Otgonsüren
![](../assets/images/interviewees/990343.jpg)
Basic information
Interviewee ID: 990343
Name: Otgonsüren
Parent's name: Nyam
Ovog: Örgönii otog
Sex: m
Year of Birth: 1926
Ethnicity: Halh
Additional Information
Education: literate
Notes on education: Бичиг үсэгт тайлагдсан
Work: herder, retired
Belief: Buddhist
Born in: Zag sum, Bayanhongor aimag
Lives in: Bayanhongor sum (or part of UB), Bayanhongor aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
foreign relations
travel
work
literature
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Отгонсүрэн гуай 2 уулаа 2 дахь яриагаа эхэлье та түрүүн ярьж байсан. Сая ярих гэж байсан зүйлээ хэлдээ.
Отгонсүрэн -
Сонин содон гээд байх зүйл юу юм даа хүний амьдралд янз янзийн юм л тохиолдох юм. Би цэргийн газар байхад бид нарын үеийн цэрэг бол их хүнд байжээ. Хятад орж ирээд 50 он 49 онд Хятдад ардчилал орж ирээд 50 тунхаглав даа. Тийм дөнгөж сая шүү дээ. Тэрнээс хойш одоо арай дээр нөгөө хил хэл янз бүрийн юм 2 талдаа 2 их гүрэн монголчууд чинь 50 хэдэн оноос 80 он хүртэл аягүй сайхан байлаа цаг агаар нь нөгөө зуд болсон ч нөгөө хамтын хүчээр давдаг тэрний өмнө чинь болвол урьд хөрш маань бас нилээн хорьж тавьдаггүй л байж л дээ. Угаасаа урд хөрш маань манжийн 220 гаран жил дарлагдаж байсан. Тэр бас нэг жаахан дарангуйлах юм уу эзлэх одоо янз бүрийн муу санаа нилээн байжээ. Аан ардчилал ялаад тэрнээс хойш монголын ард түмэн 50 хэдэн оноос 53 оноос энэ ардын их хурлын 29-р зарлиг гэж гарч тэгээд тэрнээс хойш баг энтэр ард түмний нуруун дээр байсан. Тэрийг нилээн хөнгөлсөн яагаад уу гэхээр хувийн аж ахуйтай өсөх малынхаа хирээр ноогдол төлдөг. Тэгээд зарим нь бас тэрийгээ хүч хүрэхгүй ноогдол юм төлсөнгүй гэж явах барих ийм юмнууд байлаа л даа. Тэгээд тэр бүгдийг чөлөөлж нэг сайхан болсын. 53 оноос хойш тэгэхэд би багийн дарга хийж байсан юм. Тэгээд тэрнээс хойш 80 хэдэн он хүртэл сайхан байж байгаад тэгээд одоо энэ хүнийг хүмүүжүүлэх янз бүрийн юм сарниад жаахан тийм болчихсон гэж бодохын. Өмнө бол би яахав амьдралд 10 хэдтэйгээсээ нөгөө өртөө мөртөө залгуулж явлаа л даа. Суман гэж нэг сүрхий юм байлаа. Морин өртөөгөөр дандаа дамжуулдаг. Тэгээд аймаг энтэрээс ирсэн улсууд чинь нэг машаанаар ирж байсан байх аймгийн төлөөлөгч нар дандаа морин өртөөгөөр сумуудыг чинь хэсдэг. Тэгээд энэ хэвлэл мэвлэл чинь дандаа л морин өртөөгөөр явдаг. Энэ чинь 49 онд чөлөөлөгдсөн шдээ морин өртөө чинь тэрнээс өмнө би дандаа хийж адуу манаж байлаа. Тэр нөгөө шинэ үсгийн бүлгэмд сууц байлаа. Тэгэхдээ би айлд нэг хэд хоноод адууг нь манаж улайг нь нэхэж нэг сар тэгж шинэ үсгийг чинь заалгаж байлаа ш дээ: тэгж байж нэг шинэ үсгийн юм халтар ултар сурч тэрнээс бол үсгийн багшгүй хоцорсон. 10 аад моринд нэг улаач хэрэгтэй. Тэр манай авга ахынх гээд байдаг тэр их олон адуутай тэднийг тэгээд 30 морь уяах ёстой. 