Gombojav


Basic information
Interviewee ID: 990306
Name: Gombojav
Parent's name: Sanduijav
Ovog: Orhid
Sex: m
Year of Birth: 1950
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: gruppt
Belief: Buddhist
Born in: Nömrög sum, Zavhan aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
cultural campaigns
education / cultural production
work
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

mother - father
childhood
schoolchildren's life
secondary school
Chinese
urbanization
belief
repression
cultural campaigns
nature and environment


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

Заа сайн байна уу та?

Гомбожав -

Сайн. Сайн байна уу?

Сайнбилэг -

Та өөрийгөө бидэнд товч танилцуулахгүй юу?

Гомбожав -

Заа би бол одоо Завхан аймгийн чиглэлийн одоо Завхан аймгийн Нөмрөг сумын нэгдүгээр багийн хүн байнаа.

Сайнбилэг -

Таныг хэн гэдэг билээ?

Гомбожав -

Сандуйжавын Гомбажав. Одоо 60 настай.

Сайнбилэг -

Та Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн юм байна тээ? Та яг төрсөн он сараа бол яс яг мэдэх үү? Зарим настай улсууд төрсөн он сараа яг мэддэггүй юм байналээ.яахав таамгаар ингээд авчихдаг юм байналээ?

Гомбожав -

Тэр үнэн. Бидний үеийнхэн бол голцуу тийм болов уу гэж санадаг юм. Тэгэхдээ миний үе ч одоо 50 оны 4 сарын 10 гэхээр арай тэгмээргүй тийм баймааргүй байгаа юм. Тэгээд би анх сургуульд орох гээд ирэхдээ одоо төрсөн оноо олох гэж зовсон. Одоо тэр үед миний төрсөн одоо гэрчилгээ гэх юм юу ч байхгүй ш дээ. Одоо төрсөн гэрчилгээ төрсөн он сар өдрөө мэдэх асуудал байгаагүй ээ. Харин миний эжий их сайхан айхтар хүн байсан. Миний эжий намайг одоо бар жилийн цагаан сарын шинийн найманд төрсөн миний хүү хувь сайтай хүү байгаа юмаа гэж надад дандаа тогтоолгож одоо хэлж байсан. Тэрний тэрэнгүүрээ би хөөгөөд тав оны дөрвөн юу хоёр сарын арван гуравны өдөр төрсөн гэдгээ тогтоож авсан. 50 оны 2 сарын.

Сайнбилэг -

Хэдэн сарын?

Гомбожав -

2 сарын.

Сайнбилэг -

2 сарын.

Гомбожав -

Цагаан сарын шинийн найманд төрсөн хүүхэд байгаа 2 сарын 13 уул нь 50 оны 51 онд анх анх одоо зурхай эд нар дээр бол энэ тухайн тэд тэдэн онд тийм тийм одоо цагаан сарын шинийн нэгэн болсон гэдгийг биччихсэн байдаг юм. Тэрнээс хөөж хараад би өөрийнхөө төрсөн он сар өдрийг цаг минуттай нь гаргаж авсан хүн.

Сайнбилэг -

Таныг Завхан аймгийн одоо Нөмрөг суманд хүүхэд байхад та тэгэхэд бодвол одоо бага сургуулиар явсан байлгүй дээ? Бага сургууль хүртлээ та юу хийж явсан бэ? Бодвол аав ээждээ туслаад л тэгж л явсан байх л даа?

Гомбожав -

Заа би одоо өөрөө төрсөн газартаа сургуульд сууж үзээгүй хүн. Үгүй ээ тухайн одоо үеийн нийгмийн байдал бас л дээр доор янз бүр л байсан байх. Зүгээр миний би эжийтэйгээ цуг ахтайгаа эгчтэйгээ цуг өссөн. Ингээд одоо цагийн байдал тухайн үед нэгдэлжих хөдөлгөөн эд одоо эхэлж байсан. Мөн ч одоо сангийн аж ахуйн гэсэн хөтөлбөрүүд гарч ирсэн. Ингээд эжий маань амьдралаа бодож энэ УБ хотод төрсөн ахыгаа бараадаж ирсэн. Би дагаж ирсэн. Ингээд би энэ одоо дээр үеийн найрамдлын район гэж байсан. Арван жилийн 14 дүгээр сургуульд анх нэгдүгээр ангид орж байсан. Бага нас бол мэдээж одоо хурга ишигний одоо байгаа жаахан ахуйн өөрийн хувийн хэдэн малаа л одоо ээжтэйгээ ах эгч нартайгаа өсгөлцөж одоо хариулах одоо хүүхэд ямар л ажил хийдэг байсан яг тийм л ажлыг хийдэг байсан. Одоо ил тодхон байдаг. Би бол ерөөсөө хурга ишиг одоо үнээ тугал одоо тэр маш их гярхай нүдтэй гэж миний эгч ах нар ярьдаг. Харсан үзсэнээ нэг л одоо тогтоосон болвол тэр ямар ч үед бол тэр хонь хурга хоёрын эхийг ижил хоёрыг нийлүүлж чаддаг ийм л хүүхэд байсан гэж ярьдаг юм. Бага нас бол мэдээж их эцэг маань одоо ер нь хар багад маань өнгөрчихсөн болтой байдаг юм. Би ер нь төрөхөд одоо төрөөд л одоо Сандуйжав гэдэг овгийг сэтгэл дотроос нүүр зүсийг нь одоо болтол хараагүй ээ. Одоо юу гэж хэлмээр юм бэ дээ. Ерөөсөө л эцэг эцгээ таньдаггүй л өссөн байхгүй юу. Одоо өөр хүний хүүхэд биш л дээ Сандуйжав гэж хүн байснаа бодьтой намын 13 дугаар хурал дээр дээр үед оролцож байсан ийм л юм байдаг юм. Бас тэр тухайн Нөмрөг сумын машинт мал аж ахуйн станцыг анх гардан байгуулсан тэр сумын анхны хувьсгалт намын 7 гишүүний 1 нь байдаг юм. Тэгээд би эндээс нэг сонин юм хардаг байхгүй юу, одоо жишээ нь ингэдэг би одоо 50 онд төрж, миний аав 51 52 оны үед нас барсан байна. Тэгээд тэр мянга найман зуун ерэн хэдэн оны хүн байж таарчих гээд байхгүй юу тэгээд миний би ээжийн яг 40 насан дээр гарсан их сонин байгаа биз /инээв/ 40 нас миний аав одоо 50 хүрч байсан юм уу тийм насны улсууд дундаас гарсан байгаа юм ш дээ. Тэгээд.., тэгээд л одоо ер нь үгүй ээ одоо хоноцын хүүхэд биш биш л юм даа. Сандуйжав гэж бодитой байсан бодитой энэ хувьсгалт засгийн үед Нөмрөг сумын голлох үйл ажиллагааг эхлүүлж байсан. Бас л тухайн үеийн бас их нийгэмч хүн байсан нь тодорхой байдаг юм. Заа за гучин хэдэн оны үед бол тэр Завхан аймгийн Нөмрөг суманд машинт мал аж ахуйн станцыг анх одоо тавиад оны эхээр байгуулж тэр суурь дэвсгэр дээр л одоо энэ тэр хамгийн анхны нэгдэлжих хөдөлгөөний суурь дэвсгэр бараг л тэр машинт мал аж ахуй машинт станц гэдэг чинь байгаа юм. Аа тэгээд намын гишүүн гэдэг чинь ховорхон цөөн тоотой аль ч аймгийн аль ч суманд одоо нэг долоо тав дөрөв хоёр нэг гишүүн элсүүдэг. Тэр үедээ миний аав анхны гишүүн нь болж байсан ийм хүн байдаг юм.

Сайнбилэг -

Та бидэнд ээжийнхээ тухай ярьж өгөөч?

Гомбожав -

Ээж одоо үнэн худал хоёрыг мэдэхгүй. Ээж маань их баян тансаг амьдралд умбаж өссөн. Аав нь одоо их мундаг мал ахуйтай, 1000 малтай тэр үедээ одоо хоньтой ямар сайндаа сумын хоёр одоо юу ирээд одоо улсад барилдаж байсан Сандуйжав Төгс Түгдгэр Заяа, Түнтгэр Заяа гэж хоёр бөх байсан юм гэнэлээ. Тэр ирээд одоо үгүй ээ одоо тэгээд л нэг айлд нутгийнхаа айлд орно биз дээ. Орж ирэхээр нь одоо манай нутагт тос хольдог заншил нь одоо ч байдаг.

Сайнбилэг -

Тос яадаг аа?

Гомбожав -

Цагаан тос хольдог. Одоо тэгээд л юу ч гэдэг юм одоо та нар .. гэж одоо та нар их гоё гоё юм хэлээд л баймаар байна нутаг нутаг өөр л байх л даа. тэгээд 2 бөх ирэхээр одоо миний аав тэр үед байсан юм байна. Нэг ирэг,ирэг гэдэг одоо нас гүйцсэн эр хонь гаргаж өгөөд 2 бөх ороод ирэхээр нь барина биз дээ.Монголчууд эрт дээр үеэс эхэлж бөхөө хүндэтгэж, одоо дайлж цайлдаг.Тэгээд миний аав тэр 2 бөхийг явсны дараа нутгийн тэр хот олон саахал айлынхан нөгөө тэр хоёр бөх ирээд явлаа танайхнаар ингэлээ тэглээ гэж орж ирдэг. Үгүй ээ хоёр чоно ирж нэг хонь идээд явлаа гэж л хэлсэн байдаг тийм тэр одоо миний багад л сонссон үг одоо ч энэ чихэнд энд хоногшин сонсогддог. Ер нь бөх хүнийг л одоо их эртнээс дээлдэлдэг байсны нэг шинж л дээ.

Сайнбилэг -

Одоо их мундаг сайн

Гомбожав -

Үгүй ээ сайн бүхэл бүтэн нэг хонины мах хоёрхон нөхөр ирчихээд идчихээд гарна гэдэг чинь сонин байгаа биз. Тэр ядуудаа биш тэр хүн хэдэн мал тав арван малнаасаа нэгийг нь гаргаад л чанаад л яг ном ёсоор нь хийгээд л өгөө биз тэгээд л тавиад л өгөө биз тэгээд хоёр талд нь тавьж байгаад л идчихээд л гараад явчихна гэдэг чинь тэр ямаршуу хэмжээний хүмүүс гэдэг нь ойлгомжтой тиймээ? Ардын засгийн үеийн начингууд л даа энэ аймаг сумандаа алдартай тийм ер нь Завхан болвол их эртнээсээ эхэлж бөх бөхчүүд төрсөн газар. Одоо бол Архангай одоо Булган гэж яриад байдаг ш дээ. Аа алдарт бөх би одоо хэн гуайтай нэг уулзаж ярилцаж байсан юм ярилцаад зүгээр ярианаас авч ярьж байгаа юм. Баянмөнх аварга надад хэлж байсан. .. заа Завхан Булган тэр бөхийн түүхтэй орон. Түүхтэй газар нутаг. Аа алдартай чадалтай бөхчүүд Завханаас төрж байсан нь үнэн. Миний аав ч гэсэн танай Завханы хүн шүү дээ гэж хэлж байсан. Тэр үнэхээр бас Завхан одоо ч гэсэн бөхөөр дутахгүй л сайн яваа ш дээ.

Сайнбилэг -

Таны ээж бол нэлээн тухайн үедээ малтай хуйтай айлын хүүхэд байж тиймээ?

Гомбожав -

Заа тэгээд яахав ээ тэр нэлээн малтай юутай номтой эрдэмтэй айлын гэрт өссөн хүн юм байналээ. Номтой эрдэмтэй гэдэг нь гэвэл зүгээр одоо лам аа миний эцэг миний эжий талынхан дандаа лам нар л байсан юм байналээ ш дээ. Завханаас юу тэгж тод сонин байдаг юм гэхлээр одоо аймгийнхаа төв дээр 10 одоо хутагтуудын юу босгоод тавьчихсан байгаа биз дээ аймгийн төв дээрээ гэхэд л. Манай Нөмрөг суманд гурав дөрвөн өндөр сүм байдаг юм энэ олон хутагтуудын үүний ерөнхий сайдын эрхтэй Дамдинбазар гэж хувилгаан байсан. Аа төдийлэн одоо Жамсранжав гэж одоо Америкт нас бардаг бурхны номын одоо хүн цөөн нэг хүн байдаг юм ш дээ. Тэр одоо энэ миний яг төрсөн сумын тэр би яг ард талд нь нэг 800 метрын газар оцон гэдэг өвөлжөөн дээр төрсөн байдаг юм. Одоогоор хэлэх юм бол бурхад хувилгаад богд нарын одоо төрдөг л газар даа. Ойгон нуурын баруун зүүн хойд тал гэдэг маань Ойгон, Тэлмэн нуур гэдэг чинь алдартай ш дээ ер нь сайн улсууд төрдөг.

Сайнбилэг -

Дөрөв дэх гурав дах хувилгаан нь хэн байв?

Гомбожав -

Заа тэр 3 дахь хувилгаан нь могойн гол дагуу төрсөн бас нэг нөхөр байдаг юмаа. Одоо тэр талаар ном бичиг дээр гарчихсан байдаг юм байналээ. Би тэр болгоныг сайн судалдаггүй ямар ч байсан дөрвөн хутагт л тэнд нь төрсөн.

Сайнбилэг -

Ер нь Завхан нутаг чинь хувилгаадын төрдөг нутаг байна ш дээ тиймээ?

