Dambiinyam
![](../assets/images/interviewees/990272.jpg)
Basic information
Interviewee ID: 990272
Name: Dambiinyam
Parent's name: Dash
Ovog: Jinst
Sex: m
Year of Birth: 1925
Ethnicity: Ööld
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdenebüren sum, Hovd aimag
Lives in: Bayanbuural sum (or part of UB), Töv aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
repressions
work
environment
childhood
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За сайн байна уу?
Дамбийням -
Би 1925 онд төржээ, намар. Тэр төрсөн өдөр 8 сарын 25-н байсан юм болов уу даа. Пунцаглан хийд гэдэг чинь тэр өдөр овоогоо тахиж, барилдаад. Манай эцэг 19-тэй очиж барилдаад мөрөө мултлаад түрүүлээд ирсэн.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгсэн шөнө..., одоо тэр мэгзэм гэдэг чинь одоо уншлага шүү дээ.
Баасанхүү -
за
Дамбийням -
уншлагаа тэр өдөр..., 45 хүн нөгөө уншлага хийгээд. Тараад баяр хийгээд ухаан..., нэг үгээр хэлбэл замнал айрагдаж архидаж одоо цэнгэсэн байна шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэр өдөр би төрж таарсан байна. Тэгээд шөнө харанхуй одоогоор бол 12 цаг ч байсан..., ямар ч байсан харанхуй байсан. Тэгээд гэрийн хүн маань өвдөж. Хүүхэд гаргахын тулд өөрөө мөрөө мулталчихсан.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгээд нэг гараараа хонь янзалсан гэж байгаа юм шөнө. Нэг гараараа барьж байгаад татаж унагаж. Залуу байж барилдаж байсан гэж байгаа юм. Тэгээд 0,01,35 манай ээжид шөл өгөөд. Би 1925 онд хүн болж эхээс гарч энэ хорвоод амьсгал эхэлсэн юм шиг байгаа юм.
Баасанхүү -
хаана төрсөн бэ та?
Дамбийням -
аан?
Баасанхүү -
хаана төрсөн бэ?
Дамбийням -
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумд Харганат гэдэг газрын хаяа..., Харганат гэдэг бол жигтээхэн их харганатай.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэрний хаяанд..., тэр харгана болуул урт урт ийм хуруу шиг урт урт өргөстэй улаан харгана байдаг байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
бараг та нар үзээгүй байх аа.
Баасанхүү -
үзээгүй үзээгүй.
Дамбийням -
тийм Харганатын хөвөө гэдэг тийм хаяанд төрсөн м байна лээ. За тэгээд тэр яахав. Эцэг эхийнхээ хажууд 2, 3 нас хүртлээ байж байгаад..., өвөг эцэг маань надад их сайн байж, хүүгийн том хүү, хамгийн түрүүчийх нь гээд. Тэгээд бас өвөг эцэг хажуудаа аваачаад суган доогуураа оруулсан мөөмөө хөхүүлэх гээд. Би тэрнийгээ муухан мэдэж байгаа юм аа. 5, 6-тай ч байсан юм уу даа. Тэгээд би 6 настай морь унасан. Тэхээр юу гэхээр урьд нь хувьсгал их бэлэгдэлтэй байсан. Ямар ч өдөр байсан юм зуны 9 сар басан юм уу дунд сар байсан юм уу. Бор морь гээд ингэд ярцгаадаг юм байна. Энэ юун бор морины тухай ярьж байгаа бол гэж ухаандаа би бодож л байсан. Тэгсэн Гангаа гээд настай эмээ байсан байхгүй юу.
Баасанхүү -
за
Дамбийням -
номхон бор морьтой ачаа хөтөлдөг. Тэр бор морийг адууны захаас бариад ирж байна. Яах юм бол гэсэн чинь эмээ элбээд дөрөөг нь богиносгоод, тэгээд намайг мордуулаад хөтлөөд.
Баасанхүү -
аан морь унуулж сургаж байна тийм үү?
Дамбийням -
морь унуулах өдөр байсан байна шүү дээ. Тэгээд хөтөлж яваад тэр Нямжавых, Гончигжавых гэж аав хүү хоёр нэлээн баян чинээлэг тухтай улсууд байсан. Тэдний доор аваачиж буулгаад тэднийхэнд ороход надаа энэ саадангийн дүнтэй хурууд өгөөд. Ер нь мань Хотгойдууд чинь том хуруудтай ш дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгээд одооо нөгөөхөө өвөртлөх гэсэн өвөрт багтахгүй. Тэгээд тэр манай өвөг эцэг хурууд өвөртлөөд. Тэгээд энэ айл айлд ороод яахав 3 айлд л оръё гээд. Тэр Нямжав гэж өндөр настай хүн байсан юм одоо 70 хүрч л явсан хүн байсан болов уу. Тэднийд буулгаад. Тэр улсууд чинь морь унуулж яваа юу хүүгээ, тийн морь унуулж байгаа өнөөдөр. Сүү хийж амсууллаа тэр Нямжавых.
Баасанхүү -
аан тийм заншил байсан байна тээ?
Дамбийням -
тийн заншил байхгүй юу. Морь унаад гэрээсээ гараад одоо ухаандаа айлдп морь унаж ирж байгаа хүн гээд.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгээд 6 настай зундаа..., тэр нөгөө эртүүдийн тэр зураг авч байсан ш дээ тэр Хөхтолгой гэдгээс дээшээ тэр Цагаан голын...,
Баасанхүү -
тийн.
Дамбийням -
тэрний дээх нь байсан манайх, нэлээн дээх нь. Тэгээд сонин юм даа. Тэгээд морь унаад. Морь унаж их баатар хүн шиг л бодогдож байсан. Тэгээд морь унаад манай нөгөө авга ах байсан юм. Тэр намайг одоо морин дээр яанаа хөө, морь унаад давхина гээд морин дээр суулгачихаад хөтлөөд давхиад. Уначих гээд, за чи хүүхэд битгий унагачих гээд хөгшин загнаж байсан аашилж байсан. Тэгж морь унаж байсан юм. Тэрнээс хойшоо тэгээд морь ганцаар унана. Ганцаар унахад аа чулуутай, өндөр чулуутай газар очиж буугаад, нөгөө чулуун дээрээсээ мордуулдаг. Ийм байдлаар...,
Баасанхүү -
дөрөөндөө хүрэхгүй байсан юм уу?
Дамбийням -
одоо хүн болж байгаа хэрэг. Тэгээд одоо 2, 3 хонь хариулаад ингээд бөөндөө хотны хонь нааш цааш эргүүл гээд одоо нөгөө дандаа ахмад настай улсууд хонинд явахлээр захиргаадна.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
энийг цөмийг нь эргүүлж өгдөг. Одоо тэгдэг л ёстой юм гэж бодож байсан байх.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
за тэгээд тэр үед чинь одоо манай тэнд 20 мянган хоньтой айл нэг их одоо хоньтой гэж тооцогддоггүй л байсан.
Баасанхүү -
өө бас.
Дамбийням -
тэхээр одоо ухаандаа тэр хэнийх байсан ш дээ. Алтангэрэлийн өвгөн аав. Халтар гэдэг өвгөн 1939 оны дайны үе болоод тусламж гуйхад 500 хонь өгч байсан. Тэгээд 39 оны дайны юунд өгчихөөд 40 оны хавар нь авахад энэ хонио урагшаагаа тэр голын хөвөөн дээр өчигдрөөс хойш босгоогүй өнөөдөр хонь авах гэж дуулаад. Тэгээд хонь нэлээн холоос ус руу гүйлгэж явуулаарай гэж байсан. Үгүй тэр яаж байгаа нь тэр юм гэсэн чинь эр хонь, сувай нь түрүүлээд гүйгээд явчихдаг гэнэ.
Баасанхүү -
аанхан
Дамбийням -
хургатай хонь, хөгшин хонь хоёр хойно хоцордог гэнэ. Тэгээд залуу нөгөө сувай баахан хонинууд тасраад явсан. Багаараа очоод тосож байхад тэнд би бас л морьтой хонь эргүүлээд хөөгөөд туугаад тэгж байсан. Тэгээд 50 хонь өгчихөөд хонио тоолж яачихаад, тэгээд та нар..., энэ хэдийн чинь жогдойчих юм гэсэн их мэдэгдсэнгүй дээ гэж байсан. 3000-аад хоньтой байсан. 500 хонийг за энэний тэр цэрэгт тусалдагийн гол утга санаа юу байсан бэ гэхээр эцэг нь Тост гэдэг хүнийг эсэргүү баян феодал гээд барьсан юм.
