Medehgüi


Basic information
Interviewee ID: 990364
Name: Medehgüi
Parent's name: Ochirsüren
Ovog: Oojoo
Sex: m
Year of Birth: 1952
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: project coordinator
Belief: none
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Bulgan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
work
herding / livestock
travel
authority


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За бид нар Булган аймгийн Сайхан сумын 2-р баг Угалз багийн нутагт зусаж байгаа Монгол улсын төрийн соёрхолт мал зүйч Мэдэхгүй гуайнд хүрч ирээд байна. Тэгээд Мэдэхгүй гуай бол одоо аймагт хөдөө аж ахуй хөгжүүлэх сангийн ядуурлыг бууруулах хөдөөгийн ядуурлыг бууруулах гээд хөтөлбөрт хөтөлбөрийн зохицуулагч хийж байгаа хүн байна. Тэгээд Мэдэхгүй гуай та эхлээд бидэнд өөрийнхөө амьдарлын түүхийг төрсөн цагаасаа авахуулаад одоо өнөөг хүртэл бага нас яаж өнгөрөв сургууль соёлоор яаж дамжив ямар ямар ажил эрхэлж байв тиймээ тэр талаараа ярьж өгөөч.

Мэдэхгүй -

Би энэ Сайхан сумын нэгдүгээр багийн харъяат хүн л дээ. 1952 онд төрсөн. Тэр үед чинь одоо ардын аж ахуй эрхэлж байлаа. Тэгээд манайд нэг их мал малладаг өвгөн байсан. Тэр айлын одоо гурав дах хүүхэд нь байгаа юм аа. Одоо багадаа найман нас хүртэл чинь одоо аав ээжтэйгээ хөдөө мал маллаж байж байгаад тэгээд 1960 онд сургуульд ороод тэгээд тэрнээс хойш манайх сумын төвд нүүж очсон. Сумын төвд очоод тэгээд манай аав ээж хоёр туслах үйлдвэр гээд тэр үед чинь тийм юу байлаа ш дээ үйлчилгээний нэг байгууллага тэнд ажилладаг тэгээд бас наана цаана нь мал хараад тэгээд нөгөө мал залыг тиймэрхүү байдалтай байж байгаад тэгээд 8-р ангиа сумынхаа өөрийнхөө сумд төгссөн. Тэгээд 10н жилд Булган аймгийн 10н жилийн дунд сургуульд очиж төгсөөд 2 жил суугаад 1970 онд төгссөн дөө. 70 оноос хөдөө аж ахуйн их сургуульд хөдөө аж ахуйн дээд сургууль гэж байсан даа тэр үед.

Отгонбаяр -

Тийм.

Мэдэхгүй -

Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэж ороод 2 жил суралцсан. Тэгээд тэр үед чинь одоо цэрэгт чинь дээд сургуулиудаас чинь их авдаг байлаа. Тэгээд би цэрэгт 72 онд уэрэгт явсан. Цэрэгт яваад.

Отгонбаяр -

3 жил яваад.

Мэдэхгүй -

Үгүй ээ нэг жил болсон юм би нөгөө Налайхын 137-р анги гэж нисгэгчийн эскадриль байсан тэрэнд тэнд цэргийн алба хааж байсан юм. Тэгээд нөгөө нэг цэргийн сургуульд явах гэж шалгалт өгөөд тэгээд тэндээсээ хойшоо нисэхийн дунд сургуульд явах гээд тэгээд болиод тэгээд цэргээсээ халагдчихсан юм.

Отгонбаяр -

За.

Мэдэхгүй -

Тэгээд эргээд хөдөө аж ахуйн сургуульд эргээд орчихсон юм. Тэгээд хөдөө аж ахуйн дээд сургуулийг далан зургаа онд төгсөөд тэгээд энэ Сайхан юу Булган аймгийн Баян-Агт сум гэж одоо энэ манай хойд талд зэргэлдээ сум байдаг юм. Энэ суманд нэгдлийн орлогч дарга зоо техникчээр ирж ажиллаж байлаа.

Отгонбаяр -

Шууд.

Мэдэхгүй -

Тийм.

Отгонбаяр -

Нэгдлийн орлогч дарга зоотехникч хоёроо хавсарсан юм уу.

Мэдэхгүй -

Хавсарч тэр үед зоо техникч ерөнхий зоотехникч нэгдлийн орлогч байдаг байсан юм.

Отгонбаяр -

Ерөөсөө албан тушаалаараа юу.

Мэдэхгүй -

Тийм нэгдэл чинь одоо ерөөсөө л мал аж ахуй үйлдвэрлэл эрхэлж байсан. Тэгээд мал аж ахуйн асуудлыг одоо зоо техникч хариуцна тэр чинь арай нэгдлийн орлогч даргын хийдэг. Тэгээд дөнгөж сургууль төгссөн хүүхэд нэгдлийн орлогч хийхэд чинь бас л хэцүү л байсан даа эхлээд. Тэгээд нэг жил болоод тэгээд яахавдээ дадаад тэгээд тэнд нэг 3 жил болоод. Тэгээд би уул нь анх Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөд ХААЯ-аас томилолтоо аваад нядалгаан сангийн аж ахуйд чинь одоо нөгөө махны хэвшлийн үхрүүд гэж байсан юм. Тэгээд тэр нь дээр би одоо дипломын ажил хамгаалсан юм л даа. Тэгээд тэр дагуу намайг тийш нь томилсон юм яамнаас. Тэгсэн чинь нөгөө тэр үед чинь аймгийн намын хороо гэдэг чинь их эрх мэдэлтэй газар байлаа ш дээ.

Отгонбаяр -

Юу гэхүү.

Мэдэхгүй -

Тийм тэгээд аймгийн намын хороо өө энийг тийш нь явуулахгүй ээ шаардлага юунд байна Баян-Агт суманд хүн очих хэрэгтэй байна гээд тийш нь хувиарилчихсан. Тэгээд манай багш тэр эрдэм шинжилгээний удирдагч намын гишүүн Жавзмаа гэж хүн байсан. Тэгээд хөөцөлдөж байгаад 76, 79 онд Ингэттолгойд очоод тэнд мэргэжлийн зоотехникч болоод дараа нь ерөнхий зоотехникч болоод тэгээд энэ Сэлэнгэ үүлдэр нөгөө хойд хээрийн бүсд махны тохиромжтой хэвшлийн үхэр хөрс ургамлын үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний ажил хийгдэж байсан тэр үед тэгээд тэнд очиж тэнд одоо 79-92 он хүртэл 13 жил ажиллалаа л даа. Эхний 10 жилд нь зоотехникч байсан. Сүүлийн 2 жилд нь сангийн аж ахуйн дарга хийж байгаад тэгээд нөгөө өмч хувьчлагдаад, сангийн аж ахуй маань хувьчлагдсан. Сангийн аж ахуй яг хувьчлагдах тэр үед миний бие бас нэг жаахан муудаж бариад тэгээд наашаа нутаг руугаа ирж ирсэн юм. Тэгээд энд ирж нэг хоёр гурван сар эмчилгээ хөөцөлдөж явж барьж байгаад тэгээд энд тамгын газар гээд тэр үед чинь сумын засаг даргын тамгын газар гэж анх байгуулагдаж эхэлж байлаа. Тэгээд би нэг орон нутгийн нөхдүүд чи нэг тамгын газрын дарга болчихгүй юм уу гэхлээр нь зэрэг за бас цалингүй юм чинь тэр үед чинь хэцүү байлаа ш дээ нийгмийн шилжилтийн үе тэгэхээр нь тэгье тэгье гээд жил гаруй тамгын газрын дарга байж байгаад тэгээд дараа нь засаг дарга болоод тэгээд 76 онд 96 онд сонгуулиар ажлаа өөр хүнд өгөөд би орлогч дарга нь болсон юм. Тэгээд 2000 онд нөгөө сонгиулаараа засаг дарга болоод тэгээд 2004 онд энэ хөтөлбөр Булган аймагт хэрэгжиж байсан юм л даа. Тийм тэгээд тэр 2004 онд хөтөлбөр хэрэгжиж байсан юм тэгээд хөтөлбөрийн зохицуулагчаар. Бас аймгийн удирдлагууд ч хэлсэн л дээ бас би дарга хүн байна бас нэг эмчилгээ ер нь эмнэлэг бараадвал яасан юм гэсэн санал тавиад тэгээд л энэ хөтөлбөрт ороод зохицуулагчаар одоо чинь 5 гаруй жил ажиллаж байгаа юм уу даа 6 дах жилдээ явж байна. Тиймэрхүү ажил алба хашиж хашиж явна. Тэгээд яахуу энэ явцад одоо голцуу л хөдөө аж ахуйн чиглэлээр одоо ажиллаа л даа. Одоо Монгол орны хөдөө аж ахуй ялангуяа Булган аймгийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлийн сүүлийн 5,6 жилд бол нэлээн хөрөнгө оруулалт хийсэн тэгээд бол хөрөнгө оруулахад нэлээн бараг милард гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийлээ дээ. Төслийн шугмаар.

Отгонбаяр -

Төслийн шугмаар. Та Ингэттолгойн сангийн аж ахуйд одоо үржлийн сүүлд нь юуны зоотехникч байсан ш дээ тэ.

Мэдэхгүй -

Ерөнхий зоо техникч.

Отгонбаяр -

Тэгэхээр энэ энд ажиллаж байх даа тэр Сэлэнгэ үүлдрийн үхэр гаргаж авсануу? тэр Сэлэнгэ үйлдрийн үхэр гаргаж авах ажил хэзээнээс эхэлсэн байсан. Таныг очиход эхэлчихсэн байсан уу эсвэл та очоод эхлэв үү ямар баг ажиллав үр дүн яаж гарсан төрийн соёрхол багаараа хүртсэн үү.

Мэдэхгүй -

Багаараа хүртсэн.

Отгонбаяр -

Тийм тэр талаараа та жаахан ярьж өгөөч.

Мэдэхгүй -

Тэгье л дээ. Юу энэ махны тоирхмжтой хэвшлийн үхэр хойд хээрийн бүсд махны тохиромжтой хэвшлийн үхэр бий болгох нь гэсэн ийм эрдэм шинжилгээний ажил 1951 онд эхэлсэн. 51 онд эхлээд энэ ... Казакстанаас хуучин ЗХУ аас Казакын цагаан толгойт гэдэг үүлдрийн үхрийг авчираад нутгийн Монгол үхрийг сайжруулах ийм селекцийн ажлыг хийж байсан. 51 онд Жаргалантын сангийн аж ахуй тийм ажлыг авсан байдаг юм билээ. Тэгээд манайд эрдэм шинжилгээний ажлын удирдагч Жавзмаа гэж эмэгтэй байсан. Тэр хүн анх сургууль төгсөөд тэр ажил дээр ажиллаж эхэлсэн. Тэгээд энэ 57,8 он хүртэл тэнд байж байгаад дараа нь энэ үхрийг нааш нь Ингэттолгойн сангийн аж ахуйд байршуулсан. Тэгээд энэ дээр бол нилээн селекцийн ажиллагаа нилээн урт хугацаатай хийгдсэн. Тэгээд би бол 79 оноос тэнд ажилласан л даа. Тэнд ажиллахдаа энэ одоо нөгөө дөх шинээр үүлдэр бий болгочихно шинээр удам удмын үхрүүдийг гаргах шинэ нөгөө биологи аж ахуйн ашигтай шинж чанаруудыг бататгахын тулд удмуудыг бий болгох тэгээд тэнд ер нь үржлийн тоо бүртгэлийн асуудал маш их чухал хэрэг тэгээд тэр тал дээр нь би голлож ажиллаж байсан. Тэгээд энэ талаар одоо бид 79с 83 онд үүлдэр болсон ш дээ Сэлэнгэ үүлдрийн үхэр. Тэгээд үүлдэр болсоноос нь хойш бид нар бас энэ тал дээр нь одоо биологийн аж ахуйн ашигтай шинж чанаруудыг нь үр удамд нь хадгалах тийм юмыг батжуулах тоо толгойн хувьд одоо өсгөж олшруулах ийм арга хэмжээнүүд чухал байлаа л даа. Тэгээд энэ дээр нилээд одоо ажилласан. Манай энэ Сэлэнгэ үүлдрийн үхрийг чинь 11 аймгийн 150 гаруй нэгдэл сангийн аж ахуйд үндсэн сайжруулагчаар хэрэглэж байсан юм социализмын үед. Тэгээд энэ нь бол одоо Монгол орны махны ресурсыг нэмэгдүүлэхэд бол нэлээн бодитой арга хэмжээ болсон байх л даа. Монгол үхрээс Сэлэнгэ үүлдрийн үхэр бол амьдын жингийн хувьд бол нэг 130, 40 кг илүү тийм махны гарцаар ярихад чинь 60,70 кг илүү мах өгнө л дөө.

