Oyunsüren


Basic information
Interviewee ID: 990367
Name: Oyunsüren
Parent's name: Nyamaa
Ovog: Arguun
Sex: f
Year of Birth: 1964
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: herder
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
relations between men and women
herding / livestock
travel
work
authority


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Оюунсүрэн хоёулаа хоёр дах яриагаа эхлэе. Тэгээд би чамаас өнөөдар нэг ийм сэдвээр асуумаар санагдаад байна. Таны амьдарлын туршид эмэгтэйчүүдийн тэр аж байдал яаж өөрчлөгдсөн бэ. Ээжий чинь амьдрал чиний амьдрал одоо охидууд хүүхдүүдий чинь амьдрал.

Оюунсүрэн -

Одоо харж байхад бол ээж мээж чинь бас их өөр ш дээ. Урьд нь бол энэ нэгдлийн мэгдэл байхад чинь ийм хөгшчүүд чинь одоо жар гаруй насны жараад насны хөгшчүүд чинь маш их хөдөлмөр хийдэг нөгөө нэг нэгдлийн тэр олон малтай үр хүүхдүүдэд тусалдаг тийм байсан. Байнгын тэнд ингээд юм хийж байдаг. Ер нь малаас салаагүйдээ тэтгэвэрт гарсан хирнээ малаас салаагүй ч хүмүүс байдаг байсан. Маллах хүн байхгүй болохоор. Тэгээд одоо бол ээж бол тийм үгүй ш дээ манай ээж бол одоо бол чөлөөтэй үр хүүхдээрээ дуртай цагтаа орж ирчихээд орж гараад явчихна. Тэтгэврийнхээ хэдийг өөрөө дуртай үедээ зохицуулаад амралт рашаан сувилалд явчихна. Хаана ямар рашаан сувилал байна тэрийг сонирхоод сонгоод явчихна. Одоо бол насны хойд бол тийм л байна. Эмэгтэйчүүд одоо эмэгтэйчүүд бид нарын үеийнхний хувьд ямар уу гэхээр зэрэг чинь юу яадаг юм бас их чөлөөтэй л болчихсон гэж би боддог ш дээ. Сонгууль чөлөөтэй болчихсон. Ямар ч байсан дуртай үедээ юм зум үзнэ. Дуртай үедээ дуртай үг хэлээ хэлнэ дуртай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг тийм болчихсон. Өөрсдөдөө одоо тэгээд сайхан амралт рашаан сувилалд яваад амарчихна. Өнөөдөр нэгдлийн даргаас чөлөө авах юмсан нэг тэгж байж явах юмсан нэг өвчин туссан ч нэг эмнэлэгт явахад дуртай үедээ очино. Тэр үед тэр үед бол тийм юм байгаагүй ш дээ. Нэгдэл мэгдэл гэж байхад чинь. Нэг нэгдлийн хэдэн малтай нөгөөдөхөө харж хариулна хүн бүл байхгүй гээд сууж л байдаг. Тэгээд нэг хэдэн цалингынхаа хэдэн төгрөгийг буухыг харна тэр чинь бас болоогүй ээ тиймэрхүү асуудал их л байдаг байсан. Одоо бол ганцхан өөрөөс л шалтгаална. Нийгмийн аж байдал бол одоо эмэгтэй хүн өөрөө хэр сэтгэж чадна өөрөө хэр овсгоотой байна тэр өөрийгөө сайжруулах үр хүүхдээ авч явах энэ тэр т бол одоо эмэгтэй хүний өөрийнх нь ур чадвараас шалтгаалахаар болчихсон ш дээ.

Отгонбаяр -

Одоо өмсөж зүүх гутал хувцас хунар гутал мутал.

Оюунсүрэн -

За өмсөж зүүхийн хувьд бол өөр бологүй яахав энэ чинь тэр үед чинь дэлгүүрт оочирлож байгаад 45ийн гутал авдаг байлаа. Орос дэлгүүрээс явж овсгоотой нэг нь 75ийн гутал авдаг байлаа. За тэгээд нэг 95-ийн 93-ийн торго 92-ийн торго гээд байдаг байсан даа дээр үед тийм торгыг чинь дэлгүүрт оочирлоод ёстой алингаа алдаж байж л авдаг байв даа. Одоо бол ямар л бол ямар хувцасыг сонгоод өөртөө тохируулаад аваад өмсчихөж байна ш дээ чөлөөтэйгээр.

Отгонбаяр -

Бэлэн хувцас байгаагүй тэ тэр үед.

Оюунсүрэн -

Бэлэн хувцас харин ахуй үйлчилгээнд хийдэг байсан. Нэг загварын форм болчихсон тийм л хувцаснууд байдаг байсан ш дээ.

Отгонбаяр -

Тийм л дээ.

Оюунсүрэн -

Тийм нэг даалимбан дээл дөчин хэдэн төгрөгөөр авдаг энэ тэр ягаан бол ягаан хар бол хар тэгээд яг л адилхан тэгээд тийм л хувцас өмсдөг байсан ш дээ.

Отгонбаяр -

Бүгд адилхан.

Оюунсүрэн -

Бүгд адилхан тийм форм шиг л байсан ш дээ. Одоо хүүхдүүд харвал инээд нь л хүрнэ ш дээ.

Отгонбаяр -

Тийм дээ. Ахиад эмэгтэйчүүдийн нөгөө хийж байгаа хөдөлмөр.

Оюунсүрэн -

Хөдөлмөр одоо хөнгөвчлөгдсөн байлгүй яахав тэр чинь би бол харьцангуй хөнгөхөн л гэж боддог ш дээ. Өөрсдөдөө хөдөлмөрөө зохицуулаад гэр орныхныгоо хөдөлмөрийг зөв хувиарилаад ч юм уу эсвэл хүн амьтан аваад туслуулъя гээд мөнгө төгрөгийн эдийн засгийн боломж нь хүрээд л байвал тэр хүн гэр орондоо хүнээр тусламж ажил хийлгээд өөртөө туслуулчихна. Тэр үе тэр дээх нь бол тийм юм байгаагүй ш дээ шал өөр ерөөсөө л өөрсдөдөө л яадаг нэгдлээс хааяа нэг харин туслах төлчин авчирдаг байсан тэр нь нээх сүртэй юм байгаагүй ш дээ. Тэгээд ямар чиг л нөхцөлд тэгээд гадаа байгалийн хатуу ширүүн нөхцөлд ямар ч нөхцөлд л гадаа л ажилж байдаг. Төлөвлөгөө нормтой тэрийгээ биелүүлэхийн тулд байж л байдаг. Гүү саадаг хүн гүүгээ саагаад наранд явж л байдаг. Одоо зун үургаан сарын нэгнээс эхэлж байдаг байлуу даа гүүг чинь одоо зургаан сард л эхлээд арван сард гарч ирдэг байсан юм уу тэгж л байдаг байсан. Тэгэхэд чинь аймар их нар гарна нар гараад тэр наран дотор нэг өдөр ч унагаа тавьж амраагаагүй. Нэг өдөр ч хүн нь амардаггүй өглөө нар тусахад гүүгээ уядаг орой нар жаргахад тавьдаг. Эргээд өглөө нөгөөдөх нь үргэлжилдэг тэр нь нөгөө арван сарын арван тавд хорьд хүртэл ингээд үргэлжилж байдаг. Асар хүнд л байсан ш дээ. Хөдөлмөрийн хууль бол яг тийм юуны хувьд адуутай хүн гэхэд тийм байлаа. Хоньтой хүн гэхэд хонио бүгдийг нь саалийн сааж тушаадаг төлөвлөгөө нормтой төлөвлөгөө норм нь бас шахуу би бол шахуу л байсан юм байна гэж бодож байдаг юм.