Баасанхүү -
за
Дамбийням -
тэгээд одоо би өнөө буян хийдэг хүрээ хийд байхгүй болсон учраас олон хүнд л өгвөл буян болдог ёстой гээд тэр олон хүнд одоо хонь өгч байсан. 500 хонь 100 адуу гэсэн. 100 адуу авч болохгүй. Адуу болуул нөгөө энд албан үүрэг гүйцэтгэдэг өртөө улуу хийж нааш цаашаа явдаг цөөхөн адуу 15 адуутай 500 хонь өгч байсан. За тэгээд болохоор тэр үеийн улсууд гэдэг чинь улс төрийн талаар сэтгэл санаа гачигдлын хувьд тун ч тохирсон байсан байна. Эцгийг нь эсэргүү гээд бариад явчихсан феодал гээд.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгээд тэр чинь нөгөө нэгэнт өрхийн тэргүүн Халтар гэдэг хүн 40 гаруй насны л хүн байсан. Тэгээд 500 хонь өгөөд, 100 адуу гэснийг нь 300 адуу байсан 100 адуу өгөхөөр 100 болохгүй гэж сум..., одоо тэр багийн захиргаануудаас очмоос үзсэн юм уу. Өртөө алба хийнэ тэрийг чинь одоо яахав болохгүй. Тэгээд 15 адуутай 500 хонь өгч байсан тийм түүх байдаг юм. За энэ бол түүх болж дуурсагдаж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэрний цаана яаж байна вэ гэхээр хамгийн гол нь 1937, 1938 онуудад улс төрийн гадаад бодлого гэх юм уу даа. Одоогоор болуул дүнз гэдэг.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
Монголд хувьсгалын эсэргүүн зөндөө байна. Та нарт туслалцаа үзүүлэх одоо боломж байна гэж сталин Чойбалсанд хэлээд тэгээд одоо ангилахаа байсан устга гэсэн байгаа юм.
Баасанхүү -
за.
Дамбийням -
Чойбалсанд.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
нөгөө ангийн дайсан гэж юуг хэлээд байгаа юм...,
Баасанхүү -
нөгөө...,
Дамбийням -
танайд байгаа 100 мянган лам нар чинь бол ангийн дайсан. Танайх хувьсгал одоо үүсгэж удирдаад зохион байгуулахын аргыг цаадуул нь зааж өгөөд. Хоёрдугаарт феодалууд их байна.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
хөрөнгөтэй мал ихтэй..., тэрнийг одоо түлхээд унагаа. Тэгээд лам нарыг зүгээр гэмгүй сайхан..., одоо бүүр нарийн ярих юм бол хийдийг чинь малд нь гай гарз гарахгүй, хүнд нь өвчин зовлон тусахгүй эрдэмтэй соёлтой ухаалаг хүн төрөх тийм газрыг сонгож хийд барьчихсан байсан тэр үед бол.
Баасанхүү -
аан тийн бас тэгдэг байсан уу?
Дамбийням -
тэрийг харин газар аван тэгж сонгож барьдаг байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Дамбийням -
тийм газар байсан хүмүүс гэдэг чинь одоо, одоо нэг үгээр хэлбэл түүхэндээ 700 гаруй...,
Баасанхүү -
сүм хийд...,
Дамбийням -
хот тосгон сүм хийдийг 100 мянган лам нарыг устгасан юм. За тэхдээ бол аваачаад хориод хонуулаад цаазлаад байсан. Одоо цагаатгал дээр тийм байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгээд бодохоор Монгол хүн чинь их л даруу ухаалаг төрийн бодлого биелүүлэх ёстой хүн болсоны хувьд ингэж наманчлан итгэдэг байсан юм уу нэгдүгээрт. Хоёрдугаарт ер нь их гүрнүүдийн хажууд жижиг гүрэн байлгах гэдэг чинь угаалгын сав шиг болчихдог юм шиг байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тийм юм хий, ийм юм хий, тэг гэхээр тэгж тусламж тэгж туслана гэд ийм бодлого явчихдаг. Энэ бодлого болуул эцсийн эцэст нөгөө улсыг биеэ даасан ухаантай соёлтой олон хүнтэй ийм чадавхитай байлгахыг бодохгүй.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
ядуу дорой...,
Баасанхүү -
мэдлэггүй.
Дамбийням -
өөрийнхөө одоо хэлснээр мэдлэггүй. Яагаад..., лам нар гэдэг чинь одоо 10, 20 жил хийдэд суусан. Дандаа түүхийн юм уншина.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэхээр лам нар бол одоо юм мэддэггүй гэж байгаа юм. тэр чинь юм мэддэггүй биш ээ. Хамгийн түүхийг их сайн мэддэг даруу маш их ухаалаг хүмүүсүүд байсан байна.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
хамба лам Жигмэдийн гэдэгт би байж байсан. Тэхэд лам нар тэр хамба лэмын хашаан дотор суулгаад байсан. Тэгээд аани уншаад л дуугүй суугаад байдаг. Хориод хүн хашаан дотроо сууж байгаа. Үгүй ээ одоо тэгвэл тэндээс босоод гүйгээд оргоод явчих болов уу гэсэн хоёр хүн ирээд тэгээд бөөнд нь бариад явж байсан юм эсэргүү нар гээд.
Баасанхүү -
таныг байхад...?
Дамбийням -
аан энэ болуул бүүр нарийн ярих юм болуул 1939 оны дайны өнөө жил 70 жилийн ой болж байна. 39, 38...,37, 38 оны гэдэг чинь 71, 72 жилийн хувьд шүү дээ.
Баасанхүү -
тийм байна.
Дамбийням -
тэхээр тэр улсуудын чинь манайхыг ингэж байхад манайхан яагаад..., тэнэг юм уу. Ухаантай гэхээр улс орноо хамгаалах бодлого баймаар даа.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэхээр тийм бодлого байгаагүй. Хүн юу гэнэ вэ тэрийг биелүүлэхийн тулд зүтгээд байдаг. Тухайлбал одоо үнэтэй хүн болж байгаа юм уу, их том гүрэн энэ тэрийн удирдагч болж байгаа юм уу. Одоо ингээд заримыг нь ажиглахад бол их сонин эвгүй юм харагдаж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
яагаад вэ гэхээр Германд сураад ирсэн Нацагдоржоос эхлээд зохиолч одоо 300, 400 хүн одоо энэ Монгол орондоо аймаг хотдоо, одоо тэгээд аймгийн дарга, намын хорооны дарга гэх мэтчилэнгийн өчнөөн дандаа ухаантай сэхээтнүүдийг барьсан байхгүй юу. Одоо төв хорооны нарийн бичгийн дарга байсан Баасанжав гээд байсан.
Баасанхүү -
мммхм
Дамбийням -
одоо тэр хүний өргөдлийг бид сүүлд нь бичиж байсан л даа. 60-аад оны үед цагаатгал хийхэд..., тэгээд гэх мэтчилэнгээр одоо гаднаас орж ирсэн юм нь нэг өөрчлөлт хувиржилт болохдоо манайхан хэтрүүлээд байдаг.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
одоо ингээд ардчилал гээд ингээд ардчилал ардчилалд гэнэ. Ардчилал гэдэг чинь модоор хийсэн юм уу хусаар хийсэн юм уу. Бүрэн тэрийг амьдруулах одоо бодлого юугаар явуулах ёстой юм. Хуурч байгаа юм уу доромжилж байгаа юм уу гэмээр л одоо олон янзын бодлого байна шүү дээ.
Баасанхүү -
тийн.
Дамбийням -
энийг бодохоор одоо хөндлөнгөөс хараад санаа зовоод бие өвдөх шиг болж байгаа юм. За ухаандаа 1939 онд тэгээд 1939, 1941 оны 6 сарын 22-ны өдөр фашистын Герман Гитлерийн Герман чинь Оросын хил рүү дайрахад Монголын бүх албад өртөө хийдэг хүмүүсүүдийг дээрээс нь хавсрага гэж. Өнөө жил манайх 15 хоног өртөө хийх байсан бол хавсрагаж нэмдэг. 30 хоног болгоод 150 агттай 5 хүнтэй оч гээд ингээд тушаадаг.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
энэ чинь болуул албан үүргийг гүйцэтгэх одоо тухайн үед Монгол улсын хил рүү явах цэрэг гадны юм уу бүх юмыг унаагаар хангах тийм үндсэн зорилготой байж байсан байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
одоо хөндлөнгөөс бодоод байхад.
Баасанхүү -
айлуудыг ээлж ээлжээр нь өртөөний алба хашуулдаг байсан юм уу?
Дамбийням -
аан?
Баасанхүү -
айлуудыг ээлж ээлжээр нь өртөөний алба хашуулдаг байсан юм уу.
Дамбийням -
тэгэлгүй яахав. Энэ манай энэ Баянбууралд одоо 100 өрх байна гэж бодъё.
Баасанхүү -
за
Дамбийням -
тэхээр чи 200 бодтой байна гэж бодъё. Тэгвэл 8-ыг танагдах жишээтэй. Би 100 бодтой бол суманд оногдох жишээтэй. 75 бодоос дээшээ бол албанд оногддог. Тийм байсан. Энэ чинь болуул одоо бүүр хэн ч өөрчлөх эрх байхгүй хууль байсан юм.
