Byambadorj


Basic information
Interviewee ID: 990354
Name: Byambadorj
Parent's name: Balidir
Ovog: Olhonuud
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: television director
Work: TV director
Belief: Buddhist
Born in: Darvi sum, Hovd aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
literature
childhood
new technologies


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

Өнөөдөр 2009 оны 8-р сарын 2 Яргайтын Богинын ам гэдэг зусланд Монгол телевизийн ахмад найруулагч Бямбадорж той уулзаж байнаа. Анх 1967 онд телевиз анх байгуулагдахад Бямбадорж анх ажилд орж байсан. Анхны хүн юм байна ш дээ. Тиймээ?

Бямбадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Одоо ер нь анхны хүмүүсээс хэн хэн байнаа?

Бямбадорж -

Одоо анхны ажиллаж байгаа хүмүүсээс оператор Машбат бид хоёр л байна даа.

Буяндэлгэр -

Тийм үү?

Бямбадорж -

Тийм. Би чинь 67 оны 10 сарын 5-нд Монгол телевизэд орсон хүн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Монгол телевиз байгуулагдаад яг 7 хонож байсан юм.

Буяндэлгэр -

Яагаад телевизэд орох болов оо?

Бямбадорж -

Би чинь уул нь киноны хүн болъё гэж боддог байлаа. Тэгээд 10-р анги төгсөөд Монгол Улсын Их сургуулийн Орос хэлний ангийн хуваарь авсан юм. Тэр үед чинь хуваариладаг байлаа ш дээ. Сайн сурлагатай улсууд нь сургуульд ордог байсан.

Буяндэлгэр -

Хэддүгээр сургууль төгссөн юм?

Бямбадорж -

6-р сургууль.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

6-р сургууль төгсөөд тэгээд 67 оны их сургуулийн юу авчихаад 9 сарын 1-нд хичээлдээ орлоо. Орос хэлний ангид. Их сургуулийн орос хэлний ангид хуваарилагдсан юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Их сургуулийн 1-р курсад орос хэлний 1-р курсад ороод нэг 10 хэд хонож байсан. Тэр хооронд би ямар нэг хэмжээгээр би кино үйлдвэрт оръё доо. Би киноны л мэргэжлийн хүн болох юм байна гэж ...

Буяндэлгэр -

Кино яагаад сонирхох болсон юм? Юунаас болж киноны хүн болно гэж боддог байв?

Бямбадорж -

Киноны хүн болно гэдэг бол их учир сонирхолтой зүйл. Яагаад гэхээр нэгдүгээрт бид нарын үед чинь телевиз гэж байсангүй. Үзэх юм үзчихээд бодитоор харах тийм юм байсангүй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бид нарын үед чинь ном их уншдаг байсан. Тэр номоо өөрсдөө дотроо бодож баатруудаа өөрсдөө дотроо дүрсэлж тийм хүн байх болов уу? Ийм хүн байх болов уу? гэж боддог.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд кино их үзэх дуртай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд кино үзнэ. Кино үзчихээд миний уншсан номны маань баатрууд дэлгэц дээр яаж амьдарч байна. Ямар хүн болж вэ? Миний төсөөлснөөс ямар байна гэж хүн юмыг эрж хайдаг тэр зөн совин ч гэж байсан юм болов уу? гэж би боддог юм. Тэгээд би кино дээр энэ хүн хэрвээ миний уншсан зохиолын тухай кино гарах юм бол би түүнийг минийхээс шал ондоо ч байх шиг. Би байсан бол ингэх байсан юм. Ийм хүн байсан гэж бодсоор байгаад би ямар нэгэн хэмжээгээр жаахан тийм юу олж авсан байна л даа. Юу гэдэг юм бэ? дээ.

Буяндэлгэр -

Юмыг их дүрсэлж боддог байж?

Бямбадорж -

Дүрсэлж бодох дуртай байж тиймээ?

Буяндэлгэр -

Тийм байна.

Бямбадорж -

Тэгээд одоо ингээд юм уншчихаад тиймээ? Ном уншчихаад тэрнийгээ сүүлд ярина ш дээ. Тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Киног хүүхдүүд хоорондоо тэр үед ном их уншдаг байсан болохоор хүүхдүүд их ном уншдаг байсан болохоор өөрсдийнхөө уншсан зохиолыг найз нартаа дүрсээр үзүүлэх гэж аягүй их хичээнэ л дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Жишээлэх юм бол ямар ямар номнууд уншиж байв?

Бямбадорж -

Жишээлэх юм бол би Том Серийн адал явдал гэж зохиолыг бага байхдаа уншиж байлаа. Ангийнхандаа их ярих дуртай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Манай ангийнхан тойрч сууж байгаад Бямбаа цааш нь яасан яасан гээд ярьдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд ярина. Тэгээд хүн ингээд нөгөөдөхийн сонирхоод эхлэхээр хүн амтшина ш дээ. Тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Амтшаад өөр зохиол их сонин сонин ном унших гээд бүх зохиолыг шүүрч авч уншаад шөнө ээж ааваасаа нууж байгаад л хөнжил дотроо орж байгаад л гар чийдэн асааж байгаад л уншдаг байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд тэрийгээ өөрөө дотроо бодно. Тэр чинь бүтэн шөнө уншиж байгаа юм чинь дотор нь өөр ямарч орчин байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд нөгөөдөхийгөө ярьж эхэлнэ дээ. Маргааш нь ирээд ангийнхандаа ярина. Тийм, тийм тэр нь тийм. Нүд нь тийм ийм гээд ярьдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

/ Инээв/ Аа ха.

Бямбадорж -

Тэгээд тэрнээсээ болоод ч тэр юмуу. Сүүлд кино үзээд киногоор яах юм бол киноны хүн болох юм бол ингэж хийж болох юм байна. Ингэж ингэж болох юм байна гээд.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Их боддог байсан. Кино үйлвэрт оръё гээд тэгээд би их сургуулийн орос хэлний хуваарь авсан ч гэсэн би кино үйлдвэр дээр хоёр дахиж очсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Би танайд ажилчнаар оръё тэгсэн чинь хамгийн гол нь кино үйлдвэр чинь өөрийн гэсэн тийм 10 жил чинь нэг тийм байлаа ш дээ. Мэргэжил сургалтын юу гээд явдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

14-р сургууль өөр хэддүгээр сургууль билээ? Тэд нар тэнд очиж үйлдвэрийн дадлага хийдэг байсан. Манай сургууль чинь бол шал ондоо 6-р сургууль бол хотын төвд байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Кино үйлдвэр чинь бол бүүр тэр Баянзүрх дүүргийн тэнд байдаг байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэнд тэдний хүүхдүүд шавчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр үеийн хүүхдүүд илүү их шавдаг байсан. Тэгээд кино гэхээр их гоё юм болдог. Кинотой болъё доо гэж явдаг. Тэгээд яахав дээ юу бүтээгүй.

Буяндэлгэр -

Очиход чинь юу гэх үү? Хүн ихтэй гэх үү?

Бямбадорж -

Орон тоо байхгүй. Иймээ тиймээ гээд л дараа ир гээд би дөрвөн ч удаа кино үйлдвэр дээр очсон байх. Бүтээгүй. Миний бүүр багын тийм жаахан хүүхэд байхын тийм байсан юм. Хүсэл ч гэдэг юмуу? Мөрөөдөл ч гэдэг юмуу? Нисгэгч болох юмсан гэж багадаа жаахан байхдаа бодож байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

5, 6 настай нэг, хоёрдугаар ангид байхдаа ч юмуу?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Онгоц бариад нисэх юмсан гэж их боддог байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би нисэх дээр гурван удаа, кино үйлдвэр дээр дөрвөн удаа очсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хоёулан дээр нь бүтээгүй. Нисэх дээр очсон чинь нисэхийн ачаа зөөдөг албанд орох гэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Ачаа зөөх албанд орох гэсэн чинь тэнд нь бас баахан хүүхдүүд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хүн болгон, эрэгтэй хүүхэд болгон нисгэгч болох юмсан гэж боддог ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгсэн тэнд бас дүүрэн. Би хожигдчихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Кино үйлдвэр гэж явсаар байгаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Кино үйлдвэр дээр дөрөв очоод бүтэхгүй болохоор нисэх дээр очиж байгаа. Тэр чинь 6 сарын 10 нь бараг 5 сарын 20 дээр шахуу...

Буяндэлгэр -

Тэр чинь хэдэн он бэ?

Бямбадорж -

67 он шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

67 он. Тэгээд байхгүй болохоор нь хуваариллагдсан их сургуулийн орос хэлний ангидаа очоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

10 хэд хоночихоод байж байсан чинь...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Долгорлхам гэж хүүхэн байсан юм. Тэр үед...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Дөнгөж Солонгост дуучны мэргэжлээр төгсөөд ирсэн. Тэр хүнийг манай эгч одоо миний эгч....

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Таньдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд тэр хүнд хэлсэн байгаа юм. Миний нэг дүү байдаг юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Кино сонирхоод байдаг юм. Тэр үед телевиз нээгдэх гээд бөөн юм болж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгсэн чинь тэр Долгорлхам ингэсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд эгчид ярьж л дээ. Телевиз гэж их сайхан юм байдаг. Би телевизэд орсон гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд миний дүүг оруулаад өгөөч гэсэн чинь за би яръя гээд тэгсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгсэн чинь Гомбосүрэн гэж боловсон хүчин байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

67 онд ороход Гомбосүрэн гэж боловсон хүчний тасгийн эрхлэгч байсан юмуу? Яасан юм.

Буяндэлгэр -

Тийм байсан юм.

Бямбадорж -

Шар Гомбосүрэн гэж хуучин гадаад худалдааны яамны экспорт инфорт нэгдлийн орлогч дарга байж байгаад манайд боловсон хүчнээр ирсэн хүн байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Тэр хүн манай эгч чинь тэр экспорт импорт нэгдлийн эдийн засагч байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Ашгүй тэр хүн нь байж таарч тэгээд тэр хүн азаар байж телевиз байгууллагдаад 7 хоносны дараа орсон байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

За тэгээд бараг арын хаалгаар орсон гэсэн үг шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд телевизэд ороод ажил хийх болсон чинь намайг тайз засагч гэдэг ажил хий гэлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тайз чимэглэгч гэж ярьдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Яг тэр тайз чимэглэгч ажлын тушаал нь Жалнаажав даргын тушаал байсан бол уу? Сумъяа даргын тушаал байсан уу? мэдэхгүй. Одоо тэр ном нь дээр байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Б. Бямбадорж ийг тайз чимэглэгчээр ажиллууллаа гэсэн. 67 оны 10 сарын 5-ны өдөр ш дээ. Тэгж би телевизтэй хувь заяагаа холбосон хүн шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тэгээд сургуулиа хаячихаж байгаа тиймээ?

