Otgonsüren


Basic information
Interviewee ID: 990343
Name: Otgonsüren
Parent's name: Nyam
Ovog: Örgönii otog
Sex: m
Year of Birth: 1926
Ethnicity: Halh

Additional Information
Education: literate
Notes on education: Бичиг үсэгт тайлагдсан
Work: herder, retired
Belief: Buddhist
Born in: Zag sum, Bayanhongor aimag
Lives in: Bayanhongor sum (or part of UB), Bayanhongor aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
relations between men and women
keepsakes / material culture
life in wartime
industrialization
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

та гэр бүлийн талаар их гоё юм ярьсан ш дээ. Тэрнийхээ талаар яриач?

Отгонсүрэн -

Ийм 2 гэж өнөө энгэр зөрүүлэх талаар эр эм 2 гэдэг чинь энгэр зөрүүлэх асуудал их журамтай байж ээ

Отгонбаяр -

Хуучинд

Отгонсүрэн -

Тийн хуучин уламжлалт ёсонд нэгдүгээрт тэр мацаг өдрүүдэд шинийн 8,15 нд гэх мэтийэ мацаг өдрүүдэд эр эм 2 хоорондоо унтдаггүй. Энгэр зөрүүлдэггүй. Тэнгэрийн дуу цахилгаантай ийм үед энгэр зөрүүлдэггүй. Ах дүү амраг садан нь холдож байж ясан 7 үеийг хумс мүлтарлаа гэж махан тал энэ сүүжнээс аваад энэ хөл талыг цоолоод 5 үеийг хумс мултарлаа гэж тэрнээс цааш гэрлэдэг ийм журамтай байж. Тэгээд энэ ойртсоноос болж эрүүл бус хүүхэд төрдөг болж хоёрдугаарт энэ архинаас болж согтуу хүний хүүхэд согтуу л гарна. Тийм учраас энэ архи гэдэг юм чинь дандаа бас нэг тийм согогтой хүүхэд. Тэгээд энэ рашаан сувилалд ирж байгаа. Ээж аав нь өөрснөө үүрчихнэ. Өөрснийхөө үйл лайг л үүрч байгаа байхгүй юу. Тийм юм үйлдэхгүй байсан бол тйим хүүхэд төрөхгүй л байсан байхгүй юу. Тэгээд ийм юмнаас болоод энэ өрөөл татуу согог хүүхэд их төрж байна гэж би боддог ш дээ. Тийм л ёс жаягыг дагаад байвал. Монгол жаягаа дагаад байвал бас энэ багасаж болох байхаа гэж боддогын анагаах ухаан энийг бас сайн мэдэж л байгаа байх гэж би дотроо бодож байна.

Отгонбаяр -

7 үе 5 үе гэж яг ямар үеээ тоолоод байгаан?

Отгонсүрэн -

Энэ ингэж далнаас аваад энэ чөвөг ингээд нэг 2 3 4 5 6 7 гээд хумс мултарлаа гэж ясан тал энээс хойших үеийг Эзэн Чингис бол 9 үеийг гэрлэж болохгүй гэсэн. Тэгвэл энэ чинь монгол нааш нь татаад 7 үеийг 8 дахиасаа гэрлэж болно. Тийм ухаантай. Аан шууд энэ дунд чөмөг энэ шаан чөмөг гээд тагалцаг гээд хумсаа унана ийм уламжлал байсан байна. Тийм л юм байсан шиг байна. Тэгээд энэ овгийн юман дээрээ нэг оточ өргөнийхөн гэж манайхан угын удамтай. Дээр үеийн овогтой. Оточ гэсэнг нь би бас эцгийнхээ үйл ажиллагааны тийм нэр өгсөн оточ гэсэн ч зөв ю байна лээ. Одоо ч доктор профессор ямар юм ч юм. Гадаадын нэр их орж ирэхийн хэлэнд за яахав дэлхий нийтийн хэл байдаг байлгүй дээ.

Отгонбаяр -

Та энэ ширээгээ өөрөө хийсэн гэсэн тэ?ширээ сандал өөр яндан тэгээд модон ор төмөр ороо бүгдийг нь хийсэн.