Баасанхүү -
за
Дамбийням -
энийг чинь эх орны дайны дараагаар 51 машинаар шууданд явуулж монгол өртөөг Монголын ард түмнийг хөнгөлсөн ажил нийтдээ энэ болуул одоо нэлээн сайн хэрэг л дээ. Энэ морин өртөө хэдий үеэс эхэлсэн юм бэ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
Манжийн хааны үеэс. Манжийн улс төрийн бодлого явуулах..., одоо шувууны өдтэй өргөх бичгийг Бээжин явуулахад одоо Манжийн хаан өртөө хийнэ гэж эхэлсэн байж шүү.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
эхлээд манай Монгол орон сайхан амьдралтай, түүхтэй, чинээлэг баян, даруухан. Тэр үед чинь тамхи татдаг хүн хово болж, архи уудаг хүн ховор байж.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
одоо чинь дандаа өвгөд дээдсийнхээ үгэнд ордог. Ухаандаа хониныхоо ноосоор эсгийгээ хийдэг, гэрийнхээ 0,19,01 хийдэг, гэрээ барьдаг, малаа малладаг. Ийм л ухаанаар Монгол хүн амьдарсан юм шүү дээ. Бүүүр нэг үгээр хэлэхэд хоёр хөлөө завилж сууж байгаад түүх намтраа яриад, өөрийнхөө бүх одоо газар дээдэх ч бай газар доорх ч бай хөрөнгөө хэнд ч булаалгаагүй хадгалж явсан юм.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
одоо энэ хөгжүүлж байна гээд байгаа. Хөгжүүлж байгаа нь энэ олон үндэстэн ястнуудыг хөрөнгийг нь нэгдүгээрт өгч баяжиж байгаа мөнх юм шиг байдлаар..., 2-рт Монгол цус жаахан алдагдаад байна уу гэж бодож байгаа.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
ер нь зөвхөн бодоход л одоо энэ 3 сард Солонгос 510-н хэдэн эмэгтэй хүн байна гэж байна тийм ээ?
Баасанхүү -
тийн.
Дамбийням -
Солонгос, Япон, Хятад, Орос одоо тэгээд энэ бусад одоо Америк энд тэнд явсан манай Монгол эмэгтэйчүүд..., улс төрийн асуудал зүгээр. Гэхдээ энийг болуул эзэн байж хаших хэрэгтэй гэж.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тийм биз?
Баасанхүү -
тийн.
Дамбийням -
зүгээр одоо хүн бүхэн тийм байх ёстой, тэгэх ёстой гээд би төрийн гүрэн төрийн эзэн болно гээд би гашгирснаар биелээд байх ёстой юм биш шүү дээ. Энэ талаар тэгж бодмоор байдаг юм тэгээд. Би болуул яахав цэрэг дайны үед авайчин..., за тэгээ өөр юм ярихад 1937..., 39 онд би нөгөө хийддээ сууж байхдаа хуучин монгол бичиг заалгаж байсан.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
нэлээн гайгүй сурч.
Баасанхүү -
та хэдэн наснаасаа хийдэд сурсан бэ?
Дамбийням -
7.
Баасанхүү -
аан.
Дамбийням -
буруу зөрүү...,
Баасанхүү -
32 оноос л гэсэн үг байна тээ тэхээре?
Дамбийням -
аанхан. Нэг 2 жил гаруй болоод 3 болоод.
Баасанхүү -
аанхан.
Дамбийням -
тэгээд сайхан л юм ярьж байгаа юм шиг л байдаг байсан. Тэгээд дандаа..., харин миний тэр хажууд нь байсан улсууд түүхийн их гоё сайхан юм ярьдаг улсууд байсан.
Баасанхүү -
аанхан
Дамбийням -
тэр улсууд яагаад тийм байв гэхээр дандаа боловсролтой, өндөр боловсролтой түүхээ намтраа ярьдаг улсууд. Нөгөө номноос 0,21,49 тэрнийг чагнадаг. Ингээд 0,21,52 ном барьцаалагдаад өөрөө чихээд тэнд тавьдаг байсан юм. Тэр л талаар..., энэ талыг бас бодууштай юм шиг харагдаад байгаа юм. Одоо тэхээр хүүхдээ сургах ажилд, одоо чинь хүүхдээ сургах ажил ховорхон харагдаад байна. Хүүхдээрээ сургуулдаг болчихсон байна ш дээ зарим нь. Энийг одоо амьдралын туршлага байхгүй 17, 18, 20 одоо сайндаа 25 хүрлээ ч гэсэн амьдралын туршлага байхгүй шүү дээ ний нуугүй хэлэхэд. Энэ талаар болуул залуу хүн би энэ чадавхаараа ажил хийж болох юм. Манайд болуул ажил хийх юм болуул амьдрах бүрэн боломж байна.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
ногоо тарьсан ч яагаад болдоггүй юм, мал хариулсан ч яагаад болдоггүй юм. Одоо жим самар ногоо тарьж, түүсэн ч яагаад болдоггүй юм. Эмийн ургамал одоо энэ хөндийгөөр одоо 70-н хэдэн төрлийн ургамал байна шүү дээ. Энийг чинь түүгээд эм хангамжын газар өгвөл яасан байсан юм. Гаднаас болсон болоогүй тийм эм ийм эм гээд дандаа манай байгальд ургаж байгаа эмийн ургамал бол харь орны гайхагдаж байгаа эмийн ургамалыг харьцуулан үзэж боддог тийм лаборатор байхгүй. Тэхдээ Монгол орны эмийн ургамал байгалийн одоо ургац болуул хачин сонин юм шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
одоо амьд зэрлэг түүхлэн л байж байна. Тэртээгээр одоо тэхийн шээг чиг л байж байна. Тэгээд энэ чинь тарваган шийр гээд энэ ногоон, цагаан, хөх дэгдүүд. Одоо ухаандаа хэрз мядаг ч гэдэг юм уу бадам..., гэдэг ч юм уу энэ ургамал зөндөө байна.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгээд өөрснөө өвдөж байна гээд байгаа юм. Үгүй ээ тэрийг чинь одоо дэгэд буцалгаад уучихад халуурахгүй биз дээ. Энэ болуул Монгол хүний зан төрх, авч явсан амьдралын туршлага шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
энийг одоо заавал хүчээр тийм болгох ёстой биш, зүгээр өөрсний урсгалаараа. Ажил хөдөлмөр хийхдээ бол ажил байхгүй гээд байна. Үгүй энэ чинь өөрөө өөрийгөө авч явахын тулд ажил хийх хэрэгтэй юм байгаа юм. заавал гаднаас нососоор шахаж ажил хийх ёстой биш шүү дээ.
Баасанхүү -
тийн.
Дамбийням -
тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Дамбийням -
шавар зуурсан ч болж л байна, туйпуй цохисон ч болж л байна, ургамал түүгээд одоо хадлан хийгээд найз өвөгчүүд одоо настай улсууддаа өгсөн ч болж л байна. Одоо манай энэ хөндийд л байж байгаа улсуудыг харахад настай улсуудынхаа, насны элэгдэл мараалын элэгдлээр бол элэгдэж ховордох нь зөв. Энийгээ өвөг дээдсийн хийж байсан одоо юунуудыг авах асуудал чухал байгаа юм. За тэрний цаана нэг ийм хэлэхээр юм байдаг юм. Архи уудаггүй, тамхи татдаггүй, тарваганы мах иддэггүй, гахайн мах иддэггүй энэ Казакуудын үндэс яс өндөр настангуудынхаа захиргаагаар байдаг юм. Энэ чинь болуул сонгож авах сайн талын юм байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
70 жил амьдарсан хүн 20 жил амьдарсан хүнээс амьдралын туршлагаар илүү байгаа шүү дээ. Энэ бол..., тэгвэл цас орно, тэгвэл бороо орно, тэгвэл мал таргална гэдгийг чинь амьдралын туршлагаар..., энэ өвөг дээдсүүдийнхээ багцааллыг мэдэж байвал өөр гаднаас өөр ухаан эрж авчраад өөр савтай юм тавиад ухаан суу гэж ингээд байхгүй шүү дээ.
Баасанхүү -
таныг бага байхад настай тэр ахмад хүмүүсийнхээ үгийг сайн сонсдог байсан уу?
Дамбийням -
ахмад хүмүүсүүдийг чинь үгэнд нь орох нь битгий хэл тэр тэгж байна хүний өөрийн гэх юм байхгүй настай л хүн юу гэнэ вэ тэрийг л биелүүлдэг басан.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
хүний өөрийн гэхгүй шавхуурддаг ч байсан. Ийм байсан юм даа. За тэгээд өшөө ярих юмнууд бол байх л даа аажуу уужуухандаа яавал.
Баасанхүү -
хоёулаа одоо тэр таны сүм хийдэд шавилж сууж байсан, тухайн үед танай нутагт тэр лам нарыг баривчилж байсан тухай ярья. Танай нутагт ямар нэртэй сүм хийд байсан бэ?
Дамбийням -
Пунцаглан хийд гэж байсан юм. Өөлдийн шар сүм гэж байсан. Өөлдийн шар сүм гэж эзэн хааны зарлигтай Өөлдийн шар сүм гэж.
Баасанхүү -
Өөлдийн шар сүм тээ?
Дамбийням -
ммхм. 7 шар сүм гэж байсан. Тэхдээ энийг болуул анх яагаад тэр 7 шар сүм барьсан юм, Пунцаглан хийд гээд яагаад байсан юм гэхээр чинь 2, 3 хоног ярих юм болно.
