Natsagbadam
![](../assets/images/interviewees/990310.jpg)
Basic information
Interviewee ID: 990310
Name: Natsagbadam
Parent's name: Gonchigdorj
Ovog: Shargaljuut
Sex: f
Year of Birth: 1938
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired, railroad maintanence
Belief: Buddhist
Born in: Bayanzürh sum, Bayanhongor aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
cultural campaigns
illness / health
literature
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу Нацагбадам гуай?
Нацагбадам -
Сайн. Сайн байна уу?
Ариун-Ундрах -
Сайн байна аа. Хоёулаа түрүүчийнхээ ярилцлагыг үргэлжүүлж ярья аа.
Нацагбадам -
Заа.
Ариун-Ундрах -
За таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Аа хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?
Нацагбадам -
За гүнээр нөлөөлсөн үйл явдал гэдэг бол одоо миний одоо хамгийн одоо нэг ядарсан зүйл маань л юу гэх дээрээс би хөгшнийгөө нас барснаас хойш л одоо миний бие маань эрс муудаж одоо ухаан алдаж унах жишээний одоо тиймэрхүү болж ирээд. Тэгээд явж чадахаа болиод, нуруу ууц хатгуулаад, хөл ч гэсэн гишгэж чадахгүй болчихоод. Тэгээд би одоо энэ мэдрэлийн эмчийн хяналтанд ороод. Мэдрэлийн эмч болохоор бол яахав одоо нөгөө мэдрэлийн ядаргаа хэтэрснээс болж одоо ийм өвчин тусаж байгаа юм энэ тэр гээд ингээд энийг чинь зөндөө эмчлүүлж домчлуулж байгаад. Тэгээд сүүлд нь одоо би Улаанбаатар хотын шар хадны ядаргааны тасаг гээд эмнэлэг байдаг юм байна. Тэрүүнд очиж үзүүлээд. Тэрүүнд эмнэлэгт нь очиж үзүүлээгүй. Наана одоо энэ нэгдсэн 1-ийн хажууд тэр шар хадны салбар гэж эмнэлэг байдаг юм байна. Тэрүүнд очиж үзүүлээд би тэгээд дор нь шинжилгээ аваад л. Тэгээд л өө та одоо ерөөсөө шууд хэвт. Та хэвтэхгүй бол болохгүй болжээ. Та одоо ерөөсөө аймар ядаргааны гүнд орсон байна. 1-р үед орж таны ядаргаа чинь. Унана тусна гэдэг чинь бол тэр гүндээ орсон болоод тэр. Аа тэрнээсээ 2-р үед орох юм бол та одоо тэгээд солиороод унана шүү дээ. Үгээ зөрүү буруу яриад ингээд солиороод унана. Та одоо ерөөсөө шууд хэвт гээд. Тэгээд би ердөө тэндээсээ шинжилгээнийхээ хариугаа аваад л. Тэгээд тэр ядаргааны эмнэлэгт очиж хэвтээд 15 хоног хэвтсэн. 15 хоног хэвтэхдээ би ерөөсөө ёстой аягүй сайхан эмчилгээ хийлгэсэн. Курс курсээр нь одоо ердөө нэг эмчилгээ гэхэд л 10 курс байдаг юм байна. Тэр 10 курсийг чинь 15 хоногт багтаагаад хийж байгаа юм чинь. Тэгээд тэрнийг хийлгээд. Тэгээд гарч ирээд овоо гайгүй болоод. За надыг диспонсерын эмч нь болохоор за та одоо нэг сар болоод ирж үзүүлээрэй. Сар болж ирж үзүүлээд дахиад одоо бас хэвтэх шаардлагатай байвал хэвтэнэ шүү гээд ингэнэ. Тэгээд би нэг сар болоод хүрч очоод үзүүлсэн чинь бас л сайн болоогүй байна. Бас л одоо ядаргаадтай, зүдэргээтэй, одоо сэтгэлийн хямрал ихтэй байна. Тэгэх дээрээс одоо та дахиад бас хэвтэнэ ээ. Дахиж хэвтэж эмчилгээ хийлгэ. Тэгээд би бас тэр дороо шинжилгээ өгөөд, дор нь л одоо