Ishhand


Basic information
Interviewee ID: 990357
Name: Ishhand
Parent's name: Motoo
Ovog: Motoo
Sex: f
Year of Birth: 1940
Ethnicity: Buriad

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddha
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: doctor
Father's profession: building engineer, architect


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Ишханд -

Эмч нар бол ерөөсөө их толгойтой сүрхий эмч нар байсан шүү гэж ярьдгийн их л сүрхий эмч нар байсан шүү л гэж ихэнх нь одоо тэгээ л ихэнх нь л доктор профессор болллоо шүү дээ ер нь .Ихэнх нь одоо тэгээд л сайд Дорж-дамбаа ч гэсэн Цэрэннадмид чинь эрүүл мэндийн сайд байлаа . Дэмбэрэл эрүүл мэндийн сайд байлаа . Ер нь нэг хэсэг болбол дандаа толгойтой залуучууд байж байсан гэж ярьдаг ш дээ . Тэр үед бол шаардлага их хатуу байсан гэж ярьдаг юм .

Буяндэлгэр -

Үнэн үнэн.

Ишханд -

Лекцийн хувьд гэвэл лекцээ та нар дандаа орос дээр унш гээд л тэгээд лээж дандаа лекцээ орос дээр бэлтгэдэг байсан ш дээ ээж тэгээд л ээж очоод л орос дээр оншлох гэхлээр яахав орос хэлтэй нэг нь төвөггүй сурчихна . Орос хэл муутай нэг нь ер нь хэцүү лбайсан гэж ярьдаг юм .

Буяндэлгэр -

Тэр үед чинь орос хэлтэй хүн их цөөхөн байсан байхаа ?

Ишханд -

Тийнэ их цөөхөн , сурах бичиг болвол та нар заавал оросыг ашигла , орос сурах бичиг ашигла ер нь тэр ном нь бол их ховор тэгээд лекцээ бичээд л зарим нь бичиж чадна зарим нь бичиж чадахгүй тэгээд лекцээ бүрэн бичиж авсан тэр үед чинь местний оросууд зөндөө байсан Орос оюутнууд зөндөө байсан ш дээ тэгээд тэр оросуудын хүүхдүүд чинь бас л тэр анагаахад шалгалт өгөөд тэнцэхээр орно ш дээ тийм эмч нар байгааш дээ жишээ нь Клара гээд эмч байж байна . нөгөө орос хэлтэй нэг сайн эмч байсан юмаа .

Буяндэлгэр -

Тэр чинь шүднийх билүү ? Нэрийг нь дуулсан юм байна .

Ишханд -

Тийнэ . Эмэгтэйчүүдийн . Их сайн эмч байсан юм . Тэр энэ тэр одоо байна тэднүүс чинь одоо бол одоо тийм улсуудаасаа орос хэл сайн мэддэг улсуудаасаа хичээлийн дараа гүйцэд лекцээ бичиж чадаагүй хүмүүс нь хуулж бичээд л тэгээд нэг муу шалгалтанд ордог байсан гэж ярьдаг ш дээ .

Буяндэлгэр -

Тэгээд хэдэн он хүртэл лекц нь орос дээр явж байсан байнаа ?

Ишханд -

Тэр үе бол сүүлийн үе ш дээ анхандаа ч бол яахав лекцээ монголоор уншдаг байсан ээж чинь бол 58 оны 12 сарын нэгэнд төгсч ирээд 59 оноос багшилсан тэр орос хэл гэдэг чинь 60 оноос хойш шүү дээ тэрнээс өмнө бол .

Буяндэлгэр -

Цэдэнбал дарга бол орос хэлийг маш их эрхэмлэж байсан .

Ишханд -

Тэр үеэс л та нар бол лекцээ дан орос дээр явуулна .Оросоор шалгалт авна . Монголоор бол үгүй шүү гэсэн ийм л юм явагдсан . Ялангуяа хөдөөнөөс ирсэн хүүхдүүд бол их хэмжээгээр унадаг байсан юм гэж ярьдаг юм . Дахин дахин шалгалт өгөөд нэг юм ордог байсан гэж ярьдаг байсан л даа .

