Renjin


Basic information
Interviewee ID: 990312
Name: Renjin
Parent's name: Puntsag
Ovog: Alag aduu
Sex: m
Year of Birth: 1927
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, literature teacher
Belief: Buddhist
Born in: Urgamal sum, Zavhan aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: smith


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
military
education / cultural production
environment
literature
herding / livestock


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Рэнжин -

Хөх судар гээд романууд чинь дандаа сурган хүмүүжүүлэх ухаан тэр чигээрээ байгаа юм аа уншаад байхад ерөөсөө. Тэгээд энэ чинь Монголын ард түмний ам ярианы сурган хүмүүжүүлэх ухаан бичгийн юу руу шилжээд байгааг харуулж байгаа байхгүй юу. Тэр тогтох төрийн зохиолууд, энэ Инжинашын зохиолууд, тэгээд Гэсэр Жангар гээд орно. Гэсэр Жангар чинь одоо тэр чигээрээ сурган хүмүүжүүлэх ухааны философи л болчихдог юм. Ингээд бодохоор бид ард түмнийхээ гайхамшгийг магтахгүй байхын арга байхгүй. Бид яахав социализмын үед хэд үзэл сурталжаад хуучин юм, хуучинсаг юм гэж жаахан яаснаас биш манай ард түмэн бол философи сэтгэлгээтэй ерөөсөө төрөлхийн. Тэр үеийн чинь түмэнд одоотой адилхан бид нартай адилхан дээд сургууль төгсгөөд л, эрдэмтэн мэргэдээр онолын юу заалгаад л ингэдэг юм байгаагүй. Зүгээр л жирийн малчин ардууд л энэ сурган хүмүүжүүлэх ухаан, энэ философи сэтгэлгээгээ олгоод байсан. Манай ард түмний философи сэтгэлгээг чинь судалсан ганц лут эрдэмтэн бол Жүгдэр багш шүү дээ. Жүгдэр багш бол одоо Монголын ард түмний философи сэтгэлгээний хөгжлийг хэдэн үеэр нь судлаад өчнөөн боть ном гаргачихсан. Та нар мэдэж байгаа. Тэгээд Жүгдэр багшийн номыг уншаад байхад бол Монголын ардтүмний философийн хөгжлийг бахархахгүй байхын арга байхгүй ш дээ. Тэр чинь одоо зүгээр нэг одоотой адилхан нэг доктор, профессор цолтой улсууд хийгээгүй. Зүгээр л малчин ардууд малаа малладаг. Тэр үедээ л одоо ахуйн философи гэж юу юм бэ? Онолын философи гэж юу юм бэ? Хүний философи гэж юу юм бэ? гэдгийг л бүгдийг нь гаргаад бий болгоод байсан. Тэрнийг дагаад л сурган хүмүүжүүлэх ухаан хөгжөөд байсан. Гэрийн сурган хүмүүжүүлэх ухаан гэдэг чинь одоо яахлаараа хүүхдийг төрөх дээр зэрэг эхийн хөхөөр амлаж байгаагүй. Заавал уураг сүүлээр амлаж байсан. Үгүй ээ тэр чинь шинжлэх ухаан ш дээ. Уураг сүүлээр амласан хүүхэд өвчин хүртэл тусахгүй, баргын өвчин тусахгүй. Тэгээд дараагаар нь эхийн сүүгээр хөхүүлээд хүүхдийг 3 нас хүртэл нь бор хоолонд оруулахгүй. Дандаа эхийн сүүгээр нь 3 нас хүртэл байлгана. Энэ чинь одоо шинжлэх ухаан ш дээ тэр чигээрээ. Тэгээд хүүхдийг гарчих дээр хүүхдийн дэрэн дээр нь ийм үнэгний дүрс хайчлаад уячихна. Энийг мэдэх үү? Тэр нь яаж байгаа юм гэхээр тэр хүүхэд рүү цочоох янз бүрийн одоо тэр хүүхдийг зүүдлүүлэх барих тэр юмнаас хамгаалж байгаа байхгүй юу. Хүүхдийг тэгэж одоо хүн хийх юм чинь тийм нарийн арга л цаашаа яваад байгаа юм. Тэгээд хүүхдээ төрүүлэх дээр зэрэг 3 хоног хөл хорино. Хүүхдийг одоо гадны янз бүрийн нөлөөнд оруулж цочроож яахгүй шинэ хүнийг одоо амьдралтай дасгаж байгаа юм. 3 хоног хөл хорино. Ингэж одоо нарийн юмыг боловсруулсан ард түмний сурган хүмүүжүүлэх ухаанаараа бахарахгүй бид нар юугаараа бахархах вэ дээ. За тэгээд цааш нь одоо хүүхдийг чинь их багаас нь хүүхдийн хийх хөдөлмөр ажил гэдгийг чинь нарийн хуваарилж байсан. Ерөөсөө одоо тэгээд л хүүхдийг нэг хүүхдийн бойтогонд хүртэл хонх зүүдэг ямар учиртай байсан юм. Хүүхдийг заавал одоо шороон дээр хөл нүцгэн явуулж дэгдүүлж байсан нь ямар учиртай байсан юм. Дандаа хүний эрүүл ахуйтай холбоотой. Тэр хүүхдээ хүртэл одоо бойтогондоо хонх зүүчихээд энэ хүүхэд гэрийн хаяагаар тоглож байна уу? Цаашаа алга болчихвуу гэдэг одоо тэр чинь маш нарийн ухаанаар хүүхдээ барьж байна ш дээ. Аан тэгээд хүүхдийн хийх хөдөлмөр хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гээд л ингээд ирэх дээр зэрэг л хүүхдийг чинь нөгөө хурга ишигтэй наадуулдаг, хурга ишгийг энхрийлдэг. Аяндаа хүүхэд чинь нөгөө ишиг, хурга энэ тэрийгээр эрхлүүлээд тэгээд малд одоо тийм сайхан ээлтэй элэгтэй, их сайхан зөөлөн ханддаг болгоод ингээд малтай ойртуулаад, ингээд ишиг хургатай ойртуулаад ингээд өгдөг байсан. Ийм ийм юмаар ингээд л Монголын ард түмний сурган хүмүүжүүлэх ухааныг бодоод тунгаагаад байхаар нээрээ агуу л даа агуу. Ганцхан бид нар энийгээ одоо судалж барьж, ном хэвлэл болгож ингэх талаар одоо их л бага ажилладаг юм даа. Бага ажилладаг юм. Манай ард түмний философи сэтгэлгээ, сурган хүмүүжүүлэх ухааныг судлаад л ингээд одоо эрдмийн зэрэг цол хамгаалаад л, ном хэвлэл болгоод л ингээд бичээд байх юм бол үнэхээр гайхамшигтай. Ийм юм аа. Тэгээд социализмын үед бол яахав бид одоо Зөвлөлтийн сурган хүмүүжүүлэх ухаанаар дамжаад, сурган хүмүүжүүлэх ухааныг шинээр боловсруулж бий болгосныг үгүйсгэх арга байхгүй л дээ. Энд бол гүйцэтгэсэн үүрэг нь гайхамшигтай сайхан. Тэгэхдээ л бид нар энэ ард түмнийхээ сурган хүмүүжүүлэх ухааныг их тойлоод тавьмаар байгаа юм. Ялангуяа одоо манай залуучууд, залуу эрдэмтнүүд, залуу сэхээтнүүд энэ өнгөрсөн үеийнхээ энэ ард түмнийхээ өв уламжлалын юм руу эргэж нилээн их ормоор санагддаг юм л даа...

Ариун-Ундрах -

Та төрж өссөн нутаг усныхаа тухай ярьж өгөөч?

