Nordod
![](../assets/images/interviewees/990317.jpg)
Basic information
Interviewee ID: 990317
Name: Nordod
Parent's name: Sanj
Ovog: Tovson
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Myangad
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Монголын зурхай судлалын академи, эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд ерөнхийлөгч
Belief: Buddhist
Born in: Myangad sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
privatization
environment
belief
foreign relations
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
за та 20-р зуунд Монголын геологийн салбар ямархуу байдалтай байсан, үйл ажиллагаа нь яаж явагдаж байсан тэр талаар ярьж өгөхгүй юу?
Нордод -
ммхм. За яахаю геологийн талаар одоо миний ярих юм бол хомс доо, миний сайхан нөхдүүд насаараа геологийн ажил хийсэн улсуудтай чи уулзаарай за.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэд нар маш гоё юм ярина. Зүгээр яахав зүгээр би нэгэнт геологич болсоны хувьд л, салбартаа 20 жил ажилласны хувьд яахав зүгээр өөрийн бодож явдаг юмаа ярихад бол..., ер нь геологийн ганц ажил бол одоо 21 оны ардын хувьсгал эхэлснээс хойш л одоо үнэхээр хөгжсөн байхгүй юу. За энд бол одоо энийг дурьдах гол юм юу вэ гэхээр Оросын ард түмний гавъяа энд болуул маш их.
Баасанхүү -
ммхм
Нордод -
өөрөөр хэлбэл одоо геологийн албыг хөл дээр нь босгоход, Монголын геологийн хөгжлийг одоо хөл дээр нь босгоход гол тусалсан юм бол манай ах нар. Зөвлөлт холбоот улсын одоо геологичид байгаа юм. Одоо 21 оноос хойш одоо жоохон миний мэдэх 1980-аад он хүртэл бол манай Монголын дэвсгэр нутагт 200 мянганы зураглалаар өгч хайгуул, эрэл зураглалын ажил хийгдсэн ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
200 мянганы зураглал гэдэг чинь доо маш их чухал л юм л даа. Тэгээд ер нь бол одоо социализмын үед бол харин геологийн салбар үнэхээр хөгжсөн. Ер нь яахав олон салбар хөгжсөн л дөө. Тэрэн дотроо яахав геологийг яриахад болуул сциализмын үед болуул үнэхээр хөгжлийн өндөр түвшинд хүрсэн байхгүй юу. Тэгээд яагаад гэхээр тэр үед инь яг үндэсний геологийн мэрэгжилтэн геологич бол ерөөсөө байхгүй байсан юм ш дээ 21 он гэхэд.
Баасанхүү -
тийн.
Нордод -
тийн. Тэгээд анхны геологич гэхэд л одоо Дүгэрсүрэн гээд доктор хүн, Лувсанданзан гээд геологийн хүрээлэнг олон жил удирдсан даа. Энэ хоёр манай анхны геологиуд Монгол талаасаа. Тэгээд голцуу Оросууд маань дандаа манайд туслаж нөгөө бэлгийн журмаар хайгуулын ажил хийж байсан юм.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд 60 онд их сургуулийн газарзүйн анги гэдгээс геологийн инженерүүдийг бэлтгээд. Тэгээд 3-р..., газарзүйн ангийн 3-р курсээс геологийн анги шинээр байгуулсан юм гэсэн.
Баасанхүү -
өө за.
Нордод -
тэр чинь юу билээ 61 онд гэдэг байхаа. За тэгээд анхны геологийн инженер болуул Монголд бэлтэгчихсэн 61 оноос. За яахав тэрнээс өмнө Оросод яахав тэгээд бас цөөхөн хүн явж сургаж Оросод төгссөн, Зөвлөлт улс шүү дээ. Төгссөн геологийн инженерүүд бол ирж л байсан л даа.
Баасанхүү -
ммхм
Нордод -
манай Хурц сайд, тэгээд энэнээс гадна хойно төгссөн олон сайхан геологиуд бий. Тэгээд сүүлд би яахаь дотооддоо геологийн инженер бэлддэг болсноос хойш би харин тэгээд харин геологиуд..., үндсэндээ геологийн алба маань үндэсний боловсон хүчнээр бол үнэхээр хангагдсан байсан шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд л ер нь яахав ардчилсан хувьсгал хүртэл манайх чинь геологийн эрэл зураглалын ажилтай геологийн эрэл хайгуул ингээд хийхэд бол дандаа зөвлөлтийн мэргэжилтнүүд болуул анги бүхэн зөвлөхтэй байлаа ш дээ. Тэгээд тэднээр бидэнд их юм сургасан даа манай геологиуд. За ном сургуулиас сонссон, яаг амьдрал практик дээр суралцана гэдэг бол одоо их чухал юм ш дээ. Тэгээд тэр Зөвлөлтийн асар туршлагатай геологичид нар чинь манай үндэсний боловсон хүчин бэлтгэхэд их нэмэр болсон доо. За тэгээд сүүлд яахав дээ тэгээд би чинь яаманд ажиллаж боловсон хүчний мэргэжилтэн байлаа.
Баасанхүү -
ммхм
Нордод -
ер нь сургалт, төлөвлөлт хуваарилалт хариуцсан. Тэгээд бид нар чинь яахав гэхээр геологийн мэргэжлийн одоо би зүгээр өөрийнхөө ажлыг ярихад л тав таван жилээр 10 жилээр төлөвлөдөг байлаа ш дээ.
Баасанхүү -
өө за.
Нордод -
төлөвлөгөөтэй. Жишээлбэл дотоодод гэхэд л 65..., бишээ 70-аас..., бишээ 75-80 онд одоо тэчнээн геологич дотоодод бэлдэнэ, тэчнээн геологич гадаадад бэлдэнэ геологийн инженер. За дунд мэргэжлийн техникүүд бол тэгж поивеор тэчнээн бэлтгэнэ..., бүүр 5 жилээр төлөвлөдөг. Ганцхан манай биш л дээ ер нь бүх салбар. Тэгээд тэр төлөвлөгөөгөө дээр одоо нэгтгээд одоо сайд нарын зөвлөлөөр оруулаад тэгээд..., өөрөөр хэлбэл социализмын үед харин бид нарын нэг авууштай юм бол боловсон хүчнийг төлөвлөгөөтэй бэлддэг байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд нэгэнт төлөвлөчихсөг юм чинь яахав дээ төлөвлөгөө чинь хий хоосон тал дээр төлөвлөхгүй ш дээ. Тэр тухайн одоо салбарын ажлын хөгжиж байгааг уялдаж төлөвлөдөг учраа..., тэгээд төгсөөд ирнэ ажил бэлэн. Тийм байлаа ш дээ.
