Ishhand


Basic information
Interviewee ID: 990357
Name: Ishhand
Parent's name: Motoo
Ovog: Motoo
Sex: f
Year of Birth: 1940
Ethnicity: Buriad

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddha
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: doctor
Father's profession: building engineer, architect


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
industrialization
education / cultural production
family
life in wartime
illness / health


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

2009.08.28 баасан гариг би дотны найз М.Ишхандийндйй ирээд байнаа. М.Ишхандаа тэхээр чи байш дээ тээ одоо монголын тэргүүн сэхээтний нэг одоо монголын анхны архитекторчдын нэг Мотой гуайн гэр бүлд өсч хүмүүжсэн манайхны одоо ярих дуртай ёстой элит гэр бүлд төрж өссөн хүн байгаа .Мотой гуай асар их юм хийсэн монголын анхны барилгыг хөгжүүлэх ийм юманд бол асар их юмыг хийсэн хүн энэ тухайгаа бас тодорхой ярьж өгнө үү ?

Ишханд -

Миний эцэг Балдан овогтой Мотов болвол 1909 онд буриадын Хорь аймагт төрсөн 1923 онд болвол Монголд дагаар орж ирсэн тэгээд 30-35 он 1930-1935 болвол Москва хотын барилгын институудэд суралцаж төгссөн 1935 онд төгсөж ирээд тэгээд тэтгэвэртээ гартлаа улсдаа барилгын салбар дээр одоо ажилласан 45 оноос болвол улсын барилгын зураг төлөвлөгөөний конторт ажиллаад 47 оноос барилгын хэрэг эрхлэх ерөнхий газарт ерөнхий инжинэрээр 1-р орлогч дарга хийж байсан 65-68 онуудад улсын барилгын зөвлөлийн орлогч даргаар 68-71 онд сайд нарын зөвлөлд барилга байгууламжыг хариуцсан ажиглагч 71 оноос өндөр насны тэтгэвэрт гарсан ийм хүн байсан .Өөрөөр хэлбэл миний аав болвол барилгын салбарт 40 гаруй жил алба хашиж байсан ийм хүн байгаа маа.

Буяндэлгэр -

Одоо бол энэ хугацаанд ямар барилгуудын зураг төслүүдийг хийсийн , ямар зан араншинтай хүн байсын , гэр бүл үр хүүхдээ хүмүүжүүлхэд яаж ханддаг байсын

Ишханд -

Ийнхн За миний аав 1936 ОНД тоосгоны заводыг сэргээн босгох ажлыг эрхэлж 37-42 онд барилгын техникийн хэрэг эрхлэх газар инженэр 51 онд зураг төлөвлөгөөний конторын дарга инженер , барилгын хэрэг эрхлэх газрын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан . 62-64 онд улсын барилгын эдиийн засгийн комиссын орлогч дарга ерөнхий захиалагчын газрын дарга 65-68 онд сайд нарын зөвлөлийн улсын барилгын зөвлөлийн орлогч даргаар тус тус ажиллаж байсан . За Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа зөвлөлт холбоот улс болон Герман зэрэг улсуудтай худалдаа арилжааны ажил өрнөн зарим нэг барилга байгууламжийг байгуулах байсан байгуулж байсан түүхтэй иинхн .

Буяндэлгэр -

Чи зүгээр алгалгүй яв л даа :

Ишханд -

Тэхүү тийнэ

Буяндэлгэр -

Наадах чинь ямар улс төрийн юм биш дандаа бүтээн байгуулалтын юм юм чинь

Ишханд -

Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа зөвлөлт холбоот улс болон Герман зэрэг улс орнуудтай худалдаа арилжааны ажил өрнөн зарим нэг барилга байгууламжыг байгуулж байсан түүхтэй . Герман улсаас Улаанбаатар хотын төв талбайд ардын цэнгэлдэх хүрээлэн бөмбөгөр ногоон театр байгуулах зураг төслийг герман инженерүүд зохиохдоо материал техникийн болоцоо нөхцөл байгалийн онцлог , мөн монголын түүхийн холбогдолтой үндэсний архитектурийн архитектирийн ажил хэлбэрийг тусгах санаа төрсөн бололтой энэхүү өвөрмөц ордон нь 600 шахам хүний багтаамжтай бөмбөгөр дугуй хэлбэртэй бүтцийн хувьд 2 банзны дунд эсгий хавчуулж дулаалсан дулаалж барьсан байдаг ийм бүтэц байгууламжтай ордон аль ч газар оронд байхгүй биз ээ . Энэ болвол онц сонирхолтой байгууламж байсиимаа . Цэнгэлдэх хүрээлэнд тус улсын дуурь дуурь бүжиг алдарт авьяастнуудын концерт гархаас гадна нам төрийн олон нийтийн хурал цуглаан зохиогддог байлаа энэ бөмбөгөр ногоон театрт .

Буяндэлгэр -

Чи орж үзэж байсан уу ?

Ишханд -

Би орж үзэж байсан в Анх болвол би 7 настай байхдаа болуудаа Цогийн идэр нас гэдэг монголын анхны дуурийг болуудаа бөмбөгөр ногоон театрт орж үзэж байлаа . Тийнэ

Буяндэлгэр -

Анх ороход тэр чинь одоо ямар санагдаж байсан .

Ишханд -

Анх яахав их л сайхан санагдаж байсан би чинь жижиг бага байсан дотор хийц мийц бол их гоё хээ угалз болсон

Буяндэлгэр -

Монгол гэрийн маягтай

Ишханд -

ЯГ монгол гэрийн маягтай байсан Цогийн идэр насыг үзэж байхад 1-рт 2-рт бол Цогзолмаагийн манай ардын жүжигчин Цогзалмаа гуайн концерт гэж тусдаа бие даасан тоглолт болдог байсан тэр нь дээр бол хятад маягийн хувцас өмсөөд хятад үндэсний хувцас өмсөөд хятад дуу дуулдаг , орос үндэсний хувцас өмсөөд орос дуу дуулдаг , солонгос үндэсний хувцас өмсөөд солонгос дуу дуулдаг

Буяндэлгэр -

Өө ямар гоё юм .

Ишханд -

Монгол дээлээ өмсөөд үндэснийхаа монгол дууг дуулдаг ийм дууг дуулж байсан тэр үед болбол Цогзолмаа гуай хориод настай байсан болов уу гэж би боддог юм . Их гоё хүүхэн байсан өтгөн хар хөмсөгтэй их том сайхан алаг нүдтэй ийм хүүхэн байсан тэгээд би чинь шагшин хараад жигтэйхэн сонирхоод ямар ч сайхан хүүхэн бэ гэж дуугийн дуулахаас өмнө өөрийн хараад өөрийнх нь нүүрийг хараад ширтээд аягүй их бахархдаг байсан .

Буяндэлгэр -

Одоо ч гэсэн сайхнаараа байна шүү одоо бараг 90 хүрч байгаа байхаа

Ишханд -

Одооо бараг 89 хүрчийн ер нь дөхжийн

Буяндэлгэр -

Сайхнаараа байна шүү

Ишханд -

Сайхнаараа байжийн

Буяндэлгэр -

Тэр үед чинь тэгээд 2 сая гаруй тоосго боловсруулж байсан гэнэ үү

Ишханд -

Аан тийнэ . Мөн энэ үед жилд 2 сая гаруй тоосго боловсруулах хүчин чадалтай тоосгоны заводыг Германы инженер техникийн ажилтан Улаанбаатарт хүрэлцэн ирж монгол ажилчдыг оролцуулан барьж байгуулсан байнаа . За 1930 оны үеэс эхлэн зөвлөлт холбоот улсын зээл тусламжаар нийслэл хотод гутлын болон эсгийн , ноосны , арьс боловсруулах болон бульгарын завод цахилгаан станц зэрэг анхны томоохон үйлдвэрүүд одоо баригдаж эхэлсэн гэж түүхэнд нь байдгиймөө . Мөн аж үйлдвэрийн комбинатийг барьж байгуулахад сайн дурын үндсэн дээр 300 шахам монгол залуучуудыг элсэн ажиллуулж элсэн ажиллах саналаа өгөөд тэр залуучуудтай бас үйлдвэр комбинатийг байгуулж байсан

Буяндэлгэр -

Иинхн 31 онд яасан гэнээ

Ишханд -

31 онд Москва хотын дээд сургуульд суралцахаар явсан . Тэгээд 35 онд төгсөж ирсэн энэ одоо 35 үишш сүүлээр онолын хичээл дуусч дипломний ажилд орсон . Москвагийн раойнд орон сууц барьж байгуулах тухай дипломийн сэдэв сонгон авч зохион бүтээх ажлаа хийж онц сайн дүнтэй барилгын инженерийн диплом хүлээн авч эх орныхоо хамгийн анхны инженер болсон түүхтэй юмаа миний аав . Төгсч ирээд яахав аж үйлдвэр 1936 онд төгсөөд ирсэн л дээ миний аав тэгээд аж үйлдвэр тээврийн яаманд ажиллах болсон тэр үед барилга , материйл техникийн бааз хөгжиж чадаагүй хоцронгуй байсан лд аа 1936 он гэдэг бол цөөн тооны барилгачид ганц нэг тархай бутархай маягаар ямар ч зохион байгуулалтгүй ажиллаж байсан . Ажиллаж байсан тоосгоны завод нь тэр үед хаагдчихсан машин механизм нь дутуу дулимаг орон байр нь эвдэрч задарсан тийм эзэнгүй маягтай болцон байсан . Энэхүү заводыг сэргэн босгож ажиллах анхны үүрэг болбол аавд ноогдсон . Ямар ч туршлагагүй манай аав болбол дөнгөж төгсөөд ирсэн ямар ч туршлага олоогүй байсан энэ үйлдвэрийг ажиллуулна томоохон барилга болгон гэж бол өөрт нь боддогддог байсийн байна лээ өөрийнх нь түүхээс бол тийм өөрөө ч гэсэн ярьдаг байсан Иймд уул заводыг сэргээн ажлуулахад шургуу ажиллаж дутуу дулимаг эд хэрэгслийг нь олж авах гэж аав маань Улаан – үд хүртэл явж заводаа хэдэн сарын дараа улсын баяр наадмын 15 жилийн ойн өмнөх өмнө нь одоо ажилд оруулсан тоосго хэвлэх хчин чадлыг 200 гаруй мянгаар нэмэгдүүлсэн .

Буяндэлгэр -

Өө маш их нэмэгдүүлсэн байна ш дээ .

Ишханд -

Тийнэ . Тэр үед бол манай шохойн үйлдвэр маш хоцрогдмол ажиллагаатай байсан мэдээж хэрэг тэр үед энэ аргыг өөрчлөн буцалсан чулуун нүүрсээр шатаах аргыг туршлагын нэг бааюуу оруулж одоо шатаалгасан байгаамаа тэгээд их амжилттай болсон энэ тэгээд энэ мод огтолж түлээгээр шатаах аргыг бүрэн өөрчилж үлэмж хэмжээний ой модон материал хэмнэх болсон юмаа .

