Balgan
![](../assets/images/interviewees/990318.jpg)
Basic information
Interviewee ID: 990318
Name: Balgan
Parent's name: Sandandamba
Ovog: Narvanchin
Sex: m
Year of Birth: 1934
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Taishir sum, Govi-Altai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
travel
family
foreign relations
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
за тээврийн ажил хийсэн тухайгаа ярихгүй юу? одоо ямар ямар аймгууд руу яаж яаж тээвэр хийдэг байв?
Балган -
манайхан бол өвс тээвэрлэж анхан буй болсон юм, ерөөсөө.
Баасанхүү -
аанхан
Балган -
18 аймагт би тэжээлийн гээд, 18 аймгийн усны..., одоо өвсны фондод өвс зөөнө, тэжээл зөөнө. Тэгээд одоо ерөөсөө л тийм юм зөөдөг бааз байхгүй юу. тэгээд 18 аймаг чинь..., тэгээд би тэр тэгж зарж идлээ гэдэг нь тэр байхгүй юу. Тэгээд тэр Балданжав тэгж идсэн. 18 аймгийн тэжээлийн аж ахуй гэдэг чинь том юм байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Балган -
манай одоо Говь-Алтай гэхэд чинь л 18 аймагт 4, 5 тэжээлийн аж ахуй байсан. Тэр чинь ерөөсөө өвс л гэхэд хэдэн нуруу.
Баасанхүү -
танай Говь-Алтай аймагт л 4 байсан гэж үү?
Балган -
4, 5, 6 тэжээлийн аж ахуй байхгүй юу.
Баасанхүү -
за
Балган -
тэгээд тэр чинь нэг..., одоо тэр чинь ер нь нэг сумын одоо тэжээлийн аж ахуй гэхэд л өвс гэхэд бүүр хэдэн нуруу, өө одоо тэжээл гэхэд чинь л хэдэн нуруу. Тэгээд ерөөсөө тэр юу л байна тэр бүх юм чинь тэнд байж байна.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэнд одоо..., хэрэвзээ ямар сайндаа би хэлсэн биз дээ 92, 93 онд Өмнөговьд тэжээл..., өвс буулгах тэжээл энэ тэр байхгүй Баянхонгор аймаг руу яагаад. Тэгээд би чинь одоо Алтай, Баянхонгор, Ховд гурвын тэжээлийг авчираад. Тэр мал нь ингээд тэр Дундговь руу ороод ирсэн. Тэгээд энэ..., тэр малаас тэжээл өгөөд, хавар өвс ногоогоор тэжээгээд эргээд мал маллаад явж байсан. Тэмээгий чинь бид нар машинд ачиж авчирч буулгаж байсан. Тэрийг манайхан одоо малаа тэгж гаргаж байсан ш дээ тэр одоо зуднаас.
Баасанхүү -
хмм
Балган -
тэхэд одоо болуул яахав хэдэн жилийн өмнө Баянхонгор чинь тэгээд цасанд дарагдаж цөм малаа үхүүлээд дуусгаа биз дээ. Тэр Цэдэнбал бол тийм ажил хийж байсан хүн байхгүй юу. Тэхээр тэр хүнд болуул юм яриад яахав.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд биднүүд чинь ингээд ород ирнэ, хаана сүйд боллоо..., хаана л..., хэрэвзээ ингээ тэжээл дуусна гэж байхгүй.
Баасанхүү -
за
Балган -
тэжээл чинь одоо ингээд..., одоо ингээд л..., одоо бид нар чинь энэ 7 сарын хэдэнд одоо гарна.
Баасанхүү -
за
Балган -
18-ийн..., одоо өвс чинь ингээд муудчихсан байж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд тэр чинь Ховдоос Баян-Өлгий хүртэл ачна. Өвс чинь..., тэгээд будаанаас хэдэн ирээсээр ирэв, Алтайд 3 ирээс ч юм уу, Баянхонгорт одоо 7 ирээс ч юм уу тэжээл..., чиргүүлтэй тэрэг. Тэр чиргүүлгүй тэрэг бол одоо 7..., 8, 9 ирээс ч юм уу.
Баасанхүү -
өө за.
Балган -
тэгээд одоо ингэж хийнэ ш дээ. Тэхээр зэрэг тэр чинь..., манайд бол ганган Нямаа гэдэг чиргүүл чирдэггүй. Алтайд 7 ирээс хийхэд чинь будаанаас өмнө 7 ирээс хийчихвэл тэгээд будаанд гарчихна. Тэгээд тэр хүний чиргүүлттэй тэрэгний цалинг өнөө Нямаа л авна. Тийм хүн байлаа. Тэр чинь юуны..., Хөвсгөлийн хүн.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэр чинь сайхан сайхан тэрэгнүүдийг сайхан эдэлнэ ш дээ. 4, 5..., тэр чинь манай баазад ерөөсөө ганган Нямаа шиг 3 тэрэг унасан хүн байхгүй. Тэгээд 2 жил болоод л 3 дахь жил дээрээ л тэрэгний норм гүйцнэ. Тэгээд ганган Нямаад тэрэг өгнө. Тэгээд тэр ганган Нямаагийн норм дууссан тэрэг шинэ тэрэгний хажууд аваачаад л тавина яг ялгаа байхгүй. Өнгө үзэмж тэр л авч яваа техник энэ тэрийн эзэмшилт сайхан яг л шинэ тэрэг шиг.
Баасанхүү -
хөөх за.
Балган -
араам энэ тэрийг чинь бүгдийг ачна ш дээ, дугуй энэ тэрийг бүгдийг нь ачна.
Баасанхүү -
тэгээд тийм арчилгаа сайтай тэрэг хэрнээ яагаад..., тэр норм дуусч байна гэдэг нь ямар учиртай вэ?
Балган -
300 мянга явдаг байхгүй километр, газар километр.
Баасанхүү -
аан за.
Балган -
тэгээд тэр 300 мянга явахад л норм нь дуусна, тэгээд шинэ тэрэг өгнө. Манай бааз чинь одоо 70 оноос 90 он хүртэл нэг 20 жил яасан ш дээ. Тэгээд хамгийн сүүлд ганган Нямаа нэг шинэ тэрэг аваад л.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд тэр нь байж байгаад харин.., тэр чинь өөрөө сүүлд нь тэр 0,04,07 тэрэг барьж байгаад, тэнд нэг жил гаран тавьж байж байгаад тэгээд сүүлд нь хөгшрүүлээд зарсан гэнэ лээ.
Баасанхүү -
одоо тээврийн жолооч нар ийш тийшээ ажилд бол цаанаасаа томилогдох уу? Саналаараа явах уу?
Балган -
томилогдоно. Би ерөөсөө тээврийн..., ачаа тээвэр л зам өгнө ш дээ. Тэгээд би одоо 22-р баазад чинь одоо 18 зам болуул өдөр..., өдөр нь тавьж өгнө ш дээ.
Баасанхүү -
ммхм
Балган -
18 зам ч юм уу, тэгээд ер нь 20 хүрэхгүй дээ. 20-н хэдэн зам ч бараг өгөхгүй дээ. Тэгээд тэр чинь өнөө бааз болгон л өгөхөөр зэрэг тэгээд өнөөдүүл чинь ачаанд гарна. Ачаатай тэгээд л өдөртөө гарна ш дээ.
