Chuluunbat


Basic information
Interviewee ID: 990305
Name: Chuluunbat
Parent's name: Horloo
Ovog: Horchin
Sex: m
Year of Birth: 1931
Ethnicity: Halh

Additional Information
Education: not given
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayan-Önjüül sum, Töv aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
collectivization
work
childhood
relations between men and women


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
schoolchildren's life
cultural campaigns
collectivization
work - labor
industrialization
Chinese
urbanization
movies
plays
men and women


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

Заа сайн байна уу та?

Чулуунбат -

Сайн. Сайн байна уу?

Сайнбилэг -

Та өөрийгөө нэг товч танилцуулахгүй юу?

Чулуунбат -

Заа миний нэрийг Чулуунбат гэдэг юм.

Сайнбилэг -

Та хаана төрсөн бэ?

Чулуунбат -

Төв аймгийн Баян-өнжүүл гэдэг газар.

Сайнбилэг -

Хэдэн онд төрөв та?

Чулуунбат -

1931 онд.

Сайнбилэг -

Та ер нь надад нэг би танд энэ монголын 20 дугаар зууны монголын аман түүх гэдэг тухай би сая танилцуулсан тийм үү? Ойлгосон тиймээ? Та бидэнд амьдралын тухай8 амьдралынхаа тухай ярьж өгнө үү? Бага насныхаа амьдралын тухай?

Чулуунбат -

Бага насандаа яахав дээ, мал маллаж цөөн жил ажилласан. Тэгээд ер нь гол эмнэлгийн цагдаагийн байгууллага, төмөр замаар л байж байгаад л тэгээд л гарсан даа, тэтгэвэрт.

Сайнбилэг -

Та Төв аймгийн аль сум гэлээ?

Чулуунбат -

Баянөнжүүл.

Сайнбилэг -

Та бага насандаа бага сургууль гэдгээр дамжиж байв уу?

Чулуунбат -

Бага сургуулийн 4 дүгээр анги төгссөн дөө. Одоо энэ Бор-өндөр гэж байсан юм. Манай анхны сум нь одоо энэ юу болоод байх шив дээ, энэ шувууны тэндэх чинь юу билээ?

Сайнбилэг -

Шувуун фабрикийн тэнд үү?

Чулуунбат -

Тийм. Одоо нэг тэнд байгаа сум чинь тийм тэр наашаа нүүгээд л энд ирсэн байгаа юм. Тэгээд энд нэг 4 дүгээр анги төгссөн юм дөө. Боловсрол гэх юм байхгүй.

Сайнбилэг -

Таныг ингээд бага сургуульд бага сургуулиас өмнөх үед таны аав ээж малчин хүн байсан уу?

Чулуунбат -

Малчин.

Сайнбилэг -

Хоёулаа юу?

Чулуунбат -

Тийм.

Сайнбилэг -

Та аавынхаа тухай ярьж өгнө үү?

Чулуунбат -

Аав яахав дээ малчин хүн байсан. Тэгээд л өнгөрсөн дөө.

Сайнбилэг -

Таныг хэдтэй байхад өнгөрсөн юм?

Чулуунбат -

Намайг нэг хорин дөрөв тавтай байхад л өнгөрсөн хүн дээ.

Сайнбилэг -

Мал маллаж байгаад л тэгээд л?

Чулуунбат -

Мал маллаж байгаад л.

Сайнбилэг -

Лам хүн бол биш байсан уу?

Чулуунбат -

Үгүй ээ үгүй. Лам биш.

Сайнбилэг -

Төрийн хүн байсан уу?

Чулуунбат -

Зүгээр нэг яахав дээ нэг л энгийн л малчин ард байсан.

Сайнбилэг -

Аан таны ээж?

Чулуунбат -

Ээж ч гэсэн бас л нэг малчин. Боловсрол мэдлэг байхгүй. Тийм л улс шүү дээ, хөдөөний дээр үеийн улс чинь.

Сайнбилэг -

Тэр 30-аад оны үед танайх хэр хэдий хэмжээний малтай байсан бэ?

Чулуунбат -

Заа яахав дээ, мал малын захтай л байсан. Гэхдээ олон ч биш тийм л байсан.

Сайнбилэг -

Баян айлд тооцогддог байсан уу?

Чулуунбат -

Үгүй ээ үгүй. Тийм юм байхгүй. Дунд зэрэг, арай адгаас нь дээхнүүр шиг л амьдарч байсан.

Сайнбилэг -

Тэр үед одоо ингээд таныг бага насны үед улс орон ер нь ямаршуу байсан гэж үздэг вэ та? Ямар?

Чулуунбат -

Улс орон яахав дээ, намайг чинь одоо бага байхад л одоо энэ лам нар баригдлаа гэдэг тиймэрхүү будлиантай, дайн дажинтай тийм л байсан үе шүү дээ.

Сайнбилэг -

39 оны дайн?

Чулуунбат -

Тийм.

Сайнбилэг -

Тэнд ер нь их амьдрал их хэцүү байсан байх даа?

Чулуунбат -

Амьдрал яахав дээ, хөдөөний ард түмэн чинь бол яахав, малтай болохоор чинь нээх амьдрал доройтоод байх юм байхгүй ш дээ ер нь. Малаараа тэгээд яахав дээ, гурил будаа жаахан ховор зүгээр тийм нэг идэж уух юмтай татах тамхи уух жаахан тиймэрхүү байсан. Тэгэхдээ нээх сүйд болтлоо нээх дордож байгаагүй байхаа. Би л тэгж бодож явдаг юм.

Сайнбилэг -

Та хэдэн настайдаа бага сургуульд оров?

Чулуунбат -

8 настайгаасаа орсон юм.

Сайнбилэг -

8 наснаасаа. Тэр үед нэг хүмүүс нэг тийм хүүхдээ их нуудаг байсан явуулах дургүй байсан гэж ярьдаг. Таны хувьд ямар байсан?

Чулуунбат -

Үгүй ээ миний үед бол яахав дээ миний үед бол явах нь яваад л сурдаг нь сурч л байсан. Тэрнээс нээх нуугаад бариад байсан юм ер нь байхгүй ш дээ.

Сайнбилэг -

Ер нь хүүхдүүд нь их өөрснөө их дургүй байсан гэсэн үнэн үү?

Чулуунбат -

Дургүй байсан ч зарим тал бий байх өө. Тэгэхдээ манай тэр нутгаас бол цөмөөрөө л бага сургууль дамжсан улсууд байсан. Тэрнээс нээх сургууль мургуульд явахгүй гэсэн юм байхгүй. Тийм л байсан үе ш дээ.

Сайнбилэг -

Та тэр бага сургуулийнхаа тухай тодорхой ярьж өгнө үү? Байр байсан юм уу байшин байсан юм уу?

Чулуунбат -

Байшин. Байшинтай. Анх бол нэг хэдэн гэр байсан юм.Тэгээд сүүлдээ байшин бариад галладаг тийм байшинд л нэг 4 жил сураад, нэг 4 дүгээр ангийн боловсролтой л болсон.

Сайнбилэг -

Байшинд?

Чулуунбат -

Тийм байшинд гэртэй л байсан. Анх нэг хэдэн гэртэй байсан юм. Тэгээд сүүлдээ сургуулийн байр майр барьж тэгсэн юм. Дотуур байртай тийм л байсан.

Сайнбилэг -

Та дотуур байранд байсан уу?

Чулуунбат -

Үгүй ээ. Би гэртээ байсан. Гэртээ сууж байсан сумын төв дээр.

Сайнбилэг -

Аа тэр дотуур байрны тухай та юм мэдэх үү?

Чулуунбат -

Дотуур байр яахав дээ тэгээд л хол гэртээ ирж чадахгүй тиймэрхүү улсын хүүхэд л дотуур байранд байна ш дээ тэр үед чинь. Мань мэт бол ойрхон байдаг болохоор гэртээ л байна.

Сайнбилэг -

Дотуур байрны хүүхдүүд хоол ундаа яадаг байсан бэ?

Чулуунбат -

Хоол унд бол улсаас л хангаж байсан ш дээ.

Сайнбилэг -

Улсаас хангаж байв уу?

Чулуунбат -

Тийм. Сургууль чинь галчтай тогоочтой тийм л байсан үе.

Сайнбилэг -

Тэнд одоо тэр юуны багш нар ямар хичээлийн сэдвүүд ордог байсан юм бэ? Багш нараа санаж байна уу та?

Чулуунбат -

Заа багш нар яахав ээ багш нар бол боловсролтой л улс бидэндээ л багш шүү дээ гэж. Одоо тэр үедээ л боловсролтой л улс байсан. Бид нарт чинь одоо ямар нээх юу заах вэ дээ нэг л тоо монгол хэл бичиг, тэгээд л нэг түүх гэж орж байсан байх. Би ч одоо олон янзын үсэг үзсэн хүн ш дээ.

Сайнбилэг -

Заа.

Чулуунбат -

Эхлээд энэ чинь одоо юу гарч байсан өнөө ямар хэл билээ тэрийг үзэж байсан юм

Сайнбилэг -

Латин бичиг үү?

Чулуунбат -

Үгүй ээ. Гэхдээ энэ англи мангли ухаантай юм уу, тиймэрхүү хэл үсэг үзэж байсан юм. Тэрийг нээх олон жил үзээгүй ээ. Цөөхөн хоног үзээд л тэгээд энэ шинэ үсэг чинь монгол бичиг байсан дөө бараг.

Сайнбилэг -

Уйгаржин монгол?

Чулуунбат -

Тийм. Тэгээд сүүлдээ шинэ үсэг чинь гараад л тэгээд л 3 янзын үсэг тэгээд л төгссөн хүн шүү дээ.

Сайнбилэг -

Бага сургуульдаа юу?

Чулуунбат -

Тийм. Тэгэхэд бага сургуулийн 4 дүгээр ангийн боловсролтой л хүн шүү дээ.

Сайнбилэг -

Тэгээд тэр нөгөө 4 дүгээр ангид одоо бага бага ангид бага сургуульд байж байхад тэр одоо хичээлийн хэрэглэл гэж ямар юмнууд байсан бэ?

Чулуунбат -

Хэрэглэл гэж юу байхав. Хэрэглэл гэж бол тэр чинь одоо өнөө нэг дайн дажинтай үе байсан тэр чинь. Тэгээд энэ харандаа марандаа чинь олдохгүй ш дээ. Одоо энэ хар тугалга чинь би чинь цувиад тэгээд нэг бургасны голыг юмаар гаргачихаад, тэр дотроо хийгээд тэрүүгээр бичиж байсан үе ш дээ.

Сайнбилэг -

Бал гаргаад?

Чулуунбат -

Тийм. Бал гардаг. Дэвтэр гэдэг нэг тийм парвайсан нэг тийм зузаан цаастай тийм л дэвтэр байсан. Анх бол яахав дээ нэг тэр юу яаж байсан юмаа бас нэг үнсэн самбар гэж гарч байсан юм, үнсэн самбар гэдэг нь яадаг вэ гэхээр нэг хавтгай юм одоо нэг ийм 4 хуруу хэрээтэй юм уу даа, тиймэрхүү ийм гурав дөрвөн хавтас ард нь булигаар наагаад ингээд наачихсан. Тэгээд тэрэн дээр хонь идсэн айлын нугас цуглуулна. Тэрэнгээр тэрэн дээрээ түрхэж байгаад л айлын одоо ил галын цагаан өвс түрхээд л тэгээд л тэрэн дээр бичнэ. Тэрэн дээр бичих ч юу байхав дээ, тэгээд л балрах юм чинь дахиад цээжлэх юм байхгүй. Тэгээд сүүлдээ тийм нэг дэвтэртэй болж тэрүүгээр нэг юм сурч байсан юм.

