Lamjav
![](../assets/images/interviewees/990080.jpg)
Basic information
Interviewee ID: 990080
Name: Lamjav
Parent's name: Dondov
Ovog: Hongor
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: mathematician
Belief: none
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За бид хэд одоо Угалзын гол Сайхан уул тиймээ?
Лхамжав -
Ямар газар явж байна гээд асуугаач?
Хишигсүрэн -
Булган аймгийн Сайхан сумын нутаг Лхамжав гуайн төрсөн нутагт явж байгаа. Сумын төвөөс 20 гаруй км-т явж байгаа байх. Энэ газрыг та тайлбарлаач. Ямар уул устай. Ямар улс аж төрж амьдарч байсан. Ярианд оролцож болно шүү дээ.
Лхамжав -
За энэ хойд талын гоёмсог уул бол Угалз гэдэг юм. Энэ бол дээр үед тахиж байсан. Мэдээж хэсэг нэг хэсэг тасраад одоо тахидаг болсон байна. Энэ Угалзын нуурын өмнө наад доор нь гурван гоё нуур байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Зэрэгцсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Одоо тэнд очилгүй олон жил болсон байна. Бодвол усан багассан байж магадгүй. Тэгээд энэ уулын нэрээр энэ их урт гол бүүр тэр Могодод тулаад Орхонд цутгаж байгаа. Маргааш бид нар үзнэ түүнийг. Тэр хүртэл зайг Угалзын гол гэж нэрлэж байгаа юм. За энэ та нарын фон болоод авахуулсан. Энэ цохиотой өндөрлөгийг Бэлчир гэдэг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Тийм. За тэгээд ийшээгээ юу гэдэг билээ Пүлээ ахаа? Пайз хад. Тэр харагдаж байгаа бол Дэл гэдэг уул юм байгаа юм. Тэгэхээр юу гэхээр миний бага байхад хаана хаана манайх нутаглаж байсан гэхээр тэр Дэл гэдэг уулын урд дор Хонхор гэдэг газар одоо нутаглаж зусаж байсан. Тэнд бол могой ихтэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Тэгээд айхтар салхилдаг. Тэгээд манай аав зун мин жин тээгээд мал туугаад явчихдаг. Тийм учраас бид нар гэр салхи авч явчих гээд айдаг байхгүй юу. Манай ээж бол хорхойноос маш их айдаг байсан. хорхойтой газар байсан учраас. Тэгээд манай эгч бид хоёр тэнд байхад аргал түүдэг. Би эгчийг дагаад бид хоёр үргэлж аргал түүдэг. Эгчийгээ дагаж их явсан даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Үүний энүүхэн манайхан бас бууж байсан. Энэ цохионы дор манайх бас зусаж байсан. Энүүхэн хойно бас манайх зусаж байсан. Энд байхад юу гэхээр заводын сүү тушаадаг. Өглөө хар үүрээр босно шүү дээ. Тэгээд босчихоод би бол үүрээр босно. Нойрмоглоод тэгээд чирдэг дугуй хусан дугуйтай тэрэг хийж өгсөн. Дээр нь 40-ийн бетонтой сүү тавиад явдаг. Тэгээд моринд ингэж зүүгээд морины хүчээр чирээд одоо энэ замаар явдаг байхгүй юу. Нэлээд дээр завод байсан. өглөө би босчихоод зүйрмэглээд морин дээр зогсож байгаа. Намайг явуулах гээд ээж хомойл аваад шиддэг байхгүй юу. Тэгэхээр нь л пажигнаад ухасхийчихдэг. Жаахан нойрмоглож ингэж...
Хишигсүрэн -
Хэдэн цагт явж байгаа гэсэн үг билээ?
Лхамжав -
Үнээг чинь үүрээр босоод саадаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Хоёр гурван цагт.
Лхамжав -
Тийм. Бид нарт бол эрт босох бол амьдралын шаардлага ш дээ. Малчин хүнд бол...
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Ерөөсөө нарнаас өмнө босно. Нарнаас өмнө босож адуундаа явна. Гүүгээ эрт барина. Тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Нартай уралдаж босож хонио бэлчээж идээшлүүлнэ гэж хөдөөгийн амьдрал тийм юм чинь тийм учраас хүүхэд бол эрт босдог. Тийм байсан юмаа.
