Naidandorj
![](../assets/images/interviewees/990372.jpg)
Basic information
Interviewee ID: 990372
Name: Naidandorj
Parent's name: Bat-Ochir
Ovog: Ogol
Sex: m
Year of Birth: 1929
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Büreghangai sum, Bulgan aimag
Lives in: Dashinchilen sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
travel
illness / health
family
belief
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
Найдандорж гуай хоёулаа 2 дахь яриагаа эхэлье. Тэгээд түрүүн эхний удаа та болвол монголын яг ингээд хөдөө орон нутагт мал эмнэлэг ямар байдаг талаар маш сайхан тодорхой ярьж өгсөн. Одоо болвол түрүүн таныг ярьж байхад нэг сэдэв гарч ирлээ л дээ. Танайханаас нэг хэлмэгдэж байсан хүн байна тэ? Тэгээд тэр талаараа та ярьж өгөөч ээ?
Найдандорж -
За тэгье. За манай эцгийн нагац ах Намцын Лувсан гэж хүн байсийн. Лувсан бол бага наснаасаа хүрээ хийд дамжиж гэлэнгийн дамжаа ч барьсан сүүлд оточ маарамбын дамжаанд явж энэ хотод Богдын хүрээнд сууж тэгээд энд нэг 2 жил шахам болоод очсон. Тэгээд хөдөө энд Бүрэгийн хүрээн дээр байж байгаад. Тэгээд эндээ бас нэг сайн маарамба дагаж байгаад оточ маарамба хийж байсан. Эм барьдаг ийм хүн байсан. Тэргүүгээрээ гадна бас гүрэм энэ тэр хийдэг ийм хүн байсийн. Тэр маань болвол 1900 н би тэгэхэд 7,8 настай байсийн. 1938 онд баригдсан. Би муу мэддэгийн. Өвөл ирээд өвөл баахан улсууд ирээд л бид чинь бүгд нэг гэрт байсан юм чинь, манай эцэг эх тэр лам, тэгээд тэр ламын чинь дүү чавганц нь байсийн. Тэгээд их олуулаа байсан юмаа. 7,8,9 хүн байсан юм уу. Миний би ч бас ахтайгаа байсийн. Тэгээд тэр сумнаас улсууд хүрч ирээд л өөрийн нь тэртээ талын тэр авдар сав 2 том хар авдар байсийн тэрэнд нь бүх юмыг нь хийгээд л цоожилчихсон тэгээд нэг юу үлдсэн гэхээр ил үлдсэн нэг эм нүүдэг байсан уур нүдүүр, бас нэг баахан ургамал савтай хүүдийтэй юмнууд үлдсэн байсан. Тэгээд нэг юуг нь хэд гурван гайгүй үхэр нь малтай тийм айл байсан л даа. Тэгээд энэ хонь цөөхөнтэй хэдэн адуу, үхрийг нь аваад явчихсын. Тэгээд хэдэн адуу үхрийг нь манай эцэг туугаад төв хүрээд хүргэж өгч байсийн. Тэгээд өөрийг нь аваад явчихсан. Тэгээп чимээгүй болчихсон. За тэрнээс хойш бол бид нар их сурагласан л даа. Манай эцэг эх 2уулаа л явган ийш тийшээ уулзана. Хүн хартай уулзана. Анхандаа болвол энэ аль одоо юун дээр очсон гээд байгаан. Нэг том юуны газар хэлтэс дээр л очсын юм байгаан. Тэр үед цагдан сэргийлэх гэж байсан юмаа тиймэрхүү л байсан юм шиг байгаан. Тэгээд л хэлтэс дээр ногоон малгайтай улсууд аваад явсан гэж ярьдаг юм байна лээ. Тэгээд л аваачаад яахуу гэхдээг өнөөхийг чинь замдаа яахуу яваап хаана ч юм дээ нэг том хашаанд л буусан юм гэнэ лээ. Тэгээд бугаад харж байсан чинь тэр том хашаанд их лам байсан. Их олон улсууд байсан. Аан зүгээр хар улсууд ч их байсан. Тэр хар улсууд нь хулгайч нар байсан юм шиг байгаан. Тэгээд тэнд манай энэ нутгийн нохой бөөс гэж хүн байсийн.
Отгонбаяр -
Нохой бөөсөө?
Найдандорж -
Тий нохой бөөс Гомбосүрэн гэж.
Отгонбаяр -
Аан хоч нь юм байна тэ?
Найдандорж -
Тийн хоч нь.Тэр хулгайч
Отгонбаяр -
Аан зөв.
Найдандорж -
Тэр нохой бөөс Гомбожав харваас хулгайч хүн байсын сүүлд байсынмаа бас нэг өвгөн. Тэгээд нэг 2 хуруу нь бөөрөнхий.
