Jadvaa


Basic information
Interviewee ID: 990304
Name: Jadvaa
Parent's name: Gaanjuur
Ovog: Hariad
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Shine-Ider sum, Hövsgöl aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
childhood
cultural campaigns
repressions


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

Childhood - school years
child education
changes in personal hygiene
cultural campaigns
medical shots
foreign relations
personal life
father - mother
repressions
work - labor
authority


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

За сайн байна уу?

Жадваа -

Сайн сайн байна уу, сайхан намаржиж байна уу? Намаржаа тохитой юу, ажил үйлс амжилттай юу?

Саранцэцэг -

Өө сайхан амжилттай байна.Заа би танд аман түүхийн төслийн талаар танилцууллаа. Тэгэхээр ингээд та өөрийгөө танилцуулахгүй юу, та аль нутгийн хүн бэ, хэдэн онд төрсөн бэ, эцэг эх чинь ямар улсууд байв, бага хүүхэд байх үе чинь ямархуу байв, амьдралаа ярьж өгөхгүй юу ?

Жадваа -

Заа 1940 оны 2 сарын 6 буюу төмөр луу жилийн битүүнд төрсөн юм гэнэлээ. Тийм. Тэгээд бага насаа битүүнд төрж бага насаа Шинэ-идэр сумын 7-р багт төрж өсч бойжсон. Хөвсгөл аймгийн Шинэ-идэр сум бол 1952 онд Хөвсгөл аймгийн Ихжаргал Шинэ-идэр гэдэг 3 сум Архангай аймгаас Бага хурлын тогтоолын дагуу Хөвсгөл аймгийн харьяа болсон юм, тийм. 1952 оны тийм. Тэгээд одоо Хөвсгөл аймгийн харьяат гэж явдгийм. Би бага насаа мал маллаж өссөн хүн. 8 нас хүртлээ мал маллаж байгаад, манай амьдрал өөрөөр хэлбэл манай аав, ээж ядуувтар амьдралтай байсан. Хүүхдүүд нь дан малтай айлын мал хариулдаг, би 8 нас хүртлээ айлын хурга хариулж, явж байгаад 7 настайгаа бэртэж өвчин ороож, жил гаруй хэвтээд, тэгээд 10 настайгаа сургуульд орсон. Тийм. Өөрөөр хэлбэл би тэр хэвтсэн явдал бол 2 дахь удаагаа хөлд орсийм, бүр мөлхөж сүүлдээ нэг хүн түшиж явж, дээр үеийн гэдсэн тиф гэдэг юм туссан юм гэнэлээ.Тэрүүнийг эмчилсэн арга нь бол их сонин юм, тухайн үеийн эмч одоо 42 онд байсан Хөвсгөл аймгийн Шинэ-идэр сумын одоо бага эмч ч гэж ярих юм уу, санитар ч юм уу миний гэдсийг хонь алаад, халуун сэвсээр гэдсийг ороож байж, бүх тэр шарх сорви нь хөл, цээж хоёроороо гоожиж байж зүгээр болсон гэж ярьдгийм. Тэгээд тэрнээс хойш бол 70 шахуу наслахдаа өвчин ханиад хүрээгүй,тийм. Тэгээд 10 настайдаа анх удаа сургуульд орж Хөвсгөл аймгийн Шинэ-идэр сумын сургууль буюу академич Ширэндэвийн нэрэмжит Шинэ-идэр сумын 7 жилийн сургуулиийг төгссөн. Тийм. Тэр үед 7 жил байсан. Шинэ-идэрийн сургууль Ширэндэвийн нэрэмжит болж байсан юм, тэр жил. Тэр жил нь төгссийм, одоо академич нас барсан ш дээ, Базарын Ширэндэв гэж, Хөвсгөл аймгийн Цохиотын хүн. Орос авгайтай байсан юм. Тэгээд тэр сургуулиа төгсөөд би санхүү эдийн засгийн техникумыг анх энэ 22-р сургуулийн урд модон байшинд байхад анх 1957 онд 7-р анги төгсөөд, 57 онд санхүүгийн техникумд суралцсан. Энд суралцаж байх үедээ тухайн үед оюутнуудыг чинь нэг намар газар ухуулах янз бүрийн ажил төрөл хийлгэдэг байсан. Тэр үед анхны нэгдэлчин хөдөлгөөн байгуулагдаж байсан. 57 онд. Тэр 57 онд Хөвсгөл аймгийн Шинэ-идэр суманд “Жаргалын зам” нэгдэл анх байгуулагдаж тэр “Жаргалын зам “ нэгдэл нь нэг аймагт нэг суманд 3-хан нэгдэл байгуулагдаж байсийм. Аа гэтэл жилийн дараа 59 онд нөгөөдүүлээ нийлүүлээд, нэг суманд нэг нэгдэл байдаг байсан. Энэ “Жаргалын зам” нэгдлийн манай аав тэнд туслах үйлдвэрт одоо манайхаар одоо яривал туйпуу цохино гэж ярьдаг юм даа, гараар тоосго цохьдог ажилд манай аав одоо ядуу амьдралтай, 5 эрэгтэй хүүхэд өсгөхөд бас хүнд л байсан байх, мал идээ багатай 5-уулаа айлын цагаа уудаг, яаж уух уу гэхлээр зун нь одоо сургуулийн бус цагаар айлд очиж одоо хонь хургыг нь хариулж, гэртээ нэг 2,3 цайны сүүний ямаа авчирч, саалгадаг, одоо ажлын хөлс нь тэр. Намар ирэхдээ нэг хөх өмдтэй, нэг одоо түнтгэр гуталтай, нэг хөх номын ууттай, нэг хөх дээлтэй, ийм ирдэг сургульд одоо ажлын хөлс юм. тийм. Тэгээд манай би бол дундах учраас манай дээр 4 ах бүгд тийм өссөн, харин надаас хойших дүү нар бол тэгж өсөөгүй ээ. Заа сургууль соёлоор явж бас гайгүй, бас манай амьдралд бас гайгүй амьдрал залгаад, бас аав ээжийгээ бас гайгүй болсон юм. Тэгээд би бол яг тэр амьдралаар явсан хүн. Тэгээд санхүүгийн техникумаа суралцаж төгсөөд, тэр санхүүгийн техникумаа 1957 онд 1961 онд төгсөх байсан юм, гэтэл МАХН-ын Төв Хорооны тогтоол гараад, тэр тогтоолын дугаарыг нь одоо санахгүй байна, анхны удаа санхүүгийн хяналт шалгалтын алба байгуулсан юм. Намын төв хорооны тогтоол гарч санхүүгийн хянан шалгалтын алба анх байгуулагдсан юм. 1960 онд. 60 онд байгуулагдахлээр 60 ондоо сурлагаар гайгүй 50-хан хүүхэд санхүүгийн техникум дотор 50-хан хүүхэд, тэрэнд 2-хон эмэгтэй орж байсан. 50-хан хүүхэд санхүүгийн техникумыг төгсөөд, аймгуудад хянан шалгалтын алба байгуулсан. Энэнд Хөвсгөл аймгийн Ардын Депутатын Гүйцэтгэх Захиргааны/АДХГЗ/ тэнд байсан тухайн үед одоо Кубэд элчин байж байгаад нас барсан Багаадарь байсан үе. Тэр үед одоо Хөвсгөл аймагт санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. За ингэж би ажлынхаа гарааг эхэлсэн юм. За энэ хооронд би аав ээжийнхээ талаар танилцуулъя. Манай аав 1905 онд төрсөн, Аюушийн Гаанжуур гэж хүн байсан. Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн хүн. Галт сумын Мухархөхий гэдэг газар төрсөн. Одоо тэр Мухархаргад халуун рашаан байдгийм, одоо Хангайн нурууны хойшоо харсан салбарт, манай ээж 1910 онд Хөвсгөл аймгийн Ихжаргал сумын Агьтийн эх гэдэг газар төрсөн Галтийн Дарьсүрэн гэж хүн байсан, тийм. Энэ 2 маань одоо нэлээн хойно суусан, манай аав одоо өмнө ханьтай байж байгаад, хань нь тэнгэрт ниргүүлж нас бараад, тэгээд дараа нь одоо цэрэгт яваад 5 жилийн цэрэгт явсан хүн, 1921-25 онд, тийм. 25,26 он хүртэл. Одоо юуны одоо Хужирбуланд цэргийн алба хааж байсан юм байналээ. Тэгээд цэргээс халагдаж очоод, тэгээд одоо яахав, цэргийн албанд байхдаа одоо юм сайн бууддаг байсан юм биз дээ, тэгээд цэргээс гарч ирээд хэдэн хүүхдээ голдуу ангаар тэжээсэн. Ангаар өсгөсөн ан агнаж. Өөрөөр хэлбэл одоо 8 сар болоход тарваганд явна, 10 сар хүртэл одоо дээр үеийн худалдаа бэлтгэлийн ангитай тарваганы гэрээ хийгээд, тарвага алж ирээд, тарваганы арьс өгч өгнө гэж оронд нь сум, авч явдаг. Аа өвөл болохлээр 11 сараас 2 сар хүртэл хэрмэнд явна, хэрмэнд тийм. Хэрмэнд одоо тэр Шинэ-идэрээс юу хүртэл явж, тэр Галт сум хүртэл зуун дөчин хэдэн км явж байж хэрэм агнаж ирнэ. Хэрэм агнаж бас л нөгөө сумны гэрээ хийгээд ангид өгнө. Арьсыг нь өгнө. Ингэж явсаар одоо манай аав маань одоо бас насаараа одоо ан хийж явж, ингээд 1952 онд “Улсын тэргүүний анчин” болж анхны оготор карбин, ганц нүдний дурангаар шагнуулж байсан. Ийм анчин хүн. Тийм. Тэгээд яахав сүүлдээ 1957 онд нэгдэлд ороод нэгдлийн туслах үйлдвэрт одоо .., одоогоор тоосго чулуу кубэлдэг, одоо барилгын ажилчин ийм хар ажилчин. За манай ээж бол 13 төрсөн. Эмэгтэй нь тогтдоггүй байсан. 8 хархүү нь одоо дээд тал нь 80 гаран настай, доод тал нь тавин хэдэн настай хүн байна. тийм. Эмэгтэй нь тогтдоггүй. Дүүдээ өргүүлсэн орон нутгийнхаа нэг хүнд өргүүлсэн 2 эмэгтэй, одоо амьд байна. Нэг нь 74 настай, нэг нь 55. Хамгийн бага нь одоо 55 настай. Заа манай аав ээж хоёр одоо дал гаран дал гаран настай хорвоог мөнх бус үзүүлсэн. Энэ одоо надыг дагаж явж одоо би авч явж байгаад, Сэлэнгэ аймагт нас барсан, тийм. Тэгээд би тэндээ авч ах дүү нараа татаж авч явсаар байгаад, тэгээд тэнд нас элээсэн. Хоёулаа 70 гаран насалсан ийм л хөгшин. Ерөнхийдөө 8 хүү, юу.., 5 хүү, 3 охинтой байсан юм. ингээд 8 хүүхэд. Аа тэгээд цаана нь 4 охин 3 нас хүрэлгүй л нас бардаг байсан юм гэнэлээ, одоо тэр үед чинь тийм янзын байлаа ш дээ, тийм одоо ямар ч байсан юм, хэнмэдэхэв ээ, заа манай аав бол одоо, манай аав авгайгаа баян айлын хүнээс булааж авч суусан юм гэж ярьдгийм.