Byambadorj


Basic information
Interviewee ID: 990354
Name: Byambadorj
Parent's name: Balidir
Ovog: Olhonuud
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: television director
Work: TV director
Belief: Buddhist
Born in: Darvi sum, Hovd aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
travel
democracy
environment
literature
education / cultural production
illness / health
politics / politicians


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

За өнөөдөр 2009 оны 8 сарын 30. Би Монгол телевизийн Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн ахмад найруулагч Монгол телевизийн ууган ажилтан миний сайн танил Бямбадоржтой 2 дахь удаагаа уулзаж байнаа. Бямбаа чи чинь бараг 40 хэдэн жил ажиллачихсан уу? Тиймээ?

Бямбадорж -

Гэхдээ юу л даа.

Буяндэлгэр -

Сурч байсан үе байгаа л даа. Хасагдаж л байгаа байх. Цэрэгт явсан, сурсан энэ тэр байж л байгаа байх. Тэгэхдээ байна ш дээ. Энэ хугацаанд маш олон нэвтрүүлэг хийжээ. Чи нэг Алтан гадас одон авахдаа тоогийн хэлж байсан даа. Хэд гэж байлаа даа? 500 гэсэн үү? 600 гэсэн үү?

Бямбадорж -

Нэвтрүүлэг үү?

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Гурван мянга.

Буяндэлгэр -

Гурван мянга уу? Пөөх тэр 3000 нэвтрүүлэг хийж байсан тухай сэтгэлд хоногшсон юмнаасаа яримаар байнаа. Ийм нэвтрүүлэг хийж байхад тэгж байсан гээд ...

Бямбадорж -

Тэр чинь одоо аль эрт мартагдахгүй яах вэ? дээ.

Буяндэлгэр -

Бас хоногшсон юм байгаа ш дээ. Үлдэг л дээ.

Бямбадорж -

Би чинь 81 онд сургууль төгсөж ирсэн ш дээ. Тэрнээс чинь өмнө гэрэлтүүлэгч байсан. Тайз засагч байсан. Туслах найруулагч, ассент найруулагч байсан. 81 онд Бүх Холбоотын киноны сургууль төгсөж ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэнд төгсөж ирснээс хойш би залуучуудын редакцид голдуу байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Залуучуудын редакцид 80 хэдэн он хүртэл ажиллалаа? 7, 8 он хүртэл ажилласан уу? Тэнд байхад чинь би тэр үед залуучууд спортын редакц гэж байхад хийж байсан хэдэн нэвтрүүлэг байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэмүүлэл сэтгүүл, Спорт тэгээд Бүсгүйчүүд, Хөвгүүд, Манайд ирээрэй гэдэг нэвтрүүлгүүд байдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр нэвтрүүлгүүдийг хийж байсан юм. Тэгээд шинэ нэвтрүүлэг гаргах хэрэгтэй байна. Хошин нэвтрүүлэг гаргая гээд тэгж ярилцсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд залуу авъяастан гэдэг нэвтрүүлэг хийж эхэлсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр нь юу гэхээр залуу уран бүтээлчдийн тухай тэгээд хамгийн анхны нэвтрүүлэг нь одоо төрийн шагналт болчихсон Энхжин байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Энхжингийн тухай нэвтрүүлэг хийсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд тэрний тухай нэвтрүүлэг хийгээд тэгэхдээ зөвхөн зургаар нь ....

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Зургаар нь тэгэхдээ хөгжим чимэглэж одоогоор хэлэх юм бол зураг нь хөгжим шиг тийм юутай байдаг гэсэн санаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тийм нэвтрүүлэг анх санаачилж хийгээд нэлээн хэдэн нэвтрүүлэг хийсэн. Зураач Цэмбэлдоржийн тухай ...

Буяндэлгэр -

Цэмбэлдорж их уул зурдаг зураач биз дээ. Тиймээ?

Бямбадорж -

Тийм. Уул биш байгаль зурдаг.

Буяндэлгэр -

Байгаль зурдаг тийм.

Бямбадорж -

Тэгээд дараа нь Дунбүрээ гээд Дунбүрээ гээд гэж хүний тухай Цэгмэд гэж хүний тухай. Зураач Цэгмэдийн тухай. Шог зураач Цэгмэд гээд ....

Буяндэлгэр -

Одоо энэ байгаа Цэгмэд мөн үү?

Бямбадорж -

Мөн. Цэгмэдийн тухай тэгээд зураачдын тухай голдуу хийж байсан. Сүүлд нь Залуу авъяастан нэвтрүүлэг Хөрөг маягтай болоод ирсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хөрөг маягтай болоод ирсэн. Тэнд жүжигчдийн тухай нэлээн хийсэн дээ. Ц. Нямбуугийн тухай, өөр чинь Цэрэндоржийн тухай тийм жүжигчдийн тухай нэлээн хэдэн кино хийсэн.

Буяндэлгэр -

Редактор нь хэн байсан бэ?

Бямбадорж -

Залуу авъяастны редактор Пунсаа ш дээ. Пунсаа. Тэгээд тэр Бүсгүйчүүд, Хөвгүүд энэ тэрийг болохоор Дорж, Морж Дорж, Пунсаа энэ тэр ээлжилж ер нь редакторууд ээлжилж хийдэг ш дээ.

Буяндэлгэр -

Ээлжилж хийдэг байсан юмуу?

Бямбадорж -

Тийм ээлжилж хийдэг байсан.

Буяндэлгэр -

Хариуцлагатай редактор хэн байсан бэ?

Бямбадорж -

Жаргал.

Буяндэлгэр -

Жаргал байсан юмуу?

Бямбадорж -

Жаргал дарга байж байгаад сүүлд нь Эрдэнтуяа болоод тэгээд Пунсаа болоод Пунсаа байж байгаад Алтай болоод Алтайг ирсний дараагаар би жил гаран тэнд байж байгаад нийгэм эдийн засгийн редакц гэж шинээр байгуулагдсан. Урьд нь суртлын редакц гэж тусдаа, нийгэм эдийн засгийн редакц гэж тусдаа эдийн засгийн нэвтрүүлэг хийдэг. Тэгээд хөдөөгийн амьдрал мамьдралын тухай тийм нэвтрүүлэг хийдэг байхгүй юу. Тэгээд би нийгэм эдийн засгийн редакцид байж байгаад байж байхдаа ардын зан заншил ардын уламжлал Монголчуудын юу хийдэг, яаж амьдарч байсан Монголчууд юу хийж чаддаг байсан тухай нэвтрүүлэг хийж байхдаа судлаад, сонирхоод тэрний тухай хийе дээ гэж бодож байсан юм байгаа юм. Улс төрийн редакцид байж байхдаа би хоёр гурван шинэ нэвтрүүлэг хийсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд Залуу авъяастан, Залуустай ярилцах цаг гээд нэвтрүүлэг хийгээд тэгээд буцах болоод ...

Буяндэлгэр -

Юунаас болж буцах болсон юм?

Бямбадорж -

Тэр чинь юунаас болсон гэхээр тэр үед чинь яахав дээ би ч залуу байсан. Тэгээд тэр үед ч бас залуучуудын тухай тэгээд залуучуудын цаг ашиглалт тэгээд залуучуудын нийгмийн хамгаалал, хангамжийн сайн хангаж өгөөгүй тэгсэн мөртлөө залуучуудаас ажил шаарддаг. Жишээлэх юм бол автобус унаанд шахцалдаад явдаг. Тэгээд хүүхдээ цэцэрлэгт өгөх гэдэг.

Буяндэлгэр -

Шүүмжлэлтэй юм байна ш дээ?

Бямбадорж -

Тийм шүүмжлэлтэй юм. Тэгээд шүүмжлэлтэй юм хийгээд тэгсэн чинь дөнгөж шинэ тэр үед залуухан эрдэмтэд байсан. Одоо энэ Гончигдорж, Гүндсамбуу, философийн нэг нөхөр ...

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Гончигдорж.

Буяндэлгэр -

Одооны улсын их хурлын гишүүн Гончигдорж?

Бямбадорж -

Тийм. Дашзэвэг. Одоо энэ доктор Дашзэвэг.

Буяндэлгэр -

Одоо энэ эдийн засагч уу?

Бямбадорж -

Тийм. Эд нарыг оруулж байгаад ... нэвтрүүлэг хийсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд тэр Залуустай ярилцах цаг гэдэг нэвтрүүлгийг тийм юмаар эхлээд хийсэн чинь бут цохиулаад намайг чинь бараг коммунизмын оронд сурчихаад социализмын эсрэг юм хийлээ гээд бараг халах туух дээрээ тулсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд яахав 3 сар цалингаасаа хасуулаад ...

Буяндэлгэр -

Бас тэгж байсан юмуу?

Бямбадорж -

Тэгж байсан ш дээ. 3 сар 20% цалингаасаа хасуулаад

Буяндэлгэр -

Редактор нь хэн байсан юм?

Бямбадорж -

Редактор нь Гүрбазар.

Буяндэлгэр -

Гүрээ та хоёр тэгж байсан юмуу?

Бямбадорж -

Бид хоёр хийсэн байхгүй юу. Хамгийн анхных нь дугаар дээр бут цохиулаад нэвтрүүлгийн ч гэсэн гаргаагүй байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа аа.

Бямбадорж -

Тэгээд тэр нэвтрүүлэг байхгүй болоод сүүлд нь 89 онд ...

Буяндэлгэр -

Тэр бут цохиулдаг чинь хэдэн он бэ?

Бямбадорж -

Тэр чинь 85, 86 он юмуу даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

86 юм шиг байна. Тэгээд байж байгаад 2, 3 жилийн дараа 3 ч байна уу? 4 жилийн дараа 89 он болоод л арай юм жаахан наашаа болоод эхлэнгүүт Залуучуудтай ярилцах цаг гэдэг нэвтрүүлэг чинь гайгуу юм байна гээд тэгээд Алтай, Цэвэлсүрэн энэ тэр хийсэн юм. Би өөр редакцид очсон байсан юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

За нэг тиймэрхүү бөөн паянтай юм болж байсан юм.

Буяндэлгэр -

Тэрийг чинь ерөөсөө мэдээгүй юм байна.

Бямбадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Харин үлдээх хэрэгтэй байхгүй юу. Ийм сонин ...

Бямбадорж -

Тэгээд энэ чинь 85 оны Дэлхийн Залуучууд Оюутны фестивальд явсан ш дээ. Тэр фестивальд хэн явах вэ? гэсэн тийм уралдаан одоогоор бол тийм уралдаан шоу нэвтрүүлэг юм даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр нэвтрүүлэг 18 аймгаар Улаанбаатарын 4 дүүргээр 23 нэвтрүүлэг хийсэн санагдаад байх юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд залуучууд өөрсдийгөө бэлдээд тэгээд хоорондоо уралдаад хоёр хоёроороо уралдаад ...

Буяндэлгэр -

Гар урлал юмуу?

Бямбадорж -

Бишээ. Авъяас.

Буяндэлгэр -

Авъяас чадвараараа юу?

Бямбадорж -

Тийм. Авъяас мавъяас бүх л юмаараа тэгээд тэнд ингээд хоёр хувааж хоёр найруулагч хувааж авсан юм. За тэгээд аль хэнийнх нь түрүүлсэн нь хоёр баг болгож хувааж байгаа юм. 22 аймгийг чинь 11-р хоёр хуваасан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд хувааж аваад тэгээд бэлдүүлж байгаад 12-гоо хооронд нь үржүүлээд тэгээд тэндээсээ бас юу яагаад шилээд сонгосоор байгаад нэг л үлдэнэ ш дээ. Тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Тэгээд нэг үлдсэн баг нь түрүүлэх ёстой. Түрүүлсэн баг нь залуучууд оюутны фестивальд тэр 12-р фестивальд явах ёстой байсан.

Буяндэлгэр -

Москвад болсон уу?

Бямбадорж -

Москвад болсон. Тэнд явах ёстой байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд тэр 12-ыг түрүүлсэн багийг бэлдсэн найруулагч бас явах ёстой гээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд манай баг түрүүлээд тэгээд би тэр фестивальд явж байсан юм. Фестивальд явахдаа зүгээр ажил хийхээр явж байгаа юм чинь фестивалийн үйл ажиллагааг сурвалжилж бэлтгэх тэндээс нэвтрүүлэг бэлдэж ирэх гээд тэгээд фестивальд явсан. Яахав дээ тэгээд ...

Буяндэлгэр -

Оператор хэн явсан юм?

Бямбадорж -

Оператор Бат-Эрдэнэ.

Буяндэлгэр -

Бат-Эрдэнэ. Найруулагчаар нь чи явсан байна тийм үү? Редактор явсан уу?

Бямбадорж -

Редактор байхгүй.

Буяндэлгэр -

Байхгүй юу?

Бямбадорж -

Редактор байхгүй тэгээд инженер Ганбаатар.

Буяндэлгэр -

Хэдэн он бэ?

Бямбадорж -

85. Бат-Эрдэнэ бид гурав телевизээс явсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд радиогоос Авирмэд.

Буяндэлгэр -

Одоо энэ 25-д байгаа юу?

Бямбадорж -

Тийм. 25-д байгаа Авирмэд явсан юм байгаа юм. МОНЦАМЭ-гээс Цогтжаргалмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бид хэд явсан байхгүй юу. Тэгээд хэцүү юм байна лээ. Наадам бол үнэхээр асар том наадам болсон л доо. Их сайхан наадам болсон. Хамгийн гол нь би өдөр нь материалаа аваад өдөр нь зургийг аваад тэгээд шөнө орой очно. Яг дуусаад 11 цагийн үед дуусаж байгаа юм. Тэр юу чинь. Тэгээд тэрнээс хойш зугаалга мугаалга болоод явчихна. Би болохоор шууд Останкино дээр очоод өдрийнхөө авсан материалыг ерөнхийд нь эвлүүлж байгаад нааш нь дамжуулдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр чинь Телека байсан уу? Сони байсан уу?

Бямбадорж -

Тесика байсан. Тэгээд тийшээ яваад Бат-Эрдэнэ бид хоёр чинь өдөржин зураг аваад Бат-Эрдэнэ зургаа аваад дуусахаар явчихна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Нөгөө оройныхон арга хэмжээнд оролцоно. Би болохоор нэвтрүүлгээ заавал явуулах ёстой. Тэгээд шөнө 12 цагаас манайд цаг өгдөг байсан. 12 цагаас өглөө 4 цаг хүртэл тэр хооронд өдрийнхөө авсан бүх зургаас явуулаад тэгээд 4 цагаас Останкиноос давхиад бүр ... тэр лүү зочид буудал байсан. Тэнд очиж нэг 2 цаг унтаад 6 цаг гээд ахиад босоод ...

Буяндэлгэр -

Унаа тэргээр хангасан уу?

Бямбадорж -

Унаа энэ тэр чөлөөтэй байсан л даа.

Буяндэлгэр -

Зарим нь манайхан чинь их зовсон гэдэг ш дээ.

Бямбадорж -

Үгүй.

Буяндэлгэр -

Таксидсаар байгаа яасан гээд ...

Бямбадорж -

Унаа бол гаргаад өгчихсөн. Жолооч молоочтой. Ассент найруулагч гээд нэг орос хүүхэн өгчихсөн. Тэгээд тэнд байж байдаг. Нэг тэр үед ВМЗ гэж байсан юм. Тэр үед студи юм даа. Студи чөлөөлөөд өгчихсөн.

Буяндэлгэр -

Тэгвэл их сайн хандаж.

Бямбадорж -

Түүгээр материалаа явуулаад тэнд сууж байгаад материалаа явуулаад тэгж нэг фестивальд явж үзлээ. Тэр фестивальд чинь хамгийн гол нь үхтлээ ядарсан л даа.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ. Мэдээж хэрэг.

Бямбадорж -

Өдөрт 2 цаг л унтаж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Хнн.

Бямбадорж -

Тэгээд өдөржин яваад л тэгээд яах вэ? тэнд оролцсон нь их сайхан.

Буяндэлгэр -

Тэр чинь хэд хоног үргэлжилсэн бэ?

Бямбадорж -

15 хоног.

Буяндэлгэр -

Пөөх? Тийм удаан болсон юмуу?

Бямбадорж -

Тийм. 40-өөд цагийн нэвтрүүлэг явуулсан би.

Буяндэлгэр -

Хнн.

Бямбадорж -

Тэгээд ирсэн хойноо баримтад кино хийсэн юм. Фестивалийн тухай.

Буяндэлгэр -

Аа ха. Одоо архивт байгаа болов уу?

Бямбадорж -

Тэр байгаа. Гэхдээ нөгөө том хальсан дээр ...

Буяндэлгэр -

Аа нөгөө ВМЗ-ийн хальсан дээр?

Бямбадорж -

ВМЗ-ийн хальсан дээр. Тэрнийг сэргээдэг юм байхгүй. Тэр одоо байдаг юм. Тэгээд тэнд 2 оператортой. Нэг киногоор орсон. Дугаргарамжав гуай хийсэн.

Буяндэлгэр -

Тэнд сурвалжлагчаар байсан?

Бямбадорж -

Сурвалжлагчаар байсан. Дугаргарамжав гуай Бат-Эрдэн хоёр л авна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд Дугаргарамжав гуай чинь угаалгаж байж өгдөг болохоор жаахан юу яагаад сүүлд нь би голцуу Дугаргарамжав гуайн материалаар баримтат кино хийсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха. Сайн ч авсан байгаа даа. Тиймээ?

Бямбадорж -

Тэгээд ингээд би чинь залуучуудын их наадамд орчихоод ирээд бас яахав тэнд олон орны улсуудтай уулзаад тэнд ирсэн зарим нэгэн телевизийн нэвтрүүлэг мэвтрүүлгийг үзээд тэгээд тэр хавиасаа тэнд аягүй их тийм суждень энэ тэр хийдэг. Тэрнээс заримын сонсоод заримын сонсож амжихгүй. Тэгээд тэндээс бодоод сүүлд нь ирчихээд бодож байсан байхгүй юу. За би ямарч байсан шал ондоо нэвтрүүлэг хийхийн тулд залуучуудын амьдралыг өөд нь татахын тулд бас засаг төр өөрсдөө харж байж боломжийн бололцоогийн хангаж өгөх хэрэгтэй юм байна гэж бодож тэр нэвтрүүлгээ анх эхэлж санаачилж хийсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Гүрээтэй яриад хоёулаа ингэе гээд тэр нь уул нь өчүүхэн сэдэв л дээ. Гутлын үйлдвэрийн ажилчин бүсгүйчүүд байсан. Ихэнх нь хүүхнүүд байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд ажлаа тасалсан гээд цалин бага авдаг гээд гэр хол мол гээд ингээд яриад тэгээд бид хоёр эвлэлийн үүрийн даргатай нь яриад ийм ийм байна. Бид нар ийм нэвтрүүлэг хийх гэж байна гээд тэгээд гутлын үйлдвэрийг сонгож аваад тэгээд өглөө очиж зураг авсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгсэн үйлдвэрийн хаалгаар ороход нөгөө цаг магийн бүртгэдэг бүх юмтай.

Буяндэлгэр -

Нарийн?

Бямбадорж -

Тийм. Тэгээд заримын оруулахгүй ажлаас нь буцаачихдаг.

Буяндэлгэр -

Жаахан хожигдвол оруулахгүй. Буцаачихна?

Бямбадорж -

Тийм. Тэгээд нөгөө хүүхдүүдээс ярилцлага авах гэхээр нөгөөдүүл чинь хөөрхий амьтад бас зовно. Тэгэхээр нь буруу харуулж зогсоож байгаад энэ тэр авчихгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Чи яагаад ингэсэн гэсэн чинь манай гэр тэнд байдаг юм. Автобусанд хүүхдээ аваад үйлдвэр комбинатын энд байдаг цэцэрлэгт авч ирж өгөөд тэгээд наашаа явсаар байтал ажлаасаа хоцорчихдог юм. Тэгээд байр орон байхгүй. Хаа байсан Баянхошуунаас явдаг байсан юмуу?

Буяндэлгэр -

Хэдэн автобус дамждаг байсан байна ш дээ?

Бямбадорж -

2, 3 автобус дамждаг гээд тэгээд одоо нормоо хийсэн ч гэсэн цаг магаас нь хасаад цалин мөнгө бага авдаг гээд тэгээд нөгөөдөхийн тэр үеийн залуу эрдэмтэд тэд нарыг тойруулж суулгаж байгаад за энэ дээр бүгдээрээ ярилцъя. Яагаад ингэж байна. Энд юу хэрэгтэй байна гээд ...

Буяндэлгэр -

Гоё нэвтрүүлэг байсан байна ш дээ.

Бямбадорж -

Тэгээд тэрнээс чинь болж яасан ш дээ. Тэгээд ...

