Nansal


Basic information
Interviewee ID: 990366
Name: Nansal
Parent's name: Dondov
Ovog: Hongor
Sex: m
Year of Birth: 1950
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: herder
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
politics / politicians
literature
belief
herding / livestock


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Нансал ахаа хоёулаа яриагаа эхлье. 2 дахь яриагаа. Энэ удаад нэг ийм асуулт байна. 90 оны ардчилсан хөдөлгөөний үед, өрнөж эхлэж байх үеэр Улаанбаатарт чинь жагсаал, цуглаан болоод, сүүлдээ бүр өлсгөлөн зарлаад, их нүргээнтэй үйл явдал боллоо ш дээ.

Нансал -

Тийм.

Отгонбаяр -

Тэрний дуулиан танай энүүнгээр яаж ирэв. Хүмүүс яаж хүлээж авав. Та яаж хандав. Иргэн Лхамжав танай хамаатан тэ?

Нансал -

Миний төрсөн ах.

Отгонбаяр -

Төрсөн ах. Иргэн Лхамжав ах тэнд гол дүрд яваад байдаг. Сэтгэл санаа ямаршуу байв. Энэ талаар яриач.

Нансал -

Яахав энэ 90 оны хувьсгалыг чинь угаасаа эхнээс нь би дэмжсэн. Нэгд ч ах маань байсан. Хоёрд ч угаасаа би зөв л гэж ойлгож байсан л даа. Тэгээд тэнд бол юу ч болохыг ахыг бүү мэд шүү дээ. Тэгж бодож байлаа.

Отгонбаяр -

Санаа зовж байсан уу?

Нансал -

Санаа зоволгүй яахав. Санаа зовж байсан. Гэхдээ олон түмний төлөө зүтгэж байгаа яахав зүтгэг гэж бодож байсан. Хөдөөгийн ард түмэн чинь лав би хүн бүгдтэй уулзаад явсан. Зарим нь ч буруугаар хүлээж авна. Олон хүн чинь янз янз л байдаг. Зарим нь ямар сайндаа тэгж их өлсөөд байгаа юм бол манайд хүрч ирж адуу маллаж, тэгнэлцэж өгөхгүй юу гэж дуулдаж инээд хүрч л байсан. Тэгээд яахав болох л ёстой юм сайхан болсон. Тэгээд тэрэнд би их дэмжиж байсан. Зарим нь бол одоо зөв гэж настай настай улсууд бол их зөв гэж аягүй мундаг тэгж төрийг хөдөлгөдөг, тэгж зүтгэж байдаг хүн монголд байхгүй болчихсон байсан юм чинь. Тэр өнөө засаг дарга маргын урьдаас үг хэлэх эрхгүй болчихсон байсан манай түмэн чинь энэ чинь одоо бидэнд мундаг сайхан юм авчирч өгсөн ш дээ. өөрийн гэсэн хөрөнгөгүй болсон байсан. Бүгдийг нь хөрөнгөтэй болгож өгсөн. Хүний урдаас хэлэх эрхгүй байсан. Бүгд эрхтэй болсон. Одоо харин энэ эрхийг л монголын ард түмэн чинь одоо ойлгож ийм сайхан эрх чөлөөтэй боллоо гэдгээ зөв л эдлэх хэрэгтэй байхгүй юу. Зарим нь бол энийг буруу л эдлэж байгаа л даа. Эрх чөлөөгөө гэдэг чинь яахав хүний өмнөөс зөв буруу юм хэлэлгүй, хэлчихдэг барьчихдаг эрхтэй болгочихоод байхад чинь тэрийгээ буруугаар ашиглаад юу юу ч болгож хаядаг юм бас буруу л даа. Ер нь бол эрх чөлөөг чинь би хөндлөн дэмждэг хүн. Ялангуяа энэ жил тэр Элбэгдоржийг гарахад би чинь эндээс үнэхээрийн зүтгэж байсан. Яах ч аргагүй л би одоо энэний төлөө зүтгэдэг, энэ талд нь гүйдэг, ямар ч байсан тэрийг солих нь зөв л гэж зүтгэдэг хүн, ингэсээр яваад л бид жинхэнэ ардчиллын хүн гаргаад тавичихлаа, энэ ч бас болоогүй л дээ. Одоо дахиад 2 жил байна ш дээ. Дахиад УИХ-д сонгогдсон гишүүд яаж гарч байгаа билээ. Одоо энэ УИХ-д 76 байх ёстой. 75 гарчаад байж байна. Нэг нь гарч чадаагүй байж байна. Энэ чинь дандаа сонгуулийн юу чинь дандаа луйвар явж байгаа байхгүй юу. Хөдөө сумд ч мэдэгдэж л байгаа ш дээ. Одоо энэ чинь балай улсууд биш. Энэ одоо ингээд найгүй муухай луйвар. Мөнгө тараахгүй гэж ярьж байгаа байхгүй юу. Энэ бол үнэн ерөөсөө худал, Мөнгө тараахгүй гээд ярьж байгаа юм. Тэгээд ингээд яаж байна гэхээр энэ жил гэхэд чинь Сайхан суман дээр чинь хэн нэг нь намаас хүрч ирчихсэн л зүгээр мань улс руу бол ойртохгүй, айлын нөгөө түц байна ш дээ. Дэлгүүрийн хажууд суучихсан архи мөнгө өгөөд л сууж байна ш дээ.

