Batbayar


Basic information
Interviewee ID: 990273
Name: Batbayar
Parent's name: Tüvden-Ish
Ovog: Harburguud
Sex: m
Year of Birth: 1942
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: none
Born in: Erdenebüren sum, Hovd aimag
Lives in: Bayanbuural sum (or part of UB), Töv aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
herding / livestock
work
privatization
education / cultural production
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За сайн байна уу?

Батбаяр -

Сайн. Сайн байна уу?

Баасанхүү -

за бидний ажил тусалж ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. Та өөрийнхөө дурсамжаас бид нартай хуваалцахгүй юу?

Батбаяр -

за баярлалаа. Одоо...,

Баасанхүү -

өөрийгөө танилцуулаад...,

Батбаяр -

би Харгургууд Өөлд үндэстэн Түвдэнишийн Батбаяр гэдэг хүн байна. Анх 1942 онд төрсөн, морин жилтэй, одоо 67 настай одоо тэтгэвэрт байдаг ийм өвгөн. За яахав бага нас болуул одоо анх төрсөн гэх юм бол одооных шиг эмнэлэг мэмнэлэгт төрнө гэж байгаагүй бид нар чинь. Ээжээс бид гарахадаа юу вэ гэхээр баруун хаяанд хонины хуурай халтал хоргол дээр бид төрсөн мэндэлсэн ийм улсууд байдаг шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

намайг мэдээ орж байхад болуул ил, галтай их малтай хөдөөний ийм малчин айд мэндэлж төрсөн юм байж ээ. Бага насаа аав ээжийн дэргэд малын дэргэд, малын ажлаар одоо төлөвшиж хүмүүжсэн гэх үү дээ...,

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

өсч боожсон энэ юм аа. 1951 оноос эхэлж анх одоо бага сургуульд сураад, 4 жил бага сургуульд одо сурч төгсчээ. Аав ээжийн эрх мэдлээр яахав цаашдаа сургуульд явах байсан чинь чадаагүйгээр нэг жил сургууль завсардаж мал маллаж нэг жил болоод. Тэгээд дараа жил нь аргагүй сургуульд сурах сонирхол их байсан учраас аав ээждээ энийгээ илэрхийлснийг зөвшөөрч намайг дунд сургуульд явж сурахыг зөвшөөрсөн юм аа.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэгээд дунд сургуульд Ховд аймгийн нэгдсэн 10 жилийн 7-р ангид орж суралцаад. Тэнд 2 жил сураад 1959 онд 7-р анги төгсөөд.

Баасанхүү -

за

Батбаяр -

тэгээд тэр үед чинь 7-р анги төгсөөд текникомд хуваарилдаг байсан. Текником, 10 жилийн сургууль хоёрт хуваарилдаг байсан. Тэгээд 7-р ангиа төгсөөд Архангайн багшийн сургуульд хуваарилагдаж очоод өөрийн муугаасаа тооны хичээлд унаж. Тэгээд аймгийн төв дээр тээврийн товчооны орчим эргэлдэж байж байгаад Ховд гэсэн нэг тэргэнд тааралдахлээр зэрэг гуйж байгаад тэрэн дээр дайгдаж буцаж Ховд аймгийнхаа төвд очоод. Аав ээж дээрээ очоод, тэгээд тэндээсээ Ховдын хөдөө аж ахуйн техникомд шалгалт өгч мал аж ахуйн техникжсэн мэргэжил эзэмших ангид 1959 онд орж суралцсан юм аа.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэгээд 4 жил хөдөө аж ахуйн техникомд сурч 63 онд төгссөн юм. Тэгээд тэндээсээ Завхан аймагт хуваарилагдаж очоод Завханы Цагаанхайрхан суманд малын эмчээр 1 жил ажиллаж байлаа. Ажилласны дараа хавар нь хөдөө аж ахуйн удирдах газраас дуудаж Улаанбаатарын Нарангийн баазад тушаах 65 суурь мал хариуцаад явах малын тууврын эмчээр томилогдож 1 жил ажиллалаа.

Баасанхүү -

Ховдоос Улаанбаатар ортол нөгөө тууврын мал аваад явна гэсэн үг тээ?

Батбаяр -

Завханаас Улаанбаатар...,

Баасанхүү -

аан

Батбаяр -

Завханаас Улаанбаатар хүртэл тууврын мал..., хөтөлгөө 2 морьтой 65 суурь хариуцаад.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэгээд Улаанбаатарын Нарангийн баазад тушааж байлаа.

Баасанхүү -

65 суурь гэдэг нь хэдэ орчим хэмжээний мал байх бол?

Батбаяр -

нэг суурь болуул 2000-3000 орчим суурилсан бог мал байна.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

бод мал бол 200-300-ийн хооронд суурилсан тийм хонь, үхэр одоо энд чинь авчирч нядалж байан шүү дээ. Тэгээд тэр авчирч байсан, тэр нядалж байсан мал чинь ихэнх нь нядлагдаад Оросод гарч байсан хэрэг шүү дээ.

Баасанхүү -

өө за.

Батбаяр -

тийн. Тэр үед чинь мал асар их өсч байсан байна л даа. Одоо энэ өсч байна өсч байна гэж байгаа нь өсч байгаа юм биш гэжбодогдож байна.

Баасанхүү -

за

Батбаяр -

одоо хөлөөрөө нядлагдаад гарч байгаа мал гэж бараг байхгүй байна ш дээ.

Баасанхүү -

аан тийн.

Батбаяр -

тийн.

Баасанхүү -

тэр үед бол тэр гаргаад нядлаад ч бай, хөлөөр нь ч бай гаргасан ч гэсэн олон л байгаад байсан байна ш дээ тээ?

Батбаяр -

тийн. Олон байсан тэр үед чинь жинхэнэ мал өсгөх ажил одоо жинхэнэ шинжлэх ухааны үндэслэлтэй явагдаж бай гэж бодогдож байгаа юм л даа.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

мал эрүүлжүүлэх асуудал, мал үржүүлэхийн асуудал бол ер нь сайн явагдаж байсан юм шүү дээ. Одоо энэ ажил..., тэр ажил чинь хаягдчихаад байгаа юм л даа. Миний бодоход одоо энэ сүрьеэ бурцелёз гэж малаас хүнд халдах одоо энэ халдварт өвчин бол зүгээр урсгалд нь хаяж орхисноос манайд одоо тэр аюултай байгаа юм болов уу гэж ингэж боддог юм л даа.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

за тэгээд тэр малаа би Нарангийн баазад дараа оны 2 сард нь тушааж гүйцсан л дээ. Нядалж авч гүйцдэггүй тэгээд 2 сард малаа тушааж дуусаад. Тэгээд нөгөө ажиллаж байсан газар руугаа буцах болсон чинь буцаж болмооргүй санагдаад. Тэр миний мал тушаасан Мах комбинат Нарангийн бааз гэж одоо хуучин Мах комбинат.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэр их гоё ажилтай байсан гэж бодогдоод тэнд ажилд ормоор санагдаад. Тэгээд удирдлагад нь хэлсэн зөвшөөрөөд. Тэр Мах комбинатын одоо малын эмчээр орж ажиллав аа.

Баасанхүү -

за

Батбаяр -

юу хийсэн гэхээр тэрийг конвейер гэдэг юм. Энэ конвейерээр ингээд гулууз махнууд урдуур ингээд урсаж байдаг байхгүй юу.

Баасанхүү -

за

Батбаяр -

тэрийг дугаарладаг. Нэгдүгээр мах, хоёрдугаар мах, гуравдугаар мах 3 тамга дардаг юм.

Баасанхүү -

за

Батбаяр -

нэг гэдэг нь бүүр сайн мах, хоёр гэдэг нь дунд мах, 3 гэдэг нь туранхай мах л байна шүү дээ.

Баасанхүү -

аанхан.

Батбаяр -

тэгээд тэрийг тэрэн дээрээс тамгалж өгнө. Нөгөө ажилчингууд нь аваачаад өлгөөд л хөлдөөгөөд. Тэгээд цаашаа нөгөө дугаар дугаараараа яагаад вагонд ачигдаад бүх мах чинь Орос руу гарч байлаа шүү дээ. Тийм ажил хийгээд, тэгээд би Мах комбинатад ажил гарсан юм.

Баасанхүү -

за

Батбаяр -

тэгсэн чинь манай аав хотод нэг орж ирээд над дээр ирж уулзаад өө миний хүү нутагтаа буцсан нь дээр харь харь гэхээр зэрэг аавын үгнээс гарахгүй юм чинь яахав дээ. Тэгээд буцаад юунд очсон, Завхандаа очсон чинь Завханы хөдөө аж ахуй удирдах газар намайг шүүхд шилжүүлнэ гээд. Яагаад малаа тушаачихаад түргэн ирээгүй чи алга болсон.

Баасанхүү -

өө золигоо.

Батбаяр -

шүүхт шилжих үү чи алсын суманд явах уу гэсэн. Шоронд орохноо алс явж ажилласан нь дээр биз дээ.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэгээд арга хэмжээ ч болоод тэгж байгаа юм. Тэгээд Завханы Тэс сум гэж бүүр хойшоогоо байдаг юм Туваатай хилэлдэг. Тэс суманд салбарын эрхлэгч эмчээр очиж ажиллах боллоо. Тэгээд анх удаа онгоцонд сууж үзсэн АН2 гэдэг онгоц. Тэхэд чинь өвөл маш их хүйтэн байсан. Цас их, морины хэнхтэгээр татсан цастай.