Отгонбаяр -

Тийм байх.

Оюунсүрэн -

Тийм үнээтэй хүн гэхэд үнээ нь бас төлөвлөгөө нормтой үнээгээ одоо нөгөө төлөвлөгөөгөөрөө саана ямар ч нар ямар ч бороонд гадаа л байж байна. Өвөл хөлдүү сүү өгнө үнээтэй хүн чинь бас.

Отгонбаяр -

Өө яанаа.

Оюунсүрэн -

Төлөвлөгөө өгчихнө. Тэгээд тэр төлөвлөгөөгөө биелүүлнэ шүү дээ. Тийм л байсан ш дээ. Одоо бол яахав дээ.

Отгонбаяр -

Тэгээд бас олон нялх хүүхэдтэй тэ.

Оюунсүрэн -

Олон нялх хүүхэдтэй тэр чинь нэг айл дөрвөн хүүхэдтэй айл чинь цөөхөн хүүхэдтэй айлын тоонд ордог байсан ш дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Оюунсүрэн -

Дунджаар нэг зургаа долоон хүүхэдтэй айл дундаж нь 6,7 тэгээд дээшээгээ 9,8,9 энэ тэр л байсан байх даа тийм. Тийм ихэвчлэн 8,9 хүүхэдтэй 6,7 хүүхэдтэй л айлууд байдаг байсан байх. Тийм л байдаг байсан.

Отгонбаяр -

Гэхдээ чиний ээжийн амьдрал одоо чиний амьдрал хоёрт бол бас яг тэр хийж байгаа хөдөлмөр амьдарлын байдал бол арай өөр чиний хувьд бол бас тэр үеэс арай дээшилчихсэн байсан хэрэг ш дээ.

Оюунсүрэн -

Тийм.

Отгонбаяр -

Тэр хоёрын харьцуулахад бас ялгаа байгаа.

Оюунсүрэн -

Ялгаа байлгүй яахав. Манай ээж одоо тэр үеийн эмэгтэйчүүд чинь хөдөлмөрлөж хөдөлмөрлж дандаа миний гэх юмгүй байлаа шүү дээ гол нь. Нөгөө нэг цалингаа хэдэн хүүхдүүддээ тараагаад яг л нөгөө нөгөө одооны бас л төсвийн ажилчид яадаг уу тэ цалингаа яаж зохицуулдагуу тэр нь шиг л зохицуулж хүргэж л авна уу гэхээс биш би энийг ингээд чадвал хуримтлал бий болгож чадна ахиухан хийж чадвал чадахгүй бол тэгээд хуримтлалгүй л байна ш дээ. Бид нар бол одоо яахав гэхээр хийсэн болгон бид нарын нөгөө өөрийн өмч юм болохоор дан өөрсдөдөө алдана. Өөрөө зөв зохицуулаад яах юм бол хуримтлал бий болгох асар их боломж бий л дээ. Тэгээд бодоход чинь харьцангуй өөр л болоод явчихаж байх шив дээ.

Отгонбаяр -

Эрэгтэйчүүдийн байдал яаж өөрчилөгдөв.

Оюунсүрэн -

Эрэгтэйчүүд ч гэсэн ялгаа юу байхав энэ чинь нэг гэр бүлийн амьдарлын яг л эмэгтэйчүүд ямар байсан тэр нь шиг л яг л хөдөлмөрлөдөг яг л авч байгаа юм нь адилхан одоо ч гэсэн ингээд өөрчилөгдсөнөөрөө нийгмийхээ юугаар яг адилхан өөрчилөгдчихөөд л явж байгаа.

Отгонбаяр -

Хуучин бүр уламжлалт нэг ийм үзэгдэл байна ш дээ. Эмэгтэй хүн бол одоо эрийн боол гэрийн царц тэ.

Оюунсүрэн -

Тийм.

Отгонбаяр -

Гэдэг юм уу одоо эр муу ч эмийн дээр энэ тэр гэдэг тиймэрхүү.

Оюунсүрэн -

Байгаа.

Отгонбаяр -

Уламжлалт үзэл байна ш дээ. Тэр үзэл ер нь хэр зэрэг их бат бөх байсан бэ. Одоо ер нь өөрчилөгдөж байна уу.

Оюунсүрэн -

Ерөнхийдөө бол манай энүүгээр чинь харин тийм үзэл ч их гайгүй болчихсон байсан гайгүй байсан юм шиг байгаа юм.

Отгонбаяр -

Хуучин социализмын үедүү.

Оюунсүрэн -

Тийм байсан. Гэхдээ бол бас эмэгтэй хүн чинь бас таталт байсан л даа. Эмэгтэй хүн чинь одоо нөхөр мөхөртэй юм хэлчихдэг юм уу нэг жаахан болохгүй талыг нь хэлчихдэг юм уу хурцдуухан энэ тэр эмэгтэй хүн энэ тэр байдаг шүү дээ тэ. Тийм энэ тэр байвал одоо эмэгтэй хүнийг хамаагүй бас даруухан биш байвал одоо бас тухайн үед нь хүмүүс нь муу хэлдэг тэр нийгэм нь хүлээж авдаггүй тийм л үе байсан ш дээ. Одоо бол эмэгтэйчүүд аягүй чөлөөтэй.

Отгонбаяр -

Яг хуучин харьцангуй гайгүй болж байна л даа гэхдээ бас л элдвээр нь хэлж байна шүү тэ.

Оюунсүрэн -

Хэлдэг хүмүүс байдаг л байх л даа. Гэр бүл доторх бол тийм юм байхгүй хүн чинь бас тэрийг тэр болгон олж харахгүй ш дээ.

Отгонбаяр -

Өчигдөр нэг яриа хийж байхад нөгөө хүүгээ хүүхнээ гээд гэр барьж байна ш дээ тусд нь гаргаж байна.

