Myadag


Basic information
Interviewee ID: 990365
Name: Myadag
Parent's name: Namjil
Ovog: Miyeejav
Sex: f
Year of Birth: 1953
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: herder
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
illness / health
democracy
privatization
herding / livestock
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Мядаг эгчээ хоёулаа хоёр дахь яриагаа эхлэе. Та бид хоёр эмэгтэйчүүдийн асуудал, эмнэлгийн асуудал л яриад байгаа ш дээ. Надад нэг ийм сэдэв их сонин байна л даа. Малчин эмэгтэйчүүдийн жирэмслэлт, тэд нар ер нь их олон хүүхэдтэй байсан байх. Жирэмсэнээс сэргийлэх талаар хэр зэрэг мэдлэгтэй байсан бэ? Эмнэлэг, эмч нар зааж өгдөг байсан уу?

Мядаг -

Жирэмсэнээс сэргийлэх малчин эмэгтэйчүүд бол одоо тэр үед чинь одоог бодоход хөөрхий амьтан нэг их дэлгэрэнгүй тийм жирэмслэлтээс сэргийлэх эм бас бага байсан. Гэхдээ ч бас дээр үеийг бодоход харьцангуй ерөндөг гэдэг эм чинь бас гарчихсан байсан. Хүмүүс бас

Отгонбаяр -

Спираль тэ?

Мядаг -

Спираль энийг чинь тавиулчихдаг байсан. Тавиулчихаад бас өөрдийнхөө саналаар их харьцангуй учиртай байсан. Би бүр дээр үеийн улсууд хөөрхий амьтан тийм юм ерөөсөө байгаагүй. Ер нь л жирэмсэн болж байвал гаргаж байсан.

Отгонбаяр -

Бие нь л дийлж байвал

Мядаг -

Тийм, бие нь л дийлж байвал гаргаж л байсан тийм үе байсан. Одоо бол ер нь дээр үеийг бодоход одооны эмэгтэйчүүд ер нь эмэгтэйчүүдийн талаар ч, эмнэлгийн талаар ч тэр одоо ерөөсөө энэ янз бүрийн сайхан энэ зөвлөх хуудаснууд бас их гарч байна ш дээ ерөөсөө эмнэлгийн энэ юу. Зүгээр эмч биш хүн эмнэлгийн мэдлэгтэй. Өөрөө л уншиж харж чадвал ерөөсөө бүх юмыг мэдэх ном, хуудас энэ тэр маш их дэлгэрэнгүй гарсан. Тийм болохоор одоо эмэгтэйчүүд бол ер нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар өөрсдийгөө аятайхан анагаагайд байх бололцооны тийм сайхан ном янз бүрийн лавлахууд зөндөө гарч байна. Тэгээд одоо бол хамаагүй өөр болсон дээр үеийг бодоход, дээр үед бол тийм юм байгаа ч үгүй.

Отгонбаяр -

Эхийн эндэгдэл ер нь хэр зэрэг байсан бэ?

Мядаг -

Эхийн эндэгдэл чинь дээр үед гардаг л байсан л даа. Гэхдээ ч гайгүй ээ.

Отгонбаяр -

Яаж гарах уу эхийн эндэгдэл, ямар шалтгаанаар?

Мядаг -

Эхийн эндэгдэл яахуу ер нь бол одоо хөөрхий амьтан ер нь тэр дээр үед бас их тийм хяналтанд ороогүйгээс болж, сүүлийн үеийн жирэмсний сүүлийн үеийн хордлого гэж их хавагнаж гэнэтхэн таталт энэ тэр өгдөг хүнд хордлогонд ордог тэгдэг байсан. Тийм байдлаас их орж эхийн эндэгдэл гардаг. Ихэс гэнэтхэн ховхорно тиймэрхүү юмнаас энэ тэр болдог. Одоо бол эхийн эндэгдэл гарахаа байсан даа. Ер нь бол ямар ч талаар анагаах ухаан аягүй их хөгжсөн. Одоо бол эх уйтан аарцагтай эх төрж чадахгүй ийм нөхцөлд бол одоо хийсвэр (кесарево) хийгээд авчихдаг. Ийм сайхан болчихсон байна ш дээ одоо бол.

Отгонбаяр -

Тийм дээ. Малчин эмэгтэйчүүд гэснээс хөдөөгүүр нөгөө нөхөргүй их олон хүүхэд гаргасан эмэгтэйчүүд, жишээлбэл таны ажиллаж байсан бригадад хэр зэрэг байсан бэ?

Мядаг -

Миний ажиллаж байсан бригадад байсан байсан. Хоёр ч тийм эмэгтэй байсан.

Отгонбаяр -

Хэд хэдэн хүүхэдтэй вэ?

Мядаг -

Тав, зургаан хүүхэдтэй л байсан.

Отгонбаяр -

Тэд нарын амьдрал ер нь ямаршуу байсан бэ?

Мядаг -

Амьдрал тааруу. Өөрсдөө бас жаахан олихоо муутай, ер нь жаахан сагараадуухан улсууд байсан.

