Norovsüren


Basic information
Interviewee ID: 990320
Name: Norovsüren
Parent's name: Sumiya
Ovog: Baidrag
Sex: m
Year of Birth: 1952
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Geologist
Belief: none
Born in: Baidrag state farm sum, Bayanhongor aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
childhood
literature
environment
repressions


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За бидний ажилд туслаж ярилцлага зөвшөөрсөн танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулаад, тэгээд хүүхэд насныхаа дурсамжаас бидэнтэй хуваалцахгүй юу?

Норовсүрэн -

За тэгье. Миний нэрийг Норовсүрэн гэдэг юм. Манай аав чинь Сумъяа гэдэг хүн байсан юм. Өөд болчихсон юм байгаа юм. би чинь 1952 онд Баянхонгор аймгийн одоогоор бол Байдраг гэдэг, тэр үеийнхээр бол Жаргалантын сангийн аж ахуйн нутаг дэвсгэр болох Хивстийн дөрвөлж гэдэг газар төрсөн.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

өөрөөр хэлбэл тэр үедээ манай оронд чинь боловсон эмнэлэг бага хөгжиж байсан учраас хөдөө орон нутагт Монгол хүний бас нэг төрж өссөн заншлын дагуу бууцан дээр, өвөл хаясан байхгүй юу даа. Тэгээд яахав тэр үеийн чинь төрдөг ёс заншил бол тухайн тухайн үедээ бол ондоо л байсан. Гэр орондоо төрчихдөг. Ойр орчмын эмгэд хөгшчүүд эх бариад авчихдаг. Намайг чинь эх барьж авсан хүн бол бид нар Багаа гэж авгайлдаг нэг хөгшин байсан байгаа юм. тэр үедээ болохоор манайтай айл байсан, тэгээд эх барьж аваад. Тэгээд миний нэрийг чинь Норовсүрэн гэж өгсөн..., лам хүн өгсөн байгаа юм.

Баасанхүү -

аанхан

Норовсүрэн -

энэ бас их утга учиртай. Манай Монголчуудын нэр өгнө гэдэг заншил чинь бас тухайн үедээ маш их чухал..., одоо оносон нэр өгдөг байсан байгаа юм. Миний нэр чинь Төвдөөр Норовсүрэн. Одоо энэ орчин үеийн хэлэнд орчуулах юм бол норов гэдэг нь болохоор эрдэнэ, сүрэн гэдэг нь сахиур сахиус гэсэн утгатай. Одоо улсуудын яриад байгаагаар бол эн нэр өгнө гэдэг чинь тэр хүний ер нь хаана ямар цэг дээр төрөв гэдгээсээ, ямар цаг үед төрөв гэдгээсээ шалтгаалаад энэ хүн бол ирээдүйд ямар амьдралтай явах нь вэ гэдгийг ерөөсөө шууд мэддэг тийм шинжлэх ухаан ч юм уу, одоо шашны тийм юу манай оронд байсан байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэгээд одоо би чинь эрдэнийн сахиус нэртэй хүн болох гэж байна ш дээ.

Баасанхүү -

тийм байна.

Норовсүрэн -

тэгээд одоо геологич гэдэг юутай...,

Баасанхүү -

мэргэжилтэй.

Норовсүрэн -

мэргэжилтэй. За ингэж л холбогдож байгаа юм даа. Тэгээд яахав хүүхэд байлаа. Хүүхэд насанд чинь одоо хөдөөний хүүхдүүд ямар л амьдралд..., бургасны цаана наана гүйнэ, айраг цагаа идэж ууна, бороо шороонд нүцгэн шалдан гүйцгээнэ. Энэ маань одоо энэ байгаль орчинтойгоо их л ойрхон байсных. Одооны хүүхдүүд шиг ингэж бөөцийлөгдөж өсөхгүй ш дээ.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

дураараа тэнд чинь одоо хонь мал ч өсгөх нь хаашаа юм. нүцгэн шалдан гүйгээд л, бороо шороонд чинь норж бариад л тэгээд явахад чинь хичнээн сайхан гээч.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

одоо бодоход бол маш санагддаг байхгүй юу. Ерөөсөө тэр байгалийн чинь тэр хур ус гэдэг чинь л шараанаар угаагдаад л явж л байсан байхгүй юу. Тэр нарны ээлгээд л, салхинд нь илбүүлээд л ингэж амьдарна гэдэг чинь байгальтайгаа ямар ойрхон байсныг л харуулж байгаа юм. За тэгээд бид чинь нэг 5, 6 насандаа яахав бусдын л адил хурга тугал эргүүлж яваад нэг 8 нас хүрээд сургуульд ордог манайхан чинь нэг юутай. Тэр үеийн нийгмийн чинь сургуулийн боловсролын систем нь тийм байсан. 8 нас хүрээд бригадын төв дээр одоо бага сургууль гэдэгт нь орж байгаа юм аа. За манай одоо аав ээж маань мал малладаг байсан учраас төв орон нутаг руу бол очихгүй ш дээ. Тэр чинь малаа бараадаад хөдөө орон нутгаар хөдөө л..., юундаа суурьшина. Тэгээд өнөө бригадын чинь төв дээр дотуур байр гээд тухайн үедээ болохоор зэрэг сургуульд сурч байсан хүүхдүүдийг тусгай байранд хүлээж аваад ордог. Бүх юмнуудыг нь улсаас хангаж, хоол ундыг нь хүртэл нийтийн журмаар өгдөг тийм зарчимтай байсан юм. Тэгээд яахав гэрээсээ яваад эрдэм ном сурах гээд л үзнэ биз дээ тээ? За тэгээд тэр чинь одоо..., би харин гайгүй сурдаг байсан. Ер тийм бүүр сайн сурдаг байсан учраас би чинь үеийнхээ хүүхдүүдэд хичээл заа гэж тухайн үедээ багш маань нэг хүүхдийг даалгаж өгч байгаа юм.

Баасанхүү -

за

Норовсүрэн -

тхх

Баасанхүү -

он сурдаг болохоор?

Норовсүрэн -

өө онц сурна. Онц сайн хоёр холиод сурна даа бас, зарим үедээ сайн сурна аа бас. Тэгээд нэг их хичээхгүй бас. Ерөөсөө л нэг өөрийнхөө одо төрөлхийнхөө ухаанаараа ч гэх юм уу тэр чигээрээ л байж байна ш дээ. Тэр бусдын хүүхдүүдтэй нийлээд бужигнаад, тэгээд л бага сургуулийг бол одоо бригадыхаа төв дээр төгслөө. Дараагаар нь сумын төв рүү дунд сургуульд 5-р ангид очиж байгаа юм. За бага сургуульд байхдаа бас тэр тухайн үед чинь их гоё байсан. Цанаар явна, тэшүүрээр явна. Бас хөдөөний хүүхдүүд чинь морь уралдана. Мэдээж ш дээ тэр морь малтай бол ойр дотно. Энэ чинь одоо бидний бие бялдрын хөгжилд одоо сайн сургаж л байсан байхгүй юу тухайн үедээ. Би чинь бага сургуульд байхдаа цанын аварга. Бага сургуулийн хүүхдүүд дундаа цанын аварга болно ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Норовсүрэн -

шатрын аварга болж. Тэгээд нэг 2-р ангид байхдаа байхаа, бүх одоо Монголын пионер сурагчдын анхдугаар чуула гэж болж байсан юм.

Баасанхүү -

за

Норовсүрэн -

тэрэн дээр Баянхонгор аймгийн төвд очиж одоо бусад сумуудаас ирсэн хүүхдүүдтэй шатрын тэмцээнд оролцох болж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл бригадын төв л үзсэн хүн чинь сумын төв үзээд. Сумын төвөөс өөр сумын төвүүдийг үзээд. Тэгээд аймгийн төвд ирээд байна гэдэг чинь...,

Баасанхүү -

их юм үзсэн байна.

Норовсүрэн -

их юм үзсэн, бараг л одооныхоор бол гадаад явсан хүн шиг болох нь байна ш дээ. Тэгээд яахав тэмцээнд орлоо, хүүхдүүдтэй тоглоод хожиход хожоод хожигдоход нь хожигдоод тэгээд яахав амжилтанд хүрээгүй ээ. Гэхдээ л яахав сайхан, ер нь бас тухайн үедээ тэнчээ чинь хүнсний үйлдвэр бол аймгийн төвд байдаг. Хүнсний үйлдвэр, чихэр боовны үйлдвэр мүйлдвэрээр ингээд үйлдвэрүүдийг үзээд, сонин монины үйлдвэр үзэхээр чинь тэр бага сургуулийн хүүхэд гэдэг чинь бас нэлээн юм үзнэ ш дээ тээ? нөгөө...,

Баасанхүү -

хэддүгээр ангид байхдаа билээ?

Норовсүрэн -

2-р ангид

Баасанхүү -

10 нас...,

Норовсүрэн -

тийн. Тэгээд нөгөө муу монгол дээлнийхээ энгэр дээр баахан одоо одонгууд зүүж очиж байгаа юм аа. Монголын пионерийн анхдугаар чуулганд оролцсон гэсэн нэг тийм нэг хөөрхөн тэмдэг.

Баасанхүү -

за.

Норовсүрэн -

за тухайн үедээ үйлдвэрчний суртлыг юу гэж..., биелүүлснийх гэж бас нэг юм байдаг юм. 1, 2, 3-р үе шаттай. Тэр чинь бас нэг хүүхдүүдийн боловсролыг дээшлүүлэх, биеийн тамирыг хөгжүүлэх тэр талаас бас нэг хандсан нэг тиймэрхүү гайгүй шиг хүүхдүүдийг одоо тэрнийг, нормыг биелүүлж байх ёстой гэсэн тийм шалгууртай. Тэгээд бас юу ч билээ дээ бас нэг тэмдэгтэй ингээд л 3 тэмдэг ингээд зүүчихэж байгаа юм одоо. Одоогоор бол..., тэр тухайн үедээ бол одон ш дээ надад бол. Тийм. Тэгээд тийм юмтай очсон. Нөгөө очхоор чинь нөгөө хүүхдүүд чинь тосоод нөгөө хол яваад ирсэн гээд юу яахад чинь аягүй сонин байгаа юм чинь. Өө ёстой хүүхдүүд чинь нөгөө тэмдэгийг чинь үзээд л..., тэгж байсан юм даа.

Баасанхүү -

тэгээд одоо та ингээд сумын төв, өөр бусад сумууд, аймгийн төвийг үзээд ингээд хүрээд ирсэн. Тэгээд буцаад нөгөө хүүхдүүдэд үлгэр жишээ үзүүлэх тийм шаардлага тавигдах уу?

Норовсүрэн -

өө тэнд чинь зүгээр их юм болно. За тэгээд нөгөө багш нар чинь бас босгоно ш дээ хчээл дээр. За Норовсүрэн босоорой, за энэ хүүхдүүдэд нөгөө үзсэн харсан юмаа ярина ш дээ одоо.

Баасанхүү -

аанхан.