3 улаач хэрэгтэй. Би өөрийнхөө нэг 30 аад адуутай тэрнийхээ 10 морийг ингээд 4 улаачийн оронд би шөнө өдөргүй л явдаг байлаа. Манай нэг хөгшин өвгөн тэр авга ахын нэг өвгөн ирнэ улаа нэхэж чадахгүй. Хөгширчихсөн тэр яахав гал тогоо нь бариад өнөө сумдаар чинь тэгээд байж байдаг. Шөнө өдөргүй явна. Тэгэхэд би өнөө нээх том богцтой шуудангууд албан бичиг ялгалгүй хийчихнэ. Тэгээд тэрийгээ ялгалгүй хийчнэ. 10 хэдтэй байж цэрэгт яваагүй. Тэгээд нэг ерөөсөө шөнө өдөргүй явсаар байгаад морин дээрээ суунагна арай гэж морио чөдөрлөчихөөд тэгээд хээр арай ч сэргэлэн морьдтой явсан. Тэгээд шуудайтай юмаа арай гэж буулгаж авч түшээд л морио чөдөрлөчихөөд морио бугуйнаасаа уяачаад тэгээд нэг жаахан түшээд зүүрмэглээд ерөөсөө уначих гээд нөгөө морь чинь чирж гүйх гээд л тэгээд хамар нь дачигнаад сүйд тэгээд нэг юм дуугараад тэгсэн чоно дэргэд улиад шөнө тэгээд тэр морь чинь их л ойрхон гүйсэн юм байлгүй тэгээд арай хийж нэш морин дээрээ нэг шуудайтай юмаа гаргаад чөдрөө аваад л нэг дөрөө дөрөөлөөд л тэгж нэг улаан хийж нэг хээр хоноод нэг тийм юмтай дайралдаа тэгээд шивээтийн нуруу гээд чөдөрч муутай байлаа. Тэрүүнд нэг явж байгаад шамраг тавьж байлаа тэгээд буцаад л 2 морь хөтөлгөөтэй хүн нь аваачиж байгаа ш дээ тэр чинь 2 хүнээ нэг сум өртөөн дээр аваачиж тавьчаад л ирж байгаа юм чинь тэгээд л нэг 2 морь хөтөлчихөөд буцаж явсан чинь нөгөө чоно дагаад бас нэг тэгж сандарч ирж байсын.
Отгонбаяр -
Тэгээд чоно дагахаар яахуу?
Отгонсүрэн -
Яахав өнөө морь үргээд л хойно нэг юм шав хийж дуугараад л харь харахгүй дээр үеийн морьд их сайн бүүр улай нэхсээр байгаад сурсан. Тэгээд бас айхгүй л байж дээ. Бууж мордоод л оломоо нэг чангалчаад 2 нөгөө морь чинь түрж явна уу гэхээс чангааж явахгүй бүүр сурчихсан. Тэгээд л хонгон доогуураа чулбуураа хийж мордож байгаад л машаан замаар тэр хооронд өртөөний морьд чинь өртөө хооронд давхихад 30 км давхиад л хурданы морь шиг шахуу явдаг байж дээ. Тэгэхэд манай хөгшин тэгж байсын. Үгүйэ чи юунаас айгаав гээд хөгшин улсууд янзийн мэдрэмтгий би тэгэхэд бол юунаас ч айгаагүй ээ д гэж байгаан. Тэгэхэд л миний айсаныг мэдсэн л байгаан. Тийм ажигч байгаан. Тийм сонин юм болж байлаа улаа нэхэж. 10 хэдтэй шөнө өдөргүй. Тэгээд 49 онд унаа тэрэгтэй болж ард түмний нуруунаас энэ ачааг салгаж сүүлдээ нэг ард өртөө гэж нэг юм байгуулагдаад 51 хүртэл шуудан хүргэдэг болсон шүү.
Отгонбаяр -
Өртөөнд улаа нэхэд цалин мөнгө хэд байсан вэ?
Отгонсүрэн -
Тэр чинь өнөө цагаан зар ногоон зар гээд нэг жаал жаахан юмнуудтай нэг хувцаснуудтай явна тэр улсууд. Тэгээд цагаан зар нь бол одоо хөнгөлөлттэй гэсэн үг юм биз дээ. Одоо 1 төгрөг ч гэх юм уу. 50 мөнгөөр чи явдаг юмуу тэ?аан ногоог зар нь арай үнэтэй 2 төгрөг байсан. Төгрөг 50 мөнгө ч байдаг юмуу. Моринд нэг хүнд нэг төгрөг гэж явдаг байсын.
Отгонбаяр -
Хэдэн кмт?
Отгонсүрэн -
30 ерөөсөө 30 шүү дээ өртөө
Отгонбаяр -
Нэг өртөө 30 тэгэхээр та хэдэн өртөө явах уу?
Отгонсүрэн -
Тэр чинь яахав дээ очихдоо нэг өртөө явна ирэхдээ нэг өртөө явна. Тэгээд заримда бол 5 6 морь хөтөлнө. 5 6 хүн сургууль соёлын хүүхдүүд дандаа өртөөгөөо явдагын.
Отгонбаяр -
Сонин юм ярьж байна шүү.
Отгонсүрэн -
Одоо үзсэн харсан учирсан юм тийм л байсан.
Отгонбаяр -
Та аймгийн сонинг хэвлүүлдэг байсан гэж байна шдээ.