Баасанхүү -
аан зүгээр зүгээр та нэг жоохон товчхон товчхон ярьчих.
Дамбийням -
тэхээр Булжим гэдэг газар Галданбошигт 1685 онд...,
Баасанхүү -
ямар газар гэсэн бэ?
Дамбийням -
Булжим.
Баасанхүү -
Булжим за.
Дамбийням -
тэр газар Ховд гэдэг хийдийг байгуулжээ.
Баасанхүү -
за.
Дамбийням -
за Ховд гэдэг хийдийг байгуулахдаа одоо их нутаг орныг сонгож их айхтар одоо сонгосон. Галданбошигт чинь их айхтар хүн байсан. Маш их холоо боддог хүн байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр хийдийг байгуулчихаад тэндээ байж байсан. Тэр хийд байгуулахын урдаар нөгөө Хятадын өмөн үүд Хятад хүмүүсүүд өвдөж зовоод үхээд үрэгдээд болдоггүй юм байна. Тэгээд одоо энэ ингээд байна одоо яах вэ гэж эзэнд захиа явуулж илч явуулж үзсэн. Тэгсэн бие төлөөлөгч хүн ирж үзээд харь орны хүн нутаглаж суух үндэслэлгүй газар байна.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
эндээс бол нүүлгэхгүй болуул болохгүй гэж. Тэгээд тэр Булжим гэдэг газар 30 хүн 4, 5 км газар Буянт голын хөвөөн дээр Ховд гэдэг..., тэр Ховд гэдгийг барихдаа эхлээд сангийн хэрэм гэж том одоо хоёр морин тэрэг зэрэгцээд дээгүүр нь зөрөхөөр тийм зузаан хэрэм хааш хаашаа километр өргөнтэй их том. Тэр хэрэмнийхээ хажуугаар эргэн тойрон хөлгүй ус урсахаар одоо шуудуу ухсан байна.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
нэг үгээр хаалгаар гардаг ганц жимтэй. Хятадын амбангууд одоо тэнд суудаг. Тийм газар..., тэхдээ нэгэнт одоо хот нүүгээд явах болохоор яасан байна шүү дээ. Хийд маань ерөнхийдөө хүн амьтан цөөтэй одоо сүйрч байх асуудал хүндэрсэн байна.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгээ яах ёстой вэ гэсэн чинь тэр юун дээр..., тэр Булжим гэдэг газраас нэг хэсэг нь дээшээгээ ухаандаа тэр Эрдэнэбүрэн сумын нутаг дээр..., нэгийг одоо тэр Алжаахүү гэдэг хүн эзэн хаанд захиа бичсэн байна. Яагаад захиа бичих болсон бэ гэхээр амданы хатагтай өвдөөд ингэдэг юм байна. Амбаны хатагтай ингэж өвдөхөөр судсыг нь барьж үзээд энийг ч би эдгээчих л юм байна. Миний хэлсэн даалгавараар ажлаа гүйцэтгэх юм бол гэж хэлсэн байна.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
за тэгээд тэглгүй яахав гээд одоо амбанд хоёр гэр барих хэрэгтэй байна. нэг нь болуул миний хажууд дандаа эм найруулагж цохиж өгнө, нэг нь бол нөгөө хүнийг асарч хамгаалж хоол унд хийж өгнө. Би хоногт нэг удаа л үзнэ гээд. Тэгээд үзээд нөгөө Дондог гэдэг гэгээн чинь эдгээж. Тэхдээ хэлсэн байсан миний хэлсэн үгийг биелүүлж өгөх юм болуул би эдгээж чадна гэсэн байна.
Баасанхүү -
за.
Дамбийням -
тэгээд тэр хэлсэн үгийг биелүүлдэгийг гол шалтгаан юу байна вэ гэхээр цаана нь утга санаа үлдсэн байна.
Баасанхүү -
аанхан
Дамбийням -
тэгээд нөгөө биелүүлэлгүй яахав биелүүлэлгүй яахав та эдгээж өг. Тэгээд эдгээгээд сар ч болсон юм уу 2 сар ч болсон юм уу амбаны хатагтай хуучингаасаа өнгөтэй зүстэй царайлаг, залуу, одоо өвчин зовлонгүй юм шиг сайхан эдгэж ээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
нөгөөхийг эдгээчихээд нөгөө Дондог гэдэг гэгээн чинь юу ч хэлсэнгүй яваад өгч.
Баасанхүү -
за. Нөгөө хүсэлт..., хүсэлтээ хэлээгүй тээ?
Дамбийням -
нөгөө Хятаддаа одоо миний хэлсэн үгийг биелүүл гэснээс юуг ч хэлсэнгүй. Тэгсэн 2 жил болчихоод ирсэн байна тэр Дондог. Одоо миний эмчилсэн хүн үү..., сайн сайн. Үгүй ээ та юм хэлнэ гээд байсан яасан бэ юу вэ гэсэн үгүй нэгдүгээрт одоо энэ Ховдоос Бээжин эзэн хааныг хүртэл өдтэй хүн шиг явахад хэд хонож хүрэх вэ тэгдүгээрт надад тэр хэрэгтэй байна. Хоёрдугаарт энэ бичгийг эзэнд явуулах хэрэгтэй болсон. Тэхээр хамгийн гол нь Дондог гэдэг гэгээн нөгөө бичгийн дотор юу гэж бичсэн гэхээр өнчин хар толгой өвөр дээр, өндгөн цагаан цамхаг барилаа, өндгөн цагаан цамхаган дотроо Гомбо бурхан бүтээлээ, Гомбо бурхан бүтээснээ тэнгэрийн долоон бурхан одтой адилхан 7 шар сүм брих хэрэгтэй байна нэгдүгээрт. Хоёрдугаарт гүрэн тэр 7 одоо шар сүм хийд байгуулж байгаа учраас 7 хүрэл тогоо манай Монголд өгөх боломж байдаг уу гэж ингэж бичсэн байна.
Баасанхүү -
Манжийн хаан руу тээ?
Дамбийням -
аанхан. Тэхээр тэгээд ингэсэн байх юм аа. Тэгээд захиа өгч явуулчихаад яг эзэн хаанд очихых нь шөнөд эзэн хаанд баруун Монголоос захиа ирлээ хийд бариулъя гэсэн байна. 7 шар сүм бариулъя гэсэн гээд эзэн хаанд зүүдлэгдсэн байгаа юм. Чадалтай хүн ингэнэ ш дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгээд эзэн хаан би урд шөнө зүүдэлсэн энийг одоо хийхгүй бол болохгүй юм байна гээд. Тэгээд эзэн хаан 7 шар сүм одоо барихын тулд одоо яахав гэхээр 10 мянган явган Хятадыг Бээжингээс явуулсан. За тэгээд тэр 7 шар сүмийг 3 жилимйн дотор барь. Хэрвээ барихгүй бол цөмийг толгойг нь авч тэр сүмийн сууринд хийгээрэй гэсэн байгаа юм шүү. Хатуу байсан.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгээд 7 шар сүм барьсан. За тэгээд гал тогооноос бусдыг нь барьсан гэсэн. Тэгээд буян хийсэн улсуудыг хугацаандаа барсан гэж мэдэгдсэн юм гэсэн. Тэгээд тэр долоон шар сүмд болуул дандаа..., тэрэн дотор ингэсэн байгаа юм. Долоон шар сүм барих юм болуул хүнд нь өвчин зовлонгүй, малд нь гай гарзгүй...,
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
гүрэн төрийн шавилан бат орших ёстой. Энийг бодолцоно уу гэсэн байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэхээр тэр чинь одоо..., энэ чинь нэгдүгээр зүйл. Хоёрдугаарт утга санаа тийм очсон учир одоо барихаас өөр гарцаагүй одоо болгож хийсэн. Тэгээд 7 шар сүм барьсан. Тэгээд 7 шар сүмийг бариад тэр Галданбошигтын тэр Булжим гэдэг газар 73 жил болж нүүсэн байгаа юм. За тэхээр энэний түүхийн дотор байх нэг юм бодох хэрэгтэй. Ховд гэдэг ямар учиртай юм бэ гэсэн чинь Галданбошигтын анх байгуулсан хийдийн нэр Ховд байсан.
Баасанхүү -
аан
Дамбийням -
тэрүүгээр Ховд гээд тэр чигээрээ яачихсан одоо Ховд. Тийм түүх хөндсөн байхгү юу Голданбошигт. Энэ Ховд гэдэг ямар учиртай яагаад Хов гэсэн юм бол гэхээр Галданбошигт хаан Ховд гэдэг хийдийг байгуулсан. Тэр хийдийн нэрээр Ховд хотоо нүүж зөөж барихдаа тэр нэрээрээ баригдсан байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Дамбийням -
энэ бол...,
Баасанхүү -
тэгээд 7 шар сүм барьсан ш дээ.
Дамбийням -
аанхан
Баасанхүү -
тэрийгээ дараа нь нүүлгэсэн юм уу? Барьсныхаа дараа болохоо болиод Галданбошигт нүүлгэж байгаа юм уу? Эсвэл зүгээр...?
Дамбийням -
тэнд байх газраасаа нүүх болоод.
