Norovsüren


Basic information
Interviewee ID: 990320
Name: Norovsüren
Parent's name: Sumiya
Ovog: Baidrag
Sex: m
Year of Birth: 1952
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Geologist
Belief: none
Born in: Baidrag state farm sum, Bayanhongor aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
environment
foreign relations
family
education / cultural production


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За та бидэнд геологийн салбарт ажилласан талаараа ярьж өгөхгүй юу? анх одоо яаж ажилд орсон бэ? Хаана хуваарилагдсан бэ?

Норовсүрэн -

би чинь одоо 69 онд Налайх дахь одоо уг нь бол 67 онд 7-р анги төгсөөд Чойрт хуваарилагдаад, Чойроосоо Налайхд шилжиж ирээд Налайд 69 онд төгссөн байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

нэг 60-н хэдэн хүүхэд одоо мэргэжлийн ажлын, геологийн анхны мэргэжлийн ажилд одо ажилчид бэлдэж байсан тэр сургуулий төгсөөд. Тэгээд төгсөнгүүт манайх энэ одоо Улаабаатар хотод одооны энэ 100 айлын цаадхан талд нэг юу байсан юм, геофизикийн анги гэж байсан юм.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тийн байгууллага. Тэгээд тэнд шууд хаваарилгадаад ерөөсөө бүх нийтээрээ л, ангиараа л хийж байгаа анхны л одоо геологийн геофизикийн судалгааны л чиглэл нь тэгж үүсч эхэлж байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэнгээд тэнд чинь багаж техник гэж нэг тооцоолох багаж техник буюу одоо геологийн судалгааны юмыг тоолж тусгай энэ багаж ашиглаж судалгаа хийж, тэрэн дээрээ тооцоо мооцоо тоо моог нь хийдэг тийм ажилд орж байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэгээд яахав төгссөн жилээ би чинь юу явдаг юм байна..., Архангай аймгийн одоо энэ Цагаан даваа гээд байдаг ш дээ.

Баасанхүү -

тийн.

Норовсүрэн -

тэрний нэг цагаан тугалганы ордны юун дээр геофизикийн судалгааны ажил хийж очдог юм. Тэгээд тэнд очиж нэг, тэнд чинь бас ахмад нөгөө хуучин нөгөө хуучин ажиллаж байсан ганц нэг нь тэр үед голдуу Орос улсад одоо хойно гэж ярьдаг ш дээ нөгөө Орос улсад төгсөж ирсэн мэргэжлийн ганц нэг техникүүд байдаг. Тэрний удирдлагын доор л тэгээд л ажиллана даа.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэгээд тэр жилээ тэгж ажиллаад намар нь энэ хэнтий аймгийн Цэнхэрмандлын суманд очиж ажиллаж байгаа юм. Тэнд бас вольфрамид цагаан тугалганы ордон дээр хайгуулын ажил хийж геофизикийн хайгуулын ажил.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэхэд нөгөө Орос мэргэжилтэнгүүдтэй цуг ажиллаж эхлэж байгаа юм аа. Бид нар чинь тэгээд Орос мэргэжилтэнгүүдтэй тэгж л ажиллаж эхэлсэн ш дээ. Маров гэдэг Орос байсан. Гэр бүл..., энэ тэр нь мэргэжилтнүүд гэр бүлтэйгээ ажиллаж гэр бүлийн хүн нь Наташа гээд бүсгүй байсан. Хоёулаа тэр геологийн ажилд явдаг.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

аан тэгээд тэд нартай чинь л зэрэгцээд ажиллана. Ахмад ажилчгуудаас бас тэрийг заалгаж аваад л тэгж л геологит одоо хөлөө тавьж байсан даа.

Баасанхүү -

Энэ геофизикийн хайгуул гэдэг нь одоо ямар учиртай вэ тайлбарлавал?

Норовсүрэн -

аан энэ гео гэдэг нь газар, физик гэдэг нь одоо бодисын түүх гэсэн үг ш дээ тийм үү монгол хэлэнд хөрвүүлээд орчуулбал.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэхээр газрыг физик арга талаас нь физикийн талаас нь одоо судлаж байгаа юу..., одоо физик ухагдахуун дээр судалгаа явуул, тэр үндсэн дээрээ ашигт малтмалын ордуудыг нээн илрүүлэх зорилготой. Одоо ч энэ салбар бол нэлээн сайн хөгжчихсөн. Ер нь хүчээ авч байгаа салбар байгаа л даа. Тэр үед ч яахав дээ анх төгсөөд нэг сайн ч учрыг нь олохгүй дагаад гүйгээд л, хий гэснийг нь хийгээд л, энэ хэдийг энэ томъёо тусгай томъёотой, ийм тоонд ингээд үржиж хуваагаад ингээд ингээд олно гэдгийг нь тэрнийг нь хийгээд л тэгээд л явж байсан. Сүүлд нь одоо бас нэг жаахан нас нэмээд ирэхээр зэрэг аан энэ чинь бас ийм ухаантай ийм юм байдаг юм байна гэж учрыг нь олж эхлэж байгаа юм л даа юуныхаа. Тэгж л геологит ороод. Тэгээд тэрнээс чинь хойш их олон ордууд дээр тэр гоефизикийн талын юмнууд энэ тэр судалгааны аргуудаас судалгаа хийж байсан. Аан гүний одоо страктурын тодорхойлдог одоо юу без гэж ярьдаг юм даа бид нарын хэлэнд. Босоо бүсчлэлийн арга нь бол одоо цахилгаан хайгуул. Үндсэндээ бол одоо геофизикийн чинь ажлууд бол цахилгаан хайгуул, соронзон хайгуул, чичэрхийллийн хайгуул энэ тэрийг чинь ингээд олон аргачлалуудаар хийдэг.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

цахилгаан хайгуул нь болохоор зэрэг бол дотроо бас өөр өөр. Дундаж кординатын арга, босоо цахилгаан бүсчлэл, за тэгээд юуны..., тэгш хэмт цахилгаан бүсчлэл гэх мэтчилэнгээр олон бас нэг тусгай өөр өөрийн аргуудтай. Тэр нь болохоор зэрэг ашигт малтмалын биет жин, хэлбэр галбирыг одоо тогтооход тохирсон тийм өөр өөрийн өргө замаас одоо..., төрөлтэй. Хайгуул нь бас чулуулгийн соронзон шинж чанарууд дээр тулгуурлаад соронзон шинж чанараар нь ялгах маягаар ашигт малтмалын биетүүдийг ялгаж олдог арга.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

за сисмийн хайгуул дуу авиа юмаар юунуудыг доргиох одоо энэ чулуулаг дундуур нэвтрэн өнгөрч байгаа долгионы хурдыг хэмжих замаар тэр нягт чулуулаг, сийрэг чулуулагт ямар байх вэ гэдэг дээр үндэслэж хайдаг тэр аргууд байдаг юм.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэгээд энэ аргуудаар чинь..., аан бас радио активны шинж чанарууд дээр тулгуурласан юмнууд байгаа юм. Энэ радио метр энэ тэрийн судалгаа юуны..., аан чулуулгийн одоо цацрага идэвхит шинж чанар байна ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэрний одоо ялгарах шинж чанаруудаар нь тулгуурлаж радио идэвхит элемент нь менаралуудыг... нэгдлүүдийг судалдаг тийм бас нэг арга байдаг юм. Тэгээд энэ аргуудыг чулуулгийг одоо хүдрийн биет дээр алгахын тулд биетүүдээр нь хавсармал маягаар явуулах гэх мэтчилэнгээр. Бас газрын гүн дэх одоо цооногын ..., цооног тэрийг чинь өрөмдсөн цооног дотор судалгааны ажил хийдэг. Катач гэх мэтчилэнгээр ингэж..., аан мөн сансарт одоо бас сансраас юу яана, сансраас бүртгэнэ, мөн одоо айр..., нислэгээр, одоо нисэх онгоцоор тодорхой хэмжээний өндөрт нисч чулуулгийн шинж чанарыг тодорхойлдог ийм аргууд бол байгаа юм л даа. Геофизикийн ухаан гэдэг чинь тийм шинж чанар дээр л тулгуурласан тэр аргаар л одоо ашигт малтмал, бусад одоо хүнд хэрэгтэй тийм юмнуудыг ирж хайдаг тийм байгаа юм.

