Anonymous
![](../assets/images/interviewees/990117.jpg)
Basic information
Interviewee ID: 990117
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Öndör-Hishig sum, Bulgan aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Нэргүй -
Тэр хойно сүүдэртэй байгаа Жаргалан уул тэндэс наашаа яваад Бүрэн хаан уул одоо энэ шүтлэгтэй том уул. Тэр нэг нар гараад байгаа...
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэндээс наашаа 20 хэдэн км-т хурдан морь гараад л харагдана. Явсаар байгаад энд наадмаа хийдэг. \салхитай учраас сайн сонсогдохгүй байна\ Тэр Ламын овоо гэж нэрлэгддэг. Тэр халзан толгойтой юм шиг. Мөнгөн уул гэдэг чинь тэр харагдаж байна. За Бугын САА гэж тэр ширээтэй уул байна ш дээ. Түүний цаад талд байсан юм. Их ойрхон. Хишиг-Өндөр дөрвөн уултай. \1:15-3:00 салхинд сайн сонсогдохгүй байна\ Тэр ууланд нэг удаа би гулгах гэж очлоо.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Уруу газар хурдаа аваад тэгээд яасан юм мэдэхгүй. Би өөрөө жалганд байж байсан. Миний чарга хол...
Хишигсүрэн -
Өнөөдөр 22-ны өглөөний 8 цаг
Нэргүй -
Арай ч 8 болоогүй байна. Үүнийг Бор толгой гэдэг юм. Хишиг-Өндөрийн төв чинь үүний хойно цагаан байшингийн түүгээр жаахан хойно нь. Түүний тэнд хүн эмнэлэг мал эмнэлэг байсан юм. Мал эмнэлэг гэдэг бол “Сэрэлт” кинон дээр гарсан Бумаа гуайн эмнэлэг тэр шүү дээ.
Эрэгтэй хүн -
Тэр мал эмнэлэг юмуу? Аа
Нэргүй -
Дэнж гээд түүний ар талд зураг авсан. Хоёр өрөөтэй за гурван өрөөтэй байсан юмуу тийм хүрэн дүнзэн байшин хүн эмнэлэг байсан. тэгээд энэ дээр хүүхдүүд гарч ирж тоглодог. Энэ хоёр талын айл ингээд байхгүй ш дээ. Сургууль энэ доод талын цагаан байшингийн тэр хавьд л байсан санагдаад байгаа юм. жаахан дүнзэн байшин...
Хишигсүрэн -
Талбайн хаана?
Нэргүй -
Энд нэг хашаа байна ш дээ?
Хишигсүрэн -
Тийм.
Нэргүй -
Түүний доор ганц цагаан байшин байна ш дээ. Тэр хавьд байсан санагдаад байх юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Дандаа дүнзэн байшинтай сургууль 4 жилийн сургууль...
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Аа гадна талдаа пийшин түшчихдэг. Тэндээ сургууль хийдэг. Гадаа жорлонтой. Нэг каминдат байдаг. Нэг захиралтай хоёр гурван галч л байсан байх даа. Дөрвөн анги даасан дөрвөн багш байж чадсан юмуу даа. Тиймэрхүү л байсан. Энд бид нар гарч ирж байлдаан хийдэг. Болзоотын бор толгой гээд. Тэгээд баахан модон сэлэмтэй үзнэ дээ. Өдөржин үзэж байгаа юм. тийм л газар байсан юм чинь.
Хишигсүрэн -
Байлдаж тоглоход аягүй тохиромжтой юм байна ш дээ.
Нэргүй -
Өндөр тийм.
Хишигсүрэн -
Өндөр хадан юутай.
Нэргүй -
Модны цаана нуугдана. Гэнэт дайралт хийнэ. Тактик боловсруулна тэгдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Энэ нөгөө нэг яриад байгаа сүм хийд чинь тэр нэг гурван айлын тэнд байсан юм.
Хишигсүрэн -
Ямар сүм гэдэг нь?
Нэргүй -
Яав том Баруун гүний хийд гээд байдаг нь...
Хишигсүрэн -
Баруун гүний хийд гэдэг нь тиймээ?
Нэргүй -
Хоёр хийд байсны нэг нь нэг нь Хамбын хүрээ гээд...
Эрэгтэй хүн -
Суурь нь байгаа юу?