Бямбадорж -

Тэгээд сургуулиа их сургуулийн Орос хэлний ангийг хаячихсан. Тэгээд шууд хаячихаад ажилд орчихсон чинь аав ээж хоёр бол дургүйцээгүй. Эгч зөв ч юм хийчих үү? Буруу ч юм хийчих үү? гэж бодсон уу яасан. Миний дүү сургуульдаа явбал яасан юм. Одоо орос хэл хэрэгтэй ш дээ гэхэд нь би оо нэгэнт орсон юм чинь орно гээд тайз засагчаар орсон ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би 1 жил гаруй ажилласан юм. 67 оны 10 сарын 05-наас 68 оны 6 сарын 05 хүртэл...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би 5-н цэрэгт татагдаад....

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

3 жил ардын армид алба хаагаад 72 оны 6 сарын 7-нд халагдаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд цэргээс халагдаад 3 жил цэрэгт байсан хүн чинь эрх чөлөөтэй юу хийхгүй сар болсон л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хотоор тэнээд л найз нөхөдтэйгээ уулзаад тэгээд явж байгаад 72 оны 7 сарын 18-нд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Монгол телевизэд гэрэлтүүлэгчээр буцаад орсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгэхэд манай энэ Чойжил дарга манай дарга болчихсон байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгсэн чинь Монголын зурагт радио юу яадаг явуулын газар бишээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгж байсан. Манай боловсон хүчин л тэгж хэлсэн шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Манайхаас цэрэгт явсан юмаа. Одоо халагдаад хүрээд ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд сар гаруй амарч байгаад хүрээд ирлээ. Энэ хүүхдийг буцаагаад авъя гэсэн чинь Чойжил дарга тэгсэн гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Телевиз ямар явуулын хүний газар юмуу гэж. Тэгсэн чинь яахав тэд нар хоорондоо ярьсан юм шиг байгаа юм. Ярьж байгаад яахав цэргээс халагдаад ирсэн болохгүй гэсэн юм байлгүй. За тэгээд авахаар болсон чинь гэрэлтүүлэгч бол гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Би чинь гэрэлтүүлэгч байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Гэрэлтүүлэгч болоод би байна ш дээ тиймээ? 8, 9 нь сар болоод 9 сар болчихоод байж байсан чинь Шаравдорж гээд одоо нөгөө залуучууд спортын Монголын зурагт радио залуучууд спортын нэвтрүүлгийн ерөнхий редактор байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр нөхөр надад нэг өдөр ирж хэлж байгаа юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

За чи найруулагч болмоор байна уу? гэхээр нь би ухаан тас оо тэгэлгүй яахав энэ тэр гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Манай Бадрах найруулагч чамайг гэрлийнхэн дотор арай гайгуу сэргэлэн хүү байна. Чамайг туслахаар авъя гээд байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Гэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгэхээр би бөөн баяр болоод л хэзээ хаана би хэнтэй уулзах бэ? гээд л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Чи яахав байж бай. 7 хоногийн дараа манайх туслах найруулагч авах гээд байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр үед чамайг авна. Чи чив чимээгүй. Хэнд ч хэлж болохгүй шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд байж байсан чинь, хоёр, гурав хоноод байж байсан чинь Бадрах найруулагч надтай уулзаж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

За Бямбаа би чамайг туслахаар авах гэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Би Шаравдоржид хэлсэн. Одоо ингээд коллегийн хурал болох гэж байгаа. Тэнд юу яана. Чи аятайхан байна шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгье гэлээ. Би дотроо баярлаад л гаднаа юу ч болоогүй юм шиг дүр эсгээд баахан давхилаа. Ашгүй 7 хоногийн дараа коллегийн хурал болоод дөрвөн хүнийг юу болгож байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Туслах найруулагч болох гээд дөрвөн хүн орсон юм.

Буяндэлгэр -

Аа ха. Хэн хэн орсон бэ?

Бямбадорж -

Тэнд одоо манай энэ Машбат...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Би...

Буяндэлгэр -

Тэгэхэд Машбат мэдээнд туслах хийж байсан уу?

Бямбадорж -

Үгүй. Кабель... үгүй үгүй. Гэрэлтүүлэгч байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Машбат, би, за нэг нь хэн гэдэг хүн билээ? Би тэр хүний нэрийг санахгүй байна. Бас нэг хүн байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Аа тэгээд Доржсүрэн гээд...

Буяндэлгэр -

Тэр чинь хэн билээ?

Бямбадорж -

Нэг тийм хүн байсан юм.

Буяндэлгэр -

Санахгүй байнаа. За?

Бямбадорж -

Урьд нь ажиллаж байсан хүн л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Ажиллаж барьж байсан. Манайд гаднаас л орж ирсэн хүн байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тийм бид дөрвийг туслах найруулагчаар авна гээд орж хэлцүүлсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

За тэгээд телевиз байгууллагдахад анх орсон. Тэгээд цэрэгт яваад ирсэн. Ардаа татлаа түлхээ байхгүй ийм хүн гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Намайг танилцуулж байгаа юм. залуучуудын редакц өөрсдөө санал болгосон.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Одоо Бадрах найруулагч тэгсэн ингэсэн гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тийм хүүхэд бол авъя гээд тэгээд бас Машбатыг аваад тэр нэг хүүхдийн нэрийг би мэдэхгүй байна. Тэгээд Доржсүрэн гуайг энэ хүн урьд нь тийм ажил хийж байсан гээд эвлэлийн ажил хийж байсан юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд энэ хүнийг авлаа гээд тэгээд авч байлаа ш дээ. Тэгээд би залуучуудын редакцид 73 оны хэдэн сар юм бэ? 5, 6 сар байх. 5 сард байхаа туслах найруулагчаар орсон байхгүй юу. Бадрахын туслахаар...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бадрах гээд найруулагчийн туслахаар очлоо.

Буяндэлгэр -

Бадрах бол Монгол телевизийн ууган найруулагч, маш чадалтай найруулагч шүү дээ.

Бямбадорж -

Ер нь чадалтай гэх юм бол тиймээ? Монголд гайгуу гэсэн найруулагч нарыг түүж ирсэн. Телевиз.

Буяндэлгэр -

Тийм үү?

Бямбадорж -

Тэр үед Тогоонжав гэж мундаг найруулагч байлаа. Багшийн дээд сургуулийн кино драмын анги гэж дөнгөж нээгдчихээд байсан. Түүнийг анх төгссөн хэдэн сайн оюутнуудаасаа авч ирсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха. Шилж тиймээ?

Бямбадорж -

Шилж сонгож авч байсан байхгүй юу. Хоёр Янжмаа байсан. Аюушийн Янжмаа. Чулуундоржийн Янжмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Сандагдоржийн Бадрах...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Аа Бадамын Зориг гээд найруулагчийн анги төгссөн дөрвөн сайхан найруулагч авч ирсэн. Дээрээс нь Туваанжав гэж Ховдын театрт найруулагч байсан. Москвагийн театр урлагийн сургууль төгссөн. ГИТС төгссөн Туваанжав гэдэг хүн шүү дээ. Тэгээд Шийтэр гэж...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Их сургуулийн соёлын юуг төгссөн. Тийм хүн байсан юм. Цогзолмаа гуай эд нартай цуг төгссөн хүн шүү дээ. Шийтэр гуай чинь

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хэдэн том найруулагч ,Санжмятав гуай эд нарыг Санжмятав гуай бас соёлын сургууль төгссөн. Ер нь телевиз анх байгууллагдахдаа боловсон хүчнийг мундаг шалгаж авсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хэдэн том найруулагч авч ирсэн

Буяндэлгэр -

Аа ха. Тэд нарыг хойно сургуульд явуулсан уу?

Бямбадорж -

Тэд нарыг курсад явуулаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

65 билүү? 66 онд хойшоогоо курсад явуулсан юм. Москвагийн телевиз, Ленинградын телевизэд курсад явуулсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Инженер техникчдыг хүртэл ...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бүгдийн тэнд жил гаруй курсд явуулаад тэгээд авч ирсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Сайн бэлтгэсэн байна.

Бямбадорж -

Тийм сайн бэлтгэсэн. Тэд нар ч гэсэн сурлага мурлагаараа гайгуу төгсөгчдийг авч явж байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

За тэгээд тэр мундаг найруулагчдын нэгнийхэн, намайг чинь туслах найруулагчаар ороход чинь телевиз байгууллагдаад дөрөв, таван жил болчихсон байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Аа гурав, дөрвөн жил болчисон байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр дундаас тодорч байсан нь Бадрах юм байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Үнэхээр бол авъяастай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Авъяасын хувьд үнэхээр авъяастай хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Мундаг гоё фантаазтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд өөрөө аягүй гоё авъяастай тийм найруулагч байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Би тэгээд тэр хүний туслах нь байлаа. Жил гаруй. Тэгээд дараа нь ассент болсон. Ассент нь болсон. Тэгээд би 76 онд сургуульд явсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

3 жилийн дотор би ассент нь байж байгаад тэгээд туслах нь болсон.

Буяндэлгэр -

Бадрахын юу нь чиний сэтгэлд үлдсэн вэ? ажиллахад их хэцүү ш дээ. Хүнийг их загнадаг. Харааж загнадаг билэг танхай хүн байсан ш дээ. Хамт ажиллахад хэцүү юу?

Бямбадорж -

Ингэдэг юм. Манай Бадрахад нэг онцлог тал бий. Манай Бадрах чинь өөрөө их авъяастай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Ямар нэгэн юмыг их гоё ургуулж бодно. Мундаг зохион байгуулагч...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бадрах бол найруулагч хүнд байдаг тэр зохион байгуулах чадвар нь мундаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Янжаа Зориг энэ хэд бол яг Бадрахын зохион байгуулах авъяасын хаана хүрэхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Үнэхээр мундаг зохион байгуулагч байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Жишээлбэл яах уу?

Бямбадорж -

Жишээлбэл одоо ямар нэгэн нэвтрүүлэг, том цэнгээнт нэвтрүүлэгч гэдэг юмуу. Тэр үед чинь бүсгүйчүүд, хөвгүүд мөвгүүд гээд хийдэг байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тийм том юм хийлээ гэхэд хүмүүсийг удирдаж чаддаг. Чи түүнийг тэгнэ ингэнэ гээд бүх юмыг зангидаж чаддаг хүн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тийм чаддаг хүн байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха Бадрах телевизийн ямар ямар нэвтрүүлгийг анх санаачилж хийсэн юм бэ?

Бямбадорж -

Бадрахын санаачилсан нэвтрүүлэг олон бий л дээ. Ер нь их олон нэвтрүүлэг хийсэн ш дээ. Аа телевизийн шоу гэдэг талаас ч юмуу. Цэнгээнт, уралдаант цэнгээнт нэвтрүүлгийг телевизэд оруулж ирсэн хүн чинь Бадрах ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Үүнтэй хэн ч маргаж чадахгүй. Хэн ч хэлж чадахгүй .

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

“Бүсгүйчүүд” “Хөвгүүд” “Манайд ирээрэй” өөр юу ч билээ?