Гомбожав -

Үгүй ээ тийм ш дээ. Би энүүгээр бахархахаас өөр арга байхгүй. Тэр засгийн үед ардын засгийн үед чинь одоо тэр ерөнхий сайдууд байсан нөхдүүд байна ш дээ тэр хоёр жишээ нь Дамдинбазар тэр Дилав хутагт Жамсранжав би одоо тэр нутгийн тэр надаас дээд үеийнхэн одоо байж байгаа ш дээ. Тэд нар маш тодорхой болсон юм шиг ярина, би зүгээр одоо нутгийн өвгөчүүлийн яриаг л одоо товчхон төдийлөн ярихаас өөр юм байхгүй ш дээ. Тэгээд тухайн засгийн үед л жишээ нь тэр Дамдинбазар гэдэг хүн маань яаж яаж байна уу гэхлээр малаа Хатанбаатар Магсаржавын одоо гол хүн байлаа ш дээ. Одоо кино минон дээр одоо бодитоор харахгүй ч гэсэн хажуу талд нь томилж байсан л хүн л байхгүй юу засгийн газраас тэр тэгээд л одоо Манлай гуайн Дамдинсүрэн гээд л бүгд л. Жишээ нь одоо Дилав хутагт гэгээн гэдэг чинь Америкт очиж нас барсан байдаг тиймээ? 60 онд монголыг НҮБ-д оруулахад одоо гол үүрэг гүйцэтгэсэн хүний нэг тэгж ойлгодог аа одоо ардын хувьсгалын үед ч гэх юм уу даа нэг гучин хэдэн онд гараад явчихсан Хятад руу гараад явчихсан тэнд нэг хэн одоо манай богд 8 дугаар богд Жавзандамба байна ш дээ. Энэ хүний зөвлөхөөр ажиллаж байсан Чанкаши гэсэн хятадад шанхай шийгийн бас зөвлөхөөр ажиллаж байсан Латтимор гэж америкийн одоо монголч эрдэмтэн одоо аялагч хүн байсан даа. Тэрэнтэй уулзаж байсан уулзаад ахуй амьдрал бүх юмаа хэлж ярьж өгч байсан. Би Америкт чамтай уулзах юм байна гэдгээ хэлж байсан. Мөн Барон Унгернтэй таарч байсан энэ Жамсранжав гэдэг хүн маань. Заа чи бол хамгийн сүүлд чи тэр Германд гарах юм байна тэгэхэд тэгээд Германд чи үхэх юм байна гэдгийг нь хэлж байсан одоо үзмэрч л байсан хүн байгаа юм ш дээ. Тэр хүмүүс яг хэлсэн ярьснаар нь л болж байсан юм гэнэлээ.

Сайнбилэг -

Ер нь таны амьдралд ямар нэгэн зүйл гүнээр нөлөөлсөн тийм үйл явдал байдаг уу?

Гомбожав -

Гүнээр нөлөөлнө гэдэг чинь одоо сэтгэл зан хөдлөл?

Сайнбилэг -

Их мартагдашгүй тийм үйл явдал гэвэл одоо ямар үйл явдал байх вэ?

Гомбожав -

Мардагдашгүй үйл явдалыг би хол хар багын одоо хүний багын таван нас зургаан нас юу ухаан мэдрэл орсон дөрвөн настайгаасаа хойших энэ амьдрал дахь өдийн хүртэлх нас хугацааны энэ амьдралд үзсэн бүхэн маань надад сонин байдаг шүү дээ тээ?

Сайнбилэг -

Тэгвэл таны амьдралд бусдаас онцгой их ер бусын тийм зүйл байна уу? Ер нь минийх бол бусдаасаа энүүгээрээ л онцгой доо ер бусын гэсэн юм бий юу?

Гомбожав -

Үгүй ээ одоо урлаг урлагийн надад тийм авьяас гэх юм байхгүй спорт бүх л чиглэлээр бол онц содон юм байхгүй одоо нэг тийм л хүн шүү дээ.

Сайнбилэг -

Та хэдэн онд УБ-т орж ирсэн гэлээ?

Гомбожав -

Би 1957 онд анх УБ хотод анх орж ирсэн.

Сайнбилэг -

Та тэр яг УБ-т анх орж ирсэн сэтгэгдэлээ нэг ярина уу?

Гомбожав -

Аа УБ-т сонин бим нутгаасаа гарлаа, эжий маань одоо жаахан амьдрал бэрхшээл дунд гурав дөрвөн хүүхдийг өсгөж өндийлгөхийн тулд нөхөр нь эрт нас барчихсан, ингээд одоо хамгийн бага нь дөрвөн настай би айлын бага хүүхэд нь ингээд миний Оцон гэж нэг сайхан өвөлжөө байдаг юм миний л одоо эцэг эхийн эцэг эхээс авахуулаад л амьдарсан одоо би энэ нэг Завхан аймгийн Нөмрөг сумын 1 дугаар багийн Ойгон нуурын ард тал л гэж ойлгодог юм л даа. тэнд одоо нэг юм бариад тавьчихсан ингээд дээшээ ингээд тэнгэр өөд цойлсон арслан шиг ийм хэлбэртэй хад байдаг юм. Ингээд үргэлжлээд бөөн хясаа ингээд нэг хясаа дундуур явсаар байгаад л Ойгон нуур луу ургаж байдаг. Үгүй ээ энэ их сонин газар. Тэр юу гэхээр миний ах тэр шинийн нэгний битүүний одоо тавин зургаа долоон оны үед битүүний өдөр гараад нөгөө гоё миний хэлээд байгаа тэр хад руу өвөлжөө хадныхаа нөмөр хад руугаа авирна хүүхэд юм болохоороо авирна ш дээ надаас 5 ах авирч байгаад унаад бэртсэн байгаа юм. Тэгээд л одоо миний эжий тэндээс одоо сум руугаа морьтой тэр Ойгон нуурыг өвөл гатлаад ингээд очоод нэг эмчтэй дуудаж авчраад манай ахыг эжий маань ээж түргэн дуудсан юм. Тэгээд шинийн нэгний өдөр манайд түргэн ирж байсныг би онц санадаг. Тэр үед нөгөө 69 байна ш дээ а 69 байхаа одоо б 69 гээд хоёр 69 а анхны 69 байна ш дээ нөгөө ийм гурвалжин хамартай, тэр машиныг огт үзээгүй, машин тэр манай ах цастай өвөлжөөнөөс хөдлөхөө хөтлийг давдаг тэгээд миний нүдэнд тодорхой тусдаг байхгүй юу, тэр хөтөл дээгүүр машин гараад л ирсэн би ч одоо тэр ах маань тийм болчихсон мөртлөө л хүүхэд юм чинь баярлаад л зүгээр дэвхцээд л цовхроод л, тэгээд л манай гэрийн гадаа ирсэн одоо монгол ёс болохоор золголт молголт хийгээд л дараа нь миний ахыг эмнэлэгт авч явсан тэгээд эмнэлэгт авч очоод одоо тэр Нөмргийн төв дээр л эмчилж л дээ. Миний эжий явж явж явж байж хоёр сар гурван сар болж гэртээ ирсэн цагаан сараар гараад л. Тэгээд эжийн ирсэн машин ирсэн эжийн машин дотор машины араас морьтой хүүгээ дагаад явж байгаа нь нүдэнд одоо зураг шиг харагддаг байхгүй юу. Тэгээд л одоо өнөө хүүхэд чинь л өнөө ганц хайртай эжий нь байхгүй, миний эгч нэлээн том болчихсон арван зургаа долоо хүрчихсэн нөгөө ар талын бүх ажил миний эгч дээр үлдэнэ ээ дээ нөгөө хонио саах, хонио хотлуулах үгүй ээ тэгээд малны хөрзөн юу ховхлох зөөх үгүй ээ бишгүй их малчны ажил маш их доороосоо ундарч байдаг ажил ш дээ, өдөр шөнөгүй явдаг ажил. Тэгээд би малдаа явах малаа хотлуулах, өглөө малаа хотоос гаргах, тэрийг өдөржин дагаж явах, орой ирээд өнөө сааль сүүний ажилд нөгөөл малчин хүний ямар л ажил байдаг тэр бүгдийг хүүхдийн нуруун дээр тохогддог ш дээ бас. Тэгээд тийм ажлыг л хийж өссөн бага нас маань. Тэгээд эжийгээ их санадаг байсан. Үгүй ээ одоо нөгөө ахын одоо ах өвдлөө гэдгийг мэдсэн хаднаас унаад бэртчихлээ гэдгийнг мэдсэн ингээд тэр ахыг биш эжийгээ их санадаг. Би өөрөө 8 нас хүртлээ эжийнхээ өврөөс салаагүй хүүхэд 8 нас хүртлээ эжийнхээ өвөрт үгүй ээ тэр өнөө мөөмийг нь зүгээр би арьс болгосон хүн би. Тэр болтлоо хүлхсэн ийм л хүүхэд байсан даа. Тэгээд ээжийн амьтай эжийгээ их санадаг тийм байсан. Хоёр гурван сар тэр сумын төв хүүгээ эмчлүүлж эмчлүүлж сүүлдээ барахаа байгаад ах маань улам доройтсон байдаг юм тэгээд одоо ээжийн ах нь одоо УБ хотод байдаг, тэр хүнээс захидал миний эжийд ирж ...заа чи наад хүүхдээ аваад ир тэнд одоо ингээд эмчүүлж барахгүй бол нааш нь аваад ир ээ хотод эмчлүүлье гэж. Тэгээд хотод ирээд Дамдинсүрэн гэж одоо мундаг эмчтэй таарсан гэж яхрьдаг. Тэр хүүхдийг яасан гэхээр тэр хадаас унасан хүүхэд тархи доргичихсон л байсан юм байналээ л дээ. Тархи нь доргиод одоо хөдөлчихсөн юм уу тэгэхэд л тэр менингит гэжөвчин байна гэж одоо тэр тархи толгойтой нь яаж уялддаг юм тэр менингит гэж өвчин тэр тухайн үед болвол нийгэм даяар тархаж байсан юм байналээ л дээ. Тэр одоо нэг том өвчин бас нэг халдварт өвчин ч арай биш байх тэр миненгит. Ер нь халдвар талдаа тийм өвчин гарч байсан юм байналээ тархи толгойны. Одоо ер нь тусаа л бол үхдэг тийм л өвчин байдаг байсан юм байналээ л дээ. Тэрнээс тэр үедээ тэгж эмчлээд буруу эмчлээд яахав нэг амьтай голтой юм үлдээсэн тэр нь УБ-т тэр Дамдинсүрэн гэдэг эмч хөл дээр нь босгосон миний аав ах жаахан дультраадуу хэлтэй л болсон болохоос бусад юм нь зүв зүгээр эдгэж, тэгээд одоо энэ тэрнээс хойш одоо 27 найм хүртлээ насалсан л даа. Тэгээд бас харамсалтайгаар миний ах өнгөрсөн юм бас. Тэгээд эжий маань одоо хоёр сараар үр дүнгүй болчихоор одоо ингээд нэгэнт үр дүн гарахгүй байна гэдгийг мэдэнгүүтээ ах нь захидал ирсэн. Тэр захидлыг нь УБ хотод хүүгээ явуулсан тэгээд энд ирээд гайгүй болсон юм байналээ л дээ. Тэрний дараа жил би УБ хот эжийгээ дагаад орж ирсэн хүн дээ. Одоо тэр үед шуудангийн 51 бас нэг ийм ГАЗ А69 гурвалжин хамартай ачааны тэрэг байлаа. Тэр ачааны машинд сууж байгаад л нутгийн одоо улсуудтай сууж аваад л ингээд УБ хот анх ирсэн дээ. Тэр өвөл Шар Өвийн дөрөлж гээд нэг сайхан газраар орж УБ-н бүх однууд газарт уначихсан юм шиг одоо тэр чинь одоо тавин хэдэн он ш дээ, тэгж шаргалтаж байсан надад мөн гоё харагдаж байсан.

Сайнбилэг -

Заа тэгээд та анх УБ-т орж ирсэн юм байна тээ?

Гомбожав -

Тэр Шар Өвийн дөрөлж гэдгээр дөнгөж гаарч ирэнгүүт УБ-т бүх од нь газарт унаад ирчихсэн юм шиг үгүй ээ мөн гоё харагдсаан. Шөнө орж ирсэн юм.

Сайнбилэг -

Их л сонин содон санагдаж дээ тиймээ?