Нэргүй -
Байгаа ойрхон. Зав гарвал ухас хийгээд ирнэ. Ойрхон. Энүүхэн гурван гэрийн тэнд л байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Гамингууд ирсэн Зөөлөнгийн даваа гэдэг чинь өчигдөр бид нарын очдогийн хойд талаар байгаа. Тэр өндөр уулыг Сүүл өндөр гэдэг юм. Могой гэдэг газрын эх нь түүний наах нь нэг даваа байгаа. Түүгээр давж ирсэн байгаа юм даа нөгөө хэд чинь. Тэгээд энд хүрээн дээр ирж эндүүр бас Хятадын пүүсүүд байсан гэнэ лээ. Тангад хүү гэж нэг жаахан хүү байсан гэж манай ээж ярьдаг байсан. 12, 13-тай. Тэр нөгөө хятад хэлээрээ нөгөө хэдтэйгээ яриад энэ хүрээнд байгаа хамгийн чинээлэг баян айлуудаар дагуулж дээрэмдүүлсэн гэдэг.
Хишигсүрэн -
Гамингуудыг орж ирэхэд?
Нэргүй -
Тийм. Тэгээд давж урагшаагаа яваад Өвөрхангайн нутгаар ороод шуурганд үхсэн гэдэг.
Хишигсүрэн -
Тэр хүүхэд үү?
Нэргүй -
Тэр гамингууд..
Хишигсүрэн -
Аа аа.
Нэргүй -
За нөгөө Дархан хаан уул гэдэг чинь энэ. Манай хөгшчүүл ярьдаг ш дээ. Хүрээнд ирж хоночихоод тэгээд явж байсан чинь Дархан хаан уулын тэр дээр тэр харагдаж байгаа тэнд битүү цэрэг байсан гэсэн. Та нар ийм цэрэг байхад хэлэхгүй яасан юм гээд зугтаад явсан гэсэн. Зарим нь бол манай айхтар хөгшчүүл ардаас нь асар олон адуу давуулж хөөсөн. Тэгээд улаан тоос манараад гамингууд айж зугтсан гэж хоёр янзаар ярьж байгаа юм. Цэрэг байна гэж айж зугтсан.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Энэ Дархан хаан уул чинь их сонин уул ш дээ.
Хишигсүрэн -
. Аа ха.
Нэргүй -
Энэ орой дээр хонь хариулаад би явдаг байсан. Тэр урьд талын өндрийн дээр нэг их модон сэлэм байдаг юм. Хэдэн мянгаараа...
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Ямар учиртай юм мэдэхгүй.
Хишигсүрэн -
Модон сэлэм байдаг аа?
Нэргүй -
Тийм. Модоор хийчихсэн сэлэм.
Хишигсүрэн -
Тоглоом биш үү?
Нэргүй -
Тоглоом гэхэд тийм олон модон сэлмээр тоглодог гэж байдаг юмуу. Эсвэл одоо гамингууд явлаа гэж тийм олон сэлэм хийдэг юмуу мэдэхгүй.
Хишигсүрэн -
Хнн.
Нэргүй -
Их олон сэлэм. Хэдэн арваар байсан.
Хишигсүрэн -
Хнн.
Нэргүй -
Авзага хайрхан гэдэг чинь тэр нэг бөндгөр байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Даваан дээгүүр үзэгдэж байгаа бөндгөр ...
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Түүний баруун талд Авзага хайрхан байгаа. Авзага хайрханы орой дээрээс Богд уул харагддаг. Сайн таньдаг хүнд бол тийм өндөр уул ш дээ. Манай Богд уул чинь өндөр энэ уул өндөр дундаа жаахан хотгор тэгээд Богд уул харагддаг гэж ярьдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
За энэ бол Өндөр Жаргалант гээд худлаа ярьж байна энэ чинь юу билээ? Энэ ууланд чинь нөгөө бугын аж ахуй чинь байсан.
Самбуу -
Энэ модтой ууланд уу?
Нэргүй -
Тийм энэ модтой ууланд. Тэр урьд талын Шагайт гэдэг юм. Тэндээс авахуулаад ингэж яваад дуустал нь буга байсан. Би нэг удаа газар хөдөлдөг чинь 68 он билүү? 68 онд энд ирээд амралтаараа явж байсан чинь юу яасан байхгүй юу. Энэ уул өөд явж өвөл, тэр чинь одоо нэлээд өвөл болчихсон байсан. Тэгээд ан хийх санаатай явсан юм. Тэгээд бугын аж ахуйн тэнд нэг айлд хоночихоод ганцаараа хань олдохгүй бүгд ажилтай. Тэгээд энэ ууланд хоносон байхгүй юу. Тэгсэн морь ерөөсөө тушчихсан юм шиг явж өгөхгүй. Тэгэхээр би чөдөрлөж аваад нэг хадан хясаанд оруулж аваад хэд буудаад айгаад байгаа юм. Би бүр гайхаад тэгсэн чинь газар хөдлөх гэж байгааг морь чинь урьд өдөр нь мэддэг юм байна. Нохой хоёр мэддэг юм байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тэгээд газар хөдлөх гээд хашир тэгээд байсан байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тэгээд тэнд уулан дээр хэвтэж байсан чинь пүр гэж нэг юм дуугараад...