Отгонбаяр -
2 эрхий нь
Найдандорж -
Тэгээд 9 эрүү давж байсан юм байна лээ. Тэгээд хуруунд нь хулс шаагаад тийм болчихсон гэж ярьдагын. Тэгээд тэр хашаан дотор харсан чинь тэр цаадахь Гомбожав гуай наад Лувсанг таньсан байгаа юм л даа. Өглөө буугаад л баахан лам нар мрээд буусан тэр дотор харагдаж байсан. Тэр үед 50 хэдэн настай байсан байгаан ш дээ. Тэгээд тэр хөөрхий амьтан за ингээд энийг л одоо аврах хэрэгтэй гэж бодсон байгаа юм л даа хөөрхий. За ямар нэгэн аргаар аврах гэж бодоод тэгээд өдөржингөө байцаадаг юм шиг байгаан лам нарыг чинь цуваад байцаагаад яваад л байсан. Тэгсэн чинь нилээл л цөөрч тэгээд өөрөө бодож байсан байгаан. За би энийн л аминд орох хэрэгтэй юм байна. Хулгайч нар яахав асуугдахгүй тэндээ л байж л байсын байна л даа. Тэгээд өөрийнхөө гадна талаар нөмөрч явдаг их гандчихсан хөвөнтэй дээл байсан гэж байгаан тэгээд тэр гадна талынхаа хөвөнтэй дээлийг тайлаад аваад бүсээ аваад малгайгаа аваад тэгээд алчуур зангидчихаад ингээд өгч өмсүүлж гаргах гээд. Тэгээд нэг харсан чинь нилээн орой ч болж байсан гэсэн тэгтэл ганц ганцаар нь оруулж байсанаа хоёр хоёроор л оруулаад байна гэнэ лам нарыг. Тэгээд нэг орохоороо их удаж байж рагч ирсэн. Нөгөө буутай хүн оруулж гаргаад л оруулж аваачаад л. Тэгээд л тэр хооронд нь 2 лам аваад явчих дээр нь өнөө Лувсанд чинь аваачиж дээлээ өмсгөөд малгайгаа өмсгөөд нөгөө хулгайч нарт оруулаад суулгачихгүй юу. Тэгээд нэгэнт орой болсон юм чинь яадгийн тэгсэн нөгөө лам нараасаа аваад ороод л ороод л гарад байна гэнэ. Тэгсэн нөгөө буутай цагдаа хүрч ирээд хаалга онгойлгоод гадна талд нь төмөр хаалга байсын төмөр хаалга онгойлгоод л хулгайч нарыг гараагаад л бөөн дуу болж байна. Тэгээд л нөгөө хулгайч нар чинь 10,20 хүмүүс байсан юм уу даа. Нөгөө дотор чинь өнөөх чинь яваад л орчихож тэгээд одоо яадаг билээ. Би баригдвал аруулна. Баригдаагүй ч алуулна. Ямар ч ялгаагүй гэж бодсон гэж байгаан. Тэгээд нөгөөх чинь цувраад л гарч дээ. Дундуур нь орчихож чадахгүй хойх нь орчихож л дээ аварга. Тэгсэн чинь нөгөө цагдаа чинь бууныхаа бөгсөөр цохиж байсан гэнэ. Ёброод авч байна гэнэ. Чи бушуухан яваач яасан их лазан юм чи тэгэхээр нь бушуухан ухас хийгээд гарсан. Тэгээд төмөр хаалга тас хийгээд хаагдсан хойноос нь тэгээд л нөгөө Гомбосүрэн чинь яахав тэгж оргуулах гэж тэгээд оргуулаад яасийн гэхдээр нэг тийм үг байдгийн. Тэгээд энэ уулаар их явсан юм шиг байгаан.
Отгонбаяр -
Аан хөөрхий
Найдандорж -
Нутгийнхаа уулаар. Тэгээд нутгийхаа уулаар яваад байсан.
Отгонбаяр -
Явган яваад байсан уу?
Найдандорж -
Морьтой.
Отгонбаяр -
Морь яаж олоов?
Найдандорж -
Өнөө Гомбосүрэн өөрөө тэнд морьтой. Хулгайч нар их олон морьтой хүрч ирчээд өөрийнхөө хулгар чихтэй халиун морь тэрийгээ хүртэл өгсөн гэж ярьдагын. Тэр нь бол ууланд явж сурсан тийм сайхан морь байгаан л даа. Тэгээд тэр морь нь унуулаад жаахан цүнх өгөөд явуулчихсан. Тэгээд уул ус дамжаад л тэгээд нөгөө хойноос нь эрэл сурал үүсээд явчихгүй юу. Хүний тоо дутсан.
Отгонбаяр -
Аан за
Найдандорж -
2 хүн дутсан гэж байгаа. Тэр машаанаас. Нэг нь тэр Лувсан нэг нь яахуу гэхдээр зэрэг тэр наана их том уул даваа нь дээр үүр цайх туяанаар нар тусаагүй байсан гэж байгаан. Тийм үедээр уулын хяр дээр даваа нь дээр буужил дээ хүмүүс. Тэгээд даваа дээр буугаад л шээчгээ та нар тэгээд нөгөө 2 цагдаа магдаа нар хардаг хардаггүй. Кабин дотор ороод юм идэж уудаг ч байсан юм уу байгаа биз. Тэгсэн нэг лам гэдсэн гэнэтхэн их базлаж гэнэ. Машаанд сууж үзээгүй улс чинь огуулаад доошоо бие засчихаж:. Тэгсэн өнөө доошоогоо тэгээд л нөгөөдөхөө цэвэрлэх гээд жалга руу ороод өмдөө тайлаад гутлаа тайлаад өмсөөд арчаад байжийтал өнөө машин дуугараад өнөөх чинь явчлаа гээд хөл нүцгэн өмдөө бариад гутлаа бариад замруу гүйсэн чинь анзаарсангүй. Өнөө машин тоосоо хадаад тэр давааны уруу давхиж байсан гэсэн. Тэгээд нөгөө харсан чинь давааын уруу орж байсан. Тэгээд нэг хойд талын хөшигөө ярчаад нэг лам цаашаа гэж байсан гэсэн.
Отгонбаяр -
Тийн зөв ш дээ.
Найдандорж -
Цаашаа цаашаа гээд одоо чи яахын гэж байсан юм байгаа биз. Нөгөөдөх чинь тэгээд хүнгүй газар гутлаа өмсөөд юмаа цэвэрлээд тухтайхан шиг одоо яахав дээ. Уул бараадаад уул дамжаад их хол цагааруулахгүй айгаад тэгээд яахав дамжиж явсаар л айл очиж тэндээ нэг нутгийн айл тэгээд хөдөөнөөс лам байж байгаад гарсан нэг хөгшин нэг хоёр хүүхэдтэй нэг хүүхэн байж. Тэгээд тийм айлд бууж. Тэгээд яахав тэр айл лам хүн тэрийг мэдсэн ер нь сэжиг аваад ер нь үхэх шахаж очсон байна л дээ. Ам нь цангаад өлсөөд хэд хоног явсын бүү мэд. Тэгэд нөгөөдөх чинь тэр айлдаа хувцас хунараа солиод нөгөөдөхөд чинь өөрийхөө хувцсыг өмсүүлээд нэрийг нь солиод нөгөөдөх чинь мангардуу галзуу юм шг болгоод тэгээд хүн харахаараа 2 гутал сугандаа хавчуулаад орилоод тэнэг юм шиг явдаг. Тийм болгочихсон тийм байсан гэсэн. Тэгээд зориуд. Тэндээ яахуу тэр лам 2 цаг номоо уншаад л малыг нь хариулаад өдөр байдаггүй. Өглөө малтай нь гараад орой нь ирдэг. Өдөр байхаар яахав хүн амьтан үзэж харах гээд хүнтэй таардаггүй. Малд явж байгаа хүнтэй таарахар мангар тэнэг болоод янз бүрээр дуугараад гүйчихдэг тийм хүн байсан.
