Erdenechimeg
![](../assets/images/interviewees/990355.jpg)
Basic information
Interviewee ID: 990355
Name: Erdenechimeg
Parent's name: Ravdan
Ovog: Buyandelger Tsorj
Sex: f
Year of Birth: 1958
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: manager
Belief: Buddhist
Born in: Tsetserleg sum, Arhangai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: housewife
Father's profession: lorry driver
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
travel
education / cultural production
childhood
literature
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
Өнөөдөр 2009 оны 8 сарын 06 Лхагва гариг тиймээ?
Эрдэнэчимэг -
4-дэхь өдөр.
Буяндэлгэр -
Аа 4-дэхь өдөр үү? За өнөөдөр пүрэв гариг. 2009 оны 8 сарын 06 пүрэв гариг. За өнөөдөр би миний нагац ах Равдангийн том охин Эрдэнэчимэгтэй уулзаж байнаа. Чимгээ чамд аавынхан тухай дурсамжууд их тод байгаа даа? Архангайн 6-р бааз гэдэг чинь Монголдоо алдартай бааз шүү дээ. Өөрийнхөө бага насны тухай? Анх яаж сургуульд орсон? Сонин сонин юм их ярьдаг даа. Тэр дурсамжаа хуучлахгүй юу?
Эрдэнэчимэг -
Жаахан тулгамдаад байна. Гэхдээ аавынхаа тухай ярих таны энэ ярилцлаганд орж байгаадаа баярлаж байна. 20-р зууны энэ төсөлд чинь хамрагдаж байгаадаа баярлаж байнаа. Тэгээд ямар ч байсан өөрийнхөө санаж байгаа зүйлүүдээсээ яръя.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ер Монголын, Архангай аймаг бол Монголын төв, одоо төв халх гэж л ярьдаг л даа.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Манай миний аав чинь яг Архангай аймгийн тухайн үеийн Сайн ноён хааны хошуу, тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Аймаг гэж орж байсан юм шиг байгаа юм. Миний аав чинь Батцэнгэл суманд төрсөн. Архангай аймгийн.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Батцэнгэл суманд төрсөн.
Буяндэлгэр -
Бүүр дээр үед чинь Баян-Уул гэж байсан юм биш үү?
Эрдэнэчимэг -
Тийм Баян-Уул сүүлд одоо юу гэдэг юм засаг захиргааны нэгжид өөрчлөлт ороод Батцэнгэл сум гэж болсон болохоос биш яг миний аавыг төрж байх үед Баян-Уул сум гэж байсан юм.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Би бодоод байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Яг үнэн хэрэг дээрээ манай өвөө эмээ Баян-Уулын хүмүүс биш юмуу даа гэж би бодоод байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Эрдэнэчимэг -
Хойшоо Цахир, Тариат талын улс юм бол уу? гэж боддог юм.
Буяндэлгэр -
Тийм үү? Тариатаас нүүж ирсэн болж байна уу?
Эрдэнэчимэг -
Тийм. Тариатаас хойд голоо дагаад уруудаж орж ирсэн улсууд юм бол уу? гэж боддог юм. Би яагаад тэгж байна гэхээр...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Эсвэл бас ингэж бодоод байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Эмээ болохоор, манай буурай эмээ болохоор яг хойд Тамирын...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Хойд голын хойд Тамирын хүн...
Буяндэлгэр -
Аа ха. Аа ха.
Эрдэнэчимэг -
Өвөө болохоор хойшоогоо Цахир талын хүмүүс тэгээд энэ хоёр хүн нийлээд сүүлд Баян-Уулд суурьшсан юм бол уу? гэж бодоод байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Магадгүй.
Эрдэнэчимэг -
Тэгээд аав маань тэнд төрсөн юм бол уу? гэж бодоод байдаг юм.
Буяндэлгэр -
Тийм байх тийм. Ах чинь одоо хэд дэхь хүүхэд нь билээ?
Эрдэнэчимэг -
Аав чинь хоёрдахь хүүхэд нь биз дээ?
Буяндэлгэр -
Тийм юм байна.
Эрдэнэчимэг -
Тийм. Хүү нарынхаа том нь...
Буяндэлгэр -
Том нь тийм. Тийм юм байна.
Эрдэнэчимэг -
Аавын аав Магсар гэдэг хүний чинь аав нь баян Даваажав гэдэг хүн байсан юм гэж аав маань ярьдаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Их тийм. Одоогийнхоор бол их сүйхээтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Бизнес хийдэг тийм маягийн хүн байсан гэж ярьдаг юм билээ. Тэгээд баян Даваажавын ганц хүү...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Солгой Магсар гэж...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Солгой хүн байсан гэсэн шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Миний аав тийм хүн байсан гэж аав маань ярьдаг байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха. Их аян жин тээдэг байсан гэсэн тиймээ?
Эрдэнэчимэг -
Тийм аян жин тээдэг. Хүний ганц хүү мөртлөө их ажилтай.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Их ажилсаг тухайн үед дээс мээс томож барихдаа аймаар чанга тэр нь ингээд тооноор нь ч гардаг байсан ч гэнэ үү? /Инээв/ Тиймэрхүү юм ярьдаг байсан.
Буяндэлгэр -
Дээс томоод үзүүр нь тооноор гардаг байсан гээд тиймээ?
Эрдэнэчимэг -
Тийм үзүүр нь гардаг байсан гэсэн. Тийм их ажилтай. Аян жин тээдэг. Тухайн үеэр бол их ажилсаг тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Аминдаа арчаатай. Мэдээж нөгөө суусан цэцнээс явсан тэнэг дээр гэгчээр аян жин тээж байна гэдэг чинь газар үзэж, олон хүнтэй уулзаж учирч, нүд тайлж байсан хүн шиг санагддаг юм. Гэхдээ өвөө маань бид нарыг их бага байхад өнгөрсөн болохоор өвөөгийн тухай дурсамж бага байдаг юм. Аавынхаа ярианаас л сонсож байсан болохоор тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тийм болохоор тэр зан чанар нь, тэгээд өвөө маань тийм ажилсаг хүн байсан байгаа юм. Эмээ маань эмээгийн талын хүмүүс их оюунлаг хүмүүс байсан юмуу даа гэж боддог юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Яагаад гэхээр ах нар нь лам хүмүүс байсан гэж өөрөө ярьдаг байсан. Тэгээд лам ах нарынхаа хажууд өссөн юм байна гэж би ойлгосон шүү.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Ер нь ч манай эмээгийн үг хэл хурц, ер нь үг хэлэхдээ шүлэг хэлж байгаа юм шиг хэлдэг хүн шүү дээ. Толгой холбож...
Буяндэлгэр -
Толгой холбож зүйрлэж тиймээ?
Эрдэнэчимэг -
Зүйрлэж хэлдэг.
Буяндэлгэр -
Тухайлбал юу гэж хэлж байсан санаж байна уу?
Эрдэнэчимэг -
Санаж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ямар сайндаа бид нарыг тэгдэг байсан даа. Хүний нүүр лүү эгцхэн харж байгаад яралзтал сайхан инээж байгаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Өөрийгөө танилцуулаад ийм ажил төрлөөр ингээд явж байна гээд хүнд ярьж байх хэрэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгэхгүй бол одоо муу хүн хүний хоол, муу мал чонын хоол гэж одоо ингээд доошоо хараад амандаа нэг юм бувтнаад байвал хүн ойлгохгүй хүний хоол болно гэсэн утгатай юм ярьдаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Гадныхан одоо тэгж л шаарддаг шүү дээ.
Эрдэнэчимэг -
Тийм тийм. Тэгж л бодоод байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгж ярьж байсан. Тэгээд бас амьдрах гэдэг алалдах дайсантай адилхан гэж ярихад нь тухайн үед мөн их гайхдаг байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Яахаараа амьдрах гэдэг алалдах дайсантай адилхан байдаг билээ гэж гайхаж...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр үед бид нар бас одоогийн хүүхдүүд шиг биш байсан юмуу.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Яагаад гэж асуудаггүй байсан юмуу даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Асуугаагүй л байгаа юм даа. Гайхаж боддог байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд одоо бодож байхад эмээгийн маань хэлж байсан үг яг үнэн байдаг шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Үнэхээр амьдрах гэдэг чинь алалдах дайсантай адилхан байна шүү дээ.
Буяндэлгэр -
Тэмцэж байж л амьдрал гэдэг чинь сайхан болно шүү дээ.
Эрдэнэчимэг -
Аа ха.
Буяндэлгэр -
Хөдөлмөрлөж байж, хөлсөө гаргаж байж...
Эрдэнэчимэг -
Бодоход бол хүнтэй барилдаж дайсагналцах биш юм байна л даа. Ерөөсөө хүнтэй дайн байлдаан хийх гэж байгаа юм шиг тэмцэлдэж байж тэмцлийн эцэст юу болдог. Зүгээр байх юм бол юу ч бүтэхгүй гэсэн санааг илэрхийлж байсан юм байна гэж би боддог ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тийм ухаалаг ажилсаг хүмүүсийн дундаас төрсөн аав маань аавын маань ах дүүс цөмөөрөө ухаалаг сайн хүмүүс байж...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр юун одоо ч гэсэн бид нарт нөлөөлж сайн сайхан явж байгаа гэж боддог юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Миний аав бол, одоо онигоо шиг юм байдаг л даа. Батцэнгэлийн хүмүүс нэг бол бөх болдог. Нэг бол жолооч болдог гэж /инээв/...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр үед тийм байсан шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тухайн үеийн нийгмийнхэн байдал нь мөнгө төгрөг сайн олдог. Олон газар явж үздэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд ч машин техник гэдэг чинь тухайн үедээ нийгмийн бас нэг хамгийн ололттой техникийн одоо хамгийн ололттой сайн юмыг машинаар, өнөөдөр комьпютерээр эсвэл гар утсаар ч юмуу бид нар одоо шинжлэх ухааны ололтыг дүгнэж байгаатай адилхан тухайн үед машин техникээр шинжлэх ухааны техник ололт нь харагдаж байсан ч юмуу тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тийм болохоор тэр техникийг эзэмшсэн хүн нь сайн гэж бодоод...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд машин техник сонирхож жолооч болсон юм бол уу? гэж би боддог юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Түүнээс биш бас сургууль соёл хөөгөөд явсан бол үнэхээр одоо толгойтой. Өөрийн гэсэн зорьсондоо хүрэх асар их эрмэлзэлтэй.
Буяндэлгэр -
Өөрийн гэсэн үзэл бодолтой.
Эрдэнэчимэг -
Тийм айхтар өөрийн гэсэн үзэл бодолтой.
Буяндэлгэр -
Түүнийгээ хамгаалдаг тийм хүн байсан тиймээ?
Эрдэнэчимэг -
Түүнийхээ төлөө бүх юмаа зориулж чаддаг тийм хүн байсан гэж бодоод байдаг юм. Зүгээр яахав тэр үеийнхэн нийгмийн байдал нөлөөлөөд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгсэн байх л даа тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд машин техник сонирхож шинжлэх ухааны тэр ололтой техникийг үзье сонирхоё гэж, тэгээд жолооч гэж их сайхан юм байна гэж бодоод жолооч болсон байх гэж боддог юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Бүх насаараа жолоо мушгаж, тэр Архангай аймгийн 6-р бааз гэж олон сайхан ажилсаг хүмүүс цугласан нэг ёсондоо сайн энерги бүрдсэн тийм газар байсан шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Олон хүмүүс хөдөлмөрийн баатар болж...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Олон хүмүүс гавъяат...
Буяндэлгэр -
Архангайн 6-р бааз хэдэн онд байгууллагдсаныг мэдэж байна уу?
Эрдэнэчимэг -
Яг хэдэн онд байгууллагдсан гэдгийн мэддэггүй ш дээ.
Буяндэлгэр -
Танилцуулга ном мом байдаг уу?
Эрдэнэчимэг -
Ном мом байж магадгүй юм байна. Олох хэрэгтэй юм байна шүү. Өөрөө сүүлд, тээврийн яам гэж байсны ахмадын зөвлөлийн нэг хүн ном бичнэ гэж байсан. Түүнийг ер нь олж үзмээр юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Хэдэн онд байгууллагдсан юм бол нээрээ?
Буяндэлгэр -
Аа ха. 6-р бааз барагцаагаар хэдэн жолоочтой байсан бол? Мэдэх үү? Чи сонсож байсан уу?
Эрдэнэчимэг -
Сайн мэдэхгүй ээ.
Буяндэлгэр -
Мэдэхгүй юу.
Эрдэнэчимэг -
Аав чинь 40 хэдэн онд цэргээс халагдсан гэж ярьдаг. Дайны дараа цэрэгт...
Буяндэлгэр -
Татагдсан байх тиймээ?
Эрдэнэчимэг -
Татагдсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Тэгээд 3 жил цэрэг хаагаад...
Эрдэнэчимэг -
4 жил ч байсан юмуу?
Буяндэлгэр -
Тийм 4 байсан байж магадгүй. Цэрэгт байхдаа жолооч болсон юм байна лээ.
Эрдэнэчимэг -
Тийм цэрэгт байхдаа жолооч болсон. Тэгээд нэг жил хотод байсан юмуу? хагас жил...
Буяндэлгэр -
Тийм байсан байх.
Эрдэнэчимэг -
Тэгээд очсон гэхээр 50-аад оны эхээр л байгууллагдсан болов уу? гэж таамаглаж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ер нь бол олон жолооч байсан шүү.
Буяндэлгэр -
Тийм үү?
Эрдэнэчимэг -
Тийм.
Буяндэлгэр -
Тэгвэл маш том бааз байж ...
Эрдэнэчимэг -
Маш том бааз байсан. Маш их том бааз байсан. Ганц жолооч хүмүүсээсээ гадна гэр бүл ч гэсэн тийм социалист амьдрах хэв маяг гэдэгт хүмүүсийг сургах тийм ажил их хийгдэж байсан санагдаад байдаг шүү.
Буяндэлгэр -
Аа ха. Тухайлбал чиний сэтгэлд юу байна?
Эрдэнэчимэг -
Миний сэтгэлд юу байна гэхээр тэр гэр бүлийн хүмүүс нь за аав маань бол ажил төрөлдөө гарамгай сайн олон юмны эхлэл болж байсан хүн шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тухайлбал тэр Оросын тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын хийсэн Урал Зис-5 гэдэг машинаар анх удаа 800 мянган километр явж байсан. Тэр бол дэлхийг бүтэн 12 тойрсонтой адил тийм километр замыг явсан.
Буяндэлгэр -
Тэр нь их засваргүй гэж яригддаг тиймээ?
Эрдэнэчимэг -
Засвар хийхгүйгээр.
Буяндэлгэр -
Их засваргүйгээр моторыг дахиж солихгүйгээр гэсэн үг.
Эрдэнэчимэг -
Түүгээрээ нэгдүгээрт онцлог. Тэгээд саятан бригад гэдэг юмыг чинь аав санаачилж ...
Буяндэлгэр -
Аа ...