Баасанхүү -

ммхм. Таныг ингээд геологийн салбарт ажиллах үед Монголын геологийн салбар ямархуу хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байсан бэ? Аль аль энд тэнд одоо ямар ямар ордуудыг ашигладаг байсан бэ?

Норовсүрэн -

намайг одоо геологит орж байхад чинь маш цөөхөн геологичидтой. Ер нь бол Монголын геологийн салбар хөгжөөд одоо 70 жилийнхээ ойг хийх гэж байгаа ш дээ энэ жил.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэхээр чинь зэрэг одоогоос 70 жил гэдэг чинь хэдэн он байна гэсэн үг вэ?

Баасанхүү -

39 он.

Норовсүрэн -

37, 38 тийн 39 оноос эхлэж л одоо Монголын геологи байгуулагсан гэсэн үг. Тэхээр чинь би чинь 39..., 67 онд..., одоо 69 онд чинь төгслөө гэж бодоход 30 жил болчихсон байсан үед нь төгссөн байна ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэхэд бол нэг их тийм айхтар юу яасан юм байхгүй. Энэ геологийн судалгаа чинь ийм л дээ. Эхлээд энэ Монгол орны хэмжээн дээр тархсан чулуулгуудын тархацын одоо хэлбэр хэмжээ, нас, төрөл ангиудаар нь ялгаж эхэлдэг одоо саяны масштабтай. Дараагаар нь 500 мянганы масштабтай, дараагаар нь 200 мянганы масштабтай, тэгээд 100, 50 гээд ингэж явах ёстой.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэхээр Монгол орны хэмжээн дээр саяны масштабаар бүүр хийх ёстой байсан байхгүй юу. тийм ажил бол хагас дутуу хийгдсэн. Аан би чинь 1979 онд их сургууль төгсөхөд 500 мянганы зураглалын ажил бүрэн хийгдээгүй байсан ш дээ. Тийм л хэмжээн дээр байсан байхгүй юу. Гэхдээ бол хэд хэдэн ордууд бол ашиглагдаж байсан.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

яагаад вэ гэвэл тэр өмнө нь улсын болон тэр гадны болон гадаад орны геологичид болон ашигт малтмал сонирхож байсан тэр компаниуд бол орж ирж Монголд үйл ажиллагаа явж байсан байна лээ. Жишээлбэл 1910-н хэдэн оноос эхлээд хойд Хэнтийн хэсэгт бол алтны хайгуулын ажил нэлээн эрчимтэй явж байсан. Тэгээд тэр үеэс эхлээд л одоо энэ тэр Бороо, Бороогийн алт, Нарантолгой, Сүжигтэй тэгээд л Булган юуны..., Бугантын район дахь толгойтын тэр районд чинь хуучин бүүр Хятадуд алт авч байсан байгаа ш дээ 1910-н хэдэн онд. За мөн намайг юу яах үед чинь болохоор зэрэг жоншны ордууд бол ганц нэг нээгдэж байсан. Аан энэ Бэрх, Зүүнцагаан, тэгээд Хожуу-Улаан, Бор-Өндөрийн чинь ордууд дээр дөнгөж одоо эхний хайгуулын ажил хийгдэж эхлэж байсан. Аан энэ Цэнхэрмандлын гэж ярилаа ш дээ түрүүн нэг миний полибром, цагаан тугалганы ордон дээр бол 1940-н хэдэн онд бол нөгөө Оросууд, Монголчууд, цөөн тооны Монголчууд тэр цагаан тугалга ялгаж авч байсан юм. Хуучин үйлдвэр мүйлдвэртай байснаа татан буугдаад Оросын дайнд бууж өгсөн Буласовын арми гээд байдаг ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэрний одоо цөллөгний нөхдүүд манай нутаг одоо энд байх хугацаан дотор цагаан тугалганы од олж байсан байхгүй юу. Тийм түүхтэй. Тэгээд 1800-аад оны үед чинь Монгол оронд геологийн судалгаа бүрэн хийгээгүй зүгээр гадны геологичид ч юу байхав гадны одоо улсууд орж ирж ашигт малтмал хайж байсан ул мөрүүд зөндөө байдаг юм. Одоо энэ юуны..., Өвөрхангай аймгийн тэр Уянгын чинь юун дээр одоо ингээд геологийн судалгааны түүхэн дээр нь юу яахад бол 1880-н хэдэн онд түүхтэй байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

мөн Баянхонгорын тэр Дүгэнтэйн нурууны цаад Байдагийн голын тэнчээ, тэр наад талд нь Харчулуут гэдэг дээр бол бас алтны шороон ордын уурхайнууд нээж ашиглаж байсан байгаа юм. Өөр одоо говиор тэр Баянхонгорын урд говь, Онгон уул гэдгийг тэнд алт ашиглаж байсан байгаа юм Хятадууд. Баруун зүг рүү болохоор зэрэг Нүхний нуруу гээд бараг л одоо нээх том сумын төв орчим байсан юм уу гэмээр тийм олон хүн цугларч амьдарч байсан. Тэндээ ашигт малтмал, алтыг үнсэн орд, алтны үндсэн орд ашиглаж байсан тийм ул мөрүд Монгол орны нутаг дэвсгэр дээр үлдсэн байгаа юм л даа.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэрнээс гадна манайд чинь нефтийн өрөмдлөг явчихсан. Дорноговь аймгийн тэр Цагаан элс, Элстэй энэ тэрд чинь бол Нефтийн..., Зүүнбаян гээд байна ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Норовсүрэн -

тэнд чинь нефтийн хайгуулын ажил явагдчихсан. Мөн ганц нэг цооногнууд бол ашиглалт явагдсан..., тийм л үед одоо би геологийн юунд орж ирсэн дээ.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэгж л геологитой..., тэгээд би чинь нэг хэдэн жил..., 1, 2 жил ажилладаг байх аа. Аан тэгээд тушаал дэвшинэ.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

бага техник байснаа техник болоод, техникээсээ ахлах техник болоод тушаал дэвшиж. Одоо тэр геологийн судалгааны ажлыг тэр геофизикийнхээ юуг бол арай харьцангуй мэддэг болж эхлэж байгаа юм. Тэгээд ер нь тэр үед болохоор зэрэг бол геологийн салбарыг нэлээн эрчимтэй хөгжүлье гэсэн төр засгийн бодлого байсан учраас гадаад оронд бол манай Монголын мэргэжилтэнгүүдийг бол бэлдсэн. Тэгээд манай геофизикийхэн бол дэнд болохоор зэрэг бол Польш, Унгар, Чех, одоо социалист нийгэм гэж байсан бүх орнуудад төгссөн. Орос энэ тэрт төгссөн 9 оронд төгссөн одоо Монгол мэргэжилтэнгүүд болон гадаадын мэргэжилтэнгүүд ажилладаг тийм хайгуулууд орж ажиллаж эхлэж байгаа юм л даа геофизикийн.

Баасанхүү -

аанхан.

Норовсүрэн -

тэрнийг чинь, тэр..., тэгээд тэр улсудыг чинь хараад л сүрдмээр сайхан байгаа юм чинь. Мэдлэгтэй боловсролтой ажил мэргэжлээ сайн мэддэг улсууд чимнь гоё санагдаж байгаа юм. Тэгээд би ер нь инженер болох хэрэгтэй юм байна гэж бодоод цаашид үргэлжлүүлэн суралцах зорилт тавиад.

Баасанхүү -

аанхан.

Норовсүрэн -

1974 онд Монгол улсын их сургуульд геологийн салбарт инженер, геологийн инженерийн сургуульд орж байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэгээд 1974-1979 онд их сургууль төгсөж инженер геологич геофизикч гэдэг мэргэжил эзэмшсэн. Тэхээр чинь би чинь 69 он гээд 79 он гэхээр зэрэг бол бас төвөгтэй байгаа биз.

Баасанхүү -

тийм байна.

