Namsrai
![](../assets/images/interviewees/990342.jpg)
Basic information
Interviewee ID: 990342
Name: Namsrai
Parent's name: Sonomdagva
Ovog: Songuuli
Sex: m
Year of Birth: 1932
Ethnicity: Halh
Additional Information
Education: literate
Notes on education: Бичиг үсэгт тайлагдсан
Work: herder
Belief: Buddhist
Born in: Bayandun sum, Övörhangai aimag
Lives in: Shargaljuutyn rashaan sanatorium sum (or part of UB), Bayanhongor aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
environment
collectivization
privatization
military
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Намсрай ахаа 2 уулаа яриагаа эхэлье. Баянхонгор аймгийн Шаргалжууд сумын өндөр настан. 78 настай Намсрай гуай гэрт ирээд байна. Тэгээд та өөрийнхөө төрсөн цагаас авахуулаад өнөөг хүртэл амьдралынхаа түүхийн талаар товч ярьж өгөөч?
Намсрай -
бага насандаа дандаа мал л маллаж байлаа.
Отгонбаяр -
31 онд төрсөн тэ?
Намсрай -
Тийн. 31 онд төрсөн гэхээр чинь одоо 79 болж байгаа юм уу. Энд нөгөө тоололоороо 79 болж таараад байгаа нь энэ нэг календарын буруу.
Отгонбаяр -
Паспортын бичгээрээ бол.
Намсрай -
Энэ календарын буруу гэж би үздэг юм аа. Тэгээд аавыг байхад.
Отгонбаяр -
хэдүүлээ вэ.?
Намсрай -
4 үүлээ түрүүн 10 хэдүүлээ гэж ярьсан шүү дээ. 10 уулаа байсан. Тэгээд дээр үед чинь бас л нэг хөгжил муутай эмнэлэг гэж анагаах ухааны юм нээх байхгүй. Тэгээд ерсөөсөө хар аргаар л хүн болж байсан цаг шүү дээ.Тэр чинь одоо шашин шашин байхгүй. Шинжлэх ухааны юм ч нэвтрээгүй. Одоо түүхийн монгол улсууд болоод явсан юм шүү 1үгээр хэлвэл Дөнгөж төр засаг үүсээл. Нэг үгээр хэлбэл төр засаг дөнгөж үүссэн. Нээх юм юм үүсээгүй. Тэгээд түрүүчийнх нь эмнэлэгийн бараа харалгүй яаж ч үхэж болж байсын. Зарим нь 3,4 нас хүрээд зарим нь гараад 2 сар болоод өнгөрч байсан. Тэгсээр байгаад л 4 юм үлдсэн байгаан. Одоо 4 юмнаас чинь 3 юм нь байж байна. Нэг нь нарийн гээд хоол ч ордоггүй нэг хүн одоо Сэлэнгэд байгаа. Энэ эрдэнэ суманд надаас ганц дүү нэг юм байдгын одоо 77 тай. Тэр маань одоо нэгдэл дундад байгаа. Тэр маань сэлэнгэд хэдэн хүүхдээ дагаад явчихсан.
Отгонбаяр -
Та тэгээд эмээтэйгээ өссөн гэсэн ш дээ. Яагаад эмээтэйгээ өссөн.?
Намсрай -
Одоо тэр чинь яагаад гэхээр анхны хүүхдийг нь авна гээд эмээ чинь дайраад авчихгүй юу.
Отгонбаяр -
Ууган нь байсан юмуу?
Намсрай -
Тийн ууган нь том нь би л дээ тэгээд намайг жаахан байхад нь миний хүүхэд гээд авсан тэгээд явсаар байгаад 20 хүргээд 18 ,9 хүргээд байж байгаад тэгээд нэг 20 хүргээд цэрэгт байж байгаад тэгээд хань бүлтэй болж одоо зураг нь энэ байна.
Отгонбаяр -
Цэргээс ирээд гэр бүлтэй болсон юм уу?
Намсрай -
Цэргээс өмнө нь гэрлэчихсэн юмаа. Бид чинь нэг нь 18 тай би нэг 19 тэй байсан юм уудаа. Тэр нэг 17 байсан юм уудаа. Тэгээд өнөө анх гэр бүлийн баталгаа гэж байхгүй байсан тэгээд анхны гэр бүлийн бүртгэл энтэр орж байсан юм даа хууль ёсны тэгээд ингэсэн бол салж сарниаж болохгүй гэсэн нэг сүрхий хууль гарсан байна лээ. Засгийн чинь тэгээд 2 уулаа тэр засгийн хуулиар л нэг хавтгай юман дээр гэр бүл болсон гэж тийм юм хавтгай цаас өгсөн.
Отгонбаяр -
Хэдэн он вэ өвөө
Намсрай -
За хө тэр чинь дөчин 50 он юм байна. 1950 он гээд жинхэнэ гэр бүл болж байсан юм .тэрүүнд тэгж орж байсан юм.
Отгонбаяр -
Тэгээд та 2ын гэр бүл болоход тусдаа гэр бариад гарсан байсан уу? Цэрэгт явахаасаа өмнө.
Намсрай -
Цэрэгт явахаасаа өмнө нөгөө буурал ээжтэйгээ үлдээгээд би цэрэгт яваад өгсөн. Тэгээд одоо бүсгүй хүнд янз бүрийн л юм байна л даа. Намайг байхгүй болохоор эвгүйдээд байсан юмуу цэрэгт явсан байж байхад гэртээ очсон байсан 3 жил. Тэгээд би ирээд авсан. Тэгээд ирж аваад хамгийн том хүү маань 50 хэдтэй болж байна уу. 54 онд гарсан хүүхэд
Отгонбаяр -
Анхны чинь хүүхэд 54 онд гарсан юм байна тэ?
Намсрай -
Тийн одоо анхны 54 онд морь жил гарч байсан. Тэгээд тэрнээс хойш чинь 5 хүүхэд гарсан. Одоо хамгийн отгон нь энэ дээдэх нь рашаан дээр нярав хийж байгаа Алимаа гээд нэг хүүхэд байгаа. Хотод 2 нь байгаа. Нэг нь цэргийн дээд төгсөөд хязгаарын цэргийн ангид байж байгаад хурандаа цолтой. Тэгээд пэнсэнд гарсан. Тэгээд иймэрхүү л амьдардаг юм даа.
Отгонбаяр -
Та тэгээд бага нас чинь хөдөө эмээ дээрээ мал дээр өнгөрсөн тиймээ?
Намсрай -
Тийн ерөөсөө л мал дээр л өнгөрсөн л дөө.
Отгонбаяр -
Бичиг үсэг яаж сурав?
Намсрай -
Бичиг үсэг үү?
Отгонбаяр -
Тийн бүлгэмд явсан уу?
Намсрай -
Хотол бүлгэм гэж байлаа. Хотол бүлгэм гээд дээр үед баригдаж байсан. Одоо нэг үгээр ярьвал Цэцэг гэж эмч хүн байсын. Тэр одоо шинэ үсгэндээ сайн хүн байсан юм уу мэдэхгүй тэр заагаад л байсан заагаад л байсан. Өвөлжингөө
Отгонбаяр -
Хаана заах уу? хөдөө
Намсрай -
Гэртээ
Отгонбаяр -
Өөрийнхөө гэрт үү?
Намсрай -
Манай нэг 2,3 гэр байсын. Тэгээд ээлжлээд л тэднийд орно эднийд орно гээд л миний бүсгүй дүү бас тэгээд 3 уулаа заалгаж байсын. Тэгээд заагаад байсан. Тэгээд шинэ үсгийн шалгалт гэж нэг хавтгай юм өгдөг байсын. Одоо өнөө шинэ үсэг тайлагдсан гэж. Тэгээд хавар 5 сард тасаг дээр бууж байна нь гэнэ тэгээд хотын нөгөө бүлгэмд байсан ирж одоо нөгөө шалгалт авах гэж ирсэн. Шинэ үсгийн багш гэж нэг хүн шалгалт авдаг юм байна. Баахан гэр дүүрэн залуучууд яг тэрүүн дээр шалгаад 80 хэдэн үг бичсэн байсан юм уудаа. Одоо бодож байхад.
Отгонбаяр -
Яаж шалгасын юм бичүүлж байгаа юм уу?
Намсрай -
Цээж бичиг бичүүлдэг. Ухаандаа одоо юм бичиж чадахнуу гэж шалгахгүй юу. Тэгсэн чинь 3 алдаатай байсан гэсэн. Тэгээд л тэгсэн сурсан байнаа гэсэн. Тайлагдав гээд л нэг юм өгсөн. Ягаан цаастай тийм өгөөд тайлагдсын. Тэгээд нэг шинэ үсэг бичдэг болсон юм даа.
