Namsrai


Basic information
Interviewee ID: 990342
Name: Namsrai
Parent's name: Sonomdagva
Ovog: Songuuli
Sex: m
Year of Birth: 1932
Ethnicity: Halh

Additional Information
Education: literate
Notes on education: Бичиг үсэгт тайлагдсан
Work: herder
Belief: Buddhist
Born in: Bayandun sum, Övörhangai aimag
Lives in: Shargaljuutyn rashaan sanatorium sum (or part of UB), Bayanhongor aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
democracy
funerals
family
repressions


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

за Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8-р баг намын ам гэдэг газар зусаж байгаа Намсрай өвөөгийнд ирээд байна. Тэгээд одоо 2уулаа 2 дахь яриагаа хийнээ. Тэгээд өнгөр удаа тй бид 2 ярьсан ш дээ. Юу яая гэж хэлмэгдүүлэлтийн талаар ярья гэж. Танай хадам хөгшин хэлэмэгдэж байсан байна тийм ээ. Та тэр талаар ярьж өгөөч?

Намсрай -

манай хадам хөгшин чинь хэлмэгдээд энэ ч одоо хэнд онд байсан юм дээ. 30 хэдэн онд л байсан байх. Тэр чинь уул нь эмч л хүн байсан.

Отгонбаяр -

маарамба

Намсрай -

маарамба хүн байсан. Тэгээд л амь хэлтрүүлсэн 10 жил шоронд явж байсын

Отгонбаяр -

амьг нь хэлтрүүлээд 10 жил шоронд

Намсрай -

тийн 10 жил тэгээд тэр чинь одоо бас засгийн газар эмч домч улсуудыг нь хараад л байсан байх л даа. Энэ 3 жил болоод гараад ирсийн.

Отгонбаяр -

өө за

Намсрай -

3 жил болоод тавигдаад тэгээд мал хөрөнгө бүх юмыг нь хураагаад авсан. Тэгээд одоо энэ талийгчийн суудаг хүүхэд байсын нэг хүүхэд нь 15,6 тай тэгээд нэг 2 үнээтэй хэдхэн хлнь ямаатай тэгж л байсын. Тэгээд одоо юмыг нь аваад явсан. Нөгөө байсан авдар мавдар энийн ээжийн зураг мураг бүх юмыг нь авсан гэж ярьдагын. Одоо тэгээд нөгөө шүүгээнд нь мөнгө аяга байсан тэрнийг нь аваад л хурааж байгаа гэж аваад л хуруундах бөгжийг нь тайлаад аваад явсан гэж ярьдаг ш дээ. Тэгээд 2 хүүхэдтэйгээ тэгээд эсэргүү болсон үлсыг чинь аймаг олддоггүй. Энднийхтэй буувал аягүй бол хачин юм болно гээд юугдэг ч юм. Юм хумаа нууж ч гэдэг юм уу гээд зугтаагаад айл аймаг чинь нөгөө 2 нялх шахуу хүүхэдтэй. Нэг 10 хүрээгүй хүүхэдтэй. Тэгээд нэг 2 саалийн үнээтэй тэгж л хоцорсон гэж манай хадам ярьдаг байсан. Тэгээд яахав нэг 3 жил гарантай болоод л тавигдаж ирсэн. Тавигдаж ирээд яахав тархитай хүн байсан юм байлгүй. Дандаа л нөгөө агент гэж ярвдаг байсан даа дэлгүүрийн тийм агент хийсээр байгаад л 86 хүрээд нас барсан.

Отгонбаяр -

хэдэн онд вэ?

Намсрай -

за тэр оныг нь одоо би сайн мэдэхгүй. Гэрдэх хүн: 83 84 онд

Отгонбаяр -

тйим үү

Намсрай -

86 тай л нас барсан. Одоо энэ доод талын 2 гэрийн энчээ байж байгаад л нас барсан. Манайх эндээс салдаггүй болохоор энчээ л байсан.

Отгонбаяр -

тэгээд ирээд агент хийж байхад нас өөд болтол одоо нөгөө эмээ барьсан уу? Хуучин сурсан ном момоо хэрэглэдэг үү?

Намсрай -

хэрэглэдэггүй тэгээд нээх шинэ хүн болсон. Энийгээ ахиад хийх юм бол та ерөөсөө ахиад гэмт хэрэгтэй болно шүү гээд тангарагын авдаг юм байна ш дээ тэр чинь. Аан хүнийг бол өрөвдөж болохгүй. Би нэг саваагүйхэн та төвд үсэг нэг заагаад өгчих гээд л тэгсэн чинь чи чиг бөөн балараад хүргэнээ бас төвд болгочихжээ гээд тэгнэ. Тэгээд зааж өгдөггүй байсан ш дээ. Тэгээд хөгширсөг хойноо би нэг жаахан юм алдчихсан юм шиг байна лээ тэр өвгөнөөс ингэдэг байсын. Тэгээд энэ хойд талын баян давааны нуруунд наануу цаануу гээд 200гаад цэцэш зааж өгнө. Эмийн ургамлын гэж тэгэхэд залуу байсан болоод тэр л ёстой муухай алдсан би. Хэрэгтэй хэрэгтэй юм байдаг юм байна лээ тэгээд тиймэрхүү юмнуудыг нь заалгаад л нэг жижиг сажиг юмнуудыг нь тэгээд нэг улсууд тэглээ ингэлээ гэхэд нь ойр зуурын юм хийдэг юм лдаа тэрүүхэндээ ш дээ. Тэрнээс би тэр 200 гаран эмийн Ургамлыг авч явбал одоо нилээл л юмтай байх байсан. Тэгээд би тийм юмыг алдчихсан хүнийг яахуу. Ёстой нэг хэрэггүй юм шиг алдчихсан юм даа. Тэр надад их алдаа болсон гэж боддог. Манай нутагт 200 гаран одоо энэ баян давааны нуруу байдаг. Энд гарахаараа 200 гаран ургамал бий. Чамд зааж өгнө гээд л тэгсэн. Тэгээд яахав ойр зуурынхаа л юмыг заагаад өгсөн. Тэгээд тэрнээс нь яахав янз бүрийн юм үзээд л.