Баасанхүү -

хөөх.

Батбаяр -

тийм газар очиж буусан. Онгоц дугуйгаар буудаггүй лийзээр буудаг. Тэгээд хунгар...,

Баасанхүү -

гулгаж уу?

Батбаяр -

тийн. Хоёр гудас шиг төмрөөр буудаг тийм юм байна лээ. Тэгж буугаад тэгээд тэнд Баяндул гэж түрүүн мал эмнэлэгийн салбарын эрхлэгч эмч байж байгаад дэвшээд намын үүрийн дарга болсон юм. Тэгээд салбарын эрхлэгчгүй байсан юм байна лээ л дээ. Тэгээд тэрүүнд нь би очиж байгаа юм. Тэгээд тэр ажлаа аваад. Тэгээд ажиллаад ажиллаад тэгж байсан чинь хавар боллоо. Монгол улсын хэмжээнд асар их том өвчин гарч ирсэн. Шүлхий өвчин гараад , тэгээд одоо тэр чинь Зөвлөлтийн хүчээр л одоо дарсан шүү дээ ер нь тэр өвчнийг чинь.

Баасанхүү -

Аан бүүр нилээн алайцтай тархсан уу?

Батбаяр -

тэгэхгүй яахав улсын хэмжээнд тархаад. Ямар ч байсан Завхан аймгийг тэр чигээр нь нөмөрсөн байсан.

Баасанхүү -

за. Хэдэн оны үед вэ? 60-аад онд уу?

Батбаяр -

64 он.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

64 онд одоо том хэмжээний шүлхий өвчин..., тэр өвчин болуул асар их мал үхүүлсэн. Ерөөсөө адуунаас бусад мал хамарсан юмдаг. Тэмээ харин өвчлөөгүй шиг санагдсан. Үхэр болуул ер нь олон айл зэлээ хураасан.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

том үхэр тугал, хээл мээл авна гэж байхгүй. Тэр бол хэцүү. Тэгээд байж байгаад нутаг буцмаар олоод болдоггүй. Хөгшин ээж одоо бие их таруу байсан миний хөгшин ээж, аавын ээж. Хөгшин ээжээ их санадаг. Хөгшин ээжээ асармаар санагдсан, харимаар санагдсан, гэрээ санасан.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

өдий төдий өргөдлийг ерөөсөө хүлээж авахгүй. Тэгж тэгж арай гэж нэг зөвшөөрөгдөөд нуагт Ховд аймагт буцах болсон. Тэгээд аймагтаа буцаж ирлээ. Тэгсэн тэр хооронд хөгшин ээжтэй уулзаж чадалгүй өнгөрсөн.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэгээд ирсэн, аймгуудын архив удирдах газар намайг миний өсөж төрсөн сумандзоо техникчээр томилсон. Тэгээд ирж Эрдэнэбүрэн сумандаа ажиллаж байлаа. Малын зоотекникч хоёрыг хавсран гүйцэтгээд.

Баасанхүү -

малын эмч зоотекникч хоёр тусдаа юм байна ш дээ тээ?

Батбаяр -

тусдаа.

Баасанхүү -

зоотехникч нь ямар мэргэжил вэ?

Батбаяр -

тэр миний төгсөлт бол тэр хоёрыг нэгтгэсэн нэрээр малын эмч хийдэг, зоо техникч хийдэг.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

ийм одоо хоёр мэргэжлийг нэгтүүлж гаргаж байсан. Нэг тийм 2 жил тийм төгсөлт хийсэн юм. Тэрний нэг нь ч би байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Батбаяр -

зоотехникч гэдэг нь болуул мал үржүүлгийн ажил гүйцэтгэдэг.

Баасанхүү -

аанхан

Батбаяр -

мал үржүүлэг. Малын үүлдэр угсааг сайжруулах одоо аргач эмч. Малын эмч болуул мэдээж малын эмчлэх эмч. Өвчнөөс урьдичлан сэргийлэх, эмчлэх ийм үүрэгтэй. Тэрний аль алийг нь хийдэг. Ингээд хийж байлаа. Тэгээд суманд бол голцуу одоо зохиомол хээлтүүлгийг их хийж байлаа бий. Үхрийн зохиомол хээлтүүлэг, хонины зохиомол хээлтүүлэг..., тийн.

Баасанхүү -

зохиомол хээлтүүлэг гэхээрээ заавал эр эм амьтдыг нийлүүлэхгүйгээр...?

Батбаяр -

тэгэлгүй яахав.

Баасанхүү -

зүгээр эмд нь суулгаж байна гэсэн үг үү?

Батбаяр -

хээлтүүлэгчээс үр аваад ороо нь орсон эм малд тусгай аппарат юугаар, шприцээр үр шахаж мал хээлтүүлж төл авахыг зохиомол хээлтүүлэг гэнэ.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тийм ажил би хэдэн жил хийсэн. Тэгээд малынхаа..., мад аж ахуйнхаа мэргэжлийн ажилд сонирхолтой, тэгээд ажиллажа байсан. Тэгсэн чинь тэр үед чинь одоо хүн дураараа ажил хийж болдоггүй басан юм шүү дээ. Ажил сайхан гайгүй болохоор зэрэг дэвшүүлж байгаа нэрээр одоо хүнийг чинь бас баллаж л байсан гэж боддог юм.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэгсэн чинь гайгүй ажилтай чамайг дэвшүүлнэ. Эвлэлийн үүрийн даргаар, сумын эвлэлийн үүрийн даргаар сонгох ийм ажил болж. Сумын эвлэлийн үүрийн дарга гэдэг болов оо. Тэгээд сумын эвлэлийн үүрийн даргаар 5 жил ажилласан Эрдэнэбүрэн сумын эвлэлийн үүрийн даргаар. За тэр чинь юу байна вэ гэхээр тэр үеийн ажил бол залуучуудын нэрэмжит ажил гэж хэд хэдэн ажил байсан юм. Хадланг залуучууд хариуцааж хийнэ. Залуучуудын хүчээр хийнэ.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

малын төл бойжуулах ажлыг залуучуудын хүчээр хийнэ. Мал хашаажуулах ажил гэж маш их том ажил байлаа. Тэрийг залуучуудын хүчээр хийлгэнэ. Гэх мэтээр хэд хэдэн ажил болуул залуучуудын нэрэмжит ажил байсан юм. Эвлэлийн үүрийн дарга тэр үед чинь...., тийм учраас тэр сумын бүх зауучуудыг зохион байгуулж тэр нэрэмжит гол ажлуудыг одоо хийх нугалах энэ үүргэн дээр байсан. Гэрт хононо тогтоно гэж одоо бараг байдаггүй. Баахан залуучуудтай хадлан намаржин хийнэ өвс хадлан бэлтгээд. Мал төллөлтийн цаг болно. Тэрэн дээр байнга ажиллана. Мал эрүүлжүүлгийн ажил гэж одоо бас оролцох ёстой.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэр юу вэ гэхээр малыг хамуу өвчнөөс урьдичлан сэргийлэх, хамууг эмчлэх ажилд одоо суурин банна залуучуудын хүчээр хийж мал угаах ажил..., гэх мэт...,

Баасанхүү -

олон нийтийн ажил л гэсэн үг ш дээ тээ?

Батбаяр -

тийн. Тэгээд...,

Баасанхүү -

та л нөгөө үндсэн зоотехникч малын эмчийн ажлаа орхиод, одоо болуул энэ яг таныүндсэн ажил болгоод бүүр ингээд үүрэг өгчихсөн юм байна ш дээ тээ?

Батбаяр -

тийн, тэгэлгүй яахав. Тийн, сумын эвлэлийн үүрийн даргаар 5 жил ажиллалаа.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тийм л юм байгаа юм. Тэгээд сүүлд нь одоо эвлэлийн үүрийн дарга байх нас хэмжээ ч одоо тэр болно. Тэгээд муудаа ч гараагүй ээ яахав. Тэгээд ажлаа өөрчилье гэсэн, тэгээд өөрчлүүлсэн. Эргээд мэргжлийнхээ ажлыг хийсэн малын эмчийн ажлыг.

Баасанхүү -

ммхм. Тэр нөгөө хиймэл...,

Батбаяр -

Эрдэнбүрэн сумаасаа Буянт сумд шилжиж энэ ажлыг хийсэн. Бас мад эрүүлжүүлэх ажил, малын эмчийн ажлыг Ховд аймгийн Буянт сумд бас 5 жил хийлээ.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэгээд л одоо хүний ахуйн орчин нөлөөлсөн юм. Тэр ажлаа ч үргэлжүүлээд байж болсонгүй. Тэгээд ажлаасаа гарлаа. Аймгийн төвд эрчим хүчний нэгдсэн үйлдвэр гэдэгт борлуулалтын байцаагч хийж одоо 5 жил боллоо. Малын юу..., нягтлан бодохын ажилтай хамтруулж.

Баасанхүү -

өө тэс өөр юм руу явсан байна.