Отгонбаяр -

Тэр үед нэг эцэг тогтоох гэж ажил болдог байсан

Мядаг -

Эмнэлгийн талаас эцэг тогтоох гэж тэр үед явагдаж байгаагүй ш дээ.

Отгонбаяр -

Эмнэлгийнхэнийг тэр ажилд дайчилж явуулж байгаагүй юм уу?

Мядаг -

Явуулж байгаагүй. Надад тийм юм тэгж мэдэгдэж, тийм эцэг тогтоох яах

Отгонбаяр -

Тэр дээр үед

Мядаг -

одооноос тийм болсон л юм шиг байна ш дээ.

Отгонбаяр -

Тийм үү, одоо ч бол хамаагүй л болсон байх л даа. Тэр үед эцгийн тогтооно гээд намаас ч явуулж байсан юм уу. Очиж шалгаагаад, яриулдаг

Мядаг -

Эмнэлгээс тэгдэг байгаагүй ш дээ.

Отгонбаяр -

Эмнэлгээс ч тэгээгүй л дээ. Хамгийн гол нь нөгөө эмч нарыг, эмнэлгийн ажилтныг тэр ажилдаа явуулдаг байсан уу? Асуудаг байсан уу та нараас?

Мядаг -

Үгүй. Асуудаггүй байсан.

Отгонбаяр -

Тэр эмэгтэйчүүдэд одоо ерөндөг шууд тавиад өгчихөж болдог байсан юм уу тэр үед?

Мядаг -

Ер нь ерөндөг тавьж өгч л байсан ш дээ. Ер нь намайг сүүлд ажиллаж байхад 5, 6-н хүүхэд гаргасан улсад тавьж өгч л байсан. Би хүртэл тавиулж өгч л байсан.

Отгонбаяр -

Тэр хүмүүсийн хүүхдүүд одоо та нэг нутагтаа ингээд дамжиж дамжиж байгаа юм чинь мэдэж байгаа тэ. Тэр хүүхдүүд нь ер нь хэр зэрэг явах юм?

Мядаг -

Одоо эгч нь тэгэхэд чинь Баяннуур бригадад ажиллаж байснаа ярьж байна. Энд чиг л яахав дээ байсан л даа тийм юм. Эндэхийн 1-р багт ажиллаж байхад яахав дээ тэд нь яахав дээ нэг явж байдаг.

Отгонбаяр -

Нэг л уулаасаа нөгөө ядруу, ядуу дорой учраас болж өгдөггүй юм шиг байгаа юм.

Мядаг -

Тийм юм шиг байна лээ. Ер нь нэг их сүртэй үгүй шиг л байгаа юм. Тийм л байдаг юм билээ. Эхнээсээ л хөөрхий амьтад нөгөө гишгэхийн хазгай гишгэж байсан болохоор, эхнээсээ жаахан тийм яачихсан болохоор тэгээд л арагшаагаа нэг их, өөрсдөө ч нэг их бадрангуй биш болчихдог юм байгаа биз дээ.

Отгонбаяр -

Өрөвдмөөр амьдралтай хүмүүс санагддаг юм. Хөөрхий минь хүмүүс ч их дээрэлхдэг дээрэнгүй ханддаг

Мядаг -

Тийм. Сэтгэл санаагаар хүртэл дарамтанд оруулчихдаг юм шиг байгаа юм. Байнга л за даа би ч яахав энэ тэр гэж боддог байх л даа.

Отгонбаяр -

Тэгээд бас их хүчирхийлэлд өртдөг юм шиг байгаа юм. Одоо хоёулаа сэдвээ солъё Мядагаа эгчээ.

Мядаг -

За.

Отгонбаяр -

90-н онд та тэтгэвэрт гарлаа ш дээ. Яг 90-н онд ардчилал өрнөж эхэллээ ш дээ. Улаанбаатарт жагсаал цуглаан болоод тэгээд тэр дуулиан хөдөө яаж сонсогдов. Хөдөөний ард түмэн яаж хүлээж авав. Та тэрэнд яаж хандсан бэ?

Мядаг -

Үгүй яахав тэр 90-н онд тэр ардчилал эхэлж байхад бол малчид, малтай хүмүүс бол нэгдлийн малыг хувь хүнд хүргэх тийм хөдөлгөөн өрнөж байсан тэ. Хувьчлах тэрийг бол би зөв юм даа гэж ойлгож байсан. Ер нь хүний очих ёстой юм нь өөрсдийнх нь гар дээр очих нь зөв юм даа л гэж, ер нь ардчилалыг би ерөнхийдөө дэмжиж л байсан. Гэхдээ ардчилал дундуур эмх замбараагүй байдал их гарч байсан.

Отгонбаяр -

Тэр тийм шүү.

Мядаг -

Тэрийг бол би харж л байсан. Бас хичнээн тийм байх ёстой ч гэсэн дээр үеэсээ монголчууд, дээр үеэсээ ахмад настайчуудаа хүндлээд сайн сайхан яваад ирсэн байтал энэ дэггүй, журамгүй явдал энэ дундуур их гарч байна даа гэж бодож байсан. Түүнээс биш би ардчтлалыг дэмжиж байсан.

