Anonymous


Basic information
Interviewee ID: 990319
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Harit baga
Sex: m
Year of Birth: 1960
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: guard for social services office
Belief: none
Born in: Nariinteel sum, Övörhangai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
travel
foreign relations
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За та өөрийгөө танилцуулаад, тэгээд өөрийн амьдралын дурсамжаас бидэнтэй хуваалцахгүй юу.

Нэргүй -

За миний нэрийг Намхайн Батжаргал /нэрийг нууцлах/ гэдэг. Би 1960 онд төрсөн. Бага насаа аав ээжийн гар дээр өнгөрүүл, 1968 онд анх эхлэж сургуульд орсон. Бага насны..., бага 8-р ангийг бол би хөдөө сумын бага сургуульд төгссөн. 10-р ангийг бол аймгийн төвд төгссөн. Би 1976 оноос эхлэж их сургуульд орсон.

Баасанхүү -

ммхм. Та аль нутагт төрсөн бэ?

Нэргүй -

би Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн.

Баасанхүү -

тэр үеийн хүүхдүүд..., та одоо өөрийнхөө их сургуульд орсон дурсамжаас хуваалцвал, яаж элсэж орж байв? Ямар шалгалт өгч байв?

Нэргүй -

биднийг 10 жилийн сургууль төгсөж байх үед бол өндөр шалгууртай байсан. Тухайн үед бол сэхээтэн, одоо тэр дарга нарын хүүхэд бол голчлон их дээд сургуульд ордог. Малчин ардын хүүхдэд боломж ховор байсан. Аан сурлагын дүн чанарыг харж тийм элсэлт шалгалт авдаг байсан.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

би тэгээд аймгийн төв дээр шалгалт өгөөд тэнцээд, дараа нь эрүүл мэндийн шалгалтанд орж тэгээд анх удаа намайг төрсөн..., одоо томилогдсон сургуульдаа ирж байсан.

Баасанхүү -

за ямар сургууль?

Нэргүй -

техникийн их сургууль.

Баасанхүү -

энэ политехникийн дээд тээ?

Нэргүй -

аан политехникийн дээд сургууль, тийн долитехникийн сургууль.

Баасанхүү -

ямар мэргэжлээр?

Нэргүй -

би геологи, геодезийн тэнхмийн геодезийн ангид орж суралцаад 1980 онд төгссөн.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд 1980 онд төгсөнгүүтээ шууд ажлын талбар дээр гарч. Мөн тухайн үеийн байгууллагууд чинь өндөр шалгуураар хүнийг тухайн инженерүүдийн зэрэглэлийг одоо 2, 3 хүн..., дадлагажих хугацаанд бол инженерээр ажиллуулдаг байсан.

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

тухайн үед бол би дагалдан ажилчингаар 6 сар гараад жинхэлж инженерийнхээ ажлыг хийж эхэлсэн. За тэр цагаас хойш би зурагзүй ..., улсын геодези зурагзүйн газарт 12 жид ажилласан. Энэ хугацаанд бол мэргэжлийнхээ дагуу хөдөө орон нутгуудаар, аймаг сумдаар одоо голцуу картаграфын зураглал буюу одоо гоедезийн зураглал хийж..., тийм зураглалыг хийдэг байсан.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд үндсэн мэргэжлээрээ би тасралтгүй 12 жил ажилласан. За энэ хугацаанд бол янз бүрийн бэрхшээл зовлон байлгүй яахав. Тухайн үед хэдий бэлэн юм байсан хэдий боловч бас хөдөө гадаа явж байхад одоо янз бүрийн бэрхшээл тохиолдоно. Тэр бүрийг одоо даван туулж одоо ажил үүргээ гүйцэтгэж байлаа. Тухайн үедээ халуунд нь хална, хүйтэнд нь хөрнө тийм ээ. Тухайн үеийн ард иргэдийн аж төрдөг юманд суралцана. Түүх соёлд нь, арьдрал ахуйд нь..., тэрэнд тохирч бид нар ажил үлйчилгээгээ явуулж ажиллаж ирсэн.

Баасанхүү -

за та анх оюутан болж хотод ирж байсан. Тэгээд ер нь оюутан цагийн амьдрал ямар байсан? Тэр талаараа ярихгүй юу?

Нэргүй -

анх эхэлж оюутан болж ирэхдээ би хөдөөний хот гэдгийг мэдэхгүй хөдөө нутгаас шуудангаар ирээд л, ахыгаа дагаж ирээд. Одоо бол 120 мянгатад ахыгаа..., аавынхаа ахынд түр ирж байсан. Тэгээд одо маргааш нь сургуульдаа бүртгүүлчихээд л буцаж 120 мянгат орох гэж байхдаа төөрч будилж.

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

тийн тэгж одоо байлаа. Тэгээд хэд хоногийн дараа бид одоо сангийн аж ахууйд явсан.

Баасанхүү -

шууд уу?

Нэргүй -

шууд. Одоо тэхэд тэр үед чинь одоо шууд юугаа бүртгэж аваад шууд юун дээр юун дээр түүсэн ш дээ ургацад. За сангийн аж ахуйд бид нар голцуу энэ Батсүмбэр..., Төв аймгийн Батсүмбэрт ирдэг байсан, төмсөн дээр. Тэгээд хаврын..., намрын ногоо тариа хураалтанд бол оролцдог байсан. Ногоо хураах ажиллагаанд бол тэр үед их бүтээлийн буюу тухайн үед бол их сайхан түүхэн дурсамжтай өнөр ажил байсан.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

бүтээн байгуулалт гэнэ. Одоо тэнд чинь оюутан залуучууд оролцдог, за тэгээд тариаланчид оролцдог, цэргүүд оролцдог гээд л одоо бүхэл бүтэн Монгол улсын хүнсний хэрэглээний бүх л одоо саяын миний хэлсэн юугаар рот хийдэг.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэнд чинь олон жолооч нар ажилладаг барьдаг. Техник..., хүчит техник ажилладаг тийм ээ? Өшөө тэгээд юу..., оюутан сурагчид, цэрэг хүртэл ажилладаг ийм байсан. Энэ бол цэргийн хүчээр одоо..., эн хүчээр одоо Монгол улсын нэгдлийн газар тариалангийн одоо үйл ажиллагаа эхлэн явж байсан, намрын үйл ажиллагаа. Бид бол хаврын тариалалтанд бол явдаггүй байсан.

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

дандаа намрын ургац хураалтанд явдаг байлаа. За тэр үед бол бас одоо үеийнх шиг ийм сайхан тохилог сонин сайхан байгаагүй. Одоо голцуу майхантай, эсвэр нэг цонх хаалгагүй, дээвэр зээврээс нь ус гойжсон тийм үр тарианы талбай дээр очиж байрладаг.

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

аан бас тэр үед чинь тэгээд л одоо залуу жоохон хүүхдүүд бид нарт чинь даарах, өлсөх, хөрөх, ядрах ийм үе байлаа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

за тэгээд залуу нас бол үнэн сайхан. Өдөр мэдээж сайхан..., бишээ өдөр хэдий ядарсан ч унтаад өглөө нь босоод ирэхэд маргааш нь бол бие хөнгөн, сэргэлэн. Тэгээд өөрсдийн хийх ёстой ажлыг хийгээд л. Ингээд 30 хоног бол явж ирдэг байсан даа нөгөө ургац хураалтанд. За тэгээд тэр хугацаанд бол одоо..., одоо бид нарын үед бол дэглэмтэй. Одоо тухайн ангийг удирдаж байгаа буюу тухайн анги танхимын эрхтнүүд эд нар чинь..., одоогоор бол их сургуулийг бүхэлд нь удирдаж байгаа тэр одоо удирдлагуудынхаа үгээр тийм ээ? Тэд нар одоо юуг хий гэнэ тэрийг нь хийдэг. Аан зааварласныг нь сурдаг ийм байлаа. За янз бүрийн юу элдэв зүйлийн одоо муу зүйлүүд бол гардаггүй. Тэр үед залуучууд тийм байсан. Их хөгжилтэй, тоглоот тоглох дуртай. Аан барилдах, одоо бид нар чинь голцуу залуу юу..., манай анги чинь 25 хүүхэдтэй байсан. 4 мэгтэй 21 эрэгтэй байсан.

Баасанхүү -

өө за за.

Нэргүй -

21 эрэгтэй гэдэг чинь бол одоо жинхэнэ ноцолддог, геодези зурдаг тийм л залуучууд байлаа. Тэгээд бид хэд чинь 4 жил гаран сураад цуг төгссөн юм даа. Тэгээд 21 нь одоо 21-үүлээ төгссөн. Улс ардын аж ахуйд бүгдээрээ ажиллаж амьдарч байгаа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

мэргэжлээрээ ажиллаж яваа хүмүүс одоо яг тэрүүгээрээ төгссөн хүн 10-аад хүн л байна. Бусад нь бол тэгээд л зах зээлийн нийгэмд янз янзын ажил хөдөлмөр эрхлээд явж байна даа.

Баасанхүү -

ммхм. Таны яг мэргэжил чинь ямар, газарзүйн...?

Нэргүй -

геодези, картаграфи чиглэлийн.

Баасанхүү -

аан та энэ...,

Нэргүй -

геодезийн инженер гээд ойлгоцон ч болно.

Баасанхүү -

аан за за. Энэ мэргэжлийг яаж сонгож байв?

Нэргүй -

за даа сонголтыг бол би одоо тухайн үед бол нөгөө мэдэхгүй, тухайн үед геодезийн талаар надад анхны мэдэгдэхүүн ерөөсөө байгаагүй.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тухайн үед одоо сургуульд очсон хуваарь нь тэр. Тэрний хуваарийг авах боломжийг хангасан манай сургууль хамт олны л буян даа. Тэгээд тэр тухайн үед хуваарь тэгж их олддоггүй.

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

ирсэн хуваарь дээрээс чинь одоо 10 хүүхэд байлаа гэхэд чинь хэн хэнийг ямар юун дээр гаргаж байршуулах вэ гэж тэр тухайн сургууль захиргааны л хийдэг ажил. Тэгээд одоо тухайн үед би сонгогдсон цаг юу юм гэхээр малчны хүүхэд одоо тэр үед чинь тэр болгон их сургуульд ордоггүй байсан байхгүй юу.

Баасанхүү -

аан за.

Нэргүй -

малчин хүн, ажилчингийн хүүхдүүд бол ер нь ордоггүй байсан тэр цаг л даа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд яахав манай суманд бол яахав урд урд нь нэг жилд 2 юм уу 3, 4 хүүхэд гээд л нэг сумаас тээ? Тэгээд тухайн жил бол 4-үүлээ ирж байсан юм.

Баасанхүү -

өө за.

Нэргүй -

тэгээд ер нь бол одоо багшийн их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, энэ техникийн их сургууль, нэг нь одоо Дарханы полид явж байсан юм. Тэгж хуваарилагдаж байсан юм.

Баасанхүү -

ммхм. Тухайн үед одоо оюутнуудын аьмьдрал ямар байв? Тэр талаар та дэлэгрэнгүй ярьж өгөхгүй юу?

Нэргүй -

за оюутнуудын хувьд бол тухайн үеийн одоо нийгмийн маань ерөнхий амьдрал бол тэгш байсан ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

одоо хөдөө орон нутгийн бид бол одоо малчин гаралтай. Одоо мант мэтийн үед бол одоо муулах юм алга. Тухайн үедээ бол яахав болж байсан. Тэхдээ л одоо өнөөдрийн хувьд ер нь хөгжлийг харахад бол бас л ядууралтай байсан. Өмсдөг зүүдэг нь нэг нэхий тиймээ, бакалан гутал, одоо монгол дээл гэх мэтийн өмсдөг хэрэглээтэй. Аан сургуульд соёлдоо болхоор бол одоо 10 жилийн сургуульд бол одоо форм мормтой жигдэрсэн нөгөө тухайн дүрмээрээ явж байсан.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

аан тэр тухайн үедээ их сургуулд ч гэсэн бас тухайн тийм одоо эрэгтэй хүн тэр юуны форм, эмэгтэй хүн тийм төрлийн, бор, ногоон өнгө ч байдаг юмуу, яг залуучууд ч гэсэн тиймэрхүү формоор хувцасладаг л даа.

Баасанхүү -

өө их сургуульд ч гэсэн үү?

