Lhagvasüren


Basic information
Interviewee ID: 990340
Name: Lhagvasüren
Parent's name: Tserendorj
Ovog: Shargachin
Sex: m
Year of Birth: 1939
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: mechanic
Work: retired
Belief: Buddhist
Born in: Mogod sum, Bulgan aimag
Lives in: Bulgan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder, builder
Father's profession: herder, stoker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
work
privatization
environment
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За Лхагвасүрэн гуайтай хоёрдахь ярилцлагаа эхэлж байнаа. Та түрүүчийн ярилцлага дээр ганц нэг тоо баримт залруулах шаардлагатай гэсэн ш дээ. Та ямар тоо баримт засах болчихов?

Лхагвасүрэн -

За тэр 2008 оны байдлаар төмс 822 га, хүнсний ногоо 237 га-д тариалж төмс 8545 тонн, хүнсний ногоо 2450 тонн авсан байнаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

2455 тонн тэрийг засъя.

Хишигсүрэн -

Монгол улсад 20-р зуунд өрнөсөн том үйл явдал бол нэгдэлжих хөдөлгөөн байсан. Нэгдэлжих хөдөлгөөнтэй холбоотой ер нь Монголын 300 гаруй сум байсан. 360 билүү? Тэр 360 суманд нэгдэл байхаасаа гадна газар тариалангийн бүс нутгууд бол сангийн аж ахуйтай байсан тиймээ? Сангийн аж ахуйнууд нь өөрсдөө зарим нь үр тарианы чиглэлээр, хүнсний ногооны чиглэлээр, тэжээлийн чиглэлээр ч юмуу төрөл бүр байсан байх. Тэгэхээр энэ сангийн аж ахуй байгуулагдаж байгаа энэ процесстэй холбоотой бас нэг сонин юм юу байна гэхээр / Утас дуугарав/ Тэгээд атрын аян гэж нэг юм нэг хэсэг мартагдсан байснаа сая атрын 3-р аян эхэлж байгаа ш дээ. Тэгэхээр атрын 1-р аян, 2-р аян гэж болж өнгөрсөн. Атар газар эзэмших гэдэг ийм үйл явдал уран зохиолын ном киногооор харагддаг ш дээ. Атрын аян гэж юу байсан юм? Ямархуу түүхэн үйл явдал болоод өнгөрөв? 1, 2-р аян юугаараа ялгаатай юм? Яагаад 1-р аян 2-р аян гэж заагласан юм? Ийм юмыг та тодруулж ярьж өгөөч?

Лхагвасүрэн -

1959 онд хуралдсан намын 3-р бүгд хурал 8-р бүгд хурал гэдэг юм. Тэрнээс эх орныхоо гурилын үйлдвэрийн хэрэгцээг хангах зорилт...

Хишигсүрэн -

Гурилын хэрэгцээ хангах?

Лхагвасүрэн -

Гурилын хэрэгцээ хангах тийм том зорилт дэвшүүлсэн байгаа юм. Атар газар эзэмшиж ...

Хишигсүрэн -

Атар газар эзэмшинэ гэдэг нь хээр тал нутгийг тариалангийн бүс нутаг болгож хувиргаж байна гэсэн үг үү? Ямарч усалгаагүй уулын энгэр мэнгэрийг очиж хагалдаг юм байлаа ш дээ.

Лхагвасүрэн -

Манайх чинь маш их зэлүүд газар байлаа.

Хишигсүрэн -

Атар гэдэг үг нь өөрөө зэлүүд ...

Лхагвасүрэн -

Онгон зэлүүд ...

Хишигсүрэн -

Гэдэг үг ш дээ.

Лхагвасүрэн -

Тэр жинхэнэ онгон газрыг амилуулж тэнд газрыг эзэмшиж тэнд хот суурин, сургууль соёл, эмнэлэг нийгмийн барилга байгууламж ...

Хишигсүрэн -

Нийгмийн үйлчилгээ ...

Лхагвасүрэн -

Нийгмийн үйлчилгээ гарч хөдөөд соёлын байдалд шилжих үндсийг тавилаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Маш их ...

Хишигсүрэн -

Төв суурин газрууд байгуулагдаж эхэлсэн.

Лхагвасүрэн -

Тийм. Ер нь одоо атар газрыг эзэмшсэнээр хүмүүсийн нийгмийн амьдралд асар их өөрчлөлт гарлаа даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Их соёлыг авч ирлээ. Хүмүүсийн мэдлэг боловсрол амьдрал ахуйд бүх л юманд нь их өөрчлөлт гарлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Жишээ нь манай атрын аяны үр дүнд гэхэд манай Булган аймаг гэхэд бүх сум өндөр хүчдэлтэй боллоо. Бүх сум машин техник удирдлага, материаллаг бааз бэхжсэн ийм сайхан орчин суурин тосгон бий болсон. Тэрний тусламжтайгаар байгуулагдсан ш дээ.

Хишигсүрэн -

Атар газар эзэмшиж байгаа тэр процесс сангийн аж ахуйнууд байгуулагдсан. Төв суурин сангийн аж ахуйн төвүүдийг байгуулж байгаа хоёр яг давхцаж байгаа юу? Байшин бариад Монгол гэр бариад явж байсан юм байна лээ ш дээ.

Лхагвасүрэн -

Тийм эхлээд зэлүүд талд майхан, гэртэй гараад ...

Хишигсүрэн -

Илгээлтийн эзэн залуучууд тиймээ? Улаанбаатарын ажилгүй залуучууд гарч байгаа тухай түүхэн кино юунууд гарах юм байна ш дээ.

Лхагвасүрэн -

Тийм. Ерөөсөө аргагүй зэлүүд талд шинээр хот суурин байгуулж амьдрал бий болгож тариа ногоог чинь тарьж эх орныхоо гурилын хэрэгцээг хангах ийм зорилтыг амжилттай шийдвэрлэлээ ш дээ. 1958 онд Булган аймаг гэхэд анхны гурилын үйлдвэр шинээр байгуулагдлаа. Энэ гурилын үйлдвэр зөвхөн Булган аймагтаа төдийгүй ойр хавийнхаа аймгийн гурилын хэрэгцээг хангаж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Манай Булган аймаг гэхэд чинь зөвхөн аймгийнхаа хэрэгцээг хангаад зогсохгүй бусад улсын хэмжээнд жинтэй хувь нэмрээ оруулж гадаадад хүртэл будаа төмс гаргадаг ийм байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Атрын анхны аяны онцлог бол юу гэхээр зэрэг энэ газар тариаланг орчин үеийн техник эзэмших арга техникийг сайн эзэмшиж байгаа улсуудад тэрийг эзэмшүүлж өөрийн гэсэн боловсон хүчинтэй болох ийм юмнуудыг тавилаа шүү дээ. 2 дахь аяны онцлог нь юу гэхээр зэрэг шинээр бас сангийн аж ахуйнуудыг байгуулах 230 мянган га атар газар эзэмших зорилттой байсан ш дээ. Тэгээд газар тариалангийн үйлдвэрлэлийн материаллаг баазыг бэхжүүлж шинжлэх ухаан техникийн сүүлийн үеийн ололтыг нэвтрүүлэхэд 2-р аян их онцгой үүрэг гүйцэтгэсэн байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

2-р аян чинь янз бүрийн юу яалаа ш дээ. Жишээлбэл хөрсний эвдрэлтэй тэмцэх техник технологийг атар газар эзэмших 2-р аян хэрэгжүүлж эхэлсэн юм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

1959- 76 он хүртэл үндсэндээ атар газар эзэмших 1-р аяны маань ажил үргэлжилсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд 1976 оноосоо эхлээд атар газар эзэмших 2-р аян атар газар эзэмших 2-р аяны нэг онцлог нь би түрүүн ярьсан ш дээ. Шинжлэх ухаан техникийн ололтыг нэвтрүүлэх жишээлбэл хөрсний эвдрэлтэй тэмцэх техник технологи нэвтрүүлэх зэрлэг ургамлыг устгах.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Янз бүрийн өндөр ургацтай шинэ сортыг тарих, услалтын систем энэ тэрийг усалгаатай газар тариалан хөгжүүлэх ийм юмнуудыг нэлээд их тавьсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд тэрний өмнө манай атрын 2-р аянг манай Булган аймгийн Магсаржав сангийн аж ахуй, Сансар тэжээлийн аж ахуйнууд 2-р аянд байгуулагдлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Техник технологи шинээр нэвтэрсэн гэж байна ш дээ. Яг чухам ямар үйл ажиллагаа явагдаж байсныг та жишээгээр хэлээч?

Лхагвасүрэн -

Эхний атрын 1-р аяны үед бол үндсэндээ хөрсийг эргүүлэн хагалах боловсруулах ажиллагаа хийж байсан.