Норовсүрэн -

тэгээд би чинь ярьж өгнө дөө. Зарим дээр нь давс нэмнэ, заримийг нь одоо өрснийхөө ойлгосноор юу яана. Нөгөө хүүхдүүд чинь бүлтийгээд л, би чинь тэд нарт чинь бараг лектор шиг л юм болсон. Тэгээд хичээлийн завсарлагаанаар нөгөө хүүхдүүд чинь хүрч ирээд тойрно намайг. Нөгөө хэдэн тэмдгийг чинь үзэж хараад л юм асууж эхэлнэ ш дээ тэр хүүхдийнхээ үеэр, тийм байсан уу, ийм байсан уу гээд л. Тэгээд яахав бас ер нь бол юм үзнэ гэдэг чинь хол л яваад байвал юм үздэг юм шиг санагддаг юм шүү. Одоо би тэгж л боддог юм. Миний амьдрал ч бас нэлээн цэрэгтэй холбоотой юм даа бас. Монгол орныхоо нэлээн олон цэгүүдээр ингээд явлаа.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тийн. Тэгээд яахав би чинь бага сургуулиа төгсөөд сумын төв дээр 5-р ангид орж байгаа юм аа. Өө бас болоогүй ээ 3-р ангид байхад ээж минь нас барчихдаг юм аа. Тэгээд өнчин боллоо шүү дээ, хагас өнчин гэдэг. Тэгээд аав маань..., манайх чинь 10 хүүхэдтэй айл. Өнөр өтгөн байгаа биз дээ?

Баасанхүү -

тийм байна.

Норовсүрэн -

тэгээд яахав хөдөөний айл гэдэг чинь малтай хуйтай. Мал хуйгаа ээлжээр маллаад л, юунд..., хүүхдүүдээ хоол ундыг нь юу яачихна, хувцас хунар бүх юмнуудыг нь хийчихнэ. Аав маань тэрнээс хойш бид 10 хүүхдийг л одоо өсгөж хүний зэрэгт хүргэсэн юм байгаа юм. Тухайн үедээ яахав бид нарыг чинь одоо..., хэрвээ би одоо ээжтэй байсан бол энэнээс ч илүү явах болов уу гэсэн бодол төрж л байдаг юм зарим үед.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

гэхдээ яахав бас амьдрал үзээд ирэхээр бас харин ч..., амьдрал гэдэг чинь ер нь туулж байж юманд хүргэдэг юм байна л даа. Зүтгэсэн хүн л юманд хүрдэг юм байна. Тэгээд 5-р ангид сурсан..., 5-ангид сурахдаа бас л байранд амьдарч байгаа юм аа.

Баасанхүү -

ммхм. Тэр үеийн дотуур байрнууд ерөнхийдөө ямархуу байсан бэ?

Норовсүрэн -

үгүй тэр үеийн дотуур байрууд..., одоо би чинь хүүхэд байсан үеэсээ дурсаж бодоход сайхан санагддаг юм.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

ер нь бол өнгөрсөн болгон аягүй сайхан байдаг юм ш дээ. Өлсөж цангаж байсан хүртэл дурсамж болохоор зэрэг нэг л сайхан болж үлддэг байхгүй юу. Бид нар тэр үедээ өлсөж ч явсан, өлсөж байсан байж л таараа. Одоо бол нэг их тийм айхтар юм гэж бодогдохгүй байдаг. Гэрээ санаж байсан уу, санаж л байсан байж таараа. Тэр чинь одоо нөгөө мориор гэр лүүгээ явна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

бригадын төвд байхад чинь одоо..., би чинь бас нэг эгчтэйгээ хамт сурдаг байсан юм, явдаг байсан. Манайх нэг өндөр цагаан морьтой. Нөгөө дээр чинь шавчихна даа хөөрхий минь. Заримдаа 4 хүүхэд ингээд...,

Баасанхүү -

сундлаад.

Норовсүрэн -

сундлаад явна шүү дээ. Одоо бид нарт тийм зураг хүртэл байж байдаг юм. Тэр бас сайхан шүү дээ. Морь чинь ч бас ингээд аягүй сайхан ухаантай юм байгаа ш дээ. Тэр нялх хөөрхөн хүүхдүүдийг чинь одоо хавчихгүй хазчихгүй аваад явах ёстой гэдгийг мэдэж байгаа юм шиг л тэгээд л явна шүү дээ. Тэгээд яахав өвөл бас нэг амралтуудаараа юу яана. Манай том ах арай нэг жаахан..., одоо тэр надыг чинь одоо хэдтэй байхад..., 12, 13-тай байхад чинь одоо хэдтэй байсан юм дээ. 17, 18-тай л байсан байхдаа зайлуул. Нөгөө дүү нараа бас л тэр бригадын төв юу..., гэр хоёрын хооронд зөөж очно доо. Тэгээд л амралтаараа гэртээ харих ч мөн сайхан шүү дээ. Нөгөө саначихсан, өө тэгээд нэг сайхан чөлөөтэй. Бас тэнчээ чинь сургуульд байхад чинь бас дэглэмтэй ш дээ. Тэр дэглэмийг чинь багш тогтооно. Орой тэдэн цагаас хойш унтаж болохгүй, байж болохгүй гэнэ. Бас нэг жаахан хөдөөний хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм би чинь. Багын ерөөсөө намайг чинь сахилгагүй хүүхэд гэж ярьдаг байсан. Сургуульд ороод зодоон хийнэ. Үеийнхэнтэйгээ зодоон хийнэ. Үгүй 4-р анги, 3-р анги..., 2-р ангид байхдаа бол бага сургуулийн бараг л атман байлаа шүү дээ би чинь. Хүүхдүүдийг чинь нульвал нульчихаар л. Тэгээд яахав түргэн хөдөлгөөнтэй, жижигхэн биетэй ч гэсэн аягүй түргэн хөдөлгөөнтэй тийм хүүхэд байсан. Гүйж харайна, уралдана. Тэгээд яахав 3-р ангиас өнчирснөөс бас арай нэг хүнд ухаан бас нэг юм сууж эхэлдэг юм даа ер нь бас. За бас зарим нь тэгээд ерөөсөө..., тэгээд л 5, 6, 7 гээд тэхлээр чинь бүүр арай өөр ухаантай болчихож байгаа юм. Нөгөө амьдрал мэднэ, аав ээж минь..., аавд маань одоо туслах ёстой гээд чинь..., би чинь аавдаа багадаа 5-р ангид байхдаа маш их сайн тусладаг байсан. Ер нь бол одоо тэмээ мэмээгээр чинь мод ачих гэж явна ш дээ, түлшний мод.

Баасанхүү -

за

Норовсүрэн -

өндөр ууланд, тэгээд тэр модыг чинв даахгүй ш дээ. Тэгээд яахав эр хүн гэсэндээ чардайж байгаад л туслаад л явж байдаг юм. Тэгж л яасаар байгаад л 7-р анги төгссөн. 7 төгсөөд тэр үеийн чинь юугаар сургалтын одоо боловсролын системд бас нэг өөрчлөлт орчихгүй юу. 7 гэж 7-р анги төгссөнийг чинь дунд боловсролтой..., юу, бүрэн бус дунд боловсролтой гэдэг байсан юм. Тэгсэн чинь одоо 8-р анги төгсөж байж бүрэн бус дунд боловсролтой боллоо гэдэг болчихсон ш дээ. Одоо бол 9-р анги төгсөж байж бүрэн бус дунд боловсролтой боллоо гэдэг ийм болж байна шүү.

Баасанхүү -

тийн.

Норовсүрэн -

тэгээд бид нарыг чинь 8-р ангид хуваарилаагүй ерөөсөө. Бүгдээрэнг тусгай ямар нэгэн мэргэжлийн сургуульд явуулж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Норовсүрэн -

тэгээд...,

Баасанхүү -

тэр 8-р ангид хуваарилаагүй нь танайх тийм бүрэн бус дунд боловсрол олгох сургууль байсан уу? Эсвэл зүгээр 10-р анги хүртэл хүүхдээ сургаж болж байсан уу?

Норовсүрэн -

манайх чинь 10-р анги..., 10 жилийн сургуультай байсан байхгүй юу.

Баасанхүү -

өө за.

Норовсүрэн -

тэгээд тэр үед чинь 8-р ангид ерөөсөө нэг тасалчихаж байгаа байхгүй юу. Ганцхан одоо аймгийн төвд, тэгээд Улаанбаатар хотод л юу яагаад л..., манайх чинь Жаргалын 10 жилд буюу Байдрагийн 10 жил гэдэг чинь аль хэзээний намайг юу яахад чинь 10-р анги төгссөн тийм басан юм.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэгээд 10-р..., 7-р анги, 8-р анги..., 7-р анги төгсчихөөд хуваарь авахаар болдог юм аа. Тэгээд 7 төгссөн хүүхэд чинь ямар сургуульд орохоо нэг их сайн мэдэхгүй л байсан даа. Би болохоор ер нь жолооч л болъё гэж боддог байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

багадаа бол эрэг боолт кармаалаад явна. Тэгээд жолоч болж чадаагүй дээ. Жолооч болдог..., тэр үед чинь бол жолоочийг чинь техникумоор бэлддэг байсан ш дээ. Хоёрхон газар бэлддэг байсан Монгол оронд чинь.

Баасанхүү -

за.

Норовсүрэн -

цэргийн 107-р анги, нэг нь болохоор зэрэг политехникумын автын анги төгссөн хүн л жолооч болно. Тэгээд бусад нь бол тэгж..., тухайн үедээ тийм л байсан. Монголд чинь тэрэг цөөхөн байсан. Өө тэр тэрэг бариад давхиж яваа хүнийг харахад аягүй сайхан байдаг байсан. За нөгөө тал нь болохоор зэрэг бол би яагаад энэ геологит орчихсон юм бэ гэвэл намайг 5-р ангид байхад манай тэнд Германы геологичид ажилладаг байсан юм.

Баасанхүү -

за

Норовсүрэн -

Баянхонгорын нутаг дэвсгэр дээгүүр. Тэгээд тэр ах нар явж байгааг харахад их гоё байдаг байсан. Нэг хар мотоцикл уначихсан, бавгар сахалтай, тэгээд геологийн зураг..., одоо газрын зураг харсан. Яахав тэгээд хүүхэд болохоор зэрэг сонирхож үзээд л ер нь энэ ах нар сайхан юм. Энэ ах нар шиг болох юмсан гэж бодож байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

аан мөн нөгөө талаар манай хамгийн том ахын дараах болохоор зэрэг намайг 3-р ангид байхад нийслэлийн 10 жилийн 23-р сургуулийг төгсөөд, алтан медальтай төгсөөд. Хойшоо Эрхүү хотод политехникийн дээд сургуулийн геологи хайгуулын ангид суралцахаар явсан юм.

Баасанхүү -

за.

Норовсүрэн -

тэр маань өнөө амралтаар ирэхээр зэрэг геологийн талын амьдралын юм энэ тэр ярьдаг байсан байхгүй юу. Тэр чинь одоо аягүй гоё үлгэр ч гэдэг юм уу романтик юманд сургаж эхэлж байгаа байхгүй юу. Нөгөө Алтайт роман гэж нэг аягүй гоё зохиол байсан даа. Тэрний...,

Баасанхүү -

Алтайт...?

Норовсүрэн -

Алтайт роман.

Баасанхүү -

аан за.