Отгонсүрэн -

Өө тийн 2 ор л энэ муу гэрийнхээ хэрэглэлийг авдар сав заримдаа монгол гутал оёчихдог л байсын.

Отгонбаяр -

Та түрүүн эх орны дайны талаар агт нийлүүлж байсан гэж хэдийг яаж нийлүүлсэн гэлээ.

Отгонсүрэн -

Үгүй ээ яахав энэ 40 хэдэн онд оросд чинь Цэдэнбал гуай энэ Орос Германы эх орны дайны үед очиж үзээд морь нилүүлье гээд тэгээд 500000 агт морь өгч байсан юм гэнэ лээ. Тэгээд хүргэж тэгээд ард түмэн чинь гарын бээлийхээс эхсүүлээд л унах унаагаа хүртэл өгч байлаа л даа. Тэгээд би нэг 30 адуутай байгаад тэгээд л ганц л морь уургалдаг бор морьтойгоо хоцорч байсын.

Отгонбаяр -

Тэрнийгээ аваад бусдыг нь өгч байсын

Отгонсүрэн -

Бусдыг нь бэлгэнд өгч байсын.

Отгонбаяр -

Их өгөөмөр байсан байгаан шүү.

Отгонсүрэн -

Тэр чинь одоо эх оронч

Отгонбаяр -

тэгээд агтыг бууж хүргэсэн юмуу вагоноор ачсан юм уу?

Отгонсүрэн -

Тууна

Отгонбаяр -

Улаанбаатарлуу дандаа туусан уу?

Отгонсүрэн -

Гонгор баатар чинь тэр танкын чинь монголын хөрөнгөөр байгуулсан. Гонгор баатар Цэдэнбал гуай энтэр очиж өгч байсан юм байна лээ шдээ. Гонгор баатар чинь тэр үед Оросд суудаг. Тэр монголын ард түмэн орсоос холдох арга байхгүй. Оросын хүчинд Ялоны цэргийг дарж Монголыг аварлаа ш дээ.

Отгонбаяр -

Та тэр үед өмсдөг байсан хувцасныхаа талаар яриач. Юу өмсдөг байсан вэ? Тэр хувцасаа яаж хийдэг байсан вэ?

Отгонсүрэн -

Яахав дээ би нилээн түрүүн ярьсан элдүүр элддэг байсан ш дээ. Элдүүр гэдэг чинь малынхаа алж идсэн арьсыг одоо өөрийнхөө аргаар боловсруулна. Үйлдвэрлэл өөрснөө хийдэг байлаа ш дээ. Ер нь монголын үйлдвэрлэл гол үйлдвэр юунаас эхэлсийн гэхээр нэгдүгээрт элдүүр хоёрдугаарт энэ тогоо нэрх гуравдугаарт энэ гар оёдол энэ 3 ыг чинь монгол үндэсний жижиг үйлдвэр нь энэ 3 юм гэсэн ш дээ. Тэгээд үндэснийхээ үйлдвэрийг авч үлдээсэн. Тэр өв уламжлалаар нэхийгээ элдээд л дээлээ хийгээд л гараараа оёно машааг байхгүй. Дандаа гараараа шөнийн дэнгийн гэрэлд оёно. Одоо гэрэл гэгээ ийм байхгүй. Машаан жашаан байхгүй.

Отгонбаяр -

Утас яаж хийж байсан вэ?

Отгонсүрэн -

Ээрүүлээр

Отгонбаяр -

Юу ээрэх үү?

