Bayasaa
![](../assets/images/interviewees/990608.jpg)
Basic information
Interviewee ID: 990608
Name: Bayasaa
Parent's name: Jamsran
Ovog: Hotgoid
Sex: f
Year of Birth: 1954
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education: accountant
Work: account at resort
Belief: shamanism
Born in: Tsagaanе-Uul sum, Hövsgöl aimag
Lives in: Mandal sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: worker
Father's profession: worker
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
work
privatization
democracy
politics / politicians
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Khishigsüren -
За өнөөдөр чинь 7 сарын 28.Баясаа: эгчтэй хийж байгаа 2 дахь ярилцлага эхэлж байнаа. Үдээс хойш 15 цаг 15 минут болж байгаа юм байна тээ? Би танаас ийм юм асууяа. Танай хүүхэд одоо бөө болсон гэж байна ш дээ. Энэ улсуудаас сонслоо. Тэр одоо ямар учиртай? Яагаад гэнэт тийм юм болж байна? Ер нь тэр тухай хүмүүс ямар юм хийж байна? Ойрдоо бөө мөө болоод байна ш дээ монголчууд.
Bayasaa -
Мнг. Хүн болгон айл болгон л одоо бөөтэй болоод байх шиг байна ш дээ.
Khishigsüren -
За тэгээд танай хүүхэд ямар замаар бөө болов?
Bayasaa -
Манай хүүхэд болохоороо нөгөө 10 дугаар анги төгсөөд нэг жаахан нэг хэсэг жаахан сахилгаггүйтээд за юу.
Khishigsüren -
Мнхн.
Bayasaa -
Тэгээд жаахан хэл аманд ороод тэгээд нөгөө эгч нь манай нөхрийн дүүгийнх нь хамаг бага дүүгийнх нь нэг охин нь айлын бэр болсон байхгүй юу. Тэгсэн чинь тэр тэднийх болохоор бөөтэй тийм айл байсан. Тэгээд би нөгөө хүүхдээ яахав сахилгагүйтээд хэл аманд ороод. Тэгээд нөгөө эгч нь дагуулаад тэр бөө хүүхэн дээр очсон байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь одоо нөгөө эцгийнх нь талын 5 дахь удмын тийм бөө болох ийм хүүхэд юм байнаа. Тэрийн авч өгөхгүй бол энэ хүүхэд чинь ерөөсөө засал засал хийж болохгүй тэгээд ...
Khishigsüren -
Сахилгагүйтэнэ гэхээрээ яадаг юм?
Bayasaa -
Өө одоо тэгээд л нөгөө юу муунд чинь суусан ш дээ манай хүүхэд чинь. Нөгөө ямар юм билээ мөрдөн зөрдөн гэдэг юманд суусан ш дээ.
Khishigsüren -
Мнхн.
Bayasaa -
Хүүхэд нөгөө хүүхдүүд бөөнөөрөө явж байгаад бас шөнө нэг авгай, нөхөр 2 ., нөхөр нь авгайгаа зодсон юм гэсэн. Тэгэхээр нөгөөд нөгөөдүүл чинь нөгөө авгайг нь өмөөрөөд тэгээд нөхөрийг нь зодоод. Тэгээд нөгөө мөрдөн зөрдөнд суугаад их хэл аманд орсон байхгүй юу. Тэгээл одоо яахав шорон оронд орж ийм юм боллоо иймээ тиймээ гээд л бид хэд чинь бас нөгөөдхийгээ ....Тэгээл үзэхэд л харин тийм надад 5 дахь үеийн удмын одоо тийм бөө болох хүүхэд юм. Энийг нь авч өгөхгүй бол энэ хүүхэд ерөөсөө дахиад л цаашлаад өшөө дахин дахин хэл ам юмандаа орчино өртөнө. Тэгээд тийм юм авч өг тэгэж анх мэдсэн ш дээ. Тэгээд тэр угшил нь болвол сүү бариулаад тэгээл тэр юунд нь хавар нь юу яасан цагаан сар өнгөрөнгүүт очоод .... хийлгээд л хавар тэр бөөгийн юунд чинь одоо чанар гэж байдаг байхгүй. Бөөгийн чанар гээд тэр одоо нэг юм хийдэг юм ш дээ. Манайд байдаг. Жинхэнэ одоо тэр хүүхэд бөө байна уу биш байна уу тэр онгод сахиус нь юу орж ирж байна уу ирэхгүй байна уу гээд л тийм юмыг шалгадаг авч явдаг байхгүй юу. Тэгээд тэрийг авч явдаг байсан сая би 4 дэх жилдээ юу яаж байна ш дээ.
Khishigsüren -
Ер нь чанар гэдэг нь ямар арга хэмжээ вэ?
Bayasaa -
тэгээд одоо тэнд чинь одоо яахав ийм нэг ургаа ийм нэг ийм том том ийм моднуудыг авчирч зоогоод тэр юуны ёлконы мод шиг ингээд даавуугаар ингээд чимээд болсгоод...
Khishigsüren -
Мнхн.
Bayasaa -
... тэгээд тэр орой дээр нь хадаг зүүчидэг юм байна лээ. Өөрсдөөр нь ингэж хадаг бариулаад. Тэгээд тэрийг босгоод тэр бол тэр галт тэр хадгийг авч байж одоо онгод сахиус нь орж байгаа нь тэр....
Khishigsüren -
Нөгөө модон дээгүүр үү?
Bayasaa -
Тийн тэгээд тэрэн дээр тэгээд тэр өөд гараад тэгээд л сахиус махиус нь орж байна уу үгүй юу гэдгийн тэр багш нь үзээд л ...
Khishigsüren -
Багш боллоо гэхлээр багш нь ном эрдэм заах уу?
Bayasaa -
Заах юм ерөөсөө байхгүй. Ерөөсөө энэ сахь., юу бөө гэдэг чинь ерөөсөө тийм ном зом сурах юм ерөөсөө байхгүй. Тэгэхдээ яахав тэр бөө мөргөлийн тухай ном зом байдаг юм байна лээ. Хүүхдүүдээ зориулж сонирхож уншаад харж үздэг л байсан даа тийн. Тэрнээс биш ерөөсөө өөрөөсөө л цаанаасаа л тэр нэг тэр нэг сахиус нь өөрөө л тэр орж ирж байгаа юм чинь. Сахиусаа дуудаад л тэгээд өөрт нь ороод ирнэ.
Khishigsüren -
Мнхн. Та тэр чанарт орох ч юм уу тэр онгод орсон байх үеийг нь ер нь харж байсан байх.
Bayasaa -
Харсан харсан.
Khishigsüren -
Ер нь ямар болох юм?
Bayasaa -
Манайх хүүхэд бол бүүр ингээд хөгшин өвгөн болдогын.
Khishigsüren -
Мнхн.