Отгонбаяр -

За тэгээд ардчилалын буянаар малчид малтай боллоо ш дээ. Тэр үед танай нэгдэл тараад өмчөө хуваасан уу? Тэр үеэр та хоёр юу олж авав.

Мядаг -

Бид нар чинь яахав дээ хүн хүнд, нэг хүний18-н толгой мал өгч байсан. Тэгээд бид хоёр тэрийгээ хэдэн хүүхэдтэйгээ тоо ёсоор нь авч л байсан. Яахав.

Отгонбаяр -

Аваад л хөдөө гарчихсан юм уу?

Мядаг -

Тэгсэн. Тэгээд аваад хөдөө гараад л өөрсдөө ч хуучин малтай байсан л даа бид нар. Угаасаа бид хоёр чинь малчин хүний хүүхэд болохоор. Хуучин цөөхөн хэдэн малтай л байсан. Тэгээд тэнд дээрээ тэрийгээ нэмж яагаад одоо ч яахав дээ.

Отгонбаяр -

Тэгээд сум дээр эсвэл одоо албан хаагч хийж байсан хүн гэнэт малчин болчихлоо ш дээ. Тэгээд яав тэр

Мядаг -

Яахав, уул нь аав, ээж маань малчин байсан болохоор

Отгонбаяр -

Багадаа хийж байсан.

Мядаг -

Тийм багадаа хийж байсан болохоор болохгүй юм байгаагүй.

Отгонбаяр -

Зуд болсон уу?

Мядаг -

Зуд чинь одоо болсон ш дээ. Ер нь 4 жил билүү. Хэдээс хэдэн он билээ. Маш их хаяаа маань бараг тэх дундаа ортол хүртэл хунгаранд дарагдчихаад байж л байсан даа.

Отгонбаяр -

Мал үхэх үү?

Мядаг -

Мал үхнэ үхнэ. Өвөл одоо идэх газаргүй болчихсон. Ногоо могоо чинь дарагдаад цасанд дарагдаад зөвхөн нэг хамар мамар, өндөр өлөг газрын оройгоор л мал хаяа маяа идүүлдэг. Манай энэ өвгөн чинь өөрөө малчин хүн болохоор зэрэг тийм газар хараад өглөө хэдэн малаа туугаад маш их айхтар цасан шуурганд чинь хөөрхий амьтан өглөө үстэй дээлээ өмсөж аваад л хэдэн малаа туугаад л гардаг байсан даа. Тэгээд одоо өөрсдөө ямар ч ажлыг сайн хөдөлмөрлөвөл, өөнхийгөө зүтгэх юм бол тэрний үр дүн бас өөрсдөд нь нялагддаг л юм байна гэж бодож явдаг. Ямар ч ажилд хүн улбагар сул байх юм бол ямар чнийгэм, ямар ч төрд хүн тэгээд л ахуй амьдрал нь өөрсдийнхө нь л хийсэн хэмжжэний хэрээр байдаг болов уу л гэж би боддог юм. Өөрсдөө одоо энэ улсууд чинь зарим нь улс төрөөс, засаг төрөөс тэгж харсангүй, ингэж харсангүй. Цалин тэтгэвэр бага байна, ийм байна л гээд зарим нь тэгцгээгээд байдаг юм. Хичнээн сул дорой хүнийг хичнээн мянга цалин тэтгэврээр дэмжээд чиг тэр хүн өөдөө гарна гэсэн юм байдаггүй байх гэж би боддог юм. Хүн өөрөө л чадалтай, чадвартай байх юм бол өчүүхэн жаахан юм чиг л тэр хүнд юм болж нялддаг болов уу л гэж би боддог.

Отгонбаяр -

Тийм шүү. Өмч хувьчлалын жишээ яг харуулж байна ш дээ. Одоо өмч хувьчлалаар жишээлбэл малчид, сумын, нэгдлийн гишүүд бүгдээрээ л юу яалаа ш дээ. Яг нэг хүнд бол адилхан тооны л юм оногдсон ш дээ. Тэгээд одоо ингээд байж байгааг нь харахаар их ялгаатай болсон байна ш дээ.

Мядаг -

Ялгаатай байгаа ш дээ.

Отгонбаяр -

Тэгэхээр энэ юунаас болж байна.

Мядаг -

Энэ яахав хамгийн гол нь хувь хүн л өөрийнхөө ажил төрөл самбаа, тэр өөрийн л байдлаас болж байна гэж бодож байгаа. Яагаад гэвэл хүн чинь одоо чамлахаар чанга атга гэж хэлдэг ш дээ.

Отгонбаяр -

Тийм.

Мядаг -

Тэгэхээр хүн зарим хүн бол ганцхан ширхэг хонь ч юм уу, ганцхан ширхэг эм ямаа авахад нөгөөхийгөө хямгадаж байгаад хэд л бол хэд болгочихсон. Ингээд олон болгочихсон байдаг. Зарим нь зуун хонь өгчихсөн байхад хойтон жил нь 100-н хонь нь 6 ч болсон байх жишээтэй. Тиймэрхүү улсууд байгаа ш дээ.