Гомбожав -

Тийм. Тэгээд яасан юм гэхлээр /инээв/ тээврийн товчоо гэж одоо энэ манай энүүхэнд байгаа ш дээ. Тэр чинь яг тэр үед байсан. Тэр үед чинь тавин хэдэн онд тавин нэг ч билүү тээврийн товчоон дээр ирлээ, ирээд бол тэр товчоонд одоо тэр л ирсэн улсууд ачаагаа аваад л ороод л суудаг, тэр их хоёр гурван өдөр машинд нүдүүлсэн улсууд чинь тэнд хэвтдэг, унтдаг тийм л байсан. Би бол тэгж унтах мунтах юм байгаагүй хүүхэд юм чинь гүйгээд л гараад л ороод л миний эжий их сонин ирсэн байхгүй юу, нөгөө хүүхэддээ санаа зовоод л нөгөө Амгалан гэдэг газар манай ахынх баййдаг гэсэн манай хүү тэнд л байгаа гэсэн зорилготой хотод ирсэн юу тэр гудамжаар Маркс Энгельсийн ч гэдэг юмуу Жуковийн гэдэг юм уу Самбуугийн өргөн чөлөөгөөр яваад тэддүгээр хорооны тэддүгээр тоот ч гэдэг юм уу, ийм тодорхой хаяггүйгээр ирсэн байхгүй юу. Тэгээд одоо нэг гүйгээд гарсан чинь манай эжий тэр залуу цагтаа өсөж өндийж хүн болгосон Ядамжав гэж хүн байсан юм. Миний ээжийн ах нар их сонин хүн байсан. Хамгийн ядуу хүмүүсээ жаахан бяртай чадалтай байхдаа өөрсдөн дээрээ татаж одоо зарцалж байсан биш байгаа юм. Одоо зүгээр яг өөрийн дүү ах нар шиг өсгөсөн. Тийм ядарсан үгүйгүү ядаж тийм тэгж ивээлдээ авч байсан байналээ л дээ. Тэрний нэг нь болох Ядамжав гэж хүн яг тэр тээврийн товчоон дээр хараад зогсож байсан чинь тэр хүн явж байсан /инээв/ тэгээд ээжид очих газрыг тэр хүн мэдэж байсан учраас морин тэрэгтэй одоо энэ урд их тойрог гэдгээр яваад Амгалан орж байсан юм даа. Тэгээд тэр тэнд ороход одоо миний эжийгийн ах нь ийм гоё хотод их л гоё хүн байдаг байх гэж хүүхэд юм чинь хүүхдийн сэтгэлээр л бодно. Тэгсэн нэг хашаанд нээх олон айл байнаа тэр хашаанд нэлээн тааруухан тэр байна тэр гэрт орлоо чи эхлээд ор гээд намайг орлоо өө энэ чинь Гоёо байна ш дээ гээд намайг авгай нь таньж тэгсэн улаан дээлтэй өвгөн өвгөд оронгуутаа галан дээрээ зуухан дээрээ тогоо тавьчихсан ширмэн тогоо тавьчихсан, тэр дотроо нөгөө нэг боорцог чанаад зогсож байсан. Тэгээд тэр гэрээс гарад гадаа суучихсан цаг шахуу суусан. Миний эжий ах гэж ийм муухай ах байсан юм уу гэдэг ч юм уу, ядуу хүн байдаг юм байна ш дээ гэж ойлгосон. Тэгээд жаахан сэтгэл жаахан доошоо унана биз дээ, тэгээд нэг хөдөө хийдэг боорцгийг маань энэ айл бас хийдэг юм байна гэсэн жишээтэй. Нэг цагийн дараа орлоо орсон хоол унд хийчихэж, тэгээд хоол ид гээд л аяганд хоол хийгээд өглөө. Тогоотой хоол руу нь хүүхэд юм болохоор харлаа, цул өөх бужигнасан тийм шөлтэй хоол чанаж байсан. Заа энэ өөх ч одоо гоё юм байна даа гэж бодож байсан хүүхэд. Заа нэг аяганд хийгээд өглөө /инээв/ аяганд нөгөө бас зам зуур өлссөн бас өөх тосонд дуртай хүүхэд тэгээд л нөгөө хамгийн түрүүнд өөхийг л иднэ дээ гэж бодоод л аманд нөгөө тийм ордоггүй ээ амтагддаггүй нэг л муухай хазгай амтагддсан юм. Тэгэхээр нь би бас нэг монгол дээлтэй нударган дээлтэй нөгөөдхөө нэг гараараа ингээд гартаа ингээд цуглуулаад байна, нэг мэдсэн атга дүүрчихсэн төмс маань тэгээд хүүхэд юм чинь би гараад бие засаадахъя гэж гүйж гараад, жорлон дотор нь хаяж байж билээ. Тэгж анх төмс гэж юмыг өөх гэж андуурч идэж хөөх паах болгож жорлон дотор нь хаяж байсан, 3 хоног дараалан тэрнийг хаясан би хоол хийнэ дандаа л төмсөөр нь төмсийг нь авч жорлонд нь хийнэ, 3 хоногийн дараа гэрийн эзэн хэлсэн үгүй ээ энэ жорлон дотор л төмс хүүхэд хаяад хүн хаяад байх юм намайг хэлж байна даа гэж хүүхэд мэдэж байгаа юм чинь, анх тэгж л одоо будилж явсан юм уу даа хайшаа юм, тэгж төмсний бараа харж байсан хүн.

Сайнбилэг -

Та тэгээд УБ-т ирээд суурьшсан юм байна тээ? Тэгээд аль сургуульд орсон бэ? Бага сургуульд?

Гомбожав -

Сургууль их зовлонтой олдсоон бас. Үгүй ээ хотод ирсэн миний хүү эрдэм сураарай гэж ээж маань үргэлж захидаг байсан. Одоо ийм сайхан газар одоо ингээд амьдарна ш дээ миний хүү, эрдэм сайн сур эрдэм сайн сурсан хүн бол сайхан амьдардаг, чи барилгачин болохгүй, малчин болохгүй гэж сургадаг байсан үе ш дээ. Яг л тийм тэр үеийн сэтгэхүй ямар ч байсан тэрүүгээр л одоо эцэг эх маань номлодог байсан эцэг эх маань. Тэгээд 8 дугаар сургуульд орох гээд Амгалангийн 8 гэж алдартай сургууль байсан Монгол улсад засгийн жилүүдэд анх байгуулагдсан сургууль ш дээ, энэ 8 дуугаар сургууль. Тэрэнд намайг авах гээд хөдөөний дээлтэй одоо хөдөөний хөөсөн мантуу хөвөн жинтүү гэж хүүхдүүд шоолдог еэ еэ бөө вөө хөдөөний хөөсөн мантуу хөвөн жинтүү /инээв/ хүүхдүүд тал талаас их ичиж зовно, монгол дээлтэй монгол гуталтай, заа бараг лоовуузтай хүүхэд анх сургуульд бүртгүүлж орсон юм. Тэгээд 14 дүгээр сургуульд миний эжийгийн ах тэр офицерүүдын ордны буудлын 14 дүгээр сургуульд аваачиж бүртгүүлж би анх 60 онд 1 дүгээр ангид орж байсан хүүхэд.

Сайнбилэг -

Тэгэхээр тэр УБ-н хүүхдүүд одоо хөдөөний хүүхдүүдээс эрс ялгардаг байж дээ? Тэгвэл УБ-н хүүхдүүд одоо юугаараа их ялгардаг байсан юм бэ? өмссөн хувцас уу?

Гомбожав -

Миний очсон газар их сонин газар байсан Амгалан гэдэг маань. Үгүй ээ одоо миний ээж ч одоо тэр айлуудын хашаанд миний идэж чаддаггүй л ногоо ерөөсөө иддэггүй л яг экологийн гаралтай цэвэр сүү сүүн бүтээгдэхүүнээр болловсруулсан юман дээр л өссөн хүн ш дээ. Тэр үеийн хүүхдүүд хөдөөний хүүхдүүд тэгээд л одоо нэг л буруу хэлтэй улсууд бөөцгөнөсөн буруу хэлтэй улсууд л одоо газартай наалдсан өглөө босоод л шөнө ч уугаад л, өглөө ч уугаад л ингэдэг л газар байсан. Айлууд хашаандаа төмс ургамал тарьж тэрүүгээрээ амьдардаг, тэрийгээ зардаг борлуулдаг ийм л газар ирчихсэн хүүхдүүд болохоор орон тоо одоо хичээлийн бэлтгэл хийсэн, цагаан цамцтай формтой гоё л хүүхдүүд байдаг байж дээ, миний тэр үед.

Сайнбилэг -

Та гурван хэлтэй гэлээ тэр гурван хэлтэй гэдэг нь ямар?

Гомбожав -

Одоогийн тэр Наймаа хот гэж дээр үеэсээ л байсан Амгалан гэдэг газар маань үндсэндээ хятадууд хятад иргэн л байсан ш дээ ер нь. 80 хувь бараг хятад иргэн байсан. Хятад иргэдийн хүүхдүүд тийм л одоо газар анх тэс өөр амьдралд орж ирсэн маань тийм санадаг. Их хөдөлмөрч ийм хятадууд байсан. Парниканд хүртэл одоо нарийн ногоо тарьдаг одоогийн л хүлэмж шүү дээ шилэн хүлэмж нарийн ногоо тарьдаг дээр үеийн хятадууд чинь тийм байсан. Хөрөөд хөрөөд гээд бүтэн сайн хагас сайны өглөө бол байнга хашгираастай тэгээд ер нь унтаж хүн ид унтаж байх хагас бүтэн сайн өдөр хөрөөд ус ав гэдэг хөрөөд хөрөөд гээд орилчихсон, одоо тэр аварга хөрөө гээд хөрөө гар хөрөө ш дээ, айлын мод хөрөөддөг ус зөөдөг айлын муу ус цэвэрлэдэг, одоо жорлонг нь хятадууд ухаж зайлуулдаг тэр л үе дээ.

Сайнбилэг -

Та тэгээд 8 дугаар сургуульд анх 1 дүгээр ангид оржээ.

Гомбожав -

Үгүй ээ 14 дүгээр сургуульд.

Сайнбилэг -

14 дүгээр сургууль тиймээ?

Гомбожав -

Тийм. Тийм. Тэр 14 дүгээр сургууль их сонин. Яадаг уу гэхлээр тэр Амгалан гэдэг чинь цаашаагаа хоёр гурван буудал газар тэр миний байсан хашаа манай сургууль хоёрын хооронд 2-3 км газар би 1 дүгээр ангийн жаахан хүүхэд цүнхээ даахгүй, хойшоогоо гүйгээд одоо өглөө ороход бол хар үүрээр л босож явдаг, өдөр явахад одоо тайван явж яваад гүйсээр харайсаар байгаад л сургуульдаа очдог ийм ингэж л тэр найм есэн жилийг тэгж гүйж сургуульдаа сурч байсан даа.

Сайнбилэг -

Та тэр одоо сургуульд ямаршуухан байсан бэ? Тэр үеийн сургууль хэл багш нар?

Гомбожав -

Заа тэр үеийн сургууль болвол эрс өөр шүү дээ. Одоо орчин үеийнхтэй бол харьцуулахын аргагүй. Тэр үеийн амьдрал тийм байсан. Үгүй ээ яахав дээ хөдөөний хөөсөн мантуу хөөсөн жинтүү гэж хэлүүлсээр байгаад л би 4 дүгээр ангиа хүртэл би одоо аав ээжийнхээ захиаг үргэлж захьдаг эрдэм номтой болоорой гэдгийг ерөөсөө анзаардаггүй байсан юм уу даа үгүй ээ хүн чинь их сонин нэг дууны хичээл гэж ордог байхгүй юу 1 дүгээр ангид дууны хичээлийн дүн гарна ингээд Алтангэрэл гэж багштай байлаа би. Тэгээд дууны хичээл дээр муу гардаг юм би. Нөгөө нөгөө тэр үед чинь багш нар дуу заана л даа, тэр 1дүгээр ангиасаа дууны багш тусгай багш орж ирэхгүй, манай ангийн багш л заана. Тэгээд тэр үеийн дуунуудыг л одоо заагаад сурсан. Тэрийгээ дуулуулаад л дүн тавьдаг л байхгүй юу. Ямар .. дуу тайван саруул зам минь нийт олны бахархал, 5 онцын гэдэг дуу анх зааж байсан санадаг юм. Тэр дууг дуулаад би муу авч байсан хүн /инээв/ тэгээд муу гарна биз дээ нэг хичээл дээр муу бол муу тэр үеийн дүн. Бусад хичээл онц сайн байх хамаагүй. Нэг л хичээл дээр муу бол муу гардаг нэг 1 дүгээр улирлаар муу гарсан. Тэгээд тэр тайван саруул зам минь гэдгийг чинь таны олны бахархал таван онцын эзэд минь нийт олны бахархал ийм дууг дуулж чадаагүй байхгүй юу. Үг нь угаасаа хөдөөний хүүхэд муу хоолойтой бас хүүхдээс ичнэ, багшаас ичнэ гэдэг чинь жигтэйхэн мэдэрнэ ш дээ. Тэгээд л одоо толгойгоо маажаад л зогсож байсан, байлгүй юу ч дуулаагүй муу гарч байлаа /инээв/ тэгээд 1дүгээр ангиа 2-доо би гэртээ уйлж орж ирсэн.

Сайнбилэг -

Муу гарчихсан гээд үү?

Гомбожав -

Тийм. Эжийгээ харж уйлсан. Нөгөө эжийнхээ сайхан захиасыг би биелүүлээгүй орж ирж байна ш дээ. Заа миний хүү ямар гарсан муу гарлаа гэж хэлж чаддаггүй, толгойгоо маажаад зогсчихсон үгүй ээ яав миний хүү дүн мүн чинь гарсан уу, ...гарсан, ...яасан муу гарсан, юун дээр муу гарав гэж ээж маань асууж байна. Би дууны хичээл дээр муу гарлаа, тэгээд муу гарчихсан тэгж анх ирж байсан гоё байгаа биз. Тэгээд одоо дууны хичээл одоо яахав гэсэн үнэлэлт ээж маань өгсөн дуу яахав ээ, миний хүү том болохоороо мундаг дуучин болно гэж хэлдэг л байсан л даа. Тэгээд л яахав хүүхдийн сэтгэлийг одоо урмыг нь бодно гэх хайшаа юм тэгээд л хүүхдийн сэтгэлийг бодоод ээж маань тайвшруулж, би анх тэр өдрөөс хойш би нэг ч муу дүн авч үзээгүй, тэр өдрөөс энэ одоо тэрнээс хойш чинь би багшийн сургууль одоо багш тэр сургуульдаа багш байж үзлээ, сургуульд ойн инжинер боллоо сэтгүүлчийн анги төгслөө. Энэнд би муу гэсэн дүн надад нэг ширхэг ч байхгүй сайн онц л зууны нэг 80%-г онцтой төгсдөг байсан төгсөж өдийн зэрэгт хүрсэн дээ ах нь.

Сайнбилэг -

Та одоо ингээд тэр сургуульд 10 дугаар ангиа төгсжээ. Тэр үед одоо социализмын ид бүтээн байгуулалт явж байсан байх даа бодвол?

Гомбожав -

Үгүй ээ тэгэлгүй яахав. Одоо 60, 70, 70он ш дээ. 60 70 онд

Сайнбилэг -

Нийгмийн байдал ер нь ямаршуу байсан юм бэ?

Гомбожав -

Нийгмийн байдал одоогоос нээх дордоод байна гэж би боддоггүй ээ. Нэг л өөрийн өнгөрч туулсан амьдрал болохоор.

Сайнбилэг -

Ямар онцлогтой үйл явдал болж байсан бэ?

