Handsüren
![](../assets/images/interviewees/990356.jpg)
Basic information
Interviewee ID: 990356
Name: Handsüren
Parent's name: Süh
Ovog: Ogotor
Sex: f
Year of Birth: 1948
Ethnicity: Hoton
Additional Information
Education: higher
Notes on education: singer
Work: head of 'Women of the 21st Century' centre
Belief: Buddha
Born in: Tarialan sum, Uvs aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
travel
environment
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
За өнөөдөр 2009 оны 8-р сарын 12. Би улсын дуурь бүжгийн театрын найрал хамтлаг гэж байсан билүү?
Хандсүрэн -
Найрал дууны.
Буяндэлгэр -
Найрал дууны хамтлаг уу?
Хандсүрэн -
Үгүй найрал дууны анги гэдэг байсан.
Буяндэлгэр -
Найрал дууны ангид дуучин байсан. Миний сайн танил найз Хандсүрэнтэй уулзаад байнаа. Хандаа чи чинь Увс аймгийн Увс нутгийн хүн биз?
Хандсүрэн -
Тийм. Миний аав ээж Увсын хүн.
Буяндэлгэр -
Увсын хүн. Тэр алс холын нутгаас яаж ирээд яаж энэ улсын дуурь бүжгийн театрт дуучин болчихдог байнаа тэр их сонин байна?
Хандсүрэн -
За би Увс аймгийн Тариалан сум Хархираа гэж сайхан газар бий дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Увсын Хархираа гэж цаана нэг их өндөр хоёр уулын цаанаас нэг их сайхан мөнх цастай уул харагддаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд тэр мөнх цастай голын урсгал ус хоёр голын дундуур шуугина урсдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Өндөр өндөр чулуутай учраас маш сайхан хүрхээ юм шиг дуугарч буудаг.
Буяндэлгэр -
Аа ха. Их сайхан нутаг юм байна лээ ш дээ.
Хандсүрэн -
Тийм.
Буяндэлгэр -
Би бас Увсын нэг хүнтэй уулзаж байсан их сайхан нутаг юм байна лээ.
Хандсүрэн -
Тийм сайхан нутгийн хүн дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
За нутаг бол миний ээж аав өвөг дээдсийн маань хэдэн үеийн маань өвөг дээдсийн нутаг шүү дээ.
Буяндэлгэр -
Ээж чинь хэн гэдэг хүн байсан юм? Аав чинь хэн гэдэг хүн байсан юм? Айлын хэддэхь хүүхэд юм?
Хандсүрэн -
Миний аав бол Сүх гэж хүн байсан. Багш Сүх гэдэг нэртэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тариалан суманд аа ээж бол Хүүхээ гэдэг хүн байсан. Манай ээж бол мөн тэр Тариалан сумын сургуульд суралцаж байсан. Тэгээд манай аавтай суугаад анхны хүүхэд нь би.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Дараачийнхан манай эмэгтэй дүү байгаа. Бид хоёр хоёулахнаа л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Хоёр хүүхэдтэй. Хоёр охинтой.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр дүүгийн чинь нэр?
Хандсүрэн -
Дүүгийн маань Чулуун гэдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд манай нутаг, би нутгаараа их бахархах дуртай. Их ярих дуртай.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Яагаад гэвэл миний ээж аавын нутаг, миний ээж аавын өвөө эмээгийн маань, өвөг дээдсийн маань нутаг шүү дээ. Олон зуун жилийн түүхтэй. 1640 хэдэн онд манай өвөг дээдэс тэнд нутаглаж эхэлсэн гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Бошигт хаан гээд тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Бошигт хааны үед нутагласан улс шүү дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Хандсүрэн -
Тэгээд тэр Тариалан сум гэдэг чинь өндөр уулын бэлийг дагуулаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Бошигтын бух гэж тийм нэртэй суваг байгуулсан. Тэр далан суваг болохоор Хархираа голоос 200 гаруй км газар суваг татсан байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэр нь юу гэхээр зэрэг тэр ард түмнийг хооллож ундаалах тийм сайхан усыг бий болгохын тулд тэр газрыг услахын тулд...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Доошоогоо сайхан тал байдаг. Тэр сайхан талд тариалан тарьж 1-рт тэр ард түмнийг гурилаар хангах...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тийм юм хийж байсан байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Хандсүрэн -
Тариа будаагаа тарьдаг. Тариа будаа таридаг түүхтэй улс шүү дээ. 1640 хэдэн оноос хойш гэхээр тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
20-р зуун хүртэл тэр сайхан хөндий талыг усжуулаад тариагаа тариад түүхий гурил хийдэг байсан. Болсон гурил хийдэг байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Хандсүрэн -
Түүхий гурилаараа бууж хуушуур гурилтай хоолоо хийдэг. Түүхий гурилаараа аа болсон гурилаараа болохоор өрөм шар тосондоо өглөө сайхан зуурч өглөө өдөр идээд...
Буяндэлгэр -
Аа ха. Арвайн гурил гоё ш дээ. Би дуртай.
Хандсүрэн -
Тийм ш дээ. Арвайн гурил. Хөх тарианы гурил, Улаан буудайн гурил гээд жинхэнэ арвай улаан будааг тарьж байсан сайхан нутаг шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Өдөрт ард түмэн яадаг бэ? гэхээр өглөө хонь үхэр малаа хариулаад гарахдаа өглөө нэг аяга арвайн гурил сүү юмуу, шар тос юмуу, өрөмд зуурч идчихээд...
Буяндэлгэр -
Маш их өег шүү дээ.
Хандсүрэн -
Тийм. Тэгээд...
Буяндэлгэр -
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд их сайн гэж байгаа. Маш их сайн.
Хандсүрэн -
Үнэхээрийн сайн байсан байгаа юм. Гэдэсний өвчин энэ тэр гэж тэр нутагт байхгүй ш дээ. Тэгж гараад орой нар шингэхийн өмнө ирж хоёр саахалт айл хонио саагаад үхрээ саагаад тэр хүртэл чинь бүхэл өдөржин тэр гурилаа зуурч идчихээд яваад ирэхэд чинь өдөржингөө тэр гурил чинь өег сайхан хоол болоод ирнэ.
Буяндэлгэр -
Арвайн гурил идмээр болж байх чинь /инээв/
Хандсүрэн -
Тийм сайхан нутгийн хүн дээ. Тийм сайхан малтай, тариалантай. Тэгээд бас 50, 60-аад оны үеэс идэшний ногоо тарьж эхэлсэн байгаа шүү дээ. Ер нь айхтар.
Буяндэлгэр -
Их ажилсаг улс шүү дээ.
Хандсүрэн -
Би бол 58 онд энд ирэхэд чинь юу ш дээ. 3-р анги гэхээр чинь 55 онд сургуульд орсон юм байна л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд 55 онд сургуульд ороход чинь 56 онд орсон юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
3-р ангид энд орохоор 58 онд ирж байгаа юм чинь 56 онд орсон. Тэгэхэд бид нар хүнсний ногоо идэж байсан ш дээ. төмс, манжин, лууван,байцааг идэж байсан ш дээ. Дотуур байранд идэж байсан.
Буяндэлгэр -
Нутгийн ардууд тарьж байна гэсэн үг үү?
Хандсүрэн -
Тарьж байсан. Нутгийн ардууд тарьж байсан.
Буяндэлгэр -
Ямар мундаг юм бэ?
Хандсүрэн -
Ажилсаг ард түмэн шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Увс аймгийн Тариалан сумынхан бол маш их ажилсаг. Одоо ч гэсэн 18 аймаг дотроос Увс аймгийн Тариалан сумын ард түмнийг бахархаж ярих дуртай. Яагаад гэвэл ажилсаг ард түмэн гэж...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Яагаад гэвэл их олон жилийн түүхтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тариа будаагаа тарьж хүртэж ерөөсөө тэнд чинь ядуу хүн гэж байгүй байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Ядуу ард түмэн гэж байхгүй байсан. Ядуу ард түмэн чинь сүүлийн үед л яригддаг болоод байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Ээж аав маань 58 онд энд Улаанбаатарт ирсэн. Тэгээд би 58 онд 3-р ангид 14-р сургуульд ирсэн. 14-р сургуульд 3-р ангид ороод миний ангийн багш Дугарсүрэн гэж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
14-р сургуульд намайг ирэхэд 14-р сургуулийн байр баригдаад ашиглалтанд ороод цоо шинэ будаг ханхалсан байранд орж байсан юм.
