Hishigsüren


Basic information
Interviewee ID: 990322
Name: Hishigsüren
Parent's name: Puntsag
Ovog: Luugar
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher at child development center
Belief: none
Born in: Altanbulag sum, Selenge aimag
Lives in: Shaamar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
childhood
NGOs
family
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За бидний ажилд туслаж ярилцлага өгөхийг зөвшөөрч байгаа танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулаад, тэгээд хаана төрсөн, өссөн гэдгээсээ яриад эхлэхгүй юу?

Хишигсүрэн -

За миний нэрийг Хшигсүрэн гэдэг, Овог Пунцаг. Аан би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Хавтгай гэдэг газар Орхон Сэлэнгийн бэлчирт 1950 оны 3 сарын 12-нд төрсөн. Аан ард Пунцагийн одоо ганц охин нь болж төрсөн.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

за тэгээд тэрний..., тэрнээс 6 нас хүртлээ эх эцэгийн гарт хөдөө мал маллаж өссөн. Тэр үед бол манайх намайг 3 настай байхад нэгдэл дагаж Алтанбулаг сумд очиж нэгдлийн анхны, ээж маань саальчин болж.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

тэгээд ээжийгээ даган би нялх хүүхэд яахав тэгээд хурга ишиг тугал хариулж өссөн одоо би амьдралдаа. Ер нь миний тэр үеийн хүүхдүүд бол голцуу л тийм малтай харьцаж хөдөөний амьдралтай харьцаж Монгол гэрт морь унаж одоо ингэж өссөн байгаа.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд манай Монголчуудын амьдрал бол хэдийгээр одоо хөдөө сайхан тал газар, уул устай газар ургамал ус нь тэгширсэн тийм сайхан газар л бид нар одоо малынхаа хойноос өссөн боловч биднүүс боловсролыг зохих хэмжээгээр сургууль дамжиж олсон.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

бидний үеийнхэн ч юм уу тэр үед би 6 настай байхдаа Алтанбулагийн бага сургуульд элсэж ороод.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

бага боловсролыг Алтанбулагт эзэмшиж, 5-р ангиасаа эхлэж Сэлэнгэ аймгийнхаа төв Сүхбаатар хотын Бундсундуйн нэрэмжит 10 жилд элсэн орж 66 онд 10 жилийн боловсролын эзэмшсэн. Аан тэгээд 66 онд 10-р анги төгсөөд Улаанбаатар хотод улсын багшийн дээд сургуульд орж физик математикын танхимд математикын багшийн мэргэжлийг эзэмшсэн.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

за тэгээд энэ хооронд болохоор зэрэг бид нарт тэр үед орос хэлний хичээлийг их заадаг байсан. Миний үе тэнгийхэн манай ангийхан зарим нь бүүр Чехэд явж одоо физикчийн мэргэжил, Оросод явж одоо янз бүрийн одоо мэргэжлийг бол эзэмшиж байсан.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэр үед бид нар өөрийнхөө сурлагаар л одоо өөрийнхөө хүч хөдөлмөрөөр жагсаж тэгж эрдэм боловсролыг олж эрдэмтэн багш нарын хүчээр авч байсан. Бид нарт одоо яахав тэр үедээ социалист нийгэм, капиталист нийгэм гэсэн ялгаатай одоо тийм үед амьдарч байсан боловч бид нар бол эрх тэгж амьдралтай, дээд доод давхрагын ялгаа байхгүй.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

энэ ядуу буурай одоо тэр нь тийм гэх юм байхгүй. Эх эцэг маань бүгд ажилтай. Зарим нь нэгдэлд ажилладаг, зарим нь одоо сангийн аж ахуйд ажилладаг, зарим нь болохоор зэрэг одоо албан байгууллагуудад ажилладаг. Ер нь ажилгүй хүн тэр үед ерөөсөө байгаагүй.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

сургууль төгссөн хүнд бол цаашид эзэмшсэн мэргэжил байдаг. Аан тэр сурагч байх хүүхэд байх насны, оюутан байх насны хамгийн их сайхан үеүүд маань бол ерөөсөө анги хамт олонтойгоо зуныхаа амралтаар зуны ажилд явах, намар намрын ажилд явах, хавар бас компанит ажлуудад явах, өвөл ч гэсэн бас нэг ээлжит одоо өвөлжилтийн бэлтгэл мэлтгэл тийм ажилд явах л одоо хамгийн их гоё дурсамж гэж би боддог. Тэр үед чинь одоо бид нар орон..., нөдөө гэр орноосоо хол, найз нөхөдтэйгээ ажлыг ч хийдэг, чөлөөт цагаараа тоглож наадаж л байдаг тимйм үе байлаа. Аан тэр үед одоо яахав одооных шиг зурагт гэж байгаагүй ч гэлээ гэсэн мэдээллийг бол бид нар сонин хэвлэлээс асар их уншиж авдаг байсан.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тухайн үед одоо ерөөсөө багш бол ангийн ажлаар тогтмол бид нарт орчин үед юу болж байгаа, ямар мэдээлэлтэй байгааг дандаа мэдэгдэж хэлдэг байсан. Бид нарыг бага байхаас нь эхлээд л одоо миний 1-р ангийн багш бол Найдан гэдэг хүн байсан.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

Найдан багшаа...,

Баасанхүү -

та хаана юу..., Сэлэнгэд сургуульд сурсан уу?

Хишигсүрэн -

эхлээд би Алтанбулагийн бага сургуульд сураад.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

дараа нь Сэлэнгийн 10 жилд төгссөн. Мэдлэг боловсрол сайтай багш нарын хүчинд одоо энэ боломжийг ашиглаад би настан буурал багш нараа бас дурсъя.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

яагаад гэвэл одоо миний хөлийг дөрөөнд гарыг минь ганзаганд хүргэсэн, өдий боловсрол олгож багшийн мэргэжил эзэмших суурь боловсролыг тавьсан хүмүүс бол Лүндээжамцан гээд орос хэлний багш. Аан юу хэн гээд..., бага ангийн багш бол Найдан багш, Цэрэндулам гээд багш байлаа. Аан дунд ангид орсон хойно бол Чойжамц гээд биеийн тамирийн багш анги даасан багш маань байлаа. 8-р анги төгсгөсөн багш маань..., 10-р анги төгсгөсөн багш маань болхоор Должинсүрэн гээд математикын багш байлаа. Энэ хооронд хичээл зааж байсан одоо Дуламжав, Цэнд-Очир, Цэндсүрэн Монгол хэлний багш, орос хэлний Ганчимэг багш гэх мэтчилэн одоо энэ буянтай буурлуудынхаа хүчээр бол би мэдлэг боловсрол их сайн эзэмшсэн гэж, өөрийнхөө хэр хэмжээгээр эзэмшсэн гэж боддог. За тэгээд багшийн дээд төгсчихөөд би Дархан хотод ажил амьдралаа залгуулсан.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

за Дархан хотын 3-р сургууль, 9- сургуульд ажиллаж байгаад дараа нь Шаамарт 80 онд ирсэн.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

тэгээд Шаамарын 10 жилд 80 онд..., тэр үед бол Шаамар 8 жил байсан. Тэр Шаамарын 8 жилд 80 онд ирээд 95 он хүртэл энд багшилсан.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

за энэ хооронд бол яахав 95 он хүртэл бол социалист нийгэм хэвээрээ л байсан тээ? Тэгээд энэ социалист нийгмийн үед бид нао болд жигд боловсрол олж байсан нэг сайхан тал байсан гэж бодож байгаа. Хүн болгоныг ажилтай болгодог нэг сайхан тал байсан. Одоо энэ үйлдвэр юунууд бол жигд ажиллаж байсан. Аан ганцхан ардчилалын дараа бол одоо би тэр үйлдвэр одоо нөгөө юу энэ тэр хувьчлагдааж өөрчлөгдөөд зарим үйлдвэр одоо ажиллахаа больсонд би нэг жаахан харамсаж явдаг.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэр үйлдвэрүүдийг хэдий ардчилалын үед одоо бид нар авч явах ёстой л байсан боловч авч явах ёстой хүн нь авч явж чадаагүйд би нэг жоохон сэтгэл гонсгор явдаг. Аан ардчилал..., социалист нийгмийн үеүүд бол яахав хамгийн гол нь бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож одоо биднүүсийг..., бас яахав бүх юм бэлэн. Одо ажил тарлаа..., биш сургууль тарлаа ажил бэлэн. Аан сургууль төгслөө ажил бэлэн тийм ээ?

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

аан ерөөсөө тэгээд л тогтмол цалингаа авчихна. Цалингаас цалингийн хооронд амьдардаг одоо ийм зуршил нь бол хүнийг бас нэг жоохон өөрөө бие дааж сэтгэж, бие дааж юу яах..., ажиллах тийм байдлыг жоохон зогсонги болгосон алдаа байсан юм болов уу гэж би дүгнэж явдаг.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

тэрнээс бусад талын юмыг бол би ер нь муу явсан гэж хэлэхгүй ээ.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэр хэцүү байдалд одоо 21 онд хувьсгал ялахад чинь тун хэцүү, ёстой ард түмэн харанхуй бүдүүлэг амьдралаас өдий зэрэгтэй сайхан болгосон тэр хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнгүүдийнхээ хүчээр бид нар бол ёстой өлсөхийг мэдэхгүй, ядрахыг мэдэхгүй одоо социалист нийгмийн үед бол сайхан амьдарч байсан.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

энийг бол ёстой үгүйсгэхийн ч арга байхгүй. Ганц намын харъяанд өчнөөн жил болсон нь яахав өрсөлдөөнгүй бас нэг жаахан тийм зогсонги, хүмүүсийн оюун ухаан одоо бэлэнчлэх сэтгэлгээнээсээ болоод бас ажиллаж чаддаггүй тийм алдаа дутагдалтай байсан юм уу л гэж би боддог юм.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэрнээс бол тэр одоо социалдист нийгмийн үеийн одоо аьмдралыг болуул тэгж нэг их би буруугаар бодоод байдаггүй. Монгол улс бол ерөнхийдөө 21 оноос хойш бол орчиныхоо улсуудтай эв нэгдэлтэй, дипломат харьцаа тогтоогоод, тэгээд ард түмний үр хүүхдийг юу..., гадаад дотоодын сургуульд явуулж боловсрол эзэмшүүлсэн. Ер нь би боловсрол багатай хүн бараг устсан гэж бодож байна би одоо бол.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

хөдөөгүүр явахад бол ер нь бичиг үсэг мэддэггүй хүн одоо бол ховорхон л байдаг үе тэнгийн хүмүүс дотор. Тэгээд ардчилал хүртэл бол ер нь бичиг үсэг мэдэх явдал бол арилгачихсан байсан байхаа л гэж бодож байна.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

за тэгээд яахав социалист нийгэм, капиталист нийгэм хоёрын ялгааг тэр үед яахав явсан хүмүүс л мэддэг байсан байх. Аан ардчилал үүссэнээр шинэ юм юу өгсөн бэ гэхээр зэрэг ямар ч байсан хүн өөрөө ухамсарлаж хөдөлмөрлөх ёстой тийм ээ.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

хөдөлмөрийн үнэ цэнийг би бас өөр аргаар авах ёстой юм аа гэдгийг..., оюун ухаан заавалчгүй илүү ахицтай ажиллаж байж л амьдрах ёстой байх аа гэдэг ухамсарыг хүмүүст суулгаж байгаа байх гэж бодож байна.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

аан урд нь бол яахав оюун ухаан бол өндөр чадвартай болсон боловч ажил бэлэн учраас амьдралаа залгуулаад яваад чадаж байгаа учраас одоо хүмүүс ерөөсөө санаа зовох юм багатай амьдарч байсан юм болов уу л гэж би боддог юм.

