Anonymous
Basic information
Interviewee ID: 990319
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Harit baga
Sex: m
Year of Birth: 1960
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: guard for social services office
Belief: none
Born in: Nariinteel sum, Övörhangai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
urban issues
NGOs
foreign relations
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
за та яагаад геодезий ажлаас энэ төрийн албаны ажил руу шилжсэн тухайгаа ярихгүй юу? юунаас болсон бэ?
Нэргүй -
ммхм. Энэ бол тухайн үедээ одоо нийгмийн задрал бий болж ардчилсан хувьсгал гарч. Тэр цагаас хойш социалист системийн бүх байгууллагууд задран унаж, тухайн геодези зураг зүйн газрын хэвийн үйл ажиллагаа зогсож олон хоног олон сар өдрөөр ажил зогсож. Бид болуул тодорхой эрхлэж байсан ажлаа цаг тухайд нь гүйцэж чадахаа байж. Энэ нь үүдсэнээс болж олон сар, жилийн хугацаагаар одоо ажилгүй байснаас болж би анх одоо эхлээд ажилтай байхын тулд зах дээр наймаа хийж эхэлсэн. Энэ үед бол бүх одоо системийн бүх байгууллагууд улс даяараа задран унаж, бүх хүмүүс одоо ажилгүй болж, одоо бид мэтийн, биднээс дооших бүх хүмүүс л одоо зах дээр гарсан байх гэж би боддог.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
бид амьдрахын тулд бол одоо зах дээр гарсан. Тэр үед бол манай дотоодын одоо бүх үйл явдлууд бол одоо харж байхад үйлдвэр аж ахуй нэгжүүд бол зогсоод, үйлдвэр худалдааны газруууд бий болох юу..., үйл ажиллагаа явуулж чадахаа байгаад, гадаад дотоодоос орж ирдэг импортын бараанууд нь зогсоод, дотооддоо үйлдвэрлэх бараанууд нь бүгд байхгүй болж. Үүний улмаас хүний хэрэглээний бүх эд зүйлс бол одоо дэлгүүрийн лангуунд байхгүй болсон үе эхэлсэн.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за энэ үед бол одоо..., энэ үед одоо хүн одоо амьдрахын тулд бол зайлшгүй зах зээлийн нийгэм дагаж одоо ашигтай байхын тулд бол нэг хэсэг хүн бараа зах зээлийг хөөцөлдсөн. Би энэ үед бол одоо жил гарууй хэрээтэй зах дээр тамхины тэр жижиглэн худалдаа хийж ажиллаж амьдарч байсан. Энэ үед бол одоо жижиглэн худалдаа хийхэд бол зөвхөн нэг тухайн хүний өөрийнх нь өдөрт олох орлогоор бол зөвхөн өдөр хоног өнгөрөөх төдий л тийм орлого олдог байсан.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэрнээс илүү их орлого бол олж чаддаггүй, зөвхөн өнөөдрийн хэрэгцээгээ л, хоолныхоо мөнгийг олох, автобусныхаа мөнгийг олох ийм хэмжээний үйл ажиллагаа явуулж эхэлсэн дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за ингээд нэг жил гаруй хэрээтэй явсны эцэст одоо бүх дэлгүүрийн одо бараа мараа нь байхгүй болж, одоо нэлээн хүндэрч эхэлсэн. Энэ үед маань одоо миний таньдаг хүн маань таарч чи одоо юу хийж байгаа юм гэхээр нь би одоо ингээд амьдрахын тулд зах дээр наймаа хийж явна даа гээд тэгсэн. Тэгсэн өө чи одоо ингэж явж болохгүй. Би чамайг бол мэдэх юм чинь чи төрийн байгууллагат орох уу гэж хэлсэн. Тэхээр нь би хаана ямар ажил гээд тэгсэн. Октъябрын районы Сонгино Хайрхан дүүрэг одоо салж бий болох гэж байгаа юм аа.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
энд одоо очиж ажиллахгүй юу гээд санал болгосон. Би тэрнийг бол дуртай хүлээж аваад, маргааш нь хоёулаа хуучин Октъябрын район дээр очиж Сонгино Хайрхан дүүрэг, Баянгол дүүрэг хоёр одоо салж байсан тэр үе л дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэр үед намайг нэг танихгүй нэлээн настайвтар томоотой хүнтэй манай тэр танил маань уулзуулсан. Тэр хүн маань уулзаад хүлээж аваад дарга дээрээ оруулсан. Даргатаа танилцуулаад, дарга нь намайг хаана ажилладаг, юу хийдэг, одоо юу хийж байгаа, цаашид ямар зорилготой, төрийн байгууллагат ажиллах сонирхол хүсэлт нь юу байна, чамд одоо өөрийн чинь сонирхол хүсэлтийн дагуу боловсрол мэдлэг, чадвар юу байна гэдэг талаар асуулт тавьсан. Тэрнийх нь дагуу асуултых нь дагуу өөрийнхөө хэмжээнд бодож санаж явснаа л хэлсэн. За болж байна гээд гаргасан. Гаргаад намайг хүлээж бай гэсэн. Тэгээд намайг дагуулж орж ирсэн хүн маань 30-аад минутын дараа орж ирээд чамд баяр хүргэе чи төрийн байгууллагат орлоо.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
чи үнэхээр азтай хүүхэд юм гэж ингэж хэлсэн. За ингэж хэлснийхээ маргаашнаас эхлэж би Сонгино Хайрхан дүүрэг гэж бий болсны Сонгино Хайрхан дүүргийн 7-р хороонд зохион байгуулагчаар орж ажилласан.
Баасанхүү -
аан.
Нэргүй -
тийн. зохион байгуулагчаар орж 92 оны 12 сард орж ажиллаад анхны одоо төрийн байгууллагын ажлыг би бол ёстой үнэндээ мэддэггүй байсан. За ёстой А үсгээ бол тэр анхныхаа хүнээр заалгаж төрийн байгууллагын анхны үйл ажиллагааг бол явуулж эхэлсэн.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за энэ үед бол төрийн байгууллагын ажил бас жилийн эцэстээ болон жилийнхээ..., жилийн эцэст болон оныхоо эхэнд бол маш хүнд байдаг юм байна лээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тухайн үед намайг ажилд орох үед бол хүн амын шинэчилсэн тоо бүртгэл, мал тэжээвэр амьтны тоо бүртгэл, цэргийн тоо бүртгэл гэсэн ажлыыд бол он дамжигдан явагдаж байсан. Энэ үед би одоо анх удаагаа энэ ажлыг хийж байгаа болохоор мэдэхгүй чадахгүй, сандрах тэвдэх, айх ичих, зовж цэнэх тийм асуудлууд бол зөндөө гарч байсан л даа. Тэгээд тухайн үедээ бол одоо яахав дэргэдээ байгаа дарга болон дээр доор байгаа дарга цэрэг нарынхаа одоо хэлсэн ярьсан, одоо тусалсан дэмжсэний үр дүнд бол тухайн үед бол ажлыг явуулж байсан.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэхдээ тухайн үеийн одоо тэр цэргийн тоо бүртгэл, хүн амын шинэчилсэн тоо бүртгэл, мал тэжээвэр амьтны тооллого явуулахыг бол одоотой адилгүй хүнд. Тэгээд дандаа гар ажиллагаатай.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
Хүн амын тоо бүртгэлийг явуулах тэр бүртгэлийг хийх, нэгтгэх, дүгнэх, гаргах, дүн гаргах, мал тэжээвэр амьтны дүн гаргах гээд тэхэд бүгд одоо гар ажиллагаатай, дандаа гараар хийгддэг ийм байсан.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
аан мөн хүн амын тоо ч бас ялгаа байхгүй компьютер технологи гэсэн юм байхгүй дандаа гар ажиллагаагаар явуулдаг ийм байлаа. Энэ бол цаг үеийн ажил.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
ерөнхийдөө хорооны ажил бол дандаа хүнд, иргэнд үйлчилдэг үйлчилдэг. Тухайн үедээ бол хороо захиргаа бол төрийн байгууллагын нэг статус дөнгөж болж байснаараа их онцлог. Түүнээс өмнө бол нэг тухайн районы нэг зүгээр нэгж байсан. Одоо бол статустай буюу нэг одоо тухайн хороо нэгж гэдэг юугаараа шууд хуулийн дагуу бий болсон тийм хорооны нэгж байгууллага юм аа Сонгино Хайрхан дүүргийн.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за ингээд нэгж байгууллагын юу гэдэг бол одоо үндсэндээ тухайн үүрэг гүйцэтгэж байгаа засаг дарга, зохион байгуулагч, тэр үед хүүхдийн арга зүйч гээд нэг 3 орон тоо байсан.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за энэ 3 хүний орон тоо бол үнэндээ ачаалал маш их. Тухайлбал нийгмийн чиглэлийн болон хүүхэд эхчүүдийн чиглэлийн ажлыг болохлээр, тэгээд сурган хүмүүжүүлэх сургалт мургалт тэр чиглэлийн ажлыг болохоор одоо тэр хүүхдийн хүмүүжүүлэгч..., за тэр хүүхэд залуучуудын хүмүүжүүлэгч гэдэг байсан юм даа.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тийм мэргэжилтэн. За хорооны зохион байгуулагч болохоор бол хорооны тэр дотоод бүх ажлыг хийдэг. Аан засаг дарга болхоор бол одоо хуулийн дагуу тэр өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд..., бүрэн эрхийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг ийм байсан.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
шинэ тутам хороод ингэж зохион байгуулагдаж анхан шатны нэгж бий болж эхэлснээрээ нэгдүгээрт бол иргэд бол тэр бүрчлэн сайн мэддэггүй байсан. Хоёрдугаарт бол одоо ажлын ачаалал бол анхны хүн болохоор хэцүү, их төвөгтэй хүндрэлтэй л байдаг байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
аан тэгээд тухайн үед бол бид нар чинь гар ажиллагаанаас нь эхлээд өнөөдрийн энэ сайхан энэ үеийг хүртэл одоо миний хувьд бол 17, 18 жил ажиллаж ирлээ дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгээд энэ үед бол ажиллаж байгаа хүмүүсийн бас сайхан сэтгэл, сайхан эх оронч, хороогоо гэсэн сэтгэлгээ байсан л даа. Тэгээд хороогоо цэвэрлэчихье тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
хороогоо эрүүл сайхан байлгая, орчин тойрноо эрүүл сайхан байлгая, иргэдийг гэмт хэргээс нь урьдчилан сэргийлье, хамтран оролцъё гэсэн сэтгэлтэй болуул иргэд маш их байдаг байсан. Тэрний үр дүн бол одоо тэгээд бид нар чинь хогоо цэвэрлэчихдэг, орчноо цэвэрлэчихдэг, эргүүл тойруулдаа гарчихдаг иргэдийнхээ хүчээр.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
ингэж үйл ажиллагаа явагддаг байсан. Хорооны өдөр тутмын үйл ажиллагаа, өнөөдрийн үйл ажиллагаа хоёр бол ерөнхийдөө бол яг процессийн хувьд бол адилхан. Аан гэхдээ явуулж байгаа арга механизмын хувьд бол арай өөр байсан байх. Одоо бол ерөнхийдөө боловсронгуй болчихлоо л доо.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэр үед бол зүгээр нэг 2, 3 хүний хэлснээр зааварласнаар тэгээд хууль дүрэм нь нарийвчлан сайн гараагүй байсан учраас..., ер нь тэгээд жил жилээс л өөр болсон л доо.
Баасанхүү -
ммхм. Анх ардчилсан хувьсгал гараад л ингээд хүмүүс пижигнээд жагсаал хийж байхад та тэрэнд оролцож байв уу? Ер нь яаж хүлээж авч байсан бэ?
Нэргүй -
тэр үед би яг биечлэн оролцоогүй л дээ. Би тэр үедээ дурьдаж хэлсэн, би тэр үед одоо албан ажлаар Төв аймгийн..., Сүхбаатар аймгийн Эрдэнэ Цагаан суманд ажиллаж байсан.
Баасанхүү -
аан.