Отгонсүрэн -
Яахав зүгээр нэг мэдээнүүд тэндний үхэр тэчнээн кл боллоо сайн нь тэд дараалаа марлаа тийм л юм ярина. Тэгээд байчлаа би юм оролдохоо байсын. Тэгээд энэ их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой болдог юмаа Би 81 хүрчихжээ. Одоо 3 жилийн өмнө юм даа. Тэгээд манай тэр нутагт чинь одоо манай аймгийн хэмжээнд байдаг юмдаа нууц товчоонд тэмдэглэгдсэн ганцхан газар бий. Заг байдрагын Хүрмэлт гээд за та нар уншсан байхаа нууц товчоонд Эзэн Чингис тэр газар юу яасан юм гэнэ лээ. Энэ Ховдын хязгаар баруун аймагтай байлдаад буцах замдаа хүрмэлт хоноглосон юи гэнэ л дээ. Тэгээд бас энэ хүрэн бэлчээрийн чинь тэнд Эзэн Чингисийн хөшөө өрлөгүүдийг нь тойруулаад Чандманй овоо гэдэг дээр тийм юм босгосын. Тэгээд Эзэн Чингисийн ой 800 жилийг улс даяар тэмдэглээд тэгээд би 80 хүрчихжээ гээд тэгээд би 80 хүрчихэж тэгээд 40 хэдэн жил ажил хийж 20 хэдэн жил амарч ингээд эргээд харсан надад юу ч алга үзсэн юм. Үлдэсэн юм алга хүүхдүүдэд нэг ганц шүлэг үлдээе гэж бодоод. Тэгээд шүлэг маань дуу болчихдог юм байна. Тэгээд тэр аймгийн угтлагын хурлаар баярын хурлаар нэг дуулдагын нэг залуу нэг Шаравдорж гэж залуу ая хийгээд Болдбаатар гээд соёлын тэргүүний ажилтан дуулдаг юмаа. Тэгээд маргааш нь стадионд нээлтэнд дуулдагын. Тэгээд би ч санаанд ордоггүйн тэгээд л байж байсан чинь. Шаравдорж гэж хүн нь ая нот бичсэн байсан тэр таардагын. Нот нь алга болчоод ингээд миний тэр дуу амьлахаа байсан.
Отгонбаяр -
Та шүлгийг нь уншаач?
Отгонсүрэн -
Яахав дээ би нэг 10 хэдэн ном бичлээ. Сум өөрийнхөө нутгийн тухай аан нэг 10 хэдэн шүлэг бичсэн юмаа. Сонин хэвлэлд яахав зарим нь гарсан юмаа. Аан сүүлийн үед би ойр зуур хийгээд миний нэг ийм шүлэг байдгийн. Заг байдрагын хүрэн дэлхий гээд ‘Чингис Эзэн богд минь чилээгээ гаргаж амарсан.
Чийрэг өрлөг баатруудын уухайн түрлэг шингэсэн
Нууц товчоонд мөнхөрсөн нутгийн сайхан хүрэн бэлчээр ’’ гэж дахилт нь
Халх монголын чуулганд хамтарч орсон Ойрадын хаад
Өүлэн үжинд өртөө залгуулсан орхидос
Өвөг дээдсийн түүхээ гэж
Залаа Чандманын тахилгатай бэлчээр гэж тэр залаа чандмань гэдэг 2 уулыг тахилгатай байсан газар юм.
Манж ноёдын харуул
Магсаржав баатрын өссөн
Мятрашгүй баатрын өлгий
Заяа тавилангаар холбогдсон
Заг байдрагын хүрэн бэлчээр бас миний нутаг юм болохоор
Отгонбаяр -
2006 оны 2 сарын 27 бичсан байна тэ?
Отгонсүрэн -
3 жилийн өмнө байгаа биз. 6 онд Эзэн Чингис
Отгонбаяр -
Та энэ нутгийн залуучууд согтуу орж ирэхээр архины тухай шүлэг уншиж өгдөг гэж байгаа биз?
Отгонсүрэн -
Архи тамхи 2 уншдагын би
Отгонбаяр -
Та тэр залуучуудад уншдаг шүлгээ нэг уншаадахаач? Тэд нар архи уухаа байчихдаг гэж байгаа биз.
Отгонсүрэн -
Хэн мэдэх үү яадгийн болдоо минь дүү. Энэ нэг ганц юугаар бичиж болдоггүй золиг юм. Архи гэдэг чинь энэ нэг Гайтав гуай байхаа архи тамхи 2 тухай 2 жил шүлэг бичсан байсан. Тэгээд дангаар нь бичдэг байсан юм шиг энэ архи уух далим уруу татах арга уусны дараа гор хор ирнэ гэсэн 4 хэсэгтэй.