Отгонбаяр -
Хөөрхий.
Найдандорж -
Тэгээд нөгөөдөх чинь яахав хорвоогийн жам л юм болсон олон жил болоод хүүхэдтэй нь суугаад амьдарсан байгаа юм л даа тэндээ. Тэгээд тэр хүн дутсан тэр 2 дутсан. Тэгээд эрэл гарахгүй юу. Эрэн сурвалжилаад өнөө лам нарыг чинь. Тэгээд өнөө нутгаар нь уул усыг нь нэгжээд л бүр явуулахгүй байсан. Тэгээд ямар сайндаа тэр нөгөө хөгшин урагшаа дурвий гэж. Тэгээд говь дамжаад өвөрмонголруу орж цаашаа явах санаатай.
Отгонбаяр -
Лувсан гуай юу?
Найдандорж -
Тийн цаашаа явах санаатай. Тэгтэл одоо яах уу тэр үед өөрөө бол лам хүн байсан. Эм тантай маарамба хүн байсан байгаан ш дээ. Тэгээд ингээд явж байсан чинь аан анхлан морьтой байсан. Тэгээд тэр наана юмаа бас нэг нилээн наана нэг айлд буугаад нэг ганц ганц энд тэнд байгаа гэрт л бууна уу гэхээс буудаггүй байсан. Тэгээд л айлд буухаараа мал эрж яваа хүн болдог. Тэмээ эрж яваа хүн. Тэгээд нэг айлд буугадахсан чинь нэг хөгшин байна гэнэ. Чавганц нэг одоо залуу хархүү жаахан залуу байна гэнэ. Нөгөөдөх нь орон дээрээ ёлоод хариугүй л юм байна гэнэ. За ингээд одоо тэр хүүгээ өнөө чавганц нь хүүхэд морьноос ойчоод хөлөө гэмтээчихсэн юмаа. Хэд хоног халуураад хариугүй үхэх нь. Манай хөгшин бариач гэж яваад хэд хоног ирдэггүй. Одоо энэ хүү халуураад яана гээд л. Тэгээд одоо наадах чинь өнөө тийм юм сурсан юм чинь за би нэг үзээдэхье даа би чинь мал эмч хүн ш дээ л гэж хэлж. Ээ тэгүүл юун сайн юм хүү минь чи нэг үзээдэх гээд л нөгөө хөгшин хучилга мучилгын нь тайлаад юм хумыг нь янзлаад л юмыг нь үзүүлж. Тэгсэн чинь харийн силбэ нь хугарсан байсан юм гэнэ лээ.
Отгонбаяр -
Ээ золиг.
Найдандорж -
Тэгээд яахав дээ тэр бол амархан эдгэнэ ш дээ. Тэгээд л чиг хийгээд л янз бүрийн түрхдэг давс хар цайгаар боогоод л тэгээд алтангагнуур хүртэл өгсөн гэж байгаан. Тэгээд жаал зугаа юм хуучин нөгөө эм тан барьдаг хүн чинь уулын ургамалаар дандаа юм хийэ байсан юм чинь. Тийм эмтэй явж байсан тэр энтэрээсээ өгөөд тэгээд л бидэр мэдэр халуу дардаг эм байсан л байх л даа. Тэр үед чинь цагаан тан гэж гандигаар гэж байсан ш дээ. Гандигаар чинь цагаан тан хийж байсан ш дээ. Би одоо энэ эмийн ургамлыг сайн мэднэ.
Отгонбаяр -
Гандиргаа чинь нохойн хошуу мөн үү?
Найдандорж -
Бишээ. Гандиргаар гэж нэг цагаан мод байдгын. Энэ өнөө хөгшин чинь ургамлыг дандаа жижиглэж нүдэж байсан байхгүй юу. Тэгээд сайн мэддэгийн. Тэгээд тэрэндээ хэд хонож ээ зайлуул. Тэгээд нөгөө гэрийн хөгшин ч ирж. Тэгээд тэнд амраад хэд хоносон. Тэгээд бас тэнд чинь хөл ихтэй амьтан хүн яваад болдоггүй тэгээд нөгөө чинь явахаар болжээ.
Отгонбаяр -
За
Найдандорж -
Тэгээд явахаар болсон чинь морио үлдээгээд тэмээ унаж явсан байгаан. Тэгээд яадгийн тэмээ унаж явбал өвөл дулаахан сайн юм байдын байна. Удаан явахад. Тэгээд морь ч бас нилээн олон хоног явж муудаж, ингээд зайлуул тэр хүүгийн хөл нилээн гайгүй болчихгүй юу. Тэгээд тэндээс хөлөглөөд цаашаа яваад байсан чинь нэг их явжээ. Орой нар жаргахын алд шахуу л юм байна. Нэг ухаа дээр давж гэнэ. Ухаа дээр гарсан чинь юу ч айл юу ч байхгүй харагдах юм байхгүй. Тэгээд ингээд цааш явж байсан чинь нэг гүбээ даваад нар жаргаж бүрий үүрий болчихож. За тэгээд эндээ амарья даа гээд нэг гүбээн дэр очоод аан амарч ээ. Яахав нэг жаахан юм юу ч байдгын нэг зодгор ч юм уу даа жаахан юм тийм юмтай явсан юм шиг байгаан тэрийгээ ч барьсангүй. Яахав нэг тогоотой ус авч явсан. Тэгээд тэр айл зөндөө борц өгсийм гэлээ. Өнөө тэмээний борц тэгээд тэрэнгүүрээ нэг хар цай хийж уугаад борцны шөл хийдэг юм уу гээд хйичээд байжийсан чинь нөгөө сүүмэлжсэн галын гэрэлд сууж байсан хүн чинь нэг юм дуугарах маягтай юм дуугарч байна гэнэ. Ус ууж байна. Тэгээд энэ чинь юу дуугардаг билээ энэ чинь гээд чинь тэгээд чагнаад анхандаа ч яасангүй. Хүн аятай дуугардаг янз янзийн шувуу зөндөө байсан. Хярс мярсаас эхлүүлээд. Тэгээд ийм амьтан байгаа байлгүй гэж бодчихоод сайн анзаарсангүй гэнээ. Тэгээд өнөөх чинь цайгаа уучаад борц үүрчээд ингээд байжийтал ёоох гэд тэгээд дуугарахын гэнэ. Ёолоод байна гэнээ хүн. За одоо энэ чинь хүн таньдаг газар биш байгаасай даа энэ чинь юу болж байна гэж бодоод. Сар гарах болоогүй. Ер нь сар гарах дөхөж байсын байна. Тэгээд нилээн байж байгаад дахиад чагнасан чинь ёолоод байна гэнээ. Ёох гээд. Тэгээд яахав сар гарч. Сарын саруулд ингээд доошоо явсан чинь хүүр байна гэнэ хар юм байна гэнэ.