Одоо тэр Цохиотын хөндийн баян айлын хүн авч суух гэж байхад нь замаас нь одоо замаас нь нутгаасаа 7-уулаа, одоо та нар мэдэх байх, одоо гавьяат хуульч Чимэд бий ш дээ, энэ одоо Хөвсгөл аймгийн Шинэ-идэрийн юм, энэний аав Бира гэж хүн байдгийм, одоо нутгийн 7 залуу хөөж явж тэр баяныг ташуураар цохиж унагааж тэгж булааж авсан юм гэнэлээ. Тэгж аваачаад Шинэ-идэрдээ ч биш бүр Агьтийн эхэнд хол одоогоор яривал 200-аад км цаана аваачиж тэнд амьдарч байгаад тэгээд одоо сүүлдээ, Шинэидэр лүүгээ ирсэн. Тэр одоо их сонин, дээр үед ч тийм л байлаа л даа. Манай ээж аавд сайн байсан юм байгаа биз, бодвол. Тэгээд л одоо яаж байгаад яасан юм, авч явахыг нь мэдсэн юм уу, за тэр бол товчдоо манай аав ээжийн амьдрал бол нэг ийм хар ажлын сүүлдээ одоо мал идээтэй хувьдаа нэг 100 малтай тэгээд л хар ажлын л улс байсан. За тэгээд би түрүүн орхисон, 1957 онд 60 онд хянан шалгалтын ангийг төгсөөд аа Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаа /АДХГЗ/-нд Санхүүгийн хэлтсийн ахлах байцаагч гэдэг, санхүүгийн хяналтын одоо одоогоор бол хянан шалгах шүү дээ. Хяналтын албаны байцаагч, 1966 он хүртэл ажиллаад, 1966 онд аймгийн намын хороо, гүйцэтгэх захиргаанд өргөдөл өгсөөр байгаад МУИС-д сурах зөвшөөрөл авч, 1966 онд УБ–т ирэхэд тэр жил их үер болж 66 онд нэг их том үер болж нөгөө 2 бөх барилдахаа больж, талбай дээрээ бүх айлуудыг нүүлгэж, юуны Налайхын гүүрний наана автобустай машин орж 1966 оны 7 сарын 12-нд болсон үер шүү дээ. Тэр чинь одоо бүр түүхийн үер бүр аюултай болсон. Монгол ч одоо тэгээд биднийг тэр Их сургуульд элсэх гээд шалгалт өгөх гэж байхад тэр төмөр замд вокзалын урд талын хог арилгуулдаг байлаа. Хог юу байхвээ, уулын урссан дан гуалингуудыг, тэгэхэд аа тэрийг арилгуулсан гарын үсэгтэй байж шалгалтанд ордог, конкурс анх эхэлсэн үе. 1966 онд. Би Хөвсгөл аймгаас 5-уулаа ирсэн. Тэгээд тэндээс яах уу гэхлээр хог арилгахаар тэрний доороос хүний хүүр ч гарна, юуны ч хүүр гарна. Одоо энэ вокзал байна ш дээ, одоо одоо тэр вокзалтай бараг чацуу болсон ш дээ, хог нь. Тэр чинь 1 давхар байшинг хүртэл ус орж байсан ш дээ. Аж үйлдвэрийн комбинат чинь тэр аяараа 66 оны үер гэдэг чинь бүр цуутай үер байна ш дээ. Тийм, тийм болж байсан юм. Тэр жил би одоо их сургуульд ирж тэр жил анх конкурс зарлаж, МУИС, одоо Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль/ШУТИС/ –ийн тэр байранд шалгалт өгсөн. Тэгээд 5-уулаа шалгалт өгөөд, одоо хамгийн их айдаг нь орос хэл байсан. Тоон дээр шалгалт өгсөн, монгол хэлний найруулга, эдийн засгийн газарзүй гэдэг хичээл, орос хэлийг 5-аар шалгалт авдаг байсан. 4 хичээлээр. Тэгээд бид Хөвсгөлөөс 5-уулаа ирээд, ганцаараа орсон. Тийм 5-уулаа ирээд ганцаараа орсон. Нэг л хичээл дээр унавал тэгээд л самбар дээр бичээд хадчихна, тэгээд л. Тэр ар өврийн хаалга тийм юм байхгүй шүү дээ, түс тас шүү дээ. Аймгийн намын хороо, гүйцэтгэх захиргааны тогтоолтой ирнэ. Тэр үзэж байж заавал элсэлт бүртгэнэ. Их нарийн. Тэгээд яахав би МУИС-д амжилттай сураад, 1970 онд төгссөн. 70 онд төгсөөд намайг Сангийн Яаманд хуучин ажиллаж байсан гээд Сангийн Яамны хянан байцаах ерөнхий газар байцаагчаар авна гэж ярьж байлаа. Тухайн үед Чуваашийн Молом байлаа, сангийн сайд. Тэгэхэд гэр орон тэгэхдээ би Хөвсгөлд ажиллаж байхад авгай хүүхдээ авсан байсан. Дараа нь би авгай хүүхдийнхээ амьдралыг би ярина. Тэр авгай хүүхдээ авсан, 2 хүүхэдтэй байсан. Авгайдаа хүртэл утсаар за Сангийн Яаманд ажиллах боллоо, бэлтгэлтэй байгаарай, авгай хүүхдээ авнаа гээд нэг их ярьдаг байлаа. Тэгээд байж байсан чинь Молом сайд гадаад явж нэг өдөр орж ирсэн чинь Бааст..,Шархүү гэж боловсон хүчин байсан бид 2-г дуудлаа, Тэгээд орсон чинь Сэлэнгэ аймагт санхүүгийн хэлтсийн даргаар яв, Намын Төв Хорооны Батаа зөвшөөрсөн гэж. Тэгээд би МУИС-д байхдаа 1969 оны 9 сарын 31-нд МАХН-д элсээд 15403 гэсэн намын батлах авсан байсан. Тэгээд одоо намын гишүүн учраас Сэлэнгэ аймагт яв гээд, Сэлэнгэ аймаг чинь одоо их халуун газар, юу шумуул ихтэй, аюултай газар, хүн ч тогтдоггүй, санхүүгийн хэлтсийн даргаар заавал явуулна өнөө орой вагонд суугаад аваад явна, гэлээ. Тэгээд би тэр хооронд явахгүй гээд, тэр мөртөө наадам хүртэл гадуур тэнэсэн. Тэгээд наадмын өдөр олж ир гэсэн юм гэнэлээ, намайг. Манай нэг таньдаг хүн ороод ирсэн чинь наадмын өдөр одоо өнөө шөнө явж ажил үүргийг нь шалгана чи, нэг бол чи наад улаан батлахаа над өг гээд. Тэгээд одоо Сэлэнгэ аймаг явлаа. Тэгээд одоо яахав, Сэлэнгэ аймагт очоод, аймгийн Төв хорооны тогтоолын шийдвэртэй, санхүүгийн хэлтсийн дарга нар чинь бас. Тэгээд сангийн Яамны томилолттой. Тэгээд тэнд одоо аймгийн дарга Сахьяа гэж хүн байсан. Дараа нь Цэрэндаваа болсон юм, надыг очсоны жил. Аймгийн намын хорооны 1-р дарга нь Хөвсгөл аймгийн Шагдарын Хасбазар гэж хүн байсан юм, тэрэндээ намын хорооны товчоо аймгийн захиргаагаар ороод, санхүү хэлтсийн даргын албан тушаал хүлээж авч, 1970 оны 8 сард 7 сардаа ажлаа хүлээж аваад наадмын өмнө, наадмын дараа 8 сарын 3-нд Хөвсгөл аймгаас хойгуур гэрээ нүүлгэж, аав ээжийгээ 2 хүүхэдтэй авгай хүүхдээ авсан. Ингэсэн. Би ингээд энэд авгай хүүхэдтэйгээ 1962 онд танилцаж суусан. Манай авгай Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын хүн. Тийм. Бага ангийн багш хүн. Аа сүүлд курст яваад монгол хэлийн нэг монголхэлний курс гээд байдаг байлаа ш дээ, тийм тэгээд монгол хэлний багш болсон хүн. Тэгээд Хөвсгөл аймагтаа багшаар ажиллаж байгаад, тэгээд бид 2 ханилж суугаад, 2 хүүхэдтэй болоод би их сургуульд явсан. Тэгээд манай хань болбол яахав, надыг дагаад надыг Сэлэнгэ аймагт сонгуулийн хэлтсийн даргаар очихдээр нөгөөдөх чинь тийшээ гэр оронтой шилжиж, Сэлэнгэ аймагт Ардын боловсролын хэлтэст харьяа 2-р 10 жилд багш хийгээд тэгж яваад л ингээд л надыг дагаад л, дараа нь Дундговь гээд дамжаад явсаан. Энэ хугацаанд би 5 хүүхэдтэй, 2 охин, 3 хүүтэй, за тэгээд би одоо Сэлэнгэ аймагт ажиллаж байсан зарчим дүрэм номыг товч ярья. Ингээд 1970 онд Сэлэнгэ аймгийн АДХГЗ-ын санхүүгийн хэлтсийн даргын үүрэгт ажлыг хүлээж аваад, тэндээ бас болоогүй захиргааны намын үүрийн дарга болоод, тэгээд одоо тэр аймагт 12,13 жил ажилласан. Заа энэ Сэлэнгэ аймгийн онцлог түүх юу гэвэл Сэлэнгэ аймагт ажиллаж байхад Монгол улсад анх удаа орлогоороо зарлагаараа нөхсөн аймаг болсон. Орлогоороо зарлагаа нөхсөн аймаг, заа Сэлэнгэ аймаг бол монголын анхны аж үйлдвэржсэн аймаг болсон. Модны арван хэдэн модны аж ахуйтай, алтны уурхайтай, тариа эрхэлсэн 12 сангийн аж ахуйтай, тэжээлийн аж ахуй 3-тай, ийм учраас одоо нэгдэл ганцхантай байлаа. ХАА-н нэгдэл. Заа ХАА-н нэгдэл ганц байгаад бүгд САА болсон, улсын сектор ялсан, одоо өөрөөр хэлбэл социалист сектор ялсан, анхны аймаг байлаа. Энэ бол одоо их сонин түүхтэй, одоо монголын тариа ногооны ихэнхийг гаргадаг одоо ч ихэнхийг гаргадаг болж байна ш дээ. Одоо монголын одоо тариа ногоо, ямар сайндаа одоо тарианы үеэр тариагаа хурааж багтаахаа байгаад засмал зам дээгүүр ингэж нуруулдаж байлаа ш дээ. тэгээд өвөл спортын ордон, аймгийн депутатын танхимдаа тариагаа нуруулдаж хатаагаад тэгээд тариа нь багтахаа байсан. Тийм хүртэл болж байсан. Харин Сэлэнгэ аймаг бол малаар цөөн, 400 гаран мянган малтай, голдуу сайн угсгааны үхэр мал нь. Хонь нь бидний дээр үеийн ярьдаг нохой сүүлт хонь, үнээ нь эрлийз үнээнүүд. Нохой сүүлт гэхээр эрлийз хонинуудыг хэлж байхгүй юу дээ, мярнусан хонь. Одоо өөрөөр хэлбэл мярнус хуцаар буриадын мярнусан хонь. Одоо яасан хонинууд байхгүй юу, тийм. Тэгээд Сэлэнгэ аймагт ажиллаж байхдаа ер нь л төсөв манхүүгийн асуудал ч их хатуу, санхүүгийн хэлтсийн дарга гэдэг хүний гараар бүх хөрөнгө хөдөлдөг, тэр аймгийн хөрөнгийн асуудлыг тэр хүн шийддэг, АДХ-ын чуулганаар нэг орж хэлэлцүүлнэ, тайлангаа жилд нэг тавина. Чуулганаараа аймгийн депутат хүн. Би энэ хугацаанд бол одоо ер нь тэр аймгийн чуулганд илтгэл тавьж нийтдээ одоо 19 жил санхүү хэлтсийн дарга хийж байлаа ш дээ, Дараа нь би Дундговьд 17 жил болсон. Ер нь санхүүгийн хэлтсийн даргаас өөр юм хийгээгүй бараг, нутагтаа л 6 жил тэр хянан шалгахын ахлах байцаагч анх болж очсон. Тэгээд энд бол юу гэхлээр 3 үндсэн их зарчим байлаа, санхүүгийн хувьд. Батлагдсан төсвөө хэтрүүлж болохгүй, хэтэрвэл хуулийн хариуцлагатай. Торгуультай. Одоо бол ер нь мэдэхгүй ээ, хэтэрч л байна гэж ярихаас цаашгүй. орлогоо олохгүй бол улс мөнгө өгдөггүй. Орлого олно. Орлоготой зарлагатай. Тийм учраас би түрүүн ярилаа ш дээ. Орлогоороо зарлагаа нөхөөд, давсан анхны аймаг. Тийм. Орлого олно гэдэгт САА-нуудаас ашиг орлогын татвар авна, хөдөлмөрчдөөс одоо ашиг орлогын татвар авна, ойн баялгийн ашигласан татвар авна. Ашиглалтын газар ашиглалтын татвар авна, энэ бүх орлогоо одоо манайхан одооныхтой адилхан зугтаагаад байх юм байхгүй, өгдөг, өгөхгүй бол торгоно. Торгоод шүүхэд өгнө. Дор