Ganbaatar
Basic information
Interviewee ID: 990371
Name: Ganbaatar
Parent's name: Lhamjav
Ovog: Togooch
Sex: m
Year of Birth: 1957
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: zoo-technician
Work: project coordinator
Belief: Buddhist
Born in: Gurvanbulag sum, Bulgan aimag
Lives in: Dashinchilen sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
work
herding / livestock
NGOs
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Ганбаатараа хоёулаа ингээд ярилцлагаа эхлэе. Булган аймгийн Дашинчилан суманд хүрч ирээд байна. Энэ суманд “Тогтвортой амжиргаа хоёр” төслийн зохицуулагч Ганбаатартай уулзаад байна. Тэгээд өөрөө эхлээд амьдралынхаа түүхээс ярьж өгөхгүй юу? Өөрөө энэ Булган аймгийн Дашинчилан сумын хүн үү? Аль эсвэл өөр сумын уу? өөрийнхөө амьдралын түүхийг товчхон нэг эхлээд яриадах даа.
Ганбаатар -
За би Булган аймгийн Гурван булаг суманд 1957 оны 1 сарын 18 нд төрсөн байдаг юм байлээ. Хөдөө гэрт 12 хүүхэдтэй айлын 9 дэхь хүүхэд болон төрсөн. Тэгээд ээжийнхээ төрсөн дүүд үрчлэгдсэн. Лхамжав гээд айлд үрчлэгдсэн. 3 нас хүрсэн хойно 2 тийш нь зөөж байгаад урвуулсан гэж ярьдагийн. Тэгээд миний өргөж авсан эцэг 1937 оны хэлмэгдүүлэлтэнд өртөж байсан. Одоо Эрдэнэзуугийн баруун хүрээ гэж байсан тэрний унзад явсан. 37 настай баригдаад 7 жил бишээ 8 жил шоронд сууж 45 настай гарч манай ээжтэй ханилаж, тэгээд эгч бид хоёрыг өргөж авсан ийм түүхтэй айл байдгийн. За тэгээд яахад дээ хүүхдийн л адилаар би ч одоо үнээ малаа ивэлгээд л, хонь малаа хариулаад л хөдөө л өссөн. 1966 онд сургуульд орсон. 1974 онд
Отгонбаяр -
66 онд гэдэг чинь нилээн юу яаж тэ? Хожуу орж тэ?
Ганбаатар -
Аан тийн бас тэгж байхгүй юу.
Отгонбаяр -
11 хүрч тийм байна.
Ганбаатар -
9 настай л орсон юм байлээ л дээ.
Отгонбаяр -
Юу билээ 57 он жаран .....аан за. Тийм байна 9.
Ганбаатар -
Тэгээд 1974 онд Алтанбулагийн техниккумд 3 жил суралцаж зоотехникч мэргэжилтэй хүн, мэргэжлийн зоотехникч мэргэжил эзэмшсэн. За тэгээд Орхон суманд “Үйлдвэр туршлагын станц” гэж байхад 1 жил ажлаад 3 жил цэрэгт явсан. Цэргээс ирсэн чинь аав маань 80 гарсан насандаа өөд болсон. Би ч тэгээд одоо х толгойлоод ээжтэйгээ үлдээд, тэнд нэг бригадын дарга. Тухайн үед чинь мал аж ахуй бригад гэж байлаа шүү дээ тиймээ
Отгонбаяр -
Тийм.
Ганбаатар -
Бригадын дарга хийж нэг 3-н жил орчим ажилласан юм уу даа 82-84 он хүртэл 2 жил гаран хийсэн юм байна. Тэгээд Хөдөө Аж Ахуйн сугуульд элсэж суралцаад.
Отгонбаяр -
84 он тэ?
Ганбаатар -
Тийм. 84-89 онд Хөдөө Аж Ахуйн Дээд сургуульд суралцсан л даа. Хөдөө бүр гэр бүлээрээ, гэрээ хотод амьдарч ингэж суралцсан. Тэгээд 89 онд энэ Дашинчилан суманд нэгдлийн ерөнхий зоотехникчийн ажил албан тушаал дээр хүрч ирж одоо яг л нөгөө үймээн бужигнаан дундуур нэгдлийн мал аж ахуйг гэдгийг 2,3 жил удирдаж , бас нөгөө малыг малчдад нь эздэд нь олгох үйл ажиллагааг гардан зохион байгуулж
Отгонбаяр -
89 оноос хойш эндээ
Ганбаатар -
Тиймээ тийм эндээ одоо тогтвор сууршилтай 20 жил ажиллаж амьдарч байна.
Отгонбаяр -
Зоотехникчээ хийж байгаад хэзээ төсөлрүү оров.
Ганбаатар -
Төсөлрүү ноднин би арай жил болоогүй л явна.
Отгонбаяр -
Ноднин хүртэл зоотехникчээ хийсэн үү?
Ганбаатар -
Үгүй үгүй тэр ч одоо 92, 93 он гээд малын их хувьчлал гэдэг юм чинь дууссан шүү дээ. Ерөнхиййдөө нэгдлийн үйл ажиллагаа зогсож байна гэсэн үг. Тэгээд нэгдлйин мал гэдэг юмыг чинь ингээд малчдад өгөөд ингээд ирэхээр чинь бидний ажлын объект маань тараад явчихаж байна гэсэн үг л дээ. Нөгөө зохион байгуулалттай цалинжуулах газар нь байхгүй. Тэгээд л яахав малчидтайгаа адилхан өмч хувьчлалаас нэг цөөхөн хэмжээний мал авсан. Дээр нь нэмээд яахав гэхээр тухайн үед нгэгдлийн үлдсэн нэгдлийн материаллаг бааз гэж зөндөө барилга байсан. Техник хэрэгсэл янз янзын л юм үлдэж байгаа ш дээ. Тэндээс би юуг сонгож авч үлдсэн гэхээр би ердөө эрлийз үнээний ферм. 2 фирм байсийн манай энд чинь сүү тосны, цөцгийн тосны гээд 2, 200 үнээтэй 2 том ферм байсан. Тэрүүнийг сүү, тосны заводтай нь авч үлдсэн байхгүй. Тэгээд би чинь 97 он хүртэл “Бүрт Чандмань” гээд компани байгуулаад, хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулаад сүүлд нь нөгөө цэнхэр тасалбараар үндсэн эд хөрөнгөө баталгаажуулаад ингээд 97 он хүртэл сүү цагаан идээний үйлдвэрлэл явуулсан. Тухайн үедээ маш хүнд үед үйлдвэрлэлээ явуулж байсан. Асар хүнд үед тэр ч юу гэсэн юу гэхээр Америкаас тусламжийн цөцгийн тос ороод ирсэн.Үнийн нь дээш нь гаргаж өгдөггүй. Жил болгон бензин тосны үнэ нэмэгддэг, бүх юмны зардал нь нэмэгддэг. Сүүний үнэ хүртэл одоо жил жилд л 3 цаас байсан бол дараа жил нь 10 цаас болох жишээтэй. 30 цаас , 50 цаас ингээд л хамгийн сүүлд 100 төгрөгөөр сүү авч байсан ийм юм бий. Тэгээд 95 он 93 оноос би Улаанбаатарын нэг залуутай хоршоод тэр сүү, тосныхоо үйлдвэрлэлийг бас нэг өргөтгөх маягтай хуурай сүүний үйлдвэр байгуулаад. Тэгээд байж байтал 98 оноос эхлээд яасан гэхээр гангийн байдал ноёрхож эхлэсэн. Үнээ малын сүү ховордож, үхэр малын тоо цөөрч эхлэсэн. Манай сум чинь тухайн үед 14000 гаруй үхэртэй байсан бол 2003 оны зудны дараагаар чинь 1400 үхэртэй болж үлдсэн байсан. Ийм гашуун түүх бий.
Отгонбаяр -
18000 байсан.
Ганбаатар -
Тийн
Отгонбаяр -
Хөөх...Одоо тэгээд Ганбаатараа хөөе. Суманд ер нь зоотехникч гэж хүн байна уу? тийм хэрэгцээ байна уу? уул хэрэгцээ бол байгаа шүү дээ.
Ганбаатар -
Ер нь одоо бол жинхэнэ утгаараа хэрэгцээ нь байгаа. Яагаад гэхээр
Отгонбаяр -
Тэгээд тэрийг чинь хэн нөхөж байна.
Ганбаатар -
Хуучин бол нэгдэл дээр 2 зоотехникчийн орон тоо байсан. Дээд мэргэжлийн 2 зоотехнич. Дунд мэргэжлийн зоотехникчид маш олон байлаа ш дээ. Бага болгонд үржилийн биотехнологит ер нь тэгээд мал аж ахуй үржлийн чиглэлийн ялангуа үлжилийн чиглэлийн ажилтан нөгөө үр бүтээл нь олон жилийн хойно гардаг учраас малтай харьцах үйл ажиллагаа нь удаан явагддаг.Тийм учраас ерөөсөө тэгээд бараг нэг 10 гаран жил хэрэгцээгүй болж явсан л даа. Манай үржлийн зоотехникч эмэгтэй бол эндээ нөгөө нэг мал эмнэлэг үржлийн газрын ганц улсын байцаагчын орон тоо захиргаан дээр үлдсэн тэрэн дээр. Бн өөрөө аж ахуй аваад дагнаад явсан. Дунд мэргэжлийн зоотехникчид ихэнх нь мал аж ахуйн талын юм хийгээд л дараалалаад л хийгээд явсандаа. Одоо энд яахав захиргаанд нэг бичиг хэрэг дотоод ажлын заабарлагч гээд ажил дээр нэг эмэгтэй зоотехник ажиллаж байгаа. Өөр одоо бусад бол ер нь зоотехникч нар мал аж ахуй дагнаад л ажилтай, ажилгүй эндээ мэргэжлийн зоотехникч манайд байсан ш дээ. Хөдөө малтай мал аж ахуй дагнаад л явсан ш дээ. Одоо болохоор чинь жинхэнэ энэ бэлчээрийн даац ихэсчихлээ гэж яриад л байна. Аан мал их өчихлөө гэж яриад л байна. Чанаргүй олон чанартай цөөн малын давуу талыг хүмүүс үдүүнүүс эхлэж мэдэрч эхлэж байгаа. Тэгэхээр энэ дээр чинь эхнийхдээ үржлийн аль хязгаарт нь зохион байгуулах тэр технологоо мэддэг
Отгонбаяр -
Мэргэжлийн
Ганбаатар -
Мэргэжилээ ойлгодог ийм хүмүүсийн төлөвлөлттэй арга байхгүй хэрэгцээтэй болж байгаан. Энэ хүмүүст юу гэхээр тодорхой хэмжээний ажлын зааварчлага, бизнесийн орчин, хүнтэй хамтарч ажиллах нөхцөлүүд, дээр нь нэмээд биотехнологийн талын багаж хэрэгсэлүүд, малынхаа ашиг шим, гарч янз бүрийн тодорхой хэмжүүрийн багаж, хэрэгслүүр ийм мэтийн юм чинь бүгд хуучин байсан юмнууд нь устаад алга болсон юм байна лээ. Тэгээд ийм юмнууд нь байгаад нөхцлийг нь гаргаад өгөх юм бол болж л байна л даа. Энэ жилээс ноднингоос харин одоо ардын аж ахуйтны сууриудын дундаас шилмэл сүрэг бүрдүүлэх, тэд нарын хэмжээ параметрыг авах, ангилалтын ажлууд тодорхой хэмжээгээр төлөвлөгдөж орж ирдэг байсан. Төсөвлөгдөж улсаас энэ бол аягүй сайн ажил. Ноднин би тэр талаар мэдээлэл авахгүй явж байгаад ажиллаж чадаагүйн энэ жил харин манай нэг сүүлд Хөдөө Аж Ахуйн Дээд сугууль төгссөн нэг охин байдагийн хөдөө ажилдаг мал дээр байдаг. Тэр энэ хавар 3 сум дамнаж бас нэг тодорхой тооны малдаа ангилалт хийх шиг болсон. Тэгээд энэ ангилалтын параметр үзүүлэлт юу гэхээр манай орон нутгийн малын чанар чанасааг илтгэх гол үзүүлэлт нь байдаг байхгүй юу. Нэг үнээнээс хэдэн литр сүү гарч байна.Нэг ямаанаас хэдэн килграмм ноолуур гарч байна. Нэг хониноос хэдэн килограмм ноос гарч байна. Биеийнх нь жин харьцаа, урт хэмжээ нь ямар юм, магадгүй энэ сүрэгтээ түшиглээд цааш нь сайжруулах чиглэлийн юм байвал болох нуу гэдэг научный үзүүлэлтүүдийг гаргаж өгөхөд маш өндөр ач холбогдолтой ажлууд юм байгаан.