Оюунсүрэн -

Тийм за.

Отгонбаяр -

Тэгээд хүүдээ арай илүү мал охиндоо арай цөөн мал одоо өмч хувааж өгдөг гэж ярьж байна лээ. Тэр ерөөсөө танай энд заншил уу.

Оюунсүрэн -

Заншил тэр ёстой тийм ш дээ нээрээ тэр чинь бас тиймэрхүү юм.

Отгонбаяр -

Тэгээд яагаад тэгж байгаа юм бэ. Адилхан л хүн ш дээ тэ. Тэгээд эмэгтэй болохоороо яагаад тэгвэл дутуу аваад байгаа юм бол.

Оюунсүрэн -

аан тэр хуучин уламжлалт зан үйлийн бас нэг хэлбэр л юм л даа. Эмэгтэй хүн чинь бас нэг дорд үзэгдэж байсны нэг хэлбэр юм байна л даа.

Отгонбаяр -

Тийм байгаа биз.

Оюунсүрэн -

Тийм хаин тэр нь дээр яг нэг бас нээрээ тиймэрхүү ялгаа байдаг шүү. Хүүдээ гэр барьж өгнө.

Отгонбаяр -

Тээр.

Оюунсүрэн -

Тэгээд хүүдээ заавал илүү өмч таслаж өгнө.

Отгонбаяр -

Илүү олон мал таслаж өгдөг ш дээ тэ.

Оюунсүрэн -

Хүүхэн бол бага л бага юм тасдаж өгөөд тэгээд гаргадаг тийм юм байдаг ш дээ нээрээ.

Отгонбаяр -

Социализмын үед чи одоо ингээд нэгдэлд янз бүрийн л ажил хийж байсан тэ. Хүүхдүүд бага байсан тэгээд одоо тэр албаны ажил улсын ажил нэгдлийн ажил ахиад ар гэрийн ажил ахиад хүүхдүүдийн ажлыг яаж нэг юм болгож байваа.

Оюунсүрэн -

Нээрээ тэрийг бодоход.

Отгонбаяр -

Эргээд бодоход хэцүү байгаа юм шүү тэ.

Оюунсүрэн -

Яаж болгож байсан юм бол гэж бодоход бас их хэцүү. Тэр үед чинь ажил хийхийн хажуугаар өглөө оройд чинь нөгөө нэг илүүц нөгөө нэг бас нөгөө.

Отгонбаяр -

Лекц сонсгол.

Оюунсүрэн -

Улс төрийн лекц сонсгол гэж зөндөө байдаг байсан ш дээ.

Отгонбаяр -

Тийм.

Оюунсүрэн -

Тэрийг чинь таслаж болдоггүй тасалвал бас хариуцлага тооцно. Их явдаг байсан ш дээ. Өглөөний ажил цуглахаас 30 минутын өмнө сонсгол хийнэ. Орой 7 цагт 4 дэх өдрийн 7 цагт лекц хийдэг тийм л байлаа.

Отгонбаяр -

Тийм.

Оюунсүрэн -

Тэгээд янз бүрийн хурал цуглаан тасрахгүй. Ямар ч байсан тэгээд хүн өөртөө ирэхэээр тулаад ирэхээр тэрийг болгодог амжуулдаг л байсан хэрэг. Хүн болгон л айл болгон л тэрийгээ амжуулчихсан.

Отгонбаяр -

Хүүхдүүдээ цэцэрлэгт өгдөг байсан уу.

Оюунсүрэн -

Цэцэрлэгт өгч байсан. Цэцэрлэгт яшльд багийн яшльд өгнө арай томхон нь цэцэрлэгт явчихна тэгээд л орой тараад л авна тэгээд нөхөр жолооч болохоор заримдаа энэ хүүхдүүд мүүхдүүд ах дүү нар ойр болохоор бас тэд нар маань энэ тэр аваад явчихдаг тийм л байсан даа.

Отгонбаяр -

Тэр үед одоо яг эмэгтэйчүүдийн талаар энэ тухайн үеийн нам засгаас явуулж байсан бодлого ер нь ямаршуу байсан бэ хүрдэг байсан уу одоо энэ нь сайн гэж бодогдож байсан уу.

Оюунсүрэн -

Тухайн үед чинь одоо эмэгтэйчүүдийн талаар одоо яахав нөгөө нэг хөдөөний малчин эмэгтэйчүүдийн хувьд бол төрөхийн өмнөх мөмнөх тэр тал дээр нь бас юу яадаг л байсан. Харж үздэг л байсан төрөхөөсөө өмнө 14 хоногийн өмнө энэ тэр очиж тэр төрөхийн өмнөхт амардаг. Тийм эрхтэй байсан.

Отгонбаяр -

Өөр юу байсан бэ хө. Хүүхдийн мөнгө байсан байх тэ.

Оюунсүрэн -

Хүүхдийн мөнгө авдаг байсан ш дээ тийм тэгээд нөгөө нэлээн хожуухан энэ тэр чинь бас хоёр жил нэг бас цалинтай чөлөө мөлөө энэ тэр өгдөг болчихсон байсан шүү бас бид нарын үе чинь их гайгүй болчихсон байсан ш дээ тиймээ. Милээн өмнөх нь бол 45 хоноод л яадаг болчихсон байсан ш дээ.

Отгонбаяр -

45 хоноод л хүүхдээ эмнэлэгт өгөөд ажилдаа ордог байсан биз дээ.

Оюунсүрэн -

Тийм тийм байсан тэгээд хүүхдийн өвчлөл ч их байсан байх.

Отгонбаяр -

Эндэж мэндэж.

Оюунсүрэн -

Бид нарын үед чинь их гайгүй болчихсон бид нарын үед чинь бас их азтай тэр чинь чөлөө мөлөө чинь цалинтай цалингүй чөлөө аваад бас хүүхэд мүүхдээ хараад байдаг их сайхан боломж нээгдчихсэн л байсан.

Отгонбаяр -

За яг эмэгтэйчүүд ярьсантайгаа холбоотой хоёулаа нэг гэр бүлийн асуудлаар ярина.

Оюунсүрэн -

За.

Отгонбаяр -

Яг энэ одоо социализмын үед гэр бүлийн амьдрал ер нь ямар байсан бэ яаж өөрчилөгсөн бэ. Гэр бүлийг одоо төрөөс яаж дэмжиж байсан бэ. Одооны ингээд гэр бүлийн байдалтай харьцуулахаар ялгаа их байгаа ш дээ тэ. Гэр бүл болж байгаа байдал нь ч гэсэн эсвэл одоо ингээд ингээд энэ гэр бүл тогтож байгаа гэр бүлийн салалт бол одоо их болсон ш дээ тэ.

