Chuluunbat
Basic information
Interviewee ID: 990305
Name: Chuluunbat
Parent's name: Horloo
Ovog: Horchin
Sex: m
Year of Birth: 1931
Ethnicity: Halh
Additional Information
Education: not given
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayan-Önjüül sum, Töv aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
environment
democracy
belief
privatization
funerals
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
belief
criminal
democracy
twentieth decree
privatization
nature and environment
family
consumer goods
funeral rituals
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Сайнбилэг -
Заа сайн байна уу та?
Чулуунбат -
Сайн. Сайн байна уу?
Сайнбилэг -
Заа хоёулөаа өчигдрийнхөө ярилцлагыг эргүүлээд үргэлжлүүлЬе ээ. Заа би таниас нэг ийм юм асууя. Та ер нь шашин шүтдэг үү?
Чулуунбат -
Шашин бол яахав монголынхоо энэ түүхт уламжлалтай шашныг бол хүн залбирч л явна. Залбирдаггүй хүн гэж байхгүй. Маани мэдэхгүй хүн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр өөрийнхийгөө л шүтнэ. Тийм одоо гадаадын чинь одоо олон янзын урсгал байна ш дээ, манайд чинь.
Сайнбилэг -
Одоо энэ орж ирж байна ш дээ Христын тэрийг та юу гэж боддог вэ?
Чулуунбат -
Өө тэрийг Христыг мэдэхгүй. Би тэр ер нь тэр улсдаа л сайн байдаг байх. Зүгээр манайд бол яг л хүмүүсийн толгой эргүүлсэн юм шиг л санагддаг юм надад.
Сайнбилэг -
Ер нь толгой эргүүлсэн гэдгийг та энэ яагаад тэгж бодож байгаа юм?
Чулуунбат -
Үгүй ээ одоо энэ ярьж байгаа нь одоо дандаа л одоо тийм хөгийн хөгийн мунхруулсан л юм яриад байна ш дээ. Одоо хүн үхээд босгодог ч гэх шиг иймэрхүү юм одоо ном тэр зах харагдаж л байналээ. Би бол тэрэнд итгэдэггүй, үхсэн хүнийг яаж босгодог байсан юм. Тийм л юм бол одоо хүн болгон л одоо амьд байхын төлөө явна биз дээ. Тэгэхээр тэр бол худлаа гэж боддог.
Сайнбилэг -
Энэ жишээ нь Христын улсууд гадуур гудамжаар ингээд юм тараагаад байж байдаг тээ?
Чулуунбат -
Тийм.
Сайнбилэг -
Та тийм юм авч байсан уу?
Чулуунбат -
Үгүй би тэр битгий хэл дургүйцээд, би харин хөөгөөд явуулдаг байсан юм. Манайд тийм юм хэрэггүй ээ бид танайхыг битгий хэл өөрийнхийгөө шүтдэггүй хүн гээд байдаг байсан.
Сайнбилэг -
Аан зөв зөв. Ер нь төрд шашин ер нь шашин шүтлэг нөлөөлсөн үү?
Чулуунбат -
Заа даа төрд харшилсан гэх нь ч юу юм зүгээр энэ бол гоё шашин төр хоёр бол тус тусдаа л байх ёстой.
Сайнбилэг -
Та ер нь хэр шүтлэгтэй гэж боддог вэ өөрийгөө?
Чулуунбат -
Би өөрийгөө юу?
Сайнбилэг -
Тийм.
Чулуунбат -
Үгүй ээ яахав дээ бас нэг монгол хүн юм болохоор тэрийгээ бас нэг залбирч л явна л даа. Энэ чинь бас нэг төрийн л юм байгаа ш дээ бас төрийн сүлд өршөө л гэж явдаг.
Сайнбилэг -
Та төрд их ажиллаж байсан төрийн гүйцэтгэх алба хийж байсан учраас төрдөө их сүсэглэдэг байх даа?
Чулуунбат -
Сүсэглэлгүй яахав дээ. Өнөө хөдөлмөр хүнийг бий болгоно гэгчээр одоо тэрэн шиг л тэрийгээ шүтэж явахгүй бол бид юугаа шүтэх юм. Одоо энэ баар цэнгээний газрыг шүтэж явах юм уу яах юм үгүй ш дээ.
Сайнбилэг -
Та яг тэр социализмын үед энэ төрийн гүйцэтгэх алба хааж байжээ. Тэр үеийн одоо ажил одооны энэ эрүүгийн гүйцэтгэх ажил тийм үү энэ хоёр ямар ялгаа байна?
Чулуунбат -
Ялгаа байнаа байна. Одоо бол одоо шинэчлэгдэж байна ш дээ юм юм нь. Энэ чинь одоо их гол нь одооо техник янз бүрийн юмаар хөгжиж байна ш дээ цагдаагийн байгууллага хүчний байгууллагууд чинь. Тэгэхэд тэр үед чинь бол надад юу хөөрхий тэнд нэг тийм зодоон болж байна тэрийг яа гээд л явж байснаас одоо бол энэ чинь радиогоор яриад бүх юмаа хийгээд л хулгайчаа олоод л илрүүлээд л .. хийж байна ш дээ. Тэрийг ганцхан яагаад ингээд дарамтлаад байдаг юм гэдэг нь л сонин. Цагдаагийн байгууллагаа уул нь дэмжиж байвал зүгээр юм шиг байдаг юм. Тэгэхэд ер нь цагдаагийн олоод яасан юм гэж шүүх нь очоод л нэг хэдэн сар ч юм уу тэгээд л гаргаад хаячихаж байна ш дээ. Энэнд би итгэдэггүй. Энэ бол буруу. Шийтгэх ёстой бол шийтгэх ёстой. Одоо л энэ сая хар л даа тэр галдан шатаасан улс эд нар чинь одоо зүгээр л байна ш дээ. Энэ чинь төрийн эсрэг ажил хийчихээд байхад яагаад шийтгэж болдоггүй юм бэ, өөрсдөндөө тэр таарах юундаа хуулиа гаргачихсан. Тийм л байна ш дээ.
Сайнбилэг -
Энэ тэр социализмын үед одоо гэмт хэргийн байдал одоо үеийнхтэй өөр байна уу?