Отгонбаяр -

танай хадам хөгшин тэгээд гэртээ ном зом уншдаг байсан уу?

Намсрай -

уншинаа уншина.

Отгонбаяр -

нууцаар

Намсрай -

нууцдуу л байна. Тэгээд хойхноо гайгүй болсын. Тэгээд хүн бүхэн мэдчээд байдаг байсан. Тэгээд иш тийшээ хүүхэд тэглээ хөгшин хүн ингэлээ тэглээ гээд тйимэрхүү юманд явдаг л байсан ш дээ. Явдаг байсан.

Отгонбаяр -

бурхан тахилаа ил байсан уу? Далд байсан уу?

Намсрай -

өө ерөөсөө тэгж бурхан тахил гээд байх юм байхгүй. 2,3хан л юм байсан. Тэгээд нөгөө юунаар чинь эсэргүү мэсэргүү гээд үеэр чинь би нөгөө багийн дарга хийж байсан. Хүүхдүүдэд ерөөсөө гай болох нь энэ жижиг сажиш юмыг аваачаад хаана хийсэнг мэдэхгүй аваад л явсан.

Отгонбаяр -

тэгээд ном уншихдаа яадаг байсын?судар байсан уу?

Намсрай -

нилээн хэдэн судар байсан. Ер нь нэг 10 гаран судар байсан байхдаа. Нэг 15, 6 судар юм боловуу жижиг сударууд тэгээд янз бүрийн судар тиймэрхүү юмнууд байсын. Тэгээд яасан чинь манай чихэр Даржаа л гэж байсан юм даа. Өнөө Дамдинсүрэнгийн дүү чинь ш дээ. Зохиолч Дамдинсүрэн. Тэр манай хадам дүүгийн авгайгаас ирж аваад цугын аваад авсан. Дамдинсүрэн гуай тэгээд Дамдинсүрэн гуайн юманю байдаг юм уу үгүй юм уу

Отгонбаяр -

аль эрт өнгөрсөн л дөө.

Намсрай -

Дамдинсүрэн гуай дээр үед өнгөрсөн л дөө. Тэр тэгээд л судрыг нь аваад л явсын тэр тэгээд хэрэгтэй судар байсан тэр тэгээд ганцхан л судар үлдсэн. Нэг юуны араар ойчсон байсан тэрийг нь харин би авсаан. Тэгээд тэр байдгийн. Аан нэг лувсан байдгийн өшөө ч юу байдаг билээ нэг 2, 3 хаан л төрлийн жаахан судао байсан.

Отгонбаяр -

та тэр эмийн ургамалаас нь тэрийг тэрэнтэй хольж сайн гэсэн жор номнуудаас нь сурсан биз дээ одоо та эм барьдаг гэсэн ш дээ.

Намсрай -

нээх бариад үзсэн юм байхгүй ээ. Улсуудыг л тэглээ ингэлээ гэхээр нь адууны тууварт л байдаг юм даа цусны өвчин гээд байдгийн тэр ногоог зааж өгч байсан тэрийг нутаглаж өгч байсан тэрийг уугаал гайгүй болсон хүмүүс байж байдгийн. Энэ эмэгтэйчүүд яльгүй нэг савны ус устлаа л гээд тэгж байна. Шархтай гээд л тэгж байна. Тэрийг нэг говилон моглонтой холиод нийлүүлж найруулаад та хийгээд өгдөг юмаа тэр ч яахав энэ олон эмэгтэйчүүдэд өгсөн. Би ч анхныхаа хүүхэд дээр савны өвчтэй болсон байсанг нь мэдэхгүй алдчихсан.

Отгонбаяр -

та чинь төвд үсэг сурсан гэж байсан ш дээ тэ? Яаж сурсан вэ хэзээнээс сурав.

Намсрай -

энэ чинь нөгөө хуучин намын үнэн сонин дээр эхлээд төвд цагаан толгой гарсан. Тэгэд л тэрнээс харж байгаад би хүнээр ч жаалгаагүй. За тэгээд хүнээс асуувал асуудаг. Асуух ч хүн олдохгүй. Тэгээд сургуульд сурдаг л гэж хэлдэгийн энэ лам нар.

