Pagma


Basic information
Interviewee ID: 990307
Name: Pagma
Parent's name: Dejee
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1925
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Otgon sum, Zavhan aimag
Lives in: Tömör Zam sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
belief
funerals
keepsakes / material culture
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

belief
privatization
nature and environment
Chinese
consumer goods
deel - clothes
funeral rituals


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

Заа сайн байна уу? Пагма гуай.

Пагма -

Сайн. Сайн байна уу?

Сайнбилэг -

Та бид хоёр өчигдөр бид хоёр нэг цаг хиртэй ярилцлага хийсэн тиймээ тэгээд одоо энэ ярилцлагыг дахиж үргэлжлүүлэе гэж бодож байна тэгээд би таниас нэг ийм юм асууя. Ер нь ингээд таны амьдралын туршид монгол дахь шашин шүтлэг ер нь яаж өөрчлөгдсөн бэ?

Пагма -

За ер нь өөрчлөгдсөн шүү.

Сайнбилэг -

Заа та тэр тухай ярьж өгөөч?

Пагма -

Одоо ер нь хэн дуртай хүн нь л лам болж байдаг. Хэн дуртай хүн нь л мэргэн зэргэн болж байдаг хэн дуртай хүн л одоо юу яаж даяачтай байж болж байдаг санаа нь тэр чинь жинхэнэ авьяас төрх тэгээд сурлагаар дболдог юмнууд. Тэгэхээр чинь одоо өөрснийгөө бөө болно гээд л ухаандаа бөө болох гэж хөөцөлдаж байгаа болж энэ чинь одоо хаанаас тэгж бөө бол гэж хэлдэг юм байгаа юм. Юу гэдгийг бүү мэд бөөгийн тухай. Би мэдэхгүй юм нэгт хоёрт одооо энэ лам болно ч гэдэг мэдэхгүй ээ чухам би бол тэр болгон ламыг шүтэх хэрэг байна уу үгүй юу гэж бодмоор байдаг юм. Дуртай хүн л лам болчихсон дуртай хүн л ном уншчихсан үгүй ээ одоо тэгээд миний бодлоор бол /инээв/ одоо тэр ч хэтрэх байхаа даа болъё зүгээр.

Сайнбилэг -

Зүгээр зүгээр.

Пагма -

Миний бодлоор бол одоо нэг дөрвөв дөрвийн дээр үед ийм хүүхэд болгон уншаад л бурхандаа мөргөдөг байлаа л даа.

Сайнбилэг -

Дөрвөн итгэлээ?

Пагма -

Тийм. Тийм нэг .. сонирхох гээд л . үгүй ээ тэр лам нар чинь ном уншихдаа дандаа л юмыг уншиж байх юм байна ш дээ. Энэ чинь өшөө ном мэддэггүй юм уу гэж хэлмээр юм байх юм зарим нь. Зарим нь ч яахав ер нь юм уншиж байна л даа тэр нэг биш ганцхан дөрвөл итгэл уншаад л лам болчихно гэдэг чинь байдаг юм уу байдаггүй юм уу хэн мэдэхэв дэммий л юм санагдаад байдаг юм надад одоо бүү мэд. Би ч бас нэг тийм хүнээс хаашаа бодолтой байдаг юм бэ дээ.

Сайнбилэг -

Энэ монголчууд ингээд бас шашин шүтлэг тэр хэлмэгдүүлэлтийн дараа?

Пагма -

Шашин шүтлэг бол одоо шашин шүтлэг шүтэхгүй хүн гэж алга. Заа дотоодынхоо бол шүтнэ л дээ яахав шүтэж бололгүй яахав өөрсний төрөлхийн газар шорооны улс чинь. Одоо Есүс гэж нэг юм чинь манай орныг эзэлчихээд байна ш дээ. Одоо энийг шүтдэг хэрэг байдаг юм уу үгүй юм уу .. би бол есүст явуулах гээд намайг чинь хичнээн олон хүн ятгаж бас тэгж гэр оронд ирж хичээл мичээл ном мом уншиж өгье тоодоггүй тэрийг өөрийнхөө шашин шүтлэгийг муу ш дээ гэж санаад амьтан юм хум өгдөг барьдаг тэрэнд нь болдог улс ч байх шиг байнаа. Тэрүүгээр л тийм юмаар татдаг юм байлгүй дээ.

Сайнбилэг -

Одоо энэ дээр үед одоо тэр шашин шүтлэгийг чинь их хорьж байсан уу таныг бага байх үед? Хүмүүс яаж шүтэж байсан юм болоо?

Пагма -

Өө тэр барина тавьна гэдэг чинь тийм л юмнаас болж байсан байгаа юм биз дээ энэ чинь. Лам хувраг байлгахгүй барьц тавьц ч авч байна гэж үзэж байсан юм уу ерөөсөө байхгүй устгах гээд тэгж байсан юм уу шашин шүтлэг хэн мэдэхэв. Тэр амьтан хүн барьж хэлмэгдүүлнэ гэдэг чинь тийм л юмнаас яасан юм байгаа биз дээ.

Сайнбилэг -

Таны одоо аав ээж шашин шүтэж байсан биз дээ? Гэртээ бурхан

Пагма -

Шүтдэг л байсан байлгүй хэн мэдэхэв.

Сайнбилэг -

Та сайн санахгүй байна уу?

Пагма -

Би бол яаж санахав. Би аавыгаа мэдэхгүй.

Сайнбилэг -

Тэр тухайн үеийн хүмүүс одоо бас нэг бурхан шүтээн янз бүрийн юмаа уул хаданд нуудаг байсан гэсэн?

Пагма -

Өө мэдэхгүй тэрнийг чинь.

Сайнбилэг -

Ер нь төрд шашин шүтлэг яаж нөлөөлсөн гэж боддог вэ?

Пагма -

Өө мэдэхгүй. Тэрнийг ч би ер нь тэгдэг л байсан байх гэж надад хэлэх юм алгаа. Сайн мэдэхгүй юм.

