Baljinnyam


Basic information
Interviewee ID: 990368
Name: Baljinnyam
Parent's name: Ayuur
Ovog: Otgontenger
Sex: f
Year of Birth: 1962
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: kindergarten teacher
Belief: Buddhist
Born in: Aldarhaan sum, Zavhan aimag
Lives in: Erdenet sum (or part of UB), Orhon aimag
Mother's profession: accountant
Father's profession: driver


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
travel
work
family
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

за бид нар Эрдэнэт хотын Булаг гэдэг бригадад ирээд байна. Тэгээд энд Балжинням, цэцэрлэгийн багш Балжиннямтай уулзаж байна. Тэгээд хоёулаа яриагаа эхэлье Балжиннямаа. Эхлээд чи бид нарт өөрийнхөө төрсөн цагаас авахуулаад өнөөг хүртэлх өөрийн хувийн амьдралынхаа түүхийг товч ярьж өгөөч.

Балжинням -

За би 62 онд, 62 онд Завхан аймгийн Отгонтэнгэрийн Яруу гэдэг газар төрсөн. 6,7 нас хүртлээ Аюур гэдэг айлын нэг дэх охин болж төрсөн. Доороо 7-н дүүтэй 8-уулаа. Тэгээд ээж, аав 2 маань намайг 6,7 настай байхад Улаанбаатар хотод нүүж ирсэн байгаа юм.

Отгонбаяр -

6,7 настай гэдэг чинь 70-д оны үед нүүж ирсэн байна тээ?

Балжинням -

тийм. Тэгээд л нүүж ирээд л манайх тэр Толгойт гэдэг газар аав ээж хоёр маань амьдарсан. Аав маань

Отгонбаяр -

Ямар учраас нүүж ирэв хө. Аав, ээж чинь сумандаа юу хийдэг байсан бэ? Сумын төвд байсан уу? малчин айл байсан уу?

Балжинням -

сумын төвд аав маань техникч тээврийн тэрэг л барьдаг байсан юм даа.

Отгонбаяр -

аан сумын жолооч байсан уу?

Балжинням -

тийм. Сумын жолооч. Ээж маань нэг суман дээр нэг конторын цэвэрлэгч юм уу, одоо бодоход нярав мярав тиймэрхүү ажил л хийдэг байсан юм уу даа.

Отгонбаяр -

олдсон ажлаа л хийдэг байсан байх нь.

Балжинням -

тийм. Тэгээд л хүүхдүүдээ том болохоор ер нь хот бараадая. Энэ хүүхдүүд хөдөө газар мал байхгүй төвд юм чинь

Отгонбаяр -

тийм ш дээ.

Балжинням -

тэгээд л Улаанбаатарт орж ирсэн юм даа. Хотод манай ээжийн эгч, ах нь нагац Чойжоо гэдэг хүн байсан. Тэгээд л түүнийгээ бараадаад л манай ээж нүүж ирсэн юм.

Отгонбаяр -

танайх хэдэн хүүхэдтэй айл байсан юм. Аав ээж хоёр чинь.

Балжинням -

8-уулаа шдээ.

Отгонбаяр -

8-уулаа. Тэгээд хотод орж ирэх үеэр бага нь хэдэн настай байв.

Балжинням -

хоёр дүү маань, гурвуулаа л байсан юм шиг байгаа юм. Би айлын том. Тэгэхэд чинь би 6-н настай л байсан. Манай доод талын дүү гуравтай.

Отгонбаяр -

аан за за тэгээд л хотод орж ирээд л

Балжинням -

манайх гурван хүүхэдтэй л байсан

Отгонбаяр -

аан за за. чи тэгээд хотод нүүж орж ирж байсан үеэ санадаг уу? машинаар нүүж орж ирсэн биз дээ.

Балжинням -

тэр үед одоо аав маань жолооч байсан тээврийн тэрэгтэй зил-130 л байсан юм шиг санагдаад л байгаа юм. Зил 130 тэгээд л их л гоё санагдаад л тэр үед чинь Улаанбаатар явна гээд л. Тэр хавийнхаа тэр үед чинь хашаа машаа байхгүй тэр хотод л

Отгонбаяр -

суман дээр л

Балжинням -

тийм. Жижигхэн шиг л ажил хийдэг. Тэгээд л манайх хот явах гэж байгаа гээд л аав маань гэрээ ачаад л тэгээд бид нар хот руу явна гээд л тэгэж л гарч явж байсан юмдаг.

Отгонбаяр -

тэр үед чинь хот руу нүүхэд их хэцүү байсан шдээ тээ? Улаанбаатарын иргэн болно гэдэг бол маш хатуу түүнийг яаж нэг юм туулсан юм бол аав ээж хоёр чинь

Балжинням -

одоо мэдэхгүй, одоо бодоход л аавын ээжийн нагац Чойжоо гээд нэг хүн хотод байдаг байсан юм тэр л татаж авсан шиг байгаа юм, татаж авсан л даа.

Отгонбаяр -

тэр талаар сүүлд мүүлд юм хум сонсож мэдээгүй юу?

Балжинням -

сүүлд одоо хүүхдүүдээ том болохоор төв бараад, суман дээр одоо юу ч байхгүй байна. ажил амьдрал байхгүй юм байна. аав маань нэг жолооч хийдэг. Тэгээд ээж маань юу яадаг тэр үед ямарч ажил хийдэг байсан юм болоо. Жижигхэн сумын нэг, баг магийн нэг нярав мярав тиймэрхүү ажил л хийдэг. Тийм тэгээд л төв бараад л гэж

Отгонбаяр -

за тэгээд хотод орж ирээд хаана суурьшив, аав ээж чинь ямар ажилд оров. чи тэгээд сургуульд орсон байх тээ?

Балжинням -

хотод орж ирээд 8-тай нэг хоёр жил цэцэрлэг, мэцэрлэг гэж яваагүй юм байна аа бид нар. Хөдөө суманд яваагүй, гэртээ хашаан дотроо тоглоод л тэгээд төвд орж ирээд л нэг хоёр жил л манайх тэр Толгойт гэдэг газар байсан юмаа. Толгойт, таван шар. Таван шарын дээшээ хороололд тэнд одоо Баянхошуу мошуу ч юмуу. Толгойтын тэнд л айлууд байдаг байсан юм.Тэнд л олон айлууд хашаан дотроо нүүж орж ирээд л. Тэндээс бид нар аав маань тээврийнхээ тэргийг бариад л зун гараад л намар, намрын тариалан хадлан гээд л явчихна. Хэдэн сараар гэрийн бараа харахгүй явчихна. Ээж маань бид хэдийг хажууд нь тэр нэг гурилын камбинатад ажилд орсон. Тийм. Тэнд нэг гурилын камбинатод ажилд ороод л өглөө гараад л орой ирнэ. Яахав тэгээд л гэртээ хашаан дотроо тоглоод л, дүүгээ нааш нь цааш нь гээд л тэгэж байж байгаад л 78-н онд, өө 78-н онд чинь нээрээ юу яасан юм байна. сургуульд 8-р анги төгссөн.

Отгонбаяр -

Чи 70-н онд сургуульд орсон байхгүй юу.

Балжинням -

тийм 70-н онд сургуульд орсон юм чинь. 70-н онд 1-р ангид Толгойтын 12-р сургуульд

Отгонбаяр -

1-р ангид орж байсан үеэ санадаг уу?

Балжинням -

тэр үед санадаг юм одоо Байгальмаа гээд бүдүүн бор багш байдаг байсан юм. 1-р ангийн багш байдаг байсан юм. 1-р ангийн багш гээд Байгаль гэдэг багш. Нөхөр нь эрхлэгч хийдэг. Тэгээд тэр багшийн гар дээр бид нар ингээд л ээжүүд нь хөтлөөд л 1-р ангид цагаан оросын даавуугаар парчик хийж өгнө. Бор формтой ийм. Тэгээд ингээд үсээ бүр халимаг шиг болгочихсон энэ дээрээ ийм нэг том даавуун ленттэй

Отгонбаяр -

лент зүүнэ.

Балжинням -

цагаан ленттэй. Тэгээд тэр 1-р ангид ороод л Байгалмаа гэдэг багшийн ангид 1-4 хүртэл байсан. тэгээд 12-р сургууль чинь 8-н жилтэй.

Отгонбаяр -

аан тэр үед 12 чинь 8-н жил байсан юмуу? аан

Балжинням -

тийм. Аан 12-р сургууль биш, Толгойтын

Отгонбаяр -

12-р сургууль чинь 10-н жил байсан шдээ.

Балжинням -

Тийм 10-н жил.

Отгонбаяр -

Тавын шарын

Балжинням -

тийм. Түүний урд талын юу билээ 42-р сургууль түүний 8-р анги.

Отгонбаяр -

тэнд 8-н жил төгссөн юм уу?

Балжинням -

тийм. Тэрний 8-н жил төгссөн.

Отгонбаяр -

юу яасан уу хө сургуульд одоо Улаанбаатар хотын захын хорооллын сургуулийн сургалт ямар байсан бэ? Хичээл ном хэр зэрэг хариуцлагатай явагддаг байсан бэ? Багш нарыгаа эргээд санадаг уу?

Балжинням -

одоо энгээд л бодоод байхад тэр үед одоо 1-с 4-р ангид чинь Байгалмаа гэдэг багш ордог байсан. Их л чанга хатуу ингээд л бид нарыг чинь хүрд цээжлүүлнэ, хуулан бичиг бичихэд чинь муухай бичлээ гээд л их л тийм чанга, шаардлага өндөртэй. Орой тарж ирээд л ээж маань хичээл хийлгүүлээд л яг суулгачихна. Тэгээд л өөрөө цээжлүүлээд л, нөгөөдөхийг нь загнаад л тэр үед чинь их л хуулан бичлэг хийлгүүлж, их л юм уншуулдаг л байсан. тийм л байсан л даа.

Отгонбаяр -

Формтой болчихсон байсан үе байна шдээ сургуульд ороход

Балжинням -

тийм бор формтой байсан юм.

Отгонбаяр -

бор формтой парчиктай

Балжинням -

тийм. 4г, 5г гээд л гурвалжин шар утсаар ингэж ханан юугаар ингэж оёоод л

Отгонбаяр -

тийм.

Балжинням -

юугаа биччихсэн. Тэгээд л том том ийм фарчиканд л өөрсдөө дандаа юугаа хийдэг байсан. Тэгээд л захаа гоё гоё ийм тор мор оёож тэр үе чинь оросын парчик, оросын манжаатик байдаггүй. Зүгээр ийм нэг нимгэн торнууд олоод л түүнийгээ цагаан даавуундаа эмжиж оёод л их тийм гоё болгоод л охидууд чинь парчик юу хоёроороо л формныхоо зах хоёроор л их гоёдог байсан шдээ.