Батбаяр -

аан?

Баасанхүү -

тэс өөр ажил хийсэн байна ш дээ.

Батбаяр -

тийн. Одоо энэ цахилгаан бичээд яваад байна ш дээ одоо.

Баасанхүү -

тийн.

Батбаяр -

энийг чинь хийж байлаа, нягтлан бодогчийн ажилтай хавсруулж хийж байлаа. За тэгээд л 1989 онд юм уу..., 89 он хүртэл эн ажлыг хийсэн.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэгээд юу гэхээр, би эрчим хүчнийхээ үйлдвэрт нэг их муу биш гайгүй ажилтны хэмжээнд байсан л даа яахав тэгж боддог юм. Тэгээд яасан гэхээр ардчилалын анхны одоо их үүсвэр бий болж байсан.

Баасанхүү -

Ховдод?

Батбаяр -

Ховдод.

Баасанхүү -

ммхм.

Батбаяр -

өшөө улсад одоо юу болж байгааг мэддэггүй байсан. Тэр үед чинь одооных шиг энэ телевизор энэ тэр тодорхой энэ тэр байгаагүй.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

зүгээр радио мадио бол сонсож л байсан л даа зүгээр. Тэгээд би чинь 7 хүүхэдтэй бид хоёр.

Баасанхүү -

за

Батбаяр -

5 хүү..., тэгээд л одоо түрүүчийн хүүхдүүд сургуульд. Тэгсэн чинь нөгөөдүүл чинь хичээл хийхээ байгаад л. Ерөөсөө ажиглаад байсан чинь хичээл хийж байгаа юм алга аа.

Баасанхүү -

за

Батбаяр -

цүнхээ шидчихээд л ерөөсөө..., аймгийн төв дээр. Үгүй энэ чинь бодоо байлаа, үгүй энэ чинь ерөөсөө энэ нэг л..., хичээл яагаад хийхгүй байгаа юм багш яасан гэсэн, багш жагсаал магсаалтай гэнэ ээ. Тэгээд би бодож байна, за энэ ч нэг хэдэн хулгиан хүүхэдтэй л болох юм байна даа гэсэн. Энэ хогнуудыг ерөөсөө хөдөө малын одоо дүр төрхтэй болгоё.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

хэдэн бас хүүхдэд хэрэгтэй ч болно. Яах юм болуул эрдэм ном хаана ч л сурч болох ажил. Ингэж бодож байгаад самганд хэлсэн чинь дуртай янзтай байна. Чи бид хоёр нэг баахан хулгиантай л болох юм шиг байна одоо яадаг юм. Дарга дээр орлоо үйлдвэрийн дарга дээр. Үгүй одоо дарга минь ингэж ингэж бодогдоод байна. Надаар энэ үйлдвэр үхэрчин малчинаа болгооч, надад хэдэн үхэр авч өгөөд хөдөө гаргаж өгөөч. Би эрчим хүчний үйлдвэрийн малчин болоод хөдөө гаръя.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

үгүй чи тоглож байна уу, ямар юм яриад байна аа гэн нөгөө дарга чинь. Үгүй тоглохгүй би яг л одоо ийм юм бодож байна. Овоо л хэдэн хоног хариу байхгүй явсаар байгаад л нэг дуудаж байна. Үгүй чи нэг..., харин би танаас гуйгаад л байгаа ш дээ. За тэгээд зөвшөөрлөө. Тэгээд хөдөө гарлаа. Эрчим хүчний үйлдвэрийн үхэрчин бөгөөд малчны цалин авах...,

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэгээд би хөдөө сумандаа малчнаар гараад. Эрдэнэбүрэн сумандаа очлоо. Тэхэд чинь нэгдэл тараагүй байсан юм, нэгдэл сайн байсан юм.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

өө намайг чинь их л дуртай наана цаана л байж байгаад ямар сонин хүн ирж байх юм, ямар сонин бодолтой явж байгаа юм та энэ тэр болоод. Тэгээд ирсэн. Нэгдэл тараагүй юм чинь нэгдлийн хоньчин бас давхар. Нэгдлийн хонь маллалаа. Хэдэн хүүхэд маань яахав унага даагатай ноцолдож байж сүүлд нь нэг жил болоод ирсэн чинь бүүр унаг даага маага унаад бариад овоо малын дөртэй болоод ирсэн байхгүй юу. Тэгээд ингээд байж л овоо болж байсан чинь нэгдэл тарах боллоо. Тарахын урд тал дээр бойжуулсан төлнийхөө бас үйлдвэрлэлийн даалгавар өгнө.

Баасанхүү -

за

Батбаяр -

100 эхээс төчнөөн төл бойжуулав гээд. Тэрнийг биелүүлээд давсан төлөө бол тэр малчин өөрөө цэвэр авах эрхтэй. Тэр үүргээ манайх сайн биелүүлж, тэгснээрэ их хоньтой малтай болов оо. Их малтай боллоо. Хүүхдүүд ч одоо малын дөртэй их сайхан боллоо. Ингээд л сайхан байж байлаа. Тэгж байтал нэгдэл тарлаа.

Баасанхүү -

нэгдэл хэдэн онд тарж байна танай Ховдод?

Батбаяр -

за 91, 92 онд юм уу..., 92 онд тарсан юм болов уу даа нэгдэл.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

би сайн мэдэхгүй байна. Тэр багцаанд л тарсан юм даг. Тэгээд миний аав чинь..., манайх чинь ямар ч байсан 500 богтой айл байсан юм л даа. Тэр учраас нэгдэлд их хэмжээний одоо мал өгч байсан л даа тэр лүү анх элсэхэд.

Баасанхүү -

аанхан.

Батбаяр -

тийн.

Баасанхүү -

анх нэгдэлжүүлэх хөдөлгөөн явагдахад тээ?

Батбаяр -

тийн. Нэгдэлжүүлэх хөдөлгөөнд хүмүүс чинь алга ташаад ороод байсан юм биш үү дээ.

Баасанхүү -

за

Батбаяр -

ард түмнээсээ суулгачихаад за би нэгдэлд оръё гэж зөвшөөрч гараа өргөснийг нь гарын үсэг зуруулаад, гарын үсэг мэддэггүй нь хуруугаа дараад тэгснийг нт гаргаж байсан. Тэгж хонон өнжин тэгж хашчихаад хурал хийлгэж тэгж зөвшөөрөл авч нэгдэл оруулж байсан юм шүү дээ.

Баасанхүү -

аан ухуулга суртал их хийж байж уу?

Батбаяр -

тийн одоо бүүр албадангаар л одоо.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

албадлагаар л. Түүнээс биш нэгдэлжих хөдөлгөөн гээд тэр үед чинь бүүр..., за зарим нэг дуртай нь тэгж л байсан байх. Дургүй тоотыг нь болуул албан хүчээр хонон өнжин нэг гэрт хашиж байгаад тэгээд зөвшөөрүүлээд. Тэгж байж нэгдэлжих хөдөлгөөнд тулгаж байсан юм. нэгдлийг чинь тэгж эхэлж байгуулсан юм шүү дээ.

Баасанхүү -

танай нутагт одоо хэдэн оны үед нэгдэлжив?

Батбаяр -

манай нутагт болуул 57 оноос эхэлсэн байх. 57 оноос эхэлсэн байх. Юу вэ гэхээр манай ёуманд чинь олон нэгдэл байлаа. Манайх социализмын зам нэгдэлд анх элсэж байсан юм.

Баасанхүү -

за

Батбаяр -

элссэн. Социализмын зам, Лениний зам, Бадрал өшөө юу юу ч билээ олон нэгдэл сүүлд нь нэгдэж 59 онд нэгдэж ганц социализм нэгдэл нэртэй нэгдэл одоо бий болж байсаг юм 59 онд.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

нэгдэлжих хөдөлгөөн 60 онд дууссан гэж ярьдаг шүү дээ ер нь болуул. За тийм байдлаар нэгдэлд манай аав ээж одоо хөрөнгөө өгч байсан учраас ч тэр, тэгээд нэгдэл тарах үед чинь бас надад мал хуваарилж өгсөн л дөө.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэгээд түрүүн өссөн малтайгаа нийлээд би чинь нэлээд их хэмжээний малтай боллоо л доо. Тэгээд ингээд байж байсан чинь 96 онд..., биш 95 онд манай авга ах Дувдан гэж нэгдсэн 2-р эмнэлэгт нүдний эмч, нэлээн нэр төртэй сайн эмч хүн байсан юм.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэр нутагт очоод намайг эргэж очихгүй юу. Тэгээд миний ахуй байдлыг хараад, тэр хүүхдүүдийн байж байгаа байдал майдал харахаар зэрэг хөөрхий энэний амьдралыг ер нь дээш татчихъя гэж бодсон юм байлгүй..., бодсон байгаа юм. зүгээр баахан ажиглаж байгаад тэгээд яваад өгсөн.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

юм ч хэлээгүй. 96 оны эхээр холбоон дээр намайг ярья гэж дуудсан даа. Тэгээд би холбоон дээр хүрээд ирсэн чинь манай авга ах Дувдан ах ярьж байна. за миний дүү чи миний үгэнд ор. Чамайг би энэ Улаанбаатар луу татаж авахаар би шийдлээ. Үгүй одоо би чинь зүгээр энд одоо таг гайхаж ядлаа даа. Тийм бодолгүй байсан чинь...,

Баасанхүү -

хамаг амьдрал тэнд байгаа.