Сайнбилэг -

Та 90оны ардчилсан хөдөлгөөн болсон ш дээ 90 онд тэр хөдөлгөөнд оролцож байв уу?

Пагма -

Үгүй. Би тэр ардчилалд чинь одоо тааруухан л.

Сайнбилэг -

Тэгвэл та хувьчлалаар ямар нэгэн юмтай болсон уу?

Пагма -

Орон сууц.

Сайнбилэг -

Орон сууцаа хувийн болгож авсан уу?

Пагма -

Авсан.

Сайнбилэг -

Хувьчлалыг ер нь анх яаж зарласан юм бэ?

Пагма -

Хувьчлагдана хувьчлагдахгүй гээд л орон сууцыг чинь манай төмөр зам чинь хувьчлахгүй их удлаа шүү дээ. Хотоор бол зөндөө л хувьчилсан аа хэдэн оноос ч эхлж хувьчилсан. Тэгээд манайх руу нэлээн сүүлд 70 оноос хойш 78 он 90 он ерэан хэдэн онд л өгчихсөн байх. Манай төмөр зам би чинь орон сууцанд ороод 2 өрөө хувьчлагдаж ...яахав

Сайнбилэг -

Таны ажиллаж байсан газар чинь төмөр замын ясли ш дээ?

Пагма -

Тийм.

Сайнбилэг -

Тэр хувьчлагдсан уу? Хувьчлагдаагүй биз дээ?

Пагма -

Үгүй байхаа мэдэхгүй.

Сайнбилэг -

Та сайн мэдэхгүй байна гэж үү?

Пагма -

Мэдэхгүй.

Сайнбилэг -

Энэ ер нь таны амьдрал өдөр тутмын амьдралд хувьчлал яаж нөлөөлсөн бэ?

Пагма -

Хувьчлал яахав би орон сууц өөрийн орон сууцтай болсондоо л их баярладаг. Тэр чинь нөлөөллөлгүй яахав орон сууцтай болно гэдэг чинь том юм ш дээ.

Сайнбилэг -

Ер нь ингээд таныг бодож байхад яг нөгөө бусад улсууд нь бусдаасаа яагаад илүү их өмчтэй гараад юм бэ?

Пагма -

Айн?

Сайнбилэг -

Одоо энэ орчин үед ер нь хүмүүс яагаад бусдаасаа илүү өмч эзэмшиж гарч ирсэн юм бэ? Яаж тэгэв?

Пагма -

Баян хоосны тухай асууж байна уу?

Сайнбилэг -

Тийм. Энэ өмч хувьчлалаар яаж тэгж өмч авчихав?

Пагма -

Нэг ба.. тухай бол хүний авхаалж самбаа бас ухаан энэ толгой тархи зөв ажиллах амьдралаа зөв жолоогоор удирдаж яваа ажилчин залхуурахгүй тийм улс л одоо амьдралын дээд цэгт хүрч байна гэж санаж байна би. Одоо залхуу хийснийг нь идэж уучихаад л үзэх юм үзээд л ингэчихээд хэвтэж байх тийм хүн бол одоо зүгээр газар унах байх. Тийм л болж байна ерөөсөө.

Сайнбилэг -

Ер нь энэ хувьчлал эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаатай хандсан уу?

Пагма -

Хувьчлал мэдэхгүй ээ. Тэрийг ёстой мэдэхгүй.

Сайнбилэг -

Мэдэхгүй юу тээ? Та одоо ингээд УБ-т их олон жил амьдарчээ. Тэгээд энэ таны бодож байгаагаар энэ эргэн тойрон байгаль орчин ер нь яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?

Пагма -

Аа мэдэхгүй.

Сайнбилэг -

Туул гол одоо ширгэж байна гэж ярьж байна. Энэ таныг бага байхад?

Пагма -

Энэ улсын ажиллагаа энэ л байгалиа ухаж төнхөж их янз янзын юм болгож байгаагаас одоо ус урсгалын талаар л горхи ширгэж байгаа тийм юмнаас болж байгаа гэж санадаг шүү.

Сайнбилэг -

Газраа их ухсанаас болоод уу?

Пагма -

Газраа их ухдаг гэж гадаад дотоодын амьтанд одоо эрүүл газаргүй болох гэж байна ш дээ.манай миний л явдаг газраар хэзээний ухаад төнхөөд зүгээр шороо юу нь зүгээр энэ зэрэгт .. жилдээ ганц хааяа нэг ийш тийшээ явж байхад

Сайнбилэг -

Таныг бага байхад маш....

Пагма -

Нмайг бага байхад мэдэхгүй зүгээр намайг ирэхэд том гол байсан ш дээ. Одоо одоо энэ ширгэх барих гээд...

Сайнбилэг -

Таныг бага байхад загас магас их л байсан байх даа?

Пагма -

Байсан. Зөндөө байсан. Загас жараахайн үхнэ барина гэдэг чинь мэдэхгүй. Ямар ч учраас тэгээд байгаа юм бол бүү мэд.

Сайнбилэг -

Таны бодлоор одоо энэ та хамгийн сүүлд нутаг руугаа хэзээ явав?

Пагма -

Би одоо жил болгон нутаг руугаа явахгүй. Энэ нэг хүүхдүүд чинь жижиг болчихоод зарим нь одоо гадаад дотоод сургуульд явчихаад зарим нь дотооддоо энэ гурван хүүхэд чинь гурвуулаа дээд сургууль төгссөн юм манай хүүхдүүд тэгээд зав чөлөө ч байхгүй тэгээд хамгийн сүүлд энэ нэг жаахан юмтай хоцорчихоод одоо бүр явж чадахгүй хичнээн жил болж байна. Одоо энэ хамгийн сүүлд би хэдэн онд явсан юм тэрнийгээ мэдэхгүй байна. Удаж байгаа ерөөсөө.

Сайнбилэг -

Та ингээд нөгөө нэг социализмын үед тэтгэвэртээ гараад тэгээд ондоо ажил хийгээгүй юм байна ш дээ тиймээ?