Отгонбаяр -

тэгээд яг өөрөө л сурсан юм байна ш дээ. Цагаан толгойг нь

Намсрай -

өөрөө л ерөөсөө хүн заасан юм байхгүй.

Отгонбаяр -

одоо тэр өвөөгөөсөө тэр хадам хөгшинөөсөө үлдсэн ганц судрыг уншчих уу?

Намсрай -

уншина

Отгонбаяр -

утгыг нь гаргах уу?агуулгын

Намсрай -

утгыг нь харин гаргадаггүй юм энэ чинь орчуулга байдаггүй хэллэг гэж байдаг. Тэгэхээрээ хаа нэг л үг байгаан. Дээр үед чинь бас орчуулах дургүй байсан юм байна. Лам нар ерөөсөө нууц байж байдаг юм уу. Тусгай хүн орчуулдаг тийм байсан. Манай баянзүрхэд ганц л хүн байсан гэж байгаан. Хэллэг гэж сайн орчуулдаг хүнээ л хэлдэг байсан юм байна л ээ. Одоо тэгээд л намхай гээд байхад юу гэсэн юм болдоо гээд л тэр чинь огторгуй тэнгэр гэсэн утгатай л юм байна л ээ.

Отгонбаяр -

таныг одоо залуу үед ажил хийж байхад үед тэр социализмын үед шашин хориотой байсан ш дээ. Тэгээд хадам хөгшин чинь лам бас уншлагатай байлаа. Таны сүсэг бишрэл яаж өөрчлөгдөв. Та ер нь хэднийнээс сүсэгтэй болов?

Намсрай -

би ер нь сүрхий шүтлэгтэй байгаагүй тийм л байсан даа. Тэгээд багийн дарга намын гишүүн ухуулагч нэртэй байсан. Тэгээд жаахан хориотой л юм шиг байсан. Тэгэхдээ бол төвд үсэг заагаад өг гээд хадам эцгээсээ гуйдаг л байсан. Тэгээд болохгүй юм чинь өөрөө шоронд орчоод чамайг шоронд хийх үү гээд зааж өгдөггүй. Тэгсээр байгаад өөрөө яасын бас нэг ёс байсан юм уу өөрөө тэгж байгаад л сурсын. Тэгээд би чинь нилээн хэдэн судар байдаг юмаа. Нэг алтангэрэл шинэ алтангэрэл авсан юу авсан таравжамба авсан. Наана нь бол янз бүрийн жижиг судрууд байдгын. Тэр нэг сундуй байдаг. Оо нөгөө нэг доржзовд байдгын. Тэгээд нэг бас 2,3 юм бий.

Отгонбаяр -

Танай энэ одоо бурхан тахилууд байна ш дээ шүтээнүүд эд нарыг хэзээнээс эхэлсэн юм?хадам хөгшинөөс чинь уламжилж ирсэн юм байхгүй байх тэ.

Намсрай -

уламжилж ирсэн юм байхгүй дээ. Тэр одоо бурхан багш байна даа. Тэр одоо байх ёстой гээд байгаад байгаан. Бусад нь бол сүүлийн үеийн би ч аваал энэ улсууд ч яагаад айлд байх ёстой гээд намсрай бурхан өгөөд. Энэ дотор байгаа нэг жанрайсаг байгаан. Доржсэмбээ гээд байдгийн тэгээд нөгөө 3 бурхан чинь 3 зул гэж одоо манай лам гэгээний Лувсанданданжамц архангай амгийн өндөр Жамьянжавын хэрэглэж байсан нэг гадагшаа хүүхэд өгсөн баянхонгор аймгийн төгс гэж залуу л надад өгсөн юм. Тэр нь надад байгаа л даа.

Отгонбаяр -

нэг ийм асуулт байнаа Намсрай ахаа та 90 онд ардчилал явагдаж байхад нутагтаа байж байсан тэр үед танай нутагаар юу болов? Хүмүүс яаж хүлээж авав?

Намсрай -

одоо ерөөсөө энэ ардчилал гэдэг бол жинхэнэ одоо ард түмний нэг хэрэгтэй төр гарч байна ингээд л их хүндтэй хүлээж авлаа л даа. Тэгээд манай эндэхийн хүмүүс одоо багаараа гэдэг юм уу даа ардчилалыг дээд зэргээр авч үзээд л анхны ардчилалын сонгуульд чинь Элбэгдорж манай юу болж байлаа ш дээ энцээ гарч ирж байсын. Ардчилалыг тэгээд хүлээж авсан шүүдээ. Хойно яасын мэдэхгүй замбараагүй болсон. Одоо тэгээд ардчилалчгүй нам ч үгүй болчоод л байна.

Отгонбаяр -

та чинь ямар ямар намд элссэн гээд байлаа? Хувьсгалт намын гишүүн байсан үү элсээгүй ш дээ тэ?

Намсрай -

хувьсгалт намд чинь ерөөсөө ороогүй цэрэгт байхад өргөдөл өгөөд мүх юмаа бүрдүүлчээд байхад цэргийн улсууд шинэ цэрэг хэзээ наын гишүүн болж байсын гээд л тэгээд яасан чинь тэгээд тэрнээс болж 3 уулаа хойно нь тэр 2 орсон юм уу мэдэхгүй би лав ороогүй.