Гомбожав -

Үгүй ээ тэр үед бол одоо 60 70-д оны үе ш дээ. Заа би зүгээр дэмий юмнаас нь эхлээд ярья хулиган байсан уу, байсан. Хулгайч байсан уу байсан хулиган бол алдартай хулиган хулгайч бол алдартай цуутай хулгайчууд байсан гэж би хэлж ярьмаар байдаг юм. Заа миний өссөн Амгалан гэдэг бол ер нь энэ 40, 50 мянгат гэж юу яриад байгаан, тийм хулигантай байсан байхгүй юу. Хүн мал алж байгаа юм шиг гэдсэн дээр нь хөлөө тавьчихаад цуулаад зогсож байсан хүнийг ах нь харж байсан. Нийтийн бүжиг гээд л нэг юм болно, Жанжны клуб гэж энэ тэнд очихоор одоо хүүхэд юм чинь сонирхоно ш дээ. Гэрийн хажуухан талд нөгөө тэнд кино гарна үзнэ, тэнд чинь Цогт тайжийг анх үзэж байсан. Үгүй ээ тэр бахархал болсон киног анх тэнд л үзсэн. Бидний тэр үеийнхаар бол бол “Цогт тайж” одоо “Ардын элч” гэдэг чинь гоё байлаа ш дээ үгүй ээ тэрийг чинь одоо тэгээд хөдөлгөөнтэй ярина, хөөрнө үзээгүй юмаа үзсэн юм шиг хөдөөний хүүхэд орж ирснийн хэлэх үү тийм л байсан. Тэгээд дараа нь одоо намайг тав зургаа долоо наймдугаар ангид ангид ороход нийтийн бүжиг гээд л хөгжим дугарна, хөгжим дуу хоёрт бол хүүхдүүд татагддаг ш дээ. Тэрүүгээр кино үзэхээс гадна тэр бүжиг гэж юу байдаг юм очиж үзье харъя гээд л цонхоор нь ч авирч харна, сүүлдээ зарим нь орно л доо. Заа тийм баяртай явдал болдог байхгүй юу. Заа хүмүүс ингээд л эр эмээрээ нийлээд бүжиглээд, шүлэг уншаад дуу дуулаад, тэр үед чинь бас хөгжилтэй байсан. Тэр одоо хүүхдийг одоогоор бол 6 цагаас хойш гаргадаггүй байсан. Аа одоо найм ес арав арван нэг шөнөжингөө явж байна ш дээ энэ орчин үеийн хүүхдүүд. Би одоо 50 60 70 он ярьж байна ш дээ. Тэр үеийн хүүхдүүд үзэх юмгүй байсандаа тэгдэггүй муу хятад шаазан гэж юм байдаг байсан юм. Хятад шианзанд кино үзнэ гэж. Аа тэнд чинь одоо бас гоё гоё кино, хятадын гоё гоё кинонууд ил задгай тавьдаг, айлын байшингийн хананд, айлын байшингуудад хятадын шавар тагзнуудад ах нь тэр кино үздэг байсан. Их гоё л доо. Тэр л одоо хятадын амьдрал янз бүрийн л одоо юм үзэж хардаг байсан л даа. бүжиг болоод тарна, зодоон болно, тэр үед цэргүүд их орж ирнэ. Тэр чинь цэргийн хуарангууд ихтэй улаан хуарангийн цэргүүд доошоо уруудаад жанжин клубт бүжгэнд ирнэ. Гараад энэ УБ-н том том одоо хулгианууд ч гэж одоо бодохоор л улсууд ирж тэнд бүжиглэнэ. Одоо шилбээ дарсан өмдтэй шилээ дарсан үстэй гээд тэр үед чинь тэгдэг байлаа ш дээ. Тийм улсууд ирээд л одоо одоо гоё нь өмд нь шилбээ яг ингээд эмэгтэй хүн шиг барьчихсан шилбэ ингээд гуя хаа тааз нь яг ингээд барьчихсан бүжгэнд тоомжиргүй шахуу л тийм гоёо боддог юм уу бас нүдний шилтэй хүн амьны цагаан гэж малгайг чинь хэлтгий зэлгий тавьчихсан үс нь одоо сагсайгаад шилээ дарчихсан одоо тэгээд л сагсалзсан урт үстэй зэрлэг монголчууд ч шахуу л юм байсан ш дээ. Эмэгтэй нь одоо ямар байсан юм хүүхэд дээ тэр үед анзаарахгүй заа тэгээд л аминдаа гоёж гооддог л байсан байлгүй. Монгол дээлтэй ингээд бүжиг болно доо бүжгийн дараа гараад зодоон болно үгүй ээ яахав нөгөө охидуудаа булаацалддаг ч байсан юм уу тэгдэг байсан байх бүдүүлэг байна ш дээ тэр чинь. Зодоон нүдээн хийгээд л хэн дийлсэн нь нөгөө охиноо дагуулдаг ч юм уу бараг тийм байсан ш дээ. Тийм юм харж миний одоо буруу тал нь тэр юм даа хэдэн хүүхэд тэгээд хүнээс их айна энэ баруун гаран дээрээ улаан даавуун дээр эрвэгэр гээд биччихсэн одоо бүүр настай настай өвөө эмээчүүл тэр клубын эргэн тойрон бүр гудамж бүхний мухарт гудамж бүхний амсар бүр дээр тийм хүмүүс тэд нараас ухаан алдчихна тэгээд л одоо тэр хашаа ороод давж байгаад нуугдаж эд нар ордог ийм л байлаа. Заа ер нь тэр үеийн зодоон хүний хамраас цус гаргадаггүй зодоон болдог байсан байх зүгээр хамраас цус гаргасан бол заа тэгээд би дийллээ гэсэн бодолтой л байсан байхгүй юу. Хөдөөнөөс анх ирээд л одоо тэр дэмий юм л ярьж байна ш дээ зодоон боллоо одоо хүүхэд бас л чулуугаар шиднэ зодолдоно ш дээ хөдөө хөөсөн мантуу хөвөн жинтүү энэ баруун гарыг урд гэдсэн дээрээ зүүн гарыг энэ нуруун дээрээ авдаг одоо хоёр гараа ингэж өрнө мөрнө гэсэн ойлголт байхгүй хөдөөний хүүхэд тэгдэг байлаа ш дээ. Одоо ямар зодооны үүсгэвэр байсан юм мэдэхгүй тэгээд нэг ингэчихээд нөгөө гараа хардаг юм чинь тэгээд нөгөө хүүхэд одоо жаахан тийм хөлний хөдөлгөөн гарны хөдөлгөөн толгойн хөдөлгөөнөөр би зүгээр одоо газар олоод л газар унаж байгаа юм шиг л унадаг байхгүй юу хөдөөний хүүхэд чинь тийм л байсан хүний хамар луу тэгээд нүүр лүү гар далайхгүй тэгж байсан тийм үзэл бодолтой болчихсон. Тэр одоо юу юм даа тэр зодооны чи одоо боксчин хүн гэхэд л би амд ярьж байгаа ш дээ энийг ингэж гараа авдаг байхгүй юу одоо ингэж биш тээ ингэж хойно урдаа ийм

Сайнбилэг -

Тэр нь ямар учиртай юм?

Гомбожав -

Тэрийг бол одоо би юу юм болов уу л гэж санадаг юм ш дээ.энэ ..тэр спортын төрөл биш ш дээ зайлуул одоо тэр одоо үгүй ээ тэр лам нарын банди нарын зодоон тийм байсан байх тэр барил нь тийм л байсан байх. Тийм гараа урд хойд хоёртоо барьдаг тийм л байсан би тэрийг тод санаж байна зүгээр ямар байсан. Ер нь юуны үед бол юу билээ би чиний тамхийг татаад байна

Сайнбилэг -

Зүгээр зүгээр

Гомбожав -

Даншигийн наадмын үед бол байсан юм шүү. Тэр .. одоо 60 60оны зодоон гэж болж байсан юм байналээ ш дээ.

Сайнбилэг -

Тэр нь ямар юм?

Гомбожав -

Даншигийн наадам чинь энэ монгол зодооноор аварга болсон хүмүүс байдаг ш дээ чи мэддэггүй юм уу?

Сайнбилэг -

Үгүй үгүй.

Гомбожав -

/инээв/ тийм байдгийг би сонссон. Даншиг гэдэг наадам 60 оны зодоон болдог. Тэр зодоонд түрүүлсэн хүн нь Намхай аваргыг хүртэл цохиод унагаж байсан тийм л байдаг юм ш дээ. Яриа ч юм уу олны ам дамжсан яриа ш дээ. Намхай аваргыг жишээ нь гандан хийдийн урдуур доогуур явж байсан юм биз дээ Даншигт түрүүлчихээд тэгсэн чинь түрүүлдэг товариш явж байхаар нөгөө зодоонч товариш тэнд бас нөгөө байр шагналаас нь мултлах гэсэн ч юм уу зодоонч хүн чинь жаахан тийм сэтгэхүйтэй байдаг юм уу хайшаа юм бариад авч чадахгүй бариад авбал уначихна араас нь цохиод унагачихсан байгаа юм. Өө Намхай аварга гэж байсан яриа байдаг юм. Би хүүхэд байхдаа сонсож байсан.

Сайнбилэг -

Тэр 60 хүний зодоон гэж ямар учиртай юм бэ та тэр сонссон юмаа ярьж өгөхгүй юу?

Гомбожав -

Би бодохдоо би бодохдоо байна ш дээ одоо би тэр талаар би судалгаа явуулдаг байсан. Ямар ч байсан 60 оны зодоон болсон.

Сайнбилэг -

Тэр 60 хүний зодоон гэж ямар учиртайн?

Гомбожав -

Үгүй ээ одоо тэмцээн л байсан юм шиг байгаа юм. Монгол чинь эрийн гурван наадам гэж ярьдаг эрт дээр үеэсээ тэр Даншигийн наадмын үед 60 хүний зодоон болж байсан гэж хэнээс сонссон гэж би нэр устай нь хэлье л дээ би яахав одоо Олзод гэж одоо та нарын ахмад багш байсан ш дээ. Олзод гуайн энэ нэг амралтын газар ярьж байсан юм олон хүн сонсож байсан даа. Даншигийн наадам гэж 60 хүний зодоон болж байсан юмаа тэрний аварга шалгаруулдаг байсан гэж. Тэр хүний хэлснээс хойш тэр хүнийг одоо худлаа ярьж байна гэж огт бодохгүй ш дээ. Тэр миний сэтгэлд ингээд тогтчихсон л байдаг юм. 60 хүний зодоон болж байсан.

Сайнбилэг -

Ер нь бол тэр үед бол ер нь бас ийм танхай бас нэг тийм хүмүүсээс жаахан тийм юу болъё гэсэн залуучууд байж дээ тиймээ?

Гомбожав -

Байлгүй яахав тэр чинь.

Сайнбилэг -

Одоо шилээ дарсан гэзэгтэй?

Гомбожав -

Шилбээ дарсан өмдтэй одоо тас хар шил милээ зүүгээд ингээд тэр үеийн одоо мода л байсан байлгүй дээ.

Сайнбилэг -

Тэр эргүүл гэж улсууд эргүүл гэсэн улаан юутай улсууд ямар учиртай хүмүүс хэн томилж явдаг байсан юм бэ?

Гомбожав -

Аан тийм цагдаа сэргийлэхийн туслах олон нийтийн бригадын гишүүн гэчихсэн алдартай цагдан сэргийлэхийн байгууллагатай цуг ажилладаг тэднийг тэд нарыг ажиллуулдаг. Тэд нараас хүүхдүүд залуучууд айдаг тэд нарын дэргэд янз бүрийн үйлдэл хөдөлгөөн хийхэд хэцүү болчихсон л байсан үе тэр бас зөв талдаа л даа. Энэ чинь одоо бараг далан оныг дуустал тийм цагдан сэргийлэхийн туслах олон нийтийн байгууллагын гишүүн гэж цагдаад тусладаг нийгэмд тусладаг тийм байгууллага байсан ш дээ. Энэ хотын дээр үеийн захиргаа хүртэл энэ удирдан явуулдаг тийм байсан.

Сайнбилэг -

Тэр үед хятадын ший тэр хятад хороолол ихтэй тэр хятад иргэн маш их байсан юм байна даа?

Гомбожав -

Маш их байсан.

Сайнбилэг -

Тэд нар юу хийж одоо амьдардаг байсан юм бол тариа ногоо тарих?

Гомбожав -

Тариа ногоо тарих үгүй ээ тэгээд л одоо хүний ахуйг ахуйд орж хүртэл ажилладаг байсан ш дээ. Хөлдсөн өвөл хөлдүү шээс жорлонд нь хятад хүн оролцдог ноцолддог тэрийг ухдаг, ачдаг, тэр үед хог дээр хаядаг тийм л байсан ш дээ. Түлээг нь хөрөөдөж өгдөг усыг нь авч өгдөг, морин тэргээр. Тийм хятад хүүхдүүд хүртэл зөндөө байсан. Тэрийг хүн бол үзэхдээ бол ай ямар муухай юм бэ, хятад хүний тэр хөдөлмөрч чанарыг бол голж гооддог л байсан.

Сайнбилэг -

Та тэгээд 10 дугаар анги төгсөөд дараа нь ямар мэргэжилтэй ямар сургуульд оров?

Гомбожав -

Үгүй ээ би Багшийн сургууль төгссөн юм дараа нь. Багшийн сургууль гэдэг чинь одоо одоо энэ намайг орж байхад тэр чинь 68 он юм даа. Багшийн сургуульд багш болох гэж оррох гэж байгаа хүн ш дээ. Би нэг шар байртай нэг цэргийн нэг гитлтэй суран бүстэй хүүхэд бүртгүүлж очиж байсан. Үгүй ээ тэр ямар муухай балиар амьтан бүртгүүлэв гэж хэлээгүй. Аа өгсөн шалгалтыг авсан дүнгээрээ л ордог байсан. Аа тэр нь харин хаа очиж тэрэнд нэг гайгүй онц монц аваад л орж байсан. Тэр үед одоо тэр чинь Багшийн сургуульд соёл хөгжмийн ангитай тийм байлаа ш дээ. Одоогийн одоо миний сурч байгаа миний үеийн урлаг соёлын томчууд бол миний үеийхэн л байгаа ш дээ. Одоо жишээ нь манай сургууль төгссөн.

