Batbayar
![](../assets/images/interviewees/990273.jpg)
Basic information
Interviewee ID: 990273
Name: Batbayar
Parent's name: Tüvden-Ish
Ovog: Harburguud
Sex: m
Year of Birth: 1942
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: none
Born in: Erdenebüren sum, Hovd aimag
Lives in: Bayanbuural sum (or part of UB), Töv aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
politics / politicians
democracy
environment
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За та өөрийн одоо Өөлд ястануудын, Өөлд хүмүүсийн тухай ярьж өгөхгүй юу?
Батбаяр -
За Өөлд үндэстний хувьд болуул одоо эцэг эхийн цагаас дээр үеэс нааш уламжлан одоо сонсож мэдэж ирснээ ярих юм болуул Ховд аймгийн Эрдэнбүрэн сум тэр чигээр Өөлд.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
энэ Өөлдүүд анх хаанаас үүссэн гэхээр бидний анх үүсэл болуул одоо энэ Шин Жаны нутаг Үрүүнч гэдэг юм гэнэ лээ. Тэнд нутаглаж байсан гэдэг юм. Тэгээд дайн самууны хөлөөр нааш цааш одоо бут татарч бутраад, тэгээд одоогийн Архангай аймгийн Өлзийт суманд ирсэн юм гэдэг хэсэг Өөлдүүд. Тэнд ирээд ах дүү Дамбийням нөгөөдөх нь хэн билээ дээ..., ах дүү хоёр ноён хошуу захирч байсан юм байна лээ, хоёр Өөлд хошууг.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
Өлзийт суманд, одоогийн Өлзийт суманд. Тэгээд ах нь дүүдээ би бүгдийг нь захирна гэсэн гэнэ лээ. Тэхээр зэрэг дүү нь зөвшөөрөөгүй юм гэнэ.
Баасанхүү -
за
Батбаяр -
тэхээр тэр их муу ах байгаа юм даа.
Баасанхүү -
тийм байна шуналтай.
Батбаяр -
шуналтай гэдэг юм уу юу гэдэг юм. Зэрэг хэргэм горьдон ч гэдэг юм уу. Тэхээр дүүгээ..., Монгол чинь Манжын дарлалд 200 жил боллоо шүү дээ тийм ээ?
Баасанхүү -
тийн.
Батбаяр -
тэр үеийн өмнө үргэлжилж байсан үе байхгүй юу даа.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
Монголын төрийг хэн мэдэж байсан, урьд одоо Манж мэдэж байсан үе шүү дээ. Тийм учраас Манжын пүүс хаа сайгүй байсан байна тэр үед.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
тэхээр зэрэг нөгөө ах Дамбийням чинь яана гэхээр нэг пүүсэд, нэг нөхөрт хахууль ч юм уу юу юм өгч шатаалгачихаад.
Баасанхүү -
за
Батбаяр -
нөгөө дүү ноёныгоо энэ танай пүүс шатаалгалаа гээд буруу мэдээлэл өгөхөөр нөгөөдхийг нь аваачиж очоод тэнд цаазаар авчихгүй юу даа. Тэгээд нөгөө ард олныг за хамар ханданд ороорой гэхээр зэрэг үгүй бид чиний хамаатанд орохгүй.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
нөгөө ноёноо цаазлуулчихсан цөөхөн ард түмэн, ядуу ард түмэн бид Амарсанаагийн оршсон нутагт очно гэж хэлээд.
Баасанхүү -
за
Батбаяр -
тэгээд хойшоогоо Архангайн Өлзийт гэдэг чинь энд байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
тэрнээс цаашаа яваад 70, 80 гаруй л одоо ядуу өрх гэж байгаа юм. ямаа мамаандаа унь муниа чирүүлчихсэн 70 гаруй ядуу өрх одоогийн Ховд аймгийн төвд урд талын Модон Овоо гэдэг газраар давж орж ирж байсан.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
1764 оны намар юм уу хавар юм уу орсон байгаа юм. Тэгээд аймгийн төвийн дээд талд Бугат Үзүүр гэж байдаг юм. Тэрний доод тал дээр Хуучин Буурь гэдэг газар байдаг юм.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
тэрэн дээр анх ирж буудаллаад, одоо тэр буурь нь Хуучин буурь нэртэй уламжлагдан нэршиж байдаг тийм газар байдаг юм.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
ирчихээд тэр 70, 80 өрхийг болдоггүй Борзаалан гэдэг өвгөн удирдаж ирж л дээ. Нэг ламтай, бүдүүн дуутай нэг ламтай тэгж ирж. 5 цагаан тэмээтэй. 2 цагаан тэмээ нь шүтээн болдог бурхан мурханаа ачаад, бусад нь цөм явганаараа малаа туугаад. Ямаа мамаандаа униа чирүүлж байгаа улсууд чинь ямар байх билээ.
Баасанхүү -
тийн ш дээ.
Батбаяр -
тэгж ирж байсан түүхтэй 1764 онд. Ирчихээд болдоггүй Борзаалан яасан гэхээр..., одоо их тэр урд Манж мэдэж байгаа биз дээ тээ?
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
Манжийн хаанд 3 хүсэл тавьсан байна.
Баасанхүү -
за
Батбаяр -
1-рт нь бид нарыг Цамбагарав уулын өвөрт нэг хошуу болгож өгөөч, хоёрт нь бид нарыг тахин шүтэж байх нэг сүм байгуулж өгөөч...,
Баасанхүү -
за
Батбаяр -
байгууллахыг зөвшөөрч. 3-рт нь хошуу болсон болуул тамгыг нь өгөөч.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
нэг тамга өгөөч. Ийм 3 хүсэлт очсон. Тэгээд тэр нь одоо тэр хүсэлт нь ямар ч хугацаанд биелсэн юм дээ, гурвуулаа биелсэн байгаа юм аа.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
Цамбагарав уулын хошуу гэж нэрлээд. Цамбагарав уулын өвөрт нутаглах өөрсдийн хошууг байгуулжээ.
Баасанхүү -
за
Батбаяр -
тэр хошууг захирах ноён байх тамга зөвшөөрчээ. Тэр тамга нь ирсэн.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ямаатын Улаан гэдэг уулын баруун талд Лонххайрхан гэдэг уул байдаг юм.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
гурвалжин хар уул байдаг юм. Тэрний өвөр дээр Ноёр өтөг гэж байдаг юм.
