Naidandorj


Basic information
Interviewee ID: 990372
Name: Naidandorj
Parent's name: Bat-Ochir
Ovog: Ogol
Sex: m
Year of Birth: 1929
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Büreghangai sum, Bulgan aimag
Lives in: Dashinchilen sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
herding / livestock
literature
repressions
environment
illness / health


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Найдандорж гуай хоёулаа яриагаа эхэлье. Таныг тэгээд цаг заваа гаргаад энэ хар халуунд наашаа хүрээд ирсэн настай хүн таньд их талархаж байна. За эхлээд хоёулаа таны амьдралын түүхийн талаар, та өөрийнхөө амьдралын түүхийг хэдэн онд төрсөн ямар үед ямар сургууль соёлоор дамжив, ямар ажил хийж байв энэ талаараа товчхоон яриач

Найдандорж -

За би болбол 1929 оны төмөр морин жилд төрсөн ийм хүн. Тэр үед болвол Богд хан уул аймаг, Авзага хайрхан хошууны 29 өрх гэж байсан. Тэнд тэрний одоо 29 өрхөд Намцынх гэдэг айлд багтаж бид миний эцэг эх бага залуухан хүн байсан нэг гэрт 10-аад шахуу улс байсан тийм бүртгэлтэй байдгийн.

Отгонбаяр -

Одооны аль аймгийн аль сум гэсэн үг үү?

Найдандорж -

Одоо болвол би бүр хуучин би Бүрэгхангайн хүн ер нь Бүрэгхангай бага сургуулиас дамжаад би явсан л даа. Булган аймгийн Бүрэнхангай сум тэгээд одоо энэ Дашинчилэнд ирээд нилээн олон жил болчихсон 20 гаран жил болсон. Тэгээд би чинь яахав 10 хүртлээ хөдөө мал дээр байсан. Тэгээд 10 наснаасаа эхлээд Бүрэгийн бага сургуульд суралцаад, тэндээсээ 4-р анги төгссөж техникум гэж байсан мал эмнэлэгийн тэд нэг 2.3 жил яваад Алтанбулагийн. Тэндээсээ төгсчихөөд тэгээд малын бага эмч нилээн хэдэн жил хийсээн.

Отгонбаяр -

Хаана хийв?

Найдандорж -

Малын бага эмчийг би Авзагахайрхан сум, Гурванбулаг сум 2-т л ер нь бараг л 10 хэдэн жил ажилласан даа. За ингээд 1959 онд хот орж хотын мал эмнэлэгт ажиллаж байсийн. Тэгээд 1959-1963 он хүртэл ажиллаж байгаад , 63 оноос 68 он хүртэл би Хөдөө Аж Ахуй Дээд сургуульд сурсан. За ингээд 68 онд малын их эмч мэргэжилээр төгссөн. Ингээд төгсөөд Дундговь аймагт очиж ажилласан. Дундговь аймгийн мал эмнэлэгийн лабораторит паразитологич эмчээр тэнд нилээн жил ажиллалаа. За ингээд тэр хугацаандаа би 1973-1975 он хүртэл би намын дээд сургуульд сурсан. Тэгээд 75 оны эцсээс 76 оноос л энэ Дашинчилэн Булган аймгийн Дашинчилэнд ирээд тэтгэвэрт гартлаа энд малын их эмчээр ажилласан. За яахав мал эмнэлэгийн ажилд бол би ёстой 2 нарны хооронд ажиллаж байсан даа одоо үеийг бодвол маш их ажилтай байсан. Тэр үед бол малыг эрүүлжүүлэх ялангуа нян бруцеллёз өвчин тэр үед их байсан. Нян бруцеллёз өвчин гэдгийн шинэжилгээг цэвэр малын эмчийн тусламжтайгаар хийж байсан. Энд би 10-аад жил хүчин зүтгэсэн. За тэнд бол шинжлэгч эмч хийж байсан. Энд бруцеллёзын шинжлэгч эмч гэж тусгай курст сууж шинжлэгч болж эмч мэргэжил эзэмшиж эмчээр олон жил хийсээн. За тэгээд миний ер нь 50 хэдэн оноос 54 оноос эхлэж ажилласан хүн байгаан би. Тэгээд 54 оноос оны үед мал эмнэлэгийн материаллаг бааз гэж байгаагүй шдээ. Ер нь нэг ганц морьтой нормын нэг морьтой. За тэгээл яахав өөрөө нэг эм мэмээ ганзаглаад явдаг богцтой эмээлтэй. Ингээд л яахав тэр тариагаа ч байна. Туулгалтынхаа эмийг ч ганзаглаад ч явдаг. Тэр үед ч арай ч залуу байж тэгээд тэр үед чинь одоо хатер гемохоз гэж нэг хорхой байгаа гэрэлтсэн. Энэ өвчин манай орон нутагт маш их байсан. Тэр үед болвол энэ халгасан хорхойн өвчинөөр айлуудын мал нь ерөөсөө 20, 30% нь үхэж байсийн байгаан. Тэгээд тэр өвчинөөс сэргийлэхэд пентазин их хортой нэг ногоон эм өгж байсийн.

Отгонбаяр -

Ямар эм гэнээ?

Найдандорж -

пентазин гэж тэр пентазин эмийг бид шуудайнд хийж ганзаглана. Хуурай эм шүү дээ. Өөр яах уу гялгар уут байсангүй. Тэгээд их том поошигтой байсийн тэдээсээ авч шуудайд хийчихээд л ганзаглаад л давхина. Тэгээд нөгөө давхихтаар зэрэг пүргээд л өө ингээдл тэгээд хэд хоногийн дараа чинь яахуу гэхдээр чинь эмээлийн энтэй талын гөлөм нь дээлийн хормой мормой гөлөм нь тасраад уначихдаг байсан.

Отгонбаяр -

Түлэгдээд.

Найдандорж -

Түлэгдээд тийм нөхцөлд л ажиллаж байсан. За тарилга халдварт өвчин их байсан. Намайг байхад годрон байсан. Хонины цэцэг байсан. Бид болвол өвөл цэцгийн вакциныг чинь болвол хонь хургалахаас нь өмнө 1 сард хийдэг байсан ш дээ. Нэг хоёр сард тэр үед чинь юм хөлдчих гээд тэгээд гартаа барьчихсан шприц зүүгээ ингээд л тэгээд өдөрт нэг хоёр айл хийж байсан юм уу. Нээх олигтой ч хийж байгаагүй юм даа. Тэгээд тийм маягаар явсаар байгаад их эмч болоод их эмч болж яахав лаборторит нилээн олон жил суусаан. Тэгээд энэ Дашинчилэнд ирж нилээн олон жил боллоо доо яахав. Миний ажил бол иймэрхүү л явлаа. За энэ хугацаанд яахав ер нь янз бүрийн амьдралын юм бол их байна л доо. Одоо яахав ер нь ял шийтгэл бол би хүлээж яваагүй. Гавьяа шагнал ч үгүй. Гай ч болсонгүй, гавьяа ч байгуулсангүй.

Отгонбаяр -

Гэхдээ үнэнчээр ажиллаа хийгээд л.

Найдандорж -

Гэхдээ бол үнэнчээр хийсэн. За яагаад уу гэхдээр би болвол миний ажиллаж байсан мал эрүүлжүүлсэн мал ярихын бол маш их бий. Би зөвхөн энэ цэг дээр хэдэн жил ажилсийн.

Отгонбаяр -

Эмчилгээ тэжээлийн цэг дээр

Найдандорж -

Эмчилгээ тэжээлийн цэг дээр. Тэгэхэд би жилдээ 320 гаруй эргүү малыг хагалж байсан. За тэрний хагалсан эргүү малын нэг хонь ямаа гэхэд за нэг 70-80% эдгэрэлтэй байсан. За үхэр бод мал бол үхэр бол яахав ээ 90%-ийн эдгэрэлтэй. Ийм л байсан. Тэгээд жилдээ бол их л олон мал жилдээ эдгээж гаргасан. Зармыг нь нядлаж л байсан. Зармыг нь алж ч л байсан. Тэгээд янз бүр л байсан. Гэхдээ миний эдгээж байсан мал их бий. Тэгээд миний нэг бодож явдаг юм юу гэхдээр зэрэг тэр үед яахав төр засаг бас нэг тийм хүнийг захиргаадсан нэгдүгээрт, хоёрдугаарт нь бол өөртөө жаахан өөрийг нь хөвсөлчихдөг хүнийг харж үздэггүй. Би бас нэг тийм янз бүрийн юм хэлбэл өөдөөс нь хариу хэлэх маягтай зүгээр за гэсэн явдаггүй нэг тиймэрхүү байсийн. Тэр маань надад муу болоод гавьяа шагнал өгөөгүй юмаа хүртээгүй юм ердөөсөө.

Отгонбаяр -

Аан за тэгээд

Найдандорж -

Тэгээд өнөө хүний өөдөөс цор цор хийгээд байдаг хүн тэр үед үнэлэгддэгүй байсан ш дээ. Тэгээд бол яахав надад гавьяа шагнал аваагүй би ерөөсөө мал эмнэлэгт ажилласан хугацаагаараа нэг 50-аад шахам жил ажилласан. Би тэтгэвэрт орсоноосоо хойш 20 шахам жил 10 хэдэн жил ажилласан. Миний хүү малын их эмч байсан болсон юм. Тэр хүүдээ туслаж дэмжээд бид энд хувийн мал эмнэлэг байгуулж мал эмнэлэгийн хувьчлалаар аваад дуудлагаар аваад тэгээд хүүгээ ажиллаж байх хугацаанд нь би бас ажиллаж байсийн. Ингээд сүүлийн 10 хэдэн жил би ажилласан. Би бол нэг 30 гаран жил 40-өөд жил ажиллаж тэтгэвэрт орсон юм л даа. Тэгээд яахуу тэр олон жил ажилласан маань надад бол нээх хор болоогүй л дээ яахав би бол хүүдээ тусалсан мал эрүүлжүүлсэн. Мал өөрөө адгуус амьтан юм болохоор буян боллоо гэж тэгэхгүй байх хүн бол их буянтай ажил хийсэн л байх гэж боддогийн. Тэгээд яахуу би бол засагтаа төр засагтаа хар буруу санаагүй ингээд ёстой 2 нарны хооронд ёстой зүтгэж ажилласаан. Энийнхээ хажуугаар би зохиол их оролддог байсан. Миний дүү чинь Дашдондог гэж хүн бий ш дээ. Хүүхдийн зохиолч.

Отгонбаяр -

Зохиолч Дашдондог гуай тэ?