Баасанхүү -
нөгөө явах тушаалаа авсаны дараагаар?
Балган -
ерөөсөө ачаагаа аваад л гарна.
Баасанхүү -
аан.
Балган -
баазууд бол тэр одоотой адилхан ачаатай ингэж байлгахгүй.
Баасанхүү -
ммхм
Балган -
ерөөсөө 2 цагийн дотор гаргана гээд, ачаатай тэргээ баазад тавьчихаад 2 цагт гэрээрэй нэг ороод л тэгээд гарна. Зарим нь 22-ын цаад..., бүртгүүлчихээд 22-ын цаана тэргээ тавьчихаад ирж унтчихаад өглөө эрт босоод..., тийм цагт чинь тэгж л унтаж байгаа ш дээ. Тэгээд за нэг тэгээд..., хэрэзээ Алтайд чинь 7 хоног бол 7 хоногтоо яваад л ирнэ.
Баасанхүү -
ммхм
Балган -
явдаг аймаг болгонд. Километрт тэр чинь 150 километрт өдөрт тэгж явна чиргүүлтэй тэрэг.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд л тэр чинь норм.
Баасанхүү -
20 зам өгнө, 18 зам өгнө гэдэг нь ямар учиртай вэ?
Балган -
баазууд энийг хуваарилаж өгөхгүй юу.
Баасанхүү -
аан
Балган -
ерөөсөө 22-р бааз одоо 18, 20 зам юм уу, манай 18, 20 гаран зам юм уу, 5- баазад одоо хэдэн ч зам юм тгээд нааз баазууд чинь..., туслах баазууд байна ш дээ барилгын бааз энэ тэр одоо замыг нь барина гээд.
Баасанхүү -
аан зам гэдэг нь нөгөө гарах машины тоог хэлээд байна уу?
Балган -
гарах потёнкыг чинь одоо хэрэвзээ одоо энэ юу..., Бараа бааз чинь..., Бараа бааз чинь 100 тэрэгний..., 100 тэрэг одоо, зам өгч байгаа юм.
Баасанхүү -
аан за.
Балган -
Манайх 100 тэрэг одоо 18 аймагт 100 тэрэгний ачаа ачуулна өдөрт.
Баасанхүү -
за.
Балган -
тэгээд тэр зам чинь ачаа тээврээр дамжаад, баазуудаар дамжаад, тэгээд тэр замдаа гарч байгаа юм. Бааз юу..., ачаа тээвэр юу руугаа.
Баасанхүү -
ммхм
Балган -
өөрийнхөө Бараа бааз руу. Тэгээд тэр чинь илсэн чихэр ч юм уу янз бүрийн бараа ачна ш дээ. Бөс бараа ч байна, идэж уух юм байна, тэгээд архи энэ тэр бүгдээрээ явж байгаа юм чинь.
Баасанхүү -
ммхм
Балган -
хэрэзвээ архи явахаар чинь доор нь гурил ачаад, дээр хэдэн авдар архи ч гэдэг юм уу. Тэгээд л энэ одоо шүдэнз ачна гэхэд чинь гурил ачаад л дээр нь тэдэн авдар шүдэнз..., тэрүүнд болуул анги юм болуул өгөхгүй шүдэнзэнд. Тэгээд тэр шүдэнзийг замдаа одоо шатаавал тэгээд л ингээд өнгөрч байгаа юм. Шүдэнз бол аюултай ш дээ тусгай бүүр хамгаалалттай шүдэнз болуул.
Баасанхүү -
өө за.
Балган -
бүүр тусгай...,
Баасанхүү -
гал гарна гэдэг утгаараа юу?
Балган -
өө тийн, бүр нууц. Тийм байдаг.
Баасанхүү -
тэгээд замын..., одоо нөгөө хөдөөгүүр чинь ингээд олон сүлжилдсэн, тэгсэн хэрнээсээ тэмдэггүй тийм замууд их байдаг ш дээ. Замын тэмдэг байдаг байсан уу? Яаж замаа олдог..., ингээд олно гэж явдаг байсан бэ?
Балган -
өө тэр чинь ерөөсөө юү л дээ, хэрэвзээ одоо би чинь анхан шууданд явж Хөвсгөл рүү явлаа.
Баасанхүү -
за
Балган -
тэгээд тэр чинь энэ дээрээс яваад юунд, Булганд очиж байгаа юм. Тэгээд тэр чинь нэг л замаар явна.
Баасанхүү -
ммхм
Балган -
зам болуул тэр сална барина гэж байхгүй.
Баасанхүү -
за
Балган -
тэгээд энэ баруун зүг одоо энэ зүүн зүг эд нар нэг л тийшээгээ. Өө харин урагшаа бол Говь бол аюултай. Хэрэвзээ одоо ингээд л урагшаанаа өвс ачаад л юунд очлоо..., Дорноговьд очлоо, цаашаанаа юунд очлоо..., Зүүнбаянд очлоо. Тэр Зүүнбаянгаас чинь нэг тийшээнээл одоо сална. Тэр зам бол ингээд сагалдрага шиг. Тэр бол олохын эцэс байхгүй.
Баасанхүү -
ммхм
Балган -
Зүүнбаянгаас тэр говь руу чинь яваад тэгээд яахав бригад дээр л очно л доо. Нэг сум дээр ч юм уу тэгээд л очно. Очиход чинь тэндээс хүн нэг аймагт суулгаж байгаа юм. Зүүнбаянгаас цаашаа Хятадын хил рүү. За энэ хүнийг төөрүүлж болохгүй шүү. Тэгээд би тийшээ ингээд хавар ингээд л нэг уул толгой дамжаад нэг айлд очно, буулгана. Эргээд л ирнэ өнөө зам байхгүй шуураад.
Баасанхүү -
ээ золигоо.
Балган -
тэгээд аягүй бол шуурга эхэлчихсэн байна. Тэр хүн л авч тэр газраа ирнэ ш дээ. Хүнгүй бол явуулахгүй.
Баасанхүү -
хмм
Балган -
тэгээд цаашаа хил давдаг гэж байгаа юм.
Баасанхүү -
төөрөөд?
Балган -
төөрөөд. Тэр төөрөх бол нөхцөлгүй. Ерөөсөө тэр Зүүнбаянд тэр урагшаа энэ говийн зам бол ерөөсөө өвөл бол зүгээр тэгээд л 1, 2 цагийн дараа нэг болуул шуурна, нэг бол одоо будардаг ч юм уу яадаг юм цас мөндөр ч ордог юм уу, шалбааг энэ тэр ч ордог юм уу тэгээд янз бүр болчихно ш дээ.
Баасанхүү -
ммхм
Балган -
аюултай. Тийм болоод л хүн авч байгаа юм. Бусад газарт хүн авч явах юм байхгүй. Ерөөсөө одоо аймгууд бол ерөөсөө ингээд Хэнтийг чинь шууд олоод оччихно. Цаашаа Сүхбаатар чинь мөн нэг 100 гаран километр шууд яваад очно. Зам хазайх тийм яах..., төөрөх юм байхгүй.
Баасанхүү -
аанхан.
Балган -
Дорноговь гээд л мөн нэг л замаар орж байгаа.
