Nordod
![](../assets/images/interviewees/990317.jpg)
Basic information
Interviewee ID: 990317
Name: Nordod
Parent's name: Sanj
Ovog: Tovson
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Myangad
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Монголын зурхай судлалын академи, эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд ерөнхийлөгч
Belief: Buddhist
Born in: Myangad sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
education / cultural production
environment
herding / livestock
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За бидний ажилд туслаж байгаа танд баярлалаа.
Нордод -
за баярлалаа.
Баасанхүү -
та өөрийгөө танилцуулаад, тэгээд өөрийнхөө амьдралын дурсамжаас бидэнтэй хуваалцахгүй юу?
Нордод -
ммхм. За баярлалаа. За би..., миний нэр Нордод. Санжийн Нордод гэдэг хүн байна. Би айлын ууган хүү л дээ. Манай үндсэн захиргаа Ховд аймгийн Мянгад сумын харъяат хүн юм байгаа юм. За тэгээд бага насандаа сайхан аав ээжийн гар дээр өсч хүмүүжээд. За яахав бага сургуульд, Мянгадын бага сургууль Аралын сургууль нэртэй сургууль байсан юм. Анх тэнд 4-р анги төгсөөд. Тэгээд Ховдын 10 жилийн, 1-р 10 жилийн сургуульд 65 онд 10 төгсөөд. Тэгээд МУИС-ийн геологийн ангид элсэж орсон.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд 5 жил сураад. Тэгээд 70 онд эрэл зураглалын геологич инженер гэсэн диплом хүртлээ ш дээ. Одоо анхны хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа л даа. За дээд сургуулиа төгсөөд яамны томилолтоор Улаанбаатарт төвийн геологийн удирдах газар гэж байсан юм.
Баасанхүү -
за
Нордод -
тэнд одоо дагалдан инженер хийж..., тэр жил тийм байлаа ш дээ. Төгссөн жил дагалдан инженер дублер гэж оросоор ярьдаг юм.
Баасанхүү -
за
Нордод -
дагалдан инженер хийгээд жил ажиллаад шалгалтаа өгөөд..., тийм байсан. Тэгээд яахав тэр нэг тэгэсхийгээд. Рашааны 8-р анги гэж байсан юм. Тэгээд төвийн геологийн..., тэнд одоо геологичоор хуваарилагдаад. За манай ангийн дарга Нарангэрэл гэж тэр геологич маань Оросод төгссөн мэргэжлийн хүмүүс. За Дагва гэж манай МУИС-д миний өмнө жил төгссөн. Геологич Нараа Дагваа гээд. Тэгээд бид гурав анх Жанчивлангийн рашааны нөөцийг дахин бодсон юм.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд тэндээ нэг цооног өрөмдөж, одоо нөөцийг нь өсгөж байгаа байхгүй юу. Хуучин цооногны нөөц нь багасаад ирэхээр шинэ өрөмдлөг хийж...,
Баасанхүү -
тэгж болдог байх нь тээ?
Нордод -
тийн. Тэгээд тэнд бид өрөмдлөг хийгээд, нөөцийг нь тогтоогоод. Тэгээд Жанчивлангийн рашаан одоо манай тэр шинэ цооногоор ажиллаж байгаа. За дараа жил нь бид Улаабаатарт намын дээд сургууль гэж одоо манайхан ярьдаг тийм Оргил рашаан сувилалын тэнд шинэ..., яахав дээр үед тэр одоо хаад одоо..., Богд хааны хатан матан тэрэн дээр чинь рашаан уудаг гэсэн нэг домог байдаг байсан юм аа. Ингээд булаг байсан юм байна лээ.
Баасанхүү -
аанхан.
Нордод -
тэгээд тэрний найрлага нь яахав яг рашааны найрлагатай. Тэгээд тэр судалгааг үндэслээд бид намын дээд сургуулийн тэр хойд талд рашааны өрөмдлөг хайгуул хийсэн юм. Тэгсэн чинь аягүй гоё тийм маш их ундаргатай тийм орд нээгдсэн л дээ.
Баасанхүү -
за
Нордод -
тэгээд одоо тэр ордыг чинь түшиглээд Оргил рашаан сувилал гэж одоо Монголын нэлээн одоо нэг номерт орох рашаан сувилалын газар ажиллаж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд энэний нөөцийг одоо манай ангийхан бид анх нээж, тэгээд нөөцийг нь тогтоож. Тэнд чинь 6 цооног өрөмдсөн юм. Тэр чинь өөрөө доороосоо өөрийнхөө даралтаар оргилдог. Одоо жишээлбэл одоо оргилуур энэ тэр чинь насосоор шахаж яадаг ш дээ.
Баасанхүү -
тийн.
Нордод -
тэр Оргил рашаан сувилал чинь өөрөө ингэж оргилдог.
Баасанхүү -
цооногийг нь ухаад тавьчихаар уу?
Нордод -
ингээд цооног чинь 200 гаруй метр өрөмдсөн ш дээ би чинь зарим цооногуудыг.
Баасанхүү -
за.
Нордод -
тэгээд рашаан нь өөрөө оргилоод ингэж гарч ирдэг.
Баасанхүү -
ямар ч шахуурга хэрэглэхгүй?
Нордод -
ямар ч шахуурга байхгүй. Нөгөө газрын даралтаараа тэр чинь тэгж гарч байсан байхгүй юу. Өө тэгээд бид нар чинь тэрний нөөцийг бодоод. Тэгээд улсууд их ирнэ тэнд чинь. Тэгээд одоо тухайн үед манай Гандан хийдийн тэргүүн хамба Гомбожав гэж номч мэргэн их мундаг том лам хүн байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
Азийн буддистын холбооны тэргүүн. Их сайхан хүн байсан. Тэгээд тэр Гомбожав хүртэл гэр бүлтэйгээ ирээд л. Тэр рашаан нөгөө нөөц..., дандаа ингээд үргэлж гойжиж байдаг байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд 2 цаг болоод л нэг 200-ийн боошигоор хэмжилт хийгээд л. Үргэлж секундэд хичнээн метр одоо ундарга гарч байна вэ гэдгийг л тооцоолж, тэрийгээ үндэслээд нөөцийг нь тогтоодог юм ш дээ. Аан тэгээд Гомбожав гуай ирээд рашааныг уугаад л толгой дээрээ шавшаад л ингээд явдаг байсан. Тэгээд рашаан сувьлалын нэг онцлог нь юу вэ гэхээр тэр үед чинь бас нэг хааяа нэг архи уудаг улсууд байсан юм шиг байгаа юм.
Баасанхүү -
за
Нордод -
тэгээд бүүр ингээд согтчихсон найгаад ирдэг байхгүй юу ингээд бүүр хөлөө тэнцвэрээ олж ядаад.
Баасанхүү -
аанхан.
Нордод -
тэгээд тэрнээс ингээд рашаанаа нэг хэдэн аяга уучихаад хэдэн минут хэвтчихээд босоход цоо эрүүл болоод явчихдаг байхгүй юу.
Баасанхүү -
өө за.
Нордод -
Оргил рашаан сувилал чинь нэг..., тэр Оргилын рашааны нэг онцлог нь бас тийм ид шидтэй рашаан байхгүй юу. Ямар ч согтуу хүний архийг гаргадаг. Тэгээд бид нар нэг өдөр үгүй энэ одоо согтуу улсууд ирээд эрүүл болоод буцаад байх юм рашаанд нэг учир байна гээд.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд Ойдов гээд нэг бүдүү Ойдов гэдэг байсан юм аа нэг техник гидргеологи, техникгеологи ийм хүн байсан. Тэгээд нэг өдөр нэг архи авчруулаад пеницилиний шил гэж байлаа ш дээ.
Баасанхүү -
за тийн.
Нордод -
тэнд ус хийгээд.
Баасанхүү -
ммхм
Нордод -
бишээ архи дүүрэн архи хийгээд, дээрээс нь рашаанаас нэг нөгөө дусаагуураар 3 дусал рашаан хийгээд тавьчихгүй юу би.
Баасанхүү -
за.
Нордод -
за энэ одоо үнэхээр архины тэр спиртлэг чанарыг нидербизаци болгож байна уу гэдгийг шалгая гээд хэдүүлээ. Тэгээд ерөөсөө тэгж тавиад нэг цаг болмон уу үгүй юу тэгээд нөгөөхөө амсаад үзсэн чинь ус болчихсон байсан байхгүй юу. Ерөөсөө архи юу ч байхгүй.
Баасанхүү -
өө за.
Нордод -
тэгээд бид нар чинь энэ чинь энэ рашаан маань тэгвэл тэр спиртлэг юуг одоо нидербизаци болгож саармагжуулдаг юм байна гэдгийг мэдсэн ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд эргээд ер нь бол тэгээд архи дарс ууж байгаа хүн рашаан уугаад байхаар согтдоггүй ш дээ. Тэгээд л..., бас нэг тийм ид шидтэй. За тэгээд нөгөө тал нь яахав ээ бие эрүүлжүүлэх, одоо доторт маш их..., исен одоо Оросын исентух энэ тэртэй их ойролцоо найрдагатай тийм рашаан ш дээ. Тэгээд Оросоос бас мэргэжилтэн ирж Беррие гээд дэд эрдэмтэн хүн сайхан хүн ирж бидэнд зөвлөгөө..., манайх тэр үед чинь геологич одоо анги бүхэн Орос зөвлөхтэй байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд Беррие гэж хүн байсан юм манай ангийн. Тэгээд яахав рашааны юу гэдэг одоо нэг их тийм сайхан тэгээд ирэхэд сайхан Оргил рашаан сувилалын рашаан гэдэг сайхан л байдаг бидний хийсэн юмнаас. Тэгээд хүн олонд тусаа өгч байна гээд харахад их гоё байдаг юм.
Баасанхүү -
тэндээ өчнөөн олон хүн эмчлүүлж байгаа.
Нордод -
тийн. Тэгээд л Жанчивлангийн..., Өвөр Жанчивлан одоо мөн л ажиллаж байна. За миний анхны гараа ийм. Бид Жанчивлангийн рашаанаа хамгаалсан юм. Ер нь тэгээд яахав тэр чиглэлээр..., за дараа жил би Заамрын 200 мянгын зураглалд ажилласан.
Баасанхүү -
200 мянгын зураглал гэж...,
Нордод -
зураглал гэж.
Баасанхүү -
за
Нордод -
эрэл зураглалын ажил хийсэн. Тэгээд тэндээс манай ангийхан яасан гэхээр алтны том тийм орд нээсэн байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд зах зээлд оронгуут чинь одоо Заамарт хичнээн ч одоо компаниуд очиж тэрнээс ажил амьдралын гараагаа эхлээд байна. Маш том орд нээгдсэн. За 3 дахь жил нь Баян-Өндөрийн гант болдын 50 мянгын зураглал хийсэн би.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд үндсэндээ би сургууль төгсөөд 3 жил одоо хөдөө явж байгаа юм тэр. Тэгээд ер нь яахав манай геологийг чинь одоо бид нар хошигнож ярьдаг юм. Ширээний геологи, жинхэнэ одоо поливер гоеологи гэж ярьдаг л даа.