Bayasaa -
Яг өвгөн. Тэгээл тэр сахиус нь ороод ирэхээрээ яг өвгөн жаахан үгүй бүүр настай хөгшин өвгөн болоод тамхи аягүй их татна за юу. Татахдаа нөгөө гаансаар татна. Нөгөө гаансанд.
Khishigsüren -
Мнхн.
Bayasaa -
Тэгээд тэрийг нь ингээд бэлдээд за тамхи гээд тэгэхээр зэрэг тэрийг нь бэлдэж өгөөд тэгээд цай сүү ингээд л ууна. Тэгээл нөгөө юм хумаа асууна ш дээ. Бид нар чинь тийм юм байна тэр тэгэх гэж байна тийм юм болохгүй байна .....
Khishigsüren -
Мнхн. Архи их уудаг гэсэн тээ?
Bayasaa -
Архи. Манай хүүхэд нээрээ монгол архи аягүй их уудаг. Хатуу архи ерөөсөө уухгүй. Тхх монгол архи л их уудаг.
Khishigsüren -
Одоо танд л танай хүүхэд чинь бөө болж байна энэ тэр гэхээр гайхах ч юм уу эргэлзэх ч юм уу?
Bayasaa -
Үгүй ээ би бүр анхан эхлээд харин яг тийм гэхээр одоо За яршигаа юун манайд одоо ямар тийм юм тийм юу байдаг юм. Ёстой тийм юм байхгүй. Ёстой худлаа байх гээд би бол үнэмшихгүй байсан ш дээ. Ёстой би нээрээ ёстой анх хэлэхэд нь ерөөсөө үнэмшихгүй байсан. Тэгээл хавар яахгүй болохоор зэрэг багш магшинд нь шавь оруулаад л тэгээд нөгөө хавар тэр нэг чанарт нь явна гээд л тэгээл намайг дуудаж байгаа юм чинь. Тэгээл очоод. Тэгээд тэнд оччоод ёстой би бараг үнэмшсэн дээ.
Khishigsüren -
аахан.
Bayasaa -
Тэгэхдээ бас олон бөөнөөр чинь тэгээд яваад байхгүй хувцас мувцас юмаа өмсөөд ирэхлээр их гоё байдаг юм байна лээ. Тэгээд ч бас бөөгийн бөөчдийн тийм баярхуу болдог юм байна лээ. Баяр болдоод бүх л сахиус тэнгэр ийм юмнуудтай нөгөө одоо нөгөө идээ будаа дээж мээжээ юмаа өргөөд өргөл барьцаа өргөөд тэгээд ....
Khishigsüren -
аахан. Тэгээд бөө болсондоо танай хүүхэд хэр өөрөө хэр их итгэл үнэмшилтэй байна?
Bayasaa -
Өөрөө тэрэндээ итгэдэг сайн.
Khishigsüren -
Мнхн.
Bayasaa -
Тхх. Тэгээд их итгэдэг. Ер нь их идэвхитэй. Тэгээд нөгөө сар болгон нөгөө тэр сахиус нь одоо орж ирнэ. Сар болгон тэрийгээ хийдэг байхгүй юу. Тэр мэрийгээ ер нь бол алгасахгүй ер нь бол их сайн идэхитэй хийдэг юм ш дээ. Сайн байдаг.
Khishigsüren -
аахан. Тэр ердийн үедээ ердийн амьдрал дээр тэр бөө болсоноос хойш танай хүүхдэд ер нь өөрчлөлт орж байна уу?
Bayasaa -
Өө бүр хамаагүй өөрчлөлт орсон. Тэгээл дэв дав гээд босож давхиад л жоохон охид юу банди нар чинь тэгдэг ш дээ дэв дав гэж гүйгээд тээ?
Khishigsüren -
анг.
Bayasaa -
Тэгэхгүй аягүй намбалаг. Ёстой тэгээд шаал өөр ...
Khishigsüren -
болсон уу?
Bayasaa -
.. сэтгэхүйд нь ч гэсэн тэгээл тэр өөрийнхөө ... хүнийг үзэхэд ч гэсэн сайн. Шал өөр. Илүү намбалаг болсон шүү манай хүү.
Khishigsüren -
Ердийн үед юу хийх вэ?
Bayasaa -
Өө одоо сурдаг юм ш дээ. Оюутан.
Khishigsüren -
Хаана?
Bayasaa -
Юуны ., Их засагт сурдаг юм ш дээ. Одоо хуулийн ангид энэ хавар ., эрэх хавар төгсөнө. 2010 онд төгсөнө тхх. Тэгээд сураад одоо зун нь яахав аав маавыхаараа очоод л тэгээд байж байдаг. Тхх.
Khishigsüren -
Бөө оюутан аан?
Bayasaa -
Тийн тхх. Нодлин нөгөө бид нар тэгээд юунд нь явж чанарт нь явж байсан чинь харин сургуулийнх нь нэг багш явж байсан. Тхх. Тэгээ харин очоод тэр нөгөө хэн чинь нөгөө Их засгийн захирал Нямсүрэн гэдэг чинь өөрөө бөө..
Khishigsüren -
Ням-осор
Bayasaa -
Ням-осор билүү. Тэр чинь өөрөө бөө гэж байна лээ ш дээ.
Khishigsüren -
Тийм үү?
Bayasaa -
Тийн юм гэж байна лээ. Бөөгийн тйим юунуудтай. Уншлага муншлагатай ч юмуу даа тэгээд бөө гэж байна лээ. Тэгээд харин манай хүүхдийг тэр нөгөө багш очоод бөө юм байна лээ тэгээд чанарт манарт явсан гээд хэлсэн юм байлгүй өө манай хүүхдийг дуудаад асуусан гэсэн. Тэгээд тийм гээд хэлсэн гэсэн. Тэгээд оюутанууд моютанууд жаахан цэрэвдэгийн юм шиг байна лээ. Өөрөөсөө өөр тэгээд яриад байсан. Бөө гэхлээр харин тийн мэддэг болцон....
Khishigsüren -
аахн. Одоо хэдэн настай хүүхэд вэ?
Bayasaa -
Одоо 21 ., 22-той.
Khishigsüren -
Пөөх жаахан юм байна ш дээ.
Bayasaa -
Тийн жаахан жаахан. Манай хамгийн бага байхгүй юу.
Khishigsüren -
Сонин юмаа.
Bayasaa -
Тийн.
Khishigsüren -
За энэ сэдвийг хаагаад нэг өөр та өөрөө ер нь шүтлэгтэй юу?
Bayasaa -
Шүтлэгтэй шүтлэгтэй. Би чинь манай миний одоо өөрийн эмээ байна ш дээ одоо ээжийн маань ээж тийм бас номтой хүн байсан байхгүй юу. Гэхдээ энэ шарын шашин буддагийн. Хичнээн тийм том бурхан багш нартай уншлага муншлагатай тийм хөгшин байсан юм. Тэгээд би өөрөө шүтлэгтэй ш дээ. Их шүтдэг.