Отгонбаяр -
Хүүр ээ?
Найдандорж -
Хар юм байна гэнэ хүүр. Доошоо эргэчихсэн хүүр. Тэгээд нэг жаахан хотгор л байсан юм байна л даа. Хүүр гэдэг. Тэр болсон тэр хар юмыг ойрхон чагнаад байсан чинь амь авраач гээд тэгээд байсан. Эмэгтэй хүн бололтой. Тэгээд тэр рүн яасан гэхээр одооэтч хүн учраас ямар байсан намайг хорлохооргүй хүн байна. Гээд очоод үзсэн чинь яахав дээлэнд нь боогоод хаяачихсан хүн байж.
Отгонбаяр -
Үхчихсэн гэж бодоод хаяачихаж.
Найдандорж -
Тийн. Тэгсэн их том гэдэстэй хүн байж. Тэгээд яахав том гэдэстэй хүн байсан тэр хүүхэн яахав амарч чадахгүй. Тэгээд яахав бариач хүн бариад засаад янз бүрээр их үзээ хөөрхий тэгээд ухаангүй болчоод байсан юм байна лээ. Хүүхэн. Тэгээд эх нь ухаангүй болчихсон юм байж. Тэгээд янз бүрээр оролдоод хүүхдийг нь гаргачихаж. Тэгээд яахав хүүхний амийг авчихгүй юу.
Отгонбаяр -
Аан нөгөө хүүхэд нь гараад хүүхэн нь үхчихсэн.
Найдандорж -
Үгүй эх нь зүгээр болчихгүй юу.
Отгонбаяр -
Аан эх нь зүгээр хүүхэд нь?
Найдандорж -
Хүүхэд нь үхсэн.
Отгонбаяр -
Аан зөв зөв.
Найдандорж -
Тэгээд тэндээ нэг хоноод маргааш нөгөөдөр чинь юмуу 2 хоносон. Тэгээд тэмээн дээр хүүхнийг чинь суулгаад тэнд байх аргагүй. Ил газар юм байна л даа. Одоо нөгөө хүн амьтанд ил гарч болохгүй гээд тэгээд ойролцоо тийм хадтай уул байсан. Тэр хадтай уулын ойролцоо сар болсын гэнэ. Тэгээд тэр хадтай уул нь дотроо нууртай , агуйтай тэр агуйнд нь ороод 2уулаа сар болж. Тэгээд тэр хүүхэн тэнхрүүлээд одоо бүр тэр хүүхэн чинь анх явж чадахгүй байсан. Сүүлдээ явдаг болоод алхдаг болоод бүр тэгээд гайгүй болчихгүй юу. Тэгээд яахав 2 уулаа дасалцаж танилцсан юм байгаа биз одоо тэгээд сүүлдээ тэр хүүхний гэр орон. Тэр хүүхэн яасан гэхээр ийм байсан байгаан. Нээх баян айл байжээ. Тэр баян айлд зарц хийж байсан. Эх эцэг зарц хийж байсан. Эцэг нь өнгөрсөн. Эхтэйгээ нэг дүүтэйгээ тэр хүүхэн ингээд тэр 3 уулаа үлдэхгүй юу тэр айлын малыг хариулаад ингээд байсан байгаан. Тэгээд яасан гэхдээр тэр айлын баян айлын хүү нь тэр хүүхэн 2 дотносож танилцаад ингээд тэр хүүхэдээ бол хоосон айлын хүүхэдтэй суулгахгүй гээд хол газар явуулчихсан.
Отгонбаяр -
Хүүгээ
Найдандорж -
Тийн хүүгээ. Тэгээд хөөгөөд явуулчихсан. Хөөх юу байхав дээ зориуд явуулчихсан. Хол газар бүр хөрөнгө мөрөнгөтэй нь аваачаад өгсөн айлд хүргэн оруулчихсан. Тэгээд тэр муу хүүхэн хохирчихгүй юу тэгээд тэр өвдөөд байсан гэж байгаан. 3 хоног өвдөхөд тэр айл ганц шагайгаагүй ерөөсөө яаж байна ч гэж ирээгүй. Тэгээд тэрнээс өмнө бол зайл манайхаас зайл та нар гээд хөөгөөд байсан гэсэн. Манай хүүгийн хүүхэд бол биш.тэгээд янз бүрээр их загнасан байгаан. Тэгээд нөгөөдөх чинь хүүхэд нь гарах болоод тэр айлын мал хариулж байгаад хүүхэд нь гарсан юм байна лээ.