Норовсүрэн -

одоо бас 70 жилийх нь одоо 2009 онд ингээд ярилцлага өгөөд сууж байна. Энэ хугацаанд чинь одоо..., тэгээд 79 онд төгсөөд Баянхонгор аймаг руу хуваарилдагдсан юм. За тэнд ямар учиртай хуваарилагдсан бэ гэхээр Баянхонгор аймгийн тэр Дүгэнтэйн нурууны алтны ордон дээр судалгаа хийх, тэнд одоо Монгол Булгиарын хамтарсан экспедиц байгуулах тэр чиглэлээр одоо мэргэжлийн улсуудыг тийшээ явуулсан байхгүй юу. за одоо бид нарын чинь төгсөөд энэ..., тэр одоо тухайн үедээ нам, намын бодлого, тэр нам засгийн бодлогын хэмжээн дээр мэргэжилтэнгүүдийг хаашаа яаж явуулах вэ гэдэг асуудлуудыг шийдэж байсан байхгүй юу. тэгээд би Баянхонгорт очсон юм. Баянхонгорт тэхэд чинь өмнө нь болохоор Баянхонгорт геологийн экспедиц гэж нэлээн том экспедиц байсан.

Баасанхүү -

аанхан.

Норовсүрэн -

тэнд хуваахилагдаж очоод, тэгээд инженер гоелоги гэдэг албан тушаал дээр нэг жил ажиллаж байгаа юм. Тэхдээ Монгол орны 500 мянганы геологийн зураглалын ажилд, тийм ажилд явж байгаа юм аа.

Баасанхүү -

за тэр нөгөө геологийн ураглалын ажлуудын хэмжээгээр болуул нэлээн том ш дээ тээ?

Норовсүрэн -

одоо хэмжээгээр бол нэлээн их ажлын объёомоор бол их нэгдүгээрт. Хоёрдугаарт Монгол орныг одоо тэр зураглалын ажилд явахаас өмнө Монгол орныг нэлээн одоо геологийн тогтоц, тэр хөрс чулуулгийн бүрэлдэхүүн юу энэ тэрийг бол нэлээд сайн үзэж харж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

геологич хүнд бол одоо их л сайн мэдлэг өгдөг. Тэнд тэгээд тэр районд тархсан чулуулгуудын нас хүйс, тэгээд эвдрэл хэмхрэл, ус зүй юу бүгдийг нь ингээд үзэж харна ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэгээд нэг тийм ажилд явж анхныхаа одоо инженер геологи гэдэг ажлынхаа хэмжээн дээр тиймэрхүү..., одоо тэр чинь болохоор зэрэг бол Завхан аймгийн Отгон сум байна ш дээ.

Баасанхүү -

тийн.

Норовсүрэн -

Отгон сумаас Өвөрхангай аймгийн одоо энэ Уянгыг хүртэл ийм том Хангайн нурууны 5-р ангид тийм проектонд ийм том талбай хамарсан юунд 0,18,59 ажлаар очиж хийж байгаа юм даа.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

энэ бол одоо тэгээд их мэдлэг өгсөн дөө ер нь бол чулуулаг юуны талаар ингээд геологийн талаар бол нэлээн сайн мэдлэг өгч байгаа ш дээ энд тэнд..., би чинь тэхдээ оюутан байхдаа болохоор зэрэг 50 мянганы зураглалд одоо энэ их сургуулийн багш нар байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Норовсүрэн -

эд нартайгаа хамт 5 жил явчихсан байгаа юм аа.

Баасанхүү -

өө за дадлага хийгээд үү?

Норовсүрэн -

дадлага хийгээд.

Баасанхүү -

тэгээд ер нь ажиллаж байсан тээ?

Норовсүрэн -

өө хуучин нөгөө ажиллаж байсан болохоор зэрэг болуул би намайг тэнд их сургуулийн одоо судалгааны баг байсан юм багш нарын бүрэлдэхүүнтэй баг 50 мянганы зураглал хийнэ. Тэр чиглэлийн ажлаар 5 жил явсан. 50 мянганы зураглалд явсан бахгүй юу. Тэхдээ геофизикийн голдуу ажлуудыг хийсэн. Геофизикийнхээ ажлууд минь болхоор зэрэг бол энэ грамм метр, момитометр..., тийм ажлууд хийгдэж байсан м байгаа юм. Тэгээд их сургуульд намайг үлд гэсэн юм аа. Тэгээд би өөрөө бас нэг жаахан..., их сургуульд үлдэхээр чинь нөгөө багш л болмоор юм шиг санагдаад.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

бас нэг геологийн юмыг ингээд хол яваад юм үзмээр санагдаад басан. Угаасаа нөгөө геологи гэдэг талынхаа юмнуудыг сонирхож байсан учраас тэр чиглэлээрээ тэгээд явсан байхгүй юу. тэр нь ч бас болсон юм гэж боддог ш дээ. Би одоо хөдөө нэлээн хэдэн жил ажилласан. Ер нь янз бүрийн салбар луу орж үзсэн. Тэгээд яахав юуны ажил хийж байлаа 500 мянганы зураглал хийгээд, дараагаар нь гидрогеологийн судалгааны ажилд ороод Таван толгойн усны..., одоо Таван толгойн нүүрсний орд байна ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

энэний чинь усны хангамжийг шийдвэрлэх гэж одоо бас л засгийн бодлого тэр, үйлдвэр байгуулах тэр ус яаж яахав гэдэг ийм чиглэлээр судалгааны ажил явуулсан.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэнд ангийн дарга гэж албан тушаалтайгаар юу яасан. Дараагаар нь 50 мянганы зураглалын, дараа нь ахиад нэг зураглал арай нарийвчилсан зураглал болж байгаа юм. Тийм зураглалын ажилд явсан. 50 мянганы ерөнхий индэл гэж одоо тал юунууд эд нар полибромидын хайгуул, полибромид хайх ажил Өвөрхангай аймгийн өлзийтийн полибромын ордонд юу яаж байсан. За мөн аймгийн төвийн усан хангамжийн асуудал шийдвэрлэх ажил байсан учраас Өвөрхангай аймгийн усны асуудал, Архайнгай аймгийн усны асуудал энэ хоёр аймгийн усны асуудыг удирдан зохион байгуулж энэ судалгааны ажлыг эхэлж байсан.

Баасанхүү -

аан.

Норовсүрэн -

тэрэнд чинь бас..., нөгөө бид нар чинь бол геофизикийн ажил гэдэг чинь бас устай холбоотой, усны шинжилгээ хийдэг судалгаа хийдэг тэр чиглэлээ баримталж нөгөө юунд..., гэхдээ би ангийн даргаар голдуу удирдах ажилд ажилласан. Тэгээд хоёр аймгийн усны асуудал..., тэр чинь нэг 20, 30 жилийн хугацаатайгаар боддог ш дээ. 20, 30 жилийн усны нөөцийг одоо энэ аймгийн төвийн одоо хүний өсөх хэмжээ, үйлдвэр багуулагдах, тэгээд тэр шаардагдах бүхнээ түүцүүлдог ийм ажил.

Баасанхүү -

өө за за.

Норовсүрэн -

тийм ажилд явж байгаад, дараагаар нь геофизикийн судалгааныхаа ажлыг ерөнхий..., эх олон газруудаар явсан. Катач гээд одоо тэр гүний цооног хийдэг судалгааны ажил авч байгаа юм. Тэгж явж байтал шинэ засаг мандлаа. Шинэ засаг мандангуут одоо ер нь алт гэдэг хөтөлбөр чинь үүсч одоо энэ алтыг олборлох талын асуудлууд төр засгийн бодлоготоо оруулж ирсэн. Тэр бодлогыг ч бас бид нар ил тавьж байсан. Тэгээд алт руу чинь орсон юм даа. 90 оноос хойш тэгээд өдий хүртэл дан алт нүүр хоёроор л явж байна даа.

Баасанхүү -

Монгол орны геологи уу?

Норовсүрэн -

үгүй одоо миний хувьд.

Баасанхүү -

аан таны хувьд уу?

