Ganbaatar


Basic information
Interviewee ID: 990371
Name: Ganbaatar
Parent's name: Lhamjav
Ovog: Togooch
Sex: m
Year of Birth: 1957
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: zoo-technician
Work: project coordinator
Belief: Buddhist
Born in: Gurvanbulag sum, Bulgan aimag
Lives in: Dashinchilen sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
NGOs
democracy
politics / politicians
travel
authority


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Ганбаатараа хоёулаа 2 дахь яриагаа эхлэе. Тэгэхээр түрүүчийн өөрийн чинь ярианаас бол би нэг ийм зүйл ярьмаар санагдсан. Тэр юу вэ гэхээр 90 оны ардчилсан хувьсгал өрнөж байх үеэр энэ сум дээр байж байсан тиймээ тэгэхээр суманд тэр үйл явдал яаж өрнөв. Энэ сумын улс төрийн байдал ямар байдалтай байв өөрөө тэр үед бас ардчилалыг дэмжиж энд их хүчин зүтгэж явсан байна ш дээ. Тэр талаараа

Ганбаатар -

90 ардчилсан хөдөлгөөн ер нь тэгээд 89 онооос ш дээ тэр чинь анх ингээд л жагсаал цуглаан гээд л тэр үеэс ер нь зүгээр талархан дэмжиж байсан хүмүүс нилээн олон бий байх ил гаргаж чадаггүй байсийн яагаад гэхээр нэг намын дарангуйлалдаа хүлэгдчихсөн. Бүх дарга цэрэг намын гишүүд ийм тохиолдолд чинь хүмүүс ил гаргаж чаддаггүй юм байна лээ.

Отгонбаяр -

Тийм байхнээ.

Ганбаатар -

Ил гаргаж чаддаг байсан ганц хоёрхоон хүн бий. 2, 3 хан ч гэдэг юм уу ер нь зүгээр бас. 89 оны намар манай Булган аймагт Ардчилсан холбоо байгуулагдаж байнаа ингээд усны аж ахуйн Ганболд гээд инженер залуу ардчилсан холбооны дарга нь юм гэнэ гэнээ гээд л ингэсэн. Тэгээд манай энэ уурын зуухны дарга байлаа даа Начинбаяр гээд одоо миний үеийн хүн бий. Тэр нөхөр аймаг ороод ардчилсан холбооны гишүүн болчихсон үнэмлэхийг нь өвөртлөчихсөн энд хүрээд иржээ. Нөгөөдэх маань яахав дээ бас Ардчилсан холбоогоо талархан дэмжинэ, тэрнээсээ бас нэг хэвлэл энэ тэр юм олж ирээд хүн амьтанд үзүүлчихнэ тараачихна. Иймэрхүү маягтай байлаа. Би бол яахав ээ угаасаа Ардчилсан холбоогоо дэмжиж бас тэр чигээрээ анхнаасаа л дэмжигч ерөнхийдөө бол дарга цэрэг нартайгаа бол чөлөөтэй маргадаг. Өөрөөр хэлбэл өөрийгөө илэрхийлж чаддаг хэмжээнд байлаа л даа. Тэгээд 90 оны 3 сард тэр өлсгөлөн мөлсгөлөнгөөс арай өмнөхөн юм уу даа. Тэгээд би хот ордог юмаа хот орчихоод тэр үед чинь олон холбоонууд бий болчихсон дахиад,

Отгонбаяр -

тийм ш дээ

Ганбаатар -

тэр чинь ингээд шинэ шинээр салж байлаа ш дээ.

Отгонбаяр -

Социал демократ, үндэсний дэвшил гээд л

Ганбаатар -

Тэгээд би яах уу гэхдээр зэрэг өөрийнхөө юугаар эдийн засгийн чиглэлийн янз бүрийн юмнууд маш сайн яригдаж байгаа гэдэг утгаар нь Шинэ дэвшилт холбооны байран дээр очоод тэр үед УБДС-ын гадаа нэг гэр барьчихсан 2 гэр барьчихсан. Шинэ дэвшилт холбоо гэдэг маань тэгж л үүсгэн байгуулагдаж байсан үе нь л юм байна лээ. Тэнд очингуутаа тэндээс чинь батлахыг нь авч өвөртлөөд Шинэ дэвшилт холбоо гэсэн тэмдэгийн нь зүүж аваад

Отгонбаяр -

Нөгөө Батсүх дарга байсан билүү? Тэр үед одоо энэ халзан Ганболд энэ тэр байсан ш дээ.

Ганбаатар -

Халзан Ганболд энэ тэр байсан л даа. Тэгээд яахуу гэхдээр зэрэг би чинь өөрөө бас тэндээ хэдэн хүн элсүүлнэ гээд хэдэн батлах тэвэрч аваад хүрээд ирвээ. Ирчээд маргааш нь байна уу даа. Энд ингээд гадаа тэмдэгээ зүүчихсэн ажил руугаа явж байгаан тэгсэн манай МАХН-ын намын үүрийн дарга одоо манай сумын засаг дарга олон жил хийсэн дээ. Сая сүүлийн 8 жил хийсэн. Бадамсүрэн гэж малын эмч байсийн. Бид нарын үеийн бараг л нэг үеийнх л дээ. Бадамсүрэн дарга намайг барьж аваад толгой түрүүгүй загнаж байна базарваань. Чамайг чинь би шинэ боловсон хүчнээр бүртгэж авчихсан одоо ер нь .

Отгонбаяр -

Намдаа элсүүлэх гээд

Ганбаатар -

Тэгээд цааш цаашидын ажил төрөл янз бүрийн юмыг чинь эерэгээр бодож явдаг чи одоо энд ингэж элсээд байхдаа яадгийн тэнэг багачууд дагаж элсээд энэ тэрээ гээд одоо ер нь жигтэйхэн юм боллоо л доо. Тэгээд л яах уу тэрэн дээр чинь би үгүй энэ чинь улс орон даяар ийм юманд чинь хөдөө суманд чи хүн харамлаад яахав дээ. Тэртээ тэргүй л орон ургалч үзлийг хүлээн зөвшөөрсөн олон намын системийг одоо зөвшөөрчихсөн ийм юм болчоод байхад чинь энд чинь нэг ч болосон тийм амьтан бас нэг тийм амьсгаагаар амьсгалж болно биз дээ. Наадах чинь нэг байтугай олон хүн болно доо. Харж байгаарай гээд одоо ингээд маргалдлаа. За ингээд яахав дээ тэгсэн ингээд орхилоо. Тэгээд энэ өлсгөлөн мөлсгөлөн болж байхад чинь шууд дамжуулсан ш дээ.

Отгонбаяр -

Аан Сүхбаатарын талбайгаас. Тийн.

Ганбаатар -

Талбайгаас тэгээд яах уу тэрийг чинь хүн болгон бүр сонирхолтой шимтэж үзэж хүн бүр дор дороо дүгнэлт өгч анализ хийж гэр гэртээ бараг ерөөсөө гэрээсээ гарч шээх завгүй үзсэн юм шиг байгаа юм.

Отгонбаяр -

Бүгд тэрэнгүүр амьсгалсан тэ?

