Bayarsaihan


Basic information
Interviewee ID: 990302
Name: Bayarsaihan
Parent's name: Baatar
Ovog: Sartuul
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: [blank]
Born in: Aimag Centre sum, Zavhan aimag
Lives in: Bayan-Öndör sum (or part of UB), Orhon aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
relations between men and women
education / cultural production
funerals


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
schoolchildren's life
children's upbringing
men - women
family
funeral rituals
belief


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа сайн байна уу?

Баярсайхан -

Заа сайн байна уу.

Саранцэцэг -

Заа өмнөх ярилцлагаа үргэлжлүүлье. Та Багшийн Их сургуулийг төгссөн. Багшийн их сургуулийг ямар мэргэжлээр төгссөн?

Баярсайхан -

Монгол хэл уран зохиолын багш

Саранцэцэг -

Багшаар нэг 4 жил ажилласан гэж ярьсан тээ. Аль сургуульд яаж ажиллаж байв?

Баярсайхан -

Нийслэл УБ хотын 28-р сургуульд багш болж очиж байсан. Залуухан хүүхэд. Тэгээд хэнээс томилолт авсан гээч чи? Тэр үед нам төрийн дайсан гэж хэлэгдэж нутаг заагдаж, цөлөгдөж янз янзаар л чимхүүлж явсан Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Төмөрочир гэж Улс төрийн Товчооны гишүүнхүн байсан юм, нарийн бичиг. Тэр хүн Баянхонгор аймгаас ирчихсэн УБ хотын боловсролын хэлтэст жирийн байцаагч болчихсон, тэр хүн намайг их сайхан хүлээж авч намайг, ...зангиа зүүж ир чи, гараад зангиа зүүгээд ир, гутлынхаа шороог сайхан арччих, тийм их сайхан хүн намайг хүлээж авч, томилолт авч би 28-р сургуульд багшаар очиж байсан.

Саранцэцэг -

Тухайн үед томилолтоор шинэ ажилд очиж ордог байсан, ер нь бол хүмсүүдийн ажилд хандах хандлага ямар байсан бэ?

Баярсайхан -

Ажилдаа үнэнч, ажилдаа үнэхээрийн үнэнч зүтгэдэг байсан. Дээр үед одоо багш нар хүүхдэд худлаа юм заана гэж байхгүй ш дээ, үнэхээрийн энэ хүүхдэд ийм юмыг олгочих юмсан, оюун санаанд нь энийг суулгаж өгөх юмсан, бүгд тийм сайхан зүтгэлтэй. Тийм эрчтэй, хүчтэй, өөрснийгөө бид чинь социализмыг байгуулж байна гэж бодож байсан байхгүй юу. Социализмыг байгуулж байна энд гар бие орж байна гэж, социализмыг байгуулалцах иргэдийг бид хүмүүжүүлж байна гэж, тийм их бадрангуй хүсэл эрмэлзэлтэй тийм л улсууд байсан.

Саранцэцэг -

Та ер нь өөрийнхөө хийж байгаа ажилдаа хэр их дур сонирхолтой байдаг байсан? Таны ажил хийж байх үед хэцүү тийм шантармаар юм санагддаг байв уу?

Баярсайхан -

Гайгүй ээ, дуртай байсан ажилдаа. Ажилдаа дуртай байсан дуртай байлгүй яахав.Аль аль ажилдаа үнэнч зүтгэж, үнэнч хийж байсан байх юм.

Саранцэцэг -

Одоо ер нь хүмсүүдийг харж байхад ажилд хандах хандлага яаж өөрчлөгдсөн санагддаг вэ?

