Byambaa


Basic information
Interviewee ID: 990431
Name: Byambaa
Parent's name: Baldan
Ovog: Bürged
Sex: m
Year of Birth: 1942
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Choibalsan sum, Dornod aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
new technologies
foreign relations
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
schoolchildren's life
secondary school
children's upbringing
student life (in the Soviet Union)
technical knowledge
movies
plays
nature and environment


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

Та эхлээд өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу?

Бямбаа -

Би юу за. За би 1942 онд төрсөн. Одоо 67 настай. За 1958 онд Хөдөө Аж Ахуйн техникумийн газар зохион байгуулах анги төгсөж, ХАА-н яаманд техникчээр ирсэн. Дараа нь 1900...2 жил ажилласны дараа 1964 онд өөрийн саналаар ардын цэргийн албанд очоод алдар нийгэмлэгийн чөлөөт бөхийн шигшээ багт байж байгаад, 2 жил болгоод ЗХУ-д цэргийн сургуульд одоо 6 жил суралцаж төгсөж ирээд ажиллаж байсан. Тэгээд одоо тэтгэвэрт гараад нилээд олон жил болчихоод байна даа. Миний ерөнхий одоо төгссөн сургууль соёл бол иймэрхүү янзтай л байна.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад хүүхдүүд яаж боловсролтой болдог байсан бэ?

Бямбаа -

За бидний үеийн хүүхдүүд болуул, тэр үед 8 настай сургуульд ордог байсан юм. .. За тэгээд сургуульд ороход бид бол тэр үед цэцэрлэг, сургуулийн өмнөх насны сургалт гэж байхгүй учраас цагаан толгойгоо ч мэддэггүй, А үсэг ч мэдэхгүй. Одоо ийм л хүүхдүүд сургуулийн хаалгаар алхаж орж ирж байсан юм. .. Аа гэхдээ бид нар нэг 11 сар, эхний улирал гэхэд ер нь үг холбоод үе үеэр нь уншдаг болсон байдаг байсан шүү. .. Би тэрийг яагаад тийм хурдан сурч байсан юм бэ гээд бодохоор тэр үеийн багш нарын багш нар маань одоо уйгагүй л хүн бүртэй ажилладаг байсан юм болов уу даа л гэж ойлгодог. .. Яагаад гэхээр багш нар ганцхан хүүхдээ яаж сургах вэ гэхээс биш тэр өөрийн ажил амьдралаа тэр ер нь боддоггүй ганцхан л хариуцсан юмныхаа төлөө зүтгэж байсан юм болов уу тэгээд тэд нар гол нь яахав гэхдээр яг тэр практик дээр юмыг заадаг байлаа. Онол гэх юм бол бараг байхгүй ш дээ. .. Тэр үеийн багш нар өөрсдөө одоо бага сургууль төгссөн хүмүүс л багшилж байсан. .. Аа гэхдээ тэд бол маш их бэлддэг байсан байх. Тийм учраас тэр хүүхдийг яг бүр махчлан ширхэгчлэн юм бүгдийг ойлгуулахын төлөө суудаг. .. За тэгээд тэр илүү цаг гэж тэр үед мэдэхгүй ш дээ багш нар чинь орой шөнө ч хамаагүй суучихдаг. Арай гайгүйг нь явуулаа л, арай мууг нь авч үлдээ л нухаа л суух жишээтэй. .. Тэр бол одоо тэр багш нарын уйгагүй их шаргуу хөдөлмөрийн үр дүн байсан юм болов уу даа. .. гэж боддог юм. За сүүлд нь сургууль соёл ингээд их дээд дунд сургуульд явна гэхэд тэр үеийн шалгуур бол арын хаалга гэж байсангүй. .. одоог бодвол. .. Сурлагаар нь жагсаагаад бүх суралцсан хугацааны үеийнхийг тэгээд тэр эзэлсэн байраараа л орно. .. Тэрнээс чи мөнгөтэй юу, билэт олж чадах уу үгүй юү гэх юм бол байхгүй. . .. Тэр хүүхэд ямар сурсан байна тэр л хэмжээгээрээ орно. . .. за тэгээд сургууль одоог бодвол цөөхөн, улсын хэмжээнд гэхэд долоохон дээд сургуультай байлаа. Тэрэнд орно гэдэг бол энэ олон арван жилийн сургууль төгсч байхад шалгарсан улсууд орно. . .. шалгахдаа хэн орж чадсан, хэн үнэхээр сурч чадсан тийм улсууд ордог байсан. . .. за тийм учраас оюутнуудын чанар бол их сайн байсан гэж бол би бол ер нь тэгж ойлгодог. .. Аа одоогоор бол, одоогийнхийг бодвол тэр үед хариуцлага бол маш нарийн тооцдог байсан. . .. за тэгээд багш нар юу гэхэд 10 минут, 5 минутаар хичээлийнхээ цагаас хожигдож ирэх юм бол адгийн наад зах нь л гэхэд байгууллагынхаа сургуулнйн эрхлэгчдийн хурлаар орох жишээтэй. .. Тэгээд нөгөө донго сануулгаа авах жишээтэй. .. Ингэж одоо цаг минут бүрээр тооцож байсан учраас хариуцлага л их өндөр байсан юм даа одоо. .. Аа тэр үед нэг онцлог нь одоог бодвол ялгаа нь юу вэ гэхээр хүүхдийн хүмүүжлийн тал дээр бол хичээл сургахаас илүү анхаарал тавьж байсан юм. . .. Хамгийн гол нь одоо их номтой сайн эрдэмтэн гаргана гэхээсээ илүү сайн хүн болгож хүмүүжүүлэхийн төлөө гол анхаарлаа хандуулаад явж байсан. .. Ийм учраас жигд хүний ухамсар бол тийм эх оронч үзэлтэй байсан гэж хэлэхэд одоо хаашаа юм бэ дээ, ер нь өөрөө бид нар бодохдоо, ажил хийж байхдаа илүү цаг гэж мэдэхгүй. . .. Хоёр гурав хоногоор нойр хоолгүй ажиллана. . .. Тэгээд бид бодохдоо юу гэж бодож байсан юм бэ гэхээр ер нь тэгж ч ухуулж байсан байх. . .. Гэтэл 2 хүн хонь зарагдаагүй эх орныхоо төлөө их юм хийж байгаа түүнд хувь нэмэр болж байгаа гэсэн ийм сэтгэлгээгээр ордог учраас бид бол тэгж илүү ажилчихлаа дутуу ажиллачихлаа хүнд хэцүү байна гэж хэлж байгаагүй. Нэгдүгээрт. Аа хоёрдугаарт гэвэл бид бол дээд байгууллагын заасан замаас гажих эрх тэр үед байгаагүй л дээ. Сургууль төгсчихөөд би хөдөө явахгүй гэж хэлэх эрх байхгүй. .. Увс ч бай, Дорнод ч бай, Баянөлгий ч бай захын нэг суманд хувиарлагдаад л очно. .. Хаанаас тийшээ л тэг гэнэ тийшээ л бид явна ш дээ. Бид өөрсдийнхөө замаар бид сонгоно гэхгүй. Улс хаана сургасан, тэр үед бид чинь цалинтай сурч байсан улсууд чинь. Улсын мөнгөөр сурсан байдаг, улс сургасан байдаг. Улс яах вэ гэх дээр тэр үед чинь яаж байсан юм бэ гэх дээр, яг ажилынхаа мэстэнд тааруулж оюутныхаа тоог авдаг байсан байхгүй юу. .. Тэгэхээр гарсан хүн ажилгүй болно гэж байхгүй. Гарсан хүн бүгд ажилтай, аа төгсөөд гарахад дээд байгууллага суралцагчдын чанарыг нь харж байгаад мэстэнд нь хувиарлачихдаг. Хотод бол хотод хөдөө бол хөдөө зах хязгаарын суманд бол суманд аа тэрийг төгссөн хүн бол заавал явдаг. .. Үгүй ээ тийм л байсан юм. Тэр үеийн боловсролын тогтолцоо бидний үе бол ийм л байсан. .. Аа одоо болохоор яах вэ дээ хүний эрхийн асуудлын талаарх нэгэнтээ ганц оюутан биш бүх улсын хэмжээнд ийм энэ салбартаа хэрэгтэй салбартаа сургасан хүнээ одоо явуулаж чадахгүй л болчоод байна даа. Сургууль төгсчихөөд явдаггүй, нэг дэлгүүрийн худалдагч хамгаалагч хийгээд л гүйгээд байдаг, .. энийг л ухаандаа болдог бол анхнаас нь л өөртэй нь юм уу цаад аж ахуй газартай нь гэрээ хийж л байж байхгүй бол элсэж, сурч, сургууль төгсөж яахгүй бол төгсөөд өөрийнхөө маршрутаар явна гэх юм бол сургасаны ач хэрэг гарахгүй л бол муу л байх шиг санагдаж байгаа. .. Миний хувьд бол иймэрхүү байна. ..

Цэцэгжаргал -

Та сурагч байсан талаараа ярихгүй юу?