Ганбаатар -

Тэгээд энэ төв дунд чинь манай дарга нарын байр гээд голцуухан дарга нар байдаг. Хэдэн орон сууцны байр байдаг байхгүй юу. Тэгээд дундаа нэг жорлонтой л доо гадаа бие засдаг. Яг дуусаад л гараад ирсэн чинь тэр чинь нөгөө улс төрийн товчоо огцор гэж Бат-Үүл гэж орж юу яагад шаардлага тавиад тэгээд одоо юу гэдгийн орой нь хэлэлцээрийн ширээний ард сууна энээ тэрээ болоод нэг тараагүй юу. Тэгээд гараад ирсэн чинь тал талаас нөгөө намын дарга сумын дарга хянангийн дарга сургуулийн захирал гээд л ингээд сумын төв сэхээтнүүд орж ирж байгаа ш дээ. Тэрэн дотор Начинбаяр бид 2 гарч ирсийн. Урдаас айлаас Начинбаяр үзвүү чи юу гэж бодож байна гээд л нөгөө ганцхан надруу л ирж байгаа юм чинь нөгөө хэдрүү

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Ганбаатар -

Тэгээд л яадгийн бүгдээрээ нөгөө гадаа гарч ирж байгаа улсууд чинь сүүлдээ нөгөө тойроод зогсоод ярьж байна. Би чинь бас тухайн үедээ нэдлийн ерөнхий мэргэжилтэн мал аж ахуй эрхлэсэн орлогч дарга тэгээд бас нөгөө эвэртэн туурайтныхаа тоонд орна одоо нөгөө дарга марга нараасаа айх тэр ч одоо өнгөрсөн лдөө бараг ил тод болсон. Дунд нь ороод л ярилаа тэгсэн чинь за зарим нь энэ муу сайн хүүхдүүд даварсан юм бараг буудвал таарах юм. Ээ тань шиг тэнэг юм гэж хаашаа харсан юм байдгийн Батмөнх дарга гэдэг чинь ухаантай хүн харж байгаарай өнөө орой гэхэд чинь Батмөнх дарга огцорсоноо зарлана даа гээд би тэнд ам алдчихгүй юу. Тэгсэн чинь яг хэлснээр болсон. Би тэрэндээ би ёстой нэг мэдсэн юм шиг хэлсэн шүү гэж дараагаар нь өөртөө баярладагийн. Тэгээд маргааш нь би харж байгаа биз юм цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүйн гэж энэ дээ. Тэгээд ерөнхийдөө МАХН чинь тэрний дараагаар яасийн гэхдээр тэр намаа дэмжих хөдөлгөөнөө байгуулах, намдаа мал сүрэг авч үлдэх тэр юмыг хөдөөгийн бүх газруудад үүрэг болгож өгсөн юм байна лээ. Тэгээд юу гэхдээр одоо нам дэмжиж байгаа ардчилалыг дэмжиж байгаа хүмүүсийг ерөнхийдөө нь заазуурдах зайлуулах шахах тийм чиглэлээр бодлого барих юмыг ерөөсөө эрчимтэй одоо ер нь би чинь ер нь тодорхой хэмжээгээр чадварлаг боловсон хүчний тоонд орж явдаг ч гэсэн одоо 2008 онд сая орон нутгийн сонгуульд ялж байж л одоо нэг ажил төрлийн зах руу орж ирж байна ш дээ. Тэрнээс биш байхгүй шүү дээ. Сураггүй. Ер нь лааз өшиглөж хэдэн жил явсан гэдэг тэр чинь л энэ байхгүй юу. Тэгээд яг тийм системээр явсан. Тэгээд тэгээд МАХН гэдэг маань яах уу гэхдээр би түрүүн хэлж байсан даа тодорхой хэмжээгээр эд нар чинь нилээн олон гишүүдтэй тэ. Гишүүдийн хүрээлэл асар өндөр тэд нар нь зохион байгуулалт сайтай. Татвар хуримтлалаа цаг цагт нь төлдөг. Нөгөө сахилгаараа яг тэгээд хүмүүжээд сурчихсан. Дээр нь нэмээд яах уу гэхдээр зэрэг ерөөсөө дараагаар нь замбараагүй гишүүчлэлээ элсүүлж эхэлсэн. Аан боловсон хүчний бодлого дээр бол ерөөсөө яг тийм заазуурдах бодлого барьж эхэлсэн. Өмч хөрөнгийг ерөөсөө яг одоо нам санхүүжүүлэх асуудлыг тэр доод шатнаасаа авахуулаад дээд шатаа хүртэл тууштай юу яасан гэж би боддогийн. Тэгээд яахав дээ орон нутагтаа талархан дэмжиж явдаг гээд ингээд яваад л байдаг байлаа. Би чинь шинэ дэвшилтэд холбоондоо нэг хэдэн гишүүн элсүүлчихлээ. Дараа нь шинэ дэвшилт холбооны анхдугаар их хурал болж тэрэнд очиж орж тэндээс үндэсний дэвшилийн нам байгуулж ингэж гарч ирээд тэгээд би чинь орон нутагтаа тэр нөгөө үүр мүүр байгуулах зохион байгуулалтын асуудлыг ерөөсөө хийхгүй яваад л байсан л даа. Тэгээд 94 оны 12 сарын хэдэнд байдаг билээ. Одоо манай сумын засаг дарга Жамбалжамц дарга уг нь бас их ухаалаг хүн байсан л даа. Бат-Үүл гишүүн аймгийн намын дарга Эрдэнэтөгс гэж 2 хүн ирээд тэгээд нэг уулзалт хиймээр байна гээд тэгээд яахуу галлагаатай ганц газар нь манай энэ захиргаа бараг дулаан байртай газар нь тэгээд засаг дарга маань өрөөгөө өгч засаг даргын өрөөнд маань нэг 30 гаран хүн цугларч тэгээд тэнд нөгөөдөх ардчилалын тухай ардчилал гэж юу юм. Ямар байх ёстой юм ямар шугамаар хөгжиж байгаан ардчилалаар гарч байгаа шинэчлэлтүүд юу юм тэр бүх юмаа тэнд ярилцаад тэгээд ер нь анхны үүрийн зохион байгуулалт хийх л гэж тэгж явж байсан юм байна лээ. Ардчилсан намын гишүүнээр элсэх одоо үнэхээр тийм тууштай тэмцэх хүмүүс нь үлдээрэй гэсэн тэгсэн 16 хүн үлдсийн тэгэхэд

Отгонбаяр -

30 гаруй хүнээс

Ганбаатар -

Тийн.

Отгонбаяр -

Тал нь үлдэж байна ш дээ.

Ганбаатар -

Тэгээд 16 хүн бүгдээрээ намын батлах аваад тэгээд дахиад анхны үүрийн хурал хийнэ биз дээ 16 хүн. Тэгээд би анхны намын үүрийн даргаар сонгогдож.

Отгонбаяр -

Ардчилсан намын үүрийн даргаар

Ганбаатар -

Ардчилсан намын үүрийн даргаар сонгогдож ингэж явсан. Тэгээд одоо яах вэ 96 онд чинь ингээд сонгуульд ороод УИХ-ын гишүүн гаргасан. Орон нутгийн сонгуульд арван

Отгонбаяр -

Танай эндээс чинь хэн гарлаа.

