Bat-Ireedüi


Basic information
Interviewee ID: 990298
Name: Bat-Ireedüi
Parent's name: Lhamjav
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1968
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: herder
Belief: Buddhist
Born in: Bayantsagaan sum, Bayanhongor aimag
Lives in: Bayantsagaan sum (or part of UB), Bayanhongor aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
privatization
foreign relations
democracy
urban issues


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

Яриагаа эхэлье. Зүгээр би бодохнээ ингэж бодоод байна л даа. Амьдралын түүх гэдэг бас нэг сэдэв дундаа 2-уулаа гадаад харилцааг голчлоод оруулчъя.

Бат-Ирээдүй -

За

Эрдэнэтуяа -

Та гадаадад сурч байсан тээ?

Бат-Ирээдүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тийн. Тодорхой хэмжээгээр олон жил амьдарч сураагүй ч гэсэн ямар ч байсан тодорхой хэмжээгээр нутагт нь очоод сураад үзцэн учраас би бас тэр талаар таниас голчилж ярилцлага авмаар байна л даа?

Бат-Ирээдүй -

За

Эрдэнэтуяа -

Тэгээд 2-уулаа тэр талаас эхэлье. Ямар ч байсан эхлээд амьдралын түүхийнхээ тухай яриач ээ? Таны амьдралд болсон нийгмийн томоохон өөрчлөлтүүдийн тухай ярьж эхэлье. Тэгээд 2-уулаа яриагаа үргэлжлүүлье.

Бат-Ирээдүй -

За

Эрдэнэтуяа -

Бас сургуульд ирснийхээ тухай яриач ээ? Тэгээд тэрнээсээ эхлээд 2-уулаа ярилцлагаа эхэлье даа.

Бат-Ирээдүй -

За тэгье. Бид нарыг одоо хүүхэд байхад чинь одоо анх эхлээд аав, ээж эд нар чинь бол тэгж нэх их эрхлүүлж барьдаггүй байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тийн. Тэгээд тэр үеийн хүүхдүүд чинь болвол аав юм уу ээжээсээ нэгнээс нь одоо бас их айдаг. Тийм даруулгатай байдаг байсийм. Тэгээл би чинь одоо ээжээсээ нэх их айдаггүй. Мөртлөө ааваасаа янзын айдаг.

Эрдэнэтуяа -

Тийм үү?

Бат-Ирээдүй -

Тэгээл аав юу гэх бол гээл тэгээл харж байдаг тийм байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл бид нарыг 5-д, бага ангид байхад чинь болвол тэр мөнгө төгрөгийг бол ерөөсөө нэх их хэрэглүүлдэггүй байсийн ш дээ. Тэгээд сургуульд явахад нь бол яг хэмжээтэй төдэн төгрөг өг гээд аваад явна. өгдөг тэгээд тэрүүгээр нь бид нар чинь нөгөө ном дэвтэр, өөрийнхөө хичээлийн дэвтэр ном тийм юмыг авчдаг. Ингэж л өсгөж байсийн. Тэр үе чинь бол одоо 1970-аад л оны үе байх юм байна л даа.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээд 1970-аад оны үед чинь сургуулийн хүүхдүүд чинь болвол тийм их сайхан элбэг хангалуун байдаггүй байсан юм. хичээлийн ном сурах бичигий нь бол шууд юу дэлгүүрээсээ худалдаад авчдаг. Ном дэвтрээ өөрсдөө авдаг. Тэгээл байр майраар голцуухан шиг тэгээд байдаг байсан юм.

Эрдэнэтуяа -

Та байранд байсан уу? Дотуур байранд?

Бат-Ирээдүй -

Тэгэхэд чинь би чинь одоо айлаар байсийн.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

1-ээс 3-р анги хүртлээ айлаар байж байгаад, тэгээл 3-р ангиас хойш манайх чинь сумын төвд ороод ирцэн. Ээж маань хардаг.

Эрдэнэтуяа -

За. Та нарыг уу?

Бат-Ирээдүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Аав хөдөө бас нэг хэдэн малтай. Тэгээл байж байгаад сургуулийн хүүхдүүд харж байжийгаад амралт мамралтаар нь хөдөө яваал. Нэг тиймэрхүү байжийгаад ирдэг. Нэг ангид хэлний сургуульд орно. Сургуулиа тараал. Тэгдэг байсийн. Тэр үеийн хүүхдүүд чинь болвол одооных шиг тийм юу байхгүй. Одоо ингэж гадуур мадуур, дотуур энэ тэр явах тийм нөхцөлгүй.

Эрдэнэтуяа -

За

Бат-Ирээдүй -

Аав ээж нь болвол яг харна. Тэгээд байранд байгаа хүүхдүүд нь бол янзын цэхтэй байсан. Гадуур мадуур дэмий тэнэх ч юм байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Хичээл номоо нэлээн давтдаг. Тийм байсан.

Эрдэнэтуяа -

Ухамсараараа?

Бат-Ирээдүй -

Тийн. өөрсдийнхөө ухамсараар гэхгүй л дээ тэр чинь. Одоо нөгөө байрын багш хүн хардаг юм байна. Тэгээд нөгөө аав ээж эд нар нь байж байгаа.

Эрдэнэтуяа -

Та нар болохоороо нөгөө ээжтэйгээ цуг байсан.

Бат-Ирээдүй -

Тийн. Тэгэхээр чинь зэрэг нөгөө тийм улс бол том улсуудаас бол жаахан айдаг байсан учраас тэгээл тэрнийхээ юугаар л

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэд нарынхаа үгэнд ороол гэх юм уу даа. Тэгээл ерөөсөө нөгөө нэг үймүүлж барьж, гадуур мадуур явахгүй ш дээ. Гэрт хичээлээ хийгээл тэгээл байж байдаг байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Ер нь ч тэгээл гарлаа гээд үзэх юм байх уу?

Бат-Ирээдүй -

Тэгээл тэр үед чинь болвол бид нарыг чинь 1-р ангид мангид орж байхад чинь одоо энэ телвизер байхгүй. Нэг араадуу байдаг байсийм даа.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэр үед чинь араажуу ч ховорхон ш дээ. Ховорхон тэгээл байхгүй. Айлуудаар нөгөө нэг шонгийн модоор утас татаж байгаад нэг сигер гээд нэг юм тавьцан байдаг. Тэгээл тэрүүгээр араажуу мараажуу юм юм зарлаж болдог. Сонсдог байсийн. Тэгээл тэрүүгээр чиэнь аймгаас, хот мотоос нөгөө нэг юу ирэхээр тоглолт моглолт ирэхээр тэрүүгээр зарлаал тэгээл хүүхдүүд очиж үзнэ. Тэр чинь тэр үед чинь хүүхдүүд бас нөгөө үзэж харах юм байхгүй болохоор зэрэг ерөөсөө оюуны тийм сэтгэн бодох чадвар бас муу байсан юм шиг болоод байдаг юм. тэр үед чинь үзэж харах юм байхгүй болохоор чинь яахав нэг аймгаас нэг тоглолт моглолт ирнэ гээл. Нөгөөдөхийг чинь үзнэ гээл. Ёстой нэг овоорчдог. Пөөх.

Эрдэнэтуяа -

За

Бат-Ирээдүй -

Янзын чихэлдэж барьж явжийгаад нэг юм үздэг.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэр нь бол тэр үеийнхээ хүүхдүүдэд бол их л гоё юм байсан юм байдаг юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Юу юу тоглох уу?

Бат-Ирээдүй -

Ухаандаа аймгийн чинь нөгөө нэг хөгжимт драмын театраас янз бүрийн жүжиг мүжиг, концерт монцерт гээл хавар болохоор л нэг тийм юм ирнэ л дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Бат-Ирээдүй -

Хавар мавар тийм урин дулаан цаг болохлоор л ирдэг тийм. Тэгээд тэрнийг үздэг.

Эрдэнэтуяа -

Төлбөр байх уу?

Бат-Ирээдүй -

Тэр нь болохоор бас нэг 2 төгрөг. 3-н төгрөг. Үнэтэй нь болохлоор зэрэг нэг 3-н төгрөг мөгрөг гээл тэгдэг байсийн.

Эрдэнэтуяа -

Тэгээл бөөн оочер

Бат-Ирээдүй -

Тийн. Тэгээл бөөн оочер. Тэгээл дараагаар нь юу яахлаар чинь зэрэг одоо энэ телвизер энэ тэр тийм юм байхгүй болохоор чинь хүүхдүүд чинь юм үзэх янзын сонирхолтой.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл нөгөө сумын клүүб одоо улаан булан л гээд яриад байдаг байсан. Тэнд нөгөө кино гаргадаг байхгүй юу. 7 хоногийн хагас, бүтэн сайн болгонд кино гаргадаэг байхгүй юу. Тэгээл тэр киног чинь хүүхдүүд үзнэ. Тэгээд бас мөнгө нь олдохгүй. Тэр үед киног чинь бол 50-н мөнгөөр үздэг байсан ш дээ. Тэр үеийн юм чинь янзын сайхан.

Эрдэнэтуяа -

За

Бат-Ирээдүй -

50-н мөнгөөр үздэг. Тэгээл кино мино үзээл, ер нь үзэж харах юм нь тэгсгийгээд болчдог байсан юм аа. Тэгээл ер нь 1970, 80-н оны эхээр чинь одоо нөгөө нэг орбит гээд нэг телбизер одоо нэг оросын нэг суваг л юм даа.

Эрдэнэтуяа -

За

Бат-Ирээдүй -

Тэрийг цацаал тэр нөгөө нэг одоо нөгөө 380-н вольтоор болгож байж ажилдаг нөгөө нэг том хар телбизер ганц нэг ирээд. Тэр нь болохоор зэрэг бүүр онгоцоор ирнэ ээ.

Эрдэнэтуяа -

За

Бат-Ирээдүй -

Тийн. Тэгээд

Эрдэнэтуяа -

Хүндтэй ачаа.

Бат-Ирээдүй -

Тийн. Тэр хүндтэй ачаа. Тэгээл тэр нь болхлоор зэрэг ганц 2-хон айлд байдаг. Тэгээл нөгөө нэг оройд мэдээ энэ тэр үзэх гэж байгаа юм гээд тэгдэг. Тэгээд нөгөө нэг оросын мэдээ л гарна л даа. Тэгээл тэрнийг чинь ойлгохгүй мөртлөө хараал сууж байдаг. Тийм юм байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Ямар ч байсан телвизерийг л харж харж сууна.

Бат-Ирээдүй -

Тийн. Тэр чинь тэгээд сайн гарахгүй ээ. Жирэлзээл нэг тийм юм үзээл.

Эрдэнэтуяа -

Тэгээд ямархуу айлуудад нь байх уу? Тэр нь?

Бат-Ирээдүй -

Тэр нь болохлоор зэрэг болвол одоо бас албан байгууллага майгууллагад ажилдаг бас нэг дарга марга

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тийм байгууллагын эрхлэгч мэрхлэгч бас тийм том ажил мажил хийдэг тиймэрхүү улсууд нь л голцуу авчиж байгаа ш дээ. Тэрнээс ямар юмаа малчдад ерөөсөө тийм юм байхгүй байсан юм чинь. Тэгж байж байгаал 1989-н оноос эхлээл, 1989-н оноос чинь эхлээл энэ хангай мангай чиглэлэээс чинь нарны нөгөө цахилгаан үүсгүүр гээ.л нэшг тийм юм ирээл. Нэг толь моль, антень мантеньтайгаа ирээл тэгж байж байгааал 1980-аад 90-ээд оны эхээр шахуу л ийм 4-н суваг, эхлээд 2 суваг цацаж байж байгаал тэгээл дараагаар нь 4-н суваг цацаал нөгөө нэг нарны эрчим хүчийг ашиглаал 12 вольтоор ажилдаг телвизер энэ тэр оруулж ирээл. Тэгээл тэрнээс чинь хойш чинь болвол янз бүрийн юм үзэж байна. Тэгээл тэр янз бүрийн юм үзэж харснаас ч болдог юм уу, хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар нь арай дээшилдэг ч юм уу тэгээл тэр телвизер мелвизер үзснээс чинь хойш бол янз бүрийн зодоон цохион элбэгшсэн. Нөгөөдөхөөс бас их үлгэр дууриалал авчаад тэгээд тэр телвизерийг чинь бол янз бүрийн юутай кино их гаргах юм даа. Одоо энэ хэрэг төвөгт холбогдож байгаа

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл нэг тийм нэг янз бүрийн

Эрдэнэтуяа -

Буруу ташаа мэдээлэл

Бат-Ирээдүй -

Тийн. Янз бүрийн бүтэх, бүтэхгүй тийм буруу ухамсар луу юу яах тийм кино их элбэг гаргадаг. Тэрүүнийг нь их үздэг болсонтой холбоотой бас ухамсар нь их өөр болдог юм шиг байгаа юм. тэгээл тэр одооны хүүхэд чинь болвол бас их сайхан сайхан юм үзэж л байна л даа. Цаг үеийн мэдээллийг үзэх л юм болвол мэдээлэл бол маш их элбэг болсон. Ийм хурдацтай. Хурдан мэдээллэдэг болсон. Одоо нийслэлд болж байгаа юмыг чинь өнөөдөр орон нутагт болвол үзээл сууж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Ингээл тэгээд бодоод үзэхлээр болвол 1970-аад оноос хойш 1990-ээд он хүртэл бол манай улс бол манай монгол орон чинь бол хөгжиж байна гэж үзэж байна. Энэ хөгжлийн юунаас шалтгаалж энэ манай хойд болон урд хөршийн өгсөн нээлттэй бодлого бас нөлөө болсон байх гэж би бол дүгнэж боддог. Тэрнээс өмнө чинь болвол социлизмын социлист нийгмийн үед чинь болвол одоо энэ бараа бүтээгдэхүүн, энэ одоо нөгөө янз бүрийн мэдээлэл, одоо энэ радио техникийн талаар бол тийм ерөөсөө тийм юунууд чинь орж ирдэггүй. Дандаа улсын хэлэцээрээр л орж ирдэг байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Бат-Ирээдүй -

Тэрнээсээ болж бол янз бүрийн тийм дэлхий нийтэд болж байгаа мэдээлэл тийм юмыг бол ховор.

Эрдэнэтуяа -

Тэр нь тухайн үеийн нийгмийн хүмүүст яаж нөлөөлдөг байсан бэ? одоо бодоход ер нь муугаар нөлөөлж байсан юм уу? Сайнаар нөлөөлж байсан уу?

Бат-Ирээдүй -

Аан энэ нөгөө тэр орж ирж байсан мэдээлэл үү?

Эрдэнэтуяа -

Аанхан за яахав нөгөө хязгаарлагдмал байдал тээ?

Бат-Ирээдүй -

Аан тийм.

Эрдэнэтуяа -

Мэдээлэл орж ирдэггүй. Ямар нэгэн ийм хязгаарлагдмал байдал тухайн үед муугаар нөлөөлж байсан уу? Одоо бодоход сайнаар нөлөөлж байсан байна уу?