Норовсүрэн -

тэрнийг чинь уншаад. Тэр үед чинь би ч их ном уншдаг хүүхэд байсан юм. Ер нь бол манай ангийн нэг Адъясүрэн гээд хүүхэд бид хоёр уралдаад ном уншаад байна ингээд. Тэгээд байгаа номнуудаа ингээд зөрүүлээд л...., одоо тэр, тэр үеийн чинь Дөлгөөн дон, юу энэ тэрийг чинь тэр Орос ардын шилдэг зохиолуудыг чинь уншчихаж байлаа ш дээ бид нар бол 5, 6, 7-р ангид байхдаа.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

маш сонирхолтой. Тэрнийг чинь хоорондоо яриад л. Тэгж ном уншихаар чинь бол үгийн баялаг сайхан хөгжинө. Тэгээд ингээд хэл яриа хөгжинө гэсэн үг ш дээ. Ой ухаан тэлнэ, маш их сайн. Одооны энэ компьютер дээр хараад байгаа юм чинь зүгээр нэг л юу юм шиг санагддаг ш дээ..., тийм байсан. Тэгээд Алтайт роман тийм тийм юмнууд маань намайг энэ геологийн мэргэжил дээр юу яачихгүй юу.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэгээд би чинь Германд хүнсний юунд сурах гээд үзлээ.

Баасанхүү -

за.

Норовсүрэн -

тэгсэн багш дэмжиж байгаа юм аа. Би чинь нөгөө сахилгагүй хүүхэд байсан. Манай сургуулийн захирал Давдаа гэдэг хүн байсан даа. Тэр хүн бол айхтар ширүүн хүн ээ. Тэр хүн бол надад аягүй сайн. Өөрөө тэр хүүхдүүд оюутнуудад..., хүүхдүүдэд бол аягүй ширүүн ханддаг ч гэлээ сахилгагүй хүнд их сайн байсан юм шиг байгаа юм. Тэгээд л өө та намайг тийм юманд орсон, тэг л гэсэн чинь..., тэгээд л очоод аавдаа ярьсан чинь..., аавын эгч Улаабаатар хотоос ирсэн байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

бид нар одоо эмээ гэдэг. Өө тэр чинь тэр тухайн үедээ болохоор чинь Чех улсад нэг үймээн гараад л, одоо улс төрийн бас нэг хөдөлгөөнтэй болчихсон. Бас л явдалтай байсан. Тийм байгаа одоо тийшээ баруун зүг рүү чиглэж болохгүй ээ гээд гэчихдэг юм аа. Тэгээд за одоо яадаг юм билээ гээд ахиад нэг одоо би тийшээ явахаа болилоо гээд яваад очсон чинь..., багшаас бас хуваарь авах гээд байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

за юунд орох вэ гэсэн чинь өө худалдааны техникумын бараа судлалын анги байна авах уу гээд ингэдэг юм байна. Тэгээд нөгөөдхөө гүйгээд л очоод яасан чинь өө дэмий дэмий наадхаараа яах юм гээд тэгдэг юм. Тэгээд байж байсан чинь юунд оров..., политехникумын сүү тосны анги гэж байна гэж байгаа юм.

Баасанхүү -

за

Норовсүрэн -

тэрэнд орох уу гээд тэгсэн. Тэрнийг нь би дургүйлхэж байгаа юм аа. Тэрэнд орчих гээд манай нөхдүүд чинь, нөгөө эмээ энэ тэр чинь тэгдэг юм. Үгүй үгүй гэсэн. Тэгээд бид гурав..., тэгсэн чинь өө тэгвэл одоо техникумууд дууслаа, одоо тэгээд тенхик мэргэжлийн сургуулиуд байгаа гээд тэгдэг юм.

Баасанхүү -

текникум, техник мэргэжлийн сургууль нь жоохон хоёр өөр юм уу тээ?

Норовсүрэн -

өөр. Техник мэргэжлийн сургууль гэдэгт бол мэргэжилтэй боловсон хүчнүүд, мэргэжлийн ажилчдыг бэлдэнэ гэсэн үг.

Баасанхүү -

аанхан.

Норовсүрэн -

нэг ёсондоо мужаан гэвэл мужааныхаа ажлыг хийчихдэг л хүн бэлдэнэ гэсэн үг ш дээ. Гагнуурчин энэ тэр бэлдэнэ гэсэнтэй адилхан. Аан техникум нь болохоор зэрэг арай нэг бас нэг улсуудыг удирдаад явчих...,

Баасанхүү -

аанхан.

Норовсүрэн -

тийм одоо инженерээс арай доохнуур нэг тиймэрхүү л байсан. Үгүй одоо боловсролын системийн шат нь л тийм байсан.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэгээд техник мэргэжлийн сургуулиуд үлдсэн гэсэн. Ямар сургууль байна гэсэн чинь Чойрт геологийн техник мэргэжлийн сургууль гээд тэгдэг юм байна.

Баасанхүү -

аанхан.

Норовсүрэн -

тэгэнгүүт л ерөөсөө тэрэнд орлоо доо. Нөгөө 3 нөлөөлөл байгаа ш дээ.

Баасанхүү -

тийн.

Норовсүрэн -

нөгөө ном үзсэн тэр сайхан. Нөгөөдөх нь болохоор зэрэг бол ахын юу, тэгээд тэр лүү явж байгаа юм. За би энэнд оръё гээд л тэгээд л орчихдог юм. Тэгээд л би чинь 7-р анги төгсөөд л Чойр луу сургуульд орсон юм даа.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

Чойрын техник мэргэжлийн сургуульд. Бас болоогүй ээ наана нь бас хотод хүрээд ирсэн чинь өө тэр урагш нь говь руу явуулахгүй энүүгээр сургуульд оруулна гээд. Тэгээд томилолтоо авчихсан, яаман дээр нөгөө өвөөгөө дагаад яваад очсон чинь..., үгүй бас тэр үед чинь ч бас сургууль бол хөөцөлдвөл элбэг л байсан л даа.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэгээд би ч өөрөө тэр лүүгээ явмаар санагдаад. Тэхэд чинь энэ Улаанбаатар хотод политехникумын чинь геологийн анги гэж байдаг байсан юм. Яг тэр үеэр болохоор зэрэг бол энэ политехникум Дархан руу шилжиж байсан байхгүй юу, Дархан хотод. Тэгээд яачихаж байгаа юм аа, би ерөөсөө Чойр луугаа явлаа гээд. Тэгээд тийшээ сургуульд явсан даа. Тэгээд яаж явдаг юм гэсэн вагонд суугаад явдаг юм гэсэн. Тэгээд нэг яаман дээр цуглуулаад за тэдний өдөр явна шүү энэ тэр гээд л. Тэгсэн чинь өнөө нэг том чемодантай. Тэрнийгээ даахгүй. Энэ чинь 7-р анги 15-тай хүүхэд гэсэн үг ш дээ.

Баасанхүү -

15-тайдаа гэсэн үг.

Норовсүрэн -

тийн. 15-тай хүүхэд л одоо Чойр луу сургуульд явж байгаа байхгүй юу. Тэгээд Чойрт сургуульд нэг жил болоод.

Баасанхүү -

за

Норовсүрэн -

өө сургуульд ороходоо сонин. Одоо өнөө мастер гэж байсан байхгүй юу. Тэр их мөнгө их авна. Их бяртай тийм булиа чадалтай улсууд болдог тэд нар нь.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

өнөө ажлын...,

Баасанхүү -

хүч шаардсан ажил уу?

Норовсүрэн -

тийн хүч шаардсан ажил. Тэрэнд оръё гээд тэгсэн чинь үгүй ээ ийм жоохон биетэй хүүхэд авахгүй гээд. Тэгээд тэгсэн чинь тэнд сууж байсан чинь нэг нэлээн жаахан нас тогтсон манай аавын үе болов уу гэмээр нэг их нүдэнд дулаахан нэгбагш тэгж байгаа байхгүй юу. Чи хөө ер нь геофизикийн ангид орчихвол яасан юм гээд тэгсэн байхгүй юу. Тэгээд нэг тэрний чинь нөгөө хэлснийг нь сонсоод нэг сайхан дотно нөгөө...,

Баасанхүү -

гео санагдаад?

Норовсүрэн -

тийн. Тэгээд геологи руу геофизикийн анги руу орчихсон. Тэгсэн чинь их гоё ангид орсон байна лээ геофизикийн ангид.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

одоо тэр геофизик гэдэг бол газрын хөрс, бүтцийг физикийн аргаар судалдаг тийм тусгай анги байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэгээд тэр сургуулиа үргэлжлүүлж энэ Налайхд ирж 2 жил сурууд төгссөн юм.

Баасанхүү -

аан эхний жилийг нь Чойрт сураад?

Норовсүрэн -

эхний жилийг нь Чойрт сураад, дараа нь энд ирээд.

Баасанхүү -

тэр шилжиж байгаа нь ямар учиртай байсан бэ?

Норовсүрэн -

сургууль нь тэр чигээрээ шилжихгүй юу.

Баасанхүү -

аан

Норовсүрэн -

манай юуг энэ Налайхд тэр юуг шилжүүлж ирэхгүй юу. Налайх чинь бас нэг уул уурхайн чиглэлийн сургууль...,

Баасанхүү -

аан тийм юм байна нүүрс олборлоод тээ?

Норовсүрэн -

тийн тийн. Нүүрс олборлоно, тэгээд энэ чинь юм юмандаа ойрхон байсан. Тэгээд тэрнээс хойш л одоо энэ геологитой чинь 15-тайгаасаа тэгээд орж байгаа ш дээ тэр чинь.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэгээд тэр тухайн үедээ..., одоо техник мэргэжлийн сургууль 67 онд ш дээ. Тухайн үедээ техник мэргэжлийн сургуулийн чинь улсууд хүүхдүүдийг улсад ажил хийж байсан гэж өгдөг одоо хөдөлөр энэ тэрт.

Баасанхүү -

өө за.

Норовсүрэн -

тэгээд би чинь одоо 1967 оноос одоо 2009 он хүртэл..., дунд нь яахав их сургууль төгссөн тэр 5 жил. Тэхдээ би их сургуульд сурч байхдаа мөн л геологийнхоо ажил амьдралаас салахгүй яг тэр чиглэлээрээ л өсөж.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

ингээд улсад зөндөө олон жил ажиллачихсан.

Баасанхүү -

42 жил.

Норовсүрэн -

42 жил ажиллачихсан хүн суугаад байгаа ш дээ.

Баасанхүү -

тийм байна.

Норовсүрэн -

тийн.

Баасанхүү -

таныг бага байхад хүүхдүүдийн, хүүхэд багачуудын амьдрал ямархуу байсан бэ? Ер нь дүр зураг нь.

Норовсүрэн -

дүр зураг нь...,за манай үеийн хүүхдүүд чинь их сонин доо. Одоо морь мал..., одоо эхлээд л 5, 6 настайгаасаа эхлээд л морь унана ш дээ.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэгээд хурга тугалтай хөөцөлдөнө одоо хөдөөний хүүхдүүд чинь. Яахав өвөл намар нь болохоор зэрэг сургуульдаа явна. Тэгээд л хөдөөний хүүхдүүд чинь бага гэхгүй ш дээ тэр хурга тугал гээд л ажил төрөлдөө яваад, ажил хийж л байгаа гэсэн үг нэг ёсондоо.

Баасанхүү -

хөдөлмөрлөөд л.

