Oyunsüren
![](../assets/images/interviewees/990367.jpg)
Basic information
Interviewee ID: 990367
Name: Oyunsüren
Parent's name: Nyamaa
Ovog: Arguun
Sex: f
Year of Birth: 1964
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: herder
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
family
cultural campaigns
privatization
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Булган аймгийн Сайхан сумын хэддүгээр баг билээ танай энэ чинь.
Алтанхүү -
Тав.
Отгонбаяр -
Тавдугаар багийн малчин Оюунсүрэнтэй уулзаж байна. Таны алдар хэн билээ.
Алтанхүү -
Алтанхүү.
Отгонбаяр -
Алтанхүүгийн гэрт ирсэн байна тиймээ. Тэгээд Алтанхүү Оюунсүрэн гэж хоёр гэр бүл малчин айлд яриа хийж байна. За тэгээд Оюунсүрэн хоёулаа яриагаа эхлэе. Тэгээд эхлээд чи бидэнд өөрийнхөө амьдарлын түүхийг төрсөн цагаасаа ахуулаад аав ээж чинь ямар хүн байв. Хэдэн хүүхэдтэй айл байв. Бага нас чинь яаж өнгөрөв тэ. Сургууль соёл яаж дамжив. Тэгээд ямар ямар ажил хийж байв. Энэ талаар өнөөх хүртэл түүхээ нэг ярьж өгөөч.
Оюунсүрэн -
За. Манайх чинь одоо манай аав ээж чинь малчин хүмүүс тэгээд насаараа мал маллаад.
Отгонбаяр -
Хэдэн онд төрсөн билээ хө чи.
Оюунсүрэн -
1964 онд.
Отгонбаяр -
64 онд төрсөн тэ. Энэ нутагтаа л төрсөн үү.
Оюунсүрэн -
Энэ нутагт л төрсөн. Ерөөсөө төрсөн газраа л байж байна.
Отгонбаяр -
Одоо энэ төрсөн газар чинь уу.
Оюунсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Өө яасан сайхан юм тэгээд төрсөн газраа одоо байж байна.
Оюунсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Ёстой нэг Сайхан нэрэндээ таарсан сайхан газар байна шүү танай нутаг чинь.
Оюунсүрэн -
Тийм ш дээ. Ер нь их сайхан л гэдэг юм. Хүн болгон сайхныг нь гайхдаг юм.
Отгонбаяр -
Тийм юм байна.
Оюунсүрэн -
Тэгээд манайх би 9 дүүтэй. Айлын том охин.
Отгонбаяр -
Ууган нь.
Оюунсүрэн -
Тийм айлын том охин.
Отгонбаяр -
Тэгээд 10 хүүхэдтэй айл байх нь тийм ээ.
Оюунсүрэн -
8 дүүтэй.
Отгонбаяр -
8 дүүтэй тэгээд есүүлээ юм уу.
Оюунсүрэн -
Эцэг эхээс есүүлээ.
Отгонбаяр -
За. Тэгээд сургуульд яасан сумын төвийн сургуульд суусан уу.
Оюунсүрэн -
1972 онд анх одоо энд сумын төвд сургуульд сууж байсан. Нэгдүгээр ангид анх орсон. Тэгээд хөдөөнөөс ийшээ орой хожигдож есөн сар милээн лав хүрчихсэн. Арван сар дөхөж байхад одоо хөдөөний айл одоо орж ирж байсан юм. Анх орж ирэхэд нэг их сонин юм байдаг юм. Хүүхдүүд яваад л байдаг би сургуульд орно гэж бодоогүй байсан чинь. Миний үеийн хүүхдүүд манай хаяаны айлын хүүхдүүд энэ тэр явчихсан. Би хоцорчихсон. Тэгээд нөгөө сургуульд орох гээд догдлоод хүлээгээд байдаг. Явдаггүй ээ. Нилээн хожуухан орж билээ. Ороод ирсэн би манай ангийн хүүхдүүд чинь үсэг мүсгээ үзчихсэн холбоод эхэлчихсэн байгаа юм чинь. Тэгээд намайг анх орж ирэхэд манай ангийн багш Норжимдулам гээд нэг эмэгтэй багш байж байсан. За одоо чи үсэгнүүдээ хэр зэрэг танихуу гэж байна. Тэгээд 35 үсгээ мэддэг гээд тэгж хэлсэн. Мэддэг болчихсон тэр үед одоо тэгээд яахав манай аав ээж энэ тэр л ийм дэвтэр дээр бид нарт бичээд өгчихдөг байсан ш дээ. Тэгээд тэр энэ тэрийг хараад л зав чөлөөгөөрөө л тэгээд нүдэлсэн. Тэгээд 100 хүртэл тоолдог.
Отгонбаяр -
За.
Оюунсүрэн -
Тэгээд нэмж хасаж бол чадахгүй. Зүгээр л тийм нэг юутай орж ирж байсан юм. Тэгээд орж ирээд яахав дээ хүүхдүүд холбож уншаад байдаг. Би ямар ч техник унших юу байдаггүй. Тэгээд хараад л байсан чинь нэг юу яалаа. Самбар дээр нэг үг бичлээ. Тэгсэн чинь их гоё юу яагаад л байна. Манай ангийнхан ма ма маш гээд зарим нь уншаад байна тэгэхээр нь зэрэг л маш гээд нийлүүлээд нөгөө хүүхдээсээ сонссоноо будаа идээд аягүй багшдаа энэ тэр хэлж байсан. Анх тэгж сургуульд орж байсан. Тэгээд энэ хар цохио гээд энүүхэн хойно байдаг юм сумын төвийн ар талд байгаа ... хоёрын хооронд тэнд манайх намайг сургуульд ороход дөхөөд ирчихсэн. Малтайгаа буучихсан. Тэгээд тэндээс би хөдөөнөөс явган явдаг байсан ш дээ.
Отгонбаяр -
Хэдэн км газар вэ.
Оюунсүрэн -
Одоо тэр хооронд нэг км гаран бий тэ.
Алтанхүү -
Өө байгаа.
Оюунсүрэн -
Батаагийн байгаагаас.
Алтанхүү -
Хойд талын айлаас авахуулаад.
Отгонбаяр -
Бас ч гэж тэгвэл гайгүй л байж. Бүр хөдөө байдаг сумын байранд байдаг хүүхдүүд бол бас хэцүү байсан юм шиг байгаа юм тэ.
Оюунсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Тэгэхээр үндсэндээ гэртээ байсан. Малчин айлын хүүхэд яг гэрээсээ сургуульд явахаар чинь одоо нөгөө мал хуун ажил бас давхар хийнэ биз дээ.
Оюунсүрэн -
Давхар хийдэг л байсан ш дээ одоо. Өвөл бол харин нөгөөдөхөө аваад нөгөө хөдөө өвөлжөөндөө яачихна. Хавар намар хоёр болохоор энд ойртоод ирчихсэн болохоор хичээлийнхээ зав чөлөөгөөр хүнд л байсан. Тэгээд манайх энэ Балжин даргын зүүн тийшээ одоо бас л нэг 6,7 кмт байгаа байхаа. Тэнд хавар хаваржаад нэгдүгээр ангид байх даа.
Отгонбаяр -
За.
Оюунсүрэн -
Тэгээд тэнд хаваржиж байхад би сумын төврүү бас явган гүйдэг. Манай аав ээж маш олон хоньтой. Ямаа аягүй ихтэй. Гурав дөрвөн зуун ямаатай. Тэгээд нөгөө тэрсхэн жаахан хүүхдүүдтэй. Нэг нь нэг хоёр нь хоёр насны зөрөөтэй тийм хэдэн хүүхдүүдтэй. Тэгээд би одоо айлын том охин. Тэнд бас аав ээжийнхээ юугаас л ажлаас нь хамжчих л гэж. Гүйндээ хичээлдээ үдээс хойшоо л тэгээд ордог байсан юм чинь тэгээд гүүж ирж хичээлдээ ирж ордог л байсан. Тэгээд орой тараад харьчихдаг л байсан юм. Одоо бодоход яаж явж байсан юм гэмээр энэ тэр юм байж л байдаг. Тэр үед бол би сайн л явж байсан юм гэж бас боддог юм. Тэгээд зав байхгүй юм чинь. Аав ээж хоёр минь өглөө ямаагаа самнах нь самнаад хониндоо явах нь яваад тэгээд явчихдаг байсан ш дээ. Нар зогсоход л эхэлдэг тэрийг чинь орой нар жаргахад л хэдэн ямаагаа самнадаг маш их ажилтай байдаг байсан шүү. Одоо бага насны бүр нэгдүгээр ангийн дурдатгал бол тиймэрхүү юм нар л тод.
Алтанхүү -
Одоо бол ямаагаа самнах самнахгүй нь өөрсөний дур мөнгөө авна гэвэл самнаад өгчихнө. Яршиг залхуу нь хүрвэл больчих л байх.
Оюунсүрэн -
Тэгээд тэр чинь бас ямаагаа самнаад хугацаатай. 4 сарын нэгэнд билүү энэ чинь тийм 4 сарын 25 нд байхаа самнаж гүйцээж өг гэдэг байсан бид нарыг жаахан байхад чинь. Тэгээд манай аав ээж чинь тэрнээс наана гээд зунгааралдсан нэг ийм даахиралдсан ямааны нөгөө дөх ишиг борлог самнадаг байсан юм чинь.
Алтанхүү -
Хялгасан.
Оюунсүрэн -
Хялгас гээд.
Алтанхүү -
Хялгас унахаас нь өмнө ноолуураа бүтэн дүүрэн авах гэж одоо чинь одоо шуурга салих тэгээд энээ тэр гэсээр байтал бараг л ногоотой зэрэгцээд л самнаж байгаа. Одоо давруулчихсан юм чинь. Тэр үеийн хүүхдүүд чинь хичээлээсээ гадна дандаа л хар ажилд хоолоо идэж чадахгүй л наранд хатдаг байсан. Тэнд хонь туухаар болчлоо энд ч тэгчихсэн яваараа гээд.
Отгонбаяр -
Найман хүүхэдтэй малчин айлын том охин олон дүүтэй ойрхон ойрхон гарчихсан тэрсхүү малчин айл ажил ихтэй тэгээд хөдөлмөрийн хуваарь ямар байв. Ер нь юу хийж бага нас чинь тэр малчин айлын олон хүүхдүүд юу хийж өсдөг үү тэр талаар ярьж өгөөч.
Оюунсүрэн -
Одоо тэгээд юу яадаг ш дээ. Ер нь хөдөлж байгаа болгон л бараг юманд гүйнэ ш дээ. Тэнд гүйгээд хонио эргүүлээд ирнэ аав ээж нь бас тэгээд тэр чинь нөгөө саалийн мал биш юм болохоор суурь мал юм болохоор самнаж байх хооронд энэ тэр явах юм их гарна их хол гарна. Тэгэхээр чинь зэрэг аль том болсон нь би бол одоо тэгээд морь унадаг байсан. Тав зургаа настай морь унж сурсан. Тэгээд л юу яадаг байсан ш дээ. Хонинд явна одоо бүр болохгүй. Аав ээж хоёр чинь ямаагаа самнана ш дээ. Бүл байхгүй юм чинь. Тэгээд нөгөө хугацаатай хэмжээтэй юмыг чинь хугацаанд нь хийж өгөх гэж тэгээд хоёулаа гүрийхлээр нь би одоо ямаагаа самнадаг байсан юу хониндоо явдаг байлаа ш дээ.
Отгонбаяр -
Хэдэн настай хүүхэд юм.
Оюунсүрэн -
Одоо тэгээд зургаа настай л ямарч байсан би явж л байсан.
Отгонбаяр -
Сургуульд орохоос өмнө.
Оюунсүрэн -
Өмнө явдаг байсан. Тэгээд номхон морь бариад өгчихсөн. Номхон морь нь нөгөө харшчихсан. Хавар болохоор барьж идчих гээд мордуулахгүй энэ тэр тэгээд бүүргэн дээгүүр нь жолоогоо ингэж давуулж татчихаад буруу тийш нь амын жаажийлгаж эргүүлж байгаад морддог л байсан ш дээ.
Отгонбаяр -
Мориндоо мордож чадахгүй.
Оюунсүрэн -
Мордоход бол тэр аяул нь ерөөсөө хазах л гэсэн нэг аяул байдаг. Тэгээд бид нарын хөдөлмөрийн хуваарь гэхээр чинь зэрэг л тэрнээс доош нь гэр орноо цэвэрлээд аяга маягаа угаана. Ойр зуурынхаа юмнуудыг гэрийнхээ юмыг хийнэ энэ тэр гээд л тийм л хуваарьтай. Зарим нь дүүгээ асарч хувцас.
Отгонбаяр -
Нялх өлгийтэй хүүхэд байгаа.
Оюунсүрэн -
Нэг нялх байж байна. Тэрний дээр хөлд орсон юм баацагнаад байж байна. Тэрийг харж асарч бие засуулна. Хувцас хунрыг нь өмсгөнө гээд тийм л ажилтай. Тийм л байсан ш дээ одоо тэгээд хүнд л байлаа ш дээ. Хүнд хирнээ харин бид нарын ганц авах юм нь юу гэвэл одоо тийм их шахуу байсан даа ч юм уу хүүхдүүд хөдөлмөрч л болж хүмүүжиж байсан.
Отгонбаяр -
Тийм.
Оюунсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Малчин айл одоо өрхийн орлого ямаршуу байсан бол тэр олон хүүхдийг одоо яаж хувцаслаж хооллож тэжээдэг байсан юм болоо одоо ээж аавыгаа бодохоор.
Оюунсүрэн -
Одоо яахав дээ тэр үед чинь юмны үнэ тогтмол байсан юм. Тэгээд цалин хөлс гэхэд чинь одоо хаашаа байдаг байсан юм нэг хоёр гурван зуун төгрөг мөгрөг өгдөг байсан юм сардаа.
Алтанхүү -
Нэгдүгээр ноолуур гэдэг нь нэг мөнгө маягтай зүгээр мал маллагааны мөнгө энэ тэр зүгээр хэдэн мөнгөөр л яадаг байсан.
Оюунсүрэн -
Ноолуур авахад нэг сайн өгдөг байсан байх.
Алтанхүү -
Хамгийн дээд талын цалин л одоо 200 моёр зууч байдаг билүү тийм л байсан байх.
Отгонбаяр -
Дутагдаж гачигдаж одоо байсан юмнууд санаж байна уу тэр үед.
Оюунсүрэн -
Дутагдаж гачигдсан юм байдаг л байсан байх. Дэлгүүрт ховор юм ирлээ л гэдэг юм тэр ховор юмтай хөөцөлдөж явдаг зав малчин хүнд байгаагүй. Төв дээрх нь л олоод авдаг байсан байлгүй. Ямар ч байсан даалимбаараа дээлээ хийгээд өмсчихдөг цагаан ултай гутлаа нэг юм өмсчихдөг. Хүүхдүүд нь бүгдээрээ пүркэн гуталтай тэгээд хөл нь ил гарахгүй нэг даалимбан дээлтэй тэгээд л гүйдэг л байсан ш дээ. Форм сургуульд орсоноос хойш форм гэхлээр чинь зэрэг жигдхэн нэг юм аваад өмсчихдөг тийм л байсан даг.
Отгонбаяр -
Бүүркэн гутал гэж юу билээ хө нэг юм санагдаж байх чинь.
Оюунсүрэн -
Тийм нэг манай.
Алтанхүү -
Цагаан ултай л одоо нэг бүүркэн гутал.
Оюунсүрэн -
Дотоод хийцийн цагаан ширээр улалчихсан хөх ширээр улалчихсан түрүү нь нэг цэхэр шиг өнгөтэй ийм савхин. Тийм хөвөнтэй мөвөнтэй янз бүрийн дотор хийдэг. Тийм тэгээд их зөөлхөн сайхан хөнгөхөн тийм л гутал байдаг байсан ш дээ.
Алтанхүү -
Тэрийг чинь намар сургуульд мургуульд явахдаа л өмсөнө үү гэхээс биш зун бол ярихгүй.
Оюунсүрэн -
Зун бол ярих эрх байхгүй.
Отгонбаяр -
Тийм ш дээ нээрээ. За.
Алтанхүү -
Намар сэрүү ороход л өмсүүлнэ. Гутлаа.
Отгонбаяр -
Нэгдүгээр ангид орохдоо формтой орж байсан биз дээ тэ.
Оюунсүрэн -
Формтой би тэр үедээ формгүй очсон байхаа эхлээд анх ороод юу яаж байснаа л сайн мэддэг юм. Тэгээд формтой формгүйгээ мэддэггүй юм.
Отгонбаяр -
Цүнх ямар цүнх барьж байв.
Оюунсүрэн -
Цүнх үү цүнх их сонин юм тэгээд би цүнхийг ярьвал их сонин. Ямар ч бэлтгэл байхгүй орж ирсэн юм чинь анх явахдаа гялгар уут барьсан юу хорин мөнгөний гялгар уут байсан ш дээ нэг иймхэн.
Отгонбаяр -
Тэр үедүү.
Оюунсүрэн -
Дөчин см хиртээ л нэг ийм гялгар уут барьчихсан би гүүж байсан юм. Гялгар уут нь дотроо хоёр дэвтэртээ нэг шугам нэг харандаатай үзэг гэж байгаагүй байхгүй юу тэгээд нэг балруул байсан юм уу үгүй юу. Тэгээд бариад ингээд орж байсан. Тэгээд нөгөө надаас түрүүлээд явчихсан миний үеийн хүүхдүүд манай нэг ахын хүүхэд байлаа. Одоо энэ гурав дөрөвдүгэээр бригадад эмнэлэг байдаг юм. Сүрэнорын хоёр хүү гээд Сэрчин хэн хоёр Ганзориг хоёр гээд тэр гуравтай би анх тэр юугаа барьчихсан гүйж энэ тэр хичээлдээ орчихоод тэр гурав хоорондоо барилдаад л тэгээд энэ энэ хойд хороонд ерөөсөө айл байхгүй. Тэр цохионы арын хороонд тэр дээгүүр тэр дээгүүр даваад л тэгээд харьж байсан ш дээ. Гялгар ууттай л хамгийн анх ямарч байсан гялгар уут барьчихсан л орж байсан. Тэрнээс хойш тэгээд цүнх авж өгсөн байх л даа. Төвд ойртож ирээд аав ээж минь ойртож ирээд тохь суусан хойноо авч өгсөн л байх даа. Хол байсан болохоор хэцүү байсан юм шиг байгаа юм.
Отгонбаяр -
За тэгээд сургуульд сумын сургуульд танай энэ чинь найман жилтэй тэ.
Оюунсүрэн -
Найман жилтэй.
Отгонбаяр -
Найм төгссөнүү тэ.
Оюунсүрэн -
Найм төгссөн.
Отгонбаяр -
Сумын сургуулийн багш нар ер нь ямаршуу вэ. Сургуулиас юу сурав хө.
Оюунсүрэн -
Манай багш нар чинь одоо янз бүрийн л олон хүн юм чинь янз бүрийн л ааш араншинтай байдаг ш дээ багш нар чинь. Сайхан хүүхдийг ерөөсөө алаг үздэггүй үнэхээрийн ном сургая гэсэн сайхан багш нар зөндөө л байдаг юм. Тэр нь дотор хүүхдэд бас нэг дарамт үзүүлээд юм уу ялгавралаад одоо энэ малчин айлын хүүхэд олон хүүхэдтэй айлын хүүхэд ч гэх юм уу тийм утгаараа ханддаг тийм багш нар байж л байлаа. Тэгээд тийм хүн бол хүүхдийн сэтгэл зүйд их л эвгүй нөлөөлдөг ш дээ. Хүүхдийн сурах идэвхинд нөлөөлдөг л гэж би ойлгож байна. Тэр үед нэг тиймэрхүү л байсан юм.
Отгонбаяр -
Одоо сумын сургуульд чинь ихэнхи нь л малчины хүүхдүүд ирнэ биз дээ.
Оюунсүрэн -
Ихэнхи нь малчинь хүүхдүүд. Хүүхдүүд чинь дан байраараа ш дээ. Ихэвчлэн байраар. Тэгээд ганц нэгийг бүр ёстой хүчээр зориг гаргаж байгаад нэг орж ирдэг л байсан. Манай аав ээж хоёр л лав нэгдүгээр ангид орлоо олон охин хүүхэдтэй юм. Дандаа охид голцуу юм гээд наашаа дөхөж ирж л байсан юм даа одоо хүчээр дөхөж ирж сүвээ мал маллаж нөгөө сүвээ малаа нэг юм тууварт авч явж энэ тэр тэгж өвөл нь болохоор тууварт туучихсан хүн чинь өвөл нь мал маллахгүй юм болохоор бой мойн дээр ч ажилдаг юм уу янз бүрийн аар саар ажил хийсээр байгаад тэгээд төвд бид нарыг нэг сургуульд сургаж байсан ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд бид нарыг чи бид хоёр нэг жил нэгдүгээр ангид орсон юм байна л даа. Чамтай нэг үеийх юм байна. Гэхдээ би нөгөө аймгийн төв дээр сургуульд орж байсан болохоор бас нөгөө бид хэдий чинь юу нь жаахан ялгаа байна. Хөдөө малчинь хүүхэд аймгийн төвийн хүүхэд хоёр чинь нөгөө сургуульд орж байсан байдал нь. Гэхдээ нэг ийм асуулт байна хө. Бид нарыг ингээд хүүхэд байх үед ингээд байсан. Бид нарын амьдрал одооний ингээд бид нарын хүүхдүүдийн байж байгаа амьдарлын хооронд их ялгаа байгаа байх тэ анзаарагдаж байгаа биз дээ.
Оюунсүрэн -
Би бол ялгаа байна л гэж хардаг ш дээ.
Отгонбаяр -
За ямар ялгаанууд байна хө. Ялангуяа ингээд малчин хүний амьдрал дээр харахад бас их сонин санагдаж байна. Сонин байна.
Оюунсүрэн -
Одоо ингээд харахад хүүхдүүд бол өөрсөнөө нөгөө хүмүүс чинь хөдөлмөрлөөд хүүхдээ аваад явж чадаж байгаа амьдарлаа аваад явж чадаж байгаа айлын хүүхэд гэдэг чинь шал өөр болчихсон. Сурах идэвхи мэдэвхи нь бүх боломжийг нь хангаад өгчихсөн. Хөдөлмөр хийлээ гэхэд одоо дээр үеийнхтэй адилхан нөгөө нэг бүр тэр чигээрээ бүгдээрээ нийтээрээ хийж байх ёстой. Бараг л хөдөлж байгаа болгон л хийж байх ёстой гэсэн тийм юм байхгүй. Хүүхэд амрах үедээ амардаг эцэг эх нь амрах үедээ амарчихдаг бас хөдөлмөрөө бас өөрийн юм болохоор зохицуулаад хийчихдэг. Цанаасаа даралт шахалт ерөөсөө байхгүй харин. Тэр мал энэ тэрээ өөрийнхөөр нь тэр байгалийнхаар нь ч тэр юм уу тэр зохицолдлогоогоор нь хариулж чаддаг. Өнөөдөр манай мал хаана явж юу идэх ёстойг тэр малчин хүн өөрөө мэддэг учир нутаг бэлчээрээ зөв сонгоод буучихдаг учираас. Тэр чинь бас малчин хүнд бол маш их тэр боломж цаг хугацааг харуулж өгдөг юм байна гэж би ойлгодог. За хүүхдүүдийн хувьд гэвэл одоо өөрсдөдөө сайн сурвал бид нар чинь энд байхад сургуульд байхад бол яахав дээ ганцхан багшаар заалгаад өөр юм нэг их байгаагүй. Дугуйлан секцэнд явбал явна л байсан. Одоо бол суръя гэсэн хүүхэд хаа яагүй л одоо багш хөлсөлж аваад ч юм уу энд тэнд сургалтанд очоод суудаг болчихсон байна ш дээ.
Отгонбаяр -
Эсвэл өөр одоо Дархан мархан Эрдэнэт.
Оюунсүрэн -
Сонголт ихтэй болчихсон. Бас сурах орчиноо өөрсдөдөө сайжруулъя гээд яваад байх юм бол боломж маш их болчихсон.
Отгонбаяр -
Хичээлийн хэрэглэл одоо эдэлж хэрэглэж байгаа юм нь их өөр болчихсон байна билээ.
Алтанхүү -
Өөр өөр.
Оюунсүрэн -
Юу гэхүү нэг бодлын сайхан ч юм шиг.
Алтанхүү -
Дээхэн ч одоо байранд орохдоо одоо хоёр зэрэгцүүлж унтуулчихаад хондог юм нь хүрэхгүй. Сургуулийн байр гэж тийм л юмнууд байсан юм.
Оюунсүрэн -
Бид нар нөгөө нэг анх юунд бичдэггүй юу дүрдэг үзэгтэй байсан ш дээ тийм ээ.
Отгонбаяр -
Тийм үү.
Алтанхүү -
Тэрийгээ асгачихаад л.
Оюунсүрэн -
Тийм тэгээд бөөн ийм чернил ингээд байдаг гар нь чернил болчихсон яв ягаан ийм юмтай заваараад тэгээд явдаг л байсан ш дээ. Одоо чинь юун дүрдэг чернил мэрнэл гэхгүй одоо юм хөгжчихөөр чинь сайхан цэвэрхэн нэгдүгээр ангид орж байгаа хүүхэд.
Отгонбаяр -
Чернэл ч соруулахгүй.
Оюунсүрэн -
Тийм их цэвэрхэн явдаг болчихсон. Бид нар чинь бид нарыг найм майм төгстөл бараг тэр дүрдэг үзэг чинь бараг байсан даа.
Отгонбаяр -
Тийм үү. Би нөгөө аймгийн төв дээр байсан учраас нөгөө дүрдэг үзэг ер нь хэрэглээгүй.
Оюунсүрэн -
Тийм үү.
Отгонбаяр -
Тийм. авторучка гээд нэг юм байдаг байсан ш дээ. Дөрвийн үзэг гээд.
Оюунсүрэн -
Дөрвийн үзэг.
Отгонбаяр -
Дөрвөн төгрөгний үзэг.
Оюунсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Тэр дөрвөн төгрөгний үзгийг л барьдаг байсан санагддаг юм. Ихэнхдээ бас ховор байдаг байсан.
Оюунсүрэн -
Ховор бараа.