Норовсүрэн -

тийн. миний хувьд бол ерөөсөө дандаа алтны үндсэн орд, алтны шороон ордыг хайж олох, ашиглах, аан тэр ашиглалт явуулах гэх мэтчилэнгээр. Одоо би шороон ордын..., за Баянхонгорын Дүгэнтэйн нуруунд шороон орд ашиглаж байлаа. Аан Өвөрхангай аймгийн Уянгад Эрэл компаний юунд алтны шороон орд ашиглаж байлаа.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

Очирууд компанитай Хэнтийн Цэнхэрмандал, Баянхонгорын Байдрагийн гол, Баянхонгорын Шар Усны гол, за Хангайн юуны Бугантад Бугантын гол, Нийслэл яам гэх мэтчилэнгийн газруудад алтны шороон ордуудыг ашиглаж, ашиглах, хайгуулыг хийх, нөөцийг нь тогтоох тийм ажлууд хийж байсан. За сүүлийн үед нүүрсний 2 объектод хайгуул хийж тайланг нь бичсэн. Юун дээр..., алтны одоо нэг үндсэн ордын хайгуулыг хийж нөөцийг нь өгөөд, одоо ахиад энэ нэг алтны үндсэн ордын судалгааны ажил явж байна. Одоо энэний тайлангийн бичиж нөөцийг өгөх ажил дээр томилогдсон. Одоо би чинь Авсралиа агент интерсет Монголиа гэдэг компаний ерөнхий геологичоор ажилладаг ийм хүн.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тийм л ажилтай явна даа. За яахав энэ хугацаанд тэгээд төр засгаас ойн медалиуд, мөн Монгол улсын тэргүүний геологич гэсэн одоо миний ажлыг үнэлж байна. Одоо тэгээд энэ 70 жилийн ойгоор одоо юу болох юм байгаан мэдэхгүй суж л байна ш дээ.

Баасанхүү -

энэ 50 мянганы гээд, 200 мянганы, 100 мянганы гээд ингээд хэмжээний ийм ажлууд хийгдэж байгаа ш дээ.

Норовсүрэн -

тийн.

Баасанхүү -

энэ одоо бүхэлдээ тэр талбайд ямар ямар баялаг байна, юу юу ашиглаж болохоор байна гэдгийг тогтоодог юм уу? Эсвэл нэг зорилго тавьчихаад одоо...,

Норовсүрэн -

за тэр зураглалын ажил гэдэг чинь ийм.

Баасанхүү -

за.

Норовсүрэн -

одоо саяны масштабтай зураглал гэдэг чинь ер нь бол ерөнхийдөө л энэ район ийм чулуу тогтсон юм байна, иймэрхүү настай юм болов уу даа гэж ингээд тогтоогоод орхичихдог. Өө бас нэг тэндээ нэг ганц нэг ашигт малтмал байдаг юм байна гэсэн ийм. За 200 мянга нь болохоор зэрэг нөгөө саяны масштабын чинь зураглалыг арай нарийвчилж хийж өгч байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэрнээс гадна 200..., саяных чинь 500 мянга болно. 500 мянга чинь арай нарийвчилж болно. Өө энэ хэсгийн чинь чулуулгууд нь ийшээ ингэсэн, энүүнээс цааш ийшээ өөр чулуу ингээд харийн тогтоочихно. Тэрнийг нь 200 мянгад бүүр нарийн тогтоож өгнө. Өө энэ бол яг гарцаагүй ийм бас нэг ийм чулуу байна, ийм давхрууд байдаг, энүүндээ ийм юмтай, тэрэндээ тийм ашигт малтмалтай энэ тэр гээд. 50 мянга нь болохоор зэрэг бүүр нарийн. Яг хүдрийн биетүүд нь одоо энэ л чулуулагтай юм байна энэ тэр гээд ингээд тогтоочихно. Тэгээд дараагаар нь хайгуулын ажлаар яг энд хүдэр байгаа, энд одоо хүдэр байх байхдаа тийм хэмжээтэй, тэдэн грамм юутай, тийм тийм агуулгатай, тэдэн тонн гэж ийм.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

одоо өөрөөр хэлбэл нэлээн бүдүүлэг судалгаа явж явж байгаад одоо нарийхан руу нь орж ирж байна ш дээ. Одоо бол ийм судалгааны ажлуудыг бол Монгол орны хэмжээн дээр хийж байна. Тэхдээ 50 мянгыг хийсэн талбай бол бас бүрэн бүрхэж чадаагүй байгаа ш дээ. Бүрэн одоо 50 мянганы зураглал хийж чадаагүй байгаа талбай. Тэхээр юу ч олдож магадгүй байх Монголд бол. Ер нь тэгээд их юм олдож байгаа дөө.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

олдох ч ирээдүй ихтэй. Саяхан би одоо сая ингээд яваад ирлээ гээд тэгж байна ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тийн. энэ ингээд сая яваад ирэхдээ би ингэж байгаа байхгүй юу энэ чинь манайх чинь хуучин одоо Монголоо гэж..., Алгличууд Монголд ирж алт ашиглаж байсан Хятадуудыг хөлсөлж. Тийм байгууллагын ажиллаж байсан талбай дээр ажиллаж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

өө за.

Норовсүрэн -

тийн. Тэхэд өнөөдөр, өнөөдөр тэндээс манай түрүүний ашиглаж байсан ордын хэмжээний бас нэг тийм орд олох тийм юу олдож байгаа юм. Тэхээр зэрэг сонин байгаа биз.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

судалгааны ажил ерөөсөө л болоогүй л байна гэдэг юм. Би болохоор ер нь зэрэг тэгж бодож байсан байгаа юм. За энэ нөхдүүд зөндөө яваад ингээд ингээд ашиглаад ингээд ямар ч байсан ганцхан судал байдаг юм болов уу даа гэж бодож байсан. Тэгээд харин яваад судалгааны ажил хийгээд явж байсан чинь 2 дахь тийм судалнууд олдож байна.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэхээр чинь зэрэг энэ орд бол өшөө томрох нь ээ дээ. Ямар ч байсан нэг бүүр багаар бодоход нэг 4 тонн алттай, цаашилбал одоо бидний төсөөлж байгаар бол Бороогийн хэмжээнд аваад босоод ирэх тийм найдвар, найдвартай, магадлалтай тийм ордон дээр ажиллаад байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэгээд судалгаа явуулдаг арга аргачлалууд, тэр багаж тоног төхөөрөмжүүд гээд ингээд янз бүрийн юмнууд байна ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

энийг, энийгээ зөв сонгоод зөв хийхэд л юм олох найдвартай. Зөвхөн манай миний ажиллаж байгаа талбай дээр тийм байгаа юм чинь өөр бусад өч дөчнөөн талбайнууд байгаа ш дээ. Тэгээд ашигт малтмал гэдэг чинь одоо жилээс жилд янз бүрийн төрөл, химийн ямар элементүүдийн бөөгнөрөл агуулагдаж л байна тэрнийг чинь л ашигт малтмал гээд байгаа ш дээ.

Баасанхүү -

өө за.

Норовсүрэн -

үйлдвэрийн аргаар ашиглаад ашиглах бололцоотой химийн элементүүдийн бөөгнөрөлийг л хэлж байгаа юм одоо товчхондоо хэлэхэд бол.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

бидний 0,30,32 бол эрдсийн бөөгнөрөл гэж ярьдаг юм. Үндсэндээ тэнд чинь элементүүдийн бөөгнөрөл байгаа юм.

Баасанхүү -

социализмын үед ямар ямар ашигт малтмалын олборлолтууд явагддаг байсан бол?

Норовсүрэн -

Социализмын чинь үед их системтэй явагдаж байсан юм. Одоо социализмын үед хамгийн одоо томоохон ордыг ярих юм бол Эрдэнэтийг дурьдаж болно.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

одоо ч ашиглаж чадаагүй Таван толгойн ордыг хэлж болно. Аан юуны..., одоо энэ хил дээр байдаг Асгатын мөнгөний ордыг хэлж болно.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

аан Мардайн ураны ордыг хэлж болно. Аан Мардайн тэнчээх Дорнодын Улаан уулын полиметалын үйлдвэр, Сүхбаатар аймгийн нутагт байдаг Улааны ордыг хэлж болно. Аан жоншны болохоор зэрэг бол Бэрх, Бор-Өндөр, Зүүн цагаан, Хамар ус, Хажуу улаан, Айлын бүлэг ордууд гээд жоншны ордуудыг хэлж болно. За алтных гэх юм бол Толгойтын алт, Баянхонгорын Түмэнтэйн нурууны алт, Толгойтын, тэгээд Заамарын алт гээд ингээд томоос нь л ярьж байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэгээд бол жижиг ордууд бол зөндөө. Ийм ордуудыг одоо энэ түрүүчийн хэлсэн шат шатны юугаар олж нээж илрүүлсэн байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

үндсэн ордоос бол Бороогийн алт, Наран толгойн алт гээд одоо бидний миний одоо үргэжлэн судалгаа хийгээд байгаа энийг олж нээсэн. За нүүрснийх гэх юм бол Таван толгойгоос эхлээд нүүрсний маш их ордтой Монгол чинь. Тухайн үедээ хэрэглэж байсан ордуудыг нь ярих юм бол одоо Чойбалсангийн тэнчээ Адуун чулууны нүүрсний орд байна. За Сүхбаатарын тэнд болохоор зэрэг бол зөндөө ордууд байдаг юм хүрэн нүүрстэй. Тэгээд Налайхын нүүрсний орд байж байна. Багануурий орд байж байна. Түвшингийн орд байж байна. Юуны орд байж байна, Алаг толгойн орд байж байна. Урд талд нь Чойрын орд гэж байж байна. Аан тэгээд ураны юутай концентрацитай нүүрсний хэд хэдэн ордууд бий. За Баянхонгорын нутагт болохоор зэрэг шинэ жоншны орд байж байна. Өвөрхангайд болохоор зэрэг Сайхантад Сайхантын орд байж байна. Цаашаагаа Зээгт гэж байна, Хүрэн гол гэж байна. Үгүй ер нь бол зөндөө.