Баасанхүү -

ммхм. Та өөрийнхөө хүүхэд насны дурсамжаас хуваалцвал тэр үеийн хүүхдүүд амьдарч байв? Яаж тоглож байв? За гол чөлөөт цагаа өнгөрөөдөг зүйл нь юу байв? Хичээлдээ яаж ханддаг байв? Сургах тэр сургуулийн орчин нь ямар байв?

Хишигсүрэн -

аан сургуулийн орчинд бид нар чинь одоо гадаанаа биеийн тамирын талбайтай. Бага сургууль төгстөл бол гадаа биеийн тамирын талбай эн тэр гэж байгаагүй л дээ одоо хөдөө тэгж амьдарч байхад бол. Бид хэд чинь хичээлээ нийлээд хамтраад давтчихна. Ер нь голцуу хөдөө зуныхаа амралтаа хөдөө өнгөрөөдөг учраас бид нар чинь зун нь..., зун бол хөдөө ч ёстой хурга ишигээ хариулаад, нөгөө чулуугаараа гэрээ бариад элс голынхоо захаар тэгж өрж тоглоно ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

ерөөсөө яг тийм амьдралтай л байсан. Тэр бол их сайхан үе. Тэгээд ерөөсөө хүүхдүүд нийлж нөгөө хурга ишигээ хариулж яваад голын захаар тоглож юм уу, уул модонд орчихлээр нөгөө бургасаа унаад ч тоглож байдаг юм уу тэгээд явж тоглож яваад хурга ишигээ нийлүүлчихээд ээж аавдаа зэмлүүлж байсан тэр үеүүд их сайхан үе байсан гэж бодож байна. Юу ч бодож санах юм байхгүй үе, одоо цаашид би яах вэ, одоо юу хийх вэ гэдгээ мэдэхгүй гэнэн цайлган нас бол ёстой хүүхэд нас. Яаж ч болохгүй, хүүхэд нас шиг сайхан үе бол ахиад ерөөсөө олдох ч үгүй л гэж бодож байгаа. Сургуульд орсон хойноо бол бид нар тэр чөлөөт цагаараа одоо дунд ангид орсон хойноо бол манай ангийн багш чинь биеийн тамирын багш байсан болоод ч тэр юм уу, бид нар давуу биеийн тамирийн хичээлээр их хичээллэдэг байсан. Зааланд их тоглодог байсан. Аан ийшээ тийшээ аялалаар их явна. Хагас бүтэн сайн өдөр болоход л ерөөсөө тогтмол уул хад аялалаар явж орчин тойрны газар нутаг байгалийг танилцуулж, ахуй амьдралыг их танилцуулж байсан. Тэгээд ер нь ямарваа нэг ажил төрөл болно. Хамгийн түрүүнд л манай Чойжамц багш биднүүсийг дагуулаад их явж байсан. Тэр үе маань одоо хамгийн дурсгалтай сайхан үе. Би ангийхантайгаа одоо 40 жилийн дараа уулзахад чинь нөгөө л нэг хүүхэд нас хэвээрээ, эргээд ирж байгаа юм шиг багшийгаа дагуулж ирчихээд л одоо тэгээд эрхэлж наадаад тэр үед тэгж байсан шүү дээ гэж байхад бол маш их гоё санагдаж байсан. Аан тэгээд миний багш болохоор бид нарыг чинь их сайн зохион байгуулж, сайн одоо тэгж орчин тойрны байгальтай, амьдрал ахуйтай танилцуулж байсны хүчинд манай ангийхан хөл алдаагүй амьдралд. Ямар ч байсан хүн болгон одоо энэ зах зээлийн шуурганд одоо орлоо, ардчилалд орлоо хэцүү болж байна гээд орчин тойрны хүмүүс тэгж үглэж дуулж байхад бид нар тэгж амьдралаа алдаагүй. Үр хүүхдээ өсгөөд л одоо хийдэг ажлаа хийгээд л явж байгаа.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

одоо би л гэхэд энэ төлийн ажил нээгдэж байна гэхээр очлоо. Цалин багатай яахав надад бол цалин чухал биш. Би төгсөгч нарыг гэрт сууж байхаар гээд одоо тэр Хан-Уул дүүргийн боловсрол хамтын ажиллагааны нийгэмлэгээс санаачилж багш нарыг нь сургаад. Дэлхийн зөн олон улсын байгууллага ивээн тэтгээд Буянтухай цогцолбор дээр нэг хүүхэд хөгжил төв гэж нээсэн. Тэр хүүхэд хөгжил төвийн зорилго нь болохоор зэрэг дандаа ийм янз бүрийн бэрхшээлтэй сонсголгүй, эх эцэггүй, одоо оюун ухааны бэрхшээлтэй, одоо юуны тулгуур эрхтэний бэрхшээлтэй тийм хүүхдүүдтэй ажиллая.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэр гэрээр байгаа тийм хүүхдүүдийг тэр сургах төсөлд оруулъя гэсэн ийм төсөл нээгээд ажиллахад би тэнд багшаар 2007 оны 6 сараас эхлэж ажилласан. Одоо ч гэсэн ажиллаж байгаа.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэр хүүхдүүдийг одоо гэгээрүүлж одоо ямар ч байсан найз нөхөд гэж байдаг юм байна, одоо намайг сурна чадна гэдэгт итгэдэг хүмүүс байдаг юм байна, би ч өөрөө өөрөө би сурах юм байна, би бол амьдарч чадах юм байна гэсэн итгэл үнэмшлийг оруулж чадсандаа би баяртай байгаа.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

би өөрөө хувьдаа 29 хүүхдийг хариуцаж ажиллаж байгаа. Тэгээд 29 хүүхдэ тус бүрдээ л ямар ч байсан л одоо сургууль руугаа очъё гэсэн итгэлтэй. Гэрээс гараад одоо би найз нөхөдтэйгөө мэндэлчихье гэсэн итгэлтэй...,

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

би бол ямар ч байсан за би бол энэ хөгжим тоглоод байхад чадах юм байна, би бол ингээд хичээл уншаад сурахад сурчих юм байна, би бол одоо энэ шүрээр ингээд юм хийхээр зэрэг янз бүрийн амьтан элдэв юм хийгээд чадчих юм байна, аан мужаан болвол болчих юм байна гэсэн итгэлийг тэр хүүхдүүдэд төрүүлж чадсан. Цаашид амьдрах итгэлийг төрүүлж чадсандаа би одоо энэ ажилдаа хангалуун дүүрэн баяртай байдаг.

Баасанхүү -

ммхм. Сургуулиас өөр одоо таныг хүүхэд байхад сургуулиас өөр хүүхдүүд хүмүүжих, хөгжих тийм боломжтой газар байсан уу?

Хишигсүрэн -

за тэр чинь янз бүрийн дугуйлангууд, хичээлээс гадуур нэг дугуйлан ажиллуулдаг байсан.

Баасанхүү -

өө за.

Хишигсүрэн -

за энэ хичээлийн одоо математикын ч байсан, химийн хичээлийн, биелогийн хичээлийн, одоо тэгээд физикийн хичээлийн, аан биеийн тамирын одоо янз бүрийн секцүүд, сагсан бөмбөгийн ч байдаг юм уу, гар бөмбөгийн,дугуйны гээд тээ?

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тийм секцүүд хичээллэдэг байсан сургууль дээр бол байна. Яахав зүгээр анги танхимын хувьд бол 2 ээлжээр хичээллэдэг болохоор зэрэг бас тэр тийм анги танхимын боломж хангалтгүй байлаа ч гэсэн ямар нэгэн аргаар л багш нар маань биднүүсийг тэгж хичээлээс гадуур хичэллүүлдэг байсан.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

аан байранд би өөрөө дотуур байранд бас сууж байсан.

Баасанхүү -

өө за.

Хишигсүрэн -

тэгээд дотуур байранд дотуур байрныхаа хүүхдүүдтэй бид нар чинь орон гэрээсээ хол байхаар бас биднүүсийг манай байрны багш Мандах гэж хүн байлаа. Манай Мандах багш маань лав биднүүсийг ер нь чөлөөт цагаар минь тоглуулах наадгай тоглоом үзвэр үзүүлдэг. Аан тэр үед чинь тогтмол 3 дахь өдөр кино үзүүлдэг байлаа биднүүсийг клубт. Өөр тийм үзэх өдөр бид нарт байхгүй. Тэгээд 3 дахь өдрөөл тогтмол кино үзнэ. Аан 3 дахь өдрөөс бусад өдөрт бол секцэнд явах нь секцэнд яваад, дугуйланд явах нь дугуйланд явчихна. Аан хагас бүтэн сайн өдөр бол гэртээ харих нь харьчихна.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

аялалд явах багш нь аялалд аваад явчихна. Тэгээд одоо тэр үеийн багш нар бол бид нарт чинь одоо ерөөсөө багш болно, эх эцэг минь болно, найз нөхөд минь болно. Биднүүсийг чинь хөдөө аваад явбал хонь хяргуулна. Аан юу яан..., ямаа самнана.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

өвөлжөө засна, ногоо хураана, ногоо тарина одоо энэ бүх одоо нэгдэл, нэгдэл сангийн аж ахуй аль хэрэгцээтэй газар явах ёстой байна тэнд л тусламж юу байна вэ тэрийг хүүхдийн хүчээр их хийдэг байсан.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэрний хүчинд тэр хөдөлмөрлөнө гэдэг чинь хүүхэд бол ажилч хичээнгүй болох, цаашид одоо хүн болох ухааныг суулгадаг суурь. Найз нөхөдтэйгөө хэрхэн харьцах нийтэч одоо аьдрах ухааны их сургуулийн анхны сургамж л гэж бодож байгаа. Тэгээд би өөрөө багш болсон хойноо хүртэл ёстой хүүхдүүдийг ажилд авч явах их дуртай байсан.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

хөдөө одоо 0,17,28 юм уу тээ, янз бүррийн тийм юманд бол их хүүхэд би өөрөө ч авч явж байсан багш болсон хойноо.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

хүүхэд байхдаа ч их явж байсан.

Баасанхүү -

та хэзээ одоо бага сургуульдаа юу? ахлах сургуульдаа юу? хэзээ дотуур байранд сурав? Танайх хаана байгаад хаана та сурсан бэ?

Хишигсүрэн -

би..., манайх угаасаа хөдөө байдаг байсан. Яахав...,

Баасанхүү -

мал маллаад уу?