Буяндэлгэр -

Тийнэ байна ш дээ Мод хэмнэн гэдэг чинь их буян шүү дээ

Ишханд -

Тийнэ . Мөн барилгын ажлыг удирдан шгүйцэтгэх техникийн ажилтан бэлтгэх асуудал дээр болбол аав маань маш их шургуу ажилласан . Барилгын мастер техникчдыг бэлтгэх төв сургууль 25 хүний бүрэлдхүүнтэй одоо нээх тийм шийдвэр гарч зарим техникийн хичээл бол зааж байсан манай аав энэ үед Зөвлөлт холбоот улсаас уригдан ирсэн Васелюв гэдэг хүн байсан аавтай хамт ажиллаж байсан тэр нь одоо инженер барилгын ажилтан байсан барилгын инженер энэ инженер бол их туршлагатай барилгын зураг төслийг бүтээж бүтээдэг ийм инженер хүн байсан .За энэ Васелюв гэдэг энэ хүн болбол зураг төсөл зохиолцхоос гадна барилгуудаар явж санал зөвлөгөө өгдөг мастер техник Монголын мастер техникчдийг бэлтгэх дамжаанд хичээл заадаг Ийм хүн байсан . Энэ дамжааг төгсч гараад эх орондоо орон сууц , эмнэлэг зэрэг тохилог сайхан барилга байгууламжийг хот хөдөө орон нутагт сүндэрлүүлэн байгуулсан олон тэргүүний техникч олныг дурьдаж болох юмаа . Мөн тэр барилгын техникийн хэрэг эрхлэх газар 1937 оны эхээр байгуулагдсан тэгээд манай аав болбол тэнд инженерээр томилогдон ажилласан гэж байсан Энэ болбол тухайн үед нийслэл хотын төв эмнэлгийн дотор өвчтний тасаг , хотын намын хороо , хотын халуун усны байр , аж үйлдвэрийн комбинатийн 5-р байр зэрэг хэд хэдэн барилгуудын зураг төслийг манай аав гаргаж одоо боловсруулж гаргаж байсиймаа . Мөн барилгын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх талаар болбол уйгагүй одоо хөдөлмөрлөж улсын барилгын трестийг байгуулах тухай засгийн газрын тогтоол 37 оны 12 сард гарч тус улсын барилгын анхны томоохон байгууллага байгуулагдаж байсиймаа энэ үед . Тэр үед бол миний аав тус трестийн ерөнхий инженерээр , орлогчоор үйлдвэр техникийн хэлтсийн даргаар ажиллаж байсийн .Ингээд 1937- 1938 онуудад Тамсаг , Мотот , Байшинт , Баянтүмэн зэрэг дорнод хязгаарын цэргийн үйлчилгээ аж ахуйн барилгуудыг эрхлэн бие дааж бариулж байсан . 39 онд зарим аймгуудад мал аж ахуйн өвс бордооны станцуудыг байгуулах шийдвэр гарч холбогдох барилга байгуулаижийг барьж байгуулах шаардлагатай болсон тийм учраас манай аавд бол ийм газруудыг барьж байгуулах даалгавар оногдсон . Ийм учраас Архангай аймгийн Цэнхрийн станцийн барилга байгууламжийг барьж байгуулхаар манай аав бол томилогдоод явж байсан . Мөн орон сууц засвар махны зоорь зэрэг газруудыг тэр жилд нь дуусгаж эхэлсэн . Мөн даруй дэлхийн 2-р дайн эхэлж орон дэлхий даяар өргөн хөнжиж байсан барилга байгууламжид шууд нөлөөлж барилга трестийг ч татан буулгаж байсан ийм ийм үе бол тэр үед байсан . Дайны дараахь энх тайвны жилүүдэд их барилгыг сэргээн хөгжүүлэх шийдвэр гарч эдгээрт бол мөн л хүчин зүтгэж аанн нүсэр их ажил бол ноогдож байсан их ажил . Мөн тэр үед бол аавд маань Москва явж зураг төслийн нэг байгууллагаар одоо орж зураг төслийг хийх тийм даалгавар ноогдсон байгаан . Тэгээд москва хотод очиж барилгын нэг дээд сургуулийн нэг ангид суралцаж төгссөн найз нөхөр Руссирков гэдэг хүнтэй уулзсан байгаан манай аав тэгээд тэр өөрийнхөө хийх зураг төслийн ажлаа бол үзүүлж аан зөвлөгөө авсан тэр нөхөртөө бол хүсэлтээ тавьсан тэгээд бол олон төсөл үнэ төлбөргүй хийж өгч тухайлбал орон сууц сургууль кино театр эмнэлэг зэрэг соёл нэг чанартай маягийн буюу давтан хэрэглэгдэх төсөл болгон олгосон явдалд бол манай аав болбол маш их баярлаж ажил нь бол амжилттай биелэгдэж ирсэн байгаа юмаа . Энэ дээр болбол төслүүдээс нэлээд олон төрлийг хот хөдөөд хэрэгжүүлсэн . Энэ дээр бол нийслэлийн нэгдүгээр төрөх газар мөн дунд сургуулиуд кино театр болон хэд хэдэн барилгууд бол баригдсан . 45 оны үед 10 гаруй мянган олзлогдсон япон цэргүүдийг авч барилга ба материалын үйлдвэрт ажиллуулах болсон тэгээд барилгыг удирдах хүмүүс бидэнд асар хүнд ажлууд одоо аавд минь ноогдож байсиймаа. Тэгээд одоо нөгөө олзлогдсон аа одоо олзлогдсон япончуудтай болбол аав маань бие дааж ажиллаж эхэлсэн тэгээд энэ улсууд нь болвол дан ядруу эрүүл мэнд доройтсон хүмүүс бол япончуудын дунд байсан гэж байгаа эдгээр хүмүүс дотор бол барилгын туршлагатай хүмүүс бол харамсалтай нь байхгүй байсан гэж хэлсэн аав маань . Ганц нэг мужаан юм уу шаварчин зэрэг ийм хүмүүс л тэр олзлогдсон япон хүмүүсийн дунд байсан . Олзлогдсон цэргүүдийг бол барилга материалийн үйлдвэрүүдээр хуваарилан ажиллуулж байсан . Энэ дээр бол манай аавын жинхэнэ гардаж бариулсан барилга бол 1-рт нь гадаад явдлын яам одоогийн гадаад харилцааны яам тиймээ хуучнаар бол гадаад явдлын яамны барилгыг бол үнхээр бие дааж бариулсан дал шахам хүнийг бол авч ажиллуулсан олзлогдсон япон цэргүүдээс . Япон хүмүүс бол ажлын арга барил туршлага эзэмшээд ажиллахад авъяаслаг авъяастай хүмүүс байсан гэж ярьдаг манай аав . Япон цэргүүд бол өгсөн даалгаврыг нь бол хугацаанд нь биелүүлдэг их тийм шургуу , шургуу ажилдаг хүмүүс байсан гэж ярьдаг байсан . Тэгээд олон арван жил өнгөрсний дараа бол япон улсаас сонин хэвлэлийн сурвалжлагч нар 2-3 удаа ирж манай ааваас бол ярилцлага авч байсан тухайлбал Н-эйч – к , Осаки сонин ,осаки телевиз ийм газруудаас ирж ярилцлага авч байсан .

Буяндэлгэр -

Тэд нар тэгээд юу сонирхож юу асууж байхын ер нь ?

Ишханд -

Хамгийн их сонирхож асуусан зүйл бол та одоо японы манай цэргүүдтэй хамт одоо ажиллаж удирдаж олон барилгуудыг бариулсан байнаа тэхдээ зэрэг япон цэргүүдийн амьдрал тэр үед ямар байсан байна вэ? Эрүүл мэндийн хувьд ямар байсан бэ ? Хоол хүнсээр хир хангадаг байсан бэ ? гэсэн ийм юмнуудыг тэр Н-эйч-к -ийн сурвалжлагч тавьж байсан л даа манай аав бол тэрэнд нь хариулж байсан тэхдээ бол хоолных нь хувьд өөрөө хариуцдаггүй байсан учраас мэдэхгүй хоолийг нь бол хариуцдаг тусгай хүн байсан .Манай аав бол жинхэнэ барилгынх нь асуудлыг эрхэлдэг байсан учраас тэдэнд тэднийг удирдаж барилгаа байгуулахд нь л одоо хамт ажилдаг байсан . Миний бага насны дурсамж бол одоо хүртэл миний сэтгэлд үлдсэн байдаг. 1948 он гэж бодье 11 -н сар болуу даа гадаад байрны барилга баригдаж дуусаад тэгээд яахав манай аав бол яахав гадаад яамны ажилтан биш шүү дээ тэгээд 23 айлын орон сууц бас зэрэглээ одоогоор гадаад яамны зэрэглээ орон сууцыг барьж дууссан юм байгаан тэгээд тэр гадаад яаманд ажиллаж байсан тэр улсууд бол тэр байранд орсон 23 айл тэгэхэд бол Гадаад хэргийн яамны сайд нь Лхамсүрэн гэдэг хүн байсан охин нь бол Бадамханд гээд сэтгүүлч Монцэмэд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан .тэднийх . Манайх бол гадаад явдлын яамны байранд орох эрхгүй байсан л даа яагаад гэвэл гадаад яамны ажилтан биш гэхдээ нэг өдөр маршал аав тэгэхэд , манайх бол арслантай гүүрийн хойд талд 3-р хороо гэж байсан даа тэнд хашаа байшинд амьдарч байсийн тэгсэн чинь нэг өдөр би их жоохон байсан 7 настай дөнгөж 1 дүгээр ангид орж байсан тэгхэд нэг орой аав орж ирээд жигтэйхэн баяртай ороод ирсэн чинь Маршал Чойбалсан өнөөдөр намайг дуудаад хэлсэн би гадаад явдлын яамны Лхамсүрэнд хэлсэн шүү Мотоод нэг байр өгөөрэй гадаад явдлын байрнаас яагаад гэвэл Мотоо бол энэ байрыг гардаж бариулсан хүн шүү гэж нэг байр өгөөрэй гэж байна одоо шинэ байранд орохоор болжээ гэж жигтэйхэн баярласан . Тэгээд яг гадаад хэргийн яамны сайд Лхамсүрэнгийнх гуайн өөдөөс харсан 22 номерт манайх ороод 23 номерт Лхамсүрэн сайдынх орсон юм байгаа юм .

Буяндэлгэр -

Ёстой түүхэн үйл явдал байна ш дээ ..

Ишханд -

Гадаад хэргийн яамны барилга баригдаж байх үед бол японууд барьж байсан тэгэхэд бол би анх 1948-9-1 нд одоогийн 1-р арван жил гэж байгаа . Тэр үед бол Маршал Чойбалсангийн 1-р арван жил гэж байсийн тэрний 1-р ангид орж байсан тэгээд 1-р ангид орчоод л хичээл тараад аав дээрээ дандаа ирдэг тэхдээ зэрэг аавын хамт ажиллаж байсан японууд нь намайг маленкий маленкий гээд л намайг тэврээд өргөөд дээш нь ингээд шиддэг байсан тэр үеийн дурсамж бол ёстой миний бол санаанаас гардаггүй . Тэгээд л 48 оны 11сард манайх гадаад хэргийн яаманд байр аваад ороод л октябрийн баярын өмнө ш дээ тэгхээр 11 сарын 5 билүү 6 нд л анх нүүж ирж байсийн тэгхэд жигтэйхэн сайхан байр сайхан хулдаастай дандаа тэр үед кришикин гээд гоё материал байдаг байсан тэрүүгээр айлуудад цөмийн хөшиг хийгээд өгцөн ийм сайхан барилганд л манайх орж ирж байлаа шүү дээ 3-р хороолоосоо

Буяндэлгэр -

Өөрөөр хэлбэл гэр хорооллоос орон сууцруу тэр чинь одоо 48 он гэдэг чинь энэ барилгыг маш чанартай барьжээ 48 онд ашиглалтанд орсон гэдэг чинь одоо бараг л 40 , 50 жил болсон байна ш дээ .Одоо хүртэл хэв хэвээрээ .

Ишханд -

Тийнэ . 1967 он хүртэл 19 жил гадаад явдлын яаманд байсан . Тэгээд гадаад яамны өргөтгөл одоо яамныхаа байгууллагынхаа өргөтгөл хийх шаардлагатай болоод шинэ барилга бариулах гэхлээр одоо газар байхгүй тийм учраас орон сууцанд байсан 23 айлыг нүүлгээд байр өгөөд тэр бидний амьдран сууж байсан байрыг албаны байр болгоод одоо хүртэл контор болоод байж байгаа

Буяндэлгэр -

Танайхад хаана байр өгсөн 1-р дэлгүүрийн тэнд үү ?

Ишханд -

Энэ 67 оны 11 сард 12-р хороодын 5-р байшинд нүүж ирж байсан тэрнээс хойш 42 жил энд амьдарч байна 67 оноос хойш одоо энэ байрыг аавд минь өгсөн

Буяндэлгэр -

Сайхан буян байна ш дээ буянтай хүний юугаар энэ бол сайхан байир ш дээ . Энэ бол одоогийн байшинтай харьцуулшгүй чанартай .

Ишханд -

Оросын сот 2 , 3 барьсан чанар сайтай жинхэнэ одоо туйпуйгаар тоосгоор барьсан барилга шүү дээ .

Буяндэлгэр -

Гайхалтай барилгаа эд нар бол ярих юм алга

Ишханд -

Одоо 42 жил амьдарч байна гэхэд нэг ч ан цав гараагүй нэг ч бүлтэрч унасан юм байхгүй ингээд л амьдарч байгаа. Үгүй ээ мөн сайхан юмаа .

Буяндэлгэр -

Сайхан юмаа . Тэр үеийн олзлогдсон цэргүүдийн амьдрал нь хэцүү л байсан байх даа

Ишханд -

тийнэ. Олзлогдсон цэргүүд бол тэр аавын ярьж байгаагаар бол олзлогдсон цэргүүдэд бол монгол улсын цэргүүдэд өгдөг нормоор хоол олгож байсан л даа дээд газрын шийдвэр гарч тусгай цэргийн норм гэж байсан тэгээд тэд нарт хоол хүнсийн залгуулж байсан юм байгаан . Дээр үед аавтай минь хамтарч ажиллаж байсан япон дарга нар хэлмэрч нар маань хоол хүнсний талаар ганц ч үг хэлсэнгүй даанч харамсалтай гэсэн иймэрхүү юмнуудыг аав ярьж л байсан л даа аав яагаад гэвэл хоол хүнсний талаар бол аав юу мэдэх вэ дээ .

Буяндэлгэр -

Тэр үед бол ерөнхийдөө л дайны дараа хэцүү байсан хоол хүнс хэцүү л байсан л даа аль аль талдаа .