Отгонбаяр -
Өвдөөд
Найдандорж -
Тийн. Тэгээд өвдөөд байсан чинь 3 хоног өвдсөн чинь эх нь байдаг. Эх одоо ерөөсөө ухаан тоонгүй айгаад ерөөсөө хичнээн хоног нойргүй хоолгүй явсан юм байгаа биз. Тэгээд нөгөө хүүхэн нь нэг ухаан алдаад яачихсан. Ухаан алдахаар нь зэрэг дүү нь орилоод гүйдэгийн биз дээ. Тэгээд нөгөө айлдаа хэлждээ одоо ингээд эгч чигтэйхэн болчлоо гээд тэгээд тэр айл баяных нэг хүн авчираад ухаангүй болох дээр нь зэрэг дээлэнд боогоод аваачаад тавьчихаж. Тэгээд аваачаад хаячихсаан. Тэгээд тэнд яасан гэхээр зэрэг тэднийхийг буурин дээр нь хаячаад тэр баян айл холоо нүүгээд алга болсон гэж байгаа ш дээ. Тэгээд тэнд худагтай юм байна л даа. Тэгээд худагаа сахиад хэдэн ингэтэй юм. Хэдэн тэмээтэй. Хэдэн ямаатай. Тийм л айл байсан гэсэн. Тэр хөгшин хүүтэйгээ үлдсэн. Хүү нь болвол тэр хүүхний дүү шүү дээ жаахан байсан. Тэгээд тэр хүүхний аминд ороод яасан гэхээр зэрэг юу яасан байгаан. Нутагруугаа явья гэсэн байгаан.
Отгонбаяр -
Тэгээд дүүдээр нь очиж уулзаад.
Найдандорж -
Ээж дүүдээр нь очно. Тэгээд очих дээр зэрэг ухан алдаж унаад нөгөөдөх чинь эмчиллэж босгоод за тэгээд ирж явахад нь ингэсэн гэж байгаан. Эгчийн 49 хоног нь болчихсон байна гэж.
Отгонбаяр -
Яг 49 хоног дээрээ уулзаж очиж
Найдандорж -
Тийн
Отгонбаяр -
Ёстой сонин
Найдандорж -
Тэгэхэд тэр худагт тэр хүү нь хэдэн тэмээгэ услаад байжийсан. Тэгээд холоос явган тэмээ хөтөлсөн 2 хүн яваад ирж байсан. Тэр хүү хараад байсан. Тэгтэл гэрээ таниад байхгүй юу миний дүү услаж байна гэж. Нилээн холоос миний дүү гээд дуудаад байсан. Наадахь нь юун миний дүүг төөхгүй байсан. Тэгээд тэр чавганц бол нүгэл гээд хэлүүлдэггүй байж. Тэгэд тэр чинь сүүлдээ нилээн ойрхон гүйж очоод зайлуул тэврээд авдагын байц л дээ тэр хүүг тэр хүү ч таниад эгч одоо үхчихсэн таны 49 хоногийн юу болж байгаа. Манай одоо тавгын идээ зачихсан. Тэгээд одоо самган тавьдаг ч юмуу яадаг ч юм вэ тийм байдалтай байж дээ хөөрхий. Тэгээд гадаа нь хүрч очоод л тэгээд дүү нь урьдаар хэлдэг байгаа биз дэ эгч ирлээ гэж. Нэг хүн дагуулсан ирлээ гэж. Нүгэл битгий дэмий юм яриад бай юуны чинь үхсэн хүн босож ирдэгийн гээд хавьтуулахгүй. Тэгээд гэнэтхэн орж ирээд охин нь эхийгээ тэврээд орилоод авахгүй юу. Тэгээд нөгөө эх нь ухаангүй ойчиж. Тэгээд тэндээ сэргээж. Тэндээ бол яахав цөөн хоносон байгаан. Тэгээд тэнд бас байхын арга байхгүй юм л даа худагтай мал их явдаг. Эзэнгүй мал явдаг. Мал эрсэн хүн нааш цаашаа их явдаг. Тэгээд ийм ч болохоор баригдчихна гэж айгаад. Тэгээд ямар ч гэсэн эх нь байсан байхгүй. Тэгээд баригдчаад эхтэйгээ ерөөсөө уулзаагүй хүн байхгүй юу. За ямарч л эргэж нэг эхтэйгээ уулзаж урагшаагаа лав явмаар байна. Эхтэйгээ уулзах гээд хойшоо явсан.
Отгонбаяр -
Буцаад
Найдандорж -
Тэгээд эх нь муу. Эх нь их муу байгаад нөгөө бөөс Гомбодорж чинь нутагт нь байсан хүн чинь тэрэнтэйгээ яаж ч уулзын бүү мэд тэртэйгээ уулзаад. Тэгээд нэг уулнаас гардаггүй нэг айл байсан байна л даа. Ганц гэрээрээ л явдаг лхэдэн малтай нэг 2 хөгшин байхгүй юу. Уулын мухарт байдаг өвөл зунгүй л нэг булга харж нэг усан дээр нэг тийм айлын гадаа очоод өвлжсөн байгаа юм л даа. Тэнд эхийгээ харж өвөлжихгүй юу. Эхийгээ яаж аваачсан байгаа юм бүү мэд хүн хараар л авахуулсан юм байгаа бив нэг муу жаахан гэрйиг нь бариад
Отгонбаяр -
Нөгөө хүүхэнтайгаа
Найдандорж -
Өө өнөө хүүхэн нь гэртээ үлдчихсэн.
Отгонбаяр -
Гэртээ үлдчихсэн.