Баасанхүү -
тэр хамгийн гол нь тээ?
Нордод -
жишээлбэл би одоо яамны боловсон хүчний хуваарилалт хариуцсан мэргэжилтэн байлаа, төлөвлөлт хуваарилалт.
Баасанхүү -
за.
Нордод -
тэгээд төлөвлөгөөгөө тав таван жилээр хийдэг байлаа. Тэгээд физикийн экспедицээр танайх одоо энэ 5 жилд геофизикийн хичнээн инженер, тэгээд тэр геологи хичнээнийг авах вэ, геологич хичнээн авах вэ гэдгийг захиалга аваад бүх харъяа газраа жишээ нь нэгтгээд, тэгээд тийш нь явуулаад. Тэрний дагуу бэлтэгдэг. Тэгээд төгсөөд ирнэ ажил бэлэн. Яахав төлөвлөчихсөн юм чинь яах юм ажлын орон тоо нь хүлээж байдаг байхгүй юу. Тэгээд ирлээ баяр хүргэе гээд дипломыг нь хурааж аваад л. Тэгээд тэр үед чинь их гоё байлаа ш дээ улсын зардлаар сурна. Гадаад дотоод ялгаагүй ш дээ. Аан замын зардлыг гадаад явахад замын зардлыг нь өгнө. Энэ чинь одоо 58 жилд хоёр удаа байна уу төгсөөд ирэхээр нь тэтгэвэр гээд 300 төгрөг өгдөг байсан юм. Кармаанд нь 300 төгрөгийг нь хийчихээд л томилолтыг нь өгчихөөд л хөдөө одоо Хөвсгөлд хуваарилагдсан хүн байвал онгоцны билетийг нь яам бичиж өгнө. Тэгээд одоо за баяр хүргье. Залуу инженер тэгээд..., тэгээд дипломыг нь яахав бид авчихдаг байсан юм. Тэгээд яахав газрын тухайн газрын боловсон хүчин ирж бөөнөөр нь авдаг.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд тэд нарт яахав гэхээр тэтгэвэрийн 300 төгрөгийг нь өгчихнө. Аан онгоцны билетийг нь бичээд өгчихнө, томилолтыг нь өгчихнө. За Хөвсгөлийн геологийн удирдах газар та геологичоор очно гээ..., эгээд айхгүй байлаа ш дээ, өгсөөд ирлээ ажил бэлэн.
Баасанхүү -
эрсдэлгүй.
Нордод -
тийн одоо ажил эрэх юм байхгүй. Тэгээд тэтгэвэрийн 300-гаа кармайлчихна. Оюутан хүнд чинь их мөнгө ш дээ тэр чинь.
Баасанхүү -
тийн.
Нордод -
очоод л 15 хонолгүй урьдчилгаа гээд инженерийн цалин аваад эхэлнэ ш дээ. Тэгээд очиход байр нь бэлэн, бүх юм нь бэлэн. За дутуу юм нь эрэгтэй хүнд бол авгай, эмэгтэй хүнд бол нөхөр л дутуу байсан байх. Тэгээд одоо амьдраад өөрсдөө ханиа олно биз. Бүх юмыг бэлддэг байлаа ш дээ. Тэрүүгээрээ сайхан. Харин одоо харин зах зээлийн нөхцөлд нэг проблем юу вэ гэхээр хөөрхий одоо аав ээжээсээ одоо тусламж авдаг юм уу тэгээд л одоо ах дүүгээсээ аваад арай гэж нэг төлбөрөө дарж нэг юм төгсөөд ажил байхгүй. Энэ бол ёстой гунигтай байгаа байхгүй юу. Энэ яахав төлөвлөлтгүй юу гэдэг чинь..., тэгээд ер нь толгойд нь нэг хүнд дээд мэргэжил эзэмшсэн бодогдоод. Сургуулиуд нь яахав гэхээр зах зээлд ороод ирэхээр ашгаа бодоод тэр одоо 20 дээд сургууль байна уу, 100 байна уу тэр бол өөрөөр хэлбэл тийм удирдлагагүй болчихоод байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд баахан мэргэжилтэн бэлтгэж гараад ажилгүй ингээд хөөрхий тэгээд гудамжинд алхахаас өөр аргагүй боллоо ш дээ. Харин тэр бидний социализмын үед нэг сайн тал тэр байсан улсын зардлаар сургана, төлөвлөгөөтэй сургана, ер нь ажил нь бэлэн. Амьдралын турш шууд тэгээд л мэргэжлээрээ ажилладаг ийм боломжоор үнэхээр хангаж байсан. За энэ явдал бол яахав манай геологийн салбарт гэхэд л одоо тэгээд ажиллах хүчний дутагдал байдаггүй байлаа ш дээ төлөвлөлттэй учраас. Тэгээд ирлээ би ажилд гарлаа. Тэгээд л хийдгээ хийгээд л аан нэгдүгээрт. Хоёрдугаарт тэр үеийн инженер техник..., ер нь тэр үеийн ажлчдын нэг гол нь дандаа эх орныхоо төлөө би ингэж гэж гоё сэтгэл байдаг байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
би хувьдаа би ингэж байгаа юм биш эх орондоо би юм бүтээе гэсэн тийм хүсэл эрмэлзэлтэй. Тийм эх оронч шударга ажилладаг байлаа. Тэгээд яахав ер нь тэгээд сүүлдээ болуул эх орны одоо инженер техникийн ажилтан, өөрөөр хэлбэл боловсон хүчин бол гадаадын мэргэжилтний тусламжгүйгээр бие даах тийм чадвартай болоод ирж байгаа юм.
Баасанхүү -
тийм байна.