Батбаяр -

харин тэгэхгүй юу. Тэгээд ахын үгнээс гараад ч хэрэггүй дагая гэж бодоод за за гээд ингээд л. Тэгээд ирээд эмгэнд хэлсэн зөвшөөрч дуртай л байна. Тэгээд намайг авахын тулд хөөрхий амьтан чиргүүлтэй ЗИЛ130 машин өөрийнхөө хөрөнгөөр худалдаж аваад. Тэгээд одоо чамд хэллээ, би 6 сард чиргүүлтэй танайд чамайг нүүлгэж авахаар машин очно.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

чи бэлтгэл хангаад байж бай, шууд үүрэг болгоод. Одоо яахав үүргийн дагуу одоо бэлтгэл хангасан. Тэгээд одоо 96 онд манайх энд нүүж ирсэн юм. тэр ахынхаа 30 машинтай нүж ирээд.

Баасанхүү -

хотод уу? Энэ Баянбууралд уу?

Батбаяр -

хотоос наана тэр 61-ийн гармын энэ тал руу чинь нэг хуучин Орос цэргийн анги байсан ямар газар билээ..., ямар юм билээ, тэрний нэр юу билээ..., Тахир Соёот.

Баасанхүү -

аан за

Батбаяр -

Тахир Соёотод нэг таньдаг найзынхаа гадна намайг буулгахаар зохион байгуулсан байсан манай ах.

Баасанхүү -

за. Та малаа яасан бэ?

Батбаяр -

Тахир Соёот..., малаа нэг хүүтэй хоцорсон тэнд.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

хариулаад хоцорсон. Тэгээд ирээд яасан чинь нөгөө хүн их сайхан хүн байсан. Одоо ч одоо ажиллаж байгаа Батаа гэдэг хүн. Дээр үед хөдөө аж ахууйн яамны орлогч сайд майдын ажилд байсан юм гэнэ лээ. Тийм хүнтэй, тийм сайхан хүнтэй манай ах танилцсан байж. Тэгээд намайг тэнд даалгаж өгөөд. Орос цэргийн анги байсан газар чинь болохоор зэрэг Оросууд хөөгдөөд явахаар зэрэг...,

Баасанхүү -

хамаг юм нь үлдсэн.

Батбаяр -

хамаг юм нь үлдсэн. Ундуй сундуй зүгээр одоо..., манайхан юмыг босгосон юмаа л түргэн алга хийгээд авдаг улсууд шүү дээ. Тийм болчихсон. Тэгээд намайг нэг байранд орууллаа.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэгсэн чинь юу вэ гэхээр тэр айл, тэр Батаа гуай хэдэн хар гахайтай.

Баасанхүү -

за

Батбаяр -

би нөгөө нэг хүүтэйгээ хамт, Амараа гэж нэг хүүтэйгээ хамт тэр айлд тэр гахайчингаар би томилогдов оо. Гахай гэдэг юмыг урган дээр л бараг харж байсан болохоос биш.

Баасанхүү -

малчин болох гэж...,

Батбаяр -

гахай..., гахайчин боллоо.

Баасанхүү -

за

Батбаяр -

тэгээд тэр юу вэ гэхээр их онцлогтой гахай тэр. Зүгээр нэг одоо үүлдрийн тийм гахай биш. Үүлдрийн нэг гахайг энэ байгалийн гахайтай эвцэлдүүлж гахай байсан.

Баасанхүү -

зэрлэг гахай?

Батбаяр -

зэрлэг юу хоёрын дунд..., тэгээд тэр гахайн дээр би нэг жил ажилласан. Тэгээд миний ажлыг их үнэлсэн.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

үнэлсэн тэр хүн.

Баасанхүү -

одоо жишээ нь энэ гахай энэ тэр маллаад яахад таны нөгөө зоотехникчийн мэргэжил хэрэг болж байна уу?

Батбаяр -

өө тэр болно доо бололгүй яахав. Ер нь бүх төрлийн л одоо заадаг юм чинь. Тэрний тэжээл мэжээл гээд л үржүүлэг мүржүүлэг заана.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэр болуул миний мэргэжилд ойртоно.

Баасанхүү -

ммхм.

Батбаяр -

тэрнийг хийлээ. Тэгээд сайн ажилласан гэж намайг үзээд. Тэр хүн мэддэг байсан юм байх, 12 айлын орон сууц нөгөө баамын барилга, тэр Тахир Соёотод байсан.

Баасанхүү -

за.

Батбаяр -

Орос цэргийн ангийн албан хаагчид байсан. Би нэг 500,000 төгрөг өгсөн.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

миний нэг хүргэн байхаар зэрэг тэрийг өгөөд. Тэгээд Батаа гуай надад 12 айлын орон сууц өгсөн. 12 айлын орон сууц гэдэг чинь юу вэ.

Баасанхүү -

тийн ш дээ.

Батбаяр -

тэгээд тэрийг буулгаад 3 газар энэ байшинг барьсан.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

энэ байшин одоо тэндээс ирж баригдсан байшин.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

нөгөө ахын 30 машинаар чиргүүлтэй 30 машинаар зөөж материалаа буулгаад. Тэгээд 3 газар ийм байшин барьсан. Нэг нь хотод Дамбадаржаад байна, нөгөөдөх нь энд ховор шувуу үржүүлгийн газар гээд манай нэг хүргэний газар байдаг юм. Тэр орон сууцыг тэгж яаж ингэж барьсан ийм түүхтэй. Тэгээд байж байсан чинь очсоны дараа жилийнх нь дараахан шорон ирсэн. Тахир Соёотод шорон ирж барьсан. Шоронгийн хажууд хүн ч байх аргагүй юм. Шорон ч гадна орчиндоо хүн байлгах, айл байлгах аргагүй байлгүй яахав тэр дүрэм номоороо. Бид ч хөөгдсөн, тэд нар ч хөөсөн. Тэгсэн хөөрхий нөгөө л ах маань Баянбуурал гэдэг сайхан газар байдаг юм, тэрэн дээр оч гэж машинтай ирж энэ Дамбийням гуайн гадаа ирж энэ газар үзүүлээд. Энэ манай нутгийн хүн шүү дээ.

Баасанхүү -

тийн би сая уулзсан.

Батбаяр -

тийн. Тэгээд тэр ах энэ хүний сайн таньдаг байгаа юм. Тэгээд эдний хаяанд ирээд. Тэгээд 98 оноос энд л одоо 12 жил болох гэж байна. Ингээд л одоо байж байна.

Баасанхүү -

тэр мал хээлтүүлэг, хиймэл хээлтүүлгийн талаар л би асуух гээд байна. Ямар нэгэн сөрөг үр дагавар байх уу? Одоо тэр хиймэл хээлтүүлэг байгалиас гадуур ш дээ тээ. хиймэл хээлтүүлэг хийж байгаагийн гол ач холбогдол нь юу вэ? хурдан түргэн өсөх үү? яах вэ? малын чанар сайжрах уу?

Батбаяр -

зохиомол хээлтүүлэг ярьж байна тээ?

Баасанхүү -

тийн.

Батбаяр -

зохиомол хээлтүүлэг гэдэг бол нэг хээл авсан үхрээр яриахад бол байна ш дээ.

Баасанхүү -

аанхан

Батбаяр -

нэг хээл авах ороо нь орохоороо тэр үхэр хээл авна. Ороо гэдэг юм нэг мөчлөг байна.

Баасанхүү -

за

Батбаяр -

тэр ирээгүй цагт ямар ч хээл авахгүй.

Баасанхүү -

за

Батбаяр -

бухсана гэнэ. Бухсчихаар нь болуул ороо нь ирж байгаа нь тэр.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

за тэр ороо ирж байгаа үхэрийг зүгээр ердийхөөр болуул тэр бух олон удаа харайж олон хэмжээгээр хүчээ барж, тэр үрийг одоо ямар ч үр ашиггүй алга хийж байна гэсэн үг.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

зохиомол хээлтүүлэг болуул нэг харайлгаад авсан үрээр хэдэн зуу гэж арай хэлэх нь юу юм 10, 20, 40, 50-н үнээ хээлтүүлнэ нэг харайлтын бухаар.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

бухны үрээр. Тийм ач холбогдол бий нэгдүгээрт. Хоёрдугаарт тэр үүлдэр байдлыг сонгох талаараа ач холбогдолтой байсан. Тэр чинь. Энэ ашиг шим өндөртэй ийм одоо их сайн үүлдрийн одоо хээлтүүлэгчийн үрийг малд л түгээж өгөх юм бол тэрнээс илүү ашиг шимтэй олон төл гарах нь мэдээж ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Батбаяр -

тэндээ ашиг нь тэндээ байна, ач холбогдол..., нэгдүгээрт. Хоёрдураарт болуул элдэв халдварт өвчин гэдэг болуул байхгү байдаг.

Баасанхүү -

за.