Чулуунбат -
Өөр өө. Одоо бол энэ гэмт хэргийн урсгал гэдэг чинь бол шал өөр болоод байна ш дээ. Одоо ер нь хулгайч нар чинь бол мэдлэг сайтай хийх юмаа аргыг нь олчихсон тийм л байна ш дээ. Дээр үед бол яахав дээ хөөрхий нэг юм нэг ..... юм уу тэгээд л нэг айл ухдаг ч юм уу тэгээд л баригдаад л тэгээд л илчлэгдээд л явж байна.
Сайнбилэг -
Тэр үеийн гэмт хэрэг ер нь ер нь болвол тэр?
Чулуунбат -
Гайгүй ш дээ ер нь ерөнхий бол гайгүй байсан үе шүү дээ. Гайгүй байсан. Одоо бол яаж байна. Энэ согтуучуудаасаа эхлээд л байшин дүүрэх гэж байна ш дээ.
Сайнбилэг -
Тэр ер нь яагаад одоо үед тийм гэмт хэрэг ийм юм ихсээд тэр үед яагаад гайгүй байв?
Чулуунбат -
Ажилгүйдэл.
Сайнбилэг -
Ерөөсөө л ажилгүйдэл үү?
Чулуунбат -
Ажилгүйдэл. Ажилтай байсан бол энэ улс чинь ажлаасаа ирээд л ядраад л аяга цай хоолоо идээд л унтана биз дээ. Тэгэхэд одоо ажилгүй гол нь их байна ш дээ. Цөөн цөөн тооны хүн л ажилтай байна. Тэр ажилгүй улс чинь юу хийж байх юм мөнгө олохын төлөө хардаг юм байгаа биз дээ, ангуучилж тэгээд л хэрэг хийж байна ш дээ.
Сайнбилэг -
Аа ер нь гол гол шалтгаан нь тэр гэж үзэж байна уу та?
Чулуунбат -
Тийм. Би ер нь тэрийг л гэж үздэг. Хууль бол чанга байх хэрэгтэй. Дэгтэй айлын хүүхэд ямар байдаг билээ чи дэггүй байсан бол өдийд зодуулаад л явж байгаа ш дээ.
Сайнбилэг -
Тэр тийм л байсан байх л даа.
Чулуунбат -
Энэ эх эцгийн хараа хяналт гэдэг чинь чанга байсан үе байгаа юм ш дээ. Төвийн хяналт сайн байсан байна. Одоо бол яаж байна ер нь яаж байгаа юм алга байна ш дээ.
Сайнбилэг -
Та ер нь ардчилалын үед юу хийж явсан бэ? 90 онд ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан уу?
Чулуунбат -
Ардчилалд оролцдоггүй.
Сайнбилэг -
Яагаад оролцоогүй юм бол?
Чулуунбат -
Үгүй ээ яахав дээ одоо тэр ..нь үзсэн төрийн ордон руу будаг цацсан улстай чинь бас тэмцэл хийж одоо хөгшчүүл бас нэг жагсаж үзэж байлаа ш дээ. Одоо энэ чинь буруу байна та нар ингэж болохгүй гэсэн тийм л уриа лоозонтой явж байсан үе шүү дээ.
Сайнбилэг -
Тэр үеийн үйл явдал танд ер нь яаж нөлөөлсөн бэ? Тэр хүмүүс ингээд л босоод л жагсаад цуглаан хийгээд явж байхад та яг юу гэж боддог байсан бэ?
Чулуунбат -
Ер нь яахав дээ тэр чинь анхнаасаа ер нь энэ ардчилал гэдгийг чинь цөөн хэсэг хүн ямар хүмүүс элсүүлсэн гэвэл дандаа л өнөө архичин согтуу одоо тийм л улсаар эхэлсэн шүү дээ. Ер нь үнэнээ хэлэхэд би бол ер нь муу улсыг л одоо тэгж нөлөөлж жагсаж сүйд болж байсан байх. Тэрнээс бид нар нэг эртэй сайндаа яасан ч юм биш байх. Тэгж л боддог.
Сайнбилэг -
Ер нь ардчилал танд юу авчирна гэж боддог байсан бэ?
Чулуунбат -
Юу авчрах вэ дээ гуйлгачидыг л авчирлаа. Энэ тэндээс гуйсан ийсэн нэг өөрснөө идчихдэг ийм л ардчилал байна ш дээ.
Сайнбилэг -
Ардчилалын сайн тал нь гэж байна уу?
Чулуунбат -
Заа муу сайн гэж байлгүй л яахав дээ. Тэр чинь бас нэг бас нэг нам юм болохоор чинь бас нэг сайн тал бол байдаг л юм. Ер нь тэгээд муу нь дэндчихсэн л юм шүү дээ. Худлаа л хоорондоо хэрэлдэхээс л өөр юм алга. Улсаа хөгжүүлье зохион байгуулалттай болгоё гэвэл энэ хоёр чинь хоёулаа хамсраад энэ төр чинь юм хийж байх ёстой биз дээ. Тэгэхэд тэр столын ард л хэрэлдэж байна ш дээ. Гадагшаа гарч байгаа юм алга. Ийм л юм байна ш дээ.
Сайнбилэг -
Ардчилалын үр нөлөө юу вэ?
Чулуунбат -
Заа үр нөлөө гэвэл одоо архичин, согтуу, ажилгүйдэл ийм л юм их гарч байх шив дээ.
Сайнбилэг -
Ер нь ингээд ардчилал ингээд гараад хүмүүс одоо юу гэдэг юм эрх чөлөөтэй болсон юм биш үү?
Чулуунбат -
Эрх чөлөө гэдэг чинь юу юм харин би таниас асуумаар байна. Эрх чөлөө гэж ер нь юу юм энийг л та нараас асуумаар байна. Эрх чөлөө гэдэг бол одоо хүн чинь өөрөө л эрхтэй аа улс нийгэмдээ бол хэлэх ярих үгтэй ийм л эрхтэй байхгүй юу. Одоо яаж байна тэгэхээр та нараас л энийг асуумаар байна.
Сайнбилэг -
Эрэгтэй эмэгтэй хүмүүст ер нь ардчилал өөр өөрөөр нөлөөлсөн үү? Тэгж үздэг үү?
Чулуунбат -
Мэдэхгүй юмаа. Тэрийг бол би ер нь ойлгож сайн хэлж чадахгүй байна. Ер нь буруу тал руугаа л их байна ш дээ.
Сайнбилэг -
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн оролцоо нь ялгаатай байсан уу?
Чулуунбат -
Дээр үед үү?
Сайнбилэг -
90онд тийм.
