Avirmed
![](../assets/images/interviewees/990336.jpg)
Basic information
Interviewee ID: 990336
Name: Avirmed
Parent's name: Pürev
Ovog: Bulgan
Sex: f
Year of Birth: 1932
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Bayantsogt sum, Töv aimag
Lives in: Züünharaa sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: was lamar, but become lay
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
urban issues
illness / health
cultural campaigns
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэиэтуяа -
За 2-уулаа ярилцлагаа эхэлье.
Авирмэд -
За тэгье. Би 1932-н онд Төв аймгийн Баянцогт сумын Улаан хужир гэдэг газар Пүрэв гэдэг хүний 2дахь охин нь болж төрсөн.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэрнээс хойш хөдөө аав, ээж дээрээ байж байгаал. Сургууль соёл дээрээ байж байгаад юу яасан ээж маань 1950-н онд нас бараад тэгээд 14-тэй эхээс өнчин болж хоцроод, хэдэн өнчин дүү нартайгаа хоцорцон.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэгээд байж байгаад тэгээд яахав 1950-н оныхоо зун нь хот руу ороод
Эрдэиэтуяа -
За
Авирмэд -
Тэгээд тэр ондоо 1950-н ондоо юу яасийм байна. Эмлэгт асрагчаар ороод хөдөөнийхөө эмлэгт
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Асрагчаар орж байж байгаад яахав дээ. Асрагч сувилагч хийж юу яаж байж байгаад 1951-н онд Улаанбаатар ороод тэгээд төрөх нэг эх баригчийн 45 хоногийн курс байсийм. Тэрэнд суралцаж суугаад, тэгээд тэрнийгээ төгссийм. Тэгээд 1-р төрөхөд очиж ажиллаж байсийн. Аа за яахав эхлээд ажилаж байхдаа бол сувилагчаар ажилаж байж байгаад тэгээд
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Сүүлдээ яахав олон жил ажиллаал ирэхээр 1951-н оноос чинь ажиллаал ирэх дээр чинь зэрэг яваа яваандаа тэгээд ажил нь сайн байхаар ч тэр юмуу, одоо дээр үед чинь тэгээл эх баригч болгоол юу яачдаг байсийн. Дотроо юу нөгөө юугаа хийчээл байж байгаал хичээл мичээл зааж байгаал нөгөөдөхдөө гайгүй болохоор тэгээд эх баригч болгоол тэгээл тэнд ажилаж байгаал тэндээс 17-н жил төрөхдөө ажилаал. Тэгээд нэг манай өвгөн чинь намын дээдэд сурч байгаад намын дээдийн намын 2 жилийн курсд сурч байгаад, тэгээд нөгөө төгсөхөөр чинь хөдөө аймаг явдаг байсийн ш дээ. Намын ажил чинь айхтар бас юу ихтэй юм чинь. Тэгээд Булган явах юу Баян-Өлгий яв гэхэд нь явж чадахгүй гээд үлдсэн. Тэгээд Төв аймагт суу гэхлээр нь явахгүй гээд. Тэгээд Төв аймагт юу яагаагүй суугаагүй. Тэгээд Сэлэнгэд суу гэсэн байхгүй юу.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэгээд Сэлэнгэд суу гэхээр нь яахав машин вагон загонтай юм. Би бас жирэмсэн байсан. Жаахан судас мудас бүдүүн хүндрэлтэй төрнө гээд ирж байсан. Тэгээд тэгэхэд чинь одоо 6дахь хүүхдээ гаргах гэж байсийм байна ш дээ.
Эрдэиэтуяа -
Пөөх. Тийм үү?
Авирмэд -
Олон ч хүүхэдтэй болсон байсийн. Бид 2 чинь. Тэгээд 6дахь хүүхдээ гаргах гэж тэгээд судас бүдүүн нөгөө эмч нар чинь одоо хяналтад байдаг. Одоо хөдөө гарвал одоо төрж чадахгүй. Тэгээл замын дагуу юм Сэлэнгэд сууя гээд тэгээд Сэлэнгэд ирж 8- сард өвгөн биш 6-н сард өвгөн энд ирж ажилаж байсийн. Тэгээд 8-н сард намайг 1-р төрөхөөс авсийн. Тэгээд би энд ирээд Сэлэнгэд би чинь дотрын тасагт ажилаж байгаад дотрын тасагт орон тоо байхгүй байхаа. Хаана юу байна аа гээд хүмүүс эрээд байсан чинь. Тэгээд декридээ авчиж байгаа юм. Тэгээд декридээ аваад байж байгаад ажилд орохоор чинь зэрэг эрээсний 5-р ээлж тэнд эрхлэгчээр өгч байгаа юм. Тэгээд тэнд ажилаж байгаад манай өвгөн чинь нөгөө намын ажилтай хүн чинь хаа л бол хаа нам юу гэж хэлнэ тэр чигээр л явж байгаа юм чинь. Түнхэл рүү нь явж байгаа юм.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Түнхэлд очоод 1974-н он хүртэл тэнд ажилаж байгаад би тэнд Түнхэлийн эмлэгт нь их баригчаа хийж байгаад ирж байгийн. Тэгээд Зүүнхараад шилжээд, Зүүнхараа хотын намын хорооны дарга хийсэн. Үгүй яахав дээ тэгээд тэндээс нөгөөдөх чинь нөгөө ажил явдлаа хүлээж аваад 6-н сард би ирсэн чинь 7, 8-н сард намайгаа татаж авааад тэгээд Зүүнхараад ирж амьдарлаа. Тэгээд Зүүнхараад одоо хүртэл бид 2 чинь ажилаж байна. Манай өвгөн маань одоо өөд болцон. 50-н хэдэн жил, 56-н жил бид 2 чинь амьдарсан. Нэг гэрт амьдарч байгаа юм чинь.
Эрдэиэтуяа -
Пөөх
Авирмэд -
Их удсан бид 2. Манай өвгөн чинь намд элсээд 52 жил болцон байна ш дээ. Ерөөсөө тийм л амьдралтай тэгээл одоо 10-н хүүхэд төрүлсэн. Тэгээл одоо 10-уулаа л амьд мэнд. Ач гуч нийлээд нэг 40-өөд юм байгаа.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэгээд ер нь тэр нь ганцхан ер нь тэр муу талийгч эндцэн. За тэгээд нэх өөр яагаад байх юм байхгүй. Ийм л амьдралтай явсан зам нь миний явсан зам нь ерөөсөө нэг хөдөөнөөс хот руу ороол хот орсноо Сэлэнгэ ирээл. Сэлэнгээсээ Түнхэл яваал, Түнхэлээсээ Зүүнхараад ирээл одоо хүчээр хэдэн жил Зүүнхараад амьдарч байна. Бас л 40-өөд шахуу жил болж төгссөн байна даа. 1974 гэдэг чинь их л 40 гаруй жил болцон байгаа биз.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
30 гаран жил 40-өөд ч юм уу.
Эрдэиэтуяа -
Тийм байна.
Авирмэд -
Тийн тэгж ажилаж байсан. Өшөө юу асуух уу? Миний хүү
Эрдэиэтуяа -
Ер нь хүүхэд байхдаа та ямар хүүхэд байв? Ер нь тэр үеийн нийгмийн хүүхдүүдийн амьдрал ямар байсан? Тухайн үедээ?
Авирмэд -
Хүүхэд байхад чинь тэр үед чинь хүүхдүүд чинь хүнээс энэ одооны хүүхдүүдийг бодох юм бол нөгөөдүүл чинь юу яадаг байсийн ш дээ. Ах зах хүнээ их хүндэлдэг
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Ер нь ах хүний өөдөөс барагтай бол үг хэлдэггүй байсан.
Эрдэиэтуяа -
За
Авирмэд -
Хүүхэд чинь. Тэр хүн л юу гэж хэлнэ за. Жаахан муухай харах л юм бол тэгээл бушуухан л яваад өгнө ш дээ. Биднүүдийг чинь жаахан байхад чинь таних танихгүй хүн буруу ажил хийж юм бол шилбүүрээр ороолгоод л хөөчдөг байсийн. Айна тэгээд хүнээс их эмээнэ. Их даруулгатай байсан үе.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
ер нь тийм л даруулгатай байсан. Би бол одоо ч гэсэн ерөөсөө айлын хоймор өөд нэх гишгэхгүй ш дээ. Яг л тэр үүдний нь хавь руу л суучна.
Эрдэиэтуяа -
Ер нь тийм л байсан. Тэгж сургадаг л байсан уу?
Авирмэд -
Сургадаг ч байсан юмуу. Өөрөө тийм даруулгатай байсан. Одооны хүүхэд чинь хашгираад тэр хоймор очоол авдар савны дээгүүр чинь юу байсийн юм хумий чинь онгичоод би бол ерөөсөө тэгэж байгаагүй тийм зан ч бидэнд байгаагүй байсан. Ер нь их сургадаггүй байсан. Ах зах хүнээ их хүндэлнэ. Хүн ядарсан хүн ингээ хүн юм даахгүй явхийн бол тэрий чинь өргөж аваачиж өгөөд , одоо бас хүүхдүүд бол бас зарим нэгэн настай хүнээ их хүндэлдэг болсон байлээ. Улаанбаатарынхан бол би нэг явжийсийн нэг ороол нэг жаахан тортой юм бариад хөл муу хазагнаад бас юу автусны буудал орчих гээд явжийсэн нэг хүүхэд гүйж ирээд “эмээ, эмээ” гэхээр нь ай нэсэн эмээ таны тортой юмыг барий “ та хаачих гэжийгаа” энэ юу автусны буудал орхжийгаа миний хүү гэсэн суулгаад өгий автус ирэхээр ямар автусанд суухуу гээд суулгаад өгчийнлээ. болчийгаан улаанбаатарын хүүхдүүд бол сүрхий люм хөдөөнийхээ хүүхдүүдийг бодвол.
Эрдэиэтуяа -
Энэ хөдөөний хүүхдүүд бүр бүр их зан суугаад байгаамуу үгүй юу ?
Авирмэд -
Өө бүр их зантай, одоо хүмүүжил байхгүй хүний өөдөөс хэрэлдэнэ үг хэлвэл өөдөөс, юм л болвол хэрэлдкээд байхийн тэр ерөөсөө аа гэхдээ харин тэр Зүүнхараагийн хүүхдүүд бол намайг юм миний өөдөөс үг хэлж чадахгүй ээ гайгүй. Яахав дээ одоо тэгдэггүй юм, ингэдэгүй юм гээл би одоо дандаа тэгдэг. Та нар хүний өөдөөс битгий тэг. Тэгээд нөгөө олон хүүхдийн эх барьж авсан болохоор нөгөөдүүлдээ томроод, заримы нь ч би танихаа байчдийм байна лээ.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Машинтай ирээл зогсоол миний урд зогсохоор нь энэ нэг юмнууд чинь одоо машнаараа дайрчих гээд яаж байгаа юм бэ дээ гэсэн чинь манай хүүхдүүд ангийн хүүхдүүд байж байгаад нэг том том хар цүнхнүүд намайг таньчаад нэг таяг тулаал өө Ариунаа эмч энд явжийна. Хүргээд өгчий гээл зогсдийн.Тэгээл гарч ирээл хөхрөөл байгаа юм чинь. Айв уу? Та гээл
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Үгүй ямар юмнаасаа ингээл хүнээс цочоол хүнийг ингэдэг юм болоо гэсэн чинь биднүүд нэг ангийнхаа хүүхдийн нөхөр нь нас барсан юм тэрний ажил явдалд ирлээ. Тэгээд харин таныг энд явж байхаар нь таниад, таны хайрсан гамбирыг бид нар их л идэж байсан. Тийм учраас таныг таньчаад гамбираа идэх санаатай танайд очий гээл хөхрөлдөөл тэгээл манайд очиж байсийн. Одоо бас залуучууд бол бас зарим нэг нь хүмүүжил зөв юу яаж сурж л байгаа юм байна. Гэхдээ л дээр үеийн бидний үеийг бодоход бол шал өөр. Тиймэрхүү л байна.