Отгонбаяр -

Тийм байна.

Мэдэхгүй -

Тийм бас нас гүйцсэн үхэр ш дээ тиймээ. Тэгэхээр тэр чинь бол ингээд тоо толгойн олшроод ирэх юм бол махны ханш чинь бас маш их өсдөг. Одоо яахав зүгээр нөгөө дөх өмч хувьчлагдсанаас хойш бол энэ бас бас нэг хэсэг юугүй болчихсон юм тийм бодлогогүй болчихсон юм л даа. Тэгээд үүнээс болоод одоо төлийнх нь хуучин ашиг шимийн үзүүлэлтүүд бол хүрэхээ больчихсон юм билээ. Би ч бас энд ажиллаж байгаад эндээс чинь 2004 онд Булган ороод тэгээд манай хөтөлбөрийн хүрээнд юу яачихсан юм бас үржлийн ажлыг дэмжих тийм боломж байсан юм. Тэгээд нэгэнт би одоо бас тэр үхрийн автор нь учираас үүнд бас энэ асуудлыг жаахан чиглүүлье гэдэг уриатай яваад 2005 оноос Сэлэнгэ үүлдрийн нэг удаагийн репордоор цус сэлбэе гэсэн юм болвол ашиг шимийн үзүүлэлтүүд нь хуучин хэмжээнээсээ арай дээшээ гараад ирэх тийм боломж байна. Тэгээд бас нөгөө манай автор ч амьд байсан тэр үед Жавзмаа багш, тэгээд багштайгаа ярьж хөөрч байгаад тэгээд энэ ажлыг эхлүүлээд одоо бол тэр одоо репордоор сэлбэх ийм арга хэмжээ явагдаж байна 4 дэх жилдээ явагдаж байна. Ер нь цаашдаа ингээд юу яагаад ирэх юм бол Булган аймгийн хэмжээнд бүс нутгийнхаа хэмжээнд бол юу ч болсон одоо Сэлэнгэ үүлдрийн үндсэн сайжруулагч болгоод болгочихоё тэгэх юм болд бас цаашдаа манай хөдөө аж ахуй тэр тусмаа мал аж ахуйн салбарт бол бас нэг чухал ажил болох болов уу гэсэн бодлоор л ийм арга хэмжээг цааш нь үргэлжлүүлээд явж байна.

Отгонбаяр -

Өмч хувьчлал болох үед Ингэттолгойн сангийн аж ахуйд одоо яг Сэлэнгэ үүлдрийн үхэр нийт тоо толгой нь хэд байсан бэ. Тэр яаж тэр үүлдрийн үхрийг авч үлдээгүй юу тэ бүгдийг нь тараагаад хувьчилчихсан уу.

Мэдэхгүй -

Тэгэхэд яг өмч хувьчлалын үед бол сангийн аж ахуйд бол нэг 14000 орчим үхэр байсан юм. Сэлэнгэ үүлдрийн үхэр. Аан улсын хэмжээнд бол нэг 50 гаруй мянган үхэр байсан Сэлэнгэ үүлдрээс сайжирсан Сэлэнгэ Монголын эрлийз Сэлэнгэ үүлдрийн үхэр. Үндсэн цөм үржлийн аж ахуйнууд нь бол Сэлэнгэ манай Ингэттолгойн сангийн аж ахуй байлаа. Манайх одоо манайхаас гарсан 2 аж ахуй байсан. Тэр нь Сэлэнгэ аймгийн Орхонтуулын сангийн аж ахуй Архангай аймгийн Төвшөрүүлэхийн сангийн аж ахуй энэ хоёрт бол нэлээн хэмжээтэй өргөн хүрээтэй Сэлэнгэ үүлдрийг өсгөх үржүүлэх ийм арга хэмжээ авч байлаа. Тэгээд бусад тэрийг би түрүүн ярьсан 11 аймгийн 150 нэгдэл сангийн аж ахуйд энэ талаар бас хагас сэлгэлтийн юм явагдаж сайжруулах арга хэмжээ авагдаж байсан гэж. Тэгээд бид тэр үед өмч хувьчлалын үед бол юу яасан юм. Сэлэнгэ суманд чинь бол улсын үржил ферм гэж байсан юм. Тэр Сэлэнгэ үүлдрийн үхэр үржүүлэх цөм сүрэг нь тэнд байсан юм. Тэгээд тэр цөм сүргийг бол авч үлдсэн юм. Харин 12,13000 шахуу үхрийн чинь нэг 8000 бол сангийн аж ахуй дээр үлдсэн юм.

Отгонбаяр -

Өө за.

Мэдэхгүй -

6000 гаруй үхрийг нь бол хувьчилж тараасан юм. Ард иргэд ард иргэдэд тарааж өгөөд өмч хувьчлал бага хувьчлалаар өгөөд тэгээд нэг 8000 орчим цөм сүргийн үхэр үлдээгээд тэрнийгээ төрийн өмчийн оролцоогоор анх сангийн аж ахуйгий чинь хувьцаат компани болгочихсон байхгүй юу. Тэр хувьцаат компани болгоход бол нийт одоо юуны 20 хувиар нь сангийн аж ахуйн үндсэн хөрөнгийн 20 хувь нь бол улсын үржил фермийн ферм нэртэй улсын юу болгож авч үлдэж байсан юм төрийн өмч болгож авч үлдэж байсан юм. Тэгээд энэ юмыг яахав тэгээд тэгээд манайхан чинь юм завхруулахдаа сайн юм чинь тэгээд одоо Симба Батаа гээд товарищ байлаа ш дээ.

Отгонбаяр -

Тийм их хурлын гишүүн нэг удаа болоод.

Мэдэхгүй -

Тийм тийм айн тийм тэр товарищ чинь энийг чинь хувьчилж аваад тэгээд нөгөө тэнд байсан үхрийг чинь аваачаад тэнд үлдсэн үхрийг нь мах Хархорины мах комбанит дээр ачаад аваачаад тэгээд байхгүй болгочихоод байгаа байхгүй юу. Бүх үхрийг нь.

Отгонбаяр -

Тэр Симба Батаа танай нутаг юм уу.

Мэдэхгүй -

Үгүй ээ үгүй ээ эндэхийх биш л дээ. Тэгээд яаж байгаад ч хувьчлаад авчихсан юм. Яахав хувьцааг нь л авчихгүй юу.

Отгонбаяр -

Тэгж.

Мэдэхгүй -

Хувьцаат компани болохоор тэгээд хувьцааг нь аваад тэгээд хэдэн үхрээр нь тоглочихоод эргэлтийн хөрөнгө л байхгүй байсан байх л даа. Тэгээд мөнгө болгочихгүй юу бэлэн мөнгө болох боломжтой юм чинь тэгээд мөнгө болгоод тэгээд газар тариалан үйлдвэр тэр хэдэн төгрөгтэй болоод нөгөө дэхээрээ юу яачихсан тоглочихсон.

Отгонбаяр -

Аяа.

Мэдэхгүй -

Тийм үүнийг чинь бүтээхэд маш их цаг орж юу яаж байгаа юм чинь.

Отгонбаяр -

Тийм ш дээ устгахад маш амархан байхгүй юу.

Мэдэхгүй -

Устгахад бол тэгээд нэг хүн нэг жил л хэртээ энийг устгаад хаячихна. Тийм л юм болчихсон.

Отгонбаяр -

Амархан байгаа.

Мэдэхгүй -

Тэгээд одоо яахав тэрнийг сайжруулах гэсэн асуудал одоо бас нэг төр засгийн хувьд арай жаахан өөр болж байна л даа.

Отгонбаяр -

Тийм.

Мэдэхгүй -

Тэгээд энэ талруу нь бас жаахан.

Отгонбаяр -

Тэгээд одоо ингээд сайжруулчихаар юм бас үлдэв үү тэнд ашгүй.

Мэдэхгүй -

Ард иргэд дээр байсан нь үлдэлгүй яахуу.

Отгонбаяр -

Аан зөв.

Мэдэхгүй -

Одоо бол Сэлэнгэ нэг цөм сүргийн үржлийн төв гээд нэг юм байгуулсан юм. Хөдөө аж ахуйн яам, тэгээд тэр байгуулсан цөм сүргийн үржлийн төв нь хөдөө аж ахуйн дээд сургуульд ч нэг очоод л тэгээд сургуульд очихлоор чинь тэрийг чинь аваад явчих санхүүгийн чадавхи харьцангуй муудаа тэрнээс нь болоод хөдөө аж ахуйн яаманд хаагаад хөдөө аж ахуйн яам нь дээр ч бас нэг үр дүнтэй болсонгүй. Тэгээд сая шийд гараад төрийн өмчийн хороонд очиж байгаа юм. Төрийн өмчийн хороо улсын үйлдвэрийн газар болгоод одоо сая 6 сард тийм арга хэмжээ аваад авлаа тэгээд тэнд байж байгаа цөм сүргийн үржлийн төвд байж байгаа үхэр нь бол одоо тийм стандартын шаардлага хангасан юм байхгүй. Дандаа нөгөөдөх солигдож холилдоод бүр одоо бүр.

Отгонбаяр -

Тэгнэ дээ.

Мэдэхгүй -

Зааз л үлдчихсэн байхгүй юу.

Отгонбаяр -

Хайран юм.

Мэдэхгүй -

Тэгээд би сая бас энэ талаар санал солилдсон л доо, ингэх юм бол энэ цөм сүргийн үржлийн төв гэж та нар энгэж ийм юм байлгах хэрэг байхгүй. Энийгээ бол одоо зараад устгаад болохгүй бол нааш цааш нь болгодог юм уу. Зөвхөн селекцийнхээ юмыг барьдаг тийм зохиомол хээлтүүлгийн салбаруудыг энэ юунд байгуулчих энд нь байгуулчих тэгээд бэлэн материал байж байна ард иргэд дээр байж байна. Тэрэнд нь зохиомол хээлтүүлгийн рефортоор цус сэлгээд тэгээд сайн чанарын хээлтүүлэгч гаргаад ав. Тэр хээлтүүлэгчээрээ энэ бүс нутгийн хэмжээнд хээлтүүлэгчийн асуудлыг л шийдээд өгчих. Тэгэх л юм бол тэгээд энэ сүргийн чанарыг чинь аяндаа дээш нь аваад явчихна. Гэдэг талаар санлаа тавьсан тэгээд манай яам юунууд яах юм байгаа юм. Одоо нөгөө автораас нь бол энэ Сэлэнгэ Булганд бол би л үлдчихээд байгаа юм л даа. Өөр хүн байхгүй манай улсууд одоо тэгээд бүгд л өөд болчихлоо хөөрхий амьтан.

Отгонбаяр -

Эрхгүй нэг мэргэжлийн хүн авторын үгийг сонсох байлгүй дээ.

Мэдэхгүй -

Үгүй ээ харин одоо яадаг юм байгаа юм.

Отгонбаяр -

Симба шиг юм хийчихвэл баларваа.

Мэдэхгүй -

Үгүй ээ тэгээд эд нар чинь бас сонин л доо надыг оролцуулдаггүй байсан байхгүй юу. Бодвол одоо тэр цаагуураа тэгээд л нэг хувьчилж бариад наашаа болгоод авчих тийм юу байдаг юм шиг байгаа юм. Ашиг сонирхолын юм байдаг байсан юм болов уу тэрнээсээ болдог байх гэж би хувьдаа боддог юм.

Отгонбаяр -

Сэлэнгэ үүлдрийн үхэр гаргаж авахад ер нь ойролцоогоор 51 онд эхэлсэн гэхээр.