Буяндэлгэр -

“Авхаалж сэргэлэнчүүдийн клуб”-ыг чинь Бадрах эхэлж хийсэн юмуу? Зоригоо эхэлсэн юмуу?

Бямбадорж -

Бадрах эхэлсэн юм.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Бадрах түүнийг чинь Кивен гээд орос нэвтрүүлэг гарч байхад түүнээс санаа авч анх хийсэн байхгүй юу. Зориг чинь ерөнхий найруулагч гэдгээрээ түүнд орсон болохоос биш. Яг жинхэнэ гардаж хийсэн хүн Бадрах байгүй юу.

Буяндэлгэр -

Аа аа.

Бямбадорж -

Одоо энэ Шаравдорж гэж ерөнхий редактор байхад хийсэн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Үүнийг байхад хийсэн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд Бадрахад тийм мундаг их авъяас байхаас гадна Бадрахад ер нь ,хүн болгонд нэг муу тал байдаг ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Манай Бадрахад нэг муу тал байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Үүнийг шавь нар нь ч хэлж байгаагүй. Хамтран ажиллаж байсан хүмүүс нь ч хэлдэггүй юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Яахав тэр хүний нэр төрийг нь боддог юм уу? Эсвэл яадаг юм тэрийг нь мэдэхгүй. Манай Бадрах бол их атаархуу хүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Аягүй их тийм хор шартай. Хор шар бол хэлэлт байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Гэхдээ жаахан атаархуу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Чи одоо жишээ нь нэг юм хийнэ ш дээ. Түүнийг нь Пүрэвсүрэн мэдэх юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Пүрэвсүрэн найруулагч мэдэх юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Рагчаа гээд...

Буяндэлгэр -

Найруулагч байсан.

Бямбадорж -

Ерөнхий найруулагч байсан. Тэр Рагчаа гуай мэднэ. Туваанжав мэднэ. Гэхдээ тэд нар хэлээгүй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэд нар мэддэг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бадрах бол аягүй атаархуу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Ямар сайндаа Пүрэвсүрэн тэр үед манайхан социалист уралдаан муралдаан юу яагаад яадаг. Тэр хоёр тэнцчихээд байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Чанар манарын шалгана л даа. Нөгөөх нь болохоор улс төр эдийн засгийн нэвтрүүлэг хийдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгэхдээ л сайн нэвтрүүлэг хийдэг. Мань эр бүх таван хошуунуудын авч хаячихаад хар таван хошуу хийгээд хаячих жишээтэй.

Буяндэлгэр -

/Инээв/ Хүүхэд шиг араншинтай.

Бямбадорж -

Тийм хүүхэд шиг араншинтай. Тэгээд заримдаа дарга марга нартай уулзахдаа хүнийг муулна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Газар доогуур ортол муулна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Мань эр шиг хүнийг муулж чаддаг хүн байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Мань эр ёстой газар доор ортол муулна. Тэгээд муулчихаад дараа нь үүнээс би илүү хийнэ гэдэг. Тэгээд дараагийн сард Бадрах 3% илүү болчихсон байдаг байхгүй юу. Өөрийгөө түүнээс цэнэглэж авдаг.

Буяндэлгэр -

Тийм байна. дайчлаж чаддаг.

Бямбадорж -

Тийм тэр бол хор шартай хүнийх л дээ. Гэхдээ тэр юу яаж байгаа нь хажуу хавиргынхаа улсуудад аягүй их нөлөөлдөг.

Буяндэлгэр -

Халтай юм байна тиймээ?

Бямбадорж -

Тийм халтай. Яг өөрийнхөө дор ажиллаж байгаа. Би ассентаар, туслахаар нь ажиллаж байсан. Яг өөрийнхөө дор ажиллаж байгаа хүмүүсээ нэг муу хэлэхгүй. Үргэлж тэд нарыгаа магтана.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бадрах бол намайг хэзээ ч муулж байгаагүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Ассент туслах байхад...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Аа бид хоёр зэрэгцээд найруулагч болно тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Найруулагч болоод бид хоёрын хийдэг байсан нэвтрүүлгийг нэг редакци юм чинь хуваагаад хийнэ ш дээ. Түүнээс хойш Б. Бямбадорж ийг доош нь чихдэг болж ирсэн. Тэгээд намайг зайлуулахын тулд Нарангэрэлийг Бадарчийг авч ирж байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

/Инээв/

Бямбадорж -

Өөрийнхөө хажуунаас зайлуулахгүй бол болохгүй ш дээ.

Буяндэлгэр -

Өрсөлдөгч?

Бямбадорж -

Тийм өрсөлдөгч гараад ирэхээр...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгж байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Их муу тал байна.

Бямбадорж -

Муу тал нь тэр байхгүй юу. Аа яг найруулагчийнхаа хувьд гайхалтай хүн. Зохион байгуулагчийн хувьд гайхалтай хүн. Тэр шиг тэгж сайхан сэтгэж чаддаг хүн ч байхгүй. Тэр шиг түүнийгээ гүйцээж чаддаг ч хүн байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би сургууль төгсөж ирээд нэг их удаагүй байсан юмаа.

Буяндэлгэр -

Аа ха. Хэдэн онд сургуульд явлаа?

Бямбадорж -

Би чинь 76 онд явсан ш дээ.

Буяндэлгэр -

76 онд явсан билүү?

Бямбадорж -

81 онд төгсөж ирсэн. Тэгээд ...

Буяндэлгэр -

Та нар чинь олуулаа явсан билүү?

Бямбадорж -

Даваасүрэн бид хоёр л явсан.

Буяндэлгэр -

Тэгсэн билүү? тэр чинь Бүх холбоотны...

Бямбадорж -

Кино урлагийн дээд сургууль

Буяндэлгэр -

Кино урлагийн дээд сургуульд Монгол телевизээс хоёр хүн явсан.

Бямбадорж -

Хоёр найруулагч. Кино үйлдвэрээс хоёр оператор явсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Кино үйлдвэрээс хоёр оператор Монгол телевизээс хоёр найруулаг явсан.

Буяндэлгэр -

Аа ха. Даваасүрэн тэгэхэд манай телевизэд байсан юмуу?

Бямбадорж -

Манай телкино үйлдвэрт байсан.

Буяндэлгэр -

Теле кинонд байсан юмуу?

Бямбадорж -

Теле кинонд туслах найруулагч байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа. Би Даваасүрэнг ерөөсөө санадаггүй юмаа. Би тэр хооронд гэрэл зурганд байсан юм шиг байгаа юм.

Бямбадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Би чинь гэрэг зурагт явчихсан ш дээ.

Бямбадорж -

Тийм. Баатар чинь сүүлд...

Буяндэлгэр -

Оператор Баатар уу?

Бямбадорж -

Үгүй драмын театрын найруулагч Баатар....

Буяндэлгэр -

Аа тэр бас кино үйлдвэрт туслах байсан юмуу?

Бямбадорж -

Тийм туслах байсан юм. Тэр чинь бид нары төгсөж ирсний дараа явсан хүүхэд байхгүй юу.

Буяндэлгэр -

Би тэр үед гэрэл зурагт байсан юм байна.

Бямбадорж -

Намайг 4-р курсд байхад очиж байсан юм. За тэгээд ....

Буяндэлгэр -

Тэр их сонин байна. Та нар за бүх холбоотны кино урлагийн дээд сургуульд явлаа тиймээ?

Бямбадорж -

Аа ха.

Буяндэлгэр -

Шалгалт өгөөд явсан ш дээ. Би бас там тум санаж байна. Очоод та нараас бас шалгалт авсан тиймээ?

Бямбадорж -

Авдаг юм.

Буяндэлгэр -

Тэр тухай их сонин байна?

Бямбадорж -

Тэр чинь хамгийн гол нь ингэдэг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Энд бол ерөнхий шалгалт өгнө ш дээ. Уран зохиол, түүх орос хэл гэсэн шалгалт авч явуулдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм тийм.

Бямбадорж -

Тэгээд телевиз дээр мэргэжлийн шалгалт гэж авдаг юм. Телевизэд ямар хүн бэлдэх вэ? гэдгээ дотроо шалгалт аваад энэ тэнцэнэ. Энэ тэнцэнэ. Энэ тэнцэхгүй гээд явуулдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

10 хэдэн хүн ороод Даваасүрэн бид хоёр тэнцээд явсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

.....очоод бас шалгалт өгнө. Өөртөө ямар оюутан элсүүлж авах бэ? гэдэг шалгалттай байдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр нь найруулагчийн ангид уран чадварын шалгалт...

Буяндэлгэр -

За?

Бямбадорж -

Орос хэлний шалгалт гэж авна.

Буяндэлгэр -

За?

Бямбадорж -

Энэ хоёр шалгалт давах юм бол .... орно. Уран чадварын шалгалт яадаг бэ? гэхээр найруулагчийн ангид этюд үзүүлэх ёстой.

Буяндэлгэр -

За.

Бямбадорж -

Шүлэг юмуу. Чи ямар авъяастай учраас манай сургууль орох гээд зүтгээд байгаа юм. Этюд гэдэг нь чи найруулагч хүн мөн үү? биш үү? Зүгээр жүжигчин хүний анхан шатны этюд, тэгээд дараа нь орос хэлний шалгалт. Орос хэлний шалгалт уран зохиолын ямар нэгэн хэлбэрээр авна. Оросын ч юмуу. гадаадын ч юмуу. Өөрийнхөө ч юмуу ямар нэгэн юуг бүтээх ёстой. Ер нь нэг....

Буяндэлгэр -

Аа ха. Уран сайхны юм үзүүлэх ёстой.

Бямбадорж -

Тийм. Үзүүлэх ёстой. Тэгээд би эхлээд орж байгаа юм.

Буяндэлгэр -

За?

Бямбадорж -

Тэгээд этюд үзүүлэх болж байгаа юм. Этюд үзүүлэхдээ өөрөө бэлдэж орохгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Эхлээд даалгавар өгнө. Ийм ийм нөхцөл байна. Энэ дээр этюд хий гэдэг байхгүй юу.

Буяндэлгэр -

За чамд ямар нөхцөл ирэв?

Бямбадорж -

Тэгсэн намайг тэгж байгаа юм. Таньд хоёр сандал байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Чийдэн байна. Гарт чинь чийдэн байна.

Буяндэлгэр -

За?

Бямбадорж -

За та тэр дээр асаах хэрэгтэй гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Та түүнийг яаж асаах бэ? гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд түүний тойруулж бодох ёстой.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэнд ганцхан юм хэрэгтэй байгаа байхгүй юу. Унтраалга асааж унтраах л юм хэрэгтэй байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бусад нь бэлэн. Хоёр сандал нь байна. Чийдэн бэлэн дээр потрон бэлэн тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэнд ганцхан л юм байх ёстой. Унтраалга л асааж унтраах хэрэгтэй.

Буяндэлгэр -

Тийм байна. Тийм байна.

Бямбадорж -

Түүнийг хүн санахгүй байж болно тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Сэтгэхүй нь тэр л байдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тийм учраас та эхлээд чийдэнгийн унтраалга унтраах ёстой.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд дараа нь дамжиж түүнийг хийх ёстой гэсэн тийм л юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Түүнийгээ хийчихэж байгаа юм.