Отгонбаяр -
Та тэгээд цэрэгт явсан. Цэрэгт хаашаа явсан гэлээ?
Намсрай -
Хотод хувиарлагдлаа гээд л за хотод байхын байна даа гээд л за тэгээд нэг тохь муутайхан ангид хүрээд ирэхгүй юу даа. Тэгээд нэг хаашаа юм дээ шавар байшингууд онц юм байгаагүй юм даа. Хавтгай хавтгай ганц дан шавар байсангууд тэгээд ийм олон давхар ор шиг юм модоор хийсэн дээрээ нэг дундаа нэг дороо нэг унтдаг. Тэгээд тэнчээ чинь хэд хоног сургууль мургууль хийгээд жагсаалын сургууль хийгээд л байж байсан чинь нэг өдөр хоёр нээх урт дугуйтай тэрэг хүрч ирээд л жагсаад л гэж байна. Тэгээд жагслаа тэгээд хөнжил даавуугаа хураал гэж байна. Үгүй ээ юу болж байна гэж бодоод л бүх юмаа хураалгаад л бүрэн бүрэн гээд л өнөө жагсаалын дарга юм уу нэг аж ахуйн дарга тэгээд яасан чинь командлаад л за энэ машаанд тэд нь суу гээд л нарийхан шиг хар замаар гуядаад л байлаа. Тэгсэн чинь нэг баахан орос хоригдолтой газар аваачаад тавчихлаа. Нэг аман дээр хажуу талд нь дандаа орос цэрэг өнөө эх орны юуны Германуудтай янз бүр болсон тийм улсуудын хажууд тэгээд хажууд нь цэргийн анги орос цэргийн хоригдолын анги тийм газар аваачаад л бараг л 3 жил болсондоо модтой ноцолдоод. тэгээд 3 жил болоод цэргээс халагдаж ирсэн.
Отгонбаяр -
3 жил болоход зүүн хараат тэр модтой ноцолдоход цэргийн эрдмийн хичээл хир зэрэг заасан вэ?
Намсрай -
Нэг жил 15 ерөөсөө цэрэг мэргийн сургууль гээд аваад л байна тэгээд бусдад нь дандаа модтой ноцолдоод модтой одоо цэргийн ангийн л батлан хамгаалах яамны л цэргийн ангийн түлшээр хангах гээд өдөр шөнөгүй л шөнө ч ирээд хоолоо идээд л унтах гэж байдал өнөө вагон нь ирээд л өнөө авчираад хаячихна шдээ. Цагт нь ачих юм чинь босохоос өөр аргагүй. Батлан хамгаалах яам чинь цаг алдаа гээд юу ялаа гээд цэргүүдэд торгууль тавьсан. Тэгээд л байсан ш дээ.
Отгонбаяр -
Та тэгээд сүүлдээ нярав болсон гэсэн тэ? Яаж нярав болсон билээ?
Намсрай -
Яахав нөгөө аж ахуйн дарга дуудаад л орсын тэгсэн гарын үсэг авч байна. Нэрээ бич л гэж байна нэрээ л бичлээ. Тоо бодуулж байна нэг 4 аргын тоо амархан амархан тоо бодуулаад өнөө дарга нар чинь хоорондоо тэгж байна. Энэ ч сүрхий томоотой хүндээ гээд хоорондоо гэж л байна. Тангараг өргөсөн тангарагынхаа дагуу л ажиллана биз дээ. Тэгээд л сүрхий л юм ярьж байна. Тэгээд яахав дээ нярав хийсэн. 2 жил шахуу хийсэн тэгээд ерөөсөө би барахгүй нь би тэр мөнгө төгрөг байхгүй ийм замбараагүй аж ахуйтай газар очихгүй. Үхэр нь гэхэд л 2,300 гаад тэгээд тэмээ гэхэд чинь өчнөөн л тэмээ тэгээд байшин байшин дүүрэн тэгээд тэмээн хөсөг явахад тэгээд нөгөө модыг чинь нэг нэгээр нь татна. Нөгөө үхэр тэрэг чинт яахын гэхээр нөгөө ууланд байгаа модыг чинь. Тэгээд хойноо нөгөө батлан хамгаалах яамны цэргүүд чинь ачаад буулгачихдаг тэгээд ачиж өгдөг тийм байсан юм. 333 цэрэг ажилладаг байсын.
Отгонбаяр -
Тэгээд хэзээ цэргээс халагдав?
Намсрай -
54 онд
Отгонбаяр -
51 онд яваад тэгээд 3 жил болоод
Намсрай -
Тэгэхдээ нэг хэдэн сар дутуу хаагаад хасуулж байсан юмаа.
Отгонбаяр -
Яасын гэвэл?
Намсрай -
Тэр яасын гэвэл цэргийг орон тоогоор шахаж байгаад уг нь 8 сарын 18 халагдах ёстой байхгүй юу. Цэргийн өнөө хууль ёсоороо бол тэгсэн цэргийн орон тоо хасагдлаа гээд сайдын тушаал гараад бид нар чинь 3 сарын 13 билүүдээ. Батлан хамгаалах яамны сайд Батаа тушаалаар хавар халагдаж байсан.
Отгонбаяр -
5 сар өмнө халагдсан байна ш дээ.
Намсрай -
5 сарын өмнө халагдсан юмуу даа аз байсан юм.
Отгонбаяр -
За тэгээд халагдаад нутагтаа ирсэн.
Намсрай -
халагдаад нутагтаа ирсэн. Нутагтаа ирээд яахав дээ малаа маллаж жаахан байсан. Тэгээд цэргээс ирсэн боловсон хүчин болчихдог юм байна.
Отгонбаяр -
Тэгнэ шүү дээ бичиг үсэгтэй.
Намсрай -
Бичиг үсэгтэй тэгж байсан чинь манай сонгууль болж байгаа гээд тэгсэн багийн орлогч дарга болж байгаа юм гэнэ. Багийн дарга бас орлогч нь бас тэгээд мал аж ахуй хариуцна малын л юм гаргадаг тийм л бичиг үсгийн ажил хийдэг тийм л байсан. Орлогч дарга нэг 2 жил шахам болов уу. Тэгээд байж байсан чинь бас би ч одоо намын гишүүнд ороогүй л юм л даа.
Отгонбаяр -
Яасын яагаад ороогүй юм.
Намсрай -
Би юу эхлээд цэрэгт очлоо ш дээ. Тэгсэн чинь одоо энэ богдын Дангаа гэж нэг хүн байсын.
Отгонбаяр -
Богд гэдэг нь юу байсан.?
Намсрай -
Одоо богд сумын. Одоо баянхонгорын тийм сум байхгүй юу. Тэгээд өнөө намын гишүүд байсан 3 уулаа хийнэ гээд л өргөдөл мөргөдөл өгөөд л тэгж байсан чинь нэг дарга шинэ цэрэг чи намд элсэх болоогүй гээд л тэгээд л өнгөрдөг юм байна. Тэгээд өнөө өргөдөлийг чинь буцааж өгсөн юм уу яасын мэдэхгүй юм тэгээд л байсан чинь нэг өвөл боллоо. Намын гишүүдын хурал болж байгаа сураг гараад л тэгсэн чинь шинэ үеийн цэргийн байлдагч хүнийг намын гишүүн болье гэхээр нь болгодоггүй татгалзуулсэн гээд л намаас хурал дээр аваад л хаяж байна. Өнөө салаан даргыг чинь тэгээд байсан чинь намд ор гээд л тэгдэгийн байна. Тэгэхээр нь 3 уулаа гэдийгээп ороогүй. Тэгэд тэр чигээрээ явсаар байгаад. Ороогүй.
Отгонбаяр -
Тэгээд сумдаа ирээд бригадын орлогч дарга хийгээд.
Намсрай -
Багийн орлогч дарга хийгээд. Багийн орлогч дарга хийж байгаад тэгээд нэг дэвшиж байгаа юм уу ухаантай багийн дарга болоод нэг жил хийлээ хэцүү юмаа. Хүнтэй хэрэлдээд. Тэгээд намын даргадаа хэлээд. Тэгээд энэ багийн дарга чинь хүнтэй хэрэлдээд муухай ажил байна. Би ер нь больё гээд сонгууль энтэр болно ш дээ. Тэгж байж нэг намар боллоо ашгүй тэгсэн минйи оронд Гончигдоржийн Бямба гэж хүнийг сонголоо ашгүй нэг саллаа. Тэгсэн чинь нэг хэсэн хэсэг одоо 10 дарга гэдэг юмуу тийм юм болго гээд бас л зүгээр байлгахгүй. Тэгээд яахав нэг 10 гэрийн ухуулагч нэртэй юм тэгээд байж байсан арай жил болоогүй байж байсан чинь намын хурал хийлээ. Тэгээд нэг семинар гээд 5 хоног хийгээд өнөө улсуудад яаж ухуулга хийх үү гээд л тэр сэдэв чинь аль уу гээд л аваад ир гээд тэрнээс чинь бас баахан семинар өгөөд тэгээд семинар суугаад байц байсан чинь намын дарга дуудаж байна. Яадгийн болдоо гэсэн чинь за чи намын хэсгийн ахлагч болно гэдгийн байна. Үгүй ээ би намын гишүүн биш дээ гэсэн чинь үгүй ээ би чиний чадлыг чинь мэдээд хэлж байна гээд. Намаас тэгж тушааж байна. Тэгээд би намын хэсгийн ахлагч гээд нэг 10 гишүүнтэй. Тэд нарыгаа тэг тэг гэж хэлдэг. Намын ахлах ухуулагч гээд нэг 2 жил хийгээд тэгээд байж байсан чинь нэгдэлжих хөдөлгөөн гээд гарч байна.