Баасанхүү -
за
Батбаяр -
тэр өтгөн дээр анх тэр тамга ирж өвөлжсөн түүхтэй байна. Болдоггүй Болзаалан л мэдээж ноён байгаад тэр тамга тэр өвөлжөөн дээр байж өвөлжсөн.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
3 дахь нь юу вэ гэхээр Өөлдүүдийн одоо тахиж шүтэх сүм байгуулахыг зөвшөөрөөд. 300 хөдөлмөрчин Хятад тэндээс явуулаад..., Ховд аймгийн төвд шар сүм гэж байсан юм.
Баасанхүү -
за.
Батбаяр -
одоо тэр шар сүм гэж нэрлээд байгаа газар тэр сүм байгуулах..., шар сүмийг тэр 300 Хятад тоосго цохиод байгуулж өгсөн байсан юм даа хөөрхий.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
Өөлд үндэсэтэн ингэсэн түүхтэй. Тэгээд энэ юу вэ гэхээр Тайчууд овгийн энэ Пунцагдаш гэдэг багш тэтгэвэрт гарчихсан юм, одоо амьд байгаа.
Баасанхүү -
за.
Батбаяр -
энэ 5 жил нэг цүнх үүрээд, тэгээд энэ монгол улс даяар хэсээд.
Баасанхүү -
за
Батбаяр -
1944 онд Монгол чинь хүнээ нэг зөв тоолсон юм байна шүү дээ.
Баасанхүү -
за.
Батбаяр -
тэр архивын тэр материалыг аваад.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
тэхэд амьд байсан улсуудын нэр гаргаж авч байгаад. Тэгээд за энэ энэ хэн гэж байна?
Баасанхүү -
Данаа Аюурзана.
Батбаяр -
Данааа Аюурзана 6 бүлтэй байж. Хэн хэн байж вэ гэдгийг нь шахаж өнөө тооцоо гаргаад.
Баасанхүү -
за.
Батбаяр -
44 оноос хойших бүх Өөлдүүдийг одоо тэрний хүү нь тэр тэрний, хүү нь тэр гээд гаргаад байж ээ.
Баасанхүү -
аанхан.
Батбаяр -
одоо энэн дээр өөрийхийгөө бичүүлье.
Баасанхүү -
за.
Батбаяр -
энэ дугаар болуул багийн дугаар. Энэ хэддүгээр баг байх юм?
Баасанхүү -
4.
Батбаяр -
4. Энэ хэддүгээр баг байна?
Баасанхүү -
5.
Батбаяр -
5. Манайх чинь 3-р баг. Энэ чернилээр бичсэн байгаа биз дээ. Энэ байна.
Баасанхүү -
аан.
Батбаяр -
миний нэр Батбаяр, миний эцэг Түвдэнхишиг. Түвдэнхишиг 4 хүүхэдтэй..., Батбаяр гэж байгаа биз?
Баасанхүү -
тийм байна.
Батбаяр -
Батбаяр нь энэ.
Баасанхүү -
ээжийг чинь болохоор Норжмаа гэдэг хүн байна уу?
Батбаяр -
өнөө Өлзийн Норжмаа.
Баасанхүү -
ммхм.
Батбаяр -
манай авгай Жамбын Долгоржав гэдэг Мянгад. М гэсэн эмэгтэй, Р гэсэн эрэгтэй.
Баасанхүү -
аан.
Батбаяр -
үндэс нь Мян гэхээр Мянгад гэж товчилсон байна. Манай том хүү Батсүх байна, 2 хүүхэдтэй. Одоо Цогзолмаа гэдэг цаана чинь нэг охин байна.
Баасанхүү -
за
Батбаяр -
Сугармаа гээд нэг охин байна. Саранчимэг, авгай нь энэ жишээтэй.
Баасанхүү -
өө за бүүр ийм. Бараг ургийн бичиг шиг.
Батбаяр -
харин ургийн бичиг ингэж одоо энэ хүн хөөрхий буян болж 5 жил нэг цүнх үүрч яваад ийм бүтээл гаргасан. Манай Өөлдүүд одоо энэ.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
Гансүх 2 дахь хүү, Энхсайхан 3 дахь хүү, Баярсайхан 4 дэх хүү минь, Амарсайхан 5 дахь хүү, 6 дахь нь охин.
Баасанхүү -
бас...?
Батбаяр -
Ганхуяг гэдэг юм.
Баасанхүү -
аан за.
Батбаяр -
одоо эн Зүүнхараад нэг юм дагаад явчихсан одоо би хурим хийж чадаагүй байж байна. Батсайхан гэж миний хамгийн бага. Уул уурхайн дээд сургууль төгссөн. Одоо 5 толгойд ажиллахаар боллоо гэнэ миний хүү.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
гэх мэтээр. Энэ миний дүү байна, Тогтох гэж.
Баасанхүү -
эмэгтэй тээ?
Батбаяр -
аанхан. Басан, нас барчихсан юм, эмэгтэй. Энэ хоёр дүү маань нас барчихсан юм. Одоо энэ бид хоёр амьд байгаа энэ.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
тэгээд урд талд нь би энэ одоо регистрийн дугаар мугаар бичээд, тэгээд энэний талаар жаахан юм хийх санаатай ингээд байж байгаа. Манай юу болохоор Харгургууд ястан байдаг юм.
Баасанхүү -
аанхан
Батбаяр -
Харгургууд. Ийм юм байгаа юм.
Баасанхүү -
одоо энэ Түвдэниш гээд явахад энэ дээшээ ингээд л Түвдэнишийн ах дүү ч юм уу тэгээд ингээд явж байна гэсэн үг үү?
Батбаяр -
тэгэлгүй яахав. Түвдэнишийн ах энэ хаа байна?
Баасанхүү -
Гарам уу?
Батбаяр -
Гарам. Ирэнгийн хүү Гарам, Түвдэниш байхгүй юу даа.
Баасанхүү -
аан за за.
Батбаяр -
гэх мэтээр салбарладаг юм. Энэ Ирэнгийн том юу нь одоо энэ Харлагданзан гэж анх эхэлж байсан юм л даа. Од, Хүрэлбаатар, Гоохор моохор гээд л...,
Баасанхүү -
Хонгор гээд л...,
Батбаяр -
явж байсан. Өөлдүүдийг ийм маягаар хийсэн одоо хийсэн. 2 боть ном байна. Би чамд нэг нөгөө 2 дахь ботийг нь үзүүлье.