Буяндэлгэр -

За чи яаж хийсэн түүнийгээ яриач? Оросоор хэлж байгаа ш дээ. чи ойлгосон уу?

Бямбадорж -

Ойлголгүй яахав. Би чинь нэг жил Эрхүүгийн бэлтгэлд суусан хүн шүү дээ.

Буяндэлгэр -

Оо за түүнийг мартчихаж за? Тэгвэл ойлголгүй яахав.

Бямбадорж -

Ойлгож байгаа юм. Тэгээд би харж байгаа юм. предмедийн бүгдийн өгчихсөн. За тэгээд юу дутуу бүх юмын өгчихөөд заавал намайг яагаад дээш нь авируулж байна гээд харж харж байгаад унтраалга байгааг олж харсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд унтраалгаа очиж шалгаж үзчихээд сандал дээр гараад юугаа буулганагуут за баярлалаа дараагийнх нь гээд л...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

За таны дараагийн шалгалт юу бэ? Орос хэлний шалгалт авнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Орос хэлний шалгалтаа Орос хэл дээр өгнө. Урьд нь нэг юу бичиж өгдөг юм. Бас нэг гэрийн даалгавар шиг юм өгдөг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Өгдөг байхгүй юу. Өөрийнхөө амьдралын жаахан хэсгээс тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Жаахан хэсгээс бичиж ирэх ёстой. Одоо юу гэдэг юм бэ? дээ.

Буяндэлгэр -

Биограф маягийн юм бичих үү?

Бямбадорж -

Үгүй үгүй.

Буяндэлгэр -

Зохион бичлэг маягийн юм уу?

Бямбадорж -

Зохион бичлэг маягийн юм хийх юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Өөрийнхөө амьдралын нэг л хэсгээс нэг л юм авч бичих юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Түүнийг нь би бичиж байгаа юмаа. Бэлтгэл төгссөн хүүхэд чинь чадна яадна бичиж байгаа юм л даа. Эрхүүгийн бэлтгэл их сайн сургадаг ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би бодож бодож байгаад цэрэгт байсан тухайгаа бичиж байгаа юм. Би чинь хилийн цэрэгт байсан хүн шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр үед чинь би урд хил дээр байсан юм чинь...

Буяндэлгэр -

Дорнодын хил?

Бямбадорж -

Урд хил дээр...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Сүхбаатарын Сулин хээр Наран гээд байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэнд байсан. Цэрэгт байсан тухай. Яг тэр үед хил давж ирсэн хоёр ядуу хүний тухай. Миний амьдралд тохиолдсон тийм нэг ...

Буяндэлгэр -

Түүнийгээ ярь л даа. Тэр яасан Өвөр Монголчууд орж ирсэн үү?

Бямбадорж -

Өвөр Монголоос настай хүн. Настай ч юу байхав дээ. тэр үед 40, 50 насны хүүхдээ дагуулсан Тунгалаг орж ирсэн.

Буяндэлгэр -

Санаатай орж ирсэн юмуу? санамсаргүй ороод ирсэн юмуу?

Бямбадорж -

Санаатай. Бүр наашаа гарч ирэх гэж орж ирсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бүүр ядарч туйлдчихсан.

Буяндэлгэр -

Тэгнэ шүү дээ. Аа ха

Бямбадорж -

Ядарчихсан авгай хүүхэдтэйгээ орж ирсэн. Түүнийг саатуулсан тухай, саатуулсан байхгүй юу бид нар.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Түүний тухай өөрт тохиолдсон тэр жаахан хэсгийг биччихсэн байсан. Түүнийг бол авчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

За та Орос хэлнийхээ шалгалтыг өгнө. Тэгсэн чинь ингэж байгаа юм. Та ямар ч юм уншиж яаж болно. Гэхдээ хамгийн гол нь та дэлхийн болоод Оросын, Монголын бүх уран зохиолын юунаас өөрөө нэг тийм отрывка....

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Түүнийг өгүүлж болно. Уншиж болно. Дуулж болно. Яаж болно. Бүх юм хийж болно.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би Пушкины “ Я помню чудное мгновенье передо много явилаль ты”

Буяндэлгэр -

Аа ха. Ашгүй цээжилчихсэн байсан юмуу?

Бямбадорж -

Түүнийг би мэддэг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Мэддэг байсан.

Бямбадорж -

Би бас жаахан зохиол энэ тэр уншдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бас телевизэд тайз засагч байхдаа Орос мэргэжилтэнтэй хамт ажиллаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Би чинь Орос хэлэнд гайгуу байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Сургуульд явахаасаа өмнө миний орчуулсан жижигхэн жижигхэн мультфильм олон ш дээ. Оросын мультфильмүүд толь бичиг барьж байгаад багшаасаа ирж асууж байгаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Орчуулаад хийсэн тийм тав зургаан юу байдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би түүнийг уншсан чинь манай багш аягүй их гайхаж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Монголчууд шал ондоо байна шүү гээд манай багш ярьж байсан юм. Би түүнийг ойлгож байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Александр Михайлович Зугиридов гэж Зөвлөлт холбоот улсын төрийн хоёр удаагийн шагналтай. Ардын жүжигчин, шинжлэх ухааны кино хийдэг. Тийм том найруулагчийн урланд би төгссөн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр хүн надаас шалгалт авч байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд түүнийг уншаад орчихлоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

За их сайн байна. Шүлэг сайн уншаад цээжлээд орчихож болно. Таны жинхэнэ авъяас юу бэ? Та одоо дуулах уу? Бүжиглэх үү? Шүлэг унших уу? Эсвэл одоо гоё уран уншлага хийх үү? гээд тэглээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгэхээр нь би бодлоо. Би ер нь юу чаддаг амьтан билээ? Гэж....

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Юу чаддаг амьтан билээ? Гэж бодож бодож байснаа дуулъя гэж бодоод би нэг дуу дуулж болох уу? гээд тэглээ.

Буяндэлгэр -

Аа ха

Бямбадорж -

Мастер тэгж байна. Нэг халзан толгойтой хүн би ямар Михайлович Зугиридовыг танихгүй ш дээ.Чи нэг сайхан дуу дуул гэж байна. Тэгэхээр нь Монгол дуу дуулж болох уу? гэсэн чинь болно гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Орос дуу дуулж болно. Өөр ямар ч дуу болно. Чи дуртай дуугаа дуул гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би түүн дээр “Буянт гол” гэдэг дуу дуулсан юм.

Буяндэлгэр -

Гоё дуу ш дээ. Нэг их урт гоё аятай. Тийм за?

Бямбадорж -

Тэр чинь миний нутгийн дуу байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Ховдын “Буянт гол”

Бямбадорж -

Тийм. Би нэг бадаг дуулчихаад зогсчихлоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгсэн чинь манай мастер дахиад нэг бадаг дуулчих гээд тэгж байгаа байхгүй юу. Дахиад нэг бадаг дуулсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Өөрөө босож ирээд гар бариад би чамайг авлаа.

Буяндэлгэр -

Аа ха. Гоё байна ш дээ. Их таалагдаж тиймээ?

Бямбадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Гоё ш дээ. Ая мая нь гоё ш дээ тиймээ?

Бямбадорж -

Тийм. Тэгээд тэр сургуулиа төгсөж ирээд Бадрах найруулагчтайгаа цуг нэг редакцид орсон. Би залуучууын редакцид байж байгаад явсан. Эргэж ирээд тэр редакцидаа орсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд залуучуудын редакцид Бадрах найруулагч бид хоёр хоёулаа, түүнээс чинь хойш би 81 онд төгсөж ирээд 87 он хүртэл залуучуудын редакцид байсан ш дээ.

Буяндэлгэр -

Оо удсан байна ш дээ.

Бямбадорж -

Тийм. 87 он хүртэл залуучуудын редакцид байсан.

Буяндэлгэр -

За ямар ямар нэвтрүүлэг хийж байсан бэ?

Бямбадорж -

Би төгсөж ирээд “Тэмүүлэл” гэдэг сэтгүүл...

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Спортын....

Буяндэлгэр -

Би түүнийг хийж байгаад Гамбаад өгсөн юм. Данхар Гамбаад өгсөн юм.

Бямбадорж -

Би спортын нэвтрүүлэг “Тэмүүлэл” сэтгүүл....

Буяндэлгэр -

Телсэтгүүл.

Бямбадорж -

Тийм телсэтгүүл. “Бүсгүйчүүд” “Хөвгүүд” “Манайд ирээрэй” гэдэг нэвтрүүлгийг Бадрах бид хоёр ээлжлэн хийж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд байж байсан чинь...

Буяндэлгэр -

Тэгэхэд редактор нь Ганбат байсан уу?

Бямбадорж -

Үгүй.

Буяндэлгэр -

Байгаагүй юу?

Бямбадорж -

Үгүй.

Буяндэлгэр -

Явчихсан байсан байна.

Бямбадорж -

Эрдэнтуяа, Пунсаа хоёр байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд байж байсан чинь шинэ нэвтрүүлэг хий гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Шинэ нэвтрүүлэг гаргаж ир гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би “Залуу авъяастан гэдэг нэвтрүүлгийг анх гаргаж ирсэн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Миний телевизэд ороод өөр бусад хүнээс аваагүй. Яг өөрөө гаргасан нэвтрүүлэг “Залуу авъяастан” нэтврүүлэг.

Буяндэлгэр -

Аа ха. Би санаж байна. Хөдөө аймгуудаас залуучууд....

Бямбадорж -

Хамгийн анхны дугаар нь одоо энэ зураач Энхжин байна ш дээ?

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Энхжингийн тухай “Хийлийн эгшиг, Өнгө хоёр” гэдэг нэвтрүүлэг хийсэн.

Буяндэлгэр -

Гоё нэр өгсөн байна. Аа ха.

Бямбадорж -

Түүнийг би анх эхэлж хийсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Тэр чинь 30-хан минутаар явж байсан уу? Эсвэл 20 уу?

Бямбадорж -

20-хон минут.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

20 минутаар явж байсан. Түүнийг хийгээд байж байсан чинь тэгээд дараа нь телевиз чинь үргэлж хүнээс шинэ юм нэхдэг. Хүмүүсийг цааш нь хөгжүүлэх ч гэдэг юмуу?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Чиний дотор байгаа. Залуу хүмүүсийн дотор байгаа юмыг уудлаж гаргах телевиз чинь өөрөө машин шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм. Аа ха.

Бямбадорж -

Ер нь бол машин байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Тэр машин дотор аягүй их залуу шинэ нэвтрүүлэг би хийсэн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тийм.

Бямбадорж -

Зөндөө олон нэвтрүүлэг хийсэн.

Буяндэлгэр -

Аа ха. Чи нэрлэ дээ. Тухайн тухайн юунаас?