нь шийднэ. Ер нь бол асуудлыг бол 14 хоногт л шийднэ шүү. Одоо хэдэн жилээр ч явдаг юм, зарим нь ч зугтаагаад алга болчихсон юм ярьж л байх юм байна ш дээ. Тэр үед бол тийм юм байдаггүй байлаа. Тэгээд одоо тийм учраас одоо тухайн үедээ би ч одоо 10-аадхан жил 12 жил хийхдээ би чинь “Хөдөлмөрийн хүндэт медаль” “Засгийн газрын жуух” гэж байлаа ш дээ, дээр үед. Ийм юмаар шагнагдаж байсан. Аа 2 дахь удаагийн 5 жилийн гавшгайч болж байлаа, 4,5,6-р 5 жилийн гавшгайч болж байлаа, орлого их биелбэл төлөвлөгөөтэй нормтой. Тэр чинь төлөвлөгөө нормоо биелүүлсэн, төсвөө хэмнэхийн бол шагналтай. Хэтрүүлбэл торгуультай. Орлогоо олохгүй бол юм өгөхгүй улсаас. Зориуд хар зүрхээрээ зүтгэнэ. Олоод илүү гарвал шагналтай. Ийм одоо зарчимтай байсан юм. Аа энэ үндсэн дээр би одоо Сэлэнгэ аймагт анх одоо аймаг сумын анхны санхүүгийн тасаг байгуулагдахад биечилж оролцож байлаа. Хуучин чинь аймгийн захиргаанд л санхүүгийн хэлтэс гэж байхаас санхүүгийн хэсэг тасаг гэж сумдад байдаггүй байлаа. Тэгэхэд анхны санхүүгийн тасгийг Сэлэнгэ аймагт 6 суманд байгуулсан. Тийм. Аа дараа нь Дундговьд очоод бүх суманд нь байгуулсан. Сүүл рүүгээ улсын хэмжээгээр бүх суманд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл санхүүгийн байгууллагын үндэсний анхны нэгжийг анх байгуулж байлаа. Тэгээд би бол одоо юу гэж хэлэх гэж байнав гэхдээр санхүүгийн хэлтсийн анхны хүн, санхүүгийн хэлтсийн анхны нэгжийг байгуулахад биечилж оролцож явсан хүн, тийм. Ингэж явсан хүн. Заа дараагийн нэг зарчим нь юу гэхлээр дээрээс ирсэн удирдлагаа зарчмын хувьд зөрчинө гэж эрх байхгүй. Ямар нэг алдаа Дутагдал гаргавал намын арга хэмжээ авна. Намаас хөөнө. Дараа нь одоо шоронд явна. Ажлаасаа хусагдна, ер нь ядах юм байхгүй. Дээр үед ч одоо их хатуу байлаа ш дээ. Авгай солиход л шагналд тодорхойлдоггүй байлаа ш дээ. Гэр бүлийн талаар тогтворгүй. Шагнал магналд тодорхойлоход чинь одоо ер нь одоо ямар нэг хэрэг зөрчил шүүхээр тогтоол уншуулсан л бол торгууль моргууль авсан л бол тэгээд л дуусаа. Ямар ч тодорхойлсон шагналын мөнгөгүй л хоцорно. Тийм хатуу ч гэх юм уу, тийм зарчимтай байлаа. Нөгөө нэг асуудал нь одоо дээрээс өгсөн хууль тогтоомжийг маш их хатуу барьдаг, тэрийг одоо тэр нь зөв энэ нь буруу гэх юм байхгүй, хууль бол хууль. Хэрэгжүүлэхийн төлөө л зүтгэнэ. Тэр хууль нь зөв байна уу, буруу байна уу гэж ярих юм байхгүй. Хууль бол ёстой хүн бүрт үйлчилнэ, хүн бүр тэрийг хатуу барина. Хүн бүрт ойлгуулна, хүн бүрт тэрийг ойлгуулахын төлөө ёстой нэг гүрийнэ гэдэг чинь тэнд бий дээ. Ер нь тэгээд алдаа дутагдал гарахад та нар хууль муу хийснээс л алдаа дутагдал гарлаа гэж ярьдаг. Хууль мэдэхгүйгээс л ийм юм гарлаа гэж ярьдаг байлаа. Ингээд тэнд Сэлэнгэ аймагт 12 жил ажиллаад би Сангийн Яам Төв Хорооны шийдвэрээр Дундговь аймгийн удирдлагыг үндсээр нь өөрчилж байгаа гээд, Дундговь аймаг руу шилжүүллээ, тийм. Дундговь аймагт 1982 оны 8 сарын 7-нд нүүж очиж, Сангийн Яамнаас томилогдсон төлөөлөгчтэйгээр ажлыг хүлээж авч байлаа. тийм. Яагаад тийм юм гарсан гэхлээр ТХ-ны тогтоол гараад тэр өмний 2,3 жилийн зуданд мал нь их хоргодохгүй юу, тийм. Тэгэхлээр аймгийн намын хороон даргыг нь аймгийн даргатай нь, аймгийн ХАА-н дарга, аймгийн санхүү хэлтсийн даргыг нь, тэгээд 6 нэгдлийн даргыг нь хуйгаар нь хусч хаяад, тэгээд тэнд нь Ховд аймгаас коммунист нам төгсч ирсэн Намын хороон дарга болсон юм, аа Завхан аймгийн Коммунист нам төгсч ирсэн Улаан Дамдинсүрэн гэдэг хүнийг аймгийн даргаар тавиад, аа ХАА-н газрын даргыг Дундговиос өөрөөс нь Цэндаюуш гэж хүнийг материал хангамжийн дарга байсан хүнийг тавиад, тэгээд санхүүгийн хэлтсийн дарга нь би очоод, ингээд улаан буланд чинь бөөн хурал хийж, тэгээд шүүхэд 5 нэгдлийн дарга шилжиж байсан. Олон мал үхүүлснээс. Тийм. 5 нэгдлийн даргаас одоо тэр Шоотон гэдэг хүн нь ялаа эдэлсэн, Доржцэрэв гэдэг хүн нь ялаа хагас эдэлсэн, одоо ялладаг байлаа ш дээ, мал үхүүлсэн хэрэгт. Зуданд шүү тэр нь. Тийм, зуд. Говийн аймаг чинь цас ороход тэгээд өвсгүй амьтад чинь тэгээд үхэхээс аргагүй, тэгээд л хариуцлага алдсан гээд л ингэж буруудсан. Тэрийг Рагчаа дарга Улс төрийн товчооны тогтоол гарч, өөрөө уншиж танилцулж Рагчаа дарга танилцуулж байсан юм. Ингэж өөрчлөгдөж тэнд Дундговьд очсон. Төв Хорооны шийдвэртэй, бас л .Чадахгүй..гэж чаддаггүй. Бас очиж үзээгүй, говьд очно, хангайн бух говьд очиж хангайн бух нь одоо говьд очиж бух болж, ёстой нэг тэлчилж үхнээ л гэж байсан, хөөрхий. Би Дундговьд очоод 17 жил болсон, тэнд. Ингээд би Сэлэнгийнхээ арван хэдтэй 30-аад жил санхүүгийн хэлтсийн дарга хийчихэж байгаам. Тийм. Өөр би нэг их тийм албан ажил хийж байгаагүй. Заа Дундговь болбол одоо мал аж ахуйн орон, сая 200 гаран мянган малтай, түүх дурсгалын газүар ихтэй, аа ийм газар. Говь хээр хосолсон, сумын 50% нь говьтой, хүн ам бол цөөтэй, дөчин хэдэн мянган хүнтэй, Сэлэнгэ аймаг ч хүн ам цөөтэй дээ. 50-иад мянган хүн амтай байсан. тэгээд мал ихтэй сая 200 мянган малтай байсан. одоо 2 сая хүрсэн гэнэлээ. Мал ихтэй, малын монгол улсдаа тэмээгээр улст 2-т ордог, тэмээ ихтэй, хонь ихтэй, ийм газар, адуу ихтэй. Заа Дундговьд би 17 жил болохдоо би одоо тэр бас л одоо санхүүгийн хэлтсийн албан ажил бас л тэр хөрөнгө мөнгийг нь бүгдэд л ажилласан дээрхийн адил ялгаагүй л нэг л зарчимтай. Нэг хэм хэмжээтэй байсан. Энэндээ бол би Дундговийг бүх сумыг нь санхүүгийн тасагтай болгосон. Бүх суманд даатгалын салбар бий болгосон. Бүх суманд одоо энэ нийгмийн даатгал одоо энэ тэтгэвэр тэтгэмжийн асуудал байна ш дээ эн үе дээр бий болгосон. Одоо бий болгох юу байхав, нэг нэг хүнд л хариуцаж хүн ажиллуулдаг болсон. Одоо 2,3 хүнтэй болсон юм гэнэлээ. Одоо би тэтгэвэрт гараад орж ирээд тэрнээс хойш арваад жил болж байгаа юм чинь, ингэж Дундговьд ажилласан. Дундговьд ажилласны одоо олон жил аймагт үр бүтээлтэй ажилласны төлөө “Алтан гадас” одонгоор шагнуулсан, Дундговьд байхдаа. Аа за 5,6,7 жилийн гавшгайч,би бол 40,50, 60,80 оны ойн медалиуд бол бүгд бий. 40-өөс 50,60,70,80 оны медалийг хамгийн сүүлд Дундговиос аваад орж ирсэн. Ойн медалиуд бол бүгд бий. 4,5,6-р гавшгайч,”Засгийн газрын хүндэт жуух” “Хөдөлмөрийн хүндэт медаль” “Алтан гадас“ одонтойгоор ингээд тэтгэвэртээ гарч, хүүгээ бараадаж хоторж ирсэн. Ийм явдалтай юмаа. Заа ажиллаж байсан хугацаанд яахав хүнд алдаж эндэх юм бол байдаг, 30-аад жил ажиллахад санхүүд, хэлтсийн дарга хийхэд. Би энд болбол 3 зарчимд л хатуу байсан. Тэрийгээ ч биелүүлсэн. Би улсын мөнгийг ширхэг ч зоос идэхгүй гэж явсан, одоо тэгэхэд би 30-аад жил санхүүгийн хэлтсийн дарга хийлээ, “Чаа гэх ямаагүй, яв гэх нохойгүй” халагдсан. Хэдэн сайхан 5 хүүтэй л халагдсан. 5 хүүхдийнх нь 3 нь улсын зардлаар сургууль төгсгөсөн. 3 нь гадаадад, 2-г нь дотоодод төгсгөсөн. 5 хүүхдээ. Тийм. Тэр одоо миний ач л тэр байх. Миний хөрөнгө тэр. Миний хөрөнгө оруулсан юм тэр. Өөрөөр бол одоо үгүй ээ өөрийн гэр ч үгүй халагдлаа ш дээ. 30 жил санхүүгийн хэлтсийн дарга хийсэн, хүн үнэмшихгүй дээ, ийм л зарчимтай байсан. Ийм учраас би улсаас ширхэг ч мөнгө идэхгүй юмсан гэж ингэж явдаг байсан. 2-рт бол би юу гэхлээр хүнд жигд шаардлага тавихсан гэж, дарга ч байсан адилхан, жаахан шударга хатуу үгтэй л гэж намайг шүүмжилдэг. Намын хурал дээр ч тэж шүүмжлүүлж л байсан. Хүнийг бас дээр доор гэж хүндэтгэж үздэггүй гэж, намаас бас сануулга авч л байлаа. дарга нараа шүүмжилсэн хэрэгт. Одоо тийм юмнууд авдаг байлаа. Дарга нарыг одоо их шүүмжилсэн, илтгэл доклад одоо.., би одоо аймгийн депутатаар 9 удаа, аймгийн бага хурлын тэргүүлэгчээр 8 удаа сонгогдож байсан. Тэгээд 9 удаа 12 удаа бишээ 16 удаа, аймгийн төсвийн одоо илтгэл тайланг тавьж байлаа, тийм. Ийм л хугацаанд ажиллаж байсан. Тийм учраас надыг арга хэмжээ авч л байсан, хүнийг их шүүмжилдэг, сонин хэвлэлд бичсэн арга хэмжээнд орж л байлаа. “Намын үнэн” сонинд, тэр үед “Намын амьдрал” гэж сэтгүүл байлаа, тэрүүнд бас аймгийн намын хорооны 2-р даргаас шүүмжлүүлчихээд намын хорооноос”донго”/донгодох-сануулга/ авч байлаа. Одоо тийм учраас хүн бол алагтай цоогтой явдаггүй гэдэг нь үнэн л юм байна. Ийм л байдалтай явлаа. Миний амьдралын түүх намтар бол ийм л явсан. Ингэж л явлаа. Тэгээд одоо Бүгд найрамдах уншуулж үзсэнгүй. Хөрөнгө мөнгө идлээ гэж зэмлүүлж үзсэнгүй. Тэгээд одоо яваад тэтгэвэртээ гараад арван хэдэн жил болж байна.