Пагма -

Үгүй үгүй. Хийгээгүй.

Сайнбилэг -

Та энэ ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан уу?

Пагма -

Үгүй.

Сайнбилэг -

Оролцож байгаагүй юм уу? Та энэ ер нь ардчилсан ардчилал ер нь танд юу авчирсан гэж боддог вэ?

Пагма -

Одоо л авчрах юм нь үзэхдэх гэж харагдах байх даа. Тэрнээс тийм юм авчирлаа ийм юм яалаа гэх юм надад мэдэх юм алга.

Сайнбилэг -

Амьдралд яг нөлөөлсөн юм байна уу?

Пагма -

Одоо л энэ ухаандаа ерөнхийлөгч энэ тэр өөрчлөгдөөд л юу яаж байна. Энэ хүн ч одоо их л юм амласан шүү дээ. Одоо тэрнийгээ хараад сууж байна ш дээ. Одоо ухаандаа тэтгэвэрийн доод тэтгэвэр авдаг хүн ш дээ би. Тэгэхээр доод тэтгэвэрийг 200 болгоно өө амласан юм их байгаа. Тэгээд одооо тэр нэг юм юм үнэн биелэх юм болов уу үгүй юм болов уу л гэж харж сууж байна. Тэрнээс биш өөрчлөгдөөд тийм боллоо өөрчлөгдөөд ийм боллоо гэж надад тодорхой хэлэх юм алга.

Сайнбилэг -

Та энэ социализмын үед ямар шинэ шинэ технологи нэвтэрч байсан гэж боддог вэ?

Пагма -

Тийм юмыг чинь нарийн мэдэхгүй ээ. Тийм нарийн юмыг би бол мэдэхгүй шүү.

Сайнбилэг -

Таны бага тэр залуудаа тэр одоо тээ хамгийн гайхамшигтай юм нь юу байсан бэ? Одоо радио байсан уу телевизор таны хувьд юу байсан бэ? Хамгийн их гайхаж байсан юм чинь?

Пагма -

Хөдөө бол тийм юм байхгүй. Би чинь гуч гарч байхдаа энд ирсэн хүн чинь энд ирээд л тийм юмаа үзэж байгаа юм чинь.

Сайнбилэг -

Тэгээд тэр онгоц эд нарыг та анх хараад юу гэж бодож байв?

Пагма -

Өө онгоц ч бага байхад хонь хариулж явахад дээгүүр онгоц нисэхээр өнөө мал чинь дагаж үргээд л адуу хонь чинь өнөө онгоцны чинь сүүдэр дагаад л зүгээр бөөгнөрөөд л явчихдаг юм ш дээ /инээв/ тэрнийг чинь их сонирхож байлаа. Одоо бол шал өөр сайхан болж байна л даа. Энэ бол үнэндээ одоо бол .... одоо ёстой нэг хөөгдөх замдаа орж байна л гэж бодож байна.

Сайнбилэг -

Одоо тийм байхаа даа тээ?

Пагма -

Одоо ер нь юмны утга ч сайхан болж байна шүү ер нь. Болохгүй ч юм алга. Зүгээр хүн амьтны хүмүүжил хэцүү. Хүн амьтны ард түмний хүмүүжил даруулгагүй энэ л тун хэцүү юм л энэ байх юм.

Сайнбилэг -

Ер нь социализмын үед жирийн хүмүүс гадаад орнуудтай яаж харьцдаг байсан юм бэ?

Пагма -

Одоо тэрнийг би яаж мэдэхэв. Албан ажил хийж явсан биш. Ер нь тэрнийг бол ёстой хэлэх юм байхгүй.

Сайнбилэг -

Монголд энэ зөвлөлтийн ЗХУ гэдэг байсан ш дээ тээ?

Пагма -

Тийм.

Сайнбилэг -

Оросыг чинь. Тэд нараас гадна өшөө ямар гадны улсууд байдаг байсан бэ?

Пагма -

Хятадууд ч чухам маш их байсан л даа. Ажил хийлгэх гэж л авчирч байсан юм. Миний мэдэхэд ёстой миний ирсэн жилээс л бүүр хятадууд зүгээр нэг л хар хувцастай ю шиг л вагонд хятадын вагон л байлгүй яав гэж. Үгүй ээ зүгээр ёстой хар хөх юмаар бүтээчих шиг л болсон ш дээ. Энэ толгойт мах комбинат улаан хуарангийн туупуйн завод эд нар чинь ерөөсөө ёстой хөх юмаар бүтээчихсэн байсан юм өө. Дан хятадууд ажиллаад л тийм л байсан ш дээ. Барилгын талын л юм хиж байсан юм байгаа биз.

Сайнбилэг -

Орос хятадуудаас гадна өөр гадаад орон байсан уу?

Пагма -

Ёстой тийм их байсан юм уу үгүй юм уу мэдэхгүй. Зүгээр жүжигт энэ тэр ирж тоглодог л байсан байх.

Сайнбилэг -

Та ер нь хятад найз байсан уу танд?

Пагма -

Байхгүй.

Сайнбилэг -

Орос найз? Аан оросуудтай ажиллаж байсан болохоор та оросуудаа сайн?

Пагма -

Тийм. Нэг сайн хятад ч байдаг л юм байналээ. Манай ажлын газрынхантай цугаарантай нь танилцчихсан.нэг бригадын дарга нэг хятад байлаа суурийн хийгээд л. Тэр зайлуул би намын гишүүн гээд л тэгээд байсан.тэгээд одоо ай муу байна гээд л юм ярихаар хэл мэдэхгүй юм чинь. Тэгээд л бид нар тоглоом тохуу хийгээд л янз бүрийн юм ярьж байгаад л гаргачихна. Манай ажил дээр хүрээд ирнэ. Тэгээд л дугуйтай.

Сайнбилэг -

Юу хийдэг хүн байсан юм бэ?

Пагма -

Бригадын дарга. Тэр хятад бригадын нэг дарга нь.

Сайнбилэг -

Барилгын уу?

Пагма -

Тийм. Барилгын.