Khishigsüren -
мнхн. За ийм юм байнаа ер нь Зүүнхараад өмч хувьчилал хэрхэн яаж явагдав? Өмч хувьчиллын үед та ер нь ямар байдалтай оролцов? Өмч хувьчилал хөдөө юу болов оо?
Bayasaa -
За би яг тэр өмч хувьчилал хувьчиллын үеэр нөгөө хувьцаа гээд нэг юм тараалаа ш дээ.
Khishigsüren -
Мнг.
Bayasaa -
За тэрийгээ аваачаад нэг Сэлэнгэд нэг НИК-д өгчивөө. Тэгээд тэрнээсээ ерөөсөө юм хум авч чадаа ч үгүй ерөөсөө тэгээд өнгөрсөн. Аан сүүлдээ бол яахав энэ Төмөр замд ажиллаж байгаад гарсан өнөө орон сууц хувьчиллаар л ганц өрөө байртай болсон доо. Ёстой өмч хувьчиллын талаар нэг их юм..
Khishigsüren -
Байж байсан байраа авсан гэсэн үг үү?
Bayasaa -
Тийн. Нэг өрөө байр авсан. Одоо тэрийгээ алдах гээд байнаа бас. Нэг найз хүүхэн маань энэ Түхэлд нэг клонктой байхгүй юу. Тэгээд нөгөөдөх чинь яахав дээ миний байрыг юу барьцаанд тавиад зээлээр ингээд бензин аваад зараад ингээд буцаагаад мөнгийг нь түүнийг нь аваачиж өгөөд ингээд төлөөд зээлээр тавьчаад тэгээд нэг машинаас би чамд 100 мянган цаас өгье гэхээр нь тэг тэг гээд ордероо өгсөн чинь одоо нөгөөх чинь байхгүй дампуураад нөгөө мөнгө нь ч байхгүй эргэлтийн мөнгө ч байхгүй нөгөө бензинээ зарахаа байгаад тэгээд одоо нөгөө байрыг чинь барьцаалцан байдаг авах гээд байдаг. Тэгээд авч чадахгүй байгаа ш дээ би. Сая нөгөө хүүхдийнхээ юунд очихдоо асуусан чинь ерөөсөө их мөнгө зарж байж л авах юм байна. Тэрнээс биш чамд тэр өгөхгүй юм байна тэгэж байна лээ. Тэгээд тэгсэн чинь нөгөө манай том охин чинь намайг шүүхэд өг шүүхэд өг гээд байгаа юм чинь. Шүүх хүлээж авахгүй байгаа байхгүй юу. Яахав яасан гэхлээр нөгөө хоорондоо нөгөө харилцан тохиролцоод ярилцаад авсан болохоор дээрмийн ч юм уу залилангын ч юм уу нэг тийм юмаар авсан бол тэгээд яадаг гэнэ. Нэгэнтээ ингээд тохироод хоёулаа яриад тэгсэн болохоор авахгүй гэж байна лээ. Өрөгдөл мөргөлдийг нь авахгүй. Хэрэвээ бүр яг тэглээ гээд өгөх юм бол тэр 6 сая 500 гээд ч байдаг юм уу хэдэн сая төгрөг ч байдагийн тэрний 20%-ийг нь 30 хувьнийх нь мөнгийг би тэмдэгтэй хураамж гэж шүүхэд төлж байж тэгэж өгдөг гэж байна лээ.
Khishigsüren -
Хөөх.
Bayasaa -
Тийн тэгэхээр чинь бас баларсан юм болоод байна. Бараг л 5 , 600 мянган цаас төлж байж. Тэгээд одоо бүү мэд одоо алдахын юм уу одоо яах юм бүү мэд.
Khishigsüren -
ааханг.
Bayasaa -
нэг тиймэрхүү. Өмч хувьчиллын талаар тийм дээ ер нь тэгээд.
Khishigsüren -
Ер нь танай нутагт улсууд өмч хувьчиллаар ямар нэгэн юмтай болов уу? Ямар улсууд арай их өмчтэй болж байх шиг байна? Ямар нь арай бага юм оногдов? Тэр тухай та ер нь ...
Bayasaa -
Ер нь жаахан юу яг өмч хувьчиллын үеэр ер нь жаахан нөгөө сүйхээтэй улсууд байдаг ш дээ. Одоо юу гэдгийн. Тийм улсууд бол харин хөрөнгө мөнгөтэй болсон ш дээ. Тэр үеэр чинь тэр хүний чинь юу мууг нь хурааж аваад л нөгөө хүмүүсийн нөгөө хувьцаа мувьцааг чинь аваад л тэрийг чинь цааш нааш нь борлуулаад тэгээд бас хөрөнгө мөнгөтэй болсон улсууд зөндөө байдагийн. Зүүнхараад одоо ...
Khishigsüren -
мнхн. Одоо жишээлбэл юу юу байх вэ?
Bayasaa -
Жишээлбэл одоо энэ 2 хүү байна ш дээ одоо дэлгүүр. Тэрний тэр хүүхдүүд дбол ёстой яг тэр хувьцаагаар л байр майр бариад бариад л тэгээл тэр юу яасан ш дээ. Дэлгүүр мэлгүүр бариад одоо бол тэгээд ингээд ах дүүгээрээ сайхан дэлгүүртэй бүр одоо бүгдээрээ машин унаатай аягүй сайхан амьдарч байгаа ш дээ тэд нар чинь. Бас их ядруу айл байсан байхгүй юу. Ээжтэйгээ хэдэн хүүхдүүд. Тэгээд тэд нар бол яг тэр өмч хувьчиллаар тэд нар юмтай болоод их дажгүй болсон. Тэгээд Зүүнхараад нэртэй сайн том дэлгүүр ш дээ.
Khishigsüren -
Мнхн.
Bayasaa -
Тийм болсон улсууд зөндөө байна өө.
Khishigsüren -
Дарга нар нь ер нь ямархуу байна?
Bayasaa -
аан?
Khishigsüren -
Дарга нар?
Bayasaa -
Дарга нар ч одоо мэдэхгүй. Ёстой юмтай болсон дарга нар байдаг юм уу. Тэр үеийн улсууд чинь их шудрага бас их юу байлаа ш дээ.
Khishigsüren -
Мнхн.
Bayasaa -
Тхх. Миний л ерөөсөө мэдэх за тэр дарга ингээд энэ., хэн нээрээ бас их гайгүй юмтай болсон шүү нээрээ. Яг тэр өмч хувьчиллын юугаар. Тэр үеийнхэн яг л тэпл одоо тэпл
Khishigsüren -
Одоо Засаг дарга
Bayasaa -
Тийн. Энэ чинь нээрээ яасан тийн. Энэ чинь хуучин ерөөсөө манай Төмөр замын холбоонд зүгээр монтёр байсан байхгүй юу. Тэгээд тэгээд эвлэлийн ажил мажил хийгээд тэгээд наашаа цаашаа тэр одоо тэр өмч хувьчиллын тэр янз бүрийн юмыг нааш цааш нь болгож байгаад тэгээд энэ харин хуучин юм нартай болсон.