шинжилгээ гаргаж байгаа юм чинь өгөөд л. Тэгээд шинжилгээнийхээ хариуг аваад. Тэгээд тэр хариугаа авснаас хойш би нэг 2 хоноод, 2-3 ч хоносон юм байна даа. Тэгээд дахиад эргээд бас нөгөө эмнэлэгтээ очиж хэвтээд, дахиад нэг 15 хоног хэвтээд. Тэгээд тэр эмнэлэгт би 2 дахиж хэвтсэнээс хойш миний бие бол одоо ерөөсөө аягүй сайн болсон ердөө. Одоо тэгээд тэгэж нэг их юу яадаггүй. Нэг их өвдөөд хавдаад байх юм бол юу гэхээр миний их одоо тархи толгойны даралттай. Жоохон байхдаа би чулуунд тээглэж унаад, гэдэргээ савж унаад тархиа хагалчихсан юм. Тэгээд тэрнээс болоод миний тархи толгой хөдөлсөн юм байгаа биз дээ. Нүд ам одоо нэг жаахан иймэрхүү хачин юм болоод, тэгээд энэ тархины өвчтэй болчихсон юм. Тэгээд даралт наалданги гээд тэгээд тэр группээр би жил гарантай байсан ш дээ, тэтгэвэрт ортлоо. Тэгээд тэр эмнэлэг бол ерөөсөө аягүй сайхан эмчилгээтэй эмнэлэг байсан. Их сайн чиг эмчилгээ хийлгэсэн хөөрхий минь. Тэгээд ер нь хүн чинь одоо тэр хажуудах ханиас салах л ер нь хамгийн аймар одоо, ер нь одоо мартагдашгүй л ердөө амьдрал байна аа гэдгийг л би ойлгож авсан даа. Ер нь л одоо ерөөсөө хүн сэтгэл санаагаа барихгүй л байвал хүн тэгээд л ер нь амархан шиг одоо ер нь галзуурах юм байна аа л гэдгийг ойлгож авсан. Тийм аймаар юм болсон доо надад. Өөр одоо тэгэж нэг их аймар одоо гүн тийм зовлон зүдгүүр, одоо тийм нэг их сүрхий юм болсон юм бол байхгүй.
Ариун-Ундрах -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?
Нацагбадам -
За одоо онцгой гэх зүйл одоо ер нь... ер бусын онцгой зүйл гэхээр чинь одоо ер нь тиймэрхүү юм ер нь байхгүй байх аа, юм шиг байна аа. Санаанд ер нь орохгүй байна.
Ариун-Ундрах -
Хоёулаа таны ажлын тухай ярьсан ш дээ тийм ээ? Социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?
Нацагбадам -
За тэр үеийн хүмүүс бол ажил хийх сонирхолттой бөгөөд нэгд. Хоёрдоод ирэхэд шаардлага сайтай байсан. Аа ажлын цаг минут сайн барьдаг байсан. Одоо тэгээд тэр чинь юу ш дээ. Одоо нэг юм эвдэж хэмхэллээ гэхэд л одоо тэр социализмын үед чинь бол байсан бэ? Одоо миний юм, улсын юм чиг миний юм, миний юм чиг миний юм гэсэн тийм одоо лоозонтой л ажилладаг байсан юм даа. Одоо тэгээд юмыг аривлан хэмнэх тийм ээ? Одоо цэвэр нямбай хэрэглэх, юмыг эвдлэхгүй хэмхлэхгүйгээр хэрэглэж байх. Тиймэрхүү л одоо нэг сургамж л юм даа тэр бол. Тийм ээ? Тиймэрхүү л ажилтай байсан юм. Цаг минутыг бол их барина. Цаг минутаа тасалсан хүнийг бол одоо ерөөсөө цаг таслалаа гээд цалинг мөнгийг хасна. Тэгээд сүүлийн үед болоод ирэхээр чинь одоо цагаасаа хоцорсон, одоо минутанд хоцорсон тийм хүнийг бол нөгөө мэлхий, гахай гэгч тийм юмыг унуулдаг тиймэрхүү зарчимтай тийм л байсан юм. Тийм болохоор бидэн чинь одоо ерөөсөө цагаасаа хожигдохгүй. Ажлаа сайн хийх, дутуу зэмдэг юм хийхгүй. Одоо тэрний төлөө л явж байсан юм.
Ариун-Ундрах -
Таны бодлоор одооны хүмүүсийн ажилд хандах хандлага яаж өөрчлөгдсөн бэ?