Нэргүй -
тийн хилийн дагуу.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгээд хээрийн нөхцөлд одоо бид нар ингээд ажиллаж байсан чинь одоо тэр үед чинь телевиз мелевиз гэж байсан биш радиогоор энэ ардчилсан хувьсгалын тухай гараад л, одоо нөгөө нэг юу тээ өлсгөлөн мөлсгөлөн зарлаад тийм ээ? Талбай малбай дээр хэвтээд. Дараа нь одоо түр хороо байгуулаад л, тэгээд л нөгөө засгийн газрын ..., бишээ улс төрийн товчоо огцроод л, бага хурал байгуулагдаад л тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгээд л бага хурал байгуулагдаад л, дараа нь бага хурлаар нөгөө Гончигдорж морж чинь ерөнхийлөгч мөрөнхийлөгч болоод л тэгж байсан үед бол хөдөө байсан л даа.
Баасанхүү -
аанхан.
Нэргүй -
ерөнхийдөө бол аль ч учрыг нь мэдээгүй байсан.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за мэдээгүй яваад хүрч ирээд би түрүүн хэлсэн, ингээд орж ирээд ингээд гэв гэнэт бид нарыг дуудаад хот руу орж ирээд. Тэгээд сүүлд нь ажил төрөлгүй болгоод, ажил төрлөө зогсоогоод ингээд бид нар чинь ямар нийгмээс ямар нийгэм рүү алхаж байна даа гэдгийг бол дотроо бодож л байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгээд мөн юм уу буруу юм уу, ямар алхам хийх ёстой байсан юм гэдэг талаар би дээхэн нэг би зөвхөн өөрийнхөө бодлоо хэлсэн ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
уудыг ингээд доош нь харуулаад сэгсэрчих биш үе шаттайгаар дэс дараатайгаар энэ одоо улс ардын бүх салбаруудаа бол дэс дараатай хувьчлах байсан юм шүү гэж дотроо бодсон л доо.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгээд гэв гэнэт л одоо бүгдээрэнг нь пал хийтэл одоо системгүй..., одоо тэр үед чинь социализмын үеийн бүх одоо, бүхэл нэг систем гэж байлаа ш дээ.
Баасанхүү -
тийн.
Нэргүй -
бүхэл бүтэн бүх нэг системийг задлаад олон системд оруулаад, бүгдийг нь хувьчлаад, бүгдийг нь ингээд нэгэн зэрэг ингээд юу яагаад хаячихсан болохоор бол үнэндээ тэнд бол иргэд ч учир дутагдалтай байсан, өөрсдөө ч ойлголт муутай байсан учраас, бэлтгэлгүй байсан учраас тэрэнд бол одоо үнэндээ дэмжихэд хэцүү, дэмжихгүй ч хэцүү л байсан л даа. Тэгээд одоо ингээд эргээд харахад бол бас яахав ардчилал зах зээлийн буруу гэж юу байхав тийм ээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тухайн үед хийгдсэн алхам нь жоохон буруу байсан болхоос энэ бол одоо тэртэй тэргүй дэлхий даяар даяарчлагдаж байггаа юм чинь манай Монгол улс энэнээс хоцрохгүй л байх байсан. Энэнийхээ дагуу одоо манайх ардчилсан зах зээлд шилжсэн нь бол буруу юу байхав. Тэгээд энэнийхээ буянаар одоо бид нар чинь их олон талаар нь ярьдаг шүү дээ тийм ээ. За тэгээд олон талаар нь ярихлээр бол зөндөө юм ярина л даа.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэр үеийн бүрхэг байсан юм жоохон боллоо, тийм хаалттай байсан юм ийм сайхан боллоо гээд тийм ээ? Тийм учраас тэрийг бодохоор бол яахав юуг бол..., зах зээлийг бол буруутгахгүй байна.
Баасанхүү -
тийн.
Нэргүй -
за өнөөдөр бол эндээс харахад бол дэмжиж явдаг аа, дэмжиж явдаг. Өнөөдрийн бид нарын бас амьдралын түвшин ямар хэмжээнд хүрч байна, ирээдүйд цаашаа ямар харагдаж байна, үр хүүхэд маань амьдрал ахуй яах ёстой билээ, ирээдүйд миний хүү 10 жилийн дараа, 20 жилийн дараа харахад ямар үед яаж амьдарч байх билээ гэдгээ бодохоор бол сайн сайхныг л, гэрэлтэй сайхныг л харж байна.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
Монгол улсын хөгжил дэвшил бол сайн сайхан л болох байх гэж бодож байна.
Баасанхүү -
тэр ажилгүй болоод ингээд нөгөө нэг амьдрах аргаа хайгаад ирэхээд та тамхи зарсан гэсэн ш дээ тээ? Тэр өөр бизнес ч гэмээр юмуу тээ ингээд худалдаа наймааны орлого олох, өөр ямар боломжууд тухайн үед хүмүүст байсан бэ? Тэр үед хүмүүс одоо..., та тамхи зарахаас гадна өөр хүн өөр ямар хийдэг байсан бэ? Ер нь ингээд хүмүүсийн амьдралын нөхцөл байдал ямар болж өөрчлөгдсөн бол? Дүр зургийг нь...,
Нэргүй -
аан дүр зургийг нь ярихад бол ийм л дээ. Бид чинь нөгөө цалинтай хөлтэй, одоо би түрүүн бүхэлд нь хэлж байсан ш дээ нөгөө ажилгүй хүн ерөөсөө байгаагүй.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
хүн болгон ажилтай байсан. Тэгээд хүн болгон ажилтай, цалинтай хөлстэй. Тэгээд амьдрал ахуй бол одоо нөгөө мөнгөний ханш өндөр. Бага юмаар их юм аваад ингээд тэр үедээ болдог байсан. Гэв гэнэт тэр юм нь одоо алга болчихоор нь зэрэг яаж амьдрах аргаа бол үнэндээ бас хайдаг л юм байна л даа.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за яахав зоригтойхон шиг хүмүүс бол зээл авч эхэлсэн л дээ. Тэр үед чинь 10 мянган төгрөг банкны зээлээр өгч байсан ш дээ.
Баасанхүү -
за.
Нэргүй -
манай зурагзүйн газар хүртэл манай дарга нар уул нь санал болгож байсан л даа. За 10 мянган төгрөгний зээл ав банкны. Энэ зээлээр одоо ингээд та нар ажил амьдралаа зохицуулж, бизнес..., чиний хэлдэгээр жижиг бизнес эрхэлж үйл ажиллагаа явуул гээд. Тэр үед нь бол би үнэндээ тэр 10 мянган төгрөг надад их мөнгө санагдаад. Тэр 10 мянган төгрөг чинь тэр үеийн москвичний үнэ шүү дээ.
Баасанхүү -
өө за.
Нэргүй -
тийн москвич, 10 ямнган төгрөгөөр москвич авдаг байсан ш дээ. За 10 мянган төгрөгний москвичний үнээр бид тэр зах зээлийн хөлөө олоогүй нийгэм рүү алхаж ороод юу болох билээ тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
дараа нь одоо би энэ мөнгөний чинь дааж давахгүй өрөнд орж юу болох юм билээ гэдэг үүднээс би тэрнээс бол татгалзсан л даа. Ерөнхийдөө тэгээд аргаа олохын тулд тухайн үед хүмүүс нэгэнт одоо ингээд өөрийнх нь хөдөлмөрлөж байсан, их авч байсан цалингаас багадаад ирэхээр өөрийнхөө хэмжээнд юм хийж эхэлдэг юм байна лээ л дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тухайлбал миний тэр паачик тамхийг аваад цааш нь жижиглэнгээр худалдаална гэдэг чинь багахан юмаар л тэрүүхэн зуур л амиа л аргацааж байгаа байхгүй юу. Арай жаахан мөнгө төгрөгний боломжтой ч байдаг юм уу, жоохон тийм юу бизнес сэтгэлгээ жоохон өндөртэй тийм улсууд нь бол жоохон ахиухан шиг тэр зээл мээлийг нь аваад л ингээд хөл тавьсан тал бий л дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгээд одоо ганзагын наймаанаас эхлээд л Монголчууд чинь..., Монголчууд чинь ганзагын наймаанаас эхлээд Эрээнээс Улаанбаатараар дамжуулаад хойшоо Орос руу, Оросоос урагш нь ингээд дамжуулаад өшөө гуравдагч орон руу ингээд тэгээд ганзагын наймаа хийж эхэлсэн шүү дээ. Ганзагын наймаа хийж эхлэхэд бол үнэндээ би боддог юм. Тэр үеийн зоригтой залуус тэр ганзагын наймаанд орсон байх. Их зоригтой..., юу нэг талаас бизнес талаас зоригтой алхам хийж байгаа. Хоёрдугаарт бас эрсдэлтэй байсан тэр үед чинь. Тэр үед чинь зах зээлийн нэлээн хүнд нийгэм болохоор урд хөрш, хойд хөршид ер нь би зүгээр ганц нэг хүмүүстэй ярьж байха дэрсдэл их байсан юм байна лээ ш дээ. Наймаа хийгээд явж байхад алдах, зодуулж нүдэх, дээрэмдүүлэх тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
янз бүрийн л юм байдаг юм байна лээ. Тэхдээ тэр болгон бол хүн болгон байхгүй ч гэсэн ерөнхийдөө л ганзагын наймаа хийж байгаа хүнд бол тэр хил гаалиас орж гарахаасаа эхлүүлээд хүндрэлтэй асуудал их л байдаг юм байна лээ. Тэр хүмүүсийн оруулаад ирж байгаа, гаргаад явж байгаа замд нь л тэр гуравдагч гээч нь болж л одоо энэ хүмүүст хүргэж байгаа юу л даа. За өнөөдөр яг энэ олон шат дамжлага дамжиж худалдаа наймаа иргэдийн гар дээр хүрдэг өнөөдөр хүртэл хэвээрээ л байгаа ш дээ.
Баасанхүү -
тийн.
Нэргүй -
өнөөдөр хүртэл хэвээрээ байгаа. Уул нь миний бодоход бол хэрэглэгчдэд олон гар дамжилгүйгээр шууд хэрэглэгчдэд очих юм бол бас одоо тухайн барааны үнэ хямдрах болов уу л гэж би боддог юм. Тухайлбал одоо манайх өөрийн дотоодын бүтээгдэхүүнүүд бол байна ш дээ. Төмс хүсний ногоо гээд л байна, мах махан бүтээгдэхүүн гээд л байна. Энийг чинь шууд одоо хэрэглэгчдээс нь шууд..., үгүй хэрэглэгчид нь шууд нийлүүлж байгаа газраас нь шууд хүргэж болно ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгсэн одоо манайхан чинь махыг чинь аймгаас дамжуулаад, аймгаас авчраад ченжүүдэд нь өгөөд, ченжүүд нь нөгөө юунууддаа өгөөд л, тэгээд л тэр юундаа өгөөд л хэдэн шат дараалалсан юм одоо хүртэл яваад байгаа юм л даа.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
энийг би бодохдоо бол энэ олон шат дамжлагыг бол цөөрүүлээсэй, багасгаасай, шууд нөгөө социализмын үе шиг бас шууд хэрэглэгчидэд нь хүргэдэг байвал гэж би боддог юм. Тэгвэл ядаж килограмм махны үнэ нэг одоо 500 төгрөгөөр ч юм уу, 200 төгрөгөөр ч юм уу багасна. Төмс ногоо, хүнсний ногооны үнэ маань ч багасна.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за энэтэй адилхан өдөр тутмын юуны бараа чинь бас адилхан ш дээ. Гадаадаас орж ирж байгаа тэр нь бас дамжаад ороод ирчихнэ. Гаалиасаа дамжаад, тэгээд хувь хүн дээр иртэлээ олон үе шат дамжлага дамжиж байгаа учраас бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байдаг юмуу л гэж би боддог юм даа.
Баасанхүү -
ммхм. Та жижиглэн тамхиа зах дээр зархж байсан тээ?
Нэргүй -
ммхм.
Баасанхүү -
аа тэр социализмын үед байсан зах уу? Эсвэл 90 он гарч ирээд тийм зах.., одоо худалдааны байгууллага бий болов уу? Тэр талаар ярьж өгөхгүй юу,
Нэргүй -
социализмын үед бол тэр... манайхны нэрлэж заншсанаар бол дэнжийн 1000-ын зах л даа, дэнжийн 1000-ын зах гэдэг маань их төрөлжсөн зах байсан л даа.
Баасанхүү -
социализмын үед байсан тээ?