Чулуунбат -
Өө 90 онд бол яахав дээ тэр нэг манайхан чинь тэр нэг үсний толгой шиг ганхаж байдаг улс юм л даа.
Сайнбилэг -
Хуйлардаг гэсэн үг үү?
Чулуунбат -
Тийм. Одоо товоочихсон одоо тэгээд л тэр л нэг үг хэлчхвэл тэрэн лүү ингэж давхиж ороод л одоо Баасан эд нарыг л харахгүй юу тэгээд нэг хэдэн хөгшин дагуулчихаад л одоо тэгээд л явж байна. Энэ чинь туйлшраад л байна ш дээ. Зүгээр тэр улсын төлөө хөгжүүлье гэсэн юм алга байна ш дээ. Миний бодоход бол улсаа хөгжүүлье л гэж бодож байгаа бол ард түмний тархийг нь цэнэглэх хэрэгтэй байна. Одоо цэнэггүй улс их байна ш дээ.
Сайнбилэг -
Социализмын үед ер нь эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ?
Чулуунбат -
Эрх мэдэлтэй гэвэл одоо ажлаа хийдэг хүн эрх мэдэлтэй байсан байх. Аа тэр үед яахав хөөрхий минь юм хийсээн. Төр бол хийсэн. Одоо муу Цэдэнбал бол яасан манайх Цэдэнбал бол ард түмнийхээ төлөө далан хэдэн жил тэжээгээ биз дээ гадна дотно явна, заа манай улс ийм ийм юм хэрэгтэй энэ хувин сав малчдад хэрэгтэй гэж ярьж явсан хүн байна ш дээ. Тэр чинь .. байгаа байх. Гадаадад очихоор гадуур гараад л юм үздэг, сонирхдог. Энэ ямар үнэтэй вэ гээд л асуугаад л арай нэг гайгүйхэн шиг бол энэ манайд хэрэгтэй юм байна гэж ингэж л захиалга өгч байсан хүн ш дээ. Тэгэхээр төрийн оролцоо бол тэр үед тийм л байсан үе шүү дээ. Ард түмнээ гэсэн. Одоо ард түмнээ гэсэн юм алга байна ш дээ. Ард түмнээ гэж бодсон бол одоо ингээд л архи ууж байгаа энэ хэдийг чинь хүмүүжүүлэх л хэрэгтэй байна ш дээ. Одоо тэрийг хүмүүжүүлэх газар алга байгаа юм.
Сайнбилэг -
Тэр үед байгууллагын дарга цэрэг нарын хоорондын харьцаа ер нь ямар байсан бэ? Яг тэр зарчимч байсан уу?
Чулуунбат -
Зарчимч. Одоо нэг элий балай одоо нэг албан байгууллага ажилалаа гэхэд чинь тэр даргы хэлсэн хууль хийх нь ажилчдын үүрэг тэрийг брол би тэрийг хийхгүй энийг хийхгүй гэсэн юм байхгүй. Хийдгээ л хийнэ. Цалингаа л авна. Тийм л байсан үе ш дээ.
Сайнбилэг -
Ер нь тэр дарга цэрэг хүмүүс өдөр тутмын байплаараа ер нь ялгардаг байсан уу? Өмссөн хувцас хэрэглэж байгаа зүйл үг яриа харилцаа гэх зэргээрээ?
Чулуунбат -
Тийм юм байхгүй.
Сайнбилэг -
Гайгүй юу?
Чулуунбат -
Гайгүй.
Сайнбилэг -
Та цагдаагийн төмөр замын цагдаагийн байгууллагад олон жил ажилласан олон даргын нүүр үзсэн хүн ер нь аль даргийгаа хамгийн сайн ажилласан гэж үздэг вэ?
Чулуунбат -
Манай дарга нарт бол тэр халагдаж солигдсон одоо чөлөөндөө гарсан улсууд бүгд сайн. Тийм муу хүн байгаагүй.
Сайнбилэг -
Ажилдаа ер нь яс л байсан уу?
Чулуунбат -
Яс л. Би ер нь цагдаа төмөр зам хоёрыг муулсан хүнд дургүй ш дээ. Би анх л одоо төмөр замаар гараа ганзганд хөл дөрөөнд хүрч байсан хүн шүү дээ анх. Тэгэхээр чинь энэ хоёрыгоо бол би зүгээр л сайлна. Одоо бол төмөр зам муудаагүй байна. Бид нарыг харж үзэж байна.
Сайнбилэг -
Одоо ер нь таныг одоо юу гэдэг юм одоо тэтгэвэрт гарлаа гээд харж үзнэ биз дээ?
Чулуунбат -
Харж үзэхээр барах уу дээ.
Сайнбилэг -
Яаж харж үзэх үү?
Чулуунбат -
Үгүй ээ энэ чинь одоо төмөр зам чинь төмөр замаасаа бид нарыг бол цагдаа гэж хасаагүй ш дээ. Бид ажилчин анги нь л нэг хэсэг нь байсан. Цэргийн одоо энэ улсын баяраар мөнгө өгч байна. Өндөр настанаар өгч байна. Төмөр замын баяраар өгч байна. Үгүй ээ энэ чинь харж үзэж байгаа биз дээ. Арван хэдэн мянган цаас.
Сайнбилэг -
Сувилал эмнэлэг байдаг байхаа?
Чулуунбат -
Байлгүй яахав.
Сайнбилэг -
Тэрэнд та жил болгон явах уу?
Чулуунбат -
Явалгүй яадаг юм. Жил болгон л энэ би ..явж байна ш дээ. Тэр энэний хүчинд л би байна ш дээ.
Сайнбилэг -
Аан зөв зөв. Та ер нь хамгийн анх энэ өмч хувьчлал гэдгийг хамгийн анх хэзээ сонсож байсан бэ? Яаж сонсож байсан бэ?
Чулуунбат -
Тэр чинь одоо энэ өмч хувьчлал гэдэг чинь одоо тэгээд л биднийг л сүйрүүлчихсэн эд шүү дээ.
Сайнбилэг -
Та тэр тухай тодорхой ярьж өгнө үү?
Чулуунбат -
Тодорхой одоо юу ярихав дээ тэрийг чинь одоо ер нь нөгөө ногоон цаасны өмч хувьчлал гээд л хүн болгонд л өгсөн юм. Тэр нь сүүлдээ яваандаа үгүй болоод л өнгөрсөн шүү дээ. Тэр өмч хувьчлал гэж бидэнд авсан юм байхгүй наалдсан юм байхгүй.