Баасанхүү -
за.
Батбаяр -
энэ.
Баасанхүү -
аан.
Батбаяр -
одоо Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд байна. Энэ номоо ирж хотод одоо 2, 3жил болж байж бичсэн юм.
Баасанхүү -
нэлээн настай хүн байна тээ?
Батбаяр -
настай байлгүй яахав тэтгэвэрт...,
Баасанхүү -
их нямбай хийж.
Батбаяр -
хэл уран зохиолын багш наадах чинь. Тэгээд тэтгэвэрт гарсан. Нямбайгаар барахгүй най байхгүй.
Баасанхүү -
өө энэ хоёр дахь хэвлэл нь гэхээр энийгээ бүүр нэлээн...,
Батбаяр -
нарийн болгож, тийн улам. Гээгдсэн хаягдсан улсуудыг оруулж бичсэн.
Баасанхүү -
аанхан.
Батбаяр -
энэ баг багийн онцлох хүмүүсийг зургаар тавьсан. За манай баг гэхэд энэ байж байна.
Баасанхүү -
аан тийм байна. Аргамжит Лхамсүрэн гэнэ үү?
Батбаяр -
тийн.
Баасанхүү -
одоо жишээ нь энэ энэ хүмүүс болуул аль хэдийн нөгөө хэлмэгдүүлэлтэнд явчихсан байгаа болов уу үгүй болов уу? Үгүй юу?
Батбаяр -
наадах чинь хэлмэгдүүлэлтэнд явсан, яваад ирсэн. Тэгээд цагаадаад, тэгээд сая шар сүм нээгдэхэд энэ лам болоод явж байгаад тэгээд нас барсан.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
энэ Отгондалай энэ тэрийг бол хөдөлмөрийн баатар..., энэ би байна.
Баасанхүү -
өө тийм байна ш дээ.
Батбаяр -
тийн. Би бариа заслын хүн энергийн бариач.
Баасанхүү -
за.
Батбаяр -
тэгээд яахав зургыг нь тавибал тийм маягаар тавьчихгүй юу гэсэн чинь тэр малын эмч гээд биччихсэн байна лээ.
Баасанхүү -
аан.
Батбаяр -
аль нь яахав. Энэ саяны миний Дувдан ах гээд байдаг хүн энэ байхгүй юу.
Баасанхүү -
нөгөө юуны таныг хот руу нүүлгэж өгсөн...?
Батбаяр -
тийн одоо энэ байхгүй юу.
Баасанхүү -
би түрүүн нээрээ асуух гэж байсан тэр Дувдан ах одоо танд тэгж их анхаарал тавьж байгаа нь өөрөө тэр харж хандах хүүхэдгүй тийм цөөхөндүү ам бүлтэй хүн байсан юм уу? Эсвэл зүгээр ер нь нэг тийм янз бүрийн нарийвч байхгүй зүгээр л таныг...?
Батбаяр -
аан зүгээр ахынх нь хүүхэд учраас л одоо надад илүү дотно байна.
Баасанхүү -
аанхан.
Батбаяр -
ам бүл олонтой энэ чинь 4, 5 хүүхэдтэй.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
хүүхдүүд нь голцуу америк мамерикт гадаадад байж байна.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
энд одоо 2, 3 хүүхэд байж байна. Нэг нь одоо тэр Улаанбаатар сувилал гэж сонссон уу?
Баасанхүү -
тийн.
Батбаяр -
тэнд эмч хийдэг юм, Энхжаргал гээд нэг охин нь. Тэнд...,
Баасанхүү -
Өөлдүүдийн нөгөө бусад ястан үндэстнүүдээс ялгарах онцлог ямар байдаг вэ?
Батбаяр -
өө хэл аялгуугаараа ондоо л доо шал ондоо.
Баасанхүү -
зан заншлын хувьд ямар вэ?
Батбаяр -
зан заншдын хувьд болуул за яахав тэгээд одоо Монгол зан заншлаас өөр зүйл бол одоо нарийн ажиглахаар байгаа л байх.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
ухаандаа хэл ярианы хувьд болуул шал ондоо шүү дээ. Би чинь цэвэр халхаар ярьж байна.
Баасанхүү -
тийм байна.
Батбаяр -
аан гэхдээ баруун талын хүмүүст тийм аялгуу байдаг л байлгүй. Тэрнийг би мэдэхгүй шүү дээ. Ухаандаа одоо өнөөдөр гэхийг өндөр хүн шүү дээ.
Баасанхүү -
өө за.
Батбаяр -
маргааш гэхийг мангадар гэнэ шүү дээ. Нөгөөдөх гэхийг нөхөөдөр гэнэ шүү дээ. Жишээтэй..., жал ондоо. Одоо энэний тэр юуны талаар..., хэл аялгууны талаар Баттулга гэдэг багш маш нарийн тодорхой гаргаж бичсэн хүн байсан.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
хэрэгтэй болуул надаас хаяг маяг авахгүй юу даа.
Баасанхүү -
тэгье.
Батбаяр -
Улаанбаатарт мундаг хүн бий. Баттулга гэж бас хэл уран зохиолын багш. Энэ юуны талаар..., өшөө жаахан яах юм болуул би чамд ном мом үзүүлж болно тэр хүний бичсэн ном.
Баасанхүү -
ммхм. Таныг одоо жишээ нь ухаан орохоос эхлүүлээд гэрийнхээ ахуй орчинд амьдарч байхад, аав ээжийнхээ гар дээр амьдарч байхад ийм бид нар Өөлд хүн ч юм уу тээ тийм ялгаа болуул байгаагүй арилчихсан байсан гэсэн үг үү? Одоо жишээ нь би...?
Батбаяр -
яс үндсээр гадуурхах барих уу?
Баасанхүү -
үгүй гадуурхах биш ээ зүгээр нөгөө нэг онцлогууд байдаг ш дээ. Одо ямар нэгэн үйлдлийг хийхдээ арай өөр өөр ч юм уу хийдэг. Тийм гадуурхал мадуурхал бол байдаггүй байх аа Монголд тээ?
Батбаяр -
ёстой тийм юм байгаагүй. Тэр тэгж болохгүй.
Баасанхүү -
зүгээр нөгөө нэг онцлогууд, нөгөө зан үйлийн онцлогууд байдаг байж магадгүй гэж би бодоод байгаа байхгүй юу.