Рэнжин -

Өө манай нутаг чинь би одоо Зөөхийн гол гэж манай тэр нутаг сонин нутаг ш дээ. Говь хээрийн бүс. Тэгэхдээ одоо тэр ерөөсөө тэр элсний ард тийм ус байхын арга байхгүй, ус тогтохын арга байхгүй тал хээр байгаа юм л даа манай тэнд чинь. Тэгээд тэр дотор нэг ганцхан хонхор дотор нэг Зөөхийн гол гээд нэг сайхан гол тогтчихсон. Ширгэж алга болно ч гэж байдаггүй, томроод ийш тийшээ дэлгэрнэ ч гэж байдаггүй. Тэгсэн мөртлөө тэр голын дундаас давс ургадаг. Манай тэнд чинь одоо тэр голынхоо давсаар л амьдардаг ард түмэн ш дээ. Их сонин нутаг. Тэгээд энд байгаа л даа. Энэ их сонин нутаг. Энэ Зөөхийн гол гэж энэ гол байгаа юм. Энэ цэнхэр энэ гол. Тэгээд энэ давс ургадаг. Жигтэйхэн их ургана. Тэгсэн мөртлөө энэ Зөөхийн голын яг зулай дээр нь энэ Баян-Улаан гэж манайхны шүтээн уул л даа. Энэ дотор тэмээн хөх энэ тэр гээд янз бүрийн сайхан жимснүүд ургана. Бид нар түүж иднэ. Тэгээд голоод энэ уулын юу нь заавал гол дээрээ тусаж байдаг. Энэ байгалийн зохицолдоог ийм шүтэхээс өөр арга байхгүй л дээ. Тэгээд энэ хойд дагзан дээр нь байгаа уулын юу нь энэ гол дотор тусаж байдаг. Энэ байгалийн шүтэлцээ ингэж одоо таарж. Тэгээд энэний энэ голын урдуур ингээд сайхан цагаан сайр. Энэн дээр бид нар хөл нүцгэн тоглоод цагаан мод хаяна гэж нэг сайхан тоглоом байсан манайхны тэнд. Тэр цагаан модыг хаяж тоглодог. Залуучууд 2 хэсэг болоод одоо нэг хөл бөмбөгөрхүү юм уу даа. Хаашаа ч юм бэ дээ. Тэгээд нэг цагаан модоо шидээд тэгээд нөгөө энэ талынх нь ийш нь шиднэ. Энэ ийш нь шидсэн цагаан модыг эндхийхэн олно. Энэ талынх нь ийш нь шиднэ цагаан модоо. Тэгээд эндхийхний шидсэн цагаан модыг энэ тал нь хэн түрүүн олсон нь түрүүлж байр эзлэж зөндөө юм болно оо. Тэр шөнийн их сайхан наадам байсан. Ийм нутаг л даа манай нутаг. Тэгээд яахав манай тэнд чинь ан гөрөөтэй. Ан гөрөө ихтэй. Тэр Завханы элсэн нуруу гэж байдаг юм даа. Тэрний урд хаялгаар Хунгийн гол урсаж байгаа юм. Тэр элсэн нурууны ар дээр Гүн нуур гээд манай нутгийн бас нэг сайхан нуур байгаа юм. Өө их сайхан цэлэлзсэн, том гэдэг нь жигтэйхэн нуур. Тэгээд тэр элсэн дотор баавгай хүртэл байдаг. Тэр элсэн дотор нь суль гэж нэг сайхан ургамал ургадаг юм. Манайхны тэндхийн чинь гол тэжээл. Суль гэж ургаад тэгээд сулиа намар түүнэ. Намар түүгээд тэгээд сулиа боловсруулаад аваад сулийнхаа гурилаар л манайхан чинь одоо амьдралынхаа голыг дардаг. Махтайгаа холиод, цагаан идээтэйгээ холиод сульныхаа гурилыг. Сульхэр гэж нэг гайхамшигтай сайхан юу ургадаг юм. Манай тэр элсэн дотор ургаж байгаа юм ш дээ. Тэгээд тэр элсэн дотор чинь тийм ургамлууд ургаад байна гэхэд хүн үнэмшихийн арга байхгүй. Тэгээд ургадаг л юм. Ургахдаа бүр хичнээн их ургана. Тэгээд манай тэнд чинь агь, таана, хөмүүл, гогд гээд одоо сайхан сонгино их ургана. Тэгээд л байгаль л бид нарт тийм хоол бэлдэж өгсөн. Тэгээд л байгалийнхаа бэлдэж өгсөн тэр хоолоор л манай говийн ард түмэн чинь малынхаа мах сүүтэй холиод л тэгээд хэдэн зууныг амьдраад туулаад ирсэн байгаа юм. Тэгээд манай тэр нутагт тэр Гүн нуурт Онгоо Адиа гэж. Онгоо гэж ийм хамар нь онгорхой хүн л дээ. Их том хүн хүний хамарнаас онгорхой, том жигтэйхэн. Нэг тийм алдартай хүн байсан. Тэр нь алдартай гэдэг нь юу байна гэх дээр хосгүй дуучин. Тэгээд тэр Онгоо Адиагын хамар нь онгорхой байдаг нь тэр дуутайгаа холбоотой юм. Тэр хүний нармай энэ тэр чинь ингээд наашаагаа одоо сарсайдаг юм байна л даа дотроо. Сарсайгаад тэгээд тэр сарсайсан юугаар нь хий нь гарахын тулд хамар нь их том онгорхойтой. Тэгээд тэр хүний чинь дуулж байгаа хоолой бол хязгаар байхгүй. Тийм нэг гайхалтай дуучин байсан. Би сонинд бас нилээн хэд бичсэн юм аа. Одоо би боддог юм. Хотод байсан бол манай Дорждагва гуай энэ тэртэй эн зэрэгцэх алдартай дуучин байсан. Тийм дуучин хүртэл төрсөн сайхан нутаг. Манай тэнд чинь хурдны морь ихтэй. Манай сумаас Гогор Дорлиг гэж улсын заан ганц алдартай бөх төрсөн. Одоо энэ бөхийн өрөө энэ тэрт юу нь байж байдаг. Гогор Дорлиг гэж алдартай заан юм. Манай сумаас улсын заан төрнө гэдэг бол ховор үзэгдэл. Тийм нэг сайхан заан хүртэл төрсөн. Манай тэнд чинь хурдан морь ихтэй. Яагаад вэ гэх дээр нөгөө газар нутаг нь тийм одоо их сайхан хөрслөг. Тийм хурдан морь одоо давхих боломж их сайхантай сайр маягийн тийм газартай учраас хурдан морьны удам ихтэй ийм нутаг л даа. Ер нь одоо миний нутаг бол байгалийн зохицолдоо сайхантай ийм газар. Тэгээд манай тэнд чинь одоо Хүнгүйн гол гэж байгаа юм. Хүн байхгүй гол гэж. Хүнгүйн гол гэж одоо тэр элсний хаяагаар урсаж байгаа гол. Одоо доошоогоо Хар нуур руу зутгадаг юм. Тэгээд яагаад хүнгүй газар хүнтэй болсон юм бэ? гэх дээр тэр домог байгаа юм. Манай тэр элсний хаялгаар одоо ганц нэг бургас байдаг юм. Тэгээд тэр манай нутгийг дээр үед ерөөсөө битүү ой шугуй байсан гэж ярьдаг юм. Тэр Хүнгүйн голын тэрүүгээр ой шугуй байсан. Тэгээд тэнд хүнгүй байж байгаад мөн л дороосоо одоо тэр Урианхайгаас цөөн тооны хүмүүс өгсөж нүүж ирсээр байгаад тэгээд хүнтэй болж нутагласан. Тэгээд одоо Хүнгүйн гол гэж нэрлэдэг ийм гол л доо. Тэгээд элсэн дундуур урсаж байдаг тэр. Би гайхдаг юм. Тэр элс бол баргын усыг одоо шингээдэг баймаар юм. Тэгсэн одоо шингээдэггүй. Тэр Хүнгүйн гол элсний хаялгаар мялалзтал урсаад байдаг. Тийм байгалийн зохицолдоо гайхамшигтай юм аа. Ийм газар нутаг байгаа юм. Манай нутаг их олон шовх уулстай. Тэндээ одоо зээр гөрөөс янз бүрийн ан амьтан ихтэй. Тэгээд манай тэнд тарвага ерөөсөө байдаггүй байсан юм. Тэгсэн одоо тэр их сонин юм аа. Тэгээд тэр Цахт гээд нэг хэсэг шовх улаан уулууд байгаа юм. Тэр Цахтын тэнд гэв гэнэтхэн л тарвага гараад ирсэн гэж байгаа юм. Уулын ард. Тэр хаанаас ирж одоо тарвага чинь нүүдэг амьтан юм болов уу. Тэгээд хаанаас ирж байдаг юм. Тэгээд манайхны тэндэх чинь бараг л нөгөө бурхан тахил нүүж ирсэн юм шиг л тарвага руу чинь чухам алах нь байтлаа ойртохгүй. Тарвагаа гарч ирэх дээр залбираад л ийм одоо байгаа юм. Тэгээд тарвага байтугай цагаан зээр их үржсэн. Нэг үгээр бол ерөөсөө манай тэнд цагаан зээрийн орон байсан. Тэгээд 1944 оны зудаар хиарчихсан юм байгаа юм. Тэгээд одоо дахиад үржээд цагаан зээр их элбэгтэй болсон. Ийм нутаг. Тэгээд бодвол тэр ан амьтан янз бүрээр ирээд байхыг бодоход тэр сайхан байгалийн сайхан л тэнд байдаг байх л даа. Тийм учраас ан амьтан чинь газар нутгаа өөрснөө сонгочихно ш дээ. Хүнээс дутахгүй сонгочихно. Тэгээд бодохоор миний нутаг бол зүгээр говь хээрийн бүс боловчиг хангайн амьтад их ирсэн. Тэнд хангайн амьтад их нутагласан сайхан газар л даа. Тэгээд одоо тэр газрын гүнээс олон сайхан худаг оргилдог юм. Тэгээд манай тэр газрын тэр юу руу орох дээр тийм сайхан хүйтэн устай худаг тэгэж оргилдгыг бодоход энэ газар дэлхий чинь доогуураа одоо хичнээн ч ямар ч их гайхамшигт баялагтай байдаг юм. Манай тэнд будгын материал ихтэй. Янз бүрийн будаг гарна, шохой гарна. Тэгээд би бас боддог юм. Энэ одоо нүүрс олдох арга байдаггүй юм болов уу? Манай тэнд алслагдсан газар учраас эрдэм шинжилгээний ажил энэ тэр очдоггүй. Жаахан тийм одоо алслагдсан холоос л болдог байх. Шинжилгээ хийвэл манай тэнд ямар чиг л гэсэн янз бүрийн будаг шунх бол зөндөө гарч байгаа. Барилгын материал байна. Ийм нутаг даа.