Энэ алмай булгай ой тэмдэглэх
Аварга болсны дараа алдар тэмдэглэх
Аав ээжийн биеэр
Ач үрсийн сэвлэг үргээх цайллага
Авгай авч амьдрал эхлэсний найраа гээд
Төрсөн өдрөө тэмдэглэх цайллага
Төрийн сонгуульд ялсаны намчирхал
Орон сууцанд орсны цайллага
Олон янзийн ой тэмдэглэх архидалд
Сургууль төгссөний нийллэг
Сайд нар салхинд гарч зугаалах цайллага
Сарын цалингаа авч согтох
Архидах далим сархадаас салахгүй дондох өвчөөн.
Уудаггүй нэгийгээ уучилал гуйхад нь урдаасаа нь ингэж томродогын гэнэ
Анхны хундагыг тогтоодог юм гэж ёсорходог
Ахиад чамд өгөхгүй гэж аргаладаг.
Чамлаж байгаа бол нэмж гэж сүрдүүлдэг
Чамаас мөнгө авахгүй гэж баярхадаг
Найзын найдвар биелүүлсэнгүй гэж томорхоно
Наадахыгаа заавал тогтоо гэж шахна
Олноос онцгойрлоо гэж гойчилно.
Олон янзаар шахаж уруу татаж ууна
Уламжлалт ёсоо алдаж
Удам үндсээ гутаан
Уудаггүй уудаггүй гээд ухаан алдталаа согтдог
Ингээд согтсоныхоо дараа намба төрхөө алдаж найр уур болон хувирах юмаа
Нам намаараа талцаж маргана
Найзууд хоорондоо эвдэрч салахын
Эр чадлаар доройтож эрэмдэг зэрэмдэг болохын
Эрдэм номноос хоцорч
Эргүү тэнэг болох юмаа
Алдар нэрээ гутааж
Ажил хөдөлмөрөө байлгах юм
Амраг эхнэрээсээ хагацаж
Амьдралаа дорой ядуурахын
Үр хүүхдээ өнчирүүлж
Өлмүүн зөлмүүн хоолох юмаа
Үйлдсэн лайгаа эдлэж үнсэн царайлаж хоцрох юмаа
Хөхөө өвлийн хүйтэнд хөл гараа хөлдөөнө
Хэм журам зөрчиж
Хэрэг төвөгт орно
Энэрэнгүй сэтгэлээр тусласан
Эмч цагдааг эсэргүйцэж
Элдэв үгээр доромжилж
Эрүүлжүүлэх байранд хүргэгдэх юмаа
Аваар осолд орж
Амь насаа алдах юм
Аав ээжийгээ зовоож амьд явахад нь тамлах юмаа
Хойдох урдахаа мартаж
Хамаг хөрөнгөө үрж
Хортой архи ууж
Гэрэлт хорвоогоос гээдэж одох юм
Ингээд эвийг эрхэмлэж
Эрдэм номд шамдий
Эрүүл мэндээ хамгаалж
Эх орноо хөгжүүлье гэсэн
Отгонбаяр -
Таны наад шүлгийн ном чинь нилээн зузаан юм байна шүү. Отгонсүрэн гуай нэг ийм асуудал байна та энэ шаргалжуултын түүхээс ярьж өгөөч? Рашааны учир холбогдол нь юу юм амралтын журмаар хэзээ нээгдсийн бүр эртний түүхийг нь мэдэх үү та?
Отгонсүрэн -
Энэ эртний түүх түүхчилсэн юмнууд байж л байдаг юм байна лээ. Тэрийг би нээх сайн юу яадаггүй юмаа. Тэрэгни мориор ус зөөдөг юмаа энэ Баянхонгорын төв дээр нэг өглөө байж байсан чинь өнөө тэрний морийг чинь өрөвдөөд харж байсан чинь эзэн нв жаахан тэнэгдүү санагдаад өөр л улсууд зөөж явахгүй юу. Тэгээд энийг бичсэн юм байхгүй юу.
Тэрэгний морь тэсвэртэй мал юмаа
Тэнхээ тамираа тасартал зүтгэнэ
Тээсэн ачаагаа даахгүй зүтгэнэ
Тэнэг эзэндээ зодуулаж
Дал мөрөө холгож
Данз модонд хөшигдөж эргүүлнэ
Ташаа нь толгой нь гозойтол турнаа
Ташуурын сураар жанчуулж
Өл хоолоо залгахгүй
Өглөөнөөс орой болтол амралтгүй
Өвөл зунгүй сэлгээгүй зовно
Өрөвдөх сэтгэлгүй эзнээ
Хавар намаргүй халаагүй сөхөрнө
Хар хөлсөө асгартал ядарна
Уралдаж ядран мөлхүүлнэ
Унага усаа мөрөөдөж
Эргэлдэх 2 нүднийх нь
Ухлай шарлана
Эр чадлаас эцэс болтлоо туйлдана
Энэрэл муутай эзэндээ гомдож шарлана
Мөс цасанд халитарч бэдрэнэ
Мөнгөнд шунахай эзэндээ гомдож хараана
Хад чулуунд тээглэж
Хамаг тамираа барнаа хамгийн эцэст хамаг бие нь шархирч шаналана
Ааш зан гаргалаа гэж амыг нь өвдтөл угжчихна
Аргамзаа чөдрөө салгалгүй тамлана
Алж идэхэд туранхай гэж чамлана
Ахиад унах унаагүй явгарна
Харж байсан чинь яг л ингэж харагдаад байхаар нь тийм юм бичиж байсын. Тангадын Галсан бид 2 нутгийн юм шдээ. Тэгээд би Тангадыг Галсанд нэг шүлэг зориуллаа. Явуулж чаддаггүй энийг харин яаж явуулах уу?