Отгонбаяр -
Манай малчид яг энэ зоотехникчийн энэ чухал ажил энэ их хэрэгтэй гэдгийг мэдэрч хэрэгцээгээ ойлгүж байнй уу? одоо
Ганбаатар -
Ер нь бол шинэ залуу малчид ойлгох ёстой л доо. Хуучны малчид бол ойлгодог. Ер нь манай хуучны малчид өөрснөө яахав гэхээр мундаг том селекционерууд байдаг ш дээ. Ялангуа адуун дээр байна. Өөрснөө тэр чинь нэг хуцаа хэдэн жил ашиглах уу. Хоорондоо хуцаа солилцоно хэнийхээс ямар мал авбал чанартай энэ тэрээ юмнуудаа аягүй сайн мэднэ. Ганцхан эдэн дээр мэргэжлийн туслалцаанууд дутдаг. Өөрөө хэлэх юм бол ашиг шимийнхаа үзүүлэлтийг гаргаж ирэх чиглэлүүд нь тиймээ магадгүй бүр их ашиг шимтэй малдаа үржлийн бүртгэл журнал хөтлөх талын юмнууд нь, магадгүй тэр хэдэн малаа ээмэгжүүлэх, бүртгэлжүүлэх, эцэг гарвалыг нь тогтоох гэх гээд л малын үүлдэр угсааг сайжруулахад маш нарийн нарийн юмнууд бий л дээ.Тэгээд энэ бүх юмнууд бол арга байхгүй малчдад өөрсөнд нь дутагтдаг. Адуу нь дээр арга байхгүй тэр угшилын тийм ийм, тэнд эндэхийн гаралтай, тийм юмны байгаа юм, тэндээс авсан тэрний удмын гээд тэрнийгээ бол малчид аягүй сайн мэднэ. Тэр байтугай бидний нарийн тэр хүмүүс дээр ярьдаг төрөл ойртоно гэж ярьдаг ш дээ. Энэ юмыг монголчууд адуу дээр маш гайхамшигтай хэрэглэж ирсэн. Туршлагатай бидний мэддэг жороо адуу гээд байдаг тэ?
Отгонбаяр -
За. Ямар сонин юм.
Ганбаатар -
Жороо адуу гэдэг маань ердөө тэр удам дагаж үржүүлэх гэдэг юм чинь яг тэр явдаг байхгүй юу. Өөрөө хэлбэл тэр чинь мэдрэлийн саажилттай адуу гэсэн үг ш дээ.
Отгонбаяр -
Жороог ерөөсөө сургадаггүй төрөлхөөсөө тийм байдаг гээд байгаа ш дээ.
Ганбаатар -
Төрөлхөөсөө тийм байдаг байхгүй юу.
Отгонбаяр -
Аан саажилттай учраас тэгж жороолож байгаа юм шиг явдаг.
Ганбаатар -
Гэхдээ жороо адууны үржүүлэгийн технологи нь өөр байхгүй. Яадагийн нөгөө тэр жороо удам энэ жороо удам гээд хоорондоо тийм өөрөө хэлбэл төрлийн холбоотой, хол ойрын холбоотой тйим л байх нь байна ш дээ. Тэрүүнийг л аль үе дээр нь алийг нь альнд нь яах уу гэдгийг малчид чинь аягүй сайн мэдэрч өөрөөснөө хийдэг тийм учиртай юм байгаан.
Отгонбаяр -
Мм... Их сонин сэдэв руу орчихлоо л доо юу энэ ерээд оноос хойш энэ нэгдэл задраад зоотехникч нар хийх ажилгүй болоод өөрөө өөрсдөө мөр мөрөө хөөгөөд явсан байна ш дээ. Энээс хойш малын чанар муудсан уу? энэ тал дээр таны бодол ямар байна?
Ганбаатар -
Малын чанар гэдэг юман дээр бол за яахав ер нь зүгээр харамсаж явдаг юмнууд бий. Яагаад гэхээр би түрүүнд ярьж байсан эрлийз үнээний фирм гээд тэ? Тэр эрлийз үнээ цэвэр үүлдрийн мал ялангуа үржүүлэж байсан газрууд энэ тэр бол маш их том хохирлууд бий болсон л доо. Бүхэл бүтэн суурь сүргүүд, бүхэл бүтэн үүлдэр мүүлдрийн хэсгүүд бараг байхгүй боллоо ш дээ. Ийм юмыг бүтээхийн тулд энэ зоотехникийн бараг нэг насных нь хөдөлмөр байдгийн. 30, 40 жил нэг, хоёр , гуравдугаар үеийн тэгээд тэдний хооронд нь нааш нь цааш нь сайжруулж явсаар байтал
Отгонбаяр -
Нэг амьдралын хөдөлмөр байна ш дээ.
Ганбаатар -
Тийн нэг амьдралын хөдөлмөр байхгүй юу тэгэхээр чинь энэ том том авторуудыг чинь би одоо харамсаж явдаг л юм л даа. Одоо Хангай хонины Аюуш,Сэлэнгэ үхрийн Жавжмаа ч гэдэг юмуу тэ. Одоо юу гэдгийн Орхон үүлдрийн Аюурзана гээд одоо манай бүхэл бүтэн том үүлдэр бий болгосон том эрдэмтэд тэдний насаараа хийсэн хөдөлмөрүүд бас нилээн ихэнх нь алдагдалын байдалд орсон. Суурь сүргийг нь авч үлдэхийн тулд сүүлд хэдэн юм авч үлдэх гэж зүтгэсэн л байх. Яг гардаж байсан үүлдэр дээр нь ажиллаж байсан хүмүүс зүтгэсэн л байх. Яг монгол үүлдрийн малын хувьд бол одоо жишээ нь манай бэлчээрийн малын хувьд бол байдгаараа л байгаа. Байхдаа яахав гэхээр сайнтай муутай л байгаа. Яагаад гэхээр гарын ая дагасан малтайгууд нь дороос нь эхлээд заазлаад явчихдаг. Сайнаа аваад үлдчихдэг. Гарын ая даахгүй цөөхөн малтай нь тооны хойноос явдаг тэд нар бол сайжруулж чаддаггүй. Гэхдээ яахав тэд нарт бодлогоор уг нв наанаас нь юу гэдгийн хэлтүүлэгч эцэг малаар нь хангаж өгөөд ингээд бас сайжруулах чиглэлийн юм хийж өгөөд байвал бас болохгүй юм байхгүй л дээ. Тэгэхээр яг энэ нэгдсэн зохион байгуулалтын юм дутагдаад байдгийн болов уу. Манай яг суманд бол яахав ээ эрчмийн хар ухна гээд авчирч л байсан, мөн хөвсгөл дархадаас хуц авчирч л байсан. Орон нутгаасаа ч хуц ухна янз бүрийн юм бэлдээд хүмүүстээ тараах, улаан ухна гээд л дэлхийн зөнгийн шугмаар авлаа. Улаан ухна, Хөвсгөлийн хуц дархадууд ш дээ тэ ийм хуцнууд ирсэн олон жил ашигласан л даа. Сэлэнгийн үүлдэр тэндээс бас 2,3 бух авчирсан байх жишээтэй. Ер нь зүгээр эцэг мал гэдэг бол цөөддөггүй дараа нь үр удмаа, үр шим нь үлдэж байдаг учраас хамгийн гол нь эндээ яахуу гэхээр түрүүний хэлдэгээр бүртгэлгүй системгүй тэгж хандаад байдаг болохоор дараа дараагийнхаа юмыг авч үлдэж чадахгүй байгаад нь л мэргэжлийн юмнууд нь дутагдаад байгаан.
Отгонбаяр -
Тэгээд тэр бүртгэл системийг тодорхой бодлоготойгоор хуучин нэгдэл байхад нилээд хийдэг байсан уу?
Ганбаатар -
Ер нь зүгээр анхны үүлдэр мүүлдэр гаргаж байсан ер нь янз бүрийн туршлагуудаас харж байхад ерөөсөө л хувийн хэвшил дээр дагнаад явчихсан, гадаадын жишээлбэл том том үүлдэр гаргасан. Жишээ нь тэр юу гэдгийн Орловын хатирч үүлдэр гэхэд чинь тэр Арабаас нэг ганц азарга авчирсан офицер хүн л тэгээд өөрийнхөө адуун дээр селекци хийгээд гаргаж нь гаргаж авсан байх жишээтэй. Ер нь зүгээр фермэрийн хэдэн үхэртэй хүн өөрийнхөө үхэр дээр селекц хийгээд л тэр одоо юу гэдгийн семменталь үүлдрийг гаргаж авч байх жишээтэй. Хар тарлан гээд л Германы том үүлдэр байхад ер нь дандаа тийм юман дээр түшиглэж байгуулсан байдаг. Тэгэхээр ер нь одоо энэ үүлдэрлэг байдлыг сайжруулах, чанаржуулах юман дээр бол малчдыихаа өөрсдийнх нв ёуурь бааз дээр түшиглэж, өөрсдийнх нь хүсэл сонирхол агуулж л селекци хийх ёстой. Тэрнээс биш яадгийн миний мал сайн мал шүү гээд тавьж өгчөөд явсан малыг маргаашийн хэрэгцээ болгоод хүнд аваачаад зарсан байх бүтээгдэхүүн утгагүй л байхгүй юу.
Отгонбаяр -
Яг тэгнэ.
Ганбаатар -
Тэгэхээр яг тэр айлдаа түшиглээд бүх юмаа хийгээд явахгүй ингээд ингээд явахгүй бол хэдэн жилийн дараагаар гайгүй юм гаргаад ирчихдэг. За нэг ... тавьчихсан байж байдаг. Нөгөөдөхь маань яахуу гэхээр ямар нэгэн хүний гар ороод ч юм уу өөр тийшээ алга болчихсон байдаг. Тэгээд л хэдэн жилийн ажлын үр дүн байхгүй болчино.
