Lhagvasüren


Basic information
Interviewee ID: 990340
Name: Lhagvasüren
Parent's name: Tserendorj
Ovog: Shargachin
Sex: m
Year of Birth: 1939
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: mechanic
Work: retired
Belief: Buddhist
Born in: Mogod sum, Bulgan aimag
Lives in: Bulgan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder, builder
Father's profession: herder, stoker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
herding / livestock
collectivization
education / cultural production
industrialization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За манай өнөөдрийн ярилцлагад Булган аймгийн төвд амьдардаг хөдөө аж ахуйн механик инженерийн ийм ажил хийж байсан Лхагвасүрэн гэж хүн ярилцлага өгч байнаа. Таныг судалгаанд оролцож ярилцлага өгөх болсонд талархаж байнаа.

Лхагвасүрэн -

За баярлалаа.

Хишигсүрэн -

Хоёулаа яриагаа асуултнаас эхлэх үү? Өөрийгөө та танилцуулаач? Хаана төрж өссөн? Ямар мэргэжил боловсрол эзэмшив? Ямар ажил төрөл эрхэлж байв? Энэ тухай ярианаас ярилцлагаа эхлэх үү?

Лхагвасүрэн -

За тэгье. Миний бие 1939 онд Одоогийн аймгийн Могод сумын 1-р багийн нутаг ... гэдэг газар 1939 онд Цэрэндоржийн 1-р хүү болон төрсөн. Би эхээс зургуулаа. Би хамгийн том нь. Миний дараах Лхагважав гээд нябо мэргэжилтэй тухайн үед Атарын сангийн аж ахуйд нягтлан бодогчоор ажиллаж байгаад сүүлдээ Сонгино дахь цэргийн ангид няраваар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн байгаа. Дараачийн дүү маань бас нябо мэргэжилтэй. Баяннуурын тэжээлийн аж ахуй тэгээд энэ Рашаант суманд засаг даргын тамгын газар нягтлангийн ажил хийж байгаад бас тэтгэвэрт гарсан байгаа. Лхагважав маань долоон хүүхэдтэй. Хоёр ихэр хүүхэдтэй. Бүгдээрээ айл гэр болсон хүүхдүүд нь. .. маань 5 хүүхэдтэй. 3 дахь нь Хишигсүрэн гээд Хишиг-Өндөр суманд төрсөн. Тэр маань бас 5 хүүхэдтэй. Малчин бас тэтгэвэрт гарсан. Дараагийн дөрөв дэх дүү маань Нарантуяа гэдэг. Тэр маань 16 настайгаасаа Хишиг-Өндөр сумын сургуульд үйлчлэгчээр ажиллаад одоо хэр нь ажиллаж байгаа. Нэг охинтой. Хамгийн бага дүү маань Алтангэрэл гээд автын жолоочийн мэргэжилтэй. Тэр маань бас 5 хүүхэдтэй. Хишиг-Өндөр суманд амьдарч байгаа. Ийм байгаа. Би бага наснаасаа сургуульд ортлоо 10 нас хүртлээ мал маллаж амьдарч байгаад тэгээд Могод сумын бага сургуульд орж суралцсан. Дараа нь Хишиг-Өндөр суманд 7 жилийн сургууль төгсөөд 1956 онд тэгээд 1959 онд Булган сумын 10-н жилийн сургуульд ирж төгссөн. Тэгээд 10-р анги төгссөний дараагаар тэр үеийн Зөвлөлт Холбоот улсын Москва хотын Линардын академид орж суралцсан. Тэндээ сурч байгаад 1966 онд хөдөө аж ахуйн үйлдвэрийн инженерийн дээд сургууль гэж хөдөө аж ахуйн машин механикийн мэргэжлээр төгссөн юм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд 1966 оноос эхлээд Булган аймгийн МААМСтанц гэж байсан юм тэр үед. Тэр МААМСтанцад ерөнхий инженерээр ажиллаад дараа нь 1968 онд аймгийн нэгдлийн зөвлөлийн ерөнхий инженерээр ажиллаад 1972 оноос аймгийн хөдөө аж ахуй удирдах газрын инженерээр 1980 он хүртэл ажилласан. Тэгээд 1980- 1991 он хүртэл аймгийн намын хорооны хөдөө аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байгаад 1991- 2003 он хүртэл аймгийн засаг даргын тамгын газар газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн түшмэлээр ажиллаж байсан. Тэгээд 2003 онд тэтгэвэртээ орсон. 2003-2006 онд Булган-Өндөр гэдэг усны аж ахуйн талын компани байсан тэнд 2 жил гүйцэтгэх захирлаар ажилласан. Одоо тэрнээсээ хойш аймгийн хөдөө аж ахуйн газарт газар тариалангийн зөвлөх мэргэжилтнээр ажиллаж явж байна даа.

Хишигсүрэн -

Аа ха. ¬Ерөөсөө насан туршдаа ажиллаж байгаа хүн байна ш дээ.

Лхагвасүрэн -

Тийм насан туршдаа ажиллаж байгаа. 1963 онд Самбуугийн Пүрэв гэдэг манай Могод сумын нутгийн эмэгтэйтэй айл гэр бүл болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Пүрэв маань банкны нябо мэргэжилтэй. 1963 оноос хойш тэтгэвэрт гартлаа тэр Булган аймгийн банкны конторт насаараа ажиллаад тэтгэвэрт гарсан хүн дээ. Манай гэр бүлийн хүн маань.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

За тэгээд 6 хүүхэд төрүүлж өгсөн надад. Хамгийн том хүү маань Батбаяр гээд Хөдөө аж ахуйн машины инженер мэргэжилтэй.

Хишигсүрэн -

Таны ажил мэргэжлийн өвлөж авсан байна ш дээ.

Лхагвасүрэн -

Өвлөж авсан. Гэхдээ одоо бол хувиараа ажил хийдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Дараах хүү маань Батсайхан. Энэ маань дулааны цахилгааны инженерээр төгссөн. Одоо бас л хувиараа ажил хийж байгаа. Батсайхан маань бас 3 хүүхэд төрүүлсэн. 1987 онд хоёр ихэр хүүхэд төрсөн юм байгаа юм. Хандсүрэн, Ханддорж гээд нэр өгсөн. Тэр хоёр маань хоёулаа 2010 онд хоёулаа сургуулиа төгсөнө. Хандсүрэн маань айл гэр болсон. Би одоо гучаа хүлээж байна.

Хишигсүрэн -

Хнн.

Лхагвасүрэн -

Тийм. 3 дахь охин маань болохоор Бумбат гээд 3 хүүхэдтэй. Цэцэрлэгийн багшийн мэргэжилтэй. 4 дэх охин маань Болормаа гээд 2 хүүхэдтэй. Булгандаа ХААН банкны нягтлан бодогчоор ажилладаг юм. 5 дахь охин маань Баасанбаяр гээд Холбооны инженер мэргэжилтэй. Бас давхар нябо мэргэжилтэй. Одоо тэр нябогоороо ажиллаж байгаа. Дэлхийн Зөн олон улсын байгууллага байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэнд нябогоор ажилладаг юм. Хамгийн бага хүү маань Лхагваням гээд энэ хүүхэд байгаа. Энэ маань хувиараа ажил эрхэлдэг. Уул нь биеийн тамирын дээд сургууль төгссөн. Ийм мэргэжилтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ийм л үр хүүхэд маань, ажил төрөл маань иймэрхүү байдалтай байна даа.

Хишигсүрэн -

Аа ха. Би таны амьдралын түүхийг товчхон сонсоход надад юу санагдаж байна гэхээр ерөөсөө таны хийж байсан ажил чинь үндсэндээ Монгол улсад хөдөө аж ахуй газар тариалан социализмын үеийн том бүтээн байгуулалт шүү дээ. Тиймээ?

Лхагвасүрэн -

Тэгэлгүй яахав.

Хишигсүрэн -

Ерөөсөө тэр таны ажлын түүх тэр социализмын үеийн газар тариалангийн үүсэл хөгжил за тэгээд дампуураад зогсонги байдалд нэг хэсэг орлоо ш дээ.