Хишигсүрэн -

Яг атрын 1-р аяны үед ямар машин техникээр газар хагалдаг байсан юм? Хаанаас орж ирдэг байсан юм?

Лхагвасүрэн -

Атрын 1-р аяны үед бол манайд голцуу машин техникээ Зөвлөлт Холбоот Улсаас авч байсан даа. Тэр техник бол юу гэхээр зэрэг эхний үед бол жишээ нь комбайн гэхэд чинь кабингүй комбайн явж байлаа. Тэгээд жил ирэх тусам техник технологи улам боловсронгуй болоод янз бүрийн юмнууд шинжлэх ухаан техникийг бүтээлчээр нэвтрүүлэх туршилт сорилтын хүрээлэн гээч юм байгуулагдаад тэгээд тэр 2-р аяны онцлог юу гэхээр хөрсийг эргүүлэхгүйгээр хавдаг тийм технологи тэр нь юу гэхээр зэрэг хөрс маань эвдрэлд их ордог. Тэр эвдрэлээс хамгаалахын тулд аль болохоор бага эргүүлэх хөрсөнд одоо сүүлийн үед ярьж байгаа хөрсөнд хийж байгаа боловсруулалтын хэмжээг багасгах аль болохоор багасгах ийм юмнууд хийж байна. Энэ бол юу гэхээр зэрэг арвин ургац авахад их нөлөөлж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд энэ бордоог бас нэлээд хэрэглэж байсан. Хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхийн тулд бордох хэрэгтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Янз бүрийн эрдэс бордоогоор бордох ийм ажлууд 2-р аяны үед нэлээд хийсэн. Энэ бол үр дүнгээ өгсөн гэж үзэж байгаа юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Манай хөдөө аж ахуйн нэгдлүүд ч гэсэн сангийн аж ахуйгаас гадна их хэмжээгээр эзэмшлээ ш дээ. Атрын 2-р аян гэхэд чинь манай Сайхан сумын Эхлэл нэгдэл гэхэд чинь 10 мянган га атар газар эзэмшсэн ш дээ. 82- 88 онд. Хишиг сумын Шинэ-Амьдрал нэгдэл чинь 76-аас 88 онд 6 мянга гаруй атар газар эзэмшиж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Зөвхөн нэгдэл шүү дээ. Дээр нь тэгээд сангийн аж ахуй чинь их юу яаж байлаа. Тэгээд манайх чинь аймгийн дүнгээрээ нийтдээ 125, 7 мянган га-д эргэлтийн талбайтай болсон юм байгаа юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха. За ер нь таныг ингээд ажиллаж байх хугацаанд чинь ажил дээр хэцүү зүйл юу байсан бол? Бэрхшээлтэй ямар зүйл тохиолдож байв? Ажлын онцлогтой холбоотойгоор?

Лхагвасүрэн -

Анх надыг Булганы МААМСтанцад инженерээр очоод яахад чинь тэр үед мэргэжилтэн трактор комбайны жолооч нь их дадлага туршлага муутай шинэ тутам мэдэхгүй чадахгүй зүйл ихтэй ийм үе байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Би ч гэсэн шинэ төгсөөд ирсэн мэдлэг чадварын хувьд бас л дутмаг иймэрхүү байсан. Тэр үед ажил хийдэг техникүүд ч гэсэн жишээ нь комбайн гэхэд л их эвдэрдэг байсан. Техникийн одоо тэр бөх бат чанар энэ тэр бас л учир дутагдалтай байсан байна. Одоо бодоход бол ялангуяа комбайны хэрэглэдэг тэр үед калавный шигшүүр мигшүүр гээд их эвдэрдэг байсан юм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Бид нар жишээлбэл нэг жишээ хэлэхэд заримдаа тариалалт уриншид чинь 6 сард заримдаа гарах жишээтэй. Ургац хураалт гэхэд чинь Октябрийн баяраар тариа хурааж байсан ийм маягаар зарим үед техникийн саатлаас болоод бас техникийн хүрэлцээ хангамж дутагдалтайгаас болоод ингэдэг тал байж л байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Энэ бол нэлээд юутай байлаа. Хамгийн гол нь мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай. Тэр үед мэргэжлийн механик байхгүй. Тэгээд тракторын жолоочийг өөрсдөө бэлдээд мэргэжил боловсролын дээшлүүлэх талын асуудал эхний шатанд их дутагдалтай байсан шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд шинжлэх ухаан техникийн ололтыг нэвтрүүлэх ажил ч гэсэн бас л учир дутагдалтай. Энэ нь газар тариаланг шинэ тутам эзэмшиж байсан учраас мэдэхгүй чадахгүй дутагдалтай юмнууд их л байсан даа.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь улсуудын өөрөөр хэлэх юм бол социализмын үе ш дээ.

Лхагвасүрэн -

Тийм тэгэлгүй яахав.

Хишигсүрэн -

Тэр үед улсууд ажилдаа яаж ханддаг байсан юм бэ? Би өөрийнхөө аав ээжийн ажилдаа хандаж байсан хандлагыг өөрийнхөө одоогийн ажилдаа хандаж байгаа хандлагатай харьцуулахад өөр л юм шиг санагдаад байгаа байхгүй юу.

Лхагвасүрэн -

Бидний үед надыг МААМСтанцад ажиллаж байх үед хөдөө аж ахуйн газар мэргэжилтнээр ажиллаж байх үед ямар хандлагатай байсан бэ? гэхээр үнэндээ манай тариаланчид гэдэг чинь энэ цагийн баатрууд байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ёстой нүд шүд хоёр гялалзаад тоостой тариан дотор тостой холилдоод ...

Хишигсүрэн -

Хав хар юмнууд?

Лхагвасүрэн -

Тийм. Шороотой чинь холилдоод тэгээд ургац хураалт, хаврын тариалалтын үед чинь ер нь цаг хугацаанд их хавчигдана.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Хаврын тариалалт гэдэг чинь яг нарийн ярихад 7-оос 10 хоногийн дотор тарих ёстой.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Хураалт гэдэг чинь ерөөсөө 10 хэд хоног дотор 15 хоногийн дотор хураах шаардлагатай байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тийм учраас яадаг гэхээр 8 цаг гэж ярихгүй ш дээ. Нойр хоолгүй тэгж одоогоор бодох юм бол хөдөлмөр хамгааллын асуудал нөлөөтэй болно тиймээ?

Хишигсүрэн -

Тийм.

Лхагвасүрэн -

Тийм юм байхгүй.

Хишигсүрэн -

Хүний эрх мэрх гэдэг юм бол байхгүй?

Лхагвасүрэн -

Ерөөсөө тэгж уурлаж уцаарлах юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Нэгэнт байгаль цаг ууртай чинь өрсөлдөж тариагаа хурааж авч байгаа юм чинь нөгөөх нь цасанд дарагдчих гээд байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ерөөсөө 2, 3-хан цаг унтаад бусад үед ид ажиллана.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгэхэд уурлаж уцаарлах юм байхгүй. Чин сэтгэлээсээ сэтгэл зүрхээ өгч ард түмнээ тариа будаа ногоогоор хангахын төлөө үнэхээр тэмцэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Улсуудын яг тэгж ажиллаад авч байгаа цалин хөлс тэр хүний хувийн амьдралд хэр хүрэлцээтэй байх бол? Ажлын хөлс болон ажилд зарцуулж байгаа хүч хөлс хоёр шууд холбоотой зүйл ш дээ. Тиймээ? Авч байгаа юмаа одоо ингээд бодоод үзэхэд хэр их хэмжээний цалин мөнгө авдаг байсан байна?

Лхагвасүрэн -

Ерөнхийд нь яахав дээ. Бидний тухайн үеийнхээ хэрэгцээ шаардлагад идэж уух зүйл гол байсан. Гэхдээ харьцуулаад үзэх юм бол учир дутагдалтай л байсан. Бага л байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Гэхдээ сайн ажиллаж байсан хүн бол их л авч байсан. Тэр үед мөнгөний ханш их өндөр байж.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ер нь бол тэгээд газар тариаланд ажиллаж байсан хүн бол өмсөж зүүх идэж уух зүйлээр дутагдаж байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тийм. Ер нь тэр үед тухайн үедээ төр засгаас хөдөлмөр хамгааллын талаар аль болохоор сайн чанарын хоол хүнсээр халуун цайгаар хооллуулах энэ тал дээр их л анхаардаг байсан ш дээ. Бүр талбайд нь хүрч очиж халуун цай хоол өгөх, аль болохоор цагийг хэмнэх гээд ийм зүйл хийгдэж л байлаа. Тэгээд жинхэнэ шаардлагатай нь харьцуулах юм бол мэдээжийн хэрэг учир дутагдалтай байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр үеийн хэрэглээ бас бага байж?