Хишигсүрэн -

мал маллаад. Өвөл нь болохоор зэрэг яахав улирлын чанартай намайг 8-р ангид ортол бол манай гэр нүүж ирж өвөл өвөлждөг байсан.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

тэгээд 8-р ангид орсноос хойш ерөөсөө шууд би ч дотуур байранд оръё гэж бодоод ахуй амьдралын эрхээр ээж аав маань мал маллаад ингээд би суурин дотуур байранд орсон байхгүй юу.

Баасанхүү -

ммхм. Түрүүн тэр кино их үздэг байса гэсэн ш дээ. Тэр үед ямар ямар кинонууд гардаг байв? Таны сэтгэлд хамгийн их хонгошиж үлдсэн кино юу вэ? Та ямар сургамжууд авдаг байв?

Хишигсүрэн -

тэр кино болохоор зэрэг эх оронч..., орны тухай кино, Эх оронч эмэгтэй гэсэн Оросын кино. Аан тэр нөгөөдөх..., ер нь тэгээд бид нарт бол голцуу эх оронч үзэл суулгах тийм л кино их үзүүлдэг байсан.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

тэрнээс биш голцуу л одоо нөгөө одоо эх орны дайны ялалтын тухай тээ, тэгээд хүүхэд байхад Гурван найз гээд Монгол кино гарч байлаа. Цогт тайж одоо тийм Монголын уран сайхны гоё кино тэр үед гарч байлаа. Тэд нарыг чинь дахин дахин үзэх дуртай тийм байсан. Ер нь яаж одоо ямар үнэ цэнээр бид нар одоо ийм сайхан амьдралд орсон би. Дарлагдах мөлжигдөх юм байхгүй одоо нөгөөдөх баян нь ядуугаа зарцалдаг тийм юм байхгүй тийм орчинд бид хүмүүжсэн юм чинь тэр хүмүүжил..., тэр орчинг бий болгосон тэр хөгшчүүлээ, тэр ахмад буурлуудын тухай тэр кино л их гардаг байсан учраас бид тэр киног үзэх их дуртай. Мөн чөлөөт цагаараа бид нар чинь..., бас нэг юм мартчихсан юм байна. Чөлөөт цагаараа бид нар чинь их л ном уншдаг байлаа ш дээ. Номын сангаас ерөөсөө салахгүй. Тэгээд номыг чинь гэрээр картаар үзнэ. Одоо тэр үед номын сан..., бага ангид бол номын санч маань Намсрай гээд хүн байдаг. Дунд ангид бол Срэйдэр гээд хүн байлаа. Тэгээд хоёулаа манай ангийн хүүхдийн ээж байлаа. Тэгээд тэд нар..., тэд нараар чинь үргэлж л ном уншдаг. Тэр бүү хэл би гэртээ ном уншиж байгаад миний хамгийн одоо нэг эмээ ээжийгээ би нэг хамгийн их айлгасан юм нь нөгөө ядарчихна, одоо хэтэрхий их ном уншчихна гээд ном уншуулахгүй гэхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд номоо хөнжил дотроо нуугаад гар чийдэн барьж уншиж байгаад эмээ ээж тэгсэн чинь манай хүүхэд чинь..., тэр үед чинь нэг юутай..., одоо нэг манай хүүхэд чинь тусгай хүүхэд биш юм байгаа юм. Бараг л нөгөө өөр гараг марагийн хүүхэд биш юм байгаа юм. Энэ одоо хөлний нь улнаас гэрэл гараад байна гээд айж байсан гэж байгаа юм.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

тэгээд ингээд сөхөөд үзсэн чинь хөлнөөс нь биш юм шиг байна гэнээ. Тэгээд сөхөөд үзсэн чинь биш юм шиг байна гээд..., гэнэтхэн хөл сэрүүцэхлээр зэрэг би одоо цочоод ингээд нөгөөдөх хөнжлөө ингээд яагаад гар чийдэнгээ ном хоёроо баригдуулчихаж байгаа байхгүй юу. Тэр бол хамгийн их инээдэмтэй дурсамж байж байгаа эмээ ээжтэйгээ байсан миний..., би тэрийг ерөөсөө багадаа бол эмээ ээжтэйгээ ээжтэйгээ өссөн л дөө.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд эмээ ээжийгээ тэгж айлгаснаа би ерөөсөө мартдаггүй юм. Тэгээд тэгж номонд сонирхолтой болоход л одоо тэр болгосон хүн бол ерөөсөө л миний А заасан багш Найдан багш маань л гэж боддог.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

А заасан багшаасаа өмнө би угаасаа 6 настай сургуульд орохдоо бол ерөөсөө 10-ийн дотор чөлөөтэй нэмж хасдаг.

Баасанхүү -

өө за.

Хишигсүрэн -

үсгээ бүрэн таньдаг.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

арай нэг үетэй үгийг бол уншчихдаг тийм орсон. Тэр яагаад тийм болсон юм гэхээр зэрэг манай ээж нөгөө саальчны хажуугаар тоо бүртгэгч гээд тэр үед чинь нэг тийм алба хашдаг байлаа. Тэр нь яахав хэдэн саальчингууд одоо нөгөө үхэрчин малчдынхаа цалинг боддог тооцоо хийдэг байж байгаа юм. Тэгээд тэрийг нь тэгж хийж байхад нь дагаж дуурайсаар байгаад тэгээд сурчихсан.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

миний ээж тийм боловсролтой хүн биш байсан. Зүгээр л шинэ үсэг тайлагдаад, шинэ үсгийн багш л явж байсан, багийн барга явж байсан тийм л хүн.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд дараагаар нь надыг 4-р анги төгсөхөд бага боловсрол цуг манай ээж ичнээгээр эзэмшиж байсан хүн байхгүй юу.

Баасанхүү -

өө за.

Хишигсүрэн -

тэгээд..., тэгээд би одоо тэр ерөөсөө л манай ээж бол бүх юмыг л хийхийг эрмэлздэг хүн байсан. Ерөөсөө л одоо хүн л юу хийн тэрийг л хийж чаддаг байх ёстой. Одоо өвсөнд яван, одоо түлээнд явна, тэгээд одоо ногоо тарина, үнээ саана гээд одоо ямар..., хүн ямар л хийдэг вэ тэр ажлыг л хийхийг сонирхдог, хийдэг.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд надыг ч одоо ээж эмээ хоёр маань тэгж сургаж байсан. Хүн юуг хийнэ тэр чамд эрдэм болно.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тийм учраас чи юу л байна сурч явах хэрэгтэй. Тэрийг заавал хүнээр заалгаж сурдаггүй юм аа.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

яаж сурах юм тэгээд хүнээр заалгахгүй. Харж байгаад сурдаг юм, наад хоёр нүд чинь хардаг биз дээ, оюун ухаан чинь ажилладаг биз дээ. Чи нүдээрээ хараад ухаанаа ажиллуулаад 4 мөчөө ажиллууахад хүн л юм чинь хүний хийснийг яагаад чи сурахгүй байх вэ.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тийн. Эмэгтэй хүн гээд л эрэгтэй хүнээс доор юм чадахгүй байж болохгүй гэж хэлдэг байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд тэр хэлсэн яраны дагуу би ер нь бас юм юм сурхыг оролддог байсан. Эмээ ээж маань их эрхлүүлдэг байсан болохоор зэрэг би гэрийн ажилд бол бас нарийн яг эмэгтэй хүний ажилд бол бага зэрэг муу байсан. Гэв чи сургуульд ороод л найз нөхөдтэйгээ гэр орноор нь орж олон хүүхэдтэй айлын хүүхэдтэй их найзалдаг байлаа Бибиш гээд.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэр Бибишийн маань нэг настай хөгшин байлаа. Нөгөө эмээ маань бид хэдийг нөгөө өөрөө олон хүүхэдтэй хүүхэд дунд нь ороод л цуг юм хийнэ ш дээ. Тэгж би тэр нарийн нандин ажлыг бол сайн сурсан. Эмэгтэй хүн бол юм сурах ёстой.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

энэ одоо айлын ганц хүүхэд болохоор зэрэг энэ хөгшин ч ёстой амь нь юм чинь ёстой юм заадаггүй байхаа гээд надад зааж байсан. Тэгээд тэрний хүчинд би ч бас гэрийн ажил сурч эхлэж байгаа юм. Тэрнээс биш би гадуурх ажилд ер нь явдаг. Манайх ерөөсөө..., шууд л эмээ гэрийнхээ ажлыг хариуцдаг учраас яахав би шууд л гадуурх хурга хариулаад л, түлээ мод татаж ирээд л одоо тэгээд ерөөсөө ус барих, түлээ татах, өвс одоо хадах, бухалдах, одоо тэгээд тармуурдах..., тэр үед чинь мориор бухлаа чирнэ. Морь унаж байгаад л уяагаар л уяад бухлаа чирнэ. Тэр мэрийг чинь би 4 настайгаасаа л өөрөө ганцаараа морь уначихсан хүүхэд ш дээ.

Баасанхүү -

аан.

Хишигсүрэн -

тэгээд ерөөсөө хурдны морь унаж байсан. Эмээг хурдны морь унуулахгүй гэхээр нуугдаж байгаад унана. Яагаад гэхээр эмэгтэй хүн..., чи эмэгтэй хүүхэд учир хурдны морь унаж болохгүй ээ. Доороосоо халуунд халж хүйтэнд хөрөөд сүүлдээ чи эх хүн болох учраас гээд унуулдаггүй. Тэгээд өөрөө дуртай юм чинь яахав эмээгээсээ нуугаад л хүнээр өөр ажил хийлгэнэ гэж хүнээр дагуулж яваад л байгаа юм чинь.

Баасанхүү -

тэхээр тэр үед хүүхдүүд сургуулиас, аан тэгээд гэр бүлээсээ, бас нөгөө ном уншиж нөгөө нэг хүмүүжил олж авдаг байсан байх тээ?

Хишигсүрэн -

тийн.

Баасанхүү -

энэ гуравт одоо жишээ нь номноос нэг тийм юм би олж авлаа, сургуулиас би тэрийг илүү олж авсан, гэрээс эцэг эхээс тийм юм илүү олж авлаа гэж яривал тийм зүйл байх уу?