Отгонбаяр -

Яагаад 6 болгочихдог юм бэ тэд нар чинь?

Мядаг -

Тэр чинь одоо яадаг юм. Малаа хариулж чадахгүй, энд тэнд нийлүүлээд замбараагүй байдлаасаа болоод тиймэрхүү байдалтай байж байгаа ш дээ. Ажилсаг биш.

Отгонбаяр -

Үрж зарсан тохиолдол байх уу?

Мядаг -

Үрж, зарах байлгүй яахав. Үрнэ зарна тэгээд л нөгөөдөхөө байгаа малаа үрж зарна. Тэгээд өсгөх талаас нь арга хэмжээ авч чадахгүй. Тэгээд үхүүлнэ заримыг нь тиймэрхүү байдлаас л болж байгаа ш дээ.

Отгонбаяр -

Тэгээд одоо юу ч үгүй болчихсон айлууд танай багд жишээлбэл байна уу?

Мядаг -

Байдаг юм нэр мэрийг нь хэлэхээс эвгүй байгаа даа.

Отгонбаяр -

Багцаагаар хэдэн айл байна уу?

Мядаг -

За одоо багцаагаар нэг л айл лав бий.

Отгонбаяр -

Анх хувьчлалаар бол хэдэн бүлтэй айл уу тэр?

Мядаг -

Тэр дөрөв таван бүлтэй. Авгай хүүхэд хүүхдүүд нь айл амьтан болоогүй байсан. Одоо бол тэд нь айл амьтан болчихсон. Яахав тэр хоёр ерөнхийдөө хоёулаа ажилд жаахан муу тиймээсээ л болсон болов уу гэж би боддог юм. Одоо бол тэдэнд мал гэж байхгүй.

Отгонбаяр -

Тэгээд малгүй тийм улсууд яаж амьдарч байна уу?

Мядаг -

Яахав тэр хоёр чинь хоёулаа бас өмнө нь ажил төрөл хийж байсан. Нэг нь троктарын жолоч, нэг нь албан газар цэвэрлэгч энэ тэр хийж явсан. Хоёулаа өнөө хөл гар нь өрөөл татанхай нэг нь болохоор юм хумнаас унаад яачихсан группд орчихсон. Тэгээд группын мөнгөөр л амьдар ч байна ш дээ. Ийм л байдаг юм.

Отгонбаяр -

Группын мөнгө чинь одоо 2 хүний мөнгө хэд болдог юм бол?

Мядаг -

Одоо мэдэхгүй. Групп тогтоосон юугаар л болдог байх даа. Өвчинийхөө групп тогтоосон юмаар л. Групп нь гайгүй дээгүүр тогтоосон юм байгаа биз. Гайгүй мөнгө авдаг юм гэсэн.

Отгонбаяр -

Тиймүү. Яаж амьдарч байна. Мөн хэцүү байна шүү тиймээ?

Мядаг -

Хэцүү хэцүү тэр хоёр тийм их манай галынхан л ярьдаг ш дээ. Тийм их мөнгө авч байж тэргүүрээ хүртэд мал аваад сард нэг хонь аваад идсэн ч яадаг юм. Дэндүү арчаагүй юм гээд л ярьцгааж л байдаг юм. Тиймэрхүү юм байж л байдаг юм даа.

Отгонбаяр -

За тэр адилхан авсан. Хүн тоонд адилхан өгсөн малаа одоо мянга болгочихсон улс их олон байгаа байх тэ?

Мядаг -

Зөндөө байгаа ш дээ. Тэр ч сайхан бас яахав тэр хүний чадал л байна ш дээ. Бас ажилсаг тийм чанар нь гарч л байдаг байх.

Отгонбаяр -

Одоо мал өсгөх, малчин айл мал нь өсгөөд ингээд сайхан байх явдал бол бүлээс хамаарна биз?

Мядаг -

Бүлээс хамаарна. Өөрсдийн бие хааны чадал чансаагаас их хамаарна. Ажилсаг байдлаас их хамаарна.

Отгонбаяр -

Ахиад цаг агаар хамаарах байх.

Мядаг -

Цаг агаар хамаарна. Бүх л юмнаас болно л доо. Тэгээд тэр айлын зарим улсууд болохоор энэ мянгат энэ тэр бол айлууд ч бас оюутан сурагч мурагч энэ тэр суралцахгүй дан бүгдээрээ малынхаа юуг хөөдөг тийм айлууд бас олон болж харагдаад байгаа.

Отгонбаяр -

Тийм байх.

Мядаг -

Манайх энэ тэр бол одоо оюутан сургана. Өнөөхийн төлбөр төлнө гээд зарлага их гарна. Тийм болохоор жаахан тийм жилд малынхаа төлийг бараг зарж төлбөр, өөрсдийн амьдралын хэрэгцээ. Тэгээд энэ хүүхдүүд чинь айл өрх болно. Эд нартаа тасдаж өгнө.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Мядаг -

Ингэсээр байгаад, ийм ялгаа их гардаг.