Отгонбаяр -
Өөрт нь аваачиж өгөх юмуу?
Отгонсүрэн -
Өөрт нь зайлуул хэлмэгдэж явсан шүү.
Отгонбаяр -
Нутаг заагдаад эндээ ирсэн үү?
Отгонсүрэн -
Тийн нутаг заагдаад
Отгонбаяр -
Түрүүн би таниас нэг юм асуусан шдээ шаргалжуулалтын талаар?
Отгонсүрэн -
Оон тийн шаргалжуултын талаар нээх элдэв бусын юм мэддэггүй энэ юу юм гэнэ лээ 400 гаад өвчинд таардаг. 300 гаад ундрагатай. Одоо 108 рашаан гэж нэрлэгддэг юм. 108 л ашиглагдаад байгаа юм шиг байгаан. Энэ нилээн дээр үед лам нар тэ одоо эмч нар л энийг нээж байсан гэсэн шүү. Их тахин шүтэж өөрснөө орж байсан. Онгоцуудтай ш дээ. Зүгээр энэ шаргалжуут гэсэн нэр нь одоо энэ дүрвэсэн хятадын гамингууд энүүгээр яваад тэгээд энэ голыг амьтаныг дээрэмдэж яваад голыг гатлаж чадаагүй юм гэсэн тэгээд энэ янзийн их үерлэсэн юм гэсэн янзийн их үерлээд гарч чадаагүй тэгээд шаргалжуу гэж нэр өгөөд тэгээд энийг шаргалжуулалтын рашаан гэж тэгж нэрлэсэн тийм домогтой юм гэнэ лээ.
Отгонбаяр -
Тэгэхээр бүүр 20 зууны эхэн үеийн нэр байна ш дээ наадах чинь.
Отгонсүрэн -
Харин тийн
Отгонбаяр -
Тэрнээс өмнө юу гэж нэрлэж байсан мэдэх үү?
Отгонсүрэн -
Чухам тэрнээс өмнөхийг нь би мэдэхгүй энийг л мэднэ. Мэддэг улсууд байсан л юм байна лээ. Энэ түүхийг нь бичсэн нэг юм надад хадгалагдсан байдаг л юм л даа. Хэд хэдэн янзийн янзийн домог байдгийн. Тэгээд энэ их хурлын зарим гишүүд бичсэн л байгаан. Тэр Занданшадар нэг бичсэн байсан.
Отгонбаяр -
Отгонсүрэн гуай нэг ийм асуулт байна. Таныг одоо энэ нутагт төрөөд та ч одоо 83 хүрчихсан байна ш дээ. Тэгээд энэ танай нутгийн байгаль цаг уур их өөр өөрчлөгдөв үү яаж өөрчлөгдөв?