Баасанхүү -
зам нь бол тодорхой л...,
Балган -
зам болуул тодорхой. Гурав Шарын гол гээд аюултай.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэрний сум энэ тэр чинь тэр заавал хүнтэй явуулна.
Баасанхүү -
тэр орчныг сайн мэддэг...,
Балган -
тийн орчинг сайн мэддэг. Нэг хил давуулуулаад. Тэхэд чинь Хятадтай хил юутай хатуу байсан.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд ерөөсөө тэр үед бол тэгнэ. Тэгээд хоног шөнө бол зам яана гэж байхгүй. Тэгээд одоо ингээд хойшоо энэ чинь яахад чинь уул одоо энэ говийн уул нар чинь Өндөрцагаан энэ тэрээр явсаар байгаар Баян-Өлгий орно яг уулын дунд чинь.
Баасанхүү -
ммхм
Балган -
цаашаа Цагаан нуур гэхэд чинь бөөн уулын дунд орж байгаа юм.
Баасанхүү -
хмм
Балган -
тийм байхгүй юу. Тэр чинь төөрөх газар ерөөсөө байхгүй. Тэгээд Улаанбаатар чинь..., Баян-Өлгий чинь 1400..., 1600 км Баян-Өлгий чинь. Тэгээд наашаанаа Ховд чинь 1400, Алтай чинь 1050 ингээд наашаанаа богинодоод ирж байгаа байхгүй юу. тэр нэг л замаар явна. Тэгээд тэр салчихна барьчихна энэ болуул тэр цаашлаад уулын дундуур л явна гэхээс, тэр уулнаас гарах тийм зам байхгүй. Тийм байдаг байхгүй юу.
Баасанхүү -
жолооч нарыг замд явж байхад янз бүрийн одоо хий үзэгдэл ч юм уу, сүнс ч юм уу, гүйдэл гэдэг ш дээ. Тиймэрхүү юмнууд их тааралддаг гэсэн. Танд тийм...?
Балган -
өө тэр болуул тааралддаг гэж байгаа юм. Тэр болуул тааралдахадаа болуул жолооч нарт тааралдахгүй.
Баасанхүү -
за.
Балган -
жолооч нарт яагаад тааралдахгүй вэ гэдэг чинь тэр хий үзэгдэл тэр юу чинь чөтгөр шулмас бол байдаг.
Баасанхүү -
аанхан
Балган -
тэр бол байх ёстой. Хүнд чинь сүнс гэж байх ёстой. Одоо тэгээд биднүүд бол тамгатай цаастай явахаар зэрэг тэр бүх юмыг хаана. Тэр муу юм ердөө дайралдахгүй.
Баасанхүү -
тамгатай цаасаа?
Балган -
тийн одоо энэ потёнк энэ тэрт ийм юмтай надад болуул дайралддаггүй.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэрийг авч явж байгаа улсуудад ер нь бараг л дайралдахгүй дээ. Өө зүгээр манай нэг жолооч Алтайгаас наашаа явж байгаад хээр унтсан. Хавар цаг юм байна лээ. Тэгээд унтаж байсан өглөө машин нь түжигнээд явах шиг болсон.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд ингээд сэрээдэхсэн чинь эмэгтэй хүн ингээд үс энэ тэр нь задгай, мээм энэ тэр нь унжчихсан копутэн дээр нь байж байсан, шил энэ тэрийг нь цохиод. Тэгээд өнөөх чинь айгаад л чангаал (сигнал) дараад л ор энэ тэрээ ч хураагаагүй тэргээ асаагаад хөдөлсөн.
Баасанхүү -
ммхм
Балган -
хөдлөөд ингээд харсан чинь тэр хойд энгэр дээр нэг хоёр айл байсан. Тэгээд өнөө айлд чинь яваад очсон бүүр ингээд ярьж чаддаггүй. Тэгсэн өнөөдөх чинь бүүр цай энэ тэр чаначихсан тэгээд байж байна гэнэ. Үгүй та хаанаас ирэв гээд ингэсэн чинь өнөөх бүүр дугарч чадахгүй байна гэнэ. Үгүй та яагаад дугарч чадахгүй байна юмнаас айв уу яав гэсэн чинь. Үгүй би энэ доор говьд унтлаа. Тэгсэн чинь сая нэг нүцгэн эмэгтэй урд копутэн дээр гараад байж байна. Үс энэ тэр нь сэгсийчихсэн, тэгээд айгаад тэргээ асаагаад хөнжил энэ тэрээ ч эвхэж чадсангүй. Тэгээд айл болохоор энд хүрээд ирлээ гэсэн. Үгүй тэр хүн чинь хаана явж байна, яаж байна. Манай эгч шүү гээд, зүрхэнд нь хий тусчихсан, алдчихаад хайгаад олохгүй байгаа юм. Тэгж байсан гэж байгаа юм. Тэгээд тэр чинь янз бүрийн юм байна гэж байгаа юм л даа. Тэгээд тэр чинь ер нь тэгээд юмыг сайн бодолтой яахгүй бол тэгээд тэр чинь зайлуул зүрхэнд хий туссан гээд тэгээд явж байдаг юм гэнэ лээ.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд чөтгөр шулмас гэдэг бол биднүүдэд үзэгдэх ёсгүй. Тэмдэгтэй цааснуудад та нарт ч үзэгдэхгүй. Тэмдэгтэй л цаастай явахад тийм юм дийлэхгүй. Ном гэдэг чинь тийм хүчтэй байна ш дээ. Наана чинь бол зүгээр нэг уйланхай шиг юм байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Балган -
хүний сүнс ч ялгаагүй уйланхай..., гол хэсэг нь байдаг гэж байгаа юм.
Баасанхүү -
одоо гэрээсээ хол ингээд л холын замд явахад чинь мэдээж бэрхшээлтэй. Тэгээд тээврийн жолооч хийх, одоо өмнөх..., та чинь аягүй олон ажлууд хийж байсан ш дээ. Тэрнээс ямар ялгаатай вэ? Хэцүү бэрхшээлтэй зүйл нь юу вэ?
Балган -
аан тийн биднүүд чинь бол ерөөсөө тэгээд юу байгаа юм л даа. Одоо ингээд намар болуул тэгээд хөнжил пүүгээ, одоо тэгээд л тогоо шанага бүх юм чинь хавинд (кабень) явж байгаа юм ерөөсөө нэг.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэр одоо нэг газар унтана, пирмусээ асаачихна, хоол ундтай. Тэгээд хоол ундаа чанаж идээд л тэгээд явна. Тэгээд айл энэ тэр хэсээд тэгж явах тийм юу байхгүй. Тэр чинь дандаа одоо..., зарим нь болуул ганц нэг явна, тэр болуул хамаа байхгүй.
Баасанхүү -
ммхм
Балган -
манайхан чинь бол ерөөсөө бааз гэдэг сайхан ш дээ.
Баасанхүү -
за.
Балган -
тэгээд одоо ингээд би..., одоо манай бааз чинь штаб, хэд хэдэн штабуудын дарга нь гаргана. Тэгээд өнөө тэргийг чинь ирэхээр зэрэг засаад өгчихнө юу л хэмхэрнэ.
Баасанхүү -
ммхм
Балган -
бүүр болохгүй бол яваад тэргийг нь чирч аваад ирнэ. Ингээд баазууд чинь мундаг зохион байгуулалттай байна ш дээ, бааз болгон.