Батбаяр -

тэр зохиомол хээлтүүлэгч хийж байгаа үр авч байгаа эцэг малыг болуул цэвэр байна. Шинжилгээнд орсон тэр чинь байнгын одоо хамгаалалтанд байгаа ийм мал шүү дээ. Гадаадын асар өндөр одоо ашиг шимтэй малын эцэг энд оруулж ирээд үүлдэр угсаа сайжруулах ажил их явж байлаа л даа. Одоо зогсонг болчихсон байна шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тийн. Одоо зүгээр эхлэлт байгаа л байх зүгээр энд тэнд сургийг нь дуулвал. Америкаас, Голландаас хаанахаас гэнэ вэ одоо өндөр ашиг шимтэй малын үр орж ирсэн. Тэрнийг тусгай аппаратанд хамгаалаад хийгээд. Тэгээд тээвэрлээд энд тэнд ороо орсон мал бол одоо хээлтүүлж байгаа юмнууд бол тийм сураг чимээ их л сонсогдсон л доо зүгээр.

Баасанхүү -

тэгээд бухнаасаа яаж үрийг нь авдаг байсан бэ?

Батбаяр -

бухнаас үрээ авах болуул ингэдэг юм. эхлээд хээлтүүлэх маландаа, хээл авах болсон нөгөө дүр урамшил гэж юм байдаг юм.

Баасанхүү -

за

Батбаяр -

ороо гэж ярьж байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

ороо нь орж байгаагүй бол орсон мал болгоноо бол тодруулдаг юм.

Баасанхүү -

за

Батбаяр -

за хонин дээр гэхэд яаж тодруулах вэ гэхээ зэрэг хуцанд байна аа.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

хөг мэдэх үү?

Баасанхүү -

мэднэ.

Батбаяр -

хөг зүүгээд тэр хонь руу чинь тавьчихна ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Батбаяр -

нөгөө хуц яж хонио үнэртэхээр зэрэг ороо орсон гэдэг нь энэ үнэрээрээ мэддэг болно. Нөгөө хөгтэй хуц нэг хонин дээр харайлаа, өө энэ ороо нь орсон хонь байна гэх мэтээр ороо орсон малыг ингэж тодруулж авна. Тэгээд нөгөө хээлтүүлэх газар авчирч Батбаярын хажууд авчирч байхдаа зэрэг би умайн толь гэдэг юмаар бөгсөөр нь шургуулаад.

Баасанхүү -

за

Батбаяр -

жинхэнэ ороо орсон үгүйг мэднэ.

Баасанхүү -

дахиад шалгана тээ?

Батбаяр -

тийн. Савны ам нээгдчихсэн байна. Нээгдэхдээ бүүр ингээд цэцэг дэлбээлж байгаа юм шиг онгорхой ншх гэх үү одоо тийм ам гарчихсан байна.

Баасанхүү -

за

Батбаяр -

ороо ороогүй үедээ...,

Баасанхүү -

умай...,

Батбаяр -

умайгаад наагаад ингэчихсэн юм шиг. Ороо ороод ирэхээр тийм цэцэг дэлбээлж байгаа юм шиг яг тийм.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэрнийгээ танилаа мэддэг болчихвол тэгээд үр өглөө боллоо хээлтлээ. Тэгээд дараа жил нь нөгөөхөө бүртэгчихнэ. Дараа жил нь нөгөө хээл авсан аваагүй нь тодроод гараад ирнэ. Ер нь авна ш дээ. Зохиомол хээлтүүлэг гэж ийм юм.

Баасанхүү -

бас ийм тал байдаш дээ нөгөө яг нөгөө нэг амьтдыг байгалийх нь жамаас нь гадуур одоо жишээ нь зохиомол хээлтүүлэг яалаа гэхэд үр удам нь бас нэг өөр, яг нөгөө натураараа төрсөн, байгалийнхаа жамаар төрсөн үр төлөөс арай чанар муутай ч юм уу тийм зүйл байдаг уу? Үгүй юу? Эсвэл нөгөө ингээд хэдэн удмын дараа ч юм уу нэг чанаргүйжээд ч юм уу эсвэл арай нэг өөр мутанд байдалд орох ч юм уу ингээд өөрчлөгдөх хандлага байдаг юм уу? Үгүй юу?

Батбаяр -

байж болно. Тэрүүндээ шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж чадаагүй болуул чиний хэлдэгээр тэр малын удамшил болуул муудаж болно л доо.

Баасанхүү -

аанхан.

Батбаяр -

анхнаасаа сонгосон юм сайжрах хэмжээнийл одоо малаа шилж сонгосон болуул тийм юм гарахгүй. Мал улам сайжраад ингээд явна.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

үр тэл, өгөх ашиг шим бүх юмаараа л одо сайн л болоод явна шүү дээ.

Баасанхүү -

тэр иймэрхүү малыг өсгөж үржүүлэх нь Монгол уламжлалт зан заншил аж ахуйн соёлд энэ шинжлэх ухааны зүйлийг оруулж ирж байгаа нь одоо Монгол орон даяар явагдаж байсан уу? Эсвэл ингээд тодорхой тодорхой бүс нутагт жишээ нь ганцхан танай нутагт ч юм уу ингэж явагдаж байсан болов уу?

Батбаяр -

энэ мал үржүүлгийн ажлыг одоо сайжруулах асуудал бол улсын хэмжээнд явагдаж байсан.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

ер нь одоо..., нэн ялангуяа одоо манай Ховд аймагт бол сангийн аж ахуй байгаагүй л дээ. Одоо энэ төвийн одоо энэ тааламжтай нөхцөл энэ хангайн нөхцөл, энэ нөхцөлд асар олон сангийн аж ахуй байлаа ш дээ. Бараг хичнээн сангийн аж ахуйтай байсан гэдэг билээ дээ одоо. Тэр сангийн аж ахуйнууд чинь үр тарианаас гадна мал үржүүлгийн ажлыг одоо дээд хэмжээнд хүргэж байлаа ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

ардчилал яваад одоо юм юм саригснаас хойш нөгөө үр ашигтай мал нь ч алдь вэ, ашиггүй нь аль вэ..., нөгөө буданд төөрсөн сармагчин ямар юм билээ одоо тэр мэт одоо л бид юмаа мэдэхээ байчихлаа шүү дээ одоо.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

үг хэлэх болохоор л шүүмжлэх болчихно. Цаадах үг нь уг үндэс нь үнэн юм чинь хэлэхээс аргагүй байна ш дээ. Тэгээд одоо миний мэдлэхийн тэр залуудаа ажиллах хугацаанд би хийж байсан одоо чадварлаг гэх юм уу тийм улсууд өчнөөн олон байна ш дээ. Одоо тийм юмны хүч ашиглаж чадахгүй л байна ш дээ. Бид нар чинь бас цагтаа тулахаар ашигтай л байгаа ш дээ, хэрэгтэй л байгаа ш дээ улс эх оронд. Одоо нас 60, 70 хүрчихсэн хэдий үхэхдээ тулад л өдрөө хүлээгээд л байж байна. Ямар сайндаа би ийм юм ноолоод сууж байх вэ дээ.

Баасанхүү -

үр дүнтэй өнгөрөөх гээд тээ?

Батбаяр -

харин одоо тэгж бодогдож байна. Одоо хүмүүс болуул цаг хугацааг, ялангуяа бид хүүхдээ их муу хүмүүжүүлж байна л даа бодоход.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

ийм юм хэлж болно уу үгүй юу?

Баасанхүү -

болно.

Батбаяр -

Арвич хямгач, ажилч хөдөлмөрч, зөв төлөвшил гэхэд л багаас нь л хөлд орохоос л эхлүүлэх ёстой байх л даа. Одоо тэхээр тэгэхгүй байна ш дээ. Тэгэхгүй байна. Хүүхэд их унтаад байна унтаад байна унтаад байна хэзээ босно 10 цаг 11 цаг. Тэгээд босоод чөлөөтэй байхад юу гэхээр цагийг маш үр дүнгүй өнгөрөөж байна. Эрдэм номд шамдахгүй, телевизор хараад. Телевизор болуул одоо их сайхан юм сайхан юм. Гэхдээ энд бас сөрөг нөлөө байна. Ач холбогдолгүй одоо энэ солонгосын нэг хэрүүлтэй авгай нарын юм үзүүлээд. Үгүй тэрэнд ямар нөлөө өгөх юм бэ? Үгүй ээ тэрэнд бүүр одоо эр эмгүй, хөгшин залуугүй согтчихсон байх юм аа. Кино гээд л тэрний анги нь 60, 70 ангитай. Тэр ч яасан олон юм, яасан ч дуусч болдоггүй юм одоо ер нь. Энэ чинь зүгээр нэг хэлээд хаях, зүгээр нэг сонсоод өнгөрөх биш энийг нээрээ төр засаг энэ шинжлэх ухааны газрын боловсолын яам маам одоо энэ хүнд боловсрол өгөх, эрүүл мэнд байх энэ талаас нь энэ дээд байгууллага ер нь бас бодож үзэж анхаардаггүй юм л гэж боддог юм.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

хүн чинь ямар л орчинд байна вэ тэр орчноороо л одоо төлөвшинө хүмүүжинэ. Орныг нь ингээд задгай тавиад өгөхөөр чинь..., эмхлье гэвэл энэ үзүүлэх юмыг чинь одоо нэлээн чанартай л хүний уураг тархинд юм үлдмээр юм баймаар юм шиг санагдах юм.