Khishigsüren -
Боловсролтой хүн үү?
Bayasaa -
Энэ баталгаа дунд ш дээ. Техникум төгсөөд одоо Төмөр замын техникумын механикийн ангийг төгссөн. Тэр сүүлд яахав тэр Удирдлагын академи макатеми төгссөн байхаа. Тэгээд овоо дэмжээд байдаг байх.
Khishigsüren -
Тэгвэл ер нь Зүүнхараад өмч хувьчилал шудрага явагдсан гэж хэлэх үү яах уу?
Bayasaa -
Шудрага шадрага би бол шудрага л гэж хэлнэ.
Khishigsüren -
Улсууд одоо тэгээд өмчөө авсан улсууд ер нь цаашаа аривжуулж баяжуулсан нь хэр олон байх юм? Үрж устгасан нь хэр байх юм?
Bayasaa -
өө байгаа байгаа. Ер нь бас өмч хувьчиллаар юм юмтай болсон хөрөнгө мөнгөтэй бас нэг юутай машин унаа тэрэг ч байдаг юм уу ер нь бол амьдрал нь дээшэлсэн улсууд байгаа зөндөө байгаа. Бүр арчаагаа алдаад бүр яг юуч үгүй болсон ч хүн байгаа. Одоо Очир хэн гэдэг билээ дээ Очирсүрэн Очирсүрэн гэдэг байхаа. Тэр хүн бол ёстой баахан хувьцаа авч авч сүүлдээ өр ширэнд ороод бүүр ёстой бүр аалингаа алдаад сүүлдээ бараг өөрөө өнгөрсөн. Сэтгэлээрээ ингээд нөгөө тийм болсоор байгаад тэгээд харавсан байх гэж би боддог юм. Хараваад өнгөрсөн ш дээ.
Khishigsüren -
Мнхн. За за ер нь таныг бага байхад сургуульд ер нь юу заадаг байсан юм? Одоо дунд сургуульд бага ангид дунд сургуульд юу байв? Техникумд ер нь юу сурав? Сургууль соёлын орчин гээд.
Bayasaa -
өө сургуульд болвол бага сургуульд ... хөдөө яахав дээ одоо тэгээд нэг юуны хичээлээсээ гадуур бол тэгээд нөгөө урлаг уран сайханы юм л их явуулдаг байлаа ш дээ. Би ч өөрөө тийм юманд их сонирхолтой байлаа. Тэгээд урлаг уран сайханы юманд их явна. Аа техникумд очиход бол бас арай нөхцөл нь өөр. Техникумд чинь тэгээд юуны цагаар чинь нөгөө туслах аж ахуйн ажилд их явдаг байсан ш дээ. Хөдөө гадаа их явна.
Khishigsüren -
Сангийн аж ахуй юу?
Bayasaa -
Тийн. Тэгээд янз бүрийн ажил. Аж ахуйд явсан. Яах вээ бас оюутанууд чинь бас янз бүрийн юм хийгээд бие биендээ туслаад хамт олонтой улсуудад сайхан л байдаг юм. Оюутан цаг бол хамгийн сайхан цаг гэж санагддаг ш дээ.
Khishigsüren -
аахан. Ер нь тэр үеийн сургалтын чанар манар одоо багш нарын чадвар түвшин ер нь ямар байсан бэ?
Bayasaa -
Сайн сайн. Тэр үед бол ёстой сайн. Тэр үед бол үнэнхээрийн багш нар бол хүнийг юм сургах гэдэг, хүнд юм зааж, хүнд юм өгөх хүн одоо энийг л би ийм зааж өгөх ёстой байсан юм уу энэ хэдийг боловсролтой болгочих юмсан гэдэг талаасаа багш нар их сайн байдаг байсан ш дээ. Аягүй тийм мэриймтгий миний хийх ажил энэ. Энд л би одоо ямар ч гэсэн нэг боловсролыг нь олгох ёстой гэсэн тийм талаасаа тийм. Би өөрөө ийм мэргэжилтэй миний үед бол энэд энэ энэ үед бас эрх ашиг машиг гэх биш энэд мэргэжлээр туслах талаас нь сайн ажилдаг байсан. Сайн ш дээ тэр үеийн багш нар.
Khishigsüren -
Батсүмбэрт нэг Монток гэж хүн байсан ш дээ. Манайхны хамаатан тэрийг та таних уу?
Bayasaa -
Хэн?
Khishigsüren -
Монток.
Bayasaa -
Монто гэж..
Khishigsüren -
Монто ахыг асууж байсан уу? Жаахан завсарлаадхая.
Та Төмөр замд ажиллаж байхдаа Үйлдвэрчний хороон дарга байсан гэсэн ш дээ. Тэр үеийн Үйлдвэрчний байгууллагын тийн орон нутагт Үйлдвэрчний хорооны ажлын талаар өдөр тутмын ажил нь ямар байсан юм? Ер нь тэр тухайгаа хоёулаа ярих уу?
Bayasaa -
Аан за. Тэр үед чинь одоо Үйлдвэрчний хороо чинь их эрх мэдэлтэй байсан юм. Юу байлаа ш дээ бүх өндөр настангуудыг одоо энэ амралт сувиллын газар явуулах нөгөө рашаан сувилал сувилалын газар явуулах. Хэнийгээ сувилалын газар явуулж хэнийгээ нөгөө амралтанд нь явуулах вэ гээд л судалгаа гаргахаас өхсүүлээд л их ажил хийдэг байлаа. Би чинь одоо хавсарч хийдэг байсан Үйлдвэрсний хороогоо нөгөө эдийн засагчтайгаа хийдэг байлаа. За тэгсэн чинь нэг ийм юм. Би эдийн засагчтай хийдэг байсан чинь нөгөө Төмөр замын оронтоо хас гэдэг юм байна. Тэгсэн чинь би нөгөө эдийн засагч чинь болохоороо зэрэг би одоо тэр тэр оронтоог хасна ингээд ингээд хамтарч хийдэг за юу. Тэгсэн чинь буцаад нөгөө нөгөө хүнээ хамгаалах талаас нь нөгөө хороон дарга чинь өөрөө оронтоогоо хасаж болохгүй
Khishigsüren -
болохгүй. Мнг.
Bayasaa -
Тэгээд нөгөө эдийн засагч маань Үйлдвэрчний хороотой зохихгүй юм байна гээд би Захиргаанаас намайг болиулж байсан ш дээ. Тэгээд би Үйлдвэрчний хорооноос больсон байхгүй юу.