Отгонсүрэн -

Тэмээний ноос ээрнэ. Эсгий хийх. Тэр эсгийн хийх гэдэг чинь энэ эсгийг чинь олон янзаар хийдэг байж. Дээвэр цавагын эсгийгээ дотуур давхар барьдаг. Аан туурагны эсгий гээд ширдэгний эсгий гээд бүүр дотуур хөшигний эсгий гээд аан тэгээд оймс гутлын эсгий морь унах тохомны эсгий гээд нөгөө хониныхоо ноосыг хяргаад л янзийн сайхан эсгий хийнэ. Тэгээд яахав сүүлдээ үйлдвэр комбинат эсгий, эсгий гутлын үйлдвэр ажиллаад нэг хэсэг сайхан болсон тэгтэл одоо сүүлийн энэ 20 жил эсгий, эсгий гутлын үйлдвэр сөнөчихсөн юм байна лээ. Тэгээд 60 онд явж байхад манайханы нэг хамаатан юм байсан. Ажиллаж байсан бид нар ороход өдөрт 1000 гаран ажилчинтай ээлжийнх нь шөнө өдөргүй ажилдаг. Тэр 17 машаан байна лээ. Би сая хэдэн онд билээ 2001 онд тэрлүү орж хэдэн эсгийн гутал авдаг юмуу гээд авах гээд очсон чинь ерөөсөө 2 хон машаан ажиллаж байгаан 20 хон хүнтэй. Цаана бол өчнөөн байгаан тэр бол төмрийн хогонд л явах байх.

Отгонбаяр -

Хуучны хүмүүс гутлаа яаж хийж өмсдөг байсын дээр үед таныг хүүхэд байхад?

Отгонсүрэн -

Энэ дээр үед чинь жинд яваад бээжин энтэр гээд л атга гурил будаагаа олж ирдэг байлаа ш дээ. Жилийнхээ хэрэгцээ ямар юм байхав нэг айл айлд жаахан амсуулах гээд ирдэг байж л дээ аянд яваад бүр 6 сар зарим нь хүртэл жил тойрч ирдэг байж. Тэгээд тэр нэг айлын авгай жинд явахгүй юу гутлаа ургатал тэгсэн нэг хүний гутал урагддаггүй л дээ. Тэр яагаад урагддаггүйн гээд цуг явсан хүн нууцыг нь олох гээд орон нутагтаа ирээд ирээд тэр авгайд нь тэгж танай нөхрийн гутал ханзраад хөсөгт сайн яваад ирлээ тэгсэн чинь хачин юмдаа би гунан үхрийг шир татаж гунжин үнээний шөрмөсөөр хүлсэн л юм даа. Ханзарна гэж байдаг юмаа даа гэж тэгээд нууцыг нь мэдээд авсан хэ хэ. Тэгээд гутлыг бол монголчууд өөрөө эсгэдэг эсгүүртэй. Булгаараа хийнэ. Зарим нь бол дээр үед булгаар олдохгүй үед арьсаа элдэж нүхлээд хийнэ. Тэгээд эсгийгээрээ ширнэ бас зуужайг нь тэгээд наамал уллана. Тэгээд өөрснөө хийдэг байлаа. Эсгий нь бэлэн малын шир шөрмөс нь бэлэн хийдэг байлаа ш дээ. Одооны ямар ч гуталтай харьцуулахын аргагүй. Шөрмөсийг их сайн хэрэглэдэг байсан. Хүн эх барьж авахад хүйг нь боодог. Тэгээд би ээжий минь гэдэг шүлгэнд оруулсан байгаа биз дээ. Шээзгий дэвсэж суугаад шарлаагүй бууцанд намайг төрүүлсэн. Шарын шөрмөсөөр хүйг минь боосоон гээд. Хадаг зүүсэн хайчаар хайчилж 2 амьсгалтай болгож хорвоод нэг хүн нэмэгдлээ гэж хосгүй ихээр баярласан ээж минь. 2 нүдэнд сувдан дусал унагаж хонины нэхийд өлгийдөхдөө өдийн чинээ толгойд нь өлгий тааруулж танааад. Өрөвч сэтгэлтэй ээж минь баярлала гэж. Тэгээд эсгийн живх дэвсэж энтэй давуунд ороогоод элдсэн сураар бүс хийж эгнүүлж 3 тавиад энэ чулуун биетэй болгох гэж эвээр чангалж боогоод. Тэр чинь нөгөө шулуун биетэй болгох гэж 3 бүс тавьдаг чинь тийм учиртай.