Отгонбаяр -
Тийм байна. Тэгэхээр аж ахуй систем бол хуучин цагт бол нэг явж байсан. Одоо бол өөрөө аж ахуйгаараа л энийгээ дагнаж хийхгүй бол бас их эрсдэлтэй хийх л юм байна л даа.
Ганбаатар -
Зүгээр яахав нөгөө социализмын үед чинь болохоор зэрэг ийм ш дээ. Нөгөө бүх мал нийтийн байсан. Магадгүй бид нар шилээд авсан сүргээ өнөөхөө тэрэнд аваачаад 200, 300-гаар нь суурьлуулаад өгчихөд чинь бүгдийн нь имэлчихнэ, тамгалчина, тэмдэглэчинэ, номерчилно. Нөгөөдөхийгөө им зүсээр нь бүртгэнэ. Тэр үед чинь тэд нар сольж арилжих юмгүй. Дутахын бол хэрэгт орно. Хариуцлага нь өндөртэй, авдаг цалин багатай. Тэгсэн хэрнээ тэр хүмүүс чинь тухайн үедээ нөгөө тэгшүү дээгэн хуваах системээр цалингаа аваад үнэний төлөө яваад байдаг. Бас малын төлөө явдаг сайн сайн малчид бол тэр үед бол маш олон байсан л даа. Ярих юм байхгүй.
Отгонбаяр -
Одоо тийм малчид байна уу?
Ганбаатар -
Байлгүй яахав. Ерөөсөө мах цусанд нь ерөөсөө тэр малчин заяа шингэсэн малчид залуу үе ч байна. Дунд үе ч байна. Ахмад үе ч байж л байна ш дээ. Тэд нар чинь өнөөдөр яг зөвхөн хонинд хайртай малчин байж л байна.
Отгонбаяр -
Тийн
Ганбаатар -
Тууврын хонь явж байхад жороо хонь харж байнаа үнэ хайрлахгүй худалдаж авъя гээд явж байна байх жишээтэй. Магадгүй баруун талаас нүүгээд явж байгаа айл бол тэр дотор нэг сайхан том улаан баруун монголын ууцан сүүл гэж ярьдагийн л даа бараг сүүлгүй шахуу
Отгонбаяр -
Ямар сүүлт гэнэ.
Ганбаатар -
Баруун Монголын ууцан сүүлт.
Отгонбаяр -
Аан ууцан сүүлт.
Ганбаатар -
Тэр ч ерөөсөө доошоо унждаг сүүл байхгүй. Оготор тэгсэн хэрнээ хондлой дээгүүрээ мундаг том
Отгонбаяр -
их том
Ганбаатар -
Тийн тэгээд улаан өнгөтэй, бараг манай монгол хонинд явж байгаа нь бяруу явж байгаа юм шиг харагддаг. Тийм том биетэй тийм том хонь бий. Тйим том хонь, хуц муц худалдаж авдаг тйим сонирхолтой тийм улёууд бий ш дээ. Адуу, үхэр дээр ч тэр болж л өгвөл за яахав дээ 2003 оноос хойш манай сумын мал гайгүй өссөж байгаа юм шиг байгаан. Одоо энэ ёумын төвөөр чинь гайгүй үхэр мал үзэгдээд байх болчихсон. 2003 оны зудны дараагаар чинь би чинь бас яахав ээ ажилтай, ажилгүй болчихсон юу яах гэж үзсэн юм л даа. Аан нэг малын эмчтэйгээ хамтраад бас нэг үржлийн нэг ойр зуурын юмыг нь юу яах санаатай голчуухан мал эмнэлэгийнхээ тарилга туулгын ажил хийгээд хавар, намар 2 хавар нэг намар явсан. Тэгэхэд чинь нэг 800 үхэр олж тарих гээд ерөөсөө олддогүй байлаа ш дээ. Манай суманд.
Отгонбаяр -
Сум даяараа юу?
Ганбаатар -
Тийн
Отгонбаяр -
Хөөх
Ганбаатар -
Тэгсэн чинь 1400 болтлоо хорогдсон тэр байхгүй юу.
Отгонбаяр -
Тийм байна 18000 үхэртэй байсан.
Ганбаатар -
Тэгэхээр одоо бол мэдээж үхэртэй хүмүүс мэдээж тооныхоо хойноос явна. Би хэлээд байна ш дээ. Мал цөөхөн байвал тооныхоо хойноос яваад байдаг юмаа. Ялангуяа манай бэлчээрийн аж ахуй. Харин олон болодд ирэх юм бол тэрнийхээ чанарын төлөө явдаг.
Отгонбаяр -
Яг тэгж байна.
Ганбаатар -
Тэгээд тэр олон хонин дотор чинь нэг эм байна. Магадгүй тэр эм хонины хөгшний нь зарлана. Ашиг шим муутайг нь зарлана. Хэрэгцээндээ нядлана иднэ. Гадагшин дотогш нь үрнэ зарна. Мах болгоно тиймээ. Ийм байдлаар малчид өөрснөө зохицуулалтаа хийгээд явчина.
Отгонбаяр -
За тэгээд ийм нэг асуулт байнаа хө. 1989 онд Дашинчилан суманд нэгдлийн ерөнхий зоотехникч болсон тэ тэгээд л бараг ирээд жаахан байж байтал ингээд л нэгдэл задраад л тэгээд л нэгдлийн өмч аваад л гарлаа ш дээ. Тэгээд энэ процессын талаар энэ суманд энэ яг юу болов тэр талаар нэг яг юу санаж байгаагаа нэг тодорхой ярьж өгөөч?
Ганбаатар -
89 онд нэгдлийн ерөнхий зоотехникч болоод ирэхэд тухайн үедээ ер малчид руу чиглэсэн эдийн засгийн өөрчлөлт жаахан эхлэж байсан. Өөрөөр хэлэхийн бол энгийн гэрээ гэдэг юм хийгдээд магадгүй нөгөөгийнх нь гайгүй амжилт гаргасан малчиддаа тодорхой хувь хэмжээнийхээ илүү гарсан төл мөлийг нь олгодог ийм энгийн гэрээ хийгдээд хэрэгжиж байсан ийм үе л дээ. Ерөнхийдөө нөгөө эдийн засгийн хувьд ч бай ер нь өөрчлөлт шинэчлэлтийн гэдэг юмны жаахан жаахан уур амьсгал төрчихсөн байсан үе юм уу л даа гэж би ойлгодог юм. Тэгээд би 89 онд ирээд дөнгөж шинэ ч төгссөн байсан бас тэр талаараа сургуульд тодорхой хэмжээний ойлгоц авчихсан байсан учир 89 онд ирээд энгийн гэрээ гэдэг юмыг шинэчлэж хийсэн юм. Тэгээд өвөл нь 90 оны өвөл түрээсийн гэрээний төлөвлөгөө боловсруулаад, нөхцөл боловсруулаад тэгээд тэр үед чинь суманд мал нь нилээн хүртээмжтэй олон байдаг хүртээмжтэй нэгдлийн мал малаа малладаг малчин нь цөөхөн нэг малчин дээр байчихаар малын ачаалал өндөр байхгүй юу. Тйим учраас энийг ерөөөсөө задлаж, жижиглэж малчдынхаа тоог олшруулах нь зүйтэй юм болов уу гэж бодоод за одоо шинээр гарсан малчинд тийм тийм тэгж тэгж үнэгүй өгнө дээр нь энэ маллаж байгаа малаас чинь ашиг шимийн үүрэг даалгавар өгөөд магадгүй нөгөө цалин хөлснөөс чинь татгалзах гээд байгаа ш дээ би чинь тийм хэлбэрлүүн оруулаад өөр хэлэх юм бол би тэгэхэд чинь 5 үнээ, 100 хонь, азарга адуу, 30 ямаа. Ийм бүтэцтэй нэг өрх айлыг ерөөсөө ингэж задлах түрээсийн гэрээний нөхцөл хийсийн. Тэгэхээр яахуу гэхээр нөгөө их малынх нь тоогоор 100 хонио дагуулаад цаана нь юу гэдгийн гэхээр нөгөөдэхь эргэлтийн сүргийг нь өгч байгаа ш дээ. Төлийн нь хургын нь дагуулаад 100 эхийг дагуулаад 80 өгдөг юм бил үү, 30ямаагаа дагуулаад одоо юу гэдгийн 25 ишиг өгдөг юм уу тэ, үнээгээ бол тугалтай нь азарга адуу тэгдэг маань яахав 15 адуу тэрэн дотор нэг 5 унагатай гүү байх жишээтэй. Тэгээд яахав ингэж задаргаа хийх нөхцөл боловсруулж сумын төвөөс малчин гаргана гэсэн чинь өө сумын төвөөс чинь 2, 3 хүмүүс ерөөсөө яг тэр нөхцлийг дагаад малчин болоод хөдөө гарах маягтай болоод ирвээ. Mэгээд ингээд бас аймаг дээр тэгээд бас ерөнхий мэргэжилтнүүдийн семинар меминар янз бүрийн юм хийгээд явсан чинь миний гэрээ тэнд нилээн боломжийноор үнэлэгдэг юм байна. Тэгээд энэ чинь аймгийн хэмжээний мэргэжилтнүүдэд тодорхой хэмжээний нөхцлийг танилцуулж одоо туршлага маягийн юм даа.
Отгонбаяр -
Тийм байна загвар болоод.
Ганбаатар -
Тэгээд энийг ерөөсөө нийт малчдын дунд дэлгэрүүлэх нь зүйтэй гэсэн санаагаар нөгөө Дашинчилан сумын том том суурингуудаар өөрөөр хэлбэл хонь хариулж байсан сууриудыг 100 хонь үлдээгээд 30 ямаагаа нь үлдээгээд дээр нь нөгөөдүүл чинь үхэр адуу байхгүй ш дээ тэ.
Отгонбаяр -
Тийн.
Ганбаатар -
Үхрийг нь өгөөд адууг нь өгөөд ингээд тэр чинь тал талын үйлдвэрлэлийг нь эрхлүүлээд ингээд явуулах ийм задаргаа хийж эхлэхгүй юу. Гэхдээ тэд нарт өгдөг байсан цалин урамшуулал илүү зардал нь бол тэр үед чинь нэгдэлд асар их үргүй зардал байсийн өөрөө хэлбэл нэг айл нүүлгэхийн төлөө 5 тоннын машин 30,40 километр давихдаг нөгөөдэхь нь очихдоор байхгүй.
Отгонбаяр -
Нэг талдаа хоосон явдаг.