Норовсүрэн -

тийн хөдөлмөрлөнө. Тэгээд хонь малаа эргүүлнэ, хонь хургаа хариулна, хурдан морь унана, за нөгөө даага сургана. Даага сургана гэдэг чинь эмнэг морийг чинь одоо хүүхдүүд сургадаг байлаа ш дээ. Одоо хөдөөний хүүхдүүд чинь одоо аягүй сүрхий. Хурга малыг чинь яахав уургална, бугуйлдана тэрийг сурчихсан. Морь мал дээр чинь аягүй сайн тогтоно явна. За мөн тэгээд аав ахыгаа дагаад ийшээ тийшээ алс газар явна. Бас баяр наадам үзнэ, хол газар явна. Тэрнээс гадна ан ихтэй манай нутагт чинь.

Баасанхүү -

за

Норовсүрэн -

ан ихтэй учраас ах нар маань анд явна. Тэрнийг чинь бас яаж агнадагийг нь дуурайна, харна, сонирхоно, үзнэ. За тэгээд хөдөө нутагт байсан болохоор байгальтайгаа үргэлж харьцаж байдаг. Жимс сонгино бол одооных шиг байгаагүй ш дээ, маш элбэг байсан. Бид нар чинь ёстой, ёстой л нөгөө атган дээр ургадаг гэдэг шиг барьж аваад л идээд л, сонгино монгиныг чинь түүгээд л, тэгээд л байдаг байсан ш дээ. Тийм сайхан л байсан юм ер нь хүүхдүүд бол.

Баасанхүү -

хүүхэд багачуудад зориулсан одоо үзвэрийн зүйл байсан уу? Кино ч юм уу жүжиг.

Норовсүрэн -

байлгүй яахав. Кино гарна, тэгээд тэр цөөхөн дөө. Яг одоо юун дээр хөдөө орон нутагт чинь бригадын төв юу энэ тэр дээр хааяа нэг кино ирнэ. За тэгээд би бол бас их кино үздэг хүүхэд байсан юм.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

манайх чинь нэг сумын ойр нэг байдаг байсан юм аа. Тэгээд орой нөгөө томчуудын кинонд орчихно ш дээ би чинь.

Баасанхүү -

нууцаар биз дээ?

Норовсүрэн -

нууцаар л байлгүй. Ингээд л нөгөө билет таслаад л хүүхдүүдийг оруулахгүй гэж байхад нь би чинь яаж ийж байгаад хормой мормой, суга муган доогуур нь ороод үзчихнэ шүү дээ. Тийм л сониучирхуу л жаахан хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм даа ер нь. Тийм хөгтэй.

Баасанхүү -

хүүхэд насанд үлдсэн одоо хамгийн дурсгалтай, хамгийн сайхан санагдсан кино ямар кино вэ? Тэр кино танд ямар нэг байдлаар нөлөөлсөн юм...?

Норовсүрэн -

үгүй одоо энэ Сэрэлт. Сэрэлт чинь сайхан ш дээ нөгөө Сэрэлтийн нөгөө нэг банди байна ш дээ нөгөө.

Баасанхүү -

тийн.

Норовсүрэн -

тэр чинь аягүй сайхан байгаа байхгүй юу. Тэрэнд нөгөө хэн гэдэг ш дээ одоо..., нөгөө Пүрэв хэн гэдэг билүү? Нөгөө юу яадаг чинь..., нөгөө сүүлд нь намтар түүхээ яриад л байдаг тэр.

Баасанхүү -

тийн.

Норовсүрэн -

тэр нөхөр чинь бас л тухайн үедээ тийм юм үзээд..., намайг одоо бага байхад чинь тэр лам мам чинь бас байсан шүү. Ер нь нэлээн одоо юу байсан..., тэр ч байтугай одоо энэ ламын хэрэглэл мэрэглэл чинь уул хаданд ингээд байж байдаг. Бид нар чинь явж байхад чинь цан хөмрөг мөмрөг, тэр малгай толгойнууд нь байж байсан ш дээ. Одоо тэр үед л хэлмэгдэлтэнд орсон л гэж ярьдаг юм.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэгээд өнөө аав ээжийнхээ үг ярианаас сонсоход бол ер нь бас цаг цаг чинь ер нь л эвгүй байдаг л байсан юм байна лээ л дээ. Тэрнийг чинь сайн бүрэн мэдрэхгүй ш дээ.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

одоо энэ цагийг чинь би бас..., би чинь одоо 2 төрийн нүүр үзчихлээ ш дээ.

Баасанхүү -

тэглээ.

Норовсүрэн -

тийн. Тэхэд бид нарыг чинь бага байхад 2 төрийн нүүр үзсэн улсууд гээд л аав ах эгч нар минь л яриад байдаг. Юу ямар юмныхаа 2 төр гэж юугаа яриад байгаа юм бол гэж бодоод байсан чинь одоо ийм л байдаг юм байна л даа.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

Тэгээд ямарваа нэгэн нэг төрөөс нөгөө төр лүү шилжихэд заавалчгүй нийгэмд хэлмэгдэл үүсдэг юм. Тэр бол ёстой хууль юм байна лээ. Тэгж байж дараагийх нь цэцглэхгүй бол хуучныгаа өвлөн авна гэсэн юм бол байхгүй. Одоо тэр одоо социалист хувьсгалаас өмнө манай оронд 340-н хэдэн сүм дугана байсан гэж ярьдаг байхгүй юу. Тэхэд миний мэдэхийн манай нутагт одоо байдрагийн хүрээ гэдэг газар би сүүлд нь одоо ингээд яваад очиж байхад хэдэн овоолсон шороо л байгаа ш дээ. Тэгээд бурхан тахилын юмнууд нь уул хад энд тэнд байж л байсан. Би ч таарч л байсан.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

зөндөөнөөр нь үзэж байсан.хүүхэд байхдаа тэрнийг бол чухам түүх дурсгалын юм гэдгийг бол мэдэх ч үгүй л явсан үе байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэгээд социалист нийгмийн чинь үед эхэн үедээ бас тийм улсуудын сэтгэл санаанд нийцхээр тийм юмнууд хийгдэж байгаагүй ш дээ. Бас одоо түрүү үеийнхээ юмыг, одоо нэг ёсондоо л хэлмэгдүүлж нухчин дарж байсан. За тэгээд их л юмнууд бий л дээ.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

нарийн ширийн юмнуудыг ярих юм бол зөндөө л юм байгаа.

Баасанхүү -

энэ таны нөгөө нэр өгсөн ламын талаар асуух гэсэн юм.

Норовсүрэн -

миний нэрийг чинь нэг тухайн үедээ нэг манай тэр Байдрагийн хүрээ гэдэг чинь..., тэнд нэг хүрээ байсан байгаа юм. Тэгээд тэнд чинь тэлээн хэдэн ламтай, бас номтой л байсан юм шиг байна лээ. 10..., сүүлд нь одоо би нэг хөгшинтэй хуучилж байхад 13 дацантай байсан гээд ярьж байдаг юм.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

дацан гэдэг нь одоо хурал хурдаг газрыг хэлдэг гэж яриад байгаа юм. Тэгээд тэр чинь болохоор зэрэг яг одоо миний ойлгож байгаагаар бол дацан гэдэг чинь мамба дацан гэвэл шинжлэх ухааны нэг эмнэлэгийн талын ном үздэг газар.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

одоо чойрын ном гэвэл гүн ухааны ном үздэг тиймэрхүү ингээд..., гэх мэтчилэнгээр ийм байгаа байхгүй юу. Тэхэд чинь тийм тийм сургуулилдаг юмнууд байсан юм шиг байна лээ л дээ. Тэрэн дунд л ном одоо үзсэн нэг лам байсан манай нутагт. Олон лам байсан юм аа одоо миний мэдэхээс чинь гэлэн ах гээд манай ах ч гэсэн лам байлаа ш дээ. Гэлэн хүн байж байгаад сүүлд нь одоо юу байж байгаад..., манай өндөр ах гэж хүн байлаа. Хүрээ хийдэд сууж байсан лам байж байгаад сүүлд нь хар болоод сайн барилддаг бөх байлаа. Манай аав чинь 7, 8 насандаа тэр хүрээнд очиж шавлин суугаад 10 хоног халуураад...,

Баасанхүү -

за

Норовсүрэн -

ерөөсөө ухаангүй халуураад. Тэгээд за энэ хөдөө үлдэх хэрэгтэй юм байна..., хөдөө гараад зүв зүгээр болсон гэж байгаа юм. Тэгээд л ер нь бол цаанаасаа заяа төөрөг нь тийм байсан юм уу хөдөөний л хар л хүн байсан юм шиг байгаа юм. Манай аав чинь хөөрхий минь 39, 45 оны чинь байлдаанд юунд явсан ш дээ...,

Баасанхүү -

өө за.

Норовсүрэн -

5 жил цэргийн алба хаасан. Тэгээд шинэ хуучин монгол бичиг, латин 3 бичигтэй. Тухайн үедээ бас л юм үзчихсэн л боловсролтой л хүн. Тэхдээ хөдөөний малчин хүн байсан. Мал маллана. Яахав тэр үедээ нийгмийн нөгөө..., юуны нөгөө сүү цагаан идээ боловсруулах тэр сүү тасгийн эрхлэгч мэрхлэгч тиймэрхүү ажил л хийж байсан юм. Ан бас хийчихдэг тиймэрхүү ер нь тийм хүн байсан юм аа.

Баасанхүү -

тэхээр 50-н хэдэн он гэхэд ер нь лам нарыг одоо хорих, хүмүүсийн шашин шүтэхийг хорих нь танай нутагт арай гайгүй байсан юм уу? Ямар байсан бэ?

Норовсүрэн -

50-н хэдэн онд чинь бол арай нөгөө юу яачихсан байхгүй юу..., тэрнээс өмнө болчихсон юу ш дээ үйл явдал ш дээ.

Баасанхүү -

тийн хэлмэгдүүлэлт.

Норовсүрэн -

Чингис хааныг чинь хэлмэгдүүлчихсэн юу яагаад, нөгөө лам хуваргыг чинь тараахыг нь тараагаад, дараагаар нь дайн байлдаан болоод. Одоо бүүр нэг ёсондоо бол ламнууд байсан.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

ламыг бол одоо биенээсээ нуугаад л, шүтээд л залбирдагт нь залбираад л мөрөгдөгт нь мөргөөд явж л байсан байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Норовсүрэн -

тэхдээ яг тэр нөгөө хорьдог барьдаг асуудлууд чинь цэгцэрчихсэн байсан. Манай тэнд чинь гавж байсан..., энэ юунууд байж л байсан. Тэр байсан тэр байсан..., тэхдээ бүүр яг жинхэнэ хэлмэгдэлтийг яриахад одоо манай сумын цаад талд Заг гэдэг газар байсан байхгүй юу. Би сүүлд нь очиж үзэж л байсан бас юмыг нь сонирхож. Лам нарыг бүүр ингээд баривчилж ирээд эгнүүлж сууж байгаад пулямотоор буудаад л..., надад хэлж байсан байгаа ш дээ. Энийг манай өвөө ярьдаг юм.

Баасанхүү -

аая яая.

Норовсүрэн -

яагаад тэгж ярьж байгаа юм бэ гэвэл манай өвөө тэр хэлмэгдүүлж байсан нөхдүүдийн тоонд ороод явж л байхгүй юу. Өөрөө цэрэг.