Отгонбаяр -

Тийм шүү.

Балжинням -

Тэгээд дунд ангидаа ороод монгол хэл, уран зохиолын Галсан гэдэг багш манай ангийн анги даасан багш байсан. Тэр багш маань бага ангийн багш их ширүүн байсан санагддаг. Их л хичээл хийлгэнэ. Орой ирээд л ээж загнаад л чи түүнийгээ ингэж хийлээ, энийгээ ингэж хийлээ гээд л 4-р анги хүртэл их л ширүүн тэгээд 5,6-р ангид ороод ирсэн чинь хичээл маань гайгүй болоод нөгөө төвлөрөөд, жигдрээд нэг талдаа нэг тийм одоо уран зохиол, монгол хэл, алгебр ч гэдэг юмуу тэгээд нөгөө тэгэж ирж байгаа юм байна. Тэгээд нөгөө тэр үед би нөгөө уран зохиол, дуу хөгжим, биеийн тамир дээр 5,6-р ангиасаа зургаа, мургаагаасаа дуу хөгжим, биеийн тамир мамир дээр их сайн оролцдог. Хөнгөн атлетикийн янз бүрийн гүйлт мүүлт тийм юмандаа аягүй сайн. Тэгээд ингээд л багш нар янз бүрийн юм болонгуут л тэмцээн уралдаан болбол л түүнд л ерөөсөө л хамгийн түрүүнд л ангидаа болбол нэлээд гайгүй. тэгээд бас урлагийн үзлэг мүзлэг болохоор л их дуулна аа. Янз янзын юм их дуулна. Тэгээд л урлаг, уран сайхан биеийн тамирт их сайн. Тэгээд тэр манай ангийн Галсан багш чи энэ биеийн тамир юмуу урлагаараа явбал зүгээр л юм байна даа Балжиннямаа гээд л. Тэгээд л тэр үедээ ангидаа бас дуулчихна. Тэгээд бас сургуульдаа бас дуулаад л өргөмжлөл баярын бичиг мичиг тиймэрхүү юм аваад л тэгэж байсан юм. тэгээд бага нас маань бол гэр хороололд. Тэгээд байж байтал ээж маань 4,5-н дүүтэй болоод л тэгээд өөрөө яахав дөрөвдүгээр анги хүртлээ нэлээд тэгсэн 5, 6-гаасаа эхлээд ерөнхийдөө өөрөө ч томорсон, дүү нар маань ч бас сургууль соёлд ороод л ар араасаа дүү наруудаа бас нааш нь цааш нь хичээл сургуульд нь эгч нь сургуулийг нь хийлгэнэ. Аав чинь ингээд л олон сараар хөдөө явчихаад л нэг ирэхээрээ л намар ингээд л будаа тариа болоод л буугаад ирэхээрээ л 10-д л цөцгий, зөндөө их хонины мах зах тиймэрхүү юм аваад л олон сараар одоо будааны ажилд л явдаг байсан юм байхдаа.

Отгонбаяр -

тийм байхдаа

Балжинням -

5-р баазад манай аав жолооч хийдэг байсан. Тэгээд л зун яваад л намар 11-н сарын үед л бараг өвөл шахуулж л орж ирдэг. Тэр үед л бид нар л нэг их л гоё, гоё гоё юм идэж уугаад л

Отгонбаяр -

ногоо гарчихсан байна

Балжинням -

тийм. Янз янзын ургацын ногоонууд авчирна. Их цөцгий авчирна. Тэгдэг л байсан санагдаж байна. тэр үед 4-н хүүхэдтэй, 5-н хүүхэдтэй бол хүүхдийн мөнгө өгдөг байсан

Отгонбаяр -

тийм

Балжинням -

түүнийг өгөхөөр л бид нар аягүй олуулаа юм чинь. Тэр мөнгийг өгөхөөр л аягүй их баярлана. Тэр мөнгө нэг 750-н төгрөг авдаг байсан юмуу даа.

Отгонбаяр -

Жилдээ нэг удаа юу?

Балжинням -

тийм. Түүнийг авахаар л ээж маань бид нарт гутал, өмд янз бүрийн юмнууд ингээд л авч өгөөд л тэгээд л нөгөө гутлыг нь байн байн одоо бодоход үдээстэй ийм түрүүтэй гутал. Түүнийгээ ингээд л ээж ингээд ээж хүүхдийн мөнгө буухаар надад ч өмд, гутал дүү нарт ч хувцас бүгдээрээ л нэг нэг гоё гоё юмтай. За үүнийгээ бүтэн жил өмсөнө шүү. Ингээд л хайрлаад л арчаад л. Тэгээд л нөгөө хүүхдийн мөнгөөрөө авсан гутлаа гаргаад гоёчихлоо. Тэгээд тэр үед чинь сургуульдаа явахдаа хувцасаа яг сургуулийнхаа хувцасыг яг ингээд юу яагаад тавьчихна. Эвхээд тайлаад, гэртээ ирэхээрээ өөр гэрийнхээ хувцасыг өмсөөд л тэгээд л боорцог моорцог янз бүрийн хийнэ. Тэгэхэд чинь их дэгтэй

Отгонбаяр -

дэглэмтэй байсан юм

Балжинням -

дэгтэй ч байсан юмуу. Ээж л өглөө ажилдаа гэрийн бараа харахгүй орой иргээд л ирнэ. Орой ирэхэд бол бид нар бол хичээлээсээ тарж ирчихээд л дүү нараа

Отгонбаяр -

ар гэрээ авч явж байсан байна шүү. Айлын том охин

Балжинням -

дүү нараа хичээл номыг нь хийлгэнэ. Хажууд нь их л гамбир боорцог хийгээд л гэртээ, тэд нартай хоол ундыг нь нааш нь цааш нь болгоод л орой ээжийг ирэхэд гэрээ цэвэрлэчихсэн хэдүүлээ хийчихсэн. Бага ангидаа байхдаа жоохон биеэ даачихсан. Жоохон 6, 7-р ангид ороод ирсэн чинь л дүү нарынхаа хичээл номыг хийлгээд л, гэрээ цэвэрлээд л тэгээд орой ирэхэд ээжийгээ хоол ундаа бэлдчихсэн л байж байна. тиймэрхүү л байдалтай бага нас маань өнгөрсөн дөө.

Отгонбаяр -

ээж чинь өглөө гараад орой ирдэг байсан уу? ээлжинд гардаг байсан уу?

Балжинням -

Гурилын камбинатад ээлжинд явдаг. Ээлжинд явдаггүй байсан юм байнаа. Нярав хийдэг. өглөө гараад л 8,9-н цагт л орж ирдэг л байсан юм даа. Нярав , нягтлангийн л ажил

Отгонбаяр -

аанхан. Танайх гэрт байдаг байсан уу?

Балжинням -

гэрт

Отгонбаяр -

гэрт амьдардаг байсан уу?

Балжинням -

гэрт. Гурилын камбинатын наад талд. Олон хашааны нэг гэрт л амьдардаг байсан юмдаг.

Отгонбаяр -

тэр үед юм ховор хэцүү байсан даа. Охин хүүхэд жоохон том болж ирээд гоёмоор болно. Улаанбаатар гэхдээ арай өөр байсан байлгүй дээ. Юу өмсдөг байсан бэ хө?формноос өөр

Балжинням -

тэр үед ээж их эрээн даавуугаар плаж хийж өгдөг байсан. одоо бодоод байхад л янз бүрийн л 4.30-н ч билүү эрээн даавуунууд байдаг байсан юм. Өөрөө 6,7-р ангиасаа эхлээд би эрээн даавуугаар ийм нэг цэцгэн даавуугаар палаж хийж өмсөж байсан юм. цулгүй юугаар ийм нэг өмд мөмд их л тийм юм оёож өмсдөг байсан юм. тиймэрхүү юм дүү нартаа ч гэсэн нарны даавуугаар эрээн малгай хийгээд өгчихдөг. Дарвагар ингээд үүгээрээ аягүй их хуниастай, ийм плаж аягүй их өмсдөг байсан юм. даавуугаар л, даавуу тийм юмнууд бэлэн хувцас ер нь их ховор.

Отгонбаяр -

тийм шдээ.

Балжинням -

тэгээд намайг 8-р анги төгсөхийн алдад л хувцас арай гайгүй болсон. Оочирлож аваад л ээж тэр их дэлгүүр энэ тэрээс оочирлож аваад л хувцас авлаа гээд л эрээн тийм нэг пальто, оросын аятайхан аятайхан плажнууд, ботинка энэ тэр тийм юм авчирч

Отгонбаяр -

их дэлгүүрийн оочер чинь одоо жишээлбэл 4-н давхарт гарч байхад шатаар нь ороогоод нэг давхар ороогоод бараг хаалгаар нь гарахаа шахдаг л байсан юм даа.

Балжинням -

хааяа нэг тийм амардаг өдрөө одоо бодоход ээж амардаг өдрөө л юм шиг байгаа юм. цалингаа авахаараа л их дэлгүүрт оочирлоод л халуун сав авлаа гээд л пальто надад ийм шар пальто. Хятадын юм анх орж ирж байсан юмуу? Одоо бодоход тийм. Цэцэгтэй янз бүрийн плажнууд, цамцнууд их авчирна. Хүүхдийн тэр юмнууд тиймэрхүү оочирлож байж л авдаг байсан байх.

Отгонбаяр -

за чи хө тэгээд 8 төгсөөд 12-р сургуульд 10-н жилд очсон уу?

Балжинням -

8-р анги төгсөөд юу яасан. Дарханы полид. Дарханы поли техникомын хүнсний ангид. 8 төгсөөд 9-р ангид ороё гэсэн чинь аав маань айлын том мэргэжил эзэмшье.

Отгонбаяр -

эртхэн

Балжинням -

тийм. Одоо энэ олон дүү нар чинь ар араасаа ингэчинэ. Техником авсан нь дээрээ 9,10-р анги ингэнэ. Техником ав. Тэгээд уул нь оёдолд тэр үед 7,8-р ангидаа тэр үед оёодлын дугуйланд яваад юм оёдог тэгээд л дүү нартаа юм оёно, өөртөө янз янзын эрээн даавуугаар гоё гоё юм хийж өмсөөд л тэгдэг байсан. тэгээд аав оёодлын юунд яв. Оёдол технологийн анги техником. Тэр үед техником их бага ирнэ ээ.