Ганбаатар -
Байхгүй нүүхгүй буцаж ирнэ. Их сонин ш дээ. Тэгээд одоо тэжээл өвс янз бүрийн юмыг чинь одоо байгаа зоргоороо нэхнэ. Тэгэхээр яах уу гэхээр зэрэг яг ийм төв схемийн загварт оруулаад ирэхээр зэрэг тэд нар чинь өөрснөө өөрсөнд нь аж ахуйн эрхийг нь өгөөд эхлэж байгаа юм чинь. Жишээлбэл би нэг хонинд 23 килограмм мах ноогдуулж байсан санагдаж байна. Тэгэхээр тэр 100 хоньтой хүн чинь 2 тонн 300 кг мах хавар нэгдэлд өгөхийн өөрөөр хэлбэл удирдах байгуулгадаа. 2 тонн 300 кг махыг нь би яахуу гэхээр зэрэг одоо нөгөө дамжуулна мах кобинатруу ч юм уу хашаа ч юм тэр газарлуу нь буцаагаад зарна тиймээ. Гэхдээ мах бол улсын бэлтгэл бараг улсын бэлтгэлээр авч байна гэсэн үг малчнаасаа тэгээд ирэхээр тэд нар чинь авч байсан цалингаас чинь өндөр орлого ноогдож эхлэнэ өөрсөнд нь тэгэнгүүт нь нөгөө зардлыг нь хэмнэж байгаа байхгүй юу тэр үргүй гардаг зардлыг нь хумиад эхлэж байгаа тэгээд тэд нар чинь 2300 тонн махыг чинь хуучин амин даа л аж ахуйтай сайтай байсан улсууд бол 2,3 –хан үхэрээр дарчихна. Нэг удаа тэгээд л хонь мал нь өсөөд явчихаж байгаа байхгүй юу тэгээд тэр махыг л дарж байвал юугаар ч тэр тэ.
Отгонбаяр -
Махнаас өөр ноогдол байгаагүй юм уу?
Ганбаатар -
Байлгүй яадгийн тэр 5 үнээгээс чинь сүү сааль, өрөм цагаан идээний норм байна. Тэр адууг чинь дагаад айраг гээд нөгөө дэлгүүрийн чинь норм байна тэ. Ерөнхийдөө хуучин ардын аж ахуйтны хэлбэрт нь оруулж тэгэхдээ тэрүүнийг нь дандаа худалдаж авна. Худалдаж аваад гарч байгаа эдийн засгийн үр ашиг нь юу нэгдэлд мал малласанаас илүү өндөр эдийн засгийн үр ашигтай аан тэгсэн хэрнээсээ нэгдлээс авдаг үргүй зардалуудыг нь хямагдаад өгсөн ийм л юм байсан юм л даа. Тэгэхээр энэ түрээсийн гэрээгээр тэгж малыг жижиглэх явдал дараа нь яасийн гэхээр зэрэг өмч хувьчлалаар мал тарахад маш эерэгээр нөлөөлсөн. Би одоо Дашинчилан суманд маш яадаргаагүй өмч хуваасан гэж бодож байгаа. Тэгэхээр энэ юу гэхээр дараа нь нөгөө өмчийн задаргаа болохоор малчид чинь нөгөө 10000 төгрөгийн хувьцаа 3000 нь эхлээд мал өглөө ш дээ.
Отгонбаяр -
За
Ганбаатар -
Эхлээд ерөөсөө яг тэгж өгсөн байхгүй юу. 3000 нь мал өгсөн тэр чинь 91 он байна уу даа тэгээд тэр 3000 төгрөгөнд чинь мал ноогдоход чинь малчид маань өөрийнхөө сүргээс өөрсдийнхөө нөгөө хувиарлагдсан малаа авчина тэ? 3000 төгрөгний мал ноогдоход манай Дашинчилан суманд хангалттай байсан учраас ингэж байсан л даа. Малчиддаа бол 100% бүр 3000 төгрөг, 30 жилээс дээш ажилласан малчинд 3000-ын 30% нь нэмэнгдүүлээд 3900 төгрөгөнд, 20 жилээс дээш ажилласанд нь 20% нэмэгдүүлээд 2600 төгрөгөнд, 10жилээс дээш 10л,20 жил ажилласанд нь болохоор тэр 10% нэмэгдүүлж 3300 төгрөг болгож ингэж нэмэгдүүлж тэгэхээр бид нар чинь яах уу гэхээр бүх малаа тодорхой хэмжээний тухайн үед нь үнэлээд нэг малын үнэ ямар байх уу нас шүдээр нь одоо жишээлбэл: ишиг 37 төгрөг байх жишээтэй, одоо нэг хурга 77 төгрөг байх жишээтэй, эм хонь нэг 150 төгрөг байх жишээтэй, эм ямаа нэг 100 байх жишээтэй, ингээд бодохдоор зэрэг чинь зөвхөн хонио бодоход чинь 3000 төгрөгөнд чинь бараг 20 гаран хонь ирж байгаа биз.
Отгонбаяр -
Тэгж байна.
Ганбаатар -
Тэр айл чинь 6.7 ам бүлтэй айлууд бий.Тэгэхээр тэгээд бага хувьчлалаар 100-с дээш мал авсан айлууд манай дашинчилан суманд маш олон байдгийн одоо ам бүл дотроо ш дээ гэр бүл дотроо . Тэгээд тухайн үедээ нэгдлийн алба хаагчид гэж байсийн өөр хэлэхийн бол нэгдэлдээ үйлчилгээний алба эрхлэдэг. Нэгдлийн дарга, ерөнхий зоотехник одоо юу байдгийн нягтлан санхүүгийнх тэгээл дээр нь нэмээд нөгөө жолооч нар одоо тэгээд нэгдлийн гуанз маанз долоон шидийн л юмнууд байлаа ш дээ. Тэндэхийн албан хаагчиддаа бид нар 3000 төгрөгний 60 хувьд нь мал өгч байсийн. Тэр чинь үг нь малчдад өгөх ёстой юм байсан ш дээ. За улсын албан хаагчид өөр хэлэхийн бол сургуулийн багш нар, захиргааны албан хаагчид,эмч нар эд нарт 40%-д нь мал өгч байсийн. Тэгээд энэ хүмүүст үлдсэн тэр цаад юманд нь юу өгсөн гэхтээр зэрэг үндсэн хөрөнгөнөөс нь өгсөн. өөрөөр хэлбэл сууж байсан орон сууц, эзэмшиж байсан машин техникийг нь, зарим нэг үйлдвэрллийн багаж хэрэгслэлийг нь гэх мэтчилэн ингэж задалсийн.
Отгонбаяр -
Эмч, багш хёрт тэгээд тэр 40% дээр нь нэмэгдээд юу оногдов. Яг бодиттойгоор юу оногдсон вэ? Тэр хүжүүс юу авсан вэ?
Ганбаатар -
Оногдолгүй яадгийн тэднүүсийн малаа авах сонирхолтой нь малаа авчина. Эмч авгайтай малчин нөхөртэй ч айл байсан тэнд чинь ерөөсөө гэр бүлээ дагуулаад явахад чинь тэнд чинь эмчийг нь хасаад хүүхдүүд нь дагаад явчина ш дээ. Багш нар л гэхэд чинь 2-уулаа багш хүн ч бий. Зарим нь нэгдлийн албан хаагч ч бий янз бүрийн л улёууд байгаа тэ? Гэр бүлийнхээ байдлаар бол тэ. Тэгээд тэр чинь аль ашигтай талаараа нь аль нэгийг нь дагуулаад ашиг муутай талыг нь хасаад л малыг нь өгч байх жишээтэй. Зарим нэг жолооч нар би одоо машинаа авах гэсийнмаа гэнүүд л нөгөө ягаан тасалбар чинь машиныхаа үнэнд хүртэл дахин цуглуулдаг байсан ш дээ тэр чинь тэ. Одоо нөгөө айлын эмч хэдэн ягаан тасалбараа өгдөггүй. Нөгөө ягаан тасалбар нь зах зээлийн арилжаанд орж нэг нэгнээсээ хэдэн төгрөгөөр худалдаж авдаг магадгүй зарим нь хотоос хулгайлж ирдэг байсан ч юм уу. Би л гэж сууж байсан орон сууцаа 17 ягаан тасалбараа худалдаж авч байсийн тэгэхэд чинь миний юуны ягаан 17 тасалбар байхав дээ. өөрийнхөө ам бүл дээр байсан 4 ягаан тасалбар байгаа ш дээ. 4 ягаан тасалбарандаа хэрэгтэй учраас би малаа авчихаж байгаан. Тэгээд 17 ягаан тасалбараа буцааж худалдаж авч би орон сууцаа худалдаж авч байсан байхгүй юу.
Отгонбаяр -
Тэр үеийн ханшаар ямар үнэтэй байсан вэ? Ягаан тасалбар.
Ганбаатар -
Тэр үед 3000 төгрөгөндөө хүрдэггүй байсан ш дээ. Дөнгөж 1000, 700,800, 500 төгрөг мөгрөгөөр ч хамаагүй худалдаад авчихсан байдаг зарим нь.
Отгонбаяр -
Тэгэхээр одоо нилээн өндөр болчихсон юм биш үү.
Ганбаатар -
Аан тэр чинь нэг хүний 3 ягаан тасалбар байгаа тиймээ 3 ширхэг ягаан тасалбар нэг нь 1000 үнэтэй байсан санагдаж байна.
Отгонбаяр -
Танай хөдөөнийхөн бол энийгаа их сайн бас зарим талаараа муу болгочихсонюм шиг байгаан. Хотод байгаа бид нар бол ерөөсөө ягаан ногоон тасалбар гэдгээс цааш үг байдаггүй үлдсийн. Юу болсын бүү мэд. ёстой тэрний үр шим юу ч гараагүй. Бараг нэг төгрөг гарсан юм уу бүү мэд.
Ганбаатар -
Тэгээд энийг чинь мэдэх хүн л мэд зарцуулсан болохоос биш мэдэхгүй хүн бол үгүй ш дээ. Ягаан цэнхэр тасалбар 2-ыг хөдөө яаж хуваасан гэхээр хөдөө мал болгож өгсөн болохоор хөдөөний малчид хохироогүй юм.
Отгонбаяр -
Яг тийн.
Ганбаатар -
дараагаар нь яасийн гэхээр цэнхэр тасалбар гэдэг юм чинь 7000 төгрөг үлдсийн ш дээ. Дахиад нэгдэлд чинь зөндөө мал үлдсэн. Тэгээд нөгөө их хувьчлал гэдэг юм явагдангууд чинь яг одоо харин 7000 нөгөө цэнхэр тасалбарыг чинь яг нөгөө ягаан тасалбар шиг ээ бас яг тийм харьцаагаар хийсэн юм. Бас нөгөө нэгдлийн албан хаагчиддаа 60%, улсын албан хаагчиддаа тэдэн хувь нэгдлийн гишүүддээ мөн тэдэн хувь нөгөө 100% гэхдээ бас яг нөгөө харьцаагаараа 30-аас жил ажилласан бол 30%-аар нэмэгдүүлнэ гээд 20-иос дээш жил ажилласан бол 20% нэмэгдүүлээд, 10 хүртэл жил ажилласануудыг нь10%-иар тэ.
Отгонбаяр -
29 жил ажилласан хүн 30% авъя гэсэн хэл ам гарч байсан уу? Нэмэгдүүлье гэсэн.
Ганбаатар -
Гарч байгаагүй.
Отгонбаяр -
Тийм үү
Ганбаатар -
Тийн ер нь би хэл амгүй тараасан.
Отгонбаяр -
Энэ хувиарлалтыг яг хаанаас гаргав? Та нар өөрснөө хуралдаж байж хийсэн үү?