Сайнбилэг -

Та хонины нугас гэлээ тэр үнсэн самбарыг яаж хийдэг гэнээ? Та тэрийг нэг тодорхой ярихгүй юу?

Чулуунбат -

Одоо ийм хавтгай хавтгай ийм юун дээр чинь ингээд одоо хонины нугасыг чинь яагаад ингээд түрхчихэж байгаа юм.

Сайнбилэг -

Аан заа ингээд?

Чулуунбат -

Тийм түрхчихээд тэгээд айлын одоо энэ ил гал түлдэг байлаа ш дээ тэр үед чинь, ямар зуух гэж байх биш. Тэгээд тэр цагаан үнс байдаг юм. Үнс чинь нэг тийм хар цагаан янз бүрийнх байна ш дээ, тэгээд цагаан үнсийг нь олж түрхэнэ. Тэгээд тэрэн дээр чинь хулсаар үзэг хийнэ. Тэгээд тэрэнгүүр бичнэ.

Сайнбилэг -

Тэгээд тэр нь ингээд гүнзгий шигдэж ингэж орохоороо ингээд?

Чулуунбат -

Өө тэгээд л үлдэнэ л дээ. Зурагдаад л үлдэнэ. Тэгээд тэр чинь тэгээд л дараагийнх нь өнөөх нь дуусахаар зэрэг баллана. Түрүүчийнх нь тархинаас мултчаад л ойчно, тэгээд л тийм л эхэлж байсан үе шүү дээ.

Сайнбилэг -

Та тэгээд 4 дүгээр ангиа төгсөөд дараа нь юу хийв?

Чулуунбат -

Үгүй ээ дараа нь юу хийхэв дээ. Тэгээд л тэр чинь бас нэг сүүлдээ нэг багийн бүлгэм гээд л нэг шинэ үсэг заадаг юм байсан. Тэгээд тэрэнд ч бас сууж л байлаа. Тэгэхэд ч яахав дээ дэвтэр харандаа элбэг юм чинь. Тэгж л ном сурсан хүн дээ.

Сайнбилэг -

Та тэгвэл таны тэр сумын төв дээр байгаа та сумын төвөөсөө сургуульдаа явдаг байсан уу?

Чулуунбат -

Тийм.

Сайнбилэг -

Тэр яг тэр үед чинь дайны үе таараад байна л даа. Тэгэхэд дайны үед сумын төвийн байдал ямаршуу байдаг байсан бэ?

Чулуунбат -

Өө сум сум бол яахав дээ байдаг янзаараа л байсан. Тэрнээс иймээ тиймээ янз бүрийн үймээн шуугиан байхгүй ш дээ. Ганцхан дайн тэнд явагдаж л байна. Бид тэндээ хичээлээ үзэж л байна. Багш нар бол ямар нээх олон одоо нэг төрөл бүрийн одооныхтой адилхан тийм багш нар байхгүй юм чинь нэг л багш зааж байгаа юм чинь.

Сайнбилэг -

Нэг багш бүх хичээлээ заах уу?

Чулуунбат -

Тийм.тэгнэ.

Сайнбилэг -

Заа 4 дүгээр анги төгссөннийхөө дараа та юу хийв?

Чулуунбат -

4 дүгээр ангиа төгсөөд ер нь тэгээд л ер нь нээх юм хийгээгүй дээ, ер нь. Тэгээд л цэрэгт яваад л 51 оны цэрэг байваа би. 3 жил болоод халагдсан хүн. Тэгээд л энэ цагдаагийн байгууллагад ороод л тэгээд л наян хэдэн онд гарсан хүн дээ.

Сайнбилэг -

Та ингээд 4 дүгээр анги бага сургуулиа төгсчихөөд бичиг үсэг тайлагдчихаад, тэгээд тэндээ малчин хийгээд л сумандаа малчин хийж байсан юм уу?

Чулуунбат -

Малчин хийж байсан. Тэгээд л цэрэгт яваад л тэгээд л тэрнээс хойш л энэ хотод ирээд л.

Сайнбилэг -

Та тэгвэл ингэх нь байна ш дээ. Аа нутагтаа байж байгаад хэдэн настайдаа хэдэн онд цэрэгт татагдсан гэсэн үг үү?

Чулуунбат -

51онд.

Сайнбилэг -

51 онд та хэдэн настай байсан гэсэн үг үү?

Чулуунбат -

20 той байсан.

Сайнбилэг -

20 настайдаа. 20 нас хүртлээ нутагтаа малчин байсан юм уу?

Чулуунбат -

Тийм.

Сайнбилэг -

Та тэгээд анх та анх удаа тэгэхэд УБ-т орж ирэв үү? Өмнө нь үзсэн үү?

Чулуунбат -

Хотод би цэрэгт байсан юм. Цэрэгт байж байгаад тэгээд л халагдаж хөдөө гараад л, тэгээд буцаад л хот руу яваад л энэ төмөр замд орсон.

Сайнбилэг -

Та анх тэгээд яг тэр сумын төвд байж байгаад тэгээд цэрэгт татагдаж УБ-т ирсэн юм байна?

Чулуунбат -

Тийм.

Сайнбилэг -

Тэр тухайгаа ярьж өгөхгүй юу? Яаж цэрэгт татдаг байсан юм бэ?

Чулуунбат -

Цэрэгт яахав дээ зарлан ирнэ. Одооных шиг зарлан ирнэ. Тэгээд л явна. Тэгээд л энэ Төв аймаг дээр ирж байсан юм морьтой.

Сайнбилэг -

Аймгийн төв дээр?

Чулуунбат -

Тийм.

Сайнбилэг -

Тэгээд төвөөсөө наашаа?

Чулуунбат -

Тэгээд төвөөсөө наашаа ачигдаад л цэргийн хуаранд орж байсан юм.

Сайнбилэг -

Аан зөв. Таньд таныг ингээд УБ-т орж ирэхэд УБ ямаршуу санагдаж байв даа?

Чулуунбат -

УБ яахав дээ. Утаа тортогтой нэг тийм л хот л байсан бага шиг ямар одоо энэ шавсан байшинтай байсан биш ямар. Гэр хороолол голдуу л гэр хороолол тийм л байсан юм.

Сайнбилэг -

Та цэргийн амьдралынхаа тухай юу?

Чулуунбат -

Цэргийн амьдралд бол яахав энэ хойд энэ юуны гандангийн дэнж дээр байсан юм даа тусгай хороо гээд одоо энэ хүүхдийн больниц байгаа чинь офицерийн сургууль гэж байсан юм. Тэрний хажууд хоёр давхар байшинд тэнд байсан. Тэгээд яахав цэргийн амьдралаараа л цэрэг яаж амьдардаг уу, тэрэнгээр л явсан.

Сайнбилэг -

3 жил болсон гэлүү?

Чулуунбат -

3 жил болсон. Тэрнээс урьд нь 5 жил байж байгаад 3 жил болсон ш дээ.

Сайнбилэг -

Цэрэг цэргийн алба хаачихаад дараа нь яасан бэ?

Чулуунбат -

Цэргийн алба хаагаад тэгээд энэ төмөр замд орохгүй юу?

Сайнбилэг -

Аан төмөр замд төмөр замд ямар?

Чулуунбат -

57 оны 3 сарын 1-нд манаач хийж байлаа. Янз бүрийн л ажил хийлээ. Сүүлдээ тэгээд нэг төмөр замд нэг гурван жил болчихоод, тэгээд цагдаагийн байгууллагад орсон хүн.

Сайнбилэг -

Аан цагдаагийн байгуулагад орсон уу? Ер нь таны амьдрад ямар нэгэн зүйл гүнээр нөлөөлсөн тийм үйл явдал байдаг уу?

Чулуунбат -

Байхгүй ээ. Тийм бол байхгүй.

Сайнбилэг -

Ер нь таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Чулуунбат -

Байхгүй. Яг л хүний жирийн л амьдардаг амьдрал.

Сайнбилэг -

Таны гэр бүл хамаатан садан дотроос хэлмэгдсэн хүн гэж бий юу?

Чулуунбат -

Байхгүй.

Сайнбилэг -

Байхгүй тээ? Ер нь та тэр хэлмэгдлийн хэлмэгдлийн тухай дуулж байсан биз дээ бодвол?

Чулуунбат -

Хэлмэгдэл бол дуулж байсаан. Дуулалгүй яахав тэрийг чинь. Хэлмэгдэл гэдэг чинь одоо ер нь мэдэхгүй ээ, ер нь манай талаас гарсан юм уу, хаанаас гарсан юм манай талаас нээх гараагүй байлгүй дээ, энэ хойноос л гарсан удам угсаатай байх.

Сайнбилэг -

Оросын талаас Сталин?

Чулуунбат -

Сталины бодлого мөн. Сталины бодлого бол тэгээд л лам нар л устгасан байх даа. Тэрнээс ч одоо Чойбалсан энэ хэн эд нар Сүхбаатар энэ Бодоо, Данзан эд нар чинь нээх тэгж өөрснөө санаачлаагүй эд байхаа. Би тэгж л боддог юм. Хүн ч ер нь тэгж л ярьж байдаг. Хэлмэгдэлт бол хойноос л гарсан гэж.

Сайнбилэг -

Энэ хэвлэл мэдээлэл дээр ямар нэгэн тодорхой хэлмэгдүүлэлтийн талаар мэдээлэл тайлбарладаг байсан юм болов уу? Аль эсвэл бүүр нууцаар хийдэг байсан юм уу?

Чулуунбат -

Тэр нууцаар л явагдаж байсан хэрэг л дээ. Тэрнээс тэр юун дээр сонин хэвлэл дээр нээх гарч байгаагүй байх өө.

Сайнбилэг -

Та ер нь тэр хэлмэгдүүлэлтийн тэр нээлттэй шүүх гэж та сонсож байсан уу?

Чулуунбат -

Үгүй ээ. Тэрийг мэдэх ч үгүй.

Сайнбилэг -

Таныг ер нь хөдөө байж байхад энэ соёлын довтолгоо гэж явагдаж байсан уу?

Чулуунбат -

Соёлын довтолгоо гэдэг чинь одоо ер нь хүнийг эрүүлжүүлэх талаас нь л явагдаж байсан эд шүү дээ. Тэр чинь одоо орны даавуу тэгээд л энэ хөнжил гудас, одоо ер нь бүх л юмыг чинь ариун цэвэр байлгахын төлөө л тэмцэж байсан, бас л нэг үндэстэй байх гэж л боддог юм ш дээ. Манайх л ядуухан шиг байсан байх зүгээр, гэхдээ яахав нэг өөрснөө хөнжил гудастайгаа л алчуур малчуур саван угаасан өлгөсөн тийм л байсан юм даа.

Сайнбилэг -

Та түрүүн нэг ярьсан үнсэн самбар хийх гээд л нөгөө нэг юм одоо айл болгонд яндан гэж байгаагүй ээ гэсэн тээ?

Чулуунбат -

Тийм.

Сайнбилэг -

Тэгэхээр ингээд бодохоор тэр яндангүй гэр чинь одоо дүүрэн утаа тортог байх юм биш үү? Тэр ямар?