Найдандорж -

Тэгээд би одоо ингээд 2000 би ер нь бага тэр үед ер нь бичиж байсийн. За тэгээд ажил хийж байгаа үед бичээд суулгадаггүй байсан ш дээ. Одоо ерөөсөө хөдөө юу гээд байгаан чи юугаа хийдэгийн гээд л чиний ажлын байр мал тэр хөдөө байна гээд л тэгээд үгүй бол тэр хоног хугацаа зааж өгөөд явуулчина. Тэгээд ер нь тэр үед маш их ажилтай байсан өвчин эмгэг их байсийн ер нь. Тэгээд ер нь зохиол мохиол янз бүрийн юм оролдож байсийн тэгээд сүүлдээ ч орхиод ингээд сүүлдээ ч тэтгэвэрт ороод тэгээд нэг юм бичээд 2003 онд нэг шүлгийнхээ түүврийг гаргасан. За ингээд шүлгийн түүвэрээс гадна би яруу найргийн энэ монголын их одоо томчуулуудын бүтээлүүдийг уншдаг. өөрийнхөө бичсэнг уншиж өөрийгөө мялааж явдаг, баярлуулж явдаг. Ингээд яахав сая би нэг үргэлжилсэн үгийн түүвэр энэ жил би гаргасан. Би бас өгүүлэл тууж бисэн. Ямаатын даваа гэж нэг үргэлжилсэн үгийн зохиол түүвэрээ бичиж саяхаан гарсан. Сая 5 сард гаргачаад байжийна. Одоо нэг нөгөө нүдний хараа муудаад бичиж чадахаа байсан. Урьд нь бичсэн наддаа одоо нэг шүлэг бичсэн хэвлүүлэхийн бол нэг ном товхимол болохоор шүлэг байна. Тэгээд энийгээ яахуу тэгж байгаад нэг гаргандаа гэж бодож байгаан. Тэгээд яахав тэр хооронд би аминдаа бас нилээн юм оролдоод санаатай. Өөрөө одоо их юм уншдаг бичдэг ийм хүн байсийн. Тэгээд маань намайг бас хаяагүй. Тэгээд энийгээ дагаад гэдэг юмуу нүдний хараа муу ер нь сайн байсийн. Одооноос л муудах гээд л байна. Тэгээд одоо энэ юуны бизнес мэдээ гээд энэ сонин байна шдээ. Энийн бас нэг материал мал аж ахуй зөвлөгөө энэ тэр бич гээд байгаан. Тэгээд би эртүүд бичиж өгсөн л дөө. Зуны маллагааных за энэ дээр би тэмээг би өсгөх талаар аймагт их дэвшүүдж тавиад байгаа. Зарим сонин дээр тавьсан энийг дэмжих хүн байдаггүй юм шиг байгаан. Тэмээ маань устлаа. Манай Дашинчилэн гэхэд чинь л нэгдэл гэж байхад 2000 гаруй тэмээтэй байсан. Тэгсэн одоо тэмээ маань байхгүй болоод одоо энэ 30-40 тэмээ байгаа юмуу. За ингээд ер нь Хангай нутагтаа болвол тэмээ бол бас цөөн байсан л даа. Гэхдээ манай тал хээрийн бүс шүү дээ. Манай Дашинчилэн. Энэ тал хээрийн бүсэд тэмээг үржүүлж болохоор ийм хэд хэдэн сум байна, нутаг байсна манайд.

Отгонбаяр -

Булганд

Найдандорж -

Тийн. Булганд тэгээд энүүгээр ч зогсохгүй бий байх. Ийм тал хээрийн бүсүүдийг тэмээ үржүүлэх сонирхолыг нь улсуудад сайжруулах ийм арга хэмжээ авч өгөх талаар л юу байна уу гэж энэ сонинд дэвшүүлээд байгаа юм л даа. Дөрөө дарсан ат, дөчөө хүрсэн эр хүн гэж жинхэнэ одоо нөгөө тээвэр эр зоригийг үзсэн аан тэмээ болвол жинхэнэ даац дааж холын тээвэрт явж чаддаг. Эр хүн гэхэд бол хамгийн их хатуужиж чаддаг нас хий нь гардаг нас. Ийм хүн байдаг байсан л даа. Жишээ нь манай эндээсээ бол ингэсэн байгаа ш дээ. Намар гараад одоо нөгөө уяаж сойз байгаад намрын дунд сар гэхэд эндээс арьс шир ачиж гараад тэгээд Алтанбаулаг оруулж байсан байгаан. Тэгээд эндээс Алтанбулаг оруулчаад аялалаар явж оруулчаад тэгээд хот ороод , хотруу жин тээгээд, хотоосоо Алтанбулагруугаа жин тэгээд ингээд 2.3 явчаад цагаан сарын хойх нь дараах нь ирж байсан байгаан. Тэгэхэд тэмээ ерөөсөө турахгүй ирж байсан гэж байгаан. Тэгэхээрээ тэмээ гэдэг манайд маш их үүрэг гүйцэтгэж байсан амьтаан. Тйим учраас тэмээгээ устгахгүй манай арга байхгүй 5 хошуу малын нэг бол тэмээ. Энэ тэмээгээ л өсгөх ийм бололцоотой манай нутаг бол хужиртай өвстэй тэмээний нутаг. Ерөөсөө хамгийн сайхан ийм нутаг шүү дээ. Тэгээд ийм талаар би нэг юм дэвшүүлээд тавиад л байгаан. Тэмээний талаар юм бичсэн. Би бас шүлэг ч бичсэн. Аан мөн ингэний дууль гээд нэг дууль бичсэн. Тэд тэднүүдийгээ одоо нэг хэвлүүлчихэж одоо нэг чадахгүй байна үнэн дээ. Одоо хаа ч байдгийн одоо шүлэг мүлгийг чинь урлаг утга зохиол сонин л хэвлэдэг ш дээ. Хэвлэл сэтгүүл хүлээж авдаггүй ч юмуу хаашаа ч юм. Ингээд одоо хүргэж чадахгүй байна. Дууль бол яахуу гэхдээр зэрэг ерөөсөө л энэ өмч хувьчлалын үед л тэмээ айхтар хэлмэгдсэн ш дээ. Энийн эсэргүүцэлтэй дууль бичсэн. Тэгээд одоо тэд тэднийгээ хүн ард жинхэнэ олон түмэндээ хүргэж чаддаггүй ингээд өөрийнхөө сэтгэлдээ тээсэн цаасан дээр буулгасан.

Отгонбаяр -

Таны тэр дуулыг авч энэ дээ тавина. Бичсэн байгаа байх тэ.

Найдандорж -

Байгаа бичсэн байгаа. Тэгээд яахав ерөөсөө миний хийсэн ажил одоо сүүлийн үед яахав мал эмнэлэгийн ажилд жаахан зөвлөгөө өгч зүтгэлээ. Сүүлдээ би жаахан хөдөө гадаа явахаа байсан. Одоо тэгээд юм оролдсон маягтай л юм бичнэ. Маллагааны аргнууд бичнэ. Малчдад өгөх зөвлөгөө бичнэ. Одоо тэнд бизнесийн сонин намайг юм явуул гээд байдаг. Тэрэнд би явуулаад хааяа нэг юм гардагийн тэгээд нэг чимээ ч байхгүй байгаад байдгийн. За шүлэг мүлэг өгүүлэл мөгүүлэлээ урлаг утга зохиол сонинд өгдгийн. Энэ ч хэвлэчихдэг юмаа. Ноднин ч рагч байсан, уржинан ч гарч байсан. Энэ жил яахав одоо энэ хурлын дараа гэчээд одоо авахгүй болчоод байна. Одоо өөрчлөлт орчоод сая зохион байгуулалт хийж чадаагүй гээд нэг улирал л өнжчөөд байгаа ш дээ. Энэ чинь 9 сараас захиалга авна гээд. Тэгээд миний хийсэн ажил гэвэл товчхон ийм. За миний эх эцэг гэвэл яахуу ер нь 2-уулаа малч хүн маш их ажилтай ийм улс байсан. Би бол энэ хойшоо орсон 7 могой байгаа ш дээ. Тэрний оглын могойд төрсөн ийм хүн байгаан. Оглын могой гэдэг маань тэр үед Богд хан хошуу Авзага хайрхан уулын хошууны тийм нутаг байсан юм шиг байгаан. Тэгээд сүүлдээ Бүрэгхангай сум үүсээд ингээд энэ Булган аймаг үүсээд бүрэгхангай гэдэг болсон. Тэнд манай эцэг эх байхдаа ерөөсөө тарийгаар амьдарч байсан. Хэд 3 малтай байсан. Ерөөсөө мал гэдэг чинь болвол аан монгол хүний чинь амьжиргааны гол хэрэгсэл байсаан. Аан идчихдээ хүрвэл идчихдэг. Аан аувцас хунаргүй гэхийн бол арьсыг нь элдээд өвлийнхөө дулаах хувцасыг хийчихдэг. Аан зуныхаа өмдийг хүртэл сайхан хөм хийшээд нөгөөдөхөөр чинь тийм сайхан торго шиг хөм хийж байгаад нимгэн өмд хийгээд өмсчихөж байсан ш дээ. Тэр үед за гутал улавчаа яая гэвэл дандаа монгол гуталтай эсгий гуиалтай тэр үед эсгий гутал гэж байсан биш. Тэр үед чинь бол дандаа л би л бол тэгж л амьдарч байсан. Жаахан байсан том монгол гутал өмсгөчихнө нөгөөдөх нь тэгээд л үгүй ээ тэгээд л жилийн улиралд. Зундаа бол яахуу дандаа хөл нүцгэн явна. Хурга ишигэнд гүйнэ. За тэгээд өнөө жаахан сүүлийн үед бол манай эцэг өвчтэй байсийн. Тэгээд эх маань хэдэн хүүхдүүдтэй ингээд л миний хэдэн дүү байсийн. Тэгээд эцгийн ажил над дэр оногдсын байгаан би 12 хүртэл сургуульд суусан ш дээ. Тйин энэ хугацаанд яасийн гэхдээр эхдээ хань болоод байсийн. Тэгээд будаа тарьдаг байсан. За будаагаа бол тэр үед чинь гурил олддоггүй байлаа. Тэр чинь дайнаас өмнө ш дээ. 1900-н би чинь 1930 онд төрсөн хүн байхгүй юу. Тэгээд л 30-40 он хүртэл дайнаас өмнө тэр үед ч гурил будаа ховор байсан. За тэгээд тэрнээс өмнө ирээд ерөөсөө будаа тариад улаан буудай тарьдаг байсан. Халтар арвай тарьдаг байсан. Харин хар будааг шар будаа болгодог ийм 3 юм тарьдаг байсан. Тэгээд энийгээ яаж байснуу гэхдээр зэрэг үхрээр сайхан газар хагална анжистай. Анжис гэж төмөр хушуутай. Тэрүүгээр нь 2 хүн явж хагалаад л тэгээд л нөгөө үрээ цацааад л тэгээд одоо намар болох дээх зэрэг ямар услаж муслаж байсан биш тэр үед чинь бороо ч ихтэй. Мондор л орчихгүй бол их сайхан ургадаг байсан. Тэгээд л одоо нэг шан газар хэдэн шан ч юм дээ. Нилээн

Отгонбаяр -

Шан газар гэдэг чинь ямаршуухан хэмуээтэй газар вэ?

Найдандорж -

Одоо яахуу нөгөө шан банз газар л. Одоо шан гэдэг чинь уртаашаа нэг 200м шахуу юмуу даа. өргөшөө болвол нэг за нэг 100 м газар байсийн болов уу.

Отгонбаяр -

Бараг 2 га газар байна тэ?

Найдандорж -

2 га хүрэхгүйээ

Отгонбаяр -

Тийм үү?