Отгонбаяр -

тийм

Балжинням -

тэгээд дарханы политехнологийн ангид оёдол технологийн ангид техникомын темсэд. Тэгээд техником, темсийн оёдлын ангид тэр үед техник мэргэжил гэж бас байсан юмаа. Аан тэгээд техникомд яв гээд тэгээд дарханд байдаг юм байна аа. Хол юм байна аа гээд л ээж. Яваа хол юм үзэг хол гэрээс хол явж юм үзэж хараг техником өөрт нь хэрэгтэй. Тэгээд Дарханы техникомд 78-н онд 7сарын наадам өнгөрөөд л 7-н сарын 24,25нд л аавыгаа дагуулаад л тэнд очсон. Нэг ийм бор хайр юу аав минь нэг

Отгонбаяр -

авдартай.

Балжинням -

тийм авдар хадаж өгөөд л будаад л. Ягаан ийм хананыхаа, униныхаа будагны үлдэгдэл ийм ягаан будгаар будаж өгөөд л дээр нь нэг ийм цулгай цэнхрээр угалз хийж өгөөд л

Отгонбаяр -

гоёж байгаа юм

Балжинням -

тийм гоёж байгаа юм. угалз хийж өгөөд л тэгээд нэг монгол цоожтой. Тэгээд бас ийм дөрвөн буланд нь ийм гоёчихсон ийм хөнгөн юу билээ одоо энэ цагаан төмрөөр ингээд нэг бөгжлөөд л тэгээд тийм юм хийж өгөөд л тэгээд бас хажууд нь уутан дотор гудас хөнжилөө хийчихсэн.

Отгонбаяр -

шуудайнд хийдэг байсан шдээ.

Балжинням -

тийм шуудайнд хийгээд л. Тэгээд л аавыгаа дагуулаад л тэр үед вагон байсан вагонаар яваад л дархан дээр байсан шөнө буугаад л тэгээд тэндээс шинэ дарханд нь дарханы техником байдаг юм шиг байгаа юм. Шинэ дарханд л одоо вагонаас буугаад л машин суугаад л дарханы политехникомын дотуур байранд очиж байсан юм. Тэгээд тэнд очсон чинь тэнд байрандаа оччихоод маргааш өглөө нь сургууль дээрээ очсон чинь технологийн оёдол технологийн анги энэ жил элсэлт авахгүй ээ. Тэгээд ээж аавууд яагаад ингээд хувиар ингэчихсэн байдаг юм.

Отгонбаяр -

тийм шдээ.

Балжинням -

хувиар өгчихсөн байж байж яахаараа тэгдэг юм. Энэ жилдээ өнжиж байгаа энэ жил өнжижчихөөд дараа жилээс үгүй ээ тэгээд одоо энэ бас нэг хоёр гурван хүүхдүүд байсан юмаа. Технологийн ангид ирсэн юм. тэгсэн чинь энэ жил элсэлт авахгүй, оёдлын анги элсэлт авахгүй. За тэгээд одоо яадаг юм хичээл эрхлэгч хэн гэж байлаа даа. Манай нэг эмчийн нөхөр байсан юмаа. Бямбажав бямбажав бямбажав гэдэг хүн байсан. Тэр хүнтэй маргааш уулз л гээд байна. тэгээд уулзсан чинь ТМС-д оёдол технологийн анги энэ жил элсэлт авахгүй. Нэг жил өнжөнө ингээд тэгээд хүнсний ангид.

Отгонбаяр -

аан тийм зөв

Балжинням -

талх чихрийн ангид. Тэгсэн чинь аав чи тэгвэл техникомд орох юм дулаан цахилгааны анги, дулаан цахилгаан зүгээр юмуу, уул уурхай гэсэн чинь уул уурхай, хүнс техником дарханы техником чинь бүх юунууд байдаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь талх чихэр нь гоё ч юмуу гээд чихэр михэр идэж байхад гоё юм байна гээд тийм юмаа бодоод би хүнсний ангид орно. Талх чихрийн ангид. Тэгээд талх чихрийн ангид. Хөнгөн хөнгөний ангид ноос ноолуур, дулаан цахилгаанд орох юмуу гээд талх чихрийн ангид нь ороё оо ааваа гээд талх чирийн ангид нь ороё одоо бодоход том гоё чихэр идэх нь л гэж бодогдож орсон юм шиг байна. Тэгээд талх хүнсний технологийн талх нарийн боов, гурван жил сурсан. 78-81-н онд. Тэндээ Дархан чинь өөрөө хүнсний үйлдвэр байсан. аягүй хүнсний том үйлдвэртэй. Тэр үйлдвэртэй дадлагаа хийчихнэ. Тэгээд дадлага тэндээ гурван жил хийгээд л. 1-р курсдээ л хийгээд явчихаж байгаа юм. 1-р курстдээ дадлага зун нь хийгээд, 2,3-даа дадлага хийгээд л 78-81он хүртэл дадлага хийгээд л

Отгонбаяр -

Оюутны байранд амьдарч байсан уу?

Балжинням -

дотуур байранд.

Отгонбаяр -

эхлээд очсон доороо гэрээ санаж байвуу? 8 төгсөөд очсон гэдэг чинь

Балжинням -

тийм тэгээд аав хүргэж өгчихөөд л тэгсэн чинь анги байхгүй. Би оёдлын технологид сурна гэж байсан чинь тэр анги нь байхгүй юм чинь тэгээд одоо яахав дээ. Чихэр, бечинь сонирхоод л хүнсний ангид нь ороод л тэгээд орчихоод л бүртгээд тэгээд сангийн аж ахуй явсан бид нар чинь. Ороод хичээл эхлэхийн өмнө хичээл чинь 10 сарын 1 мэгэн гэж эхэлсэн байх шүү.

Отгонбаяр -

хөөх тэгээд яасан эрт аваачсан юм бэ? 7сарын20-д гэдэг чинь тээ?

Балжинням -

тийм. Бүртгүүлээд байраа яах гэж л яасан юм шиг байгаа юм. Тэгээд очиж бүртгүүлж байраа ингэчихээд, тэгээд сангийн аж ахуйд бид нар чинь 8-н сарын дундуур мундуур явсан шиг санагдаад байх юм.

Отгонбаяр -

тийм байх эрт явуулдаг байсан шдээ.

Балжинням -

45 хоног моног явуулсан байх сангийн аж ахуйд. Тэгэхэд анх сангийн аж ахуй чинь баруунхараа гээд байдаг тэнд нэг ийм бухал, өвс мөвөс хаддаг тийм газар л жоохон хүүхэд дандаа 8 төгссөн. Хүнсний анги, уул уурхайн анги, ашиглалтын анги, би болохоороо хотоос ирсэн. Тэр үедээ л хотын хүүхэд байсан.

Отгонбаяр -

тийм шдээ.

Балжинням -

Тэгчихсэн тэгээд одоо энэ Баттулга багш гээд Зо Ба жингийн Баттулга гээд зохиолч байсан.

Отгонбаяр -

зохиолч тийм

Балжинням -

тэр багш чинь бид нарыг Өвөрмонгол гэдэг …

Отгонбаяр -

тийм тийм,

Балжинням -

тэр багш маань тэгэхэд Дарханы поли дотор хүнсний юу, уран зохиолын багш байдаг байсан юм.

Отгонбаяр -

өө тийм.

Балжинням -

тэр багш анх бид нарыг 1-р курс байхад авч тэр юу баруунхарааруу явж байсан юм. 45 хоног бид нар явж байсан юм. Охидууд нь ингээд л өвс бухалдаад… л банди нар нь трактортай тракторын явахаар бүр ийм том нуруулдаад одоо ийм байшин шиг байшин шиг тийм юм болгочихсон. Тэгэхэд тэнд байдаг байсан. Охидууд нь нэг гэрт банди нар нь нэг гэрт багш нар нэг гэртэй 4-н гэртэй.

Отгонбаяр -

нэг гэр нь гал тогоо юу?

Балжинням -

тийм. Нэгэнд нь гал тогоо өөрснөөсөө тогоо шанагаа аваачихсан. Тэгэж 45 хоног тэгсэн.

Отгонбаяр -

гэрээ санасан уу?

Балжинням -

одоо тэр үед гэрээ саналгүй яахав дээ. Хааяа нэг ингээд л юу тэр баруун хараагийн төврүү очдог. Боорцог моорцог яаж авдаг байсан юм. хэдэн төгрөг мөнгөтэй л явсан юм шиг байгаа юм. 10-н төгрөг, 5-н төгрөг, 5-н төгрөгөөр чинь тэр үед зөндөө л их юм авчихдаг байсан юмсан.

Отгонбаяр -

тийм шдээ.

Балжинням -

60-н мөнгөний печень иднэ. 8-н чихэр мэхэр ч билүү дээ. Тиймэрхүү юмнууд л их авч иддэг байж дээ. Сангийн аж ахуйд гэрээ нэг их яах нь санах ч юу байх уу? тэгээд л хүүхдүүдтэй доргиод л ажлаа хийгээд л өглөө гараад л орой ирнэ. өдөр нэг ирж хоолоо идчихээд л орой нь тарж ирчихээд л дуулалдаад л тэгээд л тоглоод л хааяа нэг гэрлүүгээ захиа бичдэг байсан шдээ. тэгээд канвиарт авч захиа бичээд л ердөө хоёр удаа л сангийн аж ахуйд байхад захиа бичиж байсан. ингэж байна, энд ийм байна, сангийн аж ахуйд ийм гоё юм байдаг юм байна, олуулаа ингэж явж байна. тэгээд бичиж л байсан.

Отгонбаяр -

за тэгээд техником төгсөөд хаана хувиарлагдсан бэ?

Балжинням -

техником 88-н онд төгсчихөөд 7-н сарын бид нарыг чинь юу яаж байсан. бид нарыг чинь нөгөө хувиарладаг байсан юм чинь. Хөнгөн хүнсний яаман дээр бид нар очицгоогоод хөнгөн хүнсний яаман дээр зүүнхараагийн спирт бал бурамын нөгөө нэг нарийн боовны цехийн талх нарийн боовны цех зүүн хараад чинь байдаг байсан. Тэнд юугаар очоод тэр үед чинь бид нарыг лаборант чанар шалгагч эд нараар төгсөж байгаа юм чинь. Тэнд л хувиарлагдсан тэр нарийн боовны хянан шалгагч шиг тийм юмаар хувиарлаад л. Тэгээд тэр зүүн хараад чинь очихоос чинь өмнө одоо тэгээд хотод тэгэж хувиар авчихаад тэгээд зүүнхараа гэсэн чинь аав зүүнхараа гэсэн чинь за зүүнхараадаа очиж, тэндээ амьдар амьдар. Тэгээд би нэг дүүгээ дагуулаад зун юу яасан. Манай дүү чинь зун амарчихсан одоо нэг гурав дах эмэгтэй дүүгээ л юм байна. дагуулаад бас л тэр үед чинь хайрцаг майрцаг бас л оюутан байдаг шиг хайрцаг, чамонданаа чирээд л тэнд очсон чинь Дорлигжав гуай гээд Зүүнхараагийн тэр үед спирт бал бурамын дарга байсан юм. тэр өвгөн нэлээд хэдэн хүүхэдтэй, гурав дөрвөн, дөрөв таван хүүхэдтэй, тэгсэн чинь өрөөндөө хүлээж аваад л бид нарыг суулгаад л за одоо энэ та нар энэ үйлдвэрт ингээд ажиллана. Энэ үйлдвэрийн салбар хүнс нь энэ байна. тэгээд нэг ийм гурван өрөө, гурван өрөөнд оруулаад бид нарыг ингээд бараг гурвуулаа, гурав дөрвүүлээ л нэг нэг өрөөнд, тэгээд нэг нэг цагаан орон дээр гудсаа тавиад

Отгонбаяр -

байранд тээ?