Нэргүй -
тийн социализмын үед байсан төрөлжсөн зах, төрөлжсөн захдаа бол нөгөө юм нь бол одоо нөгөө..., за энд нөгөө ноосон бүтээгдэхүүн, энд одоо савхин бүтээгдэхүүн ч байдаг юмуу, энд гутал нь, энд өмд нь гээл ингээл төрөлжсөн зах байсан л даа.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
аа тэр үед чинь одоо нөгөө лангуу мангуу тэр нөгөө юу нь бол цөөхөн, одоо хэрэглэгч, түгээгч хоёрын хувьд бол ерөнхийдөө бага байсан. Аа тэгээд социализмын үед бол ингээд хүн болгон худалдаа наймаа эрхлээд ирэх дээр зэрэг үнэндээ тэр юу бол зах зээлийн нийгмийнхээ дагуу зах бол өргөжсөн л дөө.
Баасанхүү -
тэр зах дээр хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс нөгөө хувиараа эрхэлдэг байсан гэсэн үг үү тэр үед? Эсвэл улсаас уу?
Нэргүй -
өө тэр үед чинь бүх хүмүүс чинь хувиараа шдээ.
Баасанхүү -
аан,
Нэргүй -
хувиараа, улсын гэсэн тодотголтой юм тэнд бол нэг ч байхгүй байсан л даа. Тэгээд ерөнхийдөө сүүлдээ зах маань өргөжөөд, хашаандаа багтахаа байгаад, хашааныхаа гадна талаар гараад, бүүр гудам мудам руугаа гараад ингэж л одоо ихэсч байсан үе л дээ, тэр маань юуг хэлж байна гэхээр нөгөө зах зээлийнхээ юуг дагаад хүн болгон худалдаа наймаа эрхлэх тийм ээ, ямар хүн тамхиа зарж, ямар хүн чихэрээ ширхэглэнэв тиймээ,
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за тэр нөгөө гуталаа борлуулна уу, юугаа зарна, ерөөсөө л ямар ч байсан манайд бол ерөөсөө захаас өөр ажил төрөл эрхлэх тийм.., тийм фронт бол байгаагүй болцон байсан байхгүй юу. Ерөөсөө л бүх хүн зах дээр гарчихсан гэсэн үг л дээ үндсэндээ.
Баасанхүү -
мхмм.
Нэргүй -
тэгээд одоо бас л нөгөө ажилдаг үйлдвэр аж ахуйн хүнснүүд зогчихсон болохлээр зэрэг бүх хүн зах руу л гарсан гэсэн үг. Тэгээд одоо 40 мянгат..., бишээ дэнжийн 1000-ийн зах маань дотроо багтахаа байгаад. Сүүлдээ одоо ингээд гудмандаа гаднаа гараад, гудмандаа гараад ингэж байж байж одоо миний санаж байна 10-н хэдэн жилийн дараа одоо энэ Нарантуул зах болж өргөжиж хөгжиж гарлаа ш дээ тийм ээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгээд тэрний суурин дээр чинь одоо хүнсний..., дан одоо хүнс дагнасан зах баригдчихсан байгаа ш дээ. Хүнс, цагаан идээ, мах махан бүтээгдэхүү борлуулдаг тийм зах болоод өргөжсөн байж байгаа ш дээ. Ерөнхийдөө бол социализмын үеэс бол бүх юм задраад, тэгээд бүх юм бол ерөөсөө хувийн секцэд орсоноос хүн болгон бол одоо хувиараа гэрээр эрхлэх мэрхлэх гээд чаддагаа хийгээд тийм ээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
чаддаггүйгүүд нь дамлаж борлуулаад. Ингээд л бүх хүмүүс зах зээлийнхээ нийгмийн дагуу бол ерөөсөө л худалдаа наймаанд л орсон гэсэн үг тийн. За тэгээд...,
Баасанхүү -
тэр таныг нөгөө нэг одоо хороонд ингээд ажилд ороод та чинь нэг 92он, 93 он гараад ингээд ажиллаад эхлэж байгаа ш дээ. Аан тэгээд нөгөө хүмүүстэй харьцаад ирэхээр социализмын үед байсан хүмүүс одоо 90 он гараад ирэнгүүт өөрчлөгдсөн зүйл байсан уу? Одоо хүмүүжил ч гэдэг юм уу, ёс суртахууны хувьд.
Нэргүй -
ерөнхийдөө бол их гайгүй байсан шүү.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
их гайгүй. Тэр социализмын үеийнхээ тэр төлөвшил хүмүүжил одоо юугаар байсан л даа. Тухайлбал би одоо 6-р хороо, 7-р хороонд ажиллаж байснаа бодвол энэ хорооны ард иргэд бол тийм их янз бүрийн одоо ааш зан..., юу муухай..., түрүүчийн төлөвшсөн ааш зангаа бол нэг их эвдээгүй.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэхдээ л ямар ч байсан амьдрахын тулд тийм ээ хүн болгон хөдөлмөрлөхийн төлөө, хүн болгон л ажиллаж амьдрахын төлөө л ажиллаж байсан. Гэхдээ хамгийн хүндрэлтэй юм одоо би 7-р хороонд ажиллаж байхад тэр, 6-р хороонд ч ажиллаж байхад тэр манай одоо гол ажиллах хүчний маань, ажилладаг байсан, тухайлбал тоосгоын үйлдвэр, гурилын үйлдвэр, мах комбинат, савангийн үйлдвэр гээд томоохон үйлдвэрүүд ингээд зогссон учраас тэнд ажиллаж байсан олон мянган ажилчид ажилгүй болж орон гэртээ ирээд. Тэрний одоо үр хүүхдүүд чинь дагалдаад тийм ээ орон гэртээ ажил төрөлгүй болчихож байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за ингээд ажилгүй нийгэм бүүр тэр чигээрээ бий болчихсон л доо. Ажилгүйчүүдийн нийгэм бол үнэндээ бий болсон.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за тэгээд ажилгүйчүүдийн нийгэм бий болоод, хүн болгон амьрахын төлөө зүтгээд. Тэр чинь хүрэлцэхээ байгаад, тэр байтугай хувь хүн битгий тэр чинь улс хүртэл чинь дийлхээ байсан шүү дээ. Тэгээд нэг үе чинь одоо нөгөө лангуу хоосорч байсан үе.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэр үед чинь одоо би чинь хороонд ажиллаж байлаа. Тэхэд картын бараа гэдэг юм руу хүртэл орж байсан ш дээ. Картын бараа руу ороход чинь одоо гурил, сах картаар авдаг..., талх гурав.
Баасанхүү -
за.
Нэргүй -
тэгээд картаар өгөөд одоо ингээд нормтой нэг үгээр хэлбэл. 2хоногт тэдэн килограмм мах авна, өдөрт 2 ширхэг талх авна гэх жишээний тийм картанд оруулж эхэлсэн. За тэгээд картанд оруулаад эхлэхээр зэрэг бол тэр үед хороон дээр хүндэрч байсан асуудал вэ гэхээр өрх өрх дотроо тасарч, нэг өрх 2, 3 өрх болж салж картын бараанд ороход тийм тийм ажил болж байсан л даа. Яалт ч байхгүй тэхээс өөр арга байхгүй байсан.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
яагаад гэвэл нэг гэрт 10 хүн байлаа гэхэд 2 талх аваад очихоор өдөртөө дуусна биздээ.
Баасанхүү -
тийн суурин дээрээ.
Нэргүй -
тийн суурин дээрээ дуусна. Тэхээр нөгөөдүүл чинь нэг насанд хүрчихсэн 10 хүн дотор чинь 4 хүн байвал 4 өрх болж хоёр хоёроороо салж ингээд 4 болж 8 талхтай болно биздээ тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за ингэж одоо нөгөө хүмүүсийг чинь амьдрахын тулд тэр одоо өрх дотроо салж тусгаарлаж..., юу одоо өрх дотроо өрх бий болж ингэж картын бараа бол хүндэрч байсан л даа. Тэр үед бол картын барааг ганцхан юу хангаж байсан гэхээр махыг мах комбинат, гурил талхны юуг бол одоо талх чихрийн үйлдвэр л хангаж байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
одоо тэгээд дараалал ихтэй, очерь ихтэй тэгээд л хонон өнжин очерьлодог. Тэгээд л бас их хүндрэлтэй зах зээл их л байсан л даа. Тэрийгээ Монголын ард түмэн даваад туулсан. Тэхдээ тэр бол одоо бид нарын яриад байдаг тэр нөгөө 39 оны дайн, 49 оны дайны үед тэр нөгөө нэг ядарч зүтэрч байсан үетэй адилгүй л дээ. Энэ тайван цагт амар амгалан тийм ээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
жоохон хомсдол бий болсон ийм л үе л дээ. Тэхдээ л их л хүндрэлтэй байсан. За тэгээд тэглээ гээд ард түмний маань тэр аж амтдралаа дагаад ааш зан эвдрэх, ая духгүй болох, архидан согтуурах ийм явдал бол нэг хэсэгтээ тэр миний ажиллаж байсан 92-95 оны үед бол ерөнхийдөө гайгүй байсан юм аа.
Баасанхүү -
за.
Нэргүй -
их гайгүй байсан юм. За тэгээд би 92 онд тэнд ажиллаж байгаад 95 онд 6-р хорооны засаг даргаар томилогдож ирээд 95 оны 1 сарын 8-аас эхлэж ажилласан. Энд ирээд ингээд 6-р хорооны ажил, бүх оршин суугч иргэдийн амьдрал ахуйг хараад байхад, нэг дүр зургийг харахад бол хүн болгон ажилгүй.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэхдээ хүн болгон ажиллахын төлөө зүтэгдэг. За тэхдээ бас буруу зүйлүүд их байсан л даа. Тухайлбал нөгөө архийг шаглаж зардаг тийм ээ. Арьсийг бөөнөөр зарж..., нөгөө тарваганы арьсийг чинь бөөн бөөнөөр нь худалдаж авчирч илддэг. Үгүй тэр чинь амьдрахын төлөө л хийж байгаа юм шүү зайлуул. Тэгээд л өөр юу гэдэг юм янз бүрийн бас нэг бусармаг үйл явдлууд бас байдаг байсан. Хулгай хийх тиймээ, дээрэмдэх гээд тиймэрхүү дүр зургууд их л байдаг байсан. Тэгээд 6-р хороонд анх эхлээд ирэхэд бол хүндрэлтэй нь юунд байсан гэхээр хогондоо их дарагдчихсан тиймээ, ажилгүй иргэн ихэсчихсэн, архидылтын орчин чинь бий болчихсон.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
яагаад бий болчихсон гэхээр зэрэг чинь тэр үед чинь шаг гэдэг юм байсан. Нөгөө архи мархи нь хомсдоод ирэхээр зэрэг чинь шаг гэдэг юм чинь гарч. Шаг гэдэг юмыг чинь юугаар хийдэг байсан гэхээр тухайн үедээ бол Орос, Хятадаас орж ирсэн спиртийг найруулаад тиймээ. Олноор нь найруулаад угаасан угаагаагүй шилэнд хийгээд л.
Баасанхүү -
аая яая.
Нэргүй -
гэр дотроо ингээд ваннан дотор ус хийчихсэн..., бишээ шил хийчихсэн. Тэрэн дотроо нөгөө спиртийг чинь найруулаад л ингээд зардаг. Тэрэнтэй чинь одоо хороо захиргааны төрийн төв байгууллага буюу хороо захиргааны байгууллагын одоо бид нар болон цагдаагийн ажилтангууд тэвдэж байлаа ш дээ. Тэмцээд тэмцээд дийлдэхгүй байж л байсан л даа. За тэгээд айлуудад чинь ингээд яваад ороход, тухайлбал манай 6 байр чинь бол тэр чигээрээ айл болгон юу элддэг, тарваганы арьс элддэг. Ингээд яваад ороход чинь л таазандаа тултал тарваганы арьсийг чинь хураачихсан тийм байдаг байсан. Одоо бодоод байхад тарваганы арьс зах зээлийн үед их байсан юм байлгүй. Тийм учраас ч тэр их хэмжээгээр тэгж элдэж боловсруул, гараар боловсруулж тиймээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэр чинь уул нь үйлдвэрээр боловсруулах ёстой юм чинь гараар боловсруулж ингэж хийдэг байсан л даа. Тэгээд одоо тэр үеийн тарваганы арьс марьс элдээд явж байсан хүүхдүүд одоо Ханын эцэс дээр бас том том банди нар болчихсон сайн уу ахаа, сайн уу даргаа гээд зогсож л байдаг юм. Тийм л үе байсан юм. Тэгээд сүүлдээ сайхан болсон сайхан болсон. Ерөнхийдөө бол нэг тэгж тэгж явсаар байгаад 2000 онтой залгалаа. Тэгээд 2000 оноос ерөнхийдөө..., ерөхийдөө амьдрал бол ерөнхийдөө өдөр өдрөөр, өдөр ирэх тусам бол гайгүй болоод байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгээд одоо би боддог юм. Манай 2 давхар гэж та нар мэднэ дээ бага байхдпаа 2 давхар гэж, чихэрийн 2 давхар нэртэй байлаа. Хуучин давхрыг энэнээс чинь нааш Ханын материал хүртэл ямар ч одоо автобус мавтобус явдаггүй эзгүй зэлүүд газар тээ?