Отгонбаяр -

Энэ танай нутагт хүүхдээ өрх тусгаарлахдаа хүүдээ гэр барих, эсвэл хүүхнээ айлд өгөхдөө хэр зэрэг их ёстой вэ?

Мядаг -

Тэгээд ёс төртэй л байх шиг байдаг юм. Яахав хүүхнээ айлд гаргахад ор, трильяж өнөө толь билүү тийм юм нэг диван ор. Тэгээд хоёуланд нь нэг нэг дээл хийж өгнө. Тэгээд охиноо бүрэн хувцаслана даа. Бүрэн хувцаслаж, бөгж мөгжтэй, бөгж ээмэг авч өгнө.

Отгонбаяр -

Өө за тэгээд хэдэн солионы дээлтэй.

Мядаг -

Хэдэн солионы дээлтэй. Тэгээд хүүг бол одоо бүх л юмаа бэлдэнэ ш дээ аав ээж хоёр нь.

Отгонбаяр -

Гэрээ барина.

Мядаг -

Гэрээ барина. Тэгээд дотуур тавилга мавилга

Отгонбаяр -

Тэгэхээр хүүхэн нь ор, диван, трильяж бэлдчихээр чинь зүүн тал гал зуухаа бас бэлдэнэ биз дээ. Гал зуухныхаа юмыг хүүхэн

Мядаг -

Гал зуух чинь үгүй ээ айл бүр янз бүр л байдаг юм билээ.

Отгонбаяр -

Тийм үү.

Мядаг -

Тийм тэгээд өөрсдийнхөө боломжоор л яадаг юм билээ.

Отгонбаяр -

Тэр хүүд гэрээс гадна баруун талын нэг ор л үлдэж байгаа юм шиг санагдчихлаа ш дээ.

Мядаг -

Тийм ор байна. Хүүд бол байна. За тэгээд хүүхэн ч бай, хүү ч бай тэдэндээ юу тасдаж өгнө.

Отгонбаяр -

Мал

Мядаг -

Малаа тасдаж өгнө. Хүүдээ бол илүү тасдаж өгнө. Охиндоо бол, манайх бол 50 толгой мал тасдаж өгдөг.

Отгонбаяр -

Энэ яагаад хүүд илүү, охинд цөөн тасалдаг юм бэ?

Мядаг -

Энэ одоо яахав дээ. Бас нэг өрхийн тэргүүн гэдгээрээ хүү нь ялгаа байгаа болов уу гэж бодоод байдаг юм.

Отгонбаяр -

Өмч хувьчлалаар малаа хуваахдаа эрэгтэй, эмэгтэй хүнд адилхан л хуваасан биз дээ.

Мядаг -

Адилхан хуваасан.

Отгонбаяр -

Тэгээд ахиад гэр бүлээс өмчөө хуваахдаа охиндоо дутуу өгдөг чинь шударга биш юм шиг санагдаад байна ш дээ надад?

Мядаг -

Хүү юм болохоор тэр айлын өрхийн тэргүүн

Отгонбаяр -

Ер нь тэгээд заншчихсан байх тэ? Энэ тэгэхдээ тогтсон заншил ш дээ.

Мядаг -

Тийм. Заншчихсан болохоор зэрэг тэгдэг юм болуу л гэж боддог. Төрийн албан хаагчид бол одоо мөнгө төгрөг л өгдөг байх л даа.

Отгонбаяр -

Гэр барьж хурим хийх чинь нилээд хэцүү ажил байх шүү.

Мядаг -

Амаргүй шүү. Том хүүг бид хоёр бас айл болгож гаргаж л байсан. Одоо энэ бага хүү яахав сургууль мургууль төгсөх байх тэгэхээр нь одоо яах юм сургууль төгсөхөөр нь хотын байр суурь авч өгнө гэвэл бид хоёр бас амаргүй л байна. Болж өгвөл нэг гэр бариад өгвөл хаашаа юм гэж би бодож л байна. Гэр бариад сайхан л юм бэлдэнэ л дээ хэрэндээ л. Тиймэрхүү л бодлоготой байж байгаа.

Отгонбаяр -

Хуримын хүүгийн гэр барих, хуримын юм бэлдэх бол одоо хот руу явна биз?

Мядаг -

Явалгүй яахав.

Отгонбаяр -

Энэ сумаас бэлдэх боломж бий юу?

Мядаг -

Сумаас уу, хүүгийн гэрийн юмыг уу? Одоо сумаас ч бэлдэх боломж байхгүй ш дээ. Хэрэгсэл, ор дэвсгэр, хивс мивс одоо дээр үеийн бид нарын үе, одоо үе хоёр айл болох бүр өдөр шөнө шиг ялгаатай болсон. Энэ өвгөнтэй бид нар нийлж байхад бол 5 ханатай гэр бариад, хоёр тал руугаа тэр үед чинь хивс байгаагүй. Хойд талаар сайхан даалимбаар хоёр талын, урд талын улаан юмаар эмждэг. Шалавч одоо эсгий угладаг тийм дэвсрэг. Хоёр тал руугаа юу яачихсан тийм дэвсгэртэй, 2 авдартай, 2 ортой, нэг тийм гал тогооны савтай тийм л айл болж байсан. Ер нь дээр үеийн гайгүй айл болж байсан нь тийм.