Найдандорж -
Хүүхнийг бол ингэж үлдээсэн байгаа юм. Хүүхэн хамт явна гээд байгаа. За тэгэхээр наад лам тэгсэн байгаан . за би намрын сүүл сард ирнэ. Намрын сүүл сард л ирнэ. Тэгээд эргээд ямар ч гэсэн нутагт ямар байна тэрийг мэдэж ирье. Очиж тийшээ явж болохнуу тэрийг мэдье. Тэгээд би чамайг авна гээд явчихгүй юу. Тэгээд нөгөө чинь эх нь муу болохоор эргэж ч явж чадаагүй тэндээ өвөлжсөн байгаа юм л даа. Тэгээд нөгөө хүүхэн чинь айлд өөр айлд үлдсэн юм шиг байгаан тэгээд нэг өвлийг авч зайлуул. Тэгээд хавар нь болохдоор зэрэг өнөө хүүхэн чинь хойшоо ерөөсөө нүүсэн байгаан. Нөгөө дүүгээ дагуулаад -2 тэмээндээ гэрээ ачаад ингээд явсар байгаад наашаа энэ говиос л явсан байгаан. Тэгээд одоо бодохын бол хотод ороод ирсэн. Хотруу ойролцоо тэр туулруу л орж ирсэн их устай газар. Тэгээд буучихгүй юу. Тэгээд нөгөө чинь тэндээс нутагруу л явж уулзна гээд морьтой явсан. Тэр хүүхэнд явахдаа хэлсэн байгаан. Лувсан хэрэв чи гараад янз бүрийн юм болов би ирэхгүй байж магадгүй. Тэгүүл чи энэ нутагруу ирвэл нохой бөөс Гомбодорж гэдэг хүнээс л мэднэ. Тэрийг л сурч уулзарай тэрнээс өөр хэн ч мэдэхгүй гэж хэлсэн байгаан. Тэр хүнийг олж уулзна гээд морьтой холоос наашаа гараад явчихсан байгаан. Тэр хойгуур чинь лам чинь яваад эх нь үхчихгүй юу. Хавар үхчих дээр зэрэг өнөө лам чинь яасан гэхээр өнөө хүүхэнтэй уулзана гээд урагшаа явчихсан. Тэгээд яваад очсон чинь яг нүүгээд нэг сар хагас болсон гэж байгаан. Тэгээд уулзаж чадаагүй. Тэгээд яасан гэхдээр зэрэг тэр хүүхэн бол энүүгээр зөндөө явсан гэж байгаан. Энэ уул хадаах нохой бөөстэй нь уулзах гээд чадаагүй нохой бөөс нь яаж уулзах уу тэр хулгайч хүн уулын тагт л байна уу гэхээс тэр доошоо буудаггүй хүн байсан юм чинь ерөөсөө тэгээд уулзаж чадаагүй. Тэгээд буцчмхсан. Тэгээд хүнээс асуух дээр зэрэг үхчихсэн гэж хэлсэн байгаан.
Отгонбаяр -
Нөгөө Лувсан гуайг.
Найдандорж -
Тийн тэр яагаад тэгж цуурхал гарав гэхдээр зэрэг тэр Лувсанг чинь бариулахгүйн тулд зориуд нөгөө нохой бөөс чинь тэгсэн байгаан. Захиргаанд бүр очиж хэлсэн байгаан. За яасан гэхээр их сонин би ноднин намар морь нэг алдсан юмаа. Тэгсэн морь маань нэг богцтой юмтай. Нэг жижигхэн богцтой юмтай морь маань яваад ирсээн. Хавар шүү дээ бараг зун шахуу болж байсан. Тэгээд зун их өттөй батгантай байсан. Тэгээд яваад ирсэн тэр үед үзсэн чинь богцонд нь лам хүний хувцас байсан. Дээл орхимж малгай байсан. Тэгээд тэр янз бүрийн хэрэглэл эм мэм нь байсан. Ингээд тэрийг захиргаанд өгчихгүй тэгээд тэрийг чинь эм барьдаг хүн гэхээр Лувсанг үхчиж гэж гээд зэрэг бараг дансыг нь хасах шахсан. Ямар ч нөхөх сурвалжилах ажлаа сум хийхээ байсан. Тийм болсон гэсэн. Тэгээд тэр хойгуур нь Лувсан чинь тэнд өвөлжчихсөн юм байна лээ дээ. Тэгээд их сүртэй ярьсан байгаа юм л даа. Тэр хаа байгаа. Тэр ордос уул гэж байсан. Тэр уулын оройд чинь нилээн их энгэр босоо өгсүүр уулалдаа тэр уулын чинь оройд шахуу их уулын төгөл модонд нэг гишүүнээс боогоод үхчихсэн байна. Би тэр хүн дээр яагаад очсон гэхээр эмээлтэй хазаартай морь минь гүйгээд байсан. Тэгээд өглөө цан хүүрэг хяруу уначихсан байдаг ш дээ. Тэгэхэд мөр хар чийгний мөрөөр явсан гэж байгаан. Хар чийгний мөрөөр явсаар байгаад тэр хүний мөрөн дээр буулаа. Ууланд би үхчихсэн хүн дээр очлоо. Тэгсэн нэг ийм хүн боогоод үхчихсэн байсан. Тэр хүн ойртохын аргагүй болчихсон байна лээ ингэж худлаа хэлээд тэгээд салгуулчихсан. Тэгээд аварчтхсан байхгүй. Тэгээд тэр Лувсан гэж хүн байхгүй гэсэн үе байсийн. Тэгээд тэрийг дуулаад тэр одоо бүрэгээр тарчийн. Тэгээд Бүрэгийн захын улсуудаас асуухад л өө тэр чинь үхчихсэн юм гэнэ лээ. Боогоод үхчихсэн гээд л хэлчихгүй юу. Тэгээд яг боож үхсэн баримтыг нь сонслооч гэсэн өөрөө яг биеэрээ хэлсэн хүнтэй нь уулзана гээд чадаагүй. Тэгээд тэр хүнтэй уулзаагүй. Тэгээд гэртээ харьсан. Тэгээд тэр Лувсан тэрүүгээр жаахан явж байгаад эргээд яваад ирсэн байгаан. Эргэж хүрч ирээд тэр ууланд мод хийдэг хүн байсын тэр модчин дээр очсон байгаан. Тэр бол гэрийн мод тэрэг хийдэг хүн байхгүй юу. Тэр нутгийн нэг Сод гээд тэрэн дээр очиж мод хийж зусчихаад намар одоо нөгөө модоо мөнгө болгох гээд өнөө хийсэн тэрэг гэрийн мод энтэрээ зараад тэрэнгүүрээ нөгөө морьтой морио унаад явчихсан. Тэр хүүхэнээ сураглана гээд урагшаа явчихсан. Тэгээд хотруу ойролцоо явж байгаад хотод ороод тэр үед чинь хар болсон лам нар чинь атипи гэж байсан ш дээ. Тэр адипт ажиллах гээд намар хот орсон байгаан намар хүйтрэхтээр зэрэг.