Нацагбадам -
Одооны ажил хийх улсууд бол ерөөсөө, одоо бол ерөөсөө ажил хийж чадах хүн алга. Ажилдаа үнэнч хандаж байгаа хүн алга. Ажил хийе гэсэн тийм бодлогтой хүн ч алга ердөө нэг тэр. Хоёрдоод ирэхэд хүний чанар чансаа муудсан байна. Одоо бие биентэйгээ найзалж нөхөрлөж чадахгүй. За тэгээд нэг ажил хийж байгаад цалин мөнгийг нь голоод нөгөөдөхөө хаяна. Одоо иймэрхүү. Тэгээд ажилд бол ерөөсөө залхуу хойрго одоо ийм л болсон юм шив дээ.
Ариун-Ундрах -
Социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бол?
Нацагбадам -
Социализмын үед бол яахав хүмүүс бол одоо ерөөсөө за би одоо нэг тийм ажилд ормоор байна аа. Нэг иймэрхүү ажил хиймээр байна аа гээд ингэхэд бол ерөөсөө шууд л өргөдөлөө бичээд л одоо би тийм ажилд ормоор байна, тэгэж ажил хиймээр байна гээд л өргөдөл бичээд л. Тэгээд л тэр паспорт үнэмлэхээ авж очоод л ерөөсөө тэр хариуцаж байгаа албан газрын дарга цэрэгт нь аваачиж өгөөд л. Тэгээд л одоо ажилд ордог байсан юм. Тэгээд тэр ажилд орж байгаа хүн бол ерөөсөө одоо тэр ажлыг хаяна гэсэн тооцоо байхгүй. Ажлаас хоцорно гэсэн тооцоо байхгүй. Ер нь нэг минут ч гэсэн ажлаас хоцрох тийм шаардлага байхгүй ердөө. Яг л ажил л бол ажил л байх хэрэгтэй гээд одоо ердөө тиймэрхүү л байсан юм даа хүү минь.
Ариун-Ундрах -
Аа одоо бол ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн бэ?
Нацагбадам -
Одоо бол ажилд ороход бол одоо ерөөсөө албан, одоо жинхэнэ улсын албан газар гэж бол одоо ер нь байхгүй болсон юм байна аа. Одоо дандаа хувийн компаниуд болжээ. Тэгэх дээрээс чинь одоо хувийн компаниуд гэх дээрээс за яахав нэг хүн ажилд авлаа гэхэд нэг хэд хоног ажиллуулж байгаад нөгөө хүн маань одоо тэгээд цалин мөнгөө өгөхгүй болдог. Үгүй одоо бол манай ажил зогслоо. Материал байхгүй ээ. одоо энэ хувийн юмсууд тэгдэг болсон байна ш дээ ерөөсөө энэ чинь. Одоо бол улсын ажил гэж ер нь бараг байхгүй болж. Жинхэнэ одоо тэр төсөвтэй ажил гэдэг чинь бол улсын ажил шүү дээ тийм ээ? Төсөвтэй ажил гэдэг чинь. Тэр бол яахав улсад ажил бол бас төрөөс хүнийг чинь ажиллуулна, цалин мөнгөө ч өгнө. Ийм л байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо бол тийм юм байхгүй. Дандаа хувийн болчихоод одоо тэгээд цалин мөнгөн дээрээ чангаадаг, өгөхгүй гэдэг тийм үндсэн дээрээс улсууд нөгөө ажлаа хаяад явдаг байхгүй юу. Өө ингээд цалин мөнгө өгөхгүй байна. Аа тэгээд одоо ажил нь зогссон. Ингээд материал нь байхгүй гэнэ. Ингээд одоо мөнгө нь ирэхгүй байна гэнэ гээд одоо ингээд л тэгээд ажлаа хаядаг байхгүй юу. Ийм л журамтай болсон юм байна. Одоо ерөөсөө. Ер нь тэгээд одоо ажил хийдэг хүн ховор болж. Аймар залхуу хойрго болсон байна. Одоо голдуу залуу эрчүүд улсуудыг ерөөсөө ажил хийе гэж бодох бодол алга. Архи ууя, тамхи татъя гэх л улсууд олон байна ердөө. Тэгээд иймэрхүү болсон байна ш дээ. Бидний үед бол тийм юм байгаагүй ш дээ хүү минь. Тэр архи гэдгийг чинь уудаггүй байлаа. Тамхи тариа татдаггүй байлаа. За яахав дээ тамхи татах нь бол одоо яахав бас зарим хөгшчүүд бол тамхи таталгүй л яахав. Тэгээд одоогын энэ үе дээр үеийн үе хоёр чинь хоёр болоод байна л даа ердөө л. Тэгээд одооны мөнгө цаас гэдэг чинь мөнгө цаас биш болсон байна. Дээр үеийн одоо нэг 100 төгрөг байсан чиг тэрүүгээр чинь талх гөөхий аваад идчихнэ. Дээр үед бол хүүхдүүд өлсөнө цангана гэж байдаггүй байж. 100 цаас, 50 цаас, 50 мөнгө ч гэсэн одоо юм болж байсан юм болох дээрээс. Дээр үед бол одоо сайхан байсаан. Амьдрал ахуй хангалттай одоо ерөөсөө юмаар дутагдахгүй, гачигдахгүй одоо ер нь. Одоо юм нь элбэг байлаа гэхэд үнэтэй байна.