Хишигсүрэн -
Энэ их том том тэмээн чулуутай газар байна ш дээ тиймээ? Бараг чулуу болгон....
Лхамжав -
Гайгуу маш их чулуутай. Ерөнхийд нь үүнийг Бэлчир гэж нэрлэнэ. Тэр цаад талын бөөн хадтай хэсэг байна ш дээ. Түүнийг чинь хар цохио гэдэг юм.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь таныг хүүхэд байхаас энд байгаа сумын нутаг дэвсгэр дээр байгаа ч юмуу...
Лхамжав -
Өөрчлөгдөж байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Нодлин би үүгээр явж байгаад тэр сумын цаад талд өнөөдөр бид нарын очдог Батаагийнд очсон байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Батаагийнд очсон тийм. Тэгээд яасан гэхээр нутгийн таньдаг залуу Жүгдэр гуайн Намхай тааралдаад одоо энэ хамаг юмны нэр ус, уул усны нэр мартагдлаа. Юу гэдэг толгой байсан юм тэнд гээд нэрийн хэлээд би мартчихаж одоо түүнийг одоо Моби толгой гэж нэрлэдэг болсон байна ш дээ. Тэр нь ямар учиртай гэхээр тэр толгой дээр гараад гар утас барьдаг байхгүй юу. Тэгээд залуучууд моби толгой гээд нэр өгчихсөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Байх жишээтэй. Тэгээд ерөнхийдөө бол дээр үед энэ газар усны нэрийг жигтэйхэн тодорхой мэддэг байсан юмаа. Би одоо сүүл тийшээгээ ерөнхийдөө нэрүүд нэг их юу гэхээр байна ш дээ. Мэдэхгүй байх нь их болоод тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Тэгээд тэр нь юу гэхээр ерөнхийдөө хурдтай холбоотой гэж би бодож байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Энэ чинь одоо хурдан унаагаар явдаг болсон. Мориор явж малаа эрдэг хоёр чинь хоорондоо ялгаатай байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Тийм. Тэр бас нөлөөлдөг байх гэж бодож байна. Хүмүүс бас их шилжиж нүүдэлж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Одоо юу гэхээр жишээлбэл нэгдэлжсэний дараа юу болсон гэхээр малыг чинь дөрвөн хошуугаар нь нэг нэг болгосон байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Нэг тийм кампанит ажил явсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Энэ жишээлбэл хонины нутаг байсан уу? Угалз? Адууных гээд тэр Бөөр лүү үхрийнх гээд тийшээ. Адууных гээд өөр газар ингээд ийм юм болохгүй юу. Тэгээд юу гэхээр би үүнийг юунд ярьж байна гэхээр хүмүүс ийш тийшээ явж үзээгүй байсны нэг гоё .... гэж хэлэх гэж байна. Энүүхэн энэ Дэлийн чинь хойгуур..
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Нутаглаж байсан айл тэр доор энүүхэн доор очиж буугаад яасан билээ? Тооноо хага шидсэн гэл үү? Хүний нутагт ирлээ гэж...
Хишигсүрэн -
Аа ха. Хэдэн км зайтай нүүсэн юм тэднийх одоо?
Лхамжав -
Гайгуу ш дээ. Тэгэхээр хүмүүс чинь хуучин нэг багийн тогтолцоо тэр аягүй явцуу...
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Ихээ жаахан ойрхон газар нэг томчууд бол явна л даа. Ерөнхийдөө хандлага хоорондын харьцаа нь аягүй тийм хөндий. Хөндий байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Аа тэгээд тэр малыг тэгж хуваасан нь буруу болсон л доо. Тэр чинь юу гэхээр аль аль малынхаа шимийг авч дэмжлэгээр амьдардаг юм чинь. Тэр нь алдагдаад зохисгүй болоод сүүлдээ болисон. Тиймээ Пүлээ ахаа?
Пүлээ -
Тэгсэн тэгсэн. Энэ дотор бол хүнээ танихгүй болоод газар усны нэрийг өөр өөр хэлж өөр өөр газрын хүмүүс...
Хишигсүрэн -
Нэр өгч...