Баасанхүү -

зөндөө байдаг юм байна ш дээ.

Норовсүрэн -

тэгээд нэрийг нь дурьдаагүй өч төчнөөн юм байж байгаа ш дээ. Ийм хэмжээний ордуудыг агуулсан одоо дипересүүд зөндөө байгаа. Зарим дээр нь судалгаа хийгээд л, зарим дээр нь судалгаа хийх..., Шарын голын орд байж байна нүүрсний. Монгойн голын орд байж байна. Бараг бүх аймгуудын нутагт нүүрс байдаг ш дээ. Тийм тийм ордууд судалгаа хийгдсэн. Түүний үргэлжлэх талбайнууд дээр одоо социализмын үеэс хойших одоо 20 жилийн дотор бас л нэлээн юмнууд олж байгаа ш дээ. Гагцхүү одоо нөгөө компаниуд тасдаад тасдаад авчихсан учраас нийлүүлж нэг юу яахад хэцүү. Тийм тооцоо мооцоо хийдэг тийм юмгүй болчихсон. Тийм л байна.

Баасанхүү -

ммхм. Геологийн ажлын сайхан зүйл юу вэ? Аан бас хэцүү бэрхшээлтэй зүйл юу болдог вэ?

Норовсүрэн -

геологийн ажил..., геологийн ажил гэдэг чинь бол эр хүний ажил дөө ний нуугүй ярихад. Тэнд чинь үндсэндээ үнэхээрийн ажил мэргэжилдээ сонирхолтой, тэрнийхээ төлөө явж байдаг тийм л улсууд геологийн ажлыг явуулдаг юм. За тэгээд хөдөөний тэр нөхцлөөс няцсан улсууд бол тийм ажил явуулахгүй ш дээ мэдээж. Геологийн ажлын бэрхшээлтэй юунууд нь болохоор зэрэг одоо зүгээр хувь хүний амьдралтай холбож үзэхэд хүүхэд шуухдаасаа хол, авгай хүүхдээсээ алс зайдуу амьдарна. Гэр орны ар гэрийн ажил бол одоо бас цалгардана. Гэр орондоо байж байх юм бол хүн чинь бас ерөөсөө..., тийм бадйаг юм даа. Тэгээд хүүхдүүд нь бол бараг л зарим нь тэгдэг ш дээ. Одоо геологи бид нар чинь социализмын үед өнөө 3 сард гарна. За тэгээд 7 сард наадмаар орж ирвэл ирнэ. За тэгээд ахиад гарна. Ахиж гараад намар 11 сар ингээд яана гэдэг чинь 3-7 сард чинь 4 сар тиймээ. 4 сараас..., ингээд 6, 7 сар л одоо орон гэрээсээ хол амьдарчихаж байгаа юм чинь. Тэхээр үнэхээрийн тэр ажилд бие сэтгэлээ зориулсан улсууд л тэгж яваад байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэр нөхдүүдийн хүчинд л одоо Монгол орны чинь баялаг бүтээд байгаа байхгүй юу. Тэгээд тэр үед чинь одоо хүүхдэ шуухдууд чинь хол байдаг учраас ер нь тэгээд хүмүүжил энэ тэр нь, аавын нөлөө мөлөө чинь жоохон бага л байгаа гэсэн үг. Тэхээр тиймэрхүү л. Тэхдээ манай геологийн мэргэжлийн байгууллагуудын ах нь болохоор ар гэрийн амьдрал, тэгээд хүүхэд шуухад хүмүүжил мүмүүжил гээд бас их зөв талаас нь авч үздэг байсан учраас бас тэр тал дээрээ гайгүй.

Баасанхүү -

аан бас зохицуулдаг.

Норовсүрэн -

зохицуулна. Нэг ёсондоо өөрөөр хэлбэл хүүхэд шуухдын сургууль мургуульд орох барих, тэрэг цэцэрлэг мэцэрлэгт хамааруулах энэ тэр асуудлыг бол удирдлагууд нь бас тэр энэний ар гэрийг одоо бас зөв байлгаж байя гэж бодно ш дээ. Тийм үүднээс харж үзэх тал бий.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

за сайхан тал нь яахав юм олчихвол одоо тэрэндээ, ер нь алхам тутамдаа л юм хайж олох гэж л явна шүү дээ. Тэгээд байнгын одоо толгойд юм бодогдож явна. Тэр чинь нэг ёсондоо бол бид нар чинь чулуутай л ярьдаг улсууд. Энэ чулуу яагаад ингээд хэвтэж байна, хаанаас ирж вэ, тэгээд энд байх ёстой чулуу юу үгүй юу, энэ чулуутай хамт байж байдаг нь юу билээ, энэ чулуунд чинь ямар юм агуулагддаг билээ, энэ ямар настай юм гэх мэтчилэнгээр одоо нэг ёсондоо энэний учир зүйг л олох гэж энэ чулуутай л ярьж байдаг. Тийм л мэргэжилтэй улсууд л даа.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэгээд тэр чулуутайгаа ярьсаар ярьсаар сайхан сүүлд нь орд босоод байвал тэгээд л орд гэдэг юмыг чинь бий болгодог л бүтээдэг улсууд бид нар чинь.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэгээд яахав Монголчууд..., Монголын геологичидын хөлс хүчээр уул нь боссон олон сайхан ордууд бий. Монгол орны ирээдүйд ч, хэтийн төлөвд ч нөлөөтэй. Одоо манай оронд ингээд гадаадын өч төчнөөн орнууд бол сонирхох болсон байна ш дээ. Яагаад гэвэл дэлхийд алдартай зэсийн ордууд гарч ирлээ, манай орны чинь алтны юу нь тэр чигээрээ байж байна. Гадныхан орж ирж алтыг нь авч болж байна. Нефть хайж нефть олох бололцоотой байна. Ирээдүйн эрчим хүч болох одоо ураны төрлийн бодисууд байж байна.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

гоёл чимэглэлийн юм байна. Тэгээд ер нь бол үнэндээ 2, 3-хан сая хүн бол тэд нарыг хуваарилаад яг чиний юм шүү гэх юм бол асар том баян улсууд бид нар чинь. Тэгээд яахав харахад бол үйлдвэрлэл хөгжүүлээгүй. Тэгээд харахаар яахав ядуу юм шиг тиймэрхүү л харагдаж байгаа байхгүй юу. Их л хувь заяатай л улсууд даа энүүнийгээ зөв ашиглаж юу яах юм бол.

Баасанхүү -

юу социализмын дараагаар одоо ингээд ардчилсан хувьсгал гараад нийгэм солигдсоны үр дүнд одоо геологийн салбарт ямар ямар өөрчлөлтүүд орсон бол?