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Жаахан байж байгаад л пүр гээд нэг юм дуугарах юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Энэ Дашинчилэнд нэг том галт уул байдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Сумын төвөөс урагшаа. Тэр нь дэлбэрч байгаа юм байх даа гэж бодоод л тэгээд буга ч байхгүй. Нэг гучаад гөрөөс согоо байдаг юм. Нутгийнхан алдаггүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тэр хэд айлын гадаа буугаад ирчихсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тэгээд айлд хүрээд ирсэн чинь оо газар хөдлөөд гэр нурах шахлаа. Тийм байхаа өчигдрөөс хойш нохой гаслаад сонин болоод байсан юм гээд улсууд яриад байсан. Тэгээд гэр лүүгээ явахгүй юу. Тэгээд хүрээд ирсэн чинь энэ Мандалын гол чинь их юутай. Мөстэй байсан юм. Тэгсэн чинь дээгүүр нь их шар ус гүйчихсэн байх юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Түүнээс морио усалчихаад юу мэдэхгүй. Залуу байсан юм чинь...
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тэгээд хүрээд ирсэн чинь байшингийн яндангууд бүгд байхгүй. Бүгд газар уначихсан байсан. Тэгэхэд манай аав ээж хоёр нэг муу жижиг гэрт байсан. Ор нь ингээд хөдлөөд байсан гэсэн. Тэгж их том газар хөдлөлт Могодод хөдлөөд 20 км-ын цаана хагарсан юм гэнэ лээ. Тэгэхэд энд явж байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Энэ тийм учиртай уул.
Хишигсүрэн -
Нэг мал амьтан, айл мал хүртэл ангал руу уначихсан. Гэдэг чинь аль аймаг...
Нэргүй -
Баянхонгорынх
Хишигсүрэн -
Баянхонгорынх юмуу?
Нэргүй -
Тэгэхэд би энд бага сургуульд байсан юм. Тэр чинь одоо 50 хэд билээ? Арай 7 төгсөөгүй байсан үе. Тэгэхэд ширээ ингээд хөдлөөд байсан. Тэр чинь Баянхонгорт цуурайд, айл майл ороод дуу муу сонсогдож байсан гээд бичигдээд байсан. Баянхонгорын их том газар хөдлөлт. За тэгээд энэ нэг хэдэн бөндгөр байна. Энэ ганц айлын цаад талд тэр нэг дэрсэн...
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Түүний тэр урд талын бөндгөрт чинь манай өвгөн ноён ....\9:10-9:15\ одоо хичнээн жил болж байгаа юм бэ? дээ. 20 хэдэн оны үе юмуу. 10 хэдэн оны үе юмуу. Цэрэнсодном гэж манай нутгийн ноён байсан юм байна лээ. Түүнийг тэнд оршуулсан. Сундуй гэгээнтэн өргөж авсан эцэг нь юм билээ л дээ. Одоо хүртэл ийм заалттай мод байдаг. .....
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
За тэгээд энд сүүн завод гарч байлаа. Айлууд чинь ийшээгээ хоньтой буучихдаг. Тэгээд уулаа даваад урд очиж үнээгээ саачихаад орой ирээд малаа саадаг. Тийм үе байсан юм. Тэгээд заводууд тойроод буучихдаг. Тэгэхэд тэр цөцгийг чинь сүүг газар дээр нь гараар машиндуулаад цөцгийг усан дотор хийгээд хөргөөж байгаад нааш нь авч ирдэг. Энчээнээ нэг сүүн завод хөх дээвэртэй жижиг байсан байна тэр хавьд сүүн завод сүүн завод чинь зоорьтой. Газрын гүнд маш том зоорьтой. Тэр зоорь дотор мөс хийчихсэн. Мөсөн зоорь...
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Масло хийдэг.
Хишигсүрэн -
Маслын малчид авдаггүй тийм масло хийгээд байгаа юмаа тиймээ?
Нэргүй -
Давстай хийдэг.
Хишигсүрэн -
Тийм. Малчид нь авдаггүй. Иддэггүй. Олдохгүй тиймээ? Хийж байгаа улсад...
Нэргүй -
Тухайн үед улсын бэлтгэлд 5000 тонн масло ирж байсан. Монголд ...
Хишигсүрэн -
Жилд?
Нэргүй -
Жилд.
Хишигсүрэн -
Экспортлох уу? Дотроо идэх үү?