Найдандорж -

0.2 , 0.3 га газар л

Отгонбаяр -

Тийм үү?

Найдандорж -

Тийм л байсан байх. Тэгээд тэрийгээ нэг нь хадлаа гэх ухаан нь нэг хэсэг тарина. Улаан буудай гэхэд нэг тийм хэмжээний газар тарина. Ингээд нөгөөдэхийгээ намар зулгаах гээд өөрснөө зулгаана шдээ.

Отгонбаяр -

Гараараа

Найдандорж -

Тийш дээ гараараа зулгаана. Одоо би олон жил зулгаасан. За тэгээд л олон жил зулгаасан нөгөөдэхийгээ сайхан бургасны иш нь нойтон нарийнхан ишээр боогоод л тэр чинь тасардагүйн ш дээ янгинтал боогоод л боогоодл тавиад байна. Тэгээд л нөгөөдэхийг чинь үтрэм дээр аваачиж байгаад л үтрэн сайхан гарчихсан. үтрэн ийм сайхан ургачихсан байна. Хангай газрын үтрэм чинь дагтарсан сайхан. Тэгээд л аваачаад л модон дээр толгойг нь цавчаад л үтрэнлүүгээ хаяад л байна. Шидээд л хойш нь хаяад л.

Отгонбаяр -

Бүгдийг гараар?

Найдандорж -

Бүгдийг гараар за тэгээд голдоо нэг ийм мод суулгачихна. Модтой. Мод суулгачихна. Энд нь нэг ийм эргүүлэгтэй мод хйичнэ. Эндээ бас нүхтэй. Тэгээд л нэг 2 юмуу 3 үхэр авчираад дөртэй дандаа тэгээд л дөрнөөс нь нэг юм зүүгээд л нэг нэгээс нь зүүгээд л ингээд эргүүлчихнэ дээ. Тэгээд л нөгөөдөхийг нь гишгээд л хойноос нь тэгээд л яахав хөтлөөд байха юм байхгүй. Хойноос нэг яахав ээ нэг сам мав барьчаад явна. Нөгөөдэх чинь бас болоогүй ээ баас алдана. Тэгээд л баас маасыг нь цэвэрлээд, туугаад эргүүлээд байна. Тэгээд л нилээн яваад нөгөө будаа чинь өнөө будааны толгой сахал байдгийн ш дээ. Тэрний чинь будаанууд бүгд ойчсон нэг л тийм хоосон юм байна. Тэгээд жаахан салхитай өдөр нөгөөдөхийг чинь бөөгнүүлж хумж байгаад л салхины уруу сайхан ингэж овоолж байгаад ингээд самраад байна даа. Тэгээд самарчих дээр юу ч байхгүй сайхан ухаа будаа гараад л ирнэ. Тэгээд ухаа сайхан будаагаа тулманд хийж аваад хичнээн ч тулманд хийж авсийн бүү мэд тэгээд үүрээд үхэр тэргээр зөөгөөд тэгээд тэрийг чинь ирэх жилийнхээ үрийг чинь манайхан чинь яаж байсийн гэхдээр тэр үтрэгийнхээ дэргэд зоорьтой. Өө уртаашаа 2 м , өргөшөө 3м хэртэй газар ухчихдагын тэгээд гүнээрээ бол метр байсан юмуу даа хаашаа юм. Тэгээд нөгөө дор нь нөгөө ямааныхаа арьсыг дэвсээд нөгөө будаагаа хийгээд дээрээс нь ямааны арьс дэвсээд хучаад тэгээд л намар тэгээд хаячихна. Хавар авна нөгөөдөхийгөө. үрэндээ Нөөцлөж байгаа л юм л даа. Тэгээд нөгөө өөрснийхөө идэхийг ээ тулмандаа хийж аваад л тэгээд халтар арвай чинь яахуу гэхдээр чинь үслэж иднэ ш дээ. Ийм том ууртай тэгээд уурандаа хийж байгаад л жаахан чийглэж байгаад л том мунатай. Тэгээд мунаар ингэж нүдээд л одоо бол тэр чинь цагаан будаа ч болно ш дээ их сайхан. Цагаан будаа шиг болно тэрийгээ их сайхан үхрийн яс хийж байгаад л чанаад л ялз чаначих цагаан будаатай хоол шиг л тийм сайхан хоол байдаг байхгүй. Тэгээд л сайхан цагаа хийнэ. Тэр үед сонгино байдаг байсан биш. Таана мангир иднэ. Тийм юм жаахан хийчихнэ. Тэгээд арвайн гурил их иднэ л дээ. Арвайн гурил яахуу гэхдээр улаан буудайгаа хуурчихна. Хуураад л нөгөөдөхийгээ нүдээд л гурил хийгээд л тэгээд л жаахан цагаан тос магаан тос шар тос мосны юмтай холиод л будаагаа хийчнэ. Тэгээд өөрөө идэх юм байгаагүй шүү. ганцхан тэр малаасаа л бүх юмаа бүгдийг л гаргаж байсан ш дээ дээр үед чинь. Бүх юмыг гаргаж байсан. Одоо харин манай энэ улсын хүмүүсүүд чинь маш их залхуу болчихсонын дандаа бэлэн юм ерөөсөө ингээд малчин хүн мал байж байхад өлсөх гэж яагаад ч байхгүй. Аан даараад үхэх гэж байхгүй. Халууцаад үхэх гэж арай байхгүй байлгүй дээ.

Отгонбаяр -

Монголд

Найдандорж -

Монголд ерөөсөө тиймээ. Тэгэхээр одоо бол энэ хямрал гээд л яриад байна. Хөдөө одоо малтай хүн яаж хямрахав дээ одоо ерөөсөө.

Отгонбаяр -

Зуд болохгүй бол.

Найдандорж -

Тийн. Тэр үед чинь хямрал байсийн бол тэр үед чинь л хямарч байсан байх л даа. Хямрах гэж мэдэхгүй юм чинт хямраад сүйд болсон юм байхгүй ш дээ бид нар байдагаара л байсан. өмсдөг юмаа өмсөөд л иддэг юмаа идээд л гурилаа идээд л арвайн гурилаа идээд л будаагаа идээд л тэгээд л ингээд нөгөө төлөгөө алж идээд л тэгээд л хоолтой ингээд бүх юм л малаараа л амьдарч байсан юм чинь дээр үеэсээ. Одоо бол нэг бэлэнчилчихсэн. Ÿахав улс хөгжсөн юм л даа. Тэр үед боловсрол байхгүй байж сургууль соёлтой улс гэж их цөөхөн байж. За тэрнээс би энэ нэгдэлч хөдөлгөөн гэж нэг айхтар юм гарлаа. Энд анхлан малын эмч хийж байх үед за тэр үед

Отгонбаяр -

За аль сумын нэгдэлч?

Найдандорж -

Би тэгэхэд Гурван булаг суманд байсан.

Отгонбаяр -

Хэдэн онд?

Найдандорж -

1954-1959 он хүртэл за энэ үед чинь нэгдэлжих гээд улсууд нэгдэлд орж өгөхдөө их дургүй ээ. Ингээд л сумын намын үүрийн дарга намайг дуудаад л би ч жаал байж бага ч байж. За тэр багт очно хурал хийнэ. Тэр тэр тийм улсууд нэгдэлд орохгүй байна гээд л баахан нэрийн хүмүүс бичнэ ш дээ. Тэгээд бичиж өгөөд за эндийг л нэгдэлд элсүүлнэ шүү. хурал хийгээд л явуулна. За яахав нөгөө багийн даргатай нилээд л 2-уулаа нэг юм улсуудаа цуглуулаад л сумаас ирж байгаа төлөөлөгч байгаа болохоор чинь бас арай ч чадах ч үгүй гэхгүй лдээ тэр үед чинь дуулгавартай байсан ш дээ ерөөсөө. Тэгээд л одоо нэг айлд ороод суучихна. Ÿахав нэгдэлжих хөдөлгөөний талаар чадах чинээгээрээ л ярина л даа. Одоо ингээд хувьчилсан, үнэгүй хувьчлаж байгаа одоо хамтын хөдөлмөр энтэр гээдл маш их давуу талтай бүх юмыг л нэгдэл хамтын хөдөлмөрийн чинь үр дүнг их гаргана интэр гээд л маш их юм ярьж байсан л даа. Тэгээд энийг дүнгэж үзээд зарим нь орж л байсан. Зарим ч ерөөсөө толгой сэгсэрч л байсан. Тувт суусаар байгаад л харанхуй шөнөжингөө ч сууж л байсан ш дээ. Тэгээд мэдсэн ч юм байдаггүй. Тэгээд л нэг юм тарна шөнө дунд хэрээтэй тарж байсан юмуу. тэгээд тэрнээсээ ганц нэг сайн нь орно, тэгээв ихэнх нь орохгүй ш дээ. Тэгээд аргагүй сүүлдээ засаг бол тэнд сүүлдээ албан татварын бодлого айхтар явуулсан ш дээ. Бүх юм албан татвар бүх юмыг албан татварын хүчээр сүү хүртэл албан татвар албан журмаар нийлүүлнэ. За мах сүү гээд л энийг чинь болвол албаар гүйцэтгэж байсан учраас жаахан дутахын бол хэрэгт орчоод байсан. Шүүхэд шилждэг ийм учраас энээс зугтаж зарим нь их малтай нэг нь сүүлдээ тэгээд нэгдэлд орсын байгаа юм аа. Тийн яахав тэгээд хүчээр шахаад оруулсан л даа. Зарим ч яахав цөөн малтай ч яахав ер нь орьё ажилъя ч гэсэн ч байх. Их олох малтай болоод байсан нэг нь өө бид орохгүй гэцээд тэгээд байсийн. Тэгээд энэ энд болвол нилээн зүтгэсэн яах уу. Тэгээд төр засагт бол би хар буруу санахгүй яахав зүгээр ер нь би нэг энэ хамгийн сүүлд энэ Дашинчилэнд би ажиллаад 1976 тав, зургаан онд зуд боллоо тэнд намайг ирэхэд би дөнгөж ирчээд жил болж байтал жил ч болоогүй байсан. Тэр намар чигтэйхэн их цас орсон л доо. 10 сард орчийн. Тэгээд одоо өвс ч их байсан. Гэхдээ өвснөөсөө дээш гараад хөмөрчихсөн цас. Тэгээд л энэ хойшоо нүүгээд байсан. Цувж нүүгээд л энэ Бүрэгийн наад талаар үхүүлээд л энэ Заамар гарч үхүүлээд л энэ төлөг борлонгын чинь хашаа хийчихсэн. Хороо хийчихсэн. Тэгээд тэр өвөл болвол хавар нь яах уу 40 гаруй толгой мал хорогдсон юм даа. За тэрнээс нэгдүгээрт одоо их байцаагдаж байлаа одоо мал их хорогдуулсан гээд. За тэгээд дараа нь

Отгонбаяр -

Хаана байцаагдсан юм?

Найдандорж -

Эндээ одоо энэ шүүх прокурорт их байцаагдаж байсийн.

Отгонбаяр -

Танай суманд дээр байцаагаад байгаа юм уу?