Баасанхүү -
ммхм
Балган -
22 ч ялгаагүй, 5 ялгаагүй. Тэгээд өнөөдүүл чинь айл буухгүй тэр чинь. Тэгээд хэрэвээ 22-ын Толгойтын өртөөнд, манайх тэр толгойн цаана. Тэгээд өнөөдүүл чинь бас цөмөөрөө тэр муу сэлбэгээр илүү бас илүү ажиллах санаатай.
Баасанхүү -
ммхм
Балган -
тийм байхгүй юу.
Баасанхүү -
өрсөлдөнө.
Балган -
тийн. тийм үед биднүүд 20 жил ажилласан байхгүй юу 70 оноос хойш 90 он хүртэл. Тэр чинь шал анги. Хэрэвзээ одоо ингээд 18 аймагт одоо энэ юунаас..., будаанаас буугаад явлаа.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэхэд чинь замд одоо энэ Эрдэнэсант ч юм уу Баянхонгорт ч юм уу ингээд 2..., манай бааз чинь Штабтай байсан ш дээ.
Баасанхүү -
за
Балган -
тэр чинь тэгээд 100 гаран километр, алтай гарахад чинь 100 гаран километр. Тэхэд чинь нэг 300-аад, 400-аад километр газар Эрдэнэсантыг штабаар орж байгаа юм. Тэнд бензин тос бүх юм байж байна, засварчин энэ тэр.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэндээсээ яваад алтайн наад энэ говьд нэг штаб байдаг бий. Тэнд чинь бас бүх юм байна, бензин тос бүгд. Тэгээд өнөөдүүл чинь тэнд ачаа буулгачихаад цаашаанаа Увсын Тэсээс өвс ачна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Балган -
Алтайд 3 ирээс ч юм уу. Тэгж байж нэг 12 сараас өмнө л орж ирнэ ш дээ 8 сард явсан хүн чинь. Тэгж явдаг байхгүй юу. Тэгээд тэр чинь ер нь тэгээд цалин сайн авна дөө. Сард би болуул нэг 5000 цаас авч үзсэн.
Баасанхүү -
хөөх.
Балган -
нэг сард. Тэгээд яахав ер нь ернь доод нь 1000-аас буухгүй, 1000-с бууна гэж байхгүй ш дээ.
Баасанхүү -
за.
Балган -
тэгж цалин авна.
Баасанхүү -
5000 авна гэдэг чинь одоо нөгөө илүү цаг ч юм уу, эсвэл нөгөө ирээсээ их хурдан гүйцэтгэсэн гэсэн үг үү?
Балган -
үгүй үгүй тэр төлөвлөгөө норм гэж байгаа юм л даа.
Баасанхүү -
аан за.
Балган -
ерөөсөө 500 авна гэдэг чинь Алтайд 2 талдаа ачаатай хоёр явж юм уу 1000 гаран километр.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэр хоёр талдаа ачаатай хоёр явчихад л 5000 гараад авчихаж байгаа юм.
Баасанхүү -
аан
Балган -
тэр ачаа чинь бас олдохгүй ш дээ. Тэнд очно тэр олон тэрэг яана. Тэнд чинь бас зайтай танилтай тийм хүн, бэлдэжбайгаарай гэсэн ийм хүн тэгж байж авна ш дээ. Тэр чинь дандаа өрсөлдөөнтэй байдаг байхгүй юу тээврийн байгууллага чинь.
Баасанхүү -
ммхм
Балган -
хэрэвзээ одоо ингээд Алтайд очдог. Тэндээс юу ачих вэ гэдэг бас тооцоотой. Тэнд чинь буурын давс байна, хужир байна. Би бол тэр хужрыг бол ачиж үзээгүй. Хужир тэгээд давс энэ тэр ачна л даа.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд тэнд чинь танил хэрэгтэй.
Баасанхүү -
ммхм
Балган -
бас найз нөхөд бас хэрэгтэй. Тэгж ирээс хийнэ ш дээ. Тэгж байж л авдаг юм даа.
Баасанхүү -
нөгөө тээвэрт явахадаа нэг нэгээрээ ингээд салаад л одоо хаашаа томилоно тийшээл явна биз дээ? Эсвэл нэг цуваа үүсгээд ч юм уу ингээд хамтаар явах уу?
Балган -
цуваа гэдэг чинь ийм юм байгаа юм. Хэрэвзээ одоо манай бааз ингээд цуваагаар явж байна.
Баасанхүү -
за
Балган -
тэхэд чинь л хэдэн..., доод талын тэрэг л 7, 8 тэрэг. Тэр чинь тгэж гаргана. Одоо тэр чинь олон цуваа гаргана л даа. Гэхдээ Баян-Өлгийд гэхэд чинь одоо тэр чинь бригад бригадаар гарч байгаа юм. Манайх чинь 10-н хэдэн бригадтай бааз байсан байхгүй юу. тэгээд тэр чинь 10-н хэдэн бригадтай. Тэгээд дээд тал нь 20 хүнтэй.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд 15-аас дээш ийм хүнтэй. Тэгээд тэр чинь яадаг вэ гэхээр би одоо 25 сар шахуу бид нар нэг яваад ирсэн тэр одоо цуваагаар яваад.
Баасанхүү -
ммхм
Балган -
Баян-Өлгийд буулгаж байгаа юм. Эндээс тэр чинь 1600 км. Баян-Өлгийд чинь тэнд чинь бол хүрч бас цаашаа суманд явна.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэндээсээ эргээд тэр юуны..., Увсын юу гэдэг..., тэр нэг уурхай байгаа юм, нүүрсний уурхай.
Баасанхүү -
за
Балган -
тэндээс нүүрс ачаад Завханд буулгаж байгаа юм.
Баасанхүү -
хөөх за.
Балган -
тэгээд тэндээсээ эргээд Завханы Тэс гэж бүүр одоо Оросын хилтэй холбоотой Тэс гэж сум гэж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэндээс ачаа ачаад нүүрс ачаад урагшаанаа Өмнөговьд ирж буулгаж байгаа юм. Тэгээд Өмнөговиосоо буулгаад тэр цаашаанаа тэр Гурван Тэс гэж байгаа юм. Тэнд давс зүснэ л дээ. Дэндээс давс ачаад Улаанбаатарт ирж. Тэр чинь бараг хоёр сар шахуу явсан байгаа юм. Тэгж явж байгаа юм.
Баасанхүү -
цуваагаар?
Балган -
цуваагаар.
Баасанхүү -
аан за.
Балган -
тэгээд манай бригадын дарга чинь 2 хүүхэд нь явсан, би явсан. Тэгээд бид дөрөв явсан 4 хүн л дээ. 4 хүн тэгж явсан. Тэгээд би тэрүүнд явахгүй гэхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Балган -
манай бригадын дарга уулзахад хэжцүү хүн бий таныг заавал авч явна, үгүй миний тэрэг муу хэрэггүй. Таны тэрэг муу байсан ч надаа сэлбэг зөндөө бий гэж байгаа юм. Тэгээд, тэгээд...,
Баасанхүү -
татгалзах аргагүй болгоод?