Ганбаатар -

Дашпүрэв гарсан тэгээд орон нутгийн сонгуульд 12/8 харьцаатай, 8 суудал авсын. Тэгээд ерөнхийдөө улс төрийн мэдрэмж муутай, нөгөө том сөрөг хүчний өөдөөс нөгөө бас жаахан тархай бутархайдуухан үзэж байж ямарч эрх мэдэлгүй хоцроод тэгээд өөрснөө бүр бөмбөг болтлоо няслуулахгүй юу.

Отгонбаяр -

Туршлагагүй.

Ганбаатар -

Тийн туршлагагүй. Тэр үед чинь яах вэ орон нутгийн иргэдийн хуралд би чинь орчихсон бас тэргүүлэгчийн хэмжээнд явдаг. Тодорхой хэмжээгээр тэр үед чинь орон нутгийн төсөвтөй төсөвөө орон нутагтаа дороосоо хийж өгдөг. Аан тэрнийхээ хэдийг яаж олохоо нөгөө малчид иргэдээсээ тооцдог. Тийм мэтийн юм дээр би бас нэлээн түшиг тулгуур болж байсан л даа. Жишээлбэл 500 малтай айлаас ямар хэмжээний татвар ноогдуулахын тэр чинь улсын нэгдсэн малын татвар гэж байхгүй байлаа ш дээ тэр үед чинь. Тэгээд одоо нээх их малаас нь хуучин нөгөө надад түрээсийн гэрээ зарчим чинь надад эргээд хэрэг болж байгаа юм чинь. Нэг их малаасаа тэдий хэмжээний төгрөг авъя. Ерөөсөө л тэдэн малтай айл орох орлого ашгийг би нэг тооцож үзэж дөнгөнө л дөө. За ямарч л байсан энэ айлын тэдийг нь зарсан тэдийг нь зарлагдсан тэдэн кг ноос авсан тэдэн кг ноолуур авсан. Тодорхой хэмжээний тийм орлого олчино. Тэрэн дээрээс өмсөж зүүх идэж уухыг нь хасаад тэгээд цаана нь хэдий хэмжээний юм үлдлээ гэж бодоход тэрний нэг 5.10-ыг авахад болох юм байна гэдэг утгаар нь тэдэн төгрөг авъя. Нэг хонинд тэдэн төгрөг эдэн төгрөг гээд би тэгж ширхэгчлэн тогтоож тэгж мөрдөж байлаа. Тэгээд дутуу гарсанг нь улсын төсөв руу захиалдаг улсын төсвөөс заавал дутаж ирдэг. Нөгөөдэхийг нь орон нутагтаа сургуульдаа хэдийг нь өгөх үү эмнэлэгтээ хэдийг нь өгөх үү гэж орон нутгийнхаа иргэдийн хурлын хэмжээнд шийдвэрлэдэг. Тулгамдсан асуудал юу байна хаана нь юу байна. Тэгээд хамгийн гол нь орон нутагт чинь сургууль эмнэлэг 2-ыг л байнгын үйл ажиллагаатай байлгахгүй болдоггүй л юм байна лээ. Ер нь зүгээр хаа ч юу ч болж байсан. Ерөөсөө яг тийм л юм байна лээ. Аан харин цэцэрлэг хэдэн жил амь дүйж л явсан л байх. Жишээ нь одоо өмч хувьчлалаар өгсөн малыг сонин байдаг шдээ. Цэцэрлэг буцаагаад өгчихсөн байдаг байхгүй юу захиргаа л уу. Авч явж чадахгүйн гээд.

Отгонбаяр -

Аргагүй байх.

Ганбаатар -

Би тэгээд цэцэрлэгийн эрхлэгчийг загнаж байсан байхгүй юу, үгүй ээ чи наадахаа захиргаанд буцаагаад өгчихөөр өөрөө олоод авчихаж чадсангүй юу тэнэг байхаа гээд. Наадах чинь уг нь чиний нөгөө цэцэрлэгийнхээ хэдэн хүүхдэд л нэмэр болгож өгсөн болохоос биш захиргаанд буцааж өг гэж өгсөн юмуу .

Отгонбаяр -

Тийн шдээ. Тэр нь нөгөө хүмүүсийн хоол болоод л дуусна.

Ганбаатар -

Тэгээд яадгийн захиргааны мал дээр хэдэн мал нэмэгдээд л хүн амьтан хүрч ирэхээр нэг хонь бэлэглэдэг ямаа бэлэглэдэг. Ийш тийшээ наадам одоо нэг юу гэдгийн аймаг сум нэг тийшээ Улаанбаатар луу ажил мажил хөөцөлдөж явах болвол ганц нэгээр нь нэг төлөгний мах зулгаах юмнууд байлгүй л яахав дээ. Захиргаанд бол арга байхгүй эргээд хэрэг болж байгаан тэр чинь үнэхээр. Тэгээд тэр утгаараа би тэр албан газруудад мал өгөгдсөн бол аягүй зөв шиидвэр л гэж би боддогийн.

Отгонбаяр -

Түрээслэчихээ мэддэггүй. Энгийн гэрээгээр малчинд өгчихөө мэддэггүй л байж дээ

Ганбаатар -

Харин тимй л байхгүй юу. Энгийн гэрээгээр малчинд өгчөөд л тодорхой хэмжээгээр төлийнхөө нэг 70% гаргаад л тэрнийхээ 30% идээд л 30% илүү гарсан зүйлээ чи аваад бай гээд л ингэхэд бол бас хөөрхий малтай айлууд бол бас тэр үед чинь дуртай байх байсан байхгүй юу.

Отгонбаяр -

Тэгэхээр энэ бол бас нөгөө талаараа тэр үеийн хүмүүс ерөөсөө тийм өмчийн сэтгэлгээ байхгүй.

Ганбаатар -

Тийн харин бараг ялтай малын тоонд орж энэ хэдэн малыг үхүүлчихийн бол би хэрэгт ч орно гэж боддог юм уу. Яадаг ч юм. Сонин тийм сэтгэлгээгээр ерөөсөө хандаж болохгүй.

Отгонбаяр -

Одоо бол өөр шүү. Одоо бол захын хүн тэрнийг юу гэж алдаж байхав гэдгээ мэддэг болчихсон.