Оюунсүрэн -

Тийм тэр үед чинь одоо бас бас авах юм нь энэ хүмүүс чинь бас харьцангуй ёстой гэр бүл их тогтвортой байсан юм байна. Тэгээд нөгөө нэг хүмүүсийн сэтгэхүй гэдэг чинь тэр нөгөө юу өмч нь дээр биш тийм сонирхол ашиг сонирхол нь их гайгүй тэ

Отгонбаяр -

Яг тийм.

Оюунсүрэн -

Ашигийн сонирхол нь их гайгүй бага байсан. Тийм болохоор гэр бүл бол ёстой цэвэр ёстой хайр майр гэдэг дээрээ тийм сайхан юугаараа нийлдэг байсан юм байна ш дээ бид нар тэр үед чинь. Тэрнээс хойш одоо болоод ирэхээрээ яахав гэхээр эдийн засгийн сонирхол нь бүр эдийн сонирхол нь илүү их дийлээд илэрхий дийлээд явчихаар гэр бүл тийм юу болдог юм шиг байгаа юм хэврэг болдог юм болов уу гэж ойлгоод байгаа. Нэгнийгээ судалж таньдаггүй мэддэггүй тиймээ. Тийм хүндлэх мүндлэх юм биш зүгээр л цаад талаасаа бол шал өөр тийшээ тэгээд ер нь ёс суртахууны маш их юунд гажуудал л гэсэн үг л дээ энэ чинь бол тиймээ би л бол тэгж л хараад байдаг юм ерөөсөө ер нь бол баараггүй л хэврэг болчихсон байна лээ. Тэгээд одоо бас одоо чинь эрэгтэй хүүхдүүд нь бас архи их уудаг ч болчихсон юм уу эрэгтэй эмэгтэйгүй ээ тэгээд айл айлаасаа болдог хүн хүүхдээ яаж хүмүүжилсэнээс болдог ч юм уу тийм болчихсон юм байна. Тийм болохоор бас ганцхан эдийн сонирхолоос гадна тэр хүмүүсийн өөрсдөдийнх нь зан ёс суртахууны бас гол бас юун дээр юм байгаад байх шиг доголдол байгаад байгаа юм тэр нь дээр бас их юм байдаг юм шиг байгаа юм.

Отгонбаяр -

Чи бол ардчиллыг бүр анхнаас нь дэмжиж байсан бүр ингээд бүр цаад утга учрыг нь мөн чанарыг нь их сайн ойлгосон хүн байгаа байхгүй юу. Тэгээд ардчилал гарсанаас хойш өөрөөр хэлбэл 90 оноос хойш одоо ингээд хуучин нийгэм задраад их өөр болчихлоо ш дээ тэгэхээр энэ үед энэ хугацаанд нийгэмд одоо гарч ирсэн тийм сөрөг муу зүйлсүүд юу байна. Сайн юмнууд бол их байгаа ш дээ. Бид нар үнэхээр тэрний үр шимийг хүртсэн тэ.

Оюунсүрэн -

Тийм яахав одоо ер нь ямарваа нэг юм чинь эсрэг тэмцлийн нэгдэл тэмцлээс хууль гэдгээр ёстой сайныг дагаж бас саар юм заавал явж байдаг юм байна л даа. Тэгээд одоо архидалт их болсон юм байна гэр бүл салалт их болсон юм байна. Тэгээд ерөөсөө тэр хуучин уламжлал гэдгээ бүр мартчихсан тэрийг их олон жилийн өмнөөс мартсан гэж би бодоод ойлгоод байгаа. Ерөөсөө нөгөө нэг гэр бүлээрээ нэг авч явах юм нь юу гэвэл дээдэлдэг хүндэлдэг тийм ёс суртахуунлаг тийм их сайхан оюунлаг тийм юугаа алдчихсан милээн гээчихсэн юм уу. Их сайхан сайхан юм социализмын үед байсан ч гэсэн гол тэр юмыг нь нөгөө нэг хавчлаганд өртөөд хүмүүс тэр юу аваад явахаасаа уламжлалж авахдаа гол гол юмнуудаа хаячихсан юм байна гэж ойлгоод байдаг юм. Гэр бүлийн хүмүүжил хүүхдийн энэ тархины сургалт тэр нөгөө нэг гэрийн шавь сургалт ч гэж байдаг тэ тэр мэрийг харьцуулахлаар тэр шавь сургалт гэдэг чинь их юу хийчихсэн юм байна л гэж бодоод байгаа юм. Гэрт ойр тэ нийтлэг тэр нөгөө нэг олон дотор орж сурсанаас бас өөр байдаг юм шиг байна. Гэр бүлийнхээ хүмүүжлийг сурч аваад гарчихдаг. Маш их зөв юутай тэгээд олон дотор ороод сурсан хүүхэд цаанаасаа ингээд арав хорин жил арван жил явна гэдэг чинь нэг нэгнийхээ зан чанарыг их дагаж дуурайдаг юм шиг байгаа юм. Нэг ангийн хүүхдүүд их ойролцоо зан чанартай болчихсон байдаг. Тэгээд сайныг нь авдаг ч хүн байдаг л байх жаахан саар талаас нь илүү аваад суралцаад явчихдаг. Өнөөдөр тэр хүүхэд милээн их хүнд тусч хүүхэд байлаа гэхэд хажууд нь арай жаахан тийм өөр тийш нь татдаг буруу зөрүү татдаг хүүхэд байх юм бол тэрний юуг яагаад өөрийнх нь сайн чанар нь гээгдээд энэ тэр явчихсан. Тэгээд танхимын юугаар бол их олноороо бөөнөөрөө болохоор хүн муу талруугаа бас их суралцдаг хүүхэд яг нөгөө юмыг ялгаж дүгнэж цэгнэхгүй болохоор зэрэг тэр энэ тэр нь их уруу татдаг юм шиг боловуу л гэж бодоод байдаг юм. Тэгээд одоо энэ хөдөөний энэ сургууль сургалт эд нар гээд байдаг юм. Сургалтын хувьд бол миний хувьд бол багш нар энэ тэр бол одоо маш сайн байх шаардлагатай юм байна л гэж ойлгодог юм.

Отгонбаяр -

Яг үнэн.

Оюунсүрэн -

Хөдөөний сургалт бол маш их хоцрогддог ш дээ.

Отгонбаяр -

Хаа сайгүй ш дээ.