Балжинням -

тийм. Зүүнхараагийн орон сууц. Орон сууцанд бид нар чинь яагаад

Отгонбаяр -

орон сууц нь паартай байсан уу?

Балжинням -

паартай. Зүгээр ийм паар байсан. Байр аягүй элбэг тэр үед чинь.

Отгонбаяр -

хөөх. Тэгээд гурван өрөө байрны нэг нэг өрөөнд гурван өөр өөр хүүхэд очиж байгаа юмуу?

Балжинням -

тийм. Гурван хүүхэд очиж байгаа юм. Нэг давхрын гурван өрөө байранд. Тэгээд л өглөө ажилдаа явна ажил нь ойрхон тэнд чинь автобусаар явна гэж байхгүй. тэнд очиод эхлээд нэг хоёр гурван сар лаборант дагалдан хийж байгаа юм. Үүнийг ингэж шалгадаг юм, үүнийг ингэдэг юм, үүнийг чанарыг нь ингэнэ гээд л үгүй ээ бас нөгөө хичээлээ заалгачихсан юм болохоороо яахав дээ. Дадлага дээр ингэж байсан юм чинь. Тэгээд тэнд нэг ээлжинд явна бид нар чинь. Нарийн боов хийдэг байсан юм. Талх хийдэг байсан юм. миний юун дээр чанарын юм байгаагүй юм. хөөлт мөөлтийг нь шинжилгээгээр чанарт яанаа жоохон ийм паар маар муугаас янз бүрийн юм гарч болно. Түүнийг чинь тэгээд л цэргийн анги манги тиймэрхүү нэг хорихын газар мазар таарууханыг нь хавчуулаад л хөөмөлүүдийг нь болохоор нэг, хоёр, гуравдугаар сорт гэдэг шиг л тийм нөгөө зэрэглэлээрээ үйлчилгээний газар, дэлгүүр хоршоогоор бага хэмжээгээр өгч байсан санагдаж байгаа юм. бага багаар тэгэж гаргаад л түүгээр нь тэнд ажиллаж байгаад л тэгээд түүнээс чинь өмнө би бас техникомд байхдаа одоо энэ нөхөртэйгээ танилцсан юм байгаа юм.

Отгонбаяр -

аан за Дарханд

Балжинням -

тийм Дарханд. Манай өвгөн чинь тэр дарханы политехникомын геологийн инженерийн ангид 82онд орсон юм. геологийн инженерийн анги гэж бас нэг гурван жил юмуу дөрвөн жил болж байгаад л нэг элсэлт авч байдаг байсан юм шиг байгаа юм. тэгээд л бас оёдол технологи нь тэгэж элсэллт авдаг байсан юм шиг байгаа юм. тэгээд 82 онд манай өвгөн чинь цэргээс халагдаад геологийн инженерийн ангид ирж байсан юм. тэгээд яахав хоёр гуравдугаар курст байрны зөвлөл бид нар чинь байранд байрны зөвлөлийн дарга хийдэг манай өвгөн чинь цэргээс халагдсан 25,26 хүрсэн байгаа юм чинь. Тэгээд байрны зөвлөлийн дарга хийдэг. тэгээд бид нар хааяа нэг хичээл мэчээл янз бүрийн нөгөө нэг аан нээрээ гуравдугаар курсдээ курсын ажил мажил орос морос дээр нөгөө хүнсний технологийн юмыг орос дээр хамгаална гэсэн чинь Нэргүй ах орос хэл мэддэг. Нэргүй ахаар курсын ажлын юмаа бичүүлэе гээд л нөгөө нэг байрны хүүхдүүд. Тэгээд л Нэргүйг чинь орос хэл мэддэг юм байна гээд орос хэлний тэр курсын ажлаа бичүүлж бид нар курсын ажлаа манай ангийн 6, 7-н хүүхдүүд хамгаалуулж байсан. Хүнсний тийм юу

Отгонбаяр -

за. Нэргүй ах бичээд өгчихсөн.

Балжинням -

тийм тэд нарыг нь бичээд өгчихсөн

Отгонбаяр -

Нэргүй ах ямар, хаана орос хэл сурсан бэ?

Балжинням -

манай өвгөн чинь Булганы энэ Хутаг өндөрийнх

Отгонбаяр -

аан за

Балжинням -

тэгээд 8-аа тэр Хутаг өндөрт яагаад 9,10-р ангиа энэ Булганы төв дээр Булганы төвд арван жил төгсөөд 76-н онд төгссөн юмуу даа. Тэгээд хойно нөгөө нэг цэргийн сургуулийн НАХ-ын сургууль тэр сургуульд сурч байгаад 3-р курсээсээ ирчихсэн юм шиг байгаа юм.

Отгонбаяр -

аан за за

Балжинням -

3-р курсээсээ ирээд 3-н жил бас хойно сургуульд сурсан юм шиг байгаа юм.

Отгонбаяр -

3-н жил бас хойно дээд сургуульд сурсан хүн дээ. Яагаад ирчихсэн юм бол.

Балжинням -

ар гэрийн гачигдлаас л ирсэн юм шиг байгаа юм. тэгэж ирээд тэгээд аан ээж нь бие нь тааруу, ээж нь бие тааруухан хүн байсан тэгээд л ар гэрийн гачигдлаар ирээд тэгээд ирээд удаа ч үгүй ээж нь өнгөрчихсөн юм шиг байна лээ. Тэгээд юу яасан юм байна лээ. Тэгээд хэдэн сарын дараа Ховдын цэрэгт 3 жил цэргийн алба хаагаад тэгээд цэргийн алба хааж ирчихээд тэгээд техникомд

Отгонбаяр -

уул нь хойно цэргийн сургуульд гурван жил болсон хүнийг чинь цэрэгт явуулахгүй байж болоогүй юм байхдаа тээ? Сонин юм тэр үед тээ?

Балжинням -

тэгээд ямар сайндаа гурван жил цэргийн алба гурван жил

Отгонбаяр -

аан тэгээд Нэргүй ахаар курсын ажлаа хийлгэлээ. Тэгээд танилцана ш дээ.

Балжинням -

хийлгээд л тэгээд л манай ангийнхан Нэргүй ах сайн ах шүү. Энэ ёстой нээрээ ийм тийм юм хэлэхгүй юм чинь яахав дээ. Хааяа нэг ийм тийм юм хийлгэнэ. Тэр яахав дээ. Дармал мармалаар юм аягүй их бичнэ. Юм хум бичүүлэх болохоороо Нэргүй ахаа тийм юм бичээд өгөөрэй. Ийм юм бичээд өгөөрэй гээд л эд нар чинь тэгээд л орж гараад л яваад байдаг байсан юм. тэгээд л төгсөх жилээ юм байна даа. Гуравдугаар курс би чинь дөрвөн жил болоод төгссөн юм чинь. Төгсөх жилээ аан би чамтай танилцмаар байна гээд л хөөх та ямар хачин юм ярьдаг юм юу яриад байгаа юм гээд л. чамтай танилцаж чамайг авгайгаа болгож авмаар байна гээд л. Нас нь нэлээд явчихсан. Тэр үед чинь шууд л 25,26 хүрчихсэн юм чинь. Тийм л юм бодохоос. Юу яриад байгаа юм та тийм хачин юм яриад байхдаа яадаг юм. аан чамайг авгайгаа болгож авнаа л гээд л тэгээд л тоглоом шоглоомоор л тэгээд л яриад байдаг байсан юм. тэгээд одоо л танилцсан юм шиг л байгаа юм.

Отгонбаяр -

өө за тэгээд зүүнхараад очсон хойно Нэргүй ах төгсөөгүй байсан биз дээ тэр үед

Балжинням -

төгсөөгүй

Отгонбаяр -

тэгээд Нэргүй ах гээд байгаа шүү

Балжинням -

79 онд ирчихээд 82 онд төгссөн юм чинь. Аан нөгөө 10 төгссөн хүүхдүүдийг чинь тэр үед чинь геологийн инженерийн сургуульд хоёр сурдаг байсан юм шиг байгаа юм. бас орос багштай. Эд нар чинь нөгөө геологийн инженерийн анги. тэгээд би чинь яахав 81-н онд өөрөө төгсөөд ажилтай. Тэндээ ажиллаад тэгээд бид хёр чинь бас жирэмсэн болчихсон. Тэгэхэд чинь би чинь

Отгонбаяр -

оюутан байхдаа юу?

Балжинням -

тийм. Төгсөх курсдээ. Жирэмсэн болоод тэгээд одоо яахав. Жирэмсэн болчихсон тэгээд л гэртээ ирж байгаа юм. тэгээд яахав дээ Нэргүй чинь аав маавтай танилцчихсан юм чинь. Тэгээд зүүнхараад хувиарлагдчихсан. Нэргүй сургуулиа төгсөөгүй байгаа юм чинь. Тэгээд хувиарлагдчихаад дүүгээ дагуулаад тэнд очиж байгаа юм чинь.

Отгонбаяр -

жирэмсэн.

Балжинням -

тийм жирэмсэн. 5,6-н сартай л байсан байх.

Отгонбаяр -

бас овоо л болчихсон байж дээ.

Балжинням -

тийм. Тэгээд очоод би ч яахав аав эд нар чинь дүүтэйгээ ингээд яв. Тэгээд Зүүнхараад чинь ирээд тэгээд байж байтал яахав дээ удаач үгүй тэгээд нөгөө төрөх гээд л. Төрөх гээд л декритээ аваад хэдэн сар ажиллаад л төрнө шдээ. тэгээд гэртээ ирээд л, тэгээд гэртээ ирээд л хүүхдээ гаргаад тэгээд байж байтал нөхөр ч төгслөө.

Отгонбаяр -

аан дараа жил нь

Балжинням -

дараа жил нь төгсчихөж байгаа юм. Тэгээд Нэргүй чинь яахав дээ. Манай өвгөн чинь төгсөөд барилгын зургын инженер техникчээр очсон юм. Улаанбаатарт

Отгонбаяр -

өө за за.