Лхагвасүрэн -

Тэглээ.

Хишигсүрэн -

Тэр хүртлэх дахиад эргээд сэргэж байгаа процесс бол ерөөсөө л таны ажил амьдралтай холбоотой юм байнаа. Үүнийг та эхнээс нь өгөөч? Та яагаад энэ мэргэжил эзэмших болсон юм? Таныг анх энэ мэргэжлээр сурч байхад Монголд энэ чиглэлийн мэргэжлийн улсуудыг яаж бэлтгэдэг тогтолцоо байсан юм? Ямар үе шатаар энэ салбар хөгжиж ирсэн юм? Тэгэх үү?

Лхагвасүрэн -

За тэгье. Би хөдөө аж ахуйн машины инженер мэргэжлийг эзэмших дур сонирхол яаж үүссэн бэ? гэхээр зэрэг би 1953 онд Могод сумын бага сургуулийг төгсөөд Хишиг-Өндөр суманд хүрч ирсэн. Дараа нь миний дүү 1954 онд Могод сумын бага сургууль төгсөхөд манайх Могод сумаас шилжиж Хишиг-Өндөр суманд ирсэн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд 1957 онд Хишиг-Өндөр суманд МААМС гэж байгуулагдсан. Тэгж нүүж ирчихээд газар тариалангийн төрөл бүрийн машин комбайн гээд олон техниктэй тийм байгууллага байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэрийг би хүүхэд байхдаа их сонирхож байлаа. Тэр үед Бадарч гээд МААМСтанцын механик байсан юм. Тэр мотоцикл ч унаад трактор ч бариад, машин ч бариад ямар сайхан ид шидтэй жигтэйхэн сайхан ийм болох юмсан гээд ...

Хишигсүрэн -

Тэгэхээр тэр МААМСтанцад ирсэн хашаан дотор байгаа хөдөө аж ахуйн машин техникүүд байна ш дээ.

Лхагвасүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

Тэрнээс өөрөөр өмнө нь та чийчаан машин гэдэг юмыг хэзээ анх харж байсан юм? Хөдөөгийн хүмүүсийн хувьд газар тариалан хөдөө аж ахуйд зориулагдсан машиныг ямар сонирхолтой ч гэдэг юмуу содон сонин зүйл байсан бол? Хүмүүс яаж хүлээж авч байсан?

Лхагвасүрэн -

Би бол анх машин харсан юу бол ийм байгаа юмаа. Би 40 хэдэн онд юм даа. 1940 хэдэн онд манай нутагт Жоохууз гэдэг нэг хүн анх машин тэр үед ЗИС-5 машин гээд ирсэн юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

ЗИС-5 машинтай хүрч ирээд тэр үед сургуульд ороогүй байсан. Тэгээд тэрэн дээр сууж явж байсан. Тэгэхэд толгой молгой эргээд хачин болоод жигтэйхэн. Тэрнээс чинь адуу мадуу хулжаад алга болно шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд анх машин гэдэг юмыг тэгж үзэж байсан. За бас анхны нэг юу юм даа тэр чинь. Их хурлын депутат Сосорбарам гэж хүнийг сонгож байсан юмаа. Тэр депутатыг сонгох үед 40 хэдэн онд Ардын Их Хурлын депутатаар Сосорбарам гэдэг хүнийг тэр үед чичаан машин юм даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Чичаан машинтай явж байсан. Тэрийг бас харж их сонирхож байсан. Хүүхэд байхад хойноос нь гүйгээд ингэдэг байлаа даа. За тэгээд дараачаар нь юу гэхээр 1940 хэдэн онд юм даа. Манай миний ээжийн маань төрсөн ах дүүгийн хүүхэд Гучийн Цогзол гэдэг хүн морин машины станцыг хариуцдаг тийм хүн байсан юм. Тэр 30 хэдэн онд Баянголын морин станц гэж байсан. Тэр станц бол яахав гэхээр ардын аж ахуйтанд гэрээгээр өвс хаддаг. Тэр үедээ машин аятай. Би ч гэсэн дагаж сонирхоод яадаг байсан. Анх техникийн тиймэрхүү юмнуудтай танилцаж байсан. Тэрнээс гадна бүр жаахан байх үед модон анжисаар газар хагалаад арвай бага хэмжээтэй цацаад манайхан нутагтаа тарьдаг байсан. Тэр үеийн юмнууд жаахан санагдаад байдаг юм. Бас нэг жаахан арвай тарьчихаад ... байж байсан даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тиймэрхүү юмнууд газар тариалангийн ажилд багаасаа дур татсан бололтой гэж санагддаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд 1959 онд надыг төгсөхөд анх Монгол улсад чинь атар газар эзэмших гэдэг юм айхтар өрнөж байсан үе шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр үед чинь манайд хөдөө аж ахуйн машины инженерийн сургууль байгуулагдаагүй. Манай Монголд бол байгаагүй ш дээ. Машин техникийн инженерийн сургууль. Тэгээд би багаасаа техник сонирхож байсан. Тэгээд улс даяар атар газар эзэмших хөдөлгөөн өрнөөд тэрний мэргэжилтэн болох юмсан гэж бас хүсэж байсан. Хүмүүс ч үүнийг эзэмшвэл сайхан гэж ярьдаг байсан. Ингээд л нутгийнхаа тэр үед Шагдар гээд Батсуурийн Шагдар гээд хамт төгссөн ш дээ. Тэгээд хоёулаа санаа нийлээд 59 онд энэ мэргэжил эзэмшинэ гээд ингээд явж байсан юм даа. Улаанбаатар хотод ирээд.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд нарийн түүх ярих юм бол төв хороон дээр шийдвэр гаргаад нэгийн Москвад надыг Москвад Шагдарыг маань Чилид хуваарилагдсан. Бид хоёр хамт төгсөөд хамт мэргэжил эзэмшиж байсан байхгүй юу. Тэгээд бид хоёр ах дүү хоёр юм байгаа юмаа гэхээр тэгэх тусам та хоёрыг хоёр өөр газар хуваарилна гээд тэгээд сүүлдээ бид хоёр инженер механикийн мэргэжил эзэмшсэн хүмүүс юм байгаа юм даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Анх техникт дуртай сонирхолтой болсон үйл явдал маань ийм юм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ингээд түүхээ үргэлжлүүлээд ярих уу?

Хишигсүрэн -

Тэгье. Тэгье.

Лхагвасүрэн -

За манай Булган аймаг чинь дээр үеэсээ эхлээд газар тариалан эзэмшиж байсан будаа тарианы орон шүү дээ. Булганыхан будаатай. Будаан дээрээ зодоонтой гэж байсан байгаа юм. Зодоонтой гэдэг нь ямар учиртай гэхээр усална гэж айхтар юм байсан. Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Услахдаа ээлж дараагаар усална. Тэгээд тэр усалгаан дээрээсээ болоод хоорондоо булаалцалдаж муудалцдаг ийм юм байсан юм байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд тэрэн дээрээс болоод будаан дээрээ зодоонтой гэдэг үг нь гарсан. Сүүлдээ Булган гэдэг чинь улс даяараа нэлээд алдартай. Эхний 2, 3-т л явдаг байлаа ш дээ манайх.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд Булганыхан будаатай. Будаан дээрээ хөгжилтэй гэдэг ийм болж хувирсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

За тэгээд Булган аймгийн бүүр дээр үед Хүннүгийн үед Орхон Сэлэнгийн сав газраар будаа энэ тэр тарьж байсан юм гэнэлээ.

Хишигсүрэн -

Их эртний уламжлалтай?

Лхагвасүрэн -

Эртний уламжлалтай.

Хишигсүрэн -

Газар зүйн байрлал, газар нутгийн хөрс шороо гол мөрний эрэг хөвөөтэй л их холбоотой юм байна?