Буяндэлгэр -
Гоё байр шүү. 5 давхар байна уу? 6 давхар байна уу?
Хандсүрэн -
5 давхар байшин.
Буяндэлгэр -
Тийм. гоё байшин байсан.
Хандсүрэн -
Зүүн дөрвөн зам шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Офицеруудын ордны урьд талд тэнд орж байсан.
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Намайг Улаанбаатарт ирэхэд манай аавын дүү Хорлоо гэж агрономич байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэр хүн нутагтаа очихдоо бид хэдийг авч ирсэн. Яагаад гэхээр хүүхдүүдээ сургууль соёлд авч ир. Ганц ах маань миний дэргэд бай. Бүгдээрээ ойрхон байцгаая. Улаанбаатарт хүүхэд шуухдаач бод гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Мал хунарыг заруулаад бид нар чинь тэгээд эгчийг дагаад л ирж байсан юм. Тэгээд 14-р сургуульд ороод байж байхдаа, тэгээд их сонин манай ангийн багш Дугарсүрэн гэж намайг одоо яагаад дуулдаг гэж бодсон юм. Надаар 3 2, 1-р ангийн одоо доод ангийн хүүхдүүдэд дуу заалгадаг байсан.
Буяндэлгэр -
Хнн.
Хандсүрэн -
Би ороод дуу заадаг байсан юм. Ээж аавын тухай дуу дуулдаг байсан. Одоо ямар дуу дуулдаг байснаа санахгүй байгаа юм.
Буяндэлгэр -
Яаж сайн дуулдаг гэж мэдсэн юм бол?
Хандсүрэн -
Яагаад тэгж дуулдаг гэдгийн мэдсэн гэдгийг би мэддэггүй юм. Аа сургуулийн хичээлийн нээлт болсон юмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэр сургуулийн нээлтэнд дээр дуулдаг хүүхэд байна уу? гэхээр би дуулдаг гэж гараа өргөсөн юм бол уу? яасан юм бол ёстой мэдэхгүй юмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Үгүй бол манай ширээний хүүхдүүд намайг дуулж байхыг, бид нар чинь бол ангийн хүүхдүүд наашаа цаашаа явахдаа дуулдаг л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд дуулж байхад харсан ч юмуу. Би ерөөсөө санадаггүй юм. Тэгээд би тэр концертэнд оролцсон юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Ээжийн тухай дуу дуулж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Дахиж байсан уу? яасан дахиад нэг дуу дуулж байсан юм. Бас нэг аавын тухай дуу дуулж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд түүнээс хойш 4-өөс доош ангийн хүүхдүүдэд дуу орж заадаг. Хичээл заахаар багш нар дэвтрээр шагнадаг. Дөрвөлжин тууш гээд бага ангийн ямар дэвтэр байлаа түүнийг өгдөг.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Дээр нь нөгөө савтай чирнель байсан ш дээ. ягаан?
Буяндэлгэр -
Аа ха
Хандсүрэн -
Дүрээд бичдэг. Тийм чирнелээр бид нар бичдэг байсан ш дээ. савын ч өгдөг байсан. Чирнель ч өгдөг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Өчнөөн чирнель өчнөөн дэвтэртээ тэгээд өнгийн будаг...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Өнгийн будагтай болчихсон. Тэгээд дүүдээ өгнө. Бид ерөөсөө чирнелийн сав дэвтэр авдаггүй байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Манай дүү бид хоёр.
Буяндэлгэр -
Дандаа шагнуулаад байдаг.
Хандсүрэн -
Шагнуулаад байдаг. Бүтэн жилээ хангаад дахиад дараагийнхаа жил хэрэглэдэг. Тэгж би анх удаа дуулж эхэлсэн юм байгаа юм. Тэгээд 14-р сургуульд 6-р анги хүртлээ суралцсан. Бүх л концертэнд оролцдог.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Дуулдаг шагнуулдаг. Тэгээд пионерийн амралтанд дуулдаг хүүхдүүдийг амраадаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэнд явж амардаг байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Шарга морьт сорьт тийшээгээ явдаг байсан юм. Тэгж амраадаг. Өвөл ч хүртэл амраадаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
7-р ангид манайх чинь Консулын дэнж гэж манайх чинь Консулын дэнжид байдаг байсан юм. Консулын дэнжээс наашаагаа айлуудын хүүхдүүдийг 21-р сургууль руу шилжүүлсэн байхгүй юу. Бүх хүүхдүүд ороход би ч манай дүү ч ирж байгаа юм. 21-р сургуулийн 7-р ангид ирж байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Хандсүрэн -
6-р анги тэнд төгсчихөөд...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд 7-р ангид ирээд би чинь бас эвлэлийн гишүүн болчихсон бас болоогүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
6-р ангид байхдаа эвлэлийн гишүүн. Эвлэлийн гишүүн болно гэдэг чинь бас тийм амар юм биш байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Тэргүүний сурагчдыг болгодог байсан тийм.
Хандсүрэн -
Тэргүүний сурагч болно. Тэгээд 21-р сургуулийн 7а-гэдэг ангид байсан. Долгорсүрэн гэж манай ангийн багш байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Манай ангид ганцхан эвлэлийн гишүүн хүүхэд байна. Ангийн дарга болгох уу? гэсэн чинь хүүхдүүд бүгд гараа өргөөд /инээв/
Буяндэлгэр -
/Инээв/ Чи зохион байгуулах авъяастай шүү дээ.
Хандсүрэн -
Бүтэн жил ангийн дарга 7-р ангиа, би чинь бас л нөгөө дуугаа дуулдаг концертэнд...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
21-р сургуульд бид нарыг ирдэг жил бас шинэ байр нь ашиглалтанд ороод бас цоо шинэ будаг ханхалсан байшинд ордог юм байна.
Буяндэлгэр -
Чи ер нь их азтай юм байна.
Хандсүрэн -
Харин тийм. Модон байшинд байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд шинэ байшинд ороод 10 сард орж байсан юм. Тэгээд концертэнд найруулагч багш бүжиг дэглэгч авч ирсэн л дээ. Хөгжимчин бүжиг дэглэдэг нэг хүн авч ирсэн. Тэр хоёр хүн дуурийн театрын хүн байсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгэхэд би тухайн үед хаанаас ирж байгаагийн мэдэхгүй байсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгсэн чинь Янжмаа гээд нэг багш ирсэн байхгүй юу. Бүжгийн багш.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгсэн чинь хөгжимчин аягүй сайхан дуулдаг Цэрэндорж гээд нэг...
Буяндэлгэр -
Аа ха. Хөгжим бүжгийн дунд сургуулийн захирал байсан мөн үү?
Хандсүрэн -
Биш биш.
Буяндэлгэр -
Аа өөр Цэрэндорж уу?
Хандсүрэн -
Өөр Цэрэндорж тэгээд энэ дуурийн театраас очиж байсан юм. Тэгээд тэд нар концерт найруулаад тоглоход би бас л дуулсан. Тэнд яасан гэхээр Загдсүрэн гуайн хавар гээд дуу байна ш дээ. Дарамзагдын...
Буяндэлгэр -
За сайн мэдэхгүй юм. Аяын сонсвол санах байх.
Хандсүрэн -
Мөнх тэнгэрийн дор
Мянга мянган хавар /дуулав/
Буяндэлгэр -
Аа санаж байна. санаж байна.