Балган -
тийн. тэгээд яахав би яваад л..., тэхэд бол харин би тэхэд чинь юу яасан л даа, өнөө тэр Звханы тэр Тэсээс ачсан тэр өвс болуул доод өвсийг нь би даахгүй байсан. Одоо бүүр чийг аваад, тэгээд бүр хөлдүү өвснүүд, цэвдэг.
Баасанхүү -
аая яая.
Балган -
тэгээд би тэрүүнд ерөөсөө 5 үе тавьчихсан. Өнөөдүүл чинь 8 үе тавьж байгаа юм. Би ол 5..., би 5 үе л тавина. Та нар хэдээрээ бич бич.., тэгээд яахав 8 үеэр бичиж байгаа юм л даа. 8 тонноор бичиж байгаа юм л даа. Тэгээд 8 тонн өвс ачаад тэгээд Өмнөговиос гарсан. Үгүй таны энэ авс чинь яасан бага юм бэ гэж байгаа юм. Үгүй тэгээд та энийгээ өгч чадах юм уу гэж байна. Өө би яахав болох байлгүй гэж байгаа юм. Тэгээд би нэг сум руу очсон. Нэг сумд очсон, буулгасан. Таны энэ өвс чинь тоондоо хүрэх юм уу гэж байна. Наадах чинь хүү минь хүрэхгүй ээ зүгээр. Хүндээрээ бол наадах чинь илүү гарч байгаа шүү гэхэд. Нэг өвсийг нь өргөчихөөд үгүй одоо тэр юм даа дааж ирж. Үгүй мөн хэцүү юм ачсан байна шүү, цэвдэг аччихсан байна ш дээ гэж тавьж байсан. Тэгээд мөн 8 тонн бичээд л өгч байсан. Тэгээд яахав дээ олон түмэн та бүгдийн хүчинд би нэг тийм ирээс нэг хийсэн юм байна. Тэгээд манайхан чинь ерөөсөө тэр үеэр нь ачсан тэрэг явахгүй байна л гээд байдаг. Би яахав дээ тэгээд бага аччихсан юм чинь. Тэгээд л яваад яаж байсан. Тэрэг энэ тэр хээр суугаагүй л дээ. Тэр чинь тэгээд тийм хүний нэг ов заль хаашаанаа ч юм тэгээд явах хоншоор тэгээд анги л даа. Тэгээд олон түмний нүүр гэдэг чинь ямар гоё юм байна. Тэгээд энэ муу өвгөн ч гэж боддог юм уу 70 хэдэн онд өвгөн л гэдэг байлаа. Одоо бол мөн ч өвгөн л гэж байха юм. Тэгээд тэр чинь тэр үедээ өвгөн л байсан, одоо өвгөн л болчихлоо доо. Тэгээд тэр чинь яахав олон түмэн гэдэг сайхан л даа. Олон түмэн харах юм маш олон.
Баасанхүү -
ммхм. Тэхээр та ингээд олон жил тээвэр хийлээ. Хээр машин сууж эвдрэх янз бүрийн тохиолдол байв уу?
Балган -
тийм юм байгаагүй. Би ерөөсөө яахав ер нь хааяа хааяа ганцаараа л явна. Тэгээд ер нь л манай баазынхан болуул 80-тай л явна. Бүүр ингээд зарим нь бүүр ёстой тэрэг хэмхрэх юм шиг юутай л явдаг. Тэгээд наддтай явсан тэрэг энэ тэр хэмхрэх нь гайгү ээ ер нь хэмхэрдэггүй. Ер нь гайгүй байсан.
Баасанхүү -
ер нь хээр явж байгаа хүмүүсийн одоо сэлбэг хэрэгслийг яаж хангадаг байв? Эвдэрвэл яаж зохицуулдаг байсан бол?
Балган -
үгүй үгүй харин тэр чинь ингэж байгаа юм.
Баасанхүү -
за.
Балган -
одоо энэ дээрээс Баянхонгорт чинь тэр чинь тээврийн бааз тэнд чинь одоо тээвэр засах застав юу байж байгаа юм, Баянхонгорын бааз бас байгаа юм тэр тээвэр хариуцсан.
Баасанхүү -
за.
Балган -
аймаг болгонд байгаа юм. Хэрэвзээ Баянхонгорт очлоо би юу дутуу байна тэрнийгээ аваад л тэгээд явна.
Баасанхүү -
аан.
Балган -
Алтайд очно мөн авч тавиад л явна. Тэгээд би чинь нэг яасан юм байна. Тэгээд явж байсан чинь Ховд руу ачаа ачдаг юм аа.
Баасанхүү -
за.
Балган -
Ховд руу ачаа ачаад явж байсан нэг Зэргийн талд би л түрүүлээд явж байна л даа. Түрүүлээд, тэрэг сайхан хөнгөрчихсөн. Тэр Зэргийн тал гэдэгт л давхиж байлаа. Мун ч давхиж байна хүн. Тэгээд хөнгөн болчихсон давхидаг юм байна.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд явж байсан чинь хажуугаар чагнаалдаад л нэг тэрэг ороод ирдэг юм байна. Тэгсэн манай явж байсан тэрэг хажуугаар хүрээд ирдэг юм байна. Тэгсэн үгүй ээ энэ яагаад тэгдэг юм гээд зогссон чинь л гарч ирээд хангинадаг юм байна. Та чинь одоо яачихсан юм, бүх юмаа хаячихаад наад тэрэг чинь ч арай унасангүй чиргүүлний гар хугараад тэнд хэвтэж байна.
Баасанхүү -
юу хугараад аа?
Балган -
чиргүүлний гар.
Баасанхүү -
аая яая.
Балган -
талд ингээд хэмхэрчихдэг юм аа. Тэгээд яахав Зэрэгт засдаг тэр Ховд аймгийн засварын газар руу явж байгаа байхгүй юу. Өө би энэ лүү явлаа гээд чиргүүлнийхээ гарыг дээрээ авч тавьчихаад л би явлаа за чи цайгаа чанаад байж бай. За та ч одоо өнөөдөр ирэхгүй дээ ирэхгүй. За би энд хэд унтдаг юм бол доо л гэж байна.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд би яваад очлоо. Яваад очсон чинь засвар дээр яваад очлоо, гагнуурчинтай нь уулзлаа. Чиргүүлийн гар гагнуулах юм уу та л гэж байна. Үгүй шинэ гар байвал авчихъя юүхэв энийг гагнуулах гэж, та нар юманд явах гэж байна уу гэсэн. Бид нар бас тэрэг хөмөрсөн тэр лүү явах гэж байна. Тэгвэл шинэ гар аваад яв, ганц шинэ гар байгаа. Та ч азтай хүн юм аа л гэж байна. Нөгөө шинэ гараа аваад л хүрээд ирлээ.
Баасанхүү -
гар гэдэг нь нөгөө машинтай холбодог уу?
