Balgan


Basic information
Interviewee ID: 990318
Name: Balgan
Parent's name: Sandandamba
Ovog: Narvanchin
Sex: m
Year of Birth: 1934
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Taishir sum, Govi-Altai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
travel
collectivization
childhood
belief


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За бидний ажилд туслаж ярилцлага өгөхийг зөвшөөрч байгаад баярлалаа.

Балган -

за.

Баасанхүү -

за та тэгээд өөрийгөө хаана төрсөн, хэн гэдэг хүн болохоо танилцуулаад өөрийн амьдралын дурсамжаас бидэнтэй хуваалцахгүй юу?

Балган -

за би яахав дээ Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. За манай эцэг Зандандамба гэдэг хүн байсан. Тэгээд би 34 онд төрөөд. Тэгээд манай эцэг бол намайг 5 настай байхад насбарсан. Тэрнээс хойш ерөөсөө ингээд миний нэрээр явсаар байгаад би Балган гэдэг...,

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд 44 онд сургуульд суугаад. Тэгээд мал л маллаж байсан.

Баасанхүү -

аан танай..., та айлын том хүүхэд үү тээ?

Балган -

айлын бүстэйгийн том.

Баасанхүү -

аан за.

Балган -

манай дээр нэг эгч байсан юм.

Баасанхүү -

аан за.

Балган -

бид нар дөрвүүлээ байсан. Тэгээд ингэж байж байгаад 44 онд сургуульд суугаад..., би тэгээд сургуульд сурч чадаагүй ээ. Дөрвөн..., 2 жил 4 мөрт давтаж байж байгаад тэгээд сургуулиас гарч байсан.

Баасанхүү -

аан тэр одоо ядарсан ч юм уу, ямар нэг өвчнийх үү?

Балган -

тэр чинь одоо чухам яасан юм одоо мэдэхгүй. Тэр тэгээд л сургуулиас гарсан. Ерөөсөө болдоггүй сургуульд сурч чадаагүй.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд эрдэмгүй явсаар байгаад тэгээд одоо 54 онд би мэргэжилдээ ороод л, 56 онд манай дүү чинь сургуулиар 7-р ангийг 54 он хүртэл..., 54 он хүртэл 7-р ангид, аймгийн 7-р ангийг төгсөөд.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд 55 онд чинь хойшоо малын эмчийн сургуульд яваад. Тэгээд 56 онд наашаа шилжиж Архангайд ирсэн байхгүй юу. Тэгээд би хавар яахав дүүг эргэнэ гэж тэгээд энд ирж тэр усны аж ахуйд 7 худаг ухсан ш дээ төвийн голоос. Тэндээс ухаад бид эрмэг хүрээд бид..., би буцаад явчихсан. Тэгж буцаж явчихаад эргээд 58 онд манай дүү ч яахав төгсөөд Баянхонгорын Заг суманд суусан.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд ээж бол..., одоо 8 сар гарчихсан тэнд би өртөөнд адуу маллаж байгаад 3 хоногийн чөлөө аваад Заг суманд ирээд. Тэгээд тэнд сургуулийн галч хийгээд.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэндээсээ одоо Сэлэнгэ аймагт мод боловсруулах комбинатын ажилчин авч байна гээд тэнд ажиллаад. Тэнд шагнал цол аваад. Тэгээд миний түрүүний яриад байдаг баазын даргад тэр бичиг баримт хураалгаад эргэж аваад. Тэгээд Сэлэнгэ аймагт би очиж цахилгаан станцад байж байгаад..., тэндээсээ яахав 62 оны амралтаараа Баянхонгор аймагт гэртээ ирээд. Тэгээд би гарна барина гэж юу яасан..., эргэж очоод. Тэхэд бол миний 2 сарын цалинг..., би одоо Баянхонгор аймагт яваад 2 сар болсон цалинг биччихсэн байна лээ л дээ. Одоо...,

Баасанхүү -

ажил хийгээгүй байхад?

Балган -

тийн яг үнэн. Би Баянхонгор аймагт амралтаар явчихгүй юу.

Баасанхүү -

ммхм

Балган -

би тэр цалинг бичиж таныг гаргахгүй гээд. Тэгээд яахав аймгийн хүндэт самбар дээр тавьчихсан байсан. Тэгээд л би нэг 2, 3 захиргаа авч байгаад тэгээд яагаад л..., самбарын зургийг очиж аваад л, тэгээд би Баянхонгор аймагт 62 онд очоод. Баянхонгор аймаг чинь тэгээд Төөм гол руу нүүгээд.

Баасанхүү -

за

Балган -

тэгээд 63 онд манай дүү чинь их сургуульд ирэхээр зэрэг 63 онд наашаа шилжээд такси баазад ирж засварчингаар ажиилаж байсан. Би Баянхонгорын мөн барилга баазад засварчингаар байсан л даа.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд энд засварчингаар ороод. Тэхэд чинь одоо такси бааз чинь гүүрэн доор байлаа.

Баасанхүү -

за

Балган -

тэгээд гүүрэн доор байж байгаад авто техникийн хэлтэс чинь манай хоёр одоо ингээд өрөө байна шүү..., Тэднийх автехникийх чинь 2 гэртэй манай хажууд.

Баасанхүү -

за

Балган -

Тийм байлаа. Тэгээд 63 онд чинь би энд байж байгаад, 63 онд..., 65 онд авто сургуульд ороод, тэгээд жолооч болоод. Тэгээд тэнд чинь Ниса гэдэг тэрэг барьж байгаад, тэгээд 68 онд чинь гарна гэж гараад. Тэгээд манай хань энэ тэр яасан..., тэгээд сүүлд нь тэндээсээ яахав бид тайван их чинээлэг гэрэлсэн байхгүй юу, салчихсан.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд гарна гэж тэгээд 70 онд 25-р баазад очсон.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд 25-р баазад байж байгаад, тэгээд 25-р баазын..., яахав би сайн ч үгүй муу ч үгүй яахав дунд л ажиллаж л байсан. Гэхдээ яахав одоо техникийн бүх юмыг хослуудаг байсан. Бас л аварга маналай, тэгээд ахмад зүтгэлтэн энэ тэр гэсэн ийм дээгүүр юмыг болуул бүх юманд л орсон.

Баасанхүү -

тэр..., та дүүгээ хамгийн эхлээд нөгөө нэг 56 онд билүү?

Балган -

тийн.

Баасанхүү -

дүүгээ эргээд. Тэгээд тэр чигээрээ шууд хот руу орж ирж нөгөө худаг ухах ажилд оролцсон юм уу?

Балган -

өө тийн.

Баасанхүү -

аан за

Балган -

худаг ухах, газар ухахад.

Баасанхүү -

аан за за.

Балган -

газар ухаж..., газар ухаад тэр чинь 5 худгийн чинь 2 худаг нь болуул тэнд газар өгөөд. Тэрүүгээр турба гүйлгээд нөгөө энэ юунд..., Майхан толгой байна ш дээ.

Баасанхүү -

за

Балган -

тэр чинь усны сан..., тэнд усны сан Майхан толгой байна ш дээ.

Баасанхүү -

аанхан

Балган -

тэгээд тэгж би газар ухаж байсан.

Баасанхүү -

энэ хараа, яаж байгаад, яаж одооо хот руу тэгж орж ирэх болов? Тэр худаг ухах, газар ухах ажил яаж явагдаж байв? Тэр талаар та сайхан дэлэгрэнгүй ярьж өгөхгүй юу?

Балган -

тэр чинь яахав өнөө дүүгээ эргэх гэж би Архангайд ирээд.

Баасанхүү -

за

Балган -

Архангайгийн чинь манай ээжийн хамгийн том эгчийн хүүхэд Улаанбаатарт байдаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд би Улаанбаатарт ерөөсөө нэгэнт гарч ирсэн эгчийндээ очоод..., ахындаа очоод.

Баасанхүү -

ммхм

Балган -

манай Дамдинсүрэн ах гэдэг чинь 42, 43 онд яг тэр Тайширт багшилж байсан.

Баасанхүү -

Архангайн?

Балган -

үгүй Говь-Алтай аймгийн Тайшир сум.

Баасанхүү -

аан за.

Балган -

тэгээд тэр чинь сүүлдээ ингээд наашаа ирээд Улаанбаатрт ирчихсэн. Тэгээд би тэднийд ирээд ажил хийнэ гэж энд ирээд. Энд ирээд би чинь ажил..., 52-т очно.

Баасанхүү -

за

Балган -

тэгээд тэр газар ухдаг ажил бий гэхээр тэнд орчихгүй юу.

Баасанхүү -

аан за.

Балган -

тэгж ажиллаж байсан.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд манай муу ах хүү минь одоо нэг бол буцахгүй юу, нэг болуул би яахав мод боловсруулах комбинат руу урагшаа аваад явна гэхгүй юу. Тэгсэн нас хүрээгүй.

Баасанхүү -

аан за.

Балган -

тэгээд мэргэжил байхгүй тэгээд...,

Баасанхүү -

хэдэн настай байсан бэ?

Балган -

тэхэд нь 17, 18-тай байсан юм уу даа. Тэгээд нас хүрээгүй гээд авч яваагүй. Тэгээд би явахгүй..., явж чадаагүй байхгүй юу. Тэгээд би энэ газар хүрч ирээд тэгээд буцаад явчихсан. Тэхээр бас нэг сонин юм байгаа юм л даа.

Баасанхүү -

тийм байна.

Балган -

тэгээд авто тээвэрчдийг болиод..., тэхэд чинь манай аав чинь одоо..., намайг орж ирж байхад чинь ерөөсөө энэ ганц их дэлгүүр гэж одоо энэ юуны нэг 2 давхар барилга байна ш дээ..., одоо хуучин...,

Баасанхүү -

өндөр хоршоо гээд үү?

Балган -

үгүй үгүй одоо энэ хуучин барилгын яам байсан ш дээ.

Баасанхүү -

за

Балган -

тэрний урд 2 давхар жижигхэн барилга. Тэдний хаалга..., тэгээд тэрэнд толгой эрэгдэг байсан ш дээ 56 онд ирэхэд. Тэхэд чинь одоо мал энэ тэр авчирч зардаг. Хонь чинь, эр хонь чинь 3 цаас, тэмээ нэг 4, 5 цаас. Тийм байлаа. Тэрнийг одоо яриад яахав. Сайхан байлаа, сайхан байсан. Тэгээд за манай бааз болуул сайхан бааз.

Баасанхүү -

тэр нөгөө худаг ухах ажлаас та яагаад болив? Эсвэл...?

Балган -

үгүй яахав нутгаа санаадл ерөөсөө гарна гээд л.

Баасанхүү -

аан

Балган -

бас гаргахгүй гэсэн л дээ. Тэгээд би нэгдлийн даргаас бичиг ирсэн. Тэгээд бичиг энэ тэр үзүүлж, тэгээд би нутаг явчихсан.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд гарчихсан.

Баасанхүү -

танай нутагт ер нь нэгдэл хэзээ байгуулагдсан бэ?

Балган -

нэгдэл 52..., 53 онд анх байгуулагдсан.