Эрдэиэтуяа -
Ер нь хүүхдүүдийн тоглодог тоглоом юу байв?
Авирмэд -
Морь унаал, шагайгаар тоглоно.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Орой болохоор нөгөө юу мод хаяж тоглоно.
Эрдэиэтуяа -
За
Авирмэд -
Бүрэнхийгээр
Эрдэиэтуяа -
Мод хаяна гэж яаж тоглодийн?
Авирмэд -
Яагаав нөгөө
Эрдэиэтуяа -
Мод шидчдэг юм уу?
Авирмэд -
Ммод шидчээд нөгөөдөхийгээ булаацалдаад, биенээ авсан нь нуугдаад зугтаагаал ингээл юу хаях билээ. Цүү хаях гэдэгсэн бил үү дээ. Цүү хаях гэж ярьдаг уу? Тийн тэр тоглоомыг л их тоглоно доо.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэгээд л чулуугаар гэр барьж тоглоно.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Том том чулуугаар ингээл босгоол юу яажийгаал тэгээл тэн дотроо чулуунуудаасаа тавиал, тэр дотроо гэр орон ерөөсөө бүх л юм хонь малд явжийхдаа ер нь дандаа л чулуугаар тоглодог байсийн. Ер нь ихэн голцуу биднүүдийн юу болуул
Эрдэиэтуяа -
Чулуу
Авирмэд -
Тэгээл нөгөө юу нөгөө чулуугаар тоглочоол тэр тэднийх, энэ танайх, тэр манайх гээл, тэгээл хонь бэлчижийнэ гээл, үхэр бэлчижийнэ гээл. Адуу нь тэрүүгээр бэлчийжийнэ гээл нөгөө чулуунуудаа өрөөл өрөөл ингээл ярайтал тавьчдаг.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Байсийм.
Эрдэиэтуяа -
Анх яаж сургуульд орж байв?
Авирмэд -
Сургуульд би чинь Баянцогтынхоо сургуульд орсийн. Би чинь 4-р ангиас л тэгээл гарцан юм даг.
Эрдэиэтуяа -
Амьдрал?
Авирмэд -
Амьдрал ч бололцоотой байсан л даа. Яахав тэгээл одоо яагаал юу яагаад гарцийн. Хэн мэдэхэв ерөөсөө нэг 4 төгсөөл гарцийн шүү.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Харин орой эчнээгээр Улаанбаатар орж юу яаж байхдаал 7 төгсөжийсэн. Юу яасан. Тэрнээс өөр юу яагаагүй. Би уг нь сурвал сурах тэр үед чинь нөгөө монгол бичиг заажийсан.
Эрдэиэтуяа -
За
Авирмэд -
Тэр монгол бичгийг овоо сурж ирж байснаа сүүлдээ нөгөөдөх чинь тоглоол ирэхлээрээ хаячдаг юм байна лээ. Одоо бол үсэгнүүдийнхээ хагасы нь ч мэдэхгүй байгаа. Харахгүй байгаа юм чинь. Гаргахаа байцан байгааийм.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэр чигтээ монгол бичгээр явсан бол шинэ үсэгээсээ илүү сурах байсийн ш дээ. Даанч тэр нэг юу яагаагүй эрх нь ихэдцэн, эрх л байсны хар гай байх л даа. Миний дээд талынхыг алдчаал ганцаараа айлын ганц охин гээл. Би аягүй эрх байсан. Би чинь.
Эрдэиэтуяа -
Дороо дандаа эрэгтэй юм уу? Тэгээд?
Авирмэд -
Тийн. Дундаадаа доошоо дандаа эрэгтэй гарцийн.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэгээд их эрх байсийм шиг байгааийм. Тэгээд нэлээн өтөлсөн хойноо манай ээж чинь нэг 2 уг нь их багаасаа хүүхэд гаргасан хүн шүү дээ. Хөөрхий 49-хэн насандаа өөд болцон. Том банди гаргаж байгаал тэгээл. Одоо болохоор би бодоход эгч нь түрүүлээд гараад тэгээд нөгөө хөдөөний улсууд мэдэхгүй. Цус алдажийгаал нас барцан юм шиг байгаа юм. Тийн.
Эрдэиэтуяа -
Тэгээд төрөхөөс болоод?
Авирмэд -
Тийн төрөхөөс болж нас барсан. Тэгээд
Эрдэиэтуяа -
Аа тэгээд хүүхэд нь эрүүл үү?
Авирмэд -
Хүүхэд нь эрүүл байжийгаад би чинь одоо хүртэл амьд байгаа. Тэр хүүхэд нь одоо том 40 гарцан.
Эрдэиэтуяа -
Танай дүү юу?
Авирмэд -
Тийн. Эмэгтэй хүүхэд байжийгаа.
Эрдэиэтуяа -
Өө за за
Авирмэд -
Тийн. Төв аймгийн тэр юунд байдагийм. Өө золиг Жаргалантад л байгаа. Аа тэгээл аав яахав дээ. Өнөө намайг жаахан юм болохоор нь хүнд өргүүлцэн. Нэг хүүхэдгүй хүнд өгцийм байна лээ.
Эрдэиэтуяа -
Аан
Авирмэд -
Айлын өргөмөл хүүхэд. Өөрөө бас зайлуул 10-аад төрсөөн. Зайлуул 10-аад хүүхэд гаргасан.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Нөхөр нь хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөд тэрэнтэй суугаал тэгээл нэг Баянцогтод өнөө атрын зуны аж ахуй, сангийн аж ахуй гэж шинээр баригдаж байсийн ш дээ. 1950-н хэдэн он юм бэ? Тэр чинь
Эрдэиэтуяа -
1959-н оноос л
Авирмэд -
Гарсан байх аа даа. Тэгэхэд
Эрдэиэтуяа -
Атар газар эзэмших
Авирмэд -
Атар газар эзэмших юунд тэгээл сургулиа төгсөөл тэгээл тийшээ явахад л дагаад явсан. Тэгээл Баянцогтын тэр юунд Жаргалантад л байдгийм.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Сэлэнгэд л ирсэн байх. Сэлэнгэд л анх төгсөж ирээл Сэлэнгийн атрын юунд байжийгаал тэгээл сүүлдээ Баянцогтынход очоол одоо тэндээ л амьдарч байна.
Эрдэиэтуяа -
Өргүүлсэн гэснээс тэр үед ер нь хүүхэд шуухдаа өргүүлэх асуудал их байсийм шиг байгаа юм аа тээ?
Авирмэд -
Байсан байсан.
Эрдэиэтуяа -
Юутай холбоотой?
Авирмэд -
Яахав дээ. Тэр чинь амьдралын бололцоогүй ч биш юм. Тэгээд манай ээж, аав чинь болуул үргүй хүнд үртэй болгох шиг буян ерөөсөө байдаггүй гэж өөрөө тэгээд хүний хүнд хүүхдээ өгч байсийм байна лээ. Энэ үргүй юм гээл өрөвдөөл. Намайг хүртэл тэгдэг байсийм. Миний хүү хүн хүүхэд гуйвал битгий харамлаж байж үзээрэй. Тэрэн шиг муухай юм байдаггүй юм гэдэг юм байна лээ. Үргүй хүн гэдэг чинь их хэцүү байдгийм шиг л ярьдаг юм байна лээ.
Эрдэиэтуяа -
Хүнийг хүнээр боодоггүй юм байна лээ?
Авирмэд -
Аанхан. Хүнийг хүнээр боодоггүй гэдэг чинь тэрэндээ л байдгийм байна лээ.
Эрдэиэтуяа -
Аан
Авирмэд -
Тэр яагаад уу? Гэхлээр чинь зэрэг тэр бас цаад хүн бол янз бүрийн байдаг гаргаж чадахгүй хүн байдаг юм шиг байна. Тэгээд одоо үеэр болуул янз бүрийн хаван маван ч одоо юмуу
Эрдэиэтуяа -
Тэр үед юу мэдхэв дээ тээ
Авирмэд -
Мэдэхгүй ээ мэдэхгүй ш дээ
Эрдэиэтуяа -
Гаргаж болохгүй л гэхээс биш ямар учир шалтгаан
Авирмэд -
Гаргаж болохгүй гарахгүй байна л гэхээс үр нь таарахгүй байжийгаад гарахгүй байж ч болох юм аан зүгээр тэр эмэгтэйн юмуу эрэгтэй хүний үр нь бас боломжгүй байдаг талтай
Эрдэиэтуяа -
Тийн нөгөө хоорондоо таардаггүй бас ховор тохиолдлууд байдаг гэсийн ш дээ
Авирмэд -
Тийн тийн хоорондоо таардаггүй ховор тохиолдлууд тохиолддог байгаа юм. Тэрэндээ би тэгжийсан ч юмуу мэдэхгүй. Тэгээд манай аав чинь тэгж юу яадаг тэр хүнийг боож болохгүй гэдэг
Эрдэиэтуяа -
Олон хүнийг өргүүлсэн үү? Танай аав
Авирмэд -
Аав бол ерөөсөө хамаагүй ээ миний доод талын нэг 2 ой өнгөрч байсан хүүүхдийг бас нэг өвгөн гуйгаад. Энэ залуусыг гаргаагүй байхад. Тэгээд ээж нь ээж уурлаад хүн өгөх гэлээ гээд. Өг өг хүүхдээ үргүй байгаа улсад өгөхгүй яах гэсийн чи гээд нөгөөх чинь одоо 68-тай 70 хүрч яваа надтай адилхан чавганц хотод байж л байна ер нь.
Эрдэиэтуяа -
Холбоотой юу ер нь хэр холбоотой вэ?
Авирмэд -
Өө биднүүд бол холбоотой бид 2 бол ерөөсөө юу яадаггүй. Муу ээж нь аав нь партизан байжийгаад нас барцийн.
Эрдэиэтуяа -
Тэгээд өргөж авсан уу?
Авирмэд -
Аахан дайн майнд явжийсан онгоц монгоцоор явжийсан сүрхий л өвөө хар замын хүн байсан.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Аа эмгэн нь яахав зүгээр гэртээл байсийн. Ажил мажил хийгээ ч үгүй тэгээл байжийгаал эмч болсон.
Эрдэиэтуяа -
Ер нь танайхны өргүүлсэн цаад айл нь гайгүй айлууд байсан уу?
Авирмэд -
Гайгүй гайгүй
Эрдэиэтуяа -
Боломжтой юу
Авирмэд -
Ер нь боломжтой ерөөсөө ярихгүй. Жоохон хол хол өсцийн тэхдээ худлаа юм байна лээ насаа ахиад ирэх дээр зэрэг нөгөө эгч дүүнэрээ л
Эрдэиэтуяа -
Өөрийнхөө төрсөнрүүгээ
Авирмэд -
Төрсөнрүүгээл юу яадаг юм байналээ ш дээ явдгийн байна лээ ш дээ
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тийн
Эрдэиэтуяа -
Тэгэх л байх л даа
Авирмэд -
Тийн тэгдэг юм байна лээ
Эрдэиэтуяа -
Төрсөн гэдэг чинь
Авирмэд -
Заавал төрсөн гэрлүүгээ арай өөр их илүү өөр юутай байдгийн
Эрдэиэтуяа -
Аанхан. Анх ер нь хот орж иржийхад хотжих үйл хот ер нь ямархуу байсан?