Мэдэхгүй -

51 оноос 83 он гэхээр одоо 32 жил болсон байш дээ.

Отгонбаяр -

32 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд гарсан юмыг.

Мэдэхгүй -

Тэрнийг ганцхан жилд л алга хийгээд хаячихж байна ш дээ.

Отгонбаяр -

Нөгөө хорин шарын минь мөнгийг хоёр хоёр хулгана идчихлээ гэдэг шиг.

Мэдэхгүй -

Тийм яг тэрэн шиг юм.

Отгонбаяр -

Аяа тэгээд одоо бас ирээдүй байгаа биз одоо болчих байгаа.

Мэдэхгүй -

Одоо бол ирээдүй бий малчидад бол маш их үхэр байна ш дээ. Одоо 5000 гаруй үхэр малчидад бол байна.

Отгонбаяр -

Өө за за.

Мэдэхгүй -

Тийм тэгээд тэрнээс чинь бол тэн дээр одоо хээлтүүлэгчийн л асуудлыг л шийдчихэж чадах юм бол сүргийн чанар бол эргээд хуучин хэвэндээ тэрнээсээ ч илүү байх. Тэр рефорт нь бол нөгөө Казакын цагаан толгойтын эцэг нь байхгүй юу тийм учираас одоо Сэлэнгэ үүлдрийн үхэр бол өвөг эцэг нь гэсэн үг тийм учираас тэрүүгээр нэг удаа цус сэлбэчихэд бол асуудал байхгүй яг болох юм байгаа юм. Тэгээд тэрийг чинь арын албанд бид нар ингээд хөөцөлдөөд би яахав зүгээр энэ бид хөтөлбөр дээр төсөл дээр ажиллаж байсан учираас энд бас санхүүгийн тийм юм хийгээд болоод байгаа юм. Одоо манай хөтөлбөр энэ жил дуусна. 2009 онд дуусна. Тэгэхээр зэрэг одоо байдал юу болдог юм бол. Зүгээр яам тамгын нөхдүүдэд бол би хэлж яриад л байгаа л даа. Энэ талаас та нар бас жаахан хөрөнгө оруулалтын юм хийж наана цаана бол энд байж байгаа одоо нэг 200 гаруй үхэр байгаа юм. Цөм сүргийн үржлийн төвд нь энийг та нар борлуул мөнгө болго бараг тэр энийг борлуулаад борлуулалтынх нь орлогоор эргээд ноцолдоход бол энэ хээлтүүлэгчийн асуудлыг шийдчих бүрэн боломжтой шүү тэр талаас нь тэгж яриаад юу болох юм байгаа юм.

Отгонбаяр -

Танай багт хэдэн хүн ажиллаж байсан бэ. Багаараа гэхээр хэдэн хүн хэдэн онд төрийн соёрхол авсан.

Мэдэхгүй -

88 онд авсан юм. Бид нар чинь одоо зургуулаа.

Отгонбаяр -

Тэгээд одоо тэр зургаан хүнээс одоо ганц та л үлдээд байгаа юм уу.

Мэдэхгүй -

Орхонтуулд бий. Хоёр хүн байгаа тэгээд 3 нь өөд болсон доо.

Отгонбаяр -

Орхонтуулд байгаа 2 одоо таны энэ ажилд хавсрах хамтрах боломж бий юу. Тийм бодол байна уу.

Мэдэхгүй -

Тэр тэр хоёр ч бараг үгүй л байхаа даа. Тэр хоёр яахав зүгээр нэг цөөхөн хэдэн үхэр хувьчлаад авчихсан тэр нь дээрээ л тэрэнгүүрээл яаж байгаа.

Отгонбаяр -

Одоо тэгэхээр рефорт хийхээр Казакын цагаан толгойтыг бас тэндээс авчрах уу яадаг юм.

Мэдэхгүй -

Рефортын үрийг нь

Отгонбаяр -

Үрийн авчирчихаж байгаа.

Мэдэхгүй -

Үрийн авчираад тэгээд зохиомол хээлтүүлгээр.

Отгонбаяр -

Тэнд бол байгаа юу.

Мэдэхгүй -

Аан.

Отгонбаяр -

Казакстандаа. Казакын Казакстан.

Мэдэхгүй -

Казакстанаас авахгүй Францаас авж байгаа.

Отгонбаяр -

Өө за.

Мэдэхгүй -

Тийм Францаас үр аваад малын удмын сангийн үндэсний төв гээд манайд байдаг ш дээ. Хөдөө аж ахуйн яам дээр тэгээд тэднийх гаднаас нөгөө сайн үүлдрийн үхрийн үр авчирдаг юм.

Отгонбаяр -

Аан зөв.

Мэдэхгүй -

Тэгээд тэр үрээсээ авчираад гүн хөлдөөсөн үр.

Отгонбаяр -

Тэгээд зохиомол үрээр хээлтүүлчихнэ.

Мэдэхгүй -

Тэр бол асуудал байхгүй л дээ.

Отгонбаяр -

Тийм байна.

Мэдэхгүй -

Одоо манай гэхэд чинь Хутаг сум, Сэлэнгэ сум , Хангал сум, Бугат, Орхон сум гээд 5 суманд Сэлэнгэ үүлдрийн юу рефордоор нутгийн үхрийг ч бай Казакын Сэлэнгэ үүлдрийн үхрийг цус сэлбэх ийм арга хэмжээ явагдаж байгаа. Гэхдээ нэг бас жаахан хэмжээ хязгаар нь далайц нь арай жаахан бага л байгаа юм л даа. Тэгээд яам энэ тал дээр бас анхаараад надад цаашдаа бас жаахан өргөжүүлэх байлгүй гэж бодож байна л даа. Тэгээд ер нь одоо нэг үеэ нэг орчим байдалтай байсан бол одоо ч бас нийгэм жаахан цэгцрэх хандлагтай.

Отгонбаяр -

Учираа олох янз орж байна шүү тэ.

Мэдэхгүй -

Тийм тийм болж байна. Тэгэхээр энийг бол би цаашаа учир зүүгээ олчих байхаа л гэж найдаж байгаа.

Отгонбаяр -

Нэг ийм яриа байдаг юм байлаа ш дээ. Одоо энэ малын өвчин ялангуяа энэ бруцелёоз энэ тэр бол эрлийззүүлж одоо энгэж үүлдэр угсаа сайжруулах гэснээс болж орж ирсэн юм. Хуучин ер нь байгаагүй байсан юм гэж. Тэр ер нь хэр зэрэг ортой юэ.

Мэдэхгүй -

Үгүй ээ тэр ч бас бүр 100 хувь ч дээ тэр чинь бас учир дутагдалтай л даа. Хуучин одоо тэр тухайн үед оношилдоггүй л байлаа л даа.

Отгонбаяр -

Харин би бас тэгж бодоод байгаа байхгүй юу.

Мэдэхгүй -

Ер нь бол тийм тэгээд оношилдог байсан бол гарах л байсан. Гэхдээ ингээд одоо зохиомол хээлтүүлэг мээлтүүлэг ч байдаг юм уу үгүй бол ингээд наана цаанаас гаднаас элдэв юм авчирахдаа бид нар хяналт сайн тавиад ингээд аваад ирсэн бол тийм юм юу гэж л байж байхав дээ. Гэхдээ энэ бас нэг эрлийзжүүлгийн юмтай бол бас ямар нэг байдлаар нь бол холбоотой нь бол холбоотой бас бүр үгүйсгэхийн ч арга байхгүй. Ер нь голцуу эрлийз мал дээр бруцеллёз гардаг байхгүй юу.

Отгонбаяр -

Харин тэгээд байна лээ л дээ тэр малчид.

Мэдэхгүй -

Тийм учираас тэрэнтэй холбоотой нь гарцаа байхгүй. Тэр нь дээр тэгээд нөгөө мал эмнэлгийн ариун цэврийн асуудал юмнууд яригдаж байх ер нь болно л доо.

Отгонбаяр -

Монголын мал эмнэлэг ер нь 90 оноос хойш хэр зэрэг унав.

Мэдэхгүй -

За мал эмнэлгийн хувьд ёстой тун хүнд байдалд орсон доо. Хуучин чинь одоо улсын юу яаж байхад чинь бол бүх мал бол одоо ингээд Монголд чинь одоо халдварт өвчин бараг гардаггүй байлаа ш дээ. Бүх малыг бол вакцинжуулчихдаг шилж одоо хаврын 13 төрлийн ажил гээд бүх мэргэжилтнүүд ингээд гараад бүх малдаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад хийгээд л энгээнд явчихдаг байсан. Тэгээд нөгөө дөх 92, 3 оны үед чинь мал эмнэлгийг хувьчлаад хувийн байгууллага болгочихсон улс өөрөөсөө гаргачихсан хяналтнаасаа гаргаад тавьчихсан тэгээд нөгөөдөх мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ чинь тэр аяараа байхгүй болсон. Одоо тэгээд яахав тэд нар чинь бол мал эмнэлэгүүд чинь яахав нэг тодорхой хэмжээний санхүүжилт авдаг нөгөөдөхийгөө яг очиж мал дээрээ нөгөөдөх үйлчилгээгээ үзүүлэхээ больчихсон. Тэрнээс болоод малын өвчлөл маш их ихэссэн. Одоо халдварт өвчин бол маш их гарч байна ш дээ. Янз янзын өвчин.

Отгонбаяр -

Одоо?

Мэдэхгүй -

Тийм одоо тэгээд одоо яахав бас нэг сүүлийн 2, 3 жилээс бас нэг арай жаахан хяналт мяналттай болж үүгээр бол болж байх шиг байна л даа. Нэг үе бол нөгөө хувьчлагдсан мал эмнэлэгүүд чинь материаллаг бааз байхгүй. Тэгээд ч одоо бас улс орны маань санхүү эдийн засгийн байдал ямар ч байсан билээ тэр мэрнээс болоод янз янзын дам шалтгаануудаас болоод үнэхээр мал эмнэлэгийн асуудал бол үржлийн ажлын асуудал бол сүүлийн нэг арван хэдэн жил бол байхгүй болсон л доо. Тэгээд одоо л ингээд сэргэх хандлагтай болж байх шиг байна.

Отгонбаяр -

Хуучин байсан тэр нөгөө бааз материаллаг зүйлсүүд нь ер нь үрэн таран болчихсон биз?

Мэдэхгүй -

Үрэн таран болгоод л хаячихсан хувьчлалаа гээд. Тэгээд байхгүй болсон.

Отгонбаяр -

Хувьчлалаар тэрнийг чинь одоо малын эмч нар авсан уу?

Мэдэхгүй -

Малын эмч нар ч нэг хэсгийн малын эмч нар аваад нэг хэсгийн яахуу жаахан мөнгөтэй хүмүүс аваад тэгээд нөгөөдөхийгөө өөр зориулалтаар мал эмнэлгийн чиглэлээр биш өөр зориулалтаар ашиглаад тэгээд байр байшин үлдэв дээ нэг тоног төхөөрөмж элдэв юмнуудыг нь аваад тэгээд ерөөсөө байхгүй хачин болчихсон юм л даа.

Отгонбаяр -

Одоо мал эмнэлэгийн чиглэлээр шинэ залуу боловсон хүчин хэр зэрэг их ирж байна. Тэд нар ирээд энд ер нь ажиллах боломж ч гэдэг юм уу эсвэл ажлын байр байх уу? хувийн эмнэлэг байгуулаад нэмэр байх уу.

Мэдэхгүй -

Хувийн эмнэлэгүүд байгуулж болно л доо. Зүгээр хүн өөрөөсөө л шалтгаална. Үнэхээр үүний төлөө би ажиллая зүтгэе бүтээе гээд ингэх юм бол боломж бол байна. Одоо хууль эрх зүйн орчин нь бүрдсэн.

Отгонбаяр -

Аан зав.