Буяндэлгэр -

Бас хэцүү байсийм байна шүү

Ишханд -

тэх. Хэл сурахгүй л бол болохгүй орос хэл дээр бүх юм нь яван гэдэг чинь одоо .

Буяндэлгэр -

Ямар оросын республик биш дээ . Тэр ч нэг талдаа олон нуглаа л байж дээ тээ .

Ишханд -

нугалаа нугалаа . тийнэ.

Буяндэлгэр -

Манайхан чинь туйлшрахдаа их дуртай юм чинь жаахан туйлшрах талруугаа л байсан үе байна .

Ишханд -

Тийнэ тэгсэн . Орос хэл сурах хэрэгтэй гээ л оросоор лекц унш гэж багш нарын шахаа л . Оюутнуудыг болохлээр та нараас монголоор шалгалт авахгүй шүү оросоор авна гээд л ингэдэг ийм л явдал байсан шүү дээ ер нь .

Буяндэлгэр -

Ганцхан анагаахад тийм байсан юм уу ? бусад дээд сургуульд ?

Ишханд -

Өө ер нь тэгээд бусад дээд сургуулиуд болбол тэгээд лекц мекцээ орос хэл дээр уншина шүү ер нь тэгэд орос хэл дээр хичээл явагдана шүү гэдэг байсан юм шиг байлээ .

Буяндэлгэр -

Чи чинь хэдэн онд их сургуульд орсон ?

Ишханд -

Би болбол 1958 онд 10 жил төгсөөд 59 онд их сургуульд ороод 63 онд төгссөн.

Буяндэлгэр -

тэгэхэд бас юу яасан уу ?

Ишханд -

Үгүй тэгэхэд бол манай дээр тийм юм бол байгаагүй .

Буяндэлгэр -

Тэгэхэд Англи хэлний анги нээгдчихсэн байсан хэрэг үү ?

Ишханд -

Нээгдээд 3 жил болж байсан хамгийн анхны төгсөлтийн дараахь 3 дахь төгсөлт нь бол манай анги .

Буяндэлгэр -

Олон оюутан байсан уу ?

Ишханд -

Эхлээд арван таван оюутан орсон тэгээд шалгалт шүүлгэнд хасагдсаар байгаад сүүлд нь тэгээд 13 болсон .

Буяндэлгэр -

Тэр үеийн англи хэлний багш нар чинь хаана бэлтгэгдэж байсан юм бэ тэр үед ?

Ишханд -

Дашеив гээд орос багш байсан нөхөр нь бол монгол хүн Ойдов гэж хүн байсан юм . Дашеив багш бол өрөөсөн гаргүй их мундаг сайн Алмазов гэж бүүр учебник англисского языка гэдэг цагаан толгойг заалгаж одоо их сургуулийн нэгдүгээр курст орж байлаа л даа .10-н жилээс шууд их сургуульд ороход чинь эхний үед их хэцүү л байлаа .Тэгээд орос хэл орж байсан тэгээд монгол хэл , хэлний шинэчлэл тэгээ л монголын түүх сесэрийн түүх , Монгол хэл Барашир багш зааж байсан .Хэлний шинэчлэл гээд л Дашцэдэн багш зааж байсан . Орос хэлийг нь бол орос багш заана . Англи хэлийг бол Дашеив багш зааж байсан дараа нь 2 – р курсээс Дедко гээд монголд нөхөр нь томилолтоор ирсэн тэрний авгай англи хэлтэй юм байна лээ тэр зааж байсан . Тэгээд л дараа нь орчуулга гэж орно . Англи хэлний орчуулгын багш бол Нямсүрэн гэж багш байсан Нацагдорж гэж багш байсан одоо цөмөөрөө бурхан болсон л доо . Тэгээд л 1963 оны 5 сард төгссөн . 63 онд төгсөөд л бс худалдаа бэлтгэлийн яам гэж байсан одоо тэр үед дотоод худалдаа гэж байсан л даа . Худалдаа бэлтгэл яамны эд хэрэглэгчдын нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар томилогдож нэг жил ажилласан . 1964 оны 8 – сарын 15 нд Монцэмо гэж агентлагт ажилтангаар орж ирж байлаа . Тэр үед Монцэмо агентлагийн дарга Зундуй гэж Цэвэгжов эгчийн маань охинтой суусан манай хүргэн ах байсан . Тэгээд Зундуй ах болбол жил шахуу ажилдаа тэгээд дараа нь бол солигдчихсон . Тэгээд одоо Жалмайжов дарга ирсэн тэгээд дараа нь Пүрэвжов дарга ирээд ингээд олон дарга нар солигдож ажиллаж байсан л даа . Би болбол анх ирэхдээ Монцэмогийн гадаад харилцааны хэлтэст реферэнт гэсэн ийм тушаалаар л 650 төгрөгний цалинтай орж байсан тэгээд нийтдээ бол 27 жил ажилласан тэгээд 1992 онд тийнэ 92 онд тэтгэвэртээ гарсан л даа 4 хүүхэдтэй , 4 хүүхэдтэй гэдгээрээ тэтгэврээ тогтоолгоод 4-1 нд тасалбар болгож гарсан тэрнээс хойш бол яахав хувиараа бас энд тэнд кампаниудад орчуулгын ажил хийж явсан л даа .