Баасанхүү -

таныг малын эмч хийж байх үед одоо тухайн үед чинь социализм чинь гол нь нөгө малыг өсгөх бараг 200 саяд хүргэх ч юм уу. Тэгээд жаахан өнөө үед ахдалтай иймэрхүү тушаалууд гарч байсан ш дээ. Тэгээд малын нөгөө хорогдол өвчлөлтөнд хариуцлага тооцдог байсан юм шиг байна лээ тээ? Танд өвчин эмгэг, өвчнөөс болоод ингээд мал үхэж хорогдлоо гэхэд танд ямар хариуцлага ирдэг байсан бэ?

Батбаяр -

зөв л даа миний хүү тэр чинь. Манайх..., за би буруу ч юм хэлж байж болно.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэхдээ тэрнийг авна биз хэрэггүйг нь гээнэ биз. 200 сая чиний амнаас гарлаа үнэн. Манайхыг чинь ер нь дээр үеэс хойш тэдэн оноос төдөн оноос гэж би хэлж чадахгүй. Ер нь л одоо хараатын хэмжуээнд явж ирсэн шүү дээ бид. 200 сая яагаад гарсан гэхээр Сталин Монгол малаа 200 сая, богино хугацаанд 200 сая болго гэж үүрэг өгч байсан билүү дээ.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэхээр тэр чинь бас л хараат хэмжээний нэг жишээ мөн биз дээ. Өөр юу гэв?

Баасанхүү -

тэгээд дээрээс ингээд үүрэг даалгавар ирээд ирэхээр чинь юм болгон нөгөө нэг төлөвлөгөө нормтой байсан ш дээ. Тэхдээ нөгөө мал гэдэг чинь бас үйлдвэрийн нөгөө гутал үйлдвэрлэж байгаа гэх мэт зүйл биш. Ингээд амьд организм учраас өвдөнө. Эсвэл одо яадаг ч юм үхэж үрэгдэнэ, зуд болно гэх мэтчилэнгээр тээ малаа хорогдуулсанд аягүй их харуцлага тооцдог байсан юм шиг байгаа юм тээ? Тэхээр одоо жишээ нь та малын эмч байлаа гээд өвчин туслаа мал ингээд хорогдууллаа, эмчилж чадсангүй ч юм уу тийм хариуцлага танд ноогдуулж байв уу ямар байсан бэ?

Батбаяр -

зүйтэй тэр талаасаа бол хариуцлага бас ер нь өндөр байсан гэж хэлж болно. Малын төл бойжуулах, малаа өсгөх талаар үйлдвэрлэлийн даалгавар нэрээр одоо даалгавар хуувь өгч байсан, одоо бүүр одоо их өгч байсан.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэрийг эзэмшиж одоо хариуцаж байгаа малын эмч нарт болуул мөн тэр үүрэг хариуцлага болуул байна. Тэрнийгээ чанаргүй хийсэн юм уу тэр өвчнөөс урьдичлан сэргийлэх ажлыг буруу хийсэн юм уу залхуурсан хаясан ийм одоо тохиолдол гарах юм болуул тэнд чинь хариуцлага тооцож байсан, шүү хэд шилжиж байсан. Ялтан хэрэгтэнгийн там болж байсан. Тийм юманд бол би өртөөгүй. Зүгээр ер нь болуул гүжирдэхмэр болж л байсан, болж л байсан.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

нэгдэл байлаа гэхэд чинь л одоо мал үхлээ гэвэл одоо тэрэнд задлан хийгээд, онош тогтоогоод, тэгээд акт бичнэ.

Баасанхүү -

за

Батбаяр -

актаар нэр албан ёсны болж хасагдна. Тэгээгүй бол төлбөр..., тэр хариуцлага бол өндөр байлаа ш дээ. Ухаандаа малын ашиг шимийг болуул дээд хэмжээнд ашиглаж байлаа тэхэд дээр үед.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

одоо нэг хониноос, нэг ямаанаас төдөн грамм ноолуур ав, төдөн кл ноос ноос ав, төдөн литр сүү ав гэдэг чинь болуул одоо бүүр баталгаат.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

заавал тэрнийгээ авч байж л сална. Авахгүй зүгээр одоо хаяж болохгүй. Одоо тэгвэл ноос ямар байна вэ, малын ноос хогон дээр л байна ш дээ. Юмаа эдэлж чадахгүй байна.

Баасанхүү -

ашиглаж чадахгүй байна.

Батбаяр -

ашиглаж чадахгүй байна. Тэр үед чинь асар өндөр хариуцлагатай байлаа шүү дээ. Ухаандаа аймгийн төлөөлөгч гэхэд чинь л одоо цаанаа одоо ер нь ноосыг бүрэн авч байна уу үгүй юу гэдэг..., энэ хонь бол цувуулж гүйлгээд доогуур нь хараа гэдсэнд нь ноостой хонь байна уу үгүй юу ингэж одоо махчилж одоо нарийн шалгаж ингэж байсан байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

төлөвлөгөөт ноосоо гүйцээхийн тулд нэхий арьсан өмдтэй хүн тэрнийхээ ноосыг хайчлаад, тэгээд одоо тушааж байсан байна ш дээ. Дээлнийхээ ноосыг хайчлаад тэрийг гүйцээхийн тулд.

Баасанхүү -

хүрэхгүй басан тээ?

Батбаяр -

хүрэхгүй байсан. Хүрэхгүй нөгөө дээрээс баталчихсан норм хүрч өгөхгүй болохоор..., малын ноос малын ашиг шимийг одоо гүйцээхйн тулд болуул ёстой юу хэлэх вэ одоо.

Баасанхүү -

тэхээр одоо жишээ нь нөгөө ноосоо гүйцээхийн тулд өөрөө хэрэглэж байсан дээлнийхээ ноосыг хүртэл авч байна гэж байна ш дээ. Тэхээр энэ дээрээс гарч байгаа тушаал шийдвэрээ бодит нөгөө нэг ажил ажиллаж байгаа тэр ахуйорчинтойгоо уялдаагүй хий хоосон тийм шийдвэр гардаг байсан юм уу? Эсвэл одоо ганц нэг удаа нэг тийм хүн...?

Батбаяр -

тийм байгаад л тэгж байхгүй юу даа тэр чинь.

Баасанхүү -

ммхм.

Батбаяр -

тийм байгаад л амьдралтай зохицохгүй үүрэг даалгавар норм тогтоочихоор чинь..., миний хар толгойтой хонь нөгөөх хуулийн баталсаны дагуу ашиг шим нь гарч өгөхгүй ш дээ.

Баасанхүү -

аанхан

Батбаяр -

тийм учраас л одоо тийм юм гарч байхгүй юу.

Баасанхүү -

таны ажлын ачаалал ямархуу байв? Нөгөө сумандаа та одоо нөгөө малын эмч зоотехникчээ хоёуланг нь хийж байгаа ш дээ. Тэгээд танаас өөр энэ мэргэжлийн хүн байсан уу?

Батбаяр -

өө байлгүй яахав.

Баасанхүү -

аанхан.

Батбаяр -

Салбарын эрхлэгч их эмч гэж байна, байсан.

Баасанхүү -

за

Батбаяр -

тэгэд миний дээр даргалах хүн нь тэр байна. Тэгээд миний ижил бригад болгонд нэг эмч байхгүй юу даа, нэг бага эмч.

Баасанхүү -

аан.

Батбаяр -

малын эмч бригад болгонд. Аан суманд болуул нэг л зоотехникч байна. Тэр нь би байсан л даа. Тэгээд ажиллаж байсан юм. Тэгээд тэр үед чинь болуул ажлын ачаалал их байсан юм аа. Гэр оронд халдах арга байхгүй.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

би энэнээсээ болоод хээр хөлдөж үхэх дөхөж байлаа.

Баасанхүү -

за

Батбаяр -

одоо малын эмчийн ажилтай..., зоотехинкч ажилтай. Тэгээд гэр орныг чинь харж хандана ахуй нөхцөл мөхцөл, одоо л тийм юм ярьж байгаа болохоос тэр үед чинь тийм юм байгаагүй шүү дээ. Манай нутаг чинь мод гэж юм байхгүй харгана түлдэг. Түлээ байхгүй би энэ авгай хүүхэд авчихсан байсан. Түрүүчийн хүүхэд гарч байсан. Түлээ байхгүй, өвлийн хүйтэн, нөхцөл байхгүй. Тэгээд цаг гаргаж байгаа юм. Шөнө харгана хадахаар явж байгаа юм. Түрүүн би нэг хээр барилгат явж байхдаа энд л харгана түүвэл овоо харганатай юм байна даа, ямаан харганатай юм байна даа..., ямаан харгана гэж мэдэх үү чи?

Баасанхүү -

мэдэхгүй.

Батбаяр -

ямаан харгана гэж харгана байдаг юм.

Баасанхүү -

за.