Баярсайхан -

Одоо бол хариуцлага их сул, ерөөсөө хариуцлага гэж байхгүй. Хариуцлагийн тогтолцоо байхгүй. Үүрэг гүйцэтгэх ёстой, гэтэл үүргээ гүйцэтгэхгүй. Эрх эдэлдэг. Эрх үүрэг хоёр чинь нэг юмны 2 тал. Цуг явах ёстой. Тиймээ? Гэтэл одоо үүрэг гүйцэтгэдэггүй. Эрхээ л эдлээд байдаг. Дарга ерөөсөө хариуцлага хүлээхгүй байна ш дээ. Төлөвлөгөө норм тасалсан дарга бол арга хэмжээ авахуулдаг, тэгвэл одоо өнөөдөр их хурлын танхимд сууж байгаа гишүүд дотор гудамжны яриа яриад сууж байгаа их хурлын гишүүн буруу ярьж байгаа гишүүн монголоор ярьж чадахгүй болчихсон гишүүн байна. Энд бол их эмзэглэдэг би. Тэгээд одоо ерөөсөө монгол хэлийг болбол сүүлийн үед сүүлийн үеийн залуучууд монгол хэлээрээ ярьж чадахаа байсан байна. ...Аягүй гоё.. гэж ярьж байна. Аягүй гэдэг чинь тийм муу муухай л одоо сэтгэл таагүй л юм байгаа ш дээ. Гоё гэдэг чинь өөр утгатай. Эсрэг тэсрэг утгатай хоёр үг ш дээ. Аягүй гоё гэж ярьдаг настай хүнээс тараг авах гээд очихоор ..Миний тараг аягүй гоё гэдэг, тэгэхлээр нь аягүй юм бол авахгүй гэчихдэг, сайхан цөцгийтэй тараг байвал би авъя, сайхан зөөлөн исээгүй тараг байвал би авъя л гэж. Албан газрын хаяг хүртэл буруу бичигдэж байна ш дээ. “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч” гэж бичиж байгаам. Тийм хаяг тавьчихсан, “мэргэжлийн хяналтын улсын байцаагч”, тэгэхлээр монгол бол мэргэжлийн хяналтын улс болчихож байна ш дээ, өөрөөр хэлбэл өгүүлбэрт өгүүлэгдхүүн, өгүүлхүүн тусагдхуун гэж байрлуулдаг тиймээ, “мэргэжлийн хяналтын улсын байцаагч” эрдэм шинжилгээний улсын ажилтан мөн үү? гэхмэтчлэн одоо маш их буруу бичиж байна, зарлал одоо албан газрын хаяг, хараад бүр их хөгийн. Хаяг хүртэл одоо их буруу бичсэн. Тэгээд одоо тэр англи манглиар ч байдаг юм уу, гадны юм яасан ч их юм, бид чинь үндэсний монгол одоо болж өгвөл уйгаржин монгол руугаа орох л хэрэгтэй л байгаа байхгүй юу. Өөрийн төрөлх шүү дээ, бидний

Саранцэцэг -

Та бол одоо хэл уран зохиолын багшаар төгссөн, тухайн үед одоо багшийн дээд сургуульд та нарт хуучин монгол бичгийг сургултын программд оруулсан уу ?

Баярсайхан -

Заагаагүй. Ерөөсөө криллээр сольчихсон ш дээ.

Саранцэцэг -

Ер нь одоо таны гол бахархдаг юм гэвэл юу байдаг юм, таны гол жигшдэг юм гэвэл юу хэлэх үү?

Баярсайхан -

Заа миний одоо хамгийн гол бахархдаг зүйл би ямар ч үед ажлаа хариуцах юмсан, жинхэнэ ёсоор нь хийх юмсан, сэтгэлээрээ. Ер нь тэгж явсан би. Хамгийн жигшдэг юм одоо шударга бус байдал. Нэн ялангуяа хүнд бялдуучилж байгаа хүнд бол маш их дургүй. Бүр одоо ёстой голоосоо дургүй. Жигшдэг, тийм юм.

Саранцэцэг -

Таны ажил хийгээд явж байх хугацаанд их одоо амархан хийж байсан юм юу байна, хэцүү одоо нэлээн их хүч тавьж байж давж гарч байсан юм юу байсан, танд санагддаг уу, одоо?

Баярсайхан -

Аа байнаа. Эрх мэдэлтэй албан тушаалтай хүний хараанд орчихдог юм ш дээ, хүн чинь заримдаа шударга байсныхаа төлөө. Тэрэнд ямар нэг хэмжээгээр дарамт байдаг байсан. Энэ болбол армид ч байсан. Зэвсэгт хүчинд ч байсан. Энгийн газар ч байдаг л байсан зарчим байхгүй юу. Тэр их хүнд ш дээ.

Саранцэцэг -

Та одоо багш хүн ш дээ, яг одоо тухайн үед төр боловсролын салбарыг яаж удирдаж байсан юм, тэр талаар хэлж өгөхгүй юу?

Баярсайхан -

Ерөөсөө боловсролын хувьд бол Монгол тэр социализм байх үед бол маш сайн байсан ш дээ. Тэр үед соёл боловсролын хувьд бол сайн байсан, бүгдээрээ бичиг үсэг тайлагдсан. Одоо бичиг мэдэхгүй хүн зөндөө байна. Уншиж чадахгүй хүүхэд байна. Сургуульд сураагүй хүүхэд зөндөө байна. Тэр үед бол Монгол улс соёлын хувьсгал бүгд ёстой сайн байсан. Бичиг үсэг мэддэггүй хүн гэж байхгүй шүү дээ. Тэрнийг бол ёстой тэнд бол үнэхээрийн монгол бол өөрчлөлт хийсэн юм шүү.