Бат-Ирээдүй -

Аа тэр нь болвол тэр тухайн үеийнхээ хүмүүст бол мэдээж муугаар нөлөөлж байсан ш дээ. Дэлхий дахинд одоо болж байгаа үйл явдлыг чинь болвол одоо ерөөсөө ганцхан сувгаар цацна. Тэхдээ тэр ганц суваг нь болвол яг үнэн бодитой мэдээлж байгааг нь бол мэдэхгүй байгаа ш дээ. Тэр чинь болвол

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэр үед чинь Америкийн нэгдсэн улсыг чинь болвол бараг одоо хэллэгээр бол бараг л териорст байгаа юм энэ тэр гээл сурчилдаг байсан юм чинь. Тэхээр чинь зэрэг тэд нар чинь болвол гадаадаас тийм яг үнэн зөв мэдээлэл авч байгааг нь мэдэхгүй. Ерөөсөө тийм харгис янзын хэрцгий тийм дайн байлдааны төлөө л байж байдаг тийм улсууд байсан. Тийм л ойлгоцтой байсан байх гэж бодоод байгаа юм. тэгэхээр зэрэг мэдээллийн тийм юу эхлээл ирэхээрээ зэрэг бол Америкийн нэгдсэн улс гэдэг нь ер нь ямаршуухан улс байсан юм бэ? гээл мэдэж чадахгүй байгаагийн үндсэн дээр бол зарим нь болвол ерөөсөө Америкт очиж амьдрах, Америк мамерик маягийн тийм загварын хувцас өмсөх тийм сонирхолтой болоод эхэлж байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгэхээр чинь тэр мэдээллийн хомсдолд орохоор чинь бол юмыг яаж буулгаж төсөөлж авдаг вэ гэдэг нь ойлгомжтой болчоод байгаа юм чинь. Аа тэгээд тэр мэдээллийг яагаад тэгж нууцалдаг байсан бэ гэхлээр нөгөө нөгөө каптлист нийгэм, каптлист нийгэм, социлист нийгэм гээд 2 ангид хуваагдсан байснаас л болж тэгж мэдээллийг болвол хязгаарлагдмал хяналттай явуулдаг байсийм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тийм учраас бол тэр нөгөө 2 социлист нийгэм, каптлист нийгэм гшэсэн 2 том юу үүссэн. Анги гэх юм уу даа. Нийгмийн тийм 2 өөр орон, чиглэл ч гэх юм уу тийм юм үүссэн байсан.

Эрдэнэтуяа -

Хүмүүс ер нь тэр үед үзэл бодлоо хэр чөлөөтэй илэрхийлдэг байсан? Боломж байсан уу?

Бат-Ирээдүй -

Тэр социлист нийгмийн үед чинь бол тэр 1970-аад оны үед чинь болвол хүн чинь болвол тэр өөрийнхөө үзэл бодлыг бол чөлөөтэй илэрхийлэх ямар ч боломж байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Бат-Ирээдүй -

Дарга л тэг гэсэн бол тэрний өмнөөс бол тэгсэн байна, ингэсэн байна гэж хэлэх ямар ч нөхцөлгүй. Тийм л нөхцөлд амьдарч байсан юм чинь.

Эрдэнэтуяа -

Аанхан яагаад?

Бат-Ирээдүй -

Тэр яагаад уу? Гэхлээр чинь яагаав нөгөө нэг намын, нэг намын гэх юм уу даа тэр ноёрхол гэж хэлж байсан учраас тэр бол ерөөсөө өөрийнхөө гаргасан шийдвэрийг л яг дагаж мөрдөх талаар хууль муулиа боловсруулдаг тэгээл тэр үеийнхээ хуулийг дагаж мөрдөөл тийм л байдалтай байдаг байсан гэж бодож байгаа ш дээ. Тэр нөгөө жишээлбэл одоо хөдөө нэг малчин байлаа л гэхэд чи одоо энэ юунаас 200-н эм мал өгдөг байсан байхгүй юу. 200-н малнаас чинь ерөөсөө 200-н төл л авах ёстой. 200-н төл хэрвээ аваагүй болвол авч чадаагүй бол тэр хүнийг чинь юу яана одоо захиргааны арга хэмжээ авах юм уу нэг болвол тэр мал үхүүлсэн хөлсий нь, үхүүлсэн энэ тэр гэж шийтгэл оногдуулдаг байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгэхээр чинь зэрэг болвол тэр нийгэмд болвол чөлөөтэй өөрийнхөө үгийг хэлдэг тэгдэг гээл ёстой нэг бид нар чинь нөгөө өмнөөс нь хэрэлдээд хийгээд байх юм бол шоронд л хийнэ гэж ярьдпаг байсийн ш дээ. Тэхээр зэрэг улсууд бол юу ч хэлж чаддаггүй. Ерөөсөө тэгээл яг юуны

Эрдэнэтуяа -

Хэлснээр нь

Бат-Ирээдүй -

тйин. Хэлснээр л одоо байдаг. Тийм л нийгэм байсийн.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр за яахав 200-н төлөөс 200-н одоо тухайн малнаас 200-н төл авч чадаагүй шорон ч юм уу ямар нэгэн арга хэмжээ авахуулсан хүмүүс байдаг уу?

Бат-Ирээдүй -

За тэрнийг бол чи зүгээр яг шоронд явуулна гэж ярьдаг байсан. Тэр яахав дээ. Тэр үед чинь яахав дээ улсууд чинь шоронд явахгүйг бодоод улсууд чинь бас тэгээл заримы нь аргална ш дээ. Тэр чинь хүн болсон хойно юу гэж л шоронд явах гээд байхав дээ. Тэр чинь ухаандаа тэр нөгөө нэг агент, нярав энэ тэр гээл бий ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан хахууль

Бат-Ирээдүй -

Тэр мэрэнд чинь бас одоо мэдэгдэхгүй ингээд үхсэн байсан гэж хэлээрэй. Гээл ганц 2 шил юм хувааж барьж уудаг ч юм уу. Одооных шиг бол мөнгө төгрөг авахгүй ш дээ. Тэгж хахуульдаж. Яахав нэг найрна гэж ярих юм уу даа. Юу билээ ганц нэг шил архи хувааж уугаал тиймээ. Тэгээл нөгөө бас нөгөө тогоо могоо нэрдэг юм чинь ганц 2 литр архи байх юм уу, аваачиж өгөөл байна. Ттэгээл нөгөөдөхийг 2-уулаа хувааж уугаал тэгж байгаал нэг хэдэн ишигний арьс аваачиж өгөөл, акт бичүүлээд одоо нөгөө эмчийн гарын үсэг мүсэг зуруулаал, өвчнөөр үхсэн энэ тэр гэж тэгж л аргалж өгдөг байсан байгаа юм. тэгээд яахав тэгээд олон төл ингээд үхүүлсэн барьсан. өвчнөөр ч гэсэн үхсэн байж байхлаар зэрэг энийг ерөөсөө муу мал малладаг гээл. Тэр үед чинь тэгээл мал туудаг байсийн ш дээ. Нааш нь Улаанбаатар луу

Эрдэнэтуяа -

Аан

Бат-Ирээдүй -

Мах комбинат руу

Эрдэнэтуяа -

За

Бат-Ирээдүй -

Мах. Мал мах туудаг. Тэгээл тэр мал энэ тэр их үхүүлсэн, төл мөл авч чадахгүй байгаа тийм улсуудыг тодорхой хэмжээгээр шийтгэж, энэ намар одоо авгай хүүхдий нь нэг айлын гадаа буулгачаад

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Нөгөө авгай хүүхэд чинь бол 200-н малнаас чинь бол чөлөөлөхгүй ш дээ. 200-н малтай нэг айлын гадаа буулгачаад тэгээд чи нөгөө өөрийнхөө хариуцаж байсан малыг тушаагаад тэгээл мал туу гэж байгаа. Тэгээл тэр мал тууж ирдэг байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр мал туувар нь тийм хүнд ажил уу?

Бат-Ирээдүй -

Тэр болвол мэдээж ш дээ. Хэн ч тэгээл авгай хүүхэд мүүхдээ хаячаал, айлын гадаа хаячаал мал энэ тэр туугаал явна гэж байхгүй ш дээ. Тэр чинь.

Эрдэнэтуяа -

Ямар хугацаагаар явах уу?

Бат-Ирээдүй -

Намар 9-н сарын, 8-н сарын 15-н гээл наашаа гарахад чинь л өдийд яг нөгөө мах бэлтгэлийн үеэр 11-н сар. Тэгээл зарим нь жаахан удаагаад яах юм бол 12 сарын эхээр авна ш дээ. Мал мах

Эрдэнэтуяа -

Тэгж ирдэг юм уу?

Бат-Ирээдүй -

Тэгж ирнэ.

Эрдэнэтуяа -

Пөөх. 2, 3-н сар явдаг юм уу?

Бат-Ирээдүй -

Тийн. 2, 3-н сар явна ш дээ. Тэгээл нөгөөдөхийг чинь авгай хүүхдээ хаячаал тэгээл явж байх хүн гэж хаа байхав дээ. Тэгээл тэр чинь шийтгэл болчиж байгаа байхгүй юу. Тэрий чинь ерөөсөө туудаг хүн байдаггүй.

Эрдэнэтуяа -

Бас овоо удаан явдаг юм байна тээ?

Бат-Ирээдүй -

Тийн. Тэр чинь нөгөө зуураа зүгээр нөгөө шууд туугаад явчвал нөгөө мал нь таргалахгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Бас таргалуулж авчрах уу?

Бат-Ирээдүй -

Таргалуулж эм мэм өгдөг л байсан.

Эрдэнэтуяа -

Овоо шийтгэл байсан байна ш дээ? Тээ?

Бат-Ирээдүй -

Тийн. Тиймэрхүү юм байсан юм шийг байгаа юм. ерөөсөө байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэр үеийн нийгэм чинь тиймэрхүү л амьдралтай байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Та ер нь яаж сургуульд орж байсан? Одоо тэр үед таныг сургуульд орж байх үед хүүхдээ сургуульд оруулаа гээд ухуулга сурталчилгаа хийж байсан үе байсан уу?

Бат-Ирээдүй -

Тэр үед чинь болвол одоо хүүхдээ мүүхдээ сургуульд явуулах хэрэгтэй гэж тийм ухуулга сурталчилгаа хийх юм байхгүй ш дээ. Ерөөсөө тэр сургуулийн тэр хүүхэд ямар сурна яг тэргээр нь явуулна. Гэхдээ тэр үед чинь болвол ерөөсөө тэр нөгөө 100-н хувь сурсан. За тэгээл тэр нэг 100-н хүүхэд байлаа гэхэд нэг 20-ы л конкурсанд оруулаад тэр 20-н хүүхдээ тэр чинь одоо сум болгоноос чинь ш дээ. Нэг 20-н хүүхэд конкурсд оруулдаг байсийн. Тэгээл конкурсд оруулаад тэгээл тэрнээсээ тэр конкурсд орсон хүүхэд сумын төвөөс чинь одоо 1 сумаас чинь одоо 20-н хүүхэд гэж ордог байсан. Тэр конкурсд орсон хүүхэд бол ерөөсөө юу байдагүй. Ухаандаа нөгөө конкурсд ороол сургуульгүй хоцорцон гэж ярьдаг хүүхэд байдаггүй байсийн. Яагаад гэвэл тэр чинь одоо нөгөө сум болгоноос 20-н хүүхэд гээл авчихлаар тэр чинь нөгөө тэр нь хүн элбэгтэй. Техникум гэдэг ш дээ. Одоо коллеж

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл тэр одоо муухан шиг шалгалт өгсөн нөхдүүд нь гулссаар байгаал тэгээл коллеж моллеж дээр тогтоол явчдаг байсийн. Тэгээл нэг жаахан гайгүй шиг оноо авсан нь дээд сургууль аваал тэгээл явчдаг байсийн. Тэх дээр одооны үеийн хүүхдүүд чинь болвол хүн болгон л конкурсдаж байна. Чадсан чадаагүй тэгээл нэг их дээд сургуульд ороол. Тэгээл дээр нь нэг муухан шиг нь бол нэг коллеж аваал тэгээл явдагийм шиг байгаа юм. тэр үед чинь тэгдэг байсийн. Тэгээл тэр нөгөө үлдсэн 100-аад хүүхдээс чинь бараг 80-аад хүүхэд чинь л бараг сургуульгүзй л үлдэнэ ш дээ. Тэр 20-н хүүхдээс чинь хойш орсон 24, 5-д нь орсонд нь болохоор зэрэг гадаад, дотоодын юу өгнө. ТМС өгнө. Тэр ТМС-д болвол тэр 80-н хүүхэд үлдэж байгаа тэр 100-н хүүхэд орлоо, төгслөө гэхэд чинь орлоо гэхэд чинь 80 нь гээд бодохлоор чинь бараг ихэнх хувь нь 80-н хүүхдийн чинь бараг 50, 60-аад хувь нь бол нөгөө ТМС-д хуваарилагдчдаг.

Эрдэнэтуяа -

Монголын нуу?

Бат-Ирээдүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Монголын дотоодын. Гадаадын болвол ганц 2-хон ТМС байна. Нэг сумд бол. Тэгээл ер нь голцуухан дотоодынхоо техник мэргэжлийн сургуульд хуваарилагдана. Ер нь голцуухан л хамгийн доодох нь л нөгөө нэг сангийн аж ахуйд тракторын курсд, курс л гэж ярьдаг юм байсан л даа. Одоо бол ТМС л болсон юм шиг байна. Тийм юманд л яваад ирдэг байсан юм. тэр үед чинь техник мэргэжлийн сургуулиар бол мэргэжил их эзэмшүүлдэг. Тэгээл техник мэргэжлийн сургууль төгсөөл гараал ирэнгүүт нь л сангийн аж ахуйнуудад хуваарилаал ерөөсөө тэнд очиж тэгж ажил гээл хуваарилчдаг байсийн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан

Бат-Ирээдүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Төгсөнгүүт нь?

Бат-Ирээдүй -

Төгсөнгүүт нь хуваарилчна. Тэндээс болвол ажилгүй үлдэнэ гэсэн ойлголт бол ерөөсөө байхгүй. Хамгийн гол давуу тал нь бол тэр байсийн. Одоо чинь бол ерөөсөө хавтгайруулцан. Ерөөсөө шууд л их, дээд сургуульд ордог. Тэгээл ерөөсөө гараад ирдэг мэргэжил байдаггүй. Тийм юм л болцон байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгэхэд чинь болвол бас зохион байгуулалттай байсан юм болов уу даа. Тэгээд тэр үед чинь бол тэгж зохион байгуулж байсан. Тэгээл нөгөө техник мэргэжлийн сургуулиа төгсөөд гараад ирсэн хүүхдүүд чинь бас сангийн аж ахуй тэгээл тэр янз бүрийн салбартаа очиж ажилаал, амжилт гаргаал, гавъяа шагнал авч байгаа тийм хүн зөндөө байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Их дээд сургууль төгсөөд өнгөртлөө тийн. Тэгээд тэр нь бол зүгээр юм байсан юм байгаа юм. тийн тэр үеийн боловсролын

Эрдэнэтуяа -

Хүүхдүүд тэгээд төвөгшөөдөггүй явдаг гол нь?

Бат-Ирээдүй -

Тэр үед чинь хүүхдүүд болвол ерөөсөө хуваарь л авсан бол тэрэндээ явдаг.

Эрдэнэтуяа -

Аанхан явахгүй тохиолдолд?