Эрдэнэчимэг -
Тэр бригадын саятан бригадын анхны ахлагч энэ тэр байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд тухайн тэр үед тэр бригад нь батлагдаад тухайн үед болзлууд байсан байгаа юм. Би тэр үед 6 юмуу? 5-р ангид байсан санагдаад байдаг юмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тийм болзолтой л байсан байж таараа л даа мэдээж. Тэр чинь батлагдана гэхээр тэгээд тэр нь Улаанбаатар хотод ирж одоо бид нар ийм ийм ажил хийлээ гэж судлаад шалгаад тэгээд тэр нь батлагдаад аймагт ирж баяр маяр болж хүлээж авч байсан санагддаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд өөрөө тэгж тэр хүмүүс тэгж жолооч мэргэжлийнхээ хажуугаар хүмүүс тэгж хамтарч ажиллахын зэрэгцээгээр ар гэрийн хүмүүс нь их хамтарч ажилладаг байсан санагдаад байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Бригадын гишүүн гээд л тэр яагаав одоо дүүрэн хашаа болчихсон байлаа. Зүүн дэнжид баазын нөгөө зуслан гэж гардаг.
Буяндэлгэр -
Аа ха. ...
Эрдэнэчимэг -
Зүгээр л зүүн талын дэнж дээр тэгэхэд тэнд ерөөсөө хашаа машаа байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Зуслан гардаг. Тэгээд зуслан гараад айлын тэр авгайчууд нийлээд хүүхэд шуухдаа хардаг барьдаг. Хөгжим мөгжим заадаг ч билүү? Волейбол молейбол тоглодог. Орой бүгдээрээ сайхан амарч байх үедээ тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгж мэгж амардаг байсан санагддаг юм. Ямар сайндаа манай Цэцгээ чинь нөгөө Ёндон гуайнд урвахаа шахаад зуслан дээр.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэднийд сууж байдаг. Нөгөөдүүл нь өргөж авъя гээд.
Буяндэлгэр -
/ Инээв/
Эрдэнэчимэг -
Тэрнээс үүдээд тэгж ярьж байсан.
Буяндэлгэр -
Тийм үү? Тэднийх чинь ганц өргөмөл хүүхэдтэй билүү? Юу билээ?
Эрдэнэчимэг -
Яагаав Гамбаа гээд. Тэднийд ороод суучихдаг. Нөгөөдүүл нь бараг өргөж авахаа алдаж байсан ш дээ. / Инээлдэв/
Буяндэлгэр -
Цэцгээ чинь багадаа хөөрхөн байсан ш дээ. Тарган цулцайсан шар юм байсан ш дээ.
Эрдэнэчимэг -
Тийм. Тэгж байсан гэж ярьдаг шүү. Тэгж их хамтарч ажиллаж, амьдарч ер нь тэр үеийн уриа муриа ч тийм байсан юмуу? Хамтарч ажиллаж социалист маягаар хамтарч ажиллаж амьдаръя гэсэн ...
Буяндэлгэр -
Тийм уриан дээр ажиллаж, ажил дээрээ ч хамтдаа амралт мамралт саахалт тиймээ? Хамт нэг доор зусланд гардаг байсан юм байна л даа.
Эрдэнэчимэг -
Тийм.
Буяндэлгэр -
Социалист хөдөлмөрийн бригад гээд тийм юм байж байсан юм.
Эрдэнэчимэг -
Социалист хөдөлмөрийн төлөө бригад билүү?
Буяндэлгэр -
Төлөө бригад тиймэрхүү юм байсан байх тиймээ?
Эрдэнэчимэг -
Тийм. Одоо бодоход тэр бас яахав дээ социалист коммунист капиталист гэдгээрээ ялгагдаж байсан ч гэсэн ямарч байсан хүмүүсийг тэгж магадгүй нөгөө хувьсгалаас өмнө жалга довоороо байсныг тодорхой хэмжээгээр нийгэмшүүлж тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгж хамт олныг бүрдүүлэх тийм юмыг нэлээд сайн хийж байсан юм шиг надад санагддаг шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Хүмүүсийг бас зөв ойлголт өгч бие биенийхээ төлөө анхаарч халамжилж ялангуяа тэр жолооч хүмүүс чинь ихэнхдээ одоо аян замд явна. Тэр үед ямар онгоцоор ч юмуу? Одоотой адил янз бүрийн юм байх биш. Бүгдийг л машинаар хийж байсан юм байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тийм болохоор тэр хүмүүс чинь их хугацаагаар явна тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр хооронд ар гэр бас хоорондоо тусална барина гээд тийм юм дээр их тусалдаг байсан болов уу? гэж боддог юм.
Буяндэлгэр -
За хөдөө аав чинь Архангайгаас гараад Улаанбаатар ганц Улаанбаатар ч биш өөр аймгууд руу ачаа зөөдөг байсан байх тиймээ?
Эрдэнэчимэг -
Зөөж байсан.
Буяндэлгэр -
Аавыгаа хүлээдэг байсан уу?
Эрдэнэчимэг -
Хүлээнэ ш дээ. Аав чинь баруун тийшээгээ их явж байсан. Говь руу ч гэсэн их явж байсан гэж ярьдаг шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ер нь бид нар их хүлээнэ шүү аавыгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ялангуяа хот явахаар их хүлээнэ. Гоё чихэр михэр янз бүрийн юм идэж ууна гээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Яахав аймгийн төв дээр өвөл мөвөл өвөл хавар бол хашаан дотор бол машин тэрэг харахад хэцүү тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд ч бас хичээл номоо хийнэ. Хүүхэд юм болохоор зун бол бид нар аавыгаа их хардаг байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ирэх дөхөхөөр нь хараад л манайх чинь Хэвтээгийн даваанд зун зусланд гараад л тэгээд нөгөө энгэртэй хадан хясаа гараад ирэхэд л бид нар яг мэддэг байсан. Шөнө мөнө ч гадаа гараад зогсчихоод л аавыгаа хүлээгээд л ирэх болж байгаа. Аав мөн байна. Биш байна чи буруу хэлчихлээ гээд л ...
Буяндэлгэр -
Бүгдээрээ гараад зогсчих уу?
Эрдэнэчимэг -
Тийм. Бүгдээрээ гараад зогсчихно. Дөхөөд ирэхээр нь барагцаа байна ш дээ. 5 хоног явлаа за одоо ирэх болж байгаа 6, 7 хоног боллоо одоо ирэх болж байгаа эмээд загнуулаад та нар юу гээд гадаа шаагилдаад унтахгүй байна. Одоо унтацгаа өглөө эрт босно гээд л заримдаа таана. Заримдаа таахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд аав хүрээд ирдэг байсан шүү. Заримдаа яг таана шүү. Яг аавын машин гэрэл мөн байна гэхэд хүрээд ирнэ. Одоо бодож байхад тэр гэрэл мэрэл нь арай өөр байсан байхаа. Сүүлд нэг гэрэл мэрлээ өгөөд манангийн цагаан ч билүү? Юу ч билээ? Тэр гэрлийн бүр сүүлд манай полкон дээр байгаад байсан даа. Тэгээд санаандгүй тэрийг уншиж үзсэн чинь Америкт хийв гэсэн бичигтэй байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Эрдэнэчимэг -
Тийм. Аягүй сонин. Би гайхсан.
Буяндэлгэр -
Социализмын үед Америкаас юм орж ирнэ гэдэг чинь нүдний гэм шүү дээ.
Эрдэнэчимэг -
Харин тийм. Ямар замаар орж ирсэн юм мэдэхгүй. Тэрийгээ хөөрхий минь нандигнаад их л гоё гэрэл байсан бололтой Эрдэнэбатад жолооч болоход нь 69-дээ тавьчихсан байсан. 69-ээ өгч мөгөөд манай полкон дээр байж байсан. Санаандгүй полкон янзалж байгаад харсан чинь тэр үед бид нар тэгж бичсэн байсан ч харж чадахгүй. Одоо бол уншаад гайхаж байгаа юм чинь. Би бүр Соёлмаад үзүүлж байсан. Энэ Америкийн юу байсан юм биш үү? Өвөө чинь Америкийн юм хэрэглэж байсан байна гээд. Тэр ямар замаар орж ирж байсан юм мэдэхгүй. Яах аргагүй тийм бичигтэй байсан.
Буяндэлгэр -
Сонин юм байна тиймээ?
Эрдэнэчимэг -
Сонин их сонин. Би бол их гайхаж байсан. Тийм байлаа хөөрхий минь. Тэгээд машин сашинаа их гоёдог. Тухайн үедээ одоо хүмүүс ч машинаа их гоёдог ш дээ. Тэрэн шиг ...
Буяндэлгэр -
Одоо хүүхдүүд чинь янз бүрийн юм аваад гоёдог юм шиг байгаа юм.
Эрдэнэчимэг -
Тийм.
Буяндэлгэр -
Тэр үеийн хүмүүс өөрсдөө чимдэг байсан юмуу?
Эрдэнэчимэг -
Өөрсдөө чимж явдаг байсан. Бас тэр саятны бригад гэдэг юманд эхлээд 100 мянга ч байлуу? Дараа нь саятан боллоо гээд тэгэхэд чинь тэр юманд нь тийм тийм байх ёстой гэсэн бас нэг тийм нөхцөлүүд байсан юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Манай аав чинь машин дотор нь халуун савтай, халуун сав хийдэг гоё эсгий ширмэл савтай.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэрэн дотор халуун саваа хийнэ. Тэгэхгүй бол халуун сав хагарч магарна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Машин дотор явж байгаа юм чинь тэр нь хөдлөөд тэгж барьдаг. Унасан ч гэсэн тэр эсгий яахгүй. Тэгээд номын сав гээд модоор хийсэн номын сав гээд машины кабины ард хоёр талд нь нэгэнд нь ариун цэвэр гээд нэгэнд нь ном гээд ...
Буяндэлгэр -
Их нарийн юм байж ...
Эрдэнэчимэг -
Тийм. Тэгээд тэр номындоо сонин сэтгүүл янз бүрийн гарын авлага материал хийдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Нөгөөдөхөд нь оо сойз мойз, сахлын машин сашин хийдэг.
Буяндэлгэр -
Хнн.
Эрдэнэчимэг -
Манай аав чинь их ганган тухайн үедээ аягүй тийм юу гэдэг юм.
Буяндэлгэр -
Их ганган, гоё хувцасладаг хүн байсан.
Эрдэнэчимэг -
Гоё хувцасладаг.
Буяндэлгэр -
Орчин үеийн модаар хувцасладаг....
Эрдэнэчимэг -
Орчин үеийн модаар хувцасладаг. Одоо ч гэсэн та зургийн үзэхээр гайхах байх. Одооны дарга сайд нарын өмсдөг шиг тийм ганган костюм өмсдөг. Жолооч хүн гэхэд костюм өмсөнө. Тэгээд тийм аягүй гоё сахлын машинтай.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Цагаан бөөрөнхий бондгор хөөрхөн цагаан сахлын машин байсан. Ер нь тийм сүүлийн үеийн тийм цахилгаан хэрэгсэлд их дуртай.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэрийг их авдаг хүн байсан санагдаад байдаг юм. Манайх чинь тийм цахилгаан радиотой. Дээрээ пянз тоглуулдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Зургийн аппарат Зорки-4 гээд сүүлд би оюутан байхад хүртэл надад байгаад л байдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Сүүлийн үед л байхгүй болчихоод байна. Зорки-4 тэгээд бүр угаадаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Том хайрцагтай. Ногоон хайрцагтай.
Буяндэлгэр -
Өсгөгч бий.
Эрдэнэчимэг -
Тийм. Өсгөгчтэй. Гитар митар нөгөө акардён хөгжим бүх юм байдаг байсан. Тийм байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд тэр юу яадаг. Номын тавиуртай тийм юм хийдэг. Тэгээд радиотой. Машин дотроо. .....
Буяндэлгэр -
Ах их ганган хувцасладаг байсан. Би санаж байна. Кабинд нь тийм юм байдгийг санахгүй байна.
Эрдэнэчимэг -
Кабинд нь тийм юм байсан.
Буяндэлгэр -
Радио байсныг нь санаж байна. Аягүй гоё радио байсан юм.
Эрдэнэчимэг -
Бас хаанахынх юм радиотой. Тэгээд аав тэгж ярьдаг байсан шүү. Нөгөө 61 онд Оросын сансарт Гагаринг анх нисэхэд нь Хөвсгөл аймгийн хавьд гэлүү? Тэр зүгт нэг шаварт суучихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Шөнө шаварт суугаад машинаа гаргах гээд газар ухаж байгаад радиогоо асаасан чинь сансарт хүн нислээ гэж ярьж байсан гээд ярьдаг ш дээ. Тэгж ярьж байсан шүү.
Буяндэлгэр -
Тэгээд бөөн баяр болоод ...
Эрдэнэчимэг -
Шавар маварт сууснаа мартаад тэгээд сайхан санагдаад хээр юм чинь дээшээ харсан чинь од гариг гялалзаад энд явж байгаа байх гэж бодож байсан гээд тэгж байсан шүү. Тэгээд бүр нэг юу байсан гээд тэгдэг ш дээ. Цангийн шил нь цайвалзаад гээд цангийн шил гэж би нарийн сайн мэдэхгүй. Ямарч байсан машинаа тэгээд гоёчихсон. Гадна талд нь аягүй гоё юм хум хийчихсэн. Гэрэл мэрэл шил мил.
Буяндэлгэр -
Аа ха. Аа Цангийн шил гэдэг чинь байна ш дээ. Тэр машины шил байна ш дээ.
Эрдэнэчимэг -
Аа ха.
Буяндэлгэр -
Кабины шилэн дээр дахиад нэг шил хийдэг байсан байх. Тэр нөгөө өвөл цантдаггүй.
Эрдэнэчимэг -
Тийм цантдаггүй.
Буяндэлгэр -
Тийм юм байсан санагдаад байна.
Эрдэнэчимэг -
Өөрөө тэр үеийн машинууд пар байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Пар байхгүй. Тэгээд моторынхоо юуг яагаад машинаа халаадаг нэг юм бас хийсэн.
Буяндэлгэр -
Өөрөө санаачлаад?
Эрдэнэчимэг -
Санаачлаад. Тэрийг тухайн үед сайн мэдэхгүй байсан. Одоо бодоход тэгж халуун байлгадаг байсан гэж ярьдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд нөгөө Соёмбоо шоолоод байдаг. Аа өвөө тэгээд аймаар гоё машинтай тэгээд олон таван хошуу зурчихаад тэгээд нөгөө хойд Тамираар яваад л хүүхнүүдийг панаалдаад л ээж ааваас 9 насаар дүү...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Юм байлаа ш дээ хөөрхий. Тэгээд та залуухан охиныг панаалдаад авчихсан байна ш дээ / Инээлдэв/ гээд байдаг байсан.
Буяндэлгэр -
Ээж чинь харин хойд Тамиртай хамгийн үзэсгэлэнтэй хүүхэн байсан байхгүй юу. Том алаг нүдтэй. Монхор хамартай. Өндөр нуруутай. Аягүй гоё хүүхэн байсан байхгүй юу.