Авирмэд -
Хот чинь хамгийн их өндөр хамгийн их барилгатай нь одоо өндөр хоршоо байсан.
Эрдэиэтуяа -
За. Өндөр хоршоо гэж улсын их дэлгүүр болчдог уу?
Авирмэд -
Одоо одоо улсын их дэлгүүр биш юу
Эрдэиэтуяа -
Урт цагааны тийшээ юү
Авирмэд -
Бөмбөгөр лүү байгаа байхаа даа. Их дэлгүүрийн анхны юу л өндөр хоршоо гэжийсийн. Тийн. Өндөр хоршоо л байсийн. Бидэнд тэгээд юу яагаад.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Хамгийн 2 давхар байшин л тэгээд тэрнээс өөр өндөр байхгүй. Аа гандангийн нөгөө өндөр Жанрийсаг хийд байна ш дээ. Том
Эрдэиэтуяа -
Жанрайсаг
Авирмэд -
Аа тэр хийд чинь л тэрнээс өөр өндөр тэрнээс хамгийн ингээл хөдөөнөөс ороход чинь л хамгийн тод харагдах чинь Жанрайсаг чинь
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэгээд бүүр төвдөө ороод ирэхээр чинь өндөр хоршоо гэж байдаг чинь л байсийн.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Одоо тэр төв эмийн сангийн тэнд нэг одоо 2 давхар нэг хуучин байшин байх ёстой доо. Одоо байгаа байхаа. Тэр музей зузей болоод хувираад яваад байсийн. Тэр юу болсийн.
Эрдэиэтуяа -
Бүү мэд ээ
Авирмэд -
Тэр хувьсгалын дээр үеийн музей л тавигдцан байсийн.
Эрдэиэтуяа -
Аа тэнд үү?
Авирмэд -
Тийн.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Одоо ер нь юу байгааийн. Тэрнээс өшөө тийм давхар байшин байхгүй. Гэр дандаа ийм шургаагаар барьсан байшин хашаатай айлууд нь. Цөөхөн тэгээл ерөөсөө юу яахгүй. Сүүн зах энэ тэр чинь бол тэр одоо байгаа юу байгаа бол 7-р гуанз гэж байсны тэр хавь руу л байсийн. Тэр сүүн зах энэ тэр чинь.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Байшин хашаатай л байхаас биш ерөөсөө тийм олон айл майл нүүгцийм суугаагүй. Намайг 1950-н онд ирж байхад ч барилга энэ тэр чинь цөөхөн байсийн.
Эрдэиэтуяа -
Та ер нь хотыг юу гэж төсөөлж байсан?
Авирмэд -
Одоо бол ёстой нөхцөл байхгүй. Явахын аргагүй болсон.
Эрдэиэтуяа -
Тэр үед?
Авирмэд -
Тэр үед чинь одоо
Эрдэиэтуяа -
За ямар газар байгаа болоо? Гэж төсөөлж оржийсэн?
Авирмэд -
Өө тэр яахав дээ. Одоо тэр хот гэхээр их л том газар юм гэсэн чинь хашаа байшинтай. Айлууд нь дандаа гэртэй.
Эрдэиэтуяа -
Аа ялгаагүй?
Авирмэд -
Ялгараагүй л байсийм байна лээ. Хамгийн их юу гэж байгаа нь тэр өндөр байшин байсан. Тэрийг л мэдэжийгаа юм. Би чинь одоо тэгээд бусдууд нь нам нам. Сүүлдээ л харин сургууль мургууль баригдаал юу яагаал өргөжсөөр нэлээн их том болсон байсан чинь одоо бол бүүр явахын аргагүй. Өнөө явж байсан газраа хүртэл бараг л юугаа мэдэхгүй болсон. Аягүй их байшин барилга засал, хамгийн сайхан чинь нөгөө муу морьтой хөшөө л байсийн. Бид нар чинь ажлаасаа төрөх чинь тэрүүхэн урдах ш дээ. Морьтой хөшөөний чинь
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэндээсээ гараал морьтой хөшөөнийхээ саадан дотор суужийгаал. Тэгээл гэр лүүгээ явдаг байсийн. Би чинь яг ерөөсөө 1-р төрөхийнхөө 5-н халуун ус гэдгийнхээ тэнд хашаатай байж байгаад, айлын хашаанд байж байгаад тэгээд наад тэр 30-р дэлгүүр гэдгийн тэнд нэг цэмбэний скалад байсан юм аа.
Эрдэиэтуяа -
За
Авирмэд -
Тэр скаладыг нурааж аваал явцан, хашаа нь эзгүйрээд тэгээд манай төрөх ажилчдаа буулгасийн. Тэр тэгээл тэнд байжийгаал би чинь тэгээд л наашаа 1967-н онд энд Сэлэнгэд ирсийн. Тэрнээс чинь хойш чинь юу яасан одоо бол би хот ороол гудамжаа ч мэдэхгүй байлээ.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Төөрөхийм байлээ. Аа тэр барилга ч яасан өндөрийн. Ерөөсөө юм чинь зөндөө их болсон байна лээ.
Эрдэиэтуяа -
Хотын амьдрал ер нь таалагдсан уу?
Авирмэд -
Анх эхлээл явахад бол таалагдажийсан. Одоо бол утаа униар ерөөсөө
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Бараг л хоноход хэцүү болцийм байлээ.
Эрдэиэтуяа -
Анх очиход юу нь таалагдажийсан бэ?
Авирмэд -
Яахав дээ одоо нэг
Эрдэиэтуяа -
Социлизмын нийгмийн үед ш дээ?
Авирмэд -
Тийн. Яахав дээ чөлөөтэй, утаатай. Юу утаа мутаа ч байхгүй. Байр суурь нь ч юу байхгүй. Амьтан хүн нь хэдэн айлууд нь зарим чадалтай нэг нь хашаа байшин барьдийм байгаа биз.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэгээл байшин зайшин хийгээл тэгээл яахав сургууль соёл нэмэгдээл юм засгийн газар мазар нь дан байшингуудтай болоол ирэх дээр тэгээл болоод явчихна. Одоо бол ерөөсөө тэр юунууд чинь айхтар айхтар машин, технолги барилга барих завсараар нь айлууд
Эрдэиэтуяа -
Дүүрцэн байгаа юм чинь
Авирмэд -
Тийн. Хүүхдийн юу, хүүхдийн ордон, пионерийн ордон, тэр залуучуудын ордон, хамгийн хүнд явсаар байтал тэр Ленин клуб эд нар чинь баригдаад явсанийм чинь. Гарцаар өгсөөл яваад
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Одоо бол ерөөсөө тэр хүүхдийн ордон мордон чинь жоохон л юм харагддаг болсон байна лээ. Ерөөсөө тэр чинь их биш. Тэр Даландавхар эмлэгээр чинь ер нь айл байхгүй байсан.
Эрдэиэтуяа -
Та 4-өө төгсөөд яасан?
Авирмэд -
Юу
Эрдэиэтуяа -
Нөгөө нэг 4-өө төгсөөд
Авирмэд -
Өө яахав
Эрдэиэтуяа -
Эх баригчын курсд сурсан уу?
Авирмэд -
Тйин. 45 хоногийн курсд л сурсан.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэгээл тэндээсээ ажилаж явжийгаал яваад ирсэн. Нийгмээсээ
Эрдэиэтуяа -
Яагаад сургуулиасаа гарсийн? Уул нь цааш нь сураад байсан бол гайгүй сурж байсийн байна ш дээ?
Авирмэд -
Болох л байсан байх л даа. Яахав дээ тэгээл нэгэнт хүүхэд нь ч явах дургүй. Эцэг эх нь ч хүүхдээсээ сургуульд явах дургүй л байсийм байгаа биз. Тэгээл
Эрдэиэтуяа -
Аан
Авирмэд -
Юу яасан. 4 төгсөх дээр чинь зэрэг чинь юу яачдаг ш дээ. Өнөө одоо 5, 6, 7-р ангиа өөр газар очиж сурдаг байсиймаа.
Эрдэиэтуяа -
Аан өөр
Авирмэд -
Тийн. Тэгээл
Эрдэиэтуяа -
Тэгээл
Авирмэд -
Тэгээл завсардаал гарчихгүй юу. Тэр чинь
Эрдэиэтуяа -
Та нэгдэлжих хөдөлгөөний талаар яриач?
Авирмэд -
Нэх сайн мэдэхгүй дээ.
Эрдэиэтуяа -
Танайх ер нь малтай айл байсан уу?
Авирмэд -
Малтай байсийн. Манайах бол малтай ч байсан. Ер нь бол юу яасийн. Ээжийг нас барснаас хойш тэр мал чинь тэгээл айл хунар дээр тавиал. Тэгээл өөрсдөө ч маллахгүй. Хүүхэд маллаж чадахгүй гээл. Юу яахлаар тэгээл дороо л мал чинь нэг уруудахаараа зэрэг 2, 3-н жилийн дотор л нэг юу яадгийн. Нэг 100-аад 50, 60-н хоньтой, нэг 10-аад үхэртэй л болж үлдсэн. 1000 гаруй хонь мал, үхэр мүхэр зөндөө л байсан чинь тэгээл маллах хүн байхгүй болохоор тэгээл юу яачдийм
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэгдийм байлээ.
Эрдэиэтуяа -
Энэ хэлмэгдүүлэлтийн талаар хэр мэдэхэв? Мэдэх юм байна уу?
Авирмэд -
Ёстой мэдэхгүй. Тэрийг чинь. Манайхаас тэгж хэлмэгдэж барьжийсан.
Эрдэиэтуяа -
Хүн байсан уу?
Авирмэд -
Байгаагүй. Манай нөхрийн талаас байсийм гэсэн. Би тэрний нь нөгөө асууж барьдаггүй болохоор сонирхохгүй юм. Өнөө нөгөө цагаатгал гарлаа ш дээ. Саяхан нэг
Эрдэиэтуяа -
Тийн
Авирмэд -
Тэр үеэр л манай нөхөр нэг манай 2 ах лам байжийгаад юу яасан. Баригдаад нас барцийн байгааийм. Тэрний юуг авах юм би л авах ёстой юм даа. Хэлмэгдэлтийн мөнгө гэсэн чинь. Нөгөөдөхийг нь юу яалгүй хамаатных хүүхэд аваад, 2 сая төгрөг аваал үрцэн байлээ ш дээ.
Эрдэиэтуяа -
Өөр хүн аваад уу?
Авирмэд -
Аахан өөр хүн аваад яахав нэгний нь овогы мэдэхгүй байгаад байгаа байхгүй юу. Хэн гэдэг овогтой байсны нь сайн мэдэхгүй. За яадгийн энэ овог мэдэхгүй юм чинь. Ингээл тэгсэн чинь нөгөөдүүл нь нутгийнхаа улсуудаас асууж иржийгаал, тэгээл аваал явцийм байлээ.
Эрдэиэтуяа -
Аан тэгээд яацан?
Авирмэд -
Тийн тэгээд яацан.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Би бол хэлмэгдүүлэлтийн юуг бол сайн ерөөсөө мэдэхгүй.
Эрдэиэтуяа -
Соёлын довтолгооны тухай яриач?