Саранцэцэг -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөөөлсөн үйл явдал байдаг уу?

Жадваа -

Байлгүй яахвээ. Хүнд одоо шахалт шаардлага гэж дээр үед чинь зарчмын хувьд шахалт шаардлага нэртэй ийм юм байсан. Энэ нь юу гэвэл Дундговь аймгийн дарга байсан Хүүхэнбаатар гэдэг хүн бол өөр аймгийн хүн гэж их гадуурхана. Аа өөрөө бол Дундговь аймгийн хүн би бол Хөвсгөл аймгийн хүн болохдээр тийм энд бол маш их гадуурхаж, элдвээр одоо хүний янз бүрийн юмыг түүнэ дээ. Түүж одоо сонин хэвлэл дээш нь доош нь их бичнэ. Энэний төлөө чинь би ч их үзэлцэнэ. Энэнийхээ юунд ч би санхүүгийн хэлтсийн юугаа өгсөн байх гэж боддогийм. 2-рт нь одоо МАХН-ын гишүүн, тэд нар чинь бол ардчилсан намын гишүүн байсан. Намаар олон жил явсан улаан хувьсгалч гэдэг юм уу, юу гэдэг юм, ийм шахалтаар 1-рт бол байсан байх. 2-рт нь одоо улсыг их шүүмжилж хамаагүй бичдэгтээ жаахан 2-рт түргэн амтай гэдгээр намаас арга хэмжээ авагдаж байсан. Одоо тэр шүүмжлэл миний л буруу байсан байх л даа, тийм. Өөр бол ах нь үгүй одоо амьдралын хувьд бол аав ээжийгээ алдах шиг аюултай гачлан байхгүй. Тэгээд өөр одоо янзын аваар осол ийм тийм юм бол бидэнд тохиолдсонгүй манай удамд, даанч тийм юм байгаагүй. Тийм янз бүрийн юм байгаагүй болохоор тийм янз бүрийн хардлага сэрдлэг юманд бол гайгүй. Ер нь зүгээр миний түрүүний хэлдэг шахалт бол их л байсан. Тэгээд л одоо яахав, ямар сайндаа л “чаа гэх ямаагүй, яв гэх нохойгүй” шалдан 5 хүүхэдтэй л одоо тэгээд яагаад улсад 40-өөд жил ажиллалаа, далан жаран оноос хойш одоо хүртэл бараг 97 он хүртэл бараг 40-өөд жил 40 гаран шахуу жил ажиллачихаад тийм халагдсан гэхэд үнэмшдэггүй, тэгсэн юм чинь яахав/инээв/яахав, хэдэн хүүхдийнхээ буянгаар хотод байр майр авч өгөөд, хэдэн хүүхдийн буянгаар явж болгоод л байна,тийм.

Саранцэцэг -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр юм байдаг уу?

Жадваа -

Үгүй ээ одоо онцгой гээд байхаар юм юу байхвээ. Одоо би одоо энэ санхүүгийн албанд 40-өөд жил ажиллахдаа гадаадад 5 удаа явсан, би одоо ер нь очиж үзээгүй тив гэвэл Африк тив Европ тив 2-т очиж үзээгүй юм уу даа, тийм. Би бол одоо яахав, ажлынхаа шугамаар явсан. өмнөд Солонгос улсад олон улсын хөдөлмөрийн санхүүжилтийн асуудал гэсэн олон улсын хуралд очсон нь над их сонин байсан. Олон орны дэлхийн зуун хэдэн орны хэл амтай юмнууд орсон. 2-рт нь би хүүгийнхээ ачаар манай хүү Америкт сурч байхдаа Америкт нэг 3 сар болсон, энэ Америкт 3 сар болохдоо Америкийн хөгжил цэцэглэлтийг сонирхож, тэр хоногийнхоо 65%-г нь дан гадуур тэнэсэн байгаам.Тэр одоо Америкийн хотуудад тэнэсэн. Одоо ер нь хөгжил цэцэглэлттэй танилцаж, хүний энэ зан үйлстэй танилцаж, 65%-г нь тэнэсэн. Энэ бол над нэлээн онцлог тийм юм байдгийм. За дараа нь одоо би Сэлэнгэ аймагт байхдаа Буриадын 50 жилийн ойд орж Буриадын хүндэт одонгоор шагнуулж байсан,тийм. Буриадын 50 жил болж байсан юм. Буриадын 50 жилд оролцож байсан. Энэ бол над бас л их ховор тохиолдол. Сэлэнгэ аймгаас намын хороо аймгийн захиргааг төлөөлж би, намын хорооноос нэг хүн ингээд ажилчин, малчин, ингээд 4 л хүн явж, 50 жилийн ойд орж байсан. Ийм намтартай онцлог юм байдгийм. Заа тэгээд санхүү бүртгэлийнхээ улсын бүх зөвлөгөөнд оролцсон. 3 удаагийн зөвлөгөөнд орсон. Харин одоо ноднин уржнангийн зөвлөгөөнд оролцоогүй. Тийм. Тэгээд над нэг их аймшигтай юм юу болсон бэ гэвэл би хамгийн том хүүгээ өөрийн хариуцлагагүйгээс тогонд цохиулж алсан. Сургуульд орох болж байсан. Тэр миний тэр том хүү бол бас их онцлог хүү байсан. Зулай битүү гарсан хүүхэд байсан. Эрэгтэй хүүхэд. 8 сарын 24-нд гэртээ сургуульд явах бэлтгэлээ хийж байгаад индүүний оосор шатаад хоолойг нь ороогоод, тогонд цохиж үхсэн. Энэ над маш их одоо.., их итгэл тавьж байсан хүүхэд, 2-рт миний анхны хүү бид 2-т хамгийн их гарз л одоо энэ бодогддог юм. Тийм. Өөр бол над бол одоо аав ээж бол яахав, одоо настай болоод нас бардаг тийм юм байдаг л юм, энийг хэн ч даадаг л юм. Энэндээ би өвчнөөр алдаагүй ослоор алдсандаа их харамсч явдаг. Тэгээд тэр хүү маань одоо хүн хэлэх нь зулай битүү гарсан хүү бол их сонин яригддаг шүү дээ, тийм. Одоо тийм хүүгээ алдсандаа би их одоо ч харамсдаг, одоо ч бараг нүднээс нулимс гардаг юм тэр л байдгийм. Заа.

Саранцэцэг -

Заа би одоо танаас социализмын үеийн хүмсүүдийн ажил байдлын тухай асууя. Хүмүүс ажилдаа хандахдаа ер нь хэр байдаг байсан, одоо ер нь хүмсүүд ямар болчихоод байна, таны ажиглаж байгаагаар, ер нь тэгээд ажлын олдоц хэр байв, тэр үеэс ажилд орох процесс одоог хүртэл яаж өөрчлөгдөөд байна? .