Буяндэлгэр -

Залуучууд бол шүүмжлэлтэй хандаж байгаа биз дээ?

Бямбадорж -

Тийм. Хамгийн гол нь тэр ажиллах боломж бололцоогийн хангаж өгөх ёстой ...

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Тийм учраас нам эвлэл, намын байгуулага тэгээд үйлдвэрийнхэн тэгээд улс орон даяар ч гэсэн яах хэрэгтэй гэсэн тиймэрхүү талаар нөгөөдүүл чинь яриад энд тэнд тийм байдаг. Оросод ч тийм байдаг. Герман ч тийм байдаг гээд тиймэрхүү нэвтрүүлэг хийгээд тэгээд алга болсон. Дараа нь улс ардын аж ахуйн редакцид байж байхдаа Монголын телевизэд анх л тэр том нэвтрүүлэг хийж байсан юм даа. Том нэвтрүүлэг л дээ тэр бол. Адуучин гээд нэвтрүүлэг байсан юм.

Буяндэлгэр -

Тэрийг санаж байна. Аягүй гоё нэвтрүүлэг байсан ш дээ.

Бямбадорж -

Тийм. Тэр Адуучин гэдэг нэвтрүүлгийг анх эхэлж 7 билүү? 8 аймгаас залуучууд цугларчихсан. Адуучин залуучуудыг цуглуулж байгаад ...

Буяндэлгэр -

Гоё нэвтрүүлэг байсан. Би санаж байна.

Бямбадорж -

Тэрний редактор нь манай Хүрэлбаатар ш дээ. Талийгаач Хүрэлбаатар.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Оператор нь манай Машбат.

Буяндэлгэр -

Тэр Адуучныг чинь Бадрахыг хийсэн гээд бас яриад байдаг ш дээ.

Бямбадорж -

Тэгж ярьдаг юм.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Тэр бол Бадрахын хийсэн нэвтрүүлэг бишээ. Тэр бол яг миний өөрийнхөө гараар хийсэн одоо оператор нь амьд сэрүүн байна. Машбат байж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хөтөлсөн нэвтрүүлэгч нь Батбаяр. Манай гавъяат Батбаяр.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр энэ тэр байсан байхгүй юу. Тэгээд тэр үед чинь Эрдэнэтуяа билүү Пунсаа нь дарга байсан билүү? Пунсаа дөнгөж орчихоод байж байсан ч юмуу?

Буяндэлгэр -

Аа ха. Тэр чинь одоо хэдэн он бэ?

Бямбадорж -

Тэр чинь 88 он байхаа.

Буяндэлгэр -

Тийм үү?

Бямбадорж -

88 он шиг санагдаж байна. За тэгээд яахав дээ.

Буяндэлгэр -

Адуучин чинь хэдэн жил явсан юм бэ? Хэдэн дугаар гарсан бэ?

Бямбадорж -

Адуучин эхний нэг жил нэг дугаар яваад би өөр редакцид очсон. Тэр чинь 87 онд юм байна. Би тэгээд ...

Буяндэлгэр -

Тэр үргэлжлээд нэлээд явсан байхаа.

Бямбадорж -

Үргэлжлээд байна ш дээ. Тэр чинь үргэлжлээд яваагүй байж байгаад сүүлд нь Бадрах нэг хоёр дугаар хийсэн юм.

Буяндэлгэр -

Тийм үү? Би санаад байдаг байхгүй юу. Морь уургалаад аягүй гоё.

Бямбадорж -

Тийм. Хоёр гурван дугаар хийсэн байх. Хамгийн анхны дугаарыг Бадрах миний яасан дугаарыг Бадрах нөгөө Гурван голоор Гурван голынхон гээд нэг экспидез байсан.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Тэд нартай ажиллаж байгаад сүүлд нь Япон руу явахдаа миний тэр нэвтрүүлгийг аваад явсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Анхны дугаарыг хайран юм.

Бямбадорж -

Тэр дугаарыг аваад явсан. Тэгээд тэнд очоод хүнд зарсан гэж ярьдаг ш дээ. Цуг явсан улсууд нь зарсан гээд. Тэгээд мань эр дөнгөж ирчихээд Гурван голоос ирчихээд энэ материалыг хэрэгтэй юм байна гэж мэдээд 2, 3 дугаар хийсэн.

Буяндэлгэр -

Тэр гоё нэвтрүүлэг байсан.

Бямбадорж -

Тийм. За тэгээд миний хийсэн нэвтрүүлгүүд ингээд тэгээд байж байснаа л ...

Буяндэлгэр -

Чи ерөөсөө хийсэн юмаа дандаа хүнд алддаг нөхөр байна ш дээ.

Бямбадорж -

Алдах ч юу байх вэ? дээ. Яг тэр үед чинь телевизийн өөрийнхөө юу болоод телевиз тэгээд аваад бид нар чинь тэгээд гадагшаа яваад тэрийг аваад явах тийм боломж ч байсангүй. Би бол телевизийн шугамаар бараг гадаадад явж үзээгүй. Москвагийн фестивальд явсан. Берлиний кино фестивальд телевизийн киноны фестивальд явсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Япон явсан. Тэгээд л болоо. Гурав л явсан. Казакстан нэг явсан юм байна. Урд Бээжин нэг явсан юм байна.

Буяндэлгэр -

Овоо явсан юм байж. / Инээв/ Би бол Оросоос өөрийг үзээгүй ш дээ. Телевизийн юугаар ...

Бямбадорж -

Тэгээд яасан гэхээр дараа нь би улс ардын аж ахуйн редакциас намайг юунд өгсөн юм. Мэдээллийн редакцид өгсөн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Мэдээллийн редакцид өгөөд тэгээд би ...

Буяндэлгэр -

Улс ардын аж ахуй чинь яг ямар нэвтрүүлэг хийдэг байсан юм?

Бямбадорж -

Улс ардын аж ахуй чинь дандаа хөдөөний тариаланчдын малчдын тухай дандаа тийм нэвтрүүлэг хийж байсан. Тэд нарын амьдралаар зөндөө олон нэвтрүүлэг хийсэн л дээ.

Буяндэлгэр -

Хөрөг маягийн юмуу?

Бямбадорж -

Хийж байсан. Шаравкан гээд Хөдөлмөрийн баатар казакын тухай, Цэвээн гэж Шарын голын уурхайчны тухай, Пола гэж хоньчны тухай, энэ Намхайнямбуу баатрын тухай хөргүүд ...

Буяндэлгэр -

Тэр хөргүүд байгаа юу?

Бямбадорж -

Байх нь байгаа л даа. Нөгөө пленка дээр байдаг юм чинь нарийн пленка дээр байдаг учир архив ухвал тэнд байгаа л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Байгаа байх. Архив чинь одоо хэний ч гарт очив мэдэхгүй. Тийм нэвтрүүлэг хамгийн гол тариаланчдын ахуй амьдралын тухай, тэдэнд дутагдаж гажигдаж байгаа юмны тухай, малчдын тухай, малчид ноос ноолуураа яаж байна. Түүнийг нь авдаг хоршоо моршоо дандаа тийм эдийн засгийн нэвтрүүлэг хийж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Энэ үйлдвэрийн ажилчдын тухай, үйлдвэрт болж байгаа шинэ сонин содон юмны тухай, шинэ санаачлага гаргаж байгаа залуучуудын тухай дандаа тийм нэвтрүүлэг хийж байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Энэ хар Дашням байна ш дээ. Манай Дашням...

Буяндэлгэр -

Тийм Дашням.

Бямбадорж -

Сосорбарамын Дашням?

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Банзрагч гээд?

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Мишигийн Банзрагч?

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Бид гурав л голцуу хийдэг байсан даа.

Буяндэлгэр -

Аа аа. Тэр үеийн дарга чинь?

Бямбадорж -

Тэр үеийн дарга чинь Ерөөлсүрэн...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Найруулагч нь Янжмаа бид хоёр. Шар Янжмаа бид хоёр...

Буяндэлгэр -

Шар Янжмаа юу?

Бямбадорж -

Шар Янжмаа бид хоёр. Алиа чинь манай ассент байсан юм. Аа тэгээд Санжаахүү гуай, Банзрагч, Дашням,...

Буяндэлгэр -

Редакторууд нь ?

Бямбадорж -

Редакторууд нь тийм. Амбасэлмаа...

Буяндэлгэр -

Аа ха. Сайн редоакторууд байсан байна ш дээ.

Бямбадорж -

Тийм. Амбалаа бид хоёр чинь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын дарга Охинтогтох гэж нэг хүн байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Их мундаг сайн ажилтай тийм хүн байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр хүний тухай бид хоёр “Шатрын гурван шалаа” гэдэг их гоё найруулал хийж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха. Гоё нэртэй юм байна ш дээ. Яагаад “Шатрын гурван шалаа” гэж нэрлэсэн юм?

Бямбадорж -

Тэр “Шатрын гурван шалаа” гэдгийг шатар тоглож байгаад олсон юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Зураг мураг аваад явж байгаад Амбал бид хоёр яахав ажил юм чинь ам мурийгаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Амбалаа сүүлд нь надтай дуугарахгүй.

Буяндэлгэр -

Хөөрхий минь.

Бямбадорж -

Тэгээд хоёулаа зураг мураг авч дуусчихаад гэрт нь жаахан ярилцлага авах байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр айлд очиж эхнэр нь эмч хүн л дээ.

Буяндэлгэр -

Аль аймаг юм?

Бямбадорж -

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум.

Буяндэлгэр -

Аа ха. Малчин юмуу?

Бямбадорж -

Аа?

Буяндэлгэр -

Тариаланч юмуу? малчин юмуу?

Бямбадорж -

Сумын дарга байхгүй юу?

Буяндэлгэр -

Аа сумын дарга юмуу?

Бямбадорж -

Сум нэгдлийн дарга.

Буяндэлгэр -

За?

Бямбадорж -

Охинтогтох гэж хүн.

Буяндэлгэр -

За?

Бямбадорж -

Тэр хүний тухай тэгээд гэрт нь очоод сууж байсан чинь хоол унд болоод, тэгээд хоол болох хооронд хоёулаа шатар тоглоё гээд бас ганц шил юм гаргачихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Амбалаа тэгсэн чинь...

Буяндэлгэр -

Чи шатар овоо тоглочихно биз дээ?

Бямбадорж -

Тийм. Амбалаа тэгсэн чинь янзгүй байнаа.

Буяндэлгэр -

/Инээв/

Бямбадорж -

Тэгээд бид хоёр шатар тоглоод байж байсан чинь гэнэтхэн надад гэхдээ урьд мань эрийн яриа мариа сонсож байсан юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Мань эр бас хүн амьтантай муу ярьдаг. Ийм тиймээ гээд ажлын доош нь дарж байсан тийм юм бас зөндөө байдаг юм байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Надад ерөөсөө “Шатрын шалаа” гэвэл яасан юм. Амьдралдаа бас гурван удаа яаж байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

: Дарагдаж байсан.

Бямбадорж -

Дарагдаж байсан. “Шатрын гурван шалаа” гээд тэр санаа надад гэнэтхэн зэрвэс гээд ороод ирэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Чамд орж ирж байгаа юмуу?

Бямбадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Оператор нь Цогтбаяр явсан юм. Зохиомж дээд сургуулийн захирал Цогтбаяр байна шүү дээ. Цогтбаяр?

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Цогтбаярыг би тэгэхгүй юу? Бид хоёрын тоглож байгааг аваад өг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Мань эр ч ухаан тас камераа аваад тэгээд би Амбалаад хэлэхгүй юу. Амбалаа би нэр оллоо. Хоёулаа “Шатрын гурван шалаа” гэж нэр өгье.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Би шатар тоглож байгаад аль болох гурав шалаад суулгая.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Мань эр гэнэтхэн баярлаад...

Буяндэлгэр -

/Инээв/

Бямбадорж -

За тоглоё тоглоё гээд...

Буяндэлгэр -

Уран бүтээлчид тийм л гоё байгаа ш дээ.

Бямбадорж -

Бид хоёрыг тоглоод намайг шалах болгонд авна шүү гээд Цогтбаярт хэлчихсэн. Тэгээд зураг мургаа аваад сайхан болоод тэгээд хүрээд ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд монтажаа хийчихээд дуу оруулна гээд дүрсээ хийчихээд Амбалаад үзүүлээд энд нь ингэнэ тэгнэ гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгсэн чинь мань эр ерөөсөө тайлалын шалаагаар хийх үү? Эхнээсээ шалаагаараа эхлэх үү? гээд мань эр тэгж байна. Тэгэхээр нь нээрээ тийм байна гээд эхлээд бид хоёр шатраар шалаанд явж байгааг хийгээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Эхний шалаагаар эхлээд шаланд орж байгаа. Фото зураг мургийн оруулаад Шатрын гурван шалаа болгоод тэгээд бид хоёрын нэвтрүүлэг чанар аваад Амбалаа бид хоёр аягүй их баярлаж....

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Амбалаа надад их баярласан. Гэхдээ чи их хэцүү хүн дээ чи. Намайг хэн ч тэгж байгаагүй дээ гэдэг.

Буяндэлгэр -

/ Инээв/ Юу болсон юм бэ?

Бямбадорж -

Тэр нууц. Бид хоёрын дунд болоод өнгөрсөн асуудал.

Буяндэлгэр -

/Инээв/ За.

Бямбадорж -

Тэгж л хөглөж явж байж телевизийн нэвтрүүлэг хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр сум нэгдлийн дарга хэн гэнээ?

Бямбадорж -

Охинтогтох гэж.

Буяндэлгэр -

Охинтогтох. Би дуулаагүй юм байна. Тийм.

Бямбадорж -

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын...

Буяндэлгэр -

Их сонин нэртэй юм байна тиймээ?

Бямбадорж -

Тийм. Сум нэгдлийн дарга Охинтогтох гэдэг хүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Айлын юун хүүхэд байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Тогтдоггүй хүүхэд байсан байх.

Бямбадорж -

Хүүхэд тогтдоггүй айл байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Тийм байх. Гоё нэр байна.

Бямбадорж -

Түүний дараа би мэдээллийн редакцид ажиллалаа. Мэдээллийн редацид байхад Пунсаа дарга нь болоод мэдээллийн редакцийн.

Буяндэлгэр -

Аа ха. Тийм бас нэг цол хамгаалаад манайд ирсэн ш дээ.

Бямбадорж -

Тийм.Тэгэнгүүтээ мань хүн юу гэж бодсон юм. Цуг ажиллаж байсан хүнээ гэж бодсон юмуу яасан юм. Эрдэнэтуяа дарга болчихсон байсан үе ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Тэгсэн чинь хэлж байгаад намайг мэдээллийн редацид авчихсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Чамтай хамт ажиллаж байсан. Нэвтрүүлэг хийж байсан болохоор чамайг мэдэж байхгүй юу.

Бямбадорж -

Мэдэж байсан.

Буяндэлгэр -

Хоосон толгой биш гэдгийг гадарлаад байгаа байхгүй юу.

Бямбадорж -

Тэгээд мань эр намайг мэдээллийн редакцид авсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Мэдээллийн редакцид жаахан дургүй байсан л даа. Гэхдээ тэр үед чинь оч гэсэн газар нь очдог байсан юм чинь. Би очихгүй гэх эрх байдаггүй байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

За тэгээд мэдээллийн редакцид очоод байж байгаад “Цаг үе үйл явдал” гэдэг мэдээллийн хөтөлбөрийг хоёр гурван дугаар л хийсэн байх тэгээд мэдээллийн юу му хийгээд байж байсан чинь хажуугаар нь бас нэг ганц хоёр нэвтрүүлэг хийдэг байсан юм. Мэдээллийн редакцид байхдаа.

Буяндэлгэр -

Аа ха. Улс төрийн нэвтрүүлэг хийдэг байсан ш дээ чи.

Бямбадорж -

Тийм. Улс төрийн мэдээллийн нэвтрүүлэг хийдэг байсан. Тэгээд...

Буяндэлгэр -

“Цаг үе үйл явдал”-ыг уг нь Нацагдорж санаачилсан юм байна л ш дээ.

Бямбадорж -

“Цаг үе үйл явдал”-ыг уу?

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Тийм байх.

Буяндэлгэр -

Түүнийг ерөөсөө хэлдэггүй гээд Нацагдоржийн номонд байсан. Өндөр туранхай Нацагдорж сэтгүүлч.

Бямбадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Нэг хэсэг манай программын хэлтсийн дарга байсан ш дээ. Тэгэхдээ хөөрхий санаачилсан юм байна лээ.

Бямбадорж -

“Цаг үе үйл явдал” гээд оройд нэг нэр байнаа. Үүнийг ер нь өөрчилбөл яасан юм гээд ийм нэрний уралдаан зарласан байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм. 200 төгрөгний юутай байсан билүү?

Бямбадорж -

Тийм. Тэгэхэд би тэнд найруулагч байсан юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би Гандангийн лам нар таньдаг. Чойжамц бид хоёр чинь нэг үеийн улс шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Чойжамцыг таньдаг. Хааяа нэг очиж уулздаг.

Буяндэлгэр -

Хамба лам Чойжамц уу?

Бямбадорж -

Тийм. Тэгээд Гүндсамбуу гээд урд төгсөж ирсэн. Чулуунбаатар гээд Энэтхэгт төгсөж ирсэн хоёр гурван залуу байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Лам нар байсан. Залуухан улс байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би тэнд яасан гэхээр “Есөн эрдэнэ” гэж Бадарчийн юугаар яруу найраг байдаг ш дээ?

Буяндэлгэр -

Тийм. Сайхан шүлэг шүү дээ.

Бямбадорж -

Тийм. Түүгээр нэг юм хийх гэж ямар учиртай есөн эрдэнийг ес болгож бичсэн юм бол гэж тэд нараас асуух гэж очиж уулзсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд уулзаад тэд нартай ярьж байсан чинь энэ чинь хүн нас барахаар хажуу талд нь тавьдаг. Айл болгон хадгалж байх ёстой мостой гээд байх юм энэ ер нь ямар учиртай юм гээд....

Буяндэлгэр -

Юуг тэр вэ?

Бямбадорж -

Есөн эрдэнийг.

Буяндэлгэр -

Аа тийм есөн эрдэнийг тийм за?

Бямбадорж -

Тэд нараас би асууж байсан. Гүндсамбуу гээд одоо байгаа л даа. Тэр лам. Чулуунбаатар гээд, Гончигсүрэн гээд нэг лам байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэд нар нэг үеийнхэн. Дандаа Энэтхэгт төгсөж ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тийм юуны улс байхгүй юу. Тэгээд би тэд нараас асуусан чинь тэд нар Алт гэдэг нь ийм учиртай ингэдэг тэгдэг гээд...

Буяндэлгэр -

Аа тэр Есөн эрдэнээ тайлбарлаж өгч байгаа юмуу?

Бямбадорж -

Тайлбарлаж өгсөн. Тэгээд байж байсан чинь “Цагийн хүрд”....

Буяндэлгэр -

Чи санаж байна уу? Есөн эрдэнийг

Бямбадорж -

Ерөнхийд нь бол санаж байгаа л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд...

Буяндэлгэр -

Алт нь ямар учиртай юм?

Бямбадорж -

Тэгээд би юугаа ярьчихаад...

Буяндэлгэр -

За.

Бямбадорж -

Тэгээд байж байсан чинь Мэдээллийн нэвтрүүлэгт нэр өгөх уралдаан зарлачихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Энд түүнийг сонсчихсон байсан. Тэнд явж байтал гэнэт тэр санаанд ороод....

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэд нараас асуухгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Манайхан мэдээллийнхээ хөтөлбөрийг ингэх гээд байгаа юмаа. Ийм учиртай. Үүнд нэр өгье гээд байдаг. “Цаг үе үйл явдал” гэдэг нэртэй юм байгаа ш дээ гээд тэгсэн чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Аа тийм үү? гээд харин юу гэмээр юм гээд тэд нар тэгээд байж байсан. Би тэгсэн байхгүй юу. Би шашны талаар ёстой мааруухан шашин шүтдэггүй гэхэд бараг болно. Танай сүмийн хаалган дээр бараг сүм болгоны хаалган дээр хоёр бодь гөрөөс...

Буяндэлгэр -

Тийм. Бодь гөрөөс...

Бямбадорж -

Тэгээд бас усан онгоцны юу шиг нэг юм байх юм тэр одоо юу бэ?

Буяндэлгэр -

/ Инээв/

Бямбадорж -

Тэгсэн чинь нөгөөдүүл чинь татаж унатлаа инээгээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр чинь Хүрд гэдэг юм байгаа юм. Цаг хугацаанд хүн болоод адгуус амьтан, байгаль өөрөө зөвхөн цаг хугацаанд л захирагддаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тийм учраас энэ цаг хугацааны хэмжүүр байхгүй юу гээд...