Батбаяр -
өө байлгүй яахав тэрнийг алийг тоочиж барах вэ. Тэр чинь маш өргөн асуудал шүү дээ.
Баасанхүү -
аанхан.
Батбаяр -
маш өргөн асуудал тэр. Байлгүй яахав тэр чинь. Тэгээд одоо үр хүүхдээ цааш нь одоо хүмүүжүүлэх яах нь, уран хийх энийн чинь бүх зан үйл одоо, үр хүүхдээ хүмүүжүүлж авах, тэгээд одоо тэр чинь дайх авах юм болуул ер нь одоо тэр болгон шал ондоо ондоо шүү дээ. Нэг минутанд хоёр минутанд тэрийг чинь одоо тайлбарлах аргагүй. Чадалтай бол тайлбарлачих болов уу. Би болуул чадахгүй шүү дээ хөөрхий. Тийм л байна.
Баасанхүү -
20-р зуунд Өөлдүүдийн хувьд зан заншилд нь ямар ямар өөрчлөлтүүд орсон бол оо?
Батбаяр -
за тэрийг ингэсэн тэгсэн гэвэл одоо мэдэмхийрсэн хэрэг болох юм уу даа.
Баасанхүү -
үгүй үгүй зүгээр.
Батбаяр -
ер нь болуул орсон доо орсон. Сүүлдээ ер нь Халхын байдлаар болуул нэлээн илэрхий орсон шүү дээ ер нь болуул. Тийн. Тулгамдаад бас нарийн шууд одоо хариулахаа би бас мэдэхгүй л байна л даа. Тэрэнд бол өөрчлөлт байгаа л байх үзэх юм бол.
Баасанхүү -
таны түрүүний нөгөө одоо Монгол орны талаар одоо төр засагт ингээд хүмүүст хүргэх бодол байна, санаа байна гэсэн. Тэр чинь юу юм бол оо?
Батбаяр -
за тэр нэлээн өргөн дэлгэр гэж бодох уу, одоо тийм асуудал аа.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
би сүүлийн 10-н хэдэн жил болуул нэг бодол надаас гардаггүй юм аа. Юу вэ гэхээр энэ Монгол оронд нүүрлээд байгаа одоо хулгай дээрэм гэдэг юм уу, одоо ёс бус хүмүүжилгүй байдлын үйл ажиллагаа их гарах боолсныг зөөлрүүлж засах арга байна гэж боддог байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
тэгээд энэ тухайгаа одоо би 10-н хэдэн жил одоо төр засаг руу хандаж ингэж өгөөч тэгж өгөөч гээд одоо м явуулаад бүтэж өгөхгүй л байна л даа.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
энэ юу вэ гэхээр манай Монгол оронд одоо болохгүй байгаа энэ 5 том асуудал байна гэж боддог юм л даа.
Баасанхүү -
за.
Батбаяр -
энэ нь юу байна вэ гэхээр байна ш дээ. Нэгдүгээрт нь одоо ерөөсөө Монгол болуул үндэстнээ хамгаалахгүй байна гэж хэлдэг би, боддог.
Баасанхүү -
за
Батбаяр -
Монгол үндэстнээ хамгаалахгүй. Үндэстэн ястнаа хамгаалахгүй байна. Энэ юугаар одоо тодорч яагаад тэгж хэлж байна вэ гэхээр байна ш дээ. Энэ цөөхөн тооны Монгол хүмүүсийн үндсийг болуул үндсээр нь хамгаалах хэрэгтэй байна гэж. Гадаадад тэнүүчлэх хэсүүчлэх нь одоо ийм цөөхөн ам бүлтэйгээс одоо ингэж их одоо гадаадад тэнүүчлэх нь одоо зөв байна уу буруу байна байна уу. Буруу л байлгүй гэж бодогдоод байх юм.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
тийм учраас энэ гадагшилдагийг жоохон хумимаар санагддаг байхгүй юу. Тэгээд юу гэхээр энэ Монгол ерөөсөө Хятадад уусч байгаа юм байна л гэж би бодож байна.
Баасанхүү -
ммхм.
Батбаяр -
хог түүдэг хог түүдэг гэдэг би бас хог түүдэг шүү. 70, 80 шуудай пепсиний сав хогон дээрээс түүгээд шалчийтал яаж байгаад, шуудайнд чихээд. 70, 80 шуудайг би хамгийн үнэтэй авч байгаа газар хотод Хятадууд байгааг олж мэдээд тэнд аваачиж тушаалаа би.
Баасанхүү -
за.
Батбаяр -
нэг жишээ хэлэх гэж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
тэгсэн чинь явсаар байтал машин эвдрээд харанхуй шөнө, шөнө дунд очлоо. Одоо ч авахгүй байх даа энэ улсууд нь амарчихсан одоо наашаа цаашаа явчихдаг юм байлгүй дээ гэсэн чинь авч байж ээ. Тэгээд би тэр юугаа тушаачихаад мөнгөө авах гээд нөгөө хятадыг дагаад байранд нь орсон чинь байна ш дээ чамаас бага бага дунд сургуулийн бололтой 10 охин Монгол охин мэдэв үү.
Баасанхүү -
за
Батбаяр -
10 хятадын өвөрт байгааг би харлаа л даа. Энээс улам бодохоор зэрэг яаж байна вэ гэхээр Монгол чинь ерөөсөө л Хятадын эрхшээлд орчихсон юм байна ш дээ. Үгүй тэр өвөрт байгаа хүн чинь ойлгомжтой биз дээ. Тэрнээс чинь одоо нөгөөх хүний гарад үүсэл гэдэг юм уу одоо нөгөө ориг байсан Монгол чинь сориг болдоггүй юм уу. Нэг жишээ энэ.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
жишээлээд л одоо ингэхээр зэрэг ер нь одоо сүүлийн үед одоо Хятадын нэртэй үйлдвэр үйлчилгээний газар хичнээн олширч байна. Тэрэнд одоо юу болж байна. Тэрний гадна саяных шиг юм одоо..., энийг төр засаг яагаад харж болдоггүй юм бэ?