Сайнбилэг -

Тэр хүн одоо бий юу?

Пагма -

Байхгүй ээ. Тэр ер нь устсан байх. Тэр хятадуудаа муу байна гэдэг байсан шүү.

Сайнбилэг -

Хятадуудаа юу?

Пагма -

Тийм. Би коммунист намын гишүүн ай муу байна ингэдэг байсан. Тэгээд яагаад тэгээд байдаг байссан юм хэн мэдэхэв. Тэгээд манайхан тэгж ярьдаг юм. Одоо тэгээд манайхны тэгж байдаг улс чинь үхээд дуусаж дээ ганц би л үлдээд байна бараг. Тэгээд иш .. алуулсан байх аа ерөөсөө... нэг л ..байсан шиг байналээ. Тэгдэг байсан.

Сайнбилэг -

Энэ УБ-т тэр олон хятадууд усны гудамжинд олон хятадууд байдаг байсан гэсэн?

Пагма -

Хятадууд.

Сайнбилэг -

Өшөө хаагуур тийм тэд нар юу хийж амьдардаг байсан юм бэ?

Пагма -

Үгүй ээ одоо хэн мэдэхэв. Манайд л амьдрах гэж ирж байсан юм уу манайх ажил хийлгэх гэж л гол татаж байсан байх л даа. Тэгээд л тэр барилгын хятадуудыг бол зүгээр хэн мэдэхэв. Тэр өргөн чөлөө усны гудам тэрүүгээр байдаг хятадууд бол бүүр дээр үед байсан юм байлгүй яав гэж их настай хужаа нар байдаг байсан.

Сайнбилэг -

Та Завханд одоо Завханд байдаг байсан уу?

Пагма -

Үгүй. Би аймгийнхаа төвийг ч үзээгүй байсан ш дээ.

Сайнбилэг -

Аымгийн төв өө ч үзээгүй шууд?

Пагма -

Үзээгүй шууд ирсэн. Аймгийн төв байтугай сумын төв ч цөөхөн орж байсан байх. Ёстой нэг /инээв/

Сайнбилэг -

Тэгээд бүр бага байхдаа та тэр эд барааг тэр аав ээж чинь яаж олдог байсан юм болоо? Аагант маагант явдаг байсан юм болов уу?

Пагма -

Үгүй ээ одоо түүхий эд гэж одоо алж идсэн малын нэхий арьс шир нь байна ш дээ. Тэрнийг чинь түүхий эд гэж аваад одоо юм ч их нарийн гэж намайг жаахан байхад чинь юу яадаг байлаа ш дээ өрхөд дөрвөн хуруу цай одоо хэдэн он байсан юм бүү мэд

Сайнбилэг -

Дөрвөн хуруу цай?

Пагма -

Тийм. Нэг таван кг гурил оногдож байсан юм уу үгүй юм уу үгүй байхаа хоёр гурван кг гурил энэ тэр өрхөд тэгж өгдөг байсан юм.

Сайнбилэг -

Тэр юмаа тушаачихаад өгдөг байсан юм уу?

Пагма -

Тийм. Намайг жаахан байхад. Тэр болвол одоо их дээр үе юм өө.

Сайнбилэг -

Тэр хувцас мувцасаа яаж хаанаас авах юм?

Пагма -

Үгүй ээ өөрснөө л чухам л арьс шир үхрийн янз бүрийн юмаар хийгээд л оёж хийж гутал хийж өмсдөг байсан юм байхгүй юу. Энэ чинь монголчууд чинь өөрснөө гутлаа гутлаа хийнэ өө хийнэ.

Сайнбилэг -

Тэр даавууг хаанаас олох юм?

Пагма -

Даавуу ч тун ховор. Ёстой намайг тэр Архангай руу .. зугтаалгаж цөлж байхад би Архангайд очоод нэг сугалаа явж байхаар нь сугалаа сугалсан чинь дээлийн сатин сугалчихаад

Сайнбилэг -

Дээлийн юу?

Пагма -

Дээлийн сатин гэж одоо

Сайнбилэг -

Сатин?

Пагма -

Тийм. Дээлийн өнгө сугалахгүй юу. Үгүй ээ чухам бөөн яриа болж байж л /инээв/ ..багачуул гэдэг байсан юм намайг. Нөгөө Архангайхан чинь бөөсийн багачуул дээлийн сатин сугалчихсан гэнэ гээд л зүгээр бүтэн багаараа бөөн яриа болж одоо юм тийм ховор байсан юм байхдаа. Тэгээд би энд гэртээ овоо том болсон хойноо хадгалж байгаад хурган дотортой дээл хийж өмсөж байлаа. /инээв/

Сайнбилэг -

Таныг тэгээд анх ингээд нөгөө юунаас хөдөөнөөс УБ-т ингээд ирсэн ш дээ тиймээ?

Пагма -

Тийм.

Сайнбилэг -

Тэгэхэд УБ”-н хүмүүс ер нь бусдаасаа ер нь ялгардаг байсан уу? Ер нь өмсөж зүүж байгаагаараа?

Пагма -

Ялгарахгүй яахав. Хөдөөний хүн бол ёстой ялгарч баййсан. Ялгарч байсан юм нь юу гэхлээр их сонин. Би одоо өнөө зун чинь наашаа ирэх гээд л тэгээд л тэр хүн надад юмтай хүн болохоороо аймаг ч ороод аймаг руу мал тууж бариад л зөндөө юм авч өгч байлаа л даа. Тэгэхээр өөртөө ч гэсэн тэр хүнд ч гэсэн зөндөө л хувцас хийж өгч байлаа би нэг жилийн дотор салах гэж байгаа салж хоёр биендээ хэдэн жил байхгүй хувцастай болоод л. Тэгээд ярьж хэлэлцчихээд тохиролцчихоод тохирчихоод тэгээд би юм оёхоос өшөө юм хийдэггүй. Тэгсэн чинь би одоо ёстой нэг бүдүүлэгээр ганц харуулж байгаа юм л даа эрэгтэй хүний дотуур өмд цамц хоёр байдаг ш дээ одоо хөдөө чинь платье млатье гэж юм хүүхнүүд өмсдөг ийм юм байхгүй ш дээ тэр үед мэдэхгүй. Юмба мүмка гэж мэдэхгүй ерөөсөө.