Авирмэд -
За соёлын довтолгоон ч харин одоо санахгүй байна аа би одоо бүүр. Яахав дээ нэг айл амьтнаар л явж, ариун цэвэр мэвэр гээл юу яадаг л байсан.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Айлаа тэгж юмаа угаа. Хир буртагаа одоогийнхтой адил угаадаггүй л байсийм шиг байгаамаа бодоход. Зарим нэг нямбай улсууд нь угаагаал. Нямбайгүй улсууд нь тэгээл нэх угаадаггүй. Тэгээл нэг хувцас хунараа угаа юмаа янзал. Гэр оронгоо янзал. Өөд нь тат. Буд, хад юу яа гээл тэгээл тэгнэ ш дээ. Тэгж л ухуулга хийнэүү гэхээс биш тэгээл нөгөөдөхийгөө очоол сүүлд нь шалгана. Зарим нэг нь хийнэ, зарим нэг нь хийхгүй. Тэгээл байж л байдаг байсийн.
Эрдэиэтуяа -
Тэгнэ л дээ.
Авирмэд -
Тийн. Тийм л байсан. Нэг хэсэг дөрөөлж. Одоотой адилхан биш. Улаанбаатар чинь цөөхөн нэг хэсэг хэсэг айл эмлэгийн хажууд шиг тохоогоол өгдөг. Нөгөөдөхийгөө л цэвэрч нямбай байлгах, зарим нь бол яг хэлснээр хийгээл байдаг байсан. Зарим нэг нь байхгүй ээ ерөөсөө хийдэггүй. Тэгээд
Эрдэиэтуяа -
Аанхан та явдаг байсан уу? Тэрэнд нь?
Авирмэд -
Гүү яахав дээ одоо
Эрдэиэтуяа -
Ухуулганд нь? Ухуулга гэх юм уу даа?
Авирмэд -
Ухуулга л юм даа. Нэг ёсондоо л
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэрэнд нь явдаг байсан. Би яахав. Одоо энийгээ ингээл яахав бүүр чадахгүй настай өндөр өндөр настай хүн байвал яахав өөрсдөө угаагаад өгчихдөг байсийн. Бид нар чинь бас дөвгүй ерөөсөө юу яагаад угаагаад, бариад, янзлаад ингээл заагаал за одоо энийгээ одоо ингээл дандаа угааж байгаарай гээл. Настайвтар улсуудад нь хэлж өгч л байсийн. Түүнээс биш бага бага шиг юм болохооро бас нэх санаанд ордоггүй л байсан.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Яахав араас яваал шалгана л даа. Тэгээл шалгахад нь гайгүй юмы нь хийгээд өгцөн болохоор гайгүй юм хэлдэг ч гүй. Эмч нар энэ тэр дарга энэ тэр чинь
Эрдэиэтуяа -
Аан
Авирмэд -
Тиймэрхүү л. Байсийн шүү. Соёлын довтолгооныг одоо сайн ер нь мартчижээ. Уг нь сүрхий л юм ярьдаг байсан чинь одоо сайн санахгүй байна.
Эрдэиэтуяа -
Аанхан соёлын довтолгоон ер нь яг ямар айлд ороод та нар ухуулга хийлээ. Ер нь юу гэж ярих уу?
Авирмэд -
Биднүүд эмлэгээс явж байна аа л гэж ярина.
Эрдэиэтуяа -
За аан
Авирмэд -
Эмлэгээс одоо ариун цэврийг шалгаж явна. Тэгээл одоо ингээл юмнууд ингээл замбараагүй байгаагаа угааж арчаал гэртээ энэ юмаа энд нь тавь. Жорлон морлондоо хлорминь хийдэг ч юмуу, хлорын шохой мохой хий үнэр танартай байна. Ингээл хэлдэг.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Зарим нэг нь ирэхэд цэмбийтэл юу яагаал, шохой мохой хийцэн байдаг байсийн. Зарим нэг нь хийгээгүй байна. Энэ хажуу талынайл майл чинь хийцэн байна. Одоо танайх юмаа янзалбал зүгээр дээ гээл. Ингэдэг л байсан. Тэгээл би зарим нэг нь би чадахгүй ээ гээл суудгийн.
Эрдэиэтуяа -
Би чадахгүй ээ?
Авирмэд -
Аанхан
Эрдэиэтуяа -
Тэгээд тэрийг нь яах уу?
Авирмэд -
Тэгэхээр нь ингэж хийдгийм гээд л өөрт нь хийж өгнө ш дээ. Ингээл явахаараа 3-уулаа юм уу, 2-уулаа явна. Тэгээл очоол нөгөөдөхий чинь ингээл нөгөө балиар юмы чинь аваал угаагаал ямар ч сэжиглэдэггүй ч байсийн хэн мэдэхэв. Авч яваал угаагаал өгдөг.
Эрдэиэтуяа -
Хэр бохир байхав?
Авирмэд -
Аягүй бохир. Ёстой ариунууд байна. Найгүй бохир.
Эрдэиэтуяа -
Гэр тэр чигтээ юу?
Авирмэд -
Тэр чигтээ тэр л байжийгаа аяга шанага, тэр юм хувин сав энэ тэр чинь
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Их бохир байсан.
Эрдэиэтуяа -
Нэг цэвэрлэхийгээ тэгээл ер нь өөрсдөөл
Авирмэд -
Тэгээл ингээл цэвэрлэнэ ш дээ гэхээр зарим нь бол босоол хийгээл байдийн шүү. Овоо хийцэн байдийн. Зарим нь ч байхгүй тэгээл хийхгүй.
Эрдэиэтуяа -
Тэгээл цэвэрлэсний дараа хэв хэвээрээ бахь байдгаараа
Авирмэд -
Тийн. Хэвээрээ бахь байдагаараа суужийл байгаа юм чинь.
Эрдэиэтуяа -
Та тэгээд очиход эсэргүүцэх мэсэргүүцэх, үл тоомсорлох юм гарах уу?
Авирмэд -
Тэр хийхгүй байгаа улсууд чинь үл тоомсорлож л байгаа хэрэг болжийнэ. Нөгөөдүүл нь бол одоо энэ чинь бол ингэжийгаа юм. Энэ эмлэгийн юуг бас юу яая даа гээл. Хэд тэгээд ирэхээр чинь хүн чинь тэгээл сурчдагийм. Бас юмаа хийгээл байдаг болдгийм шүү.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Шаардаад байхаар. Ойр ойрхон шаардаад байх даар чинь зэрэг чинь бас хийдэг болдийн.
Эрдэиэтуяа -
Энэ юу яалаа гэхэд?
Авирмэд -
Юу
Эрдэиэтуяа -
Соёлын довтолгооноор явлаа ш дээ.
Авирмэд -
Аанхан
Эрдэиэтуяа -
Одоо зөвхөн амаар л ухуулга хийх үү? Та нар
Авирмэд -
Тэгнэ. Өшөө ярих юм юу байхав.
Эрдэиэтуяа -
Зурагт, радиогоор За зурагт ч байхгүй л дээ. Радиогоор
Авирмэд -
Зурагт ч байхгүй ярих ч юм байхгүй тэгээл өөрснөөл биеэрээ очиж л амаараал яринуу гэхээс биш өшөө юмаар ер нь ярина гэж байхгүй
Эрдэиэтуяа -
Та нарт ямар зааварчилгаа өгдөг байсан?
Авирмэд -
Өө яахав дээ одоо энэ юм хумий нь янзал тэр юугий нь хэлж өгч тэр бохир мохир байгаа юмы нь янзал тэр чинь юу яаж өг л хог шороогоо ингэж арилгадгийн гэж хэлж өг л гэдэг болхоос тэрнээс өшөө яахав дээ
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Одоотой адилхан бэлэн зураг мурагт юу яах юм байхгүй юм чинь
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Явж л өөрснөөл үлгэр өөрснөө өөрснөөрөөл үлгэр жишээ болгож үзүүлнүү гэхээс өшөө юу байхав тэр чинь.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Ингээд цэвэрлэчих ингээд арччих ингээд юу яачих л гэвэл тэгээл нэг юм 27:24
Эрдэиэтуяа -
Тэгээл цэвэрлэчих үү?
Авирмэд -
Тийн тэгээл цэврэлчинь зарим нь ч цэвэрлэхгүй дээ
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэгэж л байдгийн гэсэн шиг байдгийн сүүлрүүгээл ер нь тэгээд яг үглээл юу яагаад байхаар сураад хийдэг болдгийн байна лээ
Эрдэиэтуяа -
Хүмүүсийн амьдралд ер нь яаж нөлөө үзүүлж байсан?
Авирмэд -
Амьдрал тийм ч их муу ч биш сайн ч биш яахав дээ дараагаараа байсан Тэр одоо юу гол нь амьдрал нь гайгүй байхөө гайгүй байсан яахав юм нь хямд мөнгө нь үнэтэй байсан учраас уг нь хөдөлж л чадвал юм элбэг байгаа юм чинь тэр чинь
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Нэг хэл чихэр гэхэд л хагас хэл нь 4 төгрөг 2 төгрөг л байвал болоо. 3 төгрөгөөр бид нар чинь маш сайхан хоол идчаад гараад явдаг байсан гуанз муанзанд ороол
Эрдэиэтуяа -
Гуанзанд уу?
Авирмэд -
Тийн Одоо бол тэр чинь хоол идэх
Эрдэиэтуяа -
Тэгийшдээ гайгүй сайхан хоол идье гэвэл нэг
Авирмэд -
30, 402н цаас
Эрдэиэтуяа -
Аанхан тэгэж л хоол идэх байх даа
Авирмэд -
Тэгэж л хоол иднэ
Эрдэиэтуяа -
Ресторан мересторанд нь
Авирмэд -
Аанхан тэрнээс энэ юу яах юм байхгүй амьдрал харин гайгүй мөнгөний ханш унаагүй байхад болуул манай амьдрал сайхан байсийн шүү
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тийн Тэр мөнгөний ханш унаал хамаг байдаг юмаа хувьчлаал юу яасан чинь улс жаахан доройтолд ороол тэгээл нөгөө ядуухан юутай байсан улсууд чинь бүр тхртагтаа тулаал одоо явчиж байгаа юм чинь
Эрдэиэтуяа -
Соёлын довтолгоон гарахын өмнө ямар байсан?
Авирмэд -
Гайгүй ээ гайгүй. Ер бол байдаг дунд юугаараал байсан
Эрдэиэтуяа -
Хүмүүсийн амьдрал
Авирмэд -
Амьдрал нь бас гайгүй гайгүй яахав
Эрдэиэтуяа -
Өөрчлөлт гарсан уу тэгээд сайхан цэвэрхэн байдал
Авирмэд -
Уг нь
Эрдэиэтуяа -
гарснаар
Авирмэд -
Гарснаар бол байр орн сууц ер нь хүний ажил хийж байгаа байдал нь хүртэл цэвэрсээд ирж байгаа юм чинь яахав нөгөө анх манайхан жоохон муу болхидуу хийдэг байсан цэвэрлээд ирэхдээр юу яачжийгаан түүнээс юу яах юм байхгүй амьдрал нь болуул нэх тийм доройтоод сүйд болоод байсан юм гайгүйл байсан даа. Аяга шанагаа угаахгүй нэг муухай халтар халтар юмнууд байх нь хэцүү болхоос зарим нэг нь болуул аягаа угаагаал цай май хийж өгдөг л байсан.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Өгдөг л юм байна лээ. Би ч ямар нэх юу яагаал айлд ороод цай унд идэж уух биш. Угаасаа л жаахан тийм Сэжигч ч юмуу хаашаа ч юм дээ. Хүн өөрөө анх яаж сурсан тэр сургаалиараа байдаг юм болхоороо одоо ч гэсэн тэр ш дээ би чинь ер нь жаахан хувин мувин халтархан л байвал өөрөө очиж л угаануу гэхээс хүнээр угаалгахгүй. Угаасаа хүний хийсэн юм миний санаанд ерөөсөө таарахгүй тэгээл үглээд байна.