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
Монгол үндэстэн ингээд одоо барж дуусч байгаа юм биш үү? За төгсөгчдийн 80 хувь нь эмэгтэйчүүд байлаа л гэж байна. Эрэгтэйчүүд нь хаачваа. За манайд иргэд одоо олноор гадаадад гарч байгаа нь одоо чалаатэй болсноос нэг хэсэг нь гадаадын иргэд болцгоож байна.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
энэ цөөхөн Монголоо хамгаалж яагаад болдоггүй юм бэ гэж бодогдох юм. За залуу зандан настай архинд донтогсод одоо үр удмаа үлдээж чадахгүй хичнээнээр цаашаа харж байна вэ. энэ чинь Монголын одоо үр садад ямар юугаар нөлөөлөх вэ.
Баасанхүү -
ммхм.
Батбаяр -
траншейний гэдэг ихэнх хүүхдүүд одоо юу болж байна. Тэрний хүмүүжил одоо юу..., тэр чинь тэнгэрээс буугаагүй, газраас ногоо шиг ургаагүй биз дээ. Энэний эцэг эхтэй засаг төр одоо ажиллах талын юм яагаад байж болдоггүй юм бэ л гэж. Ингээд улс үндсээ цэгцтэй хамгаалж..., улс үндсээ хамгаалах ажлыг цэгцтэй бодлоготой хийхгүй юм бол 200-300 жилийн дараа Монгол хүн, Цэвэр цустай Монгол хүн нэг ч байхгүй болно гэсэн нэг эрдэмтний бичсэн одоо ийм хэвлэлийн нэг хуудаснаас уншлаа.
Баасанхүү -
ммхм.
Батбаяр -
тэр үнэн болох нь. Ийм учраас энийг одоо цэгцлэх арга..., Цэдэнбал дарга Орос улсад хорионд байлаа шүү дээ. Хорионд байж байгаад нас барсан биз дээ тийм ээ?
Баасанхүү -
тийн.
Батбаяр -
нэг хэсэг шоронд байж байгаад нас барлаа тээ?
Баасанхүү -
тийн.
Батбаяр -
наашаа Монгол оронд хөлс хүчээ дуслуулж байгаад нас барлаа ш дээ. Хорионд байхад нь одоо эд нар Дожоодорж...,
Баасанхүү -
за
Батбаяр -
мэдэх үү?
Баасанхүү -
сонсож байсан юм байна.
Батбаяр -
Дожоодоржын тэр Цэдэнбал даргатай хийж байгаа уулзалт юуг ярилцлагыг чи үзсэн үү?
Баасанхүү -
аан үзээгүй. Сэтгүүлч Дожоодорж?
Батбаяр -
тийн тэрийг хараагүй юу?
Баасанхүү -
үгүй.
Батбаяр -
Дожоодорж Цэдэнбал даргыг хорионд байхад ороод сурвалжлага хийлээ ш дээ.
Баасанхүү -
за.
Батбаяр -
тэхэд Цэдэнбал дарга..., Платов авгай Дожоодоржын урд нөгөө ямар юм гэлээ нөгөө дуран..., биш аппаратны урдуур цагаан даавуугаар хааж байхад Цэдэнбал хэллээ ш дээ. Урд Хятадууд бий шүү, Хятадууд бий шүү, Хятадууд бий шүү, 2, 3 хэлээд гараа 2, 3 сунгалаа шүү дээ. Энэ чинь сургааль биз дээ. Цэдэнбал ардад захиад Захиаг захиа биз дээ. Хятадаас хол байгаачээ. Хятадтай ингэх юм бол Монгол биш болно. Энийг одоо авч хэлцэж байна уу. Юу ч байхгүй. За нэг ийм юм байна.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
нэгдүгээрх нь Монгол үндэстнээ хамгаалах асуудал дээр ногоон тэг 00 тэг байна. Хоёрт нь байна ш дээ Монгол орон хүмүүжлийн доройтолтой болчихож ээ. Залуу үе хүмүүжлийн доройтолтой болчихсон. Чиний хэлэх гээд байгаа зан үйлээ мартлаа, хаялаа. Монголчууд болуул ориг зан үйлтэй байсан байна шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
энэ чинь яахав нэг юм амжилт, нөгөө талдаа дандаа сөрөг явж байгаа юм. 40, 50 оны үеэс эхэлж энд тэнд сургууль ажлын байр их нэмэгдэж өсөх...,
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
оросын туяа, бусад орны туяа улс хөгжих ийм талдаа орж ирэх.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
сургууль соёл бий болсон. Тэхээр зэрэг эцэг эхийнхээ асрамжинд тэрний уламжлалаар хүмүүжиж байсан залуу үе яана вэ. Гэрээ орхиод сургуульд номд яваад ингээд яваад гэрээсээ гараад ингээд ирэхээр зэрэг өөр өөр улирал хоног ирэх тусмаар зан үйлээ гээгээд хаяад. Тийм ээ? Нэг газар бөөгнөөд ингээд ирэхээр зэрэг нөгөө оригоороо хэдэн зуун мянган жилээрээ давтагдаж ирсэн зан үйл, нөгөө зан авир...,
Баасанхүү -
нийлэгжээд.
Батбаяр -
нийлэгжээд гашилж байгаа сүү шиг болоод эвдрээд. Яана вэ?
Баасанхүү -
ммхм. Аль нь ч аль юм...,
Батбаяр -
аль нь аль юм шиг аль нь ч..., ийм болсоор байгаад тэгээд эцсийн эцэст хулгай дээрмийн 2-хон сая хүн амын шүүх прокурор нөгөө шорон гяндан чинь одоо ачааллаа дийлэхгүй болчихсон байна ш дээ. Ийм хэмжээнд хүртэл одоо хүнээ 0,25,51 ингэж эвдэрлээ.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
ингэж эвдэрлээ. Энийг засах хөрөнгө чинээ орохгүй, их хэрүүл тэмцэл гарахгүй нэг ганц зөр арга байна гэж би энэ 10-н хэдэн жил муйхарлан хэлээд одоо сваагүй нохой саранд хуцаж байгаатай адилхан болоод байна.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
энийг авч хэлэлцэж байгаа юм алга. Ямар арга байна, ямар арга байна вэ, энэ арга л тун амархан байна. Тун амархан..., юу гэхээр цэцэрлэгийн наснаас нь юм уу сургуульд орох наснаас нь эхлэд хүн бүрийн мэдэв үү?
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
иргэн бүр насан эцэс үхтэл нь хүн бүрт хувийн хийх хэрэгтэй ш дээ.
