Sandag
![](../assets/images/interviewees/990313.jpg)
Basic information
Interviewee ID: 990313
Name: Sandag
Parent's name: Soli
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1939
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, engineer, mechanic, always worked in military
Belief: Buddhist
Born in: Tsetseg sum, Hovd aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
military
education / cultural production
collectivization
travel
literature
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Сандаг гуай.
Сандаг -
Сайн. Сайн байна уу? хүү минь.
Ариун-Ундрах -
Сайн байна аа. Та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Сандаг -
Зөвшөөр байна.
Ариун-Ундрах -
За баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Сандаг -
За товчхон танилцуулъя аа. За би бол 1939 онд Ховд аймгийн Цэцэг суманд ард Саржаа гэдэг айлд төрсөөн. 2-р хүү болон төрсөн. Тэгээд би бага дунд сургуульд Ховдын Цэцэг сумын бага сургууль, Ховдын Цэцэг сумын дунд сургууль, Архангайн багшийн сургууль төгссөн. Ингээд хөдөө нутагтаа очиж Ховдийн Цэцэг сумын 2-р сургуульд бага багшилж 1960 оны намар ардын цэрэгт алба хаахаар татагдсан. За тэр татагдсаны учир нь юу вэ гэх дээр зэрэг багш байлаа даа. Багшийг одоо чинь ЗХУ-д явуулна гээд. За ингээд би цэрэгт ирээд л 1 жил шахуу бичиг мэддэггүй 7 хүнийг бичиг үсэг сургасан. За та сурга гээд надад бага түрүүч өгөөд. Тэгээд тэр бичиг үсэг сургаад тэр хавар батлан хамгаалах яамны сайдын зарлигтайгаар ирж шалгаад. Тэгээд нэг нь тэнцээгүй, 6 нь тэнцсэн. За ингээд би бугын сангийн аж ахуй улсын баатар Гонгор гэдэг нэг баатар дээр баахан цэрэг аваачиж, одоо цэрэг аваад энэ бугын сангийн аж ахуйг бариулсан. Бүр 2 уулын амаар дамнуулаад. Буга бол ерөөсөө 2 метр дээгүүр хийгүй харайдаг. Аа ер нь сургадаггүй ерөөсөө өөрөө яагаад. Ингээд бугын сангийн аж ахуйг бариулаад байтал батлан хамгаалах яамнаас дуудсан. Дуудаад шалгалт авсан. Шалгалтанд тэнцсэн. Ингээд тэр 61 оны намар ЗХУ-д Балтийн далайн эргийн Таленинград хотод цэргийн инженерийн сургуульд ороод 64 онд инженерийн сургуулиа онц төгсөж ирээд. Тэгээд батлан хамгаалах яамнаас нэг сарын цалин 600 төгрөгөөр шагнуулаад. Ингээд би салаан даргаар тэр инженерийн тусгай бателонд ус хангалтын салаан даргаар ирж салаан даргын ажлыг хийж байгаад 2 жил салаан даргын ажил хийгээд роотын дарга болоод. Роотын дарга болоод байж байтал Ховдын хороонд надыг 68 он хүртэл би ахлах ахмад болоод Ховдын хороод инженерийн албаны даргаар очсон. Ховдын цэргийн 123-р ангид би 6 жил болоод 73 оны намар хот руу орж ирж их сургуульд оройгоор орох санаатай. Тэгээд полийн дээдэд орох санаатай ирсэн чинь арай болоогүй та 2-3 жил ажиллаад ир. Тэгээд 73 онд ирээд 76 онд 120-р ангид байж байгаад аймгийн засварын завод шинээр байгуулагдсан. Тэгээд армийн засварын заводод тасгийн дарга мастераар ирээд байж байгаад ингээд их сургуульд 76 онд ороод 81 онд полийн дээдийг авто инженер механикаар төгссөн. Оройгоор ажлаа хийнгээ. Тэгэхдээ тасгын дарга мастераа хийж байсан л даа. Тэгэхдээ би бол инженерийн тасаг учраас одоо тэр л хүнд механизм, .... тэгээд л одоо 2-10 к.ватын дизель хөдөлгөөрүүд засдаг машин техник засварын даргаар ажиллаж байсан. Ингээд 81 онд сургуулиа төгсөөд байж байтал надыг та одоо их сургууль төгслөө манай ангид ир гээд энэ хойд 014-р анги одоо энд байгаа. Тэнд ус хангалтын бателоны захирагчаар ирлээ. Тэгээд ус хангалтын бателон захирагчын ажлыг хийж байгаад 86 онд армиас 25 жил 9 сараар алба хаагаад тэгээд тэтгэвэрт гарсан. За энэ хооронд бол би энэ ангиудад байхда бас нилээд ажил хийсэн. Зүгээр одоо нэг салаа роотын дарга хийгээд байгаагүй. Батлан хамгаалах яам, усны аж ахуйн яамны 2 сайдын зөвшөөрлөөр би худаг гаргах ажилд томилогдоод Дундговь аймгийн нилээн хэдэн суманд гүн өрмийн барилгын уурхайн худаг гаргасан. Цэргүүдтэй очиж гаргасан. 2 салаа цэрэгтэй очиж, 2 офицер, 1 ахлагчтай ингээд очиж одоо худаг гаргасаан. За тэр худгууд бол яахав одоо эхлээд аймгий төв дээр гүн өрмийн худаг гаргасан. Тэгээд одоо тэр л өндөр.... тэр хэдэн суманд худаг гаргалаа би. За 1-рт тийм ажил хийсэн. За 2-рт бол энэ хөдөө аж ахуйд бас усжуулахаас гадна хашаажуулах ажилд оролцож одоо энэ Хандгайтад роот цэрэгтэй мод бэлдсэн. Одоо өөрөөр хэлбэл хашааны мод шургааг бэлдсэн. За ингээд ийм ажил хийж байсан. За тэр Ховдын хороонд бол би одоо тэр Ховд голд мөн явган гүүр цэргүүдтэй тавьсан. Тэр офицеруудын лагерьт. За ингээд 120-р ангид байхдаа доод нисэхд мөн одоо 3 км хиртэй одоо тэр үерийн далангын зам байгуулсан. За ингээд ирээд энэ 81 онд 014-р инженерийн ангид ирсний дараагаар надыг эвлэлийн төв хорооны нэрэмжит мод, олон хүүхдийн пионерийн зусланд тарих мод бэлдүүлсэн. За энэ мод бэлдүүлэх ойн инженер байсан. Ойн инженер бол одоо ямар юм хийсэн бэ? гэх дээр тэр мод заасан ингээд зураад. Тэр модыг л би цэргээр хийлгүүлсэн. Өөрөөр хэлбэл 1 метр 50 см-ийн өндөртэй, диаметр нь нэг 20 см-ийн диаметртэй модыг бүр үндэстэй нь их том оо, бүр их холуур үндэстэй нь ухаж аваад, үндсийг нь эвдэхгүйн тулд таараар хучаад, тэгээд машинд ачаад ингээд олон улсын хүүхдийн пионерийн зусланд мод суулгаж өгсөөн. Ийм ажил хийсэн. За ингээд 69 онд би бас үер болоход одоо энэ Налайхын Улаан чулуут гэдгийн аманд чулуу тэсэлж, за уулын замыг манай инженерийн анги тавьсан. Тэр замыг зассан. Тэгээд чулуун тэсэлгээ хийж баахан чулуу өрөлцсөн. Ингэж энэ ангиудад би ийм бодитой ажил хийж явсан. Тэгээд ингээд арми надыг харж үзээд яахав ер нь одоо бас зөв ажил төрөлдөө сайн гэж үзээд надыг хойш нь бас энэ академийн дээд курст дээшлүүлсэн. Энэ 84-85 онд би яваад 85 онд би төгсөж ирсэн. За ингээд одоо надыг ажил төрөл сайн байна гээд ингээд би бателоны захирагчаар ирчихээд надыг өшөө томруулаад өөр газар яв гэсэн. Би бие жаахан тааруу. Тэгээд явж чадаагүй. За ингээд арми надыг харж үзсээн. Би армийн засварын заводод 2 өрөө байр надад өгсөн. Шинэ байр, армийн засварын завод. За арми бол надыг байлдааны гавъяаны улаан тугын одон, Алтангадас одон, за тэгээд байлдааны медаль, халх голын 30 жилийн 2 медаль, за тэгээд л одоо улсын 80, 60, 70 жилийн ойн медалиуд, армийн 50, 60 жилийн медалиуд, аа армийн ахмад зүтгэлтэн гэдэг тэмдэг хамгийн сүүлд нодлин өглөө. За тэгээд одоо бусад олон медалиуд өгсөөн надад. Одоо эвлэлийн төв харааны цэргийн офицер алтан медалиар би тэр мод хийж байхад надад эвлэлийн төв хорооноос 5-6 хүн шагнагдсан. Би өөрөө шагнагдсан юм байгаа юм. Ийм л одоо ажил хийж арми бол надыг харж үзсэн. Их олон медалиудаар шагнаж байсан. За энэнээс гадна би одоо намдаа бол үнэнч явсан. Намын ахмад зүтгэлтэн гэдэг тэмдгээр шагнуулсан нодлин. Энэ юу өгсөн энэ. Манай энэ Налайхын намын хороо өгсөн. Ийм ажлууд хийж явсан. Тэгээд одоо бол ингээд би 86 онд тэтгэвэрт гарснаас хойш бас ажил хийсэн. Батлан хамгаалах яаманд очиж аж ахуйн дарга хийсэн. Батлан хамгаалах өндөр настан гэж байсан юм. Тэгээд тэнд ер нь аж ахуйн даргыг нь 1 жил хийж байгаад ногоо бригадын даргаар 8 тэтгэвэрт гарсан хөгшин авч, тэгээд армийг ногоогоор хангах ажилд нилээн зүтгэсэн. Армийг би ногоогоор хангаж байсан. 95-98 он ер нь нилээд хэдэн жил ногоогоор хангасан. Ногоо тарьсан. Байцаа, төмс, лууван, манжин. Армийн хэрэгцээний ногоогоор ингэж ангиудыг хангаж байсан. За ингээд би ажлаас гадна би гэрээт харуул, хамгийн анхны гэрээт харуул. Дамбадаржаа хийдийг хүн гэрээт харуулд цагдаагын энэ одоо бүр 10 гаруй жил ажиллалаа. Хамгийн сүүлд бол би одоо 2007 онд энэ харуулын ажлаас гарсан. Харуул чинь Зүүнбаянгын нефтний харуул гэж ажил гэж байсан. За банкуудаар жижүүр хийсэн, гэрээт харуул хийж байсан. Нилээн их олон ажилласан. Ийм л юм байгаа юм. Тэгээд нэг яахав би одоо цэргийн юунд бага ангийн багшаар 2-3 жил ажиллаа. Тэгээд одоо хооронд 26 жил офицерээр ажиллаад, тэгээд дахиад 20 жил одоо янз бүрийн гэрээт харуул, тэгээд тэр ногоо тарьж ингээд ажилласан. 50 гаруй жил ажиллаад. Аа мөн би 85 одоо 40 гаруй жил болоод ингээд байж байна. Одоо тэтгэвэртээ гарсан. Гэртээ байна. За гэр бүлтэй байсан. Гэр бүлийн хүн дээр нас барсан. Хүүхдүүдтэй. Одоо 2 банди, 2 охин тусдаа гарсан. Аа гучтай болсон. Нэг охины охин төрсөн, одоо нөхөртэй 3 настай гучтай байна. Ач, зээ нэр бол одоо 7-8 байна. Ийм л одоо түүх байх шив дээ товчхон шиг ярихад.