Баасанхүү -
аанхан.
Нордод -
тэгээд үндсэндээ ах нь бол ширээний геологи болоод ороод ирчихсэн байгаа. Тэгээд нэг 3 ажиллаад, тэгээд яам дээр ажилласан. Тэгээд улсын геологийн фонд гэж байсан. Тэгээд геологийн бүхий л одоо бичсэн хайгуул одоо 21 оноос хойш л одоо Монголд геологийн судалгаа хийж. Өө 1800-н хэдэн онд ч хийсэн цөөхөн юм бас байдаг юм шүү.
Баасанхүү -
өө за.
Нордод -
тэрний бүх материалыг хадгалдаг тийм улсын геологийн фонд гэж. За дээр үед тэгээд фондын хэлтэс гээд яамны хэлтэс байсан. Сүүлдээ биеэ даасан том байгууллага болсон л доо.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд тэнд 73 оноос хойш ажиллаад. Тэгээд тэнд би яахав 0,08,19 инженер хийж 90-ээд онд би. За тэгээд үндсэндээ би геологийн системд би нэг 20-оод жил ажилласан юм даа, яг 20 жил.
Баасанхүү -
таныг...,
Нордод -
тэгээд..., аан за.
Баасанхүү -
та яагаад энэ геологийн мэргэжлийг сонгов? Юунаас болсон бэ?
Нордод -
аан энэ бол би нэг их сонгосон юм байхгүй. Үнэнийг хэлэхэд би 10 төгсөөд бол би их эмч болъё гэж боддог байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Нордод -
эмч болъё гэж. Аан яагаад гэхээр миний багын мөрөөдөл эмч шүү дээ. Тэр байтугай би 10 жилд 9-р ангид байхдаа бүүр намын дэлгүүрээс мэс засал гээд нэг томоо ногоон ном бүүр худалдаад авчихсан. Тэрний багаж магажыг нь бүүр ёстой л цээжилж байсан юм. Тийм их..., уг нь надаа хэрэгтэй байсан. Яг 10 төгсөхийн үед яахав хуваарь нь тэгж таараад.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд яахав би геологич л болох байсан л юм байлгүй дээ. Тэгээд анагаахдаа ч оролгүй геологийн..., их сургуулийн геологийн ангид орсон юм. Тэгээд яахав геологи надад бол үр өгөөжөө өгсөн шүү. 20 жил сайхан хамт олонтой болсон. Тэгээд амьдралын маш их юм сурсан. Тэгээд ч одоо геологийнхоо үр шимийг би одоо хүртэл эдлээд л явж байгаа.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд би геологич болсондоо харамсдаггүй. Тэгээд ер нь геологийн мэргэжил сайхан мэргэжил ш дээ. Тэгээд манай геологичид нэг их сайхан хүнлэг сайхан улсууд байдаг ш дээ. За тэгээд яахав дараа нь голцуу яамандаа. Тэгээд яамны захирах аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн, боловсон хүчний мэргэжилтэн. За дараа нь хүнд үйлдвэрийн..., манай хоёр яам нэгдсэн ш дээ. Эрчим хүч, геологийн яам нэгдээд хүнд үйлдвэрийн яам гэж байгуулагдаад.
Баасанхүү -
за
Нордод -
за тэнд албаны дарга нэг 4 жил хийсэн. Онцгой хамгаалалтын алба гэж байгууллага шинээр байгуулагдаад.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэрийг 4 жил хийгээд. За тэгээд дараа нь 90-ээд оноос..., 92 оноос би нэг компани байгуулаад гарсан байхгүй юу.
Баасанхүү -
геологийн уу?
Нордод -
геологийн биш.
Баасанхүү -
аан за.
Нордод -
өө шал өөр. Тэгээд нэг нийтийн хоол моол, гуанз муанз энэ тэр байгуулаад. Тэр компани бас яахав одоо хүртэл компани маань байж л байгаа л даа. Тэгээд одоо ажиллаж л байгаа. Дэрхий Дэръяа гэсэн нэртэй Чингэлтэй дүүрэгт харъялагддаг ийм компани байж байгаа юм. Тэгээд би яахав 2005 онд дэд..., Монголын зурхай судлалын академи гэж байдаг юм байна. Тэнд бас зурхайч нар бэлддэг юм байна гэсэн нэг сураг сонсоод.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд яваад очсон харин тийм байгууллага байсан. Тэгээд сургуультай. Тэгээд тэднийх яахав гэхээр зурхайн чиглэлээр зурхайч бэлтгэдэг ийм сургууль байсан юм. Ер нь зурхайч болмоор санагдаад. Яагаад юм би багын ийм шүтлэгтэй.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд л ер нь тэр нь ч хөтөлсөн юм уу ер нь зурхайч болмоор санагдаад. Би зурхай мэддэггүй ч гэсэн нэг цаг тооны бичиг аваад л нэг үс засах өдрөөс авхуулаад бас хардаг байсан байхгүй юу. Тэгээд яахав тэнд очоод бүртгүүлээд тэнд сурсан л даа.
Баасанхүү -
ммхм
Нордод -
Тэгээд ажиллагаа зааварчилгааг нь суралцаад. Тэгээд зурхайч 2005, 2006 онд зурхайч болсон. Тэгээд яахав сургуулиа төгсчихөөд, манай ерөнхийлөгч Янжинлхам гээд сайхан бүсгүй байдаг юм. Ёстой нэг бурханлаг, ёстой Янжинлхам бурхан шиг тийм хүн байдаг. Тэгээд сургуульд ирчихээд та манай дбагшаар үлдэхгүй яасан юм...,
Баасанхүү -
зурхайн сургуульд?
Нордод -
тийн.
Баасанхүү -
ммхм.
Нордод -
академидээ одоо багшаар үлдээч ээ гэсэн. Тэгье л гэсэн яахав ерөнхийлөгч маань хүсч байгаа учраас. Тэгээд би яахав тэнд одоо багшилж гарлаа.
Баасанхүү -
өө за.
Нордод -
тийн. Тэгээд манайх чинь одоо тэгээд 2006 оноос бөөгийн ангийг нэмсэн. За 2007 оноос бариа заслын анги нээсэн. Одоо манайх чинь бөө судлал, зурхайч..., зурхайн анги, тэгээд бариа засал гээд 3 ангитай. Жилд яахав тэгээд 25-30-аад хүн сурдаг юм шүү. Тэгээд одоо яахав би өөрөө болохоор тэр сургуульд орсоноор л ер нь одоо миний багын хүсэл ч гэх юм уу тэр буддын гүн ухаан их сонирхож эхэлсэн.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд одоо энэ гэгээнтнүүдийн ном, бурхны сургааль ном уншаад. Яагаад ч юм өөрийн эрхгүй тэрэн лүү татагдаж орсон. Тэгээд 0,12,44 гээд тэгээд одоо тэр дээр үеийн бурхадын сургааль, тэгээд хутагтууд байдаг юм уу тэр гэгээрсэн улсуудын ном их уншдаг байсан. Тэгээд яахав би ер нь тэр чиглэлээр одоо би буддын гүн ухаан заадаг юм.
Баасанхүү -
өө за.
Нордод -
тийн. Тэгээд яахав захирлын ажлаа хамт хийчихдэг юм. Тэгээд одоо Монголын зурхайчдын академид алба хашиж байгаа.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд одоо яахав миний зуршилаараа хийдэг юм бол тэгээд ер нь гэгээрлийн ном их уншдаг даа. Яагаад гэхээр тийм гэгээрэгчдийн ном уншаад ирэхээр ер нь хүн өөрийн эрхгүй бишрээд ирдэг байхгүй юу. Тэгээд эндээс би одоо юу олж байна гэхээр ер нь хүн одоо..., за 19-р зуун, 20-р зуун бол яахав тэгээд л техникийн шинжлэх ухаан их хөгжиж ээ. Шинжлэх ухаан бол ер нь нэлээн явчихсан байна л даа.
Баасанхүү -
ммхм
Нордод -
сансарт хүртэл одоо дүүлээд гарчихлаа ш дээ. Гэтэл хүн гэж ер нь юу юм бэ. Эрдэнэт хүний биеийг олно гэж одоо ямаршуу тийм хувь тохиол байдаг юм гэдгийг хүн ер нь мэддэггүй шүү. Ер нь хүн болоод төрөх ёстой л гэсэн ийм юм..., гэтэл тийм зүйрлэл байдаг ш дээ хүний биеийг олно гэдэг болуул одоо маш их хэцүү юм аа. Атга арвай одоо ингээд тивэнийг босгочихоод атга арвай ингээд асгахад тивэний үзүүр дээр тогтож байгаа тэр одоо магадлаал гэж байна ш дээ. Тэр магадлалтай дүйхүйц тийм боломж юм гэж дээр үеийн хутагт хувилгаад бичсэн байдаг байхгүй юу. Тэхээр хүн болж төрнө гэдэг болуул хүний хүссэний зоргоор ч болоод байдаг ажил биш байгаа байхгүй юу. Тэхээр тийм ховор юмыг заяаг эзэмшиж төрчихөөд хүн өөрийгөө би ер нь яах гэж төрсөн юм гэдэг талаараа хүн ер нь боддоггүй юм шиг байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд амьдрал дээр харж байхад. Аан боддог хэсэг нь яахав гэхээр жинхэнэ зорилгоо биелүүлээд одоо ингээд гэгээрэгсэд тэгээд л өдрийн од шиг улсууд байна ш дээ. Одоо тэгээд Жимаа багш байна, одоо миний хайрлаж явдаг. Энэтхэг хүн ш дээ уг нь. 13 настай гэгээрэлд хүрсэн юм.
Баасанхүү -
өө за.
Нордод -
тийн. Аан тэгээд одоо 27 настай америкт гараад л тэгээд Жимаа багшийн маш олон тэр дэлхийгээр..., Монголд ч байдаг. Тэгээд тэнд яахав амьдралд үнэнийг таниулах гэж тэр хүн зорьсон. Зорилгоо ч биелүүлсэн. Одоо маш олон шавь нартай. За дараа нь Чинхай гээд сайхан Вьетнам гаралтай бүсгүй бий. Одоо бурхан байна. Тэгээд хүний төв бас Монголд байгаа. Манай Монголчууд их овсгойтой ш дээ. Тэгээд л хаанахын юу байна манай Монголд байж л байдаг. Чинхай багшийн төв байна. Бас сайхан улсууд очиж энэ бясалгал хийдэг. Өөрийгөө нээх гэж тэмүүлдэг тийм улсууд зөндөө байна. 10-н хэдэн хөөрхөн хүүхэд очоод л бясалгал хийгээд л сууж байхад их гоё харагддаг байхгүй юу. Тэгээд яахав зурхай бол манайд яахав..., зурхай ч их олон төрөл ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд маш олон төрөл. За манайд яахав тэгээд л яахав..., тэгээд л 2 төрөл хөгжиж байгаа юм даа, хөгжсөн ер нь. Одоо энэ манай зурхайчид гээд яриад байна ш дээ. За ер нь тэгээд Энэтхэгт тэр зурхайн Ругу гэж төрөл байдаг гэж байгаа байхгүй юу. Тэр яахав гэхээр хүний одоо эхийн хэвлийгээс одоо унангуут тэрнээс хойш анхны амьсгалаа авахаас авхуулаад тэгээд л эцсийн амьсгал хураах хүртэлх бүх юмыг зурдаг тийм төрөл байдаг гэж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
за.