Бямбадорж -

За тэндээс чинь би байна ш дээ. “Миний амьдрал” гээд хөрөг нэвтрүүлэг...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Олон хийлээ. Дандаа залуучуудын тухай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Залуучуудын тухай аягүй олон нэвтрүүлэг хийлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Зүгээр жирийн ажилчин, малчин залуучуудын тухай...

Буяндэлгэр -

Найруулал байх нь тиймээ?

Бямбадорж -

Тийм найруулал...

Буяндэлгэр -

Теле найруулал байх нь.

Бямбадорж -

Тийм найруулал ш дээ. “Миний амьдрал” гээд теле найруулал дандаа тийм...

Буяндэлгэр -

Одоо чиний санаанд байна уу?

Бямбадорж -

Байна. Одоо жишээ нь Отгонцагаан, Батлаа гээд хоёр хөдөлмөрийн баатар байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Уурхайчин байна. Тэр хоёрын тухай байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Шарухаан гэж казак, Цэвээн гэж тракторчин Шарын голын уурхайн тракторчин.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Зөндөө байдаг юмаа. Намхайнямбуу гээд....

Буяндэлгэр -

Баатар.

Бямбадорж -

Баатар байсан. Тэр хүний тухай тэр хүн баатар....

Буяндэлгэр -

Баатар болоогүй байхад нь?

Бямбадорж -

Баатар байтугай аварга малчин болоогүй байхад нь Очиж хийж байсан. Поолоо гээд нэг малчин тэд нарын тухай.

Буяндэлгэр -

Аа ха. Редактор нь хэн байсан билээ?

Бямбадорж -

Дорж.

Буяндэлгэр -

Дорж байсан уу?

Бямбадорж -

Манай Дорж бид хоёр чинь маш олон нэвтрүүлэг хийсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Би чинь төгсөж ирээд Дорж, Пунсаа, Эрдэнтуяа гуравтай. Баавай гуайтай. Хүрлээтэй нөгөө муу талийгаач монхор Хүрлээтэй хийдэг байсан.

Буяндэлгэр -

Монхор Аа ха.

Бямбадорж -

Монхор Хүрлээ бид хоёрын хийсэн “Адуучин” гээд нэвтрүүлэг байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

“Адуучин” гээд одоо хүртэл “Адуучин” гээд нэвтрүүлэг явж байгаа. Анх эхэлж би санаачлаад Хүрлээд хэлсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хүрлээ хоёулаа ийм нэвтрүүлэг хийе. Хөдөөгийн малчин залуучуудын тухай гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Дандаа адуучдаар хийвэл яасан юм гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

“Адуучин” гэдэг нэвтрүүлгийг би анх юу яасан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгсэн Хүрлээ тэгье хоёулаа хэнд хэлэх үү? гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд хоёулаа ерөнхий тэмцээнийхээ юуг хийчихээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Эвлэлийн төв хороон дээр очсон байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Эвлэлийн төв хороон дээр очоод тэр үед Василь гээд байсан. Хөдөө аж ахуйг хариуцсан хэлтсийн дарга чинь билүү? Василь гэдэг хүн байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бид хоёр ийм нэвтрүүлэг хиймээр байна. Залуучуудын нэвтрүүлэг ийм юм байна гэсэн чинь пөөх наад нэвтрүүлгийг чинь би дэмжинэ. Адуучдаа хаанаас оруулах уу? Уул нь олон аймаг хамруулбал улам гоё болох юм байна гээд тэгээд бид нар Хэнтий аймгийн эвлэлийн хороотой яриулаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Дорноговь аймгийн юутай яриулаад, Завханы эвлэлийн хороотой яриулаад, Увстай яриулаад, Төв аймагтай яриулаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

5 аймгийн эвлэлийн хороо луу яриулж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хамгийн сайн нэг адуучин залуу явуул гээд...

Буяндэлгэр -

Аа ха. Аймаг аймгаас?

Бямбадорж -

Тийм аймаг аймагаас.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд 5 аймгийн 7 адуучин орсон юм. Яагаад 7 адуучин орсон гэхээр тав таван аймгаас нэг нэг адуучин авчихлаа. Яг хийсэн аймгийнхан энэ Төв аймгийн Эрдэнэсант сумынхан тэднийх манайх хоёр хүн оруулна гэж юу яасаар байгаад тэнд зохион байгуулж байгаа учраас авахаас өөр арга байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд яг зохион байгуулсан айлынхан нэг хүнийг аваад өөр нэг адуучин аваад тэндээс сонгосон ингээд гурван хүн ороод...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд 7 адуучинтай бид нар анхны нэвтрүүлэг хийж байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Бичлэг байгаа бол уу?

Бямбадорж -

Тэр бичлэг байхгүй. Би тэр бичлэг яагаад байхгүй болсон учрыг одоо чамд хэлж өгөх гэж байна.

Буяндэлгэр -

За?

Бямбадорж -

Тэр юу гэхээр Бадрах найруулагчтай холбоотой.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд анхны нэвтрүүлэг хийх гээд бид нар Эрдэнэсант сум руу явлаа.

Буяндэлгэр -

За?

Бямбадорж -

Таван аймгаас тэр үед эвлэлийн төв хороо байгаа учраас бүх адуучин залуучуудаа аваад ирнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Эрдэнэсантыг бэлдүүлчихсэн. Бид нар очоод за ингэнэ тэгнэ ийм тэмцээн явуулна гээд...

Буяндэлгэр -

Аа ха. Тэр чинь одоо хэдэн он байсан бэ?

Бямбадорж -

Тэр чинь одоо 87 он билүү? 88 он билүү? 87, 88 оны үе...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд яаж эхлэх үү? гээд Хүрлээ бид хоёр чинь бөөн маргаан болоод....

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Сүйд болоод ингээд байж байсан чинь Бадрах тэгж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бадрах бид хоёр чинь нэг редакци юм чинь. Тэгээд бид нар чинь шинэ нэвтрүүлэг хийх болохоор редакци дотроо ярьдаг байхгүй юу. Яах уу? Ийх үү? гээд тэгээд байж байсан чинь Бадрах тэгж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Гоё морины магтаал хэрэгтэй байна. Түүгээр эхэлье.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Яг эхлэлийг Бадрах надад олж өгсөн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Жамцанчой гэж Төв аймагт байсан. Ерөөлч, магтаалч, морин хуурч...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Залуу байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би ерөөлч магтаалч нарыг хараад залуу сайхан хүн. Залууучуудын нэвтрүүлэгт залуу хүн хэрэгтэй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Жанцанчойг л надад хэлж өгсөн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Ардын дуу бүжгээс ч асуусан. Өөр хаанаас ч асуулаа даа. Жанцанчой ерөөл магтаал хэлэхдээ алаад өгнө гэхээр нь Төв аймаг рүү ярьсан юм. Төв аймгийн театрын найруулагч руу яриад чи надад Жанцанчойг өгөөч?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

7 хоног хэрэглэмээр байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Гэхдээ ганцхан магтаал хэлнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр үед чинь телевизээр гарах нэр төрийн хэрэг байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тийм ш дээ.

Бямбадорж -

Нэр төрийн хэрэг байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Нэр төрийн хэрэг байсан.

Бямбадорж -

Жанцанчой гэж хөдөөний морин хуурч урьд нь гарч байсан юмуу? үгүй юмуу? мэдэхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Жанцанчой хүрч ирээд за найруулагчаа ямар магтаал хэлэх үү?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

За чи морины тухай ганц сайхан юу хэлээдэх гэсэн чинь мань эр хэлж байгаа юм. Ёстой алж өгч байгаа юм. Бараг 10 хэдэн бадаг уншиж байгаа юм чинь....

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд үүнийгээ цөөлөөд хоёр бадаг болго гээд яг нэвтрүүлэг эхлэхэд тэгж эхэлж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд тэмцээн эхлээд цааш нь уурга шүүрдэг. Эмнэг сургадаг. Сур мур яадаг.

Буяндэлгэр -

Орчин үеийн коббо маягийн юм байна ш дээ.

Бямбадорж -

Тийм. Ер нь бол тийм л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд тийм нэвтрүүлэг бид анх Эрдэнэсантад очиж хийсэн. Тэгсэн Эрдэнэсантын дарга нь Улам-Оргих гээд бас залуухан хүн...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Сум нэгдлийн дарга нь.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бид нарыг нэвтрүүлэг хийж байхад нөгөө нөхөр чинь адуучдаа цуглуулаад л айл юугаа бэлдээд л...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Алга ташаараа гээд аягүй сайхан явдаг. Өөрөө хүртэл тийм нэртэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Гоё залуу байсан. Тэгээд бид нар нэвтрүүлгээ хийгээд үзүүлсэн. Тэр үед чанар л гэж өгнө шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Мөнгө өгнө. Нэмж өгнө гэсэн юм байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Мөнгө өгдөггүй байсан юмуу?

Бямбадорж -

Үгүй яахав чанар гээд хэдэн төгрөг өгнө л дөө. Тийм л юу байсан байхгүй юу. За тэгээд нэвтрүүлэг хийгээд байж байсан чинь дараа нь...

Буяндэлгэр -

Нэвтрүүлэг гайхамшигтай болсон.

Бямбадорж -

Аа тийм сайхан болсон.

Буяндэлгэр -

Би үзээгүй л дээ. Гэхдээ сэтгэлд буугаад байна.

Бямбадорж -

Хүмүүс, манайхан ёстой гоё нэвтрүүлэг болсон гээд Хүрлээ бид хоёрыг магтаад л тэгэхэд хөтлөгч нь манай Жамъянгийн Батбаяр гавъяат.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Оператор нь Машбат.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Найруулагч нь би, редактор нь Хүрлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Техникч нь нэг залуу тэгээд бид хэд дууны найруулагч гэж тэр үед...

Буяндэлгэр -

Бетикан ирчихсэн байсан байна ш дээ.

Бямбадорж -

Бетикан байхгүй байсан. Техникч нь хэн билээ? Буянжаргал билүү? хэн билээ? Тэд нарын л нэг нь байсан одоо би сайн санахгүй байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд тэр нэвтрүүлэг хийгээд тэр чинь наадмаар гарах нэвтрүүлэг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бөөн юм болоод бөөн сенсаци болоод бараг анх удаа хөдөөгийн залуучуудын нэвтрүүлэг хийсэн болоод...

Буяндэлгэр -

Хэдэн минутын нэвтрүүлэг байсан бэ?

Бямбадорж -

Тэр чинь 50 минутын нэвтрүүлэг байсан.

Буяндэлгэр -

Оо урт нэвтрүүлэг байсан юм байна.

Бямбадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Тэгнэ дээ.

Бямбадорж -

50 минутын нэвтрүүлэг байсан юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд бид нар дараагийн наадмаар бас хийхээр болоод ер нь наадам болохоор нэг адуучин нэвтрүүлэг хийх юм болоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тогтоод сайн болоод байж байсан чинь дараагийн жил нь Гурван голынхон ирээд аа биш тэр жилийн намар Гурван голынхон ирээд Бадрах Машкахэн энэ тэр яваад Гурван голд яваад байж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Дараагийн жил нь болоод тэд хэд Япон явчихдаг юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Гурван голынхон Япон явсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм явсан.