Саранцэцэг -

Яг боловсролын салбарт төр яаж нөлөөлөв?

Баярсайхан -

Үгүй ээ бүх нийтийг ерөөсөө л юу ш дээ, бичиг үсэг тайлагдсан ш дээ. Уншдаг бичдэг болгосон ш дээ. тэр чинь том дэвшил ш дээ. Сонин уншдаг болсон ш дээ. Хүчээр албадлагаар сургаж байсан байхгүй юу. Анхан шатны бага сургуульд заавал 4 жилийн боловсролтой болгоно. Тэгээд л тэрнээс дээш. Техникум дээд сургууль 10 жилийн боловсролтой, трактор комбайны жолооч хүртэл 10 жилийн боловсролтой улсууд трактор комбайны жолоочоор өнөө трактор комбайны курст яваад л, тэгээд трактор комбайны жолооч болоод л, жолооч улсууд зөндөө. Тэгж явсан ш дээ. Боловсрол их системтэй эзэмшүүлдэг, тийм байлаа ш дээ.

Саранцэцэг -

Яг 10 төгсч байгаа хүүхдүүдэд хуваарилалт ямархуу журмаар хийгддэг байсан бэ?

Баярсайхан -

Заа тэгээд юу дөө, 10-р анги төгсчихөөд бүгд л одоо болвол дээд сургуульд орох юмсан, хүсэл мөрөөдөл. Багш эмч, заа тэгээд л янз янзын мэргэжил бий л дээ, манайх чинь одоо Хөдөө аж ахуйн дээд сургууль/ХААДС/, 5 дээд сургууль байсийм. ХААДС, Багшийн дээд сургууль/УБДС/ Улсын их сургууль/УИС/ Эдийн засгийн дээд сургууль, ийм л одоо Анагаахын дээд сургууль, Анагаах чинь тэгэхдээ их сургууль дээрээ байсан. Ийм л 5 сургуультай байсан байхгүй юу. Тэгсэн одоо чинь үнэхээр олон болсон байна. Чанар сул юм шиг байдгийм.

Саранцэцэг -

Таны сурагч байх үеийг одоо энэ хүүхдүүдийн сурагч байгаа үеийг харьцуулахад өөрчлөлт байна уу?

Баярсайхан -

Шал өөр. Маш хүмүүжилтэй, маш их дэгтэй, ах зах хүнээс айдаг, ичдэг, сургууль нь жигд ерөөсөө бор форм, мэдэх үү та нар? Охидууд.., та нар бор форм өмсч байсан уу, эрэгтэйчүүд нь хилэн ийм цамцтай, бор хилэн цамцтай өмдтэй, хөдөө суманд болбол ногоон дээлтэй, эр охингүй, оноотой ногоон дээлтэй. Тийм байсан юм.

Саранцэцэг -

Яг таныг сургуульд байхад бол тадээлтэй явж байсан уу?

Баярсайхан -

Дээлтэй. Сумын бага сургуульд дээлтэй орсон би. Тэгээд сүүлдээ л форм хэрэглэж нөгөө формоор гангарч байгаам ш дээ. Их гоё форм. Тэгээд ч манайх чинь өөрснөө оёод эхэлсэн ш дээ.

Саранцэцэг -

Та сумын бага сургуульд байхад танай сургууль чинь дотуур байр гэж байсан уу?

Баярсайхан -

Байна, сумын бага сургууль гэж байна.

Саранцэцэг -

Дотуур байранд нь хөдөөнөөс ирж байгаа хүүхдүүд байх айлгүй нь л байдаг юм байгаа биз дээ?

Баярсайхан -

Тийм, байх айлгүй хүүхдүүд нь байна. Байх гэр орон нь байгаа хүүхдүүд орохгүй л дээ.

Саранцэцэг -

Тэр дотуур байранд хүүхдээ үлдээгээд явж байгаа эцэг эхчүүд бол ер нь хүүхэддээ санаа зовоод л хүнс юмыг нь базааж өгөөд л тэгээд л явдаг биз ?

Баярсайхан -

Тийм, тэгэлгүй яахав, тэртэй тэргүй ерөөсөө нэгэнт л хоол моолыг нь бэлддэг байсан ш дээ, сумынхаа сургуульд.

Саранцэцэг -

Дотуур байранд нь уу?

Баярсайхан -

Мах захаа намар бой хийгээд махаа хадгалчихна, өвлийн хүйтэнд.

Саранцэцэг -

Түлээ түлшийг нь яадаг юм?

Баярсайхан -

Түлээ түлшийг нь адилхан тэр сум нэгдлээсээ л бэлдэнэ тийм.