Ариун-Ундрах -
За хоёулаа таны түүхийг бүр эхнээс нь дэлгэрүүлж ярья гэвэл таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?
Сандаг -
Миний хүүхэд нас бол би ерөөсөө хүүхэд насанд бол 8 нас хүртлээ эх эцгийн гар дээр өссөн. Аа хонь, хурга хариулж өссөн. 8 настай одоо сургууьд орсон. Би эх эцгийн гар дээр л одоо хүн болсон. Тэгээд л одоо тэр хурга, ишиг л хариулж ингэж л мал маллаж л 8 хүртэл мал маллаж байсан. Ийм л юм байгаа юм.
Ариун-Ундрах -
Таны аав ээж ямар хүмүүс байсан бэ?
Сандаг -
Манай аав бол одоо надыг 2-той байхад нас барсан. Дорж гэдэг хүн гэдэг байсан юм. Ээж Соль гэдэг хүн байгаа. Манай ээж бол ерөөсөө малчин. Ерөөсөө угаасаа тэд нар бүгдээрээ малчин байсан. Аа манай ээжийн аав ээж нар бол бүгд малчин, одоо тэргүүний сайн малчид. Ийм л байсан. Манай ээж бол ерөөсөө мал малласаар байгаад л, ерөөсөө тэгээд л малчин байж байгаад л өнгөрсөн ийм л хүн байгаа. Тэгээд би одоо тэгээд ээжээрээ овоглосон. Аав 2-той нас барсан. Сургуульд ороход одоо ээжээрээ л овоглосон. Ингээд л Солийн Сандаг гэж эхээрээ овоглосон тийм байгаа. Тэр үед тийм л байсан. Бичиг баримтан дээр тэгээд. Тэгээд 39 онд хавар л төрсөн юм билээ. Одоо ингээд 71 настай болж байна даа хүү минь.
Ариун-Ундрах -
Аанхан. Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
Сандаг -
Би эцэг эхээсээ бол ерөөсөө 4-үүлээ. Ах байсан. Ах маань одоо Налайхын баазын аварга жолооч Намжил гэсэн.Ингээд нодлин уржнан нас барсан. Би энэ хотоос ахаа харж ирсэн хүн. За 2 эмэгтэй дүү бол хоёулаа хөдөө Ховдын Цэцэг суманд хүнтэй суусан, айл орон болсон. Тэнд байгаа. Ерөөсөө л 4-үүлээ. 2 эмэгтэй, 2 эрэгтэй л юм байгаа юм.
Ариун-Ундрах -
Та төрж өссөн нутаг усныхаа тухай ярьж өгнө үү?
Сандаг -
Аа төрж өссөн нутаг бол одоо манай нутаг бол ерөөсөө тэр Заяын хамба, Бага даваа, Нүцгэн агуйт гэсэн ийм газруудаар байдаг. Тэр яахав гэх дээр зун болохоор Алтайн өвөр лүү давдаг. Тэр Ангиртын гол гэдэг сайхан гол дээр зусдаг. Намар болохоор зэрэг агуйд нүүчихнэ, өвөл болохоор тэр ар тал руугаа орж ирээд тэр улаан царам, цагаан царам. Улаан царамны амаар тэнд өвөлждөг. Ингээд хаваржаа, өвөлжөө, зуслан. Ийм 3 газраар явдаг байсан манайхан. Тийм л хэсэг сайхан юутай. Аа тэгээд одоо хавар бол ер нь, намар бол нилээн оройхон өвөлжөөнд бууна. Аа хавар бол ерөөсөө 4-5 сар гээд хаваржаандаа бууж малаа төллүүлдэг. Аа зун болохоор тэр Ангиртын гол руу орж зусдаг. Ийм л байсан. Аа ах минь бол нилээн бага байхдаа тарвага туулай хөөдөг ийм байсан. Би бол ерөөсөө сургуулиар л голдуу явсан даа, ер нь, 8-аасаа хойш. Би Архангайд багшийн сургууль төгсөхдөө яахав Архангайн багшийн сургуульд бол их сайхан сайхан багш нар байсан л даа. Одоо тэр цагаан толгойг 3 удаа зохиодог Шарав гэдэг манай ангийг даасан багш байсан. Одоо ч байна. Одоо 90 хүрсэн хөгшин байна. Миний сайхан багш. Аа тэр хэл утга зохиолын багш Чимид гэж байлаа. Алексей гэж тоо, физикийн багш байлаа. Их олон сайхан багш нар байсан л даа. Ш.Балдан гэж байсан. Ийм л байна. Архангайн багшийн сургуульд Архангай их сайхан. Бид нар бол багшийн сургуульд байхад нөгөө намрын ажилд их явна. Тэр одоо урд Тамирын голын тэнд ....-ын сангийн аж ахуй гэж тэр сангийн аж ахуйд 3 жил ажилласан би. Тэнд ногоо хураана, аа цахилгаанаар хонь хяргана. Ийм ажил хийж байсан.
Ариун-Ундрах -
Та анх 8 настай сургуульд орж байсан тухайгаа...
Сандаг -
8 настай би сургуульд орсон. Ах минь одоо сургуульд ор гээд багийн дарга гээд нэг цүнх үүрсэн хүн ирсэн. Ах минь одоо нэг муу тохом тохоод морь унаад надыг аваад явсан. Одоо тэр би манай байгаагаас лав 30-аад км газар явж байж суманд очсон. Суманд очингуут сум маань бол тэр үед гэрт. Тэгээд сургууль бол гэрт. Байшин байхгүй. Гэрт хэдэн нэг столь сандал засчихсан гэрт л бид нар хичээл анх 1-р ангид орж байсан. Тийм л юм байгаа юм. Ер нь 1-4 хүртэл бараг гэрт хичээллэсэн дээ ер нь. Тэгээд л дунд сургуульд ороод л одоо ингээд ирэх дээр зэрэг л барилга байшинтай сургуульд. Манай суманд дунд сургууль байгаагүй. Тэгээд тэр эхлээд Дарвид 1 жил болоод, дараа нь Цэцэг суманд 7 төгссөн. Тэгээд л Архангайн багшийн сургуульд ирсэн ийм л хүн дээ. Сургууль бол.
Ариун-Ундрах -
Аа Архангайд багшийн сургууль гэж байсан юм уу?
Сандаг -
Архангайд багшийн дунд сургууль байсан юм. Архангайд багш нарыг бэлдэх сургууль гэж тэр сургуулийг төгсөөд тэгээд сумандаа очиж 2-3 жил багшилсан юм. За миний одоо тэр үеийн сурагч нар одоо ганц нэг бий. Энэ хотод нилээн хэд байна бас. Зарим нь ч одоо эмч байна, зарим нь ч цагдаад хурандаа энэ тэр ч байж л байна. Тийм нутгийн улсууд бий.
Ариун-Ундрах -
Тэр гэрт сурна гэхээр яг яаж сурна гэсэн үг вэ?
Сандаг -
Гэр яахав одоо нөгөө тэр үед чинь биднийг орж байхад чинь хэдэн гэрт л ортой сандал тавьчихсан. Тэгээд гэрт л багш хичээл заадаг тийм л байсан. Аа тэгээд мөн хоол унд ч гэсэн гэрт. Бид нар гэрт байрлаад л тийм л байсан.
Ариун-Ундрах -
Та тэгээд Архангайн сургуулиа төгсчихөөд 3 жил хаана багшилсан бэ?
Сандаг -
3 жил Ховд аймгийн өөрийнхөө Цэцэг сумын 2 сургууль байсан юм. 2-р бага сургуульд багшилсан юм. Нэг нь бол төв дээрээ, нэг нь хөдөө, арай хөдөө тэр бригадын төв рүү. Тэнд багшилж байгаад тэгээд цэрэгт тэнцээд яваад өгсөн.
Ариун-Ундрах -
Та цэрэгт явахдаа яаж явж байсан бэ?