Нэргүй -

тийн тухайн үед чинь бол. Яахав чөлөөтэй энгийн юм шиг мөртлөө одоо жишээ нь цэнхэр өнгийн юпка ч юм уу тиймэрхүү юмнуудтай явдаг л байсан.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

одоо миний тэр 10 жилийн сургуулийн үеийн тэр төгсөж байсан үеийн зургийг хараад одоо манай охин үнэмшдэггүй ш дээ. Тэгээл нөгөөх чинь дээлтэй, тэгээл юутай зураг байгаа юм чинь. Би амьдралын хувьд бол яахав ээ тэгээд эцэг эх маань мал малладаг. Бид чинь одоо..., ах дүү нар маань ч гэсэн одоо янз бүрийн л ажил төрөл хийж байсан л даа сангийн аж ахуй энэ тэр газар тарилан гээд. Гэхдээ ерөнхийдөө нийт ард түмний маань амьдрал бол жигдхэн байсан. Яагаад жигдхэн байсан бэ гэхээр зэрэг чинь нөгөө засгаас одоо малтай хүн гэхэд чинь тэдэн толгой малаас дээш байж болохгүй. Тэрнээс дээш байвал нөгөө нэгдэл рүүгээ очдог учраас нэгэн хэвийн нэгэн жигд амьдралтай улсууд байсан даа. За тэгээд яхав тухайн үед бол төгсөөд ажиллаж амьдарч төгсөөд амьдралын гараагаа аваад. Тэгээд ингээд анхны цалингаа аваад ингээд явж байхад бол тухайн үедээ бол үнэхээр өндөр цалин авч байсан 500 төгрөг.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

500 төгрөг маань..., одоо нэг төгрөгөөр чинь 2 төгрөгөөр..., 1 төгрөгөөр чинь 60 мөнгөний пичень 80 мөнгөний пичень аваад идчихдэг. 2 төгрөгөөр чинь молоко аваад уучихдаг. Ингээд хэрэглээг бодоход бол мөнгө нь бархааргүй тийм үнэ цэнэтэй мөнгө байсан л даа тухайн үед бол. 1 кл боовыг чинь 3 төгрөгөөр аваад идчихдэг тийм. Тийм мөнгөний ханш бол одоо өндөр тийм байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэхээрээ бол яахав идэж уух, өмсөх зүүхээр болуул тэгээд тухайн авч байгаа цалин буюу одоо амьдралд жирийн хэрэгцээний юмнууд бүрэн боломжтой байсан.

Баасанхүү -

та яаж байв дотуур байранд амьдардаг байв уу? Эсвэл гадуур хамаатныдаа ч юм уу...?

Нэргүй -

аан би тэр хамаатны ахындаа амьдардаг байсан. Тэр ахын..., манай аавын тэр төрсөн ахынд л, тэр айлд амьдардаг байсан.

Баасанхүү -

ммхм. Стипент авах уу?

Нэргүй -

стипент авна. Стипен гээд яриахад энэ стипентийг чинь аваад тэр стипентний 20 төгрөгөөр чинь..., 20 төгрөг авдаг байсан.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

20 төгрөгөөр чинь тэгээд өдрийн хоолондоо нэг юм 20 мөнгөний гөөхий, 50 мөнгөний гөөхий аяга хар цайтайгаа идэж уугаад л тэгээд л таардаг. Автобусын мөнгөнд 1 төгрөг өгдөг .

Баасанхүү -

ммхм. Тэр үед ер нь одоогийн техникийн их сургууль ямар ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байв? Ер нь үйл ажиллагааны цар хүрээ нь ямархуу байсан бэ?

Нэргүй -

өө юу л даа тэр чинь 8..., одоогоор бол 8 тэнхимтэй болчихсон байна лээ. Бид нарын үед чинь 4 тэнхим байсан юм. Аан тэгээд нөгөө яг чиглэл, сургууль чиглэлийн хувьд бол 12 төрлөөр төгсгөж байсан байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд оюутны хувьд бол нэг ангид чинь 30-40 хүүхэдтэй тийм байсан юм.

Баасанхүү -

одоо яг социалист нийгэм гэдэг утгаараа оюутнуудад ямар үүрэг хариуцлага оноодог байв? Яаж..., үзэл суртлын ухуулга хийдэг байв уу?

Нэргүй -

үзэл суртлын ухуулга гэж байдаггүй л дээ. Оюутнуудад нөгөө сурах нь хамгийн чухал.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

та нар одоо оюутан хүн бол өнөөдөр яг сурахын төлөө. Сурснаараа яах ёстой юм гэхээр улс ардын аж ахуйд ажил хөдөлмөр эрхлэх.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

инженерүүд гаргах улс орноо хөгжүүлэх..., салбар салбарт тийм ээ?

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тийм л чиглэлээр сургадаг байсан. Аан яахав тухайн үеийн багш нарын шаардлага бол өндөр. Аан тэр хэрээрээ..., одооны..., тэр үеийн багш нарын шаардлага өндрийн юугаар оюутнуудын сурах идэвхи санаачлага тэр үед маш өндөр байсан л даа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

одоо ингээд хараад байхад бид чинь бол одоо курсын ажил гээд л хийдэг байлаа, дадлагын ажил гээд л хийдэг байлаа. Тэгээд дараа нь тэрийгээ хамгаална гээд юм хийдэг байлаа. Тэгээд л тэр үед чинь одоо материаллаг бааз бол ховор байлаа ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

жишээ нь баахан зураг хийлээ гэхэд ард талд нь цардаж марль тавьж юу яачихаад..., хатуу болгочихоод дээд тал доод талд нь савхан мод хадчихаад тэгээд үзүүлэн сургуулиа хийдэг тийм л үе байсан ш дээ. Одоотой адилхан бүх юм бэлэн байгаагүй. Тэгээд л нэг дадлага хийхээр тэр дадлагын курс юу энэ тэрт..., тухайн сурч байгаа чигэлийнхээ бүх оюутнууд хамгаалдаг. Эхний нэг жил бол нэгдсэн чиглэлээр 10 жилийн сургуулийн чиглэлийг л баттагасан нэг тийм төгсөнө л дөө.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд яахав яг хоёрт..., 1-дэх курсын хагас жилээс ч билүү нэг хяналтын ажил гээд гараад ирсэн энэ хичээлийнхээ гадна.

Баасанхүү -

таны оюутан насны хамгийн дурсамжтай хэрэг тохиолдол юу байв?

Нэргүй -

за хамгийн дурсамжтай үе одоо жоохон эсрэг талаас нь ярихад нэг стипентээ аваад гарахад одо тухайн үеийн овгорууд гэж яригддаг 40 мянгатын хэдэн овгорууд, 120 мянгатын овгорууд гээд жишээ нь тэрийн үеийн одоогоор бол одоогийн дэггүй залуучууд юм даа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэр дэггүй залуучууд чинь бид нар стипент аваад гараад ирэхээр тэрийг дээрэмдэж авдаг тийм үе байлаа. Тэр үед чинь тэд нарт дээрэмдүүлэхгүйн тулд траншейний нүхээр одоо дамжиж гарч сургуулиас. Тэгж одоо нөгөө тухайн үеийн тэр сахилгагүй залуучуудаас бултаж ингэж гардаг байлаа. Аан зарим үед бол охидууддаа стипентээ өгч гаргадаг байлаа. Нөгөө охидууд чинь ирээч гэнэ. Охидуудыг бол оролдохгүй.

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

за одоо жишээ нь 2 хүний юмыг гаргхад чинь л буцаж орж ирэхдээ л хоёрыг аваад л ингэж гарах жишээний. За тэр овгорууд бол тэгээд өнөө хаалган дээр зогсож байна ш дээ татвар авах гээд. Нэг их алаад хядаад, нүдээд зодоод байхгүй ч гэсэн ямар ч байсан хүний өмсөж байгаа жоохон өнгөтэй өөдтэйхөн юуг одоо тэр тухайн үеийн зэрлэг систем ч байдаг юмуу яадаг юм авна шүү, тийн, авдаг байсан. Тэхдээрээс дээр үед тийм хүүхдүүдээс чинь бид нар их айдаг байсан л даа.

Баасанхүү -

хмм.

Нэргүй -

тэгээд би нэг жилд амралтаа аваад амралтаараа явж ирчээд, тэгээд хичээл эхэлчээд..., тэр үед нэг ийм драпан малгай..., бишээ драпан пальто савхин юу энэ тэр чинь моод байсан юм. Тэгээд тэрийг одоо аав ээжийнхээ өгсөн мөнгөөр ирж байгаад авлаа. Тэгээд аваад нэг өдөр өмсөөд манай нэг оюутан юуны.., арслантай гүүрний цаад талд оюутны байранд байдаг байсан юм. Тэрэн дээр очих гээд, тэр лүү очиж уулзах гээд явж байлаа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгсэн багшийн дээдийн урд талд өнөө муу пальтогоо өмсөж яваад гүүр хүрдгийн даваан дээр 2, 3 залуу гүйгээд хүрээд ирдэг юм хажуу талаас.

Баасанхүү -

за.

Нэргүй -

тэгснээ танилцъя манилцъя гээд. Ерөөсөө та хэдтэй танилцах ямар шаардлага байгаа юм гэсэн. Ямар ганган залуу вэ малуу вэ гээд.

Баасанхүү -

яая яая.

Нэргүй -

тэгээд дагаж явж байснаа бээлийгээ өгчих гээд. Тэгээд бээлийгээ өгчих гэхээр нь энэ чинь миний юм ш дээ гээд л тэглээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд л байж байсан чинь нэг овгор нь ямар хэгжүү юу вэ гээд урдуур хөндөлдөж орж ирээд. Тэгснээ бээлий суг татаад авч байна аа.

Баасанхүү -

за.

Нэргүй -

тэгэхээр нь зэрэг л ухас хийгээд зугтлаа. Зугтсан чинь нэг юм шилбэ рүү цохичих шиг болохгүй юу. тэгээд шилбэ рүү цохичих шиг боллоо. Би тэр чигээрээ гүйгээд эргэн харан харан л гүйгээд. Тэгээд гүүрэн дээр гараад л гүүрнээс урагшаагаа эргэсэн. Гүйж очоод найзыгаа дуудаад л тэгээд зогсож байсан чинь цээж рүү ингээд халуун оргиод. Энэ юу билээ гээд ингээд үзсэн чинь цус гарч байна аа. Буцаад нөгөө найзтайгаа уулзах юм байхгүй автобусанд суугаад л нуруугаар өвдөөд чинэрээд явчихсан. Тэгээд өнөө байнга байдаг ахындаа гүйгээд орсон чинь юу болов яав ийв гэсэн чинь сая нэг..., тэгээд нэг муу түргэн дуудаад л яав гэсэн чинь хутгалчихаж ээ.

Баасанхүү -

яанаа.

Нэргүй -

тэгсэн чинь аз болж миний нөгөө пальтоны яг ингээд запас товч урд талдаа ярликтай, тэрийг нь аваагүй байж.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэрэн дээр нь хутганы юу таараад халтирсан байгаа юм. Тэгээд нэг их гүн ороогүй.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд эмнэлэгт хэвтээд, тэгээд гарч байсан чинь цагдаа сэргийлэх ирээд юу болсон, яасан, хаагуур явж байсан, ийж байсан, хэнтэй уулзах гэж явсан энэ тэр гээд л, тэгээл болсон явдлынхаа талаар ярилаа. Тэгээд нэг хэд хоногийн дараа цагдаагийн хэлтэс дээр дуудаж байна, Сүхбаатар дүүргийн. Тэгээд яваад очсон чинь нөгөө намайг байцааж байсан хүн за одоо таны хэргийг одоо яаж..., үзэж шалгаж байгаа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд л 2, 3 хүнийг цонхоор харуулж байна. Тэгсэн чинь энэ дотор таны тухайн үед яаж байсан одоо нүдэнд чинь тусах хүн байна уу гэж байна. Байхгүй байна л гэлээ, яаж байх юм тэр чинь. Хүүхэд байсан юм чинь юун яаж тэгж анзаарах вэ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд өнгөрч байлаа. Тэгээд би сорвитой өнгөрч байлаа.

Баасанхүү -

аая яая.

Нэргүй -

За тэгээд тэр үед бол би нэг сар хэрээтэй хичээлд яваагүй. Тэгээд хичээлд яваагүй сар..., тэр үеийн сар хичээл таслана гэдэг бол маш их хоцрогдол, маш хэцүү. Гүйцнэ гэхэд дараагийн..., одоо шахах хэрэгтэй байсан юм даа одоогоор бодоход бол.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

шахах хэрэгтэй, шахагдах хэрэгтэй одоо. Тэр 1, 2 цагийн хичээл таслах юм уу хэдэн цагийг таслах юм бол гүйцэхэд төвөгтэй оюутнуудад. Тэгээд л тэр үед бол одоо манай ангийн хүүхдүүд бол өдөр болгон ирж одоо надад туслаж, өдөр ийм хичээл дээр ийм ийм юм орсон, тийм хичээл дээр тийм м орсон гээд л одоо өдөр болгон ирж одоо надтай тэр хоцрогдлыг бий болгохгүй.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

өдөр болгон надад багшийн минь оронд багш болж, дэвтэр дээр минь бичиж өгч ингэж одоо явж байсан.