Баасанхүү -

аан за. Тэгээд нэгдэлжих хөдөлгөөн ямархуу болж байв? Анх нөгөө айлуудыг нэгтгэхэд...,

Балган -

нэгдэлжих хөдөлгөөн бол сайхан ш дээ. Тэр үед одоо нэгдэлжих хөдөлгөөн чинь баячууд малаа одоо ерөөсөө зүгээр өгөөд, тэгээд амь зайлаад хот руу гол дуу ирж байсан тэр үед.

Баасанхүү -

за

Балган -

ерөөсөө баян улсууд..., ерөөсөө чи нэг баян хүн байлаа л даа

Баасанхүү -

ммхм

Балган -

хэн ч гэдэг юм одоо Галсан ч гэдэг юм уу хэн ч гэдэг юм. Өнөөх чинь одоо 500, 600 малтай, за тэгээд 100 гаран адуутай ч байдаг юм уу, 100 гаран үхэртэй. Өнөө малаа солиулах гээд сольж чаддаггүй. Ерөөсөө би тэгээд нэг өрөгмөл хүүхэд ч байдаг юм уу, юу ч байдаг юм өөрийнхийгөө мэргэжилд олуулаад, өөрөө малаа аваачаад өгөөд.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд салаад, тэгээд хот руу..., манайхан бол тэгж их явсан ш дээ манай бүх аймгууд. Тэгж малнаасаа салж нэгдэлжих хөдөлгөөн тэгж дайжиж. Тэгж дайждаг буруу л даа.

Баасанхүү -

тийн.

Балган -

ингэж байж байгаад тэгээд тэр чинь сүүлд нь яахав би жолооч боллоо. Тэгээд яахав ер нь тэр үед хууль сайхан байсан. Цэдэнбал гуай ч сайхан хүн байсан. Тэгээд Цэдэнбал гуай чинь болуул тэр юу яасан ш дээ..., 100 төллөх малаас 85 төл л одоо авах ёстой. Тэр 15 нь тэр үхэх хамаагүй. Ийм байсан юм одоо тэр нэгдэлжих хөдөлөгөөн...,

Баасанхүү -

норм нь тээ?

Балган -

норм нь.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд би чинь 88 онд зүгээр одоо яасан юм Цэдэнбал одоо энэ төв хороо энэ тэр чинь 100 төллөх малаас 65 билүү ийм төл авах..., өө тэр илүү гарсан тэр 100 төллөхөөс илүү гарсан бүх төлийг нэгдэлд өгөх ийм төлөвлөгөө хийж байсан.

Баасанхүү -

ммхм

Балган -

одоо тэр малчиддаа өгөх. Тэгсэн чинь сүүлд нь нөгөөдөх өөрөө ингэж насандаа суугаад. Тэгээд энэ сүүлд нь энэ ардчилсан холбоо болоод, тэгээд энэ нэгдлийг чинь тараагаад. Тэгээд үрээгээд хаячихсан ш дээ. Ер нь манай орон ингэж сүйрэх ёсгүй.

Баасанхүү -

ммхм

Балган -

ардчилсан холбоо гарч сөнөсөн. Сөнөсөн нь болуул ерөөсөө тэр 7 хүн идсэн юм аа. Би одоо тэрнийг нь одоо бас ярьж чадахгүй байна. Халзан Ганболд байгаа юм, Бат-Үүл байгаа юм, одоо энэ хэн байгаа юм.., Бямбадорж өнөө Бямбадорж.

Баасанхүү -

аан

Балган -

Бямбадорж, за байз тэгээд тэр чинь одоо чинь хэн хэн 7 билээ 7 хүн яагаад байсан. Тэгээд Бямбадоржийг чинь яагаад тэгж ярьж байна вэ гэхээр тэр 90-н хэдэн онд чинь..., 91, 92 онд юм уу даа үйлдвэрчний сувилалын одоо эн амралт одоо энэ юунд Шарга морьтод тэр зун гардаг лагерьт 25 одоо тэр зуслангийн байр байсан.

Баасанхүү -

за

Балган -

25 байшин. Одоо үйлдвэрчний сувьлалын хүрээлэн. Тэхэд халзан Ганболд бүх байшинг 25, 25 мянгаар аваад, тэгж авч байсан байгаа юм тэр 91, 92 онд.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд идсэн улсууд. Тэгээд энийг болуул хэн ч мэдэхгүй, хэн ч хэлж чадахгүй. Жинхэнэ тэгж идсэн.

Баасанхүү -

ммхм. Та нэгдэлдээ ямар ажил хийж байсан бэ? Ер нь...,

Балган -

би бас яахав адуу маллаж байсан.

Баасанхүү -

аанхан.

Балган -

тэгээд адуу маллаж байгаад тэгээд сүүлд нь тэр чинь туувар муувар гэж яваад тэгээд оргочихсон ш дээ би.

Баасанхүү -

тэр чигээрээ юу?

Балган -

тийн тэр чигээрээ оргочихсон.

Баасанхүү -

нэгдлийн ажил ер нь ямархуу явагддаг байсан? Хүмүүс яаж ханддаг байсан талаар та сайхан дэлэгрэнгүй ярьж өгөхгүй юу?

Балган -

нэгдлийн ажил хамгийн сайхан ажил нэгдлийн ажил бол.

Баасанхүү -

аанхан.

Балган -

юм бүгдийг дэгтэй, ёс журамтай.

Баасанхүү -

за

Балган -

ерөөсөө малчин хүн малаа л маллана. Тариачин хүн тариагаа л тарьдаг. Ерөөсөө одоо тахиачин хүн бол тахиа одоо...., тахиачин хүн болуул одоо тэр Ханигаа гуай гэж байна. Одоо тэр манай Монголд хамгийн анхны сармис энэ тэр тарьсэн ногоочин хүн.

Баасанхүү -

хэн өвөө?

Балган -

Ханигаа гуай гэж.

Баасанхүү -

аан за.

Балган -

Монголын одоо ингэж тэр ногоо одоо тарьж байлаа. Тэр бол ерөөсөө манай хүрээд..., манай хүрээ чинь одоо 35 онд ч юм уу хэдийд ч юм тэр буулгаж байсан. Тэхэд орж ирсэн хүн гэж байгаа юм. Тэр бол тусгай тэр ногоогоо тарина. Тэгдэг байсан.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэр нэгдэл бол их зөв хөгжсөн. Тэгээд сүүлд нь яахав ардчилал бүх юмыг нураасан. Урд..., харин урд нь болуул тэр лам нарыг бол манайхан муухай алсан байна лээ.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэр бол тун муухай. Тэр болуул ёстой ер нь тэр Заг гэж одоо Заг..., тэр Заг гэж сум байгаа юм. Тэрний цаана нэг хөндий байдаг юм.

Баасанхүү -

аль аймгийн сум бэ Заг гэж?

Балган -

Баянхонгорын сум.

Баасанхүү -

аан за.

Балган -

тэгээд Заг сумд тэгээд нэг хөндий байгаа юм. Тэр хөндийгөөр лам нарыг хядаж байсан байгаа юм. Тэгээд тэр ламыг болуул манайх их муухай яасан. Тэгээд яахав дээ тэр ламыг муухай нэгт тэгж унагаасан, хоёрт одоо хоёр том улсын дунд одоо энэ харьцаа унагасан. Монгол улсыг одоо ингээд 2, 3 улс мөлжөөд идсэнийг нь болуул энэ томчууд идсэн. Энд бол одоо ер нь Багабанди эд нар ч идсэн. Очирбат эд нар идсэн улсууд. Би Энхбаярыг бол би идэж байна гэж хэлж чадахгүй. Энхбаяр бол манай Монголд сэхээхийн тулд тэгээд ингээд..., тэгээд энийг унагаасан. Энийг унагаана гэж байгаад унагааж байгаа юм. Энэнд бол би харамсаж байгаа юм.

Баасанхүү -

танай нутагт одоо ямар нэртэй нэгдэл байв? Хэр том үйл ажиллагаа явуулдаг...,

Балган -

манай нэгдэлд олон нэгдэл байсан ш дээ.

Баасанхүү -

за

Балган -

сум болгонд нэгдэл байсан. 18 аймагт..., 18 сумд 18 нэгдэл байсан.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэнд чинь одоо яахав дээ тэгээд Халиунаас юу гэсэн..., тэгээд манай сумыг ч одоо сайхан өөд нь татсан. Бас өнөө хүнийхээ нэрээр Баатар ч билүү хэн билээ байз..., тэгээд ер нь тэгээд ажилсаг хүн гэдэг бол хүнийг өөд нь татдаг юм.

Баасанхүү -

ммхм

Балган -

манай тэнд одоо Самбуу гээд нэг өвгөн байлаа.

Баасанхүү -

за

Балган -

өөрөө нэг тэр үед нэг 50 хэд..., 40-н хэдтэй байсан юм уу даа. 40-н хэдтэй байж байгаад ер нь нэг 20-н хэдтэй хүүхэд авсан.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэр хүүхэд бол ерөөсөө ажил хийнэ гэж байхгүй. Тэгээд л ер нь нэг тэгээд л байж байдаг. Ажил хийдэггүй Самбуу гуай л хийнэ. Тэгээд тэр чинь 40-н хэдэн онд хүүхэд гараад. Нэг охинтой болсон.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд тэр чинь 50-н..., 60-н..., 70-аад оны үед юм аа тэр баатар Халиунаас очсон байна л даа манай сум..., нэгдлийн даргаар. Энэ чинь одоо хэн билээ Лодойхүү.

Баасанхүү -

за

Балган -

тэгээд Лодойхүү очсон. Тэгээд тэр муу өвгөн л одоо босно. Тэр наад гэрийн хүн бол босохгүй. Тэгээд Лодойхүү дарга ирээд..., тэднийх хол оо. За нэг энэ дээрээс ч одоо..., ер нь одоо юу мод болуул суулгах, мод тарьсан ш дээ. Энэний дайтай юм уу даа сомог гээд өвс.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд Лодойхүү 3 дөр галыг нь түлж суусан гэж байгаа юм өөрөө очсон.

Баасанхүү -

за

Балган -

тэр нэгдлийн дарга ш дээ. Тэгээд тэр Самбуу гуайн авгай өглөө босдог болчихсон. Тэхдээ тэнд аваачиж чацаргана тариад чацарганы манаач хийж хий гэсэн байгаа юм.

Баасанхүү -

тэр айлыг?

Балган -

тэр айлыг. Тэгээд Самбуу бол 20, 30-аад ах хүн байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгж ажилд оруулж байсан. Лодойхүү гуай болуул ажилсаг хүн гэдэг ийм сайхан. Тэгээд тэр тэгж ажилд орж байсан юм. Тэхдээ тэр ажилсаг хүн гэдэг тэгж хүнийг ажилд оруулдаг юм байна лээ.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэр Лодойхүү бол үнэн сайн хүн.

Баасанхүү -

та анх одоо нэгдэлд ороход та өөрийнхөө саналаар орж байв уу?

Балган -

саналаар орно.