Ишханд -

1945 онд бол улсын барилгын зураг төлөвлөгөөний контор гэж байгуулагдсан тэрний дарга буюу ерөнхий инженэрээр манай аав томилогдож ажиллаж байсан за ингээд тэгээд өөрийн жинхэнэ сурч авсан мэргэжлийн дагуу барилгуудын зураг төслийг гаргах нийслэл хотын төвийг шинэчлэн байгуулах тийм тоймчилсон төсөл боловсруулах томоохон барилгуудын байршлыг тогтоох гудамж талбайг зохион байгуулах ийм нүсэр ажил хийгдэж байсан л даа эдгээр нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд манай их удирдагч байсан Маршал Чойбалсан онцгой их анхаарал тавьж байсан гэж аав маань ярьдаг байсан ялангуяа барилгын ажлууд дээр бол онцгой анхаарал тавьж байсан зарим барилгууд дээр бол өөрөө явж харж үздэг юу яадаг байсан л гэсийш дээ гэж ярьдаг юм байна лээ . Аа мөн тэгээд өөрийнх нь барьж байгуулж байсан барилгуудаас жишээ болгон дурьдах юм бол нийслэлийн төв талбайд ерөнхий төслийг боловсруулахад одоо аав болвол энийг гардаж хийж байсан . Мөн нийслэлийн төв талбайн хэмжээг тогтооход мөн өөрийн санал онолоо хэлж тогтоож байсан юм байна лээ. За тэгээд улсын их сургуулийн байшин дуурь бүжгийн театр гадаад яамны контор мөн орон сууцны барилга , нэгдүгээр арван жил өөрөөр хэлбэл миний сурч байсан сургууль шүү дээ Миний байшин зэргийг бол Маршлийн саналын дагуу бол бариулсан миний аав .

Буяндэлгэр -

Гол гол юмнуудыг хийж байсан байна шүү дээ манай талбай бол дэлхийд байхгүй том талбай шүү дээ . Гоё ч талбай ш дээ даан ч өшөө жаахан тохижуулах хэрэгтэй юм байгаа нь .Сандал сандал тавиад өшөө сайхан болгомоор байгаа нь .

Ишханд -

За тэгээд аав маань одоо сүүлд барилгын онцгой шаардлагатай асуудлуудыг болбол одоо Цэдэнбал даргад танилцуулж байсан юм 1952 онд тэгэхэд Цэдэнбал даргатай ажлын өрөөнд нь учирч ярилцаж байсан Цэдэнбал даргыг бол тэр үед халамжтай их сайхан хүлээж авч байсан тэр үед бол нарийн бичгийн дарга нь бол Төмөр-Очир гуай байсан юм байна лээ тэгээд барилгын талаар манай аав урьдчилан товч танилцуулсан байгаа манай аав тэгэхэд бол Цэдэнбал дарга орчин үеийн техник технологи хүчтэй өргөн нэвтэрч чадаагүй байсан тэр үед тэгээд өөрийн зөвлөгөөг өгсөн байна лээ. Тэгээд Цэдэнбал даргад бол манай аав өөрийнхөө хүсэлтийг бол илэрхийлсэн байна лээ манай аав тэгээд бол юу гэж хэлсэн гэхлээр жил бүр зөвлөлт холбоот улсын оюутнуудын бүрэлдхүүнд барилгын техникийн мэргэжилтэй инженер архитектур тийм хүмүүсийг одоо оруулж явуулж өгвөл ямар байнаа гэсэн тийм хүсэлт тавьсийн байлээ. Тэгсэн чинь Цэдэнбал дарга шүүгээнээсээ дэвтрээ гаргаж энэ бүхнийг тэмдэглэж авсан гэж ярьдгийн тэгээд нэлээд хэдэн жилийн дараа шуурхай арга хэмжээ авч монголд бол одоо барилгын мэргэжлийн ажилтнуудын тоо одоо бол нэмэгдсэн гэж ярьдаг байсан .

Буяндэлгэр -

Дарга бас шуурхай арга хэмжээ авсан байна шүү .

Ишханд -

1947 онд барилгын хэрэг эрхлэх ерөнхий газрыг яам нэртэйгээр байгуулсан энэ бол улс орны барилгыг хөгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламжийг барьж байгуулах барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэхэд их далайцтай алхам болсон энэ яамыг байгуулснаар манай аав бол энэ газрын 1-р орлогч дарга ерөнхий инженерээр 8 жил ажилласан 1952 оны үед бол Маршал Чойбалсан манай аавыг дуудсан байгаа нь тэгээд үүрэг өгсөн ямар үүрэг өгсөн гэхээр хужиртын амралт рашааны орон байруудыг судлаад ир гэж ийм үүрэг өгсөн тэгээд тэр даруй манай аав хужирт явсан тэгээд хужиртад очоод хужирт сумын тойргоор их явж рашаан эмнэлгийн барилгуудтай танилцаж ард иргэдийн орчин үеийн шаардлагыг хангаж чадахуйц барилгыг байгуулах одоо болсон байгаа юм .Тэгсэн Маршал хужиртаар үе үе очдог байсан тэр үед Маршал Чойбалсан тэгээд хуучин барилгуудыг сайн мэдэж байсан гэнээ гэж ярьдаг байсан . Амралтын байр зочид буудал , клуб , гуанз гал тогооны газар зэрэг барилгыг шинээр барих шаардлагатай болсон тэр үед тэгээд манай аав бол энийг зураг төслийн гаргаж байгуулсан гэж манай аав ярьдгийн байна лээ. Тэр даруй засгийн газраас дээр дурьдсн барилгуудыг шинээр барьж байгуулах тогтоол гарсан тэгээд манай аав бол зураг төслийн зургийн институт гаргаж хотын барилга трестээс энийг барьж байгуулсан . Монгол хятадын хэлэлцээрийн дагуу манай оронд хятад улсаас арван мянга гаруй барилгын техникийн ажилтнууд ирж Улсын их дэлгүүр зочид буудал одоогоор бол Улаанбаатар зочид буудал ш дээ Туул голын их гүүр

Буяндэлгэр -

Эний чинь одоо Хятадууд барьсан юм уу

Ишханд -

.Орон сууц зэрэг барилгуудыг барьж байсан шүү дээ тэгээд эх орондоо бол жаран онд буцсан хятадууд .

Буяндэлгэр -

Тэр үед чинь бас нэлээн юм баригдсан шүү .

Ишханд -

Нэлээн юм баригдсан .Тэгээд манай аав юу гэж ярьдаг байсан гэхээр сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан . Майдар гуайг бол хүн болгон мэднэ дээ Майдар гуайтай бол олон жил хамтарч ажилласан Майдар гуайн удирдлагын дор ажиллаж байсан Барилга эдийн засгийн хорооны орлогч дарга байсан . Барилгын яамны орлогч даргаар ажиллаж байсан . Тэгэхэд Майдар гуай бол барилгын яамыг сайд нарын зөвлөлийн талаас нь хариуцдаг байсан шүү дээ . Тэгээ л манай аав бол олон жил хамт ажилласан 15 жил хамт ажилласан тэгээд их барилгыг эрчимтэй хөгжүүлэх талаар Майдар гуай бол олон талын арга хэмжээ авч цаг үеийн таатай нөхцөл боломжийг сайн ашиглах талаар бол зөвлөгөө өгдөг байсан юм байна лээ . Тэгээд манай аав бол яахав барилгын ерөнхий инженер , орлогч даргаар Майдар гуайтай бол 15 жил ажилласан тэгээд Майдар гуайг их магтдаг байсан л даа . Өөрөө бол ярьдаг л байсан барилга архитектурын түүхийн судалгааг бол олон жил явуулж монголын барилга архитектурын талаар хэд хэдэн ном хэвлэн нийтлүүлсэн нийтэлсэн гэж ярьдаг байсан л даа Майдар гуайн бичсэн зохиолууд түүх ба барилгын архитектурын чухал ач холбогдолтой ньодоо сүүлдээ хЗөвлөлт харагдаж л байсан Болгар , Унгар , Румин ардчилсан Герман , Зөвлөлт холбоот улсад зочлон явж барилгын технологи зохион байгуулалт туршлагатай танилцах зорилгоор Майдар дарга толгойлон архитектури инженер монголын инженэрүүд оролцуулсан 6 хүний бүрэлдхүүнтэй явж байсан байгаа юм . Халх голын ялалтын 30 жилийн ойд зориулан Зөвлөлт холбоот улсын ахмадын хорооноос манай ахмад зүтгэлтний хороонд 1971 онд урилга ирүүлсэн тэгээд манай аав бол энэ бүрэлдхүүнд нь орж явсан энэ бүрэлдхүүнийг бол Жагжин Лхагвасүрэн гуай тэргүүлж 4 хүний бүрэлдхүүнтэй батлагдаж бүрэлдхүүнд нь манай аав ороод москвад очиж байсан

Буяндэлгэр -

Ер нь бол нэр алдартай хүмүүстэй их хамтарч ажиллаж тэдний зөвлөгөөнийг их сонсож ажил төрөлдөө их хэрэгжүүлж байсан хүн юм байна л даа. Ер нь бол монголын барилгын гол судсыг атгаж байсан хүний нэг юм байна л даа .

Ишханд -

Яагаад гэвэл манай аав 34 онд явчаад 35 онд төгсөөд ирэхдээ манай аав хамгийн анхны инженер л байсан л даа Цэнхэрийн станцыг байгуулах гээд Архангайд явж байсан байгаа нь Дорнот аймагт , Хэнтийд одоо малын мах нядалгааны газрыг байгуулж байсан гэж ярдаг л байсан л даа . Ээж болвол ярьдаг л байсан Цэнхэрийн станцыг байгуулсан Архангайд манайх байсан дорнотод байсан Хэнтийд байсан хөдөө нэлээн явсийн байлээ л дээ 35 онд төгсөж ирчихээ л 36 оноос хөдөөгийн барилга дараа нь хотод тогтмол ажиллаж байсан тэгээд яахав ажиллаж байгаад одоо 40 гаруй жил ажиллаад сүүлд нь бол эрүүл мэндийн байдал бол нэлээн доройтсон тэгээд эмч нарын актаар 69 оноос чөлөөлөгдсөн тэгээд дараа нь бол эмнүүлээд арай гайгүй болсон тэгээд дараа нь сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан Рагчаа гуайн харъяанд шилжиж техник хяналт тавих зөвлөгөө тэр үед бол нөгөө юу яасан ш дээ Рагчаа гуай чинь тэр малын дулаан хашаа саравч тэжээлийн үйлдвэр тэр барилга байгууламжийг зохион байгуулах энэ ажлыг эрхэлж ажиллаж байсан юм Рагчаа гуай Тэгхэд манай аав бол Рагчаа гуайтай хамт ажиллаж байсан сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан шүү дээ Рагчаа гуайтай 71 он хүртэл хамт ажилласан . 69 онд бие нь муудаад тэтгэвртээ гарсан ч гэсэн бие нь сайжраад 1971 онд эргэж ажилдаа орон 2 жил ажилласан тэгээд тэрнээс хойш бол өндөр насныхаа тэтгэвэртээ гаран суусан л даа

Буяндэлгэр -

Гавъяа шагнал ихтэй биз дээ . Хэдэн онд гавьяат болсон бэ . 40 гаран жил барилга байгууламжид ажилласан юм чинь гөөмөн их юм бариулаа даа тухайлбал яг юу юу байна аа яг тодорхой .

Ишханд -

Жишээлбэл одоо 1945 онд Баянхонгор аймагт хүчтэй газар хөдөлж барилга байгууламж их хэмжээгээр гэмтсэн тэхдээ зэрэг манай аав бол тэнд томилогдож айлын орон сууц барьж байгуулах тийм тусламж үзүүлж байсан юм байгаа юм .Мөн дайны дараа зарим байгууллагыг барьж байгуулах ажиллагаанд оролцож Гадаад явдлын яам контор , айлын орон сууцыг яг өөрөө бие дааж бариулж байсан мөн нийслэл хотын магнизийг барьж байгуулахад оролцож байсан .

Буяндэлгэр -

Одоо энэ Сүхбаатар Чойбалсангийн магнизм бурхан гэж байсан ш дээ тэрийг барьж байгуулсан .

Ишханд -

За тэгээд барилгын байгуулалтын зохион байгуулалтын өөрчлөлтөд гар бие оролцож байсан тиймээ . Барилгын институт , барилгын хэрэг эрхлэх газар одоо болбол өөрийнх нь зохион байгуулалтын өөрчлөлт оруулахад бариулж байсан өөрчлөлтийн хувь нэмэр нь бол хэдэн жилийн дараа барилгын хорооны сайд нарын улсын барилгын зөвлөл байгуулагдсан л даа түүний бүтцэд бол барилгын яам цэргийн барилгын яам , зургийн институт аймгуудын барилгын зөвлөлүүд орж байсан тэрэнд бол манай аав орлогч дарга ерөнхий инженерээр ажиллаж байсан .

Буяндэлгэр -

Хамгийн гол юмнуудыг атгаж байсан байна .