Ганбаатар -

Одоо бол алдахгүй яасан ч алдахгүй юмны захаас бариад авсанаа бол мэдэх л байх. Энэ чинь бас хүмүүсийн эдийн засгийн сэтгэлгээ арга байхгүй өөр боллоо ш дээ. Алгаа тосоод байхын бол юмнууд нь бууж ирээд байдаг байсан үенүүд нь байхгүй болчоод байгаа байхгүй юу. Одоо энэ ядуу хэсгийнхэн яг тийм болчоод байна. Нөгөө ядуу хэсгийнхэн чинь нэг хэсэг аймар их тэтгэлээ шдээ. Та нар хоосон хонож байна уу гээд л нэг 5 кг гурил нэг шуудай будаа ч байдаг юмуу тэ ингэж өгөөд л нөгөө нэг элсэн чихэр гурил будаагаа өгөх болоогүй юу гээд л зарга хийгээд явж байсан улсуудыг мэднэ. Тэр чинь зүгээр нэг тэнгэрээс гараад ирдэг юм биш ядаж та нар нэг ажил хий. Сүүлд нь тэр чинь нэг 90 хэдэн онд байхаа нэг олон улсын байгууллагаас нэг гурил будааны хуваарь хийгээд л за тэднийх ч амьдрал ядуутай тэднийхч амьдрал ядуутай орлого багатай юм гээд л айл болгондоо зармыг ч тэгшитгээд л зармын ч жаахан ахиу ч жаахан дутуу ингээд хуваарилалаа. Тэгээд хүмүүс чинь тийм юмаа хийх гэж ирэх гэхээр нь тэгэнгүүт нь нийтийг хамарсан авах гэж ирсэн хүн болгоныг нийтийг хамарсан хог цэвэрлэгээнд явуулж байсан. Тийм журмаар юм хийлгэж өгөхгүй бол ямар сайн даа хотод би нэг зогсчихоод нэг хүүхэд ахаа 200 төгрөг өгчих гээд хүрч ирсэн юм л даа. Би машинтай явсийн. За чамд өгч болно за чи энэ алчуур аваад машин арчаадах би чамд 400 өгье гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүүхэд үнэхээр ажил хийдэггүй хүүхэд машиныг сааралтуулж байгаа байхгүй юу чи ингэж машин цэвэрлэж болохгүй ээ гэхдээ яахав би чамд 400 төгрөг өгье чи энээс хойш хүнээсээ гуйхаасаа өмнө машинтай хүний дэргэд очвол ахаа би машиныг чинь арчаад өгье. үгүй ээ чи адаглаад хүнээс юм гуйхдаа гутлын чинь тоосыг арчаад өгье гээд алчуур бариад явж бай тэгвэл чамд хүн юм өгнө.

Отгонбаяр -

Яг үнэн ш дээ.

Ганбаатар -

Би яг тэгж тэр хүүхдийг зангаж байсийн. Энэ бүхэн юмнууд эргээд одоо бид чинь дэргэд эдийн засгийн сэтгэлгээнээс иймэрхүү яриа луу орчилоо л доо.

Отгонбаяр -

За тэгээд 90 оноос хойш танай суманд одоо нэг засаг сонгуулиас сонгуулийн хооронд засаг солигдоод байна шдээ тэ? Энэ явцад ямар үйл явдал болов? Дандаа хувьсгалт намын дарга байсан уу?

Ганбаатар -

дандаа хувьсгалт намын дарга байсан. Ер нь зүгээр сонин юм болдог юм л даа. Жишээ нь 96 оны сонгуулийн дараа гэхэд чинь манай би одоо нэр дэвшүүлээд оруулж байгаа ш дээ. Нэг багийн засаг дарга ардчилсан намаас оруулж байна. За бүр ялуулаад гаргаад ирлээ. Аан дахиад энд нийгмийн даатгалын байцаагч гээд манай гишүүн манай ардчилсан намын гишүүн бас нэг охин аан бас нэг залуу юу гэхдээр зэрэг аан тэр Оргил маань 2000 оны сонгуулийн дараа юм байна. Аан тэгэхээр энэ 2-ыг маань захиргаанд ажилтай байгаа учраас аймаар их шахдаг юм байна. Ерөөсөө л орох байх газаргүй болтол нь л шахдаг юм байна ш дээ. Тэгсэн чинь над дээр нэг өдөр өргөдөлөө гаргаад орж ирлээ. Намаасаа гаръя гээд тэгээд би зөвшөөрсөн. Намаас гарах хүний эрх орох хүний эрх. За зүгээр үнэхээр та нарыг тэгж шахаж хавчаад байгаа бол та нарт иргэний эр зориг байдаг юм бол наадахаа хаяад улс төрийн тэмцэлээ хий сонирхохгүй юу та нар би зөвшөөрье өргөдлийг чинь авъя. Харин МАХН-д битгий элсээрэй гэж

Отгонбаяр -

Үгүй ээ одоо ёстой үнэндээ.

Ганбаатар -

Аймар захиж явуулж байгаа байгүй юу.

Отгонбаяр -

Элсчихсэн үү нөгөөдүүл чинь?

Ганбаатар -

Тэгсэн чинь 2000 оны сонгуулиар нөгөө 2 маань 2-уулаа хувьсгалт намд элсчихсэн. Нөгөө эсрэг ялалтанд ороод явж байх жишээтэй. Одоо нэг бүр ХААН банкны дарга болчихсон. Юу байдгийн

Отгонбаяр -

Эндэхийн салбарын уу?

Ганбаатар -

Тийн. МАХН намын үүрийн дарга хийгээд явж байна шдээ нэг охин. Нэг нь одоо энэ багийн засаг даргаараа үнэхээр олон жил ажиллаж байна л даа. Сая бас ялаад л гарч ирсэн. Ерөнхийдөө олон жил багийн засаг дарга хийсэн олон хүүхэдтэй бас нэг тийм өөрөө ч овсгоо самбаа юутай ч юмуу амжиргаа нь тийм сайн биш тийм нэг хүүхэн байдгийм уг нь багшийн мэргэжилтэй одоо нийгмийн ажилтан, пионерийн удирдагч маягийн тийм мэргэжилтэй. За яах уу ер нь зүгээр өөрөө яг тийм ниймгийн чиглэлийн ажилтан гэдэг утгаараа тэр өндөр настай тэр янз бүрийн тйим эмзэг бүлгийхэнтэй харьцах ийм чадвар их өндөртэй. Багийн дарга байхад буруудахгүй. Тэгэхдээ л яг тэр үзэл бодол яг тэгээд л явчихдаг юм байна лээ. Тэгээд яахуу гэхдээр чинь миний нэр дэвшүүлээд ялалт авах ёстой 2 хүн нөгөө талаас ингээд ороод ирж байх жишээний. Тэгэхээр чинь бид нар 2000 онд бол бид нар ганцхан суудал авсан ш дээ.

Отгонбаяр -

Сумын иргэдийн хуралд?

Ганбаатар -

Сумын иргэдийн хуралд.

Отгонбаяр -

Өөрөө юу?

Ганбаатар -

Үгүй Оргил гээд нэг залуу. Одоо солонгосд яваа. Тэр маань яахуу нөгөө боломжийн хүрээлэл дотор ажиллаад гараад ирдэгийн. Ганцаарханаа дайчин. Тэгээд 2000 онд намайгий чинь бас өртэй зальтай ёс суртахуун янз бүрийн юм ярьсаар байгаад нэр дэвших эрхийг маань хасуулаад хаячихваа МАХН. За яахав дээ. Угаасаа УИХ-ын сонгуулиар тэнд үнэмлэхүй ялалт байгуулсан тэ. 2000 оны сонгууль чинь аймшиг байсан байхгүй юу. Эд нарт хуг чадуулсан. өмнө нь гайгүй байх үед нь чадаагүй юм чинь өмнө нь 96 онд бас ардчилсан нам хувьсгал барьж байсан. Аан бас орон нутагт гайгүй байх ёстой үе байхгүй юу. Тэгж чадаагүй юм чинь яршиг яршиг гээв тэгээд би 2000 онд нэрээ дэвшүүлэлгүй хаячихдаг юмаа. Тэгээд ганцхан хүн гарч ирж байгаа байхгүй юу. Тэгсэн нөгөөдэх маань ер нь соцдек чиглэлийн хүн байсийн. Тэгээд бид нар эвсэж орсон. Манай намууд чинь тэгээд нөгөөдэх ороод ирлээ. Тэгээд энд бас захиргаанд няраваар орлоо нөгөөдөх маань. Тэгээд захиргааны няравыг хийсэн чинь бас шахаад байна гээд бас болдоггүй дээ. Яасан нөгөөдөх чинь соцдек ардчилсан нам 2 сүүлдээ нийлээд нэг болчоогүй юу. Тэгээд л яах аргагүй л нэг өдөр өргөдөл бариад ороод ирлээ. Тэгээд ардчилсан намын нарийн бичгийн даргаараа тавьчихсан байсан гээд л бод. Тэгээд бас өргөдлийг нь авлаа ш дээ. Тэгээд харин хувьсгалт намд арай элсээгүй. Нэг юм солонгос явсан. Одоо ирээд юу болохын байгаан авгай нь намын дарга болчихсон. Одоо банкны юуны нөхөр лдөө.