Нэргүй -
Дотроо иднэ.
Хишигсүрэн -
Дотоодын нөөц.
Нэргүй -
Тогтоосон төлөвлөгөө улсын хууль...
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Түүнийг биелүүлэх ёстой.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тэгээд одоо үнээгээ саагаад цөцгийгөө хөдөө цохиод наашаа оруулж ирээд энд масло болгоод тэгээд пошиглоод ачдаг.
Хишигсүрэн -
Хнн.
Нэргүй -
Масло тэр үед хүн ам ч цөөхөн байсан байх. Лангуун дээр элбэг байсан шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Аа тэгээд манай энэ нутгийн нэг онцлог бол хонь саана гэж нэг мундаг ажил байдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Хонийг чинь одоо...
Хишигсүрэн -
Холбож аваад...
Нэргүй -
Хургын ялгаад бид нар чинь хонинд явахдаа ингэдэг байхгүй юу.....\зурж үзүүлж байгаа\ одоо ингээд ирэхээр 12 цаг, ингээд 1 цаг гээд хонио хураачихдаг. Хүүхдүүдэд цаг байхгүй юм чинь. Газарт сайхан дугуй зурж байгаад өвс босгоод сүүдрийн баримжаагаар цагаа тогтоодог. Тэгээд нэг цаг боллоо гээд ороод ирэхэд яг л таардаг.
Хишигсүрэн -
Байгалийн мэдлэгээр байгалийн цаг?
Нэргүй -
Тэгээд түүгээрээ цагаа тогтоогоод хонио саагаад толгойгийн холбож байгаад саадаг. Ганцхан утас татахад бүгд пүр гээд
Хишигсүрэн -
Пүр гээд тайлагддаг.
Нэргүй -
Модон поошиг саванд хониныхоо сүүг хийгээд байдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Гашилдаг юмуу яадаг юм өтгөрөөд тэгээд сүүлд нь буцалгаад буцалгаж байгаад саванд тасалдаг байхгүй юу.
Эмэгтэй хүн -
Зөрөм гэдэг юм.
Нэргүй -
Тийм юмаар аягүй сайхан тараг хийдэг.
Хишигсүрэн -
Тэр үнээнийхээ сүүг бүгдийн аваачаад улсад өгчихдөг болохоор..
Нэргүй -
Улсад өгчихөг.
Хишигсүрэн -
Хонь ямааныхаа сүүгээр...
Нэргүй -
Үнээний тоогоор улсад тооллого явна ш дээ. 12 сард 11 сарын сүүлээр ч билүү?
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тэгээд айл хичнээн малтай байна. Бүгдийн тоолж авна. Улсын хууль ёсоор тэгээд ямаагаа л сааж цайгаа сүүлдэг. Эмэгтэйчүүд заводод ажилладаг. Тэгээд 3,4 цаг гэж босож ажилладаг. Тэгээд үнээгээ саана. Тэгээд сүүгээ аваачиж тушаана. Литрээр нь сүүг чинь зүгээр литрээр нь авчихгүй тослогын үзнэ. 6% 5%, 8% гээд тослогын үзээд хүлээж авдаг. Тэр үед чинь хөдөө смитан цохих үед чинь шингэн сүү маш ихээр гардаг байхгүй юу. Түүнийг чинь...
Хишигсүрэн -
Тийм заводын буцаалт гэдэг.
Нэргүй -
Түүгээр казень хийдэг.
Хишигсүрэн -
Тийм. пластмасть хийдэг. Одоогийн хэллэгээр бол...
Нэргүй -
Түүнийг чинь сүүлд аяга маяга төмрийн завод мөнгөлсөн хар аягыг чинь үнээний сүүгээр хийдэг байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Тэр меланинтай сүү гэдэг чинь учиртай юм байна даа нөхдөө \инээв\
Нэргүй -
Сайхан өнгөлчихсөн гялтгар хар аяга байна. Тэр бол казениар хийсэн. Шингэн сүүгээр хийсэн.
Хишигсүрэн -
Одоо яг саналаа. Казен гээд сүү байдаг гээд ярьдаг байсан.
Нэргүй -
Тэгээд түүнийг боловсруулах гэж эмэгтэйчүүд саалиа дуусчихаад түүн дээрээ ноцолдож байтал оройн саам болно. Өглөө малчид үхрийн бэлчээрт аваад явчихна. Тугалын аваад явчихна. Тэгээд орой ирээд нөгөө үнээгээ саагаад 10, 11 хүрнэ. Нэг хүнд 15 үнээ. Нормтой. Тэгээд охин хүүхэд байвал нэмээд өгчихнө.