Бямбаа -

За би 1951 онд Чойбалсан сумын бага сургуульд ороход арван хэдэн хүүхэдтэй, .. нэг жижигхэн дан цагаан байртай, за сургуулийн нягтлан маань нэг настай хүн байсан. .. Бага сургууль дээр үед төгссөн гэсэн байх аа. За тэр үед чинь бид одоо ямар байсан бэ гэхээр ийм дулаан паар байсангүй ээ галладаг пийшинтэй аргалын авдар дэргэд нь тавьчихсан тэр нь аргалаар дүүрэн байх жишээтэй. Тэгээд нэг стол дээр 2 хүүхэд суудаг. Бидэнд барьдаг цүнх гэж байхгүй даалимбаар цүнх гараараа оёно тэрэн дээрээ улаан таван хошуу хадчихсан тиймэрхүү маягтай л одоо тэр дундаа эрэгтэй хүүхэд бол хар эмжээртэй цэнхэр дээлтэй форм шүү дээ, аа эмэгтэй хүүхэд бол ногоон гадартай одоо цагаан саарал эмжээртэй ороотой дээлтэй. Одоо хавар намар нь бол хөвөнтэй дээлтэй өвөл нь үстэй дээлтэй за ийм л формын хувцастайгаар бид орж байсан. За тэр үед бидэнд юу байхгүй, отручик энэ тэр гэж байхгүй ш дээ. .. чирнель дүрж бичнэ. Өвөл болохоор өнөөх чинь хөлдчихнө. Тэгээд тэрийг чинь амандаа барьж чирнелийнхээ савруу барьж үлээж жаахан бүлээсгэж аваал одоо тэгж байгаад л өнөөхдөө дүрээ л заримдаа хөл гараа долоогоо л хамаг юмаа нил чирнель болгоо л тэгж бичнэ шүү дээ. .. Тэр үед гэрэл чийдэн байхгүй шөнө орой хичээл хийнэ өөхөн дэнгийн гэрэлд хийнэ. .. Иймэрхүү маягтайгаар л бид чинь. Чирнельгүй нэг нь хорон харандаа гэж нэг юм байсан юм байна, чирнелэрхүү гарна, .. тийм юмаар бичнэ. Ийм л хомсдолтой, дэвтэр ном гэдэг чинь одоо ер нь хүүхэд бүрт байхгүй л дээ ангид ганц нэг, хэдэн хүүхдийн дунд өгчихнө. Тэгээд тэр тэр нийлж одоо хичээлээ хий гэнэ. Аа харин нэг онцлог нь бид сургуульд байхдаа сурлага муутай хүүхдүүдийг ангийнхаа сурлага сайтай хүүхдүүддээ даалгаад өгчихнө. .. За би бас нэг хоёр хүн хариуцаж авдаг. Тэр үедээ би бас онц сурлагатан ухаантай. .. Бага сургууль төгсөхдөө бас сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн дарга гээд. .. тийм хөөрмөгдүүхэн хүүхэд байсан юм уу даа. Тэгээд миний заах ч гэж юу байх вэ, цаад хэд нь ч миний үгэнд ороод сууж л байдаг. Тийм л их дуулгавартай байсан юм байна. .. Тиймэрхүү маягаар л бид одоо бас тэр одоо мориор сургууль явна. Хавар маварт нь бол нилээн зайтай 10 гаран километр бол явна ш дээ. Тэр үед цаг байхгүй, нар баримжаалаа л явна. .. Сургууль дээр улаан туг хатгачихвал одоо эхэлж байна гэнэ. Шөнө орой дун юм уу бүрээ дуугарах юм бол хэний ч ялгалгүй бих хүн цуглана шүү дээ. Ажилчид ч адилхан, багш нар ч адилхан, сурагчид ч адилхан. Бид чинь одоо тэгж л байсан юм. Жишээ нь гэхэд л одоо 52 оны өвөл биднүүд гэнэтхэн дун бүрээ дуугарсан. .. Бид гүйгээд очсон багш нар уйлалдаад гүйж явна. Яасан бэ гэсэн чинь Маршал Чойбалсан нас барж гэнэ ээ. Иймэрхүү жишээгээр л тэр үед чинь одоо бид нэгэн дуугаар нэг ёсны одоо цэргийн зохион байгуулалттай юм шиг л ажиллаж байсан байна л даа одоо бодоход. .. Тиймэрхүү л янзаар сурч байлаа. За тэгээд бага ангид сурч байхад яах вэ дээ манай багш нар тэр үед боловсон хүчин хангалтгүй байсан юм аа. Ер нь мэргэжлийн багш нар ганц хоёроос илүү байгаагүй юм. Бага сургуульд ер нь арав хүрэхгүй багштай, .. Талаас их нь зарим нь 4 төгссөн зарим нь 7 төгссөн хүмүүс байсан байх тэд нар чинь. .. За яахав уртуу сандал ширээ гэж голдуу гар хийцний тийм нэг модон сандал ширээтэй л байсан л даа бид нар . .. Самбар байна, самбарын одоо нэг алчуур малчуур гэж байна. .. Яах вэ бага сургууль тиймэрхүү маягаар төгсөөд дараа нь Дорнод аймгийн төв 10 жилийн сургуульд 55 онд тэрэндээ эрх 5-р ангид ирсэн. .. За ирээд ирээд харахад өөрчлөгдсөн нь юу байсан бэ гэхээр аа бага ангид байхдаа бас дутуу ярьсан байна. Бага ангид байхад чинь бидний дотуур байр гэж байсан юм. .. Тэр ер нь маш цөөхөн хүүхэдтэй. Сумын сургуулийн хэмжээнд хорь гучаас илүү хүүхэд байгаагүй. .. Аа тэр байр хариуцсан багштай. Тийм байсан юм тэр нь яадаг юм бэ гэх дээр зүгээр нэг дээр үеийн төмөр цэрэг ортой, тэгээд яах вэ нэг гудас тавьсан нэг бүтээлэгтэй одоо тийм л байсан. .. За нэг 7 хоногт заримдаа орно заримдаа усанд орж чадахгүй, үгүй ядахнээ 2 долоо хоногт нэг удаа нийтийн ус шиг юманд оруулдаг тийм л байсан юм. .. За тэгээд 10 жилийн сургуульд ирэхэд тэр хүүхдийн тоо олон болсон. Багш нар бол яах дээд дунд боловсролтой багш нар ихэнх нь байсан. Олонх нь залуу ч багш байсан, настай ч багш нар байсан. За барилга байгууламж нь яахав сумынхыг бодвол арай бас орчин үеийнх гэхэд хаашаа юм бэ бас нэг давхар байшинтай хэдэн дан урт байшинтай, гал тогоо зуух нь тусдаа, дотуур байр нь арай олон хүүхэд сурдаг, .. иймэрхүү байсан. Зүгээр харин сурах бичиг юуны хувьд болуул арай хүрэлцээтэй байсан л даа сумыг бодвол дэвтэр , ном сурах бичгийн хувьд болуул. За тэр хөдөө сумаас ялгаатай нь юу вэ гэхээр дунд ангид ирэхээр бол нэг хичээлийг нэг л багш заадаг. Бага ангид бол ганцхан багш л бүгдийг нь заана ш дээ. .. бүх юмаа хариуцдаг иймэрхүү байсан юм аа. .. За тэгээд нөгөө хүүхдийн форм морм тэр ёс дэг журам бол яг адилхан байсан. Сурагчдын дотоод дүрэм гэж байна, сургуулийн дотоод дүрэм гэж байна. .. Тэгээд тэрэндээ л баригддаг. .. Одоо тийм байсан л даа бид нар чинь орой гэхэд 7 цагаас хойш бол бид нар чинь гадуур дотуур явахад бол хориотой шүү дээ.Одоо үзвэр үйлчилгээ хэсээд явж байх юм бол маргааш нь адгийн наад зах нь ангийн хурлаар оруулаад анги хэсүүлээд байж магадгүй гэтэл тийм биш. Тэгээд тэрний дараа би 58 онд наймдугаар ангид хувиарлагдаад орохгүй юу. Тусгай мэргэжил эзэмшинэ гэж байгаад тэр хөдөө аж ахуйн техникумын газар зохион байгуулахын анги гэдэгт орж байсан. .. За тэнд ирэхэд бол одоо бидний насны зөрүүтэй хүмүүс их байсан л даа. Гуч гарчихсан, хорин хэдтэй улсууд бол тэгээл техникумын одоо механик, газар зохион байгуулах газрын анги, усны анги гэх мэтчилэн ингээ л байлаа. Мал эмнэлэг, зоо техник .. за эдэнд бол ажиллаж байгаад ирсэн бас улсууд байна ш дээ. Аа тэр битгий хэл механикийн ангид трактор комбайны жолоочоор ажиллаж байгаад ирсэн улсууд байсан. .. За багш нар бол харьцангуй одоо өшөө нилээн боловсролтой, чадалтай, олон жил ажилласан тийм улсууд байсан юм тэр үед. .. Гэхдээ манай тэр техникум чинь дорнодод шилжиж очсон жил нь би орсон юм. Тэгээд манай багш нар сургуулиа дагаад очсон, ер нь манай сургууль чинь 18 аймгийн бүх хөдөө аж ахуйн чигийн тим мэргэжлийн 6 мэргэжлээр бол бэлдэж байсан юм л даа. Тэгээд тэр анхны газар зохион байгуулахын анги бий болход тэрүүнд л би орсон юм. Дотуур байртай, соёлын ордонтой. Соёлын талд бол нилээн хөгжилтэй боловсронгуй байсан л даа. Эмнэлэг спорт нилээн оролддог аа уран сайхан урлагаар их анхаардаг тэр сургууль чинь. Ер нь аймгийнхаа хэмжээнд урлаг спортоор нилээн тэргүүн байранд яваад байдаг. .. Иймэрхүү янзтай байсан юм даа. Тэгэхэд бид 29лээ ороод 17 хүүхэд төгссөн юм байгаам. Тэгээд тэр сургуулиа би уг нь 6 сард уг нь төгсөх байсан 6 сарын дундуур. Бидний заримийн хагсыг нь 3 сард төгсгөсөн юм байгаа. Тэгээд яаралтай энд өнөө мэргэжлийн хүн байхгүй гээд тэр Зөвлөлт, Монгол 2 улсын засгийн газрын хэлэлцээрээр газар зохион байгуулах экспэдиць монгол улсын бүх нутаг дэвсгэрээр явах болсон юм. Зөвлөлтийн хүч хөрөнгөөр Зөвлөлтийн мэргэжилтэнуудтэй хамтарч тэгээд манай нутаг дэвсгэрт байгаа учраас Монгол хүн заавал тэрийг нь даргалж явах нэртэй. Ингээд би 3 сарын 23-нд ирээд 4 сарын нэгэнд хөдөө аж ахуйн сайд Балжинням гэдэг хүний биш ээ Догоогийн Цэрэнчимэд гэдэг хүний тушаал гарч дэлхийн газар зохион байгуулахын техникч гээд 4 сарын 5нд Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Завхан, Булган 5 аймагт экспедицийн бригад гарч явахаар нэг газар зохион байгуулахын хорооны дэд эрдэмтэн оросын Зөвлөлтийн. Нэг агрономи мэргэжилтэнтэй, нэг хөрсний инженертэй, нэг усны инженертэй, нэг ургамлын инженертэй, 3н машинтай. 3н жолоочтой, нэг тогооч нэг ажилчинтайгаар тэр зун баруун 5 аймагт ажилласан юм байгаа юм аа. .. Тэгээд тэрний дараа жил бас аа өвөл нь ирсэн. Өвөл нь ирээд тэр зуны явсан материалуудаа боловсруулахаар бид 6 сар суусан байх аа. Хавар нь дараа хавар нь бид үлдсэн Баянөлгий, Ховд, Увс, Хөвсгөл, 4 аймгаар яваад ирсэн. Тэгээд өвөл нь тэр материалаа бас боловсруулж байгаад тэгээд 64 оны хавар би өөрийн хүсэлтээр цэрэгт явна гэж, саналаа өгч байж, цэрэг татаад дуусч байхад ардын армид орсон юм байгаам. Тэгээд цэргийн алба хааж эхэлсэн юм байгаам. Тэгээд удалгүй алдар нийгэмлэгийн чөлөөт бөхийн аврага шалгаруулах тэмцээнд жиндээ аварга болоод, алдарын шигшээ дээр ирж хичээллэсэн. .. Аа тэгээд тэр жилээ улсын анх удаагийн аваргад орсон. 7 хүн орсон алдар нийгэмлэгээс. .. Тэрэнд бас орсон юм байгаам. Тэгээд 66 онд ах дүү социалист орнуудын аварга шалгаруулах тэмцээн гэж Улаанбаатар хотод болсон юм. Тэрэнд одоо орох улсуудыг энэ нийгэмлэгүүдийн аваргуудаа цуглуулж, шигшээгээр хичээллэж байгаад дараа нь сорилт тэмцээн хийгээд тэрэнд орох эрхээ олж аваад . . тэгж байгаад би гэнэтхэн сургуульд явна гээд 6 шалгалт өгөөд тэнцээд тэгээд Зөвлөлтөд 6 жил сургуульд яваад. Тэгээд тэр үеийн Зөвлөлт холбоот улсад 5 жил 11 сар цэргийн эрдэмд сурсан юм даа.