Чулуунбат -

Байсан л юм шүү дээ. Тэр чинь одоо заа яахав нэг баян чинээлэг нь яндантай л байсан байх. Зарим нэг нь бол ер нь гэртээ ил одоо энэ тулга гэдэг юманд чинь гал түлж байлаа амьдарч байсан улс шүү дээ. Тэгэхээр тэр чинь ил галын үнс чинь тулганд хийгээд л гарч байдаг юм чинь.

Сайнбилэг -

Ер нь тэгээд л тэр зарим хүмүүсийн ярьж байгаагаар тэр тоононоос нь ингээд л аягүй их тийм тортог шиг юмнууд унжчихсан байдаг байсан гэсэн?

Чулуунбат -

Байсан. Үнээн. Тэр бол байлгүй яахав. Ил гал түлж байгаа юм чинь.

Сайнбилэг -

Та нэг тэр үед таны бага насанд байхад жирийн монгол айлын тэр монгол гэртэй айлын дотор дотор нь ямар эд хогшил байдаг уу? Ор дэр нь ямар байдаг байсан тэр тухай товч ярьж өгөхгүй юу?

Чулуунбат -

Модон ортой.

Сайнбилэг -

Ор байсан уу, тээ?

Чулуунбат -

Байсан. Хөлтэй модон банзаар яасан тийм л ор дэр байсан.

Сайнбилэг -

Аа тэгээд одоо бурхан тахил нь хойноо байх байхдаа бодвол?

Чулуунбат -

Бурхан тахил одоо тэр үед чинь тэр хэлмэгдэлтийн үе гэдэг чинь бурхан тахил чинь далд байсан үе. Ил байхгүй ш дээ. Тэгээд далд шүтдэг нь шүтээд л байж байсан байх. Манайх ч гэсэн авдрандаа хийчихээд л байдаг байсан. Авдран дээр юм л байгаагүй юм даг.

Сайнбилэг -

Таны энэ амьдралын туршид монгол дахь шашин шүтлэг ер нь яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ? Ер нь яагаад хүмүүс яаж ингэж шүтлэгээ авч үлдэж чадсан юм бол?

Чулуунбат -

Энэ чинь одоо монгол хүний тархинд нэгэнт шингэсэн шашин шүү дээ. Энэ бол одоо тийм янз бүрийн юм байхгүйгээр тэгэхээр энэ чинь тэрийгээ л монгол хүн чинь хадгалж л үлдэнэ шүү дээ авч л үлдэнэ. Энэ бурхан тахил одоо устгаад л яаж байхад чинь уул хаданд аваачиж нуудаг бурхан тахилаа. Тэгээд тэр чинь сүүлдээ л энэ хийд мийд одоо энэ гандан мандангаар л ирж дахин дэлгэрсэн байх даа.

Сайнбилэг -

Энэ ардчилсан хөдөлгөөний дараа л ?

Чулуунбат -

Тийм. Тийм ардчилсан хөдөлгөөнөөс урд л яасан юм даа тэр чинь хэлмэгдүүлэлт одоо нэг дууссан үе байлаа ш дээ нэг хэсэг тэр үед л тэгээд дахин сэргэж гарч ирсэн үе.

Сайнбилэг -

Энэ цагаан сарыг .. байсан гэсэн үнэн үү?

Чулуунбат -

Үнээн. Тэр чинь бол хийдэггүй байсан үе.

Сайнбилэг -

Тэрийг хэдэн оноос хойш хийгээгүй юм болоо? Яагаад хийлгээгүй юм бол?

Чулуунбат -

Мэдэхгүй юм даа тэр чинь одоо цагаан сарыг л одоо тэр хэлмэгдэлтийн үед л ер нь далд байсан шүү дээ ер нь, хийж байгаагүй. Хийсэн ч тэснэ, битүү өнөө нэг өөрснөө нэг шинэлж золгодог юм уу, тэгээд л тэгээд идээ будаа тэгээд л далд л байсан үе.

Сайнбилэг -

Тэгээд тэр цагаан сарыг нууцаар тэмдэглэх үү?

Чулуунбат -

Үгүй ээ тэгээд л нууцаар л тэмдэглэнэ ш дээ.

Сайнбилэг -

Тэгээд тэгж байгад баригдах юм бол яадаг бол?

Чулуунбат -

Өө тэр баригдахааргүй хийдэг байсан байх л даа. Тэр чинь бас нэг ухаантай юм чинь цаанаа наанаа бас нэг харж хандаж байсан байлгүй.

Сайнбилэг -

Энэ соёлын довтолгоо хүмүүсийн амьдралд ер нь яаж нөлөөлсөн гэж та боддог вэ?

Чулуунбат -

Соёлын довтолгоо аргагүй хүний тархинд шингэсэн. Ер нь соёлын довтолгоо гэдэг чинь л одоо энэ сум багийн ухуулагч одоо тэгээд л эмнэлгийн талаас одоо тэгээд л үзэж шалгадаг л байсан үе. Гэхдээ бол яахав ээ энэ дээр үед чинь манайхан чинь одоо заг хүйтэн өвчин янз бүрийн юмтай л байж. Тэрийг л орос эдгээж л одоо шинжлэх ухааны талаас нь эдгээсэн улс шүү дээ. Хамгийн гол бол. Оросыг бол муу хэлэх юм байхгүй. Манайхыг сэргээсэн л улс.

Сайнбилэг -

Ер нь ямар учраас соёлын довтолгоо хэргтэй гэж үзсэн юм бол?

Чулуунбат -

Аа тэр байх байсан байлгүй дээ. Энэ чинь айл болгон ямар тэр болгон адилгүй ш дээ. Энэ чинь бас нэг муу айл байна сайн айл байна. Тэрийг л нэгэн жигд болгохын тулд ажиллаж байсан байх л гэж боддог юм.

Сайнбилэг -

Энэ соёлын довтолгооны үед хүмүүсээс ер нь юу юу шаардаж байсан юм бэ?

Чулуунбат -

Одоо тэгээд л нүүр гарын алчуур хоёр ч гэх шиг орны даавуу хоёр ч гэх шиг тэр үед ямар нээх орны даавуу гээд байх юм юу байхав дээ.

Сайнбилэг -

Шууд тэгээд дээлтэйгээ унтдаг байсан юм уу?

Чулуунбат -

Үгүй ээ тэр чинь монгол дээлээр хөдрөөд л тэгээд л дээлээ нөмрөөд л хэвтэнэ шүү дээ.

Сайнбилэг -

Ер нь та энэ соёлын довтолгоог монгол улсад ямар ямар салбар чухал өөрчлөлтүүд гарсан гэж боддог вэ?

Чулуунбат -

Өө гарсан гарсан. Шинжлэх ухааны талаар сүүлдээ тэр чинь хөгжсөн юм болохоор ер нь юм юм л хөгжиж гарсан байх. Тэрнээс тэр соёлын довтолгоон бол яахав дээ тэр хүнийг л сайжруулж бас нэг хүний тархинд юм хийж л байсан л үе л дээ.

Сайнбилэг -

Ер нь та түрүүн ярьлаа энэ янз бүрийн өвчин байжээ. Тэгээд тэр өвчнүүдээс одоо салсан юм байна ш дээ?

Чулуунбат -

Тийм.

Сайнбилэг -

Улаан тарианы юу их байсан гэсэн?

Чулуунбат -

Тийм.

Сайнбилэг -

Тэр талаар юу мэдэх үү?

Чулуунбат -

Үгүй ээ тэр ч яахав дээ, тийм өвчтэй улс чинь тариулж л байсан юм чинь.

Сайнбилэг -

Тэгээд тэр өвчнөөс нь салгаж өгсөн юм уу?

Чулуунбат -

Салсаан. Тэрнээс бол салах нь бол дээр үед салсан.

Сайнбилэг -

Аан. Ахуйн ахуйн соёлын талаар бол их юм хийж байсан гэсэн ер нь энэ тэр тухай одоо бас нэг шалгаж явдаг байсан гэсэн байхаа?

Чулуунбат -

Шалгаж байсаан.

Сайнбилэг -

Тэр тухай та?

Чулуунбат -

Соёлын довтолгоо гэж тэр чинь одоо тэгээд л одоо энэ эмнэлгийн байгууллагаас явж байсан юм уу баахан улс л үздэг байсан юм даа. Аяга шанаганы алчуур малчуур тэр бүх юм чинь одоо ээлжээр л байна ш дээ. Тэр чинь тэгэхээрээ бас л хөгжүүлж байгаа гэсэн үг биз дээ. Тийм.

Сайнбилэг -

Аа хэрвээ энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд яадаг байсан юм бол?

Чулуунбат -

Ай тэр бүдүүлэг хэвээрээ л байсан байх байхдаа.

Сайнбилэг -

Үгүй ээ үгүй энэ одоо гэнэт тэр шалгалтынхан ирсэн чинь тэр байх ёстой юмнууд нь байхгүй болвол ямар арга хэмжээ авдаг байсан бэ?

Чулуунбат -

Аа тэр бас л нэг сануулж барьж тэгж байсан байхаа. Зүгээр тэр арга хэмжээ авч байсныг нь мэдэхгүй юм.

Сайнбилэг -

Ямар нэгэн арга хэмжээ авдаггүй юм болов уу?

Чулуунбат -

Авч байсан байлгүй дээ бас. Шаардаж шахаж одоо бас торгоно барина гэдэг юм уу одоо тймэрхүү асуудал хийж байсан байлгүй. Зүгээр манайхаар тийм юм ирж байгаагүй болохоор сайн мэдэхгүй.

Сайнбилэг -

Энэ соёлын довтолгооны үеэр тэр шалгалтыг одоо ямар хүмүүс нь шалгадаг байсан бэ?

Чулуунбат -

Заа тэр л одоо тэр баг сумын хариуцлагатангууд л явж байсан байх. Бас тэр чинь баг сманд чинь бас нэг бас нэг эмнэлгийн нэг хүн байсан байхаа. Нэг бага эмч ч гэдэг юм уу сестра ч гэдэг юм уу одоо нэг тиймэрхүү юм байдаг байсан байх. Тэр улс нь л явж байсан байх.

Сайнбилэг -

Сестра гэдэг чинь миний мэдэхээр орос үг шиг л байх юм?

Чулуунбат -

Тийм орос л үг л дээ монголоор бол үйлчлэгч л гэх юм уу даа.

Сайнбилэг -

Аа үйлчлэгч гэж аан тэгээд сестра гэдэг нэрээрээ?

Чулуунбат -

Аан тийм тэрүүгээр бол дээр үед одоо тэгж дассан үг шүү дээ, сестра гэдэг гэж.

Сайнбилэг -

Тэгвэл энэ соёлын довтолгоо бол монгол улсад маш их юм авчирсан гэж үзэж байна уу?

Чулуунбат -

Авчирсан болноо. Авчирсаан. Соёлын довтолгоон бол авчирсан. Тэр бол авчраагүй гэхгүй авчирсан үе.

Сайнбилэг -

Таны бодлоор тэр үед одоо төрд ер нь болвол төрд шашин шүтлэг яаж нөлөөлсөн гэж үздэг вэ?

Чулуунбат -

Заа яахав дээ дээр үеэс монгол хүн шашин шүтлэгээ шүтэж байсан байна.Тэгэхээр тэр л одоо тэр яваа явандаа нэг устаад тэгээд л дахин сэргэж байх шив дээ.