Отгонбаяр -

Тээр

Нансал -

Тэгээд би болохоор улсуудыг бол очиж мөнгийн авч байх нь зөв гэдэг юм. Мань мэтийг очвол өгөхгүй л дээ тэр чинь ойлгож байгаа.

Отгонбаяр -

Таньж байгаа

Нансал -

Таньж байгаа ш дээ. За энд өгвөл матуулчихна гэж бодож байгаа. Тэгээд манайхнаас чинь одоо бас өнөө дүү нар эднээс очоод өнөө мөнгий нь бол хусчихсан л байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Хэдэн төгрөг өгч байна.

Нансал -

10000 цаас, шил архи өгөөд байна гэсэн. Манай Сайханы жаахан уудаг барьдаг улсууд бол очоод аваад байна гэж, тэд нар тэгээд зүгээр л санал өгчих шахуу улс байгаа ш дээ. Өнөө архиндаа согтоод уначихсан байж байгаа улсууд сэргээд өгдөг л биз.

Отгонбаяр -

Бараг 20000 болох гэж байна ш дээ. Багаар бодоход 15000 төгрөг.

Нансал -

15000 төгрөг.

Отгонбаяр -

Олон хүнд тараахаар бас л их хөрөнгө.

Нансал -

Тэгээд тэдэндээ арай л нэг банк өгдөггүй юм байгаа биз, Сонгуулийг бол их л өөрчлөхгүй бол болохгүй.

Отгонбаяр -

Ардчиллын үр нөлөөг юу гэж бодож байна та?

Нансал -

Ардчиллын үр нөлөө ч яахав дээ угаасаа л бидний зүгээр байгаа бидэнд бол одоо ингэнэ. Ирээдүйдээ бол энэ хэдэн хүүхдэд чинь ажиллаж амьдрахад хэрэгтэй болчоод байна. Ардчиллын үр нөлөө ч зөндөө л байна ш дээ. Бүгд л амсаад, амьдраад явж байна.

Отгонбаяр -

Яг одоо 90 оны ардчилсан хувьсгал гарах үеэр тэр үед таны амьдрал ямар байсан бэ? Тэр үед юу хийж байсан та?

Нансал -

Би чинь тэгэхэд Баян-Нуураас ирээд Мядаг тэр юун дээр майханд сувилагчаа хийж байсан байх. Би ч одоо ирээд ажилгүй л дээ. Яахав хэдэн малаа маллаад тэгээд байж байсан. Тэгээд ардчиллын чинь дараагаар золиг чинь тэгээд янз бүрийн юм болдог юм. Хурал хуй болоод, суман дээр чинь хурал хуй болоод. Зарим нь нэг дээр үед чинь яахав жаахан нэгдэлд мал хариулаад, ганц хоёр баярын бичиг авчихсан. Авгайчууд хүртэл зарим нь загнаад наадуулыгаа юм өгөлгүй хөөгөөд гарга гэдгийг хүртэл туулж л байлаа. Би ч бас урдаас нь хэлж л байлаа.

Отгонбаяр -

Та юу гэж хэлэв?

Нансал -

Үгүй ээ бид өгсөн юмаа авах гэж байгаа л гэж байсан.

Отгонбаяр -

Зөв.

Нансал -

Өгсөн юмаа авах гэж байгаа л гэж байсан юм. Бид нар чинь бол яг авч л таарахаас өөр бидэнд чинь их бага өгсөн ш дээ. Нэг хүнд оногддог юм Сайханы ард түмэнд оногдох юм өгөөгүй ш дээ.

Отгонбаяр -

Яагаад?

Нансал -

Яахав тэр үедээ эсэргүүн болчихоод байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Та нар

Нансал -

Тийм нэгдэл тараах гэсэн улсууд гээд. Тэр чинь 13-н айл билүү. 9-н айл билүү.

Отгонбаяр -

13-н айл.