Буяндэлгэр -

Аа аа.

Бямбадорж -

Тэгээд би хүрч ирээд...

Буяндэлгэр -

Естой гоё нэр болсон.

Бямбадорж -

Тэгээд би хүрч ирээд ийм юм байна гээд Болдтой яриад.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Ингэдэг юм байна. Энэ Хүрдийг ямар нэг хэмжээгээр оруулъя гэсэн чинь Болд “Цагийн хүрд” гээд өгчихъе гээд тэгээд тэгээд бид хоёр тэр уралдаанд түрүүлж барьж сүйд болж байлаа. “Цагийн хүрд” гэж тэндээс олж ирсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа аа.

Бямбадорж -

Тэгээд сүүлд Хүрдний талаар нэлээд юм асуусан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Яагаад заавал хүрд байх ёстой юм гээд.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Ертөнц өөрөө бөөрөнхий тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Орчлон хорвоо гэдэг бас өөрөө бөөрөнхий. Хүний амьдрал ингэж эргэж давтагдаж байдаг.

Буяндэлгэр -

Тасрахгүй эргэж байдаг.

Бямбадорж -

Тийм учраас хэн ч түүнийг хойш нь ухрааж, урагш нь болгож хажуу тийш болгож болохгүй. Түүнд л хүн захирагдаж байдаг.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр цаг хугацаанд.

Бямбадорж -

Тийм тэр цаг хугацаанд л...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Чи бид хоёр хичнээн мундаг толгойтой байлаа гээд түүнийг урагшлуулж хойшлуулж чадахгүй. Тэр бол явдгаараа яваад бүх юмыг элээгээд дуусдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тийм санаа байхгүй юу. Тийм санаа байдаг юм байна гэдгийг ойлголоо. Тэгээд Есөн эрдэнийн тухайд ийм л дээ. Хамгийн гол нь эрдэнэ гэдэг бол ховор, нандин, олдоггүйдээ гол нь биш.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэнд байдаг өөртөө агуулж байдаг мөн чанараараа л юу болдог байхгүй юу. Эрдэнэ болдог.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Жишээ нь Алт гэхэд алт шиг цул, бат бөх, өнгөө хэзээч алддаггүй тийм эд байдаггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Зэс, аранжин зэс гэдэг бол өөрийнхөө дотор агуулж байгаа тэр цахилгаан соронзон түүнийг дамжуулдаг барьдаг бүх юм. Түүнээс гадна эмчилгээний мундаг юутай гэж байгаа ш дээ. Жишээлбэл ингэж байгаа юм. Хонины тархийг цэвэр аранжин зэсэнд хийгээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд дээрээс нь аранжин зэсээр таглаад тэгээд дараа түүнийг иддэг юм гэнэ лээ. Тэгээд идэхээр хүний оюун ухаан сайжирдаг. Ногоон өнгөтэй болчихдог. Бал нь суугаад...

Буяндэлгэр -

Бал нь суугаад ногоон өнгөтэй болчихдог.

Бямбадорж -

Ногоон болчихдог. Тэгээд түүнийг идэхээр ходоодонд их сайн бараг хорт хавдарыг эдгээдэг гээд ярьж байсан байхгүй юу. Бүх юунууд өөрийн гэсэн мундаг гайхамшигтай чадвартай. Тийм юм байна лээ л дээ. Тэгээд тэр лам нарын ярьсан юмыг тэгээд би доктор Дашням гэж хүн байдаг юм. Л Дашням гэж зохиолч...

Буяндэлгэр -

Аа ха. Одоо гэсэн байгаа биз дээ?

Бямбадорж -

Ерөнхийлөгчид өрсөлдөөд байсан.

Буяндэлгэр -

Тийм өрсөлдөөд байсан. Монгол юу билээ сургуулийн захирал ш дээ.

Бямбадорж -

“Монгол мэдлэг” сургуулийн захирал.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Тэр хүнтэй чинь би бас залуучуудын редакцид нэвтрүүлэг хийж байхдаа хөдөө энэ тэр явж байлаа л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Ухаантай хүн чинь бас хүнийг ямар нэгэн юманд уруу татдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Мань хүн чинь өөрөө уламжлалын тухай биччихсэн хүн шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Мань хүн тэр тухай яриад л тэгээд би боддог байхгүй юу. Үүнийг би яаж дүрслэлээр буулгаж яаж үзүүлэх үү? Яаж нэвтрүүлэг хийх үү? гэж бодоод л...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Гэхдээ мань эрд хэлээгүй л дээ. Дотроо бодоод яваад байсан. Тэгээд намайг мэдээллээс амархан хөөсөн ш дээ. Мэдээллийн редакциас.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хамгийн анхны ардчилсан цуглаан болсон ш дээ?

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

12 сарын 30 нд билүү?

Буяндэлгэр -

29 нд байхаа.

Бямбадорж -

29 нд билүү? Анхны цуглаан болоод анхны цуглааны материал ирээд тэнд очсон сурвалжлагч хүүхдүүд аваад ирэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Би яг тэр өдрийн гаргагч найруулагч нь би монтаж дээр суугаад монтажлаад эхэлж байсан чинь...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Эрдэнэтуяа дарга Түмэндэлгэр чинь тэр үед хороон дарга байсан юм хаашаа юм.

Буяндэлгэр -

Тийм байх. Үзэл сурталын дарга байсан байх.

Бямбадорж -

Аа тийм төв хорооны үзэл сурталын дарга байсан.

Буяндэлгэр -

Хэлтсийн дарга байсан байх.

Бямбадорж -

Тэр хоёр ороод ирсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Пунсаа тэр гурав ороод ирсэн.

Буяндэлгэр -

Талийгаач Зантав дарга чинь хороон дарга.

Бямбадорж -

Аа тэгээд тэр гурав ороод ирэхгүй юу. Туваанжавтай дөрвүүлээ ороод ирсэн билүү яалаа. Бямбадоржоо чи бос гээд тэглээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Яаж байгаа юм. Би монтаж хийж байна ш дээ гэсэн чинь чи бос Туваанжав гуай хийх гэж байна. Үүнээс хойш Туваанжав гуай дандаа “Цагийн хүрд” нэвтрүүлэг хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Чи өөр редакцид очихоор болсон. ММ-нээс гаръя гэж хүсэж байсан амьтан чинь ухаан тас нөгөөхийг чинь хаяад алга болсон ш дээ.

Буяндэлгэр -

Яагаад тэгсэн юм бол сонин тиймээ?

Бямбадорж -

Мэдэхгүй одоо энэ нөхөр...

Буяндэлгэр -

Улс төрийн юм байж дээ.

Бямбадорж -

Энэ нөхөр юутай нөхөр биш. Аягүй бол тэр талын байж магадгүй гэж бодсон ч юмуу.

Буяндэлгэр -

Магадгүй магадгүй. Илүү дэвшилттэй үзэлтэй ардчилсан гэж чамайг үзэж байхгүй юу.

Бямбадорж -

Тэгсэн байж магадгүй. Тэгээд намайг мэдээллийн редакциас явуулаад уран зохиолын редакцид өгсөн байхгүй юу.

Буяндэлгэр -

Сохорсон биш завьшсан байна ш дээ.

Бямбадорж -

Тийм. Сохорсон биш завьшсан.

Буяндэлгэр -

Тийм. /инээв/

Бямбадорж -

Тэгээд яахав уран зохиолын редакцид би нэлээд олон нэвтрүүлэг хийсэн. Тэгээд нэг их удаа ч үгүй байсан юм. 1жил гаруй болсон байх. Тэгж байгаад телевиз дотроо задраад гурван нэгдэл болоод...

Буяндэлгэр -

Тэгсэн тэгсэн.

Бямбадорж -

Тэгж байхад би “Мэлмий” нэгдэл гэж уран бүтээлийн “Мэлмий” нэгдэл гэж тусдаа.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр чинь хэнийх байлаа?

Бямбадорж -

Болд, Энхжаргал...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бид хэд байсан байхгүй юу. Баримтат кино хийдэг хажуудаа жижиг студитэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэнд очоод би тэнд нэлээд олон баримтат кино хийсэн. Тэгэхэд би сохорсон биш завьшив гэгчээр тэгэхэд л би нэлээд хэдэн баримтат кино хийсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэнд байж байгаад би Берлиний фестивальд явсан байхгүй юу. Олон улсын телевизийн фестиваль болсон юм.

Буяндэлгэр -

Ямар ямар баримтат кино?

Бямбадорж -

“Нүүдэл” гэж баримтат кино. Оо нэлээд олон баримтат кино хийсэн. “Зүрхэнд хоногшсон Сутай” “Зүүдэнд тотхон нутаг” “Алтан тэвшийн хөндий” “Нүүдэл” за түүнээс чинь өөр юу хийлээ. “Хөх тэнгэр минь” Байгаль хамгаалах сэдэвтэй. “Хөх тэнгэр минь” гэдэг чинь байгаль хамгаалах сэдэвтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Овоо тахилгын зан үйл дөнгөж сэргээд хүмүүс бараг мартчихсан байсан. Хүмүүс чулуу өргөдөг гэж л ойлгодог. Тэр байгалиа хамгаалдаг тухай “Хөх тэнгэр минь” гэсэн кино хийсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр үед хэдэн кино хийж байсан юм.

Буяндэлгэр -

Хальсаар уу?

Бямбадорж -

Хальсаар ч бий. Видеогоор ч бий.

Буяндэлгэр -

Хайран юм. Одоо байгаа бол уу?

Бямбадорж -

Хальсаар хийсэн киноны ихэнх нь ...

Буяндэлгэр -

Улаанбаатар телевизэд?

Бямбадорж -

Улаанбаатар телевизэд байгаа. Дүрс бичлэгийн киноны зарим нь над дээр байгаа. Ер нь ихэнх нь байгаа байхаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тийм. Тэгээд тийм хэдэн юм хийчихээд байж байсан чинь над дээр манай юу “Гарьд” нэгдэл гэдэг боллоо.

Буяндэлгэр -

Аа ха. Төрмандахын үе байна ш дээ.

Бямбадорж -

Тийм. Төрмандахын үе. “Гарьд” нэгдэл болохоор “Мэлмий” нэгдлийг тараагаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

“ Гарьд” болгочихсон юм. Тэгээд Золжаргал би Энхжаргал, Болд, Сарантуяа...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Сарантуяа биш.

Буяндэлгэр -

Сарантуяа чинь нэлээд хожуу ирсэн биз дээ.

Бямбадорж -

Тийм. За байз хэн билээ? Энхтуяа гээд Энхжаргалын дүү...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Бид хэд байсан юм. Тэгээд байж байтал хэдэн залуучууд орохоор шалгаруултанд орсон байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд байж байтал ёстой муу хүний заяа завагт гэгчээр нэг залуу надад аягүй их таалагдсан. Тэр “Монгол мэдлэг” дээд сургууль төгссөн. Базарсүрэн гэж...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Залуу байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд ярилцсан чинь их дажгүй. Ер нь толковый парений болохоор би үүнийг авъя гэсээр байгаад авчихсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Редактороор авсан уу?

Бямбадорж -

Тийм редактороор авсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би тэр Базарсүрэнтэй нэвтрүүлэг хийж эхэлсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Эхлээд юу ч мэдэхгүй шушмаан байсан л даа. Ороод нэг 10 хоносон байхаа. Манай хар Дашням байсан. Дашням багш нь болж авч байгаа. Редактор юм чинь багш нь болж авна ш дээ тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Дашням бид хоёр урьд нь нэвтрүүлэг хийж байсан бие биенийхээ занг мэддэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би Дашнямд хэлэхгүй юу. За би энэ бандийг чинь авч хөдөө явлаа. Хөдөө яваад нэг хоёр нэвтрүүлэг хийчихээд ирье.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Ховд явах гээд байна. редактор байдаггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Би аваад явъя гэсэн чинь дийлэх бол уу? гэхээр юу ч гэсэн аваад явъя гээд юм үзэг гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Түүнийг авч яваад “ Уул тал усны аялгуу” гэдэг баримтат кино хийсэн юм. Бид хоёрын анхны кино. Мань хүний амьдралдаа анх удаа томилолтоор явж үзэж байгаа. “Монгол мэдлэг” дээд сургууль төгссөн. Өөрөө жаахан шүлэг мүлэг бичнэ.

Буяндэлгэр -

Аа ха. Авъяастай юм байна тиймээ?

Бямбадорж -

Авъяастай. Өөрөө жаахан мэдлэгтэй хөдөөний Завханы хүүхэд ш дээ. Аав нь лам байж байгаад нас барсан. Өөрөө 3 настай байхдаа өнчин хоцорсон хүүхэд байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Ээжийгээ дагаж хонь маллаж өссөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би хөдөө дагуулж яваад хөдөөнөөс Хөөмийчдийн тухай нэвтрүүлэг хийсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд “ Уул тал усны аялгуу” гэж...

Буяндэлгэр -

Гоё нэр өгсөн байна шүү.

Бямбадорж -

Өөрөө их гоё юу л даа. Цаад матер нь гоё байхгүй юу даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд бас Ховдод Цоор үлээдэг хүүгийн тухай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Түүнийг гүйцэд авч чадаагүй. Яагаад гэхээр тэр хүүхэд сайн тоглож чадахгүй. Дөнгөж л жил сурч байгаа. Аав нас барчихсан гээд тоглож өгөхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд ирлээ. “Уул тал усны аялгуу” гээд их хөөрхөн кино хийсэн л дээ. Тэгээд ирээд монтаж дээр суулгаж байгаа юм сургах гэж за чи бид хоёрын авсан материал энэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Одоо хоёулаа үүнийг ингэж эвлүүлнэ. Энд нь ийм үг хэллэг хэрэгтэй. Энд нь ийм юм хэрэгтэй. Тэгээд хоёулаа үүндээ нэр өгнө дөө. Ямар нэг өгөх вэ? чи юу гэж бодож байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Нэг бодлын чи редактор учраас чи л нэр өгнө шүү дээ. сурвалжлагч хүн чи л одоо нэр хайрлана шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгсэн Бямбаа ахаа би чадахгүй байхаа гэхээр чи ямар ч байсан бодоод ир.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Чи нэг 10 нэр жагсаагаад ир. Би нэг 10 нэр жагсаагаад ирнэ. Тэгээд хоёулаа тэр дундаасаа нэр олно.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Чи нэг 3 хоноод ирээд гээд тэгээд би монтажаа хийж дуусчихаад байж байсан чинь Базараа Бямбаа ахаа би нэг 10 нэр бичээд ирлээ гээд толгойгоо маажиж байна.

Буяндэлгэр -

/Инээв/

Бямбадорж -

Тэгээд ингээд харсан чинь янз янзын хөөрхөн нэр өгчихөөр юмнууд байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Би хийж байхдаа ерөнхийдөө нэрээ бодчихсон байсан юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Би бас 10 нэрээ жагсаагаад түүнийхээ дунд нөгөө нэрээ жагсаагаад өгчихгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Би нэг 10 нэр олж ирсэн. Чиний 10 нэр энэ байна. Одоо хоёулаа үзнээ. Базараа нөгөө нэрийг чинь маш удаан харсан. Бараг цаг шахуу хараад суугаад байх юм. Суугаад байх юм. Тэгж тэгж байснаа үүнийг яг зааж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха. Мэдрэмжтэй хүүхэд байна тиймээ? Мэдрэмжтэй байна.

Бямбадорж -

Тэгээд бид хоёр түүнийг хийсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Түүнээс чинь бид хоёр “Алт аялгуу ” гэж дархан лимбэчин хоёрын амьсгалын тухай баримтат кино хийсэн юм. Дундговь аймгийн дархан Пүрвээ гэдэг хүн байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Уран Пүрвээ гэдэг хүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

“Алт аялгуу” гэдэг нь тэр хүн алт хайлуулдаг хүн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Алтыг үлээхэд завсартай үлээж болдог. Дээр үеийн ... чинь гуурсан шиг юмаар шилээбэрээр үлээдэг ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд үлээж байгаад үргэлжилсэн юугаар яахгүй болохоор хар болчихоод алт ингэж хайлж цийлгэнэдэггүй байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Яг тэрэнтэй адилхан хөгжимчин хүн байна ш дээ. Битүү амьсгаагаар лимбэ үлээдэг. Үлээгээд байдаг. Тасралтгүй яваад байгаа юм шиг байдаг. Мань эр бол битүү амьсгаа авдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр хоёрыг харьцуулсан кино хийсэн. Юун бол Галсантогтох тодгор.

Буяндэлгэр -

Тийм. Тийм.

Бямбадорж -

Тэр чинь үлээдэг байхгүй юу. Тэгээд тэр хоёрыг харьцуулж хийсэн юм. Тэгээд оператор нь манай талийгаач Бямбадорж бид хоёр тэгж гоё хоёр баримтат кино хийгээд тэгээд тэрнээс хойш зөндөө олон баримтат кино хийсэн л дээ. Сүүлд нь явж байгаад мань эр чинь ер нь гайгуу редакторуудын тоонд ордог ш дээ. Ер нь бол ...

Буяндэлгэр -

Ер нь сүүлийн үеийн сайн хүүхдүүдийн нэг юм байна. Тиймээ?

Бямбадорж -

Одоо энд байгаа хэд дотроо толгой.

Буяндэлгэр -

Толгой нь уу?

Бямбадорж -

Энд бол толгойн. Соёл-Эрдэнэ гээд нэг залуу байсан.

Буяндэлгэр -

Энэ чинь 90 оноос хойш юм байна ш дээ.

Бямбадорж -

Тэгээд энэ дотроо бол толгойн доо. Ер нь бол ямарч юмаараа. Тэгээд мань эр чинь программын хэлтсийн дарга болоод бас л 2, 3 жил тэгэхдээ бас л надтай цуг нэвтрүүлэг хийж л байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд программын хэлтсийн дарга байж байгаад хүрээд ирсэн. Гараад ирсэн тэгээд би Бадраад хэлэхгүй юу. За би нэг ийм нэвтрүүлэг хийх гэж байна. “Монгол ухаан” гэдэг нэвтрүүлэг. Монголчууд юу хийж чаддаг уу? Яадаг уу? Ийдэг үү? юу авч үлдсэн. Одоо авч үлдэх ёстой ийм хүмүүс нь бараг амьд байхгүй боллоо. Үүгээр юм хийе.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгсэн чинь мань за тэгье хоёулаа хийе гээд тэгээд бид хоёр тэр Монгол ухаан гэдэг нэвтрүүлэг хийсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд би хэлсэн юм. Чиний төгссөн сургуулийн захирал Дашням гэдэг хүн байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр хүнтэй хоёулаа очиж уулзана. Би энэ санааг тэр хүнээс олсон. Тэр хүнтэй очиж уулзъя. Мань би захиралтай гэхээр дуугүй бай. Одоо чи том хүн болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Төрийн алба хашдаг хүн болсон. Айгаад байх юм байхгүй. Тэгээд бид хоёр Дашням гуайтай очиж яриад, ийм ийм санаа байгаа юм. Тэгээд Монгол ухаан гэсэн нэвтрүүлэг хийх гэж байгаа гээд хэлсэн. Тэгсэн чинь оо тэгэлгүй яахав би та хоёрт туслаж өгнө. Тэгээд хамгийн анхны нэвтрүүлгийг Монгол бичгээр хийсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Эхний хоёр нэвтрүүлэг нь тэр хоёр нэвтрүүлгийг Базарсүрэн явахдаа аваад явсан. Судалгаандаа хэрэглэнэ гээд.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Монгол бичгээр хийгээд тэгээд түүнээс хойш явсаар байгаад 130-аад нэвтрүүлэг болж байна даа.

Буяндэлгэр -

Пөөх. Ерөөсөө хаяж болохгүй. Үргэлжлүүлээд хийгээд байх хэрэгтэй.

Бямбадорж -

Зармын баримтат киноны маягаар хийгээд зармын нэвтрүүлэг маягаар хийгээд...

Буяндэлгэр -

Аа ха. Тухайн үед ямар боломж байна түүгээр хийгээд байдаг юм байна тиймээ?

Бямбадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Операторууд хэн хэн байсан бэ? “Монгол ухаан”-д чинь

Бямбадорж -

“Монгол ухаан”-д гол явсан оператор хэн ш дээ. Махгал.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Одоо Америкт байгаа. Махгал гэдэг юм тэр. Ганзориг гээд одоо архичин болчихсон муу хог.

Буяндэлгэр -

Уул нь сайн оператор ш дээ.

Бямбадорж -

Тийм тэр.

Буяндэлгэр -

Тэр одоо яагаад архичин болчихов? Авгай хүүхэд нь байсан уу?