Ишханд -

Ийнхн Зөвлөлт холбоот улс дэлхийн 2-р дайнд ялсны их тэмдэглэхэд манай улсын төлөөлөгчид уригдан орж байсан тэрэнд бас төлөөлөгчөөр орж байсан мөн социалист орнуудын харилцан туслах зөвлөл байгуулагдаж байсан тэргүүн ээлжинд барилга байгуулах зураг төсөл зохион байгуулах ажлын туршлага солилцоход бас миний аав гар бие оролцож энэ дээр бол 8 жил ажиллаж байсан дээр үед бол Архангай аймагт хадлан тариалангийн станц , машин засварын газар бага сургууль энэ одоо цэнхрийн цэнхэр гэдэг газар орон сууц зэрэг энэ одоо барилгуудыг баригдахад бол одоо гар оролцож энийг одоо үндэслэж бариулж байсан гэж хэлдэг юм манай ээж . За 1950 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний тусламжтайгаар бол гаргасан Улаанбаатар хотыг яаж цаашид хөгжүүлэх вэ . Яаж ямар ямар ямар байгууллагуудыг байгуулах хөгжүүлэх шаардлагатай байна вэ гэсэн ерөнхий төлөвлөгөө гаргахад нь манай аав бол өөрийн хувь нэмрийг оруулж өөрийн санал бодлоо өгч байсан гэж ярьдаг юм байна лээ . Аан тийнэ мөн аав маань ярьдаг байсан партизан Дашцэвэг гуай улсын баатар Гонгор гуайтай хамтарч санаачилж нийслэл Улаанбаатар хотын дэргэд ахмадын зөвлөл байгуулахад санал болгож оруулж үүнийг байгуулж байсан байна лээ . Мөн ахмадын зөвлөийн дэргэд оёдлын болон ахмадын зөвлөлийн нарийн мужааны үйлдвэрийг нээн ажиллуулж байсан . Энд нийт 600 гаруй хүнийг ажилд хамруулж 600 гаруй хүнийг цалинтай . Аав бол энэ үйлдвэрээсээ жижигхэн модон сандал бээлий хөвөнтэй куртик зэргийг одоо бол авчирч байсан ш дээ гэртээ өөрөө хэрэглэхээр тэгээд өөрөө ярьдаг байсан манай өндөр настны зөвлөлийн дэргэдэх одоо үйлдвэрийнх нь маань энийг одоо барьж хэдэн цаас олж амьдралаа залгуулж байгаа юм аа гэж ярьдаг байсан . За тэгээд Дашцэвэг гуай Гонгор баатартай ахмадын зөвлөлийн бүрэлдхүүнд бол манай аав 15 жил ажиллаж байсан .

Буяндэлгэр -

Тэтгэвэрт гарсан хойноо л энэ бүгдийг хийгээд байгаа юм уу ? Насаараа ажил хийсэн хүн чинь зүгээр сууж чадахгүй .

Ишханд -

Тийнэ тийнэ .Тэгээд үйлдвэрийг дэмжих зохион байгуулах тал дээр үйл ажиллагааг хэвийн болгох тал дээр бас л гар бие оролцож явсан ийм байна . Манай аав бол барилгын яаманд 30 жил ерөнхий инженэрээр ажилласан . Одоо яахав одоо өөрийнх нь ажилласан ажил нь хийж байсан барилга нь одоо хүртэл байна даа . Нэгдүгээрт кино театр байна шинэ хүчний дээд сургууль байна , гадаад яам байна , дуурь бүжгийн улсын театр байна. Засгийн газрын суурыг тавихад анх өөрөө оролцож байсан одоо бол гавьяат архитектурч Чойжилжамц гэж хүн бий тэр бол надад ярьдаг юм засгийн газрын ордныг байгуулахад аав чинь одоо анх зураг төслийн гаргаж өгсөн шүү дээ мотоо гуай гэж дурсан ярьдаг юм байна лээ тийнэ . Гадаад явдлын яамны барилгыг барьжаахад бол би хамгийн сайн би болбол мэддэг тийнэ . Тэгээд манайх бол яахав дээ миний бага байхад бага насныхаа байдлыг товч дурьдхад манайх одоо япон жолоочтой байсан нэг жижигхэн саарал москвичтай тэгээд

Буяндэлгэр -

Дээр үеийн жижигхэн Москвич мөн үү ?

Ишханд -

Тийн тийнэ тийм саарал өнгөтэй москвичтай байсан Тэгээд өндөр том биетэй япон жолооч манай жолооч байсан би болбол дотоод яамны цэцэрлэг гэж байсын одоогоор бол яг энд Элдэв очирын кино театрын баруун талд . Одоо энэ Монцэмогийн холбооны яам байгаагийн хажуухан талд шүү дээ цэцэрлэг байсан орос цэцэрлэг. Орос ангитай монгол ангитай би тэгээд монгол ангид нь явж байсан . Тэгээд хөгтэй явдал юу гэхлээр би тэгэхэд 6 настай байсан япон жолооч намайг өглөө хүргэж өгдөг тэгэхэд манайх Сэлбийн гүүрийн ар талд 3-р хороо гэдэгт хашаанд байсан л даа байшинтай гэртэй үнээтэй ийм л айл байсан . Нэг өдөр цэцэрлэгтэй явчаад орой нь тэр япон жолооч маань ирж авдаг байсан юм тэгсэн хүлээгээд байсан ирдгүй би ганцаархнаа үлдчихсэн бүх хүүхдүүдийн ээж аав нь ирээд аваад явчихсан тэгсэн чинь нэг орос хүн манаачаар ажиллаж байсийн цэцрлэгийн , тэр манаач гэртээ ороод цайгаа уух хоорондуур нь би тэр манаачдаа хэлэхгүйгээр тэндээсээ гараад Сүхбаатрын талбайгаар гүйсээр байгаад гэртээ хүрээд ирсэн байгаашд .

Буяндэлгэр -

6 настай хүүхэд тэр чинь их хол ш дээ .

Ишханд -

их хол . Сүхбаатрын талбайгаагаараа . Элдэв-очирын цаад юунаасаа гараа л тэгээд л Сүхбаатрын талбайгаараа наашаа энэ арслантай гүүрний хойд талд хашаандаа хүрээд ирсэн байгаа юм . Тэгсэн манай япон жолооч намайг авах гээд ирсэн манай нөгөө манаач маань байхгүй байж байсан тэгээд алга болчлоо гэсэн тэгсэн манай нөгөө япон жолооч маань нүд нь орой дээрээ гарчихсан манай хашаанд орж ирээд маленкий нету маленкий нету гээд орж ирсэн тэгсэн би хашаандаа тоглож байсан тэгээд л намайг нэг чанга тэвэрч аваад л ,маленкий нету маленкий нету гээд л тэгж байсан чинь би байж байсан тэгээд л учиргүй инээгээд л сайн тэвэрч аваад л тавьсан . Тийм нэг хөгтэй явдал болж байсан юм .

Буяндэлгэр -

Ер нь их сайхан санаатай улсууд байсан байна шүү дээ .

Ишханд -

Тийнэ . Манай аав бол загасчин хүн л дээ загасанд их явна . Хэрлэн гол руу явна Сонгины булан гэж байсан доошоо Орхон явна .Загас барьдаг байсан юм хагсайдар бол 2 , 3 японыг аваад хонон өнжин явчин , япон гэдэг нь бол тэр группийнхээ дарга нь байсан тэр хүнийгээ аваа л , япон жолоочтой бас Эй ахн гээд 2,3 японтой явчихна . Тэгээд манай эгч хэлдэг байсан энэ Мотоо яасан айдаггүй юм бэ энэ японуудыг аваад л загсанд хонон өнжин явчих юм . Тэд нар нь голын эрэг дээр сууж байхад нь гэнэтхэн голруу түлхчихвэл яах юм . Тэгээд аавд хэлэхэд бол япон улсууд бол тийм бишээ та нар бол хүнийг тэгж хардаж сэрдэж болохгүй эд нар чинь өнөөдөр миний гар дор удирдлагаар ажиллаж байгаа хүмүүс юм чинь маш их хүндэтгэдэг ер нь тэр барилгынхаа даамлуудыг дарга нарыгаа их хүндэтгэдэг үнэхээр тийм муу санаатай муу хүн байлаа гэхэд бид нарт тэрийгээ гаргахгүй бид нарын дор ажиллаж байгаа учраас юу л гэж хэлэв маш их дуулгавартай за л гэж бөхөлзөнө тийм хүмүүс чинь юу гэж намайг усанд түлхэж оруулхав дээ хариуцлага гэдэг юмыг тэрний цаана юу байдгийг гүн ухамсарласан улсууд учраас тэд нар бол тэгэхгүйээ та нар бол тайван сууж бай гэж манай нагац ээжид хэлдэг байсан шүү дээ . Тэгээд нэг өдөр бол дурсамжтай юм нүднээс ерөөсөө гардгүы нүдэнд одоо хүртэл үзэгддэг юм манайх бол барилгын ажилчдаас 2 японыг аав хашаандаа авчирч манайх тэр үед үнээтэй байсан л даа үнээндээ өгөх өвсөө тэгээд нэг бүтэн машин өвс авдаг байсийн тэгээд нэг сарай шиг юм бариулсан юм . Тэгэхэд чинь 2 , 3 японыг авчирч бариулсан байхгүй юу тэгсэн тэр японууд бол өдрийн цайгаар манайх нэг эсгий гэртэй байсан юм . Манай аавын эгч Цэвэлжов гээд гавъяат багш тэдний гэр сүүдэрт өдрийн завсарлагаанаар өдөр нэг 30 минут завсарлана л даа Ажил хийж байгаад өдрийнхөө цайг уулгүй яахав манерк гээд жижгхэн сав манеркэн дотроо агшаасан будаа хийгээд ирдэг байсан ш дээ тэгээд л манай эгчийн гэрийн сүүдэрт суучихаад л манеркнаа гаргаад л тус тусдаа жижигхэн манерктай савхдаад л тус тусдаа будаагаа иддэг байсын тэгсэн нэг япон нь надад нэг их нарийхан ногоон өнгөтэй балын харандаа бэлэглэж өгч байсан тэр ерөөсөө санаанаас гардаггүй тэгэхэд би 6 настай байсан цэцэрлэгт явж байсан , сургуульд ороогүй байсан тэгээд л авдаг юм уу , үгүй юм уу гэж бодож байгаад л аваад л тэгээд ээждээ оруулаад япон хүн надад энэ харандаа өгсөн гэсэн тэгсэн манай ээж жоохон айсан юм уу яасан юм далд хий далд хий битий хүний нүдэнд харагдуулаад бай япон өгсөн юм гээд бай тэгээд яриад яваад байв.

Буяндэлгэр -

хэ хэ хэ .

Ишханд -

Тэр үед тэгээ л тийм л хатуу цаг үе байсан болохоороо олзлогдсон японуудаас юм авлаа гэж хэлэн гэж боддог байсан юмуу яадаг байсан юм тэгээд тэрийг нь би хадгалцан байсан тэрийг нь бол сүүлд би хадгалцан байсан тэгээд л сүүлд би тэр балын харандаагаар нь зураг энэ тэр зурсаар байгаад л сүүлд нь дуусчихсан .

Буяндэлгэр -

Тэр үед ховор байсан эд л дээ . Дайны дараа .

Ишханд -

Тийнэ . Дайны дараа тийнэ . Тийм тийм үйл явдлууд миний санаанаас ерөөсөө гардаггүй юм шүү тийнэ . Сүүлд энэ бүгдийг дурсан ярихад би бас аавыг тэтгэвэртээ гарсан хойно бас сүүлд тэр Эн- эйч – кэй хасака сонины сурвалжлагчид ирж ааваас одоо сэтгэгдлийн сонсож ярилцлага авахад би бас энэ бүгдийг хэлдэг байсан тэр сурвалжлагчид тэгсэн чинь тэр эн-эйч-кэйгийн сурвалжлагч надаас асууж байсан тэр өгсөн харандаан одоо байна уу гэж 6 настай байсан хүн 56 настай хүн дөч тавин жил болоход хадгалан гэж байхгүй л дээ . Тэгээд янз бүрийн юм бичсээр байгаад зураг зурсаар байгаад дуусчихсан гэж хэлсэн тэгээд ямаршуу хүн бэлэглэж байсан гэсэн тэхлээр нь туранхай тийм намхандуу япон байсан даа л гэж . Манай жолооч бол харин их том биетэй бөх маягийн нүдэндээ шилтэй тийм хүн байсан юм намайг өдөр болгон хүргэж өгнө намайг аван их сайн байдаг байсан юм даа хөөрхий зайлуул . Япон жолоочдоо болвол манай аав , аавд болбол нормын хоол нормын хувцас гэж ирдэг байсанш дээ тийм ногоон шинель ирдэг байсан юм тийм хар каракул захтай , каракуль малгай буркэн гутал , эсгий гутал тийм юмнууд бол ирдэг байсан тэгээд тэрийгээ бол тэр жолоочдоо хөөрхий өмс гээд л өгчдөг байсан л даа . Нормын гурил будаа энэ тэр ирдэг байсан тэр үед чинь юм ховор байсан л даа тэр үед гурил будаа ирдэг байсан тэгээд л япон жолоочоо оруулж хоол моол өгдөг байсан юм аа . Харамсалтай нь би жоохон бага байгаад л жоохон тэнэг байж л дээ . Тэгээд тэр япон жолоочийнхоо нэр ус хаягийг аваад хадгалсан байсан бол сүүлд эн -эйч-кэй , асака телевизийн сурвалжлагч ирэхэд ийм жолооч ийм нэртэй манайд ажиллаж байсан намайг цэцэрлэгт хүргэж авдаг байсан энэ хүнтэй амьд сэрүүн биш ч гэсэн үр хүүхдүүдтэй холбоо тогтоож өгөөч гэж тэр улсуудад хэлсэн байсан болвол ямар сайхан байсан бэ гэж тэрэндээ л их харамсдаг .