Сайнбилэг -
Тэр нэг их бага хувьчлал гээд л нэг ийм том ?
Чулуунбат -
Тийм нэг ногоон улаан цаас уу?
Сайнбилэг -
Тийм.
Чулуунбат -
Тийм л юм .. сүйрсэн ш дээ. Тэрийг чинь энэ дээдүүл нь аваад л одоо энэ шавар овоолоод л байна ш дээ.
Сайнбилэг -
Танай ер нь ажлын газрынхан хувьчлал гэж юунд байхгүй?
Чулуунбат -
Байхгүй.байхгүй тийм юм бол байхгүй.
Сайнбилэг -
Таны өдөр тутмын амьдралд бол хувьчлал ер нь яаж нөлөөлсөн бэ?
Чулуунбат -
Юу нөлөөлөх юм нөлөөлсөн юм байхгүй ш дээ. Одоо яахав өмч хувьчлал гэхээрээ нэг байр л үнэгүй авав уу даа. Тэр л байна л даа. Нөлөөгүй биш бас л нөлөөлсөн л байгаа.
Сайнбилэг -
Ер нь ямар хэлбэрээр зарим хүмүүс бусдаасаа илүү өмч аваад гараад ирсэн юм бэ?
Чулуунбат -
Мэдэхгүй. Тэрийг мэдэхгүй. Илүү өмч гэдэг чинь юу гэсэн хэл үү гэхээр
Сайнбилэг -
Энэ хүмүүс чинь одоо тэр өмч хувьчлалаар зарим нь аягүй их учиргүй их мөнгөтэй болоод зарим нь бүгд нэг гараанаас гарсан гэж байх юм?
Чулуунбат -
Нэг гараа битгий хэл нэг л шугаманд л байх ёстой байсан байх л даа. Тэгэхээр энэ чинь олон янзаар энэ улс чинь яаж байна ш дээ. 20 дугаар тогтоол гэж гаргаж ирж баахан устгалаа.
Сайнбилэг -
20 дугаар тогтоол гэж юу вэ?
Чулуунбат -
20 дугаар тогтоол гэдэг чинь одоо л энэ юуг чинь яаа гээд л мөнгийг нь ахиулна энэ тэр гэж худлаа яаж байгаад л 20 дугаар тогтоолоор эд нар чинь өөрснөө л баяжлаа ш дээ.
Сайнбилэг -
Тэр та тэр тухай тодорхой ярьж өгнө үү?
Чулуунбат -
Үгүй ээ тэр талаар би сайн тодорхой ярьж чадахгүй байна.
Сайнбилэг -
Хэдэн онд?
Чулуунбат -
Энэ чинь одоо ерэн хэдэн оноос л байх даа.
Сайнбилэг -
Ерэн?
Чулуунбат -
Ерэн тав зураан оноос л гарав уу даа энэ чинь.
Сайнбилэг -
Тэр ямар учиртай тогтоол вэ?
Чулуунбат -
Ай мэдэхгүй. Тэр бас л нэг дампууруулах л маягийн юм байсан байх.
Сайнбилэг -
Тэр чухам яг яасан юм бэ?
Чулуунбат -
20 дугаар тогтоол гэж одоо мөнгө мөнгийг нь арвижуулна гэж гаргасан гэж гаргасан гээд байгаа ш дээ тэр чинь.
Сайнбилэг -
Мөнгийг нь арвижуулна аа?
Чулуунбат -
Тийм. Банкинд хийсэн мөнгийг арвижуулах. Нэг тиймэрхүү л юм байж байгаад дампуурсан юм шиг байгаа юм тэр.
Сайнбилэг -
Энэ таны бодож байгаагаар хувьчлал эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаатайгаар нөлөөлсөн үү?
Чулуунбат -
Заа мэдэхгүй. Тэрийг бол сайн мэдэхгүй.
Сайнбилэг -
Ер нь ингээд тэр үйллдвэрийн дарга байсан улсууд нь тэр үйлдвэрээ хувьчлаад авчихсан юм уу? Ер нь юу гэж боддог вэ та?
Чулуунбат -
Ер нь томчуул нь л авсан байх даа тэрийг.
Сайнбилэг -
Яаж авчихав?
Чулуунбат -
Одоо тэр аргыг бол мэдэхгүй. Тэр хувьчлал гэдэг чинь тэр өнөө ногоон эрээн цаас маас л болсон байх.
Сайнбилэг -
Та жишээ нь тэр нэг 7000 төгрөгний том хувьчлалаа жишээ нь аль юунд өгөв?
Чулуунбат -
Заа тэрийг чинь хаана өглөө дөө нэг л газар өгсөн юм даг. Хамгийн сүүлд нэг ногоон даавуу яагаад л тэгээд л өнгөрсөн юм даг.
Сайнбилэг -
Ногоон даавуу?
Чулуунбат -
Тийм тийм нэг даавуу маавуу одоо тэр нэг юунд нь өгдөг байлаа ш дээ. Нэг тийм л юм өгсөн. Тэрнээс өөр юм байхгүй.
Сайнбилэг -
Танд одоо ямар нэгэн хувийн өмч бий юу?
Чулуунбат -
Юу байхав дээ энэ муу байр л байна. Муу хэвтдэг ор байна, миний хувийн өмч. Заа даа одоо ч болих нь дээр байх /инээв/ хэцүү хүүхэд вэ энэ чинь.
Сайнбилэг -
Танд ер нь хамгийн дурсгалтай эд зүйл гэж юм байдаг уу?
Чулуунбат -
Байхгүй байхгүй.
Сайнбилэг -
Та төрөөс ямар нэгэн шагнал авч байсан уу?
Чулуунбат -
Би алтан гадас байлдааны медаль ойн медалиуд байна.
Сайнбилэг -
Та хэдэн онд алтан гадас одонгоор шагнуулж байв?
Чулуунбат -
Заа тэр чинь наян хэдэн онд байх.
Сайнбилэг -
Наян?
Чулуунбат -
Наян тав зургаа оны үед л байгаа болов уу.
Сайнбилэг -
Алтан гадасаас өшөө та ямар одонгоор шагнуулж байв?
Чулуунбат -
Оын медалиуд байна байлдааны медалиуд байна цагаан морь гэдэг шүү дээ.
Сайнбилэг -
Цагаан морь оо?
Чулуунбат -
Тийм.