Нансал -

13 байх. Тийм айл гарсан юм. Тэгээд тэр дотор би гарч байсан юм.

Отгонбаяр -

Зөв

Нансал -

Тийм, тэгээд гарахад яахав нэг хүнд яахав дээ дээр үеийн бидний дээр үеийн Сайхан суманд байсан малчин өнгөрчихсөн байх нь хамаагүй буянтай хөгшчүүдийн буян мал нь сайн байсан байхгүй юу. Зүгээр тэр олон оногдохгүй сум бол монголд ер зөндөө л байгаа шдээ. Ер нь бол нэг хүнд 23 толгой мал нэг хүнд оногдож байсан ш дээ.

Отгонбаяр -

Бод, бог нь хэд байсан юм бэ?

Нансал -

Бод, богийн би сайн танихгүй байна. Ер нь бол бидэнд чинь 18-н толгой мал өгөөд гаргасан л даа.

Отгонбаяр -

23 уу?

Нансал -

18

Отгонбаяр -

23 оногдсоноос танайханд 18-ыг өгч байгаа юм уу?

Нансал -

Түрүүлж гарсан 13 айлд тэгж өгсөн. Тэгээд тэрүүгээр бүртгэж амжигдсан л даа. Би ч наана нь бас нилээд мал цуглуулсан даа. Манайх чинь тэр Баяннуурын сангийн юу тэжээлийн аж ахуйд байж байгаад тэр үед чинь мал төрөлжүүлээд саачихна. Би чинь сүүлдээ хэдэн малтай болмоор байдаг. Тэгээд нөгөө засгийн тэрэг барьчихсан. Дээр нь бас бие муу, нялх хүүхэдтэй тэгээд хэдэн малтай байгаад байдаг. Малаа бас жаахан одоо хүн амьтантай зун ш дээ арга байхгүй. Тэндхийн тракторын жолооч молооч хүүхдүүд мүүхдүүд байгаа л даа. Айл амьтан бол бид нарыг ч тооллуулаад, тэгээд өөрсдөө яг таарсан малаа тоолуулахгүй бол тэгээл авах л гэнэ шдээ. тэр тал дээр их айхтар байгаагүй. Гайгүй байсан. Нэгдлүүд бол ерөөсөө илүү мал тоолууллаа л бол хусч байсан үе байхгүй юу. Би ч Баян-Нуурын тэжээлийн аж ахуйд бас нэг амьдралаа залгуулсан хүн дээ шинэ жолооч боллоо. Тэгээд сүүлд нь хэнийг байхгүй хойно нь адуу авъя гэж, адуу юу байхав мал авъя гэж байж яасан чинь за чи жаахан ... хийнэ гэж өнөө Цэвээн дарга чинь, надад адуу өгөөд тэгээд адуу хариулж байгаад гэрээ ганцаараа энэний бие муу болохоор сумын даргынд би одоо нутаг явахгүй бол болохоо байлаа. Уул нь би чамайг явуулаад өгөх байсан ш дээ. За яахав дээ чи яв даа гэж хэлээд намайг нэг явуулсан. Тэгээд яахав хүний амьдралд чинь янз янзын юм болдог л доо. Би ч одоо энэ найз нөхдийнхөө дунд тоглоом хийгээд

Отгонбаяр -

Чадах уу тэд нарыг.

Нансал -

Тийм, тоглоно, шоолно, бужигнуулна шүү дээ.

Отгонбаяр -

За

Нансал -

Жаахан тоглож бужигнуулдаг юм. Энийг чинь бөх найзууд ч бий. Бөх биш найзууд бий. Эд нарыг чинь жаал бужигнуулдаг даа. Тэгээд иймэрхүү явдаг юм даа.

Отгонбаяр -

Та тэр бужигнуулж байсан түүхээсээ, сонин содонгоос нь яриач.

Нансал -

За тэрнээс чинь ярихаар ихэнхийн голдуу мартчих юм даа. Яахав хүнд чинь нэг ийм юм байдаг юм. Цэргийн албанд яваад ирсэн хүн аль ч нутгийн, аль ч хэн ч байсан ерөөсөө яадаг юм байна л даа. Муу яваад ирлээ гэж ярьдаггүй юм байна. Бүгд л сайн явсан гэж бүгдээрээ л арай бага дарга марга байсан гэж яридаггүй байгаа даа. Тэгээд манай нэг найз нэг банди бий. Тэгээд тэр тэгдэг юм. Миний дараа оны цэрэг л дээ. Тэр Бал даргын харуулд байсан юм гэнэ лээ. Харуул хийж

Отгонбаяр -

Ер нь тэгсэн юм уу?