Ганбаатар -
Бид энд яг өөрснөө амьдаар бүх малаа үнэлээд, наана цаана болоод ингээд ингээд ингээд гээд нэгдлийн бүх гишүүд гэдэг нь тухайн үедээ одогийхоор бол нэг хоршооны гишүүд шиг бүрэн эрхтэй эрх барих дээд байгуулга нь нэгдлийн гишүүдийн хурал байлаа ш дээ. Тэгээд тэр нэгдлийн гишүүдийн хурал дээр тооцоод нөгөө төлөвлөгөөгөө танилцуулаад за одоо нэг хүнд ийм ийм мал дунджаар ноогдох нь гэхдээ малын нас шүдийг дахиж өөрчлөхгүй. Ÿагаад гэхтээр зэрэг тухайн ишиг бол тоогоороо л байгаа ш дээ. Шүдлэн ямаа болтэнд байж л байгаа.тэгэхээр наас насаараа үнэлэгдээд тугал тэдэн төгрөг, бяруу тэдэн төгрөг, нас гүйцсэн бол тэдэн төгрөг,жишээ нь үнээ 1200 төгрөг байх жишээтэй. Аан жишээ нь үнээ гэдэг юм маань хүн бүрт яг хүрэхгүй ш дээ. Бас аягүй бол зарим нэгдлйн гишүүдэд хүрэхгүй л байхгүй юу тэр чинь үхэр нь 18000 байлаа ч үнээ нь тэнд нь 2.300 л байгаа нөгөөдэхь чинь хүн болгонд хүрэхгүй л байгаа байхгүй юу. Тйим учраас 3 ам бүлтэй айлд 2 үнээ ч гэдэг юм уу 1 үнээ ч гэдэг юм уу тэ. Тэрнээс дээш бол тэдэн үнээ өөрөөр хэлбэл тэдэн төгрөг тутамд тйим тийм толгой мал ноогдоно. Тэдэн толгой мал гээд яг тэр чинь зөв хувиарлалтаа хийчихээр зэрэг ямар ч зөрөө гардагүй л юм л даа.
Отгонбаяр -
Их сайхан шударга хувиарлсан байна тэ ер нь бол.
Ганбаатар -
Тэгж хувиарласан юм.
Отгонбаяр -
Нэг сумын төв дээр соёлын төв клуб гээд байгаа ш дээ. Одоо энэ байр . Энийг яаж, өмчөөр хувьчилчихсан уу?
Ганбаатар -
Соёлын төвийг бол ерөөсөө хувьчлаагүй. Яахуу нөгөө нэг түрээсийн хэлбэрээр ажиллуулах гэж нилээн үзсэн. Тэгээд соёлын төв чинь хаалттай олон жил боллоо ш дээ. Ерөнхийдөө дотор нь байсан хөгжим зэмсэгүүд, хувцас хунар янз бүрийн юмнууд нь үгүй болоод л халаалт хаалтын паар тоног төхөөрөмж янз бүрийн юмнууд нь үгүй болоод л гэх мэтчилэнгээр ер нь бол яахав нилээн олон жил тийм түрээсийн байдлаар ажиллуулах гээд болоогүй байх. Сүүлд соёлын төвийн эрхлэгч гээд нэг хүн түрээсийн цалинтай ганц хүн ажиллаж сар хэдий хэртэй боллоо. Одоо чинь соёлын төв ч бүхэл бүтэн нэг төсөвт байгуулга болчихсон иргэддээүйлчилдэг. Тэгэхээр яахуу нэгдлийн гишүүдийн хурал хийж байхад тэнд бид нарт маргаантай зөрөөтэй юмнууд гардаг байсан л даа. За ер нь зүгээр сумын удирдлагууд нэгдлийн удирдлагууд бид нар ярьж байгаад гар хоосон үлдэж ерөөсөө болохгүй ээ гэдэг ийм зарчим барьсан. Тийм учраас яахуу гэхтээр зэрэг сургуульд тодорхой хэмжээний мал өгье. Нас насны мал сургуульд хоол хэрэгтэй юу хоол хэрэгтэй. Тэд нар чинь хуучин нэгдлээс хангагддаг байсан. Одоо хэнээсээ авахын ард иргэдээсээ авна. Өөрсөндөө бас эрх мэдлийн юмтай байх ёстой. За сургуульдаа хонь өгсөөн, үхэр өгсөөн, ямаа өгсөөн. За цэцэрлэгтээ мал өгсөн үү өгсөөн. Бас ялгаа байхгүй. Хэд хэдийг өгөх үү. Юу өгөх үү, эмнэлэгтээ мал өгсөн үү өгсөөн, захиргаандаа мал өгсөн үү өгсөөн. Одоо нөгөө өмч хуваахаасаа өмнө бид нар одоо нөгөө авч үлдэх ёстой газрууд даа авч үлдэх гээд байна ш дээ.
Отгонбаяр -
Аан зөв.
Ганбаатар -
Захиргаандаа мал өгсөн үү өгсөөн. За ингэж байтал яадгийн гэхээр тэнд нэг маргаантай юм орж ирж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь одоо нөгөөдөхь улс төрийн байдал чинь янз бүр болчихсон ш дээ. Тэгсэн чинь МАХН –аа аваръя, дэмжье болоод явчихсан.
Отгонбаяр -
Танай суманд их хурц байсан уу тэр нь?
Ганбаатар -
Аан тэгэлгүй тэгсэн чинь МАХН-ыг өөрсдөө 500 хонь өгөөд явуулчихаж. Төллөх хонь ш дээ. Би тэрэн дээр үгүй гээд гүрийлээ. Би ч өөрөө угаасаа ардчилал талдаа анхнаасаа бас ардчилалыг аягүй дэмжиж байсан. Тэгсэн энэ хүчээр нэгдлийн гишүүдийн шийдвэр болохоор нөгөө л намаараа хүмүүжсэн улсууд чинь батлаад тавьлаа даа. Тэгээд тэн дээр би хэлсийн наадуул чинь унах унаатай хоцорсон, орох оронтой хоцорсон, суух сандал ширээтэй хоцорсон.
Отгонбаяр -
Өөрснөө бас малтай.
Ганбаатар -
Өөрснөө малтай. Эрх мэдэлтэй. Дээр нь нэмээд мал ингээд өгөх гэдэг чинь хааш юм. Хэрвээ тэгж байгаа бол та нар ингэ хүн чинь нэг хүүхдээ туурга тусгаарлаад гарахаар зэрэг адилхан өмчөө таслаж өгдөг. Наадахь чинь бас одоо нийгмийн үржин бойжиж байгаа хэдэн залуучууд шинэ нам ,шинэ хүчин шинэ юм гарч ирж байна. Адилхан тэгвэл ардилсан холбооны хэдэн залуучууддаа өг 500 хонио.
Отгонбаяр -
Хэ хэ зөв ш дээ.
Ганбаатар -
Ингээд зүтгүүллээ. Дийлдэггүйдээ. Тэгээд яахав МАХН 500 хонио хэдэн жил төллүүлсэн бас зарим нь шаардлагатай үед манай сургулийн дээвэр нэг шатхад тэгэхэд нэг 100 хонь өгсөн байх. Тэр чинь 500 хонь 20-иод жил төллөхөд маш олон болно ш дээ. Одоо ч харин бий л дээ.
Отгонбаяр -
Тэр жилдээ төллөх байсан гэдэг чинь намарлаад л 1000 болчихоно. Бараг.
Ганбаатар -
Намар л 1000 болчино гэсэн үг. Тэгээд энэ орон нутгийн намын үйл ажиллагааг нилээн санхүүжүүлсэн байх. Одооч бас үлдэгдэл нь санхүүжүүлж явдаг л байх. Зарим нэг нь ч яахав буруу зөрүүгээр гаргадаг л байх. Намын дарга нар янз бүр солигдож хазгай мурий ярьж л явна. Ер нь нэг яг тиймэрхүүюмнууд бол болж байсан. Тэгээд яахав нөгөө авч үлдэх ёстой мал тэр орчиж байгаа нь би жаахан эсэргүүцэж байгаа байхгүй юу. Тэгээд тэндээс дахиад нэмээд юу авч үлдсийн гэхээр тэмээгээ бараг хувьчлахгүй бараг бүтнээр нь авч үлдсэн. Манай чинь 1200 гаран тэмээтэй байсийн. Тэгээд одоо тэмээ ховор мал гэдэг утгаар нь. За бага хувьчлалаар бол тэмээ өгсөн. Их хувьчлалаар тэмээ өгөөгүй авч үлдсэн. Дээр нь нэмээд юу авч үлдсэн гэхээр би дээр ярьж байсан. Тэр эрлийз үнээний тэр 200 үнээтэй 2 фирм байсан. Тэр 400 үнээг хэдэн бухтай нь авч үлдсэн дээ.
Отгонбаяр -
Тэр тэгээд одоо байгаа юу? Байхгүй биздээ.
Ганбаатар -
Тэр яаж байх уу наадахад чинь би бас нэг харамсаж явдаг түүх байдгийн. Яагаад гэтээр би бас л нөгөө намын бодлогын замаар ангийн дайсан болчихож байгаа байхгүй юу. Их сонин. Тэгээд би чинь 92 онд тэргүүнийг нэг аж ахуй хэмжээнд аваад гарсан байх гэж бодоход 93 онд байх. 1992, 93 он гээд 2 жил гаран нөгөөдүүлийнхээ сүү саалийг зараад нөгөө хэддээ олсон хэдэн мөнгөөрөө хэдэн үхэртээ болж л өгвөл нэг тэжээл өвс авсуулчих маягтай. Бараг нөгөө саальчиллаа өгөх цалингаа хасаад л танаад л интэрнөгөө хэддээ болохоор тэр үед чинь юм юм ховор байсан үе хамгийн гол нь би өргөн хэрэгцээний барааг нь маш сайн ойртуулж өгдөг байсан. Гурилыг нь, будааг нь , даавуу дайланг нь, цай, давс саальчиддаа би маш сайн ойртуулж өгдөг байсан. Тэгээд яахав ер нь зүгээр гэнэтийн тийм тийм юм дутсан саальчил чинь юу яадаг байхгүй юу бас нөгөө хуучинаа аягүй их санагалждаг. Хуучин чинь дандаа нөгөө тэжээл янз бүрийн юмаар нь зоддог. Нэгдлээс л юу бол тэр одоо үхрийг үхүүлж болохгүй гээдл аваачаад л өгдөг байсан бол нөгөө аж ахуй дээр оччихсон. Нөгөө хэд нь жаахан гарч байгаа сүүгээр нь тэр хэдийгээ бас тэжээх хэмжээни ашигаа олж чадахгүй л Улаанбаатар энэ 2-ын хооронд машин явдаггүй байхад би нэг Г30-тай нөгөөдөхөөр л сүү,цөцгий жаахан жаахан юмаа аваад л явдаг. Улаанбаатарын гурилын үйлдвэрээс эргээд л энд ачдаг. Дэлгүүр хоршооноос нөгөө цай будаа, давсаа ачдаг. Нөгөө жаахан юмаа солилцоод тэр үед чинь дандаа солилцоо хийхгүй бол нөгөө маслийн маань өртөг өндөр гараад байдаг. Америкийн нөгөө тусламжийн цөцгийн тосныг бараг бид нар 10 жил идсэн. Тэр 450 төгрөгнөөс дээш ердөө үнэлэгдэж байгаагүй. Тэгээд яг тэр үнэд өгнө гэхээр тэр үед тэгээд мөнгө нь их ховорхоон. Энд тэндээс гаргуулна. 10% -ыг нь суутгана, янз бүрийн юмаа авна гээд их зовлонтой. Дандаа нөгөө парторын наймаа арилжааны наймаа солилцоонд оруулж байна. Мөнгө нь их ховор эргэлтийн хэмжээ их байсан мүелдээ. Тэгсэн чинь 95 онд 94 онд юм байна л даа. За яахав нөгөө малчид маань ингээд юм юм нь дутагдаж байна бид нар хэцүү байна гээд жоол жуул юмнууд үлойшоох юмнууд гарна шдээ.