Отгонбаяр -

Тийм байна.

Мядаг -

Тийм, одоо бол гэр барьлаа гэхэд гэрийн доторх яг энэ нь шиг битүү бүх газар нь хивс татаад тэгээд одоо зурагт бол зурагт бүх л тавилга янз бүрийн юмыг нь бэлдэнэ, нэг бодлын хүүхэд их муу зан сурмаар бүх юм бэлэн болгож өгөөд.

Отгонбаяр -

Өөрсдөө одоо тийм юм авчихая гэх юм лав зуураа л байхгүй юм байна.

Мядаг -

Тийм. Одооны хүүхдүүд яг тийм айл болж байгаа ш дээ. Хаа газрын хүүхдүүд тийм байх шиг байна. Одоо ч дээр үеийг бодоход юм ч элбэг болчихсон. Дээр үед чинь энэ хивс ч байгаагүй ш дээ ерөөсөө. Одоо тэгэхэд хивс янз бүрээр нь авахад хаа л бол хаа зөндөө байна ш дээ. Хэрвээ мөнгөтэй л бол одоо.

Отгонбаяр -

Нэг ийм юм асуумаар санагдлаа. Та яг ингээд бригадын эмч байсан. Малчин эмэгтэйчүүдтэй их ойр байсан. Тэнд малчин эмэгтэйчүүдэд ариун цэврийн хэрэглэл гэдэг юм олдож байсан уу, байсан уу? Яадаг байсан бэ?

Мядаг -

Дээр үед үү?

Отгонбаяр -

Тийм.

Мядаг -

Байгаагүй ш дээ. Одоо энэ дамск чинь ер байгаагүй ш дээ дээр үед. Яахав ер нь одоо малчин эмэгтэйчүүд чухам яг дээр үед чухам ариун цэврийн хэрэглэл ер нь менструацаа ирэхэд юу хэрэглэж байсныг би сайн мэдэхгүй байна. Ер нь бол одоо төвийн бид нар бол хөвөн бинт, хөвөн бинтийг л хэрэглэдэг байлаа ш дээ.

Отгонбаяр -

Хөвөн, бинт чинь ховор байлаа ш дээ.

Мядаг -

Ховор ч байсан. Хөдөөний малчид бодвол тийм юм хэрэглэдэг байсан болов уу. Зарим нь хэрэглэдэг л байсан байх. Зарим нь ч мэдэхгүй өшөө л юм хум хэрэглэдэг байсан байх гэж би дотроо таадаг юм.

Отгонбаяр -

Одоо ер нь төрөлт багассан уу?

Мядаг -

Төрөлт нэг хэсэг аягүй багассан. Одоо бол тэрийг бодоход төрөлт ихэссэж байгаа ш дээ. Сүүлийн үед ер нь хамаагүй өөр болж байгаа. Ардчилалын үед хүүхдүүдэд улиралд 25000 төгрөг олгож байгаа ш дээ. Энийг яаснаас хойш төрөлт ихэссэн. Суманд харахад л хамаагүй өөр. Тэрнээс өмнө ч төрөлт аягүй бага, хүн ам маань ер нь өсөх нь үү гэмээр санагдаад байдаг байсан ш дээ. Одоо бол төрөлт бас хамаагүй өөр болсон ш дээ.

Отгонбаяр -

Эмэгтэй хүний өмсөж зүүдэг, эдэлж хэрэглэдэг юмнууд их өөрчлөгдсөн үү? Яаж өөрчлөгдсөн бэ? Жишээлбэл анх та ажилд орж байхдаа юу өмсдөг байсан бэ?

Мядаг -

Анх ажилд орж байхдаа юу?

Отгонбаяр -

Тийм эсвэл оюутан байхдаа ч юм уу?

Мядаг -

Ер нь одоо бид нарын дээр үед бол эдлэх, өмсөх, зүүх юм ховор байжээ. Торго л гэхэд энэ үнэтэй торго, үйтэн хуар энэ тэр чинь байгаагүй ш дээ. Одоо бол үйтэн хуарыг мөнгө л байвал ямар ч гоёоор нь аваад хэрэглэх боломж байна. Дээр үеийн бидэнд чинь одоо энэ дотуур өмсөх хувцас хүртэл дандаа өөрсдөө хийж өмсдөг байсан. Одоо бол хийж өмсөх юм хум байхгүй. Хамаагүй дээр үеийг бодоход ёстой мөнгө л байвал элбэг болсон тийм байна. Тэгээд бас дээр үеийг бодоход хөгжингүй болчихсон. Хамаагүй өөр болсон. Түүнээс биш хөдөө хот хөдөөгийн ялгаа ер нь дөхөж байгаа юм уу гэмээр надад заримдаа ажиглагддаг юм. Ер нь хот, хөдөө хоёрын ялгаа ойрхон болж байгаа юм байна даа гэж заримдаа бодогддог юм. Одоо бол бид чинь утсаар ярих гээд дээр үед чинь явдаг байсан чинь, одоо бол тийм юм байхгүй. Хаанаас чиг л гэсэн одоо хичнээн сүлжээ барихгүй ч гэсэн ойрхон газраас нэг уулын орой дээр гараад л ярьчихаж байна ш дээ.