Хандсүрэн -
Би бас үгийн мартчихаж. Тэгэхэд тэр дууг дуулж байсан. Одоо сая үгийн мартчихсан байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд энэ дууг дуулж байсан байхгүй юу. Тэгээд энэ дууг дуулсан чинь багш нар надад аягүй юу яагаад энэ хүүхэд аягүй гоё дуулж байна гээд. Би яадаг гэхээр радио тавьчихаад тэр үед Загдсүрэн гуай аягүй их дуулдаг байсан юм шиг байгаа юм. сонсоод Загдсүрэн гуайг дууриаж дуулсаар байгаад үг нь ч тэр юун ч тэр. Тэр үед дууны ном гэж байсан биш. Дууны ном мом би ер нь харж байгаагүй. Дандаа л радиогоос сурдаг байсан юм чинь...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэр дууг дуулаад концертэнд оролцсон чинь багш нар аягүй их үнэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд сурууль ч гэсэн өндөр хүлээж авч байсан намайг.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Хавар нь шалгалт өгөөд, хавар нь 7-р анги төгсөөд тэгсэн чинь эгч намайг тэгж байгаа юм л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
За чи, аав маань ганцаараа ажилладаг. Ээж маань жаахан бие нь муу ер нь тэгээд эгч маань ч ярьж байсан. Хорлоо эгч. За чи аль ч сургуульд очсон дуулаад концертэнд оролцоод яваад байх юм. Чи ер нь урлагийн хүн болох юм шиг байна. Бас их дуулах дуртай юм байна. Чи хаана орох уу? цэргийн ансамбельд орох уу? театрт орох уу? Театрт бол би нэг л удаа юм үзэж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд нэг их сайн мэдэхгүй байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгсэн чинь эгч тэгэхгүй юу. Юу ч гэсэн 7-р ангиа шалгалт өгөөд төгсчих. Чи ер нь урлагийн хүн болсон нь дээр байх.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Би ч гэсэн дуртай байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Ер нь бол урлагт дуртай. Дуулах дуртай байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд 7-р анги төгсчихөөд шалгалтаа өгчихөөд, шалгалт өгсний дараа хуваарь хүлээлгээд хүүхдүүдээр субботник хийлгэдэг дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Хүүхдүүдээр субботник хийлгээд тэгж байсан. Нэг орой эгч дээр очлоо би.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Би шалгалтаа өгчихлөө. Бид нар субботник хийж байгаа. Би шалгуулмаар байна гэсэн чинь чи маргааш дуурийн театр дээр яваад оч. Тэгээд эгч маань надтай цаг болзоод...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Дуурийн театр дээр очсон чинь би яахав гадна субботник хийгээд явж байсан юм чинь хүрзээ барьчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Чи одоо хүрз барьчихсан юу вэ гээд. Тэгээд хүрзээ хүүхдүүдэд өгчихөөд эгчтэйгээ цуг яваад орлоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
2 давхарт нэг хүн зүүн гараараа ноот бичээд сууж байнаа. Тэгсэн тэр маань юу гэхээр Лувсаншарав багш маань байхгүй юу.
Буяндэлгэр -
Хнн.
Хандсүрэн -
Тэгээд Лувсаншарав багш байсан байна л даа. Тэр үед яахав танихгүй.
Буяндэлгэр -
Танихгүй л байхгүй юу даа.
Хандсүрэн -
Энэ хүүхдийг шалгуулах гэсэн юм. 7-р анги төгсөж байгаа юмаа. Энэ хүүхэд ч өөрөө дуулах дуртай. Бид нар урлагийн газар оруулах гэсэн юм гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд нөгөө хавраа дууллаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Оо болж байна гэж байна.
Буяндэлгэр -
/Инээв/
Хандсүрэн -
За нэг ардын дуу дуулчих гэсэн чинь ямар дууг ардын дуу гэдгийг мэддэггүй.
Буяндэлгэр -
Мэддэггүй. Аа ха.
Хандсүрэн -
Ерөөсөө мэдэхгүй байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгсэн чинь Шивээ хиагтыг дуулчих уу? гээд /инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Хандсүрэн -
Шивээ хиагт чинь зохиолын дуу юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд дуулсан чинь багш инээгээд болж байна. Болж байна. ялгаагүй гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
За тэгээд хэдэн настай бэ? гэхээр нь 16-тай гэсэн чинь хүүш 16-тай хүүхдийг ажиллуулахгүй шүү дээ.
Буяндэлгэр -
/Инээв/
Хандсүрэн -
8 цагийн хөдөлмөр хийхэд тохирохгүй шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
4 цагийн хөдөлмөр ч хийлгэхгүй ш дээ гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
За яахав хоолой моолой нь болж байна. Ер нь бол паспорт авах болчихсон юм байна ш дээ гээд тэгж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Паспортын авч өгөх гэж байгаа гээд эгч тэнд ярьж л байна л даа. За тэгвэл паспортоо авчихаад хүрээд ир гэсэн. Манай ах манай эгчийн нөхөр Баянзүрх дүүргийн юунд хөдөлмөр цалин хөлсний юу гэж байсан юм байна л даа.
Буяндэлгэр -
Аа тийм. Хөдөлмөр цалин хөлсний хороо гэж байсан байх.
Хандсүрэн -
Баянзүрх дүүргийн харъяа тийм юманд л ажиллаж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгсэн чинь намайг юу яадаг юм байна. Маргааш зургаа авахуулаад хүрээд ир гэсэн. Тэгээд би зургаа авахуулчихаад очсон чинь дор нь хоёр хоногийн дотор паспорт гарчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Эгч ч удаад яахав авч очоод өгчих гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд паспортоо авчихаад багш дээр хүрээд ирсэн. Лувсаншарав багш дээр ирсэн. Аа за одоо баярын тоглолтын бэлтгэл хийж байгаа. Чи боловсон хүчин дээр ороод паспортоо үзүүлээд бүртгүүлээд тэгээд хүрээд ир гэсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд оруулаад өгсөн чинь дор нь бүртгэж аваад, одоо концертны хувцас юу яаж байгаа ш дээ. Захиалга өгчихсөн байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Бүх хувцас тэнд кино үйлдвэр дээр оёж байгаа гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгэхээр нь буцаад багш дээр ирсэн чинь багш бичиг хийгээд өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Энэ хүний хэмжээгийн ав. Концертэнд оролцоно гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд кино үйлдвэр орж хувцасны хэмжээгээ өгчихөөд ирээд тэр орой бараг театрт орж байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн.
Хандсүрэн -
Тэгээд тэр чинь 6 сарын 28 нь ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
6 сарын 28-ны өдөр би түүнийгээ аягүй сайн мэдэж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
6 сарын 28-нд намайг албан ёсны юугаар оруулаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Дагалдан жүжигчнээр оруулаад тэгээд наадмын концертны дуу сураад...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
7 сарын 10-нд ... оролцож байгаа юм. Дууг чинь дор нь сурч байгаа юм чинь...
Буяндэлгэр -
Аа ха. Шууд орчихож байгаа юмуу?
Хандсүрэн -
Тийм шууд орчихож байгаа.
Буяндэлгэр -
Хнн.
Хандсүрэн -
Тэгээд би чинь дуурийн театрын дагалдан дуучнаар 63 оны 6 сарын 28-нд орж байлаа.
Буяндэлгэр -
Аа ха. Тэгээд энэ хооронд нэлээд үйл явдал болсон доо? Багш чинь ямар хүн байв? Ямар ямар найрал дуунд орж байв? Ямар ямар концертонд орж байв? Сайхан дурсамжууд их байгаа даа.
Хандсүрэн -
Ер нь найрал дуу гэж манай энэ театр чинь юу ш дээ. 63 онд дуурь бүжгийн улсын театр гэж байгууллагдаж байсан юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
63 оны 3 сард байгууллагдсан юмуу даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэр үед чинь юу гэхээр 1931 онд Улсын дуурь театр гэж байгууллагдсан юм байна л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэр маань явсаар байгаад манай улсад мэргэжлийн театрын мэргэжилтэн боловсон хүчин үүсэж хөгжөөд урлагийн тийм том үндэс суурийг тавих алхам явагдсаар байгаад 63 онд, урлагийн боловсон хүчин 61,62 он 63 он хүртэл мэргэжилтэн бараг цогцоороо бүрдчихсэн байсан юм байна лээ.