Баасанхүү -
аанхан
Дамбийням -
сангийн хэрэм гэдгийг улдаар барьсан гэж хэллээ түрүүн.
Баасанхүү -
аанхан.
Дамбийням -
сангийн хэрэм гэдэг чинь нэг үгээр хэлбэл километрийн өргөнтэй одоо Бээжингийн цагаан хэрэм гэж би шүү дээ.
Баасанхүү -
тийн.
Дамбийням -
тэрний хэмжээтэй тийм хэрэм барьсан байхгүй юу. Хятадуудыг одоо гаднаас нь юм оруулахгүй бодлогын доор.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгээд тэр хэрэм байгуулчихаад. Тэгээд тэрний дараа тэр Ховд хот ч байгуулагдаад. Тэр дотор айл амьтан нүүж ирэв. Тэр 7 шар сүм бол эзэн хааны зарлигаар баригдсан. Дондог гэгээний санаачлагаар ингэсэн. Нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт тэр нөгөө Галданбошигтын анх байгуулсан юундаа дээшээ Хөндлөнхайр гэдэг газар Пунцаглан хийд гэдгийг одоо Өөлдчүүд Монголчууд дээшээ 30-аад км нүүлгэж хийд барьсан байдаг юм.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгээд Ховдын Эрдэнэбүрэн сум чинь эзэн хааны зарлигтай нэг 7 шар сүмтэй, өөрснөө нутгийхан барьсан Пунцаглан хийд гээд 2 сүмтэй байсан.
Баасанхүү -
тийм байна.
Дамбийням -
тэхдээ энд байсан хүмүүсүүд дэг маяг их айхтар барьдаг байсан.
Баасанхүү -
за.
Дамбийням -
тэр юу вэ гэхээр Галданбошигт их дайчин дийлэмч хүн байсан. Тэр урсгалаар байхгүй болоод хийд дээр эзэн болж завилан суух өөрийгөө бүтэхгүй гэж хэлсэн байдаг юм.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
энэ замиван суух чинь байна ш дээ.
Баасанхүү -
за
Дамбийням -
хөлийнхөө улыг бурхандаа харуулахгүй, гал голомтондоо харуулахгүй, хант нөхөддөө харуулахгүй, үр хүүхэддээ харуулахгүй, эцэг эхдээ харуулахгүй хүнийг хүндэтгэдэг намбатай суудал байдаг юм байна шүү дээ.
Баасанхүү -
аан завилж суухын учир нь.
Дамбийням -
хүндэтгэлийн суудал дотор хамгийн дээд суудал бол завилгаа суудал. Хамгийн адгийн суудал энэ хөл солбиж суух байна ш дээ. Ийм байх жишээтэй юм л даа.
Баасанхүү -
аанхан.
Дамбийням -
Тангадын Галсангийн бичсэн дээр ч байгаа. 120 суудал байгаа тэнд. Ингэж бодоод одоо юмнуудыг бодвол а нар хийх хэрэгтэй бөгөөд түүхээ үлдэцтэй юм яахаар болуул..., яахав би нарийн ярих юм болуул нандин юмнуудыг авч үлдэхгүй юм болуул дэмий юм хэрэггүй юм л даа.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэхээр одоо үнэн юм байж байж л хүнд, улсад, гүрэнд амьдарч байгаа хүн бүхэнд хөндлөнгөөс харахад үнэтэй цэнэтэй сайхан байх ёстой юм шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
худал хэлдэг хүн.., ялангуяа энэ худал хэлдэг хүн гэдэг чинь архичин хүн байгаа юм. Тэгээд нөгөө архи уудаг хүн чинь худал хэлнэ. Тэгээд худал хэлдэг хүн чинь хулгай хийнэ. гэх мэтчилэнгээр цаашаа сулраад байгаа юм шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
энэ ёс журмыг болуул нандин мэддэг одоо хүмүүсүүд байлаа ч гэсэн хэлж өгөх нь ховор, биелүүлэх нь ховор. Одоо бүүр нарийн ярих юм болуул их сонин сонин юм байдаг л даа. Ухаандаа одоо энэ..., би бодох юм ухаандаа Монгол улсын нийслэл Улаанбаатар хот гэдэг хэдхэн 2, 3-хан сая хүрэхгүй хүнтэй хотдоо хүн бөөгнөрөөд багтахгүй. Машин хүн хоёр нь багтахгүй байна. Энэ яах ёстой юм бэ. Тагна Тувагаар дамжуулаад Увс, Ховд, Завхан, Баянхонгор баруун талаар төмөр зам тавьчих юм бол хөгжүүлнэ гээд улсаа гаднаас их одоо янз бүрийн юм авахаар аргатай Тагна Тувагаар төмөр зам тавиулчихгүй юу хүмүүс.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгвэл энэ улсууд чинь цөм тийшээгээ явна, зүтгэнэ, эрмэлзэнэ, нутаг орондоо очихыг бодно.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
эндэх олон хүн шингэрнэ. Ийм талын юм нийгэм бодмоор юм шиг байдаг юм л даа.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
зөнсөн өвгөн дэмий ярьж байна гэж бодно шүү дээ эд нар чинь.
Баасанхүү -
магадгүй зарим нь.
Дамбийням -
гэх мэтчилэнгээр байх юм болуул Монгол орныхоо байгаль дэлхий, газар шороо, орон нутаг бүхнийг одоо тэгшилж байхын тулд улс гүрэн тэгж бодож байх хэрэгтэй юм шиг бодогддог юм. Тэхлээр энэ бол би түүхийн..., гүрэн төрийн удирдах ажилтан биш, бодсон биш, сургууль соёлд түүхийн юмаа уншаад байхад тийм л юм харагдаж байгаа юм. Одоо заавал тэр талаар бодууштай юм даа. Одоо ухаандаа эндээс онгоцоор нисээд цаг хэдэн минутанд Ховдод буучихаж байна ш дээ.
Баасанхүү -
тийн.
Дамбийням -
Бид хоёр бүүр баярласан. Их сайхан, баярласан. Үгүй ээ жаахан явж байгаад 10 минут болоод буулаа гэж байна. Тэхээр хөгжил болуул газар дэлхий байгаа юм чинь, байгаль байгаа юм чинь тэнд зайлшгүй одоо төмөр зам тавих боломжтой. Тээврийн асуудлыг одоо Говь-алтайгаас, Ховдоос, Завханаас одоо тээврийн асуудлыг хийх юм бол зөндөө гарна шүү дээ тээ? Бодож байж болно. Заавал нүүрс машинаар одоо 3, 4 хоногоор тэнэж явж одоо авч байх ёстой биш.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
цаана чинь Орос, Казакастан руу нүүрс ч гаргасан болно. Одоо нарийн юм их байдаг л даа. Ийшээнээ юм бодвол одоо дээр юм уу даа л гэж байгаа юм. Энэ чинь одоо зөнөсөн хүний сэтгэлд таарах хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу. Ингэж бодох хэрэгтэй юм шүү дээ. Одоо ингэж одоо болвол нийгэмд хэрэгтэй юм. Ухаандаа одоо энүүнд ингээд бөөн айлууд байна. Энд чинь одоо нэгдүгээрт вагонд ойрхоныг нь бодож байгаа юм. Хоёрдугаарт өвс хадлан, мал сүү, цагаан идээ гэдэг энэ болуул чухал. Монгол нэгээ дуурайхгүй бол толгойн хамуу гэгч юм болдог л доо.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэхээр манайхан биеэ халаагаад сайхан ажил хийх хэрэгтэй юм аа. Хойтон..., би одоо харин дайны үед ч байлаа, хөдөлмөрийн үед ч байлаа. Социалист хөдөлмөрийн бригадад би 63 онд..., зүтгүүрийн депод 27 жил галт тэрэг жолоодохдоо би социалист хөдөлмөрийн бригадад 63 онд Цол мандат..., 3 бүжигтэй, 3 танзтай хугацаатай..., тэрний дунд шалгалт өгүүлж байж тэгж цол мандатаа авч байсан юм шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
ухаандаа одоо өөрснөө 0,44,28 сая километр хоорондын засваргүйгээр Т2 501 гэдэг элчит тэргээр үүрэг гүйцэтгэж явж байсан. Одоо бол эдэнд хөдөлмөрийн баатар өгөх байлгүй эдэнд.
Баасанхүү -
тэгж явбал уу?
Дамбийням -
гэх мэтчилэнгийн одоо юмнууд одоо харьцуулан харахад бодмоор юм даа гэмээр санагдаж байгаа юм л даа.
Баасанхүү -
та хийдэд сууж байсан талаараа ярихгүй юу? Тэр Пунцаглан хийд ямархуу байсан? Багш лам нар ямар ямар эрдэмтэй лам нар байсан? Хүүхдүүд яаж шавилж суудаг байсан?
Дамбийням -
өө лам нар бол дандаа ухаантай эрдэмтэн хүмүүсүүд байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
ухаантай эрдэмтэй хүмүүсүүд байдаг энэ гол санаа болуул дандаа түүх ярьдаг их сонин. Манайх чинь бүүр нарийн ярих юм болуул одоо тэр баруун хилийн цаана байсан одоо Бор Бөөрөгийн тулаан гэж..., Бор Бөөрөг гэдэг газар нутаглаж байсан юм ш дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
Угалзын үүрийн хийд, Хайнагийн үүрийн хийд гээд одоо хилийн цаана манай одоо 6, 7 хот байна шүү дээ. Одоо тэр үед байсан хийдүүд...,
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
одоо тэнд Галданбошигтын босгосон одоо 5 хийд байна.