Бат-Ирээдүй -

Явахгүй тохилдол гарах юм бол тэр үед чинь ерөөсөө явахгүй тохиолдол гарах юм бол өөрөө ямар ч мэргэжилгүй тэгээл юугүй л үлдэнэ ш дээ. Одоо нөгөө нэг сумын төвд нөгөө нэг ажил мажилгүй тийм улсууд л хийгээд байдаг байсан даа. Туслах үйлдвэр гээд нэг тийм юм байдаг байсан юм. айл болгоны хашаагаар хогы нь цэвэрлэж ачиж барьж өгөөл. Тэгээл нэг сумын төвд нэг хог ачих ч юм уу, тийм юмыг туслах үйлдвэрийн ажил хийхгүй байгаа нөхдүүдийг ТМС-д явахгүй байгаа нөхдүүдийг цуглуулж байгаад тэгээл хийлгэчдэг. Тэгээд тэрүүндээ бол тодорхой хэмжээний цалин өгдөг. Тийм байсийн. Тэгээл тийм юманд орохгүйн тулд явна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл тийм юманд орохгүйн тулд заавал ч үгүй нөгөө сургуульдаа л явна. Тэгээл хэрвээ тэр юундаа орохгүй гэх юм бол ТМС –д явахгүй гэх юм болвол юунд явна. Хөдөлмөрийн чадвартай иргэн бүхэнд чинь мал өгнө. Аа чи сургууль авч чадаагүй. ТМС-д явж чадаагүй. Нөхөр байна. Чи одоо эндээс 200-н ямаа аваад ишиглүүлнэ ээ хавар. Тэгж байж хөлсий нь авч байж авна. Тэгж байж амьдарна гээл. Тэгээл тэгэхгүйн тулд л зарим нь болвол тэгээл ТМС-ээр явчдаг байсан байгаа юм аа.

Эрдэнэтуяа -

Та яаж байсан?

Бат-Ирээдүй -

Би чинь шалгалтаа өгөөл нэг 120-н хүүхэд байсийн. Нэг 20-н ,25-д жагсааал. Тэгэхэд чинь тэр үед 25-н хүүхэдий нь конкурсэнд оруулах гэж байгаа юм гээл. Тэгээл авцан байсан. Тэгээл тэр нөгөө ТМС-ийн хуваарь дээр хоцроол

Эрдэнэтуяа -

Гадаадын?

Бат-Ирээдүй -

Тийн. Тэгээл эхний 2 нь эхний 2 хүүхэд нь гадаадын ТМС авна гэсэн байсан. Тэгээл ороол сонгожийгоол нэгий нь авч байсан юм. тэгээл хөргөх тоног төхөөрөмжийн засварчны анги тэрнийг аваал явчиж байсийн. Наана нь бас нэг гадаадын ТМС байсан. Тэрийг нь энэ манай ангийн нэг хүүхэд аваад явж байсийн.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үед ТМС ч бай, ер нь гадаадад сурна гэхэд хүүхдүүд ер нь ямар сэтгэдэлтэй байдаг байсан? Гадаад явна, гадаадад сурна гэхэд?

Бат-Ирээдүй -

Тийн. Тэр үед чинь болвол яахав ингээл одоо гадаадын ТМС ч бай гадаадад очиж сурна гээд тэгэхэд бол ер нь л их өндөр сэтгэдэлтэй байгаа ш дээ. Тэр чинь мэдээж. Гадаад энэ тэр явж үзэх юм байна гээл. Тэр үед чинь би бас орос хэл бэлдсэн. Муухан мэддэг. 10-р анги төгссөн байсан. Тэгээл одоо яах бол гээл бодож байсан. Хүн ч тэгээл юм суръя гэвэл тэгээл очоол сурдаг л юм байх ч лээ. Тэр үед чинь болвол гадаадад ганц 2-хоон л хүүхдүүд явж сурдаг байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл энэ 1970-аад оны сүүлийн үе, 80-аад оны чинь дундуур оюутнууд болвол хойшоо их явжийсан. Их дээд сургуулиуд тэрнээс ч өмнө бол явах нь явж л байсан байлгүй яахав. Тэгээд миний тухайд болвол гадаад явж сурна гэдэг бол сайхан л юм байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Хүний нутаг орон үзээл. Хүүхдүүдтэй нь танилцаал бас хэл сураал. Тэгээл тэр нөгөө хэлийг сурахгүй л байх гэж бодож байсан. Тэгээл нэг жил хэлний бэлтгэл хийгээл инэгээл сурахад болвол багшийн зааж байгаа хичээл. Тэгээл уншиж байгаа ном энэ тэр бол яахав нөгөө монголоороо л уншиж байгаа юм шиг л ойлгоол ярилцаал тэгдэг л юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Аан

Бат-Ирээдүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ер нь анх Орост сурах гэж очсон сэтгэдлээсээ яриач?

Бат-Ирээдүй -

Анх уу

Эрдэнэтуяа -

Ер нь ямар санагдаж байсан? Гадаад оронд дөнгөж хөл тавиад?

Бат-Ирээдүй -

Аа бид нар очоол 50-уулаа явж байсийн ш дээ. 50-уулаа ингээл

Эрдэнэтуяа -

Пүү олуулаа явж байсийн байна?

Бат-Ирээдүй -

Тэгсийн. 50-н хүүхэд явж байсн.

Эрдэнэтуяа -

Вагонд?

Бат-Ирээдүй -

Тийн. Вагонд. Аймаг болгоноос 4, 4-н хүүхэд явж байсан юм.

Эрдэнэтуяа -

Аан за

Бат-Ирээдүй -

Тийн. Тэгээл манай аймгаас 4-н хүүхэд. 4 байсан. 4-үүлээ энд төгсөөл ирсэн. Тэгээл анх явах эхлээд гэж байсан чинь энчээнээс вагонд суугаал явж байгаа юм. яваал яг нэг Москвад очоол буугаад. Очоол буухад бол манай Улаанбаатараас бол хамаагүй илүү байсан л даа. Пүү зүгээр аймаар өндөр өндөр барилгатай л юм байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгэхэд чинь манай энд чинь хамгийн дээд тал нь 8, 9-н давхар л байсан юм чинь. Тэгээл тэнд очсон чинь 9-ээс дээш 10, 12 давхар болоол явчиж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Нэг хэсэг бол хотод хөдөөнөөс ирээл ёстой хотод аймаар толгой эргээд, сар болоол гайгүй болчоол. Бид нар чинь нөгөө эмлэгийн бичиг, янзын гоё юм байдаг байсийн ш дээ. Бид нар чинь нэг

Эрдэнэтуяа -

Гадаад явахад уу?

Бат-Ирээдүй -

Тийн. Энд ирээл өглөө босоол эмлэг рүү явдаг. Очоол шинжилгээ өгдөг. Нэг лэг дээр. Тэгээл бүх юм эрүүл байж явдаг. Тэгээл бид нар нэг сар явжийж юугаа эрүүл мэндийнхээ юуг бүгдий нь бүрдүүлж байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Бат-Ирээдүй -

Тийн. Тэгээл бүх юм эрүүл гэж үзэжийж тэгээл явдаг юм билээ. Тэгээл явж байсан. Тэгээл бид нар явсаар байгаал Москвад оччоол, Москвагаас чинь Югаславын вакзол дээрээс цаашаа орон нутгаас явжийж очно ш дээ. Тэр Орялд яг өдөр шөнө 2 яваал очдог юм байна лээ. Тэгээл бид нарыг бол яг яваал очиход бол юун дээр вагоны буудал дээр юун дээр вакзол дээр ирцэн байж байгаа юм чинь. 25-н хүний суудалтай 2 автобус хүрээд ирцэн байж байсан.

Эрдэнэтуяа -

Аан

Бат-Ирээдүй -

Хүлээж авах гэж байгаа юм гээл.

Эрдэнэтуяа -

Аа яа

Бат-Ирээдүй -

Тийн. Тэгээл

Эрдэнэтуяа -

Байранд нь аваачаал?

Бат-Ирээдүй -

Тийн. Тэд нар бид нарыг, бид нар тэгэхэд чинь өглөө буусан юм. Өглөө 9-н цагт буусан юм. тэгээл ерөөсөө шууд хүрээл ирэнгүүт нь сургуулий нь захирал нь Нина Никаче гээд нэг эмэгтэй байсийн. Тэгээл хүлээж аваал. Бид нарыг хүлээж аваал. Захирал нь л хүлээж авдаг юм билээ. Тэгээл хүлээж аваал тэр байры нь багш нь Григор Сергвная гээл нэг эмэгтэй байсан. Тэрнүүнд хүүхдүүдээ хүлээлгэж өгөөл. Эд нарыг одоо ингээл байр байранд нь оруул гээл. Тэгээл 4, 4-өөр нь оруулаал тэгээл хөнжил гудас юу цагаан хэрэглэл тавьж өгөөл.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл нэг ширээ. Тэгээл бид нарыг байхад чинь аймаар хүлээж авч байгаа юм аа. Тэр чинь ингээл энэгээр нь яг өрөөнийнх нь дундуур нь ингээл юм дэвсчинэ. Дорож дэвсчинэ. Байнгын цэвэрхэн хээтэй. Аймаар цэвэр.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл ор моры ингээл засаж масаад тавьцан байж байсийм билээ. Оры нь засаад тавьцан. Тэгээл бид нарыг за одоо ингээл 4, 4-үүлээ28,31бүртгүүлээл, тэгээл бүгдийг нь бүртгүүлж аваал, за тэгээл та нар одоо юу доошоо ороол, дуушинд ор, усанд ор гээл.

Эрдэнэтуяа -

Аа яа

Бат-Ирээдүй -

Тэгээл бид нар бүгдээрээ усанд ороол. Тэр вагонд олон хоног явахаар чинь зэрэг аймаар хөө болчдог юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Хөө?

Бат-Ирээдүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Хаанаасаа хөө болдог юм?

Бат-Ирээдүй -

Мэдэхгүй энэ толгой чинь байхгүй ш дээ. Ёстой юу ч үгүй хөө болцон. Аймаар юм болдог юм ш дээ. Тэр чинь уул нь нөгөө тэр олон улсын вагон чинь уул нь нөгөө юуг нь сольж өгөөл байдийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Даавууг нь?

Бат-Ирээдүй -

Даавууг нь сольж өгөөл байдийн ш дээ. Тэгээл өдөртөө л хар болчоод байдийн ш дээ. Аймаар

Эрдэнэтуяа -

Сонин юм хөө болоод байхдаа яадаг юм?

Бат-Ирээдүй -

Тэгдэг юм. хөө шиг юм болчдог юм. зүгээр аймаар юм болдог юм. тэгээл тэр цонх нь онгрхой яваад байхлаараа тэгдэг юм байгаа биз. Онгойлгохгүй болохоор зэрэг нөгөөдөх нь бөгчимдөөд байдаг юм. тэгээл бид нарыг хүлээж авчаал. Нэг хоолонд юунд оруулаал, усанд оруулчаал, хоолонд оруулаал тэгээл нэг өдөр амар гээл. Тэгээл бид нар чинь ёстой ороол ядрах гэж аймаар нам унтаж байгаа юм чинь. 2 хоног сайхан амрааж аваал. Тэгээд бид нарыг чинь ерөөсөө 12, 13-аар нь янзын цөөхөн цөөхөнөөр нь тасдаад, ийм жижигхээн өрөөн дотор байжий гээл. Тэгээл өрөөн дотроо байж байхад чинь ингээл хаалгаа сөхөөл энтээ тал руугаа орохоор анги руугаа яваал орчидог. Гарахгүй

Эрдэнэтуяа -

өрөөнөөсөө юу?

Бат-Ирээдүй -

Тэндээ юу байрнаасаа

Эрдэнэтуяа -

Байрнаасаа гарахгүйгээр шууд хичээлийнхээ анги руу юу?

Бат-Ирээдүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Пөөх

Бат-Ирээдүй -

Байрнаасаа гарахгүй.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл харин буугаал доод давхартаа гараад дээшээ яваад гуанзанд орчно. өдөр 3-н хоол өгдөг юм.

Эрдэнэтуяа -

За

Бат-Ирээдүй -

Тэгчээл өглөө харин гол онцлог нь 12 хүүхдэд чинь нэг багш өглөө 6-н цагт хүрээл ирнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Хичээл заах гээд үү? Нөгөө хэлний бэлтгэл үү?

Бат-Ирээдүй -

Хэлний бэлтгэл хийх гэж байгаа юм.

Эрдэнэтуяа -

За

Бат-Ирээдүй -

Тэгээл ирчээл өглөө босоол гар нүүрээ угаачаал. Хоолондоо орчоол. Байрандаа ороол ирэх юм бол тэгээл монголоор ярихгүй. Ёстой яах ч үгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Нөгөө багш нь хараад байна?

Бат-Ирээдүй -

Нөгөө багш нь цуг л байж байдаг юм чинь.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгж байтал анги руугаа ороол. Эхний нэг сар бол ерөөсөө тэр багш чинь дагуулаал хотоор яваад байна. Тэгээл мөнгө энэ тэр өгөөл. Тэгээл техникийн худалдагчаас эхлээл их айдаг. Ёстой нөгөөдөхийг нь хэлэх гэж баларч байгаа юм чинь. Хэсэг сайхан тэгж үзээл тэгжийгээл тэгээл сурчдаг юм билээ. Тэгээл яг ерөөсөө бодитоор харахаар чинь ёстой яалт байхгүй. Тэгээл заасан таасан. Дохио өгч ярьж байгаал аваад байдаг юм. тэгээл заавал ч үгүй нэг нэгээр нь хэлүүлээд, тэгээл нөгөө худалдагч эд нар чинь ч гэсэн хичээл заагаал явжийгаа юм болохоор тэгдэг юм ш дээ. Яг хэлүүлэх гээл тэгээл.

Эрдэнэтуяа -

Аа албаар?

Бат-Ирээдүй -

Тийн. Тэгээл хэлүүлнэ ш дээ. Ерөөсөө хүчээр л сурч байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Гол нь тэр үеийн монгол, оросын харилцаа ч сайн. Тэгээл хариуцлага ч өндөртэй тээ?

Бат-Ирээдүй -

Тийн. Багш бол тэгээл байж байгаал орой яг оройны хоолонд ороол унттал юу ч ярьдаггүй. Тэгээл бүгдээрээ орондоо орж байгаал нэг жаахан ярьж аваал, тэгсэн тэгсэн гээл

Эрдэнэтуяа -

Монголоор?

Бат-Ирээдүй -

Баахан ярьж байгаал унтаал өгнө ш дээ.

Эрдэнэтуяа -

Монголоор ярих уу?

Бат-Ирээдүй -

Тийн. Монголоор л ярьж байгаал тэгээл унтаал өгчинө. өглөө босоол ирэхлээр тэгээл сүүлдээ бас нэг нэгэнтэйгээ өөр өө нэгэнтэйгээ болохоор бас оросоор яриад байгаа. Тэгээл нэг 5, 6-н сар болоол ирэхэд чинь багштайгаа яриал ёстой янзын юм болж байгаа юм даа. Амархан сурдаг юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Хэл сурах гэсэн хүн бол яг орчинд нь очиж сурмаар юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Дор нь?