Мэдэхгүй -

Тийм гэхдээ хүмүүсийн маань тийм одоо юу л санаачлага сайн байхгүй байгаад байгаа юм. Тэгээд ийм нэг тав гурван цаас яаж ийгээд авчих гэнэ. Тэгээд мал эрүүл байна уу яахуу байхнуу ямар хамаа байхуу гэх маягийн л боддог юм биш үү би тэгж л бодогдоод байдаг юм. Арай зөнөсөн ч байж магадгүй. Гэхдээ л ер нь санаачлага муутай. Үүн дээр нь бас жаахан хяналт төрийн хяналт тавих хэрэгтэй байна. Жаахан дээр үед чинь одоо балладаг байлаа ш дээ. Ингээд мал чинь эм урьдчилан сэргийлэх эм тарилга туулгалт өгчихнө. Тэрний чинь төлөө маш хатуу хяналттай тооцоотой байдаг байсан. Одоо бол тийм юм байхгүй. Ингээд өгчихдөг тэгээд нөгөө малын эмч нар чинь өөрсдөдөө явж уул нь хийх учиртай улс ш дээ. Өөрсдөдөө явж хийх учиртай улс чинь малчиндаа аваачаад өгчихдөг чи үүнийг хийчихээрэй гээд аваачдаг нөгөө малчин тэрнийг зарим нь хийнэ нэг хэсэг нь нэг хэсэг нь бол одоо нөгөө технологиос нь шал гадуур хийчихнэ. Нэг дээр мал одоо тарих тарилга байлаа гэхэд чинь булчинд нь тарих учиртай юмыг аваачаад арьс нь доор нь тарьчихна. Арьсан дор нь тарих учиртай юмыг аваачаад булчинд нь тарьчихна. Энгэх юм бол нөгөө чинь эмийн үйлчилгээ чинь бүрэн гарч чадахгүй технологийн алдаа.

Отгонбаяр -

Тийм байна.

Мэдэхгүй -

Үүнээс болоод нөгөө мал эрүүлжүүлэх арга хэмжээ чинь тэгээд л нэг л сонин болчихож байгаа байхгүй юу. Тийм учираас үүн дээр одоо нэлээн сайн гарж наана цаана болж бас одоо ялангуяа мэргэжлийн хяналтын алба энэ дээр нь бол нэлээн сайн ажиллах шаардлагтай юм шиг санагддаг юм. Тэгээд мал эмнэлэгүүд дээр одоо бас мэргэжлийн байгуулага ч гэсэн бас сайн тулж ажиллах шаардлагтай. Тэгэхгүйгээр зүгээр малын эмчид найдаад хаяхад учир дутагдал гэхдээ манай малчид бас энэ тал дээр нь бас нэлээн сайн хяналт тавьж наана цаана болж байх шаардлагтай л даа.

Отгонбаяр -

Тийм байна.

Мэдэхгүй -

Тэгээд уул нь хууль номоороо бол малчин малын эмч хоёр бол гэрээ байгуулаад тэгээд тэр гэрээнийхээ үндсэн дээр нөгөө малаа эрүүлжүүлэх арга хэмжээг авч байх учиртай. Гэхдээ тэгэхгүй байгаа байхгүй юу. Хэрвээ гэрээтэй болчих юм бол хоёр тал нь хоёулаа үүрэг хүлээнэ бас хариуцлага хүлээх учиртай.

Отгонбаяр -

Тийм.

Мэдэхгүй -

Гэтэл одоо ингээд тийм гэрээгүй болчихтой зэрэг чинь ерөөсөө малын эмч дарга дураараа хийдэг ямар ч хариуцлага байхгүй болчихдог. Одоо ингээд нэг мал угаалаа гэж бодъё л доо тиймээ гэрээнд хэрвээ гэрээ байгуулчихаад ингээд малчин нөгөөдөх малын эмч хоёрын гэрээ байгуулчихсан бол одоо халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх вакцин тарих арга хэмжээ байна ш дээ. Тэрнийг яг цагтаа хийгээгүй байж байгаад нөгөө мал үхэх юм бол малчин нөгөөдөх малын эмчээр малаа төлүүлэх учиртай. Хэрвээ тарилга хийчихсэн бол тэр үхэх учир байхгүй. Аа малчин өөрөө тарилга туулгалтандаа оруулаагүй бол халдвар бусдад тараасан бол нөгөө малчин хариуцлага хүлээх үүрэгтэй.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Мэдэхгүй -

Тийм юм нь одоо байхгүй байгаад байгаа. Үүн дээр нь манай мэргэжлийн хяналтын байгуулагууд сайн шахаад өгөх юм бол яваандаа бол цааштай юу яана. Болох учиртай. Тэгээд энэ зөвхөн мал эмнэлэгийн энэ үйл ажиллагааны энэ одоо үйлчилгээний энэ хангалтгүй байдлаас болоод цаашаа дамаа дамаа маш их сөрөг үр дагавар гараад байх юм. Тийм одоо ингээд Монголын мал 42 сая хүрчихлээ тэ. Монголын хүн 2.6 сая яаж ч идээд энэ малыг чинь барахгүй шүү дээ. Барах талаасаа биш юм. Яаж ч идлээ гэсэн энэ одоо нэг жилд ингээд сүргийн эргэлт хийгээд үзэхэд бол жил жилд нь одоо ирж байгаа малыг ямар нэг байдлаар борлуулж эдийн засгийн эргэлтэнд оруулах учиртай яадаа тиймээ. Тэгэхгүй бол малын чинь тоо олшроод байна. Малын тоо олшроод байх юм бол энэ бэлчээрийн даац гэж энэ чинь хачин юм болно ш дээ.

Отгонбаяр -

Тэгнэ.

Мэдэхгүй -

Тийм тэгэхээр бид бэлчээрийн даацаа зөв зохистой авч явж чадахгүй бол бэлчээрийн мал аж ахуй бэлчээр дээр л оршин тогтно ш дээ тиймээ тийм учираас бэлчээргүй болсон юм бол ахиад мал аж ахуй байхгүй болно. Бэлчээрийн мал аж ахуй гэж юм байхгүй болж таарна. Ер нь одоо энэ дэлхийн цаг агаарын дулаарлын улмаас болоод энэ бэлчээр цөлжих процес маш их хүчтэй явагдаж байна ш дээ. Одоо Монгол орны хувьд гэхэд чинь нийт одоо бэлчээрийн талбайн 70 гаруй хувь нь цөлжих процест ямар нэг байдлаар юу яачихлаа хамрагдаад байна. Одоо манай аймаг гэхэд чинь манай төслийн хүрээнд 2006 онд бэлчээрийн төлөв байдлын судалгаа хийсэн юм. Шинжлэх ухааны акдемийн газарзүйн хүрээлэн Ботаникийн хүрээлэнгийн нөхдүүдийг авчираад одоо 2 жил 2 сар хээрийн судалгааны ажил хийгээд тэрний тайланг авсан л даа. Тэгэхэд Булган аймаг 2.6 сая газар чийгтэй тэрний 71.4 хувь нь талхлагдсан байгаа юм.

Отгонбаяр -

Ваа. Мөн сүрхий тоо байна шүү.

Мэдэхгүй -

Тэгэхэд 2001 онд 2001 онд Геоэкологийн хүрээлэнгийнхэн энэ дэлхийн зөнгийн шугмаар бас бэлчээрийн төлөв байдлын судалгаа хийсэн юм. Бэлчээрийн цөлжилтөөс хамгаалах тийм судалгааны ажил хийсэн юм. Тэр гэхдээ бол бид нар бол энэ Булган аймгийн урд талын 10 суманд хийсэн юм л даа. 10 суманд хийхэд тэр үед бэлчээрийн юу судалгаа хийгээд цөлжилт хийгдээд үзэхэд бол нийт бэлчээрийнх нь 26 хувь ямар нэг байдлаар цөлжих ийм юу яачихсан цөлжилтөнд өртөгдсөн байна гэсэн судалгаа гарч ирсэн. 5 жилийн дараачаар.

Отгонбаяр -

5 хувь 50 хувь нэмэгдэх нь байш дээ.

Мэдэхгүй -

Ахиад юу яахад чинь за яахуу нөгөөдөх хойд талынх нь 6 сумаа тооцоод.

Отгонбаяр -

Тийм байх нь тийм.

Мэдэхгүй -

Яг нөгөөдөх тэр 10 сумынх нь юутай харьцуулж бид үзсэн л дээ. Харьцуулаад үзэхэд чинь бас 40 гаруй хувиар бэлчээрийн юу тэр 4 сум нь дээр гэхэд чинь 40 гаруй хувиар нөгөө цөлжих процес нь цөлжилтөнд өртөгдчихсөн байсан. Тэгээд энэ хооронд юу ямар одоо өөрчилөлт оровоо гэхэд малынх нь тоо 50.9 хувиар өссөн байгаа юм. Тэр 10 суманд гол хүчин зүйл бол тэр аа зүгээр цаг агаарын хувьд бол яахуу зүгээр бага сага наана цаана байсан байх л даа. Тэрнийг бол нарийн хамрагдаж чадаагүй. Гол үндсэн хүчин зүйл юу гэхээр зэрэг бэлчээрийн даац. Бэлчээрийн даацын хэтрэлтээс болоод тэр малын тоо толгой 50 хувиар өсөхөд 50.9 хувиар өсөхөд бэлчээрийнх нь цөлжих энэ үйл явц.

Отгонбаяр -

Яг эсрэгээрээ байна ш дээ.

Мэдэхгүй -

Эсрэгээрээ тэрийгээ дагаад явчихсан. Тийм учраас энэ одоо ингээд цаашдаа ингээд ингээд малын тоо толгой энгэж өсөөд ирэх юм бол Монгол орны хэмжээнд бэлчээрийн даац юу болох юм бэ. Тэр тусмаа одоо энэ Булган Эрдэнэтийн район. Булган Эрдэнэтийн район чинь маш их нягтралтай болчихсон. Одоо Монголд хамгийн их нягтралттай газар бол хаана байна гэхээр Эрдэнэт байгаа байхгүй юу. Улаанбаатар, Дархан нарын харъяанаас илүү. Энэ баруун аймгийнхан чинь бүгд ирээд.

Отгонбаяр -

Бүгд нөгөө их нүүдэл энд ирээд суучихсан.

Мэдэхгүй -

Эрдэнэтийг тойроод юу яачихсан. Тийм учраас энэ Булганы хавьд бол бэлчээрийн даац бол маш их аяултай. Тийм учраас бид яахуу гэхээр зэрэг энэ бэлчээрийг цөлжих энэ бэлчээрийн даацийг тохируулахын тулд бас тодорхой арга хэмжээ авах шаардлагтай болчихсон. Энэ нь одоо юу байна гэхээр зэрэг нэгдүгээрт бид нар малынхаа тоо толгойг бэлчээрийнхээ даацанд барихаас өөр арга байхгүй. Хэрэв барихгүй 5, 10 жил одоо ингээд явах юм бол дахиад бүр мал байх бэлчээргүй болно.

Отгонбаяр -

Тэгээд малгүй болно гэсэн үг ш дээ.

Мэдэхгүй -

Тэгээд малгүй болно гэсэн үг ш дээ. Тийм учраас бид нар бэлчээрийн бэлчээрийнхээ даацанд бариулж бэлчээрийн даацанд тохируулахын тулд бид малынхаа тоо толгойг хязгаарлахаас өөр арга байхгүй. Тэр бэлчээрт хор нөлөө үзүүлдэг төрлийн мал дээр онцгой анхаарах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр чинь хууль эрх зүйн хувьд асуудлуудыг зохицуулахаас өөр аргагүй болно.

Отгонбаяр -

Тийм байна.

Мэдэхгүй -

Яагаад гэхээр зэрэг бэлчээрт хамгийн их хор хөнөөлтэй ямаа, адуу байна. Гэтэл одоо ямаа ямаа маань одоо бараг нийт малын 50 хувь нь тулчихаад байна ш дээ.

Отгонбаяр -

Айрагнаас болоод адуу их.

Мэдэхгүй -

Айрагнаас болоод адуу их. Тэгээд ийм болчихтой зэрэг энэ хоёр төрлийн мал дээр гэхэд чинь л татварт нь татвары нь нэмээд өгөх хэрэгтэй. Энэнд тэгвэл чи малын одоо өнөө бэлчээрийн даац хэтэрлээ чи наад малаа цөөл гээд хэлээд байвал хүн хүлээж авахгүй.

Отгонбаяр -

Тэгнэ.