Отгонбаяр -

та тэгээд сүүлд ямар намыг гишүүн болсон ардчилсан намын гишүүн болсон гэл үү?

Намсрай -

сүүлд энэ эвсэл яахад чинь би ардчилалд орно гэж хэлээгүй ардчилалыг л дэмжиж байсан тэгсэн та ардчилалын гишүүн гээд л юм өгч байсан. Баталгаа хийж өгөөгүй ямарч хуудас байхгүй тэгээд байгаад л байсан үнэмлэх мүнэмлэх ирээгүй. Тэгээд л нэг дундыг баримтласан хаашаа ч хүн болчихов. Ийм л юм болсын.

Отгонбаяр -

энэ сумын хүмүүсийг хараад байхад сонгуулиас сонгуульд засаг солигдоод л засаг нь аль намд очно уу тэр чинээгээрээ л нэг хэсэг бүлэг хүмүүс солигдоод байна янз нь тийм байна уу үгүй юу танай энд ямар байна.?

Намсрай -

тийн би ерөөсөө одоо энэ олон нам ямар учиртайн бараг л өөрөөс чинь асуумаар санагддагын?хэхэ өөрөө бас их сургуулийн багш гэхээр чинь аль нь зөв аль нь бурууг хэлээд өгнө гэж. Ер нь толгой бөгсгүй болчихсон гэж санагддагын

Отгонбаяр -

хэхэ ёстой л толгой бөгсгүй гэдэг чинь зүгээр үг байна шүү. Ёстой гоё үг хэллээ.

Намсрай -

дээдэх нь доошоо болсон доодох нь дээшээ болсон юмнууд учир нь олддоггүй юм. Ингэж байгаад төрийн үймээн дундаасаа дайн зарлахвий л гэж айдагын болсон. Ер нь төрийн толгойд олон толгой гараад ирэхээр улсын хүч мууддаг юм байна л даа нэг орны хараат улс болохвий л гэж айдаг. Яваандаа тэгээд энэ орсын хараат болчихвий тэгээд хүнийг тэчнээнийг нь ал гээд л хонинд явж байсан хүнийг авчираад хүнийг нь бүртгэж байсан гэдэг. Гэмгүй хүнийг барьж байгаад. Яваа яваандаа эвгүйтэхвий л гэж айдагийн. Хараат улсад орно гэж нэг гоёор бодож хөлөө алдчихвий л гэж боддог.

Отгонбаяр -

анх ардчилалын тухай одоо тэр Улаанбаатарт болж байгаа үйл явдалыг яаж сонсов?

Намсрай -

айн?

Отгонбаяр -

анх

Намсрай -

үгүй ээ эхлээд одоо тэр чинь би энэ юунд байж байсын эрдэнэтэд хэдэн өнчих хүүхдээ харж байсын. Тэгсэн жагсаал цуглаан болоод байсан тэгэхэд чинь ер нь тэр МАХН улсууд чинь бас их ухамсартай байсан байх гэж санадагын би уулзаад л тэгэхэд Батмөнх дарга байсан шүү дээ. Ерөнхий сайд нь Содном байсан ш дээ. Тэгээд ерөнхийдөө залуу улсуудыг ажил хийлгэх гээд шууд тавиад өгсөн шүү дээ ер нь. Энэ ардчилалд чинь суудлаа тавиад өгсөн та нар хйи бид нар одоо болоо гээд тэгээд хойноо яасын бүү мэд. Замбараагүй болдогын байна тайлан тавиад л тэр тэр тийм сайд гээд тавиад байсан. Жилийн дотор 3 сайд ч солигдвуудаа. Элбэгдорж байгаад Наранцацралт байгаад Энхсайхан билүү тэд нар чинь солигдоод тэгж 3 хүртэл солиод эвгүйтээд. Тэрнээс болж ард түмэн жаахан эргэсэн байхаа. Төрийнхөө ажлыг нэг аваад л буулгаад байхад чинь бүтэхгүй л улсууд шиг болоод байна гэдэг ч юмуу яадгын ард түмний тархинд тэгж л буусан гэж санадаг ш дээ ний нуугүй хэлэхэд муулж байгаа юм бишээ. Тэгж л боддогын.

Отгонбаяр -

ер нь ардчилал гарснаар хүмүүсийн амьдралд ямар нөлөө гарсан вэ?

Намсрай -

нэг хөдөөний хөгшин надад толгойтой үс үлдсэн юмнаас өөр юм байхгүй. Хөдөөдөө бол. Нэгдэлд энэ эрдэнэцогтын харьяа байсан нэгдлийн орлогч даргаар бичүүлж ганц хонь л иддэг байсан. Тэр бол байхгүй дуртай нь алаад л идэж байна ш дээ.

Отгонбаяр -

одоо бол өөрөө дураараа

Намсрай -

одоо бол дураараа

Отгонбаяр -

өөрөө өөрөө хэдэн малаа мэддэг

Намсрай -

21:00-21:12 гараад л машаан би бол мал малаагүй ээ. Янз бүрийн ажил хийсээр байгаад л амьдралын эрхээр тэгээд синтаар минтаар байж байгаад ерөнхийдөө дууслаа.