Батбаяр -

энийг түүх юм болуул овоо харгана байгаа юм байна даа. Энийг чинь ашгүй хажуудаа пүнзэнд..., пүнзтэй ч юм байна. малын хашаатай пүнзтэй юм байна. Мал төллүүлдэг хашаа.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

пүнзэй юм байна. энд л дулаан байгаа байх. Эндээс гал түлж байгаад энд хонож байгаад шөнө харгана түүе дээ гэж бодоод. Тэгээд түлээ байхгүй. Тэгээд өртөөнөөс нэг морь унадаг байсан.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

хар мориор. Өртөөний улаачид хэлээд за ах би яваад тийм газар очоод..., Улаанүзүүр гэдэг юм. Дээд Улаанүзүүрт хүрээд морио эмээлтэй нь тавиад туучихъя та ирэхээр зэрэг хашаандаа оруулаад аваарай гэж гуйчихаад. Тэгээд сэртмээ гадаг юм харгана хаддаг ийм байдаг юм иртэй.

Баасанхүү -

за.

Батбаяр -

тэрэнтэйгээ тэгээд хээр гарчихаад олон километр 10-н хэдэн км, 20-оод км газар сумын төвөөс. Шөнөдөө очиж хүрчихээд тэгээд энэ толгой их л муу байгаа юм л даа. Нөгөө пүнз мүнз дулаан байгаал гэж бодсон болохоос орж үзээгүй.

Баасанхүү -

еэ хөө.

Батбаяр -

очоод морио тавьж хөөчихөөд, тэгээд нэг жаахан харгана хадаад ядраад даараад одоо ч нөгөөдөх рүүгээ оръё доо гэж бодоод хүрээд ороод ирсэн чинь юун хүн хонох байтугай чөтгөр тогтох арга байхгүй.

Баасанхүү -

жавар хурчихсан байна уу?

Батбаяр -

жавраас гадна бүүр ерөөсөө тал онгорхой хүхтэй ерөөсөө нураад уначихсан. Ерөөсөө её эхэлчихсэн хүйтэн би амь алдах нь. Одоо сум руу яваад алхахад болуул би харьж чадахгүй тийм хол газар. Цас энүүгээр татчихсан. Тэгээд одоо ерөөсөө яадаг юм билээ..., дэмий л одоо юм хийгээд байвал жаахан дулаацах болов уу л..., өө тийм биш ерөөсөө най алдлаа. Тэгээд сум руугаа буцъя гэвэл явган явна хээр хөлдөж үхэх нь бүүр баталгаатай. Ийшээгээ Бүст гээд нэг газар байдаг юм.

Баасанхүү -

аанхан

Батбаяр -

тэнд нэг мал төллүлдэг хаваржаа байдаг юм. За дүүрч одоо тэрэнд л хүрье гэж бодоод эндээс энэ хар уулнаас цаахна тээр тэр айл байгаагийн тэр юм уу даа тийм барагцааны тийм. Тэнд тун арай гэж нэг юм яваад хүсэн бас л ийм пүнз байна. Ингээд яасан чинь дотроосоо түгжээтэй бололтой. Үгүй энэ ямар юм аа пүнз цоожилчихдог юм. Хэн бэ юу вэ гэсэн чинь харин хүн байна дотор нь. Тэгсэн чинь хөөрхий минь миний ижил бас...,

Баасанхүү -

харгана?

Батбаяр -

харгана түүдэг...., тэр болуул харгана хадаад хүнд худалддаг мөнгө авдаг тийм хүн байна л даа хөөрхий.

Баасанхүү -

аан за.

Батбаяр -

тэр нэг миний аминд нэг орсон. Тэгээгүй бол би тэр шөнө түлээ түүнэ гэж явж байгаад хөлдөж үхэх байсан. Тэр чинь хүний ахуй нөхцөлийг болуул тийм хайхрамжгүй тийм муу л байсан юм уу даа.

Баасанхүү -

ажиллуулж ажиллуулчихаад?

Батбаяр -

ажиллуулж ажиллуулчихаад чиний гэр орон юу болж байна, ахуй нөхцөл чинь юу болж байна гэх юм байгаагүй ээ. Цалин бол сайн өгдөг байсан харин. Дунд мэргэжлийн цалин 400 цаасны цалинтай байсан санагдаж байна.

Баасанхүү -

юу хоёр мэргэжлээрээ хавсарч ажиллаад ч гэсэн үү?

Батбаяр -

өө тэр хавсарсан гэхгүй нэг хүнийхийг л өгөхөөс биш тэр..., тийн.

Баасанхүү -

аан.

Батбаяр -

тэгээд бүх ажлыг л хийлгэнэ. Нэг мэргэжлийн ажлын цалин л өгнө л дөө. Тийм байсан. Одоо намайг эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байхад Ховд аймгийн эвлэлийн хорооны 1-р даргаар ажиллаж байсан одоо энэ Дэмбэрэл их хурлын дарга байна л даа.

Баасанхүү -

аан за.

Батбаяр -

тэгээд одоо би энэ хүнтэй уулзах гэж бодоод одоо хүсч мөрөөдөөд ерөөсөө иелэхгүй болохгүй байна. би зүгээр хувийн ч асуудал биш, ер нь одоо энэ шаардлагатай бол би чамд хэлье.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

өөр сэдвээр ярьж болохгүй гэдэг тэр байхгүй юу.

Баасанхүү -

аан. Та Завханаас нөгөө хот руу мал бүтэн жилийн хугацаанд тууж оруулж ирсэн тэр талаараа ярьж өгөхгүй юу? Бэрхшээл гэдэг чинь бас түм түмээрээ л байгаа ш дээ. Замд ингээд л байнга..., өвөлч хүртэл явж байгаа тээ? тасралтгүй биз дээ?

Батбаяр -

үргэлж л замд явна.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

гэрээсээ нэг тууварчин нэг майхан гэж ярья л даа. Нэг гал нэг майхан 2500-3000 толгой бог мал, 250-300, 400 тооны бод мал тууварладаг байлаа л даа.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэрийг чинь 2 хүн л хариулчихаж байгаа юм шүү дээ. Тийн хоёр хүн. Алдаж асгавал яана...,

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

чоно нохой байна. асар хүнд ажил шүү дээ тэр чинь. Өдөр шөнөгүй манана. Шөнө болуул байнга нэг нь сумтай буутай манаж хононо шүү дээ. Тэгэхгүй бол одоо баахан сүрэг чоно орж ирээд сүйдэлчихвэл яах юм. За эмчийн хувьд ч одоо тэр шөнө хонодог манадаг нь ч болуул зүгээр хүнд туслах талаар л юу гэхээс биш байнгын үүрэг алга л даа. Тэрний эрүүл мэндийг хамгаалах бас зохих хэмжээний өвчилснийг эмчлэх, үхсэнийг одоо жинхэнэ ямар журмаар үхэв гэдгийг нь одоо тодруулж ном журмаар нь акт бичгийг нь одоо бүрдүүлж өгөх, эзний хариуцлаггүйгээс болсон бол хариуцлаггүйгийн одоо тодруулж тодтогож төлбөр болгох ийм хэмжээг одоо шударгаар л явж үйлчилдэг л байсан л даа. Тэхдээ 65 суурь гэдэг чинь 65 гэдэг тоо чинь одоо асар олон тоо шүү дээ.

Баасанхүү -

100 гаран мянга болчихож бана ш дээ тээ?

Батбаяр -

тэгэхгүй яахав. Тэгээд 65 суурийг тэндээс яваад энд намар ирэхэд зарим суурьт нь би уулзаж чадаагүй учирч чадаагүй л одоо орж ирж байгаа шүү дээ. Тэгэхгүй яахаю хаагуур явж орж ирсэн юм. Олон жил тууварласан улсууд нь болуул бас өөр талаар, малынхаа тарга маргаа бодоод, бэлчээрээ бодоод, өөр ямар ч юмаа боддог юм хэн мэдэх вэ.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

хаана яваа хэн хаана явааг мэдэхгүй. Тэгээд одоо Нарангийн бааз дээр ирэхэд чинь тэмээ тэмээ арьс аччихсан улсууд л над дээр л ирж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

үхчихсээн гээд үү?

Батбаяр -

замд үхсэн мал энэ одоо би юу авна...,

Баасанхүү -

акт авъя...?

Батбаяр -

акт авъя. Үгүй тэр чинь тэгж акт өгдөг ном байхгүй шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэгэх юм бол би шоронд явна шүү дээ. Тэгээд л энэ тийм юманд нь акт өгөхгүй л ном дүрмээрээ би ажилласан. Ийм учраас зарим нь одоо уйлаад дуулаад хөөрхий одоо. Үгүй ээ та нар малын эмчийг тоомсорлохгүй ингэж яваад..., тэгсэн чинь тэр улсууд чинь олон жилээр тэгж яваад..., тэнд чинь идэш нь ч байгаа, зарж үржих нь ч байгаа, үхсэн өвчин тахал чиг л байгаа. Янз бүр л байгаа шүү дээ хөөрхий. Тэхдээ аль нь үхсэн юм алийг нь идээд худалдаад идчихсэн юм гэдгийг чинь би тодруулах арга алга байна шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

хоёр чихэндээ нөгөөх тамга мамгатай, энэ хацарны..., хацран дээр нь тамга дардаг байхгүй юу.

Баасанхүү -

за

Батбаяр -

энэ хацрыг ингээд хуулаад хоёр чих холбоотой 3, 4 ийм үзүүлээд арьстай нь.