Баасанхүү -

өө.

Нэргүй -

тэгж явж байгаад би яг сарын хугацааны дараа тогтмол боссон үед тэр тухайн үеийнхээ юмнаас хоцроогүй. Тэгээд хичээлдээ ороод ингээд бодож л байдаг байхгүй юу. Шалгалт өгөхөд бол ямар ч юугүйгээр дүн онц сайн дүн авч байсан л даа. Тэр юу вэ гэхээр тухайн үеийн одоо миний одоо хамтран суралцаж байсан 20..., одоо надаас гадна 24 хүүхэд байгаа ш дээ тийм ээ? Тэр хүүхдүүдийн маань одоо тэр сайхан энэрэнгүй сэтгэл, сайхан сэтгэл, тусч санаа тийм юм бол одоо гэж боддог юм. Тийн одоо үед тэр мэтийн тийм туснаас харахад бол тэр үеийн хүмүүс ямар сайхан тусч байдаг юм бэ, ямар сайхан сэтгэлтэй байсан юм бэ, ямар өгөөмөр байсан юм бэ гээд заримдаа боддог. Би бага насаа бодно ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тухайн үеийн хүмүүс бол өгөөмөр, тусч тийм сайхан чанартай байсан. Тийм байсан юм. Тэгээд одоо сайн талаас..., муу талаас нь ярихад ийм байна.

Баасанхүү -

хичээлийн цаг ямархуу байдаг байв?

Нэргүй -

өө хичээлийн цаг яахав ээ нэг 8 цаг юу яадаг..., хичээлэлдэг.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд юуных нь дараа болуул давтан үзлэг гэж болдог байсан байхгүй юу. Тэгээд чөлөөт цаг чинь дандаа давтлага. Тухайн хүүхэд өөрөө сонирхох юм бол өөр юманд тэгж биеийн тамир спортын ч гэдэг юм уу, урлаг уран сайхны ч гэдэг юм уу тийм ээ? Тийм юмнуудад сонгонд явах тийм боломж байдаг байсан. Аан миний хувьд бол тийм юманд явдаггүй байсан.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

зүгээр л яг өөрийнхөө эзэмших ёстой юмыг мэдчээл, чөлөөт цагтаа яахав найз нөхөдтэйгөө тэгээд хамт олонтойгоо..., оюутнуудтайгаа гэрээрээ хичээлээ давтаж энд тэнд очиж нэг одоо сүүдэр ший юу... суудаг, аа хагас бүтэн сайн өдөр бол яахав нэг кино үздэг. Кино театр чинь цөөхөн байлаа ш дээ кино театр чинь.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

Ард кино театр гэж ерөөсөө л 3, 4-хөн л байсан ш дээ. Тэр кино театруудад кино үздэг тийм байлаа. Чөлөөт цагаараа голцуу л номоо..., номтойгоо л нөхөрлөдөг байсан даа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

аан харин одоог бодвол тухайн үеийн номын сангууд их олон байсан. Ямар ч сургуулийн оюутан хаана ч очоод номын санд суучих тийм боломжтой байсан. Одоо ингээд яваад харахад бол номын сан гэдэг ер нь байхгүй болчихсон гэж санагддаг байхгүй юу. Зүгээр тухайн үед тухайн сургуулийнхаа тэр юу чинь...,

Баасанхүү -

уншлагын танхимтай.

Нэргүй -

уншлагын танхимтай, ном авахад юутай тийм байлаа ш дээ. Тийм байсан. Одоо бол тийм байдгийг мэдэхгүй ээ. Тэгээд чөлөөт цагаараа голцуу ном сонин уншина, хичээлээ давтана, зургаа зурна. Манайх чинь геодезийн анги болохоор дандаа энэ газрын зургууд релефүүд зурдаг байхгүй юу. Аан тэгээд бичилт нь бол дандаа ийм шрифт бичлэг хийгдэж маш их одоо 0,5-ын харандаагаар ингэж зурдаг, маш нарийн харандаагаар.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд тэрийг чинь нарийн зурааснаас эхлээд өргөн болгоод эн чинь ийм үсгийг чинь нарийн зураасаар ингэлээ гэхэд маш нарийлж зорж байж сүүдэртэй болгож гаргаж байсан. Тэгээд шрифтээр дандаа зураг нь дандаа шрифт..., бичлэгийг нь болуул шрифтээр ингэдэг. Тийм юмнуудыг сурсан. Аан шугам зураг гэдгийг бол сурсан одоо.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

харин одоо миний үеийн чинь ганц онцлог бол шугам зураг, шрифт бичдэг, аан тэгээд релефний зураг.

Баасанхүү -

релефний зураг гэдэг нь?

Нэргүй -

тэгээд яахав нөгөө зурган дээр чинь релеф гаргана ш дээ, газрын зургийг чинь. Тээр нь тооны юу..., маш их тоо бодно. Тухайн портнёр цэг тэд тэд гэдгйг чинь гаргахад бол дандаа тоогоор боддог.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэр үед тэгж л боддог. 4 оронт тооны 8 үйлдэлтэй япон тооны машин барьчихаад тэгээд суудаг байлаа.

Баасанхүү -

аан тэр үед бас тооны машин ороод ирчихсэн юм уу тээ?

Нэргүй -

ороод ирчихсэн. Аан нэг юу нь нэг эргэдэг байсан юм. Тэр нь их овор.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

эргүүлж байгаад нэг одоо бид нарын дээд үеийнхэн бол хэрэглэдэг байсан юм шиг байгаа юм. Одоо бид нараас нэг 2, 3 жилийн өмнөх юм уу тийм улсууд тоо нь байдаг. Ингэж мушигчихлээр зэрэг тоо нь гардаг эргэдэг машин байсан юм.

Баасанхүү -

өө за.

Нэргүй -

аан бид нарын үед тийм машин ороод ирчихсэн байссан л даа. Тийм машинаар л тэгж хийдэг байлаа.

Баасанхүү -

сургуулиа төгсөөд ажлаа өөрөө хайж олж байсан уу? Цаанаасаа шууд хуваарилаж байсан уу?

Нэргүй -

шууд хуваарилаж байсан. Шууд одоо бид нарыг барилгын яамны мэдэлд өгөөд.

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

одо барилгын сургууль төгссөн улсууд барилгын яамны мэдэлд өгөөд. Барилгын яам шууд тухайн тухайн байгууллагуудад хуваарилдаг байсан. Би тэр үед азаар зурагзүйн газар хуваарилагдаж байсан.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд зурагзүйн газар маань..., манай байгууллага Монгол улсад анхны байгууллага.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

зургийн талаар анхны байгууллага. Аан анхны тэр тухайн үеийн дарга цэрэг байсан улсууд маань Орос морос, Оросод анх эхэлж юуны дээдэд сургуульд сурч байсын гэсээн. Тэр сургуульд суралцаж ирээд, тэгээд ажил мажил хийгээд ажлын өндөр дээр гарчихсан. Тэгээд хөгжөөд тэр чинь одоо бас зурагзүйн газар нэг 10-аад жил ажилласан байсан үе.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

за тэгээд бид нарыг чинь болхоор зэрэг чинь бид нарын дээр чинь бас нэг 7, 8 төгсөлттэй, тийн. Үндсэндээ ингээд дотоод 7, 8 төгсөлттэй. Бид нарын үед чинь 8, 9 төгсөж байсан байх аа. 9 төгссөн гэж бодоход чинь ингээд 19 жилийн түүхтэй байгууллаг болж байхгүй юу, тэгээд мэргэжлийн байгууллагууд чинь.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд очиход бол 4 товчоотой манай зурагзүйн газар.

Баасанхүү -

за.

Нэргүй -

тэгээд товчоондоо 70-аад хүнтэй.

Баасанхүү -

хөөх.

Нэргүй -

тийн. аэрогеодезийн товчоо, геодоезийн товчоо, ингийн геодезийн товчоо, зурагзүйн товчоо гээд 4 товчоотой байсан.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд 4 товчоо маань тэгээд чиглэл чиглэлээрээ өөр байсан л даа. Тухайн үед одоо би геодезийн товчоонд ажиллаж байсан. Геодезийн товчоо гэдэг маань бол дандаа хөдөө орон нутгаар явж геодезийн зураглалийг хийж ирж боловсруулдаг тийм байсан юм. Тэгээд тухайн үед чинь зурагзүйн газрын дарга гэж хүн байлаа, ерөнхий инженер гэж хүн байлаа, тэгээд /0:25:16/ -ын дарга гэж байдаг байсан. Тэгээд тэр бүрэлдэхүүнтэйгээ нийлсээр байгаад нэг товчоонд 70-аад хүн гээд бодоход чинь 4 товчоо дээр ерөөсөө 250, 300-аад хүнтэй байгууллага байлаа ш дээ тийм ээ?

Баасанхүү -

тийм байна.

Нэргүй -

аан тэгээд тусгай авто баазтай.

Баасанхүү -

өө бас.

Нэргүй -

авто бааз нь бас ингээд 50 гаруй машинтай. Тэгээд бас үйлдвэрийн хэрийн ажилчидтай тийм байгууллага..., усгай тийм баазтай байсан л даа. Тэгээд баазаасаа тэр оюутныг зөөж авчрах тэр юу..., машин техникээр хангагдах үйл ажиллагаа машин тэргээр хангагддаг. Тухайн үед чинь бол томилолт аваад явлаа гэхэд чинь энэ хүн нэг өдөрт 8 төгрөгний хоолны мөнгө, ор хоногт нь болох дээр зэрэг 15-20 төгрөг өгдөг. Тэгээд хөдөө энэ тэр яваад ажил хийхэд бол үндсэн цалин дээр дээр үеийн хээрийн нэмэгдэл билүү юуны нэмэгдэл билээ хийснээрээ цалинждаг байсан. Тухайн үед хэр хэмжээний ажил хийнэ тэрүүгээр, тэр хэмжээгээр хийгээд л авдаг. Тэгээд баг баг юутай ажилд яваад ирэхэд бл овоо л цалин авдаг. Их олон юутай ажилд яваад ирэхээр гайгүй цалин авдаг. Тийм л байсан. Тэхдээ л үндсэн нь 700, 800 төгрөгний цалинтай.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тийм л байлаа. Тэгээд одоо тухайн үед нам тухайн байгууллагын дарга нь намын дарга нь байдаг байсан юм шиг одоо бодоод байхад.

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

тэгээд намын хурал хийнэ, намыг юу яана гээд л хааяа нэг харахад тэр дандаа дарга нар л сууж байдаг байсан, одоо тэр намын хуралд. Мань одоо мэдэх ч үгүй нам энэ тэрийг, юу ч хийдэг байсаны нь мэдэх ч үгүй. Тэгээд дарга нарын өгсөн үүрэг даалгаварыг бол тодорхой хугацаанд нь гүйцэтгэнэ. Гүйцэтгэж чадахгүй бол захиргааны хэмжээ буюу одоо, одоогоор бол цалингаар бууруулах ч гэдэг юм уу. Бүүр одоо..., тэр үед чинь дэглэмтэй байж дээ. Архи дарс гэдэг юм бол хэрэглэдэггүй. Тийм нэг одоотой адилхан хавтгайрчихсан байгаагүй ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд тухайлбал би зурагзүйн газар 12 жил..., 12 жил ажиллахдаа архи хэрэглэж үзээгүй, тамхи татаж үзээгүй. Миний үеийн залуучууд яг л над шиг л байсан. Хааяа нэг том ах нар маань хөдөө гадаа явахаар архи уудаг.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд тэрийг нь бид нар зөөж гүйдэг тийм л хүүхдүүд байлаа. Хүүхдүүд гэж дээ бид нар чинь 20 гарчихсан залуучууд шүү дээ тийм ээ?

Баасанхүү -

тийн.

Нэргүй -

тэгээд тэр үеийн улсууд чинь одоогоор бодоход зайлуул архиа уугаад л, өдөр нь сайхан архиа уугаад л, голын зах дээр ирж байгаад л. Орой нь оройн сэрүүн орохоор л ажилдаа гараад л. Тэгээд л оройныхоо хийснийг шөнө нь хийчихээд тэгээд тэр өдрийнхөө ажлыг нугалчихдаг. Тийм л улсууд байсан юм. Ямар ч байсан..., тэгээд нэг..., тэгээд тэр үед чинь тухайн байгууллагын юу чинь одоогоор бол төлөвлөгөө юм даа. 5, 5-н жилээр төлөвлөгдөж байсан юм шиг байгаа юм. Тэгээд одоо 5-р 5 жилийн гавшгайч, 6-р 5 жилийн гавшгайч, 7-р 5 жилийн гавшгайч гэж байлаа ш дээ.