Отгонсүрэн -
Өө өөрчлөгдсөн энэ бол илт энэ хур гэж юм нэг л 4 улиралтай болохгүй байна. Одоо бол энэ шинэжлэх ухаан чинь дулаарна гээд байна ш дээ. Озоны цоорхой үүсэн гээд янз янзийн тэрнээс болоод дулаарна гээд янз бүрийн юм ярьж л байхын. Одоо тэрнийг нв мэдэх биш. Тэгэхээр манай бид нарыг бага байхад чинь бороо хур бороо гэдэг чинь ер нь 7 хоног 10 хоног зүгээр нэг үргэлжлээд ордог нээх сайхан уур савсаад ордог. Үүлнээс шиврээд бороо ордог байсан. Тэгээд бид нар чинь нэхийгээ нөмрөөд л хониныхоо нэхийг ингээд л нөмөрчөөд хониндоо явна малаа хариулна. Хоолоо идээд л өдөржин бэлчээр дээр л явна. Аан хотонд бол ингээд л байна. Газар бол ерөөсөө янзийн шдээ. Бид нар би чинь 4 5 настай хүүхэд тээглэж унаад явдаггүй ногоо ургадаг байлаа. Тэр байтугай өтсөн хурга хэвтэж байгаад үзэгдэхгүй тийм хүртэл ургадаг байлаа ш дээ. Тийм байсан газар одоо огтоно гүйхэд өлхөн байсаан. Давхиж байгаа нь то харагдаж байна шүү. Тийм болсон халцараад хур тунадас багасаж ховордоод тэгээд газар үндэслэхээ байж нэгдүгээрт хоёрдугаарт энэ одоо 80 оноос эхэлчихвүү дээ. Өнөө газрын үндэсийг чинь дутуу тасдаад хүний сахал шиг нэг тийм тойрсон ирмэг нь ургадаг. Голын үндэс нь байхгүй болсон би бас тэтгэвэрт гарчаад нэг хэдэн хонь аваад нэгдлийн 1000 төл ч байна уу. Тэтгэвэр гарсаг хойно тэгээд бас хээр сууж байгаад бас нөгөө газар харахад чинь энэ ийм дугаргий дугаргий ургадаг ш дээ энэ ногоо тэгэхэд ганцхан ийм хүрээ гол нь байхгүй болсон. Үгүй ээ та нар хүүхдээ энийг үзэж байна уу гэхээр энэ газар үндэсээ барж байгаан биш биз дээ гээд л хүүхдэд малчдыг байхад би ч бас ярьдаг л байсан л даа. Нэг бригадын хурал дээр очоод л бас дуугүй байхгүй бас өөрийнхөө үзсэн харсан юмыг залуучуудад хэлж өгдөг л байлаа тэгсэн чинь одоо бол алга болсон. Тэгсэн нэг юм нь бол энэ орж байгаа бороо их ширүүсээд үндэсийг чинь энэ уул муул харгана үер юу ч үгүй туугаад тэгээд үндэс ч үгүй болгоод тэгэхээр энэ байгалын ааш нилээд хэцүүдэж байх шиг байна. Байгальтайгаа харьцаж байгаа харьцаа чинь эвгүй боллоо энэ одоо 20 жилээс өнөө алт малт гэдгийг чинь ухаад л газар бол ерөөсөө там болж гүйцэх шив дээ. Өмнө нь манзийн дарлалд байхад юу яаж байсан л юм гэнэ лээ. Тэгээд энэ алтыг нь ухаж аваад алттай шороог нь өгдөг байсан. Шороотой тэгээд жинд тээвэрлүүлж хөлсний хүнээр аваачиж янзлуулж тэндээ угааж байсан байгаан. Зүгээр энд хатаахдаа гадсан доор салхиар үлээлгэж шороо нь сэвоээж тэгээд алтыг нь түүж авдаг байсан. Тэгээд ахсан тийм ор нүхнүүд зөндөө байдаг байсын. Заг байдрагын голыг дагаад тийм ухсан газрууд зөндөө тэгээд тэр болиулаад ардын хувьсгал ялаад авсан. Хятадууд нөгөө энэ Цэрэнжамц гээд нэг бичсэн нэг шог ардын хувьсгал гаминг хөөгөөд гаргасан юм тэгсэн тэгсэн ардчилсан хувьсгал хөөгөөд ороод ирлээ гээд. Тэгж энэ алт ухах юм чинь ардын хувьсгалын үед зайлаад газраа амраагаад тэгээд ардчилал үүсээд газраа тамлаад эхэлчихлээ. Амьдралын эрхээр эрх чөлөө эрх дураараа ийм л сонин.
Отгонбаяр -
Танай энэ нутгийн газар усны нэрүүд өөрчлөгдсөн үү?
Отгонсүрэн -
Ер нь гайгүй юмаа. Газар усныхаа нэрийг мэддэг нь мэдээд мэддэггүй нь мэддэггүй л юм. Дээр үеийн тэр овоо тахилгатай уулын тэр овоо мовоог нь буулгаж ухаад оргүй болчихсон.
Отгонбаяр -
Та хийдэг байсан гэсэн ш дээ. Таны хийдэг байх үеийн ан их цөөрчихсөн гэж ярьдаг ш дээ. Тэрээ одоо яагаад тэгэв ямар ямар ан байсан вэ тухайн үед.
Отгонсүрэн -
Аан тийн. Одоо энэ хангайдаа буг муг байсан л юм. Энүүхэн дээр 1000 угалзын нуруу гээд одоо энэ хойд талд нэг нуруу модтой 1000 угалз бэлчдэг байсан юм гэнэ лээ.
Отгонбаяр -
Аргалын угалз уу?
Отгонсүрэн -
Тийн аргалын угалз 1000 тэгээд 1000 угалзын нуруу гэж нэрлэсэн угалзын нуруу гэж. Би ан хийж байхдаа яахав дээ тарвага зурам имй том юм хийдэггүй. Тарвагыг бол нилээн алдаг байсан. Тэгээд үнэгүй байлаа тарвага. Тахал их гардаг бас жаахан тиймэрхүү.
Отгонбаяр -
Хамгийн сүүлд нэг ийм асуулт байна. Танй амьдралд гүнзий нөлөөлсөн нэг тийм үйл явдал байна уу?