Ариун-Ундрах -
Та ажилдаа дуртай байсан уу?
Нацагбадам -
Би юу? Өө би бол ажилд дуртай. Ажлаас тэгэж би ер нь одоо хойш сууна гэсэн тооцоо байхгүй. Ажилдаа дуртай байсан. Ажлаа чиг сайн хийдэг байлаа. За тэр муу хийдэг цаг байсан л байх. Бас нэг дутуу зэрэмдэг бас тиймэрхүү хийж байсан үе байсан л байх. Гэхдээ бол хөөрхий минь олон түмэн болоод, намын хариуцлагатангууд, ажиллуулж байгаа хариуцлагатангууд ч гэсэн бас үнэлсэн. Одоо ингээд хөөрхий минь бас нэг ямар ч байсан нэг одон тэмдгээсээ дутаахгүй л энэ нэг хэдэн юмыг л өгсөн юм даа. Одоо ч гэсэн би одоо ер нь чадал л хүрдэг юм бол одоо нэг ажил хийх юмсан гээд ямарсайндаа хүүхдүүддээ тэгэхээр өө больж үз ээж минь та тархи толгой чинь хатгуулаад уначихна гэж байгаа юм чинь. Ээ дээ та нарын хажууд чиг би нээрээ ажил хийх юм бол хийнэ дээ хийнэ. Та нар ч хэрэг алга аа гэх дээрээс ээ 40 гарсан хүн авахгүй байхад 70 гарчихсан таныг хэн авч байдаг юм бэ? гээд одоо ингээд. Нөгөө хүүхдүүдээ л цаашлуулж байхгүй юу. Тэрнээс одоо бол миний хийдэг ажил гэж юу байхав. Тэгээд одоо бол ерөөсөө гэртээ нэг их суугаад байж чаддаггүй бас нэг тийм хачин хүн байгаа юм. Хүн юм хийгээд байхад л нөгөө хүний хийсэн юмыг одоо голж гоодоод л тэр нь тийм байна, энэ нь ийм байна гээд гоочлоод ингээд амьтны дургүй хүргээд ийм л болох юм даа. Хүн хөгшрөхөөр одоо ерөөсөө.
Ариун-Ундрах -
Одоо бол таны ажилд хандах хандлага өөр болсон болов уу?
Нацагбадам -
За мэдэхгүй. Одоо бол ёстой нээрээ би ажил хийгээд явж чадна аа гэсэн тийм тооцоо бол ёстой байхгүй болсон доо.
Ариун-Ундрах -
За таны гол бахархдаг зүйл юу вэ?
Нацагбадам -
За миний гол бахархдаг зүйл гэвэл яахав хүүхдүүдийн маань амьдрал ахуй л сайн сайхан явж байвал би жаргалтай байна аа л гэж боддог доо. Миний бахархах зүйл л одоо тэр. Хүүхдүүд жаахан одоо тиймэрхүү явбал одоо тэгээд л бас л би тааруухан явах болно шүү дээ сэтгэл санаагаар. Аа хүүхдүүд сайн сайхан явж байвал миний сэтгэл өндөр, бие ч их сайн. Одоо ийм л болно доо гэж л боддог юм. Өөр одоо бахархаад байх юу байхав.
Ариун-Ундрах -
Эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?