Балжинням -

тийм. Тэгээд би чинь буцаад Зүүнхараа руу эргээд явах юм байхгүй.Манай өвгөн чинь очоод л бид хоёр чинь би ч нялх биетэй юм чинь очиж уулзаад л. Одоо би энэ нөхөр нь юм байна. Энэ хүнийг Улаанбаатар луу шилжүүлж авмаар байна. Би өөрөө сургууль соёл төгсөөд Улаанбаатарт ингээд хувиарлагдаад ирсэн ингээд. Тэгээд Дамдинжав гуай чинь эргүүлээд тэр юуны яаманд тэр бичиг хийж, тэр үед чинь зүгээр бичээд өгчихдөг юмуу яадаг юм. тэгээд нөхөр маань зургийн студидэд 2 жил ажилласан. 82 онд төгсөөд 83,84 онд ажиллаад жил гаран л ажилласан юм байна. тэгээд байж байтал Эрдэнэтэд энэ эгч ах нар нь бүгд Булганых юм чинь Эрдэнэтэд ирээ энэ үйлдвэрт ажил. Хотод чинь одоо бид хоёр чинь байр байшин байхгүй. ээжийнхээ гадаа л гэрт тэгээд яахав тэнд ажиллавал байр байх л байсан байх. Тэгэж байж байгаад л тэгээд бид хоёр чинь 82 оны хэдэн сард юм дээ Эрдэнэтэд нүүж ирсэн юм. нүүж ирэх гэж дээ чемдонуудаа бариад л

Отгонбаяр -

хүүхдээ тэврээд л

Балжинням -

тийм хүүхдээ тэврээд л том охиныгоо тэврээд л тэгээд энэ хороололд одоо энэ нилээ тийшээ манай өвгөний том эгчийнх байдаг юм. тэдний гадаа гэрээ бариад л Нэргүй чинь гэрээ бариад л тэгээд манай ээж аав хоёр ирээд л нэг ойр зуурын авдар сав юм хум авч өгөөд л Нэргүйгийн том эгч одоо өнгөрчихсөн л дөө. Талиийгч тэдний гадаа бид хоёр нэг гэрээ бариад л тэнд айл болоод л тэгээд би хүнсэндээ сургууль төгсөөд юу яачихсан юм чинь энд тэгээд хүнсний үйлдвэрт ажилд орчихож байгаа юм.

Отгонбаяр -

өө за

Балжинням -

Нэргүй болохоор энд ирээд нэг үйлдвэрт уулын үйлдвэрт геологи хайгуулын ангид өрмөний туслахаар тийм юмаар туслахаар 82 онд ороод л тэгээд хоёр, гурван сар хороололд амьдарваа бид хэд. Тэгээд байж байтал битүү гээд байр байдаг байсан юм. Геокийн ажилчдын байр гээд. Тэрний аркад

Отгонбаяр -

өө за

Балжинням -

тэнд нэг битүүгийн юунд байшинд бид хоёр тэр үед чинь залуучууд чинь хоёр өрөө байранд нэгээрээ хоёроороо ордог байсан шдээ. манай өвгөний ажлын газрынхан тэнд нэг тийм байр өгч байна гээд тэгээд тэнд бид хоёр хүүхдээ аваад битүү гэдэг газар нэг жил тэнд амьдарч байгаад 83 онд дараагийн охин гараад тэгэхэд би хүнсний үйлвэрт ажилж байсан. Ээлжинд гардаг байсан. тэгээд өвгөн маань геокод ажиллаад л. Тэгэж байж байгаад 83-н онд хоёр дахь охин маань гараад тэгээд жил гаран текреттэй суусан юмуу үгүй юу тэгээд эргээд хүнснийхээ үйлдвэрт ороод би чинь 86-н онд нөгөө битүүд байдаг битүүгийн тэр байруудыг бүгдийг нь битүүд байгаа тэр битүү гэдэг газар байсан хүнсний үйлдвэрийн аршд одоо яг энэ хэн эгчийн Шар эгчийн яг энэ байр байхгүй юу? Энэ байранд оросууд эхлээд байсан байна лээ. Тэгээд дараа нь оросуудаа геокруу оруулаад монголчуудыг тэнд байлгадаг байсан юм. тийм лагерхуу тийм байр байсан. лагер шиг тийм байранд байж байгаад тэгээд 86-н онд битүүгийн тэр геокэд ажилладаг ажилж байсан тэр ажилчдыг георд руу тэгээд геордод бид нар 3-н 8 гэдэг георд чинь 5-н давхар байшин баригдаж байгаа юм чинь. Тийм байшинд хоёр хүүхтэйгээ бид хэд нүүж ирээд л

Отгонбаяр -

хэдэн өрөө байр авсан.

Балжинням -

1давхарт 3-н өрөө байранд. Тэр үед чинь монголчууд чинь нэг давхар байранд ордог дээшээ ингээд л хоёр гурав, дөрвөн давхарт дандаа орсууд байдаг юм.

Отгонбаяр -

өө тээр

Балжинням -

бид хоёрыг 3-н 8-д байхад нэг давхарууд нь дандаа монголоор дандаа монгол айлууд тэгээд дээд талын давхарууд нь дандаа оросууд оросын мэргэжилтнүүд тийм байр 3-н 8 нь 4-р подизны нэг давхар. 3-н өрөө байранд орж байлаа.

Отгонбаяр -

бөөн баяр

Балжинням -

тийм бөөн баяр. Байшинтай болоод. Тэгээд байж байтал хоёр дах бас жирэмсэн байсан юмаа. 86-н онд

Отгонбаяр -

3-дах хүүхэд

Балжинням -

тийм. 3дахь хүүхдээ гаргаад тэгээд 3-н хүүхэдтэй. Хүнсрүү хүнсний үйлдвэрт. Ээлжинд тэгэж явна гэдэг чинь аягүй хэцүү. Цалин аягүй бага.

Отгонбаяр -

Хүнсний үйлдвэрийн үү?

Балжинням -

авдаг байсан юмуу даа өглөө оройгүй ээлжинд гараад, нэг жоохон баранк маранк гаргалаа гээд уур паар нь багасаад гаргачихвал цалин мөнгөнөөс хасчихна. За тэгээд цалин авахгүй. тэгээд нөгөө хүүхдүүд жоохон ээлжинд явна гэдэг чинь хэцүү. Тэгээд нэг багшийн курс гээд цэцэрлэгийн багшийн курс гээд энд манай Эрдэнэтэд нээгдсэн юм. тэр курсэд нь суугаад тэр курсэд нь суучихаад байж байсан чинь юу яаж байгаа юм. ГОК-ийн нөгөө ажилчидын чинь ар гэрийг нь хүүхдүүдийг нь нэг хүүхдийг нь цэцэрлэгт авна. Авгайг нь ажилгүй бол ажил мажил, цэцэрлэгийн ажил мажилд авна гээд тийм тушаал, захирамж гэх юмуу даа хаашаа юм. тэгээд 86-н онд цэцэрлэгийн курс төгсчихөөд тэгээд цэцэрлэгт туслах багшаар эхлээд. 86-н оны 9-н сард л орсон байх.

Отгонбаяр -

тэгээд одоо 23,24-н жил цэцэрлэгийн багш хийж байна шдээ тээ?

Балжинням -

тийм. Тэгээд нөгөө хүүхдүүдээ дагуулаад л өглөө оройгүй нэгийг нь тэргэнд түрчихээд л хоёрыг нь хөтлөөд л тэрэгнээсээ зүүгдүүлээд л тэгээд л гурван хүүхдээ хөтлөөд ажилдаа очдог. Хүүхдүүдээ анги ангид нь оруулж өгчихөөд л тэгээд л ажлаа хийгээд л

Отгонбаяр -

өөрөө ажлаа хийгээд л орой аваад л

Балжинням -

тийм. Оруулж өгчихөөд л

Отгонбаяр -

гэртээ аваачиж байрандаа цожилчихоод л

Балжинням -

тийм байрандаа цоожилчихоод л тэгээд л явчихдаг.

Отгонбаяр -

нөхөр одоо ажлын ачаалал хэр зэрэг үү? Хэдэн цагаар ажиллах уу?

Балжинням -

нөхөр одоо тэр үед чинь манай өвгөн чинь уулын үйлдвэрт байдаг. Дээр нөгөө гурван юугаар явдаг байжээ. Гурав хоног өглөө, гурав орой гурав хоног 4-н цагаас гээд тийм ачаалалтай явна. Тэгээд л гурван өглөө гарчихаад л орой буугаад л

Отгонбаяр -

өглөө гарахаараа хэдэн өглөө хэдэн цагт гарах уу?

Балжинням -

өглөө эд нар чинь 7. 20, 7.20-д нэг автобусанд суугаад л тэгээд л орой болохоор 5.40 гээд л тардаг юм.

Отгонбаяр -

тэгвэл бас гайгүй байдаг юм байна. эрдэнэтэд нөгөө үйлдвэрт ажил байсан учраас нөхөр цалин гайгүй авч байсан биз

Балжинням -

тийм. Тэр үедээ манай өвгөн чинь одоо хамгийн эхэлж 600 хэд төгрөг 800 хэдэн мянга, 800-н хэдэн төгрөг л авдаг байсан байх. 800-н хэд, 900 хэд

Отгонбаяр -

тэр үеийнхээр бол том цалин шдээ тээ?

Балжинням -

тийм тэр үедээ цалин өндөртэй. Тэр үед чинь орос дэлгүүр байдаг байсан юм дөө. Геокд оруулдаг хүмүүсийг чинь орос дэлгүүрт оруулдаг үнэмлэх

Отгонбаяр -

Промсогтой байсан юмуу?

Балжинням -

тийм. Промсогтой. түүнийгээ бариад, түүнтэй мөртлөө орос дэлгүүрт оочирлоно бид нар.

Отгонбаяр -

өө бас

Балжинням -

тийм. Оочирлож зогсож байгаад л орос дэлгүүрт орно. Тэгээд ороод л мах, тэр юу масло мах эд нарыг чинь л их оочирлож авдаг будаа мудаа оочирлоод янз бүрийн орос дэлгүүрийн тиймэрхүү юмнуудыг

Отгонбаяр -

хувцас хунар бас их хөөрхөн байдаг байсан шдээ.

Балжинням -

тийм хувцасаа тэгээд л хүүхдүүддээ тэгээд л плаж, тэр үеийн плаж, оросын доркоонууд том том бүдүүн бүдүүн нелонон доркоонууд гардаг байсан шдээ. тийм дорко энэ тэр авч өгдөг.