Нордод -
тэр бол манайд хөгжөөгүй байгаа юм аа. Тэхээр гол нь нэг жишээ хэлэхэд Жимаа багшийг..., Энэтхэгт энэ бол хөгжсөн. Хүүхэд гарангуут тэр Ругу төрлийн зурхайч дээр очоод амьдралын зурлага зургийг нь зуруулдаг байхгүй юу, төөргийг нь зуруулдаг. Тэгээд Жимаа багш бичсэн байдаг юм. Тэгсэн чинь нагац ах нь бас тийм их шүтлэгтэй хүн байсан гэж байгаа юм. Тэгээд Жимаа багшийн зурлагийг нь зуруулах гээд тэр зурхайчид очиж л дээ. Тэгсэн нөгөө зурхайч нь зурж үзэж байгаад энэ 13 наснаас хойш зурагдахгүй байна гэсэн гэж байгаа байхгүй юу. Тэхээр яагаад тэгж байгаа юм бол гэсэн үгүй мэдэхгүй би 13-аас хойш би зурж чадахгүй м байна гэсэн гэж байгаа юм. Тэхээр үхэх юм болов уу гэсэн гэж байгаа юм. Үхэл гарахгүй байна гэсэн гэж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд яах юм бол, би мэдэхгүй байна тэр зурхайч ерөөсөө тэгээд цааш нь зураагүй гэж байгаа юм. Тэгээд багш Жимаа бичсэн байдаг л даа. Тэгээд тэр зурхайч бол их сайн зурхайч байсан гэж. Би 13 настай гэгээрэлд хүрсэн юм аа гэж бичсэн байдаг байхгүй юу. Тэхээр зурхай гэдэг чинь ерөөсөө ямар хүнд хэрэгтэй юм бэ гэвэл байна ш дээ. Ерөөсөө хүнийг чинь одоо 3 ангилдаг байхгүй юу.
Баасанхүү -
за.
Нордод -
одоо бурханы одоо бага төрөлхтөн, дунд төрөлхтөн, их төрөлхтөн гээд. Аан тэхээр зурхай болуул одоо багшийн маань бичсэн байдаг юм аа бага төрөлхтөнд бол ерөөсөө 80-90 хувийн магадлалтай байдаг гэж байгаа юм, хэрэгцээний байдаг бага төрөлхтөнд. За дунд төрөлхтөнд бол зурхай бол нэг 40-50 хувь одоо хэрэгцээ байдаг. Энэ яахав шаардлагатай. За их төрөлхтөнд бол зурхай хэрэггүй гэж байгаа юм. Тийм учраас тэр зурхайч надыг 13 настай бурханы гэгээрэлд хүрэхийг мэдсэн.
Баасанхүү -
тийм байна.
Нордод -
тийм учраас тэр мундаг сайн зурхайч байсан гэж ярьдаг бичсэн байдаг байхгүй юу. Тэхээр тэр зурхайч сайн зурхайч байгаа биз дээ? 13-тайгаасаа л хойш л Жимаа багшид зурхай хэрэггүй л байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэрийг мэдэж байгаа нь гайхамшиг байгаа биз.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэхээр зурхайн шинжлэх ухаан гэдэг бол бас хэрэгтэй.
Баасанхүү -
таныг ингээд шашин шүтлэгтэй болоход хэн нөлөөлсөн бол? Та багаасаа л ингээд бурхан шашныг шүтдэг байсан уу?
Нордод -
яахав би..., миний аав бас ном уншлагатай байсан шүү. Төвд судар уншдаг. Багадаа бас шавилж байсан юм гэсэн.
Баасанхүү -
аанхан.
Нордод -
аан тэгээд би ааваасаа их юм..., миний..., ааваасаа тэгээд их юми авсан даа. Тэгээд яахав энэ шашин шүтэх тэмүүлэх тэмүүлэл маань миний аавын тэр нөлөө байгаа байх.
Баасанхүү -
ммхм.
Нордод -
за хоёрдугаарт ер нь яахав би..., миний л хувийн бодол ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
хүн ер нь тэгээд л будилж будилж, төөрч төөрч төөрч эцсийн цагт энэ төрөлдөө заавал очих ёстой юм байдаг юм шиг байгаа юм. Тэхээр магадгүй тэр маань далд бодсон ч байж болно ш дээ. Цаг нь болчихоод өөрийн эрхгүй би тэрүүгээр явах л ёстой байсан учраас эргээд л яахав ийм чиглэлээр сонирхдог. Одоо энэ чиглэлээр яахав мэдсэн одоо ганц сонссоноо л түмэн олондоо хүргэх гэж тэмүүлэхийн эхлэл тавигдсан болов уу гэж би боддог ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд ааваасаа сурсан юм их л дээ. Тэгээд би шатар бол 2-р ангиасаа сурсан хүн. Миний аав сайн шатарчин хүн байсан.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд одоо би шатрын спортын мастер хүн л дээ. Яахав энэ бол миний аавын л ач. Тэгээд ааваас нөлөөлсөн юм их бий, аав ээж хоёроосоо авсан юм. За ээжээсээ ч гэсэн..., миний ээж гээд нэг их тийм бурханлаг их сайхан хүн байсан юм. Хүнийг их хайрладаг, энэрдэг. Тэгээд ээжийн маань тэр чанар ч магадгүй энэ бурханы зам руу ороход нөлөөлсөн байж болох юм ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэрийг би үгүйсгэхгүй. Аан тийм гэж батлах юм байхгүй. Гэхдээ л яахав дотроо л бас тэгж бодож л явдаг юм. Тэгээд одоо миний зорилго яахав дээ ер нь за болж өгвөл энэ төрөлдөө, болдоггүй юм бол дараа төрөлдөө л гэгээрнэ гэж юу байдаг юм тэрэнд хүрчих юмсан гэж бодож явдаг юм ш дээ. Тэхээр одоо би тэгээд гэгээрэгсдийн ном их уншдаг. За тэгээд ер нь зав л гарвал бясалгал хийдэг л дээ ах нь.
Баасанхүү -
ммхм. Тэхээр таныг бага байхад аав ээж чинь бас ялангуяа аав чинь бурхны шашин гэж ийм байдаг юм шүү, ийм ийм байдаг юм гэж зааж өвлүүлж байсан уу? Яаж байсан бэ?
Нордод -
үгүй аав бол судар ном л уншдаг байсан.
Баасанхүү -
аанхан.
Нордод -
тэгээд яг бурхан..., яахав бурхан байдаг л гэдэг л байснаас биш одоо яг ийм юм байдаг барьдгийг аав маань нэг их хэлдэггүй л байсан л дээ. Зүгээр ер нь яахав тэгээд аав минь өөрөө уншлагатай хүн учраас одоо бурханы ном гэж ийм юм байдаг юм байна гэдгийг багаасаа л мэдэрдэг болсон л доо.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тийн. Тэгээд яахав би чинь..., хүүхэд чинь их сонин ш дээ багадаа нээх юм сонирхоод хараад байдаг. Би бас 9-р ангид орох жилээ Төвд хэл үзчихсэн хүн байгаа юм.
Баасанхүү -
за.
Нордод -
бие дааж. Дорж багшийн..., бишээ Лувсанлүндэн багш юм байхаа. Төвд хэлний сурах бичгийн нээх том зузаан ном номын дэлгүүр..., Ховд аймгийн номын дэлгүүрээс..., би номын дэлгүүр л орох их хоббитой. Тэгсэн тийм ном байхаар би чинь 8-р ангид байхдаа төвд бичиг бие дааж сураад. Бас ойр зуурын мюыг уншчихдаг болчихсон байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд яахав их сургуульд ороод хаясан тэрийгээ тэгээд. Тэгээд 2005 зурхайн..., манайд бол Төвд хэл ордог ш дээ. 10 гаруй төрлийн хичээл орно манай академид бол.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд л зурхай гэхэд одон зурхай, за монгол зурхай гээд орчихно, тэгээд төвд хэл орно, гүн ухаан орно, бара засал өөр ямар юм байдаг юм 10 гаруй төрлийн хичээл. Тэгээд харин 2005 онд ороход тэр миний 8-р ангид сурсан юу надад их амар байсан байхгүй юу. Дороо сэргэдэг юм байна лээ ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд л ерөөсөө сурч сурч судар чуу чай..., би чинь чөлөөтэй уншиж байгаа юм чинь богинохон хугацаанд. Тэр бол яахав тэр л нөлөөлсөн байх л даа. Тэр чинь амархан сэргэж байхгүй юу. Гэх мэтчилэнгээр яахав ер нь тэгээд би багаасаа энэ бурханлаг юм руу тэмүүлж л байсан юм шиг байгаа юм. Эргээд л ингээд бодоход.
Баасанхүү -
тэгээд одоо социалист нийгэмд амьдарч байхад ингээд шашин шүтэх энэ үзэл хоёр чинь хоорондоо жоохон зөрчилдөх ч юм уу тээ? Дарж нуух ч юм уу тийм асуудал хэр байсан бэ?
Нордод -
яахавдээ тэгээд л тэр үед чинь болуул дандаа шашингүй үзлээр л хүмүүжүүллээ ш дээ.
Баасанхүү -
тийн.
Нордод -
одоо соц нийгэм сэхээтнүүд байхад. Гэхдээ хүн дотроо юу бодож байгааг хэн ч мэдэхгүй ш дээ. Очоод л Ганданд очоод л нэг бурханд мөрөгчихөөд гарахад болуул тэрийг нэг..., яахавдээ том өндөр албан тушаалын улсууд явбал бас хэл аманд орох одоо асуудал гарах л байсан байх.
Баасанхүү -
аанхан
Нордод -
бид мэтийн эгэл улсууд тэрүүгээр явж байхад хэн анзаарах юм тэрийг чинь тээ? Тэгээд яахав бурхандаа нэг залбирч мөрөгчихөөд явж л байсан л даа. Яагаад гэх юм бол социализмын үед Гандан байсан ш дээ, төд Гандан маань байж л байсан юм чинь. Тэхдээ хүн дотроо..., ер нь би бурхан бурхан гээд л одоо ингээд байна ш дээ. Тэгээд аливаа юманд гажуудал байдаг юм. Одоо ингээд л христийн шашин, бурханы шашин гээд л. За христийхэн болохоор яахав гэхээр одоо христийн шашныг одоо шүтсэн хүн бол одоо тэр ерөөсөө бараг л бурханы ном байх ёсгүй, хөрөг байх ёсгүй гээд ингээд тэгж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
энэ бол нугалаа л байхгүй юу. Тэхээр христ ч бай, бурханы шаши ч бай, лалын шашин ч бай энэ ямар шашин ч байлаа гэсэн цаана нь мөн чанар нь бурхан л байдаг учраас энэ зөрчилдөх юм байх ёсгүй л байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Нордод -
хамгийн гол нь яахав гэхээр тэр бурханлаг чанарын юмыг шашин болгоо, тэгээд нийгмийн тодорхой бүлэг хүмүүс ч байдаг юм уу эрх баригч ч байдаг юм уу өөрийнхөө эрх ашигт зохицуулахын тулд тэгээд нугалаа гаргаад байгаа. Аан тэрнээс болуул бурхан багш хлсэн байдаг ш дээ ямар ч шашин байсан адилхан юм аа гэж.