Баасанхүү -

тийн.

Нэргүй -

би яг 6-р 5 жилийн..., 6-р 5 жилд нь ажиллаж байсан хүн л дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд одоо дарга болгосон ч бай өвөл шинэ жилээ хийгээл, сайн ажилтнаа шалгаруулаад л, шагнаж урамшуулаад л ингэдэг байлаа. Тэгээд л бидний хамтран ажиллаж байсан техникийн ажилчдаас бас тэр 5 жилийн гавшгайч мавшгайч гэдгийг авч л байлаа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

за би 7-р 5 жилийн гавшгайч гэдэг одоо юу гэдэг юм дээ шалгараад. Тухайн үед нь улс тэр юу энэ тэрийг өгөөгүй, гавшгайчийг, бас л нэг юм үзүүлэлт нь болоогүй юм байгаа биз, одоо бодвол тээ?

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

7-р 5 жилийн гавшгайч болох юм гэнэ ээ л гэж дуулдаж байсан юм. Удаагүй л бичсэн байсан тэр бас нэг үзүүлэлтээрээ тогтсон байх гэж. Одоо чухам юун дээрээ тогтсон юм мэдэхгүй л дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тийм л сайхан дэглэмтэй ажилчидтай, хүмүүжилтэй, дуулгавартай, номхон томоотой, ажил хэрэгч, өөрийнхөө тэр юунд болуул үнэнч тийм л улсууд одоо ажиллаж амьдарч байсан шүү одоо миний үеийн бүх тэр дээд үе маань ч тэр, доод үе маань ч тэр. Ер нь л сайхан байсан үе дээ. Хүмүүс их амгалан тайван. Одоо жишээлбэл технизийн ажилтнууд нь техникийнхээ ажлыг хийчээд, тээ?

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

багш нар хүмүүжүүлэгчид нь багшлах, хүмүүжүүлэх ажлаа хийчээд, ажилгүй хүн гэж тэр үед байдаггүй байлаа. Бараг байдаггүй байсан ш дээ. Ажилгүй хүн хүнээс ичдэг байсан юм. Яагаад гэвэл нөгөө ямар нэгэн одоо буруучлалтай, шорон оронгоор орсон юм уу, одоо сахилгагүй ч гэдэг юм уу тиймэрхүү улсад ажил олдоггүй байсан үе. Тэгээд ажилгүй гэж хэлхээс маш их айдаг. Тэгээд ер нь ажилгүй хүн их ховор байсан ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд одоогоор бодоод байхад жоохон сахилгагүйцүүд нь албан байгууллага тоогддоггүй, ажил хийдэггүй тиймэрхүү л байсан байх. Тэхдээ одоотой адилхан тэгж траншейнд сууж тэгж..., тэрийг чинь бас тодорхой хэмжээнд тийм ээ явж л байсан байх. Тэр үед нэг сонин юм нь архи уусан хүнийг одоогоор бол эрүүлжүүлээд маргааш гэхэд 311-т баривчлуулаад..., баривчлаад.

Баасанхүү -

за.

Нэргүй -

хүзүүнд нь гархи зүүгээд, тэгээд хувин бариулаад гудамжны хог цэвэрлүүлдэг байсан ш дээ. Тэгээд бидний залуу үе сайхан байлаа. Тэр улсуудыг хараад л ээ эднийг яанаа гээд. Тэгээд чичдэг л байлаа. Тэгж тэр хүмүүсийг чинь одоо нэг үгээр хэлбэл цээрлүүлж байгаа юм шиг мөртлөө нөгөө талдаа бас тэгж хөдөлмөрлүүлж байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

одоогоор бодоод байхад тэр ажилгүйчүүд архи ууж, ажилгүйчүүд тэгж тийм давтан давтан тийм ажил хийдэг байсан юм шиг байгаа юм. Тэгээд 311-р анги чинь одоогийн данжийн 1000 руу тэгж ачдаг тэд нар гудамж цэвэрлэдэг. Нэг үгээр хэлэхэд одоо амьтны дунд тэгж пайз зүүгээд хог түүгээд явж байна гэдэг чинь дахиад тэр хүн бол тэгэхгүй ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэр бол нэг талаар тэр чинь одоо хүнийг сургаж байна л гэсэн үг. Юу вэ гэхээр хөдөлмөр хийлгэж байгаа, албадан хөдөлмөр хийлгэж. Тийм байсан.

Баасанхүү -

та...,

Нэргүй -

би бол яг одоо өөрийнхөө төрсөн үеийн юмаа бодоход бол сайхан алтан үед төрж өсч хүмүүжиж, босч ажиллаж амьдарч ирж дээ гэж.

Баасанхүү -

та анх ажилд ороод ямар албан тушаалд очиж байв? За ажилд орсон анхны дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?

Нэргүй -

ажилд ороод анх эхлээд намайг тэр ингийн геодезийн товчоонд хуваарилсан.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд энгийн геодезийн товчоонд хуваарилаад очиход товчоон дээр манайг эхлээд дагалдангаар ажиллуулсан. Дагалдан ажиллах хэрэгтэй болохоор тэгж дагалдангаар ажиллуулдаг байсан. Тэгээд би дүүдээ хэлсэн. Тухайн хүн хэдий чинээ тэр сурч, мэдсэн сурснаа амьдрал дээр одоо хэрэгжүүлж, одоо гол нь тэр одоо баталгаажуулж судалгаа хийж чаднав тэрүүгээрээ л одоо үндсэн мэргэжлийг дагнаж ажилладаг, тийм байсан.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд би тэгээд Даваа гэдэг хүн дээр Ховд аймгийн харъяат Даваа гэдэг хүнд одоо дагалдангаар ороод. Би тухайн үед бол инженерээр төгссөн боловч ахлах техникч гэдэг албан тушаалаар томилогдож байсан.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд тэр Даваа гуайтай 6 сар хамтарч ажиллаад Даваа..., сургуулийн танхимд сурсан юмаа яг практик амьдрал дээр суралцаж байгаа юм байнах л даа. Тэгээд одоо Даваа гуайн одоо тэр сурсан одоо түрүүчийн нэлээд боловсорсон хүн болохоор тэгээд амьдрал тэгээд гараад суучихаар тэрнийг дагаж..., одоо жишээлбэл өглөө босож гар нүүрээ угаагаад л, хоол цайгаа идэж уугаад л, дараа нь ажилдаа гараад л. Хэдий хугацаанд ямар хугацаанд юм хийх вэ, ямар хугацаанд юу хийх вэ гэдгийгээ төлөвлөөд эрнийхээ дагуу ажилладаг. Яагаад геодезийн мэргэжил гэдэг одоогоор дээх нь үеийн улсууд бол мэднэ дээ эрээн мод барьчихсан нэг дуран шагайсан улсууд л даа. Тэр эрээн мод гэдэг маань тухайн дуран хоёрын хоронд ямар зай нь ямар хэмжээнд байгааг тийм үү, өндөр нь ямар хэмжээнд байгаа юм, тухайн тэр юун дээр барилга байна уу, мод байна уу одоо юу байдаг юм тухайн гадаргуу дээр байгаа юмыг одоо гаргаж зурдаг юм л даа. Барилга байвал барилгаа зурдаг, мод байвал модоо зурдаг.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

ургамал байвал ургамлаа зурдаг, дов сондуул байвал дов сондуулаар нь зурдаг тийм л юм л даа. Яг үндсэн тэ юу бол хэмжилтээ эхлээд хийнэ өндөрт нь тийм ээ?

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

хэмжилтээ хийгээд, хэмжилтээ хийснийхээ дараа боловсруулалтаа хийнэ. Боловсруулалт гэдэг маань миний түрүүний хэлсэн 4 оронтой тооны машин бариад тооцоолоод л, кординат гэж хэлдэг юм даа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

кординатаар чинь нөгөө уртыг нь өгөөд өргөнийг нь өгөөд ингээд ингээд тухайн гадарга дээр байгаа юмыг бол гаргаад ирж байгаа юм. За тэгээд дараагаар нь тэр чинь нөгөө газрынхаа релеф нь өндөр байна уу нам байна уу, хаашаагаа намхан байна тийм ээ, хаашаа өндөрсөж байна, алингаараа ингээд голдиролдчихдог нөгөө худаг гуу жалга гарч байна тэрийг чинь ингэж релефээр зурж гаргадаг байхгүй юу. Тэрийг бас гаргадаг юм бол тооцоо.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

одоо тэр тооцоолон гаргасан хэмжсэн, тооцоолон гаргасан тэгээд тооны үзүүлэлтээр ингээд зураад зураад явчихдаг юм л даа. Дандаа тоон үзүүлэлтээр.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

яахав байшингийн 4 булан байлаа гэхэд чинь л 4 буланд нь 4 кордианттай. Тэгээд тэр чинь урт нь өндөр нь гээд гараад ирдэг.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

X Y гээд. Тэгээд X гэхээрээ одоо урт нь, Y гэхээрээ өргөн нь ингэх жишээний. Тэгээд гарчихдаг тийм л юу л даа. Тэгээд эцэс сүүлд нь газрын зураг гэж одоо мэднэ дээ тийм ээ?

Баасанхүү -

тийн.

Нэргүй -

газрын зураг л байхгүй юу. одоо жишээлбэл Монгол улсын газрын зураг гээд нэг ийм зураг байдаг ш дээ.

Баасанхүү -

тийн.

Нэргүй -

18 аймгаар хуваачихсан, хилийг нь ингээд том зураас татсан Монгол улсын хил ийм гээд ингээд гарчихсан тийм ээ?

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд дундуур нь аймаг аймгаар гаргачихсан, аймгууд дотроо ингээд бүсчилсэн тийм ээ? Жишээ нь одоо Өвөрхангай аймаг тэл хээрийн бүс, хойд талаараа одоо уултай модтой, дунд талаараа тал хээрийн, урдуураа говийх гээд. Яг л тэр зургийг чинь зурдаг л үндсэн мэргэжил л дээ.

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

газрын зургийн мэргэжил гэсэн үг. Тэр дотроо бас онцлог нь юу вэ гэхээр зэрэг геодезийн гэдэг нь бол дандаа газар дээр дандаа явж хэмжилт хийдэг.

Баасанхүү -

за.

Нэргүй -

тэрийг нь одоо тэрний үндэслэлтэй зурган дээр зураглал хийдэг тийм мэргэжил л дээ. Одоо эргээд ярихад би тухайн үед 12 жил ажиллахдаа тэр хугацаанд бас Хтад, Монголын хил гэж 1987 онд анх..., анх эхлэж 63 онд тогтоосон юм байна лээ ш дээ анх удаа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд 2 дахь удаагийн хил тогтоолт нь манай Монголд 87 онд болсон юм. Тэхэд би Ховд аймгийн Тугалган сумаас Говь-Алтай аймгийн Алтай сумын хооронд яг Хятад, Монголын хилийн баруун гэдгийг чинь одоо Монгол, Хятадын талаас нь одоо шинэчилж босгож байсан. Тэр болуул ердөө Хятадуудтай хамтарч Хятад Монголын экспедиц гэж хамтарцгаагаад.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд тэнд болуул мэргэжлийн талаас геодезийн улсууд ирдэг. Тэгээд манай Монголд чинь тухайн үед геодезийн мэргэжлийн нэг хүн, орчуулагч нэг хүн, жолооч, юу..., одоо хөтлөгч гэж нэг ийм нөгөө юу..., бичиж байгааг хөтөлдөг ийм хүн.

Баасанхүү -

тэмдэглээд?

Нэргүй -

тэмдэглэл хөтөлдөг нэг хүн, аан эрээн мод барьдаг нэг хүн. Ингээд нэг 5 хүн явж тэгж ажиллаж байсан.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэр хугацаанд болуул Ховдын Алтайгаас Булганы Булган сумын араас Говь-Алтайн Алтайн хооронд бол нэг хэсэгтээ бол Алтайн нуруу шүү дээ. Тухайн үедээ тэр баганы ажлыг шинэчлэх босгох ажил хийгээд 2 сар, 3 сар шахуу явж байсан л даа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд тэр бол тухайн одоо ингээд бодоход би бас Монгол улсынхаа хилийн дагуу түүхэнд 2 дахь удаагаа авч хэлэлцэж байгаа юунд нь оролцсондоо маш их баяртай байдаг юм.