Khishigsüren -
Мнхн.
Bayasaa -
Тэгээд тэгэж их зөрчилтэй юм болохоор тэглээ ш дээ. Тэгээд яахав тэр амралт сувилал, эмнэлэг зэмнэлэг бүх л хөнгөлтүүд Үйлдвэрчний хороогоор дандаа дамжина дамждаг байсан. Тэгээд Үйлдвэрчний хорооны тэр яахав цалингаас татвараа авч юуных нь нөгөө хөрөнгөнийх нь эх үүсвэр бас гайгүй. Тэгээд тэрнээсээ л нөгөө хүмүүсээ сувилалд мувилалд явуулаад л хөнгөлөлт мөнгөлөлтийг чинь тэндээс чинь л гаргадаг байсан тийн.
Khishigsüren -
Янз бүрийн хөдөлмөрийн зөрчил маргаан ..
Bayasaa -
Бүх юманд оролцоно. Оролцохгүй гэх юмгүй.
Khishigsüren -
Харин гардаг байв уу тэр үед?
Bayasaa -
Гарна гарна. Ялангуяа энэ одоо Төмөр замын энэ хөдөлгөөний байгууллага дээр аягүй их тийм юм их гардаг байхгүй юу.
Khishigsüren -
Мнхн.
Bayasaa -
Нэг жаахан зөрчил гарахад л нөгөөдхийн чинь тушаал бууруулах ч юм уу цалингын 20 хувийг 30 хувь гээд ингээд хасна барина гээд аягүй тийм юм гарна. Тэгэхээр чинь бас хүнийхээ эрх ашгийн төлөө яахав дээ нөгөө бүүр л одоо их айхтар тийм гологдол зөрчил гараагүй бол нөгөөдхийг чинь бас гайгүй чиг аваад үлдэх гэж л ярина ш дээ. Захиргаатайгаа зөрчилдөх асуудалууд их л гарна. Тэгээд Захиргаатай зөрчилдөөд ирэхлээр Үйлдвэрчний хороо гэж байхгүй эдийн засагч талаасаа болохгүй тэгээд би нээрээ Үйлдвэрчний хорооноосоо больж байсан байхгүй юу.
Khishigsüren -
Мнхн.
Bayasaa -
Тийм зөрчилдөөн бол зөндөө гардаг байсан.
Khishigsüren -
Ер нь хөдөлмөрийн хууль зөрчсөн одоо илүү цагийн мөнгө өгөхгүй ч гэдэг юм уу тийм юм.
Bayasaa -
Тийм юм зөндөө гарна. Илүү цагийн мөнгийг бол ерөөсөө хүн бол ялангуяа энэ өртөөнийхөн чинь ажиллуулчаад тэгээд заавал амрах амралтан дээр нь ч амралт нэмнэ өдрөөр амраана гэж хэлээд ерөөсөө мөнгийг өгдөггүй байсан байхгүй юу.
Khishigsüren -
Мнхн.
Bayasaa -
Тэгээд тэр мөнгө төгрөгийг нь олгуулах талаасаа өшөө дээр нь нөгөө одоо ингээд байнгийн гадаа вагон үзээд яваад байдаг нэг ийм вагонд зүүгдээд ингээд яваад байдаг найруулагч хоцрогч нар байна ш дээ тэд нарт чинь хүйтэний нэмэгдэл өгдөггүй байсан. Би бас хөөцөлдөөд хүйтэний нэмэгдэл олгуулдаг болгосон юм. За өшөө чинь нэг аа 2 их том ажил хийсэн юм байна. Үйлдвэрчний аа нөгөө пүүлэч нарт ажлын гутал ажлын хувцас өгдөггүй байсан байхгүй юу. Тэрийг хөөцөлдөж гутал өгүүлдэг болгоод сүүлдээ тэгсэн чинь гутал гэсэн чинь ямар эрэгтэй ., эмэгтэй хүмүүс чинь ямар бакал өгөлтэй нь биш гээд сүүлд нь нэг нөгөө манай монголын гутал байдаг ш дээ зүгээр нэг шовромон гуталууд. Тийм гутал энэ тэр хөөцөлдөж Үйлдвэрчний хорооны ажилчиддаа 2 том юм хийж өгсөн юмаа хөөрхий тэгээд тхх.
Khishigsüren -
Мнхн. Хөдөлмөр хамгааллын хувьд Төмөр замын байгууллагын хувьд хэр байдаг байсан бэ?
Bayasaa -
Сайн сайн их сайн. Ёстой сайн. Өглөө бол ерөөсөө тэр хөдөлмөр хамгааллын зааварчилгаа аваад гарын үсэг зураагүй хүн ерөөсөө ажилд гарна гэсэн ойлголт байхгүй. Яг тэр зааварчилгаа өглөө ирэхэд тэр нөгөө калнярк гээд нөгөө өглөө 30 минутын яриа хийдэг байхгүй нөгөө бүх Төмөр замчин 30 минут. Яг тэр калнярка хийгээд л нөгөө хөдөлмөр хамгааллынхаа аа нөгөө юуг одоо сайхан танилцуулаад л зааварчилгаагаа танилцуулаад өнөөдөр дороо цастай байх юм бол тэгэж тэгэж ажиллана тийм юм хэрэглэнэ гээд бараг нүдний шил нь дээд өнцөг дээр ингээд бүх хүнд нэг нэг хүрч ч байгаа юм чинь. Тэрийг нь сайхан уншиж танилцуулаад л тэгээл гарын үсэг зуруулаад. Гарын үсэг зураагүй байх юм бол ерөөсөө гарахгүй. Хөдөлмөр хамгаалал чинь сайн ш дээ манайх. Тхх. Тийн.
Khishigsüren -
Мнхн. Тэр үед чинь одоо ажлаас илүү хурал цуглаан дугуйлан секц байсан гэж ярьдаг ш дээ.
Bayasaa -
Тийн.
Khishigsüren -
Намын үзэл сурталын ажил Төмөр замын байгууллага дээр хэр байсан бэ?
Bayasaa -
Нам сайн сайн. Намаараа тэгээд л
Khishigsüren -
Хувьсгалт нам уу?
Bayasaa -
Тийн тэр. Хувьсгалт намынхан чинь одоо тэр үедээ бөөн амьсгал тэрүүгээр л амьсгалж байлаа ш дээ. Ухуулга сурталчилгаа хийгээд л. Залуу гишүүдийг ерөөсөө ажил хийтэл бараг намын гишүүн байхгүй юм бол ерөөсөө ажилд дээш нь дэвшүүлэхгүй ухааны юм ярьдаг байсан ш дээ. Тийн.
Khishigsüren -
Мнхн. Төмөр замын намын байгууллага хэр олон гишүүнтэй байхав нийт ажиллагсдын хэдэн хувь нь намын гишүүн байв?