Сайнбилэг -

Дээл л өмсөх үү?

Пагма -

Тийм дээл тэрлэг тэгээд л өөрснийхөө гараар л хийсэн монгол өмд мөмд тийм л юм өмсөнө ш дээ. Тэгээд хот орох гэж байгаа юм чухам өө зөндөө олон ээлжийн дотуур цагаан өмд цамц өөртөө хийж авав аа. /инээв/ тэгээд үстэй дээл мээл хурган дээл тэгээд л гутал л хийгээгүй юм. Хийсэн гутлаа би хүнд нэг савхин гутал ирээд ерөөсөө олдохгүй тэгээд нэг .. нэг хүн байсан юм. Тэр нэг цэнхэр ултай хромон гутал өмсөөд л явах юм. Тэрнийг нь гуйгаад л тэрний тэр гутлыг 80000-р аваад наашаа ирэхдээ одоо хот орж ирэхдээ л нээх боловсон гуталтай орж ирэх гэж л одоо чухам хэдэн жил бодоод олж чадахгүй байсныгаа наашаа гарах гэж байхдаа айлын гадаа морьны уяан дээр шүү тэр наймаагаа хийгээд монгол гутлаа ганзаглачихсан /инээв/ тэр гутлыг авч өмсөөд л ирж байлаа шүү дээ./инээв/

Сайнбилэг -

80000 биш 80 төгрөг биз дээ?

Пагма -

80 төгрөг л байсан байх л даа. Тэгээд тийм л байсан байх тэр үед. Мөнгөний ханш буугаагүй байсан юм чинь. Тэгээд хуучин гутал шүү дээ тэр чинь тэгээд үгүй ээ чухам ёстой оймс олдохгүй одоогийн энд өмсдөг оймс олдохгүй жийрэгээр жийрэгоээд өмсчихсөн тэгээд ирж яваа. Тэгээд юу яахдаа заа байз өшөө юу ярих гэж хэлж байсан мартчихлаа хог. Юу гэж ярих гэж байлаа.

Сайнбилэг -

Хөдөөнөөс хүрч ирэх гээд л та хувцас худалдаж авах гэж байсан?

Пагма -

Аан тийм. өнөө хувцас оёж авч хоёр биендээ зөндөө хувцас хийсэн гэсэн ш дээ?

Сайнбилэг -

Тийм.

Пагма -

Тэгээд л зөндөө хувцас хийгээд л яасан энд ирсэн чинь хүүхнүүд ерөөсөө тийм цагаан хувцас өмссөн хүүхэн ерөөсөө байхгүй. Үгүй ээ би бүр ичээд байдаг боллоо.

Сайнбилэг -

Та цагаан хувцастай?

Пагма -

Тэрэнтэйгээ бас явахгүй ээ. Гадуур монгол дээлтэй явна. Тэгэхдээ одоо нээх цагаан хувцас өмсөөд л орондоо орохдоо гаргаж өмсөөд л тэгээд л хөнжил мөнжилөө .. цагаан цамцтай юм чинь сүүлдээ ичээд л би чинь эрээн хувцас байхгүй одоо яаж энэ эрээн хувцасыг хаанаас олдог юм болоо олдог юм болоо гэж бодоод бүр юу яагаад тэгээд би Баян.. гээд манай нэг эгч байсан байхгүй юу. Тэр намайг авах гээд ирээд энэ морь хөтөлж ирээд эрээд олоогүй гэж дуулдаж байсан. Айлуудаар яваад өнөө цэргийн даргынд л байж байхад аваад явчихаж. Тэгээд дараа нь хүүгээ явуулаад намайг авах гээд ирсэн чинь хүүгээ дагуулаад тэгээд тэр эгчид би ч та ч зүгээр бас бүтэн лоуз гутал хийж ирснийг нь яана. Энд өмсөх гэж /инээв/ лоуз хаана өмсөх нь вэ ээ цусаа /инээв/ тэгсэн чинь өнөө цагаан өмд цамцаа өнөө лоузтайгаа эгчдээ та энийг нэг хэрэглэ би хэрэглэхгүй зүгээр энд хүүхэн болгон эрээн мэрээн энэ хувцас өмсөөд платье ч гнж мэдэхгүй ш дээ дандаа эрээн юм гоё юм хувцас өмсөөд байх юм би ичээд байх юм гэсэн чинь эгч дагуулж явж захаас нэг гоё эрээн платье авч өглөө. Үгүй ээ чухам ганц гоё юмтай боллоо чухам /инээв/ тэгээд өнөө цагаан өмд цамц лоузаа ...эгчид өгчихөөд тэгж байлаа. Тэгээд одоо тийм бүдүүлэг байсан юм чинь. Хөдөө бол одоо юбка мүмка ч мэдэхгүй ш дээ. Тэгж тийм хувцас хийж ирж будаа болж байлаа /инээв/

Сайнбилэг -

Энэ УБ-нхан ер нь ер нь голдуу юу өмсдөг байсан юм бэ? Жишээ нь хүүхнүүд нь?

Пагма -

Хүүхнүүд нь яахав бажинка мажинка тэгээд л бас хөдөөнийхийг бодоход бол бас хөөрхөн боловсондуу л гутал өмсөж байж л дээ. Бажинка түрийтэй шавронон гутал хоромон гутал энэ тэр тэгээд л бажинка мажинка тэгээд эрээн платье юбка энэ тэр өмсдөг байхгүй юу. Тэгэхэд хөдөөнийхөн бол юу байхав нэг хэдэн метр даалимба олдсон бол өнөөхөөрөө нэг өмд шидэж авна тэгээд л тэр үү дээ /инээв/. Тэгээд л өвөл нь үстэй өмд нэхийгээр үстэй өмд хийж өмсөнө. Тийм л байсан чинь.