Жадваа -

Заа би энд 2 үндсэн юм хэлье. Ер нь социализмын үед ажил гэдэг маань ажил болгон ажлын стандарттай байсан юм. Өөрөөр хэлбэл ажил үүрэг ажлын хариуцлага, ажлын уялдаа гэж. Бүх ажил тийм байсан. Малчин хүн ч адилхан ажилчин хүн ч адилхан, конторын албан хаагч ч ижил. Одоо бол ажлын стандарт аль ч албан тушаалтанд байхгүй. 2-рт тухайн үед хүн үүргээ тэргүүнд тавьдаг байсан. Ажил үүргээ, одоо бол хүн эрхээ тэргүүнд тавиад байна. Одоо юм л бол хүний эрх зөрчсөн, ажлаа хийхээсээ урьдаар л эрхээ цалин өгөөгүй эрхээ зөрчиж байна гээд л. Үүргийг социализмын үед нэн тэргүүнд тавьдаг учраас ажил бүтдэг байсан. Хийдэг байсан. Аа үүргээ биелүүлээгүй учраас эрхээ биелүүлнэ гэж байхгүй ээ, гэж тулгадаг байсан. Аа үүргийн биелэлтийг нь тооцож чаддаг байсан. Одоо бол хариулага тооцно гэдэг бол би хэлж чадахгүй байна. Ийм зарчим дээрээс ямар ч ажил ажил үүрэг бол нэгэнт тодорхой байдаг байсан. Энэ дээр үед бол одоо Хөдөлмөрийн Яам гэж байхын үеийн хөдөлмөр цалин хөлсний хороо гэж байсан юм даа, Лхамсүрэн даргатай дээр үед. Эндээс бол ажил үүргийн стандарт одоо стандарт л гэж ярьж байгаам. Дээр үед ажил үүргийн хуваарь, ажил үүргийн ажиллах зарчим ийм байсан юм. Одоо бол стандарт л гэж яриад байгаам. Тэгээд стандартаа бас яахгүй, тэнд бол одоо манайханд ганцхан л ажил үүрэг гэж ярихаасаа өмнө эрхээ түрүүлж ярьдаг, энэ л одоо бидний бүх алдаа байна гэж одоо ямар ч сонин сэтгүүл уншихаар ингэж бичдэг. Юм болгонд эрхээ л урдаа тавиад бадаг, хүний эрх зөрчлөө гээд. Тэр хүн үүргээ яагаад биелүүлж болдоггүй юм бэ. Тэр одоо албан газрын дарга ч байсан одорхой стандарт үүрэгтэй.Тэр цалин авдаг эрх байдаг юм бол цалингаа дагасан үүрэг байгаа. Тэр албан газрыг удирдах үүрэг байгаа. Албан газрынхаа өмнө хүлээсэн үүрэг, улсынхаа өмнө хүлээсэн үүрэг, хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг гэж 3 үүрэг байдаг юм. Одоо манайхан яахав, өөрийн үүргийг нэг хальт мульт хийгээд хамт олныхоо үүргийг нэг хальт мульт хийдэг юм уу, улсын өмнө хүлээсэн үүрэг гэдгийг мартаад, харин харин улсын өмнө би ийм эрхтэй гэж давхиад байгаа. Энэнд нь би одоо.., дээр үед бол ажил үүрэг тодорхой хуваариар төлөвлөгөөгөөр зохицож явдаг учраас ажилгүй байх гэдэг юм бол байхгүй байлаа. Хаана одоо ажил байна тэр хүний.., хүний судалгаатай байлаа. За энэ жил 18 насанд хүрч байгаа төчнөөн хүн байна, тэрнээс одоо ажил сургуулиа 7-р анги төгсөөд тэдийг ТМС-д явуул байна, одоо гагнуурчин болгоно, барилгачин болгоно, дээр үед чинь ногоо тарьдаг курс, 3 сарын курс, 6 сарын курс, жолооны курс одооныхтой адилхан 25 хоног байгаагүй, 6 сарын курстэй.их сайн бэлддэг байлаа. Малчны курс байлаа. Одоо ТМС тийм. Одоо шаварчин барилгачин тоосгочин, тогооч, байхгүй курс сургуульгүй байлаа. Энэнд нь тусгай төлөвлөгөөгөөр хүн бэлдээд өгнө. Тэр нь очоод ажлын байр нь бэлэн байна. Ийм учраас тэр ажилгүйдэл гэдэг чинь их буурдаг нь трэндээ байгаа юм. Улсын хэмжээнд зохицуулаад өгнө. Нэг үйлдвэр барихад за энэ жил монгол улс 5 үйлдвэр барина, нэг нь Архангайд, нэг нь Увсад барина, нэг нь Дорнодод барина, тэгвэл Дорнодын хүүхдүүдийг ер нь урд нь аймгийн хүнийг аймагт нь өгдөг байлаа. За чи тэр аймгийн хүн, сургуульд хуваарилахдаа тэр улсыг эргүүлж ажиллуулах ажлын байрыг нь бэлддэг байлаа. Хамгийн гол нь сургуульд яваад ТМС, их сургуульд явуулахад ...за Жадваа их сургууль төгсөөд ирнэ, санхүүгийн мэргэжил бэлдэж байгаа, тэгэхлээр энэ нэг ажлын байр гэдгийг чинь зүгээр нэг үйлдвэр барьснаараа зохицуулах гээд байна, одоо бид сургуульд явуулахаас нь эхэлж ажлын байрыг бодох ёстой. Сургуульд яваад төгсөөд ирэхэд нь ажлын байр бэлэн байдаг. Ийм учраас одоогийн хүнийг сургаад, ажилтай ажилгүй олдох олдохгүй, за зарим нь мэргэжилтэй мэргэжилгүй нь мэдэгдэхгүй юмнууд, одоо ийм манай ёстой нэг тас хаягдаж байгаа юм энэ. Тэгэхлээр манайх сургалт ажил, амьдрал, өөрөөр хэлбэл сургалтаа хийгээд, эрдэм мэдлэг эзэмшээд, тэгээд ажлын байртай байдаг ийм тогтолцоонд л бүрэн шилжүүлэх хэрэгтэй байгаам. Ийм төлөвлөгөө тооцоо байх хэрэгтэй байгаам, зүгээр нэг даргын цээж тоо байх хэрэггүй. Энийг зохицуулдаг одоо манайхаар яривал хөдөлмөр ямар юмны яам билээ, одоо Гандигийн яам, ийм юм байна. За дээр үед бол би зүгээр яахав, нэг юм хэлэхэд социализмын үед хувиа бодохоосоо илүү улсаа тэргүүнд тавьдаг, тийм учраас би одоо түрүүн хэлээ биз дээ, “чаа гэх ямаагүй, яв гэх нохойгүй” би хувьдаа хувиа бодож байсан бол ядахдаа нэг машинтай байна биз дээ. Нэг “69” үнэ, нэг “А-69” үнэ тэр үед чинь 7000 төгрөг, ядахдаа нэг мотоциклийн үнэ 6000,7000 төгрөгний үнэтэй байна. 7500 байлуу даа. Дээр үед 4000 байсан юм. Тиймгүй шүү дээ. Тэгэхлээр хүн өөрийнхөө эрх ашгаас илүү улс эх орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьдаг ийм юм байх ёстой. Өөрийгөө одооны ярьж байгаагаар ард түмнийхээ эрх ашгийг. Ийм юм тавьж байгаа албан хаагч ч алга, аль болохоор хармаа луугаа 2,3 юм өнхрүүлэхийг л бодоод байхаас биш, тэр ард түмнээ бодож байгаа улсынхаа эрх ашгийг бодож байгаа юм би муу байна л гэж, би зүгээр шударга хэлдэг хүн. Тэгээд л одоо энэ одоо энэ нэг зарим зүгээр нэг ганц зүйлээс хэлье. Монгол орон бол Чингис хааны үеэс уламжилж ирсэн нум сумны орон. Нум сумаар байлдаж байсан орон. Тэгэхэд л одоо манай монголоос олимпийн дэлхийд.., ноднин.., өнөө.., одоо согогтой улсуудын юунд олимпийг авлаа. Яагаад нум сумын одоо дэлхийн аварга гэдэггүй юм, яагаад дэлхийн тэмцээнд орохгүй байгаа юм, энэ бол одоо одоо энэ монголын бөхийн удам гээд л яриад байна. Гэтэл яагаад адууг эрлийзжүүлээд, эмээллэж уралдуулаад, хөөрхий адгуус тулдаа л уралдаж байна. Өвлийн хэд давхиж байна даа, өвөл зунгүй л давхиулж байна, тэгээд л мөнгө л олохын төлөө. Хөөрхий адгуусаар мөнгөний адгуус болгочихсон. Одоо тэгээд дээр үед зоосны мөнгөөр харж байна гэж их харамч хүнийг санхүүгийн хэлтсийн дарга нарыг тэгдэг байсан. Зоосны нүхээр харж байна гэж, энийг хэн хэлсэн гэвэл БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Хөвсгөл аймгийн юу сумын дарга, аа Бадралэнх гэж Цагаануул сумын одоо хөдөлмөрийн баатар Аварзэд гэж байдаг ш дээ, тэр надыг тэгж хэлж байсан. Хэлтсийн дарга байхад зоосны нүхээр мөнгө харамлаж харж байна гэж. Тэр 1957 онд тэгж байсан хүн,тийм. Тэгээд би тэрийг дарамт гэж ойлгодоггүй, тэрийг бол би дарамт биш, бүр МАХН-ын бүгд хурал дээр хэлж байсан хүн, индэр дээрээс. Цэдэнбал дарга тэрэнд алга ташиж байсан. Цэдэнбал дарга бол одоо санхүүгийн техникум төгссөн хүн. Дараа нь сангийн Яаманд ажиллаж байсан хүн. Моломжамц сангийн яаманд ажиллаж байсан хүн. Моломжамц төв хорооны нарийн бичгийн дарга байсан. Ингээд намайг тэр үед тэгж хэлж байсан. Тийм учраас харамчдаа биш, хайрлаж хамгаалах л асуудал шүү дээ. Тийм л одоо нарийн хардаг байна гэсэн үг юм. Тухайн үед бол их муухай үг санагдаж байсан. Аа би тэгээд сүүлдээ ойлгоод, энэ бол муухай үг биш, намайг нарийн хатуу байна гэсэн үг юм, тийм тийм.Тэр хувьдаа оруулах гэсэн биш, улсын юмыг л хайрлаж байна, хамгаалж байна гэсэн үг. Тэгэхэд одоо улс зоосны нүхээр харах байтугай, дэлхийн нүхээр харж байгаа юм уу, үгүй юм уу, харахгүй цацаад дуусч байна ш дээ. Одоо ийм сэтгэхүйг манайд одоо үед бол хориглон гарч байгаа хууль нь ч нэг тийм маягийн хууль гараад байна. Үгүй ээ одоо та нар бод доо, энэ хаврын чуулган дээр УИХ-ын 76 гишүүнийг “ямаанд хайртай 76 ухна” гэж ярилаа ш дээ. Үгүй ээ тэгж хэлүүлж байгаа их хурлын гишүүн одоо юу боддог бол, ямаанд хайртай байхдаа яахав дээ, сонин дээр гарсан ш дээ. “Ямаанд хайртай 76 ухна” гэж. Тэр нь бол их муухай үг л дээ. Аа гэтэл тэр нь юув гэхдээр зөвхөн малчдад сонгуулийн үеэр ам алдсан ноолуурынхаа үнийг нэмэх гэсэн мал аж ахуйн албан татварыг чөлөөлөх гэсэн, энэ 2 утга байхгүй юу. Тэгээд дээд политик дээр орж ирэхээрээ ямаа гэдэг чинь өсөхдөө бэлчээр их тахалдаг, хонийг их тахалдаг, ийм юм мэдэхгүй, одоо ямаанд хайртай ухна болж ирж байхгүй юу. Тэгээд энэнээс үүсээд хуулийг бол манайхан амьдрал дээрээс үүсгэж гаргахгүй юмаа. Энд тэндхийн хуулийг жаахан хөрвөөгөөд хуулбарлаад л, одоо нэг хэл ам нь сайтай болохоор гадныхны хуулийг дундаж бариад л, тэгээд энд уламжлал гэж бодохгүй байна. Түрүүн хэллээ, яагаад монгол хүн Чингис хааны үеэс нум сум харваж ирсэн хүн одоо яригдахгүй болчихов, дээр үед 1960-аад оны үед жаран хэдэн оны үед Даариймаа гэж дэлхийн аварга авгай байлаа. Тэр бол ажилчин эсгүүрчин авгай. “Урт цагаан”-ы эсгүүрчин авгай ш дээ хөөрхий. Тэгэхэд одоо биеийн тамирынхан одоо яаж байна. Тэгтэл одоо адууг бод, хөөрхий дээ, тэр муу уйлмаар болж байна ш дээ. Арван хэд өвөл зунгүй давхиулаад л, эмээр тариад л, тэгээд эрлийзжүүлээд одоо юу ч болгож байгаам мэдэхгүй. Адуу нь одоо луус болж байгаа биз дээ. Энэ бол юу гэхлээр л мөнгөний төлөө. Одо баян хүн л морьтой юм байна ш дээ, одоо. Их үнэтэй ч морио зардаг юм шиг байна. Энэ бол юуны хөрөнгө үү, ард түмний татварын хөрөнгө. Энийг зоосны нүхээр харж чадаагүй мөнгө. Ард түмнийг бодохгүй одоо, ард түмнийг бодож байна гээд л одоо яахав дээ нэг ядарсан зүдэрсэн л гэж байна. Ядарсан зүдэрсэн гэчихээд л архи уугаад л яваад байх юм бол ямар ядарсан болох юм бэ, 2-рт нь манай энэ хүүхэд залуучуудын хүмүүжилд ерөөсөө манай эх эцгүүд тавихгүй байна. Би энд бол ёстой харуусдаг би хүүхдүүддээ ч хэлдэг, одоо адгийн наад талд л хүнийг бүтэн нэрээр нь нэрлэж чадахаа байж. Нэг л одоо ямар юм ч гэнэ, одоо. Алтанцэцэг гэвэл Алтаа ч гэнэ үү, арай л одоо нэр усаар нь бүрэн хэлэхээ байж. Монгол улсад 1952 оноос иргэний бүртгэл нэвтэрсэн, тэгэхэд одоо 52 оноос иргэний бүртгэлд би одоо дөчин хэдэн онд төрсөн 42 оноос манай аав надад нэхэж гуйчилж байж гэрчилгээ авсан юм гэнэлээ. Би арван хэдэн настайгаа гэрчилгээ авч байхгүй юу. Миний нэрийг уг нь анхандаа Жадамбаа гэж нэр өгсөн байсан. Манай тэр нутгийн лам. Тэгээд манай аав Жадамбаа гэж буцрхан байгаад байхдаа яадаг юм гээд, Жадваа болгоод хаячихсан юм гэнэлээ. Тэгээд Жадваа болсон. Уул нэр нь бол Жадамбаа байсан. Тийм юм байгаа юм. Тэгээд эндээс үндэслээд манай энэ хүүхдээ хүмүүжүүлэх асуудал нийт ард түмэн анхаарахгүй бол одоо урд чинь хүүхдийг чинь хүмүүжүүлнэ гэдэг чинь хүүхдийг чинь цэцэрлэг яслиар ч хүмүүжүүлж байлаа, эцэг эхчүүд ч хүүхэдтэйгээ ажилладаг байлаа. Одоогийн эцэг эхчүүд хүүхдийг мөнгөөр зодож хүмүүжүүлж байна. Архи ууя гэвэл мөнгийг нь өгч байна тамхи татъя гэвэл одоо охид ч ялгаагүй үгүй ээ одоо тэр манай байрны тэр нарийхан цагаан.., би одоо дал хүртлээ тамхины бараа харж үзээгүй, манай хүүхдүүд дээд тал нь 45,46–тай байна. Тамхи татдаг хүүхэд ганцхан л байна. Одооны хүүхэд чинь одоо тамхи татах байтугай архи уудаг байлгүй дээ. Хүүхдийнхээ хойноос анхаарал тавихгүй ..ээ хөөрхий, ..ээ хөөрхий гээд. Хүүхэддээ хатуу шаардлага тавихгүй. Аа тэгээд хүүхдийн байгууллага хүүхдийн эрхэнд халдлаа, хүүхдээ зодлоо нүдлээ, хүүхдийг хүмүүжүүлж чадархгүй байна гэхийн оронд одоо зодлоо нүдлээ гэж байгаам ш дээ. Хүмүүжүүл гэж ярих юм, яаж хүмүүжүүлэх аргыг нь хэлж өг л дөө. Залуу гэр бүлүүдэд хүүхэд хүмүүжүүлэх аргыг нь зааж өгөх хэрэгтэй. Хөөрхий тэд чинь залуу гэр бүлүүд мэдэхгүй байгаа ш дээ. Ийм учраас хүүхдээс л эхэлмээр л байгаа юм, хүүхдийн хүмүүжлийг.

Саранцэцэг -

Таны одоо хүүхэд ахуй үе чинь бусад хүүхдүүдээс ялгаатай байсан гэхээр юм одоо бодоход бодогддог уу? .