Саранцэцэг -

Та ер нь сургуулиас өөр бусад газар ямар боловсрол эзэмшсэн?

Баярсайхан -

Заа даа өөр газар боловсрол гээд байхгүй дээ.

Саранцэцэг -

Бага хүүхэд байхдаа үзэж байсан кино жүжиг, бүр тод санагдаж байгаа юм байдаг уу?

Баярсайхан -

Байлгүй яахав, би одоо Шолоховын “Хүний хувь заяа” гэдэг номыг киног, Оросын Бондарчук гэж алдартай жүжигчин байлаа ш дээ, эх орны дайны сэдэвтэй, тэрэнд одоо уйлж байсан юм, ер нь их уйланхай л даа, би. Одоо сэтгэл их хөдөлдгийм. Темперамент нь их байхгүй юу.

Саранцэцэг -

Та тэр суманд байж байхад танай сумын клубт хэр их.., кино мино гардаг юм уу?

Баярсайхан -

Гарна. 7 хоног бүр. Гэхдээ аймгийн төв дээр байсан сум шүү дээ. Завхан аймгийн төв дээр байгаа Жавхлант сум.тийм аймгийн төв дээр байсан 7 хоногт тэр үед чинь одоо ер нь сургуулийн хүүхдүүд бүлгэм мүлгэм одоо уран сайхны юманд орно, тэгээд л одоо сайхан ш дээ, бүжиг мүжиг их явуулна. Бүгдээрээ бүжиглэнэ.

Саранцэцэг -

Таны хүүхэд байх үе, бусад хүүхдүүдээс өөр онцгой байж дээ гэж бодогддог уу?

Баярсайхан -

Би жаахан авъяастай хүүхэд байсан. хөдөлгөөнтэй. Дуулдаг, бүжиглэдэг, тийм. Хамгийн сүүлд чинь би чинь драмын театрын тайзанд тэр үед чинь драмын театр гэж байлаа, монголыг багш нарын баяр гэж анх монголд 66 онд хийхэд би тэнд бүжиглэсэн юм, зурагтаар. Аа үндэсний бүжиг, нэг украин бүжиг, орос бүжиг бүжиглэж бас гайгүй ээ, залуу байсан, телевизээр дамжуулж, гайгүй залуу л залуу байхад, ийм бүдүүн гэдэс байхгүй, сайхан байдгийм ш дээ.

Саранцэцэг -

Ер нь болбол одоо ингээд харж байхад хүүхэд багачуудын амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?

Баярсайхан -

Одоо ингээд харж байхад одооны хүүхдүүдийн амьдрал бидний үеийг бодоход хэрэглээ нь их тансаг болсон байна. Бид одоо ерөөсөө тийм тансаг байгаагүй ш дээ. Одоо тансаг нь их тансаг байна. Аа ядуу нь ядуу байна. Хэцүү байна ш дээ. Ингээд харахад би өлссөн царайтай хүүхэд хараад би өрөвддөг, байна ш дээ, тийм байдгийм ш дээ. Яана даа хөөрхий, энэ муу хүүхэд хөөрхий гэж, тансаг айлын хүүхдүүд чинь чухам жип дотор жигтэйхэн тарган хүүхдүүд явж байна ш дээ. Тэгэхэд чинь зах дээр юу түрээд явж байгаа хүүхдүүдийг харж байгаа биз дээ, зурагтаар харж байгаа биз дээ, дайрч унагаад, нөгөө ачаа бараагаа дийлэхгүй, тэр жаахан турьхан биен дээр маш хүнд ачаа үүрч байнаа даа тээ, тийм юм хараад маш их өрөвдөж байдаг, хэцүү ш дээ, тийм.

Саранцэцэг -

Хүүхэд эцэг эхийн харьцаа өмнө нь ямар байж байгаад одоо яаж өөрчлөгдөөд байна?

Баярсайхан -

Хүүхэд эцэг эхийн хоорондын харьцаа маш их өөрчлөгдсөн, маш их өөрчлөгдсөн. Бидний үед хүүхдийг том хүний ярианд оролцуулдаггүй, гаднаас зочин ирнэ, ...Гар... гадаа. Том хүний яриа сонслоо, ярихгүйш дээ, тийм юм. Бүүр урдуур хойгуур нь гүйвэл бүр үзэхгүй, за дараа зодуулна. Урдуур хойгуур гүйлээ гээд. Сүүлд нь өнөө хүнийг явсны дараа гөвж өгнө ш дээ, зодуулна ш дээ.

Саранцэцэг -

Тавагтай идээнээс авч болохгүй?