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

тийн. Яахав тухайн үедээ ингээд тогоогоод хэдий хуучин тогтоочихсон ч гэсэн шинэчилж тогтоож байгаа маань Хятад, Монгол хоёрын хооронд бас маргалдах, зөрөлдөх тийм ээ?

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

аан юу яах асуудал гардаг л байсан. Тэр үед ч бас..., дурсамжтай юм энэ л байна даа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд хилийн дагуу явж ажиллаж байлаа. Гоё л юм байна лээ. За би хилийн дагуу ингэж ажилласныхаа дагуу...,

Баасанхүү -

тэр маргаан нь яаж явагдаж, яаж шийдвэрлэгдэж байв? Нөгөө хил, өмнө нь тогтоосон хил дээр өөрчлөлт орсон уу жоохон жоохон?

Нэргүй -

оролгүй яахав жоохон жоохон өөрчлөлт оролгүй яахав.

Баасанхүү -

за.

Нэргүй -

за тэрийг чинь тэгээд..., явж байна уу?

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

аан тухайн үеийнхээ ямар нэгэн маргаан гарвал одоо тухайн хоёр Монголын гэх юм уу коммис, тэнд нэг коммис байдаг, тохиролцож шийдвэрлэнэ л дээ. Бүүр шийдвэрлэгдэхгүй, тухайн коммис шийдвэрлэх боломжгүй бол улсын коммис ирж шийдвэрлэдэг байсан юм.

Баасанхүү -

за.

Нэргүй -

аан манайд, бид нарын явсан тэр улс ч ярьдаг юм даа тухайн объектод бол тийм улсын хэмжээний хийдэх тийм зөрчил бол гараагүй. Яахав тухайн үедээ энэ дээр байх, энэ дээр байх манай талаас хэмжилт хийгээд ийм байна, танай талаа бол танайх ингэлээ гээд ийм байна гээд иймэрхүү маргаан бол гардаг л даа. Тэрийг чинь зөрөөд зөрөөд 2 хоног хийхгүй суух, 3 хоног энэ тэр хийхгүй суух энэ тэр бол энүүхэнд.

Баасанхүү -

аан за.

Нэргүй -

тэгээд яаж шийдвэрлэх вэ гэхээр эцсийн эцэст нь үнэн бодитой хэмжилт хийгээд л үзэх хэрэгтэй. Аан тухайн үед чинь одоо 63 онд геодезийн мэргэжил гэдэг маань жоохон ховор, одоо ажилласан хүн нь цөөн тийм байсан учраас бол тухайн үед бол жоохон алдаа мадагтай юм бол их гарч байсан юм уу даа надад төрж байсан л даа. Аан яг бидний үед болохоор бол мэргэжлийн боловсон хүчин нь олон болчихсон тийм ээ? Чадвартай болчихсон, тухайн үеийн тэр Хятадын мэргэжилтэнгүүдээс их дутаад байх юм байхгүй, техник хэрэгслийн хувьд ч тэр ажиллаж байгаа тэр тухайн мэргэжилтэнгийн боловсролын түвшин ч гэсэн. Тийм учраас нэг их хол зөрөө байхгүй. Тэхдээ яахав ганц нэг жоохон буруу зөрж байгаад 2 хоног хэвтчихээд тэгээд хоорондоо хэлэлцэж байгаад л тэгээд шийдвэрлэчихнэ л дээ. Шийдвэрлэхдээ тэгээд нэг хоёулаа ярилцаж байгаад дундаа хийчихье гэсэн асуудлууд байхгүй ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

дундаа хийнэ гэсэн асуудал байхгүй. Зөвхөн үндэслэлтэй үнэн бодит хэмжилтээр л хийнэ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

хэрвээ Монголын талаас үндэслэлтэй юмыг одоо Хятадууд зөвшөөрөхгүй байвал бид Монголын..., бид Хятад хилээ хэмжилт хийгээд, аан нөгөө Хятадууд Монголын талын хэмжилтийг нь хийнэ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгж байгаад тэрийгээ огтлолцуулж ирээд ингэнэ. Тэгээд тийм юмаа...,

Баасанхүү -

энэ хэмжилтээ яаж одоо энэ энэнээс энийг хүртэл ингээд Хятадын хил, ингээд Монголын хил гэдгийг нь яаж нөгөө хилээ тогтоогоод байна.

Нэргүй -

тэр чинь нөгөө хуучин ингээд хилийн багана байж байгаа ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

баганаараа л явна нэгдүгээрт. Хоёрдугаарт тэр хэмжилт гэдэг чинь тухайн уулын оройгоос нөгөө уулын оройд яг орой дээр нь яваад оччихоор уул чинь цомцгор ч байж болно, хавтгай ч байж болно тийм үү?

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

тэрний дунд нь нөгөө баганыг чинь аваачаад босгочихсон ч байж болно ш дээ. Тэрийг одоо миний түрүүний хэлдэг хэмжилтийн тэр одоо солбилзлоор л гаргаж ирдэг эд байхгүй юу. Тэгээд тэр хилийн хэмжилтийн сольбилзол гэдэг дээрээ ярихад тухайн одоо Монгол улсын газрын зурганд байдаг тэмдэгтүүд гэж байдаг, тэмдэгтүүд.

Баасанхүү -

за.

Нэргүй -

одоо Монгол улсын газрын зургийг хийдэг тийм тэмдэгтүүд. Тэр нь анх эхлээд 1963 онд одоо Оросын мэргэжилтэнгүүдтэй хамтарч хийж байсан юм гэнэ лээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд Монгол улсын хэмжээнд бол ерөөсөө газрын зургийг хэмждэг тийм нэгдсэн тийм цэг дахин бий болгосон байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

одоо дээхэн үеийн улсууд одоо мэднэ дээ уулын орой дээр нэг 3 хөлтэй төмөр байх жишээтэй. Тэр төмөрний чинь доор тэр төв цэг нь центрнал нь байж байдаг,тэр центрнал дээр нь номертой дугаартай. Тэр нь өндөртэй намтай юу гэдгээс юутайгаа..., нөгөө кординаттайгаа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

за тэрний яг дээд орой дээр нь ороод ирэхээр цэг нь болох төв цэг нь. Тэр цэнхэр тэмдэгийг чинь л хооронд нь сүлжиж хэмжилт хийдэг байхгүй юу.

Баасанхүү -

за.

Нэргүй -

тэгж байж тэрнийг гаргаж ирнэ. Тэрнээс танай, манай, тэгж ингэсэн юм байхгүй ээ. Тэгээд Монгол улстай яачихсан юманд тэр цифр тэмдэгтүүдээрээ л. Тэгээд яахав солбилцлуудыг нь л хийж байх хэрэг байхгүй юу. Тэгээд тэнд бол ингээд явж байхад бол заяатай сайхан юм бол их байдаг юм байна лээ. Тэгээд одоо Монголын тал ч маш их баялагтай, уул ус нь тэгширсэн ургамал сайтай, ан амьтан ихтэй тийм ээ. Тэгээд ёстой би болохоор байгалийн сайхан гэдгийг бол энэ Алтайн нуруу, тэр юуны..., Хангай руу үзсэн л дээ. Их гоё байдаг юм байна лээ ургамал мургамал нь төрөл төрлөөрөө ургадаг, жимс ногоо чинь ургадаг, одоо тэр тошлой, мошлой энэ тэр чинь тиймээ шууд аваад ингээд иддэг тийм ургамалууд чинь маш гоёороо ургадаг. Тэгээд байгалийн сайхан талаас юм уу маш их олон ан амьтан байдаг.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

ёстой Монголд Алтай руу л очиж байгалийн сайханыг үзсэн гэж санагддаг юм. Тэгээд маш олон төрлийн сайхан ан амьтад бол янз янзаараа бий л дээ. Тэгээд сонин шүү тэгээд яг манай тал тийм юу хээр уул..., сайхан тийм хангай нутаг. Яг Хятадын тал руу ороод ирэхээр цөл болчихож байгаа байхгүй юу.

Баасанхүү -

өө за.

Нэргүй -

тэгээд тэр манай одоо бид нарын аз л даа тийм ээ?

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

Хангайн нуруутай. Хангайн нуруундаа олон сайхан үзэсгэлэн төгөлдөр байгаль ан амьтад нь байна тийм ээ? Тэгтэл нөгөө дэвсгэр юун дээр бас сонин л юм. Хятадын талд баахан элс, элсэн манхан л байгаа юм. Тэгээд тэгж явсаар байгаад би тэр хэдэн ажлыг дуусгаж ирээд. Тэгээд тэр үед чинь хилийн цэргийн ерөнхий удирдах газар гэж байсан юм.

Баасанхүү -

за.

Нэргүй -

тэр үед Арвай генерал тэргүүлж байлаа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

Арвай генерал бидэнд анх эхлээд явахад үүрэг өгч байсан. Тэгээд ирээд, ирэхэд бас ажлыг минь дүгнэж байсан. Тэгээд тухайн үедээ нийгмийг хамгаалах яамны хүндэт жуухаар шагнагдаж байсан.

Баасанхүү -

өө за.

Нэргүй -

тийн ажлыг одоо үр дүнтэй хугацаанд нь чанар сайтай хийсэн гэсэн тийм мөнгө төгрөг хийсэн юм хумтай тийм хоёр дурсамжын үнэтэй бэлэг юу авч байлаа.

Баасанхүү -

өө за.

Нэргүй -

тэрэндээ баярлаж, мөн их баясаж , баясаж урамшиж. Тэгээд одоо хамт олон, тухайн үед хамтран ажиллаж байсан хүмүүсийн маань хамтын хүч байсан. За энэний дараа тэгээд яахав хилээсээ ирээд явж байгаад 1987 он..., биш 88 онд мөн одоо юуны..., зүүн чиглэл рүү, тухайн үедээ Сүхбаатар аймгийн Эрдэнэ Цагаан сум, Онгон, Дрьганга, Наран, Баяндэлгэр сумыг дамнасан хилийн дагуу 25 мянганы масштабтай зураглал хийлгэх гэж манайхаас экспедиц гаргаж байлаа.

Баасанхүү -

за.

Нэргүй -

экспепиц маань 24 хүнтэй. За 3 хүний дунд нэг машинтай. Одоо нэг 5, 6 гэртэй.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

нэг экспедиц томилолт авлаа. Тэгээд бид чинь ажил үүргээ Эрдэнэ Цагаанаас эхлэж байлаа. За тэгээд эндээс томилолт аваад л тэр чинь жил гаруйн томилолт байсан шүү. Тэгээд 2 жилийн томилолт гэж гаргаад л. Тухайн үед томилохдоо мөн л одоо тэр нөгөө хилийн цэргийн удирдах газар буюу одоогоор хамгаалах анги болчихлоо ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэр байгууллагын одоо даргын тушаалаар, манай бас геодезийн зурагзүйн газрын тушаалаар тэгж томилогдож явж байлаа. Тэгээд бид нарыг тэгж явж байх үед чинь их сургуулийн..., политехникийн их сургуулийг төгссөн.., тийн, хэд дэх төгсөлт байсан билээ дээ, төгсөлтийн баахан оюутнуудтай.

Баасанхүү -

дадлага хийлгээд.

Нэргүй -

үгүй яг төгссөн оюутнуудтай.

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

дандаа 7, 8 жил ажиллачихсан ажилтангууд, архаг ажилтангууд нь бид нар.

Баасанхүү -

тийн.

Нэргүй -

тэгээд явж байлаа. Тэгээд яваад Эрдэнэ Цагаанд очоод. Эрдэнэ Цагаан дээр нөгөө хэдэн гэрээ барьж байгаа юм. Тэгээд нөгөө сумын төвд ирэхэд л сонин ш дээ цөөхөн хүнтэй, дэлгүүр хоршоо цөөтэй. Тэгээд өглөө нь хотын бид нар чинь юу гэхээр боов боорцог руу дайрна ш дээ. Тэгээд хамгийн эрт гүйгээд нөгөө талхны дэлгүүрээс очоод, талхны цехт нь очоод сумын бүх хэрэгцээний талхыг бид нар авчихдаг байсан ш дээ.

Баасанхүү -

аая яая.

Нэргүй -

тийн. бүхэл бүтэн сумаа хангадаг тэр хэрэгцээний талхыг нь. Тэгээд л талхыг нь аваад бид нар чинь тэгээд мах шөл энэ тэр юмыг зүгээр дарга нарын тушаалаар аймгуудын нөгөө нэг..., аймаг сум..., тэр үед чинь сум нэгдэл гэж байлаа ш дээ. Нэгдлүүдэд нь тийм юутай, энэ улсуудад одоо тэр хүнний хэрэглээг ханга гэсэн тийм юутай.

Баасанхүү -

өө за.