Лхагвасүрэн -

Тэгнэ. Манай Булган аймаг чинь манай Монгол улсын хамгийн том гурван гол гэж ярьж болно. Сэлэнгэ, Орхон, Туул гээд энэ том голнууд чинь урсаж өнгөрдөг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгэхээр энэ гол мөрний сав газраар дээр үеэс будаа тариа тарьж байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Бүр 8-р зууны үед энэ юу тарьж байсан юм гэнэлээ. Бор будаа тарьж байсан гэж ярьдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд 840-өөд оны үед Киргиз улсын үед бас их хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэж байсан юм байна лээ. За энэ Уйгар, Кидан улсын үед манай нутагт байдаг юм даа. Уйгар, Кидан улсын суурин газар гээд Дашинчилэн сумын нутагт Харуулын балгас, Чинтолгойн балгас гээд ийм газар тэнд бол эрт дээр үеэс эхлээд газар тариалан тарьж байсан тэрний ул мөр суваг шуудуй тариаг цайруулж байсан тийм багаж хэрэгслийн зүйл ийм юмнууд олдож байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

За тэгээд манайд Мэргэд аймаг 12-р зууны үед Мэргэд аймгийн үед маш их газар тариалан эрхэлж байсан гэдэг ийм яриа байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ер нь тэгээд газар тариалан хөгжиж байсан ул мөр их бий дээ. Жишээ нь заримаас нь дурдах юм бол жишээ нь миний төрсөн Могод сум гэхэд чинь тэр чинь хойд Тариат, урд Тариат, тэгээд Тариан жалга тэгээд Тээрэмт гээд гурил тээрэмдэж байсан байхгүй юу. Тээрэмт гээд газар тэр гурил тээрэмдэж байсан чулуу мулуу байсан байгаа юм л даа. Тэнд манай нутагт бол Сэлэнгийн Банзрагч гэж нэг хүн байсан байгаа юм. Тэр бол нэлээд дээр үе тэгэхдээ хувьсгалаас өмнөх үе юмаа. Нэлээд өмнө хойд Тариатад ихээхэн хс эмжээний арвай тариад нутгийнхаа улсуудыг арвай буудайгаар хангаж байсан гэж ярьдаг. За мөн 19-р зууны үед Халхын 4 морины нэг гэж байсан Сүрэн гээд нэг хүн байсан байгаа юм. Энэ бол Дайчинвангийн хошуу манай Булган аймгийн тэр хавийг хэлж байгаа юм. Тэр Сүрэн гавж бол тариатай. Энэ Хужир, Харз гэсэн голуудаар тариа тарьдаг усан тээрэм байсан байгаа ш дээ. Их тариа тарьж байсан ийм хүн байна лээ. За тэгээд манайд чинь Хишиг гэхэд чинь дээр үеэс тариа тарьж байсан. Доод талын айл 5 ... тариа тарьж байсан гэж ярьдаг юм байна лээ. Тэнд Шийрэв гэж тийм хүн байж л дээ. Дархан дархан ч юу юм. Түшмэл хүн байсан байгаа юм. Тэр хүн яасан гэхээр Оросуудаас буриад дархчуудыг авч ирээд Олон нуур гээд маш олон нуур байдаг юм. Хишиг сумын тэнд олон нуурын хоолойд усан тээрэм ажиллуулж байсан байгаа юм. Дээр үед. Тэгээд манай Хутаг сум гэхэд чинь бас л Сэлэнгэ мөрний эрэг дээр байдаг шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Бас дээр үеэс тариалан тарьж байсан жишээ нь Сүмийн булаг гэдэгт нь Шагдарынх, Хоёр худаг гэдэгт нь ... тээрэм гэж байсан байгаа юм. Тэр улсууд тээрэм ажиллуулж байсан. Тэр улсууд тээрэм ажиллуулж байсан. Тэгээд тэнд Төдвийн гол гэж гол байдаг юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр Төдвийн гол гэдэг чинь ямар түүхтэй гэхээр зэрэг бас Хятадуудад өгч байсан гэдэг яриа байдаг юм. Тэгээд тэд нар тариа тарьж байсан гэж. Тэгээд Тээлийн гол гэж бий. Хутаг-Өндөр сумын Могойн гол гээд олон голууд ерөөсөө Сэлэнгэ мөрнийхөө дагуу юм л даа. Их тариа тарьж байсан юутай байдаг юм. Манай Хангал сум байж байна. Одоогийн Хангал сум Богд сум энэ тэр чинь гол мөрнийхөө дагуу Хангалынх бол Эргэл гэж байдаг юм. Хандгайт гэж бий. Сүсүүл гэж бий. Ийм голуудын дагуу бас Хангалын гол гэж байдаг юм байгаа юм. Тэр голуудын дагуу их тариа тарьж байсан байгаа юм. 1720 оны үед Хятадууд манай нутагт их олноороо орж ирж одоогийн Булган аймгийн төв Вангийн хүрээнд бас энэ Хангалын голоор суваг шуудуй татаад тариа тарьж байсан. Одоо ч манай Булганы Ачуутын голоос эх авчихсан том суваг байж байгаа. Сүүлд ч манайх ашиглаад байсан даа. Ер нь Манжийн дарлалын үеэс эхлээд манайд бол Хятадууд бол их тариа тарьж байсан юм байна лээ. Тэрний ул мөр их байгаа. Нэг талаараа Хятадуудаас манайх тариа тарих юмыг их сурсан байгаа юм л даа. За тэгээд сум сумандаа гээд байх юм бол бүх суманд л ийм онцлогууд бий л дээ. Манайхны бүх сумууд дээр үед тариа хөгжиж байсан түүх ярих юм бол бүгд түүхтэй юм байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд яахав 1921 оны үйл явцын дараачаар газар тариалан хөгжүүлэхэд нэлээд анхаарч байсан. Манай Булган аймгийн хувьд 1924 онд тэр тарианы чинь хувьсгалаас өмнө үржилтэй газруудыг дандаа гадаадын Хятад иргэд эзэлчихсэн ийм байсан юм байна лээ. Тэгээд тарианы газрын бүртгэл явуулаад тэрийг хураадагийг нь хурааж аваад ядуу ардуудад өгч ингэж байсан юм байна лээ. Тэгээд тариалан хөгжиж байсан юу гэх юм бол дараа нь манайх ингэсэн байгаа юм. Анх эхлээд 1939 онд одоогийн Хишиг-Өндөр сум чинь Авзага сум гэж байсан юм. Авзага сумын Хавцлын нэгдэл Хутагт суманд болохоор Тээлийн нэгдэл гэж байсан. За Дашинчилэн суманд болохоор Дашинчилэн 1939 онд бас нэг нэгдэл байсан байгаа. Бугат суманд Царцай нэгдэл гэж байсан байгаа юм. Энэ Дашинчилэнг болохоор Шар тал гэж байсан. Ийм 5 сумын нэгдэлд 300 га-д тариа тарьж байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Анх нэгдэл байгуулж эхэлж байсан юм байна лээ л дээ. Түүнээс өмнө 32 оны нугалаанаас болоод задарч байсан. Тэгээд 39 онд нэгдлүүд байгууллагдаж тариа ногоо тарьж эхэлж байсан юм байна лээ. Дараачаар нь 37 онд түүнээс арай түрүүхэн болжээ дээ. 37 онд 10 морин машин станц улсын хэмжээнд ЗХУ-аас ирж байсан юм байна лээ. Тэр 10 морин станцийн хоёрын манай Булган аймагт хувиарлаж Булган аймгийн Хутаг-Өндөр сум, ...суманд одоо бол Бугат суманд дээр үед бол ... сум гэж нэрлэж байсан. Тэгээд тэр морь машин ямар үүрэгтэй байсан гэхээр ардын аж ахуйтанд малын тэжээл бэлтгэхэд нь туслана. Зохих хэмжээний тариа ногоо тарьж байсан юм шиг байна лээ. Тэгээд дараачаар нь яасан гэхээр хөдөө аж ахуйн нэгдлүүд нэлээд байгууллагдаж ирсэн. Одоо 39 оноос хойш нэлээд байгууллагдлаа шүү дээ. 57 оноос эхлээд хөдөө аж ахуйн нэгдлүүд чинь, тэр үед техник байхгүй. Мэргэжилтэн байхгүй. Тийм учраас тэдэнд туслах зорилгоор Мал аж ахуйн машин станц гэдгийг байгуулж байсан. Анхны мал аж ахуйн машин станц бол манай Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байгууллагдсан байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Мал аж ахуйн машин станц гэдэг нь малын тэжээл тарих зориулалттай тийм одоо малын тэжээлд зориулсан байх уу? Үр тарианд зориулсан техник байх уу?