Хишигсүрэн -

өө байлгүй яахав эх эцгээсээ амьдралын ухаанд суралцаж байхад, нөгөө номноосоо..., тэр үед чинь ээж аав үр хүүхэдтэйгээ нээлттэй харьцахгүй ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

одооны үетэй адилхан одоо зурагтаар сурталчлаад байна нарийн ширийн юмыг нээлттэй харилцахгүй учраас бид нар номноос л олж авна ш дээ ном уншиж байж л.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

ямар л ном уншина..., том хүний ном уншиж болохгүй, хүүхэд ном уншиж болохгүй л гэнэ. Гэвч бид нар чинь яаж ийж байгаад л бид нар чинь бие биедээд амжуулаад л ямар л ном байна олоод л уншчихна ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

бүүр үгүй гэх тусам нь л хаалттай байгаа юмыг чинь олж уншихыг бодно хүүхэд чинь. Тэгээд л номноосоо л амьдралын бас нарийн ширийнийг уншиж авсан байх. Тэгээд цаашид ер нь юу хийвэл ер нь одоо өөрт хэрэгтэй вэ, яавал хэрэгтэй вэ гэдгийг би номноос олж авсан байх аа гэж бодож байгаа.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

номон дээр бол ерөөсөө уншаад байх тусам утга нь хүний л амьдралын түүх. Тэр зохиол..., хүн зохиол бичихдээ өөрийнхөө амьдралдаа ч үзэж болно, өрөөлийн амьдрал дээр ч үзэж болно. Гэвч ерөөсөө бүх юм л түүх, тэр аяараа түүх. Одоо Монгол хүний зохиосон ном зохиолууд бол тэр аяараа л тэр Монгол хүний амьдралын түүх.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

хожим биднүүсээс юу үлдэх вэ, тэр зохиолч нарын бичсэн номондоо бичсэн түүх, аан энэ кино бичсэн кино зохиолчдын тэр кинон дээр гарч байгаа үйл явдлууд л одоо Монгол хүний амьдрал болж түүхний хуудаснаа бууж байгаа байх л гэж бодож байна. Яахав үхэх нь үнэн, төрсөн нь үнэн, үхэх нь үнэн учраас тийм ээ?

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэхлээр зэрэг найз нөхөдтэйгөө явахаар чинь харьцаж сурна ш дээ. Одоо хүн хүнтэйгээ яаж харьцах вэ.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

нөгөө бага хүүхэд байхдаа бид нар тугал хурга хариулж байхдаа цөөхөн тооны хүүхэд л харьцана ш дээ олон тооны хүүхэд биш.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

сургуульд оронгуутаа нэг хамт олон болоод л..., тэр үед чи..., манай анги чинь 19 хүүхэдтэй хичээллэж эхэлсэн. 19 хүүхэдтэй ном ховор юуны..., 4 хүүхдийн дунд 1 ном оногддог байлаа ш дээ. Тэгээд тэр үед чинь манайх чинь чийдэн байхгүй лаанд..., нөгөө лаанд яахав гэхээр зэрэг лаанд хичээл давтана.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

уул нь одо сургууль мургууль бол гэрэлтэй л байсан юм. Тэгээд одоо гэр маань чухам яагаад лаатай байсныг би мэдэхгүй. Улирлын чанартай өвөл орж ирж байсан болохоор холохгүй ч байсан юм уу би тэрийг сайн санахгүй байгаа юм. Эхнмй намайг 1-р анги төгсөхийн үед лааны гэрэлд л төгссөн. 2-р ангиас манайх цахилгаанд холбогдоод тэгээд цахилгааны гэрэлд хичээл номоо давтдаг байсан. Тэгээд л яахав бид нар цуглаад цуг давтана. Тэр үеийн хамгийн нэг сонин юм бол бид нар 1-р анги, 3-р анги хоёр хамтраап нэг ангид хичээллэдэг. 2-р анги, 4-р анги хамтраад хичээллэдэг ганц ганцхан бүлэгтэй тийм байсан.

Баасанхүү -

за.

Хишигсүрэн -

тэрийгээ би ерөөсөө мартдаггүй юм. Тэгээд одоо нөгөө анх эхлээд л бараг би чинь үе уншчихдаг 1 үе уншчихдаг байсан хүүхэд чинь тэр дороо л уншиж сурна. Ганцхан би ёстой бичих гэж багшаа зовоож.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

дандаа л бичих гэхээр чинь л нөгөө гар эвлэхгүй. Тэгээд зовоож зовоож бичихээр сүүлд нь 2-р ангид орохдоо цэвэр бичгийн аварга болтлоо тийм гоё бичиж сурсан. Тэгж намайг бичүүлж сургасан хүн бол тэр Найдан багш эхлэлийг нь тавиад хагас жилээс хойш 1-р ангийн хагас жилээс хойш Долгорсүрэн гээд нэг эмэгтэй багш авсан. Сүүлдээ математикын багш болоод бид хоёр нэг доор хамт ажиллаж байсан их гоё явдал. Тэгээд тэр багш маань уйгагүй намайг гэртээ аваачаад бичүүлдэг байлаа. Ерөөсөө хичээл тараад л сургууль дээр юм хийх боломжгүй болохоор зэрэг л гэр лүүгээ аваачиж бичүүлдэг байлаа ш дээ. Тэрний хүчинд би сайхан бичдэг болсон. Тэгээд..., тэгээд тэр 1-р ангид байхад чинь нөгөө эхлээд үе уншаад сурчихсан болхоор 3-р ангийн хичээл уншиж чаддаггүй зарим хүүхдүүдийн өмнө гаргаад л...,

Баасанхүү -

хар та нар гээд...,

Хишигсүрэн -

хар энэ хүүхдийг, ийм жоохон хүүхэд угшиж байхад чинь, та нараас өчнөөн нялх хүүхэд уншиж байхад чинь чи яаж байна гээд л хэлдэг. Тэр үедээ нөгөө нялх юм болохоор мэдэхгүй онгироод л би би уншъя..., уншиж чадахгүй болохоор нь л одоо нөгөө өөрийнхөө хичээлийг гэрт..., гэрт хичээлээ хийж дуусчихаад би би гээд. Тийм байлаа ш дээ. Тэгээд тэр их сонин. Тэр байдал бол нэг..., бид нар тэгж 1 жил тэгж хичээллээд 2-р ангиасаа эхлэж ангийн бололцоо гарч тус тусдаа хичээллэдэг болсон. Тэгээд...,

Баасанхүү -

одоо 2 анги ингээд нэг танхимд хичээл явуулахдаа яаж одоо 2 багш зэрэгцээд яриад байвал нөгөө хүүхдүүдийг анхаарал төвлөрөхгүй ш дээ. Яаж явуулдпаг байв?

Хишигсүрэн -

үгүй нэг багштай байхгүй юу.

Баасанхүү -

аан.

Хишигсүрэн -

нэг багштай. Ерөөсөө л манайх 2-хон багштай байсан байхгүй юу.

Баасанхүү -

за.

Хишигсүрэн -

Тэгээд тэр 2-хон багштай байж байгаад дараагийн жил нь 4- багш болоод.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

тэгээд захирал..., 2 багшийн нэг нь захирал маань байгаа байхгүй юу.

Баасанхүү -

за.

Хишигсүрэн -

тэгээд 4 багштай болонгуутаа захирал ч бас өөрөө нэг нь. Тэгээд хичээлээ заагаад ингээд 4 анги болж хуваагдаж байгаа юм дараа жил нь болохоор зэрэг.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

аан тэгээд 2 багш ингээд байлаа гэхэд тэр үед чинь биднүүсийг за ингээд юмаа хий гэвэл бид нар чинь хөдлөх ч үгүй сууна ш дээ тэр юмыг хийж сурах гээд нухаад.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

энд нэг хэсэг нь 1-р ангийн хүүхдүүд юм бичиж сурах гээд нухаж байна, тэнд нөгөө хүүхдүүдэд Монгол хэлний хичээл ингээд бичүүлээд суулгачихсан байж байна.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

аан энд математик орж байвал тэнд бас адилхан математикын хичээл орно.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд ерөөсөө та нар энийгээ л хийнэ гээд л ингээ хийчихсэн. Тэр юмыг л бид нар хийгээд сууж байна ш дээ. Тэр үед чинь тийм л дуулгавартай байсан ш дээ. Тэгээд анхаарал яахав зарим нь сарниж л байсан байх л даа.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

тэгээд анхаарал сарниж байснаа бид нар мэдэхгүй байгаа юм. Тэхдээ л бид нар бүгд л ямар ч байсан чурах хэрэгтэй юмаа сураад л төгссөн.

Баасанхүү -

тэр нэг ангид хичээллэж байгаа нь багш хүрэлцэхгүйгээс болж байна уу? Анги танхим хүрэлцэхгүйгээс болж байна уу?

Хишигсүрэн -

багш хүрэлцэхгүй.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

тэгээд одоо тэр үедээ бол ерөөсөө яагаад одоо..., ямар ч байсан л 2 ангид л хичээллэж байсан. Тэгээд галладаг, өвөл болохоор галладаг.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

одоо анги галлахад бас хэцүү.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэр түлээ модыг чинь эх эцгүүд нь л бэлтгэж өгнө ш дээ тэр үед бол.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

дараа нь болохоор зэрэг анги танхимаа нэмээд энэ ширээ сандал нэмэгдэж ирсэн юм болов уу даа. Уул нь тэр чинь манайх чинь номын сантай их л гоё байсан юм. Одоо би хүүхэд байхад тэнд хэдэн айл байсныг санахгүй байна л даа.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

ямар ч байсан эхний жил бүүр тэр хоёр хоёр ангиараа хичээллэдэг байсныг л ерөөсөө мартдаггүй юм.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд л дараа нь задраад л дараагийн 2-р ангид ороход л тус тусдаа хичээллэж байсныг бодоход тэр анги танхим нь бол байсан л юм байна. Ганцхан бид нар яасан гэхээр зэрэг нөгөө багшгүй л байгаад тэгж хичээллэсэн байгаа юм.

Баасанхүү -

аанхан. Таны хүүхэд насны мөрөөдөл юу вэ? Ер нь тэр үед хүүхдүүд одоо юу мөрөөдөж, юу хоорондоо ярилцдаг байв? Одоо би том болоод тэгнэ ч гэдэг юм уу тиймэрхүү зүйл юу байсан бэ?