Сайнбилэг -

Та ингээд УБ-т ирээд юмаа ингээд үахаас авдаг байж тийм үү?

Пагма -

Тийм.

Сайнбилэг -

Өндар хоршоо гэж байсан гэж хүмүүс?

Пагма -

Байлгүй яахав. Өндөр хоршоо гэж.

Сайнбилэг -

Өндөр хоршооны тухай ярьж өгөхгүй юу? Та тийшээ орж үзсэн үү?

Пагма -

Үзсэн үзсэн.

Сайнбилэг -

Заа. Ямаршуу санагдаж байв? Дотор нь ямар бараа байх юм?

Пагма -

Даавуу даалимба, торго дурдан байдаг байсан. Тэгэхдээ одоо ямархуу чухам үнэтэй л байсан тийм юмыг мартажээ. өндөр хоршоо гэж байсан. Би зөндөө орж байсан тэгэхэд. Одоо тэрнийг ч сайн ярьж мэдэхгүй юмаа. Тэгээд л сүүлдээ энэ чинь одоо энд тэндгүй л барааны дэлгүүр одоо 5 дугаар дэлгүүр гээд л манай төмөр замд чинь 5 дугаар барааны дэлгүүр 5 дугаар хүнсний дэлгүүр гэж байлаа энүүхэн тэгээд ер нь дэлгүүрүүд байсан байсан.

Сайнбилэг -

Ер нь хүнсний дэлгүүр гэхэд жишээ нь юу юу байдаг байсан бэ?

Пагма -

Мах шөл л талх нээх том гуравын талх гээд л 3 төгрөгний талх гээд л том дугуй талх дөрвөлжин талх төгрөг 40-н талх гээд л дөрвөлжин талх энэ тэр байдаг байлаа. Тэгээд мах шөл зарна өө.

Сайнбилэг -

Таныг одоо яслид тогооч хийгээд хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?

Пагма -

Би тогооч болоод ерөөсөө насаараа 400 цаасны цалинтай байсан.

Сайнбилэг -

400 төгрөгний төгрөгний цалин таньд одоо ер нь хүрдэг байсан уу?

Пагма -

Хүрнээ хүрнэ. Манай талийгч би чинь 58 .. нийлээд талийгч чинь 600 цаасны цалинтай аа юунд нэлээн үнэтэй хүн байсан юм төв шууданд.

Сайнбилэг -

Аан төв шууданд ажиллаж байсан юм уу?

Пагма -

Тийм. Төв шууданд ажиллаж байсан юм. Тэгээд манай энэ хүүхэн чнь одоо төв шууданд ажилладаг юм ш дээ. Эцэг нь ч нас барчихсан.

Сайнбилэг -

1000 төгрөг болвол 1000 төгрөг болвол .........

Пагма -

Тэр үеийн 1000 төгрөг бол их мөнгө.

Сайнбилэг -

Их мөнгө үү?

Пагма -

Тийм.

Сайнбилэг -

Ер нь бол идэх уух юмаа аваад хувцас хунараа аваад цаана нь хадгаламж үлдэх үү?

Пагма -

Өө үлдэнээ. Хэд гурван юм үлдээд нааш цааш нь болгоод заримдаа ч дуусаад л байхдаа байгаад л байсан байхгүй юу.

Сайнбилэг -

Ер нь социализмын үед гэр бүлийн амьдрал яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ та?

Пагма -

Аа мэдэхгүй.

Сайнбилэг -

Социализмын үед гэр бүлийн тухай ямар бодлого баримталж ирсэн бэ? Хэдэн хүүхэд төрүүлэх юм бол алдарт эхийн одон өгнө тийм юм байаг байсан гэсэн?

Пагма -

Одоо ёстой тэрний талаар ч сайн мэдэх юм алга.

Сайнбилэг -

Би нэг таниас нэг сонин асуулт асуух уу? Ер нь ингээд хүмүүс одоо хүн амьтан нас барана ш дээ дээр үед таныг бага байхад хүн амьтан нас барахад яаж оршуулдаг байсан юм бэ?

Пагма -

Хөдөө бол дандаа ил тавьдаг байсан ш дээ.

Сайнбилэг -

Ил тавина аа?

Пагма -

Тийм. Ил хаяад л тэгээд л тас гэж нэг том шувуу байлаа хүн шиг. Одоо ч байгаа л байх. Тэр хүнийг хаях гэж байхад тас ирээд л тойрчихоод л байж баййгаад л улсууд нь хаяад явахаар зэрэг хэд хуваагаад л идчихдэг тийм хүнийг бол сайн .. хүн. Гэж үзэж байлаа. Заримыг нь бол тас чинь иддэггүй. Ерөөсөө хичнээн хоног хатчихсан. Тэгж байгаад тэрийг бол ээ дээ тэр гуай шарил үрэгдэхгүй муу байна .. зайлуул тааруухан .. хүн байсан юм байхдаа гээд л ярьдаг л байсан ш дээ. Тэр тас гэдэг их сайн төрлийн л шувуу юм гэнэлээ. Хүн шиг явган хүн явж байгаа юм шиг одоо тэнд явж байх нь нэг хүн л унадаг мөр тийм шувуунууд байдаг юм ш дээ.

Сайнбилэг -

Тэгээд тэр ямар жшээ нь хүн нас барлаа гэхэд тэр хавийн ламаас л асуудаг байх даа одоо?

Пагма -

Өө лам хуврагаас асууна хойдохыг хийж зөндөө ном уншина тэр чинь гүрэм ном зөндөө уншина ш дээ. Тэгж байж оршуулна ш дээ. 3 хонуулаад шувуухай барьчихаад тэрэндээ 3 хонуулж байж буян номыг нь хийж байж гаргадаг юм.

Сайнбилэг -

Аа тэгвэл энэ их зуны их халуун болж байна 3 хоногт тэр шарил маань муудчихгүй юу?