Хишигсүрэн -
Пөөх. Хүүхдийг бас ажил хийлгэх үү?
Нэргүй -
Тэр чинь бас сааль саах охин хүүхдийг бас тооцно. Тодорхой норм өгнө. Тэгээд зарим хүүхдүүд чинь их юм сурна. 50 хэд 60-аад оны юм ярьж байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тийм нутаг байлаа. Дөрвөн уул гэдэг чинь за энэ Дархан хаан одоо их том шүтлэгтэй уул. Тэр Чинтолгой гэдэг юм. жижигхэн толгой байгаа.
Хишигсүрэн -
Ганц толгой. Эмэгтэй хүний тахилгатай уул гээд байгаа.
Нэргүй -
Тэгээд тэнд Тээг гээд байгаа юм тэр доор ганц дөрвөлжин юм байгаа биз. Тэр их домогтой. Энэ Тээгийн толгойг хүн таслаад энд авч ирж тавьсан гэдэг домог байдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Хаана?
Нэргүй -
Одоо энэ Өгөөмөр гэдэг юм. Хар...
Хишигсүрэн -
Аа тийм байна. Оройгүй юм байна ш дээ.
Нэргүй -
Оройгүй. Тэр бас орой байхгүй. Тэгээд авч ирсэн домог байдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа за.
Нэргүй -
Эндээс нь нэг хүн тасдаж аваад тийшээгээ морины уяа хийх гэж авч ирээд замдаа гоожуулчихсан гэдэг.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Зохиосон байх л даа. Тийм юм гэж юу байх уу. Тэгээд Өгөөмөр гэдэг. Аа тэгээд Өндөр Жаал гэдэг юм тэр хойд талын уулыг. Аа тэр Бүрэн хаан манай тахилгатай уул. Тэр нэг ногоороод байгаа өвөлжөө бол манай өвөлжөө ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Өндөр Улаан гэдэг юм. Улааны энгэрт ногоороод байгаа та нар харж байна уу?
Хишигсүрэн -
Харж байна.
Нэргүй -
Тэр чинь манай өвөлжөө. Аа тэр ламын овоо яг лам шиг байгаа биз хойгуураа үстэй. Урд талдаа үсгүй. Энэ чинь сонгино монгино их ургадаг уул. Мөнгөн уул маань тэр харагдаж байна. Намхан уул хажууд нь одоо тэр цухийж байна. Ийм хэдэн уулуудаа тойруулаад шүтчихсэн ард түмэн байдаг юм. Хишиг-өндөрийнхэн гэж...
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Манайхан яг үүний өвөрт нэг хаваржаад..
Хишигсүрэн -
Үүний өвөрт гэдэг нь хаана?
Нэргүй -
Энд бас хөөрхөн нөмөртэй. Хавар мавар суурь хоньтой айл буухад давгүй. Энэ бол миний жинхэнэ байлдаан тулааны газар харахгүй юу.
Хишигсүрэн -
Үнэн тохиромжтой юм байна.
Нэргүй -
Хөөрхөн ширэгтэй. Нөгөөх нь тэнд нуугдана. Хоёр команд байхгүй юу. Тэгээд ингэж байлдаад түүнийг тойрч байлдана.
Самбуу -
Буудалцсаар байгаад л таарах уу?
Нэргүй -
Модон сэлмээр дандаа сэлмээр байлдана. Нуугдана. Баригдвал шууд тулаанд орно. Нарийн дүрэмтэй л дээ тэр чинь. За энэ нэг тогоо тахисан энэ нэг хүн .......
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Хүүхэд нь сургуульдаа яваад энд хаваржаад байж байдаг. Айл ч цөөхөн байдаг. Манай нэг мундаг халтар нохой байж байгаад манайх хоёр нохойтой байлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Нэг нь цагаан халтар нэг нь улаан халтар тэр их том нохой байсан. Улаан халтар хүн амьтан ойртуулахгүй. Морины сүүлнээс хазаад татаж унгачих гээд байдаг. Аа цагаан халтар том нохой байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Энд манай халтар нохой буусан цагаар нас бараад үхээд манай аав тэр толгойн өвөрт аваачиж оршуулж сүүлийн огтлоод ...
Хишигсүрэн -
Сүүлийн тайраад дэрлүүлдэг.
Нэргүй -
Хойшоо харуулсан билүү? Яасан билээ? Мундаг том оршуулга хийж байсан. Тэр үед чинь нохойг чинь их хүндэлдэг юм байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Манайх чинь нохойг албан бусаар оруулдаг болохоос биш нохой чинь ам бүлд ордог ш дээ.
Хишигсүрэн -
Тэгдэг гэсэн.