Бямбадорж -

Тэгэхэд Бадрах миний нэвтрүүлгийг авч яваад өөрийнхөө нэр дээр хийгээд зарчихсан байхгүй юу. Мань хүн бол хүнийхээ хувьд бол муу хүн л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Яг авъяасын хувьд гайхалтай. Найруулагчийн хувьд бол үнэхээр гайхалтай хүн. Тийм хүн байсан байхгүй юу. Тэгээд тэр нэвтрүүлгийг одоо хүртэл...

Буяндэлгэр -

NHK-д аягүй бол үзүүлдэг байхаа.

Бямбадорж -

Үзүүлдэг юмуу үгүй юмуу мэдэхгүй. Одоо энэ сүүлийн үед Адуучин нэвтрүүлгийг хийж байгаа хүмүүс Бадрах найруулагч анх энэ нэвтрүүлгийг хийж юу яасан гээд Бадрахын нэр дээр яваад байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Одоо чи үүнийг ярих хэрэгтэй байхгүй юу?

Бямбадорж -

/Инээв/ Яахав би хэлдэг юм л даа. Тийм юм болсон юм. Бадрах бид хоёр хоорондоо муу байгаагүй. Сайхан найзууд байсан гэхдээ өөр өөрсдийнхөө араншинг хоёулаа мэддэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд нэг дор байж болохгүй хүмүүс байхгүй юу. Бид хоёрын араншин өөр өөр таарч болохгүй.

Буяндэлгэр -

Чамд хувь хүртээсэн үү? За яахав тэр хүн борлуулчихаж?

Бямбадорж -

Үгүй үгүй. Тэр байхгүй. Тэр одоо нууцаар зарж байсан юмуу яасан юм мэдэхгүй. Сүүлд бүр өнгөрсөн хойно тав зургаан жилийн дараа мань эрийг талийгаач болсон хойно хүмүүсийн ярьж байснаас аваад яахад тэрийг аваачиж зарсан нь юу мэдэгдсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд яачихсан хүний хойноос яриач яах юм билээ.

Буяндэлгэр -

Дахиж хийсэн үү?

Бямбадорж -

Адуучинг одоо хийж л байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Та нар дахиж хийсэн үү?

Бямбадорж -

Бид нар дахиж хийгээгүй.

Буяндэлгэр -

Аа хийгээгүй юу.

Бямбадорж -

Хийгээгүй.

Буяндэлгэр -

Одоо “ Адуучин”-г хэн хийгээд байна.

Бямбадорж -

Цагаандалай хийгээд байгаа.

Буяндэлгэр -

Аа Цагаандалай хийж байгаа. Тэр ч уг нь гоё нэвтрүүлэг шүү.

Бямбадорж -

Тийм. Тийм юм болдог юм Буянаа минь. Ер нь амьдралд байна ш дээ. Амьдралд ийм юм байдаг юмаа. Хүмүүс ингэж ярьдаг байхгүй юу. Монголчууд их зөн совинтой айхтар улсууд шүү дээ тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хаяа хатгахаар тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хаяа хатгавал тиймээ? Зай байвал буудаг тиймээ? Хошуу байвал иддэг гэж тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Энэ бол их сонин үг ш дээ тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр нь юу бэ? гэхээр зай байвал чи хаана ч бууж болно. Одоо ингээд эд нартай адилхан хашаа бариад байх юм байхгүй. Монголчууд нүүдлийн Монгол овог байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хошуу дүрэх юм бол чи иднэ гэж...

Буяндэлгэр -

Аа ха

Бямбадорж -

Тавагтай хоол тавьчихаад хүн өөрөө авч идэж чадна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгэхээр байна ш дээ. Хүн амьдрахын төлөө тэмцэх хэрэгтэй. Зай байвал бууж болно юу байвал идэж болно тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Аа гэхдээ ганцхан юм байдаг. Энэ тавгийг хэзээч хоосон байлгаж болохгүй. Энэ буурийг тиймээ? Хэзээ ч бохирдуулж болдоггүй. Монголчуудын, нүүдэлчдийн ганц баримталдаг нь...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Таваг хоосон байж болохгүй. Бууц бохир байж болохгүй.

Буяндэлгэр -

Бохир байж болохгүй. Сайхан хэлсэн байна шүү.

Бямбадорж -

Энэ л байхгүй юу даа. Өөрөө л хэлбэл би энэ телевизийг хэзээч муулж болохгүй. Би эндээс хоолоо олж идсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Энэ буурийг би хэзээ ч бохирлож болохгүй. Би эндээс их хоол олж идсэн. Үүнийг хоосон байлгаж болохгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Энэ чинь одоо нүүдэлчдийн том ухаан шүү дээ тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха. Тийм байна.

Бямбадорж -

Тийм байна. За тэгээд Бадрах бид хоёр олон жил хамт сайхан ажилласан. Сүүлд яахав мань эр их сайхан гоё гоё нэвтрүүлэг хийсэн. Мундаг юм хийсэн. Өөрөө бөөр муутай байсан. Бадрах чинь тал бүрийн авъяастай хүн шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Мань эр жудогийн олон улсын шилэгдмэл шүүгч байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Өөрөө самбо барилддаг байлаа. Өөрөө уртад харайдаг. Волейбол тоглодог. Сагс тоглодог байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Мань хүн бол биеийн тамирын талаар бол мундаг. Олон улсын шилэгдмэл шүүгч байсан хүн шүү дээ.

Буяндэлгэр -

Хнн. Гайхалтай.

Бямбадорж -

Тийм. Тийм хүн байхгүй юу. Үнэхээр авъяас гэдэг бол багтаж ядаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Өөрийнхөн хувийн юу нь жаахан тиймэрхүү болохоос биш. Би бол хэзээч Бадрахыг муулдаггүй юм хүмүүст.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Аа гэхдээ яахав үнэнийг бол хүмүүст хэлж байх ёстой байхгүй юу тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Зарим нь худлаа магтдаг хүмүүс байдаг юм. Одоо юу гэдэг юм мань эрийг дагаж мань эрийн юугаар орж байсан хүмүүс магтаад л тийм биш ш дээ тиймээ? Хүн юм чинь хүн л байх ёстой ш дээ тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Амьдрал хартай, цагаантай бараантай бүх юм байж байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тийм хүн байсан юм. Уул нь авъяасын хувьд бол гайхалтай авъяастай хүн.

Буяндэлгэр -

Аа ха. Чи бол үнэхээр сайхан улсуудтай цуг байсан байна ш дээ. Монголын телевизийн урдаа барьдаг редактор, урдаа барьдаг найруулагч нартай тиймээ?

Бямбадорж -

Оо тэгэлгүй яахав.

Буяндэлгэр -

Азтай байна.

Бямбадорж -

Азтай. Би чинь азтай хүн байхгүй юу даа.

Буяндэлгэр -

Нээрээ азтай.

Бямбадорж -

Азтай. Би Доржтой мөн ч олон нэвтрүүлэг хамт хийсэн. Дорж бол яахав жаахан уудаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хүний хувьд мундаг сайн хүн. Аягүй сайн хүн ш дээ. хүний хувьд бол.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Авъяас бол гайхалтай. Бичнэ гэж ёстой янзтай. Жаахан уудаг. Жаахан замбраагүй хүн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Аа тэгээд Доржид ганц сайхан юм байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Яг ингээд хоёулаа зураг мурганд яваад хүрээд ирээд дуу оруулах болохоор мань эр юмыг их тулгах дуртай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Мань эрд бас нэг тийм юу байдаг юм шиг байгаа юм. Барьж барьж байгаад гэнэт гаргаж ирдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

За маргааш ч юмуу нөгөөдөр дуу оруулна Доржоо гэхээр аа за тэгнэ гээд л яваад байдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

3 цагийн өмнө ч юмуу. 4 цагийн өмнө ч юмуу одоо нэг бичгийн машины цаас байна ш дээ?

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Түүнийг дөрөв хуваагаад дөрөв хуваадаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд ийм жижигхэн болгон шүү дээ. Жижигхэн болгочихоод....

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Тэгээд жижигхэн бичгээр жирийтэл бичнэ.

Буяндэлгэр -

Аа ха. Жирийтэл бичнэ.

Бямбадорж -

Маягтай гоё. Нэг хорь гучин минутын өмнө л за бэлэн үү? гэхэд за двай гээд л өөрөө унших юмуу? лектор унших юмуу? уг нь чи өөрөө уншвал зүгээр дээ гэхээр за двай гээд гайхалтай шүү дээ. Ёстой гайхалтай шүү дээ. Маягтай Доржийн авах юм нь тэр. Доржийн цаана хэлж байгаа метафар энэ тэр чинь, сэтгэл зүйд байдаг тэр жаахан юмыг жаахан юманд хүртэл гаргадаг. Үгийг их гоё олж бичдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Олж хэлдэг.

Буяндэлгэр -

Их торгон мэдрэмжтэй хүн байна.

Бямбадорж -

Мундаг торгон мэдрэмжтэй. Тэгээд үгийг их сайн сонгоно. Монгол хэлийг их сайн мэддэг хүн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Үгийг ёстой маягтай гоё сонгож авна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Одоо жишээлбэл юу гэдэг юм. Юу гэмээр юм бэ дээ?

Буяндэлгэр -

Жишээлбэл та хоёрын хийсэн нэвтрүүлгүүдээс дурдах юм бол чамд сэтгэлд хоногшсон юм байгаа даа?

Бямбадорж -

Байлгүй яахав.

Буяндэлгэр -

Дорж тэгж байсан гээд?

Бямбадорж -

Бид хоёр ингэж явлаа. Хэний тухай, Хэнтий аймгийн анчин Лувсан гэдэг хүний тухай...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бид хоёр нэвтрүүлэг хийсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр зүгээр л ан агнадаг л хүн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр хүн бол ан агнадаг анчин. Улсын анчин гээд дээр үед цол байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм байсан.

Бямбадорж -

Тэр хүн яадаг юм гэхээр тэр хүн 40 баавгай алсан.

Буяндэлгэр -

Пөөх.

Бямбадорж -

400 чоно алсан.

Буяндэлгэр -

Хэдэн настай хүн бэ? тэр одоо...

Бямбадорж -

50 хэдтэй л хүн байсан. Бид хоёрыг очиж нэвтрүүлэг хийхэд.

Буяндэлгэр -

Аа ха. 400 чоно?

Бямбадорж -

400 чоно.

Буяндэлгэр -

40 баавгай?

Бямбадорж -

40 чоно алсан.

Буяндэлгэр -

Хэнтий аймгийн аль сумын хүн бэ?

Бямбадорж -

Хэнтий аймгийн Биндэр сумын хүн.

Буяндэлгэр -

Биндэр сумын хүн үү? За?

Бямбадорж -

Тэгээд сумынхаа тарваганы, тэр үед чинь гэрээ хийдэг байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Тэгэхэд тэр хүн сумынхаа тарваганы 80%-ийн хийдэг хүн байлаа.