Bayasaa -
Лав л манай өртөөнд гэхэд бараг 100-ны 802 хувь нь ер нь гишүүн байсан ш дээ.
Khishigsüren -
Хөөх.
Bayasaa -
Залуу ингээд ажилчид орохоор зэрэг эвлэлийн гишүүн за эвлэлийн гишүүн эвлэлийн гишүүн. Үйлдвэрчний гишүүн бол зайлшгүй ажилчин ажилчин хүн бол хийж л байгаа бол Үйлдвэрчний гишүүн байх ёстой гээд албаар ингээд юу яана. За тэгээд л байж байгаад л тэгээл гайгүй шиг ажиллаад юу яагаад ирэх юм бол одоо нөгөөдхийг чинь хөөргөөд л онгироод л ганц 2 шагнал өгөөд л тэгээд та намд элс намд элс тэгээл намын гишүүн болгоно гээд тэгээд болгож байгаа юм.
Khishigsüren -
Тэгээд намын гишүүн болчихлоор бусад жирийн ажилчидаас юугаараа ялгаатай байдаг юм?
Bayasaa -
За арай л нэг өөр. Ажилд оролцох оролцоо оролцож байгаа бүх л үгүй ээ ер нь аль аль талаасаа арай нөгөө бусдыгаа хошуучлах ёстой гээд л ингээд л нам чинь ингээд ухуулчиж байгаа юм чинь.
Khishigsüren -
Дээрээс шахаад л.
Bayasaa -
Тийн шахаад. Намын гишүүн хүн бол ийм байх ёстой ийм байх ёстой ийм бүх л хүмүүсийг хошуучлаад тэргүүлж тэргүүний байх ёстой гээд ингээд л. Тэгээл тийм байхын хувьд намын гишүүн болсон юм чинь нэр нүүрээ бодно ш дээ. Сайн ч ажил байлаа сайн ч ажилладаг.
Khishigsüren -
Мнхн. Та ер нь намын гишүүн мишүүн байгаагүй юм уу?
Bayasaa -
Байгаагүй ээ байгаагүй.
Khishigsüren -
Яагаад?
Bayasaa -
Би харин нээрээ ерөөсөө намд элсээгүй ш дээ.
Khishigsüren -
Элсэх боломж байсан уу?
Bayasaa -
Байсан байсан. Бүр намын гишүүн бол бол гээд л. Зүгээр бараг л нөгөө намын гишүүнээс чинь нөгөө нэг нэг хүнээ ингээд дааж авдаг байсан ш дээ. Тэгээд би Докод байхдаа юм байна. Докод нягтлан хийж байхдаа нөгөө Баасанхүү байна ш дээ тээ? Тэр чинь миний багш болоод би намын гишүүн болноо энэ болно гээд. Тэгэж байсан чинь нээрээ хүүхэд ч жоохон. Тэгээд Мягмаржав чинь Намын үүрийн дарга байсан байхгүй юу. Тэгээд ерөөсөө гэрийн бараа ч харахгүй хоёулаа тийшээ ийшээ намын ажил тэр мэр гээд явчих юм байна яршиг зүгээр. Би намд элсэхгүй элсэхгүй гэсээр байгаад больсон. Тийн. Үгүй ээ одоо ерөөсөө эндхийн хүмүүс аль нам дэмждэг вэ гэхлээр үгүй яахав дээ одоо дээр үед манай ээж намын гишүүн байсан байхгүй юу.
Khishigsüren -
мнхн.
Bayasaa -
Аймаар улаан ёстой нам.
Khishigsüren -
Мнхн.
Bayasaa -
Тэгээд манай ээж бас намд байсан. Сүүлд манай нөхөр чи намын гишүүн байсан. Хувьсгалт нам байсан юм чинь тэгээд одоо тэд нарын хажууд бас одоо улс төрийн ч одоо хувьсгалт намыг дэмждэг гээд л авдаг юм ш дээ.
Khishigsüren -
Тийм үү? Та муу сайн ч хувьсгалт намын төлөө саналаа өгөх үү?
Bayasaa -
Тийн. Өгнө.
Khishigsüren -
аахан.
Bayasaa -
Тэрүүгээр л амьсгалж ирсэн юм чинь. Гэхдээ гэхдээ энэ жил бас ардчилал гарчихлаа гэхлээр өө яахав яахав 20,30 жил одоо хувьгалт намаар амьсгалсан юм байна одоо нэг үхэхдээ 10,20 жил болохын биш 5,10 жил яахав дээ хувьсгалт намаар амьсгалж байгаад бишээ ардчиллаар амьсгалж байгаад л үхье гээд яриад байгаа ш дээ.
Khishigsüren -
мнхн. Ху намаар амьсгал нь гэхээрээ яахав?
Bayasaa -
За за тэгээл ер нь юм юмыг ярь юм ярьсан ч гэсэн манай нам сайхан гээд л ингээд яриад эхэлнэ ш дээ. Сурталчилгаа хийх гээд л.
Khishigsüren -
Одоо тэр намын ухуулга сурталчилгаанд хэр итгэдэг вэ?
Bayasaa -
Байхгүй байхгүй үнэнхээр итгэдэггүй.
Khishigsüren -
Тэгээд яагаад...
Bayasaa -
шал худлаа.
Khishigsüren -
Тэгээд яагаад өгдөг юм?
Bayasaa -
Тэгээд яахав иргэн хүнийхээ хувьд ямар ч л гэсэн нэг намыг дэмжих л ёстой юм чинь одоо тэгэж ... удам судар нөгөө юугаа бодоод л хувьсгалт намаа дэмждэг ш дээ.
Khishigsüren -
Гэрийнх нь бүгд Ху намтай холбоотой гээд үү?
Bayasaa -
Тийн тийн.
Khishigsüren -
Мнхн. Танай ээж намын гишүүн байсан, танай нөхөр намын гишүүн байсан юм болвол тэр 2ын нөгөө намын гишүүн байсаных нь онцлог нь тэр 2 дээр ер нь яаж гарч ирж байсан бэ? танд хамгийн ойр дотно хүмүүс байсан байна ш дээ.
Bayasaa -
Аан ёстой бөөн л ёстой ажлын хэнхэг хэнхэг. Ёстой ажил л бодоод байхаас биш амьдрал мамьдрал тэр бодоод ар гэр хүүхэд шуухад ёстой манай нөхөр бодож байгаагүй ээ. Намын ажил гээд л бүр ёстой өдөр шөнөгүй яваад л тэгээл ерөөсөө ёстой бүх л амьдрал ахуй энэ ажлынхаа төлөө л ерөөсөө намынхаа ажлын төлөө л байдаг байсан.
Khishigsüren -
Тэр нам нь ямар ямар ажил байх вэ? Намын ажил?