Баасанхүү -

лекц ч юм уу ухуулга хэр болж байв?

Балган -

үгүй үгүй тийм юм хийхгүй. Би орно гэвэл орно. Тэхэд чинь танхай байсан.

Баасанхүү -

ммхм

Балган -

Балган болуул танхай. Ажлыг болуул хийнэ. Хулгай ч хийнэ наадах чинь. Манай хамт олон тэгж хэлж байсан.

Баасанхүү -

өө за.

Балган -

тэгээд намайг авсан. Тэгээд сүүлд нь би өнөө нэгдэлд орчихоод энд ирж жил гаран болоод эргэж очих гэхээр зэрэг өртөө адуу маллуулж байсан. Би бол тийм танхай байсан.

Баасанхүү -

өртөө адуу юу?

Балган -

тийн өртөө адуу. Тэр чинь яахав дээ өртөөний адуу чинь 100 гаран морьд голдуу. Тэгээд нэг суманд ирсэн төлөөлөгч энэ тэр тэд нарыг унана.

Баасанхүү -

ммхм

Балган -

ухуулагч энэ тэр. Тэгээд ухуулагч..., багийн дарга гэдэг чинь..., хамгийн их ажил хийдэг хүн чинь багийн дарга байсан. Одоо багийн даргын ажил хийхгүй юм чинь. Хороо районы дарга гэж би ч мэдэхгүй ш дээ.

Баасанхүү -

тийн.

Балган -

тэгээд багийн дарга чинь бүх юмыг хийнэ ш дээ. Төлөвлөгөө энэ тэр, тэр ноос үс бүх юмыг тэр багийн дарга чинь л хийж байгаа юм. Тэгээд тэр сумд багийн дарга ш дээ.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэр алга болсон. Манай энэ болуул манайх хөгжихгүй ш дээ. Ерөөсөөл тэр сумын дарга, багийн дарга энэ тэр чинь бүх ажлыг..., одоо манай одоо энэ юу хорооны даргаар чинь бүх ажлыг хийлгээгүй. Тэгээд танайх хэдэн хороотой..., тэгээд тэд 24-30-д одоо ямар ямар айл байна, тийм тийм айл амьдардаг. Тэгээд тэр чинь тийм тийм ам бүлтэй, ийм байж байх одоо тийм юм байхгүй л дээ.

Баасанхүү -

ммхм

Балган -

чи яагаад тийм юм байхгүй гэж..., уржнангийн сонгуульд манайх нэр байхгүй. Тэгээд энэ өнгөрөх сонгуульд яав би хөөцөлдөж байж анх сонгуульд орсон. Яаж өгдөг юм болохгүй л дээ, дараалал байхгүй. Ерөөсөө гараад л хог. Хогтой орон хаана байна, манй Монгол хогтой. Түүнээс бусад орон бол хог байхгүй. Би болуул яахав Эрээн лүү явсан Эрээн хот.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэр чинь ёстой цэвэр. 92 онд.., би чинь анх 92 онд очсон. Хогонд дунд байсан най байхгүй Эрээн чинь. Хэдэн ийм тагз энэ тэртэй ийм байлаа.

Баасанхүү -

за

Балган -

93 онд яваад очсон цэвэрхэн гэж нөхцөл байхгүй. Тэрүүгээр чинь гудам ийм нуруу гарчихсан, шороо ингээд овоолчихсон. Энэ чинь одоо юун шороо ингээд овоолчихсон гэсэн чинь манай хог гэж байгаа юм. Манайх хогоо бүх хогоо цэврлээд..., тэр бол нуруу үүсгээд хөндий бол ингээд явчихсан байгаа юм. Тэгээд би 95 онд очсон өнөө хог байхгүй. Танай энэ өнөө овоолоод байсан хог чинь яасан гэсэн манай энэ хог чинь газар ухаад газар нь аваачиж байшин бариад, өнөө ухсан газраа.

Баасанхүү -

ммхм

Балган -

эргүүлээд хогоороо дараад дээр нь хар зам тавьчихсан гээд зурайсан хар зам. Тэр хөгжилтэй орон тийм л байна ш дээ. Манай оронд тийм юм байхгүй. Тэхээр чинь яаж манай орон хөгжих юм. Одоо бид нар чинь 94..., за яахав дээ 91, 92 онд бол..., би чинь 95 онд ч билүү ер нь нэг 17, 18-тай охин чинь бариад авна ш дээ. Үгүй хүү минь яах гэж байна..., юу байна нөгөө мөнгө гарт, тарваганы арьс, хурганы арьс бүх юм байна уу гээд асууж байгаа юм. Байхгүй гэвэл муу Монгол гэж мөр лүү алгадчихаад явна.

Баасанхүү -

ммхм

Балган -

сайн тийм юм байна гэвэл хөтлөөд явна. Гэртээ тэр байгаараа дайлна. Тэгээд тэрнийг нь салгаж л байвал хамаагүй. Тийм байгаа ш дээ ганц зоосны төлөө ажиллана Хятадууд. Тэгээд нэг мөнгөний төлөө л ажиллана. Нэг төгрөгний төлөө биш.

Баасанхүү -

ммхм

Балган -

Хятад тэгж ажиллаж байгаа юм ш дээ. Тэгээд манайх чинь 90 онд нэг төгрөгийг чинь жорлонд хаяж байгаа ш дээ. Төрийнхөө сүлдийг цоолж байгаа юм байж яаж тэр улс хөгжих юм. Одоо Бат-Үүлийн л хийсэн ажил.

Баасанхүү -

түрүүн та нөгөө ярихдаа нэгдлийн ажлаас зугтаагаад Сэлэнгэ рүү явсан гэсэн ш дээ.

Балган -

тийн.

Баасанхүү -

тэр тухайгаа дэлэгрэнгүй ярихгүй юу? Бас яагаад нэгдлийн ажил хиймээргүй санагдаад өөр ажил руу явав?

Балган -

үгүй би ерөөсөө тэр юу юм л даа, энэ манай гэр болуул нүүгээд явчихсан.

Баасанхүү -

аанхан

Балган -

тэгээд би бол гэртээ ирж яваа ш дээ. Тэгээд гэртээ ирж байна гээд, тэгээд би чинь урд нь тэр юунд нэг жил ажиллачихсан Улаанбаатарт.

Баасанхүү -

тийн.

Балган -

өнөө газар ухаж байгаад. Тэхээр ерөөсөө нэгдэл гэдэг бол ерөөсөө яахав бид тэнд бол ерөөсөө тэнд хүний боол болж...., бас би тийм юм боддог байсан юм л даа.

Баасанхүү -

ммхм

Балган -

өөрийнхөө чадлаараа амьдарна.

Баасанхүү -

за

Балган -

би одоо нэг болуул мэргэжилтэй болно. Би бол хэдэн мал дагаад хэрэг алга гэж ингэж боддог байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд явсаар байгаад сүүлд нь одоо Баянхонгорын барилгын баазад засварчингаар ороод. Тэгээд сүүлд нь такси баазад ороод, тэгээд жолооч болсон. Энэ дэмий тэнэсний буян болуул..., би хамгийн наад тал нь би 18 аймгаар орж байсан.

Баасанхүү -

ммхм

Балган -

Монгол улсад чинь 18 аймгийг хүн бүр үздэг юм биш, үздэггүй юм. Тэгээд Баянхонгорыхон чинь тэр лүүгээ л явна. Энэ Говь руу явна гэх хүн нэг ч байхгүй. Говийн хүн болуул тэр одоо Алтайн энэ тэр тийм газар үзье..., тэр чинь ууртай устай хэцүү байдаг юм байна лээ.

Баасанхүү -

ммхм

Балган -

Жолооч тэгж байгаа юм би 18 аймаг үзсэн.

Баасанхүү -

тэр Сэлэнгэ рүү явахад одоо тэнд нөгөө нэг Сэлэнгэ рүү тэр Мод бэлтгэлийн баазад хүн авч байсан тийм бүртгэл явагдаж байсан юм уу?

Балган -

тийн тэнд элсүүлж байсан байхгүй юу.

Баасанхүү -

аан

Балган -

Баянхонгор..., Баянхонгорын ажилчин гэж тэндхийн ажилчин чинь Баянхонгор аймгийн ажилчингууд цөм очиж тэнд бүгдээрээ ажилчин болсон байхгүй юу.

Баасанхүү -

Сэлэнгэд үү?

Балган -

тийн Сэлэнгэд мод бэлтгэдэг.

Баасанхүү -

за

Балган -

тэгээд тэрүүнд орж байж байгаад би чинь бэлтгэлийн комбинатад нэг жил гаран газар цэвэрлэж байгаад тэгээд цахилгаантай. Тэхэд цахилгаанчин чинь сард 1000 цаас, тэгээд л 1000 гаргаж авна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэр нөгөө гал сэлгээчээр зэрэг чинь...,

Баасанхүү -

аан галч хийсэн юм уу?

Балган -

тийм яг үнэн. Цахилгаан станцын чинь тэр том зуухны хажууд л сэлгээхтэй ялгаа байхгүй. Тэр чинь дандаа оройгоор ажиллана.

Баасанхүү -

аан за.

Балган -

тэгээд тэр чинь бүх юм дандаа самбартай.

Баасанхүү -

за

Балган -

гал одоо хэрвээ унтарлаа бол бууна. Тэгээд тэрнийг хараад л байж байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Балган -

галч хийсэнтэй ялгаагүй. Халуун гэж най байхгүй. Ерөөсөө тэнд чинь турсиктэй шахуу л байна ш дээ. Өвөл ч гэсэн л турсиктэй шахуу л тэр одоо энэ том том уурын энэ станцууд чинь бид нар ялгаагүй ш дээ.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэр чинь галын хажууд л зогсож байна. Тэгээд тэд нар чинь дандаа л..., тэгээд эрдэмгүй ч гэсэн харин би тоонд л байгаа юм. Тэгээд яахав тэрнийг бол харин нэг хүн мэдээд байдаг байсан юм байна лээ.

Баасанхүү -

аанхан.

Балган -

тэгээд тэр залуу хүн юм болохоор анги л даа. Тэгээд тэндээс гаръя гэж зугтаасаар байгаад. Галын дэргэд зогсоно гэдэг чинь ерөөсөө мах чинь бор болж байгаа юм чинь, тэр их галын дэргэд.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэндээс нь зугтаагаад өнөө гэртээ нэг ирчихсэн. Тэгээд зугтааж, тэнд дахиж суумааргүй байна.

Баасанхүү -

ммхм. Тэгээд тэндээс гараад одоо хаана ажиллалаа?

Балган -

тэндээс гараад харин Баянхонгорын барилгын баазад...,

Баасанхүү -

аан за тэр тухай бас..., одоо жишээ нь социализмын үед чинь бас хүнийг нэг нутагт нь байлгаад тогтсон нэг ажлаар бас ажиллах нь илүү элбэг байсан ш дээ.

Балган -

тийн.

Баасанхүү -

тэгтэл та одоо нэг хот ороод буцаж нутагтаа ирээд, Сэлэнгэ ороод, Баянхонгор ороод гэх мэтчилэнгээр ингээд бас харьцангуй чөлөөтэй явсан байна тээ?