Отгонбаяр -
За тэгээд нэгдэлжих хөдөлгөөн танад яаж өрнөв? Яг тэр явдлыг нүдээр харж биеэр туулсан хүн сайхан ярьж өгнө дөө?
Намсрай -
Анх ингээд нэгдлийн гишүүнд элсэх улсууд байна уу гээд л хэсэг улсууд орлоо 20 гараад айл за нэг жаахан татгалзаад л байлаа.
Отгонбаяр -
Ямар айлууд нь эхэлж оров тэр 20 айлд нь?
Намсрай -
Тэгэд энэ нарийн голын хэдэн улсууд орлоо одоо манай сонгуулийн Дондог Молом сангийх Очирбат гэж байсан. Жамбалдоржын Жанцан ийм нэг 10 гаран Давга Мажигцэрэн гээд л одоо дандаа л байхгүй улсууд л яриад байна. Тэгээд нэг малтай 20 улсууд л орсын зармыг нь мартаад байна. Тэгээд яахав тэгж байсан юм даа ер нь тэгээд албанд сүүгээ өгөөд дйилэхгүй тэгээд нэг хавар 5 сард
Тэгээд л ерөөсөө нэгдэлд орье гээд л орсон. Өнөө муу буурал ээждээ одоо нэгдэлд орох гэж байна та одоо толгой мэдэх 2,3 үнээ ав гээд тэглээ би нөгөө тусдаа гарсан ш дээ нөгөө тэгээд нэг муу жаахан гэрт нөгөө бүх малыг нь авсан. Тэгээд буурал ээждээ нэг 3 үнээ нэг бяруу идэх хоолын юмыг нь өгөөд тэгээд хонь гэхээр юм байгаагүй дандаа нэг хэдэн сарлаг харагдаж байсан. Тэгээд нөгөө нэгдэлд байдагаа зүгээр өгчихлөө.
Отгонбаяр -
Хэдийг өгсөн. Хэдэн мал өгсөн?
Намсрай -
Одоо бодож байхад нэг 70 гаран үхэр өгсөн юм шиг байгаан өнөө хонь байхгүй. Тэгээд өнөө нэгдэл байгуулаад юу яасан чинь хойно нь өнөө хувьчлал гээд албан ёсны тийм юм алга байж гарын үсэг алга гээд өнөө малыг чинь тэгж байгаад л нэг хонь ямаанд хэдэн хонь өгдөгийн 5 хонь тэгээд мал багатайд нь хүн багатайд нь малыг нь тэгээд тэгшлэж өгөөд тэгээд одоо нэг идэх хоолтой л яваад байгаа. Хонь байхгүй байсын одоо бодож байхад нэг 8 ,9 хонь өгсийн.
Отгонбаяр -
Сүүлд өмч хувьчлалаар уу?
Намсрай -
Тийн өмч хувьчлалаар нэг 3 үнээ өгч байсан.
Отгонбаяр -
70 үхэр сарлаг өгсөн хүн ш дээ. Тухайн үедээ бол.
Намсрай -
Тийн тэгээд тэр чинь нилээд хэдэн бод байх шиг л байсан. Хонь өгөөгүй л юм тэмээ гэх юм байгаагүй л юм. Адуу гэж унааны 4,5 морьтой байсан. Иймэрхүү л амьдралтай байсан. Тэгээд тэрнээсээ сүү гэж дийлдэггүй юм байсын. Сүү мах гээд тэрнээс бол юманд ороод байгаа юм л даа албан журам биелүүлээгүй гэж шоронд явж байсан ш дээ. Дээр үед чинь хүн тэгээд хадруу нисч л байсан. Тэгээд хойшоо ёолын хад гээд тэрлүү архи ууж байгаал албан журам биелүүлээгүй гээд ер нь дийлэхээ байлаа шоронд орлоо гэхэд бол ингээд үнхэ гээд архи ууж согтуу байж байгаад хадруу өнгөрчихдөг. Тэр үед чинь бас л тйим л аюултай байсан ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд албан журамаас зугтахын тулд нэгдэлд орсон. Таныг нэгдэлд ороход буурал ижий чинь эсэргүүцсэн үү?
Намсрай -
Үгүй миний хүү тэг гээд л аягүй бол шоронд орно гээд хөгшин ч жаахан дургүй байсан л байх. Хань хүнээ олон үнээтэЙ ядараагаад хэцүү байсан байхаа гэрт тогтохгүй энд яв тэнд яв гээд тэгээд нэг хөлд орсон хүүхэдтэй 30 шахуу үнээг чинь дийлдэггүй л байсан байх тэгээд нэг юм больсын.
Отгонбаяр -
Нэгдэлд ороод амьдрал яаж өөрчлөгдөв?
Намсрай -
Нэгдэлд ороод инээдтэй ээ жаахан жаахан нэг өөдтөй ажил олдоггүй байлаа ш дээ. Яахав саальчин хүн бол нэг 15 үнээтэй нэг сүүг нь өгөөд болдог эрэгтэй хүнд нэг өөдтөй ажил олдоггүй байлаа. Улиралын чанартай гүү тасаг заводод ажилна гэхээс улиралын чанартай ажиллахаас өөр аргагүй ийм л байсан эхлээд нэгдэлд ороод нэг одоо бодож байхад инээд хүрдэг юмдаа. Нэгдэлд ороод ажил хийсэн гэсэн ёинь 17 цаас өгдөг юм даа.
Отгонбаяр -
Ямар ажил хийсэн гэж
Намсрай -
Үгүй нэг тэмээ мэмээ арчилаад тэгээд нэг нааш цаашаа яваад л айл нүүлгэх юм уу тэгээд нэг яасан ч юм 17 цаас өгдөг. Тэгээд нэг 5,6 кл мах өгч байгаа юмаа инээдтэй инээдтэй. Амьдрана гэхэд горьгүй юм шиг санагдаж л байсан. Тэгээд одоо яахав туулаад өнгөрсөн юм чинь. Тэгээд нэг жил тиймэрхүү ажил хийлээ. Хойноо нэгдэл бригадын нярав болж үзлээ. Тэгээд болохгүй төлбөрт орчих гээд байна. Одоо бодож байхад 3000 цаасны төлбөр дутагдал гарчлаа шүү.
Отгонбаяр -
3000 уу?тэр чинь их мөнгө байна ш дээ.
Намсрай -
Тэр чинь тэр үед аймар мөнгө байна ш дээ. Дандаа буруу тооцоо хийсэн юм уу. Тэгээд энэ Богдын улаан давсыг чинь хүртэл авчираад энэ склад хүртэл асгаад тэгээд өнөөхийг чиь хийх сав байхгүй. Тэгээд давс чинь уусаад тэгээд тэр давснаас л их төлбөрт орсон. Тэгээд гарсын. Тэгээд гарч ирэнгүүтээ ямаа маллаад дан ямаа 300 гаад одоо энэ талын тохойд тэгээд энэ талын тоход ингэсэн нэг уулын тохойд уулын ёроолд амад нэг өвөлжөөрөх үү нэг өсөн чинь болдоггүй ээ. Өнөө хөгшинд болохгүй тэгээд хуучин байсан аавындаа очоод би нэг хэдэн сургуулийн хүүхэдтэй сургуулийн хүүхэд байхгүй болохоор ганцаараа шахуу тийм л байсан. Тэгээд яахав юу яачаад өнөө хөгшин чинь өвдөөд болохгүй ээ 2 жил шахам өвдлөө тэгээд өвдөхөөр чинь амьдрал хэцүүхэн л байдгын өнөө 3 банди чинь гутал нь урагдчихсан налбайсан налбайсан юмнууд 2 шахам оймстой хэцүү л юм байна лээ. Тэгэд бүр аргаа бараад тэгээд нэг юм бүтэн хувцастай болохын тулд байж байгаад тэгээд яасан ерөөсөө заримдаа юм ч мэддэггүй юм уу яадгийм дээ. Одоо бодож байхад нэг савны л өвчин байсан. Савны өвчин юу байхав дээ өнөө төрөхөөс үүссэн төрөөд эхэсийг нь гардаад авсын нөгөө эхийн нь эхэсийг нь гарахгүй болохоор тэгээд тэрнээс л юм үлдсийн заримдаа тэгээд бие нь хөөгөөд л тэр савны хий юм уу юм дээ. Тэр чинь тэгээп яагаад л байсан. 2 жил шахам хэвтэрт байгаад л байгаад л байсан. Тэгээд байгаад байсан чинь өвөрмонголоос энэ Сарнайжав гээд дарханы дарханд байдаг байсын тэр энэ рашаанд ирээд тэрэнд үзүүлсэн чинь тэгсэн манай хадам өвгөн чинь уул нь эмч мааранба хийдэг хүн байсын. Тэгээд 10 жилээр дайчлагдаад байсан юм л даа дээр үедээ.
