Horolsüren


Basic information
Interviewee ID: 990327
Name: Horolsüren
Parent's name: Jantsan
Ovog: Iönshööbü
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Kindergarten teacher / kindergarten director
Belief: Buddhist
Born in: Bayanuul sum, Govi-Altai aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
collectivization
childhood
NGOs


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Хоролсүрэн гуай.

Хоролсүрэн -

Сайн. Сайн байна уу?

Ариун-Ундрах -

Сайн байна аа. Та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Хоролсүрэн -

Зөвшөөрч байна аа.

Ариун-Ундрах -

За танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Хоролсүрэн -

За миний нэрийг Хоролсүрэн гэдэг. За нас бол 59 настай. Мэргэжил багшийн мэргэжилтэй. ”Сод ирээдүй” цогцолбор цэцэрлэгийн ерөнхий захирлын ажилтай. Олон нийтийн байгууллагын ажил ба сонгуульт ажил зөндөөтэй. Дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын сонгуульт ажил хийнэ. Дүүргийн ахмад багш нарын холбооны тэргүүн гэсэн ийм одоо албан сонгуульт ажлыг бас хийдэг юм аа.

Ариун-Ундрах -

За та өөрийгөө төрсөнөөсөө авхуулаад товч намтраа ярихгүй юу?