Ариун-Ундрах -

Энэ ёстой сонирхолтой тогтоц байна тэ?

Рэнжин -

Байгалийн тогтоц гэдэг өөрөө л онцлог юм л даа. Хүний ухаанаар тэнд нь ийм юм тавья, тэнд нь тийм юм тавья гэж байгаа юм шиг ингээд одоо юмыг нь тэгэж зохицуулаад өгчихдөг. Тэр гол байж байхад голын заавал магнай дээр нь тэр их өндөр сайхан шовх улаан уул байж байдаг. Гол энэ уул хоёр бол яах аргагүй шүтэлцээтэй. Нэгийг нь сүйтгэх юм бол нөгөөх нь дошгирно. Энэ байгалийн зохицолдоо сайхан юм аа. Тэгээд манай тэнд ч яахав хөөрхий энэ зун болохоор гол дээрээ нүүгээд, голоо тойроод айлууд нь малаа маллаад зуншлагаа сайхан хийчихнэ. Тэгээд намар болох дээр зэрэг нүүгээд намаржаан гэж нэг хэсэг газар нь байж байна. Энэ ард түмэн чинь их ухаантай. Тэгээд намаржаандаа намаржаад намаржааныхаа ажлыг, өвлийнхөө бэлтгэлийг тэндээ хангаад, өвс ногоогоо намаржаан дээрээ очиж тэнд бөөгнүүлж аваад, намаржаан дээрээ байхдаа өвлийнхөө бууц энэ тэрийг сайхан ачаад, засаад янзлаад, хашаагаа шинэчлээд өвлийнхөө байдал руу орчихож байгаа юм л даа. Тэгээд өвлийн хүйтэн болоод анхны цас орох дээр зэрэг өвлийнхөө байранд нүүдэг. Нэг ийм 2-3-хан үе шатны нүүдэлтэй. Тэрүүгээрээ л амьдраад байдаг. Сартуулын хонь гэж дуулсан байх. Сартуулын хонь гэдэг чинь одоо байгальд тэсвэртэй, ноос нь их ургадаг. Тэгээд ардууд зун намар тарга хүчийг нь сайн авхуулчихвал сартуул хонь ерөөсөө алцана гэж байхгүй. Тэгээд сартуул хонь ямаа чинь одоо нөгөө цасыг ухаад өөрснөө өвсөө олоод идчихдэг. Хүнээс юм гуйдаггүй ийм одоо сайхан хонь. Сартуулын хонь гэж алдартай хонь юм даа. Тэгээд өвөл өвөлжөөндөө өвөлжөөд, хавар буцаад хаваржаандаа бууна. Ерөөсөө л нэг ийм 2-3-хан л газар нутагладаг ард түмэн манай сумын ард түмэн. Тэгээд тэрэндээ сурчихсан, дасчихсан. Мал нь хүртэл тэрэндээ дасчихсан, сурчихсан. Хавар болохоор л хаваржаа руугаа яваад өгдөг мал чинь. Зун болохоор л гол руугаа явчихдаг мал. Мал чинь одоо тэгээд нэг бараг хүнээрээ маллуулахгүй шахуу яваад байдаг нэг ийм сонин тогтолцоотой нутаг юм аа.

Ариун-Ундрах -

Та тэр уйгур бичгийг яаж сурсан бэ?