Сайнбилэг -

Жанцанноров гуай юу?

Гомбожав -

Тийм хөгжмийн зохиолч. Гүрбазар Жанцанноров одоо Энхманлай гээд бүгд л тэр сургууль төгссөн ш дээ. Тэгээд би одоо багшийн ангид орж багш болдог хүн болдог юмаа. Сургуулиа төгслөө 70 онд. Тэгээд одоо энэ 14 дүгээр сургуульд намайг хувиарлаад 14-д чинь одоо би сургуульдаа ирээд багшаар очиж байгаа байхгүй юу. Тэгээд эжий маань байсан. Их гоё намайг хүлээж авч байж билээ. Миний хүү эрдэмтэй болчихлоо гэж үхсний эрдэм байхав нэг а б заадаг бага ангийн багш нэг цэргийн дарга нар голцуу хүүхэд миний ангид байдаг. Тэгээд л 14 дүгээр сургуульд багш болсон үгүй ээ нэг бодлын сайхан миний эжий их баярласан үгүй ээ мөн мундаг хүүхэд миний хүү ч одоо эрдэм номтой хүнд хичээл заахаар болчихож эжийгээ баярлуулсан шүү тэр үедээ бол. Тэгээд л яг сургууль төгссөн сургуульд очно гэдэг надад их хэцүү байсан л даа. Анх эрдэм ном зааж байсан бүх л багш тэнд байж байсан. Үгүй ээ нэг конспект хийчихээд хичээлийн эрхлэгчээр батлуулдаг ордог орохоор цул багш нар байж байдаг. Би конспект батлуулахаасаа ичдэг. Өнөө багш нараасаа айдаг. Тэр тухайн үеийн мэдрэмж яг тийм л байсан. Тэгээд тэр багш нарыг хүлээгээд л сургуульд хичээл заачихаад л завсар хоорронд нь хүүхэд гүйлгээд л багш нар гарч уу гэж шалгуулдаг байлаа ш дээ. Өнөө багш нар цөөрсөн танихгүй шинэ багш нар батлуулж байгаа үед би ордог тэгж батлуулдаг. Шаардлага маш өндөр конспект бичвэл а б гүй бичдэг. Нэг ядаргаатай арван нэгэн мөнгөний дэвтрийг ар өвөргүй 7 хоногийн конспект биччихээд л бүх л хичээл дээр чинь одоо монгол хэл олон төрлийн хичээл заадаг байлаа ш дээ бага ангийн багш чинь бас. Тэгсэн чинь тамгийн яамны шалгалт ирдэг юм манай сургууль дээр одоо боловсролын яам тэргүүтэй. Тэгээд л хүүхдүүдэд би тэр үед одоо бас залуу байж ш дээ. Заа хүүхдүүд ч гоё л хүүхдийн ертөнц бол үнэхээр гоё. Би хөөрхий биеийн амарыг хардаг байсан юм уу яасан юм хүүхдүүдийг чив чимээгүй ялаа шумуул нисэж байгаа сонсогдохоор байлгадаг байсан. Одоо тэгтэл .. бодоход. Тэгээд нэг хүүхэд дэврийн хуудас эргүүлэхэд л дуудаж байдаг тийм байсан. Тийм харгис заадаг байсан юм болов уу тэгээд нөгөө шүлгийн ном гараад ирвэл тэр шүлгийг тэр л нэгдүгээр ангийн сурах бичиг хоёр гурав дөрөвдүгээр ангийн сурах бичигт ямар л шүлэг байна тэр бүгдийг хүүхдэд ягштал цээжлүүлдэг өглөө орж ирэхэд хичээл эхлэхэд шүлгийг нь уншуулдаг бүүр заримд нь хоороор нь уншуулдаг тийм байсан. Тэгээд нэг тамгийн яамны шалгалт ирээд манай тэр сургуулиас шалгалт авдаг юм. Яг ингээд цагаан цаас тарааж тавиад ингээд вариант вариант болгоод л өгдөг юм байгаа биз дээ. Тэгээд тэр үеийн шалгалт яасан гэхлээр тэр онц сайны эзлэх хувиар нь багшийг бас дүгнэдэг байсан юм байналээ. Тэгсэн миний ангийнхан 80% нь онц сайн тэр одоо бүх төрлийнх нь шалгалтан дээр тамгийн яам шалгаж байгаа юм дээ. Тэгсэн чинь .. нөгөө тамгийн яамын шалгалтанд Гомбожавын анги одоо онц сайны эзлэх хувийн хэмжээгээрээ 80%тай гарлаа 80% нь онц сайн сурлагын чадвартай болчихсон л байсан. Нэг харгис зүйл нь яав гэхлээр би хүүхдийг дэвтрийг нь дуустал бичүүлдэг ямар ч дэвтрийг дуусаж л нэг дүн авдаг надаас. 11 мөнгөний дэвтрийг а б гээр нь ингээд бичээд байхад нэг дэвтэр дууснаа даа хэдэн сар ч юм уу нэг сарын дотор тэгээд тэр дэвтрийг нь хурааж авч тавьчихаад тэгээд дүгнэдэг. Хичээлд бүх цаасыг ар өвөргүй гоё ганган бичсэн хүүхэд бол бараг шууд онц тавьчихдаг байсан. Аа дэвтэр дундаас нь урчихсан юм уу цоорхой эсвэл дэвтэр балалсанг сохолсон юм уу эсвэл хуудас алгасаж бичсэн тохиолдолд шууд муу тавьдаг тийм муухай багш байсан.

Сайнбилэг -

Их хатуу байж дээ?

Гомбожав -

Хатуу ч юм уу даа. тэр хүүхдэд хэрэг болсон уу болсон тэр 80% н чанар бол тэрэн дээр гарсан байх гэж санадаг юм. Хүүхдийг магтаад л хүүхдийг магтаал өгөх зайлшгүй хэрэгтэй гэдгийг багш байхдаа ойлгосон тэнд. Хүний амьдрал юм даа. хүүхэд бүхэн хүн бүхэн ер нь том жижиг гэлтгүй магтаал сайшаалд дуртай байдаг. Хүүхлийг магтаад л байх юм бол онгироод галзуураад байдаггүй. Хүүхэд магтаалыг их зөв эдэлдэг юм ш дээ. Тэгээд л дэвтэр дуусаад л ингээд ирсэн дараагийн хэдэн ч 10 дугаар анги төгсөн төгслөө дэвтэр зөв ашигладаг байх бие даалт гэж юмыг би маш их өгдөг, 4 цаг одоо өөрөө амаараа яриад байвал хүн ядарна,, би ядарна ядрахгүй байдаг байсан. Би нам жим суудаг хүүхдийг заа энэ гарчигийг эндээс энэ хүртэл энэ тоог эндээс энэ хүртэл бодно одоо өнөөдөр хийнэ. Аа яг мэдэхгүй юм байвал шууд надаас асууна чаддаг нь самбар дээр гар гэж ингэж жишээ нь. Тэрнээс хүүхэд бол ерөөсөө чөлөө завгүй бичдэг чөлөө завгүй сэтгэдэг чөлөө зайгүй ийм л байсан. 1 дүгээр ангид ороод эхний ирэх хичээлийн жил дуусахад цагаан толгой дуусчихсан байсан. Манай ангийн бүх хүүхдүүд уншдаг бичдэг боддог болчихсон байсан. Тэгээд сүүлдээ цээжээр уншдаг дуулдаг одоо тийм л байсан ш дээ. Хүүхэд их мэриймтгий тийм магтаалаар бие даалгаад л байх юм бол болж байна гэж үзээд л байх юм болвол хүүхэд хоцрогддоггүй байхгүй юу.

Сайнбилэг -

Та хэдэн жил багш хийв?

Гомбожав -

Би 5 жил багшилсан.

Сайнбилэг -

Тэгээд дараа нь 5 жил багшилжээ яагад өөр юм сонгов?

Гомбожав -

Үгүй ээ би өөртөө дүгнэлт тавихгүй юу. Заа энэ хүүхдүүдийг бол одоо хүүхдийн ертөнц бол агуу том ертөнц. Над шиг хүн энэ багшийн ажил зохихгүй ээ. Надад өөрт зохихгүй. Энэ хүүхдүүдийн цаашдын ирээдүйд зохихгүй. Би жаахан хүмүүжил тааруу хүн л дээ. Жаахан этгээд үг хэлээд хүүхдийг бас зарим үед шоглоод авна. Нэг ингээд авдаг ч юм уу эсвэл номхон зогсоодог ч юм уу тээ биеийн тамирын арга хэрэглэнэ ч гэж худлаа хэлээд яахав сандлыг нь өргүүлээд зогсоохоор хүүхэд чинь одоо хэцүү болно биз дээ хичээлээс нь одоо хичээл заавал гүйцээлгэж байж гаргана хичээлийг дутуу хагас л үзсэн хүүхэд байвал орой тараахгүй ш дээ. Аав ээжийг нь иртэл суулгана. Аав ээж нь ирэхгүй бол дагуулаад гэртээ очдог ч байлаа. Гэрт нь хүргэж өгдөг. Хүргэж өгөхөд гэрээ мэдэхгүй хүүхэд үлддэг юм ш дээ. Тийм одоо харгис багш байж болохгүй гэж би өөрийгөө дүгнэсэн. Багшийн ажил зохихгүй гэж би багшийн ажил нэгдүгээрт тийм хоёрдугаарт дэвтэр зассан 30 төгрөгний 400 төгрөгний цалин авна. 430 төгрөгний цаашдаа хань ижил аваад яаж амьдрах юм бэ цаашдаа яаж би гэр орноо одоо тохижуулж шинээр амьдрах юм бэ тийм биз ингээд бодоход цалин тэр үед голсон гэсэн юм уу даа. Тэгээд жаахан цалин өндөртэй ажил юу гэхээр дээд сургууль төгссөн их сургууль төгссөн цалин өндөртэй ажил ажил хийдэг юм байна. Тэгсэн одоо хүртэл надад төлөвшиж өөрөөр хэлвэл сурч мэдэхийг жаахан илүүтэй бодсон л доо. Тэгээд л одоо би дараа нь ойн инженер болсон доо.

Сайнбилэг -

Та тэгээд ойн инженерээр хаана хэдэн жил ажиллав?

Гомбожав -

Үгүй ээ одоо ойн инженер 5 жил сургуульд сураад /инээв/ тэр үед төгссөн 80 онд төгссөн ш дээ хожуу өнөө багшилж байсан тээ 80 онд ХАА-н дээд сургууль төгсөж ойн инженер болоод хотын одоо тэр үед ой модны аж үйлдвэрийн яам гэж тусдаа яам байсан ш дээ. Тэнд хувиарлагдаж очно биз дээ. Тэндээсээ хувиарладаг. .үйлдвэрт Дэмбэрэл гэж хүн .. гэнээ тэр бага аж ахуйн яамны боловсон хүчний яамны дарга. Тэр нөхөр дээр яваад орсон одоо чамайг Өмнөговь аймагт даргаар томилсон сайд тэгсэн чинь хотын захиргааны дарга ирээд одоо чамайг авч байна энэ хүүхдийг авна энэ уг нь одоо багшлах дадлага туршлагатай болсон практик дадлага үзсэн юм байгаа биз. Сайндаа л үзсэн хүүхэд гэж авсан юм байгаа биз. Тэгээд УБ хотын хот тохижуулах газрын дендрологич гэдэг албан тушаал дээр намайг томилж байсан. Тэрийг нэг хэдэн жил хийсэн ах нь. Тэр үед одоо яахав комунист субботник л байхгүй юу даа, заа нэ гудамжны энэ энэ байгууллага байдаг одоо, Самбуугийн өргөн чөлөө, ийм ийм албан байгууллагууд байдаг. Заа тэр байгууллагад орчны 50 метр газрыг хариуцуулдаг. Тусдаа план зураг гарчихсан . Тэндээ ширхэг цаас, ширхэг хоггүй байх ёстой шүү. Тийм үүрэг даалгавар тавьдаг. Одоо нөгөө захиргаадалт ш дээ. Тэр үед маань ш дээ. Заа тэр, танай, би төлөвлөгөө бичдэг. Одоо тэр хот тохижуулах план гэж байна ш дээ. Тэр планы талаар туршлагатай байсан ш дээ. Заа энэ 5 жилд энэ гудамжийг ийм ийм болгоно. Энэ 5 жилд энэ гудамжийг ийм ийм болгоно. Энэ албан байгууллага ийм байх ёстой. Албан байгууллагад л, одоо урамшил шагнал бас байсан. Тэгээд одоо 50 метр газрыг нь явж үзнэ. Албан байгууллага болгоноор явж үзнэ. Би өөрөө явна ш дээ. Тэгээд л одоо энэ хайс нь тэдэн метр газар эвдэрсэн байна, бродюрь нь хазайсан байна, одоо явган зам нь эвдэрсэн байна, бүгдийг зурж бичиж авна, хэмжээг нь тавина. Заа энд одоо хичнээн шоо метр одоо, уртааш, метр төмөр орно. Энд хичнээн метр шоо шороо орно. Энд өчнөөн ширхэг нэр төрлийн мод орно, мод сөөг бүгдийг нь бичиж төлөвлөнө дөө. Бүтэн намаржингаа өвөлжингөө бичиж тэмдэглэж байгаад хавар албан даалгавар болгоод хавтаст хэрэг хийгээд одоо УБ- хотын намын хороо, районы намын хороо тамгаа дарж гарын үсгээ зураад ингээд тэр даалгаврыг одоо өгдөг. Албан байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцны хороолол бүгд хийх ажилтай байдаг байлаа ш дээ төлөвлөсөн. Төлөвлөгөөт эдийн засагтай байсан юм чинь. Тэгээд одоо тэрийгээ одоо дүгнүүлдэг хавар. Намар нь бас өчнөөн арчилгаа тордолт хийдэг. Тэр үед нийтийн эзэмшлийн гудамж талбай бүтэн усалгаатай байсан. Одоо энэ социализмын үеийн моднуудыг бол маш их хөрөнгөөр бүтээсэн ш дээ. Нэг ширхэг модонд 40 жилээр бодоход, 1 жилийн баримжаа болвол одоо 1000 гаруй төгрөг төсөвт суудаг байсан юм. Тийм тийм. Тэр үеийн мөнгө гэдэг чинь мөнгө ш дээ бас. Тэгээд тэрийгээ одоо арчилж тордож ургуулдаг, тайрдаг, танадаг, ургуулдаг, хэлбэржүүлдэг. Хот бол нэг хэсэг өнгө зүс орж байсан. Дээр нь одоо цэцэг , цэцгээр гоёдог, зүлэгт талбайг эмжээрлэдэг, янз янзын л одоо архитектур, ансамблийнхаа хувьд жаахан тааруу юмнууд байдаг байсан л даа.