Буяндэлгэр -

тэр үеийн Монцэмогийн гадаад харилцаа ер нь ямар байсан бэ ? Монцэмо гэдэг чинь монголын цахилгаан мэдээ гэсэн үг шүү дээ монцэмо гэдэг чинь

Ишханд -

Тийнэ тийнэ .Гадагшаа бол ер нь хүрээ нэг их өргөн дэлгэр биш шүү дээ . Зөвхөн социолист орнуудтайгаа л харилцана уу гэхээс биш ер нь одоо тэр үед чинь гуравдахь орныг каптилист гэж байсан шүү дээ . Тийм харилцаа бол байхгүй л дээ . Тэгээд европын орнууд хамгийн түрүүнв тэгээд орос улс тэгээд Унгар , Чех , Польш , Герман гэсэн ийм л улсуудтай радиогийн хооронд хэлэлцээр байгуулагдаад хэлэлцээрийн дагуу хэлэлцээрт тавигдсан хэлэлцээрийн үүргийн дагуу ингээд гэрээ хэлэлцээрээр л ингээд хамт ажилдаг байсан .Тэр үед бол социалист орнуудаас нэвтрүүлэг бол их бичигдэж ирнэ . Тэр нь лентэнд бичигдсэн , тэр нь бол шуудангаар ирнэ . Нисэх дээр очиж 2 долоо хоногт 1 удаа очиж шуудангаа авчирдаг байлаа . Тэгээд л задлаад холбогдох редакцуудад хөдөө аж ахуйн редакц , үйлдвэрийн редакц , залуучуудын редакц , хүүхдийн редакц тэгээд холбогдох салбарынханд нь нэвтрүүлгүүдээ өгнө нөгөөдүүл нь нэвтрүүлгүүдээ орчуулаад бэлтгээд цацдаг ийм л байсан дөө тийнэ . Гадаад харилцааны хэлтэст анхан болбол гурвуулхнаа дараа нь тавуулаа ажиллаж байсан . Тэр үед Хас гээд казак хэл дээр нэвтрүүлэг явуулдаг байсан тэгээд нэг эрэгтэй Хавлаач гээд эрэгтэй бас нэг Кассира бил үү нэг эмэгтэй энэ 2 казак хэлээ бэлтгэнэ Гарий гээд одоо . Гаарий маань техникийн ажилтан одоо энэ монцэмогоос гарч байгаа ил мэдээ , нууц мэдээнүүдийг хувилж бэлдэж гадагш дотогш нь явуулдаг ийм ажил эрхлэнэ. Миний анхны дарга гэж Цэрэндорж гэж хүн бий одоо амьд сэрүүн байгаа байхаа . Сүүлд их сургуульд багшилж байна гэсэн . Тэгээд бид 3 гадаад хэлтэст нөгөө казак хэлний 2 той ингээд тавуулаа байж байсан , тэгээд дараа нь Цэрэндорж гуайг явахлээр нь манайд даргаар Дагва гуай ирсэн тэгээд Дэмбэрэл гэж хүн ирсэн тэр нээх удаагүй нэг жил болоод явсан . Тэгээд л Дагва гуайтай үлдсэн .