Отгонбаяр -
Хэлмэгдээд өнөө лам нарыг баримчлах үеэр тийм үү.
Намсрай -
Тэгээд нэг 5 жил болоод хүрч ирсэн юм үү. Тэр чинь одоо зүгээр байсан юм үү өнө 10 жил ял амь хэлтэрсэн 10 жил гэж байсан юм байна лээ. Нэг хэдэн улсууд тэгээд тэгж байна та хүүхэндээ тропсог өгч чадах уу гээд
Отгонбаяр -
тропсог?
Намсрай -
Тийн тропсог савандаа юмтай хүн тэгээд тэр тропсог уух чинь хэцүү юм байна лээ.
Нэг хүн: аягүй хэцүү ш дээ тоймтой.
Отгонбаяр -
Юун рашаан уух аягүй маш хэцүү гэсэн ш дээ.
Намсрай -
Тэгээд би авчаад өгөөд л гадаа гарахдаа хүртэл толгойн дээгүүр нь дээлээ номоргож тийм аюултай юм байна лээ дээ. Тэгээд намар одоо болноо гээд манай хадам өвгөн тэгж байна. Тэгээд өгөөд 100 хоног ерөөсөө хувцас тайлахгүй гээд энэ хувцасыг чинь тэр ч яахаю өнөө хир тоос бас тэр чинь дээр үед болхидуу байсан бөөс хуус энэ чиэь бас л байх болно доо. Тэгээд тиймэрхүү юм болоод бараг 100 хоног бараг хувцастай байсан ш дээ. Тэгээд нэг өдөр нөгөө хувцасыг чинь яагаад л нөгөө бүх хуюцасыг чинь тайлж аваад л нөгөө шинэ хувцаснууд өмсүүлээд тэгээд нөгөө хувцасыг чинь гаргадаггүй авдаранд аваачаад цоожилчихсон. Өнөө өмсөж байсан хувцасыг нь
Отгонбаяр -
Яаж байгаан?
Намсрай -
Гаргадаггүй л юм гэсэн шүү. Тэгээд нэг авдаранд юмуу хар авдаранд хийгээд л тавьсан. Тэгээд нөгөө хойтон л тэрийг чинь цэвэрлэж авсан л байх. Тэгээд тэрнээсээ болоод овоо гайгүй өвчин зовлон байхгүй болсон ш дээ.
Отгонбаяр -
Өө тээр. Тэгээд тэрнээс хойш та нэгдэлд юу хийж байв.
Намсрай -
Өө нэгдэлд нярав хийж үзлээ жорлон арай арилгасангүй дээ. Тэрнээс бусад юм хийлээ дээ. Мал маллаж үзлээ. Сувай үхэр маллаж үзлээ.
Отгонбаяр -
Ямаа малласан.
Намсрай -
Тийн. Тэгээд арга ядарсан юм уу даа. Чех гэж нэг юм байгуулаад унлаа.
Отгонбаяр -
Үндэслэгээ тэжээлийн цэг
Намсрай -
Тийн. Тэгээд тэр үндэслэгээ тэжээлийн чех дээр чинь сентаар гэж нэг юм байдаг байлаа. Тэрүүнд орлоо яахав дээ тэрүүнд орохоос өмнө сургуулийн нярав хийж байлаа. Жаахан үгүй ээ жаахан ч гэж дээ. 50 хэдэн оноос 70 хэдэн оноос 80 он хүртэл хийсэн шүү сургуулийн нярав үгүй ээ яахав ээ сургуулийн нярав чинь 20 цаасны цалинтай тэр чинь ердөө подын юм байсын. Гэртээ ахуй үйлчилгээний хөвөнтэй бүрээс аваад давхарлаж байсан арай л дээр болоод ирж. Тэгээд тэр сургуулийн нярав сургуулиас гараад цэг дээр нэг хэдэн жил ажилласан. Малын эмч тэгээд нөгөө заримдаа малын эмч нь байхгүй. Тэгээд малын эмч гээд баахан янз бүрийн юм өгөөд л хонины бараг л эргүү тойрууг чинь бараг л аваад тэгээд л энэ чинь зүгээр юм байна гээд их эмчийн лавлах гээд их сүрхий малын их эмчийн лавлах гээд их сүрхий ном байсаан тэрийг чинь их үзлээ өнөөхийг чинь үзээд их юм сурсаан. Тэгээд өнөө номоо янз бүрийн өвчин юуг чинь тэгээд яахав дээ сентар гэдэг чинь малын ариутгал цэвэрлэгээ хийх тарилга туулга хийх гээд л явна тэгээд яваад л байсын өнөө сумаас өнөө тэр малын эмч сентаар минтаар дайчлаад явна. Малыг эрүүлжүүлэх гээд тэрүүнд баахан яваад байдаг байсан. Тэгээд энэ одоо Адьяа гэж байсан.гээд тэглээ тэгэхээр нь дэлүүг нь хатгаад л өгчихлөө. Одоо энэчээ чинь 2 хонхор байдаг юмаа. Дэлүүний чинь 3 судас байдгын элэгнээсээ гадагшаа гараад тэгэд тэр чинь муудахаараа гардаг. Өнөө 2 талын судасыг нь хатгаад л тавьчлаа за нөхөр минь энэ 3 үхэр үхвэл чи төлнө шүү л гэлээ төлнөө л гэлээ. Тэгээд л 3,4 хоноод байж байсан чинь Адьяа өнөөдөр үхрээ оруулна шүү гээд л одоо гээд л их эмч чинь тэгж байна. Тэндээс үхрээ туугаад л нөгөө Адьяа нь тэгсэн үхрээ туугаад хүрээд л ирлээ тэгсэн чинь өнө 3 бяруу яав гээд л тэгээд зүгээо болчихож гээд л чигтэйхэн юмаа хө гээд л өнөө малчинтай тэгж ярьж байна. Тэгээд нөгөө цагаан махыг нь даруулчихаар болчихно гэх тэр чинь дэлүүг нь хатгахаар зүгээр болчхдог юм байна гээд л өнөөх чинь тэгж байна. Тэгээд л Намсрай чи миний энэ их эмчийн дипломтыг авна уу гээд л тэгж байна.
Отгонбаяр -
Тэгэхээр нь авахгүй яасан хэ хэ
Намсрай -
Таны сурсан юмыг би аваад яахав ямар ч нэмэр байхгүй би өөрийнхөө сурсанаараа л тэгээд эмчилчихнэ гээд тэглээ үгүй ээ би тэгнэ гэж санаагүй л гэлээ. Тэгээд нээрээ эдгэчихсэн. Тэгээд тэрийг яасаар байгаад тэгээд ер нь чинь хойно нь яалаа даа би чинь тэгээд Баянхонгор аймагтаа энэ хүүхдүүд чинь сургуульд орж тэгээд яахав дээ Баянхонгор аймаг дээр хөдөө гадаа 2 хооронд нэг 2,3 жил болов уу тэгээд нэг 60 нас хүрээд тэтгэвэрт орсон. Яахав дээ тэгээд эхнийх нь одоо бодож байхад тэр үедээ их л цаас байсан л даа тэгэхдэ орохдоо нэг 70 хэдэн цаас авдаг юм байж уу. Хасаг сарын юу гэлээ дээ. Тэгээд хойно нэг 100 цаас болж байгаан. Ахиад л ахиад л байсан одоо нэг 81000 цаасны төгрөг авдаг юм даа.
Отгонбаяр -
Сардаа
Намсрай -
Сардаа тэр чинь тэгээд болоод байхын хүүхдүүд чинь тэтгэвэр тэтгэмж байхгүй тэгээд гурил будаагаа залгуулаад байхын ийм л амьдралтай байхын юм даа.