Бямбадорж -

Байсан. Аа тэгээд операторууд олон байсан л даа. Сүхбалсан нэлээд явсан. Машка ихэнхийн явсан. Машка явсан.

Буяндэлгэр -

Машбат одоо ажиллаж байгаа юу?

Бямбадорж -

Машка сая өвчтэй байж байгаад одоо орох гэж байна гэж байсан.

Буяндэлгэр -

Тэтгэвэр тогтоолгочихсон уу?

Бямбадорж -

Арай болоогүй. Хүмүүс ингэдэг байхгүй юу. Миний ганц зан бол оператороо голдог юм хүмүүс, би түүнтэй явна. Үүнтэй явна гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Би бол хэлээд байхгүй бол дуртайгаа өг гээд хэнийг ч хамаагүй аваад явдаг юм. тэгээд авчихдаг юм. Операторт тавигддаг ганцхан шаардлага байдаг юм. Өөрөө 1-рт юм боддог байх хэрэгтэй. Миний хэлсэн юмыг аа энэ хүн ийм юм үзүүлэх гэж байна гэдгийг боддог байх хэрэгтэй 1-рт, 2-рт техникийн алдаа гаргадаггүй байхад өөрөө бодож байгаа учраас би үүнийг ингэж авна. Миний авах гэж байгаа бариантаар авчих, өөрийнхөө авах гэж байгаа бариантаар авчих тэгээд би сүүлд нь үзэж байгаад авах юмаа авчихъя гэдэг байхгүй юу. Операторууд надтай хамт явахдаа дуртай. Иймээ тиймээ хэрүүл хийгээд байхгүй. Би хааяа нэг загнана. Тэд нар миний өмнөөс үг хэлэхгүй. Дандаа залуучууд юм чинь. Тэгээд яахав дээ телевизэд 40 гаруй жил ажиллалаа. Олон сайн операторуудтай. Дууны найруулагч нартай. Редакторуудтай ажиллаж байсан. Доржтой, Эрдэнэтуяатай, Пунсаатай Банзрагчтай, Дашнямтай, за би чинь өөр хэнтэй ажиллаж байсан билээ?

Буяндэлгэр -

Хүрлээ талийгаач Хүрэлбаатар байна тиймээ?

Бямбадорж -

Хүрэлбаатар байна. Санжаахүү гуайтай. Амбасэлмаатай, Пүрэвсүрэн гуайтай.

Буяндэлгэр -

Дандаа сайн операторуудтай ажилласан байна ш дээ.

Бямбадорж -

Сайн операторуудтай ажилласан.

Буяндэлгэр -

Тухайн үедээ нэр хүндтэй. Бичих чадвартай редакторуудтай ажиллаж байсан байна. Тэд нар чинь өөр өөрийн арга барилтай тиймээ?

Бямбадорж -

Тийм. Өөр өөрийн арга барилтай. Өөр өөрийн гэсэн юутай.

Буяндэлгэр -

Тийм дажгүй редакторуудтай ажиллаж байсан байна. Сайхан улсууудтай ажиллаж байж

Бямбадорж -

Би чинь миний амьдрал бараг тэр чигээрээ телевизээр явсан хүн шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Би эндээс авгайтай болсон. Гэр оронтой болсон. Олон найз нөхөдтэй боллоо. Олон уран бүтээл хийлээ.

Буяндэлгэр -

Одоо баяжих л дутуу байна даа.

Бямбадорж -

Одоо баяжина гэж байхгүй дээ. Юм хийж байсан үедээ баяжаагүй юм чинь ...

Буяндэлгэр -

Монгол ухааны юу бол үнэлэх хэрэгтэй байхгүй юу. Манайх чинь уран бүтээлээ үнэлж чаддаггүй учраас манайхны амьдрал хэвэндээ тэгээд яг социализмын үеийнх шигээ байгаад байгаа байхгүй юу. Манайх чинь уран бүтээлийнхээ юуг үнэлж чадахгүй юм байна ш дээ.

Бямбадорж -

Үр хүүхдүүдээс минь бас телевизийн хүн болчихлоо.

Буяндэлгэр -

Уул нь чамлахаар юм биш л дээ. Одоо зүгээр нээрээ тоглоомгүй уран бүтээлийг манайхаас өөр орон байсан бол үүнийг чинь маш өндрөөр үнэлээд шал өөр байх ёстой юм л даа. Манайх бас нэг уран бүтээлийг үнэлж чадахгүй байна ш дээ. Социализмын арга барилаар яваад байна ш дээ.

Бямбадорж -

Үнэлэхгүй гэдгийг зөвхөн эд нар ч үнэлэхгүй байгаа юм биш. Ерөөсөө төр нь өөрөө үнэлэхгүй байгаа сангийн яам нэг төсөв баталж өгч байхдаа хачин инээдтэй юм баталж өгдөг юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Тэрийг манайх өөрсдөө гаргадаг байхгүй юу.

Бямбадорж -

Манайхан гаргаад тэнд очоод хасагдаад хүрч ирдэг байхгүй юу.

Буяндэлгэр -

Манайханд бас их учир байна. Манайхан энэ зах зээлийн үед өөрсдөө уран бүтээлчдээ урамшуулах тэр уран бүтээлийг үнэлэх тарифийг өөрсдөө дотооддоо хийгээд өгвөл бас нэг социализмын үе шиг хаагаад хавчаад байсан юм байхгүй ш дээ. Тэр чинь манайхны дарга нарын арчаагүйгийнх байгаа юм. Арчаагүйдээ биш ерөөсөө бодохгүй байна.

Бямбадорж -

Би нэг үзээгүй юмаа үзсэн. Телевизэд.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр юу гэхээр нэг жил байна ш дээ. Нэг жилийн дотор 6 дарга солигдож байсан ш дээ.

Буяндэлгэр -

Хэдэн он билээ? Цэвэлсүрэн энэ тэр 45 хоног болдог тэр үе үү?

Бямбадорж -

20 хэд хоноод халагдаж байгаа. Зарим нь 2, 3 сар болоод ...

Буяндэлгэр -

Тэр чинь хэдэн он байлаа?

Бямбадорж -

Тэр чинь хэдэн он билээ?

Буяндэлгэр -

Би тэрийг санаж байна. Нэг их олон дарга солигдсон юм.

Бямбадорж -

Нэг их инээдтэй. Би тэгээд боддог юм. Ерөөсөө тэр дээгүүр хөл гараа олохгүй болохоор доогуур нь бас бужигнаад байдаг юм байна лээ.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ.

Бямбадорж -

Тэгээд тэрний чинь юунд уран бүтээлчдийн одоо энэ доогуур байдаг уран бүтээлчдийн тэгээд инженер техникийн ажилчдын гэх юмуу хамаг юм нь замбраагүй болчихдог.

Буяндэлгэр -

Тийм ш дээ.

Бямбадорж -

Тэгээд нөгөөдөхийг чинь хумиж авах гэсээр байтал ахиад л нэг баахан дарга нар солигдоод ингээд ерөөсөө ингэж хөлөө олж тэнцэж чадахгүй байгаа байхгүй юу. Одоо хүртэл.

Буяндэлгэр -

Ардчиллын дараа бол телевиз сайн хөлөө олж чадахгүй байгаа ш дээ.

Бямбадорж -

Тийм. Ерөөсөө олж чадахгүй. Би ингэж боддог юм. Сүүлд нь зөндөө олон телевиз гарсан ш дээ. Тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Тэгээд тэр телевизүүд яасан гэхээр дандаа манайхаас гарсан залуучууд нэг нэг телевиз байгуулчихлаа ш дээ. Тэгэхэд тэд нар телевиз байгуулаад юу хийж чадаж байна гэхээр зөвхөн өөрийнхөө хийж байсан нэвтрүүлгүүдийг өөрийнхөө хийж байсан нэвтрүүлгүүдийг ганц нэг хүний нэвтрүүлгийг харж байсан уу? Эсвэл дагаж явж байсан тэр улсуудынхаа нэвтрүүлгийг аваачаад телевизүүдэд хийгээд байгаа байхгүй юу. Яг нэвтрүүлгийг жин дээр тавиад үзэх юм бол Монгол телевиз хичнээн муу байлаа. Хүмүүс муу хэлээд байлаа ч гэсэн Монгол телевизийн нэвтрүүлэг 70%-тай л байгаа байхгүй юу. Нөгөөдүүл нь 30%-тай л байгаа. Тэрийг цааш нь явуулж хөдөлгөөд өшөө гоё юм болгоод ...

Буяндэлгэр -

Өшөө хөгжүүлээд, өшөө далайцтай ....

Бямбадорж -

Болгоод тэр хүмүүсээ хөдөлгөж чадахгүй. Тэр үндэс нь өөрөө хөдөлж чадахаа байчихсан. Хаашаа ч явуулахаа мэдэхээ байчихсан болохоор ямар нэгэн хэмжээгээр бид нар юу авч байгаа ш дээ. Монгол телевиз хичнээ муу хүмүүс муу хэлээд үзэх юм байхгүй байна гээд байдаг. Яг үнэндээ Монгол телевизийн аягүй их үздэг. Арай далайцтай.

Буяндэлгэр -

Далайц нь арай өргөн байгаа. Цар хүрээ нь ...

Бямбадорж -

Цар хүрээ нь ч ондоо. Тэр чинь туршлага гэж байна. Тэнд чинь бас ямар нэг хэмжээгээр уран бүтээлчид нь олон жил ажиллаад бүрдчихсэн юу хийх вэ? Хэзээ юу хийх вэ? гэдгээ мэдэж байна. Зүгээр дагаад шуураад давхиад байхаа байлаа ш дээ. Монгол телевиз чинь янз янз болох гэж аягүй олон хүн орж ирсэн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Ёстой болгоод өгнө гээд л байдаг. Хүрч ирээд юу ч хийж чадахгүй гадна хаягдаад алга болно. Хүрч ирээд үүнийг чинь би болгоод өгнө гээд баахан юм ярьчихаад эсвэл баахан мөнгө идчихээд гараад явчихна. Эсвэл ерөөсөө юу ч хийж чадахгүй ангайж байгаад ...

Буяндэлгэр -

Учрын олохгүй ядсаар байж ...

Бямбадорж -

Учрын олохгүй ядсаар байтал дараагийнх нь хүн болоод алга болчихно.

Буяндэлгэр -

Үнэн. Үнэн. Ер нь нэг онигоо гарчихсан байсан ш дээ. Намайг байхад Ширээгээ зөөж шинэчлэл хийдэг телевизийнхэн юу билээ? Өрөөгөө сольж өөрчлөлт хийдэг телевизийнхэн гэсэн бүр тийм онигоо гарчихсан байсан ш дээ. Нэг дарга ирэхээр зэрэг өрөөнүүдийг хооронд нь солиод редакциудыг хооронд нь өөрчлөөд л тэгээд ерөөсөө тэр хэвээрээ өөрчлөлт байхгүй. Программд өөрчлөлт хийж мэдэхгүй.

Бямбадорж -

Хамгийн гол нь тэд нар чинь ингэж байгаа байхгүй юу. Ямарч мэргэжлийн биш хүн авч ирээд урд нь телевиз зурагтаар гардаг гэдгийг мэдэхээс өөр ямарч юм мэдэхгүй улсууд Цэвлээ даргаас эхлээд л бүх дарга нар байна ш дээ. Тэрнээс хойш орсон бүх дарга нар телевизээр гардагийг мэдэхээс нэг ч юм мэддэг дарга ирээгүй.

Буяндэлгэр -

Тийм. Үнэн. Үнэн.

Бямбадорж -

Ганболд гэж байлаа. Энхтүвшин гэж байлаа. Цэвлээ гуай байлаа. Өвгөнхүү гэж байсан.

Буяндэлгэр -

Түмэндэлгэр дарга ч байсан.

Бямбадорж -

Түмэндэлгэр энэ тэр мянган амьтан байсан. Ганц ч юм байхгүй. Телевизийг өөд нь татсан амьтан ганц ч байхгүй.

Буяндэлгэр -

Байхгүй. Байхгүй. Тэд нар чинь телевиз гэдэг нэг талдаа техникийн маш их үйлдвэрлэл нэг талдаа үйлдвэрлэл ш дээ. Техникийн асар их хуримтлал болсон үйлдвэрлэл гэдгийг ойлгохгүй дунд нь толгойн эргэсээр байгаад тэгээд солигдоод яваад байгаа юм чинь.

Бямбадорж -

Мөнгө яаж сааж идэх вэ? гэдгийг сайн сурцгаасан.

Буяндэлгэр -

/ Инээв/

Бямбадорж -

Эндээс мөнгө яаж олох вэ? гэдгийг сурчихсан.

Буяндэлгэр -

Мөнгө яаж олох вэ? гээд тийм учраас уран бүтээлчдээ дэмжиж цалингийн нэмэх, уран бүтээлийн дүгнэж шагнал өгөх тал дээр одоо хүртэл сураагүй л байгаа байхгүй юу. Хийхгүй л байгаа байхгүй юу. Тийм учраас уран бүтээлчдийн амьдрал дээшлэхгүй байгаа. Ярих юм байвал ярь ярь. Энэ чинь одоо үлдэх дурсамж шүү дээ. Хийсэн уран бүтээл хүний юунд очиж болохгүй шүү дээ. Олон нийтэд телевиз интернетээр цацагдаад үр хүүхдэд чинь хүртэл хэрэгтэй. Өшөө уран бүтээл хийх хэрэгтэй шүү. Хөөж гаргахгүй бол Бямбаа минь зүтгээд л байх хэрэгтэй. Та нар шиг туршлагатай хүмүүс одоо байхгүй болж байна шүү дээ. За баярлалаа уран бүтээлийн их амжилт хүсье.

Бямбадорж -

За баярлалаа. Олхмод овог байдаг юм.

Буяндэлгэр -

Ховдынх юмуу?

Бямбадорж -

Ховдынх биш. Чингисийн...

Буяндэлгэр -

Чингисийн овог юмуу?

Бямбадорж -

Чингис гарч ирэхээс өмнө байсан.

Буяндэлгэр -

За?

Бямбадорж -

Бүүр аль Хүннүгийн үеэс гарч ирсэн том овог байхгүй юу.

Буяндэлгэр -

За? Олхмод гэнэ үү?

Бямбадорж -

Тийм. Олхмод.

Буяндэлгэр -

Дуулсан хэрнээ сайн олохгүй байна.

Бямбадорж -

Тэр Олхмод овог яадаг бэ? гэхээр байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр Олхмод овогт болохоор хүүхнүүд нь царайлаг эрчүүд нь ухаатай тийм улс байдаг.

Буяндэлгэр -

За?

Бямбадорж -

Тэр тэгээд яадаг юм гэхээр сүүлд Чингисийн удам дандаа Олхмодоос авгай авч байсан.

Буяндэлгэр -

Авгай авч байсан. Аа ха.

Бямбадорж -

Байгаа юм 1-рт.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

2-рт тэр Олхмод овгоос цэрэг дайнд явуулдаггүй байсан гэж байгаа.

Буяндэлгэр -

Яагаад тэр үү?

Бямбадорж -

Ухааныг нь ашигладаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ухааныг нь ашигладаг.

Бямбадорж -

Тийм байсан байгаа юм.

Буяндэлгэр -

Түүнийг чи яаж мэдэв?

Бямбадорж -

Түүнийг яаж мэдсэн гэхээр түүхийн номон дээр байдаг юм.

Буяндэлгэр -

Аа аа.

Бямбадорж -

Дээр үеийн номон дээр байгаа. Тэр одоо тарчихсан байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Олхмод овог байна ш дээ.

Буяндэлгэр -

Одоо хаана хаана байна?

Бямбадорж -

Одоо Ховдод байна.

Буяндэлгэр -

За?

Бямбадорж -

Хөвсгөлд байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Наагуур энэ Баянхонгор, Архангай Завхан гурвын дунд хэсэгт байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Анх өөрсдийнхөн нутаглаж байсан нутаг байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хэнтийн нурууны урд хормойгоор нутаглаж байсан улс ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Их сонин юм байна. Би ерөөсөө дуулаагүй юм байна. Судрын чуулган дээр байна уу?

Бямбадорж -

Судрын чуулган дээр байна уу? Одоо ингээд Олхмодуудыг харахад миний эцэг өвөгдийн суурьшиж байсан Ховдын Дарви гээд байна шүү дээ. Ховдын Дарви сумаас 5 баатар төрсөн. Хөдөлмөрийн баатар.

Буяндэлгэр -

За? Хэн хэн?

Бямбадорж -

Цогтгэрэл, Лхагважав, Лхагваа, Галсанпунцаг, Гэндэнпил гээд 5 баатар төрсөн.

Буяндэлгэр -

: Дандаа малчид юмуу?

Бямбадорж -

Малчид.

Буяндэлгэр -

Цогтгэрэл гэж санаж байна. Бусдын бол би мэдэхгүй юм байна. Цогтгэрэл гэж ухаантай хүн байсан.

Бямбадорж -

Мундаг ухаантай хүн. Ардын жүжигчин Мяасүрэн гэж хүн байдаг юм.

Буяндэлгэр -

За тийм. Хөгжмийн зохиолч?

Бямбадорж -

Хөгжмийн зохиолч, Жав гэж ардын эмч байна.

Буяндэлгэр -

Тийм. эмэгтэйчүүдийн эмч.

Бямбадорж -

Эмч тийм. Төрийн шагналт Баасанжав гэж байна.

Буяндэлгэр -

Баасанжав гэдэг чинь юу билээ? Нүдний эмч биш үү?

Бямбадорж -

Биш.

Буяндэлгэр -

За мэдэхгүй юм байна.

Бямбадорж -

Мэдрэл сэдрэлийн л эмч байх. Тэгээд цаашаа явахаар Э. Чойдог гээд манай хөгжмийн зохиолч байдаг.

Буяндэлгэр -

Тийм. Дээр үед нас барчихсан.

Бямбадорж -

Нас барчихсан. Монгол улсын баатар Чогдон гэж байна.

Буяндэлгэр -

Тийм. Саяхан хүртэл гараад байсан. Тэр Чогдон гуай чинь үг хэлсэн юм байна лээ ш дээ. Түүнийг чинь одоо саяхан л мэдлээ шүү дээ. Халх голын дайны дараа Японтой гарын үсэг зурахад НҮБ-д очиж үг хэлж байсан юм байна лээ ш дээ. Ахмад цолтой.

Бямбадорж -

Аа ха.

Буяндэлгэр -

Их сайхан үг хэлсэн юм байна лээ.

Бямбадорж -

Тэр хүн чинь байна. Тэр сумаас байна ш дээ тиймээ? 500 гаруй эрдэмтэн доктор байдаг юм байна.

Буяндэлгэр -

Аа доктор эрдэмтэн. Их оюунлаг улс байдаг юм байна.

Бямбадорж -

Оюунлаг улс байдаг. 56 гавъяат байдаг.

Буяндэлгэр -

Пөөх.

Бямбадорж -

1 сумаас шүү дээ.

Буяндэлгэр -

Хнн. Үнэхээр оюунлаг улс байдаг юм байна.

Бямбадорж -

Үнэхээр оюунлаг улс байдаг.

Буяндэлгэр -

Сонин юм байна.

Бямбадорж -

Тийм. Зүгээр энэ тэнд ажил хийж байгаа гайгуу ажил хийж байгаа хүнийг энэ хүн ер нь дажгүй хүн байна шүү гэхэд л Ховдын Дарвийн хүн байдаг юм. Үндсэн хуулийн цэцийн дарга Бямбадорж байна ш дээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр чинь манай Ховдын хүн байхгүй юу. Би өөрийгөө хэлж байгаа юм биш л дээ. Тэр хүмүүсийг хараад судлаад байхад тэр Олхмод гэдэг овог яагаад цэрэгт явуулдаггүй. Тэндээс цэрэгт дайчилдаггүй байсан юм гээд үзэхээр Чингис хааны хэдэн том өрлөгүүд байна шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Бямбадорж -

Том жанжин баатрууд дотор нь Олхмод овгийн хүн байдаггүй байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Ухааны нь өөр юманд ашигладаг.

Бямбадорж -

Өөр юманд зарцуулдаг.

Буяндэлгэр -

Төрийн түшмэд болгож байсан юм байна л даа тиймээ? Арын албанд соёл шинжлэх ухаанд ч юмуу? Арын албанд ухааныг нь ашиглаж байсан юм байна.

Бямбадорж -

Хүүхнүүд нь сайхан хүүхнүүд байдаг. Дандаа ухаантай хүүхнүүд байсан гэж байгаа. Ер нь оюунлаг болохоор нь дээш нь татаж байсан юм байгаа биз.

Буяндэлгэр -

Тийм юм байна. Сонин юм байна мэдээгүй юм байна.