Буяндэлгэр -

Тэр үед аав чинь ярилцлага өгч байхдаа энэ бүгдийг нэр усыг нь санахгүй байна уу ?

Ишханд -

Санахгүй л дээ манай аав чинь тэр үед бол мэдрэлийн хүнд өвчин тусчихсан байсан тэр үед бол их мартамхай болчихсон үе байсан тэгээд хойшоо Москвад явж эмнүүлээд тэгээд харин овоо гайгүй болоод тэгээд харин тэтгэвэртээ гарсны дараа Рагчаа гуайн хашаажуулалтын комисс гэж байгуулагдсан Рагчаа гуайн удирдлаган дор тэрэнд нэг хэдэн жил ажилласан тэгээд харин гайгүй болсон .

Буяндэлгэр -

Тэр Асаки , Эн-эйч-кэй ирсэн тэр үе чинь ерэн хэдэн оны үе байхнээ тээ өөрөөр хэлбэл ардчиллын дараа , японы тэр том хэвлэл мэдээллийн уран бүтээлчид ирсэн юм байна ш дээ тээ . Аав чинь өвчин зовлонд нэрвэгдсэн байсан учраас тодорхой нэр усын санахгүй байсан юм байна тээ ?

Ишханд -

Тийнэ тийнэ .Санахгүй байсан .

Буяндэлгэр -

Тэд нарт хэлсэн үү ийм ийм дүр төрхтэй хүн байсан .Энэ жолоочтой уулзах юмсан гэсэн санал хүсэлтэй бол хэлсэн биз дээ .

Ишханд -

Би бол хэлсэн манай жолооч тийм хүн байсан энэ тэр гээд нэрийн мэдэхгүй биз гэсэн харамсалтай нь нэрийн бичиж авсан бол тэр сонины сурвалжлагч нар чинь дор нь хөөгөөд л хамаатан садан ах дүү нар гэж ямар улсууд байна үр хүүхдүүд гэж ямар улсууд байна гээд л олчих байсан л даа .

Буяндэлгэр -

Олчихсон бол гөөмөн сонин учрал байх байсан л даа .

Ишханд -

Тийнэ . Тэрэнд л их харамсаж байдаг би

Буяндэлгэр -

Сонин учрал юмаа аягүй гоё түүх байна шүү . Ер нь тэгээд хаа газрын эгэл жирийн ард түмэн гэдэг бол сайхан шүү дээ . Дайн гэдэг бол яахав тухайн үеийн төрийн эрхтэн дархтнуудын явуулж байгаа бодлого шүү дээ тэгээд ард түмэн тэрэнд нь жолоологдоод ялангуяа цэргийн улсууд зүүн өмнөд азийнхан болон япончууд чинь дарга цэргийнхаа тушаалыг үргэлж биелүүлж байдаг тийм одоо улсууд ш дээ . Ард түмэнд бол ямар буруу байхав .Аливаа газрын ард түмэн гэдэг бол тушаал юугаар л явдаг юм чинь . Ялангуяа цэргийн улсууд бол тушаалаар л явж байгаа юм чинь .

Ишханд -

Тийн тийнэ

Буяндэлгэр -

Чи чинь бол япон цэргийн ивээл хайранд өссөн хүүхэд байна шүү дээ

Ишханд -

Тийнэ харин намайг бол хүргэж өгдөг авдаг байсан тийм л байсан даа хөөрхий .

Буяндэлгэр -

Тэр тэгээд хэр удсан бэ тиймэрхүү байдлаар ? Япон цэргүүдийн үйлчилгээ хэдэн жил үргэлжилсэн бэ ?

Ишханд -

Тэр чинь бол би 6-тай байхад ирчихсэн л байсан .

Буяндэлгэр -

дөчин хэдэн онд уу

Ишханд -

Тийнэ дөчин хэдэн онд шүү дээ би дөчин онд төрсөн дөчин зургаан онд шүү дээ .

Буяндэлгэр -

Тэгвэл тэд нар чинь Монголд их удаан байсан байна шүү дээ .

Ишханд -

Дөчин хэдэн оны үеэр л гарсан гэдэг юм тэрийг сайн мэдэхгүй л юм

Буяндэлгэр -

Аав чинь Мотой гуай чинь энэ олон жил ажилласан юм чинь гавъяа шагнал бол нэлээн байгаа даа .

Ишханд -

Гавъяа шагнал бол зөндөө л дөө . Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 3 удаа

Буяндэлгэр -

Хөөх хэд хэдэн онд вэ ?

Ишханд -

1948 , 1957 , 1966 онд , Алтан гадас одонгоор 51 онд , Хөдөлмөрийн хүндэт медаль 46 онд , бид ялав медаль 45 оных , Ардын хувьсгалын 40 жилийн ойн медаль , Халхын гол ардын хувьсгалын 50 жилийн ой 51-70 оны , Армийн 50 жилийн ой

Буяндэлгэр -

Аанхан

Ишханд -

Ялалтын 45-71 он хүртэлх медалуудаар шагнагдаж байсан . Хамгийн сүүлд аав маань гавъяат барилгачин цолоор Бүгд Найрамдах Монгол ард улсын гавьяат барилгачин цол олгосон л доо .

Буяндэлгэр -

Энэ яг юу гэж байна энийг нийтэд нь уншаадах даа

Ишханд -

Бүгд Найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлиг . Балдангийн Мотоод Бүгд Найрамдах Монгол ард улсын гавьяат барилгачин цол олгосугай Бүгд Найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдээр тогтоох нь барилгын байгууллагад олон жил идэвхтэй үр бүтээлтэй ажиллаж барилга зураг төслийг үүсгэн хөгжүүлэхэд хөдөлмөрийн өндөр амжилт гаргасныг тэмдэглэн Балдангийн Мотоод Бүгд Найрамдах Монгол ард улсын гавьяат барилгачин цол олгосугай Бүгд Найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж . Самбуу , Бүгд Найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц. Готов . Улаанбаатар хот 1969 оны 2-р сарын 7 нд Б

Буяндэлгэр -

Одоо ингээд энийг харахад их сонин байна шүү их сайн хадгалсан байна шүү

Ишханд -

Аав л байхгүй юу өөрөө хадгалаад .

Буяндэлгэр -

Их нарийн юм хөтөлж байсан байна шүү . Ажилд томилогдож байсан юунууд нь байна ш дээ . Наадуулаа унш л даа их сонин юм байна .

Ишханд -

1937 оны 12-р сарын 3 ны өдрийн сайд нарын зөвлөлийн 3-р тогтоолоор улсын барилгын хэргийг эрхлэх байгуулах тээ байгуулсан Сайд нарын зөвлөлийн 1945 оны 49-р хурлын тогтоолоор улсын төлөвлөгөөний газрын зураг төлөвлөгөөний конторын дарга бөгөөд инженерээр томилогдсон манай аав . Мөн сайд нарын зөвлөлийн 1951оны 4 сарын 7 -ны 61-р тогтоолоор барилгын хэрэг эрхлэх газрын ерөнхий инженерээр томилогдсон . Сайд нарын зөвлөлийн 58 оны 6 сарын 27 ны өдрийн 608-р тогтоолоор Улсын барилгын хорооны ерөнхий инженерээр томилогдсон За дараа нь Монгол ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1962 оны 1-р сарын 8ны өдрийн 5-р тогтоолоор Улсын барилгын эдийн засгийн комиссын орлогч даргаар , сайд нарын зөвлөлийн 1965 оны 12-р сарын 7 ны өдрийн 455-р тогтоолоор улсын барилгын зөвлөлийн орлогч даргаар , сайд нарын зөвлөийн 1968 оны 7сарын 9 ны өдрийн 12 тогтоолоор 1968оны 6 сарын нэгний сар бүр 600 төгрөгөөр тэтгэвэр олгож байх тухай тогтоол гарсан

Буяндэлгэр -

Их сонин юм . Тэр үеийн зургаан зуун төгөрөг чинь их мөнгө шүү .

Ишханд -

Өө их мөнгө

Буяндэлгэр -

Одоогийнхоор бараг хэдтэй ч тэнцэх юм нэлээн их мөнгө байх шүү . Бараг зургаан зуун мянган төгрөгтэй тэнцэх байх шү

Ишханд -

Тэгэн тэгэн . Ингэж ажилласан юм байгаан .

Буяндэлгэр -

Ерөөд юу хийж байсан юм бэ ?

Ишханд -

Ерөөгийн модны үйлдвэрийг өргөтгөж ажлын схем боловсруулж ашиглаж ашиглалтанд оруулсан юм байна 1936 онд

Буяндэлгэр -

Ерөөгийн модны үйлдвэр чинь нэлээд том үйлдвэр байсан ш дээ . Социализмын үед чинь .Би очиж л байсан юм байна . Телевизэд байхад би чинь ерөөд хэд хэдэн удаа очиж байсан шүү . Их том сум шүү дээ .

Ишханд -

Аанхан . Мөн тэр зураг төлөвлөлтийн институт байгуулагдаж барилгын зураг төслийг төвлөрсөн маягаар гүйцэтгэх журамтай болсон юм байна л даа . Тэгэхэд манай аав зургийн институутын захирлаар 6 жил ажиллаж хот хөдөөгийн зураг төсөл зохион байгуулах ажлыг гардан зохион байгуулж байсан юм байна лээ .

Буяндэлгэр -

Тэр одоо хэдэн он байна ?

Ишханд -

Тэр бол хэдэн он юм . Мянга есөн зуун хэдэн он юм онын сайн бичээгүй мэдэхгүй юм байна л даа .Одоогийн энэ барилгын институудын үндэс суурь байсан байна л даа .

Буяндэлгэр -

Тэр чинь их үүрэгтэй байсан ш дээ барилга барихад социализмын үед тэр чинь барилга барихад дээд цэгтээ их хөгжсөн шүү . Өргөжөөд их том болсон . Одоо л алга болчоод байгаа болохоос биш .

Ишханд -

Мөн дайны өмнөх жилүүдэд дорнод хязгаарын цэргийн дэвиз зэрэг аймгуудаар явж зарим шаардлагатай байгууллагуудыг барьж байгуулахад туслалцаа үзүүлж зөвлөгөө өгч байсан юм байна лээ .Байшинт , Баянтүмэнт зэрэг газруудад цэрэг нарын байр , гуанз зэргийг бас барьж байгуулсан юм байна лээ .За тэгээд хот хөдөөгийн барилгуудаар тогтмол эргэн явж доголдол гарсан дутагдалтай талыг нь засах талаар арга хэмжээ авч ажиллаж байсан ялангуяа барилгын суурь ханын өргийг өвлийн хүйтэн цагт гүйцэтгэх талаар бол заавар зөвлөгөө өгч байсан байна лээ. Тэр үед бол манай оронд барилгын суурь ханын өргийг хүйтэн улиралд хийж байгаагүй байсан байна л даа .

Буяндэлгэр -

Өөрөөр хэлбэл бараг шинэ санаачлага байна ш д .

Ишханд -

Тийнэ тийнэ . За хүйтний улиралд бол ажиллах туршлага нэвтрүүлэх талаар бол барилгын техникч бригадын дарга нарт зөвлөгөө өгч сургалт зохион байгуулж байсан юм байна лээ . Зарим баригадыг бол шифлэн авч ажиллаж байсан . Ялангуяа тэр пашка даргатай бригад , Цогоо даргатай бригад мөн туршлагыг нь тууштай эзэмшүүлүэхэд хвь нэмэр оруулж тэдэнтэй хамтарч бас заавар зөвлөгөө өгч байсан байна лээ

Буяндэлгэр -

тэд нар чинь бүгдээрээ социализмын үед хөдөлмөрийн баатар болсон болсийшд Цогоо Пашка эд нар .

Ишханд -

Тийшд . Маршал Чойбалсангийн даалгавраар хужиртийн амралтын орон сууц рашаан эмнэлгийн төв газруудыг барьж байгуулсан өөрөө 40 оны үед Баянхонгор аймагт хүчтэй газар хөдөлж барилга байгууламж их хэмжээгээр гэмтсэн тэгээд манай аавыг томилж явуулж айлын орон сууцыг бариулж байгуулж байсан юм байна лээ тэнд .

Буяндэлгэр -

Ер нь бол их нүсэр ажил хийж байжээ .

Ишханд -

Тийнэ дээр үед бол Архангай аймагт Цэнхэрийн хадлан тариалангийн станцийг байгуулахад машины засварын газар бага сургууль орон сууцны барилгуудыг гардаж бариулж байсан юм байнаа .