Норовсүрэн -

ер нь геологийн салбарт ч гэх юу байхав хамгийн гол нь хүний сэтгэл зүйд өөрчлөлт орчихож байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэхээр зэрэг бол шинэ нөхцөл байдалд хүн яааж амьдрах вэ, яахав гэдэг аргаа хайх нэгдүгээрт. Аан мөн төр засаг нь болохоор шинэ нөхцөл байдалд одоо төр засгийн бодлогыг яаж авч явах вэ гэдэг ийм асуудал бол тулгарсан ш дээ. Тэгээд энэ ийм үед манай ихэнх салбарууд болуул одоо унасан гэж хэлж болно. Аан харин энэ салбаруудыг өөд нь татсан салбар бол геологийн салбар байгаа юм. Одоо манай хөдөө аж ахуйн салбар уналаа, газар тариалан юу яалаа, мал аж ахуй нэг хэсэгтээ хувийн болчихсон, бодлого системтэйгээр хөгжүүлэх асуудал байхгүй болчихсон. Аан тэгээд малаас гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг зүй зохистой арилжаа худалдааны ач холбогдол, эрүүний ашиг шимээр яаж байдаг үйлдвэрүүдийн асуудал бүгд ингээд л хэлхээ холбоогоор нурчихаж байгаа байхгүй юу. Яг энэ ядуу үед Монгол орныг өөд нь татсан бодлогын чанартай юу бол алт хөтөлбөр байсан.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэгээд л энэ алт одоо манай алт чинь элбэг байж. Алтны шорон ордууд руу л эрчимтэй дайрч эхэлсэн. Энүүгээрээ болохоор зэрэг бол одоо алтыг юу яаж валютыг өсгөж, манай энэ валютаар чинь гадна тийшээ алтаа наймаалж банк санхүү маань дээшилж. Банк санхүүгийн асуудал дээшлэхээр зэрэг бусад салбар луу тодорхой тодорхой хэмжээний мөнгө хөрөнгө орж ингэж л сэхэж байсан. Тэхээр бол энэ геологийн салбар бол хуучин системтэй явдаг судалгаагаа болж ашиглах олборлох талын үйлдвэрүүдийг голлож ирсэн байгаа юм байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

за энэний нэг нөлөөгөөр хэд хэдэн сайхан ордууд ашигласан. Мөн зүй бус үйл явдал ажиллагаанууд явж байсан. Нинжагийн арми бий болж байсан, хувь хүний. Энэ нинжа нарын үйл ажиллагаагаар системтэйгээр ашиглаж болох ордуудыг системгүй ордын зүй тогтолгүй болгож эхэлсэн.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

буруу тал нь бол тийм байгаа юм. Тэгээд энэтэй холбоотой янз бүрийн асуудлаад гарч байсан л даа. Ер нь бол энэ бол яахав хүмсүүдийн сэтгэлзүйд өөрчлөлт орсонтой холбоотой л янз бүрийн улсууд янз бүрийн чиглэлээр яаж амьдрах вэ гэдэг аргаа хайсан. Одооноос яахав төр засаг бол ер нь арай нэг жоохон бодлогын чанартай юм хийх гэж оролдож байна. Тэхдээ зарим юман дээр бас одоо дэндүү одоо төрийн оролцоо хэтэрсэн маягаар орж ирэх юм аа. Бас тиймэрхүү маягтай байна ажиж байхад.

Баасанхүү -

социализмын үед болохоор алтыг олборлож ашигладаг тийм ууохай байгаа юу?

Норовсүрэн -

байсан.

Баасанхүү -

аан.

Норовсүрэн -

аан одоо толгойтын алтны уурхай гэж Оросууд орж ирж ашиглаж байсан ш дээ. Аан Дүгэнтэйн алтны уурхай гэж Булгиарууд орж ирж ашиглаж байсан. Ер нь одоо социализмын үед бол севийн орнууд гэж социалист нийгмийн эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн орнууд гэж. Аан тэр шугмаар бол Монгол орны хэмжээн дээр бол ашигт малтмал ирж хайх, хамтран олборлох иймэрхүү чиглэлийн юмнууд явагдаж байсан байхгүй юу .

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэгээд тэр чиглэлээрээ Чехууд гэхэд бол нөгөө миний түрүүний ярьж байсан цагаан тугалганы ордыг ашиглаж байсан гэх мэтчилэнгээр. Ер нь бол улс орны бодлогын хэмжээн дээр хаана хэн юу яахав гээд..., тэхдээ энэ улс орнуудыг чинь бүгд дэлхийн улс орнуудын социалист системийн улсууд хоорондоо ярилцаад за танайх тэрнийг нь тэгж хэрэгжүүлье, манайх энийг нь хөгжүүлье, тэр нь тэрнийг хөгжүүлье, энэ бол энүүнийг хөгжүүлье гэж ийм бодлоготойгоор явж байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэгээд нөгөө юу задран унахаар зэрэг нэг хэсэгтээ ашиглаж байсан хуучин уул уурхайн салбар хуучин юунууд бол бас унасан ш дээ. Аан тэгээд ер нь бол ойр дотно байдгаараа Орос ах нар гэж ярьдаг. Эд нар бол манай Монголын геологийн хөгжил цэцэглэлт, тэгээд их нөлөө үззүүлсэн дээ. Эдний хүчээр ч гэсэн их сайхан сайхан ордууд бий болж ирсэн. Мөн хагасыг нь ч гэсэн тэд нар бас тодорхой хэмжээнд авч ашиглаж байсан. Тийм л байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

одоо сүүлийн жилүүдэд бол одоо манай Монголчууд..., одоо Францууд ураны чиглэлээр ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа. За өмнө зүгийхэн болохоор зэрэг бол аль л одоо ашигтай л юу байна тэр салбарыг бол одоо авахад бэлэн л байж байна. Орос ах нар болохоор зэрэг бол Асгатын мөнгөний ордон дээр асуудал ярьж байсан. Аан мөн алт хөтөлбөр дээр нэлээн Орос хүн гэх мэтчилэнгээр л одоо энэ геологи уул уурхайн салбар луу л дэлхий нийтийхэн татагдаж л байна л даа. Автралиас байж байна, Канадаас байж байна, Америкаас байж байна янз бүрийн чиглэлийн юунууд байна. Ер нь тэгээд одоо энэ эрдэс бодисыг ашиглах гэхээр бол одоо ер нь тэгээд л байгаа газар луу болохоор зэрэг бол хаанаас ч хамаагүй ирдэг л юм байна л даа. Тиймэрхүү чиглэлтэйгээр л явагдаж байх юм аа.

Баасанхүү -

90-ээд оны эхээр одоо ингээд л нөгөө уурхайнуудыг хувьд аваад л тээ ашиглаад ирсэн ш дээ. Энэ үед одоо Монголчууд өөрөө хайгуул олборлоотоо хийж байв уу? Эсвэл гадны хөрөнгө оруулалтууд орж ирж байсан болов уу?

Норовсүрэн -

эхлээд бол өөрснөө хийж байсан.

Баасанхүү -

аан за.

Норовсүрэн -

аан бага хэмжээний..., тухайн үедээ бага хүүтэй л гэж ярьдаг болхоос одооны юутай харьцуулахад бас л өндөр хүүтэйгээр мөнгөн зээдийг бол олгодог байсан ордуудад. Тэр мөнгөн зээлийг бол тэр компаниуд аваад өөрёдийнхөө үйл ажиллагаагаа яагаад авсан алтаараа Монгол банканд тушаах маягаар зээлээ дардаг.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тиймээр ихэнх компаниуд бол үйл ажиллагаагаа явуулж ирж хөл дээрээ босч байсан. Аан зарим, зарим компаниуд ч бас дампуурч л байсан л даа үйл ажиллагааны буруугаас болоод. Тэхдээ ихэнх компаниуд бол үйл ажиллагаагаа явуулж зөв зохистой юу яаснаас тэр алтыг бол яаж..., зарим нь одоо алт олборлодог ажлаа үргэлжүүлээд явж байна. Зарим нь одоо өөр салбар луу орсон. Нөгөө алтнаас олсон мөнгөөрөө өөр салбарууд хөгжүүлээд явчихаж байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тийм л байгаа даа манай Монголчууд чинь.

Баасанхүү -

энэ түрүүний таны ярьсан алт хөтөлбөр гээд байгаа ш дээ.

Норовсүрэн -

тийн.

Баасанхүү -

энэ ямар хөтөлбөр байсан бэ? Дэлгэрэнгүй ярьж өгвөл хэзээнээс одоо хэдий үе хүртэл үргэлжилсэн бол?