Нацагбадам -
За миний жигшдэг зүйл гэх дээрээс одоо би хүн юм хийж байхад зүгээр суусан хүнээс жигшинэ ээ. Одоо хүн ажил хийж байхад суугаад байдаг улсууд байдаг даа. Аа тэрнээс бол би жигшинэ. Яасан залхуу юм. Яагаад юм хийдэггүй юм гэж их жигшинэ. Үгүй ээ хүн хөдлөөд байхад чи яагаад суугаад байдаг юм гэх жишээний одоо ингэж иймэрхүү л байдаг юм.
Ариун-Ундрах -
Өөр жигшдэг зүйл байгаа юу?
Нацагбадам -
Өөр одоо нэг их жигшээд байх ч юу байхав дээ. Одоо яахав нэг ...
Ариун-Ундрах -
За таныг энэ олон жилийн турш ажиллахад чинь хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ?
Нацагбадам -
За миний одоо хамгийн хэцүү зүйл гэх дээрээс чинь одоо ганцаараа одоо үлдчихээд ажил хийгээд амьдрал ахуйгаа зохицуулаад, хүүхдээ маллаад, гэр орноо аваад явна гэдэг бас их хүнд байлаа, тэр тухайн үедээ. Аа тэгээд одоо яахав хүүхдүүд торниод өсөөд одоо ингээд ирэх дээрээс тэр ч бас арай хөнгөрөөд л явчихаж байгаа юм даа.
Ариун-Ундрах -
Бас хамгийн амархан зүйл нь юу байсан бэ?
Нацагбадам -
За амархан зүйл гэх дээрээс одоо яахав дээ нэг... Амархан зүйл гэх дээрээс ч одоо ер нь яахав дээ амьдрал ахуй маань нэг жигдрээд, нэг хүүхэд шуухад өсөж өндийгөөд ач гуч маань одоо ингээд нэг торниод, эрүүл энх, сайн сайхан одоо ингээд ирэх дээрээс л хамгийн одоо нэг амьдралд сайхан хөнгөн зүйл юм уу даа л гэж боддог ш дээ би.
Ариун-Ундрах -
Та чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг байсан бэ?
Нацагбадам -
За чөлөөт цаг гэх дээрээс ажил хийж байсан тухайн үедээ бол надад нэг их чөлөө зав, одоо нэг их гардаггүй л байсан даа. Ажил хийж байх үед чинь одоо орой болохоор лекц дугуйлан, өглөө болохоор сонин уншлага гээд ингээд л. Тэгээд л нөгөө ажлын цаг болоод ирэхээрээ ажилдаа яваад л. Ажлаасаа тараад ирэхээрээ одоо нөгөө гэрийн ажлаа хийгээд л. Өнөө хүүхэд шуухдаа маллаад л одоо ингээд л. Чөлөөт цагаараа би ер нь их юм яадаггүй бол. За яахав нэг оёж хатгах тиймэрхүү юм байвал нэг оёж хийсэн болоод л тэгээд л. Дээр үед чинь ингээд биднуусыг чинь одоо нөгөө хурлын материал сонингоос хараад энэ дэвтрэн дээрээ хуулж бич энэ тэр гээд тэгдэг байлаа ш дээ. Аа тэрнийг нэг баахан бичиж одоо нэг баахан тэддүгээр хурал, хэддүгээр хурал ч гэж байх шиг тэр сонин дээрээс сонин дээрээс харж нэг баахан юм бичүүлдэг байлаа. Тэрнийг нэг баахан бичдэг байлаа.
Ариун-Ундрах -
Сонин уншлага гэдэг нь тухайн үед гарч байгаа сонингуудыг унших ёстой юу тэ?
Нацагбадам -
Сонин уншлага гэдэг нь бол яахав одоо нөгөө өглөөгүүр ажил дээрээ хүрч ирчихээд л одоо тэр нэг тиймэрхүү байна, энд иймэрхүү болж байна, гадаад дотоодын байдал одоо тийм тийм юм болж байна гэх жишээний. Манай энэ дотоодод ийм юм болж байна, ингэж ажил явуулна, ингэж одоо юу яана гээд л. Тэгээд нэг тиймэрхүү л юм суртал ярьж өгдөг байхгүй юу.
Ариун-Ундрах -
Мэдээллийн чанартай л
Нацагбадам -
Тийм яг үнэн. Мэдээллийн чанарын л одоо тиймэрхүү юм ярина.
Ариун-Ундрах -
За та тэгээд өөрийнхөө хувийн амьдрал, ажил хоёроо ер нь яаж зохицуулж байсан бэ?