Буяндэлгэр -
ЗХУ, Болгар гээд социалист орнуудад бэлтгэчихсэн байх тиймээ?
Хандсүрэн -
Тийм. Түүнийг чинь ер нь 47оноос мэргэжлийн боловсон хүчин бэлдэж эхэлсэн юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд хамгийн анхны мэргэжлийн дуучид гэхээр Хайдав гуай, Загдсүрэн гуай...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Гээд ингээд эхэлсэн. Тэгээд Пүрэвдорж гуай гээд дандаа хойно төгссөн хүмүүс...
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Манай урлагийн хүмүүс Оросод тэр үеийн Зөвлөлт холбоот улсад төгссөн. Тэнд л төгсөж байсан. Ер нь урлагийн том мастерууд бол тэнд төгссөн улсууд ш дээ. Сүүлд л тэр Болгар Молгарт 60 хэд 70 оноос явсан болохоос биш.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэр үеийн Зөвлөлт холбоот улс бол дэлхийн сонгодог урлагаар бол 1 номер л байсан.
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Мундаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Аа ха. бүжиг балет тиймээ? Дээр нь хөгжим симфони хөгжим гээд тиймээ?
Буяндэлгэр -
. Аа ха.
Хандсүрэн -
Маш их асар их хөгжиж байсан үед нь манай боловсон хүчнүүдийг суралцуулаад мэргэжлийн дуулаачид, бүжигчид, балет, хөгжмийн хүмүүс бол тэнд бэлтгэгдэж байсан. Үнэхээр авъяастай хүмүүсээ тэнд явуулж байсан юм байна лээ. Үнэхээр шалгаж хүмүүсээ таньж мэдэж явуулж байсан юм байна лээ
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Дуурийн театрын мэргэжлийн дуулаачид бүжигчид 60, 70 оны сор болсон бүтээлүүдийг хийж өөрийн орны сонгодог, гадаадын орны сонгодог бүтээлийг хийж байхад тэр дуучид, бүжигчид, хөгжимчид ямар мундаг байваа. 70-аас 80 он бол бүүр...
Буяндэлгэр -
Оргил үе нь байсан тиймээ?
Хандсүрэн -
Оргил үе нь байлаа шүү дээ. Оргил үе байлаа. Үнэхээрийн сайхан байлаа. Одоо Монголын ямар орныг гэдэг биз дээ? Улсын хөгжлийн юугаар нь харах уу гэхээр урлагаар нь урлаг соёлоор нь хардаг биз дээ тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Урлаг спортоор л дэлхийд нэр гаргадаг биз дээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Урлаг соёл спортынхон тэр улсын нэрийг гаргадаг биз дээ тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тийм улс л жинхэнэ тэр үед мандаж байсан.
Буяндэлгэр -
Тэр үед манай дуурийн театр ямар ямар дуурь тавив? Дэлхийн сонгодог дуурийг баргийн тавьсан байхаа?
Хандсүрэн -
Дэлхийн сонгодог дуурийн бараг ихэнхийн тавьсан. 20 гаруй гадаадын дуурь, 20 гаруй дотоодын дуурь тавилаа шүү дээ. Тэр үед Монголын хөгжмийн зохиолчид мундаг мундаг дуурь бичиж байлаа шүү дээ. Лувсаншарав гуай байлаа. За тэгээд...
Буяндэлгэр -
Дамдинсүрэн гуай байна.
Хандсүрэн -
Дамдинсүрэн гуай байна.
Буяндэлгэр -
Чимэддорж гээ радиод байсан.
Хандсүрэн -
Тэд нар зохиолын сайхан сайхан дуу бичиж байсан.
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Хөгжмийн зохиолчид бол олон л доо. Лувсаншарав гуай байна. Дарамзагд гуай байна. Мөрдорж гуай байна. Мяасүрэн гуай байна.
Буяндэлгэр -
Гончигсумлаа гуай.
Хандсүрэн -
Гончигсумлаа гуай байна. Тэгээд дараачийнхан Хангал гээд, Шаравдорж гээд Жанчинноров тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Тэгээд Нацагдорж Билэгжаргал гээд мундаг улс байлаа шүү дээ.
Буяндэлгэр -
Дандаа хойно төгссөн улс тиймээ?
Хандсүрэн -
Дандаа Оросод төгссөн. Оросын школ гэдэг чинь мундаг л даа. Манайхан Оросод төгссөн мэргэжилтэн боловсон хүчнүүдээс гадна Оросын мундаг зөвлөхүүд ирж байлаа шүү дээ. зөвлөхгүй салбар гэж манай Монголд байхгүй байлаа шүү дээ. Урлагийн салбар бүгд тийм байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Манай найрал дуучдыг мөн дотоод гадаадын найрал дууны дээд сургууль гэж байдаг. 60-аад оны сүүлч 70 оны эхээр Уртнасан Баадайжав...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Дотоодын дээд сургууль төгссөн ш дээ. Яахав гадагшаа мэргэжил дээшлүүлэхээр явж байсан л даа. Болгар Оросод тэгээд яахав миний одоогийн ойлголтоор шүү дээ. 90-ээд оноос өмнө 47 оноос хойш 80 оны сүүл 90 он хүртэл урлагийн салбарт мэргэжилтэнг маш сайн сонгож шилж чадаж байсан байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
За өнөөдрийн хувьд би 91 онд театраас гарсан. Түүнээс хойш ямар болсныг би мэдэхгүй. Ер нь хараад байхад яахав дээ болж л байна. Монголын гадаадын сонгодог классак дуунуудыг Уртнасан, Хайдав гуай, Найдалмаа гуай, Загдсүрэн гуай, Цэвэлсүрэн гуай, Пүрэвдорж гуай, Банди гуай тэр хүмүүсийн хэмжээнд өнөөдөр дуулж байна уу? гэвэл би өнөөдөр хараахан зарим нь хүрэхгүй байна гэж хэлэх гээд байгаа.
Буяндэлгэр -
Аа ха. За тэр үед Евгени Онегины...
Хандсүрэн -
Евгени Онегины, Тоска .... одоо энэ бүгд...
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Энэ бүгдийг бүгдийн тавьсан.
Буяндэлгэр -
Чайковскийн юуг тавьсан. Хунт нуур, спартакийг тавьсан манайхан...
Хандсүрэн -
Оо зөндөө зөндөө.
Буяндэлгэр -
Ойр юу тавьсан билээ?
Хандсүрэн -
Оо зөндөө зөндөө.
Буяндэлгэр -
Нэрлэ дээ? би бас тулгамдаад мартчихаад байна. “Цэнхэр нүдэн бүсгүй” гээд балет байсан.
Хандсүрэн -
Тийм.
Буяндэлгэр -
Балет бас их тавигдсан. За дууриас чинь юу юу байлаа даа?
Хандсүрэн -
Дууриас Евгени Онегины байна. Лусын дагина байж байна.
Буяндэлгэр -
За Лусын дагина байна. “Чио чио сан”
Хандсүрэн -
Тоска байж байна.
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Зөндөө дөө. 20 гаруй дуурь шүү дээ. Би театраас гараад 20-иод жил болчихож. Энэ манай найрал дууны ангийн юу л байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Миний мэдэх бол би 63 оноос хойш 91 он хүртэл би чинь бараг 40 гаруй дуурь, 1000 гаруй гадаад дотоод зохиолын дуу дуулж оролцсон байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгэхээр манайхан одоо 20 гаруй гадаадын 20 гаруй дотоодын дуурь гэхээр чинь зэрэг тиймээ? 40 гаруй дуурь байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм байна. Тэгэхээр энэ балет дууриас гадна найрал дууны анги гэж байсан байгаа юм тиймээ?
Хандсүрэн -
Аа ха.
Буяндэлгэр -
Өөрөө яг тэнд байсан болохоор энэ талаар дэлгэрэнгүй ярьмаар байна.