Хоролсүрэн -

За би 1950 онд Говь-Алтай аймгийн Баянуул суманд төрсөн. Малчин ард айл төрсөн.Айлын 4 дэхь хүүхэд. Миний ахуй амьдрал бол одоо хөдөөгийн малчин айлд бол миний бага нас өнгөрсөн. Малчин айлын тэр үеийн одоо мал малладаг айл. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн энэ үед бол миний хүүхэд нас бол өнгөрсөн. Өөрөөр хэлбэл одоо хэдийгээр насанд хүрээд хот суурингийн амьдралтай болсон ч гэсэн бага нас маань ерөөсөө яалт ч үгүй малчин айлын амьдралыг бол багаасаа аваад тултал мэдэж сурсан ийм хүн. Тэгээд 8 нас хүрээд сумынхаа сургуульд сурсан. Говь-Алтай аймгийн Баянуул сумын сургууль төгсөөд, 65 онд 7-р анги төгсөөд, 7-р ангиасаа аймгийн төв рүү дунд сургуульд тийм ээ? одоо тэр 8-р ангид, 68 онд Говь-Алтайн 10 жилийн 1-р дунд сургуулийг төгссөн. Тэгээд тэндээсээ сургуулиа төгсчихөөд, 10-р ангиа төгсөж байгаа юм. Тэр үед чинь бол одоо үйлдвэр аж ахуй, мал аж ахуй, том үйлдвэрүүдийг мэргэжлийн ажилтнаар хангахад дээд сургуульд одоо цөөхөн хүүхэд авч байсан. За миний хувьд болохоор бол дээд сургуульд ороогүй. Аа тэр одоо мах комбинат, цахилгаан комбинат гэсэн одоо Улаанбаатарын том том үйлдвэрүүдэд хүүхдүүдийг авч сургадаг ийм үе байсан. Бид нар 60-н хэдүүлээ төгсөөд одоо яг жинхэнэ 10-р ангийг онц, сайн төгссөн тийм их онцгой авъяастай ерөөсөө 8-хан хүүхэд дээд сургуульд явж байсан юм. Тэгээд яг одоо 10-р ангийн хуваарь дуудаад, тэр үед чинь одоо үе шиг конкурс гэж хийдэггүй. Зөвхөн одоо хуваариар сургуульд ордог байсан. Тэгээд мах комбинатад ажиллах хүүхдүүд ингээд мах комбинатаас хүмүүс ирчихсэн. Улаанбаатарын мах комбинатад ажиллах хүүхдүүд ирчихсэн. За тэгээд л одоо бас нөгөө барилгын салбарт, мал аж ахуйн салбарт ажиллах ингээд гэрээ хийх одоо ийм улсууд ирчихсэн байсан. Тэгээд нэр дуудаад миний нэр бол тэр дээд сургуулийнхд ч байхгүй, аа тэр одоо ажилчин болох юунд ч байхгүй байсан. Тэгээд маргааш нь болсон. Багшаасаа асуусан. Боловсролын хэлтэс дээр ир ээ гэсэн. Тэгээд боловсролын хэлтсийн дарга маань намайг суманд... одоо намайг 6-р ангид байхад бол миний багш байсан хүн бол манай боловсролын хэлтсийн дарга байсан. Тэгээд за чи дээд сургуульд орсонгүй ээ. Тийм учраас бол одоо чи багш болно гэдэг ийм учраас бол, 10-р ангиа төгссөн учраас бол бага ангийн багш хий гэхгүй юу. Тэгэхэд одоо багш хүрэлцээ муутай байсан байх л даа. 10-р анги төгсөөд багшилж байгаа хүүхдүүд байж байдаг байсан юм. Тэгээд үгүй ээ би тэгэж яахгүй. Заавал сургуульд явна. Ёстой ямар ч хамаагүй сургуульд Улаанбаатарт явна гэж уйлж байгаа юм би. Тэгээд нөгөө хэлтсийн дарга чинь за байж бай. Ямар ч байсан байж бай гээд тэгсэн. Тэгээд нэг 2 хоноод нөгөө хуваариа дуусаад гэрчилгээ энэ тэрээ авах гээд байж байтал дахиад боловсролын хэлтэс дээр дуудсан чинь багшийн сургуульд одоо очиж сур даа, Улаанбаатарт гээд. 10-р анги төгссөн бол нэг 2 жил суугаад төгсдөг байсан юм. Тэгээд багшийн сургууль дээр ирсэн. Тэгээд хөдөөгийн хүүхэд бол Улаанбаатарыг бол сургыг нь сонсохоос арга байхгүй. Зүгээр одоог бодоход бол Улаанбаатар маань бол жижигхэн хот байлаа. Аа тэр үедээ надад бол том л хот байлаа. Тэгээд Улаанбаатарт хэн намайг тосож авах вэ? гэхээр цэрэгт байсан ах маань тосож авна гэж байгаа юм. Онгоцонд сууж ирж байгаа байхгүй юу. Тэгээд хэрэв тэгэхэд тэр цэрэгт байгаа ах чөлөө авч ирэхгүй байсан бол яах байсан юм бол? Энэ тэр гээд би бас гайхаж байдаг юм. Тэгээд яг Улаанбаатарт буусан чинь ах маань байж байсан. Би одоо цэргийн хувцастай л байх байх гээд тэгсэн чинь энгийн хувцастай, ах маань аягүй гоё болчихсон, цав цагаан царайтай болчихсон. Цэрэгт 2 жил болж байсан ийм л залуу байхгүй юу. 21-22-той. Би болохоор нэг 18-тай. Тэгээд хоёулаа... их халуун, Улаанбаатар аягүй халуун. 68 оны зун ирж байгаа байхгүй юу. Маш халуун, тэгээд халуун, аягүй их ялаатай. Тэгээд надад тэр нь аягүй тээртэй санагдаж байсан. Тэгээд за одоо хоёулаа хаана очих вэ? гэсэн. Би ингээд ингээд багшийн сургуулийн хуваарь авч ирсэн гээд Яармагын урд талын дэнж дээр автобуснаас буучихаад л одоо хаана суусан юм мэдэхгүй. Хоёулаа суусан байхгүй юу. Тэгээд суугаад нутгийнхаа таньдаг айлд ирсэн. Тэгээд таньдаг айлд ирээд маргааш нь нөгөө сургууль руугаа очсон.Багшийнхаа сургууль дээр очсон чинь багшийн сургууль энэ жил одоо манайх ийм богино хугацаагаар сургах курс авахгүй ээ. Цэцэрлэгийн багшийн сургуульд хуваарилсан. Цэцэрлэгийн багшийн сургууль чинь энүүхэн урд талд байдаг юм. Одоо багшийн дээдийн хажуу талд 2 давхар цагаан бий л дээ. Тэгээд би тэр бага ангийн багш болно гэсэн юм чинь цэцэрлэгийн багш болохоор нөгөө би жаахан урамгүйхэн нөгөө айлдаа ирсэн. Ирсэн чинь айлын нэг охин дагуулчихсан явж байгаад юу яасан чинь юу гэж байгаа юм.Яг адилхан ш дээ.Бага ангид ч багшилж болно, цэцэрлэгийн багш ч болно гээд маргааш нь ятгаад цэцэрлэгийнхээ багшийн сургууль дээр ирсэн. Ирээд бүртгүүлсэн. Бүртгүүлээд яасан чинь хөгжим тоглож чадах уу? гээд тэгсэн. Тэгээд би одоо янз бүрийн хөгжим тоглодог байсан. Тэгээд өө за чи тэгвэл ийм одоо болно. 3 хоногийн дараа сангийн аж ахуй явна шүү гэсэн.Тэгээд яахав яг цэцэрлэгийн багш гэдгийг бас нэг их тэгэж мөрөөдөөгүй. Угаасаа л багш болно гэж байсан. Тэгээд ерөөсөө аль ч юунд багшилж болдог гэсэн болохоор нэг арай жаахан гэгээтэй. Тэгээд нэг 2 хонож байсан чинь, 7 хоноод сангийн аж ахуй явна гэж байсан. Тэгсэн чинь сангийн яаманд ажилтай гээд миний байсан айлын хүн.... нөгөө гэрчилгээ энэ тэр бүх юмаа барьчихсан явж байгаа ш дээ. Тэгээд юу яасан чинь чи одоо ийм сайн сурлагатай хүүхэд тэгээд цэцэрлэгийн багшийн сургууль яах юм. Чи санхүүгийн техникумд шалгалт өг гэдэг юм. Тэгээд санхүүгийн техникумд шалгалт өглөө. Тэгээд нөгөө өөрөө хүссэн сургуульдаа ороогүй. Дээд сургуульд ороогүй ерөнхийдөө жоохон гунигтай. Тэгээд шалгалт өгөөд, конкурс өгөөд яасан чинь бараг л 8-р ангийн программаар их амархаан юм л авч байна. Тэгээд шалгалтаа өгчихөөд дүнгээ дуул гээд тэгсэн. Тэгээд тэр нутгийн хүн гээд аягүй сэтгэл гаргаад сангийн яаманд ажилладаг гээд манай ахыг таньдаг гээд байхаар нь л би хүчээр л ирж шалгалт өгч байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хүн чинь намайг тэгээд яачихаад бас хажуудаа нэг дагуултай л явна ш дээ. Танихгүй, мэдэхгүй ш дээ. Айгаад ер явж чадахгүй. Тэгээд л тэр нөгөө байсан айлын маань охин багшийн сургуульд сурдаг, хөгжмийн ангид сурдаг байсан. Тэгээд нөгөөдөх маань ч шалгалт өгчихөөд байж байсан чинь хуушуур бариад хүрээд ирсэн. Нөгөө хушуураас нь идсэн. Улаанбаатарын хуушуурын гоё гэж жигтэйхэн. Ёстой хамгийн гоё. Тэгээд л маюур гээд л нэг гоё боов. Тэрийг аягүй их иддэг байсан юм. Тэгсэн чинь шалгалтаа өгөөд за одоо ингээд яана гэсэн. Жавзангын Хоролсүрэн муу гээд л дууддаг юм байна. Зүгээр одоо нэг тийм 8-р ангийн программаар, тэгээд зохион бичлэг байсан байхгүй юу.Миний нутаг ч бил үү юу ч билээ. Тэгээд тэрийг чинь сая 10-р анги төгссөн хүүхэд чинь юу байхав дээ сайхан л юм хийгээд өгч байгаа байхгүй юу. Тэгээд дээд сургуульд орж байгаа ч биш дээ гээд л ингээд ерөнхийдөө хайнгадуухан хийсэн. Тэгсэн чинь тэгээд за май энэ гэрчилгээгээ ав гээд тэгдэг юм. Тэгээд би бүр гайхаж өгч байгаа юм. Ямар сонин юм бэ? Энэ хот газрын тоо бодох өөр байдаг юм болов уу? Тэгэхэд зохион бичлэг нь ижил байх ёстой. Ямар сонин юм бэ? Өө за за яах юм, яах юм гээд. Би ч тэгээд угаасаа ч тоонд сайн биш яах юм. Санхүү гэхээрээ бодвол тоо боддог л газар байдаг байх гээд тэгээд л юмаа аваад л харьчихлаа, нөгөө охинтойгоо. Тэгээд яасан чинь нөгөө сангийн яамны хүн л орой хүрээд ирлээ. Яасан гэсэн чинь л тэгээд би ёстой яасан ч байсан л манай багш намайг тэгэж байсан байх. Онц л тавьдаг байсан. Онц байдаггүй юмаа гэхэд яахав үсгийн алдаа гаргасан бол нэг сайн тавих л байсан байх. Аягүй сонин тэгээд яасангүй. Би одоо маргааш тэртээ тэргүй багшийнхаа сургуулийн цэцэрлэгийн багшийн сургуулийнхаа би юунд явна аа. Сангийн аж ахуй явна аа гээд л тэгсэн. Тэгээд л яахав нөгөө сайн хийчихсэн байсан. Тэгээд сүүлд нь нөгөө нэрийг нь юу яагаад л хүн оруулсан барьсан байсан л тийм юм байсан. Тэгээд сүүлд нь намайг сангийн аж ахуйгаас ирсэн чинь тэр нөгөө ах маань дагуулаад одоо хаана ч хамаагүй төсвийн нягтлан бодогч болно, юу ч болно гээд л нөгөө сургуульдаа оруулах гээд л байсан л даа. Тэгээд би яах юм бэ? ах аа. Би одоо тэгээд угаасаа л багш болно гэсэн. Би багшийнхаа л юунд суучихъя гээд. Тэгээд цэцэрлэгийн багшийн сургуульдаа 2 жил болж сурч төгсөөд л тэгээд Налайхт ирсэн. Налайхт ирээд 5-р цэцэрлэг гэдгийн багшаар ирсэн. Тэр үед чинь бол сургууль төгсөөд ирж байгаа улсуудыг одоо захиргааны дарга тэр үед бол тийм ээ? Одоогоор бол засаг дарга. Захиргааны дарга хүлээж аваад л бүх одоо төгсөлтийн нөгөө уурхайд чинь янз бүрийн инженерүүд зөндөө. Ингээд л ёстой зааланд нь багтахгүй охидууд, хөвгүүд хүлээж аваад л, тэгээд бүгдээрэнг нь одоо ажлыг нь хуваарилаад л. Яг хуваарьтай ирчихсэн. Тэгээд цэцэрлэгийн техникумд бол би амархан сайхан сурсан. Яагаад гэвэл би өөрөө хөгжим тоглодог байсан. Өөрөө бас урлагын ерөнхий бас ийм юутай. Тэгээд яахав ер нь сурган бол сайн заалгасан. Тийм ээ? хүнд юу заах гэдэг яг нөгөө ерөнхий эрдмийн хичээл байхгүй дандаа мэргэжлийн хичээл ордог. Тэгээд цэцэрлэгийн техникумд байхдаа бол айлд байсан. Тэгээд Улаанбаатарт яахав оюутан болоод айлд байсан. Улаанбаатар угаасаа өөрөө сайхан гэсэн ийм ойлголттой байсан болохоор яахав сураад л. Тэгээд Налайхт ирээд Налайхынх бол тэгэж бүгдийг нь хүлээж аваад л, хуваарилсан. Тэгээд яг цэцэрлэгийн багшийн техникумаа төгссөн чинь чи Говь-Алтайдаа хуваарилагдах уу? Хуваарилагдсан гээд. Би тэр үед одоо их гайгүй сайхан бичигтэй. Тэр үеийн төгссөн хүүхдүүдийн дипломыг бичдэг байхгүй юу. Тэгээд бичээд дуусаад байж байсан чинь манай тэр цэрэгт байсан ах маань хотол улирах боллоо. Миний дүү чи хотод суу гэж хэлэхгүй юу. Би хуваариа ерөөсөө яриагүй байсан. Бараг юм жигдэрчихсэн байж байсан чинь ахыг тэгэж хэлэхээр нь хотод сууя. Ээжийгээ авчирья энэ тэр гээд тэгэхээр нь тийм ч юм болов уу гээд тэгээд л ахынхаа үгнээс гарахгүй ш дээ бид нар чинь тэр үед чинь. Тэгээд л нөгөө захиралдаа хэлэхгүй юу. Захиралаа би ингээд манай ах ирээд ингээд би хотод суумаар байна аа гээд тэгсэн чинь үгүй юу гэнэ вэ? энэ чинь ёстой ингээд хэдэн 7 хоног хүний хажууд юм хийж суучихаад энэ чинь хамаг хуваарь өгчихсөн ш дээ. Тэгээд хотод бол ямар юмны хуваарь байдаг юм бэ? За байз яалтай билээ. Яасан янзын хүүхэд вэ? чи чинь гээд л. Тийм халзан Сумжав гээд их сайхан хөгшин байсан. Малгайгаа бариад л боловсролын яам руу явж байсан. Боловсролын яам чинь одоо тэр Туул ресторан гэдгийн тэрний хажуу талд байсан. Тэгээд намайг хүлээгээд нөгөө хавар чинь юу яахаараа нэг их хүйтэн. За чи энийгээ биччихээд багшийнхаа түлхүүрийг аваад гадаа сууж байгаарай, даараад байвал. Тэгээд хүрээд ирсэн чинь багш маань хүрээд ирлээ. Яасан? гээд тэгсэн чинь Налайхт суух уу? Налайх цэцэрлэгийн багш хэрэгтэй гэж захиалга өгсөн, хуваарь байна гээд л тэгсэн чинь би Налайх гэж хаана байдаг юм гээд тэгсэн чинь хотод аягүй ойрхон байдаг юм. Нүүрсний уурхайтай гэж би ерөнхийд нь нэг сонсож байсан. Өө тэгье л гээд тэглээ. Тэгээд л нөгөө Говь-Алтайн хуваариас нөгөө юмыг минь авчраад тэгээд л Налайхт хуваарилагдаад ирээд одоо Налайхт бол 40 жил болж байна. 