Отгонбаяр -

Аль намын дарга?

Ганбаатар -

Хувьсгалт намын дарга болчихсон.

Отгонбаяр -

Авгай нь уу?

Ганбаатар -

Тийн.

Отгонбаяр -

Одоо тэр 16 хүнээс чинь хэд байна. Танай сумын ардчилсан намын үүрийн гишүүд ?

Ганбаатар -

16 чинь ер нь 3 ер нь 13 нь одоо байгаа л даа. Байгаа даа ер нь гадагшаа дотогшоо шилжсэн улсууд бол бий.

Отгонбаяр -

Өөр хүмүүс нэмэгдсэн үү?

Ганбаатар -

Нэмэгдэлгүй яахав ардчилсан нам бол би түрүүн хэлсийн ш дээ.

Отгонбаяр -

Одоо хэдэн гишүүн байгаан?

Ганбаатар -

100 гаран гийшүүнтэй одоо бол сайн.

Отгонбаяр -

Сайн байна ш дээ.

Ганбаатар -

2008 оны сонгуулиар чинь орон нутагт чинь үнэмлэхүй ялалт байгуулж 15, 16 суудал авчихсан. Засаг дарга, иргэдийн хурлын дарга нар ардчилсан намынхан сууж байна гэх мэтчилэнгээр ингээд энэ ч бас 2008 оны сонгуулиар нэлээд бүр бүтээлтэй ажиласан. За тэр өчигдөр оройн уулзсан тэр Батсайхан гээд тэр хүн маань бидэнд нилээн туг болж өгсөн бидэнд. Сайн тугтай байх юм бол болдог юм байна, тэгэхээр ойлгож байгаа биз дээ.

Отгонбаяр -

Харин тийм байна. Сайн тугтай байна.

Ганбаатар -

Тэгээд ер нь олон жил ажилгүй яваад тэгээд жаахан зэврээд ирэхдээр зэрэг тухайн үед бидний үед гэх юм дараачийн үед гарч ирж байгаа залуучууд биднийгээ мэдэхээ байчихдэг юм байна ш дээ. Их сонин болчихдог юм байна лээ. Тэгээд л ерөнхийдөө зэврэлт гандалт руугаа ороод за нөгөө насныхаа эрхээр нөгөө улс төрийн тэмцэл хийх идэвхи нь буураад

Отгонбаяр -

Эрч жаахан буураад

Ганбаатар -

Аягүй бол нэг аялдан дагалдагч нэг болчихгүй байгаа даа гэмээр ч юм шиг. Эхнээсээ нөгөө ядан шингэсэн юм болохоор арай өөр л дөө. Тэгээд ер нь зүгээр тэр нэгдэл нийгэм байх үед МАХН гэдэг чинь боловсон хүчний бодлого дээр асар том барьж байсан нь мэдэгдэг юм л даа. Зүгээр одоо би чинь нэгдлийн нэг ажил хийгээд л дарш хийгээд л явж байхад даршин дээр аймгийн намын хорооны дарга ирж шалгаж байсан ш дээ. Тэгээд яахуу гэхдээр зэрэг би чинь нөгөө боломжийн хэмжээгээрээ хийгээд яамаа бас арай дүүргэж чадахгүй. Хяруу цохичих гээд байхаар нь дарж байгаа байхгүй юу. Тэгээд би даршаа зогсоож байна ш дээ. Тэгсэн төлөвлөгөө биелүүлсэнгүй гэж тэгээд би одоо яахын төлөвлөгөө биелүүлнэ гэж дахиад өөр дарш хийх нүх байхгүй. Энэ даршин дээр би өөр юм холихгүй.

Отгонбаяр -

Тэгвэл технологи эвдчихнэ

Ганбаатар -

Наадах чинь хяруу цохичихсон. үгүй ээ болохгүй. Тэгсэн хажууд нэгдлийн дарга намын даргыг дагаад явж байгаа юм чинь. Одоо болохгүй болохгүй улаан хошуу нь нэг модон үүр байгаа тэрэнд дар. Хоол болохгүй юм дараад өчнөөн бензин шатахуун ш дээ. Тэгээд наадахыг чинь дараа нь хэдэн эрлийз үхэр чинь идсэн болно ш дээ. Яах гээд байгаан энүүгээр л бид нар биччихье л дээ. Энийгээ л үр ашигтай зарцуулъя даа. Нөгөөдөхийг чинь би бараг танихгүй ээ аймгийн нэгдүгээр даргыг эхлээд бас танихгүй ээ. Тэгээд бас жаахан ам мурийчихгүй юу. Орой нь дарга буудалд очиж уулзаарай л гэсэн. Дарга тэгсэн чинь намайг нударсан аймгийн нэгдүгээр дарга шдээ гэнэ. Тэгээд яахав мэдлээ л дээ. Орой нь буудалд ирсэн даргын уур гарсан байна. За тэгээд л шинэ залуу боловсон хүчин ингээд ингээд сайн ажиллах хэрэгтэй гээд л тэгээд нүүр маягийн юм өгөөд л гарлаа л даа. Тэгсэн дараагаар нь аймгийн хөдөө аж ахуй удирдах газар дээр ерөнхий мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болж байгаа байхгүй юу. Тэгээд яваад очсон чинь аймгийн удирдлага засаг дарга тэгж байна. Дашинчилэнгийн Ганбаатар миний өрөөгөөр ороод гараарай л гэж байна. За яваад орлоо. Яваад орсон чинь намайг шууд за хө чи нэгдүгээр даргатай яаж харьцсан гэнээ. Шууд л замечани өгч байгаа юм чинь. чамайг чинь нэгдлийн даргын хэмжээнд бодож байсан. Бас намын боловсон хүчинд би нэг нэгдлийн даргын хэмжээнд тодорхойлогдож.

Отгонбаяр -

Хувьсгалт намд элсчихсэн бол

Ганбаатар -

Тийн. Элчихсэн бол эсвэл зөв явсан бол. Тэд нартай маргалдахгүй үг дуугаар нь явсан бол.

Отгонбаяр -

Биеэ зөв авч явсан бол.