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
харанхуй бүрэнхий, архичин согтуу, тэгээд хулгай дээрэм ихтэй тийм чөтгөрийн давхар нэртэй дэлгүүр байлаа ш дээ.
Баасанхүү -
өө за.
Нэргүй -
тэгээд одоо ингээд бодоход чинь давхар дэлгүүр маань Дүүхээ 2 гээд том үйлчилгээний төв болчихсон. Ханын материал маань бүхэл бүтэн төв одоо том төв болчихсон. Их олон арван чиглэлийн автобус үйлчилгээ явдаг болчихсон. Аль ч чиглэл рүү Ханын материалаас хаашаа ч явсан одоо аль ч бүх чиглэл рүү бол одоо явдаг бүх автобуснууд байж байгаа ш дээ. Миний мэдэх лав 10-аад чиглэлийн автобус бүх чиглэлд хотын баруун захаас зүүн зах хүртэл, зүүн захаасбаруун ках хүртэл тиймээ. Тэгээд өшөө юу байдаг юм урагшаагаа хойшоогоо, зүүн тийшээ, баруун тийшээ ингээд л ингээд явдаг ийм сайхан автобусны үйлчилгээтэй болчихсон. Энийгээ дагаад бас нөгөө янз бүрийн үйлчилгээнүүд нь бий болчихсон тиймээ. Тэгээд одоо харахад бол хөгжил сайхан л харагддаг юм. Өшөө сайхан болох байх гэж би боддог юм. Ханын материалыг бол их өөдрөгөөр төсөөлдөг юм. Яагаад гэвэл энэ манай Ханын материалын 6 байр, 58 айл, 30, 31-р байрнууд чинь 92 онд анх эхлэж хөлдсөн юм гэнэ лээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
95 онд бол хөлдүү чигээрээ байсаар байгаад л хөлдүү хотхон нэртэй энэ чинь ёстой хүн тогтох газаргүй..., ёстой би ингэж боддог юм Ханын материалд ингэж баярлаж явдаг юм их гүжирмэг ард түмэн. Ёстой бор зүрхээрээ энд 10-аад жил амьдарч явж тэр одоо сайн сайхантай залгасан тэр хөлдүү байранд тээ. Халаалт байхгүй, хөлдүү, хөв хөлдүү байранд үстэйдээлтэй эсгий гуталтай тиймээ. Өвгөд хөгшчүүд нь даарч хөрөөд л өвчин тусаад л, хүүхэд шуухдууд нь даарч өвчин тусаад тиймээ. Залуучууд нь ажил эрхлэж юу яах гэхээр нь зэрэг нөгөө ар гэртээ санаа зовоод л. Аав ээж нь тэр улсуудыгаа асарч хамгаалах гэж санаа зовоод л. Тэгээд нэг үе манай энэ 6-р хороо чинь хөлдүү хотхон нэртэй байлаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгээд энэ одоо үе үеийн засгийн газрын, үе үеийн их хурлын гишүүдийн одоо хичээл зүтгэл, үе үеийн одоо төр захиргааны байгууллагын дүүрэг нийслэл дүүрэг хороодын удирдлагуудын хүчээр жил жилээр одоо сайжирсаар яваад одоо 2005 онд байхаа 2005 онд төвлөрсөн халаалтанд орчихсон ш дээ. Төвлөрсөн халаалтанд орсны дараа одоо бүүр хэрэглээний халуун ус мустай болчихсон. Тэгээд одоо 6 байр, 58, 31-р байрнуудын амьдрал бол хэвийн болсон. Энэнийгээ дагаад үйлчилгээний байгууллагууд нь бол бий болоод эхлэж байгаа. Тэгээд би цаашдаа бол Ханын материал өшөө одоо дэлгэрэнгүй, өшөө олон сайхан үйлчилгээний төвүүдтэй болоод, олон сайхан ажлын байруудтай болоод ирэх байхаа гэж би бодож байгаа.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
дээр нь одоо бас манай Ханын материалын үйлдвэр, дээр нь хувийн тоосгоны үйлдвэрүүд одоо сэргэж байна. Ингэснээрээ бол одоо энд оршин сууж амьдарч байгаа ард иргэд залуучууд энд ажилд орж тиймээ амьдрал ахуйгаа дээшлүүлж явж байна. Ерөнхийдөө бол тэгээд манай нийгмийн өнөөгийн байгаа байдал бол дээшлэх нь ээ. Улам ажлын байр олноороо болж, бий болж. Тэр байтугай хувь хүмүүс өөрсдөө хүртэл орон гэртээ, гэр дотроо үйлдвэрлэл эрхлэх тийм болох байхаа гэж би бодож байна. Тэр болгон одоо нэг засаг төрийг хараад байх юм байхаа больчихсон ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
аль ч тэр хувийн том хэвшлүүд ч, жижиг хэвшлүүд ч, хувь хүн ч гэсэн ерөөсөө өөрөө өөрийгөө болгоё гэдгийг л бодож байгаа. Энийг ганцхан дээрээс нь төр засаг нь дэмжээд тиймээ, бодлогоо зөв тогтоогоод..., бодлогоо зөв хийгээд, үндэслэлээ тогтоогоод ингээд жоохон дэмжээд өгөх юм бол манай Монголын ард түмэн бол тийм хөдөлмөрч, юу ч хийж чадах улсууд гэдгийг л би хэлж чадмаар байна. Яагаад гэвэл энэ олон жилийн зах зээлийн нийгэмд төрийн захиргааны байгууллагын дотор нь ажиллаж орж ажиллаж явсны, удирдаж явсны хувьд тиймээ, тэгж харагддаг л юм л даа. За тэгээд яахав тухайн үед чинь ингээд хороо захиргааны ажил хийгээд явж байхад янз янзын юм тохиолдоно л доо. Өдөр өдөртөө уйлна дуулна, хараана зүхнэ тиймээ. Өвдөнө зовно, ядарна тиймээянз бүрийн л юм байна л даа. Хүний амьдарч байгаа орчинд бол янз янзын нөхцөл бас тэр болгон тэгээд өнгөө дагаад, өдрөө дагаад тэгээд өөрчлөгдөж л байна л даа.
Баасанхүү -
таныг анх ингээд хороо, энэ төрийн албанд ороход төрийн албаны байдал ямар байв? Тэгээд ингээд ажиллаад ирэх тусам яаж яаж өөрчлөгдөв? Асуудал бэрхшээлүүд юу юу байв? Яаж шийдэгдэж байв?
Нэргүй -
ммхм. Тэрийн захиргааны одоо жишээ нь хороо анхан шатны нэгж хороо. Хорооны үйл ажиллагаа бол үнэндээ бас хүнд нөхцөл байсан ш дээ. Одоо тухайлбал намайг 95 онд ирэхэд нэг 9-р гудманд нэг талдаа цагдаагийн байртай, нөгөө талдаа хорооны засаг даргын контортой, дундаа улаан булантай. Тэгээд нэг талаасаа халдаг халаалттай нэртэй. Тэгээд бид нар чинь одоо зуны цагт яахав дээ нэг галлагаа маллагаа байхгүй болохоор яахав тэгээд ажил үйл ажиллагаа явуулаад яахад бол болж байгаа юм. Өвлийн цагт болохоор халдаггүй, хүйтэн. Тэгээд л бид нар чинь цонхоороо яндан гаргачихаад гал түлээд л. Тоостой шороотой юман дотор засаг дарга, зохин байгуулагч хоёр суучихаад төрийн албыг залгуулж л байлаа. Аан тэр үед чинь одоо бас хүнд хүнд ажил байсан, хэцүү байсан даа бас ажил явуулахад бол.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
бүх юм нь механикжаагүй, хөгжөөгүй бүх юм нь гараараа. Дээр нь ажиллах нөхцөл нь тийм одоо хангагдаагүй. Ажиллаж байгаа байр орон нь тийм хүйтэн нойтон. Одоо ажиллах нөхцөл бол бүрэн хангагдаагүй ийм байсан л даа. Тэгээд жилээс жилд ирэх тусам бол өөрчлөгдөж байна л даа. Тухайлбал манайх чинь тэр байраа актлаад л Сонгино Хайрхан дүүргийн халамжийн хэлтсийн төвд одоо энд ирээд л. Энд нэг 3 жил болсоны дараа 2 жилийн өмнө шинэ байр нь баригдаад. Тэгээд нэг жил хэрээтэй болсоны дараа дариад шинэ байранд ороод. Ингээд жил жилийн төрийн албаны үйл ажиллагаа ингээд явагдаж байна. Өнөөдөр яг ингээд, яг 6-р хорооны байдлыг харахад бол засаг дарга нь нэг өрөөтэй, бусад нийгмийн ажилтан, халамжийн ажилтан, бүртгэлийн ажилтангуудтай орчихсон.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэд нар нь нэг нэг өрөөтэй. Байг гэхэд компьютер одоо тоног төхөөрөмж принтр мринтр одоо бүх юмтай болчихсон. Төрийн албыг бол одоо үнэндээ хүнд сурталгүй буюу одоо чирэгдэлгүй болоход бүүр хангалттай болсон байна аа үзэж байгаа. Аан бид нарын үед чинь бол ганц нэгхэн хүн гар ажиллагаатай. Тэгээд бод доо хэдийд нь хүнээ хүлээж авч үйл ажиллагаагаа явуулах вэ, хэдийд нь тэр одоо юмаа боловсруулж дээд шатны байгууллагатаа өгөх вэ, өдөр тутмынхаа үйл ажиллагааг яаж дүгнэж гаргах вэ гээд ингээд тэр үед бол хүндрэлтэй ажил их байсан л даа. Энийг хийж явж бас давж гарсны хувьд бол би эргээд харахдаа бол би ч бас нэг талдаа азтай байна, нөгөө талдаа бас нэлээн шударга хөдөлмөрлөж байсан хүн юм байна гэж би боддог.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за өнөөдөр, яг өнөөдөр төр захиргааны ганц 6-р хороо ч биш одоо хороодын үйл ажиллагаа бол ерөнхийдөө жигдэрчихсэн, ажиллах хүчнүүд хангагдчихсан, орон байртай бүгд болчихсон. Аан бүүр зарим нь маүин техниктэй ч болчихсон байгаа. Тийм болохлээр одоо төрийн захиргааны байгууллага бол ард иргэддээ хүрч үйлчлэхгүй байна гэсэн асуудал бол гарах ёсгүй.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
харин угтаж үйлчлэх ёстой. Бүүр угтаж очиж үйлчлэх ёстой, бүүр тийм бэлэн тийм байдалд орчихсон байгаа. Тэгээд цаашдаа өшөө илүү боловсронгуй болж хөгжих байх. Одоо дүүрэг ямар хэмжээнд байгаа билээ. Тэрэн шиг хороо тэр хэмжээнд очиж ажиллах цаг бол удахгүй ирнэ. Яагаад вэ гэвэл хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт орж эхэлнэ. За өнөөдөр чинь манайхан болохоор төрийн өндөрлөгийг болохоор пирамидийг чинь..., пирамид гэж ярьдаг шүү дээ тиймээ гурвалжин.
Баасанхүү -
ммхм. Дээрээсээ ингээд доошоо задардаг...,
Нэргүй -
дээрээсээ ингээд доошоо задардгаас гадна бүх юманд ингээд анхан шатан дээрээ байдаг. Анхан шатан дээрээ бүх юм нь одоо ганц хорооны ажил ч биш бүх юм нь анхан шатан дээр бүх юм явагдаж байдаг. Бүх юмыг одоо анхан шатны юм явуулж байдаг. Дээд өндөрлөгүүдтэй ярихад хол байгаа биз дээ?