Жадваа -

Би болбол одоо бусад хүүхдүүдээс жаахан шогч байсан юм уу даа. Их шогч байсан. Одоо би зүгээр яахав, ярихад хаашаа юм, манай нутгийн Аюурзана гэдэг бид 2 ойролцоо ангийн, тэднийх овоо малтай айл байсан. Тэр Аюурзана гэдэг айлын надыг одоо хэдэн ямаа хониндоо явахлээр тэр чинь дээр үед нутаг бэлчээр булаацалддаг байлаа ш дээ, морьтой шилбүүрдээд л, хөөгөөд оруулаад ирнэ. Өнөө хүүхэд байхад. Тэгээд нэлээн сүлд нэлээн том болсон хойноо тэр Аюурзана гэдэг хүүхдийг хоёулаа мөсөн дээр тоглож байгаад, мөс хөндийрөөд хөндий гардаг ш дээ, тэр лүү чихэж аваачиж чихэж хийж байгаад дүүтэйгээ манай дүү бас эрэгтэй. Хийж байгаад наанаас нь мөсөөр таглаад алах гэж байсан байгаам. Тэгээд тэрнээсээ болж аавдаа морины чөдөр гэж байдаг ш дээ, чөдрөөр ороолгуулаад, 7 хоног халуурч хэвтсэн. Заа 2-рт бол аавыгаа дуурайж ч байсан юм уу, манай дүү нар ах нар бол анд сайн, би ганцаараа анд муу, ан агнаж чадддаггүй. Амьдралдаа би аавыг тарваганд явахад дагаж явна ганцхан том тарвага алсан. Ганцхан тарвага алсан. Олон жил явсан мөртлөө. Заа тэгээд би ямар ааштай байсан юм гэхлээр тийм шогч нь юунаас уу гэхлээр дэрсээр ингээд тахийлгаад нум сум хийгээд үзүүрт нь ээжийн зүүнээс хулгай хийж аваад, шаачихаад, голио молио амьтан бүр сүүлдээ ямаа харваж, бас ээж аавд үхтэл зодуулсан. Тийм л одоо шогч одоо. Сургуульд орсон хойноо бас нэг айлын хүүхэд шоглож юмнаас түлхэж унагачихаад хичээлийн 7 хоног уйлж байсан. Би түрүүн нэг хэлсэн ш дээ. Нялхдаа нэг өвдөөд тэрнээс хойш одоо л өнөөдөр анх удаа эмнэлэгт хэвтэж үзэж байна. Тэгээд тийм нэг шогч л байсан нэгдүгээрт. 2-рт жаахан хүнийг их шоолох хүнийг одоо нэг үгээр жаахан нэр хоч өгөхдөө их дуртай, хэл ам их, юу гэдэг юм б дээ, одоо хурц ч юу байхав дээ, шогч тийм. Ер нь л их шогч л байсан.

Саранцэцэг -

Хүүхэд эцэг эхийн хоорондын харьцаа тэр үед ямар байсан, одоо ямар болчихоод байна? .

Жадваа -

Дээр үед бол хүүхэд эцэг эхээсээ их айдаг, эх эцэг хүүхдийнхээ дэргэд муу юм үзүүлнэ гэдэг нүгэл, тэгэх байтугай хүүхдээ нялх байхад нь хонь алдаггүй байлаа. Хүүхдийг .....гэрт ор, цаашаа.....гээд гэрт байлгаж байж хонь алдаг. Хонь ална гэж ярьдаггүй байлаа.

Саранцэцэг -

Гаргана? .

Жадваа -

Биш

Саранцэцэг -

Муулна ? .

Жадваа -

.Тийм. Хонь муулна. Гэрийн хойно аваачиж ална. Одоо муу хийдэг байсан юм. Ийм муу юм хүүхдийн дэргэд үзүүлдэггүй байлаа. Хүүхдийн дэргэд эх эцэг хэрэлдэж болдоггүй гэсэн хатуу зарчим байдаг байлаа. Үг сөргөж болдоггүй гэж байлаа. Тэр янз бүрийн юм хүүхдийн дэргэд янз бүрийн юм хэлж ярьж болохгүй гэдэг байлаа. Хүүхдийн дэргэд ярьдаг үг, ярьдаггүй үг гэж байна. Тийм учраас дээр үеийн эмэгтэй хүүхдүүд ичимхий байсан гэдэг чинь тэр шүү дээ. Эрэгтэй хүүхдүүд даруулгатай байна, эцэгтээ маш их даруулгатай байна. Ер нь нэг барьж аваад зодохлээр чинь унахгүй шүү дээ. Би ч 2 удаа бараг л ухаан алдатлаа зодуулж байсан. Морьдын эрчээр хөөгөөд, морины 2 тийшээ гарахаар л ташуураар тас гээд байна ш дээ. Тэгэх байтугай би Шинэ-идэрийн 7 жилд байхдаа оргоод, манай ах нар сургуулиасаа..,

Саранцэцэг -

Дотуур байранд байсан юм уу? .

Жадваа -

Тийм, айлд байсан юм. Тэгээд би коньки гээд дээр үед поошигны төмөр тайрч байгаад хийж аваад Нүхтийн гол өөдөө тэр мөртөө өгсөж, давхиад цагаан сар болох гэж байсан юм, тэрэндээ 10,20-иод км-ийн цаана оргож яваад, тэгээд оргоод явж байсан чинь манай ангийн багш Сүнжидмаа гэж багш байсан юм, Шинэ-идэрийн хүүхдүүд маш их оргодог байсан юм, ер нь их оргоно. Чононд ч бариулсан явдал бий. Оргож яваад тэгээд л зайдан цагаан морьтой авгай л хашгичаад гараад ирсэн. Тэр мөртөө биднүүд чинь 3-уулаа оргож явсан, тэр нутгийн 3-уулаа оргож явсан юм. Нэг багийн 3 хүүхэд. Шууд модны хажуугаар гараад л багш чинь хөөгөөд л элдээд л, шууд сургууль дээр авчраад л, дээр үед чинь байр байгаагүй ш дээ. Тийм эсгий гэрт байсан, тэр эсгий гэрт хичээл хийдэг байр нь, дөчин хэдэн хүүхэд хорин хэдэн хүүхэд, хичээлээ нэг парт тавиад л, багш тэр голд очоод л, дундаа ийм том төмөр зуухтай, төмөр юм уу пийшин зуухтай, тэгээд л том гэрт, хичээл. Нөгөө гэр лүү оруулаад л, бид хэдийг чинь оруулаад л үүдийг нь гаднаас нь цоожлоод л, өрхийг нь урагш нь татаж бүтээж уячихаад л яваад өгсөн. Маргааш өглөө захиралд хүлээлгэж өгнө гээд л, манай ангийн багш. Тэгэхэд манай ангийн манай ах дүүгийн юм даа, Жамбаа гэж. Тооноор сандал парт ингэж давхарлаж байгаад, тооноор гараад эсгий юм чинь нэг жижигхэн хүүхэд бол гулсаад гараад явчихаж байгаам. Тэгээд л гараад л тэр мөртөө тэгээд л тэр чигтээ гараад сургуулиас гарчихсан. Тэгж оргоход чинь л багш ёстой зүгээр шилбүүрдээд л, хөөгөөд оруулаад ирж байсан ш дээ. Тэгээд багшаас их айна. Аав ээжээс их айна, нутгийн ахмад улсуудаас ямар сайндаа би түрүүн ярилаа ш дээ. Хониндоо яваад л нутгийн бэлчээр лүү орууллаа гээд л хоньтойгоо шилбүүрдүүлээд л орж ирж байсан. Хүүхэд байхдаа ямаа их унана. Хонины юунд гайгүй шиг ямаа авчирч байгаад л, араас нь туучихна шүү дээ. Тэгж байгаад л аав ээждээ загнуулна.Ер нь л аав ээждээ загнуулна, айлын цагаа ууж байхад айлын хүнд загнуулна, өвлийн хүйтэнд чинь бас тэсвэр хатуужилтай, 9 эхэлчихсэн цас орох гээд л одоо сургууль арай цуглаагүй мөндөр орчихсон байхад чинь л хөл нүцгэн хөлнийхөө тавхайг хагартал маланд явна ш дээ. Тэгээд л хөлөнд өөхөн тос хайлж байгаад л дусаана, тэгэхлээр их хорсоно. Шээс гоожтол хорсоно шүү дээ. Тэгээд л айлд чинь цагаа ууж байгаа хүн чинь ямар олигтой байхав, нэг жаахан хусам идчихнэ тэгээд л өдөржин хонь маланд явна, орой нэг ээдэм мээдэм өгвөл өгнө, хүн одоо гаднаас зочид мочид ирэхэд чинь хүний дэргэд хүүхэд мүүхдийг чинь гэрт байлгахгүй ш дээ. ...Гар гадаа тогло, тэгж хурганд яв, заа л гэнэ. Тэгээд л сайндаа л тос холиод л хусам л өгнө, тогооны ёроолын нэг хусам л өгнө, халуун ааах ааах гэж байгаад л болохгүй бол тотгондоо тотго гэж модон хаалгатай ш дээ, тэрэн дээр наагаад л гарахдаа унахад нь шүүрч аваад л арай хөрөхгүй юу /инээв/ тийм явдалтай л байдаг байлаа. Хүүхэд байх үед тийм зан их л байдаг байлаа. Тэгээд аав л бол бид нарыг их ажил сургасан. Заа 1-рт анд сургасан, 2-рт манайх гэрийнхээ түлээг 40 км-ийн цаанаас түлээ булдах гэж байдаг юм. Яадаг уу гэхлээр мод тайраад, нэг өдий хярааны мод тайраад, хүүхдийнхээ том жижгээс болоод, модон тайрдас нь өөр, 2 тал руу нь хадаас шаагааад хазаарын дугуй цагираг байдаг ш дээ, тэрийг тэр лүү нь хийчихээд, нөгөө юунд нь хийгээд, тэгээд сураар хөтлөөд явахаар дррр дррр гээд эргээд явчихдаг. Тэгээд бид нар дан түлээгээ тэгж зөөдөг байсан. Түлээгээ, өвлийнхөө түлээг. Тэр хойд талаас Нүхтийн булаг хүртэл нэг 20-иод км байдаг, 20,30 км газар. Өглөө битүүний өглөө эрт гараад явчихна, тэгээд л оройгоо модоо булдаад л шөнө ороод ирнэ. Бүтэн сайн өдөр болгон явна. Аргал түүнэ

Саранцэцэг -

Сургуулийн нөгөө гэрийн түлээ түлшинд явах уу? .

Жадваа -

Аа тэр түлээнд явна. Тэр чинь бүр тэр тусгай хөсөн мөсөг гаргаад сургууль чинь ол хэдэн хүүхэд сурч байна, тэрнийх нь тоогоор аа бас амьдрал ахуйг нь хараад хөнгөлнө. Цөөн хүүхэд бол тэрний тоогоор сургуульд тэдэн шат түлээ гэнэ. Одоо үхрээр тэдэн үхэр түлээ. Аа тэдэн тэмээ түлээ. Манай Хөвсгөлд бол тэмээ цөөтэй л дээ, угаасаа. Үхрээр л үхэр тэрэг түлээ л гэдэг байсан. Тэгээд л тэр нь нэг тэргэн нэг 5 мод хаячихаад л нэг тэрэг түлээ гэдэг байсан. Тэдэн үхэр түлээ. Аа тэгээд тэдэн хонь ямаа, хоолны. Дотуур байрны хоолны үнэ өгдөг. Айлаар байгаа хүүхдийг бол авахгүй. Тийм. Тэгээд айл олдохгүй ээ, тэр чинь цугаараа л мал идээтэй хөдөө ховор, тэгээд л ах дүү хүүхэд багачуудын ах дүү нар л хөгшин мөгшнийд л хааяа 5,6 хүүхэд л нэг гэрт байна. Тэгээд тэрнийхээ түлээг бас л бодож ирнэ. Аргал түүж ирнэ. Тийм. Аа мөс бол яахав дээ, хангайд бол тэрнээс зовох юм байхгүй. Өвөл мөс зөөнө ус ойрхон. Тэр бол ядраад байх юм байхгүй, говьд хэцүү л байдаг юм гэсэн. Тэр чинь хангайд чинь ганц айхгүй юм тэр. Говьд хэцүү л байдаг юм гэсэн. Хангайд бол тэрүүн шиг амархан юм байхгүй. Хамгийн хэцүү юм л түлээ. Түлээ аргалд явах.

Саранцэцэг -

Таны мэдэж байгаагаар боловсролыг төр яаж удирдаж байсан бэ, тухайн үед? .