Бат-Ирээдүй -

Дор нь сурдаг юм байна лээ. Яг хэл сурах гэсэн хүн бол орчинд нь очоол 5, 6-н сар болоход л тэгээд л тэрнийхээ хажуугаар 6-н сар болсны дараа юм хум яриад бол мундаг болохлоороо тэгээд үгий нь нөгөө дүрмий нь заадаг юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Орос хэлний

Эрдэнэтуяа -

Аан ямар ч байсан эхлээл яриагаа заачдаг байна аа тээ?

Бат-Ирээдүй -

Тийн. Эхлээд ямар ч байсан нэг ойлгоол ярилцаал, тэг ингэ. Багшаа энэ ямар үг вэ гээд асуугаад тэгээд нэг ийм байна. Тийм байна гээл яриал ирдэг болохоор чинь зэрэг үгийнхээ дүрмийг заадаг юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгэхээр чинь ойлгоно ш дээ. Одоо яг ингэ гэж байхад чинь

Эрдэнэтуяа -

Дүрмээрээ ярина гэхээр чинь хэцүү болчоод?

Бат-Ирээдүй -

Тэгэхээр чинь яг дүрмээрээ ярина гэхээр чинь хэцүү болчоод байгаа байхгүй юу. Тэгээл нэг үгтэй болоол тэрнийг чинь автоматаар цээжлээд ирэхээр чинь тэрнийгээ үгийн чинь дүрмийг бол мэдэхгүй мөртөө хэлээд байдаг болчдог юм билээ. Тэгэхээр одоо дараа яг ингэж ингэж хэлж байна. Тэгэхээр чинь ингэж ингэж хэлнэ гээл дүрэм хэлээд өгөхөөр бүүр сайн ойлгож байгаа юм чинь. Тэгээл нөгөө үйл үгийг чинь бол ганцхан үгийг мэдээд авцан ч гэсэн нөгөөдүүлээ хувиргаал хувиргаал зовлонгүй үгтэй болчиж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл нөгөө хувийнхаа дүрмийг сураал яагаад ирэхээрээ.

Эрдэнэтуяа -

Ер нь монгол оюутнууд их байдаг байсан уу? Орост

Бат-Ирээдүй -

Тэнд монгол оюутнууд бол харьцангуй их явдаг байсан ш дээ. Манай тэр Орёл гэдэг хот чинь болвол цэргийн хаалттай хот байсан юм байна лээ. Тэнд нөгөө нахын яамны нөгөө тусгайгийн бэлтгэдэг анги байсийн.

Эрдэнэтуяа -

Аанхан за. Монголын нуу?

Бат-Ирээдүй -

Монголын

Эрдэнэтуяа -

За тусгай юу хүмүүсийг үү?

Бат-Ирээдүй -

Тийн. Тусгайгийн

Эрдэнэтуяа -

Цэргийн тусгай ангийг юу?

Бат-Ирээдүй -

Тусгай ангийн тусгай зориулалтын цэргүүдийг бэлддэг.

Эрдэнэтуяа -

Тагнуул магнуул

Бат-Ирээдүй -

Тийн. Тагнуул. Тийм л хаалттай хот байсийн байна лээ. Тэгээл бид нарыг очиход тэр хотын анхны оюутангууд байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Бат-Ирээдүй -

Монгол оюутан ерөөсөө байхгүй. Тэгээл Солонгос молонгос, Азийн орнуудаас байдаг юм байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл бид нар очиж байсийн. Тэгээл бид нарыг гудамжаар явах даар зэрэг нөгөө ногоо алим малим зараал байж байдаг. Аваал. Хөгшин хөгшин авгайчууд чинь өө хаанахынх бэ? гээл монгол гээл тэхээр чинь өө тийм үү энэ тэр гээл. Юм хум авч өгч бариал тэгдэг байсийн ш дээ. Янзын найрсаг.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тийм байдаг байсийн.

Эрдэнэтуяа -

Тэр үед ер нь монгол оросын харилцаа ямархуу байсан?

Бат-Ирээдүй -

Тэр үед бол монгол оросын харилцаа их сайн байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Яг тэр 1988, 89-н оны үеэр болвол монгол оросын харилцаа янзын байсан. Тийн.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Бат-Ирээдүй -

Яагаад сайн байсан уу гэхлээр чинь ерөөсөө нөгөө өөрчлөн байгуулалт гээл жинхэнэ яригдаж л байсан болохоос зэрэг бол яг монголчуудын гэдгийн бол

Эрдэнэтуяа -

өөрчлөн байгуулаллт аа?

Бат-Ирээдүй -

Тэр үед чинь өөрчлөн байгуулалт гэж яг ярьж байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Бид нарыг очиж байхад чинь л тэр ферстроек буюу өөрчлөн байгуулалт хийх гэж байгаа юм гэнэ лээ. Орос одоо ингээл өөрчлөн байгуулалт хийх гэж байгаа юм гээл. Ухаандаа тэр нөгөө нэг өөрчлөн байгуулалт гэдэг нь бол одоогоор болвол нөгөө нэг юу ш дээ . аа нөгөө нэг юмыг нөгөө нэг илэн далангүй ярьдаг арчилал гээл байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Арчилал эрх чөлөө

Бат-Ирээдүй -

Тийн. Арчилал тийм эрх чөлөөтэй нийгэм болгохдоо л тэр өөрчлөн байгуулалт гээл тэр яахав гэхлээр зэрэг орос болвол ингэж байсан юм шиг байна лээ л дээ. Миний бодлоор болвол ерөөсөө одоо яг ингээл социлист нийгмийнхээ тэр нэг үйлдвэрийнхээ бааз суурин дээр л шууд өөрчөөл тэгээл ерөөсөө бүх юм нь болвол тийм нөгөө арчилалын чиглэл рүү бас нэг чиглүүсэн. Тийм хандлага гач л байсан юм шиг байна лээ л дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл яг тэрнийгээ болвол бүрэн гүйцэд биелүүлж чадаагүй байж байгаал тэгээл нөгөө тусгай весфүпел гээл нөгөө үндэстэн ястангууд л хоорондоо бас хагаралдаал тэгээл бутраал. Жижиг болцон л юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээгүй яг тэр горимоороо өөрчлөн байгуулалт хийгээл ингээл юу яасан болвол нөгөө арчилалыг бий болгож чадсан болвол тээ шилжсэн болвол тийм хямралд орохгүй л дээ. Ерөөсөө хямралд орохооргүй тэгээл шилжчихээр байсан.

Эрдэнэтуяа -

Тухайн үеийн тэр шилжилт нийгэм өөрчлөгдөж байна гэсэн нь та нарт хэр мэдрэгдэж байсан. Сургууль соёлд суралцаж байхад чинь? Стефент ч юм уу одоо юу байдаг юм. одоо наашаа цаашаа явахад ч юм уу? Гадуур дотуур явахад ч юм уу ?

Бат-Ирээдүй -

Тэр үед 1988-н он

Эрдэнэтуяа -

Жагсаал эд нар гардаг ч юм уу?

Бат-Ирээдүй -

1988-н онд нэх юм мэдэгдээгүй ээ. 1989-н оны үед чинь бол мэдэгдэж байсийн ш дээ. Оросд юмны үнэ бага бага зэрэг нэмэгдцэн байсийн.

Эрдэнэтуяа -

За

Бат-Ирээдүй -

Тэгээл бид нар бол тэрүүнийг бол юу ч мэдэхгүй байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл 1989-н онд чинь байж байгаал юмны үнэ чинь жаахан нэмэгдээл. Тэгээл байж байсан чинь манай нөгөө нэг оюутнууд чинь болвол тэгж ярьдаг байсийн ш дээ. Одоо өөрчлөн байгуулалт гээл нэг юу юм ингэээл нэг төрийн эргэлтэрхүү юм гарах юм шиг байгаа юм. тэгээл бид нар хоорондоо бас сууж байгаал ярилцана аа. Орон дээр ингээл бүгдээрээ сууцан. Хэрвээ тэгэх юм бол одоо бүгдээрээ яг ингээл холбоотой байж байгаал тээ. Тэгээл юу яана шүү. Нэг нэгэнтэйгээ холбоотой байж байгаал нэг нэгнийгээ гайгүй шиг явж байвал нэг нэгнийгээ бас өөд нь татаж авна шүү. Энэ тэр гээл. Бас янз янз бүрийн юм яриал.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бат-Ирээдүй -

Тиймэрхүү яриа гарцан л байсийн. Тэгээл ирээл. Тэгэхэд чинь бид нар чинь нөгөө 1989-н оны 7-н сард л хүрээд ирчиж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Төгсөөд үү?

Бат-Ирээдүй -

Төгсөөл.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл ирчээл би аймагт нэг 2, 3-н сар ажилаал тэгээл байж байсан. 2000 он гээл

Эрдэнэтуяа -

1990-н он гээл үү?

Бат-Ирээдүй -

Тийн. 1990-н он, 1990-н он гээл би чинь ийшээ цэрэгт явцийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан за

Бат-Ирээдүй -

Тэгээл 2, 3-н сар ажилчаал. Тэгээл 1990-н он гээл цэрэгт явцан чинь 1991-н онд халагдаад ирсэн чинь байхгүй болцон байгаа юм чинь. өөрчлөл нөгөө юу хийгдээл

Эрдэнэтуяа -

Хийгдцэн байсан уу?

Бат-Ирээдүй -

Хийгдцэн байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл бүх юм хум чинь хувьчлагдаал бариал дуусцан. Тэгээл нөгөө ажилж байсан газар чинь байхгүй болцон байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Таны юу?

Бат-Ирээдүй -

Тийн. Тэгээл одоо ажилгүй болцон юм чинь яахав дээ. Бид нар чинь тэр үед чинь нөгөө захиргаадалтын үед чинь наймаа энэ тэр хийж болохгүй гээл хангинаал байдаг байсийн ш дээ. Юу яагаал. Захиргаадаад байдаг байсан юм чинь.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл яг тэргээр тэр ухамсраараа л болчихгүй юу. Тэгээл нөгөө улсууд гадаад гарч наймаа хийдэг юм гэнэ лээ. Би чинь одоо хойшоо явж наймаа хийдэг юм бил үү? Яадаг юм билээ? Гээл аавд хэлсэн чинь өө юу ярьж байгаа юм. тэр наймаа хийнэ гэдэг чинь одоо байхгүй. Тэр чинь бол ёстой болдоггүй юм л гээл тэгж байсийм ш дээ. Тэгээд байдаг юм. тэгээл яахав дээ. Тэгээл дээр үеийнхээ ухамсараар л болчохгүй юу. Тэгээл нэг ийш тийшээ явсан ч үгүй. Тэгээл манай аав ч, манай ээж ч өнгөрцөн байсан. 1989-н онд.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл аав ганцаараа байсан. Тэгээл аавыгаа хараал, бас нэг хэдэн мал энэ тэр түрээсэлж аваад байгаа. Бас болоогүй.

Эрдэнэтуяа -

Түрээсэлж ээ?

Бат-Ирээдүй -

Тийн. Тэр үед чинь нөгөө нийгмийн чинь малыг түрээсэлсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Нэгдэл үү?

Бат-Ирээдүй -

Нэгдэл чинь

Эрдэнэтуяа -

Малаа юу?

Бат-Ирээдүй -

Малаа түрээсэлсэн байхгүй юу. Малчдадаа түрээсэлсэн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэр нь юу гэсэн үг үү?

Бат-Ирээдүй -

Тэр нь юу гэсэн үг юм гэхээр зэрэг тэр малы чинь болвол шууд малчдадаа болвол өгөхдөө нэг 2001-н он үгүй 1991-н оноос 93-н оны хооронд чинь болвол төмөр мал гэж малаа түрээсэлж байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Төмөр малаа?

Бат-Ирээдүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

За тэр нь?

Бат-Ирээдүй -

Төмөр малгэдэг нь юу гэсэн үг юм гэхээр нэгдэлд хуучин төллөдөг байсан мал байна ш дээ. Тэр малаа л шууд ерөөсөө танайд за 10-н хонь өглөө. Одоо энэ ингээд нэгдлийн мал байгаа юм аа. Тануус ашиг шимий нь аваа, ингээд төл мөлий нь аваад ингээд байж бай.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээд энэ болвол хэзээ ч гэсэн 10-н мал бол 10-н мал л байна гээл төмөр мал гээл түрээсэлчихсэн байсийн.

Эрдэнэтуяа -

Аа тэрнээс бол өсгөж өгнө гэсэн юм байхгүй юу?

Бат-Ирээдүй -

Тийн. Байхгүй.

Эрдэнэтуяа -

Аан

Бат-Ирээдүй -

Тэр нь яахав гэхлээр зэрэг уул бодлого нь яахав зүгээр нэг болвол нөгөө нөгөө нэгдэл гээл нэг бас нэг том албан байгууллага байсныг л шууд тараачихгүйн тулд л тэрнийг түрээслүүлж байж байгаад, тэр суурь нь бол хүн болгон дээр нь суурин дээр нь дуусгахгүй байжигаад одооны нэг яриад байгаа юу байна ш дээ. Нөгөө нэг 2, 3, 4-н айл нийлж байгаал нэг юу байгуулаад байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Хоршоо юу?

Бат-Ирээдүй -

Хоршоо моршоо байгуулаад байна ш дээ. Тиймэрхүү маягаар л тэр нэгдлийн ул суурин дээр нь тийм хоршоорхуу тал руугаа юм оруулчих санаатай байж байгаал. Тэгээл төмөр мал мал байж байгаал тэгээл тэр нь бүтэхгүй байж байгаал тэгээл тэр нь ерөөсөө бүтэхгүй болохоор нь сүүлдээ тэгээл хувьчлаал хаяцан юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Шууд тарааж чадалгүй байж байгаал.

Эрдэнэтуяа -

Төмөр мал тэгээд яагаад болохгүй байсан юм? тэр үед зүгээр юм биш үү? Уул нь зүгээр юм биш үү?

Бат-Ирээдүй -

Төмөр мал байгаад байхлаар чинь зэрэг заавал ч үгүй нэг хоршоо моршоо шаардаад байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Яагаад хоршоо шаардаад байна гэж?

Бат-Ирээдүй -

Айл болгон дээр

Эрдэнэтуяа -

Түүхий эдий нь авах хүн байхгүй гэж үү?

Бат-Ирээдүй -

Айл болгон дээр төмөр мал байгаа ш дээ. Тэгээл төмөр мал чинь болвол нэгдлийн л юм байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийн.

Бат-Ирээдүй -

Тэгэхээр чинь нэгдэл л өөрөө тараачиж байгаа юм чинь. Тэгэхээр чинь эзэнгүй л төмөр мал болчиж байгаа биз дээ.

Эрдэнэтуяа -

Тарчиж байгаа юм уу? Нэгдэл нь тэгээд?

Бат-Ирээдүй -

Тийн тэгээд нэгдэл нь тарцийн ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Бат-Ирээдүй -

Тэгээл тэр төмөр мал чинь одоо байж байгаал нэгдэл нь тарах нь ч юу байхав. Тэр нөгөө нэг хувь улсууд нь л бас хувьдаа бас нэгдэлтэй болчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь зэрэг төмөр мал байна гэдэг чинь бас эвгүй болчиж байгаа юм ш дээ. Тэгээл нэг тараал дараа нь нөгөө төмөр малаа сүүлд нь тэгээл хувьчлаал өгцийм. 10, 10-аар нь

Эрдэнэтуяа -

Хүмүүст үү?