Баасанхүү -

аанхан цэрэг.

Норовсүрэн -

хөнгөн пулямотичн научик байсан хүн. Научик одоо бууддаг хүнийг л хэлдэг юм шиг байгаа юм. Тийм байсан учраас тэр үүх түүхийг бол ер нь ярьж байсан. Яахав тэр үзэл бодлын зөрчил юм байгаа ш дээ энэ чинь.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тийн. Ерөөсөө л нийгмийн үзэл бодлын зөрчлөөс болсон хагарал байхгүй юу. Тэрнээс бол одоо энэ хувьсгал мандангуут л одоо энэ Оросод ч гэсэн иргэний дайн болж байна л гэсэн, манай оронд болохоор зэрэг тэр иргэний дайн гэдэг чинь лам, лам нарын бослого.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэрнийг парсан гэдэг ийм л юунаас л үүдсэн явдал байгаа байхгүй юу. Энэ хаа ч ямар ч оронд л тийм байдаг л юм байна л даа. Одоо ч гэсэн тэр дэлхийн олон нийтийн үзэгдлүүдээс тийм үзэгдлүүд гарч л байна ш дээ. Тийм л байдаг л юм байна.

Баасанхүү -

таныг хүүхэд байхад хүүхдүүдийг одоо яаж ямар аргаар социалист үзэл суртлаар хүмүүжүүлдэг байв?

Норовсүрэн -

тэр одоо хуучны үзэл мүзэл чинь бурхан тахил шүтэх барих гээд ингээд асуудал..., чөтгөр шулам гээд ярина ш дээ тээ?

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэр үзлээс чинь ангижирна ш дээ одоо. Тийм л байсан байхгүй юу. Тэгдэггүй юм аа, тийм байдаггүй юм аа гээд л. Тэгээд одоо нэг хэсэг нь болохоор тэр чинь..., яагаад гэвэл бид нарыг чинь том хүний яриа битгий сонс гэдэг байсан юм.

Баасанхүү -

за.

Норовсүрэн -

за ах нар, нөгөө хөгшчүүл чинь ярихаараа зэрэг л нөгөө урд үзэл бодолтой тэр чинь чөтгөртэй мөтгөртэй, ламтай хуйтай, за зарим нь болохоор зэрэг хонхтой дамартай газар нас баръя гээд ингээд л янз бүрийн юм ярина ш дээ.

Баасанхүү -

аан бас тэгж ярьдаг байсан уу?

Норовсүрэн -

тийн тэгнэ ш дээ. Одоо хонхон дуу сонсоод үхэхээс энэ тэр...,жаахан одоо явраад зүдрээд ийм юм жаахан тийм байна гээд ингээд ярина ш дээ.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэр чинь аргагүй ш дээ. Намайг чинь 5 настай байхад 1957 онд байхдаа энэ нөгөө малчин ардуудын чинь малыг нийгэмчилж байгаа гээд нэг явчихаж байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

за одоо тэр кино мининоос хараад байхад болуул нийгэмчлэнэ гэдэг чинь их л...,

Баасанхүү -

сайхан зүйл гарна?

Норовсүрэн -

үгүй ээ сайхан зүйл шиг гэж нэг талаас нь харуулаад байхад, нөгөө талаас нь харахад бас хүний өмчийг ингээд хураагаад авчихаж байна гэдэг чинь бас, бас л тийм шударга биш юм шүү дээ тийм ээ? Тиймэрхүү маягаар..., тэгээд тэрнийг чинь их малтай байсан, их хөрөнгө бусдад зүгээр ингээд өгчихөж байгаа хүн чинь..., за зарим нь ч яахав ойлгоод өгдөг юм байж, зарим нь болохоор зэрэг л хүчинд автаад өгнө ш дээ тийм ээ?

Баасанхүү -

тийн.

Норовсүрэн -

тийм болохоор чинь яаж тэр чинь бас сайхан сэтгэгдэлтэй байхав дээ тийм ээ? Тодорхой хэмжээгээр бас нэг засаг төрдөө бас нэг жаахан тооцоотой ч юм уу нэг маягаар хандах тал байсан л байгаа байхгүй юу даа. Тэгээд сүүл рүүгээ яахав нөгөөдөх нь за нэг нийтлэг болоод ирэхээр зэрэг бол аажимдаа хүн гэдэг чинь тэгээд юмандаа дасчихна ш дээ. Тэрүүн шиг л болчихсон байхгүй юу. Тэгээд 57 онд нэг тэгээд, 59 онд нэг яаж өгөөд..., тэгээд ерөнхийдөө хүмсүүдийн чинь малыг нь цаалчихөж байгаа юм. Тэхдээ мал чинь сайхан өснө. Ажилч хүний мал бол ер нь дороо л өсчихнө ш дээ. Тэгээд то толгой тогтоочихно бас хэцүү.

Баасанхүү -

өсөг гээд?

Норовсүрэн -

үгүй үгүй өсөгчихнө ш дээ тийм ээ?

Баасанхүү -

аанхан.

Норовсүрэн -

тэрнээс эх гараад байвал нийгэмчлээд байна.

Баасанхүү -

аан.

Норовсүрэн -

тэр чинь бас нэг одоо хүнийг бас нэг жаахан хязгаарлаад байна гэсэн үг ш дээ тээ. Тиймэрхүү маягтай л байсан. Тэр үзэл бодлуудыг чинь бид нарын толгойд хийж өгнө шүү дээ. Янз бүрээр хийнэ ш дээ одоо кино юугаар. Одоо бол энэ телевизор энэ юугаар чинь аягүй хүний тархинд янз бүрийн юм хийгээд байна ш дээ, мэдээллүүд. Интернетээр ч хийж байна, телевизороор юу яаж байна, янз бүрийн радио тэгээд ухуулга сурталчилгааны журмаар хийж байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

энэ мэтчилэн одоо хүүхдүүдийг чинь социалист нийгмийн үеийн хүмүүжлуур л хүмүүжүүлсэн байхгүй юу. Тэр үе нь багаас нь л..., бид нар нөгөө багаасаа тийм хүмүүжилтэй болчихсон улсууд чинь социалист нийгэм нь нийгэм ч бараг сайхан ч юм шиг л бодогддог доо.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

одооны энэ ардчилсан нийгэмд амьдарч байгаа улсууд байгаасаа ингээд эхэлчихсэн улсууд бол энүүгээрээ хүмүүжээд. Энэ нийгэм чинь одо эрч хүчээ аваад ирэхээр зэрэг бол жирийн л нэг юм бодогддог. Одоо настай улсууд..., одооны настай улсуудад заримд нь таалагдана, заримд нь таалагдахгүй янз бүр л байгаа байх.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэгээд нэг нэг л урсгал л даа энэ чинь. Яахав хүмсүүд бол, зарим улсууд нь бол одоо энэ шинэ нийгмийнхээ нөхцөл байдалд түргэн зохицож амьдарна. Зарим нь бол хуучин үзэл бодлоосоо салж чадахгүй зууралдаад байгаа нь бол тухайн нийгмээсээ хоцроод тэгээд амьдрал бол өөр тийшээ гараад явах..., одоо тэхдээ манай энэ ардчиллын нийгэм лүү одооноос хүмсүүдийн толгойд бол нэг хэсэг бол одоо ажил хийхээ болилоо, ер нь наадам наргийн их хөөцөлдөнө. Тэгээд хялбар аргаар мөнгөтэй хөрөнгөтэй болчих гэж нэг хэсэг үзлээ ш дээ.

Баасанхүү -

тийн.

Норовсүрэн -

одоо бол одоо хүмүүсүүдийн толгойнд энэ зүй зохистой хөдөлмөрлөх хэрэгтэй юм байна гэсэн бодол шингээд ирж байна. Ингэж юу яах юм бол энэ чинь улс нийгэм хөгжихөд бас дороо юу яачихна. Манайхан чинь цөөхөн буурай гэж ярьдаг боловч энэ улсууд нь бол юм хийх юм бол их чадварлаг улсууд. Толгой нь бас гайгүй ш дээ Монголчуудын чинь. Гадныхтай ингээд ажиллаад үзэхэд л юмыг нь дороо сураад залуучууд бол маш түргэн хугацаанд дор нь эзэмшээд юм хийгээд болоод байхаар.

Баасанхүү -

ммхм. Эцэг эхчүүд хүүхдүүдийн харилцаа ямар байсан бэ?

Норовсүрэн -

өө их..., эцэг эхчүүд гэдэг чинь бол их ерөөсөө тэд нарын чинь хэлсэн үг хууль.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэрнийг дагана гэдэг чинь ёстой..., одоо бол буруу зөрүү хийсэн хүүхдийн айлын хүн нь очоод алгадчихад бол аав ээж нь өмөөрнө гэсэн асуудал байхгүй. Тэр ахмад хүний юуг дагах ёстой.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тийм учраас бол хүүхдүүд бол ахмадуудаасаа ерөөсөө аягүй айна гэх юм уу, одоо тэд нарыгаа хүндлэнэ гэх юм уу тийм хүмүүжилтэй. Тэгээд багш дарга гээд ингээд аягүй хүмүүжилтэй ш дээ. Ёстой хүмүүжилтэй байсан гэж хэлж болон. Одоо өвөг дээдсээ бол хүндэтгэж хүмүүжүүлж..., ер нь тэгээдтэд нарыг чинь үгүй ядаад ингээд л..., манайхны ёс заншил одоо ингээд биедээ айлчлаад ороод ирэхэд чинь л өөдөө суу гээд л гудас дэвсэж өгөөд л тэгдэг ш дээ.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэгээд л шинэ хоол цайгаа хийж өгөөд л ингээд айраг цагаагаа өгөөд л тэгээд л хүндэтгэнэ ш дээ ер нь бол. Монгол зан заншил бусад орныхоос арай дэндүү сайхан юм шиг санагддаг юм. Зүгээр өөрөө энэ дунд өсөж өндийчихсөн болохоороо тэгж бодогддог ч юм уу. Тэгээд идээ цагаа нь илбэг дэлбэг юм даа уг нь бол Монголд бол ер нь. Одоо энэ өөр бусад орнуудад..., Солонгост 3 сая хүн өлбөрөөд үхчихлээ. Монголд тийм явдал гарахгүй ш дээ. Тийм учраас бас сүүлийн үеийнх нь юм хум элбэг байгаа болохоор зэрэг жаахан залхуудуу бана уу гэж бодогддог юм. Бас одоо бол өөр болж л байна л даа.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

нийгмийн сэтгэл зүйд өөрчлөлт орж байна.

Баасанхүү -

таныг анх сургуульд ороход одоо сургуулийн чинь барилга ямар байранд хичээллэдэг байв? Анги танхим тохижилт ямар байсан бэ? Тэгээд хэсэг хугацааны дараа өөрчлөгдөж хөгжинө ш дээ. Тэр хөгжил нь ямархуу хурдтай...?