Нэргүй -

тийн. Хүнс болон бензин шатахуунаар ханга гэсэн юутай. Тэрүүний л дагуу л хүнс болохоор зэрэг нэгдлийн дарга дээр нь орж цохуулдаг. Бензин клонк нь олохоор нэгдлийн дарга дээр нь орж цохуулдаг тийм байсан. Энэ бензин клонк млонк чинь ховор байсан ш дээ. Зарим суманд нэг, зарм суманд байх ч үгүй. Жишээлбэл одоо Онгон сум..., Дарьганга, Наран энэ тэрт чинь бол Клонк байхгүй ш дээ.

Баасанхүү -

өө за.

Нэргүй -

бид нар бензин авах гэж Онгон руу, Эрдэнэ Цагаан руу явдаг байсан.

Баасанхүү -

сум дамжаад?

Нэргүй -

сум дамжаад. Тэгээд гал түлэх юмаа болохоор нөгөө нүүрсээ 66-ууддаа хэлэн поошигонд хийж аваад ачаад тэгээд явж байдаг. Тэгээд хилийнхээ дагуу шугаман масштабтай зургаглал хийгээд л тэгээд явлаа. Тэгээд бүхэл бүтэн экспедиц гэдэг чинь.., явж байна гэдэг чинь их сонин. Тэр үед чинь банк манкны салбар гэж байхгүй.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

бид нар чинь аймгийн төв рүү ирж одоо цалингаа авдаг. Одоотой адилхан нөгөө цалин мөнгөө одоо нөгөө онлайн сүлжээ мүлжээ рүү орчихсон юм байхгүй.

Баасанхүү -

тийн.

Нэргүй -

нягтлан нөгөө цалингаа бодож аваад нэг цүнхээ үүрээд тэгээд хот руу ирдэг тийм л байсан юм.

Баасанхүү -

аан экспедицтэй хамт нягтлан нь бас цуг явдаг юм байна.

Нэргүй -

тийн тэр чинь тэгээд дага явна.

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

нягтлан нь явна.

Баасанхүү -

за.

Нэргүй -

нярав нь явна.

Баасанхүү -

өө за.

Нэргүй -

инженер техникийн ажилнууд ч экспедицийн бүхэл бүтэн тийм баг явж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд одоо дарга чинь тэр тухайн экспедицийг удирдана.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

нягтлан нягтлангийхаа ажлыг хийнэ. Хярав нь нөгөө...,

Баасанхүү -

хоол хүнс.

Нэргүй -

хоол хүнс одоо тэр ажилд хэрэглэх л хамаг юмаа хангана.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд тэр жолооч тэр жолооч нар нь үүргээ гүйцэтгэнэ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд тэгж явж байлаа. Тэгээд сонин дороос аймгийн төв рүү цалин авна гээд явна шүү дээ. Томилолт тэр үед чинь..., банк их ховор байсан шүү дээ. Эрдэнэ Цагаан чинь төвлөрсөн их том сум байсан тухайн үедээ. Одоо том байгаа. Тэхэд л банкны салбар малбар гэдэг юм байгаагүй ш дээ. Тэгээд сайхан тэгээд л хөдөө орон нутагт явж байгаа бид чинь тэгээд нөгөө усыг нь уувал ёсыг нь дага гэгчээр тухайн орон нутгийн ёс заншил тийм ээ. Тэгээд өрсдийнх нь амьдрал ахуй тэрнээс нь суралцана, тэрэнд нь одоо дасна дадна.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

идэж байгаа ууж байгаа д нь тийм ээ дасаж дадна.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд говийн нөгөө юу чинь нөгөө хавартаа их хүйтэн, өвөлдөө юу, зундаа халуун гэх жишээний үнэрээх байгалийн одоо цаг уурын янз бүрийн нөхцөл байна ш дээ. Тэрэнд нь дасна.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгж одоо ажилд дасч орон нутгийн юунд дасч ажил амьдралаа явуулдаг байлаа. Тэгээд одоо бодоод байхад бол тэр нэг их гоё ургамал их өндөр ургадаг. Одоо тухайн үедээ өвдөг..., өө энэ чинь шагайнаас дээш тийм цагаа ургадаг тийм аймаг сумдууд байсан ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

одоо ингээд зурагт мурагтаар харагхад элсэн цөлдчихсөн бараг. Тэгээд зэрлэг маш их ургачихсан байна ш дээ. Тийм сайхан байсан юм аа. Байгалийн бас л гоё сайхан амьтадыг чинь бас..., тэр чинь бас ан хийчихдэг. Зээр гэж амьтан чинь ёстой нэг сүрэг сүргээрээ зах нь шаргалтаад зах нь харагдахгүй шүү дээ тэр талд чинь зах нь харагдахгүй бэлчиж байдаг амьтан. Давхиж ороод машинаа унтраачихад чинь гайхаад л хараад зогсоод байдаг. Тийм их олноороо сүрэг...,

Баасанхүү -

үргэж мэдэхгүй?

Нэргүй -

яах юм үргээд тэр чинь зах нь...,

Баасанхүү -

аан.

Нэргүй -

олноороо сүргээрээ явж байгаа юм чинь шуудхан эндээс зээрийн сүрэг явж байгааг харахад өөрөө их хурдан амьтан ш дээ. Цөөхнөөрөө явж байгаа бол явж байвал юун гүйцэх, цгаан хондлой нь харагдаад тэгээд л алга болчихно, цахиад алга болчихно. Тийм хурдан амьтан л даа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд их олноороо нээх сайхан тайван идээшлээд явж байгаа үед чинь дундуур нь зүгээр сүн гээд гарахад чинь тэгээд зогсоод машин унтраагаад зогсоход чинь нэг ярагдаад л, буцаад ингээд нийлээд гайхаад зогсчихдог ш дээ. Гоё шүү. Одоо тэгсэн тийм сайхан зээрийн сүрэг байхгүй болсон байна лээ ш дээ. Одоо сая чинь Дорнодын ноднинхон зурагтаар гарч байсан юм тэр нөгөө одоо хэдэн зуун мянгаараа бэлчдэг зээрийн сүрэг байхгүй болчихсон. Бүгд нутаг сэлгээд наашаа бүүр манай энэ Төв аймгийн урд руу ороод ирчихсэн юм биш үү.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тийм юм яригдаж байна лээ ш дээ. Тэгээд байгалийнхаа уураа дагаад ан амьтан нь хүртэл тийм их ховордож байгаа, цөөрч байгаа юм байна лээ ш дээ.

Баасанхүү -

тэр экспедицээр явахад зөвхөн тэр зүүн бүс нутагт л явагдсан уу? Монгол орон даяар ингээд ингээд экспедицүүд гарсан уу?

Нэргүй -

тухайн үед бол зөвхөн зүүн аймгаас явагдсан. Дараа нь баруун аймгаас явагдсан.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд тэр баруун аймгаар явагдаж байгаа үед нутаг руугаа явчихсан л даа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд ер нь тэр чинь тэгээд хилийн дагуу үндсэндээ л 25 мянганы масштабтай зураглал хийж байна гэдэг маань юмаа улам чанаржуулж улам одоо тэр юугаа..., зургаа чанаржуулж...,

Баасанхүү -

баталгаажуулж.

Нэргүй -

баталгаажуулж 60-н хэдэн онд хийсэн юмаа 80-н хэдэн онд хийгээд, 80-н хэдэн онд хийсэн юмаа 2000 хэдэн онд хийгээд улам чанаржуулж байгаа юм л даа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд мөн одоо хилийн цэргийн зэвсэгт хүчний юу чинь саяхан нэг 2006 онд болов уу.

Баасанхүү -

за.

Нэргүй -

3 дахь удаагийн шинэчлэлт нь. Тийн 2006 онд байх зурагт мурагтаар хараад байхад 6 онд харагдаад байх шиг. Бас ингээд 3 дахиа шинэчлэгдэж байгаа байхгүй юу. тэр чинь одоо бол үндсэндээ тэр хилийн юугаа гагнаа буюу хилийгээ одоо тэгээд улам төгөлдөржүүлж баталгаажуулж, улам баттаай хэн ч одоо...,

Баасанхүү -

маргахааргүй.

Нэргүй -

маргахааргүй тийм л юм болж байгаа байхгүй юу. Тэгээд Монгол улсын хилд хэн ч халдахгүй тийм найдвартай болгож байна гэсэн үг л дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэр хилийн гарах чинь..., хилийн юм гэхээрээ их нарийн ш дээ. Хилийн заставуудын хооронд ингээд бид нар ингээд гарахад чинь тодорхой пролтой. Тэр пролыг мэдэхгүй бол тухайн хилийн хайч буюу хилийн манаанууд чинь явуулахгүй.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

өдөр ч шөнө ч явуулахгүй ш дээ яг зүүн хил дээр бол. Торгон хил дээр одоо жишээ нь тэр хилийн ажилд явж байхад чинь л бид нар чинь ор ор гээд буугаал хилийн дагуу.., яг хилийн хажууд байдаг байхгүй юу. Тэр чинь хилийн хайчтай таарахад пролоо л мэдэхгүй нэг заставаас нэг заставын хооронд явж байхад чинь пролоо л мэдэхгүй бол биднийг нэвтрүүлэхгүй ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

хэн гуай нь ч байсан. Генерал нь ч байсан буутай л зогсож байна. Хил гэж нарийн.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

анрийн байх юмыг өшөө нарийн болгож тэр одоо зурагжуулж, зургийг хийсэн юм аа баталгаажуулж бүүр их улам нарийн болсон байх л даа. Тэгээд одоо 63 онд 3 дахь удаагийн шинжилгээ хийчихсэн гэхээр бол дараагийх нь хэзээ хийхийг нь мэдэхгүй ш дээ. Тэгээд сүүлд 63 онд тэр 87 гэдэг чинь 20-н хэдэн жилийн дараа байгаа биз дээ.

Баасанхүү -

тийм байна.

Нэргүй -

тэгтэл 87 он, 2006 он гэхэд чинь...,

Баасанхүү -

бас нэг 20.

Нэргүй -

бас нэг 20 жил. 20 жил шахуу ингээд давтаад явахад чинь 22 жилд нэг яваад байх ёстой юм шиг байна лээ тээ?

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэрэнтэй адилхан Оросын хилийг бас исгэсэн, 60-н хэдэн онд исгэсэн. Тэр 89 онд хийсэн. Тэр үед мэдэх нь мэдэж л байсан Оросын хил рүү явна гээд. Тэгээд манайхан ч бас тийм зураг зурахад явж байсан л даа. Тэгээд манай ахмад буурлаад одоо ингээд хууч хөөрөөд сууж байхад Оросын хилийг бол ярьдаг л юм байна лээ. Их сайхан уулархаг, дандаа тайга тийм юу гэж байна лээ ш дээ их модтой устай гээд. Энэ чинь бас тэгээд энэ хойшоогоо бас л мөн адил дандаа уулархаг. Ийшээгээ Ханхэнтийн хойгуур чинь тэр чигээрээ уул ус байдаг юм гэсэн Орос тал руу Орос талаараа бол. Аан урд талаараа бол голцуу дандаа цөл говь талын.

Баасанхүү -

ммхм. Өвөл одоо ажил яаж явагдах вэ?

Нэргүй -

өвөл яг зун хийдэгтэйгээ адилхан.

Баасанхүү -

за.

Нэргүй -

төлөвлөгөөтэй нормтой.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд өвлийн цагт бол их даарна. Өвлийн цаг чинь угаасаа ийм ш дээ, одоо цаг хугацааны хувьд бол нөгөө нар гардаг шингэдэг хугацаа чинь богино хугацаатай тийм үү?

Баасанхүү -

тийн.

Нэргүй -

аан тэгээд зуны хугацаа чинь урт. Урт хугацаа руу богино юмнуудыг чихнэ.

Баасанхүү -

ажлын норм уу?

Нэргүй -

ажлын нормыг.

Баасанхүү -

за.

Нэргүй -

аан тэгээд тэрийг ангилаж хийхийн тулд бол өвөл бол нөгөө даарна хөрнө тийм үү? Одоо нэг багаж бариад зогсож байхад бол гар даарна ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

нөгөө юмаа бичиж чадахгүй аа гэж үлээнэ. Тэгж байгаад юмаа хийнэ. Би нэг тэгээд юу гэдэг юм эсгий гуталтай, хөвөнтэй өмдтэй, үстэй дээлтэй, тэгээд үстэй бээлийтэй. Тэгж л явдаг ш дээ. Тэгээд өнөөдөр хүйтэн байна гээд тэгээд нүд шуургагүй одоо цасан шуурга нүдэж байвал гарах боломжгүй л дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэрнийгээ цаг зуурын саатал гээд тооцчихно.

Баасанхүү -

за.