Нацагбадам -
Өө яахав хувийн амьдрал, ажил хоёр бол яахав одоо тэгээд ажлаа чиг хийгээд л, ажлынхаа цаг чөлөөг зай завсраар нь гаргаад л одоо хувийнхаа юмыг хийгээд л ингээд л ер нь л одоо тэгээд л жигдрүүлээд л ингээд хийгээд л явж байсан юм. Юм оёх бол юмаа ч оёчихно. Аа юм угаах байсан бол тэрнийгээ ч угаах жишээний. Хоол ундаа ч хийх, гэр орноо ч цэвэрлэх, хүүхдээ ч асрах ингээд л.
Ариун-Ундрах -
Та хамт олныхоо тухай ярьж өгөхгүй юу?
Нацагбадам -
За манай хамт олон гэх дээрээс одоо энэ ийм сайхан хамт олон байлаа. Энэ манай гэрлийн тасгын хүүхнүүд энэ.
Ариун-Ундрах -
Өө бас ийм олуулаа юм уу?
Нацагбадам -
Тийм энэ олуулаа. Энэ манай одоо орлогч дарга байлаа. Энэ Чулуунхүү гэдэг хүн. За тэгээд энүүгээр нь манай энэ нь өөр газар ажиллаж байсан байгаа юм энэ хэд нь. Эд нар нь бид нартай хамт ажиллаж байсан улсууд байна. Гэрлийн тасгынхан энэ байна, энэ байна, энэ байна, энэ бас байна. Энэ одоо нэг уурхайн гүнд ажиллаж байсан моторист, слесьер, цахилгаанчин гээд одоо энэ төрөл төрлийн ажилчид байгаа ш дээ энд чинь. Иймэрхүү улсуудтай хамт ажиллаж байлаа. Манай хамт олон сайхан хамт олон байсаан. Бие биенийгээ дутуугы нь гүйцээж, дундуурыг нь дүүргэж, буруу ажил хийж байвал зөвтгөж, буруу юм ярьж байвал зөвөөр яриулж одоо ингэж явдаг. Аа ажлаа тэгэж мууханцар хийж байвал энийгээ тэгэж хий, ингэж хий гэж зааж засаж өгдөг. Одоо иймэрхүү хамт олон байсан юм.
Ариун-Ундрах -
Таны цалин дунджаар хэдэн төгрөг байсан бэ?
Нацагбадам -
За миний цалин маань дунджаар 370 төгрөг байсан юм даа. Одоогоор бол яахав 3070 гэх юм даа тийм ээ? Дээр үеийнхээр бол 100 төгрөг шүү дээ. 370 төгрөгний цалинтай байсан.
Ариун-Ундрах -
Аа таны тэр цалин чинь амьдралд хүрдэг байсан уу?
Нацагбадам -
Хүрэхээр барахгүй хүрнэ ш дээ. Юм юмандаа хүрнэ тэр чинь. Одоо гэхэд шуудай гурил авлаа гэхэд 70 төгрөг. 1-р гурил нь 70 төгрөг. Аа нэг хонины мах авлаа гэхэд чинь за тэр үед чинь хонины мах чинь 1-р мах нь 7, 50 гэж байсан. 2-р мах, 3-р мах гээд дугаартай байсан мах чинь бас. Гурил ч гэсэн бас дугаартай ш дээ. 2-р гурил, 1-р гурил гээд.
Ариун-Ундрах -
Аан мах нь бас тийм юм уу?
Нацагбадам -
Тийм мах нь бас дугаартай байсан юм. 1-р мах чинь бол одоо тэгээд нэг 50-60 төгрөг л байсан юм даа. Нэг бүтэн хонины мах авлаа гэхэд. Ер нь тэр үеийн мөнгө цаас чинь болдог байж. Юм нь чиг хямд байсан юм байна. Ер нь тэр цалин мөнгөндөө тохируулаад хямд байсан юм байна л даа ердөө. Тэгээд одоо тэр манай уурхай чинь дотроо гуанзтай, албан газруудтай. Ер нь одоо их сайхан газар байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Дарга ажилчдынх нь хоорондын харилцаа ямар байсан бэ?