Лхагвасүрэн -

Мал аж ахуйн машин станц гэдэг нь ...

Хишигсүрэн -

Яг дотор нь юу юу байх уу?

Лхагвасүрэн -

Ийм байдаг юм. Хуучин цагт морин станц юм. Түрүүн ярьсан шүү дээ.

Хишигсүрэн -

Одоо бидний яриаг хожим хүн уншаад ойлгохгүй. Та мэдэж байгаа учраас яриад өнгөрөөд байгаа байхгүй юу.

Лхагвасүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгэхээр морин станц гэж юу юм? Эхлээд Монголчууд яг ямар байдлаар газар тариалан эрхэлдэг байсан юм?

Лхагвасүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

Үр тариа байна уу? Хүнсний ногоо байна уу? Малын тэжээл байна уу? Тэр техник нь ямар шат дараалалтай хөгжиж ирэв гээд та нэг яриад өгөөч. Тэгж байгаад хоёулаа 57 он дээрээ ирнэ. \Инээв\

Лхагвасүрэн -

Техникийн шат дараалал гэхээр байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ерөөсөө төмөр хошуутай модон анжис гэдгийг бол бүүр дээр үеэс манайх хэрэглэж ирсэн байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр юу гэхээр үхэр моринд хөллөөд...

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Түүгээрээ газар хагалаад...

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд гараар цацаад тариалж ирсэн байгаа юм.

Хишигсүрэн -

Үүний ургацын хэмжээ ямар байв?

Лхагвасүрэн -

Үүний ургацын хэмжээ бол тэр үедээ өөрсдийнхөө...

Хишигсүрэн -

Амийг аргацаасан.

Лхагвасүрэн -

Амийг аргаацсан....

Хишигсүрэн -

Худалдаа арилжаанд оруулах...

Лхагвасүрэн -

Худалдаа арилжаанд оруулах хэмжээний юм юу гэхээр манайханд Хутаг сум, Тэшиг сум...

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Хангал сум арай илүү. Улаан буудай арвайн буудай тарьдаг. Мал үнэтэй. Сэлэнгэ мөрний үржил шим сайтай газрыг ашиглаад үр тариа нэлээд тарьж байжээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд тэрийгээ яахав гэхээр зэрэг тариагаа тарьдаг газар очоод цагаа идээ малаа наймаалж байсан юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Төмс хүнсний ногоо эхлээд бол дандаа арвай хар будаа хоёроор хооллож байсан байгаа юм. Манай Могод гэхэд жишээлбэл улаан буудай тэр болгон ургах нь арай дутагдалтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Чийг их, дулаан их шаарддаг. Тийм учраас арвай их тарьж байсан байгаа юм. Голцуу арвай.

Хишигсүрэн -

Арвай бол ерөөсөө гурил ш дээ. Хуурай идэх юмны ...

Лхагвасүрэн -

Арвайг яаж байсан гэхээр нэгдүгээрт арвайг яахав гэхээр сайхан тосонд хуураад хагараад ирэхээр зэрэг цайнд хийгээд сайхан тосолсон арвай чинь бас их сайхан. Иднэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Хоёрдугаарт хөц гэж ярьж байгаа юм. Тэрэн яахав гэхээр арвайг чинь сайхан нүдэж үслээд цагаан арвай халтар арвай гэж хоёр арвай байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Халтар арвай гэдэг бол манайд дээр үеэс сүүлдээ ячвен гэж манайхан бол ичвен гэж ярьдаг. Ячвен юм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр цагаан арвай бол хальс ихтэй. Хальсын авна. Тийм хоёр янзын арвай тарьж байсан байгаа юм. Арвайгаар бол арвайн гурил хийнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Хөгц хийнэ. Тостой хольж иднэ. Бас сүүлэнд нүдэж сүүлэнд нүдээд юугийг чинь арвайгаа хуураад нүдээд тэгээд дээр нь сүүл хийгээд сүүлтэйгээ хамт нүдээд сүүлэн бас бялцарч аятайхан амтын тааруулаад дээр үед цэрэгт явсан улсууд арвайн гурил багсарч авч явдаг байсан гэж байгаа шүү дээ. Тэгж хэрэглэж байсан байгаа юм. Тэрнээс гадна манай Булганд хамгийн алдартай нь юу гэхээр зэрэг нөгөө юу шүү дээ. Хар будаа одоогоор бол бор будаа ч гэж яриад байгаа ш дээ. Хар будаагийг чинь бас гараар татаад тарина. Гараараа зулгаана. Цайруулахдаа үхрийг гишгүүлнэ. Баглаа баглаагаар ингээд боогоод тэгээд толгойгийн сайхан зөрүүлээд дээр нь үхрээр ингэж тойруулж хөтлөөд газар хагалаад үтрэм гэж байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Дээр нь будаагаа тавьчихаад цайруулж ялгахад яаж байсан гэхээр модон хүрзээр шиддэг байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Хальс нь хийснэ дээ. Хичнээн хол шиднэ тэр хэмжээгээр ялгараад...

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгж хольц мольцоос цэвэрлэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Дандаа бүгд л гар ажиллагаатай байсан юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд гар тээрэм байсан байна. Ердийн хөсгийн морин тээрэм байсан байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Усан тээрэм би түрүүн ярилаа шүү дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Лхагвасүрэн -

Тэшигт байсан байна. Хужиртад бас ийм тээрэм байжээ гэж. Иймэрхүү л гар ажиллагаатай юмнууд байсан байгаа юм. Юу хүртлээ.

Хишигсүрэн -

Аа ха. Механикжих хүртэл.

Лхагвасүрэн -

Тийм механикжих хүртэл. За тэгээд дараагийн шат бол морин машин гэдэг маань өвс хадагч байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр одоо эх үүсвэр нь болж байгаа юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Мал аж ахуйн машинт станц гэдэг нь ямар учиртай юм гэхээр мал аж ахуй гэхээр 1-рт морин станц суурилсан байаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

20,30 морин машин байгаа ш дээ. Морин станцын бааз дээр суурилсан болохоор өвс хадаж өгнө. Мал аж ахуйн тэжээлийн бааз бэлтгэх тиймээ? 2-рт мал аж ахуйн машин станц бол тариа тарихад туслаж байсан. Тэгэхэд бол улаан буудай, арвай, овъёос тарина. Жинхэнэ трактор техникээр тариад хурааж авна. Тэгэхэд мал аж ахуйн машин станц ажиллаж байсан байхгүй юу. Түүнээс гадна сайн үйлдвэрийн нарийн ноост хонь үржүүлж байсан ш дээ. Мал аж ахуйн машин станцид нарийн ноост хонь үржүүлэхэд зоотехникч мэргэжлийн хүн тэнд одоо Жанаажав гэж сүүлд энэ Ардын их хурлын депутат байгаад Магсаржав САА-н даргаар олон жил ажилласан. Маш сайн хүн байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр хүн Хишиг-Өндөрийн МААМ станцыг анх байгууллахад зоотехникчээр очиж байсан. Мал аж ахуй хариуцсан орлогч дарга хийж байсан байх. Ийм учиртай юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд мал аж ахуйн машинт станц юу гэхээр газар тариалан юу гэхээр малын тэжээлийг бас бэлдэнэ шүү дээ. Сүү тэжээлийн ашиглана. Хэвэг юу яахад янз бүрийн ялгадас их гарна шүү дээ. Хог будаа гээд манайхан ярьдаг. Малын тэжээлд ашигладаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тийм учраас мал аж ахуйн машин станц гээд, мал аж ахуй хөгжүүлэхэд ч туслана. Газар тариалан хөгжүүлэхэд ч туслана. Ийм учиртай станц юм байгаа юм.

Хишигсүрэн -

МААМС гэж.

Лхагвасүрэн -

Аа ха. Түүний өмнө шат болохоор морин станц эхэлж үүсээд тэгээд дараа нь машин станц болоод...