Нансал -

Үгүй ээ тэгсэн юм байх даа. Уул нь манай хүн. тэгсэн тэгээгүй хоёрын мэддэггүй. Тэгсэн л гэж нөгөөдөх маань тэгдэг ш дээ.

Отгонбаяр -

За

Нансал -

Тэгсэн Бал даргын харуулд Их тэнгэрийн аманд зуны юунд байхад нь тэнд дээр гарсан Филатова гуай ирсэн юм гэнэ лээ. Харуулын дүрэм зөрчөөд тэгээд нөгөөдөхийгөө яасан юм байх даа. Харуулынхаа хаячихаад Филатова гуайг зогсоочихсон юм гэнэ лээ.

Отгонбаяр -

За

Нансал -

Тэгсэн чинь нөгөө Филатова гуай утасддаг юм байгаа биз дээ. Тэгсэн Бал дарга гарч ирж авсан.Филатова гуай ороод Монголд Орос хэл мэддэг хүн ганцхан байна гэсэн хаана байна гэсэн гадаа үүдэн дээр байгаа цэрэг гэж хэлсэн гэж тэр нь манай найз.

Отгонбаяр -

Наадах чинь ч зохиол байна л даа сонсоход ер нь бол Филатоваг тийш нь оруулахгүй байдаг цэрэг гэж юу байхав.

Нансал -

Оруулахгүй зогсоочихож болно л доо.

Отгонбаяр -

Тийм эрх мэдэлтэй байсан хүнийг

Нансал -

Тэгж ярьж байсан. Тиймэрхүү л байдаг юм. Тиймэрхүү тиймэрхүү онигоонууд байдаг юм. За тэгээд энэ ч нилээд хойхно нөгөөдөхөөсөө бас асуугаад манай энэ ч нөгөө юу харж байсан хүн ш дээ. Одоо яг л одоо Бал дарга Филатова гуайн харуул маруул байсан одоо энэ дээр үед чинь Хурганы сангийн аж ахуй гэж шувуун фабрикын дэргэд тэр одоо ямар учиртай байсан юм, үгүй энэ чинь одоо Филатова гуайн маань одоо идэж байсан уу Оросууд чинь төлийн маханд дуртай байдаг юм гэсэн чинь тийм л гэж шааж байна. Үгүй ээ тэгээл тэр хурганы мах чинь их амттай байх уу, хэр зэрэг байх уу гэсэн чинь гайгүй хөөе салат малатаар холиод хачирлачихаар аятайхан л байдаг юм гэж байна. цуг л хуваагаад идчихэж байгаа байхгүй юу өнөөдөх чинь. Филатова гуайтай хамт хооллодог харуулын цэрэг, жаахан яриулж байгаад үгүй муу өвгөн маань, манай муу өвгөн яасан бол гэсэн чинь нэг тал тал тийшээ зог тусч байснаа үгүй байх аа гэсэн. Бал даргыг өвгөн гэж байгаа нь Бал дарга. Тэгсэн манай найз Бал даргатай хурганы мах хуваагаад цохичихдог.

Отгонбаяр -

Бал даргыг

Нансал -

Салаттай барьж байгаад хусчихдаг. Иймэрхүү юмнууд зөндөө бий л дээ. Тэгээд тийм онигоонууд бол байж л байдаг юм.

Отгонбаяр -

Таньтай холбоотой онигоо байна уу? Таныг одоо найз нөхдүүд, бөхчүүд чинь ер нь их онигоотой ш дээ.

Нансал -

Онигоотой ш дээ.

Отгонбаяр -

Тэгэхээр таныг онигоонд оруулсан уу?

Нансал -

Оруулсан.

Отгонбаяр -

Юу гэж ярьсан бэ?

Нансал -

Тэр нь Тэгшээгийн тэр бас л сүүлдээ зохиол болчихсон л байна билээ. Тэгшээ чинь юу гэдэг билээ. Хадаа бид хоёрыг явж байгаад

Отгонбаяр -

Хадбаатар аварга та хоёр

Нансал -

Тийм, тэр бид хоёр чинь нэг оны цэрэг ш дээ.

Отгонбаяр -

Өө нэг оны цэрэг.

Нансал -

Нэг оны цэрэг.