Нордод -
тэгээд ирэхээр нөгөө зөвлөлтийн мэргэжилтнүүд анги анги бүхэнд байан бол тэгээд яахав экспедецийн хэмжээнд 2, 3 байх жишээний. Яагаад гэхээр өөрсдөө бие даагаад бүх юмаа хийгээд явах чадал суучихаж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
үндэсний боловсон хүчнийг бид хангачихаж байгаа юм. Тэгээд үндсэндээ бол ер нь 80 оноос хойш за 90 он хүртэл 10 жилд бол үндсэндээ геологи хайгуулын ажлыг манай үндэсний боловсон хүчнийг бие даагаад л хийдэг байсан ш дээ. Тэгээд түрүүн хэллээ ш дээ бид одоо 72 онд Заамарын 200 мянганы зургийг Якимов манайх үндэсний местний Орос л доо Монгол оронд.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэр хүний удирдлага..., манай ерөнхий геологич Зангийн. Тэгээд тэр хүний удирдлагаар манай анги 200 мянганы зураглал хийгээд дандаа Монголын инженер техникүүд л байгаа юм чинь. Тэгээд асар том орд нээсэн байгаа биз.
Баасанхүү -
энэ...,
Нордод -
тэгээд л одоо маш олон компани Заамарын хөндийг ухлаа ш дээ.
Баасанхүү -
тийн.
Нордод -
аан тэгээд харин одоо ингээд эргээд бодоход үгүй тэгээд бас нэг олоогүй байсан нь дээр юм уу гэж бодохоор тээ?
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд одоо яадаг алтыг нь авч газрыг нь хаяна гэдэг шиг тэгээд сэглээд хаячих нь тэгээд харамсалтай л байгаа. Одоо харин энэ газрын баялагийг ашиглахад манай орны ахмад сайн геологиуд одоо Хурц сайдаас авхуулаад л манай оюутнууд энэ тэр гээд л их одоо тэмцэж байна ш дээ Эх орон хөдөлгөөн гээд л.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тийн. Авч болно тээ? тэгээд унаган төрхөнд нь оруулдаг авахаасаа илүү чухал юм байгаа юм. Гэтэл одоо яахав гэхээр толгойд нь мөнгө л бодогдсон. Мөнгөө л авч байвал бусад хамаагүй тийм цэвдэг сэтгэлгээ бий болж. Тэгээд одоо магадгүй манай одоо энэ архаг гэж ярьдаг тээ? ахмад геологиуд маань харин би яах гэж энийг үрэв дээ гэх харасах сэтгэл төрдөг байж болох юм шүү. Яагаад гэхээр тэр байгалийг сэглээд хаячихаж байгаа юм чинь. Харин олоогүй байсан бол яахав энэ чинь унаган төрхөөрөө байж л байна ш дээ. Тэхээр яахав одоо сүүлийн үеийн нэг гажуудал гэх юм уу энэ ашиглалтанд бол одоо маш их сэтгэл өвдмөөр харамсмаар ийм байгаа юм.
Баасанхүү -
аанхан
Нордод -
тэгээд манай геологиудын олсон..., тэгээд одоо энэ том том ордууд чинь одоо манай бүгд л манай Монголын геологичид л оллоо ш дээ. Таван толгой байна, тэр алтны Заамарын алтны одоо Бороо голд байна. За яахав Германы хамтарсан экспедец ажиллаж байсан юм л даа. Тэхдээ Монголын боловсон хүчнүүд л голлох юмыг хийж байсан юм. Тэгээд Салхитын орд байх жишээний тэгээд том том орд..., за Эрдэнэтийг л харъя л даа. Яахав Чехүүд бол хайгуул хийсэн. Тэхдээ бол Монголын геологиуд л тэнд голлох ажиллах хүчийг бүрдүүлж байсан ш дээ. Тэгээд элхийн том орд..., өөрөөр хэлбэл геологийн..., Монголын геологи бол тэгээд үндсэндээ 80-аад он, 70-аад он гэхэд л бүүр үндэсний боловсон хүчнээр хангагдчихсан тэд нар чинь бие даасан туршлагатай геологиуд болчихсон. Хэнээс ч гуйхгүйгээр өөрийнхөө юмыг эрдэг хайдаг болчихсон. Өөрөөр хэлбэл ийм түвшинд хүртэл хөгжсөн юм шүү.
Баасанхүү -
ммхм. энэ хоёр...,
Нордод -
энэ бол бахархууштай юм.
Баасанхүү -
200 мянганы зураглал 50 мянганы зураглал гэж ярилаа ш дээ.
Нордод -
ммхм
Баасанхүү -
энэ ямар учиртай юм?
Нордод -
аан энэ ер нь бол ингэдэг байхгүй юу. Манайх чинь эхлээд саятын масштабын зураглал гэдэг чинь Монголы нутгийг чинь саятын...,
Баасанхүү -
аан тийн сая метр квадрат гээд үү?
Нордод -
тийн. Тэгээд 200 мянга..., 500 мянгад зурна үндсэндээ, за тэгээд 200 мянга гээд тэгээд энэ чинь улам харийвчлалтай л байгаа байхгүй юу. Сая дээр бол ерөнхийдөө ингээд л ерөнхийд нь тойм төдий гаргаад. За 200 мянга бол нэлээн нарийн одоо тэр Заамарын ордыг оллоо гэдэг дээж саятаар бол тэрийг нээж илрүүлж чадахгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
ерөнхийд нь яахав Монголын геологи бол иймэрхүү юм байна..., ухаандаа нутаг дэвсгэр бол геологийн тогтоц бол ийм байна гэдгийг л ерөнхийд нь гаргаад л явна. За 200 мянга бол сайн нарийвчлаад, 50 мянга гэдэг бол тодорхой бүүр одоо хайгуулын өмнөх үе шат л байгаа байхгүй юу.
Баасанхүү -
тийн.
Нордод -
тэгээд өөрөөр хэлбэл нарийвчлал нь улам нарийвчлагдаад явж байна л гэсэн үг л дээ товчоор.
Баасанхүү -
тийм байна. За одоо эндээс энэ хүртэлх газарт гээд...,
Нордод -
тийн яг тэгнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл ухаандаа..., жишээлбэл ухаандаа одоо хэмжээсээр бол ухаандаа 200 мянганы масштабын зураглалыг чинь яахав гэхээр 200 метр яваад л нэ ажиглалт хийгээд байна гэсэн үг. 200 метрийн дотор яахав алхаад ингээд явна. Тэгээд л нэг бичилт хийгээд ингээд явна. 50 мянга гэдэг бол 50 мянган метр яваад л..., жишээ нь 200-хыг чинь 4 дахин багасгаж байгаа юм. Нарийвчилж байна гэсэн үг л байхгүй юу үндсэндээ.