Хишигсүрэн -

би чинь хөдөө сургуульд өглөө явж байхдаа сургуульд орохыг л аягүй их боддог байсан байгаа юм жоохон байхаасаа.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

бичиг үсэгтэй тэр ном уншаад байгаа хүмүүс их гоё харагдаад л. Тэхэд бол зурагт гэж үзэж байсан биш, юм үзэж байсан биш яахав хааяа нэг хөдөөгүүр чинь нэг кино явна л даа. Тэгээд тэр киног чинь үзэнгүүтээ ингээд ёстой ингээд юм бичдэг хүмүүс сайхан юм одоо ингээд ном уншдаг хүмүүс их сайхан юм. Тэгээд л хааяа ирсэн хүн чинь нөгөө захиа махиа уншихад чинь ерөөсөө чөлөөтэй уншиж чадахгүй бол харанхуй энэ одоо тийм бүдүүлэг байна. Нөгөө нэг бичиг мэддэггүй хүний тухай чинь манай эмээ л лав аягүй их бичиг мэддэггүй хүн ч одоо хэнтэй ч найзладаггүй, хэнтэй ч нөхөрлөдөггүй юу ч мэдэхгүй бүдүүлг харанхуйгээр тэр үеийг тэгж байлгаж болохгүй ээ. Миний ганц охин одоо юм сурч эрдэм ном сурах хэрэгтэй.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

чи бол угаасаа л эрдэм номоор л хоол олж ид. Би ээжийг чинь сургуульд явуулж чадаагүйдээ их харамсдаг юмаа. Манай ээж чинь нөгөө анхны рабгак гээд хойшоо явж суралцсан хүмүүсийн нэгэнд нэр нь ороод явах байсан чинь эмээ маань би ганцаараа, чамайг явчихвал чамайг хүлээж чадахгүй гээд явуулаагүй юм гэсэн.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

тэгээд тэрнийгээ аягүй их эмээ маань харамсдаг байсан болохоор зэрэг намайг сургуульд явуулна гэж хүсдэг байсан. Миний ээж яахав..., би энэ дээр ээжийнхээ мөрөөдлийг ярьчихъя.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

миний ээж болохоор жүжигчин болохыг их мөрөөддөг байсан гэж байгаа юм. Өөрөө бүүр тэр одоо бөмбөгөр ногоон театр гэдэгт хүртэл Учиртай гурвын Нансалмаад орж байсан. Юуны..., би..., өшөө ямар жүжиг байлаа тийм жүжгүүдэд тоглож байсан. Тэр үед тоглож байсан жүжгүүдийн заримд нь туслах дүрд, заримд нь гол дүрд тоглож байсан гэж байгаа юм. Тэгээд сайхан дуулдаг хүн байсан. Уртын дуу ч сайхан дуулдаг хүн байсан. Тэгээд ээж маань жүжигчин болох гээд тэнд очоод ажиллах гэсэн чинь бас ээж ганцаараа..., эмээ ганцаараа учраас аваад ирсэн. Өвөө маань нэлээн эрт нас барсан. Тэгээд дараа нь эмээ болохлээр зэрэг тэр 2 явдлаасаа харамсаад надыг миний хүү бол угаасаа дуулж чадахгүй ээ, дуучин болж чадахгүй чи дуулж чадахгүй. Чи бол эрдэм номын мөр л хөөх ёстой хүн. Чи эрдэм номын мөр л хөөгөөрэй л гэж захьсан.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

аан тэгэхэд нь би зүгээр номтой..., тэр үедээ бол би номтой л болъё, сайн л эрдэмтэй хүн л болъё л, сайн л эрдэмтэй хүн л болъё л гэж жоохон байхдаа бодож байсан. Тэгээд яг хичээл заалгаад л А үсэг заалгаад багш шигээ ийм сайхан багш болоод ийм хөөрхөн шавь нартай болох юмсан гэж бодож байсан. Тэгээд 4-р ангид байж байхад минй нагац ах ингээд мориноос унаад гэмтээд. Тэгээд операци энэ тэрт ороод ерөөсөө дийлэлгүй нас барангуут би нөгөө 2 дахь мэргэжлээ сонгож эхлэж байгаа байхгүй юу. Тэр мэргэжил маань юу байсан бэ эмч болъё гэж.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

ямар ч байсан одоо ингээд л гэмтсэн зовсон ийм хүмүүсийг л аврах л хүн хэрэгтэй юм байна манай нийгэмд. Тийм учраас иб эмч болно л гэж бодож байсан. Гэвч одоо миний амьдралын хувь заяа бол анхны багш шигээ багш болъё гэсэнд л хөтлөгдөөд л би багш болчихсон. Дараагаар нь 2 дахь сонголтоо биелүүлээгүй.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд яахав багш болоод би олон шавь нартай боллоо. Багш шигээ тийм сайн багш болж чадаагүй ч гэлээ гэсэн одоо ямар ч байсан багшийнхаа хойчийг залгамжилж багшийнхаа ажлыг нураагаагүйдээ л их баяртай явдаг хүн.

Баасанхүү -

ммхм. Тэр үед хүүхдүүдийг одоо яг социалист хүмүүжлээр яаж хүмүүжүүлдэг байв? Одоо үед болуул тийм нөхцөл байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

аан одоо тэр болуул ингэдэг байхгүй юу, нэг нь нитийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн уриатай байсан бид нар.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

тэгээд яадаг вэ гэхээр одоо ингээд бид нар ингээд сууж байхад чинь одоо би хэрвээ л хичээлээ ойлгочихсон бол нөгөө нөхдүүдээ зааж өгөх ёстой тийм үү.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

нөгөө хүүхдүүдийн аль нэг нь ингээд л ядарсан өвдсөн байвал заавал туслах ёстой гэсэн санаатай үг тэр чинь ерөөсөө.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд л ерөөсөө бүгдээрээ л адилхан байх ёстой л гэсэн санаа ш дээ нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө гэдэг чинь тэгээд л ерөөсөө нэгийгээ ч үлдээхгүй нэгийгээ алагчилахгүй одоо тийм л нийгэмд өссөн ш дээ бид нар чинь. Тэгээд ерөөсөө социались нийгэм гэдпэг чинь бол ерөөсөө дарлах дарлагдах ёс байхгүй нийгэмд. Аан тэр хөрөнгөтний нийгэм капиталист нийгэм гэдэг чинь одоо нэн ядуу улсууд байдаг зарцлагддаг.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

нэг хэсэг нь хэтэрий их баяжчихсан улсууд байдаг. Тэгээд тэр баяжчихсан улсууд нь яахав гэхээр зэрэг нөгөө л улсуудынхаа хөлс хөдөлмөрийг л мөлжиж амьдардаг гэсэн санааг л ердөө одоо биднүүсийн сэтгэлээс гарахгүй болтол суулгаж өгсөн л дөө.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тийм учраас бид нар бол ердөө тэр хөрөнгөтний нийгмийг чинь бас сайн тал нь юу байх вэ, муу тал нь юу байх гэдэг ялгааг сайн мэдэхгүй л байсан байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

одоо тэр бас нэг социалист нийгмийн үеийн бас нэг 2 дахь алдаа байж магадгүй. Тэгээд 3дахьд нь юу явсан..., тэгээд тэр үед чинь хүүхдүүд гадаадад суралцахаар явсан хүүхдүүд чинь бас зохих хэмжээний одоо бохь ч байдаг юм уу, одоо хувцас хунар авчраад л наймаа маймаа хийгээд сольдог хориотой байлаа ш дээ. Тэр муу наймаачин явж байна энэ тэр гэж үздэг. Одоо тэхээр тэр бол бас нэг жаахан тэр үеийн нийгмийн жоохон алдаа юм уу гэж бодож байгаа юм. Яахав тэр угаасаа л тэр нийгмийн маань байдал тийм байх л даа. Нэгдүгээрт бид нар чинь нөгөө капиталист нийгмийг алгасаад социалист нийгэмд орчихсон учраас эр капиталист нийгмээр амьдарсан одоо хөдөлмөрийн үр шим, одоо хөлсөө дусалтал хөдөлмөрлөж үйлээ үзэж яварч зовж өлсөөгүй л улс шүү дээ манайх. Тийм учраас тэд нар чинь тэр капиталист нийгэм гэдэг энэ ойлгоцыг жоохон хэцүү байдлаар ойлгож хүлээж авч байсан юм болов уу даа л гэж боддог юм.

Баасанхүү -

таныг хүүхэд байх үеэс эхлүүлээд ингээд таны амьдралын туршид..., та чинь бас өөрөө байнга хүүхдүүдтэй харьцаж ирсэн тээ? Тэхээр ингээ өөрийнхөө хүүхэд байх үе, хүүхдүүдтэй ажиллаж байх үе ингээд үе үеэрээ бас Монголын хүүхдүүдийн амьдралд өөрчлөлт ямар ямар өөрчлөлтүүд орсон бэ?

Хишигсүрэн -

за бага байхад бол бид нар ер нь тийм тоглоом, янз бүрийн тоглоом наадгайгаар тоглож байгаагүй. Тэр тоглоом наадгайгаар тоглох ч зав ч бид нарт байгаагүй. Яагаад гэхээр зэрэг голцуу л хөдөө амьдарч байсан хүүхдүүд чинь хурга ишигтэйгээ хөөцөлдөөд бэлчээрт явна, цэцэг навч түүгээд л тоглоно. Чулуу мод түүгээд л тоглочихно, өөрснөө тоглох зэвсэгээ хийгээд л тоглоно ш дээ янз бүрийн зэвсгийг хөвгүүд юу сонирхож байна вэ. Одоо нум сум сонирхож байвал нум сумаа хийгээд тоглочихно. Охидууд болохоор зэрэг тэр ээж ааваараа хүүхэлдэй тэр хүүхэд хийчихнэ. Модоор зоруулаад хийлгээд, тэгээд даавуугаар өөрснөө гараараа оёод л нөгөөдөх хүүхдийнхээ..., хүүхэлдэйнийхээ хувцсыг хийгээд тохчихдог байлаа тэр үед бол.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

аан тэгээд сүүлдээ болохоор яахав бас арай..., намайг чинь одоо..., тэр үед чинь бид нар 1-р ангид орж байхдаа бас нэг сонин юм бол бид нар 11 номерийн үзэг гэдгээр бичиж байлаа.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

заавал ингээд үзгээр бичнэ. Шариктай үзгээр бичиж болохгүй. Аан юугаар бичиж болохгүй, бас ганц нэг одоо..., ах дүүс нь хотод байдаг төв газар..., төв газар одоо дээд боловсрол эзэмшээд ажиллаж байгаа тийм хүний... хүнтэй хүмүүсүүд хааяа нэг ийм авторучка барьж ирээд бичих чинь их сонин. Тэрүүгээр чинь угаасаа бичүүлдэггүй юм. Яагаад гэхээр бичгийн хэлбэр эвдэрдэг учраас. Тэгээд дүрдэг чернилээр л бичнэ ш дээ. Тэгээд нөгөө дүрдэг чернил нь өвөл хөлдчихнө.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

их хэцүү. Тэгээд сургууль дээр болохоор зэрэг биеийн тамирын хэрэглэгдэхүүнийг чинь манай багш бол тэр бага ангид хичээл зааж байхдаа бол яахав бөмбөг мөмбөг, дээс мээс бол байсан. Тэгээд дээс мээсээр..., дээсээр тоглон гудамжинд очоод өнөө охидууд л дээсээр тоглодог. Чиртаа их тоглодо байлаа нээрээ тэр бас тоглоом, хичээлээс гадуур тоглодог тоглоомоо мартчихсан байна шүү дээ. Аан тэгээд бид нар чинь яахав бөмбөгөөр, жижигхэн ийм бөмбөгөөр дандаа Зөвлөлт холбоот улсаас тоглоом наадгай авчирна.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд тэр тоглоом наадгайг чинь дэлгүүрээс авсан тэр бөмбөгөөрөө тоглоно. Шууд жижигхэн бөмбөгөөр тоглоно. Матик гээд бас тоглоомоор тоглоно. Тэгээд ийм том тавьчихаад гахай тоолж тоглож байна гээд тоглоно. Тийм тоглоомуудаар нээрээ гудамжинд эрэгтэй эмэгтэйгүй их тоглодог байсан. Аан тэгээд бөмбөгөөр дундаа орж тоглоно. Аан дээсээр бас эрэгтэй эмэгтэйгүй тоглоно. Одоо дээс тоглодог одоо ч гэсэн байж байна лээ ш дээ тээ?