Жадваа -

Боловсролыг бол ер нь бол боловсрол бол Боловсролын Яам, төр өөрөө шууд хариуцдаг байсан. Аа тэрийг төлөөлсөн аймгийн боловсролын хэлтэс, тусгай бүр Боловсролын Яамны харьяа хүрээлэн гэж байдаг байсан юм, тийм. Тэр нь бол одоо боловсролын одоо бүх л сурах бичиг, ном судрыг янзалж өгдөг, тэр л одоо багш нар бэлтгэдэг, мэргэжлийг нь дээшлүүлдэг, багш нарыг чинь 45 хоногийн курст аттестатладаг байлаа ш дээ. Багшийг чинь 5 жил тутамд нэг, 5 жил тутам багшийг аттестатладаг. Хичээлд суулгаад шалгалт өгөөд чадахгүй нь тэгээд аттестатгүй бол тэгээд явдаг, 5 жил атестатлалд суугаад орчин үеийн ном сурах тэр курсыг төгсөхлээр аа бага ангийн багш 480 төгрөг байсан бол 550 болох жишээтэй. Дунд ангийн багш 600 байсан бол 660 болох жишээтэй. Тэр аттестат төгсөөгүй бол цалин нэмэхгүй. Ийм учраас эдийн засгийн сургалтыг холбож өгч байгаам. Боловсрол олгох ахуйн нөхцөл тэр талд бол их сайн анхаардаг, одоо дотуур байрыг чинь их хардаг үздэг, тэрийг чинь одоо аймгийн захиргаа сумын захиргаа бүрэн хариуцаж байдаг, сургуулийн дотуур байрыг, аа хичээлийг бол сургууль багш нар хариуцдаг. Одоо тэр хичээлийн бүх асуудлыг боловсролыг одоо нэг нийгмийн ажилтан гээд ямар ч мэргэжилгүй юм тавихгүй, тэр чинь боловсролын яг сургалтын асуудлаа бол хичээлийн эрхлэгч хариуцдаг, тэрийг 5 жил гадаад дотоодод сургуульд явуулна, энэ дахин давтан курс маш их байсан, боловсролд. Хүүхдийг бол одоо тэр ар өврийн хаалга байхгүй, сурлага онц сайн бол цаашаагаа яваад л байна, муу бол улирна, 3 удаа улирвал тэгээд л сургуулиас гарна. Мал дээр хөөгөөд гаргачихна. Тэгээд жаахан сурлага муутай бол 7-р анги төгсөнө, 4-р анги төгсөөд мал дээр гарна, за эх эцэг нь ч мал дээр аваад гарна. Энэ юм сурахгүй туучий байна гээд. Ямар ч гэсэн 4 жилийн боловсролтой оллоо гэж үнэмлэх өгнө. 7 жилийн боловсролтой боллоо гэж үнэмлэх өгнө.

Саранцэцэг -

7 жил чинь тухайн үед бүрэн бус дунд уу? .

Жадваа -

Тийм, бүрэн бус дунд. Тэгж үнэмлэх өгнө. Тэгээд л нэг үгээр хэлбэл хүүхдүүд чинь шигшигдчих юм л даа, тийм. Тэгээд одоо ингэдэг байлаа, 7-р ангийг онц сайн төгссөнийг нь 10 жилд хуваарилаад, аа үлгэн салган дунд төгсч байгаа нэгнийг нь мал дээр гаргаад, гайгүй сайнуудыг нь техникумд шууд явуулдаг, ингэж тэрнээс тэр сургууль төгсөлтийн үнэмлэх дипломыг чинь харж байж сургууль төгснө ш дээ. Юу сургуульд явуулна ш дээ.тийм, хуваарь хийнэ. Тэгээд дээр үед ямар конкурс гэж юм байсан биш, тэгээд тэрний юугаар чинь тэгээд дээд сургуулиуд чинь бас л хатуу муу байвал тэгээд стипенд өгөхгүй, дээр үед чинь дан улсын зардлаар л сурч байлаа, улсын зардлаар сурч байсан. Тэгээд муу сурч байвал стипенд өгөхгүй, онц сурч байвал “Сүхбаатарын цалин” хүртэл өгнө. Ийм учраас эдийн засаг сургалт 2-г их холбож өгч байсан юмаа. Манайхан сургалт гэж тусдаа юм яриад байгаа юм, ернь эдийн засаггүй бол юм суурилахгүй байна шүү, тийм. Эдийн засаггүйгээр юм суурилахгүй, би эдийн засагч болоод тэгдэг юм уу, зүгээр бүх юм эдийн засаггүйгээр ганцаараа тасраад явчихна гэж бууны сум шиг тэгээд явчихгүй байх. Бууны сум бол ямар эдийн засаг гэж юу байхав, ононо гэсэн юмаа оноод л пүд пад гээд л одоо, явчих байлгүй. Тэгээд би уучлаарай, баахан хамаагүй ярьчих шиг боллоо.

Саранцэцэг -

Танай ойр төрөл хамаатан дундаас хэлмэгдсэн хүн гэж байдаг уу? .

Жадваа -

Заа манай аав бол хэлмэгдэх ч биш, нэг удаа 1932 онд тэр манай ээжтэй суусны дараа тэгээд овоо хэдэн ан ман хийдэг гэж би ярьж байсан. Тэгээд Хөвсгөл аймагт ламын хэрэг гарсан юм. Рашаант сумаас эхэлсэн юм, тэнд Түгж гэж аюулта хүн байсан юм, тэр лам нарыг удирдсан. Тэр Түгж бол хүний зүрхийг сугалдаг тийм хүн байсан юм. Лам удирдаж байсан л зэрлэгдүү одоо юу гэх юм, лам хүн байсан юм гэнэлээ, зүгээр лам ч биш болсон тэрийг дагаж явдаг бүдүүн шар лам байсан юм. Тэрний нь ах дүүг нь мэднэ. Тэгээд тэр яасан бэ гэхлээр манай аавыг тэр дээр үед чинь манай аав чинь Хөвсгөл аймгийн Шинэ-идэр суманд тэр лам нь нөгөө эсэргүүн гээд энэ улсуудыг чинь маш их яадаг байлаа ш дээ. Бие биенийгээ ховлодог. Тэрийг одоо тэр дээр үеийн эсэргүүнүүдийг дарах гэж, Төв хорооноос одоо Засгийн газраас ногоон Дамдинсүрэн гэж “Ногоон малгайт Дамдинсүрэн” гэж хүнийг Шинэ-идэрт ирж Шинэ-идэрийн тэр хийдийг бүгдийг нь дуусгасан хүн чинь тэр хүн байгаа юм.

Саранцэцэг -

Шинэ-идэрт хийдүүд байсан юм уу? .

Жадваа -

Шинэ-идэрт Нүхтийн хүрээ гэж байсан юм. Тийм, 1000 шахуу ламтай, их том хүрээ байсан. Тэр хүрээнд ирж тэрийг чинь аваачиж, одоо тухайн үеийн тэр хэдэн улсууд нийлээд, тэр “ногоон малгайт” чинь “ногоон малгайт жанжин” гэж нэр өгөөд, малгай хувцас өмсгөөд ингэсэн юм гэнэлээ. Тэгээд тэр үед нь одоо манай аав одоо яахав, тэр түрүүн би нэг цухуйлгаад байсан ш дээ, манай ээжийг тэр баячуудаас булааж авсан юм гээд, тэгээд тэрнээс улбаатай одоо тэр ан ман хийдэг, тэр жаахан лам нарын жаахан дургүйг ч хүргэж байсан юм уу, тэр нутгийнхаа баячуудыг жаахан дургуй хүргэж байсан юм уу, тэгээд тэрийг хэлж өгсөн гэж байгаам. Барьж ав гэж. Тэгээд өнөө түрүүн хэлсэн ш дээ, Бирагийн Чимид гэж одоо энэ гавьяат тэрний аав манай аав хоёрыг барих гэж баахан лам нар очсон юм биз дээ, барьсан гэж байгаам. Гэрээс нь. Тэгээд барьж аваачаад тэр одоо Бүрэнтогтох суманд аваачиж тэр Түгж өнөө зүрх сугалдаг гэдэг, аваачаад хар гэрт хорьсон гэж байгаам. Тэгээд хар гэрт хориод мань хүнийг чинь тэгсэн ашгүй тэнд нь Бирагийн Чимэдийн Бира гуай тэр юуны тэнд бас нэг баригдаж очоод, үүдний харуул гэдэг юм уу одоо манайхаар бол цагдаа юм, тэгж байсан. Тэгээд аав энэ 2 бол хоёулаа нэг дор л өссөн хоёр. Манай хамгийн том ах Хөвсгөлд байгаа даа, 80 гаруй настай, энэ Чимэд 2 нэг сургуульд байсан. Ямар сайндаа манай ах их шар хүн, шар Сэрээтэрээс сэтэрхий Чимэдэд жигүүртэн манай аавыг “боршувуу” гэдэг байсийм, жигүүртнээ дэвүүлж яв гэж захиа бичиж байсийм. Багийн ухуулагч байхдаа энэ хоёр. Тэгээд манай аав энэ Бирагийн Чимэдийн аав хоёр бас нэг одоо нэг дорын авгай хүүхдийг нь булаацалдаж авч өгч байсан, тэгээд тэрийг нэг аргалж, бие засахад нь гаргаж байгаад, оргуулсан юм. Тэгээд оргуулаад мань хүн тэр мөртөө давхиад тэр Хөөнгийн хаданд 8 сар болсон гэж байгаам. Гэртээ ирэлгүй. Буу дуугарахад өөдөө ингэж толгойгоороо ингэж өөдөө ингэсээр байгаад тархи нь бүр овойчихсон байсан гэж байгаам. Аа тэгээд тэнд бол алуулах байсан. Тэгээд яахав тэр нутгийн яахав тэр баячуудын ятгалгаар нэг баригдаж алуулах шахаад, тэгээд харин гарсан юм гэнэлээ. Өөр бол манай удамд юм байхгүй.

Саранцэцэг -

Та тэр Нүхтийн хүрээний лам нарыг яаж барьж..,? .

Жадваа -

Аа тэр манай аав л ярьдгийм. Тэгээд тэр лам нарыг чинь ногоон малгайт Дамдинсүрэн бүгдийг нь одоо биднийг байхад ч байсан юм, Нүхтийн хүрээнээс хойшхон одоо Шинэ-идэрийн төв гэж байгаам. Тэрнээс хойш нэг ийм жижигхэн толгой байдгийм. Цагаан толгой байдгийм. Тэгээд очоод үзэхээр бүгдээрээ хүний толгой байдгийм. Бүгдийг нь нэг дор аваачаад бүгдийг нь хядчихсан. Тэгээд тэр толгой нь цагаан байхгүй юу. Хувхайраад. Тэгээд л би бас л хөгийн, нэг хонинд явж байгаад баахан үхсэн хүний толгой ганзаглаж ирээд, бас ээж аавдаа үхтэл зодуулсан юм. Ганзаглаад гаднаа ирээд хулхиар нь аваачаад, ганзагны сур байдаг ш дээ, 5 толгой ганзаглаж ирчихээд, тэгээд л үхтэл загнуулаад л, дараа нь лам мам болоод л, арцаар утаад л, тэгээд л зодож нүдүүлээд л, тэгж л байсан. Би их л дүрсгүй л байсан юм шиг байгаам би. Нөхцөлгүй байсан шиг байгаам. Ямар сайндаа аав ээждээ зодуулж байгаад энэ их зодуулсны л юу юм шиг байгаа юм, тэр жил нэг тийм юм, өөр тийм янз бүрийн юм болсон юм байхгүй. Манай аав ээжийн тал бол манай ээжийн тал бол удмаараа тийм мужаан хүн байсан. Галт мужаан гэж их алдартай, тэр Их жаргал сумын хийдийн сүмийн дээд талын юмнуудыг хийдэг тийм мужаан, угаасаа тийм хар ажилчин анчин болохоор тийм юманд ордоггүй их зугтаадаг, тэгээд л. Нэг тэгж л ганц баригдсан юм гэнэлээ. Өөр бол тийм юм байхгүй.

Саранцэцэг -

Та өөрөө сүүлд сонсч байв уу, хүмсүүдийн яриагаар тэр нэг баригдсан улсуудын шүүх хуралдаан болж байсан ч гэдэг юм уу, аль эсвэл тухайн үед барьж авч явахдаа хүмсүүдэд ямар нэгэн тайлбар хэлдэг байсан, тэр үед төр өөрөө тэр хэлмэгдэж байгаа улсуудад тайлбар тавьж байсан гэж? .