Баасанхүү -
тийм байна.
Нордод -
тэхээр тэр чинь нарийвчлал нь их болох тусмаа яахав тэрэн доор байгаа юмыг илрүүлэх магадлал нь шөө л нарийн болно л гэсэн үг ш дээ. Тэгээд 50 мянганы зураглал хийчихээд тэгээд урьдчилсан хайгуул хйж эхэлдэг. Тэр бол өшөө нарийвчлалтай нэгийг харьцах нь 25 мянга ч байдаг юм уу тээ, 10 мянга ч байдаг юм уу. Тэгээд урьдчилсан хайгуул..., тэхээр нэг ордыг нээх гэж маш олон үе шатны ажил хийж байгаа юм.
Баасанхүү -
тийм байна.
Нордод -
за саят, тэгээд 500 мянга, 200 мянга, за тэгээд 50 мянганы эрэл хийгээд, тэгээд урьдчилсан хайгуул хийгээд, тэгээд жинхэнэ хайгуулаа хийгээд нөөц бодох жишээний.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгж байж ордыг улсад хүлээлгэж өгдөг. Гэтэл одоо бол тэр хайгуул хийхгүйгээр бараг л шууд эрлийн шатнаас шууд ухаад эхэлж байна ш дээ. Одоо энэ бол харамсмаар л байгаа байхгүй юу. Тэхээр геологийн..., манай Монголын геологи бол үнэхээр яг номоороо тэгээд шатлалтай..., за боловсон хүчин бэлтгэхийн хувьд ч гэсэн төлөвлөлттэй.
Баасанхүү -
ммхм
Нордод -
төгсөөд ирсэн нь ажлын бүрэн одоо байр нь хүлээж байдаг. Эрсдэл байхгүй байлаа ш дээ. За энэ социализмын тэр төлөвлөгөөт одоо хөгжлийн нэг олзуурхууштай нь харин боловсон хүчний хувьд бол үнэхээр гоё байсан байхгүй юу, сайхан байсан байхгүй юу. Улсаас бэлдчихнэ зардал мөнгийг нь. За бүүр стипент аваад л сурдаг байсан. Та нар бол мэдэхгүй.
Баасанхүү -
харин тийн.
Нордод -
би бол их сургуульд сурч байхдаа дунд сурах нь..., дунд дүнтэй сурах юм бол 240 мянган төгрөгний цалинтай сурч байлаа ш дээ. Сайн сурвал 280 мянган төгрөг...,
Баасанхүү -
80 төгрөг.
Нордод -
80 төгрөг мянга биш л дээ, 80 төгрөг. Онц сурах юм болуул 320. За тэгээд 3 жил дарааллан..., одоо 3 жил яахав 1, 2, 3-р хурстээ онц сурахад Сүхбаатарын нэрэмжит цалин гээд 450 төгрөг өгч. Тэгээд үнэгүй сураад цалин авч сурч байлаа ш дээ. Тэгээд төгсөөд ирнэ ажлын байр нь байж байна. Төгсөн хойноо шинэ мэргэжил эзэмшлээ, Монголд нэг шинэ мэргэжилтэн төрлөө баяр хүргээд 300 төгрөгийн тэтгэмж өгөөд, онгоцны билетийг нь бичиж өгөөд, томилолтыг нь бичиж өгөөд. За тэдний онгоцонд та сууна шүү гээд явуулдаг байлаа ш дээ. Одоо яг одооны хүүхдүүд бол бараг зүд шиг юм байгаа юм л даа тээ?
Баасанхүү -
тийн.
Нордод -
тэхээр социализмд бас сайн юмнууд байсан шүү, үнэхээрийн. Тэгээд тэр хүний толгойд юм хийх гэж бас..., яахав зүгээр нэг талыг бас л нөгөө л одоо юу гэх юм нугалаа л, үзэл суртлын хэт л давамгайлснаас биш. Аан тэгээд 7 хоногт яахав 4-дэх өдөр бүхэн лекцтэй. Тэрнээр яахав улс төрийн дандаа сайхан ахмадууддаа соёл урлагийн..., би гэхэд л одоо тэр олон улсын манай фондод..., олон улсын геологийн хэсэг манайх нэг байранд байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд би чинь нөгөө нэг суртал хариуцсан тэгээд намын үүрийн товчооноос тэр асуудал хариуцсан хүн байсан. Тэгээд лекцтэй өдөр чинь би чинь соёл урлагийн одоо тэр аваргууд Оюун гуай, Бярваа гуай энэ тэр гээд л дандаа алдартай улсуудыг авчирч сайхан яриулдаг.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд лекц таслаж болохгүй. Тасалбал цалин хасна. Тэгээд бүх хүн сууна тэнд. Тэгээд тэр сайхан мастерууд чинь тэгээд уран бүтээлээсээ ярьдаг. Хагас сайн өдөр улс төрийн сонсгол гээд бас одоо тэр дотроосоо хүн бэлдэж яриа ярьдаг. Таслаж болохгүй, тэгвэл цалин хасна. Баяр болгоноор..., чи мэдэх үү тэр нөгөө индэрийн өмнүүр алхахыг мэдэх үү чи?
Баасанхүү -
үгүй.
Нордод -
сүртэй юм болдог байлаа ш дээ. Өө баярт улсууд чинь гоёлын хувцастай оччихсон, аягүй гоё хувцаслачихаад лоозон бариад..., баярын жагсаал таслаж болохгүй, цалин хасна, тэрнээс их юм болно. Тэхээр бүх хүн оролцдог байлаа. Тэгээд харин хүний тархинд юм хийх талаар бас социализмд юм байсан шүү.
Баасанхүү -
багаж тоног төхөөрөмжөөр хэр хангагдсан гэж санадаг вэ?
Нордод -
тухайн үедээ болж л байсан.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд мэдээж аард..., одоо харин одооны энэ хүчирхэг аваргууд, одоо энэ японы том том пүүсээс одоо сүүлийн тоног төхөөрөмж ирдэг болчихсон байна ш дээ агуу их хүчин чадалтай. Гэхдээ тухайн үедээ болж л байсан ш дээ. Бид чинь цүнхээ үүрээд алхаа бариад алхаад яваад хийдгээ хийгээд л явж л байсан. Тэгээд яахав ээ геологиуд бол хөөрхий ажил хүнд ш дээ. Халуун наранд шарагдаж байна, хүйтэнд бол хайрагдаж байна. Тэгээд ус намаг туулна...,
Баасанхүү -
өвөл геологи хайгуул хийх үү?