Лхагвасүрэн -

Тийм. Нарийн айхтар үнэтэй цэнэтэй юм хэрэглэх биш. Хоол хүнс үндсэндээ гурил мах хоёр үндсэн хоол болж байсан юм чинь тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгж байж байгаад сүү цагаан идээгээр хангаад болж л байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Нэг их тансаг хэрэглээний айхтар юм байсан биш.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Нэг их олон төрлийн юм яадаггүй байсан учраас болоод л байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ийм л байсан юм.

Хишигсүрэн -

Жишээлбэл та социализмын үед ажиллаж байгаад дахиад 90 оны үйл явдлын дараа дахиад нийгэм өөрчлөгдчихсөн шилжилтийн гэж хэлж болох тэр үед бас ажиллаж байлаа ш дээ.

Лхагвасүрэн -

Тэглээ.

Хишигсүрэн -

Тэгээд тэр хоёр нийгмийн зааг дээр хоёр нийгэм солигдсон байх тэр үед ажилд ямар хандлагын өөрчлөлтүүд гарч байв? Хүмүүсийн харилцаанд ямар өөрчлөлт орж байв? Энэ талаар яриач?

Лхагвасүрэн -

Би ингэж боддог юм. Яг энэ шилжилтийн үед газар тариалан маань уналаа. Бид нүдэндээ харсаар байтал унасан шүү дээ. Энэ их л олон юмнаас нөлөөлсөн байх. Ямарч бэлтгэлгүй байсан. Ерөөсөө 1-р бол хүмүүс зах зээлийн талаар ямарч ойлголт мэдлэг байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд одоо ч гэсэн боддог юм. Газар тариалан хувьчлахад бол анх хэтэрхий ямарч бэлтгэл зохион байгуулалт муутайгаар хувьчилсан учраас айхтар уналтанд орсон ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Яахав тэрнээс гадна манай газар тариалангийн ихээхэн юм нь шууд гадаад улсаас ялангуяа Зөвлөлт Холбоот Улсаас хамааралтай байсан учраас дэлхий даяараа тэнд Зөвлөлт Холбоот Улс маань тарж бутраад хэцүү л үе болсон доо тиймээ? Өөрсдөө юмнуудаа үйлдвэрлэж чадахгүй. Эдийн засгийн хувьд ч гэсэн янз бүрийн уналтанд ороод ирэхээр зэрэг бүх юм биш болоод тэгээд цаг хугацаатай юмнууд хугацаандаа хийж чадахгүй учраас тэгээд зохион байгуулалт муутай учир начраа сайн мэдэхгүй нэг тийм үе байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо жишээлбэл та хэлж байна ш дээ. 7 хоногийн дотор 10 хоногийн дотор байгалийн нөхцөл байдлаасаа хамаараад хурааж авсан ургацаа 10 хоногийн дотор хураагаад авдаг байсан бол яг тэр байдал 90-ээд оны эхэн үед улсууд нойр хоолгүй ажиллах юмуу? Яаж байх юм? Ер нь юу болж байсан бэ? Хураах ургац ч байхгүй байсан уу?

Лхагвасүрэн -

Ер нь сүүлийн үед байгаль цаг уурын хувьд ч гэсэн өөрчлөлт гарсан байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Мэдэгдэхүйц их юу яалаа ш дээ. Агаар хөрс чийгний байдал ч юмуу? Хомсдож олон булаг ус ширгээд цаг агаар эрс өөрчлөгдөж байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд яг зах зээлд орсон энэ үед чинь цаг агаар их өөрчлөгдлөө.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд тэрийгээ дагасан бас нарийн технологи бас учир дутагдалтай байлаа. Ер нь л хүмүүс маань анхнаасаа тэр хувьчлагдсан зохион байгуулалт маань муу байсан учраас учир начраа олохгүй ...

Хишигсүрэн -

Аажимдаа бид хоёрын яриа өмч хувьчлал руу орлоо ш дээ.

Лхагвасүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгэхээр манайд 90 оны ардчилсан үйл явдал манайх нийгмийн системийг өөрчлөж байгаа өөрчлөлт улсын өмчийг задалсан. Хөдөө аж ахуйн нэгдлүүд тарсан. Аж үйлдвэрүүд тарсан. Хувьчлагдсан. Тэгээд тэрэн дунд сангийн аж ахуй гэж бас нэг улсын өмч ш дээ. Тиймээ?

Лхагвасүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

Энэ сангийн аж ахуй задрах процесс яг танай аймагт таны нүдэн дээр ямар үйл явдал болж өнгөрөв? гэдэг тухай хоёулаа сайхан тогтоод яръя. Тэгэхээр хувьчлалыг анх яаж зарласан юм? Хөдөө аж ахуйн нэгдэл задарсан гэдэг шиг Сангийн аж ахуй дээр хувьчлал ямар байдлаар явсан бэ? Анх хувьчлалын тухай яаж мэдээлэл авч байсан юм? Юу гэж ойлгож байсан юм? гээд ярих уу?

Лхагвасүрэн -

За эхлээд хувьцаат компани хэлбэрээр зохион байгуулагдсан юмаа.

Хишигсүрэн -

Тэр нь юу гэсэн үг вэ?

Лхагвасүрэн -

Хувьцаат компани гэдэг нь яасан гэхээр зэрэг ....

Хишигсүрэн -

Аа ха. Ярь,ярь та.

Лхагвасүрэн -

Хувьцаат компанийг чинь одоо дүрэм журам гээд юмнууд гараад байсан л даа. Тэгээд үүнийг чинь бол .... олон хэсэг болгоод хуучин нэг бүтцийг задлаад олон жижиг компаниуд бий болсон юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр нь нэлээд хүч тарамдуулсан маягтай эхэн үед харагдаж байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд тэр чинь яахав гэхээр хэн овсгоотой тэр хувьцааны учрыг мэддэг тийм улсууд нь голцуу дандаа гадны Улаанбаатар хотод байгаа ийм улсууд нэлээд авчихсан байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Улаанбаатараас очоод?

Лхагвасүрэн -

Улаанбаатарт байгаа улсууд авсан. Манай тэнд байгаа улсууд нарийн учир начраа мэдэхгүй хувьцаагаа яахаа ч мэдэхгүй.

Хишигсүрэн -

Жишээлбэл сангийн аж ахуйд насаараа удирдах ажил хийж байсан сангийн аж ахуйг удирдаж байсан улсууд хувьчлал авч чадав уу?

Лхагвасүрэн -

Манайд бол ер нь хөдөө аж ахуйн нэгдэл ч бай, сангийн аж ахуйн хувьчлалыг хараад үзэхэд жинхэнэ эзэн нь хэн бол гэхээр жинхэнэ газар тариалангийн үйлдвэрлэл гардан хийж байсан нөгөө сангийн аж ахуйн дарга ч юмуу тэнд ажиллаж байсан ерөнхий мэргэжилтэн ч юмуу ийм хүмүүс авч чадаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэд нар 1-рт ойлгоц нимгэн байсан. Тэр хувьцааг авах юу муутай байсан байна. Хөрөнгө мөнгө чинээний боломж их муутай байсан. Тэгээд тэрийг чинь ямар хүн авсан гэхээр хувьчлах аргыг чинь мэддэг улсууд хот хүрээнээс ирээд Сансар тэжээлийн аж ахуйг маш хямдхан хувьчлаад авчихлаа гээд хэдэн болгоод тэрнийг чинь өөрсдөө зохион байгуулаад тэнд мэргэжлийн улсуудыг авах нь авч л байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд ерөнхий нягтлан нь болохоор зэрэг дандаа мэргэжлийн бус хөрөнгө мөнгөтэй ийм улсууд авдаг байсан. Тэгээд энэ улсууд болохоор жинхэнэ чин сэтгэлээсээ биш тухайн үедээ ашиг хонжоо олох маягаар хувьчилж аваад байсан юм. Харин манай Ингэт толгойн сангийн аж ахуй чинь нэлээд удаан хугацаагаар бараг Монгол улсдаа сүүлд үлдсэн ш дээ. 1992 онд төрийн өмчийн оролцоотой байгаад төрийн өмчийн оролцоотой чинь бас нэлээд учиртай байсан. Тэгээд 98 онд хувьчлагдсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Хувьд гарсан Ингэт толгойн сангийн аж ахуй.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгэхэд Ингэтийн сангийн аж ахуй улсын хэмжээнд тогтвортой ургацаа аваад байсан ш дээ. Тэгээд би бас хувьчлал нэртэй үрэн таран хийгээд хаячихсан байх гэж боддог юм. Сансар тэжээлийн аж ахуй яасан гэхээр олон жижиг аж ахуйнууд болгоод тэгээд дотроо хэдэн хэсэг болгоод хаячихсан. Тэгээд тэр нь янз янз тааруухан ч тааруухан байх. Хүмүүсийн санаа сэтгэл нэгдсэн тийм ойлголт байсан ч юмуу? Үгүй ч юмуу? Тааруухан байсан байх гэж би боддог юм.