Цэцэгжаргал -

Та сургуульд голдуу юу сурсан бэ?

Бямбаа -

За би бага ангид байхдаа хамгийн эхлээд цагаан толгойн үсэгээ, монгол бичгээ сурч эхэлсэн юм байна. .. Тэгээд тооны хичээл 4 аргын тоо, за тэгээд тэр үед чинь дуу хөгжим гэж байлаа. .. бага ангид чинь олон төрлийн хичээл ер нь бараг үзээгүй юм аа. .. түүх ч үзээгүй байх. За ер нь хэл бичиг тоогоо л голлосон юм байна. Тэр дунд ангид ирээд 5,6,7 дугаар ангид байхдаа бол олон шинэ хичээл орсон л доо. .. физик, хими, алгебр, геометр. Түүх, эртний дэлхий дахины түүх байсан. За монгол улсын түүх байсан байх. .. аа биологи ч бас нэг хагас дутуу орсон байх. .. тиймэрхүү хичээлүүд нэмж орсон юм. Утга зохиол маань хэвээрээ л дээ. Монгол толь бичиг эд нар бол байсан. .. эдний дундаас одоо яах вэ дээ бид одоо байгалийн шинжлэх ухаандаа тэр үед зоологи гэж дандаа ургамлын шахуу хичээл нилээн үздэг байлаа. Шинэ бодисууд, мендлеевийн үелэх системийг голож байсан шиг санаж байна. .. физик болохоор яах вэ нөгөө хууль мууль энэ тэрийг л нилээн үзэж байсаныг би одоо санаж байна. Хэдийгээр тэр үед юу вэ гэхээр төгс юу биш л дээ. Тэр шинжлэх ухаануудын анхны одоо мэдэгдэхүүнтэй болж цаашдаа сургуульд сурч үзээд явна аа гэхэд эх суурийг нь баазыг нь бол одоо тавьж байсан байна. .. За тэгээд би чинь 7гоо төгсөөд техникомд орсон. Техникомд ороход нөгөө 10 жилийн хичээлийг заалгаж үзсэн л дээ. Ерөнхий боловсролын хичээлүүдийг үзсэн гэхдээ тусгай мэргэжил нь гэх дээр газар зохион байгуулахын анги гэдэг учир би чинь газар хэмжих ухаан, газар ашиглалт, энэ хот тосгоны одоо төлөвлөлт одоо энэ байршилуудыг байна ш дээ одоо хот тосгоны төлөвлөлт гээд яриад байна энийг л голлож үзсэн юм. За түүнээс гадна яах вэ хөдөө аж ахуйн чиг учраас ус ургамлын одоо хөрс, газрын хөрс усны тухай бас бага зэргийн одоо ойлголттой л болсон л доо. Тэгээд энэ сургуулиа төгсөөд дараа нь ажиллаж байх хугацаандаа яахав монгол орныхоо ихэнхи баруун зүү юу 9 аймгаар явахдаа монгол орондоо байдаг өөрийн одоо нутаг орноо одоо нилээн сайн мэдсэн дээ. Дандаа машинаар явсан учраас одоо энэ байгаль байна, ургамал байна, ус байна, жишээлбэл хадлан тариалангийн талбай гэхэд л хаана ямар аймагт хэдий хэмжээнийх байнав, хаана нь огт байхгүй байдаг юм бэ, хаанаа болуул ус ихтэй юм бэ, хаанаа ус огт байхгүй байна гэх мэтчилэнгээр одоо энийг газар байгалийнхаа тухай нилэээн мэдэгдэхүүнтэй болсон юм. .. тэр яах вэ Зөвлөлтийн мэргэжилтэнээс сурч байсан байх л даа. Тэгээд дараа нь одоо сүүлд Зөвлөлт холбоот улсад сурахдаа бол би цэргийн зэвсэг техникийн одоо инжинерын сургуульд явсан хүн л дээ. Тэр үед яаж байсан юм бэ гэх дээр одоо болзошгүй дайн болоход тэрэнд одоо ямар мэдлэгтэй яаж оролцох, яаж тэмцэх, яавал одоо дайсанд илүү хохирол учруулах юм вэ. За шинэ зэвсэг техникийг бүтээхэд ер нь яаж зохион бүтээх юм бэ. Жишээ нь энийг зохион бүтээнэ гэхэд ямар юмнууд дээр анхаарах ёстой юм бэ. Одоо дэлхий дахинд ямар зэвсэглэл байна, манайд юу байна гээд үздэг байлаа. Тэгээд би тийрэлтэт зэвсэг гэж ярьдаг юм даа ойрын тусгалтай пуужинархуу юмуу даа. Тэрний шинэ зохион бүтээхээр дипломын ажлаа одоо хамгаалсан хүн юм байгаам. .. Тэр артерийн тийрэлтэт зэвсэгийн одоо анхны 2 инженерийн нэг л дээ би. .. Тэр чинь одоо яах вэ гэхээр ер нь одоо бол түүнээс гадна байлдааны урлаг гэж нэг юм бий л дээ. ... тэр чинь ухаандаа байлдах л арга л юм даа. .. зэвсэг техник тэгээд манай монголын цаг уурын нөхцөлд яаж хадгалж хамгаалах вэ гэдгийг нилээн заадаг байлаа. Хичээл нууцын учраас тэмдэглэж барих юм бол байхгүй ш дээ. .. нууцын хичээлийн үед бол хичээлийн байраас гадагш нь гаргахгүй, бид өөрснөө байрандаа ч авчрах эрх байхгүй. .. Нууцын номын санд өгнө, нууцын номын сангаас өглөө нь очиж авна. Ямар ч чухал үе байсан нууцын номын сан хаасан үед орох ч эрх байхгүй. .. Тийм учраас өөрсдийн ойлгосон нарийн юмаа мэдэхгүй, бидний дипломын ажлыг бидэнд өгөхгүй ш дээ. Дор нь өөрөөр нь устга гэсэн гарын үсэг зуруулаа л устгана. ... тэр зураг төсөл гээ л шинэ юм зохион бүтээж байгаа учраас минийх л гэхэд 13 ватум цаасан дээр хийсэн зэвсэгийн зураг байсан. .. аа тэрийг бол дор нь устгуулж байгаа. Дипломын бичсэн юмыг маань яадаг юм бэ гэхээр надад өгөхгүй гээд нууцын юмыг батлан хамгаалах яамны нууц болгоно гэдгийм . Ирсэн оны нэг жилийн дараа харсан ирсэн байсан. Олон газрын хар түшээр энд тэнд нь дарчихсан байсан учраас би зөвхөн юуг нь дарсаныг цээжээрээ мэддэггүй. Дандаа нууцын санд очно, нууцын юмнууд ашиглаж байсан учраас. .. уг нь бол бидний тэрийг чинь одо бид Зөвлөлтийн улсууд байсан бол энийг чинь шууд үйлдвэрлэлд нэвтрүүлээд хийчихдэг байхгүй юу. .. Би юу хийсэн юм бэ гэхээр тэр үеийн катюш гэж ярьдаг даа дайны үеийн катюш гээд нэг айхтар буу бий. Тэрний очоод шатаадаг дэлбэлдэг сумыг чинь тэр үеийн зөвлөлтөд байсанаас 3 км тусгалыг нь хол болгох тийм юм энэ тэр хийсэн юм. .. Тэгэх дээр зэрэг чинь хэмжээ дамжааг нь өөрчилдөг юм. Ер нь юмыг зохион бүтээхэд гол хэлбэр зарчим байдаг л даа. Хамгийн 1рт аваар осолыг нь 1рт авна. .. Хүний амь настай холбоотой зэвсэг учраас. 2рт хүчин чадал нь их байх ёстой. .. 3рт эдийн засгийн хувьд бол хямд байх ёстой. .. 4рт аль болох гарын дор олдох элбэг материал байвал их сайн гэсэн ийм гол болсон зарчимуудыг л тавьж ажилладаг. .. За тэр дагуу хийсэн. Аа хийхдээ харин тэрийг бол шууд үйлдвэрлэлд нэвтруулж арай болохгүй юм байна гэж хэлсэн юм байгаа юм. Яагаад гэхдээр би тэрийг хэмжээг нь өөрчилж тийм тусгай холболт хийсэн учраас тэр үеийн тэр суурь машинууд юмнууд төхөөрөмж нь таарахгүй учраас бүгдийг шинэчлэх шаардлагатай байна аа. .. Аа ийм учраас бол одоо юу яаж болохгүй ээ шууд хийж болохгүйн юм байна, өгөгдсөн үүргийг яах вэ тэр заасан газар нь хүрэхээр болсон байна, хүчин задлыг нь их болгосон байна гэсийн. .. Аа тэгээд төгсч ирээд энд ирхээр чинь одоо яах бэ гэхээр манайд чинь тэр үед ганцхан төмрийн заводаас өшөө юм байгаагүй байсан. .. Тийм хиртэй юмыг үйлдвэрлэх нь битгий хэл өөрийн заводыг байхгүй болохоор ирээд яадаг юм бэ гэхээр хойноос ирсэн зэвсэг техникийг харж хамгаалах л үүрэгтэй байсан шүү дээ бид нар ердөө. .. Тэрнийгээ цааш нь хөгжүүлэх жинхэнэ амьдрал дээр бодит юу болгох тийм бололцоо болуул манай улсад байгаагүй. .. Зөвхөн ирсэнийг нь л харж хамгаалдаг л байсын. Тэрнээс ерөнхийдөө бол яах вэ дээ нэг техникийн талын мэдлэг л олж авсан даа. Цэргийн нууц бол яах вэ тэрнээс гадна өнөө онолын механик, деталь машины их дээд сургуулийн механикийн чиглэлийн ангиудад тэрийг бол бүгдийг орно доо. Тавьсан курсын ажил ч машины нэг эд ангийг зохион бүтээх тэгээл дандаа тийм л юм хамгаалж байна ш дээ. .. Сүүлийн 2 жилд нь л одоо ганцхан тэр радио техник гэж байдаг юм, импортны техник гэж байдаг юм тэд нарыг нилээн үзнэ. .. Аа тэр өнөөх тэр зэвсгийн нөгөө цэнэгүүдтэй холбогдсон юмнуудыг нилээн үзсэн байх. Тэр импортны техник, цахилгаан техник гэдэг нь яах вэ гэхдээр юм хөөргөөд араас нь удирддаг юм жаахан үзсэн байх. .. Тэр чинь өнөө нэг залуурт сум байдаг юм, өөрөө хөөргөө л араас нь хүн урдаас урдах юуг нь удирдаад байдаг тэгээд тиймэрхүү л чиглэлийн хүн байсан юм. Тэгээд одоо нэг байлдааны анхны үед зэвсэг техникийн инженер болж ирсэн хүн юм даа одоо ер нь. .. За тэнд бол одоо яах вэ дээ коммунист намын түүх энэ тэр үзэж л байсан л даа. За тэр бол ямар амьдралд юуны хэрэг болхов. .. Шалгалт өгөхийн тулд бид нар үзэж л байсан байх тхх. Харин техникийн хувьд бол нилээн ололттой. Тэр үед тэр ололттой тэр үед тэр оросын багш нар чинь эрдэмтдийн зөвлөл мөвлөлтэй олон доктор профессоруудтай. .. За тэр математик техникийн чиглэлээр бол илээн ихийг л үзэж байсан даа ер нь. Гараад хэрэг болсон юм харин байхгүй дээ. Би сүүлд нь боддог байсан бидэнд энийг их зохион бүтээх юм үздэг байсан нь хэрэггүй байсан юм байна даа. Ирсэн хойноо манайд хэрэггүй. Манайх чинь өндөр боловсролтой мэргэжилтэн бэлтгэнэ гээд тэднийг дуурайгаал явуулчихсан байна лээ л дээ. .. Буцаж ирээд юу хийх вэ гэх дээр ер нь байхгүй, тэрэн дорхноо цэргийн дунд сургууль байсан юм. Тэд бол яадаг юм бэ гэхдээр жинхэнэ практик дээр гараараа ажилладаг улсууд байхгүй юм. .. Тэр чинь ирээд ажиллахад тэр чинь андахгүй тэд чинь сайн мэдэж байгаа. Бид чинь нэг их ном яриад байхаас гараад яг үнэндээ тэднээс бол үнэндээ дутуу байсан. Бид юу ярьдаг юм бэ гэхээр бид чинь одоо практик дээр гараар хииж байгаа юм байгаагүй ш дээ. Металлургийн томоо гучин хэдэн мянган ажилчинтай үйлдвэрүүд дээр очоо л ган төмрүүдын одоо найрлагыг нь үзээд л өнөөхийг нь лабортороор шалгаад л тэгээд байхаас биш, өнөө буу зэвсэгээ гараараа эвлүүлдэг нийлүүлдэгээс гадна угсардаг тийм юм байхгүй л байсан байхгүй юу. .. Бид бол одоо уг нь бол орост бол одоо яах вэ зохион бүтээх товчоо гэж тиймэрхүү юм байх ёстой. Тэгтэл бид дунд сургууль төгссөн ч ирээд энэ ажлаа хийнэ. Тэгээд дээд сургуулиа төгссөн ч адилхан тэгээл өнөөхийгөө л хийнэ шүү дээ. Тийм л байсан юм тэрийг бодвол жаахан тэр үед манайд айхтар бас яг шаардлагатай юмаараа болоогүй илүүдэл мэргэжилтэн бас гаргасан болуу гэж би дотроо боддог юм. Ирээд яг хийх ажил нь байхгүй учраас. Ирээ л нөгөө дунд сургууль төгссөн улсууд хийж байсан ш дээ. Одоо яах вэ дээ гэхдээ үйлдвэр завод сүүлд нь нэг засварын үйлдвэр энэ тэр гэж байгуулсан юм. Аа тэрэнд бол авхаас харин ажилласан л даа. Тийм юм болоход арай урьдаж бэлдсэн байсан байж болох юм. Яг тэр үедээ бол бас олон мэргэжилтэнгүүд бас л арай урьдаж бэлдсэн юм уу гэхээр үе байсан л даа. Тиймэрхүү л янзтай л одоо дээд сургуулийг бүрэн бүтэн сургууль юм даа ингээд төгсөөд тэгээд армид нилээн жил ажилласан. .. ХААн яаманд 2 жил болсон юм байна. Тэгээд би чинь эрүүл мэндээрээ нилээн жилийн өмнө гарсан юм байгаа юм армиас. Тэгээд хөдөө аймагт бас нэг захиргаанд бас хэдэн жил ажилласан. .. Тэгээл тиймэрхүү маягаар 32 жил ажиллаад л ер нь гарсан юм даа.