Нордод -
айн? Өвөл хийхгүй.
Баасанхүү -
аанхан.
Нордод -
за яахав суурийн ангиуд бол хийнэ, суурийн ангиуд. Аан эрэл зураглал дандаа улирлын чанартай л даа.
Баасанхүү -
ммхм
Нордод -
аан тэгээд хангамж бас сайн байсан ш дээ. Тэгээд бид нар чинь хавар гараад явахад чинь хээрийн нэмэгдэл гээд өдрийн 8 төгрөг. Тэр чинь сардаа 240, гурван найм 24 тээ? 240 төгрөг. За инженер төгслөө 700 төгрөгний цалинтай. Жил ахих тусам цалин ахьдаг. Тэр үеийн 940 гэдэг чинь бас их мөнгө ш дээ.
Баасанхүү -
тийн.
Нордод -
тийн. Тэгээд энэ хангамж бас сайн байсан. Тэгээд хөөрхий яахав тэгээд халуунд хална, хүйтэнд хөрнө. Гэр орноо авгай хүүхдээ..., сайхан сайхан цэл залуу улсууд чинь авгай хүүхдээ орхиод явна гэдэг чинь хэцүү биз дээ. Аваад явах боломж байхгүй, тэгээд орхиод эх орныхоо цаашдын төлөө л явдаг. Тэгээд намар л..., тэгээд өвөл..., хавар чинь 5 сарын сүүлээр гараад л тэгээд 10 сард нэг юм бууж ирнэ ш дээ. 5 сар гэр оронтойгоо бараг уулзахгүй ш дээ. Залуус биенээ санана биз дээ, үр хүүхдээ ч санана. Тийн. Тэгээд манай геологиудын гэр бүл гэдэг чинь сайхан улсууд байсан ш дээ. Одоо манай Уламбаяр гээд Уламсайханы юуг хар л даа, их эмч хүн гэж байгаа юм энэ чинь. Тэгээд ханиа дагаад явсаар байгаад тэр чигтээ нэг их сайхан амьдарч л байна ш дээ. Тэгээд яахав ээ геологи сайхан шүү, их сайхан.
Баасанхүү -
та хайгуулын геологи хийж байгаад нөгөө нэг конторын ажил руу шилжсэн ш дээ.
Нордод -
ммхм
Баасанхүү -
энэ одоо та өөрөө санал тавьсан уу? дээрээс таныг томилж байна уу?
Нордод -
аан ер нь тэр үед чинь байна ш дээ..., бас одоо бол чухам яахыг би сайн мэдэхгүй. Дээр үед чинь байна ш дээ ингээд нэг хүн 3-5 хүнийг өөрийн резерв гэж одоо резерв одоо ухаандаа нөөц.
Баасанхүү -
ммхм
Нордод -
өөрөөр хэлбэл удирдах дээд ажилд дэвшүүлэх тийм судалгаатай ажилладаг байсан байхгүй юу.
Баасанхүү -
өө за.
Нордод -
тийн. Жишээлбэл би яаманд байхад би одоо харъяа газруудаасаа тээ?
Баасанхүү -
ммхм
Нордод -
3-5 хүнийг бүүр сонгож аваад тэр ажилдаа ямар ахиц гаргаж байна вэ, яаж одоо ажиллаж байна тэрийг нь бүүр судалдаг. Тэгээд би өөр ажилд очиход л миний ор бэлэн байж байдаг байхгүй юу.
Баасанхүү -
аан
Нордод -
тэр нөөцөөсөө хамгийн сайн гэснээ авчираад тавьчихдаг. Бүүр тийм байлаа ш дээ одоо. Орлогч сайдууд..., одоо сайдуудыг чинь орлогч сайдын судалгаа одоо..., тоншуурын геологийн ерөнхий геологич Борис гишүүн одоо Барс сайд гээд Борис одоо авах жишээний Орос сайдууд. Одоо хэн ч байдаг юм..., тэгээд өөрөөө дэвшээд орлогч жинхэнэ сайд болоход л орны нөгөө нөөц хүнээсээ авчираад л тавьчихдаг байх жишээний. Тэрүүн шиг яахав надыг боловсролын хэлтэсд авсан юм.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд яахав захиргааны хэлтэсд би чинь сайдын реперент гэж орон тоо гарсан юм аа тэр.
Баасанхүү -
за
Нордод -
тэгээд тэнд анх тэнд ажилд ороод. Тэгээд дараа нь яахав яам дотроо боловсролын хэлтэст тэр төлөвлөлт хуваарилалт хариуцсан мэргэжилтнээр тавьж байсан юм. Дараа нь тэгээд албаны дарга 4 жил хийсэн. Тэрийг чинь бүгд судалгатай авна. Тэрнээс зүгээр би яаманд очоод дарга болъё гэсэн бүхнийг авахгүй ш дээ тэр чинь. Тэгээд тэр хүн чинь өөрийнхөө нөөцийн юмнуудаас татдаг л байх. Одоо би чухам хэний нөөц байсныг бүү мэд. Ер нь тэр ч бас нууц.
Баасанхүү -
аан бас.
Нордод -
нууц. Би чамайг нөөцөөр авчихсан шүү гэж хэлэхгүй ш дээ. Тэгээд л тэр ажлыг ажиглаад л одоо энэ хүн ямар ажлаа яаж хэр дадаж, яаж өсч байна вэ гэдэг..., за бодвол одоо хэн яамны хэн нэгэн л надыг бол нөөцдөө авсан байсан юм байлгүй.
Баасанхүү -
ммхм
Нордод -
нэг өдөр яаманд ир гэсэн, тэгээд очсон. Тэгээд коллегийн хурлаар оруулаад л за энэ ажилд авъя гээд. Тэгээд л яамандаа татаж авч байсан даа. За тэгээд яахав тэгээд үндсэндээ ширээний геологи болоод л орж ирж байгаа байхгүй юу. Тэр хардаа...,
Баасанхүү -
ширээний...,
Нордод -
тэхдээ яахав ээ тэгээд л яахав бүх хүн хээр явах албагүй ш дээ. Тэрийг чинь бас арын албыг засаж удирдлага гэж юм байна ш дээ.