Мэдэхгүй -

Энийг ямар эдийн засгийн механизмаар л зохицуулна. Тийм учраас тэр нь маань юу байхав гэхээр татварын механизм л байж таарна. Тийм учраас ямааны татвар адууны татвар хоёрыг бол одоо нэлээн нэмж өгөх хэрэгтэй тэгж байж бид нар энийг зохицуулах арга хэмжээ авна. Хоёрдугаарт нэг арга хэмжээ юу байна гэхээр зэрэг бид сүргийнхээ хөтөлбөрийг анхаарах хэрэгтэй байгаа юм. Одоо ингээд хээлтэгч малын хувийн жин багасчихсан. Эр сувай малынх нь.

Отгонбаяр -

Өсчихсөн.

Мэдэхгүй -

Өсөөд явчихсан. Энэ яагаад ингээд өсчихөж байгаа гэхээр зэрэг манайд чинь хэрэглээ байхгүй ш дээ түүнд хэрэглээний даанч тийм зах зээл байхгүй. 42 сая хүнтэй үгүй ээ мал байж байдаг 2.6 сая хүн байж байдаг. Яах юм Монгол яаж ч хэрэглээд үүнийг хэрэглэж чадахгүй. Манай аймаг гэхэд чинь 2.4 сая малтай 60000 хүнтэй яах юм яах ч арга байхгүй. Тийм учираас бид нар энэ эр суваа малыг экспортлох гадагш нь гаргах шаардлагтай болж байна. Гадагш нь гаргахын тулд яахуу гэхээр зэрэг социализмын үед чинь нэг улсын мал бэлчээр гээд 5 сарын 15 н болдог ингээд улсын хэмжээнд ийм юм болоод малаа аваад амьдаар нь нэг хэсгийн гаргадаг мах комбинатууд дээр нэг хэсгийн гаргаад явуулчихдаг байлаа. Тийм юм одоо байхгүй. Тийм учираас энэ дээр дурдсан зүгээс энэ мах үржлийн нэгдсэн системийг тогтоож энэ малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ийм л төрийн түвшинд энэ асуудлыг шийдэж өгөхөөс өөр аргагүй болчихсон.

Отгонбаяр -

Тийм байна гарцаа байхгүй тийм байна.

Мэдэхгүй -

Гарцаа байхгүй. Энийг шийдэж өгөхийн наана бид нар бас хийх ажилтай. Хэрвээ эрүүл байх юм бол тэрийг гадагш нь гаргаж болно.

Отгонбаяр -

Яг үнэн.

Мэдэхгүй -

Өвчтэй малыг бол гадагшаа авахгүй ш дээ.

Отгонбаяр -

Тийм.

Мэдэхгүй -

Тэгэхээр бид нар энд яах вэ мал эмнэлэгийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах малаа эрүүлжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнийг авахын тулд яах вэ гэхээр бас төрийн хяналт хэрэгтэй малчидын оролцоо хэрэгтэй тал талаасаа энгэж яаж энгэж байж бид нар ийм юм аа зохицуулахгүй л бол болохгүй болчихсон. Энэ бол одоо тэгээд энэ талаас чинь бас эхний арга хэмжээнүүдийг авч байх л байх шиг байна л даа. Ерөнхий сайд өвөл Буриадаар яваад цаашаа Москва ороод бас мал бэлтгэлийн талаар нэлээн ярьсан даа тиймээ. Тэгээд Путин ч гэсэн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ирээд бас энэ талаар ярьсан л юм шиг байна лээ. Манайх ч гэсэн манай аймаг гэхэд чинь бас Буриадын нөхдүүдтэй уулзсан. Манай аймгийн засаг дарга очиж ярих шиг болсон. Дараачаар нь 4 сард Буриадын нөхдүүд ирсэн. Энэ жил бас нэг цөөн тооны мал авна гэсэн 1700 хонь 5000 үхэр авахаар тэгээд тэд нарын ярьж барьж байгаа юм юу гэхээр та нар малаа эрүүл байлга.

Отгонбаяр -

Яг үнэн.

Мэдэхгүй -

Мал эрүүл байх юм бол манайд бол зах зээл байна хэрэглээ байна.

Отгонбаяр -

Амттай мах.

Мэдэхгүй -

Мах хэрэгтэй байна. Та нар л дотоодын туслалцаа өг бид одоо бас үндэсний аяулгүй байдал бол асуудал байна. Улс орны эрх ашгийн үүднээс ийм учираас та нар малаа эрүүл болго. Тэгэх юм бол энэ тал дээр чинь одоо бид ярилцана энэ талаар гэрээ байгуулаад үзье болж байна гэж тэд нар тэгж байгаа юм.

Отгонбаяр -

Тээр.

Мэдэхгүй -

Тэгээд энэ дагуу бид нар бас энэ жил бэлчээрийн менежмэнтийн асуудлаар бол нэлээн хөөцөлдөж байгаа юм манай хөтөлбөрийн хүрээнд. Тэгээд энэ энэ жил найман сумын 30 гаруй бригад явлаа л даа. 30 гаруй бригад яваад багийн иргэдийн нийтийн хурлуудыг хуралдуулаад малчидтай нь санал бодлыг нь солилцоод энэ худаг усны талаар одоо манайд чинь бэлчээрийн усан хангамж маш их муу. Гадаргуун усан хангамж гээч юм чинь байхгүй болчихсон. Гол мөрөн нуур цөөрөм байсан ширгээд байхгүй боллоо. Гол горхиуд нь тал хувь нь ширгээд байхгүй болчихлоо. Хуучин устай байсан худгууды чинь нөгөөдөх усны ундарга нь доошилчихоор зэрэг хуурай болчихлоо. Тэгээд одоо ингээд худаг ус шинээр гаргах асуудлууд гарч ирнэ. Тэгсэний дараачаар бас ахиад нөгөө худгийн чинь тогтвортой ажиллагааг хангах асуудлууд давхар угсраад л гараад ирнэ. Одоо манайхан жуулчин гээд худаг гаргаад өгдөг. Тэгээд нийт нь дунд нь хаядаг. Жаахан байж байтал нөгөөдөх нь эвдэрдэг. Эвдэрэхээр чинь зэрэг алив ахиад энийг засаад өгөөч гээд ингээд асуудал гардаг тийм юмыг бас одоо зохицуулахгүй бол болохгүй нь. Нэгэнт худаг гаргаад өгөх юм бол малчидад нь хариуцуулаад тэгээд тэр малчид бол тэр худгийг бол өөрсдөдөөл аваад явах учиртай. Төр дээрээс нь ахиж тэгж гарч байх шаардлага байхгүй гэж үзэж байна. Иймд энэ талаас нь бас аймгийн юутай асуудал тавиал манай аймгийн засаг дарга одоо нэг журам мурам гаргаж өгнө гэсэн. Тэгэх юм бол тэгээд нэг худаг усны асуудал нь бас жаахан ч гэсэн зэгцрэх тийм хандлага байх боловуу. Ер нь бэлчээрийн юунд бол цөлжилт тархалт эд нар чинь уснаасаа болж бас их намхарч байгаа юм. Хүмүүс чинь бүгд усаа дагаад доошоо буучихдаг. Тэгээд нөгөө ус одоо тойрсон бэлчээр нь талхлагдаад ашиглахын аргагүй болчихдог. Цаашдаа яах юм хэдэн жилийн дараа тэр нь нөгөөдөх нь ашиглагдахгүй болчихдог тэгээд дандаа усгүй газар бэлчээр нь арай харьцангуй гайгүй байж байдаг тэгэхээр чинь л нэг санаанд багтахааргүй тийм төсөөлөл байгаад байхгүй юу. Энэ тал дээр нь энгэж үзвэл төр засгийн хүрээнд энийг бас нэгдсэн бодлогоор зохицуулж яах юм шаардлагтай л юм шиг байгаа юм. Одоо тэр дээр сууж байгаа улсууд тэрнийг уул нь одоо мэддэг л баймаар юм. Үгүй ээ бас л нэг сайн юу яахгүй л байгаа юм учираа олохгүй.

Отгонбаяр -

мэдүүлэх дуу хоолойгоо хүргэх хүрэх талаар бас юм бодох хэрэгтэй юм байна даа.

Мэдэхгүй -

Тийм.

Отгонбаяр -

Нэг ийм асуудал байх юм Мэдэхгүй ахаа. Одоо 90 оноос хойш мал аж ахуй бол мал эмнэлэг бол үндсэндээ уначихсан нурсан. Эсрэгээрээ мал хувьд очоод их өссөн. Тийм тэгэхээр энэ мал ингээд мал эмнэлэггүйгээр малын эмчгүйгээр өсөөд байнуу даа л гэсэн ийм байна энд бас тийм чанарын ялгаа байгаа байх.

Мэдэхгүй -

Байлгүй яахав.

Отгонбаяр -

Тэр юу вэ.

Мэдэхгүй -

Одоо малын чанар бол их муудаж байгаа.

Отгонбаяр -

Яг зөв.

Мэдэхгүй -

Малын тоо толгой өсөхийн хирээр малын чанар муудна. Тэр нэгдүгээрт хуучин юу нөгөөдөх ингээд малын чанар байдлаа сайжруулахын тулд бид нар чинь гол нь хээлтүүлэгч мал л шаардлагатай ш дээ. Бид нар чинь дээр үед бол нэгдсэн журмаар нөгөө хээлтүүлэгчийг чинь эмийг яг энгэж үзэж хараад сонгоод стандартын шаардлага хангасан хээлтүүлэгчийг тавиал сонгоод малчиддаа өгөөд тэгээд нэгдсэн журмаар зохицуулчихдаг байсан. Одоо тийм юм нь байхгүй болчихсон. Бүгдээрээ урсгалаараа малчин өөрийнхөө хүрээнд л нэг юм хумаа зохицуулж явдаг. Тэгээд л одоо ингээд хээлтүүлэгчийг чинь ингээд ойр ойрхон сольж өгөх нэг хоёр жил болгоод сольж яахгүй бол нөгөө цус ойртох юмнууд болдог. Үр төл нь эргээд одоо тухайн суурь дээрээ эргээд цус ойртох юм гараад ингээд үүнээс болоод мал давжаарна тэрний гадна нөгөөдөх бэлчээрээс чинь одоо ингээд дээх нь үед чинь отор нүүдэл хийнэ гээд л маш их юу яадаг байлаа ш дээ. Тарга тэвээр авна хавар ингээд отор нүүдэл хийгээд наана цаана ингээд явчихдаг бүр шахалтаар отор нүүдэлд явуулдаг байсан.

Отгонбаяр -

Маллагаа ихтэй.

Мэдэхгүй -

Тийм маллагаа малчидын мал маллагааны арга барил өөр байлаа. Тэгтэл одоо үеийн малчид чинь нилээд нь шинэ малчид болчихсон тэд нар чинь одоо тэр малынхаа талаас нь нээх их анхаарахгүй өөрсдөдөө л одоо жаахан төв суурин газарт ойр ч байдаг юм уу ер нь тэгээд нэг илүү нүүдэл суудлаас тээршээсэн ийм байдалтай болоод нөгөөдөх мал нь тарга тэвээрэг авахаа байчихдаг. Тэр тараг тэвээрэг их аваагүйгээс болоод малын өсөлт хөгжилт нь саатнаадаа тиймээ. Тэрнээсээ болоод мал нь давжаарах гэх мэтчилэнгийн тийм сөрөг юмнууд маш их байна. Зүгээр малын механик өсөлт бол хангалттай их байна л даа.

Отгонбаяр -

Тийм яг механик өсөж байгаа. Энэ манай малчид одоо их хуучны их тийм сайн селекционерууд байсан гээд энэ тэр хэлдэг ш дээ. Ер нь тэр уламжлалт мал эмнэлэг үржил селекцийн талаар ер нь ямаршуухан мэдлэгтэй байсан бэ. Одоо тэр нь өвөлж уламжилж үлдсэн юм байхгүй юм шиг байна тэ таны ярьж байгаагаар.

Мэдэхгүй -

Одоо ер нь харьцангуй тийм юм муу. Аа зүгээр бас амьдарлын боломжтой тийм улсууд бол адуун дээр нэлээн анхаардаг юм шиг байгаа юм. Энэ хурдан морь наана цаана болгохын тулд одоо хаа байсан Дорнод, Хэнтийгээс л ингээд Булганд аваачаад азрага мазрага авчираад энгэх жишээтэй тиймэрхүү юмнууд бол байх нь бол байна л даа. Ерөнхийдөө зүгээр одоо ингээд бог мал дээрээ ч юм уу за үхэр дээр бас нэлээн бий. Үхрээ бас нөгөө үхэр чинь товарлаг мах ш дээ тиймээ.