Сайнбилэг -
Тэр юуныхаа тухай та тодорхой ярьж өгнө үү?
Чулуунбат -
Тэр ч яахав дээ тэгээд бидэнд бол жилээр олгогддог одонгууд байхгүй юу. Хорин жил арван таван жил тэгээд тодорхойлчихсон байдаг юм. Тэрүүгээр л авсан.
Сайнбилэг -
Ер нь ТББ-д монголын амьдралд ямар ач холбогдолтой байдаг вэ? Та тэр тухай мэдэж байна уу?
Чулуунбат -
Заа мэдэх юм алга.
Сайнбилэг -
Ингээд таны бодож байгаагаар яг та УБ-т бол ихи дээр үед ирсэн байсан хүн байна ш дээ. Тэгэхээр энэ таны эргэн тойрон байгаа байгаль орчин чинь ер нь яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?
Чулуунбат -
Байгаль орчлон бол намайг байхад газар шороогоо ухаж сэндийчилж одоо ингэж баллаж байсангүй. Их сайхан байгальтай хаана л бол ус булаг нь урссан Туул гэхэд л барагтай юм гардаггүй завь хөвж байсан үе шүү дээ, одоо сал сал урсгаж энэ юунд гаргаж байсан. Тэгэхэд одоо юу байна сал битгий хэл цагаан цаас ч хөвөх юмгүй болчихоод байна ш дээ. Ингэхээр чинь байгаль сүйтэж байгаа биз дээ. Модыг нь огтолж бизнес хийж байна, газар шороог нь ухаж алтыг нь авч байна, заа тэр ч яахав улсаа хөгжүүлэхийн тулд авдаг л юм байгаа биз гэхдээ дэндүү байна ш дээ. Байгалиа тэгээд өөрчилж хуучин хэвэнд нь оруулаагүй онгорхой нүх овон шороо ийм л юм байна ш дээ. Байхгүй. Энэ гадаадынхныг харж байхад би нэг ямар кинон дээр харж байлаа нэг газар нэг тэр газрыг одоо юуг нь ч авсан байдаг юм нөхөн сэргээлт хийж байгаа юм л даа. Машин яваад л сайхан тэгшлээд л, тэгээд нэг юм яваад мод эд нар тарьчихсан тэр нь ургаад ирж байгаа юм тэр тийм юм би нэг харсан юм байнга. Тэр бол сайхан л санагдаж байсан, надад ингэж хийж байвал тэгэхэд манайхан хийж байгаа юм алга байна ш дээ. Газар шороог нь ухаад л модыг нь огтлоод л, одоо энэ модтой газар байна уу, цөөхөн болж байна ш дээ.
Сайнбилэг -
Тужийн нарс бол одоо бараг байхгүй болсон юм шиг байналээ?
Чулуунбат -
Тужийн нарсыг чинь бүгдийг нь сөнөөгөөд сүүлд нь зарим нэг жаахан юм тарьсаан байх. Тэрнээс тужийн нарс чинь тийм нэлээн сайхан ой байсан юм. Тэгээд одоо байхгүй. Тэрийг нэг одоо яахав нэг олон жил болоод мод тарьсан л байналээ л дээ. Тийм л байна ш дээ. Тэгээд байгаль ингээд сөнөж байгаа юм.
Сайнбилэг -
Ер нь сайн өөрчлөгдсөн зүйл байна уу? Байгаль орчны талаар сайн гэж ер нь байхгүй юу?
Чулуунбат -
Би ер нь дуулаагүй. Сайн болжээ, манай байгаль их сайхан боллоо гэсэн юм бол байхгүй.
Сайнбилэг -
Муу өөрчлөлт их байх шив дээ?
Чулуунбат -
Муу муу өөрчлөлтүүд ёстой өдөр шөнөгүй гарч байна. Үгүй ээ одоо энэ УБ-г хар л даа одоо ингээд л тойруулаад л ингээд шахаад л байшин бариад байна. Энэ чинь хний эрүүл мэнд гэж байна энэ чинь агаар нь одоо муухай л болоод байгаа ш дээ. Тэгээд хогоо цонхоороо хаяна энэ чинь зөв үү буруу энэ чинь байгалиа л яаж байгаа одоо ингээд л энэ цаас.. одоо хог дээрээс хаясан энэ чинь байгалиа бохирдуулаад л байгаа ш дээ. Заа тэгээд л энэ гялгар уут муут, энд тэндгүй л одоо хонь бэлчиж байгаа юм шиг хийсч байна ш дээ. Энэ чинь доо өөрсний муугийнх шүү дээ. Тэгээд л байгаль чинь өшөөгөө бид нараас авна ш дээ. Одоо авсаар ч л байна. Зуд болж байна, байгалийн гамшиг болж байна, энэ чинь энэ бүхэн чинь бас л бид хариуцлагагүй л хандаж байгаагийн нэг үндэс шүү дээ.
Сайнбилэг -
Энэ газар усны нэрүүд ер нь өөрчлөгдсөн үү?
Чулуунбат -
Газар усны нэр ч өөрчлөгдөөгүй быайхаа. Зүгээр тэр ус мус гол одоо ямар ямар гол тасарлаа л гэж байна энэ чинь нэг л сөнөлт шүү дээ. Одоо Туул бол сөнөж байна, одоо бас бороо орж л үер болохгүй л бол тасраад явчихаж байна ш дээ.
Сайнбилэг -
Энэ ер нь яг юунаас болоод байнаа?
Чулуунбат -
Үгүй ээ яахав дээ, дээд талын ойг нь огтлоод л, модгүй ой байнаа газрын дээд талд нь ой байнаа гэдэг чинь усаа тэжээж байгаа байгалиа тэжээж байгаа гэсэн үг ш дээ. Тэгэхэд одоо юу байна байхгүй ш дээ.
Сайнбилэг -
Модыг нь огтолчихоор?
Чулуунбат -
Тийм модыг нь огтлчихоор чинь тэрэнд одоо тэжээлгэх юм алга байна ш дээ.
Сайнбилэг -
Ер нь таны бодлоор социализмын үед гэр бүлийн амьдрал ер нь яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?