Балган -
өнөө машинтай холбодог. Тэгээд яахав шинэ гар аваад л хүрээд ирсэн. Тэгсэн манай жолооч тэгж байна. Үгүй тань шиг ийм хүн байдаг юм уу хууучин юмаа аваачиж тавьчихаад шинэ юм аваад ирдэг тийм хүн байдаг юм уу гээд ингээд байгаа юм. Тэгээд л би ерөөсөө падаан энэ тэр бичүүлээгүй ш дээ. Тэгээд л яахав ирээд л өнөө чиргүүлээ хийж ваад очлоо. Тэнд очоод тэр чинь гуанз буудалтай.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд байж байсан өнөө улсууд чинь ирж байна. Тэгээд падаанаа бичүүлж аваад л цаашаа явж байгаа юм. Би тэгж л хэмхэрсэн. Бусдаар миний тэрэг хэмхэрч үзээгүй. Хүн мөн л явж байх хэрэгтэй. Хүн нь сайн явж байхад тэрэг хэмхэрнэ гэж байхгүй.
Баасанхүү -
ммхм
Балган -
дутуу л явбал хээр тормос л муутай явбал юу руу ч орно ш дээ. Тэгээд бүх юмаа авбал, тэрэг бүрэн л явах хэрэгтэй.
Баасанхүү -
90-ээд оноос хойш одоо тээврийн салбарт ямар өөрчлөлт оров? Ардчилалаас хойш.
Балган -
тээврийн бол 90-ээд оноос хойш л ер нь бүх баазууд тараад л. Одоо хэрэвзээ энэ нэгдэл гэдэг чинь тараад л.
Баасанхүү -
ммхм
Балган -
жишээ нь манай..., одоо энэ хэн чинь л бол одоо муухай юм байсан ш дээ. Тэр та нар бол мэдэхгүй, аргагүй. 400 гаран худаг байлаа манай Монголд.
Баасанхүү -
за.
Балган -
400 гаран гүний худаг чинь одоо энэ за яахав 90 оноос хойш 5, 6 он хүртэл..., 7, 8 он хүртэл бүх худаг сөнөсөн. Бүх нэгдлийн малыг хувьд татсан нэртэй. Зальтай улсууд нь бүгдийг нь зарсан даа.
Баасанхүү -
ммхм
Балган -
зараад идчихсэн. Тэгээд яахав мал чинь өсдөг юм байна л даа. Энэ чинь өсөлгүй яахав. Тэр чинь хичнээн мал гадаадад гаргаж байна, тэр мал чинь гаргахгүй болохоор зэрэг мянга зарсан ч гэсэн тэр чинь байж л байна ш дээ. Тэгээд байж байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Балган -
тэгээд улсуудын зан чанар ерөөсөө Монгол хүний зан чанар ерөөсөө нэг ч байхгүй ерөөсөө. Тэр яагаа тэр вэ дэггүй, манай улс дэг байхгүй, хууль байхгүй болоод бүх юм сөнөсөн. Хэрэвзээ одоо за би яахав зүгээр 40-н хэдэн он, 50-н хэдэн он, за яахав бүүр 70-н хэдэн оноо ярья.
Баасанхүү -
за
Балган -
хэрэвзээ одоо би Архангайгаар ингээд дайраад би цаанаас ороод ирлээ. Тэгээд Архангайгаар ороод ирэхэд чинь тэнд болуул сүүлдээ тэр улсуудтай танилцаж байгаа юм л даа. Тэгээд Архангайн тэр улсууд чинь за өнөөдөр унт унт. Тоглож унтчихаад маргааш өглөө яв гэдэг. Одоо бол тэгэх улсууд нэг ч байхгүй. Намайг тэгээд ирэхэд айраг энэ тэр бол сав байна уу гээд саванд цагаан идээгээ хийгээд өгдөг байсан.
Баасанхүү -
ммхм
Балган -
70-н хэдэн онд, 80-н хэдэн онд. Одоо тэгэх тэр юм хийгээд өгөх хүн нэг ч байхгүй. Айлд бууна за яахав цай өгдөг л байх л даа. Би одоо явсан, улсуудын цай энэ тэр бор болчихсон. Цагаан идээ бол юу л байна цагаан идээ байна. Тэрнээс цагаан идээ чинь дан чихэр болсон ш дээ.
Баасанхүү -
ммхм
Балган -
хуучин цагаан идээ байхгүй. Тэгээд аль муу юмыг хэлэх вэ одоо юу гэх вэ энийг орхичихъё л доо. Үгүй нээрээ.
Баасанхүү -
түрүүн та нөгөө өмнө нь ярьсан Бөөний бараа баазийн тухай яриагаа дахиад яриад өгөхгүй юу?
Балган -
Бөөний бараа бааз чинь ерөөсөө тэнд чинь болуул 18 аймгийн Бөөний бараа баазыг энд ингэж хуримтлуулж байгаад л.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд тэр Зөвлөлтийн нэг..., одоо манайхаар бол аймаг юм уу нэг муж юм уу тийм газар аваачсан. Тэр аваачсан хүн байна гэж байгаа юм одоо.
Баасанхүү -
хмм
Балган -
Орос авгай авсан гэж байгаа юм. Тэгээд тэр чинь ганц хүн биш л дээ.
Баасанхүү -
тийн.
Балган -
тэгээд Зөвлөлт рүү аччихсан байгаа юм. Тэгээд тэнд очоод одоо..., одоо манайхаа болуул зах захаар ордог юм уу яадаг юм тэнд бол бүх барааг тэнд аваачиж зарсан. Тэгээд тэр хүмүүс болуул байна гэж байгаа юм. Тэгээд харин тэр нярав, 150 няравт л тийм юм өгсөн. Баахан өнөө барааны бүтээлэг тэр мод тийм юм өгсөн гэж байгаа юм. Харин тэрнийг үнэгүй өгсөн гэж байна лээ. Тэгж л идсэн ш дээ Бараа бааз.
Баасанхүү -
Бөөний бараа баазад хүнс юу юу байх вэ?
Балган -
бүх юм байна ш дээ. Гурил одоо Зөвлөлтөөс орж ирсэн гурил, 1, 2-р гурил байлаа. Цагаан будаа шар будаа байлаа. Чихэр болуул одоо янз бүрийн чихэр бүгдээрээ байлаа.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд даалимба тэрүүнд ерөөсөө байхгүй юм байхгүй ш дээ. Тэгээд олс энэ тэр тэнд ерөөсөө байхгүй юм ерөөсөө байхгүй. Хүний хэрэглэдэг бүх юм байсан.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгж тэрийг чинь тэгж идсэн байгаа ш дээ. Энийг болуул харин тавих газар би тавиад байдаг нь тэр байхгүй юу одоо хууль байхгүй юм чинь.
Баасанхүү -
тийн.
Балган -
хэрэвзээ одоо Элбэгдоржийг бариад авах хүн байхгүй ш дээ. Хууль байхгүй юм чинь яаж барьж авах юм. Харин би ингээд цуурчихсан Элбэгдоржид очих юм бол энэ муу өвгөнийг нууцаар алчихаарай гэж мэднэ ш дээ Элбэгдорж. Үгүй нээрээ тэр чинь ний нуугүй ерөөсөө тийм юм чинь. За тэгээд анги юу байхав дээ.
Баасанхүү -
тэр бөөний бараа баазыг одоо ямар зориулалтаар ашигладаг байсан бэ?
Балган -
харин 18 аймгийн бүх бааз энд ирдэг байхгүй юу.
Баасанхүү -
за.
Балган -
одоо шүдэнзний..., шүдэнз гэж байна.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэр чинь нэг нэг складанд. Чихэр гэж байна тэр чинь хэрэв зээ одоо 18, 20-ийн чихэр байлаа элсэн саахар эд нар чинь цөмөөрөө. Нэг нэг одоо..,
Баасанхүү -
том склад?