Эрдэнэчимэг -
Тэгээд авчихсан юм байна та гээд шоолоод байдаг байсан.
Буяндэлгэр -
Айлын ганц охин. Юмтай айлын ганц охин.
Эрдэнэчимэг -
Юу яасан юм шиг байгаа юм. Машинаа тэгэхэд их гоё арчилж янзалж байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Би лав санаж байна. Хаалган дээр нэг их олон таван хошуутай.
Эрдэнэчимэг -
Тийм таван хошуутай. Янзын гоё будчихсан ардаа модон хайрцаг майрцагтай. Янзын гоё машин техникээ арчилдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Өөрийнхөн гар мар нь одоо ч засварчин масварчин гээд тусдаа хүмүүс байдаг байх. Тэр үед чинь засварчин масварчин гэж хүн байгаагүй байхаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Өөрөө л бүх юмаа засдаг. Аа бүр нарийн юм болохоор засварчин Самбуу гээд хүн байдаг. Архи уулаа гээд ээж загнадаг. /Инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Моторын тавьж байсан шиг байгаа юм. ... даваанд чинь зун тэгж сайхан өнгөрөөгөөд аавыгаа хүлээгээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Бид хэд бүгдээрээ ажилтай. Манай эмээ чинь тийм айхтар хүн байсан ш дээ. Бид хэдийг чинь хар өглөөгүүр босгоно.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Нар хананы толгой дээр тусчихлаа. Та хэд босохгүй бол болохгүй. Нар хананы толгой дээр тусахаас өмнө бос гээд 6 гээд босож байсан юмуу даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Хүн бүр дор дор бүрээ ажилтай. Түүнийгээ хийнэ.
Буяндэлгэр -
Чи юу хийх үү? Жишээлбэл ...
Эрдэнэчимэг -
Жишээлбэл би гэр дотроо хариуцана. Цэцгээ үнээ малаа саана. Тугал мугалны араас явна. Би ер нь малын зүс сайн мэдэхгүй. Гэр дотроо жаахан мангардуун байсан юм шиг байгаа юм. Цэцгээ болохоор тэр хавьдаа од болчихсон.
Буяндэлгэр -
Малд нүдтэй.
Эрдэнэчимэг -
Малд нүдтэй гээд /инээв/ Самбуу өвөөгийн тийм хонь тэнд явж байна гээд л тэгдэг. Тэгээд хүмүүс пөөх малд нүдтэй хүүхэд гээд тэгдэг. Цэцгээ мал аймаар сайн саана. Би чинь мангар мал сал сааж чадахгүй. Малын зүс мэдэхгүй.
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Гэрээ сайхан цэвэрлэнэ. Янзын сайхан цэвэрлээд л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Эрдэнэбат, нөгөө талийгаач дүү хоёр маань морь малдаа явна.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тийм ажил хийдэг. Тэгээд дээр нь Болдоо Бааяа Мааяа ирдэг. /инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Хамаагүй хэвтэх ч хориотой. Тэглээ гээд буруудсан зүйл байхгүй л юм шиг санагддаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Хэмхэрсэн тэрэг шиг хэвтээд гэхээр аягүй ичээд босдог. /Инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Их л муухай үг гэж боддог.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Жаахан том болсны дараа за та нар юу болчихов. Туглах гэж байгаа үнээ шиг хэвтээд гэхээр нь аймаар ичээд босдог. /Инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Аймаар ичээд бушуухан босоод явчихдаг. /Инээв/ 7, 8-р ангид л байсан байх.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Овоо том болчихсон байсан юм. Тэгээд бид хэдийг хэвтэж байсан чинь юмаа хийсэнгүй. Хэмхэрсэн тэрэг шиг хэвтээд гэхээр нь ухас гэж босоод тогоогоо угаачихаад усын асгахдаа тогоотойгоо хамт шидээд.../инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Нөгөөх нь эмээгийн хайртай жижигхэн ширмэн тогоо байсан. Эмээ ёстой бөөн юм болоод ашгүй нөгөө тогоо нь хагараагүй. /Инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Тэгж нэг аврагдаж байсан.
Буяндэлгэр -
Маамын өгсөн жижиг тогоо.
Эрдэнэчимэг -
Эмээгийн жижигхэн жалавч гээд бүр нэртэй.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Бараг тэр хавьд тийм тогоо байдаггүй байсан ч юмуу? хаашаа юм. Хөгжилтэй хөгжилтэй юм болно. Тэгж байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Хүүхэд байхдаа тиймэрхүү байсан даа. Зун сайхан айраг цагаан дээр ажил ч сураад ...
Буяндэлгэр -
1-р ангид орж байснаа санаж байна уу?
Эрдэнэчимэг -
1-р ангид орсноо санаж байна санаж байна.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр тухай ямар дурсамж байна? Одоо 10 жил үү?
Эрдэнэчимэг -
10 жил биш 8 жил байсан.
Буяндэлгэр -
Одоо тэр сургууль бий юу? 8 жил?
Эрдэнэчимэг -
Одоо 8 жил гэж бараг байхгүй байхаа даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
1-р 8 жил гэж байхад нь орсон юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Одоо тэр баазын баруун талд дүнзэн байшингууд байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр дүнзэн байшинд анх 1-р ангид орж байлаа.
Буяндэлгэр -
Хүрэн дүнзэн байшин байсан уу?
Эрдэнэчимэг -
Тийм. 66 онд хүрэн дүнзэн байшингууд байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Та тэгэхэд Оросод Ленинградад сурч байсан ш дээ. Санаж байна уу?
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Та зуны амралтаар ирээд бодвол 9 сар гаргаж явдаг байсан юм бол уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Цэцгээ намайг дагаж сургуульд орно гээд би 8 настай. Цэцгээ 7 настай. Бид хоёр чинь 1-р ангид орсон ш дээ.
Буяндэлгэр -
Та хоёр чинь нэг дор орсон юмуу.
Эрдэнэчимэг -
Нэг дор орсон ш дээ.
Буяндэлгэр -
Би түүнийг чинь санахгүй байна.
Эрдэнэчимэг -
Цэцгээ чинь надаас нэг насаар дүү надтай хамт сургуульд орно гээд орсон юм. Тэгээд Архангайд хачин гоё хоёр охин сургуульд орж байлаа ш дээ.
Буяндэлгэр -
За?
Эрдэнэчимэг -
Та бид хоёрыг сургуульд орно гээд тэндээс Ленинградаас хар цагаан парчик тэр үед парчик гэж нэрлэж байсан тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Формын эндээс авч байсан юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд цүнх жинхэнэ Орос ширэн цүнх...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд бодвол будаг мудаг байсан байх. Сампин мампин Оросын хүүхдийн хөөрхөн юмнууд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд бид хоёрыг та хөтлөөд, тэр үед чинь хүүхдүүд хөөрхөн даавуун цүнхэн дээр улаан таван хошуу зураад...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Зарим нь дээл мээлтэй тиймэрхүү л орж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгэхэд бид хоёрыг чинь хүмүүс тойрч хардаг. Тийм байлаа шүү дээ.
Буяндэлгэр -
60 хэдэн онд юм бас ховор байсан байна.
Эрдэнэчимэг -
Ховор байсан. Хүүхдүүд тийм шарвартай орж байхад чинь бид хоёр хөөрхөн формтой. Тэр үед чинь соёл форм гэдэг байсан юм.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Жинхэнэ соёл формтой. Цагаан парчик өмсөөд эхний өдөр дараагийн өдөр нь хар парчик өмсөөд явж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгж бид хоёрыг та дагуулж тэр дүнзэн байшинд 1б-ангид Цэндсүрэн гэдэг багшийн ангид орж байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Бид хоёр. Би тэгээд Цэцгээ чинь хичээлдээ бас сайн байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Би уншиж чаддаггүй байсан ш дээ.
Буяндэлгэр -
1-р ангид ороод?
Эрдэнэчимэг -
3 анги хүртлээ.
Буяндэлгэр -
Ямар сонин юм бэ? яагаад тэгсэн юм бол?
Эрдэнэчимэг -
Мэдэхгүй. Тоогоо аягүй сайн боддог.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тоогоо сайн боддог мөртлөө уншиж чаддаггүй тийм хүүхэд байсан ш дээ. Цэцгээ чинь дор нь үсгээ тогтоогоод уншаад эмээ мэмээд чинь би санаад байдаг юм. Ном мом уншиж өгөөд мундаг. Тэгсэн чинь эгч нь гэсэн би ном уншиж чаддаггүй.
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Толгой руу цохиод одоо хүртэл номоо уншиж чадахгүй номоо унш гээд...
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Тэгж байсан ш дээ. Тоондоо сайн мөртлөө номоо уншиж чадахгүй тийм байсан юм.
Буяндэлгэр -
Их сонин юм тиймээ?
Эрдэнэчимэг -
Тийм. Тэгээд аав маань Хэвтээгийн даваанд байж байгаад орж ирж байсан юм. Та бодвол Самдан ахынхаар байж байсан юмуу хаашаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд 1-р ангид бид хоёрыг тэгж даргуулж оруулж өгсөн түүнийг санаад байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд орой тарсан чинь аав машинтайгаа ирээд бид хэд харьж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха. Сонин юм байна. Би ерөөсөө санахгүй байна.
Эрдэнэчимэг -
Тэр үед даанч, уг нь аавд бол аппрат байсан. Тэр бүр зураг авч мэддэггүй байсан юм шиг байгаа юм. Түүнээс биш авсан бол их л гоё зураг байх байсан тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгж бодоод байдаг юм. Их гоё байсан. Орос формтой хүүхэд гэдэг чинь тэр үеийн аймгийн дарга нарын хүүхэд л тийм формтой байсан байх. Бид хоёр сайн эцэг эх ах дүү нарынхаа буянаар ер нь их ганган байж байгаад сургуулиа төгссөн шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Архангайд бол 1 номерын, хамгийн анх л шуба гэдэг юм гарахад хоёулаа адилхан шубатай. Эмээ бас минжээр ханцуйгийн эмжээд өгчихсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр үед тийм үнэтэй арьс марьс гэж бодоогүй. Одоо бодсон чинь минж юм билээ. Нанжаа эгч авч өгч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Бид хоёр хар шубатай. Тэр үед аймагт хүүхдүүд тийм шуба өмсөөгүй байхад бид хоёр өмсөж байлаа шүү дээ. /Инээв/
Буяндэлгэр -
/Инээв/ Их тансаг байсан байна ш дээ.
Эрдэнэчимэг -
Их тансаг байсан. Ер нь их ганган байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Аав чинь Чех явж ирэхдээ аягүй гоё палеж авч ирж өгсөн. Одоо тэр Жийжээ Болдоо бид гурвын зургийг та харж байгаа биз дээ?
Буяндэлгэр -
Санаж байна.
Эрдэнэчимэг -
Болдоо бид хоёр Жийжээгийн хоёр талд зогсчихсон. Тэр палежийг аав Чех яваад авч ирсэн гэдэг юм.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Шар өнгөтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тийм палетье байсан юм надад. Цагаан захтай, дөрвөлжин би түүнийг их санадаг юм. Хөөрхөн тийм юу бас авч ирж өгч байсан. Цэцгээ бид хоёрт тэр шар чинь яг адилхан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Өөрөө одоогийнхоор бол их мода-ны хүн байсан. Хүүхдүүдээ ч гэсэн мода-ны, ээж ч гэсэн тухайн үедээ их ганган байсан. Ээжийг юмыг их өмсөж үзнэ. Тэр үеийн хүмүүс бас их сайхан сэтгэлтэй байсан санагдаад байдаг юм. Аав нэг өндөр өсгийтэй ингээд нэг гурван товчтой богино түрийтэй гутал аймагт аав ачиж ирж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ер нь ховор нандин барааг аав голцуу авч ирдэг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Яагаад тэгдэг юм бол?
Эрдэнэчимэг -
1-рт тийм итгэл найдвартай байсан.
Буяндэлгэр -
Итгэл найдвартай байсан тиймээ?
Эрдэнэчимэг -
Аа ха. 2-рт Улаанбаатар хотод бараа бааз гэж төвлөрсөн том бараа бааз байлаа шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэнд бас танил талтай. Хүмүүстэй их сайхан харилцаатай. Дандаа ахаа эгчээ болдог. Хүнд хариутай, өгөөтэй, аваатай тиймээ?
Буяндэлгэр -
Хүнийг их идэж уулгадаг хүн байсан л даа.
Эрдэнэчимэг -
Тийм.
Буяндэлгэр -
Хамт архи ууна. Хамт идэж ууна. Юмаа харамлахгүй.
Эрдэнэчимэг -
Хөдөөнөөс хэдэн литр айрагтай ирээд тэр хүмүүсийг нутгийн цагаа идээ ид уу гэхээр чинь мэдээж хүмүүс дуртай тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд түүнийхээ хариуд очергүй авчихдаг ч байсан юмуу тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Эгчээ ахаа болчихсон. Тэгээд бас ховор нандин бараа танайх руу явах гэж байна гэхээр оо би түүнийг чинь ачаад явчихъя гэдэг ч байсан юмуу тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Итгэл найдвар тийм юм байсан байх. Тэгээд би санаад байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Машин дүүрэн ийм гутал бараа ирж байгаа гээд ганцхан гутал аваад ээжид...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Шууд нэг гутал аваад ачаагаа буулгахдаа би авгайдаа нэг гутал авсан гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр хүмүүст тийм итгэл найдвартай. Хэрвээ тийм биш байсан бол тэгж болохгүй ш дээ тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Тэгэхээр тийм хүний итгэлийг хүлээсэн. Тэр үед тийм наймаа арилжаа байгаагүй л байж тиймээ? Хоёр гурвыг аваад одоогийнхоор бол үнийн өсгөөд тэгнэ ш дээ тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Өөрийнхөө хэрэгцээг л авдаг. Нэг гоё гутал тэгж авч байсан юм. Ганган хүн байсан шүү.
Буяндэлгэр -
10 жилийн янз бүрийн дурсамж чамд байгаа даа?
Эрдэнэчимэг -
10 жилийн дурсамж.../бодов/
Буяндэлгэр -
Чи чинь мундаг тамирчин байсан биз дээ?
Эрдэнэчимэг -
Тамирчин байсан.
Буяндэлгэр -
Тэр тухай сонирхуулаач бүр гадаад хүртэл явж байсан биз дээ?
Эрдэнэчимэг -
Тэгж байсан.
Буяндэлгэр -
За?