Отгонбаяр -
Бэлэнчлээд сурчихсан хүмүүс
Ганбаатар -
Тийм байгаа биз дээ. Би бол ерөөсөө та нарыг 10.10 хүнээр аваад бас задар хийх гээд байгаа байхгүй юу. Бөөнөөрөө наадахь чинь нэг дороо бас болохгүй нь өөрснөөсөө би бол тэд нарт үржлийн цаад нөгөөдэхь үржлийн зургийг нь өгчихөж байгаа байхгүй юу. өөрсөнд нь эрхийн нь өгч байгаа ш дээ. өөрөө хэлбэл бяруу, шүдлэн үхрийн та нар борлуул мах нь борлуул тэгээд тэжээл өвсөө өөрснөө ав. Ядаж даа би сүүгийг чинь худалдаж авъя. Та нарт тодорхой хэмжээгээр шагнал урамшуулал энээ тэрээ аваачиж өгье. Худалдаж авъя. Цэвэр сүүгийг чинь.за энэ хооронд яахуу гэхээр силекц алдагдуулахгүй нэгдүгээрт, хоёрдугаарт та нар яахуу гэхтээр зэрэг 5 жил надтай тогтвортой хэмжээнд сүү нийлүүлэх гэрээ хий.тэгээд ийм шаардлага тавиад л тийм нөхцөл дээр оччихоод байжийтал аймгаас нэг өдөр орлогч дарга, орлогч ирчихсэн л байна гэнэ засаг даргын өрөөнд дуудаж байна л гэж байна. Ÿваад очсон чинь нөхөр Ганбаатарын нэр дээр эрлийз үнээний фирм аж ахуйн хэмжээтэй авч явж чадахгүй байнаа. Хурааж авна шилжүүлнэ л болоод л явчихлаа. Үгүй ээ би наадахыг чинь мэргэжилдээ хайртай тулд одоо яахав дээ улсын хэмжээнд үржлийн шинэ нийлмэл үүлдэр гаргаж авах гээд юу гэдгийн үнэт баялаг алдашгүй хөрөнгө гээд хуульчлаад дархалсан энийнх нь хувьд би авч явъя гэж ингэж зүтгэж 2.3 жилийнхээ хөдөлмөрийг наад хэдэн үхрийн чинь аманд л хийсэн. Одоо болохоор яагаад ингээд байгаан. Энийн араар газар тариалан хийж байсан манай нэг компанид бүрнээр нь шилжүүлээд тавьчихваа. Надад юу ч үлдээсэнгүйдээ. Нөгөө хэдэн саальчидтэй маань цуг.
Отгонбаяр -
Улс төрийн шийдвэрээр тэ энэ бол?
Ганбаатар -
Улс төрийн шийдвэрээр тэгээд яадгийн нөгөө муу хэдэн саальчдад чинь хэд хэд үнээтэй үлдсэн суйвай голдуу үлдсэн хэдийг нь бүгдийг нь нэг хүн дээр хурааж аваачаад ганцхан шөнийн дотор л байхгүй болсон ш дээ.
Отгонбаяр -
Одоо мэргэжлийн хувьд ч аль ч талааараа харамсмаар юм.
Ганбаатар -
Тэгээд малтай нөгөө эдэн үхэртэйгээ үлдсэн хүмүүс нь дараагаар нь сүүлд нь яах вэ сэтгэлтэй нэг хэдэн жил малласан одоо ч бас зарим нэгийнх нь шахуу байж магадгүй. Зуд турханд өртөөд л тэр зуд турханаар чинь өөрснөө нөгөө нэг аж ахуйгаа яая гэж байгаа улсууд чинь угаасаа тэр чинь бодолдоо 18000 үхэр 1400 болтлоо хорогдсон гэхэдтэр эмзэг мал яаж хорогдох уу байхгүй болтлоо л хорогдож байгаа байхгүй юу. Ингэж дууссан түүхтэй.
Отгонбаяр -
Тэр 1400 болтлоо хорогдоход зуднаас гадна наймаалсан уу? Арилжаалсан уу ? махлаад зарсан үгүй юу?
Ганбаатар -
Ер нь бол махлаж зарсан юм бий л дээ. Тэр чинь яахав байгаль цаг уурынхаа эрсдэлийг мэдэрдэг хүмүүс бол сайн сайн борлуулалт хийж л байсан. Ерөнхийдөө 200 үхэртэй хүн 20 хүрэхгүй үхэртэй үлдсэн. Тэр чинь яахав тэрэг юмнаас тээвэр юм гэдэг шиг л үлдэж байгаа байхгүй юу. Одоо жишээ нь манай гэхэд чинь өөрсөндөө эхлээд нэг анх 2 үнээ нэгдлээс ирэнгүүтээ худалдаж авч байсан. Дараа нь өмч хувьчлал нэг 2.3 нэмсэн. Аан бас нэг ойр зуурын арилжаа наймаа хийгээд нэг 30 гаран 40-өөд үхэртэй болсон байсан. Зуднаар чинь 2002 оны өвөл чинь тэгэхэд чинь юу билээ 3 үхэр авч үлдээд л хавар нь ерөөсөө болмооргүй болох дээр нь бүгдийг нь няталгаад өгч байлаа ш дээ. Ямарч үнэгүй нөгөө хэдийнхээ тэр чинь нөгөө үүрээд мал доор орчихсон үнэгүй болчихож байгаа байхгүй юу. Нөгөө хэдийнхээ авсан мөнгөөр яахуу гэхээр нөгөө л 3-ыгаа тэжээх маягаар жаахан тэжээл өвс энээ тэрээ юм болсон чинь угаасаа хэдэн жилийн ган зудад өртчихсөн мал тэжээл авдаггүй юм байна лээ. Хэцүүл юм байна лээ. Арчиллаж чаддагүй л юм байна лээ. Тэгээт тиймэрхүү байдлаар олон айл малгүй болсон. Олон айл ч юу байхав ерөөсөө тэр чинь сумалдаа. Сум бараг тэр чигээрээ малгүй болсон.
Отгонбаяр -
Танай суманд өмч хувьчилсан энэ загвар Булган аймагт бүгдэнд нь байсан уу? Ялгаатай байсан уу? Бусад өөр сумдад яаж явагдсан.
Ганбаатар -
Янз янз ялгаатай люм билээ. Жишээлбэл нэгдлийн албан хаагчид төрийн албан хаагчиддаа юм өгөөгшй назар ч байдаг байна лээ. Төрийн албан хаагчиддаа бүр ялгачихсан газрууд байдаг л юм байна лээ. Ер нь бол зүгээр нийтлэг гайгүй гайгүй боломж хүтээмжийн байгаа байгаа хэмжээндээ хүртээсэн юм байдгийн. Дашичилан сум бол харьцангуй малын тоо толгой их сайтай нэгдлийн малын тоо толгой сайтай дээр нь нэмээд хүн амын бас их олонтой сумуудыг бодвол арай өөрөө хэлбэл 3500 хүн амтай сум 150000 малтай байхад манай сум 700-гаад хүн амтай сум л 150000 малтай байх жишээтэй ийм л байлаа.
Отгонбаяр -
2500 гаад хүнтэй байсан уу? Тэр үед одоо байгаа нь хэд байна танай сум?
Ганбаатар -
Одоо бас нэг 2500 орчим л байгаа байх бас гадагшаа яавсан. Тэрнээс гадна анхны гишүүд гэдэг нэр юм манай нэр дээр нилээн орж ирсэн юм. Энэ их сонин партик байдгийн. Яасан гэхдээр зэрэг анх нэгдэлд нөгөө малаа авахад хувьчилсан нийгэмчилсэн хүмүүс байна ш дээ нөгөө 59 онд нөгөө бөөнөөр нь хувьчилсан хүмүүс тэд нар чинь амьд сэрүүнээрээ зарим нь байжийдаг юм байна. үр ач нар нь байж байдаг юм байна.
Отгонбаяр -
Хотод
Ганбаатар -
Тийн 59 онд нэгдэлдээ малаа нийгэмчилчихээд тэгээд тодорхой хэмжээгээр нэгдэл нийгэмд олон жил ажиллаж байгаад хот хүрээ аймаг, өөр бүр янз бүрийн газраар ингээд явсан ийм хүмүүс гарч ирдэгюм байнаа.
Отгонбаяр -
Их чухал сэдэв байна.
Ганбаатар -
Тэгээд энэ хүмүүсийг яасийн гэхээр зэрэг эд нар 3 үеийн тодорхойлолт гаргасан. Өөрөө хэлбэл яг эцэг эх нь мөн тэгсэн ингэсэн тийм малтай байсан.тэгээд нэгдэлд өгсөн тиймээ одоо тэр үеийнхээ түүхийг бид нар чинь зарим дарга нар мэдэхгүй байгаа ш дээ. Голцуухан гадна дотноос томилогдсон хүмүүс чинь. Тэгээд нэгдлийн гишүүдийнхээ хурлаар хэлэлцүүлсийн энийг нөгөө нэгдлийн бүх гишүүд маань малаа тэдээх хуваана эдээр хуваана гээд ингэж байна ш дээ тэ. Аан энэ хүнд өгөх нь зөв үү? Ямар үнээр өгөх үү? За гэхдээ бид нар гаднаас ирж байгаа хүмүүстэй бас малынх нь тоонд ер нь ямар хэмжээний мал өгөх үү гэдгийг нэгдлийн гишүүдээрээ тогтож байсан санагдаж байна. Өөрөөр хэлбэл нилээн олон мал хувьчилаж нийгэмчилсэн одоо юу гэдгийн тийм хэмжээний хүмүүс байхын бол нэг тугалтай үнээ, 5 хонь, гэх мэтчилэнгээр ч байдаг юм уу тэ. Одоо үнэгүй өгөх гээд байна ш дээ эд нарт ямар ч юугүйгээр үнэгүй л өгөх гээд байгаан байхгүй юу. Тийм тийм юмаар мал авч байсан улсууд нилээд олон байдгийн. Хэд болчихсон байлаа даа өргөдөл нь . Би бас нэг сүүлд өргөдөл хэд болчихсон байлаа даа. Тэр тоог харж л байсийн. Тэрэн дотор чинь зарим нэг нэгдлийн гишүүдтэй хуралдээр суучаад санаа оноогоо хэлээд одоо ганц үнээ ч ганцдахгүй ээ гэдгийн люм байна лээ. Тийм хүмүүс үнэхээр тэгж хэлдэгийн юм байна лээ. Тэгээд л ийм хүмүүст чинь юу өгөх үү яах уу гээд нэгдлийн гишүүд хэлэлцээд за одоо хөгшин настайд нь шолны хонитой болгоё та одоо ингээд боложмийнхоо газар тавиад үр хүүхэд хамаатан садан хэнтэй байдгийн тэгээд өсгөөд юу яана биз гээд гэх мэтчилэнгээр ингээд. Сүүлдээ нэгдлийн зөвлөлийнхний хурал бүх гишүүдийг чинь дахин хуралдуулаад байж чадахгүй ш дээ. Тэгээд нэгдлийн зөвлөлийн хурлаар хэлэлцдэг. Нэгдлийн зөвлөл гэдэг маань одоо нэгдлийн дарга, ерөнхий нягтлан ч байдаг юм уу тэгээд одоо 10 л одоо засаг даргын зөвлөл шиг 10-аад л хүн байна даа ер нь. Тэр 10-аад хүн дээр нь нэмээд гадна дотноос гуйж түүж архиваа мэддэг 1,2 хөгшчүүлийг оруулж тэгээд ярилцаж байгаад үнэхээр тийм. Хамгийн гол нь яах уу гэхээр үнэхээр тэр 3 үеийнхээ тодорхойлолтоо сайн саардаж лавлаж.