Сандаг -
Цэрэгт яахав ерөөсөө очоод ингээд багш нар татдаггүй тэр үед. Багш нар одоо ерөөсөө авдаггүй байсан. Тэгсэн одоо нэг хурандаа гараад л аа энэ жил нэг ганц хоёр багш авна. Би бас жаахан өндөрхөн жагсчихсан. Нөгөө цэргүүд ингээд жагсчихсан. Энгийн ардууд хувцастайгаа. За ЗХУ-д явуулна аа, явуулна аа. Явах багш байна уу? гэхээр гараа гараа өргөхгүй юу. Татаад гаргачихсан. Тэгээд татаж гаргаад за та одоо явна гэхээр бид нар чинь тэгээд 3-4 багш гаргаад тэгээд хот руу цэрэгт ирсэн. 7 машин цэрэг Ховдоос ирсэн. Тийм л юм байгаа юм. 1960 оны намар татагдсан. Намар 7 машин цэрэг ирлээ бид нар. За яахав цэргүүд ирж л одоо энэ Улаанбаатар мэдэхгүй. Тэгсэн энэ шар хөвөөний дөрвөлж дээр гараад нэг удаа үйлдвэрийн яндан л харагдаж байсан. За энэ одоо л нэг хэдэн байшин л харагдаж байсан. За энэ Улаанбаатар гэдэг чинь энэ. Та нар идэж ууж байгаа наад сав суулгаа цэвэрлэ гээд бид нарыг цэвэрлүүлж, ингэж одоо бид нарыг буулгаж, тэндээ цэвэрлэгээ хийж байж тэгээд орж ирсэн. Тэгэхэд бол Улаанбаатар жаахан байсан. Хамгийн өндөр нь 2 давхар дэлгүүр өндөр хоршоо гэж тийм л юм басан 60-аад онд. Бид нарыг орж ирэхэд хамгийн өндөр нь бол 2 давхар шүү дээ. Тэгээд одоо 3-р цахилгаан станцын яндан. Ийм л юмнууд харагдаж байсан. Тэгээд дан байшингууд. Жижиг дандаа 4-5 давхар 40, 50 мянгат л байсан байх. Тэгээд Улаанхуарангын 2-3 давхар улаан байшинд бид нар ирж, тэнд л бууж тэндээсээ л хуваарилагдаад л инженерийн ангид гээд л нэг офицер надаас гар хөтлөөд л явсан. Тэгээд намар яахав нөгөө хөтлөөд яваад өглөө тийшээ хэдэн цэрэг битүү тэргэнд суулгаад Улайстайн гол дээр авчирсан. Намар орой болсон. Бороо орсон. Хэдэн ийм платка барьчихсан. Ус нь гоожчихсон. Аа нэг хэдэн цэргүүд унтаж байна. За энэ нөхрийн багш шүү та. Энэ багшийг өнөө шөнө та өвөртлөж унт гээд нэг цэрэгт заалаа. Тэгсэн тэр л платканы ус гоожоод л байна. За энийг маргааш өглөө би анги дээрээ авч очиж, энэ хүн багш байгаа юм. Аа тусгай авч очиж би энэ хүнийг өөр ажилд томилно гээд. Тэгээд нэг шөнө бороонд хоноод л. Тэгээд маргааш нь анги дээрээ очоод ном цаас, дэвтэр харандаа өгөөд тэгээд надад 7 үл мэдэгч л өгсөн. 70 гаруй цэрэгт 7 үл мэдэгч л ирж байсан юм даг. 60-аад онд ийм л байсан. Тэгээд яахав 7 үл мэдэгчийг би сургаад нэг нь жаахан тэнцээгүй. Улсын Бээжин бөх ирж шалгаж байсан юм. Улсын аварга Бээжин.
Ариун-Ундрах -
Аа Бээжин гэж бөх байсан юм уу?
Сандаг -
Байсан юм. Улсын одоо бүр аварга бөх.
Ариун-Ундрах -
Таны хүүхэд насны мөрөөдөл юу байсан бэ?
Сандаг -
Би ер нь хүүхэд байхдаа жаахан дуулах, шүлэг унших дуртай. Ер нь л одоо нэг тийм жаахан сониучхан. Шүлэг уншаад баймаар, бас жаахан дуулах дуртай. Тэгээд юманд л сурах сонирхолтой тийм л байсан. Тэгээд тарвага, туулай байхгүй. Цаашаа явж энэ болдог юм бол багш болъё гэж бодож байсан. Тэгээд багшаа хийсэн л дээ. Тэгээд яг одоо зорилгондоо бол хүрсэн юм. Тэгээд тэр би хэрэв бага ангийн багш байж байгаад цэрэгт яваагүй бол би багшийн дээдэд ирж төгсөөд л одоо ерөөсөө багш байж байгаад л гарах байсан. Аа тэр цэрэгт ирээд нэгэнт цэрэгт ирсэн учраас цэргийн алба хаагаад ингээд хойно сургуулийг нь төгссөн учраас цэргээрээ явсаар тэгээд тэтгэвэрт гарлаа. Тийм л байна.
Ариун-Ундрах -
Таныг өөрөө сурч байхад чинь багш нар нь ямар хүмүүс байсан бэ?
Сандаг -
Аа надыг бага ангид уу?
Ариун-Ундрах -
Тийм.
Сандаг -
Аа бага ангид багш нар байсан. Цэгмид, Шуумаа багш нар байсан. Их сайхан сайхан багш нар их гоё хичээл заадаг. Тэд нарыгаа харахаар л одоо багш болмоор санагдаад байдаг ийм л байсан. Тэгээд л тэр үед чинь одоо их гоё гоё онигоотой. ..... хоёр багшдаа хүүхдүүд дуу гаргаж байсан.
Ариун-Ундрах -
Юу гэсэн гэнээ?
Сандаг -
Одоо ингэж Цэрүүн харын оройд цастай хэлэлцээд байна, Цийрэн Шуумаа хоёр суухаар хэлэлцээд байна. Цийрэн гэдэг багш, Шуумаа багш хоёрыг хооронд нь холбож байхгүй юу. Сонин байгаа биз. Хүүхдүүд тийм юм гаргачихсан л байсан даг. Сонин тийм үлгэртэй. Аа би бол одоо ер нь шүлэг унших жаахан дуртай л даа. Тэгээд одоо энэ залуучууд оюутнуудын анхдугаар сертификатаар би бас Цэнгээгийн “Тагтаа” гэдэг шүлэг орлоо. “Тамхинаас гарцгаая таминь” гэдэг Ц.Гаадамбын шүлэг уншиж сертификатад оролцож бас спортын анхны сертификатын тэмдэг аймагт авч байлаа. Одоо 59 онын анхны тэр сертификатаар. Ийм л юм товчхондоо.
Ариун-Ундрах -
Таныг бага байхаас өөр сонирхуулаад ярихаар зүйл байна уу?
Сандаг -
Үгүй ээ одоо бага байхад би нэг жаахан үхэр унах дуртай. Одоо сарлаг. Манай тэнд сарлаг байна. Тэгээд нөгөө сарлагын үхэр мордоод тэгээд чирэгдээд унана. Тэгээд л нилээн л одоо тархи толгойгоороо унасан даа. Унаад л байдаг, босоод унадаг,.. зүгээр шууд уначихдаг. Аа тэгээд тэрэн дээрээс их унасаан. Тэгээд одоо гэмтсэн юм гайгүй л байна. Энэ унаж байсан. Үхэр унах их дуртай. Аа хурдан морь унах дуртай. Хурдан морь ер нь одоо 1-2 л удаа унасан даа. Нэг их унаагүй. Хурдан моринд унасан би. Эхлээд л одоо хурдан морь гарахад чинь ердөө тоосоор булаад л зүгээр нүд чинь харахын эрх байхгүй бөөн тоос болдог юм ш дээ. Тэр их хэцүү. 2 ч удаа хурдан морь унасан юм. Тэгээд яахав миний морьд бол түрүүлээгүй, баастаагүй. Ер нь дунд л ирж байсан. 2 удаа унахад.
Ариун-Ундрах -
Та ер нь бүр багадаа л унасан биз дээ?
Сандаг -
Багадаа, багадаа. Одоо 7-8-тай л унахгүй юу. 1-р ангид ордог жилээ л тэнд л унасан. 2 удаа 7, 8-тай л унасан.
Ариун-Ундрах -
Та бага сургуульд байхдаа гэрээсээ ойрхон байсан уу? Хол байсан уу?
Сандаг -
Өө гэрээсээ нилээн хол. Тэгээд нэг яахав гэрээсээ хол тэгээд явган явдаг л байсан. Тэгээд ямар ч байсан нэг 5-6 км газар явган явж очдог, явган явж ирдэг тийм байсан.
Ариун-Ундрах -
Аа өдөр болгон уу?
Сандаг -
Тийм өдөр болгон. Аа хол болохоороо мориор явж очдог байсан намар. Аа тэгээд өвөл болохоор ойртоод буучихдаг. Аа 6 км газар. Тийм л газраас л. Тэгээд одоо 3 км газраас ирэх очихын 6 км газар л явж очиж сурдаг байсан. 4-р анги хүртэл. Аа дунд ангид ороод бид нар чинь гэрээс хол учраас байранд, одоо тэр улсын байранд хооллож ундалж тэнд сурдаг байсан. Улсын юугаар.
Ариун-Ундрах -
Дотуур байранд байх ямар байсан бэ?
Сандаг -
Дотуур байранд одоо олуулаа л байдаг. Сайхан л байсан. Ер нь одоо ор дэр дэвсгэртэй тэгээд л бүгдээрээ байрлаад л. Тэгээд л одоо гэр орноо тэр байраа цэвэрлэдэг. Байр байшинд байж ч үзсэн, гэрт ч байж үзсэн. Дотуур байр чинь одоо энэ олон хүүхдүүд байдаг байсан. Тэгэж л яадаг. Аа сургуульд намар очоод дотуур байранд ороод л хавар сургууль тарахаар гэртээ хүрээд ирдэг ийм л байсан.
Ариун-Ундрах -
Дотуур байранд байхад хэцүү зүйл нь юу байсан бэ?
Сандаг -
Аа яахав хэцүү зүйл нь бас гэрээ л их санана даа. Маш их санана. Гэрээ санана, тэгээд л эх эцгээ санана. Ийм л байдаг юм даа. Ах дүүгээ санана. Жаахан хэцүү шүү дээ. Анх ер нь 5-р ангид энэ тэр. За яахав 6-7-д ороод нэг жил болоод яахаараа арай зүгшрээд гайгүй болдог юм. Тэгээд 2 дахь жилдээ тоохгүй. Эхний жил бол гэрээ санана. Заримдаа ч бүр оргомоор санагдана шүү дээ.
Ариун-Ундрах -
Оргож байсан удаа байхгүй юу?
Сандаг -
Аа оргож байсан удаа нэг удаа оргоод баригдсан шүү. Нэг удаа оргоод гурвуулаа. Цэцэгийн 3 хүүхэд оргоод. Одоо нэг нөхөр бий дээ Баатар гээд байж л байна. Тэгээд Баатар, Дорж гэсэн бид 3 нэг оргоод. Тэгсэн сургууль оргосон хүүхдүүдийг барьж бай гээд хэлгүй хүн тавьсан юм байна. Тэр хэлгүй хүн мориор хөөгөөд тэгээд нэг буцаж ирж байсан удаа бий. Тийм юм бий шүү.
Ариун-Ундрах -
Яаж байгаад баригдчихсан бэ?