Ганбаатар -

Тийн. Биеэ зөв авч бол. Хүлцэнгүй явсан бол ч гэдэг юм уу тэ. Уг нь бол нэг тийм бүртгэлд нь байсан л юм байна лээ. Тэгээд л би дараа нь боддоггийн. Тэгээд тийм замечаан аваад дараагаар нь энд ер нь ямар нэг ажил хийнэ. Сумын намын дарга чинь ер нь тувт намайг дараад болдоггүй шүү. Ерөөсөө л нэг яваад ирсэн ажлыг нь ер нь нөхөр Ганбаатар тэгсэн ингэсэн тийм буруутай ийм буруутай гээд л ерөөсөө ингээд шат шатандаа үүрэг өгчихдөг юм шиг байгаан. Тэгээд бид нар чинь хавар эх төлийн баланс гээд явдагийн.

Отгонбаяр -

юуны балансаа?

Ганбаатар -

Эх төлийн баланс. Яагаад гэхдээр манай намар тэдэн хээлтэгчтэй байсан тэ. Өөрөөр хэлбэл танай нэг 500 хоньтой байсан. 500 хониноос одоо сувайрсан байна уу хээл хаясан байна уу одоо хэдэн нь байна. Хэд нь төллөх үү төллөөгүй байгаа ганц нэгийг нь хээлтэй байна уу хээлгүй байна уу нь шалгаад нөгөө бүх айлуудаараа яваад наана цаана болоод яг тэгээд явж байхад чинь малчид чинь бас шинэ мэргэжилтэнг сориноо гээд зарим нь аягүй бол огт байхгүй юм үзүүлж байх жишээний ч байдаг юмуу тэ. Хургаа алаад үхчихсэн юмныг чинь энэ хургалах уу гэж үзүүлэх жишээний янз янз бүрийн юм болдог л доо. Тэгээд яахав зарим нэг дээр нь алддаг юм байлгүй л яахав. Голцуухан мэргэжлийн улс чинь алдахгүй ш дээ. Тэгээд ингээд яваад ирсэн чинь айл хэсэж зугаалж яваад ирсэн бензин тос үрсэн. Үнэн юм хийдэг юм уу янз бүрийн юм ярьж байнаа. Тэгээд эх төлийн балансаа танилцуулаад энэ жил одоо тэчнээн мал төллөх маллах ёстойгоос тэд нь одоо сувай тэд нь одоо хээл тээсэн. Тэчнээн нь одоо төллөсөн байгаа. Одоо тэчнээн унага тэчнээн тугал тэчнээн хурга, тэчнээн ишиг бойжуулах боломжтой. Тэр чинь бас нэг тайлангаа тавина ш дээ. Тэгсэн чинь босоод авч байна шүү дарга бараг л дэмий тэнэж тэгж тэгж яваад ирсэн энэ тэр гээд л гэнэтхэн уур хүрээд олон дахин авахуулчихсан хүн чинь босоод л өө Батсүх даргаа та Ганбаатар л хийж чадахгүй байна гээд нэг мөсөн хэлцээч. Та бүхэл бүтэн мэргэжил мэргэжилтэн 2-ыг битгий доромжилоод бай

Отгонбаяр -

болж

Ганбаатар -

Наадахыг чинь гардаад хийдэг өчнөөн хүмүүс бий. Алдсан юм байж ч болно тэрнийг бол үгүйсгэхгүй. Царай нь нэг хувьс гэж ирээд л үнэн үг хэлсэн хүний өөдөөс бас хүмүүс юм хэлж чаддаггүй ш дээ. Тэгээд тиймэрхүү тиймэрхүү маягтай. 2004 онд л за яахав 96-2000 оны хооронд л харин манай ардчилсан намынханаас ер нь их сонин түүх байдгийн ш дээ. Улс төрийн юм чинь яг ингээд 96 оны сонгуулийн дүнгийн дараагаар аан дашинчилан суманд ардчилсан намын боловсон хүчин уг нь их гайгүй байгаа байхгүй юу. Сургуулийн нэг 2 багш 2-уулаа ингээд ардчилсан намд за чи нэг нь засаг дарга болно шүү нэг нь иргэдийн хурлын дарга болно шүү ялбал гээд ингээд 2-ланг нь зүтгүүлээд л тэгэхэд би жаахан аж ахуй эрхэлүүлсэн жаахан бяртай байсан. Шинэ 69 уначихсан нөгөө хэдийгээ занимаалтаад л сонгуулийн зардал мардал энэ тэрээг нь даах маягтай ингээд л давхиад байдаг. Тэгсэн 8 суудал авчихлаа. Ялалт байгуулсангүй дээ. Гэхдээ яахав боломж бүрдвэл тэгээд ардчилсан нам чинь яг 94 онд байгуулагдсан нам 96 онд бэхжиж амжаагүй байсийн. Яагаад гэхдээр зэрэг сонгуульд нэр дэвшээд ялах магадлалтай хүмүүс нь нэлээн тийм цөөн талдаа гэхдээ л 8 суудал авч чадсан нь тухайн үедээ ололт байсан л даа. Тэгээд ерөнхийдөө за одоо нөгөө одоогийнхоор бол иргэдийн хурлын 20 хүн дотроо судалгаа хийгээд сайн ажиллавал гарах магадлал байна гээд үзэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь хувьсгалт намаас Улаанбаатараас цэргийн офицер байж байгаад халагдсан нэг нөхөр ирлээ. Тэгсэн манай тэр 2 багш тэр цэргээс халагдаж ирсэн бид 4 болохоор 4-үүлээ яг нэг ангид 8 төгссөн ангийн найзууд

Отгонбаяр -

Аан за за.

Ганбаатар -

Аймшигийн байгаа биз. Хэ хэх хоорондоо улс төрөөс болж маргалдана. Одоо тэгээд МАХН-аас нэр дэвшиж гарч ирж байгаан. Тэгээд нөгөөдэхийгээ алдчаад Хувьсгалт намын даргаар, тэгээд иргэдийн хурлын дарга нь болвол угаасаа анхны байгуулалтаараа шахуу сонгогдчихсон байсан. Тэгээд яахуу манай Баярсайхан гэдэг найз маань манай тэр багш Ганболд гээд багшийг маань орлогч даргаар аваад одоо бас эвийн засгийн газар байгуулж байна шдээ.

Отгонбаяр -

Аан зөв тэгж байна шдээ.

Ганбаатар -

Ингээд ажиллаад сүүлийнхээ 2 жил нөгөө багшийг минь тамгын газрын даргаар аваад ингээд ерөнхийдөө эвийн засгийн газар явж байгаа биз. Гэхдээ л яахав улс төрөөсөө болж хоорондоо жаахан толхилцдог наана цаана болдог юм байсан л юу шиг байгаан. Тэгээд л 2000 оны сонгуулиар чинь Баярсайхан дарга Орхон ороод явчихдагийн. Ерөнхийдөө энэ чинь хуучин намын дарга байсан Бадамсүрэн гэж хүн яахуу гэхдээр тэр Баярсайханы хүргэн нь байхгүй юу. Тэгээд нэг удаа Баярсайханыхаа юуг дэмжиж өгөөд өөрөө 2000 онд дараа нь ёстой үнэмлэхүйгээр засаг дарга болж гарч ирж байгаа юм чинь. 2000 онд засаг дарга болж гарч ирээд Ганболдыг орлогчоос нь аваад хаялаа. Тэгсэн нөгөө сумын иргэдийн хуралд байсан нөгөө хувьсгалт намын хөгшчүүл дургүйцсэн гэж байгаа юм. Бадамсүрэн чи энэ нутгийн 2 залуу боловсон хүчний хэн нэгийн нь дэргэдээ байлгахгүй бол чамтай яриатай шүү. Загнасан байна л даа тэгээд Нэргүйг маань орлогчоор тавьлаа. Нөгөө тамгын газарт байсан. Тамгын газарлуугаа өөр хүн аваачиж тавьж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Ямар мэргэжилийн багш байсийн тэр 2?