Хишигсүрэн -

Тэр сангийн аж ахуйд ажиллаж байгаа жирийн тариаланчид гэр бүлээрээ 10 мянган төгрөгний хувьцаа байгаа ш дээ.

Лхагвасүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

Тэр хувьцаагаа хувьцаат компанид ...

Лхагвасүрэн -

Хувьцаагаа оруулах нь оруулсан юм шиг байна лээ. Ер нь тэгээд хувьцааг би ч гэсэн ний нуугүй ярихад бүгдийн яаж чадаагүй ш дээ. Зарим нь ч гэсэн дээгүүрээ яаж яагаан тасалбарыг заримын олж авч чадаагүй байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Цэнхэр тасалбар хагас дутуу байгаа. Ер нь ойлгоц их муу байсан шүү дээ. Их муу байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд л сангийн аж ахуйн улсууд чинь социализмын үед малын хязгаарладаг байсан. Мал гэх юм байхгүй байсан юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр газар тариалангийн яахчихаар зэрэг хувьчлаад яачихаар зэрэг хамгийн их энэ зах зээлийн ардчиллын үед, өмч хувьчлалын үед нэрвэгдэж хүнд байдалд орсон улсууд бол манай газар тариаланчид байхгүй юу. Тэд яасан гэхээр хувийн мал гэх юм байсангүй. Социализмын үед хязгаарлаад яачихсан. Сангийн аж ахуй чинь 15 толгой ч билүү? Тэрнээс илүү байгаагүй ш дээ. Тэгээд тэд нар чинь ажилчин улсууд хувийн мал гэх юм байхгүй. Газар тариалангаар амьдарч байсан улсууд нөгөө газар тариалангийн хувьчилчихаар зэрэг нэг хүний гарт орчихоод тэр үед өөдтэй ургацаа авч чадахгүй. Ургац авч чадахгүй шалтгаан нь бол олон юм нөлөөлсөн. 1-рт бол зохион байгуулалтын хувьд их муу байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Зохион байгуулалт муу. 2-рт техник хүн хүч дутагдалтай байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Газар тариаланд цаг агаар их хамааралтай юм чинь цаг агаар хүртэл нөлөөлөөд эхлээд ургац алдчих юм бол дараа нь улам л хүнд байдалд ороод газар тариалан чинь хэцүү юм байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Нэг л ургац алдчих юм бол дараа нь орлогоо нөхөхөд хөрөнгө мөнгөний дутагдалд ороод тэгээд өөрсдөө сайн чанарын үрээр ч юмуу тарьж чаддаггүй. Зарим нэг нь агротехникийнхээ технологийг зөрчөөд яаж байсан юмнууд их бий ш дээ. Хугацааны хувьд ч алдана. Үрээ лабораторийн шинжилгээнд бүрэн хамруулж чадахгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд шаардлага хангасан үрээр тарьж чадахгүй ч байдаг юмуу? Ингээд янз янзын юмнууд боловсруулалтаа муу хийнэ. Яагаад боловсруулалт муу хийж байсан гэхээр хөрөнгө хүрэлцэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Хөрөнгө бага байсан учраас шаардлагатай боловсруулалт хийж чадахгүй байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ийм янз бүрийн гачаалалд ороод ингээд чадахгүй байлаа. Гол нь ерөөсөө энийг л хамгийн гол нь юу гэхээр зэрэг ажиллаж байгаа хүмүүс нь ч гэсэн идэвх сайтай. Хуучин арга барил өөр болоод шинэ арга барилтай улсууд чинь бэлтгэл муутай ерөөсөө сэтгэл санаа ч юу болох нь гээд хуучин шигээ адил биш тэгээд ямар нэгэн ойлгоц муутай байсан улсууд. Тэгээд эзнээс шууд хамаарна. Тэр нь хөрөнгө мөнгө муутай. Ингэсээр байгаад уналтанд орсон. Тэгээд ургац алдахаар зэрэг дараа жил хөрөнгө бас олдохгүй. Тэгсээр байгаад дампуурсан шүү дээ. Ихэнх юунууд маань ургац алдаад ирэхээр. Харин манай Булганы хувьд хаа очиж нэлээд хэдэн аж ахуй үлдээд гайгуу манай Орхон сумын Орхон мандал компани, манай Ингэт толгой сангийн аж ахуй, манай Хутаг сум, Хишиг сумын нэлээд хэдэн компаниуд Хангалын Цагаан тавилан компани ч гэдэг юмуу? Ийм компаниуд ер нь гайгуу ажилласан.

Хишигсүрэн -

Аа ха. Өмч хувьчлал болоод нөгөө сайхан сангийн аж ахуйнууд техник тоног төхөөрөмжүүдээ худалдаад явчихдаг байсан гэж байгаа ш дээ.

Лхагвасүрэн -

Тэрийг чинь худалдаад мөнгө болгоод байсан шүү дээ.

Хишигсүрэн -

Тэнд насаараа ажилласан тариаланчид амьдрал хувь заяа нь ёстой атар газар эзэмшинэ гэж очоод хамаг залуу нас хүч хөдөлмөрөө өгчихсөн улсуудын сэтгэл санаа ямар байх вэ? Өмч хувьчлал тийм шударга биш явагдлаа гэж үзэж байгаа бол тэрийг эсэргүүцэж байгаа би юмаа олж авъя. Өмчийнхөө төлөө явъя гээд эрхээ хамгаалаад явж байсан юм ер нь юу байна?

Лхагвасүрэн -

Ер өөрсдөө бол трактораа бэлэн өмч байхгүй учраас өгөөд гаргаж байсан. Гэхдээ тэр манайхан чинь ер нь их даруухан улс юм. Ер нь хүлээцтэй хандаад ер нь энэ удаа сайхан болох байх гайгуу гэж хүлээцтэй хандсаар байгаад гарсан. Тэгээд сүүлд нь бас газар өгсөн байгаа шүү. Тариаланчдад. Газар сангийн аж ахуйнуудад бага хэмжээгээр оногдсон л доо. Тэгэхээр газар өгөхөөр тэнд нь ажиллах техник байхгүй юм чинь. Газрыг компаниуд бас авахгүй. Газрын үр өгөөжийг ашиглаж чадахгүй ийм байдалд орчихоод байхгүй юу. Тэгэхээр бидэнд бодогддог юм байгаа юм. Хуучин дээр үед явж байсан МААМСтанц гээд.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Газар тариаланд хөдөө аж ахуйн хэрэглэлийг тарьж чадахгүй байхад тусалж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэрэн шиг одоо газраа өмчилж авсан тариаланчид чинь энэ техник мэргэжлийн талаас нь тусалцах ийм юм үгүйлэгдэж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Сүүлийн үед харин төр засгаас тийм шийдвэр гараад одоо бол үнэндээ хэрэгжиж чадахгүй байна л даа. Атрын 3-р аяны үед тэр техникээр үйлчлэх тэр компанийг байгуулах тийм салаа энэ тэр байгуулах арга хэмжээ авна гэсэн ийм яриа байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр бол харин их өгөөжтэй юм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгвэл механикжуулагч нар эзэмшсэн газраа бас эзэмшээд байх бололцоотой юм байгаа юм.

Хишигсүрэн -

Ер нь та насаараа Монголын хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт тодорхой түвшинд дандаа удирдах ажил хийж явсан юм байна ш дээ.

Лхагвасүрэн -

Тэгэлгүй яахав.

Хишигсүрэн -

Тэгэхээр социализмын үеийн эрх мэдэлтэн албан тушаалтан гэдэг хүн жирийн гүйцэтгэх ажилчин хүмүүс гэж ямар хүмүүс байв? Тэр ойлголт нь одоогийн ойлголтоос юун их өөр байсан бэ? Эрх мэдэлтэй хүн эрх мэдэлгүй хүн хоёрын хоорондын харилцаа ямар байх вэ? Одоогийнтой харьцуулахад. Ер нь эрх мэдэлтэй хүн нь эрх мэдэлгүй хүнээсээ өдөр тутмын амьдрал дээрээ өмсөж зүүдэг, эдэлж хэрэглэдэг гэдгээрээ одоо ялгаатай байна ш дээ. Тийм юм байсан юмуу?