Сайнбилэг -

Та ер нь энэ нэгдэлжүүлэх хөдөлгөөний талаар мэдэх үү?

Чулуунбат -

Нэгдэлжүүлэх хөдөлгөөн ч яахав ээ тэр чинь нэг нэгдэл чинь одоо хамтарч л ажиллана гэсэн юм байсан шүү дээ. Тийм. Хамтарч ажиллана. Нэг нь хонио хариулж байхад нэг нь одоо аргал түүдэг ч юм уу, өвс хаддаг ч юм уу, ингэж л хамтарч л ажиллаж байсан үе шүү дээ тэр чинь. Нэгдэл гэдэг маань. Тэрнээс малыг нь хурааж аваад хоолгүй болчихсон гэж яриад байх шиг байдаг юм. Би тэрийг бол тэгж үзэхгүй. Тэгж болохгүй л дээ тэр чинь. Тэр үедээ бол тэр чинь бас л бас л хөгжлийн нэг шатыг л авчрах гэж л байсан байх. Тэр нэгдэл байж байгаад мөн удаагүй ш дээ коммун гээд тэрнээс урд гараад л .. сүүлдээ тэгээд л нэгдэл боллоо тэгээд л коммун шиг болох нь гээд л зарим нь тэгээд орохгүй л байсан нэгдэлд. Тэгээд л орчихоод л тэгээд л тэр чинь амин тэжээлтэй нь яагаад л малаа нийгэмчлээд л тэр чинь бас л нэг л юунд орж байсан, шугаманд л оруулж байсан л үе байх л даа.

Сайнбилэг -

Та комун гэлээ тэр коммун одоо хэдэн онд?

Чулуунбат -

Коммун гэдгийг мэдэхгүй юм. Одоо тэгээд коммун гэдэг тийм л нэр миний толгойд байдаг юм. Коммун гэдэг чинь одоо чухам юуг хийнэ гэж хэлээд байсан юм хамтарч л бас нэг ажиллах л нэг юу эхэлж байсан болов уу би тэгж ойлгодог юм.

Сайнбилэг -

Энэ хүмүүс ер нь яаж нэгдэлжиж байсан юм болоо? Яаж нэгдлийн гишүүн болдог байсан юм бол? Сайн дураараа юм уу, хүчээр юм уу?

Чулуунбат -

Үгүй ээ тэр чинь үгүй ээ үгүй хүчээр ч биш л дээ. Тэр чинь одоо нэг баг айлд чинь одоо дөчин хэдэн өрх ч байдаг юм уу, гучин хэдэн өрх ч байдаг юм уу, энэ чинь багийн хурал гэж байна ш дээ. Заа тэрэн дээр чинь одоо нэгдэлжих хөдөлгөөнийг чинь одоо сурталчлана одоо ингэж ингэж хамтарч ажиллана гээд л тэгж ярилцаад л заа нэгдэлд орох хүн байвал сайн дураараа орцгоо, одоо заавал тэгж шахахгүй, тэгээд л тэр чинь мал ихтэй байсан үе байхгүй юу даа тэр чинь. Тэгэхээр мал ихтэй улс чинь өшөө малаа цөөлөхийг бодно ш дээ. Тэгээд л амин тэжээлтэйгээ үлдэнэ. Тэгээд л нэгдлийн мал аваад л хариулаад л, тэгээд л тэр чинь бас нэг нэгдлээс чинь бас хөлс мөлс гэж байна ш дээ. Нэгдлийн хөдөлмөр эд нар гэж тийм мэтийн юмыг чинь л өгч байсан үе шүү дээ.

Сайнбилэг -

Хувь хүн тэгвэл нэгдэлд болвол одоо яаж элсдэг байсан юм бол? Би оръё гээд л орчих уу?

Чулуунбат -

Үгүй ээ яахав дээ нэг хэдэн мал юунаасаа өгөөд л тэгээд л би орлоо нэгдлийн гишүүн боллоо гээд л тэгээд бүртгэж авна. Тэгээд л нэгдлийн мал маллана даа.

Сайнбилэг -

Огт одоо өмч хөрөнгөгүй хүн бол авах уу?

Чулуунбат -

Авнаа. Авалгүй яахав. Тэр чинь хүний хүч хөдөлмөр юм чинь. Тэгээд тэрэнд чинь бас нэг одоо .. зохих малаа өгнө хувьд нь бас нэг хэдэн мал өгнө.

Сайнбилэг -

Аан нэгдлээсээ юу?

Чулуунбат -

Тийм. Тэр чинь тэгж л амьдарч байсан юм ш дээ. Тэрнээс аваачаад л цөмийг нь аваачаад хотоор нь аваачаад хүлчихэж байгаа юм биш шүү дээ.

Сайнбилэг -

Энэ нэгдэлжүүлэлтийг хүмүүс ер нь ямаршуу хүлээж авсан бэ анх?

Чулуунбат -

Анх бол хүлээж авсан. Хүлээж аваад ер нь хамтрая хамтарч л ажиллахын тулд явсан хүн шүү дээ. Малаа дийлэхгүй улс чинь яах юм, хамтрах л болно ш дээ.

Сайнбилэг -

Малчид ер нь бас тэгээд зарим хүмүүс ярьдаг тэр малаа нуудаг байсан гэсэн? Тэр үнэн болов уу?

Чулуунбат -

Тэр ч яахав дээ хүн хүний санаанд байдаг л даа тэр чинь. Байдаг л асуудал. Яахав дээ нэг хэдэн олигтой бас нэг ганц нэгнийгээ бол хүний амьдралд тэр чинь үлдэнэ биз дээ, одоо тэр ямар кинон дээр гардаг билээ хоёр үхрээ нуугаад, яадаг тэр чинь бас л тийм юм байж л байгаа.

Сайнбилэг -

Одоо тэр кино яг тэгээд?

Чулуунбат -

Аа тэр байсан үндэстэй л хийлээ дээ тэр. Тийм юм байлгүй яахав дээ, тэр чинь.

Сайнбилэг -

Ер нь хэвлэл мэдээллээр нэгдэлжүүлэх хөдөлгөөний талаар ер нь юу цацдаг байсан бэ?

Чулуунбат -

Сонин хэвлэлээр л гарна л даа. Тэрнээс ямар радио марадио байсан биш тэр үед чинь?

Сайнбилэг -

Тэр үед радио байгаагүй юм уу?

Чулуунбат -

Байх нь байсан л даа.

Сайнбилэг -

Сумын төвд байсан уу?

Чулуунбат -

Сумын төвд байсаан. Тэр чинь нэг ийм дугуй хар радио байлаа ш дээ. Одоо нэг радио нэг прожуктор шиг ийм хавтгай юм байсан юм. Тийм л юм яригдаж байсан юмаа тэр чинь.

Сайнбилэг -

Тэрүүгээр одоо бодвол одоо хөдөлмөрөө нийлүүлж ингэж үр ашигтай гэсэн байдлаар л?

Чулуунбат -

Тийм. Ерөөсөө л тэр тэр чинь бас л гадаад дотоодын мэдээ явагддаг тийм л байсан юм чинь.

Сайнбилэг -

Та ер нь нэгдэлд элсэж байсан уу?

Чулуунбат -

Нэгдэлд би элсээгүй.

Сайнбилэг -

Аан нэгдэлд ажиллаж байсан уу?

Чулуунбат -

Нэгдэлд ажиллаагүй. Би нэгдлийн биш болохоор чинь яаж ажиллахав дээ. Тэгээд л би цэрэгт яваад л тэгээд өнгөрч байгаа юм чинь.

Сайнбилэг -

Та тэгвэл 4 дүгээр анги одоо бага сургууль төгсжээ, 4 дүгээр дараа нь цэрэгт явжээ, тэгээд тэрнээсээ ирээд энэ төмөр замд эхлээд хамгийн эхлээд юу хийсэн билээ?

Чулуунбат -

Манаач хийсэн.

Сайнбилэг -

Манаач хийсээн?

Чулуунбат -

Хорин хэдтэй залуу.

Сайнбилэг -

За юу юуны манаач байсан бэ?

Чулуунбат -

Одоо энэ л өнөө барилга орон сууц юм уу эд нарт л тэгж ажиллаж байсан юм.

Сайнбилэг -

Хэдэн жил ажиллав?

Чулуунбат -

3 жил төмөр замд ажилласан. Тэгээд цагдаагийн байгууллагад орсон. 60 онд.

Сайнбилэг -

Тэр одоо таны яг цагдаагийн байгууллагад анх ажилд ороод ингэхэд улс орон даяар 60-аад оны үед ер нь онцгой үйл явдал гэвэл юу болж байсан бэ?

Чулуунбат -

Заа нээх тийм сүйд болсон юм байгаагүй ээ.

Сайнбилэг -

Тэр үед социалист нийгэм бол эд хүчээ авч байсан үе байх даа? Бүтээн байгуулалт, аж үйлдвэржүүлэлт

Чулуунбат -

Тийм. Бүтээн байгуулалт, аж үйлдвэржүүлэлт одоо адгийн зах нь л энэ комбинат эд нар чинь одоо шөнө чинь л одоо үүр шөнөөр ажил руугаа явж явна гээд л баахан амьтан л бүчдэг байсан үе шүү дээ. Тэгж л хөдөлмөр чинь тэгж л өрнөж байсан үе шүү дээ. Тэгэхэд одоо тийм юм байхгүй л юм байна ш дээ.

Сайнбилэг -

Ер нь таны бодлоор энэ хүмүүсийн ажилд хандах хандлага нь одооо яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?

Чулуунбат -

Одоо яахав дээ тэр амьдралын одоо тэр ахуйгаас л болдог л байх л даа тэгэхдээ одоо ер нь тийм ажил хийгээд нэг яаж байгаа ч юм алга байгаа юм уу даа тэгээд хувьдаа л одоо тэгээд л нэг нэг юм байгуулчихсан, тэрэндээ тэгээд л ах дүүсээрээ тэгээд бөөгнөрчихсөн юм байдаг юм байх. Тэрнээс одоо нэг албан газар одоо тийм ажилтай, тэгээд л лекц уншлага одоо янз бүрийн юм байдаг, тэр бол одоо ер нь байхгүй ш дээ. Одоо яаж байна гэх юм болно хог түүгээд л явж байна ш дээ, одоо ер нь хараад байхад мэдээжийн асуудал болоод байна ш дээ, энэ бол.

Сайнбилэг -

Социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан юм бэ?

Чулуунбат -

Хө тэр чинь базарваань шалгууртай ш дээ, яаж шалгаж авах уу хүнийг чинь одоо хаана ажиллаж байсан, одоо бүр л бүх юмыг нь судалж байж л авна шүү дээ ажилд.

Сайнбилэг -

Та чинь цагдаагийн байгууллагад орсон гэсэн бодвол таныг их л шалгасан юм байх даа, бодвол?

Чулуунбат -

Өө шалгаа биз дээ тэр чинь бодвол. Тэр чинь ямар чамайг ингээд шалгаж байна гэж хэлэх юм биш тэр чинь. Тэр аль газар төрсөн юм, аль суманд, багт, аймагт байсан юм, тэрийг нь бүгдийг нь тэрүүгээр нь очиж шалгана шүү дээ.

Сайнбилэг -

Удам мудам юуг нь шалгадаг байж дээ, тээ?