Бямбадорж -

Ганцхан сумнаас 50 хэдэн гавъяат төрнө гэдэг ховор биз дээ?

Буяндэлгэр -

Ховор ховор. Гайхалтай.

Бямбадорж -

Одоогийнх шиг нэг нэгээр өгөөд байгаа гавъяат биш шүү дээ.

Буяндэлгэр -

Социализмын үед чинь чанга байсан.

Бямбадорж -

Чанга байсан. Тэр үед...

Буяндэлгэр -

Одоо жаахан замбраагүй болчихоод байгаа болохоос биш.

Бямбадорж -

Тэр үед өгч байсан 50 хэдэн гавъяат байна шүү дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Бямбадорж -

Гайхалтай байгаа биз.

Буяндэлгэр -

Гайхалтай гайхалтай. Танайхан ер нь гавъяатуудаа цуглуулж нэр алдартай хүмүүсээ цуглуулж....

Бямбадорж -

70 жилийнхээ ойгоор нэг цугласан юм.

Буяндэлгэр -

Тийм үү?

Бямбадорж -

70 жилийнхэн ойгоор би “Зүүдэнд тодхон нутаг” гэдэг баримтат кино хийж өгсөн байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм үү?

Бямбадорж -

“Зүрхэнд хоногшсон Сутай” гэж нэг “Зүүдэнд тодхон нутаг” гэж хоёр кино хийсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Зүрхэнд хоногшсон Сутай. Зүүдэнд тодхон нутаг гэж хоёр шад шүлэг байгаа биз.

Буяндэлгэр -

Тийм байна.

Бямбадорж -

Нэг нэгээр тийм хоёр баримтат кино хийж өгсөн юм. Тэгэхэд би очсон байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Мяасүрэн гуай намайг дагуулаад яахав таньдаг юм болохоор.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Талийгаач муухай Пүрвээ, Галсанданзан гуай хоёр ирж...

Буяндэлгэр -

Бас тэр нутгийнх юмуу?

Бямбадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Урлагийнхан бид хэд нийлж байгаад одоо энэ гавъяат жүжигчин Ичинхорлоо гэж дуурийн дуулдаг хүүхэн байдаг ш дээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэр хүүхэн энэ тэр. Тэгээд бид хэд гол уруудаж айл хэсэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хамаатнуудаа хэсэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд яваад байсан чинь Мяасүрэн гуай бид хоёр чинь ойрхон хамаатны улс байсан байхгүй юу. Тэгэхэд тэр яригдаж байсан байхгүй юу. Манайхан төдөн гавъяаттай. Төдөн баатартай. Ийм тийм гээд...

Буяндэлгэр -

Сумандаа музейтэй юмуу? Сумын музей гэж байна уу?

Бямбадорж -

Байхгүй.

Буяндэлгэр -

Түүнийг байгуулмаар юм байна ш дээ. Хийх хэрэгтэй. Мартагдана шүү дээ. Хойч үедээ үлдээх хэрэгтэй.

Бямбадорж -

Мундаг даргатай байсан байхгүй юу. Гавъяат нэгдэлчин Даваа гэдэг даргатай. Гавъяат нэгдэлчин.

Буяндэлгэр -

Хнн.

Бямбадорж -

Нэлээд дээш нь татаж байсан. Тэгээд сүүлд нь гарч ирсэн юу яагаад...

Буяндэлгэр -

Музей байгуулах хэрэгтэй. Нэг бол ном гаргах хэрэгтэй.

Бямбадорж -

Ном байдаг юм.

Буяндэлгэр -

Байдаг уу тиймээ?

Бямбадорж -

Байдаг юм.

Буяндэлгэр -

Энэ мартагдана шүү. Одоогийн залуучууд юм уншихаа больсон. Нутаг усаараа бахархах юм мартагдаж байгаа ийм үед маш их хэрэгтэй. Эцсийн эцэст эх орон үзэл гэдэг чинь сум унасан газраас л эхэлж байгаа шүү дээ.

Бямбадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Нутаг уснаасаа. Би бол Сүхбаатарын талбайгаа л эхлэх байхдаа. /Инээв/ Хөдөө нутагтай хүмүүс сум орноос л эх орон гэдэг чинь тэндээс л эхэлж байгаа юм чинь. Их гоё түүх байна. Чамаас их сонин түүх сонслоо.

Бямбадорж -

Нэг нэг ийм шатартай за юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Хавар болоод эхлэнэ шүү дээ. Хавар болоод ирэхээр нар дагаад л хэдэн хөгшчүүд шатар тоглоод нар дагаад л тоглоод байна. Авгай нар нь ажил мажлаа хийж байгаад нийлж аваад хөзөр тоглоно. Хөгшчүүд нь нар дагаж суусаар байгаад шатар тоглоод...

Буяндэлгэр -

Аа ха. Тэр чинь хүний оюун ухаан аягүй их хөгжүүлж байгаа ш дээ.

Бямбадорж -

Тийм улс байдаг байхгүй юу аягүй сонин. Тэгээд зун ч голд байх ямар ч арга байхгүй л дээ. Ялаа шумуул гараад тэгээд бүүр Сутайнхаа суга руу гараад явчихдаг.

Буяндэлгэр -

Аа ха. Арай сэрүүн байх нь.

Бямбадорж -

Тийм. Сэрүүн сэрүүнээр барах уу? бараг хөвөнтэй дээлтэй зусдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тийм сэрүүн газар очиж зусдаг. Тэгээд тэнд юу болдог бэ? гэхээр өдөржин оройжин шатар болчихдог. Сумынхан бүгдээрээ шахуу шатар тоглодог.

Буяндэлгэр -

Хнн.

Бямбадорж -

Хүүхэд шуухадгүй. Авгай хүүхэнгүй бүгд шатар тоглоно.

Буяндэлгэр -

Ямар сонин юм бэ?

Бямбадорж -

Тэгдэг байсан. Намайг бага байхад тэгдэг байсан. Одоо юу болж байгаа юм мэдэхгүй.

Буяндэлгэр -

Их сонин түүхтэй юм.

Бямбадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Шатар тэгж тоглох уламжлал хаанаас гарсан юм бол?

Бямбадорж -

Мэдэхгүй одоо хаанаас гарсан юм. Би түүнийг асууж байгаагүй юм байна. Ааваа асуугаагүй өнгөрчихсөн. Тэгдэг л байсан. Бид нар ч гэсэн хажуугаар нь гүйлдээд шатар тоглох гэж загнуулаад л та нэр тэнд очиж өөрсдөө тогло гээд загнуулаад хөөлгөөд явж л байсан. Аягүй их шатар тоглоно. Хүн болгон шатар тоглодог. Тийм сонин газар ш дээ.

Буяндэлгэр -

Сонин юм байна.

Бямбадорж -

Их сайхан дуулна. Манай нутгийнхан маягтай сайхан дуулна шүү дээ. Сайхан дуулдаг тийм улс байдаг. Шатар их тоглоно. Аягүй даруулгатай. Хөгшчүүд тас гээд ороолгоод зодоход манай хүүхдийг зодлоо гэж хэн ч хэлэхгүй. Буруу хэрэг хийгээд л зодуулсан байж таараа гээд хөгшчүүд хүүхдээ...

Буяндэлгэр -

Өмөөрөхгүй.

Бямбадорж -

Хаана ч явж байсан мал байвал эргүүлээд алдагдсан мал байвал авч ирээд хэл хүргүүлчихдэг. Танай мал тэнд байсан гээд тийм их сайхан...

Буяндэлгэр -

Ёс заншилтай юм байна.

Бямбадорж -

Тийм ард түмэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм юм байна.

Бямбадорж -

Тийм улс байсан. Одоо залуу халаа гарч ирээ биз дээ. Гэхдээ нутгийн гайгуу сайхан хөгшчүүд байж л байгаа.

Буяндэлгэр -

Чи хамгийн сүүлд хэдэн онд нутагтай очсон бэ?

Бямбадорж -

Би ноднин билүү? Уржнан ийшээ явахдаа замаараа дайраад гарсан. Нутагт хамаатан гээд байх хүн байхгүй.

Буяндэлгэр -

Амьдрал ер нь ямархуу байнаа?

Бямбадорж -

Амьдрал тааруухан. Ер нь бол амьдрал тааруухан ш дээ. Зах зээлээсээ 1-рт хол. Хол сум юм чинь Улаанбаатараас 1200 км хол.

Буяндэлгэр -

Зам харгуй бол хөгжөөгүй?

Бямбадорж -

Зам яахав дээ. Баруун тийшээгээ явдаг зам яг төвөөр нь дайрч гардаг юм. Хэдэн малтай. Өөрсдийнхөө хэрэгцээний арвай тарина.

Буяндэлгэр -

Арвайгаа тарьж байгаа юу?

Бямбадорж -

Байгаа.

Буяндэлгэр -

Ашгүй дээ.

Бямбадорж -

Тэгээд ногоо могоо тарина. Сумынхаа хэрэгцээний юм болгодог юм шиг байгаа юм. Мал ихтэй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Гол нь хонь үхэр, адуу ихтэй.

Буяндэлгэр -

Аа ха. Баруун талын адуунууд их биеэрхүү биз?

Бямбадорж -

Том арай биеэрхүү.

Буяндэлгэр -

Тийм байх. Сонин юмаа сонин юм.

Бямбадорж -

Тэгээд Сутайд чинь Хөшөөтийн уурхай гээд баахан яригдлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр чинь танай нутагт байдаг юмуу?

Бямбадорж -

Манай суманд байдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа аа. Хөшөөтийн уурхай гээд яриад байгаа ш дээ.

Бямбадорж -

Яриад байгаа. Цаашаагаа Хятад руу зөөх гэж байгаа юм гэсэн.

Буяндэлгэр -

Нүүрсний уурхай юу?

Бямбадорж -

Нүүрсний уурхай. Тэнд бол уг нь юм юм байгаа л даа.

Буяндэлгэр -

Тийм л байх л даа.

Бямбадорж -

Одоо бол яахав нүүрс л ярьж байгаа болохоос биш тэр нутаг чинь баян нутаг л даа. Баян нутаг л даа. Яг Сутай хайрханы нутаг байхгүй юу даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Сутай хайрханы хойд талынхан бэлд нь сумынхан төв нь...

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Төвхөрийн гол гээд жижигхэн хэрнээ сайхан гол байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Доороо нууртай.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Тэгээд цаашаагаа яваад Хар ус нуурт цутгадаг. Зэрэгтэй нийлээд явчихдаг. Жижигхэн хөөрхөн сайхан гол байдаг юм. Ховдод ганц Модтой уултай сум нь Дарви ш дээ. Сутайд доод талын суга нь модтой тийм хоёр ам байдаг ш дээ. Хар шинэс модтой.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Сайхан тийм ам байдаг юм. Зун тийшээгээ гарч зусдаг.

Буяндэлгэр -

Хар ус нуур одоо ширгэсэн үү? Гайгуу юу?

Бямбадорж -

Хар ус нуур ширгэх болоогүй. Тэр чинь том нуур. Монголын том голуудаар...

Буяндэлгэр -

Тэтгэгдэж байна уу? Их гоё гэсэн янз бүрийн шувууд ирдэг гэсэн.

Бямбадорж -

Том нуур шүү дээ. Ширгэхээр нуур биш.

Буяндэлгэр -

Аа ха. Монголын газар нутаг үнэхээр баялаг сайхан юм даа. Ариг гамтай эзэмшиж. Ариг гамтай хүнд өгөх юм бол уг нь амьдрал сайжрах л ёстой юм байгаа юм. Яаж зохион байгуулах уу? Яаж хүнд хөлслүүлэх үү? гэдгээсээ болно тиймээ?

Бямбадорж -

Тийм.

Буяндэлгэр -

Найруулагч Долгорын талаар хэр мэдэх вэ?

Бямбадорж -

Сайн мэдэхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Ховдын...

Бямбадорж -

Ховдын Дарвийн хүн.

Буяндэлгэр -

Тийм үү?

Бямбадорж -

Даваагийн, ээжийн ч Даваа гэдэг. Аавын ч Даваа гэдэг.

Буяндэлгэр -

Оо тийм үү?

Бямбадорж -

Бид хоёр сайн ярих юм бол их ойрхон хамаатан улс.

Буяндэлгэр -

Оо тийм үү?

Бямбадорж -

Манай ээжийн талтай их ойрхон хамаатан улс. Долгор чинь 18-р сургууль төгссөн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

18-р сургууль төгсөөд тэгээд шууд Кино урлагийн дээд сургуульд яваад төгсөж ирсэн байхгүй юу. Өөрөө бага байхын авъяастай. Дуулдаг барьдаг. Шатар тоглодог. Дуулдаг. Биеийн тамирт мундаг. Юм юманд оролцдог. Воллейбол тоглодог. Их айхтар дажгүй хүүхэн байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Бямбадорж -

Мань хүн тэгээд төгсөж ирээд кино үйлдвэрт байж байгаад хэдэн мундаг кино хийсэн. Цогтгэрэл баатарын тухай баримтат кино хийлээ. “Эдлэх ёсгүй эрх” гэж телевизийн мундаг тэр сайхан жүжгийг гурван анги билүү? Хоёр ч анги билүү? “Эдлэх ёсгүй эрх” гэж тэр жүжгийг хийлээ. “Намрын халуун өдрүүд” гэж хоёр ангит кино хийлээ. Уран сайхны кино. Богинохон насалсан л даа хөөрхий амьтан. 37 хүрсэн үү? Үгүй юу?

Буяндэлгэр -

Хэдэн онд өөд болсон бэ? Телевиз яагаад нэг их удаагүй санагдаад байна.

Бямбадорж -

Удаагүй удаагүй. 80 хэдэн онд л нас барсан байх. Зөндөө зөндөө Долгор чинь хэдэн онд нас барлаа?

Тунгалаг -

88 онд.

Бямбадорж -

88 онд тийм.

Буяндэлгэр -

Долгорын тухай яриач? Хойно нэг жил төгсөж ирсэн үү?

Тунгалаг -

Нэг жил төгсөж ирсэн. Долгор 1965 онд аж үйлдвэрийн комбинатад байдаг 18-р сургуулийн 10-р анги төгсөөд, үнэхээр сэтгэлээрээ өөрийнхөө уриагаар орж ирсэн эмэгтэй байхгүй юу. 10 жилд байхын ер нь авъяаслаг...

Буяндэлгэр -

Чи хэдийнээс мэдэх юм бэ?

Тунгалаг -

65 оноос л мэднэ.

Буяндэлгэр -

За?

Тунгалаг -

Ер нь найз нарынх нь ярианаас Баяраа их сайн мэддэг ш дээ.

Буяндэлгэр -

Ямар Баяраа?

Тунгалаг -

Баяраа бол 18-р сургуульд нэг ангид байсан юм байна лээ. Баяраа урлагийн сургуульд яваад Баярааг урлагийн сургуульд орчихлоо гээд Долгор Молгор тэр ангийнхан ер нь урлагт дуртай. Спортод дуртай тийм хүүхдүүд байсан гэж Баяраа ярьдаг байсан. Ноднин С1-ийн нэвтрүүлгээр би Долгорыг 65 оноос мэдэхээсээ ярихдаа, найз нөхөд нь ярихдаа тамирчин тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Урлагт их зүтгэлтэй. Дуулна. Хуурдана. Гитар дарна. Тэгсэн чинь “ Аз жаргалын эрэлчин” гээд хүүхдийн дуурь байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Тэнд чинь мань хүн чинь эрэгтэй хүүхдийн дүрд тоглодог гэсэн.

Буяндэлгэр -

Долгор уу? Оо хөөрхий.

Тунгалаг -

Хумбага ярьдаг байсан юмаа. Хумбага чинь гол рольд ээждээ шар тос хайгаад яваад байдаг дүр. Ээжийгээ урт наслуулах гээд хайгаад яваад байдаг хүүхэд. Би үзэж чадаагүй л дээ. Пионерийн ордонд гарахад нь хүүхдүүд үзээд...

Буяндэлгэр -

Би нэрийн сонсоод санаж байна. Үйл явдлын санахгүй байна.

Тунгалаг -

Чи оюутан байсан юм чинь аргагүй. Тэр чинь 64, 645 оны “Аз жаргалын эрэлчин” чинь 64 оны пионерийн 40 жилийн ойд зориулж гарсан. Хүүхдийн дуулалт жүжиг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэнд тоглож байсан гэдэг юм. Долгорыг.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Манай Бямбаа чинь 40 жилийн ойгоор Сувдаатай хамт вальс хийж бүжгийн чуулгад нь тоглож байсан гэж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм үү?

Тунгалаг -

Ер нь сургуулиас тийм хүүхдүүд ирдэг байсан байгаа юм. Тэгээд Долгор найруулагчийн ангид ирсэн гээд бор хүүхэн ирээд...

Буяндэлгэр -

Яаж найруулагчийн ангид ирсэн тухайгаа та нарт яриагүй юу.

Тунгалаг -

Үгүй. Өөрөө ер нь найруулагчаа авч ирсэн бололтой байгаа юм.

Буяндэлгэр -

Тийм үү?

Тунгалаг -

Сургуулиасаа найруулагчийн хуваарь аваад ирсэн юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Тэр чинь 65 он байсан тиймээ?

Тунгалаг -

Тийм. Телевизийн найруулагч гэдгээр л төгсөж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Би Долгорын тухай нэвтрүүлэг 98 онд хийх гэсэн ш дээ. Тэгэхэд ах эгч нь надад ярихдаа сургуульд байхын, тэндээс бас надад мэдээлэл байгаа юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Урлаг спортоор их гүйдэг. Манай хамгийн бага дүү байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Айлын бага хүүхэд. Өөрөө хөөцөлдсөөр байгаад би кино найруулагч болно гэж хөөцөлдсөөр байгаад телевизийн найруулагчийн ангид...

Буяндэлгэр -

Тэр үед чинь телевиз байгууллагдаагүй байсан. Яаж телевизийн найруулагч болно гэж мэдэж байсан юм бол?

Тунгалаг -

Дээд боловсролын хорооны хуралд орохоор чинь хуваарь хэлдэг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа тийм.

Тунгалаг -

Би кино найруулагч болно гэхээр нь кино яах бэ? Телевиз гэж сайхан юм бий болох гэж байгаа. Телевизийн найруулагч бол гэж хэлсэн байх гэж би бодоод байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Долгор л өөрөө ярина шүү дээ. Тэр үед хөөрхий минь яриулаад авах ухаан ч байдаггүй. Тэгээд эгч ах нар нь урлагийн талыг их сонирхсон. Ер нь юм юм сонирхсон ном их уншдаг хүүхэд байсан гэж ярьж байсан юм. Ангийнхан хүүхэд манай оператор Баяраа бол өөрөө их...

Буяндэлгэр -

Дайчин хүн байж.

Тунгалаг -

Дайчин. Өрсөлдөөнд их дуртай. Тэгээд Баярааг урлагийн сургуульд орчихоор хөөцөлдсөөр байгаад кино урлагийн сургуульд явчихсан байсан юм даа гээд Баяраа яриад байсан. Баяраа кино үйлдвэрт туслах оператор байж байгаад телевизийн операторын 1жил 6 сарын курсад явж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд манай Долгор хойно очоод яахав 18-р сургууль гээд тэгэхээр, бид нар 1 , 2-р сургууль хотын төвийн сургуулийн хүүхдүүд бие биенээ мэддэг тиймээ? 18-р сургуулийг мэдэхгүй. Энэ найруулагч болох юм гэнэ лээ гээд ярьдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Долгор маань хөөрхий Жүгнээ гуай гээд нэг хэсэг ахмад сэтгүүлчидтэй нэг куфейнд ороод суучихсан... сонсоод гарч ирээд та нар яагаад шуугилдаад байна гээд Туяа бид нар чинь үхтлээ хөхрөлдөж хүүхэд насаар явж байхад чинь гарч ирээд та нар яагаад орилоод байгаа юм бэ? Хүүхдүүдээ гэчихээд орчихдог.

Буяндэлгэр -

/ Инээв/

Тунгалаг -

Тэгээд Москвад очоод бид нар дээр хамт .... ирж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Бид нарыг байранд оруулах болсон чинь....

Буяндэлгэр -

Та нар Орос хэлний бэлтгэлд суугаагүй юмуу?

Тунгалаг -

Суусан.

Буяндэлгэр -

1 жил суусан уу?

Тунгалаг -

1жил суусан.

Буяндэлгэр -

Ямар сайхан юм бэ?

Тунгалаг -

Сайхан.

Буяндэлгэр -

Намайг чинь аваачаад шууд 1-р курсад суулгачихсан ш дээ. Юу ч мэдэхгүй амьтан үсээ хоёр шүлжсэн ангайсан амьтан багшийгаа харж бүтэн жил суусан ш дээ. Бэлтгэлд суулгалгүй шууд 1-р курсад суулгачихаж байгаа.