Лхагвасүрэн -

За миний бие бол аймгийн намын хорооны хөдөө аж ахуйн хэлтсийн эрхлэгчээр 10 жил ажиллалаа. Тэгэхэд одоо 800 төгрөг авч байсан юм сарын.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Би жилийн хоногийн 50 гаруй хувийг шууд томилолтоор хөдөө ажилладаг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгэхдээ яаж ажилладаг байсан бэ? гэхээр зэрэг миний үед бас л мэргэжлийн хэдий дарга гэдэг нэртэй боловч би ямар ажилд явж байсан гэхээр тэр үед чинь намын хороо гээд аж ахуйн ажил хийгээд явж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Намын хороо хадлангийн үед ...

Хишигсүрэн -

Намын хороо хөдөө аж ахуйн ажил хийдэг. / Инээв/

Лхагвасүрэн -

Тийм. Би улс төрийн ажилтан хэлтсийн эрхлэгч байхгүй юу. Тэгээд би хөдөө гараад яах вэ? гэхээр нөгөө тариаланчидтай хамт тэднийг зохион байгуулалцаад комбайн эвдэрлээ гэхэд мэргэжлийнхээ дагуу бас л мэргэжилтэн дутагдалтай байсан. Бүрэн 100% инженерээр хангагдсан тийм юм олон бригад салаа байна. Зарим газар бас дутагдалтай юмнууд байна. Бас зөвлөлгөө өгөх юмнууд нэлээд байна. Тэгэхэд бид чинь хаврын тариалалт, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх, төлийн үе ч юмуу хөдөө аж ахуйн бүх кампанит ажлын үед үргэлж очиж мэргэжлийн зөвлөлгөөг газар дээр нь өгнө ш дээ. Тэр үед бидний нэг дутагдал юу гэхээр зэрэг томилолтоор хөдөө явахад чинь дандаа захиргаадаад сууж байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгэхдээ хамгийн гол дутагдал юундаа байсан гэхээр юм бүгдийг дээрээс нь заах хандлага бас байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Өөрөөр хэлбэл бие даасан ажиллагааг нь тэр хөдөөгийн удирдлагуудын бие даасан ажиллагааг үзүүлэхгүй тийм дутагдал байсан. Ер нь нэг тийм хандлага байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Гэхдээ бол яг юугаа нэвтрүүлэхдээ бол тэрэн дээр нэлээд сайн яадаг байсан ш дээ. Зохион байгуулалтын арга хэмжээ авдаг байсан ш дээ. Жишээлбэл би нэг ийм жишээ хэлье. Манайд жишээлбэл улсын хэмжээний туршлага болж байсан юм байгаа юм тэр үед. Би тэгэхэд хөдөө аж ахуйн удирдах газрын намын хорооны дарга байхдаа энэ дээр нэлээд санаачлагатай ажиллаж тэнд оролцож байсан хүний хувьд ямар нөлөө үзүүлж байсан гэхээр зэрэг манай Ингэтийн сангийн аж ахуй чинь улсын хэмжээний тэргүүний сангийн аж ахуй гэж гайхагдаж байлаа ш дээ. Социалист хөдөлмөрийн анхны тэр үед чинь социалист хөдөлмөрийн анхны сангийн аж ахуй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэрийг биелүүлсэн.

Хишигсүрэн -

Нормын биелүүлсэн?

Лхагвасүрэн -

Тийм нормын биелүүлсэн.

Хишигсүрэн -

Тэр ер нь биелүүлэх бололцоотой бодитой тоо байсан уу?

Лхагвасүрэн -

Жил болгон тогтвортой ургац авна. Дандаа улсад түрүүлнэ. Тэгээд Ингэтийнхний туршлага гэдэг чинь тэр үед би ном хүртэл бичиж байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Номын эмхтгэж байлаа. Хөдөлмөрийн баатар Галт-Очирын туршлагыг ярьж байлаа. Тэгээд бид нар манайд нэг туршлага юу байсан гэхээр Ингэт толгойн сангийн аж ахуйн тэр механикжуулагч тогтвортой ургац авч байгаа энэ туршлагыг нийтийн хүртээл болгох зорилгоор 1976 онд Хөдөлмөрийн баатар Галт-Очир гуайг Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд намын илгээлтээр томилж ажиллуулж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд 77 онд очиж байсан юм. Галт-Очир гуай өөрөө бүр Тариа бригадын даргын ажил хийж байгаад өөрөө тркактор комбайныг зааж өгөөд манлайлаад өөрийн биеэр үлгэрлээд бүр Ингэт толгойн сангийн аж ахуйгаас өндөр ургац авч байсан. Манайхаас 10 тонн ч билүү? үрийн авч үржүүлээд ингээд тогтвортой ургац авч байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

За бас улсын аварга тариаланч Самданжамц тэрийг Бүрэгхангай суманд нэгдлүүдэд сангийн аж ахуйн туршлагыг яаж өөд нь татах гээд Сансар тэжээлийн аж ахуй анх байгуулагдахад нь Хутаг сумаас улсын аварга тариаланч Бадарч гэж Самдандорж гээд Ингэт толгойн сангийн аж ахуйн улсын аварга тариаланч Бүрэгхангайд улсын аварга тариаланч Заяат юм байна. Ингэт толгойн сангийн аж ахуйн үрийн агрономич Цэдэндамбаа гэж хүн байгаа. Тэрийг Баян-Агтын Ширээт нэгдэлд.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэнд ажиллаж байсан Алтанхуяг гээд инженер байгаа юм. Одоо ертөнцийн мөнх бусыг үзсэн дээ. Тэрийг Магсаржав сангийн аж ахуйд инженерээр тавьж ажиллуулсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ингээд яахад тухайн үедээ Ингэт толгойн сангийн аж ахуйн удирдлагууд өөрсдөө зөвшөөрөөд яасан гэхээр зэрэг тэнд очиж өөрсдийнхөө туршлагыг биечлэн үзүүлж маш их ашиг өгсөн. Энэ бол улсын хэмжээний их туршлага үзүүлж байсан юм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Очсон газар бүгдээ эд нар сайхан өөд нь татаж араасаа дагуулаад юмаа мэддэг улсууд чинь ийм юутай сайхан байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр үеийн удирдлагууд бол үнэхээр юуны төлөө бол бие сэтгэлээ зориулж нойр хоолоо хасаж ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд цалин хөлсийн аваад үзэхээр юу гэхээр зэрэг тэдний сарын цалин трактор комбайны жолооч, улсын аварга энэ тэр гэдэг чинь мундаг цалин авч байсан ш дээ. Дарга нартай бол ярихгүй.

Хишигсүрэн -

Харьцуулахгүй?

Лхагвасүрэн -

Тийм. Харьцуулахгүй шүү дээ. Сайн ажилласан хүн бол үнэхээр тэгэхдээ тэр бол алаг цоог наанатай цаанатай юм байгаа ш дээ. Тэгээд хамгийн гол нь хувийн үзэл ерөөсөө бидэнд шингээгүй. Ардчиллын үед ч гэсэн бидэнд хувьдаа трактор юмуу комбайн олоод авчих юмсан. Хувьдаа завших юмсан гэсэн би өөртөө хөрөнгө муутай л байсан. Юу ч байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгэхэд би ашиг хөөгөөд техник мехник хамаад авсан бол трактортай ч болох байсан юмуу? Нэг анги ч олоод авах байсан юмуу? Тийм юм яагаагүй. Ерөөсөө тэр талдаа бол үнэнч. Ийм л улсууд байсан ш дээ. Бид нар.

Хишигсүрэн -

Аа ха. За тэгээд захиргаадалт гэдэг нэг нэр томъёо байсан ш дээ. Захиргаадалт гэдэг юм яг ямар утгатай зүйл байсан юм бол? Ерөөсөө бүх ажлын арга хэлбэр захиргаадалтын хэлбэртэй байсан уу? Та тэрийг юу гэж боддог вэ?

Лхагвасүрэн -

Тэр захиргаадалт гэдэг ийм юм байсан юм. Ер нь дээрээс гарсан юм бол хууль байлаа.

Хишигсүрэн -

Аа ха. Буруу ч бай. Зөв ч бай.