Баасанхүү -

үхчихсэн юм аа гээд?

Батбаяр -

үхчихсэн юм аа гээд. Тэгээд өнөө жилийн эмч яасан хатуу байна аа паа гэж хүмүүс тэгж. Тэгж байж билээ. Тэгээд олон мал төлж байна энэ тэр гээд төлж байгаа юм уу хэн мэдэх вэ. Тэр үеийн тууврын асуудал хүнд байлаа. Ес эхэлчихсэн хүйтэнд чинь нөгөө мал нядалж дуусаагүй. Өө майхан ч даржигнатал одоо хөлдчихсөн. Тийм юманд одоо туж мал тууж ирчихээд Улаанбаатарт өвөлжиж байсан ш дээ. Тэгээд дараа оны 2 сард нь арай гэж нэг юм дуусч салж байсан даа. Хүнд шүү хүнд.

Баасанхүү -

одоо тэгээд нөгөө хүмүүс танаар акт гаргуулах гээд, та болуул ингээд ном журмаараа яангуут тэр хүмүүс өснөөн олон төлбөрт унааж байна ш дээ. Тэгээд эргээд тэр хүмүүсээс танд ямар нэгэн сөрөг үйл ажиллагаа, уур хилэн...?

Батбаяр -

тийм юм гараагүй ээ. Тийм юм гараагүй. Шударга юм чинь угаасаа яалаа гэх вэ дээ.

Баасанхүү -

тэгээд байнга ингээд хөлөөрөө яаад байгаа мал нөгөө турж эцнэ ш дээ. Тэрний хариуцлага мариуцлагыг одоо хэнд тооцож яаж болдог байсан юм бол?

Батбаяр -

үхсэн гэдэг нь чухам юунаас болж байна вэ гэдэг нь янз янзын шалтгаанаар байна шүү дээ тэр чинь.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

эцэж турах асуудал бол малын эмчийн холбогдолтой ажил биш биз дээ.

Баасанхүү -

аан тийм юм байна.

Батбаяр -

тэжээллэг хариуллага маллагаа муу байсан малчны хариуцлага биз дээ. Аан өвчтэй болсон бол тэрнийг эдгээж чадаагүй болуул тэгээд эмч хариуцна. Хариуцахдаа одоо тэр их олон юмыг чинь 400 төгрөгний цалинтай эмч юугаар нь төлөх билээ дээ. Тэр үед бас засаг тэгж одоо яадаг байсан байгаа юм. Тиймэрхүү л...,

Баасанхүү -

социализмын үед малын эмч нары хэр чанартай аан тэгээд тоо хэмжээний хувьд яаж бэлтгэж байсан бол оо? Жишээ нь нөгөө нэг өсгөж байгаа тэр сум нэгдлийнхээ малын тоотой харьцуулахад малын ямархуу..., хангалттай байж чадаж байсан уу? Дутагдалтай байсан уу?

Батбаяр -

социализмын үед болуул ер нь за хөдөө суманд гэхэд л бригадын зохон байгуулалттай болно шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

за сум бол том багаасаа болж байсан байх. Дундажын сум гэхэд нэг 3, 4 мал аж ахуйн бригадтай байлаа. Нэг бригад 20 гаруй мянган толгой малтай байсан.

Баасанхүү -

хөөх.

Батбаяр -

нэг малын эмч тийм хэмжээний мал л эрүүл мэндийг хамгаалж л ажилладаг байсан юм л даа. Тэгээд хавар болно, одоо мал эрүүлжүүлэх ажлын одоо хамгийн гол улирал нь байдаг юм л даа хавар намар хоёрт. Хамуунаас урьдчилан сэргийлэх хачиг одоо тэр элдэв одоо празет бэрд хорхойноос хамгаалах энэ угаалгын ажлыг болуул керлиний 1 хувийн уусмалд том хэмжээний бетонон баннанд малыг оруулж угааж өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Ногооны хордлого бразоф гэж ярьдаг юм. Тийм одоо халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин байдаг юм.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэрнийг одоо, тэр вакциныг бүх одо тэр малдаа тэр малын эмч нь өөрөө явж бүгдийг тарьж нэг бүрчлэн тэгж одоо урдчилан сэргийлдэг байсан юм.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэгээд ер нь болуул ачаалал бол ер нь өндөр байсан. Чухамдаа одоо тэр жинхэнэ одоо тэр юуны тоо тооцоогоор нь үзэхээр нэг эмчид их ноогдож байсан юм уу бага ноогдож байсан юм уу яаж мэдэгдэж байсан нь бид нарт болуул мэдэгддэггүй л байсан л даа.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

өглөө оройгүй, өдөр шөнөгүй, цаг наргүй амралт мамралт гээч юм байхгүй л ажилладаг л байсан. Тийм л юм даа.

Баасанхүү -

ммхм.

Батбаяр -

тийн.

Баасанхүү -

нөгөө 20-р зуунаас чинь өмнө ч гэсэн Монголчууд малаа маллаад л ингээд өвчин туссан бол эмчлээд нэг тийм уламжлалт арга байдаг байсан ш дээ тээ? тэрийг хэр хэрэглэдэг байв? Эсвэл зүгээр үзсэн номоороо л явдаг байсан уу?

Батбаяр -

тэр мэрийг болуул би мэдэхгүй шүү дээ.

Баасанхүү -

аанхан.

Батбаяр -

тэр үеийн одоо малын эмч гэж байгаагүй.

Баасанхүү -

тийн.

Батбаяр -

тэр байтугаа хүний эмч гэж байгаагүй.

Баасанхүү -

тийн.

Батбаяр -

намайг мэдээ орж байхад байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

манай нутагт байна ш дээ. Хамаргүй...,

Баасанхүү -

за

Батбаяр -

булгиаран хамартай тийм хүн олон байсан.

Баасанхүү -

тэмбүүнээс болоод?

Батбаяр -

үнэн. Элдэв янзын бүрийн тэмбүү элдэв өвчнөөс одоо болоод Монголчууд чинь тийм хэмжээнд байсан юм байна лээ ш дээ. Энэ одоо МАХ нам гээд байгаа чинь болуул..., нам чинь болуул асар хүнд нөхцлийн үед энэ Монгол орныг одоо хүлээж авсан юм байгаа ш дээ гэж боддог юм би. Энэ муулаад байгаа Зөвлөлт холбоот улс чинь асар гүнзгий юмнаас асар муухай, муу муухай юмыг болуул өөрчилж өгсөн. Сайхан буянтай ажлуудыг хийж өгсөн шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

би одоо мэдээ ороход хамуурч байсан. Тэрийгээ мартдаггүй юм би. Яаж эмчилж байсан юм эмч байгаагүй тэхэд. Яасан гэхээр цагаан ингэний шээсийг тосч аваад тэрийг халаагаад, тэгээд тэр хамуурчихсан хүүхэд ч бай хөгшин ч бай одоо..., цагаан ингэний халуун шээсээр арчиж байсан л юмдаг. Хорсдог гэж най байхгүй. Би уйлаад тэрүүгээр угаалгаж байснаа мартдаггүй юм.

Баасанхүү -

тэгээд зүгээр болсон уу?

Батбаяр -

тэгээд зүгээр болж байсан юм.

Баасанхүү -

аан за.

Батбаяр -

тэр үед болуул эмнэлэг эмчилгээний үйлчилгээ гэж байгаагүй шүү дээ.

Баасанхүү -

өөрсдөө л нэг ажигласан ч юм уу яасан ч юм...,

Батбаяр -

өөрсдөө л ардын уламжлалт одоо тийм яасан аргаар л одоо өвчин анагаагдаж байсан байна. Ихэнх нь л одоо тэгсэн болов уу. Ихэнх нь ч анагаагдахгүй цаашаа харж л байсан байлгүй. Тэхээр одоо энэ социализмын үед Монгол орныг одоо ямар хүнд нөхцлөөс ямар хэмжээнд гаргасан гэдгийг одоо хүн бүр л бас ухамсарлаж ойлгомоор л байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

энийг удирдаж ирсэн одоо тэр төр засаг, тэр одоо удирдлагуудыг бид одоо буруу зөрүү бодож дайсан байсан ухаанаар одоо ойлгож байгаа шүү дээ. Тэр буруу шүү дээ. Цэдэнбал даргыг болуул би их үнэлдэг миний хувьд болуул. 40 гаруй жил Монгол ардын..., Монгол улсыг одоо удирдаж ингэж ирсэн. Буруутай тал байгаа л байх. Тэр чинь юундаа байна вэ гэхээр Зөвлөлт холбоот улстай бид нэг ёсны хараат байсантай холбоотой болохоос биш Цэдэнбалын буруу болуул байгаагүй гэж боддог юм байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Батбаяр -

тэндээс шууд одоо ерөнхийд нь болул даалгавар өгч байсан. Тэрнийг биелүүлэхээс аргагүй. Тэрнийг биелүүлсэн. Ам барьчихвал агааргүй болчихвол яах билээ дээ. Тэрэнтэй адилхан байсан хэрэг шүү дээ. Ямар орон ямар байгаад ямар болсон энэ одоо эрүүл ухаантай болгонд одоо бодогдмоор л юм. Тийм л байгаа юм.

Баасанхүү -

за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.