Отгонбаяр -

хааяа Эрдэнэтэд ирэхээр л орос дэлгүүрт нь орох юмсан гээд л оруулдаггүй, промсогтой хүн ордог их л гоё байсан шдээ. ажилчиддаа поромсогтой байсан юм байна тээ? Тэр геокийн биш бусад хүмүүс одоо жишээлбэл хүнсний үйлвэрийнхэн, танай цэцэрлэгийнхэн аан цэцэрлэг чинь Эрдэнэтийнх, геокийнх тээ?

Балжинням -

тийм. Тэр цэцэрлэгт бол тийм юм өгдөггүй байсан. Үйлдвэрийн яахав гол цехийнхээ ажилчиддаа л өгдөг байсан.

Отгонбаяр -

тэгээд тэр бусад орос дэлгүүрийн промсоггүй хүмүүс та нарыг гуйж юм хум авхуулдаг байсан биз дээ.

Балжинням -

өө тэгээд л орохоор тэгнэ шдээ. алив нэг хүүхдийн юм аваад өгөөч, тийм юм аваад өгөөч, ийм юм аваад өгөөч гээд бас тэгдэг л байсан.

Отгонбаяр -

их хэцүү байсан шүү. Нээрээ л тэгдэг байсан тээ?

Балжинням -

би чинь заримдаа нөгөө өвгөнийхөө промсогны зургийг нь хуулчихдаг өөрийнхөө зургийг наачихаад л тэгээд л очоод л орчихно шдээ. өөр хүн оруулахгүй.

Отгонбаяр -

өө за за ганцхан өвгөн чинь л орох ёстой юу?

Балжинням -

тийм манай өвгөн л орно өөр юм байхгүй юм чинь. Тэгээд л өвгөн байхаараа түүнийгээ авч ороод л, янз бүрийн юм аваад л, ер нь нэг хэсэг ордог байсан. юм л бол орос дэлгүүрээс юм авдаг байсан. мах зах ингээд завчаад л, одоо энэ үйлчилгээний төв мөв чинь юм ховор байдаг байсан юм чинь.

Отгонбаяр -

тийм шдээ.

Балжинням -

картын бараа мараанд орчихсон. Тэр үед чинь. 90-н хэдэн онд бол картанд орчихсон. Талх малх

Отгонбаяр -

танай Эрдэнэтийн орос дэлгүүрүүд одоо ч гэсэн ганц нэг байна лээ л дээ. Хамгийн сүүлд хэзээ буув. Хуучин цагийн нөгөө поромсогтой гаруудад тусгай их бараа хангамж сайтай байсан чинь

Балжинням -

энэ одоо Гендерссийн ард талд

Отгонбаяр -

Гендерссийн ард талд

Балжинням -

тийм. ………………………тэнд байж байж хамгийн сүүлд орос дэлгүүр байж байгаад одооноос 4,5-н жилийн өмнө буусан шдээ

Отгонбаяр -

тэнд орос дэлгүүр байхдаа бол нөгөө хаалттай маалттай ордог нь бол болчихсон нээлттэй болсон биз дээ.

Балжинням -

тийм. Тэр одоо 2000-н оны эхэн гээд гайгүй болчихсон л доо. Тэгээд сүүлрүүгээ зөвхөн оросууд ордог тийм жижигхэн дэлгүүр … ард байдаг байсан юм. дараагаар нь оросуудаа ч болиод өөрдөө монголчууд ч чөлөөтэй орно тийм дэлгүүр байж байгаад одоо бүр байхгүй.

Отгонбаяр -

юу чамайг анх ирж байхад Эрдэнэт хот ер нь Эрдэнэт хотын байсан байдал түүнээс хойш Эрдэнэт хэр зэрэг өргөжив

Балжинням -

анх бол бид нар чинь

Отгонбаяр -

81-н онд

Балжинням -

тийм 81,82 онд ирэхэд чинь энэ 5-р хороолол мороолол баригдаагүй байсан. би чинь битүүд байхад чинь за одоо битүүд байхад чинь хүнсний үйлдвэр чинь ингээд майн баяр гээд жагсана шдээ. жагсахад чинь бид нар одоо тэгэхэд 1-р хороолол баригдчихсан. 1-р эмнэлэг баригдчихсан, 2-р эмнэлэг баригдчихсан, 3-р эмнэлэг тал баригдчихсан. Тэгээд энэ 4, 5 эд нар байхгүй. тэгээд бид нар одоо энэ хамгийн цаад талын барилгачны барилгачин талбай гэдэг шдээ барилгачны талбайн дээд үзүүрээс аваад одоо энэ зах хүртэл одоо энэ айлын бараг хорооллын зах хүртэл энэ хүртэл алхдаг байсан байхгүй юу? Майн баяр гээд 11-н сар, 5-н сар эд нарт. Тэгэхэд тэр үед чинь барилга марилга нэг хоёр метр, гурван метр л баригдчихсан байсан юмуу даа. Тэгээд их алхдаг. Цэцэг мэцэг бариад л янз бүрийн майн баяраар юм байна 11-н сард тэр үед тэгээд л ажилчид аягүй их алхана. Тэгээд л өглөө оройгүй баярын үеэр чинь их тийм урт ажиллана. Тэдэн цагийн хооронд тийм юмтай, ийм юмтай гээд л. Тэр үед нь их алхдаг. Тэгэж алхаж явж байхад энэ талд янз бүрийн тийм хотууд мотууд байгаагүй. тиймэрхүү л байсан. байшин барилга бага л байсан. одоо бол түүнийг бодоход чинь бүр

Отгонбаяр -

хэдэн микр байна. Хэдэн микртэй юм бэ? Таван микр байна уу? таван хороолол

Балжинням -

6-н микртэй

Отгонбаяр -

6-н хороололтой. Тэгэхээр таван арай хүрэхгүй байсан юм байна тээ? Наян хэдэн оны үед. Наяад оны эхээр. Нэг ийм асуулт байна аа хө? Эрдэнэт чинь болбол социолизмийн үед их тийм том бүтээн байгуулалт болсон цоо шинэ хот байгууллагдсан. Энэ шинэ хотод одоо их олон хүмүүс ажилчид, хүмүүс илгээлтээр ирсэн тиймээ? Тэгээд бас ихэнх нь хөдөөний орон нутгаасаа тэгээд шинээр сургууль соёл төгсөж байгаа хүмүүс ирсэн. Тэгэхээр шинэ хотод хүмүүс ирж сууршаад хотжиход ямар байсан бэ? Ялангуяа тэр нэг хөдөөнөөс ирж байгаа хүмүүст ялгаа байсан уу? чи ч бас яахав хотын хүн байж тээ? Хөдөө орон нутгаас ирж байсан тэр … хүмүүс байсан байх тээ?

Балжинням -

ялгаа бас тэр үед байсан байсан. наян хэдэн он монд бол одоо шууд үгүй яахав дээ тэр үед мэргэжилтэй байсан бол үйлдвэрт энэ темс мемс төгссөн бол үйлдвэрт билазны жолооч, засварчин масварчинаар орвол ажил бас гайгүй л байсан юм шиг байгаа юм. ажлын мест энэ тэр бол. Юу байдаг л байсан юм. хөдөөнөөс ирээд л энд чинь хороололд л хашаанаас яанаа. Байр бол энэ орон сууцад бол юу яана шдээ. нөгөө хувьчлагдаагүй байсан юм чинь ажилчид геокийн ажилчдын байр. Хувьчлагдаагүй тийм байр майр бол олдоход тун ховор. Мөнгөөрөө зардаг мардаг тийм юм бол байхгүй.

Отгонбаяр -

тийм юм байхгүй байсан юм чинь. Албан байгууллагаас захиалга авбал авна.

Балжинням -

албан байгууллагаас захиалга хуваариараа аваад л.

Отгонбаяр -

Эрдэнэтэд ер нь Эрдэнэт чинь цоо шинээр байгууллагдсан бүх хүмүүс нь гаднаас ирсэн хот шдээ үндсэндээ тээ? Тэгэхээр олон газрын олон янзын хүмүүс энэ тэндээс ирээд нэг доор сууршихаараа тэр зан заншил, соёл уламжлалд нь их тийм ялгаа гарч өөрчлөгдсөн үү хүмүүүсийнх ёстой газар газрын хүмүүс ирсэн шдээ тээ?

Балжинням -

тийм. Одоо бол нэг их тийм бас ч биш. Хүн болгон нь ер нь ажлахын төлөө, амьдрахын төлөө байсан болохоор тийм айхтар нэг их ялгаа малгаа мэдэгдэггүй л байсан.

Отгонбаяр -

ажлаа л хийгээд байдаг

Балжинням -

тийм. Ажлаа л хийнэ. Тэгээд хэдэн төгрөг өгвөл дэлгүүр хоршоогоор ороод л хүүхэд шуухаддаа хоол ундаа аваад л ийм л хийх юмтай тэгээд л байж байдаг

Отгонбаяр -

орос соёл их нөлөөлсөн үү? Оросууд их тийм сонин үлгэр жишээ ч гэдэг юмуу? Дуурайхаар юмнууд их байсан уу?

Балжинням -

тэд нар чинь бас ингэдэг байсан. гэртээ бас их цэцэг их тарина аа. Ингээд л манай өвгөний нэг орос, манай өвгөний нэг орос, манай өвгөн нэг орос мастертай байдаг байсан юм. тэгээд л хагас сайн бүтэн сайн болохоор л оросууд чинь ерөөсөө ингээд л бид нар чинь ингээд л хагас бүтэн сайнд гэртээ амрахаараа хагас сайн өдөр нь

Отгонбаяр -

юмаа угаагаад л

Балжинням -

юмаа угаагаад л, хүүхдүүдийнхээ юмыг ингэчихээд л, бүтэн сайн өдөр нь тэгээд л одоо юм хумаа индүүдээд л хүүхдүүдийнхээ хичээл номыг хийлгээд л ерөөсөө тэгээд л бараг гэртээ бол бүхэл бүтэн л зав гарвал дэлгүүрээр нэг тойрч юм хум авчихаад л тийм л ажилтай. Тэгсэн чинь оросууд бол шал өөр. Ингээд манай дээд талын орос ингээд л хараад л байхад ажлын таван өдөр нь ажилчихаад л хагас бүтэн сайнд бол хагас сайндаа гарч нэг дэлгүүр хоршоогоор гарч юмаа авчихаад л бүтэн сайнаар бол хүүхдээ дагуулаад л гадаа л ингээд л хойшоо нэг салхилаад л эсвэл ийшээ тийшээ гараад явчихна. Тэгээд л боддог байсан байхгүй юу. Энэ оросууд шиг ингэж явах юмсан. Энэ хүүхдүүдээ өдөр нь юмыг нь зохицуулаад нэг өдөр нь гараад салхинд ийшээ ч гэсэн өндөрлөгрүү гарах юмсан. Юунд тэр үед чинь юунд энэ талбайн энэ рүү их явдаг байсан юмаа. Энэ талбай руу. Наадмын талбайруу. Тэгэж явах юмсан гээд л тэгэж юу яадаг байсан. тэгээд цэцэг их тарина. Гэртээ нөгөө оросуудаас чинь ингээд л болкон дээрээ цэцгийн мандал яана. Гэртээ ингээд цэцэгнүүд их тарьдаг. Тэгээд л ингээд юмаа угаахаараа тэд нар чинь тэр үед чинь тоос сорогч байхгүй юм чинь. Юу угаалын машин байхгүй юм чинь. Нөгөө юмаа угаагаад л хөөх язайтал нь ингээд л сэгсрээд л, өнгө оруулагч гээд л оросын нэг уусмал байдаг байсан. одооныхоор белизна шиг л