Цэцэгжаргал -

Та Орос-т оюутан байсан талаараа ярихгүй юу?

Бямбаа -

аа за тэгэе тэгий. За тэр үед сурч байхад харин Зөвлөлт Монголын харилцаа маш сайн байсан. .. Бидний хооронд тийм зодоон цохион одоо маргаан тэмцэл огт гарч байгаагүй. .. Тэр үед чинь монголынх гэхээр л их дотно хүлээж авдаг байлаа даа. Харин зарим нь жаахан та нар хятад уу гэж асуугаад 60 хэдэн оны сүүлчээр чинь харьцаа их муу үед байх үед шүү. Их амд ордог жаахан тийм тал байсан. .. За Зөвлөлтөд сурч байх үед бол бид цэргийн улсууд байсан учраас бүх юм улсын хангамжаас байсан юм бүх юм оросоос. Байр үнэгүй, дэвтэр ном үнэгүй, бичиг хэрэглэл, тийм учраас бид ганцхан хоолныхоо үнийг л өөрсдөө даадаг байсан юм. За тэгээд бас сарын цалин арай өндөр яагаад гэхээр тэр үеийн их дээд сургуулийн оюутнууд энгийн их дээд сургуулиын оюутнууд авч байгаа улсууд чинь 60 рубль авдаг байсан байхгүй юу. Тэр тэгээд зохих ёсны юу яадаг юм өөрснөө ном дэвтэрээ олж авдаг юм байрны үнэ гэж бас нэг юм өгдөг юм. Тэгээд хувцас хунараа өөрөө авна. .. Аа бид нар чинь бүх юм улсаас ганцхан хоолоо өөрсдөө. Улсаас 95 рублийн цалинтай байсан. Тэгэхээр бас арай нэг 35 рублийн цалин илүү байгаа юм аа тэр чинь. Тэр үед сурч байх үед бол яахав бид нар бол нэх эх орондоо байдаг шиг хөдөлмөрийн талбар дахь шиг биднийг ажиллуулаагүй л дээ. 6 жилд 2хон удаа сүүлийн 2 жилд дөрөв дөрвөн цаг л нэг яавлаг хураасан юм байна.тэр чинь ер нь нэг сангийн аж ахуйд очиж тэрнээс өөр бол хар ажил бид хийгээгүй. .. Аа тэр үеийн манайханы харьцаа одоо их сайн байсан болоод тэр юм уу даа. Хүмүүсийн хоорондын харьцаа ер нь их л сайхан байсан үе л дээ. тэр чинь монгол гэхээр л бараг нэг улс юм шиг л одоо ярьдаг тийм үе байсан шүү дээ тэр үе чинь. .. Тэр бол миний хамгийн сайхан дурсгалт мөч байсан. Би тэр сургуульд байхдаа энд байсан эхнийх нь 4 жилд нь бол би бас спортоор тэр Зөвлөлтийн багшийн удирдлаган дор, Зөвлөлт нөхөдтэй цуг бас 4 жил оролцсон юм. Тэгээд 70 онд ЗХУ-ын чөлөөт бөхийн спортын мастер болсон юм байгаа юм. .. Тэгээд тэдний маань улс бас ширүүн байсан. Ийм байсан манай шигшээгийнхэн тэр гол суурийг нь тавьсан л даа. .. Одоо шигшээд явхад би шигшээгийн хүн биш. Ажлын зав чөлөө, хичээлийнхээ зав чөлөөгөөр л нэг дугуйлан мугуйланд явна. Бас гадаадын ингээд тэр чинь ЗХУ-ын аврага болон зөвлөлтийн бүх ард түмнээс спартикадад орох эрх байгаагүй. Тэр байсан улсадаа орно, сургуульдаа орно, тэр муж улсдаа орно, за цаашаа нэг бүс хоорондын тэмцээнүүдэд явна нэг тиймэрхүү байртай л нэг 4 жил байж байгаад ирсэн юм байгаа. .. Тэр үед болуул би харин ганцхан юманд тэр оросоос оросын ард түмнийг нэг юманд их хүндэтгэж бодсын. .. Яахав дээ 70 онд би нэг хятадын хилийн будилаан болсон. Зүүн хил дээрээ хятадтай Орос шүү дээ 70 онд. Тэгэхэд яадаг юм бэ гэхээр одоо Орост бол сайн ч хүн бий муу ч хүн бий л дээ. .. Ард түмэнд бол архичин ч хүн байсан нууц биш. Жаахан танхайдуу үе энд нар байсан. За гэтэл тийм хил дээр будилаан гараад олон хүний амь нас нөгцсөн үед нэг ялгаатай нь юу вэ гэхээр тэд нар чинь санал гаргаад байгаа юм санал бичээд байгаа. .. Би эх орныхоо төлөө шаардлагатай газар тэнд очиж ажиллая, тэднийхээ дуусгаж чадаагүйг бид үргэлжлүүлэе. Одоо намайг явуулж өгөөч гэж. Аа гэтэл цэргийн алба хааж байгаа хүний ар гэрийнхэн миний хүү тэнд очиж эх орныхоо хэрэгтэй газар очиж ажиллаарай. .. Тэднийхээ тэр үйл хэргийг үргэлжлүүл ээ. Тэгэхэд би бол боддог юм. Манайх бол одоо бол лав одоо тэр үед яах байсан юм дээ бодход аягүй л тийм будлиан гарвал аягүй л бол миний хүү нэг наашаа жаахан ирчихгүй юу тэнд будлиантай ер нь хэлэх байсан болов уу. .. Тэгэхээр би Оросын ард түмэн ялагдашгүй дайчин нь юунд юм бэ гэхээр зовлон их туулсан олон дайн үзсэн учраас эх оронч үзэл гэдэг агуу юм байна лээ. Засаг төр гэдэг юм биш билээ тэр чинь. Засаг төрд бол хүн бүгд зүтгэхгүй ээ. .. Эх орон гэсэн үгний ард чинь бол тэд чинь юугаа ч хайрладааггүй амиа ч хайрладаггүй улсууд байна. .. Тийм учраас Оросын ард түмэн бол агуу их эх оронч ард түмэн байна аа. .. Эх орондоо үнэхээр хайртай юм байна аа л гэж би тэр үед Оросын ард түмнийг тэрүүгээр л их бахархаж байсан даа.