Сандаг -
Өө зүгээр 3-уулаа алхаж байсан байхгүй юу. Тэгсэн тэр замд одоо энэ бид нарын явдаг тэр замд тэр манай одоо ухаан нь тэр Зэрэг, Дарви 3 сум ойрхон. Уул даваад л орох ёстой байхгүй юу. Тэгээд уул өөд явж байсан чинь нэг морьтой нөхөр ирээд л бид нарыг чинь хэл үггүй л одоо ингээд ташуурдаад хөөчихдөг юм. Тэгээд л бид хэдийг сургуульд авчирч өгч байсан. Нэг тийм юм бий. Тэгэхдээ хол яваагүй ээ. Нэг 12-13 км явсан байх. Тэгээд буцааж авчирч байсан. Тэгээд яахав эхний нөгөө 5-р ангид ороод л гэрээ санаад. Тэрнээс хойш гайгүй ээ оргохоо байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд багш нар чинь загнаж байна уу?
Сандаг -
Аа багш нар одоо яагаад оргосон? Юу болсон гээд нэг их загнаагүй. Зүгээр ер нь жаахан хашраана гээд зогсоож бариад, тэр үед яахав нэг зогсоож, нэг муу укаскаар жаахан бөгс рүү нэг жаахан цохиод л тэгээд л байдаг юм. Тийм л байсан.
Ариун-Ундрах -
Та бас хэр их үймүүлдэг байсан бэ?
Сандаг -
Аа би харин үймүүлэхгүй ээ гайгүй. Тэгэж их үймүүлдэггүй байсан. Тийм сургуулиар нэг их үймүүлэхгүй. Аа хичээлд жаахан анхааралтай тийм л байсан. Ер нь хичээлд бол гайгүй би. Хойно одоо цэргийн сургуулийг онц төгссөн. Аа энэ полийн дээдийг одоо ерөөсөө курсын ажлаас бусдыг нь цөмийг нь онц төгссөн. Оройгоор энэ мэргэжлийн дагуу орсон л доо полийн дээдэд бол. Би хойно автын инженер механикаар жолооч болсон. Тэгээд автын инженер дунд механик байсныг нь автын инженер механик дээдээр төгссөн. Авдай захиралтай полийн дээдийг. Тэгээд яахав мэргэжлийн ажил хийгээгүй л дээ. Тэр техникийн талыг хийгээгүй. Дандаа цэрэг хариуцаад л, дарга хийгээд л тэгээд л гарсан.
Ариун-Ундрах -
Аа та бага сургуульд байхдаа ер нь багш л болно гэж боддог байсан уу?
Сандаг -
Ер нь л одоо багш нарыг хараад их сайхан ингээд л хичээл сургууль заагаад л, нэг укаск барьчихсан самбар дээр бичээд, гоё шохойгоор бичээд л. Бид нар тэрийг нь хуулан бичиж хуулж авна. Тэгээд ер нь багш болъё гэж бодож байсан. Тэгээд 7 төгсөөд тэр үед чинь ямар сургуульд орох вэ? Яах уу? Үгүй ээ ер нь багшийн сургуульд л орно гээд л. Техникумуудад л хуваарилдаг байсан байхгүй юу. Тэгэхээр чинь багшийн техникумд л орчихгүй юу. Багш болдог санаагаараа, тэгээд төгссөн. Тийм л юм байгаа юм.
Ариун-Ундрах -
Аа тэр 3 жил багшлах хугацаанд ямархуу байсан бэ?
Сандаг -
Аа 3 жил багшлах хугацаанд би нэг 28 хүүхэдтэй 3 жил багшилсан. Тэгээд 3 жил багшлахдаа би чинь 1-р ангийг аваагүй. 2-р анги, 3-р анги аваад 4 төгсгөсөн. 1-р ангийг төгсгөсөн хүүхдүүдийг авсан. Аа яахав хүүхдүүд бол ер нь цөөн. Тэр үед бол одоо бас л 58-60-аад оны үед чинь сургуульд хүүхдээ өгөх дургүй малчид. Бид нар бол мориор явж намар одоо хүүхдээ цуглуулна ш дээ. Одоо албаны морь унаад явна. Тэгээд л одоо танайх хүүхдээ өг өө сургуульд гээд хөөгөөд тэгээд хамгийн сүүлийн хүүхэд бараг 10 сард л ирнэ шүү дээ. Эхнийх нь ирсэн. Өгөхгүй ээ, 2-3 хөөж байж тэгээд л одоо малаа маллуулах гээд л, одоо ах нар нь хотод явсан, сургуульд явсан гээд малаа маллуулах гэнэ. Тэгээд нэг юм 3 жил нилээн бас хүүхэд шуухад хөөж яаж байж тэгээд нэг 4-р ангийг 20-н хэдэн хүүхэд төгсгөсөөн. Тэгээд л төгсгөөд л тэгээд л ерөөсөө цэрэгт яваад өгсөн.
Ариун-Ундрах -
Таныг хүүхдүүд багшаа гэж их хүндлэх үү?
Сандаг -
Өө хүндлэнэ. Одоо заримдаа цуглана. Надыг дуудаж цугладаг байсан. Одоо энэ хотод цөөхөн байна. Бас зарим нь нас барчихлаа. Энэ Санжаабаатар гээд улсын эмч байсан, одоо Баасай гээд нэг цагдаагын хурандаа байсан. Аа эд нар бол цуглуулдаг байсан. Одоо тэгээд бараг цөөрөөд. Одоо голдуу байгаа нь хөдөө байна. Аа хөдөө сумандаа би 1983 оны намар Ховд аймгийн Цэцэг сумын сургуулийн 30 жилийн ой болоод ойд уригдаж очлоо. Дандар баатар, би, аа төв хорооны Лантуу гээд, Одондагва гээд бид 5 хүн очиж бас тэр сургуульд сайхан ойд нь оролцоод ирсэн. Тэгээд би сургуульдаа бас нэг жаахан засварын заводод байсан болохоор сайхан том төмөр шатар зорж аваачиж өгсөн. Одоо тэр шатар байгаа гэж байна. Ер нь тэгээд сургуультай холбоотой. Амьтай шүү сургуульдаа ер нь. Тийм л байгаа юм.
Ариун-Ундрах -
Аан тэгээд багшийн сургуулиа төгсөөд цэрэгт анх явсан гэсэн тэ?
Сандаг -
Тийм цэрэгт би багшийн сургууль төгсчихөөд 3 жил багшлаад цэрэгт явсан.
Ариун-Ундрах -
Аан тийм.
Сандаг -
Багшилж байгаад намар цэрэг татлагаар.
Ариун-Ундрах -
Аа тэр Орос руу сургуульд явсан тухайгаа ярьж өгөөч?
Сандаг -
За Оросд бол яахав ингээд шалгалт өгөөд, офицеруудын ордонд за ингээд шилийг нь харуулаад одоо офицер, цэрэг, ахлагч. Одоо бүгдийг нь шилийг нь харуулж байгаад нөгөө вариантаар бодлого өгч тоо бодуулна. Цээж бичиг хийлгэнэ. Ингээд тэнцээд тэнцэх дээр зэрэг бид нарыг 1 сар цэргийн ерөнхий дээд сургууль дээр курс хийлгэдэг юм. Тэр курс нь юу гэх дээр Орос хэл заана. Орос багшаар Орос хичээл заалгана. Тэгээд л очоод л одоо хүнтэй харьцах, нөгөө түр зуурын Оросоор ярих. За одоо сайн байна уу? ч гэдэг юм уу. Одоо хаа байдаг юм, чи хаанаас ирсэн юм энэ тэр гэж дандаа Оросоор харьцдаг. Өөрөөр хэлбэл очоод тэр Оросуудтай яаж харьцах уу? Яаж одоо халбага сэрээгээ барьж хоол идэх үү? Гээд одоо энэнээс эхлээд нарийн ширийн юм заана л даа. 1 сар. Сар бол бидэнд чинь их сайхан юм заана ш дээ. За одоо ерөөсөө ёс журам. Хойно очих дээр тэр яаж харьцах вэ? Тэгээд яаж хоол унд идэх вэ? Яаж олон түмэнтэй харьцах уу? Энийг бүгдийг нь тэр харьцаа, тэр соёл заагаад 1 сарын курс хийгээд. Тэгээд хойшоо бөөнөөрөө яваад Москвад очлоо. Москвад бид нарыг чинь хүлээж авсан. Одоо эндээс яваад Улаанбаатараас яваад ….-ын буудал гэдэгт бууж байсан чинь ирээд Москва автобусаар аваачаад бид нарыг чинь байрлуулна. Байрлуулаад байж байгаад нэг хонуулаад цагаан даавуу тавьж өгөөд, хоол унд өгөөд нэг хонуулсан. Тэгээд одоо тал тал тийшээ. Нөгөө олон хүн чинь одоо тал тал тийшээ. Зарим нь академид явсан тэр офицерүүд нь академи дээр. Зарим нь одоо тэр л Балтийн далайн эрэг тэр Êалиненград хамгийн хол нь манай тэр. Белорус вокзалаас явна. Белорусаар яваад тэгээд Украйнаар дайраад, Украйнаас урагшаа одоо ийм Балтийн далайн эрэгт байдаг юм. Украйнаас урагшаа байгаа юм. 3 улсын хил дээр. Герман, Орос, Ïольш 3-ын хил дээр байдаг. Дээр үеийн одоо Êенигсберг гэж байгаа юм. Одоо бол Ленинград. Êенигсберг гэдэг чинь одоо тэр Германын хот байхгүй юу. Тэгээд тийм хотод Балтийн далайн эрэг дээр биднийг авсан. Москвагаас 2 хоноод 3 дахь хоног дээрээ очиж байгаа шүү. Их хол зайтай. Âагоноор тэнд очиж суурьшсан. Аа тэгээд зарим хүүхэд нь бол тэр наана… гээд л тарчихаж байгаа юм. Ленинград, Москва гээд. Тэгээд бид нар бол тийшээ явсан. Их олон хүн явсан юм. Зарим офицерууд нь бол одоо тэр Ленинград, аа тэр инженерийн академид сураад үлддэг. Ингэж байсан.
Ариун-Ундрах -
Аан энд сурсан тэр 1 сарын турш хангалттай сурч чадсан болов уу?
Сандаг -
Өө яахав зүгээр ер нь бол бид нар нэг түр зуурын очоод хүнтэй мэндлэх, одоо энэ хотын хаагуур явах уу? Аль гудмаар явах уу? Хаагуур явах уу? Гээд асуугаад тэрийг бол сайн сурсан шүү. Сайн сургасан. Орос хэлний багш одоо заагаад. Тэгээд одоо энэ Орос багш байсан. Сайхан заана бид нарт хэлж өгсөн. Сар болоод. Тэгээд шалгалтаар шүүлэг аваад тэгээд явуулсан ш дээ. Тэгээд бид нарыг вагонд суулгаад явуулсан.