Балган -

чөлөөтэй.

Баасанхүү -

энэ болгонд одоо яаж зөвшөөрлөө авч байв? Тэгээд их хатуу хяналт байв уу? Ямар байсан бэ?

Балган -

үгүй яахав дээ тэр чинь манай ээж энэ тэр одоо ингээд бие муу байна гээд Баянхонгор луу шилжүүлэхгүй юу.

Баасанхүү -

аанхан

Балган -

тэгээд шилжүүлээд Баянхонгорт очоод тэнд чинь хүн заавал ажилд одоо ингэж орно шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд тэрнийг би ч өөрөө бас техникт дуртай. Барилгын баазад оръё гэхээр зэрэг өө таныг оруулъя тан тэнл засварчин хий.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд тэнд чинь яахав засварчин хийгээд л жолооч хүн чинь юу л хий гэнэ нөгөөхийг чинь хийгээд л тэгж явуулдаг. Тэгээд тэнд тэгж байгаад тэндээсээ 3-р зэргийн засварчингийн юутай энэ хотод 63 онд орж ирсэн л дээ засварчингийн мэргэжилтэй.

Баасанхүү -

аан за.

Балган -

тэгээд би энд чинь болуул засварчингийн мэргэжилтэй учраас дор нь авч байгаа юм. Тэгээд хөдөө аймгаас шилжээд ирсэн байхгүй юу. Тэгээд энд ирж би такси баазад засварчингаар орчихгүй юу.

Баасанхүү -

аанхан

Балган -

тэгээд яахав...,

Баасанхүү -

тэр Баянхонгорт засварчин болоход яасан бэ? Нөгөө ажлаа хийсээр байгаад засварчны үнэмлэх авч байна уу? Эсвэл сургалтанд сууж байна уу?

Балган -

тэгэлгүй..., яалаа гэж. Тийм юм байхгүй. Засварчин гэдэг чинь, засварчингийн үнэмлэх чинь ерөөсөө би чинь тэнд жил гаран бол луу даа. Тэхэд яахав ер нь хэрэвзээ 75 цаастай ч юм уу 50 цаастай ч байсан. Тэгээд би сүүлд нь 200 гаран цаас авдаг болсон л доо засварчингийн зэрэгтэй. Тэгээд би тэнчээ агригатчин болчихсон.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэрэгний бөгс засна, кроп засна. Тэгээд нэг тийм урсгал засвар хийдэг болчихсон. Тэгээд зэрэг өгч байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд мөн энд ялгаагүй такси баазад чинь 3-р заварчин..., намайг ирээд хэд хоног ажиллуулаад бригадын дарга, хэдэн жолооч, хэдэн засварчин хариуцах тийм бас юу өгөөд.

Баасанхүү -

өө за.

Балган -

тэгээд өнөө улсуудаас чинь бригадын дарга гэдэг чинь бас араай анги болчихно. Тэгээд энд чинь би 6-р зэргийн засварчин хүртэл авсан л даа.

Баасанхүү -

зэрэг ахьсан тээ?

Балган -

зэрэг ахиад. Тэгсэн одоо 400, 500 цаасны цалин авна 65, 66 онд чинь.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд авто сургуульд шууд оруулж байгаа юм чинь.

Баасанхүү -

аан сур гээд үү?

Балган -

тийн сур гээд.

Баасанхүү -

тэр үед такси бааз ямархуу үйл ажиллагаа явуулдаг байв? Одоо хотын хэрэгцээг хангаж дийлж байв уу?

Балган -

такси бааз чинь одоо тэхэд хотыг хэрэгцээг хангадаггүй байлаа.

Баасанхүү -

ммхм

Балган -

63 онд чинь нэг жилийн төлөвлөгөөг хагас жилээр алдчихсан. Урд жилийн төлөвлөгөө хагас жилийг алдчихсан ийм байлаа 63 онд.

Баасанхүү -

за.

Балган -

манайх чинь 60-аад такситай. Ингээд байж байсан чинь хэн гэж..., Санжжав гэдэг дарга маань ирдэг юм аа. Намын..., эндхийн намын дээд төгссөн. Хойшоо энэ Зөвлөлт холбоот улсын коммунист намын дээд төгсөөд. Тэгээд өнөө Лоохууз Нямбуу нарын хэрэгт ороод манай баазад заводын даргаар ирдгийн.

Баасанхүү -

юу яагаад доошоо буугаад хэлмэгдээд үү?

Балган -

буугаад тийн. Сургууль бол.., 2 дээд сургууль төгсчихсөн Монголын дээд сургууль Зөвлөлтийн дээд сургууль төгссөн.

Баасанхүү -

аанхан.

Балган -

тэхээр энд ингээд ирдэг юм. Ингээд ирсэн чинь Санжжав гэж нэг бүдүүн сайхан хүн ирдэг юм байна. Ирээд л нэг өдөр дууддаг юм аа.

Баасанхүү -

за

Балган -

тэгсэн маргааш өглөө одоо цуваа гаргана таксины, ингээд бүх тэргийг цуваанд гаргана гэдэг юм аа.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгсэн 3 тэрэг мотор байхгүй. Ерөөсөө яахав дээ тэр чинь яахав би бригадын дарга л даа. Тэгээд дуудаж байгаа юм. Силесаруудын бригадын дарга байхгүй юу.

Баасанхүү -

за

Балган -

ингээд дуудсан чинь, тэгсэн энэ гаражид нэг ч тэрэг байлгаж болохгүй цөмийг нь гарга гээд ингэдэг. Тэгсэн чинь Санжжав хоёулаа хэрэлдлээ.

Баасанхүү -

за

Балган -

би ямар моторчин биш, би чадахгүй. Үгүй яахав урсгал засварын юмыг болуул би энэ хүүхдүүдээр ч хийлгэнэ өөрөө хийнэ. Би бол тэр моторыг бол би мэдэхгүй, тэр гурвыг чинь чадахгүй. Тэгсэн Санжжав дарга чамайг одоо хална маргааш. Чи яагаад чи хүний үгэнд ордоггүй чадахгүй гэж ингэдэг юм, чи хийх ёстой хүн. Тэгээд ингээл хангинаад намайг хөөгөөд гаргадаг юм аа. Тэгээд яахав би хөөгдөөд гардаг юм. Өнөө хэдийгээ дуудсан. Тэр чинь манай хэд чинь 7, 8-хан засварчин нэг өрөөнд. Дуудахаар зэрэг чинь бүгдээрээ ороод ирж байгаа юм. Тэгээд өнөө шөнө та нар унтаж болохгүй шүү. Энэ 3 мотор..., тэрэгний 3 моторыг тавиад та нар яваарай. Хэрэвзээ энэ тэрэгний 3 мотор тавьж чадахгүй бол та нарын цалинг чинь хасна шүү гээд.

Баасанхүү -

та?

Балган -

тийн.

Баасанхүү -

ммхм

Балган -

ингэж байгаа юм тэрийг нь авчираад тавьдаг лд юм байна. За тэр моторингуудтай ярь гэж байгаа юм. Тэгээд моторчин дээр гүйгээд очсон өө тэрийгээ тавь тавь хоёр мотор чинь бэлэн болчихсон. Нэгийг нь биднүүд одоо ингээд засаад өгье. Санжжав дарга ингэж байна намайг одоо хөөнө гэсэн, тэртэй тэргүй халагдана маргааш өглөө. Гэхдээ 3 моторыг нь тавьж өгөөд би хөөгдье.

Баасанхүү -

за

Балган -

тэгсэн яахав дээ манай..., би чинь одоо уг нь Говь-Алтай тэгээд Завханаас бас улсууд танина л даа. Манай ээж Завханы хүн байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд өнөө моторчин манай завханы хүүхдүүд байсан. Өнөө хэдийг чинь моторыг нь хурдан боо..., үгүй таны тэр чинь 2 моторыг нь боочихсон нэгийг нь одоо бид нар боогоодхъё. Тэгээд 3 моторыг нь тавиад маргааш өглөө нь ингээд цуваанд гаргадаг юм байна.

Баасанхүү -

за.

Балган -

за Санжжав ч дуудсангүй, хална барина ч гэсэнгүй ингээд өнгөрдөг юм байна. Тэгсэн 60 жолооч авна гээд ингээд зарлал бичээд, 60 жолооч авдаг юм аа. Урд жилийн төлөвлөгөөгөө алдсан, тэр жилийн хагас жилийн төлөвлөгөөгөө алдчихсан. 6 жолооч аваад өнөө таксинуудыг чинь бүгдийг нь ирээстэй болгоод. Дахиад бас хэд хоногийн л..., бас л цуваа зарладаг юм аа. Тэгээд яахав ээ мотор энэ тэр байхгүй ганц нэг тийм өрөөлдсөн гэсэн ийм тэрэг байсан юм.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгсэн чинь дахиад дуудсан..., дуудаж байна. Өө өнөө Санжжав гуай чинь инээгээд их сайхан байна. За хүүхдүүд тэрэг сайн уу? Чи ч дорвин юм хийдэг хүн байна лээ. Тэрэг бол маргааш өглөө тэдэн тэрэг гаргана шүү бүх юм бас би ломбодно миллийг. Миллийг нь тийм..., сайхан сайн ломбодоорой хүү минь. Тэр наад моторгүй тэрэгнүүд байхгүй байх. Тэрэн дээр юм яриад яахав. Тэрийгээ маргааш гаргана шүү. Мань Санжжав ингэж гаргаж байгаа юм намайг 2дахиа уулзсаны дараа.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд маргааш нь бүх тэргийг гаргачихсан. Тэгээд мөн л тэр энэ Улаанбаатарын мэдээ энэ тэр дээр гарч л байлаа л даа.

Баасанхүү -

за

Балган -

намайг гаргаж л байсан.

Баасанхүү -

аан сайн ажилладаг?

Балган -

тийн сайн ажилладаг гээд.

Баасанхүү -

тэр цуваа зарлах гэдэг нь ямар утгатай юм бэ?

Балган -

цуваа зарлах гэдэг чинь яахав дээ одоо ерөөсөө цуваа зарлаад 7 хоногийн тийм цуваа зарладаг байхгүй юу.

Баасанхүү -

за

Балган -

тэгээд өнөө улсуудад зарладаг байсан, хурдан үйлчлэх.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэрэг одоо гаражид байлгахгүй.

Баасанхүү -

аан.

Балган -

тэгээд ерөөсөө улсуудад бүгд үйлчилж байгаа юм.

Баасанхүү -

хий зогсохгүй?

Балган -

тийн зогсохгүй. Хэрэвзээ тэр чинь ээлжээр чинь өглөө 8 цагт гараад 4 цагт буухад чинь би жолооч байлаа чи жолооч байлаа миний тэргийг аваад гарна.

Баасанхүү -

24 цагаар уу?

Балган -

тийн 24 цагаар.

Баасанхүү -

өө за.