Отгонбаяр -

Аан за

Нансал -

Тэгээд яасан яасан гэдэг билээ. Тэгсэн чинь тэр маань нөгөө троллейбусанд сууж явсан. Тэр үед автобус л байсан байхгүй юу. Тэгж нэг Тэгшээ оруулсан байдаг юм. Тэгшээгийн тэр үед нь онигоо байдаг л даа. Би ноднин уржинан ороод ярьж байсан. Аваргуудын барилдаан үзээд сууж байсан Тэгшээ орж ирдэг юм. Тэгшээ орж ирээд надтай зэрэгцэж суугаад яасан Тэгшээтэй жаахан ярьж үзье гэсэн тэр маань жаахан юм балгасан байсан юм байлгүй. Энэ Дашжамц хөөгөөд тэгсэн чинь явдаггүй. Тэр бид хоёрыг яриулаагүй. Тэгшээтэй тэгж ганц хоёр юм ярьж онигоо монигоо ярья гэж бодож байсан юм. Тэгсэн чинь Тэгшээ бид хоёр тэгээд эргээд уулзаж чадаагүй. Тэгшээ чинь бол надаас арай хойно оны цэрэг л дээ. Энэ хэдэн аваргуудаа сайхан онигоодно л доо. Нөгөөдүүл ч их дургүйцэж яадаггүй байх л даа.

Отгонбаяр -

Тийм байх.

Нансал -

Ер нь л бол онигоо юм чинь.

Отгонбаяр -

Тийм юм чинь.

Нансал -

Заавал тэр Тэгшээгийн ярьж байгаа хийгдсэн, бүтээгдсэн байх албагүй л дээ.

Отгонбаяр -

За нэг ийм асуулт байна. Таны амьдралын явцад туршид монголчуудын тухайлбал танай нутгийн хүн зоны сүсэг бишрэл яаж өөрчлөгдөв?

Нансал -

Одоо сүсэг бишрэл гэдэг бол мундаг өөрчлөгдсөн. Тэгээд одооны сүсэг бишрэл янз янзын юмнууд байгаа. Бид нарыг чинь одоо бага залуу өсөж өндийж байх үед чинь байхгүй байсан ш дээ.

Отгонбаяр -

Хаалттай байсан тиймээ?

Нансал -

Хаалттай байсан. Тэрийг чинь одоо ном уншчихдаг, сан тавиад өгчихдөг тийм хүн байсан. Байхдаа тэд нар нь хэдэн цөөх нь өвөгчүүд л байсан л даа. Тэр одоо өвөгчүүдийг чинь тэр чинь бол шоронд хийчихдэг хамаагүй яавал, очдог баридаг хүмүүс нь нууц мууцаар очдог тийм байсан. Тэгээд сүүлийн үед ардчилал яаснаас хойш шүтлэг бишрэл сайхан чөлөөтэй тавигдаад хүн чинь биширдэг, шүтдэг номоо шүтдэг, бурхан тахилаа тахьдаг тийм боллоо ш дээ. Ингээд ирсэн чинь яахав дээ сайн юмны хажууд нь заавал саар бас л байдаг л юм шиг байна л даа. Тэгээд яасан чинь хажуугаар ламгүй ч хүн байхгүй болж, лам хар гэдэг бизнесийн улсууд л байгаад байх шиг харагдаад байх юм.

Отгонбаяр -

Харин тиймээ.

Нансал -

Энэ бас буруу байхгүй юу. Өөрсдөө бага ч гэсэн ном үзчихсэн улсууд яваа ш дээ тэр чинь, юу ч мэдэхгүй над шиг юм очоод лам болно гэвэл юм уншиж өгч чадахгүй биз дээ. Тэгэхээр тэр бага зэргийн ном уншчихсан. Сургууль соёлоор бага зэрэг уншаад явчихсан байхгүй юу. Тэгээд нөгөөдөхөө ашиглаж бизнес болгоод, энэ нь бол буян номондоо тохирохгүй байх л даа. Аливаа ямар нэг юмыг заавал нэг сүүдэр дагаж байдаг золиг шүү.

Отгонбаяр -

Танай энэ нутгаар бөө их байна уу?

Нансал -

Манай энд бөө байхгүй.

Отгонбаяр -

Тиймүү, лам ч юм шиг, биш ч юм шиг одоо тэгээд нэг яадаг юм юу ч гэж хэлэхээ мэдэхгүй үздэг хардаг гэдэг хүмүүс их байдаг ш дээ.

Нансал -

Тийм.

Отгонбаяр -

Тийм юмнууд байна уу?

Нансал -

Тийм юм бол одоо яг манай нутгаас байхгүй. Зүгээр тэгээд яваад байгаа улсууд бол байгаа байхгүй юу. Бүр ч одоо юмгүй шахуу хүн ч явж байлаа шүү. Одоо харин гайгүй болж

Отгонбаяр -

Тэгээд тийм хүн рүү хүмүүс хуйлраад л байх юм уу?