Найдандорж -

Би улсын би 77,78 онд 78,9 онд бас их шуурга болоод их мал хорогдлоо манайд тэнд яг би ажиллаж байсан. Сумын малын их эмчээр ажиллаж байсан. Тэгээд тэнд хариуцлагагүй ажилласан гэж бас нилээн мал хорогдсон юм гэхдээ бол яахав ээ 20,30 мянган мал хорогдсын болвол уу гэж би боддогийн. Тэгээд арга хэмжээ авах гээд болдоггүй. Тэгэхэд одоо сумын дарга аан сумын даргаа биш ээ нэгдлийн дарга намын үүрийн дарга ерөнхий зоотехникч ерөнхий малын эмч ингээд энэ 4-ыг чинь улсын мөрдөн байцаах, прокуроорын чухал хэргийн прокурор гэж Төмөрбаатар гэж хүн байсийн тэрэн дээр ир гээд бүр он сар өдөр цагийг нь заагаад бичиг ирж байсан. Тэгээд тэнд бид чинь арваад хоносон ш дээ. Тэнд байцаагдаж.Тэгээд байцаагдах юу байхын вэ? Бид одоо яадгийн цас их орсон. Мал хорогдсон . айлын нь нүүлгэсэн. Тэжээлээр хангасан. Бүх малыг тэжээх тйим тэжээл төсөв байгаагүй. За тэгээд ингээд л хэлнэ. Ингэсээр байгаад 10-аад хоносон. Тэгээд одоо яахуу сүүлд нь 10-аад хоногийн дараа намын нянан шалгах Лувсанравдан дарга гэж байсан. Тэр хүн дээр оруулсын. Намын талаар арга хэжмээ авна гээд тэгээд тэр хүн яасан гэхээр та нар явж бай нутагтаа очоод байж бай. Тэгээд арга хэмжээ авна гэхгүй юу. Тэгээдл эндээ ирчээд байжийсан чинь сумын дарга нэгдлийн дарга, намын үүрийн дарга 2-ыг чинь халаад хаячихлаа. 2-ланг нь халаад л бараг л толгой дээр нь дээл нөмрөгсөн байхаа аймаг дээр тэгж байсийн намаас нь хөөгөөд. За ерөнхий зоотехникч хүрээд ир гэж байсийн бид 2-ыг аймгийн намын хороо товчоо захиргааны хурал энд аймгийн чинь 10хэдэн хүн ирдэгийн товчоо захиргааны том дарга нар ирчихсэн. өө клубт сумын энэ төвийнхөнг бүгдийн цуглуулаад жигтэйхэн юм болсон ш дээ. Тэгээд бид 2-ыг чинь босгож байгаад л за ямар хэрэг хийсэн гээд л тэр үед чинь аймгийн намын хорооны Содномжамц гэж хүн байсийн их харгис хүн байсан юм даа. Зайлуул. Тэгээд тэр хүн голыг нь хийсэн л дээ. Яахав биднийг нэг тогтоол за яахав дараа нь гомдол байна уу гэж байна. Гомдолтой гэж хэлээчгүй одоо яахав бидний л алдаа байсан байж. Одоо ямар алдаа байсийн гэхдээр бид мэддэггүй та нарын л муугийнх гээд байдаг. Тэр үед чинь их айж байсан шийтгэнэ гээд. 2 лаал шийтгэнэ. Шүүхэд шилжүүлнэ гээд үгүй ээ шүүхэд шилжүүлэхгүй нэг ажлаас халчаасай гэж л бодож байсан. Тэгсэн ашгүй намайг чинь 6 сар ажилгүй хаячихдагын байна. Ажлаас гаргаад бас дараа нь 6 сар бага эмч олгосон ш дээ. Бага эмчээр энэ цэг дээр ажилуулсан. Тэгээд 6 сар цэг дээр бага эмч хийж байгаад тэгээд тэндээ нэг их эмчийн ажлаа үргэлжлүүлж хийсээн. Нэг хэдэн жил хийсэн. Тэгээд гарсан даа ердөө тэтгэвэртээ. Тиймэрхүү л байсийн. Тийм юмнаас болоод би МАХН бол ер нь их харгис нам байсан гэж би боддогийн.

Отгонбаяр -

Та өөрөө хувьсгалт намын гишүүн байсан уу?

Найдандорж -

Гишүүн байсан ш дээ.

Отгонбаяр -

Хэдэн онд элссэн вэ та?

Найдандорж -

Өө би бол 56 оны гишүүн байхгүй юу.

Отгонбаяр -

Тийм байна.

Найдандорж -

Маш дээр үеийн гишүүн. Тэгээд харгис нам байгаан би бол энэ намд бол ерөөсөө дургүй хүрдэгийн. За одоо дургүй хүрээд ч яадгийн дур хүрээд ч яадгийн. Надтай ч байсан надгүй ч байсан. Найдантай ч байсан нам. Найдан нам аль аль нь тэр. Намтай ч байсан Найдан байж л байна. үхвэл үхнэтэгээд ялгаа байхгүй. Би энд бол тухайн үеийн цаг үеийн байдал нь тийм байсийн байж дээ гэж бодоод л тэгээд өнгөрсөн. Тэгээд яахав гомдож л явдагийн. Тэгээд жинхэнэ сайхан ажил хийж байсан үе байсийн тэр үед тийн.

Отгонбаяр -

Үндсэндээ хэлмэгдсэн байна ш дээ.

Найдандорж -

Тийн хэлмэгдсэн л юм байгаан. Тэгж л байсан юм байгаан. Хатуу л байсийн юм байгаан.

Отгонбаяр -

Амьдралд чинь яаж нөлөөлөв хувийн амьдралд чинь?

Найдандорж -

Хувийн амьдралд нөлөөлөлгүй яахав. Тэр үед чинь байна ш дээ за намын гишүүн хүн 1-рт. 2-рт болвол сумын албан хаагч за ингээдл одоо нэг мал тооллого болно. Жилийн мал тооллогоор би нэг яахав өөрөө нэг би олон хүүхэдтэй хүн өнөө нэг хэдэн хүүхдүүддээ зунд нь тарга өгөх санаатай 2 ,3 үнээтэй байсан. Авчихсийн. Худалдаад авчихгүй юу. Тэгээд нэг 2,3 үнээтэй бас нэг алж идэх 10-аад жижиг малтай. Бас нэг өөр би бас нэг хэдэн гүү энтэртэй байлаа л даа. Морь энтэр унахдаа дуртай бас. Тэгсэн чинь намайг чинь төрийн эсрэг хөрөнгөтэн гээд болдоггүй. Тэгээд юун нөгөө Найдандорж ямар сайн даа Содномжамц дарга тэгж байсийн тооноор нөгөө комисс очихдоор зэрэг за өнөө тэр тооны бичиг дээр үз тэр Найдандорж ичнээн малтай байна. Та нар үз илүү гарсанг нь ав ингээд л бичиг явуулна ш дээ. Тэгээд л илүүг нь хураагаад авчина. Тэгээд л нэг ганц унах унаатай. Ганц үнээтэй ч юмуу. нэг хэдэн жижиг юм үлдэнэ. Тэгээд 16 толгой мал байсан ш дээ. Тэр үед тэрнээс бүгдийг нь авчихдаг. Тийм л хатуу дэглэмтэй байсан ш дээ тэр үед. Тэгээд тэр үед чинь би болвол олуулаа байсан ам бүл олуулаа байсан. Тэгэхэд бага эмчийн цалин бага. Цалингүй би 6 сар байсан юм чинь тэгээд яахуу олон түмний хүчийг би яах вээ болж л байсан. Болгохоос ч аргагүй байсан. Манай хөгшин үг нь нөгөө ажилтай л даа. Жолооч хийж байсийн. Нэг буудал үгүй ээ холбоонд шуудангийн тэрэг барьж байсийн. Тэгээд яахав нэг 300-гаад цаас авчихна. Тийн яахав нэг гурилаа авчина. Хэдэн ямаа байсийн тэрнээсээ авч идээд л тиймэрхүү л нэг амьдрал, яахав амьдрал хатуу хөтүүг болвол хорвоогийн амьдралыг хүн янз янзийн юм амьдралдаа үздэг юм байна. Тэгээд яахав хүн хатуу амьдрал үзэж хүн улам хатуужиж ухаажина уу гэхээс тэрэнд болвол нэг болдоггүй л юм байна лээ. Тэгээд би хийдэгээ хийсэн. Яахав тэгээд авдагаа авсан гэж ярьдаг юм байна лээ. Надад бол авсан юм байхгүй зүгээр. Яахав би зүгээр ямар ч гэсэн хийдэгээ хийсэн улсад, өөрийнхөө амьдралыг чинь бодсон яахав болгосоон яахав. Тэгээд яахав сүүлийн энэ хувьчлал гэж ардчилал үүссэн. Тэгээд би хөдөө гарчихсан. Тэтгэвэрт ороод.

Отгонбаяр -

Та чинь хэдэн онд тэтгэвэрт гарлаа?

Найдандорж -

90 онд гарсан. Тэгээд л хөдөө гараад цагаан бухаарын заар хийгээд ингээд л гарсан юм даа. Тэгээд л малжчихсан юм даа. Тэгээд нэг хэдэн үхэртэй боллоо. Тэгээд би энд тэндээ л сайн таньдаг хэдэн малчин байсийн. Миний одоо яахав энд олон жил малын эмч хийж байсны хэрэг юу билээ. Тэр хэд дээрээ би зарим дээр нь ганц нэг үнээ, зарим дээр нь ганц нэг гүү, зарим хүмүүс дээр нь үгүй яахав 10-д хонь ингээд өгөөд нууцаар тэгээд тэр хүмүүс минь өөрөө дээрээ гаргаад яаж ч байсан юм даа зайлуул. Тэгээд яахав тэтгэвэрт гарсан би яахав нэг би 10-аад үхэртэй болчихож л байлээ. Тэгээд 10-аад үхэртэй. 10-аад хонь ямаа нилээсэн жижиг юмтай болчихсон за тэгээд өмч хувьчлалаар яахав ээ нэг түрээсийн нэг мал хариулаад би. За тэгээд яахав ээ тэр үед нь мал амьдрал бол хүнд байсан. Сургуулийн хонь хариулсан юм би. За нэг сургуулийн 200 хонь харилж төллүүлээд.

Отгонбаяр -

Гэрээгээр үү?

Найдандорж -

Гэрээгээр

Отгонбаяр -

Энгийн гэрээгээр үү?