Алтанхүү -
Тэр үед дэлгүүрт ер нь очерлож моочерлож олдох зүйл. Тэр чинь нөгөөдөх шоргоолжин хошуут гээд нэг ийм юу билээ хоёр, шоргоолж нь болохоор цэвэрхэн бас нэг бөх маягтай. Тэгээд тийм юмтай байх. Сүүлд нь тэр дөрвийн үзэг чинь арай элбэгшсэн юм.
Отгонбаяр -
Тийм сүүлдээ нилээн элбэг болсон юм. Түүнээс биш их юу байсан шүү тэ ховор байсан шүү.
Оюунсүрэн -
Намайг зургаа долоодугаар ангид байхад юм манай ээж нэг хорин тавын үзэг нэг гучаар авж өгч.
Отгонбаяр -
Өө дамаар авсан байна.
Оюунсүрэн -
Тийм харин тэр чинь одоо бас их сайн үзэг их гоё үзэг байсан ш дээ.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Оюунсүрэн -
Тэрийг чинь нөгөө нэг бид нар чинь тэр үед чинь харахад дарга нар авдаг бичдэг гээд ховор тийм гоё үзэг. Тэгээд нөгөө үзгийг чинь аваад өгсөн чинь хоёрхон хоног бичсэн чинь.
Отгонбаяр -
Алдчихсан.
Оюунсүрэн -
Ширээ нь дээрээ тавьсан чинь эргээд харах хооронд хүүхэд авчихаад өгдөггүй байхгүй юу. Тэгээд алдчихсан. Одоо хэр нь би харамсаад явдаг. Их гоё үзэг байж билээ гээд.
Отгонбаяр -
Яг тэгдэг байсан ш дээ.
Оюунсүрэн -
Ядаж гурав хоног бичихгүй дээ хоёрхон хоног маань ч юу билээ дээ гэж бодоод харамсаад байдаг.
Отгонбаяр -
Хорин тавын сумтай үзэг гэж байсан юм.
Оюунсүрэн -
Сумтай үзэг.
Отгонбаяр -
Хорин тавын сумтай үзэг гэж байдаг үгүй ээ мөн ховор эд байдаг байсан. Нээрээ л алдчихдаг байсан. Би бас санадаг юм аа. Манай ангийн нэг охин тэр үед ээжийнхээ барьдаг үзгийг авчихсан. Тэгээд сургууль дээр алга болчихсон. Сургуулийн эвлэлийн хорооны дарга бид нарыг нэг нэгээр нь өрөөнд оруулж байцаагаад бараг нэгжээд тэр чинь яаж олдох вэ дээ тийм юм болж байсан юм. Хорин тавын үзгийг гучаар авч байсан.
Оюунсүрэн -
Гучаар авч өгөөд олон хүүхэдтэй айл чинь үзэг нь дийлдэхгүй ш дээ.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Оюунсүрэн -
Тэгээд нөгөө нэг дөрвийн үзэг мүзгээ эвдээд хаячихна. Бага тал нь үзэггүй болчихно. Тэгээд дүү нартай үзгээ өгнө. Заримдаа хичээл дээрээ үзэггүй очино. Хүүхдээс үзэг гуйж бичнэ бид нар чинь бас юм ховор хэцүү байсан ш дээ. Одоо бол ёстой дэлгүүрээр ороод сонгоод авдаг болчихсон. Тэр үед чинь олддоггүй байсан их хэцүү байдаг байсан бид нар чинь бас сурахад. Дор хаяж л үзэгний хүртэл асуудал гардаг л байлаа.
Отгонбаяр -
Тэгээд малчин эцэг эх хүүхдийнхээ одоо тэр нөгөө сурах сурж боловсроход нь хичээл ном даалгавар хийхэд нь одоо туслах талаар ямар байв.
Оюунсүрэн -
Тэр үед чинь хэцүү ш дээ тийм боломж байхгүй ш дээ. Нөгөө нэгдлийн олон малтай хүүхдүүдээ байранд өгчихөөд гараад явчихдаг. Нөгөө малтайгаа л хөөцөлдөөд байна. За мал үхүүллээ гээд энд тэндээс юу хүрж ирнэ. Юу ярьчихав даа мал үхүүллээ гээд амьтан дарга нар хүрж ирээд нөгөө нийслэл хүү дээр гардаг шиг одоо тэгээд зурга мургаа авхуулах нь авхуулаад загнуулах нь загнуулаад тийм л байсан ш дээ. Тэгээд хүүхдүүддээ анхаарал тавих ямар ч боломжгүй.
Отгонбаяр -
Ёстой л тийм л байсан.
Оюунсүрэн -
Тийм боломж байгаагүй. Зүгээр л яахав ёстой байранд даатгаад өгчихсөн багш л яаж байдаг. Тэр нь үнэн ш дээ. Байрны багш л харж явдаг тэгээд тэр хүүхдийн өөрийн юм сурах авъяас сонирхол хоёр л байж байж сурна уу гэхээс биш байхгүй нэг нь бол тэгээд хөдөө гардаг байсан үе.
Отгонбаяр -
Бинийг одоо хүүхэд сургуульд байхад нэг ариун цэврийн үзлэг гэж нэг юм болдог байлаа даа. Тэр талаар ямар дурсамж байна хө. Соёлжилтйн үзлэг мүзлэг гээд юм болдог айл үздэг. Хүүхэд сургууль дотор үздэг байсан ш дээ.
Алтанхүү -
Анги ангиараа нусны алчуур одоо хамаг л юм аа л одоо эвтэйхэн бэлдчихээд одоо зарим нь одоо би ч бас аймагт бас байсан юм. Тэгэхэд л тэр соёлжилтийн үзлэг гээд дээрээс үзлэг ирнэ гээд бүгдийг нь яачихаад тэгээд зарим нь тэнцэхгүй маягтаа би ч ер нь тэнцэхгүй тал руугаа л зогсдог. Тэнцсэнийг нь тар гээд. Хумсаа ингэж авах арай ч гутлын тайлуулчихаад яваагүй юм. Дээр үед чинь сониутай байдаг юм. Тэгээд хөлийнхөө хумсыг ингэж ав гэчихсэн явж л байдаг юм.
Оюунсүрэн -
Тайлдаг тайлдаг байсан.
Алтанхүү -
Хүүхдүүдийн хумсыг авчихсан ингээд ийм ингэж ингэж хувцаслаад ингэж явж бай гээд.
Оюунсүрэн -
Хөлийн угаагаад дутуу нэг хөлийн угаачихсан хөөрхий амьтан.
Отгонбаяр -
Хоёр хөлний.
Оюунсүрэн -
Тийм нэгийн ил гаргачихсан одоо ийм ингээд угаавал ийм гоё өнгө орно энэ нь өнгөгүй байна гээд ингээд явж байсан анги мангиар оруулдаг байсан.
Отгонбаяр -
Чамайг одоо энэ танай энэ суманд. Тэгээд нөгөө муу хүүхэд нь яахуу.
Оюунсүрэн -
Зовдог л байсан байх даа. Тэр хүүхэд зүдрээд л байлгүй дээ ичээд л байлгүй дээ.
Отгонбаяр -
Тэгээд хоёр хөлний нэгийн угаагаад нэгийн сайртай нь аваад хоёуланг нь үзүүлээд явж байх уу.
Оюунсүрэн -
Тийм. Тийм юм байж л байдаг байсан.
Отгонбаяр -
Түрүүн чи нэг хумс ярьж байсан уу.
Алтанхүү -
Тийм хумсыг нь ингэж авчихсан. Ингэж ав гээд тайлбарлаад хөтөлчихсөн. Нэг ангийг одоо дараагийх нь болохоор ингээд хумсаа аваагүй одоо ингээд зэрэгцүүлээд харуулчихсан одоо яахав хашрааж л байгаа юм байна л даа.
Отгонбаяр -
Бас нөгөө талаар бол загвар үзүүлж байна тэ.
Алтанхүү -
Тийм загвар үзүүлж яваа. Тэгээд одоо ойлгох нь бол авах л юм байгаа юм. Авах нь ч бол авчих л байгаа л даа. Тэгээд одоо ийм байж болохгүй л гэж л одоо.
Оюунсүрэн -
Нөгөө ариун цэврийн станцынхан ирнэ гээд нэг юм болдог ш дээ. Аймгийн төв мөвд чинь байнгын байдаг болохоор яадаг юм байгаа биз. Сумдад чинь их мундаг юм болдог байсан ш дээ.
Отгонбаяр -
За.
Оюунсүрэн -
Тэгээд нөгөө тэд нарыг ирнэ гэхээр нэгдүгээр хөвөн бариад л ингээд арчаад л хир гаргаад ирдэг гээд одоо дээр үед чинь хар Лхагва гэдэг хүнээс манай аймгийнх нь чинь их айдаг байлаа. Манай сумынх нь чинь. Тиймэрхүү энэ тэр одоо их өндөр шаардлагтай хариуцлагтай тэр соёлжилтийн үзлэг ариун цэврийн юун тийм л юм явагддаг байсан ш дээ одоо тэгээд л. Одоо уул нь дээр ажилж байхад энэ тэр бол бас л хэцүү ш дээ. Тэр үзлэг энэ тэр чинь орж ирнэ торгуул тавина энэ тэр гээд тавьдаг л байсан ш дээ. Нэг бодлын тэр чинь бас их тэр талдаа сайн юм бол их байдаг юм байгаа юм. Тийм харин ариун цэврийн талд бол хүн бас өндөр шаардлага тавих нь их сайн л юм шиг байгаа юм. Одоо эрүүл ахуйн талаасаа бол сайн л юм шиг байгаа юм. Одоо тийм юм байхгүй болохоор янз бүрийн заваан заваан юмнууд сумын төвд нэг тэрийг асран харуулчих гэмээр юм л бол байсан л байх. Тэр үед бол.
Алтанхүү -
Бөөс хуурс гэдэг маань л ялгарч байсан юм байгаа биз. Одоо бол хүүхдүүд энэ тэр одоо мэдэхгүй болоо биз дээ.
Отгонбаяр -
Харин тийм одооны хүүхдүүд бөөс гэж юм мэдэхгүй.
Алтанхүү -
Бөөс гэж юу байдаг юм. Хуурс гэж юу байдаг юм. Тэр үед чинь одоо бүгдээрээ л нэг юм багцаалдаад байх юм болохоор ижилдээ ижилдээ явдаг байсан арилдаггүй л юм байсан юм.
Оюунсүрэн -
Тэр чинь аргагүй юм байна. Хавар дөрөв таван зуун хонь төллүүлчихсэн зургаа долоон зуун хонь төллүүлчихсэн тэгээд л гэртээ орох завгүй эрэгтэй эмэгтэй хоёр нялх хүүхдүүдтэй ямар одооныхтой адил цөөхөн хүүхэдтэй биш. Дандаа нялх нойтон хүүхэдтэй. Түрүүчийн хагас нь сургуульд орчихсон. Нөгөө хүүхдээ аргилж тордож угааж цэвэрлэж чадахгүй шахуу өөрсөнийгөө яаягэж.
Өвгөн -
Тэр бок саван гэдэг чинь одоо бас их ондоо болчихсон юм байна. Ер нь бас их юм байдаг юм байна. Энэ чинь одоо бөөс хуурснаас арилгачихсан байна шүү.
Отгонбаяр -
Тийм байж магадгүй.
Өвгөн -
Энэ чинь бөөс хуурсанаас арилуулчихсан юм шүү.
Отгонбаяр -
Магадгүй.
Оюунсүрэн -
Тэгээд хүүхэд тэр өөрсдөдөө анхаарал тавих боломж тэр үед их муу байсан ерөөсөө. Тэгээд манай энд нэг онигоо байдаг юм. Манай нэг нэгдлдийн дарга байсан юм гэнэ лээ. Тэгээд бид нар ч мэддэггүй бид нараас өмнөх нь л ярьдаг юм. Нэг хүн нас барчихаад ороод ирсэн чинь даргаа унаа тэрэг өгөөч гээд ороод ирсэн чинь за яахав жаахан загсаж байг загсаг гарч бай гэсэн юм гэсэн. Тэгээд нэг одоо хүүхдүүд нь байдаг юм манай энүүгээр.
Отгонбаяр -
Загсчих гэдэг нь ямар учиртай юм.
Оюунсүрэн -
Одоо нөгөө мал энэ тэрийг мах нь цэвэр байдаг ш дээ. Арьсаа дийлэхгүй ер нь дээр дооргүй дарамттай амьдарч ирсэн ш дээ юу юм л даа тод илрэл юм даа тэр чинь.
Отгонбаяр -
Хөрч байг л гэсэн үг байсан ш дээ тэ.
Алтанхүү -
Хөрч байг хөрч байг жаахан байж байл гэсэн үг дараа нь больё гэсэн үг.
Отгонбаяр -
Шинэ мах нядалчихаад нөгөө царцааж байна гээд өлгөдөг шиг нөгөө гэдэг шиг.
Оюунсүрэн -
Ажлаа дийлэхгүй байсан юм шиг байгаа юм. Манай энд нэг одоо хүүхдүүд нь байдаг юм. Нэг хөгшин болсон уу яасан. Авгай нь төрсөн байсан хадлан тэжээлийн үе болчихсон байсан юм гэнэ лээ. За одоо бүх хүн.
Алтанхүү -
Хүчээр явуулна.