Буяндэлгэр -

Хөдөө орон нутгаар их явж байсан юм байна .

Ишханд -

Тийнэ тийнэ . Тэгээд бол барилгын яаманд 30 жил ерөнхий инженерээр ажилласан юм байна лээ .

Буяндэлгэр -

Өөр ямар сайхан дурсамжууд байнаа аавтай чинь хамт бага насны том болсон хойноо идэр насны , өтлөх насандаа ч гэсэн аавтай чинь холбогдолтой дурсамжууд дотоод сэтгэлд чинь байгаадаа тэрний заримаас нь дурьдхад .

Ишханд -

Өө за . Манай аав ерөнхийдөө зүгээр их тийм төлөв хүн байсан л даа уур гэж байхгүй дүү бид хоёрыг багаас нь ер нь тэгээд ер нь гар хүрч үзээгүй дээ . Ээж бол заримдаа зэмлэн загнан заримдаа гар хүрэн аав бол ер нь дүү бид хоёрт би эхээсээ хоёулаа л даа гар хрээгүй .

Буяндэлгэр -

Дүүгий чинь хэн гэдэг байсан ?

Ишханд -

Манай дүү бол баяржаргал гэдэг нэртэй хүн байсан юм . Өвчний улмаас 2 жилийн өмнө өөд болсон . Аа мөн барилгын мэргэжилтэй хүн байсан л даа .

Буяндэлгэр -

Өөрөөр хэлбэл аавынхаа мэргэжлийг бараг өвөлж авсан гэж хэлэхэд болох нээ дээ .

Ишханд -

Тийнэ тийнэ . Улсын их сургуулийн барилгын ангийг төгссөн байшин үйлдвэрлэх комбинадад ажиллаж байсан . Улсын төлөвлөгөөний комист нэлээд хэдэн жил ажиллаж байсан дараа нь сод 2 сод 3 т бас Оросын инженер техникийн ажилтнуудтай бас ажиллаж байсан л даа . За тэгээд манай аавд дурсамж гэвэл зөндөө л байгаа л даа яагаад гэвэл манай аав биднүүсийг багаас нь хүмүүжүүлж хүн болгоход өөрийн сургааль заавар зөвлөмжийг цаг ямагт өгдөг байсан л даа . Хамгийн гол дүү бид хоёрт хэлдэг сургадаг байсан зүйл нь юу гэхлээр худлаа л хэлж болохгүй .Юманд их шулуун шударга байх хэрэгтэй худлаа хэлж болохгүй. За тэгээд өөр янз бүрийн хэрэг явдалд орооцолдохгүй байх хэрэгтэй . Хамгийн гол нь даруу . Их даруу зан бол хүнийг их чимдэг юм шүү дээ гэж хэлдэг байсан . Даруу л байвал боллоо сагсуу зан бол ер нь хүнд бол хэрэггүй . Их даруу төлөв байх хэрэгтэй юманд их үнэнч шударга байх хэрэгтэй гэдгийг л их сургадаг байсан л даа . Дүү бид хоёрыг тэгээд л хоёуланг нь орос цэцэрлэгт явуулдаг байсан тэгээд өөрөө хааяа ажлынхаа боломжоор ирж авдаг . Өглөө хүргэж өгнө орой авна тэгээд бас зүгээр ч нэг толгой илээд байсан уу гэвэл үгүй л дээ зарим үед нэрээ цэвэрлэнэ . Тэгэхдээ гар хүрэхгүй тэгсэнгүй ингэсэнгүй та хоёр хичээл номоо хийсэнгүй тэгээд их зэмлэнэ л дээ тэгэхдээ бол зохих хэмжээний шаардлага их тавигдана л даа . Тийнэ . Тэгээ л даалгавараа хийсэн үү гэж үргэлж асууна даалгавраа хий та нар даалгавраа хийж юм сурснаараа наад толгойн доторх юмаараа л ирээдүйд амьдаралаа авч явна та нарын ирээдүйд амьдрах амьдралын үндэс эндээс л тавигдана гэж бид нарт болвол дүү бид хоёрт сургаж хэлдэг байсан л даа .Өөрийнхөө бага насны тухай дүү бид хоёрт их ярьдаг байсан л даа өөрөө бол буриад монголын хорь гэдэг аймагт төрсөн . Бага насаа болвол мал маллаж өнгөрүүлсэн юм байна лээ. Ээж аав хоёртойгоо байдаг тэгээд бол ээж аав хоёртойгоо мал маллаж өссөн гэж ярьдаг юм байна лээ . Найман нас хүртлээ бол гэртээ байж байгаад 8 нас хүрээд тэр нутгийн бага сургуульд орсон . тэгээд

Буяндэлгэр -

Эхээсээ хэдүүлээ вэ ?

Ишханд -

Эхээсээ бол дөрвүүлээ . Эгч нь бол гавъяат багш Цэвэгжов гэж хүн байсан . Насаараа багшийн сургуульд насаараа ажиллаж байгаад тэгээд өндөр насны тэтгэвэрт гараад өвчингийн учраас өөд болсон . 92 хүрч нас барсан .

Буяндэлгэр -

Ер нь бол их урт настай хүмүүс байна ш дээ .

Ишханд -

Ах нь бол Жанчив гэж хүн байсан насаараа бол хэвлэх үйлдвэрт нягтлан бодогч хийж байсан .Өөрөө бол барилгын инженер хүн . Дүү нь болбол Монгол улсын гавъяат эмч Дагзмаа гэж хүн байсан .

Буяндэлгэр -

Тийнэ

Ишханд -

Мэдрэлийн гавъяат .Мэдрэлийн гавъяат эмч . Өөрөөр хэлбэл ах дүү дөрвийн гурав нь гавъяат . Ах нь л гавъяат авч чадаагүй түүнээс бол өөрөө гавъяат дүү нь гавъяат эгч нь гавъяат хүн байсан даа

Буяндэлгэр -

Их сонин юм даа

Ишханд -

Хамгийн том эгч нь бол буриад монголдоо үлдчихсэн . Аав чинь 1923 онд л дагаар орж ирсэн гэж ярьдаг юм . Тийнэ тэгээд л ажиллаад 31 онд сургуульд явж ирээд 35 онд төгсч ирээд 36 онд ажлынхаа гарааг эхлээд дөч шахам жил ажиллаж байгаад тэгээд тэтгэвэртээ гарсан . 94 насыг зооголсон доо манай аав .

Буяндэлгэр -

Их сайхан насалжээ .

Ишханд -

Тэгээд 2002 оны 2 сард л насан өөд болсон .94 насан дээрээ ийм л түүхтэй хүн .

Буяндэлгэр -

Таны ээж чинь бас их сүрхий хүн байсан шүү дээ айн ?Монголын бараг анхны эмч нарын нэг үү үгүй юу ?Нэлээн дээр үеийн эмч байх аа ?

Ишханд -

Улсын их сургууль төгссөн хамгийн анхны 13-н нэг л дээ .

Буяндэлгэр -

Тийм байхаа

Ишханд -

1947 онд болвол төгссөн . Тэр үед болвол анагаах ухааны их сургууль гэж байгаагүй шүү дээ , Улсын их сургуулийн хүн эмнэлгийн анги гэж байсан тэрний бол анхнс 13-ийн нэг болж төгссөн байгаа юм . Манай ээжийн талаар болбол өөрийнхөө ээжийн талаар цухас дурдъя л даа . Манай ээж бол 1920-д онд Буриад -Монголын мухар шивэр гэдэг раойны төгөн гэдэг нутагт төрсөн . 8 нас хүртлээ эх эцгийн гар дээр бойжиж найман нас хүрээд Улаанбаатар хотын бага сургуульд орж төгссөн . Бага сургуулийг . Зөвлөлтийн 7-р ангийг төгссөн . Тэр үед чинь Улаанбаатар хотод зөвлөлтийн жижиг бага сургууль байсан байна лээ л дээ . Тэрний 7-р ангийг төгссөн 38 онд төгссөн юм байна лээ . 38-42 оны үед монгол оросын хэвлэх үйлдвэрт хэлмэрчээр ажиллаж байсан . Орос сургуулийн 7-р ангийг төгссөн хүн орос хэлийг бас халтар хултар мэдэхтэйгээ болж тэр үед орос хэл мэддэг хүн цөөхөн байж монголд . Одоо манай ээж бол хэвлэх үйлдвэрт хэлмэрчээр ажиллаж байсан байна лээ .1942 оны 5-р сард Монгол улсын их сургуульд анагаах ухааны факультет гэж хүн эмнэлгийн факультет гэж байсан л даа сүүлд нь анагаах ухаан болсон л доо Тэр факультетэд орж суралцсан 42 оны 5-р сараас 47 оны 7 сар хүртэл суралцаж байгаад 5 жил тэгээд 1947 оны 7 сарын нэгэнд төгссөн юм байгаа нь эмч мэргэжлээр тэгээд төгссөний дараа нэгдсэн төв эмнэлэг гэж байгаа нэгдүгээр эмнэлэгт тэнд одоо ажилд орсон байгаа . 1%:” он хүртэл ажиллаж байгаад 1953 оны 2-р сард сайд нарын зөвлөлийн эмнэлэг гэж байгаа тэрний даргаар ажиллах болсон . Тэгээд 1955 оны 9 сараас Монгол улсын их сургуулийн мэдэлд шилжиж ирээд Зөвлөлт холбоот улсын асперинтурт 3 жилийн хугацаатай явж суралцаад ирсэн . Тэгээд 58 оны 12 сарын нэгэнд анагаах ухааны дэд эрдмийн цолыг хамгаалсан байгаа юм манай ээж 59-76 он хүртэл анагаах ухааны дээд сургуульд тэнхмийн эрхлэгч болон багшаар ажиллаж байсан .72 оны 12 сард бол өндөр насны тэтгэвэрт гарсан . 1953 онд за тэр нь ч яахав ардчилсан намын гишүүнээр элссэн юм байна лээ .1965 онд болбол доксент цолоор шагнагдсан . Энэ хугацаанд хөдөлмөрийн гавъяаны одон , алтан гадас одон , хөдөлмөрийн хүндэт медаль , Улс хувьсгалын дөчин жилийн , тавин жилийн , жаран жилийн ойн медалуудаар тус тус одоо шагнагдаж байсан .

Буяндэлгэр -

Бас л их сайхан гавьяа шагналтай хүн байна даа . Та бол ээжийнхээ талаар бас их сайхан дурсамжууд байгаа даа .

Ишханд -

За ээж маань яахав дээ их л зовж зүдэрч амьдарч явсан юм байна лээ . Тэрийг бол яахав ээж маань бага насныхаа амьдралыг ярьдаг байсан ээж маань ч ярьдаг нагац ээж маань ч ярьдаг байсан тэр нь л миний сэтгэлд үлдсэн юм байгаа юм . Ээж бол яахав дээ 8 нас хүртлээ өөрийн ээж аавын гар дээр өсөж торниж байсан . Мөн 1923 оны үед дагаар Буриад – монголоос орж ирсэн . Орж ирээд бол Алтан булагт суурьшиж байсан юм байна лээ .2 , 3 жил Алтанбулагт суурьшиж байгаад дараа нь Баруун хараад ирээд нэлээд хэдэн жил амьдарч байсан юм байна лээ .Нэг үнээтэй үнээгээ хараа л байж байсан дараа нь болвол Улаанбаатар хотод орж ирсэн . Манай нагац аав Балжир гэж хүн байсан . Ээжийн түүхийг ярих юм бол нэлээн мундаг түүхтэй хүн . Яагаад мундаг түүхтэй вэ гэхлээр манай ээжийн нагац аав нь Балжир гэж хүн байсан Балжирийн аав нь бол Цэдэндамбаа гэж хүн байсан тэр нь бол монголд ирж чадаагүй Буриад -монголдоо үлдчихсэн тэгээд ерөөсөө холбоо тасарчихсан байсан . Тэр үед чинь буриад монголд юу болж байсан бэ гэхлээр баячуудын тэр Балжирийн аав Цэдэндамбаа бол гулваа гүн гэж байсан . Гулваа гүн гэдэг чинь одоогоор тэр хошууны ноён хүн байсан . Яагаад эд нар Буриад -монголоос орж ирэх болсон бэ гэхлээр зугтаж өвлийн хүйтэнд шөнийн цагаар чарга хөлслөөд моринд тэгээд чаргаар нууцаар орж ирсэн гэж л манай ээж ярьдаг байсан . Яагаад вэ гэвэл тэр үед гулваа, ноёдуудын хөрөнгө хураах ажил явагдаж байсан хэтэрхий их баяжиж байна баячуудын хөрөнгийг хурааж ядуучуудад өгье гэсэн ийм юм байж байсан . Тэгтэл манай Цэдэндамбаа өвөө хошууны ноён яаж ч чадаагүй тэр газраа үлдсэн . Хожим баригдхын даваан дээр Ленинградад очиж суурьшиж байсан байсан байна лээ . Тэгээд манай нагац аав Балжир манай нагац эгч Дариймаа тэгээд манай ээж ээжийн маань төрсөн ганц эгч Цэпэлмаа гэж хэрүргийн гавъяат эмч ийм хүн байсан энэ дөрөв л шөнө л гэж ярьдгийм чухам хэдэн цагт юм бүү мэд орон байраа орхиод л ээжийг даханд бооцон хэдэн банштай ингээд л чарга хөллөөд л орж ирсэн юм байна лээ .Тэгээд яахав Алтанбулаг Баруунхараад суурьштж байгаад тэгээд хотод орж ирсэн байгаа юм . Тэгээд Улаанбаатар хотод орж ирээд ээжийн маань эгч Цэпэлмаа эгч эрүүлийг хамгаалах яам гэж байгаагүй тэр үед зүгээр энэ тэнд явж хэлмэрч орос сургуульд байсан болохоороо халтар хултар хэл мэддэг тэгээд хэлмэрчийн ажил хийгээд тэжээж байсан юм байна лээ .Тэгээд хэдэн онд билээ тэр дайнаас л өмнө ш дээ эх орны дайнаас өмнө 41 оноос өмнө байх нь Москва хотноо анагаах ухааны дээд сургуульд сурахаар явсан эгч маань ээж бол баг байсан ээж аавтайгаа энд үлдсэн . 4 хантай жижиг гэртэй ганц үнээтэй айлын хашаанд одоогоор бол 3-р хороо гэж байсан даа одоогоор бол сэлбийн гүүрээс баруун тийш . Гэж боддог юм тэнд амьдарч сууж байсан тэгээд манай Балжир аав мал тариалангийн яам гэж байсан одоогоор бол Монцэмогийн урд талын 2 жижигхэн одоо ардчилсан намын байр гэж байгаа байхаа тэнд мал тариылангиын яам гэж байсан байна лээ . Тэр мал тариалангийн яаманд нагац аав Балжир маань нягтлан бодогчоор орсон . Сарын 25 янчааны ажилд орсон гэж ярьдаг юм .