Эрдэнэчимэг -
Би түрүүн хэлсэн ш дээ. Ном уншиж чаддаггүй байсан гэж тэгээд 3-р ангидаа тусгай даалгавар аваад...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Уншиж сурах хэрэгтэй. Уншиж сурахгүй бол болохгүй гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд ээжид бүр тусгай даалгавар өгөөд зуныхаа амралтаар уншиж сурах юм болов оо.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд манайхан бас л хэвтээгийн даваандаа гарчихсан байсан чинь...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ээж нэг аймаг ороод ирэхдээ надад нэг ном авч ирж өгсөн юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр ном нь П. Хорлоо гуайн “Алтан үст охин” гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Жижиг хүүхдийн тийм ном.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр ном авч ирж өгөөд тэр зун тэр номыг хэд ч уншсан юм уншаад тэгээд би номонд дуртай.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ном уншиж ч сурсан. Номонд дуртай ч болсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Түүнээс хойш би аймгийн номын санд, тухайн үед номын санд ном уншаад бичүүлээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
10 жилийн тэр сургуулийн тэр хүүхэд хэдэн ном уншлаа гээд гаргаад бичээд тавьчихдаг.
Буяндэлгэр -
Аа ха. Нарийн байж.
Эрдэнэчимэг -
Тийм нарийн байсан. Гэхдээ ном уншихдаа биш тэр номноос би тийм юм ойлгож авсан гэдгээ заавал бичнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгж байж хэдэн ном уншсан гэдэг нь харагдана. Түүнээс биш каталогоос харж байгаад ном биччихэж болно шүү дээ тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Заавал юу ойлгосон түүнийгээ бичнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Би тийм аварга маварга зөндөө болж байсан.
Буяндэлгэр -
“Алтан үст охин” чинь юуны тухай ном байсан юм? Монгол уу?
Эрдэнэчимэг -
Монгол. П. Хорлоо гуайн үлгэрийн ном байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Монгол үлгэр юмуу?
Эрдэнэчимэг -
Тийм Монгол үлгэр.
Буяндэлгэр -
Оо за.
Эрдэнэчимэг -
Хүүхдийн зохиолч П. Хорлоо гуай гэж хүн байна ш дээ.
Буяндэлгэр -
Хорлоо гуайг бол мэднэ.
Эрдэнэчимэг -
Хорлоо гуайн “Алтан үст охин” гээд анхныхан ч ном байсан юмуу.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Хоёр гурван үлгэртэй. Тэр нөгөө гаргүй хатны тухай. Редакторласан билүү? өөрөө зохиосон ч билүү? тийм ном байсан юм. Тэгээд би номонд дуртай болсон. Тоондоо сайн байсан юм чинь толгой өвддөггүй байсан. Ямар ч байсан уншихдаа сайн болоод...
Буяндэлгэр -
Аа ха. “Алтан үст охиныг” би мэдэхгүй юм байна. Лав их гоё ном байгаад чи номонд дуртай болсон тиймээ?
Эрдэнэчимэг -
Гоё ном байсан. Тэгээд тэр номноос хойш би номноос салаагүй шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Манай эмээ ч гэсэн номонд их дуртай байсан. Бид хэд чинь уралдаж ном уншдаг. Одоо сурсан мэдсэнээ гайхуулж...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Хэн сайн ойлгомжтой уншиж байна тиймээ? Зарим нь ри.. ри ..гээд уншчихна.
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Хэн сайн уншиж байна гэж. “Цуутын цагаагч гүү”-г уншаад Эрдэнэбат уйлаад...
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Бөөн юм болдог байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Эрдэнэчимэг -
Тийм ш дээ.
Буяндэлгэр -
Хөөрхөн юм.
Эрдэнэчимэг -
Банзрагч гуайн “Зам” роман чинь зузаан ном ш дээ.
Буяндэлгэр -
Тийм зузаан ном. Том ном.
Эрдэнэчимэг -
Том ном ш дээ. “Аянга” маянгыг би бүгдийн эмээдээ уншиж өгдөг байсан.
Буяндэлгэр -
Хнн.
Эрдэнэчимэг -
Зун чинь бид Хэвтээгийн даваанд гардаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Эмээ ч гэсэн хөөрхий минь уншуулах гээд за одоо номоо унш гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Батбаяр маань яаж байна. Бялзуухай маань яаж байна гээд л...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгдэг байсан тийм. Ер нь тэр эмээгийн маань талын тэр лам мам хүмүүсийн ном уншдаг юу ч байсан юмуу? ер нь багасаа хөдөө орон нутагт өссөн ч гэсэн номтой их ойрхон нөхөрлөж өссөн шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд ер нь ном эрдэм сурах ёстой юм байна гэдгийг тэндээс ч авсан юмуу. Тэгээд эгч нар маань хойно Оросод сургууль төгсөөд эгч нар шигээ сурах ёстой юм байна гэж бодсон ч юмуу.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр цагаас хойш өнөөг хүртэл номтой л нөхөрлөж явж байгаа шүү дээ. /Инээв/
Буяндэлгэр -
/Инээв/ Эмээ лам ахынхаа тухай ярьдаг байсан уу?
Эрдэнэчимэг -
Эмээ лам ахынхаа тухай ер нь бага ярьж байсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд би бодоод байдаг юм. Эмээ...
Буяндэлгэр -
Буяндэлгэр цорж гэж байсан гэсэн тиймээ? Эмч хүн байсан байх л даа тиймээ?
Эрдэнэчимэг -
Үгүй цорж гэдэг чинь би нэг Гандангийн хүнээс асууж байсан юм. Цорж гэдэг чинь номын хүн гэж байна.
Буяндэлгэр -
Тийм үү?
Эрдэнэчимэг -
Нэг ёсондоо философи талынхан юуг нь, одоо оточ...
Буяндэлгэр -
Тийм оточ байхгүй юу.
Эрдэнэчимэг -
Оточ гэдэг чинь цорж биш гэсэн. Одоо жишээ нь философийн ухааны доктор гэдэг шиг цорж гэдэг хүн тиймэрхүү гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Яг номынхон талын гэж тайлбарлаж байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгэхдээ миний ойлгосноор бол одоо хувьсгал мувьсгал гараад эм тана барьдаг байсан юм бол уу? гэж би ойлгосон шүү.
Буяндэлгэр -
Аа ха. Би бас тэгж ойлгож байсан юм. Тэгэхээр цорж гэдэг нь цол нь байх нь.
Эрдэнэчимэг -
Цол нь. Одоо манайхаар бол доктор моктор рh доктор моктор гэдэг шиг...
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Шашны ухааны нэг цол...
Буяндэлгэр -
Тийм. Тэгэхээр том хүн байсан байна.
Эрдэнэчимэг -
Тийм том хүн байсан.
Буяндэлгэр -
Номтой хүн байсан байна тиймээ?
Эрдэнэчимэг -
Тийм номтой хүн байсан. Тэгэхдээ ах нарынхаа дэргэж гэж эмээ ярьдаг ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ганц ах нь тийм зиндааны өшөө ах нар нь бас лам байсан шиг байгаа юм. Тэгээд миний энэ урт нас маань лам ах нарын маань хийсэн буян гэж ярьдаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ер нь тэгээд хүний амьдрал их сонин шүү. Манай аав тийм ухаалаг хүн байсан ч гэсэн хэтэрхий социализмд нэвтэрчихсэн хүн байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Манай эмээ бол айхтар өөрийнхөө үзэл бодолд үхэн үхтлээ юу тиймээ? Үнэнч ...
Буяндэлгэр -
Хувиршгүй.
Эрдэнэчимэг -
Тийм хувиршгүй. Одоо Оросуудыг бол улаан Орос гэж ярьдаг тиймээ? Өөрийнх нь тэр капиталист тэр чинь одоо бас мал хөрөнгөтэй тухайн үеийнхээр бол бас зиндаа энгийн улсууд биш байсан. Мал хөрөнгөтэй.
Буяндэлгэр -
Чинээлэг.
Эрдэнэчимэг -
Чинээлэг тийм. Тэр лам гэдэг чинь тухайн үеийн сэхээтнүүд тиймээ? Бас тийм сэхээтний давхаргад өсчихсөн. Ах нарынхаа буянаар тиймээ? Тэгээд гэр орон нь боломжийн амьдралтай тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тийм улсууд байсан болохоор өөрийнхөө үзэл бодолд тиймээ? Тийм үнэнч түүгээрээ дууссан. Ямар сайндаа Оросуудыг улаан орос гэж ярьдаг. Тэгж ярьсаар байгаад дууссан хүн шүү дээ. Тэгээд би бодоод байдаг юм. Тэр өөрийнхөө үзэл бодлоо хамгаалсаар байгаад аав болохоор өөрийнх нь тухайн нийгэм нь яг социализм коммунизм гэдгийн төлөө бид нар чинь социализмын материал техникийн бааз байгуулж коммунизмд хүрэх гэж байна гэсэн өөрийнхөө бүхий л ухамсарт амьдралаа тэрэнд зориулсан тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ажил хөдөлмөрөө сайн хийж тэрийг байгуулна гээд итгэчихсэн.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Тийм учраас эмээг та буруу зөрүү юм ярьж байна. Хүүхдүүдэд та буруу ухуулга хийж байна гэж ярьж тэр тухай яриулдаггүй байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тиймээ? Та ингэж ...
Буяндэлгэр -
Өнгөрсөн элий балай юм ярьж бай гэж байсан байх л даа.
Эрдэнэчимэг -
Тэгж тийм учраас бид нар нэг их асуудаггүй. Эмээ ч гэсэн тэгж хэрвээ өнөөдөр шиг үе бол арай илүү их мэдээлэлтэй үлдэх байсан байх гэж бодоод байдаг юм. Нарийн юмнуудыг ааваас ч гэсэн бид нар үргэлж л хүн чинь эцэг эхийгээ мөнх юм шиг л бодож байх юм. Тэгээд зарим юмнуудыг одоо бодож байхад тэрийг лавлаж асуух байж гээд бодож байгаа юм чинь. Мэдэхгүй асуухгүй юмнууд их өнгөрчихсөн байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд ч бид нарын үе чинь бас харьцангуй хэдийгээр яахав нэг талаасаа бодоход хүн болгон ажил төрөлтэй нийгэм сайхан байсан ч гэсэн үзэл суртлын хувьд зарим талаараа мэдээллээр хомс аливаа юмыг илүү дэлгэрүүлж мэдэхийг хүсдэггүй. Феодалын хүүхэд ч гээд тэгдэг юмуу? Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ямар сайндаа аав чинь эмээгийн нөгөө мал нь өсөөд байна гээд тэр үед чинь одоо намын гишүүн хүн чинь хэдэн толгой малтай ч гэнэ үү? байх ёстой гэсэн нэг юм байсан юм байна лээ.
Буяндэлгэр -
Заагаад өгчихсөн?
Эрдэнэчимэг -
Заагаад өгсөн. Тэгээд мал нь өсөөд эмээ аав хоёрыг муудалцаж байхыг би санаж байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд мал чинь өслөө энийгээ боль моль ч гэсэн юмуу аав нэг юм хэлсэн юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд чиний нэр дээр биш миний нэр дээр юм чинь яадаг юм. Барьж аваачиж хийвэл намайг л хийнэ биз гэж эмээ тэгж байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Малаас болж.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Мал нь сайн өсөөд бодвол тоо толгойн өсөөд илүү гарч тэгж байсан юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха. Сонин шүү. Хэцүү байсан байх.
Эрдэнэчимэг -
Нэг талаар хэцүү байсан юм шиг байгаа юм. Яг ингээд жишээлбэл яг өнөөдрийнх шиг хүмүүс ингээд ядуу зүдүү гуйлгачин байхгүй. Хүн болгон жигд ерөнхийдөө болж байгаа юм шиг амьдралтай байв чиг бас нөгөө талаар гунигтай хэцүү юмнууд зөндөө байсан. Гунигтай л байна гэсэн үг шүү дээ. Мал чинь өсөж байна гэж тэрийг шахаж төд л байх ёстой гэж байна гэдэг чинь бодвол 5 ч гэдэг юмуу? Бог бол 10 ч гэж байсан юмуу? Тийм юмнууд байсан байгаа шүү.
Буяндэлгэр -
Манай эмээ зоригтой хүн байсан л даа.
Эрдэнэчимэг -
Тийм.
Буяндэлгэр -
Миний мал өсөж байгаа. Миний нэр дээр байгаа намайг шоронд хийвэл хийнэ биз. Чамд ямар хамаатай гэж Равдан ахыг загнаж байсан л даа.
Эрдэнэчимэг -
Тийм. Тэгж загнаж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тийм. Тэгж байсан шүү.
Буяндэлгэр -
Хэцүү сонин байсан тиймээ?
Эрдэнэчимэг -
Бас байсан тиймээ?
Буяндэлгэр -
Тэр нэгдэлжих хөдөлгөөний тухай малаа төчнөөн удаа өгсөн гэж байсан уу? Лав л би сонсохдоо 3 удаа Улаан туг нэгдэлд малаа өгсөн гэж шөлний хонь авах эрхтэй гэж хөөрхий эмээ уурлаад өргөдөл мөргөдөл бичээд ...
Эрдэнэчимэг -
Тийм.
Буяндэлгэр -
Тэгдэг байсныг санаад байдаг юм.
Эрдэнэчимэг -
Тийм. Тэгсэн гэж би сонссон.
Буяндэлгэр -
Тэгээд байдаг байсан юм хөөрхий амьтан. Чи яахаараа сургуулийн тийм мундаг аварга болчихсон юм. Спорт яагаад оролдох болсон юм.
Эрдэнэчимэг -
Спортыг яагаад оролдох болсноо мэддэггүй юм. Гэхдээ ямар ч байсан спортод орсон тэр юугаа мэддэг шүү. Би 6-р ангид байхдаа...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Манай биеийн тамирын багш Лувсанцэрэн гэж нэг настай туранхай өвгөн байдаг байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Би чинь түрүүн танд 8 жилийн сургуульд орсон ш дээ. Анх.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Тэгээд 8 жил маань сүүлдээ шинэ байранд нүүгээд хуучин жижүүрийн дэлгүүр гэж байсан. Одоо ч байгаа. 5 давхар 4 билүү? 4 давхар цагаан байшинд ороод нөгөө дүнзэн байшингаасаа гараад 3-д орсон юмуу? 4-р ангид байхад тэнд нүүж очоод тэгээд 8-р ангидаа тэр 8 жилийнхээ сургуульд би тэнд цагаан байшинд байхад 6-р ангидаа пионер сурагчдын спартакиад гэдэг юм болжээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр чинь 3-р спартакиад ч билүү?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
4 жилд ч билүү? 3 жилд ч билүү? нэг удаа болдог тийм тэмцээн болоод тэгээд яахав бүх хүүхдүүдийг л тэнд оролцуулж байгаа байхгүй юу. Тэрнээс биш би сайн болоод ч юмуу? Муу ч болоод гэсэн юм байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Нөгөө тэр хүүхдүүдийг шалгаруулж авахын тулд ангийнхаа хүүхдүүдийг анги дотор нь нөгөө хүүхдүүдээ биеийн тамирын багш маань уралдуулаад секундомер гээд бөөрөнхий том цаг шиг юм тэрийгээ дараад л тэр нь их сонин байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр гүйж мүйх нь биш тэр юмыг дарж барьж байгаа нь аягүй сонин.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд хавар бид нарыг гүйлгэвээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Сургуулийнхаа хашаан дотор гүйгээд л 6-р ангид тэгсэн чинь би хамгийн түрүүлээд гүйгээд л хамгийн хурдан гүйсэн нь би байсан. Зүгээр л уралд гээд уралдаад л тэгсэн чинь анги ангиас нь хүүхдүүдийг шалгаруулж аваад дахиад нөгөөдөх сургууль дотор нь шалгаруулсан чинь дахиад би сургууль дотроо түрүүлчихсэн.