Цэцэгжаргал -

Социализмын үед боловсролыг төрөөс яаж удирдаж ирсэн бэ?

Бямбаа -

За боловсролын систем болуул төр ер нь ганцхан нэг тийм боловсролын хууль гэж байсан байх. Тэр боловсролын хуулинд юу гэсэн бэ гэхээр ер нь бол эхлээд болуул нэг сүүлийн үед ер нь 60 , 70-аад оны үед бол лав миний мэдэх Монголын одоо иргэдийг 10 жилийн боловсролтой болгох доод зах нь гэсэн тийм зорилттой л ажиллаж байсан л даа. .. За тийм учраас энэ дотроо бол яаж байсан юм бэ гэхээр төрөөс удирдахдаа төр бол бүх сургуулийн системийг, бүх сургалт, семинар, курс юу байдаг юм бэ тэр бүгдийг улс дааж, төрөөс санхүүжүүлж үнэгүй сургаж түүнээс гадна сурсан одоо тэр темсийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургууь ч бай, техникум ч бай, их дээд сургууль ч бай бүгд степэнд буюу одоо цалин авч байсан юм тэр байтугай. Тэгж сургаж байсан юм тэгээд тэр бол олон төрлийн тийм ургальч үзэл иймээ тиймээ юм бол байхгүй ш дээ. Тэр боловсролынхоо дагуу юу л гэж заасан байна тэрийг л хийнэ. .. Аа тэрийг бол ерөнхий нэг би бол зүгээр боддог юм шүү. Тэр төрийн бодлогыг чинь бид нараас анх л төрөөс ардын их хурлаас баталсан хуулинд юу гэж заасан байна тэрийг л одоо яам ягштал биелүүлдэг байгууллага байсан. .. Одоотой адилхан тийм бодлогын яам бол байгаагүй ш дээ. Тэгээл тэр юу гэж хууль дүрмэнд заасан байна тэрийг л хэрэгжүүлэх үүрэгтэй. .. Аль ч аймаг, аль ч сум бай, аль ч баг бай тэр ганцхан тэр л зааврын дагуу явна. Түүнээс одоотой адилхан нэг нь энд ухаандаа энэ нь дээр гээд одоо хичээл юм үзэж байна гэхэд нөгөөх нь өөр юм хийж байна гэж байхгүй ш дээ. Улсын хэмжээнд бүх юм ганцхан системтэй. Ганцхан тэрүүгээр л явна. Тэрийг өөр дуараараа тэгж өөрчилдөг засдаг янзалдаг тийм юм бол байгаагүй. Шууд төр гартаа авч л ажиллаж байсан нии нуугүй хэлэхэд. .. Түүнээс ухаандаа ард түмнээс санал асуудаг ч юм уу хэсгээс санал асуудаг энэ хичээлийг ер нь бага ороё, тэрийг нь их орно шүү гэдэг юм уу, энэ нь илүү хэрэгтэй байна тэр хэрэггүй ч гэх юм уу ийм тийм санал санаачлага бол байхгүй ш дээ. Дээрээс яг юу л үз гэсэн байна хэдэн цаг ор гэсэн байна тэрүүгээр л орно. .. Нэг цагийн наашаа цаашааг сургууйийн байгууллага бол өөрчлөх тийм бол эрх байхгүй ш дээ.

Цэцэгжаргал -

Боловсролын салбарт ер нь төр яаж нөлөөлсөн юм бэ?

Бямбаа -

Боловсролын салбарыг ер нь төр өөрөө санаачлан авч явсан үе л дээ. Нэгэнт боловсролоо хөгжүүлнэ гэх дээр мэдлэгтэй, чадвартгай боловсон хүчин хэрэгтэй энэ бол тодорхой. .. Үүнийг хийхийн тулд бага сургуулиас нь эхлээд тэгээд дунд сургууль, тусгай мэргэжлийн сургууль, их дээд сургуулиудыг санаачлан байгуулсан. Төр байгуулахдаа яаж байсан юм бэ гэхээр ард түмний үр хүүхдийг эхлээд бол сайн дураар авч яваад, сүүлдээ бол албан журмаар хамруулсан ш дээ. Бүгдийг нь заавал сургуульд хамруулна гэж. Эцэг эхийг нь шахдаг ухуулдаг, заримыг нь алж байсан ч үе бий байх. .. Аа тийм учраас Монгол улс бичиг үсэггүй хүн байхгүй болж байсан үе бий. Энэ тэр юу вэ гэх дээр төр шууд гартаа аваад бүхнийг нэгтгэж нэг гараараа зангидаж удирдсан ер нь тэрийг чинь. .. За тэгээд юу байсан л даа одоо материаллагын баазыг маш их анхаарч эхэлсэн юм. Аа энэ цаашдаа сурах боловсроход нь хэрэгтэй гэж яаж байсан юм бэ гэхээр дандаа шат шатаараал ухаандаа бидний үзэж байсан сургууль чинь дээд сургуульд байхад л дандаа л тэрийг тэгээд их дээд сургуульд үзэх хичээлийг ойлгохын тулд анхан шатны ямархуу боловсролтой байх ёстой юм бэ тэр бааз суурийг нь л дандаа тавьж байсан байхгүй юу. Тэр чинь дандаа үргэлжлэж байсан. Бага сургуульд үзсэн юм чинь дунд сургуульд залгаал цаашаагаа явна. Тэрнээс тэр дундаас нь хаячихаад ч юм уу, завсар нь шинэ юмаа орхиод ч юм уу хаяад явна гэж байхгүй. .. 10 жил төгслөө гэхэд их дээд сургуульд ороод шууд хичээл хийхэд л тэр цаашаа залгаад явна уу гэхээс гэнэт шинэ юм заахгүй ш дээ. 10 жилийн хичээлийн чинь дүрмийн л цаашаа залгаад явна тийм учраас хүүхэд ойлгох нь арай амар байсан байхгүй юу. Яг үзсэн юмнаасаа цаашаагаа явах. Аа тэгэхгүй бол нэг хэсэг явж байгаад нэг хэсэг үзээгүй юм тулгачих юм болуул эхний анхныхыгаа мэдэхгүй хүн ойлгоно гэж байхгүй ш дээ. нөгөө хоцрогдол гэдэг чинь тэрэнтэй холбоотой л байна гэж бодоод байгаа юм. Тэр залгамжиллаж л явахгүй учраас. .. Аа харин би зүгээр одоо бодоход тэр үед жаахан их дэлгэрэнгүй программтай бас байсан юм аа. Яагаад гэх дээр их дээд сургууль төгссөн хүмүүс заавал тийм юмны мэдэгдэхүүнтэй байх ёстой гэж мэргэжлийн ч бай мэргэжлийн ч бус бай. .. Өөрийнх нь үндсэн мэргэжлээс арай бага ч гэсэн одоо би ухаандаа жишээ нь техникийн хүн байна гэхэд л одоо түүх ч юм уу утга зохиол ч юмуу одоо заавал үздэг. Одоо чи яаж байгаан заавал өргөн хүрээний мэдлэгтэй байх ёстой, юм юм мэддэг байх ёстой ингэснээс болж арай харин жинхэнэ мэргэжлийнхээ юуг үзэх цаг арай бага байсан юм болов уу даа. Бүх олон төрлийн бусад мэргэжлийн юмнуудыг бүгдийг нь яагаав тэгээд өнөөх мэргэжил мэргэжлээс зах зухыг нь үзээд байсан. Юмны захтай болхоор яг аваачаад нарийн яг өөрийн болгох тал дээр жаахан дутагдалтай байсан байж магадгүй. Ер нь сүүлрүүгээ болуул нэг 70-аад оноос эхлээд ер нь их л өргөн хүрээтэй болгосон л доо. Одоо тэгээл геометр байна. Одоо тэгээл техникийн шинжлэх ухаануудыг бүгдийг нь заавал зах зухаас нь сурна. Гарсан хойноо ер нь тэр уг ажилд шаардлагагүй ч гэсэн заавал 1рт юм мэдэх ёстой гэсэн шаардлага ийм юм барьж байсан. Би тэрийг жаахан илүү их цаг л үрсэн байх даа, хэрвээ тэгээгүй яг хэрэгтэй юмаа үзсэн бол арай чанартай, арай амьдралд хэрэгтэй улсууд бэлтгэх байсан болов уу л гэж боддог.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад ер нь кино театр жүжиг их тоглодог байсан уу?