Эрдэиэтуяа -
Энэ тэр үед одоо та чинь хамгийн анхны ажилтан уу? Ер нь тэр ажилд анх яаж орж байв?Ажлын хамт олон ямар байв?
Авирмэд -
Ажлын хамт олон бол сайн байсөөн. Бидэнд чинь
Эрдэиэтуяа -
Анхны ажил
Авирмэд -
Юу яахад бол юу яахгүй. Анх ингээд нэг юу яахад намайг анх ороход болуул ерөөсөө энэ нь ийм учиртай, энэ ингээд юу яаадаг гээд яриад өгчидөг байсийн. Тэр эмч.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Энэ хүүхдийг ингэж угжина шүү. Тэр хүүхдийг тэгж угжина шүү. Гээл ийм хэмжээтэй ингэж бүлээсгэж өгнө гэдэгийг бол эмч нар ярьчидаг байсийм. Намайг л юу яахад бол заагаад заагаад өгчидөг.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Гар хөлөө тэр сайн угаажийгаад нярай хүүхдийг цэвэрхэн юу яахгүй болуул болохгүй. Хүүхдийн арьс бол их эмзэг байдаг энэтэр гэж ярьдаг байсийм. Заагаал байдагийм байсийм ш дээ. Үс мүсээ юу яаж болохгүй харин үсийг ерөөсөө үс, хумс 3 л эмлэг ургуулдагүй юм ш дээ.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Дут авна. Одоотой адилхан. Одоо бол юм болгон нь элвэг байна ш дээ. Бээлий хүртэлэлвэг байна ш дээ. Бидэнд чинь бээлий ер нь тун ховор олдоно ш дээ. Хэрвээ нэг олчвол хайрлана. Тиймээ Бямбаа бээлий хүртэл олдохгүй тиймээ.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Одоо чинь бол юу нэг бээлий хийгээл хаяжийна ш дээ.
Эрдэиэтуяа -
Та хэдэн онд тэтгэвэртээ гарсан?
Авирмэд -
Би 1988-н онд гарсан.
Эрдэиэтуяа -
Ер нь социлизмын нийгмийн үед ажилд орох процесс ямар байсан бэ?
Авирмэд -
Би ч нэг өөрөө юу
Эрдэиэтуяа -
Ажилд ер нь яаж орох уу? Хэцүү юу?
Авирмэд -
Гүү. Нэх л тэгж зовж зүдэрж юу яаж ороогүй ш дээ.
Эрдэиэтуяа -
За
Авирмэд -
Тэгээл ажил байна уу, орон тоо байна уу гээл очиход тийм орон тоо байна гээл тэгэхээр нь тэрэнд нь оржийгаал тэгээл нэг хуучин өөрийнхөө мэргэжлийн ажилд л ордог байсийм даа.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Анх бид нар чинь ямар ч хамаагүй юм хийгээл явчина. Би бол ерөөсөө юу яажийсан. Анх ажилд орохдоо курс төгсчөөл юу яахад бол орон тоо бол байхгүй гээл. Сувилагчийн орон тоо байна гэхээр нь би сувилагчаар нь явжийсан.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэгээл хэдэн жил яваал ирэх дээр зэрэг тэгээд өөрсдөө ажлын чинь улсууд мэддэгийн. За энийг тэр юун дээр тавьчий гээл юу яагаагүй. Их зовж барьж зүдэржийгаагүй болохоор мэдэхгүй юм.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Үйлдвэрчний хороон дарга гэж нэг хүн байдийм байсан. Аа боловсон хүчин дээр ороол ажилд орий гэх дээр зэрэг өргөдлөө бичээд ир гээл. Өргөдлөө бичээл юу яагаал, авахуулаал дарга нарын өмнө хурлаар шийджийсэн шиг санажийна. Би бол өөрөө нэх яваагүй. Олон газар явж юу яагаагүй болохоор би ч бас ерөөсөө санахгүй юм.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Нэг газраас нэг газар шилжээл байгаа юм. 4-хөн газар шилжсэн хүн чинь одоо. 30-н хэдэн жилээс 4-н жил 4-н байгууллагад авлаа. Ажил сольдог улсууд бол хэцүү л байдиг байлгүй яав гэж.
Эрдэиэтуяа -
Та ямар ажлаар ажлаа сольжийсан бэ?
Авирмэд -
Би ерөөсөө бол өөрөө ажлаа солиогүй
Эрдэиэтуяа -
Томилогдоол томилогдоол явжийсан уу?
Авирмэд -
Томилогдоол нөхрөө дагаал томилогдоол явсан болохоос биш энэ тэр гэж
Эрдэиэтуяа -
Танай нөхөр ямар ажил хийдэг байсийн?
Авирмэд -
Манай нөхөр чинь намын сургуулийн 2 жилийн курс төгсөөл энэ Сэлэнгэд ирээд эрүүлийг хамгаалах газрын орлогч даргаар ажиллаад
Эрдэиэтуяа -
За
Авирмэд -
Тэгээд нэг жил гаран ажилаад юуны Сүхбаатар хотын намын хороон даргаар ажилаад
Эрдэиэтуяа -
За
Авирмэд -
Тэгээд нөгөө намын ажилтангуудыг чинь ерөөсөө намын байгууллага, дарга нь хороо нь л мэдэх болохоос биш, за чамайг тэр газар томиллоо яв гэх дээр нь л за гээл гарчийгаа юм чинь. Өшөө юм байхгүй.
Эрдэиэтуяа -
Цаанаас нь гэхдээ байр майрыг нь бэлэн болгож өгөх үү?
Авирмэд -
Бид нар чинь өөрсдөө гэртэй байсан. Тэхдээ очиход бол гэр оромгүй газар бол байр өгдгийм. Манайх бол ерөөсөө энэ Зүүнхараа юу Сэлэнгээс нүүгээд очиход бол Зүүнхараад биш Түнхэлд нүүгээд очихол бол байшин бэлэн байсийн. Нэг жижигхэн ийм байшин байсийм.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэрнийг юу яагаал ороол тэгээл тэнд 4-н жил гаран болоол Зүүнхараад хөөгдөж ирээл. Зүүнхараад ирсэн чинь спиртийн байр гэж 3-н давхар байрууд байгаа юм чинь. Тэгээд бид 2 чинь 2 давхарт ор гэсний нь болий болий хүүхэд блокон дээрээс унагачина. Манай өвгөн чинь тэгээд доод давхарт одоо энэ манай байр хэвээрээ л байжийна.
Эрдэиэтуяа -
Тэндээ л байгаа юу?
Авирмэд -
Тэндээ л байгаа.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Би яахав бид 2 тэтгэвэрт гарсан болохоор гэрээ зараал нэг хашаа байшин бариад өгцөн. Тэгээл тэндээ л байжийна. Тэгээл амьдаржийсэн.
Эрдэиэтуяа -
Тэр дарга гэснээс тэр үеийн ер нь ямар хүн байсийн бэ? Дарга гэж?
Авирмэд -
Яг дээд удирдлагандаа айхтар юу яавал тэр л ёс зарчмаараа л явна. Ерөөсөө өшөө өөдөөс нь хэрэлдээл бариал тэгэхгүй, ингэхгүй гээл дуугардаггүй байсийн ш дээ. Манай хүн лав дуугардаггүй л байсийн ш дээ. Тийн тушаал л хэвээрээ ерөөсөө
Эрдэиэтуяа -
Аанхан танай гэр бүл. За та ярь та ярь
Авирмэд -
Ерөөсөө бид нар л энэ тэр гэж энэ юу яахгүй. Тиймээ хэлэхгүй
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Бид нэд чинь одоо. Бид нэд гэсэн эмч юу гэж хэлнэ за л гэнэ. Ерөөсөө тэр өөдөөс нь эсэргүүцэх барих юм байхгүй. Ажлаа муу хийгээл загнуулах байдаг. Би ер нь хүнд загнуулж явж үзээгүй болохоор тйим гэж хэлж мэдэхгүй. Өөрөө яг л өөрийнхөө хариуцсан ажлыг яг яс хийж өгнө.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэрнээс юу яахгүй. Алдаа олдчихвий гэж л их л айж явдаг байсийн шүү. Эм тариа хийсэн ч гэсэн тэр тарианыхаа зүү юу бичгийг байнга байн байн үзэж тэгжийж хийнэ. Тэгээл өвчтөндөө хийхдээ за өвдөжийнэ үү, аль болохоор өвдгөхгүй хийхийн тулд за өвдөжийнэ үү, өвдөжийнэ үү гээл шахажийгаал зөөлхөн хийнэ. Зарим нэг нь ч айгаал чичрэл муурч унадаг улсууд зөндөө л байдийн ш дээ. Айгаал хөл гар хөл нь зуурцан. Тиймээ Бямбаа тэгхэд чинь л тэрий чинь өвдүүлэхгүйн тулд би бол дандаа буруу хараад суужий хатгах болоогүй шүү гэжийгаад хатгаал зүүгээ сэмхэн хатгаж аваал хийчээл, за май энийгээ ав гэх дээр өө болцонийм уу? Ёох гэж гээл тэгчинэ. Тэгж л байдийм байсан. Одоо харин их бас чих боловсон хийдэг байсан болохоор гайгүй байна лээ. Бас ч нэх өвдөж барьж, тариа хийхэд бол өвдөхгүй л байна лээ. Сургуул хийдэг байсийн.
Эрдэиэтуяа -
Танай хүн хүмүүст ер нь хэр тушаал тавьдаг байсийн?
Авирмэд -
Яахав бүх л албан газрын удирдлагууд бол үүргээ л өөрийнхөө үүргээ л үүрэгт ажлыг л хийнэ. Ёстой илүү дутуу ч юм хийхгүй. Цаг бол цаг. Харин цагыг бол хатуу барина. Цаг их хатуу барина даа. Харин яг л цагтаа. 8-н цаг л гэсэн бол бүгдээрээ тэр хонтоорт бэлэн байна.
Эрдэиэтуяа -
Тэр ч бол
Авирмэд -
Тэрнийгээ ерөөсөө энэ улсууд ерөөсөө алддаггүй.
Эрдэиэтуяа -
Хоцоруул?
Авирмэд -
Хоцрохоороо бас л үглэдэг л байсийм байлгүй. Хэн мэдэхэв. Би ч ерөөсөө нэх хүнд загнуулж, өөрөө ч хүнд загнуулж явж үзээгүй. Нөгөөдөх маань ч одоо яахавдээ. Яг цагаараа л явна.ажил мажлаасаа хоцорно, барина. Хурал тэр цуглаан муглаан тэгэхэд чинь ямар би саад болох юм биш дээ.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Бүх юм нь бэлэн. Ирчээл хөөрхий хоол ундаа идчээл. Ямар сайндаа цуг ажилдаг улсууд нь гэртээ орж ирэхэд нь хоол нь бэлэн. Тэгээл хувцсаа тайлчаал, гар нүүрээ угаачаал тэгээл хоол ундаа идчээл гараад явчих юм аа та гэж шоолж л байсийн.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Наадах нь нэг муухан инээчээл гараал явжийсан хөөрхий яахав. Тийм л ажил
Эрдэиэтуяа -
Тэр үеийн дарга гээд давуу эрх байх уу? Ер нь танай хүнд
Авирмэд -
Байхгүй
Эрдэиэтуяа -
Арай давуу бусдаас илүү арай ялгарах юм байх уу?