Баярсайхан -

Болохгүй тэр бүүр цээртэй. Хүний урд тавьсан юмнаас ингэвэл бүр болохгүй. Тийм. Болохгүй ш дээ. Гэхмэтчлэнгээр, маш дэгтэй. Айлд хүн ирээд хононо. Хоноход нь өнөө хүний чинь морийг нь аргамжиж өгнө, хүүхдүүд. Өглөө аргамжсан морийг нь дөхүүлж авчирч өгнө. Морийг нь эмээллэж өгнө. Хүнийг их хүндэтгэдэг.Одоо манай нутагт тос гээд нэг юм байдгийм, хольдог өрмөнд, одоо хураачихсан тос. Тос холино гэж байдаг даа, одоо хайлмаг хийж өгдөг, тэр зочиндоо. Заа бид зуны цагт мах иднэ гэсэн ойлголт байхгүй. Монгол чинь эрс тэрс уур амьсгалдаа зохицсон хоол ундтай байсан ш дээ. Зунаа дандаа цагаан идээ, өвлөө маш их сайхан тарган махтай хоолоо иднэ. Зун болбол тэр мал улаа хийнэ гэж тийм юм байхгүй. Айлд ганц нэг том зочин ирвэл айл хонь гаргавал тэндээс ийм цагираг цус олвол дээдийн юм, зун бол ер нь л мах иднэ гэж байхгүй. Одоо ингэж өвөл зунгүй мах идээд тэгээд шүдгүй болж байна, одоо ер нь нэг сонин л болчихсон юм даа. Монголын цаг агаарт зохицсон хоолтой байсан юм бид нар, тэгээд одоо бол их тансаг,тансаг дээрээ бүгдээрээ шүдгүй болсон байна, хорхой идчихсэн, энийг би юугаа дагаад тэгдэг юм, өвчлөл их болчихсон юм шиг байх юм, ер нь цэвэр эрүүл монгол хүн их цөөхөн байдаг шиг байнаа даа.

Саранцэцэг -

Ер нь бол одоогийнх шиг ингэж хүүхдүүд их ханиад хүрдэг барьдаг тийм юм байхгүй юу?

Баярсайхан -

Байхгүй, тийм. Байгаагүй.

Саранцэцэг -

Хүүхдүүд ер нь шүд өвдөнө, хоолой өвдөнө гэдэг юм ?

Баярсайхан -

Тийм юм байхгүй. Шүд өвддөг хүүхэд ер нь байхгүй байсан шүү. Сүүлдээ л ер нь төв суурин газар ингээд л удаад л чихэр михэр янз янзын юм идээд л зажлаад л, ххол ундтай, байгаа орон байртай энэ бүгдтэй холбоотой байна л даа. Их залхуу болсон байна, хүүхдүүд. Бидний үед чинь ямар их ажилтай байсан,хониндоо явна, мал хуйгаа эргүүлнэ, түлээ түлш түүнэ, маш их ажилтай байсан даа. Ажил хийснээрээ мууддаггүй юм даа, тэгээд.

Саранцэцэг -

Та 4 жил багш хийгээд дараа нь цэргийн газар ажилд орсон. Ажлынхаа газрын талаар, хамт олныхоо талаар, дарга цэрэг байсан улсуудын талаар ярихгүй юу ?

Баярсайхан -

Ер нь монголын зэвсэгт хүчний салшгүй бүрэлдхүүн Аюулаас хамгаалах цагдаагийн байгууллага маш их юу.., зарчимтай. Удирдах удирдуулах дэг жаягтай, тэгээд цэргийн бүх юм дүрмээр, бүх юм дүрмээр. Даргынхаа өмнө цэрэг нь ёсолно, хүндэтгэнэ, одоо тэгээд л одоо нэг л гуулин хөгжим тавиад л гоё ш дээ. Залууд чинь шинель минель ч их зохидог байлаа, за тэр яахав. Тэгээд ажлын хувьд болбол ажлаа ёстой жинхэнэ ёсоор нь хийнэ. Дарга их өндөр шаардлагатай. Бүгд хугацаатай. Заавал эргэж илтгэнэ. Яаж ч байсан илтгэдэг. Бие биенийхээ өмнө хүлээх хариуцлага байна ш дээ, би даргынхаа өмнө. Очиж илтгэнэ, ийм байдал, ийм галын ийм хэрэг байна. Энэн дээр ингэж үзлээ харлаа, шалгалаа, ийм ийм байна, ноцтой юм байвал ийм юм шалгамаар байна, шалгамааргүй бол ерөөсөө ингэчихсэн, шалтгаан нь тодорхой байна тэгсэн ингэсэн гэж илтгэдэг. Шалтгааныг тогтоосон акт тавьдаг.

Саранцэцэг -

Аан за тэгэхлээр та болбол галын байгууллагад ажиллаж байсан?