Норовсүрэн -

үгүй би чинь хөдөөний хүүхэд нөгөө гэрт амьдарч байсан. Байшин гэдэг юмыг чинь бол тоотойхон харж байсан. Тэгээд нөгөө байранд очиход чинь бид нар чинь жоохон хүүхдүүд дээ мэдэхгүй нэг 10 хүүхэд нэг байранд ордог байсан байх. Тэхдээ хүүхдүүдэд зориулсан ийм сайхан төмөр ортой.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэгээд ингээд тавихад аягүй сонин байгаа байхгүй юу. Гоё оо тэр чинь цэлийсэн гэрэлтэй цонхтой. Цонхоороо гадна тийшээ харна. Тэгээд нөгөө юу яана..., заримдаа сахилгагүйтхээр цонхоороо үсрээд давхичихна. Барьсан материал нь болохоор зэрэг бол нөгөө шургааг гэж ярьдаг ш дээ?

Баасанхүү -

тийн.

Норовсүрэн -

одоо нарийн юунуудыг зүүж босгоод ингээд ингээд ийм маягаар босоогоор нь дээд талд нь доод талд нь юугаар ингээд шахчихаад. Тэгж бариад, тэгээд өнөө дранк хадаад шавардчихна.

Баасанхүү -

аанхан.

Норовсүрэн -

бид нар л лав хүүхэд байхдаа даарч байгаагүй. Тэгээд манай сум чинь модтой газар. Урдхан талаасаа модоо зөөгөөд түлчихнэ. Тэр үед чинь тэр их айхтар мод түллээ барилаа ингэлээ тэглээ гэдэг асуудал байхгүй ш дээ.

Баасанхүү -

байгаль орчин...,

Норовсүрэн -

зүгээр тэр сургуулийн чинь юуг улсуудад даалгачихна даа. Чи нэг тэрэг мод авчирж өг тэр тийм мод авчирч өг гээд. Тэгээд нөгөөдүүл нь...,

Баасанхүү -

эцэг эхчүүдэд үү?

Норовсүрэн -

эцэг эхчүүдэд юм уу, одоо уриалчихдаг л байсан юм шиг байгаа юм.

Баасанхүү -

аанхан

Норовсүрэн -

тэгээд нөгөө галчтай. Тэр чинь жаргалтай. Галч нь гал түлчихнэ. Бид нар эрхлээд л байж байна ш дээ. Тогооч хоол хийгээд өгчихнө, тэрнийг нь хүртчихнэ. Тэгээд ном үзэх ёстой. Номоо үзэх зарим нь үзнэ, үзэхгүй зарим нь тэгээд л явж өгнө ш дээ, гадуур тэнээд л тоглож эрхлээд л. Тэгээд жаргалтай л байсан санагдаад байдаг юм. Ном үзэхэд чинь..., манай ангийн багш Цагаан гэдэг багш байсан. Гоё зурна. Хүүхэд байхад чинь багш чинь аягүй үлгэр дуурайлалтай хүн байдаг ш дээ.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

би нэг..., үгүй нэг ингэж байсан юм. Нөгөө нэг сурлага гайгүй байгаа нэг хүүхэд даалаа гээд тэгсэн ш дээ тээ?

Баасанхүү -

тийн.

Норовсүрэн -

тэгсэн чинь тэр хүүхэд урд нь нэг ганц нэг 2 авчихдаг байсан бол засраад 3, тэгээд нөгөө нэг дүнгийн үзүүлэлтээр чинь манайх чинь 5 баллаар дүгнэдэг. 2 бол муу байна, 3 бол яахав гайгүй дундад нь орж байгаа юм, 4 бол арай сайжтрна, 5 бол сайн, бүр сайн нь болж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэгээд нөгөө дүнгийн үзүүлэлтээр нь 4 нь арай эхсээд ирдэг. Тэгээд намайг нэг залгамжлагч гэдэг сэтгүүлээр шагнаж байлаа л даа.

Баасанхүү -

за

Норовсүрэн -

нөгөөдхийг уншаад л өө сайхан тэр чинь. Нэг шүлэг мүлэг цээжлээд л. Тэрүүн дээрээ бас нэг тэмцээн мэмцээн болно тэр чинь. Хүүхдүүдэд нэг тэмцээн мэмцээн болоод тэгж баясгаж хүүхдүүдийг ой ухааныг нь хөгжүүлж л байсан арга нь л байсан байна л даа.

Баасанхүү -

идэвхижүүлж тээ?

Норовсүрэн -

идэвхижүүлж, тийн. Тэжгээд тэр шүлэг мүлгийг чинь юу яагаад л цээжлээд л бас нэг байранд орохгүй ээ. Юм юманд идэвхитэй үзнэ ээ. Шинэ жилийн нөгөө нэг юу байна ш дээ, сүлд модны наадам байна ш дээ?

Баасанхүү -

тийн.

Норовсүрэн -

за тэр чинь их гоё наадам болно. Хүүхдүүд тэр чинь тэ дэвтэрийн цаасыг чинь харандаагаар ингэж будаж байгаад ийм цагираг болгож хэлхээд ингээд. Тэгээд нэг жоохон жоохон хөвөн дүүжлээд ингээд цас оруулаад шинэ жилээ тэмдэглэдэг байсан юм. Одооных шиг ийм гялалзсан гоё тоглоом зүүхгүй ш дээ.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэгээд өөрсөө юм зурна. Цасан ширхэг хайчилна. Морь мал хайчилж зүүнэ..., тэгдэг. Тэгээд яахав тэр чинь яг өөрснөө юм хийдэг л байсан байна л даа. Одоо бэлэн юм аваад тавьдаггүй. Тийм л байсан байх нь. Тэр үед чинь бол юм хийж сургаж л байсан байхгүй юу. Тэгээд би чинь нөгөө багт наадам гэж их болдог байсан юм. Одооных шиг зүгээр ингэдэггүй. Нөгөө багт наадам гэдэг чинь тэр үед чинь баавгай бол баавгайны багтай.

Баасанхүү -

за

Норовсүрэн -

үнэг бол одоо үнэгний багтай, ардаа үнэгний сүүл зүүчихсэн. Би үнэг болж тоглож байсан юм. Их гоё оо тэр чинь. Багандаа нэг ийм нүдтэй. Тэрүүгээрээ ингэж хараад л...,

Баасанхүү -

багаа яахав цаасаар өөрсдөө хийх үү?

Норовсүрэн -

баг нь харин сургуульд байсан.

Баасанхүү -

аан

Норовсүрэн -

тэрийг одоо хэн хийснийг мэдэхгүй. Яг ингээд үнэгний хэлбэртэй дүрстэй. За тэгээд би чинь юу билээ бас нэг шүлэг шиг юм яадаг юм аа. Одоо мартчихсан байна. За ямарч байсан огтоно зурмаар оролддог овжин улаан үнэг би гээд, юундаа ингээд явдаг гээд ярьж..., тэгээд уншаад л. Тэгээд нэг үнэгний явдлаар шогшиж ингэж юу яадаг ш дээ.

Баасанхүү -

тийн.

Норовсүрэн -

тэгж тоглодог байсан юм.

Баасанхүү -

тэр бол одо хүүхэд насанд бол тэр ёлка үзэж байгаа хүүхдүүд чинь тэр чинь аягүй гоё баяр болж байгаа байхгүй юу. Яахав энэ чинь бас нэг ийм одоо..., урд чинь одоо шашны юунд чинь болохоор зэрэг одоо майдар цам энэ тэр харайна гээд багтай наадамнууд болдог байсан юм байна л даа. Тэрнээс бас нэг уламжлагдаж ирсэн юм уу даа баавгай маавгайны юутай. Өвлийн өвгөн энэ тэр чинь цагаан сахалтай багтай. Одооны өвлийн өвгөн чинь сахал махал хийчихээд ингээд нэг Санта Клаус гээд нэг юм яваад байна ш дээ.

Норовсүрэн -

тийн.

Баасанхүү -

тийм биш ээ. Өвлийн өвгөн чинь бүүр ингээд далбайсан ийм өвгөн багтай ингээд, энэ дээрээ нүдний юутай. Цаад хүний нүүр ерөөсөө танигдахгүй тийм байсан. Одооных бол яахав хүний нүүрэнд сахал л зүүчихсэн юм л байгаад байгаа юм. Тэгээд тоглодог байсан юм даа. Тэгээд цасан охидууд нь..., цасан охидууд нь яахав зүгээр нэгийн..., тэр үед чинь одоо бараг л одоо цагаан даавуу гэдэг байсан ш дээ. Тэрүүгээр тийм нэг плать хийчихээд л тэгээд юу яадаг байсан ш дээ. Юм бас одооны үетэй харьцуулбал юм ховор. Нөгөө талаараа нэг юм нь ховор, нэг юм нь элбэг байсан. Байгалиас олддог юмнууд нь маш их элбэг байсан.

Норовсүрэн -

ммхм

Баасанхүү -

одоо үйлдвэрээс гардаг юмнууд нь ховордуу байсан. Одооных чинь дандаа үйлдвэрийх нь элбэг, байгалийн юм нь ховор болчихсон байна ш дээ.

Норовсүрэн -

тийм байна. Бага насандаа бид нар чинь жинхэнэ оригиналь юмаар л хооллож ундалж амьсгалж тэг сайхан эрүүл..., бага балчир насанд ханиад томуу тусна гэсэн асуудал байдаггүй байсан юм ерөөсөө. Маниус чинь одоо нүцгэн гараад гүйчихнэ шүү дээ өвөл. Хөл нүцгэн гүйгээд бие засах гээд гараад гүйнэ ш дээ. Хатгаа матгаа авна барина гэсэн асуудал байдаггүй л байсан. Өө өвлийн хүйтэнд чинь нэг муу хөвөнтэй дээлтэй доох ч үгүй дэлжийсэн улаан хацарласан юм явж байна ш дээ. Тэгтэл зүв зүгээр байсан байхгүй юу. Одооны хүүхдүүд чинь за бараг ширүүхэн үлээчих юм бол хатгаа тусчихмаар. Нээрээ тийм л болчихсон байна шүү. Одоо тийм л болчих юм байна.

Баасанхүү -

одоо таныг хүүхэд байхад шинэ жилээс өөр ямар баяруудыг хүүхдүүд их өргөн дэлгэр тэмдэглэдэг байв?

Норовсүрэн -

за тэр майн баяр гэж болдог байсан юм.

Баасанхүү -

за

Норовсүрэн -

5 сарын 1-ний баяр. Тэр чинь их гоё оо. Жагсана, лаан тугаа намируулаад л. Улаан дарцаг ккиноных шиг л тэгээд жагсаж барьдаг тийм байсан. Одоо соц нийгмийн л юунууд байх байх даа. За өөр чинь яг хүүхдүүдэд зориулсан хүүхдийн баяр гэж болдог л байсан юм аа. Тэрнийг нэг их одоо нэг бэлэг дурсгалын зүйл аваад юу яачихдаг. Нэг их айхтар юу яадаггүй байсан. Сүүлхэн үед харин энэ хүүхдийн байр гэж айхтар өргөн тэмдэглэдэг болсон ш дээ. За өөр хүүхдэд зориулсан..., за тэгээд хүүхэд бол ер нь баярлахгүй юм гэж байхгүй ш дээ. Тийн. Энэ бол хүүхдэд л..., бүх юм болгон хүүхдэд зориулсан баяр болно доо. Айлын агаа эгч нэг 2 чихэр өгсөн чиг л бөөн баяр. За тэнд нэг 2 хүүхэд барилдаж байсан чинь тэнд хүүхэд баяр. Ер нь бол хүүхэд баярлахгүй юм гэж байхгүй ш дээ. Дандаа баясгалантай байна.