Нансал -

Яахав үздэг хардаг хүн, тэгээд тэр дундаа манай Сайханых чинь тийм юунд хүн шүтэвээ барж болохоос биш яг цаанаа юу байгааг нь ойлгохгүй гэхээр буруудчихдаг юм л даа. Тэрийг харахгүй шүтээд нэг нь гүйхээр дагаад хошуураад байдаг улсууд юм болов уу гэж би хараад байдаг юм. Тэгээд намайг энд нутагтаа ирчихсэн байхад хотод яваад байсан нэг хүн энд хүрээд ирчихсэн баахан хүн цуглуулчихсан зогсож байдаг юм. Тэгээд би очоод нөгөө нөхрийг би сайн танина. Тэгээд чи одоо юу болчихоод байна гэсэн чинь ном мом уншдаг, засал масал хийдэг. Бариа засал ч хүртэл хийчихдэг гээд хүрээд ирчихсэн байж байна билээ. Одоо нөгөөдөх маань сүүлдээ харьж, надтай тэгж нэг тааралдаад тэгээд саласан л даа.

Отгонбаяр -

Социализмын үед хамгийн их одоо шүтлэгтэй, бурхан тахилаа хадгалж үлдсэн хүмүүс бол малчид ш дээ.

Нансал -

Малчид

Отгонбаяр -

Танай аав, ээж шүтлэгтэй байсан уу? Яадаг байсан бэ?

Нансал -

Манай аав, ээж шүтлэгтэй шүтлэгтэй шүтлэгтэй байлгүй яахав. Яг шүтлэг нь дунд шүтлэгтэй улсуудаа дагаж байсан. Манай ээжийн чинь ах гэлэн хүн байсан юм. Жаахан номтой, хамгийн сүүлд одоо ер нь хэдэн гэлэнгүүдээс үлдсэн шахуу байж байж нилээн их өндөр насалж өнгөрсөн.

Отгонбаяр -

Хэлмэгдэж байсан уу тар хүн?

Нансал -

Хэлмэгдээгүй байх. Зүгээр манайхнаас аавын талаас хүн хэлмэгдсэн гэнэ лээ.

Отгонбаяр -

Тэр хүний тухай мэдэх үү?

Нансал -

Тэр хүний тухай би яг мэдэхгүй. Хэлмэгдсэн юм гэнэ лээ. Хэлмэгдлийн юугаар бас өнөө цагаатгал магаатгалын юугаар орсон юм, тэгээд гарч ирсэн байх. Тэгээд гарч ирээд мөнгө цаас өгсөн юм гэнэ лээ.

Отгонбаяр -

Тэр нагац ах чинь гэлүү. Гэлэн байсан гэж байна ш дээ. Тэр хүн одоо ном зом уншдаг байсан уу?

Нансал -

Уншина уншина.

Отгонбаяр -

Хүүхэд байхдаа тэрнийг сайн мэдэж байсан уу?

Нансал -

Мэдэж байсан.

Отгонбаяр -

Нууцаар уу?

Нансал -

Нууцаар нууцаар нууц байлгүй яахав. Бурхан тахилаа хаваржааныхаа амбаарт хийчихсэн. Бид ч мэдэхгүй ш дээ. Тэдний нэг хүүхэд нь миний нэг ах байсан юм. 2 балай хүүхэд байхгүй тэдний хүүхэд нь гоёхын түүс болчихсон хөдөөний 2 хүүхэд. Амбаарт нь очоод л дээр үед нөгөө бурханы ном байна ш дээ их зузаан. Ном чинь тэгээд өдий төдий их гоё торгоор ороодог байхгүй юу баринтагладаг. Нөгөө баринтагийн авч нусны алчуур хийж балайраад

Отгонбаяр -

Номын баринтагаар нусны алчуур хийж тийм гангарах дуртай хүн байна ш дээ.

Нансал -

Тийм гангарах дуртай. Их гоё торго байсан ш дээ. Аягүй гоё торго. Тийм номыг чинь өдий төдий баринтагаар ороодог тийм байсан л даа. Сүрэнхор гэж манай энэ нутагт хамгийн сүүлд тэр ном мэддэг улсууд дотроосоо Сүрэнхор гуай гэдэг хүн нь Түгж гавж манай 1-р багийн сайхан өвгөн байсан. Тэд нар бол жинхэнэ номын улсууд байсан л даа.

Отгонбаяр -

Нутгийн ардууд бол тэр хүмүүсийгээ танина, мэднэ.