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэхээр энэ бол доошоо бууж байх ёстой байхгүй юу. Доошоо бууж ирнээ гэдэг чинь дүүргээ хөгжүүлнэ, дүүрэг нь хороогоо хөгжүүлнэ, хороо нь өнөөдөр бас ч гэж ганц засаг дарга, зохион байгуулагч гээд 2 хүн байдаг байсан бол одоо бас 5 хүнтэй болоод ирлээ тийм үү?
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за тэгээд яваандаа тэд нар чинь улам өргөжөөд нөгөө нийгмийн даатгал нь, эрүүл мэнд нь, одоо юу гэдэг юм татвар нь, гааль нь гэдэг ч юм уу одоо бүх одоо системийн багууллагууд нь нэг юундаа ороод ажиллаад ирэхээр бол улам хөгжингүй болно.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
улам боловсронгуй болно, улам иргэдэд ойртож ажиллана. Аан тэгснээрээ одоо хоёр талын, нэг талдаа гүүр..., иргэн, нөгөө талдаа төр. Энэ хоёрын дунд гүүр болж ажиллаж байгаа төрийн маань механизм хөгжсөнөөрөө иргэдийн ажил амьдрал ч гэсэн сайжирна. Байгаа байдал ч өөрчлөгдөнө.
Баасанхүү -
тэр та одоо хорооны засаг дарга, аан тэгээд зохион байгуулагчтай хоёулхнаа хорооны үйл ажиллагааг явуулдаг байсан талаараа ярихгүй юу? ямар ямар ажлуудыг яаж яаж хийдэг байсан бэ?
Нэргүй -
тэр яахав дээ хорооны засаг дарга гэдэг бол яахав хуулиар бол юу яасан үүргийн дагуу тэр бүрэн эрхтэй л дээ. Тийм тийм, тийм тийм эрх гээд заачихссан байдаг. Тэр тодорхой хүрээндээ явагдана. Тухайлбал одоо хорооны дарга чинь бол байгаль орчныг хамгаална тийм үү? Хүний эрүүл мэнд, нийгмийг хамгаална. Юу..., өшөө чинь юу билээ. Аан тэгээд газар нутгаа хамгаална, оршин суугаа иргэдээ одоо аж амьдралыг нь харж хандана, тухайн орон нутгийгаа хөгжүүлнэ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
гэх мэтийн тийм юутай л даа. За зохион байгуулагчийн хувьд бол зүгээр л өдөр тутмын үйл ажиллагааг бол, ер нь л хороон дээр явагдаж байгаа бүх үйл ажиллагааг л одоо хийдэг хүн л дээ. Тухайлбал одоо бичиг хэргээ юунаас боловсруулах вэ тийм үү?
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тиймээ, за өнөөдрөөс авхуулаад л Сонгино Хайрхан дүүргийн 6-р хороо тухайн онд, одоо 200 онд ч гэдэг юм уу юу хийх вэ төлөвлөнө тиймээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
төлөвлөснөө одоо сараар, улирлаар, жилээр төлөвлөнө. Төлөвлөснөө хэрэгжүүлнэ, хэргэжилтэндээ хяналт тавина, хэрэгжүүлэх гэж оролдоно, хийнэ. Дээр нь өдөр тутмын үйл ажиллагааг хангана. Иргэдээ хүлээж авна, иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээж авна, дээш нь уламжилна, шийдвэрлүүлнэ, шийдье гээд шийдчихнэ. Хийж чадахгүйгээ дээд шатны болох бүх системийн байгууллагууд руу уламжилж шийдвэрлүүлж өгнө, хариуг нь иргэндээ өгнө. Аан тэгээд л нөгөө бүртгэх тийм үү одоо хорооны чинь хамгийн гол нь иргэнээ эхлээд бүртгэх ёстой тиймээ. За бүртгэсэн иргэндээ үйлчилгээ үзүүлэх ёстой гэх жишээний нэг талаас нь бодоход.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за нөгөө талаас нь бодоход бол өдөр болгон хүн орж ирнэ, өдөр болгон одоо хүн болгоны хэрэгцээнд нь үйлчилнэ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэр чинь нэг үгээр хэлбэл өглөө 9 цагт ажилдаа ирсэн хүн чинь бол тэгээд л хүнтэй ингээд зууралдсаар байгаад л, хүнд үйлчилсээр байгаад л, хүний одоо тавьсан хүсэлт болгонд одоо үйлчилсээр байгаад л өдрийг авдаг л даа. За тэгээд бол яахав дээ бид нарыг нөгөө өөрсдийн хийх ёстой нөгөө эрх үүргийн дагуу гэдэг юм уу албан ёсоор хийх ёстой юмнууд нь бол орхигддог л доо. Тэрийг бол орой үдшийн цагаар л амжуулна даа. Тухайлбал одоо өнөөдөр юу хийж вэ, маргааш юу хийх ёстой билээ тиймээ. За маргаашийн хийхийг бол цаасан пээр буулгана. Цаасан дээр буугаад хэрэгжүүлэх юмаа хийнэ. Хэн хэн хийх ёстой билээ тиймээ. Тэр мэрийгээ бол ингээд тэр ажлаа бол орой хийнэ л дээ. Тэгээд явж явж хороон ажилчингууд ингээд явж явсаар байгаад л сараар улирлаар, эцэст нь хагас жилээр, бүтэн жилээр ингээд дүгнэгдээд явчихдаг юм. Тэгээд хорооны ажил ерөнхийдөө бол яг хүн харахад бол зүгээр нэг энгийн юм шиг мөртлөө цаанаа бол маш их нарийн, хүнд үйлчилнэ гэдэг бол хүний тэр дотоод сэтгэл, хүний ааш араншин, хүний зөн байдал, хүний аж амьдрал тэр юманд туслаж дэмжих тэр болгоныг зохицуулах гэдэг бол нэлээн юу ажил л даа. Зүгээр харахад бол зүгээр нэг хүрзээр юу аваад..., шороо аваад шидчихтэй адилгүй л дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэр нарийн ажлууд ихтэй л дээ. Тэр болгонд хүрч ажиллаж, тэр болгоныг юу яаж байна гэдэг бол үнэндээ тухайн хүний одоо өөрийнх нь л..., одоо би өөрийгөө боддог юм. Тухайн үед би бол зүгээр энгийн, өөрийгөө магтаж байгаа юм биш. Гэхдээ иргэндээ их хүлээцтэй ханддаг, тухайн хүний үгийг сонсдог. Биелэгдэхгүй байсан ч би бүрэн сонсдог. Аан тэгээд биелүүлэхийн төлөө ингэе, төр захиргааны зүгээс ингэмээр байна, та ингэ, хоёулаа хамтаръя, энийг ингэчихье, ингэж шийдье гэж л ингэж л дандаа үйл ажиллагаа явуулдаг л даа. Тэрнээс өрөөсгөл байж болохгүй, нэг нь хий, нөгөөдөх нь хийе гээд байж бас болохгүй л дээ. Тэгээд л харилцан хоёр биендээ гэдэг юм уу харилцан ойлголцсон үндсэн дээр л тэгээд л тэр ажил, иргэний амьдрал хоёр л зэрэгцэж явдаг юм даа.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгээд цаг наргүй л хүнд л ажил л даа. Тэгээд бид нар чинь одоо хэдий 18 цаг..., бишээ өглөө 18 цагт гадаг хэдий боловч яг үнэн чанартаа бол тэр өдөр тутмын ажилдаа нухагдаж байгаад л, тэгээд хийх ёстой ажлыг дандаа оройн цагаар хийдэг ш дээ. Шөнө бол 1 цагт, 2 цагт харих бол юу ч биш.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэр байтугай бүүр жилийн эцсийн тэр тоо бүртгэл мүртгэлийн одоо ажлууд эхлэхээр бол бүүр өглөөний 3, 4 цагт ч харина. Тэгж байж ажлаа амжуулна.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
бид нарын ажил бол үнэхээр цаг наргүй юу ажил. Гэхдээ гоё ажил. Хүнд үйлчилдэг, хүний төлөө ажилладаг хүн учраас одоо тэр алба бол гоё ажил.
Баасанхүү -
ммхм. Одоо 93, 94 оноос ингээд нөгөө нийгэм нийттээ хямраад хүмүүсийн амьдрал аягүй хэцүү болоод ирсэн ш дээ тээ? Энэ байдлыг анхан шатны нэгж гэдэг утгаар хорооноос яаж зохицуулдаг байсан бэ?
Нэргүй -
ерөнхийдөө зах зээлийн нийгмээ дагаад иргэдийн амьдрал ахуй бол нэг хэсэг нь дээшилсэн. Нэг хэсэг нь дундаж түвшиндээ үлдсэн.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
нэг хэсэг н бол доод түвшинд хүрсэн. Доод түвшинд хүрсэн хүмүүсийн амьдрал бол ихэвчлэн одоо бага насны олон хүүхэдтэй, эрэгтэйчүүд эмэгтэйчүүд хүртэл гол нь тиймээ мөн олон хэдий эцэг эх нь байгаа хэдий боловч олон хүүхэдтэй, хүүхдүүд нь хөдөлмөрийн насанд хүрээгүй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй ийм улсууд бол тэр юунд их өртсөн л дөө. Ингэснээрээ бол амьдралын одоо түвшин доошилж ядууралд орж тиймээ, өмсөх зүүх, идэж хоолохоосоо эхлээд л дутагдах гачигдах зүйл бол маш ихээр гарсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за тэгээд ерөнхийдөө ингээд тэр түрүүн би хэлсэн, юмны үнэ хэдий бараа бүтээгдэхүүн хомсдоод ажил төрөлгүй болоод тэгж байгаа үед бол төр захиргаа, төрийн захиргааны байгууллагаас авч байгаа хэдий арга хэмжээ байсан хэдий боловч тэр болгон иргэддээ хүрч чаддаггүй тиймээ. Хүрсэн ч хүртээмжтэй байж чаддаггүй. Тэр нь бас тодорхой хугацааг бас бүрэн хэмжээнд барьж чаддаггүй ийм байсан. Зүгээр нэг цаг үе..., одоо юу гэдэг юм өдөр хоногоо өнгөрөөх төдийхнөөр байсан болохоор бас хүндрэлтэй үе их л байдаг байсан л даа. За тэгээд аль ч хороонд явж байхад хүний амьдралд дүр зураг бол ижилхэн байдаг их бага нь л хаашаа байдаг юм гэхээс.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за 5, 6..., 6, 7-р хорооны хувьд бол нийт хүн амын бол 20, 30 хувь нь бол ерөөсөө амжиргааны доод түвшингээс доогуур орлоготой буюу нэн ядуу амьдралтай болчихсон байсан шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тухайлбал нэг хороонд нэг одоо нэг 500-600 өрх бол яг нэн ядуу амьдралтай байж байдаг. Яваад ороход..., одоо ороод очиход орон гэрээс нь эхлээд харахад ойлгомжой ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
хүүхдүүдийн өмсөж зүүсэн, идэж ууж байгаагаас нь эхлээд ингээд хараад. Тэгээд яахав элэг эмтэрмээр юмнууд их л байдаг л даа. Тэгээд тэрнийг одоо төрийн захиргааны байгууллага засах ёстой вэ гэхээр нэгдүгээрт аль болохоор тэр хүмүүсийн сэтгэлгээнд нь их өөрчлөлт оруулахын төлөө би их боддог байсан. За та ингээд үнэхээр зах зээлийн нийгэмд бол ийм байдалд орчихож ээ. Энэнээсээ гарахын тулд та ингэж хандаачээ. Тухайлбал та байна ш дээ одоо ийм ажлыг иймхэн хугацаанд иймхэн ажлыг нэг амжуулаадахаачээ тиймээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэрэнд чинь таарсан одоо мөнгө төгрөг одоо энэ тэр юм одоо олгогдох боломжийг бид нар цаанаас нь тэр байгууллагат нь хандаж өгье. Эсвэл та иймхэн хөдөлмөрийг байна ш дээ ингэж хийгээчээ. Ингэснээрээ та бас нэг идэх хоолныхоо талхныхаа мөнгийг олно шүү дээ гээд тэгэх үүднээс их санаа тавьдаг байсан даа. Аан энэ үед бол манай хороон дээр бол одоо төрийн бус байгууллагууд их ажиллаж байсан л даа. Тухайлбал Дэлхийн зөн, ADRA, өшөө чинь юу билээ дээ бас ингээд төрийн бус байгууллагууд бас их олон байсан л даа. Тэр байгууллагууд чинь яаж тусалдаг байан гэхээр зэрэг тэр ядуу зүдүү амьдралтай байгаа улсууд чинь амьдралынх нь баталгааг бүрэн хангачихаа байг гэхэд ямар ч байсан нэг сарын хүнсний хоолыг нь хангачих хэмжээний. За жишээлбэл ийм хэмжээний талбайд ногоо тарьчих хаврын цагт тийм үү?