Жадваа -

Өө тэрийг бол үнэндээ мэдэх юм байхгүй. Өөрснөө бол тийм юманд явж байгаагүй болохдээр нэг их хүн ч ярьдаггүй, зүгээр Нүхтийн хүрээний баахан лам нарыг юуны.., Мөрөнгийн лам нарыг тэр урд сүүлд баахан илэрсэн ш дээ. Бас Хөвсгөл аймгийн Мөрөнгийн төвийн лам нарыг чинь тэр Элстэйн ар луу аваачиж цугийг нь буудсан юм гэнэлээ. Баахан толгой биднийг хонинд, надыг бүүр ажиллаж алба хааж байхад баахан толгой илрүүлээд л, гаргаад л байдаг байсан. Тэгж л алж л байсан юм гэнэлээ. Тэгээд тэр Нүхтийн хүрээний лам нарыг бол манаэй тэр сумын лам нарыг бол ямар сайндаа цугийг нь цагаан толгой байж байхав дээ. Тэгээд тэрнээс хүмүүс зугтааж гарсан л юм гэнэлээ. Тэгээд оргож гардаг л байсан юм гэнэлээ, хөөрхий бас л тэгээд зүгээр үнэн худлыг нь ямар нэр усыг нь мэдэх юм биш, тэр худлаа л биз. Тэгээд ямар сайндаа Нүхтийн хүрээний хэдэн лам нарыг Мөрөн лүү аваад, арай том ламыг нь түүж авч явж байсан юм байналээ ш дээ. Жижгүүдийг нь аваачиж алчихаад л, том одоо тэр цолтой хэргэмтэй гэвш, гавж, аа унзад эд нарыг чинь голдуу хойш нь аваачдаг, тэгж байгаад тэр Нүхтийн аман дээр машин шаварт .., машин “УРАЛ” “ЗИС” байсан юм уу, машинтай явж байсан чинь зарим нь морьтой явж байсан гэж ярьдаг, тэгсэн чинь тэр Шивэртийн тэнд модтой байсан, тэр лүү нэг 2 лам зугтаагаад, морьтойгоо зугтаагаад алдчихсан. Тэгээд модон дотор шигүү ой дотор яаж олохов дээ, шөнө Т эгээд маргааш өглөө нь нөгөөдүүлийг чинь бөөгнүүлж байгаад өглөө явж байсан чинь бэлчээрээс 2 хүн ахиад аваад явчихсан л гэж ярьдгийм ш дээ. Тэгээд үнэн ч юм уу худлаа ч юм уу, тэрийг албан ёсоор ярьж мэдээ ч үгүй л юм чинь. Би болбол тэр талаар нэг их яриад байх юм байхгүй. Тэгээд өөрт нэг их тим юм тохиолдож байгаагүй болохдээр. Манай удамд ийм юм байхгүй болохдээр чинь, өөрснөө угаасаа тийм лам ч байж үзээгүй, баян ч явж үзээгүй, хар ажлын улс байсан болохдээр. Амар ч юм даа, тэгээд.

Саранцэцэг -

Монголд нэг соёлын довтолгоон гэж явсан. Тэр соёлын довтолгооныг яг яаж явуулж байсан бэ? .

Жадваа -

Заа ер нь бол тэрнийг зүгээр Шинэ-идэрт байхын хүүхэд байхын л мэднэ. Соёлын довтолгоо гэдэг чинь аймгаас ирээд соёлын довтолгоо явж байгаам гээд, айл болгоныг чинь айлаар одоо голдуу юуныхан явдаг байлаа ш дээ. Эмнэлгийнхэн. Одоо манай энэ хотод бий, 74 настай хөгшин. Тэр хөгшин бол эмнэлэгт асрагч хийдэг байсан. Тэр чинь их том эмч болчихсон л, цагаан халат өмсөөд л айлд ороод л, ямар орны даавуу маавуу.., ороод л тэгээд л, юмнуудыг нь үзээд л тэгээд л үзэж хараад л одоо тэг ингэ даавуу маавуу ав, барь гэд л, Шинэ-идэрт байхад, тавин хэдэн онд, тэгдэг байсан. Заа тэгээд л айлуудыг чинь гэрт нь ороод л, тооныг нь угаалгаад л, унийг нь угаалгаад л, авдрыг нь угаалгаад л, авдар нь нил хар хир байна, тэгээд л одоо бурхан шашныг нь угаалгаад л, лут шүү дээ. Нээх тийм, 3 дахт өдөр соёлын довтолгооны ариун цэврийн өдөр гэж явдаг байсан. З дахь өдөр болгон. Одоо сумын төв, аа багийн эмч нар тэр багаа хариуцна. Аа сумын төвийнхөн бол эмнэлгийн эмч нар тэгээд л одоо өнөө хөдөө чинь сумын эмч нь дуудлага муудлагаар яваад л очоод л, бас ариун цэвэр л одоо тэр гэр орноо угаа цэвэрлэ гээд энэ бол маш их шахаж шаарддаг байсан. Нөгөө талаар одоо бичиг үсэг сургах гэж одоо баг дээр бригад болгонд багийн Бирагийн Чимэдийг чинь бол Шинэ-идэрт багийн ухуулагч байсан ш дээ. Хэдэн хүн цуглуулаад л аа сүүн тасгийн заводон дээр, нэг хэдэн авгайчуул цуглуулаад л, нэг ийм хавтгай үнсэн.., одоо надыг сургуульд байхад цаас байгаагүй ш дээ, үнсэн хавтгай ийм ингээд хойгуур нь сураар холбосон хавтгай юм, зуухны хажуугаас чинь үнс тавьчихаад л, зурдаг. 2-р ангиас цаастай болсон. Нөгөө бичсэн цаас чинь тэмээний хорголыг найруулаад, жаахан сахар хийгээд, тэгээд хутгаад хорголыг ингэхлээр хөх цэнхэр юу гардаг байсан. Юу гэх юм б дээ, одоо. Чернил бэх, тэрэнд нь нэг ийм хавтгай үзэг шиг мод шиг, шовх ховилтой модоор тэгээд л үсэг заадаг, багш тэрүүгээр самбар дээр яахав дээ, муу цагаан юмаар зураад л, тэгээд л хичээлээ заагаад л тэгж байгаад харин 2-р ангиас нэг одоо нээх уудаг одоогоор уудаг цаас шиг л тийм болж байсан. Тэгээд Шинэ-идэрт чинь соёлын довтолгоо гэдэг юм чинь бичиг үсэг тайлна гэж баг багаар явж, заа заводын саалийн сүүний орой болгон хичээл заана. Орой чинь одоо бодож байхад бол харанхуй болгох шахуу болоод л лааны гэрэлд суулгачихаад л хичээл заагаад байна. Одоо нэг кино бий дээ, яг л тэр үнэн. Тэгээд л хичээл заагаад л, тэгээд л бичиг үсэг тайлуулна. Тэнд бол хөгшин улсуудыг бол харин үлдээнэ. Одоо нэг 60,70 хүрчихсэн, одоо одоо өөрөөр хэлбэл 55-аас дээш, аа 50-иас дээш, эрэгтэй нь 55, эмэгтэй нь 50 наснаас дээш улсууд бол тэрүүнд нэг их ордоггүй байлаа. Заа тэгээд залуучууд бол ёстой хуу орно. Тэгээд л бичиг үсгийг чинь баг сум бригадгүй л сургуулийн багш нарыг зуны амралтаараа, төчнөөн хүнд бичиг үсэг тайлуулъя, одоо чи одоо газар зүйн багш байлаа гэхэд л одоо аль багт явах, нормтой. Тэр багийнхаа үсгийг тайлуулаад л, үсэг зурдаг, нэр бичиж чаддаг л болгож байгаа юм даа, уул нь тийм. Тэгж л байсан. Манай ээж хүртэл сууж байгаад л ..Ээ насаа нэм, энэ чинь одоо яасан хэцүү юм гээд л...тэгдэг л байсан. Тэгж л одоо соёлын довтолгоо гэж гол нь бичиг үсгэн дээр их зууралддаг байсан. 2-рт ариун цэвэр дээр. За 3 дахь нэг юм бол одоо тавин хэдэн онд улаан тариагаар одоо эмэгтэйчүүдийг тарьж, тэр өнөө тэмбүү ярнаас салгах гэж, яг бид нарыг хүүхэд байхад чинь бид нар сонирхож очиж үзэж л байсан, эмнэлгийн гадаа усан гахай гэж ийм жижигхэн гахай гэж хулгана шиг жижигхэн юм, ийм юм аваачаад л тэгээд л тэр хүүхнүүдийг чинь аааа Улаан тарианы хүүхнүүд гээд л, баг багаас хөөгөөд ирүүлнэ ш дээ. Нэр усаар нь шууд. Тэр улаан тариа хийлгүүлээгүй хүүхнүүдийг чинь торгоно, арга хэмжээ авна. Тэгээд тэр одоо чухам хэд тарьдаг байсан юм, улаан тарианы хүүхнүүд л гэж ярьдаг байсан. Арай л бүх хүүхэн тарьдаг байсан уу үгүй юу мэдэхгүй. Тэр болбол одоо яр тэмбүүнийх л байсан байх. Тэр чинь одоо соёлын довтолгооны ганц эрүүлжүүлсэн юм чинь тэр шүү дээ. Тэр бол одоо хүнийг бол одоо манай эрүүлийг хамгаалах байгууллагын одоо тэр соёлын довтолгооны хажуугаар улаан тариагаар бүх хүнийг эмчилсэн, сайхан болсон доо, тэр ер нь. Бодвол одоо тэр яр тэмбүү л байсан байх. Бодвол, зүгээр би эмнэлгийн хүн биш байсан болохдээр, сайн мэдэхгүй. Хамуутай хүүхдүүд сургуульд их байдаг байсан. Тэгээд хамуутай хүүхдийг чинь одоо тос түрхээд л нэг одоо өмхий тос юун тос байсан юм мэдэхгүй, зууханд ойрхон суулгаад л ээлгээд л, нээх муухай үнэртэй. Би ч тийм юм тусч үзээ ч үгүй. Их л муухай үнэртэй, хувцсаа үнэртээд суусан ч муухай үнэртээд байдаг. Тос байсан, одоо ямар юмны тос байсан юм. Хамууг бол тэгж эдгээсэн, ер нь. Тийм.

Саранцэцэг -

Тэр комиссынхны шаардлагыг биелүүлээгүй бол ямар арга хэмжээ авах уу ? .

Жадваа -

Хэнмэдэхэв, торгодог л байсан юм гэнэлээ. Чухам яаж торгодог байсан юм, 50 төгрөг, 20 төгрөгөөр торгодог байсан юм уу, 50,20 гэдэг чинь хэдэн зуун мянган төгрөг шүү дээ, одоо бол. Тийм, торгоно. Зарим улсууд нь торгуульд хонь өгч байна гэж ярьдаг л байсан. Төлөг өгч байна гэж ярьдаг л байсан. Тэр бодвол мал авдаг л байсан юм байгаа биз. Мал аваад мал эмнэлэг нь эмнэлэгтээ хэрэглэдэг байсан юм уу, хаана нь хэрэглэдэг байсан юм, тэрийг бол ямар хүүхэд мэдэж байсан юм биш. Хүн ярих биш. Тийм л юм байсан ш дээ. Тэгээд л сургуулийн мал гээд л байдаг л байсан. Эмнэлгийн мал гээд л байдаг л байсан. Тэрнээс авсан ч байдгиймуу, тэгээд торгодог л байсан. Тэрэн дээр нь зайлуул нэрээр нь дуудаад, багийн даргад багийн тоо бүртгэгч 2 чинь ...заа өнөө тарианыхан Шинэ-идэрт тэдний өдөр оч, тэдний өдөр 1-р баг, тэдний өдөр 2-р баг, очоогүй хоцрох юм бол хоцорсон байх юм бол аяндаа тэгээд л тэр юунаас хийлгээгүй бол нөхөр Жадваа ирээгүй гээд л гарна. Тэгээд л давхиж очоод л өнөө багийн дарга чинь торгоод хаячихна ш дээ. Багийн дарга чинь эрхтэй ш дээ. Тийм. Би бол соёлын довтолгоог ариун цэврийн талаар их юм хийсэн, ном бичиг сургах гол юм байсан, 2-рт нь энэ хамуу энэ янз бүрийн өвчнөөс нэлээн юм хийсэн байх шүү. Энэ бол их юм хийсэн дээ. Энийг бол тэгж л боддог юм, сүүлд л бодож байхад. Тийм.

Саранцэцэг -

Заа хоёулаа яриад цаг гаран болчихжээ, энэ удаадаа ярилцлагаа өндөрлье? .

Жадваа -

Заа уучлаарай хамаагүй юм их бурлаа.

Саранцэцэг -

Дараа дахиж уулзаад ярилцлагаа үргэлжлүүлье

Жадваа -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.