Баасанхүү -
за
Батбаяр -
жилд нэг удаа юм уу хоёр удаа юм уу шинэчлэл хийдэг хөтөлдөг.
Баасанхүү -
аанхан.
Батбаяр -
жинхэнэ одоо энэ тэтгэвэрт гарчихсан асар их одоо чадвартай улсууд асар их байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
эд нар үхлийнхээ өдрийг хүлээгээд суух биш ийм ажилд нь дайчлан оруулах хэрэгтэй. Зохих юмыг нь өгөх хэрэгтэй ш дээ засаг.
Баасанхүү -
тийн.
Батбаяр -
тийн. Тэгээд хувийн хэрэг нээлгээд энийг сайныг нь сайнаар нь бүртгээд мууг нь мууаа рнь бүртгээд ингээд ирэхээр зэрэг хүн нэрээ тогос өдөө гэдэг юм чинь би хувийн хэрэг бичихэд нь муугаар бичигднэ гэж хүн бодно ш дээ. Одоо манайд чинь тийм тооцоолол тийм тогтолцоо байхгүй учраас..., мөн үү?
Баасанхүү -
ммхм.
Батбаяр -
өө энэ одоо хэрэг хийчихнэ, шоронд орчихно. Хахууль өгөөд гараад ирнэ. Батбаяр гэж муу муухай нь мэдэгдэхгүй ш дээ тээ? Ийм юм байхгүйгээс одоо энэ хүмүүс чинь..., хүн гэдэг чинь аюултай мундаг амьтан ш дээ. Ингээд ирэх юм бол хүн нэрээ болоод тогос өдөө болоод ийм хэргүүд, ийм ялт ажиллагаа эрх биш багасна уу үгүй юу?
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
3-р асуудал байна ш дээ..., 5 асуудал ярьж байгаа юм.
Баасанхүү -
за.
Батбаяр -
гуравт нь архинд донтогчтой тэмцэх асуудал. Аан тамхи ч бас орж байгаа юм. Архинд донтогчтой юу хийх юм юу ч хийгүй ш дээ. Юу вэ гэхээр Монгол орон..., гадаад нь яаж байгаа нь мэдэхгүй. Монгол орон хүнээрээ бизнес хийгээд дуусч байна ш дээ, дуусч ирлээ ш дээ. Яагаад тэгж хэлж байна гэхээр архинд дуртай хүнээ архиа өгөөд л мөнгийг нь аваад л, сүүлд нь гэр орныг нь тонуулаад юу ч үгүй болгоод. Нөгөө архинд донтсон хүн сүүлдээ хүүр болж эрлэг рүү өөрөө л түлхэгдээд ингээд төгсөж байна. Нөгөөдөх ийм балай ёс бус юм явдлыг ерөөсөө яадаг ч юм. Архи үйлдвэрлэж зарах болуул хэрэгтэй. Төр засагт нөгөөдөх төсөв хөрөнгө мөнгө орж ирээд хэрэгтэй. Мөнгө нь хэрэгтэй байгаа юм уу хүн хэрэгтэй байгаа юм уу. Хүнээ хамгаалах болуул архитай тэмцэл хийх хэрэгтэй. Архинд орсон хүнийг нь эрүүлжүүлээд шийтгээд үр дүн гарсангүй ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
одоо тийм учраас энэ хар усыг хаах хэрэгтэй ш дээ хууль гаргаж. Улсад..., дэлхийд ч гэсэн одоо үр нөлөөтэй болох хэрэгтэй байна ш дээ. Энийг орчин тойрондоо байгаа орнуудтай гэрээ хийгээд, хэлцэл байгуулаад. Тэд нараас санал аваад бас гадна талаас нь нөлөөлөхгүй ийм орчныг одо бүрдүүлэх шаардлагатай байна. Тэгэх юм болуул юм өөр болно уу үгүй юу?
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
одоо энэ төр засагт гарсан ихэнх улсуудын чинь одоо архины үйлдвэртэй, спиртийн үйлдвэртэй улсууд байдаг юм байна лээ.
Баасанхүү -
байгаа.
Батбаяр -
үгүй тийн. Ийм юм 3-т ахад нь бодогдох юм.
Баасанхүү -
ммхм.
Батбаяр -
4-рт нь хөрсөн доорх баялагаа хамгаалах асуудал муу байна ш дээ.
Баасанхүү -
одоо бүүр өнгөрсөн байхаа тавиад тууж байгаа.
Батбаяр -
муу байна.
Баасанхүү -
тхх.
Батбаяр -
энэ чинь ууттай юм. Монголын зүйр цэцэн үг байна ш дээ маш..., дэлэнтэй юм дээшээ ууттай юм уруугаа. Хөрсөн дээр хичнээн мундаг сайхан юм байлаа ч гэсэн ууттай юм уруугаа л болно шүү дээ. Гадаадынхаар ухуулдаг гэж..., үгүй ээ ухаж болно л доо. Ухахдаа миний хүүхэд, чиний дүү бага залуучуудыг энэ ухаж болдог тийм мэргэжлийг олгож чаддаг тийм газарт л суугаад боловсон хүчнээ бэлдэж авчирч өөрийнхөө хүмүүсийг өөрийнхөө сэтгэлээр ухуулж яагаад болдоггүй юм.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
заавал Аюухай Майз, юу юу гэнэ вэ одоо тэр гадаадыхнаар ухуулахаар амт гардаг, өөрийнхөөр ухуулахаар..., ухаж болно өөрийнхөө хүмүүсээр юмаа ухуулаад..., цааш нь зөвхөн энэ ертөнц дээр чинь бид амьдраад энэ нарт ертөнц харанхуй болчихгүй шүү дээ. Биднээс хойш олон зуун одоо үеийн хойч үе байж байна ш дээ. Үгүй тэдэндээ юмаа үлдээдэггүй юм уу. Энэ манай төр тийм энэ..., хувиараа газар ухаж шороо ухаж байгаа юу гэнээ? Нэр хэн гэнэ?
Баасанхүү -
өө золигоо..., нийнжаа нар уу?