Нансал -

Танина мэднэ мэднэ, шүтнэ. Манай энэ Угалзын багш гэдэг хүн чинь дээр өнгөрсөн л дөө, тэгээд тэр хүний дараагаар ... Угалзын багш гэдэг бол том хүн байсан юм байна л даа. Арга байхгүй том эрдэмтэй хүн байсан юм билээ.

Отгонбаяр -

Тэгээд социализмын үед чинь хаалттай. Сумын намын хороо тэр үзэл сурталын ажлынхан чинь бол их хориглодог ном момыг нь, хэрвээ ил байвал бараг намаас чинь баривчлах хүртлээ юм болдог байлаа ш дээ.

Нансал -

Хаалттай ш дээ. Сумын намын хорооны дарга гэдэг чинь бол мундаг ерөөсөө тэрний чинь өмнө яах ч аргагүй л байсан ш дээ. Тэр бол мундаг мэдэлтэй, одоо их айхтар хүн байсан.

Отгонбаяр -

Одоо манайд чинь бас одоо жишээлбэл Христийн шашин их орж ирж байна ш дээ.

Нансал -

Тийм.

Отгонбаяр -

Энэ талаар танай суманд энэ сүм, итгэдэг хүмүүс байдаг уу?

Нансал -

Энэ арай үгүй байгаа, магадгүй магадгүй. Залуучууд дотроос ороод ирж мэднэ. Энэ чинь одоо бол хааяа нэг хот хүрээ орохоор эд нар ч нэг шүтээд байдаг болж. Тэгээд хүний юу чинь сонин сонин л байх юм. Их олон янзын шашин хэрэггүй болов уу гэж би бодоод байдаг ш дээ. Би миний дотор бол шарынхаа шашиныг шүтчихээд үүх түүхээ бодоод явах нь дээр, янз янзын шашин шүтлэг орж ирээд янз янз болж байна ш дээ. Янз янзын зарим нь ч амь насандаа хүрэх ажил гарч л байгаа юм шиг байгаа юм. Нэг талдаа мань хэдийг аргагүй л буруу үйлдэлтэй л болгоод байгаа юм.

Отгонбаяр -

Ардчиллын буянаар л ийм боллоо. Ардчилал бидэнд одоо ингээд шүтэх, эсвэл эс шүтэх эрх чөлөөг авчирлаа гэж хэлж байгаа ш дээ. Энэ талаар та юу бодож байна?

Нансал -

Энэ бол гарцаагүй л байхгүй юу. Ардчилал гарч ирээгүй бол бидэнд одоо багшийнхаа зургийг тэнд тавьчихсан байж байвал баллуулна биз дээ. 2 шараа дарчихаад жил 6 сараар хасуулаад шоронд явж байлаа хүн.

Отгонбаяр -

2 шараа зарчихаад

Нансал -

Дараад, 12 сарын тооллогоор. Малаа тооллуулахдаа.

Отгонбаяр -

Нуучихаад

Нансал -

Нуучихаад, тэгээд жил 6 сараар засаглуулаад явж байсан манай улсын цолтой хүн байна. Одоо ч байж л байгаа.

Отгонбаяр -

Жинхэнэ хэлмэгдсэн байна ш дээ.

Нансал -

Жинхэнэ хэлмэгдэл байхгүй юу. Өөрийнхөө юмыг юугаа тоолуулах нь ямар хамаа байна.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Нансал -

Одоо тэгэх юм бол, одоо бидэн дээр хүрч ирээд одоо энэ малын тоо гэдэг бол үндсэндээ худлаа л байгаа байхгүй юу. Бид бол дотор нь байгаа юм чинь багцаагаар мэдэж л байна.

Отгонбаяр -

За

Нансал -

Одоо малаа тооллуулаад байгаа хүн гэж байхгүй ш дээ байхгүй. Одоо энэ монголын дөчин хэдэн сая мал чинь үсрээд 70-н сая мал байгаа.

Отгонбаяр -

Тиймүү?

Нансал -

Тийм, тоолууллаагүй байгаа байхгүй юу. Манайхан чинь одоо нэг их буруу юм яриад байгаа нь зөв ч байдаг юм уу, бүү мэд. Мал нь ихдээд бэлчээрийн нөөц барагдаж байна гээд, ус нь багадаж байна гээд байгаа байхгүй юу. Бүгдийг нь эрлийз болгох юм яриад л энэ бол худлаа ш дээ. Манайд эрлийз мал манайх 5-н эрлийз үнээтэй болоод өвөлд одоо цас зуд ордог боллоо. Ганддаг боллоо. Тэгэхэд тэр 5-н эрлийз үнээгийн чинь идшийг юугаар дүүргэх юм. Ногоо нь ургана, тэжээл нь олдохгүй. Тэгэхээр чинь одоо энэ чинь бас болохгүй болчихоод байгаа байхгүй юу. Манай монгол мал чинь хамаагүй ш дээ. Идээд, уугаад явдагаараа л идэж уугаад явж байгаа. Хаана ч явсан гэсэн идээд, үлддэг байхгүй юу. Зуд болоход монгол мал нь л үлддэг юм. Эрлийз мал үлддэггүй ш дээ. Саяхан хэдэн оны сүүлчийн зуднаар чинь амьтаны мал үхэр бол арилсан ш дээ. Тэр чинь яасан гэхээр дан эрлийз байсан. Тэгээд үхрүүд нь бол үхээд дууссан ш дээ. Тэгээд яахав мал чинь сайхан дуусдаг л юм байна.