Норовсүрэн -

тэр бол ардчилсан хувьсгал мандаад Монгол орны эдийн засаг бол ер нь бол маш доор орсон. Яг тийм үед Монгол орны эдийн засгийг хөгжөөх, хөгжүүлэх чиглэлтэйгээр алт гэдэг хөтөлбөрийг гаргаж ирж байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

за алт гэдэ хөтөлбөр яагаад ингэж гарч ирсэн бэ гэвэл дэлхий нийтийн хэмжээнд дээр бол алтны одоо шороон ордууд гэж ярьдаг ийм хэмжээний ордууд бол цөөрчихсөн байхад манай оронд бол ерөөсөө авч ашиглагдаагүй онгоноороо байж байсан гэсэн. Тэхээр бол хамгийн одоо хялбар бөгөөд хамгийн хялбар технологиор хамгийн амархан аргаар одоо мөнгө үүсгэх, энийг бол одо эрчимтэйгээр өхгжүүлж Монгол орны эдийн засгийг босгож ирэх шаардлага тавигдах юу хэрэгтэй вэ гэвэл энэ алт л байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэгээд энийг бол манай нөгөө анхны ерөнхийлөгч байсан Очирбат гуай тухайн үелээ бол уул уурхайн салбарын нэлээн хүчирхэг нөхөр байсан. Тэгээд тийм бодлого тавиулж одоо талийгаач хөөрхий Баасан сайд асуудлыг дэвшүүлэн тэгээд энэ хөтөлбөр бол дэмжигдээд тухайн үедээ бол ашигаа өгсөн.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

харамсалтай нь сүүлийн 3 жилийн дотор алт хөтөлбөрийг бараг нураачих шахуу юм байсан гэвэл алтнаас авч байгаа ашгийн 68 хувийн татвар гэдэг асуудал тавигдсан учраас, үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг сэргээх тийм хэмжээний мөнгийг гаргаж авдаг компаниудын тэр хөдлөлт өөр юманд зарцуулчихаж байгаа учраас..., төрөөс хураагаад авчихаж байгаа гэсэн үг ш дээ.

Баасанхүү -

татвар болгоод?

Норовсүрэн -

тийн. Татварын аргаар гуядаад авчихаж байгаа учраас бол ихэнх нь жижигхэн үйлдвэрүүд бол ер нь дампуурсан гэж хэлэхэд болохоор үйл ажиллагаагаа зогсоосон. Тэнд л байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм. Одоо дуусаагүй үргэлжилж байгаа юм уу энэ алт хөтөлбөр.

Норовсүрэн -

одоо энэ алт хөтөлбөр бол үргэлжилж л яваа.

Баасанхүү -

аанхан.

Норовсүрэн -

цаашдаа энэ хөтөлбөрийн дагуугаар..., ер нь бол энэ суурийг нь тавьсан энэ бол цаашаа нэлээн л эрчимтэй явж байгаа байхгүй юу. Одоо улам цаашаа хөгжөөд шороон ордоо биш үндсэн ордыг ашиглахаар болж ирж байна ш дээ. Үндсэн орд руугаа орж байна. Үндсэн ордыг бол Монгол орны хэмжээнд болуул үндсэн ордууд маш их олноор хамруулж байгаа.

Баасанхүү -

үндсэн орд шороон орд гэдэг нь ямар ялгаатай вэ?

Норовсүрэн -

аан энэ ялгаа нь юу вэ гэвэл үндсэн орд гээд чулуун дотор байж байдаг алт маань олон жилийн, олон сая жилийн үйл ажиллагаагаар нар салхины үйл ажиллагаагаар чулуулаг чинь эвдэрч хэмхэрч нурна даа тиймээ?

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэнд байгаа алтнууд нь суларч ойчоод усны үйл ажиллагаагаар тодорхой хэмжээний газар зөөгдөөд, тэр нь хуримтлагдаад хуримтлал үүсгэснийг шороон орд гэж байгаа юм. Аан үндсэн орд гэдэг нь нөгөө үндсэн чулуулагтаа байгаа юм нь суларч унаагүй тэр чигээрээ хадгалагдаж байгаа юмыг үндсэн орж гэж байгаа юм.

Баасанхүү -

энэ геологи уул уурхайн ашигт малтмалын олборлолтын үр дүн ингээд байгаль бас сүйдээд байгаа ш дээ тээ?

Норовсүрэн -

за тийн.

Баасанхүү -

энэ тал дээр ямар арга хэмжээ авдаг юм бол?

Норовсүрэн -

байгаль сүйдэж байгаа явдал бол байгалийг чинь ингэдэг юм л даа ер нь бол газрын хөрсийг ухаж байж л юм авна ш дээ уул уурхайн салбар гэдэг чинь.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

нэг бол одоо гадна талаас нь ил харагдаж байдаг, нөгөө бол одоо газрын доогуур малталт явагдана даа. Тэхээр энэ байгалийн ба нэг тодорхой хэмжээний зохицолдох үйл ажиллагаа байгаа ш дээ. Энүүнийг бол арай өөрчилчихөж л байгаа байхгүй юу. Олон сая жилийн дотор байгал эх чинь өөрөө бүтээсэн нэг юм байна аа даа тиймээ.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэрнийг нь одоо шинжлэх ухаан техникийн хүчээр шууд нөхцөлд нь эвдээд хаячихаж байгаа юм. Энэ бол яахав энэ бол зүгээр байгаль орчныхоо нөхөн сэргээлтийг хийчих юм бол бас нэг их тийм айхтар юу яагаад байх юм байхгүй.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

гагцхүү яахав энэ нөхөн сэргээлтийн ажлыг бол манайхан нэг хэсэгтээ хийгээгүй, тэр талаар бол бодлого баримтлагдаагүй явсан байхгүй юу. Одоо тэгээд энэ уул уурхайн салбарууд олшроод ирэхээр энд тэндгүй нүх ухаад, энд тэндгүй одоо хөрс эргүүлэх тийм асуудал гарч байгаа. Тэнд нөхөн сэргээлт гэж байхгүй бол хэдэн жилийн дараа ахиад л ургамалынхаа бүрхэвчийг бүрхээд зүгээр л болно ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэр нээх..., тэр нээх эмзэглээд байх ч юм биш уг нь бол.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

ер нь дэлхий нийтийн жишиг дээр бол одоо хөгжиж байсан юу бол байгалийнхаа баялагийг ухаж л авч л байсан ш дээ. Ямар орон одоо хүчирхэг байна вэ гэдэг чинь байгалиас баялаг авч л тэрүүгээрээ янз бүрийн юмнууд салбарууд л одоо хөгжиж ирж байсан байхгүй юу тодохрой хөгжлийн түвшинд.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

одоо сүүлийн хөгжлийн түвшинд болохоор зэрэг оюун ухаан их тэлж байна. Гэхдээ материаллаг бааз байж байж л хөгжинө ш дээ. Тийм оюун ухаан байна гэж бодоход материаллаг бааз байж байж л хөгжинө л дөө.

Баасанхүү -

одоо та ингээд анх ажиллаж эхэлснээсээ эхлүүлээд одоо өөрөө амьдарч байгаа үеийг хүртэл бодоо үзэхэд геологийн салбар яаж яаж өөрчлөгдөж байсан бэ? Хөгжил зэрэг нь яаж явж байсан бол?

Норовсүрэн -

за ер нь бол геологийн салбар гэдэг чинь нэг салбар ш дээ, одоо шинжлэх ухаан техникийн нэг л салбар. Нэг л судалгаа шинжилгээний нэг салбар явж байгаа юм. Тэхээр зэрэг бол нийгэм нь одоо өөрчлөгдөөд, нийгэм нь одоо хөгжөөд ирэхээр зэрэг..., нийгэм гэдэг чинь хүн ухамсар сэтгэхүйн хувьд ш дээ. Энэ хөгжөөд ирэхээр энэ салбарууд чинь аяндаа дагаад хөгжинө ш дээ. Одооны бид нарын үед хэрэглэгдэж ирсэн багаж тоног төхөөрөмжүүд тэр бол одоо хоцрогдож эхэлж байгаа. Одоо бол яаж байна вэ гэвэл тэрнээс илүү эрчимтэй, тэрнээс илүү магадлал сайтай тоног төхөөрөмжүүд, хүчин чадал сайтай тоног төхөөрөмжүүд гараад ирчихсэн учраас бид нарын одоо 10 жил хийх ажлыг 1 жилийн дотор багтаагаад хийчихэж байна. Тухайн үедээ бид нарын 10 жилд хийж байсан төслийг бол 1 жилийн дотор багтаагаад хийчихэж байгаа байхгүй юу судалгааг.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