Балган -
зүгээр ерөөсөө нэг складанд, цөмөөрөө складтай. 2 бааз чинь нэг складтай.
Баасанхүү -
ммхм
Балган -
1-р бааз чинь нэг складтай..., дандаа бандантай.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд нэг том том биржээнкээр бүтээсэн. Тэгээд өдөрт ямар сайндаа 100 тэрэгний захиалга өгөөд,100 тэрэгний ачааг одоо 500 кл ачаа ч юм уу гарах нь байна ш дээ нэг өдөр. 5 тонноор бодоход. Хэрэвзээ 10 тонноор ачаад чиргүүлтэй тэрэг 10 тонноор ингээд гарах юм бол ачаа одоо 18 аймгаас өдөр бүхэн тэгж гаргаж байгаа юм чинь.
Баасанхүү -
аая яая.
Балган -
хойноос бол дандаа вагон ирнэ. Вагон чинь тэгээд л юм юм л буулгаад байна буулгаад байна. Тэгээд манай оросыг болуул хичнээн юм хэдэн жил идлээ ш дээ. Тэгж идэж байсан. Тэгээд Оросыгоо аваачиж муу хэлээд. Тэр 91 онд чинь бүх Оросуудыг чинь хөөж гаргаад. Энэ хил гараад..., дөнгөж хил даваад орох орон байхгүй, цаанаа төлөвлөгөө байхгүй. Бараг үхэх шахуу хавар хөөгдөж байсан байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд одо Элбэгдорж юугаар гарсан. Тэгээд Элбэгдорж бол сая одоо тэр яах гэсэн хүлээж аваагүй ш дээ. Тэр нөгөө хэн билээ очсон байна ш дээ Элбэгдоржийн оронд. Нөгөө эхлээд цэргийн сайд болсон чинь хэн билээ?
Баасанхүү -
батлан хамгаалахын Болд уу?
Балган -
бишээ. Анх нөгөө 90 онд яагаав...,
Баасанхүү -
тэрийг бол би мэдэхгүй байх аа.
Балган -
аан тийм л дээ. Тэр нь очсон. Тэгсэн чинь манай өр авлага болуул танай ддалд ороогүй ээ. Тэр өрөө өгчихөөд юмаа ярь гэсэн гэнэ лээ.
Баасанхүү -
ммхм.
Балган -
тэгэлгүй яах юм. Манай Орос бол сайхан улсууд. Над шиг Орос байсан болуул үхчихсэн ш дээ Монголд. Үгүй нээрээ. Тэр чинь тэр..., тэр Зөвлөлт энэ Орос чинь Хятадыг хамгаалаад бүхн юмыг хамгаалаад хичнээн барилга байшин, хичнээн юм барьж өгөв. Тэхэд чинь тэрнийг тэгж хөөдөг Монгол хүн гэж байдаг юм уу. Тэр бол үнэн хаана ч гэсэн би..., одоо ямар дахиад залуу зандан бие байгаа биш хэлж өгье л дөө л гэж боддог.
Баасанхүү -
Хувьчилалд та яаж оролцов?
Балган -
хувьчилалд би ерөөсөө оролцоогүй.
Баасанхүү -
аая яая.
Балган -
би тэр цаас энэ тэрийг аваагүй. Тэрийг аваа ч үгүй тэгээд өнгөрсөн.
Баасанхүү -
нөгөө жолооч нар чинь жишээ нь барьж байсан машинаа ч юм уу, барьж байсан машин нь шинэ үнэтэй болуул хуучин машинаар солиод ч юм уу хувьчилж авч байсан ш дээ. Та машин тэргээ ч хувьчилж авч байгаагүй юм уу.
Балган -
үгүй үгүй би машинаа бол авсан л даа.
Баасанхүү -
аан.
Балган -
машин бол би авсан. Зүгээр ер нь тэр нэг цоохор өгсөн ш дээ.
Баасанхүү -
тийн.
Балган -
тэрнийг аваагүй.
Баасанхүү -
үнэт цаас?
Балган -
тийн аваагүй. Тэгээд яахав хувьлчилалд бол тэгээд бас тэр үедээ 20-н хэдэн жил болчихсон нэг баазад. Би чинь ерөөсөө ганцхан баазад байсан байхгүй юу ерөөсөө, нэг яаманд.
Баасанхүү -
ммхм
Балган -
тээврийн яаманд. Тээврийн яаманд би ерөөсөө яг 32 жил ажиллаад.
Баасанхүү -
за
Балган -
такси баазад 63 онд, тэгээд тэрнээс хойш ерөөсөө ингэж байж байгаад л тэгээд зарим..., 95 онд гарахад чинь яг 32 жил нэг бааз..., нэг яаманд байсан.
Баасанхүү -
ммхм
Балган -
энүүгээрээ бас тэр анги байсан юм шиг байна лээ. Миний тэргийг бол авна гэж хэлээ ч үгүй. Тэгээд нэг таны тэргийг чинь одоо авна, та авч чадвал ав, авч чадахгүй бол одоо авна гэсэн. Өө би авна гэсэн.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд би тэхэд чинь энэ шувуу чинь сайхан байсан ш дээ.
Баасанхүү -
шувуу?
Балган -
тийн.
Баасанхүү -
шувуун фабрик уу?
Балган -
одоо манай шувуун фабрик.
Баасанхүү -
за.
Балган -
энэ чинь 350-400 тахиатай байсан. Тэгээд тэрүүний би тэжээлийг ирээс хийгээд л. Тэр чинь 12 ирээс хийл үү дээ. Тэгээд би 500 мянгаар чиргүүлтэй тэрэг авсан.
Баасанхүү -
90 онд?
Балган -
95 онд.
Баасанхүү -
аан.
Балган -
тэгж авсан.
Баасанхүү -
таны амьдралд одоо бусад хүмүүсийхээс юугаараа онцлог вэ?
Балган -
үгүй надад бол онцлог юм байхгүй. Одоо яахав ер нь тэгээд багаасаа тийм..., хүний гэр орныг чинь авч явна гэдэг чинь юу байхав гэхээр зэрэг ерөөсөө эмэгтэй хүн авч явдаг юм.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд би бол тэр амьдрал үзээгүй. Яахав одоо бол хүргэнийдээ байгаа. Тэгээд яахав одоо нөгөө 2 зээ гарсан байсан. Тэрний томоос одоо бас нэг хүүхэд гарчихлаа. Тэгээд амьдрал..., ер нь тэгээд тэр юм одоо чиг гэр эмэгтэй хүн байдаггүй болохоор ер нь хүнд мал хэрэггүй байдаг ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Балган -
тэгээд олноор тараагаад тэгээд л дуусч байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Балган -
хүнд сайн ч байлаа муу ч байлаа тэр чинь тэр эмэгтэй хүн байвал гэрийг авч явдаг юм байгаа ш дээ. Тийм хүнгүй болохоор зэрэг тэгээд яахав..., одоо энийг болуул нам засгийн буян надад муу хэлэх юм байхгүй. Хэрэвзээ жолооч болоогүй бол би талийгч ч болчихсон юм билүү мэдэхгүй ш дээ. 18 аймгаа лав үзэж чадахгүй.