Баасанхүү -
тийн.
Нордод -
тийн. Тэнд яахав салбарын ажлыг үзнэ л гэсэн үг ш дээ. Тэр геолгийнхоо салбарыг хөгжүүлхийн төлөө л оюун ухаан нь тэнд байгаа аппаратын бүх хүн л тэрэн лүү чинь бүх юмаа чиглүүлж ажиллаж байгаа юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Нордод -
тийм байлаа.
Баасанхүү -
одоо түрүүн та ярилаа ш дээ экспедиц гээд.
Нордод -
ммхм
Баасанхүү -
тэгээд бас нэг юуны судалгааны анги гээд гэх мэтчилэнгээр одоо эд нарын бүтэц нь ямар байв? Экспедиц гэдэг нь судалгааныхаа ангиудыг дотроо багтааж байна уу? ангийг...,
Нордод -
тийн тийн. Эхлээд яахав яам байна.
Баасанхүү -
за.
Нордод -
яамны тэр удирдах газар гэж байсан юм. За удирдах газар гэдэг бол нэлээн том.
Баасанхүү -
ммхм
Нордод -
аан тэгээд сүүлдээ тэгээд дараа нь экспедиц гээд. Аан тэгээд анги гээд. Яахав яг шатлалаар бол тийм.
Баасанхүү -
ммхм
Нордод -
яам, за удирдах газар юм уу экспедиц, тэгээд анги. За анги нь дотроо отрядууд гээд бас задарна л даа.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд экспедиц гэдэг чинь дотроо тухайн ажлын шаардлагаас болоод нэг, за доод тал нь 7..., бас тэгээд 10 ангитай байж шүү. За 10 гаран ангитай бол том..., ингээд 10 гаран ангитай удирдах газар болоод хувирчихдаг юм даа. Өөрөөр хэлбэл томроод явчихаж байна. Өөрөөр хэлбэл дотроо олон ангитай. Тэгээд нэг экспедиц чинь 7, 8 ангитай чинь 7..., хавар гэхэд л 7, 8 обьектод л судалгаа хийгээд явж байна л гэсэн үг ш дээ. Тэгээд манай геологийн яам гэхэд чинь л 10-аад экспедицтэй байсан юм. Тэгээд тэрнийг чинь яахав нэг экспедиц дунджаар 7 ангитай гэдэг чинь ухаандаа 70-аад судалгаа хийж байна гэсэн үг биз дээ тээ?
Баасанхүү -
хөөх тийм байна.
Нордод -
тийн. Тэгээд дээр үед чинь одоо жинхэнэ сайд нь сайд шиг, дарга нь шиг, цэрэг нь цэрэг шиг байлаа ш дээ. Одоо бид яамны мэргэжилтнүүд энэ харъяа газар одоо ингээд л ажил шалгаад л очно ш дээ. Өө маш хүндэтгэлтэй хүлээж авна. Бид ч гэсэн яг өөрийн юм шиг л ажлыг нь үзэж зөвөлдөг шалгадаг ийм байлаа ш дээ. Тэгээд дээр үед чинь төлөвлөгөөтэй бүх юм төлөвлөгөөтэй байсан юм. Тухайн экспедиц төлөвлөгөө биелүүлэхгүй бол яамнаас хүн авчирч суулгана ш дээ. төлөвлөгөөг нь биелүүлхийн тулд. Тэгээд яамны хүн ирээд хажууд сууж байхад чинь тэр улсууд чинь ажиллаж л байгаа байхгүй юу. Тэгээд төлөвлөгөөг нь биелүүлээд орж ирэх жишээний. Дараа нь яахав жоохон дутагдал байвал тэнд нь яамнаас улсууд очоод зохицуулдаг, засч удирддаг ийм байлаа л даа.
Баасанхүү -
ммхм. 90 оны ардчилсан хувьсгал..., одоо нийгэм солигдсон нь геологийн салбарт яаж нөлөөлсөн?
Нордод -
үгүй ер нь тэгээд..., ер нь одоо энэ хувьчлал гэдэг чинь ерөөсөө баллачихсан байхгүй юу. Ганц геологи биш бүх салбар үндсэндээ уналтанд орсон ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэр одоо нэг экспедиц гэхэд чинь л хичнээн машин техниктэй, хичнээн материаллаг баазтай, хичнээн боловсон хүчинтэй байв. Бүүр ингээд бие даачихсан. Тэгээд одоо өмч хувьчлаад гээд бүгд байхгүй болсон ш дээ. Тэр өмч хөрөнгө хаачсан бүү мэд. Одоо олон улсын геологийн экспедиц гээд л одоо севийн орны маш байгууллаг байлаа ш дээ. Севь гэж мэднэ тийм ээ? Севийн орны одоо 7, 8 улс орны хөрөнгө нийлсэн ийм асар том 9 давхар оффистой, тэр олон хөрөнгө одоо бүгд бүү мэд гадагшаа гарсан юмуу байхгүй л байгаа байхгүй юу. Тэгээд өмч хувьчлал бол үнэхээр..., за яахав нэг талаараа одоо өөрсдийг нь өмчтэй болгож байгаа ч нөгөө талаар бол тэр одоо үндсэн ард түмний л хөрөнгө ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд тэр хөрөнгө ард түмэнд ашиггүй л алга болчихсон байгаа байхгүй юу. Энийг мушгих юм болуул эзэн байж л байгаа биз дээ.
Баасанхүү -
тийн.
Нордод -
харамсалтай нь тэгэхгүй байгаа байхгүй юу. Тэгье гэх үндэслэл байхгүй. Яагаад гэвэл энэ одоо үнэнийг хэлэхэд одоо ингээд хувьчлалаар чинь одоо энэ Монголын баячууд гээд л яриад байна ш дээ?
Баасанхүү -
тийн.
Нордод -
эд нар чинь яаж мэдэх юм.
Баасанхүү -
хувьчлалаар л...,
Нордод -
нэг л юм байгаа биз дээ?