Чулуунбат -

Тэрнээс биш ямар чамайг шалгаж байна гээд л яах юм биш шүү дээ тэр чинь. Тэр чинь мэдээжийн хэрэг.

Сайнбилэг -

Тэр үед ер нь ер нь бол хүмүүс ажилд орохдоо би ажилд оръё гэдэг юм уу? Эсвэл тэр ажил одоо зарлал мэдээлэл явж одоо ажилчнаа авдаг байсан юм уу? Эсвэл одоо хахууль өгч ажилд ордог байсан юм? Яадаг байсан юм бэ?

Чулуунбат -

Үгүй ээ. Тийм юм бол тэр үед байхгүй. Ер нь тэр чинь хөдөлмөрийн .. биш шүү дээ хүн бологон л ер нь ажилтай болох юмсан тав арван цаасны л ажил хийх л одоо тийм л бодолтой байсан үе болохоос хүн болгон л ажилд орно ш дээ.

Сайнбилэг -

Ажил тийм элбэг олдох уу хүнд?

Чулуунбат -

Олдож л байгаа ш дээ. Тэр чинь ажлын фронт бол их байна ш дээ. Одоо адгийн цэг нь л энэ төмөр зам энэ одоо депо гэж бодоход л энд чинь 1000 гаран шахуу л ажилтантай л байна ш дээ. Үгүй ээ тэгэхээр чинь тэр чинь, ялгаагүй л бас тэр үе чинь бас хөдөлмөрийн фронт байж л байгаа ш дээ. Үйлдвэрт ч юм уу заавал нэг юм байж л байгаа ш дээ.

Сайнбилэг -

Одоо таны бодлоор одоо энэ ажилд орох процесс ер нь яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ? Жишээ нь төрийн ажил цагдаад хүн оръё гэвэл одоо ер нь яаж авах бол?

Чулуунбат -

Заа энэ цагдаагийн байгууллагын юу бол одоо шалгууртай л орно л доо. Энэ бол мэдээжийн хэрэг. Зүгээр гэхдээ энэ төр одоо хайшаа юм болгоод дандаа л хувьд гарчихсан юм байна ш дээ, энэ чинь. Одоо ер нь өөрийн одоо албаны юм гэсэн юм алга байна ш дээ. Тэгэхээр чинь хүн ажилгүй л болоод эхлээд байна ш дээ. Ажилтай нэг нь тэгээд л орон тоогоор ингээд хасаад л, одоо энэ ажилгүйдэл чинь энэнээс л болж байна ш дээ. Тэрнээс өөрснөө ажил хийх дургүйдээ биш цалин мөнгө одоо авдгаас эхлээд юм болгон нь үнэтэй цайтай болчихоор зэрэг юм юм нь хасагдаад эхэлж байна ш дээ. Одоо ингээд л би ажилд оръё гэвэл орох газар олдохгүй байна ш дээ.

Сайнбилэг -

Та ер нь ажилдаа дуртай байсан уу?

Чулуунбат -

Дуртай байж л хүн амьдарна ш дээ. Дургүй хүн ер нь ажил хийхгүй тэгээд л өнөө архичин мархичин болоод л явна биз дээ.

Сайнбилэг -

Та яг тэр ажил хийж байсан үеийнхээ нэг санаанд санаанаас гардаггүй сайхан үе байдаг уу? Эсвэл маш зовлонтой аягүй хэцүү үе байсан уу? Тэр тухай сонирхуулаач?

Чулуунбат -

Ер нь ер нь бол цагдаагийн энэ хүчний байгууллага гэдэг бол хүнд л дээ. Маш хүнд. Адгийн цэг нь л одоо чи нэг согтуу хүрч ирээд агсан тавиад байвал одоо тэрийг чинь бас л номхотгох талаас нь арга хэмжээ авна ш дээ. Тэгэхээр чинь хүнд л байж таараа ш дээ. Тэр чинь 24 цагаар ажиллаж тэгэхээр чинь одоо ер нь хүнд л ажил байгаа биз дээ. Энийг чинь хэн ч бодоод үзсэн. Зүгээр нэг байгууллагад нэг жижүүр ч юм уу одоо нэг тийм юм хийж байхад ээлж өнгөрөөгөөд л буугаад л явж байна. Аа ажилчин анги бол тэр нэг хийх ёстой юмаа хийгээд л явж байна тийм л байгаа ш дээ.

Сайнбилэг -

Цагдаагийн байгууллага дандаа л болох бүтэхгүй дандаа тийм газар л очно ш дээ?

Чулуунбат -

Дандаа л тийм адгийн цэг нь галзуу хүн байсан ч өнөөхийг галзуугийн больницад авчирч өгнө. Тэгж л байсан үе ш дээ миний.

Сайнбилэг -

Та ер нь социализмын дараа энэ яг цагдаагийн байгууллагаас ажилд гарч тэтгэвэрт гарчихаад ажлаа сольсон уу? Ондоо ажил хийж үзсэн үү?

Чулуунбат -

Үгүй ээ яахав дээ нэг мөнгө өнөө “мөнгө цагаан нүд улаан” бил үү одоо тэрүүгээр бас л нэг энд тэнд ажил хийж л байсан.

Сайнбилэг -

Та ямар ажил хийж байв?

Чулуунбат -

Одоо яахав дээ. Нэг жижүүр юм уу тийм л юм хийнэ ш дээ. Тэрнээс ямар онцгой ажил хийж чадах юм биш.

Сайнбилэг -

Ер нь ажилд хандах хандлага тань өөр болсон уу?

Чулуунбат -

Өөр бололгүй яахав дээ. Ажлаасаа ер нь гарчихсан хойноо бол ер нь зовж л байсан ш дээ. Ажилтай байх минь яаваа ажил гэдэг чинь хүнийг одоо хөдөлмөр болгодог хүнийг. Тэр чинь л байна ш дээ.

Сайнбилэг -

Таньд ажилгүй тэтгэвэрт суучихаар үнэхээр хэцүү байсан уу?

Чулуунбат -

Хөөе хэцүүгээр барах уу, хийх ч юм олдохгүй тэгээд л гудмаар хэсээд л одоо ийм л болсон ш дээ сүүлийн үед.

Сайнбилэг -

Та тэгвэл тэр ажлаа сольчихоод жишээ нь та тэр жижүүр хийж байсан гэсэн тээ?

Чулуунбат -

Тийм.

Сайнбилэг -

Яагаад тэр тухайн ажлыг сонгох болсон бэ?

Чулуунбат -

Үгүй ээ одоо хүний амьдрал ш дээ энэ чинь.

Сайнбилэг -

Өөр сонгох ажил байгаагүй юм уу?

Чулуунбат -

Байхгүй. Яаж байх юм. Тэтгэвэрт гараад ирэхээр чинь хүн болгон авахгүй ш дээ, тэтгэвэрийн хүн гээд тэгэхээр чинь нэг хүн амьдарч байгаа юм болохоор чинь өнөө л нэг тав арван цаас эрэхийн тулд л амьдарна ш дээ.

Сайнбилэг -

Таны ер нь гол бахархдаг зүйл чинь юу вэ? Жигшдэг зүйл чинь юу вэ?

Чулуунбат -

Бахархдаг зүйл бол хөдөлмөр л байна ш дээ. Ер нь ажил хийж байхад ч гэсэн ер нь өглөө босоод л ажил тэр чинь дуртай л ажилдаа явна. Одоо бол юундаа явахав дээ гэрт өсч байгаа хүн чинь.

Сайнбилэг -

Та одоо эхнэр хүүхэдтэй байсан уу?

Чулуунбат -

Байсаан. Манай гэр бүл нас барчихсан.

Сайнбилэг -

Хэдэн хүүхэдтэй вэ?

Чулуунбат -

Одоо 4 хүүхэдтэй, дөрвүүлээ л ажилтай л явж байна.

Сайнбилэг -

Та тэр социализмын үед ер нь ажил амьдрал хоёр ажил амьдрал хоёроо ер нь яаж зохицуулж байсан бэ?ер нь сарын цалин хүрэлцээтэй байв уу?

Чулуунбат -

Тэр үеийн мөнгө чинь мөнгө байсан үе. Одоо бол энэ чинь цаас. Би долоон зуун хэдэн төгрөгний цалинтай байсан. Тэгээд тэрийг чинь ахуйдаа хувцсандаа тохируулаад л байсан. Манай гэр бүл ч ажилтай байсан. Тэгэхээр чинь болоод л байсан, хүүхдийг бол яахав тэр эх эцэг харж л байсан. Тэдний дэмжлэгээр л тэгээд ажил хийж явсан улс шүү дээ.

Сайнбилэг -

Та энэ тэр социализмын үед ажиллаж байсан цагдаа төмөр замын цагдаагийн байгууллага байсан юм уу, тээ?

Чулуунбат -

Тийм.

Сайнбилэг -

Та ажлын хамт олныхоо тухай ярьж өгнө үү?

Чулуунбат -

Хамт олон бол яахав эвсэг тийм хамт олон л байсан. Тийм их олон хүн ч байгаагүй. Одоо л нээх олон хүнтэй болж тэр үе чинь цөөн хүнтэй нэг нь байхгүй бол тэрний ажилд ч орж байх шиг тийм л байсан. Тэр чинь эвсэг л хамт олон байсан ш дээ.

Сайнбилэг -

Дарга нь одоо доод талынхаа албан тушаалын хүнтэйгээ хэр яаж харьцах бол?

Чулуунбат -

Үгүй ээ яахав дээ, цэргийн хүн юм болохоор чинь цэргийн ёсоор л харьцана. Тэрнээс ямар бид нар өөдөөс нь хэрэлдээд би ажилд явахгүй тэгэхгүй гэх юм алга. Тушаал ш дээ. Тушаал бол тушаал. Одоо бол тэрийг юу гэж хэлээд байгаа билээ одоо нэг хөгийн юм хэлээд байх юм байна ш дээ.

Сайнбилэг -

Юу гэж хэлэх үү?

Чулуунбат -

Одоо ямар юм яагаад байна гэлээ бас шаардлага тавиад ирэхээр бас нэг хөгийн юм хэлээд байна ш дээ энэ улс чинь. Битгий хуучинсаг бай ч гэх шиг. Нэг тиймэрхүү л юм хэлээд байх юм байна ш дээ. Тэгээд тэр чинь одоо болж байдаг асуудал юм уу, үгүй юу энэ чинь цэргийн хүн юм болохоороо цэргийн тушаалаар л явдаг юм байгаа биз дээ.

Сайнбилэг -

Та ингээд энэ бага сургууль төгсчихөөд өөр ямар нэгэн сургууль төгсөөгүй юу?

Чулуунбат -

Үгүй үгүй тийм юм байхгүй. өөрийн биеийн хүчээрээ л шарваж байсан.

Сайнбилэг -

Та сургуулиас өөр газар бол ямар нэгэн боловсрол эзэмшээгүй юм байна тийм үү?

Чулуунбат -

Үгүй.

Сайнбилэг -

Ер нь энэ боловсролыг ер нь тэр үед төр яаж удирдаж ирсэн юм бэ?