Хишигсүрэн -

Машин станц болоод?

Лхагвасүрэн -

Түүнийхээ суурин дээр машин станц болж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха. Яг МААМС байгууллагдаж байхад та 10-р анги төгсөж таарч байна уу?

Лхагвасүрэн -

МААМ станц 1957 онд байгууллагдаж байхад би...

Хишигсүрэн -

7-р анги?

Лхагвасүрэн -

9-р ангид байсан. 9-р анги.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха.

Лхагвасүрэн -

8, 9-р ангид байжээ дээ. 59 онд би 10 төгсөж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха.

Лхагвасүрэн -

Дараагийн МААМ станц болохоор манайд чинь гурван МААМ станц байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

1958 онд болохоор Булганы МААМ станц гэж миний төгсөөд анх ирж ажилласан МААМ станц байгууллагдсан байгаа. Тэр Булган аймгийнхаа төв дээр байсан байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр МААМ станц.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр МААМ станцын анхны дарга нь Хорлоо гэдэг хүн байсан байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

За дараагийнхан Цэдэндорж гэдэг хүн байсан байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Намайг 66 онд төгсөөд очиход дарга нь Цэдэндорж гэдэг хүн байсан. Анхны механик нь Агваан гэж хүн байсан. За тэгээд дараа нь бол Дашдорж Цэрэнбал гээд ийм механикууд байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

За трактор комбайны жолооч нар гэх юм бол тэр Булганы МААМ станцад бол Авирмэд гэж байсан. Доржпүрэв гэдэг хүн байсан. Жасрай, Даваажамц гэсэн анхны тракторын жолооч иймэрхүү хүмүүс байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд намайг анх төгсөж очиход чинь Ичинко гээд ЗХУ-ын мэргэжилтэн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ер нь манай МААМ станцид бол 60-аад оны үед дандаа Болгарын мэргэжилтэнгүүд МААМС-д туслаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд 60 хэдэн оноос тэдний дараа тэд хоёр гурван жил болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд дараа нь дандаа Зөвлөлтийн мэргэжилтнүүд ирж байсан. За анхны инженер нь болохоор Булганы МААМС-ын болохоор Рагчаа гэдэг хүн байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд дараа нь би очиж, тэгээд Оргил гэж хүн байсан. Аа анхны агрономич нь болохоор Цэнд гэдэг хүн байсан байгаа. Тэгээд Сүрэнжав тэр надтай хамт 66 онд очсон. Даваагийн Сүрэнжав гээд агрономич. Тэгээд манай Булганы МААМ станц болохоор Орхон сум. Баян-Агт, Сайхан, Бугат, Хангал, ийм сумдад үйлчилж байсан. Аа Хишиг-Өндөрийн МААМ станц болохоор урьд талынхаа сумуудад...

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Хишиг-Өндөрийн МААМС болохоор Бүрэг-Хангай, Дашинчилэн, Гурванбулаг, Могод гэсэн ийм сумдад үйлчилж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Хишиг-Өндөрийн МААМ станцид болохоор Зайсандагва гэдэг хүн дарга нь байсан. Анхны инженер нь Ноосонхөх гэдэг хүн байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Агрономич нь болохоор Хишиг-Өндөрийн МААМ станцын Баатар гэдэг хүн байсан юм. Буриад тийм залуу байсан. За тэгээд туслах механик нь болохоор Банзрагч гэж хүн байсан. Мягмаржав Намсрай гэсэн ийм улсууд байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

За агротехникчээр болохоор Ишдорж Лувсандорж гээд ийм улс...

Хишигсүрэн -

Ер нь тэгээд хөдөө аж ахуйн машин техник тоног төхөөрөмж дээр ажилладаг. Хөдөө аж ахуйд малчдаас гадна цоо шинэ мэргэжил эзэмшиж байна шүү дээ.

Лхагвасүрэн -

Аа ха.

Хишигсүрэн -

Анхны үеийн мэргэжлийн ажилчдыг яаж бэлдэж байсан юм? курсаар уу? Бас сургууль соёл төгссөн хүн байх уу? Ер нь тэр боловсон хүчний асуудал яаж шийдэгдэж байсан бол?

Лхагвасүрэн -

За тэр боловсон хүчний асуудал бол ингэж байсан байгаа юмаа. Манай энэ Архустайн энэ бол трактор комбайны курсд мэргэжилтэн бэлдэж байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

За тэгээд Алтанбулагийн техникум бол дунд мэргэжлийн механикуудыг бэлдэж байлаа. Анхны дээд мэргэжлийн инженерүүдийг бол 1966 онд сүүлийн хоёр жилээр Эрхүүд бэлдэж манай Оргил инженер энэ тэр очиж байсан юм. 66 онд. Агрономичийн арай түрүүчийнхэн болохоор 1961 оны үед төгсөж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Анхны дээд мэргэжлийн агрономичууд..

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

За агротехникчид болохоор Алтанбулагийн техникумыг төгсөөд, жинхэнэ трактор комбайн барьдаг улсууд болохоор Архустайн сургууль комбинатиас гадна тракторын чиргүүл плюг гэж байсан байгаа юм. Плюг дээр нэг хүн сууна. Дээш доош нь болгож өгнө. Анхны нэлээд олон тракторын жолооч нар плюгчин байж байгаад мэргэжил эзэмшиж байсан байгаа. Дараа давхар ТМС гэж ярьдаг ш дээ. Техник мэргэжлийн сургууль төгсөж байсан. Плюгчин гээд МААМ станц дээр төгсөж ирж байсан байгаа. Бүүр дараачаар нь САА-д байгууллагдаад ирэхээр зэрэг өөрсөд дээрээ САА-нууд дээрээ зарим томоохон хөдөө аж ахуйн нэгдэл нэгдэл дээрээ курсаар тракторын жолооч нарыг бэлдэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Бас аймгийн төв дээр Хөдөлмөр батлан хамгаалах туслах нийгэмлэг гээд байлаа л даа. Тэнд тракторын жолооч автын жолооч нарыг бэлдэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ийм дарааллаар яваад мэргэжлийн улсуудыг бэлдэж байсан. Эхний үед хөдөө аж ахуйн инженерүүд дандаа ЗХУ-д юу яаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ер нь анхны мэргэжилтэн бий болоход энэ ЗХУ-ын мэргэжилтэнгүүд их туслаж байсан. МААМ станцад дандаа Зөвлөлтийн мэргэжилтэн ажиллаж байсан. Тэднийг дагаж манайхан их юм сурлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Би хүртэл МААМС-д байхдаа Ичинко гэдэг хүнтэй хамт ажиллаж байлаа. Булганы хөдөө аж ахуйн удирдах газар байхдаа 1978,79 онд Яков Николай Николавич гээд Белорусийн одоогийн Белорусь улсаас ирж байсан. Минскийн тракторын заводод ажиллаж байсан хүн надтай хамт ажиллаж байсан юм. Сүүлийн үеийн техник зааж байсан. Ингээд сүүлийн үед ч гэсэн Зөвлөлтийн мэргэжилтэнгүүд ирж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа х.

Лхагвасүрэн -

Ийм учиртай юм.

Хишигсүрэн -

За ингээд...