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тиймээ. Ийм хэмжээний талбайд ногоо тарьчих гээд ногооных нь үрийг нь өгчихнө, тарьдаг аргыг нь заагаад өгчихнө, тэгээд нөгөө хэрэглэдэг багажыг нь хийгээд өгчихнө, газрыг нь заагаад өгчихдөг төрийн захиргааны байгууллагаас.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тийн. Тухайлбал манай 6-р хороо, 7-р хороо энэ тэр чинь бол энэ энэ хамтарч энэ одоо 7-р хорооны зүүн..., баруун тал руугаа байхаа ногоон талбай байсан. Хуучин мод үржүүлгийн талбай гэж байсан юм.
Баасанхүү -
за.
Нэргүй -
тэнд бол асар их айл ногоо тарьдаг байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за тэгээд ногоо тариад л, тэр улсууд чинь жишээлбэл..., зуны талаас нь ярьчихлаа л даа. Тэр айлуудыг чинь олноор нь хамруулаад одоо нэг хороонд гэхэд чинь 20, 30 өрхийг чинь хамруулаад тээ? Тэгээд л ногоо тариулаад л. Ногоо тариулахын тулд эхлээд газрын заагаад өгчихнө төрийн байгууллагаас тээ?
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
нөгөө дэмжиж байгаа, зүтгэж байгаа байгууллага нь болохоор зэрэг чинь багаж хэрэгслийг нь хангаад өгнө.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
үр ургамалаар нь хангаад өгнө, тухайн үед хэрэглэгдэж байгаа.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
ингээд хийдэг юм байна лээ, болдог юм байна лээ. За ингэж явдаг юм байна лээ нэг талдаа. Нөгөө талдаа бас жижиг жижигхэн ийм одоо бизнес эрхлэх орчныг нь одоо бий болгох гээд.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за тухайлбал та энийг хүүхдийн гутлыг хийгээд сурчих.
Баасанхүү -
сургалт явуулна?
Нэргүй -
сургалт явуулна тийн. Одоо жишээлбэл оёдлын сургалт, гутлын оёдол ч гэдэг юмуу, монгол дээл мээл ч гэдэг юм уу одоо сургалт манай 6-р хороонд бол тийм сургалтууд их явдаг байсан ш дээ. Бүүр тэр байтугай сургууль цэцэрлэг дээр хүртэл зөвлөлүүд мөвлөлүүд эрхэлдэг байсан ш дээ. Эцэг эхийн зөвлөл нь сургалтанд оролцдог тиймээ. Тэгснээ хүүхдээ цэцэрлэгт явуулдаг үнэ төлбөргүйгээр тээ?
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
аан сурч авсан юм, тэр сургалтанд сурсан юмаараа өөрөө гэр орондоо одоо хөдөлмөрөө эрхэлдэг, тэрүүгээрээ одоо бага хэмжээний бизнес хийж тэрүүгээрээ одоо орлого олж амьдрал ахуйдаа хэрэглэдэг тийм чиглэлүүдийг их түлхүү барьж явдаг байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
ер нь одоо хүн сургах, тэгээд жижиг бизнес рүү орон гэрээ ч болтугай хийх. Аан бага боловч орлогыг бий болгох. Тухайлбал одоо нарийн боовны..., одоо манайх чинь хэд хэдэн сайхан төслүүд хэрэгжиж байсан ш дээ. Анх эхлээд 96 онд юм даа энэ одоо бага насны ажил сургууль завсардчихсан одоо амьдралын боломжоос болод тээ, ажил сургууль завсардчихсан хүүхэд залуучуудыг амьдрах ухаанд сургая гэсэн нэртэй төсөл манай Английн хүүхдийг ивээх сангийн тусламжтайгаар бий болгож, гар аргаар тоосго хийгээд, тэгээд нөгөө шатаадаг бааюу мааюу гээд нарийн технологиуд байдаг юм байна лээ л дээ. Хамгийн сүүлд нь тоосго болгодог тиймээ. Тэрэн дээр чинь бид нар хүүхэд мүүмдийг ажиллуулдаг тийм байлаа. Сүүлдээ тэр чинь өргөжөөд механикжаад шахдаг юу нь, хэвлэдэг юм нь механикжаад, тэгээд тасалдаг юм нь механикжаад. Тэгээд нөгөө хамгийн сүүлд нь юу билээ нөгөө шатаадаг матаадаг зуух мууз нь хүртэл ингээд..., ингээд тийм юм одоо манай 7-р ороонд хөгжчихсөн байгаа, хувь хүний бизнес болоод хөгжчихсөн байж байгаа ш дээ.
Баасанхүү -
өө за.
Нэргүй -
тэнд бол одоо манай өнчин ядуу хүүхдүүд буюу амьдралын боломжгүй амьдрал доор хүүхдүүд ажиллаж байсан. Одоо ч тэрний үр удам явж л байгаа.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
гэх жишээний. Дараа нь одоо тэр нөгөө нарийн боовны чиглэлээр сургалт явуулж одоо энэ цахилгаан тээвэр дээр оёдлын чиглэлээр явуулж байлаа. Аан тийм Дэлхийн зөнгөөс гадна ADRA, Энхтайвны салхи байгууллага чинь манай хорооны бүүр 300 эмэгтэйг оёдолчингоор оёдолд сургаад.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэнд нь оёдлын тэр нөгөө машин тавьж өгөөд. Тэгээд оёдол хийлгэдэг байлаа ш дээ. Тэгээд 200, 300 хүн одоо ажилтай болно, юм сураад ажилтай болно гэдэг чинь тэрний цаана байгаа үр хүүхэд нь бол амьдралтай болж байгаа биз дээ тээ? Аан тэгээд нэг хэсэг явж байлаа. Тэгээд сүүлд нь нөгөө төсөл маань дуусаад..., тэр чинь тодорхой хугацаанд хэрэгжинэ ш дээ 1 жил юм уу 2 жил юм уу тиймээ. Тэгээд төсөл маань дуусаад дэнд одоо төсөлд хамрагдсан улсууд маань гэр гэртээ ингээд хэрэглэж байсан машинуудаа аваад гарсан шүү дээ тэр оёдог барьдаг хэрэглэдэг барьдаг машинуудаа, одоо тийм цахилгаан машинууд голцуу байсан л даа хөлөөр пидалаар ажилладаг. Тэр машинуудаа аваад гарсан улсууд чинь гэр орондоо одоо өөрсдийн хүүхдийнхээ хувцсыг оёод, цааш нь өрөөл бусдын хүүхдийн юмыш оёод тиймээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгээд ингээд амьдралынхаа эх үүсвэрийг дэмжиж ингэж л явж байгаа, бий болгож явж байгаа юм л даа нэг талаараа. Нөгөө талаараа бол аливаа нутаг дэвсгэрийн байгууллагууд болон энд тэндэхийн байгууллагуудтай их холбоо тогтоодог байсан. Тухайлбал одоо энэ Ханын материалын Эс Ти компани ч гэдэг юм уу, сүүний үйлдвэр, сүлжээ компани гэх жишээний. Тэрийг бол олон талаас зохионо л доо. Найзуудын шугамаар ч гэдэг юм уу, ахан дүүсийн шугамаар ч гэдэг юм уу тиймээ. Ард иргэдийнхээ амьдрал ахуйд туслах зорилгоор л за манай хорооны иргэдийг нэг ийм мэргэжилтэй шүү тийм ажилтныг аваадахаач тиймээ, эсвэл нэг ийм мэргэжилгүй хүнийг ийм оёдолчны дамжаанд одоо дагалдан сургаадахаач гэх жишээний.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
ингэж явуулж л хүний амьдралыг өөд нь татдаг л даа..., татаж явахыг л би хичээж явж байдаг л даа. Тэгээд яахав төр захиргааны байгууллагаас дээрээс нь халамжийн чиглэлээр өгч байгаа юм хэдий байдаг хэдий боловч хүртээмжгүй, хүрэлцээ багатай, хүн болгон хүртэх боломжгүй, дээр нь хуулийн одоо заалт нөхцөлтэй тийм байдаг.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгээд тэрэн дотор бас маш их хэлмэгддэг юм бол олон хүүхэдтэй хүмүүс маш хэлмэгддэг байхгүй юу. хөдөлмөрийн насны олон хүүхэдтэй хүмүүс бол тэгээд л сургуульд сураагүй, хөдөлмөр эрхлэх боломжгүй..., бишээ сургуульд сураагүй улс чинь ажил хийх гэхээр ажлын байранд гологддог тиймээ. Тэгэхээр ажил мэргэжилтэй болох болдог. Ажил мэргэжилтэй болох гэхээр нөгөө амьдрал ахуй нь дийлэхгүй тиймээ. Тийм нөхцлөөр бол хэдий олон хүүхэдтэй ч гэсэн бас үр хүүхдээ сургах, юу яах..., мэргэжилтэй болгох, мэргэжилтэй болсноор ажил төрлийн гараанд гарах тийм юмнууд бас хүндрэлтиэй байдаг л даа. Тэрийг чинь тэгээд янз бүрийн аргаар бид нар чинь одоо тэр янз бүрийн төслийн дагуу янз бүрийн сургалтанд оруулаад л, тухайлбал нэг оёдолчин болгочих юмсан, эсвэл өрлөгчин болгочих юмсан, эсвэл нэг шавар нэг..., засалчин болгочих юмсан, тэгээд нэг энд тэндхийн төслүүдэд, энд тэндэхийн байгууллагуудад л хандаж л шийдвэрлүүлж л тэгж л дэмжлэг туслалцаа авч л явж байан л даа.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэрний үр дүн үр шимийг хүртсэн улсууд бий. Тэрний хэрээрээ өнөөдөр бас миний ажлыг дэмжиж явдаг, тэрний хэрээрээ надад бас юу гэдэг юм одоо муугүй байдлаар...,
Баасанхүү -
талархаж явдаг...,
Нэргүй -
талархаж явдаг гэж боддог дотроо бол тэгж боддог. За ерөнхийдөө манай 6-р хорооны амьдрал бол амьдралын түвшин сайжирч байгаа. Тэгээд л хэт их дээшээ гарахгүй буюу ерөөсөө яагаад ч додомдоод нэмэргүй улс байдаг юм байна лээ. Тэр нь ямар улс байдаг вэ гэхээр залхуу. Хөдөлмөрлөх сонирхол байхгүй. За тэгээд түүнээс гадна тэгээд л яахав хөдөлмөрлөх одоо залхуу, хөдөлмөр эхрлэх одоо..., залхуу хойрог тийм улсууд бол үнэхээр тийм амьдрал нь дээшлэхгүй л байдаг юм байна лээ л дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
яагаад ч одоо аргадаад додомдоод дээш нь татах гээд..., тийм байлаа. Нөгөө нэг талдаа болохлээр хэт их доошоо орчихсон ядуурчихсан, хаашаа явахаа, хэтэй уулзахаа, хэнд хандахаа мэдэхээ байчихдаг юм байна лээ хүмүүс чинь. Тэгээд л ерөөсөө миний амьдрал ийм, одоо би ерөөсөө ийм л байх ёстой. Ерөөсөө л би ийм л ордонд төрчихсөн гэж ярьдаг шиг ийм л юм байх ёстой гэсэн байдлаар хандаад хаашаа ч явах арга замаа мэддэггүй тиймээ. Мэдэхийг ч хүсдэггүй яг л байгаа байдалдаа байгаад байдаг тиймээ. Тэгээд тиймэрхүү улсуудыг бол дэмжээд, төр захиргааны байгууллагууд дэмжээд бас туслах хэрэгтэй л дээ өөрт нь арга замыг нь заагаад тээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
амьдрах ухааныг нь заагаад, тэр арга замыг нь заагаад, амьдралаа дээшлүүлэхэд ямар бололцоо байна тээ, өөрт нь ямар бололцоо байна, төрийн байгууллагад дэмжих ямар бололцоо байна, өөрөө тухайн хүн хаана хэнд хандаж шийдвэрлүүлмээр байна тээ тэрийг нь заагаад өгөх хэрэгтэй байгаа юм л даа.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
нөгөө нэг эсрэг талд нь нэг юм нь юу байдаг вэ гэхээр зэрэг амьдралын боломжтой мөртлөө одоо үгүй хоосон юм шиг ярьдаг тийм үү, үнэн ядуу төрөлд орчихсон юм шиг нөгөө төрөл арилжаад ингэчихсэн юм шиг янз бүрийн хэл ам яриа гаргаж явдаг, доороосоо авхуулаад дээд өндөрлөгөө хүртэл янз бүрийн бичиг цаас шиддэг, янз бүрийн заль зохиодог, эсвэл янз бүрийн муухай хэлэх хэлэхгүй үгээр төрийн бүх байгууллагын улсуудыг дайрч доромжилж явдаг иймэрхүү улсууд чинь бас хождог тал их бий. Энэ дээр төрийн захиргааны байгууллага..., одоо бодоод байдаг юм. Тухайлбал их хэлтэй амтай улсууд одоо зүгээр орон гэртээ байж байж тэрийг авчих жишээтэй тийм үү?