Ариун-Ундрах -
Анх очиход ямар байсан бэ?
Сандаг -
Аа анх одоо Москвад очоод л одоо ёстой нэг сайхан том хот үзээд. Москваг чинь үзээд л бид нарт чинь ёстой сайхан санагдаж байсан. Âагоноор яваад вагонд суугаагүй улс чинь вагонд суугаад. Тэгэхэд чинь одоо вагон чинь яахав 7 хонож ордог байсан юм. Тэр нөгөө цахилгаан галт тэрэг байхгүй. Бид нар чинь 6 хоноод 7 дахийнхаа өглөө Москвад очсон. Тэгээд л Москвагаар чинь сайхан үзэж хараад, бас тэр улаан талбайд үзэж харж яваад бид нар чинь. Улаан талбай үзүүлээд бөөнөөр нь ингээд Москватай анх товчхон танилцаад нэг өдөр. Тэгээд нэг хоноод тэгээд л одоо тэр өөрийнхөө нөгөө сургууль руу явсан. Ийм л юм байгаа юм.
Ариун-Ундрах -
Аан тэр сургуульд сурахад ямархуу байсан бэ?
Сандаг -
Өө сургууль одоо их сайхан. Сургууль чинь багш нар бол ерөөсөө дандаа л том том одоо хошуучаас л дээш цолтой улс хичээл заана. Хошуучаас хурандаа хүртэл цолтой улс хичээл заана. Олон төрлийн хичээл орно. Одоо тэр чинь их олон төрөл орно оо. 10-н хэдэн төрлийн хичээл орно. Тэгээд бид нар сургуульдаа бол яахав ингээд бид 7 Монгол очсон юм. 7 Монголыг нэг байранд оруулаад тэгээд тэр Монгол хэл мэддэг Буриад Занданов гээд нэг хурандаа бид нарын байрыг хариуцаж бид нарыг байранд оруулаад, бид нартай харьцаад. Тэгээд сургууль соёл одоо энэ байрнаасаа ингэж явдаг. Хоолонд орох газрыг нь зааж өгнө, аа тэр хичээлийн газрыг нь зааж өгнө. Ингээд бид нарыг дагуулаад тэнд чинь ингээд танилцуулна. Тэр сургуулиа ийм ийм газар. За тэгээд одоо энд ийм хичээл орно. Тэгээд хичээлийн бид 7-д бол тусгай хичээлийн хуваарь гаргаж өгнө. Тэгээд 7-уулаа хичээллэнэ. Нэг жил бэлтгэл курс, орос хэлний бэлтгэл курс хийнэ. Бэлтгэл хичээл хийчихээд тэгээд 2 дахиасаа эхлээд жинхэнэ одоо тэр Оросуудад дагуулагдаад. 1 жил хамт байж байгаад 2 дахь жилдээ орохоор бид нарыг чинь Оросууддаа хуваарилаад нөгөө 7-уулаа байхаа байгаад нэг нь би гэхэд нэг хороо бателон цэрэгтэй. Одоо яахав 70-80 хүнтэй роотод ганцаараа. Ганц ганцаар нь. Тэр нь яахав хэл сайн сургана. Нөгөө Оросуудтайгаа адилхан жижүүрт гарна. Адилхан л одоо тэр өглөө гимнастиканд гарна, гүйнэ, сургууль хийнэ. Энд ингээд их сайхан сурсан. Тэгээд ганц ганцаараа байсан нь сайхан сайн юм байна лээ. Тэгээд л тэр жижүүрээ хийгээд л. Тэгээд л юу л хийнэ Оросуудыг яг дуурайгаад хийгээд байна ш дээ. Тэгээд Оросуудтай байж хэл сайн сурдаг ийм л болсон доо. Тэрнийхээ хүчээр онц сурсан л даа би. Ерөөсөө бид 7-оос би ганцаараа онц төгсөж байсан. Тэгээд л манай сургуулийг бол одоо 100 гаруй хүн төгссөн. Одоо тэр сургуулийг төгссөн хүн дандаа л энэ ангийн дарга л хийж байна ерөөсөө. Одоо энэ хойд инженерийн ангид их олон хүн байна. 3-4 хүн байна.
Ариун-Ундрах -
Өөр бас гадаадад сонирхолтой зүйлүүд юу байсан бэ?
Сандаг -
Аа яахав тэр сонирхолтой зүйл гэвэл бид нар одоо практик дээр инженерийн том том техник машинуудыг Ленинградад очиж нөгөө одоо дадлага хийнэ. Зун нэг сар. Тэгээд тэнд чинь одоо тэр машинуудыг угсарч байгаа, хийж байгаа газар нь дадлага хийгээд үзнэ. Аа тэр Ленинградад бол бид нар одоо тэр Эрмитаж. Эрмитаж гэдэг чинь одоо ерөөсөө бүр чухам хичнээн ч өдөр явдаг юм. Бараг л одоо 3-4 өдөр яваад ханадаггүй юм гэсэн. Бид нар чинь одоо нэг өдөржин явж байж буусан. Тэгэхдээ одоо тэнд хамгийн гол нь манай юмнууд тэр л тогоо, тэр мөнгө төгрөгийг үзээд. Тэгээд ер нь тэрийг одоо үзье гэх юм бол 300-н хэдэн өрөөнүүдээр явна гэж байгаа ш дээ. Барахгүй том. Бид нар чинь бол зөвхөн хурдан яваад нэг талаар нь яваад л гарч байгаа юм нэгдүгээрт. Хоёрдугаарт тэр чинь усан цэргийн музей байна. Ленинград. За тэр Ленинградын цагаан шөнө болдгыг үзлээ. Тэр их гоё. Тэр Ленинград бол Москвагаасаа илүү нь юу гэх дээр хүн зон сайтай, харьцаа сайтай. Үгүй ээ одоо буучихсан хүн чинь тэр гудам нь, энэ гудам нь хаана байна гэхэд бол бараг хөтлөөд хүргэж өгнө. Аа Москвад бол тийм юм байхгүй. Дайрчих шахаад л одоо зүгээр дайрах нь алдалдгүй л байна шүү дээ. Тэгэхээр Ленинград бол их цэлгэр, гудам өргөнтэй их сайхан хот.
Ариун-Ундрах -
Сэлүүхэн.
Сандаг -
Сэлүүхэн ёстой тийм. Тийм хот байгаа юм. Их гоё. Тэр Ленинградад одоо 2-3 удаа очсон. Сайхан юм билээ.
Ариун-Ундрах -
Тэр цагаан шөнө нь яг яаж болдог юм бэ?
Сандаг -
Цагаан шөнө нь одоо тэр чинь их гоё шүү дээ ерөөсөө. Тэр чинь одоо тэдэнд билээ тэр чинь нөгөө мартжээ би. 1 л удаа болдог. Би нэг л удаа харсан юм би. Ленинград чинь одоо их гоё газар даа. Одоо бол ямар байгаа юм бэ? Бидний үед тийм байсан. Тэгэхдээ Москва бол одоо арай хүн ихтэй. Дэндүү хүн ихтэй.
Ариун-Ундрах -
Оросууд Монголчуудад хэр хандах вэ?
Сандаг -
Оросууд бол Монголчуудад ерөөсөө манай хоёрын харьцаа чинь дээр үеэс уламжлал болсон. Оросууд чинь ерөөсөө маш сайн ш дээ. Ерөөсөө юм зааж сургахдаа одоо ерөөсөө юмыг хэлж өгнө. Заавал сургана хүнийг. Аль болохоор л биднийг яг өөрснөө сайхан сургахын төлөө тэмцэнэ ш дээ. Оросууд бол хэзээний одоо бидэнд их сайн. Манай хоёрын харьцаа бол хэзээнээс эхэлсэн. Одоо энэ чинь халх голын сая 70 жилийн ой боллоо. Тэр үеэс л одоо эхэлсэн. Бидний харьцаа бол дээр үеэс эхэлсэн. Одоо олон жил бид нар харьцаатай байна шүү дээ ерөөсөө. Бид нар чинь орос хэл үзэж байлаа, орос хэл зааж байлаа. Одоо харин орос хэл нь байгаа юм уу? Үгүй юм уу? мэдэхгүй. Бид нар чинь одоо 5-6-р ангидаа орос хэл үзэж байсан ш дээ хүү минь. Оросууд сайн. Оросууд юмыг зааж сургана, хүнд юмыг мэдүүлэхийн төлөө зүтгэдэг. Сайхан одоо харьцаа сайтай сайхан улс байдаг юм ш дээ. Оросууд чинь одоо олон янзын ястан үндэстэн бий ш дээ. Тэд нар бол их сайхан харьцаатай. Ийм л байгаа юм даа.
Ариун-Ундрах -
Аан Оросын хоол ундны хувьд тохирох уу?