Буяндэлгэр -
Ямар мундаг байсан юм бэ?
Эрдэнэчимэг -
Тэгсэн чинь Лувсанцэрэн багш маань намайг чи сайн байна одоо ингээд 10-н жил мил гээд өөр сургууль байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Аймаг чинь хэдэн сургуультай байсан юм бэ?
Эрдэнэчимэг -
Намайг байхад 8 жил гэж тэр байсан. 10-н жил гэж сургууль байсан. Тэгээд бас нөгөө 4 жилээр төгсгөдөг бас нэг сургууль байсан.
Буяндэлгэр -
Бага сургууль?
Эрдэнэчимэг -
Бага сургууль гэж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр лав миний мэдэхийн сургууль байсан. Тэр үед...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд намайг чинь одоо тэр аймгийн сургуулийн хүүхдүүд дотор тэмцээн болно. Тэрэн дотор ор гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Жинхэнээсээ ёстой хадаастай гутал шипи мипи өгөөд ...
Буяндэлгэр -
Тэр их ховор байсан байх шүү?
Эрдэнэчимэг -
Ховор байсан.
Буяндэлгэр -
Сургуулиас өгч байгаа юмуу?
Эрдэнэчимэг -
Сургуулиас тавьж өгдөг.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд жаахан тийм бага размер байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Жаахан томдож байна зүгээр гээд сугарахгүй байна. Үдчихнэ мүдчихнэ гээд тэгээд надад жинхэнээсээ гүйх арга техникийг анх эхэлж зааж өгсөн.
Буяндэлгэр -
Аа ...
Эрдэнэчимэг -
Тэгээд гүйгээд ...
Буяндэлгэр -
Нарийн уу? Тэр гүйх арга техник?
Эрдэнэчимэг -
Нарийн шүү. Тийм бас нарийн ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд гүйгээд тэгсэн чинь би бас дахиад л тэнд түрүүлсэн.
Буяндэлгэр -
Яасан мундаг юм. Бэлтгэл хийхгүй мөртлөө түрүүлээд байдаг тиймээ?
Эрдэнэчимэг -
Тийм. Түрүүлээд гүйгээд тэгэхдээ яахав жаахан бэлтгэл хийсэн л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Аймгийн 10-н жил, бага сургууль мургууль гээд олон хүүхдүүд байгаа.
Буяндэлгэр -
Тийм. Тэр чинь хэдэн зуун хүүхэд байгаа биз дээ?
Эрдэнэчимэг -
60 метрийн гүйлтэнд л гүйгээд байгаа ш дээ. 6-р ангийн хүүхэд.
Буяндэлгэр -
Хнн.
Эрдэнэчимэг -
Тэгээд л түрүүлчихсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгсэн чинь аймгийн спартакиад болно гээд жинхэнээсээ бэлдсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Жинхэнэ уртад харайдаг хүүхэд нь тодроод л тиймээ? Гүйдэг хүүхэд нь тодроод л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Би тэгсэн чинь 4 төрөлтөд тодордог юм байнаа.
Буяндэлгэр -
Хнн. Юу юунд?
Эрдэнэчимэг -
60 метрт гүйнэ.
Буяндэлгэр -
За?
Эрдэнэчимэг -
Бөмбөг шиднэ.
Буяндэлгэр -
Бөмбөг шиднэ гэдэг чинь?
Эрдэнэчимэг -
Бөөрөнхий 150 граммын бөмбөг шиднэ.
Буяндэлгэр -
Аа хэн нь хамгийн хол хаясан нь ...
Эрдэнэчимэг -
Хол хаясан нь сайн.
Буяндэлгэр -
За ...
Эрдэнэчимэг -
Тэгээд уртад харайна. Өндөрт харайна.
Буяндэлгэр -
Өө за?
Эрдэнэчимэг -
Тэгээд миний хамгийн сайн нь болохоор гүйлт.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэрэндээ ямар проблемгүй би чинь дуртай гүйчихэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Уртад ч гэсэн гайгуу. Бөмбөг шидэх ч бас тийм зовлонтой биш.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Яахав нэг их сайн шидэж чаддаггүй байсан. Гэхдээ боломжийн шидчихдэг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Хамгийн гол нь өндөрт харайж чадахдаа жаахан муу байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгэхдээ нөгөө юмнуудыг нийлбэр болчихоор нөгөө гуравтаа сайн оноо авчихаар өндөр нь жаахан муу ч гэсэн миний оноо дээшлээд явчихдаг байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд сумуудаас тэр чинь нөгөө аймгийн стадионд чинь аймаар том тэмцээн болж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ.
Эрдэнэчимэг -
Сум мумаас хүүхдүүд ирээд л тэгээд тэр чинь хөөрхөн жаахан юм. 6-р ангийн хүүхэд чинь жаахан л байсан юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд багшдаа би чинь бандгар улаан хацартай хүүхэд байсан юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд багшдаа юу яагаад л тэгсэн чинь нөгөө аймгийн тэмцээн болсон чинь Тогтохоо багш гээд бас 10-н жилийн багш нөгөө аймгийн юм болоод ирэхээр чинь багш нар нь олон энэ тэр болоод л тэгээд нэлээд бэлдэж байгаад л орсон. Бас л дахиад түрүүлчихсэн.
Буяндэлгэр -
Тэгвэл 4 төрөлтөд гарамгай байсан байна. / Инээв/
Эрдэнэчимэг -
Тийм. Тэгээд түрүүлээд тэр жил чинь ерөөсөө тийм юм болсон юм. Пионер сурагчдын 3-р спартакиад гэдэг юм улс орон даяар болж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгсэн чинь л ерөөсөө бэлтгэл хийгээд бүсийн тэмцээн гэдэг юманд явна гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд бүсийн тэмцээндээ бэлдээд гэртээ байхгүй. Зочид буудалд байрлаад ...
Буяндэлгэр -
Мундаг байна ш дээ.
Эрдэнэчимэг -
Нөгөө Булган зочид буудал байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Тэрэнд чинь байлгаад ...
Буяндэлгэр -
Аймгийн төв дээр Булган зочид буудалд?
Эрдэнэчимэг -
Тэр чинь сум мумаас бас хүүхдүүд шалгарч байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Бүсийн тэмцээн гэдэг чинь Булган аймагт тиймээ?
Эрдэнэчимэг -
Булган аймаг, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай 5 билүү? 6 аймаг ...
Буяндэлгэр -
Тийм байх. 5, 6 аймгаас шалгарсан хүүхдүүдийн тэмцээн болох нь байна ш дээ. Тэрийгээ бүсийн тэмцээн гээд байгаа юмуу?
Эрдэнэчимэг -
Бүсийн тэмцээн болно гээд болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр бүсийн тэмцээнд оролцохоор болоод бэлтгэлд гарав аа. Нөгөө хичээл мичээл ч дууслаа. Би ч тэгээд бэлтгэлдээ гараад өөр хүүхдүүдтэй бусад нөгөө хүүхдүүдтэй ах нар эгч нар тэгэхдээ яг тэр жил би хамгийн бага нь байсан. 6-р анги ихэнх нь 8-р анги. 9-р анги энэ тэр гээд тэгээд волейбол молейбол чинь том 9, 10-р ангийн ах нар байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд тэр ах нарын хооронд чинь бөөн хайр дурлал мурлал ....
Буяндэлгэр -
/ Инээв/
Эрдэнэчимэг -
Их сонирхолтой байжээ. Тэгээд Булганыхаа юманд бэлдээд тэгээд аав маав чинь бэлдээд надад гоё тэр үед чинь ийм өргөн өмд моданд орж байсан юм. Нэг их гоё жижигхэн судалтай даавуугаар надад юу гэдэг юм.
Буяндэлгэр -
Брюк маягийн?
Эрдэнэчимэг -
Брюк маягийн өргөн тэр үед панк маягийн ....
Буяндэлгэр -
/ Инээв/
Эрдэнэчимэг -
Трапец өмд трапец өмд мөмд аваад би чинь аймаар ганган тэгээд бас их ганган. Тэгээд Булган аймагт тэмцээнд явж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд би Булган аймаг дээр ирээд дахиад түрүүлчихсэн ш дээ.
Буяндэлгэр -
Хнн. Мундаг байна ш дээ.
Эрдэнэчимэг -
Тийм дахиад түрүүлээд ....
Буяндэлгэр -
Спортоо хаядаг буруутсан байна шүү.
Эрдэнэчимэг -
Булган аймагт ирээд түрүүлээд Булган аймаг руу явах гээд машинд суугаад л тэр үед автобус мавтобус гэж байгаагүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Байсан ч гэсэн цөөхөн байсан юмуу? Нөгөө Зил-130 машин дээр бризинтээр бүхээг хийгээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд хүмүүс суугаад Булган аймаг руу явж байсан.
Буяндэлгэр -
Сандал мандал байх уу? Байхгүй юу?
Эрдэнэчимэг -
Модоор юм хум тавиад зарим нь ч юмгүй өөрсдөө хөнжил пүүгээн дээрээ суугаад Булган аймаг руу ирж байсан ш дээ. Тэгээд Булган аймагт ирээд бас дахиад түрүүлчихсэн ш дээ би.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Дахиад түрүүлээд тэгээд онгоцоор улсын тэмцээнд орохоор 7 хоног байгаад ...
Буяндэлгэр -
Булганд 7 хоног байсан хэрэг үү?
Эрдэнэчимэг -
7 хоног бас зочид буудалд байж байгаад тэгээд нөгөө бүсээсээ шалгарсан хүмүүс чинь Архангайгаас бас цөөхөн болчихож байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Тэгнэ.
Эрдэнэчимэг -
Өөр аймаг маймгаас шалгараад ...
Буяндэлгэр -
Аа ха. Чи аймгаас хэдүүлээ байсан?
Эрдэнэчимэг -
Аймгаас хэдүүлээ байсныг санадаггүй юмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгэхдээ Жаргал гээд нэг эгч байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр эгч лав байсан. 100-д гүйдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Хурдан эгч байсан юм. Аа бас нэг юу түлхдэг бөөрөнцөг шиддэг нэг эгч байсан. Хэн гэдэг билээ дээ. Норов билүү? тэр байсан. Тэр бид гурав байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Аа тийм Эрдэнэбулган ах байсан юм байна. Эрдэнэбулган ах юунд гүйдэг байсан юм болоо? Тэгээд Улаанбаатарт ирээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Улаанбаатарт ирээд тэгээд хүрэл медаль авч байсан ш дээ. Улсаас.
Буяндэлгэр -
Улаанбаатарт бүх аймгуудын ...
Эрдэнэчимэг -
Тэр чинь бүсээсээ шалгарсан хүүхдүүд улсад ирээд Улаанбаатарт тэгээд Улаанбаатартаа ирээд бүсээс шалгарсан хүмүүс улсад уралдаад би 60 метрийнхээ гүйлтэнд хүрэл медаль авч аймагтаа авсан тэр чинь юу болж ...
Буяндэлгэр -
Анхны медаль?
Эрдэнэчимэг -
Бодвол анхных байх. Медальтай буцаж аймгийн дарга марга хүлээж авч байсан ш дээ.
Буяндэлгэр -
Мундаг байна ш дээ. / Инээлдэв/ Тэгвэл тэр их том арга хэмжээ байж?
Эрдэнэчимэг -
Том арга хэмжээ.
Буяндэлгэр -
Улсын спартакиад маягийн юм байна.
Эрдэнэчимэг -
Пионер сурагчдын одоо ч гэсэн миний тэр юу байгаа шүү. Пионер сурагчдын 3-р спартакиад гэсэн ...
Буяндэлгэр -
Өө за тийм юм зохиодог байсан? Би ерөөсөө санахгүй байгаа юм тэрийг чинь. Тэр чинь одоо хэдэн он байсан юм болоо?
Эрдэнэчимэг -
Би 6-р ангид байсан гэхээр чинь би чинь 66 онд 10-р ангид ороод 76 онд төгссөн гэхээр 70 он юм байна.
Буяндэлгэр -
70 он уу? Би уул нь байсан л юм байна даа. Би ерөөсөө санахгүй байна. Тэгвэл их гоё арга хэмжээ байсан байна.
Эрдэнэчимэг -
Их гоё арга хэмжээ байсан. Тэгээд тэрнээс хойш их сургуулийн 1-р курс төгстлөө спортоор хичээллэсэн шүү. Ер нь тэгээд тэр зунаас хойш би ер нь надад зуны амралт гэж бараг байгаагүй шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тийм. Ерөнхийдөө тэгээд магадгүй бодоод байхад ийм хариуцлагатай албан тушаал эрхэлдэг нь тэр спорт тэгж хүнийг хүмүүжүүлж юманд хариуцлагатай хандах, цаг хугацааг мэдрэх тийм мэдрэмжтэй болгох ямар нэг юманд мэдрэмжтэй хандах юмнуудыг спорт хүнд өгдөг байх гэж боддог.
Буяндэлгэр -
Тэгж байгаа. Спорт маш том юм өгнө ш дээ.
Эрдэнэчимэг -
Хүнийг сайхан сэтгэлтэй болгох тус дэмч спорт гэдэг чинь дандаа багаараа байх ёстой юм чинь тиймээ?
Буяндэлгэр -
Харилцан ойлголцох...
Эрдэнэчимэг -
Харилцан ойлголцох тэгээд тэр үеэсээ эхлээд ерөнхийдөө би улсад хүчин зүтгэж эхэлсэн гэж бодоод байдаг ш дээ. Тэгээд ерөнхийдөө зун Хувьтайгийн довондоо очиж амрах ч өнгөрлөө. Зунжингаа л хар царайлаад л стадионд бэлтгэлээ хийгээд л ...
Буяндэлгэр -
Байрлах уу?
Эрдэнэчимэг -
Байрлаад ...
Буяндэлгэр -
Майханд байрлах уу?
Эрдэнэчимэг -
Одоо тэр зочид буудал муудал өөр тийм жижиг буудал муудал шиг юмнууд байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Сургууль мургууль тарчихаар чинь сургууль цэцэрлэгийн байрнуудыг чинь хүүхдүүд тамирчдыг байрлуулдаг ....
Буяндэлгэр -
Унгар явсан чинь хэдэн он юм бэ?
Эрдэнэчимэг -
Унгар явсан чинь 9-р ангид байхад ш дээ.
Буяндэлгэр -
За? Тэр чинь яаж шалгараад яаж явлаа?
Эрдэнэчимэг -
Тэр чинь бас л юу яасан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд яахав тэр чинь 6-р ангиасаа хойш би чинь 6, 7, 8 гээд ингээд 3 жил үндсэндээ спортоор хичээллээд тэр болж байсан Монголын эмэгтэйчүүдийн анхдугаар спартакиад гэж болж байсан. Анхдугаар спартакиадад би бас 400 метрийн гүйлтэнд хүрэл медаль авч байсан.