Нацагбадам -
Дарга ажилчдын хоорондын харилцаа бол зүгээр. Ер нь тэгэж нэг ширүүн дориун загнадаг, юу яадаг одоо тийм дарга цэрэг бол ерөөсөө байхгүй. Үйлдвэрчний хороон дарга байлаа. Эвлэлийн үүрийн дарга гээд л, намын дарга гээд л одоо тэгээд уурхай удирдсан энэ тэр гээд одоо ерөөсөө хэсэг хэсгүүд нь бас бүгд даргатай байсан, дор дороо. Иймэрхүү л байсан юм даа хүү минь.
Ариун-Ундрах -
Ажлаас гадуур ямар ажил, амралтын арга хэмжээ зохион байгуулдаг байсан бэ?
Нацагбадам -
Ажлаас гадуур бол яахав одоо тэгээд ажлынхаа чөлөө завыг ашиглаад улсууд чинь зүлэг мод тарихаас өгсүүлээд одоо тэр тухайн үед чинь бол ерөөсөө суботник энэ тэр гээд их хийдэг байсан юм чинь. Тэгээд зүлэг мод тарих, тэгээд одоо нөгөө спортоор явах, одоо ажлынхаа чөлөөгөөр бас уурхай дотроо бүжиг танце явуулах тиймэрхүү юмсуудыг л зохиодог байсан юм.
Ариун-Ундрах -
Та бүжгинд ер нь явах уу?
Нацагбадам -
Би бүжгинд явдаггүй байсан. Бүжиг би мэддэггүй. Дуунд л дуртай ердөө. Дуу дуулах л дуртай. Тэрнээс биш тэр бүжгийг ерөөсөө бүр сурдаггүй юм аа. Яагаад чиг одоо тэгэж бүжигнээс хоцорсон юм бүү мэд.
Ариун-Ундрах -
Аа ажиллаж байхдаа янз бүрийн урлагын номерт орох уу?
Нацагбадам -
Ажиллаж байхдаа соёл урлагын юунд ороод би бас нэг өргөмжлөл, баярын бичиг тиймэрхүү юм авч байсаан.
Ариун-Ундрах -
За таныг ажиллаж байх үед соёлын довтолгоо гэж болдог байсан уу?
Нацагбадам -
Бололгүй яахав. Тийм соёлын довтолгоо гэдэг чинь бол одоо ерөөсөө айл өрхөөр яваад л амьтан хүний аяга шанаганы алчуур, нүүр гарны алчуур одоо ерөөсөө бүх юмыг л шалгана шүү дээ. Ер нь одоо цэвэр цэмцгэр бай энэ тэр, одоо тэгээд хог новшоо арилга цэвэрлэ ингээд л ерөөсөө.
Ариун-Ундрах -
Соёлын довтолгоо нь хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн бэ?
Нацагбадам -
Соёлын довтолгоон бол яахав дээ амьтан хүний ариун цэвэр сахиулсан болох дээрээс тэгээд л тэр соёлын довтолгоо явагдсанаас хойш чинь л амьтан хүний ариун цэвэр энэ тэр дээшлэж одоо бас нэг хир баасаа угааж чаддаггүй байсан бол угаадаг жишээний болсон байх даа л гэж бодож байгаа юм.
Ариун-Ундрах -
Ер нь ямар учраас соёлын довтолгоог хэрэгтэй гэж үзсэн бол?
Нацагбадам -
За тэр бол одоо яахав ерөнхийдөө ер нь одоо ариун цэвэрч, нямбай, ер нь аж ахуйч тийм байгаасай л гэсэн үндсэн дээрээс л болов уу гэж боддог юм. Орчноо бохирдуулахгүй цэвэр цэмцгэр байлгаасай гэсэн үндснээс тэгэж явагдсан юм болов уу л гэж бодсон юм.
Ариун-Ундрах -
Аан тэгээд хүмүүсээс юу юу шаардаж байсан бэ?
Нацагбадам -
Хүмүүсээс бол яахав дээ одоо тэр юмаа сайн цэвэрлэж, угааж цэвэрлэж, арчиж зүлгэж, гадуурх хог новшоо шүүрдэж, арилгаж одоо ингэж бай. Бохир бузар, заваан байж болохгүй гэдгийг л их шаарддаг байсан юм.
Ариун-Ундрах -
Соёлын довтолгооны үр дүнд ямар ямар салбарт чухал өөрчлөлтүүд гарсан гэж та боддог вэ?