Баасанхүү -
за.
Дамбийням -
тэр хийд чинь сүүлдээ хот болсон, Хятадын тосгон болчихсон.
Баасанхүү -
одоо хилийн цаана байгаа тээ?
Дамбийням -
1921 онд Хувьсгал байгулахдаа нутгийнхаа хагасыг тэнд манайхан чинь. Тэгээд Гадны одоо улсуудын үгэнд ороод л..., хамгийн гол нь тэр хийд дээр байгаа асуудлыг болуул сэтгэх дэглэмийн хувьд бол их айхтар. Одоо болуул энэ лам нар бол тийм биш байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
одоо босож, гарч, бие засах, суух одоо тэр хуралд сууна одоо гээд бие засаад ордог байсан. Одоо бол тийм..., маани уншдаг. Маанийг чинь 24 цагаар уншдаг ш дээ 7 хоногоор.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
одоо маани уншдаг юм уу үгүй юу. Маанийн ян гэдгийг чинь зүгээр уянгалуулаад эхнээс нь аваад дуустал шөнөжин аани уншиж суугаад сунтаг барина гээд ингээд утас барьдаг байхгүй юу.
Баасанхүү -
за
Дамбийням -
нөгөөхийг чинь бариад уншаад үлээж байх 5 өнгийн солонгын одоо тийм утсаар тасрахгүй, дундаас нь яахгүй бариастай суудаг байхгүй юу, хаяж болдоггүй.
Баасанхүү -
аан.
Дамбийням -
одоо нандин тийм зүйлүүд..., тэр маани уншихад бол сунтаг гэдэг чинь одоо ухаандаа Гандан дээр барьдаггүй л юм байна лээ. Мэддэг ч үгүй юм уу сүүлийн үед байгуулагдсан юм болохоор шаардлага ч үгүй гэж боддог юм уу. Эрхээ эдэлж байгаа юм гэж боддог юм уу даа. Тийм юм харагдаад...,
Баасанхүү -
мартагдаад нөгөө уламлал нь тасарчихсан байж магадгүй л юм тээ?
Дамбийням -
тийн уламжлал тасарчихсан ч байж магадгүй юм. Тэрийг чинь тийм байх хэрэгтэй, тэгмээр юм байна гээд зүгээр ярихад болуул хүлээж аваад байгаа юм шиг байдаг юм.
Баасанхүү -
аанхан.
Дамбийням -
баярлалаа гэж байх шиг байдаг юм. Тэгээд юу болоод ийм энгийн юм яриад явна гэж байх шиг байдаг юм аа. Би ч өөрөө анх зөвшөөрсөн ярьж үзсэн. Харин нэлээн дэгний хүн болуул тэр Пүрэвбат байдаг юм шиг байна лээ.
Баасанхүү -
аанхан.
Дамбийням -
за тэр бурханы хишгийн лам нар чинь болуул архи уух ёсгүй юм шүү дээ. Архи хар цай хоёроор цавлаа өргөж цаашаа болгодог ёстой. Тэгээд одоо...,
Баасанхүү -
чавлаа гэдэг нь нөгөө нэг...?
Дамбийням -
цаашаа болгоно л гэж байгаа юм.
Баасанхүү -
аан юмыг холдуулж байгаа юу...,
Дамбийням -
аан холдуулна. Тэхэд чинь манай хамба нэлээн сайн архичин хүн шиг байгаа юм аа. Тэхээр наадуул нь нөгөө наадуул бас л архичин болж таараа шүү дээ. Энийг одоо улс, гүрэн төр, ах дүү үр хүүхэд хүмүүсүүд тэр шаардлагыг болуул дээр үед байсан шаардлагуудыг биелүүлэхгүй байх юм бол түүх түүхээрээ явахгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
бутраад алга болно.
Баасанхүү -
өмнөх юм нь сарничаад байна ш дээ.
Дамбийням -
тийн. Одоо ухаандаа төмөр замын 5 дүрэм байна. тэрнийг ягштал биелүүлэхгүй бол төмөр замын хуувь биелэхгүй шүү дээ.
Баасанхүү -
ммхм. Пунцаглан хийд хэд орчим лам нартай байсан бэ?
Дамбийням -
үгүй ээ нэг 500-аад лам байсан.
Баасанхүү -
тэхээр 500-аад гэхээр чинь одоо жишээ нь тухайн үедээ тэр хийд ер нь нэг дунджаар нэг хийд хэд орчим лам шавилж суудаг байсан бол?
Дамбийням -
үгүй тэр чинь...,
Баасанхүү -
том байсан, минийхээр болуул том байна.
Дамбийням -
том жижгээрээ хийдийн орон нутгийн байдлаар одоо манай тэнд чинь тэр манай Пунцаглан хийд тэр шар сүмд 80 гаруй ламтай. Эзэн хааны зарлиг болуул гарахдаа 80 ламтай байдаг.
Баасанхүү -
за.
Дамбийням -
энүүнд зарцуулах хөрөнгийг миний хөрөнгөөс зарж байна. Монголд байсан пүүс худалдаанаас татвар авч хийдийг сэргээдэг. Тэнд олсон орлогыг бол улсдаа өгдөг ухаантай.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
ийм байсан байхгүй юу. Аан 90 онд очиж би байгуулахдаа анх уул нь яахлаа бол орлогыг нь болуул улстаа аваад. Улсаас уг хийдийн одоо багц хөрөнгийг улсаас зарж байх юм бол чирэгдэл багатай байх ёстой гэсэн.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгээд аа зүйтэй юм байна, энэ чинь зүйтэй л гэсэн. Тэгээд сүүлд нь байж байгаа улсууд нь тэгээгүй. Харин бүүр байгуулчихсан газраас нь хүртэл нүүлэгчихсэн л байдаг юм байна даа сая би очсон чинь. Тэр одоо энэ чинь энэ хүн эрхээ эдэлж байна гээд зохион байгуулж бүтээх үе уламжлалын сүндрэлсэн юмнууд байгуулахаасаа бутрах нь их болчихжээ. Одоо ярих юм байхгүй. Одоо ховд аймгийн төв дээр хоёр 10 жил байна. тэр хийдээс наашаа тэр километр хэртэй л..., километр ч арай хүрэхгүй байх. 800-аад метрт одоо гүний худагтай байна. Тэр 10 жилийн хүүхдүүдээр, 10-р ангийн хүүхдүүдээр тэр хийдээс наашаа Буянт голын хөвөө хүртэл нэг 800 метр газар хэдэн бургас тарьчихад бол хүн хохироод байх юм байхгүй. Өөрөө өөрснөө тэндээсээ доороосоо сүндрүүлээд босоод..., гүний худаг тэртээ тэргүй гарч л байгаа юм чинь.
Баасанхүү -
тийн.
Дамбийням -
гэх мэтчилэнгээр..., тэгээд амарчлах, аймаг дотроо ойрхон байх, тэнд хэсэх тийм л бодлого явагддаг байсан юм байна ш дээ. Өшөө тэр хийд тэндээ байсан чигээрээ анх байгуулсан газар..., би чинь аймгийн дарга дээр орж муу сайнаа ярьж 4, 5 удаа очиж тэр эзэн хааны зарлигтай байсан 7 шар сүмийн суурин дээр хэц татсан газар нь аваад, өөр газар авахгүй гэж байж цэргийн ангийн лакадр юу байсныг буулгаж нүүлгүүлж байж тэнд газар авсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм. 90 онд нөгөө шашин чөлөөтэй болгоод ирэхээр нь үү?
Дамбийням -
аан би тэнд очиж хийд байгуулсан байрхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
эндээс орон нутгийн улсууд очиж хийд бүтээх нь шиг байна чи яв гэж байгаа юм. Тэгээд тэнд очиж хийд анх үүсгэж 37, 38 онд устсан хийдийг чинь дахин сэргээх асуудал тэнд 90 онд яасан. Тэгээд хамгийн гол нь бүтээхдээ, байгуулахдаа түүхийн юм түүхээрээ байх асуудал хойч үедээ хөгжиж байх хэрэгтэй юм шүү дээ тэнд чинь.
Баасанхүү -
тийн.
Дамбийням -
манайхан тийм юм боддоггүй юм даа.
Баасанхүү -
манайх бол тасарчихсан..., хүчээр бараг тасалсан байх аа даа тээ?
Дамбийням -
тийн. Тиймэрхүү юм харагдаад байх шиг байдаг юм. Яахав тэр сүүлд яахав аажуу уужуухан яагаад явбал чамд яахав сурвалжаар аваад бичиж бариад яавал түүхийн холбогдолтой яахав..., манай өвөг эцэг Энхнасан гэдэг хүн..., миний эцгийг 3 настай байхад..., угалз уургалсан байгаа юм.
Баасанхүү -
угалз яасан?