Найдандорж -

Тийн. Төлийг нь 80%-р хийж өгнө гээдл ингээд л гэрээ хийж. Тэгээд сайхан төллүүлсэн би. Тэгээд би намар нь өгсөн тэгэхэд нэг 20-оод хургатай үлдэж л байлаа. 80%-ыг нь төл өгөхөд. Тэгээд би сайн бойжуулж дээ л гэж бодож байсан. Тэгээд л нэг гайгүй гайгүй хэдэн малтай болоод хувьчлалаар яахав нэг цэнхэр хуудсын хувьчлал,ягаан хуудсын хувьчлал бол юм өгөөгүй юм надад албан хаагч байсан гээд цэнхэр хуудсаар нь л хэдэн юм өгсийн. Тэгээд нэг хэдэн хонь авсан даа би. Тэгээд яахав хэдэн хүүхдүүд энд нутагшчихаж энд өссөн. Сургууль соёлд явсан ч энд ихэнх нь энд байдгийн. Хэдэн охидууд 2 хүү маань энд байна ингээд л энэ нутагт чинь ерөөсөө эндээс гарахын арга байхгүй. Энэ Дашинчилэнгын хүн болсон. Тэгээд Дашинчилэнгын нутаг бол маш сайхан нутаг жинхэнэ малын нутаг одоо ус нь байна хужир нь байна, өвс нь байсан ийм нутаг байсан за яахав ойрын нэг 20 жилд 17 ,18 жилээс эхлээд айхтар өөрчлөлт явагдлаа байгаль ерөөсөө одоо энэ чинь дэлхийн дулаарал гэж л яриад байна ш дээ. За энэ дулаарлаас чинь болоод манай энэ бэлчээрийн мал аж ахуйтай манай энэ оронд бол маш их үр нөлөө үзүүлж байна. Аан юу маш муу нөлөө үзүүлж байна л даа мал аж ахуйд яагаад гэхээр зэрэг энэ чинь их дулааралтаас болж байгаа юм уу бороо орохоо байсан. 1-рт 2-рт болвол хэт халуун үүсэж байна. Их халуун үүсэж байна. Хэт халуун үүссэнээс болж газрын хөрс их хуурайшиж байна. За энэ хуурайшилаас болоод гол горхи байхгүй болж бйана. Ерөөсөө энэ Дашинчилэн гэдэг маань ерөөсөө 2 гол байдаг ш дээ. Хар усан гол энэ дор сүүжийн гол гээд. Энэ 2 маань түрчиг тарчиг одоо ирэхээ байсан ш дээ одоо нөгөө. Энэ жил харин гайгүй бороотой гайгүй урсаж байна гэсэн. Одоо ингээд л энээс урьд жилүүдэд бол намрын ган ч болж байлаа. За тэгээд одоо намрын ган гэдэг маш аюултай ш дээ ердөө. Яагаачгүй намар болж байхад өвсгүй ус байхгүй болчихдог. Цас орох яагаачгүй байдаг. 9.сар 10сард чинь за ингэх дээр зэрэг чинь мал бол маш их зутраад үхнэ. За ингээд их турна. Ингээд л одоо намар өвөл хаврын чинь эрт хатчихсан болохоор чинь тарга хүч 1-рт муу авна. 2-рт өвс ургамал нь бүр ч ургаж чадахгүй. Тийм үед чинь мал хавар үхнэ. Хорогдол их гардаг. Тэгээд иймэрхүү байсан. Энэ жилийн хувьд бол ноднин арай дээр байсан. Энэ жил тэрнээсээ ч дээр байна. Тэгээд ингээд нэмэгддэг арга байна уу. Тэгээд дэлхийн дулаарал озон л гэж яриад байгаан. Тэр озон мозон нь нөхөөд ч байгаа юм уу үгүй юмуу хэрвээ тэгээд нөхөгдөж байгаа бол бас нэг хэвдээ очдог болов уу. Мал нэг амархан өссөнө л дөө. Монголын мал их сайхан өссөж байна. За тэгээд мал өсөөд гэж яриад байгаа би болвол ингэж боддогийн мал өснө гэдэг чинь 1-рт байгалаас их хамааралтай манай бэлчээрийн мал аж ахуй бол байнга өсөөтэй байгаль ямар байна уу тэр маш нөлөөлж байна нэгдүгээрт. 2-рт нь малчин малын эмч гэж 2 хүн байна ш дээ. Энэ хоёр хүнгүйгээр, байгалийн зохицолгүйгээр мал өслөө гэж яриад яахын вэ. Манай удирдлагууд тэгж ярихын жилийн эцсийн тооллого болохоор өө мал их өссөн дөчнөөн сая болсон одоо ер нь гээд маш их бардам ярьж байна ш дээ. үгүй ээ ингээд тэгээд ярьж болно л доо. Засаг бол арга хэмжээ авсан л авсан л даа. Тэгэхдээ энийн гол хүчин зүйл нь юу юм вэ гэдгийн ойлгох хэрэгтэй. Ойлгосон ч тоодоггүй юм уу. За ингээд одоо ингээд шагнаад байжийхад үе үе шагналын хур буугаадл байна. Маш их бууж байна ш дээ гол нь хотод дотроо явчаад байна ш дээ. Үгүй ээ хөдөөний өнөө хүйтэнд нь хөхөрч гандаж халуунд нь халж шарагдсан малчин малын эмч хаа байнаа энэ хөдөөнөө л байна. Тэр малын чинь дэргэд л байна ш дээ. Үгүй энд чинь цаг үргэлж харж манаж байгаа улсууд тэрнийгээ яагаад урамшуулдаггүй юм вэ. Тэтгэвэр гэхэд байхгүй одоо тэтгэвэрт орж чадахаа байсан. Тэтгэвэрийн систем гэдэг маань бас л алдаатай. Ингээд одоо өдий төдий юу яачмхсан тэр тэтгэвэрт нь орж чаддаггүй, өнөөдөо авдаг цалин байхгүй малын эмч хүн гэдэг чинь цалин байхгүй ш дээ. Ехөөсөө л нэг хэдэн малд яваад л хэдэн тарилга хийгээд тэрнээсээ авсан хэдэн төгрөг. За сүүлийн үед хэдэн халварт өвчины хэдэн вакцинуудыг хийж байгаа үедээ бол улсад тэр үнийн өгч байгаа. Тэр нь бол их саашаалтай улсууд их харж үзсээн хөөрхий. Сүүлийн энэ яахав харж үзэж л байгаан. Том арга хэмжээтэй. Ер нь болвол одоо мал эмнэлэгийн арга хэмжээ сайн байхгүй бол мал өсөхгүй л дээ. Малын эмчээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ байна. Халдварт өвчин байна. Ланкит өвчин байна. Халварт панкит өвчинөөс гадна малын хорогдолын ихэнхийг эзэлж байгаа өвчин чинь халдваргүй өвчин байдаг ш дээ ерөөсөө. Халдваргүй өвчинөөр маш их мал хорогдож байна улсын хэмжээнд тийн за ингээд энэ эртүүд нэг раажив зурагтаар халдмарт өвчинөөр мал их хорогдож байна одоо яагаад байна гээд ярьж л байна лээ. Тэгээд энэ дээр бол энэ яам бүр мэргэжлийн тийм цэгцтэй бодлгого авч явуулж чадахгүй байна. Ялангуа халдваргүй өвчний талаар тийн энд нь одоо яагаав хорогдоод байна энэ чинь малын арчилгаа маллагаа тэжээллэг байгаль орчин гээд халваргүй өвчинд янз бүрийн юм нөлөөлж байгаа ш дээ. Тэгээд халдваргүй өвчинд хорогдчихож байгаа юм чинь малын эмчийн муугаас үхэж байна гэдгийн юм яриад байна. Малчин малын эмчийн муу гэж тэр болтийм бишээ. Энд болвол малчлын ажиллагаанаас бол болох юм бий. Тэгэхдээ байгаль цаг уур, арчилгаа маллагаа орчин маш их нөлөөлж байна ш дээ энэ малын халдваргүй өвчинд чинь тэгээд энийн тал дээр л яам мэргэжлийн байгуулгууд тодорхой бодлого боловсруулж ингэж зохицуулж ажилмаар санагддагын. Тэгээд одоо засаг энийн талаар юм хийх л байх л даа гэж бодох юм байна ш дээ. За малын эмчийн өөрийн ажлын талаар бол нэг ийм юм ярьчихмаар байхын.

Отгонбаяр -

Та одоо бараг 50 шахам жил малын эмч ажилласан байна тэ?

Найдандорж -

Тэгсэн.

Отгонбаяр -

50 шахам жил. Ер нь энэ сумын мал эмнэлэг, сумын малын эмч яг энэ хугацаандаа юу юу хийв?

Найдандорж -

Сумын мал эмнэлэгт үү?

Отгонбаяр -

Одоо тйин бас улиралын шинжтэй байх тэ? Тэгээд улирал улиралдаа юу хийв?

Найдандорж -

Одоо энэ чинь ингэдэгийн. За миний хийж байгаа үед бол малын халдварт өвчин их байсаан. Халдварт өвчин маань одоо олон өвчингүүд байлаа. За нь өвчингүүдээс бол намайг байхад устсан өвчин маань болвол юу байдгийн адууны нэг өвчин байгаа юм аа. Ээ цус юу гэдэг билээ. Хонины догол өвчин бас байсийн. Энэ 2 л устсан юм даа. За тэгээд бид ч бол улирлын чанартай арга хэмжээ авна л даа. Ерөөсөө д цагаан сараас өмнөхөн 2 сарын үед л 1 сараас эхлээд л төл бойжилтын ажлын бэлтгэл хийдэг байсан. Төлийн бэлтгэл за төлийн бэлтгэл гэхдээр яахуу гэхдээр малчид өгөх төлийн аптек эмнүүд ойр зуурын хэрэгтэй эмнүүдээ бэлдэнэ. Тэнд эмийн зааваруудаа хийнэ. За ингээд 3 сар гарах дээр чинь зэрэг за яах вээ малчдын мал төлийн бэлтгэлийн агуулах гэж 2 сараас эхлээд явна ш дээ. Төлийн бэлтгэлийн малчдын чинь бэлтгэлийг хангуулна. Тэр үед бол маш их мал төллөж байсан ш дээ. Одоо бол эр суувай мал ихтэй болсон байна. Тэр үед бол ер суувай гэх юм байхгүй төлөг хурга төлөг, төлөг хэлдэгч мал байсан. За ингээд төллөх малын бэлтгэлийг хийнэ малчидтайгаа бол зохицоно санал зөвлөгөөн хийнэ. За ингээд 3 сараас л эхлээд л 4 сар 5 сар 6 сар хүртэл 5 сар хүртэл тарилга хийдэг. Халдварт өвчний тарилга одоо нөгөө 00:42:53 тарилга гээд хээл хаядаг өвчин байна. Бактери холебактерууд байна энэд хийнэ. За тэгээд шөвөг яр хулгана яр гээд маш их байсан. За дээр үед бол юунаас 6 сараас авахуулаад зун нь 5-6 сарын хооронд бол 5-6 сарын өмнө тарилга дуусгадаг хийчихнэ.

Отгонбаяр -

Тарилга юу яах уу толгой дараалан хийх уу?

Найдандорж -

Тарилга бол яах вэ тэр чинь бүх малд бол хийхгүй ш дээ. Тэгэхдээ энэ багийн тал хувьд нь өвчин гарч байгаа хэсэгт л хийнэ л дээ. өвчин гардаг энтэй талын нэг тал айлд нь боом хийчих маягтай. Энэтэй талын нэг багийн тал айлд нь дууд хийчих ч гэх юм уу. Аан өнөө 00:44:45 тарилга хийчихдэг ч юм уу. Аан тэгээд үлдсэнд нь юу хийдэгийн гэхдээр цусан халдвар хийчихдэг. Ер нь бүх малдаа хийнэ л дээ бүгдэд нь хийдэг байсан. Гэхдээ нэг тарилгын бүгдэд нь хийхгүй лдээ. Олон янзийн юун дээр цоолоод хийнэ. Өвчин гардаг газар тэгээд бүх малдаа хийж байсан. Тэр үед хулгана яр гэж айхтар өвчин байсийн. Адууны хулгана яр гэж. За тэгээд хулгана яр бол 3сар 4 сар өвлийн хүйтэнд их гардаг. Тэгээд яахав 3сар 4 сараас ялгана. Ялгаж аваад л энд сумын төвөөс ялгаад л ойролцоо эндээ ч эмчилж байсан. Тэгээд эмчилээд тэрэнд тарилга байдаггүй. Ганцхан одоо шинж тэмдгийн эмчилгээ хийдэг.