Баярсайхан -

Тийм, галын байгууллагад.

Саранцэцэг -

Танай байгууллагын гол онцлог нь юу байдаг вэ?

Баярсайхан -

Ерөөсөө хамгийн онцлог юм болбол галын байгууллага хамгийн их ороо байдаг юм. Шуурхай. Өөрөөр хэлэх юм бол хугацаа минут секундээр хэмжигдэж байдаг. Хамгийн шуурхай. Би одоо тусгай хорооны цэрэг гэж байсан ш дээ, анх. Тусгай хороонд цэрэг, тэгэхэд анги нэгдэнэ гэхэд чинь одоо 2 цаг, 3 цаг болж нэгдэж байсан. Тэгэхэд гал команд болбол галын дуудлага ирлээ, гарлаа, пар гээд л гарна ш дээ. Маш шуурхай. Ерөөсөө монголын зэвсэгт хүчинд хамгийн шуурхай алба гал түймэртэй тэмцэх байгууллага гэж боддогийм. Ингэж бодож явдаг. Тийм.

Саранцэцэг -

Танай хамт олон хэр их нийтэч хамт олонсог улсууд байв, дарга нар ямар улсууд байв?

Баярсайхан -

Сайхан, сайхан. Маш их өндөр шаардлагатай дарга нар. Маш их өндөр шаардлага тавьдаг байсан. Одоохондоо нэг албан бичиг төлөвлөөд гэдэг юм уу, танилцуулга бичээд ингээд ороход засна, заавал хянана, муухан юмыг бол зурахгүй ш дээ. Наадхыгаа ингэж зас, ингэж бич, маш өндөр шалгууртай. Одоо бол ерөөсөө сурах бичиг мичиг ч их л сонин болчихсон байгаам. Өндөр шаардлага тавьдаг,тэрнийг нь ч бид хийдэг хэрэгжүүлдэг, дандаа хугацаатай, тэр хугацаанд нь л өгөх ёстой би даргад. Дарга нар тэрийгээ тооцдог, яаж хийв, нөгөө юм юу болсон гээд л. Хугацаа ингээд тэмдэглэчихсэн. Миний дарга Цэдэнбалжир гээд нэг их сайхан хурандаа байлаа. Жанчив гэж сайхан хурандаа байлаа. Сайхан улсууд. Маш их хатуу шаардлага тавина. Тийм ажиллаж байсан шүү.

Саранцэцэг -

Тийм улсуудын хажууд бол их юм сурна биз?

Баярсайхан -

Их юм сурна, их юм сурна. Хүнээс үг дааж сурна, хүнд загнуулж сурна, өөрөө хүнд шаардлага тавьдаг болдог. Ажил бол ерөөсөө цагтай, нартай л гүйцэтгэгдэх ёстой. Хожуу илтгэх юм бол маш дургүй. Цаг хугацаандаа л илтгэхгүй бол тэгээд л дургүй ш дээ, дарга нар чинь хэцүү ш дээ. Тэр үед тийм байсан шүү. Одоо бол болсон юм уу, үгүй юм уу, болж байгаа юм уу, үгүй юм уу, мэдэх ч юм байхгүй. Зүгээр нэг хаячихсан. Ажлыг хариуцдаг байсан байхгүй юу. Энэнийхээ төлөө ажилласаныхаа төлөө тэр цалин хангамжийг нь авч байна. Нормтой хувцастай, тэрнийгээ одоо яс яг сайхан өгдөг, сайхан ш дээ.

Саранцэцэг -

Социализмын үеийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн байдал одоог хүртэл яаж өөрчлөгдөж ирсэн бэ? Гэр бүлийн байдал ер нь яаж өөрчлөгдөж байгаа вэ?

Баярсайхан -

Үгүй ээ одоо гэр бүлийн байдал одоо ер нь ний нуугүй ярихад хөрөнгө чинээ хардаг болсон юм шиг байна. би ганц охинтой, үгүй ээ ер нь тэгээд аятайхан миний охиныг зодчихгүй шиг, архи уудаггүй нэн ялангуяа би архи уудаг хүнд би их дургүй, өөрөө хааяа уучихдаг. Тэгээд л одоо одооны залуучуудын үерхэл тийм их өнгөцхөн юм уу даа гэж боддог шүү, өнгөцхөн. Одоо ухаандаа залуу байхад чинь нэг хүнд яасан бол үнэхээрийн сэтгэлээ өгдөг, ханддаг одоо бол хөрөнгө чинээ юу байна энэний цаана, дандаа тийм давхар санаа., хэр баян айлын хүүхэд юм бол, мөнгөтэй юм уу, хөрөнгөтэй юм уу, тэгээд бүх юм тийм байдалд байна.