Отгонбаяр -
Намсрай гуай таниас нэг ийм юм асуумаар байна та шаргалжуултын рашаан сувилал үүссэн тэр түүхийг мэднэ дээ. Шаргалжуулалтын сувилал хэзээ байгуулагдсан анх буурь нь яаж байгуулагдсан. Одоо юу болсон?
Намсрай -
Анх эхлээд тэр нэгдлийн амралт нэгдэл дундын амралт гээд тэр Гонтов дарга гээд байсын.
Отгонбаяр -
Хэн дарга гэнээ?
Намсрай -
Гондов Цэвэлийн Гонтов гэж хүн байсын. Тэр одоо нэгдэл дундын амралт гэж нэг юм байгуулаад эхэлсэн юм даа.
Отгонбаяр -
Хэдэн онд вэ?
Намсрай -
Үгүй би тэрийг 62 онд юм уу гэж л санаад байхын тэгэхээр энэ юуг чинь худлаа л хэлээд байхын тавин хэдэн он гээд ярьчихвуу сая чинь 54 он гэлүү 56 он гэл үү.
Отгонбаяр -
Шаргалжуулалтыг
Намсрай -
Тэгээд уул нь 62 оноос л эхэлсэн юм байгаан. Нэгдэлд дундад тэгээд хойноо үйлдвэрчний зөвлөлд шилжээд Улаанбаатар хотын үйлдвэрчний зөвлөлийн юунд тэнд чинь Бямбасүрэн гэж хүн энэ рашааны дарга болж ирж байсан юм шар Бямбасүрэн гэж хуучин байж байгаад.
Хугацаа: 32 минут
Аудио файлын нэр: #35_I-2_S.Namsrai
Отгонбаяр -
Сая батериа дуусаад тасарчихлаа уучилаарай 2 уулаа энэ яриагаа нөгөө шаргалжуулалтын рашаан сувилалын түүхээс ярьж байсан ш дээ тэгээд та бүр бага байхаасаа энэ нутагт нутгийн хүмүүс яаж орж байв?
Намсрай -
Аан ингэдэг байсын халуун усанд орно гэдэг байсын яагаад халуун усанд орно гэж ярьдаг юм вэ халуун усанд одоо тэр хэлгий Тогмид гэж 5 р дүр энэ ламан гэгээний тэр одоо рашаан гэж битгий хэл энийг халуун гэж нэрлэ. Рашаан гэж энэ чинь дэлхий нийтэд тараад гадаад улсын юм болно гэж нууцлаж байсан юм байна лээ. Гол нь энийг чинь одоо улсууд дээр үед халуун усанд л орно гэж ярина. Тэрнээс рашаанд орно гэж ярьдаггүй байсын онцлог нь тийм нууцтай байсан юм байна лээ. Тэгээд энд чинь орохдоо дандаа л тэмээ ямаатай хүрч ирнэ. Машаан тэрэг байхгүй байлаа тэр үед чинь тэгээд энэ хол ойроос дандаа л хөсөгөөр ирж ордог байсан ш дээ. Улаанбаатараас хүртэл тэмээтэй хүрч ирж ордог байсан шүү дээ.
Отгонбаяр -
Тэгээд яаж ордог байсан вэ?
Намсрай -
Энэ чинь дандаа модон онгоцтой байсын жижигхэн
Отгонбаяр -
Тэр модон онгоцын хэн хийсэн байсын?
Намсрай -
Тэр одоо эхлээд л тэр байгуулахдаа л ийм модон онгоц байхын байна гээд л оддо тэр модон чулуун онгоц модон онгоцыг чинь эхлээд чулуун онгоц байсын хамгийн анх чулуугаар өрсөн тийм юм. Тэгээд тэр шавсан байсан юм уу яаж тэр усанд тогтдог байсан доогуур нь тэгээд бөгөлчихдөг л байсан юм шиг байгаан. Чулуун онгоцоо тэгээд энэ 62 онд чинь нэгдлийн амралт гэж байгуулаад хэдэн өвөгчүүл дандаа модон онгоц хийсийн дандаа модоор өнөөдэхийг чинь тэгээд модон онгоц тэгээд ганцхан модон онгоцыг гээд модон онгоц байсын намайг жаахан байхад тэр гэгээний ордог гээд одоо тэр цаад талд нь урссан 4 жин хөвдөг өаруун талд нь гэрийн цаад талд рашааны чинь цаад талд дөрвөлжин байшин байгаа ш дээ.
Отгонбаяр -
Тийн
Намсрай -
За тэр дөрвөлжин байсгын чинь хөл дээр тэг гэгээний чинь дүр тэндээс эхлэж орсон гээд байсын тэгсэн өнөөхдэхийг чинь баллаад өнөө онгоцыг чинь зараад хаясан ш дээ. Тэгээд гэгээн ордог онгоцыг чинь гэгээнүүд хүрч ирж ордог байсан юм гэлээ. Тэр онгоц нь одоо байхгүй. Нэг чулуу байгаад байдаг байсан тэдэн онооё тэдэн он гээд бичсэн байсын тэр нь ч байхгүй дугуй төмөр дээр нэг лайз байсан чинь алга байлээ. Тэр чинь одоо хичнээн жилийн өмнөөс орж байсан юм дээ. Энэ чинь саяхан л байгуулагдгүй дээр үед л ийм ийм гээд л шаргалжуутын халуун рашаан гэсэн нэртэй халуун ус л гэдэг байсан юм л даа. Эний багцаа иймэрхүү л юм байсан юм шиг байгаан.
Отгонбаяр -
Анх тэр нэгдлийн амралт байгуулагдаад модон онгоц хийхэд тэр хүмүүс хаана хийхийг нь мэдэж байсан юмуу?
Намсрай -
Айн?
Отгонбаяр -
Хаана хаана хийхээ мэдэж байсан юм уу?
Намсрай -
Үгүй тэр чинь хөгшин улсууд байсан байхгүй юу.
Отгонбаяр -
Хуучны хүмүүс нь
Намсрай -
Хуучны хүмүүс нь тэр чинь одоо энэ шар хар феадол одоо энэ хуучны үлдэгдэл энэ рашааны чинь хундагануудыг аваад түлчихгүй юу энэ модоор хийсэн. Хуучин монгол төвдөөр бичсэн байсын тэрийг чинь түлэд хаячихгүй юу. Тэгэхдээр тэр хөгшин улсууд чинь энэ чинь тэрний онгоц гээд мэддэг дандаа хөгшчүүл байсан юм чинь. Одоо энэ Хангай гэж байсын Сэнгэдорж гэж байсын том том лам нар тэгээд тэд нар чинь хийж байсын тэгээд модон онгоцтой болсын. Одоо тэгээд монголоор нэг баахан юм хийсэн юм бас нэг дутуу байгаа юм шиг байгаан хараад байхад.
Отгонбаяр -
Нутгийн хүмүүс ирж ордог гэж байна ш дээ.
Намсрай -
Айн?
Отгонбаяр -
Нутгийн хүмүүс энд тэндэхийн хүмүүс ирж ордог байсан гэж байна ш дээ. Рашаанд халуун усанд тэр хүмүүс энэ рашааныг нь мэддэг байсан уу эмчилгээний чаанартай гэж
Намсрай -
Дуулаад л хөл гар нь тайрчихсан доглон улсууд л хүрч ирдэг байхгүй юу даа. Таяг маягтай хүрч ирээд хойнд энэ овоонд хөлөө зүгээр болгочихоод таягаа өргөчихдөг тийм байсан юм. Одоо тэр ганц л таяг байв уу даа хаана байв даа нэг таяг харагдааж байсан. Тэгээд өнөө хөл гарын өмчинд сайн л гэж байдгын ю байна лээ. Одоо тэр хамгийн сүрхий рашааныг хэрэглэхээ байгаад ширгээгээд хаячихсан юм
Отгонбаяр -
Хаана байдаг ямар рашааг вэ?
Намсрай -
Одоо тэр нэг юу байна ш дээ нэг шилэн юутай нэг юм байна ш дээ. Ногоо ургуулж дээр нь тавьдаг.