Отгонбаяр -

белизна шиг л юм байсан байна л даа

Балжинням -

түүнийг орос дэлгүүрээс аваад л манай тэр орос өвгөнтэй ажилладаг орос мастерынх нь авгай нь манайд нэг ирсэн чинь ийм юмаар ингэж цайруулж угаадаг шдээ. ийм цагаан хувцасыг ингэж угаадаг юм. ийм юм байдаг юм гээд л белизна шиг тийм юм авчираад л түүгээр нь цайруулж угаагаад л гадаа полкон дээр гоё тэнийлгэж сэгсрээд л ингэж гоё тавьдаг. Нэг тиймэрхүү юмыг нь аягүй их дуурайдаг байсан юм.

Отгонбаяр -

хоол талх юм хум сурсан уу? талх барих, хоол хийх, ногоо цагаа дарах даршлах

Балжинням -

тийм. Ногоог, ногоо дарна. Даршилсан ногоо огурций, зүгээр ийм юун огурций дардаг. Тэгээд ийм янз бүрийн сахиусаг, махиусаг тийм юм хийдэг. хоолны даруулга болгож хүнд заавал бууз мууз, шөлтэй хоол моол тийм юм заавал ч үгүй хийх албагүй. Ийм юм байдаг шдээ. зүгээр ийм махаа чанаад чанасан махаа нарийнхан нарийхан хэрчээд дээр нь огурцийтэй, сонгинотой тавиад, ногоон сонгино ингэж тавьж ингэж идэж бай гээд л тиймэрхүү хоол зууш мууш, жимс мэмсээр иймэрхүү ийм юм сахартай буцалгаж ийм сироп шиг юм хийж бай ингэж уудаг юм гээд тиймэрүү юм заалгадаг байсан.

Отгонбаяр -

тийм байна тээ?

Балжинням -

тийм.

Отгонбаяр -

өмнө бол чи чинь нөгөө хүнсний анги төгссөн учраас бас нөгөө арай өөр байсан байх аа.

Балжинням -

тийм. Хүнс төгссөн болохоор яахав нэг жигнэмэг боов, талх малх бол барьчихна аа. Лисватай юм чинь. Пелетиг яагаав лисванд барьдаг байсан юм.

Отгонбаяр -

за тэгээд Эрдэнэтэд хүрээд ирлээ хө. Нөгөө дүү нар яасан бэ? Аав ээж хотод толгойтоддоо байсан уу? Эрдэнэтэд танайхыг дагаж ирсэн үү?

Балжинням -

үгүй ээ, үгүй манайх чинь тэгээд л толгойтдоо л байгаад байсан. би ч яахав энд ирээд л ингээд л байгаад байсан. дараагийн маань дүү юу яасан. Хойно Свердловскийн өгөөд юуны сургууль, техникийн дээдэд,

Отгонбаяр -

өө за Политехникийн дээд

Балжинням -

тийм. Свердловскийн Уул уурхайн ангид миний дараагийн дүү явсан. Түүний дараагийнх нь хотод ихэнх нь бараг 10-р анги төгссөн. Дараагийнх нь нөгөө нэг энэ оросын бавари гээд ноос ноолуурын юу ч гэдэг юм дээ. Ноос ноолуур нэхмэлийн тийм нэг техникумд орсон. Дүү нар одоо тус тусдаа л сургуулиа төгсөөд л энэ тэнд хувиарлагдаад л ажиллаж байна.

Отгонбаяр -

тийм. Социализмийн үед тэр хувиарлагдсан газар нь хаашаа явна гэнэ тэнд нь л явдаг байсан юм чинь. Нэг ийм асуулт байнаа хө? Бид нарыг одоо хүүхэд байхад соёлжилтын үзлэг гэж ийм юм болдог байсан шдээ. Соёлын довтолгооноор тэр одоо хотод тэр одоо толгойтод гэр хороололд байгаа айлд яаж үздэг байсан бэ? Юу шаарддаг байсан бэ?

Балжинням -

тийм. Тэр үед чинь одоо бодоход багийн дарга, бага дарга

Отгонбаяр -

хорооны дарга

Балжинням -

хорооны дарга гээд л гудамж гудамж хариуцсан тийм дарга нар хагас бүтэн сайнд чинь үзлэгтэй. Тийм юм соёлын үзлэгтэй. Тийм юм багийн хороон дарга тийм юм ариун цэврийн, ариун цэврийн үзлэг гээд л

Отгонбаяр -

аан тийм ариун цэврийн үзлэг

Балжинням -

тийм юм болно шүү гээд. Тэгээд л тэр үед чинь цагаан даавуу оросын цагаан даавуу, ямбуу мамбуу тийм юмаар л айл болгон л лав тийм юмаар л хоёр ээлжийн л даавуутай л байсан санагддаг.

Отгонбаяр -

Орны даавуу хоёр ээлжийн даавуу

Балжинням -

тийм. Хоёр ээлжийн даавуутай. Тэгээд нөгөө гүржвү мүржвү, шоотой ийм цагаан юугаар гүржвү хийж, янз бүрийн юмаар оёод

Отгонбаяр -

гүржвү гэдэг нь юу юм бэ?

Балжинням -

ингэж тороор ингэж гүржвү хийгээд алаг утсаар ингэж орны урд талаар доор нь ингэж юу хийдэг. доогуур нь ингэж нэг нөгөө цагаан орны чинь доод талаар ингэж торон

Отгонбаяр -

тор шиг юм татдаг. өрмөн даавуун дээр юм оёдог. Түүнийг гүржвү гэдэг юм уу?

Балжинням -

түүнийг чинь нөгөө юугаар хийдэг байсан гэсэн. Ийм бөөрөнхий гүзээтэй утсаар. Гүзээтэй утсаар ингээд нэг зүүгээр хатгаад ингээд нэг ийм торон юу хийдэг. тэгээд урдуур нь тэгэж хийдэг. тэгээд урд талаа хөнжилнүүдээ бас юунд хийдэг байсан юмаа бид нар чинь. Даалимбан дээр юм оёод л

Отгонбаяр -

хатгаад уут хийгээд.

Балжинням -

уут хийгээд хийгээд тавьчихна. Тэр үед чинь айл болгон 6-н хүүхэдтэй. 8-н хүүхэдтэй бол 8-н алчуур байх ёстой. Алчуурыг нь шалгана. Тэгээд л саванг нь тийм юм байх ёстой, ийм юм байх ёстой гээд л тэгээд л тэд нарыг нь үздэг. Тэгээд их дэгтэй бид нар тиймих дэг дотортой бид нар. Тусдаа тусдаа ийм алчуурнууд өлгөөд өлгөөд тавьчихна. Тэгээд савангийн сойзны уутнууд их эрээн даавуу маавуу, дайлан майлан цоохор юмаар л их машиндаад машиндаад дор дор нь юмнуудаа зүүгээд зүүгээд тавьчихна. Соёлч айл майл,

Отгонбаяр -

соёлч өрх гээд юм өгнө. Баярын бичигтэй юм өгнө тээ?

Балжинням -

за тэгээд энэ сар танайх тийм юм нь тийм байсан, ийм байсан, одоо ингэнэ шүү гээд л. Тэгээд бас орчинд байгаа талбай малбайгаа аягүй гоё цэвэрхэн байлгана. Талбайгаа одоо гишгэгдэж мэшгэгдвэл мод зод тарьдаг ч юмуу? Тэгдэг л байсан байх.

Отгонбаяр -

хашаагаа тээ?

Балжинням -

тийм хашаагаа. Хашаагаа гудамжаа их цэвэрхэн. Хороо хориныхоо тийм юм тэгнэ ингэнэ. Тийм юмны цэвэрлэгээнд гар. Ийм суботниконд гар гээд. Тийм юманд гараад л модоо услаад л. Хашаагаа их шүүрдэж цэвэрлээд л энэ тэндэх юмаа тийм л байдаг байсан.

Отгонбаяр -

аанхан. Сургууль дээр ариун цэврийн үзлэг явдаг байсан уу? сургууль дээр байхад хүүхдүүдийн ариун цэвэр үздэг байсан уу?

Балжинням -

тийм. Амраад хагас бүтэн сайнд амраад нэг дэхь өдөр ирэхээр ариун цэврийн үзлэг үзнэ гээд л охидуудын манжиатикийг, тэгээд дотуур хувцсыг нь, үс мүсийг нь бөөстэй юу, юутай гээд л. үс мүс урт мурт гэзэгтэй хүүхдүүдийг чинь хуурс муурс байна уу? юу байна гээд л. Тэгээд хумс, нусны алчуур бол үргэлж авч явна. Тэгээд л хумс, хумстай байна уу? энэ мэнийг л шалгадаг.

Отгонбаяр -

юу бөөстэй хүүхдүүд байсан уу хотод тэр үед

Балжинням -

тэр үед байдаг л байсан юм. ингээд л харж байхад үснээс нь ганц нэг янз бүрийн юм гарлаа л гээд л. Бандааж мандаажнаас нь ингэлээ гээд л бага ангид багш загнаад л. Угааж цэвэрлэж бай гээд л тэгдэг л байсан.

Отгонбаяр -

эцэг эхийн хурал гэж их хийдэг байлаа шдээ тээ?

Балжинням -

эцэг эхийн хурал бол тэр үед бага хийдэг байсан шиг санагдаад байх юм.

Отгонбаяр -

тийм үү?

Балжинням -

Хааяа нэг улиралдаа нэг хийдэг байсан юмуу? Яадаг байсан юм бэ дээ? Эцэг эхийн хурлаа хийнэ ээ. Хааяа нэг хийхээр нь л ээжийгээ л ажлынхаа заваар нь л нэг дагуулж аваачихгүй бол тэгээд л хуралд заримдаа суух хүн олдохгүй ээ. 7,8-р анги манги орж ирлээ төгсөх анги манги ээж аавыгаа авчир энэ тэр гээд л тэгээд ээж их л хуралд суудаг л байсан л юм.