Тунгалаг -

Орос хэлний нэг жилийн бэлтгэл гэдэг бол Орос хэлний багш нарын бидэнд өгсөн мэдээлэл маш их өргөн байсан байхгүй юу. Манай Нина Герговна гэдэг багш театр жүжиг үзүүлнэ бид нарт...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Балет үзүүлнэ бид нарт. Большая театр орчихсон байгаа ш дээ. Аавдаа захиа бичсэн чинь аав бүүр гайхаад аав нь тэр Большая театр орж үзээгүй байхад миний охин ороод үзчихсэн байдаг гээд. Би сайндаа биш Орос хэлний багш дагуулж явж байгаа байхгүй юу. Туяа, Лхагважав...

Буяндэлгэр -

Тэр чинь тэгээд насан туршид сэтгэлд үлдчихэж байгаа байхгүй юу.

Тунгалаг -

Долгорын багш нь Мөрөнгуа энэ тэрийн багш байсан л даа. Их сайхан настай багш. Тэр багш ч бас л юм үзүүлдэг л байсан байх л даа. Бид нар оюутан байхдаа хоорондоо танай багш яав гэж нэг нэгнээсээ асуухгүй. Сургууль хичээл, сургууль хичээл тэгээд гэр орноо их санана. Одоогийн хүүхдүүд шиг диско Бар ерөөсөө мэддэггүй байсан ш дээ. Диско вар гэдэг нь юу бэ? гэхээр төрсөн өдрөө нэг тэмдэглэнэ тиймээ?

Буяндэлгэр -

Тийм тийм.

Тунгалаг -

Бүгдээрээ нийлж байгаад тиймээ. Аа тэгээд 11 сарын 26-ныг нэг тэмдэглэнэ. Тэгээд том өрөөнд бид нарыг бүгдийн оруулчихдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Төмөр-Очир гуайн Галмандах тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Төв хорооны нарийн бичгийн дарга байж байгаад арга хэмжээ авахуулсан тиймээ?

Буяндэлгэр -

Мэднэ.

Тунгалаг -

Галмандах, Даваагийн Долгор, Цэрэндоржийн Туяа, Тунгалаг би ингээд нэг өрөөнд оруулчихаж байгаа байхгүй юу. Долгор ажилтай хүн шиг бид нараас түрүүлээд гараад явчихдаг. Хаашаа явдаг юм мэдэхгүй. Тэгсэн таньдаг тэр 18-ыг төгссөн Москвад сурдаг олон найз нар байсан юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тийм улс чинь танил ихтэй байдаг. Яагаад гэхээр спортын тэмцээнд ахлах ангийнхан хамт ордог байсан байж болно.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Ноднин би тэр нэвтрүүлэгт бас ярьж байсан юм. Бас янз бүрийн уран сайханд хамт явдаг байсан тэд нар нь 4 төгсөөд Москвад оччихсон байх жишээтэй тиймээ? гараад явчихдаг. Туяа бид хоёр номын хоёр Орос хэлний багш дээрээ очоод эсвэл декан ир гэсэн бол очоод л...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгсэн чинь нэг харсан чинь Долгор Нямдаваа ахтай хүзүү толгойгоо холбочихсон явж байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Кино найруулагч агсан.

Тунгалаг -

Аа ха. Кино найруулагч агсан.

Буяндэлгэр -

Нямдаваатай.

Тунгалаг -

Аа тийм. Нямдаваатай. Нямдаваа ах чинь хоёр билүү? Гуравдугаар курсад байсан.

Буяндэлгэр -

Найруулагчийн?

Тунгалаг -

Найруулагчийн. Тэгээд Нямдаваа ахтай хүзүү толгойгоо нийлүүлчихсэн явж байхаар нь Мөрөнгуагаас асууж байгаа юм л даа. Нямдаваа ахыг таньдаг байсан юмуу гэсэн чинь Мөрөнгуа энэ хоёр чинь туялзуур жадны дугуйланд явдаг байхгүй юу гэдэг юм байна. Пөөх ямар мундаг юм бэ?

Буяндэлгэр -

/Инээв/

Тунгалаг -

Туяа бол би мэдэж байна. Ардаа дөрвөн дүүтэй хүүхэд. Тийм идэвхтэй уралдаан олон нийтийн ажилд оролцохгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Хичээлдээ мундаг тийм хүүхэд байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Би ч гэсэн айлын ганц охин. Аав ээж гадаадад байдаг тиймээ? Хичээлдээ яваад орой давтлагатай гэвэл араас мөрддөг байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

/Инээв/

Тунгалаг -

Үнэхээр давтлаганд явж байна уу? гэж манай аавын дүү. Тийм номын гэрээс гарна гэж мэдэхгүй. Хааяа нэг худлаа хэлж кино үзвэл үзнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Үзэхгүй бол үзэхгүй. Ийм байсан улсууд чинь туялзуур жаданд явдаг гэхээр нүд орой дээр гараад л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд нэг өдөр чи туялзуур жаданд явдаг юмуу? гэсэн чинь тийм би бас волейболд бас явдаг гээд тэгж байна. Тэгэхээр нь хоёулаа пөөх гээд гайхаад аа гээд орхичихсон.

Буяндэлгэр -

/Инээв/

Тунгалаг -

Тэгээд завгүй хүн тэндүүр яваад л Туяа бид хоёр эндүүр нь ингээд гэрэл зургаа аваад явж байсан чинь Долгор маань бүдрүүлээд байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгэхээр нь гайхаад Мөрөнгөөс асууж байгаа юм. Мөрөн бол бид нараас нэг жилийн өмнө явчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Эгч хүн. Мөрөн эгчээ Долгор ямар бүдүүн болж байнаа гэсэн чинь Мөрөнгуа жирэмсэн гэж байлаа ш дээ гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд өвлийн амралтаар яваад өгсөн хөөрхий минь.

Буяндэлгэр -

1-р курсаасаа юу?

Тунгалаг -

Хэлний бэлтгэлээс. Бид нарыг бүгдийн хэлний бэлтгэлд суулгасан. Юндэндорж, Содном ах, Долгор, Ням-Очир дөрөв нэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Аа тэгээд оператороос Лхагважав, Туяа, Цэдэвсүрэн, бид дөрөв нэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Ингээд бэлтгэлд сурч байгаа байхгүй юу. За ингээд Долгор хүүхэд гаргахаар явах болсон чинь пөөх ямар сонин юм бэ? Жирэмсэн хүн яаж энэ янз бүрийн эмч нарын үзлэг давж ирж байнаа. Ёстой мундаг хүүхэн юмаа. Ёстой мундаг эмэгтэй юмаа. Ёстой мундаг охин юмаа гээд бүгдээрээ ярьж байгаад чимээгүй болсон. Сүүлд нь ингээд олон жилийн дараа ингээд бодохоор муу Долгорыгоо анхны хүүхэд гаргалаа гэж бид нар юу ч тэмдэглэх ухаан байхгүй байсан байгаа юм.

Буяндэлгэр -

Мэдэхгүй байгаа байхгүй юу.

Тунгалаг -

Ухаан байхгүй байсан байхгүй юу Туяа бид нарт. Туяа ч Шаравдоржтой нэг өрөөнд орчихоод тусдаа. Би ганцаараа нэг амьтан. Фотокомфуцез гэдгээ хийх гэж ёстой нусаа хацартай нааж байгаа юм чинь тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Нөгөө Батцэрэн, Баатар гэсэн ах нараа гуйгаад, надтай өглөө эрт зурганд явж өгөөч гээд гуйгаад тэгээд Баатар ах явж өгөөд галт тэрэгний буудал руу. Тэгтэл өвлийн амралтын дараагаар ороод ирж байгаа байхгүй юу. Хүүхдээ төрүүлээд сар гаруй болоод орхиод ороод ирж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Хичээл ерөөсөө хөсөрдүүлээгүй. Тэгээд ер нь Долгорыгоо мэддэг байхгүй юу. Ямар их шөрмөстэй бүхнийг амжуулж чаддаг ийм байсан юм. Бодвол богино настай хүн л бүхнийг амжуулдаг гээд яарч байдаг юмуу тиймээ? ном уншаад л сууж байна. Орос дээр...

Буяндэлгэр -

Хнн.

Тунгалаг -

Өрөөнд нь ороход ном уншаад л сууж байна. Пянз тавьчихсан. Пянзаар нь хайр сэтгэлийн дуу явж байна. Энд Долгор ном уншаад сууж байна. Тэгээд би боддог юм. Операторуудад драмматур гэдэг аймаар хичээл ордог хэрнээ найруулагч жүжигчин эд нарт дүр бий болгодог хүмүүс шиг зохиол зохиолоор нь шалгалт авдаггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Ерөнхий хэн гэж ямар зохиолч бэ? Ямар зохиолын мэдэх вэ? гэдэг ч юмуу тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгэхээр нь тэр гээд эд нараас дүрийн асуудаг юм байна лээ л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Одоо тэр Долгор энэ тэрээс чинь Достаевскийн Идётын гол дүр хэн байсан бэ? Түүнийг ямар дүр гэж бодож байна гэдэг ч юмуу?

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Найруулагч нараас тиймээ? Жүжигчдээс бас тэгнэ.

Буяндэлгэр -

Аа ха. Ах дүү Кормазовыг бүгдийн цээжилсэн байх ёстой.

Тунгалаг -

Тийм. Сувдаатай хоёр жил амьдрахад бас тэгдэг ном уншаад суучихдаг. Тэгээд амьдралын өргөн цар хүрээтэй ойлголттой ийм хүмүүс болсон байх гэж ойлгодог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

/Инээв/ Операторууд бид нарыг хэлдэг ш дээ. Та нар ерөөсөө техникийн ажилчид шүү.

Буяндэлгэр -

/Инээв/

Тунгалаг -

Найруулагчийн хэлснийг л хийх ёстой. Гэхдээ гэрлээ хар компазецээ хар. За яахав чадалтай нэг агуулгаа бодоорой гэдэг байхгүй юу.

Буяндэлгэр -

Юуг гэнээ?

Тунгалаг -

Дотоод агуулгаа бодоорой гэдэг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Түүнийг чинь тэртэй тэрэнгүй найруулагч урьдчилаад харчихсан байгаа гэдэг байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

/Инээв/ Аа ха.

Тунгалаг -

Та нар бол техникийн ажилчид шүү гэж хэлдэг. Уран бүтээлч гэж хэлэхээсээ илүү ажилчид шүү. Их л ажиллаж чадвал уран бүтээлч болно гэдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд Долгор маань хөөрхий хүүхдээ гаргаж ирчихээд бэлтгэлээ төгсчихөөд зун ирээд дараа Карменый ангид ороход Жамъян цуг орж байгаа юм л даа. Бэлтгэлгүй. Жамъян чинь Орос хэлтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд Юндэндорж, Жамъян, Долгор гурав Карменый ангид. Ням-Очир, Содном ах Цеганы ангид уран сайхны удирдагч Цеганы гэж...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд мань хүн чинь сургуулийн волейболын шигшээ багт тэмцээнд орно. Вурвезник гэдэг нийгэмлэг байсан байхгүй юу. Тэнд манай БХЭГ-ийн оюутнууд бүртгэлтэй.

Буяндэлгэр -

БХЭГ гэдэг чинь?

Тунгалаг -

Бүх холбоотны кино урлагийн дээд сургууль.

Буяндэлгэр -

Бүх холбоотны кино урлагийн дээд сургууль гэсэн үг тиймээ?

Тунгалаг -

Бүх Оросын.

Буяндэлгэр -

Бүх Оросын тийм.

Тунгалаг -

Тэгээд нөгөө Вурвезниктэй явж байхдаа та хоёр зүгээр сууж байхаар ядаж бассейнд ядахдаа орооч. Үнэмлэх аваад ирсэн. Үүнийг бөглөөд 2 рубль билүү тушаагаад оч. Бассейнд орж бай. Аягүй гоё ш дээ.

Буяндэлгэр -

Долгор тэгж байгаа юмуу?

Тунгалаг -

Тийм.

Буяндэлгэр -

За?

Тунгалаг -

Пөөх бассейн гэнэ. Живж үхэх юм байна гээд..

Буяндэлгэр -

/Инээв/

Тунгалаг -

Туяа би сэлж чадна гээд би сэлж чаддаггүй. Дараагийн 7 хоногт очъё гэсээр байгаад очих ёстой өдрийн өнгөрөөгөөд 2 рубль хэрэггүй болгоод хаячихаж байгаа юм. Тэгээд Нямдаваа ах тэр хоёр зэмлээд тэгдэг байсан. Оюутан байхын гадаадын олон хүмүүстэй танил байх, тэгээд жүжгийн дүрд тоглуулахад жүжгийн ангийн хүүхдүүдтэй харьцаж байгаа нь бид нараас илүү танилтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Хэзээний л Довга, Дарагин гээд бариад авч байдаг. Үнэхээр ирээдүйн найруулагчийн суурь оюутан байхын байсан. Тийм эмэгтэй байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд 3 курсд байхдаа билүү “Халх голын” тухай Канстантин Семеновтой хамтарч ажиллахаар...

Буяндэлгэр -

Хнн. Канстантин Семеновтой хэр барагийн хүн ажиллахгүй шүү дээ.

Тунгалаг -

Семеновыг гуай чинь өөрөө эрж хайж явж байгаад Кармениар олуулж байгаа байхгүй юу. Карменый гэдэг чинь мастер багш нэртэй.

Буяндэлгэр -

Аа ха. Нэртэй.

Тунгалаг -

Тэгээд Семеновтой яриад тэгээд “Халх голын” тухай баримтат кино хийж байсан юм.

Буяндэлгэр -

3 курсад байхдаа юу?

Тунгалаг -

Тийм 3 курсдаа.

Буяндэлгэр -

Хнн.

Тунгалаг -

Гэхдээ курсын ажил бол богинохон л доо тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха. Гэлээ ч гэсэн тэр үеийн хөөрхий нэг оюутан...

Тунгалаг -

Манай Бямбаа ч гэсэн адилхан эд нар курсын ажил дипломын ажил бүх холбоотны кино урлагийн дээд сургуульд сурахад үнэхээр агуу байгүй юу. Энэ Монголд байна ш дээ. Өрөвдмөөр ш дээ. Архивт нь очоод юм үзье гэхэд мөнгө нэхэж байгаа шүү дээ. Үүнээс өмнө ч мөнгө нэхдэг байсан ш дээ. Мөнгийн төлөөд үзвэл үзээ гэж...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Бүх холбоотны кино урлагийн дээд сургуулийн оюутан оюутны үнэмлэхээ үзүүлээд факультутын мастер багш деканы бичигтэй бол зүгээр үнэгүй. .... том архивын газар байдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Хнн.

Тунгалаг -

Тэнд очиж юмаа үздэг. Тэндээс Долгор аягүй их материал үзэж харж авч байсан байгаа юм л даа. Курсын ажлынхаа дараа мань хүн 30 хэдэн оны үеийн тарваган тахлын үеэр Монголд ажиллаж байсан Соболев гэдэг эмчийн тухай

Буяндэлгэр -

Эмчийн тухай.

Тунгалаг -

Түүний хүү Өвгөнбүргэд гээд...

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Залуугийн тухай баримтат кино хийсэн.

Буяндэлгэр -

Зохиолын Чойжил гуай бичсэн үү?

Тунгалаг -

Үгүй. Чойжил гуай бичээгүй байх.

Буяндэлгэр -

Бичээгүй юу. Би сонсож байсан.

Тунгалаг -

Зохиолын арай Сүрэнжав гуайгаар бичүүлээгүй байгаа даа.

Буяндэлгэр -

Тийм. Би дуулж байсан юм байна. Үзэж ч байсан байх.

Тунгалаг -

Долгорыг оюутан байхын бид нар их сужетный оюутан байсан байхгүй юу. Долгор бол их нээлттэй.

Буяндэлгэр -

Тийм байна. Өөрөөр хэлбэл цаг үеэсээ түрүүлсэн хүн байна ш дээ.

Тунгалаг -

Төгсөж ирээд би ийм ийм хүмүүстэй ажиллана гэдгийг оюутан байхын эрж олдог.

Буяндэлгэр -

Хнн.

Тунгалаг -

Орост ч Монголд ч гэсэн.

Буяндэлгэр -

Хнн.

Тунгалаг -

Телевизийн студийн хойгуур ордог хаалгаар Долгор биднээс өмнө түрүүлээд орчихсон байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм байна.

Тунгалаг -

Бид нар төгссөн жилээ ирж байгаа байхгүй юу. 71 оны 5 сард ирсэн. Тэр Өвгөнбүргэд Соболевын тухай Соболев гэдэг овогтой шүү дээ Өвгөнбүргэд чинь ээжээрээ...

Буяндэлгэр -

Амь аварсан ээжээрээ?

Тунгалаг -

Амь аварсан ээжээрээ овогтой.

Буяндэлгэр -

Би түүнийг чинь сонсож байсан.

Тунгалаг -

Түүгээрээ диплом хамгаалсан.

Буяндэлгэр -

Тэр чинь өөрөө эмч болсон байх шүү.

Тунгалаг -

Эмч байхаа.

Буяндэлгэр -

Тэр Өвгөнбүргэд чинь эмч болсон байх. Тэгж байсан тэгж байсан. Би бүүр санаад байна.

Тунгалаг -

Тэгээд төгсөж ирээд нийгмийн редакцид орсон байх шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Манай теле кино ашиглалтанд орохоос өмнө.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо 60 хэдэн он байсан бэ?

Тунгалаг -

71 онд Долгор 72 онд төгсөж ирсэн. Бид нарын дараа жил. Төгсөөд ирчихсэн бас жирэмсэн хөөрхий.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд хоёрдахь бандиа гаргаж байсан юм. 72 онд нийгмийн редакцид байсан. Ямар нэвтрүүлэг яаж хийдэг байсан юм мэдэхгүй. 72 оны 12 сард телекино үйлдвэр ашиглалтанд ороод...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Долгор маань хүүхдээ төрүүлчихээд удалгүй орж ирээд 73 онд “Талын дуу” гээд Дорнодын театрын концерт кино хийж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Олон бүтээлтэй. “Зурагт зулын хойморьт заларсан нь” гэдгийг үзээрэй. Долгорын нэг тэмдэглүүштэй нь Долгорыг найруулагчийн хувьд, Монголын анхны эмэгтэй найруулагч байсныг нь тэмдэглэх тэр “Намрын халуун өдрүүд”...

Буяндэлгэр -

Тийм. Сайн кино ш дээ.

Тунгалаг -

Уран сайхны кино.

Буяндэлгэр -

Гайхалтай сайн кино.

Тунгалаг -

Түүнийг нь би ноднин С1-телевизээр ярьж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

За тэгээд нэвтрүүлэг хийхдээ бас их шаламгай. Телевизийн 10 жилийн ойгоор Туул голыг тойрсон карьерийн тухай нэг шүүмжлэлт нэвтрүүлэг хийдэг юм байнаа.

Буяндэлгэр -

За?

Тунгалаг -

Санжаахүү гуай редактор нь Долгор найруулагч нь би оператор нь...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгсэн хөөрхий амьтан Долгор чинь за үүнийг авна авна авна. Үүнийг авах юмуу? Авна авна авна. Бүгдийн авна. Баримттай байх хэрэгтэй. Баримтат киноны найруулагч юм чинь тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд аваад ингэсэн чинь манай нэвтрүүлгийг оруулахгүй гэнээ. Яанаа Тунгаа нэвтрүүлэг оруулахгүй гэж байна. Гайгуу оруулах байлгүй дээ гээд тэгээд хөөцөлдөж хотын намын хороо мороогоор явсаар байгаад оруулах болчихсон юм.

Буяндэлгэр -

Хнн.

Тунгалаг -

Тэгсэн чинь тэр карьер эзэмшдэг хүмүүс нь их том талтай байсан юмуу хаашаа юм. Түүний урд жил ш дээ 77 онд ш дээ...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

75 онд бид хоёр Амгаланг Удвал гуайтай хийж байсан байхгүй юу. Баримтат кино. Амгалан хөдөлмөрийн баатар...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Хөдөлмөрийн зохион байгуулалт нь хөдөлмөрийн бүтээмж их гаргадаг гэсэн

Буяндэлгэр -

Амгалангийн тухай хөрөг найруулал маягийн...