Рэнжин -

Уйгаржин бичгийг одоо би айлд Лодой бандихаа гэж бандихаа гэж авгайлна л даа. Энэ номон дотор ч бичсэн байгаа. Тэгээд би энэ айлд байж өглөө. Тэгсэн тэдний бас нэг тэдний ах дүүгийн айл байхад Гэлэнхүү гээд надаас нэг дүү нэг жоохон тэдний гэртэй. Би бол тэр Лодой бандихаа гэдэг айл нилээн чинээлэг айл байсан учраас тэднийд байж өгсөн. Тэгээд намайг байж өгч байхад тэр Лодой бандихаа өөрөө уйгаржин бичгийн ёстой мастер. Гайхалтай, сайхан бичнэ энэ тэр гэж арга байхгүй. Багадаа л сурсан байдаг байх. Тэгээд л Лодой бандихаа Гэлэнхүү бид хоёрт уйгаржин бичиг заалаа л даа. Тэгээд л тэр чинь өдөр заана гэж байхгүй ш дээ. Орой мал энэ тэрээ хотлуулж, хурга ишгээ барьчихаад тэгээд хоол ундныхаа юу руу орох дээр л бичигээ заалгана. Тэгээд тэр үед сонин. Лодой бандихаа тэгсэн юм даа бид нарыг. За та хоёрын хэн муу сурсан нь хэн сайн сурсаныг нь өмдний тэлээнээс нь уяна шүү гээд. Тэгэх дээр л үгүй ээ нээрээ Гэлэнхүүгийн өмдний тэлээнээс л уяулахгүй шүү гээд л тэгнэ. Гэлэнхүү Рэнжингийн өмдний тэлээнээс уяулахгүй гээд л үздэг. Тэгээд би илүү сурчихсан юм л даа. Тэгээд одоо би Лодой бандихаад одоо хүртэл баярлаж бахархаж явдаг. Тэр намайг зүгээр нэг ажлаа хийлгээд л чи юун бичиг үсэг заалгахтай манатай. Чи бичиг үсэг заалгах гэж ирсэн юм уу? Чи ажил хийх гэж ирсэн юм уу? гээд. Тэгээд тэр чинь ажил хийгээд хавар бас нэг хэдэн төлөг, хургатай, ишигтэй. Хонь ямаа энэ тэр хөлсөндөө аваад явна ш дээ гэрийдээ нэг 4-5, 6-7 малтай явчихна. Тэгээд тэрний хажуугаар одоо намайг энэ уйгаржин бичиг зааж сургасан. Тэгээд Лодой бандихааг их сайхан дурссан. Миний дурсамжин дотор их сайхан бий. Тэгээд би юу гэж боддог вэ гэх дээр ард түмэн чинь ядуу баян, хоосон байсаан тэр үед. Ард түмэнд ядуу ч ард байсан, баян ч ардууд байсан. Тэгэхдээ манай ард түмэн тэр баян нь ядуудаа дээрэлхдэггүй. Монголын ард түмний гайхамшиг нь тэр. Ядуугаа өөд нь татдаг, ядуугаа хайрладаг тийм ард түмэн байсан. Тийм учраас намайг зарж байхдаа уйгаржин бичгийг сайхан сургаж, намайг насны эрдэм насны хоолонд хүргэж өгсөн. Одоо бараг л зүйрлэж хэлэх юм бол их сургууль төгссөн, уйгаржин бичиг сурсан хоёр бараг ойролцоо байхгүй юу. Тэгээд би уйгаржин бичгээр их явсан. Намайг их сургуульд байж байхад би нөгөө ангийн дарга ч ерөөсөө жаахан ажил хийсэн ч хэнхэгдүү болчихсон учраас хамгийн урд очоод суучихдаг байхгүй юу. Чойжилсүрэн багш монгол бичиг заадаг байсан манай ангид. Хамгийн урд очоод суучихдаг юм. Хүүхдүүдээ ч бүртгэнэ, бас тэгээд багшид ойр жаахан тал засаж байгаа ч юм уу танил болох гэж байгаа юм. Тэгсэн Чойжилсүрэн багш орж ирээд Рэнжин бос, тэр ард очиж суу гээд загнаад хөөчихнө намайг. Тээр хойно суучихна. Тэгээд тэр ард суудаг 2 хүн байсан. Нэг нь Ёндон, нэг нь би. Тэгээд Ёндон юу хийдэг вэ гэх дээр би бол нөгөө л шүлгээ бичээд сууж байна. Ёндон юу хийдэг вэ? гэх дээр англи хэл үзээд сууж байна. Тэр монгол бичиг үзэхгүй Ёндон. Тэгээд манай Ёндон чинь одоо анли хэлэнд гайхалтай болж, Дамдинсүрэн багшид тоогдож хэл зохиолын хүрээлэнд очиж. Тэгээд одоо дэд доктор, профессор болоод тэгээд залуугаараа нас барчихсан л даа. Тийм ард суудаг хоёр хүн байсан. Тэгээд уйгаржин бичиг сураагүй бол би ямар юмаа тэгэхэв дээ. Уйгаржин бичиг сурах гэж л их сургуульд байхад нилээн зүдрэх байлгүй. Би их сургуулийн чинь нийгмийн ухааны хичээлийг бүгдийг нь уйгаржин бичгээр бичсэн. Тэгээд миний нэг 10-аад уйгаржин бичгээр зузаан дэвтэр дээр бичсэн 10-аад уран зохиолын сайхан номыг Дүгэрсүрэн багш амьд байхдаа үгүй ээ чи тэр уран зохиолынхоо уйгаржин бичгээр бичсэн дэвтрүүдээ надад нэг өгөөч. Би тэрнийг чинь жаахан хэрэглэе гэж аваад. Тэгээд Дүгэрсүрэн багш буцааж ч өгөөгүй нас барчихсан л даа. Тэгээд Дүгэрсүрэн багшийн нэг хүргэн нь радиогын редактор Нацагдоржийн авгай юм байна лээ. Энхтуяа гээд. Тэгээд ноднин надтай уулзсан л даа. Би тэгээд ярьж л байсан. Дүгэрсүрэн багшид миний хэдэн сайхан дэвтэр байх учиртай. Алга л болгохгүй хадгалаасай даа л гэж. Би одоо тэрүүгээр ч яах вэ дээ. Уйгаржин бичгээр их сургуульд байхад нийгмийн ухааны хичээлийг цөмийг нь уйгаржин бичгээр бичсэн. Тэгээд Лодой бандихаа надад тэгэж уйгаржин бичиг зааж өгөөгүй бол би зааж өгөөч ч гэж гуйгаагүй. Манай аав ээж энэ тэр чинь хүүхдэд минь бичиг үсэг заагаарай гэж хэлээгүй байх бодвол. Тэгээд тийм сайхан ухаантай, тийм сайхан хүнлэг байхгүй юу. Тэгээд л өөрөө ажлаа хийлгээд л хажуугаар нь бичиг үсэг сургаад. Би түрүүн хэлсэн. Чөдөр ногт хүртэл би хичнээн сайхан яаж сурсан бэ? Тэгээд манай нутгийн ард түмэн бол тийм сайхан өгөөмөр сэтгэлтэй сайхан ард түмэн. Тэр ард түмний дунд тэгэж төрж өссөн би. Тэр ард түмний буянаар өдий хүрсэн. Дурсахгүй байх арга байхгүй юм аа.

Ариун-Ундрах -

Та тэр уйгаржин бичиг зааж байсан тухайгаа ярьж өгөөч?

Рэнжин -

Ммм?

Ариун-Ундрах -

Уйгаржин бичиг зааж байсан тухайгаа ярьж өгөөч?