Буяндэлгэр -

: Давга гуай их удсан байхаа тийм ээ ?

Ишханд -

Тийнэ их удсан . арван гурав дөрөв жил ажилсан шүү дээ Гарий бид гурав.

Буяндэлгэр -

Дагва гуай чинь бас өөрөө англи хэлтэй юу үгүй юу ?

Ишханд -

Үгүйэ хэлгүй . Тэгээ л арван гурав дөрвөн жил хамтарч ажилласан аягүй их сайхан гар нийлж ажилласан даа . Тэгээд хөөрхий Дагва гуай маань элэгний хүнд өвчнөөр нас барсан .Тэгээд л дараа нь яахав хэлтсийн дарга нар янз бүрээр солигдсон доо . Лхагдулам болоо л дараа нь тэгээд Алтансүх гээ л болж байсан . Гадаад харилцааны ажилд бол яахав дээ анхны удаад бол зөвхөн социолист орнуудтай л харьцдаг байсан тэгээд л ерэн он ч биш юм аа .1982 , 1983 оноос эхлээд л тэр японы асаки телевиз эн-эйч-кей болон 3 дахь орон гэж хэлж байгаа тийм орнуудын агентлагууд радио , тэгээ л 67 онд чинь телевиз байгуулагдсан . 67 оноос чинь хойш чинь гадаадын радио телевизийнхэнтэй хамтарч ажиллах өргөн боломж өргөн их цар хүрээний л ажилтай болсон шүү дээ . Тэгээ л 2 референттэй нэг даргатай тэгээд л гурвуулаа 3 орон тоогоор ажилласаар байгаад л дүүрсэн шүү дээ ажил бол нэлээд хүндэрч эхэлсэн л дээ . хамгийн хүнд хэцүү юм нь юу байсан бэ гэхлээр тэр үед одоо элчин төлөөглөгчид ихирнэ кино груп их ирнэ. Монголыг сониохож байгаа гадаадууд их байсан монголын телевизийн компаниуд яагаад гэвэл 90 оноос өмнө манайх чинь хаалттай байсан учраас гуравдаь орноос хүн ирдэггүй байсан 90 оноос ардчилал монгол оронд ялж тэрнээс хойш бол бүх юм чөлөөтэй болсон . Гуравдагч орноос маш их хэмжээний ялангуяа японоос кино груп монголын амьдрал , байгаль , соёл иргэншлийг судалхаар өчнөөн төчнөөн кино группууд болвол барагдахгүй ихээр ирдэг байсан л даа . Бидний ажил их хүндэрсэн хамгийн хүнд ажил нь юу байсан бэ гэхдээ зэрэг тэр улсуудыг ирэхэд бэлтгэл ажлыг хангана гэдэг чинь хамгийн хэцүү байсан дан ялангуяа машин , Улаанбаатар зочид буудал жуулчдад үйлчилдэг газар унаа захих байр олно гэдэг болвол ерөөсөө хамгийн том асуудал байсан

Буяндэлгэр -

Тэр үед тийм ховор байсан юм уу ?

Ишханд -

Яагаад гэвэл тэр үед бол машин их ховор жуулчдыг үйлчлэх газар чинь бусад машиныг одоо авто баазаас машин авахтай зэрэг баталгаагүй усраас өгдөггүй болохгүй гээд хориотой зөвхөн жуулчдыг үйлчлэх газраас л баталгаатай газраас л машин авна тийнэ улсад үйлчлэх юм чинь . Хувийн машин энэ тэр гэж байдаг ч үгүй байсан ч зөвшөөрдөггүй .

Буяндэлгэр -

Бас их хариуцлагатай зөв л дөө .