Баасанхүү -
ммхм
Нордод -
хүн бол алийг нь шүтнэ тухайн хүний эрхий асуудал. Тийм учраас одоо тэр хүн ийм шашин шүтлээ, тэр буруу..., энэ мөргөлд шашныг бүү ялгаварла гэж сургаан товчоор ярих юм бол. Гэтэл харамсалтай нь манайх тийм юм байхгүй л байгаа байхгүй юу амьдрал дээр. Одоо өөрийн шашнаа хамгаалаад л тээ? Хоорондоо бараг л дэлхийн түүхэнд шашнаас болж гарсан мөргөлдөөн ер нь зөндөө л байдаг ш дээ. Энэ бол мунхаг л явдал байхгүй юу.
Баасанхүү -
90-ээд он гараад ирэхээр нөгөө бас нийгэм чөлөөтэй болоод шашин шүтэх асуудал нээлттэй болоод ирсэн байх.
Нордод -
ммхм
Баасанхүү -
тэр үед одоо Монголчууд ямархуу байсан? Та тэр талаар ярьж өгөхгүй юу?
Нордод -
мэдээж ш дээ. 90 онд л ингээд л ардчилсан хувьсгал гараад ирлээ ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
бүх юм чөлөөтэй болчихсон. Дээр нь ер нь шашин дэлгэрэхэд бол 90 оны хувьсгал маш их нөлөөлсөн ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
яагаад гэхээр хүн бүхэн бүүр чөлөөтэй, ёстой очоод л залбираад л сууж байна уу, номоо уншиж байна уу хүний эрх юм. Яахав 90-ээд оны хувьсгал бас, ардчилсан хувьгал ололтуудаараа олзуурхах юм их бий шүү. Яагаад гэхээр хүний эрх чөлөөг дээдлэнэ гэдэг чинь маш их чухал зүйл юм шүү дээ. Тэгээд ер нь Богдын лүндэнд байдаг байлаа ш дээ. Морин..., цагаан морин жил одоо сайн цагийн эхлэл юм аа гэж бичсэн байгаа байхгүй юу. Цагаан морин жил гэдэг чинь 90 оны ардчилсан хувьсгал ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд 90-ээд оноос хойш бол одоо ингээд үнэхээр шашин бол дэлгэрч байна даа. Тэгээд одоо гэгээрэгсдийн ном бол одоо маш их гарч байна ш дээ номын дэлгүүрт ороход. Би одоо тэр номыг аваад уншихад бас Англиар сурч байсан, Төвдөөр сурч байсан. Тэгээд тэр орчуулсан улсуудад их баярладаг байхгүй юу, би залбирдаг. Тэгээд энэ сайхан номыг надад унших боломж олгосон энэ хүмүүст одоо ёстой үнэхээр баярлалаа гэж би дотроо залбирдаг. Одоо тэр сайхан сайхан орчуулагчид байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
дээр үеийнхээ шашныг донгоруулагч гээд ярьдаг л даа. Тэгээд тэр улсуудын ач гавъяа агуу их юм л даа, тэгээд тэр их сайхан бүтээлүүдийг түмэн олонд одоо ингээд эх хэлээрээ унших боломжийг нээгээд өгч байна гэдэг чинь их гоё байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд дээр үед яахав ихэнх бурхадын одоо гэгээрэгсдийн ном чинь дандаа Төвд хэл дээр байсан ш дээ, харийн хэл дээр. Тийм учраас хүн бүхэн унших боломж байхгүй байлаа ш дээ. Гэтэл 90 оны хувьсгал ялсан. Бүх юмыг одоо эх хэл дээр орчуулах тэр сайхан үүд хаалгыг нээж өгсөн байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Нордод -
тийм ч учраас одоо би түрүүн ярьсан Жимаа багшийн төв, Чинхай багшийн нөгөө хоёр том бясалгалын төв ажиллаж байна. За өөр ч олон төвүүд байдаг юм байна лээ л дээ. Тэхээр миний мэдэх яахав энэ хоёр төвд бол маш олон хүн очиж одоо бясалгалд суудаг байхгүй юу. Тэгээд нэг 20 минут бясалгаад л юу ч бодохгүй ингээд сууна гэдэг чинь нэг талаасаа хүнд маш их гоё амралт байгаа байхгүй юу. Ёстой стрэсс гэдгийг чинь тайлах арга чинь мөн ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
за хоёрдугаарт үр бүтээлтэй суух юм бол тэгээд л өөрийнхөө онолыг мэдэрч эхэлнэ л гэсэн үг байхгүй юу. Би хэн юм бэ гээд..., ер нь хүн яах гэж төрдөг, хүн яагаад эргээд төрөөд байдаг юм гээд л ингээд яриахад бол том асуудал л даа. Тэхээр хүний ер нь мөн чанар зорилго бол хүн..., бүх хүн яахав бурханлаг чанараа нээхэд л оршиж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд бурхан болно гэдэг чинь яахав төрөөд бурханы оронд очно гэсэн үг ш дээ. Тэхээр хүн бүхэн чадахгүй ч яахав сансрын хүрд гэж нэрлээд байгаа ш дээ. Эх болсон зургаан зүйл хамаг бүгдийн гээд л ярьдаг тээ?
Баасанхүү -
тийн.
Нордод -
тэгээд энэ зургаан зүйлд чинь гурван сайн төрөл гурван муу төрөл гэж байдаг гээд л ангилдаг ш дээ. Тэхээр хүн нөгөө мөн чанараа нээж чадахгүй байгаа учраас тэрийг нээх хүртлээ л яахав энэ сансрын хүрдэнд л эргээд орчихоод байгаа байхгүй юу. Тэгээд хүн болоод буцаж ороод л ингээд л. Тэхээр энэ сансрын хүрдийг гэтлэх ганц арга бол бурханлаг чанараа нээж байж л тэр шатыг давах ёстой. Тэхээр хүн бүхэн энийг л мэдэх ёстой юм л даа.
Баасанхүү -
ммхм
Нордод -
мэдхээр тэрэнд нь тэмүүлэх л ёстой л байхгүй юу.
Баасанхүү -
таныг бага байхад аав чинь жишээ нь одоо ном уншлагатай хүн байсан ш дээ.
Нордод -
ммхм
Баасанхүү -
тэгээд тэрийгээ нууцаар явуулдаг байв уу? Ил явуулдаг байв уу? Ер нь ингээд таныг бага байхад сонсож байсан шашин шүтлэгийн талаар сонсож байсан зүйл чинь ер нь ямархуу байдаг бол оо?
Нордод -
за яахав ээ аав яахав гэртээ судар уншаад сууж байхад болуул нэг их..., яахав тэгээд нутгийн улсууд чинь сайхан ш дээ. Тэрийг тэр судар уншиж байна гэж хэлэхгүй.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд яахав гэртээ чөлөөтэй л уншдаг л байсан л даа. Тэгээд л өглөө бүхэн ингээд л сэрэхэд л аав маань цайгаа чаначихсан номоо уншаад сууж байдаг байсан юм. Тэгээд яахав ер нь болуул би боддог байхгүй юу, тэгээд тэр бурханы..., нэгдүгээрт яахав аавын минь нөлөө байга, хоёрдугаарт ер нь тэр бурханы тэмүүлэх юманд магадгүй одоо нэг төрлүүд гээд байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
магадгүй миний өмнөх төрлийн хүн ч юм уу тийм ажил эрхэлдэг байсан байж болно ш дээ. Ухаандаа бурханы ном судалдаг ч байсан юм уу. Тэр чанар нь яахав өвлөгдөж ирээд тодорхой үед сэргэсэн байж болно ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэрийг би бол одоо баталж чадахгүй л дээ. Зүгээр гэхдээ үгүйсгэх юм байхгүй. Тэгээд би боддог юм, одоо хэрвээ магадгүй би энэ төрөлдөө бурханлаг чанараа нээж чаддаггүй юм аа гэхэд дараа төрөлд байж л таарна тээ?
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд энэ туршлагаа авч үлдэх юм бол би ухаандаа одоо эндээс биш энэ түвшинд хүрснээр энэ түвшингээс цаашаа явахад цаг хугацаа ахиухан хэмнэнэ шд. Тийм бодлоор л би өөрийгөө нээх гэж ингэж зав чөлөөндөө тэмүүлж суудаг хүн байгаа юм.
Баасанхүү -
танай аав дээр хүмүүс нууцаар ч юм уу ном уншуулдаг янз бүрийн юм асуудаг байв уу?
Нордод -
үгүй, тийм байгаагүй. Аав зүгээр өөрөө л уншдаг байсан юм. Яагаад гэхээр тэр үед чинь тэр юм асуудаг барьдаг тийм юм хориотой байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
зүгээр энэ өөртөө л одоо дотроо л гэртээ л уншихаас. Тэр үед бол ухаандаа мэргэн түргэн ч гэдэг юм уу одоо нэг манайд очоод ном уншаад өгөөч..., тийм ойлголт бол социализмд байгаагүй ш дээ. Тэхээр ер нь болуул нөгөө аав маань өөрөө бурханд итгэдэг учраас тэгээд яахав гэртээл уншдаг байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэрнээс энд тэнд очиж хонь..., өргөл барьц авна ч гэх юм уу тээ? Тийм юм бол байхгүй. Ер нь тэр үед тийм ойлголт байгаагүй ш дээ. Ер нь бол тэгээд номтой нь бол гэртээ л номоо уншаад сууж байдаг.
Баасанхүү -
аанхан.
Нордод -
номгүй нь бол тэр бурхан ном гэдгийг нэг их боддог ч үгүй л байсан үе байлаа ш дээ. Нийгэм нь тийм байсан юм чинь. Харин одоо бол өөр ш дээ. Одоо бол жоохон хүүхдүүд хүртэл өвөө өнөөдөх үс засуулж болох уу гээд асууж байха жишээний болчихсон байна ш дээ. Одоо хүмүүсийн ухамсарт бас тэр бурханлаг юм байна гэдэг юм уу, за ер нь зурхай бол амьдралд бас хэрэгтэй юм байна гэдгийг одоо хүүхдүүд хүртэл бас нэг толгойд нь юм суучихсан байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
үс засуулж болох уу өвөө гээд асууж байна гэж бас сонин л байгаа биз дээ тээ?
Баасанхүү -
90-ээд оноос энэ зурхай, тэгээд энэ шашны салбар сэргэсэн та энэ талаар тэгж тэгж ийм ийм зүйл болж байлаа гэсэн дурсамж байвал хуваалцахгүй юу?