Нэг хүн -

нэг модон өлгий байсан ш дээ та нарыг хүүхэд байсан юмуу намайг хүүхэд байхад байсан. Нэг ингээд шээс нь ингээд цоргоор гойждог.

Отгонсүрэн -

Аан тэр газар газрын нь заншил байх. Үрэл гэдэг модоор өлгийдөн сэрэхэд гээд аав нь гээд тэр чинь бас л нэг уламжлал тэгж л дуу гарсан байгаа биз.

Отгонбаяр -

Та өөрөө яг тэр хуучны аргаар гутал хийсэн оёсон байх тэ?

Отгонсүрэн -

Оёсоон оёсон

Отгонбаяр -

Одоо наадах чинь мөн үү?

Отгонсүрэн -

Энэ бишээ үйлдвэрийнх

Отгонбаяр -

Нүдний хараа сайн.

Отгонсүрэн -

Ээжийн минь заасан л байх. Хоёрдугаарт архи тамхи 2 оос хөндий л явсанын юм болов уу даа гэж би боддогын. Гуравдугаарт худлаа хэлж хулгай хийж их зовоогүй тэгээд их сэтгэл тайван явах бас нэг хэдэн нас наслуулдаг юм байна л даа. Энэ бол шинжлэх ухааны үндэстэй юм шиг байгаан амьдрал дээр бол ингэж батлагддаг л юм байна лээ. Шинжлэх ухааныг амьдрал батладаг юм гэсэн. Тэгэхээр арга байхгүй тэгж батладаг юм байна л даа.

Отгонбаяр -

Тэгэхээрээ мундагаа байнаа одоо 80 хэдтэй шдээ. Нүдний шил зүүхгүй юм уншиж байна. Та хэдэн оноос 3 жилийн өмнөөс л шүлэг мүлэг бичээд байгаа шдээ. Уран бүтээлийн ажилд 80 настайгаас орсон.

Отгонсүрэн -

Тэр 800 жилийн ой болоход би 80 нас хүрчихэж. Тэгээд 10 % насыг наслаж байгаа юм уу даа. Үгүй ээ яг 1% насыг наслаж байна. Тэгээд 40 жил 41 жил ажил хийж надад ерөөсөө юу ч алга амьтанд аашлуулсан амьтанд аашилсан муу хэлүүлж ингэж яваад л өнгөрсөн байхын. Тэгээд энэ хүүхдүүдэдээ юу үлдээх үү гэж бодоод 800 жилийн ойгоор ганц шүлэг бичий дээ гэж нэг дуу бичдэг юмаа.

Отгонбаяр -

Заг байдрагын хүрэн бэлчээр

Отгонсүрэн -

Нууц товчоонд тэмдэглэгдсэн ганц газар л даа Баянхонгорт албан ёсоор тэмдэглэгдсэн. Тэр яахав дуу болж.

Нэг хүн -

авьяас байсан л байна л даа. Хожуу л нээсэн байна. Тэрнээс биш огт авьяасгүй шүлэг бичнэ гэж юу байхав.

Отгонсүрэн -

Одоо хөгжүүлдэггүй ч байж хөгжүүлдэггүй ч байж. Сонирхдоггүй хашаа юм дээ.

Нэг хүн -

залуу даа хөгжүүлсэн бол Галсантайгаа мөр зэрэгцээд явж байхад магадгүй л байж.

Отгонсүрэн -

Цаадахь чинь бол бага наснаасаа сургуулиар дамжисан. Тэр залжин нутагаас замаа эхэлсэн гээд. Залаажин гээд 2 тахилгатай 2 уул байдаг байхгүй. Тэр нь яахав эрдэм зааж өгсөн багш л даа. Заг байдрагын бэлчээрээс эрдэмээ эхэлсэн багш.

Нэг хүн -

сумын сургуульд багш байсан гэсэн биз дээ.

Отгонсүрэн -

Тийн тэгээд их сургуульд хүртэл багш байсан ш дээ.

Нэг хүн -

тэгээд яахав тэмээчин мэмээчин болоод.