Саранцэцэг -

Социализмын үед гэр бүлийг дэмжсэн бодлого гэж байсан юм уу?

Баярсайхан -

Байлгүй яахав, социализмын үед чинь гэр бүл авгай хүүхдээсээ салах сарних юмыг бол их хатуу авна ш дээ, тийм. Гэр бүлийн талаар тогтворгүй байна гээд л. Одоо өнөөдөр ухаандаа ингээд л нэг хүүхэнтэй яадийм, наана цаана болоод л маргааш ингэж байгаа хүнд бол их дургүй. Нийгэм нь тийм, уур амьсгал нь тийм. Аа тэгэхдээ хүн л юм чинь тийм юм байдаг л байсан байхгүй юу. Байдаг, дарга цэрэггүй тийм юм бол байсан. Тэгээд тэрнийгээ болбол тэгээд хэцүү ш дээ. Гэр бүлийн талаар тогтвор алдсан, шүүх дээр очиж салгана ш дээ, гэр бүлийн баталгаагаа, тийм. Гэр бүл цуцлахад. Яагаад.., шүүх бас хугацаа өгнө, та хоёр тэдэн сарын хугацаанд зохиц, хэрвээ болохгүй бол тэгээд л салгадаг. Тийм байсан. Гэр бүлийн амьдрал дунд нь орно ш дээ, та 2 яагаад байгаа юм, чи яагаад байдаг юм, чи яагаад байдаг юм, энэ намайг ингээд хардаад байдгийм, тэрийг чинь зохицуулна, уг нь гэр бүлийн амьдралд орох ёсгүй ш дээ. Одоо бол бүр орохгүй ш дээ. Хүний эрхийн асуудал.тэр үед чинь ордог л байсан байхгүй юу. Болохгүй ээ, та 2 салж болохгүй. Эцсийн эцэст үр хүүхдээ бод, бас тийм үе байсан шүү. Шахаж өгдөг, үр хүүхдээ бод. Ирээдүйгээ бод, дахиад чи одоо ингээд 2 хүүхэдтэй салахад 2 хүүхдэд чинь чиний нөхөртэй адилхан эцэг үнэн сэтгэлээсээ чиний 2 хүүхдийг хайрлах уу, үгүй юу, зөндөө юм бий ш дээ. Сайхан тэрнийг чинь аль болохоор зохицуулахыг л одоо бас тухайн үедээ бас хатуу байсан шүү. Гэр бүл салж сарних тийм юм бол хатуу байдаг байсан.

Саранцэцэг -

Хамт олон дунд авч хэлцэгдэх үү?

Баярсайхан -

Хэлцэгдэнэ, ярилгүй яахав, ёс суртхууны маш том дутагдал гэж үзнэ, ёс суртхууны гэж ярина. Тийм, ёс суртхууны дутагдал. Тэрбайтугай офицерүүдийн аттестат гэж байна, 3 жилд нэг удаа аттестатлана. Улс төрийн шинж чанар, ажил хэргийн шинж чанар, хувийн шинж чанар гээд. Хувийн шинж чанар дээр гэр бүлийн талаар тогтворгүй гээд, шууд л бичнэ. Тэгж байсан, тэгж байсан. Улс төрийн шинж чанар дээр МАХН-ын үзэл бодол, энийг зөвшөөрдөг, үнэнч зүтгэдэг гэдэг ч юм уу, ажил хэргийн чанар дээр, ажилсаг, хөдөлмөрч, ийм ийм гавьяа, ийм ийм сайн ажлууд хийж байсан гэж аттестатлана. Аттестат муу байвал тэгээд л бөөн юм болно. Муу байвал тэгээд л үндсэндээ тэр байгууллагаас хөөгдөх, халах солихдоо хүртэл тийм арга хэмжээ авч байлаа ш дээ.

Саранцэцэг -

Тэр талдаа бол нарийн байжээ?

Баярсайхан -

Чанга байсан, чанга байсан.

Саранцэцэг -

За за дээр үед монголчууд нас барсан улсаа дурсдаг арга барилын тухай асуух гэж байна. Оршуулгыг ямар журмаар явуулдаг байв, одоо яаж өөрчлөгдөж байгаа санагддаг вэ?