Рэнжин -

Уйгаржин бичгийг чинь багийн тэр үед л ерөөсөө хувьсгал үүсээд 33-34 оны үед. Тэр чинь хөдөө манай тэнд бол бараг хувьсгалын уур амьсгал очоогүй шахуу байсан үе байхгүй юу. 21 оны хувьсгалын уур. Тэгээд дөнгөж нэг очоод л ард түмнийг бичиг үсэгтэй болгоно гэдэг ийм юм энэ төр засаг хийсэн байгаа юм. Тэгээд би багийн хэдэн нэг авгайчууд, хөгшчүүдэд заана шүү дээ. Гэрт. Тэр чинь уйгаржин бичгийг одоо та нартай адилхан энэ самбар дээр шохойгоор бичнэ гэж байхгүй. Нэг самбар гээд нэг ийм модон самбар байсан. Нэг 7-8 хуудас модон самбар. Тэгээд тэр модон самбарынхаа дотор талд нь тослочихоод дээрээс нь үнс арчдаг юм. Тэгээд үзэг гээд нэг хулсан үзэг. Хулсан үзэг ч юу байхав дээ. Нэг тийм одоо хулс, тийм шовх үзүүртэй хулс. Тэгээд тэр самбарынхаа тэр тослоод үнс болгох дээр нэг их гоё гарна аа тэр чинь. Тэрэн дээрээ тэр нөгөө хулсан үзгээрээ бичдэг. Тэрүүгээрээ заадаг. Багш бол тэрүүгээрээ заана. Аа нөгөө наад улсууд бол нэг бал харандаа гээд тэр үед чинь хөдөө бараг олдохгүй. Нэг жоохоон нэг бал харандааг хичнээн хүн хуваагаад авчихна ш дээ ингээд тайраад тайраад. Тэгээд тэрүүгээрээ нэг муу тийм юун дээр. Тэр үед чинь нэг 12 мөнгөний нимгэн дэвтэр сумд нэг чүд чүд очиж байсан үе. Тэгээд тэрнээс нэг зарим нь хуудас хуудсаар нь хувааж аваад тэгээд бичдэг байсан. Тэгээд яахав нөгөө тэр чинь саальчин, малчин хэдэн авгайчуул энэ тэрт нэг хот айлд нэг 5-6 хүн энэ тэрт заадаг тийм л байсан юм л даа. Тэгэж л зааж байсан. Тэгээд тэд нар бас сурна аа, бас сурчихна, дороо сурчихна хөөрхий. Уйгаржин бичгийг чинь ерөөсөө заахад бол насанд хүрсэн хүн амархаан сурчихна. Аа насанд хүрээгүй жижигхэн хүүхдүүд сурахад маш хэцүү. Тийм учраас би энэ уйгаржин бичгийг одоо бага ангид заахыг больё гээд олон жил үзлээ л дээ. Би чинь нөгөө кирилл бичгээ хамгаалах Монголын хорооны тэргүүн гэж явдаг юм. Манай хүрээлэнгийн Ёндон, талийгаач Сампилдэндэв бид нар нийлж нэг хэсэг сайн үзэлцсэн л дээ. Бага ангийн хүүхдэд уйгаржин бичиг заахгүй. 7-8-р ангиас заая. Үгүй ээ ядаж 6-р ангиас заая. Тэгээд одоо харин 6-р анги, 7-р ангиас заахаар болчихсон л доо. Яг зөв зам руугаа орсон. 1-р анги, 3-р ангийн хүүхдэд уйгаржин бичиг заана гэвэл тархийг нь эргүүлээд хаяна. Аа насанд хүрсэн та нарын юун дээр заахад бол амархаан сурчихна. Тэгэж уйгаржин бичгийг зааж байсан. Тэгээд одоо тэр үе бол үлгэр шиг л юм даа. Яахав би бас зааж байсан учраас аягүй бол намайг багш ч гэж байсан юм уу хэн мэдэх вэ. Тэрийг мэддэггүй юмаа би. Тэд нар миний үеийн л лав 30-аад хүүхнүүдэд зааж байсан юм чинь. Тэгэх дээр тэр дотор багш болж ялгарч очиж байсан юм уу үгүй юу мэддэггүй юм.

Ариун-Ундрах -

Та нөгөө Дамдинсүрэнгийн юугаар дипломын ажил бичсэн ш дээ. Тэрийгээ ярьж өгөх үү?

Рэнжин -

Өө Дамдинсүрэн багшийн юугаар яагаад ч юм бэ? тэр чинь их сургуулийн багш нар хуваарилчихдаг байсан юм. Багш нар оюутнууддаа чи тийм сэдвээр, чи тийм сэдвээр энэ дипломын ажил, курсын ажил хий гээд. Тэгээд ямар чиг л байсан надад “Дамдинсүрэн багшийн өгүүллэгүүдийн хэл найруулгын онцлог” гэсэн сэдэв өгсөн байгаа юм л даа. Тэгээд бодвол тэр миний бас нэг жаахан юм хум бичдэгтэй холбоотой байх. Бараашир багш, Бадраа багш, Мөөмөө багш, Мишиг багш, Гаадамба багш гээд л тэр хэл бичгийн алдартнууд энэ нөхөр ер нь жоохон юм бичиж эрээчдэг юм. Би чинь их сургуульд байхдаа хэдэн багш нартаа нэр хүнд олохын тулд ч байсан юм уу? Юунд ч байсан юм. Багш нар нэг сонинд юм бичих гэнэ. Тэгээд Рэнжин энийг бариад яв. Ямар сонинд аваачиж өгөх үү? “Залуучуудын үнэн” сонинд аваачиж өгөх үү? гэхээр Мөөмөө багш энэ тэр чинь. Тэрнийг нь бариад савчихна. Аваачиж өгчихөөд л тэрнийгээ гаргуулах гэж буцаж жаал пижигнэнэ. Тэгээд сонинд гаргачих дээр нэг л их том юм бүтээсэн юм шиг Мөөмөө багш энэ тэрт сонинг нь аваачиж өгдөг байсан юм. Тийм тийм юмнаас болсон юм уу? Тэгээд надад Дамдинсүрэн багшийн юуг өгсөн. Тэгээд ч яахав Дамдинсүрэн багш бид хоёр бол бас багш оюутан хоёрын хооронд нэг их ч хол зай байгаагүй л дээ. Бас дайралдана, хөөрхөн хөөрхөн уулзаж ярина. Тийм байсан. Тэгээд би энэ Дамдинсүрэн багшийн өгүүллэгийг ер нь одоо юу байдаг юм. Тэгээд Дамдинсүрэн багшийн зохиол ч бид нар ордог заалгадаг байсан. Зарим зохиолууд дээр нь анализ энэ тэр хийж янз бүрийн юмаар ярьдаг байсан. Бас нилээн ойр дөт байсан байх аа Дамдинсүрэн багшийн зохиол. Тэр үед чинь Дамдинсүрэн багшийн нөгөө “Чөтгөр” гээд л алдартай өгүүллэгүүд нь гараад ирсэн байсан. Их шуугиан дэгдэж байсан. Тийм тийм юмтай холбоотой өгсөн юм болов уу? Тэгээд би энэ зохиолоор Дамдинсүрэн багштай олон уулзсаан. Тэгээд Дамдинсүрэн багш чинь өөрөө хойдохоо бас юм хэл... Чи одоо энэ эсэргүү хүний юмаар юм хийж байж бас эсэргүү болох нь уу? гээд намайг тэгдэг. Тэгээд эсэргүү болсон ч одоо яана гэх вэ дээ. Болохоос л биш яахав гээд. Тэгээд би Дамдинсүрэн багшийн зохиолоор дипломын ажлаа хамгаалсан. Өө тэр үед чинь дипломын ажлыг их сүртэй хамгаална. Олон багш нар суучихаад зохиолыг нь бичсэн диссертацийн тухай голыг нь яриулна, асуулт тавина. Тэрэнд нь уначихгүйн тулд хөлсөө гартал дэгдэнэ. Тэгэж л хамгаалж байсан. Тэгээд сая би энэ зохиолыг Дамдинсүрэн багшид өөрт нь бас үзүүлж л байсан даа. Тэр үед үзүүлж байсан. Тэгээд за та нар ингээд болгох гэж байгаа юм бол одоо болсон юм байлгүй. Надад ямар хамаа байхав дээ. Та нар хэл аманд орчихов гээд Дамдинсүрэн багш тэгдэг байсан. Тэгээд би энүүгээр хамгаалсан. Сая би энэ юугаа уншиж үзсэн чинь сайхан байна аа. Сайхан сайн бичсэн байна. Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Тэр их нэр хүндтэй, тэр их агуу хүний бүтээлээр ийм их сургуулийн юу хамгаална гэдэг. Тэгээд миний хариуцаж хамгаалуулсан багш Барайшир багш их мундаг ажилласан байх л даа. Барайшир багш өөрөө найруулга зүйн мэргэжлийн хүн. Тэгээд энийг чинь Сүхбаатар багш үзэж л байсан юм. Тэгээд намайг хамгаалахаас өмнө. Бадраа багш үзэж л байсан юм даг. Тэр алдартнууд бол нилээн сайн шүүж тунгааж, нилээн сайн зөвлөгөө өгсөн байх л даа. Тэгээд би энэ диссертациа үзсэн чинь сайн бичсэн байна. Сайхан юу байна. Би одоо ингээд энүүгээрээ Дамдинсүрэн багшийн дурсгалд зориулж ном болгож хэвлүүлж. Дамдинсүрэн багшийн тухай сэтгэгдлээ... Надад нэг хөгжмийн зохиолч Дамдинсүрэн багшид зориулсан дуу хиймээр байна. Та нэг дуу бичээч гэсэн л дээ. Тэгээд би нэг ганц бадаг жаахан эхэлж байгаад орхичихсон юм даг. Тэрийгээ дуусгаж би дуу болгоно оо. Дамдинсүрэн багшид зориулсан дуу гаргаад тэрнийгээ оруулаад, Дамдинсүрэн багшийн зургийг нүүрэн дээр нь тавиад энүүгээрээ одоо би ирэх жил ном гаргана аа гэж бодож байгаа. Тэгээд би энэнийгээ сая уншаад бас өөрийгөө жаахан тоосон шүү. Үгүй ээ ер нь Дамдинсүрэн багшийн юуг сайн шүүсэн байна. Өгүүллэгүүдийн хэл найруулгыг нь сайн шүүсэн байна. Энэнээс илүү яахав. Тэгээд миний дараагын хүн бол тэр байтлаа нарийн шүүж тунгаана биз. Ямар ч байсан би эх суурийг нь тавиад өгчихье. Дамдинсүрэн багшийн тэр алдартай өгүүллэгүүдийн номны тэр өвөрмөц онцлог, найруулгын онцлог хэсгийг түүж гаргана гэдэг чинь бас хэцүү л дээ. Тэгээд тэрэнд нь үнэлэлт дүгнэлт хийгээд, тайлбар хийгээд ингээд гаргана гэдэг би энүүгээрээ бол бахархаж л байлаа. Тэгээд энэ дипломын ажил хийсний дараа намайг бас л шоглож л байсан. Нэг сонинд үндэсэрхэг үзэлтнийг хэт магтаж энэ тэр гээд нэг их юм биччихсэн. Одоо тэр сонин нь бий л дээ. Бас одоо намайг оролдож л байсан. Тэгээд миний энэнийг чинь хэсэглээд “Хэл зохиол” гээд нэг сайхан сэтгүүл гарч байсан юм. Хэл зохиолын хүрээлэнгийн. Одоо гарч байгаа юм уу? Үгүй юм уу? Тэрэнд нэг хэсэг нь хэсэглэгдэж хэвлэгдсэн. Аа тэгээд бас намайг хэрээ мэдэхгүй Дамдинсүрэнг хэт магтлаа гэж бас нэг сонинд оролдсон. Нэг л удаа оролдсон л доо. Тэгээд яахав ямар ч байсан сайн хүний юмаар хийлгээд оролдуулсан ч яадаг юм. Муу хэлүүлсэн ч яах вэ дээ. Бахархал л юм даа. Тэгэж өнгөрсөн ийм зохиол байгаа юм.