Баасанхүү -

таны хүүхэд насны одоо хамгийн мартагддаггүй сайхан дурсамж юу вэ?

Норовсүрэн -

үгүй ернь сайхан дурсамжууд бол их л дээ. Тэнчээ чинь нэг л олон янзын сайхан дурсамжууд үлдсэн байгаа ш дээ. Тэгээд тэрэн дундаас чинь би ер нь бол энэ сурна гэдэг чинь бол хүн сонирхвол шүү дээ хамгийн юу..., хялбархан юм. Хүн өөрөө сонирхох юм бол их хялбархан бөгөөд тэгээд нэг их тийм ядаргаатай биш ажил. Ганцхан энүүнийг яаж хүн зориглож орох вэ гэдэг тэр чиглэл нь тогтох л юм бол..., юмыг ингээд тээртэй юм шиг бодвол юм чинь их сонин ш дээ. Зүгээр нэг хийгээд тавьчих юмыг чинь, одоо нэг аяга цай хийгээд уучихын хооронд сайхан залхуурвал тээртэй санагдана даа гал тогоо руу орох гээд. Тэр бол зүгээр л энгийн л юм ш дээ. Би яагаад ингэж энэ сурахыг юу юм бэ гэж..., ном зохиол уншдаг байсан гэж ярьж байсан тээ?

Баасанхүү -

тийн.

Норовсүрэн -

Тэр Марти Изем гэдэг номыг би уншсан юм хүүхэд байхдаа.

Баасанхүү -

Марти Изем?

Норовсүрэн -

тийн. Тэр маш одоо надад бол одоо маш их сургууль олгосон. Ном унших чинь маш сайхан бадйаг байхгүй юу. Кино үзэх чинь тэр хүний бүтээсэн юмыг л харна ш дээ.

Баасанхүү -

тийн.

Норовсүрэн -

тэр муруй хуруутай хүн харагдвал муруйгаар л харна ш дээ тийм ээ? Номон дээр болохоор зэрэг муруй хуруутай гэвэл өөрийнхөөрөө сэтгэдэг байхгүй юу. Одоо юу гэж ч ярьдаг юм.

Баасанхүү -

хуруу нь яаж ч муруйсан байж болно гэж үү?

Норовсүрэн -

тийн. Улаан дээлтэй гэвэл, улаан дээлтэй бүсгүй их гоё үзэсгэлэнтэй харагдлаа гэвэл би хамгийнхаа хайртай гоё өнгөөрөө харна тийм ээ?

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэгээд өөртөө таалагдсан тэрбүсгүйг хардаг ч юм уу тиймэрхүү маягаар. Тийм сайхан морь байна энэ тэр гээд л ингэх юм бол..., энийг чинь харах юм бол нэг л тэр хүний, нэг хүний бүтээсэн юмыг харна ш дээ. Тэхээр ном гэдэг чинь бол аягүй сайхан тэгж тусдаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

толгойд нь тэгж тусдаг их сонин. Би улаан дээлтэй гэдэг ч юм уу сайн сайхан морь гээд ингээ юу яахад миний сонирхсон тэр өнгийг чи тэрүүгээр хүлээ авахгүй ш дээ. Чи өөрийнөхөө гоё дуртай өнгөөр тусгаж авч тэгдэг байхгүй юу. Тэхээр ном зохиол уншина гэдэг чинь тийм. Тэгээд тэр Марти Изем гэдэг нэг нөхөр болохоор зэрэг бол тосон царайт гээд тийм юм ярьж байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

нэг сахилгагүй хүүхэд л байсан байхгүй юу даа. Зодоон нүдээн хийгээд л. Тэр өөр гадны амьдралых аа. Манай энэ нийгмийх биш ш дээ тээ?

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэгээд тэр нөхөр болохоор зэрэг тэгж зодоон нүдээн хийгээд л, ингээд янз бүрийн юманд шалдар булдар орооцолдоод нэг л үл бүтэх юм хийгээд л явж байсан. Хүмсүүдийн тэр дунд нь ороод ирэхээр зэрэг янз бүрийн юмнууд яригдаад. Хү сурах ёстой юм байна мэдэх ёстой юм байна гэдгийг мэдэрч авахгүй юу. Тэгээд хичээгээд, өөрөө тэрэнд чинь зорилуаад..., сургууль байгаагүй. Манайх чинь бол зориулаад сур аа гээд сургуультай газар ш дээ.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

харин манай социалист нийгмийн үед чинь Монгол орныг бас их гэгээрүүлсэн шүү ер нь бас. Энд авах юмнууд нь, нийгэм нийгэмд чинь авах юмнууд бий ш дээ. Үлдэж хоцроосон юмыг нь зөв хэрэглэж чадах юм бол үлдэж хоцорсон юмнууд нь их л байсан байхгүй юу. Тэгж чадаагүй ш дээ. Тэгээд тэр сурах хэрэгтэй юм гэдгийг юу яагаад. Тэгээд сураад. За сурсныхаа дагуу ном сурч байгаа юм. Ном сурахаар чинь зэрэг, номыг уншиж сурахаар чинь зэрэг номыг чинь яаж бүтдэг вэ гэдгийг..., тэгээд сүүлд нь зохиол бичээд. Ядуу хүн зохиол бичихээр чинь хэвлэх газар олдохгүй ш дээ.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэгээд аз таарч нэг удаа хэлвэл юу яагаад. Маш дуйлаантай зохиол бичсэн. Одоо энэ Америк мамерикийн чинь амьдрал бол ингээд хараад байхад бол тэнд нэг юм хийсэн нэг одууд гээд байгаа чинь нэг зөв юм хийх юм бол тэгээд шүүүрч аваад од л болдог юм байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэрүүн шиг л тийм байгаа юм байхгүй юу. Тэгээд тэр бол тэгж амьдралд хүрч байна аа гэдгийг л надад одоо харуулсан тийм зохиол байсан.

Баасанхүү -

үлгэр жишээ?

Норовсүрэн -

үлгэр жишээ болсон. Тэгээд тэр номыг үзээд би бол ер нь сурах ёстой юм байна. Илүү сайн сурах ёстой юм байна, ингэх ёстой юм байна. Тэгээд юм сурсан шүү би ер нь. Ер нь бол эрдмийн юм хум сурах хэрэгтэй бадаг юм байна гэж. Тэгж л амьдрал руу дэвшил ордог юм даа.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэгээд би боддог юм. Одооын хүүхдүүдийг яг нэг тийм зохиол их уншихгүй байна. Энэ ном уншихгүй байна. Тэхдээ бас юм уншиж байна. Юм уншихгүй байна уу гэвэл уншиж байна. Интернетээс янз бүрийн их мэдээллүүд авдаг юм байна ш дээ энэ хүүхдүүд чинь. Бас тэр тал дээрээ тэр юм сурах гэдэг юмыг л тууштай орчих юм бол ер нь ёсто юм сурах чинь их амархан ш дээ. Өө тэр би чинь 4 цаг хүртэл ном уншчихаад 6 цагт босоод..., хоёрхон цаг унтаж байгаа биз дээ?

Баасанхүү -

тийм байна.

Норовсүрэн -

тэгээд болдог л байсан байхгүй юу. Тэгээд зай заван дээр нь нэг дуг хийгээд яахад чинь хүүхэд залуу нас чинь сайхан ш дээ. Дороо сэргээд авна. Харин яг эрдмийн ажил хийсэн гэх юм бол хийгээгүй. Зүгээр энэ ажил өөрийнхөө..., миний ажил чинь бол нэг талаасаа шинжлэх ухааны, нөгөө талаас нь эрдмийн л юм байгаа юм л даа ер нь бид нар чинь одоо энэ ашигт малтмалын зүй тогтлыг тийм тийм байна гэдгийг бичээд, ингээд харуулаад. Тэгээд л тийм нөөцтэй байна гэдгийг нь ингээд харуулчихдаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэр чинь тийм шинжилгээний ажил. Тэгээд яахав дурсамж бол тэр.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэр яаж яваад тэр номтой таараад тэгээд надад тийм сайхан юм бол..., тэхдээ таараагүй тийм ном уншдаггүй байсан бол бас энэнээс доор ч явах байсан юм болов уу тээ?

Баасанхүү -

хэдэн настайдаа уншсан бол та санаж байна уу?

Норовсүрэн -

би нэг 17-тойдоо ч байна уу 15, 16-тайдаа ч байна уу уншсан шүү тэрнийг бол. Тэр зохиолтой..., тийм зохиолтой таарсан юм.

Баасанхүү -

аанхан.

Норовсүрэн -

тэрнээс өмнө бол олон зохиолууд уншсан. Яахав тэрэн дээр нь улсуудын амьдрал тийм байдаг юм байна л гэж ерөнхийдөө нэг төсөөлөл л байгаа ш дээ. Бодит юугаар үзэж байгаа биш тэрнийг чинь. Одоо цагт чинь бас нэг орон нутагт нь очоод энэ амьдралд нь иймэрхүү байдаг байж гэж байна, энэ телевизороор чинь бас харуулаад байна бас.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тэр чинь бас энэ улсууд нь иймэрхүү хувцастай байдаг байна, тийм байдаг юм байна, тийм тоглоомоор тоглодог юм байна телевизороор харж болно ш дээ.

Баасанхүү -

таны амьдралын турш одоо хүүхэд багачуудын амьдралд ямар ямар өөрчлөлтүүд орж ирсэн бол? Та тэрийг анзаарч байсан уу? Таныг хүүхэд байхад одоо жоохон өсөж том болоод идэр залуу байхад ч юм уу тээ? Тэгээд одоо яаж өөрчлөгдөж байна.

Норовсүрэн -

намайг хүүхэд байхад чинь нөгөө номтой цүнхээ үүрээд номхон зээрдээ унаад ээждээ үнсүүлээд сургуульдаа явлаа гэж байна ш дээ.

Баасанхүү -

тийн.

Норовсүрэн -

тэгж явж байсан байхгүй юу. Одоо бол тэгсэн чинь тэрнийг бодохноо суурин газруудад голдуу суурьшиж төвлөрсөн байна. Номтой цүнх гэхчээр бид нар чинь цоохор даавуугаар л цүнх үүрчихээд л явдаг байлаа ш дээ. Одоо ингээд хийчихсэн.

Баасанхүү -

оёод тээ?

Норовсүрэн -

тийн. Нөгөө ногоон дээлээ өмсөнө. Нөгөө эрэгтэйчүүд нь цэнхэр даалимбан тэрлэгтэй явна ш дээ. Тийм л байсан үе байхгүй юу. За дараагаар нь нэгдсэн журмын нөгөө Оросын сургуулийн форм гэж нэг юм л охидууд нь парчиктай хөх юутай..., бор платьтай, эрчүүд нь нөгөө юутай байлаа ш дээ. Ингээд ингээд өөрчлөгдөөд л байгаа юм л даа. Аан сүүлдээ нэг хэсэг үе одо задгайрч ирээд дуртай дуртайгаа өмсөөд явдаг байлаа. Одоо бас эргээд нэг жаахан форм юундаа орох юм шиг болж байгаа юм шиг байна.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

өө тэгээд ер нь нийгмийнхээ урсгалыг дагаад л ингээд өөрчлөгдөөд л. Ажиглагдаад л байгаа юм. 90-ээд оны чинь үед байсан хүүхдүүд..., тэр Монгол оронд чинь бол бас тодорхой хэмжээний уналтанд орчихсон байлаа.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

одоо бол ингээд өсөөд хэрэглэж байгаа юмнууд нь бол шал ондоо болчихсон байна ш дээ. Тэр бид нарын чинь үед чинь болохоор зэрэг бол 90-ээд оны ч юм хэрэглэдэггүй байсан үе шүү дээ. Тэгээд л бод доо.