Балган -

ээлж гэдэг нь тэгдэг байхгүй юу. Тэгээд манай Санжжав чинь тэр жилийн төлөвлөгөөг биелүүлээд, урд жилийн төлөвлөгөөг биелүүлээд. Тэгээд 64 онд тэгж дуусч байгаа юм.

Баасанхүү -

нөхөж биелүүлээд үү?

Балган -

нөхөж биелүүлээд.

Баасанхүү -

өө за. Ингээд одоо үйлдвэрт бол тэдн тооны гутал үйлдвэрлэнэ ч юм уу, тийм бүтэгдэхүүн гаргана гээд төлөвлөчихнө ш дээ.

Балган -

тэгнэ.

Баасанхүү -

такси баазад төлөвлөгөө яаж явагдсан?

Балган -

байлгүй яахав, тэр чинь байлгүй яахав. Өдөрт 20 мянга ч юм уу, одоогоор бол 20 мянга.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэр үед чинь 20 төгрөг ч юм уу 50 төгрөг ч юм уу, тэгээд 100 төгрөг ч юм уу ингээд оруулна өдөр бүр.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгж оруулж төлөвлөгөө биелж байгаа ш дээ.

Баасанхүү -

за.

Балган -

тэхээр зэрэг тэр чинь 3 сая маяын төлөвлөгөө биелүүлнэ. Тэрийг чинь одоо дөрт 60 мянгадаа хуваагаад, 60 таксиндаа хуваагаад. Тэгээд тэр чинь ээлжтэй болохоор тэр чинь тэгээд биелчихдэг юм байна л даа.

Баасанхүү -

аанхан.

Балган -

тэгээд 2 жилийн төлөвлөгөөг..., тэхээр чинь 1 жилийн төлөвлөгөө алдсан байхгүй юу тэр чинь.

Баасанхүү -

тийн.

Балган -

тэгээд тэр алдсаныг чинь хагас жилд ерөөсөө бүгдийг нь биелүүлээд. Тэгээд Санжжав чинь одоо сүүлд нь 5-р баазын дарга байж байгаад сүүлд нь манай автокомбинатын дарга болж байгаад, тэгээд зайлуул манай Санжжав чинь том хүн байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэр чинь..., тэгээд би одоо энэ баазууд чинь бол 250-300 тэрэгтэй баазууд байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэхэд чинь манай автокомбинат болох дээр чинь 1000 гаран мотортой болчихгүй юу.

Баасанхүү -

хөөх.

Балган -

өнөө 3 бааз нийлээд. Тэгээд тэрийг удирдаж байсан хүн байхгүй юу.

Баасанхүү -

тэр үед таксинд одоо ямар маркын авто машинууд явдаг байсан бэ?

Балган -

тэгэхэд Ниса гэж нэг юм би барьж байсан юм.

Баасанхүү -

за.

Балган -

тэр яахав одооны энэ Микро шиг юм байгаа юм л даа. Тэр болуул ерөөсөө ганцхан. Тэрүүгээр одоо би 500 айлаас Зайсан луу л явдаг, Нисагаар.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд одоо тэр чинь 107 гээд нэг Москивч шиг одоо нэг Москивч юм даа тийн. Тэгээд энэ 24 харин гарч ирээгүй байсан юм. Тэд мэтийн тэргүүд байсан.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэхэд чинь одоо тэрэг муутай даа.

Баасанхүү -

тэгээд дуудлагаар үйлчлэх үү?

Балган -

дуудлагаар үйлчилнэ тэр чинь 24 цагаар үйлчилнэ.

Баасанхүү -

за

Балган -

тэр чинь ерөөсөө тэгээд л тэр дуудлагын жижүүрийн тэргүүд байж байна. Тэгээд өнөө шөнө тэр гарна, тэр гарна гээд тэрэгнүүд жагсаалттай, дуудлагын.

Баасанхүү -

ммхм

Балган -

аан наад 50-н хэдэн тэрэгнүүдээ өдөрт. Тэгээд тэр чинь бараг л орой яагаад тэгээд 12, 1 цаг, 2 цаг л унтана.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд тэр явж байгаа улсууд унтаж байгаа нь үйлчлэхгүй. 24 цагт гараад л өглөөний 8 цагт босно гэдэг бол 4 цагт буудаг ч юм уу.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд 12 цагт буугаад л тэгээд л тэгж төлөвлөгөө биелүүлж байсан. Тэр нь л сайхан.

Баасанхүү -

таксины өртөг ямар үнэтэй вэ? Нэг километрт гэж тооцдог байсан уу?

Балган -

50 мөнгө байсан.

Баасанхүү -

1 километрт явахад уу?

Балган -

тийн.

Баасанхүү -

өө

Балган -

тэгээд ерөөсөө тэр хөдөө ер нь сайхан шүү дээ.

Баасанхүү -

ммхм.

Балган -

тэр чинь 50 мөнгө мөн хатуу хатуу шүү 50 мөнгө.

Баасанхүү -

аанхан.

Балган -

тийм байсан байхгүй юу.

Баасанхүү -

таны ажлын ачаалал ямархуу байв? Яг нөгөө такси баазад ажиллаж байх үед чинь өмнөх хийж байсан ажлуудаас чинь ямар байв?

Балган -

тэр чинь надад болуул яахав өөрөө болуул засвар хийнэ. Тэгээд яахав хөнгөн тэргийг өөрөө мэднэ.

Баасанхүү -

ммхм

Балган -

глицер томруулагч, одоо диск илүү гарлаа гэдгйг чинь тэгээд тэгээд засчихна гэдгийг чинь бүдүүн өөрөө мэднэ. Тэгээд энэ би тэргэнд л хийгээд байхгүй ш дээ нэг жолоочтой.

Баасанхүү -

ммхм

Балган -

чи тэгээд хийчих , тэгээд хийчих гээд ингэнэ. Зарим одоо бас нэг тийм хэдэр янз бүрийн улсууд бий л дээ.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэрэнд нэг дискийг нэг тэгсхийгээд тохируулчихаарай гээд тэр чинь 1, 2 хоног яваад л орж ирнэ. Тийм юм байж байгаа юм. Юм ерөөсөө юмыг тэгж сурчихсан л байна энэ чинь.

Баасанхүү -

ммхм

Балган -

өнөө миний..., би тэгээд хийдэг болохоор зэрэг өнөө наад засварчингууд дандаа миний гараар орчихсон. Тэд нар чинь яг над шиг хаячихаж байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Балган -

сайн хүн болуул яг хийгээд л тааруу хүнийг бол тааруу хийгээд л тэгээд хаяж байгаа ш дээ.

Баасанхүү -

аая яая.

Балган -

тэр чинь яг тэр удирдаж яваа хүнийх л юу нь байна.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэд нар хийхгүй гэхгүй ш дээ. Тэрийг бол хийнэ, дор дор нь хийнэ.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгдэг байсан. Тэхэд чинь бол яахав дээ одоо манайд чинь 63 онд..., 64 онд чинь Дандар баатар манай баазад ирж ажиллаж байсан.

Баасанхүү -

өө за.

Балган -

одоо хөдөлмөрийн баатар, одоо Дандар гуай. Тэгээд энд ирээд...,

Баасанхүү -

ямар ажил хийж байсан бэ?

Балган -

жолооч.

Баасанхүү -

өө таксины?

Балган -

тийн. Тэгээд зайлуул Налайх руу явсаар байгаад онхолдоод авгай хүүхэд хоёр нь нас бараад. Тэр чинь 17-р хороололд болсон юм аа. 7 сар юм уу даа тэр үе. Тэгээд Дандар гуайг энэ Цэдэнбал гуай хэлж байсан гэж байгаа юм, энэ хүнйг үхүүлж болохгүй шүү, энэ хурлын 3 хоногт ирж сууж байгаад. Тэгээд уг нь ч үхээгүй. Тэгээд Дандар гуай чинь шүүх цэргийн газар татаж байж тэгээд бааз руу явсан ш дээ манай баазад. Тэгээд Дандар гуай бол сайхан хүн. Тэрэнд тэгж юм ярьж болохгүй. Тэгээд авгай хүүхэд хоёр нь зайлуул тэгээд нас барчихсан.

Баасанхүү -

та такси баазаас нөгөө авто бааз руу яаж шилжлээ? Тэр талаараа ярихгүй юу?

Балган -

харин яахав би чинь тэндээс чинь ерөөсөө гарна гэж гараад л шуудангийн 2-т очсон байхгүй юу.

Баасанхүү -

за. Шуудангийн 2 гэдэг нь ямар газар вэ?

Балган -

одоо энэ 18 аймагт явдаг шуудангийн 2-р баазад...,

Баасанхүү -

шуудан зөөдөг үү?

Балган -

тийн шуудан зөөдөг.

Баасанхүү -

тэр үед ямар машинаар шуудан зөөдөг вэ?

Балган -

харин яахав 51-тэй явж байгаад.

Баасанхүү -

аан.

Балган -

51-тэй жил гаруй яваад. Тэгээд нэг одоо 58 он, 59 он, 60 он..., 70 онд нэг өглөө ирсэн 51 байхгүй норм нь гүйцсэн гээд задлаад хаячихсан.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд би тэндээсээ гарна гэж туйлж байгаад, тэгээд 25-р баазад орсон хүн байгаа юм. Тэхээр яахавдээ залуу нас гэдэг бол анги л даа өөрийнхөө санаснаар л ерөөсөө. Ажил бол дандаа бүтэж байдаг.

Баасанхүү -

ммхм

Балган -

тийм байхгүй юу. Одоо бол чадахгүй. Одоо намайг яг нэг газар манаа хийчихье гээд нэг газар очоод авахгүй ш дээ. Гэтэл тэр үед чинь дэгтэй зарчимтай сайхан байсан цаг.

Баасанхүү -

ммхм. Тэр үед баазууд чинь бас нэг өөр өөрсдийн үйл ажиллагааны чиглэлтэй байсан юм шиг байна лээ.

Балган -

чиглэл байлгүй яахав.

Баасанхүү -

25 ямар чиглэлийн бааз вэ?

Балган -

өө манайх шиг сайхан бааз хаана..., энэ тэр чинь 25, 5-р бааз, 22 энэ гурван бааз чинь Монгол улсыг авч явсан гурван бааз байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд тэрүүнд 18 аймгийн бааз нийлээд энэ..., энэ чинь нэг 300, 400-аад машинтай байсан байгаа юм. Энэ 18 аймгийн бааз манай энэ 3 бааз чинь...,

Баасанхүү -

за.

Балган -

тэгээд нэг тэр 18 аймгийн чинь бүх барааг цацна. Бүгд юу өгнө бүгдийг нь цацна ш дээ. Барилгын материал гэд идэж уух юм бүгдийг нь цацна. Тэндээс чинь одоо ноос ноолуур бүгдийг нь оруулж ирнэ. Тэхэд чинь манай үйлдвэр ямар сайхан байна үйлдвэр комбинат чинь. Ноосыг нь түүчихнэ, эсгийгээ хийчихнэ, гутлыг чинь бүх юм..., гутлууд хийчихнэ.