Сандаг -
Хоол унд бол яахав ээ тохирно оо. Ер нь одоо мах жаахан бага шиг иддэг юм. Тэгэхдээ иднэ л дээ. Хоол унд сайтай. За ер нь одоо голдуу ногоо дан, ногоогүй хоол гэж байхгүй. Ногоотой голдуу хоол өгнө. Хоол амттай. Загас жарайхай их. Загасны мах өгнө. Загас бол одоо сайхан. Загас бол зөвхөн одоо манайд бол нэг л янзын загас. Тэнд чинь олон янзын загас байна. Одоо улаан загас гэнэ. Одоо хүний юунд сайн тэр улаан загас нь ухаан нь аа одоо юу байдаг юм нэг юманд нь сайн. За зүгээр одоо нөгөө загас нь юунд сайн гээд их олон янзын загас тэгэж иддэг юм байна лээ. Баяраар одоо бүр тэр тусгай зориулалтын тийм тусгай загас өгдөг юм байна лээ. Янз бүрийн баяр болохоор тэгээд их гоё байдаг юм байна лээ. За тэгээд бид нар яахав хамгийн гол нь тэр Êалиненград, Балтийн далайн эрэг гээд Балтийн далай дээр очиход чинь усан онгоц, маш их том том усан онгоцууд ирээд л явна. Тэгээд усан онгоц харна. Тэгээд далайд бид нар ороход тэр хүүхэд шуухад жаахан жаахан 3 настай, 4 настай хүүхдүүд чинь тэгээд нөгөө хөвдөг юман дээр явж байна. Бид нар чинь одоо Монголчууд чинь айгаад орж чадахгүй ш дээ. Бид нар зүгээр захад нь орж нэг. Ингээд тэр далайн ус бол 2-3 метр газар шидэж хаялга хаяж байгаа юм. Одоо тэнд бид нар ингээд зогсож байхад чинь тэр далай чинь ирээд л эргэж буцаад л тэгээд хаялга хаядаг. Далайн давалгаа гэдэг чинь их сайхан. Тэгээд бид нар яахав Êалиненградад нэг удаа усанд одоо яахав тэр нууртай. Оюутнууд ордог. Тэгээд бид нар одоо анх нөгөө оюутнууд усанд орж байгаа улс. Би нэг 2 нөхөртэйгээ 2-3-уулаа усанд ороод 3-уулаа живээд үхэх дөхсөн. Тэгээд одоо өнөө тэнд байсан Орос курсантууд ороод биднийг татаж гаргасан. Тэгээд бид бол нэг 6-хан рубль, би бол хугацааны цэрэг. Өөрөөр хэлбэл 3 жилийн ганцхан жил болоод 2 жил нь хойно очиж байхгүй юу. Цалин багатай 6 төгрөг. Тэгээд 3 дахь жилдээ улираад ахлагч болохоор 30 рублийн цалинтай. 6 рублийн цалин авч байсан. Тэгээд 6 рублийнхээ цалинг 3-уулаа тэр нөгөө Оросд өглөө. Нөгөө татаж гаргасан Оросууддаа. Баярлаад бөөн баяр болж билээ. Нэг тэгсэн. Тэгээд яахав 2 жил нь бол цэргээр ухаан нь. 3 дахь жилдээ нөгөө 3 жилээ дуусгаад ахлагч болгоод тэгээд цалин нь 30 болгоод, тэгээд хувцас нь тусгай хувцас. Дунд офицерийн хувцсаар хувцасладаг юм ш дээ. Тийм байсан. Түүнээс зүгээр курсант хувцсаар хувцаслана л даа бид нарыг байхад. Тийм сонин.
Ариун-Ундрах -
Зааж байгаа хичээл нь ямар байх уу?
Сандаг -
Аа зааж байгаа хичээл бол янз янзын багш нар олон янзын хичээл заана. Одоо ухаан нь жолооны тухай зааж жолоо бариулна бид нараар. Одоо ухаан нь 30 машин тэр үед л байсан. 30-д одоо жолоо дадлага хийнэ. Хажууд одоо нэг жолоочийн давхар констой. Ингээд давхар одоо бүгд тэр 2 цэрэг 2, 2 байхгүй юу. Би буруу гишгэвэл нөгөө жолооч чинь тоормозлоод зогсооно ш дээ. За энэ буруу. Та энэ хаалгаар орох гээд одоо хаалга руу буруу явбал зогсоогоод л та буруу байна гээд л нөгөө хажууд байгаа жолоож багш удирдана. За ингээд одоо багш нар дандаа тэр зааж байгаа хичээл бол дандаа үзүүлэнтэй. Үзүүлэнгүй хичээл нэг ч байхгүй. Эд материалтай нь одоо. За энэ одоо …. гэхэд чинь задлаад үзүүлээд аа энэ байна. Тэрнийг одоо ингээд бүхлээр үзүүлээд, задалж үзүүлээд. Аа ингээд бөглөрвөл яах уу? Тагларвал яах уу? Одоо тэрийг яаж соруулах уу? Бүгдийг нь заана л даа. Их нарийн. Бүр ёстой детальчилан үзүүлнэ, нэг бүрчлэн. Ер нь хичээл сургуулийг бол маш чанартай заана. Бүгд үзүүлэнтэй. Одоо тэр трактор, комбайн, одоо том том техникүүдийн тэр гинжнээс эхлээд л бүгдийг нь заадаг, нарийн. Бүгдийг нь одоо ингээд дэлгээд тавьчихсан. Одоо өөрөөр хэлбэл материаллаг. Тэгээд үзүүлэн зураад тавьчихсан. Аа биетээрээ, ингээд заадаг. Их сайхан заана. Хичээл сургууль бол ярих юм байхгүй. Сурч л одоо оролдох л хэрэгтэй. Хамгийн гол нь одоо Орос хэлд сайн байж тэрнийг зөв хийж, шалгалтаа зөв өгөхөд л одоо гол нь байдаг юм.
Ариун-Ундрах -
Анх очиход хэлний бэрхшээл гарч байсан уу?
Сандаг -
Өө гаралгүй яахав хүү минь. Анх очиход чинь одоо бид нар бас л жаахан хичээл сургуулиа гэхэд чинь нөгөө бичихдээ багш нар ч хурдан хэлэх юм. Бид нар ч бас жаахан нөгөө Оросоор бичихдээ удаан бичнэ, бас хоцорно. Хуулан бичиг хийнэ, аль түрүүлснээсээ. Хэцүү хэцүү. Тэр чинь одоо бүр яриа байхгүй шүү хүү минь. Тэр сүүлдээ бол одоо ер нь жаахан сураад нөгөө номоо сураад ирэхээр, тэгээд нөгөө техникийн хэлээ үзээд ирэхээр сурчихна л даа. Нэг юмаа давтаад л амархан. Амархан сурна. Тийм л юм байгаа юм.
Ариун-Ундрах -
Аа төгсөж ирээд яасан гэлээ?
Сандаг -
Төгсөж ирээд яахав бид нар сургуулиа төгсөж ирээд батлан хамгаалах яаман дээр ирлээ. Боловсон хүчин хүлээж аваад тэгээд энэ орлогч сайд Цог гуай хуваарилаад. За та нар одоо энүүгээр төгсөж ирсэнд баяр хүргээд. Надад онц төгссөн гээд нэг одоо салаан дарга 600 цаас байсан юм. Нэг сарын цалингаар шагнаад, 600 цаасаар. Тэгээд одоо цөмөөрөө бид нар салаан дарга болоод явсан. Салаан дарга нар. Тэгээд салаан даргаасаа дараа нь 2-3 жил болоод л дэвшээд л дэвшээд л өөр тийшээ явцгаасан даа.
Ариун-Ундрах -
Та хаашаа очсон бэ?
Сандаг -
Би бол одоо энэ салаан дарга нэг 2 жил хийчихэдээ тэндээ роотын дарга болоод. Салаан даргаас роотын дарга болоод, роотын дарга байж байсан Ховдын морьт бөгөөд мото буудлагын хорооны инженерийн албаны даргаар явсан. Тэгээд тэнд инженерийн албаны дарга хийгээд дараа нь 120-д инженерийн албаны дарга, дараа нь засварын механик инженер хийгээд засварын завод байгуулагдаад. Тэгээд 014, би 4 анги дамжсан. Ерөөсөө л 20-н хэдэн жил болоход 4 анги дамжиж ингэж явсан.
Ариун-Ундрах -
За цэргийн амьдрал ер нь ямархуу санагддаг вэ?
Сандаг -
За цэргийн амьдрал бол одоо яахав ер нь л сайхан шүү дээ. Ер нь эр хүний ёстой алба хааж, цэрэгт явуулж, одоо олон аавын хүүхэдтэй танилцаж, одоо олон сайхан найз нөхөдтэй болж, их одоо хамгийн сайхан. Þм их сурна, хатуужил сурна, үг дааж сурна. Үг хэлэхэд одоо нэг үгийг даана. За тэгээд тэрнээс гадна биеийн тамир, хатуужил. Одоо энэ хүмүүжил ер нь сайтай ш дээ. Цэргийн дектатураар орж сурах хэрэгтэй. Ерөөсөө цэргийн одоо юу бол маш сайхан ш дээ. Дектатур, дэглэм бол. Ер нь цэрэгт бол эр хүн алба хааж байх ёстой. Үнэхээрийн сайхан алба байгаа юм.
Ариун-Ундрах -
Өөр цэрэгт сонирхолтой зүйл байна уу?
Сандаг -
Аа яахав цэрэгт бол өөр сонирхолтой юм гэх дээр зэрэг одоо юу байна ш дээ. Тэр мэргэжил олгоно. Цэрэг бол юм сургана. Өөрөөр хэлбэл одоо гүйж харайхаас эхлээд ямар нэг мэргэжил заавал эзэмшүүлж байгаа ш дээ. Тийм учраас одоо тэр цэргийн мэргэжил гэдэг чинь тусгай одоо энгийн газрын мэргэжлээс шал өөр. Одоо дэглэм хатуу, чанга дэглэмтэй болгох… Цэрэгт ирсэн хүний чинь бие бялдрын хөгжил их сайхан болж байгаа ш дээ. Одоо ерөөсөө сайхан. Тэр л биеийн тамир хийнэ, гүйлгэнэ, сургууль дадлага хийлгэнэ. Тэгээд одоо мэргэжил олгоно. Одоо ялангуяа сүүлийн үед энэ мэргэжлийн цэрэг гэдэг чинь бүр мэргэжилтэй болоод халагдаж байгаа ш дээ. Ерөөсөө цэрэг бол одоо сайхан. Одоо ялангуяа энэ тайван цагийн цэрэг бол маш их сайн юмыг их сурч байгаа. Тийм байгаа.
Ариун-Ундрах -
Таны ажиллаж байсан үеэс одооны цэргүүд ялгаатай юу?