Лхагвасүрэн -

МААМ станцын нөгөө талыг би бас хэлчихье.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Гуравдахь МААМ станц нь Хутаг-Өндөр суманд хэсгийн МААМ станц гээд бас 1958 онд байгууллагдсан байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Түүний анхны дарга нь бол Буриад гэдэг хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Дараа нь Лхагва гэж байсан. Анхны агрономич нь болохоор за агротехникч нь бол Шовхоо гэдэг хүн байсан байгаа юм. Дээд мэргэжлийн агрономич нь болохоор Лхамжав, Хишигдаваа гээд хүн ажиллаж байсан. Анхны механик нь Балдан гэдэг хүн. Тэр бол их хурлын депутатаар хоёр удаа сонгогдож байсан. Сайн механик байсан Балдан гэж. Дараа нь инженерээр бол Пүрэвжал гээд инженер очиж байсан. Дараа нь манай Оргил гээд инженер очиж байсан. За тэгээд сүүлийн үеийн олон механикууд байна л даа. За тэгээд анхны тракторын жолооч нар гэх юм сүүлд механик болж байсан Гончигжав, Лхамсүрэн, за тэгээд Жамъянжав, Жамъяндорж, гээд иймэрхүү олон трактор комбайны жолооч нар байсан даа. За МААМ станцын хувьд ийм юм. МААМ станцын түүхийг дуусгавал ийм юм. Тэгээд 1969 онд МААМ станцууд татан буугдсан. За энэ одоо ямар учиртай юм гэхээр хөдөө аж ахуйн нэгдлүүд нэлээд бие даагаад мэргэжилтэнтэй болоод үүргээ гүйцэтгэлээ гээд тэгээд манай Булган аймаг гэхэд чинь анх 65 онд Бүрэг-Хангайн Хөдөлмөр нэгдэл Орхон сумын Чойбалсан нэгдэл бие дааж эхэлсэн байгаа ш дээ. Өөрсдөө газар тариалангийн үйл ажиллагаа явуулаад тэгээд 69 онд бүх МААМ станцыг буулгаад МААМ станцын техникүүдийг нэгдэлд үйлчилж байсан Тариа бригад гэж байсан байгаа юм. Тэнд байсан техникүүдийг нэгдэлд өгч тусласан. Тэгээд манай хөдөө аж ахуйн нэгдлүүд бие дааж газар тариа эрхэлдэг болсон. Манай Булган аймгийн хөдөө аж ахуйн 13 нэгдэл байсан. Бүх нэгдлүүдийн онцлог нь бүх нэгдлүүд газар тариалан эрхэлдэг байсан. Булганы хөдөө аж ахуйн нэгдлүүд...

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд газар тариалангийн ургац гайгуу авч байсан л даа. Ерөнхийдөө хөгжлийн ингээд яриад явах юм бол ийм учиртай.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Энэ дээр бас ийм юм хэлэх нь зүйтэй. Ер нь бол аймаг чинь тэр үед хөдөө аж ахуй газар тариалангийн ямар байгууллага зохион байгуулж байсан бэ гэхээр...

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Аймгийн хөдөлмөрчдийн бага хурлын тэргүүлэгчдийн газар гэж байсан байх. Тэр 40 хэдэн оны үед.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Аймгийн хөдөлмөрчдийн бага хурлын тэргүүлэгчдийн газрын мал аж ахуйн хэлтэс дотроо Нэгдэл баазын тасаг гэж байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр тасаг дотор нь юу гэхээр манай аймгийн тэр тасгийн дарга нь Лхагва гэж хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Анхны дарга нь дараа нь Гонгор гэдэг хүн болсон байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Анхны тэр агротехникчийн үүргийг бол Чимэд гэдэг хүн өөрөө бол хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй. Тэр үед бас юу төгсөөд ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Дараагаар нь тэр Шовхой гэж агротехникч тэр үед агротехникч төгссөн сүүлд Хутаг-Өндөрт очлоо гээд байдаг. За мөн Догсом гэж ийм улсууд хийж байсан байгаа юм. Хариуцаж мэргэжилтэнгээр ажиллаж байсан байгаа юм. За тэгээд дараачаар нь яасан гэхээр Хөдөө аж ахуйн хэлтэс гэж байгууллагдсан. Аймгийн гүйцэтгэх захиргаанд. Хөдөө аж ахуйн хэлтэс нь болохоор мал аж ахуй газар тариалангаа хариуцдаг. За 1962 оноос эхлээд хөдөө аж ахуйн удирдах газар гэж байгууллагдсан. Хөдөө аж ахуйн удирдах газар чинь болохоороо зэрэг Зоо мал эмнэлэгийн тасаг, газар тариалангийн тасаг санхүү эдийн засгийн тасаг гээд 48 хүний орон тоотой ийм байгууллага байсан байгаа юм. Тэр хөдөө аж ахуйн удирдах газрын анхны даргаар нь Даваасүрэн гэдэг хүн байсан байгаа юм. За хөдөө аж ахуйн удирдах газрын анхны дээд мэргэжлийн ямар хүмүүс байсан бэ? гэхээр зэрэг агрономич Торгошов гээд манай нутгийн Сэлэнгийн хүн Орос гэхдээ бол манай иргэн. Анхны агрономичоор бол дээд мэргэжлийн Гунгаа гэдэг хүн байсан байгаа. Рэнчиндорж гээд ийм улс байсан. Дараа нь 1962 оноос 67 он хүртэл хөдөө аж ахуйн удирдах газар гэж байж байгаад тэгээд хөдөө аж ахуйн удирдах газар дараа нь гурван хэсэг болсон байгаа юм. Аймгийн гүйцэтгэх захиргаан хөдөө аж ахуйн хэлтэс гээд захиргаанд хөдөө аж ахуйн хэлтэс гээд дараа нь аймгийн нэгдлийн зөвлөл, мал эмнэлгийн тасаг гэсэн тийм гурван болсон байгаа юм. 67 онд. Тэгээд аймгийн нэгдлийн зөвлөл нь эдийн засгийн хэлтэс, үйлдвэрлэлийн хэлтэс, санхүү аж ахуйн тасаг гээд бас хорь гаруй орон тоотой 23 орон тоотой ийм газар болоод аймгийн нэгдлийн зөвлөлийн даргаар тэр Даваасүрэн дараа нь Сумъяа гэдэг хүн ажиллаж байсан. Тэгээд аймгийн нэгдлийн зөвлөлийн анхны инженер нь бол Лувсанцэрэн гэдэг хүн байсан. Би дараа нь болсон юм. 68 онд.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд агромоничоор нь Хандсүрэн гэж нэг агрономи байлаа. За дараа нь Дуламсүрэн гэж байсан. Баасансүрэн гээд аймгийн нэгдлийн зөвлөлийн улсууд байсан юм. 1972 онд хөдөө аж ахуйн удирдах газар 67 оноос чинь тэгээд 67 он хүртэл байгуулагдаад 67 онд хөдөө аж ахуйн удирдах газар татан буугдсан гэж ярьсан ш дээ. Тэгээд дараачаар нь 1972 онд дахиад хөдөө аж ахуйн удирдах газар гэж байгуулагдаад аймгийн захиргаанд байсан хөдөө аж ахуйн хэлтэс татан буугдсан. Тэгээд 1972 онд хөдөө аж ахуйн удирдах газар байгуулагдаад дотроо нэгдлийн зөвлөл гэсэн нэг хэлтэстэй тийм байсан. Хөдөө аж ахуйн удирдах газар анх байгуулагдахад даргаар нь Сумъяа дарга эхэлж байсан. Дараагаар нь Отгон гэдэг хүн болсон удаагүй. Сумъяа дарга нэг их удаагүй юм. Анхны инженерээр нь би миний бие агрономиор нь Сүрэнжав гээд байсан ш дээ. Хамт 66 онд Булганы МААМСтанцад очиж байсан Сүрэнжав очиж байсан юм. Тэр агрономич болсон. Тэгээд хөдөө аж ахуйн удирдах газрын бас газар зохион байгуулагч гээд нэг мэргэжилтэн байлаа ш дээ. Тэр газар зохион байгуулагч мэргэжилтнээр бол Батчулуун гэдэг хүн олон жил ажилласан. Аймгийн хөдөө аж ахуйн удирдах хэлтэст байхад нь. Манай хөдөө аж ахуйн удирдах газар 72 онд байгуулагдахад Магсар гэдэг хүн байлаа. Дараа нь Даваа гэдэг хүн байсан. Тэгээд бас эмэгтэй Сүрэнжав гэж ийм улсууд би буруу газар зохион байгуулагчаар нь Ганзориг эхлээд Батчулуун гэж байсан тиймээ? Ганзориг тэгээд Лхагвасамбуу ийм улсууд байсан юм. Тэжээлийн мэргэжилтэн гэж ийм мэргэжилтэн бас ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр мэргэжилтэнгээр миний түрүүний хэлдэг тэр Магсар, Даваа эмэгтэй Сүрэнжав гэсэн ийм улсууд ажиллаж байсан. Ингээд 1995 онд хөдөө аж ахуйн удирдах газар зах зээлийн дараагаар татан буугддаг юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд дахиад 1998 онд хөдөө аж ахуйн удирдах газар дахин байгуулагдаж тэгээд дараа нь хөдөө аж ахуйн удирдах газрын даргаар Сүрэнжав дараачаар нь Гантөмөр, Гантулга ийм улсууд ажилласан даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Зах зээлээс хойш хугацаанд нь.