40 дэхь жилдээ явж байна. Тэгээд 5-р цэцэрлэгт багшийн ажлыг бол 3 жил хийсэн. Тэгээд 24-хэн настай байхдаа цэцэрлэгийн эрхлэгч болсон. Тэр үед цэцэрлэгийн эрхлэгч болоход надаас дүү настай хүн нэг ч байгаагүй. Бүгд надаас ахмад хүмүүс. Тэр үеийн хүмүүсийн хүмүүжил бол маш сайхан. Тэр насны зөрүү хамаагүй. Одоо цэцэрлэгийн эрхлэгч дарга бол дарга. Тэгээд сайхан зөвлөнө. Одоо ийм юмыг ингэдэг юм, ингэж засвараа хийлгэдэг юм, ингэж төлөвлөгөө биелүүлдэг юм, хурал хийхдээ ингэж барьдаг юм, тушаалаа ингэж бичдэг юм энэ тэр гээд одоо манай ахмад багш нар их сайхан тийм хүмүүсийг удирдах 24 настай ийм цэцэрлэгийн эрхлэгч болж хамт олныг удирдаж байсан. Тэгээд л удирдаад тэр үедээ... тэр үеийн хүмүүс өөрснөө их сайхан хүмүүжилтэй байсан болохоороо болж байсан байх л гэж боддог юм. Түүнээс бол одоо 24 настай хүүхэд бол юугаа хэлэх вэ дээ. Тэгээд 11 жил, тэгээд өөрөөр хэлбэл 7 жил, 8 жил ч болсон юм болов уу. Цэцэрлэгийн эрхлэгчээ хийж байгаад 80 онд намын хороон дээр дуудаж байна аа гэсэн намайг. Тэгээд тэр үед чинь бол хувьсгалт нам гэдэг чинь хүчинтэй. Бүх юм намын одоо шийдвэрээр л явна. Тэгээд яасан чинь за одоо чамайг эвлэлийн хороонд ажиллуулна аа. Дүүргийн эвлэлийн хорооны ажил одоо тааруу байгаа. Тэгээд би тэгэхэд намын одоо хувьсгалт намын орлогч байлаа л даа. Чи одоо орлогч гишүүн. Тэгээд ийм учраас бол чамайг томилж байнаа гээд тэгсэн. Тэгээд л 28-тай. 28 нас хүрчихсэн байсан байна. Тэгсэн чинь одоо би чинь юу яаж байгаа ш дээ. Би чинь одоо нэг их эвлэлийн нас өнгөрчихсөн, бараг л настай болчихсон ухааны юм ярьсан. Намын хороон дарга маань тэгэж байгаа юм. Юу яриад байна вэ? хүү минь чи 30 ч хүрээгүй байж юу ярьж байгаа юм. Тэгээд л яахав эвлэлийн хорооны ажил чинь болохоор хотын эвлэлийн хороон дээр очиж батлагдана. Тэгээд зөндөө ингээд нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөн гээд улсууд суучихсан. Эвлэлийн тэмдэг зүүчихсэн. Манай Налайхын 1-р дарга Нэргүй гээд хүн байсан. Тэгээд дагуулаад л очоод л за ийм ийм ажилтай, ийм одоо цэцэрлэгийн эрхлэгч хийж байсан. Одоо боломжийн л гэж судалж л дээ хөөрхий минь. Тэгээд л яасан чинь нөгөө улсууд нь ингээд аягүй эргэн тойрон баахан цэцэгтэй. Тэгсэн чинь тэр цэцгийг ямар цэцэг гэдэг юм? Энэ цэцгийг ямар цэцэг гэдэг юм? гээд л. Тэгээд тэр үед чинь бид нар чинь нөгөө цэцэрлэгийн техникум чинь байгаль орчинтой танилцуулах гээд тэр цэцэг ургамлыг маш сайн танилцуулдаг. Тэгээд ерөөсөө ихэнхи цэцгүүдийг нь таниад ганцхан цэцгийн нэрийг мэдэхгүй байлаа.Би тэр цэцгийн нэрийг л мэдэхгүй юм байна. Тэгээд байж байсан чинь тэр үед чинь нөгөө ЗХУ-ын одоо хэддүгээр хурал нь ч болсон юм бол оо? Үзэл суртлын одоо ажлыг сайжруулах гэсэн чиглэлээр Сусльевын илтгэлийг уншсан уу? чи л гэж байна. Тэрний урд жил нь болохоор бид нар нөгөө 5 жил болоод мэргэжлээ дээшлүүлдэг байсан. Тэгээд тэгэхэд бас бид нар шалгалтанд асууж байсан болохоор нөгөөдөхийг нь гайгүй хариулчихдаг юм байна аа. Аа мэдсэн. Ийм одоо тийм үзэл суртал, хүмүүжлийн ажлыг сайн хийх, одоо үзэл сурталтай байх талын л юм байсан байлгүй дээ тэ? Тийм гээд тэгсэн чинь аа за гээд л. Тэгээд ерөнхийдөө их олон улсууд байна аа. За чи хийх юм уу чи? гээд л тэгсэн чинь би хиймээргүй байна гээд л тэгэж байгаа байхгүй юу. Би чинь өөрөө бас боловсролын салбарт 10-н хэдэн жил ажиллачихсан. Би цаашдаа бас ингээд сурч мэдэх, бас ингээд боловсрох шаардлагатай байна энэ тэр гээд. Тэгсэн чинь нэг хөмсгөө зангидсан нэг сүрхий их ууртай ч юм шиг дарга л жинхэнэ нам дарга нь бололтой. Тэр хүн тэгсэн чинь юу яриад байгаа юм? Намын хорооныхонд виз ирсэн юм уу? гэсэн чинь ирсэн л гэж байна. Тэгээд юу яриад байгаа юм. Наадахыгаа батлаад гарга гээд тэгээд гаргачихдаг юм байна. Тэгээд ажил дээрээ хүрээд ирсэн. Хүрээд ирсэн чинь одоо тэр эвлэлийн хороонд очихоор яг юу хийх юм бол оо? Яах юм бол оо? гээд эргэлзээд. Тэгээд тэр үедээ бас яахаасаа өмнө тэр намын хорооны даргатай уулзахад нөхөр маань жолооч хүн байсан. Захиргаан даргын жолоочийг барьдаг байсан чинь дуудаад танай гэр бүлийн хүнийг ингээд ийм яах гэж байна. Тэгээд чи юу гэж бодож байгаа юм гээд тэгсэн чинь үгүй ээ одоо өөрөө л мэднэ ш дээ дарга аа би яаж мэдэх вэ дээ. Нөгөөдөх чинь тэгэж хэлээд гарчихсан. Тэгээд яахав одоо намайг явсныг мэдсэн юм чинь хүрээд ирлээ. Хүрч ирээд ингээд одоо баталчихсан. Одоо яанаа гээд л тэгэхгүй юу. Тэгсэн чинь л тэгээд яах вэ дээ. Болно гэсэн юм бол залуу хүн болохгүй дээ юу байдаг юм. Зүгээр ш дээ л гэж байна. Тэгээд яахав нэг хэд хоноод ажлаа өгчихөөд л эвлэлийн хороо гэдэг дээр ирлээ дээ. Ирсэн чинь 4-5-хан хүнтэй. Ёстой нээрээ ажил юун цэцэрлэгийн ажил. Цэцэрлэгийн ажил ёстой хажууд нь ёстой юу ч биш байна аа. Аймаар их ажилтай. Тэгэхэд чинь одооо гүний уурхайтай. Сая тонныг олборлоно гэсэн тийм уриа тавьчихсан. Тэгээд л ёстой ингээд уралдаан зарлаад л жигтэйхэн. Тэгээд нөгөө 1-р дарга маань за одоо сайн ажиллана шүү Хоролсүрээн. Чамайг бол одоо намын хороо энэ тэр бол ингэж байгаа учраас бас чи одоо чадахгүй, мэдэхгүй гэх юм байхгүй. Одоо ерөөсөө санаа хоёрдож болохгүй. Нөгөө миний ажлыг авах хүн бас томилохгүй удаж байгаа байхгүй юу. Тэр ажлыг чинь авах гэж байгаа. Одоо өнөөдөр бол бид нар энийг хийх ёстой гээд шууд дуудаад авчихдаг юм байна. Тэгээд л ерөөсөө тэр ажилд нь бол надад ёстой ингэдэг юм байх гэсэн юм юу ч алга аа. Яаж хийх юм бол оо гээд жаахан халшраад тэгээд байсан. Тэгээд ийм ийм юмыг унш, ингэдэг юм, тэгдэг юм л гэж байна. Яахав эрхбиш бас байгууллага удирдаж байсан юм болохоороо уншсан барьсан юмны учир начрыг олох юм аа. Тэгээд л ажлаа өгчихөөд л яасан чинь 7 хонож байсан чинь уурхай руу орох болж байгаа байхгүй юу. Нөгөө залуучуудын байгууллага чинь уурхайн төлөвлөгөө биелүүлэх л байгууллага. Залуучууд хийж байгаа юм чинь. 7 хоноод л уурхай руу ороод уурхайн амьралдтай танилцаад л, уралдаан зарлаад л. Гүний уурхай гэдэг чинь аймар хэцүү. Ингээд л ороход л ингээд дотор давчдаад л, хар хөлс цуваад л ёстой аймар байгаа юм чинь. Тэгээд за уурхай гэдэг юмыг үзчихлээ. Тэгээд л ёстой аймаар их ажилтай, ёстой өөх ёстой яаж яанаа гээд л ёстой нөгөө юу цэцэрлэгийн ажил бол надад бол ёстой юу ч биш санагдаж байна аа. Тэгээд би ёстой 10-н хэдэн жил болохдоо уурхайн гадаа ганц ч очоогүй байгаа юм. Би одоо нээрээ ямар юм мэддэггүй юм бэ? Нээрээ ямар сонин юм бэ? Уурхайчин хүний хүүхдийг бүртгэж авчихаад л томроод сууж байсан байх даа гэж бодогдоод л өөрийгөө голж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд л нөгөө уралдаан зарлалаа. Уралдаан зарлаад л, нөгөө дүнгээ хийгээд л, үдэшлэгээ яг л одоо өөрөө хөтлөх болж байгаа байхгүй юу. Тэгээд л одоо яах юм, өөрөө хөтлөхөөс яадаг юм. Тэгээд хөтлөөд л, хөтөлбөрөө даргад үзүүлсэн өө болно болно л гэнэ. Тэгээд эрхбиш овоо нөгөө түрүүн бас нөгөө байгууллага удирдаж байсан болохоороо яахав ээ ямар ч байсан хүний урд гараад юмаа хэлчихдэг, уншчихдаг ийм л болдог юм байна. Тэгээд би уурхай руу ёстой 7 хоноод л ордог. Тэгээд л эвлэлийн хорооны ажил эцэс төгсгөлгүй их ажилтай байдаг юм байна аа. Тэгээд 10 жил болж байсан. Тэгэхдээ бол миний амьдралын хугацааны хамгийн сайхан үе бол тэр 80-90 он хүртэл яг 10 жил эвлэлийн байгууллагын ажил хийсэн. Маш их ажил сурсан. Маш их одоо амьдралын хатуу хөтүү, тэр одоо хүнд зэмлүүлэх загнуулах, ажил бүтээхийн тулд хүн ямар их хүч хөдөлмөр, ямар их сэтгэж барьж тийм ээ? Ингэвэл болно, ингэхгүй бол болохгүй гэдэг. Нэг ажил бүтээхийн төлөө 2-3 юм бодож байж бүтээдэг. Ийм одоо миний хамгийн их сайхан дурсах, миний амьдралын хамгийн их ажлын одоо арга барил тэр юмыг бол сургасан эвлэлийн байгууллага. Тэгээд тэр хугацаандаа бол би Германд явсан, Чехэд явсан, Оросод явсан. Эвлэлийн бүх л шагналыг авсан. Маш сайхан байсан. Тэгээд яахав зүгээр цаг наргүй. Зүгээр яахав би 2 хүүхэдтэй. 2 хүүхэд маань одоо тэр үед ерөнхий боловсролын сургуульд суудаг жоохон жоохон юмнууд байсан. Одоо яг ингээд бодоход би 2 хүүхэддээ бол ерөнхийдөө бас их цаг зав бага гаргаж байжээ гэж боддог. Зүгээр яахав өөрөө сурганы хүн болохоор ерөнхийдөө хүүхдээ нэг өөрөө гэртээ байдаггүй байсан болоод ч тэр юм уу? Ажлыг нь хуваарилаад дүгнэдэг. Одоо тэр өрөөгөө тэрийг нь цэвэрлэнэ. Тэгээд шагналтай. Одоо цэвэрлэгээ юмаа сайн хийсэн хүүхэд нь бол аав ээжтэйгээ одоо үзвэр үзнэ, одоо Улаанбаатарт явна, одоо кино үзнэ ч гэдэг юм уу, шинэ ном авч өгнө энэ тэр гэсэн дандаа тийм юмнуудтай. Тэгээд тэр бол бас хүүхдийн хүмүүжилд өөрөө би багш хүн болохоороо тэр 2-ыгоо тэгэж дүгнэж байсан байх тэ? Одоо ярьдаг юм тэгээд л. Яахав хүүхдийнхээ төрсөн өдрийг бол бас их сайхан хийдэг байсан. Гэртээ одоо нөгөө тэр үед чинь юм одоо зурагт ч байгаагүй ш дээ. Диофильмны зураг юу яаж байгаад, хөшгөө битүүлж байгаад хүүхдийнхээ төрсөн өдрийг болохоор 1 өрөөгөө нууцалж байгаад хоёулаа тэгээд цонхыг нь битүүлж байгаад, тэгээд нөгөө ингээд гараараа эргүүлээд үлгэр байдаг ш дээ тэ? Тийм юм ингэж бас хүүхдүүддээ үзүүлж бариад байхаар хүүхдүүд аягүй их баярлаад л нэг театрт орчихсон юм шиг тэ? Тэгээд зүгээр яг ингээд бодохдоо бол би хүүхдийнхээ, одоо хүүхэдтэйгээ ажиллах юмандаа их бага цаг зарцуулж байсан юм болов уу? гээд боддог юм. Тэгэхдээ тэр үед нийгэм нь өөрөө сайхан байсан. Эвлэл пионерийн байгууллага, хүүхдийн байгууллага, сургуулийн байгууллага маш дэглэмтэй, маш сайхан байсан болохоороо миний 2 хүүхэд хоёулаа их сайхан боловсрол эзэмшсэн. Том охин маань 10-р анги төгсөөд Иркутскын их сургуулийг төгсөөд тэндээ “Бага насны сэтгэлзүй” гэснээр докторын зэрэг хамгаалсан. Одоо АНУ-д ажиллаж амьдарч байна. Дараагын хүү маань болохоор багшийн их сургуулийн төгссөн. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн магисрыг хамгаалсан. Бакалавр зэрэгтэй. Одоо төрийн албанд ажиллаж байна. Тэрний дараагын маань хүү, 3 дахь хүүхдээ бол ахындаа өгчихсөн юм. Тэр хүү маань бол одоо бас 20-н хэдтэй залуу байна. Үлгэр жишээ үлээвэр хөгжимд хөгжимчин хийж байна. Тэгээд миний одоо өөрөөр хэлбэл залуу нас тийм ээ? Залуу нас бол ажил амьдралын төлөө, Налайхын одоо хүүхэд залуучуудын төлөө бүх л амьдралаа бол зориулсан. За тэгээд 90 он гээд яахав нөгөө олон нийтийн байгууллага байхгүй болоод, зах зээлд ороод, тэгээд өөрийнхөө мэргэжлийн ажил дээр одоо гарцаагүй ирэх болсон. Тэгээд тэгэхэд 6-р цэцэрлэг гээд 1-р хорооны Налайх дүүргийн шинээр ашиглалтанд орсон тийм сайхан цэцэрлэгийн эрхлэгчээр ирсэн. Тэгээд тэндээ бас 10 жил цэцэрлэгийн эрхлэгч хийсэн. 90-99 он хүртэл гэхээр чинь хэд байх нь вэ? 9 жил. 9 жил тэ? бараг 10-аад жил тэ? 9 жил тэндээ эрхлэгч хийж байгаад 99 оноос Налайхад байсан 4-5 цэцэрлэг нэгдээд “Сод ирээдүй” цогцолбор гээд байгуулсан. Тэрний захирлаар ажиллаад одоо 10 жилдээ ажиллаж байна. Ерөнхийдөө улсад бол 40 дэхь жилдээ ажиллаж байна. 40 дэхь жилдээ ажиллахад бол 30 жилд нь бол хүүхдийн байгууллагад байж, 10 жилд нь бол залуучуудын байгууллагад ажилласан байна аа. Тэгээд эргээд харахаар бол одоо би яг юу хийсэн юм бол оо гээд бодохоор бол би Налайхын хүүхдийн цэцэрлэгт бол... за залуучуудын байгууллагад бол яахав тухайн үеийнхээ юмыг л хийгээд л, нийгэм маань ч өөрөө хий гэдэг л ийм үүрэгтэй байсан учраас тэр одоо өөрөө бол маш сайхан боловсорсон тэнд. Тэнд байхдаа нөгөө хүсээд байсан багшийн дээд сургуулиа төгссөн.Бас бус намын одоо сургууль төгссөн. Тэр л одоо тэр эвлэлийн хороонд ажилласан амьдрал бол миний өнгөрүүлсэн амьдралын хамгийн одоо сайхан үе нь тийм ээ? байсан. Ажил амьдралын одоо янз бүрийн юм мэдсэн хамгийн сайхан жилүүд байсаан гэж боддог юм. Тэгээд 90 онд цэцэрлэгтээ эргээд ирсэн чинь миний цэцэрлэгүүд одоо нэг их тэгэж огт өөрчлөгдсөн юм байхгүй. Хамаг л юм нь одоо ингээд л хуучирчихсан, муудчихсан тэ? Тэгээд л зах зээлд яачихсан нэг их хэцүү байсан. Тэгээд л яг одоо 91 он, 92 он гээд л тэгсэн чинь цэцэрлэгийн эрхлэгч нар бүгдээрээ гадаадад наймаа хийгээд явчихдаг. Хүүхэд ирдэггүй болчихсон. Нөгөө хүүхдийн хоолны зардалаа төлж чадахгүй гээд л. Тэгээд тэр маш сайхан цэцэрлэг, шинэ цэцэрлэг байсан учраас тэр одоо архины үйлдвэр оруулъя, пүнтүүзний үйлдвэр оруулъя гээд л тэр цэцэрлэгийг ирээд гуйгаад байна. Тэгээд би бол тэгээгүй. Хэзээ нэгэн цагт улс орон бол сайхан болно. Хүүхдийнхээ төлөө яана гээд. Би бол бас эвлэлийн байгууллагад ажиллаж байсан учраас бас одоо зүгээр дандаа цэцэрлэгт ажиллаж байсан улсуудаас би арай л илүү сэтгэж байсан нь яг харагдаж байсаан. Яагаад гэвэл тэгэхэд надаас бусад бүх цэцэрлэгийн эрхлэгч нар бүгд наймаа хийгээд ажлаа хаячихаад явчихсан ш дээ. Бүр ингээд л энэ урагшаа, одоо хойшоо зүгээр ингээд л хөндлөн гулд. Ганцхан би үлдсэн. Тэгээд л сайхан болно. Одоо та ингэж байж болохгүй гээд. Тэгээд 6 ангитай 140 хүүхэд ирэхэд 2-3-хан бүлэгт хүүхэд байх. Тэгээд л одоо гадаадын төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг би нэг сонин юмнаас уншаад л, Солонгосын одоо тийм төслүүд орж ирж байна гээд л 2 одоо төсөл бичээд л. 2 бүлэг яагаад, 1-р анги байлгаад л. Тэгээд л тэр 6 бүлгийг чинь ёстой хүүхэдтэй байлгах гэж ёстой тэр 91-92 он, тэгээд л 93-94 оноос эхлээд гайгүй болж эхэлсэн л дээ. Тэгээд сүүлдээ яадаг юм бэ? Хүмүүс чинь амьдралдаа дасна, нийгэмдээ дасна. Хүн амьдарч байгаа газар хүн хүүхдийнхээ төлөө хүмүүжүүлэх гэж бол зөндөө л явна ш дээ. Тэгээд зүгээр яг эвлэлийн хорооноос ирж байж байсан тэр үе бол тэр зах зээлд яагаад төвлөрсөн эдийн засагтай байж байгаад бүх юмыг улсаас одоо хангадаг байсан тэр юм өөрчлөгдөх дээр зэрэг бол хүмүүс их барьц алддаг. Байгууллага их барьц алддаг тийм юм байна лээ. Тэгээд би бол хамгийн бахархдаг юм нь гэхээрээ тэр сайхан 140 хүүхэд авдаг цэцэрлэгийг хүүхэд ирэхгүй байна аа гээд хаячихаад аль нэгэн компанид өгөөд ч юм уу тэгсэн бол одоо тэр сайхан хүүхдийн байгууллага хайш яайш болохыг бол бид нар зөндөө үзэж байсан. Тэр үед манайх яг төвдөө болохоор 7-8 цэцэрлэг байж байгаад ерөөсөө 4-5 цэцэрлэг үгүй болж байсан ш дээ. Бүгдийг нь татан буулгаад л тэгээд барилгыг нь худалдаад л тэ? Тэгээд л одоо энэ дэнж дээр байгаа тэр Арасна эмпекс гэдэг чинь 140 хүүхдийн цэцэрлэг сайхан байгуулагдаад тэгээд болохгүй нь ээ гээд. Тэгээд л гадна худалдсан. Тэгээд сүүлд нь тэгээд улс компаниас зүгээр байж байсан өөрийнхөө юмыг эргүүлээд төчнөөн сая төгрөгөөр цэцэрлэг болгоод худалдаад авч байгаа байхгүй юу. Тэгээд бодохоор би тэр цэцэрлэгийг тэгээд өгөөгүйдээ би өөртөө аягүй баяртай байдаг юм. Тэгээд яахав 99 оноос эхлээд цэцэрлэгүүд нэгдээд цогцолбор болоод, цогцолбор болсон үед бол улс орны эдийн засаг бол сайхан болчихсон байсан. Аа гэхдээ янз янзын одоо хуучирсан одоо тэр дээр үеийн 50-н хэдэн жил болчихсон цэцэрлэгүүд урсгал засвар янз бүрийн юм хийгээгүй. Тэгээд яг 1999-2005 он хүртэл би аягүй их зүдэрсэн. Аягүй их ядарсан. Яагаад гэвэл тэр олон юмыг өөрөөр хэлбэл ... тэгээд яахав тэр хугацаандаа бол энэ чинь 3 цэцэрлэг нэмж аваад 8 цэцэрлэгтэй болж байгаа байхгүй юу. 8 цэцэрлэгийн чинь ингээд 800 гаруй хүүхэдтэй, 100 гаруй багш ажилчидтай, бүх хороонд юутай 8 цэцэрлэгийг ингээд яг ингээд атгасан гар шиг атгаад байна гэдэг бол үнэхээр хүндрэлтэй байсан. Аа тэгээд яг тэр цогцолбор болноо гэдэг юмыг бол манай надаас бусад цэцэрлэгийн эрхлэгч өөрснөө нийлүүлнэ гэж саналаа өгсөн байсан. Аа би бол зах зээлд бол жижгээрээ хөгжих нь илүү ашигтай. Тэгээд хүүхдийн цэцэрлэг сайхан болж байгаа. Ганцаараа би эсэргүүцэж байсан. Тэгээд яадаг юм засаг даргын хуулийн дагуу ингээд шийдвэр гарчих дээр зэрэг нийлүүлэхгүй гээд яахав. Нийлүүлэхдээ би ерөнхий захирал болно ч гэж бодоогүй байж байгаад л 2-3 хүн нэрээ дэвшүүлсэн. Манай засаг дарга Энхтайван гэж хүн залуухан одоо миний шавь байсан. Багш та одоо цогцолборын захирал бол гээд л. Тэгээд л бас удирдах зөвлөл гэж байсан. Тэрүүгээр 2-3 хүний нэр дэвшээд л тэгээд би 60-н хэдэн хувиар ч билээ ялалт байгуулж, сав санаандгүй байж байгаад энэ их хүндрэлтэй ажлыг хүлээж авсан. Тэгээд тэрийг би байлгах гэж тэр хугацаандаа 4 цэцэрлэг шинээр авсан. Ерөнхийдөө яг одоо 10 жил болж байгаа учраас би ерөнхий тэр тооцоо бол асар их хөрөнгийг оруулжээ. Бас тийм ээ? албаны шугамаар, амьтан хүнтэй ярьсны хувиар, аа ерөнхийдөө төсөл хөтөлбөр бичих, хүнтэй харьцах, эвлэлийн хороонд ажилласан 10 жил маань бол надад энэ их том комплексыг удирдахад бол надад маш их хэрэг болсон. Тэгээд 2006 онд ерөөсөө дийлэхгүй болж байгаа байхгүй юу. Тэгэхээр нь засаг дарга энэ тэртээ хэлээд 2 хуваая. Аа үгүй бол одоо та өөр хүнд өг өө. Би ерөөсөө дийлэхгүй болох нь ээ гээд. Тэгээд засаг дарга маань 2 хуваагаад 2 цогцолбор болгосон. Тэгээд тэрнээс хойш бол одоо надад миний мэдэлд 4 цэцэрлэг байна. 400 гаруй хүүхэд хүлээж авч байна. 60-н хэдэн багш ажилчидтай. Багш нарын маань одоо мэргэжил боловсрол энэ хугацаанд... За тэр цогцолбор болчихсон байхад бол би юунд их анхаарч байсан бэ? гэхээр багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулах юмсан. Боловсролыг нь дээшлүүлж мэргэжилтэй, одоо мэргэжил зэргийг нь ахиулах юмсан гэдэгт бол их яасан. Тэгээд энэ хугацаанд, энэ 10 жилийн хугацаанд бол би 20 гаруй хүнийг дээд боловсрол эзэмшүүлсэн байх юм аа. За тэгээд хүмүүсийг олон одоо юмыг тохиолдолд бол сайхан ажлыг нь сайн дүгнэдэг, сайн шагнадаг байж байж л гарт орж ирдэг юм байна лээ. Тэгээд ерөнхийдөө одоо бол хүмүүс баг гэж ярьдаг болж. Одоо бол ерөнхийдөө надтай хамт ажилласан улс бол сайхан баг бүрдсэн. Миний нягтлан бол сайхан залуу байна. Аж ахуйн дарга маань бас одоо хүнсний мэргэжилтэй сайхан хүүхэн байна. Аа одоо туслах нягтлан буюу операторчин гээд ёстой нэг чадвартай сайхан охин байна. Тэгээд би бол одоо ерөнхийдөө амаараа удирдана. Аа тэр хэд маань бол ажлаа хийгээд сурчихсан даа. Тэгээд миний бодож байдаг сайхан юм болохоор бол эвлэлийн хороонд... хүн бол ер нь тэгээд хамгийн их ажлын дунд л их юм сурдаг юм ш дээ. Ажил багатай байгаад л байвал хүн одоо сурах юм нь бага байх шиг. Ажил ачаалал ихтэй байх тусмаа юм хийдэг. Аа тэгээд энэ хугацаанд бол би ерөөсөө олон нийтийн байгууллагын сонгуульт ажлыг олон жил хийсээн. 95 оноос эхлээд эмэгтэйчүүдийн зөвлөлийн дүүргийн... зах зээлээс өмнө бол тэр чинь орон тооны хувьсгалт намын дэргэд мундаг хүн байлаа ш дээ. Тэгээд л зах зээлд ороод хүн цалинжихгүй болоод юу ч үгүй болоход Налайхын нийт эмэгтэйчүүд хуралдаад намайг сав санаандгүй байхад бас эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болгосон. Тэгээд тэр нь яахав төрийн бус байгууллага юм чинь тэгээд л хэд хэдэн сайхан ажлууд хийгээд хэвшчихсэн. Бас тэргүүлэгч хүүхнүүд гээд идэвхитэй хүүхнүүд байдаг юм. Ингээд эд нарыгаа бол хийж байна. Сая 2008 онд өчнөөн олон сайхан сайхан багш нар байхад Монголын ахмад багш нарын холбоо гэж байдаг юм. Тэрний салбар зөвлөлийг нь бас нэг аймаг хотуудад байгуулах ёстой байхгүй юу. Тэгээд намайг байхгүй байхад тэргүүлэгчид нь сонгоод, тэргүүлэгчид нь хуралдаад 8-9 хүн байгаа юм. Тэгээд бас санаандгүй ахмад багш нарын тэргүүн болчихсон. Тэгээд одоо хувьсгалт нам, тэгээд л эвлэлийн байгууллага, улаан загалмай, үйлдвэрчин энэ тэрт бол дандаа сонгуультай явлаа. Тэгээд ерөнхийдөө ажлыг бүрэн төгс хийх юмсан. Эхэлсэн юмаа дуусгачих юмсан. Яавал одоо бүтээх вэ? Эвлэлийн байгууллагын ажил чинь бол ер нь хүнээс бол чадвар одоо маш их шаарддаг л ажил байдаг юм л даа. Тэгээд тэрэндээ бол би гаршсан учраас тэгээд ерөнхийдөө манай дарга нар бол яахав хөөрхий минь нас нь болчихсон яв гэдэггүй. Дуугүй байж байгаарай, байж байгаарай л гээд тэгдэг юм ш дээ. Тэгээд л одоо удахгүй яв даа гэхээр нь явж л таарах байлгүй дээ тийм ээ? За тэгээд энэ хугацаанд бол төрийн дээд одон медаль би 2006 онд Алтангадас одон авсан, эвлэлийн байгууллагын одоо бүх л шагналуудыг авсан. Намын байгууллагын одоо тэргүүний шагналуудыг зөндөө авсан. За тэгээд л энэ олон нийтийн байгууллагын одоо тэргүүний шагналуудыг зөндөө авсан. Тэгээд эвлэлийн байгууллагад байж байхдаа гадаад орнуудад шагналаар явсан. Эвлэлийн байгууллага чинь тэр талааараа их сайхан ш дээ. Гадаадад шагнал, жуулчлал ийм юмаар бол зөндөө л явж байлаа. За тэгээд өшөө асуух юм юу байна? Ерөнхийд нь тэгээд юугаар нь ярьчихлаа ш дээ.