Авирмэд -
Юу л байхав дээ. Ажилчидтайгаа байж л байна хөөрхий. Яахав тэгж нэх сүйд болоод хүн нэх загнаад байх ч гүй. Хэрвээ ер нь хүнийг загнаснаараа болдоггүй ш дээ. Эвий нь олоол ярьж хөөрөөл тэгдгийн. Ингэдгийн гэвэл хүн ч тэгээд хүнээсээ тэгээд тийм хүнээс чинь хүн их эмээдийн.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Эвий нь олоол явах хэрэгтэй. Ер нь ямар ч хүний эвийг за яахав ийхэв хүний чинь уурлуулахгүйн тулд л, харин хүн уурлуулж, хүн ярдаглуулах уу гэдэгийг л үздэггүй байсан байх аа. Бямбаа ер юу яахгүй. Хүний эвийг л олох нь чухал. Эвийг л сайн олж, зарим хүн ууртай, уцаартай байна. Зарим хүн ярдагдуу байна. Зөрүү ярьдаг хүн байна. Тэр болгоныг л эвий нь олж сайн сайхан юу яахгүй бол болдоггүй юм даа.
Эрдэиэтуяа -
Танай хүн дарга гээд ер нь цалин өндөр авна биз дээ?
Авирмэд -
Тэр үеийн цалин чинь 500 л байсийн ш дээ.
Эрдэиэтуяа -
Дарга ч гэсэн үү?
Авирмэд -
Аанхан
Эрдэиэтуяа -
Танай хүн дарга 500-г л авдаг байсиймуу?
Авирмэд -
Сүүлдээ 700 л болсон. Тэгээд сургууль төгсөөл 2 жил ажиласны дараа цалин нэмэгддэг. 700 болдог байсийм. Тэгээд 10-н жилийн сургууль төгсөөл 2 жил болсны дараа 380-ыг авдаг байсийн. 2 жил ажиласны дараа 20-н төгрөг нэмдэг байсийн.
Эрдэиэтуяа -
Тэгээл 2 жил дотроо нэмэгдээл явах юм уу?
Авирмэд -
Аанхан 2 жил болоход л 400-н төгрөгний цалинтай. Ахлах тогооч хийх юм бол ахлагчын 25-н төгрөг. Цаашаа нэмэгддэг байсан байх.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Халдвартын тасгийн юу ажилдаг бол 425-ыг авчийсан. Халдвартын нэмэгдэл 30-н төгрөг авдаг байсийн. Бид нар тэгээл 400-н цаасаараа л явийн ш дээ. Ерөөсөө өшөө нэмэгдээд байхым байхгүй. Ерөөсөө манай хөгшин бол 500-н цаас байжийгаад тэгээл 700 болоол тэгээл 700-н цаасаараа тэтгэвэртээ гарсан даг.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
44-н жил ажилаал гарахад
Эрдэиэтуяа -
Хэдийг авжийсан?
Авирмэд -
700-г
Эрдэиэтуяа -
Үгүй ээ үгүй юу тэтгэвэр?
Авирмэд -
Тэтгээврийн тогтооход чинь их сонин тооцшийн ш дээ. Надаас бага тогтоогдцон байсийн.
Эрдэиэтуяа -
За
Авирмэд -
Тэгээд нөгөө буруу бодцон байсийн. Явсаар явсаар 128-н төгрөг л болсон. Тийн 128-ыг авжийсан.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэгээд харин сүүлд нь надаас ахиад явсан. Юу яасан байсийн. Тэтгэвэр буруу бодсийн гэнэ ээ. Буруу юу яачижээ гээд тэгээд нэг тэрийг нөхөн олгожийсан. Тэрнээс бол юу яатлаа нас бартлаа бол 128-ыг авчийсан. Тэгээд би нөгөө 60-ыг авчийлүү?
Эрдэиэтуяа -
Эхлээд үү?
Авирмэд -
Аанхан. Хэн мэдэхэв. 81 л сүүлдээ л болсийн. Би чинь тиймүү минийх одоо 81-ээрээ л байгаа ш дээ.
Эрдэиэтуяа -
Тийм үү? Хэдэн жил ажилсан бэ?
Авирмэд -
30-н хэдэн жил ажилсанаар байгаа. Минийхийг аваачаад бодохдоо хөглөсөөн. Нөгөө олон хүүхэд гаргаснаараа жилий нь хасаад хаяцан байсийн ш дээ.
Эрдэиэтуяа -
Яагаад? Олон хүүхэд гаргаснаараа жил хасна гэж юу гэсэн?
Авирмэд -
Жил хасагддаг байсийн. Олон хүүхэд гаргасан нь нэг ёсондоо нас нь багадаа тэтгэвэрт гараад байсан байхгүй юу.
Эрдэиэтуяа -
Аан
Авирмэд -
Тэрийгээ андуурагдаад бодогдчихгүй юу. Тийн тэгээд андуурагдаад бодогдцийн байна лээ. Би нөгөөдөхий нь анзаарахгүй. Өө улсаас өгжийгаа юм яахав яахав гээл нэг сайхан хүн байсийн шүү. Урд тал дээрээ бол чиг.
Эрдэиэтуяа -
Та юуны талаар яриач?
Авирмэд -
Юуны
Эрдэиэтуяа -
Ардчилалын талаар?
Авирмэд -
Хобби минь
Эрдэиэтуяа -
Ардчилал ер нь хэдэн онд яаж гаржийсан?
Авирмэд -
Энэ чинь одоо хэдэн онд гарсан билээ. 1990-ээд оноос л гарсийн. Аан тийн 1990-ээд оноос л гарсийн. Тиймээ. 1990-н онд нөгөө ардчилал эхлээл нодлин чинь нөгөө юуны ой нь хойшилцийн ш дээ. 18-н аа нөгөө тэнд чинь
Эрдэиэтуяа -
Аа нөгөө Сэлэнгээс яваад уу?
Авирмэд -
Тийн. Тэгээл ирээгүй байсийн. Энийгээр нэг нэх үзсэн ч хүн шиг тэгээл бүүр гайхаал, гэртээ бол ер нь бол байнга ярьжийна.
Эрдэиэтуяа -
Тэгсэн мөртлөө?
Авирмэд -
Гарахаараа танихгүй байгаа юм чинь яажийгааийн? Тэгээд нөгөө амь улсуудыг ерөөсөө мэдэхгүй чадахгүй болоол. Худаа хүртэл танихгүй явжийна л даа. Би чинь тэгэхээр больсон байгаа нь мэдэгдэжийгаа юм ш дээ.
Эрдэиэтуяа -
Аанхан юу ардчилалын талаараа яриарай.
Авирмэд -
За ардчилалын талаар эгч чинь ёстой ёстой санаа юу ч байдаггүй.
Эрдэиэтуяа -
Ийшээ орох л бол
Авирмэд -
Сэтгэдэл нь ч бол ёстой юу ч мэдэхийм алга. Санааанд орох ч юм алга.
Эрдэиэтуяа -
Яагаад тэгэх болсийн? Яасийн ийсийн.
Авирмэд -
Өө яасийн. Нэг мэдэхнээ л ардчилал гарцан л гээд уг нь ардчилал чинь аятайхан зөв яваад байсан бол бас ч тийм буруу ч юм биш л юм байсийм шиг байна лээ.
Эрдэиэтуяа -
За
Авирмэд -
Бодоход
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Дандаа тэгээл өөрсдөө буруу талаар нь юу яагаал байсийм уу хаашаа еийн. Би одоо бүүр гайхаал байдийм. Элбэгдорж чинь 2, 3-н удаа л гарлаа. Одоо 3-дахаа гарчийгаа биз дээ. Элбэгдорж чинь
Эрдэиэтуяа -
Аанхан улсын их хуралд уу? За
Авирмэд -
Аанхан. Анх эхлээл гарчийхад нь их л сүрхий боловсролтой. Их л сайн хүн гарчийгаа юм болов уу гэж боджийсийн.
Эрдэиэтуяа -
За
Авирмэд -
Тэгээл сүүлдээ байжийгаал юу яахийн. Энэ улсууд чинь одоо нэг хаашаа еийн. Эв зүйгээ олоол бариал, учир утгаа олоол юу яримаар байхийм. Юм л болуул бие биенээсээ урьдчилаал хэрээлдээд ч байгаа юм уу, хэлэлцээд ч байгаа юмуу? Учры нь олдохгүй юм аа зурагтаар харагдаж байхийм байна ш дээ.
Эрдэиэтуяа -
Ойлгогдохгүй
Авирмэд -
Тийн. Ойлгогдохгүй л юм яриад байхийм. Би санавал нэг нэгийнхээ үгийг хүлээж авчийгаад тэгээд тухтай юу яагаад тэр үг чинь буруу байна энэ чинь зөв тэгүүл зүгээр бишүү гээд ингээд бүгдээрээ нийлээд яримаар юм шиг санагдаад байхийн надад. Тийм юм яригджийгаа юм ерөөсөө яригджаагаа юм байхгүй зөрөөл зөрөөл явчина. Тэр нь бие биенийхаа дээр гарах гэжийгаа юм шиг. Би бүр гайхаад байхийн. Ардчиллыг би бол би нэг их учрыг нь ч олохгүй юм заримдаа санавал бүгдээрээ нийлээд суугаад ингээд зөвлөөд яриад байгаа улсуудыг чинь аятайхан нэг нь за яахуу нэг хүн нь алдаа гаргаж болно лдоо алдаа гаргаад тэрнийгээ чиний тэр хэлсэн үг чинь буруу байна, тэгээ ингүүл яасийн бэ гээд зөв талаас нь л ярижийвал уг нь зүгээр юмуу л гэж би бодоод байгаан. Тэгээд заримдаа ярьж байгаа ухуулга нь ч буруу болж байх шиг өөрсний нь яахаарби бүүр толшлй эргээд дууслаа одоо ардчиллыг бүр сонирхохоо ч байсан сүүлийн үед за аль нь л болуул болж л байг яршиг зүгээр ямар олон жилиин настайм биш. Тэгээд тэрний учир нь бол сүүлдээ олдоно биз бодуул.
Эрдэиэтуяа -
Манай энэ улс одоо энэ соёлын довтолгооны өмнө ер нь хэр өвчин мөвчин ер нь эрүүүл мэндийн байдал хэр байсан?
Авирмэд -
Одоо бол ерөөсөө таних танихгүй өвчин зөндөө гараад байшдээ. Сая юу би л бүр гайхаад байгаан оогт мэдэгдэхгүй энэ хаанаасаа идэж ууснаасаа болоод байгаамуу? Агаараасаа болоод байгаамуу? Би бүр ерөөсөө мэдэхгүй гайхаад. Зарим нэг нь очоод үзүүлэхэд энэ, сая би нэг нялх нярай хүүхэд төрсийн. Тэгсэн чинь энэ цавины нь энд ингээд нэг овгор юм гарчижээ тэгээд гайхаад хүүхдийн эмчид очоод үзүүлсэн өнөө хэн бий шдээ Отгонгэрэл манайд хүүхдийн эмч хийжийсэн тэр ч одоо 30 гаран жил ажиллаа биз дээ. Тэгсэн чинь өөрөө үнэнээ хэлж сууна лээ хөөрхий минь би 30 гаран жил ажиллахад ийм юм үзээгүй энэ юу юм болоо гээд гайхаад тэгээд хот руу 36 өгөөд эх нялхсын төв орсон чинь эмэгтэй хүүхэд чинь эвэрхий байж, байгаад, байсийн байна нөгөөдөх чинь. Эвэрхий нь наашаагаа гараад нэг өндгөвчөө дарчхаад тэгээ удсан бол бас аюул учирхал байсан байх.
Эрдэиэтуяа -
Жоохон хүүхэд юмуу?
Авирмэд -
Жоохон нэг сар болоогүй хүүхэд.
Эрдэиэтуяа -
Тэр чинь ямар сонин юм? Тэгээд хагалгаа хийжийнүү?