Оюунсүрэн -
Хүмүүсээ цуглуулаад хуралдаад за одоо ерөөсөө хойшоо урагшаа хэлж шалтаг хэлээд хоцрох хүн нэг ч байхгүй мэдэв үү та нар юу яагаарай гэсэн бүгд явна шүү л гэсэн гэж. Тэгсэн чинь за мөн их хоржоонтой хүн айхтар хүн байсан юм ухаалаг ч хүн байсан юм. Тэгээд тэгж хэлсэн гэж даргаа л гээд тэгсэн чинь хурга тараад л босохийн алдад надад нэг хэлэх юм байна гэсэн. Манай авгай манай авгай хагаа чиргүүлдэгдчихээд байна яахуу гэсэн чинь л гар чи дандаа дэмий юм ярьж байдаг юм.
Отгонбаяр -
Танай нутгийн аялгаар хагаа чиргүүлдэгдэнэ гэдэг нь юу гэсэн үг юм.
Оюунсүрэн -
Тэр одоо мал үндсэндээ бол яахав хүний хүн биш малтай зүйрлүүлчихсэн байна л гэсэн утгаар уг нь ёжилж л хэлсэн юм шиг байгаа юм тэр хүн бол. Уг нь хүн ш дээ хүн төрчихөөд байхад хүн чөлөө авч болно. Авгай төрчихөөд байна гэж хэлэх гэж байгаа байхгүй юу. Ёжилж л хэлсэн байгаа байхгүй юу.
Алтанхүү -
Мал аятай л төлөө гаргачихаад л хагаа чирээд хаях гээд явж байдаг тэрэрхүү маягаар хэлэхээр л ойлгох юм болуу гэсэн
Отгонбаяр -
Тийм байна.
Алтанхүү -
Аргаа барсан л юм байгаа биз. Яв гэж загнаад явуулахгүй. Хэцүү байсан шүү
Оюунсүрэн -
Тэгэхээр нь хагаа чиргүүлдчихээд байна гэсэн гэсэн. Тиймэрхүү энэ тэр юм байдаг л байлаа ш дээ дээр бид нарын үед тэгээд амьдардаг л байсан ш дээ.
Отгонбаяр -
Сургуулийн сумын сургуулийн хүүхэд хичээлээс гадуур их ажил хийдэг байсан байх аа тэ.
Оюунсүрэн -
Хийдэг байсан ш дээ.
Отгонбаяр -
Юу юу хийдэг байваа.
Оюунсүрэн -
Одоо хавар болохоор модны нүх ухна тэ. Барилга барих гээд хонвол энэ тэнд одоо барилга барих гээд унавал одоо бид нар гэхэд энэ хойд хоёр давхар энэ цагаан тохиролцоо байна ш дээ.
Отгонбаяр -
За.
Оюунсүрэн -
Тэрний хундаамыг наймдугаар ангид байхдаа ухаж байсан юм. Долдугаар анги төгсөж байх даа найм биш долоо төгсөж байх даа ухаж байсан юм. Тиймэрхүү хундаам ухна хог арилгана энд тэндгүй хог арилгана хавар ямаа самнана бид нар чинь.
Алтанхүү -
Дандаа л модоор түлдэг юм чинь.
Оюунсүрэн -
Тавдугаар ангиас ахуулаад явахаар бид нар чинь хөдөө ачуулаад гуч дээр ачуулаад тэгээд задгай тэвш нь дээр нөгөө гуч дээр нь задгай тэгээд дуулаад нэг багштай тэгээд айлуудаар ингээд буугаад ямаа самнадаг байлаа. Найм маймд орчихсон хойноо яахуу гайгүй л байдаг юм. Дөрөв тав мавдугаар ангидаа зургаа мургаад байх даа самнасан би лав эцэж үхэх шахаж билээ айлд очиж ямаа самнаад ядраад байдаг юм.
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ бага хүүхэд.
Оюунсүрэн -
Хэцүү байдаг юм.
Алтанхүү -
Эрэгтэйчүүд нь модонд явна даа.
Оюунсүрэн -
Эрэгтэйчүүд нь модонд түлшэнд явна.
Алтанхүү -
Өвөл мөвөл нөгөөдөх түлээ мүлээ янз бүрийн юм хийх гэхээр хүч дутахаар нь тэгээд явна даа. Жаахан таарууханаас нь шилээд явдаг.
Отгонбаяр -
Тийм л байх л даа. Бас нэг гарын ая даачихаар юм сонгодог байсан байлгүй. Хашаа хороо барьж байсан уу. Малын хашаа.
Оюунсүрэн -
Байсан барьдаг байсан ш дээ. Малын хашаа барих байлгүй яахав. Ганц нэг тийм юм байдаг юм.
Отгонбаяр -
Тэр гэртээ сумын гэртээ амьдарч байгаа хүүхэд дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн хооронд их ялгаа байсан байх тэ.
Оюунсүрэн -
Дотуур байранд одоо.
Алтанхүү -
Ялгаатай байлгүй яахав тэр чинь гэртээ бас нэг юм хоол ундтай тэд нар чинь болохоор одооныхтой адилхан хоолгүй үе байсан ш дээ бас. Өлсөж цангадаг л байлгүй. Одоо ч ямар тийм юм байдгүй юм шиг байгаа юм аа. Асууж лавлаад байхад нээх байдаггүй л юм байна лээ.
Отгонбаяр -
Танай хүүхдүүд хаана сурсан.
Оюунсүрэн -
Манай хүүхдүүд.
Алтанхүү -
Манай хүүхдүүд ч гэрээрээ л.
Оюунсүрэн -
Гэрээрээ л сурсан ш дээ.
Отгонбаяр -
Та хоёр яасан сум дээр өвөлжчихдөг.
Алтанхүү -
Бид хоёр хөдөө малтай л.
Отгонбаяр -
Аа тэгээд тэнд гэр барьчихна.
Алтанхүү -
Үгүй ээ эндээ энэ өвөө эмээ дээрээ л байдаг.
Отгонбаяр -
Аан өвөө эмээ нь байдаг. Байранд суугаагүй юм уу.
Алтанхүү -
Суугаагүй байрны хувьд ч одоо бас дээх нь ч бас айхтар л байсан даа.
Оюунсүрэн -
Байранд байгаа хүүхэд яахав нэг бие дааж сурдаг юм. Өөрөө өөрийгөө авч яваад олон дотор бас бие даагаад өөрөө өөрийгөө аваад яваад сурчихдаг юм. Түүнээс бол бусад нарийн ширийн юм нь бол би өөрөө байранд нээх яваагүй болохоор мэддэггүй юм. Хүүхдүүдээ байранд өгөөгүй нарийн ширийн юмыг сайн мэддэггүй юм.
Отгонбаяр -
За хө тэгээд найм төгсөөд аймагруу явсан уу хаана арав төгссөн бэ.
Оюунсүрэн -
Булганы арван жил төгссөн.
Отгонбаяр -
Тэгээд найм төгсөөд аймгийн арван жилд очсон чинь яав. Хэцүү байв уу гэрээ их санав уу.
Оюунсүрэн -
Булган арван жилд очоод гэрээ саналгүй яахав. Эхлээд ажилд яваад намар дөнгөж очсоныхоо дараа. Дандаа танихгүй хүүхдүүд хоёр өөр ангид нийлж байгаа юм л даа. Манайх чинь ихэнхи нь Сайханы хүүхдүүд тэгээд бүгдээрээ ажилд яваад ажил дээр танилцаад. Олон хүүхдүүд юм болохоороо ажил дээр танилцах нь танилцаад сайдаж муудах нь муудаад тэгээд арван дөрөв хоноод орж ирлээ. Манайхан хөрзөн ухсан юм явж. Нэг хашаа барилаа нэг талбай дээр очиж бас өвс ухалдаж юу яасан юм нэг хадлангийн бригад дээр очиж тэгээд нэг арван дөрөв хонож явж ирэхэд бид нар ангийн багш их сайн багш байсан юм аа. Бид нарыг сайн ажилуулсан юм шиг байгаа юм. нэг 120 төгрөгний цалин нэг хүүхдэд.
Отгонбаяр -
Хөөх сайн байна ш дээ.
Оюунсүрэн -
Авч орж ирж байлаа манай ангийнхан гээд манай багшийг Жанчив гээд орос хэлний Жанчив гээд багш авж явж байсан юм.
Отгонбаяр -
Тэр үед сайн авсан байна ш дээ. Бид нар л лав ажилд яваад мөнгө авч байгаагүй.
Оюунсүрэн -
Тийм манай анги ерөөсөө есдүгээр ангид л нэг тэгж авсан. Аравт байх даа одоо яасан тэр ажил мажилд тэр дотор л нэг юу гэдэг юм юм хум аваачгүй.
Отгонбаяр -
За тэгээд аймгийн төв дээр яасан дотуур байранд суусан уу хө.
Оюунсүрэн -
Аймгийн төв дээр ёстой дотуур байранд байсан.
Отгонбаяр -
Тэр нөгөө гэртээ сурсан хүн дотуур байранд суухаар хэцүү байв уу.
Оюунсүрэн -
Аа яахуу тэгээд гэрээсээ гараад эхний ээлжинд бол яахуу нөгөө дэх дандаа хуурай идэх юм барьж гар хөлний энд тэнд савчиж байсан хүн чинь эхний үед жаахан өлссөн л байх. Сүүлдээ тэгээд байрныхаа хоолонд дасчихсан. Байр маань тэгэхэд харин хоол унд яахвээ өдөрт чинь өглөө чинь нэг арвын цай май өглөө бүр эхлээд л өглөөний унд ордог ш дээ. Тэгээд өдөрт нэг арвын цай энэ тэр гээд орчихно. Өдрийн хоол нэг хоёдугаар хоол орчихно. Орой дөрвийн цай орой нэг хоол орчихно. Нэг нэгдүгээр хоол бол нэгдүгээр хоол хоёрдугаар хоол бол хоёрдугаар хоол нэг төрлийн хоол орчихдог тийм л байсан ш дээ бид нар чинь. Хоол ундны хувьд бол яахуу болдог л байсан.
Отгонбаяр -
Надад л лав нөгөө тэгж бодогдоод байдаг байсан юм. Байрны хүүхдүүд өдөр нэг хоёрдугаар хоолтой орой хоолтой тэ.
Оюунсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Өглөө ингээд нэг бэлэн цайнд орчихдог. Гэртээ байгаа хүүхдүүдэд чинь өдөр нэг хоёрдугаар хоол иднэ гэж байхгүй ш дээ.
Оюунсүрэн -
Байхгүй ер нь бол тийм.
Отгонбаяр -
Ээж аав ажилд явчихсан байна. Нэг аяга цай уугаад боорцог байвал идээд тэ тэгээд л явдаг байсан ш дээ. Тэгээд байрны хүүхдүүд нь илүү сайхан юм шиг санагддаг байсан ш дээ надад.
Оюунсүрэн -
Хоол ундны хувьд харин байр нь хамаагүй илүү байсан юм байна лээ. Одоо тэр тийм байх гээд байна лээ.
Отгонбаяр -
Гэрт очоод нээрээ боорцогоол иднэ ш дээ.
Оюунсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Тэр болгон тэгж за хоол хийлээ гэхэд нэг л хоол хийнэ үү гэхээс биш тэр нэгтэй хоёртой нь хийж иддэггүй л байсан ш дээ.
Оюунсүрэн -
Тэр үед чинь тэгээд аргагүй юм байна. Яаж нэг хоёртойгоо хоол хийж идэхүү.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Оюунсүрэн -
Мах энэ тэр нь ховор бид нар чинь дэлгүүрт оочирлож байж мах олж авдаг байв, аймгийн төвийнхөн чинь тийм ээ.
Отгонбаяр -
Тийм.
Оюунсүрэн -
Манай өвгөн бол одоо тэгдэг ш дээ. Эгчтэйгээ хоёулаа байсан хүнд нэг л цувдай өгнө гэхээр хоёулаа явж хоёулаа оочирлож байж энэ тэр цувдай авч иддэг бас олуулаа есүүлээ эхээс тийм олуулаа тэгээд тэгж авч иддэг байсан ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд хө эргээд одоо ингээд бодохоор тэр үеийн хүүхэд насанд сайхан юм юу байв. Одоотой харьцуулахаар ингээд хүнд хэцүү ер нь бол юм ховор байсан учраас их хэцүү байсан тэ.
Оюунсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Хэцүү хүнд хэцүү юм нь юу байв. Эргээд одоо цагтаа одоо ингээд эргээд дурсахаар.
Оюунсүрэн -
Тэр үед хүнд хэцүү юм гэхэлээр чинь зэрэг хамгийн гол нь одоо захиргаадалт л байх юм даа одоо. Гол нь одоо хүний эрх чинь тэр эрхээ би нэг эдлэх ёстой гэдгээ мэддэггүй дээ л өөрсдөдөө жаргалтай гэж бодож явсан болохоос биш яг эрхээ эдэлдэгээ мэддэг байсан бол бас хүнд хязгаарлагдмал юм их байсан ш дээ.
Отгонбаяр -
Яг үнэн.
Оюунсүрэн -
Хүн үг хэлж чадахгүй тэ. Үг хэлвэл торгуулна нийгмээрээ шийтгэл хүлээлгэдэг байлаа тэр үед чинь. Би буруу юм ярьчихвал үр хүүхэдтэй нь намайг шийтгээд зогсохгүй үр хүүхэд ах дүүсээр нь шийтгэдэг тийм л үе байсан шүү дээ бас их бага хэмжээгээр дарамт өгдөг тиймээ.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Оюунсүрэн -
Ер нь л бас хүнд байсан шүү дээ. Тэгээд тэгээд яагаад унахалаар хүн бас урдахаа мартаж яадаг юм болохоор тэр болгоны юу яадаггүй болохоос биш бүгдийг нь бичээд толгойд нь багтдаггүй хүнд хүнд юмнууд байлгүй л яахав. Ямар. Тийм.