Ариун-Ундрах -

За бүр эхнээс нь тодруулж ярья гэвэл таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?

Хоролсүрэн -

Хүүхэд нас болохоор би чинь ерөөсөө малчин айлын хүүхэд юм чинь малаа маллана. Би чинь бол хөдөөний ажлыг бол одоо хүүхэд юу хийдэг л байсан. Тэр болгоныг л хийнэ. Хонь ямаагаа саана, хонь ямаагаа самнана. Гүүгээ саана., айрагаа бүлнэ, тогоогоо нэрнэ, ааруулаа тавина... Тэгээд би бол асар их юм оёдог, нэхдэг хүүхэд байсан. Хонинд явахдаа, үгүй бол одоо нөгө ийм ээрүүлтэй утас ээрч явна. Үгүй бол Монгол гутлын нөгөө ул ингээд ширнэ. Үгүй бол чемоданы тор, орны то нэхнэ. Тэгээд ерөнхийдөө их тийм оёдлын чиглэлээр бол багаасаа их тийм юм хийж сурсан. Тэгээд намайг насанд хүрсэн байхад манай ижийгээс манай нутгийн улсууд асууж танай нөгөө охин чинь жигтэйхэн уран болсон биз? гээд асуудаг байсан гэсэн. Тэгээд яадаг юм. Тэгээд сүүлдээ юуных нь бэлэн зэлэн юм аваад л, юуных нь нэг их уран болох юу байх вэ? Тэгээд хүүхэд нас маань бол тэгээд хонь хариулаад л, хөл нүцгэн гүйгээд л, малтай л миний амьдрал, хүүхэд нас бол ердийн л малчин айлын хүүхэд яаж өнгөрсөн яг л тэр. Тэгээд л зун нь тийм юмаа хийнэ. Намар нь сургуульдаа яваад өгнө. Аймгийн төв дээр би 3 жил сурахдаа нэг ч удаа улирлынхаа амралтаар ирж үзээгзй. Яагаад гэвэл хол, машин тэрэг ховор. Тэгээд яахав дотуур байрандаа. Өөрөөр хэлбэл тэгээд л сурсан хугацаандаа бол би ганцхан 1-р ангид байхдаа, 10-н хэдэн жил сурахдаа 1-р ангид одоо би айлын ганц охин учраас 1-р ангид гэт маань сум дээр орж ирж намайг 1-р ангид суулгаж байсан. Тэгээд л тэрнээс хойш бол би дандаа дотуур байраар. Дотуур байр бол одоо тэгээд л бас ч үгүй хүнийг бие дааж сургадаг юм ш дээ. Дээлээ хийж өмсөнө, шарваараа хийгээд өмсөнө, парчик плате-аа хийгээд өмсөнө. Одоо бид нар чинь, хөдөөний хүүхдүүд чинь бас их ажилсаг ч байсан уу? Угаасаа нийгмийн амьдрал нь хийж бүтээж өмсдөг. Бэлэн зэлэн юм бол байхгүй ш дээ. Хэзээ ч аав ээжээсээ тийм юм нэхэж байгаагүй. Тэгээд л болгож байсан.

Ариун-Ундрах -

Таны төрж өссөн нутаг ус ямар байсан бэ?

Хоролсүрэн -

Миний төрж өссөн нутаг ус бол Говь-Алтай аймгийн Баян-Уул сум гэдэг бол 3 бригадтай. Миний сум болохоор бол хангай талдаа. Одоо жинхэнэ нөгөө Хүйсийн говь, Шаргын говь гэдэг л юуны чинь нутаг нь ш дээ. Хүйсийн говь чинь бол яг манай одоо сумын доод хэсэгтээ бол Хүйсийн говь, хойд хэсэгтээ болохоор миний одоо төрж өссөн нутаг бол хангай. Хангай талдаа, уул хад ихтэй, мод багатай, өндөр өндөр уултай. Тооноор ингээд харахад бол уул нь харагдаж байна. Мал нь тоонон дээрээ явж байгаа юм шиг харагддаг тийм өндөр өндөр уултай. Тэгээд яахав ус горхины хувьд бол нэг их тийм нуур цөөрөм байхгүй ч гэсэн ерөнхийдөө тийм жижгэвтэр тунгалаг голуудтай. Өвс, ургамал их сайхан гардаш. Маш их сайхан. Тэгээд одоо хүүхэд байсан болохоороо тэгдэг юм болов уу? Зун аягүй урт болдог байсан санагддаг юм. Одоо болохоор зун аягүй амархан дуусчихаад л байх шиг. Маш их халдаг тийм л байсан санагддаг юм. Уул усны хувьд бол ургамал ногоо сайхан гардаг. Миний хүүхэд нас бол, манайх бол одоо нэгдэлд малаа өгчихсөн. Хувийн малтай. Тэгсэн мөртлөө одоо хүүхдүүддээ бол өөрийнх нь хувийн мал байна ш дээ. Зун бол одоо би зуны цагт бид нар ерөөсөө махан хоол иддэггүй байсан. дандаа сүү тараг, өрөм ааруулаа идээд л байж байдаг. Айлчин гийчин ирвэл хонь гаргана. За тэр хонь гаргахаар чинь одоо хөргөгч гэж байсан биш. Их халуун болдог байсан болохоор хичнээн л айл байна. тэрийгээ нөгөө айлчин гийчиндээ зарцуулаад л илүү гарсныгаа хуваагаад л иддэг. Ахиад л дараагых нь нэг айл хонио гаргадаг ч юм уу. Тэгээд бид нарт болохоор юу өгдөг байсан бэ? гэхээр толгой шийр, гэдэс. За тэгээд махнаас бол одоо дандаа чөмөг өгдөг байсан. Одоо манай аав ээж бол тэр одоо чөмөгний мах бол булчинлаг, хүүхдэ хамгийн хэрэгтэй юм л байсан. Би тэгэхээр ерөөсөө Монголчуудын хооллолт бол маш зөв байсан байгаа байхгүй юу. Тэгээд би хүүхэд байхдаа бол ерөөсөө зун мах гээч юмыг одоо яахав дээ хааяа нэг бороотой, шороотой байхад борцтой хоол өгнө. Тэр нь аягүй ховор өгнө ш дээ. За айлчин гийчин ирвэл тэр нэг гэдэс цувдаахан, тэр толгой шийр энэ тэр тийм юмыг нэг идвэл иднэ. Тэгээд ерөөсөө мах бол бараг иддэггүй. Борц бол аягүй их хийчихдэг. Тэгээд тэрийг бол бороо оро дээр зэрэг л бороо ороосой, борцтой хоол идэх юмсан гэж боддог л байсан. Тэгээд бид нар чинь голцуу хөл нүцгэн. Зун бол ерөөсөө л гутал өмсдөггүй байсан. Дандаа хөл нүцгэн. Тэр хөл нүцгэн байсных бол одоо ингээд би 60 хүрчихээд байж байхад бас ийм болохоор тэр миний бага насны хооллолт, бага насны тэр хөл нүцгэн явсан энэ тэр бол нөлөөлөн байх гэж боддог юм аа. Сүүтэй цай бол ерөөсөө уудаггүй. Дандаа хярам уудаг байсан энэ тэр бол одоо маш зөв хооллолт байсан юм байна аа гэж би одоо боддог юм. Миний бага нас бол одоо бахархах юм тэр л байна.