Дамбийням -
угалз гэхээр чи ч одоо мэдэхгүй..., аргал угалз гэдгийг чинь мэдэхгүй болж байна шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
угалз гэдэг чинь...,
Баасанхүү -
янгирыг хэлж байна уу?
Дамбийням -
одоо юунаас бугаас арай том л доо, бугын эвэртэй.
Баасанхүү -
аанхан
Дамбийням -
уургалсан байдал яагаад гэхээр адуугаа хужирлаад сууж байсан чинь тэр хужирлаж байсан алдуунд баахан аргал угалз адууны наад талаар давхиад ороод ирсэн байгаа юм.
Баасанхүү -
за.
Дамбийням -
тэгхээр чулуун ийм хашаа нууц байдаг байхгүй юу. Тэнд сууж байсан хүн чинь мориныхоо эмээл хазаарыг, олмыг чангалчихаад босч мордоод давхиад уургалсан. Адууны наад талд хужир идэж байсан адуу чинь ч хөдөлдөггүй. Угалз аргал ч давхиад. Тэгээд уургалаад километр хэртэй чирэгдээд..., 4 хөлөөрөө чирэгддэг юм шүү дээ унаж чирэгддэггүй юм.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
4 хөлөөрөө ингэж сууж чирэгддэг юм морь. Тэгээд угалзаа боож үхүүлж байсан тийм түүхтэй юм. Тэгээд энийг холбогдуулаад энэ хөгшинтэй очоод сая тэнд Холбоо нуур гэж нуур байдаг юм. Тэр нуур газрых нь зураг авсан даа.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
одоо яваандаа тэрийг угалзын зураг, морьтой уургалж зураг хоёр гаргаад ирвэл тэгээд бусад нь бол..., одоо чинь угалз уургалах нь..., хонь уургалдаг хүн алга, чаддаг хүн. Газарт уургаа унагаачихаад газраас шүүрээд уурганы тэмцээн гэж ярих юм. Угалз гэдэг чинь том амьтан шүү дээ зэрлэг. Одоо бугаас л том амьтан.
Баасанхүү -
бугаас том гэхээр чинь нөгөө зэрлэг хонь ямааны төрлийн амьтан мөнө үү?
Дамбийням -
юун зэрлэг хонь ямаа чинь бол...,
Баасанхүү -
шал өөр юм би яриад байна уу?
Дамбийням -
бага юм байна шүү дээ.
Баасанхүү -
аанхан.
Дамбийням -
жижигхэн. Энэ үхэрт л том эвэр угалзарсан зэрлэг амьтан байхгүй юу.
Баасанхүү -
мушигарсан эвэртэй ингээд үү?
Дамбийням -
гэх мэтчилэнгийн. Тэгээд одоо чинь нарийн тэрийг мэдэхгүй болохоор...,
Баасанхүү -
ярихад хэцүү байна уу? Тэхдээ би ингэж ойлголоо. Тэр том амьтныг уургалж барихад бас их эр зориг хүч шаардсан ажил юм байна тээ?
Дамбийням -
хүч гарахаар барах уу? Ингээд километр шахуу яваад уургалаад чирэгдээд боогоод үхэхэд эмээл нь урагшаа шахагдсан байгаа юм.
Баасанхүү -
аанхан.
Дамбийням -
буугаад эмээлийн олмоо тайлаад яасан чинь эмээлийн хавтасных нь хэмжээгээр морины нурууны арьс тасраад урагшаа явсан байгаа юм.
Баасанхүү -
аая яая.
Дамбийням -
энэний чадал чадавх нь, зүтгэлд нь, тэр үеийн хүмүүсүүд ямар байж вэ гэдэг нь одоо...,
Баасанхүү -
тийм байна.
Дамбийням -
одоо зүгээр багцаалахад мэдэх хэрэгтэй юм л даа.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
ухаандаа энийг бол Батбаяр хүртэл мэдэж байгаа юм манай нутагт. Үгүй ээ та тэрнийг нэг амьдруулаач гээд байгаа юм. амьдруулж чадах ч юм уу даа үгүй юм уу. Би одоо..., ер нь бодол байх юм л даа. Бид чинь өвөг дээдсүүдийн амьдарч байсан тэр хийдийн талаар болуул сайхан сайхн юм байдаг байсан. Буян хийхийн тулд улсууд чинь их юм хийдэг байсан юм байна ш дээ тэр үед чинь.
Баасанхүү -
за.
Дамбийням -
одоо болуул хэний төлөө юу хийж багаа бол гэж бодно. Зах зээлийн үе гэхээр гуйлагчин шинжинд ч орсон байдаг юм уу, сэтгэл санааны одоо нөгөө..., 500 хонь туслаж байгааг бодъё л доо.
Баасанхүү -
тийн.
Дамбийням -
одоо энэ 39 оны дайны үед..., би 52 оноос хойшоо цэргийн газраас салангад...., би нэг үгээр хэлэхнээ 52 оны 10 сараас төмөр замд ирж ажилласан. Орон тоо хилийн цэргийн татан буугдаад, хилийн цэргээс яахав хотын намын хороонд өгөөд болиод, төмөр замд өгье гээд. Тэгээд төмөр замын дэргэд би.., за нэг үгээр хэлбэл 27 жил гал тэрэг жолоодож..., 3, 4 нурууны зөрлөгч байхгүй болсон учраас хөнгөн ажлын акт гаргаад, мэргэжлээс шалтгаалсан,
Баасанхүү -
ммхм.
Дамбийням -
тэгээд яахав надад 3, 4 ажил өгсөн л дөө.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
хандгайтын пеонерийн зуслангийн захиралаар ч оч гэсэн. Сайншандын цахилгаан станцын даргаар ч оч хийсэн. Тэгээд энд амралт байгуулна. Энэ дээр ирсэн. Тэгээд анх энд ирсэн байхгүй юу. Тэгээд одоо 31 жил энд өрвөлзлөө шүү ээ энд. Тэгэхээр нэг байгууллагад тууштай найдвартай ажил хийх асуудал амьдарч явах гол баталгаа байх үүрэгтэй юм аа.
Баасанхүү -
аанхан.
Дамбийням -
ингээд ажиглаад байх юм бол..., тэхдээ өөртөө хор авахгүй байх хэрэгтэй. Архи уугаад яах юм, тамхи татаад яах юм тийм ээ?
Баасанхүү -
тийн.
Дамбийням -
хэдэн хоногийн нас устгаж байгаа билээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
эхээсээ өгсөн элэг ийм, бөөр ийм, цөс ийм, одоо энэ уушги ийм. Энэ таван цулыг чинь хордуулчихаад архи уудаг хүн чинь хүрэн бараан зүстэй болчихоод байгаа чинь юуны гавъя вэ? тараг уугаад байхад тэр эргэж засагдна ходод нь. Хордлого авахгүй шүү дээ..., гэх мэтчилэнгээр одоо байвал хүмүүсүүд цөмөөрөө урт удаан юм үзэж, харж сонсож, сэтгэж байх асуудал чухал юм л даа.
Баасанхүү -
ммхм. Хийдэд сууж байхдаа та юу хийдэг байв? Одоо жишээ нь ингээд таны үеийн хүүхдүүд ч гэсэн байгаа ш дээ. Тэд нар номондоо яаж суралцаж, чөлөөт цаг байдаг бол, яаж тоглож нааддаг байв? Өдөр тутмын амьдралын дүр зураг...,
Дамбийням -
өдөрт одоо нэг хуудас ном, энийг уншаад цээжлээд өнөөдөр энийг заагаад..., энийг яагаад уншаад маргааш өглөө заах хоолтой ном аваад ир. Авчраад ингээд үзэхээр өчигдөр юунаас л эндээс эхэлж сайн юу гэж байгаа юм, ухаан нь ... /тарни унишв/ гээд нөгөөхийг чинь уншаад өгнө.
Баасанхүү -
аанхан.
Дамбийням -
нөгөөхийг чагначихаад за болж, мартаж болохгүй шүү дахин уншиж байгаарай гээд. Ухаан нь хоногтоо давтдаг байдаг байхгүй юу. Дандаа давтаж, гүйцэтгэлийн шалгалт юм л даа тэр чинь эцсийн эцэст. Тэр явдал бол хүн юм бодож санахад, сэтгэхэд, амьдрахад тулгуур болдог байсан шиг байгаа юм.
Баасанхүү -
за
Дамбийням -
аа тэхдээ манай түүхийн хувьд ажиглах юм болуул Монгол хэл дээрээ орчуулаад Монгол хэлээр уншдаг байсансан болуул далайцтай байхсан болов уу.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
Төвд хэл дээр байдаг учраас...,
Баасанхүү -
ойлгохгүй юу?
Дамбийням -
ойлголт муутай. Ухаандаа хутганы үзүүрийг иш гэдэг юм уу гэх мэтчилэнгийн тэгж буруу зөрүү бодож сэтгэх...,
Баасанхүү -
аан.
Дамбийням -
байж магадгүй юм. Нөгөө би шүүмжилж байгаа юм шүү дээ.
Баасанхүү -
аанхан.