Нэргүй -
Америкт бол гурван хүн байхад өвөө, эмээ нохой гурав байхад гурвуулангийн бүртгэдэг. Өвөө эмээ чад гэлээ гэхэд нохой дээр хөрөнгө нь үлддэг байхгүй юу. Тэр хөрөнгөөр нохойгийн тэжээж хөрөнгийн авч үлддэг.
Хишигсүрэн -
Хнн.
Нэргүй -
Тийм учраас нохой бол хүнтэй амь нэгтэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Ам бүлийн үндсэн гишүүн байнаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
За энэ наадмын хөндийг өчигдөр очиж байгаад ярьсан тиймээ?
Хишигсүрэн -
Тийм.
Нэргүй -
40-өөд км тэр Жаргалантыг дуустал хөндий байгаа ш дээ. Наадмын хөндий гэж нэрлэдэг юм.
Хишигсүрэн -
Аа ха. Морь уралддаг хөндий.
Нэргүй -
Морь чинь эргээд л харагдана. Хүүхдийг танихын тулд тод өнгийн хувцас энэ дээр нь толь зүүж өгдөг.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Энэ хүрэн гэдэг юм. Намхан уулуудаа. Энэ хүрэн дээр л дурандаад сууж байна. Бид нар муу сайн хүүхдүүд бороо орохоор, олон морь гарна. Том том... тэр үед каск маск хамгаалалт байх биш нүүр нүдээ цохиулчихгүй шиг олон морь гэхээр 50, 60 100-гаад л морь уралддаг юм. Сум чинь олон газраас ирэхгүй гайгуу ш дээ. Түүнээс гарна гэж их хэцүү. Хурдан морь чинь гараад шавартай үед чинь шавар чулуудаад зарим хүүхэд осгодог юм. Тэгээд хүхдүүдийг хучаад архи мархи өгч сэрээдэг байсан л юм.
Хишигсүрэн -
\Инээв\ Архи өгч...
Нэргүй -
Архи өгдөг. Тэгэхгүй бол болохгүй. Хүүхэд хөлдчихдөг Морины давхианд. Хүүхэд 6 насны морь унана шүү дээ. Тохош гээд нэг жаахан юм байдаг. 45 км газарт хоёр өдөр зургаан морь унана гэдэг чинь өдөрт 3 удаа морь унана. Хүүхдэд хүнд ажил байхгүй юу. Тэгээд ирээд хуушуур иддэг. Энд ингээд манайхан наадмаа хийдэг байсан. Хулгайч хэн... хулгай хийж шоронгоос гарахдаа хулгайлж ирсэн. Хүрэн халзан тоомсог шиг тийм морь байсан юм. Түүнийг би унадаг. Аман хүзүүнд л явдаг. Хөдөлмөрийн баатар Очир гуай гэж...
Хишигсүрэн -
Тийм.
Нэргүй -
Анхны хөдөлмөрийн баатар малчин шүү дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Нэргүй -
Түүний нэг ухаа морь байдаг. Уургийн ухаа гэж Цамба гэж нэг малчин байгаа. Тэр одоо их сайн адуучин залуу. Тэр хүрэн морийг унаад уургийн морь байхгүй юу. Морь дагаж налаад Цамба гуайн дээлний хормой газарт шүргэж байсан гэж ярьдаг ш дээ. Тэгээд тэгж явж байгаад халтираад түүнээсээ жаахан гэмтэл авсан. Тийм л хурдан морь байсан. Тийм л амьдрал багадаа үзэж байсан.
Хишигсүрэн -
За. За .
Бичлэг №03
10 минут
\ салхитай учраас сайн сонсогдохгүй байна\
Нэргүй -
Тэр уулан дундуур нэг шовгор харагдаж байнаа. Мааньт уул. Тэр хойд талын хар Өлийн баруун талын Энгэр тиймээ? Тэр урьд талд элээ дээр нь эргэсэн модтой уул байна ш дээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тэр чинь Цогт хун тайж гээд байгаад сүйдсэний дараагаар нэг чулуун байшин байдаг байсан гээд манай аав зааж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тэгээд хун тайж тэнд байсан юм байна лээ.... цаана Авзага хайрханы өвөрт тэнд цай хоолоо хийгээд морьтойгоо явж байдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тэгээд энд хүрч ирээд аян дайнд явсан ч юмуу хаашаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тэр Шовгор уул их учиртай.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
600 жилийн өмнөх түүхтэй холбоотой юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Хөх нуурын Монголчууд гэж яриад байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Тэд нар бол Цогт хун тайжийн цэргүүд Төвдтэй байлдаан ялчихаад зарим нь тэндээ үлдчихсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Түүний чинь үлдэгдэл хүмүүс. Одоо Ажиа римбүүчи гэж мундаг лам байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Америкт римбүүчи гэж шашны том цол юм байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Доктор юмуу даа. Ажиа гэж манай ийшээгээ аавыгаа Ажиа гэдэг ш дээ.