Bayasaa -
Өө тэгээд л ухуулга сурталчилгаа тэгээд л аа нөгөө намын хурал тэгээд л намын гишүүдийг чинь нөгөө хошуулчиж намын гишүүдээс одоо ер нь дандаа манлайлагч байх ёстой гэдэг талаасаа л ингээд ямар ч л гэсэн хурал цуглаанд ерөөсөө тэр үед чинь нөгөө субботник гэж нэг юмыг хүмүүсийг нөгөө цалингүй зардаг юм байлаа ш дээ.
Khishigsüren -
аахан.
Bayasaa -
Тэгээд тийм тийм юманд л одоо тэгээд хамгийн түрүүнд л яв ш дээ.
Khishigsüren -
Зохион байгуулаад?
Bayasaa -
Тийн. Тэгээл зохион байгуулаад л хүмүүсээ оролцуулаад л тэгээд намын гишүүн гишүүд чинь түрүүлж явж байх ёстой гээд л. Би нэг бүтэн хагас сайнд ерөөсөө бараг амардаггү йбайсан ш дээ. Тэгээд одоо ууланд яваад цасан дунд ой цэвэрлэдэг байсан гээд би яриад байсан ш дээ.
Khishigsüren -
Бид нарыг жоохон байхад чинь Майн баяр болж байна энэ тэр гээд л нэг дарцаг марцагархуу юм бариад л ...
Bayasaa -
жагсаал.
Khishigsüren -
жагсаал хийж та нар тэр үед тэгдэг байсан уу?
Bayasaa -
Байж байгаа юм чинь. Майн баяраар жагсана. Октябрийн баяраар жагсана.
Khishigsüren -
тэр хүйтэнд болж байхад уу?
Bayasaa -
Тийн жагсана. Октябрийн баяраар чинь одоо тэгээд өвлийнхөө малгайг өмсөөд л жагсаж л байсан ш дээ. Хавар болохоор зэрэг тэрлэгээ өмсөөд л 5 сард бэлтгэл хийж тэгээд л жагсдаг байсан ш дээ.
Khishigsüren -
аанг. Тэр жагсаалыг бэлдэж юу болох вэ? Жагсаал дээр яг юу болох вэ?
Bayasaa -
Оо тэгээд яахав байгууллага байгууллагараа очоод л тэгээл нөгөө Майн нэгэн мандтунай ура ура гээд л жагсана. Тэгээл нэг туг дарцагаа бариад л тэгээл баярынэ ёслолд...
Khishigsüren -
Заавал ...
Bayasaa -
Тийн. Баярт жагсана гээд бас бэлдэнэ гэж байгаа юм. Урд орой нь адаглаад л хувь хүн чинь ч нөгөө хувьцасаа индүүдээд их идэхитэй байлаа. Маргааш нь жагсаалд өмсөнө гээд дээлээ бэлддэг байсан ш дээ. Тэгээд ...
Khishigsüren -
Нээрээ тэр жагсаалд их бэлддэг байсан гэж байгаа юм ш дээ.
Bayasaa -
Тийн нээрээ харин.
Khishigsüren -
Хөдөө бол улаан даавуугаар чинь дарцаг хийгээд нөгөө зурагтаар юунууд чинь ...
Bayasaa -
тийн. Бургасаар юу иш хийгээд тээ?
Khishigsüren -
Тийн.
Bayasaa -
Хүүхдүүддээ хүртэл тэгэж бариулж байсан ш дээ. Зарим нь тэгээд өөрсдөнөө бариад л.
Khishigsüren -
Улаан л дарцаг хийдэг байсан. Цэнхэрийг хийдэг байсан уу бас?
Bayasaa -
Хийдэг хийдэг.
Khishigsüren -
Улаан цэнхэр холиод хийдэг байсан байхааг?
Bayasaa -
Өөрөө улааныг хийсэн бол хүүхддээ цэнхэрийг хийж бариулаад л тэгээд. Би ч нэг 3 жоохон. Манай эхний 3 том ойрхон ойрхон байхгүй юу. Тэгээл гурвууланг нь унжирлдуулаад л тэгэж жагсах гээд л ..
Khishigsüren -
Жагсаал болж байна. Жагсаалд очиж оролцох гэж байна гэж дотроо та ер нь юу боддог байваа тэр үед?
Bayasaa -
Үгүй одоо баяр хийж баярынд ёстой л явна ш дээ. Улаан хацартай. Баярт орж байна гээд.
Khishigsüren -
Баярт ....
Bayasaa -
Тийн тийн.
Khishigsüren -
аахан. Жагсаалаас өөр яг юу болдог байсан юм тэнд?
Bayasaa -
Оо тэгээд яахав тэмцээн мэмцээн хүүхдийн нэг Майн баяраар нөгөө хүүхдийн концерт монцерт тоглуулаад л. Тэмцээнүүд их хийдгийн ш дээ. Гар бөмбөг, сагс магс тэр талбай дээрээ.
Khishigsüren -
Байгууллага..
Bayasaa -
Тийн байгууллага байгууллага хоорондоо.
Khishigsüren -
мнхн.
Bayasaa -
Шагай магай харваад л янз янзын л , уралдаан тэмцээн юу юу шатар даамны тэмцээн энэ тэр хийдэг байсан.
Khishigsüren -
аахан. Эмэгтэйчүүдийн байгууллага социализмын үед чинь бас нэг нүсэр их зохион байгуулалтанд ордог ажил байсан гээд байгаа ш дээ.
Bayasaa -
Тийн тийн.
Khishigsüren -
Ер нь танайханд танай Төмөр зам дээр Зүүнхараад тэр ажил ямархуу юм болдог байваа?
Bayasaa -
Эмэгтэйчүүдийн байгууллага за яахав нэг их бүр нэг юу шиг тийм байхгүй дээ гэхдээ яахав нэг эмэгтэйчүүдийн баяр маяраар өрх толгойлсон эмэгтэйчүүдийг одоо нэг урамшуулаад л. Тэгээд яахав юунуудын дунд эхчүүд ээжүүдийн дунд янз бүрийн энэ хоол хүнсээр одоо энэ өөрөө гэртээ нөгөө нэг юу хийж чаддагаа л үзүүлээд нөгөө оёж хатгадаг бол оёж хатгадгаа үзүүлээд, хоолоо хийдэг бол хоол энэ нь огурцийгээ дардаг бол огурцийгээ дараад тиймэрхүү л.
Khishigsüren -
Яг тэгдэг байсан тээ?
Bayasaa -
тийн.
Khishigsüren -
Тэр ерөөсөө эмэгтэйчүүдийн баяраар.. ээж нэг балиартуулаад л нэг чацарганаар нэг варень ч биш юу ч биш хийгээд аваад явсан.
Bayasaa -
тийн тэгээд нэхдэг нь нэхдэгийгээ бариад л ..
Khishigsüren -
гэрээр очдог байсан ш дээ.
Bayasaa -
гэрээр очдог байсан ш дээ тийн. Яг тэгдэг байсан юм чинь.