Пагма -

Одоо тэр сэрүүхэн байн байн ороод л у яагаад байдаг сэрүүхэн юм хийж байсан юм уу хайшаа юм юм хум цацаад л дээгүүр нь тэгээд байдаг.

Сайнбилэг -

Аан зөв зөв. Ер нь одоо оршуулгыг ер нь яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?

Пагма -

Одоо юу?

Сайнбилэг -

Тийм. Одоо энэ далан давхарын энгэр гээд л одоо хашаа айл юу болчихсон ш дээ?

Пагма -

Ээ дээ одоо ч үхсэн амьд хоёр нь холилдчихсон.одоо хачин болжээ хачин болж. Айл буучихсан одоо тэр байж байгааг нь харахгүй юу?

Сайнбилэг -

Одоо бас нэг .. нөгөө нэг чандарладаг болж тийм үү?

Пагма -

Тийм.

Сайнбилэг -

Тэрийг та юу гэж боддог вэ? Тэр зөв үү? буруу юу?

Пагма -

Би тэрийг зөв л гэж боддог. Би бол одоо хүүхдүүддээ хэлдэг юмаа бодохоор заа нөхдүүд минь чандар луу л явна шүү би өнгөрөөд тэгж янз бүрийн ажил болоод яахав тэнд буян номыг нь хийгээд бүх юмыг нь гүйцээгээд чандарлах болвол ... та нар ч шулуун та нар ёр ёсыг ямар мэдэх биш ямар тэрэнд л явна шүү гэдэг юм захиад байдаг. Чандар зүгээрээ.

Сайнбилэг -

Та ер нь болвол зөв гэж үздэг юм байна тиймээ?

Пагма -

Тийм.

Сайнбилэг -

Энэ?

Пагма -

Одоо энэ үхэгсэд чинь амьдаасаа илүү шахуу газраар гарч байна ш дээ. Одоо ерөөсөө энэ уул муулыг чинь даваад хичнээн газар оршуулга байна үхсэн хот болчихсон юм чинь.

Сайнбилэг -

Энэ чинь айхтар болчихов шив дээ тээ?

Пагма -

Тийм. Ойр хавийн газар олдохгүй маамуу маамуутай янз бүрийн амьдралтай улсууд байна ш дээ. Доогуур амьдралтай ядуу амьдралтай улс яаж ч чадахгүй тийм байхад чинь газар авна тэр газар хаана байна тэрнийг .. хичнээн хоног өвлийн хүйтэнд ..ямар гэж санана.зовлон их байна ш дээ.

Сайнбилэг -

Өвөл яадаг болж байна?

Пагма -

Өвөл энэ гал түлээд л ухаад байдаг юм чинь.

Сайнбилэг -

Газраа юу?

Пагма -

Үгүй ээ хамерыг чинь дугуйг чинь авааччихаад л шатаагаад л түлээд л хэдэн өдөр ухаж өнөө хөлдчихсөн газар чинь ухаж дийлдэхгүй. Тийм л харагддаг юм. Тэгэхээр одоо хүндрэлтэй одоо манай хүүхдүүд бол юу яана л даа юмыг давна л даа зүгээр тэгэхдээ давна гэж зовлон үзээгүй үхэл үзээгүй хүүхдүүд тэр газар шороо ухах тэр хичнээн өдөр хоол унд зөөнө гэж санана бас. Газар шороо ухаж байгаа улс руу чинь үгүй ээ тэр чинь бөөн нүсэр ажил байгаа биз дээ тэр чинь. Тэгэхээр одоо чандар шиг аятайхан шиг юм аолга санагдаж байгаа юм өө. Одоо бол надад.

Сайнбилэг -

Та ер нь болвол ер нь багаасаа авахуулаад яг ийм сургуулиар яваагүй хувиараа ингээд бичиг ном заалгас ан юм байга ш дээ тээ?

Пагма -

Тийм. өөрийнхөө л хүчин зүтгэлээр сурч байгаа юм.

Сайнбилэг -

Тийм үү? Тэгээд та сургуулиас бусад газар ямар боловсрол эзэмшсэн бэ? Та тогоочийн курст явсан уу?

Пагма -

Тийм.

Сайнбилэг -

Тэр курс одоо хэр удаан байдаг байсан юм бэ?

Пагма -

Яахав 3 сар л явсан юм.

Сайнбилэг -

3 сар явсан уу? Аан.

Пагма -

Тэгээд л өөрийнхөө тэмдэглэдэг юмаа тэмдэглээд авчихна. Цээжлэх юмаа цээжлэчихнэ. Хүнтэй адилхан суугаад л тэр байтугай чиг онц өгөөд л нэмэгдэл асуулт өгөхөөр нь онц хариулаад л байж л байлаа /инээв/

Сайнбилэг -

Та тэгвэл их ой ухаан сайтай сэтгэн бодо чадвар сайтай хүн байсан байна ш дээ?

Пагма -

Тийм. Даанч одоо цаанаасаа дэмжих юмгүй хүн чинь тэрнээс биш бол би нээрээ өөрийгөө маөгтаж байгаа биш зүгээр өөрөө бас нэг яахав ухамсар ухаантай байдаг тэгээд даанч сурсан эрдэм байхгүй болохоор үгүй ээ яахав хүн мухардаж байгаа юм чинь.

Сайнбилэг -

Ер нь таныг цалин мөнгө бол гайгүй хүрэлцээтэй байдаг байсан юм байна ш дээ?

Пагма -

Гайгүй ээ. Гайгүй.

Сайнбилэг -

Хангамж ямар байсан юм бэ?

Пагма -

Хангамж гэдэг чинь юу ярьж байгаа билээ?

Сайнбилэг -

Хангамж гэхээрээ одоо юу гэдэг юм бэ дээ таныг ажиллаж байхад чинь ажлын газраас ямар нэгэн байр сав өгч байсан уу?

Пагма -

Өгч байсан өгч байсан.

Сайнбилэг -

Та энэ байрыг чинь хэзээ авсан?