Сайнбилэг -

Та дендралоги хийж байгаад тэндээсээ тэтгэвэртээ гарсан уу?

Гомбожав -

Үгүй ээ. Тэр ч яахав би УБ-н социализмын үеийн бараг анхны, миний өмнө Бадамжав гэж буриад хүн мундаг хийж байсан юм байналээ. Сүхбаатарын гудамж гэж Сүхбаатарын районд байдаг байсан. Тэнд тарьсан хар мод одоо хүртэл байдаг. Тэр чинь одоо 40-өөд оны үед тарьсан моднууд одоо байж л байдаг байхгүй юу. Тийм байдаг. Тэр үеийн дараа шахуу л авсан хүн ш дээ. Хэдэн жил хийгээд. Тэгээд л одоо ардчилалтай,. Хороолол тохижилтны албаны дарга гэж орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын хороолол тохижилтын албаны дарга инжинер гэсэн орон тоон дээр ажиллаж байсан. Одоо нэг бүтцийн шалих шалихгүй өөрчлөлт өдий хүртэл явсаар байгаа ш дээ. Тэр үед хороолол тохижилтын албаны дарга, орон сууцны хорооны дарга гэж одоо энэ 6 дугаар хороолол, Лениний музейн арын хэсгийг авч анх ажиллаж эхэлж байсан. Заа тэгээд л одоо хүүхдийн тоглоомын талбай гоё гоё юм орон сууцны талбай дотор чинь байлаа ш дээ. Соёлч айл өрх гээд л айл өрхийг хүртэл шалгаруулдаг. Хороолол бүгд хүүхэд тоглох талбайтай. Сайхан сүүдрэвчний гадна тал модтой. Тэр сүүдэр дотор нь хөгшчүүл тоглож наадах, ярьж хөөрөх, юм юм л болж байсан. Тэгээд л одоо 90 оны үе эхлээд одоо ер нь тэгээд хэтэрхий эрх чөлөө, хэтэрхий эрх чөлөө ч гэж юу байхав, эрх чөлөөг дэндүү эдэлж эхэлдэг юм байна. Тэр гадна талаа, хүн гадна талаа, амьдрах орчноо үеийн үед бодож байх ёстой. Өөрийн гэр ч бай, нийтийн байр эзэмшиж ч бай, нийтийн гудамж талбай ч бай байгаа орчиндоо хүн сайхан амьдрах ёстой ш дээ. Тэр алдагдсан. Тийм. 90 оны ардчилал эхлэхэд. Хүмүүс эндээ анхаарал тавьж, тэр дээд талын дарга нар ч анхаарал тавихаа больсон, дээрээс нь доороос нь шахаж шаардах нь бүр мөсөн больсон. Энэ жишээ бол одоо хүүхдийн парк байна ш дээ. Хүүхдийн парк 10000 мод суулгуулж байсан 80онд. Залуучууд, оюутнуудын хүчээр, үгүй ээ одоо тэнд чинь одоо тэгээд 100 улиас байж байгаа юм уу? Бараг байхгүй ш дээ. 1000 метр квадрат зүлэг байгаа юм уу? Байхгүй ш дээ. Би хашаагаар нь орж үзлээ. Одоо хашаанд нь орж болохоо байсан байна ш дээ. Тэр одоо хашиж аваад юу хийгээд байгаа юм? Газрыг нь одоо хувааж идэж ууж л байгаа байлгүй дээ.

Сайнбилэг -

Ер нь та 90 оны хувьсгал яаж эхэлсэн гэж боддог вэ? Та тэрэнд оролцож байв уу?

Гомбожав -

Би санаатай байсан. Санаатай байсан гэдэг чинь Сүхбаатарын талбайд би өлсгөлөн зарлаж байгааг үздэг хардаг ийм л байсан. Хүмүүстэй маргадаг, хэлэлцдэг, ярилцдаг л байсан. Эд нарын хамгийн гоё юм нь юу байнаа гэдгийг дотроо бодно ш дээ хүн юм болохоор. Тэр эрх чөлөө, перестройка монголд нэвтрээгүй байх үед төрж байгаа юм болов уу гэж андуурч байсан байх л даа. Гэхдээ бүх юмыг задлая, нийгмийн өмчийг задлая, нийгмийн бүх салбарыг задлая энэ залуучуудын оюун ухаан тэр үед байсан. Тэгээд ер нь болохгүй байна. Энэ нийгмийн одоо харилцаа таарахгүй тохирохгүй байна. Бидний марксизм, ленинизм үеэ өнгөрөөсөн зүйл. Одоо энд хэрэглэж болохоор нэг ч зүйл үлдээгүй шахуу юм боддог улсууд цугласан. Тэгээд сэхээтнүүд ч энэ талд байсан ш дээ. Өнөөдөр Батмөнх гуай чинь үнэхээр гайхамшигтай хөгшин байж. Хамраас цус гаргахгүйгээр хувьсгал хийлгэсэн хүн Батмөнх гэж санадаг юм. Одоо Элбэгдорж, Бат-үүл хамаа байхгүй. Хамгийн гол юм тэр ухаантай хөгшчүүл энийг давж туулж өнгөрүүлсэн. Би одоо хэтэрхий хуучинсаг үзэл гаргаад байна гэвэл үгүй гэх ч хүн бий үнэн гэх ч хүн бий. Батмөнх тэр ардчилсан хувьсгалаар бүх юмыг өгсөн ш дээ. Энэ залуучуудын гарт өгсөн. Тэр хурал байгуулсан, оролцуулсан, зохих зохих үзэл бодлыг нь чөлөөтэй тавиулсан нь тэр ачтан буурлын гавьяа гэж одоо хүртэл би санаж явдаг. Гэх мэтээр Сүхбаатарын талбайгаас чинь маргаан гарна, маргаан гараад хоёр хуваагдана. Хоёр хуваагдаад ер нь яаж одоо хамгаалахын аргагүй хариултуудыг улсууд тавьдаг байсан. Тэр Зориг гэдэг одоо гайхамшигтай улсууд байсан. Өөрөөр хэлбэл тэр өлсгөлөнг дэмжиж байсан монголчуудын нэг хэсэг, Зоригийг бараг 90% дэмжиж байсан ш дээ. Монгол иргэдийн,харин хөдөө тал руугаа аар саар байсан байх. Хамгийн гавьяатай хүн эндээс юу вэ гэвэл Батмөнх гуайг би боддог юм. Жамсранжав билүү, НАХ-н сайд байсан. Энэ хоёр хүний гавьяа маш их юм.

Сайнбилэг -

Та ер нь ардчилал юу өгсөн гэж боддог вэ?

Гомбожав -

Ардчилал хүнд эрх чөлөө өгсөн. Хүний одоо үзэл бодол чөлөөтэй болсон. Хэлэх, ярих, бичих, нийтлэх бүх л юмыг чөлөөтэй болгосон ш дээ. Энэ бол маш сайн эд л дээ. Энэ бол ардчилалын гол юм нь энэ гэж боддог ш дээ.

Сайнбилэг -

Та энэ хувьчлалыг анх яаж сонссон бэ?

Гомбожав -

Хувьчлалыг ер нь би эрт дээр үеэс нь бодоход бол хүмүүсийн чинь малыг албан журмаар нийгэмчлээд, нэгдэлжих хөдөлгөөн байгуулсан ш дээ тээ, би хувийнхаа аминыхаа хэдэн малыг нэгдэлд өгдөг, дайн байлдаан болж байгаа тэр газар нь бүх юмаа өгдөг тийм нийгэмд амьдарч байсан ш дээ. Тийм биз. Тэгээд одоо энэ нэгдэл нийгэм улсын хөрөнгөөр буй болсон тиймээ, ард түмний хөрөнгөөр буй болсон. Нэгдэж нийлж байгаад юм байгуулсан тэр сангийн аж ахуйнууд, нэгдэлжих хөдөлгөөнийг явуулсан. Өчнөөн мөнгө хөрөнгийг одоо нийтийн юманд л одоо төвлөрүүлж авсан ш дээ. Тэрийгээ социализм яаж хэрэглэдэг байсныг мэдэхгүй шахуу болж байгаа юмаа. Малыг малчидад нь өгсөн гэдэг бол маш том, байрыг байртай иргэдэд өгдөг маш том ялалт болсон ш дээ. Одоо Элбэгдоржийн гол гавьяа бол энэ. Тэр үед одоо 20000 төгрөг 25000 төгрөгөөр одоо москвич аваад унах чадалтай иргэд байгаагүй ш дээ. Байя аа гэхэд нүдний үзүүрт, аягүй бол яаж чи мөнгө олоо вэ, улсын мөнгөөр авав уу яав, ингээд л тэр хүний чинь шалгаад л зовооно. Тийм л байсан ш дээ. Ээ дээ хувийн тэрэг гэдэг чинь нүдний цөцгий мэт хотод байсан. Хувийн тэрэгтэй хүн болгон хувийн аж ахуйтай боллоо. Одоо хүссэн болгоноо л хийж байна ш дээ. Барилга байшингаа барьж банйа.

Сайнбилэг -

Та хувьчлалын тасалбараа авсан биз дээ?

Гомбожав -

Тэрийг ёстой нэг /инээв/ тэрнээс бол би одоо юу ч аваагүй л дээ. Үгүй ээ одоо би ...үл ойшоож байсан хүний нэг л дээ. Одоо ухаантай болчихоод ч байгаа юм биш. Ягаан тасалбар хүн амын тоогоор өгч байсан тээ, тэрийг 300000 төгрөг болчихсон байна гэхлээр нь очоод л авчихсан. Манай гэр бүлийнх нийт тэр тасалбарыг үнэлсэн ш дээ. Тэгтэл 300000 төгрөг боллоо гэнгүүт нь очоод л аваад идчихсэн ш дээ. Өөр юм байхгүй. Тэрүүгээр чинь хүмүүс бас л амьдарсан ш дээ. Одоо жигтэйхэн болсон улсууд байгаа ш дээ.

Сайнбилэг -

Ямар хэлбэрээр бусад хүмүүс бусдаасаа илүү их хөрөнгө эзэмшиж гарч ирсэн юм бэ?

Гомбожав -

Тэр тасалбар их нэмэр болсон байх өө. Тэр тасалбар бол хэрэггүй юм биш байсан юм байналээ.

Сайнбилэг -

Зах дээр аваад л зогсож байдаг байсан ш дээ.

Гомбожав -

Үгүй ээ одоо тэрийг чинь 10, 30 төгрөгөөр авдаг байсан ш дээ. 20, 30 төгрөгөөр худалдаж аваад л тэрийгээ нэгтгэж нийлүүлээд ингээд л хийсэн улсууд бий ш дээ. 20 дугаар тогтоол гээд мөнгийг нь нэмээд өгсөн. Банкинд байгаа хэсэг бүлэг хүмүүс бол нэлээн мөнгөтэй ... 100% өсөөд л ирсэн ш дээ.

Сайнбилэг -

20 дугаар тогтоол гэж ямар учиртай юу юм бэ?

Гомбожав -

За даа тэр чинь 92 он хүртэл, 92 оны засаг төрийн бүтцийн өөрчлөлт гарч ирсэн ш дээ тиймээ. Тэгэхэд чинь одоо энэ их хурлын ... бишээ ерөнхийлөгчийн тамгийн газрын Дорлигжав, одоо энэ Да.Ганболд халзан толгойтой Да. Ганболд хотын захиргаанд байгаа, тэр эд нар чинь засгийн газрын гишүүд, ерөнхий сайдын орлогч тэд нар байлаа ш дээ. Бямбасүрэн гуай ерөнхий сайд байсан. Бямбасүрэн ... Ганболд орлогч сайд нь байсан. Тэр үед л энэ хоёрын хийсэн 20 дугаар тогтоол ш дээ.

Сайнбилэг -

Тэр яг юун тогтоол байсан юм бэ?

Гомбожав -

10 цаасыг нь 20 цаас л болгож өгсөн байхгүй юу. Хамгийн энгийн хялбар жишээ хэлэхэд

Сайнбилэг -

Ер нь яах гэж тэгсэн юм бол?

Гомбожав -

Тэр нарийн учрыг нь тэр хийсэн улсууд мэддэг байлгүй. Ард түмэн банкинд мөнгөтэй байсан юм уу, байгаагүй ш дээ. Үгүй ээ одоо тэр үед би 700 төгрөг 800 төгрөгний цалинтай, тэрнээсээ аваад банкинд хийчихдэг л байсан ш дээ. Үгүй ээ тэрүүгээр чинь яая дээ ийе дээ нэг сар... сарынхаа амьдралыг зориулдаг, нийгэм тэр чигээрээ хэмжээтэй байлаа ш дээ. Сэхээтэн бүгд 700-800 төгрөг 650-800 төгрөг авдаг. Тэрийгээ одоо нэг сард авдаг. Сууц, хоол бүх л юмандаа хэрэглээд дараагийн сар гэхэд юмгүй л үлдчихдэг байсан. Тэрийгээ илүү гаргаад хийдэг тийм нягт нямбай улсууд байдаг л байсан. Илүү орлогтой улсууд тэр үед байсан байх өө. Тэр үеийн улсууд бол нэлээн сайн боллоо гэж бодсон ш дээ.