Буяндэлгэр -
Хнн.
Эрдэнэчимэг -
Тийм юмнуудад ороод ерөнхийдөө Улаанбаатарт байгаа тэр спортын хүмүүсийн анхааралд өртсөн юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд жил болгон тэр чинь бас жил болгон бишээ яадаг ч байлаа. Олон улсын хүүхдийн тэмцээн болдог. 4 төрөлтийн тэмцээн гэж.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Социалист ч биш гадаад Франц мранц ч оролцдог байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тийм тэмцээнд 9-р ангид байхад тийм олон улсын тэмцээнд Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Архангай ерөнхийдөө хүүхдүүдийн тэмцээнд оролцсон байдлаас шалгаруулаад одоогийнхоор бол аль нь илүү рейтингтэй байна гэдгээр нь ...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ингээд шалгаруулаад ийм 4 аймгийн хүүхдүүд Сэлэнгэ, Дархан, Архангай, Улаанбаатар Улаанбаатар бол яваад сурчихсан. Тэнд дандаа Улаанбаатарын хүүхдүүд ордог байсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Намайг тэр 9-р ангид байхад 75 он болох нь тиймээ? 75 онд хөдөө аймгуудаас оролцуулъя гээд ....
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд хөдөө аймгуудаас одоо хамгийн боломжтой рейтинг нь өндөр байгаа ямар хүүхдүүд байна гэсэн чинь Сэлэнгэ, Дархан, Архангай гээд би тэгээд тэр тэмцээнд сонгогдож орсон ш дээ. Тэгээд шууд аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хороо гээд том байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Одоо намын хорооны дараа ордог.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Улс төрийн том байгууллага. Тэр үед улс төрийн байгууллага гэж боддоггүй. Ерөөсөө намаараа явдаг байсан юм чинь тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд тэр үйлдвэрчний эвлэлийн дарга нь хэн гэж хүн байсныг би одоо нэрийг нь санадаггүй юмаа. Аавыг дуудсан гэж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Аавыг дуудаад танай охинд ингээд Улаанбаатараас цаашаагаа олон улсын тэмцээнд оролцох ийм сорилгод оролцох эрх ирсэн байна. Та охиноо бэлдэж явуул гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд аав минь хөөрхий бөөн баяр ирээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд юмаа бэлдэж аваад ирж байсан юм. Тэгээд энд ирээд сорилго өгөөд гурван ч удаа сорилго өгсөн. Ганцаараа ирж байгаа юм чинь...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ганцхан намайг л дуудсан юм чинь.
Буяндэлгэр -
Онгоцоор ирсэн үү? Аав чинь авч ирсэн үү?
Эрдэнэчимэг -
Онгоцоор ирсэн. Зардал мардалын...
Буяндэлгэр -
Дааж байгаа биз дээ?
Эрдэнэчимэг -
Аймгийн залуучуудын эвлэлийн төв хорооноос нь гаргаад бодвол зардал мөнгөө хямнаж байсан юм байлгүй. Би ганцаараа ирж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ирээд залуучуудын зочид буудал гэж байсан ш дээ?
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Их сургуулийн байрны энэ талд байдаг?
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Тэнд би байж байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэнд байрлаад хотынхон аягүй гоё. Бэлтгэлийн хувцас мувцас нь ч хачин гоё.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Оо ёстой янзын. Анги манги багш дасгалжуулагч нар нь ирээд л би чинь гав ганцаараа байгаа юм чинь...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Эхний өдөр нь ганцаараа байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Дараагийн өдөр нь утас мутсаар ярьсан байгаа юм. Манай нэг багш мэргэжил дээшлүүлэхээр багшийн дээд дээр сурч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ганбаатар гээд тэр багшид хэлж л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Намайг тэнд оччихсон байгаа. Очиж тусла гэж...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Хоёрдахь өдөр нь хөөрхий минь багш маань над дээр ирээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Одоо энэ хүүхдийн парк байна шүү дээ?
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Тэнд чинь сорилго авч байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд тэмцээнд ороод сорилгод ороод ямарч байсан эхний удаад тэнцээд үлдсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд би өглөө өөрөө босоод Сэлбийн тийшээгээ гүйгээд дасгал масгалаа хийгээд аймаар идэвхитэй байсан байгаа юм чинь...
Буяндэлгэр -
Хнн.
Эрдэнэчимэг -
Тэгээд ганцаараа гэж бодохгүйгээр үзэж дараад хотын хүүхдүүдтэй чинь...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Би өндрөөрөө хотын хүүхдэд жаахан ялагдаад байсан. Өндөрт хариахдаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Бусад юмаараа аваад л яваад байсан. Гурван удаа сорилго хийгээд гурвууланд нь тэнцээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Нэлээд хэдэн хүүхэд байсан. Сорилтын явцад хасагдаад 6 эрэгтэй хүүхэд, 6 эмэгтэй хүүхэд 12 хүүхэд, 2 багштай Унгарын Будапешт хотноо болсон тэмцээнд очиж оролцож байсан.
Буяндэлгэр -
Олон улсын...
Эрдэнэчимэг -
Олон улсын хүүхдийн дөрвөн төрөлт тэмцээн гэдэгт оролцож байсан.
Буяндэлгэр -
За эхлээд Улаанбаатар гээд гоё хот байсан чинь бүүр гоё хот болоод явчихсан уу?
Эрдэнэчимэг -
Бүүр гоё....
Буяндэлгэр -
Та нар онгоцоор явсан уу?
Эрдэнэчимэг -
Онгоцоор явсан. Бүгдээрээ гаргаж өгч байсан. Нанжаа эгч эд нар бүгдээрээ байсан байхаа.
Буяндэлгэр -
Тийм үү? Би ерөөсөө санахгүй байгаа юм. Манайд нэг орой мотоциклтэй ирсэн санагдаад байгаа юм.
Эрдэнэчимэг -
Аа ха.
Буяндэлгэр -
Явах гэж байгаа гээд...
Эрдэнэчимэг -
Аа ха.
Буяндэлгэр -
Тэгээд Унгараас ирээд түлхүүрийн оосор өгсөн байсныг би Мандуухайг Америк явахад нь өгч байлаа ш дээ. Түлхүүрийн оосор...
Эрдэнэчимэг -
Аа ха. Аа ха. Хүн болгонд бэлэг авч байсан санагдаад байна. Таньд юу өгснөө санахгүй байгаа юм.
Буяндэлгэр -
Тэр түлхүүрийн оосор байхгүй юу. Түүнийг би хадгалж байгаад Мандуухайг Америк явахад нь өгч байгаа юм.
Эрдэнэчимэг -
Анх удаа тийм том онгоцонд ТУ-104 гэдэг онгоцонд сууж Москва ороод ...
Буяндэлгэр -
Хнн.
Эрдэнэчимэг -
Москвагаас цаашаагаа....
Буяндэлгэр -
Москвад удсан уу? Та нар.
Эрдэнэчимэг -
Москвад удаагүй ерөөсөө Москвад нэг хоноод...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Вагоноор Будапешт очиж байсан.
Буяндэлгэр -
Москвад нэг хоноход яаж байна? буудалд хоносон уу?
Эрдэнэчимэг -
Буудалд хоносон.
Буяндэлгэр -
Онгоцны буудал дээр хонож байна уу?
Эрдэнэчимэг -
Онгоцны буудал бишээ. Машинд суугаад...
Буяндэлгэр -
Машинд суугаад тэгвэл төвд орж ирж.
Эрдэнэчимэг -
Төвд орж одоо яг сайн хэлж чадахгүй байгаад байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Санаж байсан мартчихсан байна. Энэ тухай удаан яриагүй.
Буяндэлгэр -
Аа ха. Их сонин байна шүү.
Эрдэнэчимэг -
Аягүй олон жил энэ тухай яриагүй юм байна.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр чинь одоо 70 хэдэн он шүү дээ.
Эрдэнэчимэг -
Тийм. 75 онд.
Буяндэлгэр -
75 он. Аа ха.
Эрдэнэчимэг -
74 ч юмуу? Тийм 74-75 он юм байна. Тэгээд анх удаа хөдөөний хүүхэд тэгээд явахад Сэлэнгийн нэг хүү бид хоёр л үлдсэн.
Буяндэлгэр -
Аа ха. Хөдөөнөөс?
Эрдэнэчимэг -
Тийм хөдөөнөөс бусад нь дандаа Улаанбаатарын хүүхдүүд байсан. Тэгээд бөөн баяр болоод утасдаад, төв шуудан дээрээс ирж утсаар ярьдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Өөр ямар нэгэн утсаар ярих арга байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Гэхдээ манайх гэртээ утастай байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд гэр лүүгээ утасдаад би явахаар боллоо гээд тэгээд аав ээж бүгдээрээ л ирсэн.
Буяндэлгэр -
Тийм үү?
Эрдэнэчимэг -
Тэгсэн. Тэгээд Нанжаа эгч эд нар бүгдээрээ намайг онгоцны буудал дээр гаргаж өгч байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. /Инээв/
Эрдэнэчимэг -
Тэгээд онгоц нисэх гэж байтал гэнэт аймаар бороо ороод...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Онгоц нисээд буцаж буугаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд хөөрхий их сандарч байсан гэж ярьдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Нисэхээ больчих юм бол уу гэж. Тэгээд нэг хорь гучин минут бороо зогсохыг хүлээгээд тэгээд нисээд явсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд нисээд Москвад буугаад тэгээд Эрхүүд пресоци хийгээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд хоолонд оруулдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Бөөн юм зааж байгаа юм чинь...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Би Архангайгаас онгоцоор ирэхэд чинь тухайн үед Залуучуудын төв хороо гэж байсан тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Тэнд намайг хүлээж авч байсан ш дээ.
Буяндэлгэр -
Эвлэлийн төв хороо гэж байсан.
Эрдэнэчимэг -
Пүрэвжав гуай дарга нь байсан байхаа.
Буяндэлгэр -
Тийм Пүрэвжав гуай дарга нь байсан.
Эрдэнэчимэг -
Тэгээд хэлтсийнхэн дарга хэн ч билээ нэг хүн хүлээж аваад ..
Буяндэлгэр -
Тойвгой гуай байсан байхаа.
Эрдэнэчимэг -
Тийм байхаа. Би бас мартчихаж.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ийм их нэр хүндтэй тэмцээнд оролцохоор ирсэн учраас өөрийгөө дайчлан хичээж сайн байгаарай гэж хүлээж авч уулзаад зочид буудалд байна. Энэ хүн чамайг хүргэж өгнө. Маргаашнаас чи ийм ийм сорилго тэмцээнд ороод эндээ багтах юм бол Унгар явна гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд Унгар гэдэг чинь тухайн үедээ бас нэлээд тийм юу гэх юм бэ дээ...
Буяндэлгэр -
Өвөрмөц хөгжилтэй?
Эрдэнэчимэг -
Тийм өвөрмөц хөгжилтэй. Ерөнхийдөө хөрөнгөтөн маягийн...
Буяндэлгэр -
Тийм. Зах зээл хөгжсөн маягийн улс байсан.
Эрдэнэчимэг -
Тэр үед зах зээлийн улс гэж байгаагүй. Хөрөнгөтөн маягийн улс байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Хоёр гурван удаа бид нарт хичээл зааж...
Буяндэлгэр -
Хнн.
Эрдэнэчимэг -
Нэлээд их юм болж байсан ш дээ.
Буяндэлгэр -
Пөөх хичээл мичээл зааж байсан юмуу?
Эрдэнэчимэг -
Тийм. Биеэ сайхан зөв авч явах хэрэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Янз бүрийн хүмүүстэй юм ярихдаа болгоомжтой ярих хэрэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Заавал багшаараа дамжиж ярих хэрэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Энэ тэр гэж янз бүрийн зааварчилгаа өгч тэгээд зарим нь 8, зарим нь 10-р ангийн адилхан хүүхдүүд байгаа юм чинь хамгийн бага нь 8-р ангийн хүүхэд байсан байхаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд хөвгүүд охидууд явж байгаа юм чинь янз бүрийн юу яана гээд тэгж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгж анх явж байсан шүү. Аав ээжээрээ үдүүлээд аав чинь саятан жолооч гээд биччихсэн ЗИЛ-130 машинтайгаа...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгж гаргаж өгч байсан юм.
Буяндэлгэр -
Москвад буухад, за эхлээд Эрхүүд буулаа. Тэгээд Москвад буулаа. Тэгэхэд юу бодогдож байсан. Үлдсэн сэтгэгдэл байна уу?
Эрдэнэчимэг -
Москвад буухад сэтгэгдэл байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Одоо юу гэмээр юм бэ дээ. Бид нарыг хүүхэд байхаас л тиймээ? Алтан Москва...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Алх хадуурт Зөвлөлтийн далбаа,
Алтан соёмбот Монголын далбаа
Агуу өндөрт зэрэгцэн мандаж гэдэг үгээр хүмүүжүүллээ шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Аа ха. /Инээв/
Эрдэнэчимэг -
Амьд яваа насандаа Алтан Кремлийг үзнэ гэж хүмүүс ярьдаг.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Тэр тусмаа хөдөөний хүүхэд сургуульд байхдаа Кремлийг үзнэ гэдэг гайхамшигтай сайхан зүйл байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Гайхалтай сайхан зүйлийг үзэж байсан байна шүү. Одоо ингээд бодохоор
Буяндэлгэр -
Тийм шүү.
Эрдэнэчимэг -
Бүүр түүнийгээ мартсан байна шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд бид нар тэр үед зүгээр тэмцээнд явна гээд онгоцны буудлаас буугаад яваагүй юм байна шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Бид нар эргэж ирэхдээ билүү? Очихдоо билүү? Түүнийгээ сайн санахгүй байна би.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Москвад бууж бид нар мавзельй энэ тэрийг үзэж Кремльд очиж үзсэн ш дээ. Тэр харуул маруул солигдохыг үзээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Нөгөө нэр нь тодроогүй баатарын хөшөөнд цэцэг сарнай авч өгөөд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Би уйлж нүдэндээ нулимс цийлэгнүүлж байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Би одоо Кремль үзэж Улаан талбай дээр зогсоно гэдэг үнэхээр гайхамшигтай юм. Нулимс цийлэгнүүлж бодож байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ирэхдээ үзсэн. Түүнийг би жаахан андуураад байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд Унгарт очсон. Эхлээд Унгар надад тийм их сайхан санагдаагүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Яагаад гэхээр бид нар Москвагийн төв гудамжаар яваад гоё л газраар нь явсан юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Будапешт дэндүү хуучны давчуу юм шиг...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Санагдаж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд бид хэд сүүлд тэмцээн нэг дөрөв таван хоног л болсон байх.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Яг хэд хоног болсныг би сайн санахгүй байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд бид нар хүүхдийн пионерийн зусланд сар амарсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Их удсан юм байна ш дээ.