Тунгалаг -

Хөрөг биш. Ажлын туршлагын тухай. Хүмүүс үзээд аа энэ Амгалан шиг ингэж суугаад ингэж хайчаа байрлуулаад ингэх юм бол ингэх юм бол гэсэн. Тэгээд яахав тэр хүнийхээ тухай жаахан оруулаад тэр маань шууд батлагдаж байсан юм. арай 1-ээр биш хурдан батлагдаж байсан юм. 2-р зэргээр Чойжилын Чимэд гуай хөөе Долгороо чам шиг шууд байн дээр онодог хүн ховор шүү гээд. Дандаа засвар өгөөд буцаадаг тиймээ?

Буяндэлгэр -

/Инээв/ Аа ха.

Тунгалаг -

Тэгсэн чинь Автор нь Удвал гуай юм чинь аргагүй шүү дээ гээд тэгж байгаа юм. Удвал гуай чинь их хэлэхгүй ч гэсэн оновчтой оновчтой. Түүнийг нь анхаараарай гээд хэлдэг. Тэгээд Удвал гуайтай тэр бүтээл дээр ажиллачихсан болохоор мань хүн карьерийн тухай нэвтрүүлэг хасагдахад хүрсэн чинь надад бас таних хүн бий шүү. Карьерийн дарга нарт харьцдаг хүн байгаа юм бол надад бас хүн байгаа шүү гэж байгаа юм чинь. Тэгээд дараа нь тэр нэвтрүүлэг нь орох болчихож байгаа юм.

Буяндэлгэр -

Шүүмжлэлтэй нэвтрүүлэг байж тиймээ?

Тунгалаг -

Энэ чинь бүүр 77 оноос яригдаж байсан зүйл. Туул голоо ширгээхгүйн тулд карьерийн үйлдвэрийг Туулынхаа эргээр байгууллахаа боль гэдгийг тэр үед Монгол телевиз дуугарч байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Түүний найруулагч нь Долгор нэвтрүүлгийг хаах гэхээр явах газар явах хүн бий гээд. Бодвол хотын захиргаа хавиас л тэр нэвтрүүлгийг боль гэсэн байх тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Битгий гарга. Тэгвэл барилга зогсоно гэсэн ч юмуу.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгэхээр мань хүн хөөцөлдөж яваад гаргахаар болчихож байгаа юм. Тэгэхээр Удвал гуай яасан алсын хараатай хүн байсан юм тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Долгор ямар алсын хараатай байсан юм. Энэ чинь түгшүүртэй зүйл шүү гэдгийг гаргаж байсан. Одоо ингээд 30-аад жилийн дараа эргээд бодоход үнэхээр алсын хараатай.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Уран бүтээлчид байжээ гээд би ноднин ярьж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Дараа нь тэгээд Автор нь Удвал гуай, Дожоодорж гуай хоёртой “Намрын халуун өдрүүд” гэдгийг хийж байгаа байхгүй юу.Тэгэхэд бид нэг байранд байсан. 4-р хорооллын 13-р байранд. Мэдээлэл радиогийн улсын хорооноос Долгорт 3 өрөө байр ...

Буяндэлгэр -

Долгорт байр өгсөн юмуу? Ашгүй.

Тунгалаг -

Тэгсэн хоёулаа Монгол телевизэд ажилладаг юм чинь.

Буяндэлгэр -

Хөөрхий минь.

Тунгалаг -

Манайд Бямбадорж бид хоёрт бас 3 өрөө байр.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгэхдээ хоёр өрөөгийн манайх, 1 өрөөгийн радиогийн залуучуудын редакцийн Зориг...

Буяндэлгэр -

Тийм тийм.

Тунгалаг -

Тэднийд өгч байлаа л даа. Зоригийн буриад авгай айлтай хамт орохгүй гээд нүүж ирэхгүй байсаар байгаад манайх болж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгсэн чинь Долгор маань 84 онд явлаа. Кинонд гарна гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

35 мм-ын Монгол киноны оператор Асалбайтай 8 сард гарсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Их ядарсан тэр үед. Би сүүлд бодоод байхад тэр кино хийхэд их ядарсан. Богино хугацаанд хийсэн ш дээ. 8 сард зураг авалтанд яваад тэгээд 11 сарын 26 нд гаргаж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Хнн.

Тунгалаг -

84 онд чинь нөгөө 1924 онд Хөрөнгөтөний биш хөгжлийн замаар явнаа гэсэн намын 3-р их хурлаар нөгөө Данзангаа буудаж алаад тиймээ? /Инээв/

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Нам жинхэнэ Большевкуудаа дагана гэсэн тийм хурлын тухай байхгүй юу даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Оюутанд зориулж хийж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд 8 сард зураг аваад зураг авалт нь 8 сарын сүүлээр дууссан гэж байгаа юмаа. Монтаж дуу оруулалт хоёр 2 сарын дотор тэгээд 2 сар хагасын дотор гүйцээгээд гаргаж байна гэдэг чинь маш их саад туулсан байхгүй юу даа.

Буяндэлгэр -

Тийм тийм.

Тунгалаг -

Чи түүнийг бол мэдэх үү?

Буяндэлгэр -

Би бол зах зухаас нь мэднэ. Гэхдээ чи ярь.

Тунгалаг -

Чи ямар хориг саадыг туулсан юм бэ? гэхээр тэнд Данзанг хэтэрхий их зөв шугам барьж байгаа мэтээр гаргалаа гэж...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Залуучуудын эвлэлийн хорооны дарга байсан Даваасанг одоо яах гээд байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Залуу хүмүүсээ буудаад алаад байснаар та нар гаргах гээд байгаа юмуу? Түүнийг би сүүлд 98 оны нэвтрүүлэг бэлдэж байхдаа Сосорбарамаас мэдэж авсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Ямар Сосорбарам?

Тунгалаг -

Яагаав Ардын жүжигчин Сосорбарам. Гавъяат?

Буяндэлгэр -

Гавъяат уу?

Тунгалаг -

Ардын болчихсон биз дээ сая?

Буяндэлгэр -

Түүнийг мэдэхгүй.

Тунгалаг -

Болсон ш дээ.

Буяндэлгэр -

Болсон байхаа.

Тунгалаг -

Даваасангийн дүрд тоглосон байхгүй юу даа. Залуучуудын эвлэлийн.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд Данзанг ойлгоод тиймээ? Данзанд туслаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Гүйснийхээ төлөө цээрлэл хүлээсэн байгаа юм л даа. Хоёулаа дээлээ толгой дээрээ нөмрөөд явж байхдаа та нар хэзээ нэгэн цагт бидний зөвийг ойлгоно гэж хэлээд хоолойн зангираад дээлээ нөмөрч байж билээ гэж Сосорбарам ярьж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэр хэсэг миний үнэхээр дотор чичрүүлсэн 88 онд. Тэгээд 90 онд би ардчилалтай сэтгэл зүрхээ нийлүүлж гарч ирсэн гэж байгаа юм л даа. Сосорбарам.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Долгор маань жүжигчдээ сонгохдоо зөв...

Буяндэлгэр -

Айхтар сонгосон байна.

Тунгалаг -

Сосорбарам тэр нэвтрүүлгээр ноднин ярилцлага өгч байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Яг бид нарт 98 онд өгсөн ярилцлага шигээ ярьж чадаагүй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Яаруу авч ирээд яриулсан байх. Долгор бол агуу найруулагч байсан гэдгийн л хэлж байгаа юм. Надад чөлөө дүрээ гаргах боломж өгч байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Зарим найруулагч нар чинь чи тэгнэ шүү. Ингэнэ шүү гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгж болохгүй шүү гэхээр жүжигчин аягүй боолтонд орчихдог гэнэ л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Долгор болохоор өөр Даваасан гэж хэн билээ? Чи өөрийнхөөрөө гаргаарай. Чи өөрөө тэр үеийг яаж бодож байна. Түүнийгээ гаргаарай гэхээр Сосорбарам хэлж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Би өөрийнхөөрөө үнэхээр гаргасан. Долгор маань агуу найруулагч байжээ гэдгийг би олон жилийн дараа мэдэрч байна гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэр агуу гэдэг нь 84 онд юу хийхийн өмнө Эзэнгүй...

Буяндэлгэр -

“Эдлэх ёсгүй эрх”

Тунгалаг -

“Эдлэх ёсгүй эрх” –ээр бас ярьсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Талийгч...

Буяндэлгэр -

Тэр чинь Удвал гуайн зохиол уу?

Тунгалаг -

Зохиолч Ёнхор гуай.

Буяндэлгэр -

Аа тийм Ёнхор гуай.

Тунгалаг -

Ш. Ёнхор гуай.

Буяндэлгэр -

Тийм Ш. Ёнхор гуай тийм.

Тунгалаг -

Тэр жүжиг үнэхээр Мэндбаярыг төрүүлсэн жүжиг.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Өөрөөр хэлбэл Мэндбаярыг тэр баян хатагтайн дүрээр, дараа нь тэр хүүхдээ хайрлах эхийн дүрээр найруулагчийн хувьд гаргаж ирсэн гэж Мягмарсүрэн...

Буяндэлгэр -

Шүүмжлэгч Мягмарсүрэн уу?

Тунгалаг -

Тийм. Урлаг судлаач Мягмарсүрэн тийм дүгнэлт гаргаж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Эргээд Долгор судлал гээд гаргахад дүрүүдийн илэрхийлэл маш сонирхолтой болж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгэхээр Монголчууд 60 хүрээд ухаан ороод 61 хүрээд үхдэг гэгчээр эргээд дүрүүдийн бодохоор мань хүний дүрүүд агуу дүрүүд байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Гаргаж ирсэн дүрүүд.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Өөрөө түүнийг сонгож авч байгаа нь өөрөө ямар агуу хүн байж бэ? гэдгийг. Тэгээд тэр “ Намрын халуун өдрүүд” дээр бут авалцаж байгаа уран сайхны зөвлөл....

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Намын төв хорооны үзэл сурталын хэлтэс энэ тэр.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Гаргана. Гаргахгүй. Гаргана. Гаргахгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Удвал гуай чадаагүй гэж байгаа ш дээ бас. Гаргая гэж.

Буяндэлгэр -

Аа ха. Өөрөө хэлж чадаагүй.

Тунгалаг -

Хэлүүлж чадаагүй. Өөрөө хэлбэл байдал ийм. Түүх ийм байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Хожим түүх ямарч болох юм билээ. Ер нь ард түмэн маань намын маань түүхэн замнал юуг туулж ирсэн юм гэдгийг харах хэрэгтэй гэдэг чинь...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэр үе хаалттай. Ертөнцөөс хаалттай маягаар байлгах гээд тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Аа болохгүй. Залуучуудыг удирдагч ингэж болохгүй. Аа болохгүй гээд Данзан чинь тэр үед юу байлаа?

Буяндэлгэр -

Ерөнхий сайд байгаа биз дээ?

Тунгалаг -

Тийм үү? ийм үе ингэж буруутаж байгаагаар гаргаж болохгүй. Барууныхан Зүүнийхээр нь тайлбар хийвэл яасан юм. Тэгэхэд Забаркин гэж манай зөвлөх байсан ш дээ тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Тэр хэлсэн байгаа юм л даа. Тэр чинь 88 онд өөрчлөн байгуулалт эхэлчихсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

ЗХУ-д Горбачев гарчихсан тийм үе байсан юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Яагаад та нар өөрчлөлт хийх дургүй байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Хүмүүс үзэгчид өөр өөрсдийнхөөрөө ойлгож аваг. Түүх бол байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэр түүхийг уран бүтээлд гаргаж байна. Би бол үүнийг их оновчтой уран бүтээл гэж үзэж байна. оновчтой дүрүүд байна. Найруулагч ч их зөв гаргасан дүрүүдээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд Забаркин хэлэнгүүт....

Буяндэлгэр -

/ Инээв/ Тэр үед ЗХУ-ын...

Тунгалаг -

ЗХУ-ын сургагч нар нь ийм үг хэлэхээр тэгээд зөвшөөрөөд, за телевизээр хийхийг азнана. Нээлтээ хий. Ард кино театр гурван хоног хийгээд тэгээд паг. Хааж байгаа байхгүй юу даа.

Буяндэлгэр -

Хнн.

Тунгалаг -

Хэзээ хойно 90 оноос гаргасан уу? 89 оноос гаргасан уу? телевизээр хагас дутуу гаргаад орхисон. Тэгэхдээ зөндөө юм хассан гэж байгаа. Сосорбарам хэлсэн байхгүй юу даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Дээлээ нөмрөөд алуулах гээд буудуулах гээд явж байгаа хэсэг нь хасагдчихсан байхгүй юу. Тэгээд Данзангийн хэзээ нэгэн цагт та нар мэднэ дээ тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Энэ тэр нь байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Хасагдаад үнэхээр Данзан муу юмаа гэдэг ойлголт үлдээд өнгөрч байгаа байхгүй юу. Манай намын түүхэнд ийм юм болж байсан юм байна шүү. Дайснууд орж ирж байсан юм байна гэсэн юм орсон болохоос биш. Тэгээд яг үнэн хэрэгтээ гадаадын хүмүүсээс зөвөлгөөн авч байгаагаар гаргадаг ч юмуу тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Нэмэлт бас юм хийгдсэн тухай оператор нь ярьдаг байхгүй юу. Англи хүнээс зөвөлгөө авч байгаагаар тагнуул болгож байгаа юмуу хаашаа юм. /инээв/

Буяндэлгэр -

Оператор нь Асалбай байсан уу?

Тунгалаг -

Аа ха.

Буяндэлгэр -

Үнэхээр зөвөлгөөн авсан ч юм билүү. Тийм алсын хараатай хүн байсан ч юм билүү бид яаж мэдэх вэ дээ тиймээ?

Тунгалаг -

Аа ха. Монголын судалгаа бол үнэхээр муу байгаа ш дээ. Кембриджийн их сургуулийн аман түүхийн энэ судалгаа бол их л олон ишлэл гаргана даа. Хойч үеийн судлаачдад тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэр “Намрын халуун өдрүүд” хийчихээд дараагаар нь уран бүтээлд орж чадаагүй байх шүү.

Буяндэлгэр -

Тэгээд ер нь бие нь муудсан юм биш үү?

Тунгалаг -

Үгүй. 84 онд чинь Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулсан цуврал...

Буяндэлгэр -

Манай 60-ны...

Тунгалаг -

Манай 60-ны түүх гэдэг тиймээ? Чойжил даргын Автор байсан.

Буяндэлгэр -

Манай 60-ны түүх гээд баримтат кино гардаг байсан.

Тунгалаг -

45 мм түүний 3 ангийг бас хийсэн ш дээ. тэгээд 84 онд “Намрын халуун өдрүүд” –д ороод тэгээд теле киноны баримтат кинон дээр ажиллаж л байсан л даа. Долгортой чинь би “ Монгол сийлбэр”-ийг хийж байлаа. “Цэвэгийн Амгалан” –г хийж байлаа. Өшөө бид хоёр чинь юу хийж байлаа. “Амарсанаа” дуурийг хийж байлаа. Өөр юу хийж байлаа даа. Каталоги дээр байгаа.

Буяндэлгэр -

Оюуны тухай хийж байсныг би санаж байна. Ардын жүжигчин...

Тунгалаг -

Аа тийм. Ардын жүжигчин Жаргалсайхан гуайн тухай хийсэн. Монгол циркийн “Уран нугаралт”-ын тухай хийж байсан. Теле кино үйлдвэрийн төлөвлөгөөт баримтат кинонуудаа хийж байгаад 87 оноос л бие нь муудсан ш дээ. 87 онд чинь телевизийн 20 жилийн ойгоор янз бүрийн уралдаан тэмцээн концерт монцертэнд явахдаа нэг л өөрөө өөрийгөө ядраад байна гээд тэмцээнд орохгүй гэхэд нь Батдорж эд нар чинь атомдаж байгаад чи багаа аваад ор гээд сагс магсанд оруулаад өөрийгөө гамнадаггүй л эмэгтэй байсан даа.

Буяндэлгэр -

Ажлын төлөө явсаар байгаад л явсан хүн шүү дээ.

Тунгалаг -

Тэгээд хажуугаар нь нэвтрүүлгүүдээ хийнэ. Шууд нэвтрүүлэг хийнэ. Богино жүжгүүд хийдэг байсан. Хувийн амьдрал нь тийм их жаргалтай байгаагүй л дээ хөөрхий. Тэгэхдээ Алдархүүтэй суугаад тайван бүтээлээ хийх боломж гарсан. Дуулна тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Жаахан нахаль жаахан танхайдуу гэж ярих дуртай. Эрэгтэйчүүд бол.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгж байж л найруулагч байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм тийм. Тэгж байж юманд хүрч байгаа ш дээ.

Тунгалаг -

Тамхи татна. Шөрмөс нь аягүй чанга эрчүүдтэй үзэлцэхээр заавал дийлж гарна. Долгорыг дийлдэг эрэгтэй теле кинонд байгаагүй дээ. Монгол телевизэд бол гарах байлгүй дээ. Бадрахаас авахуулаад.. ..

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Аа теле кинонд бол байдаггүй. Бор хүн чинь цайгаад л дийлээд за эгчийгээ мэдэв үү? гээд орхичихно. Тийм эмэгтэй байсан хөөрхий. 3 хүүхэдтэй. Том охин нь ойн инженер, дунд хүү нь Солонгост манайд гэрлийн техникч байж байгаад...

Буяндэлгэр -

Том охиныг нь хэн гэдэг юм?

Тунгалаг -

Пүрэвжав.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Одоо Ирландад байдаг юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Дунд хүү нь Баяр. 86 онд...

Буяндэлгэр -

Бунтар гуайн тухай хийсэн юмуу?

Тунгалаг -

Монголын төрийн соёрхолт...

Буяндэлгэр -

Зүрхний мэс засалч

Тунгалаг -

Бунтар гуайн тухай...

Буяндэлгэр -

Баримтат кино хийсэн юмуу? ......

Тунгалаг -

Бие нь тааруу байхад Бунтар гуай ирсэн л дээ. Намайг нэг эргээд оччихсон байтал...

Буяндэлгэр -

Бунтар бишээ. Хэн билээ?

Тунгалаг -

Бунтар.

Буяндэлгэр -

Найруулагч уу?

Тунгалаг -

Бишээ.

Буяндэлгэр -

Зүрхний мэс заслын эмчийг чинь Бунтар бишээ хэн гэдэг билээ байз. Бун Бунтай л юмдаг. Бун хэн билээ? Би бас мартчихаад байна. Уг нь мэддэг байсан юм.

Тунгалаг -

Бунтар гэдэг чинь нээрээ найруулагч ш дээ.

Буяндэлгэр -

Тийм найруулагч.

Тунгалаг -

Бундан.

Буяндэлгэр -

Тийм. Бундан Бундан.

Тунгалаг -

Бундан гуайн тухай. Өвчтэй байхад нь Бундан гуай ирж үзчихээд их ядаргааны тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Ядаргаанаас энэ өвчин бий болдог гэсэн гээд намайг нэг эргэж очиход ярьж байсан. Ядаргаагаа гаргахаараа тамхи татаж гаргадаг. Хороор ядаргаа тайлдаг болохоор ямар сайн байх уу?

Буяндэлгэр -

Уг нь бүдүүн гэдэс мэдэсийн тайрч аваад их урт гэсэн ш дээ. Бүдүүн гэдэс чинь...

Тунгалаг -

Аа ха.

Буяндэлгэр -

Босох л байсан ш дээ.

Тунгалаг -

Хугацаа алдчихсан юм байна лээ. Бундан гуай дараа нь бас шулуун гэдэсний хавдраар нас барсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм үү?

Тунгалаг -

Тийм ш дээ. Эмч хүмүүст их тусдаг. Яагаад гэхээр эфирийн үнэрэнд...

Буяндэлгэр -

Аа аа

Тунгалаг -

Хүмүүсийг мэдээ алдуулдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Түүнийг мэс засалчид дандаа үнэртэй байдаг учраас...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Хавдар чинь хамгийн сүүлийн үедээ аягүй их цус алддаг юм байна лээ ш дээ.

Буяндэлгэр -

Тийм үү?

Тунгалаг -

Ямар ч хавдар.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Цус алдалт болчихсон. Эгч мэгч нь сандралдаад л гүйлдээд ээж нь хөөрхий эрхээ эргүүлээд сууж байсан.

Буяндэлгэр -

Бүдүүн гэдэсний хавдар гэсэн үг үү?

Тунгалаг -

Тийм.

Буяндэлгэр -

Хорт хавдар уу?

Тунгалаг -

Тийм хорт хавдар учраас мэс засал хийж чадаагүй байхгүй юу. Тэгээд орсон чинь Болд энэ тэр сая ирээд явсан. Хүү чинь том болж байна уу? гээд надаас асуугаад...

Буяндэлгэр -

Аа ха. Тулгаа дөнгөж гарчихсан байсан уу?

Тунгалаг -

Тийм. Тулгаа чинь 3 сард гарсан. 8 сард нас барсан.