Баасанхүү -

ммхм

Балган -

одоо Цайз захын..., одоо ноосыг нь энд ч хүргээд тэнд чиг хүргээд байхгүй. Одоо ноос энэ тэр чинь одоо авах газаргүй болсон ш дээ. Түүхий эд тэрийг чинь хаяж байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Балган -

энэ бол Хятадын явуулга байхгүй юу. Тэгээд тэр чинь ерөөсөө ноолуурыг нэг их үнэтэй болгож 40 хүргэж аваад, тэгээд сүүлд нь бүрэн унагаагаад тэгээд хаячихсан. Одоо 20-н хэдэн..., тэгээд Монгол улсын ямар улсыг түшив, яаж баллаж байна энэ хэд мэдэхгүй байна ш дээ. Ганцхан идэхээ бодож байна. Тэхэд чинь Цэдэнбал гуайн үед ийм байгаагүй ш дээ. Хүний амьдрал ямар байсан, зүгээр нэг яахав дээ одоо та нарт ярихад ийм архичингууд байгаагүй ш дээ. Одоо энэ зах дээр архичингууд байна.

Баасанхүү -

тийн.

Балган -

тамхи татдаг улсууд ер нь байхгүй дээ.

Баасанхүү -

ммхм

Балган -

тоглоом болуул байхгүй байлаа тоглоом. Харин тэр үед болуул би..., манай намын үүрийн дарга 70-н..., тэгээд би 70 онд очсон ингээд явж байна. Намайг ерөөсөө ноён болгоно гэнэ л дээ манай баазынхан.

Баасанхүү -

за

Балган -

ноён болгоод хаяна.

Баасанхүү -

яагаад тэгдэг байсан бэ?

Балган -

тэгээд ингэсэн нэг өдөр намын үүрийн дарга дуудаж байна гэж байна. Яваад орсон манай намын үүрийн дарга хөгшин хүн. Тэхэд чинь 70-н хэдэн, 60-н хэдтэй ч хүн байсан. Тэгээд энэ хүн дуудахгүй юу. Чамайг ноён болгоно гэх юм, чи чинь одоо угсаа энэ тэр юм байна. Чамд одоо лам хуварга байна уу юу байна гэж ингэдэг. Үгүй надад лам хуварга байхгүй. Би ерөөсөө Тайширын хүн. Би 5 настай л одоо энэ Балган гэдэг нэрийг л авсан. Би нутагтаа бол одоо атигар Балган нэртэй явсан.

Баасанхүү -

аанхан.

Балган -

энд болуул ирээд одоо ноён болгоно л гэх юм эд нар гэж ингэдэг.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгсэн нэг явж байгаад ирсэн намын үүрийн хурлаар орно гэж байна.

Баасанхүү -

за

Балган -

тэхэд муушиг тоглоноо. Өнөө манай аваргачууд бүгдээрээ нийлээд муушиг тоглоно л доо,

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгсэн намын үүрийн хурлаар орно гэж байна. Тэгээд орсон чинь хурал дээр 2 асуудал хэлэлцэнэ.

Баасанхүү -

за

Балган -

нэг нь одоо Балганыг..., Балган намын одоо маналайллыг алдсан. Мөрийтэй тоглосон энийг хэлэлцэнэ.

Баасанхүү -

ммхм

Балган -

хоёр гэвэл бас нэг асуудлыг хэлэлцэнэ ингээд тарна гэж байна.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд ингэдэг юм байна. Тэгсэн Балганыг одоо яахав ийхэв гээд ингэж байна. Тэгсэн манай Алтайн Алтай сумынх юм аа нэг Гоогол гэдэг хүн гараад л ирлээ, бослоо. Балганыг та нар амьдралыг нь харсангүй ээ гэдэг юм байна нөгөө хүн чинь.

Баасанхүү -

ммхм

Балган -

Балган болуул тоглосон нь үнэн, тоглодог юм. Тоглохдоо танай цэнхэр тэргийг зарж тоглоогүй ээ. Бид нар үгдээрээ тоглодог. Та нар хүний амьдалыг үзсэнгүй. Энэ чинь яахав гэхээр зэрэг 2, 3 настай нэг хүүхэдтэй ш дээ. Энэ хүн бол амьдарна л гэж зүтгэж яваа хүн. Амьдрал үзсэн ийм хүндээ арга хэмжээ авах юм бол би танайхаас гарна шүү гээд суучихдаг юм.

Баасанхүү -

за

Балган -

тэгсэн манай жолооч нар пир гээд цөмөөрөө босоод энэ хурлыг..., бид нар цөмөөрөө гарна гэж хэлээд босоод гарч байсан. Тэгээд өнөө хурал тарчихгүй юу. Тэгээд сүүлд..., нь манай хамт олон тийм сайхан хамт олон байсан.

Баасанхүү -

тийм байна.

Балган -

тэгээд манай хамт олон, тэгээд өнөө бид нар чинь яахав аврагачууд л тоглож байгаа юм чинь. Бид 5 тоглож байдаг 5 30-ыг авчирч өгдөг байсан өнөө тоглож байсан газар. Тэгээд манай бааз шиг одоо тийм хамт олонтой газар одоо байхгүй. Би арай хэтрүүлж байгаа байх. Үнэндээ хамт олон магтсандаа би хэтрүүлчхсэн байгаа юм. Гэхдээ болуул манай хамт олон тун сайхан. Тэгээд тарааж байсан тэгээд өнөө хуралаа.

Баасанхүү -

тэр ноён Балган гэдэг нөгөө Учиртай гурван тоглойгоос тэгж нэрлэв үү?

Балган -

учиртай..., Балган гэхээр зэрэг л яахав дээ манайд тэр шоолох гээд л ерөөсөө ноён нэр өгсөн юм байна лээ л дээ.

Баасанхүү -

аан.

Балган -

намайг шоолж л тэр даваадуулах гээд.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд тэрэнд нь би ноён болчихсон, тийн. Тэхдээ ч яахав дээ би болуул манай аавын талд болуул бөө байсан гэнэ лээ.

Баасанхүү -

бөө?

Балган -

бөө байсан.

Баасанхүү -

өө за.

Балган -

тэрийг нь би мэдэж байгаа. Тэр үеийн бөө болуул мундаг гэж ярьдаг юм. Гал дээгүүр чинь харайдаг ш дээ. Одооны бөө нар тийм юм байхгүй. Нөгөө тулга чи мэднэ тээ?

Баасанхүү -

тийн.

Балган -

ил гал түлдэг.

Баасанхүү -

тийн.

Балган -

тэрүүнийг дөрвөн тотгон дээр нь буух дээрээ дөрвөн тотгон дээр нь суугаад байдгийн шд.

Баасанхүү -

өө зө

Балган -

буух дээр, юмаа болуул шууд хэлнэ шд. Яахав ийхэв тийм юм байхгүй ерөөсөө, тэгээл хүн үхнэ бол үхнэ, аргална гэвэл шууд аргална. Тийм чадалтай байсан. Тэр ерөөсөө 40-н..., 50-н хэдэн оноос өмнө лам нар их чадалтай мундаг улсууд ярих юм байхгүй. Одоо болуул тэгээд мөнгөний хойноос уначихсан. Чадалтай бол бий л дээ.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэрэнд дээр л би очиж чадахгүй байгаа юм. Тэгээд яахав өнөө хүн зүгээр ханиад хүрлээ гэхэд 7 хоног юм уу 8 хоног аргалаад цаашаанаа байхгүй. Тэр бол яг нэг насаар нь аргалдаг, тэр өвчин бол тэрнийг алга хийж байгаа юм чинь.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэр лам нар, тэр тан энэ тэр мундаг шүү дээ. Би 2 хоёр жил гаран 4 мөч татаж тан ууж байгаад, одоо янгир ямаа зэрлэг ямааны цус уугаад, цагаан гүүний сүү уугаад, улаан үнээний сүү уугаад ингэж боссон хүн ш дээ. Тэхээр тэд нар тийм юм эмнэж байсан байна ш дээ. Тэгээд би босож байгаа ш дээ.

Баасанхүү -

тэр 40-н хэдэн онд бас тиймэрхүү юмыг нууцаар хийж байсан уу, яаж байсан бэ?

Балган -

нууцаар. Өө тэр над дээр бол нууцаар хийх юм байхгүй.

Баасанхүү -

аан.

Балган -

надад болуул ерөөсөө манай тэнд чинь одоо хүн мүн ч цөөхөн байлаа. Лам нар бол ирээд сан тавьчихаад ном уншчихаад явна ш дээ. Манайхан ерөөсөө Богд гэдэг газар байсан. Тэгээд хэдэн мундаг улсууд байсан.

Баасанхүү -

аанхан.

Балган -

тэд нар нууц байгаа юм. Ер нь ном энэ тэр..., буян энэ тэрт өгөхийг бол хориглож байсан. Гэхдээ манай тэнд бол тийм юм байхгүй.

Баасанхүү -

ммхм

Балган -

манай тэнд бол ер нь бөөд..., одоо хэрэвзээ аймгаасаа болуул 2 сар 60 км цаана. Сумаасаа бол 30 км хол явна. Тэгээд тэнд боуул хэдхэн сайн лам нартай. Тэгээд өнөөх тэр хэрэвзээ би ханиад хүрлээ гэхэд чинь очоод нэг чихэр ч юм уу нэг юм өгчихнө, нэг болуул арвилаад над руу нэг хоёр үлээчихнэ. Тэгээд л зүгээр болчихно, юм мэдрэхгүй ш дээ. Тэгээд би болуул нэг 4 мөч татсан юм чинь тан ууна. Зун болуул улаан үнээний сүү, цагаан гүүний сүү ууна. Аан өвөл болуул янгир ямааны цус уудаг..., уулгадаг.

Баасанхүү -

за.

Балган -

тийм байсан.

Баасанхүү -

тэр одоо лам нар хэлмэгдүүлэлтээс шийтгэгдэж байгаад ирсэн үү? Эсвэл зүгээр зугтааж байсан уу?

Балган -

үгүй. Ерөөсөө тэр үед тэр хэд бол ерөөсөө үлдсэн. Нэгт хөгшин байсан, хоёрт гэвэл цөмөөрөө авгайтай байсан.

Баасанхүү -

аан.

Балган -

тийм байсан. Тэгээд авгайтай, тэгээд яахав ер нь зөн зөндөө байсан хүнийг бол орхиж байсан ш дээ. Үгүй ерөөсөө авгайгүй, за тэгээд ерөөсөө их ном уншдаг л..., тэд нар чинь яахав дээ бие биенийгээ худлаа хэлж яргалж байсан гэнэ лээ. Жишээлбэл Дамдинсүрэн Цагаан..., Завхан аймгийн Цагаан чулуутын зурхайч хүн байлаа. Тэгээд би...,

Баасанхүү -

зурхайч?