Сайнбилэг -

Тэр банкинд байсан улсууд нэлээн хөрөнгөжиж авсан юм уу?

Гомбожав -

Сая төгрөгтэй байсан бол 2 сая төгрөгтэй л болсон байх ёстой биз дээ. Тухайн үеийн сая төгрөг гэдэг чинь их юм байсан ш дээ.

Сайнбилэг -

Хувьчлал эрэгтэй эмэгтэй улсуудад ялгаатай хандсан уу?

Гомбожав -

Тэр бүгдэд ялгаатай хандаад байж болохгүй л дээ. Тэгэхдээ тэр ялгаа мэдрэгдээгүй надад л гэхэдхувь хүний хувьд. Тэр 20% бол, 20дугаар тогтоол бол энэ тогтоол бол энэн дээр ялгаа гарсан. Нийгмийн мөнгөтэй нэг хэсэг байсан л байгаа байхгүй юу тухайн үед, сайд дарга нар. Яам тамгийн газрын өндөр цалинтай албан тушаалтангууд тэр бүгд одоо хожоотой л наймаа болсон ш дээ. Заа мань мэтэд нөлөөлөөгүй. Жирийн ард иргэдэд, жирийн малчдад нөлөөлөөгүй тэр 20 дугаар тогтоол. Би тэгж дүгнэдэг л байхгүй юу.

Сайнбилэг -

Та сүсэг бишрэлтэй юу?

Гомбожав -

Сүсэг бишрэлгүй хүнийг бодвол сүсэг бишрэлтэй. Сүсэг бишрэлтэй хүнийг бодоход юу ч мэдэхгүй, тийм л хүн ш дээ.

Сайнбилэг -

Та уламжлалт шашнаа шүтдэг үү?

Гомбожав -

Үгүй одоо тэгэлгүй яахав. Монгол хүн л юм бол би уламжлалт шашнаа шүтнэ. Гэхдээ би хүүхэд багачуудыг Есүст Христ, ямар нэгэн шашин шүтэхэд нөлөө болдоггүй, миний хүүхэд ямар чшашин шүтэж болно гэдэг л үзэл бодолтой хүн.

Сайнбилэг -

Хориглодоггүй юу?

Гомбожав -

Хориглохгүй. Үгүй тийм цуглаанд яваад ирлээ. Тийм сайхан байна гэдгийг сонсдог. Болж байна л гэж ойлгодог. Яг өөрөө бол би уламжлалт шашин талдаа ямар ч байсан маань, мэгзимээ уншчихна. Ямар ч байсан нэг тарни хэлчих чадвартай л үлдсэн. Сайн эхийн буянд.

Сайнбилэг -

Таны амьдралын туршид монгол дахь шашин шүтлэг яаж өөрчлөгдөж ирэв?

Гомбожав -

Би бол одоо феодализмын үе гэж үед амьдраагүй л дээ. Тэр үед амьдарч байсан бол би лам байх байсан байх. Тэр үеийн нийгэм тийм ш дээ тиймээ. Тэгээд одоо бодохоор энэ бол шашин хөгжжээ. Би бол одоо 90 он гэдэг асуудлыг маш сайнаар хүлээж авдаг нь, энэ ардчилалыг сайнаар хүлээж авдаг нь шашин төрийг одоо бас нэг чөлөөтэй болгож өгсөн ш дээ. Тэгээд л одоо тэр Бакула Рэнбуучи гээд л Энэтхэгээс ирсэн элчин сайд байлаа ш дээ тиймээ. Энэ хүн чинь өөрчлөлт хийчихээд явчихсан биш юм уу монголд. Тэр Рэнбуучи чинь ирж энэ шашин төрийг өөрчлөлтийг яг орчин үед нь авчирч тавьж өгсөн. Гэхдээ шашныг огт устгаагүй улам дэлгэрүүлсэн хүн бол тэр хүний гавьяа л гэж санадаг. Бакула Рэнбуучи одоо хийд нь байж л байна тиймээ. Гэх мэтчилэн монголд 700 гаран сүм хийд тэр үед одоо байсан байгаа биз дээ, ардын хувьсгалын жилүүдэд ч юм уу, толгойтой лам бүгдийг хороож, хяргаад долоо найман зуун сүм хийд монголын ард иргэдийн өмч хөрөнгө болсон, эд баялаг болсон, оюуны сэтгэлийн эд баялаг болсон зүйлийг бүрэн устгасан ш дээ. Монголд ганцхан Гандан хийд л үлдсэн ш дээ. Ухаантай хүмүүсийг одоо юу гэдэг юм ... төр засгийн ач буянаар гэдэг юм уу, Гандан хийд нь торойж үлдсэн. Бусад нь юу ч байхгүй. Одоо нөхөн сэргээж байна ш дээ. Энэ засгийн үед.

Сайнбилэг -

Таны хамаатан садан дотор том мундаг албан тушаалтай лам хүн байсан уу?

Гомбожав -

Заа миний удамд болвол том албан тушаалтай, ямар ч байсан аймаг сумандаа алдартай лам нар байсаан байсан. Маарамба, зээрэмбээс эхлээд байсан.

Сайнбилэг -

Тэр улсуудаас хэлмэгдэлтэд өртсөн үү?

Гомбожав -

Хэлмэгдэлтэд өртөлгүй яахав. Одоо буудан хороож байсан. Тухайн үеийн засгийн газрын нэг л өдрийн тогтоолоор, дээд шүүхийн нэг л өдрийн тогтоолоор 59 маарамбыг л одоо буудан хороосон ш дээ. Муухай ял байгаа биз тэр одоо.Монголын 59 маарамба,тэгэхэд миний урьдний ам бүл орж байсан тэнд.

Сайнбилэг -

Та тэр тухай мэддэг зүйл байвал ярьж өгөхгүй юу?

Гомбожав -

За одоо би хар багад нь хажууд нь байж байсан гэж худлаа яриад яахав,эцэг эхээс уламжилсан яриа хөөрөө надад бий л дээ зүгээр.

Сайнбилэг -

Юу гэж ярьж байх юм бэ тэр үеийг ?

Гомбожав -

үгүй ээ одоо их л буянтай сайхан үе л гэдэг ш дээ.Буян нь дэлгэрч байсан.Монгол улсыг оршин тогтнох ганц ...одоо бурхан номтой холбоотой юм шүү гэж надад захиж сургадаг байсан.Бурхан номыг дээдэлж хүндэлж явах ёстой.Зүгээр орчин үеийн бичиг цаасыг ч улан дээрээ гишгэж болохгүй шүү миний хүү гэж сургадаг байсан.Сонингийн тасархайн дээр ч гишгэж болохгүй шүү, ээ дээ алдас шүү миний хүү.Түүнтэй адилхан бурханы номон дээр буруу зөрүү ярих,худлаа үнэн цээжлэх,ийм юм битгий гаргаж яваарай гэж маш сайн захиж хэлж сургамжидаг байсан.Энэ бол уламжлалт шашин би хүндэтгэхээс өөр арга байдаггүй юм.

Сайнбилэг -

Таны хамаатан садан дотроос хэлмэгдсэн хүн байдаг бол та тэр тухай тодорхой яриач?

Гомбожав -

Үгүй тэр улсууд дотор одоо жишээ нь Дамдинбазар нь ч байдаг юм уу, тэр хүмүүс чинь ус сүү 2 ыг хоёр салгаад тавьчихдаг хүн байсан ш дээ.Тийм. Тогоон дээр хүн усаа хийгээд сүү хийдэг биз дээ.Үгүй тэрийг ялгаад салгаад 2 тийш нь ялгаад салгачихаж байгаа хүн чинь чадалтай хүн биз дээ.

Сайнбилэг -

Тэр үед хүмүүс хэлмэгдсэн баригдсан хүмүүсийн тухай юу гэж ярьдаг байсан бэ ?

Гомбожав -

Нийтээр нь л одоо хомрголон л,лам гэсэн хүмүүс чинь одоо бүгд л баригдаад,тахил бурхан шүтээн хамаг юмаа хураалгаад л,устгуулаад л, шатаалгаад л тэгээд буудуулж байсан юм л ярьцгаадаг ш дээ.Авъяас чадвараа гаргаад гарсан улсууд байдаг л юм гэсэн.Тэр болгоныг...

Сайнбилэг -

Хэлмэгдүүлэлтээс мултарч уу ?

Гомбожав -

Тийм.

Сайнбилэг -

Та тийм улсуудыг мэдэх үү?

Гомбожав -

За одоо яг нэр усаар нь одоо ингээд яриад байх юм бол байхгүй ээ.

Сайнбилэг -

Та соёлын довтолгооны талаар юу мэдэх вэ ?

Гомбожав -

Тэр..тэр тухайн үеийн одоо юу байна ш дээ.Нийгэм байна ш дээ. Тэр нийгэм соёлын довтолгоон гаргах ёстой байсан гэж одоо ч би үздэг.Монгол чинь одоо түүх шашдир номондоо бичсэн л байдаг ш дээ тиймээ.Арван жилийн сурах бичгүүд ,их дээд сургуулийн сурах бичгүүд,монголын түүхэндбичигдсэн соёлын довтолгоон гэж., заримаас нь үзэж туулсан хүн.60 70 аад онд соёлын довтолгоон явж байсан ш дээ,сонин байгаа биз.Тэр одоо тавин,эх орны дайн дөчин таван онд дуусаа биз дээ.Тэгээд одоо намайг төрөхөд одоо51,52,53 онд чинь ид соёлын довтолгоон явагдаж байсан.За одоо монголын тэн хагас нь бараг бөөр бөгсний өвчтэй байсан юм биш үү эр эмгүй л.Зарим нь хамаргүй юмнууд л, хамар нь уначихсан,ам хамар нь ердийн биш болчихсон хүмүүс л монгол даяар л байсан юм шиг байгаа ш дээ.Тэрнээс чинь одоо салгаж өгсөн ш дээ.Соёлын довтолгоон энэ эрүүл мэнд,дараа нь миний үеийн л мэддэг юмаа л яръя.Би одоо багш болж байнаа ,70 он ш дээ,тэр чинь соёлын довтолгоон байж л байсан.Соёлын довтолгоон нэргүй мөртлөө байж л байсан байхгүй юу.Тэрийг би юу гэж хэлэх гэж байна гэхлээр одоо багш нар хаагуур явдаг байсан юм бэ,одоо энэ гэрийн хорооллоор айлуудаар явдаг ш дээ.Тэр Амгаланд айлуудаар явдаг байсан юм ,хужаагийн гэрээр ч явдаг байсан.Үгүй ээ баячуулын гэрээр ч ядуучуудын гэрээр ч явдаг л байсан.Суртал ухуулга хийдэг байсан.Ор дэрнийх нь цагаан даавууг үздэг байсан үе шүү,шүдний сойзыг нь үздэг байсан.Хүн бүгд сойзтой юу,хүн бүгд цагаан хэрэглэл байна уу, үгүй юу нэг бүрчлэн үзнэ,бичнэ тэмдэглэнэ.Аа одоо энэ Гомбожавынх за ам бүл төд,арван жилд сурдаг нь хэд байгаа нь хэд байгаа юм ,нийгмийн гарал үүслээр нь авч үзээд,за чиний, Болд чиний цагаан даавуу хаана байна.Зарим нь эвхээстэй авдран дотроосоо гаргаж харуулдаг байсан.Соёлын довтолгоонд бэлтгэдэг юм байгаа биз.Зарим нь бол ингэж ороо хуулж үзүүлнэ.Давхар дэвсчихсэн байдаг л юм.Үзүүлдэг нэг нь доороо байж байгаа юм дээрээ жишээ нь.Нүүр гарын алчуур, хүн бүгдэд байх ёстой, тэр хаана байгаа юм бэ гээд тэгж үзэж шалгадаг байсан тэр үзэж шалгаж яваад байхаар хүмүүс тэртэй тэргүй оюун ухаанд нь тогтдог юм шиг байгаа юм.Ийм юмтай байхгүй бол болохгүй юм байна.Манай хажуу хамар хашааны айл ийм байхад би яагаад тэгдэггүй юм.Хүмүүс чинь бас тийм байлаа ш дээ.Ямар чи ., төчнөөн адуутай юу гэдэг .,л явагддаг байсан байх.Тэгээд муу усыг нь үзнэ.За энэ чинь одоо цэвэрлэхээр болсон байна.Жорлон чинь одоо дүүрч байгаа юм байна,ухуулахаар болсон байна.Энэ үнэр танар чинь ,хлорамин хийхээр болсон байна.Тэгдэг ,тэгсэн мөртлөө тэрийгээ нийгэм хүргэж өгөөд байгаа юм байхгүй,үйлчлээд байгаа юм байхгүй,яаж ийж байгаад л хүмүүсээ ,тийм болсон.Бүх аягыг нь одоо гаргаад л үзнэ ш дээ ., ингээд л эргүүлж тойруулаад,үгүй энэ аягаа танайх хэдэн өдөр угаагаагүй вэ гэх жишээтэй.Хүн бүгд одоо сэрээ халбага юу байна гээд гэж үздэг байсан ш дээ.Энэ соёлын довтолгооны сүүлийн хэсэг.

Сайнбилэг -

Ер нь ямар учраас соёлын довтолгоо хэрэгтэй гэж үзсэн юм бэ ?