Бямбаа -

Миний багад кино одоо цөөхөн байжээ. Гэхдээ сум багтаа хүргэж гаргаж байсан юмаа. Ялангуяа монгол кино бол цөөхөн байсан юм. Аа тэр үед харин уран сайханч нар асар их байлаа. Драмын жүжиг бол маш их байсан. Би харин тэдэн дотроос тэр үеийн кино жүжгийг би бол одоогоос ер нь одоо бол дээрдүүлсэн гэж хэлж чадахгүй. Яагаад гэхээр тэнд чинь заавал хүнд хэрэгтэй хүмүүжлийн ч юм уу амьдралд хэрэг болох жинхэнэ бодит юм их байсан. За одоо бол зүгээр нэг тийм нэг ухаандаа хайр дурлал гээд нэг юум гараад ирнэ чухам эцэстээ хүн харахад ер нь нэг сонин юм шиг хирнээ амьдрал хүнл хэрэгтэй юм амьдралаа цаашдаа өөртөө мөрдлөг болгож авч явах юм юу байна вэ гэхээр маш их бага санагдаад байгаа юм. Тэр үеийн кино гэхэд би зүгээр жишээ хэлэхэд ухаандаа эх орондоо ямар их хайртай байгааг харуулж байгаам эх оронч үзлийг бол гаргах гээд байдаг байсан юм тэр үеийн киноноос. Өөрийн амь нас бол ер нь эх орны өмнө юу ч биш шүү дээ. .. Тэр аав ээж ах дүү бол. Улс эх орноо хамгийн 1рт тавьдагийг бол тэр байнга харагдаж байна ш дээ. .. За тэрнээс гадна ан амьтан энэ байгалиа болуул яаж хайрладаг хичнээн их хайртай байгааг бас тэр кинонд бол гаргадаг харуулдаг байлаа. Энэ одоо энэ алуурчин ч байдаг юм уу хулгайч, дээрэмчид, одоо энэ аллага таллага энэ юм бол бараг байгаагүй. Тийм учраас энийг чинь анх үзсэн хүн бол бараг айна. Тэгээд энэ одоо бодоход яахав нэг бараг л баатрын хэмжээнд тэр гол дүрд тоглож байгаа тэр алуурчид ч бай дээрэмчид ч бай одоо тэр юм жаахан тийм хүн алдаг ч бай тэрийг одоо их сонирхоод хүүхэд бол жаахан буруу бодол төрөөд байна уу тэрийг л их баатарлаг гавьяа байгуулсан баатар улсууд шиг л ойлгох ийм үзэгдэл бага насны улсуудад бол байгаад байна уу даа гэж боддог юм. .. За драмын жүжиг л хамгийн их байсан юм байна.

Цэцэгжаргал -

Та очиж үздэг байсан уу? хамгийн гоё кино жүжиг нь юу байсан бэ?

Бямбаа -

Өө үздэг байсан. За би одоо хамгийн сайхан кино гэхэд одоо за эд нар чинь нэр нь юу билээ хө аа Ардын элч киног би маш их сонирхож үздэг байлаа. Хэнийг тэр Дарьбазарыг тэр Бароны цэрэгт одоо алуулж байгаа, Ариунаа тэр хүүхэдтэйгээ үлдчихээд явж байгааг нь гээд аа тэр үеийн ард түмний амьдрал ямар ядуу байсныг тэр үед чинь гаргаж байсан. .. Өшөө Сэрэлт кино байна. Анх оч нэртэй гарч байсан. Энэ кинонуудыг би хамгийн анх үзэж 1ээрч барахгүй нэг хэсэг удаа үзэж байсан юм байна би. Тэрний өмнө Цогттайж гэж киног үзэж байлаа. Тэгээд сүүлрүүгээ ч яахав дээ дайсны цэргийн овсгоо ийм юм байна гэж бодож байсан юм л даа. Аа нилээн дунд хэрийн киноноос би Суварган цэнхэр уулс гээд нэг хилийн застав дээр авсан нэг кино байна лээ. Сурвалжлагч эмэгтэйн тухай тэрийг бас нилээн сонирхож үзэж байсан. Киног ер нь нэг ялангуяа техникомд байх үед бараг тасалдахгүй үзэж байсан байх аа 7 хоног.

Цэцэгжаргал -

Таны хүүхэд байхдаа үзэж байсан кино жүжгүүд танд ер нь ямар байдлаар нөлөөлсөн бэ?

Бямбаа -

Аа би болуул тэрэнд яах вэ гэх дээр тэднээс юу олж авсан юм бэ гэхээр за ямар ч байсан хүнд хэрэгтэй юм байна. Эх орон гэж ард түмэн гэж байдаг юм байна гэдгийг ойлгосон. Аа 2рт одоо хулгай худал гэдэг чинь хүнд хэрэггүй юм байна аа, амьтан жигшдэг дооглодог тохуурхдаг тэрнээс зайгаа авч хөндийрдөг юм байна гэж ойлгосон. 3рт архи бол хүнд хэрэггүй юм байна . архи уусан хүн хэрэгт ордог юм байна хүнд ч хилс хэрэг чихүүлдэг юм байна гэдэг хэцүү ойлголт байсан. Тийм учраас одоо болтол би согтох хэмжээнд бол хүртэл архи бол огт уугаагүй одоо ч өнгөрчихсөөн. .. Тамхи татаагүй. Тэгэхээр би тэр үеийн тэр урлаг соёлынхон аа тэр үеийн ард түмний, бидний эцэг эхүүд настайчуудын ахмад улсуудын сургаж байсан сургаал нөлөөлсөн юм байх аа гэж боддог юм. .. хамгийн гол нь тэр үед бид чинь яасан бэ гэхээр хүмүүжил бол муу байх арга байгаагүй юм тэр үед чинь. Өнөө бол хүн эрх чөлөөтэй хүний хүүхдийг загнаж болохгүй байна. Бидний үед бол тэгэхгүй ш дээ. Бид хорь гучуулаа 2 анги талцаад зодолдоно тэгээд нэг гуч дөчин хүүхэд бөөгнөж байлаа гэхэд л биднээс арай ах гуч гаруй насны хүн ороод ирхэд тэр гудамны үзүүрт ороод ирхэд чинь тараад бутраал зугтаана ш дээ тэд нар чинь. .. Биднээс ах хүн бүгд биднийг загнана. Биднийг зэмлэнэ. Адгийн наад зах нь гудманд шүгэлдчих юм бол загнуулна ш дээ. Харсан хүн болгон биднийг хэлдэг сургадаг учраас бид өөрөөсөө настай хүн бүгд чинь бидний дарга байсан. Тийм учраас би тэр хүмүүжил их нөлөөлсөн юм байна гэж би боддог юм. Адгйин наад зах нь л би өөрөө явж байгаад өөрйинхөө морийг унаад 8,9 сард шүү дээ. хөдөө зүгээр давхиж байгаад жаахан хөлөргөчихнө морьдоо, настай хүн таарахад чинь чи яасан задарсан хүүхэд вэ чи өдий тосон хайлганы цагаар бүдүүн морь хөлөргөж давхилаа чи. Тэгээд би бас тэр үед дотроо би өөрөө өөрийнхөө хэмжээнд бодож л байсан л даа. Гэхдээ айгаад хэлж чадахгүй тэр яагаад тэгдэг байсан өмөөрнө гэж байхгүй тэр үед чинь. Би тэр хүнийг тэглээ гээд гэртээ хэлвэл би нэмээд дээр нь загнуулна ш дээ. Чи яах гээд тэгжээж морь унасан юм. Тэр настай хүний үгэнд орохгүй яасан юм гээд одоо ингэж загнадаг байсан. Аа тийм учраас хүн хүндээ санаа их тавьдаг байсан. Харсан хүн буруу бүгдийг нь хүн бүгд зэмлэнэ. .. Аа тийм учраас бидэнд тэр үед газар гэж байхгүй юм ш дээ. Өнөө бол нэгнийгээ алж байсан ч хараад л өнгөрнүү гэхээс яах ч үгүй. Аа тэр үед юу нэг нэгнийгээ зодох нь битий хэл хэрэлдэж байвал ирээд л загнаад л тараалгана шүү дээ. Тэгхэд энэ болуул бүх ард түмэн гол хүмүүжил бас 1рт тийм амар биш ээ. Тэр бүхэл бүтэн үеийн асуудал шүү тхх. Тэр дээр үеийн монголд сайн ч юм бий муу ч юм бий. Гэхдээ тэр ах захаа хүндлэх ёс гэдэг болуул их ард түмний гол үндсэн шалгуур шүү дээ тэр бол ер нь. Тэр номтой номгүй нь хамаагүй, намд ажил хийсэн хийгээгүй нь хамаагүй, ядуу зүдүү баян чинээлэг нь хамаагүй ахмад настнуудын тэр сургамжыг хүн бүгд авдаг. Тэднээс хүн бүгд айдаг байсан. .. Хэдий том юмтай ч гэсэн өөрөө өөр олон хүмүүс тэднээс бол айдаг байсан юм. Тэрнийг бол хэн ч хэлнэ шүү. Би энүүнд л хэлдэг юм.

Цэцэгжаргал -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу. Байдаг бол ямар үйл явдал хамгийн их гүн нөлөө үзүүлсэн бэ?