Ариун-Ундрах -

За таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу?

Рэнжин -

Хүний амьдралд бол гүнээр нөлөөлсөн үйл явдал байхгүй хүн гэж байхгүй. Хүн бүхний хувьд янз янзаар нөлөөлнө. Миний амьдралд хамгийн их хүчтэй нөлөөлсөн зүйл юу байна гэх дээр тэр цэргийн албанд байхдаа ээж дүү нараасаа хагацсан хагацал байсан л даа. Тэр үед чинь бичиг үсэгтэй хүн хөдөө бараг байхгүй. Шуудан гэдэг чинь явна барина гэж байхгүй. Замын үүдээс, Дорноговийн цаад хязгаар ш дээ Замын үүд. Тэндээс чинь морин өртөөтэй байсан тэр үед. Тэгээд үнэхээр одоо цэргийн албанд 5 жил болчихоод тэр хооронд ээж дүү хоёроо хоёуланг нь бүтнээр нь алдана гэдэг бол баргын хүн тэсвэрлэхийн аргагүй юу юм л даа. Энэ бол надад хамгийн их гүн гүнзгий нөлөөлсөн аюул бол энэ байсан. Тэгэхдээ одоо хүн зовлонг даадаг. Жаргалыг даадаггүй гэдэг ш дээ. Тэрнийг л бодож энэ зовлонг туулах ёстой, энэ надад тохиолдох ёстой зовлон юм байна. Ийм л учиртай, ийм л үйлийн үр байсан юм байна гэдгийг л бодож тунгаахгүй бол би тэр үед ямар ч юм руу орж болох л байсан байх л даа. Тэгээд би бол энэнийгээ хамгийн гүн гүнзгий тусгал гэж ингэж бодож явдаг юм. Тэгэхдээ одоо зовлон бүхэн эргээд жаргал руу ордог. Хүн зовлонг туулчихвал тэгээд цаана нь ямар ч одоо сайн сайхан юм байдаг. Тэрнийг жаахан ухаанаар эргүүлж бодож, ухаанаар туулж чадвал зовлонг давна аа л гэсэн энэ ойлголтоор би явдаг хүн дээ. Тэгээд одоо яахав жаргал зовлон хоёр хослож явдаг юм болохоор би энэ өөрийгөө олон түмний хүчээр, ард түмнийхээ хүчээр, сайн нөхдийнхөө хүчээр, олон мянган шавь нар сурагчдынхаа буянаар энэ зовлонг туулж, энэ зовлонгын хариуг нь одоо жаргалаар хариулж явна л гэж би ингэж боддог юм.

Ариун-Ундрах -

За таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?