Гомбожав -

Үгүй ээ соёлын довтолгоо хэрэгтэй байлгүй яахав,зайлшгүй үндэслэлтэй.Хүнийг эрүүл энх амьдруулахын тулд юу нөлөөлөөд байсан гэдэг чинь одоо гарч ирээд байгаа байхгүй юу.Үгүй .. бөөстэй хуурстай л байсан 60 70 аад оны үед,тийм ш дээ монголчууд.Зөвхөн энэ 60 70 аад оны үед бөөстэй хуурстайгаа л байсан.Өнөөдөр төрийн толгойд гарчихсан улсууд бөөстэй хуурстайгаа явж байсан гэж би хэлэхгүй байгаа л даа.Үгүй ээ магадгүй байж л байсан ш дээ.Би Элбэгдоржийг бөөстэй хуурстай байсан гэж хэлж чадахгүй мөртлөө тэгж бодохоор сэтгэхүй надад байна ш дээ.Үгүй тэр айлын тэр найман хүүхдийг сайн эцэг эх л бөөс хуурснаас нь салгаж байсан.Сайн малчин бол..Соёлын довтолгоон чинь яг хэрэгжүүлдэг байсан байхгүй юу.Тэр нь саяхан тийм л байсан ш дээ.Саяхан 90 онд гэхэд,,,,бүх юм арилаад цэвэр болчихоогүй л явж байгаа, өнөөдөр ч одоо монголын траншейнд байгаа хүүхдүүдийг үзэж байгаа соёлын довтолгоон хаана байгаа юм.Хуучирсан гадаад хүний л хувцас аваачиж өгч байгаа ш дээ тиймээ.Үгүй тэрэн дотор чинь ямар енерги явж байгаа юм билээ,үзэх юм бол маш нарийсаад ирнэ ш дээ тиймээ.Ямар энерги...энерги дагаж явдаг юм бол тэр хувцсанд байж л байгаа,тэр бандаажинд нь байж л байгаа,тэр майканд нь байж л байгаа ш дээ.Угаагаад цэвэрлэхгүй енерги гэж байна ш дээ хүнд бас тиймээ.Ямар юмны соёлын довтолгоон....соёлын довтолгоон би дуусаагүй л үзэж байна тэ(инээв)Би цаашид 21 р зуунд соёлын довтолгоон байх ёстой гэж үзэж байна.

Сайнбилэг -

Соёлын довтолгооны үеэр ямар ямар салбарт чухал өөрчлөлтүүд гарсан бэ ?

Гомбожав -

Хамгийн гол ач тус нь иргэдийн эрүүл мэнд ,эрүүл мэндийн салбарт, боловсролын салбарт соёлын довтолгоон хэрэг болсон ш дээ.Соёлын довтолгоон өнөөдөр бичиг цаас руугаа л орох ёстой болчихоод байгаа байхгүй юу өнөөдөр монголчууд жоохон номтойгоо, жоохон эрдэмтэй,эрдэмтэй улсууд байна ш дээ.би одоо мунхаг мунхаг юм ярьж байгаа юм биш.Сайн гүнзгий авч үзэх юм бол миний энэ солиотой балай яриан дотор авах үндэслэлтэй юмнууд байгаа гэдгийг би одоо нэвт мэдэж байна.Жишээ нь би хэлье л дээ.Би лам нарыг шүтэж сүйд болдоггүй юм.Тухайн үеийн дайны, хэлмэгдүүлэлт асар их л явагдаа биз.Тэгэхдээ л саяхан болтол би социализмаар л замнаж байсан амьтан ш дээ.Тэгээд л одоо энэ гандан хийдийг,хүүхэд байхад би их сахилгагүй байснаа яръя.Хүүхэд байхад миний ээжий ганданд аваачиж мөргүүлнэ,хөдөөнөөс ирчихээд л тээ.Нөгөө нялх амьтан чинь хөдөөнөөс ирчихээд л ганданд аваачиж мөргүүлнэ. Миний тийм ч ийм ч багш нар байдаг манай нутгийн лам нар голцуу энд ганданд хурдаг байсан юм.Том ш дээ энэ Завханыхан чинь ,онцгой,баруун 4 н аймаг дотроо онцгой одоо шашин шүтлэгтэй хүмүүс бол одоо завханых байгаа юм.Аягүй бол одоо найм, наян настай буурлууд завханыхан бол их шүтлэгтэй хүмүүс,нэвт шингэчихсэн.Шингэнэ гэдэг ,нэвт гэдэг үг бол их сонин тээ,нэвт шингэнэ гэдэг бас их өөр ойлголт,нэвт шингэсэн улсууд бол завханыхан бий.Тэгээд л хүүхэд байхад чинь одоо гандангаар мөргүүлнэ,үгүй ээ одоо тэр хурал хурж байгаа газрыг ээж маань дагуулаад сунаж мөргөх газар нь сунаж мөргөөд л ,босоо мөргөх газар ингэж духандаа бүх юмыг ингэж мөргөж явдаг би ард ньхүүхэд юугаа мэдэхэв дагаад ,ганданд байгаа тэр бурханы өмнө тавьсан задгай мөнгөнүүдийг нэг гараараа тосч аваад нэг гараараа самардаад,ингээд энэ атга дүүрнэ тээ,дүүрээд ирэхээр нь аваад хармаалчихна.Дараа нь энэ гараараа хамаад,2 хармаа дүүрэн мөнгө шажигнаад,тэр нөгөө арав, тав,нүхтэй ,цагаан мөнгө тэгээд л эсэн бусын юм,тэгээд л одоо хүний юм цуглуулж аваад,хүүхэд айдаг ч байсан юм уу ингээд ээжийнхээ ард нуугдаад тэгээд хамгийн сүүлд гандангийн үүдэнд нэг лам сууж байдаг ш дээ тээ.Хурлын гарах хаалганы тэнд бас нэг адис мадис өгөөд бүдүүн лам суудаг байсан.Тэр хүнд аваачаад хармаанаасаа ингэж гаргаж өгөөд бүгдийг нь нэг нүхтэй цоорхой мөнгө ч хармаандаа үлдээлгүй бүгдийг нь тэр хүнд.Ээж маань гараад намайг загнаад, чи одоо яаж байгаа юм бэ гэж.Үгүй ээ амьгүй юманд хүмүүс юм өгөөд, амьтайд нь өгье л дөө гэж бөөн инээдэм болдог.Тэгээд ээж маань тэгдэг энэ амьгүйд нь өгөхөөр амьтайд нь өгье гэж.Тэгээд өөрөөр хэлбэл тийм хүмүүжилтэй гэх юм уу хаашаа юм одоо амьгүй юманд өгснөөс амьтайд нь өгье л дөө гэсэн нь тэгээд тэр бас шашнаа эсэргүүцээд ч байгаа юм уу тийм л байсан. өөрөө тэрийг ер нь ухаандаа төсөөлөн бодох чавдаргүй тээ, тэр бурхан шашны тэр онцой үйл явдлыг нарийн дэг жаяг бүгдийг нь мэдэхгүй хүүхдүүд дагуулж, тэгээд одоо хулгайч болох нь байна ш дээ. Үгүй ээ тэгж байгаад хулгай хийдэг болчихвол яах юм тээ тэгж л хөглөж явлаа /инээв/

Сайнбилэг -

Та одоо ингээд дендрологич хүн одоо ингээд байгаль орчин энэ юутай бол нэлээн холбоотой хүн. Таны бодлоор энэ байгаль орчин одоо ер нь яаж өөрчлөгдөж байнаа?

Гомбожав -

Заа энэ хүмүүс онолтой хүмүүс ч одоо олон юм ярих байх. Одоо энэ гамшиг, энэ дулаарал одоо энэ их түймэр энэ тэр гэх мэтээр л одоо янз бүрээр тайлбарлаад л , ой усыг бол янз бүрээр одоо хэдэн багц юм ярьж болно ш дээ. Миний хувьд бол одоо энэ ой ус гэхээсээ өмнө иргэн хүнийхээ хувьд үгүй одоо энэ дээшээ гарсан түшмэдүүд маань л бидний сонгосон тэр найзууд жаахан юм хийгээсэй гэж санадаг юм ш дээ. Энэ байгаль орчныхоо талаар үнэхээр эд нар юу бодоод байгаа энэ байгаль орчноос юм гарч ирэх гээд байна тээ, бид үнээгээр л энэ ард иргэдээ баярлуулах юмаа ард иргэдийнхээ одоо саналыг одоо бид авч чадах юм байна л гэж бодоод байгаа учраас л Оюутолгой Тавантолгой олон толгой үгүй ээ энийг эрт дээр үеэсээ үгүй дэлхийд хэрэгтэй юм мөн үү мөн ш дээ. Байж л байг л гэсэн үзэл бодолтой хүний нэг ш дээ ..Оюутолгойг байлгаж л байг л дээ. Заавал яана одоо цаас эрээчиж, гарын үсэг зурж ингэж байснаас хойч үедээ үлдээе л дээ. Хойч үе маань хичнээн боловсронгуй хичнээн өөрсдөө хийчих чадвартай иргэд төрнө гэдэгт би гарцаагүй итгэдэг би. Хойч үе одоо чадахгүй бол хэрэггүй. Чадахгүй л гэж бодож байгаа бол байгаль орчноо хайрлая хамгаалъя гэж худлаа дэмий ярьж байснаас тэр их хурал гэж тэр 76 одоо ямаа нэртэй болсон гэлүү /инээв/ тэр улсууд ингэж будилж байснаас зүгээр хойч үеийн ирээдүйн үе чинь одоо бидний хажууд өсөж өндийж байна ш дээ. Энэ хүмүүст гардаж өгье л дөө. Дараагийн үе шат байна ш дээ. Тэрэнд одоо өгөх түүнээс тэрэнд бэлэн зэлэн юм авчирч ам руу хийгээд байх шаардлага байхгүй. Өөрөөр хэлвэл төрийн карма төрийн сан хоосроод иргэдээ гоё болгоно гэвэл тэр чинь би итгэдэггүй. Төртэй байж байгаад төр мөнгөтэй л юм бол байгаа мөнгөө л өг. Байхгүй зүгээр байгалиас олж авах авч өгөх гэж байгаа бол тэр бүтэхгүй гэсэн санаа би бүүр баталгаатай итгэдэг хүн. Ард түмэндээ би хойч үед чинь үлдээлээ. Дараагийн их хурал энийг шийдэгээ гэж зоригтой хэлж чадтал, биднийг муухай муухай санал аваад ингээд ороод ирсэн боловч гэдгээ ч хүлээх хэрэгтэй. Энэ бол байгаль хамгаалах одоо байгаль орчныг .. үзэл бол дээрээсээ эхлэх ёстой. Үүнээс иргэд маань байгаль хамгаалж байгаа хамгаалж л байгаа ш дээ. Сэтгэл зүрхээрээ хамгаалж байгаа,эх орон гэдэг чинь ер нь яг энэ ш дээ. Эх оронч биш хүн гэдэг маань л эцсийн эцэст энэ байгалийн баялгаар л оролдож байгаа хүмүүс гэж ах нь боддог ш дээ.

Сайнбилэг -

Та ер нь хойч үедээ хандаж ер нь юу гэж хэлмээр байна?

Гомбожав -

Хойч үе бол үгүй ээ зүгээр өнөөдөр болж байна л даа. идэх хоолтой, хоёр .. хоосон хонохгүй амьдарч байгаа. Миний одоо амьдрал миний хойч үе бол үнэхээр баян тансаг, үнэхээр дэлхийн нүүр царай болох тийм залуус бидний дунд одоо өсөж эхэлсэн гэж баталгаатай хэлж бодож явдаг. Өнөөдөр төрөх, ирээдүйд төрөх өнөөдөр төрчихсөн байгаа хүүхдүүд энийг хийх ёстой л зүйл. өнөөдөр эд нар чадахгүй байна, байгалиа хамгаалж чадахгүй байна засаг төр нь. Элбэгдорж гарч ирээд ч чадахгүй гэсэн бол чадах ёстой хүн үү чадах ёстой хүн үгүй ээ тэр яагаад тэр бурхан багш шиг яагаад тэр одоо богдууд шиг одоо байж болдоггүй юм. Тэд нар хэний төлөө явсан юм тэд өөрсдийнхөө төлөө яваагүй бидний төлөө эцсийн .. явсан хүмүүс бол манай өмнөх үеийн богдууд энэ ерөнхий сайдууд сайд дарга нар бол ерөөсөө энд хамаарахгүй. Хамгийн ч одоо чи тэнд тийм .... ч хамаагүй “Ирээдүйд эш үзүүлсэн бошгууд” гэсэн ном тийм эндээс л байж байна ш дээ. Цөвүүн цагт юу болох юм байгаль дэлхий ямар болох юм гэдгийг бурханч лам Пүрэвбат бол мундаг сайхан залуу, мундаг сайхандаа тэр хүн сайхаан эрдэм олж авсан тэрийгээ нийтэд хүртээж байна. Энэ бол мундаг ном. Энд би шүтдэг юм ш дээ энэ олон ном уншиж байснаас ганцхан энийг уншаад умахан умахан пааны пааны суухаа умаахан гэж байсан нь бараг дээр юм биш үү.

Сайнбилэг -

Заа сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд их баярлалаа.танд сайн сайхан бүхнийг хүсье. Та өшөө саяны юугаа гүйцээх үү? Ярих уу?

Гомбожав -

Юуг уу? Жишээ нь

Сайнбилэг -

Саяны та хойч үедээ хандаад та юу гэж хэлмээр байна вэ гэж би асуусан? Энэ номыг ер нь унших ер нь байгаль дэлхийгээ хайрлаж байх ёстой гэж та хэлсэн?

Гомбожав -

Тийм тийм тйм тийм. Тэр ирээдүйд эш үзүүлсэн бошгуудыг энэ ном бол монголын айл өрх бүр байж байх хэрэгтэй. Авсан одоо та гэхэд л үр хүүхэддээ хэлж ярьж өгөх нь зүйтэй гэж санадаг. Би бас энэ номыг одоо 28000 төгрөг юм байналээ. Би тэтгэвэрийн 81000 28000төгрөгөөр энэ номыг авсан. Буруу биш ш дээ.

Сайнбилэг -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.