Буяндэлгэр -

43 онд төрөөд 80 хэдэн онд билээ?

Тунгалаг -

88 онд.

Буяндэлгэр -

88 онд уу?

Тунгалаг -

45 оны хүүхэд.

Буяндэлгэр -

Аа 45 оных уу?

Тунгалаг -

45 онд төрөөд 88 онд 43 насандаа.

Буяндэлгэр -

Надаас хөөрхий ганц л дүү юм байна ш дээ. Байвал байхаар хүн юм байна ш дээ.

Тунгалаг -

Тийм.

Буяндэлгэр -

Харамсалтай юмаа. Би сайн мэдэхгүй л дээ Долгорыг.

Тунгалаг -

Түүний дараахан 2 долоо хоноод л нас барсан байх хөөрхий. Тэр үед чинь теле кино юмуу? Телевиз юмуу? учир олдохгүй. Теле кинонд Баттөр байсан байхаа. 88 онд. Байсан байсан. Теле киногоор л гаргасан байх хөөрхий. Би тэгж боддог юм. Их л хүндтэй гаргах ёстой хүний нэг байсан даа. Манайд нэг бичлэг байдаг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Охин нь ноднин гуйгаад авчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэдний бичлэг байхгүй юу. Би найруулагч маягаар хийе гэж бодоогүй. Материалын цуглуулаад өгье гээд өнөө нэг Бид ирлээ гэдэг нэвтрүүлэг хөтлөөд байдаг Хандрэгзэн эгчийн хүү байна ш дээ. Алтанхуяг?

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Тэр одоо би хийе гээд авсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Тэр одоо хаана байгаа юм?

Тунгалаг -

Бүү мэд алга л байна шүү дээ. Авгайн яахав Улаанбаатараар ярьж л байна. Тэр хийж өгье гэсэн чинь Баяраа Балхжав хоёр яагаад ч юм хийлгээгүй. Улаанбаатараар л хийе гэж бодсон юм. Улаанбаатарын л ахмад болж таарна шүү дээ. Киноны суурин дээр бий болсон юм чинь.

Буяндэлгэр -

Тэр хоёр яагаад хийлгээгүй юм бол?

Тунгалаг -

Мэдэхгүй. Дараа нь Монгол телевизээр хийе гэсэн чинь Золжаргал эд нар жаахан байж байя гээд программын Нацагдорж бол юу ч мэдэхгүй шүү дээ тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Нарангэрэлд бол хэлээгүй л дээ. Золжаргал бол программын редактор байлаа шүү дээ. Жаахан байж байя цаг нь арай болоогүй байна гээд тэгээд би одоо ингээд бодоод байхаар Монгол телевизийн түүхийг хэдэн хүмүүс анхдагчаас нь авч хаячих гээд байх шиг байдаг юм.

Буяндэлгэр -

Сүүлийн үеийн хэдэн хүүхдүүд бараг анхдагч болчих гээд байх шиг тэгж яриад байгаа юм.

Тунгалаг -

Аа ха.

Буяндэлгэр -

Сургийн дуулахад тэгж дуулдаад байгаа юм.

Тунгалаг -

Тийм. Гэхдээ үүнийг Куланда нэг ярьж байсан байхгүй юу. Монгол телевиз гэдгээрээ үргэлжлэх үү? эсвал Монголын үндэсний олон нийтийн телевиз гэдгээрээ үргэлжлэх үү? гэдэг бас нэг асуудал гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Яагаад тэгж байгаа юм гэхээр Монголын үндэсний олон нийтийн телевиз гэдэг нь өөр систем өөр зохион байгуулалттайгаар явагдана гэж тэгсэн хэн билээ нэг нь өглөөний яриан дээр тэгсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Юу ярьж байгаа юм бэ? Энэ байр. Энэ суурь энэ уран бүтээлийн соёлох үндэс чинь Монголын үндэсний телевиз байсан юм. Ингэж ярих ёсгүй ш дээ.

Буяндэлгэр -

Ингэж ярих ёсгүй ш дээ. Куланда бол буруу ярьж байна.

Тунгалаг -

Бараг Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэг жилийн ой гэж хэлэх гээд байсан юм биш үү? Тэгж байснаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн биш. Монгол телевизийн 38 жилийн ой гэж...

Буяндэлгэр -

Тэгж л хийнэ ш дээ. Нэр хамаагүй ш дээ.

Тунгалаг -

Үзэгч олонтойгоо ойгоо хийе гэж UB паласт хийсэн тэр байхгүй юу. Амжилттай болсон л доо. 37 ч байна уу? Дараа нь 38-ын хийх гээд эд нар халтуурдаад өнгөрсөн л дөө.

Буяндэлгэр -

Тэр ерөөсөө Монгол телевизийн нэр хаяг яаж өөрчлөгдсөн ч гэсэн Монголын радио телевиз эхэлсэн тэр үеэс л ярина шүү дээ.

Тунгалаг -

Тийм ш дээ.

Буяндэлгэр -

Тэндээс үндэслэж дараа нь олон нийтийнх болсон ч байдаг юмуу.

Тунгалаг -

Тэгээд би дотроо сэтгэлдээ бодож явдаг байхгүй юу. Ямар ч цаг хугацаа боллоо гэсэн тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Ямар хатуу өвөл болсон ч гэсэн хавар ирэхдээ л ирдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Ямарч цаг хугацаа өнгөрлөө гэсэн бид нар анхдагчаараа байх л юм байна.

Буяндэлгэр -

Байна ш дээ. Тэгэхгүй яадаг юм.

Тунгалаг -

Анхдагчаараа л юм байна.

Буяндэлгэр -

Тийм ш дээ.

Тунгалаг -

Түүнийг зүгээр энгийн гудамжинд таарсан хүн хэлдэг байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Хүүш ээ өөрөө Монголын анхны эмэгтэй операторын нэг нь Монгол телевизийн ой болохоор дандаа та нар гарч байдаг юм гэж.

Буяндэлгэр -

Тийм ш дээ.

Тунгалаг -

Телевизийн 10 жил 20 жил, 30 жилийн ойн баримтат юм гарахаар л бид хэд гардаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм ш дээ.

Тунгалаг -

Ноднингоос энэ хэд шинээр хийлээ шүү дээ. Монгол телевизийн 40 жилийн ойгоор...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Шинээр хийгээд түүхэн хүмүүсээ оруулаад чамайг дуудсан уу?

Буяндэлгэр -

Дуудсан.

Тунгалаг -

Ярьсан тэр серийг 41 дээр гаргаагүй шүү дээ. 1-р анги, 2-р анги гэж эд нар хийгээгүй байхгүй юу.

Буяндэлгэр -

Аах а.

Тунгалаг -

Үеэр нь ингээд хийчихсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Багцаар нь хийчихсэн. Бүүр анхны 67 оны үе гарснаа 80 оны сүүл 90-ээд он гараад эхлэхээр дунд нь жинхэнэ мэргэжлийн боловсон хүчинтэй. Мэргэжлийн түвшинд...

Буяндэлгэр -

Ид оргилж байсан үе.

Тунгалаг -

Ид уран бүтээлийн чадалтай. Хүмүүст хүрч байсан тийм бүтээл хийж байсан уран бүтээлчид нь тэр хуудас алга болж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Гаргах дургүй л байна даа.

Тунгалаг -

Тийм. Түүнтэй адилхан сая өнгөрсөн хавар Бадар-Ууганы нэрэмжит анхны уран бүтээлийн фестиваль гэж эд нар зохион байгуулж эхэлсэн шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Бадар-Ууганы хүү Бадар хэн гэсэн бэ? банди нь.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Радио телевизийн сургуультай.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Гэтэл радио телевизийн сургууль маань Радио телевизийн дээд сургууль байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Бадар-Ууган анх байгууллахдаа 1997 оны 9 сард Радио телевизийн дээд сургууль гэж байгуулаад тэр үед мэдээлэл радио телевизийн улсын хорооны дэд захирал байсан Ганбаатар чинь тоног техникийн тал дээр туслаж өгөөд ингээд дээд сургууль байгууллагдаад найруулагчийн ангийн Баатар Энхжаргал хоёр...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Операторын ангийн Туяа Дамдин хоёр авсан байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгтэл Туяа ММ агентлагийн даргын нарийн бичиг хийж байсан юмуу хаашаа юм.

Буяндэлгэр -

Тийм тийм.

Тунгалаг -

Давхар ажлаа хийж чадахгүй болоод, оюутан хүнийг мэргэжилд сургана гэдэг үргэлж сургалтын багш нар нь хамт байх ёстой байтал даргын нарийн бичиг чинь үүдэнд жижүүр шиг суудаг.

Буяндэлгэр -

Тийм тийм.

Тунгалаг -

Болохгүй болохоор нь...

Буяндэлгэр -

Сарангэрэлийн нарийн бичиг байсан юм.

Тунгалаг -

Бишээ Цогтсайхан...

Буяндэлгэр -

Үгүй үгүй Сарангэрэл байсан юм.

Тунгалаг -

Цогтсайхан байсан ш дээ тэр үед нь.

Буяндэлгэр -

Бүүр эхэнд нь Цогтсайхан байсан байх.

Тунгалаг -

Цогтсайханаас эхэлсэн юм.

Буяндэлгэр -

Тийм үү?

Тунгалаг -

Мань хүн болохгүйн гээд Бадар-Ууганд хэлэхээр Бадар-Ууган Тунгаа эгчийг олж ирээч гэсэн байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Надад Бямбаагаар хэлүүлэхээр нь би очоогүй юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Бадар-Ууган өөрөө хэлэг гэж бодоод тэгтэл Дагий утасдаж байгаа байхгүй юу. Бадар-Ууган захирал ирж уулзаач гэж байна гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

96 онд байгууллагдаад 97 оны 3 сарын сүүлчээр тэгээд 4 сарын 17нд би очиж уулзаж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Нэлээд олон хүнээр дамжуулж хэлүүлээд байтал орлогч захирал нь утасдаж байгаа байхгүй юу. Ирж уулзаач гэж...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд яваад очсон чинь Дамдин багш мастер багшаар байгаа юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Яг анги удирдсан. Сургалт хариуцсан дадлага бүх юмын тэгээд уран бүтээлийн уран чадвар дээр Дамдин багштай хамтраад ажиллах багш хэрэгтэй байна. Туяа багш ажлын зав цаг болохгүй байна гэж байна. хүрээд ирээч ээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Өөрөөр хэлбэл байгууллагдаад 6, 7 сар болж байхад нь би багшаар орж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгтэл сая 2006 онд 10 жилийнхээ ойг хийж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Баатарын ч тухай, Энхжаргалын ч тухай. Тунгалагийн ч тухай нэг өгүүлбэр нэг хуудас нэг дурсамж ч байхгүй.

Буяндэлгэр -

Мэдэхгүй байгаа юм бол уу? Та нар өөрсдөө...

Тунгалаг -

Мэдэхгүй яахав юм. Дагий орлогч захирал надтай бүтэн 4 жил хамт ажилласан хүн. Дараа нь цагийн багшаар 2 жил 10 жилийн 6 жилд нь би багшилсан.

Буяндэлгэр -

Тийм байна ш дээ. та нар анхны багш нар юм байна ш дээ.

Тунгалаг -

Анхны ш дээ. Тэгээд Бадар-Ууганы нэрэмжит анхны уран бүтээл гэсэн фестиваль дээр...

Буяндэлгэр -

Хэлэх хэрэгтэй ш дээ.

Тунгалаг -

Харцагад цагийн багшийн хувьд би очоод манай Харцагын Энхжаргалын хоёр шавь шагнал авч байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Хнн.

Тунгалаг -

Найруулагчийн шагнал. Тэгээд жүжигчний шагнал хоёр.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд Харцагын багш орж ирээ гэж байгаа юм. Намайг .

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

/Инээв/ Би Харцагын орон тооны багш биш шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд тэнд ороод Бадар-Ууганы ээж Бадарч гуай сууж байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Бадраа гуай бас хурц хүн байсан байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Хурц хүн байсан.

Тунгалаг -

Үгээ хэлдэг. Шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ радиогийн анхны хөгжмийн редакцийн хүн байсан юм байна ш дээ. Тэгээд хөгжмийн фонд бий болгохыг санаачилсан. Хөгжмийн редакцийн бүхэл бүтэн программын сүлжээг бий болгосон ийм хүн юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд радиогийн ой болохоор Бадраа гуайн тухай нэг ч өгүүлбэр дурсдаггүй гэнээ. Тэр тухайгаа ярьж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгж болохгүй. Тэгж болохгүй гээд тэнд байсан багш нар бүгдээрээ ярьж байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэнд Улаанбаатар телевизийн уран сайхны удирдагч Баяраа энэ тэр бас сууж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгж болохгүй. Яаж болдог юм. Яаж болдог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгэнгүүт над дээр жагсаад ирж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгэхээр би босоод бүгдэнд нь ийм сайхан фестиваль зохион байгуулж байгаад баяр хүргэе тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха. Захирал нь байгаа биз дээ?

Тунгалаг -

Байгаа.

Буяндэлгэр -

Солонго....

Тунгалаг -

Сонинтогос. Энэ дашрамд би хэлэхэд та нар бол Бадар-Ууганы нэрэмжит анхны уран бүтээлийн фестиваль театр дэлгэцийн фестиваль гэдгээрээ анхдагчаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Энэ радио телевизийн сургууль бол

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Радио телевизийн дээд сургууль гэж анх Монголд байгууллагдаж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

За энэ Радио телевизийн дээд сургууль байгууллагдаад бий болоход анхныхан 4 жилд би багш байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Операторын уран чадварын багш байлаа. Хоёр удаагийн төгсөлт гаргасан. 3 дахь удаад нь цагийн багш байсан. Ийм байдлаар Радио телевизийн дээд сургуулийн 10 жилийн ой болоход би 6 жил багшилсан багш байлаа. Гэтэл би сая Бадраа гуайн ярьсан жишээнээс ярихад анхны багш байсан миний тухай нэг өгүүлбэр нэг дурсамж байсангүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

15 жилийн ой дээрээ сэргээгээрэй Сонинтогос захирлаа. Би танд аминчлан захия.

Буяндэлгэр -

Аа ха. Их гоё.

Тунгалаг -

Тэгж хэлээд танай сургуулийн цаашдын хөгжил хамтын уран бүтээлд амжилт хүсье гээд хэлсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэнд байсан намайг таньдаг хүмүүс зөв зөв гээд Батсайхан, театр судлаач Дашдондог энэ тэр зөв зөв гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгсэн чинь Баяраа ирээд яагаад тэгж хэлж байгаа юм. Ингэж хэлэх ёсгүй байсан юм. Улаанбаатарын уран сайхны удирдагч Баяраа. Чи тэгж хэлэх ёсгүй байсан. Энэ өдөр тийм юмны тухай ярих ёсгүй байсан гэнэ. Үүний өмнө Бадраа гуайн тухай Бадарч гуай ярьсан юм. Чи түүнийг анхаараагүй байна гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тунгаа анхдагч байна уу? Үгүй байна уу? Чи бол Тунгаа хэвээрээ гэнээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгэхээр би чи жаахан халчихсан байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Аливаа юмны анхдагч гэдэг би Доржсүрэнгийн Тунгалаг гэдгээр биш би Монгол телевизийн анхны эмэгтэй оператор, радио телевизийн дээд сургуулийн шүү. Радио телевизийн сургууль болчихож харамсалтай нь. Дээд сургуулийн анхны багш байсныгаа би хэлж байгаа юм. Түүхэндээ бичээрэй гэж...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Аа зөв санаа байна. Тулгая гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Одоо ямар сургууль гэдэг юм?

Тунгалаг -

Радио телевизийн сургууль гэдэг юм. Баклаварь зэрэгтэй зүгээр школа

Буяндэлгэр -

Дээд сургууль мургууль биш юмуу?

Тунгалаг -

Биш. Коллеж коллеж одоо тэр Англи Америкаар бол коллеж Оросоор бол школа юм байна лээ.

Буяндэлгэр -

Тэгвэл буурчихсан юм байна ш дээ.

Тунгалаг -

Тэгэхдээ Бакалавартай. Зүгээр үзэх программ энэ тэр нь ямар байдаг юм хэн мэдэх үү. Тэнд байгаа хүмүүс би бодохдоо тэгж боддог юм. Батсайханаас бусад хүмүүс нь хурц улс биш байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм. Зөөлөн...

Тунгалаг -

Их зөөлөн улс манай Туяа байна. Амбалаа бол хурц л даа.

Буяндэлгэр -

Хишигт гуай байна тиймээ?

Тунгалаг -

Хишигт гуай чинь өндөр настай болчихсон Амбалаа энэ тэр чинь аядуун Янжаа энэ тэр чинь

Буяндэлгэр -

Амбалаа бол хурц ш дээ.

Тунгалаг -

Анхныхан операторын уран чадварын программыг би хийж өгч байсан байхгүй юу. Ууган захирал ямар айхтар хийсэн юм бэ? Тунгаа багшаа гэхээр нь би Бүх холбоотны кино урлагийн дээд сургуулийн юугаа харж хийсэн. Манайх дээд сургууль юм бол БКЭГ байх ёстой гэж би хэлсэн. Тэгээд 99 БКЭГ-ийн 80 жилийн ойд явахад урамтай явуулж байгаа юм л даа мань хүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Бид нар хаана явна үзээд ир Тунгаа гээд харин би хаана нь байна гэдгээ үзэх гэж очлоо гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд манай Жаргал дарга энэ тэр БКЭГ-ийн программ гаргаж өгсөн юм байна лээ л дээ. яаж сургах уу? гэдэг юу байхгүй байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Мэдэхгүй байгаа байхгүй юу.

Тунгалаг -

Фото хичээл заахдаа Туяа өөрөө за та нар зураг аваад бай гээд байдаг. Гэтэл би Туяаг авч ирж хичээл заалгаж байгаа байхгүй юу. Бид нар кино оператор тевевизийн оператор болохоос биш гэрэл зурагчин биш шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Гэрэл зураг фото график гэдэг чинь мэргэжил ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд Туяа ирж заагаад ингэхэд чинь манайхан бүхэл бүтэн том юу...

Буяндэлгэр -

Үзэсгэлэн гаргаад...

Тунгалаг -

Фото секцийнхэн үзэсгэлэн гаргаж байлаа шүү дээ. Бид нараас хойш тийм юм хэзээ ч гараагүй. Гэрэл зураг ч авч байгаагүй гэж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Оператор болохын гол эх үндэс чинь гэрэл зургийн...

Тунгалаг -

Гэрэл зургаар л гарах ёстой байхгүй юу.

Буяндэлгэр -

Гэрлээ тохируулах. Гэрэл тохируулах чинь хэцүү ш дээ. Би одоо ч гэсэн гэрэл сайн тавьж чаддаггүй ш дээ.

Тунгалаг -

Одоо чинь бас техникийн хурдацтай хөгжлийн явцад тэр болгон бид нарын үе шиг... аваад түүнийгээ угаагаад харанхуйд тэмтчээд байх шаарлага байхгүй гэж Шаравдорж Донров энэ тэр үзэж байгаа юм л даа. Ерөөсөө пад пад гээд дижитал аппратаар аваад хараад за чиний зохиомж чинь ийм байна. Энэ чинь хөдөлгөөнтэй байсан бол ингэнэ гээд тэр нь нэг талаас зөв. Аа нөгөө талаас ер нь хальстай харьцаж сурна гэдэг бас их том практик сурч байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм ш дээ.

Тунгалаг -

Одоо энэ Туяагийн Английн хүүхдийг ивээх сан. Швецарийн элчин сайдын яамны дэмжлэгээр явсан тэр “Дуран ба хүүхдүүд” гэдэг хүүхдүүд бол шал өөр ертөнцийг харах үзэлтэй хүүхдүүд төгсөж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Сайн авдаг юм байна лээ.

Тунгалаг -

Тэд чинь бол ажиллаж байгаа байхгүй юу. Уран бүтээл дээрээ. Аа дижиталаар авна гэдэг ажиллаж чадахгүй шүү дээ.

Буяндэлгэр -

Техник нь ажиллаад байгаа байхгүй юу.

Тунгалаг -

Техник нь ажиллаад толгойгоороо ажиллахгүй байгаа. Практикаар юм суухгүй байгаа байхгүй юу. Хальс нь гэрэл цохиод хар хальс гараад ирвэл нэг юм бодно тиймээ? Эндээс нь гэрэл өгсөн бол ингэж байж гээд...

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Хальс нь цав цагаан гараад ирвэл би гэрлээ багадуулчихаж аль эсвэл би хурдаа тохируулаагүй байна. Мэдрэмж бий болж байж гарч ирж байгаа байхгүй юу.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.