Пүлээ -
Нэр өгсөн тал байгаа.
Хишигсүрэн -
Аа за за.
Лхамжав -
Мэдээж маш тодорхой нэртэй байх асуудал маш чухал.
Хишигсүрэн -
Өөрөөр хэлбэл нэр өөрчлөгдөж байгаа шалтгааныг сая шалтааныг нь хэлчихлээ шүү дээ. Юу вэ гэхээр янз бүрийн газраас ирсэн газар усны нэр мэддэггүй улсууд...
Пүлээ -
Тийм өөр газрын улсууд орж ирээд ярихдаа зэрэг ...
Хишигсүрэн -
Нэр мэдэж байсан улс танихгүй болсон.
Пүлээ -
Манай эндхийнхэн өөр өөрөөр яриад, өөр газрын улс худаг шанд буцарлах, ийм тийм шүтлэгтэй гэдгийг мэдэж барихгүй ч байх шиг ......энд нутаглах юмсан гэдгээ ч мэдэхгүй улс бужигнуулсан тал ч байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Яахав дээ. Дээр үеийн нэгдэл болсноос хойш янз бүр болсон юм олон бий. Олон бий. Зөндөө л их юм байдаг юм. Нутаг нутгаа их бараадсан улс.
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Манай энэ хүргэн ах бол социализмын үед агент их олон жил хийсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Агент хийсэн. Мал малласан.
Лхамжав -
Мал ч гэсэн малладаг. Авгай хүүхдүүд нь мал малладаг. Ах өөрөө агентаа хийдэг. Агент хийлээ гээд малаа хаячихаж болохгүй.
Пүлээ -
Янз бүрийн ажлыг бол ..
Хишигсүрэн -
Ярилцлага дээр үүнийг тодорхой яръя. Газар устай холбоотой юм хэдүүлээ яръя.
Пүлээ -
Газар устай холбоотой ярих бол тэгье тэгье. Энэ Угалз уул бол үнэхээр шүтлэгтэй. Лам савдагтай гэж байсан уул байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Энэ Угалзын голыг бол лам тасрахгүй том ламтай гэж байсан. Түүний янз маяг нь ч юмуу. Дээр үед Лувсанжамц агримба гэдэг хүн баригдаж ял эдлээд түүнийгээ гүйцээчихээд ирээд эндээс 76 сүүдрийг зооглоод таалал төгссөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Монгол улсад бол цуутай лам байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Энэ түүхийг хоёулаа үндсэн ярилцлага дээрээ яръя.
Пүлээ -
За.
Хишигсүрэн -
За ингээд хээр хийж байгаа ярилцлагаа өндөрлөе.
Ярилцлага № 03
Хугацаа: 40 минут
Лхамжав -
Хамгийн гоё тодорхойлсон нэг онигоо байдаг юм. Би та нарт ярьж өгье
Хишигсүрэн -
Аа ха.
Лхамжав -
Тэгсэн чинь Орхон гол хавар хагараад ус гардаг байхгүй юу. Тэрийг далимдуулаад онигдоод зохиосон байхгүй юу. Тэгсэн Орхон хагараад л архи асгараад л 70 хэдэн онд архи гараад л тэгээд энд хүмүүс авах гэж байхгүй юу. Тэгсэн Пүлээ ах дөрвөн тэмээтэй. Энэ хүү нь жижигхэн. Энэний эгчтэй суусан нэг залуу хоёрт дөрвөн тэмээгээ хөтлүүлчихсэн. Бригадын төвийн савтай айлууд мэдэхээс урд бригадын төв дээр очоод бүх савын аваад тэгээд архинд явчихсан. Архи гарч байна гээд сав суулга гээд бригадын төвийнхөн Орхон хагарчихлаа. Архи гарч байна гэнэ гээд архи авах гэсэн чинь сав Пүлээ ах аваад явчихсан байна гэж. Тиймэрхүү овсгоотой ажилладаг .../ инээлдэв/ Нутгийн улсууд бол янз янзын л улсууд байна шүү