Отгонбаяр -

Тийм.

Мэдэхгүй -

Тэр тэр чанраараа үхэрлүүгээ бас хүмүүс жаахан анхаарч байх шиг байна. За тэгээд хонь юун дээрээ бас хонь нь дээр бас милээд.

Отгонбаяр -

Муу.

Мэдэхгүй -

Муу анхаарах нь харьцангуй муу. Аан болоод байдаг юм болох л байлгүй гэх маягтай л байгаад байгаа юм. Ямааны хувьд бол хүмүүс нөгөө ноолуураас нь болоод нилээд юу яасан одоо нөгөөдөх цагаан ноолуур арай илүү үнэд хүрнэ гээд тэрнээс чинь болоод нөгөөдөх улаан ухнуудыг чинь Дорнод Сүхбаатараас ч авчирлаа. Ер нь баруун талаас ч авчирсан л даа. Одоо бол ер нь хүмүүсийн ямаа бол ихэнхи нь улаан болчихсон. Цагаан ноолуур гэдэг болсон. Гэтэл нөгөөдөх Хятдууд нөгөөдөхийн эсрэг цагаан ямаанаас цагаан ноолуур нь их гараад ирэхээр зэрэг цагаан ноолуурын үнийг багасгаж хаяад нөгөөдөхийн бараан ноолуурынх нь үнийг өсөгчих жишээтэй ингээд бизнесээр тоглоод байна ш дээ эд нар.

Отгонбаяр -

Тэгж байна.

Мэдэхгүй -

Тийм тийм юмнууд бас жишээлбэл байгаад байна. Тэгээд бүх юмыг чинь бас өмчилж хувьчлаад наана цаана болгочихсон бас ч нэг учир дутагдалтай ч юм шиг. Улсын үйлдвэр аж ахуй газрууд байдагсан болвол одоо ноолуурын үйлдвэр хэрвээ улсад улсын мэдэлд байсан бол энгэж тоглоомонд орохгүй л байсан боловуу байж болох л юм.

Отгонбаяр -

Тийм байна тийм. Үнэхээр чанарын хувьд тэгээд сүргийн бүтэц энэний хувьд их юу болсон байна тэ.

Мэдэхгүй -

Хэцүү болчихоод байгаа юм. Одоо ингээд бид чинь одоо өнөө мянгат малтай болвол шагнаж урамшуулаад наана цаана болоод сүйд болоод улсын аварга маварга болгоод өргөмжлөөд сүйд болоод байдаг байсан. Одоо тэр бол тэр үнэлгээг л болих цаг нь болсон ер нь төрөөс ч энэ талаар бас анхаарч ажиллаж байх шиг байна л даа. Энэ жилээс эхлээд тэр нөгөө мянгат малчин наана цаана юмыг чинь журманд нь өөрчилөлт оруулж байгаа юм гэж дуулсан.

Отгонбаяр -

Ёстой жинхэнэ тооны хойноос л хөөцөлдөөд байгаа юм л даа.

Мэдэхгүй -

Тийм зөвхөн тооны хойноос хөөцөлдөж одоо чанарын талаасаа биш мал аж ахуйг эрчимжүүлэх талаасаа бол нээх их анхаарахгүй зүгээр сая энэ жил он гараад нөгөө засгийн газрын 112 дугаар тогтоол гээч нь гарсан гэсэн за эрчимжсэн мал аж ахуй эрхлэх талаар энэ асуудал дээр бас анхааръя гээд тэгээд энэ бүс нутгаа тогтоогоод Сэлэнгэ, Булган 4 харъяанд аа юу яасан би болохоор зэрэг энэ дээр нөгөө бас жаахан юу яагаад байдаг байхгүй юу. Миний бодлоор бол эсрэг би өөрийн харин тийм мал аж ахуйг эрчимжүүлэх юмыг төрийн бодлогын хүрээнд тэр говиос нь эхэлмээр санагдаж байгаа юм.

Отгонбаяр -

Яагаад.

Мэдэхгүй -

Одоо ингээд жаахан цас зуд ордог нөгөө говийнх нь чинь тэнд чинь идэж уух юм байхгүй тэгээд л шууд нааш нь аваад наашаа хангай руугаа ороод ирдэг. Хангай руу орж ирээд нөгөө орж ирсэн хэд чинь өөрсдөдөө ч хэдэн малгүй болоод энд байгаа хэдийхээ малыг ч нөгөө туурайн зудаараа юу яачихаад энэ хэдэн ч гэсэн тэжээлийн дутагдалд ороод хэдэн малаасаа салаад энгэж.

Отгонбаяр -

Үнэхээр дур дураараа урсгалаараа байгаагийн л гамшиг байна ш дээ.

Мэдэхгүй -

Гай ш дээ тэ.

Отгонбаяр -

Гай байна тэ.

Мэдэхгүй -

Тийм учраас бид нар одоо зүгээр төрийн зүгээс боломж байдаг юм бол тэр говийнхонд тэр эрчимжсэн мал аж ахуйг үзүүлэх тал дээр нь тодорхой дэмжлэг үзүүлээд тэд нарыг чинь одоо сайн үүлдрийн нэг үнээнээс нэг одоо литр сүү саагаад 10 үнээтэй байх уу

Отгонбаяр -

Хөөх.

Мэдэхгүй -

Ашиггүй бол одоо нэг 2 үнээнээс 1 үнээнээс нэг 5,6 литр сүү саачихаад 2 үнээ маллаад байхуу аль нь үйл ажиллагааны хувьд аль нь одоо өөрсдөд нөгөө малчидад чинь гайгүй байхуу.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Мэдэхгүй -

Нөгөө талаасаа ер нь бэлчээрийн даац нь аль нь зүгээр байхуу гэдэг энгэж бодоод үзэх юм бол тэр өвс тэжээл тарих маань ч гэсэн хэцүү юм чинь жижигхэн газар жаахан таримал бэлчээртэй тийм болчихоод жижигхэн газар таримал тэжээл тарьчихаад нэг хоёр үнээгээ сайхан аргалаад ингээд явах юм бол тэд нар тэгж цаг агаарын хүндрэлээс наашаа нүүж орж ирээд 5,3 малаасаа салаад энгэж буцаж байх энэ байхгүй болох байх гэж бодоод байгаа юм. Тэгтээ тэргүй энэ цөлжих процес бол одоо нэг 20, 30 жилийн дараачаар бол Монголыг бол тэр чигт нь хамраад хойшоо хил даваад явна.

Отгонбаяр -

Одоо бодлогоор энийг барихгүй бол.

Мэдэхгүй -

Хүссэн хүсээгүй тийм учраас одооноос энийг бодлогоор зохицуулахаас өөр аргагүй болж байгаа юм. Гэтэл манай төр тэрнийг нь хаячихаад энэ боломжтой газраас нь эхлэх гээд байгаа юм. Энд чинь тэртээ тэргүй боломжтой нэг хэсэг нь бол өөрөө өөрсдөдөө аваад явчихна. Жинхэнэ анхаарах газар нь тэр урдаас л юм шиг санагддаг юм. Уул нь бол тэр төр засгийн юм мэддэг юуны улсууд бол мэддэг л байх.

Отгонбаяр -

Тэд нар тэгээд мэдэхгүй дээ, яг ингээд амьдрал дотор байгаа мэргэжлийн та нарын одоо дуу хоолой санал их хэрэгтэй дээ, тэрнийгээ хүргэх л арга хэмжээ авах хэрэгтэй.

Мэдэхгүй -

Үгүй ээ тэгээд одоо ингээд энэ яам тамгын нөхдүүдэд судалж уулзаад л бас.

Отгонбаяр -

Хэлээд л байдаг.

Мэдэхгүй -

Хэлж яриад л байгаа юм л даа. Үгүй ээ одоо ийм шийдвэр гаргаж байхад тэгж шийдвэр гаргавал тэр нь энэ цаашдын ард түмний амьдралд хэрэгтэй юм биш үү. Энгэвэл яахуу нэг хэсэг нь эндээс ингээд Монголчууд чинь бие биенээ дуурайх их юутай ш дээ. Энэ хавьд бол ингээд нэг хэсэг нь өөрсдөдийнхөө боломжоор аваад явахад цаанаас нь араас нь дагаад байдал ийм болж байна гэдгийг хүмүүст ойлгуулаад ирэх юм бол хүмүүс нэг хэсгий нь аваад явчихна. Бүр болдоггүй улсууд чинь тэр урдуур л оршиж байна. Би нэг 2006 онд урд Өмнөговиор явсан байхгүй юу үнэхээр хэцүү юм байна лээ.

Отгонбаяр -

Аяа.

Мэдэхгүй -

Тэнд чинь одоо үнээ үхэр бараг байхгүй. Нэг хэдэн тэмээтэй тэгээд нэг цөөхөн адуутай тэгээд нэг хонь ямаа 6 сард очиход чинь усан зуруулаг 3000 төгрөг гээд байж байгаа байхгүй юу. Тэгэхэд чинь манай энд чинь гайгүй сайхан мах хоёр мянга хэдэн зуутай л байсан. Литр сүү манай энд 250 цаас 300 төгрөг байсан чинь тэр говьд 1200 төгрөг. Яаж амьдрах юм одоо тэгээд ёстой бүр бэрх юм шиг санагдах юм. Тэгээд л төр одоо анхаарлаа хандуулдаг бол тэр л урдуур тэндээс нь нааш нь ингээд яагаад байх юм бол тэгээд энэ бэлчээрийн даацтай чинь бэлчээртэй чинь холбогдолтой одоо зохицуулах юм шаардлагтай юмнууд байна л даа. Ингээд одоо бэлчээрийн хууль нэгдүгээрт бэлчээрийн хууль гаргах хэрэгтэй байна. Бэлчээрийн хууль гаргаад малчидад нь бэлчээрийг нь эзэмшүүлээд явчих юм бол уул нь боломжтой юм шиг байгаа юм. Ялангуя тэр тусмаа манай энэ төвийн бүсд бол бэлчээрийг эзэмшүүлэхээс өөр арга байхгүй. Энэ гадна талын энэ нүүдэлчин ирээд л ингээд одоо нөгөөдөх хаяа угтахаараа хувааж хамар ухагдахаараа иддэг гэдэг зарчимын чинь дагуу энэ явчихлаар зэрэг чинь энэ хэдэн мал таргалахын аргагүй болоод уугуул суугуул энэ хүмүүс нь хохирдог. Тэгээд гадных нь чинь яахав дээ энд сайхан газар байна гээд ингээд наана цаана нүүдэл суудал хийгээд ирж байгаа улсууд чинь бол сайхан л байдаг байх. Одоо энэ хавийгаа бас тэр нэг тэр бэлчээрийн чинь даац энэ тэрд юу яаж бэлчээрийн ингээд хувааж өгнө. Нэг аманд чинь за энд одоо нэг 10 айл байдаг юм гэхэд танай 10 айлын бэлчээр бол энэ шүү тийм гэж тэрнийг нь эзэмшүүлж өгөөд өөрсдөд нь та нар бол энэ бэлчээрээ хайрлаж хамгаал, энэ бэлчээр дээрээ малынхаа даац бэлчээрийнхээ даацанд тохирсон мал байлга. Малынхаа үүлдэр угсааг сайжруул тэр талаас нь эд нарт ойлгуулаад ингээд атьчихна. Тэгэхгүй болохоор зэрэг чинь тэгж бэлчээрийг чинь эзэмшүүлэхгүй болохоор одоо энэ цаг агаар жаахан хүндрээд ирдэг. Нөгөө урд талын товарищууд чинь шууд орж ирээд айсч суугаад л тэгээд л байдлыг хоёр тал хоёулаа л хүнд байдалд орчихож байгаа.

Отгонбаяр -

Тэгж.