Отгонбаяр -

Ямар шинж тэмдэгүүд гарах уу?

Найдандорж -

Ерөөсөө л энэ лимфийн судас байна ш дээ. Лимфийн зангилаа гэж байдаг булчингийн зангилаа тэрний чинь хооронд судас гэж байгаа. Тэр лимфийн судаснуудыг чинь дагаж гардаг.

Отгонбаяр -

Яр гарах уу?

Найдандорж -

Яр гараад л юу гэх үү ингээд л идээлчихнэ ш дээ. Дугуй дугуй яраад л ингээд л тэрийг чинь тэгээд л идээ гойжоод л авах юм байхгүй тэгээд л үхдэг өвчин. Тэгээд тэр үед новрсенол хийж байсийн

Отгонбаяр -

Ямар юм гэнээ.

Найдандорж -

Новорсенол хийж байсан юм. Новорсенолын уусмалыг нилээн хийсэн дээ. Тэгээд бид чинь төмөрөөр хайрна. Нөгөө яр шархыг нь угаачихаж байгаад ярыг нь угаах дээр чинь ийм ийм том үлд идчихсэн.

Отгонбаяр -

юугаар угаах уу?

Найдандорж -

Өө марганцийн уусмалаар хүчтэй хүчтэй формолины уусмалаар сайн түлдэг уусмалаар угаана. Тэгээд юугаараа хайрна ш дээ.

Отгонбаяр -

Халуун төмрөөр.

Найдандорж -

Хайрчихна микробыг нь үхүүлж байгаа юм биз дээ. Тэгээд хайрдагын тэгэхдээ их олон газар хайрна гэхдээр чинь мал нь тэсдэггүй юм байна үхчихдэг. Бас их бүх биеэр гарчихаар дийлэхгүй. За нэг энд тэнд ганц нэг гарчихвал хайрч болдогийн. Тэр үед чинь бол ойрын жил бүр устсан даа. Одоо гарахаа байчихсан юм. Жилдээ яахав нэг 100 гаад адуу үхчихэж байсан юм л даа. 100 гаад адуу хулгана яраар.

Отгонбаяр -

Халдвартай.

Найдандорж -

Халдвартай айхтар халдвартай. Ялгадаг л байсан. Маш их халдвартай. Тэгээд эргүү их байсан. Тэгээд би эргүүг дандаа энд ялгачихаад эргүү бол устсан шүү дээ. Одоо бол гарахаа байсан байна. Яахад дээ одоо ардын аж ахуйтан хувийн юм болохоор алж идчээд байхийн. Эргүү тусахаар нь алж идчээд.

Отгонбаяр -

Эргүүтэй мал алж идэхэд зүгээр үү ?

Найдандорж -

Зүгээрээ зүгээр толгойг л идэхгүй ш дээ. Толгойг л устгах хэрэгтэй. Нохойд өгөхгүй байх хэрэгтэй.

Отгонбаяр -

Нохойд өгвөл яах уу?

Найдандорж -

Толгойг эргүүтэй малын толгойг хаяасанаас дамжаад хэлээд байгаа ш дээ. Толгойг нь үгүй бол устгах бул үгүй бол шатаадагын. Ингэж устгаад байхын бол эргүү ерөөсөө тэгээд л устана. Эргэж гарахгүй. Тэгээд нохойд зуулгачих юм бол нохой мохойгоор дамжиж үүсээд байгаа юи л даа. Нөгөө эргүү өвчний үүсгэгчтэй толгойг нохой идсэнээс болоод тэгээд нохой чинь үүрэнд нь нохой баачихдаг нөгөө баасыг нь бэлчээрийн өвстөй холиод авгалдай нь бузардаг тэрийг нь хонин нь идчихдэг. Хонь ямаа идчихдэг. Тэгээд эргүү гаргахгүй байхын гол нь тэр байсан.

Отгонбаяр -

За тэгээд тариагаа 5.6 сард хийгээд дуусчихлаа.

Найдандорж -

За тэгээд угаалга эхэлнэ дээ. За тэгээд туулггалт эхэлнэ туулгалтаа 6 сард хийчихнэ. Туулгалтыг чинь намар ч хийнэ. 2 хийдэг л байсан.

Отгонбаяр -

Туулгалтаа юугаар хийдэгий?

Найдандорж -

Аан яахав дээ тэр үед чинь янз янзын бодис байсан юм даа. Хлорфосын туулгалт гэж байсийн. Одоо яахав хлорфосын туулгалт бол их хатуу үхүүдчих гээд байдаг тийм айхтар үйлчилгээтэй хэмжээ их барьдаг. За тэгээд янз бүрийн цагаан туулгууднууд их хийж байсан. Пентизины туулга гэж байсийн. Ногоон туулга тэр бол хор багатай л даа. Тэрүүгээр их туулгапаг байсийн дээр үед за тэгээд туулганыхаа дараагаар зуны угаалга болно доо. Ванн барина. Ванн засна янз бүрийн за ингээд л гол горхи устай газруудаар ванн барина. Худаг бараадаж ванн барина. Тэгээд ванн барьчихаад малаа угаана даа. Тэгээд зуны угаалга бол

Отгонбаяр -

ваннаа юугаар барьдаг байсийн?

Найдандорж -

ваннаа яахав дээ одоо ерөөсөө ингээд л уртаашаа нэг 15-20 метр ухдаг байсан ш дээ.

Отгонбаяр -

Газар

Найдандорж -

Тийн. өргөшөө нэг метр гаран, гүнээрээ нэг метр жаахан гаран ухчихна. Тэрийгээ тоосгодно. Тэгээд банз хийж байгаад хайрагтай цемент зуураад ёроолыг нь цементэлчихнэ. Тэгээд нэг сав л үүсэж байгаа юм чинь тэгээд тэрэндээ ус хийгээд худагтай болвол худгийн уснаас эргүүлж байгаад хийчихнэ шаланкаар аан худаг байхгүй голын захад ойролцоо бол голын уснаас шуудуу татаж байгаад хийчихнэ. За тэгээд голоос хол бол сүүлийн үед яахав нэг насос хийе гэж байгаад насоссоор угааж л байсан. Яахав голоос насоссоор татахгүй юу. Тэгээд бензин мензин их хэцүү юм байна лээ. Хөрөнгө их зардаг.

Отгонбаяр -

Тэгээд тэр ваннандаа бодис хийнэ.

Найдандорж -

керлин хийнэ. Керлиныг бол 1%-ын одоо бол 1%-аар хийж л байна. Тэр үедээ бол сул байсан л даа. Одооных шиг 1% ч болохгүй 0.1%-ын керлин хийж байгаа юм уу тийм хэмжээтэй. Хятадын керлин ч их хүчтэй. Оросын керлин бол хор багатай, аан өнөө мал угаахад чинь өнөө малын чинь толгойг нь доошлуулна. Дотор нь одоо ил ус өвс мөвс байна ш дээ. Нөгөөдөх дээр нь доош нь тонгойлгох гэж байж өөрснөө өнхөрч орж очиж л байсан ш дээ. Тэгээд тэр үеийн керлин хор багатай байж. Одоо бол тэгж очихын бол үхнэ ерөөсөө аюултай хортой. Жаахан шарх шалбархайтай малыг оруулж болохгүй байгаа ш дээ. Хордоод л үхчихдэг байсан. Тэгээд яахав зуны угаалгын дараа намрын угаалга болно. Тэгээд хамрын угаалга 9 сард 10 сард хийнэ. 10 сараас өмнөхөн хийчинэ. 9 сард бороо жаахан холдохоор хийчинэ. Тэгээд тэрийгээ хийгээд за тэгээд намрын туулгалт байна намрын тарилганы ажил бас байна. Одоо ингээд л нөгөө сахуугын тарилга гээд л хийдэгийн. Намрын унаганд адуунд одоо нилээн явж хийнэ. За тэгээд боловсруулалт гэж нэг юм хийж байсийн. Гуурын боловсруулалт гэж за гуурын боловсруулалтыг чинь одоо 10 ард хийнэ. Тэгээд одоо бүх үхэрт хийнэ дээ. ёстой л бүх үхэрт явж хийдэг байсийн. Тэгээд гуурынхаа боловсруулалтыг хийчихнэ. Тэгээд 11 сар гэж л гайгүй болно. Тайлан тооцоогоо гаргаж аймагт нэг ажил ямар байна уу гэж нэг дүнгүүлнэ дээ. Тэгээд ингэдэг л байсан жилийн 4 улиралд иймэрхүү л ажилтай байлаа ер нь их ажилтай байсан даа ер нь 2 нарны хооронд л доо.

Отгонбаяр -

Тийм байна.

Найдандорж -

Тэгээд ер нь севийн шинжилгээ нян брүчлоз өвчнийн шинжилгээний үед болвол ерөөсөө 7 сараас л шинжилгээний ажил хийчихдэг байсан ш дээ. 7сарын 1 гэхэд чинь шинжилгээний ажил эхэлчихнэ. Тэгээд л 8 сар 9 сар хүртэл үргэлжинэ дээ. Тэгээд бүх суманд хийж байгаа юм чинь ерөөсөө тэгээд л энэ явж хийж байсан. Бүх малд хийж байсан даа ердөө. Тэгээд адуунд хийж байсан. Ямын шинжилгээ гэж байсан тэр үед чинь бид нар адуутай их ноцолдож байсан даа. Одоо яахав дээ ер нь хүн гэдэг чинь малтай харьцаж байгаа юм чинь чадал үзэж л ажиллана ш дээ ер нь. Одоо нэг хашичихаж байгаад л явуулаад л байна гараараа зарим нь туурай нь энд дээр энд дээр арай хүрдэггүй байсаан. Тэгээд айхтар шүү дээ туурайгаар тэгээд л хонь мал энтэр чинь гарын дор л доо хонь ямааг яахав дээ нэг хоолойнд хашичихаж байгаад л залганд шар бууцанд өдрийн халуун наранд өнжил байлаа ш дээ ер нь. 2 нарны хооронд л ажиллаж байлаа ш дээ тэр шинжилгээний үед бол. Бүх хонинд л хийнэ бүх ямаанд л хийж байсан.

Отгонбаяр -

Тэгээд одоо сумын бүх малтай айлаар тойрч явна.

Найдандорж -

Өөн юун бүх айлаар чинь жилдээ хэд хэд явж байсан юм чинь

Отгонбаяр -

Тэгээд унаа малтай болсон уу сүүлдээ?