Батбаяр -
нийнжаа нар. Үгүй ээ эд нар тэр...., буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу байгаа хүүхдүүд л одоо байгаа юм шүү дээ. Энэ хуулиа хууль шиг байгаад энэ юмаа хийчихнэ биз дээ. Одо Монголд өнөө мал бэлчих..., хүн уух цэвэр усгүй боллоо шүү дээ энэ.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
үгүй ээ тийм байна уу? Гадаадыхан ухвал эцсийн эцэст юу болох юм бэ? Цөлжсөн хордсон хэдэн овгор шороотой л үлддэг. Одоо энэ яагаад ийм юмаа авч болдоггүй юм. 4-т ах нь энийг хэлдэг юм.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
5-т нь байна ш дээ. 5-ыг нь би хэлье. Зээл тусламж гэж байна. ардчилалын үед толгой мэдэж том том дарга нар их олон, түргэн түргэн солигдох олон дарга нар хэсүүчлэн одоо зээл авсаар Монгол чинь өрний уут боллоо шүү дээ хөөрхий. Хэзээ ч төлөх арга байхгүй энэ чинь.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
сүүлд нь хэлэлцээрийн ширээнд суугаад энэ газрын талыг, эх орныхоо талыг газраа өгч байж л нэг салдаг юм байлгүй. Өөрөөр салахгүй. Энэ их сайхан сайхан зан гараад манайд зээл өгөөд байна гэдэг чинь тусламж л гэнэ. Энэ чинь эцсийн эцэст нөгөө юмаа тооцоолчихсон улсууд л одоо..., үгүй ээ ийм 5 юмаар энэ Монгол өөд гарахгүй байна.
Баасанхүү -
ммхм.
Батбаяр -
хамгийн гол нь архиа хойш татаж өгч тун болдоггүй юм бол энэний гарадусыг нь бага болгож өгөөч. Хүн согтохгүй юм хйж өгөөч. Надад нэг архинд дуртай нэг залуу байна.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
хэцүү байна хэцүү байна. авгай хүүхэдтэй хүн авгай хүүхдээсээ саллаа л даа. Үгүй тэр чинь амьдрал..., энэ бол адгийн одоо доор жишээ нь юм шүү дээ. Архины уршиг, энэ хар усны уршиг та нарыг..., энийг та нар яагаад ингэж болдоггүй юм бол. Тэгээд яг ах нь ийм юм 5 ийм юугаар бичээд байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
одоо энэ 342 уншуулаад...,
Баасанхүү -
за.
Батбаяр -
тэгээд болно энэ төр засаг одоо энийг болно гэсэн тийм улсуудын гарын үсгийг нь зуруулаад 340 хүний гарын үсэг цуглуулаад энийг өгч байгаа байхгүй юу би. Тэгээд энэ юу гэхээр байна ш дээ хамгийн эхлээд одоо ийм сонин байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Батбаяр -
энэ намын үүрийн сонин. Төрдөө өгөөгүйгийн гэдэг гарчигтай. Энийг би бичиж анх яасан.
Баасанхүү -
за.
Батбаяр -
бүүр миний урд тал дээр нь 68 онд Багабанди юу..., тэмдэглэлийн дэвтэр дүүрэн юм хэлж өглөө. Тэгээд намайг егөөдөж байлаа. Зарим нь боть ном өглөө гээд. Энэ Батсүмбэр дээр ирж яриа хийсэн юм.
Баасанхүү -
Багбанди уу?
Батбаяр -
тэхэд Багабандид өгч байсан юм. Тэхэд тэгж байсан юм. Энэ 2001 оны 7 сарын 21-ээс өмнө би төрдөө үгээ хүргье гээд Батаа гээд байдаг юм.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
Төв аймгийн Батсүмбэр сумын. Тэгээд энэн дээр одоо ийм ийм санааг бичлээ. Тэгээд энэ 2001 оных. Дараагийн..., хэдэн он байна энэ?
Баасанхүү -
2003 оных.
Батбаяр -
2003 оны 2 сарын 14-ний сонин энэ. Иргэн бүрийн хувийн хэргийг компьютерт хадгалъя. Би ийм юм бичиж явуулсан, энэнээс ийм юм аваад энэ дээр бичсэн байна.
Баасанхүү -
нэлээн таначихаж тээ?
Батбаяр -
танахаар барах уу тал нь байхгүй. Талын тал ч байхгүй. Ийм юм хийгээд. Тэгээд одоо энийг бичдэг юм байх гээд одоо би..., ядаж одоо байгаа юм. Эдгээр 5 асуудлаа төрийнхөө өндөрлөгүүдийн сонорт хүргэхээр явж ирсэн замнал минь 97 оны 6 сарын 15-н юм байна. Төв аймгийн Батсүмбэр сумд шинээр сонгогдсон Багабанди ерөнхийлөгчид уулзалтанд тэмдэглэлийн дэвтэр дүүрэн бичсэн зүйлээ гардуулж байлаа. Хоёрт нь Үнэн сонины саяны хоёрыг.
Баасанхүү -
аанхан.
Батбаяр -
гуравт нь 2003 оны 5 сарын 19-ний өдөр хууль зүй дотоод хэргийн сайд Нямдоржтой биеэр уулзан..., уучлаарай асуувал санаж магадгүй байх би сайдын өрөөнд ороод гишигсэндээ шалнаас нь адис авч мөргөж билээ. Тэгэхэд тэр сайд сандпарч намайг татаж босгож байж билээ. Дээрх санал бодлоо хэлэхэд их л талархаж байлаа.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
тавт нь улсын их хуралд өргөн барихаар төлөвлөсөн 13 хуудас материалаа он сар хоногоор хүн амьтантай уулзан танилцуулж миний саналыг зөвшөөрсөн 340 иргэний гарын үсэг зөвшөөрлийг бүрдүүлэн хувилуулж 2006 оны 3 сарын 13-ны өдөр шуудангаар их хурлын дарга Нямдоржид, их хурлын гишүүн Дондог, их хурлын гишүүн Ганди, их хурлын гишүүн Дэмбэрэл, их хурлын гишүүн Н Энхболдод, их хурлын гишүүн Одончимэдэд, их хурлын гишүүн Ламбаад, их хурлын гишүүн Баярцогт нарт..., Зургаат нь ерөнхийлөгч Энхбаярт 2006 оны 4 сарын 11-нд. Ерөнхий сайд...,
Баасанхүү -
Энхболд байна.