Авирмэд -
Тэгээ хагалгаа хийгээ нөгөөдхий нь оёсий шдээ. Тэгээ өндгөвч нь жаахан улайлттай юутай байна за одоохондоо гайгүй байхаа, болохгүй болуул дахиж л априасанд орно гээд тэгжийсэн. Тийм сонин өвчин хүртэл л байгаан шдээ. Эрэгтэй хүүхэд л эвэрхий л байхийг би бүр үзэж л байсан эмэгтэй хүүхэд тийм байхыг үзээгүй. Тэгээл ямар сайндаа Отгонгэрэл тэгжийгаан би 30 гаран жил ажиллахад ийм юм үзээгүй зүгээр ямар сонин өвчин бэ гээд тэгээд байгаан шдээ.тэгээд очиж априас хийлгээд одоо гайгүй болцон. Априас нь одоо эдгэж л байна. Тэгээд би эмнэлгээс гараад хэчнээн олон жил болцийн юхүн чинь яаж өвчин танихав дээ, гэрт зүгээр суужийгаа юм чинь. Эмээ энэ юу юм бэ? Энэ нэг ийм юм гарчиж гээд нэг иймхэн юм л байгаад...
Эрдэиэтуяа -
Бүр ил, цоолоод гараад ирсиймуу?
Авирмэд -
Цоо энэ хаашаа энэ...
Эрдэиэтуяа -
Бөндийцэн, цаанаас нь түлхээд үү?
Авирмэд -
Цаанаас нь түлхээд гараад ирцэн. Тэхээр чинь би чинь гүйээ наадах чинь одоо яачуу? Цаанаасаа одоо юм, юм хумаар цохичуу гэжийгаам чинь. Тэгээ аваачаад үзүүлсэн чинь тийм эвэрхий байна лээ. Ер нь сонин. Сүүлийн үед ийм эвэрхий хэд хэд иржиййнэ гэж яажийнэ гэсэн эмч нар. Зүгээр зүгээр айх юм байхгүй, гайгүй. Би чинь сандраад одоо нялх сар болоогүй хүүхэд чинь эвий минь априасанд орно гэж хэцүү байх байхаа л гэсэн чинь дороо ороод дороо л гараад ирхийм байна лээ хөөрхий , жаахан уйланхай л болсон байна лээ. Их сонин одоо. Тэр юу өвчин мөвчиний чинь одоо би л лав мэдэхгүй.
Эрдэиэтуяа -
Юу, хувьчлалын талаар яриач? Хувьчлалын талаар. Хувьчлал ер нь анх яаж гарч иржийв?
Авирмэд -
Тэрий чинь ёстой би санахгүйэ санахгүй. Ёстой гэрт суужийгаа болохоор ер нь тэр нэг юманд сонирхохоо больсон. Хааяа л нэг зурагт хараал нөгөө юугий нь л юу яахаас биш одоо ч эд нар ч хувьчалыг бол ерөөсөө мэдэх юм алга.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Нэг мэдэхнээ л хувьчлал хувьчлал болсон. Уг нь манайх чинь бол үйлдвэртэй бол үйлдвэртээ бүх юмаа хийдэг байсийн ш дээ.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Дээр үед чинь одоо тэр хувьчлалаас өмнө гэсэн тэр юу байхав. Одоо дахиад шинээр үйлдвэр бариал тэгээл юмаа хийх гэжийгааг бодоход сонин л санагдаад байгааийн надад. Яахав дээ хуучин юмаа үргэлжлүүлээл явсан бол арай л дээр байх байсан байх. Тийм биз дээ.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэгээл одоо дахиал үйлдвэр барина. Дахиал арьс ширнийхээ юуг бий болгоно гэж яриад байгаа. Одоо тэрнийг тэгэж байхын оронд тэрнүүгээрээ үргэлжлүүлээл явжийсан болуул бас арай хөгжил нь арай дээрдсэн байх л байх гэж би бодох юм. Тэгээл тэр хувьчлал гээч юмы нь хэн ч авчийгаа юм. Хэн нь ч юу яажийгаа би бол тэрий нь мэдэхийм алга. Гэрт суугаа чавганц чинь бол одоо. Яахаараа ч тийм юм болдийн.
Эрдэиэтуяа -
Та бол хувьчлалд оролцоогүймуу?
Авирмэд -
Гүү. Би ерөөсөө оролцоогүй. Оролцох юугы нь ч оролцохы нь мэдэх юмгүй
Эрдэиэтуяа -
Өө цэнхэр мэнхэр тасалбар аваагүй юу?
Авирмэд -
Цэнхэр тасалбар хувьцааны тасалбар аваад би ерөөсөө манайх одоо хэр нь байгаа ш дээ. Тэр улсад өгч, юу яаж чадаагүй. Тэгээл хугацаа нь юу яасан гээл байна лээ. Тэр
Эрдэиэтуяа -
Хугацаа нь дуусцаан?
Авирмэд -
Аан юу авахаа байцан гээд л юу яасан тэрнээс хойш одоо авдранд байжийл байсийн.
Эрдэиэтуяа -
Хугацаа дуусна гэж байхгүй. Монгол банк та хөрөнгийн бирж монгол банкин дээр очиж үзэж болох л юм байна ш дээ.
Авирмэд -
Би одоо эмээ нь яаж чадав гэж байж л байна лээ. Эртэд тэр авдар тийм үү хэн аваачиж өгөх үү? Би ч аваачиж өгөх үү? Манай хүүхдүүд ч хөдлөхгүй. 10-аад байгаа.
Эрдэиэтуяа -
10-аад аа?
Авирмэд -
Аанхан
Эрдэиэтуяа -
Аан олон хүүхэдтэй байсан болохоор их ирэх байх тиймээ?
Авирмэд -
Тийн. Олон
Эрдэиэтуяа -
Хүн хүний тоогоор ирнэ тээ?
Авирмэд -
Тийн. Хүн хүний тоогоор ирсэн байгаа. Бүгд байгаа тэд нар чинь
Эрдэиэтуяа -
За энэ юу?
Авирмэд -
Өгч мэдэх ч үгүй тэгээл санаанд ороогүй. Би ч юу яагаагүй.
Эрдэиэтуяа -
Тэр үеийн социлизмийн нийгмийн үед эрх мэдэлтэй хүмүүс
Авирмэд -
Аанхан
Эрдэиэтуяа -
Жирийн иргэд хооронд 2-ын хоорондын ер нь харилцаа ямар байсан бэ? За ялгаа. Өдөр тутмын амьдралд, өөр юу байдийн. Тээ ямар ба нэгэн юман дээр ер нь ялгаа гарах уу? Зарим яахав хүмүүс одоо нэг хаана ч байдийн дэлгүүрт нэг дарга нар түрүүлж ордог. Тэр дарга нарын дэлгүүр хаа хаанахын дэлгүүрүүд ч билээ. Тийм дэлгүүр ч гэлээ. Тийм тийм дэлгүүр байсийн гэнэ лээ. Тиймэрхүү байдлаар ч юм уу ер нь ялгаа гарах уу?
Авирмэд -
Гарч л байсан байх л даа. Би бол мэдэхгүй байна. Өнөө өөрөө дэлгүүр хоршоо гэсдэггүй болохоор чинь одоо
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Гэхдээ манайхан чинь одоо зүгээр жирийнхээ дэлгүүрт л ордог болохоороо ерөөсөө тийм дэлгүүр хувьд дарга нарын дэлгүүр гэж байдгүй ш дээ. Хөдөө чинь
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тийм юм байдгүй болохоор чинь ерөөсөө тэрий чинь мэдэхгүй юм. Санаанд орохгүй байна.
Эрдэиэтуяа -
Энэ улсаас одоо энэ гэр бүлийг дэмжих тээ?
Авирмэд -
Аанхан
Эрдэиэтуяа -
Тйим юм ер нь юу хийгддэг байсан бэ? Гэр бүлийн талаар
Авирмэд -
Гэр бүлийн талаар дэмжижийсэн юм бий юу?
Эрдэиэтуяа -
Аа тэгээл одоо салгахгүй энээ тэрээ гэр бүлийн баталгаа
Авирмэд -
Хүүхдийн мөнгө л өгчийсэн ш дээ тээ. Хүүхдийн тоогоор. Харин хүүхдийнх нь 8-дахь хүүхэд тэчнээн цаас, 9-дэхь хүүхэд хэчнээн цаас гэж өгчийсөн ш дээ.
Эрдэиэтуяа -
За
Авирмэд -
Хэдэн тэр чинь 3-н жил, хэдэн жилийн хугацаатай байлаа? 18, 16 хүртэл тэгэж өгчийсэн.
Эрдэиэтуяа -
За
Авирмэд -
Тийн. 10-дахь хүүхэд чинь хэдэн цаас байлаа. Би бас мартчиж. Өгчийсэн.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэгээд 16 хүртэл өгчийсийн. Тэгээл түрүүчийнх нь хасагдаал сүүлийнх нь явсаар явсаар тэгээл дуусдаг байсан байх. Тэр дэвтэр харин надад байгаа байх шүү. Хүүхдийн мөнгөний
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Цалин өгч байсийн.
Эрдэиэтуяа -
Хүүхдийн мөнгөнөөс гадна тэр бас нөгөө ер нь урамшуулал тэгээд тэр нөгөө эхийн хэддүгээр одон ч билээ.
Авирмэд -
1 тийн одон өгдийн.
Эрдэиэтуяа -
1, 2-р одон
Авирмэд -
Одон өгдийн байсийн.
Эрдэиэтуяа -
Тэр мэр одон модон юм болуу л гэж би ойлгодийн ш дээ. Бас гэр бүлийг дэмжих
Авирмэд -
Тийн тэр л байсийн.
Эрдэиэтуяа -
Хүн амаа өсгөх барих
Авирмэд -
1-р одон чинь 100-н цаасны юутай ирдэг байсийн. 2-р одон
Эрдэиэтуяа -
Шагнал уу?
Авирмэд -
Тийн өгөхдөө
Эрдэиэтуяа -
Аа шагнал нь уу?
Авирмэд -
Тийн шагнал нь одонгоо өгөхдөө л
Эрдэиэтуяа -
Та бол
Авирмэд -
Аа 1-р одон чинь 200-н төгрөгтэй.
Эрдэиэтуяа -
Та бол 1-р одонг нь авсан уу?
Авирмэд -
Авсан.
Эрдэиэтуяа -
10-н хүүхэдтэй юм чинь
Авирмэд -
2-ыг ч авсан. Тийн 2-ланг нь авсан. Би одоо байгаа.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
2 нь 100-н цаас. 1 нь 200-н цаас байсийм байна. Тийм байна.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Бид нар чинь тэгээл хүүхдийн мөнгө өгч байсан харин хүүхдийнх нь тоогоор нь мөнгө нь ахиад явдаг шиг байсан.
Эрдэиэтуяа -
Хүүхэд олон төрөх тусам уу?
Авирмэд -
Аан
Эрдэиэтуяа -
Хүүхдийнхээ тоогоор ахина гэж юу гэсэн үг үү?
Авирмэд -
Яагаав 10-дахь энэ жил олговор байна ш дээ тээ. Сар болгон байлуу, 5-н хүүхэдтэй бол 200, 200 төгрөг л гэхэд л 200-н төгрөг л өгч байсан шиг санадийн. 4-н хүүхдээс эхэлж өгдөг. Улиралд өгдөг байсан байх.
Эрдэиэтуяа -
Одоо энэ 25 шиг уу?