Найдандорж -

Сүүлдээ унаа малтай болсон. Машинтай болсон. Машингүй бол тэрийг яаж хийх үү. Арга байхгүй байсан. Тэгээд засаг ч харж үзсэн л дээ. Машин тэрэгээр хангадаг болсон. Янз бүрийн шинжилгээний материалаар хангадаг болсон. Шинжилгээ хийнэ. Сорилууд хийнэ. Бруцеллёз тэгээд сүрьеэ бүгдийг нь өөрснөө хийчихдэг тийм болсон ш дээ. Тэгээд ямын шинжилгээг чинь өөрснөө хийдэг. Янз бүрийн юм хийнэ. Тэгээд яахав улс хөгжсөн. Сүүлдээ сайхан мал их эрүүлжисэн дээ. Ям өвчинөөс илүү бруцеллёз өвчин маш их байсан. Одоо гайгүй болсон. Тэгэхдээ одоо янз бүрийн түүвэр шинжилгээ хийхэд байдаг л юм байна лээ. Тэгээд яахав брүчлиоз өвчин дээ үед их байсан. За ингээд л бруцеллёз өвчтэй мал гэдэг чинь бол бог мал яг ингээд төллөлтийн үеэр их гардаг. Тэгээд ингээд мал төллөж чадахаа байчихна. Ингээд л улаан юм гаргаж хаяад л зулаад л зулаад хаячихна ш дээ. За тэгээд нэг амьтай амьгүй юм зөндөө гарна даа төл. Тэгээд л амьдрахгүй. Тэгээд л үхэр мал тугалж чадахгүй тэгээд л гараа хийгээд л нөгөөдөхийг нь авах гэж оролдоно бид ч. Тэгээд л бруцеллёз өвчний халдвар авчаад байгаан тэгээд авсан ш дээ.

Отгонбаяр -

Бээлийн байдаг уу?

Найдандорж -

Бээлий байсийн. Бээлийтэй байгаад сүүлдээ бээлийтэй болсон. Одоо тэгээд бээлийтэй дадаагүй болохоороо тэгдэг юм уу одоо тэгээд урагдана янз бүрийн дээ тэгээд одоо хүчтэй ингэж хийж байгаа болохоор тэгдэг юм уу. Саванд хийж байгаа юм чинь аюултай ш дээ. Тэгэд яахав бид чинь хамаагүй авчихсан л даа хамаагүй аваад л байсан. Тэгээд бруцеллёз өвчин авсан. Би ч өвчний шинжилгээнээс болж бруцеллёз өвчин шинжилгээ хийлгээд эмчилгээ их хийлгэсээн. Яахав засаг ч харин бруцеллёз өвчтэй хүийнг чинь үнэгүй эмчиллэж байсан ш дээ. Үнэгүй эмчиллэж 3.4 жил эмчилүүлсэн дээ. Эмийг нь өгчихдөг байсийн тэр чигт нь тэгээд жил нэг шинжилгээг нь хийлгээд дахиж шинжилгээ хийлгээд тэгээдл гайгүй болчоод байна гээд одооноос л миний гар хавдаад л байгаа.

Отгонбаяр -

Үе хавдаад

Найдандорж -

Тэгээд ингээд үе хавдаад одоо шинжилгээнд явж чадахгүй л байна ш дээ. За яахав одоо ч яахавдээ үхэх ч ойртлоо. Тэгтэл одоо ерөөсөө үхэхгүй байгаа ш дээ.

Отгонбаяр -

Таныг одоо малын бага эмчээр малын сестра гэж ярьдаг байсан тэ? Тийм юм ийх байсан тэ анх?

Найдандорж -

Анх тэгээд л байсан ш дээ.

Отгонбаяр -

Алтанбулагийн техниккумд сестра бэлтгэдэг байсан юм уу тэ?

Найдандорж -

Тийн

Отгонбаяр -

Тэр нь таны ажиллаж эхлэхээс өмнө ер нь малын эмчийн ажлыг яаж гүйцэлдүүлж байсан юм бол ?

Найдандорж -

Яах уу энэ чинь дээр үед чинь одоо нэг Булган аймаг гэхэд чинь нэг зөвлөх орос эмчтэй. Намайг 52 онд ирэхэд байхгүй байсан юмаа. Тэрнээс өмнө намайг сургуульд байхад тэр хүн байсийн. 40 хэдэн онд явахад. Тэгээд аймгийн мал эмнэлэг бол нэг халдвартын эмчтэй. Нэг бас орос эмчтэй. Мал эмнэлэгийн дарга гээд нэг эмчтэй тэгээд нэг хэдэн бага эмчтэй л байсан. Суманд нь бол ерөөсөө сумын эмч гэдэг маань нэг бага эмч байсийн. Тэгээд нэг бага эмчтэй болсон. Тэгээд болвол багт эмч байхгүй. Багт бол ерөөсөө синтартай. Нэг нэг санитартай байсан. Би бол энэ Гурванбулагт бага эмч хийж байсан. Төвд нь нилээн олон жил байсан.

Отгонбаяр -

Санитаар гэж сувилагч тэ?

Найдандорж -

Тийн сувилагч санитаарч юм даа. Тийм бага эмч байхгүй юм чинь яадгийн. Бага эмч нь төв дээр нэг ганц ор өшөө юм байгаагүй. Тэгээд өнөө баг багтаа нэг синтаар тавьчихсан. Тэр нь яасан гэхээр гайгүй эргээд яваад байдаг. За энийг хийнэ шүү хамтраад хамжаад хийчихдэг. Тийм залуусыг авчихдаг байсийн. Би өөрөө ч хийж байсан. Тэгээд л баг болгонд нэг синтаартай. Ÿахав ганцаарааг бодвол хүчтэй л байсийн. Хүчтэй л болж. Санитаар нэг 50.60 төгрөгний л цалинтай л байсан. Тэгээд бага эмч маань яахав дээ нэг 250 цаасны цалинтай.

Отгонбаяр -

Сумын их эмч?

Найдандорж -

Сумын их эмч гэж байгаагүй.

Отгонбаяр -

Сүүлд их эмч болсон?

Найдандорж -

Их эмч чинь ерөөсөө хамгийн эхэнд эхний сумын эмчийг 54 оноос л эхэлж суманд их эмчтэй болсон ш дээ.

Отгонбаяр -

Сумын их эмчийн цалин хэд байсийн?

Найдандорж -

Өө 700 байсийн.

Отгонбаяр -

Гайгүй. Боломжийн.

Найдандорж -

Яахав тухайн үедээ болж байсийн

Отгонбаяр -

Та нэг ийм юм мэдэх үү? одоо тэр орос зөвлөх санитаар энтэрийг бий болгосон гэсэн ш дээ. Тэрнээс өмнө мал эмнэлэгийн ажлыг малчид өөрснөө л хийдэг байсан уу?

Найдандорж -

Аан тэрийг бол малчид өөрснөө.

Отгонбаяр -

Тэр бол ямар ухаан байсан?

Найдандорж -

ерөөсөө малчин хүн гэдэг чинь бол малаа эмчилчихдэг. Ашиг шимээ арчилчихдаг. Малаа ч үржүүлдэг. Бүх одоо ардын эмнэлэгийн шинжлэх ухаан хөгжөөгүй байхад ардын эмнэлэг хөгжсөн. Ардын түмэн тэр үеийн бүр үе залгамжилсан малын эмчээс дутахгүй эмч нар байсан байгаан. Зүгээр малчин тэд чинь одоо зүгээр ингээд мал өвчиллөө гэхэд хатгана, барина, төөнөнө, ийм эмчилгээнүүдийг хийж байсан.

Отгонбаяр -

Халдварт өвчинг яадаг байсийн?

Найдандорж -

Халдварт өвчин гэдэг чинь тэр үед их цөөхөн байсийн.

Отгонбаяр -

Яагаад тэгсийн бол?

Найдандорж -

Яах уу гэхдээр чинь аргагүй ш дээ. Энэ чинь манай орон гэдэг чинь болвол мал цөөн байсан 1-рт цөөн байсан. 2рт болвол гадаад орны харьцаа байхгүй байсан. Сүүлийн үед чинь гадаадад орноос их мал ирлээ ш дээ бух, хуц, гээд ухна гээд. Энүүгээр чинь дамжиж манайд их өвчин орж ирнэ байна шүү дээ. Одоо тухай нь ям гэж байна. Тэр адуугаар дамжиж орж ирсэн. Бруцеллёз өвчин манайд байгаагүй.

Отгонбаяр -

Өмнө нь үү?

Найдандорж -

Тийн. Энэ чинь болвол бухаар орж ирсэн ш дээ. Сайн угсааны бухаар орж ирсэн. Нөгөө өвчин бол их цөөхөн байсан. За яахав дээхэн үед бол энэ хувьсгалт засаг дөнгөж үүсээд 1924 онд манайд мялзан галзуу гарч байсан байгаан. Тэгээд анхлан энэ орос улстай чинь харилцаатай байсан тэр үед тэгээд анх мялзангийн тасаг гээд тэр сонгинын үйлдвэр гээд одоо байна ш дээ. Биокомбинат гээд байгаа тэнд чинь мялзангийн тасаг гээд хэдэн орос эмч ирээд манай монголчуудыг сургаад хэдэн хүн байсан байгаан. Тэгэхэд монголоос 20 хэдэн аваачиж сургасан байгаан. Бага эмч болгосон байгаан. Тэгээд одоо тэрний энэ ганцхан хүн нь Булганд ирсэн байдгын Рэнцэн гэж энэ Булагт байсийн. Намайг анх бага эмчээр очиход настай хөгшин байсийн. Рэнцэн доктор гэж бүр улсууд доктор гэж нэр өгсөн. Тэгээд доктор бол яаж байсан гэхдээр чинь тэр үед чинь бага эмч болчоод гарч байсан. Бага эмч болохдоо болвол тэр нь хэд хоногийн 3 сар бага эмчид суусан гэж байгаан. Тэгээд юу үзэхэв дээ зайлуул нэг монгол бичигтэй нэг тийм залуу байсан байгаан. Тэгээд тэр хүн яасан гэхдээр зэрэг бүх одоо энэ өвчтэй малыг эмчиллэж байсан. Тэр үед чинь хамуу байсан хамуугаа бол ардын эмчилгээгээр эмчилж байсан байгаа ш дээ. Хамууны эм тэр үед байсан уу байхгүй байсан. За хамууг бол дээр үед яаж байсан гэхдээр зэрэг энэ хус байна ш дээ хусны чинь навч нөгөө холтос юу гэж байсан ш дээ. Хальс нь гадна тал нь гэж нэг цагаан юм байдаг ш дээ. Тэрийг чинь хуулж авчираад битүү тогоонд нэрээд, нэрчихдэг байсан байгаан. Тогоо тавиад доош нь юм гоожуулаад тэр чинь нээх хар тос гардаг юм байна лээ. Тэгээд энэ хар тос чинь нөгөө хар тосоо аваад өнөө хамуутай малынхаа хамуунд нь түрхээд л халцарсан газар нь түрхээд тэгээд эдгээж байсан байгаа ш дээ. За тэгээд халдварт өвчин гарах дээр зэрэг тэр үед бол цэцэг байсан байгаан. Хонины цэцэг өвчин. Хонины цэцгийг яасан гэхдээр бол аан халдвар тараахгүйн тулд дор нь алаад л махыг нь чанаж идээд л тэгээд дээр үеийн улсууд малынхаа махыг хаяадаггүй байсан. Тэгээд нэг гурилтай шөл ч юм уу тийм юм идээд тэгээд хорыг хороор гэж байсан шиг байгаа юм. Одоо бодоод байхад тэр шар цэцэгтэй намайг бага байхад үхрийн цээж их байсан байгаа юм байрга гэж, тэр үхрийн цээж уушги нь одоо тийм эрээн алаг болоод үхчихдэг, тэр эр үхэр тэгж үхдэг байсан бүр том шарх гардаг. Тэгээд намайг бага байхад нэг тийм том шар үхэр тэгсэн чинь нөгөөдүүл чинь өнөө үхрээ аваачиж үхрээ өвчөөд л махыг нь чанаад л, тэгээд нэг тийм шар цэцэг авчирч хийгээд байсан юм чанаад байсан юм. тэгсэн тэр шар цэцэг маань би хойно нь үзээд үзсэн одоо бодож байхад тэр хорон ортууз гэж шар ортууз гэж өөрөөр хэлэх юм бол хорон ортууз гэж тэрэн шиг юм байсийн байна. Шар цэцэгтэйг нь тэрийг хийгээд чаначихдаг байсийн тэгээд иддэг л байсийн чанаад л ялз чанаад идэхээр хоргүй байсан юм уу тэрийг хийгээд идэхээр байсан юм уу мэдэхгүй зүгээр л байсан. Идэж л байсан. Улсууд бол тэр үед чинь малын махаа хядаггүй идчихдэг байсан.