Хандсүрэн -
Найрал дууны анги гэхээр найрал дуу юу яасан байгаа юм. найрал дууны анги гэдгийг 47 оноос эхэлж л жинхэнэ тэр найрал дууны ангийг одоо мэргэжлийн түвшинд тавьж эхэлсэн байгаа юм л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Мэргэжлийн түвшинд мэргэжлийн дуучнаар бэлтгэх...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Түүнээс өмнө сайн дурын уран сайханчид юмуу авъяастай тийм улс л дуулдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэр оноос эхлээд жинхэнэ мэргэжлийн сургууль хөгжим бүжиг төгссөн юмуу тусгай дуулаачийн сургууль төгссөн тийм дуучдыг авч байсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха. Найрал дууны анги чинь нийт хэдэн хүнтэй байсан юм?
Хандсүрэн -
40-өөд хүнтэй байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Уран сайхны удирдаач нь хэн байсан юм?
Хандсүрэн -
Лувсаншарав багш байсан. Пүрэвдорж гуай байсан. Мяасүрэн гуай байсан. Дарамзагд гуай байсан. Даваахүү багш байсан. Олон хүн бий дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Олон хүн найрал дууны багшаар ажиллаж байсан. Сүүлийн үед залуучууд гарч ирсэн.
Буяндэлгэр -
Та нарын гол үүрэг юу байсан юм? Найрал дууны гол юу хийх ёстой байдаг юм?
Хандсүрэн -
Ер нь бол найрал дуу гэдэг байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Ямар нэгэн дуурийг амилуулахад найрал дуу маш чухал ач холбогдолтой байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Найрал дуу гэдэг бол дуурь гэдэг чинь нэг том бүтээл байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Түүнийг чинь ганц хөгжүүлж баяжуулж түүний ард түмэн нь болж өгдөг. Дуурьт чинь амьдрал тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Амьдралыг харуулж байгаа шүү дээ. Түүний ард түмэн нь найрал дуучид хийж өгдөг. Найрал дуу бол маш чухал үүргийг гүйцэтгэж өгч байдаг. Найрал дуугүйгээр дуурь гэж байж болохгүй яагаад гэвэл тэр ерөөсөө хоёр гурван дөрвөн солиостын үүрэг ажил амьдрал бол түүнд харагдахгүй. Найрал дуу бол хайр сэтгэлтэй хоёр хүн байлаа гэхэд хайр сэтгэлтэй хоёр хүнийг ард түмэн хөгжөөж баяжааж өгч байдаг. Тийм үүрэг рольтой.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
1-рт нь найрал дуу гэдэг бол найрал хөгжим гэсэн үг. Найрал хөгжим гэдэг маань симфони хөгжим гэсэн үг. Симфони хөгжим чинь дотроо өчнөөн хоолой дуугардаг шүү дээ. Найрал дуучид мөн тийм хоолойтой. Одоо эмэгтэй дуучид гэхэд чинь одоо 4 хоолой байх жишээтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Сапрон 1-р сапрон, 2-р сапрон. Альт 1-р альт, 2-р альт гэж эрэгтэйчүүд мөн 4 хоолойтой.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Теонер 1-р теонер, 2-р теонер, басс 1-р басс, варитон гээд 4 хоолой байдаг. Тэр 8 хоолой чинь одоо тэгээд бүхэл бүтэн симфони архестори дуугарна.
Буяндэлгэр -
Аа ха. Өөрөө энэ олон жилийн хугацаанд олон дуурь оперит найрал дууны дуучнаар оролцож байсан даа. Сэтгэлд чинь үлдсэн ямар ....
Хандсүрэн -
30 гаруй 40 шахам дуурийн одоо найрал дууг дуулсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгэхдээ найрал дуу бол хэдхэн бадаг юм дуулдаг юм биш. Ер нь солист ч гэсэн тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Ер нь одоо 4 бадаг 3 бадаг дуу байдаг ш дээ. Манай зохиолын дуу дуулаад байгаа улсууд чинь 3 бадаг дуулаад үгүй бол 4 бадаг дуулдаг биз дээ. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Нэг концертон дээр тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгэхэд найрал дуучид бол 30 хэд 40 хэдэн бадаг дуулна шүү дээ.
Буяндэлгэр -
Пөөх?
Хандсүрэн -
Тийм. Одоо тэгээд ....
Буяндэлгэр -
Жишээлбэл ямар ямар дуурь дээр тэгэх вэ?
Хандсүрэн -
Ерөөсөө тэр одоо Монголоосоо бол Учиртай гурван толгойн найрал дуу байна.
Буяндэлгэр -
Жаргалын зам?
Хандсүрэн -
Жаргалын замын найрал дуу байна. Шараа голын гурван хаан байна. Шивээ хиагт байна. Ламбагуайн нулимс байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд ингээд ерөөсөө тоолох юм бол гаднаас Лусын дагина байна. Лусын дагина тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Чайковскийн Евгени Онегин байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
За тэгээд дээр нь Тоска байна. Траватя байна.
Буяндэлгэр -
Траватя дуурь байна. Тийм. Чио-чио-сан дуурь байна.
Хандсүрэн -
Тийм. Чио-чио- сан дуурь байна. Ингээд явах юм бол зөндөө. Зүгээр захаас нь нэрлэхэд иймэрхүү. Дууриудын захаас нь эхнээс нь хоёр гуравхан дуурь тоолоход нэг л дуурь дуулахад л тэгж дуулна ш дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Хандсүрэн -
Манай солистууд бол 40, 50 бадаг дуулна уу? гэхээс зүгээр нэг хэдхэн бадаг дуулна манай зарим ард түмэн сонгодог дуурийг мэдэхгүй улсууд бол ерөөсөө тийм юу дуулж байна гэж бодоод байгаа юм. Нэг хэдэн бадаг дуу дуулж байна л гэж бодож байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Энэ чинь хичнээн 40, 50 бадаг дуу дуулна ш дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Хандсүрэн -
50, 60 бадаг дуу дуулна. Бадаг гэдэг чинь нэг бадаг чинь дөрвөн бадаг шүлэг шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд тэр бадаг дууг чинь дуулаад тэр Тоска...
Буяндэлгэр -
Чио чио сан...
Хандсүрэн -
Чио чио санг дуулахад чинь...
Буяндэлгэр -
Кармен байж байна.
Хандсүрэн -
Тийм. Чио чио санг дуулахад чинь Тоска эд нар чинь дэлхийн классакууд шүү дээ. хамгийн дээд ноот ордог. Хамгийн доод ноот ордог шүү дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Хандсүрэн -
Тэр нь юу гэхээр зэрэг одоо уртын дуучдыг дээшээгээ ямар гоё дуугарч байна гээд байна тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Түүнтэй адилхан дээшээгээ “рэ” гэдэг чинь хамгийн нарийн дуугарч байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Эмэгтэй хоолой.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэр хүртэл авна гэдэг чинь тийм амар юм биш.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Түүнийг чинь хэдэн удаа авч байгаа ш дээ. Хоолойны хүч чадал гэж мундаг байгаа юм даа.
Буяндэлгэр -
Аа ха. Тэгвэл хүний ур чадвар авъяас билэг хоолойн чадварыг шалгасан дуурь байх нь байна ш дээ. Дуурь гэдэг чинь тиймээ?
Хандсүрэн -
Сонгодог дуурь гэдэг чинь сонгодог урлаг гэдэг чинь ер нь дуурь ч бай, хөгжим ч бай, балет ч бай, сонгодог гэдэг утгаараа хүний хоолойн дээр ч бай, хөдөлгөөн дээр ч бай хүний ганц авъяасыг ганц гаргаж байгаа эд шүү дээ. Хоолойн хүчин чадал нь ямар байна. Тэр хамгийн оргил өнгөөр дуугарч байгаа хүн тэр хүний хоолойны хүч чадал, тэр хүний авъяас чадвар тэр бүхэн тэнд л харагдана.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
За бүжиг гэдэг чинь 32 удаа эргэнэ. 34 удаа эргэнэ ч гэдэг юмуу тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Бүжиг чинь нэг ингэдэг биз дээ?