Ганбаатар -

2-уулаа техник хөдөлмөрийн багш

Отгонбаяр -

Аан за.

Ганбаатар -

Тэгээд 2000 тэр чинь 2004 он 2000 оны сонгуулийн үр дүн тэ. 2004 оны сонгуулиас өмнө одоо нөгөө Нэргүйг чинь хавчсаар байжийгаад улс төрийн орлогчийн оронд сумын орлогчийн орон тоог цомхотгож байгаа гэж байгаад нөгөөдөхийг маань хусаад тавьчихлаа. Тэр нь 2000 хэдэн онд юм дээ. 3 оны хавьцаа нэг жил гарангийн өмнө л болов уу даа. За ингээд Ганболд, Нэргүй 3-уулаа малаа харж эхлэх маягтай болж эхэллээ. Ганболд маань ашгүй нэг юм нэг багш тэтгэвэртээ гарч Ганболд ажилдаа орлоо доо. Тэгээд 2004 онд чинь сонгууль чинь 2000 оны сонгуулийн дараа тэр чинь тэгээд тэр 2004 оны сонгуулийн дараа ерөөсөө энд чинь тэр ардчилал мардчилалаас чинь үс ч байхгүй болсон бүр сайхан. Бүүр цэвэр. Цагаан байшинд орж үзээгүй хэдэн амьтан. Би энэ тэр чинь бол тэр ажлын байр энэтэр янз бүрийн юман дээр өргөдөл мөргөдөл өгөөд нэмэр байхгүй ш дээ. Өчнөөнөөр нь л өгсөн. өргөдөл мөргөдлийн албан малбанд нь бүртгүүлчихсэн тийм орон тоо гарах гэнээ за тэрэнд нь бичээд л өгчихдөг. Тэгээд 2000 оны сонгуулийн өмнө 2004 оны сонгуулийн өмнө 2-ууланд нь тэр үед МАХН үүрийн дарга нь Гүррагчаа гээд одоо энэ радио релейний цехийн дарга байсан нэг хөгшин байсийн.

Отгонбаяр -

юуны цехийн дарга байсаан?

Ганбаатар -

Радио релейний

Отгонбаяр -

Аан суманд байсан.

Ганбаатар -

Манай “Гурван булагийн” хүн л дээ. Тэгээд Гүррагчаа гуай намайг дандаа дуудаж уулзана. Яахуу гэхдээр зэрэг чи намаасаа татгалзаад Хувьсгалт намд элсчих. Тэгээд чамайг одоо ингээд ажилд тавья. Ардчилсан намын хүн ажилд тавьж болдоггүй гэж та нарт хэн хэлээд байгаан, яагаад болохгүй байгаан, би ч одоо тэгээд урвах юмуу шарвах юмуу юу болохын юм болж байна. Үгүй ээ та нарыг чинь та нарт гавьяа байгуулахгүй ч гэсэн гай тарихгүйхэн шиг би тэгэж яваад байгаа шүү харин хаа хамаагүй тэмцээд л огцор барь гэж чарлаад л тэр буруу юм хийж байна энэ юм хийж байна үүр уурхайг чинь ухаад л яваад байгаа юмуу.

Отгонбаяр -

Болж

Ганбаатар -

Яахаараа та нар ажил хийлгэдэггүйн. Уг нь бол үүр уурхай фактыг нь дэлгэж олон түмэнд нээлттэй болгож явах ёстой юм байна лээ шдээ. Яг тийм байх ёстой юм байна лэээ. Тэгээд яахав тийм хатуу ширүүн тэмцэл нь дутаад аядаад тэгээд яваад байсан юм шиг байгаан. Тэгээд байх тусам бас эд нар чинь даварна. Аймар даварна. Тэгээд ер нь ажил янз бүрийн юм болохоор дандаа тийм юм шаардана шүү. Тэгээд л хувьсгалт намд элсчих ардчилсан намаасаа гарчих. Одоо тэр манай Бадамсүрэн дарга дувт тэгдэг байхгүй юу. 90 онд л би чамд хэлж байсан. чи МАХН-д элсээд бид нартай цуг явсан бол Гурванбулаг сумын засаг даргыг тоогүй 10 жил ажиллах байсан чи. Энэ үнэн шүү харин. Тэгээд 98 онд яасийн гэхдээр зэрэг би зүгээр өвөл 11 сард шдээ. Гурван булаг суманд чинь манай ах дүүс байдаг юм чинь тэндээс очоод нэг идэшний адуу авах санаатай яваад очсон. өө тэгээд чи нөгөө хийгээд авлаа. Наашаа явах гэсэн чинь унаа олддогүй. Тэгсэн Гурван булаг сумын төврүү хүргүүлчихгүй юу. Тэгсэн чинь тэнд улс төр эргэчихсэн байна. Нөгөө засаг даргыгаа аваад хаячихаж. Иргэдийн хурал. Аан тэгээд аймаг руу нэг хүүхэд засаг даргад нэр дэвшүүлээд явсан чинь нөгөөдөхийн нь аймгийн засаг дарга буцаагаад дахиад хуралд гээд явуулчихсан. Тэгсэн хурал нь маргааш бол гээд байжийна. Тэгээд би та нар хэдүүлээв гэсэн чинь тэд нар чинь бас 8/12 тай байлуу 9/11 тай байлуу. Тийм харьцаатай.

Отгонбаяр -

Цөөнх

Ганбаатар -

Цөөнх. Тэгээд дэвшүүлэх хүн байдаггүй ерөөсөө болдоггүйн нь гээд тэгж байна шүү. тэгэхээр нь яахуу ардчилсан намынхан бие биенээ мэддэг юм чинь би ороод дэвшчихвэл яасийн гээд тэгсэн хажуунаас нэг нь чи ер нь гээд л намайг бас нэг нь ч тэгсийн тэгээд л еөрөөсөө яахуу ийх үү болоод л за байгаа хүмүүс чинь хэд байна цуглуулаадах гээд л тэгээд тэгсэн чинь 5 хүн байна шүү. 3 нь хаана байна гэсэн чинь нэг нь хөдөөнөөс орж ирнэ. 2 нь бол бүүр гадаа яваа ингээд 6 хүнтэй.

Отгонбаяр -

6 аанхаа.