Отгонбаяр -
Нэрээ сольсон.
Найдандорж -
Нэрээ сольсон ш дээ. Нэрийг нь яасан гэхдээр Сод гуай сольж өгсөн ш дээ. Тэр Сод гэдэг хүн чинь Лувсан гэдэг хүнийг Жамц гэдэг болсон байгаан. Өөрийнхөө хүү болгоод. Зам явах бичиг авч өгөөд захиргаанаас тэгээд Содын Жамц нэртэй явсын. Бүүр тэр ганданд хуралдахдаа тэгж явсан байгаан. Тэгээд тэр модны 2 очиж ажиллаад тэнд хэдэн жил тэгээд модны 2т ажиллах завсараа өнөөх чинь гандангын хуралд очиж хураад байхгүй юу. Номтой хүн чинь яахав. Тэнд ном ганданд хураад тэгээд байсаар байгаад сүүлдээ ганданд шалгалт өгөөд тэгээд лам болсон байгаан. Тэгээд их сайн лам болсон. Бүр одоо дээрээсээ нэг 2дахь 3дахь суудалд сууж байсан. Тйим сайхан сайн лам болсон. Тэгээд өнөөхч инь нэг цагаан сарын шинийн 15 нв ч юм уу. Ерөөл хурдаг өдөр байжээ. Тэгсэн нөгөө хүүхэн эх нь үхчихэж. Хөөрхий амьтан тэгээд эхдээ юу яана гээд
Отгонбаяр -
Гандангаар явсан.
Найдандорж -
Гандангаар явсан байгаан. Аан ингээд гандангаар яваад яахав харж л явдаг юм байна л даа зайлуул. Тэгээд болвол наад Лувсан хүнтэй их уулздаггүй. Харна гээд айгаад дандаа хар нүдний шилтэй байдаг. Хурал хурсан ч нүдний шилтэйгээ. Тэгээд яахав тэгээд тэр хүүхэн бол яахав дүрс нь байгаа л даа. Тэгээд ер нь бол мөн л гэж харсан байгаан. За анхлан салахдаа болвол нэг бөгж өгсөн байгаан юмаа тэр хүүхэн нэг мөнгөн бөгж сүүтэй ч байдгын юутай ч байсан мөнгөн бөгж өгсөн. Тэр бөгжийг харна гол тэмдэг нь тэгээд зүс царайг нь харна гээд өнөөх чинь улсууд нөгөө мөргөл хийгээд очдог юм байна л даа. Тэгээд л ингээд мөргөл хийгээд нөгөө хүүхэн чинь очиж гэнэ. Араас нь түрэд байхын гэнэ. Очоод харах гэсэн чинь адис авах гээд харж чадсангүй. Адис аваад л цаашаа эргээд харах гэтэл өнөө л хар шилтэй л хүн байна гэнэ. Таньсангүй тэгээд цаашаа түрэгдээд явсан. За тэгээд цаашаа яваад нэг гэсүү мэсгүү дээр нь уулзаад асуусан байгаан. Танай энэ ламыг хэн гэдэг хүн вэ? Тэгээд гэсгүү тоглоомоор хай чи яах гээв манай их сайн лам шүү дээ сайхан ирсэн лам байгаан Жамц гэдэг хүн байгаан чи ахнав гээд л. Тэгсэн нэр буруу биш юм байна. Буруу таньж гээд явчихсан байгаан. Тэгээд тэрнээс хойш нилээн удаж байгаад тэгээд нэг дахиж нэг сайн тэр мөнгөн бөгж байна уу гараас нь харья гэж бодоод дахиад нэг ирсэн байгаан. Нилээн олон сарын дараа намар ч юмуу даа. Тэгээд яваад ирсэн бөгж ч байхгүй нэг их л адилхан дуутай л юм гэнэ. Ном уншиж байгаан нь болвол. Тэгээд гадаа гараад манж цаг болохоор гадагшаа гардаг. Тэрийг нь хүлээгээд гада байгаад байж гэнэ. Тэгтэл гараад ирж байна гэнэ. Тэгсэн баахан улс дагуулаад л улсууд чинь юм асуугаад л хэзээ уулзах уу наана цаана гээд л ярьж байна. Тэгээд орой манайхаар уулзья гээд явуулаад байна гэнэ. Тэгэд өнөөх чинь бие засахаа явчихдаг. Тэгээд нөгөө хүүхэн чинь бие засаад ирдээр нь урдаас нь очиж дээ. Очоод харсан чинь яг тэр гэж чадахгүй нь гэнэ. Хар шилтэйн их тэр шүед их бор царайтай байсан. Ганданд их цагаан өндөр хүн байсан. Тэгээд гэнэтхэн тэгээд асуучисан гэж байгаан. Лувсан гэж оточ Лувсан гэдэг хүнийг та таних уу гэж асуучихсан. Тэгэхдээр зэрэг пал хийчихгүй. Энэ тагнуул янз бүрийн тагнуулаар хүн сураад байсан байгаан. Тэгээд л бас нэг хүний даалгавартай юм явж байх шиг байна гээд аан тэр Лувсан гэж хүн чинь хаанахын тэр суманд үхчихсэн гэж дуулсах өөр Лувсан гэж танихгүй би гэж.
Отгонбаяр -
Тэгэд нөгөө Лувсан нөгөө хүүхнээ таньсан биз дээ. Уул нь.
Найдандорж -
Хэн
Отгонбаяр -
Лувсан гуай
Найдандорж -
Таниагүй. Таниагүй байгаан. Олж хараагүй жил гаран 2 жил юм байна. Тэгээд тэрнээс хойш таргалдаг ч юм уу дурдаг ч юмуу. Тэр бас үнэ саасан байгаа ш дээ. Аж ахуй дээр наана тэгэхэд нь юм байна лээ. Тэгээд тэрний дүү Тулга гэж хүн байсан байгаан. Тэр дүү бол анагаахын сургуульд сурчихсан. Тэр үед чинь тэгээд анагаахын дээд сургульд чинь нөгөө өвс ургамлыг хийдэг маарамба улсуудыг аваачиж лекц уншуулдан байсан ш дээ. Тэгээд тэрэнд аваачаад цагаар лекц уншдаг болжээ.