Нордод -
аан бүүр тодруулбал юу гэсэн үг вэ?
Баасанхүү -
одоо та жишээ нь шашин шүтлэгтэй. Социализмын үед ч гэсэн өөрөө дотроо хадгалаад байсан тээ?
Нордод -
тийн.
Баасанхүү -
тэгээд нээлттэй болоод ирэнгүүт чинь тэр үйл явцад бас оролцох ч юм уу бас тийм тохиолдол байсан байж магадгүй. Гол нь би нөгөө 90-ээд он гэхээр Монголын бурханы шашин яаж сэргэж байсан юм бол, зурхай судлал яаж сэргэж байсан юм бол гэдгийг лавлах гээд байна.
Нордод -
аан зөв зөв тийн. Тэгээд 90 оноос хойш тэгээд шашин шүтлэг одоо үнэхээр чөлөөтэй боллоо ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
би түрүүн яриандаа цухас дурдсан даа. Тэгээд одоо бурханы шашин яаж хөгжиж байна вэ гэхээр 90 оноос өмнө бол ерөөсөө Гандан хийд байсан.
Баасанхүү -
ммхм
Нордод -
өөр хийдтэй аймаг нэг ч байгаагүй ш дээ. Бас төв Ганданг харин азаар авч үлдсэн. Манай ард түмний бас л хувь заяа байсан биз. За нэг тэгээд яахав Ганданд яахав тэгээд л..., за голцуу л тэгээд л одоо бурхан болоочдын одоо ном уншуулах гэж л Ганданд очдог л байлаа ш дээ ер нь бол социализын үед бол.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэрнээс бол бусдаар нэг их..., яахав тэгээд сүсэглэх нь очоод мөргөдөг л байсан л даа яахав. Тэгээд л яахав далд янз бүр л байсан л байх. Аан хоёрдугаарт яахав гэхээр одоо бурхан шашин..., одоо бурханы сургааль гэгээрэгсдийн, хутагтуудын ном чинь дандаа Төвд хэл дээр байсан юм, харийн хэл дээр. Тийм учраас нэгдүгээрт болуул тэрийн тархах одоо боломж нь хаалттай байсан. Хоёрдугаарт яаж ийгээд олоод авлаа гэхэд тэрийг унших тийм боловсрол, одоо хэлний мэдлэг байхгүй байлаа ш дээ социализмын үед бол.
Баасанхүү -
ммхм
Нордод -
за тэгтэл одоо 90-ээд оны ингээд ардчилсан хувьсгал ялаад чөлөөтэй болонгуут яахав гэхээр тэр сайхан гэгээрэгсдийн номыг одоо чөлөөтэй орчуулдаг. Тэр үед орчуулах юм бол бурханы ном орчуулсан гээд тэр улсууд чинь хэрэгт орно ш дээ. Гэтэл тэр боломж байхгүй болсон учраас улсууд чинь чөлөөтэй сайхан Төвд хэлнээс, за Англи хэлнээс сайхан сайхан ном орчуулдаг боллоо ш дээ. Тэгээд ингээд нэгэнт унших боломж олдоод ирэхээр хүмүүс чинь тэрийг чинь үгүй энэ бурхан гэж ийм байдаг юм байж, гэгээрэгсэд гэж ийм хүн байдаг юм байж, бурхадууд гээд яриад ийм бүтээлтэй байсан юм байна гээд л танилцах одоо алтан боломж нээгдэж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тийм учраас одоо бурханы шашин одоо Монголд хөгжих гол нэг юм..., миний л бодлоор ш дээ. Гол юу бол тэдний бүтээлийг эх хэл дээрээ унших юм гэж боломж чөлөөтэй нээгдсэн. Энэ бол маш их одоо рольтой болсон гэж үзэж байгаа юм. За тэгээд яахав энийгээ дагаад тэгээд зурхай мурхай тэгээд одоо шашны бусад салбар шинжлэх ухаанууд бол одоо хөгжиж эхэллээ ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд одоо зурхайн одоо сургууль гэдэг социализмын үед бол тийм юм байхгүй ш дээ. Гэтэл одоо зурхай судлалын академи гээд л байж байна, зурхай судлалын холбоо гээд лбайж байна. За сургууль гэвэл яахав манай сургууль тээ? манай академи дээр. Тэгээд эд нар чинь яахав гэхээр манайх чинь 10-аад төрлийн хичээл орж байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм. Хэзээ байгуулагдсан бэ?
Нордод -
2004 онд байгуулагдсан. Тэгээд хуучин бол яахав юуны..., хүрээлэн гэж байсан, зурхай судлалын хүрээлэн гээд тийм байсан юм гэнэ лээ. Тэгээд ер нь яахав тэгээд 2004 онд академи болоод. Тэгээд одоо манайх чинь одоо маш олон Хлимаг, Буриад олон улсууд манайх их ажлын талбартай ш дээ академи. Буриадаас маш олон хүн ирсэн.
Баасанхүү -
өө за.
Нордод -
тийн. Аан Халимагаас ирж суръя гэж хүмэлт ирдэг юм. Манайх хамгийн гол нь нөгөө оюутны байрны асуудлыг шийдэж чадахгүй учраас одоогоор авахгүй байгаа л даа. Яваандаа оюутны байрны асуудал шийдчих юм бол Халимагаас зөндөө хүн ирж суръя гэсэн хүсэлт ирдэг. Тэгээд Буриадууд бол их ирдэг ш дээ. Жилд ер нь тэгээд нэг 5-6 Буриад ирж төгсөөд явдаг шүү. Тэгээд яахав зарим нь бариа заслаар явдаг юм. Зарим нь зурхайгаараа ч ирдэг юм. Муугүй ш дээ ер нь бол бүх талаар.
Баасанхүү -
90 оноос хойш ингээд шашин чөлөөтэй болоод дэлгэрч эхлэж байгаа нь хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн бол? Та энэ талаар юу гэж боддог вэ?
Нордод -
үгүй тэгээд л одоо хүмүүсийн амьдралд нөлөөлөлгүй яахав дээ. Хүн чинь хийе..., хүссэн болгоноо одоо бурхан шашнаа шүтье гээд л шүтдэг чөлөтэй болчихлоо, хаалт байхгүй болчихлоо. Тэгээд л одоо жишээлбэл үгүй нэг алсын одо Америк ч бай хашаа ч бай явахаасаа өмнө Ганданд очоод аян замын ерөөл уншуулчихдаг юм уу тээ?
Баасанхүү -
ммхм
Нордод -
ингээд ном уншуулчихаж байна. Энэ чинь сэтгэлээрээ хүн чинь миний одо аян зам сайхан болно, ном уншуулчихлаа гээд. Ерөөсөө бүх юм чинь сэтгэлээрээ ш дээ. Бурхан багшийн сургааль байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
бүх юм сэтгэлээр. Энэтэй үүдээд нөгөө хоосон чанар чинь ургаад байгаа ш дээ. Яагаад бүх юм сэтгэлийх юм бол бодит юм гэж байдаггүй л байхгүй юу. Хүн байдаг гэж л ойлгоод л байдаг олоохоос биш.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэхээр хүн сэтгэлээрээ л...., нөгөө Монголын ард түмний үг байна ш дээ. Сэжгээр өвдөж сүжгээр идгээ гээд нэг үзг байдаг тээ?
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд энэ шиг хүн сэтгэлдээ за би сайхан ном уншуулчихсан одоо миний аян зам сайхан болно, миний зорьсон ажил бүтнэж гээд бодчиход чинь л яахав бүтэж л байх жишээний л байхгүй юу. Тэхээр энэ бол хүний амьдралд маш их нөлөөлж ирж байгаа байхгүй юу. Хуучин бол тийм байхгүй. За одоо ингээд ийшээ явна гэнэ яадаг бол ийдэг бол гэдэг эргэж сэтгэлд хаалт сэтгэл байна гэдэг чинь хүний зорьж яваа юмаа биелүүлхээсээ өөрөө өөртөө хаалт тавиад л байгаа байхгүй юу. Тэхээ энэ яахав 90 оноос хойш энэ шүтлэг чөлөөтэй болсноос хүн бүхэн тэгээд л..., амьдралдаа эргэж адаглаад л нүух суухдаа ч гэсэн үгүй өнөөдөр чинь одоо өнөөдөр чинь одоо нүүх өдөр үү, биш өдөр үү гээд асууж байх жишээний. Одоо миний одоо хамаатан ах дүү нар бүгд л надаас асуудаг ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
утасдаад л манай хүү энэ тэр ааваа үс засуулж болох уу гээд л асуудаг юм. Тэгээд би хараад л за өнөөдөр ч юм уу маргааш ч гэдэг юм уу гэх мэтчилэнгээр. Энэ ч яахав амьдрал ахуйд хэрэглэж байгаа нэг хэлбэр ш дээ, хамгийн наад захын.
Баасанхүү -
социализмын үед та одо жишээ нь үс засуулах өдөр энэ тэрээ мэдэх тийм боломж байдаг байсан уу? тэр...?
Нордод -
ерөөсөө бид тэгж боддоггүй ч байсан, боддоггүй байж.
Баасанхүү -
аанхан.
Нордод -
ерөөсөө харанхуй байсан байхгүй юу. Өөрөөр хэлбэл ер нь одоо бас нэг гэгээнтний үг байдаг ш дээ. Шинжлэх ухаан гэдэг бол хүний нүдийг хаачихдаг гэж байгаа байхгүй юу. Тэхээр одоо хүн бүхний нүд нээгдэж эхлэж байгаа байхгүй юу. Аан энэ дээр нь тэгээд л одоо гэгээрэл рүүгээ тэмүүлээд л, ер нь дотоод хүн лүүгээ хүн ингээд л нэвтрээд эхлэх юм бол тэгээд л..., ер нь эцсийн эцэст хорвоо дэлхийгээ товхинуулах юмыг би гэгээрэл гэж боддог.
Баасанхүү -
ммхм
Нордод -
хорвоо дэлхий гэгээрэгсдээр дүүрчих юм бол юун тэр одоо хүний ертөнцийн тэр сөрөг үр дагварууд бол бүгд арилна л гэж боддог ш дээ миний бодож байгаа юм бол. Тэр Жимаа багшаас нэг шавь нь асуусан байдаг ш дээ. Үгүй багш та тэгээд л хүн бүхэн бурханлаг чанартай ингээд ярих юм аа тээ?
Баасанхүү -
ммхм
Нордод -
хүн бүхэнд өөрт нь байдаг гэж ярих юм аа. Хэрвээ тэгээд хүн бурхан болчих юм бол буханы оронд очдог гээд та ярьж байна тээ?
Баасанхүү -
ммхм
Нордод -
гэтэл бүх хүн бурхан болчиход тэр бурханы оронд чинь багтах юм уу гэж асуусан байдаг байхгүй юу.