Отгонбаяр -

янз бүрийн ажмл хийж байсан гэсэн ш дээ та бол малын эмч синтаар хийж байсан. Багийн дарга хийж байсан тиймээ олон төрлийн ажил хийж байсан ш дээ. Социализмын үед хүмүүсийн тэр ажилдаа хандах хандлага ямар байсан вэ?

Намсрай -

одооны хүн тэр социализмын үеийн хийж байсан ажил ерөөсөө тэмээ ямаа 2 шиг болчоод байна ш дээ. Тэр үед чинь жинхэнэ эх орондоо ард түмэндээ юм олж идэхийн төлөө ажиллаж байсан одооны залуучууд чинь тэгээд юм хийхээр тэгээд бэлэнчлээд л байдаг. Хаанаас мөнгө хүрээд ирэх бол гэсэн бодол төрчихжээ. Тэгээд хаанаас хэдэн мөнгө олох үү? Хэн мөнгө үү гэсэн бодолтой. Ажил хийж чадахгүй улсууд их байна. Тэр үед чинь тэгдэггүй байсан. Засаг чинь энүүгээр чинь мод тасал гээд л улаан махаа урагдтал хийдэг байсан. Яахав тэрний хүчинд одоо амруугаа хийх талаагүй нэг 81000 цаасны тэтгэвэрт орчоод нэг сууж байна. Тэр ядарч байснаа би муу хэлэхгүй. Тэр үеийн төрийг муу хэлэхгүй. Амьдралын боломж тэр байсан. 15 цаастай ямар ч л байсан траншейн мараншаанд ороогүй л байсан. Одоо энэ за байз энэ 70 хэдэн онд энэ түрүү булчирхай гэдэг өвчтэй болчоод 1-р эмнэлэгт хэвтэж байсан л даа. Тэгээд энүүн шиг өвгөн хоол гээд байгаа юмуу хаанаас ч гарч байгаан орой болохоор орилдог. Тэгээд нөгөө өвчтэй улсууд чинь хоолоо тэрэнд өгч чулуудаад л байсан тэр нь хаанаасаа ч юм.

Отгонбаяр -

аан нөгөө цонхоор эмнэлэгийн хүмүүсийн хоолны үлдэгдэлийш нэхдэг.

Намсрай -

тэгээд өгөх гэсэн сэтгэлтэй улс өгдөг л байсан байх. Тэгээд муу зан сурсан байдаг юм уу яадгийн одоо бодоход оройхон шиг тэгээд хоолны цаг болохоор тэгээд өдөр бас тэгдэг юмаа. Жижигхэн жижигхэн 2 ,3 давхар шаттай өнөө өндөр байшин утсаар уяад гялгар уутанд хийгээд тавина шүүрээд л авдаг тийм л байсан. Тэгэд одоо гайгүй болж байдаг юм уу үгүй юм уу мэдэхгүй.

Отгонбаяр -

тэр үед та яаж ажилд ордог байсан? Хүмүүс яаж ажилд ордог байсан. Хүнийг ажилд авахдаа яаж авдаг байсан?

Намсрай -

ер нь хүн ажилгүй хөдөө чинь энэ одоо хөдөөний улсууд чинь үхэр сувай үхэр хариул гэвэл хариулна. Хонь хариулна. Мал маллана. Тэр чинь дураараа байсан цаг шүү дээ. Юм хийж л байвал ажилтай гэрт уух юмтай л байсан цаг.

Отгонбаяр -

одоо хүмүүс ер нь ажилд яаж орж байна?одоо ер нь ажилд ороход ямар байна?

Намсрай -

одоо ажилд ороход ер нь ажил олдоггүй юм уу хаашаа юм ч юм дээ мэдэхгүй. Ар өврийн хаалга ч ихтэй байдаг юм уу яадгийн тэгээд л ах дүү тал эж аав нь л байхын. Яахав тэгж байгаад нэг ажилд ордог л юм шиг байгаан. Хуучныг бодволд ажилд орохгүй. Хот ч гэсэн тийм юм шиг байгаан. Хөдөө ч яахав дээ тэгээд нэг хэдэн малаараа одоогын энэ залуучууд чинь нэг сүрхий бэлэн сэтгэлгээнд орж байгаа юм. Тэгээд одоо мөнгө төгрөгөөр их ховордлоо. Тэгээд залуус чинь ажил хийдэггүй улсууд чинл яаж мөнгө олох уу?мөнгө байхгүй ш дээ. Тэгээд яахав төр чинь дээгүүрээ харж үзсээр байгаад хүүхдэд мөнгө олголоо. Энэ ч одоо ардаа ажилгүй улсын нэг жаахан хоолтой болгож байгаа юм шиг санагдаад байгаан. Тэр чинь нөгөө дээр үед тэтгэвэр мэтгэвэр янз бүрийн юм байхгүй байхад чинь. Нэг бяруу байсан 5 гурилруу чулуудаад ингээд л байсан шүү дээ. Хүний амьдрал чиь ингэж эргэж ингэж яадгийн байна. Тийм байгаад байхаар чинь арай тэр малаа аваачаад гурил идэж уух юмандаа чулуудах нь байхгүй тэр чигээрээ тэгээд болоод байна. Хүүхдийн мөнгө гарсан нь архинд өгөөд байх шиг байгаан.