Дамбийням -
олон жил одоо төвдөөр уншиж байсан улсуудаа амьдралын туршлага болуул Монгол болж л байсан байх.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэхдээ бас учир дутагдалтай болов уу гэж хөндлөнгийн...,
Баасанхүү -
одоо жишээ нь социализмд ингээд шашныг буруутгаж үгүйсгэж байсан учраас шашин сүм хийдийн талаар аягүй эсрэг, тэгээд ингээд шавилж суусан хүүхдүүдийг зоддог нүддэг ч гэдэг юм уу, багш ламтан нь шуналтай ч гэдэг юм уу дандаа тийм сөрөг сөрөг мэдээллүүд бид нарын болуул ирсэн байгаа байхгүй юу.
Дамбийням -
Тэр тухайн үед яг сүм хийдийн амьдрал ямар байсан бэ? Тухайн үеийн хүмүүсүүдийн амьдрал бол дэглэмтэй байсан.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
одоо айлд ороход чинь настай хүнээсээ..., өөрөөсөө настай хүний дээд талд 1, 2, 3 ч ах бай тэрний дээд талд гарч сууж болдоггүй.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэр хүмүүсүүд чинь аяганд цай хийж өгөөд. Гаднаас орж ирж байгаа хүнд бага ч бай хөгшин ч бай дандаа цайгаа аваад хоёр гардаж өгдөг.
Баасанхүү -
ммхм.
Дамбийням -
идээгээ тавихад дандаа гар хүрж хөндөж дээшээ хүргэж тосч хүлээж авдаг.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
одоо идээ тавихад гар хүргэдэг хүн байхгүй болсон байна шүү дээ.
Баасанхүү -
тийн.
Дамбийням -
тэгж л байж ёстой гэж байгаа юм чинь тэр чинь эвгүй юм л даа харахад.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
манай дээр өвөг дээдсүүд чинь тийм дандаал хүндэлдэг байсан юм байна ш дээ. Тэр чинь бол эцсийн эцэст юу гэхээр нандин чанарыг л цаанаа харуулаад байгаа юм.
Баасанхүү -
ммхм. Сүм хийдийн амьдрал нь ямархуу байсан бол?
Дамбийням -
аан?
Баасанхүү -
сүм хийдэд ямархуу байсан бэ? Одоо бимд нарт болуул сүм хийд ийм дандаа сөрөг мэдээлэл өгдөг байсан байхгүй юу. Ийм тийм гээд л...,
Дамбийням -
одоо эсрэг суртал ухуулга явуулдаг байсан.
Баасанхүү -
харин тийн. Тэгээд таныг жишээ нь шавилж сууж байхад яг бодит байдал нь ямар байсан бэ?
Дамбийням -
тухайн үеийн социализмын үеийн буддын шашинтай 100 мянган ламтай 700 хот тосгоныг устга гэдэг чинь Монголын ард түмний амьдарч байсан түүх соёлын эрдэнэсийн зүйлийг устгуулсан улс төрийн гадаад бодлого.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгж бодохгүй болуул юу гэж одоо..., үгүй тэгээд манайхан бол одоо цөмөөрөө тэнэг байх уу..., тийм одоо юу байсныг сүм хийд, тэр эрдэмтэйф соёлтой хүнд хоргүй мал алж иддэггүй шахуу хүмүүсүүд байлаа шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
нүгэл мал битгий алаарай..., алсан мал мах одоо сэг сэвс муу муухай тийм юмыг авчраад л ариутгаад л өөрснөө иддэг уудаг эдийн засагч бодлого байдаг. Тэгээд одоо би нөгөө товч жаахан эвгүй талдуугаа юм хэлье. Монголд ирсэн энэ 24 М бехов байгаа хар. М бехов чи мэдэх үү?
Баасанхүү -
тэр нь юу юм бэ?
Дамбийням -
М бехов гэдэг машинаар чинь Монголын тал нутаг энд тэнд олон сүм хийдтэй. Бид олон хүнээ барьж чадахгүй гэхээр Орос унаа өгсөн байхгүй юу.
Баасанхүү -
аан.
Дамбийням -
тэгээд тэр М беховоор чинь Монголын лам нарыг энд тэндээс бөөгнүүлж цуглуулах өгч Монголд 24 шилэн поорт нэртэй ирсэн юм шүү дээ. Тэгээд тэр чинь үндсэн зорилго нь тэр хүмүүсүүдийг барих, устгуулах ийм бодлого явагдсан. Улс төрийн бодлогын давхар цаана нь бид ухаан нь дүн шижилгээ хийхгүй юм бол бид юу гэж хүн гэж одоо хүн толгойтой амьтан байж байх вэ.
Баасанхүү -
ммхм, зүгээр тэгсэн тэгсэн гэхгүй цаана нь бас юу яваад байгааг...,
Дамбийням -
тийн. Цаана нь юу байна гэдгийг бодохгүй болуул яагаад ингэж вэ, яагаад энийг өгч вэ. Эхлээд туслалцаад техникийн туслалцаа өгөөч гэж очоод л..., түүхэнд ярих юм болуул Амар очиж тохироогүй юм шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
одоо энэ түүх бичсэн быайгаадээ Монголын түүх гээд Амарын түүх гээд товчилсон. Одоо бол хагас нь бичигдсэн байна лээ ш дээ.
Баасанхүү -
за
Дамбийням -
дээр үеийн одоо монгол бичиг дээр байсан бүх зүйл тэр чигээрээ байхгүй. Жоохон.., тэхдээ Амар бол Монголын түүхийг мэддэг хүн. Тэгээд ангийхаа дайсанг устга гэсэн байгаа юм. Тэгээд Амар бол их ухаалаг хүн. Хүлээж та ангийн дайсан гэж юу яриад байна аа би сайн ойлгохгүй байна гэсэн.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
юу ойлгохгүй байна. Социализмын дайсан бол танай 100 мянган лам нар гэсэн байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэхээр Амар гуай хэлсэн байгаа юм. социализмын дайсан гэж гал голомт, өв уламжлалаа 3 хүүхэдтэй хүний нэг нь лам болдог байсан. 2 хүүхэдтэй хүний нэг нь лам болдог байсан. Тэхдээ түүх соёл, эрдэм, бурхан шашны Монголын ард түмний явж ирсэн амьдралын туршлагаар одоо тэрнийг дэлгэрүүлэх соёлтой хүмүүсүүд байдаг болохоос, гал голомт өв уламжлалаа устгахыг хүсдэг хүн нэг ч байхгүй. Ингэж Сталинтай зөрсөн байхгүй юу. Тэгж зөрчихөөд мань хүн чинь..., бас нарийн юм байгаа л даа тэнд маргасан.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгээд хаячихаад хүрээд ирсэн. Тэгээд хойд жил нь Чойбалсанг явуулсан байхгүй юу. Чойбалсанг явуулахдаа тал нутаг олон, одоо олон хүнтэй. Олон хүн барьж авч чадахгүй гэдэг эсэргүүцэл тойруу замаар бодлого явуул гэсэн байх. Тэгээд тэрийг ах нар чинь тэр 24 М бехов техник туслаж байгаа нэрийдлээр лам нарыг барих одоо унаа ирсэн байхгүй юу. Утгаар нь одоо ажиглах юм бол.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгээд нэг үгээр Хятад 60 жил, Оросод 60 жил ингэж эдлүүлээд байгаа нь Өвөр Монголыг, Буриад Монголыг одоо тэр Халимаг одоо байна. Тэгээд одоо энэ манай Монголууд чинь энд тэнд бутраад байгаа нь цаашдаа ирээдүйдээ юу болох юм гэж бодохгүй нь байна шүү дээ энэ чинь. Манай энэ байсан улсууд чинь хамгийн их соёлтой, хамгийн их хөрөнгөтэй Өвөр Монголууд чинь Монголын баячууд сайчуудын өлгий байсан байгаа юм шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Дамбийням -
тэгээд одоо Хятадын эдийн засгийн баазанд буй болсон болж байгаа юм даа. 45 оны дайны дараа бол Өвөр Монголыг бид ах дүү Монголтойгоо нийллээ гэж хэлсэн. Тэхлээр бас, бас эсэргүйцсэн байгаа ш дээ. Юу ярьж байгаа юм та нар боль гэж тухайлбал Сталин хэлсэн байгаа юм. Яагаад вэ гэхээр Хятадад социализм ялна. Тэхэд эдийн засгийн бааз нь Өвөр Монгол байх ёстой. Эдийн засгийн бааз нь болоод Өвөр Монгол тэнд Хятадад тусалсны дараа тэртээ тэргүй танай юм гэж бичсэн байгаа юм шүү. Энийг чинь одоо сэжиглэмээр, дотроо бодмоор тийм бодлогонууд байдаг юм байгаа юм байхгүй юу. Энийг чинь одоо хүн бүгдэд яриад байх ч юм биш. Гүрэн төрийн төлөө дэмий яриад галзуурчиж гэж хэлнэ шүү дээ аягүй бол. Гэх мэтчилэнгээр бодох ёстой юм шүү дээ. Тэр талын юмнууд.
Баасанхүү -
за баярлалаа.
Дамбийням -
тийм л юмнууд байх юм байна шүү дээ миний хүү.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.