Баасанхүү -
за
Нордод -
тэгсэн тэр бол хязгааргүй гэж хариулж, хязгааргүй юм аа гэж. Тэгээд ингээд бодохоор сонин л байгаа байхгүй юу. Тэгээд л..., тэгээд л хүн бүхэн тэгээд л..., хүн тэгээд яг ингээд яан ш дээ бурханлаг чанар нь давамгайлаад ирэхээр материаллаг оршихуйг сонирхохоо байчихдаг ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
амьдралын үнэнийг мэдэрч эхэлж байна гэсэн үг. Одоо зүгээр ах нь өөрийгөө товойлгож бас..., одоо надад болуул шунал гэж юм байдаггүй. Тэгэх юмсан ингэх юмсан материаллаг талаасаа ш дээ. Шунал байна гэвэл би яаж тэр зорилгодоо хүрэх вэ гэдэг л шунал, гэгээрэлд яаж хүрэх вэ гэдэг. Гэх мэтчилэнгээр. Тэгээд 10 хар нүгэл гээд байдаг ш дээ. Тэрний чинь хамгийн урд нь сэтгэлийн 3 нүгэл гэж байдаг ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
хумхай сэтгэл, хорсох сэтгэл, биеийн буруу эзний мунхаг гэж. Тэхээр хүн гэгээрлийг яахав ингээд тэмүүлээд ирэхээр тэр сэтгэлийн 3 юунаас блд хүн ангижраад эхэлдэг л байхгүй юу. Тэгээд одоо жишээлбэл зүгээр ингээд..., би ингээд хар инергийн одоо нэг хорхог хийе гээд л бодъё л доо. Тэгээд хүн чинь ингээд л дайрдаг байхгүй юу. Ингээд л мах руу ингээд л дайрч.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд би хараад суудаг би яахав юм үлдвэл яахав тэгээд л идэхгүй л тэгээд л идэхгүй л тэгээд л байж байна. Олон түмэн сайхан хооллож байвал одоо би сэтгэлээрээ цадчихвал болоо гээд л ингээд л сууж байдаг. Тэгээд би боддог байхгүй юу. Тэгээд ер нь хүн болоод гэгээрлийн оршихуй руу оюуны оршихуй руу ингээд тэмүүлээд ирэхээр тэр материаллаг сонирхол ерөөсөө нэг чухал биш санагдаад явчихдаг байхгүй юу.
Баасанхүү -
та бидэнд одоо Мянгад хүмүүсийн талаар ярьж өгөхгүй юу? Ямар онцлогтой хүмүүс вэ? Ямар зан заншлаараа одоо бусдаас өөр юм бол оо? Хаанаас гаралтай юм бол?
Нордод -
тэхээр миний гарал үүсэл маш их сонин юм байна лээ одоо болуул Мянгадыг гарал үүсэл гэдэг бол. Тэхээр Мянгад гэдэг бол анх бол Хөвсгөлийн Хотгойдын тасархай юм байна лээ. Тэхээр Хотгойдын одоо эх оронч, их хувьсгалч, эрх чөлөний төлөө тэмцэж байсан Чингүүнжав гэж түүхэнд гардаг ш дээ.
Баасанхүү -
тийн.
Нордод -
тэхээр Чингүүнжав чинь нөгөө манжуудтай ингээд тэмцээд. Тэгээд манжууд чинь тэрийг дарах гэж одоо бөөн цэрэг л ирсэн юм байна лээ ш дээ. Тэгээд сүүлдээ хөөрхий яахав хүчинд хавчигдаад ингээд хойшоо ухарсаар ухарсаар ухарсаар тэгээд бүүр хашигдаад цаашаа ингэж яваад тэгээд Ховдод очсон юм байна лээ л дээ. Тэгээд Мянгад гэдэг бол яахав гэхээр дээр үеийн тэр хаад ноёдын арын албыг залгуулдаг нэг одоо албат байдаг байсан юм байна лээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
энэ мал идээг нь хийдэг, малыг нь хариулдаг, тогоо шалагыг нь барьдаг ч юм уу тээ? үйлчилгээний орчин хэлээр үйлчилгээний одоо арын албаны. Тэгээд ер нь Мянгадууд бол яахав тийм албатууд нь байсан юм шиг байгаа юм.
Баасанхүү -
өө за.
Нордод -
тэгээд яахав тэр тухайн ноён хаа явна тэд хамт явж л байх ёстой юм ш дээ. Тэгээд хөөрхий нөгөө хүчинд шахагдаад ухрахаар нөгөө улсуудаа авч ухарсаад байгаад тэгээд Ховдын тэр манай Өндөрхөхий, Алтанхөхий гээд байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нордод -
тэнд очиж байрлаж байгаад тэгээд тэндээс баригдсан юм байна лээ ш дээ Чингүүнжав чинь. Аргагүй бүүр хүчинд баригдаад тэгээд Манжууд чинь аваачиж тамлаж алсан ш дээ.
Баасанхүү -
тийн.
Нордод -
нөгөө зоосны нүхээр яасан гэдэг чинь тэр ш дээ. Тэгээд яахав нөгөө нэгэнт ноён нь байхгүй болсон тэгээд хөөрхий тэр тэнд тэгээд л ард олон нь үлдчихсэн байгаа юм..., байсан юм байна лээ л дээ. Тэгээд яахав гэхээр нэг хошуу тасалж авах санаатай.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэр Ховд чинь нөгөө Манжын амбан гэж байсан гэж байгаа ш дээ Ховдод. Тэр манжийн амбан л одоо хошуу авахыг зөвшөөрөхгүй л байсан юм шиг байна лээ. Тэгээд Манжийн амбанд удаа дараа өргөдөл гаргасан юм гэсэн. Одоо манайхыг хошуу болгож өгөөч ээ гэж..., тэгээд удаа дараа тавьж тавьж тэгээд яахав танайх тэгвэл мянган цэрэг гарга тэгэх юм бол би танайд хошуу өгье гэж шийд өгсөн юм гэсэн.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэхээр мянган цэрэг гаргая гэхээр мянган цэрэг байхгүй байсан гэж байгаа байхгүй юу. Мянган эрчүүд байхгүй л байсан байхгүй юу цөөхөн л одоо. Тэгээд ер нь манай тэр Мянгадуудыг чинь их заргач гэдэг байхгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Нордод -
тэр юм одоо их хөөцөлдөх, их зарганд их сайн гэж ярьдаг юм. Тэгээд яахав мянган цэрэг яаж гаргах вэ гэж ярилцаад 18 хүрээгүй охидуудаа ингээд улчуур..., Мянгадууд чинь эрчүүд нь дандаа алчуур зангиддаг. Одоо малгай толгой гэж байдаггүй байж дээр үед цагаан алчуур зангиддаг. Тэгээд охидуудаа яахав 18 хүрээгүй охилдуудаа алчуур зангидуулаад л.
Баасанхүү -
ммхм
Нордод -
хэт хутга тэгээд зүүлгээд. Тэгээд морь ингээд жагсаасан юм шиг байгаа юм. Тэгээд нөгөө 18..., өөрөөр хэлбэл нөхөрт гараагүй охидууд гэсэн үг ш дээ. Эднийгээ жагсаагаад л, тэгээд эрчүүд нь бүгд жагсаад. Тэгээд нөгөө Манжийн хааны нөгөө түшмэд нь ирээд тоолсон юм гэнэ л дээ. Тэгээд ингээд тоолсон чинь яг мянга хүргэсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр охин ч юм уу эр ч юм уу 0,44,38 хэт хутга зүүчихсэн алчуур зүүчихсэн ингээд сууж байгаа. Тэгээд л эднийх мянган цэрэгтэй юм байна гээд. Анх бол одоо Мянгат гэдэг тийм хошуу өгсөн. Танайд Мянгат гэсэн нэр өгье гэж.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд яваандаа яахав Мянгат нь яахав цагийн эрхээр Мянгад болоод хувирсан юм шиг байгаа юм аа. Тэгээд анх тийм хошуу тэгж охидуудаа жагсааж байж анх хошуу таслах эрх авч байсан юм.
Баасанхүү -
аан за.
Нордод -
тэгээд тэр Алтанхөхий, Өндөрхөхийнхөө өвөрт тэгээд өнө удаан жил идээшээд. Тэгээд одоо хүртэл оршин тогтнож байгаа. Тэгээд манай Мянгад нар чинь их заргач гээд дээр ярилаа. Тэрүүн шиг бас их тийм хувьсгалч улсууд байсан гэж байгаа юм ш дээ.
Баасанхүү -
хувьсгалчаа?
Нордод -
хувьсгалч.
Баасанхүү -
за.
Нордод -
тэгээд ер нь одоо дээр үед одоо нөгөө хошуу ноёдыг чинь үе улирааж сонгодог байлаа ш дээ. Аан манай тэр Мянгадууд бол хошуу ноёноо тэгж сонгодоггүй.
Баасанхүү -
ммхм
Нордод -
сонгуулиар сонгодог байсан гэж байгаа ш дээ.
Баасанхүү -
хөөх бас.
Нордод -
Монголын түүхэнд анхны ардчилсан одоо сонгууль болуул Мянгадад явж байсан гэж байгаа ш дээ.
Баасанхүү -
тийм байна.
Нордод -
үе улираана гэхээр зөвшөөрдөггүй. Өө ерөөсөө сонгуулиар л тавина гээд л. Тэгээд тэр хошуу ноён нь яахав дандаа сонгуулиар..., өөрөөр хэлбэл одоогоор бол санал хураалт явуулж, сонгууль явуулж хошу ноёноо томилдог байсан гэж байна ш дээ. Тэрүүгээрээ болохоор манайхан чинь бас их тийм..., магадгүй Монголын түүхэнд ардчилсан сонгуулийн анхны эх үүсвэрийн дөл нь тэнд бадарч байсан байж болно ш дээ тээ?
Баасанхүү -
тийм байна.
Нордод -
тийм нь нэг онцлог доо гэж байгаа юм. Тэгээд ялгарах нь юу вэ гэхээр манай Мянгадууд чинь хөх үүд, хөх хаяавчтай байсан гэж ярьдаг юм.
Баасанхүү -
хөх хаяавчаа?
Нордод -
тийн.
Баасанхүү -
за.
Нордод -
гэрийн нөгөө хаяавч байдаг ш дээ?
Баасанхүү -
тийн.
Нордод -
тэрийгээ дандаа хөх өнгөтэй. Тэгээд дээр үед чинь модон хаалга байхгүй байдаг ш дээ эсгий.
Баасанхүү -
тийн.
Нордод -
тийн тэрийгээ хөхөөр хөх даавуугаар бүрдэг. Тэр нь ямар учиртай вэ гэхээр тэр одоо Чингүүнжав та нар хөх хаяавч, хөх үүдтэй байгаарай, тэрүүгээр чинь таньж хэзээ нэгэн цагт та нартаа эргэж ирж төрнө гэж хэлсэн гэж домог байдаг байхгүй юу. Тэгээд би одоо тэр утгаараа ч юм уу тэгээд л дандаа хөх хаяавчтай, хөх үүдтэй байсан л даа.