Отгонбаяр -

Тийм дээ.

Мядаг -

Тийм аягүй сайхан. Одоо гэрэл л гэхэд дээр үеийн хөөдний айл чинь лаа барьчихаад л сүүмэлзээд байдаг байсан. Тийм юм байхгүй одоо нэг аккумляторт цэнэглээд л айл бүхэн л гэрэлтэй. Хөдөөний айл чинь төвийн айл шиг л оройд гэрэлтээд л юмаа хийгээд л байж байна ш дээ. Энэ гэрэлгүй чинь хүний ахуй амьдралд бас хөгжих талаасаа аягүй юу байгаа ш дээ дутмаг байгаа. Гэрэлтэй байх юм бол гэрэлтэйд хүн ядрахгүй л бол хийнэ гэсэн юмаа л хийчихнэ ш дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Мядаг -

Гэрэлгүй бол юугаа хийхэв дээ харанхуй юм чинь.

Отгонбаяр -

Өдөр амжаагүй гэрийнхээ ажлыг орой ирээд шөнө хийчихнэ ш дээ.

Мядаг -

Тийм, аягүй ялгаатай. Сайхан нэг үеэ бодоход аягүй сайхан. Аягүй сайхан өөрсдөө л их л сайн санаатай, сайхан зөв аягүй хүмүүжилтэй л вяах юм бол одоо ихэнх хүн амьдрахад маш сайхан болж байна. Юм юмаар дутах юм байхгүй.

Отгонбаяр -

Тийм шүү. Одоо дамск гэхэд өдрийн, шөнийн, өдөр тутмын. Үгүй ер нь урт, богино, зузаан, нимгэн ёстой ёоз ёозоороо байна шүү дээ.

Мядаг -

Тэгэлгүй яахав хачин сайхан болчихсон. Дээр үед чинь одоо хэцүү л юм юмаар дутмаг. Ямар сайндаа элсэн чихэр михэр картанд орсон байхав дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ 90-н оны үед.

Мядаг -

Тэр үнэтэй торго морго чинь хааяа нэг ирнэ. Ерөөсөө хоёр гуравхан тэгээд л дандаа тэр дээгүүр албаны арын хаалгатай тийм хүмүүс аваад дууссан л гэж байгаа. Тэгээд маниуд чинь яахав дээ заримдаа оочирлоод нэг ганц нэг юм авдаг л байсан. Одоо бол тийм юм байхгүй болсон байна ш дээ. Янз бүрийн юм чинь хаанаас бол хаанаас олоод авъя л гэвэл авах болсон байна ш дээ.

Отгонбаяр -

Мөнгө нь байвал мөнгөө аваад урагшаагаа, гадагшаа яваад ч аваад ирдэг.

Мядаг -

Тийм, тийм л болсон байна ш дээ. Аягүй сайхан болсон одоо.

Отгонбаяр -

За за. За Мядаг эгчээ хамгийн сүүлд нэг ийм асуулт байна. Таны амьдралд ямар нэгэн тийм гүнзгий нөлөөлсөн үйл явдал байна уу? Их онцлог, яг таны тухайд их онцлог эсвэл бусдаас ялгарсан гэдэг юм уу тийм үйл явдал байна уу?

Мядаг -

Тийм явдал яахав ээ ах эгч хоёр чинь далан гурван онд хоёулаа эхэлж 73-н онд эхэлж үерхээд. Бид хоёр 73-н онд эхэлж танилцаад 74 онд хоёулаа 8-н сард хуримаа хийгээд яасан. Хоёулаа яахав тэр цагаас хойш яахав айл болоод хоёулаа сайхан л өвгөний жишгээр яваад өдий хүрч байна. Бид хоёрын амьдралд элдэв янзын айхтар янз бүрийн юм тохиолдоогүй. Хэдэн үр хүүхэд маань элэг бүтэн

Отгонбаяр -

Тийм дээ.