Авирмэд -
Тиймээ тийн. Бараг л 25 шиг л юм даа.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
4-н хүүхэдтэй хүнд 75-н төгрөг өгдөг байсийн. Тэгээд 350-ыг өгдөг байсийн. Сүүлд тийм өөрчлөөлт гарсийн. Тийн тэрийг би харин мартчаад байна. Тэр 7-дох, 8-дахь, 10-дахь гэдэг чинь тус тусдаа өөрсдөө мөнгөтэй мөнгөнүүдийн тоо нь дээшээ ахиад яваад байдаг байсийн. Тэрий нь харин авчаал
Эрдэиэтуяа -
Дол дол долдугаар хүүхдээс эхлээл нэмэгдчдэгийм байна тээ?
Авирмэд -
Тийн. Өө бүх хүүхэд чинь 300 байжийгаад тэгээд 300-гаасаа дээшээ ахиад ахиад хүүхдийн тоогоороо хэдэн цаас нэмэгдээл
Эрдэиэтуяа -
Аан олон хүүхэд төрөх тусам нэмэгдээл гол ньь хүн амыг өсгөх
Авирмэд -
Тйим л байсан. Тийн. Мөнгө өгчийсэн. 16 нас болоол түрүүч нь хасгдаал дараагийнх нь ороол тэгээл тэр 10-дахь хүүхэд нь л арай л мөнгө илүү иржийсэн шиг санаал байхын би одоо. 8- хүүхдийн мөнгө авдаг байхад 800-н төгрөг авдаг байсийн ш дээ.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Тэгэхээрээ ахиж өгдөг байсийн.
Эрдэиэтуяа -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?
Авирмэд -
Байхгүй
Эрдэиэтуяа -
Аанхан амьдралд өөрчлөлт гаргасан?
Авирмэд -
Байхгүй байхгүй.
Эрдэиэтуяа -
Юм үлдээсэн муу талаараа, сайн талаараа?
Авирмэд -
Байхгүй. Миний хүү тэр бол байхгүй.
Эрдэиэтуяа -
Аан таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Авирмэд -
Онцгой ч юм байхгүй. Яг л дунд зэргээрээ л амьдраал ерөөсөө хуучин ямар байсан тэр чигээрээ л байжийгаал тэр чинь юу яажийгаа. Нэх өөрчлөлт гараад байсан юм ч байхгүй. Нэх юу яагаад хоосроод хоосон хоноод байсийм бол байхгүй. Баяжаал байсийм ч байхгүй надад яг л оддогийн яг л дунд чигээрээ л байсан чигээрээ л явсаар байгаал одоо дуусжийн даа.
Эрдэиэтуяа -
Аанхан та улсаас ямар шагнал урамшуулал хүртсэн бэ? Ер нь
Авирмэд -
Улсаас уу?
Эрдэиэтуяа -
Тийн?
Авирмэд -
Эрүүлийг хамгаалах яамны жуух 2-ыг авсан.
Эрдэиэтуяа -
Пөө за
Авирмэд -
Аа юу улсын 50-н жилийн медаль
Эрдэиэтуяа -
За
Авирмэд -
Аан юу 60-н жилийн медаль 2 л авсан даа.
Эрдэиэтуяа -
Аан за
Авирмэд -
Тэрнээс өшөө нэх юу яасийм байхгүй. Тэгээл тэтгэвэртээ гарсан.
Эрдэиэтуяа -
Аанхан хэдэн жил ажилсан бэ?
Авирмэд -
34-н жил ажилсан.
Эрдэиэтуяа -
Тэгээд тэр үед ер нь олон хүүхэд өсгөнө гэдэг ер нь хэр хүнд ажил вэ?
Авирмэд -
Гайгүй л би чинь одоо ер нь
Эрдэиэтуяа -
Яаж ер нь өсгөжийв?
Авирмэд -
Би нэг бид нар одоо нэг цаг нь өөр болсийн. Сандарч тэвдсийн байхгүй. Би чинь ерөөсөө гаргаал, бид нар чинь ерөөсөө хүүхэд гаргалаа 45 хонолоо. Тэгээл ажилдаа ордог байсийн. Тэгээл одоотой адилхан 2 жил, 1 жил ингэж суудгүй ш дээ.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Яг л хугацаа дуусаал тэгээл ажилдаа ордог. Би чинь ажлаар угждаг байсан болохоороо ерөөсөө тэгэж зовж зүдэрч байгаагүй. Тэгээл цэцэрлэгийн нас болоол цэцэрлэгт нь өгчдөг. Тэгээл явчдаг болохоор би өөрөө нэг сандарч хүн шиг тэгэж зүдэрч зовлоо гэдгийг мэддэггүй байсан.
Эрдэиэтуяа -
Тэгээд хөхүүлэх асуудлаа яах уу?
Авирмэд -
Өдөр нь очоол цагаар хөхүүлчинэ ш дээ. Яг хүүхдийн цагаар бидэнд чинь хөхдөг. 1 цагийн юутай. Тэрнүүгээрээ очоол хөхүүлчдэг. Тэгээд эртхэн харина. Хоолонд оруулчна. Хоолонд оруулчина. Амар байдийн. Тэгээд өнөө яшлийн хүүхэд болохоороо яахав дээ.
Эрдэиэтуяа -
Цаанаа хоол өгөөл
Авирмэд -
Хоол өгөөл яачина. Сүүгээрээ угжидаг бол сүүгээрээ угжчина. Би ч сүү ихтэй байсан. Сүүгээ саагаад орхичдог болохоор юм ч санаанд ордоггүй. Хүний хүүхдийг ч гэсэн өөрийнхөө сүүгээр угжчидаг байсийн. Би
Эрдэиэтуяа -
Та юу?
Авирмэд -
Аанхан. Ер нь сүү ихтэй байсан. Тэгээд тэрүүгээрээ л юу яагаал байдаг болохоор нэх зовж зүдэрч би хүүхэд өсгөлөө энээ тэрээ гээд амьтан. Одоо л энэ улсууд чинь л хүүхэд өсгөх гэж хэцүү юм гээл байхийм мэдэхгүй. Би энэ 10-н хүүхдийг өсгөхөд нэх тэгэж сандарч өвчин зовлон гэж эмлэг мэмлэгт ч хэвтэжийж үзээгүй. Бараг л ж одоо л манай хүүхдүүд чинь 40 гараал, 50 гараал явжийгаа улсууд чинь одоо л өвчин хэлээд байгааийн. Тэрнээс би тэр ядарлаа олон хүүхэдтэй байна яах уу ийх үү тэгэж нэх сандарч юу яаж ерөөсөө үзээгүй. Санахгүй. Би ч яахав өөрөө хурдан. Өөрөө их хурдан хөдөлгөөнтэй болоол тэгдийм үү яадийм мэдэхгүй. Аа нэг олон хүүхэд гаргасан айлууд шээс үнэртээл ханхлаал байгаа байх гэж амьтан ярьдаг л юм байлээ. Манайд бол тийм юм байх ч үгүй.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Хэлэхээргүйхэн л байсан даг. Уг нь хүний тэр өөрийнх нь эх хүний лөөрийнх нь самбаа сэрэмж сэргэлэн авхаалж л мэддийм шиг байгаам. Тэрнээс тэрэнд их ядраал зүдрээл өвчин зовлон хийгээл байх нь ч гайгүй байдийн.
Эрдэиэтуяа -
Социлзмын нийгэмд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа ер нь ямар байсийн болоо?
Авирмэд -
Харилцаа уул нь би болуул суусан ханьтайгаа ийм тэр үгээр тэгэж муудалцаж барьж ер нь үзээгүй болохоор хүний амьдралыг ёстой сайн мэддэггүй. Өөрөө болуул тэгэж нэх яадаггүй болохоор за би тэгээл явлаа. Ажилд явлаа тэг ээ тэг гээл би чинь хүүхдээ өөрөө маллаал, өвгөн чинь байгаа цагтаа өөрөө хүүхдийнхээ юмыг угааж индүүдээл тавьчдаг. Бид 2 тэгэж хүнтэй адилхан муудалцаж барьж энэ тэр гэж ерөөсөө үзээгүй.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Хааяа чи юу яачив ч гэж юу яаж үзээгүй. Би чинь ерөөсөө хэрүүлэнд тун дургүй. Угийн хэзээний хүн хэрэлдэхээр, уур ч хүрэх шиг заримдаа одоо инээд ч хүрэх шиг. Гайхаад байгаа юм чинь ерөөсөө одоо охидууд чинь сав л хийвэл 2-уулаа хэрэлдэх гээл байхийн. Үгүй ээ би тэгээл би хэлдийн би тануудын үед ингэж барьж үзээгүй. Та нар чинь хаашаа юм бэ үгээ даадаггүй юм уу хаашаа юм гэжийгаа юм чинь. Тэгэхээр хөхрөлдөж инээчижийгаа юм чинь. Тэр хэд чинь. Эмээ их сонин юм ярьжийна гээд гүй сонин юм юу байгаа юм бэ? Бид 2 чинь тэгэж аав чинь ажилдаа явжийгаал ирлээ. Орой ирвэл за чөлөөтэй байвал за юугаа юу яана. Баастай шээстэй өмд гутал гарвал дор нь угаагаал тавьчдаг байсан даг. Хөөе тэрнийгээ тэгээд өгөөч энийгээ ингээд өгөөч гээд байхын та нар чинь хэн чөлөөтэй нэг нь хийдийм байгаа биз дээ. Хэн завтай нэг нь л тэрнийгээ юу яахгүй бол нэгийгээ хараал суугаад байх хэрэг шаардлага байхгүй байна ш дээ гээл тэгдэг.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Одоо харж байхад чинь манай тэр энэ хэдэн ач нарыг харахаар чинь хүүе ээ чи тэрийгээ тэгчихээч гээл байхын өөрөө л хажууд нь зүгээр байвал аваал бэлэн харантны усанд хийгээл угаачуул болоо юм бишүү би бол тэгдэггүй болохоор өөрөө мэдэхгүй юм. Бас залхуутай л санагддаг юм. Надад
Эрдэиэтуяа -
Юу жендерийн асуудал ер нь хэр тавигддаг байсийн?
Авирмэд -
Юу
Эрдэиэтуяа -
Жендерийн асуудал
Авирмэд -
Жендерийн нүү?
Эрдэиэтуяа -
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс одоо нэг тэр үед чинь одоо эмэгтэй хүн одоо бас нэг жаахан дарагддаг байсан үе юм уу гэж
Авирмэд -
Өө бид нар амьдралдаа өөрө өөрөөс нь адилхан тэгшхэн байсан болохоор би тэрийг чинь ёстой санаанд ордоггүй ш дээ.
Эрдэиэтуяа -
Аанхан
Авирмэд -
Манайх чинь яг л хэн нь үгээ хэлнэ. Манай муу өвгөн болуул тэгэж нэх намайг дарамталж юу яаж барьж үзээгүй. Одоо чинь бол тийм л байдийм шиг байна. Би бол тэгэж одоо мэддэггүй байсан. Тэр хэрүүл хийж байна уу тэр гэртээ хэрэлдээл гайхжиж байна уу. Үгүй яахлаараа ингэж байдийм бол доо гэсэн шиг бодчоол. Би ханьтайгаа ёстой тэгэж ам мурийж энэ тэр явж үзээгүй болохоор мэдэхгүй. Манай хань ч гэсэн өвгөн ч гэсэн хүүхдүүдээ ч гэсэн нэх загнадаггүй. Би л харин яаж болохгүй яагаад байгаа юм гэдэг болохоос биш ер нь бол тийм амьдрал би ёстой мэдэхгүй.
Эрдэиэтуяа -
За за ярилцлага өгсөнд баярлалаа.
Авирмэд -
За баярлалаа. Миний хүү.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.