Хишигсүрэн -

Ямар улсууд тэр салбарыг авч явж ажиллуулж байваа гэдгийг ярьж байна ш дээ. Тэгэхээр ер нь тэр ажлын өөрчлөлтүүд байна ш дээ. Техникийн хувьд, ажлын зохион байгуулалтын хувьд ажлын бүтээмжийн хувьд гээд гарч байгаа түүхэн өөрчлөлтүүд нь яг юу байх вэ? Морин станцыг халаад МААМС болсноороо ямар чанарын өөрчлөлт гарч эхэлж байгаа юм тиймээ? Хичнээн хүн хамарч, хичнээн сум орон нутгийг хамарч, хичнээн бүтээгдэхүүн гаргадаг байв? Тэгээд таныг очиж байхад ямар байв? Энэ тэр гэдгийг хоёулаа жаахан задлаад ярих уу?

Лхагвасүрэн -

За. Ойролцоогоор хэдэн юм хэлье.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Манай Булган аймаг 1942 онд 8000 тонн авч байсан гэж ярьдаг юм. 1959 онд чинь зэрэг аймгийн хэмжээнд 18000 га-д тариад 16,000 тонн үр тариа авч байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

1967 онд хөдөө аж ахуйн нэгдэл байгууллагдаад ажиллаж байлаа шүү дээ. Хөдөө аж ахуйн нэгдэл байгууллагдахад нэгдэл дундын үйлдвэр нэг 13 нэгдэл тийм байсан байгаа юм. тэр үед чинь 1967 оны үед сангийн аж ахуй ерөөсөө л ганцхан байсан. Аа 58,59 оны үед 2 байсан. Тэр нь ямар учиртай гэхээр анх удаа 1943 онд чинь би нэг юм мартчихсан байна. 1943 онд чинь Ингэт толгойн САА гэж улсад алдартай аж ахуй байна шүү дээ.

Хишигсүрэн -

Тийм. Одоо ч байна шүү дээ.

Лхагвасүрэн -

Тийм одоо ч байгаа. Тэр Ингэт толгойн САА-н тухай хэдэн үг би хэлэх ёстой юм байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр манай Хөдөө аж ахуйд гарсан маш том өөрчлөлт байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Анхны...

Лхагвасүрэн -

Анхны аж ахуйн нэг шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр чинь яасан гэхээр 1943 онд Цонхлон суманд байгууллагдсан морин станцын суурин дээр Ингэт толгойн САА гэдэг чинь 43 онд байгууллагдажээ. Энэ аж ахуй анх байгууллагдахдаа 1360 га эргэлтийн талбайтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Түүнийхээ 947 га-д нь тарьж байсан байгаа юм. Тэр үедээ га-гаас 10 хүрэхгүй 9 центр 8 центр ургац авч байсан байгаа юм. Морин станц анх байгууллагдахдаа 36 морин станцтай байсан байгаа юм. Морин станц.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

За тэр САА-г анх байгууллагдахад даргаар нь Раднаа гэдэг хүн байсан байгаа юм. Анхны зоо механик Дамдинжав гэдэг хүн байсан. Дамдинжав Жүрмэд гээд ийм хүмүүс анхны механикаар ажиллаж байсан. Анхын тракторын жолооч гэх юм бол хөдөлмөрийн баатар байсан Баасандамба гуай. Түүнээс гадна Лхагважав, Жанчив, за тэгээд Жасрай гэдэг хүн байсан байгаа юм. Гомбожавын Баасандамба гэдэг хүн байсан. Ийм улс тракторын жолоочоор ажиллаж байсан байна. Анхны намын дарга нь Бастил гэдэг хүн байгаа юм. За мэргэжилтэнгүүдээс гэх юм бол Симинов гэдэг хүн дээд мэргэжлийн агрономич бас манай дотоодын энэ агрономийн ангийг төгсөөд Сэлэнгэ аймгийн хүн байгаа юм.

Хишигсүрэн -

Орос нэртэй?

Лхагвасүрэн -

Орос нэртэй. Орос хүн. Манай дотоодын орос. Симинов гэдэг хүн байсан. Тэр анхны агрономичиор очиж байсан байгаа юм. Дараачаар нь Монгол улсын гавъяат агрономич болсон Цэрэн агрономи хоёрдахь нь болж байсан. Тэгээд тэнд чинь бол ...

Хишигсүрэн -

Цээрэн үү?

Лхагвасүрэн -

Цэрэн гавъяат агромони байна ш дээ.

Хишигсүрэн -

Манай нутгийн нэг хүн байсан ш дээ.

Лхагвасүрэн -

Сангийн аж ахуйн дарга байсан бол эхлээд Раднаа гэж хүн байсан. Дараа нь Бадарч гэдэг хүн байсан. Тэгээд Цэрэн-Очир гуай байсан. Норжин гэдэг хүн байсан байгаа юм. Бадарч гээд аймгийн дарга байсан ш дээ. Тэр чинь сангийн аж ахуйн дарга байсан. Мэдэхгүй гээд төрийн соёрхолт тэр сангийн аж ахуйн дарга хийж байсан. Тэгээд сангийн аж ахуйн ерөнхий механикчаар Чойжилжав гээд олон жил ажилласан байгаа. Инженерээр нь Ноосонхөх гавъяат механикжуулагч болсон ш дээ. Тэр хүн чинь ерөнхий механикжуулагчаар ажиллаж байсан. ерөнхий инженер Алтанхуяг гээд сайн инженер байлаа. Бас гавъяат механикжуулагч болсон Пунцаг гээд сүүлд ерөнхий инженерээр ажиллаж байлаа. За агротехникчээр Цагаанбулаг гээд сайн агротехникч байсан даа. Доржсүрэн гэдэг хүн байсан. За өшөө чинь хэн байсан билээ. Ийм улсууд байсан байна л даа. Ингэтийн САА-г зориуд яагаад хэлэв гэхээр Атрын чинь 2 аян чинь 76 онд эхэлсэн тиймээ? Өшөө олон Га-д эргэлтийн талбай эзэмших болсон. 5000 га гэж ярьдаг юм. Тэгэхэд 76 оны 5 сарын 18 нд байна ш дээ. Бүх бригадаас 47 гинжит трактор газар хагалахаар очоод...

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ингэтийн САА-н баатар Баасандамба гуай, Бат-Очир гуай, Лхагва, Дэмбэрэл гэсэн дөрвөн баатар ахлаад ажлын 10 хоногт байна ш дээ. 10-хан хоногт 47 гинжит трактороор 5160 га газар хагалаад зэргэлдээ Зэлтэрийн сангийн аж ахуйд туслахаар очиж байсан гэж байгаа юм. Тэр ёстой нэг гайхамшгийг үзүүлж байсан гэж ярьдаг юм. Ажиллахын гайхамшгийг ... Манай Ингэтийн сангийн аж ахуй чинь ийм шүү дээ. Хамгийн сүүлд 20 гаруй мянган га эргэлтийн талбайтай байлаа ш дээ. Үүнээс доод тал нь 12 тонн тэгээд 22 тонн ургацыг тасралтгүй авч байсан ш дээ. 1977 онд га-гаас 17 цт , 1978 онд 24,5 цт авч байсан га-гаас. Тэгээд Ингэтийн сангийн аж ахуй улсад 20 удаа шалгарсан гэж ярьдаг юм. Тэгээд яасан гэхээр юу шүү дээ. Эхлээд Эвлэлийн төв хорооны алтан медаль дараа нь 1979 онд байхаа Алтан гадас одонгоор шагнагдаж байсан. Хөдөлмөрийн баатар гэхэд 4 баатар төрлөө. Гавъяат механикжуулагч гэхэд 2 төрж байна. Гавъяат агрономич 1 төрлөө. Давхардаагүйгээр үзэхэд улсын аварга тариаланч 60 гаруй төрлөө. Өшөө олон юунууд төрлөө. Тасаг үтрэм улсын аваргаар шалгарч байсан. Өшөө дурсамж юу гэхээр зэрэг 1990 онд зах зээлийн их хүнд хэцүү үед бид нар 1992 онд төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болсон юм байгаа юм. Ингэт толгойн сангийн аж ахуй. Тэгээд 98 онд жинхэнэ хувьчлагдсан ш дээ. Хувьд гарсан байгаа юм. Тэгэхэд зах зээлийн шуурганд нэг их айхтар өртөгдөөгүй. Яг хэвийн маягаар ажиллаж байсан цорын ганц улсын аж ахуй байлаа шүү дээ. Ингэт толгойн сангийн аж ахуй. Тэгээд энэ чинь бол Ингэт толгой хувьцаат компани улсын тэргүүний тариаланч хамт олон болсон ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