Баасанхүү -
ммхм
Нордод -
бүгд л ийм. Бид болуул инженер гэхэд л бүгд л 700 цаасны цалинтай. Тэгээд л яахав нэг цалингаас нөгөө цалинтай. Тэр нь нэг өмчтэй болъё, мөнгөтэй болъё гэсэн тийм хүсэл бидэнд байхгүй байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэр талаар их сайхан. Бүгд жигдхэн амьдралтай. Нэгнээсээ дээр гаръя, доор нь орчихлоо гэсэн тийм тэмцэл байхгүй. Тэгээд нэг цалингаас нөгөө цалинд хэдэн хүүхэд нь хоолтой. Тэгээд яахав нэг орох оронтой, идэх хоолтой, өмсөх хувцастай байвал боллоо гэсэн ийм бодолтой байлаа ш дээ. Харин зүгээр энэ ардчилсан хувьсгал ялснаас биш хүмүүсийн тархи толгойнд тэгээд нөгөө баян хоосны ялгаа их гараад эхэлж байгаа байхгүй юу. Тэхээр тэр хөрөнгө гэдэг юм нийгэмд чинь толгойд суугаад эхлэхээр чинь одоо тэгээд л хүний мөн чанарт бас нөлөөлөөд эхэлдэг юм шиг байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд яагаад гэхээр тэр номын одоо..., би юм ярихаар нөгөө салбар руу орчих гээд байдаг байхгүй юу. Тэгээд дээр үеийн гэгээнтнүүдийн одоо юунд байдаг ш дээ. Яагаад тэр хүн ууланд суугаад даяанчлаад байгаа юм гэдэг чинь ахуйгаас холдох гэж тэгж байна ш дээ. Өөрийгөө...,
Баасанхүү -
цэвэр байлгах гэж.
Нордод -
цэвэрлэх гэж л байхгүй юу. Тэхээр ер нь хүн ахуй бүүр сураад ирэхээр бохирдоно. Хүн угаасаа л бохир.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэхээр бохир дээр бохирыг нэмэхээр чинь тэгээд..., нөгөө бид ерөөсөө хүнд хоёр шинж юм нэг нь бурханлаг чанар, араатан чанар. Яагаад гэхээр миний нөгөө төрөлхийн араатан чанар бас оршиж л байдаг байхгүй юу. Тэгээд чухам алийг нь хөгжүүлэхээсээ хүний мөн чанар шалтгаалж байна. Тэгээд хөрөнгө рүү их зуурлаа, хөрөнгийг шүтээд ирэхээр чинь..., хүн нэг юм шүтэх ёстой биз дээ?
Баасанхүү -
тийн.
Нордод -
нэг бол бурханыг шүтэх нь байна ш дээ. Нэг бол хөрөнгө шүтнэ. Хөрөнгө шүтээд ирэхээр араатан чанар нь дөхөж ирээд. Одоо тэгээд би ер нь зурагтаар тэгээд тийм аймаар..., бурханлаг шинжээ шүтээд эхлэх юм бол бурханлаг гэгээлэг тал руугаа гэгээрэл рүүгээ дөхөж очих жишээний. Тэхээр яахав өмч хувьчлал болуул үндсэндээ тэгээд л ард түмний хөрөнгөөр тоглочихсон байхгүй юу. За яахав зүгээр хувийн..., ард түмнийг хөрөнгөтэй болголоо л гэж ярьж байгаа ш дээ. Тэртэй тэргүй л яахав тэр ард түмний гар дээр маллааж байсан малыг нь хүртэл өгчихсөн л болохоос биш тэр чинь өөрсдийх нь хөрөнгө ш дээ. Үгүй гэтэл газар мазрын энэ асуудал маань одоо тэгээд л тэр өөрөөр хэлбэл нэг экспедиц байлаа гэхээр тэр экспедиц чинь тэр хамт олны л хөрөнгө биз дээ.
Баасанхүү -
тийн.
Нордод -
гэтэл хамт олон нь бүгд хоосон үлдэхэд л тодорхой нэг цөөхөн нь л тэрийг яаж алга болсоныг бүү мэд ш дээ.
Баасанхүү -
тэр талаар бол хүмүүст бага мэдээлэл өгдөг тээ?
Нордод -
мэдээллье гээд яахав тэр чинь мэдээллээр тодорхой нэг түвшинд очиж л таарна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд тэр чинь нөгөө хэрээ хэрээгээ гайхав гэхчийн тэр чинь тэрийг чинь тэгж болохгүй л байгаа байхгүй юу. Адилхан тэндээ холилдсон биш яаж тэрийг өөрөө..., өөрөө бохирдсон байж бохирыг..., бохирыг чинь цэвэр хүн л ялгана ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
бохир хүн бохир нь эргүүлээд..., одоо жишээлбэл хүн гэдэг чинь төгс биш шүү дээ тийм ээ? Төгс биш төгс бишийгээ илрүүлнэ гэж байхгүй ш дээ. Тэрийг бол цэвэр хүн л элрүүлнэ ш дээ. Гэтэл харамсалтай нь тийм цэвэр хүн шижир алт болуул цөөхөн л байгаа байхгүй юу хөрөнгөтэй холбоот ярих юм бол. Тэр тийм учраас яахав ардчилалын сайхан талууд бий л дээ. Тэгээд яахав..., ер нь тэгээд аливаа юм сайн муу хоёр талтай ш дээ. Ертөнц чинь ерөөсөө арга билгийн үүдлээр л тогтдог юм ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд хэрвээ шөнө байхгүй бол өдөр гэж ухагдахуун байх ёсгүй л байхгүй юу. Гэгээрэл гээд л яриад байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
мунхаг байгаа учраас гэгээрэл гэж юм яриад байгаа юм. Мунхаг устсан цагт гэгээрэл ч хэрэггүй л болчихож байгаа байхгүй юу. Тэхээр энэ чинь дандаа эерэг сөрөг талтай. Тэхээр ардчилалын сайн тал бас сөрөг талууд нь одоо энэ өмч хувьчлал дээр аьд жишээ байж л байгаа байхгүй юу. Тэгээд...,
Баасанхүү -
таны амьдралд хамгийн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байсан уу? юу вэ тийм юм байдаг бол?
Нордод -
үгүй яахав дээ одоо энэ амьдралд одоо ямар утгаар асууж байна жишээлбэл?
Баасанхүү -
жишээ нь та ингээ хүүхэд байхдаа ч юм уу тодорхой нэг насандаа байж байтал нэг хүний амьдрал чинь байнга л хөдөлгөөнтэй үйл явдал тохиолддог тээ?
Нордод -
тийн, ммхм.