Чулуунбат -

Жинхэнэ л одоо хүнийг сургах гэж л байсан байх даа. Хойш урагш нь явуулаад л хүнийг чинь яаж байна. Одоо тэгж байгаа хүн байна уу байхгүй ш дээ. Тэр л томчуулын хүүхэд явна уу гэхээс мань мэтийн хүүхдийг бол хасагдаж байна ш дээ. Тэгэхээр энэ боловсрол гэдэг чинь унаж байна ш дээ. Одоо адгийн цэг нь л одоо энэ сургуульд орно сургуульд орохоор хичнээн мянган сая төгрөг нэхэж байна энэ чинь боловсролыг хүний тархийг цэнэглэх гэж байна уу мөнгөөр өөрснийгөө цэнэглэх гэж байна уу гэдэг нь л сонин байна ш дээ. Одоо ингээд л сургууль төгслөө сургууль олдохгүй заа яахав нэг бага оноотой байя олдохгүй өнөө улаан шугамнаас доошоо буучихсан авахгүй байна ш дээ. Тэр хүний толгой яаж цэнэглэгдэх юм энэ чинь сурч ч бай сураагүй ч тэр хүнийг авч сургахын төлөө улс тэмцдэг юм байгаа биз дээ. Тэгэхэд одоо алга байна ш дээ. Тийм юм байхгүй. Тэгээд л гудманд. Одоо энэ хог түүж байгаа улс хөгшин хүн байна уу залуу хүн байна уу хар л даа чи одоо тэр явж байна энэ чинь одоо хөдөлмөрийн насны хүн байгаа биз дээ, одоо ийм л болчихоод бөайна ш дээ. өнөө сүрхий ардчилал хөгжсөн, хөгжсөн ардчилал одоо юмыг сургаж байна уу, үхсэнээ сургаж байгаа юм, сургаж байгаа юм байхгүй. Заа тэгээд л энэ нэг хүүхэд сургуульд оруулъя танайд сургуульд оруулъя тэгэхэд чинь сая төгрөг тэгээд оноо нь тэнцэхгүй бол авахгүй. Одоо ийм л болоод байна ш дээ. Тэрнээс энэ чинь хүн хүн болгоныг л одоо сургуулийг нь төгсгөөд л тархинд нь юм хийгээд байвал хүн чинь өөр юм бодогдоно биз дээ. Тэгэх юм байхгүй байна ш дээ одоо. Тийм л байна ш дээ.

Сайнбилэг -

Таныг ер нь ер нь тэр үед байна ш дээ. Боловсролын салбарт төр ер нь яаж нөлөөлж ирсэн юм бэ?

Чулуунбат -

Өө тэр чинь нөлөөлөлгүй яахав. Нөлөөлж л байсан үе.

Сайнбилэг -

Яаж нөлөөлж байсан юм бол?

Чулуунбат -

Үгүй ээ яахав дээ тэр чинь дээрээс нь шахаж шаардаж байна, яаж байна энэ одоо сургуулийг одоо яаж гаргаж байна уу яаж төгсгөж байна уу хичээл сайн зааж байна уу, үгүй юу, тэр чинь шахалт байсан ш дээ. Тэгж байж л одоо энэ юуг чинь хөгжүүлээд байгаа ш дээ боловсролыг. Тэгэхэд одоо юу байна байхгүй ш дээ. Тэрийг шалгах нь битгий хэл авахгүй байгаа юм чинь.

Сайнбилэг -

Заа тэгээд таныг энэ УБ-т ирэхэд одоо УБ-т монгол улс даяар аж үйлдвэржүүлэлт их явагдаж байсан юм байнаа. Энэ аж үйлдвэржүүлэлт ер нь яаж явагдаж байсан, та түрүүн хэллээ хүн бараг бэлчиж байгаа юм шиг л ажилдаа явдаг байсан?

Чулуунбат -

Тэр бол ажлын байр бол их байна. Тэр үед бол ажил их байна. Одоо энэ үйлдвэр комбинат гэхэд л энэ чинь хичнээн төрлийн юм гаргаж байна даа адгийн цэг нь л өмсдөг гутал дөрөө даах гутал гаргаж байлаа, арьс ширээр гаргаж байлаа, хувцасыг нь гаргаж байлаа, энэ чинь гэхэд одоо юу байна энэ тэндхийн энд тэндээс л ирсэн хувцас зарим нь өмсөж байна шүү дээ. Заа тэгээд хувцсаа авъя гэхээр үнэ нь дийлдэхээ байсан. Ийм л байна ш дээ. Тэгэхэд чинь бол хувцсаа ч өмсчихдөг, ажлаа ч хийчихдэг байсан үе шүү дээ.

Сайнбилэг -

Хувь хүмүүс яаж үйлдвэрийн ажилчин болдог байсан юм бэ?

Чулуунбат -

Өө яахав дээ, тэгээд л ажилд оръё гэсэн хүмүүсийг шалгаад л авч байсан байх даа. Зүгээр чухам одоо тэр энгийн газар яаж авч байсан юм бас л шалгууртай байгаа ш дээ тэр чинь.

Сайнбилэг -

Ямар хүмүүс ер нь үйлдвэрт ихэвчлэн ордог байсан юм бол? Ямар болзол одоо юуг хангадаг байсан юм бол?

Чулуунбат -

Үгүй ээ одоо ер нь хүн болгон л орж байгаа ш дээ. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай адилхан л ажлын төлөө л амьдрахын төлөө л явж байгаа ш дээ.

Сайнбилэг -

Үйлдвэрт ажиллах хүмүүс дуртай байсан болов уу?

Чулуунбат -

Аа дуртай байлгүй яахав дээ тэр чинь. Ажил олдож л байвал хийгээд л байна ш дээ.

Сайнбилэг -

Эсвэл одоо аргагүй эрхэнд одоо амьдралын эрхээр дургүй ч байсан орчихоод дараа нь дассан юм болов уу тийм юм хүмүүс ярьдаг л байсан байх даа бодвол?

Чулуунбат -

Одоо үгүй байлгүй дээ. Тэр чинь бас нэг хүн амьдарч байгаа юм болохоор ажилдаа ер нь дуртай л байсан үе. Ер нь би ажилд дургүй байна гээд гарч байсан би хог түүгээд явж байгаа архи уугаад гудманд явж байгаа хүн байхгүй л байсан.

Сайнбилэг -

Тэр үед ер нь одоогийнх шиг ийм энд тэнд согтуу хөлчүү ийм улсууд байгаагүй байх даа?

Чулуунбат -

Тэр чинь цөөн.

Сайнбилэг -

Байхын хувьд бол цөөн маш цөөн.

Чулуунбат -

Цөөн. Маш цөөн. Тэр чинь ажилд ороод яахав дээ, дуртай нэг нь ууна л даа. Тэгэхдээ тэр чинь айна ш дээ. Дээрээсээ энэ чинь бас нэг төр харж байгаа юм болохоор чинь бушуухан гэртээ очоод хэвтэхийг бодно. Тийм л байсан үе ш дээ.

Сайнбилэг -

Тэр үед одоо энэ хэвлэл мэдээлэл энэ үйлдвэрийн тухай юу мэдээлдэг байсан бэ? Их л ололт амжилт мэдээлдэг байсан уу?

Чулуунбат -

Өө ололт амжилтыг л мэдээлнэ ш дээ. Тийм муу байна, сайн байна гэсэн сайн л болтой гардаг байсан байх.

Сайнбилэг -

Хүүхэд байсан болохоор бас би нэг хальт санадаг юмаа дандаа л тийм юм үйлдвэрлэлээ, тэгж давуулан биелүүллээ тийм сайн ажилчин гэж л сонссон юм байна?

Чулуунбат -

Тийм. Тийм. Одоо тэгээд л хөдөлмөр байтугай ударник гээд л янз бүрийн юм төрөөд л байна ш дээ тэндээс чинь.

Сайнбилэг -

Ударник гэж юу вэ?

Чулуунбат -

Ударник гэдэг чинь одоо нэг тэр ажлын нэг хайшаа юм бэ дээ нэг бас л нэг сайн ажилсан хүний нэр.

Сайнбилэг -

Ударник гэж орос үг юм шиг байх юм?

Чулуунбат -

Үг нь яахав дээ оросоос хөлтэй гартай л юм байгаа ш дээ. Тэрнээс манайхан тэрнийг хөл оруулчаагүй нь л мэдээж.

Сайнбилэг -

Тэр тийм энгэрийн тэмдэг үү?

Чулуунбат -

Тэмдэг байсаан. Ударник гэсэн тийм тэмдэг байсан юм. Нөгөө тийм нэг дугуй тэмдэг байлуу даа ,ударник гэсэн нэг тийм тэмдэг байсан.

Сайнбилэг -

Тэгээд тэр бас сайшаалын үнэмлэх янз бүрийн юм өгдөг байсан байх даа бодвол?

Чулуунбат -

Өгөлгүй яахав. Тийм юм бол их байна ш дээ.

Сайнбилэг -

Ер нь үйлдвэрийн тэр ажилчид одоо цалин мөнгө нь гайгүй байсан байх даа?

Чулуунбат -

Гайгүй байсан байлгүй дээ. Тэр чинь амьдраад яаж байгаа юм чинь.

Сайнбилэг -

Та цагдаагийн байгууллагад ажиллаж байсан насаараа ажилласан хүн байна. Тэгэхээр таньд тэр үед цагдаагийн байгууллагын ямар нэгэн хангамж өгдөг байсан уу таньд?

Чулуунбат -

Формын хувцас л өгнө ш дээ.

Сайнбилэг -

Формын хувцас?

Чулуунбат -

Тийм.

Сайнбилэг -

Жишээ нь одоо юу гэдэг юм амралтанд амрах ч юм уу? Сувилал?

Чулуунбат -

Өө байлгүй яахав дээ тэр чинь өгөлгүй яахав дээ тэр чинь.

Сайнбилэг -

Жилдээ хэр их юм өгөх үү?

Чулуунбат -

Үгүй ээ одоо жилдээ амархан яахав, тэгээд л өөрийнхөө л өнөө цалингаас л амралтанд явна шүү дээ. Тэгээпд амралт гэдэг чинь одооныхтой адилхан тэр мөнгө гарахгүй ш дээ. Нэг тэд хоног нэг .. гээд нэг эмнэлэгт хэвтэхэд нэг сар тэр чинь хэвтчихнэ. амралтанд нэг сар явчихна. Тэр чинь юутай ш дээ, ажлын чинь хорин хэд хоног амрах ч байна уу, сар удаан жил ажилласан бол илүү л гарна ш дээ.

Сайнбилэг -

Тэгээд мөнгө төлөхгүй юу?

Чулуунбат -

Мөнгө төлөх юу байхав. Өнөө өөрийнхөө цалингаар явна ш дээ амралтынхаа мөнгөөр л. Тэрнээс улсаас тэгж мөнгө өгөхгүй ш дээ. Чи тэгж яв гэж.

Сайнбилэг -

Та цагдаагийн ямар цолтой вэ?

Чулуунбат -

Өө нэг ахлагч л байсан юм.

Сайнбилэг -

Ахлагч аа? Ер нь зэрэг дэв яаж ахидаг байсан юм тэр үед?

Чулуунбат -

Заа яахав дээ тэгээд л тэр хүний л одоо юугаар л ахиж байсан байх даа. Би ч нээх ахихыг ч бодоогүй хийдгээ хийгээд л явж байсан хүн.

Сайнбилэг -

Ажилласан жилээрээ болдог юм уу, амжилт гаргасанаараа болдог юм уу?