Буяндэлгэр -

Пөөх. Лут анчин байж.

Бямбадорж -

Мундаг том анчин хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр хүний талаар бид хоёр нэвтрүүлэг хийлээ.

Буяндэлгэр -

За?

Бямбадорж -

Гэрт нь очлоо. Тэгээд гэрт нь очоод ярьж хөөрөөд байж байсан юм. Мань эр тэр тухайгаа л ярьж байгаа юм л даа. За би 40 баавгай 400-гаад чоно алсан хүн. Аа тарвага зурам тоогоо алдсан байх даа. Аа яахав хэдэн буга суга зээр мээр алсан даа. Их нүгэлт хар анчин шүү дээ би гээд ярьж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Дорж тэгж байгаа юм. Ингэхэд та ер нь амьтны сүнс гол таслаад байдаг. Та ингээд сайхан амьдраад байдаг. Болж байна уу? гэсэн чинь, болж байна уу? гэж асууж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгсэн Лувсан гуай ингэж байгаа юм. Хүү минь ээ би бол бараг хэдэн үеэрээ дамжиж...

Буяндэлгэр -

Гөрөөчин айл байх нь.

Бямбадорж -

Гөрөөчин ядуу хүн ш дээ. Гөрөө хийж амьдарч ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Ан зулгааж ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

За тэгээд яахав миний эцгээс хойш, миний үед л юм даа...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Сүүлд одоо дарга дорго нар ирээд ан гөрөө хийе гээд, би чинь одоо л нэг сайхан юутай амьдарч байна шүү дээ. Миний гадаа машин байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Морин тэрэг байна. Машин нь 21 гээд Волга машинтай байлаа шүү дээ тэр үед...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Волга машинтай анчин байтугай. Волга машинтай дарга хүртэл цөөхөн байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм ш дээ.

Бямбадорж -

Гэрийнхээ ханаар дүүрэн буутай.

Буяндэлгэр -

Аа ха. Янз бүрийн?

Бямбадорж -

Тийм янз бүрийн буутай. Дандаа том дарга нар ирж...

Буяндэлгэр -

Бэлэглэсэн үү?

Бямбадорж -

Бэлэглэсэн байхгүй юу. Мань эр дээр ирж ан хийгээд бэлэглэдэг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгэхээр чинь би одоо ядуу хүн гэж хэлж болохгүй. Баян хүн гэж хэлж болохгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Амьдрахын эрхээр ан гөрөө хийж байгаа юм гэж хэлж болохгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Улс надад улсын анчин гэдэг цол өгсөн. Ингэхээр чухам би өөрийгөө мэдэхгүй байна. Үр хүүхдэд маань муугаар тусах юм бол уу? гэж лам хараас асуусан чинь таны тарвагачин заяа тэр чигээрээ үлдэнэ гэж хэлсэн. Одоо тэр талаар мэдэхгүй байна гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгсэн чинь Дорж тэгж байгаа юм. Та бид хоёр адилхан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Миний өвөг эцэг Парчин гэж хүн туйлч байсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Мал хөрөнгө юу ч байхгүй байсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр Парчин гэдэг хүн чинь мал хөрөнгө байдаггүй. Өөрөө зөвхөн...

Буяндэлгэр -

Нөгөө алдартай туйлч уу?

Бямбадорж -

Тийм алдарт туйлч Парчин чинь Доржийн эцэг байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм үү?

Бямбадорж -

Батын Дорж, Бат гэдэг хүний чинь эцэг нь Парчин гэж хүн байсан.

Буяндэлгэр -

Оо өвөө нь байна ш дээ.

Бямбадорж -

Тийм. Өвөө нь.

Буяндэлгэр -

Тэгээд Дорж тэр талаар огт ярьдаггүй байсан ш дээ.

Бямбадорж -

Ярьдаг л байсан ш дээ.

Буяндэлгэр -

Би ерөөсөө сонсож байгаагүй.

Бямбадорж -

Тийм үү?

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Парчин гэдэг хүн чинь мань эрийн өвөг эцэг байхгүй юу. Миний өвөг эцэг туйлч байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хонь мал гэх юм байхгүй. Туйл хайлаад хүмүүсийн өгсөн юмаар гэр орноо тэжээдэг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Миний аав Бат гэж хүн ямар мал хөрөнгө байгаагүй. Ан гөрөө хийдэг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би ан гөрөөгийн өвлөж авч чадсангүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Ан гөрөө хийж чадсангүй. Тэр туульчийн хэлдэг үг миний энэ дотор...

Буяндэлгэр -

Тэр авъяас байна. Өвөөгийн авъяас байна шүү дээ.

Бямбадорж -

Тийм. Надад өгсөн байх гэж тэгж би ойлгож байсан байхгүй юу. Аймаар тэгж гоё холбож байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм байна. Доржийн тэр ямар сургууль төгсөөгүй тэр авъяас билэг бол өвөөгийнхөн л юу байна.

Бямбадорж -

Тийм ш дээ. өвөөгийнхөн юу.

Буяндэлгэр -

Би ерөөсөө Парчин туульчийг хэний өвөө гэдгийг ерөөсөө мэдээгүй.

Бямбадорж -

Манай Доржоо чинь Увсынх шүү дээ. Чи мэднэ шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм Увсынх шүү дээ.

Бямбадорж -

Парчин туульч гэдэг чинь Увсын хүн шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Их сонин түүхтэй юм байна. Хөөрхий амьтан. Одоо хүүхдүүд нь юм хийгээсэй.

Бямбадорж -

Аа одоо нэг хүү нь сайхан зураглаач болчихсон байна.

Буяндэлгэр -

Хүү нь биз дээ?

Бямбадорж -

Тийм Баяраа. Одоо SBN-д зураглаач хийж байгаа. Нэг охин нь уул нь мань хүний том охин Хандаа нь бол уг нь гайгуу охин байсан. Бизнес хөөгөөд амьдрахын эрхээр яахав дээ.

Буяндэлгэр -

Бизнес хөөгөөд явчихсан уу? Уг нь Хандааг чинь бичих авъяастай гэдэг байсан ш дээ.

Бямбадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Өөрөө энэ бичиж магадгүй гээд тэгээд байдаг байсан юм.

Бямбадорж -

Бадрах бид нар чинь тийм л амьдрал туулсан. Залуучуудын редакцид байлаа шүү дээ. Хөөрхий минь цэл залуухан сайхан насандаа өнгөрлөө дөө. Манай Бадрах чинь бас их уяхандаа уяхан хүн шүү дээ. Хатуу хахирдаа бол хэнийг юу ч яаж ч мэдэхээр тийм зантай.

Буяндэлгэр -

Хатуу байх тиймээ?

Бямбадорж -

Хатуудаа бол аймаар хатуу. Уяхандаа бол уяхан. Юм ярьж байгаад хоолойн зангираад нулимс нь дүүрээд ирдэг тийм хүн байсан шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Би бас тэгж боддог юм. Их том авъяастай хүмүүс тийм байдаг байх гэж боддог ш дээ.

Буяндэлгэр -

Орон гарна юм шиг тиймээ?

Бямбадорж -

Тийм орон гарна юм шиг. Би Бадрахыг үнэхээр дотроосоо юун магтаж яадаад буцлаж байсан хүн юм бол уу гэж боддог ш дээ. Бадрахыг.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Үнэхээр гайхалтай авъяастай. Гайхалтай авъяастай хүн л дээ.

Буяндэлгэр -

Юун Гүрбазар гээч?

Бямбадорж -

Тийм ёстой юун Гүрбазар. Тэгээд би ингэж боддог байхгүй юу. Тийм юун хүмүүс чинь их хачин, одоо юу гэдэг юм бэ дээ. Юм нь ингээд буцлаад л тэгээд заримдаа нөгөөх нь бүтэхгүй болохоор шалбааг руу ороод л тэгж байснаа буцлаж гарч ирээд байдаг юм бол уу? гэж би боддог ш дээ.

Буяндэлгэр -

Магадгүй магадгүй. Түүнийг чинь бас харвачаад гаргаж ирдэггүй цаг үе байсан. Санаснаар нь юм хийлгэдэггүй.

Бямбадорж -

Хийлгэхгүй. Аа ха.

Буяндэлгэр -

Хатуу байсан шүү дээ.

Бямбадорж -

Тэгээд тэр дундаас тэмцэж гарч ирэх гэж тэмцдэг. Хувирдаг тиймээ?

Буяндэлгэр -

Тийм ш дээ.

Бямбадорж -

Тийм байсан юм бол уу? гэж би боддог ш дээ.

Буяндэлгэр -

“Бүсгүйчүүд” яг Бадрахын тиймээ?

Бямбадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Бадрахын хийсэн чинь?

Бямбадорж -

“Бүсгүйчүүд” “Хөвгүүд” чинь яг Бадрахын...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

“Манайд ирээрэй” гээд гурван том шоу байлаа шүү дээ. социализмын үеийн гурван мундаг том шоу шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр гурвыг яг Бадрах өөрийнхөө гараар хийсэн. “Аска” гээд дөрвөн том шоу шүү дээ. Мань эр хийж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Аа тэгээд сүүлд тэр “Адуучин”-г шавь нь хийсэн гэхэд болно. Тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Өөрийнхөн туслах байсан хүн болохоор...

Буяндэлгэр -

Тийм тийм.

Бямбадорж -

Тэгээд би түүнээс хойш “Азын шоо” “Кино таавар”...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Гэдэг хоёр нэвтрүүлэг...

Буяндэлгэр -

Нэвтрүүлэг тийм.

Бямбадорж -

Чамайг дөнгөж манай ерөнхий редактор байхад хийгээд тэгээд мөнгөгүй болоод дөнгөж хоёр хоёр удаа яваад тэгээд алга болсон ш дээ.

Буяндэлгэр -

Тэгсэн билүү?

Бямбадорж -

Тийм. Мөнгө байхгүй. Тэр чинь мөнгө тавьж тоглодог.

Буяндэлгэр -

“Азын шоо” гээд тийм.

Бямбадорж -

“Азын шоо” гээд бар гарч ирээд хатгаад яадаг шоотой. Зөвхөн тэр толгойг хийх гэж би 2-хон секунтын тийм юм хийх гэж хоёр хонож байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Бямбадорж -

Анх мөнгөтэй телевизийн шоу хийх гэж тэгж би анх оролдож байсан юм. Залуухан ч байж.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Соёл урлагийн редакцид ирчихсэн байсан. Хийж үзэж байсан. Тэгээд чадаагүй дээ.

Буяндэлгэр -

Чи хүүхэд залуучуудын редакцид байж байгаад тэгээд яасан? Тэндээсээ яасан?

Бямбадорж -

Залуучуудын редакцид байж байгаад би юу яасан ш дээ...

Буяндэлгэр -

Нийгэмд очсон билүү?

Бямбадорж -

Нийгэм эдийн засгийн редакци гээд нэг байгууллагдсан юм.