Баасанхүү -
ммхм
Нордод -
за одоо бол тийм юм байхгүй ш дээ малаа маллаад. Тэгээд яахав Мянгад одоо миний одоо аав ээжийн минь миний овог судрын түүх гэвэл ер нь товчхондоо ийм түүхтэй юм байна лээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд харин нэг одоо олзуурхууштай юм бол тийм ардчилсан одоо..., засаг захиргааны ардчилал бол тэнд өрнөж байсан юм шиг байгаа юм. Сонин тээ? тэгээд одоо яахав аймгаасаа 45 км байдаг ш дээ одоо хар замтай.
Баасанхүү -
аанхан.
Нордод -
тэгээд Мянгадуудыгаа..., мал ч их сайн өсч байгаа юм байна лээ ш дээ. Энэ жил чинь анхны ихэр ботго Мянгадад төрлөө ш дээ тэр Алтанхөхийн өвөрт.
Баасанхүү -
өө за.
Нордод -
тийн. Ерөнхийлөгчөөс очсон нөгөө нэг, ерөнхий сайд энэ тэрийн очсон нөгөө тэр юу муу чинь одоо бас холын хамаатныд анхны ихэр ботго төрөөд, сонинд зураг мураг нь гараад сүйд боллоо ш дээ.
Баасанхүү -
аанхан.
Нордод -
мал өсдөг гээд их бэлэгшээдэг. Тэр бараг одоо ер нь 100 жилд нэг ч байдаг юм уу хаашаа юм тийм ховор тохиолдол байдаг юм. Тэгээд манай Мянгадад төрсөн ш дээ ихэр ботго чинь.
Баасанхүү -
ммхм. Зан заншлын хувьд ямар онцлогтой хүмүүс байдаг вэ?
Нордод -
зан заншил яахав дээ ер нь яахав Мянгадууд ер нь яахав тэгээд Монголын ард түмний заншил чинь ижил ш дээ ер нь.
Баасанхүү -
аанхан.
Нордод -
за яахав зан заншлын хувьд бол түрүүн би ярилаа, алчуур зангиддаг нэг онцлог байсан тээ?
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд гэр юунуудад хөх хаяавч, хөх үүд нь яахав бусад Монголын одоо заншлаас арай өөр өвөрмөц. За тэгээд хамгийн олзуурхууштай нь тэр ардчилал бол..., тэнд болуул хөгжиж байсан байна.
Баасанхүү -
тийм байна.
Нордод -
тэгээд заргач байна гэдэг чинь хууль сайн мэддэг байна гэсэн үг биз дээ тийм ээ?
Баасанхүү -
тийн.
Нордод -
тэгээд манжийн амбан энэ тэртэй чинь заргаар..., ер нь заргалдахад болуул тэгээд аваад л буудаг байсан гэж байгаа байхгүй юу. Тийм сайн заргач. Одоогоор бол хуувьчид байсан байна л даа тэнд.
Баасанхүү -
юмыг сайн ойглгодог.
Нордод -
тийн. Тэгээд бас тэр гадаадын өмгөөлөгч энэ ирэхээр юу гэх юм..., тийм шилийн сайн эрүүд манайд байсан гэж байгаа ш дээ.
Баасанхүү -
за
Нордод -
тэгсэннэг Хятадын нэг пүүс ажилладаг байсан гэж байгаа юм. Тэгээд тэндээс чинь Хятадууд чинь нөгөө нэг зээлээр бараа өгдөг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд нэг тийм манай нутгаар тархсан домог маягийн байдаг юм.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгсэн Саахруудамба гэж хүн байсан юм гэнэ л дээ тэр манай Гахайт гэдэг газар нутагладаг. Тэгээд л яахав би чамд гахай өгнө гээд л, тэгээд л бараагаа аваад байсан юм гэж тэр зээлээр. Тэгээд л нэг өдөр л хөөе Данмбаа одоо тооцоо бодно л гэсэн юм гэнэ л дээ тэр гахайгаа өг гэсэн гэж. Тэхээр мань хүн өө манай гахай их догшин чи өөрөө очоод тоолоод ав гэсэн юм биз дээ.
Баасанхүү -
аанхан.
Нордод -
тэгээд нөгөө данжаадыг чинь морин дээр суулгачихаад хоёулаа ингээд яваад. Тэгээд Гахайт гэж байдаг байхгүй манай сумын дээхэн талд.
Баасанхүү -
за
Нордод -
тэгээд тэнд зэрлэг гахай ихтэй. Тэгээд нэг зэрлэг гахай байдаг газар очоод л, дагуулж очоод л за миний гахайнууд энэ байна тоол гээд. Тэгээд нөгөө хүн харсан гахайнууд чинь ингээд үргээд явна биз дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
1, 2, 3, 4..., гээд л 10 гахай ч байсан юм уу хэд ч бай, за энэ ингээд би гахайгаа өглөө шүү чамд. За тэгээд энийгээ аваад яваарай гээд яваад өгсөн гэж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
өө яанаа.
Нордод -
тэгсэн чинь тэр данжаад чинь яар юмныхаа гахай авах вэ дээ. Тийм тийм сэргэлэн овсгойтой...,
Баасанхүү -
овжин?
Нордод -
овжин улсууд их байсан гэж байгаа юм. Тэгээд Саахруудамба бол бүүр нутагтаа нэртэй. Тэгээд тэр Хятадын худалдаачныг тэгж зэрлэг гахай зааж өгчихөөд миний гахайг чи өөрөө туугаад яваарай гэчихээд буцаад давхиад явчихсан юм гэдэг байхгүй юу. Тэгээд яахав Мянгадад бол тийм тийм онцлогууд байдаг юм аа.
Баасанхүү -
ммхм. Өөр бас саяны ярьсан түүхүүд шиг сонирхолтой тийм домог маягийн ам дамжсан ярианууд байвал ярьж өгөхгүй юу?
Нордод -
манай Мянгадад уу?
Баасанхүү -
тийн.
Нордод -
за яахав өөр зөндөө л юм байдаг юм байна лээ дээ. Тэгээд миний сонсож суусан багын..., би чинь багаасаа нэг сургуул дамжаад нутгаасаа гарчихсан болохоор нутгийн зан заншлыг бас сайн мэдэхгүй ш дээ ах нь. Тэгээд бага насандаа л яахав сонсож байсан ярьсан тэ онцлог юмнуудыг мэддэг юм. Аан жишээлбэл одоо манай нэг алсын бас..., манайх хурдан морь ихтэй..., сайтай ш дээ Мянгад.
Баасанхүү -
өө за.
Нордод -
Ховдод одоо наадам том том ойгоор бол Мянгадын морь л түрүүлнэ ш дээ. Тэгээд Ховдод Чонон саарал гэж нэртэй морь байлаа. Тэгээд тэрийг ер нь моь судлаачид ингээд тэр морины хурдаар нь болуул одоо энэ Монголын хэмжээнд хоёрдугаарт ордог ш дээ. Минутанд тэчнээн...,
Баасанхүү -
хэдэн метр зам туулж байна гэдгээр...,
Нордод -
тийн. Тэгээд тэр морины онцлог..., би тэр морийг мэдэх юм.
Баасанхүү -
өө за.
Нордод -
тийн. Нэг тийм хотгор нуруутай, нэг их гоё жижигхэн биетэй саарал морь байдаг байсан юм. Тэгээд тэр...,
Баасанхүү -
таныг бага байхад байсан тээ?
Нордод -
бага байхад, тийн. Тэгээд тэр анх бол Доржоон саарал гэдэг байсан. Сүүлдээ Гомбоо гэж одоо бас миний холын хамаатан л даа тэр Гомбоо..., баян Гомбоо гэж байсан юм аа бас нэлээн мал хөрөнгөтэй. Тэгээд тэр манай Гомбоо маань худалдаж аваад. Тэгээд сүүлд..., тэгээд яахав өтлөөд бурхан болсон л доо тэр морь маань. Тэгээд одоо тэрний толгойг нь Чулуунбат гээд адуучин одоо авдаранд хийж хадгалж байдаг ш дээ. Бид нар очиж үзээд. Тэгээд тэр морь бол нэг онцлог нь юу вэ гэхээр барианаас гараад тасардаг байхгүй юу.
Баасанхүү -
за
Нордод -
тэгээд ингээд саахалт айлын хэр тасарчихаад тэгээд өөрөө хурдаа хасчихдаг гэж байгаа юм. Тэр хүүхэд бол яахав зүгээр бэлэгдлээр л явж байдаг.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд ингээд хоёр тийшээ хулмалзаад ингээд давхиж байгаа юм чимээ чагнаад.
Баасанхүү -
ммхм
Нордод -
ард жаахан морины төвөргөөн сонсонгуут тэгээд өөрөө хурдаа нэмдэг.
Баасанхүү -
өө за.
Нордод -
тэгээд ерөөсөө мань морь ч ирээд бүүр ингээд хөлсийг нь хусаад хөлс нь хатсан хойно 2 дахь морь нь орж ирдэг. Тийм гайхамшигтай арагмаг хүлэг байсан байхгүй юу. Тэгээд тэр бол одоо..., тэгээд харин тэр Мянгад моринууд гээд Цэндээ гээд манай бас нэг хамаатны ах маань ном бичсэн л дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
номын дэлгүүрүүдээр байгаа. Тэгээд тэнд яахав тэгээд морь юугаар бол хурдаараа болуул ер нь нэг нь Архангайх билүү нэг морь ордог юм байна лээ. Тэгээд хоёрт нь тэр саарал морь ордог. Тийм их өвөрмөц..., хурдан хүлэгтэй л дээ манайх Чонон саарал гээд. Тэгсэн нэг тийм домог байдаг байхгүй юу. Тэхээр тухайн үедээ социализмын үеийн тэр захиргаадлын үед аймгийн дарга хэн бил ээ..., нэг хүн байсан юм аа би нэрийг нь мартчихаж.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд энэ одоо Мянгадын саарал морь их хурдан хурдан л гэх юм. Үнэхээр хурдыг нь нэг шалгая гэсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо тэр Хар-Усан тохой гээд тэр газраас морь тавьдаг байан юм их насны морийг. Тэр 20 гаруй километр л газар тавина ш дээ. Тэнд очоод аймгийн дарга 69-эйгээ баахан залуучууд суулгаж аваад л явсан юм биз дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
яг гарааны, барианы газар..., морь гардаг газар очоод нөгөө саарал морийг хэдэн залуусаар ингээд бариулж байгаад үнэхээр хурдыг нь шалгая гээд морь гараад яваад өгөхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Нордод -
өө нөгөө саарал морь чинь ингээд цовхчоод зүгээр ингээд..., мэдээж морь гарч байгаа юм чинь зүгээр тогтож ядаад л ерөөсөө. Нөгөө л олон залуучууд тулдаа нэг юм барьж байгаад тэгээд сүүлийн морь одоо бараа нь тасрангуут л за одоо тавь гэсэн гэж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд тэр үед бас сонин байсан байгаа юм. Одоо тэгвэл ёстой бөөн юм болно биз дээ.
Баасанхүү -
тийн ш дээ.
Нордод -
Нөгөө захиргаадалтын чинь нөгөө дарга гэдэг хүн тийм нэр хүнддтэй байлаа ш дээ. Тэгээд хүний морийг одоо зориуд авч үлдэнэ гэдэг чинь одоо...,
Баасанхүү -
зовоож?