Отгонбаяр -
Тийн тийн хүлэмж
Намсрай -
Тэрний чинь наад талаас орж ирсэн ус байгаан тэр чинь дээр үед одоогийнхоор яс махны бариа одоо сүрьяа гэдэг өвчнийг эдгээдэг анагаадаг байсийн. Тэр сүрьеэ гэдэг өвчнийг анагаадаг. Одоо энэ яс махны бариа сүрьеэ чинь яс маханд ордог юм уу даа. Тэгээд тийм юмны рашаан гээд яс махны рашаан гэдгийн тийм рашаан байдгийн тэрийг одоо хэрэглэхээ байсан ш дээ. Тэрийг чинь одоо сүрьеэтэй хүмүүс хэвтэж байсан хүмүүс ороод уугаад л доор нь онгоц энтэр байсын дээрээс нь нөгөө цагаан хэрэглэл угаадаг байшин хийгээд одоо тэгээд нэг тэр доодруу л хийгээд байдаг тэр шилэн дарлагны зүүн талд байгаа одоо тэр сүрьеэгийн рашаан гэж байгаан хуучин яс махны рашаан гэж их хийлгэдэг одоо тэгсэн чинь яасын яс махны рашаан одоо тэгж яс гарлаа гээд амьтан чинь нэг ясархуу юм идээд байнаа бас нэг тэр чинь яагаад яс чинь үүсээд яс болоод байна уу гэхээр зарим улсууд чинь энэ усанд ороод яс нь байгаа байх гэж байгаан тэр таамаглал биш юм байгаан зүгээр л тэр хөтөл доороос ирсэн цитбализийн хүчлээр гарсан дээшээ гараад тэгээд нэг яс шиг юм болоод тийм бүтэц болдог байхгүй юу энэ рашаанууд чинь ширгээд алга болвол ердоо хайраг болоод байхгүй болно ш дээ. Энэ чулуунууд чинь байхгүй болоод энэ чулууд чинь яагаад байхгүй болоод овгор овгор дээшээ тэр чинь рашааны хүчлээр өөдөө ингэж чулуу болж аль нэг рашаан байхгүй болж тэгсэн чинь улаан хайраг болчихсон. Өнөө рашааны чинь чулуу тийм аюултай юм байдгын юм байна лээ. Тэгээд одоо нөгөө манай Галсан байна ш дээ. Тэгсэн тэгж байна. Шаргалжуутын рашаан хэдэн хайраг болоод гээд нэг 3 мөрт шүлгэндээ бичсэн байна лээ. Тэгээд би нөгөө Галсанд тэгдэгийн чиний нөгөө 3 мөрт шүлгэнд алга болсын тэгсэн тэгж л бичээ биз.
Отгонбаяр -
тэгээд нэгдэл дундын амралт байж байгаад дараа н хэзээ улсын сувилал болсын?
Намсрай -
Тэгээд энэ чинь 60 хэдэн онд юм дээ. За байж тэр чинь 62 онд хэн ирсэн ш дээ. Түрүүн нэрийг нь хэлээд байсан. Өнөө хогийг чинь мартчихлаа. Энэ бас хөгшрөхөөр бас хог юмаа өнөө дарга болсон хүнийхээ нэрийг мартчаад Бямбасүрэн тэр л үйлдвэрчний эвлэлд орсон тэр үеэс тэрнээс өмнө тэр нэгдэл дундын гишүүд л амардаг. Дандаа нэг таар шуудай үүрсэн улсууд л ирдэг гээд дооглодог л байсан юмаа. Тэгээд улсын амралт болохоор чемодан мамодан барьж ирсэн.
Отгонбаяр -
чемодантай хүмүүс болоод ирсэн үү.
Намсрай -
Чемодантай хүмүүс болоод ирж байсын өнөө хот мотоос хүмүүс чемодантай тэрнээс биш хөдөөний улсууд нь дандаа шуудайнд юмаа хийгээд шуудайгаа үүрээд шуудайндаа юмаа чихчихсэн ирдэг байсын.
Гэрт байгаа хүн -
рашааныг хэд хоног уудаг байсын?
Намсрай -
аан?
Отгонбаяр -
хэдэн хоног уудаг байсын?тэр үед
Намсрай -
Аан ер нь 7 хоног уудаг 14 хоног зарим хүнд өвчтэй улсууд 2,3 сар уудаг байсан байхаа бүл гэр барьчихсан байгаад байсан. Тэр үе мөчний өвчтэй улсууд тэгж хийлгэдэг байсан шүү. Одоо энэ үл мэдэгдээд 4 мөчний гээд байдаг байсын 4 мөчний өвчин тэр тийм улсууд их л олон хоног ордог байсын.4 мөчний янз бүрийн өвчтэй хүмүүс өө юу билээ дүүрлээ гээд тэгдэг байсан юм.
Отгонбаяр -
хөдөлгөөд өвчнийг нь
Намсрай -
Тийн өвчнийг нь хөдөлгөөд тэгээд нэг 7 хоноод зүгээр болоод рашаанд ороод тэгээд зүгээр болсон. Эхлээд өвчин нь хөдөлдөг юм шиг байгаан.
Отгонбаяр -
нэг ийм асуулт байнаа Намсрай ахаа таны та одоо энэ нутагт төрөөд л 80 нас хүрч байна ш дээ. Тэгээд таны хүүхэд байх үеийн одоо энэ байгаа байгаль цаг агаар энэ ус газар өөрчлөгдөв үү?
Намсрай -
Өөрчлөгдсөөн маягтай өөрчлөгдөж байгаа. Одоо намайг жаахан байхад чинь хөл нүцгэн явдаг байсан биз дээ. Тэгэхэд чинь энүүгээр татсан ногоотой шилбээр татсан ногоотой усан хяруу суучихсан хөл чинь зүгээр булцайсан цагаан юм болоод тэгдэг байсан ш дээ. Одоо бол тийм байхгүй болсон ш дээ. Одооны байгаль чинь нэг орохдоороо их ороод энэ цаг агаар бол мөхөх гээд ч юм болж байгаа юм уу тэр битгий хэл энэ гариг орчлонг хараад байхад өөр болсон энэ гаригууд чинь
Отгонбаяр -
од эрхэсийг харахад тэгж байна уу?
Намсрай -
Тийн энэ одыг чинь хараад байхад одоо ингээд энэ чинь 20 хэднээс эхлээд л дохиоллог гэээд ярьдаг ш дээ хүмүүс одоо тэр дохиолог өвлийн эхэн сарын дохиолог гээд энтэр хүртэл ярьдаг. Тэр хүртэл өөрчлөгдсөн.
Отгонбаяр -
яаж өөрчлөгдөв?
Намсрай -
Үгүй ээ би одоо ингэж бодоод байдгын энэ бөөрөнхий юм жаахан хойшоо ингэсэн юм уу үгүй бол зүүн урагшаа ингэсэг юм уу гэж энэ бөөрөнхий болохоор хазайчихвуу гэж санаад л ха ха тэр бол миний л санаа л даа. Тэгээд яагаад ингээд байна уу одооны энэ ном сударт дээр бичиж байгаа юмыг чагнаад байхад дэлхийгээ яаж аврах уу гээд л дэлхийг яаж аврах уу дэлхий хэвээрээ л байна. Нэг хүн үхэх гэж байгаа биш дээ бодоод байхад миний хар ухаанаар энэ чинь одоо цаг агаарын сийрэлт нимгэрснээс болж нарны хүчил өнгөрч гадаадынхаар болж усанд живх гээд
Отгонбаяр -
харин тийм юм яриад байгаа.
Намсрай -
Харин тийм юм яриад байгаан миний бодож байгаар энэ урсах гээд байгаа юм уу одоо нөгөө юуны юугээр
Отгонбаяр -
одоо энэ рашаан ус өөрчлөгдсөн үү?
Намсрай -
Рашаан усны байдал сүүлийн үед өөрчлөгдсөн энэ жил гэхэд бол би арай өөрчлөгдсөн гэж бодож байна.
Отгонбаяр -
дээрдсэн үү?
Намсрай -
Дээрдсэн гэж бодож байна. Янз бүрийн уснууд хүйтэн уснууд их гарсан. Энэ хүйтэн ус чинь гайгүй шиг их гардаг болсон байна. Тэгээд хүйтэн гээд үзэхэд чинь бүлээхэн уснууд гараад байгаан. Энд бороо ороогүй арай өөр болж байгаа юм уу гэж бодоод байгаан. Энэ хүчил нь дэндүү ихдээд байгаан юмуу рашааных нь өөр болоод байгаан энэ ойрын 2,3 жилээс өмнө энэ чинь бүр алга болохоо шахаад л байна энд чинь нэг хүйс хад гээд байна уу даа хүйс хад гээд тэр чинь зүгээр нэг ийм ховилтой чулуун дээр дусаж байсын тэгсэн чинь доошоо гараад овоо их ус гарч байна тэр чинь тэр дундаа арай доохонуур дусдаг байсан ш дээ. Тэгсэн эртээд харж байсан. Урсаад ууссан байна. Дуслаар ингэж гардаг байсын. Тэгсэн доошоо болохоор нүх нь том болоод тэгж байгаа юм уу тэр чинь хүйс хад нэртэй ш дээ. Тэр нэг бөөрөнхий хаднаас гарч байгаа нь одоо рашааны л юугаар бүтсэн чулуу байгаан. Тэр рашаан байхгүй бол тэр чинь байхгүй л болно. Та нар сайн хараарай.