Отгонбаяр -

Хамгийн сүүлд нэг ийм асуулт байна. Таны амьдралд ямар нэгэн тийм гүнзгий нөлөөлсөн үйл явдал байна уу? Бусад хүмүүсээс онцгой ялгаатай гэдэг юм уу. Эсвэл зөвхөн танд өөрт чинь өөрөөр нөлөөлж, амьдралд чинь их өөрчлөлт оруулсан.

Нансал -

Үгүй ээ одоо амьдралд нэг их өөрчлөлт оруулаад, янз бүр болоод байсан юм байхгүй дээ. Тэгээд яахав тэгээд багаасаа л ажил төрөл хийгээд өссөн л дөө. Одооны хүүхдүүд чинь бол мундаг бас одооны хүүхдүүд чинь мундаг эрх дархтай хүүхдүүд амарч байна ш дээ. Одоо манай энэ хөдөөд чинь амарч байгаа шүү. Өглөө босохгүй, яг л том хүмүүстэй унтаж байна. Бидэнд чинь тэгж байгаагүй. Өглөө чинь хөл нүцгэн гараад л туучихна. Малаа маллана, хонио хариулна, хургаа хариулна тэгээд л өнжинө шүү дээ. Энэ хэдэд чинь бол өөрчлөлт л болж байна л даа. Тэгээд яахав ингэж явсан болохоор би гайгүй л дээ. Ер эь бол ажил хийгээд янз бүрийн юм хийгээд хийгээд явлаа. Бид хоёрын амьдрал ерөөсөө л амьдрал дээрээ нэг их хазаагайгүй. Ер нь яахав тэгс хийгээд яваад, бид энэ 6-н хүүхэдтэй. 6-н хүүхдүүдээс одоо 2 бага нь л бидэн дээр байна даа. Бусдууд нь айл амьтан болоод гарлаа. Энэ хэдийгээ хүнтэй зөв ярьчихдаг гаж буруу араншингүй аятайхан шиг явчих, Би энэ бага хүүгээ сургуулиас гаргасангүй. Одоо нас ахихаар дэргэдээ жаахан маллуулна. Хойно одоо юу гэхэв энэ сургууль соёл гээд ингээд ингээд явчихаар чинь ганцаархнаа үлдчих нь ямар ч байсан сургуульд нь явуулсан тэгээд өөрөө дараа нь эдэлнэ биз. Тэгээд л би чинь одоо үндсэндээ эд нарын малыг маллаад л сууж байгаа ш дээ. Иймэрхүү сонинтой.

Отгонбаяр -

Ардчилал нөлөөлсөн биз дээ?

Нансал -

Ардчилал нөлөөлсөн. Ардчилал нөлөөлөөгүй бол би одоо мал маллаж нэгдлийн мал маллаж байх ёстой шүү дээ.

Отгонбаяр -

Тийм, шөлний төлгөө гаргаж идэж чадахгүй.

Нансал -

Чадахгүй.

Отгонбаяр -

Юун одоо өөрийн сайхан юмтай байж байхав.

Нансал -

Тийм, Өөрөө гаргаад идэх хонь байхгүй.

Отгонбаяр -

Юун бид нар ингээд яриад, одоо чөлөөтэй ярьж байхав тиймээ.

Нансал -

Гайгүй шиг сайн янз бүрийн жүжиг тоглоод хүнд худлаа ярьж чаддаг бол бас тэр үед чинь болох л байлаа даа. Хүн чинь ер нь энэ амьдралд чинь их худлаа яриад байлгүй. Түүхийг чинь гуйвуулалгүй л байгаа юм чинь гэж би ойлгоод байдаг юм.

Отгонбаяр -

За за. За их баярлалаа. Тэгээд их урт, малын энэ их ажлынхаа хажуугаар цаг зав гаргаад бидэнтэй ярилцлага өгсөн танд их баярлалаа. Сайхан ярьлаа. Их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.