Отгонбаяр -

за Эрдэнэтэд байгаа тэр оросууд буюу тэр гадаадынхантай та нар ер нь хэр зэрэг ойр дотно найзалж нөхөрлөж байсан бэ? За одоо танай өвгөн чинь бол өөрийн тийм мэргэжилтэнтэй байсан байна шдээ тээ? Эхнэртэй нь чи найз байсан юм шиг байна тээ?

Балжинням -

Манай өвгөний тэр Марчис нь өвгөн ч юу байхав дээ. Марчис гээд л нэг орос байдаг байсан юм. Мехал хэн ч билээ нэг урт нэртэй. Тэднийх манай 3-н 8тоот тэднийх 3-н 17-н тоотод байдаг байсан.

Отгонбаяр -

нэг орцонд уу?

Балжинням -

үгүй ээ үгүй өөр байранд. Нилээд хойшоо манайхаас гурав, дөрвөн байшин. Нэг микр хэртэй. Ажил тараад л тэд нар яахав тэгээд ажлын бус цагаар хааяа нэг хагас бүтэн сайнд л тэднийхээр очно. Ирээрэй гэсэн. Мастер ирээрэй гэсэн гээд л. Тэгээд л очихоор л авгай нь орж ирэнгүүтэй л тэвэрч аваад л үнсээд л гал зуухандаа ийм юм би ийм юм хийсэн, ийм юм хийсэн гээд л оросоор янз янзын юм яриад л нөгөөдөх ээ биршки мэршки нарийн ийм мулчикуудээ ингээд дунд нь ийм янз бүрийн юм хийчихсэн гээд л мөөг их мөөг их оросууд их түүнэ. Мөөгийг түүгээд огурций шиг дардаг. Тэгээд л хагас бүтэн сайн өдөр ийшээ мөөгөнд явъя, мөөгөнд явъя тэгээд ой аягүй их байдаг байсан юм чинь. Мөөгөнд явъя гээд л тэгээд мөөг авчираад мөөг дарсан гээд л. Тэгээд янз бүрийн их ногоо их дардаг. Тийм дарсан ногоонуудаа үзүүлээд л. Ингэж дардаг юм, үүнийг тэгэж дардаг юм. үүнийг бичиж авах уу? тэгэж авах уу? гээд л.

Отгонбаяр -

заагаад л байна шдээ. мундаг.

Балжинням -

тийм. Заагаад л яриад байдаг л байсан.

Отгонбаяр -

тэгээд орос мэргэжилтний эхнэрээс ямар ямар хоол хийж сурав чи?

Балжинням -

одоо тэр үед чинь котлет, котлетийг чинь янз бүрийн махаар хийнэ бид нар чинь ганц л мах л гээд байдаг байсан юм чинь. Тэгсэн чинь махаар ч биш элгээр хийдэг. тэгээд л янз бүрийн дотор юмнуудаар хийдэг. гүзээ мүзээгээр ингээд л зүр бөөр мөөрөөр янз бүрийн юмнууд хийдэг. тэр үед чинь котлет, прошки, одоо тэгээд юуны боовнууд өндөгтэй боовнууд,

Отгонбаяр -

ногоо дарахыг сурсан биз дээ

Балжинням -

тийм. Ногоо дарахыг сурсан. Тэр мөөг дарахыг сурсан. Мөөг чинь яг л огурций шиг л болчихдог юм байна лээ. Мөөг дарахыг сурсан. Тэгээд л жимс мимс чанамалууд, чанамал жимснүүдийг яаж хийдэг юм.

Отгонбаяр -

бүгдийг сурсан тээ?

Балжинням -

тийм. Бүгдийг сурсан.

Отгонбаяр -

Сурах явцдаа орос хэл нэлээд чих онгойсон биз.

Балжинням -

ээ орос хэл нэлээд сайнгүй. яахав тэгээд л хагас бүтэн сайнд хааяа нэг уулзахаараа тэгээд л дараачийн долоо хоногт чамаас би хийсэн юмаа асууна шүү. Юу яана шүү гээд л. Тэгэхээр нь л өөрөө нэг сайн ярьж чадахгүй юм чинь хийсэн юмаа саванд хийгээд аваачаад гэрт нь аваад очно. Тэгээд л хөөх гоё болсон байна. янзын гоё болж гээд л амтлаад л тэгээд л нөхөр мөхөртөө амсуулаад л оросууд аягүй тийм сэтгэлийн хөөрөлтэй шдээ.

Отгонбаяр -

тийм шдээ. гоё тээ?

Балжинням -

аягүй гоё болсон байна. тэгэж хийсэн байна. өшөө чи юу хийчихэв, ямар юм хийчихэв, юу гэнээ гээд л нөхрөөсөө асуугаад л. Илүү юм хийчихсэн байна гээд л чамайг тэгээд байна. үгүй ээ. Хэдүүн нөгөө яг таны хэлсэн найралгаар чинь л хийсэн шдээ гээд л. Тэгдэг л байсан. тэгээд л тэр юуг оросуудын тэгээд би цэцэрлэгтээ оччихоод л тийм тийм юмнуудыг тэгдэг юм байна оросууд чинь аягүй гоё юм байна. ийм юмыг ингэдэг юм байна гээд л бас хоёр гурван хүүхнүүддээ хэлээд л. Тэд нар дармал юуг нь дарсан ногоо могооноос нь бид нар хоорондоо бас ногоо аваад л хийгээд л гоё болсон байна. тийм юм хийсэн байна гээд л тэгэж л байсан.

Отгонбаяр -

чи орос руу ер нь гадаад руу явсан уу? 90-н оноос өмнө

Балжинням -

үгүй.

Отгонбаяр -

яваагүй юу?

Балжинням -

үгүй. би чинь 8 төгсөөд л техникомд яваад л тэгээд л

Отгонбаяр -

энд ирээд л

Балжинням -

тийм. Энд ирээд л тэгээд л

Отгонбаяр -

аан тэгээд л эндэхийн оросуудтай ойрхон геокод учраас ойрхон амьдарч байна тээ? Орос хүмүүс ер нь юу нь сайхан бэ? Социолизмийн үед чинь манайхан чинь дандаа л гадаад хүн гэхээр л орос хүн л гэж боддог байсан шдээ. одоо ч тийм биш болж тээ?

Балжинням -

тийм. Одоо ч тийм биш. Орос хүмүүс бол ер нь хүнд их үнэнч. Хүнд ингээд нэг юм заагаад өгчихвөл за ёстой нээрээ. Үүнийг энд ингээд өгчихөе. Нэг сайн гэсэн хүндээ сайн л нэг жоохон тиймэрхүү одоо нэг өөртөө нь үерхэж байсан найз нөхөд монгол найз нь янз бүрийн хэрэг төвөгт ордог ч юмуу тэгчихвэл одоо ингэчихвэл тэр хүнийгээ сайн л гэсэн бол ерөөсөө сайн. Тэгээд одоо янз бүрийн юм нь ийм байна. тэгвэл тэр тийм юм байхгүй. түүнийг нь ингэж засаж авна. үүнийг нь ингэж засаж авна. Аягүй тийм хүн сайтай. Хүнд аягүй тийм тулгууртай.

Отгонбаяр -

түшигтэй

Балжинням -

тийм. Ер нь тиймэрхүү хүмүүс юм шиг санагдсан. Ер нь тиймэрхүү. Их түшигтэй. Ханьтай. Жинхэнэ нөгөө орос ах нарын юу гэдэг чинь яг л тийм нөгөө чанар яг л тийм юм байдаг юм байна лээ.

Отгонбаяр -

монголчууд чинь оросуудад элэгтэй шүү тээ?

Балжинням -

тийм.

Отгонбаяр -

яагаад ч гэсэн ер нь л тийм.

Балжинням -

оросууд чинь сайн хүн шүү. Орос ах нарын буянаар бид нар чинь энэ сайхан хотод өдий болтол ингэж амьдраад л үр хүүхдээ ч гэдэг юм уу бид нар өөрсдөө ч гэсэн. Би чинь хааяа хот мотод одоо дүү мүүгийндээ ингээд л хоёр гурав хонохоор л хөөх дуу чимээ мимээ нь аймар зүгээр ингээд л агаар магаар нь аймар. Хурдхан шиг л Эрдэнэтдээ ирье. Та эгч юунд нь тэгдэг юм бэ? Энэ хотод ир. Юу хотоор яадаг юм бэ? Эрдэнэтэдээ л байж байя сайхан. өглөө орой чинь одоо ингээд л нас ахиад нэг арван жил хорин жилийн дараа чинь нөгөө оросуудаа яваад одоо арав гаран жилийн дараа бодож байгаа юм чинь. Одоо ингээд л хүүхдүүд томорчихоор л эд нарыгаа аваад л өвгөн мөвгөнийгөө амрахаар эртхэн шиг хоолоо хийчихээд л тэгээд л нөгөө уул муулаар яваад л, жимс ногоо, ургамал мургамал хараад л түүгээд л, ингэж яваад л одоо тэр үеийн оросууд яг ингээд бодогдож байгаа юм чинь амралтаа ингэж зөв өнгөрөөж байх ёстой юм байна. ингэж амраж байх юм байна. тэр үед бид нарын орчин ч зохицож амьдрал бас тааруу

Отгонбаяр -

тийм. Тэр нөгөө мэргэжилтэн хамт байсан найзалж нөхөрлөж байсан оросууд чинь буцчихаад эргээд захиа занаа бичих холбоо харилцаа байдаг уу?

Балжинням -

манай өвгөн л хааяа нэг утсаар ярьдаг байсан. одоо нөхөр нь өнгөрчихсөн авгай нь хүүхэд нь байдаг гэсэн.

Отгонбаяр -

хаана байдаг юм тэд нар

Балжинням -

Ленинградад

Отгонбаяр -

өө хол байна.

Балжинням -

тийм. Тэгээд тэд нар чинь таван жил болчихоод явсан. Тэгээд дараа нь утсаар яриад л утсаар бид нар чинь нэг хэсэг ярьдаг байсан. захиагаар бас хааяа нэг харьцаад л тэгээд л байдаг байсан. тэгээд л дараа нь нэг тэр орос мэргэжилтний бие нь тааруухан байна гээд тэгээд л манай өвгөн утсаар яриад л манай өвгөн. Тэгээд л авгай мавгайтай нь хааяа харьцаатай байдаг юм аа.

Отгонбаяр -

аанхан. За за Балжиннямаа хоёулаа эхний ээлжнийхээ яриаг ингээд дуусгачихая.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.