Буяндэлгэр -

Тэр үеийн 25 янчан овоо мөнгө байх шүү

Ишханд -

Овоо мөнгө байсан тийнэ тэгээд амьдарч байсан байна лээ

Буяндэлгэр -

Багадаа тэгүл их зовлон үзсэн юм байна шүү дээ тээ хөөрхий амьтан

Ишханд -

Тийнэ .Тэгээд яахав ганц эгчтэй тэр эгч нь болбол Москвад суралцхаар явцан . Аав нь бол мал тариалангийн яаманд нэг 25 янчааны цалинтай тэгээд амьдарч байсан . За тэгээд яахав 1937 онд манай монголд их баривчлагаа явагдсан шүү дээ тэгхэд манай нагац ээж ярь даг байсийн тэгэхэд бол миний өөрийн ээж бага байсан гэж 17 настай тэгээд л байжийсан чинь нэг шөнө учир зүггүй л хашааных нь хаалгыг юмаар балбасан гэнэ . Хашааны хаалгаар хоёр гурван хүн уралдах шахам гүйж орж ирсэн .юу болов яаваа гэсэн дотоодыг хамгаалах яамнаас явж байнаа Балжир гэдэг хүн байна уу ? Өвөө би байнаа л гэсэн за хувцсаа өмс явнаа л гэсэн тэгсэн нагац ээж миний ээж хоёр уйлаал яах гэж байгаан гэсэн чинь яахавдээ би ямар ч хийсэн хэрэг байхгүй дээ юм хум асуух гэж байгаа биз асуусан юманд нь хариулчаад буцаад ирнээ надад хийсэн гэм байхгүйэ гэж гарсан юм гэнэ лээ . Өвлийн хүйтэн байсан 11 сар байсан гэж ярьдаг юм 11сарын дунд үе байсан гэсэн тэгээ л үстэй дээлээ өмсөө л өвлийнхээ малгайг аваа л гараад явсан гэнэ лээ . Тэгээд л тэрнээс хойш болбол сураг тасарсан бүүр таг чиг болсон тэгээд юу болов яачихав гээд сураглаад байдаг яасан нь ч мэдэгдэхгүй дам сонсохнээ тэр үед бол лам нарыг буриадуудыг толгой дараалуулан устгаж байсан гэж сонсогдсон

Буяндэлгэр -

Хннн

Ишханд -

Тэглээ ч гэсэн манай ээж нагац ээж хүлээсэн хэвээрээ л байсан гэм хийгээгүй буцаад ирэн гэсэн юм чинь буцаад ирэх л байлгүй дээ гээд гэвч буцаад ирээгүй тэгээд 37 оны их баривчлагаагаар Базар аавыг минь бариад явцан .Тэгээл гэр бүлийн амьдрал бол бараг хөмөрчих шиг л болцон л доо . Тэгээд миний нагац ээж 20 янчаанаар хүний дээл оёж айлын их гоё уран хүн байсан .

Буяндэлгэр -

Хэн гэдэг хүн билээ ?

Ишханд -

Дугаржовын дариймаа . Миний нагац ээж тэгээд хүний дээл оёж 10 , 15 янчаанаар тэгээд 2уулаа амьдарч байсан байна лээ ээжтэй хоёулхнаа байсан .Тэгээд сар болсон юмуу хориод хоногийн дараа дотоодыг хамгаалах газраас явж байна гээд 2 , 3 хүн орж ирсэн юм байна лээ . Тэгээд хөрөнгийн чинь хураанаа гэж хэлсэн хөрөнгө гэж нэг саалийн үнээ 4 ханатай гэр өөр юу ч байхгүй байсан .Тэгээд гэрээ өгөх үү үнээгээ өгөх үү гэж асуусан юм байна лээ тэгэхээр нь гэрээ өгөхөөр энэ бага охинтой энэ хүйтэн газар би толгой хаан хоргодох газар гэж байхгүй ах дүү гэж байхгүй гээд тэгээд үнээгээ өгье дөө гээд тугалтай үнээгээ өгсөн юм байна лээ .Тэгээд авдранд байсан хэдэн сайхан үстэй дээл Балжир аавын сайхан алтан цаг байсан юм гэнэ лээ

Буяндэлгэр -

Сайн чанартай люм байж дээ .

Ишханд -

Хошууны ноён гэхлээрээ сайн чанартай л юм эдэлж таараа . Тэр энэ тэрийн бүгдийн хураагаад аваад явчихсан бүүр авдар савын онгичсон гэнэлээ . Олигтой юмыг нь бүгдийг нь хураагаад л бараг өмссөн хувцастайгаа л үлдсэн гэж ярьдаг байсан . Тэгээ л 2 уулаа үлдчихээ л нэлээн зүдэрсэн гэж ярьдаг юм байна лээ ээж ч их бага байсан 17 нас гэдэг чинь их хэцүү тэгээд эрүүл мэндийн газар гэсэндээ одоогоор бол юу юм тэр дүүргийн жижиг эмнэлгийн газар хэлмэрчээр орж орос хэлтэй юм чинь тэгээд нэг хэдэн цаас олдог тэгээд хоёуулаа амьдарч байсан тэгжийтал 41 оноос дэлхийн 2-р дайн гараад тэгээд нөгөө гадаадад сурч байсан эгч маань гадаадын оюутнуудыг нутагт нь буцаасан . Зөвлөлтийн засгийн газраас бөмбөгбөлт байна , дайны байдалтай байна гээд гадаадын оюутнуудыг нутагт нь буцаасан . Хамгийн хүний зүрхийг догдлуулсан айхтар зүйл нь юу гэхлээр манай Дэнсмаа эгч маань ярьдаг байсийн Бүтэн 2 сар явж байж Улаанбаатарт ирсэн гэхлээр замын машинд гараа өргөө л суун тэгээ л жаахан хэсэг явж байгаа л урагшаа явахгүй гээ л буулгачихна .Том машинд сууна , явган явна тэгээ л замын айлуудаас талх гуйж авна тэгээд хар талхны булан идээд л заримдаа ч зарим замын дагуу байж байгаа орсон айлууд нь сайн айлууд их байсан гэнээ би одоо ингээд үнэнгээ хэлдэг байсан гэж байна лээ москвад сурч байсан дайн болоод бид нарыг нутаг буцаасан би тэгээд нутаг явж байгаа маа гэхлээр зэрэг манайд хоно энэ тэр гээд хоол моол хийж өгдөг тэгээд л хар талхтай ногоотой шөл идэж хөлсөө гартал унтаа л нойроо аваа л тэгээ л

Буяндэлгэр -

Зарим газар явгаар явж байсан байна шүү дээ

Ишханд -

Тийнэ . Явган явган Зарим машин бол зогсдоггүй тэгээд морь тэрэгтэй хүнийг гар өргөхчихлээр суулгачихдхг явсаар байгаад 2 сар болж байхад ирсэн ирсэн юм гэнэ лээ Улаанбаатар хот орж ирсэн Алтанбулгаар дамжиж гэж ярьдаг юм .

Буяндэлгэр -

Ганцаараа юу хамсаатантай юу ?

Ишханд -

Ганцаараа 2 , 3 орос охинтой гарсан юм гэнэ лээ л дээ тэгээд тэд нар нь замдаа манайх энэ тосгонд энд байдаг гээд нэг охин л иркутск дээр үлдсэн . Тэгээд ганцаараа Улаанбаатар орж ирсэн тэгээд ирэхэд нь хөөрхий аав баригдсан яасан нь ч мэдэгдэхгүй одоо амьд үхсэн нь ч мэдэгдэхгүй, дүү нь бол хөөрхий зайлуул хэдхэн цаас хааяа олдог, ээж нь яахав үнээ малаа өгцөн хүн чинь тэгээд л айлын хүний дээл оёоод л хэдэн цаастай амьдарч байдаг гэлээ тэгээд манай эгч ирээд эрүүл мэндийн одоо байгууллагад гэж байсан юм байна лээ л дээ одоогоор бол эрүүл мэндийн яам тэр үед эрүүл мэндийн газар байсан юм гэнэ лээ яамд байсан тэнд орос хэлний хэлмэрчээр ороод ажиллаж нөгөө 2 дүү, ээж 2оо тэжээж байсан гэж яридгийн байнлээ. Тэгээд дараа нь болбол дайн төгсөх үед Иркуцсект очоод тэр нөгөөдөх хамт москвагаас хамт гарч ирсэн охин нь айл зааж өгөөд тэр айлдаа байж байгаад иркутцекийн их сургуульд ангаахын дээд төгссөн байнлээ. Тэр зураг нь одоо хүртэл өөрт нь байсан сая хүртэл жижиг 2 гараа ингээд юу яаж байгаад авахуулсан жижигхэн цагаан нохойтой байсан тэр жижигхэн цагаан нохойных нь зураг хажууд нь байсан ганц бие авгай байсан байлээ нөхөр нь нас барцан их сайхан зантай авгай , хоол унд хийж өгдөг, дарс хийж өгдөг их сайхан зантай авгай.

Буяндэлгэр -

Тэр үеийн оросууд ч их хүн чанартай сайн хүмүүс байсан .

Ишханд -

Тийн хүн чанартай

Буяндэлгэр -

Тэр найз охинийн хэн гэдэг байсан юм бол тэр их сайн охин байсан байна шүү дээ хөөрхий

Ишханд -

Тийн их сайн охин тэр, нарийн ширийн нэр усын тэр үед сайн мэдэхгүйээ, тэгээл яахав төгсч ирээд тэгээ л эрүүлийг хамгаалах яаманд орсон доо. Тэгээд эмчээр орсон дараа нь архангайд ерөнхий эмчээр 3 жил явсан тэгээд лдараа нь дундговьд эмчээр яваа л тэгээл тэтгэвэртэй гартлаа шувт эмчийнхээ ажилыг хийж байгаа л

Буяндэлгэр -

Яг юуны эмч байсан бэ?

Ишханд -

Мэс заслын эмч, 3 эмнэлэгт ажилаад 1эмнэлэгт ажилаад 2 эмнэлэгийн орлогч дарга мэс заслийн ерөнхий эмч хийж байгаад тэгээ л тэтгэвэртэй гараад тэгээд тэтгэвэртээ гарсан даа тиймэрхүү юутай байгаа . Аа манай ээжийн хувьд бол яахав ээж маань 1941 онд

Буяндэлгэр -

Чи 42 он гэсэн байхааа их сургуульд ороод

Ишханд -

Тийнэ 42 онд их сургуульд ороод 1947оны 07 сарын 1 нд төгсөөд нэгдсэн төв одоо нэгдүгээр эмнэлэг л дээ нэгдсэн төв гэж байсан юм .Эмчээр орж ажилласан л даа дотрын эмчээр тэгээд дотрын эмчээр ажиллаж байсан тэр үед бол Оросоос зөвлөлтөөс эмч нар ирж ажиллаж байсан Энэ хамт ажиллаж байсан хүмүүс нь байна энэ Долгормаа гуай байна .,, Эрдэнэбилэг гуайн авгай бусад нь бол ... Энэ бол Ленинградад аспринтурт сурч байхад энэ багш нь Тушинский гэсэн байх эд нар нь одоо тэр одоо

Буяндэлгэр -

ээж чинь одоо яг аль вэ?