Нэргүй -

тэрийгээ дараа нь цаг зуурын саатлаа нөгөө томилолтон дээрээ за цаг зуурын саатал тийм тийм метрийн хурдтай цаг уурын тийм юу үүссэн учраас тэр үед ажиллаагүй ээ гэдгээ тухайн дээд байгууллагатаа хэлнэ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

дээд багууллага нь тийм амар хийчихгүй.

Баасанхүү -

за.

Нэргүй -

тухайн үеийн цаг уурын одоо тэр мэдээллийг нь үндэслэж тухайн Эрдэнэсантын суманд одоо тэр бригад ч гэдэг юм уу бас тухайн үед тэрийг нөгөө нөхдүүдийн өнөө тэгж аваачиж өгсөн юу нь үнэн байж уу худлаа байж уу, цастай байж уу шуургатай байж уу үгүй юу гэж тэрийг нь сонсож байж тэр нөгөө цаг агаарын саатлаа гаргаад. Тэгээд мөн л тэр нь ховор байдаг байсан. Тэгээд их онц шуургатай үед болуул өвлийн цагт болуул цаг уурын саатал гарах нь илүү. Говь газар чинь их юу ш дээ хавар хэцүү.

Баасанхүү -

салхилахад нөмөрдөх юм байхгүй.

Нэргүй -

нөмөрдөх юм байхгүй. Хавар чинь бас нөгөө шуураад л элс чинь зүгээр ёстой нүүж өгнө шүү дээ. Бараг худалч хүнд машины цонх хагалчих хагалчих юм байна лээ ш дээ сонин ингээд. Тэрийг бол говийнхон болохоор угалз гэж ярьдаг юм.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

жишээ нь одоо бид нар ингэж тэгээд л зүв зүгээр байж байснаа ингэж тэгээд байж байтал тэнгэр муухайрна за юу. Тэнгэр муухайраад за өнөөдөр ажлаа болиод..., тэр чинь тэгээд өдөржин тэнгэрийг хараад байхгүй ш дээ. Тэр Онгон сумаас чинь цаашлаад байна ш дээ. Бидний гэр чинь одоо за эхлээд Онгон суманд байдаг байсан бол цаашаа 30 км зайд яваад 30 км-ийн цаана барьчихна тийм үү?

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

дахиад цаашаа 30 км явчихаад 30 км-ээр ингээд дахин дахин цаашаа нөгөө муу гэрээ нүүлгээд явна ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

аан тэхдээ нэг юу нь бол 30 км зайтай байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэхдээ тухайн үедээ би нэг Баяндэлгэр сумын нутагт гэрээсээ 30 км-ийн цаана очиж ажил хийлээ тийм үү?

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд би нэг цаг уурын өөрчлөлт гарлаа ш дээ. Цас ордог ч юм уу, угалз болдог ч юм уу. Тэнгэр муухайрлаа явлаа гээд буцаад давхихад чинь гэр т ирэхийн хооронд тэр угалз орох юм бол явахгүй ш дээ. Цаг зогсохоос өөр арга байхгүй.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

цаг зогсоод л угалз өнгөрөөчихөөд шуурга өнгөрөөгөөд. Тэгээд тэнгэр цэлмэхийг хараад тэгээд л тэгж өнгөрөөнө ш дээ. Тэгээд харахад бол тэр машины чин бүүр ёстой цоохор болгоод хаячихдаг юм. Тийм юм үзэж байсан юм тэр говьд.

Баасанхүү -

цоохор болно гэдэг нь?

Нэргүй -

будгийг нь халцартал...,

Баасанхүү -

өө.

Нэргүй -

машины цагаан байдаг биз дээ?

Баасанхүү -

тийн.

Нэргүй -

тэрийг бүүр нөгөө зэвтэй төмөр шиг болгоод хаячихаж байгаа юм чинь харагдахгүй болтол. Тийм айсаар хүчтэй байдаг байхгүй юу. Цасан шуурга, бороо мороо ороход бас говьд их хэцүү төөрнө, зүг чиг алдана. Хэдий 30 км цаана байгаа тийшээ явдаг гэдгээ мэдэж байгаа боловч цасан шуурган дунд явах юм бол төөрнө ш дээ. Тэгээд ямар ч байсан одоо тэр үед нь бид нар чинь газрынхаа багцааг яахав нөгөө мэргэжлийн улсууд болохоор газраар их баримжаална багцаална.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд бүүр болохоо байгаад ирвэл коос тавина, зүг чиг баримжаа авдаг.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгж байж л нэг юм гэртээ ирж байлаа шуурга муургатай таарвал. Тийм нэг сайхан дардан замаар засмал дээр давхиад байна гэж байхгүй ш дээ. Тэгж л явдаг юм, тэгж л ажилладаг юм. Зурагзүйн газар ажилласан хүмүүс бол их гоё оо. Яагаад гоё юм гэхээр Монгол орныхоо бүх одоо аймаг сумуудаа тодорхой хэмжээнд мэддэг. Тэр нутгийн одоо онцлог бүх юмыг үздэг, нүдээрээ үздэг тийм ээ. Байгалийн сайхныг нүдээрээ үзчихнэ. Ард түмний зан заншлыг нүдээрээ үздэг.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

хамтарч амьдардаг тийм. Тийм гоё онцлогтой түүхтэй. Эргээд бодоход геодезийн мэргэжил эзэмшсэндээ бол би их бахархаж явдаг. Монгол улсынхаа одоо 18 аймгийн 200-н хэдэн сумын бүх сумд нь хүрч чадаагүй юмаа гэхэд ямар ч байсан 100-ны 70 хувьд нь хүрчихсэн.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

Ховд аймгийн тэр сум тэнд байдаг, тийм онцлогтой, тийм тал хээр нутагтай, тийм малчин ардтай, тийм бэлчээрийн ургамалтай, тийм гэдгийг мэдэрч байх, тийм модтой, тийм өвстэй тээ? За энэ баруун хойшоогоо Хөвсгөл мөвсгөл чинь гоё шүү дээ базар ваань. Тэгээд би бас нэг удаа Хөвсгөл аймагт..., тэр чинь одоо хэдэн онд 95 онд билүү дээ..., 58 онд санагдаж байна. Одооны энэ Бүрэнхааны уул гэж байна ш дээ посфортын юу гээд. Ашиглах машиглахгүй гээд нэг баахан юм боллоо ш дээ.

Баасанхүү -

тийн.

Нэргүй -

тэрний зургийг чинь анх эхлэж Хятад, Монголын хамтарсан экспедицээр би бас тэрэнд явж байлаа. Хөвсгөлийн Бүрэнхааны посфортын орд газрын зураглалыг хийж 85 онд.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд тэр Хөвсгөлд очоод, тэр чинь бас өвөл таарч байсан юм аа. Өвлийн 12 сараас 4 сар хүртэл хийж байлаа Оростой хамтарч. Тэгээд тэхэд бид нар Ховд юуны..., Хөвсгөлийн төв дээр байрлаад нэг хэсэг ажлаа явуулаад. Цаашаа Бүрэнхаан дээр ирлээ. Тэгээд тэр Бүрэнхааны посфортны орд ууланд чинь зураглал хийж байлаа. За тэгээд тэр 4 сар болтол ажилласан. Хөвсгөлд аймаар хүйтэн...,

Баасанхүү -

далайн жавар.

Нэргүй -

тхх далайн жавар, аягүй хүйтэн. За тэгээд тэр Хөвсгөл далай гэдэг чинь бүүр ёстой нэг үнэн гоё. Далай чинь хөлдчихсөн, бид нар мөсөн дуугүүр явж байгаа ш дээ хөлдчихсөн байлаа. Бүүр тэнд мөсний доогуур явж байгаа амьтан нь харагддаг.

Баасанхүү -

тунгалаг?

Нэргүй -

тунгалаг. Мөс хэдий зузаан хөлдсөн ч тэр доогуур нөгөө загас жараахай чинь харагдаж байдаг. Нөгөө сайхан далайн ёроолд байгаа арай ч эрднийн сувд байхгүй чулуунууд нь гоё өнгөтэй байсан.

Баасанхүү -

гоё өнгөтэй.

Нэргүй -

гоё шүү дээ. Тэгээд тийм юман дээгүүр давхиж л байлаа. Тэгээд тэр үед залуу ч байж. Манай нэг сахилгагүй жолооч байсан юм. Мөсөн дээр давхиж яваад тормос гишигчихдэг байхгүй юу.

Баасанхүү -

за.

Нэргүй -

тэхээр нөгөөх чинь ингээд дугуйраад явчихна. Эргээд л байна эргээд л байна эргээд л байна эргэж эргэж байгаад л зам руу хардаг. Сахилгагүй байсан байгаа юм. Тэгээд тэр жилдээ би чинь тэр Хатгалгаас өөр тийшээ нэг өөр нэг ажлаар юу яасан..., бас одоо аялах маягийн юм уу даа.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

Бүрэнхааны ажлыг дуусчихаад дарга цэргээсээ зөвшөөрөл аваад, тэгээд цаашаа бид нар чинь голцуу 66-тай явсан. 66-аар туулаад л. Тэхдээ олон тэрэг хэрэглээгүй л дээ. Бид нар 2 тэрэгтэй яваад. Тэгээд би 69 дээр нь суугаад л явж байсан юм. Тэгээд тэр Хатгалгад очиж байсан юм. Бас үнэн гоё. Өвөл гэхэд л тийм. Тэхээр зун байвал бүүр гоё доо айн, үнэн гоё. Хэдий цастай цасан дундуур, уул хадан дээгүүр явж цас масанд сууж очлоо ч гэсэн аягүй гоё таашаалтай, үнэн гоё, гоё юм. Тэгээд ингээд бодоод байхад бол байгалийн сайхныг бол очиж нүдээрээ харж биширч тэгж явахад үнэн сайхан.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд одоо манай авгай ярьдаг байхгүй юу, чи одоо ингэж ажиллаж байлаа гэхэд над руу хар би гэхэд л хотын нэг шалбаагнаас гарч үзээгүй. Налайх ч орж үзээгүй, ийшээ нүүрс рүү ч явж үзээгүй гээд. Хохино хохино чи ийм мэргэжил эзэмшиж байхгүй яасан юм гээд. Уул нь Ховдын хүн л дээ.

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

тэгээд Ховдоос..., Ховдоос Улаанбаатар хот орж ирэхийн хооронд орж ирэхэд нэгдсэн нэг төв зам байдаг ш дээ?

Баасанхүү -

тийын.

Нэргүй -

тэрүүгээр л яваад ирдэг байж. Тэгж явахад нэг хэдэн гол горхи л дайралдана биз дээ, өөр юм үзнэ гэж байхгүй. Тэгээд заримдаа ингээд гоё юм хааяа ингээд ярьдаг байхгүй юу. Заримдаа нөгөө найз, хуучин ажиллаж байсан газрынхан ч юм уу, эсвэл нөгөө нэг найз нөхөд ч юм уу ирээд л ингээд мэдэхгүйд нь сайрхаж ярина.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

мэддэгүүдтэйгээ нэг тэгж байж дээ гээд ярьдаг байхгүй юу.

Баасанхүү -

сайхан дурсаж ярина.

Нэргүй -

тэгээд ярьж байхад бүүр их сайхан байгаа юм. Тэхэд чинь би эндээс гарч үзээгүй гээд л тэгдэг юм.

Баасанхүү -

геодези гэхээрээ одоо жишээ нь геологичид болхоор газрын доорхоо судална. Геодез нь одоо газар дээрх одоо нөгөө өндөр нам нь ямар байна тэрийг нь л судлах уу тээ?

Нэргүй -

юу л даа геологичид гэдэг чинь газрын доорхи баялаг юмыг судалдаг.

Баасанхүү -

тийн.

Нэргүй -

аан геодезийнхэн гэхээр газар дээрх, гадаргуу тээрх юмыг тодруулж гаргаж ирж зурж байдаг улсууд даа.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

географ, геофизикчид гэж байна.

Баасанхүү -

за.

Нэргүй -

геофизикчид гэхээрээ одоо нөгөө нэг юу л даа..., одоо энэ посфортны орд газар байна уу тийм ээ?