дээ. Манай нэг ах ... бух азарга мазарга яагаад их ажилтай л даа. Тэгээд баахан эмнэг азарга бух сургачихсан. Архи оргилж байгаа газар очих юм байна л даа. Тэгээд ачиж байсан чинь тэр Пүрэвдагва гээд нөхөр мотоциклтэй оччихсон. За Жигжид энэ архи чинь гарах тусмаа л чангараад байна. Чи манайд аваачаад нэг буулгачих. Буцаад ирэхэд чинь хуурай архи гарч байх юм байна. Одоо сулхан архийг манайд аваачаад буулгачих гээд манай муу ахыг хуурч аваачаад гэртээ архи буулгуулчихаад манай муу ах хэдэн бух азаргатайгаа эргээд хүрээд ирсэн чинь ус гарч байх юм гэнэ. Айлд буулгаж өгчихөөд өөрөө хоосон хоцорно. Нэг хэсэг нь болохоор яахав очоод газар дээр нь ууна. Шууд архи уугаад шартчихсан. Маргааш өглөө нь Орхоны эрэг рүү толгойгоо унжуулчихсан бөөлжөөд байх юм. Хэсэг улсууд. Нямсүрэн энэ тэр. Том хар толгойтой, жижигхэн гартай нөхөр эрэг рүү толгойгоо унжуулчихсан ... Манай авгайн хүргэн ахынх манайтай айл байдаг юм. Тэднийхээр Сайханыхан л байдаг. Ганц аяга айраг уучих гэж үү?
Эрэгтэй хүн -
Тийм.
Лхамжав -
Хулны ... хусны үндсээр хийдэг. Дээр үеийн л аяга л даа.
Эрэгтэй хүн -
Энэний эзэн би. Над дээр ирээд одоо хүүхдүүдээр дамжаад явж байгаа. Хоёр янз. Дотроо ордог нэг нь хагараад уначихсан юм. Эвлүүлье гэж санаж байгаагүй. Тэр үед нь ....
Эрэгтэй хүн -
Хэдэн литр ордог юм?
Эрэгтэй хүн -
Энэ 7 литр ордог юм. 5 ордог нь их хөөрхөн хул байсан.
П. Бавуужав -
Сүүлд одоо нэгдэл тарснаас хойш хэрэгтэй зүйл гэж энийгээ авч үлдэж нэг том цөгц байдаг юм. Яахав дээ тэгээд ...
Эхнэр -
Манай Сайханыхан бол айраг их уудаг.
Лхамжав -
Айраг их уудаг. Дээр үед намар айраг ховордоод ирэхээр зэрэг зун ирээгүй ч юмуу ухаандаа ... Манай Батдоржийн авгай, тэр манай Бавуудоржийн хүү ... тэгээд айраг ховордоод ирэхээр зэрэг зочдыг том хулаар дайлдаг байхгүй юу. Ийм том аягаар бол ерөнхийдөө гүүний саамны хооронд уух ёстой. Хоёр гүүний саамны хооронд гэдэг чинь цаг 30 минут гэсэн үг. Тийм нормтой. Уудаг ёстой. .... Хэрэггүй газар айраг уугаад байдаг юм байна лээ. Дэлхийн түвшинд зураг авахуулах гэж байхад ...
Эхнэр -
Дэмбээдэж харуулсан дээр байхаа. ...../ Дэмбээдэв/ ..../ Камерын бичлэгт байгаа/
Хишигсүрэн -
За энэ бүүр багтаамж сайтай.
Эмэгтэй -
Наана чинь гүүтэй газрын гүзээтэй хүүхдээ.
Хишигсүрэн -
Одоо би ...
Лхамжав -
Болж байна.
Эмэгтэй -
За нэг литрийг явуулчих даа. Батмөнхийн Мөнхбат аварга. / хоорондоо юм ярилцаад байна/
Лхамжав -
Энэ бол айргийн аяга даа. ..... Энийг сорж уудаг байхгүй юу. Чи цай аятай балгаж ууж байна. Зарим техник нь буруу байна. Айргийг чинь сорж уудаг байхгүй юу. Энэ манай ач хүү байгаа юм. Хоёр дахь хүүгийн маань хүү. Тэр отгон хүүгийн маань дөрөв дэх хүүгийн маань авгай байгаа юм. ........../ камерын бичлэг үргэлжилсээр .../
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.