Гэртэх хүн: тэр чинь ингээд түйхэр нь нойтон байвал рашааны ундрага сайн байна гэсэн үг.
Отгонбаяр -
одоо тэр түйхэрийн үү?
Гэрт байгаа хүн -
тийн тэгээд бүүр дээшээгаа байвал рашаан алга болно гэсэн домогтой юм байна лээ. Хамгийн гол нь хүйс чулуу дом нь
Отгонбаяр -
хүйс чулуу чинь хамаг рашааныха амыг авч яваа юм байна ш дээ.
Гэрт байгаа хүн -
ундрага нь хүйсээр мэдэгдэг.
Намсрай -
Тэр хүйсийг чинь онгойлгоод хаячих юм бол тэр урд талын уулыг давж урсаад байхгүй болно гэж ярьдаг байлаа. Тэр рашааныг хүртэл мэргэлэхдээ Намнансүрэн гэж байсан ш дээ. Доктор хүн байсан байхаа Намнансүрэн чинь тэр л одоо энэ рашааныг чинь тэдэн метр гүнээс гарсан. Ширэндэв гэж байсан дууссан уу? Хуучин өвөрхаанд байсан юм даа дарга байсан одоо таалал төгссөн байхаа.
Отгонбаяр -
нөгөө акедмийн ерөнхийлөгч хийж байсан Ширэндэв гуай мөн үү?
Намсрай -
Тийн тэр 2 чинь хүрч ирж Намнансүрэн гуай чинь хүрч ирээд тэд алхаад тийм рашаан гээд Соновиш гэж өвгөнд зааж тэгж яасан тэгээд тэрний л юугаар явж байгаа. Эр жинхэнэ түүх нь тэр юунд байгаа шинэжлэх ухааны хүрээлэнд байгаа гэж ярьдаг юм байна лээ би ямар үзсэн биш. Тэгж ярих юм байна лээ.
Отгонбаяр -
та энэ рашаан устай холбоой ард түмний дунд хэрэглэгддэг янз бүрийн домогууд их байгаа байх тэ?
Намсрай -
байгаа л даа энэ чинь домог ярианууд чинь ингэ тэгнэ гээд зарим нь худал зарим нь үнэн юм л даа.
Отгонбаяр -
тэр лхам уул дорлиг уулын талаар их ярих юм амрагчидын дунд
Намсрай -
Лхам биш лам гэж байсын. Яагаад лам гэсийн гэхээр 2 бадарчин энэ баянзүрхийн хүрээн дээр одоо шар өвчин гээд одоо бол тахал юм уу даа. Тийм өвчтэй хүн хийдээр орж ирсэн гэж байгаан хүрээн дээр тэгэхдээр одоо шавь нь одоохон хөөж явуул гээд тэгсэн наашаа зүгэлсэн гэж байгаан тэгээд тэр хөх даваа гэдгийг даваад тэгээд зуурдаар таалал төгссөн юм гэнэ лээ. Нэг нь явсаар байгаад энэ ламын хад нөгөө зодгор гээд юмаа шагаад тэрнээс залиглаад л байсан залиглаад л байсан тэгээд л үхсэн гэдэг. Тэгээд л ламын рашаан гэж байсан. Тэгээд хойно нь лхам болсон.
Отгонбаяр -
шал өөр болсон байна ш дээ утга нь ч өөр
Намсрай -
шал өөр утга нь ч өөр болсон. Тэгээд лам гэсийн.
Отгонбаяр -
тэгээд яагаад лхам болсын бол?
Намсрай -
тэр лхам гэдэг нь тэгж л хойно нэрлэсэн ю байна лээ шүү. Лхам бурхан гээд тэгдэг дээ ла байж байгаад л лхам болсон гэж л ярьдагын. Тэгэд л шар өвчинд сайн гээд тэгээд уудаг ш дээ. Тэгээд одоо цөснийх юм уу юуных гээд уугаад л байдаг ш дээ.
Отгонбаяр -
ходоод элэг цөс гээд л
Намсрай -
ходоод элэг цөс гээд л байхын тэгээд дамаа элэгэнд сайн юм шиг байгаан. Цөсний одоо тэр юманд чинь сайн юм шиг байгаан ерөөсөө цөсөнд
Отгонбаяр -
энэ баруун нэг уулыг нь Дорлиг уул гээд зүүн талынх нь Лхам уул гээд тэгээд дорлигын нь эрэгтэй гээд тэгээд лхамыг нь эмэгтэй гээд тийм домог шиг яриа амрагчид дотор байна ш дээ тэгээд эмэгтэй хүн лхамруу нь харж суудаг лхамруу нь гардаг тэгэээд эрэгтэй хүмүүс дорлигруу гардаг дорлигруу хардаг. Ямарсайндаа нөгөө уушиг утаж байхад бол энэ тал нь эмэгтэй тал энэ тал нь эрэгтэй тал гэж гээд бүүр тэгсэн байхын
Намсрай -
тэгдэгийн энэ лхам гэдэг эмэгтэй байх ёстой юм байна. Дорлиг гэдэг чинь яма унасан улаан ямаа унасан охин байдгын
Отгонбаяр -
өө за
Намсрай -
тэгээд дорли гэж байгаан тэгээд тийм ямаа унасан нэг бурхан байдгын дорлиг гэж тэр чинь эрэгтэй бурхан л даа наадах лхам гэдэг чинь эмэгтэй бурхан
Отгонбаяр -
энэ сая сүүлд шаргалжуутын сувилал хувьчлагдлаа ш дээ сүүлд хувьчлагдсан байх тэ?
Намсрай -
тийн 3 жил болж байна уу. 4 жил болж байна уу тэгж байгаа байхаа.
Отгонбаяр -
тэр яаж хувьчлаглдсан юм бол та мэдэх үү?тэр талаар
Намсрай -
тэр талаар нэг 300 сая төгрөгний юугаар хувьчилсан л байдгийн тэр хаа ч байдгийн тэрийг нь шаргалжууд авдаг юм уу ард түмэн авдаг юм уу тэгээд өнгөрдөг байхаа. Тэгээд дам ярих нь энэ улсууд чинь дандаа муухай ховлож ярьж байгаа юм л даа. Одоо энэ Энхбаярын аав Намбар гэж хүнийг л авсан гэж яриад байхын тэгсэн юм уу үгүй юм уу хэн мэдэх үү. Худлаа хуурч байгаа юм уу хэн мэдлээ.
Отгонбаяр -
хувьчлагдсанаасаа хойш энэ байр байдал нь дээрчлэгдэв үү?ямар өөрчлөлтүүд гарч байх шиг байна.
Намсрай -
Тэр татвар юу нь дээшилсээн. Тэр орох гарах тэр байшин савыг нь нилээн оролдсон шүү дээ. Тэрнээс өмнө Ядмаа дарга байсан их сайхан л ажиллаж байсан. Тэр чинь арай л зөөлөн ард түмэнд ээлтэй байсан юм шиг байгаан. Одоо бол чанга л юм уу гэж санаад байдгийн байр байдлаас нь байшин савнаас нь харж байхад тэгээд л үнэ хөлс нь өндөр байдаг юм уу тэгээд нэг хүний гарт орсон бол юм хийгээд байдаг юм болов уу. Энэ рашааныг чинь эхлээд байгуулахад чинь 57 оноос яасын эхлэж тэгэхэд чинь энэ баруун 7 орон гэж байсан ш дээ. Ардчилсан одоо энэ Герман мярман Болгар Чехословак энтэрийн энэ ардчилсан хэдэн орны чинь дундын юугаар барья энэ рашааныг чинь тохижуулья барилга барья гээд тэгэхэд чинь төв хороо зөвшөөрөөгүй гэж байгаан тэгээд нөгөө талаас олон орны юугаар яасан бол аймар хөгжсөн байх байсан. Тэгээд гадных болчихно гэж айсан юмуу тэгэхэд чинь нөгөө буурал Цэдэнбал энтэр чинь л байсан. Самбуу энтэр л байсан төв хороонд чинь тэгээд тэрийг чинь тэгж зөвшөөрөөгүй юм гэнэ лээ. Тэгэхэд чинь гадаадаас зөндөө улсууд ирж байсан. Энэ герман энтэрээсээ чинь энэ баруун талаас 7 орон байсан байхаа нийтийн хүчээр том сайхан олон улсын амралт нээхгээд нээсэн бол арай л дээр байх байсан л байх. Нэг хэдэн хүн 300 сая төгрөгөөр авчихгүй л байсан байх.