Чулуунбат -

Аа амжилт гаргана тэр чинь тэгээд л одоо бас хүн чинь бас нэг цаанаа бас нэг юм байна ш дээ, сэргэлэн ч юм байдаг юм у,у юманд овсгоотой ч хүн байдаг юм уу, тэгээд сургууль төгссөн би тэгвэл 4 төгссөн. Тэд нар чинь 10 төгссөн хүүхэд гэж л орно ш дээ. Тэгэхээр чинь тэд нараас их хүмүүжил гаргана ш дээ.

Сайнбилэг -

Та ер нь энэ төмөр замын цагдаагийн энэ юунд ингэж байхдаа хэдэн даргын нүүр үзсэн бэ? Хичнээн дарга солигдож байв?

Чулуунбат -

Тэр бол олон ш дээ.

Сайнбилэг -

Маш олон уу? Тоог нь барахааргүй юу?

Чулуунбат -

Барахааргүй.тэр барахааргүй ёстой.

Сайнбилэг -

Та тэр үед ажлаас гадуур ямар нэгэн ажил амралтын арга хэмжээ зохион байгуулагддаг байсан уу тэр үед?

Чулуунбат -

Үгүй ээ үгүй. Тийм юм байхгүй.

Сайнбилэг -

Та анх ингээд УБ-т орж ирээд энэ төмөр замд орж ирээд яг энэ төмөр замд хамгийн анх бодвол хамгийн анх л вагоныг харсан байх даа?

Чулуунбат -

Аа тэгэлгүй яахав.

Сайнбилэг -

Тэгээд тэр их таньд их маш сонирхолтой санагдсан уу?гайхалтай?

Чулуунбат -

Ер нь сонирхолтой л доо. Анх энэ вагон гэдгийг чинь үзээгүй сууж үзэхийг л бодож байсан чинь өөрөө жинхэнэ л тэр дотор ажиллах болсон хүн. Тэгэхэд чинь дотор нь цайгаа уугаад л унтаад л тэгээд л явж байсан.

Сайнбилэг -

Таньд маш сонин хачин санагдаж байсан уу? Тэр үеийн сэтгэгдэл?

Чулуунбат -

Ер нь сайхан ш дээ. Тэгээд олуулаа олон хүнтэй танилцаж олон хүнтэй хамт явж байна сайхан сэтгэл санаа тайван тийм л байна ш дээ.

Сайнбилэг -

Та ингээд хөдөөнөөс анх УБ-т орж ирээд цэрэгт байхдаа анх орж ирлээ ш дээ?

Чулуунбат -

Тийм.

Сайнбилэг -

Дараа нь энд ажиллахаар орж ирж байна. Тэр үеийн УБ-н байдлыг хэлж өгөхгүй юу? Хамгийн анх юу юу ямар барилга байшин харагддаг байсан юм?

Чулуунбат -

За даа ер нь цөөхөн дөө ер нь. Засгийн газар байсан байх. Одоо энэ юу байсан байх. Хуучин их дэлгүүр гэж байсан, заа тэгээд нэг байгууллагын нэг хэдэн байшин л байсан байх даа. Тэгээд л ер нь гол нь хэсэг нь энэ хавьд чинь малын зах гэсэн тийм л юм байсан ш дээ. Одоо тэгэхэд энэ барилга хэмэгдээд л.

Сайнбилэг -

Та ер нь гадаадын хүмүүстэй ажиллаж үзэв үү?

Чулуунбат -

Яахав дээ оросуудтай хамт ч ажиллаж л байлаа. Тэрнээс өөр оросоос өөр юу байхав. Орос ах нартай л байна.

Сайнбилэг -

Цагдаагийн байгууллага бас орос бүх л салбарт орос ЗХУ-н тэр үеийн ЗХУ улс дээ тээ?

Чулуунбат -

Тийм.

Сайнбилэг -

Тэдний ажилчид байсан байх л даа. Та энэ аль нэгэнтэй нь дотно байж үзсэн үү та? Нэлээн дотно харьцаатай байсан?

Чулуунбат -

Үгүй ээ үгүй дотно харьцаа ч юу байхав дээ тийм юм байхгүй л дээ, хамт ийш тийшээ явдаг л байлаа. Тэгээд нээх их ойр дотно гэсэн юм бол байхгүй ш дээ.

Сайнбилэг -

Ер нь орос хүмүүстэй цуг ажиллаж байсан хүмүүсээ юу гэж бодддог вэ? Тэд нар ямаршуу улсууд вэ?

Чулуунбат -

Ер нь орос хүн бол сайхан сэтгэлтэй. Нэг танилцаад яах юм бол юм заана уу гэхээс тэрийг тэгж яахгүй. Тийм л улс шүү дээ. Одоо хужаа бол одоо цусаа заах уу дээ. Ай чи зуо зуо гэнэ өнөө болохгүй юмаа өөрснөө хийчихээд л тийм л байна ш дээ.

Сайнбилэг -

Тэр социализмын үед бас энэ УБ-т хятад иргэд их олон байсан гэсэн?

Чулуунбат -

Байлгүй яах юм.

Сайнбилэг -

Усны гудамж гээд байсан. Тэр талаар та мэдэх үү?

Чулуунбат -

Усан гудам гээд л нил хужаа юм чинь.

Сайнбилэг -

Маш олуулаа байсан. Яагаад алга болсон гэдэг юм бол?

Чулуунбат -

Заа тэр чинь нэг хэдэн онд билээ нэг хятадуудыг нэг хөөж гаргалаа ш дээ. Тэгэхэд ер нь гол нь ч гарсан байх. Тэгээд ер нь зарим нь тэгээд үхэж үрэгдээд л дуусаа биз дээ тэр.

Сайнбилэг -

Тэрийг гаргаж байх үеийг та мэдэх үү? Бодвол хүчний байгууллагад ажиллаж байсан?

Чулуунбат -

Тийм тэр чинь одоо өнөө улаан хамгаалагч мамгаалагч гээд нэг бөөн юм болж нэг энэ вокзал дээр гаргаж байсан ш дээ.

Сайнбилэг -

Улаан хамгаалагч аа? Улаан хамгаалагч гэж юу юм бэ?

Чулуунбат -

Улаан хамгаалагч гэж одоо тэндхийн л одоо тэр болдоггүй улсуудыг хэлж байсан юм болов уу даа.

Сайнбилэг -

Болдоггүй гэдэг нь юу гэсэн үг юм?

Чулуунбат -

Одоо яахав үймээн дэгдээсэн одоо тйм улс байна ш дээ. Тэр чинь тийм л улс гарсан ш дээ.

Сайнбилэг -

Яг юу юу болсон юм бэ?

Чулуунбат -

Юу болох вэ дээ тэгээд л өнөө маавуу маавуу гэсэн орилсон тийм л улсууд байсан юм.

Сайнбилэг -

Тэгээд монголын төр одоо эд нарыг бүгдийг нь гаргачихсан?

Чулуунбат -

Гаргасаан.

Сайнбилэг -

Тэгээд нэлээн их юм үлдсэн юм болов уу?

Чулуунбат -

Өө энэ үлдсэн л дээ тэр чинь үлдэлгүй яахав дээ УБ-т ер нь их олон хужаа байсан юм чинь ер нь.

Сайнбилэг -

Ер нь тэгвэл тэр хятад иргэд бол маш их байсан юм байна ш дээ?

Чулуунбат -

Байсаан.

Сайнбилэг -

Аан зөв зөв. Та таныг анх хотод анх нүүж ирэхэд хотын амьдрал ер нь ямар байсан юм? Арай өөр биз дээ хүмүүсийн өмсөж зүүх нь хүртэл өөр биз дээ?

Чулуунбат -

Өөр л дөө тэр чинь.

Сайнбилэг -

Яг ямар илт ямар ялгаа байгаа юм?

Чулуунбат -

Монгол дээлтэй европ хувцастай тийм л байсан байх.би ч өөрөө.

Сайнбилэг -

Европ хувцастай?

Чулуунбат -

Тийм. Одоо костюм пиджак тэр чинь европ хувцас шүү дээ. Манай монголын үндэсний биш.

Сайнбилэг -

Хөдөө бол дандаа европ хувцас өмсөнө гэдэг чинь зохимжгүй л дээ тиймээ монгол дээлтэй л байх байх л даа?

Чулуунбат -

Тийм. Тийм.

Сайнбилэг -

Таньд ер нь хотын амьдрал таалагддаг уу?

Чулуунбат -

Яахав дээ таалагдалгүй яахав дээ улсын нийслэл юм болхоороо энэ чинь бас сайхан ш дээ.

Сайнбилэг -

Юу нь таньд таатай санагддаг юм?

Чулуунбат -

Дээр үед бол яахав дээ тэгээд юм юм л сайхан байсан үе. Одоо бол ч яахав дээ юм юм л үнэд орсон тэгээд хайшаа ч яах юмгүй л болчихсон үе.

Сайнбилэг -

Тэгвэл энэ УБ-т онцгүй зүйл байна уу?

Чулуунбат -

Онцгүй зүйл байнаа. Хог шороондоо дарагдсан. Архичин нь ихэдсэн. Хог түүдэг нь ихэдсэн. Үгүй ээ одоо энэ чинь одоо арай л уул нь гудманд тэгж хог хаядаг л байгаагүй юм даг. Одоо бол хамаагүй юм байна ш дээ. Тэгэхээр чинь шал өөр л байгаа. Улсаа хөгжүүлье гэж байгаа бол одоо ер нь олигтойхон л одоо юм хийх л хэрэгтэй байна. Одоо энэ зам нь одоо ингээд хонх ёнхон болчихоод байна машин техник нь ихдээд утаа униар нь ихдээд энэ чинь бас нэг жаахан бас сайхан болгоё гэвэл улс бол арга хэмжээ авах л ёстой.

Сайнбилэг -

Та .. гэж үзэж байна уу?

Чулуунбат -

Ер нь муу байна ш дээ. Азийг баар болгоно гээд баар болгочихлоо гээд амьтан яриад байгаа ш дээ. Энэ чинь одоо ер нь хаана л бол баар байгаа юм. Одоо манай энэ чинь хичнээн ч баар архины дэлгүүр байна. Энэ урд ч байна энэ хойно ч байж л байна энд хоёр гурав байна ш дээ. Тэгэхээр чинь элбэг байгаа биз дээ архи. Эд нар тэгж байгаад цэгцэлмээр л байгаа юм дөө. Улсаа хөгжүүлье гэж байгаа бол юм юмы л зохион байгуулалттай хиймээр л байгаа юм. Тэгээд тэгэхгүй юм худлаа худлаа л ярихаас өөр юм алга.

Сайнбилэг -

Ер нь социализмын үед ямар ямар шинэ технологи нэвтэрч байсан бэ?

Чулуунбат -

Өө үйлдвэрт бол нэвтэрч л байсан байх өө. Зүгээр гэхдээ одооных шиг ийм замбараагүй юм байгаагүй л юм даг.

Сайнбилэг -

Таны хувьд ер нь тэр үед хамгийн гайхамшигтай технологи нь юу байсан бэ? радио байсан уу? телевизор байсан уу? кино байсан уу?

Чулуунбат -

Телевизор чинь одоо нэлээн хойх нь л гарч ирээ биз дээ. Тэгэхэд чинь л намайг юу яаж байхад анх үзэж байхад нэг хар зурагт л гарч байсан тэрийг л айлд үзээд л сонирхож л байсан юм байна.

Сайнбилэг -

Анх хараад тэр үеийн сэтгэгдэлийг сэтгэгдэл ер нь ямар санагдаж байв?