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Тэр эргэлтийг гүйцтэл хийсэн хүн бол за энэ бүжигчин...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Маш сайн бүжигчин байна гэж л хэлнэ биз дээ тиймээ?
Буяндэлгэр -
Өөрийн чинь санаанд байна уу? анх би ийм дуурьт ингэж дуулж билээ гэсэн сэтгэлд хоногшсон. Сэтгэлийг хөдөлгөсөн. Тийм юм юу байх юм жишээлбэл?
Хандсүрэн -
Бид найрал дуучид бол нэг их гол рольд тоглохгүй шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
За энэ хүнийг дэмжээд туслаад гаргачихъя гэсэн тэнд дотроо гайгуу хоолойны чадвар гайгуу гэсэн хүнээ дэмждэг л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Найрал дуучид бол тэр сургууль соёлын гурав дөрвөн жил суралцаад, дуурийн дуучны тэр сургууль төгсөөд ирсэн дуучид найрал дуучид дотор байдаг. Энэ дуурьт энэ хүн дуулж чадах уу гэдгийг манай багш нар бас шалгаж яадаг л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Би бол яахав үндэснийхээ дуурьт тоглож байсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
“Учиртай гурван толгой”-н Хоролмаад тоглож байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Лувсаншарав гуайн “Хадам ээж” дуурийн бас гол рольд тоглож байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Аа бас концертэнд гоцлол дуу дуулдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Би бол бригад бол маш их явдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр түүхээс яриач? Хөдөө бригадаар явна гэдэг бол бүхэл бүтэн 45 хоног энэ тэр явдаг байсан биз дээ? Сэтгэлд чинь хоногшсон юм байна уу?
Хандсүрэн -
45 хоног 2 сараар явна шүү дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Хандсүрэн -
Бид нар чинь орлогын төлөвлөгөө биелүүлэх гэж чухал юм байсан.
Буяндэлгэр -
За?
Хандсүрэн -
Орлогын төлөвлөгөө биелүүлэхийн тулд бригад явж байж хагасын, орлогын тал хувийн биелүүлдэг байсан.
Буяндэлгэр -
За тэр нь одоо юу гэсэн үг вэ?
Хандсүрэн -
Тэр одоо юу гэсэн үг вэ гэхээр орон нутгаар тоглолтоор бригад явдаг байсан.
Буяндэлгэр -
За?
Хандсүрэн -
Тэр чинь жилийн дөрвөн улирал явна шүү дээ. Зун ч явж болно. Хавар ч явж болно. Өвөл ч явна.
Буяндэлгэр -
Өвөл бас явах уу?
Хандсүрэн -
Явна.
Буяндэлгэр -
Пөөх.
Хандсүрэн -
Намар ч явна. Манай бригад болохоор хавар, намар хоёр их явдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
2 сар 45 хоног хамгийн доод тал нь 1 сар явдаг байсан. Энэ болохоор гурван аймаг дамжаад хоёр аймгийн нутаг дэвсгэрт явна. Хэдэн сумтай байдаг юм. Нэг аймаг 18 сумтай ч байдаг юмуу тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэр бүгдэд хүрч л...
Буяндэлгэр -
Тэр аймгийн бүх сумаар явна гэсэн үг үү?
Хандсүрэн -
Бүх сумуудаар явна. Аа гэхдээ бас хоног хугацаандаа амжаахгүй хол суманд бол очихгүй л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Нөгөө аймгуудын сумыг дамжаад ойролцоо аймгуудын сумуудаар ороод дамжаад явдаг.
Буяндэлгэр -
Юугаар явах уу? Автобусаар явах уу? Ачааны машинаар явах уу?
Хандсүрэн -
Оо бид нар чинь 60 хэдэн онд бол бүхээгтэй машинаар явж байлаа шүү дээ.
Буяндэлгэр -
Ачааны машин дээр бүхээг хийчихээд үү?
Хандсүрэн -
Тийм тэгж хийчихээд явна.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тийм машинтай явж байсан. Түүнийг чинь ЗИЛ-130 гэж байсан. Хамгийн дэвшилттэй машин нь ЗИЛ-130 байлаа шүү дээ тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Бүхээгтэй халуун бол сөхчихөөд, хүйтэн бол буулгачихаад, бороо орвол буулгачихаад, бороо орохгүй бол сөхчихөөд явж байдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Ер нь хөдөө явах сайхан ш дээ.
Буяндэлгэр -
Аян замын сониноос яриач? Сэтгэлд чинь хоногшсон хөгтэй, хөгжилтэй янз бүрийн юм байгаа ш дээ.
Хандсүрэн -
Хөдөө явахад хөгжилтэй юмнууд зөндөө байдаг л даа.
Буяндэлгэр -
Аа ха. Тухайлбал?
Хандсүрэн -
Бүүр хөгжилтэй гэх юм бол албан ажил талаасаа ярьмаар байна л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Бид нар чинь Эрдэнэбулганы бригад гээд явлаа.
Буяндэлгэр -
Аа ха. За?
Хандсүрэн -
Алтан овоо явж байгаа юм.
Буяндэлгэр -
За? Танай уран сайхны удирдагч тиймээ?
Хандсүрэн -
Тийм.
Буяндэлгэр -
Хэдэн он бэ?
Хандсүрэн -
Тэр чинь 70-аад оны үе.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Эрдэнэбулган тэгэхэд дуучин байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Хойно төгсөж ирээд байсан. Дуучин байхдаа бид нар их бригад явдаг байсан. Эрдэнэбулган Юндэн, би Хоролмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Бүтэд энэ тэр чинь Нансалмаад ингээд явдаг байсан юм. За тэгээд Нансалмаад бол олон Нансалмаа байсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Бригадын Хоролмаад бол голцуу би явсан даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Хоролмаад бригад явах болохоор Хандсүрэн. /инээв/
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Явдаг байсан юм.
Буяндэлгэр -
/ Инээв/ аа ха.
Хандсүрэн -
Бид нар Хэнтий Сүхбаатарын чиглэлд явсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Сүхбаатарт Алтан овооны тэнд нэг тоглосон байхгүй юу.
Буяндэлгэр -
За?
Хандсүрэн -
Тэнд тоглоод очоод хоёр хоносон юм. Тоглолт хийгээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Манай бригадын тоглолтыг үзэх их дуртай. Орон нутгийн хүмүүс...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Концерт жүжиг гээд. Тэгээд Алтан овоон дээр эмэгтэй хүн гардаггүй.
Буяндэлгэр -
Тийм тийм.
Хандсүрэн -
Дандаа эрэгтэй хүмүүс гардаг.
Буяндэлгэр -
Гарч болдоггүй гээд тэгдэг тийм.
Хандсүрэн -
Манай эрэгтэйчүүд Алтан овоон дээр гарах гээд явлаа л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Нутгийн шүтлэгтэй сайхан уул байна. Энэ дээр гарч болохгүй юм байна. Ядаж тойрч үзье гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тойрсон юмаа. Бие засаж болдоггүй юм гэнэ гээд бид нар яаж мэдэх вэ дээ. /Инээв/
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Зарим нь мэддэг. Зарим нь дуулаагүй л байхгүй юу.
Буяндэлгэр -
Тойрох чинь их хол ш дээ тиймээ?
Хандсүрэн -
Тийм.
Буяндэлгэр -
Өргөн хормойтой тиймээ?
Хандсүрэн -
Цай май их ууна. Хөдөө явж байгаа юм чинь айраг ууна.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд тэр сайхан тал нутагт явж байгаа хүн чинь бие засахгүй яахав.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Манай эрэгтэйчүүд Алтан овоон дээр гарчихаад ирдэг юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд оройн тоглоод хоносон.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
За хүүхнүүд яасан гэж байна. Бид нар тойроод л ирлээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Бие засаагүй биз дээ? гээд....
Буяндэлгэр -
/ Инээв/
Хандсүрэн -
Засаагүй засаагүй гээд зарим нь яаж бие засахгүй явах юм хол очоод бие зассан гээд...