Отгонбаяр -

За тэр үед тийм байж одоо 90 оноос хойш одоо өнөөдрийн мал эмнэлэгийн байдал ямар байна.

Найдандорж -

Одоо өнөөдөр яахав мал эмнэлэгийн хувьчилсан ш дээ. Хувьчилчихаад анхлах хувьчилсаны дараахан бол 2003 он байна уу 2002 он тэр хавьцаа л хувьчилсан л байх тэгээд ер нь хувьчилсаны үрд мал эмнэлэгт маш их хэцүү байсан. Нэгдүгээрт мал эмнэлэгийн материаллаг бааз бүүр устсан байсан. Ердөө хашаа хороо одоо тэр эм хэрэглэл юу ч байхгүй болсон ш дээ. Улсаас эм хангахаа байсан Малын эмч ажилья цалин байхгүй байсан. Улсаас нэг тариа хийчлээ гээд юм өгдөггүй байсан. Өгөхгүй байсан ш дээ. Ингээд ажиллахад маш хүнд байсан. За ингээд өвчин болвол яахав зөндөө байсан л даа. За яахав урьд нь болвол социализмын үед бол малын халдварт өвчин их буурсан ш дээ. Маш их буурсан энэны хүчинд халдварт өвчих гайгүй байсаан. За тэгээд өвчин сүүлдээ гарч эхэлсэн л дээ. Хамуунаас өгсүүлээд эргүү тойруу тэгээд л цусан халдвар хамгийн их гардаг нь цусан халдвар боом цусан халдвар байсан ш дээ. Манай энд ижбалнад их гарна, цусан халдвар холебактерозын төрлийн юмнууд их гарч байсан гарч ирсээн. Тэгээд яахав улсаас анхаарсан л даа. Эм өгсөн тарилганууд өгдөг болсон. За тарилга өгчөөд тэр тарилганыхаа мөнгийг улсаас малчдаас ав гэчээд улс өгөхгүй байсан. Тэгээд малчинаас авна гэхээр нэг үхэр нэг 40 цаас авдаг 50 хэд байсан. Нэг хонь 20 цаасаар тэр үед чинь анхлангаар мөнгийг чинь малчид өгөхгүй ш дээ. Байхгүй ээ дараа аваарай тэгээд л өнгөрдөг байсан. За яахав вэ өгөх нэг нь өгөхгүй нэг нь өгөхгүй. Тэгээд ер нь хэдэн жил мал эмч нар хөлс хүч байхгүй дандаа л ажиллсан ш дээ. Өөрснийхөө зүтгэлээр хийх нэг хийгээд хийхгүй нэг хийхгүй тийм л байсан. Тэгээд сүүлдээ улсын мал эмнэлэгийн холбоо гэж байгуулагдсан ш дээ сүүлдээ. Улсын мал эмнэлэгийн холбоо маш их үүрэг гүйцэтгэсэн. За мал эмнэлэгийн холбооны дарга нь ерөнхийлөгч, ариун цэвэрлэгээ шинжилгээний багш, шинжилгээний лабортори төв лабортори гэж байсан тэрний захирал ерөнхийлөгч нь бий ш дээ ерөнхий эмч. Соднkмдаржаа гэж тэр хүн бол мал эмнэлэгийн холбооны ерөнхийлөгч энэ хүн бол маш их ю хийсээн. Одоо ер нь энэ засагт чинь танилцуулдаг хүн тэр хшн л байсан ш дээ Содномдаржаа багш, Батаа гэж хоёр хүн бий. Энэ хоёр хүний хүчинд мал эмнэлэгийн үйлчилгээнүүд гайгүй явагдсан. Мал эмнэлэгийн улёын мал эмнэлэгийн авсан үр дүнд мал эмнэлэгүүд орон нутгийн мал эмнэлэгүүд хөл дээрээ босож ирсэн шүү. Ерөөсөө одоо тэр мал эмнэлэгийн холбооны авсан арга хэмжээн авсан хучинд л сүүлийн үед сумадын мал эмнэлэг бэхжисэн. Хувийн мал эмнэлэгүүд гарч ирсэн. Одоо ер нь хувийн мал эмнэлэгүүд чинь аймгийн хэмжээнд бараг л 99 хоноод эмнэлэгтэй болчихсон ш дээ. Би ноднин нэг очсон их хөгжсөн.Одоо бол чадалтай нэг нь гайгүй сайхан ажиллаж л байна. Чадал муутай нэг нь бол бас их хэцүү л байна. Материаллаг бааз байхгүй. Улсаас яахав зарим нэгэнд нь төсөл мөсөлөөр хэрэгжиж дэмжигдсэн мал эмнэлэгүүд бий л дээ. Одоо энэ манай чинь эмнэлэг чинь 2,3 мал эмнэлэгтэй байсан. Одоо 2 болчоод байна. Нэг мал нь энд байгаа энэ бол төсөл мөслөөр зөндөө юм авсан л даа гайгүй бэхжиж байна. Аан манай охин бол байгаа л даа ерөнхийдөө материаллаг бааз их муу одоо зээл хөрөнгө янз бүрийн төсөл мөсөлд л хамрагдахгүй л юм бол ер нь энэ мал эмнэлэгийн арга хэмжээ мал эмнэлэг орхигдсон. Ер нь одоо малын эмч нарыг л дээрээс нь загнаад хатгаад байдаг явсангүй гэж хэлнэ. Үгүй энэ явлаа гэхэд чинь хэцүү болчоод байгаа ш дээ. Дандаа хувийнхаа зардлаар явна. За нэг машин хөлслөөд явдаг ч юм уу. Бензинээ хийгээд явна. За эсвэл мотоциклтой явна. Одоо голдуу өөрснөө мотоциклтой явна. Мотоциклтой явах болгондоо өөрснөө бензинээ хийж явна шдээ. Тэгээд нэг дуудлага яваад очлоо хаа байгаа 100 гаад км яваад очно. Тэгээд эргээд ирнэ. Бензин нь нээрээ шатчаад хөлс нь ч байхгүй хий дэмий яваад шатчихаад ирнэ. Тэрэнд авч байгаа хөлс нь юу ч байхгүй. Ингээд л хохироод байгаа.

Отгонбаяр -

Хувийн мал эмнэлэг бол ямар ч тийм ажиллах үндэсгүй юм байна ш дээ.

Найдандорж -

Үндэсгүй. Хэцүү энийг бол гол нь явуулж байгаан гэхээр төр засаг халдварт өвчины тарилганы хөлсийг нь өгчихсөн. Тарилга хийгээд нэг 80000 цаас авч байгаан нэг юунд 80 цаас авдагын нэг бодод.

Отгонбаяр -

80 төгрөг

Найдандорж -

тийн инүүгээрээ та нар энийг нь улс өгч байгаа юм л даа. Тэр маань нэг

Отгонбаяр -

Үгүй одоо тэгээд найман зуу майман зуу болоогүй юу ядаж?

Найдандорж -

Болоогүй. Тэгээд бүх юманд чинь өөрөө амьдралаа яахын нөгөө юмыг чинь улсууд уул нь нэг ийм заавар байгаан. Дуудлагаар машаан явна гэж юу малчдад дуудлагаар явна. Дуудлагаар километрын бензиний хөлсөө тэр эмчдээ өг гэсэн. Тийм гийд байдгийн яам. Тэрийг биелүүлэх юм байхгүй байхгүй юу. Малчид бол надад тийм байхгүй ээ дараа л авна биз. Тэгээд л явчина. Тэгээд дараа нь үхнэ гээд л дуудлага ирнэ. Хохичинээ би очихгүй гэж хэлж болохгүй ш дээ. Малын эмчийн ажмл. Арга байхгүй нөгөө жаахан хэдэн цаас хүнээс ч хамаагүй зээлж аваад жаахан бензин хийж аваад мотоциклтой давхиад очиж байгаан. Очоод л тарилга хийнэ. Үгүй бол эргэж ирээд тарилга аваад ахиж очиж хийнэ. Ингээд л ерөнхийдөө бол мал эмнэлэгийн ажил хүнд л дээ. Тийм учраас сүүлйин үед Хөдөө Аж Ахуйн Их сургууль төгссөн малын эмч нар их хэцүү зөндөө төгссөж байгаан. Одоо манай Дашинчилэнд төгссөн тэр үеийн энэ чинь 80 хэдэн оны төгсөгч байна ш дээ. Тэрнээс өмнөх нь бүгд байхгүй ирэхгүй. Ганц ч ирэхгүй ш дээ. Манай Булган аймагт ирээгүй ганц нэгэн хүн төвд байж л байдгийн. Тэгээд яахын ажиллах нөхцөл ийм байна. Ахуйн хангамж ийм байна. Ийм байхаар чинь зугтаагаад байна ш дээ. За тэгээд ихэнх нь эмэгтэй эмч нар байна.

Отгонбаяр -

тэгэхээр бүр хэцүү

Найдандорж -

Эмэгтэй эмч нарыг харж үзэх арга юу ч байхгүй. Тэгээд яаж хийж байдгийн. Тэгээд хийдэг л юм байна л даа. Ёстой зовж л хийнэ. Маш их зовлонтой. Тэгээд энийг засаг бас харж үзмээр санагддагын. Тэгээд би нэг энэ жил зөвлөгөөн хийлээ. Эх хүнийг нэг ядаж мартын найманаар нэг урамшуулчаач ядаж нэг баярын бичиг өгчихөж байгаач эх хүмүүст.

Отгонбаяр -

Энэ удаа 2уулаа эхний яриагаа энд ингээд дуусгая.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.