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэр гахайг ч бас хааяа тоолж байгаа харагдах юм аа хүүхдүүд. Аан тэгээд нэг бид нарт бас одоо тэмцээн маягийн юм одоо зохиож байгаа байхгүй юу. тэгээд тэр тэмцээн маягийн юм дээр юу зохиох вэ гэхээр зэрэг ийм цагираг шидэж оруулах. Тэгээд 1 оруулбал тэдэн оноо, 2 оруулбал тэдэн оноо гээд тийм цагираг шидэж одоо оруулж тоглож байсан бид нар бага байхдаа манай багш бид нарт заагаад. Бүжиг бас бид нарт их заадаг байсан. Бүжгийн багш гэж байгаагүй бид нар, дууны багш гэж байгаагүй.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

бүх юмыг л нөгөө багш маань байна ш дээ нэг багш маань л хийнэ. Ерөөсөө тэгээд л концерт ч бас тэд нар өөрснөө тоглоно, өөрснөө. Тэгээд тэхэд чинь тэр Орос дуу, Орос бүжиг их зааж өгдөг. 16 тоотыг чинь хүн болгон л хийнэ ш дээ тэр одоо хүүхэд...,

Баасанхүү -

юу дасгал уу? Бүжиг үү?

Хишигсүрэн -

бүжиг 16 тоот бүжиг. Тэгээд 16 тоот бүжгээс гадна яахав тэр дасгал бол өөр л дөө.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

бүижг тэгж хийдэг байсан. Аан тэгээд дараагийн үед болохоор зэрэг сүүлдээ болохоор зэрэг одоо дараагийн үе одоо хожим болохоор зэрэг хүүхдүүд чинь бэлэн тоглоомтой. Ангид ороход чинь бол үзүүлэн таниулах материал одоо арай өөр болоод ирж байгаа байхгүй юу. тэр чинь одоо миний дараагийн үе, одоо биднүүсийн чинь 6, 7-р ангид төвд ороод ирсэн чинь, төвийн 10 жилд ороод ирсэн чинь биднүүсийн хэрэглэх тоглоом моглоом хүртэл өөр болж ирж байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хүртэл өөр болоод ирж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд тэрнээс хөдөө тэнд байж байхад тийм юм байхгүй. Аан тэгээд төвд ирсэн хойно чинь одоо галладаг байранд л одоо байгаагүй дээ манайх паартай байранд л байсандаг. Аан хөдөө бол галлаж байсан, хөдөө сумд бол. Тэгээд тэрнээсээ дараагийн ээлжин болохоор зэрэг бас зохих хэмжээний нөгөө магнитфон.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

тэр чинь бас нөгөө ийшээ тийшээ гадаадад явж суралцсан оюутан ах эгч нарт..., ах эгчүүд чинь олж ирнэ.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд тэрийг бид нар бас дамжуулж сонсоно. Ийм юм байсан. Тийм юм бол байсан. Одоо тэр чинь хожим 7, 8-р ангид орж ирсэн үед байх аа тэр манай энэ хүүхдийн найз охидууд тийм юм тоглож юу яадаг байсан. Аан тэгээд тусгайдуу хөгжмийн багштай болоод ирлээ. Тэхэд чинь дуу хөгжмийн, бүүр үндэсний хөгжмийн чуулгатай манай сургууль чинь тийм байсан одоо Сэлэнгийн хуучин 10 жилд чинь. Өшөө тэгээд үлээвэр хөгжмийн чуулгатай байсан. Тэр үлээвэр хөгжмийн чуулгыг бол манай анги одоо Чойжамц багштай..., Чойжамц багшийн ангиас бүрэлдэж байсан одоо тэр 66 он хүртэл. Бид нар 66 онд төгслөө. Голцуу одоо кабинетийн Оюун гээд одоо энэ Монгол улсын гавъяат жүжигчин болчихсон.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэр Оюун үлээж байлаа. Аан цаана нь Сайнзаяа, Батмөнх гээд бүрээнүүдийг үлээж байлаа. Гэх мэтчилэн одоо манай ангийн хүүхдүүдээс бүрдэж байсан. Аан ер нь юм юманд бол..., тэхээр биднүүсийг бол хичээлээс гадуур одоо тэр хөгжмийн юунд орж байсныг би мартчихсан байна ш дээ. Одоо ерөөсөө хөгжмөө хаячихаад л шал ондоо юм хийгээд явж байсан. За тэгээд тэр үед бол нэг ийм тоглоом наадгайгаар тоглож байхад одоо бүүр одооо болуул 6 настай хүүхэд сургуульд ороход чинь бүүр цэцэрлэгийн хүүхдийн хэмжээнд хичээл явуулдаг тийм сайхан болсон байна ш дээ. Тэр бүх юм бэлэн. Аан орос хэлний хичээлийг Орос багш урьж хичээл заалгаж байсан.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

тийн. манайд 2 Орос багш байсан. Валентина гээд нэг орос багш бид нарт хичээл орж байсан. Нэг нь Борисса гээд Орос багш орж байлаа. Аан тэгээд тэд нарын хичээл заасны хүчинд болохоор зэрэг бид нар чинь Орос хэлийг бас нэлээн цэвэр ярьдаг хэлдэг. Тэгээд одоо дээд сургуульд ороод орос хэлээр бид нар чинь бас шууд мэргэжлийн хичээлийг орос хэлээр зааж байлаа. Маам гээд Монгол багш мөртлөөсөө шууд мэргэжлийн хичээл оросоор зааж байлаа. Тэгээд тэр Маам багшийн хичээлийг чинь бид нар оросоор хариулж байлаа. Тэгээд тэрний хүч бол нөгөө Орос багш суурь тавьж өгч бид нэарт хичээл заалгаж байсны хүч.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

энэ бол одоо манай Монгол улсын одоо үр хүүхдийнхээ төлөө авч байсан тэр тийм дээр үеэс тийм системтэй авч байсан арга хэмжээний үр дүн. Аан одоо бол ардчилалын хөгжихөөр ингээд тэр үед ёстой бүх юм хэцүү байсан юм шиг л..., тэхдээ тийм биш. Миний үед бол ёстой тийм бүх юм хэцүү байгаагүй. Бүх юм одоо бүүр бэлэн байсан л гэж хэлэхэд ер нь буруудаад байх юм байхгүй. Яахав зүгээр одоо энэ зурагт ч байгаагүй байх. Орчин үеийн одоо энэ янз бүрийн техник хэрэгсэл байгаагүй байх. Энэ янз бүрийн энэ модон эдлэл модон тоглоомнууд, зөөлөн эдлэл ийм янз янзын одоо сургууль хэрэглэгддэг бэлэн ийм үзүүлэн таниулах бол тэр үед байгаагүй.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

ховордуухан байсан. Аан тэгээд тэр ганц нэг ирчихсэн байсныг л хувилаад багш нар маань хийдэг. Одоо саяхан би өөрөө ажиллаж байхдаа хүртэл үзүүлэн таних материал өөрөө хийдэг, зураг сайхан зурдаг чадвартай тийм хүүхдүүдээрээ хийлгэдэг тийм л байсан.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

одоо тэгсэн чинь бүх юм бэлэн ороод ирдэг болчихсон байна. Яахав ийм нэг ялгаа байх нь бол ерөөсөө техник хэрэгсэл хөгжиж одоо дэлхий даяараа хөгжил дэвшил өөдлөж байгаагийн л хэрэг.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

за тэрнээс иш социализмын буруугаас тийм юм дутмаг байсан гэж бол би бас хэлж чадахгүй.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

үнэндээ хэлж чадахгүй. Аан социалист нийгмийн үед бол ер нь хүн болгон ажилтай байсан, хүн болгон сурч байсан, хүн болгон юмаа хийж байсан. Өнөөдөр нөгөө одооны орчинд чинь бас нэг ийм ялгаа гараад байна. Энэнд би бас нэг жаахан харамсаж явдаг нэг юм байгаа юм. Энэ бол одоо ардчилал гээд солигдмогц жаахан үйлдвэр зогсонги байдалд ороод ингээп хүмүүс их ажилгүй болоод, хөдөө мал хувьчлагдаад ирмэгц бас зарим хүмүүс ажилгүй болоод, зарим гэр бүл болохлээр зэрэг хүний бүүр малаа харуулж чадахгүй өөрснөө харах ёстой юм чинь үр хүүхдээ сургуульд явуулж чадахгүй бас нэг хэсэг тийм алдаа гарчихлаа. Манйхыг гадаадыхан ингэж Чингисээр л мэддэг. Тэр бол их сайхан боловч бас дандаа л кинон дээр харж одоо тэр янз бүрийн юман дээр харж байхад зэрлэгүүд, ерөөсөө юм мэдэхгүй л зэрлэг Монголчууд гэж үзэж байдаг..., үзэж байдаг юм шиг байгаа юм. Би бол тэрэнтэй нийлэхгүй байна. Ер нь манайхөөс цгаачилж гарсан Монгол улсууд гадаадад сайхан оюуны чадавхи өндөртэй амьдарч байна. Ер нь Монгол хүн бол оюуны чадавхи өндөртэй улсууд.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

энийг бол хэн ч үгүйсгэхийн аргагүй. Аан тэгээд яагаад тэгж байгаа юм гэхээр зэрэг янз бүрийн одоо шинийг санаачилсан одоо анхны машиныг хүртэл Монгол хүн санаачилсан байгаа ш дээ. Ганцхан патент гэдэг юмыг л Монгол хүн өөрөө авч чадахгүйгээс өөр хүмүүст алдаад байна гэж би бодож их эмзэглэж явдаг тэрэнд. Тэрийг чухам яаж залруулахыг одоо мэдэхгүй л дээ.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

ямар ч байсан бас энийг ярих нь зүйтэй байх гэж бодож байна. Тэгээд манай Монголчууд чинь хийе гэвэл хийж чадахгүй юм ерөөсөө байхгүй. Одоо бусдын одоо гадаадын нүдэн дээр бол нэг Монгол гэртээ амьдардаг, аан тэгээд нэг морь малтай ноцолдсон, мал ахуйтай ноцолдсон хүмүүс л одоо харагдаад байгаа юм. Гэтэл тийм биш. Монгол хүн одоо үйлдвэрээ ч барьж чадаж л байна, юмаа ч оёж чадаж л байна, янз бүрийн сайхан загварыг ч зохион бүтээж чадаж байна, машин техникийг ч бүтээж чадаж байна. Тэгээд одоо хамгийн гол нь ерөөсөө болдог бол үйлдвэрүүдээ л одоо сэргээж өгвөл тэр санаачлагыг сэргээж чадвал ер нь гадаадаас юу ч гуйхгүйгээр өөрснөө бүх юмаа хийгээд амьдарчихаж чадна гэж би боддог.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

тэхдээ гадаадаас гуйх нь биш эвтэй найртай байх хэрэгтэй тийм ээ?