Хишигсүрэн -
Аа аа.
Нэргүй -
Би аавыгаа Ажиа гэнэ. Тэр хүний нэр юм байна лээ. Миний аав бол Зунхав бурхан гэж хэдэн зуун жилийн өмнө 13 юмуу 12-р зууны тэр үеийн, Зулын 25 нд Зунхав бурхан заларч ирнэ гэж Монголчууд ярьдаг тэр .....\1:40-1:51\ Ажиа гэдэг чинь том лам юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Цогт хун тайжийн цэрэг тэнд байлдаж яваад зарим нь тэнд үлдээд, тэгээд манайхаас судлаж улс очсон байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Саяхан л очсон юм шиг байна лээ. Хамгийн настай хүнтэйгээ уулзуулсан. Та нар чинь ямар удаан хүлээлгэв. 600 жил хүлээлээ гэж байна гэсэн шүү.
Хишигсүрэн -
Аа ха. Хөх нуурын Монголчууд дээр очсон гээд гараад байсан. Энд яагаад айл амьтан мал харагдаж үзэгдэхгүй байгаа юм бол? Ямар учиртай юм бол?
Нэргүй -
Бэлчээрийн л талбай байхдаа.
Самбуу -
Энэ өвөл бэлчээрийн талбайгаа хамгаалж өшөө дээшээ нүүж отор хийж ингэж одоо энэ хавийн малыг...
Хишигсүрэн -
Аа аа. Хүн аймаар том амьтан байна ш дээ. Голио гээд байдаг би анх удаа харж байна.
Нэргүй -
Бөөн витамин уураг байхгүй юу энэ чинь алергийнд их сайн гэж байгаа.
Самбуу -
Гамритэнд их сайн гээд тэгэхээр би үүний сүүлийн таслаад...
Нэргүй -
Уусан уу?
Самбуу -
Их бага ногоон юм гарч байна лээ. Хүн өвчин тусахаар ямар ч арга байхгүй. Өөрийн эрхгүй уудаг юм байна лээ.
Нэргүй -
Гайгуу болж байна уу?
Самбуу -
Их сайн юм мэдэгдэхгүй юм билээ.
Хишигсүрэн -
Архи ингэж өргөж байгаа чинь ямар учиртай билээ нээрээ?
Нэргүй -
Идээ өргөж байна.
Хишигсүрэн -
Харин тийм. Архи сүү хоёрын ялгаа. Ямар үед архи өргөдөг юм? Ямар үед сүү өргөдөг юм?
Нэргүй -
Би бол байгаагаа л өргөчихдөг юм.
Хишигсүрэн -
\Инээв\ Би наадахыг чинь анх удаа харж байна.
Нэргүй -
Голио манай ийшээгээ маш их байдаг байхгүй юу.... наадах чинь зам дээр их явж байдаг юм. Би дайрахгүй гээд ингээд явчихдаг юм. Энэ чинь хэнд ч хоргүй амьтан ш дээ. Би нэг хөдөө явж байгаад өлсөөд болдоггүй. Хоол дуусчихсан. Энэ ч өлсөөд би ч өлсөөд та нарт идэх юм байна уу гэсэн чинь архи л байна гэж байна. Тэгээд нэг ийм 50 грамм уусан. Тэгээд өлсөхгүй байна лээ.
Эмэгтэй хүн -
Архи уухаар өлсдөггүй юм байна лээ. Сонин юм байна лээ.
Хишигсүрэн -
За нэг ийм онол байдаг юм байна шүү. Мэдэж аваарай.
Самбуу -
Хүн ядарч яваад нэг ширхэг тамхи татахад аягүй тэнхээ ордог ш дээ. Сульдаад ирчихсэн байхад ганцхан ширхэг тамхи татахад их хүч ордог.
Нэргүй -
Ингэж сууж ингэж байж л газраас...
Хишигсүрэн -
Энерги авна гэж үү?
Нэргүй -
Энерги авна.
Самбуу -
Хувцсаа тайлаад хөрвөөгөөч.
Нэргүй -
За яршиг яршиг
Хишигсүрэн -
За за.
Энэ ямар учиртай юу яасан гэнэ ээ?
Нэргүй -
Энэ Улаан Орхоны гэж том девиз байсан юм. Хамгаалалтын девиз Оросын Девиз...