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

энд одоо нөгөө алтны уурхай байна уу гэдэг ч юм уу, эсвэл нөгөө энд нөгөө нүүрсний уурхай байна уу гэдгийг чинь яг геологи..., юу хийдэг улсууд бол /1:04:16/ .. аа геологичид бүүр жинхэнэ судалдаг нь, нөөц мөөцийг нь судалдаг улсууд.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

за энд алт байлаа гэхэд одоо тэчнээн тоннын нөөцтэй юм бүү мэд. тэдэн куб метр байна, тэдэн жилийн нөөцтэй гээд судалдаг. Жонш байлаа гэхэд тэрийг нь судалчихна хөрсөн доорхи тэр юуг чинь.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэр одоо хар алт байлаа гэхэд чинь тэрийг судалчихна, нефть байлаа гэхэд тэрийг нь судалчихдаг улсууд байхгүй юу. геодези, географ гео гэхээр дандаа гео-оор эхэлсэн нэртэй юмнууд дандаа л..., ер нь үндсэндээ газрын доорхи...,

Баасанхүү -

доор дээр...,

Нэргүй -

доороос дээдхийг нь хүртэл л судалгаануудыг судалдаг. Дээр нь тэгээд энэ чинь мэргэжил мэргэжлийн онцдог ш дээ. Барилгын зургийн институт гээд л байна. Эд нар чинь дандаа барилга дээр..., бишээ газар дээр барилга барьдаг улсууд шүү дээ. Яг үндсэн чанартаа барилгын яамны харъяа байлаа ш дээ. Тийм гоё үнэлэгддэг. Бид нар чинь бас геологичидтой таарч, геологичидтай хамт бас нэг доор ажиллаж л байлаа. Геологи болохоор нэлээн өрөмдөөд ухаад л, дээжийг нь аваад шинжлээд л тийм ээ. Тэгээд л доор байгааг бид нар хэдий мэдэхгүй ч гэсэн геологийн лаборатор гэж юм байгаа ш дээ.

Баасанхүү -

тийн.

Нэргүй -

тэрэнд нэг ороод нэг үзчих хэрэгтэй. Тэхэд Монголын одоо нутагт байгаа байгалийн тэр бүтэц бүх юм тэнд байж байгаа. Бүр бодитой Монгол улсын одоо тэр Эрдэнэ Цагаанд ямар одоо юу зонхилж байгаа тийм ээ? Тэрэн дотроосоо жонш нь аль хээгт байгаа юм, юу нь алт нь аль хэсэгт нь байгаа юм гээд бүүр одоо аймаг аймаг, сум сумаар нь гаргачихсан. Ингээд бодоход бол Монгол улс цөлтэй баялагтай орон газар доор бол маш их баялагтай орон. Бид нар хэдэн зуунаар идээд барахгүй. Тэрийг одоо харин яаж зөв ашиглах вэ гэдэг..., уул нь бол зүгээр нэг би нэг хүнээс ингээд сонсож байсан л даа баялаг ихтэй орон уул нь их хөгжих ёстой юм гэнэ лээ ш дээ. Манайх ганц одоо нөгөө цөөхөн хүн амтай, нутаг дэвсгэр томтой ч гэсэн хүрэх хүрэлцээ нь бага юм л даа. За тэгээд хүрээд авъя ажиллъя гэхээрээ дандаа гадаадаас орж ирээд байна ш дээ.

Баасанхүү -

тийн.

Нэргүй -

тэхээр бас манайхан гадаадыханд хамаг юмаа алдчихмааргүй байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэхээр одоо тэгээд л хүн амыхаа бол хэрэгцээг..., тэгээд зарим баялагийг зөв ашиглаасай л гэж боддог юм. Одоо манай энэ зөвхөн Оюу Толгой гээд ганц л юм яриад байгаа ш дээ тийм үү? Урд нь тэртэй тэргүй Эрдэнэтээр бараг нөлөөлж байна ш дээ тийм биз дээ. Одоо Эрдэнэт чинь одоо өшөө цаашаа зэсээ үйлдвэрлэдэг тэр юу..., өшөө дахиад баяжмалын үйлдвэр байгуулна гэж байгаа ш дээ. Бараг байгуулчихаад байгаа юм биш үү?

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

өшөө бас дахиад ч нэг үйлдвэр байгуулна гэж яриад байгаа ш дээ. Тэхээр манай Эрдэнэт дээр тогтоод байна ш дээ. Хэдэн жил болж байна.

Баасанхүү -

30 жилийн ой болсон ш дээ.

Нэргүй -

30 жилийн ой болсон тээ? 30 жилийн Эрдэнэтээ ингээд бараагүй байж байна. Тэхэд чинь одоо Оюу Толгой мөн л 30 жил биз дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

ингээд зуун зуунаар ингээд явчихаж байгаа биз дээ. Налайхыг одоо хүртэл хар л даа. Налайх хэдэн жилийнхээ ойг хийлээ..., 50 жилийнхээ ойг.

Баасанхүү -

тийн.

Нэргүй -

50 жил..., өчнөөн жилийн өмнө 50 жилийнхээ ойг хийсэн ш дээ. Одоо болтол дуусаагүй л байна. Тэр техник технологи нь буруу болчихоод нөгөө кран мран унагаад хүнийг дарагдуулаад байгаа болохоос.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

манайхан тэхдээ.., би бас боддог юм л даа. Зах зээлийн нийгэм..., зах зээл бол зайлшгүй хэрэгтэй байсан. Энэ ганцхан Монгол ч биш, Монголын гавъяа биш.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

энэ чинь дэлхий даяараа тэртэй тэргүй энэ глобалчиллал руу ер нь орчихсон байхгүй юу. Тэгээд манайх хүссэн хүсээгүй орох байсан юм. Орохдоо бас социализмын үеийн бидний ярьдагаар энэ буурал түүхтэй юу нар бас бэлдэж л байсан юм байна лээ ш дээ. Ороход зах зээлийн нийгэмд яаж орох вэ, юунаас эхлэх вэ, яахав ийхэв гэж боловсруулж бэлдэж л байсан юм байна лээ 80-н хэдэн оноос. Одоо тэр юу 86, 87, 88, 89 онд чинь бэлдэж социализмыг..., тэр үед чинь ажлыг 90 онд түүх босгож байна, байгуулалтын ажил гэж давхиад. Үнэн чанартаа бол тэр худлаа ш дээ. Тухайн үед бидний үеийн залуучууд дэгдэж гарч ирсэн болхоос цаана нь тэр буурал өвөө нар чинь бид нар дэлхий нийтийн тэр юуг дагаж гишгих гээд тэрэнд нь бэлдээд л явж л байсан юм байна лээ ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд манайх чинь одоо их сайхна тохитой үед зөв алхамаа хийсэн бол манайх энэ хувьчлалыг маш их зөв хийх ёстой байсан гэж боддог хувь хүний хувьд. Яагаад зөвөөр хийх ёстой байсан юм гэхээр за зах зээлийн нийгэмд шилжлээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

шилждэг юм байж. За яаж орох ёстой вэ. Эхлээд газар тариалангаа юу, мал аж ахуйгаа юу, үйлдвэрлэлээ юу, үйлдвэр дотроо тэр ноос ноосон үйлдвэр байна уу, махны талын чиглэлийхийг үү гэдэг ч юм уу одоо ингээд ангилчихсан байгаа ш дээ. Говийн..., Говь бол одоо юугаа..., ноолуур ноосны үйлдвэр ч гэдэг юм уу, эсвэл аж үйлдвэрээ, хүнсний үйлдэрээ юу тийм ээ? Энийг чинь дэс дараатай хэрэгжүүлэх юмыг чинь нэг ингэж шууруулж хаяад л тийм уу, ёстой хамаг юмыг нь уутны ам доош нь харуулж сэгсрээд, нэг хэсэг бүлэг хүмүүс одоо бид нарын чинь нөгөө нэг 7000-ийн цэнхэр тасалбар, 4000-ийн ягаан тасалбараар ард тзмнийг хуурцан шиг яаг тухайн үед тэр хувьчлалыг зөв системтэйгээр эхлүүлээд ард түмэндээ ойлгоц дөрүүлээд, одоо жишээ нь тэр хувьцаа гэдэг нь юу вэ гэхээр хэнд ч ямар ч ойлголт байгаагүй байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

яагаад гэвэл нөгөө 70 жилийн түүхтэй ч гэх юм уу одоо нөгөө бэлэн юман дээр явчихсан улсууд чинь нөгөө энэ зах зээлийн нийгэм рүү шал өөр анги руу орох гэж байна ш дээ. Энэ рүүгээ яаж орох вэ гэдгийг бол манай Монголын ард түмэнд тэрийг мэдрүүлээгүй байхгүй юу, мэдрүүлээгүй. Хэрвээ мэдэрсэн бол тухайлбал одоо хүмүүс ярьдаг ш дээ. Хоттой малынхаа талыг нь аваад үлдчих байсан юм энийг нь мэдсэн бол тийм үү? За өнөөдөр трактор комбайн барьдаг хүн байсан бол комбайнаа аваад явчихдаг байж ээ. Өнөөдөр муу пад пад гэсэн ч юм уу гинжит трактор аваад үлдчих байжээ гэж..., хувьчлалыг зөв анхнаасаа зөв хийсэн бол хүн болгон юмтайгаа үлдэх боломжтой байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тухайлбал би зурагзүйн газар ингээд байлаа гэж бодлоо гэхэд би за би ингээд 8 жил ингээд зурагзүйн газар ажиллаа. Зурагзүйн газар хувьцаа эзэмших юманд нь орох нь ээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тийм ээ. Орохдоо зурагзүйн газрын бүхэл бүтэн тэр том зурагзүйн газрын чинь тэр юу муутай нь, авто бааз маазтай нь хувьчилж байгаа биз. Тэгвэл би тэрэн дотроос хувь хүртэх ёстой юм байгаа биз дээ тийм үү?

Баасанхүү -

тийн.

Нэргүй -

тэгтэл тэгээгүй ш дээ. Баазыг нэг хэсэг хамгаалж байгаад аваад явчихсан. Зурагзүйн газар улсын үйдвэрийн газар гэдэг нэрийдлээр аваад ингээд таслагдсан.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

нөгөө 4 үйлдвэрийг чинь хооронд нь нэгтгээд хаячихсан. Ингээд нөгөө бид нарыг чинь шахаад хаячихаж байгаа биз дээ.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

одоо анх эхлээд суруульд орсон үеэ, сурсан үеэ, төгсөөд ажил амьдралаас авсан үеэ, тэгээд тэр зурагзүйн газар ажилласан үеэ ингээд бодоход бол би ер нь маших сайхан нийгэмд сурч боловсорч, хүмүүжиж одоо ажиллаж хөдөлмөрлөж иржээ гэж боддог юм.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд тэр үеийн нэг хамгийн гоё юм нь юу байсан гэхээр би түрүүн нэг хэлээд өнгөрчихсөн хүн гэдэг амьтан өөрөө тийм тийм сайхан юмыг хийдэг, зөөлөн, үнэнч, шударга тийм ээ, зарчим хамгийн гол нь тийм байсан байхгүй юу. Тэгээд дарга цэрэг гэж одоотой адилхан баян ядуу гэж ялгагддаггүй нэг түвшний.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд ажил үүрэг байлаа гэхэд чинь..., би инженер байлаа гэхэд миний дараагийн хүн хэдий техникч хүн байлаа ч гэсэн бид тэр үед чинь нэг л хүн шиг. Тэрний доо талын хүн бид гурав..., 5-уулаа байлаа гэхэд чинь 5 хүн чинь нэг хүн шиг ингэж одоо аавын олон хүүхдүүд чинь нэг хүн шиг байснаараа хамаагүй онцлог. Энд одоо тухайн түүхийн буурал үеэ бодоод үзэхэд бид нарын буруу биш ш дээ, манай түүхийн ч буруу биш ш дээ. Яач ч бодсон манайх чинь одоо тусгаар тогтносон Монгол улс болсон нь их юм гэж би бас боддог юм.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан нь их юм. Энэ их 2 том гүрний дунд тийм үү, цөөхөн Монгол ийм их баялагтай. Энэд шунахгүй амьтан байгүй ш дээ өнөөдрийн хувьд бол.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

тэгээд одоо нийгэм бол сайхан нийгэм байжээ гэж боддог. За өнөөдрийн зах зээлийн нийгмийг би бас яахав сайхан юм гэж бодож байна.

Баасанхүү -

ммхм.

Нэргүй -

ганцхан бид нар юун дээр алдаад байна вэ гэхээр түрүүний миний хэлдэг өмч хувьчлалаас эхлээд буруу замаар эхэлчихсэн учраас буруу замаар будаа тээвэл буцахдаа юу тээнэ гэдэг билээ яг тэр шороо тээнэ. Яг тэрэнтэй адилхан болчихсон.

Баасанхүү -

за баярлалаа.

Нэргүй -

чамд ч гэсэн баярлалаа. Миний одоо туулж өнгөрүүлсэн амьдралын маань тийм ээ түүхэн замналаас бага хугацаанд тийм ээ одоо миний юу гэж санагддагийг авсанд баярлалаа.

Баасанхүү -

за.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.