Ариун-Ундрах -

Таны аав ээж хоёр ямар хүмүүс байсан бэ?

Хоролсүрэн -

Миний аав ээж хоёр болохоор бол хөдөөгийн малчин айл. Малчин л хүн. Миний ээж чинь бол олон хүүхэд гаргасан. Гэртээ одоо сааль сүүгээ хийгээд л байж байдаг. Аав маань бол одоо яахав зүгээр л нэг сайхан малчин хүн. Манайх их олон адуутай айл байсан. Манай аав ээж хоёр ерөөсөө тэгэж хоорондоо мууддаггүй. Би аав ээжийгээ муудаж байхыг ерөөсөө мэддэггүй юм аа. Тэгээд бид нар бол ааваасаа их айдаг. За чи гайгүй байгаарй, аав чинь ирж явна шүү гэхээр л бид нар айна. Аав тэгэхдээ бид нарыг загнаж үзээгүй. Тэгсэн мөртлөө бүгд аавыгаа хүндэлдэг. Аав ээж хоёрын тэр хүмүүжил бол ер нь гайхалтай сайхан байсан санагддаг юм аа.

Ариун-Ундрах -

Таны бодлоор социализмын үеийн хүүхдүүдийн хүмүүжил одооныхоос ямар ямар ялгаатай вэ?

Хоролсүрэн -

Миний бодлоор бол социализмын үеийн хүүхдүүд болохоор ерөнхийдөө хүүхдүүдийн одоо мэдээ мэдээлэл бол их ховор байсан. Номноос, сониноос, багшийнхаа хэлснээс л одоо мэдээлэл авдаг. Өөр мэдээлэл авдаггүй байлаа ш дээ. Ялангуяа одоо миний бага нас бол тийм ээ? Багш л юу гэж хэлнэ. Одоо багшийн л хэлж байгаа тэр юм, аа номон дээр юу гэж бичсэн байна, сонин дээр юу гэж бичсэн тэр бол туйлын үнэн. Тэр сонин дээр худлаа юм бичдэггүй байсан байх. Яахав одоо шиг тэгэж янз бүрийн юм бичихгүй. Дандаа нөгөө нам төрийнхөө бодлогыг, олон улсын байдлыг тийм ээ? Олон улсын байдлын тэр одоо дайн байлдаантай газруудын юмыг зэрвэсхэн 4-р нүүрэнд нь бичдэг. Үнэн сонины тийм ээ? За тэр бол яахав тэнд тийм зэвсэгт мөргөлдөөн боллоо. Тэнд тэгээд тэр хотыг чөлөөллөө энэ тэр гэсэн тийм л юмнууд байсан. Тэр одоо дайн байлдаантай байсан улс орны юмыг бол бичдэг байх. Аа өөрсний маань мэдээлэл болохоор одоо тэддүгээр 5 жилийн төлөвлөгөөг тэгэж биелүүллээ. Тэгэж төчнөөн хүний ажлыг хийлээ. Тийм одоо бүтээн байгуулалт сайн байлаа. Тэгэж хөдөлмөрийн баатар боллоо гээд ерөнхийдөө бас ингээд шаргуу хөдөлмөртэй. Хөдөлмөрийг бол бас зохих хэмжээгээр мундаг үнэлдэг байсан юм болов уу? гэж би бас их боддог юм аа. За хүүхдүүдийн хувьд болохоор ерөнийдөө одоо ном бол маш их уншина. Аа спортоор бол бид нарын бага насанд спортоор хичээллэнэ. Аа номын сан гэдэг юм бол жинхэнэ утгаараа ажилладаг. Бид нар тэр номын сангаас ном авч унших, номын сангаас шинэ ном олж унших энэ тэр, сумын хүүхдүүд энэ тэрт чинь бол одоо юу ч гэмээр юм бэ? дээ тийм ээ? За аймгийн төв дээр хүрээд ирэхээр аймгийн төв бол том номын сантай. Тэгээд ерөнхийдөө бол мэдээ мэдээлэл бага байсан. Тэгэхээр олж авсан мэдээлэл, зааж байгаа багш, тэр том насанд хүрсэн хүмүүсийг хүндлэх үйл ажиллагаа бол мундаг байсан. Одоо бол миний энэ цэцэрлэгийн жоохон юмнууд хүртэл байг, битгий зүлгэн дээр гишгэ гэх дээр зэрэг бол бараг л хэлээ гаргаад явж байна ш дээ. Тэгэхээр одоо бас их мэдээлэлтэй болчихоор хүүхдүүд ер нь юмыг тоохгүй болдог юм болов уу? Нэгд ч. Хоёрт нь тэгэж болохгүй шүү гэдэг юмыг бидний үед бол миний аав ч бай, хүний аав ч бай болохгүй юмыг бол хүүхдэд болохгүй гэдгийг маш сайн ойлгуулдаг байсан. Одоо бол тэгэхгүй. Миний л хүүхэд бол хамаагүй ш дээ гээд, миний юман дээр гишгээгүй бол хамаагүй ш дээ гээд л явж байна ш дээ. Тэгэхээр бол томчуудын бас хүүхдэд хандах хандлага бол бас их өөр болсон юм болов уу даа гэж бодогддог юм ш дээ.

Ариун-Ундрах -

Хамгийн гол нь томчуудын хандах хандлага байх тэ?

Хоролсүрэн -

Тийм тийм. Хүүхдүүд бол хүүхэд ш дээ. Тэр үеийн хүүхэд ч л хүүхэд, одооны хүүхэд ч л хүүхэд. Тэгэхээрээ бол тэгэж болдоггүй юм, ингэж болдоггүй юм. Тэрэн дундаа бид нарын бага нас бол байгаль орчныг бол нээрээ айхтар сайхан дээдэлж байсан байгаа юм шүү тийм ээ? Усанд одоо цагаан юм оруулж болохгүй. Усны дээд тал дээр бие засаж болохгүй. Усны дээд талд газар малтаж болохгүй. Гадсыг хамаагүй газар одоо хатгаж болохгүй. Энэ чинь дандаа байгаль орчин ш дээ тэ? Тэгэхээр зэрэг байгальтай харьцах юманд бол Монголчуудын баримталж ирсэн зам бол ёстой мундаг. Тэгээд нүүгээд буусан айл хүртэл тэр буйраа цэвэрлээд явдаг байсан энэ тэр чинь бол дандаа байгаль орчноо л хамгаалж байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

Багш нар нь ямар хүмүүс байдаг байсан бэ? Сургуульд сурч байх үед чинь?

Хоролсүрэн -

Сургуульд сурч байхад багш нарын хувьд бол одоо асар их мэдээлэлтэй. Тэр одоо хүүхдүүдэд тэр 30 хүүхэд ч бай, 40 хүүхэд ч бай тэр хүүхэд болгоныг заавал сургах гэж маш их ажилладаг байжээ. Одоо би үр ингээд 8-р ангид орж ирчихээд манайд Тэнгээ гээд тийм багш байлаа. Одоо математикийн чиглэлээр бол өөрөө бас их мундаг хүн л дээ. Тэгээд яахав яг том анги өгсөөд ирэхээр чинь бол аяндаа теором, геометр энэ тэрт чинь бол охидууд нэг их таатай биш байдаг ш дээ. Тэгээд л яахад чинь л бид нарыг чинь хол хол суулгаад л хэнээс хуулах гээд байна гээд. Тэгээд тэр үед тэр багш, би одоо боддог байхгүй юу. Хүн болгонд ийм жижигхэн жижигхэн картон дээр бичсэн юм өгчихнө. Тэгээд нөгөө охидууд нь хөвгүүдээсээ хуулчихна гээд одоо 9-10-р ангид байхад шүү дээ. Тэгэхээрээ тэр багш яах гэж хэний төлөө тэгэж байсан юм. Тэр үедээ өө муу Тэнгээ гээд нөгөө хүүхэд сэтгэлгээгээр ёстой хуулуулсангүй, өгсөнгүй гэж муудаж байсан тэ? Гэтэл тэр хүн яасан бэ? Биднийг сургах гэж, биднийг тийм сайн сайхан байлгах гэж, бүгдийн учир утгыг ойлгуулах гэж, төгс төгөлдөр сургах гэж, чадваржуулах гэж тэр үеийн багш нар нээрээ дэндүү их ажилладаг байжээ гэж боддог юм аа. Тийм учраас одоо тэр үеийн хүмүүсийн боловсрол, тэр үеийн хүмүүсийн ажилд хандаж байгаа хандлага, хүнийг хуурч мэхлэх, хөнгөн залхуурахгүй, залхуурах, аливаа юмыг өнгөцхөн байдлаар хандах энэ тэр бол бараг үгүй ш дээ.

Ариун-Ундрах -

Аан та яагаад заавал багш болохыг хүссэн бэ?

Хоролсүрэн -

Тэр үед чинь сумын сургуульд орж байгаа хөдөөгийн одоо малчин айлын хүүхдэд бол хамгийн сайхан юм бол багш. Багшийгаа бол бид нар бол бурхан мэт дээдэлдэг. Тэр л утгаараа. Эмэгтэй багш их ховор байдаг байлаа. Тэр үед манайд Хадаа гээд ганцхан багш байдаг юм. Энэ одоо хэзээ тэр багш шиг болно доо гэж бодож явдаг. Би тэр л бараг мэдээ орсон цагаасаа л багш болно гэж боддог байсан. Тэгээд тэр өөрөөр хэлбэл тэр үеийн одоо надад хамгийн ойрхон байсан сэхээтэн бол багш л байгаа байхгүй þó. Òýãýýä áàãøèéã õ¿í áîëãîí õ¿íäëýíý. Áàãøèéã õ¿í áîëãîí õàéðëàíà. Áàãøèéí õýëñýí á¿ãäèéã òóéëûí ¿íýí. Áàãøèä áîë ìýäýõã¿é ÷àäàõã¿é þì åð áàéõã¿é ãýäýã ë èéì îéëãîëòòîé áàéñàí ø äýý. Òýãýõýýð òýð áàãøèéã èõ õ¿íäýëæ áàéñàí òýð ¿åèéí òýð íèéãìèéí õàìãèéí îäîî îéð áàéñàí ñýõýýòýí ó÷ðààñ ë òýãýæ áîäñîí áàéõ ë ãýæ áîääîã þì ø äýý.