Бат-Ирээдүй -

өөрсдөө тэр чигт нь тэгээл аваал.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн гишүүнд үү? Хамаагүй тухайн нутгийн хүмүүст үү?

Бат-Ирээдүй -

Ерөөсөө нэгдлийн гишүүнд л өгсийн ш дээ. Нэгдлийнхээ гишүүнд л өгөөл. Тэгээл тэр хувьчлалаар чинь тэр нөгөө би болвол хувьцаа юм аваагүй ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Бат-Ирээдүй -

Тэгээд нөгөө аймаг дээр худалдаа бэлтгэлийн мест гээд тэрэн дээр миний бичиг баримт ирцэн байсийм чинь.

Эрдэнэтуяа -

За

Бат-Ирээдүй -

Тэгээд тэнд нэг 2 сар ажилж байгаад явцан. Тэгээд нөгөө манай сумд миний нэр бүртгэл байхгүй юу. Тэгээд би нөгөө ирчээд бичиг баримтаа хөөцөлдөж яваад олддоггүй. Байхгүй.

Эрдэнэтуяа -

Нөгөө худалдаа бэлтгэл нь тарцан?

Бат-Ирээдүй -

Тарцан. Нөгөө боловсон хүчин нь байхгүй байгаа юм чинь. Тэгээд тэгчээд энэ сумаас ирээл нөгөө сум дээр ирээл хувьчлалаар юм авна гэсэн чинь. Өө чи манайд байхгүй ээ. Манай нэгдэлд байхгүй. Бичиг баримт нь ч байхгүй. Чи шилжээд явцан учраас манайхаас хувьцаа авахгүй. Тэр хувьцаа авдаг газраасаа очиж авна биз гээл. Тэгээл аймаг дээр очоол худалдаа бэлтгэл ангийн нэр дээр хувьцаагаа авч чадаагүй ш дээ. Ямар ч хувьцаа байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхан юу танай худалдаа бэлтгэл ангийн хувьцаа чинь тараагдаад дуусцан юм уу?

Бат-Ирээдүй -

Тараагдаад дуусцан. Тараагдаад дуусцан хойно нь ирсэн.

Эрдэнэтуяа -

Та яагаад тэгээд 1989-н онд цэрэгт явцан юм?

Бат-Ирээдүй -

Цэргийн зарлан дуудах ирэхгүй юу. Тэгээл би явна аа гээл явчиж байгаа юм чинь яахав.

Эрдэнэтуяа -

Ээж чинь нас барцан байсан уу?

Бат-Ирээдүй -

Үгүй байсан. Байсийн.

Эрдэнэтуяа -

Та тэгэхээр намар явсан байх нээ?

Бат-Ирээдүй -

Тэгсэн.

Эрдэнэтуяа -

7-н сард ирчээд 2сар ажилаал 10-н сард намрын цэрэгт очсон байна?

Бат-Ирээдүй -

Намар очсон.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээд хүрээд ирсэн чинь тэгээл үлдсэн. Тэгээл би сүүлд нь бичиг баримтаа авчаад сүүлд орж хөөцөлдөж байж нэг юм олж авсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Бичиг баримтаа юу?

Бат-Ирээдүй -

Тийн. Тэгээл худалдаа бэлтгэл ангийн тарсан , тараад, тарж яваад нэг шкав, ирэмнэгээ хаяаад явсан байсан. Зүгээр нэг хөндий байшин хэвтэж байсан. Онгочиж байсан чинь тэндээс нь бичиг баримт нь гараад ирж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Таны юу?

Бат-Ирээдүй -

Оноосон эзэн байхгүй. Тэндээ бол олон хүний бичиг баримт байхгүй болсон. Хөдөлмөрийн дэвтэр энэ тэр зөндөө байсан. Тэр нь болвол одоо тэтгэвэрт гараал цайгаал тийм тоймтой юм болцон. Тэд нарыг нь нэгтгэж архивт хийсэн юм уу. Үгүй нь өнгөрөөд

Эрдэнэтуяа -

Та аваагүй зөвхөн өөрийнхийгөө л авсан.

Бат-Ирээдүй -

өөрийнхөөгөө л аваал

Эрдэнэтуяа -

та яаж мэдэж тэрийг онгичсон юм?

Бат-Ирээдүй -

тэр яг нөгөө худалдаа бэлтгэл ангид байсан байр чинь яг тэнд л байдаг байсан юм чинь. Тэгээл тэр нөгөө байж байгаад тэнд бичиг баримт хийж байсныг нь мэддэг. Тэр чинь тийм тийм юм байгаа гээл. Тэгээл тэгж байгаал харин ухаж байсан чинь. Цэвэр нүх гарч байсан.

Эрдэнэтуяа -

Цоож түлхүүр байхгүй?

Бат-Ирээдүй -

Байхгүй ш дээ. Дээр үед чинь нөгөө л хувьчлагдангуут чинь юм юмнууды нь хүн амьтан орж ирээл ингээл тонож аваал, цонх хаалганууды нь хагаалаал ерөөсөө янзын юм болж байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгж байсан. Тэгээл зогссон.

Эрдэнэтуяа -

Таныг ер нь ирэхэд хувьчлал ер нь төгсгөл шатандаа орцон байсан уу? Танай суманд, танай аймагт? Хувьчлагдаагүй газар өөр юу байсан?

Бат-Ирээдүй -

Хувьчлагдаагүй газар гэж хэлэхэд ч одоо ер нь хувьчлагдаагүй газар ер нь бараг байгаагүй юм ш дээ. Бараг л бүгдий нь хувьчлаал эзнээ олцон байсан даа.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Байхгүй. Худалдаа бэлтгэл анги тэгээл тэр сумын нөгөө нэг нэгдлийн том том скаладнууд чинь бүгдээрээ эзэнтэй болцон байсан. Том скалад тэгээл хашаа тэгээл тэр наагуур нь хийж байсан жижиг скаладнууд нь бүгд эзэнтэй болцон байсан. Ер нь хувьцаа өгөхөд нь өгөөл авсан юм байгаа биз. Тэгээл бүгд хувьчлагдаад дуусцан байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Танай таныг одоо цэргээс халагдаж ирэхэд чинь танай аав ер нь хувьчлалын тухай юу гэж ярьж байсан? Ямар ямар өөрчлөлт орж байсан гэдэг? Аав чинь ер нь юм ярьж байсан уу?

Бат-Ирээдүй -

Манай аав болвол яахав дээ. Тэгээл нөгөө хэдэн малы нь хувьд өгчих дээр нь зэрэг бас хэдэн малтай болчлоо.

Эрдэнэтуяа -

Баярлаал

Бат-Ирээдүй -

Энэ хувьчлал чинь ёстой зүгээр юм байна. Мал хуйгаа хувьд өгчлөө. Тэгээд ч болвол социлист нийгэмд байж байхдаа болвол зөндөө л олон мал өсгөж байсан. Ингээл ярьж л байсан л даа. Тийм юм яриад байж байсан.

Эрдэнэтуяа -

Тэгж өгсөн. Гэхдээ өөрсдөө хувьдаа мал авч байгаагүй энэ тэр гээд үү?

Бат-Ирээдүй -

Тийн. өөртөө ерөөсөө ингэж мал авч байгаагүй гээл. 70-аас дээш толгой мал энэ тэр ав байлгадаггүй байсан гэж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

За тэр талаар яривал?

Бат-Ирээдүй -

Тэр захиргаадалтын үед чинь ерөөсөө 70 нь хөдөөний айл болгон 70-н толгой мал л байдаг. Үхэр, адуу тэгээл хонь, ямаа нийлээл тэгээл нэг 70-н мал л өгдөг.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

тэгээл манай аав чинь 10-аад тугалтай үнээ аваачиж илүү гаргачих л байсан юм гээл ярьдаг л байсийм. Тэгээл илүү гарсан малы нь нийгэмчлээл.

Эрдэнэтуяа -

Аан тодорхой хэмжээнд л барина. Хувийн малыг уу?

Бат-Ирээдүй -

Ерөөсөө хувийн мал ерөөсөө тодрхой хэмжээнд л барьдаг байлаа. Тэгж ярьж байсан. Тэгээд хувьдаа ингээл малаа хувьчлаал хувьдаа авчлаа гээл

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Аав хөгшин маань баярлаал байж байсан юм шүү дээ. Тийн.

Эрдэнэтуяа -

Танайх хэдэн мал хувьчилж авсан?

Бат-Ирээдүй -

Манайх чинь 4-н айлын чинь нэг 40-н мал хувьчилж авч байсийн ш дээ. Нэг айлд 10-ыг өгч байсийн.

Эрдэнэтуяа -

Тэр одоо их тоо юу? Тухайн үедээ бага тоо юу?

Бат-Ирээдүй -

Тэр чинь бол одоо их л тоо байгаа юм л даа. Нэг айлд 23-н хонь, 23-н ямаа аваал тийм юм хувьчилж өгдөг байлаа.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл тийм юм авч байсийн. Тэгээл тэд нар нь өсөөл, зарим нь болохлоор зэрэг өөр хүний нэр дээр зөндөө олон мал авсан. 2, 300-аад мал хувьчлаал авчиж байсийн. Хүүхдийнхээ нэр дээр, тэгээл хөгшин хүний нэр дээр оруулаал аваад. Тэгээл зарим сүйхээтэй нэг нь болвол зөндөөн олон малтай болоол тэгж л байсийн. Тэгээл хувьчлал гэж нэг тийм юм явагдаал

Эрдэнэтуяа -

Хувьчлал гэсэн чинь одоо таныг нэг орост сурч байхад

Бат-Ирээдүй -

Аанхан

Эрдэнэтуяа -

Ер нь одоо өөрчлөн байгуулалт болох гэж байна аа. Тэгээд энэ талаар ер нь ухуулга сурчилгаа явагдаж байсан тал бий юу?

Бат-Ирээдүй -

Тэр үйлдвэр тэр бид нар нөгөө нэг металл деталийн сургуулийн нэг төмөрлөгийн үйлдвэр л юм даа. Тэндээр очоол байж байсан. Бид нар нөгөө юун дээр нь дадлага хийж байсан. Тэр төмөрлөгийн үйлдвэрийн нөгөө хөргөөлттэй зоорин дээр нь улных нь хөргөлтийн зоориных нь тэнд дадлага хийж байсийн. Тэгэхэд л тэгж ярьдаг байсийн. Тэр үед хөргөлтийн зоориных нь өөрчлөн байгуулалт гээл нэг ийм юм явагдаад байгаа. Энэ нэг зөв юм хийгээд байгаа юм уу?, буруу юм хийгээд байгаа юмуу? Энэ сурталчилгаа явуулаад байгаа юм гээл. Бид нарт ярьж байсийн. Тэр бид нарт бол юм мэдэгдээгүй л дээ. Зүгээр тэр ард иргэддээ бол сурталчилж байсийм шиг байна лээ.

Эрдэнэтуяа -

Ер нь юу гэж сурталчилж байсан талаар ярьж байсан уу?

Бат-Ирээдүй -

Тэр одоо яг юу гэж сурталчилж байсан талаар бол нэг тодорхой ярихгүй л байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

өөрчлөн байгуулалт гэж бол нэг шал дэмий юм байх шиг байна. Энэ тэр гээл. Зөнөг хөгшин л дуу тавиад байдаг юм шиг байдийн ш дээ. Тэгээд одоо юу юу шаардлага тавьдаг байсныг нь тодорхой сайн мэддэггүй юм.

Эрдэнэтуяа -

ер нь орос руу тухайн үед одоо жирийн иргэд байгаа ш дээ. Одоо малчин

Бат-Ирээдүй -

аанхан

Эрдэнэтуяа -

малчин ч бай, ажилчин ч бай

Бат-Ирээдүй -

тийн.

Эрдэнэтуяа -

Чөлөөтэй гарах боломжоор хэр байдаг байсан бэ?

Бат-Ирээдүй -

Тэр үед чинь болвол яг оросын холбооны улс. Тэр үеийн Зөвлөлт холбоот улс гэж байхад чинь болвол хилээр бол ерөөсөө юу яадаггүй байсийн ш дээ. Яг тэр нөгөө зөвшөөрөлтэй оюутан нэг бол нөгөө нэг дипломт ажилчид тийм юм л гарна уу гэхээс биш . чөлөөтэй яагаад иргэн нэвтрэх боломжгүй байсийн ш дээ. Ерөөсөө нэвтрүүлдэггүй. Явуулахгүй.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Виз гаргана гэж тийм юм байдаггүй байсийм чинь. Тийм юм байхгүй. Олгохгүй. Ерөөсөө байдаггүй байсийн. Тэр үед чинь тэр байтугай одоо нэг сумаас сум, сумаас Улаанбаатар луу явах чинь, нэгдлийн гишүүн явахад чинь юу яадаг байсийн ш дээ. Зам явахаа авч байж явдаг байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Юу?

Бат-Ирээдүй -

Бүр тэр байтугай

Эрдэнэтуяа -

Юу авах аа?

Бат-Ирээдүй -

Зам явах гэж тийм хуудас өгдөг байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Зам явах аа?

Бат-Ирээдүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Өө за

Бат-Ирээдүй -

Тийм юм өгдөг байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аа за

Бат-Ирээдүй -

Нөгөө нэг юунаас аан нөгөө нэгш сумын төвөөсөө хот руу ингээл явна гээл тэгэхлээр чинь зэрэг ухаандаа мал хуйгаа хүн амьтанд өгчөөд л ингээл явахлаар чинь сум нэгдлийн даргаас чинь тийм зам явуулах бичигтэй явуулдаг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээд тэр бичигтэйгээ явахгүй бол замын поост дээр ямар хүн явж байгаа юм гээл. Хаанаас явж байгаа юм гээл нөгөө бичиг баримтаа үзүүлж байж явдаг. Тэгэхээр чинь бол хилээр нэвтрэх ямар ч арга байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тийм виз байхгүй. Ерөөсөө нэвтрүүлэх ямар ч нөхцөлгүй байсийн. Тийн.

Эрдэнэтуяа -

Та ер нь орост байхдаа цаашаа өөр улс орон руу хэр дамжиж явдаг байсан?

Бат-Ирээдүй -

Цаашаагаа нуу?

Эрдэнэтуяа -

Одоо ч яахав. Тусгаар тогтнол болцон тиймээ.

Бат-Ирээдүй -

Аан тийн.

Эрдэнэтуяа -

Тусгаар улс болцон.

Бат-Ирээдүй -

Тэр үед чинь болвол яг л тэр сурна гэсэн газар нь л сурна уу л гэхээс биш оюутангууд одоо бол нэг улсаас нэг улс руу дамжаад явах ямар ч нөхцөл байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Байхгүй юу?

Бат-Ирээдүй -

Явуулахгүй

Эрдэнэтуяа -

Наймаа хийх ч юм уу?

Бат-Ирээдүй -

ер нь дамжиж яваад наймаа энэ тэр хийх ямар ч нөхцөл байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэр чинь нөгөө нэг виз гэж байдгүй учраас

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бат-Ирээдүй -

Тэгээл нөгөө улс хоорондын хэлэлцээрээр л гаргана нуу л гэхээс биш өшөөгөөр бол ерөөсөө одооныхтой адилхан энэ улсаас нэг виз аваал. Тэрүүгээр дамжаад л гараад ирнэ гэх юм байхгүй. Тэгэхээр ерөөсөө хаалттай байсийн.