Отгонсүрэн -
Сайнаараа уу муугаар уу?
Отгонбаяр -
Аль ч байж болно.
Отгонсүрэн -
Одоо юу байхав дээ бид 2 чинь.
Отгонбаяр -
Их өөрчлөгдсөн.
Отгонсүрэн -
Ядуурсангүй хэдэн хүүхдээ тэжээгээд л 2 уулаа одоо малчин жинхэнэ ариун хөдөлмөр гэж юмаар амьдарсаар байгаад хулгай хийсэнгүй худлаа хэлсэнгүй за худлаа хэлсэн байхаа. Энэ хулгай хийсэнгүй ээ. Ер нь өөрийнхөө бодол би бол боловрсол байхгүй. Мэргэжил байхгүй. Бор зүрхээрээ улаан цайм сууж байгаад нэг уншчихнаа. Энэ кирилл бичгийн чинь сурах гэж өөрөө л хийж байж өдийн болсон. Юм сурахгүй бол бичиж чадахгүй бас нэг хүний нүдэнд гайгүй биччих юмсан. Алдаагүй юм албанд нь бичээд өгчих юмсан. Ийм юмаар явж байгаад тэгээд яахав өдийг боллоо одоо цаг барчихлаа.
Отгонбаяр -
Ямар цаг барагдаад байгаан?хэ хэ
Отгонсүрэн -
Аан намайг хүлээж байгаа цаг. Хэ хэ нутгийн хөгшчүүл одоо барагдчихлаа бидний үеийн ерөөсөө ховордчихсон. Миний тэр ер нь жаахан гонсойж явдаг юм бол одоо энэ харьяалал байдаггүй ш дээ. Зөвхөн энэ багийн л харьяатай албан газрын харьяалал байхын байна ш дээ энэ чинь одоо. Эмнэлэг нь эмнэлэг сургуул ь сургууль мэргэжлийн улсууд тэгээд явж байгаа ш дээ. Тэгээд одоо насанд гарнаа гэхэд чинь одоо тэр байгуулгууд чинь ингээд аваад явчихдаг юм байна. Нэгдэл гэж байгаад нөгөөдөх чинь байхгүй хоцорсон. Нэгдэлд ажиллаж байгаад тэгээд мань шиг ийм нэгдэлд ажиллаж байсан. Тэр хэд маань одоо өнгөрөх нь болчихлоо. Сайн ч байсан муу ч байсан өнгөрөх нь болчихлоо. Ямар ч харьяалалгүй байж байгаад өнгөрөх нь л дөө. Жаахан гонсгордуу юм тийм л байна. Тэрнээс зүгээр амьдралаар болохгүй юм алгаа би хамгийн бага цалинг нь авч байгаа үгүй ээ тэтгэврийг нь нэг 81000 авдагийн. Тэгээд бага биз хамгийн бага нь тэгээд би чинь нэгдэлд байж байгаад хамаг юм нь тарж бутраад батлах юмгүй болсон ингээд ийм болсон. За тэгээд сүүлдээ болж л байгаа гэж бодоод үнэн хэрэг дээр болж л байна. Тэгэд л өнгөрье гэж бодоод л.
Отгонбаяр -
Өвөө та гэхдээ мундаг байна. Домог бичиж байна. Шүлэг бичиж байна. Бүтээлтэй байна. Сайхан байна ш дээ. За их баярлалаа Отгонсүрэн гуай урт наслаж удаан жаргаарай.
Отгонсүрэн -
Би ч баярлалаа та нартаа. Та нарын ажилт чинь өөдрөг улам л их амжилт гаргаарай.
Отгонбаяр -
За баярлалаа.