Баасанхүү -

за

Норовсүрэн -

зүгээр сайхан монгол гутал..., монгол гутал өмсөнө бүүр зарм нь. Бүүр үстэй өмд хүртэл өмсдөг байсан ш дээ одоо.

Баасанхүү -

нэхий өмд үү?

Норовсүрэн -

нэхий өмд. Нэхий өмдийг чинь дотогш нь үсийг нь харуулаад өмсчихсөн цагаан..., тэгдэг байсан. Сүүл рүү гээ хөвөнтэй арай боловсронгуй болж нэг кармаатай. Тэр гоё санагддаг байсан. Шарваар гэж нэг хувцас өмсдөг байлаа.

Баасанхүү -

тэр шарваар өмд л гэж байдаг. Цамц энэ тэр гэж байхгүй байх тээ? Шарваар өмд гэж сонссон юм байна.

Норовсүрэн -

одоо цамц бий.

Баасанхүү -

тэр одоо ямар хувцасыг хэлээд байдаг юм?

Норовсүрэн -

шарваар гэдэг нь одоо зүгээр халхагнасан ийм өргөн дан өмд.

Баасанхүү -

за.

Норовсүрэн -

ерөөсөө дээгүүрээ резинтэй. Доороо бас нэг жаахан зарим нь ийм хумигар резинтэй. Ингээд халхагнаад тэрэн дотор чинь ерөөсөө чөлөөтэй ш дээ.

Баасанхүү -

аан. Материал нь бол хамаагүй юу?

Норовсүрэн -

өө материал янз яанзаар хийнэ. Тэр тухайн үеийнхээ ямар л юугаар хийнэ...,

Баасанхүү -

аанхан.

Норовсүрэн -

тийн тэгж хийнэ. Тэгээд энэ нэг Хятадын нэг ийм одооны..., одоо ч хүүхдүүд өмсөөд байна даа арай жаахан боловсронгуй шаахай байна ш дээ.

Баасанхүү -

за тийн.

Норовсүрэн -

энийг чинь их өмсдөг байсан. Энэ их сайхан хальтрахгүй, хөнгөн. За тэгээд бид нар чинь тэгээд тоохгүй ш дээ ус мус тууччихдаг болохоороо зэрэг бол нэг их шивэр мивэр энэ тэр юм бол болдог ч үгүй л байсан ш дээ. Тиймэрхүү л, дүр зураг бол нэг тиймэрхүү.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

аан уралдана.

Баасанхүү -

за.

Норовсүрэн -

Их уралацгаана. Хөл нүцгэн нөгөө зүлгэн дээгүүр чинь..., одоо чинь зүоэг ховордсон байна шүү. Одоо манай нутгийн чинь зүлэг чинь байхгүй болоод л. Тэр үед чинь өвс чинь аягүй сайхан байлаа ш дээ. Зүлгэн дээгүүр чинь бид нар жирийтэл гүйнэ ш дээ хөл нүцгэн ёстой нэг уралдаад л. Барилдана, зүлгэн дээр чинь ойчиж байсан ч давгүй. Тийм байдаг байсан. Нутаг орон маань ерөөсөө жилээс жилд гандаж байна. Өвс нь бол тачирхан болж байна, сийрэг болж байна, шороо тоос их болж байна.

Баасанхүү -

1,01,51

Норовсүрэн -

өвсний чанар нь өөрчлөгдөж байна. Одоо Улаанбаатар хотоор гээд манай энүүгээр..., энэ Улаанбаатар хотоор ч гэх юм байхгүй одоо ингээд л гараад би саяхан одоо Хархорин ороод ирлээ. Энэ хооронд бол нөгөө цэвэр Монгол өвс ургахаа байчихсан байна ш дээ. Цэвэр Монгол өвс гэдэг чинь аягүй гоё тийм нарийхан юутай ширхэгтэй тийм өвс байдаг ш дээ. Одоо нөгөө луйсаа гэж одоо бид нарыхаар хогийн ургамал гэж ярьдаг царван.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

энэ их ургадаг болчихсон байгаа юм. Энэ чинь одоо хөрс муудаж л байгаагийн шинж л дээ. Бид нарыг бага байхад бол би морь унаад явж байхад хоёр талынхаа өвсийг мориныхоо нуруун дээгүүр авч зангидаад тавьдаг тийм өндөр ургадаг байсан.

Баасанхүү -

тийм өндөр?

Норовсүрэн -

тийм өндөр ургадаг байлаа ш дээ. Тэгээд одоо юу вэ тэгсэн чинь 2 хуруу 3 хуруу ургаж байна уу үгүй юу жинхэнэ цэвэр өвс нь. Нөгөө хогийн ургамал нь болохоор яахав дээ нэг 20, 30 см ургачихна. Иймэрхүү л байна ш дээ. Тэгээд энэ бол оодоо дэлхий нийтээрээ тийм байна даа. Тэгээд юу л даа Монголчуудын одоо нөгөө нэг урьд дээр үед нь устгагдчихсан зурхайч нарын чинь ухаанаар энэ жанкир тоолол гэж тоолол байдаг. Энэ тоололд чинь гал жил, усан жил, шороо, мод гэдэг юм ороод байгаа ч юм уу. Маш их учир утгатай юм байгаа ш дээ төмөр энэ тэр гэдэг чинь. Хий байдаг. Хий огторгуй энэ тэр гээд. Шороо жил нь шороо их хуримтлагдана, шороо их босно гэсэн үг. Бараг л тийм утгатай юм ш дээ.

Баасанхүү -

аан.

Норовсүрэн -

усан жаран гэдэг чинь нэг ёсондоо бол дэлхий ертөнц дээр яг л ус арвижна гэсэн үг. Одоо бол манайх чинь усан жаранд явж байгаа ш дээ. Сүүлийн үед ингээд дэлхий нийтийн юугаар харахад их үер болж байгаа биз? Цаг агаар дулаарлаа гэж ярьж байгаа юм. Дулаараад нөгөө мөсөн далайнууд чинь хайлаад, усны түвшин нэмэгдээд. Усны түвшин нэмэгдээд ирэхээр уурших чадал нь эхсээд. Ууршаад гарч байгаа юм нь эргээд буух нь эхсээд. За ингээд ирэхээр чинь зэрэг устай үетэй. Одоо энэ хатаж байгаа юмнууд нь эргээд энэ жараны төгсгөл гэхэд бол сэрэгчихсэн нэлээн их устай. Тэгээд эргээд энэ амьдрал эхэлнэ л дээ.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

яагаад би тэгж яриад байна вэ гэвэл би геологи хүн. Бид нарын чинь одоо энэ газар шорооны бүтэцэд чинь энэ жаран жарнаараа юм шиг боловч хэдэн сая жилээрээ хурчихсан хурдасуудыг харахад зарим одоо юунуудад ус хөгжиж байсан нь мэдэгддэг.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

зарим жилүүд нь одоо ган гачиг гал түймэр нь элбэг байсан нь мэдэгддэг. За зарим үед нь жаахан нөгөө мод мод энэ тэр гээд одоо нэг мод энэ тэр гээд ингэдэг ш дээ. Тухайн үед нь одоо өвс ургамал нь маш өндөр байсан. Одоо юүрийн галавын үед чинь болохоор зэрэг бол модны навч гэдэг чинь иймэрхүү том навч байсан байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

ийм юмыг чинь идэж уудаг амьтад чинь болохоор зэрэг бол том биетэй амьтан байсан байгаа ш дээ.

Баасанхүү -

тийм дайны.

Норовсүрэн -

тийн. Яг ийм байдаг байхгүй юу. Тэгээд тэр өвөг дээдсийн маань одоо тэр юунудыг чинь тэр зурхайн ухаан гэдгийг чинь зөв хэрэглэж зөв яасан бол энэ бас л их айхтар ухаан байсан байгаа юм л даа. Тэрний хмэжээний одоо сэтгэж..., тэгээд энэ зүгээр энэ ингэээд жаран гээд орхичиоогүй байгаа юм. Тэр жарныг чинь тооллыг яаж хийдэг гэвэл одоо бол гадаад ертөнц байна ш дээ одоо гариг ертөнцийн хоорондын...,

Баасанхүү -

тийн галактик...,

Норовсүрэн -

холбоо хэлхээ уялдаа глактикууд юм байна ш дээ. Энийн чинь ойртох холдохоос эхлээд тэр гаригууд дээр болж байгаа үйл явдлууд чинь бол юу яадаг байхгүй юу нөлөөлж эхэлдэг байхгүй юу. Тийн одоо ингэнгүүт ингэдэг. Энэ моронзон мэдэрдэг юман дээр ингэхэд нэг хоёр соронзон цааш нь нааш нь ингэдэг ш дээ.

Баасанхүү -

тийн.

Норовсүрэн -

тэр чинь тийм ерөөсөө бүх юм уялдаа холбоотой. Энэ миний нөгөө нэг яриад байсан тэр геофизикийн шинжлэх ухаан тэр юу яадаг гэдэг чинь болохоор зэрэг одоо тэр грантацын аргаар нь газрын одоо нягтыг судалдаг тийм юу байдаг байхгүй юу. Тэрнийг судлахад бүүр тэр хаа хамаагүй байгаа гариг, тэр од сар нарны чинь эрхэсийн чинь нөлөөлөл энд орж ирж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

өө за.

Норовсүрэн -

за энэ нөлөөлөл байдаг гэдгийг одоо энэ шинжлэх ухаанаар мэдэж байна тээ? За энэ шинжлэх ухааны мэдээллийг зүгээр яг энэ шинжлэх ухаан утгаар нь аваагүй ч гэсэн тэр гаригууд тэр ойртоод байсан тэр Буд гариг:ийн нөлөөлөл, Санчир гаригын нөлөөллөөр өнөөдөр төрж байгаа хүүхэд ийм л шинж чанартай байна гэдгийг лам нар мэдэж байсан байгаа байхгүй юу. Тийм учраас нэрийг нь өгч байсан байхгүй юу. Өө одоо тэр Цагаан дарь эх гэдэг..., тэр нь амгалахгуй сайхан байж байха ёстой тийм хүн. Ерөөсөө зан төрхөнд тэгж тусч эхэлдэг юм байна л даа хүн төрөхөд нь.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тийм бадйаг гэдгийг л мэдэрч байсан байгаа ш дээ. Тэр улсууд тэрнийг мэдэж байсан. Тэгээд тухай тухайн үеийнхээ шинжлэх ухаан тэрний мэдээллийг сайн хуримтлуулж үлдээж, тэрнийг баяжуулж ирэх юм бол бас л сонин л байсан.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

тийм л байдаг юм байна.

Баасанхүү -

за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.