Балган -

тийн.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд тэр чинь 50-н хэдэн онд тэр чинь баригдаад 10 жил тусалсан байгаа юм. Тэгээд 10 жил тусалсан, тэгээд оргочихсон.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд Завханы ууланд одоо 10 жил болсон. Тэгээд 10 жил төгссөний дараа 53..., 60 оны чинь үед юм уу даа 61 оны ч үед юм уу өөрөө яваад очсон. Тэгээд би одоо 10 жил энэ ингээд ял ингээд хулгай хийсэнгүй, худлаа хэлсэнгүй, 10 жил одоо ууланд ингэж байж байгаад, одоо миний 10 жил дууссан гээд. Тэгээд ороод ирэхэд нь шууд цагаатгаад гаргасан өнөөх нь.

Баасанхүү -

өө за.

Балган -

тэгээд Дамдинсүрэн гуайг гэж зурхайч хүн. Тэгээд 62 онд энд одоо эн юуны хүрээлсэн билээ?

Баасанхүү -

зурхай судлалын академи макадеми үү?

Балган -

аан тийн. Зурхай судлалд ирээд одоо энэ юугыг чинь гаргасан ш дээ энэ календарыг чинь.

Баасанхүү -

за

Балган -

62 онд билүү 62 онд анхны одоо Монгол..., одоо энэ засаг яагаад тэр урд нь энэ юу чинь байхгүй байсан. Тэгээд тэр хүн гаргасан. Тэгээд ирэхэд нь манайх гэртэй манай хоёр айл өвөлжлөө, хөгшин өвгөн.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд би яахав би ер нь тэхэд алдаг ч үгүй нэг өвгөн байна. Одоо энэ юу энэ тэрээр гарсан манай энэн шиг олдог..., хийдэг байсан юм байлгүй зайлуул энэ сайн хүн байгаа юм гэж л ингэдэг. Тэгсэн хавар болсон чинь намайг нэг уулзъя гэж байна.

Баасанхүү -

за

Балган -

тиэгээд би яваад орлоо. Нөгөө хөгшин өвгөн л байгаа хэн мэдэх вэ. Тэгсэн өнөө Дамдинсүрэн гуай чинь л юм байна л даа.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгсэн би одоо ноднин ирсэн, 900 цаасны цалин надаа эхлээд өгч байсан. Тэгээд он гарснаас хойш 700 цаасны цалин өгч байна. Тэгээд намайг хавчаад байна үгүй хүү минь яахав гэж байна.

Баасанхүү -

иш за.

Балган -

үгүй та яах юу байдаг юм нутагтаа яв. Энд байгаад хэрэггүй. Тэртэй тэргүй юуг нь календарыг нь гаргаад өгснөөс биш та энд байгаад яах юм. Тэгээд би ингэчихлээ. Тэхэд би бол хүнээс ичнэ айна тэр үед бол байхгүй.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд өнөөх чинт зайлуул нутагтаа яваад очсон. Цагаан чулуут манай хоёр ойрхон л доо. Тэгээд би нэг сүүлд нь жолооч болчихсон тэгээд очдог. Өвөл очно, хааш хаашаа нэг километр газар буусан газар бав бараан байна. Тэгээд бусад нь захаар бүрхчихсэн. Чадалтай хүн тийм л байдаг юм.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгж байж байгаад сүүлд нь нас барсан. Би чадалтай хүнийг бол ганц тэнд уулзаж байсан. Уулзахдаа би юм сураглаж чадаагүй, юм авч нэг маанийн үсэг та зааж өгөөч гэж хэлж чадаагүй. Угаасаа эрдэмгүй хүн чинь тийм ой ухаан муутай байдаг юм ш дээ. Үгүй нээрээ. Ерөөсөө надад ер нь сайн улсууд их дайралдсан. Би бол ерөөсөө ум ма ни бад ми хум ч байхгүй тийм хүн дээ.

Баасанхүү -

нөгөө өөр..., эхнээсээ нөгөө шашин шүтээгүйтэй холбоотой байх тээ?

Балган -

эрдэм байхгүй. Тэр үед би одоо ингээд явж байгаад тэр чинь хүний тэр сэтгэдэг юмыг бол би сэтгэх ёстой биз дээ. Хүн чинь надаас өмнө сэтгээд юм хийчихсэн. Эрдэмгүй хүн гэдэг чинь ерөөсөө заавал хүнийг сүйрэлд татаж байгаа юм. Тэгээд ч манай бааз болуул сүүлдээ бол ер нь их нягтлан энэ тэрээ больсон доо. Би чинь 95 онд тэтгэвэртээ гарлаа.

Баасанхүү -

ммхм

Балган -

намайг 4500 цаасаар гарсан ш дээ. Тэгээд би мөн хөөцөлдсөөр байгаад таны энэ чинь болохгүй гээд дахиж 90 оноос 95 он хүртэл яг ажилгүй цагаар ирц бүртгэж өгөөд манай бааз тэгж замарсан ш дээ. Хүн ерөөсөө цаанаа тэгж л ой ухаан муутай рэдэм боловсролгүй хүнийг бол хүн бүр дээрэлхдэг. Гэхдээ манай найз харсан л даа. Тэгээд яахав одоо энэ 125-д энэ чамд...,

Баасанхүү -

ммхм

Балган -

бааз болуул..., би тэр баазын хурал энэ тэрт би урьдаг юм би очдоггүй. Яах юм бааз тэгж замарсан. Би баазын хамт олонд ч хэлдэг би очихгүй ээ. Яахав би болуул тэр тээврийн байгууллагад байсан юм хөлсөө авсан.

Баасанхүү -

ммхм

Балган -

заримдаа авч чадаагүй. Тэхэд би болуул хоньтой байсан даг бүх юмыг авсан. Ухаандаа тээвэрчин болуул..., тээврийн яамны ганц тэмдэг. Авто техник ингээд 2 яамны тэмдэг байхгүй юу тэр чинь. Тэрийгээ авсан.

Баасанхүү -

та намын гишүүнд элсэж байсан тухайгаа ярихгүй юу?

Балган -

үгүй намын гишүүнд болуул би 67 онд орсон.

Баасанхүү -

за.

Балган -

тэгээд манай бааз чинь..., такси бааз чинь ажилчин сайн ажилчин.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд би болуул тэрэнд чинь элсэхгүй гэх арга байхгүй. Тэртэй тэргүй сонин энэ тэрээр гардаг ингэдэг. Тэгээд л яахав хурал хийгээд л. Тэр чинь 3 сарын нэг дагалдан явдаг билүү тэгээд л намын гишүүнээр илссэн. Би чинь одоо энэ жил бүртгүүлсэн бүртгүүлсэн 49 жил намын гишүүнд явж байна ш дээ.

Баасанхүү -

аанхан

Балган -

одоо.

Баасанхүү -

намын гишүүн гэхээр бас ажлын хажуугаар нэлээд үүрэг хариуцлага нэмэгдэж байсан уу?

Балган -

хариуцлага нэмэгдэлгүй яахав.

Баасанхүү -

за ямар ямар?

Балган -

одоо ерөөсөө энэ тэрэг техник гэхэд чинь л одоо онц тээвэрчин гэж осолгүй маналай гэж байна.

Баасанхүү -

ммхм. Осолгүй маналай тээ?

Балган -

тийн. Тэхэд чинь л ерөөсөө тэр чинь бүх хариуцлага одоо онц тээвэрчин гэдэг чинь одоо..., одоо тэрэг энэ тэрээр би шалгарахгүй ш дээ.

Баасанхүү -

өө за.

Балган -

шууд үзээд л намайг гаргаад явна. Тэд нар үзлэг энэ тэр..., тэр чинь одоо үзлэгт чинь ороод. Тэр үед, дээр үед чинь одоо үзлэгт ордог байлаа.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд үзлэгт ороод дараа нь шалгалт авна.

Баасанхүү -

юуны тухай?

Балган -

дүрмийн.

Баасанхүү -

аан за.

Балган -

тэхэд тэрэнд бол бид нар орохгүй онц тээвэрчин хүн. Тэр одоо коммисууд ирнэ. Тэрүүний хажууд нэг нэг хундага архи балгаж аваад л өнөө нүүрэн дээр. Тэр тавагтай чихрээс нь нэг чихэр авч амандаа хийгээд үнэмлэхээ аваад л гарна. Наадуул чинь бүгдээрээ нийлж байгаад дахиж шалгалт аваад л. За муу авбал дахиж орно.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд унахгүйшиг бол унахгүй ингээд гарна.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд биднүүд бол..., одоо би бол..., одоо тэр чинь тэр үед ингээд тэмдэг энэ тэрээ зүүгээд ингээд явж байхад одоо ийм та сайн яваарай, хичээлдээ сайн яваарай гэхээс таныг торгоно барина гэж тийм юм хэлэхгүй. Тэрэг цэвэр байгаад, одоо тэрэг л бүх л тормос энэ тэр гэрэл дохио бүрэн л байвал тэгээд л та яв л гэнэ.

Баасанхүү -

согтуу байсан ч гэсэн үү?

Балган -

үгүй согтуу байвал яаж болох юм.

Баасанхүү -

аан.

Балган -

би чинь хүний маналайлж явах хүн байхгүй юу ерөөсөө.

Баасанхүү -

аанхан.

Балган -

би ч одоо 95 оноос хойш чинь төв зам энэ тэрээр орно ш дээ.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд би шүгэлдэнэ, зогсоно. Үгүй та яагаад ингээд төв банк руу одоо энэ том тэрэгтэй ингээд орж яваа юм л гэнэ. Тэгээд л яахав өнөө тэмдэг энэ тэр үзчихээд үгүй та чинь одоо дураараа явах юм, дураараа явахаас ч яахав. Ээдэй хэмжээтэй сайн яваарай л гэнэ.

Баасанхүү -

аанхан.

Балган -

тэгээд л явуулна. Бусдыг бол явуулахгүй. Тэр чинь тэр бол их онц ш байна ш дээ. Тэр хоёр тэмдэг бол аюултай. Тэр нэг нь авто техник тэр чинь цагдаагийн хагас цэргийн зохион байгуулалтын тэмдэг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Балган -

цагдаа бол миний өмнөөс юм хэлж чадах ч үгүй. Тийм л юм байгаа юм ш дээ. Тэр чинь бол тэрүүн дээрээ анги байгаа юм. Тэрэг өнгө үзэмж муутай, гэрэл дохио муутай болуул та хүнийг маналайлдаг наад тэмдэг чинь юу вэ л гэж цагдаа нар шууд тэгээд тайлна. Тэхдээ тэр чинь тэрэг одоо ингээд барьж яваа хүн чинь тэр бүрэн л явж байх ёстой юм тэр чинь.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэрэг үзэмжтэй бол үзэмжтэй, бүрэн болуул бүрэн, гэрэл дохио энэ тэр бүх тормос энэ тэр байнга ян тан л явах хэрэгтэй. Тэхэд л өмнөөс юм хэлэхгүй. Тэгээд үзлэг энэ тэрт авна. Тэрэнд чинь би болуул зүгээр ороод улсуудын хажуугаар ороод л бүртгүүлээд тэгээд гарч байгаа байхгүй юу.

Баасанхүү -

үзлэг гэдэг нь нөгөө техникийн...?

Балган -

үгүй яахав техикийн үзлэг намарт..., хаварт ордог ш дээ.