Баасанхүү -
ммхм
Балган -
18 аймгийн одоо улсуудтай танилцаж чадахгүй. Ийм л байсан. Би яаж ийгээд харин жолооч болох нь жолооч болчихсон. Гэхдээ болуул би эрдэм байхгүй.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд жил суралцсан. Тэгээд тэр чинь ингээд унтчихдаг. Манайд чинь 30-н..., 25 хүн байсан манай ангид. Тэгээд Балганд юм хэлээд ч нэмэр байхгүй. Ганц байдаг юм нь тэргээ л..., тэрэг л барина. Тэрүүндээ л сайн. Танд сайн юм ерөөсөө байхгүй. Тэгээд манайхан чинь 3 хүн төгсөхгүй гэж байсан юм гэнэ лээ манай ангиас. Тэгээд ингээд одоо дүрмийн шалгалтанд орно гэсэн. Тэгэд тэр чинь яасан ч юм ерөөсөө дүрэм бариад л ингээд би талбай дээр 3 хоног зуссан юм аа. Эхний хуудсыг үзэглэсээр байгаад л нэг эхний хуудсыг нэг гаргадаг. Тэрнийгээ нэг яахав нэг мэддэг. Анги хуудас ерөөсөө мэдэх юм байхгүй.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд хамгийн түрүүнд би дүрмэнд орсон л доо. Тэгсэн өнөө хуудас хүрээд ирсэн. Өнөөхийгөө бөгөлчихсөн.
Баасанхүү -
азтай?
Балган -
тийн ирчихсэн. тэгээд би дүрмэнд тэнцчихсэн. Тэгсэн онолын багш ир гэсэн чинь өнөө онолын багш шалгалт авна л даа.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд өнөө наад коммис энэ тэр намайг орохоор алив над дээр хүрээд ир гэж байгаад л онолын багш зүгээр гарын үсэг зураад гаргачихна.
Баасанхүү -
таныг мэддэг?
Балган -
тийн мэддэг. Би яахав дандаа ерөөсөө..., харин ганц жолоондоо бол хүнээс айхгүй. Тэр чинь такси тэрэгний хэдэн жолооч нарын чинь тэргийг чинь гараж руу би л оруулна, би л гаргана.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэгээд жолооч болсон. Энэ болуул яахав дээ залуу насны хүний аз, тэгээд энэ олон түмэн та бүгдийн бас нэг тэнгэр байгаа юм л даа. Тэр хүнийг чинь олон түмэн харж байгаа юм. Тэгээд л жолооч болсон. Тэр би бол жолооч болох үндэсгүй.
Баасанхүү -
хүний амьдралд одоо гүн гүнзгий нөлөөлөх тийм үйл явдал болдог ш дээ.
Балган -
тийн.
Баасанхүү -
танд тийм үйл явдал тохиолдож байв уу? Тэр үйл явдал чинь юу вэ?
Балган -
үгүй тэр энэ тэр чинь амьдралд янз бүрийн юм л яана л даа. Тэр бол их хэцүү л дээ. Тэр болуул ер нь тэгээд тэр бүгдийг ярина гэдэг болуул ер нь аюултай ш дээ. Өө би бас нэг авгай авлаа.
Баасанхүү -
ммхм
Балган -
Алтайгаас авсан 6 хүүхэдтэй, бас юм энэ тэр үзэж хардаг.
Баасанхүү -
за.
Балган -
тэгээд тэр авгайг би 84 онд аваад, тэгээд 95 оноос хойш нөгөөдөх чинь хөөж туугаад болдоггүй, архи уугаад. Тэгээд би өнөөхөөс салсан.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэр тэгээд хашаа байшин, бас нэг хэдэн мал энэ тэр бүгдийг нь тэр авсан. Тэгсэн өнөө аврага чинь харин сүүлд нь надаа юм хийгээд байсан байгаа юм.
Баасанхүү -
аая яая.
Балган -
тэгээд бүүр надад хараал хүртэл хийсэн байна лээ. Би яахав олон түмэн сайн улсууд дарсан л даа. Тэгээд харин ноднингоос бол одоо жоохон гайгүй болж байгаа юм.
Баасанхүү -
за.
Балган -
тэгээд ер нь тэгээд тэр хүнийг ер нь залуу хүн чиг сонгож авах хэрэгтэй. Эргээд бие биендээ тэр үртэй хүүхэдтэй..., ер нь тэгээд хүнд хараал хийнэ гэдэг чинь буруу л даа. Тэгээд надад эвгүй хараал хийсэн. Тэрнийг олон түмэн олж өгсөн надаа.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэрнээс гарсан.
Баасанхүү -
ммхм
Балган -
тэр ёстой нөгөө муу хүнтэй нөхөрлөхөөр зүгээр явсан нь дээр гэдэг чинь л үнэн үг. Тэр бол тэгэхгүй хүн. Аав нь ч мундаг хүн байсан. Тэгээд л тэр аавынхаа эрхийг..., номыг тэр нэг сайхан зузаан ном байсан. Өврийн ном аваад тэрнийгээ шатаасан. Тэгээд л ер нь тэрнээс хойш зан нь хувираад л. Тэгээд өөрийн амьдрал ч сүүлдээ бас л буруу..., тэгээд намайг тэгж байгаа юм чинь бас л буруудсан.
Баасанхүү -
ммхм.
Балган -
тэгээд сүүлдээ яахав бас нэг хүний юм энэ тэр үзээд одоо гайгүй л яваа гэнэ лээ. Ер нь тэгээд амьдралд юм олж авахад их учиртай л олж авмаар юм байна лээ. Ер нь бодоход..., тэгээд үнэн амьдрал гэдэг болуул ер нь ороод ирэхэд чамцыг нь аваад өгчихдөг, нэг аяга гайгүй хоол хийгээд өгчихдөг амьдрал болуул амьдрал юм байна лээ л дээ. Тэгээд үнэн амьдрал гэдэг болуул ер нь ороод ирэхэд цамцыг нь аваад өгчихдөг, нэг аяга гайгүй хоол хийгээд өгчихдөг амьдрал бол амьдрал юм байна лээ. Хэрвээзээ танай аав чинь энэ гэрийг хэдэн онд ч барьсан юм би одоо нүүрс буулгаж байлаа. Танай ээж чинь хэдэн жилийн өмнө байсан тэр хэвээрээ шүү. Сайхан юм сайхан л санагдаж байна. Хүнд бол гоё юм үлдэх юм үр хүүхэддээ одоо миний аавын хийсэн юм энэ гэдэг юм чинь алт шиг юм шүү.
Баасанхүү -
ммхм
Балган -
алтыг бол хүн тэгээд..., ер нь тэр хүн тэгээд тэр зөв амьдрал гэдэг чинь юм хийдэг байхгүй юу. Тэгээд би болуул 60-н хэдэн онд манай хань нас бараад л энд тэнд..., уг нь тэр яахав ээ эхлээд болуул тус болсон. Тэгээд сүүлдээ намайг тэгсэн л дээ.
Баасанхүү -
хмм
Балган -
тэгээд амьдрал хэцүү л дээ. Сайн муу юм тохиолддог гэж байгаа юм.
Баасанхүү -
за баярлалаа танд.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.