Ярилцлага№36/II-2/
Ярилцлага өгөгч: Нямын Отгонсүрэн /Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан сувилалын дэргэд амьдардаг/
Ярилцлага авагч: М.Отгонбаяр
Огноо: 2009.08.17
Хугацаа: 8 минут
Аудио файлын нэр: #36_II-2_N.Otgonsuren
Отгонсүрэн -
Арсалзаан гэж нэг алдартай бөх байсын. Тэгээд тэр даншигт юм бол түрүүлдэг. Тэгээд тэр Арсалзаан нэг түрүүлэхдээ энэ гадны хошуудын бөхчүүдийг халхын улаан тулам гэж тэгж хочилдог. Тэгээд тэр хүн таалал төгсөөд тэр майхан уулад гэр бүлтэй байсан юм гэсэн л дээ. Тэгээд энэ Архангайн цэцэрлэг мандал аймаг гэж байсан дээр үед тэр аймгийн бараа тосонд явдаг тэрэгчингүүд буцахдаа аваад явсан гэдгийн. Тэгээд Архангай бөхтэй бол тийм домогтойн. Тэгээд тэр цээжний ясанд чоно хөлөглөсөн байсан. Чоно нь чухам гөлгөө зөөгөөд хийсэн байсан юмуу чонын гөлөг л цээжний ясанд байсан. Тэгээд цээжний яс өргөж байсан тийм домогтой заан байсан. Тэгтэл би 10 хэдэн настай байсан манай авга ахынхаа нэг бид нар нэг өнчин өрөөсөн улс тэгээд нэг онц чиг ядуугүй баянгүй л байлаа. Нэг цагаан гүү авч идэж байсын. Тэгсэн чинь өнөөхийг чинь алсан чинь ерөөсөө үхдэггүй тэгсэн чинь зөндөө удаж байж манай ах нар л алж байсын. Тэгээд хуулаад салгах гэсэн чинь хавирганы яс үргэлж битүү тэгээд сүхээр салгаж байсан. Одоо бол тэр чигээр нь тавих нь яалаа. Наана чинь хүрэн бэлчээрийн унага гээд нэг бичсан шүлэг байгаа. Тэгээд тэр Арсалзаан тэр 2 2ланд нь шүлэг болгож бичсан ийм юм байдгийн. Тэр 2 их содон юм шүү. Байгаа биз наана чинь томруулаад унших юм бол хүрэн бэлчээрийн унага гээд морины зурагтай шүлэг байгаа. Тэгээд 80 гарсаг хойно би 3 жилд 10 хэдэн домог 10 хэдэн шүлэг бичсын одоо 80 гарчаад юу билээ. 800 жил гараад би 80 хүрээд эргээд харсан чинь би юу ч үлдээр юмгүй хоцорчихож би түрүүн хэлээгүй юу. Тэгээд үр хүүхэддээ яахав дээ нутгийн хэдэн залуучуудад үлдэх юм байдаг юм болов уу гэж бодоод. Тэгээд энд шүлгүүд нь байгаа байгаа. Бас л цөөхөн юмнууд. Ээжийн минь өгсөн түүхэн юмыг та нар зармыг нь мэдэхггүй.
Шаналаж зовсон ижий минь
Шээлгэж барьж суугаад
Шарлаагүй халуун бууцан дээр намайг төрүүлсэн
Шарын шарилжаар хүйг минь боосон та нарын үед чинь хөвөнд боосон. Тэгээд дээр үед чинь арга тэврээд ингээд суучихдаг. Ээж тэгээд буруу харж суугаад хоргол дээр хүүхдээ унагааж тэгээд одооны манцуй ямар юм байх уу нөгөө алж идсэн үхрийн шүрмэс нийтгээд төрсөн тэрэнгүүр боолгоод тэр нь түүхий юм.
Отгонбаяр -
уг нь бол их л зөв юм хийсэн байна тиймээ. Нялах нялзарай хүүхэд чинь.
Отгонсүрэн -
Тэгээд тэр шарлаагүй бууц гэдэг хоргол дээр намайг төрүүлж тэгж тэр бадгийг нь тэгж оруулж. Тэр хүрэн бэлчээр гэдэг чинь олон юм бий. Яагаад уу гэхдээр зэрэг тахидаг овоо байна ш дээ. Манай энд өөдөн сэнцүүл гээд манай энд ирсэн байсан юм. Ховдын өөдөн сэнцүүл шүү.
Отгонбаяр -
тэгээд сүүлд энэ нутагт ирсэн юм уу?
Отгонсүрэн -
Энд нилээн эрт ирсийн. 8тай. Өнөө Галдан Бошигт энэ баруун талд ганцаараа хоцорсон хаан ш дээ. Монголын тэр хөдөлгөөний үеэр л зарим нь нутагшсан. Зарим нь дээр үед чинь өртөө албат гээд хаа ч хамаагүй хөөгдөж байдаг. Тэгээд тэрэнд хөөгдөж байсан өөлдийн сэнцүүр байсан. Тэгэд тэр өөлд өвгөдийн. Гээд наад дууны шүлгэнд чинь байгаа.
Отгонбаяр -
Тангадын Галсангын тухай юу.\?
Отгонсүрэн -
Үгүй ээ гэхдээ Тангадын Галсангын тухай бий л дээ.
Отгонбаяр -
Баянхонгорын сум гэлээ
Отгонсүрэн -
Богдод
Отгонбаяр -
Удвал гуай ирж байсан уу?
Отгонсүрэн -
Би Т.Галсанд зориулж шүлэг бичсэн наана чинь бий.
Отгонбаяр -
одоо шүлэг бичих үү та?
Отгонсүрэн -
Одоо чадахгүй биз. Ч.Лхамсүрэн гуай чинь манай аймгийн хүн юм байгаан.
Отгонбаяр -
Хүрэн морь найраглалын. Баянхонгорынх ш дээ.
Отгонсүрэн -
Би тйим хүрэн морины унага гэж сэдэв олоод байсын тэгээд ямар амилуулж чадах биш бас юм унших аяга барьчаад идэмхий өвгөн.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.