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
бүүр одоо зүгээр сайхан 5 ханатай гэртэй ч юмуу, нэг шавар байшинтай мөртлөө л би орон гэргүй хүн, би ёстой ядуу хүн, би зүдүү хүн гээд яваад байдаг тиймээ. Тэгээд юманд хүрчихдэг. Аан тэгтэл нөгөө муу ядуу маань хаашаа явахаа юу хийхээ ерөөсөө мэдэхгүй байдаг. Тэхээр энэ хоёрын ялгааг гаргаж шийдвэрлэж байх хэрэгтэй л дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
энийг бол бий дээд шатны байгууллагуудад бас их байдаг юм уу гэж би бас их бодоод..., бас юу гэж боддог юм олон дахин очоод байхаар нь тэгдэг юмуу, эсвэл бүүр залхахаараа тэгдэг юм уу дээр шууд шийдвэрлэдэг ш дээ тэг гээд л.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгээд л тэр хүнд өг. Тэхээр нь үгүй, наад хүн чинь тийм тийм аьдралтай, ийм ийм юмтай ийм учраас боломжгүй, тэгж шийдэх боломжгүй, тэрэн доор бол тэнд нэг зайлуул нэг ёстой нэг өөд нь татчихаар амьтан нэг байна. Тэгмээр байна, ингэмээр байна гэсэн чинь үгүй шууд тэг ингээд шийдвэрлэчихдэг ш дээ. Тэхээрээ тэр одоогоор бол их зальжин ч гэх юм уу даа тийм муу аргатай, хэл амтай улсууд бол бас л хүрэхгүй газаргүй л байдаг л юм байна лээ ш дээ. Тиймээ хүрэхгүй газаргүй.
Баасанхүү -
аан.
Нэргүй -
тэгтэл хөөрхий минь тэр ядарсан зүдэрсэн тэр амьтад чинь бол явах аргаа олохгүй, хайхаа мэдэхгүй тийм л байдаг юм байна лээ. Тэгээд ерөнхийдөө одоо тэгээд хараад байхад зах зээлийн нийгэм дөнгөж эхлэж байх үед олон хүүхэдтэй нэлээн амьдрал нь доройтож байсан улсууд одоо ингээд харахад бас хүүхдүүд нь том болчихсон тээ, янз бүрийн ажил хийчихсэн. Хүний юу хийх нь хамаа алга ш дээ тиймээ. Болловсрол мэргэжил эзэмшээгүй ч гэсэн бас тодорхой хэмжээнд өөрийнхөө хэмжээнд хөдөлмөр эрхлээд бас амьдрал нь овоо сайжирчихсан гайгүй болчихсон байгаа айл харагдаж л байдаг юм. Тэр айл амьтныг харахаар би баярлаж л явдаг юм. Тэгээд баярлаад ёстой овоо ш дээ миний эгчээ ахаа гээд л ингээд явж л байдаг юм.
Баасанхүү -
ммхм. Та өөрөө ингээд социалист нийгэмд өсч хүмүүжсэн, ажиллаж амьдарч байсан. Гэтэл ингээд бас нийгэм солигдоод өөр нийгэм гарч ирсэн тээ? Энэ хоёр ниймгийн харьцуулаад энэ ийм байж, одоо энэ нь ийм болж гэсэн дүгнэлт маягийн юм хийж байв уу? Бодож байв уу?
Нэргүй -
за яахав социализмын үеийнхээс одоо бид чинь бэлэн юман дээр ч гэх юмуудаа одоо дээр нь нам төр нь байсан тиймээ. Нам төрийнхөө буянд одоо аав ээж маань биднийгээ өсгөж хүмүүжүүлж тийм үү, сургаж боловсруулж тиймээ. Дээр нь одоо төр маань одоо хүнийг сурах боловсрох тиймээ, ажил хөдөлмөртэй байх тэр талыг нь бүрэн хангадаг байсан л даа, бүрэн боломжыг хангадаг байсан. Тэр хэрээрээ яахав тухайн үеийн хүмүүс бол одоо тэгээд л бүх хүн ажилтай байлаа гээд би түрүүн ярилаа ш дээ. Бүх хүн мэргэжилтэй болж байгаа ч гэсэн бүх хүн ажилтай байлаа. Тэгээд миний яахав тэгээд тухайн үедээ би ингэж явлаа гээд би эргээд боддог байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за би чинь социализмын үед тийм ажил эрхлэж явлаа гээд тэгээд би бодохоор нэг их гоё түүхэн дурсамжтай.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за өнөөдөр зах зээлийн нийгэмд би бас ингээд төрийн албанд орж шилжлээ, ажиллаа, одоо ийм байлаа тийм байлаа гэж бодохоор бас их гоё, бас их боломжийн.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
за тэгээд хүмүүсийн амьдрал ийм байлаа тийм байлаа, миний амьдрал ч гэсэн өнөөдөр тийм байна даа, ийм байна даа гэж ингээд бодохлээр зэрэг хамгийн гол дүгнэх юм бол энэ социализмын нийгмээс ардчилсан нийгэмд шилжихдээ байна ш дээ буруу л алхам хийсэн. Ард түмнийгээ эхлээд сургаагүй.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
бэлтгэл хийгээгүй, ерөөсөө хамгийн гол юм тэнд. Тэрнээс болохгүй бүтэхгүй юм ярихаа болиод нэг юм чинь нэг унахаараа мэдээж ш дээ сэрэгтэлээ тодорхой хугацаа шаардана ш дээ тэр бол ойлгомжой. Тэр нь ч одоо төрийн байгууллагад ч харагдаж л байна, хувь хүний амьдралд ч харагдаж л байна ш дээ. Одоо үнэхээр хугацаа шаардаж байна гэж байна тиймээ. Тэгээд ингэснээрээ улс эх орны хөгжил явахгүй ш дээ. Аан ингэснээр бас ард түмний амьдрал сайжрахгүй л байна л даа. Тэгээд ингээд бодоход бол манайх зах зээлд шилжихдээ л жоохон буруу алхам хийцэн гэж боддог юм. Яахав тухайлбал би яахав ингэж боддог л доо хөдөө аж ахуй бол хөдөө аж ахуйн чиглэлд нь бүрэн хамруулаад.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
комбайн трактор чинь нэг хүн компаничлаад хэсэг бүлэг эрээн цаастангууд нь хувьчлаад авчихсан нь болуул тэр унаж явсан трактор, тэр трактортой нь тэр хүнд нь, тэр комбайн комбайнтай нь өгчихсөн бол нөгөө хэд чинь эргээд одоо нэгдээд тийм үү одоо өнөөдрийн яриад байгаа нөгөө хоршоо..., юу гэдэг билээ өшөө чинь хоршоо нөгөө хамтарч хийхийг хоршоо гээд байгаа биз дээ.
Баасанхүү -
тийн тийн.
Нэргүй -
хоршоо..., хувиараа ерөөсөө болохгүй байна, ганцаараа ерөөсөө болохгүй байна одоо нэгдье, хоршъё гэж яриад байгаа биз дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
хоршоо байгуулах, цаашид компани байгуулах энэ юм чинь тухайн техникүүд нь байсан бол тэгэхгүй ш дээ. Гэв гэнэт л хувьчилж байна гээд нэг хэсэг хүмүүсийн гарт өгөөд. Нөгөөдүүл нь цааш нь ингээд янз бүрийн аргаар ингээд тэгээд хамаг юмыг чинь сүйд хийгээд хаячихсан байхгүй юу. Тэгээд бүх ажилчдыг ажилгүй, гарыг мухарласнаас л болсон. Тэрнээс одоо нэг токорь хийдэг хүнийг токорийх нь башиныг өгөөд гаргачихсан бол тийм үү үнэхээр л хувьчлагдсан л байгаа юм бол, зах зээлд л бүрэн л орох гэж л байгаа юм бол токорь хийдэг хүний токорийх нь машиныг өгөөд гаргачихсан бол, оёдол хийдэг хүнд оёдлынх машиныг өгөөд гаргачихсан бол тодорхой хэмжээгээр тэр хүн хийдэг юмаа хийгээд л явна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
цаана заах зээлийн нийгэмд зах зээлийн хэрэгцээ байж л байгаа ш дээ. Токорь өнөөдөр жишээ нь нэг үйлпвэрийн машин ажиллаж байхад тэр нэг юм хугарахгүй байна гэж байхгүй ш дээ. Тэхээр тэр хүн токорьдож л таарна ш дээ. Тэхээр тэгэх л байсан болов уу гэж боддог. Яг ингээд дүгнээд харахад бол яахав өнөөдрийн нийгэм бол яахав би түрүүн хэлсэн гоё, сайн сайхан болно. Тэхдээ өнөөдөр нэг түвшиндээ харахад бол их хөгжиж байгаа..., хөгжингүй байгаа юм шиг харагдаад байгаа юм. Аан тэгсэн хэдий боловч социализмын үеийн шиг тэр иргэдийн амьдрал тийм тогтвортой сайхан тогтуун буюу одоо нэг түвшинд байг гэхэд тийм байж чадаж байна уу үгүй юу. Үгүй байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
нэг хэсэг нь бүүр дээшээ пуужин шиг ингээд үсрээд алга болчихсон. Нөгөө хэсэг нь онгоц шиг дунд нь бий болчихсон. Дунд хэсгүүд нь ингээд цайрчихсан. Бага хэсгүүд нь бүүр харанхуй болчихсон байж байгаа ш дээ. Энэ хоёр түвшин, энэ дээд доод түвшинг л ялгахад бол нэлээн хугацаа шаардана. Энэ хооронд бол нэлээн төрийн байгууллага бас нэлээн хүчтэй ажил зохион байгуулахгүй бол ерөөсөө болохгүй. Энэ нь юу вэ гэхээр Монгол улс өөрөө өөрийнхөө эх оронд үйлдвэрлэл бий болгох хэрэгтэй, олон үйлдвэр. Тэгснээрээ олон хүн ажилтай болоод ажлын байртай болж ирснээрээ олон хүн мэргэжилтэй, тэгснээрээ олон үйлдвэр байснаараа олон хүн мэргэжил эзэмшинэ ш дээ. Тэгснээрээ л олон хүн ажилтай болж, олон хүн мэргэжилтэй болж ирсэнээр л амьдрал сайжирна. Тэгж байж одоо бид нарын үеийн нөгөө магтах дуртай ч гэдэг юм уу, магтуулах дургүй нөгөө юунуудад ч эвгүй сонсогддог л байх. Тэхдээ л ямар ч байсан бид нар нэг хий алдмааргүй байна ш дээ, нийгэмд амьдармаар байна ш дээ тээ. Нэг хэсэг нь доошоо орчихсон, нэг хэсэг нь дунд нь хөвж явдаг, нөгөө хэсэг нь үүлэн дээр гарчихсан ингэж байж болохгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэхдээ энэ хоёрын ялгаа арилтал нэг зуун дуусна гэж би бодож байгаа юм.