ингэхээр зэрэг бол одоо эрчимтэй хөгжиж байна гэж хэлэхээс яахав. Бид нар чинь л одоо газрын гүн рүү судалдаг ухаан нь л юу гэвэл өрөмдлөгийн ажил тэр геофизикийн ажлууд л байгаа ш дээ. Тэхэд геофизикийн ажлуудын багаж тоног төхөөрөмж бол ер нь хүчин чадал сайтай, мэдрэмж сайтай, тооцоо өндөртэй, бүтээл сайтай тийм багажууд бий. Аан бид нарын үед өрөмдөж байхад одоо нэг дуу чимээтэй нэг цаг өрөмддөг байсан бол нэг минутанд өрөмддөг тийм хэмжээний суурь машинууд ороод ирчихсэн. Аан тэгээд шинжилгээний үр дүнг нь болохоор зэрэг магадлал өндөртэй багажуудаар богино хугацаанд хийчихнэ. Тэгээд ухдаг авдаг машинууд хүртэл одоо хүчтэй болцон байна ш дээ. Тэгээд уул уурхайн салбар маш их эрчимтэй хөгжиж байна гэж хэлэхэд болно.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

за бараг одоо зарим нь одоо контортоо сууж байгаад ашигт малтмал олох тийм хэмжээний хүртэл болчихсон байна ш дээ сансраас мэдээлэл авч байна.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тийм болтол болсон байна шүү. Тэхээр бол..., одоо ер нь бол өөр бусад орнуудад хөгжиж байгаа шинэ тоног төхөөрөмжүүд одоо Монголд бас хэрэглэгдэж эхлээд энийг нөгөө гадаадыхан өөрснөө орж ирээд Монгол орон дээр судадгаа хийж эхлэхээр зэрэг тэр багажаа оруулж ирж өөрснийхөө ажлыг явуулах юм.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэхээр чинь тэр чиглэлээрээ дагаад тийм ажил сайн явагдах юм.

Баасанхүү -

социализмын үед бол нөгөө судалгаа хайгуулын ажил их сайн хийгддэг байсан байна ш дээ. 90-ээд оноос хойш ер нь яг улсаас зохион байгуулаад ч юм уу улсын тэр геологи хайгуулын газар нь зохион байгуулаад хийсэн тийм хайгуулын ажил бий юу? олборлолт...,

Норовсүрэн -

улсаас зохион байгуулж байсан хайгуулын ажил бол байхгүй. Улсаас зохион байгуулагдаж хийгдэж байгаа одоо 50 мянганы зураглал гэж байна ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

энэ чинь зураглалын ажил хайгуулын ажил гэдэг чинь тусдаа бас. Эрэл гэж бас тусдаа.

Баасанхүү -

аан за.

Норовсүрэн -

өөр шатны ажлыг нь болуул улсаас зохион байгуулж хийж байгаа байхгүй юу. Аан сүүлийн үеийн хайгуулын ажлыг болохоор зэрэг бол голдуу хувь хүн, компаниуд хийж байгаа. Одоо нэгэнт хувийн хэвшил бий болж байгаа учраас...,

Баасанхүү -

тийм байна, заавал улсын гээд байх шаардлагагүй.

Норовсүрэн -

улсын гээд байх шаардлагагүй болсон. Тэгээд л улс бол одоо харин сүүлийн үед дэндүү янз бүрийн юм оролцоод байх шиг л санагдаад байх юм тэгээд мэдэхгүй дээ. Хийж байгаа ажилд нь хяналт мяналт тавьж тиймэрхүү маягаар оролцоод байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэрнээс бол хувь хүн одоо мөнгөө зараад манжингаа ургуулна уу, төмсөө ургуулна уу тэр хүний өөрийн сонирхол ш дээ. Тэгээд яахав энэ ямар учраас ингэж оролцоод байгаа вэ гэвэл манай Монгол орны хөрсөн доорх байга баялаг болуул нийгмийн хөгжилд одоо нээлттэй байгаа учраас тэгж оролцоод байгаа юм.

Баасанхүү -

аан.

Норовсүрэн -

тийн. Нийгмийн өмч ард түмний өмч гэдэг нэр зоогоод байгаа биз?

Баасанхүү -

тийн.., тийн үндсэн хуульдаа л байгаа ш дээ тээ?

Норовсүрэн -

аанхан хууульдаа л байгаа.

Баасанхүү -

таны амьдралд хамгийн гүн гүнзгий нөлөө үзүүлж байсан үйл явдал юу вэ?

Норовсүрэн -

одоо миний амьдралд гүн гүнзгий нөлөө үзүүлж байсан бол би чинь одоо хүүхэд байхдаа жолооч болъё гэж бодож байсан хүн. Тэгээд бусдын одоо үйл ажиллагаа болон ахаасаа одоо ажиж энэ геологи гэдэг мэргэжил сайхан юм байнаа гэж нөлөөлж байсан. Энэ болуул их..., аан тэгээд тэр нэг хүн ер нь юм суръя эрдэмтэй болъё гэдэг асуудал бол..., хамгийн гол нөлөөлсөн нь би нэг дээр нэг ярьж байсан даа нэг зохиол уншсан.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэр бол намайг бол одоо сууриар нь өөрчилсөн. Миний зорилгыг бол шууд өөрчилж байгаа байхгүй юу. тийм учраас бол одоо юм сурах юм хийе гэдэг эрмэлзэл тэр зохиолоос хойш л ер нь эрчимтэй болж тэгээд оролдлого хийсэн. Тэгээд ер нь нэг хүн ингээд нэг зүг рүү чиглээд ирэхээрээ зэрэг тэрнийгээ биелүүлэхийн төлөө тэмцээд ирэхээр тэр бэрхшээл гэдэг юмыг бол ойлгодоггүй ш дээ..., боддоггүй ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэрнээс айх ч юм байхгүй.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тийм л байдаг. Бэрхшээл бол бэрхшээл биш тэрнийг тойрох арга замууд зөндөө байдаг. Аан тэгээд Монгол хүнд чинь нэг ийм их сайхан үгнүүд байдаг ш дээ. Юм хийе гэсэн хүн аргаа олно, хийхгүй гэсэн шалтаг олно гэж.

Баасанхүү -

шалтаг олно.

Норовсүрэн -

тэхээр нөгөө ер нь бол ажил гэдэг чинь бол эрдэм ном сурах чинь ч ажил, юм бүтээх чинь ч ажил. Энэ ажил гэдэг үг бол яахав Марксын томъёолсноор хүн бий болоход хөдөлмөрийн роль гэж. Зүгээр суугаад байвал бараг л сармагчин байх байх л даа. Ер нь жаахан хөдөлмөрлөөд хүн тийшээ яваад байна гэж ойлгох хэрэгтэй л байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

зарим улсуудыг бол хараад байхад бол зүгээр байж байгаад тэр нийгмийн баялагаас хүртээд байх сонирхолтой улсууд бас байдаг л юм шиг байгаа юм л даа. Тэр улсуудыг чинь ингээд хараад байхад амьдрал нь доошлоод байгаа байхгүй юу. Хийгээд зүтгээд байгаа улсууд бол өсөөд өндийгөөд байгаа. Тэхээр ер нь аргагүй л хөдөлмөрийн роль байгаад л байгаа гэдэг нь ажиглагдаад байгаа байхгүй юу. Зүгээр энийг Марксын томъёолсноор ч байдаг юм уу ямартай ч байсан эрүүл ухаанаар бодоход бол зүгээр сууснаас..., нөгөө суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж үг байдаг ш дээ. Юмгүй зүтэгсэн хүн бол юманд л хүрдэг байхгүй юу. Тийм л байдаг юм.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэгээд юм руу зүтгэхдээ бас ухаалаг зүтгэх л хэрэгтэй л байх л даа. Юманд зүтгээд байвал юманд хүрнэ гээд л, муйхар зүтгэвэл бас өөр л болох байх.

Баасанхүү -

ммхм. Таны амьдралын бусад хүмүүсийн амьдралаас ялгагдах онцлог зүйл юу вэ?

Норовсүрэн -

би чинь нээх ялгагдаад байх юм байхгүй гэж боддог ш дээ. Би бол өөрийгөө жирийн л нэгэн ардын ижил. Аан харин ялгагдаад байх юм бол би өөртөө итгэлтэй. Өөрийнхөө хийе гэсэн юманд бол хүсэл тэмүүлэлтэй. Тэрүүгээрээ л ялгагддаг байх.

Баасанхүү -

ммхм.

Норовсүрэн -

тэрнээс би нээх гоц гойд ялгараад байх юм байхгүй надад бол.

Баасанхүү -

за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.