Эрдэнэтуяа -

Тэр орост сурч байсан хүмүүс чинь жаахан наашаа одоо орост нэг шинэ бараа бүтээгдэхүүн гарлаа ш дээ. Куртек, гутал

Бат-Ирээдүй -

Аан тийн.

Эрдэнэтуяа -

Тэрийг монголд авчирч цаг ч юм уу, жаахан үнэд хүргэдэг тийм наймаа эрхэлдэг байсан гэсэн. Та эрхэлдэг байсан уу?

Бат-Ирээдүй -

Тийм жижигхэн наймаанууд жижигхэн наймаачид бол зөндөөн юм байгаа ш дээ. Тэгээд тэр оюутангууд чинь болвол бас өөртөө таарсан хөөрхөн хөөрхөн юм авцарна. Тэгээл авчирч ирээл зарна.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Нөгөөдөхийг чинь бол тэр үед чинь бол ерөөсөө монголын хилээр бол яг нэг нөгөө зөвхөн өргөн хэрэглээний бараа бас гаргадаг байсан болохоор бас яг тэгээд нөгөө нэг нарийн гоё гоё үсэнд зүүдэг. Тэгээл нөгөө нэг зажилдаг боиноос авахуулаал нөгөө юмнуудаа оруулж ирээл

Эрдэнэтуяа -

За тэр нь бас ховор уу? монголд?

Бат-Ирээдүй -

өө тийн. Тэр нь бол монголд ховор ш дээ. Ерөөсөө энэ одоо 1980-аад оны сүүлчээр чинь бол бараг байдгүй байсийм чинь. Хааяа л нэг хотод нэг оюутангууд л хааяа нэг оруулж ирнэ үү гэхээс биш. Тийм юм ерөөсөө олддгүй байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэрийг оруулж ирж зарна?

Бат-Ирээдүй -

Тийн. Тэрийг оруулж ирж зарна. Дамаан хөдөө орон нутагт бол ёстой үзэгдэхгүй ш дээ. Тэгээл тийм юм оруулж ирж авцарч ирж зарна. Тэгээл зарим сүйхээтэй шиг нэг нь бол ёстой аймаар их юм оруулж ирнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Энэчээнээс нөгөө Дарханы, Дарханы нөгөө цагаан нэхий дээлий чинь өмсөж гараал. өвлийн хувцас байгаа юм гэж авч гарч байгаал хойно аваачаал рубелээр зараал, тэгээл нөгөөдөхийгөө бараа болгож байлгаж байгаал аваал ирж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Нэхий тэгээл тарваганы арьс. Тарваганы арьс хойшоо аймаар үнэд хүрдэг байсийн ш дээ. Тэр үед чинь

Эрдэнэтуяа -

Та нар яаж авч гардаг байсан?

Бат-Ирээдүй -

Тарваганы арьсы чинь тэгээл нууж байгаал, нуугаал 1-р курсдээ ч болвол тэгээл байж байдаг юм. чаддаггүй байсийм аа. 2-р курсдээ орохдоо л зуныхаа амралтаар нэг сар л болдог юм. тэр сарынхаа амралтаар ирчээл тарваганыхаа арьсыг аваал гарчийгаа юм чинь. Нэг вагоны нөгөө нэг фродник гээл байдаг ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийн.

Бат-Ирээдүй -

Тэрэнтэй чинь ярьж байгаал тэгээл нэг цагаан хэрэглэлнийх нь доод руу чихчдэг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан

Бат-Ирээдүй -

тэгж байгаал гарчина. Тэгээл гарчихаал нөгөөдөхийг чинь голцуу хүйтэн газар тавина. Хойшоогоо Новсибирск эд нараар дайрахаараа зарчаал яваад өгнө ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан бас

Бат-Ирээдүй -

тийн яг тэнд очихоор болохоороо бас дулаан уур амьсгалтай болохоор бас авдгүй юм. тарваганы арьсыг

Эрдэнэтуяа -

аан

Бат-Ирээдүй -

буудал замдаа зарчаал явчдаг юм. тэгээл халуун савтай цайг чинь 2, 3-аар нь, 4, 5-аар нь тэгээл тавьчаал явна ш дээ. Уух гэж байгаа юм гээл. Хил давуулах гэжбайгаа юм гээл. Тэгээл оросоор чинь нэх их халуун сав байдгүй байхгүй юу. Хятадын халуун сав. Эний чинь хятадаас оруулж ирдэг байсийм байлээ ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээд энэ халуун савы чинь аваачаад зардаг байсийн. Энэ чинь бас гайгүй зарна аа. Нэг 10-н рубельнээс өгчдөг юм. манай энд чинь тэр халуун сав чинь хэд ч байсийм дээ. Үнэ нь гайгүй л юм шиг байсийм байгаа юм. тэгээл нэг 10-н рубельнээс аваачаал өгчдөг.

Эрдэнэтуяа -

Бас хөөрхөн ашиг олоол?

Бат-Ирээдүй -

Тийн. Тэр үед чинь 10-н рубель чинь нэг 50-н төгрөг ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийн. 10-н рубель, 5-н төгрөгтэй тэнцэж байсийм уу?

Бат-Ирээдүй -

өө тийн.

Эрдэнэтуяа -

1 рубель

Бат-Ирээдүй -

Аа тийн. 1 рубель нь 5-н төгрөгтэй тэнцэж байсийн.

Эрдэнэтуяа -

Бас овоо өндөр байсийм байна тээ?

Бат-Ирээдүй -

Тэгсэн юм.

Эрдэнэтуяа -

Одоо ийм инфляцтай байхад 45-н төгрөгтэй тэнцэж байхад?

Бат-Ирээдүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Гэхдээ оросын юу уначиж. Рубелийн ханш?

Бат-Ирээдүй -

Навс унасийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Зах дээрээс 5-н төгрөгөөр рубель худалдаж авдаг байсийн. Тэр үед чинь тэгээл халуун савы чинь аваачаал. 10-н рубельнээс өгчинө. Авий авий гээл тосдийн ш дээ. Тэгээл нөгөө тээшээ цайг нь уучаал халуун саваа цонхон дээгүүрээ бариал ингээл зогсоол дээр яахлаар чинь авий авий гээл хэд гэжийгаа юм гээл. Сайн гээл. Хятад халуун сав сайн л гэдэг юм. тэгээл авчдийн. Тэгээл 10-н рубелээс өгчөөл. Наймаачингууд шиг юм явна ш дээ. Нөгөө цонхоор чинь нэг зогсоол дээр очихоор л нэг юм гаргаал энийг авах уу? Гээл

Эрдэнэтуяа -

Хүмүүс нь мэддэг болцон?

Бат-Ирээдүй -

Тийн. Тэгээл мэддэг.

Эрдэнэтуяа -

Вагон ирэнгүүт зогсож л байдаг.

Бат-Ирээдүй -

Тийн. Яг тэгээл вагон ирэнгүүт нь яг монголоос иржийгаа гээл зогсжийдаг. Тэгээл тарваганы арьс энэ тэр байна уу? Гээл.

Эрдэнэтуяа -

Нэхий дээлээ яах уу?

Бат-Ирээдүй -

Нэхий дээлээ 300-н рубелээс өгнө ш дээ. 250 юм уу 300-н Рубелээс өгчинө.

Эрдэнэтуяа -

Сайн өгдөг байсан байна ш дээ?

Бат-Ирээдүй -

250 юм уу 300-н Рубелээс өгчинө.

Эрдэнэтуяа -

Бүгдээрээ нэг нэг нэхий дээл?

Бат-Ирээдүй -

Аа тэгээл бүгдээрээ л нэг нэгийг аваал гарна л даа.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Зарим нь болохоор тэр нэхий дээл авч чадаагүй хүүхдэдээ нэгийг аваад өгчиж байгаа юм чинь. Би авах гэж байгаа юм гээл.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Зарим нь бол сайн сүйхээтэй ш дээ. Тэгж байгаал ирэхдээ янз янз бүрийн юм аваал ирж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Буцаагаал?

Бат-Ирээдүй -

Тийн. Буцаагаал. Дээгүүр доогуур нь вагоны чинь дээгүүр доогуур нь чихээл ёстой

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тэгээл аваал хүрээд ирнэ ш дээ. Тэр үед рубель ч гайгүй байсан юм гэнэ лээ. Манай монгол мөнгө ч бас ханштай байсийн билээ. Манай монгол мөнгө бас ханштай байсийм өө. 100-н төгрөг чинь бол энчээнээс зөндөөн юм авчина. 100-н төгрөгөөр авчаал тэгээл аваачаал рубель болгоол тэгдэг байсийн. Тэгээд тэр юуны үед чинь яг тэр нөгөө мөнгөний ханш унаал, анх эхлээл унаал дөнгөж монголын мөнгө ухаал тэгж байхад чинь оросын рубель гайгүй сэвийлээ ш дээ. Тэнд нь. Тэр үеэр бол явж байсан улсууд бол ер нь гайгүй байсийн билээ. Тэгээл тэр дамаа энэ цагаан толгойт Хатбаяр гээл байгаа ш дээ. Тэд нар чинь болвол тэгж туулайчилж явж байгаал тэгээл цаашаагаа юу муугаар дайраал. Азийн орнуудын чинь хооронд нь наймаа хийж байсийн байлээ ш дээ. Тэгээд яг тэр үеэр чинь монголд оруулж ирсэн юм гүйгдэхгүй ч байна гэж байдгүй. Гадаадаас оруулж ирсэн юм бол гүйгдэхгүй байна гэж байхгүй байсийм чинь. Тэр үед чинь л энэ гол

Эрдэнэтуяа -

Яагаад гүйгдэхгүй байсан. Юу гүйхгүй байна гэж байхгүй гэж? Чөлөөтэй авна гэж үү? Энд чинь нэг тэгээд хувьчлал гарцан тэгээд бас хүмүүс ядуу болцон байгаагүй юу?

Бат-Ирээдүй -

Үгүй. Тэр чинь ерөөсөө тэгээд нөгөө банкнаас их хэмжээний мөнгө зээл өгч байсийн ш дээ. Тэгээл тэрүүнийгээ

Эрдэнэтуяа -

1990-н онд уу?

Бат-Ирээдүй -

Тийн. Тэгээл бараг банк дампуурах гэж байсийн. Тэгсэн чинь нөгөөдөх нь байна гэж

Эрдэнэтуяа -

Аа тэгээд сүйхээтэй нэг нь банк дампуурахаас өмнө зээл авсан гэж үү?

Бат-Ирээдүй -

Зээл аваал нөгөөдөхийг чинь эргүүлж авчраал зараал. Тэгээл нөгөөдөхийг чинь эргүүлж авчраал зараал. Тэгээл нөгөөдөх чинь ерөөсөө л мал аж ахуйн бүтээгдэхүүний л хэдэн төгрөг гардаг байсан юм чинь тэр чинь болвол гол нь л ерөөсөө янз бүрийн жижиг бараагаар ороол дуусаж байсийм чинь. Яах аргагүй ш дээ. Тэр чинь зөндөөн олон кил ноолуур самнагдаж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр монголд самнагдсан ноолуурыг хүн ганзагын наймаачид аваал гарах уу? Гадаад руу?

Бат-Ирээдүй -

Тэрнийг чинь нөгөө тэр үед чинь нөгөө энэ нөгөө урагшаа хятадын хил цуглахаар жинхэнэ юу яацан нэвтрүүлдэг болцон. Хилээр гаргадаг болцон. Тэгээл энэ ноолууры чинь ерөөсөө хятадууд чинь мэдээж бүгдий нь сайхан ашиглаал, ноолууры 5, 10000-аар авч байсийн шүү. Тэр үед чинь 10000-аар ноолуураа өгчлөө гээл зүгээр янзын баярлаж байсийн юм чинь. Тэгэхээр чинь зүгээ янзын ашигтай байсан байх л даа. Тэгсэн юм. тэгээл тэр үед хөдөлж ийш тийшээгээ явж байсан улсууд чинь бол одоо болвол мөнгө төгрөгтэй болцон. Бүх тэр барилг обектууды нь бол хувьчлаал, өмчлөөл авцан. Янзын баян баян улсууд болцон байж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бат-Ирээдүй -

Тийн. Тэрнээс л үүдээд тэгээл уул нь 2-ын хооронд зарим улсууд нь бол их хөлжсөөн.

Эрдэнэтуяа -

Тэгээд энэ хувьчлал бас ер нь хүмүүст ялгаатай хандсан уу? Үгүй юу? Та нар дээр?.

Бат-Ирээдүй -

Хувьчлал болвол хувьчлал болвол ерөөсөө л юу л юу л юм чинь. Хувьчлал болвол ерөөсөө энүүнийг бол одоо ингээл хувьчилна гэнгүүт жишээ нь мөнгө л ярина ш дээ. Мэдээж хөрөнгө л юм чинь. Тэгээл энийг хувьчилна гээл тэгэхээр чинь зэрэг мөнгө л яригдана. За одоо ингээл хувьчлах гэж байгаа юм гээл. Тэгээл энэ нөгөө аль их хувьцаа энэ тэр сүйхээдэж авсан бэ? тийм тийм юм жаахан өөр болчдог юм. бүүр нөгөө тал руугаа гүйчиж байгаа байхгүй юу. Жаахан төв сууриндуухан шиг, ииш тийшээ олон хүн амьтантай уулзаж явдаг. Танил талтай. Тийм улсууд нь хувьцааг нь хөөрхөн тоглоол аа яг төдөн хувьцаагаар авлаа би гээл. Тэгээл авчиж байгаа байхгүй юу. Тэрнээс бол яг малчид дунд бол тийм хувьцаа хувьчлал явагдсан юм байхгүй ш дээ. Тэр чинь тийн.

Эрдэнэтуяа -

Энэ юу танай аймагт, танай суманд яг ямар ямар байгууллага хувьчлал хийгдсэн бэ? хувьчлагдсан бэ?

Бат-Ирээдүй -

Манай сумд чинь хувьчлагдасан юм чинь бол юм чинь бол одоо юу байна. Худалдаа бэлтгэлийн анги гэж байсийн ш дээ. Тэр хувьчлагдсан байж байгаа, наана нь тэр Соёлын төв гэдэг чинь бас хувьчладчихсан байж байгаа.

Эрдэнэтуяа -

Соёлын төвөө?

Бат-Ирээдүй -

Тий төвийн тэр байр чинь хувьчлагдсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бат-Ирээдүй -

Барилгыг нь хувьчилсан ш дээ. Тэгээд тэр наана нь нэгдэлийн, нэгдэл гэж байсан юм байрилга байдаг юм нэгдэлийн тэр барилга бас хувьчлагдсан байж байгаа. Ахуйн үйлчилгээний төв гээд 2 давхар байшин байсан тэр бас хувьчлагдсан байгаа

Эрдэнэтуяа -

Ер нь тэгээд танай тэр нутагт хувьчлагдсан газруудыг

Бат-Ирээдүй -

Аанхаан

Эрдэнэтуяа -

Нутгийн хүмүүс авч байсан уу эсвэл өөр орон нутгийн газраас ирж авч байсан уу?

Бат-Ирээдүй -

Ер нь голцуу орон нутгийхан хүмүүс авсан ш дээ. Тий

Эрдэнэтуяа -

Ямар улсууд?