Баасанхүү -

тийн.

Балган -

тэрүүнд. Тэгээд өнөө жолооч нар чинь ингээд очно өө Балган гуай та яв яв л гэж гэн шүү дээ. Бид нар очерьлож байна энэ тэр гэхгүй.

Баасанхүү -

аанхан.

Балган -

бид нар чинь..., манай жолооч нар чинь дэндүү ухамсартай ш дээ. Та яв яв тэнд үбртгэж байгаа тэнд бүртгэж байгаа, зарим нь хөтөлж аваачаад за энэ хүнийг..., энэ хүн шүү гээд чөлөөтэй гаргана. Тэр мэр болуул тэрэг барих сайхан л даа. Тэгээд одоо юу гэж хэлэх вэ танай аав энэ тэр чинь сайн хүмүүс байхгүй юу тэрэг барьж байгаа бид нар чинь бие биендээ бол халгүй. Тэр үедээ ингээд хөдөө явж байгаад дугуй хагарлаа, таньдаг таньдаггүй жолооч нар ирнэ, зогсоно.

Баасанхүү -

ммхм

Балган -

хүүе өвгөн гуай та юүхэв юүхэв хойшоо хойшоо, та холд цаашаа, тэгээд өнөөхийг чинь өнөөдүүл чинь юу л байна хийж өгчихөөд өнөө цайнаас уучихаад за цөмөөрөө таныг дагаад явъя л гэнэ ш дээ. Тэгээд манайх тийм хамт олон байсан байхгүй юу одоо энэ бүх баазууд чинь.

Баасанхүү -

аанхан.

Балган -

одоотой адилхан тэр хажуугаар сүнгэнээд, хэрэвзээ чи байхад шүргэх шахуу болоод хүн рүү дараад л тэгж гарахгүй ш дээ. Тэр хүнээс зайлна, тэр хүнийг цочоохгүй гэнэ. Манай багш нар тэгж хүнийг цочоож болохгүй.

Баасанхүү -

ммхм

Балган -

тамхи татдаг болуул тамхитай явж бай, архи уудаг бол архитай явж бай..., тамхи татдаг болуул тамхитай явж бай, архи уудаг бол архитай явж бай. Хээр чинь янз бүрийн улсууд дайралдана, ядарсан зүдэрсэн хүн байна, чи очоод нэг ачаагаа буулгахад за хүү минь энэ тамхийг зуучих гээд ингэнэ энэ ачааг чинь хурдан буулгаад өгнө, хурдан ачаад өгнө.

Баасанхүү -

за

Балган -

тэр манай багш тэгж заадаг байсан. Одоо тэгж заадаг юм уу үгүй юм уу бүү мэд. Үрүүлээ (руль) ингэж заадаггүй л юм шиг байгаа юм. Ерөөсөө мэдрэл байхгүй ш дээ. Тэр хүн рүү шахаж л яваад байна уу гэхээс хүнээс зугтаах юм байхгүй тийм болчихсон.

Баасанхүү -

тэр авто сургуульд хэр удаан саралцсан бэ та?

Балган -

тэр чинь ерөөсөө юу л даа..., жил шахуу болчихож байгаа юм л даа.

Баасанхүү -

аанхан.

Балган -

тэгээд 9 сард яагаад ирэх жилийн 6 сард төгсөж байгаа юм.

Баасанхүү -

өө нэг хичээлийн жил байна тээ?

Балган -

тийн. Тэгээд төгсөж байгаа юм. Тэгээд тэр чинь 150 цаасны цалин өгнө.

Баасанхүү -

сар болгон?

Балган -

тийн сар болгон. Авто сургуульд сурсан.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд бааз болуул яахав бас ирээд тэрэг болуул бас бэлэн байлгана. Тэгээд манайбааз чинь надад тэгж л өгсөн. Би чинь баазаасаа сурсан, такси баазаас. Тэгээд такси бааз чинь ерөөсөө ирэхэд л та ямар тэрэг авах вэ, та нэг Ниса байна тэрийг барь гээд л. Тэхэд чинь би намын гишүүнд элсчихсэн байсан байлгүй. Тэгээд намын гишүүн гэдэг чинь юмыг маналайлж байна.

Баасанхүү -

ммхм

Балган -

энүүнийг бол унаагүй гүйлгэж болохгүй гэлээ гэдэг л байсан.

Баасанхүү -

ммхм. Ниса унаад тэгээд нийтийн үйлчилгээнд явна ш дээ.

Балган -

тийн нийтийн үйлчилгээнд, тийн. Тэр чинь өдөрт одоо хэдэн төгрөг ч оруулдаг байсан юм 50 мөнгө л байсан юмдаг суудлын хооронд, буудлын хооронд.

Баасанхүү -

аанхан.

Балган -

тэгсэн хөөрхий тэр төлөвлөгөөг нь хийдэг л байсан.

Баасанхүү -

ажлын цаг бол нөгөө ээлжтэй болохоор бас гайгүй юм байна ш дээ тээ?

Балган -

тийн. тэр чинь ерөөсөө Ниса бол ганцхан. 8 цаг л явна, тэгээд тавьчихна. Тэгээд өө тэрүүн дээр чинь ёстой дээр дээрээ..., сүүлдээ бол дээр дээрээ гарах шахуу л явдаг юм. Тэгээд л явдаг байсан.

Баасанхүү -

дээр дээрээ гарах шахуу гэдэг нь юу гэсэн үг вэ?

Балган -

тийн яахав чихчихгүй юу.

Баасанхүү -

аан.

Балган -

өнөө Нисад чинь..., унаа байхгүй ш дээ унаа ерөөсөө.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд л одоо энэ 500 гэж 3, 4-р хороололд энэд чинь нэг хэдэн нэг юуны нэг..., барилгын нэг юу нэг..., гурил энэ тэрийн нэг дэлгүүр, нэг цагаан дэлгүүр дан дэлгүүр байсан. Тэгээд тэнд чинь айл энэ тэр цөөхөн тийм л байдаг. Одоо бол ингээд нил байшин барьсан. Эвгүй л болуул явж болохгүй болчихсон байна ш дээ.

Баасанхүү -

ммхм. Зам ер нь хэр байсан бэ?

Балган -

зам яахав ер нь нил шороон зам ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Балган -

тэр чинь 60-н хэдэн онд чинь бол одоо энэ юунд л хар зам тавьчихсан байсан, энэ хар замыг хэдүүд нь тавьсан юм гүүрийг чинь ч одоо 56 онд орж ирэхэд чинь бариагүй байсан байх аа.

Баасанхүү -

Энхтайвны гүүрийг үү?

Балган -

тийн. энэ чинь.., үгүй 56 онд бариагүй байсан байхаа. 58, 59 онд барьсан юм уу тэхэд л барьсан.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд хар зам чинь Налайх энэ хоёрын хооронд л хар замтай, бусад нь дандаа шороо ш дээ. Тийм байсан. Айл ч цөөхөн дөө. Тэгээд одоо бол чихчихсэн байж байгаа. Цэдэнбал гуай хоёр болуул..., Санжжав гуай авто тээврийг өөд нь татсан. Аан Цэдэнбал гуай бол одоо 4 жил удирдсан хүн. Сайхан юм хийсэн хүн дээ тэгээд. Элбэгдорж чинь одоо хөдөлмөрийн баатар хүртэл 90 онд авч байсан ш дээ та нар мэдэхгүй ш дээ. Хурааж ав гээд хурааж авсан ш дээ.

Баасанхүү -

өө .

Балган -

тэгээд 92 онд нөхөж олголоо гэж тэгж хуцсан хүн байгаа юм. Тэгээд ийм хүн дээр сууж байгаа юм ш дээ. Тэгээд би одоо юу гэж хэлэх вэ, хэлэх юм байхгүй даан ч муухай. Үнэн муухай шүү. Тэр хүний хийсэн гавъяа 40 жил удирдсан удирдлагыг чинь хөдөлмөрийн баатар авч байсан хүн дээ.

Баасанхүү -

ммхм

Балган -

та нар мэдэхгүй л дээ зайлуул. Муухай л хүнээ өөд нь гаргасан даа. Тэгээд юу гэж хэлэх вэ.

Баасанхүү -

одоо таныг ажиллаж байхад, ажилд ороход такси баазын ажил за тийм төлөвлөгөө нормоо биелүүлээгүй ч юм уу тээ? Тийм байсан юм байна. Тэгээд техник хангамжын хувьд ямар байв?

Балган -

техник хангамж чинь тэгээд бага шүү дээ. Ерөөсөө нэг 60-н хэдэн такситай. Тэгээд яахав Вольго нэг хэд байсан юм, 107 гэж бас нэг 2, 3 хүн суудаг нэг тийм тэрэг байсан юм. Манайд чинь одоо..., тэр чинь юу билээ бас нэг 2, 3 тэрэг байсан юм аа. Өнөөхийнхөө маркыг бас мартчихаж. Тэгээд ер нь тэрэг бол муу л байсан. Тэгээд тэрнийг чинь засаад л сэлбээд актлаад. Акталсан тэргээр өнөө тэргээрээ сэлбээд л.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэр яахав тэр жолооч нар засварчингууд л хөдөлгөж байсан юм.

Баасанхүү -

хүчээр шахуу л тээ?

Балган -

үгүй одоо улсууд юм хийнэ л дээ. Ер нь техникийг хүн хийж болохыг хийгээд л хөдөлгөж байсан.

Баасанхүү -

аанхан.

Балган -

тэр бол муу одоо бол. Одоо болуул тэрэг болуул хичнээн сайхан болсон. Тэгээд дандаа шороон зам. Одоо..., одоо болуул Энхтайвны гүүрнээс доороос гараад л хар зам.

Баасанхүү -

тийн.

Балган -

тэр чинь гараад л шороон зам ш дээ. Одоо хашаанд тэр чинь бид нар шороон дээр л өнхөрнө ш дээ.

Баасанхүү -

ммхм

Балган -

гараж дотор нэг хар зам тавьсан. Тэр үедээ заримдаа тэр тэрэг нь тэрүүндээ багтахгүй.

Баасанхүү -

ээ золигоо.

Балган -

тэгээд гадаа унтана ш дээ тэр үед тэр шороон дээр л. Эрт ирсэн нь л бол тавина. Дотор бол 50, 60-аад тэрний 20-оод тэрэг ордог юм уу үгүй юу тэгээд бусад нь одоо..., тийм байлаа.

Баасанхүү -

өвөл ч гэсэн үү?

Балган -

өвөл ч ялгаагүй ш дээ. Тэгээд л өглөө эрт гарсан тэргийг л тэгээд яагаад яагаад асааж байсан юм тэгээд асааж л байсан биз тээ?зарим нь чирч гулдарна, тэгээд асаана өвөл чинь. Тэхэд одоог бодвол хүйтэн шүү тэр үед чинь 63, 64 онд чинь.

Баасанхүү -

ммхм

Балган -

тэгээд тэгээд л асааж байсан. Одоо бол сайхан болсон байна ш дээ.

Баасанхүү -

за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.