Сандаг -
Ялгаатай. Бидний үеийн цэрэг бол яахав гэхээр ер нь тэр үед бас жаахан боловсрол багатай, сургууль соёл багатай, 4-р анги төгссөн. Одоо техникум, их сургууль төгссөн хүн ховор. Их ховор ирдэг. Ер нь голдуу л одоо яахав сургуульгүй. Тэр байтугай би одоо хэлж байна ш дээ. Бичиг мэддэггүй улсууд ирдэг. Тэгээд хонь мал маллаж байсан хүүхдүүд. За тэгээд одоо нэг 4-р анги төгссөн, 7 төгссөн ийм л хүүхдүүд. Ер нь одоо техникум, багшийн сургууль, хөдөө аж ахуйн техникум, тэгээд одоо энэ янз бүрийн техникум төгссөн хүн ховор ирдэг байсан. Тэр техникум төгссөн хүн ирэхээрээ л одоо нөгөө офицер болдог. Хойш нь сургуульд явуулдаг ийм байсан. Одоо бол ерөөсөө энэ мэргэжил мэдлэг өндөртэй хүн ирж байна. Дээд мэргэжлийн хүн цэрэгт ирж байна ш дээ одоо чинь. Ерөөсөө дунд мэргэжил бол бүгд ирж байна. Ямар ч байсан одоо бичиг үсэг мэддэггүй хүн ирэхгүй байна одоо бол. Тэр үеийг бодвол одоо ийм шал өөр ялгаатай. За тэгээд одооны цэрэг чинь бол нэг гэрээт цэрэг гээд, гэрээт цэрэг гэдэг чинь одоо бас алба хаадаг тусгай цалинтай боллоо. Тэр гэрээт цэрэг чинь сарын одоо 108 байна уу? 100-н хэдэн цаас авч байна. Цалин ихтэй. Тэгээд одоо зун тэр гэрээт цэрэг чинь яваад бас одоо сургуулийн хүүхэд шиг амарчихаж байна 1 сар. Хоол унд идэж байна, байранд байж байна, юм сурч байна. Одоо шал өөр байна ш дээ. Их сайхан. Аа тэрнээс гадна бидний үед байгаагүй. Одоо гадаадад явж байна ш дээ. Одоо энэ офицерүүд бид нар одоо тийм азгүй юм. Түрүүний одоо байгаа бол явна ш дээ. Одоо Ирак, энэ л их олон улсын юунд орж олон улсын хамгаалагчаар, одоо олон улсын зэвсгийн цэрэгт орж их юм хийж байна. Явж байна. Одоо манай энэ 014-р ангиас сая одоо 10-н хэдэн хүн явлаа ш дээ. Одоо тэр гадаадад. Тэр одоо янз бүрийн л улсуудад явж байна ш дээ. Энэ Африкийн одоо орнуудад энд тэнд явж байна.
Ариун-Ундрах -
Та тэгээд цэрэгт явснаасаа хойш нутаг руугаа буцаж очсон уу?
Сандаг -
Очсон. Би бол нутагтаа тэр Ховдод 3 жил, Ховдын хороонд тэр чинь одоо аймагтаа 3-4 жил болсон. Тэндээ албаны даргаар. Тэгээд сүүлд нь тэр сургуулийн ойгоор очсон. Тэгээд одоо 4-5 жил болоод нэг хааяа нэг очдог. Ах дүү одоо цөөтэй л нэг 2 эмэгтэй дүүгийн хүүхдүүд байна. Тэр лүү хааяа нэг очиж байна даа хүү минь. Тэгээд л байж байна.
Ариун-Ундрах -
Таны ажиллаж байсан ажлуудыг бол дандаа цаанаас нь томилох уу?
Сандаг -
Аа цэргийн хүн учраас томилно. За одоо ингээд л ер нь одоо тушаал. Цэргийн хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэж үг байгаа юм хүү минь. Цагаан зээр нутаггүй, цэргийн хүн нутаггүй. Цэргийн хүн дандаа тушаал. Одоо өнөөдөр ингээд л байж байна маргааш та Ховдод яв. Ховдод явуул одоо таны цолыг ахиуллаа, цалин ахиуллаа. 3 жил боллоо. Одоо таныг цалинг дахиад ахиулна гээд Зүүнбаян явах жишээтэй. За тэгээд байж байтал за таныг одоо жаахан дөхүүлье дээ. Хөдөө 2 жил боллоо гээд одоо нисэхд 120-д. За одоо тэгээд би сургуульд орúё. За тэгвэл та одоо сургуульд орох гэж байгаа юм байна. Армийн засварын заводод бүр хотод дунд авчраад хаячихна. Ингээд ахиулаад л байдаг байхгүй юу. Тэгээд цэргийн хүн, цагаан зээр нутаггүй. Тушаалаар явдаг болохоор одоо хэцүү ш дээ нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо бид нар чинь ингээд хөөгдөөд яваад байна. Хүүхдүүд сурлага муу, гэр бүлийн хүн ажилгүй. Бас хэцүү. Цэргийн зовлон бол тэр шүү дээ. Гэр бүлийн хүнээ хаяад явахгүй аваад явна. Гэр бүлийн хүн чинь одоо мэргэжил нь таарахгүй ажил олдохгүй тал байна. Аа хүүхдүүдийн багш нар нэг Ховдод очоод л нэг багш зааж байснаа эргээд 120-д ирлээ, дахиад л нэг багш. Тэгээд л энэ 014-д ирэхээр нэг багш. Ухаан нь ингээд л нөгөө хүүхэд чинь сурлага муутай. Олон багшийн гар дамжина. Тийм бас хүнд бэрхшээл. Цэргийн хүнд бол бэрхшээл бол бий. Байдаг юм хүү минь. Тийм бэрхшээл. Аа яахав бид нарт бол цол өглөө гээд л одоо үндсэндээ цол, цалинг нь ахиулаад яваад байгаа боловч ер нь бол цаанаа бас их тийм явдал бий. Ажил төрлийн хувьд бол. Тийм хүнд тал бас байдаг юм хүү минь.
Ариун-Ундрах -
Бас тогтворгүй л …
Сандаг -
Тогтворгүй. Өөрөөр хэлбэл одоо гэр бүлийн хүн чинь ухаан нь нэг газарт ажиллах арга алга байна ш дээ. 4 жил Ховд яваад л, 3 жил наашаа ирээд л. Ингээд л одоо бид нар хаа явна дагаад л явна. Нөгөө муу хүүхдүүдийг чинь мөн чирээд л явна. Тэд нар чинь мөн л олон сургууль дамжина. Тийм учраас бас зовлон бий. Цэргийн хүний зовлон бий. Тэгээд одоо бол биднийг бодоход чинь унаа малтай. Бидний үед бол их хэцүү байсан ш дээ. Одоо ингээд би чинь доод нисэхд байхад чинь хот руу яана. Одоо бол энэ ангиуд чинь дандаа цэргийн ангиуд унаатай болчихсон. Автобусаар зөөнө, унаагаар зөөнө, орой явахад нь унаагаар хүргэж өгч байна. Арай өөр болчихсон байна. Сайхан болсон байгаа юм. Бидний үед тийм юм байхгүй. Бид чинь одоо ухаан нь дандаа л явган.
Ариун-Ундрах -
Та тэгээд дараа нь полийн дээдэд орсон гэсэн үү?
Сандаг -
Тийм. Ïолийн дээдэд оройгоор 76 онд ороод 81 онд төгссөн. Хорин хэдүүлээ төгссөн. Манайд одоо хөдөлмөрийн баатар нар хүртэл орж байсан даа. Одоо хэн гэж, хэн билээ. Төмөр замаас 2-3 хүн орсон. Тэд нар чинь шалгалтгүй орно. Хэрлэн орж байсан, Ïааска гэж орж байсан. Хэд хэдэн баатрууд орсон полийн дээдэд. Аа гэхдээ тэд нар бол барилгын. Ïолийн дээд гэдэг чинь одоо барилга, авто инженер, сантехник одоо энэ юу бүгд нэг дор байсан. Сүүлдээ салаад одоо олон болчихлоо ш дээ, сургууль чинь. Мөн полийн дээдэд бүгд олуулаа байсан ш дээ. Тэр барилгаар, одоо автын инженер, тэгээд л одоо сантехник, одоо дулаан бүгд л байсан.
Ариун-Ундрах -
Та ямар чиглэлээр нь сурсан бэ?
Сандаг -
Би бол авто инженерт нь сурсан, автын механикаар. Автын инженерээр 6 жил явлаа.
Ариун-Ундрах -
Аан тэгээд оройгоор…
Сандаг -
Оройгоор сурахад одоо яахав дээ би ажлаа хийгээд. Тэгээд одоо 5 цагаас чөлөөлөгдөөд, тэгээд 6 цагаас хичээл эхлээд 8-9 гэж тараад. Тэгээд л маргааш нь ажилдаа. Ингэж явна орой гэдэг чинь. Аа үндсэн ажлаа хийгээд тэгээд л оройгоор сурна ш дээ. Оройн цагаар 6 жил явсан.
Ариун-Ундрах -
Тэгээд ачаалал нь хэр их байсан бэ?
Сандаг -
Өө ачаалал хүнд. Өдөр нь одоо нөгөө засварчдаа ажилд нь томилж өгнө. За та тийм юмыг нь засна гээд наряд бичиж өгнө. Өөрөөр хэлбэл би ажилчиддаа нарядаа орой явахаасаа өмнө шалгана. Хэдэн хувийг нь хийв гээд. За тэгээд үүрэг өгнө. Маргааш ирээд би шалгана тийм ээ? Өглөө ирээд шалгана гэж хэлээд ажлын наряд бичиж өгөөд тэгээд шалгадаг. Төлөвлөгөөтэй. Төлөвлөгөөгөө одоо хэр зэрэг сар жилийн, улирлын. Ер нь үйлдвэрийн газар чинь төлөвлөгөөтэй ш дээ. Төлөвлөгөө норм өгнө. Ухаан нь одоо тэр төлөвлөгөө нормоо танайх ухаан нь 2-4 к.ватын станцыг бол энэ сард засна. Аа 10 кв-ын дизель хөдөлгүүр, 2 хүн механизм ч гэдэг юм уу. Тийм л одоо тэр төлөвлөгөө л биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Оройгоор сургуульд сурлаа ч гэсэн тэрнээ л би хийх ёстой. Аа тэгэхдээ миний доод талын ажилчид бол маш сайн сайн ажилчид байсан. Үнэхээр одоо надыг сургууль төгсөхөд тэр миний ажиллаж манай тэр тасгын хамт олон бол ерөөсөө үнэхээр сайн. Манай тасгын хамт олон одоо тэр засварын заводод бол дээгүүр байр эзэлдэг. Дандаа төлөвлөгөөгөө биелүүлдэг тийм улсууд байсан.
Ариун-Ундрах -
Сургуулиа төгсөөд та тушаал дэвшсэн үү?
Сандаг -
Сургуулиа төгсөөд тушаал дэвшээд бателоны захирагчаар энэ ангид ирсэн. Одоо 014-ын инженерийн хороонд. Энэ анги бол Улиастайн голд байсан. Тэгээд энэ ангид ирээд нэг байж байгаад тэр нөгөө ой модны хүүхдийн паркийн мод бэлтгээд. Тэгээд тэр намар энд нүүж ирсэн. Энд нүүж ирж энд 5 жил хотоос ажилд ирж 5 жил болсон. Энчээ тэтгэвэрт гарсан. Би бол одоо төмөр замд байр авсан. Төмөр замд тэр армийн засварын заводын байр байдаг юм. Төмөр замын тэнд 3а, 2а, 4а, 5а гэсэн. Тэнд байр аваад, тэгээд тэндээс энэ наашаа унаагаар ирж 5 жил явсан.