Отгонбаяр -
3 үеийн тодорхойлолтыг ямар хүн гаргах эрхтэй байдгийн.
Ганбаатар -
Орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа хүмүүс, тухайн үеийн үйл ажиллагааг
Отгонбаяр -
Тэгээд мэдэж байгаа юмуу хүмүүс?
Ганбаатар -
Мэдэж байгаа хүмүүс.
Отгонбаяр -
Хэн ч байж болох уу?
Ганбаатар -
Хэн ч байж болно. өөрөө хэлбэл миний түүхийг тэр хүн мэдэж байвал өө тэр тэдний гарвалын тийм тийм хүн байгаан тэдэн он хүртэл тэгж тэгж ажиллаж байсан эцэг эх нь тийм малтай тийм хүмүүс байсан тэ. Тэгээд одоо нэгдэл нийгэмд хувьчлаад ажил төрөл хийгээд тэгээд тийшээ явсан. Тийм хүн ч гэдэг юмуу тэ яг тодорхойлолтыг гаргаж ирж байгаа хүмүүс л .
Отгонбаяр -
Сонсоод байхнээ танай сумын өмч хувьчлал ухаалаг явагдсан санагдаж байна. Ер нь бол одоо миний мэдэхээр манай нэг хамаатны хөгшин яг 59 оны нийгэмчлэлд хамаг малаа өгчихсөн хотод байсан. Тэгсэн өнчин ишиг ч олж авч чадаагүй. Хэл өгөөд л байсийн хөөрхий горьдоод л байсийн хөөрхий тухайн үед. Тэгээд байдаггүй юм байна лээ.
Ганбаатар -
Хамгийн гол нь нөгөөдэхь наашаа хандах хандлагнууд л байгаа юмдаа. Зарим наашаа хандаж чадаагүйнууд нь хэцүү ш дээ.
Отгонбаяр -
Хотод яг тиймэрхүү хөгшчүүл үлдчихсэн байх магадлалтай байх.
Ганбаатар -
Магадлал бий.
Отгонбаяр -
Тийм байх нь .
Ганбаатар -
дашинчилан сумаасаа юу ч авч чадаагүй, дашинчилангийн хүмүүс байж болно ш дээ.
Отгонбаяр -
Тийм байна.
Ганбаатар -
Яг тэр нэгдлийн хувьчлалаар нэгдэлд баахан юмаа өгчихсөн. Дараа нь юм олж чадаагүй хүмүүс байж болно.
Отгонбаяр -
Нийт хэдэн өргөдөл байсан бол санаж байна уу? өөрөөр хэлбэл хувьчилчаад гадагшаа яваад өгсөн? Багцаагаар хэлбэл хэдэн хувь нь эргэж нэг жаахан юм хүртсэн бол?
Ганбаатар -
За мэдэхгүй ээ. Ер нь зүгээр үүх түүхээ мэдэж байгаа цөөхөн хүн хүмүүс ирсэн байх. Амьд байсан хэдэн хүмүүс ирсэн байх. Тэгээд одоо юу гэдгийн бүр аймгаасаа гарсан дашичилан сумтайгаа бүүр холбоо тасарсан, эцэг эхийхээ түүхийг мэдэхгүй Улаанбаатарт төрсөн ч байдаг юмуу,тийм хүмүүс ерөнхийдөө хоцорчихож байгаа байхгүй юу. Тэгэхэрээ энэ бол хамгийн гол нь тэд чинь тухайн үедээ нэгдэл нийгэмд ажиллаж байсан. Хувьчлал нийгэмчлэлд оролцож байсан. Хүмүүсээс амьд байгаа хүмүүс хаа байна гэдгийг бас нилээн судалж байсан юм шүү.
Отгонбаяр -
Тийм байх.
Ганбаатар -
Тэнд ийм хүмүүс хаа байна. Гарцаа байхгүй тэр хүн ирвэл юу өгөх үү. Юм өгөхгүй бол болохгүй. Тэгэхэд чинь манайх сүү тосны комапи, тариаг нэг компани болгоод мал аж ахуйтайгаа нэг 2 компани болж үлдсийн тэр нь яахуу гэхдээр зэрэг нэгдэл үлдэгдэл малаа авч үлдэж байна ш дээ. Тэгээд нөгөө хүмүүс дээрээ түрээсийн гэрээ хийгээд хийгээд тавьчихсан. Тэгээд үйлчилэн зуучлах маягаар нөгөө хүмүүсийнхээ малын бүтээгдэхүүнийг боловсруулах тэрэндээ гадна дотны юмыг нааш нь цааш нь ойртуулах маягаар тийм “Хараат “компанид ,”Туяа ” компани ”Чандмань” компани “Лацат” компани гэж 4 компани болж ингэж тусгаарлаж байгаа байхгүй юу. Сүүлд мал аж ахуй эрхлэсэн 2 компани маань үйл ажиллагаа нь байхгүй болоод хувьдаа авч хоцорсон байсан барилга юу байдгийн техник хэрэгслүүдээ хүмүүстээ хувьчлаад өнгөрсөн байх. За би бол яахав тэр сүү тосны заводын үндсэн барилга байгууламж техник хэрэгслийг яг нэг үндсэн ажиллаж байсан. Дөрвөн гэр бүл байсийн тэр хүмүүсийнхээ цэнхэр тасалбарыг оруулаад дээр нь нэмээд хөрөнгийн биржээр орж хувьцаа худалдаж авсан хүн шдээ. Тэгж байж тэр нэг юмныхаа үнэ өртөгийг дарж сүүлд нь нөгөө хэддээ трактор барьж нь тракторыг нь машин барьж байсанд нь машиныг нь тэгж нэг өгч тэгж л нэг салж байсийн. Тэгээд ер нь их хувьчлал гэдэг юмыг чинь бид нар нэгдлийн гишүүд учраас 60% өгсөн гээд байгаа ш дээ. Мал өгчихсөн, тэгвэл цаана нь 40% үлдэнэ. 7000-ын чинь 40% гээд 2800 төгрөг байгаад байна ш дээ. Энэ 2800 төргөгийг чинь хаашаа оруулах уу жишээ нь: “Улаанбаатар” хивсрүү оруулах юм уу, эсвэл тэр “Эрдэнэт” хивст оруулах юм уу,”Говь”-руу оруулах юм уу “Мах комбинат”-руу оруулах юм уу эд нар чинь мэдэхээ байчихаж байгаа юм чинь. Та нар ерөөсөө надад 4 гэр бүлийнхийгээ аваад ир гээд бүх хүмүүсийнх чинь нилээд хэд ч болж байлаа даа.Тэгээд цаана нь хэд ч дутаж байлаа. Тэгээд Булганы хөрөнгийн биржээс хэдэн хувьцаа худалдаж авч байсийн. Нэг хувьцаа 7 төгрөгөөр. Нэрлэсэн хувьцаа, 100 төгрөгний нэрлэсэн хувьцаа тэгэхэд тэр чинь бараг хэдэн бараг 5-6000 төгрөг болж байсан санагдаад байхийн тэр үед хөрөнгөө баталгаажуулахад тэгээд тэр чинь тухайн үедээ өндөр үнэлэгдсэн байсан юм байна лээ. Би одоо бодож байхад тухайн үедээ. Сонин сонин юмнууд их гарнаа. Хөдөө бүр өмч хувьчлалаар мал тараагаад явж байсан чинь нөгөө хуучин нэгдэлд өртэй малчид байдаг юм байна л даа. Нөгөө ядуу дорой дарчиг амьдралтай.
Отгонбаяр -
Ажил муутайхан.
Ганбаатар -
Тэгээд нөгөө санхүүгийн талын юм муу нөгөө нэг нэгдэлд байсан улсууд чинь гар татах гээд байдаг. Нөгөө өрөнд нь хувьцаанд өгч байгаа малаасаа суутгаж авахнээ. Тэгэхдээ яг нэгдлийн гишүүдэд өгч байгаа үнээр нь шүү. Тэгэхээр хамаг малыг нь авч явчихгаад байгаа байхгүй юу. Тэгээд би уурладагын нэг айлд бүр муудалцаад та нар хэнээс харамлаад байгаан.
Отгонбаяр -
Тийн ш дээ. Яг үнэн.
Ганбаатар -
Хэнээс яг харамлаад байгаан. Наад хурааж авч байгаа өрөө хэнд юунд ашиглах гээд байгаан.
Отгонбаяр -
Хамгийн гол нь тэр.
Ганбаатар -
Өнөөдөр хамгийн гол нь малыг малчдад олгох гэж байгаа юм бол наадахаа өг. Аан харин нэгдлийн дарга та тэр өрийгнь төлж болно гэсийн. Тэгэхдээ та өнөөдрийн та хувьцаанд авч байгаа 10%-иар биш. Нэг хонио зах зээл дээр борлуулчаад төлөх өр ш дээ наадах чинь. Юуг та нар харамлаад байгаан. Аан бас нэг ядуудуухан амьдралтай нэгнийд яваад очлоо. Тэгсэн нөгөөдэх яахав дээ бага хувьцлалын үеэр ч авсан юм уу одоо хог новшоо чихэж байх гэж нэг банзан амваар авсан юм байна л даа. Нөгөөдэхийг нь 1200 төгрөгөөр үнэлчихсэн. Тэгсэн нөгөө 1200 төгрөнд нь хэдэн хувьцаа нь давахцахаар бас суутгах гээд болдоггүй ээ. Нөгөөдөхөө өгөх гээд байхын.
Отгонбаяр -
Мэдэхгүй ш дээ хөөрхий амьтан.
Ганбаатар -
Тэгэхээр нь та ер нь ямар тэнэгийн болилдоо. Нэгдлийн тэр нэг амваар нураад унаа л биз. Тэрийг одоо хэн ашиглах гээд яах гээд байгаан. Тэгээд тэр 1200 төгрөг чинь үнэхээр хэрэгтэй юм бол хойтон та нар наад хүнээсээ ав. өнөөдрийн хувьцаанд авах гээд байгаа малаар нь яах гээд байгаан. Өөрөө тэгж явсаныхаа хүчинд 2 хүнд малыг нь өгүүлж л байлаа. Үгүй ээ тэгэд яахав багуудад хэсэг хэсэг болоод явсаных бол жижиг жижиг алдаа янз бүрийн юмнууд гарсан юм шиг л байгаан.
Отгонбаяр -
Тэгсэн байх тэ?