Буяндэлгэр -
/Инээв/
Хандсүрэн -
Ойрхон бие засаж болохгүй шүү. Болдоггүй юм гэнэ лээ гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Маргааш нь өглөө бид нар 7, 8 гээд гарч байгаа юм. Гараад Алтан овооныхоо баруун талаар тойроод явж байсан чинь бүүр суухааргүй тийм жалганд суучихдаг юм.
Буяндэлгэр -
За?
Хандсүрэн -
Нөгөөхөө ухаад машинаа гаргах гэсэн чинь бүр доошоогоо суугаад...
Буяндэлгэр -
Хнн.
Хандсүрэн -
Бүтэн өдөр болоод, тэгсэн чинь Эрдэнэбулган уурлаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Бид нарыг загнаад та нар Алтан овооны дэргэд бие засаад /инээв/
Буяндэлгэр -
/Инээв/ Тэгээд хилэгнэж байна.
Хандсүрэн -
Тийм тэгээд бид нар дахиж очиж хоноод тэгээд гарч байсан юм. Түүнээс хойш бид нар тэнд очихоороо айдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Алтан овоо руу эмэгтэй хүн зүглээч хэрэггүй юм байна гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Түүнээс хойш очдоггүй байсан. Тэгээд тийшээ явсан Эрдэнэбулганы баг төлөвлөгөө нормоо давуулан биелүүлээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
80000 төгрөг тэр үеийн 80000 чинь 80 сая төгрөг гэсэн үг шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
80,000 төгрөгний орлогтой ирсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Тэр чинь их мөнгө ш дээ. Социализмын үеийн....
Хандсүрэн -
Тэр чинь 70 хэдэн он ш дээ.
Буяндэлгэр -
80 саятай бараг тэнцэнэ шүү.
Хандсүрэн -
Тийм. Тэгээд бид нар чинь 60-тай яваад 80-тай ирж байгаа юм чинь. Аягүй төлөвлөгөө нормоо биелүүлсэн гээд Намхайцэрэн гуай дарга байсан. Намхайцэрэн дарга цэцэг мэцэгтэй угтаж авна гээд хэлж байсан. Түүнийгээ мартчихсан. /Инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Хандсүрэн -
Бид нар чинь цэцэг мэцэгтэй жигтэйхэн угтаж авна гэж бодоод хараад Намхайцэрэн гуай хаана байна гэсэн чинь байдаггүй. Дараа Намхайцэрэн дарга уучлаарай тэр өдөр амжсангүй. Уг нь бид нар хүн болгонд цэцэгтэй очиж угтаж авъя гэж бодож байсан юм гэж байсан. Тэгээд манай бригадынхан шагнуулж байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тийм маягаар төлөвлөгөө норм биелүүлж байсан ш дээ. Театрын норм. 60-аад оны сүүл 70 оны эхээр дуурь үздэг хүн ерөөсөө байдаггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Ард түмэн дуурьт дургүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Ерөөсөө сурч дасаагүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Хөгжим драмын театр гэдэг чинь 63 он хүртэл нэг театрт байсан юм байна лээ ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Одоо манай энэ театрт.
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Тэгээд 63 онд хүүхдийн театр, драмын театр тасарч гараад хөгжим драмын театр биш дуурийн театр болоод...
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Дуурь, балет симфони найрал хөгжимтэй...
Буяндэлгэр -
Хөгжим драмын театр нь салаад тиймээ?
Хандсүрэн -
Тийм. Дуурь бүжгийн театр...
Буяндэлгэр -
Дуурь бүжгийн улсын академик...
Хандсүрэн -
Академик биш академик бүүр сүүлд болсон.
Буяндэлгэр -
Сүүлд болсон уу?
Хандсүрэн -
Дуурь бүжгийн улсын театр гэж...
Буяндэлгэр -
Дуурь бүжгийн улсын театр гэж тийм.
Хандсүрэн -
Тэгж салсан байхгүй юу 63 онд. Жинхэнэ дуурийн театр байгууллагдсан он сар өдөр нь.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
63 онд байгууллагдсан. Тэгээд ард түмэн дуурийг уууу гэдэг гээд ерөөсөө үздэггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Дуурь үздэггүй тийм байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Үгэнд мэдэгдэхгүй гэдэг. Тэр үед чинь Түмэндэмбэрэл гуай...
Буяндэлгэр -
Ид цэцэглэж байсан үе.
Хандсүрэн -
Цэцэглэж байсан. Аягүй сайн хүлээж авдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Зохиолын дуу ардын дууг их сайхан хүлээж авдаг. Сүрэнхорлоо гуай их сайхан дуулдаг байлаа шүү дээ. Тийм улсуудыг чинь их сайхан хүлээж авдаг үе байлаа шүү дээ. Тэгээд яахав явсаар байгаад, сурталчилгаа их хийсэн л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Хөдөө ч гэсэн дуурь гэж ийм юм байдаг тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Улаанбаатарт ч гэсэн дуурийн тухай сурталчилгаа маш их хийсэн. Тэр сурталчилгааг найрал дууны ангиар маш их хийсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Найрал дууны ангид яаж хийсэн гэхээр дуурийн хамгийн шилдэг дууг найрал дуучид авч дуулдаг байсан юм. концертэнд дуулдаг. Найрал дууны концерт гээд тусдаа явдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Түүнийг чинь хотын дотор албан газруудаар явж тоглодог. Хөдөө ч гэсэн найрал дууны бригад явдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Түүнийг чинь маш сайн хүлээж авдаг. Сонирхолтой олон хоолой дуугардаг гоё ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Түүнийг энэ хөдөө орон нутаг Улаанбаатарт аягүй сайн хүлээж авдаг байсан. Тэгсээр байгаад хүмүүс чинь дуурь гэдэг чинь ийм сайхан урлаг байдаг юм байна гэдгийг ойлгож, хамгийн гол нь 10 жил шахуу сурталчилгааны ажил явсан даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тэгээд 78, 79, 80-аад оноос эхлээд ард түмэн Улаанбаатарчууд үзээд эхэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Дуурьт хамгийн сайхан тансаг орчинд юм үздэг гэдгийг чинь 80-аад оноос эхэлж дуртай сонирхож орж ирсэн. Захиалга өгдөг тийм болж ирсэн. Тэгээд дуурь маань 80-аад оны үед маш сайн хөгжсөн. Дуурийн хувьд бол.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Балет ч мөн адилхан. 80-аад онд ид цэцэглэлтийн үе байсан даа. Маш сайн хүлээж авдаг. Манайхан чинь гэсэн урын сангаа маш их юу яаж ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Олон дуурь тоглож урын сангаа баяжуулж өгсөн. Тэгээд 91, 92 оноос эхлээд буцаад унаад эхэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр юунаас болов?
Хандсүрэн -
Зах зээл. Юм үздэг хүн байхгүй болоод...
Буяндэлгэр -
За?
Хандсүрэн -
Мөн энэ үеэр 91, 92 оноос эхлээд дуурийн чадварлаг авъяаслаг сайн дуучид бүгд гараад явсан. Яасан гэхээр Бямбасүрэнгийн 20-р тогтоолоос эхлээд, 20-р тогтоолоос болоод 27 жил ажилласан бүх хүмүүсийг тэтгэлэг гэдэг юмаар хөөж гаргаад...
Буяндэлгэр -
Хнн.
Хандсүрэн -
Манай дуурийн 30 орчмын настай залуучууд бүжигчид 40 хүрээгүй хичнээн залуучууд гарав. 20-иод залуучууд...
Буяндэлгэр -
Хнн.
Хандсүрэн -
Тэр нь юу гэхээр бас л 27, 28 жил ажиллачихсан. Жинхэнэ ид бүжиглэж байгаа залуучуудыг 27 жил ажилласан залуучуудыг бүгдийн гаргаж байгаа байхгүй юу. Энэ бол Бямбасүрэнгийн 20-р тогтоол Монголын ард түмэнд маш их дарамт авч ирсэн шүү дээ. Тэгээд тэр мөнгө цаасны уналт бүх юм.
Буяндэлгэр -
Хнн.