Ганбаатар -

Хувьсгалт намаас байхгүй хэд байна гэсэн чинь 2 нь байхгүй л боллоо. Би маргааш хэдэн хүнтэй хуралд орохын болсон чинь яаж ийж байгаад 18 хүн болчихвоо 2 хүн ирэхгүй байх бусад нь бол ирчих байх гэж байна шүү. Нөгөө 5-тайгаа уулзлаа л даа. За 100% гараа өргөнө. Хувьсгалт намынханы нэрийг гаргаад ир гэсэн чинь тэрэн дотор чинь миний ах ч байж л байна дүү ч байж л байдаг юм байна нагац байж байдаг юм байна л даа. Ийм л байгаа байхгүй. Тэнгэнгүүт нь л за тэгээд эндээс хэнийг нь авч болох уу яах уу ийх үү гээд л ингээд ингээд л судалгаа хийгээд л явлаа. Ер нь боломж байх шиг байна шүү. Тэгээд нөгөө хэдтэйгээ гараад уулзлаа. Нэг нэгээр нь уулзаад л зарим нэг хөдөөнөөс орж ирэх ах мах энтэрийгээ замаас нь тосоод л уулзаад л өнөө орой ирнэ гэвэл гэрээр тосоод л. Тэгээд л би өнөө орой аймаг явж байгаа байхгүй юу. Гурванбулаг сумын намын үүрийнхэнтэй нэг пааргүй 69-тэй осгож үхэхээ шахаж аймаг орж байгаа байхгүй юу. Тэгээд аймаг дээр яваад очсон яасийн гэхээр аймгийн засаг даргын орлогч Эрдэнэтөгс гээд манай Булганы ардчилсан намын засаг дараг байхгүй юу. Тэгээд Эрдэнэтөгстэй шөнө гэрт нь очиж уулзаж байгаа байхгүй юу. За Гурванбулагт ийм улс төр үүссэн байна би маргааш иргэдийн хурлаар орлоо. Ийм ийм боломж байна. Хамгийн гол нь чи ард тал өөрөө хэлбэл би аймгийн засаг даргад чи батлуул тийм юмыг чи хийх ёстой.

Отгонбаяр -

Зөв

Ганбаатар -

Баараггүй хийнэ шүү чи. Чадах юмуу хэрвээ би чадна гэвэл өрсөлдлөө хэрвээ чадахгүй гэвэл би болилоо. 2-ын хооронд энд одоо бас янз бүр болж байх байх албатай ч биш. Тэгэхгүй яахын тэнэг дурак минь үз чи гээд л ширээний ард бөөн сүр байна. Тэгээд би тэр шөнөдөө маргааш нь буцаад нөгөөдөр нь байсан хурал юм байна шүү. Маргааш нь нэг юм буцаад тэгээд нөгөө пааргүй 69 тэйгээ. Осгож алдан нэг очоод. Тэгсэн ч би нөгөө ажлынхаа хувцастай бойны шахуу хувцастай очсон юм чинь таарах хувцас олддоггүй ээ. Тэгээд нэг гадуур дотуур явж байж нэг дээл гутал олж өмсөж аваад л яваад орчлоо л доо. Тэгээд тэнд 8 18 хүнтэй хурал болсын

Отгонбаяр -

За

Ганбаатар -

Би 11/7-оор ялсан юмдаа.

Отгонбаяр -

Хөөх. 6 дээр нэмэгдчихэж нутгийн хүн ш дээ. Тэгээд яав?

Ганбаатар -

Манай 6 дээр 7 болж орж ирсийн.

Отгонбаяр -

Аан за 4 хүн хувьсгалт намаас, ах чинь өгсөн байх.

Ганбаатар -

юун 7 манай талаас 2 нь нөгөө тал руу урвасан байсан гээд боддоо. Тэгэхээр сайн байгаа биз.

Отгонбаяр -

Сайн байна.

Ганбаатар -

Би 5 хүн дээр дахиад 6 хүний санал авсан байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Хувьсгалт намаас бараг олон авчихсан байна шдээ.

Ганбаатар -

Тэгээд хувьсгалт нам дотроос үнэхээрийн бас ардчилал янз бүрийн юмаа хүссэн тийм хүмүүс олон байдаг гэдэгт би эргэлздэггүй юм хамгийн гол нь тэр хүмүүс чинь яадагийн гэхээр энэ намынхаа удирдаж байгаа цөөнхийн дарангуйлалд орчоод ил гаргаж чаддаггүй. Илт тэмцэж чаддаггүй. Хөдөө орон нутагт тийм шдээ. Ямарваа нэгэн сонгуулиар хөдөө орон нутгийнхан чинь 2 тийшээ саваад байгаа хэрэг бол үнэхээр нэг бодлын хүндээ хүн таьчихсан тийм үү аан зарим хүмүүс үнэхээр шударгаар өнөөдөр арга байхгүй энэ нь зөв гэдгийг зэрэгцүүлж цэгнэж чаддаг. Тийм болчихсон байгаагийнх л даа. Тэгэхээр юу гэхдээр зэрэг улс төрийн хувьд ч манай монголчууд санлаа өгч сурч байна нэгдүгээрт. 2-рт ер нь үзэл бодлын хувьд хамаагүй нэг тийшээ туйлшираад одоо юу гэдгийн хоорондоо маргаан тэмцэл болоод хэн нэгийгээ гаргачих гээд байдаг ийм нэг юм цэгцрэх байх гэж би бодоод байгаа ш дээ.

Отгонбаяр -

Харин тэгээсэй дээ энэ чинь. Болохгүй юм байна шүүдээ. Сумын жирийн иргэд сумын 2 намын ингэж 2 тийшээ ярьж байгааг юу гэж үнэлж ярьж байхын.

Ганбаатар -

ер нь л буруутгадаг ш дээ ер нь бол буруутгадаг. Гэхдээ хамгийн гол нь зөв юман дээр мэдээж дэмжинэ. Нэг бодлын одоо нэг том том амлагаанууд худлаа үнэн цэцэрхэлүүд тэгээд л аливаа нэгнийхээ боломжтой гэсэн ажлыг бүүр нэг боймолж садаа хийнэ.

Отгонбаяр -

Тийн.

Ганбаатар -

Тэгээд нэг нэгнийхээ эрх ашигт зохицуулах гээд ч байгаа юм шиг яах гээд ч байгаа юу шиг тэр нь тэгээд мэдэгдэхгүй. Тэгээд ер нь хөдөө орон нутагт боловсон хүчний бодлого нээх анги нам харгалзаад байлгүй энэ төрийн албан хаагчийг намаас чөлөөлдөгийг би аягүй зөв гэж бодож байгаа. Яагаад гэхдээр саяны энэ 2008 оны сонгуулийн үр дүн яагаад гарсан гэхээр төрийн албан хаагчид сонгуульд ороогүй ач гавьяа ардчилсан нам гарч ирж байгаа байхгүй юу. Яагаад гэхдээр зэрэг бид нар чинь өмнө нь сонгуульд орохдоо дандаа гудамжинд явж байгаа хүмүүс төрийн албан хаагчидтай чинь өрсөлдөнө.

Отгонбаяр -

Яг тэгнэ ш д..

Ганбаатар -

Тэгэхээр чинь ялалт ерөөсөө харагддаггүй байхгүй юу. Аймар хэцүү. Тэгэхээр жирийн гишүүдийн дундаас дэвшүүлээд гараад ирэхээр зэрэг ардчилсан нам дотроо бололцоотой боловсон хүчин бодлого зөв бий гэдгийг ард түмэн бас үнэлж чадаж байгаагийн нэг гэж би бодож байгаан. Тэгээд энэ аягүй зөв алхам байсан. Дараагийн нэг юмыг би юу гэж боддог уу гэхээр ер нь намын гишүүдийн ер нь энэ намын гишүүнчлэлийг их ...

Отгонбаяр -

за за яг орон нутагт амьдрал дотор байгаа үйл явдалаа ярьж өгсөн Ганбаатар таньд их баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.