Нацагбадам -
За би яахав одоо энэ гуанзны газар ч байдаг юм уу, одоо энэ эмнэлэгийн газар ч байна уу, албан газар ч байна уу одоо эд нарт л ерөөсөө овоо нөлөө байгаа л гэж бодож байгаа ш дээ. Тэгээд айл өрхүүдэд ч гэсэн бас л нөлөөлөө байлгүй тийм ээ? Тэгэж л боддог юм.
Ариун-Ундрах -
Тэр соёлын довтолгооны үеэр айлуудаар явж шалгах уу?
Нацагбадам -
Айлуудаар явж шалгадаг байсан ш дээ. Айлуудаар яваад за тэгээд бохир одоо тийм байх юм бол аяга шанаганы алчуурыг хурааж аваад тэгээд юу яачихдаг.
Ариун-Ундрах -
Шалгалтын үеэр шаардлага хангаагүй тохиолдолд юу болдог байсан бол?
Нацагбадам -
Шаардлага хангаагүй тохиолдолд бол торгууль л оноодог байсан юм даа. Торгуул л онооно. Тэгээд одоо энэ торгууль оноогоод л, тэр бохир зүйлүүдийг авч явж самбарт гахай юун дээр нь тавьдаг байсан юм. Одоо тэгдэг л байсан даа.
Ариун-Ундрах -
Энэ соёлын довтолгооны үеэр ер нь эрүүл мэндийн талаар анхаарахаас гадна соёл боловсролын талаар анхаардаг байсан уу?
Нацагбадам -
Аан соёл боловсролын талаар бас чиг бага зэрэг л одоо юу яадаг байсан байх даа. Бага зэрэг л анхаардаг байсан байх даа. Нэг их одоо сүйд болтол их хичээл ном заагаад, одоо тэгээд юм хэлж ярьж, уншиж судалж өгөөд тэгдэггүй л байсан даа.
Ариун-Ундрах -
За та өөрийнхөө энэ авсан шагналуудын тухай ярьж өгөөч?
Нацагбадам -
За яахав энэ одоо миний за энэ эхийн одон. Энэ 5-р 5 жилийн гавшгайч гэж байна. Энэ 6-р 5 жилийн гавшгайч, энэ уурхайн 60 жил, энэ нь болохоор Улаанбаатар хотын уурхай буюу уурхайн үйлдвэр байгуулагдсаны 80 жил, аа энэ яахав Налайхын уурхайн 70 жил. Одоо бас нэг 60 жил байсан. Тэр нь сэнж нь мултарч уначихаад зүүгээгүй. Нэг иймэрхүү л.
Ариун-Ундрах -
Та энэ 5-р жилийн гавшгайч, 6-р 5 жилийн гавшгайч гээд энэнийхээ тухай ярьж өгөөч?
Нацагбадам -
За энэ бол гавшгайч гэдэг бол одоо хаашаа юм бэ дээ. Ажилдаа одоо нэг жаахан овоохон шуурхайхан хандсан одоо иймэрхүү хүнийг л хэлдэг юм болов уу л гэж боддог юм ш дээ. Тэгэж л бодож байна даа. Ажлаа цаг тухайн үед нь биелүүлдэг. Тэгээд одоо хөнгөн шуурхай ажилласан, хүний хэлсэн заасан даалгавраас зөрчөөд байдаггүй одоо иймэрхүү л одоо ер нь ажилдаа л шударга, үнэнч ажилласан хүний л юу юм уу л гэж боддог юм.
Ариун-Ундрах -
За та өнөөдрийн энэ өндөрлөгөөс өнгөрснөө харж байхад таны амьдралын хамгийн гол зорилго нь юу байсан гэж та боддог вэ?
Нацагбадам -
За миний хамгийн гол зорилго гэхээр чинь одоо...
Ариун-Ундрах -
Та ер нь амьдралдаа юунд зорьж тэмүүлж байсан бэ?
Нацагбадам -
Би амьдралдаа ер нь одоо ганцхан л ажил хийх л одоо тийм л зорилготой л байсан хүн дээ. Ажилчин болох л ер нь улсдаа л хөдөлмөрлөж л одоо яахав бас их бага ч гэсэн бие хаагаа бас нэг үнэлүүлж цэнэлүүлэх, хамт олонтойгоо олонтой ажиллаж хүний бас харилцаа юу ч байдаг юм одоо тийм талаасаа бас арай дээр болох л гэсэн үндсэн дээрээс л ажилчин болсон юм даа.
Ариун-Ундрах -
За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Нацагбадам -
За зүгээр.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.