Бат-Ирээдүй -

Жишээлбэл одоо нөгөө нэг сумын засаг дарга хийж байсан, сумын захиргаанд байсан тийм улсууд нь л авчиж байгаа юм чинь тэгсэн тэгээд ахуйн үйлчилгээний барилга болоод л бас нэг 2 хүний гар дамжчихсан. Тэгээд чинь Баян-Өндөрөөс байхаа нэг хүн авсан байсан.

Эрдэнэтуяа -

Баянтөрөө

Бат-Ирээдүй -

Баян-Өндөр.

Эрдэнэтуяа -

Баян-Өндөр үү?

Бат-Ирээдүй -

Бас нэг хүн хувьчилж авсан байж байгаад

Эрдэнэтуяа -

Сумаас уу?

Бат-Ирээдүй -

Тэх, тэгээд дараагаар нь тэр нөгөө хэн Сүхбат гээд хүн хувьчилж авцан одоо байж байгаа. Тэгээд тэр нь өрөө өрөөгөөрөө зарагдсаар байгаад одоо олон айл болцон юм билээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бат-Ирээдүй -

Уул нь янзын олон өрөөтэй ш дээ үйлдвэрийн зориулалттай барилга болоод, тэгээд өрөөг нь ганц ганцаар нь зарж байгаад зөндөө олон айл болцон. Айл орцон ч байдий, дэлгүүр хоршоо нээцэн тэгээл байж байдий. Тэгээл тиймэрхүүл өөрчлөлт орсон доо. Үгүй аймаг дээр болуул тэр аймгийх нь юунууд бүгд л хувьчлагдаад дуусцан дуулддий нээх сайн нарийн мэдэхгүй. Барилгууд нь хувьчлагдаад дуусцан гэсэн.

Эрдэнэтуяа -

Танай нутагт хувьчлалд оролцоогүй, хувьчлалаас юм авч чадаагүй хүн хэр олон байдаг вэ?

Бат-Ирээдүй -

Тэр нөгөө нэг хувьчлалд оролцоогүй гэж хэлж болохгүй л дээ. Бүгд л оролцсон л байгаа л даа. Яагаад гэвэл хувьчлалын нөгөө нэг барилга байгууламж нөгөө нэг хөрөнгө санхүүг чинь юу болгоцон ш дээ. Цэнхэр тасалбар, яагаан тасалбар болгоод бүх нөгөө нэг юунууд даа, нийгмийн нэгдэлд ажиллаж байсан бүх ажилчиддаа тарааж өгсөн.

Эрдэнэтуяа -

Аанхаан.

Бат-Ирээдүй -

Тэгэхээр зэрэг бүгд хувьчлалд оролцсон л гэсэн үг. Тэр барилга обьектыг нь хувьчлахад, хувьчлахдаа за яахав зүгээр тэр цэнхэр яагаан тасалбараараа хувьчилсан юм гэсэн.тэрнийг нь харин зүгээр ёстой яаж хувьчилсаныг нь мэдэхгүй. Тэр ард түмэнд нөгөө хөрөнгө мөнгө юуг нь барилга, объектыг нь үнэлж байгаад цэнхэр, яагаан тасалбар олгоол тараацан. Тараагаад л тэр чинь бол хөрөнгө ш дээ. Хөрөнгөө тэгээд ямар ч газар ямар албан байгууллага, юунд үйлдвэрт хувьцаагаа өгөөд тэгээд яахав хувьцаа өгөөд тэр үйлдвэр албан байгууллага ашигтай ажиллах юм бол хувьцааныхаа талыг өгөх л юм байна лээ л дээ. Тэгээд яг тэр албан ёсоор хувьцааныхаа юуг өгдөг албан байгууллага байдаггүй юм шиг байна лээ. Яахав тэр хүний хувьцаа байж л байдаг. Тодорхой хэмжээний хэдэн төгрөг байгаа л даа тэр чинь. Ухаандаа болуул тэр нөгөө нэг яагаан тасалбар билүү, цэнхэр нь билүү одоогоор 2-3-н сая төгрөгний юм байгаа ш дээ. Тэр нь нэг үйлдвэр албан байгууллагад л өгөөд тэр тэрүүнийхээ хувьцааг сар болгоны тайлан дээрээс гаргаж авж байх ёстой л юм гэсэн.тэгээд тэр нь байдаггүй юм шиг байна лээ. Тэгээд тэрийг нь мэдэхгүй хүмүүс чинь хөдөөний улсууд чинь нөгөө наймаачингууд нь хуурчихгүй юу. өө цэнхэр тасалбараар энийг өгнөө тэгэнгуут өө энэ цэнхэр тасалбар энэ юуг авчий тэгээд голцуухан худалдагдчихсан. Тэгээд одоо хаана байдаг юм манай одоо Монголын хөрөнгийн бирж дээр л байгаа байх. Нилээн их хөрөнгө байгаа, үнэт цаас. Тэгээд тэр ямар хүн хариулж, ашгийг нь яаж авдагийг тэр бол ганцхан хүн л авч байгаа ш дээ. Тэгэхээрээ тэр бол их л хөрөнгө байх ёстой. Яагаад гэвэл мэдэхгүйг нь далимдуулаад, улсуудыг мэдэхгүйг нь далимдуулаад цэнхэр тасалбар, яагаан тасалбарыг чинь бараа бүтээгдэхүүн, нэг бол мөнгө төгрөгөөр солиод авна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан тухайн үед?

Бат-Ирээдүй -

Тухайн үед чинь мэдэхгүй юм чинь, юу ч мэдэхгүй юм чинь өө энэ ийм үнэтэй байдаг юм чинь өгнө ш дээ тэр чинь цэнхэр нь билүү? Яагаан нь билүү арван мянга гээл наадах нь долоон мянга гээл тэгж байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тухайн үед ер нь тэгээд хүмүүс бас тэр талаар мэдлэг, мэдээлэл муу байсан юмуу?

Бат-Ирээдүй -

Тэр чинь одоо ерөөсөө

Эрдэнэтуяа -

Улс төрийн талаар тээ

Бат-Ирээдүй -

Тэрийг яг хөдөөний ард түмэн чинь болуул цэнхэр яагаан тасалбар, хувьчлал тийм түрүүнд нь тийм хөрөнгө мөрөнг юу яаж үзэж байсан биш. Ер нь хариуцаж хийж байсан биш юу ч мэдэхгүй ш дээ. Тэгээд ухуулах сурталчилгаа хийсэн ч гэсэн тэрүүнийгээ одоо яаж хувь хүн мөнгө болгодог талаар яагаад ч ойлгохгүй ш дээ мэдээж ш дээ. Бид нар ч бараг ойлгохгүй шахуу байхад тэгэхээр зэрэг тэр үеийн улсууд чинь дамаа ингээд мэдээлэлээс хол байцан ийм улсууд чинь болуул хөрөнгийн бирж гэж хаашаа юм байдагийг ч мэдэхгүй юм чинь, тэгээл мэдэхгүй юм чинь зарна ш дээ. Тэдэн төгрөгөөр авна тэгээд нэг болуул нөгөө гурил будаа ховрыг нь далимдуулаал гурил будаа янз бүрийн яагаан цэнхэр тасалбараар зараад л зарим нь тэгээл аваад явчихдаг байхгүй юу. Тэгээл тэр чинь цэнхэр яагаан тасалбарыг нь авчирч ирж байгаад нэг барилга обьектыг хувьчилж аваад тэгээл тэн дээрээ үйлдвэрлэл явуулаал, үнэндээ л тэр тасалбар нь болуул мэдээж тэр хөрөнгийн бирж дээр л очдог л юм байгаа биз.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бат-Ирээдүй -

өшөө хаана очив гэж тэгээд ийм л юм болссон байх гэж боддий ш дээ. Хувьчлал гэдэг яг л тийм тэрнээс болуул зүгээр нэг хэдэн төгрөгний хувьчлал аваал тэгээд тэрнийгээ үр бүтээлтэй газар нь аваачиж өгч чадаагүй ээ, малчид бол чадахгүй ш дээ. Хувьчлал гээл тиймэрхүү л юм болоол өнгөрсөн юм шиг байна лээ ш дээ. Тэгээл гол нь малчид болуул ганцхан үлдэж байгаа юм нь хэдэн малтай л хоцросон өшөө юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэр малчид бол яагаан цэнхэр тасалбараа ашиглаж чадаагүй юм байна ш дээ ихэнх хүмүүс

Бат-Ирээдүй -

Үгүй ихэнх хүмүүс ашиглаж чадаагүй л дээ ганц нэг хүн нь болуул яахав энэ зүгээр тэр юу дарга мараг байсан бас юмны зах цух мэддэг байсан улсууд ах дүү, ганц нэг хүн нь үйлдвэрянз бүрийн үйлдвэр, улсын үйлдвэрт авчирч өгч хувьцааг нь ганц нэг авч байсан байх тэрнээс болуул хөдөөний малчид болуул хувьцааг болуул ашигийг нь хийж чадаагүй ээ.

Эрдэнэтуяа -

Энэ одоо таныг юунаас Оросоос ирлээ ш дээ. 1989-н онд за яахав анх явахдаа яагаад ер нь 1989-н онд Оросоос, оросод байж байгаад ирэхэд Монгол улсын хөгжил тээ Монгол ер нь ямар харгадаж байсан бэ? хөгжил нь буураад бүдүүлэг ч юмуу тээ, за одоо соёл нь нэвтрээгүй ч юмуу тийм янз бүрийн тийм байдал хэр ажиглагдаж байсан.

Бат-Ирээдүй -

Тэр үед болуул Оросод байж байгаад хүрээд ирэхэд болуул манай энэ нийслэл болуул жижигхэн л юм байсан. Жижигхэн хамгийн дээд тал нь 9-н давхар. Энэ хойд 1-р хороололын хэдэн 9-н давхар баргидчихсан. Тэгээл одоо урд юунд явцан тэгээд одоо энэ юуны талбай чинь, талбайн цаад тал нь модон хашаа татцан байсан ш дээ. Тэгээд тэр үед чинь тэгээл хүрээд ирэхэд чинь бөөр барилга марилга нь янзын шингэхэн янзын хөгжил муутай харгадаж байгаа байхгүй юу. Замаа голоол, зам нь нарийхан байх жишээтэй. Тэгээл одоо тэрнээс чинь хойш анх чинь болуул манай Улаанбаатар чинь хөгжсөн байна өө. Одоо болуул байшин барилга гэж янзын сайхан болсон байна. Тэрнээс чинь хойш хувьчлал явагдаад 10-аад жил болчихлоо. 10-н жилийн хооронд болуул танигдахааргүй янзын сайхан хөгжсөн байна. Тэр үед чинь болуул тийм байсан. Хойноос чинь ороод ирэхэд чинь болуул өө барилганууд нь намхан намхан, налайгаал тэгээл ороод ирэхэд чинь болуул энүүхэн энд дэлгүүр гээл байсан юм одоо энэ хүнсний 20-ийн хойно энэнээс чинь авхуулаад модон хашаа залгацан байсан байхгүй юу, тэгээд тэгсэн чинь өнөөдөр ингээд энүүгээр явж байхад чинь барилга бол янзын баригдсан явж байсан газар чинь цул барилга болсон байна ш дээ. Танигдахын аргагүй болсон байна. 10-н жилийн дотор үнэндээ бол янзын хөгжсөн байна.

Эрдэнэтуяа -

Та хамгийн анх хотод хэдэн онд орж ирж байсан бэ?

Бат-Ирээдүй -

Би чинь одоо яахав дээ дээр үд чинь нөгөө хүүхдүүд чинь нааш цаашаа нээх явдаггүй байсан юм чинь анх эхэлж 10-р анги төгсөөд 1987-н онд орж ирж байсан.

Эрдэнэтуяа -

Тэгэхэд ямар?

Бат-Ирээдүй -

Тэгэхэд чинь мэдээж хөдөө байж байгаад ороод ирэхэд чинь янзын олон барилгуудтай. 8, 9-н давхар янзын өндөр тэгж байсан.

Эрдэнэтуяа -

Хаана хаана юу байрлаж байсан манай нийслэлд?

Бат-Ирээдүй -

Тэгэхэд чинь ороод ирэхэд нөгөө 11-р хороололын хойд тэрлүү уруудуулаад Бөмбөгөр гээд дэлгүүр байсан. Тэгээд тэрнээс дойш уруудаад одоо энэ байж байгаа бирж гэж тэгээд бирж урагшаагаа төмөр зам болуул бас нэг юм байгаамаа. Тэгээд хойшоо эргээд тэгээл тэр номын сан байж байсийн. Төв номын сан байж байсий тэгээд жаахан тохижуулцан байна лээ. Тэгээд урагшаа яваад энэ гол төвөөрөө юугаар талбайн хажууд тал урд тал энэхавьруу барилга нэмэгдээд их гоё болсон байна. Шинэ шинэ барилгууд их нэмгэдсэн байна. Энэ ургашаагаа энэ хуримын ордон байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Оон тий

Бат-Ирээдүй -

Энэ хуримын ордон чинь ерөөсөө хамгийн урдах нь байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тиймүү?

Бат-Ирээдүй -

Тий

Эрдэнэтуяа -

Хөө тэрнээс чинь ургашаа бол аймаар олон барилга байгаа биз дээ.

Бат-Ирээдүй -

Тэгсэн чинь тэр өнөөдөр явж байсан чинь тэр арслантай гүүрийг давуулаад барилга байдаггүй байсан чинь

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бат-Ирээдүй -

Тэгсэн чинь тэрүүгээр чинь давуулаад өө ёстой мэдэхгүй мэдэхгүй янзын том том барилга баригдсан байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аягүй их баригдсан байгаа биз дээ.

Бат-Ирээдүй -

Янзын их баригдсан байна ш дээ. Тэгээд тийшээгээ яваад Хөдөө аж ахуй дээд сургууль чинь шинээр баригдсан юмуу

Эрдэнэтуяа -

Тий сүүлд шинээр баригдсан юм. бүүр тэр гэрлэх ёслолын ордоноос чинь гүүрнээс давж, Туул голын урд байгаа биз дээ.

Бат-Ирээдүй -

Туул голын урд энэ хаяаагаар чинь байхгүй байсан. Тэгсэн чинь тэнд очиод зөндөө олон барилга тийшээгээ бол янзын сайн тэлсэн юм байна. Барилга нь үнэндээ Туул гол ын тийшээ янзын сайн тэлсэн байна. Наашаа ингэсийгээд энэ Шархадны эцэс одоо энэ Шархадны эцэс энүүгээр барилга баригдаагүй байна өө. Энэ чинь бол гэр хороолол нэмэгдсэн байна ш дээ. Гэр хороолол 2 нэмэгдээд энэ юунаас чинь наашаа энэ Шархадны эмнэлгээс чинь ингээд нэг хэдэн айл байсанаас биш энэ талаар айл ерөөсөө байгаагүй ш дээ. Цөөхөн хэдэн айл байсан чинь баригдаад ийшээ, бүр энэ гол чинь юуч айл байдаггүй байсан. Нэл айл болсон байх чинь

Эрдэнэтуяа -

Харин тий хот ер нь сүүлийн үед хүн ам нэмээд л байгаа юм л даа.