Хишигсүрэн -
Тэгээд ийм нутгийн гүнд...
Нэргүй -
Нутгийн гүнд сургууль хийдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Энэ хонхорыг чинь ухаад танкаа хийчихдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Энд танк хийдэг гурван хонхор байсан.
Хишигсүрэн -
Очиж үзье. Тэгье. Тийм байна тийм байна.
Нэргүй -
Ухаад танк орчихдог. Тэгээд ийм хонхор үүсэж байгаа л даа.
Хишигсүрэн -
Энэ чинь ерөөсөө хашаа шиг юм байна ш дээ. Тиймээ? Малаа хийвэл малаа хийвэл гэнээ. Мал чоно идсэн байна тиймээ?
Нэргүй -
Хөөж оруулж ирж байгаад л барьчихна.
Хишигсүрэн -
Оруулж ирж байгаад уу?
Нэргүй -
Авъяастай эд нар чинь.
Эмэгтэй хүн -
Гоё газар байна.
Нэргүй -
Ийм өндөр хадан цохио мохио байхгүй газар төрсөн хүмүүс чинь уур уцаар байхгүй их сайхан болчихдог ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Байгалиасаа тийм.
Самбуу -
Ийшээгээ гараад идчихнэ. Бас ийшээгээ гараад идчихнэ. Хоёр тийшээгээ мал гараад идчихнэ. Хамгийн гол нь малд чинь бэлчээр шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Их шуурга болбол ийшээгээ оруулчихна. Их өндөр хүрэм ямар ч жавар орохгүй. Нөмөртэй газар ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Самбуу -
Үүний урьд бас нэг ийм газар бий. Үүнийг бодоход арай гүнзгий бол уу даа.
Хишигсүрэн -
Таныг хүүхэд байхад эд нар баригдаагүй байхгүй байсан уу?
Нэргүй -
Байхгүй байсан.
Хишигсүрэн -
Хэдэн оны үед хийсэн вэ?
Нэргүй -
1980-аад оны үед лав байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
70 хэд 80-аад оны үед л хийж байгуулсан байх. ...\3:29-350\ цэргийн ангиудыг тараана байрлуулж байсан байхгүй юу. Маш том том девизүүд..
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Дамааны арал дээр том юм болсон ш дээ. Хятадууд чинь Орос руу дайраад тэнд байсан хилийн боомтын цэргийн дарга нарын алаад авгай хүүхдийн хөх мөхийн огтлоод балласан байхгүй юу. Хятадын цэргүүд...
Хишигсүрэн -
Хятадын цэргүүд үү?
Нэргүй -
Хятадын цэрэг.
Хишигсүрэн -
Хаана?
Нэргүй -
Дамааны арал гэж Хятад Орос хоёрын...
Хишигсүрэн -
Орос хоёрын хил дээр.
Нэргүй -
Бүгдийн алаад тийм муухай юм болсон байхгүй юу.
Хишигсүрэн -
Хэдэн онд?
Нэргүй -
Нэлээд дээр үед 60 хэдэн он юмуу даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
60 хэдэн он байхаа даа. Сайн мэдэхгүй байна. Тэгэхэд Оросууд холбоо аваад лазериар лазерийн туяагаар хятадын бүх цэргийг буудсан байхгүй юу. Тэгж хүн алчихаад хоол идэж байтал лазерийн юугаар бүгдийн устгаад хаячихсан.
Эмэгтэй хүн -
Хоол идэж байсан бол тэр чигээрээ 70 хэдэн онд юм биш үү?
Нэргүй -
60 хэдэн он байхаа. Тэгээд Хятадууд чинь Оросоос айгаад гэхдээ Монгол нутаг ихтэй. Хүн цөөтэй Монгол руу дайрах магадлал ихтэй байсан. Гэхдээ урд талын манай Говийн элс хамаагүй явуулахгүй байгаа шүү дээ. Элс ихтэй. Тэгээд ус байхгүй. Элсний урд талд нь Өвөр Монгол элсний хойд талд нь Ар Монгол хамгаалалтын асар их ач холбогдолтой.
Хишигсүрэн -
Аа ха.
Нэргүй -
Түүнээс чинь хамгаалж өөрийн зардлаар ийм сургууль хийж байсан байхгүй юу. Түүний чинь ул мөр энэ хонхор.
Хишигсүрэн -
Ул мөр.
Нэргүй -
Ухаад танк орчихдог. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав гээд арваад байх шиг байна. Тэнд бас нэг байна. Ухаад танкаа хийчихдэг. Энэ чинь харагдахгүй ш дээ. Тэгээд гараад явчихдаг. Тийм сургууль хийж байсан.
Хишигсүрэн -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.