Баасанхүү -
дахиад нэг үү?
Нэргүй -
тийн дахиад нэг зуун дуусна. Тийн нээрээ тоглоомгүй дуусна. Тэхдээ ямав юм бүхэн хөгжиж байгаа юм. Тэгээд одоо сүүлийн үед тэгээд бас жил жил ингээд л би чинь бас олон үеийн их хурал засгийн газрын юуг хараад л байхад сүүл сүүлдээ бас сайхан л болж байна л даа одоо тэр дотооддоо үйлдвэр бий болгоё гээд л. Тийм үйлдвэр бий болгоё, эрчим хүчний үйлдвэр бий болгоё л гэнэ. Одоо цаашаа тэр цөмйн үйлдвэрийг бий болгоё л гэнэ. Тэр цемент шохойн үйлдвэрийг бий болгоё л гэнэ. Тэхдээ манайхан дандаа Хятанынэ юмыг биш өөрийнхөө юмыг болгох хэрэгтэй байхгүй юу зүгээр өөрийнхөө юмыг. Тэрнээс Хятадын тэр тонтог төхөөрөмжийг оруулж ирээд тавиад байх зүйл бол биш шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
өөрсдөө бий болгоод өөрсдөө байгуулах ёстой байхгүй юу. Тэгж байж ашигаа олно. Тэрнээс бид нар үйлдвэрээ сэргээж байна гээд нэг Хятадын тонтог төхөөрөмж авчирч тавьчихаад, нөгөөдүүл нь хужаанууд нь боочихоод Монголчуудыг дээрэлхээд суугаад байхаар яаж хөгжих юм, хөгжихгүй ш дээ. Тэрэн доор бол Монголчууд нь юмаа байгуулчихаад гадныхныгаа ингээд байгаа цагт бол харин хөгжинө ш дээ. Харин би бас ингэж боддог юм зах зээлийн нийгэм дөнгөж нөгөө нэг эхлэж байхад бид нар чинь Эрээн гэж нэг ямар юм байлаа тийм үү. Хэдэн шавар байшин тиймээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тойруулаад баас шээсээ, үнс мүнсээ асгачихдаг ингээд нэг их балгас шиг юм байдаг байсан ш дээ.
Баасанхүү -
тийн.
Нэргүй -
одоо Эрээн хот ямар болов, янзын хот болчихлоо ш дээ. Тэхээр манай Монголчууд том алхам хийгээд гаальд өөрчлөлт хийх ёстой байсан байхгүй юу. Хүнээс юм гуйж авах биш...,
Баасанхүү -
тийн харин хүн болгон ярьдаг юм байна лээ.
Нэргүй -
гуйх биш гуйлгаж авдаг болгох байсан байхгүй юу анх эхлээд л манайх тэрийг ёстой хөрөнгө хаяад тэр юуны Замын үүдийг..., Замын үүд гаалийг нээчих ёстой байсан байхгүй юу. Тэгвэл Хятадууд бид нарыг гуйна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
одоо Хятадууд чинь пээдийчихсэн байгаа ш дээ. Нөгөө тэр 90, 91 оны үед чинь аан сайн байна уу за та юу авах вэ гээд ингээд байдаг байсан хужаа нар чинь одоо авбал ав байвал бай ингээд суучихдаг болчихсон ш дээ. Тэгэхэд тэрэн доор бол замын манайх Замын үүдээ нээчихсэн бол гуйж авах биш гуйлгаж авах луугаа хараад сууж байдаг. Тэгээд л хөгжих ёстой байсан байхгүй юу. Замын үүд хагжчихнө, Дорноговь хөгжчихнө тийм үү.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
цаашаа Дорнод хөгжчихнө, наашаа Сүхбаатар..., зүүн чиглэлийн бүх аймгууд хөгжинө ш дээ энэ юугаа дагаад.
Баасанхүү -
төмөр замаа дагаад уу?
Нэргүй -
төмөр замаа дагна, авто замаа дагна. Энэ чинь нэгэнт тэр юмаа бий болгочихсон улсууд чинь хөгжил чинь тэгээд зам дагаж хөгжил байдаг ш дээ. Баруун аймагт чинь нэг сайхан үйлдвэр байгуулчихсан бол тэрийгээ дагаад л баруун аймгийхан тэнд амьдарна ш дээ. Тэгээд хаа баяан Увс, Өлгийгөөс одоо наашаа гүйх нь, хот руу амьдрах гээх зүтгээд байх нь..., тэнд амьдрал байгаа бол анх эхлээд зах зээлийн нийгэм, зах зээлд шилжих үед амьдралын тэр нөхцлийг хангаад өгчихсөн бол тэр Ховд, Увсыхан наашаа нүүхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
юу гэдэг юм нүүж ирээд энд одоо ядуучуудын эгнээнд орохгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
ийм л байна одоо бид нар.
Баасанхүү -
таны амьдралд одоо хамгийн гүн гүнзгий нөлөөлж байсан үйл явдал юу бол?
Нэргүй -
яг хувийн амьдралд уу? Юу л даа...,
Баасанхүү -
тийн. Ер нь ингээд таны амьдралд.
Нэргүй -
яахав дээ гүн гүнзгий ч юу байхав ерөнхийдөө бол зах зээлийн өнөөдрийн нийгэм бол ерөөсөө орлогогүй л хүн амьдрахгүй юм байна лээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
ерөөсөө орлогогүйл бол амьдрахгүй. Орлогогүй бол амьдрахгүй гэдэг чинэь юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн хүн зүгээр сууж болохгүй ээ л гэсэн үг. Ямар нэгэн хэлбэрээр хөдөлмөрлөх хэрэгтэй. За яахав ингээд хүн өөрийн эрхгүй одоо ингээд хөдөлмөрийн чадвараа алддаг юм бол тиймээ өөр хэн нэгэн тэрний өрхийн нэг хэн нэгэн гишүүн нөхөж гарч ирэхгүй л бол тэгээд л тэр айлын амьдрал, хувь хүний амьдралд бас л хэцүү. Би тэрийг юугаар мэдэрсэн гэхээр зэрэг би өөрөө бас өвдсөн л дөө сая.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
2004 оны 10 сард өвдөөд тэгээд чөлөө аваад жил 6 сар шахуу болоод..., жил 6 сар шахуу болсон л доо. Тэгээд 7 оны 5 сард ажилд орсон л доо. Энэ хооронд ганцхан авгайн цалингаар амьдарч байгаа юм даа. Тэгээд авгайн цалингаар амьдарна гэдэг чинь авгай чинь нөгөө цэцэрлэгийн багш хүн болхоор тодорхой зуны хугацаанд нь ажилгүй болчихдог. Өвөл нь бага цалинтай тэр чинь.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгээд тэрүүгээр амьдрахад бол амьдрал бол үнэндээ зогсох гэж байна лээ шүү.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
зогсох гээд л одоо юу гэдэг юм хоол, идэж уух чинь багасаад тиймээ. Хоосон хонох дөхөөд, тэгээд л нөгөө хүүхдүүдийн өмсөж зүүдэг чинь хүртэл өнөөдрийхөө шаардлагыг хангахаа байгаад л ингэж эхэлдэг юм байна лээ тэгээд. Тэгэхлээр бол ерөөсөө хүн эрүүл байх хэрэгтэй, хүн хөдөлмөрч байх хэрэгтэй. Гар хөл хөдөлж байгаа тохиолдолд хүн юм хийж байх хэрэгтэй юу ч байсан хамаагүй хийж л байх хэрэгтэй л гэж боддог.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгснээрээ л хүний амьдрал сайжирна. Тэгээд л түүнээс биш хүний амьдрал тэгж нэг их доошоо гүн гүнзгий харанхуй нүх рүү бол орчихгүй л дээ.
Баасанхүү -
таны амьдралын бусад хүмүүсийхээс ялгагдах онцлог юу вэ?
Нэргүй -
онцлог юм юу ч байхгүй. Ёстой овойж товойж одоо юу гэдэг юм бусдаас илүү гарчихсан илүү сайхан тансаг амьдрал надад байхгүй. Яагаад гэвэл би анхнаасаа социализмын үеийн нэг хэвийн, нэг жигд юунд яваад ирчихсэн. Тэгэхлээр илүү хөрөнгөтэй байж болохгүй тийм үү. Илүү юм..., тэр чинь ингэдэг биз дээ ашиглах, шамшигдуулах тийм одоо байх ёсгүй тийм үү. Тэхлээр 5 төгрөг гардаг байсан ч буцагаад мөнгө илүү гарсан шүү гээд буцаагаад өгчихдөг байсан үе байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгээд тэрийг аваад залилаад тэр нэг гаргаад идчихийг бодохгүй байгаа хүн аавынд явна биз дээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тийм байсан учраас тэр үеийнхээ нийгэмд л тийм байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
аан зэх зээлийн нийгэм рүү ороод тийм сайхан бизнес сизнес эрхлээд явах боломж надад байгаагүй. Яагаад гэвэл нөгөө суурь хөрөнгө багатай байсан учраас. Би өөрөө..., одоо манай ах дүү нар ч ялгаа байхгүй. Миний төрсөн..., дандаа нөгөө сэхээтнүүд. Тэгээд за яахав сэхээтэнгээ дагаад ингээд юугаа хийе л дээ гэхээр нэмэргүй ш дээ суурь хөрөнгө багатай.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
аав ээж хоёр маань малтай байсан учраас нөгөө нэг 70 малаас, 70 толгойгоос дээш малтай байж болохгүй ээ гээд ингээд нийгэмчлээд юу яачихсан учраас тэрнээс дээш мал гарахгүй учраас 7 хүүхдэд юуг нь өгөх юм бэ хөөе. 70-г чинь 7 хүүхэд юуг нь идэх юм бэ. Тэхээр суурь хөрөнгө байхгүй байгаа байхгүй юу. аан тэгээд суурь хөрөнгөтэй болох нөхцлийг нь түрүүний миний хэлдэгээр хувьчлал би болгож өгөөгүй байхгүй юу. хувьчлал хэрвээ бий болгоод өгчихсөн болуул арай бас арай өөр ухаанаар сэтгээ, арай өөр юм сэдээд, арай өнөөдрийн түвшнээс өөр түвшинд ажиллаж байхыг хэн байг гэхэв тээ нэгдүгээрт.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
хоёрдугаарт төрийн байгууллагыг дагаснаараа яахав дээ нөгөө авдаг цалин нэг л хэмжээнд.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
хэрэглэдэг хэрэглээ нь нэг л хэмжээнд.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тийм л учраас нөгөө дээшилдэг ч үгүй, доошилдог ч үгүй тэгээд нэг л хэвийн хэмжээнд амьдарч байгаа юм. Бусдаас нэг их дээшээ ч гарчихаагүй, доошоо ч гарчихаагүй тэгээд л нэг дунд хавьд нь дунд шатны л нэг нь байх л гэж боддог ш дээ. Тэхдээ манай 5 хүүхэдтэй 7 ам бүл.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгээд өнөөдөр том охин маань тусдаа гарчихсан. Аан тэрний дараагийн охин маань сая энэ жил Дарханы полид явлаа. За тэгээд хүүхэд сургууль төгсгөнө гэдэг бол бас л хүнд л дээ. Төсвийн юугаар гүйцэхгүй. Тэгээд л янз янзын л одоо юм хэрэглэж байсан л даа. Ах дүү нараараа тусламж авна тиймээ.
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
найз нөхөддөө хандана. Үгүй ярихад одоо за хөгшөөн Амраа минь энэ сард амарна шүү чи надад нэг гайгүй ажил өгчихөөрэй, би нэг сар ажиллаадахъя ч гэх жишээний тээ?
Баасанхүү -
ммхм.
Нэргүй -
тэгж байж л одоо энэ юу хийж тэр хүүхдийн төлбөр мөлбөрийн арай гэж ард нь гарч байна ш дээ. Тэгээд охин маань сургууль төгсчихсөн. Бас тусдаа гарчихсан. Тусдаа гарчихсан тэгээд яахав ээ яахав өнөөгийн ниймийнхээ дунд үеэр чинь явж байна гэдэг чинь тэгээд болж л байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм. За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.