Отгонбаяр -
За тэгээд арав төгсөж аймаг дээр арав төгсөөд тэгээд дараа нь яасан бэ хө.
Оюунсүрэн -
Арав төгсөөд.
Отгонбаяр -
82 онд арав төгсөж.
Оюунсүрэн -
Би 82 онд арав төгсөж илгээлт аваад хөдөө гарч ирлээ.
Отгонбаяр -
Сумандаа.
Оюунсүрэн -
Их гоё санагдаад тийм. Илгээлт авна гэдэг чинь их л гоё л гэж бодож л би гарч ирж хөдөө гарч ирж саальчин боллоо. Хойно залуучуудын хороолол анх байгуулагдаж байгаа юм. Манай суманд энд тал булагт байгуулагдаж байсан юм.
Отгонбаяр -
За.
Оюунсүрэн -
Тэгээд тэр нь дээр саальчин болно гэж очоод хоёр жил сааль саагаад ажлаа сайн хийсэн. Тэр үед сайн л хийдэг байсан. Тэгээд тэндээсээ хоёр жил яачихаад төврүүгээ наашаагаа эргэж байгаа юм. Ижий аав маань хүүхэд шуухад нь сургуульд юм чинь төврүүгээ ойртох юм болоод тэгээд наашлаад тэгээд би гэр орноо дагаж наашлалгүй яахав наашаа хүрч ирээд тэгээд энэ хань ижилтэйгээ тааралдаад тэгээд хоёулаа айл амьтан болоод тэгээд төв дээр байж байгаад 96 оны хувьчлал болохолоор юу 90 оны хувьчлалаар хөдөө гараад анх нэгдэл мэгдлийг тарах болоод хурал мурал 90 он 89 оны тийм 90 онд хийгдээд 91 онд манайх чинь 91 оных нь юугаар хамгийн сүүлийх нь юугаар яасан юм байнаа. Бүр эхнийхд нь гараагүй юм байна. Хоёр дах юун дээр нь гарсан юм байна. Ээлж нь дээр нь эхний ээлжинд чинь манай ах эгч манай ах дүү нар гарч байлаа ш дээ энд байгаагаас чинь одоо нэгдэл мэгдэл тарахад.
Отгонбаяр -
Хамгийн эхэнд гарсан гэсэн тэ.
Оюунсүрэн -
Тийм арван хэдэн хүн гарч байсан. Бид хоёр чинь би нэг сургууль юуны бичээч хийж байсан. Нэгдлийн бичээч өвгөн маань нэг жолооч хийгээд нэгдэлд жолооч тэгээд хоёулаа бас тухайн үедээ нэгдэлд бас нэг ажил төрөл хийгээд байгаа болохоор бас тухайн үедээ гаръя барья гэж бодогдоогүй. Уг нь бол дотроо их дэмждэг л байсан л даа. Одоо ер нь бол ингээд хүн өөрийн өмчтэй байх чинь их сайхан юм зөв л юм байна. Энэ одоо тэгээд ерөөсөө энд болохгүй юм явагдаад байна. Бид нар нэг эрхтэй байж л ямар ч байсан чадахгүй заавал нэг дарга нарын дарамтанд нэг мал олоод идье гэхээр бид нар чинь мал байхгүй нэгдлээс юу яадаг байсан ш дээ.
Отгонбаяр -
Зөвшөөрөл авдаг бичиг авдаг. Даргын бичиг цохуулдаг.
Оюунсүрэн -
Зундаа ганцхан хонь тиймээ ганцхан богийн юутай.
Отгонбаяр -
Өө ганц богийн нормтой.
Оюунсүрэн -
Тийм тэгээд нэг нэг.
Отгонбаяр -
Нэгдлийн гишүүн хирнээ тиймээ.
Оюунсүрэн -
Тийм тэгж авж иддэг байсан ш дээ.
Алтанхүү -
Нэг хэсэг тийм хатуу байсан юм.
Отгонбаяр -
Тэгээд тэр чинь зундаа ганц богийн нормтой айл чинь танай сум тэр үед цахилгаантай байсан юм уу одоо хөргөгч мөргөгч байсан уу.
Оюунсүрэн -
Байлгүй яахав.
Отгонбаяр -
Байсан уу
Алтанхүү -
мотор байна л даа, ядахад мотор нь өдөржин асдаггүй байсан. Орой л асдаг, цагтай асна орой 8-д асна
Отгонбаяр -
Мотор нь орой асна тэгэхээр чинь одоо ганц.
Оюунсүрэн -
Тэрийг чинь бид нар их арвилж яагүй удаан иддэг байлаа ш дээ.
Отгонбаяр -
Харин зун яаж удаан идэхүү тэр чинь хөргөгч л болоод байна л даа.
Оюунсүрэн -
Тэр нь зун удаан идэх арга нь юу гэхээр одоо шуузална тэгээд манай өвгөний хэлдэгээр бас борц хийнэ. Тэгж л иддэг байсан. Шөл муухан гарна даа. Тэрийг яаж ч аргалдаг байсан юм. Ямар ч байсан арай бүр хоосон хондоггүй тэгээд тэр үедээ нэг юм болгоод л байдаг юм. Яаж аргалж байснаа одоо бас ээ бурхан минь.
Отгонбаяр -
Та хоёр хэдэн хүүхэдтэй вэ.
Алтанхүү -
Дөрөв.
Отгонбаяр -
Оюунсүрэн -
Дөрвөн хүүхэдтэй тэгээд социалазмын үед нэгдлийн бичээч нэгдлийн жолооч хоёр дөрвөн хүүхэдтэй тэ тэгээд сум нь дээр болоод л байсан даа тэ. Цалин нь нийлээд хэд байсан бэ.
Алтанхүү -
Тийм тийм тэр үед чинь бас зам нь ховор аа тэгээд яваад л ойр зуур явна тэгж ингэж байгаад нэг хоёр зуу моёр зуу хавьд л явж явж л өөрсдөдөө л одоо болж л байсан юм даа.
Оюунсүрэн -
Нийлээд дөрвөн зуун хэдэн төгрөгний цалинтай л байсан юм дунджаар тэ. Заримдаа овоо авчихна заримдаа байхгүй л байдаг ш дээ өр мөрөнд орчихно.
Алтанхүү -
Зам нь элбэг байвал авна л даа явсанаараа өгдөг болохоор.
Отгонбаяр -
Нэгдэлд саальчин хийнэ гэхээр ер нь саальчин хүний өдрийн одоо цагийн хуваарь ямар байх уу. Өглөө хэдэд босох уу өдөр юу хийх үү.
Оюунсүрэн -
Өглөө одоо дөрөв мөрөвт босно.
Отгонбаяр -
Зун өвөл адилхан уу.
Оюунсүрэн -
Өвөл бол арай гайгүй босож үнээ малаа саана ш дээ. Өглөө дөрөвт босоод тэгээд үнээгээ саагаад тэр чинь өглөө зургаа мургаан цаг гэхэд чинь түрүүчийнхээ сүүг аваачиж өгч байдаг юм.
Отгонбаяр -
Хэдэн үнээ саахуу нэг саальчин.
Оюунсүрэн -
Нэг саальчин л арван таваас арван долоон үнээ саадаг. Нэг гунжинд жилийн туршид 380 литер сүү өгчихдөг. Тэгээд бас овоо л хүнд ажил байсан шүү дээ. Тэрийг чинь гүйцээх гэж их л чармайдаг байсан ш дээ.
Отгонбаяр -
Өглөө орой хоёр саана.
Оюунсүрэн -
Өглөө саана. Орой саана. Тэгээд өдөр нь өглөө сааж дуусаад саальчин хүн чинь юу яана туглынхаа зэл мэлийг янзалж цэвэрлэнэ зэлээ цэвэрлэнэ дараа нь тугалаа тугалаа эхэлж бэлчээрт явуулаад зэлээ цэвэрлэнэ өдөр нь туглаа хариулна. Уг нь үнээ нь бол харин хариулагчтай. Тэгээд орой эргээд дахиад нөгөө үнээ чинь дөрвөн цагт ирнэ. Дөрвөн цагт ирэхээр нь зэрэг дахиж саагаад орой зургаагийн үед бас нэг хоёр цаг хэртээ саадаг ш дээ. Тэр арван таван үнээ чинь хоёр цаг л болдог юм даа ер нь саахад хоёр цаг жаахан алхануур ч юм уу. Тэгээд саачихаад дахиад орой нөгөө өглөөнийхөө ажлыг буцаагаад хийнэ орой унтатлаа тэгээд орой харанхуй болохоор тугалаа хашаад тэгээд унтана
Отгонбаяр -
Саальчин байх даа хаана амьдарч байсан бэ.
Оюунсүрэн -
Тал булагт энэ дөрөвдүгээр бригад хойно.
Отгонбаяр -
Тэгээд олон саальчид нэг гэрт амьдарч байсан юм уу.
Оюунсүрэн -
Тус тусдаа гэртээ амьдарна. Саальчин байхад чинь ер нь өөрийнхөө гэртээ л байж.
Отгонбаяр -
Өө тийм үү.
Оюунсүрэн -
Гэрээрээ очоод л байж. Дээр үед чинь айлсалт гэж байгаагүй юу.
Отгонбаяр -
Өргөн айлсалт гэж байсан тэ.
Оюунсүрэн -
Тийм бас тэгээд бас фермлээд буучихдаг байсан олуулаа
Отгонбаяр -
Гэхдээ өргөн айлсалт чинь голцуу зун байсан байхаа тэ.
Алтанхүү -
Зун.
Оюунсүрэн -
Зун байдаг юм.
Алтанхүү -
Саалиний үеэр л буугаад тэгээд хонь мал нь оторт, эмэгтэйчүүд нь тэр өргөн айлсалт ссалин дээрээ байдаг байсан юм.
Отгонбаяр -
Өргөн айлсалтын үеээр одоо нэг суртал нэвтрүүлэг ухуулаг бас тэгээд нэг соёл үзвэр үйлчилгээний ажил их хийдэг байсан уу.
Алтанхүү -
Аа явдаг юм. Зун одоо концерт монцерт тоглуулчихсан орой үдшийн юугаар гадаа нь цуглуулчихаад энэ тэр яриа мариа хийх гээд тоглолт моглолт ойр зуурхан юм болчихдог л байсан.
Оюунсүрэн -
Тийм соёлын арга хэмжээний чинь юм социализмын үед их явдаг байсан ш дээ. Бригадын өдөрлөг гээд явагдана. Бригадын өдөрлөгөөр дуучид очино урлагынх нь очино тэгээд тэрийгээ үзнэ. Морь зорь уралдана зун болохоор чинь бас наадам хийчихдэг л байсан ш дээ.
Отгонбаяр -
За тэгээд өмч хувьчлалаар хөдөө гарсан хоёулаа тэгээд нэгдлийн гишүүн байсан тэ.
Оюунсүрэн -
Тэгсэн.
Отгонбаяр -
Тэгээд танай сумын нэгдэл тарах үеийн тэр процесийг яриач хө. Яаж одоо өмчөө яаж хувиарлав ямар комисс гарав яаж та хоёрт одоо жишээлбэл яаж оногдов.
Оюунсүрэн -
Тэр үед чинь одоо нэгдэлд гарахад нэгдлийн тэргүүлэгчид нь голдуу юугы нь хувиарлаж байсан юм аа.
Отгонбаяр -
Нэгдлийн гишүүд өөрсдөдөө тэрэнд оролцоогүй юу.
Алтанхүү -
Их хувьчлал бага хувьчлал гэж байсан юм.
Отгонбаяр -
Тийм.
Алтанхүү -
Их хувьчлал нь болохоор хаашаа юм одоогоор арван мянган төгрөг мөгрөг маягийн юмнууд байсан тиймээ. Тэгээд тэрэнд нь л малын тоогоор манайх чинь одоо тэгээд нэгдэлд байхад чинь дөрвөн ам бүл гээд хэдэн бод өгвөө.
Отгонбаяр -
Нэг хүнд хэд оногдсон юм.
Оюунсүрэн -
Нэг хүнд хорин нэгэн мал оногдоно гээд анх нэгдлээс юу яагаад Намхай ах юу яагаад нэгдэл анх тараах тухай асуудал ярьдаг юм аа. Тэгээд нэгдэл тараах болоод яриад дууссан чинь хурал хийдэг юм. Хурал хийсэн чинь яасан юм гэсэн чинь дэмждэг хүн бараг байдаггүй л байхгүй юу тэрийг чинь бүгдээрээ л нөгөө нэг нэгдэл байх сайхан гэж юу яагаад.
Алтанхүү -
Ойлгочихсон.
Оюунсүрэн -
Ойлгочихсон тэгээд хэнийг Намхай ах махыг чинь тэнд хүмүүс чинь загнаад одоо манай нутгийн нэг хөгшин тэнд гарчихсан одоо Намхай ахыг ахмад хүн загнаж л байсан юм даа одоо.
Отгонбаяр -
Юу гэж загнаж байв.