Оюунсүрэн -

Хоцрогдол ихтэй. Тэгээд тэр дотор чинь ялгаа гардаг. Яагаад гэвэл ялгаа ялгавар одоо одоо бод ерөөсөө л өнгө мөнгө хоёроор нь ялгавралдаг хүүхдүүдийг. Ялгавралаад унахаар хүүхдүүд чинь сэтгэхүй нь өөр болоод хүнд гомддог гомдохоороо гадагшилдаг юм байна гэж би ойлгодог. Тийм болохоор тэр танхимын сургалт гэдэг бол ерөөсөө их буруу юм байна л гэж боддог юм. Гол нь одоо энэ сайн багш нар үнэхээр сэтгэлтэй багш нар тэр айлуудаар явуулаад тэр хүүхдийг одоо сургадаг юм уу яадаг юм. Хэсэг хэсэг бүлгээр нь аваачаад сайхан сургадаг юм уу тэгвэл зүгээр ч юм уу гэж сандаг юм. Бүр бага ангийн хүүхдүүдийг бол одоо хөөрхий амьтан гэрээс одоо 6 настай хүүхэд одоо энэ сумын төв дээр сурна гэдэг чинь аягүй л том алдаа дутагдал юм л гэж би хараад байгаа юм.

Отгонбаяр -

Тийм юм байна малчины хүүхэд.

Оюунсүрэн -

Дарамт ихтэй би бол дарамт гэж үзэж байгаа.

Отгонбаяр -

Тийм ш дээ дарамт.

Оюунсүрэн -

Малчиных байтугай зүгээр сумын төвийн төв суурин газрын хүүхэд ч гэсэн хэцүү ш дээ. Тэр нөгөө эрх дураараа нэг ингээд аав ээжийнхээ өвөр дээр ойрхон инээж хөрөөд чөлөөтэй юм хийдэг байсан хүүхэд чинь бүх юм нь хязгаарлагдаж ирж байгаа ш дээ. Хэдий чөлөөтэй өөр боллоо гэдэг яриад байв чиг яг амьдрал дээр бол тэр чинь хязгаарлагдчихаж байгаа юм чинь. Бие засах гэсэн ч дураараа бие засаж чадахаа байж байгаа юм чинь.

Отгонбаяр -

Намар 9 сарын 1-нд нөгөө 6 настай хүүхдүүд хичээлд орсоныг нөгөө зурагтаар гаргахгүй юу Тэгсэн чинь нэг хүүхэд ээжийгээ санаж байна гээд уйлсан ш дээ нээрээ тийм юм байна чамайг ярихаар тэгж санагдлаа.

Оюунсүрэн -

Тийм яг ерөөсөө тийм бөөн тийм танхимын энэ тэр юм чинь нэг талдаа дарамттай байдаг байхгүй юу. Тэгээд жаахан доройхон бүрэгдүүхэн хөдөөнөөс ирсэн хүүхдийг чинь төв газрынх нь жаахан дарамтлаад хүүхдүүд чинь мэдэгдэхгүй ш дээ. Бид нар тэрийг дан хардаг биш багш нар дан хардаг биш харсан ч тэгээд нөгөө олон хүүхэдтэйгээ ажилчихсан багш тэр болгонтой хөөцөлдөхгүй ядаргаатай санагдаж орхичиж байгаа юм чинь. Тэгээд тэнд чинь дарангуйлал нөгөө хүүхдийн эрх зөрчигдөөд эхэлж байна гэж би хараад байдаг юм.

Отгонбаяр -

Эрэгтэй эмэгтэй хүүхдүүдэд ер нь тэр нийгмийн зүгээс ирж байгаа боломж бололцооны ялгаа байгаа биз.

Оюунсүрэн -

Байдаг л байх даа одоо.

Отгонбаяр -

Бүсгүй хүн богино жолоотой гэдэг үг л хэлэх гээд байна л даа би. Манай нийгэмд тэр тусмаа.

Оюунсүрэн -

Эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхэд нийгмийн боломжуу нийгмийн боломж ч одоо одоо ч харин гайгүй л байдаг юм шиг байна ш дээ. Сурах мурах боломж бол эмэгтэй хүүхэд нь арай харьцангуй санагддаг юм бишүү хөдөнийхөн бол дан ялангуяа эмэгтэйд. Эрэгтэй хүүхэд бол жаахан юм сурахгүй хоцроод ирвэл тэгээд мал дээр л явж байх юм байна ш дээ.

Отгонбаяр -

Охидуудыгаа яагаад сургуульд явуулаад байна илүү тэгж сургаад байна. Ямар бодлоос тэгж хэлээд байна.

Оюунсүрэн -

Ер нь тэгээд би өөрийнхөө бодлоор хэлэхэд би л дандаа охидуудтай юм чинь ямар ч байсан эмэгтэй хүүхэд боловсролтой байх шаардлагатай өөрийгөө аваад явах шаардлагатай юм байна. Боловсрол гэдэг чинь ерөөсөө хүний нөгөө нийгэмд үүсэх ролийг их өндөр болгож өгдөг чухал ш дээ. Тэгэхээр зэрэг эмэгтэй хүн боловсролтой эмэгтэй хүн өрх гэр дотор өрхий тэргүүнээр овоглодог ч гэсэн өрх гэр дотор их үүрэг гүйцэтгэдэг учираас тэр эмэгтэй хүн бол боловсролтой байх шаардлагатай л юм байна. Эрэгтэй хүүхдээ хүмүүс яагаад тэгдэг юм гэхээр хатуу хүтүү ажилтай яадаг юм болов уу зарах гээд байдаг юм болов уу би ч дан охидуудтай болохоор охидуудаа л гол нь боловсрол эзэмшүүлнэ л гэж өөрөө л боддог болохоос биш яг яагаад эрэгтэй хүүхдийг хүн сургуульд явуулдаггүй юм бол гэж ерөөсөө бодож үзээгүй юм байна шүү. Сонин юм байна тэр чинь харин.

Отгонбаяр -

Юу танай нутагт одоо энэ малчин айлуудын залгамж залуу үеийн малчид яаж гарч ирж байна ер нь энэнд хэр зэрэг ирээдүй байна. Залуу үеийн малчид байхгүй бол тэгээд л дуусна ш дээ тэ.

Оюунсүрэн -

Тийм энэ чинь одоо хөдөө гарсан хүүхдүүд нь л голчлон одоо юу яаж байгаа юм даа мал таслаж өгөөд тэрийгээ маллаад аав ээжийнхээ дэргэд байгаа тэгээд хөдөөний айл болоод л амьдраад явах юм байна ш дээ хараад байхад. Аав ээж нь дэргэдээ өмч хөрөнгийн тасдаад өгчихдөг тэгээд мал маллаад.

Отгонбаяр -

Одоо та хоёр бол яахав одоо залуу байна л даа тэгээд болж байна 4 охинтой 4 охин дөрвүүлээ сургууль соёлын мөр хөөгөөд хотхүрээ яваад өгнө тэгээд мал хуйгаа яахав.