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

дэлхий даяараа аидилхан л хүн төрөлхтөн юм чинь эвтэй найртай энх амгалан, өвчин зовлонгүй одоо амьдарцгаах хэрэгтэй. За дараагийн нэг зүйл бол байгаль орчныг л одоо орчин үед одоо яагаад ингээд хүүхэд нь ч эвдээд том хүн нь ч эвдээд бадаг юм би одоо бас тэрийг ойлгохгүй их эмзэглэж байгаа. Ерөөсөө мөнгөний хойноос болоод байна уу л гэж би бодож байгаа юм. Ажилгүй болонгуутаа мөнгө олохын тулд байгаль орчноо эвдээд байна уу л гэж би бас бодоод байдаг юм. Аан мөнгөнөөс болж Монгол хүн одоо ингэж болохгүй юм аа. Монгол хүн бол хэзээнээсээ л мал ахуйнхаа ашиг шимээр амьдраад л, тэгээд хэнээс ч дутахгүй сайхан бие биетэйгээ найрсаг харьцаатай, нэг нэгэндээ туслаж дэмнэдэг, одоо хотоороо одоо нэгэн нь юм байхгүй уол нөгөөдөх нь өгчихнө, нэг нь одоо юм хийж чадахгүй бол нөгөөдөхдөө хийгээд туслачихдаг, нэг нь өвдсөн байвал нөгөөдүүл нь одоо нөгөө хэсэг нь тэрэндээ туслаж дэмнэж байдаг хэдийний одоо нийтэч, одоо бие биендээ тусладаг, нэг нэгнийхээ дэмэнд амьдардаг, амдарч сурсан тийм сайхан ард түмэн ш дээ. Нэг нэгнийгээ дарлаж мөлжийхийг мэддэггүй тийм л ард түмэн байсан.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

одоо харин энэ нэг үйлдвэр мүйлдвэрээ жоохон ажилгүй болсноосоо болоод жоохон буруудаад байна уу гэж бодоод байгаа юм. Тэхдээ одоо удахгүй засаг төр ч одоо улам л хөгжил сайхан болж байгаа юм чинь хүмүүсийн оюун ухаан эргээд бас сайхан болох байх аа л гэж бодож байна ш дээ.

Баасанхүү -

та дунд сургууль төгсөөд их сургуульд суралцаж байсан тэр мэргэжлээ сонгож байсан уу? Яаж хүүхдүүд их сургуульд элсдэг байсан? Тэр тухай ярьж өгөхгүй юу?

Хишигсүрэн -

аан бид нар их сургуульд элсэхдээ онооныхоо жагсаалтаар, сумынхаа жагсаалтаар элсдэг.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

одоо ингээд жагсаалаар нь жагсчихна. Тэгээд л дээрээсээ эхлээд л хуваарийг одоо энэ хүүхдэд тэрийг өгнө, тэрэнд энийг өгнө гээд ирсэн хуваарийн дагуу ингээд хуваариа жагсаагаад өгчихдөг байсан миний үед.

Баасанхүү -

аанхан тэгээд өөрөө сонгохгүй гэж үү?

Хишигсүрэн -

бид нар сонгосон юмаа өгнө нөгөө...,

Баасанхүү -

ингэмээр байна...,

Хишигсүрэн -

хүүхэд өөрөө саналаа өгөөд өөрсдөө өргөдлөө өгчихнө.

Баасанхүү -

аан.

Хишигсүрэн -

3 үеийнхээ түүхийг бол өргөдөлтэйгөө хүүхэд өгчихнө.

Баасанхүү -

аан за.

Хишигсүрэн -

Тэгээд өгчихөнгүүт нөгөөдхийн чинь дагуу за энэ хүүхдийн за энэ хүүхдийн сурлага энэ мэргэжилдээ тэнцэнэ гэдэг нөгөө багш нарын зөвлөгөөний хурлаар шийдээд хуваарь гаргаж байгаа байхгүй юу. Тэгээд хуваарь гаргасны дараа 66 онд анх удаа бид нар хуваарийнхаа дагуу очоод улсад анх удаа нөгөө конкурст орж эхэлсэн.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

66 он хүртэл бол конкурс гэж байгаагүй. Хуваариар л одоо тэгж сурлагын жагсаалтаар л юугаа авдаг хуваариа аваад явдаг байсан.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

одоо яахав одоо энэ хүүхэд эмч болъё гэж байна. Үнэхээр энэ эмч болоход тэнцэнэ явуулчих, энэ хүүхэд багш болъё гэж байна одоо багш болох юм чинь энэ хүүхдийн одоо оноо тэнцэж байна энийг явуулчихъя гэж шийддэг байсан бол 66 оноос эхлээд очоод хичнээн оноо сайтай ч гэсэн энэ хүүхдийг үнэхээр багш болж чадах нь уу үгүй гэдгийг суурь шалгалт өгчихнө..., авдаг болсон.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

бид нар анх тэр шалгалтыг өгсөн. Бас их анхдагч улсууд.

Баасанхүү -

аан тийм байна.

Хишигсүрэн -

66 оны төгсөлтүүд...,

Баасанхүү -

та 66 онд төгссөн юм байна тээ?

Хишигсүрэн -

тийн анхдагч улсууд. 120 хүүхэд авах байгаа дбагшийн дээдийн математикын ангид.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

14 хүүхэд шалгалт өгөөд 12 нь орж байсан байхгүй юу бид нар.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд тэр үед чинь 66 онд чинь аягүй их үер болоод. Тэр үерийн жил үерийн дайчилгаанд очсон. Бүртгүүлээд бид нар чинь үерийн дайчилгаанд ажиллаж байлаа. Тэгээд л би тэр толгойтын бараа баазад нөгөө усанд орсон даавууг чинь задлаж хатааж, эргэж метрлэх, чихрийг муухай сайхнаар ялгах, боовыг бас муухай сайхнаар нь ялгах одоо тэгээд тийм бараа бааз дээр тийм ялгалтын ажил хийсэн.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

манай зарим манай нөхдүүд зарим нь одоо тэр мод үйлдвэрлэх комбинатын модыг зөөх, одоо тэгээд л тэр үед ямар л бэрхшээлтэй юм, айл нүүлгэх бол айл нүүлгэх одоо тэр бүх ажлыг 66 онд оюутан болсон хүүхдүүд бол хийсэн. Тэгээд намар нь бид нар юунд явсан..., аж ахуйд явсан конкурсээ өгч тэнцсэнээ мэдээд.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

Тэгээд Батсүмбэрийн сангийн аж ахуйд намрын ажилд явж байлаа. Тэгээд явж байсан, маш сайхан байсан. Огд танихгүй 18 аймгийн охид хөвгүүд чинь нийлээд нэг анги болохоо..., яг одоо энэ ангид..., хуваарилагдсан ангиа ч мэдэхгүй 120 хүүхэд чинь 20-уулаа нэг газар явж байлаа ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд өшөө бүүр 120 дээр чинь газарзүйн ангийн хүүхдүүд, зургийн ангийн хүүхдүүд гээд тэр багшийн дээдийн 1-р курсын хүүхдүүд бүгдээрээ нэг багштай бид нар ажиллаж байлаа. Зарим нь хадлан хийгээд зарим нь төмс ногоо хураагаад. Жил болгон л тийм компанит ажилд явдаг. Тэр бол ёстой давтагдашгүй сайхан ажил. Одоо бол тийм ажилд явахгүй, сургууль нь юу яачихвал өөр өөрснийхөө хувийн юун дээр л одоо ногоон дээр ажилладаг шиг байгаа юм. Сургууль болгонд бас зохих хэмжээний бас нэг тийм хувийн ногоо байдаг юм байна. Тэгээд тэр ногоон дээр очиж хүүхдүүд ажиллана. Тэр нь болохоор цөөхөн л хүүхэд явдаг юм шиг байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэр үед бол улсын ажлыг чинь бүх нийтээрээ л хийж байлаа ш дээ тэр 10 сар дуустал ерөөсөө 9 сар 10 сар хоёр бол нөр их ажилтай л. Завтай хүн нэг ч байхгүй тийм л байсан сайхан үе ш дээ. Тэгсэн чинь одоо тэр их ажил өрнөхгүй ажил олдохгүй гээд яваад байх бас их хүндрэлтэй байгаа юм. Тэр нэг жоохон дутагдалтай байгаа юм уу ардчилал хөлөө олохгүй давхиад байдаг юм уу яагаад байдаг юм би одоо тэрийг ерөөсөө ойлгодоггүй юм. Надад нэг тийм ойлгомгүй юм байгаад байгаа юм энэ ардчилал гарснаас хойш.

Баасанхүү -

ммхм. Тэр 66 оны үер та хэдийг ирж конкурс өгсөний дараа болсон юм уу?

Хишигсүрэн -

өмнө.

Баасанхүү -

аан.

Хишигсүрэн -

өмнө 7 сард болсон үер юм чинь. Тэгээд бид нар ирээд конкурснээсээ өмнө тэр үерийн дайчилгаанд ажиллаж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

тэгээд үерийн дайчилгаанд ажиллаж ирчихээд бүртгүүлсэн..., үерийн дайчилгааны ажил дуусаад.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд нөгөө ангидаа очоод ямар ангид хуваарилагдах болов, тэгээд анги мангиа үзэх гээд асуух гээд хүрээд ирсэн чинь одоо та нар 4 хоногийн дараа шалгалт өгнө. Та нар шалгалтанд бэлтэг гэж байгаа байхгүй юу. Ямар ямар шалгалт өгөх вэ гээд тэгсэн чинь математикын шалгалт, физикийн шалгалт, орос хэлний шалгалт гурав өгнө л гэж байна.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

за гээд л одоо бэлдээд байх ч юу байхав дээ байгаагаараа л орно л гэж бодож байгаа юм би бол. Тэгээд манай ангиас Намжилмаа гээд охин бид хоёр багшийн дээдийн математикийн ангид хуваарилагдсан.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

хоёулаа тэгээд ажил дээр танилцсан хүүхдүүдтэйгээ нийлээд ингээд зургаа долуулаа бид нар давтлага хийж байгаа юм.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

одоо Дарханд багшилж байсан байгаа юм. Бид нар нийлээд хичээл давтаж байгаа юм. Тэгээд өөр өөрснийхөө юугаар иймэрхүү юм ирж магадгүй гэсэн чиглэлээрээ л бие биендээ туслаад давтаад. Тэгээд шалгалтанд орсон чинь биднүүсийн багцаалж байснаас 3 нь таараад, 2 нь таараад, 1 нь ч үзээгүй хичээл нөгөө математикын сонгож авч байснаас бол тэрийн жоохон үзээгүй л хичээл таарсан байгаа юм. Тэхдээ яахав даваад л орчихсон.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд шалгалтаа өгчихөөд..., шалгалтаа өгөөд 2 хоногийн дараа дүн гараад.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

хариугаа авсан чинь ямар ч байсан болж байна аа. Тэгээд шалгалт чинь ерөөсөө л нэг өдөр..., 3 өдөр дарааллаж авсан юм байна. 3 өдөр дарааллаж шалгалтаа өгөөд л тэгээд хариугаа авсан чинь ямар ч байсан..., тэгээд оюутан болж байлаа. Тэгээд оюутан болсон хойноо ангиа ч хуваарилалгүй аж ахуйд яваад. Аж аж ахуйгаас хүрээд ирсэн чинь нэрс гарчихсан 1-А, Б, В, Г багшийн нэрийг биччихсэн. Тэгээд 1-Г гэсэн ангид хуваарилагдаад л Балдандорж багшийн ангид ороод л төгсөж байсан юм.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

тэгээд оюутан байхад их сайхан л даа бодож санах юм байхгүй хүүхэд нас дуусаагүй л яваа гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр үед чинь нөгөө бид нар чинь нөгөө 2 үсээ ингээд боочихсон ангидаа явж байгаа ш дээ бараг л 10-аад хоног тэгж явсан байх. Тэгсэн чинь ангийн багш маань нэг өдөр орж ирээд хүүхдүүдээ та нар одоо оюутан болсон, насанд хүрсэн улсууд шүү дээ. Одоо та нар өөрснийхөө үс мүсээ бол ингэж боохгүйгээр ёстой чөлөөтэй өөрснийхөө сэтгэлд таарснаар засч янзалж болно гээд...,

Баасанхүү -

тэгээд та үсээ зассан уу?