Khishigsüren -
Ер социализмийн үед гэр бүлийн талаар Төр засгаас явуулдаг бодлого, арга хэмжээ гэж юу байв?
Bayasaa -
Өө салж саринж болохгүй одоо тэр айл хунар хэсэж айлын тэр авгай салгаж болохгүй. Одоо тэр намын ганцхан уриа чинь тэр байлаа ш дээ. Тэр байтугай ингээд нэг ., хоёр явдаг мавдаг гээд мэдчих юм бол намын хурал мурлаар чинь оруулаад л намын гишүүн хүн чи ингэж айлын гэр бүл үймүүлж юу яахгүй ерөөсөө үймүүлж мүймүүлж байна. Чамд арга хэмжээ намаас тэрийг аягүй их..,
Khishigsüren -
Гэр бүл салалтыг л аягүй их зохицуулдаг
Bayasaa -
Тэрийг л аягүй их маш их одоо гол зарчим нь байдаг.
Khishigsüren -
Тэгээд намын тэр шаардлаганд иргэд үгэнд нь орох уу?
Bayasaa -
Орно орно. Тэгээл тэр хүмүүс чинь бас намын хурлаар ороод л хүний дунд хөгшин улсууд чинь нүүр амаа үрчийлгээд тэгээд эвгүй биз дээ. Тэгээд болохоор чинь тэгээд тэгэхгүй л бол нөгөө хүн чинь биеэ татаж авнаа тээ? Тэр бас их зүгээр байсан юм шиг байгаа юм ш дээ.
Khishigsüren -
аахан.
Bayasaa -
тэр бол их сүртэй гэр бүлийг нь бас яана гээд л нөлөөтэй ш дээ.
Khishigsüren -
аахан. Өөр.
Bayasaa -
Тэгээд зах зээлд ороод хэн юутай эрэгтэй эмэгтэйгээрээ адилхан эрэгтэй болно би ёстой дуу хоолойгоо гаргаж байна гэсээр байгаад л сүүлийн үед нээрээ гэр бүл салалт ....
Khishigsüren -
Юунаас?
Bayasaa -
энэ яахав дээ би одоо нөгөө нэг ёсны одоо яахав нөгөө намын байгууллага майгууллага тэр үед чинь одоо ...
Khishigsüren -
барьж байсан
Bayasaa -
.. тэгэж байсан одоо тэгээд сүүлийн үед мүед одоо тийм юм байхгүй болчихоор чинь зэрэг л ер нь хүмүүсийн тэр зан характер нь ч гэсэн шал өөр болоод эхэлсэн. Гэр орныхоогоо хүндлэхгүй гэр орноо бас юу яах талаасаа л тэр нь байхгүй болсон юм шиг санагддаг ш дээ.
Khishigsüren -
Явдаггүй болчихлээр хүний жинхэнэ нүүр царайгаар л дураараа дургиж байна уу?
Bayasaa -
тийн одоо ёстой.
Khishigsüren -
Өөр гэр бүлийг дэмжих талаар ямар арга хэмжээ явуулж байсан бэ? Бодлого шийдвэрүүд янз бүрийн тийм зохион байгуулалттай ажлууд арга хэмжээний талаар та ер нь мэдэж байна уу?
Bayasaa -
Тэр бол ёстой гайгүй.
Khishigsüren -
аахан. Нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны асуудал ер нь таны ., эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь гэж нэг юм яриад байна ш дээ?
Bayasaa -
аанг.
Khishigsüren -
Тэр ер нь хэр өөрчилөгдөж байна? Таны одоо ингээд амьдралын бүх хугацаанд?
Bayasaa -
Өө тэр бол одоо яахав ер нь эмэгтэй хүнийг чинь бас хүндэлж эх хүн эмэгтэй талаас нт хүндэлж хайрлаж хүмүүс чинь их хүндэлдэг байлаа ш дээ.
Khishigsüren -
Мнхн.
Bayasaa -
Ер нь одоо тэр үед одоо. Социализмын үед чинь.
Khishigsüren -
Одоо яаж байна?
Bayasaa -
Одоо бол ер нь тэр тэр талаасаа их муу юм шиг байна.
Khishigsüren -
Мнхн. Эмэгтэйчүүдийн дарлагдсан байсан дарлалыг ер нь таны амьдралын туршид байсан уу?
Bayasaa -
Өө байна байна ёстой. Аймаар нөхөр нь сүүлэрч байгаад их дарлуулж байсан тйим улсууд байна ш дээ. Зөндөө байдаг. Би ч одоо хөдөө нөгөө байхаасаа хүүхэд байхаасаа авхуулаад тийм юм аягүй сонин мэддэг ш дээ.
Khishigsüren -
аахан.
Bayasaa -
Хөдөөний одоо энэ хөдөөний нэг энэ юу ухамсар муутай энэ малчингуут чинь бол ер нь авгайг бол тэр юунаас дээш гаргахгүй маргахгүй нэг тийм аймаар тийм сонин юутай байсан ш дээ. Нөгөө баганы дээшээ хоймортоо гаргахгүй шахуу юм яриад дээр үеийн тийм.
Khishigsüren -
Тийм улсууд байх уу?
Bayasaa -
Байна байна байна байдаг. Байдаг ёстой байдаг.
Khishigsüren -
Мнхн.
Bayasaa -
тхх.
Khishigsüren -
За за одоо ингээд таны амьдралд ер бусын гэж хэлж болох ер нь юм байна уу? Бусдаас онцгой содон гэж хэлэх болох юм ер нь танд таны амьдралд байгаа юу?
Bayasaa -
Байхгүй биз дээ хүмүүс шиг нэг хүмүүсийн л нэг жишгээр л одоо амьдарч байна.
Khishigsüren -
Таны амьдралд гүнзгий нөлөөлсөн үйл явдал байна уу?
Bayasaa -
Байна өө байна. Байх л даа одоо яахав дээ.
Khishigsüren -
Ямар нөлөө үзүүлсэн үйл явдал байна?
Bayasaa -
Аа одоо тэрийг чинь одоо юу гэж хэлмээр юм бэ дээ.
Khishigsüren -
Хэлмээргүй юм байна уу танд?
Bayasaa -
Тхх. Нэг их яриад байх сонин юм алга.
Khishigsüren -
Юуг та одоо амьдралд гүнзгий нөлөөлсөн үйл явдал гэж үздэг вэ?
Bayasaa -
За даа мэдэхгүй мэдэхгүй.
Khishigsüren -
Хэлэхээ больчиж байгаа юм байна тээ? Тэгвэл хоёулаа ингээд ярилцлагаа өндөрлий доо.
Bayasaa -
За за.
Khishigsüren -
Сайхан яриа 2 өдөр цаг зав гаргаж өгсөнд их баярлалаа.
Bayasaa -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.