Батбаяр -
Энхболдод 2006 оны 5 сарын 30-нд. 2006 оны сар өдрөө санахгүй байна монголын үндэсний олон нийтийн телевизийн олон нийтийн цаг нэвтрүүлэгт биеэр оролцож ярьж байлаа.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
ест нь 1000 малчны улсын зөвөлгөөнд 2006 оны 6 сарын 14-нд. Аравт нь МАХ намын ерөнхий нарийн бичгийн дарга Баяр, ардчилсан дарга Элбэгдорж нарт 2006 оны 8 сарын 23-нд тус тус материалаа бүрэн эхээр нь хувилан хүн бүрт хүргүүлж байлаа. 4 хүнээс хариу ирсэн боловч түүндээ надад баяр хүргэсэн эрүүл энх урт удаан наслахыг ерөөснөөс өөр амьд ажил байдаггүйд сэтгэл дундуур явдаг аа. Уг нь 2006 онд болж өнгөрсөн нэр хүндтэй 800 жилийн нөгөө Чингисийн мэндэлсний 800 жилийн ойн жилд хүн бүрт хувийн хэрэг нээж архины асуудлаа журмалчихсан бол бэлэгдэлтэй сайхан ажил байх байлаа. Хойшид энэ хоёр асуудал шийдэгчихвэл миний амьд явсны хэрэг бүтэх байна. Эрхэм дарга танд энэ асуудлыг нухацтай авч үзнэ гэдэгт найдаж амжилт хүсье баярлалаа баяртай. Уулзах шаардлага байвал өвгөн ах нь бэлэн шүү.
Баасанхүү -
хэн рүү явуулсан энийг?
Батбаяр -
2007 оны 12 сарын 24-нд Лүндээжамцан даргат.
Баасанхүү -
аан
Батбаяр -
тэгээд энэнээс хойш...,
Баасанхүү -
тэгээд хариу ирэв үү?
Батбаяр -
аан?
Баасанхүү -
тэгээд хариу ирэв үү эндээс?
Батбаяр -
өө танд баярлалаа амжилт хүсье, эрүүл энх урт удаан наслахыг ерөөе, ийм юм ирдэг байхгүй юу. Балай.
Баасанхүү -
одоо энэ Монголчууд нөгөө нэг Оросыг дагаж архи ууж сурсан гээд байдаг. Тэр хэр үндэстэй бол? Та юу гэж бодож байна?
Батбаяр -
өө нэлээн..., Су Батболд гишүүн.
Баасанхүү -
аанхан
Батбаяр -
тэгсэн одо энэ Су Батболд намайг Дэмбэрэл даргатай уулзуулна гээд чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээд Су Батболдыг ингэсэн байхгүй юу. Энүүгээр хуулийн төсөл хийгээд тэгээд их хуралд танилцуулж болдоггүй юм уу, тэхээр болохгүй л гээд байгаа юм. Тэгээд болдоггүй юм бол намайг энэ Дэмбэрэл даргатай нь уулзуулж өгөөч гэсэн. Тэгээд уулзуулах гэхээр чаддаггүй болдоггүй.
Баасанхүү -
зөндөө их ажил хийсэн байна.
Батбаяр -
гарын үсэг нь энэ байна.
Баасанхүү -
аан нөгөө 340 хүний юу?
Батбаяр -
340 хүний гарын үсэг энэ байж байна.
Баасанхүү -
энэ гарын үсгийг та бүгдийг нь өөрөө явж цуглуулсан уу? Хаагуур хаагуур явсан бэ?
Батбаяр -
хаана явсан газраа л би хувийнхаа энэ үзүүлж танилцуулаад л зөвшөөрч байгаа нь гарын үсэг зурж байгаа юм.
Баасанхүү -
аан.
Батбаяр -
Улаабаатарын чиг л улсууд байгаа, Ховдод ч л явсан хүн ч л байгаа, энэ гэрийн хүн ч байгаа.
Баасанхүү -
аанхан
Батбаяр -
янз бүр л байгаа ш дээ.
Баасанхүү -
таны амьдралын бусад хүмүүсийхээс ялгагдах онцлог зүйл нь юу вэ?
Батбаяр -
үгүй ээ юу байхав дээ хөөрхий. Тийм онцгой надад би бүхнээс ноцгой онцлог хүн гэж өөрийгөө бодохгүй байна би.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
жаахан яруу..., учир утгатай амьдарлаа зохиож явах аргыг үр хүүхдүүддээ мэдүүлэх арга л дайдаг болоосой гэж их..., өөрт нь чадах мэдэх юм юу байна вэ, биеэ дайчлах талаас нь одоо өөрийгөө овоо дайчилдаг боддог гэж хэлэх үү дээ.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
надад хүнээс ялгагдах нарийн эрдэм боловсрол алга.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
тийн. тийм л юм байна.
Баасанхүү -
таны амьдралд ингээд гүн гүнзгийгээр нөлөөлөхүйц тийм үйл явдал тохиолдож байв уу?
Батбаяр -
би ерөөсөө сүүлийн үед энэ инергийн бариа засал л одоо намайг эрүүл мэнд хүний эрүүл мэндийг хамгаалах аргад л сургаж өгч байсан буянтай үйлс юм гэж бодож байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
тийм. Урьд нь социализмын үед зөвхөн зорилгогүй явдаг байж шүү дээ, зорилгогүй явдаг байж. Тэр чинь хүний зорилготой амьдрах ийм юу орчныг нээж өгч чаддаггүй байсан байна ш дээ.
Баасанхүү -
ммхм. ажиллуулаад ажиллуулаад?
Батбаяр -
тийн. Монгол орон чинь ерөөсөө л ганц түнштэй. Бусадтай нь хаалттай. Энэ бариа заслын арга гэдэг чинь бусад оронд тэр үед цэцэглэн хөгжиж байсан. Манайх наагуур нь гүүрээр хаачихсан мэддэггүй байж.
Баасанхүү -
ммхм
Батбаяр -
зөвхөн энэ ч биш байх л даа тээ?
Баасанхүү -
зөвхөн энэ ч биш. Зөвхөн одоо нэг жишээ, нэг өчүүхэн зүйл гэхэд л тэр байж байна. Бид хаалттай байсан. Ардчилал бол бидэнд их юм авчирсан. Их юм авчирсан. Чухам хөгжил нь зөв явж байна уу буруу явж байна уу тэрийг ямар би шүүмжлэх биш, би магтах биш мэдэхгүй. Их юм авчирсан. Олон түмэнтэй одоо их ойртуулж өгсөн. Тийм юм даа.
Батбаяр -
ммхм. За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.