За манай аймгийн хөгжлийн хувьд аваад үзэх юм бол юу л даа. 1957 онд Цагаантолгойн сангийн аж ахуй манайд байсан байгаа юмаа. 1958, 59 онд 60 оны сүүлчээр Сэлэнгэ аймагт шилжсэн байгаа юм. Цагаантолгой сангийн аж ахуй манайх хоёр сангийн аж ахуйтай байсан байгаа юм. Тэгээд дараачаар нь эргээд Сэлэнгэ рүү шилжсэн. Тэгээд атрын анхны аянд манайх бол 1975, 59 оноос 76 он хүртэл атрын 1-р аян чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Атрын 2-р аян 1976 оноос эхэлсэн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд 1976 оноос олон сангийн аж ахуй байгуулагдлаа ш дээ. Тэрний нэг нь 1976 онд Магсаржав сангийн аж ахуй гэж манайд байгуулагдсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Хутаг сумын Магсаржав нэгдэл маань нэгдлийн суурин дээр Магсаржав сангийн аж ахуй болоод тэгээд анхны дарга нь Жанаажав гэдэг хүн байсан юм. Анхны дарга нь.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд 1977 онд 79 онд хоёр жил дараалан улсад шалгарсан ш дээ. 10 гаруй тасаг бригад салаануудаас улсын аваргаар шалгарч байсан. 20 гаруй мянган эргэлтийн талбайтай. Тэгээд дараачаар нь яасан гэхээр 1982 онд юу яасан ш дээ. Сансар тэжээлийн аж ахуй маань байгуулагдсан ш дээ.

Хишигсүрэн -

Сансарт ниссэний дараа?

Лхагвасүрэн -

Сансарт ниссэний дараа. 1982 онд Сансарын тэжээлийн аж ахуй байгуулагдаад 20-иод мянган тонн эргэлтийн талбайтай ийм том аж ахуй байлаа ш дээ. Цэдэндорж гэдэг чинь анхны дарга байлаа. Анхны инженерээр нь Сандагдорж, Жанчивдорж гээд агрономичоор нь агрономичоор нь Намжил Намжил инженер байсан юм байнаа. Сүхбаатар, Нэргүй гэсэн улсууд агрономичоор ажиллаж байсан. За тэгээд дараачаар нь энэ юу байгуулагдсан. 1979 онд юм байна ш дээ. Баяннуурын тэжээлийн аж ахуй байгуулагдсан. Баяннуурын тэжээлийн аж ахуй чинь 25-35 мянган тонн улсын фондын өвс тогтмол бэлтгэдэг ийм аж ахуй байсан ш дээ. Ухнаа гээд их сайн дарга байлаа. Ерөнхий инженерээр нь Жанчивдорж гэж ийм улсууд байсан. Эднийх их олон хүн 27 хүн байна уу? Нэлээд олон хүн 20 гаруй хүн улсын аварга хадланч аварга салаа малаа гээд олон хүн төрсөн. Бас нэртэй тэжээлийн аж ахуй байсан. Жимс жимсгэнэ нэг хэсэг мундаг тарилаа ш дээ. Цэвээн гээд нэг дарга байлаа. Тэжээлийн аж ахуйн дарга.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр Цэвээн даргын үед чинь гавъяат эдийн засагч болсон шүү дээ. Тэднийх 45 тонн услалтын системтэй Талын булаг гэдэг юм даа. Тэнд янз бүрийн жимс жимсгэнэ тариад сайхан жимс жимсгэнэ авч байсан шүү дээ. Баяннуурын тэжээлийн аж ахуй гэж байгуулагдаж байсан. Ингээд манайх сүүлд энэ атар газар эзэмшсэний үр дүнд яав гэхээр 125, 7 мянган га эргэлтийн талбайтай болсон ш дээ. Ер нь 85- 90 оны үед 97 мянган га-д тарьдаг, бишээ 77 мянган га-д тарьдаг. 91 мянган тонн үр тарианы ургац авдаг.545 га төмс, 130 хэдэн га-д хүнсний ногоо тарьдаг ийм хэмжээний болсон ш дээ. Бүр хамгийн сүүлийн тоо хэлэх юм бол 2008 оны байдлаар үзэх юм бол 2008 онд бол 16 мянган га-д үр тариа тарьсан.

Хишигсүрэн -

77 мянган га чинь ...

Лхагвасүрэн -

Буураад зах зээлийн үед бол манайх тариан талбай 2, 5 дахин буураад ургац нь 3, 3 дахин буурсан юм ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд 1999 оноос сэргэж эхэлсэн юм манайх.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

1999 онд яг ургацаараа манайх ер нь сүүлийн 50 жил тогтвортой улсад 3-р байранд явж байсан улс чинь зах зээлийн үед Сэлэнгийн дараа тогтмол манайх 2-т явж байсан шүү дээ. Авсан ургацынхаа хэмжээгээр.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд атрын 3-р аян замбараагүй эхэлж байна даа. Энэ атрын 3-р аян эхэллээ шүү дээ. 2007 оноос эхэлсэн үү? Тэгээд 2008 онд анх манайх чинь 16 тонн үр тариа тариад 24 мянган тонн үр тарианы ургац авсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

830 гаруй га-д төмс тарьсан байх. 230 гаруй га-д хүнсний ногоо тарьсан. 1000 гаруй га-д төмс хүнсний ногоо тарьсан. Ургац чамгүй хурааж 5000 гаруй тонн ургац авсан байгаа. Төмсний ургац.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Хүнсний ногооны ургац 1000 гаруй 1400 тонн ургац авч улсын хэмжээнд манайх га-гаас 15, 6 цн үр тариа аваад улсад тэргүүлж байсан шүү дээ. 2008 онд.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Нэгжээс ийм өндөр ургац авсан гээд тэгээд энэ атрын 3-р аян бол гараа сайтай эхэлсэн. Энэ манайханд их таалагдаж байгаа ш дээ. Атрын 3-р аян маш зүйтэй арга хэмжээ гээд газар тариалан хөгжүүлэх чинь хөрөнгийн талаар техник шинэчлэх талаар их арга хэмжээ авсан шүү дээ. Ер нь манай Булган аймагт бол 1999 оноос чиг хандлага гарсан ш дээ.

Хишигсүрэн -

Хэдэн онд унаад?

Лхагвасүрэн -

90 оноос хойш тувт унаад байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

90 оноос хойш бага багаар унасаар унасаар байгаад тэгээд 1990 онд сэргэсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Манай Хутаг-Өндөр сумын ... га-гаас 3 тэгээд энэ Хангал байна. Орхон сумын гурил тэжээлийн Халиун бригад гээд Халиун тариа чинь гурил тэжээл хувьцаат компаний харъяа юм байгаа юм л даа. Эд нар 14, 5 цн үр тариа авч овоо сэргэж байлаа. Тэрнээс хойш ерөнхийдөө гайгуу ингээд явж байгаа юм.

Хишигсүрэн -

За хоёулаа энэ удаагийн яриагаа ингээд өндөрлөе.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.