Отгонсүрэн -

Ширээ агтны бөхөн дээр шүлэгээ тэрэлсэн найрагч юм гээд ширүүн салхинд тахимаа өгөөгүй. Тэр үед яахав дээ нээх гутраагүй л юу уудаа.

Отгонбаяр -

Тэр дээр үед өртөөний хүмүүс ингээд тавиад ирэхэд дээлнийх нь хаваас нь задраад л дундуур нь салхи ороод л хөөчихсөн давхиж ирдэг гэж ярьдаг юм байна лээ. Та ер нь тэгж байсан уу?

Отгонсүрэн -

Үгүй ээ би ямар

Отгонбаяр -

30 км газрыг та хэдэн цаг явдаг байсан вэ?

Отгонсүрэн -

Аан мэдэхгүй өдөр чинь 2 явна ш дээ. 4 л явна 2 тийшээ нэг явж эргээд яваад л орой ирнэ.

Отгонбаяр -

120 км

Отгонсүрэн -

3x4 12 гээд 120 л юм байна. Тэгээд мориор л явж байгаа юм л даа би бол дээр нь байгаа хүн хөөрхий тэр адгуус чинь 60 алхаагаараа явж байгаа ш дээ. Дахиад ирээд л яваад өгнө. Морь шандастай байсан. Яагаад шандастай байсан гэхээр идэх юм ургамал гэж юм амттай. Шимтэй олон төрөлтэй байсан. Мал чадалтай хүн бяртай эрүүл тэр үеийн хүн эрүүл гагцхүү байгаль хүн 2 хүйн холбоотой тэр ургамал муудсан учраас тэр өвчин дэлгэрч ингэж байгаа. Тэр дээр үеийн улсууд чинь ингэдэг байлаа ш дээ. Цагийн зэвүүн болоход мэдэх мэдэхгүй таних танихгүй өвчин ихэснэ гэж. Энэ чинь одоо цаг нь жаахан муудаад ирэхээр элбэгшээд байгаа биз дээ. Гахайных шувууных

Отгонбаяр -

Тэгээд л эмчиллэж болдог болдоггүй өвчин гээд их байна ш дээ.

Отгонсүрэн -

Одоо сум мэдэхгүй аймаг хөдөлгөж чадах юм уу 24 цагийн дотор 48 цаг болж байсан байх. 10 тэмээ аргал зэргэлдээ суманд явж байлаа ш дээ. Тэр үед чинь бас багийн дарга хийж байлаа. 20 төгрөгнийхөө цалинтай тэрийгээ аваад хорыг нь гаргах гэж шөнө мордоод нөгөө 54 оноос нэгдэлд ороогүй байсан үе. Тэмээ гадаа өвлийнхөө аргалыг хураачихна. Тэгээд 10бас айлын дунд нэг хүн тэгээд 10 тэмээ аргал өөрөө ачилчаад л тэгээд 3 булаг сум түлшгүй болчоод тэгээд хашаа машаа түлээд бас ямар л сайн байв. Тэгээд хүйтэнд хүүхдийн хөлийг хөлдөөлөө гээд тэгээд л тойрогын хэдэн багаараа тойрно. Тэгээд тэмээн аргал тэгэхэд 8 багтай байсын. Тэгээд манай аймаг чинь энэ Өвөрхангай харьяа байсан ш дээ. 33 оноос өмнө 33 оноос өмнө өвөрхангай харьяа байгаад тэгээд 33 аас 43 он хүртэл архангай аймгийн цэцэрлэг мандалд тэгээд 42 онд энэ баянхонгор аймагт байгуулагдсан байхгүй юу. Тэгээд манай аймаг чинь 4 дэх буудал дээр буугаад энд байгаа юм. Тэгээд тэр бөмбөгөр сумын тэнд бөмбөгөр аймаг гэж хэдэн гэртэй байгуулагдаад тэгээд нэг галуут дээр буугаад тэгээд энд ирж байсан аймаг байхгүй юу. Тэгээд 62 онд энд ирсэн юм.

Отгонбаяр -

1 тэмээ аргал чинь хэдэн шуудай байх уу?