Чулуунбат -
Социализмын үед чинь хүн болгон ажилтай юм юм нь тэгшхэн идэж уух юм нь элбэг мөнгө төгрөгөө зарчимтай зарж сурсан. Ийм л байгаа ш дээ. Одоо юу яаж байна олдох юм алга байна ш дээ. Би тэтгэвэрийнхээ би ч одоо нэг тэтгэвэр нэг зуун гучин хэдэн мянган цаас л авч байна ш дээ. Энэ миний амьдралд хүрэх үү би 5 ам бүл тэжээнэ. Хаана нь ч хүрэхгүй байна ш дээ. Байр гэрэл тэгээд нэг юм ер нь цаана нь үлдэж байгаа юм нь цөөхөн ш дээ.
Сайнбилэг -
Ер нь тэр үед төр засгаас гэр бүлийн тухай ямар бодлого баримталж ирж байсан бэ?
Чулуунбат -
Дээр үед үү? Үгүй ээ тэр чинь гэр бүлийг баталгаажуулж эрүүл мэндийг нь сарниулахгүй , аав ээж ах дүү бүгд л сайн сайхан байлаа ш дээ.
Сайнбилэг -
Тэр гэр бүл салсан хүнд бол одоо маш их хатуу арга хэмжээ авдаг байсан гэсэн. Яадаг байсан юм бол?
Чулуунбат -
Зүгээр арга хэмжээ нь ч юу юм бэ шүүхээр л одоо баталгааг нь салгадаг л байсан.
Сайнбилэг -
Ер нь нэр хүнд муутай байсан уу?
Чулуунбат -
Нэр хүнд муутай л байсан ш дээ. Нэгээ солиод нэгтэй сууна гэж байхгүй биз дээ. Тийм юм ерөөсөө байхгүй.
Сайнбилэг -
Ер нь гэр бүлийг хөхүүлэн дэмжих зорилгоор ямар ямар бодлого явуулж байв?
Чулуунбат -
Өө бодлого улсаас явуулж байсан байх өө. Явуулалгүй ч яахав дээ тэр чинь. Хүнээ хөгжүүлэх гэж байгаа эрүүл мэнд хөгжүүлэх гэж байгаа юм чинь.
Сайнбилэг -
Тэр бодлого нь ямар ямар бодлого байв? Жишээ нь тэр алдарт эхийн одон хүүхдийн мөнгө өгнө?
Чулуунбат -
Заа нэг хүүхдийн мөнгө ч яахав сүүлд гарлаа, алдарт эхийн одон бол дээр үеэс л өгсөн л дөө.
Сайнбилэг -
Тэр төрөөс одоо хүн амаа өсгөх л бодлого байж дээ?
Чулуунбат -
Тийм. Өсгөх л бодлого байсан. Тэр ч битгий одоо ингэхэд хоршоолол гэж байлаа л даа. Хоршооллын гишүүн гэж. Хүн болгон байлаа. Тэгэхэд одоо би ч хөдөө байсан. Тэгэхэд одоо хоршооллын одоо юу өгч байгаа юм бидэнд чинь 10 төгрөг өгч байсан юм. Зүгээр. Яахав дээ тэр чинь амтдралын сайжруулах нэг тийм л юу байсан урамшуулал байсан байх л даа. Хоршооллын гишүүн хүн гэж. Тэгж өгч байсан юм.
Сайнбилэг -
Сард уу?
Чулуунбат -
Тийм. Би 10 цаасыг нь хүртэж л байсан.
Сайнбилэг -
Ер нь тэр аа тэгвэл ингээд яг ийм бодлогуудаар одоо тэр үеийн хүмүүсийн амьдралд их нөлөөлж байсан байна ш дээ?
Чулуунбат -
Нөлөөлөлгүй яахав тэр чинь. Урамтай байсан байна ш дээ. 10 төгрөг гэдэг чинь тэр үед чинь юу вэ, махаа авчихна гурилаа авчихна, тэгэхэд чинь 7 төгрөг 50 мөнгө тийм л байсан ш дээ.
Сайнбилэг -
Та 10 төгрөгөөр жишээ нь юу юу авч хэдэн кг мах авч болох уу?
Чулуунбат -
Заа нэг кг мах чинь 7 төгрөг 50 мөнгө тэгэхээр цаана нь хэд үлдэж байна?
Сайнбилэг -
2 төгрөг 50 мөнгө.
Чулуунбат -
Тэр чинь өнөө сахар чихэр 2 төгрөг 50 мөнгө чинь нэг пачик ёотон биз дээ. Тэгээд амьдрал чинь ингээд л болж л байсан байна ш дээ.
Сайнбилэг -
10 төгрөг шүү дээ?
Чулуунбат -
Тийм 10 төгрөг шүү дээ.
Сайнбилэг -
Тэгээд та жишээ нь 700 төгрөгний цалинтай байсан гэсэн тээ?
Чулуунбат -
Тийм.
Сайнбилэг -
Та жишээ нь тэр 700 төгрөгний цалингаас чинь энэ та одоо нэг хоёр өрөөнд амьдардаг байлаа гэхэд хоёр өрөөнд гэрэл байрны мөнгө хэдэн төгрөг болох уу нийтдээ сард?
Чулуунбат -
Дөчин хэдэн мянган цаас л өгнө ш дээ.
Сайнбилэг -
Үгүй ээ тэр үед социализмын үед?
Чулуунбат -
Өө тэгэхэд чинь энэ чинь хямдхан байсан юм чинь.
Сайнбилэг -
Хэдэн төгрөг байх уу? Та санаж байна уу?
Чулуунбат -
Одоо нэг хорин хэдэн 27 төгрөг хэдэн төгрөг л өгч байсан байх.
Сайнбилэг -
27 төгрөг?
Чулуунбат -
Тийм.
Сайнбилэг -
Өө тэгвэл бараг таны та 700 төгрөгний цалин авдаг байлаа гэхэд заа 30 төгрөг гээд бодохоор ер нь багцаа гарч байна л даа?маш хямд байж дээ.
Чулуунбат -
Тийм. Хямд байсан. Тэгээд цаад үлдсэн чинь амьдралд хэрэгцээтэй байгаа биз дээ, юм юмандаа хүрч байна. Нэг хонины мах авлаа гэхэд чи нь хоёр зуун хэдэн төгрөг байлаа ш дээ.
Сайнбилэг -
Бүхэл бүтэн хонь уу?
Чулуунбат -
Тийм. Тийм.
Сайнбилэг -
Ер нь тэр үед чинь доллар гэж байдаггүй байсан ш дээ тийм ээ?
Чулуунбат -
Юун тэр доллар моллар тэр америк замерикийг мэддэггүй байсан үе юм чинь /инээв/
Сайнбилэг -
Та ер нь гадаад орон луу явж үзэв үү?