Нордод -
тийн. Тэр чинь одоо бол алуулна биз дээ тэр чинь. Тэгээд сүүлийн морь бараа тасрангуут л нөгөө хүүхдийг нь арай гэж дээр нь тавьж өгөөд л тавьсан чинь бүүр ингээд нум сумнаас сум яаж харавдаг билээ тэрэн ши чавхдаад алга болсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэд хэдийний заваар нэг тамхи татчихаад л..., тэгээд яахав баяр болж байсан нэг зуу татаа биз дээ аймгийн дарга хүн чинь. Тэгээд нөгөө улсуудаа суулгаад за одоо явна гээд араас нь давхисан юм биз дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд машин яахав 60 миллтэй л дахиад байсан. Тэгсэн чинь нөгөө морь, саарал морь байхгүй байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд яваад байсан яваад байсан. Тэгсэн сүүлчийн бөөн морьдууд, сүүлчийн морьд гүйцээд ирлээ л дээ нөгөө машин. Тэгээд тэр моринд харсан алга.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд цаашаа давхиад байсан дунд хэрд нь баахан морь байна тэнд харсан алга. Үгүй нөгөө саарал морь чинь энэ хавьд л явах ёстой доо гээд дарга тэгж гэнэ. Тэгэн үгүй энд алга л байна даа гээд жолооч нь тэгсэн гэнэ. Тэгээд цаашаа хурдаа жаахан нэмээд л эхний морьдууд ороод ирсэн чинь алга гэнэ. Тэхээр нь л дарга тэгж ээ нөгөө хэн гэдэг билээ..., үгүй бид харалгүй өнгөрчихөж..., одоо энэ урд морь байхгүй юм чинь энэ урд хэсэгт алга байна ш дээ. Та нар ч харсангүй, би ч харсангүй дээ хойно л үлдсэн байх ёстой гээд ирсэн гэж байгаа байхгүй юу. Тэгсэн жолооч нь яахав саарал морь мэддэг байж л дээ. За даа даргаа урд л яваа болов уу даа л гэсэн гээд байсан гэж байгаа байхгүй юу. Үгүй урд гэж эхний морьдууд энэ байна ш дээ одоо өшөө морь байхгүй байна ш дээ гэсэн. Тэгээд яахав тэр үед чинь жолооч бас даргынхаа өмнөөс хамаагүй юм ярьж болохгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд яахав нэг удаа яахав урд л яваа болов уу даа гэсэн чинь үгүй ямар жигүүртэй биш дээ тийм гэж юу байдаг юм гэж юу байдаг юм гээд нөгөө дарга чинь авч хэлэлцэхгүй байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд л яахав дээ нөгөө хурдан..., машин чинь нэг 60 милл гарсан гэдэг байхаа. Тэгээд л хурдаа нэмээ д л ингээд нөгөө бариан дээр ирэх гэж байгаа ш дээ нөгөө мориноос өмнө орж ирэх гээд. Тэгсэн чинь тэр тэр тэр даргаа гээд тэгсэн гэж байгаа байхгүй юу. Юу гэсэн чинь та тэрийг хараа гэсэн гээд жолооч нь. Өө тэгсэн чинь нэг зэрэглээнд л нэг саарал элс замаар л зүгээр ингэж байна гэж байна шүү. Тэгсэн чинь харин бүүр саахалт хэрийн бүүр урд нь орчихсон ганцаараа явж байсан гэж байгаа юм. Тэгээд нөгөө дарга чинь ёстой бүүр биширч байсан гэж. Үгүй бас адгуус гэхэд ийм одоо бас байдаг аа гэж. Тэгээд л мөн ирдэгээрээ л саахалт гаруй түрүүлээд л орж ирж байна гэж байгаа юм. Сүүлчийн морь бараа тасраад тавьсан морь шүү дээ тээ?
Баасанхүү -
тийн ш дээ.
Нордод -
тийм одоо алдартай. Манай Мянгадын онцлог бол хурдаараа тийм алдартай. Тэгээд аймгийн том том ойгоор манай Мянгад морь түрүүлдэг юм шүү.
Баасанхүү -
ммхм.
Нордод -
аан бас бөхтэй байсан гэдэг юм аа. Тэгээд манай ард..., Монголчууд их ярьдаг ш дээ. Тэр бөхийн одоо..., дээр үед чинь хүнийг ил тавьдаг байлаа ш дээ одооных шиг биш. Тэгсэн чинь хэн билээ их мундаг бөх байсан юм гэсэн. Тэгсэн чинь нөгөө хээр бурхан болохоор ачаад ирсэн тэр..., яахав домог л юм чинь.
Баасанхүү -
ммхм
Нордод -
цээжний ясанд нь цоно гөлгөлчихсөн байсан гэж ярьдаг байхгүй юу.
Баасанхүү -
хөөх тийм том?
Нордод -
тийм агуу том л хүн байсан. Яахав домог учраас хэтрүүлэг ч байж болох л юм.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд л дараа нь тэр яс нь байхгүй болчихсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд яахав манай Мянгадууд л ярьдаг юм, тэгээд Увсынхан хулгайлчихсан юм тэрийг ваад явчихсан юм. Тэгээд одоо манайх бөхгүй болчихсон, харин Увс бөхтэй болчихсон гэж ярьдаг байхгүй юу.
Баасанхүү -
сонирхолтой л юм.
Нордод -
тийн. Тийм яахав домог нутгийн яриа...,
Баасанхүү -
Ховдоос чинь бас нэлээн том том бөхчүүд одоо байгаа ш дээ тээ?
Нордод -
тийн. Тэгээд харин манай тэр хэнийг гээд нэр устай нь хэлдэг юм аа. Харамсалтай нь би нэрийг...,
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэрийг одоо тэгээд манайхан өөдгүй тэгээд тэрийгээ хадгалж чадаагүй. Тэгээд Увсынхан аваачаад бөхтэй болчихсон гэж яриад одоо хөгшчүүл ярьдаг байсан юм. Тэгээд тэр нь юу юм бэ зүгээр. Тэхдээ ер нь Мянгад бол бас бөхтэй, морьтой, баатартай. Ер нь эрийн гурван наадмын сорууд Мянгадад байсан байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд яахав Чингүүнжав удирдагч нь гэхэд л одоо эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байсан. Монголын ард түмний хийж байсан одоо Чингүүнжав Амарсанаа гээд хуруу дарам цөөхөн хэдэн баатар ш дээ.
Баасанхүү -
тийн.
Нордод -
жинхэнэ ардчилалын төлөө тэмцэгчид. Ард түмнийгээ эрх чөлөөтэй болгохын төлөө л улс гүрнээ аврахын төлөө хийж байсан өөрийнхөө биеийг золиослож байсан ийм л баатрууд манай Мянгадын одоо удирдагч байсан байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл яг гарал үүсэл нь бол Хотгойд юм байна лээ л дээ Мянгад.
Баасанхүү -
авсан нэр нь бол Мянгадууд?
Нордод -
тийн тэгээд яахав ээ тэгээд л хошуугаараа Мянгад гэж хошуу таслаад. Тэгээд Мянгад ястан болоод одоо тэгээд өөрөөр хэлбэл шинэ стиль бий болж байна гэсэн үг л дээ тээ Хотгойд улсууд чинь. Яг угшил нь бол Хотгойд гэж.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд би боддог юм аа би бас бахархдаг л юм. Тэгээд ер нь баатартай бол баатартай, хурдтай бол хурдтай, бөхтэй бол бөхтэй л байсан юм шиг байгаа юм. Тэгээд одоо тэр саарал морины тэр гавлын ясыг нь одоо тэр Чулуунбат гээд миний үеэл л дээ. Адуучин олон жил хийсэн дээ. Тэгээд одоо хувийн аж ахуйтай. Тэгээд энэ хоймороо авдарныхаа хажууд нэг жижигхэн улаан авдар байдаг байхгүй юу. Тэгээд тэнд хадгаар ороогоод. Өө ёстой аягүй гоё өнгөлөөд лактчихсан. Тэгээд л хотоос энэ тэр зочидод тэрийгээ бахархаж гаргаж үзүүлдэг байхгүй юу. Аягүй том толгойтой, бие нь жижигхэн тэгээд нуруу нь хотгор нэг сонин тийм морь байсан юм. Яахав манай Мянгадын онцлог гэвэл нэг ийм онцлогтой. Энэ...,
Баасанхүү -
бас усанд их сайн хүмүүс байсан гэдэг юм байна лээ тээ?
Нордод -
тийн усанд сайн. Тэгээд яахав одоо усч улсууд. Яахав зүгээр домог...,
Баасанхүү -
аан бас уу?
Нордод -
одоо усан дотор орчихоод хонины толгой мөлжиж гарч ирсэн гэж ярдаг байхгүй юу. Сонин байгаа биз дээ?
Баасанхүү -
тийн.
Нордод -
усан доогуур байж байгаад хонины толгой..., манай Мөрөн..., тэр Чацаргантад Мижээ гэж хүн байсан юм.
Баасанхүү -
за
Нордод -
усанд их сайн гээд. Яахав усанд сайн олон хүн байсан юм байна лээ л дээ. Яахав Мижээ гуайн тухай бас тийм домог байдаг. Үгүй чи усанд сайн сэлж чаддаг юм бол чи хонины толгой мөлжөөд гараад ир гэсэн гээд нэг хэдэн залуучууд л яахав нэг тэгсэн юм гэсэн. Тэгье гээд нөгөөх чинь нөгөө хонины толгой аваад доошоо шумбасан гэж байгаа байхгүй юу. Ховд гол чинь их том гол ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд л хичнээн ч удсан юм бүү мэд тэгээд гарч ирэхэдээ нөгөө хонины толгойн ясыг нь аваад гарч ирж байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд дараа тэр Мижээ гуай чинь Эрдэнэтэд..., одоо бурхан болчихсон байх аа. Эрдэнэтэд байсан байхгүй юу. Тэгээд нэг орой бид нар чинь бас нэг тэдний модыг ачсан чинь тэд нар манай авга эгчийнд цуглаад л бас нэг зуу муу татаад л хууч хөөрөөд л. Тэгээд би асуусан. Үгүй Мижээ гуай таныг тэр усан доогуур ороод хонины толгой мөлждөг гээд ярьдаг юм байна лээ. Үнэхээр та тэгсэн юм уу гээд би асуухгүй юу.
Баасанхүү -
аанхан.
Нордод -
тийм юм гэж юу байдаг юм. Би зүгээр усан доогуур шумбангуут болсон толгой авч орж зүгээр юуг нь шувт татаж хаячихаад аваад гараад ирсэн гэдэг байхгүй юу. Тэгж ярьж байсан юм Мижээ гуай. Тэгээд тийм юм гэж юу байдаг юм би зүгээр ховх татчихаад мөлжчихлөө гээд гарч ирж гээд гарч ирж байсан юм гэдэг байхгүй юу.
Баасанхүү -
за баярлалаа.
Нордод -
за зүгээрээ.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.