Бямбаа -

за тэр чинь ч ер нь гүн нөлөө гэхдээр чинь одоо за байз юу байхав хэлнээ яахав би нэг бодоод орхий. Тэр бол тэгнэ л дээ. За яах бэ энэ миний амьдралд нөлөөлсөн гэх яахав зүгээр тэр үед тохиолдсон аз завшаанаар яах вэ гэхээр би манай Дорнод аймаг чинь ер нь угаасаа их Зөвлөлтийн цэрэг арми ч их байсан, Зөвлөлтийн үеийнхэн ч их ажиллаж хийж байсан. .. За ер нь баргийн хүн орос хэл мэддэг шахуу бас нилээн байсан хагас дутуу. Тэр Зөвлөлтийн мэргэжилтэнүүдтэй сүүлд би одоо ХААн яаманд ирээд цуг ажиллаж байсан гэж ярьлаа. Тэд нарыг хараад тэр одоо бидний хувьд бол их соёлтой, боловсролтой, даруухан, их ажилч улсууд санагдаж байсан. .. Тэдэнтэй цуг 2 жил ажиллачихаад тэгээд тэдэн шиг ийм өндөр одоо чадвартай мэргэжилтэн болох юмсан гэдэг ийм хүсэл төрж байсан. Энэ сайхан орос хэлийг эх оронд нь очоод сурах юмсан гэж бодож байсан. Ядаж би нэг хэнтэй ч чөлөөтэй нэвтрээд ярьчихдаг болох юмсан. Тэр үед чинь одоо их агуу том гүрэн гэж байсан 16 сүрлэгтэй байлаа. Тэр их агуу гүрнийг нүдээрээ очиж харах юмсан. Адгийн наад зах нь одоо москва хотыг очиж харах юмсан гэж бодож байсан. .. Би ч 10 гаруй удаа очсон л доо. Москвагаар дайрч явдаг учраас. Тэгээд би чинь нэг жил ирээд нэг жил нь цаашаа тэдний нутгаар баруун том хүн ам ихтэй хотуудаар бараг очсон л доо сонирхлын журмаар. Сонирхолын журмаар л очиж байсан. .. Харьков, Ленинград, Киев, за тэгээд оросын нийслэл, Минск гээл одоо ингээд Казаны нийслэл, аа татарын нийслэл Казань гэх мэтчилэнгээр одоо татуулж л явж байсан. Тэр бол ярих дээр тэр агуу их ард түмний зан заншилм байгалийг л сонирхож явсан юм болов уу даа гэж боддог юм. Тэр бол миний анх орос хүн харсан орос хүнтэй хамт нэг баг болж ажилласанаас эхлээд тийм бодол одоо төрсөн юм даа. .. Тэр орос орныг үзэх орос хэл сурах за сүүлдээ тэгээд тэр оросийн мэргэжилтэн шиг ийм мэргэжилдээ үнэнч өндөр хүндтэй хүн болох юмсан гэж тийм бодол төрсөн. За харин яг сургуульд мэргэжил эзэмшихдээ бол би яг тийм ийм гэсэн юм байгаагүй. .. Яах вэ Зөвлөлтөд сурна хэл сурна гэж явсан. Тэгээд тэр үед яах вэ нэгэнт батлан хамгаалахын яамнаас хуваарь хийнэ. Тэр хуваарийг авлаа гэж үгүй гэх эрх байхгүй л дээ. тэгээд л зэвсэг хийх л юм гэдгийг ойлгосон тэгээд л очсон юм байгаа юм. Тэгээд тийм л юм болсон юм байгаам.

Цэцэгжаргал -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Бямбаа -

Онцгой гэх юм байхгүй. Аа би нэг жаахан тийм мөрөөдөмтгий хүүхэд байсан юм уу залуу даа гэж боддог юм би. .. За энэ одоо хэлэхэд бас хэцүү л дээ. Яасан юм бэ гэхдээр яагаад гэвэл би 1963 онд манайд 2 Зөвлөлтийн нисгэгч ирлээ гэж сонссон юм. Николай, Трешкова 2 ирдэг юм аа. Анхны эмэгтэй нисгэгч, Зөвлөлтийн 3дахь нисгэгч Николай. За манай энэ том хүлээн авалт жагсаал магсаэал болж их юм болж байсан. Тэрийг хараад маш их биширч байсан. Ер нь ийм л одоо хүн болсний энэ бол болдог юм байна. Ийм ирээдүй ер нь байх болов уу. Ийм хүн бол ер нь ямар сайхан болоо энэ чинь одоо ёстой бурханаас заяасан хувь гэдэг байхдаа гэж бодож байлаа. Тэгээд 2 жилийн дараа алдар нийгэмлэгт чөлөөт бөхөөр хичээллэж байхдаа 1965 онд Цэдэнбал даргад би саналаа бичиж байсан. Юу гэж бичсэн бэ гэхээр манай хойд агуу их хөрш ЗХУ-д шинжлэх ухаан техник асар их хөгжиж ялангуяа огторгуйн сонин хачин нууцыг задлан шинжлэх талаараа агуу их амжилтыг олж байна. Ийм учраас би бодохдоо ойрын ирээдүйд манай социалист орнуудын хамтарсан газрын нислэг болно гэдэгт би итгэдэг. Ийм учраас 2 дахь социалист орон монгол ороны иргэн оролцох байх аа гэж би найдаж байна. Ийм учраас одооноос манайхан бэлгэж болдоггүй юм уу. Хэрвээ манайд тийм өндөр итгэл найдвар олдох юм бол би өөрийн эх орон ард түмний тусийн тулд амь насаа зориулахад харамсах юм байхгүй э гэж бичсэн. 3 сарын дараа хариу ирсэн юм байгаам. Хариу ирэхдээ таны захидалыг авч уншиж танилцлаа. Таны энэ зөв зүйтэй санал байна аа гэхдээ энэ бол ганц таны хүслэн биш нийт социалист залуучуудын орны залуучуудын хүслэн болж байгаа юм аа. Харамсалтай нь ойрын ирээдүйд манай оронд хараахан зохиогдох болоогүй байна аа. Ийм учраас зөвлөхөдулс төр байлдааны бэлтгэлдээ онц гарамгай суралцаж, бусаддаа үлгэр жишээч байж сургууль соёлоо ч, өндөр мэргэжилтэй, гүн бат итгэлтэй иргэн болж төлөвших хэрэгтэй гэж Цэдэнбал даргын гарын үсэгтэй төв хорооны тамгатай одоо ийм албан тоот ирж байсан юм. 1965 оны 11 сарын 25. № 1100 УБ хот гэсэн МАХН-ын Төв Хорооны албан хуудас байсан л даа. Тэгээд би дараа жил нь сургуульд явсан юм байгаа. .. Тэгээд энэ тэгхэд намайг 3р курст байхад нэг шуурхайн хяналт шалгалтын эрхэлсэн туслах Доржбат гэж хүн байсын. Яг албан бичигэрхүү юм ирсэн юм. Тэр бол тийм онц юм байгаагүй даргын өгсөн зөвлөмжийн дагуу нэг зөвлөгөө гэж сургуульд сурах талын л юм байсан. Тэгээд өнгөрсөн юм байгаа юм. Тэгээд 74 онд би дахиад нэг бичсэн юм байгаа юм тэр тухайгаа төгсч ирсэн хойноо. Одоо ингээд ингээд тийм тэр зэр зэвсгийн юм яачихлаа шүү өнөө үед манай оронд зохиогдох болоогүй юу. Ер нь тэгвэл заавал ир ч гэхгүй ер нь тэр сансарын хөлгийн бичгийг монгол хэл дээр нь зааж болохгүй юм уу тэгсэн түрүүнийхээ хариуг өгсөн байсан. Ойрын үед зохиох болоогүй байна аа гэсэн. Тэр яасан бэ гэх дээр чинь олон улсын интервал энэ тэр гэж гэрээ хийдэг юм байдаг юм байна ш дээ. Тэр нь манай оронд хийгдээгүй байсан юм байна. Манайх 1977 онд байна уу анх тэр чинь гэрээ хэлэлцээрт орсон юм байна лээ. .. тэгээд 78 онд улсууд аваад 81 онд ниссэн шүү дээ тийн тэр тийм учиртай юм. .. Би тэгэж л наадах чинь тэрийг амьдралдаа болуул бас их даргын хариу ирж байсанд дотроо баярлаж л явдаг юм. Тэр үед тоогоод тэгж байсан, сүүлд нь би номон дээр ч бас нэг гарчихсан юм байна. Гүррагчаа ниссэнээс 16 жилийн өмнө ингэж байсан гээд. Манай Дорнодын Чойбалсан сумаас одоо төрсөн алдартнууд гэсэн нэг ном гарсан юм 2005 онд. Тэрэн дээр тэрүүнийг ч бичсэн байна лээ. Тэгээд энийгээ бол би нэг үед бас нилээн мөрөөдөж л байсан л даа. Би Зөвлөлтийн сансарын нислэг төвд хүртэл тэр хойно байхдаа очсон юм байгаам. Төв хорооны дарга ер нь хориогүй юм. Танайд яаж болож уу гэхэд. Тэд бол хариу хэлэхдээ зүгээр юу хэлсэн л дээ тодорхой юм хэлээгүй. Сансарын нислэгийн группын дарга Имелянов гэж хүн бичсэн байсан. .. Хүн ямарваа юмыг үнэн санаанаасаа хүсэн мөрөөдвөл хэзээ нэгэн цагт биелэдэг жамтай. Ийм учраас та сургуулиа амжилттай төгсөж эх орондоо үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй. Үнэн снаанаасаа мөрөөдсөн зүйл хэзээ нэгэн цагт биелэдэг жамтай тиймээс хэзээ нэгэн цагт биелэнэ байх гэж найдаж байна аа гэсэн тийм л юм байсан юм байгаам. .. Тэнд тэгж л хөглөж солиорч явсан юм байгаа юм хүнд хэлэхэд ичмээр юмаа. Одоо бол яах вэ дээ сая ч гэсэн яахав дээ тэнд сургуульд цуг явсан улсууд өнөө биднийг их үздэг байсан одоо харин энэ ном өнөө ном энэ тэр дээр нэг ороод гарцан болхоор би одоо хүн хэлбэл бас худлаа хэлчихлээ гэхгүй тэр номоо харуулсан ч болох юм байна гээд ярьж байгаа юм. .. За зүгээр хүнд ярих юм бол хэцүү худлаа ярьдаг өвгөн таарлаа л гэж хүн бодох байх.