Баярсайхан -

Үгүй ээ яахав, тэгээд хүний л орчлонд амьд яваад л орчлонгоос буцаж байгаа амьтнаа хүндэтгэлтэй оршуулалгүй яахав, аав ээжийнхээ ясыг өндөлзүүлэхгүйн тулд сайн явах хэрэгтэй, муу явж болохгүй ш дээ, хүн. Заа манай нутагт бол дээхнэ үед ил тавьдаг, чулуу дэрлүүлээд л, үхэр тэргэн дээр ачаад явна, аваачаад л чулуу дэрлүүлээд л, тавьдаг. Тийм байсан байхгүй юу. Авсанд хийж тавьдаг чинь сүүл рүүгээ л заа нэг хэдэн он ч юм, энэ ч одоо оросын л ёс байх, тэгээд тавьдаг, оршуулдаг болсон, одоо чинь яадаг гэнэ вэ, шатаадаг зуух муух байдаг болчихсон юм байналээ, дээр үед тэгж нутаглуулдаг хадгаар толгойг нь ороогоод л, тэгээд нутаглуулна. Яахав дээ, тэгээд л нэг тиймэрхүү л маягтай байсан.Тэрнийг би санаж байдгийм.

Саранцэцэг -

Аа тэр ил тавьж байгаа үед тэр юуг аваад явж байгаа хүн нь тусгай хүн байдаг юм уу, төрлийн хүн нь байх уу?

Баярсайхан -

Ах дүү хамаатан садан нь ойр төрлийн нь улсууд л аваачиж оршуулна ш дээ. Цагаан даавуугаар бүтээгээд л тавьчихна. Тэгээд л орхиод л явна, тас ирээд л том тас шувуу байдаг ш дээ, хэдэн том тас шувуу ирээд л оволзоод л аваад явчихна ш дээ. тэгвэл ..ээ яасан буянтай хүн бэ, амархан алга боллоо, их буянтай хүн юм даа, хөөрхий. Алга болохгүй удахлээр нэн ялангуяа сүүлийн үед антибиотек их хэрэглэсэн үед тас идэхгүй байна гэж байгаа ш дээ. Одоо эмнэлгийн их хүчтэй тариа хийлгэж нас барсан хүнийг ил тавихад одоо ил тавьдаг болчихоод байгаа манай Эрдэнэт лүү лав. Тэр ханхар гээд хошуу тэгээд л оршуулга мөнгө төгрөгтэй холбоотой ш дээ, тэгээд л оршуулгын зардал, тэгээд ил тавихад хөндөхгүй байна гэж байна ш дээ, яагаад вэ гэвэл антибиотек тариа мариа их хэрэглэчихсэн тиймээ, тэр нөлөөлөөд тэгээд мэдрэгдэнэ. Тэр болбол жаахан хэцүү тийм юм, далд орохгүй алга болохгүй их буян муутай байна гэж ч боддог юм уу, тиймэрхүү юм байдгийм ш дээ.

Саранцэцэг -

Заа за, таныг их сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. ?

Баярсайхан -

За баярлалаа.

Саранцэцэг -

Та эмчилгээгээ сайхан хийлгээд, сайхан болоод гараарай. Танд эрүүл энхийг хүсье, ажлын амжилт хүсье.

Баярсайхан -

За баярлалаа, одоо ах нь ажил гэж юу байхав, хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй байна. Охиныгоо хүлээх хэрэгтэй, дандаа сайхан гэрэлтэй, гэгээлэг юм бодож явах ёстой. Хүний оюун санааны энэ ертөнц байна ш дээ, энэ савыг их сайхан цэвэрхэн муу юмаар дүүргэж болохгүй байхгүй юу. Дандаа тийм гэрэлтэй, гэгээлэг юмаар дүүргэж оюун санаа ариун байвал сэтгэл ариун байна, сэтгэл ариун байвал яах уу?

Саранцэцэг -

Үйлс ариун байна.

Баярсайхан -

Үйлс ариун байна. сэтгэл ариун бол яах уу, бие сайхан байна. Бие сайхан байна гэдэг чинь өвчингүй байна гэсэн үг. За чамд баярлалаа. Чиний эрдэм шинжилгээний ажил урагштай сайн явж, зорьсон юмандаа хүрч тэр юмаа амжилттай сайн хийгээрэй гэж ах нь хүсч ерөөж байна.

Саранцэцэг -

Заа их баярлалаа, танд. Танд хэрвээ өөрт чинь надаас асуух болов уу гэж бодож байсан тийм юм байвал та хэлж болно ш дээ? Энэ талаар надаас ингээд асуувал би ингээд хэлчих ёстой байсан юм шүү гэж бодож байсан юм байвал?

Баярсайхан -

Үгүй ээ яахав, ер нь боллоо л доо, чи болбол их сайхан нээлттэй ярьж байна, асууж байна. Би ч бас нээлттэй хүн.Тэгээд би бол үндсэндээ болчихлоо гэж л ингэж л бодож байна.

Саранцэцэг -

Заа за. Баярлалаа.

Баярсайхан -

За ингээд явж болох уу, ах нь?

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.