Оюунсүрэн -

За одоо мал хуйгаа тэгээд өөрсдөдийнхөө хүчин чадалд тохируулаад ямар нэгэн юм болгож л яандаа дандаа энэ чигээрээ одоо мал маллачихаад хоёулаа байгаад байна гэж байхгүй ш дээ. Одоо өөрөө хөдөлмөрийн чадвар буурахаас наана одоо зохих хэмжээгээрээ одоо хойш нь хийж нөөцлөнө ш дээ.

Отгонбаяр -

Харин тийм.

Оюунсүрэн -

Мөнгө л болгон л доо одоо өөр яахав мөнгө зөнгө капитал л болгон доо.

Отгонбаяр -

Тэгэхээр ийм малчид бол олон бий ш дээ тэ.

Оюунсүрэн -

Байж л байгаа байх даа айл болгоноор орж үзэл бодлыг нь асуух биш ямар ч байсан дотроо энэ хэдийгээ нэг юм болгочихоод тэгээд нэг бие амар суух юм сан гэсэн юм байж л байгаа байх.

Отгонбаяр -

Ер нь одоо малчин хийхэд хэцүү хөдөлмөр биз. Сумын төвд нөгөө албан хаагч хийж байснаас хэцүү байх тэ.

Оюунсүрэн -

Хэцүү ш дээ албан хаагч бол яахав ажлын таван цагтаа амрах үедээ амарчихна тогтмол цалинтай тогтмол цалингаа бас төлөвлөөд төсөвлөөд зарцуулчихаж болж байна. Малчин хүн чинь ерөөсөө амралт байдаггүй. Өглөө босоод л үдэш болтол нөгөө хийдэг юм аа хийж л байдаг. Өөрөө л гол нь сонголтоо зөв сонгож аятайхан газар очиж буухгүй бол тэгээд байнгын амралтгүй ерөөсөө ингээд моринд яваад аа төв бид нар болохоор бас нэг юу юу юм гэхээр малчин хүний бас нэг хэцүү юм юу гэхээр энэ юу чинь хэцүү ш дээ. Малын чинь юу нөгөө төсөвлөөд би одоо энэ жил нэг хэдэн төгрөгний юм борлуулчихна хэдэн мал байгаа гээд бодноо доо. Тэгээд бодоход л одоо энэ жил ч одоо малын үнэ харьцангуй ингээд нэвт нэвт унаад явчихаж байгаа юм чинь. Бүр их доошоо бас их өндөр уналт орж ирж байгаа юм. Тийм болохоор одоо ямар ч байсан нэг ханш тогтворжихийг хараад л ингээд сууж байна. Бид нар чинь орлого одоо энэ жилийн хувьд маш бага байгаа ш дээ. Нэг өр зээл хийчихгүй шиг тэвчээд аргалаад ойр зуурынхаа янз бүрийн бүтээгдэхүүнийг мөнгө төгрөг болгох гээд тийм бодолтой л болгодог юм даа ер нь тэгээд гүүгээ бариад айраг таргийг жаахан жоохноор нь борлуулаад одоо тэгээд л байж байна ш дээ.

Отгонбаяр -

Социализмын үед хүмүүсийн тэр ажилд хандах хандлага яаж өөрчилөгдөж байсан бэ. Хүмүүс ажилдаа ямар яаж ханддаг байсан бэ. Ажилдаа яаж ордог байсан одоо жишээлбэл чи анх одоо нэгдлийн бичээч болсон ш дээ тэ.

Оюунсүрэн -

Тийм.

Отгонбаяр -

Тэнд тэр ажилд яаж орсон.

Оюунсүрэн -

Би тэнд ороход ерөөсөө их сонин тохиолдлоор орсон. Манай аав ээж хоёр нэгдлийн мал туудаг байсан юм. Тууврын мал авч явах гээд гэрээ хийдэг байхгүй юу тэд нар чинь одоо нэг хичнээн тн мах аваад хэдэн хэл мах гаргана барина хэдэн сар тууварлана энэ тэр гэсэн тэгээд тэр гэрээг хийх гэсэн чинь гэрээгээ явах болох гээд байдаг гэрээгээ хийгээгүй байдаг би дөнгөж төрчихөөд нэг хоёр дах охиноо гаргачихаад гуравхан сартай хүүхэд байсан. Тэгээд нэгдлийн нягтлан дээр яваад очсон чинь бичээч байхгүй гэдэг байхгүй юу. Би тэгээд хэдэн өдөр очсон юм аа. Тэгээд бичээч байхгүй гэсэн үгүй ээ ерөөсөө тэр гэрээгий чинь би бичээдхий гээд.

Отгонбаяр -

За.

Оюунсүрэн -

Би бичгийн машинтай ажиллаж үзээгүй л дээ. Тэр 35 үсэг мэддэг юм чинь. Бичиг үсэг тайлагдчихсан юм чинь тэрийг хийж л таараа ш дээ. 10 төгссөн хүн чинь тэ.

Отгонбаяр -

Тэгэлгүй яадаг юм 10 төгссөн хүн чинь.

Оюунсүрэн -

Тэгээд бичгийн машин дээр ерөөсөө сууя би өөрөө л хийе аав ээждээ энийг л янзлаад өгчихөе гэсэн зорилготой л эхэлж орсон ажилд. Тэгээд очоод тэрийг нь бичээд.

Отгонбаяр -

Бичгийн машин дээр анх суугаад.

Оюунсүрэн -

Тийм анх суугаад хажууд маань нэг бичээч захиргааны бичээч гээд нэг хүүхэн нэг өрөөнд суудаг юм. Тэр хүүхэн нэг одоо энэ цаас яаж.

Отгонбаяр -

Яаж.

Оюунсүрэн -

Заалгаад үсгээ яаж яахыг яагаад тэгээд яахав дээ үсгээ зөв түүж хараад л зохиж нэг ингээд зүгээд хоёр гурван долоовороороо долоовор хуруугаараа л зохиж байгаа юм чинь. Өөр юм бол байхгүй тэгээд л биччихсэн. Биччихсэн чинь тэнд бичээчгүй юм чинь яахав тэгээд тэр чигтээ ажилд оруулаад.

Отгонбаяр -

Өө за за.

Оюунсүрэн -

Тэгээд ажилд орчихсон. Тэгж байгаад бичээч болчихсон.

Отгонбаяр -

Тэгээд эхэлж тоншиж байгаад сүүлдээ энгэчихсэн биз дээ.

Оюунсүрэн -

Өө тоншиж байгаад тэгээд сүүлдээ сурчихдаг юм. Их гайгүй.

Отгонбаяр -

За тэгээд ажилдаа яаж ханддаг байсан бэ хүмүүс.