Отгонсүрэн -

10 шуудай. Тэгээд л 100 шуудай аргал янз янз тэгээд дээр үед чинь байгалаа сүүтгэхгүй байсан ш дээ. Дандаа аргал өнөө тэмээтэй айлууд айлуудыг нэг тэмээг нь 10 шуудай тэгээд л манай хөгшин аавтайгаа аргал ачаад л сургуулийн арга буулгаж л байсан.

Отгонбаяр -

Төрчихөөд 7 хоноод өвлийн хүйтэнд

Отгонсүрэн -

Тэгээд энэ жаргаланд ирж тэгээд энэ 52 оны 12 сард сонгууль болоод тэгээд орон нутгийн байдрагын сангиа аж ахуй байгуулагдаад уг нь тэр чинь сонгогдоод санлаа өгнө үү гээд зөвшөөрөлийн гар үсгээ гээд ирдэг байсан юм л даа. Тэгэхээр нь энэ том гэдэстэй тэгээд сонгогдсон юм гэлээ гээд л би суугаад л байсан. Тэр үед чинь залуучуудад дургүй. Тэгээд байгаад байсан чинь юу гэж хэлсэн гэлээ. 30 машаан манайд дахиад очдогын энэ төрөх гээд л тэгээд нөгөө машаанд чинь ачаад л явна. Тэгээд нөгөө хөдөө аккумлятор нь суугаад тэгээд л гэрэ буулгаж бариад аргалыг чинь намрын намаржаатай газар жаахан аргалыг нь бөөгнүүлж галлаад жолооч нь их хашир шороонд нөгөө суусан аккумлятороо булаад. Тэгсэн аймгийн намын хорооны дарга сум дээр ирчихсэн.

Отгонбаяр -

Тэгээд аймаг дээр ирсэн шүүхийн асуудал юу болсон.

Отгонсүрэн -

Тэгээд сум дээр ирсэн аймгийн намыг хорооны дарга Чимэддорж гээд буриад хүн байсын. Тэгээд тэр сум дээр таарсын тэгээд өглөө яваад очсон за чи ажил сайн хийнэ шүү. Тэгээд тэр аргалсан юм байлгүй. Тэгээд их хоргоодог байсан юмаа Зандараа гэдэг прокурар яагаад ажлаа аваагүй гээд л хоргоодог юм. Тэгээд яахав дээ би ийм ийм бичгүүд чинь байхгүй байсан. Тэгээд ар гэрийн гачигдалтай авгай төрөөд жирэмсэн байсан тэгээд төрөөд 7 хоноод тэгж хэлээд л нээх юм болоогүй л дээ. Хөлөгөө гээд Жамьяндорж гээд л тэнэчээ чинь ажил сайжирчуу гээд тэгээд л шүүхэд бүгдийг хэлээд

Отгонбаяр -

Үгүй ээ тэрнийг чинь авгай төрсөн 7 хоносон байхад чинь үйлийн үр байнаа. Тэрийг чинь өвлийн хүйтэнд ачаад явж байдаг мөн үнэнч

Отгонсүрэн -

Үнэхээр хатуу байсан. Төрийн ажил чинь тэгсэн чинь одоо нэхий өлгий өлгийдсөн тэр чинь их хэрэг болдогын. Тэгэд ямар сайндаа Т.Галсанд бичсэн шүү дээ чи хөвөнд боогдож өссөн биш ээ хөдсөн нэхийн хөнжилтөн гэж Т.Галсанд тэгж бичиж байсын. Үнэн нь тэр юмдаа.

Нэг хүн -

Хүн сурахад оройдохгүй гэж үнэн юм даа.

Отгонбаяр -

Харин тийн тэр Намсрай өвөө бас саяханаас төвд үсэг сурсан юм байна лээ шдээ. 90 он гараад 60 аад настайгаас төвд үсэг сурсан.

Отгонсүрэн -

энэ ардчилал гарч ирээд сурах л байсан байх. Сонирхолгүй байсан байх. Тэрнийг чинь сурах зөвхөн бичгийг нь .

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.