Чулуунбат -
Үгүй ээ үгүй.
Сайнбилэг -
Орос руу явж үзээгүй юу?
Чулуунбат -
Үгүй.
Сайнбилэг -
Ер нь социализмын үед жирийн хүмүүс гадаад орнуудтай яаж харилцдаг байсан бэ?
Чулуунбат -
За тэр ер нь тэр үед нээх томчуул л явж байсан уу гэхээс ер нь жижиг улс ч ер нь их гайгүй л болов уу даа зүгээр ер нь гэхдээ улс явчихдаг л байсан байх.
Сайнбилэг -
Монголд ер нь Зөвлөлтөөс өөр гадаадын иргэд амьдардаг иргэд байсан уу? Хятад иргэн байдаг байсан байх тиймээ?
Чулуунбат -
Хятад байсан, оросууд байсан тэрнээс өшөө өөр нээх юм байгаагүй байхаа.
Сайнбилэг -
Ер нь тэд нартай монгол улсууд ер нь яаж харилцдаг байсан юм бол?
Чулуунбат -
Ер нь тэгээд л танилцаад л дотно нөхөд л байна ш дээ. Заа хужаатай ч одоо яахав дээ хүүхнүүд л энэ тэр л танилцдаг байсан байх, шиянгуу гээд л нэг тэр есөн гудманд байсан юм байгаа юм, тэрэн дээр л бүжиг танцанд явдаг тийм л байсан юм байна.
Сайнбилэг -
Шиянгуу гэж аа тэр нэг?
Чулуунбат -
Тэр нэг тийм ший мий гардаг.
Сайнбилэг -
Кино гарна гэсэн үг үү?
Чулуунбат -
Кино гарна. Жүжиг тоглоно, бүжиг явна тийм л юм байсан юм.
Сайнбилэг -
Ер нь ингээд социализмын үед гадаад эд барааг хаанаас олж худалдаж авдаг байсан юм бэ? Дэлгүүрүүдэд дандаа л гадаад эд бараа байх уу?
Чулуунбат -
Ер нь гадаадынх л байна ш дээ. Дээр үед өнөө пүүс урдаас орж ирж байсан хужаагийн юугаар.
Сайнбилэг -
Хятад бараа бол элбэг байсан уу?
Чулуунбат -
Тийм байсан дээр үед бол байсан. Сүүлдээ оросын бараа нь элбэг болсон. Тийм л үе ш дээ.
Сайнбилэг -
Ер нь ингээд та нэг жирийн тэр үедээ тэр үеийн жирийн нэг дэлгүүрт хүнсний дэлгүүрт оръё гэж бодоё л доо тэр үед тэгэхэд тэр дэлгүүр дотор юу юу байх уу хамгийн их байдаг ер нь болвол?
Чулуунбат -
Нэг хүн ороод юу юутай дэлгүүр вэ гэсэн хүний хар нүднээс бусад нь нохойн битүү туурайнаас бусад нь байнаа гэсэн гэж байгаа юм. Нүд байвал ахдаа нэг өрөөсөн нүд өгчихгүй гэсэн гэж байсан гэнэ. Тэгэхээр тэр чинь юм нь бас л элбэг байсан үе байж дээ /инээв/
Сайнбилэг -
Тэр үеийн барааны чанар бол их сайн биз дээ?
Чулуунбат -
Сайн. Адгийн цэг нь л одоо энэ муу хужаагийн ботинкийг хар л даа. Энэ чинь би аваад жил болоогүй л байж байна ш дээ. Тэр үед чинь нэг ботинки авахад чинь хөө би ч жил ч өмсөж байлаа ш дээ.
Сайнбилэг -
Энэ чинь ширэн эд байна ш дээ?
Чулуунбат -
Тийм. Ширэн эд.
Сайнбилэг -
Тэр хаанахын эд үү оросынх уу?
Чулуунбат -
Оросынх байсан.
Сайнбилэг -
Их л чанартай бараа?
Чулуунбат -
Би хужаагийн нэг ийм богинохон түрийтэй хром авч өмссөн юм. Тэгээд би говьд бас нэг ажиллаж байлаа л даа цагдаад. Тэгсэн ингээд л хөл миний өнөө хоромондоо багтахаа байгаад л ингээд байна. Үгүй ээ энэ чинь яадаг хог юм болоо хөл томдоогүй, зүгээр тэгээд нэг өглөө ажлаасаа ирчихээд гутлынхаа улыг дарсан ажиглаад байхгүй юу, тэгэхээр нь үгүй ээ энэ элс дүүрдэг юм болов уу улыг нь цоолсон чинь элс дүүрчихсэн байсан. Тэр чанар муутайгаа харуулж байгаа биз. Тэр оросын хромыг өмсөхөд юун элс өнгө нь жаахан цайсхийгээд .. байх болохоос.
Сайнбилэг -
Ер нь бол оросын бараа бол чанартай?
Чулуунбат -
Чанартай чанартайгаар барах уу.
Сайнбилэг -
Үнэхээрийн чанартай байсан уу?
Чулуунбат -
Үнэхээрийн сайн байсан. Заа адгийн цэг нь л машин гээд л бод л доо чи. Дээр үеийн 69-г манайхан хичнээн дамжуулж эдлээд хувьд гараад ямаршуу байна даа шинэ юм шиг л гялалзаж байсан биз. Одоо энэ гадаадын машин нэг л мөргөлдвөл тэгээд л ямбий. Үгүй ээ чанар нь тэр л байна ш дээ. Юмны чанар нь л тэр байхгүй юу.
Сайнбилэг -
Тэр орос дэлгүүрүүд гэж байсан гэсэн. Тэр ямар учиртай юм байсан юм бэ?
Чулуунбат -
Орос дэлгүүр яахав дээ нэг өөрсний ажилчид энэ тэрээ л одоо яаж байсан байх л даа. Манай энд ч байсан орос дэлгүүр гээд мэргэжилтний дэлгүүр гээд л.
Сайнбилэг -
Тэнд монгол хүн орж болох уу?
Чулуунбат -
Өө тэр чинь ..-той орох.
Сайнбилэг -
Ямар хүмүүст нь өгөөд?
Чулуунбат -
Тэр дарга нарт л өгөхгүй юу.
Сайнбилэг -
Дарга нар л тийшээ орох уу?