Отгонбаяр -
харин тийм дээ. Шаргалжуулалтын хувьчлал гэхээс энэ сүүлд 90 онд нэгдэл тараад нэгдлийн малын хувьчилсан ш дээ. Тэгэхээр та хувьчлахад яаж оролцов. Юу юу олж авсан вэ?анх бол 70 үхэр өгсөн ш дээ.
Намсрай -
тийн тэгээд нэгдэл гэж байгуулагдаад том айл шиг ч юм шиг байлаа нэг хонины мах төрөх гээд авахад чинь л эрдэнэцогт сумын орлогч даргаас нэг гарын үсэг авч байж нэг хонины мах авдаг байлаа ш дээ тэр чинь.
Отгонбаяр -
багийн даргаар цохуулаад тэгээд
Намсрай -
багийн дарга ерөөсөө юм мэдэхгүй нэгдлийн дарга л юмаа мэднэ тэрнээс бол өөр мэдэх хүн байхгүй тэгээд нэг хонь авна нэг намар нэг хонь өгдөг байсан байхаа
Отгонбаяр -
нэгдлийн гишүүд дээр үү?
Намсрай -
тийн нэг л хонь өгнө. Өвөлжих дээр зэрэг нэг үхрийн өрөөл мах өгнө. Тэгээд би ч хэрэлдэж л байсан бригадын даргатай. Би өнөө 2 гуанаас өөр бүтэн үхрийн мах өгөхгүй сайн дурын мах гээд л тэгж хэлж байсын. Тэгэхэд бүтэн үхрийг 2 гуанаас өгөхгүй ээ би олон нялх хүүхэдтэй бүтэн үхэр өөрөө алж идчээд сууж байсан. Тэгээд нэгдэл чинь одоо малын зөрчилтэй байна мал нь илүү гарчихсан байсан. Тэгээд бүртгэдэг байсан ш дээ тэдний захиргаадалтын үе байсан юм уу тэгээд албан журам гээгүй тэгээд сайн дур гэсэн мөртлөө шахдаг тэгээд чамд өрөөл үхэр өгөхгүй гээд л авахгүй авахгүй би 4 хөлтэй малаа алаад иднэ би шир иднэ гээд тэгээд хэрэлдэж л байсын. Тэгээд яахав дээ нэгдэл тараад л яахав одоо багачууд их залхуу болжээ хийх ажил байхгүй за нэг ярвагнасан улсууд л их байна даа. Нэгдэл чинь биднийг их ажилд сурсан ш дээ. Хүнийг ажилд сургасан нийтийн хүч одоо хүртэл нэг 80000 цаас аваад л байгаа эний хүч юм. Тэр чинь нөгөө хөлсөө ядарч халуунд халж хүйтэнд хүйтэнгүй гэхгүй явж хунар жаахан арилгачихаад мод хийж өвлийн хүйтэнд мод хийж байсан дороос чинь цас ингэж дуугараад л эсгий дэвсчихсэн хөдлөхөөр цас дуугараад л тийм л амьдралтай байсан. Одоо тэгвэл хүүхдүүд чинь яахын л байгаан. Одоо хийхгүй байхаа
Отгонбаяр -
тэр өмч нэгдэл тарах үеэр танай хэдэн ам бүлтэй байсан хэд хэдэн юм оногдсон вэ?
Намсрай -
за манайх чинь тэр том бүсгүй хүн чинь нөхөрт гарсан байсан. 5 хүүхэд 7 ам бүлтэй байсан. Нэг 10 гаран үхэр 15 ,6 хонь тийм л юм авсан
Отгонбаяр -
нийтдээ юу хүн тоолонд уу?
Намсрай -
нийтдээ л тэр тэгээд тэр чинь ерөөсөө 3 үнээтэй нэг морьтой байсан биз дээ тэр нөгөө нэгдлийн чинь дурэмд тэгээд нөгөө 10 хэдэн хонь арваад юм чинь баян болоод явчихаж байгаа биз дээ. Толгой мэдэж байгаа юм чинь.
Отгонбаяр -
тийм үү тэгээд та би 70 үхэр өгсөн 70 үхрээ авна гэхгүй яасын хэ хэ хэ
Намсрай -
тэр чинь тэгж хэлэхээр тэр 70 үхэр хүлээж авсан хүний чинь гарын үсэг хаана байна гээд л муухай эргэдэг тархи байсан. Тэгж хэлдэг байсын. Тэгээд л хичнээн мал гээд л заасхийгээд л авна. Тэгээд чи тэчнээн мал өглөө гэсэн гарын үсэг байна уу байхгүй хүлээж авсан даргын чинь гарын үсэг байна уу байхгүй энэ чинь худлаа гээд тэгээд л алж байгаа юм байна ш дээ.
Отгонбаяр -
сайхан юу яасан байна шүү
Намсрай -
айн?
Отгонбаяр -
зүгээр зүгээр өвөө ярьж бай энд өөр юм ярьж байна. Тэгээд л ерөөсөө 10 гаран үхэр аваад л
Намсрай -
10 гаран үхэр аваад л
Отгонбаяр -
тэгээд бусад дундын өмч байна ш дээ. Одоо сумын тэрнийг яасын бол тэр талаар сонирхсон үү?
Намсрай -
өө энд чинь бутрах бутрахдаа сүүлдээ өнөө зөвлөлт холбоот улс шиг одоо өнөө олон эрчууд 16 улс шиг нэгдэл гээд л тэгэхээр 2–р бригад 3-р бригад гээд л ингээд яахаар тал тал тийшээ энийг ч тийшээ энэ хэсгийг нь надад өнөө нэгдлийн хөрөнгийг чинь хуваагаад л авчихсан. Хариуцсан хариуцсан улсууд нь тэгээд тэд нар юм болгосон юм уу. Тэр чинь бас хөдлөхгүй хөрөнгний гэж нэг юм хийж л байсан л юм шиг байгаан. Өгч л байсан л байсан юм байлгүй дээ. Хэдэн төгрөг л өгч байсан байх. Тэрийг нь зарим нь идэж уугаад л дуусаа биз. Хойноо нөгөө дарга болох дуртай улсууд л орсон ш дээ.
Отгонбаяр -
ер нь малчдад тухайн үед нэгдлийн гишүүдэд яг энэ хөрөнгийг ингэж хувааж байна ийм зарчимаар хувааж байна гэсэн дүрэм журмыг танилцуулж байсан уу?
Намсрай -
үгүйээ нэгдэл тараад л гишүүдийн малыг л тарж өгнө гээд л байсан. Тэгэхдээ тэр нийтийн аж ахуйг яана гэж байсныг мэдэхгүй юм. Энэ бригад чинь нэг 30 тай нэг трактор лав өгч байсан юм. Энэ 4-р бригадад тэгээд тэрийг чинь хэвхчээд хаясан байсан. Тэгээд л жижиг шажиг зүйл нь хэвэнхчээд л зарим нь хүний гараар ороод л эсгийн мэсгий энтэр байсан гараар ороод тэгээд дууссан байхаа ер нь. Тэгсэн л болдогын ыи тэр нэгдлийн хөдлөхгүй хөрөнгөнөөс энийг таньд өглөө шүү гээд энэ 2 авдарыг л авсан юм.
Отгонбаяр -
нэгдлээс үү?
Намсрай -
Нэгдлийн нөгөө хөдлөхгүй хөрөнгөний үнэ гэж хэдэн цаас өгч байсын энэ 2-ыг ха ха ха
Отгонбаяр -
хэхэ ямар үнэтэй юм бол?
Намсрай -
мэдэхгүй энэ 2-ыг л авсан юм шүү.
Отгонбаяр -
ямар ч байсан арслантай авдар л авсан.
Намсрай -
тийн. Жинхэнэ ч арслан бишээ шүд нь ярзайгаад байх шиг байдгын нэг ийм л юм авсын. Өшөө юм байхгүй. Тэр авсан нэг нь том том юм авсан л байдаг байх. Нэг 69 байсан. Тэр нь өнөө компани дарга байсан тэр авсан. Компани гэж нэг хэсэг юм байгуулсан тэр компани тэгээд явцгүй ээ. Манай хүргэн тэр том хүүхэдтэй сууж байсан тэр хүн чинь тэр компани дарга болсон чинь бүр хойноо юу юуч үгүй нэг машаантай байсан тэр машаан нь сэлбэж нэг яваад л байсан яваад л байсан явуулаад л байсан. Тэгээд ноднин нэг 600 цааснаас өгсөн. Тэгэх шиг л болно лээ. Тэгээд дуусаж байгаа юм шиг байгаан.
Отгонбаяр -
тийм байх
Намсрай -
нэг трактор нь нэг хүн барьж байна гэсэн чинь тэр нь авчихсан тэгээд л дууссан.
Отгонбаяр -
за өвөө 2-уулаа энэ яриагаа ингээд дуусгая.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.