Отгонбаяр -

одоо энэ урд рашаанд хүмүүс ажилд орж байна ш дээ. Тэнд ер нь яаж ордогын?

Намсрай -

тийн яахав дээ хуучин ажиллаж байсан хэсэг улсууд байгаа юмаа энэ дотор одоо 60 хэд наслаад үхсэн нь гараад үр хүүхэд нь залгамжилаад тэрэнд чинь бас бор хоног өнгөрөөд байна ш дээ. Жилийн улирлын чанартай болсон. Дандаа ингээд л жилээ даагаад ажилчихдаг бол тэгээд бас улирлын чанартай болохоор төгрөг мөнгө нь гачигдалтай байдаг юм шиг байгаан. Энэ рашаанд байгаа улсууд чинь

Отгонбаяр -

ер нь бол тэнцээ нэг цэвэрлэгчийн ажил үйлчлэгчийн ажил байна орон тоо байна гээд очиход бол авах уу?

Намсрай -

авдаг юм шиг байгаа юм аа. Өнөө ажилгүй улс чинь иймэрхүү юм хийгээд л аваад л авдаг юм шиг байгаан. Тэрнээс бол хөдөөнөөс би үйлчлэгч больё гэж хүрч ирэхгүй л дээ. Малтай хөөцөлдөөд төв суурин газар жижиг жижиг хүүхдүүд чинь тийм л ажил хийж байна ш дээ.

Отгонбаяр -

танай талийгаагч хөгшин юу хийдэг байсан вэ?ямар ажил хийдэг байсан?

Намсрай -

манай талгийгаагч саальчин байсан. За тэгээд хойноо саальчин байж байгаад л бие нь хүрэхгүй болоод 3 жил шахуу хэвтэрт байсан. Тэгээд 2 жил гайгүй болоод янз бүрийн юм хийсээн. Мал маллаж байгаа болтой нэг байсан. Тэгээд 60 гараад 50 хэд хүрээд өөд болсон доо.

Отгонбаяр -

социализмын үед эмэгтэй хүнд ажил хэр олддог байсан вэ? Эрэгтэй хүнд нь амар байсан уу?

Намсрай -

үгүй тэр социализмын үед чинь эмэгтэй хүний ажил их байсан шүү дээ. Хөдөө бол яагаад уу энэ саальчин гэдэг чинь их ховор мэргэжил байсан шүү дээ. Энэ саальчин хүн чинь нэш 15 үнээтэй. Нөхөр хүнд ажил олдохгүй шахуу. Тасгийн үнээ хариулах гэж нэг юм байлаа.

Отгонбаяр -

багийн даргаас дээш ажилд эмэгтэй хүн байсан уу? Одоо нэгдлийн орлогч?

Намсрай -

бараг байгаагүй хамгийн дээд талын ажил хийж байсан хүн л бичээч тэгээд юу нөгө соёлын ордоны ажил юмуу даа. Тйимэрхүү нэг ажил хийгээд л дээр үед чинь эмэгтэй улсууд тийм ажил хийж байгаагүй хөдөө л лав. Төвдөө байсан юм байлгүй чухам. Лав л хөдөө байхгүй.

Отгонбаяр -

таньд ер нь нэг ийм асуулт асуумаар байна ер нь эмэгтэй хүний байдал тэр социализмын үед ямар байсан вэ? Эмэгтэй хүнийг ер нь яаж үздэг байсан вэ?

Намсрай -

үгүй лав л эмэгтэй хүнийг муу гэж хэлдэггүй байсан. Одоо чинь л мэдэхгүй дээ. Одооны эмэгтэйг мэдэхгүйэ. Тэр үед чинь их үнэлэлтэй байсан шүү. Эмэгтэй хүнийг чинь алах ч үгүй шоронд орохгүй. Одоо чинь нүдчихдэг юм шив дээ. Тэгээд байна уу үгүй юу. Царайг нь хараад байхад тэр үед чинь хүндлэгддэг тийм л байсан.

Отгонбаяр -

танайх чинь хэдэн хүүхэдтэй байсан билээ?

Намсрай -

6 хүүхэдтэй

Отгонбаяр -

танай хөгшин 6 хүүхдээ гаргаж өсгөөд тэгээд ахиад нэгдэлд ажил хийгээд илүү их ачаалалтай байсан гэж бодож байна уу та?

Намсрай -

илүү их ачаалалтай байсан. Өнөө тарвага гэдэг юмыг чинь сулчихдаг тэгээд байж байсан. Тэгээд нэг 10 хэдэн тарвага тэрний чинь арьс ширийг салгана. Тэр хэдэн хүүхдийн чинь хувцас хунарыг янзлана. Чи тэгээд юм хийгээгүй байна гээд хэлж л байсан. Хойно бодож байхад буруу л юм хэлээд байсан.

Отгонбаяр -

тэгээд ажил ийм. Тэгээд гэр бүлийн талаар нэг ярьмаар санагдаж байна. Одоо социализмын үед гэр бүлийг төрөөс бодлогоор яаж дэмжиж байв? Ямар дэмжлэг байсан вэ?