Чулуунбат -
Тийм. Дарганы ар гэр тийм л юм орно.
Сайнбилэг -
Тэр дэлгүүр нь манай энд одоо нохойн битүү туурай тэр юунаас бусад нь байдаг юм бол тэр яахаараа тийм юу?
Чулуунбат -
Байсан л юм байгаа юм.
Сайнбилэг -
Арай л илүү байсан юм байх?
Чулуунбат -
Илүү л байсан байх даа. Гадаадын юм болохоор манайхан чинь тийм л юм шунана ш дээ.
Сайнбилэг -
Та тийм .. той байсан уу?
Чулуунбат -
Байхгүй ээ. Бид нар чинь яахав дээ мөрөн дээрээ мөрийвчтэй юм болохоороо бас ордог л байсан л даа. Ороод бид юу авахав дээ ямар тамхи тариагаа л авна биз. Тэгээд сүүлдээ танилцахав тэр оросууд чинь найзтай ш дээ. Дахиад л орно ш дээ, тэнд чинь. Чөлөөтэй л орж гараад байгаа юм чинь. Тэгээд л цагдаагийн байгууллага юм болохоороо тэгээд л ороод л гараад л тэгээд л явна ш дээ.
Сайнбилэг -
Заа би таниас нэг сонин асуулт асууя. Ер нь энэ нас барсан гэр бүлийн хүмүүсээ дурсдаг хүмүүсийн арга барил яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ? Оршуулга ер нь ямар ямар хэлбэрээр явагддаг байсан бэ? Би одоо дээр үед ил тавьдаг байсан гэж сонссон юм байна?
Чулуунбат -
Яахав дээр үед бол ил л тавьдаг байсан л даа хөдөө гадаагүй. Яахав хотод л одоо энэ хайрцганд хийж л булдаг л болж. Тийм л байсан үе. Хөдөө бол одоо ил л тавина ш дээ.
Сайнбилэг -
Та хүүхэд байхдаа тийм юм харж байсан уу?
Чулуунбат -
Харж байсан. Би эцгийгээ ч гэсэн хөдөөлүүлж байсан тэгж.
Сайнбилэг -
Тэр та нарийн дэг журмыг мэдэх үү? Тэр тухай тодорхой ярьж чадах уу?
Чулуунбат -
Үгүй ээ тэрэнд нээх нарийн журам гээд байх юм байхгүй ш дээ.
Сайнбилэг -
Одоо яг л энэ нөгөө лам нар ном уншлага хэвээрээ юу?
Чулуунбат -
Үгүй хөдөө бол ямар ламаараа уншуулах юм өөрснийхөө сонирхсон газар л аваачаад нутаглуулна.
Сайнбилэг -
Тэгээд ямар нэгэн хүн амьтнаас асуух байхдаа бодвол?
Чулуунбат -
Үгүй ээ юугаа ч асуух вэ дээ асуух юм байхгүй юм чинь тийм хүн нь алга байна ш дээ хөдөө.
Сайнбилэг -
Ядаж нэг нутгийн одоо нэг настай хүн?
Чулуунбат -
Настай хүн бол тэрийг түшнэ л дээ. Тийм л юм түшнэ ш дээ. Тэгээд яахав голдуу л одоо тэр юу л.
Сайнбилэг -
Одоо ер нь энэ оршуулга ер нь яаж өөрчлөгдсөн бэ? Одоо тийм чандарлах чандарлахыг юу гэж боддог вэ?
Чулуунбат -
Чандарлах бол яахав дээ нэг ёсондоо бол нэгдүгээрт энэ байгаль орчин бузартуулахгүй юм л даа. Энэ бол одоо энэ гадаадынхан ч гэсэн чандарлах болсон гэж байна ш дээ. Манай энэ шатаагаад л тэгээд зөв л дөө тэр чинь их.
Сайнбилэг -
Энэ одоо ингээд харахаар УБ-н хойд чинь тэр аяараа бараг айл нь юутайгаа нийлчихсэн байна ш дээ.
Чулуунбат -
Үгүй ээ нийлэхээр барах уу дотор нь байгаа биз дээ энэ чинь айл буучихсан гэхээр сэжиглэхгүй л байна ш дээ.
Сайнбилэг -
Та тэр одоо юу гэдэг юм яаж байна ш дээ одоо цементлээд ер нь тийм хашаа барьж байна тэрийг ер нь юу гэж боддог уу?
Чулуунбат -
Тэр бол хэрэггүй юм л даа. Тэр бол хэрэггүй.
Сайнбилэг -
Маш их газар сүйтгэж байна тиймээ?
Чулуунбат -
Сүйтгэнэ нэгдүгээрт сүйтгэнэ хоёрдугаарт материал их орно ш дээ. Заа яахав хайрцаглаад л тэгээд л болдог нь л шороогоор нь овоолсон дээр. Тэр чинь байгалдаа шингээд л шороо л гарна ш дээ. Тийм л байна ш дээ.
Сайнбилэг -
Заа би танд нэг хамгийн сүүлийн асуулт тавъя ингээд нэг яриагаа өндөрлөе дөө. Та энэ одоо хойч үедээ ер нь хойч үеийн залуучууд монголчууд ер нь ямар байгаасай гэж захиж хэлж үлдээе гэж боддог вэ?
Чулуунбат -
Ер нь яахав сүүлийн үеийн хүүхдүүд сэтгэл санаа янз бүрийн юмаар бол өөрчлөгдөж л дээ. Энэ бол одоо боловсрол юу болж мэдлэг бага байна тэгээд эд нарыг л одоо их л юм сурч их л юм хийгээсэй л гэж бодож явдаг юм. Би ч өөрийнхөө хэдэн хүүхдийг хэлсэн одоо тэгээд л тэгж ажил хийгээд л амьдарч л явна. Ер нь тэр л чухал байна.
Сайнбилэг -
Ажил амьдрал боловсрол?
Чулуунбат -
Ер нь тэгээд боловсрол хэрэгтэй байдаг юм хүнд. Хүний тархийг цэнэглэж элээ олж явдаг нь боловсрол биз дээ. Тэгэхэд одоо боловсролгүй улс их байна ш дээ. Гудманд явсан залуугаараа хог түүгээд л явж байна одоо хог түүдэг улс залуужиж байна ш дээ. Ийм л байна даа..
Сайнбилэг -
Маш сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд их баярлалаа.
Чулуунбат -
Баярлалаа танд.
Сайнбилэг -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.