Буяндэлгэр -

Юу болоход яасан бэ? Нэг нэгдэлүүд болсон ш дээ?

Бямбадорж -

Тэр чинь сүүлд ш дээ.

Буяндэлгэр -

Тэр чинь зах зээлийн үед тийм тийм.

Бямбадорж -

Нийгэм эдийн засгийн редакци гээд хөдөөгийн амьдрал, Ерөөсүрэн даргатай редакци байгууллагдсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Найруулагч байхгүй гээд Янжмаа бид хоёр очсон юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд Янжмаа бид хоёр байж байгаад...

Буяндэлгэр -

Аль Янжмаа юм?

Бямбадорж -

Шар Янжмаа.

Буяндэлгэр -

Нөгөө овог нь юу билээ? Чулуун...

Бямбадорж -

Чулуундоржийн Янжмаа.

Буяндэлгэр -

Чулуундоржийн Янжмаа тийм.

Бямбадорж -

Бид хоёр байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд бид хоёр байж байсан чинь сүүлд юу яагаад Пунсаа юуны дарга болоод...

Буяндэлгэр -

Мэдээллийн...

Бямбадорж -

Мэдээллийн дарга болоод, мэдээллийн дарга болонгуут намайг уруу татаад Бямбаа чи хүрээд ир. Бид нар нэг шинэ юу болгомоор байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Томхон мэдээллийн хөтөлбөр хиймээр байна. Чи хүрээд ирээч гээд бид хоёр урд нь нэг редакцид байсан юм чинь...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би мэдээллийн редакцид очоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн нэрийг...

Буяндэлгэр -

Чи өгсөн юмуу?

Бямбадорж -

Би өгсөн байхгүй юу. Түүнийг чинь...

Буяндэлгэр -

Уралдаан зарлаж байж?

Бямбадорж -

Уралдаан зарлаж байж...

Буяндэлгэр -

200 төгрөг байсан билүү?

Бямбадорж -

Тийм 200 төгрөгний шагналтай.

Буяндэлгэр -

Харин тийм уралдаан зарласан юм. Нэр хайрлаач...

Бямбадорж -

Нэр хайрлаач гээд манай редакцийн юун дээр биччихсэн байсан.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Тэнд миний “Цагийн хүрд” гэдэг...

Буяндэлгэр -

Тэнд чинь ямар ямар нэр өглөө? Цаг үе...

Бямбадорж -

Цаг үе, юу юу ч билээ? Зөндөө л нэр байсан.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Тэр Цагийн хүрдийг яасан гэхээр би, Гандангийн Чойжамц хамба Гүндсамбуу энэ тэр дөнгөж төгсөөд ирчихсэн байсан шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Залуу лам нар л байсан.

Буяндэлгэр -

Тийм. Аа ха.

Бямбадорж -

Тэд нартай ямар чиглэлийн билээ? Юм хийж байгаад танилцаад, тэгээд Хүрдны талаар ярьж байгаад, бүх цаг үеийг хүрд гэдэг юм гээд ярьж байсан байхгүй юу. Тэгээд би тэр “Цагийн хүрд” гэдэг юуг хийсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Нэрийг өгсөн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Яадаг цагийн хүрд мүрд гээд тэгээд би тайлбарлаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд тэр “Цагийн хүрд” гэдэг нэр орж ирж байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Би түүнийг санаж байна.

Бямбадорж -

За тэгээд түүнээс хойш хэдэн жил болж байнаа?

Буяндэлгэр -

Одоо нэг юу.... орж ирээд өөрчлөхгүй бол гоё нэр л дээ.

Бямбадорж -

/Инээв/ тийм.

Буяндэлгэр -

Хүрд гэдэг чинь ямар учиртай юм бэ?

Бямбадорж -

“Цагийн хүрд” гэдэг чинь Хүрд гэдэг чинь одоо энэ юуны энд хоёр бодь гөрөөс...

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Яачихсан хүрд байгаа биз дээ?

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Цаг хугацаа гэдэг чинь бүхнийг ялах, түүний өмнө хүн болоод ан амьтан, амгалан тайван бүх амьтан та сөгдөн мөргөж байх ёстой. Цаг хугацаа хүн байтугай ертөнцийг дийлж байдаг. Үүнээс өөр дийлэх амьтан байхгүй гэсэн тийм утгатай...

Буяндэлгэр -

Тийм утгатай юм байна тиймээ?

Бямбадорж -

Тийм утгатай байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа аа.

Бямбадорж -

Өөрөөр хэлбэл дөрвөн зүг найман зовхис, тэр чинь дөрвөн талдаа юутай найм болно шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Тэр эргэж байхад, цаг эргэж байхад, та хэн ч байсан...

Буяндэлгэр -

Тэнд захирагдана.

Бямбадорж -

Түүнд захирагдана.

Буяндэлгэр -

Цаг мөчийг дийлэх хүн байхгүй.

Бямбадорж -

Дийлэх хүн байхгүй. Хорвоо ертөнц дээр түүнийг дийлэх амьтан гэж байхгүй.

Буяндэлгэр -

Тийм байна. Тийм байна. Буддын философийн юу байна даа.

Бямбадорж -

Тийм тийм. Та одоо хичнээн хүчирхэг, хичнээн мундаг байлаа ч гэсэн...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Та одоо цагийн эрхээр хорхой шавьж болно....

Буяндэлгэр -

Идэгдэж...

Бямбадорж -

Ална болно шүү дээ гэсэн тийм утгатай.

Буяндэлгэр -

Алга болно. Тийм. Аа цаг үе мөнх цааш үргэлжлэж...

Бямбадорж -

Мөнх цааш үргэлжлэн явж л байдаг. Түүнийг л хэмждэг ганц юм л гэсэн үг шүү дээ.

Буяндэлгэр -

Аа аа ха.

Бямбадорж -

Түүхийг ганц хэмждэг юм нь цаг л гэсэн үг.

Буяндэлгэр -

Цаг. Аа ха. Сонин юм байна.

Бямбадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Би түүнийг Бямбаад өгч байгааг санаж байгаа юм. 200 төгрөгний шагнал гээд...

Бямбадорж -

/Инээв/

Буяндэлгэр -

Баахан нэр зоогоод...

Бямбадорж -

Тийм тэгээд...

Буяндэлгэр -

Бид нар нэр өгөх гэж оролдоод л ...

Бямбадорж -

Тэгээд би дараа нь зах зээл болж байхад юунд очсон ш дээ. Москвад очсоны дараагаар, Москвад нэг гурван сарын курсд яваад ирсэн чинь бүгдээрээ нэгдэл болоод хуваагдчихсан. Гал юу юу ч билээ дээ?

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Хэдэн улс үлдчихсэн. Болд, Энхжаргал гээд талийгаач болчихсон тэр...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Гээд нэг хэдэн хүн үлдчихсэн байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

“Мэлмий” гээд нэгдэл байгуулчихсан. Уран бүтээлийн “Мэлмий” гээд нэгдэл...

Буяндэлгэр -

Аа ха. “Мэлмий” “Гал” манайхан чинь юу байлаа?

Бямбадорж -

“Тулга” “Марал”...

Буяндэлгэр -

“Марал” байсан юм. манайх чинь “Марал” байсан юм. Дөрвөн нэгдэл тийм.

Бямбадорж -

Тэгээд би тэр “Мэлмий” нэгдэлд байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха .

Бямбадорж -

Тэгээд би тэр “Мэлмий” нэгдэлд байж байгаад хэдэн баримтат кино хийсэн юм. Тэгээд тэнд чинь хэдэн баримтат кино хийгээд...

Буяндэлгэр -

Ямар ямар баримтат кино хийсэн юм?

Бямбадорж -

Би чинь” Зүрхэнд хоногшсон Сутай” “Нүүдэл” “Алтан тэвшийн нутаг”...

Буяндэлгэр -

Аа ха. Тэд нар чинь архивт байна уу?

Бямбадорж -

Байгаа байгаа. Байлгүй яахав. Тэгээд “Бэр цэцэг” гээд телевизийн анхны видо кино ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Монгол телевизийн анхны хийсэн видо кино “Бэр цэцэг”-гээд Наранжаргалын зохиолоор...

Буяндэлгэр -

Аа ха. Тэд нарыг одоо DYD-дээр буулгаж аваач дээ.

Тунгалаг -

Галсантай хийсэн чинь юу билээ?

Бямбадорж -

Галсантай хийсэн чинь “Хөх тэнгэр минь” бөө, ер байгаль хамгаалах тухай л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

“Хөх тэнгэр мину” гээд баримтат кинонууд тэр үед чинь....

Буяндэлгэр -

Бүгдээрээ байна уу?

Бямбадорж -

Байгаа байгаа.

Буяндэлгэр -

Тэд нарын нэгийг DYD-д буулгаад интернетээр цацал даа.

Бямбадорж -

Түүнээс хойш 30 шахуу баримтат кино хийсэн ш дээ.

Буяндэлгэр -

Олон юм байна ш дээ. Бид нар чинь дэргэдээ байгаа юмаа юу ч мэдэхгүй.

Бямбадорж -

Тэгээд бас “Монгол ухаан” гэсэн цуврал 128 дахь дугаар нь болж байна. Цуврал нэвтрүүлэг хийсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бүгдээрээ надад байгаа. Бид бүгдийн хадгалж байгаа.

Буяндэлгэр -

Байгаа юу?

Бямбадорж -

Бүгд байгаа.

Буяндэлгэр -

DYD-дээр байна уу?

Бямбадорж -

DYD- дээр байгаа. Энэ 128 нэвтрүүлэг байна ш дээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Зарим нь баримтат киноны хэмжээнд хийгдсэн. Зарим нь нэвтрүүлгийн хэмжээнд хийгдсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Би яагаад энэ нэвтрүүлгийг хийх болсон гэхээр ингэсэн байхгүй юу. Монголын үндэсний гэсэн нэр зүүгээд...

Буяндэлгэр -

Тэгсэн. Аа ха.

Бямбадорж -

Монгол телевиз гэж байж байгаад Монголын үндэсний телевиз болоод аа одоо үндэсний юм хийх хэрэгтэй юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Урьд нь социализмын юм яасан ингэсэн гэдэг байсан бол, тэгээд би “Монгол ухаан” гэдэг нэвтрүүлэг хийсэн. Түүнээс хойш хэдэн жил болж байгаа билээ? Тав зургаан жил болж байна уу? зургаан жил болж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

6 жилийн хугацаанд би 128 нэвтрүүлэг хийсэн. 129 дэхь нэвтрүүлэг нь одоо гарна.

Буяндэлгэр -

Чи түүнээсээ нэгийг өгөөч? Интернетээр цацъя.

Бямбадорж -

Болно ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Одоо гэрт чинь байна уу? Ажил дээр чинь байна уу?

Бямбадорж -

Ажил дээр байгаа л даа. Зохиогч нь Базарсүрэн гээд залуу байсан юм. Базарсүрэн мундаг л даа. Одоо Японд доктор хамгаалж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. /Тасрав/

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.