Эрдэнэчимэг -
Тийм. Балкаш нуурын эрэг дээр ... хотод очиж Балкаш нуурын эрэг дээр сар гаруй амарсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгж амраад тэмцээнээ дуусгаж эргэж ирсэн ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Гоё явсан юм байна.
Эрдэнэчимэг -
Тэгээд ерөнхийдөө хүүхэд байсан болохоор анхны сэтгэгдэл, Оросууд тэр үед үнэхээр хүчирхэг байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Хүчирхэг ч байсан. Дээрэлхүү ч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ер нь их зантай. Оросууд бол бид нартай харьцдаггүй байсан ш дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Эрдэнэчимэг -
Монголчуудыг ерөөсөө хүн гэж үзэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Яахав өрсөлдөөн бол Орос Польш, Унгар, Куба нарын хооронд болж байгаа юм л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Бид нар бол бодлого ч байсан юмуу тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Би гэхэд миний орж байсан төрөлд 66 хүүхэд орж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Нэрийн хэлээд гаргачихсан. Хадгалагдаад байдаг байсан. Одоо байна уу? Үгүй юу? Би 33-т орж байсан.
Буяндэлгэр -
Сайн байна ш дээ.
Эрдэнэчимэг -
Ямарч байсан дунд нь /Инээв/
Буяндэлгэр -
Сайн байна ш дээ. Сүүлдээгүй.
Эрдэнэчимэг -
Ямарч байсан сүүлдээгүй л байгаа юм. 33-т миний нэр байсан. Тэгээд бид нар яахав өөрийнхөө чадлаар ороод байж байгаа нь тэр хөөрхий амьтад гэхдээ яахав манай эрэгтэйчүүд сайн байсан. Эрэгтэйчүүд медаль авсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Гүйлтийн төрөл дээр нэг медальтай ирж байсан. Хоосон ирээгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Оросууд бол үнэхээр сайн.
Буяндэлгэр -
Аа ха. Одоо ч гэсэн сайн.
Эрдэнэчимэг -
1-рт сайн байсан. Бас тэгээд их зантай. Бид нартай ерөөсөө харьцахгүй. Тийм байсан шүү. Кубууд их сайн байсан. Франц мранцууд бид нартай бүүр сайн.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Францын нэг хэдэн хүүхдүүд байсан. Тэд нар бол зугаалах гэж л ирсэн юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Бид нар бол харицлага үүрч байгаа шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм байна.
Эрдэнэчимэг -
Нэг охин бүүр сайн. Манай өрөөнд орж ирдэг. Бид нар чинь Энхцэцэг, Эрдэнэчимэг, Эрдэнэцэцэг баахан Цэцэг Чимэг...
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Нөгөөх чинь Сээл сээл ингээд Сээл сээл /инээв/ Англи хэл мэдэхгүй. Орос хэлээр муу тэгсэн хэрнээ хоорондоо харилцаад яриад...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ямарч байсан болоод байдаг.
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Франц охин хаяг маягаа өгөөд одоо ч байдаг. Францууд их сайн байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Куба нар бид нарт их сайн байсан. Хамгийн холоос ирсэн гээд тэгээд тэмцээн хийгээд хаячихгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Өдөр болгон одоо энэ олимп шиг бага олимп л юм даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Нэг улсын өдөр болно. Тэр дээл мээлээ өмсөөд чадах чинээгээрээ дуулна. /Инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Бүжиг хийнэ. Улс орноо танилцуулна. Тийм юм болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Хамгийн холоос ирсэн Монгол Куба хоёр гээд....
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Бид нарт их сайн.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Би бас их өвчтэй. Хар хүмүүст дургүй байсан ш дээ.
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Хүрээд ирэхээр нь зугтаачихдаг. Аймаар гараа алгадаад Монголия Монголия гээд тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ингэж мингээд гар нь их муухай.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Үс нь хуйхалчихсан юм шиг.
Буяндэлгэр -
/Инээв/ Анх удаа харсан учраас эвгүй санагдаад байхгүй юу.
Эрдэнэчимэг -
Аа ха. Тэр хүмүүс харагдахаар нь шууд зугтачихдаг.
Буяндэлгэр -
/Инээв/ Хүүхэд болоод хөөрхий мэдэхгүй байхгүй юу. Хөөрхий
Эрдэнэчимэг -
Тэгээд тэр чинь нээлт, хаалт гээд нэг ёсны олимп л доо.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Хүүхдийн олимп маягийн л юм болж байсан.
Буяндэлгэр -
Тийм байна.
Эрдэнэчимэг -
Тэгээд би тэмцээн дээр Монголынхоо тугийг нээлт болоод далбаануудаа өргөн шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Эмэгтэй багийн ахлагч нь би байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд тугаа өргөж байсан юм.
Буяндэлгэр -
Өө тийм үү? Тэр үед даанч зураг мураг авч мэдэхгүй тиймээ?
Эрдэнэчимэг -
Харин тийм. Сонин дээр гарсан зураг л байдаг байхгүй юу. Тэгээд би уйлж байсан ш дээ. Хүний нутагт алтан соёмботой тугаа өргөөд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Үнэхээр гайхамшигтай юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Аягүй сайхан сэтгэгдэл төрж өөрөөрөө бахархаж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд намар хичээл эхлэхэд би тэмцээнд орсон тухайгаа яриад...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тугаа мандуулж байхдаа уйлсан гэдгээ яриад, нээлтэнд ахлах ангийн 8, 9, 10-р ангийн хүүхдүүд сууж байхад
Буяндэлгэр -
Явсан тухайгаа яриад хөдөөний хүүхдүүдэд сонин байгаа ш дээ. Аа ха.
Эрдэнэчимэг -
Нямдорж багш хөдөөнөөс манай Чимгээ анх удаагаа явсан гээд тэгж байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгж явж ирж байсан. Тэгээд тэр нуурын эрэг дээр амраад 21 хоног бараг сар гаруй юмуу даа. Их л удаан яваад хичээл эхлэх гэж байхад ирж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд Москвад ирээд тэгээд Улаанбаатартаа...
Буяндэлгэр -
Аа ха. Сүртэй угтаж авч байгаа биз дээ?
Эрдэнэчимэг -
Тийм. Угтаж авч медаль седальтай ирж байгаа юм чинь би өөрөө аваагүй ч гэсэн явсан баг маань медальтай ирж...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Үйлдвэрчний төв зөвлөл дээр Залуучуудын төв хороо гэж байсан.
Буяндэлгэр -
Тийм Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороо гэж байсан.
Эрдэнэчимэг -
Тийм. Хороон дээр хүлээн авч баяр маяр хүргэж...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ундаа жүүс мүүс тавьчихсан ширээний ард бид хэд чинь сууж, явахын өмнө бүгдээрээ адилхан хувцас мувцас хийж байсан юм. Шар өнгийн криплемээр яака өмд хийж бүгдээрээ цагаан малгайтай.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Цагаан цамцтай.
Буяндэлгэр -
Аа ха. Улсаас бэлдэж өгч байгаа.
Эрдэнэчимэг -
Улсаас бэлдэж өгч байгаа.
Буяндэлгэр -
Тэр үед чинь криплем моданд орж байсан.
Эрдэнэчимэг -
Шар өмд цамцтай. Тэгээд бас дэлгүүр хоршоо орох хэдэн төгрөг өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд бас боломжийн хэмжээнд мөнгө сольж байсан юм. Аав Нанжаа эгч бас мөнгө өгөөд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Улаанбаатар зочид буудлын тэнд очиж мөнгө сольж байсан санагдаад байдаг юм. Тэгээд бас хэдэн рубль төгрөгтэй яваад...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Хөөрхөн бэлэг мэлэг өөртөө бас нэлээд юм авч...
Буяндэлгэр -
Хүн хүнд бэлэгтэй ирсэн юм шиг байгаа юм.
Эрдэнэчимэг -
Өөртөө гоё нээрээ ч зах зээлийн орон байсан шүү. Одоо бодоход.. ..
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Москвагаас идэж уух юм барааны төрөл мөрөл өөр байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Өөртөө пүүз хээт мээт өөртөө авч байсан.
Буяндэлгэр -
/Инээв/ Овоо мөнгөтэй явж.
Эрдэнэчимэг -
Тийм. Тэгээд үйлчилгээ мүйлчилгээн их өөр байсан санагддаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Яагаад гэхээр бид нар чинь хүүхдүүд юм чинь юмаа сонгож чадахгүй. Бүгдийн өмсөөд бөөн юм болж байгаа юм чинь...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгэхэд ерөөсөө уурлаж барихгүй. Цаанаас хайрцагтай гаргаж ирж үзүүлээд л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр үед манайд чинь хүнд юм хум үзүүлнэ гэсэн ойлголт байдаггүй байсан ш дээ.
Буяндэлгэр -
Байхгүй. яарваагаад зогсчихдог.
Эрдэнэчимэг -
Хүүхэд тэгэх юм бол...
Буяндэлгэр -
Загнана.
Эрдэнэчимэг -
Загнана. Чи юу гэж үзээд байгаа юм гэж загнана. Тэгэхэд чинь инээгээд цаашаа гүйж авч ирж өгөөд л тэр мэр нь их сонин санагддаг байсан. Яасан сонин юм гээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Анх тэгээд тэнд кофе гэдэг юм амсаж үзээд их гайхаж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Жижигхэн аягаар манай нэг орчуулагч нэг хүүхэн байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Одоо бодоход гудамжинд нь кофе зардаг байсан.
Буяндэлгэр -
Тийм байх.
Эрдэнэчимэг -
Бид нар чинь хүүхэд юм чинь сонин юм үзээд явж барихдаа ядардаггүй байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр гэхдээ 40 хүрээгүй байсан байх. Гэхдээ бид нартай яваад жаахан ядардаг байсан байх.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Халуун наранд тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Байс хийгээд нэг юм уудаг. Бид нар сонирхоод...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ууж үзээгүй. Бүгдээрээ амсаж үзээд...
Буяндэлгэр -
/Инээв/ кофе уугаад яваад байж хөөрхий.
Эрдэнэчимэг -
Кофе уугаад яваад байсан байна лээ. Халуунд ядраад хөөрхий амьтан.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр бол жинхэнэ кофе байгаа л даа.
Эрдэнэчимэг -
Тийм. Жижигхэн аягаар уудаг.
Буяндэлгэр -
Жинхэнэ хатуу кофе байгаа.
Эрдэнэчимэг -
Тэгж анх кофе гэдэг юмыг ууж байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд аймаг орон нутагт их нэр хүндтэй хүлээн авч аав нь гавъяат тээвэрчин хүн хүүхэд нь бас их мундаг байна гэж аав бид хоёр тэр үед гэр бүлээрээ л тэр үед чинь од мод гэж тодруулж байсан бол од болохоор даанч тэгж байгаагүй. /инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Их юу яаж байсан шүү.
Буяндэлгэр -
Равдан ах тэгэхэд гавъяат болчихсон байсан уу?
Эрдэнэчимэг -
Болчихсон байсан. Аав 74 онд гавъяат болсон.
Буяндэлгэр -
Гавъяат болсон уу?
Эрдэнэчимэг -
Тэгж миний тамирчин амьдрал маань эхэлсэн шүү. Тэндээс бас хүмүүжлийн сайхан юу яасан байхаа. Тухайн үед улс орон бас спортыг дэмжиж...
Буяндэлгэр -
Тийм их дэмждэг байсан.
Эрдэнэчимэг -
Нэг хэсэг унтарсан. Одоо эргээд...
Буяндэлгэр -
Одоо сэргэнэ л дээ. Тэгээд яагаад спортоо хаячихсан юм?
Эрдэнэчимэг -
Тэгээд яахав 10 төгстөл спортоор хичээллэсээр л байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Би чинь 9-р ангид байхад хөдөөнөөс хүмүүс харах гэж ирж байсан гэж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Эрдэнэчимэг -
Унгар яваад ирсэн. Аймаар гоё пүүзтэй. Оо тэгээд би чинь 8-р ангид, 8 жилийг төгсөөд 10 жилд орох ёстой байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд намайг 8-р ангид дөнгөж оронгуут 10 жил рүү шилжүүлсэн ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Намайг 8-р анги төгсөөгүй байхад...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Оросуудын барьж өгсөн бэлгийн сургууль их гоё. Заал маал нь тохитой сайхан хичээл сургууль сайн хийлгэ гэж...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
8-р анги төгсөөд биш 8-р ангид байхдаа шилжиж очиж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд Цэцгээ бид хоёр...
Буяндэлгэр -
Салчихсан.
Эрдэнэчимэг -
Салсан шүү. Тэгээд Цэцгээ 8-р ангиа төгсөөд Улаанбаатарт ирээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Би тэгээд 10 жилдээ үргэлжлүүлээд сурч байсан юм.
Буяндэлгэр -
Аа аа.
Эрдэнэчимэг -
Тэгээд Тогтохоо гээд багшийнхаа мэдэлд очиж бэлтгэл сургуулилтаа хийсээр л байсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд 10 төгсөөд их сургуульд ирээд, их сургуульд ирээд дороо багш нар мэдээд би бас тэмцээн мэмцээнд орж байсан. Тэгээд жирэмсэн болоод хүүхэд гаргаад спортоо....
Буяндэлгэр -
Тэгээд спортоо орхичихсон юм байна шүү дээ. Уул уурхайн мэргэжлийг хуваарилаж өгсөн үү? өөрсдөө сонгосон уу?
Эрдэнэчимэг -
Сонгосон.
Буяндэлгэр -
Сонгосон уу?
Эрдэнэчимэг -
Ер нь тэгээд эцэг эхийн маань сийрэг ухаан, өвөг дээдсийн маань янз бүрийн юм л нөлөөлсөн байх.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Гайгуу толгойтой байсан юм байна гэж өөрийгөө бодоод байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тооныхоо хичээлд сайн.
Буяндэлгэр -
Тоондоо сайн гэдэг чинь сайн байхгүй юу.
Эрдэнэчимэг -
Тухайн үедээ нэр хүндтэй сайн сурагч байсан шүү. Өөрөө ч бас хичээлдээ шамддаг байсан. Тэгээд би сургуулиа төгсөөд, Дэжид эгч чинь Киевд төгссөн. Намайг төгсөхөд ...
Буяндэлгэр -
Төгсчихсөн байсан.
Эрдэнэчимэг -
Төгсчихсөн байсан. Та Ленинградад төгссөн.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Тэгээд би ухаан орсон цагаасаа хойш эгч нар шигээ гадаадад сурч мундаг гоё хүн болно гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Та чинь телевизийн сурвалжлагч гээд аягүй гоё хүн...
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Одоо бодоход...
Буяндэлгэр -
Залуу байхад бүгдээрээ гоё байдаг.
Эрдэнэчимэг -
Мөн гоё хүн байсан шүү. Тиймээ? Телевиз гэдэг чинь тэр үед Монголд цоо шинэ соёл тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тийм салбар байсан байхгүй юу. Тийм учраас тэнд ажилладаг хүн гэдэг бол, одоо их олон телевиз болоод сайн муу гэдэг болж тэр үед бол сайн муу гэдэг ойлголт байхгүй. Ерөөсөө телевизэд ажилладаг хүн бол онцгой л байсан.