Лхагвасүрэн -

Буруу ч бай. Зөв ч бай тэрийг биелүүлнэ. Ер нь бол юу гэхээр зэрэг дээрээс гарсан хуулийг эсэргүүцсэн юмнууд их бага байжээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Захиргаадалт гэж дээрээс юу гэнэ тэрийг ер нь ихэнх юмнууд дээрээс зааварлаж байсан. 2-р асуудал гэхээр хувийн өмчийг дэндүү айхтар юу яаж байсан ш дээ. Хувийн өмчтэй байлгахгүй сүүлд 86, 7 оноос эхлэн харин жаахан малжуулах хөрөнгөтэй болгох талыг дэмжиж эхэлсэн ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

87 оноос эхлээд салаагаар газар тариаланг бол салаагаар зохион байгуулаад бас нэлээн тооцоо мооцоо нэвтрүүлэх түрээсийн ажил гээд юмнууд байсан. Тэрэнд бол хүмүүс сонирхолтой. Хүмүүсийн цалин хөлс нэмэгдэх бололцоотой идэвх санаачлагыг өрнүүлэх талтай байсан шүү. Бие даасан ажиллагааг нэлээд сайжруулсан. Хувийн сонирхолыг нэмэгдүүлэх, хувийн өмчтэй болгох талын юмнууд 86, 7 оноос эхэлж авч эхэлж байсан. Тэгээд энэ чинь эх үүсвэр байсан даа. Ардчиллын эх үүсвэр байсан шүү дээ. Өөрчлөн байгуулалт гээд Зөвлөлт Холбоот Улсад гарлаа шүү дээ. Манайд ч гэсэн өөрчлөн байгуулалт гээд баахан юм бас болж байсан ш дээ. Ийм юмнууд бас болж байсан.

Хишигсүрэн -

Нэг ийм юм асуучихмаар санагдлаа. Та Могод суманд байсан гэсэн ш дээ.

Лхагвасүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

Сая би Булганаар явж байхад газар хөдлөлтийг их ярих юм.

Лхагвасүрэн -

За.

Хишигсүрэн -

Тэр тухай та юу мэдэх вэ? Ямар хэмжээний үйл явдал болж байсан юм? Тэр газар хөдлөхөд манай сумын бүх байшин цууралт өгч байхад энэ байшин ганцаараа цууралт өгөөгүй гээд Хишиг-Өндөр дээр сумын клуб тэгж байсан. Тэр үйл явдлыг та мэдэх үү?

Лхагвасүрэн -

Би гадарлаж байнаа. 1967 онд өвөл болсон ш дээ. Манай Могод суманд 9 баллын хүчтэй газар хөдлөлт болсон гэдэг юм. Энэ газар хөдлөлт юу гэхээр зэрэг маш их энэрэнгүй их сонин. Ямар ч хүн амьтны аюул осол гараагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Манай Могод сумыг харин бол сэргээсэн өөд нь татсан ийм буянтай газар хөдлөлт болсон гэж би үздэг юм. Тэр чинь 58 км газар газар хагалсан гэдэг юм.

Хишигсүрэн -

Газар бүр ингээд цуурсан?

Лхагвасүрэн -

Тийм. 58 км үргэлжилж цуурсан гэдэг юм. 9 балл гэдэг чинь том ш дээ.

Хишигсүрэн -

Ангалын хэмжээ хэр байх вэ?

Лхагвасүрэн -

Ангалын чинь байна ш дээ. 5 метр хүртэл гэж ярьдаг шүү. 3-5 метр гэж байгаа юм. Тэдний ан цавд ерөөсөө мал амьтан ороогүй. Ийм тохиолдлууд байгаа юм. Их сонин сонин. Бүх байшин нурсан байгаа юм. Манай Могод суманд.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Нэг ч гэр унаагүй.

Хишигсүрэн -

Монгол гэр?

Лхагвасүрэн -

Монгол гэр унаагүй.

Хишигсүрэн -

Тэр Монгол гэрийн онцлог биз дээ?

Лхагвасүрэн -

Бүх байшингууд хаашаа нурсан гэхээр дандаа гэрийнхээ хойно байшингууд байсан. Дандаа хойшоогоо байшинтай нурсан байгаа юм. Тэр Загас нуур гээд Могод сумын наад талын нуур байна ш дээ. Тэрний хойно Дамдиндорж гээд айл яг үүдний голоор газар хөдлөлтийн цууралт ирсэн гэж байгаа юм.

Хишигсүрэн -

Гэрийн дотор?

Лхагвасүрэн -

Тийм. Тэнд байсан бүх юм унаад тэнд хоёр хөгшин байсан. Тэгэхэд ерөөсөө гэр ч унаагүй. Хүн амьтан ч / Утас дуугарав/ ... Тэгээд буянтай газар хөдлөлт болсон. Би өшөө нэг юм хэлье. Тэнд их сонин байгаа юм. Зарим айл байна ш дээ. Жишээлбэл Ламын өвөлжөө гэдэг өвөлжиж байсан би нэрийн бас мартчихаад байнаа. Тэр Могод сумын 2-р багийн нутагт Ламын өвөлжөөнд байсан айлын байна ш дээ. Яг гэрийн гадна 1 метрийн зайтай 5 ханатай гэрийн чинээ том чулуу гулссан гэж байгаа юм. Тэгээд гэрийг дайраагүй. Тэгээд дэргэд нь ирээд яг зогссон гэж байгаа юм. Тэр 2-р бригадын нутагт юу гэдэг юм даа. Тэр Ёлын хад гээд байсан тэрний ойролцоо нэг өвөлжөө байна ш дээ. Тэр чинь 47, 50 орчим тонны тийм том чулуу яг тэр өвөлжөөний энгэрээс нь унаад яг хоттой хонины хажуугаар нь гараад явж 400 метр газар очоод зогссон байдаг юм. Айлын гэрийн яг хажуугаар гараад айлын хотонд хонины чинээ том чулуу унахад тэнд мал дайраагүй байгаа юм. Баянголд нэг айлын хотонд нь тийм том чулуу унаад дандаа өвөлжөө байсан байхгүй юу. Тэгэхэд хонь дайраагүй. За буянтай нь юу болсон гэхээр манай аавын байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Төрсөн дүү Юнзэн гэж хүн байсан юм. Тэр хүн бол 10-аад жил хэвтэрт байсан байхгүй юу. Бүр хүний гарт ингээд тэгсэн чинь тэр газар хөдлөлтөөр сэргээд тэрнээсээ хойш 84 нас хүрлээ ш дээ. Тэгээд 84 настай нас барсан. Өвчин эдгэрээд газар хөдлөлтөөр ажиллахгүй нэг юм цочрол аваад ажиллахгүй байсан нэг эрхтэн ажилласан хэрэг байх. За тэгээд газар хөдлөлтөөр юу болов оо? гэхээр зэрэг ус гол зөндөө гарсан гэдэг юм. Онгоцоор явахаар манан татчихаад Могодын сумын төв харагдахгүй байсан гэж ярьдаг юм.

Хишигсүрэн -

Тэгж их усанд автагдсан?

Лхагвасүрэн -

Газар ингээд хагарахаар зэрэг ус болоод уур гараад усан далай болсон байхгүй юу. Маш олон нууртай ш дээ манай Могод чинь. Тэрнээс хойш улам талбайн нэмэгдээд жигтэйхэн олон нууртай ш дээ. Манай Могод чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд тэрний хүчинд яасан гэхээр зэрэг нэг их өөдтэй барилга байсан биш. Харин газар хөдөлсөн биш завшаад тэгээд сайхан эмнэлэгтэй, сургуультай, холбооны газартай Могодод байгаа ш дээ. Хоёр давхар сайхан барилгануудтай болсон шүү дээ. Тийм газар хөдлөлт болсон.

Хишигсүрэн -

Сонин юм тиймээ?

Лхагвасүрэн -

Тийм. Бурхан багшаас заяасан юу л гэж ойлгож байхгүй юу. Газар хөдлөлт болжээ гэж. Тэгээд тэр газар хөдлөлтийг яасан гэхээр зэрэг хожим нь Цэрэндэжид гээд бариач эмээ байсан юм. 87-тай бурхан боллоо доо.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Энэ жил бурхан болсон ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр тэгж байсан юм байгаа юм. Хамгийн түрүүн нохой, үхэр хоёр мэддэг юм байна лээ гэж.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Нэг ийм хууч байдаг юм л даа. Тогтох гэдэг айлын гадаа сумын төв дээр өөрийн нөхрийн эгч Тогтох гээд хөгшин байжээ. Тэдний гадаа хэдэн гөлөгтэй жингэр байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгсэн манай Могод сумын төв дээр толгой байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр Цагааннуур гэдгийн хажуу талд бага толгой байдаг. Тэгсэн чинь нөгөөдөх чинь яасан гэхээр гөлөгнүүдээ дагуулаад Бор толгой дээр очсон гэж байгаа юм. Эхлээд учрын сайн мэдээгүй гэж байгаа юм. Тэгээд дэвсгэр энэ тэр зууж аваачаад гөлөгнүүддээ Бор толгой дээр ...

Хишигсүрэн -

Аюулгүй байдлын хангаад?