Рэнжин -

За онцгойлох зүйл ч гэж одоо яахав дээ. Би чинь одоо ер нь өнчин өрөөсөн өссөн. Энийгээ бодвол ямар ч хувь заяагаар явсан байж болох юм байна лээ. Зүгээр би ер нь өөрийгөө одоо олон түмний хүчинд түшиглэж ухаанаар амьдарч яваа л гэж бодож яваа. Аливаа юмыг ухаанаар харж, аливаа юманд ухаарлаар хандахгүй бол ямар ч хүн ямар ч зам руу орно ш дээ. Тийм учраас би одоо энэ амьдралд одоо сайхан амьдаръя гэвэл санааных гэдэг шиг одоо энэ ухаанаар л амьдрах юмсан л гэж ингэж бодож явдаг хүн. Тэрнийхээ тулд ч одоо уран зохиолоо хүртэл ухаанаар бичнэ биз дээ. Тэгэх дээр би энэ амьдралын ээдрээтэй бартаатай бүхнийг ухаанаар туулж яваа, ухаанаар туулах ёстой л гэж боддог юм. 1946 оны 6 сарын 15-нд би цэргийн албанд татагдаж байсан юм аа. Тэр үед чинь одоо надад өөрийн унаад явах морь байхгүй. Цэрэгт явахаас өөр арга байхгүй. Албан ёсоор дуртай ч бай татна, дургүй ч бай татна. Тэгээд би нэг Жамъян ах гээд манайхны садангийн нэг авгайнх нь талын хүн байсан юм. Тэдний нэг муу хашин алаг морь байх. Тэгээд тэр хашин алаг морио өгөөд. Тэгээд Ванчин, Сүхээ гээд бид нар нэг хэдэн залуучууд яг тэр багаасаа явж байсан юм. Тэгээд Ванчингынх бол олон адуутай, их баян айл. Ванчиных хурдан хээр морьтой. Тэгээд нөгөө муу алаг моринд чинь би уначихаад л тэгээд Ванчин эд нар чинь жаахан согтуу. Цэрэгт явах гээд архи уугаад. Тэгээд л Ванчин эд нар чинь нөгөө хурдан хээр мориороо хамаагүй давхиад. Би хойноос нь нөгөө муу алаг морио нүдээд ингээд л явж байлаа л даа. Тэгээд цэргийн албанд сумын төв дээр очоод. Тэгээд бид нарыг сумын нарийн бичгийн дарга. Сумын чинь одоо 30-40-өөд цэрэг явж байсан юм аа тэр үед. Тэгээд Цагаан олом гэж одоо энэ Говь-Алтай аймгийн нутаг л даа. Тэр лүү Цагаан олом руу цэрэг мориор аваачаад, Цагаан олом дээр очоод машин хүлээсэн чинь машин ирдэггүй. Нөгөө төвөөс машин ирж авах. Тэгээд тэнд ч бид нар сар болсон. Тэгээд сар болсон чинь бид нар ямар хоол идэж байсан. Тэр үед хар гурил гэж нэг их гурил байсан. Хар гурил гэж одоо нэг тарианы гурилархуу л юм уу даа. Тэгээд тэр хар гурилаар хоол хийнэ. Тэгээд зутан, бантан шиг юм. Тэгээд аяган дотор нь малтаж малтаж байгаад ганц бөөрөнхий мах гараад ирнэ. Тэрнийгээ хоорондоо булаацалдана. Хувааж иддэг байлаа л даа. Тэгээд Цагаан олом дээр тэгээд сар болчихоод. Тэгсэн чинь арайхийж нэг машин одоо ирэх гэж байна гээд л яасан чинь тэр үед машин гэдгийг бид нар бараг мэддэггүй байсан байхгүй юу, хөдөөний хүүхдүүд. Аа тэгсэн чинь хэдэн ачааны тэрэг л юм гэнэ. Нэг их муухай үнэртэй, утаа цацсан нэг тийм том тэрэгнүүд ирлээ. Тэрэн дээр чинь нэг тэргэн дээрээ 30-н хэдүүлээ суугаад тэгээд наашаа гарсан л даа. Тэгээд наашаа яваад би сайн санадаг юм. Архангайн тэрүүгээр явж байна л гээд нэг их модон дундуур бороо орчихсон. Нөгөө машин чинь хажуу тийшээ уначих гээд л. Дээрээс нь 30-40-өөд хүүхдүүд суучихсан чинь дээгүүрээ бас Монгол тэрлэгээ нөмрөөд л бороонд ингээд л явж ирсэн. Тэгээд Улаанбаатар гэдэг газар ирж байна. Тэгээд 4-5 хонож ирсэн юм аа бид нар Цагаан оломоос наашаагаа. Тэгээд Улаанбаатарт ирсэн. Одоо бодоход энэ Энхтайваны гүүрний энд л бид нарыг аваачаад крантилж байсан байгаа юм. Тэгээд энд чинь нөгөө хэдэн муусайн майхан барьчихсан. Тэрэн дотор бороо ороод л тэрэнтэйгээ хутгалдаад тэгээд хоол нэг болж л байсан юм байлгүй дээ. Тэгээд бас энэ Улаанбаатар хот гэх дээр энэ хотын гудамж руу орох санаатай хөдөөнийхөн. Тэгээд гудамж руу орж ирээд би сайн санадаг юм. Энэ гандангын энэ рүү, гандан чинь тэгэхэд бүүр хуучин найгүй юм байсан юм аа. Тэгээд гандангын энүүгээр бас нэг ирэх биш ирээд энэ нэг 9 гудамж гээд энд нэг Хятадуудын наймааны газар одоо байгаад. Тэрнийг үзээд үгүй ээ ийм юм бас байдаг байх гэж бодож байлаа даа. Тэгээд нэг өдөр бид нарыг хуваариллаа. Хааш нь хааш нь ачих вэ гээд. Тэгсэн чинь намайг Замын үүдийн 12-р отряд руу хуваарилж дуудчихлаа. Тэгээд л бид нар чинь эндээс Замын үүд рүү гарлаа даа. Бас л ачааны машинаар. Тэгээд л явсан чинь үгүй энэ Замын үүд дээр чинь халуун гэдэг чинь ёстой нэг байж суухын аргагүй газар луу л явдаг юм байна аа. Замдаа бууж бариад л явлаа. Тэгээд Дорноговийн төв дээр очлоо. Тэр их сонин. Дорноговийн төв дээр очсон чинь нөгөө цэргүүд чинь цөмөөрөө л уух юм эрээд л, ус эрээд л юу яасан чинь нөгөө орковонд тогтсон. Тэр дайны үеийн орков гээд хонхор хонхор нүхэнд тогтсон борооны шар уснаас чинь хамаагүй уугаад. Тэгээд залуу байхад сайхан шүү. Ходоод чинь тэрнийг тэсээд л даваад л ямар ч өвчин болоогүй. Тэгэж ууж байсан. Тэгээд цаашаагаа яваад 12-р отряд дээр очлоо. Тэгсэн чинь тэр 12-р отрядын баруун хойд талын нэг тогтмол нуур байдаг юм байна аа. Борооны нуур юм. Тэрэнд бид нарыг оруулаад, нөгөө муусайн Монгол дээлүүдийг нь тайлж хаяуулаад, тэгээд цэргийн хувцас өмсүүлээд. Тэгээд бид нар чинь тэр ус руу ороод л тэр борооны дусаалтай уснаас чинь балгалчихсан. Зүгээр ер тэр Дорноговийн халууныг, ялангуяа манай энэ говийнхон бол даахын арга байхгүй. Тэгээд л нөгөө муу усанд чинь биеэ угаагаад л, тэрнээс нь уугаад л ингээд ингэж явж байлаа. Тэгээд цэрэг хувцсаа өмслөө. Бас Монгол хувцаснуудыг тэгээд аваад л явж шатаадаг юм байгаа байлгүй. Аваад л аваад л алга болсон. Тэгэж цэрэг боллоо. Тэгээд тэр Дорноговийн цэрэгт ингээд нар луу харуулаад үдийн наран дээр жагсаачихаа, номхон зогсоочих дээр нөгөө савхин гутлын чинь хошуунаас нь халаад үгүй ээ мөн сүрхий шүү. Тэр чинь яах ч арга байдаггүй юм халаад. Тэр савхин гутлын хошууг л нэвт халааж байгаа юм нар. Тэгэж цэргийн алба хааж байсан. Тэгээд