Ганбаатар -
Одоо механик алдаанууд байна ш дээ. Дансаар тэрнээс аваарай гээд л өгчихдөг. Дансны будилан, тоо бүртгэгч нягтлан нарт байсан л юм шиг байгаан. Зарим нь яваад очихдоор зэрэг унагатай гүү аваарай гэсэн бол нэг байдас ч юм уу хөтлүүлээд за за гээд явуулддаг. Магадгүй л дээ тухайн үед нэгдэлд адуу хариулж байсан малчид адууны дутагдалтай байх магадлалтай л байдгийн. Зүгээр сайн санасан ах дүүст нарт 2 толгойны оронд нэг толгой адуу өгөөд хоорондын зохицог чухам бид мэдэхгүй л дээ. чухам одоо тэдний дээр тэдэн данстай мал байгаа за энээс яах уу гэхээр нөхөр тэрэнд тэдийг өгье гээд л хасаад л за одоо эдний мал дуусаж байна үлдсэнг нь өөрт нь гээл ийм маягаар за хоньтой айлыг ялгаагүй ш дээ. За танай хонь тэд үү за тэднийд та тэдэн эм хонь тэдэн хурга өгнө шүү. За тэднийд өгнө, тэднийд өнгө. Танайд үлдэж байгааг нь өөрийгөө бараг үлдэж байгаа нь хасчаад дараагийнх нь тооцоо хийдэг. өөрт нь ноогдсонг хачихаад дараагийнх ньтооцоо хийдэг. Тэгээд сайн муу юм өгсөн ингэсэн тэгсэн янз бүрийн юмнууд байна л даа. Байлгүй л яахав.
Отгонбаяр -
Өөртөө авч үлдэх юм чинь.
Ганбаатар -
Нөгөө авч байгаа хүмүүс нь яриа гаргана ш дээ. Хүний бранк авсан ингэсэн тэгсэн. За лавдаг та нарт 37 төгрөгний ишиг гэж байхгүй. Би ингээд л загнаад л тэгээд сонин сонин түүхнүүд гарч ирдэгийн би тэр нэгдлийн өмч хувьчлалаар юу яасан гар картаа би одоо ч хүртэл хадгалж байдаг байхгүй юу. Гараар ингээддансалчихсан. Тэднийд тэдэн мал ноогдож байсан ингэж байсан тэгж байсан гээд. Нөгөө 10-аад жилийн дараа гэр бүл салж байгаа байхгүй юу. Сонин байгаа биз. Тэгсэн чинь өмч хувьчлалаар надад тэдэн мал надад тэдэн мал ноогдсон байна гэж орж ирж байгаан ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд нөгөөхөө салгаж авах гээд
Ганбаатар -
Тийн одоо тэр чинь архив талын юм болж байна даа.
Отгонбаяр -
Тэгээд тэрийг нь шүүж өгсөн үү?
Ганбаатар -
Үгүй ээ одоо яадгийн байгаа 5 юмнууд нь байгаа л юм чинь тийм л байна. Ийм л байна. Бид нар тийм тийм юм бэлдүүлсэн гээд л хэдэн мал ноогдуулах гэж зүтрэнэ гэдгийн мэдэхгүй байгаа ш дээ тэд нар. Нөгөөдэхийг бас 2 тийш нь болгож салах гээд байгаа юм шиг байгаан. Тийм тийм марзан марзан түүхүүд байдгийн.
Отгонбаяр -
Сумын өмч хувьчлалыг түүхийг ёстой нэг нэгд нэгэнгүй мэдэх хүн байнаа. өөр яг өмч хувьчлал байна ш дээ малчид яг нээх хохироогүй гэж байна ш дээ. Хүйсийн ялгаварлар байсан уу ? тэнд эрэгтэй эмэгтэй хүнд ялгаатай ханддаг ч гэх юм уу?
Ганбаатар -
Ялгаа ерөөсөө байгаагүй. Ганцхан тэнд ялгаа байсан юм юу гэхээр юу л байгаа ш дээ. Төрийн албан хаагч, нэгдлийн албан хаагч ийм нэг 2 зарчим дээр тодорхой хувийг нь бууруулж өгсөн гэхдээ тэр хүмүүс эргээд яах уу гэхдээр нөгөө ягаан цэнхэр тасалбартаа сууж байсан орон сууцаа, барьж байсан машинаа янз бүрийн юм түүгээрээ л авах ёстой хэмжээгээрээ л авсан. Хоор хоорондоо наймаалцсан мөнгө болгосон, зарим нь гадагш нь дотогш нь зарсан.
Отгонбаяр -
Одоо танай суманд ер нь амьжиргаа маш дорой байгаа хэцүү тйим айлууд ер нь хэр зэргийн?
Ганбаатар -
За яахав ээ амьжиргааны баталгаажих түвшин тогтооно гээд сая бас нэг үзлэг явагдсан л даа. Зүгээр ядуу нэн ядуу гэсэн хэмжээн дээр бол нэг 60 гаруй өрх байгаа юм болов уу гэж би тооцоолсон.
Отгонбаяр -
60 гаруй өрх гэхээр бараг 200-гаад хүн болчих байлгүй дээ.
Ганбаатар -
За тэгээд яг бүр нэн ядуу гээд явахын бол 7,8 дээр байгаа юмуу даа. За одоо яг нэн ядуу гэдэг юманд чинь ямар утга оногдуулах уу гэхээр зэрэг нэг бодлын орлого нь хэтэрхий бага дээр ноогдоод, тэрнээс биш яг гудамжинд унтаад л гэр оронгүй өмсөх хувцасгүй тэгээд яваад байгаа хүмүүс байхгүй. За яг хоногийн хоолгүй яваад байгаа юм уу гэхээр яаж ийж байгаад хоногийн хоолоо олчихно.
Отгонбаяр -
Яаж олж байна? Ажил байхгүй ялангуа сумын төв дээр байгаа хүмүүс?
Ганбаатар -
За зарим нь ганц хүнийхээ тэтгэвэр, тэтгэмж ч юмуу хүүхдийн мөнгө ч юмуу, тийм мэтийн юмаар амьдардаг улсууд байна. Ер нь боломжийн одоо юу гэдгийн хөдөлмөрийн насны хүмүүст ганц нэгээрээ, өрхийн тэргүүн ч байдаг юмуу аль эсвл 2-уулаа ч байдаг юм уу хөлсний хөдөлмөр хийж байна л даа. өөрөөр хэлбэл айлын мал маллаж байна. Хонь хяргаж байна. Ямаа самнаж байна ч гэдэг юмуу тэ. Цаг үеийн, цаг үеийн тийм юмнууд байна. Зун ногоо тарьж байна ч гэдгийн муу тэ. Энэ хүмүүст дотор чинь яахуу гэхдээр зэрэг нөгөөдөх сэтгэлгээний ядуурал нь давамгайлчаад болохгүй байгаа юм л даа. Түүнээс бол яг нэн ядуу болчоод байгаа юм биш. Өөрөөр хэлбэл би юу хийвэл яагаад яагаад амьдарчихвий гэдэг тэр сэтгэлгээний ядуурал нь дэндүү болчоод байгаа биш. Түүнээс биш яг юу гэдгиймдээ орох оронгүй, өмсөх хувцасгүй болчихсон ийм айл энтэр байхгүй ш дээ.
Отгонбаяр -
Би ингэж холбох гэсэн юмл даа. өмч хувьчлалаар боломжийн малтай үлдчихсэн хүмүүс яагаад ийм байдалд орчихов. Эсвэл ямар нэг өөр хүмүүс байв уу? Тэгэхээр үндсэндээ мал ч ухаан, ажилд муу байна уу? Тэр сэтгэлгээний ядууралтай нь адилхан тайлбарлах уу?
Ганбаатар -
Энийг тайлбарлахад яахавдээюм юм л хэрэгтэй юм л даа. Угаасаа мал маллаж байсан малчин хүн мянгатууд болоод гараад ирчихсэн. Одоо юу гэдгийн би түрүүнд гарын ая даах мал одоо 50,60 мал ч юм уу 30,40 мал ч юм уу, 70.80 мал ч юм уу. Олон ам бүлтэйгүүд нь 200-гаад мал авч байсан айлууд бий. Тэгээд энэ хүмүүс чинь нэг бодлын юм үзээгүй л байхгүй юу. Тухайн үедээ нөгөө бараа таваар хөөгөөд явсан. Шуудай гурилаа хониор авч иднэ. Шуудай будаагаа хониор авч иднэ. Шуудай элсэн чихэрээ хониор авя иднэ. Тэр байтгугай шил архиа хонир авч ууна. Хэдэн жил бол гагүй баян цатгалан байсан байж магадгүй ээ. Ингээд ирэхээр яасийн гэхдээр зэрэг угаасаа гарын ая даахгүй малтай хүмүүс гэдэг маань түрүүчийнх нь хүүхдүүд сургууль соёлд яваад эхэлнэ. Тэр үеэр чинь нөгөө сургуулийн төлбөр янз бүрийн юмнууд чинь хэрэглээд эхэлсэн. Тэгээд л яадгийн сургуулийн хүүхдийн янз бүрийн юманд зарна, үрнэ, ална,иднэ, ингээд нөгөө замбараагүй хэрэглээ гэдэг юмнаас малынхаа арыг олж аваагүй байтал нөгөө ган зуд 2 чинь 5.6 жилийн нэрвэгдэлт дээр тэгээдхөл алдчихаж байгаа байхгүй. Тэгээдл юмгүй болж байна. Тухайн үедээнэг 40, 50 малтай гарчаад 1000 малтай болтлоо өсгөсөн хүмүүс ч байна. Зөндөөл байна. Одоо ер нь боломжийн амьдралтай дундаж түвшинд явж байгаа сумын төвөөс гараад хөдөө тэр хэдэн хувьчааныхаа малыг аваад явсан улсууд дараа нь үр хүүхэддээ залгамжлуулаад үлдээчихсэн.
Отгонбаяр -
Хүнээсээ л болж байна.
Ганбаатар -
Одоо тэгээд яахав дээ. Сумын төв дээр машин барьж байгаад хөдөө гарсан хүн гэхэд нөгөө техникийнх нь сэтгэлгээ түрүүлчихдэг юм байна ш дээ. Нөгөө нэг явахгүй машиныг чинь нөгөө хэдэн малаар чинь худалдаж аваад
Отгонбаяр -
Нөгөөх нь тэнд төмөр болж хэвтээд л.
Ганбаатар -
Нөгөөдэх нь нэг эвдэрнэ, 2 эвдэрнэ, 3 эвдэрнэ тэгээд тэгээд нохойны уяа болно. Нөгөө хэдэн мал байсан бол бөгснөөс нь хэдэн юм унаад л байгаа ш дээ унаад.
Отгонбаяр -
Тийн ш дээ.
Ганбаатар -
Тэгээд амьдраад байгаан тэгээд иймэрхүү байдлаар өссөнг нь харсан улсууд зөндөө л бий. Гайгүй сайхан болохнуудаа гээд л ингэж байтал 3.4 төмөр сэлгэж унаад байхгүй. Ингээд л байхгүй. Тэгээд юу гэхдээр ерөнхийдөө нөгөөдэх өмчтэй байж үзээгүй улсууд өмчийг захиран зарцуулах эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдэг юман дээр жаахан дутагдалтай л гэж бодож байгаан.
Отгонбаяр -
Ёстой үнэн шүү. Тэр талд сэтгэлгээ байхгүй, уламжлал байхгүй, мэдэхгүй тэ. Яг үнэн тийн. Өөр танай сумын өмч хувьчлалын талаар өөр чинь санаж байгаа юм байна уу? Эхний яриагаараа энүүгээр 2-уулаа дуусгачъя.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.