Оюунсүрэн -
Одоо бол энэ нэгдэл байгуулаад одоо бүх юм сайхан болчихоод байхад чи яахараа эсэргүүний үг яриад явж байдаг юм гэж загнаад хуралдаад зарим нь тэнд одоо эднийхийг одоо хөөж гаргаад юу ч үгүй болговол таарна. Хоосон гаргавал таарна гээд би ах дүү нь юм болохоор тэнд гишүүд дотор сууж байсан. Хүн болгон л ер нь эсрэг л уур амьсгалтай байсан. Яандаа одоо энэ хэд маань ингээд одоо нийгмээс ингээд гадуурхагдаад хавчигдаад гарчих вий дээ гэсэн эмзэглэл надад бол тэгэхэд төрж л байсан. Би өөрөө нөгөө нэгдлийн бичээч байсан. Тэнд бол юм хум ярихч үгүй хараад л ажиглаад л сууж байгаа юм чинь хуралд суусан болоод л тэгээд л хэл ам хийж байгаад л ямар ч байсан тэгээд юу яасан хамгийн эхэнд нэгдлээс юм аа аваад гарахаар болсон.
Отгонбаяр -
Хэдэн хүн арванхэдэн хүн билээ.
Оюунсүрэн -
Арван гурван хүн.
Отгонбаяр -
13 хүн.
Оюунсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Дандаа тэр хамаатан садангууд байсан уу.
Оюунсүрэн -
Хамаатан садан ч байсан. Бас гаднаас хүмүүс байсан. Одоо энэ сургуулийн захирал Даваадорж гуайн аав Шонхор гуай гээд хүн байж л байсан. Тэр л лав гаднаас байж байсан. Цэндсүрэн гуай гээд нэг хөгшин байж байсан. Тэд нар байж байсан. Тэгээд гарсан юм аа ямар ч байсан. Тэгээд тэр хүнд нэг 21 мал оногдоно гээд ярилаа.
Отгонбаяр -
За.
Оюунсүрэн -
Уг нь оногдохоор л байсан байхгүй юу. Тэгээд тэрийг нь тэгсэн чинь өгдөггүй сүүлд нь нэг арван найм майм болгоод л өгч байсан юм даа. Тэгээд аваад гарч байсан. Аваад гарсан чинь бас тэрэнд чинь юу дагуулж өгч байсан юм бид нарт мах махны ноогдол чинь дээр үед чинь нэг малын нэг 24 кил мах үхрийн 24 кил мах энэ тэр ямааны гурван кил 21 зургаан хэл ч билүү нэг тийм юм оногддог байсан юм аа. Тийм юмыг нь үүрээд л тэр мал дээр нөгөө нэг ноогдох махыг нь үүрээд авч гараад хамгийн эхний ээлжинд хавар бүгдээрээ тэрийг нэгийг энэ тэр манайх нь чинь гарсан улсууд нь бүгдийг л тэгээд тушааж л байсан юм. Бас дуулгавартай л байсан юм. Тушаагаад тэгээд нэг юм өөрийн гэсэн өмчтэй болж байлаа. Тэгээд нэгдлийнх нь болохоор бусад үлдсэн гишүүд нь яахуу гэсэн чинь түрээсийг нь болцгоогоод. Тэгээд түрээсийн гэрээний эхний хувилбар мувилбар явагдаад түрүүч нь гэрээ мэрээгээ хийгээд байж байсан. Сүүлийн хоёр дах гаралтны улсууд яасан юм гэхэлээр зэрэг хоёр дах гаралтан дээр намар болоод нэг ийм малаа авсан юм. Тэр чинь түрээсийн юу явагдаад эхний хувилбар явагдаад мал нь түрээсийн гэрээний юугаар салсан юм байна ш дээ. Тэгээд түрээсийн гэрээ явагдсан хойно сүүлд өөр малгүй улсууд юм авах болсон чинь олдохоо байчихсан л байсан. Хэл ам гараад л байж байдаг байсан ш дээ. Манайх чинь яахуу нэг түрээсийн гэрээнд ороод өөрсдөдөө нэг хэдэн мал зал авчихсан байсан тэгээд тэндээс сүүлд нь хоёр дах гаралт нь тэгээд түрээсийн гэрээ болоод нээх явцтай болоогүй болохоор тэгээд гарахаар шийдээд л ашиггүй бид нарт л лав ашиг багтаа болоод тэгээд гарахаар шийдээд юмаа авч л байсан юм. Тэгээд гарчихаад хүрч ирсэн тэгэхээр нөгөө өвгөнийхөө ах дүүгээр дайраад ороод ирсэн чинь агсан тавиулаад. Тухайн үедээ бид хоёрт бас овоо л дарамт ирж байгаа ухаантай юм шиг байгаа юм. Тэгээд агсан тавиад унахаар нь зэрэг л хоёулаа чимээгүй гараад явчихсан. Бид хоёр чинь их бага байсан ш дээ. Хорин хэдхэн настай 90 он гэдэг чинь юу байхуу. Бид хоёр нэг хорин зургаа долоотой.
Отгонбаяр -
25, 26 тай 25 тай байсан.
Оюунсүрэн -
Тийм тэгээд гарч байсан ш дээ. 26 тай байсан юм байна тийм. Тэгээд чимээгүй гараад яваад тэгээд нэг юм юу яаж байсан. Тэгээд сүүлд нөгөөдах улсууд гарахгүй гарахгүй гээд л эсэргүүцээд байсан чинь сүүлд нь мал тараад унасан чинь хувьчлал зөв байжээ ингээд гардаг байжээ гэсэн харууссан улсууд зөндөө л байсан. Танайх нь зөв юм хийчихсэн байна. Анх тэгэхэд нь л тарсан бол болох байсан байна гэж тэр яахуу гэхээр тэд нар чинь сүүлд нь их алдагдал гарсан юм шиг байгаа юм. Өөрсдөд нь бол ашиггүй л болсон юм шиг байгаа юм. Түрээсийн гэрээ хийсэн гээд малыг нь хамчихсан юм шиг байгаа юм нэг хэсэг нь аваачаад. Тэгээд тал тал тийш нь хүнд тараагаад өгчихсөн. Гаднаас хүмүүс зөндөө хүрч ирж юу яасан юм шиг байгаа юм тэр авах энэ тэр аргаа хийгээд аваад явчихсан юм шиг байгаа юм. Манай тийм хүн энд ажилж байсан Ээж нь энд ажилж байсан ч гэдэг юм уу хүн юм олох гэж байгаа юм болохоор тэр тэгээд нэг олох аргаа хийгээд хүмүүс орж ирээд нилээн авсан юм шиг байгаа юм.
Отгонбаяр -
Сүүлд нөгөө агсан тавьж байсан нөхдүүд дахиж юм хэлж байсан уу тэр үед.
Оюунсүрэн -
Дахиж ерөөсөө юм хэлээгүй ш дээ. Тэд нар чинь харин сүүлд дахиад малтай болчихсон. Бараг тэгж тараад тэр хэдэд чинь ашигтай л болж таараа ш дээ. Зуун хувь өөрийн юмтай болно гэдэг чинь хүнд ашигтай л байж таараа ш дээ.
Отгонбаяр -
Тийм.
Оюунсүрэн -
Тийм хүний юм хийгээд өчүүхэн жаахан юм аваад явж байсан шүү дээ бид нар чинь үндсэндээ бол ганц хонь алаад идчих эрх байхгүй. Нэг ядарлаа гэхэд нэг шөлний мах өвчин туслаа гэхэд гараад ирэх хаяад явах эрх байхгүй дараа нь заавал ял шийтгэл ар дээр нь байж байдаг байсан. Тийм болохоор тэр чинь дараа нь бол эрх чөлөө ирж байгаа ш дээ. Эрх чөлөө ирлээ гэдгийг тэрийг бас их бага хэмжээгээр ойлгож л байлгүй түрүүчийнхээ хүмүүсийг хараад.
Отгонбаяр -
Тэр нэг нэгдэлд нэг дундын өмчүүд байсан ш дээ малаас гадна.
Оюунсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Тэрнийгээ яасан бэ танай сум яаж хувиарилсан бэ тэр талаар.
Оюунсүрэн -
Тэр дундын өмчийг бол ёстой яаж хувиаралсанг гэхлээр зэрэг зарим нэгийг нь бол юу яасан ш дээ. Тэр юунд нь оруулсан юм болоо доо. Мөнгөн хэлбэрт шилжүүлсэн болоод мал энэ тэрт шингээчихсэн юм уу тэр одоо яаж ямар ч байсан бид нарыхыг юу яасан юм .Гарч байгаа улсуудад дундын өмч гээд нэг тийм акталчихсан машин тракторууд өгсөнийг би өөрөө аягүй сайн мэддэг юм. Бусад хэлбэрийг нь болохоор санхүү манхүү дээр байгаагүй тэгээд батлагдаад гарчихсан нарийн ширийн юмыг мэддэггүй юм. Ямар ч байсан тэр томчуудын халаас руу орсон байлгүй дээ. Ямар нэгэн хэлбэрээр хувьцаат компаний хэлбэрээр байж байгаад сүүлдээ авчихсан байх тиймээ.
Алтанхүү -
Компани гэж байгаагүй юм. Компани нь нэг жил гаруй ч явдаг юм уу хоёр жил ч болдог юм уу ер нь хийсэн бүтээсэн юмаар ер нь ховор л доо. Тэгээд л түрүүчээс нь зарлаж эвдэж арилгасаар арилгасаар байхгүй болчихлоо доо ер нь гээд тэр нь нэг тийм юм болчихлоо доо гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Манай мундаг мундаг байгууллага ч байлаа том цахилгаан өртөө байлаа том далан тав тракторын засварын газар гэж байсан тэгээд одоо нэг хэдэн тариачид одоо ер нь тэгээд гаръя гэсэн тэгээд гараагүй болохоос одоо энэ тариа нь дээр байсан тракторын жолооч гээд тэгээд тариа комбан момбан яана гээд ингээд одоо олон хүнтэй нөгөө нэг бүх юм аа хийгээд одоо тэнд энд тийм компани одоо тэгээд хөөрхий амьтан өөрсдөдөө тэр үед бас малтай аав ээж нь малтай л тийм нэг улсууд байгаад байдаг байсан. Тэрийг нь нэг жаахан ашиггүй л үрчихсэн юм шиг байгаа юм. Манайх чинь одоо 93 онд нүүгээд 96 96 онд наашилж ирлүү хөдөө гарчихсан ийшээгээ нутаглаж байгаад тэгээд түрүүч нь ачигдаж л ирсэн юм даа. Одоо тэгээд дээгүүрээ хаашаа ч яадаг юм тариагаа ургахгүй барихгүй гээд дор хаяж тэгээд хаваагаад л одоо доогуураа яадаг болох болоод л тэгээд л компани парга нягтлан мягтлан тэд нар л одоо үлдсэн байх.
Оюунсүрэн -
Зарим үлдсэн нь захиргаа руу явсан байх шилжүүлсэн юм шиг байгаа юм. Тэр захиргаанд нь ирчихээд тэгээд яагаад тэр хооронд тэр томчууд эрх мэдэлтэй хүмүүс нь л идсэн юм шиг байгаа юм.Түүнээс бол тэр үл хөдлөх хөрөнгө мөрөнгө нь тиймэрхүү юмнууд нь үндсэн хөрөнгө мөрөнгөнүүд нь дундуураа ороод тэгээд явчихсан байгаа юм.
Отгонбаяр -
Тэрнийг ер нь.
Оюунсүрэн -
Мал л гол нь хувьчлагдсан болохоос бусад юм бол бараг малчин хүнд ирээгүй дээ.
Отгонбаяр -
Тэрнийг ер нь яачихуу ийчихүү энийг чинь бид нар бас мэдэлцэх ёстой энэ чинь бид нарын дундын өмч гэж явсан хүн тохиолдол бий юу.
Алтанхүү -
Бид нар чинь нэг клуб хувааж авсан. Үлгэрийн тийм одоо бөөн л одоо хэрүүл зодоон болж юм болж болж болж энэ клубны нэг клуб байсан юм. Зарим нь их муу юм одоо бараг хариугуй баригдсан дотор нь хүн суугаад дараад алчих шахуу ч юм яригдаад тэгээд одоо тэрүүгээр нь далимдуулаад одоо эд нарт хуваагаад өгчих гэсэн юм байгаа биз. Тэгээд нэг арав арван палк дээврээс нь нэг 6,7 хавтгай төмөрч л байсан юм.
Отгонбаяр -
Өө нураагаад уу.
Алтанхүү -
Тийм нураагаад л тал тал тийш нь чирээд л байсан тэгээд ч залуу хүн байсан болохоор энэ цусаар ч яахав дээ одоо бараг л хөрөөдөж түлэх байх гэтэл зарим нь ч нийлүүлж байгаад нэг нь барихуу энэ тэр гээд л одоо тэгж нааш цааш нь болгоод л нэг тийм клуб задалсан юм байгаа юм шүү. Тэр нь тэгээд задлаад тэрүүхэндээ үлдсэн юм шиг байгаа юм. Нураад л задалсан л юм даг.
Оюунсүрэн -
Бүр одоо тэгээд сүүлд юу яасан юм шиг байгаа юм. Ламжав улаантолгойн улаан буланг хувьдаа нурааж авсан гэж л.
Отгонбаяр -
Иргэн Ламжав юу?
Оюунсүрэн -
Тийм тийм иргэн Ламжав.