Отгонбаяр -
Тэгээд ямар учиртай юм вэ. Бурхан уулзуулах гээд байна ш дээ наана чинь
Найдандорж -
Тэгээд цагаар лекц уншдаг. Тэгэсн чинь ингээд л лекц уншаад л дадлага энтэр хийдэг юм байна. Тэр үедээ шилээ авчихдаг юм байна. Тэгсэн нөгөө хүү аргагүй таньчихсан. Тэгээд тэр үед нь нөгөөдөх чинь хэлж чадсангүй гэнээ. Тэгээд тарчихаж гэнэ тэгээд маргааш нь зориуд сураад гандан дээр хүрээд ирэхгүй юу нөгөө хүү чинь тэгээд сура очсон чинь гадаа нь байжийсан. Лам нар тарсан байна. Тэгээд нөгөө хүү чинь уулзаж байна. Та тэр мөн байна тэр тэр үү гээд чи хэн юм гэсэн чинь би эулга байна. Та миний эгчийг сэгээсэн хүн та шүү дээ. Тэгэхээр нь мэдсэн байгаан.
Отгонбаяр -
Заа
Найдандорж -
Тийн за тэгээд эгч чинь хаана байна. Тэгээд яахав дээ эгч нь тэрний дараа нэг хүнтэй суусан. Тэгсэн нөгөөдөх нь их согтдог, зоддог маш их хэрцгий хүн байхгүй юу тэр нь. Тэгээд яахав тэр Тулга хүү орой гэрт нь очоод гэрийн ч мэдээд ирж очоод байдаг байсаан юм л даа. Тэгээд дараа нь тэр Тулга хүү чинь эгчтэйгэ очсон байгаан. Тэгээд очоод хэлсэн. Нөгөө Тулга хүү чинь хэлээд ирэх гэдэг нөгөө хар хүн нь явуулахгүй байхгүй юу. Явуулаагүй үгүй бол чи тэр чигээрээ тэр лам дээрээ оч гээд явуулаагүй. Тэгээд байжийсан чинь тэр цаадахынхаагаа байхгүй ирдэг юм байна л даа. Тэгээд байжийсан чинь хэдэн сарын дараа төвдрүү явсан байгаан.
Отгонбаяр -
Нөгөө лам
Найдандорж -
Төвдөд тэр үед чинь ганц нэгэн лам нар мэргэжил дээшлүүлэх маягаар хэдэн жилээр явчихдаг байсан байна ш дээ. Тэгээд тэрэнд явчихсан. Тэгэд тэрний хойгуур яг явчихсаны хойгуур гэрт нь ирсэн байгаан. Гэрт нь ирсэн. Гэрт нь нэг өвгөн байсан байгаан. Тэгээд нөгөө өвгөн юмыг нв угаагаад байжийсан зайлуул ламыг асуусан чинь одоо ингээд явсан. Тэгээд харамсалтай уулзаж чадаагүй.
Отгонбаяр -
Тэр 2 дахиж уулзаагүй юм уу?
Найдандорж -
Тэгээд сүүлд нь болвол бас нэг ирсэн байгаан. Сүүлд яасан гэхдээр тэр чинь төвдөд 4 жил 5 жил болоод ирсэн. Өвчтэй болоод ирэхгүй юу. Тэгээд бүр хариугүй өвчтэй болоод ирсэн. Тэр үед нь нөгөө Тулга төгсчихсөн байхгүй юу. Тэгээд нэг эмнэлэгийн том эмч болчихсон байсан. Тэгээд энэ 2 бол харьцаатай байсан байгаан. Яагаад харьцаатай гэхээр Төвдөөс тэр Тулга бол эмч хүн. Анагаах ухааны эмч чинь ардын эмнэлэгийн ухааныг их сурах гэж тэрнээс маш зөвлөгөө авдаг байсан. Тэгээд их харьцаатай байсан учраас Тулгыг хүлээж ав гэж цахилгаан ирээд. Тэгээд Тулга бол эмнэлэгтээ хэвтүүлээд ингээд бай байсан.
Отгонбаяр -
Тэгээд Жамц гуай буюу Лувсан гуай хэдэн онд өөд болвол?
Найдандорж -
1947 1948 онд үгүйээ бишээ дөчөн хэдэн онд л өнгөрсөн дөө.
Отгонбаяр -
Лам уу?
Найдандорж -
Тийн тэгээд тэр Тулгыг эгч нь Лувсан Жамц чинь далан хэдэн онд цагаад ш дээ. Үгүй бишээ. Тэгээд 1948 онд цагаадсын.
Отгонбаяр -
Дөчөөд оны сүүлээр өөрөө өөд болоод цагаадсан юм уу
Найдандорж -
Өмнөх нь
Отгонбаяр -
Өнгөрөхөөсөө өмнө цагаатсан юм уу
Найдандорж -
Тийн. Тэгээд тэр цагаатгалын юм олддоггүй юмаа. Нөгөө баримт байхгүй учраас.
Отгонбаяр -
Аан зөв.
Найдандорж -
Тэр баригдсан явсан оргосон л болохоос биш байхгүй.
Отгонбаяр -
Та энэ түүхийг хаанаас яаж судлаж олж мэдэв?
Найдандорж -
За ер нь их олон хүнтэй уулзсан даа. Гол нь нохой бөөс Гобожав гэж л хүн сайн мэднэ.
Отгонбаяр -
Нохой бөөс Гомбожав гуай тэр хүнтэй та уулзсан уу?
Найдандорж -
Тэгэлгүй яахав тэр чинь манай сумын хүн намайг хэзээ хойно байсийн. Тэгээд нөгө шар өвгөн чинь хотод байсийн. Тэр үхчихсэн. Тэд бол алдах гэж байхгүй. Ёстой сайн мэддэг.
Отгонбаяр -
Ёстой сонин түүх ярьж өглөө. Найдандорж гуай баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.