Мэдэхгүй -

Аа тэгэхээр яг бэлчээрийн хуулийг ингээд тэгж гаргачихая гэхээр энэ говийн тал говийн бүсийнхэн чинь бас зөвшөөрөхгүй байгаа юм. Бид нар жаахан цаг агаар хүндрээд ирэх юм бол бэлчээр ингээд эзэмшүүлчихсэн тохиолдолд бид нарыг оруулах газар байхгүй.

Отгонбаяр -

Тэгнэ.

Мэдэхгүй -

Оруулах газар байхгүй. Тийм учраас наадах чинь бэлчээрийг хувьд эзэмшүүлж болохгүй гэдэг шаардлага тэд нар тавьж байгаа юм. Тийм учраас яаж зохицуулах вэ гэхээр зэрэг тэд нарыг тэр эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өөрсдөд нь жижигхэн газар өгөөд тэгээд тэр мал аж ахуйг нь эрчимжүүлээд байран маллагаанд оруулаад тэгээд яачих юм бол цөөн одоо нэг 4, 5 үнээгий чинь бол нэг байр хашаа сарвчтай болоод тэгээд нэг хажуу талд нь жижигхэн таримал бэлчээртэй ч юм уу таримал хадлантай ч юм уу ингээд болгочих юм бол тэд нар тэгж нааш цаашаа нүүж.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Мэдэхгүй -

Тэгж байгалийн эрхшээлд орж байх шаардлага байхгүй болчихно ш дээ.

Отгонбаяр -

Нөгөө талд нь нүүхгүй байна гэдэг нь өөрсдөд нь ч бас их амар ш дээ.

Мэдэхгүй -

Өөрсдөд нь ч амар ш дээ.

Отгонбаяр -

Тийм.

Мэдэхгүй -

Тийм маягаар бид нар жаахан алсыг хараад энэ асуудал дээр төрийн бодлын зүгээс энэ асуудлыг зохицуулаад байвал зүгээр юм болно. Одоо энэ манай Булган бол одоо ер нь хэцүү дээ хэцүү.

Отгонбаяр -

Харин танай Булган юу юм байна урдаас орж ирдэг баруун зүгийн их нүүдлийн зам

Мэдэхгүй -

Их нүүдлийн яг энд Булганд төвлөрч байна.

Отгонбаяр -

Тэгээд өөрийнх нь мал өсөөд байдаг ингээд 3, 4 юм нийлээд бэлчээр ер нь үндсэндээ байхгүй болчихсон.

Мэдэхгүй -

Одоо манай улсын хэмжээнд хамгийн их нягтралтай газар бол Эрдэнэтэд байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Тийм байна.

Мэдэхгүй -

Тийм Эрдэнэтийг тойроод энэ чинь юу гэсэн бэ 10 арван мянган га тутамд 7 мянган мал байна гэсэн үү юу гэсэн. Нэг тиймэрхүү юм сая энэ юун дээрээс харж байсан. Хамгийн их нягтралтай газар бол энд байна гэж Одоо манай бэлчээрийн даац бол аймгийн хэмжээнд 201 дахин хэтрээд байгаа юм манай аймгийн тэгээд тэр нь бол дунджаар ш дээ аа яг Эрдэнэтээр тойроод энгэхээр зэрэг 4, 5 дахин хэтэрчихээд байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Тэгээд тэр бэлчээрийн даац хэтэрсэн нь одоо малдаа нөлөөлнө биз дээ малын.

Мэдэхгүй -

Нөлөөлөлгүй яахав дээ чи тэр бэлчээрийн даац хэтэрнэ гэдэг чинь.

Отгонбаяр -

Тарга тэвээрэг авахгүй.

Мэдэхгүй -

Тэр чинь газраас идэх хоол нь л багасчихна гэсэн үг ш дээ. Тэгэхээр чинь л тарга тэвээрийг авахгүй тэгээд жаахан л цаг агаар хүндрээд ирэх юм бол.

Отгонбаяр -

Тарга тэвээр муутай юм чинь шууд л.

Мэдэхгүй -

Тэгээд л шууд л үхнэ ш дээ.

Отгонбаяр -

Тийм.

Мэдэхгүй -

Өөр арга байхгүй.

Отгонбаяр -

Тийм байна. Оролцогч: Тэгээд тэр малын экспорт хийхэд Оросууд өвчтэй гээд байна яг тухайлбал ямар өвчинтэй байгаад байгаа юм малууд.

Мэдэхгүй -

Долоон шидийн өвчин гарж байгаа байхгүй юу манайд чинь галзуу, шүлхий одоо хоёр гурван жилийн өмнө тэр зүүн талаас чинь зөндөө гараа биз дээ. Шүлхий тэгээд боом, дуут, цусан халдварт энэ тэр гээд л ер нь бүх л Монголд чинь одоо голлон гардаг 25, 6 өвчин байгаа юм.

Отгонбаяр -

Малын.

Мэдэхгүй -

Гоц халдварт өвчин тийм тэрийг нь бол малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах хуулиар заагаад өгчихсөн тэр нь вакциныг нь бол төр үнэгүй өгнө. Тэгээд тарилгын үйлчилгээний хөлсийг орон нутгийн төсвөөс өгнө. Тэгсэн тохиолдолд уул нь халдварт өвчин гарах учиргүй ш дээ. Нэгэнт вакцин тарьчихсан л бол халдварт өвчин гарах учиргүй. Гэтэл вакцин тэр юуг нь бол өгөөд байгаа юм. Вакциныг нь өгчихдөг, үйлчилгээний хөлсийг нь өгчихдөг, тэгээд мал бол эрүүлжих учиртай гэтэл гарж ирээд байгаа ш дээ. Гарч ирээд байна гэдэг чинь юм хэлээд байна даа яах яаж хийнэ гэхээр зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахгүй байна гэсэн үг байхгүй юу.

Отгонбаяр -

Харин хийхгүй байна.

Мэдэхгүй -

Хийхгүй байна гэсэн үг байхгүй юу.

Отгонбаяр -

Тийм. Оролцогч: Социализмын үеийнхээс хэдэн хувиар өвчлөлт нь нэмэгдсэн байна мал.

Мэдэхгүй -

Үгүй ээ тэгээд социализмын үед чинь байхгүй болчихсон юм.

Отгонбаяр -

Байхгүй болчихсон юм ер нь.

Мэдэхгүй -

Нэг гоц халдварт өвчин гэдэг чинь ерөөсөө гарахаа больчихсон байхгүй юу.

Отгонбаяр -

Халдварт өвчин гарахгүй. Оролцогч: Тэгээд Орос руу хөлөөрөө гаргадаг.

Мэдэхгүй -

Тэгэхэд чинь бол хөлөөр ч гаргадаг нядлаад ч мах комбинатууд нядлаад ч гаргадаг чөлөөтэй байсан байхгүй юу. Гэтэл одоо ингээд өвчин ингээд хавтгайрчихсан хаа сайгүй хавтгайрчихсан тэгэхээр чинь бас авахгүй байх нь аргагүй ш дээ.

Отгонбаяр -

Аргагүй.

Мэдэхгүй -

Хэн одоо өвчтэй малын мах аваачиж ард түмнээ эрүүл мэндээр хохирооё гэж бодхов дээ тэ.

Отгонбаяр -

Манайхан шиг биш ер нь хүнсний аяулгүй байдал гэдэг чинь энэ тэргүүний хамгийн чухал

Мэдэхгүй -

Хамгийн нэг номерийн асуудал ш дээ.

Отгонбаяр -

Нэг номерийн асуудал, бараг тусгаар тогтнолтой холбоотой асуудал юм шиг байгаа юм.

Мэдэхгүй -

Тийм улс орны тусгаар тогтнол үндэсний аяулгүй байдал.

Отгонбаяр -

Аюулгүй байдалтай холбоотой.

Мэдэхгүй -

Аюулгүй байдлын асуудал болчихсон үнэхээр чухал арга хэмжээ.

Отгонбаяр -

Тийм.

Мэдэхгүй -

Тийм учраас арга байхгүй тэгэхээр бид одоо яах учиртай гэхээр бид нэгэнт л мал аж ахуй бэлчээрийн мал аж ахуй эрхлэх л юм бол эрүүлжүүлэхээс өөр арга байхгүй эрүүлжүүлэхийн тулд бид төрийн хатуу хяналттай байх л хэрэгтэй.

Отгонбаяр -

Тийм байна.

Мэдэхгүй -

Хяналттай байж л авна тиймээс хяналт сулраад энгэхээс их үр дүнгүй л юм шиг санагдах юм.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна Мэдэхгүй ахаа. Одоо манай энэ уламжлалт ингээд нүүдлийн мал аж ахуйн малчид ер нь цаашид ирээдүй нь ямар байна. Хэр зэрэг удаан одоо нэг хоёр зууны дараа энэ яг энэ хэвээрээ байж байхуу.

Мэдэхгүй -

Хоёр зууны дараа яаж ийм байхав дээ одоо ингээд дэлхийн цаг агаарын дулаарал ингээд энэ ийм темпэрээ явах юм бол хоёр зуун битгий хэл нэг зуун ч болохгүй. Энэ асуудал бол тэгтээ тэргүй хүссэн хүсээгүй суурин маллагаанд шилжинэ.

Отгонбаяр -

Суурин маллагаанд шилжих үү?

Мэдэхгүй -

Тийм бид нар ашиг шимийг нь малынхаа ашиг шимийг малаа мал аж ахуйгаа эрчимжүүлэх л шаардлагатай, мал аж ахуйг эрчимжүүлнэ гэдэг маань бол нэг малаас авдаг ашиг шимийн хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн үг ш дээ тиймээ. 120 кг мах авдаг бол үхрээс 200 кг мах авдаг болсон л байх шаардлагтай. Нэг үнээнээс одоо нэг литр Монгол үнээнээс литр литр 500 гр сүү авдаг бол бид нар нэг 5, 10 литр сүү авдаг байх шаардлагтай байна ш дээ. Тэгж байж бид нар яана. Тиймээс одоо ингээд эрчимгүй аргаар ингээд малынхаа тоо толгойг өсгөх журмаар бид мал аж ахуйнхаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг өсгөж одоо хэрэгцээгээ хангана гэх юм бол тийм асуудал бол үүнээс цааш байхгүй. Одоо ингээд дэлхий энэ дулаарлын улмаас болоод нөгөө хүлэмжийн хийн өсөлт энэ талтай чинь холбоотой яаж байна уу гэхээр зэрэг дэлхий нойл аравны нэг градусаар дулаарахад цөлжих процес говь цөлийнхөө бүсээс хангай тийшээгээ 300, 250-с 300 км метр ахиж байнаа гээд эрдэмтдийн судалгааны юм үзэж байсан. Тэгж ингээд тооцоод үзэх юм бол тэр 0.1 градусаар дулаарна гэдэг чинь нэг арав арван таван жил байгаа юм уу үгүй юу бас. Тэгээд ингээд бодоход чинь л одоо Булган аймаг урд талаасаа хойшоо гарахад нэг 600 км энэ 600 гаруй км чинь нэг 0.3 градусаар дэлхий дулаарахад л жилийн дундаж температур дулаарахад л цөлжих процес Булганы урд талаас хойшоо Оросын хил рүү даваад явах тийм л маягтай болж байна ш дээ.

Отгонбаяр -

Тийм байна.

Мэдэхгүй -

Тийм тийм учраас бид нар одоо яах учиртай вэ гэхээр зэрэг ер нь бэлчээрийн мал аж ахуйг одоо нэг хэсэгтэй байлгүй л яахуу байна. Ер нь эрчимжсэн мал аж ахуй руу оруулах тэр өндөр ашиг шимтэй цөөн тооны малыг байран маллагаанд оруулаад тэгээд тэр таримал бэлчээртэй таримал хадлантай энэ асуудал нэг худаг хажуудаа гаргачихсан тийм л юм асуудал байгаа тэрэнд орохоос өөр аргагүй. Үүнийг бол одоо малчидад ер нь ойлгуулах хэрэгтэй байгаа байхгүй юу. Хүмүүс чинь ойлгож байж л.

Отгонбаяр -

Тийм байна.

Мэдэхгүй -

арга хэмжээгээ авна ш дээ.

Отгонбаяр -

Тийм байна.