Хишигсүрэн -

тэгээд үсээ зассан одоо...,

Баасанхүү -

яаж зассан бэ?

Хишигсүрэн -

үсээ засахдаа нөгөө угаасаа богино ингээд бид нар чинь 1-р ангид байхдаа багшдаа нэг загнуулсан байгаа юм. Яагаад гэхээр нэг өдөр нэг сэтгүүлийн зураг хараад л цөмөөрөө ингээд үсээ ингэж тайраад.

Баасанхүү -

яая яая.

Хишигсүрэн -

ингэж байгаад яг ингэж сүлжээгээр нь ингээд тайрч байгаа байхгүй юу. Яг сүлжихээр энд таарахаар.

Баасанхүү -

аанхан.

Хишигсүрэн -

бүгдээрээ ангиараа тайрч байгаа ш дээ 2 ангийхан. Тэгээд л багш нарт яахав ёстой үснээсээ зулгаалгана ш дээ ёстой та нар ёстой сагнай толгойлчихоод гээд манай...,

Баасанхүү -

сагмай?

Хишигсүрэн -

сагнай толгойчихоод, одоо юу гэсэн үг юм мэдэхгүй одоо асуухгүй ш дээ. Тэгээд хүнээс асуухаар чинь..., тэр муухай л хэлж байгаа байх. Тэр сайхан биш л байх гэж хүүхдүүд бодож байгаа. Тэгээд загнуулж байсан байхгүй юу. тэр их гоё санагддаг юм одоо бодоход нээрээ. Тэгээд тэр багш нар маань яахав бид нарыг л сайхан явуулах гэж бас гоё болгох л гэж хэлж байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

бид нар болохоор өөрснөө их л гоё санагдсан болохоор зэрэг тэгээд л тайрчихаж багйаа байхгүй юу. Бүгдээрээ л нэг өдөр шүү тэр чинь бас өөр өдөр биш. Тэгээд зэрэг ингээд ороод ирэхээр чинь багш нарт хэцүү байгаа биз дээ тээ. Одоо би өөрөө багш болсон хойноо л бодож байгаа ш дээ. Хүүхдүүд маань яг тэр үед тэгж байсан одоо бид нар ямар тэнэг байсан юм бэ л гэж бодож байгаа юм. Ерөөсөө л өөрснийхөө дураар тэгж аашилдаг. Одоо манай хүүхдүүд чинь үймүүлж байна янз бүрийн юм болж байна гэдэг чинь бас л хүүхэд насны л саваагүй шохойрхол л байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

санаатайгаар одоо багшийнхаа эсэргүүцэж хийж байгаа юм бол хүүхдэд ерөөсөө байхгүй. Хүүхэд байх өшөө сайхан үе ерөөсөө байхгүй. Аан тэгээд бас нэг бага ангийн нэг дурсамж байдаг юм, тэрийг би ерөөсөө мартдаггүй юм. Нэг Цэндсүрэн гээд нэг эрэгтэй багш их амархан гомдож уйлдаг, их амархан баярлана, баярлахаараа уйлна гомдохоороо уйлна. Тэр багшийгаа бид нар даалгавараа хийгээгүй гээд уйлуулчихдаг байсан. Шууд багш гомдоод уйлчихна. Даан ч дээ даалгавараа хийхгүй. Тэхээр дараагийнхаа хичээлийг та нар яаж ойлгох юм бэ гээд уйлна. Тэгээд нөгөөдхийг нь үзэх гээд уйлуулж байгаа байхгүй юу. Тэгж байснаа л худлаа ш дээ нөгөө даалгавар хийгээгүй нь. Багшаа энэ байна ш дээ гээд нэг жоохон байж байгаад л уйлахаар нь энэ байна ш дээ гэхээр зэрэг л эргээд ингээд хойшоо алхчихаад л миний хүүхдүүд ийм сайн ш дээ гээд уйлна. Бүүр уйлахыг нь үзэх гээд тийм томоогүй. Багшийгаа одоо нөгөө гомдоож уйлаад баярлаад уйлахад нь уйлах нь их гоё харагдаад байгаа юм уу хаашаа юм тэр жоохон 5-р ангийн юм чинь дээ бид нар чинь саваагүй л нэг..., том хүн уйлах сонин санагдаад байгаа байхгүй юу гол нь.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгж байсан. Тэр үеэ би бүүр ёстой бас мартдаггүй тийм сонин. Тэгээд би чинь өөрөө зургийн хичээлд муу болохоороо зургийхаа багшийг бас жоохон гомдоож байсан байгаа юм. Яагаад гэхээр өөрөө зурж чадахгүй юм чинь хүүхдээр зуруулаад л, тэгээд багшийнхаа дэргэд хүүхдийн цүнхнээс зургийнхаа дэвтрийг гаргаад үзүүлж байгаа юм чинь одоо ямар олиг байхав дээ тээ? Тэр багш гомдож л байгаа биз дээ. Багш надад юм зааж өгөх гээд байдаг. Би чадахгүй юм чинь гээд нөгөөдхөө хийхгүй явж байдаг. Нэг хүүхэд байсан үеийн л тэр тийм сонин тохиолдол. Тэгээд сүүлд нь багштайгаа насанд хүрсэн хойноо тааралдаад би багшаасаа уучлалт гуйсан л даа, багшаа уучлаарай би өөрөө зурж чаддаггүй байсан. Тэгээд тэр үедээ их тэнэг байж дээ багш минь. Тэгээд ядаж энэ чинь өөрийнхөө цүнхнээс гаргаад үзүүлчих байсан. Тэгэхгүй яах гэж тэр бусдын цүнхнээс шууд таныг ороход үзүүлдэг байсан юм болоо..., одоо би тэрийгээ ерөөсөө ойлгодоггүй ш дээ гээд тэгсэн чинь яахав дээ хүүхэд юм болохоороо л одоо намайг уурлахыг харах гэдэг байсан байлгүй дээ чи болвол гээд байгш тэгж байгаа байхгүй юу. тэгээд багш хүн гэдэг чинь тийм..., тэгээл хүүхэд байж байхад чинь ёстой хамгийн их гоё юм бол бүгдээрээ хамтарч ямарваа юм хийх. Хүүхэд байхдаа ерөөсөө тэгээд л бид нар хичээл давтсан ч хамт давтаж байдаг, одо ёстой бид нар сүүлдээ бол ерөөсөө ангидаа оройн цагаар цуглаад л.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд эх эцгээ..., аль нэг эх эцэг нь сууна. Бид нар чинь үнэхээр хичээл давтаж байна уу үгүй юу гэдгийг шалгуулж байгаа байдал л даа.

Баасанхүү -

аан бас тэгдэг байсан уу тээ?

Хишигсүрэн -

тэр бол манай багшийн шалгалт байхгүй юу. Заримдаа ч ирж чадахгүй бол бид нар өөрсдөө бие даагаад яачихна. Тэхдээ тэр өөрснөө бие даасан өдөртэй. Одоо нэг өдөр Хишигсүрэнг давтуулж суугаад маргааш нь одоо Цэлмэнг давтуулдаг юм уу, нөгөөдөр нь одоо Шагдарсүрэнг давтуулдаг юм уу, тэрний дараа өдөр Өлзийтогтох байдаг юм уу одоо тэр ангийн хүүхдүүд ингээд ээлжлээд бие биенийгээ хичээлийг давтуулдаг байсан. Тэр бол одоо маш их гоё юм байсан тэр үед. Тэгээд тэрийгээ би ерөөсөө бас мартдаггүй юм. Ерөөсөө тэгж хичээл давтаж байсан болохоор манайхан тийм жигд ер нь тэр ч муу чадахгүй дээ одоо яахав гэсэн юм байхгүй.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

яахав зүгээр хоцорсон хүүхэд байлаа гэхэд чинь өөрөө дургүйдээ ойлгоогүй дээ л хүүхэд хичээлээс хоцорно гэхээс биш огт одоо юм сурахгүй чадахгүй хүн гэж ер нь одоо байхгүй л дээ.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

энэ ингэж хэлэхийг бол хэн хэлж байсан..., манай тэр Чойжамц багш маань за Хишигсүрэн чи өнөөдөр хүүхдүүдээ тэгээд давтуулаад хийчихээрэй, одоо ингээд хийлгэчихээрэй гээд л даалгана.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд л нөгөө даалгасан хүүхэд чинь за манай ангийхан тэдэн цагт тийм хичээлтэй гээд ингээд цуглаарай, одоо тийм даалгавараа хийнэ, ийм юмаа хийнэ. Энэ бол одоо бас их сайхан зүйл. Хойшид ч гэсэн байхад илүүдэхгүй байх гэж би бас бодож байгаа юм. Тэгээд ер нь бага наснаас бол одоо миний хамгийн, биднүүсийн хамгийн гоё нэгтгэж байсан юм аялал экскурст явж байсан нь л их гоё санагддаг юм. Багш маань удирдаж дагуулаад , өөрөө мотоциклтойгоо тогоо шанагаа бариад л, тэгээд бие муутай нэг хүүхэд маань яачихна..., сундалчихна.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэгээд хүүхдүүд хөөрхөн хөөрхөн хэр хэмжээний аяны бэлтгэл хийчихсэн. Тэгээд ляваад хээр сайхан байвал гадаа сайхан унтаад л, жаахан ширүүн борооноор бол тэгээд майхнаа бариад унтчихна. Одоо энэ бол одоо асар их гоё юутай..., тэгж нэгдэж байсны хүчинд манай нагийхан ч бас эв нэгдэл сайтай сайхан анги болсон. Энэ бол одоо миний Чойжамц багшийн одоо ёстой гавъяа юм аа биднүүсийг нэгтгэж байсан. Одоо ёстой багшийг маань тэгдэг Буриад улсын гавъяат багш цол олгосон байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Хишигсүрэн -

тэрэнд бол одоо бас багшийнхаа өмнөөс, найз нөхдийнхөө өмнөөс, шавь нарых нь өмнөөс Буриад улсад ёсто баярлууштай юм аа гэж бодож байгаа. Уул нь Монгол улс өгчих л байсан юм.

Баасанхүү -

за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.