Ишханд -

Энэ байна. Энэ Бембээеэв гэж хятад оюутантай хамт яаж байсан сурч байсан энийг их магтдаг байсан Бембээеэв гэж их сайн хөдөлмөрч тэгээд хагсайн бүтэнсайнд нь сайхан хоол хийчхээд ээжийг урьдаг , очиж хоол иддэг ээж хэдэн банш чимхээд найзыгаа урьдаг их сайхан байсан гэсэн их холбоотой байсан тэгээд 1958 онд төгсч ирээд овоо холбоотой байсан тэгээд соёлын хувьсгал болоод л тэгээд л байхгүй болсон байх алуулсан байх оросод сурч байсан улсуудыг бараг үгүй хийсэн гэсэн ийм мэдээ ирээд байгаа болов уу үгүй болов уу гэж их л ярьдаг байсан дөө яриж байсан гэхдээ энд нь байгаагүйл байх гэж боджийн. Тэгээд ээж маань яахав тэрнээс хойш одоо юунда ажиллаж байгаад 1953.оны 5 сард Сайд нарын эмнэлгийн даргаар ажиллаж байсан. Тэрнээс хойш болвол ер нь 1958.12.1 онд төгсөж ирээ л цолоо хамгаалж ирээд 1959-1976 он хүртэл ангаах ухааны дээд сургуульд багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан дөө.

Буяндэлгэр -

Тэр үеийн одоо өөрөө бол юу гэж ярьж байсан бэ ? Тэр үеийн оюутнуудын идэвх зүтгэл ямар байсан бэ ? Дээр үеийн чинь төгссөн ангаах ухааны дээд сургуулыг төгссөн , их сургуулын ангаах ухааны хүний эмнэлгийн факультэдийг төгссөн оюутнуудыг чинь их сайн садалтай гэж ярьдаг юм байна лээ .

Ишханд -

Их сайн, манай ээж болвол анагаах ухааны дээд сургуулыг болвол анх монголд боларван гуравхан хүн төгсч байсан 47 онд .Арван гурвын л нэг л дээ . Нэрлэхэд болбол одоо жишээлбэл аа ихэнх нь одоо бурхан болцон л доо нүдний алдарт эмч Нямаа гуай байна, арьс өнгөний Долгор гуай байна бас том их Долгор гэж байсан юм Лхамжов гуайн авгай за тэр байна за тэгээд Рагчаа гуай байна, Дорж гэдэгнэг хүн байсан тэгээд М.Ишханд гэж хүн байсан Рагчаа гуайн авгай за тэгээд энэ нөгөө зарим юмын мартчихаад байна аа . Анхны 13 гээд л байж байсан юм даа Жанчив гээд нэг эмч байсан,Дорж гэж нэг эмч байсан ер нь тэгээ л эмэгтэйчүүдээс бол Нямаа гуай, Долгор гуай, ээж тэд хэд л байх шив дээ

Буяндэлгэр -

тэгээд нагац аавын чинь сураг ерөөсөө гараагүй юу? Цагаатгал энэ тэр яасан биз дээ ?

Ишханд -

Цагаатгал гарсан одоогоос 10-аад жилийн өмнө байна уу даа хоёр мянга хэдэн онд билээ цагаатгалын комисст нэр нь гарчаад нэрийг нь биччихсэн байсан . Цагаатгасан л даа тэрийн би хөөцөлдөж цагаатгасан өргөдөл бичээд цагаатгалын комиссын даргад аваачич өгсөн л дөө өргөдлөө бүх болсон явдлаа цөмийг нь аавын гарын үсэгтэй ээжийн гарын үсэгтэй аав ч өөрийхөө аавыг цагаатгасан, ээж ч өөрийхөө аавыг цагаатгасан тэгээд цагаатгалын комиссын Сампил Норов гэдэг хүнд аваачиж өгсөн. Тэгээд дараа нь юу одоо энэ тагнуулын төв газар хуучнаар дотоод яам гэж байсан тэрнээс архиваас материал нь олдсон. Тэгсэн чин харин аавын аав Балдан ээжийн аав Балжир хоёрыг сибирт аваачиж цөллөгөнд байлгаж байгаад буудаж алсан юм байна лээ. Ямар шалтгаанаар Сибирт цөлсөн гэхдээ зэрэг 1923 онд болбол Доржийв, Батууев, Балжир гэсэн ийм буриадууд Алтанбулгаар хил давж нууцаар Монголд нэвтэрч орж ирсэн эд нар нууцаар орж ирээд япончуудад мэдээ хүргэдэг байсан тагнуулын үйл ажиллагаатай холбоотой учраас буудаж алсан гэсэн ийм ийм материал гарч ирж байлаа л даа . Тэр бол үнэн мөнөнгөөр нь шалгасан энэ бол ямар ч ор үндэсгүй худлаа байсан. Тэр үед болбол хийсэн хэрэг юу ч ч байхгүй бичиг үсэг ч муутай хүн байсан , боловсрол байхгүй манай Балжир аав энэ 2 хоёр хоёулаа малчин улсууд байсан шүү дээ . Тийнэ тэгээд одоо буудаж алсан юм байна лээ нагац аавыг тэгээд цагаатгасан. Цагаатгалын 2 сая төгрөг төгрөг авсан нэг сая сая , тэгээд л ээж аав хоёртоо өгсөн дөө тэгээд л үр хүүхдүүддээ сургууль соёлд нь нэмэр гэж аваа л тэгээ л үрэн таран хийсэн дээ одоо Тэгээд яахав аав, ээжид маань их л гомдолтой байдаг байсан ямар ч гэм зэмгүй,ямар ч буруу байхгүй ямар ч хүнтэй сүлбээ холбоогүй байсан одоо жирийн нэг иргэн , жирийн нэг малчин хүнийг одоо сибирит аваачиж цөллөгөнд өгч тэгж одоо хүйтэн нойтонд хүнд хүчир ажил хийлгэж байгаад буудаж алсан гэдэг чинь их л гэмшиж байсан л даа.их л харамсалтай юм болсон . Тэр үед ганцхан манайхыг ч биш буриадуудыг толгой дараалан алж байсан л даа .

Буяндэлгэр -

Тэр чинь яг одоо оросууын л үүрэг даалгавар байсан байх л даа?

Ишханд -

Тэр битий хэл ганцхан миний сэтгэлд үлдсэн юм юу вэ ? гэхлээр г ээж маань 1 өдөр надад ярьж байсын аавтай нь 2-лаа бөмбөгөр театрт театрт л гэсэн бөмбөгөр театр л даа энэ дуурийн театр баригдаагүй байсан ш д .Бөмөгөр театрт жүжиг үзээд явж байсан гэнээ тэгсэн чинь нэг Данзан гэл үү дээ нэг бас буриад өвгөн байдаг юм аа , манай хойд талын хойд талын гудамжинд амьдардаг байсан л даа тэгж Дугар гэл үү Дугар гэсэн байхаа тэр хүн ирээд хэлсэн юм гэнэ лээ . Мотоо чи өнөө шөнө болгоомжтой юу сэрэмжтэй байгаарай чамайг барих нь байна шүү гэж хэлсэн юм гэнэ лээ. Тэгээл ээж, аав чинь тэрийг дуулчихаад юу нь жүжиг юун жүжиг үзэхтэй манатай санд мэнд л3-р хороонд байрлаж байгаа байранд ирсэн юм байна лээ. 2 уулаа тэгээл бэлтгэлтэй л байхгүй бол болохгүйн гээл үстэй дээлээ гаргаж бэлдээ л , эсгий гутлаа гаргаж бэлдээ л , өвлийн малгайгаа аваад л, нэг жоохон хүнсний юм бэлтгээд л ямарч л байсан тэгээд хэдхэн янчаан байсан тэрийгээ хүртэл аваад л шөнжингөө хаалга цохихийг чагнаад суучихсан юм гэнэ лээ тэгсэн өглөө үүр болтол суусан ямар ч чимээ байхгүй тэгээд л аав өглөө ажилдаа яваад л өгсөн тэр үед барилга трестэд ажиллаж байсан Тэгээд л очсон тэрнээс хойш тэгээд таг чиг ш дээ. ээж ярьдаг байсан үгүй бол тэр үед хэлсэн хүн нь сайн хүн болох гэж зарим буриадыгаа худлаа мэдээлдэг байсан гэсэн байлээ л дээ дотоодыг хамгаалах газар жишээлбэл энэ нөхөр ингэж тэгж хэлдэг шүү , Тийм хүнтэй ч холбоотой гэж худлаа хэлдэг гэж тийм хувийн чанартай юмнууд зөндөө байдаг байсан гэж байлээ л дээ тэр нь юм болов уу аль эсвэл үнэхээр тэр аавтай холбоотой юм яасан юм уу тэр аль ч учрыг нь олоогүй тэгээд өнгөрсөн асууж сураглаа ч үгүй тийм юм юу болсон айгаад зүгээр хав дараад өнгөрсөн юм байна лээ дараа нь бүүр сүүлд надад одоо ээж маань ярьж байсан юм даа .

Буяндэлгэр -

Бас Аавын чинь аав бас баригдсан юм байна ш дээ тийм үү ? бас Улаанбаатарт уу ? Бас 37 оны үе үү ?

Ишханд -

Тийм . Хоёулангийн л долоо хоногийн зөрөөтэй л аанн баригдсан гэсэн байхаа тийнэ шүү тэгээд л бас л Балдан аав ээжтэй Ханджов гээд эмээ байсан юм аавын ээж нь тэгсэн бас л шөнө дөлөөр хаалга үүдийг нь балбаа л хамаг юмыг нь онгичоо л аль өөдтэй харагдсан олигтой юмыг нь аваа л бас үнээтэй байсан үнээг нь туугаад аваад явчихсан гэрийн буулгаж авсан гэсэн тэгээд хажуу талдаа нэг амбаар шиг юмтай байсан гэсэн тэгээд тэрэндээ ороод дараа нь нэг айлын гэр барьж хэдэн сар өвлийг өнгөрөөсөн л гэж ярьдаг юм ш дээ . Тэгээд дараа нь яасан нь ч мэдэгдэхгүй байсан тэгсэн бас л тэр архиваас сибирит аваачиж буудаж алсан японы тагнуул гэж сэжиглэсэн мэдээ өгдөг байсан гэсэн ийм нэрийдлээр одоо буудаж алсан гэсэн ийм л юм гарсан ш дээ хоёуланд нь . Тийнэ . Ийм л түүхтэй аймшигтай хэцүү үе байсан манай .

Буяндэлгэр -

аймшигтай хэцүү үе байжээ тэй

Ишханд -

ёстой тэрийг үзсэн хүн д л хэцүү байсан байх тийн, тэгээд ээжмаань яахав дээ ээж Гэрэлмаа эгч 2 маань өөрсдийнхөө хүчээр зүтгэсээр байгаа л эрдмийн зэрэг хамгаалаад л хоёулуулаа ээж бол яахав лоцент цол авсан, дараа нь профессор цол авлаа 17 жил ангаахад ажиллаа тэгээд л 1-р эмнэлэгт ч бараг насаа барсан даа ер нь , тэгээд дараа нь цол хамгаалж ирээд шууд ангаахаад багшлаад л тэгээд л анагаахаасаа тэтгэвэртэй гарсан л даа . тийнэ

Буяндэлгэр -

Тэр үеийн ангаах ухааны их сургуулын тухай ээж чинь юу ярьдаг байсан вэ?

Ишханд -

Өө ангаах ухааны сургуулын талаар болбол ерөөсөө айхтар тийм шаардлагтай , тэр үед бол одоозөвлөлтийн багш нар зөндөө байсан шүү дээ. Эмнэлэгүүдэд одоо зөвлөх эмч эмч хийж байсан улсууд байсан тэгээ л өөрөө тэд нартаа хамт ажиллаж байсан болохтой зэрэг шаардлага их хатуу тэгээд яахав сайн нэгэн ч сайн тэгээд ээж юугаар бахархдаг байсан гэхдээ зэрэг миний одоозааж байсан ангид, өөөрөөр хэлбэл манай ээж чинь дотрын их эмч шүү дээ дотрын хичээл зааж байсан группэд бол толгойтой толгойтой улсууд зөндөө байсан тэрүүгээр л их бахархдаг байсан. Жишээлбэл одоо :эрүүл мэндийн яамны сайд байсан асан талийгаач Дэмбэрэл байна, Цэрэннадмид гэж хүн байгаа одоо , Дорж жадамбаа гэж хүн байгаа , Шагдаргээд хамар хойлоо нь урдаа барьдаг ганц эмч байж байгаад нас барлаа тэр байна тэгээд иймэрхүү улсууд болбол үнэхээр толгойтойерөөсөө их л талковий хүмүүс байсан гэж их л магтдаг байсан л даа .

Буяндэлгэр -

Монголын урдаа барих эмч нар .

Ишханд -

Тийнэ Гэндэннаран байна одоо бөөрний эмч тэтгэвэртээ гарцан байж байгаа тэр эд нарыг бол ерөөсөө үнэхээр л айхтар гэж ярьдаг байсан л даа .

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.