Мэдэхгүй -

Тэгээд нөгөөдүүл нь ингээд нэг хэсэг нь ингээд аваад ойгож байх юм бол нөгөөдүүл нь ар талаасаа дагаад аяндаа тэгээд бас юм чинь урсгалаараа явчих баримт байна ш дээ. Нэг эхлүүлээд л өгөх хэрэгтэй энэ асуудлыг эхлүүлээд тэгээд хүмүүстэй ойлгуулаад ингээд өгөх юм бол цааш цаашдаа болох. Одоо миний бодлоор бол нэг дахиад нэг 60, 70 жил болоход л ер нь их хүнд болно л гэж би боддог ш дээ. Би ч одоо энэ Булганыханд бол ер нь хэлдэг юм за танайх энгэхгүй шүү одоо ийм байдал чинь хол явахгүй шүү та нар одоо малынхаа үүлдэр угсааг сайжруул.

Отгонбаяр -

Тийм.

Мэдэхгүй -

Аа тэгээд яваандаа бол та нарт таримал бэлчээртэй таримал хадлантай нэг худагтай нэг цөөхөн өндөр ашиг шимтэй малтай тийм л болно. Тэгэхгүй л бол наадах чинь нэг удаагийн нэг зуднаар л наа хэдэн мал чинь бүгд байхгүй болно.

Отгонбаяр -

Тийм ш дээ. Нэг хавар нэг зуд яваад.

Мэдэхгүй -

Тийм 2002, 2003 оны зуднаар Булган аймгийн нийт малынх нь 21.9 хувь нь хорогдож байсан байгаа юм.

Отгонбаяр -

Аяа.

Мэдэхгүй -

Гэхдээ тэр зуд бол тийм айхтар зуд биш гэж хэлж байгаа шүү. Би одоо нөгөөдөх онцгой байдлын ерөнхий газрын Сүндэв дарга генерал билүү тэр Булган аймаг ингээд цаг агаар хүндэрлээ болохоо болилоо гээд урьж авчирсан байхгүй юу. Урьж авчираад тэгээд нөгөөдөх бидний байдлыг үзүүлээд Баянагт суманд бид нар очоод бүгд очоод ерөнхий сайд ирээд ингээд үзэхэд үгүй ээ одоо энэ баруун аймагт болдог зуд наадах чинь биш л байна. Зуд гэхэд хэцүү юм байна гээд тэгсэн.

Отгонбаяр -

Тээр.

Мэдэхгүй -

Тийм нөхцөлд л нийт манай аймаг нийт малынхаа юуг алдчихсан 20000 хорогдож байсан байхгүй юу. Тэгээд одоо энэ Сайхан суманд гэхэд байна шдээ би Сайхан сумын засаг дарга нь байсан. Тэгээд манай сум 30000 үхэртэй байсан юм. 30000 үхэртэй байсан тэгэхэд тэр 2002 за 2000 оноос хойш жаахан 2003 оныг хүртэл бол 3 жил дараалж нэлээн хүнд байсан юм. Тэгэхэд 30000 үхэртэй байж байгаад 6000 үхэртэй үлдсэн ш дээ. Тэгээд би Сайханыханд хэлдэг байхгүй юу за хөөш манай сум манай Сайхан чинь Булганд хамгийн олон малтай нь байхгүй юу. Хонин толгойд 200гаад мянган малтай Хонин толгойд шилжүүлсэн 400000 гаруй малтай болчихоод байна. Бэлчээрийн даац гээч юм чинь одоо хэтэрлээ манай энд чинь одоо адууны хомоолноос өөр юм байхгүй хавар тийм болчихоод байсан. За та нар энэ малынхаа юм нь дээр наадахаа анхаар эр сувай малаа жаахан борлуулж барь. Малынхаа чанарт анхаар энгэж ингэхгүй л бол наадах чинь байгаль аяндаа байгалийн шалгарал гэж юм байдаг юм аа та минь. Наадах чинь аяндаа нэг жижигхэн цаг агаар хүндэрэхэд наад мал чинь байхгүй болно шүү. Тийм учраас та нар битгий ингэж өсгөхийг бол наадахыгаа борлуул мөнгө болго эд хөрөнгө болго энэ тэр гээд зөндөө л үглэдэг байсан. Тэр үед намайг эд нар энгэдэг байсан байхгүй юу. Энэ Мэдэхгүй өөрөө юм байхгүй өөр шигээ адилхан солиорч байна гэж ярьдаг байсан улаан цагаан.

Отгонбаяр -

Тээр.

Мэдэхгүй -

Тэгээд тэр мал тэгж хорогдсоны дараачаар бас жаахан тархинд нь юм орсон юм шиг байгаа юм. Бас жаахан эдэлгээтэй энгэж байхгүй бол бид хий дэмий малаа өсгөөд байх юм бол жаахан цаг агаарын хүндрэлд энэ байдал одоо бас ийм байдалд орох нь үнэн юм байна шүү бас амьдаар нь үзсэн. Үгүй ээ одоо бодоод үз л дээ. 24000 үхэр гэдэг чинь одоо юу вэ.

Отгонбаяр -

Аяа тийм.

Мэдэхгүй -

Мөнгө болговол овоо юм болно биз дээ.

Отгонбаяр -

Тийм.

Мэдэхгүй -

Тэрүүгээр чинь сайхан хашаа манай Сайхныхан гэхэд чинь үхрээ бод малын ерөөсөө хашдаггүй байхгүй юу. За нэг бог мал нь хоёр ээлжийн хашаатай нэг нь зарим нэг хэсэг нь ихэнхи нь ганц хашаатай. Тэгээд үхэр бол ерөөсөө задгай. Тэгээд би та нар нэг хашаа хороотой бол нэг юм уу хоёр үхэр борлуулаад л тэрүүгээрээ сайхан хашаатай болчих. Тэгэх юм бол наадахыг чинь одоо ингээд учир зүйтэй зохицуулаад малаа аваад явахад чинь та нарт өөрсдөд чинь хэрэгтэй ш дээ. 2001 оны 5 сарын 9 нд манай энд нэг шуурга болсон юм. Өө бүтэн сайн өдрийн өглөө байсан 11 цагийн үед өдөр эхлээд тэгээд шөнө нэг 2, 3 цагийн үед зогссон. Нөгөө цасан шуурга. Ганцхан шөнө 10000 үхрээ алдаад.

Отгонбаяр -

Еэ хөөрхий хашаатай бол.

Мэдэхгүй -

Хашаатай бол хашчихна ш дээ.

Отгонбаяр -

Тийм.

Мэдэхгүй -

Нөгөөдүүл чинь шуурганд уруудаж гүйгээд тэгээд жалга судагт очоод цасанд дарагдаад нөгөө хунгор болчихсон байж байна ш дээ хунгоруу шууд ордог шууд ороод нөгөөдөхдөө зоогдоод ордог дээрээс нь цас шуураад.

Отгонбаяр -

Дараад.

Мэдэхгүй -

Тэгээд л үхчихэж байгаа юм чинь. Тэр ийм юмаас өхсүүлээд бид нар чинь одоо бас зохицуулах юм одоо малын даатгалын тухай асуудал байна тиймээ.

Отгонбаяр -

Тийм байна.

Мэдэхгүй -

Малаа даатгуулдаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь цаг агаарын мэдээг маш сайн сонсдог байх хэрэгтэй. Гуравдугаарт нь материаллаг баазаар тодорхой хэмжээгээр хангасан байх хэрэгтэй ш дээ. Нэгэнт л өмч хөрөнгөтэй юм бол хөрөнгөө хамгаалах бэлтгэлээ хүн өөрөө хангах учиртай тиймээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ яг үнэн.

Мэдэхгүй -

Тийм тэр агуулгаараа малаа хашаажуулах болох учиртай хашаатай болчихоод тэгээд цаг агаарын мэдээ сонсоод за цаг агаар болохоо болих нь байна шүү гээд тэрнийг сонсох юм бол хэдэн мал үхрийг чинь авч ирээд хашаад хаячихад чинь яах юм нэг хоёр хоногийн шуургыг даана ш дээ.

Отгонбаяр -

Даана.

Мэдэхгүй -

Даана тийм тэгэхэд л тэгж чадахгүй тэгээд л тэгээд 10, 20 мянгаар нь үхүүлж байдаг чинь ёстой.

Отгонбаяр -

Дахиад бас малчдыг их тийм одоо юу гэдэг юм бэ дээ яг мал маллагааны ухаанд нь сургаж мэдлэгжүүлэх явдал их чухал юм байна.

Мэдэхгүй -

Харин тэгэх хэрэгтэй байгаа юм.

Отгонбаяр -

Зүгээр л нэг юугаа яагаад байдаггүй.

Мэдэхгүй -

Ер нь жаахан шаардлага хэрэгтэй.

Отгонбаяр -

Тийм байна.

Мэдэхгүй -

Шаардлага хэрэгтэй Тэрнээс ингээд одоо өмч өөрийнх нь болсон өөрсдөдөө мэднэ биз гээд хаядаг явдал чинь л бас ч нээх ч юу биш. Хүмүүсийн ухамсарын түвшинтэй холбоотой л доо тиймээ.

Отгонбаяр -

Тийм байна.

Мэдэхгүй -

Хүмүүс чинь одоо би энд сайн би энийгээ энгэх учиртай гээд ингээд зохицуулаад явж байгаа бол чадаж байгаа бол нэг хэрэг тиймээ. Нэг хэсэг нь учир зүйгээ мэдэхгүй хэдэн малаа л өсгөөд байна. Тэгээд цаадахыг ингээд элдэв зарлагаа хаяад байх тийм юм байна тодорхой хэмжээний хөрөнгө зарж байж бас орлогоо олох учиртай ш дээ тиймээ. Тэгэхгүй дандаа зарлагагүй орлого олох нь хаашаа харж байгаа юм. Ер нь зүгээр бэлчээрийн мал аж ахуй бол зардал өсдөг маш хямдтай л даа. Яахуу тэр нь одоо Монгол орны тэр байгаль цаг агаарын нөхцөлтэй ч хуучин холбоотой л байсан байх. Одоо энэ дэлхийн энэ цаг агаарын энэ өөрчлөлтийн үе чинь янз янзын байгаль цаг агаарын хүндрэлүүд гарахыг үгүйсгэхийн аргагүй боллоо ш дээ тиймээ.

Отгонбаяр -

Тийм.

Мэдэхгүй -

Тэгээд одоо юм л бол эрдэмтэн судлаачид яриад л байгаа ш дээ. Үүнээс болоод цаг агаарын тийм гамшигт үзэгдэлүүд маш их гарна сануулаад байгаа энийг л манай одоо удирдлагууд мэргэжлийн хүмүүс малчидаасаа эхэлж л эхэлмээр байна.

Отгонбаяр -

Харин тийм.

Мэдэхгүй -

Тэгэх юм бол 21-р зуун 22-р зуунд Монголын хөдөө аж ахуй бас аятайхан л болсон байх.

Отгонбаяр -

Малчдад бас сургалт явуулмаар юм байна тэ уул нь.

Мэдэхгүй -

Малчдад маш их сургалт явуулах хэрэгтэй.

Отгонбаяр -

Тийм байна.

Мэдэхгүй -

Малчид бол ер нь тэгээд малчид чинь.

Отгонбаяр -

Заах хэрэгтэй юм байна ш дээ.

Мэдэхгүй -

Заах хэрэгтэй их юм хүлээж авдаг л, малчид бол жаахан жаахан товчхон товчхон юмыг олон дахин хийлгэх хэрэгтэй.

Отгонбаяр -

Тийм байна.

Мэдэхгүй -

Тэгж байж л юмтай болно. Тиймээс ингээд ингээд л яриад суугаад байх юм бол эхлээд нэг энгэж байснаа тэгээд дараа нь юу ч сонсохгүй тэр хоорондоо яриад л наана цаана болоод л.

Отгонбаяр -

Тээр.

Мэдэхгүй -

Тийм учраас бол малчидтай одоо ажиллах ч бас бас арга барилын хувьд бас хэцүү санагддаг юм.

Отгонбаяр -

За Мэдэхгүй ахаа баярлалаа үнэхээр нэг мэргэжлийн салбарын мэргэшсэн хүн шиг их сайхан ярилаа. Тэгээд эхний удаад хоёулаа яриагаа ингээд өндөрлөе.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.