Хандсүрэн -
Тэгээд дээр нь дуурийн театр цалингаа тавьж чадахаа болиод, тэгээд яасан гэхээр хуучин хүмүүсээ гаргаад 10 хэдэн жил ажиллаж байгаа тиймэрхүү улсуудаа аваад хоцорч байгаа юм. Тэгээд дуучид маань гарсан. Бүжигчид маань гарсан. Хөгжимчид ч гарсан. Хамаг чадалтай авъяастай хүмүүсээ гаргасан шүү дээ. Тэгээд тэд нар гараад юу хийсэн гэхээр бүгд багшлаад явчихсан. Тийм чадвартай улс. Одоо энэ хөгжим бүжиг дуулаачийн ангийн багш нар бол бүгд тэд нар байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Тийм их чадалтай авъяастай улс. Одоо энэ орчин үеийн дуучдыг бэлдэж байна.
Буяндэлгэр -
Одоо энэ Соёлын дээдийн багш нар дандаа тэр дуурийн театрын дуучид байна уу?
Хандсүрэн -
Ихэнх нь тийм байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Хэн хэн байна. Одоо жишээлбэл?
Хандсүрэн -
Одоо тэнд чинь Пүрэвдорж гуай очсон.
Буяндэлгэр -
Жавзандулам байна уу?
Хандсүрэн -
Сүүлийн үеэс Жавзандулам байна. Тэгээд Загдсүрэн гуай очсон. Цэвэлсүрэн гуай очсон. Хайдав очсон. Уртнасан очсон. Банди гуай очсон. Бүх тэр дуурийн сорууд гарсан ш дээ. Хамгийн сүүлд 80-аад оны үед төгсөж ирсэн. 70 оны сүүл 80 оны эхээр төгсөж ирсэн улсууд чинь тэр Жавзандулам, Долгор, Мөнхшүр, Дамдинсүрэн гээд залуучууд л даа. Одоо эд нар бүгд гарчихсан байна лээ ш дээ. Бас л гаргачихсан байна лээ. Зарим нь бас цалин мөнгө янз бүрийн юм байдаг л байлгүй. Манайхан тэр хуучин чадварлаг улсуудаа ажиллуулаад байж чадахгүй л байгаа юм. Ямар учраас тэгээд байгааг би бас сайн мэддэггүй юм.
Буяндэлгэр -
Аа ха. Найрал дуучдаас олон хүн гарсан уу?
Хандсүрэн -
Найрал дуучдаас 10 хэдэн хүн гарсан. 15 хүн гарсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
91 оноос 27 жил ажилласан зарим нь ч янз бүр л байсан байх.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Үнэхээр хэцүү л байсан тэр үед чинь. Ид ажилладаг 40 хэдтэйдээ л гарчихаж байгаа байхгүй юу. Ихэнх нь 40 гараад 41, 42-той. Зарим нь 38, 39 –тэй. Тэгээд гараад явчихаж байгаа юм. Тэр бол үнэхээрийн хэцүү байсан.
Буяндэлгэр -
Тэр үед дуурийн театрын дарга хэн байсан бэ?
Хандсүрэн -
Тэр үед чинь Нацагдорж байсан. Эрдэнэбулган байсан.
Буяндэлгэр -
Ажиллуулах ямар ч боломжгүй байсан юм байх даа?
Хандсүрэн -
Улсын төсөв зардал элдвийн юм байсан байлгүй дээ. Ерөөсөө цалингаа тавьж чадахгүй болоод ...
Буяндэлгэр -
Улсаас тодорхой хэмжээний төсөв өгдөг байсан ш дээ? Төсөв өгч байсан биз дээ?
Хандсүрэн -
Ер нь тэгэхдээ хүндэрсэн юм шиг байна лээ. 91 оноос хойш манай урлагийн мэргэжилтэнгүүдийг улсаас бэлтгэх мөнгө зардлын гаргаад явуулдаг тийм юм байхгүй болсон юм шиг байгаа юм. Авъяастай хүмүүсийг шалгаруулж аваад энэ хүнийг явуулъя.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Манай сонгодог уран бүтээлд хэрэгтэй. Мэргэжилтэн хэрэгтэй гэж зохих хэмжээний ажил зохион байгуулж явуулаагүй юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Гадаадад төгссөн хүн байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Италид нэг жилийн курсад яваад байдаг. Улсаас явуулаад байна уу? хувиараа яваад байна уу?
Хандсүрэн -
Мэдэхгүй. Тэр нь одоо явж яваад байгаа юм мэдэхгүй. Яахав мэргэжлийн дээшлүүлээд энэ хүнийг цааш нь ажиллуулж болох юм гээд тал зардалын даагаад явуулдаг юм шиг байгаа юм. Италид хэдэн хүн явсан байна лээ. Гэхдээ 70, 80-аад оны дуучид шиг дуучид төрөхгүй л байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Байхгүй л байгаа.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр үе үнэхээр оргил үе байсан шүү.
Хандсүрэн -
Тийм. Оргил үе нь тэр үеийн хүмүүс. Өнөөдөр бол....
Буяндэлгэр -
Төрөөс бас их анхаарч байсан.
Хандсүрэн -
Хамгийн гол нь төрөөс их анхаарч байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Өнөөдөр тийм юм ерөөсөө харагдахгүй байгаа.
Буяндэлгэр -
“Учиртай гурван толгой”-н гурван гол дүр байгаа ш дээ тиймээ? Юндэн...
Хандсүрэн -
Юндэн Нансалмаа...
Буяндэлгэр -
Нансалмаа Хоролмаа тиймээ?
Хандсүрэн -
Балган.
Буяндэлгэр -
Аа Балган дөрвөн гол дүр байгаа тиймээ?
Хандсүрэн -
Аа ха.
Буяндэлгэр -
Хоролмаад дуулахад хэцүү юу?
Хандсүрэн -
Хоролмаад дуулахад их хэцүү ш дээ. Ер нь одоо нэгдүгээрт нь дүрээ гаргах гэнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
2-рт нь тэр дүрдээ тохирсон өнгө гаргах бас хэцүү. Дээшээ доошоо хоолойны өнгө шаардсан тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Нансалмаа бол их уянгын шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм байх шүү тиймээ?
Хандсүрэн -
Уянгын хоолой тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха. Чөлөөтэй юу?
Хандсүрэн -
Ер нь Нансалмааг дуулахад хоолойнд аягүй эвтэйхэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Хоролмаагийн дууны өнгө их хэцүү.
Буяндэлгэр -
Тийм байх.
Хандсүрэн -
Өнгө нь доошоо дээшээ. Юу гэх юм бэ? дээ дээш доош нь их өсөрдөг хэцүү ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Өөрийн чинь сэтгэлд Хоролмаагийн дөрвөн бадаг байна уу? /Инээв/ нэг аялаач?
Хандсүрэн -
Байгаа л даа. Хоролмаагийн хамгийн уянгын дуулж болох Юндэнтэй уулзаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Юндэн нэг ухаа алдаад уначихсан байдаг ш дээ?
Буяндэлгэр -
Тийм тийм.
Хандсүрэн -
Балганы талынхан Юндэнг...
Буяндэлгэр -
Цохиж унагаад тийм.
Хандсүрэн -
Ухаан алдуулчихсан байдаг шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм тийм.
Хандсүрэн -
Тэр хэсэг дээр Хоролмаа уулзаж байгаа нэг дүр байгаа юм л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Хандсүрэн -
Түүн дээр нэг Юндэнгээ магтсан уянгын ая гарч ирж байгаа.
Буяндэлгэр -
Тийм.
Хандсүрэн -
Тэгж байгаа юм.
Эртнээс чамайг хүссэн юмаа.
Ингэж уулзахыг үзвэл
Ерөөл заяатай юм байжээ. /Дуулав/
Буяндэлгэр -
Гоё хэсэг байна шүү. Би нээрээ анзаардаггүй байсан байна.
Хандсүрэн -
Жаахан уянгын бусад нь бол
Буяндэлгэр -
За их сайхан ярилцлага боллоо. Дараа асуух юм гарвал асууна.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.