Намсрай -

тэр үед чинь гэр бүлийн хууль гэдэг чинь сүрхий байсан шүү дээ. Одоо гэр бүлийн хуулиар нэг салж сарниад сүүд болоод тэгэх юм бол одоо 3000 цаасаар байж нэг салгаж байсан юмуу нэг тиймэрхүү. Нэг юм байсын. Тэр тэр үед ёстой аюултай их мөнгө байхгүй 3000 гэдэг чинь одоо 3 сая шахуу төгрөш байхгүй. Тэгээд дээр үед салж сарних бага байсан гэж боддогын. Тэр үед л гэр бүл жинхэнэ тогтдог.

Отгонбаяр -

бас намын гишүүдийг салгахгүй тэ?

Намсрай -

намын гишүүн салвал намаасаа л сална. Хулгай хийвэл бас намаасаа л сална. Худлаа хэлбэл бас намаасаа сална. Тийм хатуу дэг байсан ш дээ. Энэ хатуужил чинь жинхэнэ юу юм дээ хаашаа юм өнөө чөлөөт ертөнц чинь буруу талаасаа байх шиг.

Отгонбаяр -

харин тиймээ

Намсрай -

энэ чөлөөт ертөнц гэдэг чинь дэндүү давруу энэ улсууд чинь давраад би энэ жил энэ Баянхонгор аймгийн наадамд явлаа. Одоо энэ 370 жилийн юунд

Отгонбаяр -

ламын гэгээний

Намсрай -

тэгсэн чинь дугуйраад их сайхан юм хийчихсэн юм байна. Тэгсэн хүмүүс чинь бөхөө барилдуулахгүй тойрч зогсчгоогоод өнөө бөх ч үзэхгүй буцаад л явна. Нөгөө соёолон морь үзэх гээд тугтайгаа ороод ирсэн. Тэгээд хүмүүс гууглаад л шаачихсан. Цагдаа гэж тэнд чинь байхгүй.

Отгонбаяр -

хөл толгойгүй эх адаггүй л юм болж байгаа.

Намсрай -

тэгэхээр нь төрийн цагдаа зарим нь далимдуулаад зоддог ч нүддэг байдаг юм уу даа. Төрийн цагдаагын эрх хязгаарлагдсан юм байна. Дээр үед чинь цагдаа ирлээ гэхээр чачаг алдаад л зугтаадаг байсан шүү дээ. Одоо тэгсэн цагдаа чинь бариад дайраад тэгээд байхгүй. Энэ төрийн цагдаа гэж хууль эрхийн талаар нэг эрхтэй болгохоор юмуу эрхтэй болвол зарим нь дэндүүлээд гөвчихдөг юмуу мэдэхгүй ээ. Учрыг ч олохоо байсан.

Отгонбаяр -

социализмын үед тийм юм гарч байгаагүй ш дээ.

Намсрай -

гарч байгаагүй. Тэр үед төрийн цагдаа хүнтэй доромжилсон хүнтэй 5-10 жил хүртэл хорино гэсэн тийм зарлиг хүртэл байсан. Тэгэхэд чинь одоо тийм юм байхгүй тархыг нь хаг буудчихаад хохино чи гэж хэлээд л төрийг цагдааг тоохоо больсон байна. Цаашаа бол гээд байхад чинь дайраад байх юм байна ш дээ. Юмаа үзүүлэхгүй одоо энэ хуулийг нь яадаг юм байгаан шинэчлээд байгаа гээд байгаан. Түүхээр бол ямарч гээчийн түүхэндээ орсын одоо нэг яриад байдаг юугаар бол их л. Их л гүн ухаанаар бол

Отгонбаяр -

бурхан минь дээ.

Намсрай -

чамтай холбож яриахад тэгж л хэлмээр байна ш дээ. Их жав гэдэг чинь хуулийн философи шашны философи монгол улсын философи энэ түүхийг нь мэддэг хүн чи л байх.

Отгонбаяр -

тэр хүн нь биш юм л байхаа за ахиад нэг ийм асуулт байнаа Намсрай ахаа монголчуудын энэ оршуулах ёслол яаж өөрчлөгдөв? Хуучин цагт яаж оршуулдаг байсан.

Намсрай -

айн?

Отгонбаяр -

оршуулах ёслол нас барсан хүнээ яаж дурсдаг байв?

Намсрай -

аан энэ дээхэн үед түүхээс жинхэнэ түүхээс бол дээр үед чинь заавал одоо энэ хэрэгсэлийг нь хийдэг байсын. Тэр нь хойноо ил хаяж уу гэж асуух болно л доо. Тэр чинь тэгээд хүний амьдрал дээл үед чинь одоо газар ухна чулуу мулуу гээд нилээн юм ордог байсан шүү дээ. Тэгээд тэр нь болохгүйтээд байхаар нь зэрэг шашинтайгаа цуг шашны тэр ил тавьчихдаг байсан. Нэг болохоор зүгээр вм болов уу даа гэж хардагын. Улаанбаатарын оршуулсан газрыг би харлаа л даа. Зай байхгүй одоо нөгөө нуль бетон болсон. Тийм болсон юм байна. Ил ингээд хаячихдаг. Нөгөө шувуу чинь идчихдэг. Яс нь байж байгаа л байх даа. Ер нь тэгээд салхинд хийсээд л энэ бол зүгээр л юм. Одоо нэг шарил шатаана гээд их үнэтэй байдаг байна.