Ламжав -
Одоо энэ сум нь дээр тэр намайг бага сургуульд ороход ерөөсөө улаан булан байхгүй байсан. Тэгээд яахуу тэр улаанбуланг гарсан улсууд тэр улаанбуланг муу бараанклагдах болсон гэдэг юм уу тэрнийг задалж хувьчилсан. Хувьчилж тэр буулгаад тэгээд дотор талын паниар маниар их байсан гэсэн. Паниар шал.
Ээж нь -
Паниар шал хоёр нь гайгүй байсан. Тэрнийг нь болохоор нэгдлийн ерөнхий нягтлан дарга хоёр авсан байсан.
Ламжав -
Тэгээд нөгөө дэх дүнзэн моднууд байш дээ тэднийг ингээд малчдад хувьчилж байгаа гээд тараагаад өгөхгүй юу.
Отгонбаяр -
Тэгээд тэр муу жижиг.
Ламжав -
Тэгээд байш дээ хараа тэгээд яасан одоо бол тэнд суурь нь бий юу намайг ирэхэд байдаг л байсан.
Оюунсүрэн -
Суурь нь бий.
Ламжав -
Одоо ч гэсэн очиж суурийг нь харж болно.
Оюунсүрэн -
Хагас нь байгаа.
Өвгөн -
Тийм тэгээд энэ манай Пүлээ гээд энэ хойно явж байдаг аймар овсгоотой нөгөө тарсан юунууд байш дээ хүнд яасан шургаагнууд байш дээ тэрнийг нь худалдаж аваад дүнзүүдийн худалдаж аваад Угалзын тэнд хувьдаа байшин барьсан байгаа. Тэрний зургийг өнөөдөр харахуу. Байж байгаа.
Отгонбаяр -
Өө за.
Ламжав -
Үгүй ээ яахав дээ бас ингээд нэг нөхөр нөгөө 65-р тойрог дээр Ганди бид хоёр чинь 96 оноос сонгогдон өрсөлдөхгүй юу.
Отгонбаяр -
3-р хорооллоос тэ.
Өвгөн -
Тийм.
Отгонбаяр -
Тийм.
Ламжав -
Тэгсэн Ганди сонин гаргасан байхгүй юу. Тэгсэн Ламжав улаантолгойн сангийн аж ахуйн тийм байшинг хувьдаа хувьчилж авсан гэсэн сонин биччихсэн байсан юм тэгээд тэр нь одоо юу юм тэр нь тийм гүтгэлэг байсан байхгүй юу.
Отгонбаяр -
Тэр нь саяын түүхийг тийм болгож байна ш дээ.
Ламжав -
: Тийм би тэр сонингийн аваад хадгалчихсан байсан тэгээд янз бүрийн юм ярьж яагаад ч юм.
Отгонбаяр -
Тэр тараасан банз нь одоо нэгдлийн гишүүдийн тоонд хүрэхгүй биз дээ. Банз шургааг нь.
Ламжав -
Хүрэхгүй Хүний тэр чинь хаашаа байдаг юм тэгээд нэг тэгээд тэрний чинь араас ярихад тэр хэдэн юу дүнзэн модоор яах юм гэхээр Пүлээ ах хөдөлсөн болохгүй юу тэр дүнзнүүдийг чинь би худалдаж авъя гээд худалдаад авахгүй юу мөнгө нь байсан. Тийм болсон одоо тэгээд манай тэр Пүлээгийн тэр юу бол одоо ингээд.
Отгонбаяр -
Байшин.
Ламжав -
Өндөр өвөлжөөний шил дээрээс дурандахаар одоо харагдана. Маргааш уруудаад явахад замд тааралдана. Тэр бол одоо тийм клуб намайг бүр дээр үеийн клуб байхгүй юу.
Отгонбаяр -
Клубт бас нэг хөгжмийн ганц нэг зэмсэг юм хум байсан л байх даа бас үнэтэй байлгүй. Тэр хэний гараар орсон бол.
Ламжав -
: Одоо нэг аяга маяга ч гэдэг юм уу тэ тийм юм бол ойлгомжтой ш дээ. Ер нь бол байдаг л байсан.
Оюунсүрэн -
Ер нь дээр үед зочид буудалд мөнгөн аяга халбага гэж байдаг байсан тэ тэр эд нар одоо ер нь байхгүй ш дээ. Томчууд нь тэгээд бас л нөгөө дарга нягтлангууд нь нэг аваад л явчихдаг юм.
Алтанхүү -
Том том одоо нэг диван орч байдаг л байсан. тэр нэгдлийн жолооч гээд би бас нааш цааш нь чирж голруулаад буулгалцаад л явдаг л байсан тэгээд сүүлд нь хаашаа ч алга болсон юм шатаагаагүй л байсан.
Ээж нь -
Тэрний чинь одоо халбага сэрээ хоёрыг Балжинням ахын.
Алтанхүү -
Мөнгөн иштэй халбага.
Ээж нь -
Жамбалдорж хэн хоёрт байна гэж тэд нар чинь яасан гэж юу яасан байхгүй юу юунд мөнгөн эдлэд хотод аваачиж юунаас нэгдлээс тийш нь аваачиж мөнгөн эдлэлийг нь хурааж тийш нь тушааж байгаа гэж юу яагаад тэгж ярьсан юм гэнэ лээ. Тэгсэн чинь сүүлд нь яасан юм гэсэн чинь Жамбалдорж Балжинням хоёрт байсан тэгээд юугаа тушаахав дээ тэр чинь юу гэж ямар юм аваачих гэж тушаахав дээ. Тэгээд наадулыг нь мангууруулж байгаад өөрсдөдөө нөгөө мөнгөн эдлэлийг нь хувааж авсан байхгүй юу.
Оюунсүрэн -
Тэгээд одоо тэр үед тэр клуб одоо тийм том объект энэ тэрийг ашиглах тийм юу байгаагүй. Зах зээл гэж мэддэггүй байсан ерөөсөө ямар ч юмыг маш их юм одоо үрэн таран хийсэн юм шиг байгаа юм тэ юм мэддэггүй хүмүүсийн гай юм даа тэр чинь одоо эрх чөлөө эдэлж үзээгүй хүмүүс энэ тэр чинь гэнтхэн задрахаараа юмыг тэгж үрэн таран хийдэг арилгадаг устгадаг л юм шиг байгаа юм. Нэг тийм л юм болсон доо тэр үед.
Ээж нь -
Манайх чинь Рашааны тэнд би нэг завод авав сүү авав гээд нэг манайхыг нэг буулгачихаад би нэг завод авахаар нэг очив доо тиймээ Бямбадоржийх нэг буугаад тэгэхэд чинь нэг юуны сүүний машин пластик хоёр тэнд юу яачихаад сүү авах гэж байгаа юм чинь өгөлгүй яахав дээ. Тэгчихээд байж байтал тэгээд нөгөө дөх юунууд чинь тараад унахгүй юу юу компани гэж байлуу тэгээд тэр тараад унасан тэгээд нөгөөдөхийг нь би ч тушаагаагүй тэгээд нэг юм тэгээд байж байсан тэгсэн чинь бэржээнхэн палатка байсан тэгсэн чинь Балжинням ах л яагаад байна чи нөгөө палааткаа яачихсан л гэж байна байж л байгаа тэгсэн чинь чи юу яахгүй бол би тэрийг чинь авдаг юм уу гэж байна. Үгүй ээ танийг авч болдоггүй юмыг би л аваад яахав дээ нэг юу ч билээ юм хийе, та л авч болох юм бол би ч бас тэрийг чинь эзэмшчихэж болох юм байна даа гэж тэр палаткийг арай гэж би авсан юм. Тэр сүүний машиныг болохоор нэг айлын хашаанд аваачаад хийчихсэн, сүүлд нь тэгээд яасан юм, тиймэрхүү тиймэрхүү л юм болсон юм.
Отгонбаяр -
90 онд нөгөө ардчилсан хувьсгал гэж ярьдаг даа Улаанбаатар чинь жагсаал цуглаан болоод сүүлдээ бүр өлсгөлөн зарлаад л их дуулиантай байлаа ш дээ.
Оюунсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Тэр дуулиан танай энэ сумаар яаж ирэв та нар хүмүүс юу ярьж байв тэр талаар яав.
Оюунсүрэн -
Аа тэрэнд чинь хүмүүс их юу яаж байсан юм. Нилээн хэсэг нь л лав их эмзэг хүлээж авч байх шиг л байсан. Манайд ирж тэд нар өлсөөд байгаа юм бол манайд ирж адуу дэллэж, хоол идэж хоол олж идээсэй гэсэн гэж тэгж байгаа хүмүүс чиг л байсан. Тэрийг чинь дэмждэг хүмүүс чиг л милээн байлаа. Бид нар л лав дэмждэг л байсан. Анх нөгөөдөх хэн яагаад л Сосорбарам нөгөө ардчилсан юуны гээд тэ хурал хийгээд ардчилсан холбооны хурал хийгээд.
Отгонбаяр -
Илтгэлийн тавиад тэ.
Оюунсүрэн -
Тийм илтгэл тавиад би одоо нөгөө тэр үед чинь шугамын радио гэж байдаг байлаа ш дээ.
Отгонбаяр -
Тийм.
Оюунсүрэн -
Тэрүүгээр явж байсан юм. Дээр өлгөчихсөн баганадаа өлгөчихдөг байсан юм манайх радиогоо тэгээд тэрнээс сонсоод үгүй ээ ер нь энэ нийгэмд байгаа юмыг ингэж тэгээд энэ яасан гоё хоолоотой яасан сайхан үг хэллэгтэй хүн бэ энийг ингэж их гоё хэлдэг хүн байдагаа үгүй ээ мөн энийг ингэж засчихвал үгүй ээ мөн сайхан болохсон яг энэ хүний хэлж байгаагаар ингээд засчих юм сан энэ тэр гэсэн тийм нэг залуу байсан болохоор их л гоё хөөрүү сэтгэлээр хүлээж авч байлаа. Их гоё л байдаг байсан ш дээ. Тэр одоо ч миний сэтгэлд байдаг юм. Их сайхан хурал болсон одоо их гоё хурал болсон гэж бодогдоод л нөгөө хотод би нэг 4 сард орчихоод бас 90 оны хавар гурав дөрвөн сард 3 сарын сүүлээр 4 сарын эхээр орчихоод явж байсан юм аа тэр чинь одоо нөгөө хэн юу яагаад бас нөгөө ардчилсан холбооны хурал цуглаан юун дээр болоод Сүхбаатрын талбай дээр болоод нэг индэр засчихсан хэн энэ тэр ирж Бат-Үүл Элбэгдорж эд нар ирчихсэн бас нөгөө юу яриад хурал хийгээд. Тэрийг би өөрийн нүдээр харж байсан юм. Тэгээд бас их сонирхож очиж гол нь өөрийн нүдээр очиж харж л байсан юм даа тэр цуглаанд очиж гоё л харагддаг байсан юм даа. Тэгээд анх гарч ирсэнээс нь хойш л бид нар чинь дэмжсэн юм. 89 оны сүүлчээр 12 сард чинь ардчилсан социолист хөдөлгөөн гэж байгуулагдаад Ламжав ах нэг ярилцлага өгчихсөн. Тэр ярилцлага энэ тэрийг уншаад аягүй дэмжээд дотроо их дэмждэг байлаа. Гоё л юм болж байна их сайхан юм хийж байна даа одоо энэ нийгэмд нэг гоё салхи орж ирэх нь дээ гэж бодоод л их уншдаг байлаа их дэмждэг байлаа бид нар чинь. Тэгээд ер нь ч тэгээд манай энд яадаг уу гэхээр зэрэг Ламжав ах нэгэнт тэрэнд оролцсон болохоор манайхан чинь манай эндхийн хүмүүс чинь ах дүүсээр нь тэр үеийн нийгэм гэдэг чинь нөгөө дөх ах дүүсээр нь нөгөө шийтгэдэг байсан. Нийгмээрээ тэр үеийн хүмүүсүүдийн тэр утгаараа бас их бид нар луу чинь өөр хандлагтай болчихсон байсан шүү тэр.
Отгонбаяр -
Ламжавын ах дүүс гээд.
Оюунсүрэн -
Тийм эсрэг хүмүүс л гээд юу яачихсан. Эсрэгүүнүүд гээд анхны сонгууль энэ тэр явахад чинь одоо эсэргүүнийхэн гээд бид нарыг чинь бас тэгдэг л байсан ш дээ. За одоо эд нар бол эсрэгүүн талдаа өгнө гээд. Манайханд чинь одоо тэр сонгууль монгууль явахад сурталчилгаа очдоггүй хувьсгалт намын сурталчилгаа очдоггүй.
Отгонбаяр -
Зориуд аваачиж өгөхгүй хэрэггүй гэж үздэг.
Оюунсүрэн -
Тийм ерөөсөө яагаад ч сэтгэл санаа эвлэхгүй юм байна гэсэн тийм ойлголттой манайханд ирдэггүй юм. Харин ноднин хаврын сонгуулиар хувьсгалт намаас нэг л хүн сурталчилгаа хийж очсон. Манай ангийн нэг охин багш охин сурталчилгаа хийгээд очиж байсан. Манай хүмүүсийн төлөө саналаа өгөөрэй гээд. Түзүнээс бол манайд ерөөсөө тэгж ирдэггүй ш дээ ерөөсөө ямар ч байсан эд нар эргэхгүй нь ээ Ламжавын ах дүү нар гэсэн тийм ойлголттой байдаг ш дээ.