цэргийн албанд бол сайхан л даа. Олуулаа байсан. Би бас нэг холбооны цэрэг болчихоод бас нэг муу зимлак гээд газар доогуур нүхэн байшингууд. Тэр лүү орно. Тэндээ ганцаараа холбооны бас додигор байсан. Цэрэгт байхад сайхан. Тэгээд дараа нь заставын жагсаалын даргаар оччихоод тэндээсээ буцаад. Сумангын жагсаалын дарга гэдэг чинь мундаг амьтан. Яагаад вэ гэх дээр нөгөө сумангын бүх дарга нарын хоол хүнс бүх юмыг өгнө. Тэр үед чинь дарга нар сард 5 хайрцаг янжуурын нормтой. Тэгээд л өдөрт гурил өгнө, мах өгнө. Өөр юу юу ч өгдөг байлаа. Ногоо юм байгаагүй юмаа тэгэхэд. Тэгээд ерөөсөө нөгөө дарга нарын авгайчуул энэ тэр чинь ирээд л нөгөө өдрийнхөө нормоо авах гээд л юу яана. Жагсаалын дарга бол тэр нормыг өгнө. Нярав юм даа одоогоор бол. Тэгээд бас хөөрхөн арын хаалгатай. Тэр дарга нарын хүүхнүүд чинь мах энэ тэрийг бол бас боломжийн тийм одоо өөхтэй шиг, жаахан бүхэл энэ тэрийг нь авах гэнэ. Арын хаалгадна бас. Тийм хөөрхөн цэргийн алба хааж байсан. Тэгээд тэр бас агтаа хариуцна. Их олон адуутай. Нөгөө цэргүүдийн унаа. Хааяа шөнө манаанд гарна. Манаанд гарах бол хөгжилтэй ёстой. Заримдаа тэмээтэй гарна л даа. Шөнө тэмээтэй гарна. Тэгээд нөгөө хээр очоод л хүйтэн гэж арга байх биш дээ. Дорноговь чинь өвөл болохоор хүйтэн гэж арга байхгүй. Зун болохоор халуун гэж арга байхгүй. Тэгээд нөгөө 3 цэрэг явдаг байсан. Нэг нэг тэмээтэй. Тэгээд нөгөө 3 тэмээгий чинь ингээд гурвалжлуулаад ингэж хэвтүүлчихээд, тэгээд дунд нь 3 цэрэг нь ороод, тэгээд нөгөө тэмээний цавь руу хоёр хөлөө хийчихнэ. Аа жигтэйхэн сайхан халуун. Мал гэдэг бол нээрээ буянтай амьтан. Тэгээд ерөөсөө хөл даарна гэх юм байхгүй. Аа зүгээр ер нь даарах бол мөн аюултай шүү. Тэгээд нөгөө хилийн цэрэг дээр очно. Заримдаа бас ганц нэг юм олоод ирнэ. Муу Өвөр Монгол энэ тэр чинь тэнэж явдаг юм уу яадаг юм. Бид нар барьж ирж л байсан явган хүн. Тэгээд л отряд аваад алга болно. Бид нарт ч тэглээ ингэлээ тийм ийм гэж тайлагнах биш. Дайсан ч байсан юм уу? Тэнүүлийн амьтан ч байсан юм уу? Тэгээд бас юм олж ирдэг л байсан л даа. Тэгэж цэргийн алба хааж байлаа. Тэгээд тэнд чинь би нэг сайхан хээр морьтой. Жагсаалын дарга байсан. Өөрөө нэг морины нормтой. Нэг их сайхан хээр морьтой явлаа. Тэгээд бараа ачна гээд аймгийн төв рүү явна тэмээтэй. Тэгээд бараа ачаад нөгөө дарга нарын хоол унд, цэргийн хоол ундны бараанууд л даа. Ачаад замдаа зээр ихтэй тийшээ чинь. Зээр буудна. Зээр буудаж л байлаа. Тэгээд одоо бодох нь ээ минь хөөрхийг тэрнийг буудаж алаад ч яахав нь ээ. Хоолоор дутсан биш гээд л би боддог юм л даа. Тэр л амьтныг амьд мэнд явж л байхгүй. Тэгэж цэргийн алба хааж байсан. Тэгээд цэргийн албанд би одоо бас нэг хэдэн юм бахархдаг юм аа. Миний энэ номон дотроо бичсэн. Бичихгүй бол болохгүй. Намайгы чинь сонс Рэнжин гэж миний номон дотор байгаа. Сонс Рэнжин гэж би чинь галзуутай залуу байсан. 100 сонс эргэнэ. Сонсыг чинь 100 эргэх дээр тэгээд сүүлдээ бол хүний өөрийн нь хүч энерги ямар ч хэрэггүй болчихож байгаа юм. Зүгээр л нөгөө физикийн хуулиар л цаашаа яваад байдаг. Тэгээд сонс Рэнжин гэж нэртэй байлаа. Ээждээ шүлэглээд уйгаржин бичгээр захиа бичдэг байсан. Миний ээж хадгалж байсан юм гэсэн. Тэгээд сүүлдээ ээж нас бараад тэр хамаг юмыг нь яагаад өнгөрсөн байна. Би тэр шүлэглээд бичиж байсан захианаасаа нэг ганц байсан болоосой гэж одоо хүртэл гомддог юм. Тэгээд цэрэгт байхад барилдаж ч үзэж байлаа би. Барилдаад ч би ёстой явдаггүй юм. Ёстой надад нэг зохиогүй хоол тэр юм байна лээ. Барилдаад л 2-3 унагаж байснаа л үсэрчихдэг юм. Нөгөө угаасаа тийм туранхай тийм байсан юм уу. Аа зүгээр ер нь биеийн тамирт бол би гайхалтай байсан. Тэгээд би чинь Завханд очоод 1600 км цаны аялалаар явж байлаа. Зохиолч Бямбаа, одоо энэ шонхор Найдан гээд манай энд нэг алдартай захирал бий дээ. Энэ Лутжав гээд нэг эмэгтэй 9-р ангид байсан охин. Бид нар 1600 км газар цанаар аялж ухуулга хийж явлаа. Отгонтэнгэрт гарсан. Мөн Бямбаа, Лутжав, Халтар гээд нэг инженер бид хэд Отгонтэнгэрийн орой дээр гарч төрийн далбаа энэ тэрээ мандуулж байлаа. Биеийн тамираар гайгүй сайн нүдэж байсан. Машин дээр түрнүк зоочихоод сонс эргээд явж л байлаа. Завхан дээр би 50 онд цэргээс халагдаж ирсний хойно. Хамаагүй залуу байсан. Тэгэхэд чинь 22-23-тай ч байсан юм уу. Тэгэхдээ машин дээр сонс эргээд явж л байсан. Завхан дээр өглөөний гимнастик гэж нэг мундаг юм хийсэн бид нар. Жадамбаа гээд аймгийн эвлэлийн хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч нэг их гялалзсан залуу байсан. Тэр бид нар нийлээд. Өглөө чин Завханыхныг тэр чигээр нь аймгийн төв чинь жоохон байсан даа тэгэхэд. Ямар юм байхав нэг дун үлээгээд л бараг хуйлраад ирдэг байсан. Төв талбай дээр. Өглөөний гимнастик гэж сайхан юм хийж байлаа Завхан дээр. Аа наадмаар үзэсгэлэнт гимнастик гэж дунд сургуулийн хүүхдүүдээр Завхан дээр бид нар сайхан гимнастикийн тоглолт хийж ард түмнийг баярлуулж л байлаа. Аймгийн төв дээр биеийн тамирын заал гэж нэг том юм барьж. Тэгээд тэрэн дотроо одоо тэр аймгийн төвийн залуучууд хагас бүтэн сайн өдөр бүжиглэнэ. Биеийн тамирын талаар би бас их юм хийжээ. Их юм хийсэн байна. Тэгээд уулчны 3-р зэрэг авч л байлаа. Биеийн тамирын зэрэг бас нилээн олон юмнууд бий л дээ. Тэгээд ер нь залуудаа бол хийхгүй юмгүй явж. Тэрний үр дүнд л энэ одоо хүртэл эрүүл энх ингээд та нартайгаа яриа хөөрөө дэлгээд явж байгаа юм болов уу даа гэж бодох юм.

Ариун-Ундрах -

За үнэтэй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Рэнжин -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.