Ариун-Ундрах -
Аан энд ирж ажилладаг юм уу?
Сандаг -
Энд ирж алаа хийнэ. Тэгээд яахав тэтгвэрт гарсан л даа эндээс энэ хойд ангиас. Одоо энэ ангийн ой болох гээд л бид нарыг бас уриад л байгаа.
Ариун-Ундрах -
Сүртэй юм болох уу?
Сандаг -
65 жилийн ой. Өө сүртэй юм болно. Одоо их олон офицерууд ирнэ. Өнөө татан буугдсан ангиудын офицерууд ирнэ. 200-н хэдэн урилга, зөвхөн тэтгэвэрт гарсан офицеруудынх тийм байна лээ.
Ариун-Ундрах -
Тэгээд тэтгэвэрт гарсныхаа дараа та хаана хаана ажилласан гэсэн бэ?
Сандаг -
Тэтгэвэрт гарсны дараа би батлан хамгаалах яамны ахмадын зөвлөл гэж байгуулагдсан. Тэр ахмадын зөвлөлд юу хийх вэ гэх дээр одоо аа цэргүүдийн нөгөө дотуур өмд, цамц оёулна. Аа тэгээд цоол хийнэ. Аа тэгээд нөгөө армиас дүрвэж гарсан гэрийг янзалж отгын гэр хийнэ. Аа тэгээд ийм ажил дээр бол би байсан. Тэгээд яахав мал ахуйтай. Аа тэр малтай. Тэр малыг хариуцна, өвс юугаар хангана. Гахай үржүүлнэ. Ийм ажил хийж байгаад, тэгээд дараагаар нь би тэр аж ахуйн ажлаасаа 1 жил хийхээ болиод ногоо бригадын дарга. Ногоон дээр бол бид нар Баянхошуунд 2 га газар 8 тэтгэвэрт гарсан цэргийн офицерууд ногоо тарьсан. Тэр ногоогоо намар хураагаад цэргийн ангиудад авчирч аваачиж буулгана. Аа тэгээд ар тал бол яахав бидэнд зохих хэмжээний мөнгө өгдөг. Тэрүүнд нилээн бараг 8 жил ногоо тарьж ажиллаад. Тэгээд дараагаар нь би энэ гэрээт харуул. Одоо цагдаагын гэрээт харуулд 10 гаруй жил боллоо. Одоо энэ тооцооны кассуудаар жижүүр хийж үзлээ. Банкинд жижүүр хийлээ. Одоо ардын банк гэж байсан. Аа дараа нь цэргийн банк байлаа. Ийм банкуудаар жижүүр харуул хийгээд, тэгээд хамгийн сүүлд нь бол Зүүнбаянгын нефтэн дээр Америк ирэхэд л байсан би. Америк 2-3 жил өрөмдөөд нефт гаргаад Америк буцаад явсан. Дараа нь Хятадууд ирсэн. Хятадууд дээр байж байгаад би одоо энэ 2007 онд л үндсэндээ тэтгэвэртээ суусан даа. Бүрмөсөн тэгээд л байж байна. Тэрнээс хойш бол ажил хийгээгүй.
Ариун-Ундрах -
Аа тэр нефтэн дээр та юу хийсэн юм бэ?
Сандаг -
Нефтэн дээр харуул. Мөн одоо тэр нефтэн дээр бол, мөн тэр нефтийн цооног дээр л харуул хийж байсан.
Ариун-Ундрах -
Та тэгээд хэдэн онд тэтгэвэртээ гарсан гэсэн бэ?
Сандаг -
Би тэгээд 86 онд гарсан ш дээ. Үндсэндээ 86 оноос хойш 20 гаруй жил ажиллаад 2007 он гэдэг чинь юу болж байна.
Ариун-Ундрах -
Саяхан л юм байна. 2 жилийн өмнө.
Сандаг -
Тийм. Тийм. Тэтгэвэрт гарснаасаа хойш 22 жил ажиллаад.
Ариун-Ундрах -
За та өөрийнхөө гэр бүлийн хүний тухай ярьж өгөөч?
Сандаг -
Манай гэр бүлийн хүн бол 6-7 хүүхэд гаргасан. 4 эрэгтэй, аа 3 эмэгтэй. Тэгээд надтай суусан. Манай гэр бүлийн хүн бол улсын хэвлэх үйлвэрт үсэг өрөгч олон жил хийсэн. Тэгээд дараагаар нь одоо энэ үсчин, гэрэл зургын захиргаанд ерөнхий касс олон жил хийсэн. Тэгээд тэндээсээ тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарч байж байгаад хөгшин тэгээд одоо бие муу учраас 95 онд бид хоёр суугаад 30 хэдэн жил амьдраад тэгээд хөгшин бие муу тэгээд нас барсан даа хүү минь. Тэгээд одоо хүүхдүүд байна аа. Эхлээд бид нар бас зовлон үзэж 2-3 хүүхдээ алдлаа. Одоо тэгээд 7-оос ерөөсөө 4 нь байгаа юм. Заримыг нь яахав багад нь алдсан. Зарим нь том болоод бас янз бүрийн асуудлаас нас барсан. Ус цасанд ойчиж, эвлэлийн төв хорооны медаль аваад баярлаад усанд орж би нэг сайхан бандиа алдсан. Зовлон үзсэн. Тэгээд л одоо ийм л байдаг юм даа. Тэгээд яахав гэр бүлийн хүн бол яахав эхийн 2-р одонтой, мөн одоо үйлдвэрийн нөгөө 5, 6 жилийн гавшгайч тэмдэгтэй. Аа улсын 60 жил, 80 жилийн ойн медалиудтай ийм л хүн байгаа юм. Манай гэр бүлийн хүн бол бас ажил хөдөлмөр сайн хийж байсан. Үнэлэгдэж байсан ийм хүн байгаа юм. Манай гэр бүлийн хүний ээж аав нь бол Магсар гэж намын төв хороонд байсан. Сүүлдээ одоо мах комбинатын намын хороон дарга, чихэр боовны үйлдвэрийн намын хороон дарга ийм хүн. Одоо мундаг зохион байгуулалттай ийм хүн байсан. Аав нь бол цагдаагын дэд хурандаа Гантогтох гэдэг хүн байсан. За одоо бол цөмөөрөө нас барсан л даа. Тэгэхдээ тэднийхэн нас их сайн насласан. Одоо 2-3 жилийн өмнө л хоёулаа ойрхон явсан. 80, 80 гараад л явсан хоёулаа.
Ариун-Ундрах -
Та эхнэртэйгээ анх яаж танилцсан бэ?
Сандаг -
Эхнэртэйгээ би одоо хойно хуралд яваад ингээд одоо Монголын сонин очсон чинь үгүй ээ одоо нэг сайхан зураг. Сайхан урт үстэй охины зураг гарчихсан.
Ариун-Ундрах -
Сонин дээр үү?
Сандаг -
Тийм сонин дээр. Залуучуудын эвлэлийн. Тэгээд одоо захиа бичээд хаягаар нь. Тэгээд захиа бичээд тэр захиагаар харилцаад. Тэгээд амралтаараа ирээд зун. Тэгээд хоёулаа танилцсан. Тэгсэн манай гэр бүлийн хүн энэ наад талын одоо энэ хамгийн наад талын амыг ямар юмны ам гэдэг билээ. Тэнд лагерьт гардаг байсан юм байна лээ. Одоо тэрийг Хүрхрээний ам гэж. Хүрхрээний аманд. Тэгээд л одоо хүрээд ирсэн 40 мянгатын 19-р байранд бид нар манай ах эндээс надыг авах гээд очлоо л доо. Тэгсэн яг зураг нь мөн. 2 охин, эгч дүү хоёр хоёулаа урт гэзэгтэй, хоёулаа улаан торгон тэрлэгтэй зогсож байдаг. Тэгээд би ахыг ирчихсэн автобустай очоод авахаар нь яаж ч чадахгүй баяртай гээд гараад. Тэгээд маргааш нь одоо нөгөө хаягыг нь мэддэг учраас энд ирж ахындаа хоночихоод маргааш нь туугаад 19-р байшин, одоо тэр мэргэжилтний 20-ийн тэнд. Тэнд яваад яг очсон чинь нөгөө дүүтэйгээ хоёулаа байна. Тэгсэн чинь ороод ингээд уулзаад, одоо ингэж яриад ингээд яасан чинь ээж дээр очно гээд. Тэгээд чихэр боовны үйлдвэр… тэр биш ээ. 7-р гуанзны дарга байсан юм. Манай хадам. Тэгээд 7-р гуанзан дээр ирж хоол идээд, тэндээс байж байгаад тэгээд орой энэ автобус гүүрээр гараад энэ Хүрхрээний аманд лагерьт гарч тэнд ирж ингэж анх бид нар танилцаж байсан. Тэгээд ерөөсөө сургуулиа төгсөөд л суугаад бид хоёр бол яахав энэ Улиастайд нэг байранд, нэг жижигхэн хөөрхөн галладаг байшинд л шинэ айл орон болсон л доо.
Ариун-Ундрах -
Сонирхолтой танилцсан байна тийм ээ?
Сандаг -
Тийм. Захидлаар харилцаж танилцахгүй юу.
Ариун-Ундрах -
Захиандаа юу бичдэг байсан бэ?
Сандаг -
Захиандаа одоо яахав нөгөө нөг уул усыг гатлуулаад гээд одоо шүлэглээд авдаг байлаа шүү дээ. Тэр үеийн захиа чинь тийм л байсан юм чинь. Тэгээд захиагаар харилцаад. Тэгээд л ирээд л одоо танилцсан. Зурагаа өгөөд. Хойно одоо нөгөө курсант зурагаа өгөөд, манай хүний тэр сонин дээр байсан зургыг нь би хайчилж аваад л энэ зураг чинь мөн үү? Мөн гээд. Тэгээд би бас зурагаа явуулаад ингээд танилцсан. Ер нь бол одоо манай хүн чинь би ч нэг 20 гарчихсан. Манай хүн нэг 17-18-тай л байсан. Тэгэж л танилцсан анх. Тэгээд л ирэхэд бол үсэг өрөгч, улсын хэвлэлийн комбинатад. Тэгээд үсчин, гэрэл зургын захиргаанд ороод л тэнд ерөнхий касс хийгээд л. Одоо их олон үсчингүүд чинь мөнгөө хураалгадаг. Энэ салбар касснууд нь тийм байсан.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.