Ишханд -

Зочид буудал гэхдээ зэрэг чинь ердөө хэдхэн тооны л том зочид буудал байсан шүү дээ . За маршлын байр байсан одоо 30-р байр , их тэнгэрт 24 –р байр 53-р байр тэгээд Улаанбаатар , Баянгол тэгээд жижиг ганц хоёр буудал тэрэнд бол буулгахгүй шүү дээ гадаадынхныг энэ чинь зун болбол 6 сараас 9 сарыг дуустал болбол засгийн газрын шугамаар төрийн шугамаар одоо өчнөөн төчнөөн хүн ирнэ шүү дээ . Тэд нар чинь болвол их тэнгэрийнхээ 54 , 23 т буучихна тиймээ нүхтэд буучихна . Ман мэтийн сурвалжлагч нарыг буулгах ганц газар нь Улаанбаатар , баянгол эд нар чинь жуулчдыгаа буулгаж мөнгөө авнаа гээд л юу нь байр өгөхтэй манатай хамаг машинаа тэдэндээ зориулан хамаг байраа тэдэндээ зориулчсхаа л тэгээ л ерөөсөө олдохгүй ёстой хэцүү олдохгүй бүүр маш том бэрхшээлтэй ажил бол тэр л ажил байсан .Тэгээд тусгай төлөвлөгөө гаргаад дарга нараар батлуулаад орчуулагч гаргаад үйлчилчихнэ . Бид нар бол өөрсдөө бэлтгэл ажлын хангачихна хаагуур хаагуур явах уу ? ямархуу юмны зураг авах уу ? Тэр үед бол бас хэцүү хатуу байсан л даа . Дотоод яамны төлөөлөгч гээд бүх яамд яамд газрыг хариуцсан төлөөлөгч байсан ш дээ . Дотоод яамны төлөөлөгчөөр манайд Төмөрбаатар гэж залуу ажиллаж байсан . Тэгээд тэр залуугаас л зөвшөөрөл авна. Тийм тийм газраар явуулна болох уу үгүй юу гээд .

Буяндэлгэр -

90-д онд ч гэсэн тийм байсан юм уу тийнэ .

Ишханд -

Тийнэ дотоод яаманд ерээс ерэн нэгэн оны үед чөлөөтэй болсон л доо тэр он хүртэл чинь тусгай зөвшөөрөл авах гээд бичиг явуулна тэгээд л зөвшөөрвөл л тэр газар нь зургаа авхуулна . Зөвшөөрөхгүй бол тэгээд л гүйцээ тийм л байсан тэгээд хөдөө газар нутаг болбол хаана ч хамаагүй дуртай газар явах бол хориотой зөвхөн л ойр хавьцаа холын юманд явахад бол нэлээн төвөгтэй байсан л даа . Очиж байгаа газар аймгийн дарга , сумын дарга маргаас зөвшөөрөл авна . Тэр чинь хамаагүй давхиад очиж болохгүй нэлээн бэрхшээлтэй байсан л даа .

Буяндэлгэр -

Чи чинь хэдэн оноос Монцэмогоос телевизруу орсон бэ ?

Ишханд -

Би 67 онд телевиз байгуулагдаад байхад монцэмодоо л байсан л даа . Тэгээд 81 онд 80 онд радио телевизийн том шинэ байр чинь ашиглалтанд орсон ш дээ . Тэгээд би 81 онд очсон 81 онд гадаад хэргийн хэлтэс нүүж очоод Монцэмогоосоо нүүж очоод тэгээд телевиз эрхэлсэн реферэнтээр би болсон тэр болтол бол би Дагва гуайгаас хойш хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан , Дараа нь Лхагва –дулам болбол манай хэлтсийн даргаар ирсэн тэгээд төвд Ням , Лхагвадулам бид 3 ажиллаж байсан юм . Тэгээд л шувт гурвуулаа ажиллаж байгаад л 1992 онд яасан л даа тэтгэвэртээ гарсан л даа .

Буяндэлгэр -

Тэр ч Нээрээ ардчиллын дараа 3 дахь орны группууд их ирдэг байсан л даа .

Ишханд -

тийнэ тийнэ .

Буяндэлгэр -

Испаний групп чинь хэдэн онд ирлээ ? 91 онд ирсэн байхаа тийм үү ? Би санаж байна .

Ишханд -

Тийнэ 91 онд ирсэн в Тэгээд ер нь бусад соц орноосоо гадна 3 дахь орныхоос л нэлээн ирдэг байсан өмнөд солонгосын групп , ки би эссиийнхэн гээд л ирдэг байсан тийнэ тэгээд японоос л маш их хэмжээгээр ирдэг байсан л даа тийнэ .

Буяндэлгэр -

За за их баярлалаа их сайхан дурсамжууд хэлж өглөө .

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.