Баасанхүү -
тэгээд ямар нэгэн үйл явдал тохиолдсон уу? таны цаашдын амьдралыг эергээр ч сөргөөр ч ингээд нөлөөлөөд өөрчилсөн тийм явдал байсан уу?
Нордод -
за яахав надад тийм юм онцгой юм байхгүй дээ. Би яахав эгэл жирийн..., одоо би ярьсан ш дээ, бага сургуулиас 10 жил гээд, их сургууль гээд. Тэгээд л би яахав өөрийгөө явах ёстой замаараа явж байна л гэж боддог ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгээд яахав би яахав энэ замаар л явах ёстой л байсан юм байлгүй ээ. Геолгич болоод л дараа нь зурхайч болоод, за тэгээд чадан ядан бас нэг үнэний сургаалийг бас нэг ганц хоёр хүнд чадан ядан хэлээд л явж байна. Тэгээд яахав би ийм л ёстой болоод тэрүүгээр явж байгаа юм болов уу гэж боддог ш дээ.
Баасанхүү -
за
Нордод -
тийн.
Баасанхүү -
таны амьдралын бусад хүмүүсийхээс ялгагдах онцлог зүйл юу вэ?
Нордод -
одоо миний онцлог гэвэл ганцхан..., би бол ганцхан л юм мөрөөдөж байгаа юм.
Баасанхүү -
аанхан.
Нордод -
бусад хүмүүс тэгдэг ч юм уу мэдэхгүй. Би одоо хүн..., мөн чанараа нээх л байна ш дээ. Миний ганц одоо онцлог гэх юм уу ганц мөрөөдөл минь тэр л одоо мөн чанараа л нээх юмсан. Эрдэнэт хүмүүний биеийг олоод төрчихөж тийм ээ?
Баасанхүү -
ммхм
Нордод -
яахав шүтэн барилдлагаар аав ээжийнхээ буянаар..., аан үгүй тэгээд би яах гэж төрсөн юм бэ гээд ингээд асуулт тавьдаг байхгүй юу. Тэхээр энийг яах гэж төрсөн юм гэдэг хариултыг авахын тулд мэдээж би болуул энэ хариулыг хэн өгсөн гэхээр бурханы сургааль гэгээрэгсдийн номнууд өгсөн байхгүй юу. Тэхээр хүн бол яах гэж төрөх вэ гэхээр өөрийнхөө мөн чанараа нээхийн төлөө төрдөг юм байна ш дээ. Тэхээр тэр зорилгодоо хүрэх гэж л би тэмүүлж яваа байхгүй юу. Яахав зүгээр ийм над шиг ийм ч хүн зөндөө бий л дээ. Дэлхийн хэмжээнд, одоо тэгээд Жимаа багшийн шавь нар гээд л яриад байна, Чинхай багшийн шавь нар гээд л эд нар дандаа үнэний төлөө, үнэнийг эрэлхийлж явна. Өөрийгөө таних гэж байгаа олон сая хүн байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нордод -
харин би зүгээр одоо хожим ч гэсэн одоо тэр замаар тэдэнтэй нэг зам мөр дээр алхаж байна гэдгээр өөрөөрөө бахархдаг байхгүй юу. Аан тэгээд өглөө бүхэн залбирдаг нь яахав тийм юм тэр цэгтээ л хурдан л хүрэх юмсан гэж чин хүсэл тэмүүлэл минь тэр л байна л даа. Би түрүүн ярьсан ш дээ тэгээд одоо нөгөнт хүн чинь нэг юм руу тэмүүлээд ирэхээр нөгөө юм нь орхигдоод байдаг ш дээ. Тэрүүн шиг одоо миний тэр одоо хомхой сэтгэл тээ? хорсох сэтгэл, за мөн мунхаг гэдэг нь юу вэ..., би энийгээ л ахиж нээсэн. Тэгээд одоо бол би надад элдвийн мөнгөтэй болчихъё ч гэдэг юм уу, машинтай болчихъё гэдэг юм уу, хөрөнгөтэй болчих гэсэн хүсэл надад ерөөсөө байхгүй. Яагаад гэхээр би үнэнийг ухаарсан учраас. Аан миний туйлын зорилгод энэ бол аль нь хэрэггүй л байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Нордод -
хэрэгтэй юм бол ганцхан би өөрийгөө нээх л байгаа байхгүй юу. Аан тэгээд тэр дээд оршихуйтай нэгдэх юмсан гэсэн ч чин хүсэл надад байна.
Баасанхүү -
ммхм
Нордод -
тэгэхийн тулд мэдээж өөрөөс нь маш их хөдөлмөр шаардана ш дээ. Зүгээр сууж байхад л гэгээлэг чинь урсаж орж ирээд л явчихгүй ш дээ. Тэнд хүрэхийн тулд их юм уншина. Гэгээрэгсдийн зам мөрийг судлана. Яаж тэнд хүрсэн арга зам байна ш дээ энэ чинь.
Баасанхүү -
ммхм
Нордод -
Зүгээр л дэлхийгээс буухад чинь л одоо гэгээрлээ гээд бурханы оршихуйн 7 суудал гээд байх жишээний. Тэр 7-г л баримтлахгүй бол сөрөг тал нь яадаг юм гээд л биччихсэн байх жишээний. Тэр чинь тэгээд суух хүртэл тэрийг чинь гэгээрэгсэд заагаад л өгчихсөн байх жишээний. Энэ 7 шинжийг бүрдүүлж суудаг юм аа гэх жишээний. Ингэсэн цагт одоо чи мөн чанар руугаа нэвтрэх үүд хаалга нээгдэх анхны алхам тэр юм аа гэх жишээний. Тэгээд хүн ингээд нэг..., одоо миний зорилго бол одоо тэрийгээ л нээх юмсан, тэнд хүрэх юмсан, за болж өгвөл дараа төрөлдөө сансарын хүрдийг нэг алхчих юмсан гэж бодоод байгаа ш дээ ах нь.
Баасанхүү -
за баярлалаа.
Нордод -
энэ төрөлдөө чадахгүй бол яахав дараа төрөлдөө 0-оос биш 50 хувиас нь эхлээд Жимаа багш шиг 13-тай гэгээрэлд хүрэх юмсан..., дараа төрөлдөө ийм юм бодож явдаг юм ш дээ. Тийн.
Баасанхүү -
за маш их баярлалаа.
Нордод -
за зүгээр ээ.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.