Отгонбаяр -
Танай суманд тэгээд та нараас тэр ардчилсан хөдөлгөөн нам эвслийн салбарыг энд байгуулсан уу байгуулсан уу ер нь дотроо дэмжиж байсан гадагшаагаа ил гаргав уу.
Оюунсүрэн -
Манайхан чинь хамгийн анх Намхай ах энд тэр намыг чинь байгуулсан ш дээ. Намынхаа юуг салбарыг байгуулсан ш дээ. Социал демократ намын салбар байгуулагдаад бид нар чинь гишүүнээр элсээд орчихсон байж байсан. Тэгээд одоо Намхай ахыг нөгөө өөр намын байгуулаад юу яалаа гээд Чанцал эгчийг чинь намынх нь нөхрөө хүмүүжүүлж чадаагүй гээд намын дон хүртээгээд одоо тиймэрхүү энэ тэр тийм намын орлогч дарга байсан.
Отгонбаяр -
Авгай нь сумын намын үүрийн орлогч байсан юм уу.
Оюунсүрэн -
Тийм тэгээд одоо нөхрөө хүмүүжүүлж авч явж чадаагүй гээд авгайг нь хүртэл одоо донгодож байлаа ш дээ. Тэгээд одоо би тэнд үүдэнд нөгөө бичээч хийгээд сууж байх даа энэ тэр бас тиймэрхүү юм энэ тэрийг ойрхон байсан болохоор тийм хов живийг нь харин сайн.
Отгонбаяр -
Сайн сонсдог.
Оюунсүрэн -
Тийм.
Ээж нь -
Салах гэж байгаа юм гэнэ лээ Намхай тэр хоёрыг хоёр намын хүн юм.
Отгонбаяр -
Ёстой Социализмын яг жинхэнэ дүр төрх нь гарч ирж байна хүнийг өмнөөс нь улс төрөөс болж салгах нь байна ш дээ.
Ээж нь -
Тэр чинь ерөөсөө манай энд аягүй их өргөн явагддаг ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд Чанцал эгч чинь чахуу.
Оюунсүрэн -
Чанцал эгч одоо нам дотроо ороод юу гэж хэлдэг байсан юм яаж мэдэх үү. Тэгээд ямар ч байсан хөөрхий их ямар ч байсан их л дарамтлуулдаг л байсан. Гэр орондоо мэдээжийн хэрэг ш дээ ямар тэр улс төрөөр ямар нийлсэн биш өөрсдөдөө сэтгэл нийлээд суусан олон жил болчихсон гэр бүл чинь тийм юмнаас болж янз бүрийн юм болохгүй нь л ойлгомжтой л байсан. Хувьсгалт нам ч их хүчтэй байсан.
Ээж нь -
Энэ жилийн сонгууль боллоо, энэ жил яахав тэгээд намайг бас энд нэг хэсгийн хороон дээр тавьсан юм.
Отгонбаяр -
За.
Ээж нь -
Тийм төвийн хороон дээр манай нэг охин бас хэсгийн хорооны даргаар тэгээд манай хүн ч яахав ер нь энэ талаа дэмждэг болохоор яахав нөгөө ардчиллаас саналаар тавьдаг юм л даа. Тэгээд яахав бидэн чинь яваад миний ажилласан тойрог ялсан. Төв дээр манай охины ажилсан тойрог бас ялсан. Энд манай бэр энэ тэрийн ажилсан тойрог бас ялсан. Тэгээд гурван тойрог энд ялаад гараад ирж байгаа юм. Тэгээд ороод ирсэн чинь хувьсгалт намынхан милээн жаахан тааруухан л байх шиг байсан. Дараагийн мэдээнүүд ороод ирсэн чинь ялагджээ. Тэгсэн чинь харин шивэр авир хийгдээд инээд хүрээд чигтэйхэн байна тэднүүс чигтэйхэн байна.
Отгонбаяр -
За.
Ээж нь -
Ээ дээ хүүхэ эцсийн дүн гараагүй ...тэгээд ялчихлаа хувьсгалт нам ялчихлаа Булганд тэгээд хувьсгалт нам ялчихлаа.
Отгонбаяр -
Танай суманд дүнгээрээ хувьсгалт нам ялсан юм уу.
Ээж нь -
Тэгсэн юм.
Ламжав -
Энэ жилүү.
Отгонбаяр -
Энэ намрынх:
Ээж нь -
Тийм ялсан юм.
Ламжав -
Жаран долоон хүнээр илүү гарсан.
Ээж нь -
Тийм ялсан юм тэгээд юу яаж байтал эцсийн дүн гарсан чинь ардчилсан нам ялчихлаа гээд маргааш өдөр нь болоод орсон чинь тэгээд арван нэгэн цагийн үед ардчилсан намын дарга нэг залуу хүүхэд байдаг юм. Намайг ч яахав машинтай болохоор нь хэрэглэж байгаа юм, тэгээд дуудаад байна, яасан гэсэн чинь одоо нам ялсан өнөөдөр хот мот руу юу яаж байгаа одоо жагсана манайхны нэг арван зургаан машин жагсаж байгаа та жагсана шүү л гэнэ тэгээд яадаг юм тэрэнд нь жагссан л даа манайхан хөгжим мөгжим тавиад туг муг хийсгээд тэгээд нэг жагссана л даа.
Отгонбаяр -
Тээр.
Ээж нь -
Тэгсэн чинь хувьсгалт намын нэг яахав дээ надтай наануу цаануу гээд тоглож бариад тэгээд явдаг нэг хүүхэн байхгүй юу. Тэгсэн чинь маргааш нь бид нар юу яасан чинь юу яаж байсан чинь л юу яагаад хөгжим дуугараад туг болчихсон л яваад байна тэгээд хөгшинөөр нь ардчилсан намаас таныг л нас барчихсан юм байх даа гэж санаад.
Отгонбаяр -
Бүр тэгж хорлонтойгоор хэлж байна шдээ тэ.
Ээж нь -
Тийм тэгэхээр нь би тэгсэн юм чи л ижий аав ах дүүсээ үхчихлээр хөгжим ханинуулж алхаж явах байх нь, чамайг үхэх лээр л, би ч чамайг үхэхийг үзэхгүй байх, хүүхдүүдэд захия даа хөгжим хангинуулж байвал Батаа үхсэн байх гэж бодож байгаарай.
Отгонбаяр -
Хариуг нь ёстой сайн өгсөн байна ш дээ та.
Ээж нь -
Мэдээж ш дээ хөгжим хангинуулаад тэгээд манайхныг чинь яваад байна, гэрэл чийдэн асаагаад байна гээд хувьсгалт намынхнаас юуны намын үрийн дарга аймгийн ардчиллынхаа аймгийн төвийн төв тойрогт жагсаал хийж мэдэгдсэн юм гэнэ лээ. Тэгэхээр цагдаа нар нь нэгдлээс орж гэрэл битгий асаа зам дээр ... бүр болохгүй болохоор нь тэгж байгаа байхгүй юу наадуул чинь.
Отгонбаяр -
Тэгээд ерөөсөө эндээс юу гэж байна гэхээр тэр хүмүүсийн энэ юм ерөөсөө өөрчлөгдөөгүй байна тэ.
Оюунсүрэн -
Өөрчлөгдөөгүй өөрчилөгдөх болоогүй.
Отгонбаяр -
Яагаад.
Оюунсүрэн -
Сонгууль гэдэг юмыг хамгийн үнэнч хүмүүсээр хамгийн дороос зохион байгуулж зөв зохион байгуулахгүй бол намын дарга сумын намын үүр энэ хэсэг дээр байгаа дарга нар хариуцлаггүй юм уу холбиромтгой хүн байх юм бол ерөөсөө энэ сонгууль дээр хамгийн алж байгаа юм ш дээ энэ хөдөөний сонгуулийг бол орон нутгийн сонгуулийг бараг алж байгаа ш дээ. Тэгээд дороосоо тэр сонгуулийн хэсэг хороо дээр ажилж байгаа хүмүүс бол хамгийн үнэнч сайн хүмүүсээ хариуцлагатай хүмүүсээ тавихгүй бол тэгээд ерөөсөө сонгууль бол анхныхаа юунаас л будилуулаад л ингээд дээшээ гараад явчихдаг. Яахав энэ жилийн сонгуулийн дүнгээр бол яахуу хүмүүс нь их идэвхитэй сайн ажилласан юм шиг байгаа юм. Тэгээд хүмүүс овоо ч сайн өгсөн юм шиг байна саналаа. Тэгэхээр энэ би бол ингэж ойлгодог юм. Нэг холбирдог нэг хэсэг байдаг юм дунд нь тал тал тийшээ холбирдог. Тэгээд үнэнч нэг хэсэг байдаг юм байна. За тэгээд холбирдог хүмүүсээ л нэг сайн татаж чадвал нэг болох юм даа энэ сонгууль гэж нэг харж байсан.
Ээж нь -
Тэгээд тэр дээрээсээ их энэ одоо энэ төрийн албан хаагч сонгуульд орж болохгүй гээд байдаг ш дээ тэ. Тэр их сайн болох юм. Тэд нар чинь байхаар дандаа дээрээс загнаад санал тэглээ энгэлээ гэж дандаа загнадаг байхгүй юу. Тийм юм байхгүй адилхан хэсэг эргүү хурга шиг над мэтийн юм ажиллахаар тэгж дарамтлах юм байхгүй тэгэхээрээ наадах чинь яг шудрага түүнээс одоо санал өгөх гээд нэг хүн хүрээд ирж байхад урдаас нь гүйж очоод нэгэн хэл нь хэлээд яаж байгаа юм бэ энэ урдаас нь очиж юм хэлээд байна ингэж хүнтэй санал хураалгах үеэр ирж уулзах ёсгүй ш дээ гэнгүүт юу гээд байгаа юм дуугуй бай гэхээр санал хүн айдаг байхгүй юу.
Оюунсүрэн -
Тэгээд хуучин мафи нь хэвээрээ энэ чинь дандаа албан тушаалтангууд нь юу яадаг хувьсгалт намын хүмүүс байдаг. Тийшээгээ юу яачихсан хөдөө манай суманд л лав бараг хөдөөнийх нь тийм байх л гэж би ойлгоод байдаг юм.
Отгонбаяр -
Тийм.
Оюунсүрэн -
Намаар тэжээлгэчихсэн тэр ээж аав маав биш зүгээр нам тэжээсэн гэж ярьж байгаа ш дээ бараг л одоо зарим нь. Нэг охин юуны хурал болоод ядуурлыг бууруулахын хурал болох гээд хөдөөгийн ядуурлыг бууруулахын хурал болох гээд. Би тэгсэн хөдөө явж таарч байгаад ороод сууж байсан юм. Тэгсэн манай сумын нэг хөгшин байдаг юм. Энэ хойд тал дээр тэр хөгшин байж байна тэгсэн нэг хэдэн хүмүүс байж байна. Тэгээд байж байсан чинь тэр орж ирчихээд муусайн хувьсгалт намынхан юу хийж байсан юм идэж уудаг л байх хагартлаа иддэг байх эд нар гээд хэлээд эхлэхгүй юу тэгсэн чинь зэрэг миний үеийн нэг хүүхэн байсан чинь тэр авгай тэр сууж байна. Ёстой хэний буянд өдий хүрчихээд чи ингэж байгаа юм ёстой хувьсгалт намын буянд чи ёстой хоолтой ундтай явж байж гэж загнаад нөгөө хүнийг чинь. Тэгээд тэр нь дотор дахиад нэг манай ээж шиг нэг ийм хөгшин байгаа юм тэр хоёр нийлээд загначихсан нөгөөдөхийг чинь дугуй болгоод хаячихдаг юм байна. Аягүй хүн дарамтлах юун даа их сайн ш дээ бүр өчүүхэн юунуудаас авахуулаад бүр хүнийг тэр сэтгэл зүйгээр нь дарамталж тэгж орж сурчихсан наадул чинь маш их дайралт хийж сурсан ёстой аюултай улсууд байхгүй юу хувьсгалт намынхан чинь тэгээд одоо харин хүүхэд мүүхэд бага тал нь энэ тэр юм ойлгоод ирвэл яадаг юм байгаа гэхээс биш одоо хуучны улс бол тэрнээс салахгүй. Би одоо хуучнаараа л байж байхаас ёстой урваж шарвахгүй энэ тэр гэсэн улсууд зөндөө л сууж байна. Тэр ардчиллын эрх чөлөөг тэр ойлгосон мэдэрсэн юм байхгүй.
Отгонбаяр -
Тэгээд энэ чинь одоо өөрсдөдөө өмчтэй болчихлоо ямар ч байсан тэнд ороод үгээ хэлдэг болчихлоо тэрнийгээ ч мэдэрч байгаа юм байхгүй тэ.
Оюунсүрэн -
Аа тэр мэдрэхгүй зүгээр өөрийгөө би хэн гэдгийг мэдрээгүй л явна л даа. Хүн байхын утга учрыг ойлгоогүй.
Отгонбаяр -
Ардчиллаас олж авсан үр нөлөө сайн юмнуудыг ерөөсөө мэдэхгүй.
Оюунсүрэн -
Тэр талын юмыг мэдэхгүй үнэндээ бол.
Отгонбаяр -
За за их баярлалаа хоёулаа ингээд эхнийхээ яриаг дуусгая.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.