Отгонбаяр -

чандарлах

Намсрай -

чандарлах энэ одоо үнэтэй юмуудаа. Улсууд үнэтэй л байна гэж яриад байхын. Одоо нэг хотод байдаг нэг чавганц би нь муудаад хотод очсон. Тэгээд одоо шатаах нь байна гээд хүрээд ирсэн байж л байна. Манай л ингээд замбараагүй ингэсэн юм байгаан. Ил задгай тавиад л одоо тэгээд бетон л болсон байна даа. Урьд бол тийм юм байхгүй.

Отгонбаяр -

танай суманд хүн тавьдаг газар тусдаа байдаг байх тэ?

Намсрай -

айн?

Отгонбаяр -

хүн тавьдаг газар чинь танай суманд хүн тавьдаг газар тусдаа газар байгаа юу?

Намсрай -

тусдаа би бол зурхайн ном үзэж тийм учраас нэг газар ингээд байна гэдэг бол бас биш. 2-рт сар жил юун дээр чинь тэнгэрийн заадас гээд ёстой. Тэрүүгээр бол яг тэнд тавина гэхээр гарах газар чинь хүний муу зүг юм. Муу тийшээ гараад байх шиг байгаан. Дээхэн үед чинь бас зүг чиг мэддэггүй байлаа. Одоо бас тэгж болохгүй байна. Яг тэнд тавь гээд хуулайстай байсан л даа. Тэгэхээр тэр яадаг юм хүний сэтгэлд сэв суулгаад за одоо энэ чинь их тааруу зүгт л яачихлаа л даа гэдэг ч юмуу юу гэдэг чи юм. манайх одоо юу болдог бол гэж хүний энэ шүтлэг гэдэг энэ тархинаас өөрөөс нь гараад байна шүү дээ. Энэ бодол чинь ийм байна. Би тэгэхгүй дээ гэж бодвол тэр чигээрээ аягүй бол биечихгээд байдаг. Энэ хүний ухаан гэдэг чинь заавал биелчихдэг. Тэгээд тэр хүний л сонирхолыг их харж байх юм даа. Одоо нэг өдөр судар үзүүлээд би ч энчээ л нутаглуулмаар байна гээд л тэгээд л та зоос гүйлгээд өг гээд нэг тиймэрхүү тэгээд санаа нь дагадаг юм уу яасан тэр хүний заасан газар юм уудаа иймэрхүү л болдогын байгаан. Сүрхий товлосон газар байхгүйэ.

Отгонбаяр -

сүүлийн үед их ил тавьж байна уу?

Намсрай -

тавьдагаа

Отгонбаяр -

ил тавих нэмэгдсэн гэж сонссон.

Намсрай -

нэмэгдсэн гэсэн сүүлийн үед. Тэр чинь одоо тэгээд газар усандаа алга болчихдог юм уу даа. Та нарын бодлоор ямар байдын мэдэхгүй миний бодлоор л

Отгонбаяр -

нэг ийм асуулт байна Намсрай ахаа таны амьдралд ямар нэгэн гүнзий нөлөө оруулсан юу байна?

Намсрай -

за миний амьдрал хааяа нэг муудаж 2,3 жил гүн гүнзий байсан. Хэдэн өнчин хүүхэдтэй тэгээд амьдрал их хүнд байсан. Тэгээд дааж л гарсан. Тэгээд сургуульд нярав болоод тэгээд мал маллаж чадахгүй өвчтэй зовлонтой. Бага сургууль гэж байсан даа. Тэнд 3 жил ажиллаад. Тэгээд тэр малын юу болж амьдрал нилээн дээр болсон доо. Хамгийн хэцүү үе л тэр байсан.

Отгонбаяр -

өөр одоо таны үзэл бодолд нөлөө үзүүлсэн тийм зүйл юу байна.

Намсрай -

өөр нээх орж ирэх юм алга.

Отгонбаяр -

тэр одоо хуур хэдэн настай ямар учиртай хуур вэ?хэзээ хийсийн

Намсрай -

тэр 70 хэдэн онд манай хадам нэг ийм юм хийсийн.

Отгонбаяр -

өөрөө хийсэн юм уу

Намсрай -

өөрөө хийсийн өөрөө хойно мужаанархуу юм байж байгаад нэгдэл байгуулагдаад мужаан болоод лам байж байсан. Өнөө маарамба чинь хойноо мужаан болж эхэлсэн. Нөгөө сандал мандал хийсэн тэр байна лдаа. Хийсэн нэг л байна. 2 нүдтэй юу байна ш дээ. Энийг хийсэн юм.

Отгонбаяр -

бүүр хуучны

Намсрай -

тийн дээр үед л манай хадам хэлсийн. Тэгээд ингээд яваад л байгаан. Тэгээд ингээд байж л байдгын.

Отгонбаяр -

их баярлалаа Намсрай өвөө урт наслаж удаан жаргаарай.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.