Цэцэгжаргал -

Монгол нутагт байгаль орчин яаж өөрчлөгдөж ирсэн бэ?

Бямбаа -

За энэ талаар би нилээд ихэнхи хэсгийх нь мэднэ гэж бодож байгаа. Яагаад гэх дээр би энэ газар орныг судлахаар баруун 9 аймагт ажлаар явсан. Бусад үед би ганцхан Өмнөговь аймгаас бусдад 21 аймгаар явсан байна лээ. За манай байгалийн гайхамшиг гэдэг бол хосгүй л дээ. .. Манайхан нээх гадаад дотоод явна, тийм ийм гоё газар амарна гээд байх юм. Энд бол тэгэхгүйгээр манайд бол тэрнээс дутахгүй газар бол байна л даа. Манайх тэрийгээ ашиглаж чадахгүй тэрийгээ олж мэдэхгүй эх орноороо бахархаж мэдэхгүй байна сайн сайхнаа авч идчээд өөрснийгөө мэдэхгүй байна. За байгаль өөрчлөгдөх нь бол аргагүй асар их өөрчлөгдөж байгаа юм шүү.

Цэцэгжаргал -

Гол нь юу өөрчлөгдөв?

Бямбаа -

Гол нь юу вэ гэхээр хамгийн 1рт хөрс, өвс ургамал, ус 3 бол маш их өөрчлөгдсөн. Одоо хичнээн олон мянган гол горхи ширгэлээ л гээд байна. Бидний нүдэн дээр байгаа голууд маань өнөө ямар байгаа билээ. .. Эргээ хальсан, зарим үед даваад 2 тийшээ тэлчихдэг л тийм голууд байсан ш дээ. Одоо тасарчих гээд зарим нь ч өчнөөгөөрөө тасраад байна ш дээ. Жишээ авхад одоо Хэрлэн гол байна, Туул гол байж байна энэ хэд дээрээ жишээ авхад чинь л одоо харагдаад байна. За өвс ургамал гэхээр ингэдэг юм байна. Бидний үед маш их өндөр сахлаг өвс ургамал ургадаг байсан. Жишээ нь Дорнод бол манай Монголын байгалийн хадлан бэлтгэх талбайн 53 хувь нь ганцхан Дорнод аймагт байдаг юм хадлангийн талбайн. Гэтэл өнөөдөр биднийг бага байхад ямар байсан бэ гэхээр дээр үед сайхан зуншлага болсон жил дөрөө шүргэдэг өвс ургадаг морины, хонины нуруу цухалзаад байдаг байсан. Өнөө тэгхэд тэгж ургахаа бол больсон. Аа огт тийм элсгүй сайхан талбай ногоон зүлэг ургадаг хадлангийн өвс ургадаг байсан газар өнөөдөр ямар байна вэ гэхдээр хадах юм байхгүй, маш таруу болсон нилээн хөрс нь бол элсэрхэг болчихсон, жоохон салхи гарвал шороо шуураал ийм болчихсон байна. За тэгээд ер нь энэ хуурайшилт болоод ган болсоны дараа жил дахиж ургахдаа сайхан зуншлага болсон ч гэсэн жилийн дараа заавал энэ өндөр өмхий шарилж одоо аягүй их ургадаг болцон. Тэгэхээр шинэ өвс ногоо чинь ургадаггүй юм байна. Нэг байхгүй болчихоороо дахиад ургахдаа заавал энэ муу юунууд энэ хэрэггүйнүүд нь түрүүлж ургаад байдаг юм байна. Удаандаа хэдэн жил дараалаад зуншлага сайхан болчихвол арай энэ шарилж нь багасдаг юм гэнэ лээ. .. Нэг цөлжилт болоод ийм болсон газар чинь ахиад нэг сайхан зун болоод хуртай бороотой байлаа ч гэсэн ургахдаа нөгөө өндөр шарилж нь ургачихна. Нөгөө хэрэгтэй шаардлагатай өвс чинь ургахгүй болчихоод байна ш дээ.

Цэцэгжаргал -

Байгальд гарсан сайн өөрчлөлт гэхээр юм байна уу?

Бямбаа -

за би хараад ер нь сайн өөрчлөлт гэж харахгүй байгаа. Би энийг гол нь хүний үйл явдалтай холбоотой гэж бодоод байгаан ер нь. Хэдий чинээ их улс орон хөгжиж, техник их хөгжинө төдий чинээ байгалиа богино ухаанд асар их хэмжээнд сүйтгэж чаддаг юм байна. .. Дээр үе маань ч яахав цахилгаан хөрөө байхгүй юм чинь гараараа хөрөөдөх юм уу сүхээр цохиж унагана ш дээ. Тэгэхэд өнөө энэ цахилгаан хөрөө юугаар чинь өдөрт хэдийг ч унагавал унагана адгийн наад зах нь. Энэ бол 1рт хүний нөлөө бий. 2рт энэ дэлхийн хөрсөн дээр байгаа юмнуудын хоорондьн зохицоо бол алдагдчихаж. .. Яагаад гэхээр энэ чинь цаанаасаа угаасаа юм чинь тийм заавал хэмжээ хязгаартай хувьтай байдаг гэдэг л юм чинь. Адгийн наад зах нь ингээд бодоод үзэхээр чинь энэ ургамлууд чинь байхгүй болоод ирэхээр амьд амьтад нь устаж эхэлдэг. Нэгийг нь хэт устгачихвал сөрөг нөлөө үзүүлнэ. Жишээ нь. Болжморыг устгачихлаа гэхдээр тариа ногоогий чинь өнөө иддэг шавьж олон болно. өнөө их өвсний дайсан гээд оготноо бүгдийг нь устгачих дээр үнэг гэдэг чинь байхгүй болох гээд байдаг. Үнэг, бясаа их болчих дээр оготно ихсээд байдаг . тэр чинь яадаг юм бэ гэхээр өнөөдөр чинь энэ огтоноыг барьж зохих хэмжээгээр хороогоод байдаг байна ш дээ. Тэгэхээр энэ чинь бүгд харийцан шүтэлцээтэй юм угаасаа. Амьд бай, амьгүй бай бүх юунууд манай дэлхий ертөнцийн бодис чинь хоорондоо харилцан шүтэлцээтэй яг хэмжээтэй нормтой тохирсон байна. Аа тэр нь алдагдахаар л бүгд болохгүй болчихно. Нэг нь болохгүй бол нөгөөхдөө нөлөөлчихдөг. Тийм учраас байгалын тухай асуудлыг авч үзэхэд хамгийн гол нь иж бүрэн цогц л арга хэмжээ авахгүй бол ганцхан юмыг сайжруулаад сайн болчихно гэж байхгүй ш дээ. Өвс ургамал модыг нь хядчихаар ус нь байхгүй болчихно, ус нь байхгүй бол цаадах чинь ургахгүй болно ш дээ. .. Ногоо өвс нь ургахгүй бол хөрс нь хийсээд сул муу шороон хөрс болчихно газрынх нь хөрс нь өөрчилөгдчихөөд байна ш дээ. Тэгээд хөрс нь өөрчлөгдчихөөр өвс ногоо ургах үржил шим нь байхгүй болчихно ш дээ адгийн наад зах нь. .. Тэгэхдээр ийм учраас энийг болуул зүгээр нэг ганц төрлийн одоо ганцхан усыг хамгаалахгүй бол болохгүй гээд болохгүй ганц өвс хамгаална гэж болохгүй байна. Байгаль хоорондоо холбоотой учраас нэгийг нь авна нөгөөхийг нь цуг л арга хэмжээ авач байхгүй л болуул тэг бол тэнцвэр л алдагдчихвал тэгээд аь нь ч болохгүй ш дээ.

Цэцэгжаргал -

Газар усны нэрнүүд ер нь өөрчлөгдөж ирсэн үү?

Бямбаа -

Газар усны нэр одоо өөрчлөгддөг юм байна аа. Одоо бидний мэдэж байсан газар хүртэл тэр нэр байхгүй болоод оронд нь бидний мэдэхгүй нэр энэ тэр бас байна л даа.

Цэцэгжаргал -

Тухайлбал?

Бямбаа -

за одоо тухай нь гэж би яг тодорхой хэлэхэд хэцүү байна наадхийг чинь хэлхэд олон газраар явлаа. Одоо жишээлбэл ердөө нэргүй байсан Чойбалсан сумын нутагт байсан газар гэхэд л одоо жишээлбэл Сүхтолгой ч гэх юм уу нэг нэртэй болчихсон байгаам. За энэ яаж байгаам тэнд олон жил суурьшиж нутаглаж ирсэн хүний нэрээр одоо тэдний байдаг хороо гэд хэлж байгаа юм байлгүй одоо жишээлбэл. Худгийг хүртэл нэг хүний нэрээр нэрлэчихдэг байна шүү дээ одоо. Аа газрын зураг дээр бол арай үгүй байх гэж бодож байна гэхдээ газрын зураг маань дөчин хэдэн оных энэ тэр чинь их хуучирсан зураг бий л дээ. Тэр үеийн зураг болуул 40-50иад оны зураг бол одоо үед ердөө таарахгүй. Тэр чинь яагаад таардаггүй юм бэ гэхээр тэр үед машин техник бараг байхгүй аймгууд ганц ганц замтай шахуу л байлаа тал тал тйшээ салбарласан. Одоо бол тэдний зам гэх юм байхгүй. Тэр үеийн хийсэн зураг дээр одоогний шинэ гаргасан энэ өдөр тутам шахуу гаргаад байгаа зам чинь байхгүй. Тэр зургаар газар олно гэдэг маш хэцүү. Харах юм бараг байхгүй.одооний шинэ байгаа нь огт тэмдэглэгдээгүй. Тийм учраас газрын зургаа маш нарийвчилж гаргахгүй бол юу л даа болохгүй л дээ.

Цэцэгжаргал -

Сургууль соёлын талаар, байгаль орчны талаар сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.