Бат-Ирээдүй -

Хүн ам нэмэгдээл, айлууд нэмэгдээд зүгээр янзын болсон байна. Хойшлоод 1-р хороолол тэрүүгээр хойшоогоо нөгөө нэг Таван шар гэж байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бат-Ирээдүй -

Тэр Таван шарын энээд чинь барилганууд чинь юу ч байхгүй байдаг байсан. Янзын цулгай.

Эрдэнэтуяа -

Та хамгийн сүүлд хамгийн сүүлд хэдэн онд хотход орж ирсэн 1989-н онд орос ирээл

Бат-Ирээдүй -

Үгүй би 1996-ан онд л орж ирж байсан.

Эрдэнэтуяа -

За.

Бат-Ирээдүй -

1996-н онд би чинь 1990-н оноос хойш чинь жил болгон ирээл байдаг байсан. 1996-н онд орж ирж байсан. Тэрнээс хойш

Эрдэнэтуяа -

Орж ирээгүй 13-н жилийн дараа

Бат-Ирээдүй -

13-н жил

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бат-Ирээдүй -

Тэгээд тэрнээс чинь хойш тэгж нэмэгдсэн байна ш дээ. Арав гаран жилийн дотор янзын нэмэгдсэн барилганууд

Эрдэнэтуяа -

Хөгжиж л байна даа.

Бат-Ирээдүй -

Хөгжиж л байна. Тэгэхэд чинь 1989-1995-н он хүртэл барилга нэмэгдээгүй ш дээ тэр 10-н жилийн хооронд бол ёстой нэмэгдээгүй. Харин энд нөгөө тэр 1990-ээд оны эхээр чинь 1996-н онд байж байхад чинь энэ нөгөө нэг хийд 1, 2, 3 гээл байдаг байсан ш дээ. Тэрнээс нааш зам засаал байж байсан. Тэр зам одоо гоё л болсон юм байна. Тэрүүгээр өнөөдөр явж үзсэн ч үгүй.

Эрдэнэтуяа -

Ардчилалын талаар та яриач?

Бат-Ирээдүй -

Ардчилал уу үгүй ардчилал ч яахав дээ эхээд юм хум нь ховордоод нэг хэсэг хэцүү байсан ш дээ. Нөгөө нэг хэдэн онд билээ дээ. Би нэг хотод ороод ирсэн чинь дэлгүүрийн лангуун дээр байсан бор давс байхгүй болцон байсан.

Эрдэнэтуяа -

Танай нутагт ямар байсан?

Бат-Ирээдүй -

Манайд бол юу ч байхгүй байсан. Дэлгүүр мэлгүүр

Эрдэнэтуяа -

Хотод ч байхгүй

Бат-Ирээдүй -

Тий, хотод ороод ирсэн чинь давс л байсан. Бор л давс үлддэг юм байна лээ. Дэлгүүрийн лангуун дээр бор давс л үлдсэн байсан. Тэгээл улсууд чинь юунаас чинь зээл аваал гараал явсан. Тэгээд тэрний дараа хойтон жил нь орж ирсэн юм байна.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бат-Ирээдүй -

Хойтон жил нь ороол ирэхэд чинь дэлгүүрийн лангуу дүүрэн дүүрэн аймаар нүд эрээлжилмээр болоод дүүргэцэн байсан ш дээ. Яг нэг жилийн дараа гэхэд л

Эрдэнэтуяа -

Тухайлбал гэхэд тэр хэдэн он бэ?

Бат-Ирээдүй -

Тэр чинь одоо 1992 он байсан юмуу 1991-н онд гурил ховордоод, гурил байхгүй болоод тэгжийж байсан.

Эрдэнэтуяа -

Тэр ховордолт гэнэт нэгт өдөр болсон уу? Аажмаар аажмаар уу?

Бат-Ирээдүй -

Аажмаар аажмаар болсон ш дээ. Эхлээд нөгөө нэг гурил ховордоод байгаа гадаадаас гурил оруулж ирэхээ байцан.

Эрдэнэтуяа -

За

Бат-Ирээдүй -

Дотоодын гурилын нөөц нь дуусцан. Дуусах гээд байгаа л даа. Тэгээд арай дуусаагүй байсан л юм шиг байна лээ. Тэгээд тэрүүнийг чинь нөгөө нэг дөнгөж нөгөө нэг нэгдэл нь тараад арай ч тараагүй нөгөө нэг төвөөр мал малтай байх үеийх юм шиг байна лээ. Тэгээд нөгөө картаар өгдөг байсан ш дээ. Нэг хүнд яахав дээ давхардуулж өгөхгүйл гэсэн юм шиг байгайн.

Эрдэнэтуяа -

За.

Бат-Ирээдүй -

Нэг карт олгочино тэгээд тэр карт нь дээрээ бөглүүлчихээд гурилаа авдаг.

Эрдэнэтуяа -

Та одоо нормуудыг нь хэлдээ, та санаж байгаа нормуудаа гурил

Бат-Ирээдүй -

Тэгэхэд чинь одоо гурил нэг айл 5-н килограмм

Эрдэнэтуяа -

Сард уу?

Бат-Ирээдүй -

Тий сард л өгнө ш дээ ерөөсөө

Эрдэнэтуяа -

Пүүх за.

Бат-Ирээдүй -

Сард л өгнө ш дээ.

Эрдэнэтуяа -

За.

Бат-Ирээдүй -

Сард нэг 5-н килограмм гурил, тэгээд нэг 4, 5-н килограмм будаа тэгээд элсэн чихэр, тэгээд нөгөө юу татдаг тамхи тийм яг гол хэрэгцннгий ийм юунуудыг картаар өгдөг. Энэ нөгөө нэг дугуй булантай цай байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан тий одоо гүрж ногоон цай

Бат-Ирээдүй -

Тий гүрж ногоон цай гээл тэрнийг чинь дундуур нь талалж байгаад хувааж 2 айлд хувааж өгдөг байсан. Тэгээд хувааж өгдөг байсий картны бараа гээл тарааж өгдөг байсан. Тийм юм өгч бйагааад тун нөөц нь дуусах гэж байсан юм шиг байна лээ. Одоо нөгөө нэг зах зээл болоод нөгөө нэг улсууд гадаад яваагүй байх үе ш дээ. Гадаад энэ тэр явж

Эрдэнэтуяа -

Арай л хөлөө олоогүй байх гадаад явах

Бат-Ирээдүй -

Арай хөлөө олоогүй байх тэгээд Монгол яахав нөөц нь дуусцан байсан. Идэж уух юмны нөөц нь дуусцан байсан. Тэгээд картны бараатай байж байгаад ерөөсөө картны бараа ч ирэхээ байгаад дуусчихгүй юу. Тэгсэн чинь нэг 2, 3-н сар үзсэн шиг байгаа юм. гурил ховордоод, тэгээл тэр үеэр гурил ховордоод ирэхээр чинь гадаадаас юм авахгүй бол Монгол бол яаж ч чадахгүй. Гурил мурил байхгүй болохоор чинь тэгээд идэх юм олддоггүй юм байх шүү лээ. Тэгээд 1992 он байсан болуу 1993-н он байсан болуу яг тэр үед лав дэлгүүрын лангуу ингээл хоосон болцон байсан шүү юу ч байхгүй. өор давс л байдий. Онгойж байгаа дэлгүүр нь тэгээл өшөө дэлгүүр онгойхгүй. Тэгээд яг нэг жилийн дараа ороод ирэхэд бол ерөөсөө лангуунууд чинь дүүрэн. Юу л авна дүүрэгцэн байгаа ш дээ. Тэгэхээр чинь зэрэг болуул ерөөсөө гадаадын хөрш оронуудаас юмаа авч байгаа нь яг элт байгаа юм чинь тэгээд тэрнээс хойш манай дотоодын үйлдвэр хэрэг зэрэг орсон юм байгайн тэрнийг бол сайн мэдэхгүй байна л даа.

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь бол картын бараа ховордоод буцаад бараа ихсэхэд голчилон гадаадын бараа орж ирсэн үү?

Бат-Ирээдүй -

Тэгнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Монгол бараа хэр байсан. Монгол үйлдвэрийн.

Бат-Ирээдүй -

Тэр бол Монголын бараа байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Нөгөө үйлдвэрүүд нь байхгүй юу?

Бат-Ирээдүй -

Үйлдвэрүүд нь зогсчихсон юм чинь

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бат-Ирээдүй -

Хувьчлал явагдаад үйлдвэрүүд нь зогсоод ерөөсөө л нэг үгээр хэлбэл шууд дампуурцан юм чинь. Тэгээд ямар ч юу байхгүй. Тийм л болчихдог юм билээ. Одоо бол үндэсний үйлдвэрлэл арай тэгж зүгээр нам унахгүй байх л даа. Унчдийн болуу. Тэхдээ бол хүнсний бүтээгдэхүүн яг Монгол Яг Монголдоо үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүн ер нь л ховор л байгаа байх гэж бодож байгаа ш дээ. Гурил байх шиг байна. Гурилаа болуул арай сайн хангаж чадахгүй л байх шиг байна. Тэгээд гурилаал үйлдвэрлэж чадахгүй байна гэдэг чинь бусад үйлдвэрлэл байхгүй гэсэн үг ш дээ мэдээж.

Эрдэнэтуяа -

Тухайн үед тэгээд картын бараа нь та нарт хүрдэг байсан юмуу? Ер нь жаахан өлмөн зөлмөн байхуу үгүй юу? Гайгүй юу.

Бат-Ирээдүй -

Мэдээж тэр чинь бараг л хүрэхгүй ш дээ. Хүрэхгүй болохлоор зэрэг Монголчууд чинь хэдэн зуун жилийн түүхтэй өлсөглөнд автаагүй гэж ярьдаг ш дээ яахав тэр уламжлалаараа байж байгаад нөгөө мах шөлөө идэж байгаад.

Эрдэнэтуяа -

Мах гэдэг чинь тэвээрэг юм даа. Цагаан идээ гарцан, мах нь гарцан.:

Бат-Ирээдүй -

Тэгээд тэр уламжлалаараа Монголыг аваад гарсан байх тэрнээс бол нээрээ гадаадын орнууд байсан бол өлсөглөнгөөр зөндөө хүн үхэх байсан. Тэх

Эрдэнэтуяа -

Ер нь за яахав 1990-н оноос гадаадын бараа орж ирж 1990-н оноос өмнө социолизмын нийгэм үед ер нь манайд гадаадын бараа хэр их байдаг байсан.

Бат-Ирээдүй -

Тэр чинь болуул гол нь ерөөсөө ОХУ-аас бараг бүх бүтээгдэхүүнээ хангачна ш дээ. Монгол яг дотооддоо болуул юм үйлвэрлэдэг байсан байх л гэж бодож байгаа ш дээ. Дотооддоо үйлдвэрлэх юу байна уу гэхээр дотооддоо болуул талх нарийн боов хийж байсан байх л даа гурилиа үйлдвэрлэж байсан юм чинь. Тэгээд бусад бараа голцуухан ОХУ-аас татжийсан байх ерөөсөө л Орос бараанууд байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд Орос бараа нь та нарт хэр олдох вэ?

Бат-Ирээдүй -

Мэдээж тэр болуул нөгөө нэг юуныхаа сүлжээгээр худалдаа бэлтгэл ангийхаа сүлжээгээр дамжуулаад болуул хөдөө орон нутагтаа хангалттай татна л даа. Хангалттай татдаг байсан юм.Ер нь тэр үед чинь болуул ер нь гайгүй элбэг байсан ш дээ. Элбэг байдаг бйасан. Голцуухан ОХУ-аас авчихдаг. Хятадаас нэг төрлийн бүтээгдэхүүн орж ирдэг л байсан л юм шиг байна лээ л дээ. Жишээлбэл халуун сав нөгөө нэг Төвд хоргой гээл байсан ш дээ. Тэрнийг нь яахав Ази чиглэлээс авсан. Ганц нэг төрлийн бараа авдаг байсан. Торго морог гээл тэгээл голцуу л ер нь бараг л юунаас л ОХУ ЗХУ гэж байсан газраас л хангадаг байсан юм шиг байна лээ.

Эрдэнэтуяа -

Таны амьдрал ямар нэг гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Сөрөг аан эерэг? Одоо тухайлбал таны тэр амьдрал тэр үйл явдал болоод шууд өөрчлөлт оруулсан ч юмуу тээ? Амьдралыг чинь өөрчилсөн эсвэл гүн шарх үлдээсэн, гүн эсвэл сайхан дурсамж үлдээсэн тийм үйл явдал байдаг уу?

Бат-Ирээдүй -

Хүний амьдрал болсон хойно тийм янз бүрийн үйл явдал байх л даа тэр чинь

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бат-Ирээдүй -

Би болуул тэр аувьчлал хэрвээ явагдаагүй байсан болуул би бас ажил төрөлгүй болохгүй бас амьдрал болуул сайхан явагдах байсан болуу гэж боддог тэгж бодоод бодож байдий. Бас тэр нөгөө нэг хувьчлалын юугаар болоол ажилгүй болчихлоо гээл

Эрдэнэтуяа -

Жаахан сэтгэлээр унаад

Бат-Ирээдүй -

Тий, тэгж боддог байсий.

Эрдэнэтуяа -

Тэр хувьчлал болоод хүмүүс ажилгүй болоод тээ хүмүүсийн амьдрал эрс доошилсон уу? Дээрээс нь одоо бас яахав энэ нөгөө амьдралын сөрөг үзэгдэл байгаа ш дээ. Үзэгдэлүүд ер нь ихэссэн болуу гэж би ойлгодий тухайлбал архидалт, гэмт хэрэг, хулгай дээрэм юу байдий.

Бат-Ирээдүй -

Тэр ч тэгнэ л дээ тэр нөгөө юу болчихлоор, тэр нөгөө захиргаадалтын үед тодорхой хэмжээний ажил төрөл эрхлээл явж байсан улс чинь гэнэт ажилгүй болоол, ажилгүй болохоор бас мөнгө төгрөг тэгээд өөрийх нь амьдралаас шаардагдаад зарим нь хулгай хийгээл, зарим нь дээрэм хийгээл янз бүрийн хулгай дээрэмын юу бол элбэгшиж байсан тэр үед чинь мал хуйгаа хулгай хийгдээл тэгээл тэрнээс чинь хойш малын хулгай тийм юм гарч ирсэн ш дээ. Тэр нь болуул ажилгүй болцон улсууд чинь тэгээл нөгөө үхгүйн тулд гэх юмуу зүгээр тэр нөгөө өөрсдөө амьдрахын тулд зарим мал хуй алж зараал тэгээл хулгай дээрэм янз бүрийн сөрөг нөлөөлөл зөндөө гарсан л даа тэр чинь.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Бат-Ирээдүй -

Үгүй одоо тэгээд миний амьдрал чинь хүнээс онцгой ер бусын гэх юу байх вэ, хүний амьдардагаар л амьдарч өшөө нээх онцгой юм байхгүй байхаа.

Эрдэнэтуяа -

Аанхаан за за ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа тэгээд бас сайхан яриа өрнүүлэлээ.

Бат-Ирээдүй -

За.

Эрдэнэтуяа -

Тий

Бат-Ирээдүй -

Би одоо маш их баяртай байна. Цаашдын ажил амьдралд чинь нэмэр тус

Эрдэнэтуяа -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.