Ариун-Ундрах -

Òýð ¿åäýý áîë áàãø áîë íýã èõ òºãñ òºãºëäºð ë õ¿í áàéõ íü…

Хоролсүрэн -

¯ã¿é ýý òýãýõã¿é ÿàõ þì. Òýð íºãºº Ñ¿ðýíæàâ ãóàéí íºãºº “ Áàãø” íàéðàãëàë áàéäàã ø äýý. Òýð áîë ¸ñòîé æèíõýíý òýð ¿åèéí áàãø íàðûã ¸ñòîé õýëñýí áàéäàã ø äýý òý? Òýð õýìæýýãýýðýý àðä ò¿ìýí õ¿¿õäýä, ãýð îðîí, íèéãýìä áàãø áîë ìóíäàã íýð õ¿íäòýé áàéñàí. Îäîî ÷ áàãø õ¿í íýðòýé. Õýðýâ ç¿ãýýð ýì÷èéã áîë ºº òýð ýì÷ íàìàéã íýã ñàéõàí áîëãîæ ãýýä áàÿðëàäàã õ¿í çºí人 ë áàéãàà ø äýý. ßìàð ÷ áàãø áîë õàà ÷ ÿâñàí ë øàâü íü áàéæ áàéäàã áàéõã¿é þó. ªâãºí ýìãýí áîëñîí áàéñàí ÷èã ë ýíý ìèíèé áàãø ø äýý, ýíý ìèíèé øàâü ø äýý ãýýä ÿâæ áàéãàà. Òýãýõýýð áàãøèéí ìýðãýæèë áîë òóéëààñ ñàéõàí.

Ариун-Ундрах -

Òà äîòóóð áàéðàíä áàéñàí ãýñýí. Òýãýõýýð äîòóóð áàéðàíä áàéõàä åð íü ÿìàðõóó áàéñàí áý?

Хоролсүрэн -

Äîòóóð áàéðàíä áîë áèä íàð õàð àà ñóìûí äîòóóð áàéðàíä áîë áèä íàð ºëñäºã áàéñàí. ßàãààä ãýâýë òýð ¿åä íºãºº õºäººíèé õ¿¿õä¿¿ä ÷èíü íºãºº íîãîî èäýæ ñóðààã¿é, íîãîî èäýæ ÷àäàõã¿é. Òýãýýä íîãîîòîé õîîë ºã÷èõººð ÷èíü òýð õ¿¿õýä ÷èíü ºëñãºëºí ë áàéíà áèç äýý òý? Òýãýýä àéìãèéí òºâ ð¿¿ îðîîä èðñýí ÷èíü ýðõ áèø íîãîî öàãààãàà èääýã áîë÷èõñîí àðàé ãàéã¿é. Òýãýýä îäîî àéìãèéí òºâ áîëîõîîð òýð òîãîî÷ íü ÷ ãàéã¿é ÷ õ¿í áàéñàí þì áàéãàà áèç òèéì ýý? Òýãýýä òýð ¿åä ÷èíü òàëõûã åðººñºº áàðüæ èíãýýä àòãàõ äýýð ë èéì ãóðèë áîë÷èõñîí. Òýãýýä íºãºº òèéì áîîðöîã èääýã óëñóóä ÷èíü òèéì ò¿¿õèé òàëõûã èäýæ ÷àäàõã¿é ø äýý. Òýãýýä òýðíýýñýý áîëîîä õ¿¿õä¿¿ä áàñ äîòóóð áàéðàíä… Áè áîë òýãýõäýý äîòóóð áàéðàíäàà àÿã¿é äóðòàé áàéñàí. ßàãààä ÷ þì òýãýýä ë îäîî áèåý äààãààä ñóð÷èõñàí áîëîõîîð òýð þì óó? Îþóòàí áàéõäàà ÷ ãýñýí ë ºº äîòóóð áàéðàíä ë áàéõ ñàéõàí ÿðøèã ãýýä ë ÿâäàã áàéñàí.

Ариун-Ундрах -

Îþóòàí áàéõäàà áàñ äîòóóð áàéðàíä áàéñàí þì óó?

Хоролсүрэн -

Òýãýëã¿é ÿàõ âý? Äîòóóð áàéðàíä. Òýãýýä áèä íàð ÷èíü ñàíãèéí àæ àõóé ÿâíà ãýæ ¸ñòîé íýýðýý ñàéõàí þì áîëäîã áàéëàà ø äýý. Áîð íóóðûí ñàíãèéí àæ àõóéä òºìñ ãýý÷ þìûã ÷èíü ¸ñòîé æèíõýíý óõàæ áàéëàà. Äàíäàà îþóòíóóä îäîî õ¿íèé, îäîîíû îþóòíóóäûã ÿìàð îþóòàí ãýõ âý? ªº ñàíãèéí àæ àõóé äýýð òýð îþóòàí áîëæ, òýð íàìðûí àæèë ÿìàð ñàéõàí ¸ñòîé íýýðýý. Äààð÷, ÿäàð÷, áàñ óñ áîðîîíä ÿàæ ÿâæ. Òýãýýä ë çàëóó íàñ þì ÷èíü îðîé íü á¿æèãëýýä ë, äóóëààä ë. Òýãýýä ë ìàðãààø íü óíòààä ë áîñîõîä àõèàä ë áèåèéí àæèë, èíãýýä ë àæëàà õèéãýýä ë. Òýð îþóòíû íàìàð áîë ¿íýõýýð ñàéõàí. Îäîî áîë òèéì þì àëãà áîëæ äýý.

Ариун-Ундрах -

Òà àíõ Íàëàéõò èðýõýä Íàëàéõ õîò ÿìàðõóó õîò áàéñàí áý?

Хоролсүрэн -

Íàëàéõ õîò áîë óóðõàé íü èõ ñàéõàí ñ¿ðëýã. Îäîî áîë åðººñºº 3 äàâõàð áàéøèí áàéõã¿é. Äàíäàà 2 äàâõàð èéì öàãààí áàéøèíãóóä ë áàéñàí ø äýý. Äàíäàà îäîî 3 äàâõàð áàéøèí áàéõã¿é. 4 äàâõàð, 5 äàâõàð åðººñºº áàéøèí áàéõã¿é ø äýý. Äàíäàà ýíý 2 äàâõàð áàéøèí. Òýãýõäýý åðºíõèé人 èõ öýâýðõýí. Äàíäàà íºãºº øèëíèé ¿éëäâýð, óóðõàé ãýýä íºãºº òàñðàëòã¿é òîì ¿éëäâýðòýé. Àà òýãýýä ýíý ãîëîîðîî ÿâäàã ýíý çàì áàéíà ø äýý. Ýíý çàì ýíý òýð áàéõã¿é ç¿ãýýð øîðîî áàéñàí ø äýý. Òýãýýä 73-74 îíû ¿åä ýíý çàñìàë òàâüñàí ø äýý. Аà ç¿ãýýð Óëààíáààòàðààñ ирсэн энэ засмал бол байсан. Аа зүгээр одоо бид нарын энэ голд явж байгаа манай энэ төв замыг чинь бол 70-н хэдэн онд тавьсан ш дээ. 70-н хэдэн онд тэрийг бол яг Налайхын хөдөлмөрчид өөрөө ер нь зохицуулж, манай намын хороон дарга мундаг хүн байсан. Тэр хүн тэгэж засмал тавьж байсан ш дээ. Бүтээн байгуулалт одоо хийж байж дээ тэр үед тийм ээ? Жижигхэн, жижигхэн хот байсан шүү. Аа уурхай бол тэр орчиндоо овоо сайхан одоо 4 давхар юутай, 1000 гаруй ажилчидтай. Тасралтгүй үйлдвэр явагддаг сайхан үйлдвэр байсан даа. Ёстой сайхан үйлдвэр байсан.

Ариун-Ундрах -

Таныг бага байхад аав ээж хоёр чинь Монголын түүхтэй холбоотой ч юм уу эсвэл тиймэрхүү үлгэр домог ярьдаг байсан уу?

Хоролсүрэн -

Ярилгүй яадаг юм. Бид нарыг хүүхэд байхад чинь бол манай ээж үлгэр их сайхан ярьдаг хүн байсан. Үлгэр одоо яахав дандаа л одоо тэр түүхтэй холбоотой, зүгээр л ер нь бол Монгол ардын үлгэр тийм ээ? Тийм л үлгэрүүдийг бол ярина. Орой одоо юу яахын өмнө намайг сургуульд одоо 1-2-р ангид байхад ч гэсэн, тэгээд сургуульд орохоос өмнө энэ тэр бол үлгэр их сайхан ярьдаг. Тэгээд тэр их бадарчин энэ тэртэй л үлгэр их ярьдаг байсан санагддаг юм надад? Үлгэр ярьж өгнө, ярилгүй яахав. Аа Монголын түүхийн талаар гэх юм бол манайх чинь одоо энэ 13-р зууны үед бол Монгол орон одоо ямар их хүчирхэг байсан бэ? гэдгийг ер нь их бага таниулж байсан байгаа юм аа. Чингис хаан гэдэг чинь ерөөсөө Монгол орныг дэлхий даяар тараагаад хаячихсан нөхөр л гэдэг одоо тийм ойлголтыг л бидний түүхэнд тэгэж яасан байгаа байхгүй юу. Тэгээд сүүл сүүлдээ ингээд судлаад үзэхээр манайх 13-р зууны үед бол одооны АНУ шиг байсан байгаа юм чинь. Би бол тэгэж боддог ш дээ. Тэр нээрээ одоо Америкийн нэгдсэн улс шиг ямар тийм хүчирхэг, тэгээд одоо Чингис хаан гэдэг чинь үнэхээр агуу хүн байсан байгаа байхгүй юу. Тэгээд социализмын үед яагаад тэр хүнийг тэгэж их дарах болсон юм? Яагаад түүхийг нь одоо тэгэж их гуйвуулах болсон байдаг юм бол оо гэдэгт би харуусдаг юм аа. Тэр одоо 13-р зууны үед одоо энэ урд талын Камеру улсыг одоо эзэлж авах гээд явж байхад одоо нээрээ Чингис шиг ийм цэрэгтэй болвол одоо яахав дээ гээд. Монгол цэргүүд, Монгол хүний генийг бол ёстой гайхаж байсан тийм үе байдаг ш дээ. Түүхэнд байдаг ш дээ. Тэгэхээрээ Монгол хүний ген, Монгол хүний тэмцэл, Монгол хүний юу гэдэг чинь мундаг байгаа. Тэгээд манай Чингис хаан бол сайхан хүн байсан байгаа юм чинь.