Лхагвасүрэн -

Яг өөрийнх нь болохоор Тариа бригад гээд ойрхон доо 4-5 км газар тэнд тэднийх байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд үхэр нь дандаа зүүн тийшээгээ уул өөд бэлчдэг байсан юм байна. Тэгсэн чинь урд өдөр нь уулнаас эрт бууж ирээд тэр Төлөө уулын зүг үнэртээд байсан гэж байгаа юм. Тэгээд үхэр бол бас мэддэг юм байна лээ гэж нохой үхэр хоёр газар хөдлөлтийг хамгийн түрүүн мэддэг юм байна лээ гэж ярьж байсан байхгүй юу. Тэр газар хөдлөлтийн талаар сонин юмнууд их бий л дээ. Товчхон хэлэхэд иймэрхүү хэмжээний байгаа юм даа.

Хишигсүрэн -

Сонин юу байж тиймээ?

Лхагвасүрэн -

Тийм. Сонин ямарч тийм юм болоогүй. Тэгсэн мөртлөө осолтой янз бүрийн чулуу мулуу янз бүрийн юм байсан мөртлөө ...

Хишигсүрэн -

Аа ха. Хнн.

Лхагвасүрэн -

Ийм болсон байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Ер нь өмнө нь ийм газар хөдлөлт болж байсан тохиолдол мэдрэгдэж байсан. Идэвхтэй газар хөдлөлт гэсэн мэдээлэл байсан юм болов уу?

Лхагвасүрэн -

Ерөөсөө манай Могод чинь газар хөдлөлтийн идэвхтэй цэг гэдэг юм байна ш дээ. Улаан хад гээд үзэсгэлэнтэй газар байгаа юм. 2-р бригадын нутагт Улаан хад гэдэг чинь Монголын газар хөдлөлтийн идэвхтэй цэг гэдэг шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Яг Могод сумынхаа хажуу талд Номхон уул гээд бий. Яг баруун талд нь. Тэр Номхон уул юу гэхээр зэрэг сөнөсөн галт уул гэдэг. Яг тэрний хажуу талд халуун рашаан байхгүй юу. Тэгээд дээр үеийн галт уулын юутай холбоотой байгаа ш дээ. Манай Хулжийн халуун рашаан гээд нэртэй сайхан халуун рашаан байлаа ш дээ. Одоо ч гэсэн ажиллаж эхэлж байгаа л даа. Дулаанхаан гээд нэг сайхан том уул байдаг. Бугын аж ахуй хүртэл байсан. Тэр бол яасан гэхээр зэрэг Монголын хамгийн том сөнөсөн галт уулын нэг гэдэг юм. Ер нь манайд газар хөдлөлтийн идэвхтэй нэг юм байсан юм шиг байгаа шүү.

Хишигсүрэн -

Сая таны биенд чинь танай аав ээжийн зураг явж байсан байлаа ш дээ.

Лхагвасүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

Та аав ээжийнхээ тухай яриач?

Лхагвасүрэн -

Аавынхаа талаар маш товчхон яръя л даа. Манай аав бол нэг жирийн малчин хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

1905 онд төрсөн. 80 настай өөд болсон доо. Тэгээд Должингийн Цэрэндорж гээд манай аав чинь бол одоо Номхон Гэлэнгийн удмынхан гэдэг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Их номхон дөлгөөн гэлэн хүн л дээ. Тэгээд ардын засгийн үед бол сүү тосны заводод галч хийж байлаа. Сургуульд олон жил галч хийсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд ...

Хишигсүрэн -

Галч хийнэ гэдэг халаалттай байгаагүй ш дээ.

Лхагвасүрэн -

Сургуулийн дотуур байрны галч. Сургуулийн гал тогоонд галч хийж байлаа. Тэгээд хүүхдүүд их хайртай. Танай аавд чинь мод энэ тэрийн оруулаад л одоо ярьдаг юм нэмүүхэн хоол моол талхны булан энэ тэр авчихдаг байсан байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Манай аав чинь бол нэг сонин дурсамж би хэлье л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Айрганд их дуртай манай аав.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд айргийг бол их ууна даа. Их ч дуртай. Тэгээд үе тэнгийнхээ найзуудтай айраг уугаад тэгээд нөгөөдөх чинь дуу дуулжээ. Манай аав чинь дуу мэдэхгүй юм чинь. Тэгээд нөгөө үе тэнгийн найзууд болохоор зэрэг бүр шахаад өөрөө жаахан халсан юм байгаа биз. Тэгээд шахаад болохгүй болохоор нь Зээ миний дүү Юнзэн жур хээр морийг минь аргамжаа болов уу? Яагаа бол? Жоо гээд тэнд байсан улсуудыг сайхан хөхрүүлсэн гэж ярьдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ойн медаль энэ тэрээр шагнагдсан ийм хүн байсан юм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Нутаг орондоо бол бас юутай. Манай ээж Дугаржавын Бадам гээд аав маань эхээс ерөөсөө хоёулаа. Нэг нь түрүүн ярилаа ш дээ. Юнзэн гээд бүүр дээр үед нас барсан юм гэнэлээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэрний төрсөн хоёр хүүхэд Даваасүрэн, Сампилноров гээд хүүхэд байгаа л даа. Даваасүрэн бурхан болсон. Сампилноров нь аймгийн хоёр удаагийн аварга малын эмч.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Одоо яахав подхийсэн малтай хувьдаа ингээд аж төрж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Манай ээж Дугаржавын Бадам гэдэг бол эхээс 8-уулаа их олуулаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Доороо 2 дүүтэй. Манай ээж маань жирийн малчин. 1916 онд төрсөн. 90 хэдэн онд нас барсан даа. Барилга энэ тэр дээр ажил хийгээд ойр зуурын эхийн 2-р одон гээд байна ш дээ. Тийм юмаар шагнуулж байсан. Ийм л жирийн нэг хүн байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн үйл явдал байна уу?

Лхагвасүрэн -

Миний амьдралд одоо би бол ингэж боддог юм. Манайх баян чинээлэг айл байгаагүй. Олон хүүхэдтэй. Жирийн ядмаг айлын нэг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд яахав аав ээж маань үр хүүхдээ сургуульд сургах юмсан гээд хэдийгээр амьдрал ядуу байлаа ч гэсэн сургуулийн мөр хөөлгөе гээд намайг зүтгүүлсэн байгаа юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Миний амьдралд гүн нөлөөлсөн юм гэвэл сургууль соёлд мэргэжил эзэмшсэнээр миний амьдралд ялангуяа хөгжилтэй тэр үедээ юутай байсан гадаадад цөөхөн хүн суралцаж төгсөж байсан шүү дээ. Тэгэхэд би гадаадад ялангуяа нутгаасаа бол гадаадад төгссөн инженер бол анхны хүн болж хувирч байгаа. Улсын хэмжээгээр ч гэсэн тэр үед бидний үед явж байсан даа. Гадаадад газар тариалангийн мэргэжил эзэмшсэн явдал бол тэр үедээ бас хөгжилтэй байсан Зөвлөлт орны соёлд суралцах энэ чинь миний амьдралд их л юм өгдөг юм байна лээ. Юм их бодогдуулдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Энэ маань ер нь хүнтэй танилцах хүн чинь нутгаасаа гараад гаднаасаа эх орноо ард түмнээ бодно гэдэг чинь бас л сэтгэхүй мэдрэмж бүх юманд нөлөөлдөг юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Би бас өөртөө амьдралдаа нэг дурсах юм гэж ойлгодог юм. Миний амьдралын хамгийн тод юу чинь 1963 онд тэр Пүрэв гээд нутгийнхаа хүнтэй бид хоёр бол би 9-р ангид байхаасаа бас үерхэж 10-р ангидаа багаасаа үерхэж байсан улсууд.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд тэр маань надыг хойно сурах гэж байхад 66 онд надыг төгстөл тэвчээртэй хүлээж үр хүүхдүүддээ өсгөж байсан даа.

Хишигсүрэн -

Ер нь бусдаас онцгой ер бусын гэж хэлж болох юм таны амьдралд байгаа болов уу?

Лхагвасүрэн -

Надад бусдаас онцгой гээд байх юм бол ер нь би өөрийгөө ямар хувь заяатай хүн гэхээр зэрэг дандаа ажиллаж байх хугацаандаа Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамт ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэр бол миний амьдралд мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх юм сурахад их нөлөөлж байсан. Жишээлбэл Булганы МААМСтанцад байхдаа Ильчинко гээд Зөвлөлтийн мэргэжилтэнтэй хамт ажиллаж байлаа. Дараа нь хөдөө аж ахуйн удирдах газар байхдаа Николай Никлоевич гээд тэрэнтэй сайхан ажиллаж байлаа. Тэр 69-тэй би бол жирийн мэргэжилтэн. Гадаадын орос мэргэжилтэй 69 уначихсан бас л сайхан / Утас дуугарав/ Тэгээд гадаадын мэргэжилтнүүдтэй хамт ажиллаж тэгээд тэр үед чинь манайд техникээ худалдаж байгаа Зөвлөлт Холбоот Улсын заводын мэргэжилтэнгүүд ирж байнга хичээл зааж байсан юм. Тэгэхэд би орчуулагч энэ тэр юу яагаад дандаа мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх гадаадын хүмүүстэй амьдралын талаар тэдэнтэй танилцаад янз янзын юм бас авах юм байна ш дээ. Энэ бол ажил амьдралд тохиолдсон том завшаан гэж би бодож явдаг.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд манай судалгаанд нэг ийм асуулт байдаг. Ер нь та насан туршдаа Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй ажиллаж тэнд сурч төгслөө гэж байна ш дээ.

Лхагвасүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

Танд хувийн найз нөхдийн харилцаа холбоо байсан уу? Тэр харилцан холбоо одоо хадгалагдаж байна уу?

Лхагвасүрэн -

Харамсалтай нь одоо би тэр хүмүүстэй байнга захидал махидлаар харилцаад байсан юм учир дутагдалтай байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Сүүлдээ юу яаж чаддаггүй ээ. Холбоо барьж чадаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Хаяг адрессын сайн авч чадаагүй. Тэрэндээ бас харамсаж явдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Эргээд холбоо муутай. Хожим хаана байгаа нь мэдэгддэггүй. Ингээд юу яачихсан.

Хишигсүрэн -

Ер нь та өөрөө хэр зэрэг гадагшаа явдаг вэ?

Лхагвасүрэн -

Би бол ерөөсөө хуучин Зөвлөлт холбоот улс гэж байхад нэлээд олон газраар явлаа даа. Урагшаа гэхэд Эрээн орж үзсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэнд болохоор зэрэг би олон газраар явсан. Ленинград, Минск, мэргэжил дээшлүүлэхээр Минскт би 3 сарын хугацаатай очиж байсан. Киевт очиж байлаа. Бас нэг дурсагдах юм бол 1974 онд анх удаа Москва, Харьков, Минскийн чиглэлд жуулчлалаар явдаг юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Эндээс 50 комбайчидтай явлаа шүү. Орчуулагч гээд Хөдөө аж ахуйн яамнаас бас нэг хүн явсан юмаа. Хэн гэж байлаа тэр чинь. Тэгээд орчуулагчаар тэгж явж байхад хойно бол би зүгээр сурч л байсан. Жуулчлалаар явахад гадаадын хүн гээд бид нар хоол моол идэхэд хүртэл Монгол улсын маань тугийг тавьчихаад их сайхан хүндэлж байсан. Гадаадын иргэн Монголын иргэн гээд хүндлүүлээд явж байхад бас их сайхан. Тэгээд өөрсдийнхөө хамт явсан механикжуулагч нартай орчуулагч хийгээд тэр бол надад бас их сонин сайхан байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тийм.

Хишигсүрэн -

Одоо бид хоёр 2 цаг орчим ярилцлага хийлээ.

Лхагвасүрэн -

За.

Хишигсүрэн -

Тэгээд ийм юмыг би яримаар байна гээд үлдэж байгаа ярих ёстой зүйл гэж бодож байгаа зүйл байна уу? Танд.

Лхагвасүрэн -

Би нэг ийм юмыг бас манай Булган аймаг газар тариалангийн талаар улсдаа их дээгүүр байртай байсан талаар бас нэг хэдэн үг хэлэхгүй бол болохгүй байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ургацын хувьд бол их сайхан ургац авч байжээ. Тэгээд ямар урамшуулал шагнал авч байсан юм гэхээр манайх чинь улсад 4, 5 удаа манай Булган аймаг чинь шалгарч байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Шагнуулж ингэж байлаа. Манай Булган аймгаас газар тариалангийн талаар олон сайхан алдартнууд төрсөн. Тэднийгээ бас дурсахгүй байж болохгүй юм л даа. Энэ дээр хөдөлмөрийн баатар гэхэд чинь 4 төрлөө. Дээр хэлж байсан. Гавъяат механикжуулагч гэхэд 4 төрлөө. Энэ дээр Ноосонхөх, Хажидмаа гээд эмэгтэй хүн байгаа. Уран хагалгааны 3 удаагийн аварга. Тэр үедээ СЭВ-ийн орнуудын уран хагалгааны тэмцээнд олон улсын чанартай тэмцээнд 3-р байр эзэлж байсан байгаа юм. Манай тэр Хажидмаа. За тэгээд Намжил гээд гавъяат механикжуулагч. Ингэт толгойн сангийн аж ахуйн ерөнхий механикжуулагч байсан Тансаг гээд ийм 4 хүн гавъяат механикжуулагч байлаа. За агрономичоор гавъяат агрономич Цэрэн, гавъяат эдийн засагч хоёр хүн төрсөн. Тэр нь Норжин гээд эдийн засагч сүүлд нь сангийн аж ахуйн дарга байлаа. Цэвээн гэдэг Баяннуурын тэжээлийн аж ахуйн дарга байсан. Гавъяат эдийн засагч байсан юм. Аймгийн хэмжээгээр 90 гаруй хүн давхадсан тоогоор улсын аварга тариаланчаар механикжуулагчаар шалгарч байсан байгаа юм. 38 одоо бригад салаа улсын аварга болж байжээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

За 11 удаа улсын аварга болж байсан. Хадлангийн гэхэд 27 хүн хадлангийн аварга. 18 салаа аварга салаа болж байсан байгаа юм. За ингээд тэрнээс гадна зах зээлийн үед гэхэд чинь манайх чинь Хишиг-Өндөр сумын Хишиг-Өндөр компани гэж байсан юм. Үндэсний хоршоологчдын холбооноос зарласан уралдаанд улсад түрүүлж байлаа. Мөн атар газар эзэмшсэний 40 жилийн ойгоор зарласан гурил үйлдвэрлэгч, тариаланчдын холбооны Алтан түрүү гэдэг уралдаанд манайхаас 3 компани Хангалын Цагаан тавилан компани шалгарч шагнал хүртэж байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Манай аймгаас чинь гурил тэжээл хувьцаат компаний Халиун тариа Орхон сумын Орхон мандал компани чинь тус бүр хоёр удаа улсын аварга тариаланч хамт олон боллоо ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

За Ингэт толгойн сангийн аж ахуй, Цагаан тавилан Хангал сумын, Хутаг-Өндөр сумын Гурван бухал ийм компаниуд улсад тус бүр нэг удаа тэргүүн тариаланч хамт олноор шалгарч шагнагдаж байсан. Ийм бас алдартай хүмүүс олон төрсөн. Олон хүн одон медаль юугаар шагнагдаж байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Булганыхан будаатай, будаан дээрээ хөгжилтэй гэдгийг харуулаад байгаа юмаа гэж тэрийг бас дуулгах гэж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ийм улсууд.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Ерөнхийдөө бол юу гэж боддог гэхээр юугаар бахархаж байна гэхээр би газар тариалангийн мэргэжил эзэмшсэнээрээ ...

Хишигсүрэн -

Би яг юугаар бахархдаг вэ? гэж асуух гэж байсан юм.

Лхагвасүрэн -

Газар тариалангийн мэргэжил эзэмшсэнээрээ Булганыхаа тариаланч олныхоо хүч тэдний байгуулсан гавъяанд би дулдуйлагдаж бас нэг газар тариаланд ажилласан ... газар тариалангийнхаа тэр юунд сайн муу юм бүхэн надтай холбоотой л доо. Булган аймгийн газар тариалан. Үүгээрээ бахархаж явж байнаа. Манай Булган чинь 3 юмаар бахархдаг юм байгаа юм. 1-рт тариагаараа тариа будааны орон гэж.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

2-рт айраг, адуугаараа. Айраг адуугаараа.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхагвасүрэн -

Тэгээд хүчит бөхөөрөө манайхан чинь улсын аварга Намхай аварга тэгээд аваргуудаараа. Ер нь анхдагчийн өлгий нутаг л даа. Тэр гурван бахархдаг зүйлийн нэг газар тариаланд нь багтаж тэр сайхан хамт олны дунд өсөж бойжиж тэнд миний бүх амьдрал холбоотой явж байгаа нь надад бахархал юм даа.

Хишигсүрэн -

Аа ха. За ингээд Лхагвасүрэн гуай бид хэд чинь Булган аймгийн төв дээр уулзаад бас Улаанбаатарт хүрч ирж байх үедээ ярилцлага өгье гэж тохироод таны жаахан яриа бий. Видеогооро бичсэн.

Лхагвасүрэн -

За.

Хишигсүрэн -

Тэгээд ийм сайхан яриа өгсөнд дахин талархлаа илэрхийлье.

Лхагвасүрэн -

За баярлалаа.

Хишигсүрэн -

Ёстой сайхан яриа боллоо.

Лхагвасүрэн -

Баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.