Оюунсүрэн -

Хүмүүс чинь ажилдаа ер нь их үнэнч болж л их л сайн хийх юмсан гэсэн тийм хандлага бол их байсан ш дээ. Хөдөлмөр хийж байгаа эсэх нь үнэхээр сайн хийдэг байсан сайн зүтгэлтэй байсан. Тэрийг чинь муу хийхээр чинь дон хүртэнэ ш дээ. Тэгээд хийснийхээ юугаар бас урамшуулал их ирдэг байсан. Эсвэл манай юу ч тийм сайн байсан юм уу манай нэгдэл мэгдэл чинь их урамшуулал ирдэг болчихсон. Манай аав ээж хоёр бол насаараа л мал туусан. Маш их хөдөлмөрч маш их шаргуу зүтгэж байсан. Одоо нэг суурь үхэр нэг суурь хонь хэмнэсэн улсын баатар болохоор юм хийлээ. Улсын аварга болчих байх энэ тэр гэсэн юм ярьдаг л байсан. Тэгээд улсын аварга болоод нэг жил малаа хулгай мулгайд алдаад дутуулаад тэгээд тэрнийхээ юугаар тэр нь нөгөө дөх алдагдал болоод гараад явчихдаг тоо нь дутаад жин нь хүрээд явчихдаг л байсан тэр энэ тэр байсан.

Отгонбаяр -

Одоо байш дээ тэ яг чиний ажилд орсон шиг тийм байдлаар хүн одоо нэгдэлд одоо энэ сумын захиргаанд ажилд орох боловуу.

Оюунсүрэн -

Бүр аргадсан ёстой хоолтой мэргэжил энэ тэр нь ёстой ховор байж байгаад тэр хүн санамсаргүй тохиолдлоор яадаг юм гэхээс одоо ажилд ороход хэцүү ш дээ.

Отгонбаяр -

Одоо яаж ажилд орж байна сумын захиргаанд жишээлбэл эсвэл сумын.

Оюунсүрэн -

Сумын захиргаанд чинь одоо төрийн албаны шалгалт өгдөг л юм гэнэ лээ.

Отгонбаяр -

Өө за.

Оюунсүрэн -

Тэгж байж л ордог юм гэсэн. Аймаг маймаг явдаг. Тэгээд одоо төрийн албаны шалгалт өгөөд тэнцвэл ордог. Тэгээд тэнцээд тэрийг хүлээж байтал бас их уддаг. Зохих хэмжээний танил талтай өөрийн гэсэн хүнтэй татаастай байж л ажилд ордог юм шиг байна лээ.

Отгонбаяр -

Яг үнэн тийм л байх.

Оюунсүрэн -

Тийм татаас матаас байхгүй бол хүн тэгээд ажилд орохгүй л юм байна лээ.

Отгонбаяр -

Одоо социализмын үед ажил хийж байхад одоо нэг юу гэдэг юм хойш суудаг нэг худлаа хууран мэхэлчихдэг нэг ажлыг нэг халтуурддаг хүмүүс байна ш дээ тэ.

Оюунсүрэн -

Тийм.

Отгонбаяр -

Тиймэрхүү хүмүүс ер нь хэр зэрэг их байсан бэ байдаг байсануу.

Оюунсүрэн -

Байдаг л байсан байх даа. Тэр болгонтой нь одоо таарч байсан юм уу санаанд орохгүй л байна. Таарч байснаа ёстой мэдэхгүй байна. Тулгамдаад санаанд орохгүй байх шиг, байна. Ер нь бол дандаа үнэнч юм гэж юу байхав тэр чинь нийгэм юм бодохоор дотроо алаг цоохортой хүмүүс байж л байгаа.

Отгонбаяр -

Гэхдээ л ер нь нийтлэг их үнэнч ар гэрээ хаячихаад л зүтгээд байсан юм шиг байгаа юм даа тоохгүй.

Оюунсүрэн -

Тийм нийтлэг бол зүтгэлтэй байсан.

Отгонбаяр -

Их зүтгэлтэй байсан юм шиг байгаа юм. Одоо ч ер нь тэгээд үнэнч ажилдаг хүн их ховор болчихоод байна ш дээ тэ.

Оюунсүрэн -

Тийм ажлыг ер нь тэгээд л хэлбэлдээд л өнгөрөөчихдөг яаж хийгээд л аргалдаг болчихсон юм шиг л санагддаг.

Отгонбаяр -

За тэр үед одоо нэг эрх мэдэлтэй дарга цэрэг дарга улсууд жирийн доод тушаалын ажилтанууд яаж ханддаг байсан бэ. Их хүндэлдэг байсан уу. Одоо жишээлбэл сумдын сумынхан нэгдлийн даргыг намын даргыг.

Оюунсүрэн -

Намын ер нь дарга нараа их хүндэлдэг байсан. Тэр дарга нар мартайгаа зөрж барьдаг хүн ер нь их ховорхон байсан байх. Тохиолдлын журмаар нэг хүн зөрчихөөд агт тууж байсныг би сонссон.

Отгонбаяр -

Яаж байсан юмаа.

Оюунсүрэн -

Тохиолдлын журмаар би нэг сонссон юм.

Отгонбаяр -

Яасан.

Оюунсүрэн -

Дарга маргатайгаа муудалцаад нэгдлийнхээ даргатай муудалцсан юм шиг байгаа юм.

Отгонбаяр -

Юунаас болж муудалцсан юм бол.

Оюунсүрэн -

Тэр одоо юунаас болж муудалцсан юм бол би ч сайн мэдэхгүй байна. Нэг муудалцсан л юм гэнэ лээ. Тэгээд муудалцсан чинь зэрэг агт туулгачихаж л байсан. Тэгээд агт туугаад яваад ирж л байсан. Бодоход тэр жолооч хүн байсан. Машин тэрэг мэрэг нь болохоо байгаад юм хум нэхсэн юм уу ажилд хөөгдөөд хоёулаа энэ тэр санаанд нь таарахгүй тэр хүн хэрэлдсэн юм уу. Тэгээд одоо тэр хүн хувьсгалт намыг аягүй дэмждэг юм. Надтай тааралддаггүй юм.

Отгонбаяр -

Өө за за.

Оюунсүрэн -

Тийм юм яривал би нэг та нэг агт туулгаж үзэх юм сан.

Отгонбаяр -

Одоо.

Оюунсүрэн -

Тийм одоо агт туулгаж үзэх юмсан гэж хэлэх гээд бодоод байдаг юм.

Отгонбаяр -

Тэрнийгээ санах боловуу.

Оюунсүрэн -

Санана л даа тэр.

Отгонбаяр -

Бас хүнээсээ болдог юм шиг байгаа юм аа. Зарим хүмүүс бол тэгж байсныгаа эргээд их тийм юу гэдэг юм цайлганаар дурсдаг тэ.