Ариун-Ундрах -

Таныг хүүхэд байхад ер нь ямархуу төрлийн номнууд гардаг байсан бэ?

Хоролсүрэн -

Бид нарыг хүүхэд байхад чинь бол одоо үлгэрийн ном бол ховор. Үлгэрийн ном бол голцуу Оросоос орчуулсан үлгэрийн номнууд их байдаг байсан ш дээ? Тэгээд яахав манайхны өөрсний сайхан сайхан зохиол, одоо Нацагдоржийн зохиол гэдэг л бид гарын бага насанд бол Нацагдоржийн зохиол хамгийн их сайхан зохиол байсан санагддаг юм ш дээ. Тийм ээ? Нацагдоржийн түүврүүд байж байна, шилмэл түүврүүд байж байна. Тэгээд л Нацагдорж гэхээрээ нөгөө л “ Учиртай 3 толгой”-ы чинь бид нар тэр бичсэн жүжгийг нь хүүхэд байхдаа л уншиж байсан ш дээ. Ногоон хавтастай, Нацагдорж гээд биччихсэн. Тэрэн дээр чинь яг юугаараа байдаг юм ш дээ жүжгийн зохиол нь. Жүжгийн зохиолыг нь би хонинд явж байгаад уншаад, нөгөөдөхдөө улайрч уншиж байгаад хонио саахалтынхаа хоньтой нийлүүлээд ээждээ загнуулж байлаа. 6-р ангид ч байсан юм уу, 7-р ангид ч байсан юм уу. Тэр зохиолын номнууд зөндөө байдаг байсаан. Одоо энэ Нацагдоржийн зохиолуудаас гадна одоо тэр Д.Маам энэ тэрийн бас сайхан сайхан зохиолууд байдаг байсаан. Түдэвийн зохиолууд байна. Тэгээд Оросын одоо нөгөө “ Морь унасан толгойгүй хүн” энэ тэр гээд л Оросын зохиолуудыг манайхан чинь их сайхан орчуулж тавьдаг байсан юм байна лээ ш дээ.

Ариун-Ундрах -

Аан бас таныг бага байхад Монголын уламжлалт баярууд хэрхэн болдог байсан бэ?

Хоролсүрэн -

Монголын уламжлалт баярууд гэхээр бол за улсын баяр бол ер нь ерөнхийдөө суманд чиг, аймагт чиг сайхан хийдэг байсан тэ? Аа цагаан сарыг бол одоо намайг хүүхэд байхад бол тийм ээ? жинхэнэ утгаар нь их сайхан хийдэг байсан. Тэгээд яг миний өсвөр насанд бол цагаан сарыг малчдын баяр болгоод, миний ээжий чинь бас сүүлдээ аав маань эрт нас бараад ээж маань байж байхад, намайг тэр эвлэлийн хороонд 80-н хэдэн он, 70-н хэдэн он энэ тэрт чинь бол бид нар чинь бараг л цагаан сараар нууцаар золгодог байсан ш дээ. Цагаан сараар та нар юу яахгүй. Малчдын баяр болохоор та нарын баяр бол шинэ жилээрээ та нар цагаан сараа хий гээд л. Тэгээд тэр уламжлалт баярыг яах гэж тэгэж хорьж байсан юм бол? Хорьсон ч гэсэн бүгд юу яадаг. Миний ээж хотод, манай хадам аав ээж энэ тэр хотод. Бид нар эндээс тэгээд бид 2 хоёр чинь машинтай болохоор хоёулаа битүүний орой давхиж очиж хоночихоод, тэгээд өглөө эртээ ээж аавтайгаа золгочихоод, тэгээд өглөө 8 цагт ингээд бэлэн байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Ажил дээрээ юу?

Хоролсүрэн -

Тэгэхгүй яах юм. Тэгэхээрээ тэр уламжлалт баярыг бол бас дарж байсан л байхгүй юу. Тэгээд тэр бол энэ сүүл сүүлдээ ард түмний хэрэгцээ болох дээр зэрэг тэгээд одоо сайхан тэмдэглэдэг болчихлоо ш дээ.

Ариун-Ундрах -

Бас шашныг хааж боож байсан байх тийм ээ?

Хоролсүрэн -

Тэгэлгүй яадаг юм бэ? Тэр шашныг бол тэр одоо манайханд бол одоо хэлмэгдсэн хүмүүс бий ш дээ. Миний аавын ах. Тэгээд л одоо 70-н хэдэн он, 80-н хэдэн онд чинь 74 онд энэ дундах хүүгээ гаргаад байж байхад хадам аав маань нас бараад л, тэгээд л нөгөө номыг нь унших хүнийг бол харанхуй байхад хүн дуудаж ирж уншуулж байлаа ш дээ. Тэгээд ил уншуулвал бас болдоггүй л байсан юм байлгүй. Тэгээд тэрийг чинь бол жинхэнэ л хааж байсан байгаа юм чинь.

Ариун-Ундрах -

Тэр хэлмэгдсэн хүмүүсийнхээ тухай та тодорхой мэдэх үү?

Хоролсүрэн -

Мэднэ ш дээ.Ээж ааваасаа сонссон юм байлгүй яахав. Ээж ааваасаа сонссон юм бол байж л байдаг юм.... Намайг 1-р ангид орж байхад 58 онд нэгдэлжих хөдөлгөөн боллоо гээд тэгээд нөгөө малаа нийгэмчлээд л. Тэгээд л одоо тэр үедээ хүмүүс дуулгавартай байсан болохоор тэдэн мал үлдээ, бүгдийг нь өг ч гэж байгаагүй юм байна лээ ш дээ. Ер нь бол тэгээд л за одоо яахав нэгдэл нийгэмдээ өгье гээд л ерөөсөө хүмүүс чинь бас ингээд л ихэнхи малаа өгөөд л. Тэгээд л нэгдлийн малыг бол малладаг, үхвэл төлдөг. Үржүүлвэл сайн байна гэдэг тийм л байсан байх тэ? Тэгээд л нэгдэлжих хөдөлгөөн яаснаар одоо нөгөө тэр ч яахав бас үйлдвэрлэл явуулж байсан байгаа юм. Нөгөө завод саана гээд нөгөө үнээтэй газраа бүгдээрэнг нь нэг газар суулгачихаад л тос юугаа цохихын тулд яадаг. Тэгээд зун гэхэд чинь заводныхан чинь нэг дөнгөж цайны сүүгээ аваад л өвөл болох дээрээ, зун болох дээр бүгдийг нь тушаачихдаг. Тийм одоо үхрийн завод, ферм юм даа тэ? Тэрэн дээр бол одоо хүмүүс улс орныхоо одоо тийм ээ? Маслоо гаргах, тэгээд одоо үйлдвэрлэлийн ажил тэ? Тэр чинь одоо буруу нь ч юу байхав. Зүгээр тэгэхдээ бас л нэгдэлжих хөдөлгөөний явцад тэр өөрийх нь хувийн малыг одоо их цөөрүүлсэн нь хүмүүсийг бас амьдралд нь нөлөөлж байсан байх гээд л би өөрөө хувьдаа тэгэж боддог юм аа. Манайх бол 5 хошуу малтай л айл байсан. Тэгээд намайг одоо тэр 9-10-р ангид энэ тэр чинь бол цөөхөөн л одоо бог голдуу л малтай байдаг. Хэдэн адуутай, гүүгээ саадаг тийм л байсан ш дээ. Тэр нэгдэлд бүгдийг нь өгөөд л тэгээд тэрийг дундаа хэрэглэж байх ёстой гэсэн л тийм ойлголт л байсан байх даа тэ?

Ариун-Ундрах -

Тэр хувь хүмүүс нэгдэлд яаж элсдэг байсан бэ?

Хоролсүрэн -

Одоо нэгдэлжих хөдөлгөөнд тэр чинь бүр бригад яваад за одоо танайх нэгдэлд орох уу? элсэх үү? гээд ингээд асуугаад л. Тэгээд тэр чинь би жоохон байсан юм чинь, тэр чинь сургуульд дөнгөж орох гээд л байж байсны намар ш дээ. Тэгтэл ингээд малаа яагаад л, баахан улсууд ирээд л данслаад л, холбоод л, тоолоод л, зослоод л. Тэгээд л яахав зүгээр заавал тэдийг нь өг ч гэдэггүй байсан байх аа. Тэгээд л яасан чинь манай ээж энэ тэрийг л тэр таньдаг ч хүн байсан. За яах юм бэ дээ. Та тэр өөрийнхөө хайртай малыг бол хэрэггүй ш дээ гээд л. Тэгээд би бодохдоо ингээд туугаад явчих юм байх даа гээд л нөгөө малаа аваад явчихна гээд л нэг тэр их олон хонио холбочихсон байхад тэгэж санаж байсан санагддаг юм. Тэгээд л нөгөө зослочихоод л ингээд тавьсан чинь би нэг их баярлаад л тэ? Тэгээд ээжээсээ манай хонь ингээд байж байх юм уу? Байж байх юмаа миний хүү. Тэгээд одоо яг ингээд хотондоо байж байх уу? байж байна. Тэгээд хэн хариулах юм? үгүй ээ бид нар л хариулахгүй юу гээд л тэгэж байсан. Тэр би холбоод аваад явчихна гэдэг тийм л юм л тэр чинь дөнгөж 8 настай хүүхдийн л бодол ш дээ тэ? Аа зүгээр миний өсвөр үед чинь бол нэгдэлжих хөдөлгөөн жинхэнэ өрнөчихсөн л байсан үе юм чинь. Тэгээд л тэр үед бол яахав дээ. Тэгээд нэгдлийн малаа өсгөдөг, үржүүлдэг. Төчнөөн тонныг яалаа, тэглээ, тийм боллоо гээд л тэгээд улс нийгэмдээ оруулдаг, нийгэм мах шөлөө нийлүүлдэг барьдаг тийм юм нь тэгээд л улс орныхоо хөгжилд болж л байсан байлгүй дээ.

Ариун-Ундрах -

Нэгдэлд элсэх дургүй хүмүүс байсан болов уу?

Хоролсүрэн -

Дургүй хүн байлгүй яахав. Тэгээд тэр кинон дээр чинь албадаад л. Тэгээд л нөгөө нийт хүмүүс элсэж байсан. Аажим аажимдаа тэгээд л өө одоо ганцаараа үлдээд яахав дээ энэ тэр гээд л элсдэг байсан гээд ээж тэгэж ярьдаг юм. Тэгээд ер нь л яахав нөгөө л нэг нутаг орны нэг нөлөө бүхий хүн байна ш дээ. Одоо тийм авгайлчихсан, Андиа ч гэдэг юм уу, Агаа ч гэдэг юм уу. Өө одоо Андиа, Агаагыхан бүгд яаж гэнэ. За одоо бид нар ч гэсэн элсэхгүй бол болохгүй нь ээ гээд л дагаад л.

Ариун-Ундрах -

За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.