Мядаг -

Яахав бас амьдралд хүндрэлтэй юм, ажилтай төрөлтэй байхад нэг хэсэг бид хоёр чинь бас би ч жаахан өвдөөд зовоод, хэдэн хүүхэд маань нялх жаахан хэцүүхэн үе таарч л байсан дундуур нь. Одоо бол бид хоёр хүүхдүүд маань томроод ерөнхийдөө ажил төрөл маань хөнгөрөөд аятайхан л болж байна. Гэхдээ бид хоёр бол одоо бас нэг бид хоёр чинь юм байгаад байгаа юм. Энэ хэдэн хүүхэд томууд нь гараад айл айл болоод явчихсан. Тэд чинь айл болоод явчихаар зэрэг бас их амаргүй юм байна ш дээ. Хөөрхий арга ч үгүй ш дээ. Өөрсдийнхөө амьдралыг хөөхөөс арга байхгүй. Тэгээд багууд нь ингээд бүгд сургууль соёл гээд явчихлаа. Бид нар ч бас хэдэн малтай. Энэ хэдэн малыг багууд нь сургууль соёлд явж байгаа хүүхдүүддээ бас юм болгож үлдээх гээд хоёулаа ингээд байж байна. Энэнд нэг жаахан хүч хүрэхгүй болвуу гэж хоёулаа айж байна. Тэгээд яахав ах эгч хоёрын чинь ганц хичээж бодож явдаг юм. Олон түмэндээ дандаа сайн сайхан санаад, олон түмэндээ залбираад ээж аавынхаа юунд сайхан гэгч нь ээж, аавыгаа сайхан хүндэтгэж бодоод ингэж яваад янз бүрийн юм зовлон үзчихгүйхэн шиг хэдэн хүүхдийнхээ өмнө энэ тэр үр хүүхдээсээ хойно энэ тэр орчихгүй юмсан гэдгийг л ганц бодож явна даа. Өөр бид хоёр яах уу болохгүй юм ах, эгч хоёрт чинь алга л байна. Болох л байх гэж бодож байна.

Отгонбаяр -

Та олон жил нөгөө хүйтэн нойтонд морь мал унаж явсаар байгаад бөөр өвчтэй болсон уу?

Мядаг -

Тийм, яахав морь чиг эгч нь нэг их унаагүй л дээ. Гэхдээ л өвөл эгч нь ингэж боддог юм. Өвлийн хүйтэнд өөрөө ч бас өөрөөсөө ч их нөлөөлсөн хамгийн гол нь их дулаан хувцас өмсөхгүй. Хүнд ерөөсөө давхар өмд мөмд өвөл өмсөж байсан байгаа даа. Тэр бол нөгөө гадуур тариа марианд явж байтал бөөр мөөр өвчтэй болоод өрөөсөн бөөрөө авахуулсан байх даа. Тэгээд гадуур тариа марианд чинь хөлдчих гээд л тэрнээсээ л болсон. Бас өөрөөсөө их нөлөөлсөн л дөө.

Отгонбаяр -

Танай нутагт өвөл их хүйтрэх үү?

Мядаг -

Хүйтрэнэ. Заримдаа хүйтрэнэ ш дээ.

Отгонбаяр -

Тэгээд залуу байхад чинь даарахыгаа мэдэхгүй

Мядаг -

Даарахыгаа мэдэхгүй хамгийн гол нь би жаахан бас махтай байсан болохоор нөгөө махаа улам пимпигэр болчихно гээд зузаан хувцас өмсөхгүй тэгж байж өөрөөсөө болж өрөөсөн бөөрөө авахуулсан байх л гэж бодож байгаа.

Отгонбаяр -

Гэхдээ нэг бөөртэй хүмүүс бол зөндөө гайгүй. Дамаа л даарахгүй, ядрахгүй л байвал гайгүй л байдаг юм билээ.

Мядаг -

Гайнгүй байх.

Отгонбаяр -

Танай бага хүүхдүүд чинь бага хэдэн хүүхэд оюутан байна?

Мядаг -

Одоо юу. 2 охин. Хүү, охин хоёр оюутан байна. Хамгийн бага охины дээд талын охин оюутан. СУИС-ийн 5-р курст орох юм. Тэгээд тусдаа айл болчихсон юм. Гэхдээ л бид нар төлбөрийг нь хийдэг юм. Уул нь нөхөр нь ажил хийдэг юм. Яахав тэгээд л охиндоо төлбөрийг нь хийдэг юм. Тэгээд л одоо энэ хамгийн бага хүү Аварга дээд сургуульд 3-р курс тэгээд ийм хоёр оюутантай.

Отгонбаяр -

Нэг хүүхдийн төлбөр чинь жилд хэд болчихож байна?

Мядаг -

Өө тэгээд энэ байрныхаа юу муутай нийлээд сая руу л явчихаж байгаа юм л даа.

Отгонбаяр -

Тэгнэ дээ.

Мядаг -

Тэгээд л одоо өөрсдийн хувцас хунар, ирэх очих зардал нийлээд л ер нь хоёр, гурван сая руу амаргүй юм билээ.

Отгонбаяр -

Гэхдээ хэдэн малын буянд болдог байлгүй.

Мядаг -

Болоо болоо бололгүй яахав.

Отгонбаяр -

За Мядаг эгчээ цаг заваа зориулаад малын ажил чинь их хэцүү ш дээ. Мядаг эгч минь бидэнд цагаа гаргаад ярилцлага өгсөн. Их сайхан яриа өглөө. Их баярлалаа танд аз жаргал хүсье.

Мядаг -

Өөрт чинь бас аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Отгонбаяр -

За баярлалаа.

Мядаг -

Ажил чинь амжилттай, амьдрал чинь өөдлөн дээшлэх болтугай.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.