Оюунсүрэн -

Тийм.

Отгонбаяр -

Өө тэгж л байсан гээд зарим нь болохоор юу гэдэг юм тэр тухайн үеийн сэтгэхүйтэй холбож боддог юм байдаг л юм шиг байгаа юм. Тэр үед одоо дарга нар эрх мэдэлтэй хүмүүс ингээд удирдсан байдлаар одоо жишээлбэл хувцас хунар эдэлж хэрэглэж байгаа зүйл зан харилцаа биеэ авч явж байгаа байдлаараа бусад хүмүүсээс ялгаатай байсануу ялгардаг байсануу.

Оюунсүрэн -

Ялгаатай байлгүй яахав дээ намын дарга л гэхэд чинь одоо дарга нар чинь ер нь тийм цэвэрхэн сайхан хувцаслачихсан энэ тэр явдаг болсон бас үлгэр жишээ болох одоо хүүхдүүд дээр үед энэ дарга болох юмсан хүн болгон л дарга болох гэж тоглодог байсан. Дээр зед чинь бараг тэр чинь бас хувцаслалт нь шал өөр харагддаг байсан анги л харагддаг байсан.

Отгонбаяр -

Суманд ер нь ямар нэгэн гадаад хүмүүс байсануу. Танай суманд.

Оюунсүрэн -

Манай суманд чинь одоо гадаад хүн байгаагүй юм. Дээх нь нэг Өвөрмонгол хүн нутаг заагдаж байсан юм намайг 7-р ангид байхад.

Отгонбаяр -

Өө за тэр Өвөрмонгол хүн тэгэхээр нөгөө Улаанбаатраас ирсэн юм боловуу Урдаас байна уу.

Оюунсүрэн -

одоо хаагуур явж байгаад ирсэн юм байгаа юм мэдэхгүй. Ямар ч байсан залуухан Өвөрмонгол нутаг заагдаад ирчихсэн байсан.

Отгонбаяр -

Тэгээд тэрэнтэй та нар харьцдаг байсан уу.

Оюунсүрэн -

Тэрэнтэй харьцдаг нэг нь харьцдаг л байсан байх. Гэлээ гэхдээ тийм илэн далангуй харьцаж байгаагүй. Ер нь тагнуул юм гэнэлээ гэсэн тийм болгоомжлол лав байдаг байсандаг. Эмэгтэй хүүхдүүд юм чинь тэр чинь эрэгтэй хүн юм чинь бид нар нээх ойртдоггүй. Тэгээд энэ хүн тагнуул юм гэнэ лээ. Тагнуул ирчихээд байгаа гэсэн тийм шуугиан л манай суманд байдаг л байсан. Тэгээд тэр ямар ч байсан 3 жил манай суманд байсан.

Отгонбаяр -

Өө тээр.

Оюунсүрэн -

Тийм тэгээд сүүлд нь Хишиг-Өндөр мөндөрлүү л явсан сураг байсан ш дээ. Хаагуур хаагуур явсан юм тэгээд тэр 3 жил болоод явахыг бодоход нутаг нь сольсон юм байгаа биз.

Отгонбаяр -

Ганцаараа.

Оюунсүрэн -

Тийм ганцаараа.

Отгонбаяр -

Ганц бие.

Оюунсүрэн -

Ганц бие сүүлд нэг авгай аваад ирчихсэн л энэ тэр байгаад байсан ш дээ. Хаанаас юу олж ирсэн байсан юм байгаа. Ямар ч байсан явах газар нь хэмжээтэй байдаг юм гэнэ лээ энэ тэр гэж ярьдаг л байсан.

Отгонбаяр -

Тээр.

Оюунсүрэн -

Тэрийг бид очиж би ямар хүүхэд болохоор очиж харсан биш хүүхдүүдээс л сонссон. Эрэгтэй хүүхдүүд их очдог байсан.

Отгонбаяр -

Одоо чиний чи одоо энэ нутгийн л хүн нутагтаа л төрж өсөөд одоо өдий хүрж байна. Танай нутгийн байгаль цаг агаар их өөрчлөгдөв үү.

Оюунсүрэн -

Цаг агаарын хувьд ч одоо өөрчлөгдөж хуурайшлалт их явагдаж байна л гэж ойлгодог ш дээ ер нь бол. За байгаль гэхэд чинь одоо ой байна ойрхон энийгээ хараад байхад их хатаад л мод бол маш их хатаж байгаа ш дээ. Хуурайшаад хорхойд идэгдээд л байгаа. Тэгээд одоо энэ байгаад ирсэн энэ гол мол чинь одоо бас ховорсоод ус нь ширгээд энэ баруун талын гол гэхэд чинь одоо гүүр эхнээсээ цаанаасаа орж ирсэн тэр хавцлаар тэгээд тэр одоо юу яахаа байчихсан тасарчихсан гэнэ лээ. Орж ирэхээ байчихсан. Дундаа.

Отгонбаяр -

Газар усны нэр өөрчлөгдсөн үү.

Оюунсүрэн -

Газар усны нэр өөрчлөгдсөэн юм байдаг л байх даа. Одоо сүүлд харж байхад нэг өвгөн байсан тэр өвгөний нэрээр л лав энэ хойд дээрх энэ самбартай хөтлийг л лав тэр өвгөний юугаар нэрлэчихсэн хочоор нэрлэчихсэн л байсан. Урьд нь өөр нэртэй л байсан байх тэгээд.

Отгонбаяр -

Ямар хочоор.

Оюунсүрэн -

Зантгар толгой гээд.

Отгонбаяр -

Еэ хөөрхий амьтан.

Оюунсүрэн -

Тэгэхээр тэр өөрчлөгдөж л таараа л даа.

Отгонбаяр -

Хамгийн сүүлд нэг ийм асуулт байна хө Оюунсүрэн чиний амьдралд их тийм гүнзгий нөлөө үзүүлсэн их өөрчлөлт авчирсан ямар нэгэн тийм онцлог үйл явдал юу байна.

Оюунсүрэн -

Одоо миний амьдралд хамгийн гол өөрчлөлт авчирсан юм чинь одоо ардчилал л байна ш дээ. Өөр би юу хэлэх үү.

Отгонбаяр -

Яг үнэн яг үнэн бүх зүйлийг өөрчилсөн.

Оюунсүрэн -

Тийм.

Отгонбаяр -

Ёстой яг үнэндээ тийм. За их баярлалаа хө Оюунсүрэн энэ малчин хүн энэ их цаг завгүй нар саргүй ажилладаг хүн тэгээд цаг заваа гаргаад бидэнд ярилцлага өгсөнд их баярлалаа тэгээд чамд их амжилт хүсье за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.