Чулуунбат -

Сайхан л санагдана ш дээ. Янз бүрийн юм л тэрэнгээр чинь гарч байна.

Сайнбилэг -

Маш их мэдээлэл авч байсан уу?

Чулуунбат -

Авалгүй яахав. Тэр чинь гадаад дотоодын юмыг ярьж байна энэ чинь.

Сайнбилэг -

Тэнд таньд онцгой сонин санагдсан эд зүйл байдаг уу? Жишээ нь машин ч юм уу мал ахуй газар тариалангийн тийм нэг онгоц ч юм уу?

Чулуунбат -

Ер нь тэр үед тэр радиогоор явж байсан үе бол энэ газар тариалан одоо энэ явж байгаа энэ онгоц монгоц одоо энэ чинь л сайхан харагддаг л байсан юм даа.

Сайнбилэг -

Та их гайхаж .. байсан уу?

Чулуунбат -

Ер нь гайхаж байсан ер нь. Энэ тариаг чинь яаж хураадаг байсан юм тэрийг чинь мэдэхгүй л байсан юм чинь тэр комбайныг нь хараад л сонин л санагдаж байсан.

Сайнбилэг -

Тэр юуг нь хураагаад ангилаад?

Чулуунбат -

Тийм хураагаад л одоо өвс нь гараад л будаа нь гараад л тэгэхэд бас сонин л байлаа ш дээ.

Сайнбилэг -

Тэр үедээ та маш их гайхаж байсан уу?

Чулуунбат -

Гайхаж байсан.

Сайнбилэг -

Өшөө таныг өшөө тэгж их гайхшруулсан юм байна уу?

Чулуунбат -

Заа өөр ч нээх юм алга өө.

Сайнбилэг -

Онгоцыг та хамгийн анх хэзээ харсан бэ? Тэр гучаад оны үед чинь зөндөө л онгоц байсан байх даа?

Чулуунбат -

Өө байлгүй яахав дээ тэр чинь.

Сайнбилэг -

Тэгээд тэр болвол тэр нүдний дасал болчихсон байх уу?

Чулуунбат -

Одоо тэр чинь дасал болчихсон.

Сайнбилэг -

Ер нь таныг бага байхад кино театрт жүжиг их тоглодог байсан уу?

Чулуунбат -

Жүжиг тоглодог л байсан. Заа кино ч яахав дээ. Нэг ам нь ангалзсан тийм л юм гарч л байсан юм. “Сүүдэр ший” гээд л. Тэр ч бас л сонин л харагдаж байсан юм тэр үед.

Сайнбилэг -

Сүүдэр ший?

Чулуунбат -

Тийм. Сүүдэр ший гэж гарч байсан юм анх. Тэр чинь .. одоо бол ярьж байна ш дээ тэр үед бол ярих юм байхгүй

Сайнбилэг -

Ярихгүй юу?

Чулуунбат -

Тийм дүрс л хөдлөөд хөдөлгөөнтэй тийм л юм байсан юм даа.

Сайнбилэг -

Та очдог байсан биз дээ?

Чулуунбат -

Үзнээ. Үзэлгүй яахав

Сайнбилэг -

Хэр дуртай үзэх үү?

Чулуунбат -

Өө яахав дээ үзэж л байсан юм.

Сайнбилэг -

Тэр үеийн хамгийн гоё кино кино театр юу байсан бэ?

Чулуунбат -

Хөдөө аж ахуйг л их сонирхдог байсан юм даа. Тэр чинь ХАА-н талаар бас тийм кино гарч л байсан юм.

Сайнбилэг -

Та тэгвэл энэ газар тариалан эд нарыг их сонирхдог хүн үү?

Чулуунбат -

Сонирхноо.

Сайнбилэг -

Ер нь таны тэр үзэж харсан тэр гоё кино мино таньд ер нь яаж нөлөөлсөн гэж үздэг юм?

Чулуунбат -

Тэр үед ч одоо тэгээд тэрнээс нь тэгээд нөлөөлчихлөө гэх юм алга л байна л даа.

Сайнбилэг -

Тэр үед ямар хаанахын кино нар их гардаг байсан бэ?

Чулуунбат -

Заа даа ер нь орос л байсан болов уу даа. Нэг тийм дайнтай ч юм гарч л байсан. Тэр чинь одоо тэр үеийн юмыг мартсан байна ш дээ.

Сайнбилэг -

Яг ингээд хүмүүс ингээд мартчихдаг учраас энэ аман түүх гэдэг чинь яг ингээд байж байх ёстой байхгүй юу манай үр хойчид манай энэ дээд үе маань энэ ингэж амьдарсан байна шүү энэ манай юуны ярилцлаганы зорилго маань тэр л дээ. Энэ ер нь таны амьдралын туршид ер нь эмэгтэйчүүдийн байдал ер нь яаж өөрчлөгдсөн гэж үздэг вэ?

Чулуунбат -

Заа даа энэ ч яахав дээ дээр үед бол журамтай л байсан эх улс шүү дээ.

Сайнбилэг -

Журамтай?

Чулуунбат -

Журамтай.

Сайнбилэг -

Журамтай гэдэг нь юу гэж ойлгох уу?

Чулуунбат -

Журамтай гэдэг чинь одоо одоо эр хүний дээр эмэгтэй хүн суудаггүй байлаа. Тэр чинь бас л нэг журам. Аа ах настай юм уу нөхрөө хүндэлдэг ийм л байсан ш дээ. Нөхрөө бол чи гэж хэлдэггүй та гэж хэлдэг. Ийм л байсан үе шүү дээ. Хүүхэд нь ч гэсэн өвөө эмээ ингэж дууддаг байсан. Одоо яаж байна байхгүй ш дээ тийм юм. Арай л хөгийн хөгийн юм хэлэхгүй болж. Одоо бол яаж байна гэхээр энэ эмэгтэйчүүд чинь тэгээд л одоо биеэ үнэлэх янз бүрийн юманд орох тийм л болоод байна ш дээ.

Сайнбилэг -

Ер нь бол маш их өөрчлөгдсөн гэж үзэж байна уу?

Чулуунбат -

Тийм өөрчлөгдсөн бүүр шал.

Сайнбилэг -

Муу талаасаа их өөрчлөгдсөн гэж үү?

Чулуунбат -

Тийм. Муу талаасаа өөрчлөгдөж байна. Сайн талаасаа биш. Тэр чинь бас л тэр одоо ганцхан тэр юу юм даа мөнгө энэ мөнгө гэдэг чинь хүнийг алж байна ш дээ. Одоо энэ охидууд яаж байна биеэ үнэлж байна, энэ чинь юунаас бас л өнөө тав арван мөнгө ажил хийе ээ ажил олдохгүй, ажилгүйдэл ийм юмнаас л их үүсэж байна ш дээ. Тэгээд л одооны энэ залуучууд охидууд яаж байна, баар цэнгээн иймэрхүү юмаар л амьдарч байна ш дээ.

Сайнбилэг -

Тэд нар одоо яагаад ингээд байгаа юм? Яагаад ингэж өөрчлөгдөөд?

Чулуунбат -

Үгүй ээ аргагүй ш дээ энэ чинь.

Сайнбилэг -

Ямар учир шалтгаан мөнгөгүй мөнгө ажил олдохгүй болоод, тэгээд байгаа юм уу?

Чулуунбат -

Ажил олдохгүй байна ш дээ. Энэ улсууд чинь үгүй ээ одоо энэ хараад байхад энэ байхгүй ш дээ, ер нь сайхан залуучууд л явж байна, ажилгүй тийм л байна ш дээ.

Сайнбилэг -

Тэгвэл бас эрэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдөв? Тэр социализмын үеэс одоо хүртэл?

Чулуунбат -

Шал өөр энэ бол одоо өдөр шөнө хоёр шиг л байна ш дээ. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай ажил олдохгүй байна. Заа тэгээд нэг тав арван цаасны юм хийнээ өнөө юу нь юманд нь хүрэлцэхгүй, тэгээд тэр чинь баар цэнгээгээр явна эд нар чинь үгүй ээ тэгээд одоо эд нар чинь шал өөр өдөр шөнө шиг л болоод байгаа ш дээ.

Сайнбилэг -

Энэ эмэгтэйчүүдийн талаар төрийн ямар ямар бодлого явагдаж байсан бэ социализмын үед?

Чулуунбат -

Тэр чинь яахав дээ, ажил төрөл одоо тэгээд л янз бүрийн байсан байх л даа. Тэрийг бол социализмын үе гэдэг чинь хөдөлмөр л хийлгэхийн тулд байсан шүү дээ. Одоо бол тэгж өнөө өөрснийхнийгөө аваад бусдыг нь голоод байдаг ийм л болчихоод байна ш дээ, энэ чинь шал өөр болж байгаа биз дээ энэ чинь.

Сайнбилэг -

Ер нь их төрд янз бүрийн бодлого барьж байлаа ш дээ. Тэр хүн амаа олон болгохын тулд “алдарт эх”ийн одон гээд л ?

Чулуунбат -

Харин тиймээ. Байгаа.

Сайнбилэг -

Тэр талаасаа эмэгтэйчүүдийн талд ер нь өөр ямар бодлогууд явагдаж байсан юм бэ?

Чулуунбат -

Одоо тэр чинь л одоо хүн ам гэдэг чинь манайх бол одоо цөөхөн хүн амтай улс байж л дээ. Тэгээд одоо хүүхэд төрүүлэх олон хүүхэд төрүүлсэн эх эцэг чинь бол одонтой байлаа. Одоо байна уу байхгүй юм шиг л байх юм.

Сайнбилэг -

Ер нь бол тэр үед хүн амаа өсөх бодлого барьж байж тиймээ?

Чулуунбат -

Барьж байсан. Тэгэхдээ хүн ам цөөтэй. Мэдэхгүй юм даа. Одоо юу байдаг юм би ажилгүй болохоор чинь юу сонсох вэ дээ сонсох юм байхгүй юм чинь. Радио чагнаад нөгөөдүүл нь янз бүрийн юм дараад ингээд яагаад байна. Тэгэхээр чинь би одоо юу сонсох вэ дээ.

Сайнбилэг -

Радиогоор яана гэнээ?

Чулуунбат -

Одоо энэ хүүхдүүд чинь бол өнөө л киногоо үзэх гээд л нэг мэдээ алга байна ш дээ. Тэгэхээр энэ чинь улсаас одоо өнөө сонсгол сонин уншлага гээд дээр үед чинь байлаа ш дээ. Тийм юм байхгүй. Харанхуй тархитай болж байна ш дээ. Дээр үе чинь одоо сурлага бол их байж шүү дээ. Хүний тархинд дандаа юм хийж байсан хүүхдийг сургаж байсан. Тийм л байна ш дээ. Одоо бол харанхуй л болоод байна. Энэ харанхуй юм яадаг юм.

Сайнбилэг -

Заа хоёулаа өнөөдрийнхөө ярилцлагыг түр ингээд зогсоочихъё. Тэгээд ингээд маргааш хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлье ээ. Таныг жаахан ядраачих шиг боллоо.

Чулуунбат -

Яахав одоо тэгээд одоо өшөө олон юм би бол ярьж чадахгүй л байх шүү дээ.

Сайнбилэг -

Заа.

Чулуунбат -

Одоо өнөө нэг хэл маань гацна биз дээ.

Сайнбилэг -

Заа.

Чулуунбат -

/инээв/

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.