Буяндэлгэр -
Онцгой л байсан.
Эрдэнэчимэг -
Онцгой л гэж үздэг тийм байсан.
Буяндэлгэр -
Тийм байсан шүү.
Эрдэнэчимэг -
Би телевизийн нээлтэнд очиж байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Эрдэнэчимэг -
Яг нээлт юмуу? Сайн мэддэггүй юмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Өвөл ирээд өвөл бодвол хичээлийн амралт мамралт болдог ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Амралтаараа ирсэн юм шиг байгаа юм. Ногоон үстэй дээлтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Машинд тэгээд үстэй дээлнийхээ дотуур цэнхэр халаад өмсчихсөн. Тэгээд дотроо нөгөө гоё юмаа өмсчихсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд телевизийн нэг хүүхэлдэйн кино аваачиж үзүүлж байсан юм.
Буяндэлгэр -
Тэгвэл нэг шинэ жил байсан уу? Октябрийн баяр юмуу?
Эрдэнэчимэг -
Октябрийн баяр биш.
Буяндэлгэр -
Тэгвэл шинэ жил байсан байх л даа. Тэгээд би та нарыг дагуулж явж л дээ.
Эрдэнэчимэг -
Тийм. Би аавтай өөр хэн ч ирсэн байсан юм бол? Ямарч байсан Болдоо бид хоёр Цэцгээ байсан юмуу? Хэн байсан юм. Бид хэд очиж би тэрийг аягүй сайн санадаг юм.
Буяндэлгэр -
Би ерөөсөө санахгүй байна.
Эрдэнэчимэг -
Мөрөвчтэй ийм цэнхэр ноосон ийм гоё Хятадын нэг ...
Буяндэлгэр -
Тийм. Тийм.
Эрдэнэчимэг -
Та санаж байгаа биз дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Юбка.
Буяндэлгэр -
Тийм их гоё юбка.
Эрдэнэчимэг -
Тэгээд бас цэнхэр ийм ноосон цамцтай.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Би тийм юм өмсөөд тэгээд тэрийгээ муухай болгохгүй гээд гадна талаар нь халаад шиг юм өмсөөд ...
Буяндэлгэр -
Үс нь наалдуулахгүй гээд?
Эрдэнэчимэг -
Уул нь гоё пальтотой ш дээ. Тэгээд замд даарна гээд дээл өмсгөчихсөн. Тэгээд ирээд нөгөө гоё юманд очих гээд гоё юмаа өмсөөд тэгээд бодвол хөдөөний хүүхэд гээд гоё сонирхож байсан чинь дээлээ тайлаад хачин гоё болоод бодвол толь молины урдуур эргэлдэж мэргэлдсэн юм байгаа биз.
Буяндэлгэр -
Аа ха. / Инээв/
Эрдэнэчимэг -
Тэгж телевизэд очиж байсан шүү би.
Буяндэлгэр -
Тийм үү?
Эрдэнэчимэг -
Тийм. Тэгээд одоо бодоход Ну погоди юмуу? тийм кукль үзэж байсан юм. Кукль үзээд инээлдээд тэгж байсан. Бэлэг өгч байсан уу? яасан сайн санадаггүй юмаа. Шинэ жил л байсан байх.
Буяндэлгэр -
Шинэ жил байсан байна.
Эрдэнэчимэг -
Үстэй дээл мээл өмсчихсөн. Шинэ жил байсан байх. Их сонин сайхан зүйл болж байсан шүү. Тэгээд би эгч нар шигээ гадаад явна гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд би чинь Унгар явна гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Надад Унгар таалагдсан гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр Унгар улсад очиж сурна гээд тэгээд Унгар явж сурах урилга авсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр үед чинь эхлээд хүүхдүүдийг дүнгээр нь жагсаагаад тэгээд явдаг байсан. Би нэг эхний 10-т орж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд орсон чинь Унгарын хөргөлтийн ч билүү? нэг хуваарь байна.
Буяндэлгэр -
Юуны гэнээ?
Эрдэнэчимэг -
Хөргөлтийн.
Буяндэлгэр -
Хөргөлтийн инженер аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд ороод хөргөлт мөргөлт ч гэхгүй Унгарын гэхээр шууд аваад...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд шалгалтанд ордог юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд шалгалтанд ороод хамгийн эхэнд Орос хэлний шалгалт өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд Орос хэлнийхээ шалгалтанд 0 оноо авсан ш дээ. Хамгийн сайн гэсэн юмандаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд физик дээрээ 13 тоон дээрээ бас нэг 10 хэдэн оноо аваад тэгээд Орос хэлний оноо 0 юм чинь хойшлоод...
Буяндэлгэр -
Аа ха. Оноо хүрээгүй гэсэн үг үү?
Эрдэнэчимэг -
Оноо хүрээгүй. Унгар явах өнгөрөөд Орос ч явах өнгөрөөд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Их сургууль дээр гадаадын хуваарь нь эхлээд барууны гэж ярьдаг Унгар Германыг...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд дараа нь Оросын...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд дараа нь манай дотоодын их дээд сургуулийн хуваарь миний оноо их сургуулийн оноонд...
Буяндэлгэр -
Тунаж үлдэнэ тиймээ?
Эрдэнэчимэг -
Оноогоороо тунаж үлдээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Эхлээд шалгалтанд орохоосоо өмнө юун дээр орохоо авчихаж байгаа байхгүй юу. Тэгээд түүнийгээ баталгаажуулах гэж байна л даа тиймээ
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд баталгаажуулж чадаагүй би.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Нөгөө Унгарын хуваарийг маань өөр хүн авна шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд шалгалт өгсөн оноогоороо жагсаагаад ороход Уул уурхайн анги байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд би уул уурхайн анги гэж ямар анги байдгийг ч мэдэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд яахав гээд ааваас асуусан чинь миний хүү уул муул гэсэн юм байна. Миний хүү хурдан гүйдэг юм чинь уул муул зүгээр байж магадгүй. /Инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Эрдэнэчимэг -
Гидрогеологи гээд тэр хоёр анги байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Гидрогеологи гэхээр бүр мэдэхгүй.
Буяндэлгэр -
Би одоо ч мэдэхгүй.
Эрдэнэчимэг -
Уул уурхай гэхээр үг нь Монгол юм чинь тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Ийм хоёр анги байна. Яахав ааваа гэсэн чинь аав гидрогеологи гэхээр бүр мэдэхгүй юм чинь, аав уул уурхай гэхээр миний охин хурдан гүйдэг юм чинь уул муул руу гүйдэг юм бол уу? тэр нь зүгээр гээд тэгээд уул уурхайн ангийг авсан.
Буяндэлгэр -
Аа ха. /Инээв/
Эрдэнэчимэг -
Тэгээд одоо бодож байхад тэр үед буруу л юм хийсэн байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Сүүлд ингээд янз бүрийн юм сонсож байхад барууны хуваарь хөдөөний хүүхдэд бараг явдаггүй байсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Одоо бараг сүлжээ шиг юм байсан байгаа юм.
Буяндэлгэр -
Тийм байна.
Эрдэнэчимэг -
Аймгууд руу хуваарь яваад хүүхдүүд нь тэнцэхгүй хуваарь буцаад ирнээ дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд тэр хуваарьт улс төрийн товчоо мовчоо яам тамгийн газрын дарга нарын хүүхдүүд явдаг.
Буяндэлгэр -
Сайд дарга нарын хүүхдүүд явдаг.
Эрдэнэчимэг -
Тийм хүүхдүүд явдаг байхгүй юу. Бид нар тухайн үед яахав дээ хөөрхий. Хар муу санаа байхгүй. Юу ч мэдэхгүй. Зүгээр нэг Орос гэсэн юманд өгсөн бол би гараад л явчих байсан байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд тэр хуваарь дээр хэн ч авахгүй ирж байгаа юм чинь. Хүүхэд нь уначихсан. Дарга сайдынхан хүүхдүүд явсан байхдаа. Тийм л байсан байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха. Бидэнд тийм санаа байхгүй л дээ.
Эрдэнэчимэг -
Харин тийм. Тэгээд яахав Орос хэлэнд 0 оноо авсан ч гэсэн сургуулиа төгссөн оноо гайгуу байсан учраас Аавын нэг найз Самбуу гээд хүн байсан даа?
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Тэр чинь энэ төв хороонд...
Буяндэлгэр -
Тийм төв хороонд байсан.
Эрдэнэчимэг -
Байсан. Үзэл суртлын юунд байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэр хүн ер нь бол хөөцөлдөөд Германы бэлтгэлд оруулж өгч болох юм гэж байсан шүү.
Буяндэлгэр -
Хнн.
Эрдэнэчимэг -
Тэгээд бид нар чинь хөөцөлдөх хүнийг гуйхыг мэддэггүй байсан ш дээ.
Буяндэлгэр -
Мэддэггүй байсан ш дээ.
Эрдэнэчимэг -
Тийм мангар байсан. Тэртээ тэргүй дээд сургууль юм чинь хүн гуйгаад яадаг юм гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд эндээ орчихсон. Тэгээд уул уурхайн анги авсан даа.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр үед хүүхдүүд цөөхөн байсан уу? Уул уурхайд? Эмэгтэй хүүхэд цөөхөн байсан уу?
Эрдэнэчимэг -
Эмэгтэй хүүхэд цөөхөн байсан. Эрэгтэй хүүхдүүд олон байсан. Манайх чинь эхлээд ороход 35 хүүхэдтэй.
Буяндэлгэр -
Аа ха. Хэдэн он бэ?
Эрдэнэчимэг -
Уул уурхайн анги гэж нээгдээд 6 дахь элсэлт нь байсан.
Буяндэлгэр -
Овоо л удчихсан байсан байна.
Эрдэнэчимэг -
5 жил 1 дэхь төгсөлт нь болчихсон гэсэн үг байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм байна. Та нар 2 дахь төгсөлт нь юм байна.
Эрдэнэчимэг -
Үгүй 2 дахь төгсөлт биш. Яахав 5 жил сураад нэг анги төгсчихсөн байхгүй юу. Дараагийн 3, 2 курс байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм байна.
Эрдэнэчимэг -
Бид нар чинь 6 дахь элсэлт нь байхгүй юу. Тэгж явж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээд манай сургуулийн анхны төгсөгч багш маань, одоо анхны төгсөгч нь бид нарын багш болж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха. Сонин юм байна шүү.
Эрдэнэчимэг -
Уул уурхайтай холбогдоод спортоо ч орхисон.
Буяндэлгэр -
Үгүй тэгээд муу болсон юм алга л даа тиймээ?
Эрдэнэчимэг -
Тийм алга л даа.
Буяндэлгэр -
Ийм нэр хүндтэй том компанид ажиллаж байна гэдэг чинь тиймээ? Сайн байсан байна. Сургуульдаа сайн байсан байна. Хөдөлмөрч хичээнгүй олонд нийцтэй энэ чинь бас нөлөөлж байна л даа.
Эрдэнэчимэг -
Тэгсэн байх л гэж бодож байна.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Ямарч байсан эгч нарынхаа гаргасан замаар явж эрдэм боловсролтой хүн болох ёстой юм байна гэсэн ойлголт төрсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Тэгээгүй бол хөдөөнийн нэг саальчин болчихсон тиймээ?
Буяндэлгэр -
/Инээв/ Саальчин болохгүй л дээ. Аав чинь чамайг нэг сургууль бараадуулж л таараа. Гэхдээ бид нар чинь ар өврийн хаалга гэж мэддэггүй байсан ш дээ. Өөрсдийнхөө чадлаар л...
Эрдэнэчимэг -
Тийм өөрсдийнхөө чадлаар л...
Буяндэлгэр -
Үнэнч шударга учраас арын хаалгаар тэгээд явчихна гэсэн тийм сүйхээ байхгүй.
Эрдэнэчимэг -
Аа ха. Тэгж ерөөсөө бодож байгаагүй. Тийм байх ёсгүй гэж бодож байсан юм шиг байгаа юм. Суурь хүмүүжил өөртөө итгэлтэй. Бардам зан, бүх юмыг чадна гэж боддог.
Буяндэлгэр -
Тийм.
Эрдэнэчимэг -
Тэр бүгд нөлөөлж байсан байх. Манай эмээ чинь их өөртөө итгэлтэй...
Буяндэлгэр -
Чанга хүн байсан ш дээ.
Эрдэнэчимэг -
Хурц үг хэлтэй. Хүнээс юм ерөөсөө гуйж байгаагүй. Аймаар ухаантай тийм хүн байсан. Тэр бас бид нарт байдаг байх л даа.
Буяндэлгэр -
Байдаг байх.
Эрдэнэчимэг -
Би өчигдөрхөн бас бодож л байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Гэнэтхэн Мандухайгаа санаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Эрдэнэчимэг -
Саруул ухаантай, номтой мэдлэгтэй, тэр лам хүмүүсийн тэр юу дараа нь их хол очиж тусдаг юм гэсэн.
Буяндэлгэр -
Тийм хол очиж тусдаг гэсэн.
Эрдэнэчимэг -
Тэр бас байдаг байх гэж бодож байлаа.
Буяндэлгэр -
Байгаа байгаа. Мандухай чинь надаас их өөр ш дээ.
Эрдэнэчимэг -
Буяндэлгэр цорж гэдэг хүн байсан. Таныг чинь ахынхаа нэрээр нэрлэсэн гэдэг шүү дээ.
Буяндэлгэр -
Миний нэр чинь 3 настайдаа Баасанхүү гэдэг нэртэй байсан юм байна лээ ш дээ.
Эрдэнэчимэг -
Тийм гэсэн.
Буяндэлгэр -
Үхэх шахаад лам хувраг дээр очсон чинь нэр тохироогүй байна. Буяндэлгэр гэдэг нэр өг гэсэн гэсэн. Ламын сүнс би байж магадгүй юм байна лээ.
Эрдэнэчимэг -
Тийм магадгүй.
Буяндэлгэр -
Одоо шашин машин дэлгэрээд юм хум уншиж үзээд жаахан юм ойлгоод ирэхээр 60 гарч байж мэдэж байгаа шүү дээ. Буяндэлгэр цоржийнхон сүнс нь би юм байна гэж...
Эрдэнэчимэг -
Аа ха.
Буяндэлгэр -
Энэ чинь бас учиргүй биш юм шиг байгаа юм.
Эрдэнэчимэг -
Учиргүй биш.
Буяндэлгэр -
Баасанхүү гэдэг нэртэй байсан хүүхдэд лам Буяндэлгэр гэж нэр өгөөд, үхэх шахсан гэж байсан. Гэдэс нь тогоо шиг болчихоод...
Эрдэнэчимэг -
Их сонин тэгэхээр юм заавал байх шиг байгаа юм тиймээ?
Буяндэлгэр -
Байгаа. За их баярлалаа сайхан яриа боллоо.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.