Пагма -

Энэ байрыг бол 90-ээд онд авсан. Энэ байрнаасаа мөн одоо миний байж байсан ажлын газар хувааж өгсөн байр энэ хойно байж л байна буугаагүй байж л байна. 99 дүгээр байранд намайг дарга удирдахаар дагуулж явж ёстой өөрөө олж өгсөн ш дээ хөөрхий.

Сайнбилэг -

Сайн ажилсан гэж таныг шагнасан юм уу?

Пагма -

Тийм.

Сайнбилэг -

Шагналын журмаахр таньд өгч тийм ээ?

Пагма -

Тийм. Тэгээд би бол хөөрхий минь нээх том юм байхгүй ч гэсэн 60-аад оны би чинь 55 оны 56 онд ажилд орсон гэж бодоход 60-аад онд бол би юу яаж биеийн тамир спортонд хэн оролцсон манайхаас би оролцсон хэнхэг байсан юм уу хайшаа юм /инээв/ уран сайханд явна би байгууллагаасаа .. дуунд хүртэл шалгарч диплом энэ тэр авч байлаа.

Сайнбилэг -

Тэр тухайгаа яриач? Та ямар тийм дууны?

Пагма -

Яахав би төмөр замын соёлын ордон чинь байхгүй байсан ш дээ тэгэхэд. Тэгээд жаран хэдэн онд нэгэн онд уу нээгдсэн байх. Тэрүүний уран сайханд яваад тэгээд яахав нөгөө төмөр замын чинь соёлын ордонг нээх гэж том ажил болно ш дээ. Урд хойд замаас чинь авъяастай болгоноо татаад л эндхийнхээ албан газрын авьяастангуудыг татаад л тэгээд л миний ч авьяас гэж юу байхав дуу яахав нэг дуулчихдаг л байж л дээ. Тэгээд яахав нэг уртын дуу дуулж оролцсон юм байгаа юм би тэрэнд.

Сайнбилэг -

Бүүр уртын дуу дуулдаг байсан юм уу?

Пагма -

Тийм. Тэгээд тэрний хойтон жил залуучуудын юуны анхдугаар фистуал гэж энэ энд боллоо их наадам гэж тэрэнд тэр дуугаараа шалгарч орж тэрэн дээр диплом энэ тэр авч байлаа /инээв/

Сайнбилэг -

Түрүүлсэн үү үгүй юу?

Пагма -

Үгүй ээ үгүй түрүүлээ ч үгүй зүгээр. Зүгээр яахав тэр дуунд нэг 3 дугаар зэрэг юм уу 2 дугаар зэрэг юм уу зэрэг авч л шалгарч орсон л доо.

Сайнбилэг -

Та түрүүн урлагаас гадна спортоор явдаг байсан гэсэн үү?

Пагма -

Спорт яахав ээ зүгээр албан газар нэг тэдэн хүнээ явуул энэ тэр гэхэд тийм л юманд орж байлаа л даа яахав. Тийм их сүртэй хэлж ярьмаар юм байхгүй зүгээр албан газрынхаа юуг бөглөөд л байсан.

Сайнбилэг -

Жишээ нь ямар уралдаанд орж байв?

Пагма -

Гүйлт 800 метрын гүйлтэнд орж байлаа. /инээв/

Сайнбилэг -

Улсын аваргууд?

Пагма -

Үгүй ээ үгүй тийм юм байхгүй.

Сайнбилэг -

Жижиг тэмцээн үү?

Пагма -

Зүгээр жижиг албан газарт чинь юм оноогоод байна ш дээ дээрээс тэр тэр тэрнийг чинь тэр албан газраа би л хаагаад байхгүй юу. Тэгээд жаран хэдэн онд чинь саяхан одоо манайхан нэг урилга нэг цай л болох гээд нэг урилга өгчихлөө л дөө. Урилга юу байххав хил ирчихсэн л байгаа урилга өгөх л юм гэнэлээ. Би энэ байгууллагын хамгийн анхдагч хүн болж байгаа юм гэнээ. Бас нэг .. ярихад. Тэгээд тэрэнд уриад 23-нд цайллаганд орох л юм гэсэн. Тэгээд юм хумыг нь зүүх барих юм байвал зүүгээрэй гэж хэлсэн байхгүй юу юмаа үзсэн чинь дандаа жаран нэгэн оноос аваад 69 он хүртэл шагнуулсан байх юм би. Ганцхан онд нэлээн олон дандаа сайшаалын үнэмлэх тэр үед чинь хамгийн дээд талын шагнал байр сайшаал байлаа тэгэхэдээ хүндэт тэргүүний замчин авсан байналээ арай том шагнал нь. Тийм тэгээд дандаа жаран хэдэн онд авсан шагнал байх юм. Мөнгөн шагнал ч авч байлаа /инээв/ жуух ч авч байлаа тэгээд манай энэ жаал .. сая зүүгээд байх их олон юм ч байхгүй ээ тавь жаран жилийн медаль хоёр гавшгайч тэр хүндэт замчин гэдэг чинь харин манай төмөр замын хамгийн том шагнал байгаа юм. Тийм юмнууд авсан юмнуудаа зүүх санаатай гаргачихсан байгаа. Зүүж очих санаатай.

Сайнбилэг -

Та чинь тэгвэл бүүр маш олон талын авьяастай юм байна ш дээ?

Пагма -

Залуу жаахандаа өндөр байсан брол урлагаар явж болохоор байсан юмаа би. Тэгээд одоо нас хэтэрсэн хойноо 30 гарсан хойноо энд ирж байгаа хүн чинь ямар юм байдаг юм. Тэгэхдээ авьяастай бас нэг өөрөө жаахан дуу хуурны тийм хүсэлтэй болохоор тийм юмаар хождоогүй явсан л байгаа юм даа.

Сайнбилэг -

Заа Пагма гуай маш сайхан сонирхолтой ярилцлага өгсөн таньд их баярлалаа.

Пагма -

Заа.

Сайнбилэг -

Таньд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье ээ.

Пагма -

Заа. Баяртай.

Сайнбилэг -

Баяртай.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.